· Web viewСамбарт бүхэл тоон хэвтээ шулууныг байрлуулж...

8
СХД-ийн 106-р сургууль 4-р ангийн Математикийн хичээл Сэдэв: Байршил хөдөлгөөн \6 цаг\ Боловсруулсан: Д. Ариунболд \СМ\ [email protected] Утас:99911808 Ц. Энхчимэг \БАБ\ [email protected] Утас: 99732380

Transcript of  · Web viewСамбарт бүхэл тоон хэвтээ шулууныг байрлуулж...

Page 1:  · Web viewСамбарт бүхэл тоон хэвтээ шулууныг байрлуулж соронзтой үсгээ тоон шулуун дээр нааж үсгийн

СХД-ийн 106-р сургууль

4-р ангийн Математикийн хичээл

Сэдэв: Байршил хөдөлгөөн \6 цаг\

Боловсруулсан: Д. Ариунболд \СМ\[email protected]

Утас:99911808

Ц. Энхчимэг \БАБ\[email protected]

Утас: 99732380

С. Гандулам

\БАБ\[email protected]

Утас: 88870830

Page 2:  · Web viewСамбарт бүхэл тоон хэвтээ шулууныг байрлуулж соронзтой үсгээ тоон шулуун дээр нааж үсгийн

НЭГЖ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР

Хичээлийн нэр : Математик

Сэдэв :Байршил хөдөлгөөн

Ээлжит хичээлийн тоо : 6

Зорилго : Координатын хавтгай, түүн дээр цэг тэмдэглэх, параллель зөөлтийг ойлгох, тэгш хэмийн тэнхлэгийг нэрлэх чадвар эзэмшинэ.

Зорилт : - Координатаар нь цэг байгуулах унших бичих

- Дүрсийг өгөгдсөн чиглэлийн дагуу зөөх \шилжүүлэх\, 900 өнцгөөр эргүүлэх- Тэгш хэмийн тэнхлэгийг нэрлэх, дүрсийн тэгш хэмийг олж координатын хавтгайд тэгш

хэмтэй дүрсийг бүтээх

Агуулга :

Мэдлэг Чадвар – Ур ухаанКоординатын хавтгайн I мөч, Параллель зөөлт ба эргүүлэлт, Тэгш хэмийн тэнхлэг

Координатаар нь цэг байгуулах унших бичихДүрсийг өгөгдсөн чиглэлийн дагуу зөөх \шилжүүлэх\, 900 өнцгөөр эргүүлэхТэгш хэмийн тэнхлэгийг нэрлэх, дүрсийн тэгш хэмийг олж координатын хавтгайд тэгш хэмтэй дүрсийг бүтээх

Арга зүй :

Ч Нэгж хичээлээр эзэмших чадвар

№ мин Ээлжит хичээлээр хийх үйл ажиллагаа

1 Координатаар нь цэг байгуулах унших бичих

1 40 Цэгийн байршлыг координатаар илэрхийлэх2 40

2 Параллель зөөлт ба 900

өнцгөөр эргүүлэх3 40 Дүрсийг өгөгдсөн чиглэлийн дагуу зөөх \

шилжүүлэх\, 900 өнцгөөр эргүүлэх4 40

3Тэгш хэмийн тэнхлэгийг нэрлэх координатын хавтгайд дүрс байгуулах

5 40 Тэгш хэмийн тэнхлэгийг нэрлэх, дүрсийн тэгш хэмийг олж координатын хавтгайд тэгш хэмтэй дүрсийг бүтээх

6 40

Чадварын шалгуур :

1. Координатын хавтгайд \1,1\, \2,3\, \4,3\, \6,1\ цэгүүдийг тэмдэглээрэй.2. Координатын хавтгайд \1,2\, \2,5\, \4,3\цэгүүдийг тэмдэглээд дүрс бүтээгээрэй.3. Дүрсийг ажиглан үргэлжлүүлэн 2, 2 дүрс зураарай.

4. Дараах дүрсийг 900 өнцгөөр эргүүлэн хээ зохиомжлоорой.

Page 3:  · Web viewСамбарт бүхэл тоон хэвтээ шулууныг байрлуулж соронзтой үсгээ тоон шулуун дээр нааж үсгийн

5. Дараах дүрсийг тэнхлэгийн дагуу тэгш хэмтэй нугалагдсан байдлыг координатын хавтгайд тэмдэглээрэй.

