Lekts 15 tusgaar togtnol

66
ХХ ЗУУНЫ ТУСГААР ТОГТНОЛЫН ТҮҮХ. SS-102 Д. Сэрдарам. http://serdaram.o rigo.mn

Transcript of Lekts 15 tusgaar togtnol

Page 1: Lekts 15 tusgaar togtnol

ХХ ЗУУНЫ ТУСГААР ТОГТНОЛЫН ТҮҮХ.

SS-102

Д. Сэрдарам.

http://serdaram.origo.mn

Page 2: Lekts 15 tusgaar togtnol

ТУСГААР ТОГТНОЛЫН ТҮҮХ

1. Тусгаар тогтнолын тухай ойлголтууд.

2. Монголчуудын тусгаар тогтнолын төлөө тэмцэл.

3. Геополитик ба Буфер улсын шинж

4. Олон тулгаарт гадаад бодлого

Тусгаар тогтнол нь ХХ зууны турш Монголчуудын хүсч мєрєєдсєн

ганц зүйл байлаа

Page 3: Lekts 15 tusgaar togtnol

ТУСГААР ТОГТНОЛЫН ОЙЛГОЛТ

1648 онд Европын орнуудын “30 жилийн дайн” Вестфалийн гэрээ хийгдсэнээр тєгсгєл болж улс орнуудын тусгаар тогнолыг шинэ маягаар тодорхойлж эхлэв.

Вестфалийн гэрээгээр орчин үеийн улс буюу nation-state гэдэг нэр томъёо шинээр бий болов.

Nation-state гэдэг нь тодорхой хил хязгаар, газар зүйн хүрээнд оршин суугчдын нийгэм нь улс тєрийн тєвлєрсєн удирдлагад байж хил дотроо үйлчлэх хууль, тогтоол шийдвэрийг үйлдэн тэр нь хэрэгжиж байна гэсэн үг.

Page 4: Lekts 15 tusgaar togtnol

ТУСГААР ТОГТНОЛЫН ОЙЛГОЛТ

Улс орнуудын тусгаар тогтнолыг энэ зарчмаар авч үзэх болсноор суверенитет буюу тухайн улс хичнээн жижиг буурай ч байсан эргэн тойрны улсуудаар хүлээн зєвшєєрєгдсєн бол улсын хил дотор тєрєєс нь илүү эрх дархтан байхгүй гэж гадаад улсууд үздэг улс тєрийн шинэ нэр томъёо гарч ирлээ.

Page 5: Lekts 15 tusgaar togtnol

ТУСГААР ТОГТНОЛЫН ОЙЛГОЛТ

Ямар нэг улсын тусгаар тогтнолд тєрийн хүчирхэг байдлаас илүү газар нутаг маш чухал. Үүнтэй холбоотой Status-quo буюу гадаад улсууд тухайн улсын нутаг дэвсгэрийн одоогийн байгаа байдлыг нь хүлээн зєвшєєрєх гэдэг зүйл урган гарч ирдэг.

Олон улсын гэрээ хэлэлцээрт “Status-quo”-г Status-quo ante буюу хэзээнээсээ байсан одоо байгаа байдал, Status-quo ante bellum буюу дайны ємнє байсан одоо байгаа байдал гэсэн 2 хэлбэрээр бичдэг.

Page 6: Lekts 15 tusgaar togtnol
Page 7: Lekts 15 tusgaar togtnol
Page 8: Lekts 15 tusgaar togtnol

ТУСГААР ТОГТНОЛЫН ОЙЛГОЛТ

Тодорхой нутаг дэвсгэр дээр орших nation-state буюу улсын тусгаар тогтнол нь De facto, De jure гэсэн 2 хэлбэртэй. De facto ньтухайн улсын нутаг дэвсгэр дээр тогтсон засаглал, улс тєрийн дэглэмийг нєгєє улсын тєр хэсэг хугацаанд  “тодорхойгүйгээр” хүлээн зєвшєєрөх хэлбэр.

De facto-оор хүлээн зєвшєєрєх нь шинэ дэглэмийн тогтвортой байдлыг болон бусад харилцаагаа өргөжүүлэх практик шийдвэрийг баталгаажуулдаг.

