ХСИ-ын албани бичиг хөтлөлтийн журам

12
Хөдөлмөрийн судалгааны институтын Захирлын 2014 оны ... сарын .... өдрийн ..... дугаар тушаалын хоѐрдугаар хавсралт ХӨДӨЛМӨРИЙН СУДАЛГААНЫ ИНСТИТУТЫН АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН МӨРДӨХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1 Хөдөлмөрийн судалгааны институтын албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагаанд тогтсон журмыг холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд мөрдөх алба, секторуудын гадаад, дотоод баримт бичгүүдтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулах албан бичигтэй харилцах арга зүйгээр хангахад энэхүү журмын зорилго оршино. 1.2 Журам нь Хөдөлмөрийн судалгааны институтын нийт алба, секторуудын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хамаарна. 1.3 Хөдөлмөрийн судалгааны институтын алба, секторын хэмжээнд бичиг хэргийн ажлыг зөв зохион байгуулах талаарх хариуцлагыг холбогдох нэгжийн удирдлага хүлээнэ. Нэгжийн баримт бичгийн эргэлтийг тухайн нэгжийн аль нэг ажилтанд албан ѐсоор хариуцуулна. 1.4 Энэхүү журмыг байгууллагын нийт ажилтнууд дагаж мөрдөх үүрэгтэй. Хоѐр. Баримт бичгийн эргэлтийг зохион байгуулах 2.1 Баримт бичгийг хүлээн авах, бүртгэх, хариу бичгийг боловсруулах, удирдлагаар батлуулах, хаягаар илгээх зэрэг үйл ажиллагаа буюу баримт бичигтэй ажиллах ажлын тодорхой үе шат, дарааллыг баримт бичгийн эргэлтийн зохион байгуулалт гэнэ. 2.2 Гадны байгууллагатай амаар бус албан бичиг, тоотоор харилцаж асуудлыг шийдвэрлэнэ. 2.2.1 Баримт бичгийг хүлээн авах, шийдвэрлэлтэнд хяналт тавих ажлыг дор дурдсан дарааллаар зохион байгуулна. 2.2.2 Бичиг хэргийн ажилтан ирсэн албан бичгийн хүлээн авч бүрдэл бүрэн эсэх, зөв хаягласан зэргийг шалгаж бүртгэл хяналтын картад бүртгэн, картын хамт тухайн өдөрт нь багтаан Захиралд танилцуулна. 2.2.3 Бичиг хэрэгт бүртгэгдээгүй албан бичиг, өргөдөл гомдлыг хүлээн авахыг хориглоно. Онцгой тохиолдолд бүртгэлгүй баримт бичиг авсан ажилтан өөрийн биеэр бичиг хэргийн ажилтанд бүртгүүлнэ. 2.2.4 Бичиг хэрэгт бүртгэлгүй шилжүүлэх баримтын жагсаалтад - Техникийн стандартууд - Гарт нь, нууц гэсэн баримт бичгүүд - Санхүүгийн нэхэмжлэл - Танилцуулга, ном, хэвлэл зэрэг орно 2.2.5 Захирал ирсэн албан бичигтэй танилцаж бүртгэл хяналтын картад цохолт хийнэ. Цохолтод чиглэлийн дагуу хариуцан хэрэгжүүлэх ажилтан, шаардлагатай тохиолдолд хугацааг тодорхой зааж өгнө. 2.2.6 Цохолт бүхий албан бичгийг бичиг хэргийн ажилтан хүлээн авч, бүртгэл хяналтын картын хамт холбогдох ажилтанд шилжүүлэн бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зуруулан хүлээлгэн өгнө. /цохолттой албан бичгийг 1% хувилан дэд захиралд танилцуулна/ 2.2.7 Алба, секторын нэр дээр цохогдсон албан бичгийг нэгжийн аль нэг ажилтанд хариуцуулах, шийдвэрлүүлэх тохиолдолд тухайн ажилтан албан бичгийг шийдвэрлэн бичиг хэрэгт бүртгүүлнэ. 2.2.8 Тухайн ажилтан албан бичгийг хүлээн авсны дараа шийдвэрлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Transcript of ХСИ-ын албани бичиг хөтлөлтийн журам

Page 1: ХСИ-ын албани бичиг хөтлөлтийн журам

Хөдөлмөрийн судалгааны институтын

Захирлын 2014 оны ... сарын .... өдрийн

..... дугаар тушаалын хоѐрдугаар хавсралт

ХӨДӨЛМӨРИЙН СУДАЛГААНЫ ИНСТИТУТЫН

АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН МӨРДӨХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Хөдөлмөрийн судалгааны институтын албан хэрэг хөтлөлт, архивын үйл

ажиллагаанд тогтсон журмыг холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд мөрдөх алба,

секторуудын гадаад, дотоод баримт бичгүүдтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулах албан

бичигтэй харилцах арга зүйгээр хангахад энэхүү журмын зорилго оршино.

