Pilosopi hicheelin lekts

29
Философи хичээлийн лекцийн хураангуй Боловсруулсан багш: Д.Энхжаргал Page 1 Лекц-1 Удиртгал хичээл Философи гэж юу вэ? Түүний мэдлэгийн системд эзлэх байр суурь Дэд сэдэв: 1. Философи гэдэг нэр томъёоны түүхэн утга 2. Ертөнцийг үзэх үзэл, түүний хэв маягууд 3. Философийн үүрэг болон аргууд 4. Философийн үндсэн асуудал, тодорхойлолт 1. Философи гэдэг нэр томъёоны түүхэн утга Философи гэж юу вэ? гэсэн асуудалд хамгийн товчхон, энгийнээр яаж хариулж болох вэ? Нэгдүгээрт нэр томъёоны утга санаагаар нь хариулж болно. Философи гэдэг бол үгийн гарал үүслийн хувьд эртний грек хэлний цэцэн мэргэн оюун ухаанд дурлах гэсэн үгнээс гаралтай. Sophia-цэцэн мэргэн, philos-дурлах, тэмүүлэх гэсэн утгатай 2 грек үг. Аливаа зүйлийг хайрлана гэдэг нь түүнийг нандигнан хайрлаж хамгаална гэсэн үг юм. Харин аливаа зүйлд дурлана гэдэг бол түүний төлөө өөрийгөө бүхэлд нь зориулна, түүндээ уусаж шингэнэ түүнтэйгээ адилхан болно гэсэн үг. Философи гэдэг нэр томъёо нь анх эртний грекийн философич Пифагор хэрэглэсэн гэж үзэх нь олонтаа. Эртний грекчүүдийн олимпийн наадамд бүх нийтээрээ оролцдог байжээ. Тэнд янз бүрийн зорилготой, янз бүрийн үзэл бодолтой хүмүүс очдог байв. Мөн үүнээс гадна тэдэнд ягаад зугаа цэнгэл, ашиг хонжоо, нэр алдар энэ бүхэн хэрэгтэйг ухааран ойлгох, зөвхөн хүний төдийгүй бусадбүх юмс үзэгдлийн олон янз байгаагийн учрыг олох, ухааран ойлгох улмаар ертөнцийн үүсэл, зүй тогтолын тухай үнэн зөв мэдлэг боловсруулахад эрмэлздэг цөөхөн хүмүүс ирдэг байв. Ийм хүмүүсийг Пифагор философичид гэж нэрлэж байжээ. Философи гэдэг нэр томъёог анх хэрэглэсэн хүн бол Пифагор, харин системчилсэн хүн бол Платон юм. Философи анх хаана үүссэн талаар олон янзын үзэл баримтлал байдаг. Философи МЭӨ 3000 жилийн тэртээ Энэтхэг, Хятад, Грек, Египт, Вавилон гэх мэт улсад зэрэг үүссэн гэж үздэг. Гэвч философи нь сонгодог, жинхэнэ утгаараа христын тооллын өмнөх 6-р зууны үед эртний грект үүссэн гэж үздэг. Философийн гол зорилго бол юмсыг нээж танин мэдэх гэхээсээ илүүтэйгээр ухааран ойлгох явдалд чиглэгддэг. Иймд философи бол шүүмжлэлт сэтгэлгээ мөн /гайхах эргэлзэх гэдэг бол философи мэдлэгийн үндэс суурь юм/ гэж тодорхойлсон нь илүү оновчтой юм. Философитой холбоотой бас нэг чухал ойлголт бол ертөнцийг үзэх үзэл юм. Ертөнцийг үзэх үзэл гэдэг нь ертөнц гэж юу вэ, ертөнцтэй хүн ямар холбоотой вэ, хүний

Transcript of Pilosopi hicheelin lekts

Page 1: Pilosopi hicheelin lekts

Философи хичээлийн лекцийн хураангуй

Боловсруулсан багш: Д.Энхжаргал  Page 1 

Лекц-1 Удиртгал хичээл

Философи гэж юу вэ?

Түүний мэдлэгийн системд эзлэх байр суурь

Дэд сэдэв: 1. Философи гэдэг нэр томъёоны түүхэн утга

2. Ертөнцийг үзэх үзэл, түүний хэв маягууд

3. Философийн үүрэг болон аргууд

4. Философийн үндсэн асуудал, тодорхойлолт

1. Философи гэдэг нэр томъёоны түүхэн утга

Философи гэж юу вэ? гэсэн асуудалд хамгийн товчхон, энгийнээр яаж хариулж

болох вэ?

Нэгдүгээрт нэр томъёоны утга санаагаар нь хариулж болно. Философи гэдэг бол үгийн

гарал үүслийн хувьд эртний грек хэлний цэцэн мэргэн оюун ухаанд дурлах гэсэн үгнээс

гаралтай. Sophia-цэцэн мэргэн, philos-дурлах, тэмүүлэх гэсэн утгатай 2 грек үг.

Аливаа зүйлийг хайрлана гэдэг нь түүнийг нандигнан хайрлаж хамгаална гэсэн үг

юм. Харин аливаа зүйлд дурлана гэдэг бол түүний төлөө өөрийгөө бүхэлд нь зориулна,

түүндээ уусаж шингэнэ түүнтэйгээ адилхан болно гэсэн үг.

Философи гэдэг нэр томъёо нь анх эртний грекийн философич Пифагор хэрэглэсэн

гэж үзэх нь олонтаа. Эртний грекчүүдийн олимпийн наадамд бүх нийтээрээ оролцдог

байжээ. Тэнд янз бүрийн зорилготой, янз бүрийн үзэл бодолтой хүмүүс очдог байв. Мөн

үүнээс гадна тэдэнд ягаад зугаа цэнгэл, ашиг хонжоо, нэр алдар энэ бүхэн хэрэгтэйг

ухааран ойлгох, зөвхөн хүний төдийгүй бусадбүх юмс үзэгдлийн олон янз байгаагийн

учрыг олох, ухааран ойлгох улмаар ертөнцийн үүсэл, зүй тогтолын тухай үнэн зөв мэдлэг

боловсруулахад эрмэлздэг цөөхөн хүмүүс ирдэг байв. Ийм хүмүүсийг Пифагор

философичид гэж нэрлэж байжээ. Философи гэдэг нэр томъёог анх хэрэглэсэн хүн бол

Пифагор, харин системчилсэн хүн бол Платон юм. Философи анх хаана үүссэн талаар

олон янзын үзэл баримтлал байдаг. Философи МЭӨ 3000 жилийн тэртээ Энэтхэг, Хятад,

Грек, Египт, Вавилон гэх мэт улсад зэрэг үүссэн гэж үздэг. Гэвч философи нь сонгодог,

жинхэнэ утгаараа христын тооллын өмнөх 6-р зууны үед эртний грект үүссэн гэж үздэг.

Философийн гол зорилго бол юмсыг нээж танин мэдэх гэхээсээ илүүтэйгээр

ухааран ойлгох явдалд чиглэгддэг. Иймд философи бол шүүмжлэлт сэтгэлгээ мөн /гайхах

эргэлзэх гэдэг бол философи мэдлэгийн үндэс суурь юм/ гэж тодорхойлсон нь илүү

оновчтой юм.

Философитой холбоотой бас нэг чухал ойлголт бол ертөнцийг үзэх үзэл юм.

Ертөнцийг үзэх үзэл гэдэг нь ертөнц гэж юу вэ, ертөнцтэй хүн ямар холбоотой вэ, хүний

Page 2: Pilosopi hicheelin lekts

Философи хичээлийн лекцийн хураангуй

Боловсруулсан багш: Д.Энхжаргал  Page 2 

амьдралын утга учир, хамгийн зохистой байр суурь нь юу вэ гэдгийг хамгийн ерөнхий

байдлаар илэрхийлж буй хоорондоо уялдаа холбоотой янз бүрийн үзлийн цогц мөн.

2. Ертөнцийг үзэх үзэл, түүний хэв маягууд

Ертөнцийг үзэх мифологи үзэл бол хүн төрөлхтөний оюуны амьдралын хамгийн

анхны хэлбэр юм. Овгийн байгууллаас төрт ёсны байгуулалд шилжиж байсан нэн эртний

үеийг хамаардаг. Ямарваа нэгэн ард түмэн бүр туулсан амьдралынхаа үйл явдлын зүйлээс

домоглон оруулсан тийм шилэт үлгэр домгууд их байдаг.

Ертөнцийг үзэх үзэл явцуу утгаараа онтологи гэсэн ойлголттой ижил утгатай юм.

Онтологи буюу ахуйн тухай сургаал юу оршин байна вэ, юу хамгийн бодитойгоор, төгс

төгөлдрөөр оршиж чаддаг тухай сургаал юм. Тэгэхээр ертөнцийг үзэх үзэл бол ертөнцийн

оршин байхуй, түүн дэх хүний оршихуйн тухай авч үздэг учраас онтологи болж байгаа

юм. Онтологид:

Материализм, идеализм, шашны трансцендентализм гэсэн 3 хэв маяг онцгой нөлөө бүхий

байдаг.

1. Материализм (“биет” гэсэн утгатай латин гаралтай үг)

Аливаа юмсын эхлэл бол материаллаг эхлэл буюу матери юм гэж үздэг үзэл. Ийм үзэл

философийн түүхэнд бие биенээ үгүйсгэж, мөн түшиг тулгуур болон хөгжиж иржээ.

Тухайлбал: Эртний Дорно дахины болон эртний Грекийн философийн томоохон

төлөөлөгч ертөнцийн анхдагч үндэс нь гал, ус, шороо, агаар гэх мэт бодисын нэг оч

хослол юм хэмээн тайлбарлаж байлаа.

2. Идеализм (“санаа” гэсэн утга эртний грек гаралтай үг)

Аливаа юмсын эхлэл, эх үндэс нь санаалаг зүйлс хэмээн үздэг үзэл. Идеализмын 2 үндсэн

хэлбэр байдаг.

3. Шашны трансцендентализм. Энэ нэр томъёог олон янзын утгаар илэрхийлдэг. Гэхдээ

шашны чиглэлийн философид энэхүү ойлголтыг ертөнцийг үзэх үзлийн нийтлэгийг авч

үзэхэд хэрэглэдэг. Энэ үзлийн үүднээс ертөнцийн анхдагч эхлэл шалтгаан нь “бурхан

тэнгэр”, ямар нэгэн бурхан тэнгэрлэг зүйлс гэх мэт трансценденталь зүйлийг эхлэлээ гэж

үздэг.

3. Философийн үүрэг болон аргууд

1. Философи нь танин мэдэхүйн (гносеологи) үүргийг гүйцэтгэж байдаг.

2. Философи нь үнэлэмжийн (аксеологи) үүргийг гүйцэтгэж байдаг.

4. Философийн арга

Мэдлэгийг янз бүрийн төрөлд ашигладаг аргыг илрэх хүрээгээр дараах байдлаар

ангилдаг. Үүнд:

Page 3: Pilosopi hicheelin lekts

Философи хичээлийн лекцийн хураангуй

Боловсруулсан багш: Д.Энхжаргал  Page 3 

- Философи арга.

- Ерөнхий логик аргууд.

- Эмпирик түвшинд хэрэглэгддэг аргууд.

- Мэдлэгийн янз бүрийн төрөл тус бүрийн зөвхөн аль нэг салбарт хэрэглэгддэг

аргууд.

- Шинжлэх ухааны онол байгуулахад хэрэглэгддэг аргууд

Page 4: Pilosopi hicheelin lekts

Философи хичээлийн лекцийн хураангуй

Боловсруулсан багш: Д.Энхжаргал  Page 4 

Лекц-2

Эртний Дорно дахины философи Дэд сэдэв: 1. Эртний Энэтхэгийн философи

а. Ведийн үе МӨЭ 1500-600

б. Туульсын үе МЭӨ 600-2000

в. Судрын үе буюу сонгодог хөгжлийн үе МЭӨ I-Хр.Т X зуун

2. Эртний Хятадын философи

а. Хятадын философийн үндсэн ойлголтууд

б. Эртний Хятадын философийн үндсэн чиглэлүүд

1. Эртний Энэтхэгийн философи.

Энэтхэгийн философийг авч үзэхдээ түүхэн үечлэлийнх нь үүднээс нь 3 хуваан авч үздэг.

А. Ведийн үе МӨЭ 1500-600

Б. Туульсын үе МЭӨ 600-2000

В. Судрын үе буюу сонгодог хөгжлийн үе МЭӨ I-Хр.Т X зуун

А. Философи мэдлэгийн анхны үе буюу ведийн үе.

Эртний Энэтхэгийн анхны бичгийн дурсгал бол Ведүүд /мэдлэг/ юм. Энэ нь шидэт

домгийн сэтгэлгээний болон шашны сэдэвт бүтээлүүдийн эмхтгэл юм. Тэдгээрт

мэдлэгийн бусад төрлийн, түүний дотор философийн сэдэвт зүйлс олон байдаг. Ведүүд нь

4 хэсэгтэй.