Page 9: Lekts 15 tusgaar togtnol

ТУСГААР ТОГТНОЛЫН ОЙЛГОЛТ

Гэхдээ улсын тєрийн дэглэм буюу засаглал нь албан ёсоор хүлээн зєвшєєрєгдєєгүй болохоор De jure болон дипломат харилцаа тогтооход шийдвэрлэх нєлєєтэй байж чаддаггүй.

De jure нь нэг улсыг нєгєє улс нь албан ёсоор хүлээн зєвшєєрєх хэлбэр. De jure-гээр хүлээн зєвшєєрүүлсэн тохиодолд жирийн дипломат харилцаатай байх нот солилцон тэгш эрхтэйгээр зэрэгцэн оршдог.

Page 10: Lekts 15 tusgaar togtnol

ИХ ГҮРЭН – ИХ ТОГЛООМ 100 жилд

Дэлхийн их гүрнүүд өөрийн эзэмшил, нөлөөллийн бүсээ хувааж эхэлсэн.

1.Их Британ буюу Англи

2.Франц

3.Герман

4.АНУ

5.Хаант орос

Орчин үеийн Их тоглоом.

G-8 болон G-201.Их Британ буюу Англи

2.Франц

3.Герман

4.АНУ

5.Орос

6.Япон

7.Итали

8.Канад, Австрал

9.Хятад, Энэтхэг

10.Солонгос, Бразил, Финлянд

11.Сингапур, Тайланд, Турк, ШведЦэрэг зэвсэгээр биш Мэдлэг, Brand valeu-аар хүчтэй болдог

Page 11: Lekts 15 tusgaar togtnol
Page 12: Lekts 15 tusgaar togtnol

Хятад – Шинэ засгийн бодлого 1906 онд хүчтэй хэрэгжүүлсэн

1. Богино хугацаанд Монголыг өөрийн болгох.

2. Уусгах: Тариалан, Нүүлгэх ажил эрхлэх товчоо 1908 он.

3. Хятадын соёлыг тулгах. Хятад хэл, соёл, шашин.

4. Хятад суурин газруудыг байгуулах.

5. Эдийн засгийн хувьд Хятадчилах.

БОГИНО ХУГАЦААНД МОНГОЛЫГ ӨӨРИЙН БОЛГОХ

Монголын бүх давхрааны эсэргүүцэлтэй тулгарсан. Хятад – Манжийг эсэргүүцэх цаг үеийн таатай нөхцөл бий болсон: 1. Хятадын Учань хотод бослого гарсан. 2. ШЗБ-ыг Монголчууд нэгдэн эсэргүүцсэн. 3. Цаг агаар

Page 13: Lekts 15 tusgaar togtnol

ТУСГААР ТОГТНОЛЫН ТҮҮХ

1911 оны 12-р сарын 29-нд Монгол улс тусгаар тогтнолоо тунхаглан зарласан.

1912 онд мөн л тусгаар тогтнох гэж оролдож байсан Төвд л Монголыг хүлээн зөвшөөрчээ. Манай шинэ Засгийн газар гадаад улсуудаар ялангуяа их гүрнүүдээр өөрийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх ажилд их анхаарч 1913 онд Сайн ноён хан Намнансүрэнгийн айлчлалд найдлага тавьж байлаа.

Page 14: Lekts 15 tusgaar togtnol

ТУСГААР ТОГТНОЛЫН ТҮҮХ

Page 15: Lekts 15 tusgaar togtnol

ЭХ ОРОНЧИД - ЛИДЕРҮҮД

1. YIII Богд Жавзандамба хутагт.

2. Түшээт ханы хошой Чин ван Ханддорж

3. Сайн ноён хан Намнасүрэн

4. Шашныхан: Да лам Цэрэнчимэд, Манзушир хутагт, Шанзов Бадамдорж

5. Цэргийнхэн: Хатанбаатар Магсаржав, Дамбийжаа, Цэвээн тэргүүн

6. ӨМ-ын ноёдууд: Удай ван, Хайсан гүн, Баргын Дамдинсүрэн, Харчин гүн Бавуужав, Сумъяа бэйс. Тогтох тайж

