1 III - nifs.gov.mnnifs.gov.mn/upload/2017/a03.pdf · Баримт бичиг нь хэл...

14
1 © III ШҮҮХИЙН шинжилгээний ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРЛЫН ТУШААЛ о н ы ^ с а р ы н //.өдөр Дугаар Улаанбаатар хот г Журам батлах тухай Архивын ерөнхий газрын даргын 2009 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар“-ын 1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь: 1. Шүүхийн шинжилгээний байгууллагын “Албан хэрэг хөтлөлтийн журам”-ыг нэгдүгээр, “Зохион байгуулалтын нэгжийн индекс”-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай. 2. Журмыг мөрдөж ажиллахыг нийт бие бүрэлдэхүүнд үүрэг болгосугай. 3. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Тэргүүн дэд захирал /цагдаагийн хурандаа Ч.Алтанхишиг/-д даалгасугай. 4. “Албан хэрэг хөтлөлтийн журам” шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан Захирлын 2015 оны А/511 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай. 5. Тушаалыг нийт бүрэлдэхүүнд танилцуулсугай. 20 I 70«-»33

Transcript of 1 III - nifs.gov.mnnifs.gov.mn/upload/2017/a03.pdf · Баримт бичиг нь хэл...

1

©

IIIШҮҮХИЙН шинжилгээний

ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРЛЫН Т УШ А А Л

о н ы ^ с а р ы н / / .өдөр Дугаар Улаанбаатар хот

г Журам батлах тухай

Архивын ерөнхий газрын даргын 2009 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар“-ын 1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Шүүхийн шинжилгээний байгууллагын “Албан хэрэг хөтлөлтийн журам”-ыг

нэгдүгээр, “Зохион байгуулалтын нэгжийн индекс”-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Журмыг мөрдөж ажиллахыг нийт бие бүрэлдэхүүнд үүрэг болгосугай.

3. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Тэргүүн дэд захирал

/цагдаагийн хурандаа Ч.Алтанхишиг/-д даалгасугай.

4. “Албан хэрэг хөтлөлтийн журам” шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан

Захирлын 2015 оны А/511 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

5. Тушаалыг нийт бүрэлдэхүүнд танилцуулсугай.

20 I 70«-»33

срШүүхиЙ! үн|дэсний хүрээлэнгийн захирлын

эар үушаалын нэгдүгээр хавсралт

<Т)

АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛГИЙН ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл1.1. Энэхүү журмын зорилго нь Шүүхийн шинжилгээний байгууллагад /цаашид

“байгууллага” гэх/ Засгийн газрын тогтоол, тэмдэглэл, Ерөнхий сайдын захирамж,

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Төрийн нарийн бичгийн даргын болон Захирлын

тушаал, шийдвэр, үүрэг даалгаврын биелэлтийг хангах, баримт бичиг боловсруулах,

хүлээн авах, бүртгэх, хуваарилах, илгээх, мэдэгдэх, тэдгээрийн шийдвэрлэлтэд

хяналт тавих, тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэхтэй холбогдсон

харилцааг зохицуулж, баримт бичгийн эргэлтийн шуурхай байдлыг хангахад оршино.

1.2. Байгууллагын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын

Үндсэн хууль, Төрийн албан ёсны хэлний тухай хууль, Захиргааны ерөнхий хууль,

Засгийн газрын 2001 оны 41 дүгээр тогтоолоор батлагдсан “Тамга, тэмдэг,

баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар”, “Стандарт мөрдүүлэх

тухай” Засгийн газрын 2010 оны 44 дүгээр тогтоол, Архивын ерөнхий газрын даргын

2009 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн

заавар” болон энэхүү журмыг мөрдлөг болгоно.

1.3. Бичиг хэргийн эрхлэгч албан бичиг, өргөдөл, гомдлыг тухай бүр албан

хэрэг хөтлөлтийн цахим программ /АМЗО/-Д бүртгэж оруулна.

1.4. Бичиг хэргийн эрхлэгч “АЫе-С1оисГ цахим системийг ашиглан Хууль зүй,

дотоод хэргийн яам, түүний харьяа агентлаг, байгууллагуудаас ирүүлсэн албан

бичгийг хүлээн авч, хариу хүргүүлнэ.

1.5. Байгууллагын хэмжээнд албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг зохион

байгуулж, хяналт тавих үүргийг Захиргаа, удирдлагын газрын дарга, зохион

байгуулалтын бүтцийн нэгжийн хэмжээнд газар, хэлтэс, албаны дарга хэрэгжүүлнэ.

1.6. Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд “Баримт бичгийн нэр, төрөл

тодорхойлолт” /МЫ35140-1:2011/, “Баримт бичгийн бүрдлүүд, тэдгээрт тавих

шаардлага” /МЫ35140-2:2011/, “Баримт бичгийн хэвлэмэл хуудас, тэдгээрт

бүрдлүүдийг байрлуулахад тавих шаардлага” /ММ55140-3:2011/, “Баримт бичгийн

бичлэгийн алдааг засварлах тэмдэг”, “Үндсэн шаардлага” /ММ55807:2007/

стандартуудыг дагаж мөрдөнө.