Сэдэв: Цэгийн байршлыг координатаар илэрхийлэх

Хугацаа: 80 минут

Хүрэх үр дүн:Координатаар нь цэг байгуулах унших бичих чадвартай болно.

Өмнө эзэмшсэн чадвар: Дөрвөлжин шугамтай цаасны нүдэнд, мөр, баганыг нь тоо, үсгээр тэмдэглэсэн хүснэгтэд байгаа дүрсийн байршлыг олох, зурах

Эзэмших мэдлэг, чадвар:

Мэдлэг ЧадварКоординатын хавтгайн I мөч дахь хуваарь, чиглэл, тооллын эхийг тэмдэглэх аргыг мэдэх

Координатаар нь цэг байгуулах унших бичих

Хамрах хүрээ: 4-р ангиХичээлийн зорилго

Ерөнхий чадвар Тусгай чадвар \Хүрэх үр дүн\

Сэтгэн бодохМатематик хэлээр харилцахЗааврын дагуу гүйцэтгэх чадваруудыг хөгжүүлэх

Координатаар нь цэг байгуулах унших бичих чадвартай болно

Суралцахуйн зорилт

Координатын хавтгайн эх болон I мөчийн хуваарийг зөв тэмдэглэж сурахКоординатын хавтгайн зөвхөн I мөчид орших цэгийн координатыг нэрлэх Координатаар нь цэг байгуулах чадвартай болох

Амжилтын шалгуур

Би цэгийн байршлыг илэрхийлж сурна.Би цэгүүдийн координатаар дүрс байгуулж чадна.

Түлхүүр үг Тоон шулуун, цэгийн байршил, координат, цэг тэмдэглэхХэрэглэгдэхүүн Тоон шулуун, соронзтой үсэг,тоглоом \имж\, координатын I мөчийг зурсан

гялгар цаас, шугамАрга зүй Үйл ажиллагаа болон тоглоомоор мэдлэг бүтээлгэхЗохион байгуулалт

Хосоор болон багаар

Үйл ажиллагаа 1: хугацаа 40 минутҮе шат Төлөвлөлт Багшийн чиглүүлэг Эхлэл Сурагчаар өөрийнхөө ширээний байршлыг хэд

дэх эгнээ ба урдаасаа хойноосоо хэд дэх ширээ гэдгийг хэлүүлэх. Самбарт бүхэл тоон хэвтээ шулууныг байрлуулж соронзтой үсгээ тоон шулуун дээр нааж үсгийн байршлыг сурагчдаар хэлүүлэх үсгийг дээш зөөн үсгийн байршлыг нэрлэхийг хүсэх. Сурагчдын хариулт олон янз байгааг ажиглуулж яг хаана байрлаж байгааг мэдэхийг хүсч байгааг эсэхийг нь асууж, хичээлийн амжилтын шалгуур бол тоон

Хавтгайн цэгийн байршлыг илэрхийлэхэд зөвхөн тоон шулуун, цацраг хангалттай биш байгааг сурагчдаар гаргуулах. Иимд хавтгайн координат дээр цэгийн координат гэж

Page 4:  · Web viewСамбарт бүхэл тоон хэвтээ шулууныг байрлуулж соронзтой үсгээ тоон шулуун дээр нааж үсгийн

шулуунаас гадна орших цэгийн байршлыг тодорхойлж хэлэх гэдгийг, хамтрач ярилцан амжилтын шалгуураа тодорхой болгоно. Тоон шулуун дээр дараах үйл ажиллагааг явуулна. Энд хэвтээ болон босоо 2 тоон шулуун \ тэнхлэгүүд\ хэрэглэнэ. Имж тоон шулууны эхээс баруун гар тийш 1 нэгжээр 3 удаа харайжээ. Түүний байршлыг олж, цэгээр тэмдэглээрэй. А(3)-Тэмдэглэгээ болон зөв уншихад анхаарах. Имж шулууны дагуу биш өөр чиглэлд үсэрч болох юм. Одоо байгаа байршлаасаа эгц дээш 2 нэгж харайвал түүний байршлыг цэгээр тэмдэглээрэй. Түүний байршлыг яаж илэрхийлэх вэ?Тоон шулуунаас гадна орших цэгийн байршлыг хэрхэн илэрхийлэх вэ? гэсэн асуудал дэвшүүлж саналаа чөлөөтэй хэлэлцэх

нэрлэгдэх хос тоог харгалзуулан аливаа цэгийн байршлыг илэрхийлж болдогийг багш шууд хэлж өгөлгүй, сурагчдад өөрөө ухаарах хэрэгцээ бий болгоно. Үүнийг энэхүү үйл ажиллагаагаар харуулна.