Page 16: Lekts 15 tusgaar togtnol

ТУСГААР ТОГТНОЛЫН ТҮҮХ

Сайн ноён хан Намнасүрэн

Халимагийн Дамбийжаа

Тогтох тайж, Баяр гүн

Page 17: Lekts 15 tusgaar togtnol

ТУСГААР ТОГТНОЛЫН ТҮҮХ

 Учаний хөрөнгөтний хувьсгалын үр дүнд Дундад Иргэн Улс байгуулагдаж анхны ерөнхийлөгчөөр Юань Шикайг сонгон 1912 оны 3-р сарын 10-нд үндсэн хуулиа баталжээ.  Үндсэн хуулийн 1-р бүлэгт: ДИУ нь 22 муж Ар, өвөрмонгол, Төвд, Хөхнуур Шинжааныг багтаасан 5 өнгийн 5 үндэстний БНУ мөн хэмээн тунхаглал “Гадаад Монголын Төрийг засах явдлын яам”-ыг татан буулгаж Монгол Төвдийн хэргийн товчоо гэдэг байгууллагыг оронд нь 1912 оны намар байгуулжээ. Энэ байгууллага Бээжинд Монгол Төвдийг их гэртээ нэгтгэх хурлыг зохиож олон ноёдыг татан оруулж “Манж, Хятад, Монгол, Хотон, Төвд 5 төрөл бүгдээр нэгэн гэртээ эв найртай, хамтын улс байгуулъяа!” гэсэн

Page 19: Lekts 15 tusgaar togtnol

ТУСГААР ТОГТНОЛЫН ТҮҮХ

 ДИУ нь Өвөр монголд 1912 оны 10 сараас цэргээ оруулах шийдвэр гаргасан тул Монголын Засгийн газар 1913 оны 1 сард их түгшүүртэй байгаа Өвөрмонголын нутаг руу 5 замаар нийт 10000 цэргийг Баргын Дамдинсүрэн, Өвөрмонгол ван Удай нараар удирдуулан оруулав.

Page 20: Lekts 15 tusgaar togtnol

ТУСГААР ТОГТНОЛЫН ТҮҮХ

1. Егүзэр хийдийн чиглэлийг Чимэдцэрэн, 2. Даригангын чиглэлийг Хайсан, Бавуужав нар, 3. Сөнидийн чиглэлийг Насан-Аривжих,  4. Хөх хотын чиглэлийг Сономдорж,  5. Хатны голын чиглэлийг Зүтгэлтэн нарын ӨМ-ын эх оронч ноёдууд удирдав. Монголчууд өөрийнхөө нутгийг чөлөөлж байгааг бусдад харуулах зорилготой байлаа.

Page 21: Lekts 15 tusgaar togtnol
Page 22: Lekts 15 tusgaar togtnol

ТУСГААР ТОГТНОЛЫН ТҮҮХ

1914 оны 11-р сараас 1915 оны 6-р сарын 7-нд Хиагтад 3 улсын хэлэлцээр боллоо. Орос талыг ерөнхий консул Миллер, хурандаа Хитров, Хятадын талыг генерал Би Гуй-фан, Мексик дэх элчин сайд Ченлу, Монголын ЗГ-ын талыг ДоЯЯ-ны сайд Да лам Дашзэвэг, ГЯЯ-ны дэд сайд Цэрэндорж, зөвлөхөөр Өвөрмонголын Ван Удай, Дамдинсүрэн нар төлөөлж оролцжээ.

Page 23: Lekts 15 tusgaar togtnol

ТУСГААР ТОГТНОЛЫН ТҮҮХ

1915 оны 6-р сарын 7-нд 22 зүйлт гэрээгээр Монголын гадаад байдлыг Хятадын сюзеренитет хэмээн хүлээн зөвшөөрч Монгол нь автономит засагтай улс гэж зарлав. Автономит Монгол улс нь дотоод хэргийн талаар өөрийн сюзерен /эзэн улс/ Хятадаас бүрэн тусгаар байж гадаадтай худалдаа, эдийн засаг, үйлдвэрлэлийн хэргээр бие даан харилцах онцгой эрхтэй байна.

Page 24: Lekts 15 tusgaar togtnol

ТУСГААР ТОГТНОЛЫН ТҮҮХ

Page 25: Lekts 15 tusgaar togtnol

ТУСГААР ТОГТНОЛЫН ТҮҮХ

Автономит Монгол дахь сюзерений эрх ашгийг хүрээнд суух хятад сайд, Хиагт, Улиастай, Ховдод суух түүний туслах нар төлөөлөх бөгөөд Монголын хилийг Орос-Хятадын тунхагийн дагуу зөвхөн Автономит Монголоор тогтооно гэсэн заалтууд байлаа.Монголчууд автономит засгийг бүрэн тусгаар улс хэмээн ойлгож байсан ч Өвөрмонголоос өөрийн цэргээ гаргаж, хятад сайд түшмэдийг байлгах болсонд нь Хиагтын гэрээнд сэтгэл дундуур байжээ.