1.2 Журам нь Хөдөлмөрийн судалгааны институтын нийт алба, секторуудын албан

хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хамаарна.

1.3 Хөдөлмөрийн судалгааны институтын алба, секторын хэмжээнд бичиг хэргийн

ажлыг зөв зохион байгуулах талаарх хариуцлагыг холбогдох нэгжийн удирдлага хүлээнэ.

Нэгжийн баримт бичгийн эргэлтийг тухайн нэгжийн аль нэг ажилтанд албан ѐсоор

хариуцуулна.

1.4 Энэхүү журмыг байгууллагын нийт ажилтнууд дагаж мөрдөх үүрэгтэй.

Хоѐр. Баримт бичгийн эргэлтийг зохион байгуулах

2.1 Баримт бичгийг хүлээн авах, бүртгэх, хариу бичгийг боловсруулах, удирдлагаар

батлуулах, хаягаар илгээх зэрэг үйл ажиллагаа буюу баримт бичигтэй ажиллах ажлын

тодорхой үе шат, дарааллыг баримт бичгийн эргэлтийн зохион байгуулалт гэнэ.

2.2 Гадны байгууллагатай амаар бус албан бичиг, тоотоор харилцаж асуудлыг

шийдвэрлэнэ.

2.2.1 Баримт бичгийг хүлээн авах, шийдвэрлэлтэнд хяналт тавих ажлыг дор дурдсан

дарааллаар зохион байгуулна.

2.2.2 Бичиг хэргийн ажилтан ирсэн албан бичгийн хүлээн авч бүрдэл бүрэн эсэх, зөв

хаягласан зэргийг шалгаж бүртгэл хяналтын картад бүртгэн, картын хамт тухайн өдөрт нь

багтаан Захиралд танилцуулна.

2.2.3 Бичиг хэрэгт бүртгэгдээгүй албан бичиг, өргөдөл гомдлыг хүлээн авахыг

хориглоно. Онцгой тохиолдолд бүртгэлгүй баримт бичиг авсан ажилтан өөрийн биеэр бичиг

хэргийн ажилтанд бүртгүүлнэ.

2.2.4 Бичиг хэрэгт бүртгэлгүй шилжүүлэх баримтын жагсаалтад

- Техникийн стандартууд

- Гарт нь, нууц гэсэн баримт бичгүүд

- Санхүүгийн нэхэмжлэл

- Танилцуулга, ном, хэвлэл зэрэг орно

2.2.5 Захирал ирсэн албан бичигтэй танилцаж бүртгэл хяналтын картад цохолт

хийнэ. Цохолтод чиглэлийн дагуу хариуцан хэрэгжүүлэх ажилтан, шаардлагатай тохиолдолд

хугацааг тодорхой зааж өгнө.

2.2.6 Цохолт бүхий албан бичгийг бичиг хэргийн ажилтан хүлээн авч, бүртгэл

хяналтын картын хамт холбогдох ажилтанд шилжүүлэн бүртгэлийн дэвтэрт гарын үсэг

зуруулан хүлээлгэн өгнө. /цохолттой албан бичгийг 1% хувилан дэд захиралд танилцуулна/

2.2.7 Алба, секторын нэр дээр цохогдсон албан бичгийг нэгжийн аль нэг ажилтанд

хариуцуулах, шийдвэрлүүлэх тохиолдолд тухайн ажилтан албан бичгийг шийдвэрлэн бичиг

хэрэгт бүртгүүлнэ.

2.2.8 Тухайн ажилтан албан бичгийг хүлээн авсны дараа шийдвэрлэх арга хэмжээг

хэрэгжүүлнэ.

