Lekts unicode

16
. ÊÎÌÏÜÞÒÅÐÈÉÍ ÒÓÕÀÉ ¯ÍÄÑÝÍ ÎÉËÃÎËÒ § 1.1 ÊÎÌÏÜÞÒÅÐÈÉÍ ÑÈÑÒÅÌ Компьютер (компьютерийн систем) нь таны өгсөн даалгаврын дагуу өгөгдлийг боловсруулахад тусалдаг хэрэгслүүдийн цогц юм. Компьютерийн системийг интернетэд хайлт хийх, мультмедиа үзүүлэн бэлтгэх, төрөл бүрийн тайлангуудыг гаргах, видео тоглоом тоглох гэх мэтчилэн өргөн хүрээнд ашиглаж болно. Компьютер нь үндсэн хэд хэдэн хэсгээс бүрддэг (Зураг 1). Эдгээр хэсгүүд нь салшгүй уялдаа холбоотой бөгөөд өөр өөрийн гэсэн үүргийг гүйцэтгэдэг. Компьютерийн систем нь програм хангамж (Software) болон техник хангамж (Hardware) гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрддэг. Эдгээрийг дараах байдлаар ангилж болно. Програм хангамж Системийн програм хангамж—System software Хэрэглээний програм хангамж—Application software Техник хангамж Оролтын төхөөрөмж—Input Devices Гаралтын төхөөрөмж— Output Devices Төв процессор ба санах ой—CPU, RAM Хадгалах төхөөрөмж—Storage Devices Холбооны төхөөрөмж—Telecommunication Devices Техник хангамжуудын холболт—Hardware connection Çóðàã 1. Êîìïüþòåðèéí òåõíèê õàíãàìæ Монитор, хэвлэх тєхєєрємж, спикер зэрэг гаралтын тєхєєрємж нь компьютерт боловсруулсан мэдээллийг хэрэглэгчдэд ойлгомжтой хэлбэрээр харуулдаг. Гар, хулгана, камер, сканнер зэрэг оролтын төхөөрөмж нь компьютерт мэдээллийг оруулах үүрэгтэй Модем, сїлжээ карт гэх холбооны тєхєєрємжїїд нь єєр байрлалд байгаа хїмїїсийг мэдээллээр холбоход тусалдаг Уян, хатуу диск, CD, DVD унших, бичих, Zip зэрэг хадгалах тєхєєрємжїїд мэдээллийг эргэн дуудаж ашиглахад тусалдаг. Компьютерийн тархи нь CPU, RAM юм. CPU нь програм хангамжаас ирсэн зааврыг гүйцэтгэдэг чип (chip).RAM нь CPU-ийн мэдээлэл, програмын зааврыг өөртөө агуулж байдаг

Transcript of Lekts unicode

Page 1: Lekts unicode

. ÊÎÌÏÜÞÒÅÐÈÉÍ ÒÓÕÀÉ ¯ÍÄÑÝÍ ÎÉËÃÎËÒ

§ 1.1 ÊÎÌÏÜÞÒÅÐÈÉÍ ÑÈÑÒÅÌ Компьютер (компьютерийн систем) нь таны өгсөн даалгаврын дагуу өгөгдлийг боловсруулахад

тусалдаг хэрэгслүүдийн цогц юм. Компьютерийн системийг интернетэд хайлт хийх, мультмедиа

үзүүлэн бэлтгэх, төрөл бүрийн тайлангуудыг гаргах, видео тоглоом тоглох гэх мэтчилэн өргөн

хүрээнд ашиглаж болно.

Компьютер нь үндсэн хэд хэдэн хэсгээс бүрддэг (Зураг 1). Эдгээр хэсгүүд нь салшгүй

уялдаа холбоотой бөгөөд өөр өөрийн гэсэн үүргийг гүйцэтгэдэг.

Компьютерийн систем нь програм хангамж (Software) болон техник хангамж (Hardware) гэсэн

хоёр үндсэн хэсгээс бүрддэг. Эдгээрийг дараах байдлаар ангилж болно.

Програм хангамж Системийн програм хангамж—System software

Хэрэглээний програм хангамж—Application software

Техник хангамж

Оролтын төхөөрөмж—Input Devices

Гаралтын төхөөрөмж— Output Devices

Төв процессор ба санах ой—CPU, RAM

Хадгалах төхөөрөмж—Storage Devices

Холбооны төхөөрөмж—Telecommunication Devices

Техник хангамжуудын холболт—Hardware connection

Çóðàã 1. Êîìïüþòåðèéí òåõíèê õàíãàìæ

Монитор, хэвлэх тєхєєрємж, спикер зэрэг гаралтын тєхєєрємж

нь компьютерт боловсруулсан мэдээллийг хэрэглэгчдэд

ойлгомжтой хэлбэрээр харуулдаг.

Гар, хулгана, камер, сканнер зэрэг оролтын төхөөрөмж нь компьютерт мэдээллийг оруулах үүрэгтэй

Модем, сїлжээ карт гэх холбооны тєхєєрємжїїд нь

єєр байрлалд байгаа хїмїїсийг

мэдээллээр холбоход тусалдаг

Уян, хатуу диск, CD, DVD унших, бичих, Zip зэрэг

хадгалах тєхєєрємжїїд

мэдээллийг эргэн дуудаж ашиглахад

тусалдаг.