Өрнөл Хэвтээ тоон шулуун дээр А(2) цэгийг, босоо тоон шулуун дээр В(3) цэгийг байрлуулж, шулууны дагуу шилжүүлэхэд огтлолцох\уулзах\ цэгийг сурагчдаар олуулна.А(2) цэг босоо тэнхлэгийн дагуу эгц дээш хэдэн нэгж, В цэг хэвтээ тэнхлэгийн дагуу баруун гар тийш хэдэн нэгжээр шилжихэд А ба В цэгүүд нэг цэг дээр давхцах вэ? (уулдах) гэдгийг сурагчдаар хэлүүлнэ. 2 цэгийн шулууны дагуух хөдөлгөөний огтлолцсон цэгийг координатаар хэлнэ.Багш самбарт А үсэг дүрсэлж түүний байршлыг хэлэхийг хүснэ. Сурагчдын хариулт, тайлбаруудыг сонссоны дараа координатын хавтгайн I мөчийг зурсан гэрэлтдэг гялгар цаасыг сурагчдад үзүүлж I мөчийн тоон шулуун, чиглэл, нэгж, хуваарь, тооллын эхийг ярилцана.Багш самбарт дүрсэлсэн А цэгэн дээрээ координатын хавтгайн I мөч бүхий гэрэлтдэг гялгар цаасыг давхцуулан тавьж, А цэгийн байршлыг сурагчдаар хэлүүлнэ. Зөвхөн тэмдэглэсэн А цэг дээрээ л хавтгайг хөдөлгөх замаар цэгийн байршлыг олон янзаар сурагчдаар хэлүүлэх дасгал хийнэ.

А(2) цэг авч хэвтээ тоон шулуун дээр байрлуулна. Б(3) цэг авч босоо тоон шулуун дээр байрлуулна. Түүний байршлыг тодорхойлно.

Гэрэлтдэг цаасан дээрх координатын хавтгайгаа, өмнө дүрсэлсэн А цэгэн дээр давхцуулан байрлуулахдаа, цэгийн байршлыг бүхэл 2 тоонуудаар илэрхийлэхээр хавтгайг байрлуулаарай.

Төгсгөл Жерриг бяслагт хүргэе. Тоглоомыг тоглуулна. Бяслагт хүрэх дөт замыг хамтдаа олж, сурагчдаар тайлбарлуулна. Хулганы (0.0) цэгээс эхэлж гарах тухай ярилцана. Бяслагт хүрэх замын хувилбарыг зурж, зурсан замаа цэгүүдийн байршлаар зөв тодорхойлон хэлж чадаж байгаа эсэхэд хяналт тавина.

Асуултын тэмдгийн оронд ямар хос тоонууд байхыг сурагчдаар хэлүүлэх явцад эхэлж босоо тоон шулууны хуваарийг, дараа нь хэвтээ тоон шулууны хуваарийг \тэнхлэгийн\ хэлүүлнэ. Алдаа гаргавал, алдааг багш өөрөөр нь засуулна.

Үйл ажиллагаа 2: хугацаа 40 минутҮе шат Төлөвлөлт Багшийн чиглүүлэг Эхлэл “Эрхий мэргэн” тоглоомыг тоглуулна. Тоглоомын тайлбар:

Page 5:  · Web viewСамбарт бүхэл тоон хэвтээ шулууныг байрлуулж соронзтой үсгээ тоон шулуун дээр нааж үсгийн

Тоглуулахдаа самбарт координатын хавтгайн I мөчийг нүдийг хааж самбарт байрлуулан \Үзүүлэн 4-1\ тоглоомын дүрмийг тайлбарлан тоглуулна.Сурагчид нарны байршлыг ээлжлэн таах ба сурагч нарыг оносон эсэхийг нээж харуулна. 7 нарыг онож “Эрхийн мэргэн харваач” болно.