Page 2: ХСИ-ын албани бичиг хөтлөлтийн журам

2.2.9 Ирсэн баримт бичгийг нэг нэгжээс нөгөө нэгжрүү шилжүүлэх тохиолдолд бичиг

хэргийн ажилтанд мэдэгдэж, шилжүүлсэн тухай тэмдэглэл хийлгэнэ.

2.2.10 Хариутай баримт бичгийн хариуг холбогдох ажилтан төслөөр боловсруулан энэ

журамд заасан явуулах бичгийг илгээх зарчмын дагуу хугацаанд нь явуулна.

2.2.11 Холбогдох албан тушаалтнаас виз авсан албан бичгийг бичиг хэргийн ажилтанд

дотоод сүлжээ ашиглан илгээж албан хэвлэмэл хуудсанд буулган албажуулан зохих газарт

хүргүүлнэ.

2.2.12 Шийдвэрлэж дууссан албан бичгийг бүртгэл хяналтын картын хамт эх хувиар

нь бичиг хэргийн ажилтанд өгч хаалгана.

2.2.13 Баримт бичиг шийдвэрлэх хугацааг заасан бол дурдсан хугацаанд, яаралтай

албан бичиг, цахилгаан мэдээний хариуг нэн даруй явуулах, шийдвэрлэж болох асуудлыг 1-3

хоногт, албан байгууллагатай харилцах бичиг баримтыг 5-30 хоногт багтаан шийдвэрлэнэ.

2.2.14 Хариутай бичгийн огноо, дугаарыг хэвлэмэл хуудсанд заасан тэмдэглэгээний

дотор араб тоогоор, гараар бичнэ. Энэ тохиолдолд тэргүү бичихгүй. /Баримт бичгийн гарчиг

буюу тэргүү нь бичвэрийн агуулгыг товч, хураангуй илэрхийлсэн байна/

2.2.15 Хаагдсан албан бичгийг бичиг хэргийн ажилтан хөтлөх хэргийн нэрийн

жагсаалтанд хадгална.

2.2.16 Хариутай ирсэн бичгийг шийдвэрлэлтийн явц, гүйцэтгэлийн тайланг бичиг

хэргийн ажилтан сар бүр захирлын зөвлөлд танилцуулна.

2.2.17 Шаардлага хангаагүй болон бүрдэл дутуу баримт бичгийг бичиг хэргийн

ажилтан хүлээн авахаас татгалзах эрхтэй.

2.2.18 Баримт бичгийг компьютерт боловсруулахдаа Arial фондоор бичих бөгөөд

үсгийн хэмжээ 11-12, хүснэгтэн мэдээллийнх 10-12, мөр хоорондын зай 1.0-1.5 байна.

2.2.19 Баримт бичигтэй ажиллах ажлын зохион байгуулалтын схем-г хавсралт 1-т

үзүүлэв.

2.3 Баримт бичиг явуулах

2.3.1 Гадны байгууллага, хувь хүнд явуулах албан бичгийг албад, секторууд

өөрсдийн хариуцаж буй асуудлын хүрээнд боловсруулна.

2.3.2 Явуулах бичгийн агуулга, хэл найруулга стандартын бүрдлийг боловсруулсан

нэгжийн удирдлага, ажилтан хариуцана.

2.3.3 Баримт бичгийн бичвэрийг боловсруулахдаа дараах нийтлэг шаардлага

тавигдана. Үүнд:

- Баримт бичгийн утга санааг бүрэн зөв илэрхийлсэн байх

- Товч тодорхой, ойлгомжтой, логик дэс дараалалтай байх

- Үг үсгийн болон хэл найруулгын хувьд алдаагүй байх

2.3.4 Албан бичгийг стандартын дагуу зөв зохион бүрдүүлэн захирал, дэд захирлын

гарын үсгээр явуулах бичгийг тухайн алба, секторын удирдлага боловсруулан, захиргааны

албаны даргаар хянуулан төсөлд зөвшөөрөл авсны дараа захирал, дэд захиралд

танилцуулна .

2.3.5 Алба нэгжийн даргын гарын үсгээр явах албан бичгийг тухайн асуудлыг

хариуцсан ажилтан боловсруулан, нэгжийн дарга хянаж гарын үсэг зурж баталгаажуулна.

Шаардлагатай тохиолдолд захиргааны албанд танилцуулж зөвлөгөө авсан байна.