Компьютерийн тархи нь CPU, RAM юм. CPU нь програм хангамжаас ирсэн зааврыг гүйцэтгэдэг чип (chip).RAM нь

CPU-ийн мэдээлэл, програмын зааврыг өөртөө агуулж байдаг

Page 2: Lekts unicode

ÕÝÐÝÃËÝÝÍÈÉ ÏÐÎÃÐÀÌ ÕÀÍÃÀÌÆ

Персональ компьютер хэрэглэгчид нь өөрийн хэрэгцээнд зориулсан програм хангамжийг

хэрэглэдэг. Үүнийг компьютерийн шинжлэх ухаанд хувь хүний бүтээмжийг дээшлүүлэх буюу

хэрэглээний програм хангамж (Personal Productivity Software) гэж нэрлэдэг. Хэрэглэгч хэрэглээ,

зорилтоосоо хамааруулан ямар програм хангамж хэрэглэхээ сонгодог. Жишээ нь: санхүүгийн

тайлан шалгах, интернет ашиглан төлбөр тооцоо хийх үед санхүүгийн програм хангамж зайлшгүй

шаардлагатай болдог. Бүтээмжийг дээшлүүлэх багц програм хангамж нь ихэнхдээ текст

боловсруулах, веб хуудас зохиох, графиктай ажиллах, үзүүлэн бэлтгэх, хүснэгтэн мэдээлэл

боловсруулах, мэдээлэл удирдах, харилцаа холбооны, өгөгдлийн баазтай ажиллах гэсэн

програмуудаас бүрддэг. Ийм багц програмуудын цонхны элементүүд нь ижил төстэй учраас

эдгээрийг удирдахад хялбар байдаг. Мөн багцын бүрэлдэхүүнд байгаа нэг програмаас нөгөөд

холбогдон ажиллахад хялбар байдаг. Жишээ нь, Microsoft Word, Excel, PowerPoint гэх мэт

Microsoft Office програмын багцад байх програмуудад үсгийг хэлбэржүүлэх үйлдлийг ижил аргаар

гүйцэтгэдэг. Хувь хүний бүтээмжийг дээшлүүлэх програм хангамжийг үндсэн болон өргөтгөсөн гэж

2 ангилдаг. Дараах хүснэгтэд 3 багц програмын бүрэлдэхүүн програм хангамжуудыг харууллаа.

Õ¿ñíýãò 1

Microsoft Office Corel Word

Perfect Office Lotus IBM

Smart Suite Үндсэн програм хангамж (Basic Personal Productivity Software)

Текстэн мэдээлэл боловсруулах Word Word Perfect Word Pro

Хүснэгтэн мэдээлэл боловсруулах Excel Quattro Pro Lotus1-2-3

Үзүүлэн бэлтгэх PowerPoint Presentation Freelance

Мэдээлэл удирдах Money Central Organizer

Харилцаа холбоо Outlook

Өргөтгөсөн програм хангамжууд (Extended Personal Productivity Software)

Вэб хуудас бэлтгэх Front Page Trellix Face Site

Хэвлэлийн эх бэлтгэх Publisher Trellix

График зурагтай

ажиллах PhotoDraw

Өгөгдлийн баазтай

ажиллах Access

Хэрэглэгч үндсэн програм хангамжуудыг хэрэглэж дадсанаар цаашид үйл ажиллагааны

хүрээнээс хамаарч өргөн хүрээнд ажиллах шаардлага гардаг. Үүний тулд хувь хүний бүтээмжийг

дээшлүүлэх өргөтгөсөн програм хангамжуудыг (Extended Personal Productivity Software)

ашигладаг.

Page 3: Lekts unicode

ÑÈÑÒÅÌÈÉÍ ÏÐÎÃÐÀÌ ÕÀÍÃÀÌÆ

Системийн програм хангамжийг үйлдлийн системийн, үйлчилгээний програм хангамж гэж 2

ангилна.

Үйлдлийн системийн програм хангамж нь хэрэглээний програм хангамжийн ажиллагааг

хянах, төхөөрөмжүүд хэрхэн холбогдож ажиллахыг удирддаг. Жишээ нь: үйлдлийн систем нь

хэрэглэгч лазер дискээс компьютер руу файл хуулах үед дискийн байгууламжид диск байгаа эсэх,

мөн шаардлагатай файл байгаа эсэхийг шалгадаг. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг үйлдлийн

системд Microsoft фирмийн Windows XP sp2, SP3, Windows Vista, Windows 7 ба түүний өмнөх

хувилбарууд (Windows 98, Windows 2000 Me, Window 2000 Pro, Windows ХP Home, Windows XP

Pro), Apple фирмийн Linux, Mac OS үйлдлийн системийн програмуудыг нэрлэж болно.

Үйлдлийн систем нь хэд хэдэн чухал үйлдлийг гүйцэтгэдэг. Түүний нэг нь зэрэгцсэн процесс

/multitasking/ бөгөөд өөрөөр хэлбэл энэ нь нэгэн зэрэг хэд хэдэн програмтай ажиллах боломж юм.

Мөн түүнчлэн системийн нууцлал, хамгаалалтын асуудлуудыг /security/ хариуцаж байдаг.

Үйлчилгээний програм хангамж

Системийн програм хангамжийн нэг ангилал нь үйлчилгээний програм хангамж /Utility

software/ юм. Энэ програм хангамж нь үйлдлийн системийг нэмэлт функцүүдээр хангадаг.

Үйлчилгээний програм хангамжийн гол төлөөлөгч нь вирусны эсрэг програм хангамжууд юм. Вирус

нь файлыг эвдэх гэх мэт хорлонтой үйлдлүүдийг агуулсан компьютерийн програм хангамж юм.

Судалгаагаар дэлхийд сард 200-300 төрлийн вирусыг шинээр бий болгодог гэсэн мэдээ байдаг.

Эдгээр вирусуудыг устгах зорилгоор вирусын эсрэг програм хангамжуудыг боловсруулан

ашигладаг.

Вирусын эсрэг програм хангамжаас гадна үйлчилгээний програм хангамжид дараах

төрлийн програмууд орно.

Crash-proof software (эвдрэлээс хамгаалсан програм хангамж) — Энэ нь гадны нөлөөнөөс

хамаарч компьютерийг механик аргаар унтраагаад асаасан тохиолдолд компьютерийн

системд эвдрэл гарсан эсэхийг шалгадаг програм хангамж юм.