- Самхитууд, Брахман, Араньякууд, Упанишадууд

Энэ үеийн үндсэн ойлголтууд бол Брахма, Рита, Пракрити, Пуруша, Сат, Асат, Майя,

Атман, манас, Нисванис

Б. Туульсын үе МЭӨ 600-2000

Энэ үед кастын системд шилжиж байгаа нийгмийн аж ахуй, улс төр, зан суртахууны

харилцаа холбоо, тогтолцоо бий болж байсан үе. Энэ үеийн философийн 3 гол эх

сурвалжууд байдаг.

- “Махабрата” хэмээх туульсын яруу найраг.

- “Рамаяна” хэмээх яруу найраг.

- Бхагавадшта.

- “Манугийн хуулиудын эмхтгэл”

Page 5: Pilosopi hicheelin lekts

Философи хичээлийн лекцийн хураангуй

Боловсруулсан багш: Д.Энхжаргал  Page 5 

Эртний Энэтхэгт туульсын үед л философи мэдлэгийн бие даасан төрөл болсон байна.

Энэ үед ведийг баримталдаг, баримталдаггүй чиглэл, сургуулиуд гарч ирсэн байна.

Ведийг баримталдаг 6 сургууль:

- Веданта.

- Миманса.

- Санкхъя.

- Вайшешика.

- Ньяя.

- Йога.

Ведийг баримталдаггүй 3 чиглэл:

- Чарвака-локаята.

1. Буддизм.

- Жайнизм.

2. Эртний Хятадын философи,

А. Хятадын философийн үндсэн ойлголтууд

Ци, Инь, Ян, У-син буюу 5 махбодийн сургаал, Дао, Жэнь, Дэ,Ли, Мин, И, Синь

Б. Эртний Хятадын философийн үндсэн чиглэлүүд

Эртний Хятадын иргэншлийн эдийн засгийн үндэс нь хүй нэгдлээр эзэмшдэг

газар тариалан байв. Газар тариалан эрхлэхдээ ашигладаг уламжлалт техник, зохион

байгуулалт нь эртний хятадуудыг бүх овог аймгийн үеэс нь уламжлалт бөөгийн шүтлэг,

шидэт домгийн сэтгэлгээ, зан төрх зэрэгт үндэслэдэг тийм ертөнцийг ойлгох нэгдмэл

ойлгоцтой байхад хүргэжээ. Үүнд:

- Байгалийг амьтайгаар ойлгодог байдал.

- Өвөг дээдсээ, ер нь өмнөх хуучин, ахмад бүхнийг шүтэх үзэл.

- Хүнийг төдийгүй ертөнцийн хөгжлийг орчилт шинжтэй гэж үзэх үзэл.

- Төвийн тухай ойлголт

- Тэнгэр, түүнийг бүхнийг чадагч эхлэл гэж үзэх үзэл.

Эртний Хятадын философи бол МЭӨ VII зуунаас МЭ III зууныг хамаардаг. Эртний

Хятадын философийн үндсэн 6 чиглэл бий. Үүнд:

- Кунзын сургаал

- Даосизм

- Моизм

- Легизм

- Нэрийн дэг буюу Мин-Цзя

- Натурфилософи

Page 6: Pilosopi hicheelin lekts

Философи хичээлийн лекцийн хураангуй

Боловсруулсан багш: Д.Энхжаргал  Page 6 

Лекц-3

Эртний Грек, Ромын философи ба

Монголын гүн ухааны сэтгэлгээний түүхэн тойм Дэд сэдэв: 1.Сократаас өмнөх үеийн Грекийн философи /МЭӨ VII-V/

2. Эртний Грекийн сонгодог философи /МЭӨ V-IV/

3. Эллинист философи /МЭӨ IV зууны төгсгөлөөс МӨЭ II/

4. Монголын буддист гүн ухааны сургаал /Агваанхайдав, Агваандандар,

Агваанбалдан нарын философийн үзэл/

1.Сократаас өмнөх үеийн Грекийн философи /МЭӨ VII-V/

Тухайн үеийн МЭӨ VII-V зууны үед Грект Милет, Эфес гэдэг хоёр хот нь анхны

философийн сургуулиудын төв байжээ. Тийм ч учраас эдгээр сургуулынхны

төлөөлөгчдийн үзэл санаа хүчтэй тархаж газар авсан байна.

- Милетийн сургууль. Үндэслэгч нь Фалес/МЭӨ 625-547/ юм.

- Фалесийн шавь Анаксимандр /МЭӨ 610-540/ юм.

- Анаксимандрын шавь Анаксимен /МЭӨ 588-525/.

- Гераклит /МЭӨ 544-тодорхойгүй/.

Пифагорын сургууль. Үндэслэгч нь Пифагор /МЭӨ VI зууны II хагасаас МЭӨ V

зуун/.

Элейн сургууль. Үндэслэгч нь Ксенофан. /МЭӨ 570-478/.

Ксенофаны шавь нь Парменид /МЭӨ 540-470/.

Зенон /МЭӨ 490-430/. Элейн сургуулийн бас нэг төлөөлөгч нь Зенон юм.

Атомистууд. Атомын тухай сургаалыг үндэслэгчид нь Левкипп, Демокрит нар юм.

2. Эртний Грекийн сонгодог философи /МЭӨ V-IV/

МЭӨ V-IV зуунд Грекийн Афин бол хөгжлийнхөө хувьд бусад хот улсуудаас

хамгийн өндөр хөгжилтэйд нь тооцогдож байв. Иймдээ ч энд ардчилалын сонгодог

хэлбэр, философи болон бусад шинжлэх ухаан жинхэнэ утгаараа хөгжиж чадсан юм. Энэ

үеийн философийн ерөнхий 2 дүр зураг буюу чиглэлийнхэн байв.

а. Софист философи

б. Сократын философи

Протагор/МЭӨ 480-410/. Софист философийн төлөөлөгч.

Афины сургууль. Энэ сургуулийн гол төлөөлөгчид Сократ, Платон, Аристотель нар юм.

Page 7: Pilosopi hicheelin lekts

Философи хичээлийн лекцийн хураангуй

Боловсруулсан багш: Д.Энхжаргал  Page 7 

Сократ /МЭӨ 469-399/.

Софистуудын аливаа юм харьцангуй гэдэг бол худал юм. Мөнхийн сайн үйл,

мөнхийн муу зүйл гэж байдаг. Эдгээр ойлголтууд нь туйлын шинжтэй хэмээн сургаж

байлаа. Юмсын талаарх үнэнийг олж авах, түүний үнэн эсэхийг тогтоох цорын ганц арга

бол харилцан яриа буюу диалоги юм гэж үзсэн. Үнэн гэдэг бол хэн нэг хүний толгойд

бэлэн байдаг зүйл биш хоорондоо маргалдаж, мэтгэлцэж, буруу зөвийг, үнэн худлыг

тогтоож байж туйлын зөв мэдлэг мэдээллийг олж авдаг гэж үзсэн.

Платон/МЭӨ 427-347/. Тэрээр Сократын шавь. Тэрээр Сократ төдийгүй түүнээс

өмнөх үеийн Гераклит, Парменид нарын философийг цааш нь хөгжүүлсэн хүн гэж үздэг.

Платоны философийн гол агуулга нь ахуйн тухай сургаал байдаг.

1. Платоны шавь бол Аристотель/МЭӨ384-322/ юм. Тэрээр хэдийгээр Платоны шавь

ч түүний санааны тухай онолыг шүүмжилсэн байна. Аристотель анх удаа

философийг бусад шинжлэх ухаанаас ялган ангилах оролдлого хийж байсан.

Философийг анхдагч философи-энэ нь анхдагч эхлэл шалтгаануудын тухай ухаан

харин байгалийг судалдаг шинжлэх ухаан бол хоёрдогч философи юм.

3. Эллинист философи /МЭӨ IV зууны төгсгөлөөс МӨЭ II/

Анхны эллинист философи.

Ерөнхийд нь авч үзвэл эллинист философийн урсгал чиглэлүүд бол Аристотелиос

хойшхи эртний Грекийн философи юм гэж үзэх болно. Эхэндээ Платон, Аристотель

нарын философийн үзлийг тайлбарлаж байснаа ёс зүйн асуудалд шилжиж улмаар хүний

хувийн амьдралын асуудалд илүү анхаарлаа хандуулах болсон.

Кинизм. Үндэслэгч нь Антисфен /МЭӨ 445-360/, Диоген /МЭӨ 412-323/. Кинизмын

үзлээр философи бол хийсвэрлэсэн оюуны үзлийг авч үзэхээсээ илүүтэйгээр ариун буянт

амьдралд хүрэх арга замыг хүнд зааж өгөх нь чухал юм.

Стойкуудын сургаал. Үндэслэгч нь Зенон. (МЭӨ 336-266).

Хүний эцсийн зорилго бол ерөөл аз жаргалтай амьдрах явдал юм. Ингэж жаргалтай

амьдрах чухал зүйл бол өөрийн сонголтоо биежин хэрэгжүүлэх чадвар бүхий сэтгэл

сайтай ухаалаг байх явдал юм.

Page 8: Pilosopi hicheelin lekts

Философи хичээлийн лекцийн хураангуй

Боловсруулсан багш: Д.Энхжаргал  Page 8 

Монголын буддист гүн ухааны сургаал

Философи үүсэхээс өмнө аль ч улс оронд эхлээд домгийн сэтгэлгээ үүсэн бий болсон

байдаг. Үүний нэг адил монголчуудад ч байгаль, нийгмийн юмс үзэгдлийг хүнчилж,

амьдчилан үздэг байсан байна. Үүнийг монголын олон үлгэр домгоос харж болно.

Монголчуудын домгийн сэтгэлгээнд хамгийн их дээдэлдэг зүйл нь тэнгэр, газар байдаг.

Тиймээс ч тэнгэр эцэг, газар эх гэж яриандаа өргөн хэрэглэдэг. Монголын философи

сэтгэлгээ нь эхэндээ бөөгийн шашинд тулгуурласан тэнгэр газрыг шүтсэн шинжтэй байв.

Харин буддист философийн хувьд хожмоо орж ирсэн бөгөөд монголчууд буддизмыг

үндэсний шашин болтлоо хөгжүүлсэн нь монгол дахь буддист философийг судлах нь

монголын философи сэтгэлгээний илэрхийлэл болох юм. Монголын буддист гүн ухааны

Сургаалын гол төлөөлөгчид:

Агваандандар/1759/.

Агваанхайдав /1779-1839/

Агваанбалдан

Page 9: Pilosopi hicheelin lekts

Философи хичээлийн лекцийн хураангуй

Боловсруулсан багш: Д.Энхжаргал  Page 9 

Лекц-4

Дундад зууны европын философи

Сэргэн мандалтын философи Дэд сэдэв: 1. Христосын шашны философи

А.Христос шашны эртний философи

Б. Схоластик философи

2. Сэргэн мандалтын философи

А.Христос шашны эртний философи

Өрнө дахинд IV-XV зуун хүртэлх 1000 гаруй жилийн түүхийг дундад зуун хэмээн

тодорхойлдог. Энэ үед дан ганц Европ төдийгүй Энэтхэгт-Бурхан багшийн сургаал,

Хятадад Кунзийн суртал, лалын шашинтай орнуудад Коран судар гэх мэт өөр өөрийн

шашныг дээдэлсэн философийн үзлүүд хөгжих болсон байна.

1. Христосын шашны философийг үндсэнд нь эртний ба схоластик философи гэж 2

хуваадаг. Христосын шашны эртний философи II-V зууны үеийг хамарсан цаашид

христосын шашны сонгодог философи болж хөгжиж чадсан сургаал юм.

Александрын Филон (МЭӨ20-МЭ54) гэгч философич грекийн философийг иудайн

шашны номлолтой, эртний грекийн домгийг Библитэй нэгтгэх оролдлого хийсэн байна.

Түүний үзлээр ертөнцийн анхдагч нь бүхнийг мэддэг, бүхнийг чаддаг, гэхдээ хүний

мэдлэгт өртдөггүй бурхан байна.

Христос шашны номлолыг Грекийн философитой анх нэгтгэсэн хүн бол Ориген (185-

254). Түүний үзлээр ертөнцийн эзэн (бурхан) гэдэг бол эцэг, хүү, Ариун санаа гурвын

нэгдэл, ертөнцийн эзэн шиг туйлын хийсвэр зүйл ертөнцөд байхгүй.

Августин: Ертөнцийн эзний шийтгэл гэдэг бол үнэн хэрэг дээрээ түүний хайр энэрэл

гэсэн байдаг. Ертөнцийн эзний тухай сургаал буюу теологи бол бүх мэдлэгийг үндэс

хэмээн Августин үзэж байв.