2.3.6 Албан бичгийн визийг албан бичгийн эхний хуудасны арын зүүн доод буланд

үйлдэнэ. Тухайлбал:

Хянасан: / /

Боловсруулсан: / /

Огноо:

Хувь:

Page 3: ХСИ-ын албани бичиг хөтлөлтийн журам

2.3.7 Захирлын гарын үсэг зурагдсан баримт бичигт ямар нэг засвар, өөрчлөлт

хийхийг хориглоно.

2.3.8 Албан бичгийг хоѐр хувь үйлдэх ба эхний хувийг илгээж хоѐр дах хувийг эх

хувиар нь бичиг хэргийн ажилтанд өгч архивт хадгалуулна.

2.3.9 Албан бичгийг байгууллагад хаяглахдаа түүний албан ѐсны нэрийг бүтнээр

бичнэ. Албан тушаалтанд хаяглахдаа танаа, ноѐн, хатагтай гэсэн хэллэгүүдийг ашиглана.

2.3.10 Баримт бичгийн хавсралттай тухай тэмдэглэлийг бичвэр дууссан дараа нэг

интер авч бичнэ. Тухайлбал:

Хавсралт 5 хуудастай.

2.3.11 Албан хэвлэмэл хуудсанд буулгасан албан бичгийг Захирал албажуулсаны

дараа бичиг хэргийн ажилтан бүртгэлийн дугаар олгож, бүртгэлийн дэвтэрт бүртгэн дугтуйлан

илгээнэ.

2.3.12 Бүртгэлийн дугаар аваагүй, огноо байхгүй баримт бичгийг гадагш явуулахыг

хориглоно.

2.3.13 Баримт бичгийн гадаадад илгээх хувь, А5 хэвлэмэл хуудас, хариутай бичгийн

хариуг хүргүүлэхэд тэргүү бичихгүй.

2.3.14 Гадаад улс руу илгээх албан бичгийн орчуулга, хэл найруулгыг албан ѐсны

болгох, баталгаажуулах асуудлыг тухайн алба, нэгжийн дарга хариуцна. Шаардлагатай

тохиолдолд эрх бүхий байгууллага, хувь хүнээр гүйцэтгүүлж болно.

2.3.15 Өөр байгууллага, албан тушаалтан явуулах баримт бичгийг зохиож бүрдүүлэх

үйл ажиллагааны схем-г хавсралт 2-т үзүүлэв.

2.4 Гарын үсгийн баталгаажилт

2.4.1 Баталсан тэмдэглэл: Батлав гэсэн бүрдлийг баримт бичгийн эхний хуудасны

баруун дээд өнцөгт том үсгээр бичнэ.

2.4.2 Институтын захирлын эзгүйд албан баримт бичигт түүнийг байгууллагын дотоод

журамд заасны дагуу түр орлож буй албан тушаалтан гарын үсэг зурж болох бөгөөд энэ

тохиолдолд “гарын үсэг” бүрдэлд тухайн баримт бичигт гарын үсэг зурж буй хүний албан

тушаалын нэрийг оруулж бичнэ.

2.4.3 Мөнгө-санхүүгийн холбогдолтой баримт бичигт зөвхөн захирал болон ахлах

нягтлан бодогч гарын үсэг зурна.

Гурав. Захирлын шийдвэрийг танилцуулж,

хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

3.1 Байгууллагын захирлын тушаал, шийдвэр /амаар болон бичгээр өгсөн үүрэг

даалгавар, хурал зөвлөгөөн дээр өгсөн үүргийг хамруулж ойлгоно/-ээр даалгасан үүргийг

хэрэгжүүлэх ажлыг дор дурдсан журмаар зохион байгуулна.

3.1 Байгууллагын үндсэн үйл ажиллагааны болон боловсон хүчний асуудлаар тус тусад

нь тушаал гаргана. Байгууллагын үндсэн үйл ажиллагаатай холбоотой тушаал А,

боловсон хүчний асуудлаар Б тушаал гэж ангилна.

3.1.1 Боловсон хүчний талаарх тушаалын төсөлд хүний нөөцийн ажилтнаас албан

ѐсны санал авна.

3.1.2 Мөнгө санхүүтэй холбоотой бол ахлах нягтлан бодогч төсөлд санал өгнө.