Uninstaller software — Нэгэнт суулгасан програм хангамжийг хатуу дискнээс устгах үед энэ

програм хангамжийг ашиглана.

Disk optimization software — Энэ нь хамгийн үр ашигтай байдлаар хатуу дискийн

мэдээллийг зохион байгуулж байдаг програм хангамж юм.

§ 1.3 ÒÅÕÍÈÊ ÕÀÍÃÀÌÆ Компьютерийн нүдэнд харагдаж, гарт баригдаж болох хэсгийг техник хангамж (Hardware)

гэж нэрлэнэ. Техник хангамжийг дараах байдлаар ангилна.

Оролтын төхөөрөмж

Гаралтын төхөөрөмж

Төв процессор ба санах ой

Page 4: Lekts unicode

Хадгалах төхөөрөмж

Холбооны төхөөрөмж

Техник хангамжуудын холболт

Төв процессор (CPU) ба шуурхай санах ойг (RAM) бид компьютерийн тархи гэж ойлгож

болно.

ÎÐÎËÒÛÍ ÒªÕªªÐªÌÆ

Компьютерийн оролтын төхөөрөмжийг ашиглан төрөл бүрийн мэдээллийг компьютерт

оруулдаг. Оролтын төхөөрөмжид хулгана (mouse), товчлуурт гар (keybaord), чиглүүлэгч бөмбөлөг

(trackball), мэдрэмжит дэвсгэр (touchpad), сканнер (scanner), дижитал камер (digital view

camera), видео камер (video digital camera) гэх мэт төхөөрөмжүүд орно.

Товчлуурт гар нь хамгийн энгийн оруулах төхөөрөмж бөгөөд хэлбэр, хэмжээ, загварын

хувьд өөр өөр байж болно.

Çóðàã 2.Òîâ÷ëóóðò ãàðûí áàéðëàë

Товчлуурт гарын товчнуудын дараах байдлаар бүлэглэнэ.

• Control keys: удирдах товчнууд

• Function keys: функционал товчнууд

• Typing (alphanumeric) keys: бичгийн машины товчнууд

• Navigation keys: курсор удирдах товчнууд

• Numeric keys: тооны машины товчнууд

• Indicator lights: CapsLock, NumLock, ScrollLock гэрлүүд

Товчлуурт гарын товчнуудын үүрэг

Control keys - удирдах бүлэг товчнууд

Esc товч ямар нэг үйлдлээс татгалзах буюу хүчингүй болгоно.

Shift товч дараах гурван үүрэгтэй.

a. Shift+хоёр тэмдэгттэй товчны хамт дарахад дээд талын тэмдэгт бичигдэнэ.

b. Shift+ямар нэг үсгийн хамт дарахад тухайн үсэг томоор бичигдэнэ.

Page 5: Lekts unicode

c. Shift+курсор удирдах аль нэг товчны хамт дарахад сонгон идэвхжүүлэх үйлдлийг

гүйцэтгэнэ.

Ctrl товчийг бусад товчтой хослуулан дарж командыг гүйцэтгэнэ. Жишээ нь: Ctrl+S хадгалах,

Ctrl+O нээх гэх мэт.

Alt товчийг харилцах цонхны талбарын нэрийн доогуураа зураастай үсэгний хамт дарж тухайн

талбарыг идэвхжүүлнэ. Мөн энэ товчийг дарж оффис програмын багцын нэрийг гараас сонгоход

ашиглах үсгийг дэлгэцэнд харуулна.

товч нь Start цэсийг нээнэ. Мөн Ctrl+Esc товчны хослолоор Start цэсийг нээх боломжтой.

товч нь идэвхтэй элементэд хамаарах командуудыг агуулсан хураангуй цэсийг нээнэ.

PrintScreen товч нь дэлгэцийг зураг байдлаар хуулж завсрын санах ойд байрлуулна.

ScrollLock товчийг дарахад зарим нэг програмын цонхонд курсор удирдах товчнуудын үүргийг

өөрчилөх ба эдгээр товчнуудыг дарж курсорын байрлалыг өөрчлөлгүйгээр баримтыг гүйлгэж харна.

Pause/Break товч нь зарим програмын ажиллагааг түр зогсоох, таслах үүрэгтэй.

Function keys-функционал товч

F1-F12 товчнуудыг функционал товч гэх бөгөөд эдгээр товчнууд нь ашиглагдаж байгаа

програмаасаа хамаараад өөр өөр үүргийг гүйцэтгэдэг. Тухайлбал; Windows-ийн орчинд F1 товч

лавлах мэдээлэл авах цонх нээх, F4 хамгийн сүүлд хийсэн үйлдлийг давтах гэх мэт.

Typing keys-бичгийн машины бүлэг товч

Tab товч курсорыг тодорхой алхамтайгаар шилжүүлнэ.

CapsLock товчоор том үсгийн шрифтээр бичих горимд шилжинэ.

Space товч нь тэмдэгт хооронд зай авна.

Enter товч дараах үүрэгтэй.

a. Текстэн талбарт тэмдэгтийн курсорыг дараагийн шинэ мөрөнд шилжүүлнэ.

b. Ямар нэг үйлдлийг биелүүлэх буюу хүчинтэй болгоно.

Backspace товч курсорын өмнөх тэмдэгтийг арилгана.

Insert товч тэмдэгт оруулах горимыг өөрчилнө.

Navigation keys- курсор шилжүүлэх бүлэг товч

Insert товч тэмдэгт оруулах горимыг өөрчилнө.

Delete товч курсорын арын тэмдэгтийг арилгана.

Home товч курсорыг мөрийн эхэнд шилжүүлнэ.

End товч курсорыг мөрийн төгсгөлд шилжүүлнэ.

PageUp товч курсорыг өмнөх хуудсанд шилжүүлнэ.

PageDown товч курсорыг дараагийн хуудсанд шилжүүлнэ.