Б. Схоластик философи

XII зууны баруун Европын философичид Аристотель, Платоны философи дахь

универсалийн асуудлыг гол болгон тэр дундаа философи диалоги, ярилцлагыг сүм

хийдийн номлолд харшлахгүйгээр явуулах үндсэн дээр сургаалаа номлох болсон байна.

Философийн энэ сургуулийг схоластик философи хэмээн нэрлэдэг.

Схоластик гэдэг нэр томъёо грек хэлний “эрдмийн яриа”, “сургууль” гэсэн утгатай.

Схолатик философийн үндсэн асуудал бол универсали гэж юу вэ? гэсэн асуудал юм.

Ингэхдээ схоластик философи нь Платоны, нөгөө хэсэг нь Аристотелийн философид

Page 10: Pilosopi hicheelin lekts

Философи хичээлийн лекцийн хураангуй

Боловсруулсан багш: Д.Энхжаргал  Page 10 

тулгуурлан асуудлыг шийдэснээрээ хамаараад реалист, номиналист, концентуелист гэсэн

3 чиглэлд хуваагддаг. Реализм, Номинализм, концептуализм

2. Сэргэн мандалтын философи

Дундад зуунаас шинэ үед шилжих тэрхүү шилжилтийн үеийг сэргэн мандалтын үе гэж

нэрлэдэг. Энэ үе дээрх шилжилт өрнө дахины тэр дундаа баруун Европын орнуудад

хүчтэй байсан тул энэ үеийн философийг баруун европын философиор төлөөлүүлэн авч

үзэх болно. Цаг хугацааны хувьд 14-17-р дугаар зууныг хамардаг. Эртний Грек, Ром

төдийгүй Европын улс орнуудад хөгжиж байсан философи, шинжлэх ухаан, тэр бүү хэл

урлаг уран сайхан хүртэл дундад зуунд бүхэлдээ шашны өнгө аясыг илэрхийлсэн,

бүхнийг ертөнцийн эзэн, бурхан тэнгэрийн бүтээл, түүнийг таньж, мэдэхээс илүү зүйл

байхгүй мэтээр сургаж, боловсрогдон гарч байлаа. Тухайн үеийн соёлын бүх зүйлс

шашны өнгө аясад бүхэлдээ нэвт шувт будагдсан байсан гэж хэлж болох юм. Тэгвэл 14-17

дугаар зуунд энэхүү бурханы үзэл санаанаас ангид улс төр, урлаг, шинжлэх ухаан,

нийгэм, хүмүүсийн оюун санааны амьдралыг өөрчлөх том шинэчлэл хийж, анх л Грек,

Ромд хөрс сууриа тавьж байсан шинжлэх ухааныг өөрийн зүй зохист мөн чанараараа

хөгжих бололцоог сэргээж шашны үзэл сурталаас ангид хөгжих бололцоог бий болгож

өгсөн үе байсан юм. Тиймээс энэ үеийг түүхэнд сэргэн мандалтын үе гэж нэрлэдэг. Энэ

үеийн гол төлөөлөгчид гэвэл: Николай Кузанский (1401-1464), Леонарда да Винчи (1452-

1519), Николай Коперник (1473-1543), Джордано Брупо (1548-1600), Галилео Галилей

(1564-1642), Иоганн Кеплер (1571-1630) гэх мэт. Энэ үед олон шинэ урсгал чиглэл, хими,

физик, гэх мэт байгалийн ухаанд асар олон нээлтүүд шил шилээ даран гарах болсон. Энэ

үед гарч байсан олон урсгал чиглэлүүдээс авч үзвэл:

Антропоцентризм (хүн төвт үзэл).

Антисхоластик.

Пантейзм.

Хүрээлэн буй юмсыг хүний материаллаг хэрэгцээний үүднээс хэрэглэх болсон.

Гоо зүй үнэлэмжинд шинэчлэл бий болсон.

Хүмүүсийн хувийн алдар нэрээ мөнхлөн эрмэлзэл, хувь хүнийг тахин шүтэх үзэл,

шинэ содон зүйлийг бүтээн хожмоо дурсагдах гэсэн хүсэл эрмэлзэл ихээр бий

болж байлаа.

Эртний сонгодог латин хэлийг сэргээж, грек хэлийг судалж, дундад зууны үед

шашны эрх ашигт нийцүүлэн бичиж гуйвуулж байсан бүтээлүүдийг дахин шинэчлэх,

шинээр орчуулсан ажил ихээр өрнөж байв.

Page 11: Pilosopi hicheelin lekts

Философи хичээлийн лекцийн хураангуй

Боловсруулсан багш: Д.Энхжаргал  Page 11 

Лекц-5

17-19-р зууны Европын философи

17-р зуун бол хөрөнгөтний хувьгал эхэлж, капитализм бүрэлдэж байсан тийм шинэ

нийгмийн нөхцлийн зуун юм. Энэ зуун нь оюуны амьдралын хүрээнд Сэргэн мандалтын

философийн үр дүнд схоластик болон католик шашны нөлөө эрс багасан шинжлэх ухаан

болон философийн сэтгэлгээ өөрийнхөө мөн чанараар цаашид хөгжих бололцоо олдоод

байсан үе юм. Иймээс оюун санааны хүрээнд олон шинэ шинэ ялгаатай үзэл

баримтлалууд гарч ирсэн юм.

Фрэнсис Бекон /1561-1626. английн философич/. Тэрээр “мэдлэг бол хүч” хэмээн

үзэж “Шинэ Органон” бүтээлдээ танин мэдэхүйд саад учруулдаг сөрөг үзэгдлүүдийг авч

үзэн, тэрхүү саад бэрхшээлийг даван туулах шинэ аргыг үндэслэгч бөгөөд хүнийг

байгалиас дээгүүр авч тавьсан юм.

Рене Декарт. Р.Декартын тооцоолсноор жинхэнэ философи бол онолы хэсэг ба

аргаараа нэгдмэл байх ёстой. Зүйрлэвэл тэр нь ургаа саглагар мод шиг байх ёстой. Тэр

модны үндэс нь философи, их бие нь философийн хэсэг болох физик, саглагар оройн

хэсэг нь бүх хавсрага шинжлэх ухаан жишээ нь ёс зүй, анагаах зэрэг юм. Тэрээр

скептицизм гэдэг бол баттай үнэн мэдлэгт хүрэх чухал арга юм гэж үзсэн.

Т.Гоббс.(1588-1679) Т.Гобсс нь шашны үзэл баримтлалаас ангид төр ба иргэний

философийг боловсруулсан. Шинжлэх ухаан, математик, оюун дүгнэлт гаргах сэтгэлгээ

нь тооцох үйл явц, үг хэл нь инстинкт туршлагын төрөл зүйл бөгөөд бодомж, оюун

дүгнэлтийн уг сурвалж болно гэж үзсэн. Зөн билиг “интиуци” байхгүй, дефиници “зөв

тайлбар” л байна. Нэр нь сэтгэлгээний тэмдэг, үнэн нь бодомж, ерөнхий ойлголтууд нь

нэрний хийсвэрлэл, сэтгэгч субъект нь объектуудыг төсөөлнө. Ерөнхий ойлголтуудыг

хийсвэрлэх арга нь аналитик арга гэж үзэж байв.

Иссак Ньютон. (1643-1727) шинэ үеийн материалист философич, байгаль шинжээч

эрдэмтэн. Сонгодог механик ба жижиг биетийн хөдөлгөөний тухай онолоо бүх ертөнцийн

татах хүчний тухай хуулиар баталж, тодорхой шинжлэх ухааны хуулиар философийн

дүгнэлт гаргах арга зүйг боловсруулсан. Байгалийн философийн үндэс нь математикийн

мэдлэг, математик аргын боловсруулалт гэж үзсэн.

Сэргэн мандалтын үеийн сэтгэгчдийн үзэл санааг шинэ үеийн философи уламжлан

хөгжүүлсэн байна. Мэдлэгийн хийгээд шинжлэх ухааны үйл явц, сэтгэлгээний схоластик

аргыг бодит ертөнцөд хандсан танин мэдэхүйн шинэ аргаар солихыг шаарджээ.

Английн философич Дж.Локк хүний гурван эрх: амь нас, эрх чөлөө, өмч хөрөнгийг

бататгаж, 1690 онд бичсэн “Хүний оюун ухааны туршлага” зохиолдоо танин мэдэхүйн

сенсуалист (мэдэрч танин мэдэх) онолыг хөгжүүлсэн юм.

Page 12: Pilosopi hicheelin lekts

Философи хичээлийн лекцийн хураангуй

Боловсруулсан багш: Д.Энхжаргал  Page 12 

XIX зууны германы философийг сонгодог идеализм /И.Кант, Г.Гегель/, XIX зууны

дунд ба хоёрдугаар хагасын материализм /Л.Фейербах, К.Маркс, М.Энгельс/,

иррационализм /А.Шопенгауэр, Ф.Ницше гэх мэт/ хэмээх гурван үндсэн чиглэлд хувааж

үзэж болно.

И.Кантын (1724-1804)

И.Кант гүн ухаанлиг хүн судлалыг үндэслэгч мөн. Энэ талаар тэрээр өгүүлэхдээ:

философи нь “Би юуг мэдэж чадах вэ?”, “Би юу хийх ёстой вэ?”, “Би юунд найдаж болох

вэ?”, “Хүн гэдэг юу вэ?” гэсэн асуултанд хариулт өгөх ёстой гэжээ.

“Би юуг мэдэж чадах вэ?” гэдэг асуултанд И.Кант хариулахдаа хүний үйл ажиллагаа

танин мэдэхүйгээс эхлэх ёстой. Тэрээр философийн танин мэдэхүйн эмпиризм ба

рационализмын зохистой баримтлалыг нэгтгэн авч үзжээ. Энд И.Кант апостриори ба

априори зэрэг мэдлэгийн үндсэн хэлбэрүүдийг судалж, ертөнцийн тухай шинжлэх ухааны

мэдлэг нь судлаачийн мэдлэг чадвараар тодорхойлогдож, хязгаарлагдаж байдаг гэжээ.

Харин “Би юу хийх ёстой вэ?” хэмээх асуултанд практик оюун ухаан буюу ёс зүйн

сургаалаараа хариулт өгсөн бол “би юунд найдаж боло вэ?” гэсэн гурав дахь асуултанд

хариулахдаа “Бид бурхан тэнгэрт итгэдэгээрээ ёс суртахуунтай хэрэг биш, харин ёс

суртахууныхаа ачаар бурхан тэнгэрт итгэж, ёс суртахууны дээд чин эрмэлзлэлээ

бурханчилж, түүнд найдлага тавьдаг” хэмээн өгүүлжээ.

“Хүн гэж юу вэ?” гэсэн асуултын хувьд И.Кант хүн бол уг чанараар хоёрдмол шинжтэй

бөгөөд мэдрэгдэгч ертөнцөд амьдардагийнхаа хувьд хүн байгалийн хуулиудад

захирагддаг, нийгэмд амьдардагийн хувьд хүн зан суртахууны хуулинд захирагддаг

хэмээн хариулжээ. Түүний үзлээр хүн чадвараа хөгжүүлэх, харилцааны соёлд суралцах, ёс

суртахууны хэм хэмжээг баримтлах эдгээр болно.

И.Кантын сэтгэлгээний ололтыг илүү сайн илэрхийлэх, түүний алдааг гэтлэн

давахыг И.Фихте (1762-1814) оролджээ. Тэрээр И.Кантын “Бодомжийн чадварыг

шүүмжлэх нь” гэдэг зохиолдоо хязгаарт нь хүртэл явуулсан “өөртөө байгаа юм”,

үзэгдлүүдийг дуализмыг гэтлэн давж гарсан юм. И.Фихте: байгаль бол “би” хэмээн

хүнийсгэгдсэн бүтээгдэхүүн мөн гэж үзээд, тан_ин мэдэхүй ба байгаль болон ертөнцийг

холбон нэгтгэжээ. “Би” бол динамик, үйлч ухамсар, хүний болон бурханы нэгдэл хийгээд

хувийн болон туршлагын хүрээний нэгдэл мөн гэжээ. Фихте бол Кантын хувьд

хязгаарлагдсан цэвэр онолын танин мэдэхүйн хязгаарыг гэтлэж гарахдаа оюун ухааны

болон хөдөлмөрийн рефлексэд хамааруулсан байна. Тэрээр мөн чанар “Би” бол үйл хэрэг

үйлдэгдэж байгаа учраас танин мэдэж байна гэжээ. Фихте философид шинжлэх ухааны

үнэн зөв мэдлэг олж авах, шинжлэх ухааны сургаал олж авах асуудал, чөлөөт байдлын

асуудлыг шийдвэрлэжээ.

Page 13: Pilosopi hicheelin lekts

Философи хичээлийн лекцийн хураангуй

Боловсруулсан багш: Д.Энхжаргал  Page 13 

Ф.Шеллинг (1775-1854) субъект, объектын эсрэг, тэсрэгийн шинжийг адилтгалын

гарааныхаа цэгийг болгож, Фихтегийн боловсруулсан хөгжлийн зарчмыг хэрэглэсэн юм.