3.1.3 Боловсон хүчний болон хөрөнгө, санхүүгийн холбогдолтой тушаал, шийдвэрт

зөвхөн Захирал гарын үсэг зурна.

3.1.4 А тоот тушаалыг 2%, Б тоот тушаалыг 3% тус тус үйлдэх бөгөөд

байгууллагын захирал гарын үсгээ зурж, тамгаар баталгаажуулсан байна.

3.1.5 Тушаалын төслийг удирдлагын шийдвэрийн үндсэн дээр алба, секторууд

ажил, чиг үүргийн дагуу хариуцан бэлтгэнэ.

3.1.6 Тушаалын захирамжлах хэсэг нь өөр хоорондоо холбоотой хэд хэдэн

заалтуудтай байж болох бөгөөд заалт бүрийг араб тоогоор дугаарлана.

Page 4: ХСИ-ын албани бичиг хөтлөлтийн журам

3.1.7 Тушаал хэд хэдэн хавсралттай байж болно. Энэ тохиолдолд хавсралт

тус бүрийг дугаарлаж байгууллагын тамгаар баталгаажуулна. Тушаалд хавсралтын тухай

дурдаагүй бол ямар нэгэн баримт бичиг хавсаргаж үл болно.

3.1.8 Захирал тушаалын төсөлд гарын үсэг зурахаас өмнө дэд захирал болон

холбогдох алба, секторын удирдлагаас санал зөвшөөрөл авч шаардлагатай тохиолдолд

танилцуулга хийж хавсаргана.

3.1.9 Зардал гаргах тухай болон хөрөнгө, мөнгөтэй холбоотой гарах

шийдвэрийн төсөлтэй ахлах нягтлан танилцаж, төсвийг хянаж гарын үсэг зурсан байна.

3.1.10 Тушаалын төсөлтэй холбогдох албан тушаалтан ажлын 1-2 хоногт

багтаан танилцаж, зохих журмын дагуу виз өгсөн байна. Визийг тушаалын өнгөн хувийн

хуудасны ар талын төгсгөл дээр үйлдэнэ.

Тухайлбал:

Хянасан:

Дэд захирал: / /

Захиргааны албаны дарга: / /

Секторын эрхлэгч: / /

Ахлах нягтлан бодогч: / /

Боловсруулсан:

Хариуцсан ажилтан: / /

3.1.11 Захирлын тушаал гарсны дараа Захиргааны алба холбогдох алба,

секторт танилцуулна.

3.1.12 Тушаалын нэг хувийг бичиг хэргийн ажилтан хадгална, нөгөө хувийг

захиргааны албанд албан ѐсоор өгнө.

3.1.13 Тушаалын бүртгэлийг бичиг хэрэг хөтлөнө.

3.1.14 Байгууллагын бодлогын чанартай баримт бичиг, дүрэм, журам зэрэгт

шийдвэрийн саналын хуудасыг ашиглана.

3.1.15 Захирлын тушаал боловсруулах, баталгаажуулах үйл ажиллагааны

схем-г хавсралт 3-т үзүүлэв.

3.2 Хурлын тэмдэглэл

3.2.1 Хурлын тэмдэглэл нь Хэлэлцсэн нь, сонссон нь, шийдвэрлэсэн нь гэсэн

хэсгүүдээс бүрдэнэ.

3.2.2 Хурлын тэмдэглэлийг хурал дууссанаас хойш 3 хоногт багтаан эцсийн

байдлаар бэлтгэж, зохих журмын дагуу албажуулсан байна.

Дөрөв. Өргөдөл, гомдол хүлээн авах,

шийдвэрлэх

4.1 Өргөдөл, гомдлыг хүлээн авч бүртгэлийн дэвтэрт бүртгэн, бүртгэл хяналтын картад

хөтлөн ирсэн өдөр нь удирдлагад танилцуулан цохолт хийлгэнэ.

4.2 Цохолттой картын дагуу хариуцсан ажилтан өргөдөл, гомдлыг шийдвэрлэнэ.

4.3 Шийдвэрлэж дууссан өргөдөл, гомдлын эх хувийг бүртгэл хяналтын картын хамт

бичиг хэрэгт өгч хаалгана.

4.4 Өргөдөл, гомдлыг 3-30 хоногийн дотор бүрэн шийдвэрлэж холбогдох иргэнд хариуг

хүргүүлсэн байна.