1.7. Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг холбогдох хууль тогтоомжийн

хүрээнд тусгайлан шийдвэрлэнэ.

1.8. Тухайн асуудалд шууд хамаарах газар, хэлтэс /албан хаагч/ өөрийн чиг үүрэгт нийцүүлэн захирлын тушаал болон албан бичгийн төслийг боловсруулж

танилцуулах, санал, дүгнэлт гаргах, шийдвэрлүүлэх, биелэлтийг нь хангах ажпыг бие даан хариуцна.

1.9. Баримт бичиг нь хэл найруулга, үг үсгийн алдаагүй, товч тодорхой,

ойлгомжтой, агуулгын хувьд зөв дэс дараалалтай, сул үг хэллэг хэрэглээгүй, хууль, эрх зүйн үндэслэлтэй, зөв бичих дүрмийн дагуу боловсруулагдсан байна.

1.10. Энэхүү журмаар зохицуулагдаагүй харилцаанд түүнтэй ижил төрлийн харилцааг зохицуулсан хууль тогтоомжийн зүйл, заалтыг хэрэглэнэ.

Хоёр. Тогтоол, шийдвэрийг танилцуулж, хэрэгжүүлэх

ажпыг зохион байгуулах2.1. Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Засгийн газрын

хуралдааны тэмдэглэл, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Төрийн нарийн бичгийн

даргын тушаал, шийдвэр, албан даалгавар /цаашид “тогтоол, шийдвэр” зэх/-ыг

танилцуулах болон хэрэгжилтэд дараах байдлаар хяналт тавьж ажиллана.

2.1.1. Тогтоол, шийдвэрийг бичиг хэргийн эрхлэгч ирсэн даруйд бүртгэлд авч

Захиралд танилцуулна.

2.1.2. Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Засгийн газрын

хуралдааны тэмдэглэл, Сайдын болон Төрийн нарийн бичгийн даргын тушаал, албан

даалгаврын биелэлтийг Захиргаа, удирдлагын газрын дарга хариуцна.

2.1.3. Захиргаа, удирдлагын газар нь Захирлын өгсөн удирдамж, чиглэлийн

дагуу тогтоол, шийдвэрийг холбогдох газар, хэлтэс, албанд шуурхай хүргүүлж,

биелэлтийн явцад хяналт тавина.

2.1.4. Захирлын эзгүйд Тэргүүн дэд, Дэд захирал холбогдох заалтыг

хэрэгжүүлэхээр чиглэл өгч, хугацааг тогтооно.

2.1.5. Тогтоол, шийдвэрийн биелэлтийг хугацаанд нь хангуулах ажпыг газар,

хэлтэс, албаны дарга нар зохион байгуулна.

2.1.6. Захиргаа, удирдлагын газар нь тогтоол, шийдвэрийг байгууллагын вэб хуудсанд байршуулж, нийт бие бүрэлдэхүүнд танилцуулна.

Гурав. Удирдлагын шийдвэрийн төслийг боловсруулах, танилцуулах, хэрэгжүүлэх

3.1. Удирдлагын шийдвэр гэдэгт Захирал, Тэргүүн дэд, Дэд захирал, Захирлын зөвлөлийн шийдвэр, газар, хэлтэс, албаны даргын амаар болон бичгээр өгсөн үүрэг,

даалгаврыг хамруулж ойлгоно.

3.2. Тухайн асуудалд шууд хамаарах газар, хэлтэс /албан хаагч/ өөрийн чиг

үүрэгт нийцүүлэн Захирлын тушаалын төслийг боловсруулна.

3.3. Тушаалын төслийг Тэргүүн дэд, Дэд захирал, Захиргаа, удирдлагын

газрын дарга, Ерөнхий нягтлан бодогч, Хуулийн мэргэжилтэн хянаж гарын үсэг зурна.

Захирлын тушаалын төслийг холбогдох газар, хэлтэс, албадын дарга нарт танилцуулж, санал авна.

3.4. Захирлын тушаал хүчин төгөлдөр болмогц Захиргаа, удирдлагын газрын Бичиг хэргийн эрхлэгч холбогдох газар, хэлтэс, албадад хүргүүлнэ.

3.5. Ажпын хэсэг томилсон тушаалыг хэрэгжүүлэх ажпыг тухайн ажпын хэсгийн

дарга хариуцан зохион байгуулж, нарийн бичгийн дарга биелэлтийг тайлагнана.

3.6. Захирлын зөвлөлийн хурлаас гарсан шийдвэр, өгсөн үүрэг, даалгаврыг

Захиргаа, удирдлагын газар холбогдох газар, хэлтэс, албадад хүргүүлж, биелэлтэд

хяналт тавьж, үр дүнг тухай бүр Захиралд танилцуулж ажиллана.