Сэтгэц өөрийнхөө тухай сэтгэж байгаа цагт бид нар объект (сэтгэц), субъект (сэтгэгч

сэтгэц)-ийн адилсал, нэгдлийг өөрөө ухамсарлахуйн баримтаас олж авдаг гэж энэхүү

философич үзсэн байна.

Адилсалын үүсгэл үнэн ертөнцийн нэгдэл, бүхэллэг шинжийг тайлбарлах, батлах, түүнээс

нэгдмэл, ухаалаг анхдагч, үндэс туйлын оюун ухаарахуйн мөн чанарыг танин мэдэх

чадвартай бөгөөд өөрийгөө мэдэгч ухаан болсон дэлхийн хөгжлийн эх сурвалжийг гаргах

бололцоотой болсон гэжээ. Тэрээр натурфилософийн зорилтыг доод хэлбэрээс дээдэд

хүртэлх байгалийн хөгжлийн дэс дараалсан үе шатуудыг нээн харуулах явдал мөн гэж

үзжээ. Шеллингийн бүтээлүүдэд байгаль ба урлагийн салбар, натур болон урлагийн

философи маш ойр тодоор тусгагджээ. Энэ философич мэдлэг бол зөвхөн шинжлэх

ухаануудын биш, харин нийгэм улс төр, зан суртахуун, урлагийн хөгжлийн хураангуйлан

дүгнэсэн нэгдмэл нэгдэл мөн хэмээн тайлбарладаг.

В.Г.Ф. Гегель (1770-1831) бүх Европын философийн хөгжилд өөрийнхөө

философиор асар их нөлөөлсөн Германы сонгодог философийн оргил мөн. Тэрээр анх

түрүүнд ертөнцийн диалектик таин мэдэхүйг болон түүнд нийцсэн судалгааны диалектик

аргыг боловсруулжээ. Түүний гол бүтээлүүд нь “Логикийн шинжлэх ухаан”, “Эрхийн

философи”, “Оюун санааны феноменологи” болно. Гегель Кант, Фихте, Шеллинг нарын

диалектик үзэл санаанд тулгуурлан түүнийг хөгжүүлэхийн хамтаар эдгээр сэтгэгчдийн

сургаалуудад агуулагдсан алдаатай баримтлалуудыг няцаасан байна. Тэрээр хүний танин

мэдэх арга чадварыг танин мэдэхүйн түүхээс гадуур, түүний бодит хэрэглээнээс судлах

гэсэн Кантын оролдлогыг шүүмжилсэн юм. Гегель танин мэдэхүй зөвхөн танин мэдэх үйл

явцад л хэрэгжих бололцоотой гэж баталжээ. Тэр нь мөн чанар, үзэгдлийг Кант сөргүүлэн

тавьсныг няцаагаад, үзэгдлүүд мөн чанартай адилхан объектив шинж чанартай гэж

сургасан буй. Түүний үзлээр бүх үзэглүүдийг мэдэж байж гэмээнэ мөн чанарыг таньж

мэддэг.

Объектив идеалист Гегелийн үзлээр дэлхийн бүх хөгжил нь туйлын санаа буюу

ертөнцийн оюун ухаанаар нөхцөлддөг Гегелийн туйлын санаа хэмээх ойлголт нь санааны

дээд илрэл бөгөөд урлаг, шашин, философи гэсэн гурван салбараас бүрддэг. Сэтгэхүй

илрэн буй зөрчлийг хуучнаас шинэ ойлголтонд шилжих арга замаар шийдвэрлэх

чадвартай. Энэ утга санаагаар зөрчил бол системийн болон аливаа хөгжлийн үйл явц нь

дараах механизмаар явагддаг: тезис, антитезис, синтез гурвын нэгдэл юм.

Гегель философийн сургаал буюу онолыг гурван үе шатуудад ангилжээ. Үүнд:

туйлын санааны үүсэн тогтнолын цэвэр логик үйл явц юм. Байгалийн философи нь үзэл

Page 14: Pilosopi hicheelin lekts

Философи хичээлийн лекцийн хураангуй

Боловсруулсан багш: Д.Энхжаргал  Page 14 

санаа биеийн болон материаллаг бүрхүүлд өрнөн дэлгэрч байдгийг зааж байна. Оюун

санааны философи буюу субъектив, объектив, туйлын санааны тухай сургаал мөн.

Энэхүү оюун санааны философийн нэгдүгээр хэсгийн судлах зүйл бол

феноменологи (гол чухал зүйл), хүн судлал, антропологи, сэтгэл судлал, хоёрдохынх нь

төр эрх зүй, ёс суртахуун, гуравдахынх нь урлаг, шашин, философи юм. Гегелийн

философийн үндсэн зарчим нь гурвалын зарчим мөн. Гегель хүн төрөлхтөний түүхийг

дорно дахины, эртний ба дундад зууны, Германы хэмээн гурван том эрин үед хуваан авч

үзжээ.

Ерөнхй утга санаа, бадрангуй хөгжлөөрөө Гегелийн философи бол түүхэн утгаараа

философийн өөрийн нь салбар дахь урьд өмнөх бүх хөгжлийн оргил төгөлдөржилт болсон

юм.

XIX зуунд Герман иррационалист философи бие даан хөгжих эхлэл тавигдсан юм.

Үүнд:

Иррационалист А.Шопэнгауэр: ертөнц бидэнд хүсэл, зориг, төсөөлөл болон илэрдэг гэж

үзжээ. Түүний үзлээр хүсэл зориг бол ахуйн туйлын эхлэл, шинж чанараараа ертөнцийг

болон хүнийг бүтээгч биологийн, сансрын ямар нэг хүч юм. Түүнчлэн төсөөлөл бол

ертөнцийн хүмүүстэй хамт бий болсон. Жнь: субъект ба объект, орон зай ба цаг хугацаа,

үй олон юмс, бидний хоорондын шалтгаант холбоог ингэж тэмдэглэдэг байна. Энэ бүхэн

нь хүний мэдрэмж эргэцүүллийн таамаг хэлбэрүүдээр зохиогдоно. Хүн ертөнцийг бодит

шинж чанартай гэж үздэг боловч бүх юм үнэн хэрэг дээрээ зөвхөн харагдахуй мөн гэж

Шопенгуаэр үзжээ. Энэ ертөнц дэх хүн бол хүсэл зоригийн боол мөн гэжээ.

Иррационалист Ф.Ницшегийн “эзэрхэх хүсэл зоригийн тухай” сургаалдп түүхэнд

ямар ч дэвшил, зорилго байхгүй, харин хүчтэй ба хүчгүйн хоорондын тэмцэл байдаг

гэжээ. Тэрээр эртний Грекийн соёл бол Аполлон, Диониса бурхадын соёлын хоорондын

тэмцэл юм хэмээн үзжээ. Ницше цааш нь хүмүүс адгуусны байдлаас тасран салж хараахан

чадаагүй. Түүнийг сөргөлдөөн, өрсөлдөөн, дайн, ухаан бодлогогүй эрмэлзэл гэрчилнэ

гэсэн үзэл санаа дэвшүүлэн мөрджээ. Энэ нь түүхэн дэх гутранги үзлийг ноёрхолын тухай

бүх үнэт зүйлсийг эргэн харах, үнэлэх нь зайлшгүйн тухай өгүүлэх боломж олгожээ.

Ф.Ницшегийн хувьд эзэрхэх хүсэл зориг нь хүний амьдралын нэг гол шинж бол өөрийгөө

нэг хэвэнд хадгалан хамгаалах явдал бус, харин улам дээш өгсөн өндийх хүсэл зориг юм.

Энэ талаар Ф.Ницше “сайн муугийн чанар хязгаар”, “Заратустра тийнхүү ярьж байв”

зэрэг зохиолдоо тодорхой өгүүлжээ. Гутранги үзэл бол Европын түүхийн бурханы болон

загалмайт бурханы үхлийн зүй ёсны үр дагавар, чин хүсэл, зарчим, хэм хэмжээ,

зориулалтын уналт мөн. Иймд Ф.Ницше хүн үл бүтэх санааны утгагүй ертөнцөд хүч

Page 15: Pilosopi hicheelin lekts

Философи хичээлийн лекцийн хураангуй

Боловсруулсан багш: Д.Энхжаргал  Page 15 

чадлаа байнга нэмэгдүүлэн амьдарч сурах ёстой хэмээн үлэмж хүний тухай сургаал

боловсруулжээ.

Л.Фейербах (1804-1872) нь өвөрмөц антропологи-материалист философийг

боловсруулжээ. Түүний үзлээр философийн судлах зүйл бол хүн юм. Учир нь бурхан бол

төгс боловсронгуй хүчирхэг хүн мөн гэж батлахыг тэрээр оролджээ. Фейербах шашны

зохиомол үзлүүдийг халж солих аргаар нийгмийн үйл хэрэг болгож хувиргахыг уриалан

дуудаж байсан бөгөөд ингэх нь түүний мөн чанар болсон хайр дурлалын мэдрэмжид

нийгмийн дэвшлийг шийдвэрлэх хүч болж чадна гэж үзжээ. Урьд нь ялангуяа зөвлөлтийн

зарим философичид Фейербахыг хайр дурлалын шашин бий болгохыг санаархсан хэмээн

дүгнэж байв. Үнэн хэрэг дээрээ тийм бишээ. Фейербах хүн хүнээ хайрлан хүндэтгэх үзэл,

ёс журмыг дээдлэн мөн ингэвэл хүний нийгэм засран сайжирч хөгжин дэвших болно гэж

тайлбарлажээ. Энэ нь тэр цаг үеийн Германы нийгмийн байгууллын үзэл суртал, дэглэмд

нийцээгүй учраас Фейербах гадуурхагдаж байжээ. Тэрээр тодорхой хүний тухай

сургаалаас оюун санаа субстанцын ойлголтонд хүрэлгүйгээр философийн бүх үндсэн

хууль, категориудыг гаргаж болно гэж үзсэн юм.

Маркситст философийг үндэслэгч К.Маркс (1818-1883) залуу гегельч үзэлтэн

байснаа Фейербахын философийн нөлөөгөөр материализмын философийг шинэчлэн

боловсруулжээ. Тэрээр өөрийнхөө дотны нөхөр, хамтран зүтгэгч Ф.Энгельс (1820-1825)-

тэй хамтран урьдын натурфилософийн төгсгөл болсон сургаалыг боловсруулж,

материализмын илүү шинэ дээд хэлбэрийг тодорхойлжээ. XIX зууны 40-өөд онд үүссэн

марксизм сонгодог капитализмын онолын илэрхийлэл өндийж боссон пролетари нарын

улс төрийн зорилго ашиг сонирхолын тусгал болон үүсчээ. Германы сонгодог философи,

Английн улс төрийн эдийн засгийн ухаан, Францын утопи социализм нь марксизмын үзэл

санааны эх сурвалж болжээ. Материализм ба диалектикийн амьд нэгдэл нь нийгэм

түүхийн материалист ойлголт болж хувьсгалт онол, үзэл суртал, практикийн ангийн

шинж чанарыг ил тодоор тунхагласан байна. Марксизмын сургаал XX зууны хүмүүсийн

хувь заяанд эерэг сөргөөр асар их нөлөөлсөн юм.

Ф.Энгельс диалектик материализмын гол баримтлалуудыг боловсруулсан бол,

К.Маркс түүхийг ойлгох материалист онол, формацийн онолыг боловсруулжээ.

Ф.Энгельс хөдөлмөрийн онолдоо “хөдөлмөр хүнийг бий болгосон” хэмээн дүгнэжээ.

Аливаа онолын сэтгэлгээний ололт, дүгнэлт түүхэн хөгжлийн аясаар хуучран

засагдаж, шинэчлэгддэг жамтай. Марксын үзэл сургаалд үеэ өнгөрөөсөн, орчин үеийн

шаардлагад нийцэхгүй болсон зүйл нилээд байгаа нь илэрхий юм. Гэвч түүний онол, арга

зүйд эрин үед үнэ цэнээ хадгалан үлдсэн зүйл их байгааг бас үгүйсгэх үндэсгүй юм.

Page 16: Pilosopi hicheelin lekts

Философи хичээлийн лекцийн хураангуй

Боловсруулсан багш: Д.Энхжаргал  Page 16 

Лекц-6

Онтологи буюу ахуйн тухай сургаал Дэд сэдэв: 1. Ахуйн гэж юу вэ?

2 Материаллаг ахуй, түүний хэлбэрүүд материал, байгаль, хүн

3. Санаалаг ахуй, түүний хэлбэрүүд

1. Ахуйн гэж юу вэ?

Онтологийн үндсэн гол ухагдахуун нь “ахуй” хэмээх ойголт юм. Юу хамгийн

бодитойгоор оршин байна вэ? Тэд бодитой оршиж байгаа зүйл нь юу вэ? Ер нь оршин

байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Юуны оршихуй юунаас хэрхэн хамаарч оршиж байдаг вэ?