Хулгана (mouse) нь компьютерт мэдээллийг зааж оруулдаг төхөөрөмж юм. Сүүлийн үеийн

компьютерийн системийг хулганагүйгээр төсөөлөх аргагүй болсон.

Page 6: Lekts unicode

Çóðàã 3. Õóëãàíûí òîâ÷ëóóðóóä

1. Primary button: үндсэн/зүүн товч

2. Scroll wheel: гүйлгэгч дамар

3. Secondary button: туслах/баруун товч Хулгана ашиглан дараах үйлдлүүдийг гүйцэтгэнэ. Үүнд:

• Point: хулганы заагч сумыг ямар нэг дүрс, товч, командын нэр дээр хүрэлцэхүйцээр

байрлуулах үйлдэл

• Click: хулганы зүүн товчийг нэг дарах үйлдэл. Энэ нь ямар нэг дүрс, товч, командын нэрийг

сонгох үүрэгтэй.

• Double Click: хулганы зүүн товчийг ойрхон хоёр дарах үйлдэл. Энэ нь тухайн нэр, дүрс,

хавтасыг нээх үүрэгтэй.

• Right Click: хулганы баруун товч нэг дарах үйлдэл. Энэ нь тухайн зүйлд хамаарагдах

командуудыг агуулсан хураангуй цэсийг нээнэ.

• Drag: хулганаар чирэх үйлдэл. Энэ нь файл, хавтас, текстийг нэг байрлалаас нөгөө

байрлалд зөөх үүрэгтэй.

Чиглүүлэгч бөмбөлөг нь сууриараа хөдөлдөггүй, харин зөвхөн дээд талд байрлах

бөмбөлгийг хөдөлгөн заагчийн үүргийг гүйцэтгэдэг.

Мэдрэмжит дэвсгэр нь нь түүний дэвсгэр талбарт хуруугаараа тэмтрэхэд дэлгэцэн дээрх

заагчийг ижил чиглэлд хөдөлгөх үүрэгтэй. Эдгээр заагч төхөөрөмжүүдийг зөөврийн компьютерээс

олж харж болно.

Сканнер нь дүрс, фото зураг урлалын гэх мэт бэлэн материалыг компьютерт татаж оруулах

үүрэгтэй.

Дижитал камер нь тодорхой агшны зургийг авч компьютерт оруулдаг. Харин дижитал

видео камер нь дуу авиа бүхий хөдөлгөөнтэй дүрсийг авч компьютерт оруулдаг төхөөрөмж юм.

ÃÀÐÀËÒÛÍ ÒªÕªªÐªÌÆ

Гаралтын төхөөрөмж нь компьютерт боловсруулсан мэдээллийг хэрэглэгчдэд зориулан

ойлгомжтой хэлбэрээр харуулах үүрэгтэй. Гаралтын төхөөрөмжийн хамгийн энгийн хэлбэр нь

монитор (monitor), хэвлэх төхөөрөмж (printer), чанга яригч (speaker) зэрэг төхөөрөмжүүд юм.

Page 7: Lekts unicode

Сүүлийн үеийн програм хангамжуудын үр дүн нь мультмедиа хэлбэрээр илэрдэг.

Мультмедиа нь дуу авиа, текст, график, хөдөлгөөнт дүрсийг багтаасан мэдээллийг танилцуулах

хэлбэр юм. Speaker нь дуу авиаг сонсгодог төхөөрөмж юм.

Монитор нь компьютерт боловсруулсан мэдээллийн үр дүнг хэрэглэгчдэд зориулан

харуулах төхөөрөмж юм. Өөрөөр хэлбэл хэрэглэгч мониторт компьютер дээр хийж байгаа бүхий л

үйл ажиллагаагаа хянах боломжтой. Мониторын дэлгэцэн дээр харуулж байгаа мэдээлэл нь

тэмдэгт, дүрс зураг (график) хэлбэрээр харагддаг. Дэлгэцийн нягтралыг хэмжих нэгж нь pixel юм.

Дэлгэцийн үйлдвэрлэх технологи нь CRT (Cathode Ray Tube ) ба LCD (Liquid crystal display)

үндэслэсэн байдаг. CRT нь кинескоп бүхий зурагтын зарчимтай дэлгэц юм. Харин LCD нь шингэн

кристалл дэлгэц буюу 2 хавтгай шилэн дунд химийн урвалд оруулсан шингэн бүхий савнуудыг

байрлуулан гүйдэл залгахад өндөр нарийвчлалтай олон өнгийг харуулах боломжтой дэлгэц юм.

Хэвлэх тєхєєрємж нь компьютерт боловсруулсан мэдээллийн үр дүнг цаасан дээр

буулгадаг төхөөрөмж юм. Сүүлийн үед бэхэн (inkjet), лазер (laserjet) гэсэн 2 төрлийн хэвлэх

төхөөрөмжийг түгээмэл ашиглаж байна. Харин зарим дэлгүүр болон тооцооны төвүүдэд зүүн

хэвлэх төхөөрөмжийг (dot matrix printer) одоо хүртэл хэрэглэсээр байна.

Хэвлэх төхөөрөмжийн хэвлэх чанарыг dpi (dot per inch) буюу нэг инч дэхь цэгийн тоогоор

хэмждэг. Dpi өндөр байх тусам хэвлэлтийн чанар өндөр байдаг.

Бэхэн хэвлэх төхөөрөмж нь бэхийг цацаж хэвлэдэг. Бэхэн хэвлэгчийг дараах байдлаар

ангилдаг.

Энгийн зориулалтын хэвлэгч — Хар, цэнхэр, ягаан, шар өнгийн бэхүүдийг ашиглаж

хэвлэдэг.

Фото зургийн зориулалтын хэвлэгч — Хар, цэнхэр, ягаан, шар, тод ягаан, тод цэнхэр өнгийн

бэхүүдийг ашиглан өнгөний нягтралыг илүү сайн гаргаж өгдөг.