Нарны байршлыг хэлэхдээ эхэлж хэвтээ шулууны дугаарыг, дараа нь босоо шулууны дугаарыг хэлээрэй. Ж\нь(1, 2) гэсэн огтлолцол дээр нэг нар байрлаж байна.

Өрнөл Сурагчдад ажлын хуудас №1 өгч ажиллуулах Координатын хавтгайн I мөчид байрласан цэгийн координатыг ажлын хуудсанд тэмдэглэхийг тайлбарлан бичүүлэхКоординатын хавтгайн I мөчийг сурагчдын дэвтэрт зуруулж А цэгийг \3, 2\, Б цэгийг \5, 4\, В цэгийг \1, 3\ хавтгайд тэмдэглэхийг хүсэх тэмдэглэсэн цэгээ шулуунаар холбон дүрс бүтээлгэх

Цэгийн координатыг тэмдэглэхдээ хэрхэн хэлж бичихийг тайлбарлан анхааруулах

Төгсгөл Сурагчид кино үзэхдээ театрт тасалбарт бичигдсэн эгнээ суудлын дугаарын дагуу хэрхэн суухыг тэмдэглүүлэхДаалгаварт өгөгдсөн өгөгдлийн дагуу ажиллуулах

Эгнээ нь хэвтээ тэнхлэгийг, суудал нь босоо тэнхлэгийг илэрхийлж болох тухай ярилцах

Page 6:  · Web viewСамбарт бүхэл тоон хэвтээ шулууныг байрлуулж соронзтой үсгээ тоон шулуун дээр нааж үсгийн

Сэдэв: Параллель зөөлт ба эргүүлэлт

Хугацаа: 80 минут

Хүрэх үр дүн: Дүрсийг 900өнцгөөр эргүүлэх, өгөгдсөн чиглэлийн дагуу параллель зөөлт хийх чадвар эзэмшинэ.

Өмнөх эзэмшсэн чадвар: Дөрвөлжин шугамтай цаасны нүдэнд , мөр , баганыг нь тоо, үсгээр тэмдэглэсэн хүснэгтэнд байгаа дүрсийн байршлыг олж өгөгдсөн чиглэлийн дагуу шилжүүлэх, дүрсийг эргүүлэх

Эзэмшсэн мэдлэг , чадвар:

Мэдлэг Чадвар Координатын хавтгайн I мөч дахь параллель зөөлт, 900өнцгөөр эргүүлэлт

Дүрсийг өгөгдсөн чиглэлийн дагуу зөөх \шилжүүлэх\, 900 өнцгөөр эргүүлэх

Хамрах хүрээ 4-р ангиХичээлийн зорилго

Ерөнхий чадвар Тусгай чадвар \ хүрэх үр дүн \

Сэтгэн бодох Математик хэлээр харилцахТехнологийн дагуу гүйцэтгэх чадварыг хөгжүүлэх

Дүрсийг 900өнцгөөр эргүүлэх, өгөгдсөн чиглэлийн дагуу параллель зөөлт хийх чадварыг эзэмшинэ.

Суралцахуйн зорилт

-Координатын хавтгайн I мөчид өгөгдсөн цэгээр дүрс бүтээх-Бүтээсэн дүрсийг өгөгдсөн чиглэлийн дагуу зөөх -Дүрсийг 900 өнцгөөр эргүүлэх чадвартай болох

Амжилтын шалгуур

Би цэгүүдийн координатаар дүрс бүтээж чадна.Би бүтээсэн дүрсээ чиглэлийн дагуу зөөж сурна.Би дүрсийг 900 өнцгөөр эргүүлж чадна.

Түлхүүр үг Координатын хавтгайн I мөч, 900 өнцөгХэрэглэгдэхүүн Үзүүлэн, ТӨМ, Координатын хавтгайн I мөчийг тэмдэглэсэн слайдАрга зүй Үйл ажиллагаа болон тоглоомоор мэдлэг бүтээлгэхЗохион байгуулалт Хосоор Үйл ажиллагаа: 1 хугацаа 40 минутҮе шат төлөвлөлт Багшийн чиглүүлэгЭхлэл дүрсүүд хэрхэн шилжиж

байгааг ажиглуулан харилцан ярилцаж дэвтэрт нь дараагийн 2 байршлын үргэлжлүүлэн зуруулах

Дүрсийг үргэлжлүүлэн зурахдаа жигд хэмжээтэй үргэлжлүүлэн зурахыг анхааруулах