гэх мэт олон асуултууд нь ахуй хэмээх ойлголтоор тэмдэглэдэг. Тэгвэл юу хамгийн

бодитой оршиж ахуй болдог вэ? гэдэгт хувь хүн, бүр цаашилбал шинжлэх ухаан бүхэн

өөр өөрийн гэсэн хариулт өгдөг.

Тэгэхэээр эндээс ахуйн маш олон хэв маяг байж болох бөгөөд чухам юуг нь

үндэслэгээ болгож ахуй хэмээхийг тодорхойлж байна вэ? гэдэг нь чухал биш. Ахуй маш

олон төрөлтэй гэх плюралист буюу олон урсгалч үзэл байхад зөвхөн ганц л зүйлийн

хоорондох харилцаанд авч үзээд 2 зүйлээс ахуйг тодорхойлдог дуалист үзэл байна. Дээрх

ахуйн олон янзын хэв маягууд нь нэгдмэл бүхэллэг байдлаар оршиж байдаг.

2. Материаллаг ахуй, түүний хэлбэрүүд

Матери

Байгаль

Нийгэм

Хүн

Матери

XIX зуунд францын материализмын үзэл дээр тулгуурлан гарч ирсэн материалист

чиглэлийн нэг бол диалектик материализм юм. Тэрээр материаллаг ахуйг ганцхан

объектив ахуй юм гэж тунхаглан, түүнийгээ илтгэсэн матери хэмээх ойлголтыг

боловсруулсан байна. Материйн анхны санааг философийг түүхэнд аль эрт илэрхийлж

байсан байдаг. Тухайлбал: Дорно дахинд ч, эртний Грек, Ромд ч ⇒ гал, ус, агаар, шороо,

хий г.м.

Диалектик материализм материйг дараах байдлаар тодорхойлдог. “Матери гэдэг

бол ухамсраас үл шалтгаалан орших объектив ертөнц мөн” Хүн материаллаг бодит

байдлыг хүлээн авч, материйн илрэх олон янзын хэлбэрийг хүртэж, гадаад ертөнц, түүний

хөгжлийн зүй тогтлыг танин мэдэж байдаг. Материалистууд матери, ухамсар 2-ыг

Page 17: Pilosopi hicheelin lekts

Философи хичээлийн лекцийн хураангуй

Боловсруулсан багш: Д.Энхжаргал  Page 17 

материаллаг ахуй, сэтгэлгээ 2-ыг нарийн зааглан ялгаж үздэг. Материйг ийнхүү

тодорхойлоод харин түүний оршин байх арга буюу атрибут шинж нь хөдөлгөөн, орон зай,

цаг хугацаа юм гэж үзсэн Хөдөлгөөн бол ерөөсөө бүх хувирлыг хэлнэ.

Бодит байдлыг тодорхойлоход түүний орон зай, цаг хугацааны тухай мэдлэг

чухал юм. Дурын юмсыг урт, өргөн, өндөр, талбай, харилцан байршил, зэрэгцэн оршихуй,

эзлэхүүн, өнцгүүдийн хэмжээ, баруун, зүүн, урд, хойд, дээр, доор гэх мэт шинжүүдийн

нийлбэр цогцыг орон зай гэж үздэг. Харин дурын юмс үзэгдлийн оршин тогтнох хугацаа,

үйл явцын “эрт”, “орой” зэргийг илэрхийлдэг ойлголтыг “цаг хугацаа” гэж нэрлэдэг.

Байгаль

Ахуй гэсэн ойлголтыг материализмын үүднээс хэрхэн тайлбарлаж байсныг үзлээ.

Тэгвэл ахуй хэмээх ойлголтыг байгаль юм хэмээн тодорхойлж авч үздэг хандлагууд

байна. Ер нь байгалийн тухай философийн түүхийн үеүүдэд авч судлаж байсан байдаг.

Ингэхдээ байгалийн хэрхэн ойлгож байсан үнэлэмжүүд нь түүнийхээ үе бүхэнд өөр өөр

юм. Эртний грекийн философид байгаль гэдэг бол бүрэн бүтэн, төгс төгөлдөр гоо сайхан

бөгөөд өөрийн хүч чадал, тэнхээгээрээ хүнээс ямагт илүү байж хүний дэвшин хөгжих,

төгөлдөржих эцсийн хязгаар нь болж байдаг гэж үзэж байсан. Харин дундад зууны үед

байгалийг хүний шунал тачаал, нүгэл хийх хамгийн аюултай эх үндэс нь юм гэж

тодорхойлж байлаа. Сэргэн мандалтын үед байгалийг бурхан тэнгэртэй адилтгасан,

бурхан тэнгэр бол биднийг хүрээлэн байгаа бүхэл юмс хэмээн тодорхойлж эргээд

байгалийг дээдэлсэн уриа лоозон дэвшүүлж байв. Шинэ үеийн философид “хүн бол

байгалийг захирагч мөн” гэсэн уриа лоозон хүчтэй тавигдаж, нийгмийн болон хүний ахуй

хэрэгцээ, үйлдвэрлэл байгаль бүхэлдээ түүхий эд бүтээгдэхүүн болон хэрэглэгдэж эхэлсэн

юм.

Харин өнөө үед хүн байгаль нийгмийн зүй зохистой харьцааг тогтоох, байгальтай зөв

харьцах тухай эко-философи хүчтэй тавигдаж байна.

Хүн

Хүн хэмээх ойлголт нь орчин үеийн төдийгүй философийн бүхий л үеийн түүхэнд

яригдаж ирсэн философийн бас нэг чухал ухагдахуун юм. Хүн гэсэн ойлголтыг

тодорхойлохдоо бие, сэтгэл (сүнс), оюун ухаан (санаа) гурвын нэгдэл юм.

- Бие гэдэг нь хүний (ичих, инээх, уйлах, дуулах) янз бүрийн мэдрэмж бүхий

байгалийн хэсэг юм гэдгийг тодорхой харуулж өгдөг.

- Сэтгэл нь өөрөө мөнх боловч тухайн биетийн хувьд амь болон түүний оршин байх

хугацааг тодорхойлж байдаг.

Page 18: Pilosopi hicheelin lekts

Философи хичээлийн лекцийн хураангуй

Боловсруулсан багш: Д.Энхжаргал  Page 18 

- Оюун ухаан нь өөрийгөө болон хүрээлэн буй ертөнцийг танин мэдэж чаддаг

чадвар юм. Энэхүү чадвар нь хүнийг нийгмийн амьтан болохыг нь тодорхойлж

байдаг.

XIX зуунаас философид хүний ахуйг, хүний оршин байх шинжийн тухай, түүний

амьдралын утга учрын тухай олон философи баримтлалууд гарч ирсэн юм. Тэдгээр нь

хүний философи асуудлыг зөвхөн нэг талаас нь шийдвэрлэж тайлбарыг өгдөг байлаа.

3. Санаалаг ахуй, түүний хэлбэрүүд

Санаалаг ахуйн тухай ярина гэдэг бол бүхэлдээ сэтгэл буюу сүнс, оюун ухаантай

холбоотой юм. Эртний Грек, Ромын сэтгэгч Платон санааны ертөнцийн тухай авч үзсэн

байна. Тэрээр орчлон ертөнцийн сэтгэл (объектив санаа) хүний сэтгэл хоёрыг ялгаж авч

үзээд ер сэтгэл гэдэг бол өөрийн хөдөлгөөнтэй, шилжимтгий, үхэшгүй шинжтэй гэж үзэж

байв. Харин Демокрит сэтгэлийг шууд атомтой холбон тайлбарлаж материаллаг зүйл

хэмээн үзсэн. Дундад зууны үед хүний сэтгэл гэдэг бол түүний өмч биш бөгөөд бурхан

тэнгэрлэг оюун ухааны өчүүхэн хэсэг төдий зүйл юм гэж тайлбарлаж ойлгож байв.

Европын философид хүн төрөлхтөний санаалаг ертөнцийн гарцаагүй нэг бүрэлдэхүүн бол

ухамсар юм гэж үзэж иржээ. Тухайлбал Декартынхаар ухамсар бол субъект өөрийнхөө

сэтгэлийн янз бүрийн төлөвийг мэдэж авдаг чадвар юм.

18-р зууны францын зарим материалистууд: ухамсар бол тархины үйл явцын үр дүн юм

гэж тодорхойлж байв. Энэ нь тухайн үеийн физиологи болон анагаахын шинжлэх ухааны

ололт нээлттэй салшгүй холбоотой дүгнэлт юм.

Харин диалектик материализм ухамсар бол гадаад ертөнцийн тусгал юм гэж үзэж байв.

XIX, XX зууны үед ухамсар гэхээсээ илүүтэйгээр сэтгэц хэмээх ойлголтыг өргөн хэрэглэх

болжээ. Ухамсрыг онтологи болохынх нь үүднээс “ондоо хүний ухамсар”, “нийгмийн

ухамсар” гэж 2 ангилдаг.

* Ондоо хүний ухамсар. Энэ нь миний ухамсар, авир үйлдлийн янз бүрийн төлөвүүд

зөвхөн надад биш, бусад хүнд ч адилхан байна гэж үзээд тийнхүү минийхтэй адил байдаг

ухамсрыг “ондоо хүний ухамсар” гэж нэрлэдэг. Тэгвэл минийхээс гадуур ухамсар

байдгийг яаж мэдэж болох вэ? Тийм мэдлэг хэр баттай үнэн бэ? Гэх мэт асуултанд XX

зууны төдийгүй түүнээс өмнөх үеийн философичид өөр өөрийн хариултыг өгсөн байна.

Р.Декарт: хүмүүсийн гадаад авир үйлдэл болон ямар ч хүн хэлийг ашигладаг төсөө нь бүх

хүн миний л адил ухамсар эзэмддэг гэсэн дүгнэлтийг хийжээ. Эндээс:

Ухамсар бол аливаа хүнд байдаг гэсэн дүгнэлтийг хийдэг. Гэхдээ ухамсрыг тухайн

субъект аливаа хүнд хамаатуулахдаа зөвхөн хувийн туршлагадаа үндэслэдэг, зөвхөн

өөрийн ухамсарт илэрдэг санааны төлөвүүдийг л бусад хүмүүсийн ухамсарт байдаг мэт

тайлбарладаг, бусдын ухамсрын онцлогийг орхигдуулдаг зэрэг шүүмжлэлд өртөх нь бий.

Page 19: Pilosopi hicheelin lekts

Философи хичээлийн лекцийн хураангуй

Боловсруулсан багш: Д.Энхжаргал  Page 19 

* Нийгмийн ухамсар. Ухамсар бол гадаад ертөнц хүний тархинд туссан тусгал юм гэж

марксист философичид тайлбарладаг төдийгүй “нийгмийн ухамсар” гэсэн тусгай ойлголт

боловсруулдаг. Ингэхдээ ухамсар бол зөвхөн материаллаг зүйлстэй харьцаж байж бий

болдог зүйл, харин нийгмийн ухамсар бол нийгмийн ахуйтай холбогдон гарч ирэх

ойлголт юм хэмээн үздэг. Нийгмийн ухамсрыг цэгцтэй, тогтолцоот мэдлэгийг илэрхийлж

байгаагаар нь онолын ухамсар, ердийн ухамсар гэсэн 2 түвшинд хуваан авч үздэг.

Ердийн ухамсар нь хүмүүсийн өдөр тутмын амьдралын явцад аяндаа бий болдог

сэтгэгдэл, мэдрэмж, догдлол, дүгнэлт, ойлгоц зэргийн цогц юм. Харин онолын ухамсар

гэсэн ойлголтыг марксист-ленинист философи нийгмийн үзэл суртал юм хэмээн ойлгож

байлаа.

Ер нь нийгмийн ухамсар хэмээх ойлголт нь нийгмийн бодит байдлыг илэрхийлдэг

ухамсрын хамгийн ерөнхий нэр мөн. Тэр нь илрэх хүрээгээрээ хувийн буюу бодгалийн,

гэр бүлийн, хамт олны, бүлгийн, ангийн, ард түмний гэх мэт олон хэв маягтай. Бодгалийн

буюу хувийн ухамсар бол аливаа нэг хүний оюун санааны ертөнц. Үндэсний ухамсар бол

тухайн ард түмний үндэсний өвөрмөц эрх ашиг, амьдралын болон үйл ажиллагааны

онцлогийг илэрхийлж байдаг нийгмийн ухамсар юм. Ангийн буюу бүлгийн ухамсар бол

тухайн ангийн бүлгийн өвөрмөц эрх ашиг, амьдралын болон үйл ажиллагааны онцлогийг

илэрхийлдэг нийгмийн ухамсар юм. Эдгээр нийгмийн ухамсрын төрлүүд нь бие даан

орших бус, харин бие биедээ нөлөөлж, харилцан сүлжилдэж, зарим талаар давхцан

оршиж байдаг.