Лазер хэвлэх төхөөрөмж нь хувилагч машинтай адил электрон статик процессыг ашиглан

дүрсийг хэвлэнэ. Лазер хэвлэх төхөөрөмж нь өнгөт, хар гэсэн 2 төрөл байдаг.

Ҫ ÏÐÎÖÅÑÑÎÐ, ØÓÓÐÕÀÉ ÑÀÍÀÕ ÎÉ

Компьютерийн тархи хэмээн нэрлэх төв процессор, шуурхай санах ой нь мэдээллийг

боловсруулдаг хамгийн чухал элементүүд юм. CPU буюу процессор нь програм хангамжаас ирсэн

зааврыг гүйцэтгэдэг чип (chip) юм. Процессоруудыг хооронд нь харьцуулах шинжүүр бол

тэдгээрийн ажиллах хурд юм. Төв процессорын хурдыг ихэвчлэн мегагерц (MHz), гегагерц (GHz)-

ээр хэмждэг. Нэг мегагерц гэдэг нь процессор секундэд 1 сая удаа эргэнэ гэсэн үг. Харин нэг

гегагерц гэдэг нь процессор секундэд 1 тэрбум удаа эргэнэ гэсэн үг юм. Секундэд эргэх эргэлтийн

тоогоор програм хангамжийн зааврыг хир зэрэг хурдан гүйцэтгэхийг тодорхойлж болно.

ROM (Read Only memory) буюу тогтмол санах ой нь компьютер үйлдвэрлэгчээс суулгасан

системийн мэдээллүүдийг агуулж байдаг.

RAM (Random Access Memory) буюу шуурхай санах ой нь төв процессорын мэдээлэл

болон програм хангамжийн зааврыг өөртөө агуулж байдаг. Тухайлбал:

Page 8: Lekts unicode

1. Үйлдлийн системийн заавар

2. Хэрэглээний програм хангамжийн заавар

3. Хэрэглэгчийн хийж буй үйлдэл

4. Хулганы хөдөлгөөн

5. Гарын товчны даралт гэх мэт.

Çóðàã 4. CPU, Òºðºë á¿ðèéí RAM

Шуурхай санах ойн хадгалах багтаамжийг Byte хэмжигдэхүүнээр хэмждэг. Нэг byte нь нэг

тэмдэгт гэсэн үг юм. Вyte-ийг дараах байдлаар тэмдэглэдэг.

1 Kilobyte (KB)=1024 byte 1 Megabyte (MB)=1024 kilobyte

1 Gigabyte (GB)=1024 megabyte

1 Terabyte (TB)=1024 gigabyte

Шуурхай санах ойн багтаамж их байх тусам компьютерийн хүчин чадал өндөр байна.

Өгөгдөл компьютерт хэрхэн хөрвөдөг вэ?

Компьютер нь үйлдлийг гүйцэтгэхдээ тийм, үгүй гэсэн хариу цахилгаан пульсыг ашигладаг.

Мэдээллийн хамгийн бага хэмжих нэгж нь binary digit (bit) юм. Bite нь 0, 1 гэсэн тоогоор

илэрхийлэгддэг буюу тооцоолол нь хоёртын тооллын системээр хийгддэг. Хэрэглэгчийн оруулсан

өгөгдлийг компьютер нь ASCII (American Standart Code for Information Interchange) кодыг ашиглан

хоёртын тоололд хөрвүүлдэг. Энэ кодод бидний хэрэглэж заншсан тэмдэгтийг 8 bit-ээр бүрдүүлдэг

бөгөөд үүнийгээ 1 byte гэж нэрлэдэг. Жишээ нь, гараас “халх” гэдэг үг шивэхэд энэ нь 4 byte

хэмжээтэй мэдээлэл болох бөгөөд RAM-д хадгалагдахдаа дараах байдлаар хөрвөсөн байна. 01001000 01000111 01001100 01001000

Х А Л Х

ÕÀÄÃÀËÀÕ ÒªÕªªÐªÌÆ

RAM—ийн мэдээлэл нь компьютер унтрахад цуг устгагддаг. Тиймээс компьютераа

унтрахаасаа өмнө мэдээллээ хадгалах төхөөрөмжид хадгалах шаардлагатай. Хадгалах төхөөрөмж

нь дараа дахин дуудаж хэрэглэх зориулалттай мэдээллийг файл болгон хадгалдаг.

Нэмэлт мэдээлэл: Техт, дуу, хөгжим, бүх төрлийн програм, хүснэгт гэх мэт компьютерийн

бүх төрлийн мэдээлэл, өгөгдлийг ямар нэг дурын нэрээр нэрлэн, дискэнд хадгалсныг файл гэнэ.

Файл нь <файлын нэр.өргөтгөл>гэсэн ерөнхий бичлэгтэй байдаг.

Page 9: Lekts unicode

Файлын нэр (File name): 0-255 тэмдэгтээс бүрдэх ба нэрэнд (.) (,) тэмдэгтүүдийг агуулж

болохгүй. Файлын нэр, өргөтгөл нь (.) цэгээр тусгаарлагдсан байдаг бөгөөд энэ нь файлын

нэрийн төгсгөлийг илтгэсэн тэмдэгт юм.

Өргөтгөл (Type): Өргөтгөл нь ихэвчлэн 3 тэмдэгтээс бүрдэх бөгөөд тухайн файлын

төрлийг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл тухайн файлыг ямар програмаар боловсруулсныг

илтгэнэ. Хэрвээ файл “com”, “exe”, “bat” өргөтгөлтэй байвал шууд ачаалагдан ажилладаг. Харин

бусад өргөтгөл бүхий файл нь тухайн боловсруулалт хийсэн програмаар дамжиж ачаалагддаг.