4.5 Өргөдөл, гомдолын хариуг амаар, цахим хэлбэрээр, харилцах утсаар, бичгээр өгч

болно.

Page 5: ХСИ-ын албани бичиг хөтлөлтийн журам

Тав. Тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас

5.1 Тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэхдээ Монгол Улсын Засгийн газраас

баталсан “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар”-ыг

баримтлана.

5.2 Хөдөлмөрийн судалгааны институт нь тамга хэрэглэнэ.

5.3 Байгууллагын тамгыг захирал, дэд захирал, нэгжийн даргын гарын үсэг зурсан баримт

бичиг дээр дарна. Тусгайлан заагаагүй бол албан бичгийн гадаадад явуулах хувь дээр тамга,

тэмдэг дарахгүй.

5.4 Тамгыг гарын үсэг зурагдсан хэсгийг оролцуулж, тэгш тод дарна.

5.5 Байгууллагын тамгыг Захиргааны албаны дарга түшинэ.

5.6 Байгууллага нь захирлын тушаал, албан бичигт хэвлэмэл хуудас хэрэглэнэ. Хэвлэмэл

хуудасыг хэвлэлийн аргаар бэлтгэнэ.

Зургаа. Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт боловсруулах,

хэрэг бүрдүүлэх

6.1 Байгууллагын хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг Засгийн газраас баталсан “Албан

хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”-ыг үндэслэн Захирал батална.

6.2 Байгууллагын хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг байгууллагын бүтэц зохион

байгуулалтад өөрчлөлт орох хүртэлх хугацаанд мөрдөж ашиглана.

6.3 Хөтлөх хэргийн нэрийн жагсаалтад индекс байх бөгөөд Индекс нь байгууллагын

зохион байгуулалтын индекс болон жагсаалтанд бүртгэгдсэн хөтлөх хэргийн дугаараас

бүрдэнэ.

6.4 Хөдөлмөрийн судалгааны институт нь /Захиргааны алба 01, Хүний нөөцийн хөгжил,

сургалтын сектор 02, Хөдөлмөр эрхлэлтийн судалгаа шинжилгээний сектор 03, Хөдөлмөрийн

харилцааны судалгаа шинжилгээний сектор 04, Загварчлал, хэтийн төлвийн тооцооллын

сектор 05/ гэсэн индекстэй байна.

6.5 Байгууллагын хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу институтын нэгж,

ажилтнууд эрхлэн гүйцэтгэх ажлын чиглэлээр боловсруулсан баримт бичгийг нэр төрөл,

үүссэн он цаг, асуудлын сэдэв, үйл ажиллагааны чиглэл, байгууллага, иргэдтэй харилцсан

байдлаар нь ангилан төрөлжүүлж архивын нэгж болгоход бэлэн болгож дараа оны 1 дүгээр

сарын 20-ны дотор багтаан архивын ажилтанд хүлээлгэн өгнө.

6.6 Архивын /бичиг хэргийн/ ажилтан байгууллагын хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын

дагуу архивт шилжүүлсэн баримтад үндэслэн байгууллагын архивын байнга, түр хадгалагдах

баримтын данс, бүртгэл, устгах бичгийн жагсаалт үйлдэнэ.

6.7 Байгууллагын архивт хадгалах баримт бичгийг “Баримт бичиг нягтлан шалгах

комисс”-ын бүрэлдэхүүн хадгалах хугацааг тогтооно.

Долоо. Байгууллагын архивт баримт шилжүүлэх, нөхөн бүрдүүлэлт хийх

7.1 Хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу алба, секторууд архивт шилжүүлэх

баримтыг доорхи дарааллаар бүрдүүлж шилжүүлнэ.

7.2 Хадгаламжийн нэгжид албан ѐсны бүрэн бүрдэл бүхий зөвхөн нэг хувь

баримтыг оруулах. /Хуулбар, төсөл, эх хувийг ялгах/

7.3 Хадгаламжийн нэгж 250 хүртэл хуудастай, 4 см-ээс илүүгүй зузаантай байна.

250-иас илүү гарвал тэдгээрийг хэд хэдэн боть болгоно.

7.4 Хадгаламжийн нэгжид товъѐог үйлдэнэ.