Page 20: Pilosopi hicheelin lekts

Философи хичээлийн лекцийн хураангуй

Боловсруулсан багш: Д.Энхжаргал  Page 20 

Лекц-7

Гносеологи буюу танин мэдэхүйн онол

Дэд сэдэв: 1. Танин мэдэхүйн онолын үүсэл төлөвшил

2. Мэдлэг, түүний төрлүүд

3. Танин мэдэхүйн объект, субъектын талаарх үзэл баримтлалууд

4. Үнэний шалгуурын асуудал

1. Танин мэдэхүйн онолын үүсэл төлөвшил

Гносеологи буюу танин мэдэхүйн онол сургаал нь домгийг сэтгэлгээг халж философийн

мэдлэгийн нэгэн төрөл болж үүссэн байна. Гносеологи бол мэдлэгийн өөрийн үнэлгээ,

өөрийгөө ухамсарлахуй юм. Гносеологийг түүхийнх нь үүднээс авч үзвэл:

Сонгодог гносеологи (эртний грек, ромын үеэс XIX-XX зууны зааг хүртэлх үе)

Сонгодог биш гносеологи (XX зуун)

Сонгодог танин мэдэхүйн онолд мэдлэгийн үнэн ба өрсөлдөх чадвар нь түүнийг

нийгмийн шинжүүдээс дээд хэмжээгээр нөлөөлснөөр хэмжигддэг. Харин сонгодог биш

гносеологид энэхүү асуудал нь танин мэдэхүйн судлах зүйлтэй төдийгүй энэхүү судлах

зүйлийг бусад субъекттэй ямар харилцаатайг тодотгох шаардлагатай болдог. Сонгодог

гносеологид мэдлэгийн мадаггүй эх сурвалжийг мэдрэхүйн туршлага ба оюун ухааны

санаа мөн гээд мэдлэгийн дүрийг математик юмуу ямар нэг эмпирик ухааны дүрээр

төлүүлүүлж байв. Харин сонгодог бус гносеологид мэдлэгийн аливаа төрөл хэлбэр нь

цорын ганц эх сурвалжтай бус гэж үздэг.

Аливаа юмыг танин мэдэхүй нь үндсэн 2 үе шаттай.

- Мэдэрч танин мэдэхүй: сэрэл, хүртэхүй, төсөөлөл гэсэн 3 хэлбэртэй.

- Сэтгэж танин мэдэхүй: ойлголт, бодомж, оюун дүгнэлт гэсэн 3 хэлбэртэй.

2. Мэдлэг, түүний төрлүүд

Бид мэдлэгийн тухай ярьж бичихдээ голчлон шинжлэх ухааны мэдлэгийг л авч үздэг нь

бидний амьдралд шинжлэх ухаан онцгой байр суурь бүхий байгаатай холбоотой юм.

Орчин үед хүний амьдрал, үйл ажиллагаа дахь оюуны бүх хэрэгцээг дан ганц шинжлэх

ухаан хангаж чадахааргүй болжээ. Учир нь танин мэдэхүйн харилцаа бол шинжлэх

ухааны танин мэдэхүйгээс илүү өргөн хэлбэртэй байдаг явдал юм. Мэдлэгийн маш олон

төрөл байдгийг задлан шинжилж ялгаж салгах болсон байна. Тухайлбал: ердийн мэдлэг,

шинжлэх ухааны бус мэдлэг, шинжлэх ухааны мэдлэг гэх мэт.

Ердийн мэдлэг

Ердийн мэдлэгийн онцлог нь жирийн хүн бүр олж авч чаддаг, төрөлжиж,

мэргэшээгүй байдаг байдаг явдал юм. Хүн бүр ердийн мэдлэгийн санг ямар нэгэн илүү

хүч чармайлт гаргахгүйгээр, тусгайлан, зориуд суралцахгүйгээр амьдралынхаа явцад

Page 21: Pilosopi hicheelin lekts

Философи хичээлийн лекцийн хураангуй

Боловсруулсан багш: Д.Энхжаргал  Page 21 

аяндаа олж авдаг. Ингэхэд ямар нэгэн урьдчилсан бэлтгэл, тайлбарлал, хэрэгслийг

шаардаггүй.

Шинжлэх ухааны бус мэдлэг

Шинжлэх ухааны бус мэдлэгийн хэлбэрүүд нь сургалтын институтжсэн (зохион

байгуулалт) байдаггүй, сокраль (шашны ёс жаягтай), рациональ шүүмжлэлээс хөндий

зэрэг шинжүүд юм. Шинжлэх ухааны бус мэдлэгийн тод жишээ бол алхими юм.

Шинжлэх ухааны мэдлэг

Шинжлэх ухааны мэдлэг нь 17-18-р зууны үеэс сонгодог танин мэдэхүйн онолын

үндсэн объект болсон гэж хэлж болно. Шинжлэх ухааны мэдлэг нь үелэн шаталж,

салбарласан бүтэц бүхий систем юм. Системлэг шинж бол шинжлэх ухааны мэдлэгийн

гол шинж юм. Тиймээс шинжлэх ухааны мэдлэг нь нийгмийн бие даасан институт болж

үүсэн тэр цагаас жинхэнэ хөгжлийнх нь шат эхэлсэн гэж үздэг. 1662 онд Лондоны хааны

нийгэмлэг, 1666 онд Парижийн шинжлэх ухааны академи гэх мэт анхны шинжлэх ухааны

байгууллагууд байгуулагдсан байна. Өнөөдөр шинжлэх ухааны 1500 гаруй салбар хөгжиж

байна гэсэн судалгаа тооцоо байдаг. Шинжлэх ухааны мэдлэгийг эмпирик ба онолын

гэсэн түвшинд хуваан авч үздэг. Эмпирик түвшинг дотор нь ажиглалт ба эмпирик баримт

гэсэн 2 түвшинд хуваан авч үзэж болно. Ажиглалтын үр дүнд объектын тухай анхдагч

мэдээллийг олж авдаг. Энэ мэдээлэл нь ажиглагч субъектын шууд мэдрэхүйн үр дүн

байдаг учраас тэр бүр алдаа мадаггүй мэдлэг байж чаддаггүй. Иймд ажиглалтын үр дүнд

олж авсан мэдээлэл нь онолын үндэс болж чаддаггүй. Харин эмпирик баримт нь ямагт

мадаггүй шинжтэй байдаг. Баримт гэдэг нь шинжлэх ухааны зохион байгуулалттай үйл

ажиллагаа, шинжлэх ухааны арга хэрэгслийн тусламжтайгаар олж авсан бодит байдлын

зүй тогтолт харилцааг илэрхийлж, оршин байгаа гэдэг нь гарцаагүй батлагдсан юмсын

тухай мэдээлэл юм. Шинжлэх ухааны онолыг:

- тусгай буюу хэсгийн онол

- ерөнхий онол гэж хуваан үздэг.

Шинжлэх ухааны бүтээлүүд нь зөвхөн эрин үеийн бүтээгдэхүүн болоод зогсохгүй танин

мэдэхүйн болон нийгмийн практикийн ирээдүй хэтийн хөгжилтэй салшгүй холбоотой

байдаг нь шинжлэх ухааны мэдлэг мэдлэгийн бусад төрлөөсөө ялгагдах чухал шинж юм.

Шинжлэх ухааны мэдлэг, танин мэдэхүй нь шинжлэх ухааны судалгааны тусгай хэл, арга

хэрэгслийг шаарддаг. Шинжлэх ухааны судалгааны аппарат багаж хэрэгсэл, тоног

төхөөрөмж нь өөрөө шинжлэх ухааны судалгаа, мэдлэгийн үр дүн бөгөөд эргээд цаашдын

судалгааны хэрэгсэл болж хувирдаг.

Page 22: Pilosopi hicheelin lekts

Философи хичээлийн лекцийн хураангуй

Боловсруулсан багш: Д.Энхжаргал  Page 22 

Үнэний шалгуурын асуудал

Үнэний тухай асуудал мөн чанараараа мэдлэг дээр яригддаг. Танин мэдэхүйн онолд

үнэн нь танин мэдэхүйн зорилго төдийгүй, мөн түүний судлах зүйл нь болдог. Аливаа

мэлэгийн үнэнийг тогтоохын тулд юуны өмнө логикийн аргыг хэрэглэдэг. Хүний мэдлэг

бодомжоор илрэн гарч байдаг. Тэгвэл энд бодомжийн тухай юу эсвэл бодомжид яригдаж

байгаа объектын талаар ярьж байна уу гэдгийг нь ялгаж салгах хэрэгтэй болдог. Жнь:

Бат бол сайн оюутан мөн. Бат бол сайн оюутан гэдэг нь үнэн.

Дээрх хоёр өгүүлбэрт ердийн хэлний үүднээс авч үзвэл ялгаа байхгүй мэт харагдаж байна.

Гэтэл эхнийхэд нь Бат гэдэг оюутан буюу объектын тухай, сүүлийн өгүүлбэрт нь Бат

гэдэг оюутаны талаарх бодомжийн тухай (хэлний илэрхийллийн тухай) ярьж байна.

Тэгэхлээр танин мэдэхүйн онолд ярьж байгаа үнэн гэдэг бол объектын тухай мэдлэг биш,

харин тэр мэдлэгийг илэрхийлж байгаа метахэлний хэрхэн зөв илэрхийлсэн үнэн болох

тухай юм.

Үнэний талаарх олон янзын үзэл баримтлал байдаг. Тухайлбал: бидний мэдлэг бодит

байдалтайгаа тохирохыг үнэн гэнэ. Бодомж буюу үг хэллэг нь (өгүүлбэр нь) оршихуйн

баримттай тохирч дүйж байгаа тэр тохиолдолд л үнэн гэж үзнэ. Энэ үзлийг үнэний

корреспондент үзэл гэх бөгөөд correspond-тохирох, дүйх гэсэн үгнээс гаралтай үг юм. Энэ

үзлийг үнэний тухай сонгодог үзэл баримтлал гэдэг бөгөөд гарал үүслийн хувьд эртний

грек, римийн үеэд холбогдоно.

- Үнэн гэдэг нь мэдлэгийн дотоод зохицолдоо мөн (Когерент үзэл)

- Үнэн гэдэг нь туршлагаар батлагдсан байдал юм (верификационизм)

- Үнэн гэдэг нь бодит байдлын тусгал мөн (марксист үзэл)

- Үнэн гэдэг нь мэдлэгийн үр ашигтай байхыг хэлнэ (прагматик үзэл)

- Үнэн гэдэг нь зөвшилцөл мөн (семантик конвенциональ үзэл)

- Үнэн гэдэг нь тухайн зүйлсийн талаарх няцаах олдохгүй тийм мэдлэг юм

(фальсификаци)

Үнэнийг хэрхэн тогтоох вэ?, үнэн гэж юуг үзэх вэ? гэсэн асуудалтай уялдан философид

скептицизм, агностицизм хэмээх хоёр үзэл чухлаар тавигддаг. Скептицизмыг үндэслэгч

нь Пиррон юм. “Бидний мэдлэг зөвхөн баримжаалсан зүйлс буюу санаа юм”

Скептикүүдийн үзлээр юмс ямар санагдаж байна яг тийм байдаг. Нэг юмс үзэгдлийн

талаар янз бүрийн хүмүүст янз бүрийн сэтгэгдэл төрдөг, янз бүрийн мэдлэг бий болдог

гэж үздэг. Өөрөөр хэлбэл хүний мэдлэг гэдэг бол тухайн объектын жинхэнэ мөн чанарыг

мэдсэн гэхэд эргэлзээтэй бөгөөд мэдлэгийн дийлэнх хувь нь субъектив хүчин зүйлсийн

нөлөөлөлд автсан байдаг гэж үзсэн. Гэхдээ скептик байснаар итгэмтгий байх, сүжиг, атгаг

Page 23: Pilosopi hicheelin lekts

Философи хичээлийн лекцийн хураангуй

Боловсруулсан багш: Д.Энхжаргал  Page 23 

санаа зэрэг дутагдлыг засах хэрэгтэй нөгөө талаар скептицизм нь оюуны ихэмсэг зан,

бүдүүлэг байдлын эсрэг сайн эм гэж хэлж болно.

Агностицизм нь скептицизмын үргэлжлэл буюу улам гүнзгийрсэн хэлбэр гэж хэлж болно.

Анх эртний грекийн философид скептицизмын хэлбэрээр үүсэж, улмаар Юм, Кант нарын

философид сонгодог хэлбэрээ олсон гэж үздэг. Ертөнцийг, юмс үзэгдлийг танин мэдэж

болохыг бүрмөсөн бую зарим талаар үгүйсгэдэг сургаал юм. Энэ нэр томъёог анх Гексли

гаргасан байна.

Дээрх олон янзын үзэл баримтлалаас үүдээд үнэн нь харьцангуй, объектив, туйлын гэсэн

шинжүүдтэй байдаг.