Page 26: Lekts 15 tusgaar togtnol

ТУСГААР ТОГТНОЛЫН ТҮҮХ

1919 оноос Алс дорнод, Төв ази дахь Оросын орон зайд орж ирсэн Япон үндсэрхэг угсаатнуудын дунд дэлгэрсэн “Их нармайн үзэл”-ийг Монголд хэрэгжүүлсэн. 1919 оны 2 сарын 25-нд Чита хотод “Нармай Монголын бага хурал” болж Богдын ЗГ-ын олхиогүй бодлогод залхсан Өвөрмонгол, Барга, Буриадын ноёд, сэхээтнүүд Их Монгол улс байгуулж ерөнхийлөгч нь Жалайд хошууны Нэйс гэгээн болжээ. Энэ хурлын шийдвэр хэрэгжиж чадаагүй замхарсан.

Page 27: Lekts 15 tusgaar togtnol

Автономит Монгол улсыг устгах боломж гарч ирсэн.1.Дэлхийн дайныг ашиглан Орос улсад Большевик хувьсгал гарсан.2.Монголын Улс төрчдийн хулчгар зан, урвалт.3. Хятад Их гүрний хэмжээний улс болохыг санаархсан.

Page 28: Lekts 15 tusgaar togtnol
Page 29: Lekts 15 tusgaar togtnol
Page 30: Lekts 15 tusgaar togtnol

ТУСГААР ТОГТНОЛЫН ТҮҮХ

Ардын Засгийн газар 1921 оны 9-р сарын 14-нд Монголын тусгаар тогтнолыг дэлхийд зарлаж 1921 оны 11-р сарын 5-нд ЗОУ, Монголын тусгаар тогтнолыг “хүлээн зөвшөөрч” найрамдлын гэрээ байгуулжээ. Энэ гэрээ нь de facto, de jure алин ч байхгүй маргааш нь ураад хаячихаж болохоор баримт бичиг байлаа. Монголын Засгийн газар дан ганц Оростой харилцахыг хүссэнгүй.

Page 31: Lekts 15 tusgaar togtnol

ТУСГААР ТОГТНОЛЫН ТҮҮХ

1922 онд боловсруулсан “Эдийн засгийн үндсэн бодлого”:  “Герман улсын нэгэн түмэн ард түмэн дотроос 4 нь бичиг үл мэдэх, Английн уул хүмүүс дотроос 10-аад нь бичиг үсэг үл мэдэх, Орост 7000 хүн нь бичиг үл мэдэх буй… Эрдэм соёлоор баялаг нь эд хөрөнгө, чадал хүчээр баялаг ажгуу. Эдгээр улсыг шилж сонгоход хүрвэл аль ч талаараа герман, орос, америк хэмээн дэс дараалмой” гэж гадаад харилцаагаа тодорхойлжээ.

Page 32: Lekts 15 tusgaar togtnol

ТУСГААР ТОГТНОЛЫН ТҮҮХ

1922 онд боловсруулсан “Эдийн засгийн үндсэн бодлого”:  “Герман улсын нэгэн түмэн ард түмэн дотроос 4 нь бичиг үл мэдэх, Английн уул хүмүүс дотроос 10-аад нь бичиг үсэг үл мэдэх, Орост 7000 хүн нь бичиг үл мэдэх буй… Эрдэм соёлоор баялаг нь эд хөрөнгө, чадал хүчээр баялаг ажгуу. Эдгээр улсыг шилж сонгоход хүрвэл аль ч талаараа герман, орос, америк хэмээн дэс дараалмой” гэж гадаад харилцаагаа тодорхойлжээ.