3.7. Захирлын дангаараа болон бусадтай хамтарч батлах захиргааны акт,

захиргааны хэм хэмжээ тогтоосон тушаал нь Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангасан байна.

3.8. Захиргааны хэм хэмжээ тогтоосон тушаалыг Хууль зүйн асуудал эрхэлсэн

төрийн захиргааны төв байгууллагад хянуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх ажпыг

Захиргаа, удирдлагын газар хариуцна.

3.9. Захиргаа, удирдлагын газар тухайн жилд улсын бүртгэлд бүртгэгдсэн

Захиргааны хэм хэмжээ тогтоосон тушаалын хувийг сан бүрдүүлэн хадгалж, албан

хаагчдыг мэдээллээр хангана.

3.10. Захиргааны хэм хэмжээ тогтоосон тушаалыг улсын бүртгэлд бүртгэсэн

даруйд Захиргаа, удирдлагын газар байгууллагын цахим хуудсанд байршуулна.

Дөрөв. Санал авахаар ирүүлсэн эрх зүйн актын

төслийг танилцуулах, санал бэлтгэх4.1. Санал авахаар ирүүлсэн эрх зүйн актын төслийг танилцуулах, санал

бэлтгэхэд дор дурдсан журмыг баримтална.

4.1.1. Хууль тогтоомжийн төсөл, УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэрийн

төсөлд санал авахаар ирүүлсэн албан бичгийг бичиг хэргийн эрхлэгч бүртгэл-

хяналтын карт хөтөлж, цахим бүртгэлд бүртгэн Захирал, түүний эзгүйд Тэргүүн дэд,

Дэд захиралд танилцуулан, тухайн өдөрт нь багтаан холбогдох газар, хэлтэст

шилжүүлэх бөгөөд биелэлтийн явц, хугацаанд хяналт тавина.

4.1.2. Газар, хэлтсийн дарга тухайн асуудлаар удирдамж чиглэл өгч, санал

боловсруулах хугацааг тогтоон, холбогдох албан хаагчид цохолт хийж шилжүүлнэ;

4.1.3. Санал авахаар ирүүлсэн эрх зүйн актын төсөл нь байгууллагын зохион байгуулалтын бүтцийн хэд хэдэн нэгжийн ажил үүргийн хуваарьт шууд хамааралтай

бол асуудлыг голлон хариуцах нэгж саналын төслийг боловсруулж холбогдох бусад нэгжийн даргаас бичгээр саналыг авна.

4.1.4. Албан хаагч саналын төслийг боловсруулан нэгжийн даргадаа

танилцуулж, гарын үсэг зуруулсны дараа үндэслэл, эцсийн боловсруулалтыг Тэргүүн

дэд захирал түүний эзгүйд Дэд захирлаар хянуулан Захиралд танилцуулж,

албажуулан зохих этгээдэд хүргүүлнэ.

4.1.5. Саналын төслийг Захиралд танилцуулахад газар, хэлтсээс гаргасан

саналыг тусгасан байдал, саналыг хүлээж аваагүй тохиолдолд татгалзсан үндэслэл

болон өмнөх шатны албан тушаалтны засвар нийлсэн хувийг хавсаргасан байна.

Тав. Баримт бичиг хүлээн авах5.1. Энэхүү журмын 3.1-д зааснаас бусад байгууллагаас ирүүлсэн гадаад,

дотоодын бүх төрлийн баримт бичгийг дор дурдсан журмаар хүлээн авна.

5.1.1. Бичиг хэргийн эрхлэгч баримт бичгийг хүлээн авч зөв хаягласан, бүрдэл

бүрэн эсэхийг шалгаж, цахим бүртгэлд бүртгэн ирсэн өдөрт нь багтаан байгууллагын холбогдох удирдлагад танилцуулахаар оруулна;

5.1.2. Баримт бичгийг буруу хаягласан, бүрдэл дутуу зэрэг зөрчилтэй бол бичиг

хэргийн эрхлэгч ирсэн хаягаар буцаана;

5.1.3. Яаралтай баримт бичиг /ажлын 1-3 хоногийн дотор шийдвэрлүулж

хариу авахаар бусад байгууллагаас ирүүлсэн албан бичигАт “Яаралтай” тэмдэг

даран тухай бүр удирдлага болон холбогдох газар, хэлтэст хүргүүлнэ;

5.1.4. Хариутай баримт бичигт бүртгэл-хяналтын карт хөтөлж, хариугүй баримт

бичгийг танилцуулах хуудсаар бүртгэн танилцуулна;

5.1.5. “Нууц” ба “гарт нь” гэсэн баримт бичгийг дугтуйн гаднах хаягаар бүртгэж

холбогдох ажилтанд задлалгүй шилжүүлнэ;

5.1.6. “Байгууллага”-ын нэр дээр хаяглагдаж ирсэн баримт бичгийг Захиралд,

түүний эзгүйд Тэргүүн дэд эсхүл Дэд захиралд танилцуулан чиглэл авч холбогдох

газар, хэлтэс, албан тушаалтанд хуваарилна;5.1.7. Бичиг хэргийн эрхлэгч нь хүлээн авсан баримт бичигт удирдлагаас өгсөн