Үнэний объектив шинж гэдэг нь үнэн гэж байгаа зүйлийн гадаад дүр төрхийг илэрхийлж

байгаа шинж юм. Үнэний харьцангуй шинж нь тухайн үнэн гэж үнэлэгдэж байгаа мэдлэг

цаг хугацаатай холбоотой илэрхийлэгдэж байдаг тэр шинж юм. Үнэний туйлын шинж нь

бидний мэдлэгт өөрчлөгдөж хувиршгүй тийм зүйл байгаа гэдгийг илэрхийлсэн шинж юм.

Эндээс харьцангуй үнэнийг туйлчилж бүх зүйл бол харьцангуй шинжтэй гэж үздэг үзлийг

релятивизм гэдэг. Энд нэг том дутагдал байдаг нь харьцангуй өөрөө харьцангуй юм

гэдгийг тэд өөрөө орхигдуулдаг байна. Юмс үзэгдлийн тухай мэдлэг хувирч

өөрчлөгдөшгүй мөнх юм гэж үздэг үзлийг догматизм гэж нэрлэдэг.

Page 24: Pilosopi hicheelin lekts

Философи хичээлийн лекцийн хураангуй

Боловсруулсан багш: Д.Энхжаргал  Page 24 

Лекц-8

Үнэлэмжийн философи

Дэд сэдэв: 1. Аксиологи ба үнэлэмжийн онол, үнэлэмж ба үнэт зүйл хэмээх ойлголтуудын

харилцаа

2. Үнэлэмж үүссэн нь

3. Үнэлэмжийн тухай объектив ба субъектив хандлага

4. Үнэлэмж ба бусад ойлголтууд, тэдгээрийн харилцаа холбоо

5. Үнэлэмжийн ангилал

1. Аксиологи ба үнэлэмжийн онол,

үнэлэмж ба үнэт зүйл хэмээх ойлголтуудын харилцаа

Хүн зарим юмс үзэгдэл болон хүний үйлдлийг сайн, сайхан, буян гэж эрхэмлэдэг бол

заримыг нь нүгэл, муу, муухай хэмээн үнэлж сөргөөр ханддаг. Жнь: монголчууд шашин

шүтлэгийн заншилд уул, ус, хад, модыг эрхэмлэн дээдэлж, шүтэх нь элбэг байдаг. Үүний

нэг жишээ бол Төв аймаг дахь “Ээж хад” юм.

“Авгай хад”-ыг “ээж хад” болгосон хаданд биш, хүнд байгаа тэр нэг зүйлийг “үнэлэмж”

гэдэг бөгөөд үүнийг судалдаг философийн салбар нь үнэлэмжийн ерөнхий онол юм.

Англи хэлний “value”, оросоор “ценность” гэсэн энэ философи ойлголтыг монгол хэлнээ

олон янзаар орчуулсан бөгөөд эцэст нь “үнэт зүйл”, “үнэлэмж” гэсэн 2 орчуулга үлдээд

байна. Зарим хүмүүс зөв сайхан, сайн, буян зэрэг эерэг үнэ цэнэтэй зүйлсийг судалдаг

хэмээн ойлгосон байдаг. Тэгэхлээр үнэт зүйл бүхэн үнэлэмж биш юм. Үнэт зүйл гэдэг

ойлголт нь эерэг, сөрөг 2 үнэлэмжийн дотроос зөвхөн эерэг үнэлэмжийг илэрхийлж

байна. Үнэлэмжийн онол нь зөвхөн үнэт зүйлсийг, ашигтай зүйлсийг судлах ёстой гэсэн

санаа прагматизмын философид хүчтэй давамгайлж байсантай холбоотой. Энэ нь түүний

аксиологи (грекээр үнэт зүйл) гэсэн нэртэй холбоотой. Харин сүүлийн үед аксиологи

гэдэг нэрээр уг онолыг нэрлэхээ больж оронд нь “value theory” гэсэн нэрээр орчуулвал

үнэлэмжийн онол гэж хэрэглэж байна. Иймээс “Value” гэдгийг “үнэт зүйл” гэж биш,

харин “үнэлэмж” гэж орчуулбал илүү оновчтой хэмээн үзэх болжээ. Харин “үнэт зүйл”

гэдэг нэр томъёогоор үнэлэмжийн зөвхөн нэг төрөл болох эерэг үнэлэмжийг тэмдэглэж

болох юм.

2. Үнэлэмж үүссэн нь

Үнэлэмжийн онол нь философи дахь хамгийн залуу салбар бөгөөд тэрээр XIX зууны

сүүлчээс “аксиологи” гэсэн нэрээр гарч ирсэн юм. Үндэслэгч нь Германы философич

Рудольф Херман Лотце (1817-1881).

Үнэлэмжийн онолын үндсэн ойлголт болох “үнэлэмж”-ийн тухай нэгдмэл ойлголт өнөөг

хүртэл бүрдээгүй явж ирсэн гэж хэлж болно. Ер нь барууны сэтгэгчдийн дунд энэ

Page 25: Pilosopi hicheelin lekts

Философи хичээлийн лекцийн хураангуй

Боловсруулсан багш: Д.Энхжаргал  Page 25 

ойлголтыг үл томъёологдох, үл тодорхойлогдох ойлголтын тоонд оруулан тавтологи

хэрэглэн тодорхойлж байсан тохиолдол байдаг. Мета этикийг үндэслэгч, өрнөд дэх

этикийн сонгодог төлөөлөгч, английн философич Ж.Э.Мур (1873-1958) үнэлэмжийн нэг

гол хэлбэр болох “буян” гэдэг ойлголтыг тодорхойлохдоо “ “Буян гэж юу вэ?” гэсэн

асуултанд буян бол буян гэж би хэлнэ. Энэ бол миний бүх хариулт. Буяныг хэрхэн

тодорхойлох нь зүйтэй вэ? гэсэн асуултанд энэ ойлголт тодорхойлогдох боломжгүй гэж

хариулна. Энэ бол түүний тухай би хэлж чадах бүхэн юм” гэсэн байдаг. Иймэрхүү

тавтологи нь хэрэг дээрээ тодорхойлолт биш юм. Энэ нь тодорхойлогдогчийн агуулгыг

илэрхийлж чаддаггүй билээ. Энэ бүхнээс харахад үнэлэмж гэдэг нь тодорхойлоход хэрхэн

адармаатай зүйл болох нь харагдаж байна. Үнэлэмжийн тухай ойлголтыг одоо болтол

цэгцтэй тодорхойлж чадахгүй байгаа нь дан ганц судлаачдын “муугийнх” биш бөгөөд

бодит шалтгаантай юм.

Нийгмийн оюун санаа, сэтгэц, ухамсрын үзэгдлүүдийг өнөөдөр төгс судлагдсан гэж үзэж

болохгүй юм. Тухайлбал: хүний оюун санааны томоохон үзэгдлүүд болох ертөнцийг

үзэхүй, чин эрмэлзэл, иггэл үнэмшил, үнэлэмж, үзэл бодол, үзэл суртал гэх мэтийн цогц

ойлголтуудыг ялгаж салган, тус тусын онцлогийг илэрхийлэх, нөгөө талаар тэдгээр нь

нийтлэг талтай, харилцан ямар харилцаатайг нь үндэслэлтэйгээр харуулах боломжгүй

байна. Үнэлэмжийн онолын асуудал үндсэндээ ёс цадигийн буюу ёс суртахууны хүрээнд

яригдах байдлаар хязгаарлагдаж байна.

Үнэлэмж нь логик бүтцийн хувьд дараах 3 элементтэй.

1. Үнэлэгч субъект. (бодгаль, бүлэг хүн, байгууллага, улс орон, нийт хүн төрөлхтөн)

2. Үнэлэгдэгч объект. (үнэлэгч субъектын үнэлгээг авч буй материаллаг ба

материаллаг бус зүйл)

3. Субъектив үнэлгээ. (Тодорхой нэг объектын талаар тухайн үнэлж байгаа субъектын

сэтгэгдэл, бишрэл, жигшил гэх мэт дүгнэлт, цэгнэлт юм)

Субъект нь объекттой дараах хэд хэдэн чиглэлээр харьцдаг.

- Субъект нь объектоо танин мэддэг. Үүний үр дүнд мэдлэг нь үнэн үү?, худал уу?

гэсэн асуудал гарч ирдэг.

- Субъект өөрийн хэрэгцээндээ тохирсон шинэ чин эрмэлзлэлийн объект бий болгож

байдаг. Өөрөөр хэлбэл субъект нь одоо байхгүй ч ирээдүйд зайлшгүй хэрэгтэй

зүйл төлөвлөдөг. Үүнийг бид зорилго гэдэг.

- Субъект нь тухайн объектыг өөртөө ямар ач холбогдолтой вэ? гэдгийг авч үздэг.

Өөрөөр хэлбэл үнэлэмж, үнэлгээ өгөх явдал юм.

Гурав дахь асуудал буюу үнэлгээ өгөх явдалтай холбоотойгоор үнэлэмжийн талаар

объектив болон субъектив хандлагууд гарч ирдэг.

Page 26: Pilosopi hicheelin lekts

Философи хичээлийн лекцийн хураангуй

Боловсруулсан багш: Д.Энхжаргал  Page 26 

3. Үнэлэмжийн тухай объектив ба субъектив хандлага

Эд.Л.Миллер “Үнэлэмжийн онол бол мэдээж үнэлэмжийг судална. Үнэлэмж гэж юу вэ?

энэ асуулт бол үнэлэмжийн тодорхой төрлийг бус, харин бүх төрлийн үнэлэмжийг,

тухайлбал: ширээ, үмх мах, улс төрийн үзэл суртал, хуул, үйлдэл гэх мэт аливаа юман

дахь үнэлэмжийг түүни илрэх бүх хэлбэртэй нь хамардаг” гэжээ.

Мөн марксист философид үнэлэмжийг субъект, объектын харилцаа гэж үзэж ирсэн. Энэ

үүднээс үнэлэмж нь субъектээс объектын шинжийг үнэлж байгаа үнэлгээ болж байлаа.

Хэдийгээр марксизм эцсийн дүндээ үнэлэмж бол бодитойгоор орших, субъектээс үл

хамаарах объектын шинж гэж үздэг боловч субъектгүйгээр үнэлэмж байдаггүй гэдгийг

хүлээн зөвшөөрч байв. Энэ үзэлтэй хэлбэрийн хувьд төстэй боловч зарчмын хувьд

ялгаатай үзлийг “нэгдлийн философи” хэмээн христос шашны философийн нэг чиглэл

баримталж байв. Түүний баримтлалаар үнэлэмж бол мөн субъект, объект хоёрын

харилцаа, хүний хүслийг хангаж байгаа объектын шинж ажээ.

Үнэлэмжийн объектын шинж гэж үзэхдээ алтыг жишээ болгож авах нь элбэг байдаг.

Үүнд алт бол эдийн засгийн үнэтэй, ховор, физик-химийн хосгүй шинжтэй (маш нягт,

хурц өнгөтэй) зэрэг шинжийг агуулдагийн хувьд эрхэмлэгддэг гэж үздэг. Гэтэл алт нь

зөвхөн нийгмийн тодорхой нөхцөл байдалд, бас тодорхой хүмүүсийн (бүх нийтийн биш)

хүрээнд эрхэмлэгддэгийг тэр бүр анзаардаггүй талтай. Нөгөө талаас алтыг үнэлэмж

болгож байсан хүн түүнийгээ үнэлэмж биш болгож чаддаг. Үүнд л хамаг учир байгаа юм.

Объектын шинж чанар өөрчлөгдөөгүй байхад түүний үнэлэмж нь өөрчлөгдөж байна.

Тэгвэл үнэлэмж нь объектын шинж мөн гэж үзэх боломжгүй байна.

Хамгийн дээд үнэлэмж бүхий байдал хамгийн их үнэт зүйл маань объектын эд юмны

талаасаа хамгийн үнэ цэнэгүй зүйлээр хийгдэж бүтсэн байдаг. Жнь: онгон шүтээн байна.

Мөн төрөл бүрийн билэгдэл тэмдэгүүд, туг далбааг хэлж болно.