Page 33: Lekts 15 tusgaar togtnol

ТУСГААР ТОГТНОЛЫН ТҮҮХ

“Монгол улсын максимум” төлөвлөгөөнд монголыг хэтдээ Швейцарь улс шиг төвийг сахьсан БНУ болгон Монгол угсаатныг нэгтгэнэ гэж онцлон тэмдэглэжээ. Монголын улс төрийн лидерүүдийн дунд тус улсын хэтийн төлөвийн талаарх үзэл баримтлалын санал зөрөлдөөн гарсан. Энэ зөрөлдөөн Данзангийн, Бодоогийн, Сүхбаатарын гэсэн 3 хуваагдаж байсан ч зөрөлдөөн нь зөвхөн өөрсдийн үзэл бодлыг уралдуулах мэтгэлцээний шинжтэй байсан

Page 34: Lekts 15 tusgaar togtnol

ТУСГААР ТОГТНОЛЫН ТҮҮХ

Бодоогийн хэмжээт цаазат хаант засагтай улс байгуулах төлөвлөгөө нь 1921 оны 11-р сарын 1-нд АЗГ-аас хэрэгжүүлсэн “Тангарагийн гэрээ” байв. Хууль тогтоох-Гүйцэтгэн захирах-Шүүх эрх мэдлийг 1924 он хүртэл АЗГ дангаараа мэдэж байсан тул хэмжээт цаазат хаант засаглал бүрэн утгаараа хэрэгжсэнгүй. Энэ нь дэлхий дахинд Их Британи улсын анх XYII зуунд гаргаж ирсэн “Хаанчил харин битгий удирд” гэсэн зарчимд тулгуурласан дэвшилттэй засаглалын хэлбэр.

Page 35: Lekts 15 tusgaar togtnol

Бодоогийн “АНГЛИ улсыг өмнөө толь мэт тусгасан Хэмжээт засагт ХААНТ УЛС” болох үзэл баримтлал. 1923 онд Бодоог цаазалсан. 1924 оны 5 сард БОГД ХААН нас барсан. МАН 9-р богдыг залах уу? Хаант засаглал, Монгол улсын хөгжлийн үзэл баримтлал дахин хүчтэй яригдсан.

Page 36: Lekts 15 tusgaar togtnol

ТУСГААР ТОГТНОЛЫН ТҮҮХ

Хятадад зохион байгуулж буй “экспортын хувьсгалыг” амжилттай хэрэгжүүлж  түүний үр дүнг нь хуваалцахын тулд 1924 оны 5-р сарын 21-нд “ЗХУ-ДИУ хооронд асуудал зохицуулах ерөнхий зарчмын хэлэлцээ”-нд гарын үсэг зуржээ. Энэ гэрээний 5-р зүйлд: “ЗСБНХУ нь гадаад Монголыг ДИУ-ын бүрэлдэхүүн хэсэг гэдгийг зөвшөөрч байгаа бөгөөд Монголын нутагт хятадын бүрэн эрхийг хүндэтгэн үзнэ” гэсэн заалт оруулав.

Page 37: Lekts 15 tusgaar togtnol

ТУСГААР ТОГТНОЛЫН ТҮҮХ

Коминтерний албан ёсны төлөөлөгч Э.Ринчино үүнийг ашиглаж өөрийн “Зургаан зүйлт үзэл”-ийг Монголын улсын хөгжлийн хэтийн төлөвийн төлөвлөгөө болгож МАН-ын 8 сарын III их хурлаар баталжээ. Э.Ринчино өөрийн гол өрсөлдөгч Данзан нарын хүмүүсийг хурлын явцад улс төрийн аллагаар замаасаа зайлуулж, 1922 онд хийсэн “Үндсэн хууль боловсруулах комисс”-ыг тарааж  1918 оны ЗОУ-ын үндсэн хуулийн Монгол маягийн орчуулгыг 11-р сарын 26-нд Улсын анхдугаар их хурлаар батлуулжээ.  

Page 38: Lekts 15 tusgaar togtnol

1924 оны 11-р сарын 26-нд Улсын анхдугаар их хурлаар баталсан Үндсэн хуулиар Монгол улс ЭРХ ЗҮЙН хувьд САТТИЛЕТ улс болсон ч Төрийн удирдлага, Хар хайрцагны бодлогод бие даасан шинж байсан.