чиглэлийг тухайн баримт бичгийн цахим бүртгэлд тэмдэглэн, хуваарилсан нэгжийн

даргад, хоёр түүнээс дээш нэгжид хуваарилсан тохиолдолд нэр нь эхэнд бичигдсэн нэгжийн даргад шилжүүлнэ;

5.1.8. Нэр зааж ирсэн факсыг бичиг хэргийн эрхлэгч цахим бүртгэлд бүртгэж тухайн албан тушаалтанд шилжүүлнэ. Ирсэн факсыг хүлээж авах албан тушаалтнаас

бусад хүмүүст уншуулах буюу дамжуулахгүй, түүний агуулгын нууцыг чандлан

хадгалах үүргийг бичиг хэргийн эрхлэгч хариуцна;

5.1.9. Албан үүрэгтэй холбоотой хүлээн авсан цахим шууданг бичиг хэргийн

эрхлэгч бүртгэнэ. Албан үүргийн хүрээнд албан ёсны цахим шуудангийн хаягийг

ашиглана;

5.1.10. Танилцуулах хуудсаар бүртгэн танилцуулсан баримт бичгийг Бичиг хэргийн эрхлэгчид буцааж өгнө;

5.1.11. Гаднаас ирсэн цахим баримтыг хүлээн авч, бүртгэх, танилцуулах

ажиллагаа цаасан баримттай адил байна;

5.1.12. Нэгжийн даргын эзгүйд тэдгээрийн албан үүргийг түр орлон

гүйцэтгүүлэхээр шийдвэрлэснээс бусад тохиолдолд баримт бичгийг хүлээн авах,

хуваарилах, баримт бичиг, эрх зүйн актын төслийг хянах ажлыг тухайн нэгжийн дэд

дарга, чиглэлийн ахлах мэргэжилтэн эсхүл ахлах шинжээч хариуцан хэрэгжүүлнэ;

5.1.13. Баримт бичиг нь тухайн нэгжийн эрхлэх асуудал, албан хаагчийн ажпын

байрны тодорхойлолтод хамааралгүй байвал хуваарилалт хийсэн удирдлагаас зөвшөөрөл авч Захиргаа, удирдлагын газрын дарга уг баримт бичгийг эрхлэх асуудал

нь шууд хамаарах нэгж, албан хаагчид шилжүүлж болно.

5.1.14. Баримт бичгийг энэ журмын 5.1.13-д зааснаар шилжүүлсэн албан хаагч

нь Бичиг хэргийн эрхлэгчид мэдэгдэж, шилжүүлсэн тухай тэмдэглэлийг цахим

бүртгэл болон бүртгэл-хяналтын картад тэмдэглүүлнэ.

Зургаа. Баримт бичиг явуулах6.1. Шүүхийн шинжилгээний байгууллага нь хууль тогтоомжоор олгогдсон

бүрэн эрхийнхээ хүрээнд өөрийн үйл ажиллагаатай холбогдох баримт бичгийг төрийн

байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагад явуулна.

6.2. Явуулах баримт бичгийн үндэслэл, утга, агуулга, хэл найруулга, бүрдлийг

уг асуудлыг боловсруулсан албан хаагч хариуцаж, тухайн газар, хэлтэс, албаны дарга хяналт тавина.

6.3. Хууль зүй, дотоод хэргийн яаманд явуулах албан бичигт Захирал, түүний эзгүйд Тэргүүн дэд захирал гарын үсэг зурж явуулна.

6.4. Албан хаагч нь явуулах баримт бичгийн төслийг нэгжийн даргаасаа гадна

дараах албан тушаалтанд танилцуулж, хянуулсан байна.

6.4.1. Захирлын гарын үсгээр баталгаажиж гарах баримт бичгийн төслийг

Тэргүүн дэд захирал, Захиргаа, удирдлагын газрын даргаар;

6.4.2. Тэргүүн дэд захирлын гарын үсгээр баталгаажиж гарах баримт бичгийн төслийг Захиргаа, удирдлагын газрын даргаар;

6.4.3. Дэд захирлын гарын үсгээр баталгаажиж гарах баримт бичгийн төслийг

тухайн шинжилгээний газар, хэлтсийн даргаар;

6.4.4. Явуулах баримт бичиг нь төсөв, санхүүгийн асуудалтай холбоотой бол

Ерөнхий нягтлан бодогчоор давхар хянагдсан байна.

6.6. Албан хаагч нь эрх зүйн үр дагавар үүсгэх, байгууллагын бодлого,

төлөвлөлт, төсөв, санхүүтэй холбоотой захидлыг факс болон цахим шуудангаар

явуулахыг хориглох бөгөөд албан ажлын зайлшгүй шаардлагаар явуулах тохиолдолд

энэхүү журмын 6.4-т зааснаар танилцуулж зөвшөөрөл авсан байна.