Хадгалах төхөөрөмжийг соронзон, оптик, санах ойтой хадгалах төхөөрөмж гэж 3 ангилна.

Соронзон хадгалах төхөөрөмжид өндөр нягтралтай уян диск болон хатуу диск орно. Харин оптик

төхөөрөмжид CD болон DVD орно. Санах ойтой хадгалах төхөөрөмжид USB Flash болон Compact

Flash орно.

Соронзон хадгалах тєхєєрємжїїд

1.44 MB багтаамжтай уян диск (floppy disk) нь мэдээллийг бичиж, уншиж болдог зөөврийн

диск юм.

Өндөр нягтралтай уян диск нь үйлдвэрлэгчээсээ хамааран хэмжээ төрлөөрөө нь өөр өөр

байна. Үүнийг супердиск (superdisk), зипдиск (zipdisk) гэж ангилна. Superdisk нь 120 МВ хүртлэх

мэдээллийг хадгалж, уншиж, устгаж боломжтой. Zipdisk нь 100-250МВ хэмжээтэй байдаг.

Соронзон хадгалах төхөөрөмж болох хатуу диск (harddisk) нь компьютерийн системийн нэг

бүрэлдэхүүн хэсэг юм. Бусад соронзон хадгалах төхөөрөмжөөс хавьгүй их мэдээлэл хадгалах

бөгөөд нэг буюу хэд хэдэн хавтгай дискнээс бүрддэг. Одоогоор 400 GB хүртэл хэмжээтэй хатуу

дискүүд хэрэглэгчдийн гарт очсон байна. Çóðàã 5. Õàòóó äèñêèéã ãàäíà, äîòîð

òàëààñ íü õàðóóëñàí áàéäàë

Оптик хадгалах тєхєєрємж

Оптик хадгалах

төхөөрөмж нь лазер ашиглан

мэдээллийг уншдаг, бичдэг

төхөөрөмж бөгөөд соронзон

төхөөрөмжөөс хавьгүй их мэдээллийг хадгалах боломжтой. (Компьютерийн шинжлэх ухаанд

соронзон болон оптик дискийг ялгахын тулд disk гэдэг үгийн төгсгөлийг ялгаатай байхаар

шийдсэн байдаг. Соронзон дискийг илэрхийлэх бол “disk”, харин оптик дискийг илэрхийлэх бол

“disc” гэж бичдэг байна.) Програм хангамжуудыг CD (Compact Disc), DVD (Digital Video Disc) гэсэн

оптик хадгалах төхөөрөмжүүдэд хадгалан худалдаанд гаргадаг.

Оптик дискнүүд нь 1.2мм зузаантай, 120мм диаметртэй байдаг ч мөн 80 мм диаметртэй мини

диск ч бас байдаг.

Page 10: Lekts unicode

Compact disc нь CD-ROM, CD-R, CD-RW гэсэн 3 төрөл байдаг. CD- ROM (“Compact Disc Read-

Only Memory”-гэсэн үгийн товчлол) нь компьютерийн програм хангамжийн фирмээс үйлдвэрлэн

гаргаж буй төрөл бүрийн системийн, хэрэглээний програмуудыг бичсэн хадгалсан оптик диск юм.

Иймээс CD-ROM дээр хэрэглэгч ямар нэгэн мэдээлэл бичих боломжгүй, харин дахин дахин унших

боломжтой байдаг. CD-R (Compact Disc Recordable) нь хэрэглэгч мэдээллийг нэг удаа бичиж, дахин

дахин унших боломжтой оптик хадгалах төхөөрөмж юм. Харин CD-RW (Compact Disc Rewritable) нь

мэдээллийг олон дахин бичиж, олон дахин унших боломжтой. CD нь ойролцоогоор 800 МВ хүртэл

мэдээллийг хадгалах багтаамжтай. Энэ нь 550 ширхэг уян дисктэй дүйцнэ.

Digital Video Disc нь DVD-ROM, DVD-R, DVD-RW гэсэн 3 төрөл байдаг. Эдгээрийн унших,

бичих боломжууд нь харгалзах CD-ийн төрлүүдтэй ижил. DVD нь 17 GB хүртэл багтаамжтай

байдаг.

CD, DVD гэсэн оптик хадгалах төхөөрөмжүүдийг CD, DVD диск хөтлөгчүүдийг ашиглан

уншиж болно. CD хөтлөгчөөр зөвхөн CD унших бөгөөд харин DVD диск хөтлөгчөөр бүх төрлийн

оптик дискүүдийг уншиж болно.

Санах ойтой хадгалах тєхєєрємж

Санах ой бүхий хадгалах төхөөрөмжийг Flash гэнэ. Flash нь хөнгөн, авсаархан, өгөгдөл дахин

бичих боломжтой жижиг зөөврийн төхөөрөмжүүд юм. USB flash, Compact flаsh гэсэн 2 төрлийн

Flash байдаг.

USB flash drive-ийг USB холболтоор компьютерт холбоно. 1998 онд 16 MB багтаамжтай анхны

флашийг зохиожээ. Харин одоогийн байдлаар 64 gigabyte хүртэл мэдээлэл агуулах багтаамжтай

флашуудыг дэлхий даяар хэрэглэж байна.

Compact flаsh нь компьютерийн портуудад шууд ханддаггүй, харин камер, принтер, PDаs, гар

утас гэх мэт гадаад төхөөрөмжөөр дамжуулан мэдээллийг компьютерт оруулдаг хадгалах

төхөөрөмж юм.

Çóðàã 6. Flash õàäãàëàõ òºõººðºìæ

ÕÀÐÈËÖÀÀ ÕÎËÁÎÎÍÛ ÒªÕªªÐªÌƯ¯Ä

Орчин үед хүмүүс компьютерийн сүлжээ ашиглан мэдээллийг хялбар солилцох боломжтой

болсон. Интернет болон бусад сүлжээнд холбогдохын тулд тусгай зориулалтын техник хангамж,

Page 11: Lekts unicode

програм хангамжуудыг ашиглах хэрэгтэй. Иймээс сүлжээний холболтын төхөөрөмжүүдийн талаар

ярилцъя.