1924 оноос Монгол улс Үндэсний сэхээтнээ дэмжин гадаад харилцаандаа бие даасан бодлого явуулж Голланд, Герман, АНУ, Японтой өргөн харилцаж эхэлсэн. 1925 онд Германы төмрийн үйлдвэр УБ-т, Голландын фермер Хөвсгөл, Сэлэнгэд байгуулагдсан

Данзан & Harley Davidson 1924 он

Page 39: Lekts 15 tusgaar togtnol

ТУСГААР ТОГТНОЛЫН ТҮҮХ

Ийнхүү Монгол улс нь хууль эрх зүйн талаараа ЗХУ, Коминтерний хараат улс болох боломж бий болжээ.  Монголын тэр үеийн улс төрийн зүтгэлтнүүд төрийн бодлогодоо үндэсний ардчилсан шинэчлэлтийг явуулж биеэ даасан тусгаар улс болох зорилгоо тавьсан хэвээр байсан.Баруунтны үзэл сурталч Ц. Жамсранов, Дамбадорж, С.Гэлэгсэнгэ, Ө.Жадамба, А. Амар, Б.Цэрэндорж1927 оны МАХН-ын YII их хурлаар болсныг түүхчид “Ордны хуйвалдаан” гэж дүгнэдэг юм.

Соён гийгүүлэгч Цэвээн Жамсранов

Page 40: Lekts 15 tusgaar togtnol

1921 онд Москвагийн Дорно дахины хөдөлмөрчдийн их сургуульд (КУТВ) 15 хүн, 1924 оноос Ленинградын дорно дахины хэлбичгийн их сургуульд 18 хүн,  1925 онд Герман, Франц  зэрэг улсад 35 залуусыг илгээжээ

ХХ зууны Боловсрол

Page 41: Lekts 15 tusgaar togtnol

ТУСГААР ТОГТНОЛЫН ТҮҮХ

Ийнхүү Монгол Улс нь хууль-эрх зүйгээр ЗХУ-ын хараат байсан дээрээ төрийн удирдлага, боловсон хүчнээрээ хараат болжээ. Хар хайрцагны бодлого

Зүүнтэнгүүд улс төр, дадлага туршлагагүй тул Коминтерний сургагч зөвлөхүүдийг сайтар илгээв. Зүүнтэнгүүд хөрөнгө хураах, үлдэгдэл хөрөнгийг шүүх бодлого, Жасын компани, Хамтрал-Коммун байгуулах, шарын шашны болон улс төрийн хэлмэгдүүлэлтийн гэх мэт олон бодлогын уршгаар Монголд улс төр, эдийн засгийн хямрал гарч

Page 42: Lekts 15 tusgaar togtnol

ТУСГААР ТОГТНОЛЫН ТҮҮХ

ТӨРИЙН ХАР ХАЙРЦАГНЫ БОДЛОГО залуу үед шилжсэн. Мэргэжил – Мэдлэг – Хамгийн гол туршлага байхгүй бодлогын улмаас Монгол улс 3 жилийн хугацаанд 6 сая мал, Түүх дурсгал – Үндэстний үнэ цэнээ өөрөө өөрсдөө алдсан. Төрд ард түмний сэтгэл алдарч 1932 оны зэвсэгт бослого, нутаг орноо орхиж нүүх хөдөлгөөнд 10.000 өрх хамрагдсан.Зүүнтэнгүүдэд халуун сэтгэл байсан ч Мэдлэг, Туршлага дутснаа хүлээн зөвшөөрч 1932 онд Шинэ Эргэлтийн бодлогыг МАН-ын хурлаар баталсан. ЗХУ, Коминтернээс МОНГОЛ-д дураар бодлого явуулж болохыг бүрэн ойлгосон

З. Шижээ, Б. Элдэв-Очир Зүүнтэнгүүдийн удирдагчид

Page 43: Lekts 15 tusgaar togtnol

ТУСГААР ТОГТНОЛЫН ТҮҮХ – УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ

1922 оноос эхэлсэн энэ ажиллагаанд ЗХУ нэлээд эртнээс бэлтгэж Монгол тайж угсаанууд, лам нарын бүтэц, сүм хийдийн тухай маш дэлгэрэнгүй, нарийн судалгааг бэлтгэсэн.Улс төрийн үүднээс ард түмнийг үй олноор хэлмэгдүүлэхийг 1933 онд буриадуудаас эхэлж 1937-1939 онд туйлдаа хүрч хүмүүсийн 10 хувийг хамарчээ. Сэхээтний эсрэг хийсэн хүйс тэмтрэх – геноцит ажиллагаа байсан төдийгүй Монголыг СЭХЭЭТНИЙ ДАВХРААГҮЙ болгож өөрийн дагавар улс болгох гурав дахь алхам нь байсан.