6.7. Тэргүүн дэд захирал, Дэд захирал, газар, хэлтэс, албаны дарга нарт хаяглагдаж ирсэн байгууллагын бодлого, төлөвлөлт, төсөв, санхүүтэй холбоотой бүх

төрлийн баримт бичгийг тухайн албан тушаалтнууд Захиралд танилцуулан чиглэл

авсны үндсэн дээр хариуг хүргүүлнэ.

6.8. Гадагш илгээх баримт бичгийн төсөлд энэхүү журамд хянаж танилцахаар

заасан эрх бүхий албан тушаалтан болон тухайн баримт бичгийг явуулах албан

тушаалтан гарын үсэг зурсны дараа хэвлэмэл хуудсанд хэвлэнэ. Хэвлэмэл хуудсанд

хэвлэгдсэн албан бичигт тамга, тэмдэг дарсны дараа Бичиг хэргийн эрхлэгч дугаар

олгоно. Дугаарыг журмын 2 дугаар хавсралтаар баталсан индексийн дагуу

давхардуулахгүй, алгасахгүйгээр олгоно.

6.9. “Яаралтай”, “гарт нь” гэсэн баримт бичгүүдийг дугтуйны баруун дээд өнцөгт тэмдэглэж явуулна.

6.10. Бичиг хэргийн эрхлэгч явуулах баримт бичгийг гарын үсэг зурсан буюу

батлагдсан өдөрт нь багтаан шуудан хүргэгчид гарын үсгээр хүлээлгэж өгнө.

Хариутай баримт бичигт тухайн бичгийг явуулсан албан хаагч болон бичиг хэргийн эрхлэгч хяналт тавьж ажиллана.

6.11. Бичиг хэрэгт бүртгүүлж огноо, бүртгэлийн дугаар авсан болон

стандартын дагуу зөв бүрдүүлсэн баримт бичгийг зохих хаягаар нь явуулна.

Стандартын бүрдэл дутуу буюу зөрчилтэй баримт бичгийг Бичиг хэргийн эрхлэгч боловсруулсан ажилтанд буцааж өгнө.

6.12. Энэхүү журмын 6.4-т заасныг зөрчсөн болон боловсруулалтын шаардлага хангаагүй, утга агуулга нь тодорхой бус, үг үсгийн алдаатай баримт бичиг

явуулсны хариуцлагыг уг асуудлыг боловсруулсан албан хаагч болон газар, хэлтэс, албаны дарга хүлээнэ.

6.13. Гадаадад явуулах албан бичигт Захирал, түүний эрх олгосноор Тэргүүн

дэд захирал гарын үсэг зурах бөгөөд баримт бичгийг Гадаад хамтын ажиллагаа

хариуцсан мэргэжилтэн хянасан байна. Гадаадад явах албан бичиг, мэндчилгээнд тамга, тэмдэг дарахгүй.

6.14. Шуурхай дамжуулах болон санал авах шаардлагатай төсөл, төлөвлөгөө,

танилцуулга зэргийг факсаар буюу цахим шуудангаар явуулж, эх хувийг шуудангаар илгээнэ.

6.15. Энэхүү журмын 6.6, 6.14-т заасан цахим шуудан, гадагш явуулах факсыг “Явуулах бичгийн бүртгэл”-д бүртгэж цахим шуудангийн хуулбарыг боловсруулсан

ажилтан болон бичиг хэргийн эрхлэгч компьютерын санамжид хадгална.

6.16. Захирал болон нэгжийн даргын эзгүйд баримт бичигт тухайн албан

тушаалтны өмнөөс орлож гарын үсэг зурахад дараах журмыг баримтална.6.16.1. Захирлын эзгүйд Тэргүүн дэд захирал;

6.16.2. Тэргүүн дэд захирлын эзгүйд Дэд захирал,

6.16.3. Газар,хэлтэс, албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр

тусгайлан шийдвэрлэснээс бусад тохиолдолд тухайн газар, хэлтсийн дэд дарга,

чиглэлийн ахлах мэргэжилтэн орлож гарын үсэг зурна;

6.17. Албан тушаалтныг орлож гарын үсэг зурсан баримт бичгийн “гарын үсэг

бүрдэл”-д Архивын ерөнхий газрын даргын 2009 оны 68 дугаар тушаалаар

батлагдсан “Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”-ын 2.3.15 дахь заалтад заасны

дагуу тухайн албан бичигт гарын үсэг зурж буй албан тушаалтны албан тушаалын

болон орлож буй албан тушаалтны нэрийг оруулж бичнэ. Зайлшгүй шаардлагатай

гэж үзсэн тохиолдолд орлож буй албан тушаалын нэрийн ард “-г” гэж тэмдэглэн

гарын үсэг зурж болно.

6.18. Энэхүү журмын 6.16-д заасныг гэрээ, түүнтэй адилтгах бусад баримт

бичигт гарын үсэг зурахад нэгэн адил баримтална.