Интернетэд холбогдох нь

Интернетэд холбогдох дараах аргууд байдаг. Үүнд:

1. Телефон утасны модем—Telephone modem

2. Телефон утасны шугам—Digital subscriber line

3. Кабелийн телевизийн шугам—Cable modem

4. Хиймэл дагуулын модем—Satellite modem

5. Утасгүй холболт—Wireless connection

Telephone modem нь компьютерийг телефон утасны шугамаар ISP

буюу Интернетээр үйлчлэгч компанитай (Internet Service Provider)

холбодог төхөөрөмж юм. Энэ нь интернетэд холбогдох хамгийн энгийн арга

юм.

Digital Subscriber line нь телефон утасны шугамыг ашиглан

өндөр хурдаар интернетэд холбох төхөөрөмж бөгөөд энэ нь телефон утас ашиглах болон

интернетээр үйлчлүүлэх боломжийг зэрэг олгодог юм. DSL холболт нь телефон модемоор

холбогдсоноос 100 хүртэл дахин илүү хурдтайгаар интернетэд холбодог.

Çóðàã 7. DSL ìîäåìóóä

Cable modem нь телевизийн кабелийг ашиглан интернетэд холбогдох төхөөрөмж юм. Энэ нь

интернет болон кабелийн телевизийн сувгийг зэрэг хүлээн авах боломжийг олгодог. Cable modem

нь телефон модемоос 20-100 дахин илүү хурдтайгаар интернетэд холбогддог.

Çóðàã 8. Cable modem

Satellite modem нь хиймэл дагуулын хүлээн авагчийг ашиглан интернетэд холбогдох

боломжийг олгодог модем юм. Satellite modem ашиглахын тулд хиймэл дагуулын хүлээн авагч

Page 12: Lekts unicode

антенн хэрэгтэй. Энэ антенн байгаа бол интернет болон телевизийн сувгийг зэрэг хүлээн авах

боломжтой.

Çóðàã 9. Satellite modem

Wireless modem нь компьютерийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаагийн тод илрэл болох

зөөврийн компьютерууд (notebook, PDa)—ийг хүссэн газраас нь интернетэд утасгүй холболтоор

холбогдох боломжийг олгоно. Энэ нь утсаар интернетэд холбогдсон компьютертэй радио

долгионыг ашиглан холбогддог юм.

Çóðàã 10. Wireless modem

Бусад сїлжээнд холбогдох

Хэрвээ танай байгууллага сүлжээнд холбогдсон бол хэрэглэгч өөрийн зөөврийн

компьютерийг сүлжээний кард (network interface card) ашиглан холбож болно. Энэ кард нь таны

болон сүлжээний компьютерийн хооронд өгөгдөл дамжуулалтыг зохицуулж байдаг. Үүнийг Ethernet

Card гэж нэрлэх нь олонтой тохиолддог.

Сүлжээг хоорондох зай, дамжуулалтын технологи, болон тэдний топологиос хамааран хэд

хэд ангилдаг.

1. Data flow mashine буюу өгөгдөл урсгалын машин. Энэ нь 0.1-1 метрийн зайд холбогдсон

сүлжээний компьютерууд юм. Эдгээр сүлжээний машинууд нь өгөгдлийг хурдан дамжуулах,

ижил програм дээр зэрэг ажиллах боломжийг олгоно.

2. Local area network буюу дотоод сүлжээ. Энэ нь 10 км хүртэл тухайн байгууллагын орчинд

хамаарах байшингууд, өрөөнүүдийн компьютеруудыг сүлжээнд холбон өөр хооронд нь

мэдээлэл солилцох боломжийг олгоно. LAN сүлжээний компьютерууд суурин утасны компани

адил хоорондоо нэг кабелиар холбогддог. Ердийн LAN нь 10-100 Mb/sec хурдтай байна.

3. Wide area network буюу гадаад сїлжээ. Энэ нь 100-1000км хүртэл зайд буюу улс орон,

тивүүдийн хооронд компьютеруудыг холбосон сүлжээ бөгөөд нэг дотоод сүлжээний

компьютерээс (хост) илгээгдэж буй мэдээллийг router-ээр өөр дотоод сүлжээний компьютерт

дамжуулдаг.

Page 13: Lekts unicode

4. internetwork буюу интернет сүлжээ. Энэ нь 10000 км-ээс дээш зайд WAN сүлжээнүүдийг

холбосон асар том сүлжээ юм.

ÒÅÕÍÈÊ ÕÀÍÃÀÌÆÓÓÄÛÍ ÕÎËÁÎËÒ

Компьютерийн техник хангамжийг гадаад (device outside) ба дотоод төхөөрөмж (device

inside) гэж ангилдаг. Гадаад төхөөрөмжид хэвлэгч, спикер, камер, сканнер, гар, хулгана, монитор

зэрэг төхөөрөмжүүдийг, харин хатуу диск, дискийн төхөөрөмжүүд, CPU, RAM, эх хавтан гэх мэт

бусад цахим эд ангиудыг дотоод төхөөрөмжид оруулж ойлгож болно. Дотоод төхөөрөмжийг

агуулдаг хэсгийг компьютерийн гэр буюу case гэж нэрлэдэг.

CPU, RAM, бусад цахим эд ангиуд нь эх хавтан дээр суурилсан байдаг бөгөөд энэхүү эх хавтанг

Motherboard, Mainboard, System board гэж олон янзаар нэрлэсэн байдаг.