Page 44: Lekts 15 tusgaar togtnol

ТУСГААР ТОГТНОЛЫН ТҮҮХ – УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ

Хамгийн оргил үе 1937 – 1939 оны үед 26000 хүнийг хэлмэгдүүлснээс 25000 хүнийг шийтгэсэн байна. Энэ үйл ажиллагааг гардан хийсэн Онцгой бүрэн эрхт комисс (ОБЭК) 1937 оны 10 сард байгуулагдан 1939 оны 4-р сарын 22 хүртэл ажиллахдаа 50 удаа хуралдаж 25437 хүний хэргийг шүүж 20099 хүнд нь цаазаар авах ял оногдуулав.

Page 45: Lekts 15 tusgaar togtnol

УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ

Page 46: Lekts 15 tusgaar togtnol

ЯЛГУУСАН ХУТАГТ САНЖАВЫН ЧИМЭДЦЭРЭН (1912-1937)

Б.Ренчин 1905-1977 Номч мэргэн гавж С.Гомбожав

1. Сурвалжтан буюу Элит давхраа2. Төрийн зүтгэлтнүүд – Хар хайрцагны бодлого3. Сэхээтний давхраа – Үндэсний сэхээтэн, Лам нар4. Угсаатны давхраа – Буриад, ӨМ,

Page 47: Lekts 15 tusgaar togtnol

СЭХЭЭТЭН – ЛАМ. Нийгмийн оюун санааг тодорхойлогч, Соён гийгүүлэгчид. Сэхээтэн хүчтэй байвал нийгэм тогтвортой, Зөв бодлоготой байна.

Дилов хутагт Баашлуу овогтой Жамсранжав /1883-1965/

Page 48: Lekts 15 tusgaar togtnol

ГУЛАГ – ОЛТРИГ \аралууд\

СОЦИАЛИСТ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТЭНД 50 САЯ ХҮН ӨРТСӨН ШОРОНЖСОН ЭЗЭНТ ГҮРЭН - ЗХУ

Page 49: Lekts 15 tusgaar togtnol

ГУЛАГ – ОЛТРИГ \аралууд\СОЦИАЛИСТ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТЭНД 50 САЯ ХҮН ӨРТЖЭЭ.

Page 50: Lekts 15 tusgaar togtnol

Сатиллет (дагавар) Монгол улс

• Хууль эрх зүй буюу Төрийн бодлогын хүрээнд• Төрийн удирдлага – Сэхээтэн, Оюун санааны хүрээнд• Эдийн засаг, Боловсрол, Эрүүл мэнд, Соёлын хүрээнд

1950-аад оноос шинэ сэхээтэн, шинэ үе гарч ирсэн.- Социализмын бүтээгдхүүн- Шинэ үеийн боловсрол, шинжлэх ухааны систем- Бүтээн байгуулагчид: Аж үйлдвэр, Газар тариалан,

Хөдөө аж ахуй, Бусад.- Эрүүл мэндийн систем- Соёл, урлаг, уран сайхан

Page 51: Lekts 15 tusgaar togtnol

ТУСГААР ТОГТНОЛЫН ТҮҮХ – ГЕОПОЛИТИК

• Хүний тавилан хүмүүжлээсээ, улсын тавилан байршлаасаа.

• Геополитик буюу улс төр, газар зүйн талаасаа тухайн улсын байршил нь хэдэн улстай хиллэдэг, хил залгаа улсуудын хүчний хэмжээ, тэдний явуулах бодлого гэсэн гурван үзүүлэлтээр тодорхойлогддог.

• Геополитикийн хэллэгээр хоёр том гүрний дунд хавчигдан орших жижиг улсыг буфер буюу бамбай улс гэж нэрлэдэг.

• Бамбай улсыг 2 хувь тавилантай: 1. Аль нэгэн давуу хүчтэй улсаар хувь заяагаа шийдүүлж Сатиллет буюу дагавар улс болох. 2. Хүчирхэг улсуудаар хүлээн зөвшөөрүүлж төвийг сахисан улс болох.

Page 52: Lekts 15 tusgaar togtnol

ТУСГААР ТОГТНОЛЫН ТҮҮХ – ГЕОПОЛИТИК

• ТЕГЕРАН – 1943 он, Яалтын Гэрээ 1945• АНУ-ын дэд ерөнхийлагч Уелссын айлчлал• 1945 онд Англи, АНУ, Франц улсаар өөрийн статус-

квог хүлээн зөвшөөрүүлж, 1945 оны 10-р сарын 20-ны Монголын 498000 хүн оролцож зуун хувь “Тусгаар тогтносон Монгол ард улсын төлөө” саналаа өгсөн санал асуулгын үр дүн 100 хувь гарчээ.