Долоо. Баримт бичгийн шийдвэрлэх хугацаа, түүнд хяналт тавих

7.1. Баримт бичиг шийдвэрлэх хугацааг бичиг хэрэгт бүртгэж, хүлээн авсан өдрөөс, хариутай баримт бичгийн хувьд удирдлага цохолт хийж, холбогдох зохион

байгуулалтын нэгжид шилжүүлсэн өдрөөс эхлэн тооцно.

7.2. Захирал, Тэргүүн дэд, Дэд захирлын цохолт хийсэн албан бичгийг энэхүү

журмын 5.1.13-т зааснаас бусад тохиолдолд нэгжийн дарга нар бусад нэгжид цохолт хийж, шилжүүлэхийг хориглоно.

7.3. Захирал, Тэргүүн дэд, Дэд захирал нь хугацаатай баримт бичигтэй өдөрт

нь танилцаж харьяалах нэгжид, нэгжийн дарга мөн өдөрт багтаан холбогдох албан хаагчид шилжүүлнэ.

7.4. Баримт бичгийг шийдвэрлэхэд дараах хугацааг баримтална. Үүнд:7.4.1. Мэдээлэл, лавлагаа өгөх зэрэг шууд шийдвэрлэж болох асуудлыг ажпын

2 өдөрт;

7.4.2. Яамнаас ирүүлсэн яаралтай баримт бичиг, факсын хариуг заасан хугацаанд нь;

7.4.3. Байгууллагын дотоод баримт бичгийг ажлын 3 өдөрт;

7.4.4. Журам, дүрэм, заавар, гэрээний төслийг ажпын 14 өдөрт багтаан

боловсруулж батлуулах, харин санал өгөх тохиолдолд ажпын 3 өдөрт;

7.4.5. Иргэдээс гаргасан өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг холбогдох хууль тогтоомжид заасан хугацаанд;

7.4.6. Бусад байгууллагатай хамтарч шийдвэрлэх, эсхүл нэмэлт судалгаа,

тодруулга хийх асуудлыг ажпын 14 өдөрт;

7.4.7. Бусад баримт бичгийг удирдлагаас заасан хугацаанд багтаан

шийдвэрлэнэ.

7.5. Энэхүү журмын 7.4-т заасан хугацаанд шинжээчийн дүгнэлт гаргах хугацаа хамаарахгүй.

7.6. Дээд байгууллагаас ирүүлснээс бусад баримт бичигт хариу өгөх хугацаа

нь уг баримт бичгийг хүлээн авахаас өмнө дууссан тохиолдолд хүлээн авсан өдрөөс эхлэн хугацааг тооцно.

7.7. Баримт бичгийн хариу өгөх хугацааг анхны хугацаанаас хэтрүүлэлгүйгээр

сунгах асуудлыг захирал, эсхүл тухайн газар, хэлтэс, албаны даргын зөвшөөрлөөр

шийдвэрлэх бөгөөд сунгаснаас үүсэх үр дагаврыг хугацаа сунгасан албан тушаалтан хариуцна.

7.8. Баримт бичгийн хариу өгөх хугацааг сунгасан тохиолдолд энэ тухай хариу

өгөх хугацаа дуусахаас 3 хоногийн өмнө Бичиг хэргийн эрхлэгчид мэдэгдэж, цахим бүртгэл болон бүртгэл хяналтын картад тэмдэглүүлнэ.

7.9. Бичиг хэргийн эрхлэгч нь баримт бичгийн шийдвэрлэлтийн мэдээг

Захиргаа, удирдлагын газрын даргад 7 хоног тутамд танилцуулж байна.

7.10. Албан хаагч нь баримт бичгийг шийдвэрлэж хариу төслийг албажуулж

дугаар авсны дараа цахим бүртгэл, бүртгэл хяналтын картад хэрхэн шийдвэрлэсэн

талаар тэмдэглэж, шийдвэр, хариуны хамт бичигхэргийн эрхлэгчид хүлээлгэн өгнө.

Найм. Гэрээ, түүнтэй адилтгах бусад баримт бичгийн төсөл8.1. Байгууллагын нэрийн өмнөөс байгуулах гэрээ, хэлэлцээр нь Монгол Улсын

Иргэний хууль, бусад хууль тогтоомж болон албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар, стандартад нийцсэн байна.

8.2. Албан хаагч гэрээ, баримт бичгийн төслийг боловсруулан харьяалах

нэгжийн даргад танилцуулж, төслийг Захиргаа, удирдлагын газрын Хуулийн

мэргэжилтэн, Ерөнхий нягтлан бодогчид хянуулна.

8.3. Гадаадын зээл, тусламж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан

авах бараа, ажил, үйлчилгээний гэрээний төсөлд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ

бүрийн техникийн тодорхойлолт, техник, эдийн засгийн үндэслэл, зурагт өсөл, ажпын

даалгавар болон бусад шаардлагатай мэдээллийг гэрээнд хавсаргасан байна.

8.4. Захирлын батлах гэрээ бусад баримт бичгийн төслийг Тэргүүн дэд захирал

түүний эзгүйд Дэд захиралд хянуулсан байна.