Çóðàã 11. Ýõ õàâòàí

Өгөгдлийг дамжуулах, зөөх үйлдлийг хийдэг замууд (data bus) эх хавтанд бий. Энэ замыг

цахим зам буюу system bus ба өргөтгөлийн үүр буюу expansion bus гэж 2 ангилдаг. Цахим зам нь

RAM, CPU ба бусад цахим эд ангиудын хооронд мэдээлэл зөөх цахилгаан замууд юм.

Өргөтгөлийн үүр нь гадаад төхөөрөмжүүд болон үүрэнд суусан дотоод төхөөрөмжүүдийн

хооронд холбогч ашиглан мэдээлэл дамжуулах үүрэгтэй.

Дотоод, гадаад төхөөрөмжүүд нь хоорондоо цахим замууд, өргөтгөлийн хавтангууд, холбогчууд,

портуудаар холбогдож байдаг.

Page 14: Lekts unicode

Өргөтгөлийн хавтан буюу Expansion card нь эх хавтанд суурилан гадаад төхөөрөмжүүдийг

системийн нэгжтэй холбодог. Холбогч буюу connector нь гадаад төхөөрөмжүүдийг портод

холбодог. Порт (port) нь өргөтгөлийн хавтанг connector буюу холбогчтой холбох үүрэгтэй.

Портыг сериал, параллель, USB порт гэж ангилдаг. Эдгээр портуудад холбогддог холбогчийг

мөн ижил нэрээр нэрлэдэг. Сериал холбогч нь 9-25 нүхтэй, ихэвчлэн хулгана, гар, модем зэргийг

холбодог. Параллель холбогч нь 25 зүүтэй, ихэвчлэн СD төхөөрөмж, хэвлэгч, ZIP дискийн

төхөөрөмжүүдийг холбодог. USB (Universal Serial Bus) холбогч нь орчин үед бүх л гадаад

төхөөрөмжийг холбодог хамгийн түгээмэл холбогч болсон юм. Зураг 14-д холбогч, портуудын

төрлүүдийг харууллаа.

Çóðàã 12. Õîëáîã÷ áà ïîðòûí òºðë¿¿ä

§ 1.4 ÈÍÒÅÐÍÅÒ Дэлхий дахинд хоорондоо ялгаатай програм хангамж, техник хангамж ашигладаг олон

янзын сүлжээнүүд байдаг. Эдгээр ялгаатай сүлжээнүүдэд холбогдон мэдээлэл солилцох

шаардлагаас үүдэн хэд хэдэн дотоод сүлжээг хооронд нь холбож гадаад сүлжээ, мөн гадаад

сүлжээнүүдийг холбож интернет сүлжээ “internet” үүсгэсэн байна. Жишээ нь: зөвхөн АНУ-ын

засгийн газар ба элчин сайдын яамууд хоорондоо холбогдсон сүлжээг интернет сүлжээ гэж ойлгож

болно.

Internet буюу internet хоёр нь ялгаатай ойлголт юм. “Internet” гэдэг үгийг том үсгээр

эхлүүлэн бичсэн нь дэлхий дахины сүлжээ юм. Энэ сүлжээнд их сургуулиуд, засгийн газар,

компаниуд, хувь хүмүүс хэн ч байсан холбогдож мэдээлэл солилцох боломжтой.

Page 15: Lekts unicode

Çóðàã 13. Èíòåðíåò ñ¿ëæýý

Бид Internet хэмээх дэлхий нийтийн сүлжээг ашиглан захиа бичих, худалдаа, үйлчилгээний

төлбөрөө төлөх, ном, сэтгүүл унших, мэдээлэл хайх гэх мэтээр өдөр тутмын амьдралдаа өргөн

ашиглаж байгаа билээ.

Дэлхий нийтийн сүлжээг Internet гэхээс гадна World Wide Web гэж нэрлэдэг. WWW нь интернет

сүлжээнээс ялгаатай ойлголт гэдгийг бид өмнө тайлбарласан билээ.

1989 онд европын цөмийн судалгааны төвд 13 орны эрдэмтэн, судлаачдын баг мэдээллийг

хурдан шуурхай солилцох шаардлагаас үүдэн WWW-ийг бий болгосон гэж үздэг. Хэрэглэгч талаас

нь сонирхвол WWW нь тоймгүй их мэдээллийн цуглуулга бөгөөд үүнийгээ вэб хуудас гэж нэрлэдэг.

Хуудас бүр нь өөр хуудсуудтай холбоотой байдаг. Hypertext-ийг ашиглан Вэб хуудсуудыг бий

болгодог.

Вэб хуудсуудыг үзүүлдэг програмыг Browser буюу зууч програм гэнэ. Жишээ нь: Internet

Explorer, Netscape Navigator, Mosaic гэх мэт. Дэлгэцэнд өөр хуудастай холбогдох боломжийг

олгодог доогуураа зураас бүхий текстэн мөр байдаг. Үүнийг гиперхолболт буюу Hyperlink гэнэ.

Хоорондоо холбоотой вэб хуудаснуудын цуглуулгыг вэб сайт (Web Site) гэх бөгөөд энэ нь

интернетэд тодорхой хаягтай байрладаг. Жишээ нь: Internet explorer хэмээх зууч програмыг

ашиглан “Жуулчин” компаний вэб сайтад зочилъё. Жуулчин компаний вэб хуудасны хаяг нь

http://www.mongoljuulchin.mn/ юм. Эндээс харахад вэб хуудасны хаяг нь http://www гэж эхэлдэг.

Үүний дараа вэб хуудасны нэр байрлана. Жишээ нь: mongoljuulchin. Хаягийн төгсгөлд 2-3

тэмдэгтээс бүтсэн өргөтгөл байна. Байгууллагын үйл ажиллагааны чиглэл болон газарзүйн

байрлалыг тодорхойлдог 2 төрлийн өргөтгөл байдаг. Дээрхи жишээнд “mn” гэсэн монгол улсыг

илэрхийлсэн газарзүйн байрлалын домейн хаягийн түвшинг ашигласан байна.

Page 16: Lekts unicode