• Их гүрнүүд ДИУ-д шахалт үзүүлж Чан Кайши 1946 оны 1-р сарын 6-нд Монголын тусгаар тогтнолыг анх удаа хүлээн зөвшөөрчээ.

Page 53: Lekts 15 tusgaar togtnol

ТУСГААР ТОГТНОЛЫН ТҮҮХ – ГЕОПОЛИТИК

• ТЕГЕРАН – 1943 он, Яалтын Гэрээ 1945• “Хүйтэн дайны” хямралаас болж АНУ-ын

ерөнхийлөгч Эйзенхауэр 1953 оны 2-р сарын 25-нд Конгересс дээр хэлсэн үгэндээ Яалтын нууц гэрээнээс татгалзснаа албан ёсоор мэдэгдэв

• Тайваний удирдагч Чань Кайши 1960-аад он гэхэд Социалист системийн болон зарим төвийг сахьсан улсуудтай дипломат харилцаа тогтоосноор монголд Вестфалийн зарчим бүрэн биеллээ олж БНМАУ nation-state болжээ. 

Page 54: Lekts 15 tusgaar togtnol
Page 55: Lekts 15 tusgaar togtnol

Henry A. Wallace дэд ерөнхийлөгчийн айлчлал 1944

Page 56: Lekts 15 tusgaar togtnol

АЗТАЙ МОНГОЛ – АЗГҮЙ ТУРКЕСТАН

Page 57: Lekts 15 tusgaar togtnol

КАЗАХ-уудын МӨРӨӨДӨЛ

Page 58: Lekts 15 tusgaar togtnol

ТЭСРЭХ АЮУЛТАЙ ЗЭВСЭГ - ШИНЖААН

Page 59: Lekts 15 tusgaar togtnol

ТУСГААР ТОГТНОЛЫН ТҮҮХ – ГЕОПОЛИТИК

• “Гадаад монголын газар нутаг цэрэг стратегийн байр сууринаасаа онц хэрэгтэй” гэж Хятадын төлөөлөгчдөд сануулж байсан.

• “Монгол нутаг нь Транссибирийн төмөр замын дагуу оршдог. Хэрэв Монгол нь ЗХУ-ын дайсны түшиц газар болж Транссибирийн төмөр зам тасалдахад хүрвэл ЗХУ-ын хувьд мөхөл болно” хэмээн хэлж байжээ.

Page 60: Lekts 15 tusgaar togtnol

Транссибирийн төмөр зам

Page 61: Lekts 15 tusgaar togtnol

БУФЕР ШИНЖ ЧАНАР

1. Тусгаар тогтносон2. Хоёр их гүрэн эсвэл 2 эвслийн дунд оршин тогтносон3. Хөрш орнуудаасаа жижиг, ямагт хөгжлийн түвшин дорой 4.   Гэсэн хэдий ч тусгаар тогтнол бүрэн эрхт байдлаа хадгалах чадвартайгаар оршиж байна.

Хамгийн сайн ГАДААД БОДЛОГО байх ёстой

Page 62: Lekts 15 tusgaar togtnol

ГЕОПОЛИТИК

Page 63: Lekts 15 tusgaar togtnol

ГЕОПОЛИТИК

Page 64: Lekts 15 tusgaar togtnol

1. БИД ТУСГААР ТОГТНОСОН АЗТАЙ УЛС

2. Монгол улсын гадаад бодлого нь Олон тулгуурт бодлоготой байх

3. Даяарчлалд идэвхтэй хамтран ажиллах

4. Монгол улс нийгэм эдийн засаг, боловсрол соёлын хувьд үсрэнгүй хөгжиж ЭХ ОРОНЧ, ҮНДЭСНИЙ ҮЗЛЭЭР зөв төлөвшсөн иргэдтэй байх

ДҮГНЭЛТДҮГНЭЛТ

Page 65: Lekts 15 tusgaar togtnol

НҮБ-ийн энхийг сахиулагчдын үүрэг гүйцэтгэж буй улсууд

Page 66: Lekts 15 tusgaar togtnol