Бидэнд харагдах, мэдрэгдэх түвшинд үнэлэмж бүхэн өөрийн нэг нэг объекттой холбоотой

мэт байдаг. Үнэн хэрэгтээ тийм биш. Үнэлэмжийн хүрээн дэх субъект, объект харилцаа

нь объектоос шалтгаалсан харилцаа биш юм. Энэ нь объект субъектийн шалтгаан

болдоггүй, тэр хоёрын хооронд шалтгаант холбоо байхгүй гэсэн үг. Учир нь энэ холбоог

субъект өөрөө, объектоос хамааралгүй тогтоодог. Нэг уран зургийг хэд хэдэн субъект

ялгаатай үнэлж байгаа нь үүний жишээ мөн. Хэрвээ үнэлэмж нь объектоос шалтгаалдаг

байсан бол нэг уран зургаас нэгл үнэлэмж гарах ёстой болдог. Түүнээс гадна тухайн уран

зураг үнэлэмжийн объект мөн үү? гэдэг асуулт тавьж үзье. Юуны өмнө энэ зураг нь

субъекттэй бүхэлд нь харилцдаггүй. Өөрөөр хэлбэл субъект тухайн зурагтай танин

мэдэхүйн болон практикийн зорилгоор харилцдаггүй, зөвхөн гоо сайхны үүднээс л

сайхан, муухай гэсэн ойлголт, төсөөллийн үүднээс харилцдаг. Гэтэл хатуу, шингэн

Page 27: Pilosopi hicheelin lekts

Философи хичээлийн лекцийн хураангуй

Боловсруулсан багш: Д.Энхжаргал  Page 27 

шинжийг объект агуулж байна. Харин сайн муу, сайхан муухай, нүгэл буян зэрэг

үнэлэмжийг объект агуулдаггүй. Жишээ нь: хатуу гэдэг шинж чанар нь бүх хатуу бодист,

шингэн нь бүх шингэн бодист хүнээс үл хамааран бодитойгоор агуулагдан оршиж байдаг.

Өөрөөр хэлбэл хатуу, шингэн гэсэн объект оршиж байдаг бол сайхан, муухай, сайн муу,

нүгэл буян зэрэг үнэлэмж нь юмс үзэгдэлд оршин байдаггүй учраас сайхан муухай, сайн

муу, нүгэл буян гэсэн ерөнхий ойлголтууд нь бодитойгоор оршин байдаг ерөнхий ойлголт

биш, зөвхөн хүний ухамсарт байдаг хийсвэр ерөнхий юм. Энэ хийсвэр ерөнхий утга нь

зөвхөн субъект тодорхой объекттой харилцахад гарч ирдэг. Түүнээс гадна үнэлэмж нь

танин мэдэхүйн адил объекттой заавал харилцаж байж үүсдэггүй. Өөрөөр хэлбэл үнэлэмж

нь объектгүйгээр бие даан үүсэж, оршиж чадна. Харин мэдлэг бол түүнгүйгээр оршин

байж болохгүй юм. Жишээ нь хоёр толгойтой бүргэд байдаггүй боловч, хоёр толгойтой

бүргэд гэдэг үнэлэмж байдаг.

Бурхан, төрийн сүлд, туг, далбааг хүмүүс объектийнх нь хувьд үнэлж байгаа бус харин

өөрсдийн дотоод хэрэгцээгээр оюун санаандаа хийсвэр утгат чанар бий болгон, түүнийгээ

тухайн объектод шингээж, утга учиртай болгон биширч, шүтэж, хүндэлж байдаг.

Ертөнцийн эзэн буюу тэнгэр бурхан оршин байдаг нь батлагдаагүй зүйл. Ямар ч атугай

тэдний оршин байдгийг эсвэл эс оршдогийг өнөө болтол хэн ч батлаагүй. Гэтэл тийм

утгыг хүмүүс оюун санаандаа бий болгон түүнийгээ эрхэмлэсээр байдаг. Энд бурхан

оршин байгаа эсвэл эс орших нь тийм ч чухал биш бөгөөд гол нь түүнийг шүтэх хэрэгцээ

хүмүүст байгаад өөрөөр хэлбэл үнэлэмж байгаад нь гол учир нь байгаа юм. Иймээс

үнэлэмж бол субъект, объектийн харилцаа биш, харин энэ харилцаа бол үнэлэмжийн

илрэх нэг арга, хэлбэр юм.

4. Үнэлэмж ба бусад ойлголтууд, тэдгээрийн харилцаа холбоо

Сүүлийн үеийн судлаачид үнэлэмжийг ихэнхдээ субъектив хандлагын үүднээс авч үзэж

байна. Үнэлэмжийг “итгэл үнэмшил”, “үзэл бодол”, “хүсэл”, “таашаал” гэдэг

ойлголтуудаар илэрхийлэн тодорхойлох нь бас учир дутагдалтай байдаг.

Үнэн хэрэгтээ итгэл үнэмшил, үзэл бодол зэрэг нь үнэлэмжийн адил бие даасан оюун

санааны үзэгдэл юм. Тухайлбал: үзэл бодол бол тухайн үзэгдэл, үйл явдлын талаарх

дүгнэлтийн чанартай үндэслэл, томъёолол байдаг. Тэр нь гол төлөв онолын түвшинд

илэрдэг.

Итгэл үнэмшлийн хувьд ч мөн адил, тэр нь ихэвчлэн онолын түвшний үр дүн болж

байдаг. Итгэл үнэмшил, үзэл бодол зэрэг нь олон тохиолдолд тодорхой үнэлэмжтэй

холбоогүй, шинжлэх ухааны мэдлэгт суурилсан байдаг.

Хүний хүссэн бүхэн үнэлэмж болдоггүй. Хүсэл гэдэг ойлголт нь хэт субъектив,

тодорхойгүй ойлголт бөгөөд олон ааш, сэтгэл хөдлөлийн олон үзлийг өөртөө агуулдаг.

Page 28: Pilosopi hicheelin lekts

Философи хичээлийн лекцийн хураангуй

Боловсруулсан багш: Д.Энхжаргал  Page 28 

Үүний зэрэгцээ хүсдэггүй үнэлэмж байдаг. Муу муухай, нүгэл зэрэг нь хүсэгдэггүй

боловч тэр нь үнэлэмж мөн юм. Хүсэл нь хүний үнэлэмжийн зөвхөн нэг л төрөл юм.

Таашаал нь хүний оюун санааны үзэгдэлд хамаарахаасаа илүү физиологийн шинжид илүү

ойр үзэгдэл юм. Гэхдээ таашаал өгч байгаа зарим юм үнэлэмжтэй болж болдгийг

үгүйсгэж байгаа хэрэг биш. Үнэлэмжийг судлахад хамгийн их төөрөгдүүлдэг зүйл бол

түүнийг өөр бусад түүнтэй төстэй болон төсгүй боловч түүнтэй нягт холбоотой оюун

санааны үзэгдлүүдтэй болон объекттой нь андуурах, хольж хутгах явдал байдаг.

Бодит байдалд үнэлэмж, ашигт чанар 2 нь хоорондоо нилээд төстэй. Гэвч ялгаатай.

Иймээс бид үнэлэмж, ашигт чанар хоёрын ялгааг гаргах хэрэгтэй болж байна. Үүний тулд

үнэ цэнэтэй юм үнэлэмжтэй болдог уу? эсвэл үнэлэмжтэй юм үнэ цэнэтэй болдог уу?

гэсэн асуултыг тавьж үзэх хэрэгтэй.

Маш сайхан уран зураг бол эд юмсын талаас нь авч үзвэл маш хямд будаг, цаас, эсвэл

зотонгийн хэсэг юм. Түүнийг сайхан гэж үзээгүй хүнд энэ зураг эдийн засгийн ямар ч үнэ

цэнэгүй төдийгүй хэрэгцээгүй зүйл болно. Гэтэл түүнийг ойлгодог хүнд уран зураг нь

эдийн засгийн маш өндөр үнэ цэнэтэй байх билээ. Эндээс үнийн шалтгаан нь юм, үзэгдэл

биш үнэлэмж болж байгааг харлаа. Тухайн зураг ньгоо зүйн үнэлэмжтэй учраас өндөр үнэ

цэнэтэй болж байгаа болохоос биш, үнэтэй учраас үнэлэмжтэй болоогүй байна. Хэрэв

үнэтэй учраас уран зураг нь үнэлэмжтэй болж байвал энэ нь гоо сайхны мэдрэмж дэх

гажиг гэхээс өөрөөр юу гэх билээ. Мөн энд хоолыг авч үзэж болно. Хоол нь хүний

биологийн хэрэгцээг хангаж байгаа талаасаа үнэлэмж болохгүй, жирийн л хэрэгцээт,

ашигт чанар юм. Харин түүнд субъект ямар нэг нэмэлт утга өгсөн байвал үнэлэмж болно.

Жнь: дал дөрвөн өндрийг хүндэт зочинд барих ёстой, богино хавирга, богт чөмгийг

хүндэтгэлийн зоогт тавьж болохгүй гэсэн утга агуулж байгаа үед эдгээр мах нь

үнэлэмжийн объект болно. Эдгээр ялгааг И.Кант олж хараад эдийн засгийн үнэтэй

зүйлсийг үнэлэмжинд хамааруулахгүйгээр үнэлэмжийг зөвхөн ёс цадигийн хүрээнд авч

үзэх ёстой, эдийн засгийн үзэгдлүүд нь зөвхөн “үнэтэй”, “зах зээлийн үнэтэй” байдаг,

харин тэдгээр нь дотоод үнэлэмжтэй байдаггүй гэж үзэж байсан ажээ.

Тэгвэл үнэ, ашиг тусын нэг шалтгаан нь хэрэгцээ юм. Хэрэгцээтэй бүхэн ашигтай, үнэтэй

байдаг. Хүнд байгалиас заяасан үнэлэмжийн хэрэгцээ оршин байдаг ба хүмүүс аливааг

сайн муу, сайхан муухай, нүгэл буян, ариун бузар хэмээн үнэлдэг. Энэ хэрэгцээг хангах

оюуны үйл ажиллагаа нь үнэлэмжийг гаргаж ирдэг. Ингэхлээр үнэлэмж бол хүний

хэрэгцээг хангах нэг арга, хэлбэр юм. Хүнд идэх уух, унтах, нөхөн үржих, хувцаслах,

амьсгалах зэрэг хэрэгцээ нь байгалиас заяасан өгөгдсөн тул үнэлэмжийн хэрэгцээ, гоо

сайхныг мэдэрч таашаал авах, өрөвдөх хайрлах, өшиж хорсох, сайныг бишрэх, мууг

хорсон үзэн ядах хэрэгцээ нь өгөгдсөн байдаг. Хүнд яагаад үнэлэмжийн хэрэгцээ байдаг

Page 29: Pilosopi hicheelin lekts

Философи хичээлийн лекцийн хураангуй

Боловсруулсан багш: Д.Энхжаргал  Page 29 

вэ? гэж асуух нь хүн яагаад идэх уух, унтах, амьсгалах, хувцаслах хэрэгцээтэй байдаг вэ?

гэдэгтэй адил асуулт юм.

“Үнэлэмжийг ойлгоно гэдэг бол түүнийг биширнэ гэсэн үг” хэмээн Жулиан Мариас гэдэг

хүн хэлжээ. Туг далбаа нь тэмдгийн хэлбэр буюу симбол юм. Тиймээс онгон шүтээн нь

ямар ч эд материал байж болох бөгөөд түүнийг алтаар хийсэн, мөн энгийн нэг чулуу,

шавраар хийсэн ч бай адилхан үнэлэмжтэй байдаг. Гол нь түүнд энэ утга учрыг

шингээсэнд л байгаа юм. Үүнийг буддын шашин дахь онгоныг шүншиглэх зан үйлтэй

харьцуулж болно. Ямар ч хамаагүй материалаар ямар нэг бурханы дүрийг бүтээдэг. Энэ

бурхан нь шүншиглээгүй бол бурхан болдоггүй, өөрөөр хэлбэл тэр нь ид шидгүй, амьгүй

байж хүнд тус болдоггүй. Түүнийг лам ном уншиж шүншиглэсний дараа л хүчин

чадалтай амьд мэт болдог. Үүнтэй адил үнэлэмж объекттой харилцаж байгаа нь хүнээс

оюун санаандаа урьдчилан бүтээсэн дүрийн утга учрыг тухайн объектод шилжүүлэн

хэрэглэж байгаа үйлдэл юм.

5. Үнэлэмжийн ангилал

Үнэлэмжийг тухайн субъектээс шалтгаалуулан олон байдлаар ангилж болно.

- Зорилго байдалт үнэлэмж. Заавал хийх зүйл. Өөрөөр хэлбэл коммунист дэглэм

хамгийн туйлын зөв нийгмийн систем тул тийм нийгмийг бүтээх ёстой.

- Арга хэрэгслийн үнэлэмж. Жнь: ядаргаагаа тайлахдаа хөгжим сонсох нь илүү дээр

байдаг байж болно

- Нөхцөл байдлын үнэлэмж. Зах зээлийн нийгэмд хувийн өмчийг дээдэлдэг бол

социалист нийгэмд түүнийг байж болохгүй зүйл мэт үздэг.

- Зөвшөөрөгдсөн болон үл зөвшөөрөгдсөн үнэлэмж. Энэ нь нийгмийн гишүүдээр

зөвшөөрөгдсөн болоод үл зөвшөөрдөг үнэлэмжүүд орно. Зарим тохиолдолд

нийгмийн гишүүдийн олонхи нь зөвшөөрдөггүй цөөн хэсэг нь зөвшөөрдөг

үнэлэмжийг өөрийн амьдралын гол шалгуур үнэлэмж болгох хандлага байдаг.