8.5. Төрийн байгууллага, гадаадын болон олон улсын ижил төстэй үйл

ажиллагаа явуулдаг байгууллагуудтай байгуулах гэрээний төсөлд Захирал, санхүү, хөрөнгө оруулалттай холбоотой гэрээний төсөлд Тэргүүн дэд захирал гарын үсэг зурна.

8.5. Гэрээний төслийг боловсруулж, батлуулсан албан хаагч нь Захиргаа,

удирдлагын газрын хуулийн мэргэжилтэнд бүртгүүлж, дугаар авна.

8.6. Гэрээг 4 хувь үйлдэх бөгөөд тухайн боловсруулсан газар, хэлтэст 1 хувь,

гүйцэтгэгчид 1 хувь, Санхүү, төлөвлөлт хангамжийн газарт 1 хувь, Захиргаа,

удирдлагын газрын хуулийн мэргэжилтэнд 1 хувь тус тус хадгалагдана.

8.7. Захиргаа, удирдлагын газрын хуулийн мэргэжилтэн нь гэрээг албан

хэрэгцээнд 1 жил хадгалж архивт шилжүүлнэ.

Ес. Тэмдэглэл үйлдэх9.1. Баримт бичгийн хуулбар хувийг байгууллагын тэмдгээр баталгаажуулах

бөгөөд хэвлэмэл хуудсан дээр үйлдэж болно. Баримт бичгийн хуулбарыг холбогдох

газруудад хүргүүлэхдээ зөвхөн Захиргаа, удирдлагын газрын дарга гарын үсэг зурж,

байгууллагын тэмдэг дарж баталгаажуулах бөгөөд “ХУУЛБАР ҮНЭН” гэсэн тэмдэглэл хийхгүй.

9.2. Боловсруулсан тухай тэмдэглэлийг баримт бичгийн байгууллагад үлдэх

хувийн сүүлийн хуудасны ар талын зүүн доод хэсэгт зүүн талаасаа 15 мм, доод талаасаа 20 мм-ийн зайнд үйлдэх ба уг тэмдэглэлд түүнийг боловсруулсан,

хянасанажилтнынэр, гарынүсэг заавал байна.

Арав. Тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх

10.1. Байгууллага тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудсыг

албан хэрэгцээнд хэрэглэнэ.

10.2. Хүрээлэнгийн тамгыг Захирал, Тэргүүн дэд, Дэд захирал, тэмдгийг газар,

хэлтсийн дарга, санхүүгийн тэмдгийг Ерөнхий нягтлан бодогчийн гарын үсэг зурсан баримтад дарна.

10.3. Хүрээлэнгийн тамга, тэмдгийг Захиргаа, удирдлагын газрын дарга түших

бөгөөд түүний эзгүйд Захирлын туслах, санхүүгийн тэмдгийг ерөнхий нягтлан бодогч хариуцан түшнэ.

10.4. Нийслэлийн шүүхийн шинжилгээний газар, Аймгийн шүүхийн

шинжилгээний албаны тамга, тэмдгийг тухайн албаны дарга, түүний эзгүйд дэд

дарга, чиглэлийн ахлах мэргэжилтэн, ахлах шинжээч түшнэ.

10.5. Тамга, тэмдгийг баримт бичигт гарын үсэг зурсны дараа гарын үсэг

зурагдсан хэсгийг оролцуулж бүрэн, тэгш, тод дарна. Гарын үсэг зурагдаагүй

хэвлэмэл хуудсан дээр тамга, тэмдэг дарахыг хориглоно.

10.6. Энэхүү журамд зааснаас бусад тохиолдолд байгууллагын тамга, тэмдгийг

бусдад шилжүүлэх, ажпын байрнаас гадагш гаргахыг хориглоно. Тамга, тэмдгийг

бүртгэлийн дэвтэр хөтөлж, хүлээлцүүлж байна.

10.7. Байгууллагын тамга, тэмдэг, хэвлэмэл хуудсыг албан ажпын найдвартай

бөх бат, лацтай /сейф, шүүгээ/ саванд хадгална. Тамга, тэмдгийг энэ журмын 10.3,

10.4-т заасны дагуу түр хугацаагаар шилжүүлэн авсан ажилтан нь энэхүү

шаардлагыг хангаж ажиллана.

10.8. Тамга, тэмдэг алдагдвал цагдаагийн байгууллага болон бусад харилцагч

байгууллагуудад тамга, тэмдэг хүчингүй болсон тухай нэн даруй мэдэгдсэн байна. Алдагдсан тамга, тэмдэг олдсон тохиолдолд түүнийг дахин хэрэглэхгүй.

10.9. Захирлын туслах тушаалын хэвлэмэл хуудас, Бичиг хэргийн эрхлэгч нь

хэвлэмэл хуудсыг хариуцах ба энэ журмын 1.6-д заасан стандартын дагуу

хэвлүүлсэн албан бичгийн хэвлэмэл хуудсыг тусгайлан дугаарлаж, ашиглалтад нь хяналт тавих зорилгоор зарцуулалтын тооцооны дэвтэр хөтөлнө.

10.10. Хэвлэмэл хуудасны зарцуулалтын тооцоог хагас, бүтэн жилээр гаргаж

ажиллана. Хэвлэмэл хуудас хариуцагч эзгүй байх тохиолдолд тухайн ажилтныг түр

орлох ажилтанд хэвлэмэл хуудсыг, түүний зарцуулалтын тооцооны дэвтрийн хамт хүлээлгэж өгнө.

Арван нэг. Архив, хөтлөх хэргийн нэрийн жагсаалт11.1. Байгууллагын хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг Архивын ерөнхий

газрын даргын 2009 оны 68 дугаар тушаалаар баталсан “Албан хэрэг хөтлөлтийн

үндсэн заавар”-ыг үндэслэн бичиг хэргийн эрхлэгч хариуцан боловсруулж батлуулна.

11.2. Байгууллагын ХХНЖ-ын дагуу газар, хэлтэс, албаны албан хаагчдын

хариуцсан ажпын чиглэлээр боловсруулсан баримт бичгийг нэр төрөл, үүссэн он,

цаг, асуудлын сэдэв, үйл ажиллагааны чиглэл, байгууллага, иргэдтэй харилцсан

байдлаар нь ангилан төрөлжүүлж архивын нэгж болгон дараа оны 1 дүгээр сард багтаан архивлана.

11.3. Албан хаагчид архивт баримт бичгийг хүлээлгэн өгөх хүртэл түүний бүрэн

бүтэн байдлыг хангах үүрэгтэй бөгөөд баримт бичгийн төслийг албан хаагч нь өөртөө

нэг жилийн хугацаанд хадгална.

11.4. Архив, сан хөмрөг хариуцсан мэргэжилтэн ХХНЖ-ын дагуу хүрээлэнгийн

газар, хэлтсээс тухайн оны баримтуудыг бүрэн шилжүүлэн авах ажлыг хариуцна.

Арван хоёр. Хүлээлгэх хариуцлага12.1. Энэхүү журмын холбогдох заалтыг зөрчсөн албан тушаалтанд Монгол

Улсын хууль тогтоомж болон Сахилгын дүрэмд заасны дагуу сахилгын шийтгэл

ногдуулах бөгөөд хагас жил, жилийн эцэст албан хаагчийн үр дүнгийн гэрээ болон

газар, хэлтсийн ажлыг дүгнэхэд харгалзан үзнэ.

12.2. Сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн дотор ижил

төрлийн зөрчлийг давтан гаргасан тохиолдолд сахилгын шийтгэлийн төрлийг өөрчилж ногдуулна.

12.3. Байгууллагын тамга, тэмдгийг бусдад шилжүүлсэн, зөвшөөрөлгүй ажпын

байрнаас гаргасан, үрэгдүүлсэн нь хуулийн хариуцлага хүлээлгэхээр бол зохих байгууллагад нь шийлжүүлж шийдвэрлүүлнэ. Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол

хуулийн хариуцлага хүлээсэн эсэхээс үл хамаарч учирсан хохирлыг тухайн этгээдээр бүрэн төлүүлнэ.

оОо

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2017 оны %/ДУгаар тушаалын хоёрдугаар хавсралтI ^ зС С _ з р

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН зохион БАЙГУУЛАЛТЫН НЭГЖИЙН ИНДЕКС

• Хүрээлэнгийн захирал: 01• Тэргүүн дэд захирал: 02• Дэд захирал: 03• Захиргаа, удирдлагын газар: 04• Санхүү төлөвлөлт, ханганжийн газар: 05• Криминалистикийн шинжилгээний газар: 06• Шүүх эмнэлгийн шинжилгээний газар: 07• Тусгай шинжилгээний газар: 08• Нийслэлийн шүүхийн шинжилгээний газар: 09• Шинжилгээний бүртгэл, мэдээллийн хэлтэс: 10• Эдийн засгийн шинжилгээний хэлтэс: 11• Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хэлтэс: 12• Архангай аймгийн шүүхийн шинжилгээний алба: 13а• Баян-Өлгий аймгийн шүүхийн шинжилгээний алба: 136• Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний алба: 13в• Булган аймгийн шүүхийн шинжилгээний алба: 13г• Говь-Алтай аймгийн шүүхийн шинжилгээний алба: 13д• Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний алба: 13е• Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний алба: 13ё• Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний алба: 13ж• Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний алба: 13з• Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний алба: 13и• Завхан аймгийн шүүхийн шинжилгээний алба: 13к• Орхон аймгийн шүүхийн шинжилгээний алба: 13л• Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний алба: 13м• Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний алба: 13н• Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний алба: 13о• Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний алба: 13ө• Төв аймгийн шүүхийн шинжилгээний алба: 13п• Увс аймгийн шүүхийн шинжилгээний алба: 13р• Ховд аймгийн шүүхийн шинжилгээний алба: 13с• Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний алба: 13т• Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний алба: 13у

оОо