7.5 Хадгаламжийн нэгж бүрдүүлэх ажлыг байгууллагын зохион байгуулалтын

нэгжийн ажилтнууд архивын ажилтан /эрхлэгч/-ын арга зүйн туслалцаатай хийж гүйцэтгэнэ.

Page 6: ХСИ-ын албани бичиг хөтлөлтийн журам
Page 7: ХСИ-ын албани бичиг хөтлөлтийн журам

Хавсралт 1

Ирсэн баримт бичигтэй ажиллах ажлын зохион байгуулалтын схем

Ирсэн бичгийг хүлээн авч зөв хаягласан эсэх

болон бүрдлийг шалгах

Бүртгэлийн дэвтэрт бүртгэн, бүртгэл хяналтын

карт хөтлөх

Бичиг хэргийн ажилтан

Захиралд танилцуулж цохолт хийлгэх

/шийдвэр гаргах/

Захирлын цохолтын дагуу баримт бичгийг

шийдвэрлүүлэхээр холбогдох ажилтанд

шилжүүлэх

Баримт бичгийн шийдвэрлэлтэнд хяналт тавих

Хариутай бичгийн хариуг төслөөр холбогдох

нэгжийн ажилтан боловсруулах

Хариуцан шийдвэрлэх

нэгжийн дарга болон

албан тушаалтанд

шилжүүлэх

Шууд удирдах албан тушаалтанаас санал виз

авах, захирлаар баталгаажуулах

Бичиг хэргийн ажилтанд дотоод сүлжээ ашиглан

илгээн хэвлэмэл хуудсанд буулгуулах,

баталгаажуулах

Баримт бичгийг хаягаар илгээх

Шийдвэрлэсэн бичгийг хавтаст хэрэгт хадгалах

Page 8: ХСИ-ын албани бичиг хөтлөлтийн журам

Хавсралт 2

Гадагш явуулах баримт бичгийг зохиож бүрдүүлэх үйл ажиллагааны схем

Явуулах бичгийг төслөөр боловсруулах

Явуулах бичгийн боловсруулалт, бүрдлийг

шалгаж нягтлах

Баримт бичгийн төсөлд санал, виз авах

Холбогдох нэгжийн дарга

болон албан тушаалтан

Удирдлагаар хянуулж, батлуулах

Баримт бичгийг бүртгэх

Баримт бичигт дугаар өгөх

Бичиг хэргийн ажилтан

Баримт бичгийг хаягаар илгээх

Баримт бичгийг үлдэх хувийг хавтаст хэрэгт

хавсаргах

Page 9: ХСИ-ын албани бичиг хөтлөлтийн журам

Хавсралт 3

Захирлын тушаал боловсруулах, баталгаажуулах үйл ажиллагааны схем

Тухайн нэгж чиг үүргийн хүрээнд төслөөр

боловсруулах

Нэгжийн удирдлага төслийг хянан нягтлах

Төсөлд холбогдох албан тушаалтнаас санал, виз

авах

Холбогдох нэгжийн дарга

болон албан тушаалтан

Захирлаас виз авах

Тушаалын албан бланканд буулгах

Баталгаажуулах, дугаар олгох

Бичиг хэргийн ажилтан

Холбогдох нэгж-д хүргүүлэх ажлын зохион

байгуулах

Хөтлөх хэрэгт хадгалах

Page 10: ХСИ-ын албани бичиг хөтлөлтийн журам

Хөдөлмөрийн судалгааны институтын

Захирлын 2014 оны ... сарын ... өдрийн

.... дугаар тушаалын гуравдугаар хавсралт

ХӨДӨЛМӨРИЙН СУДАЛГААНЫ ИНСТИТУТЫН ХЭРЭГЦЭЭНД БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ

ШУУД ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Энэхүү журмын зорилго нь Хөдөлмөрийн судалгааны институтын өдөр тутмын

хэвийн үйл ажиллагааг хангах, арга хэмжээ, үйл ажиллагааг зохион байгуулахад

шаардлагатай, бараа материал, ажил, үйлчилгээг шууд худалдан авах үйл ажиллагааг

төлөвлөх, зохион байгуулах, хяналт тавих, хариуцлага хүлээлгэхтэй холбогдон үүсэх

харилцааг зохицуулахад оршино.

1.2 Журам нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ

худалдан авах тухай хууль” эрх зүйн бусад актад үндэслэгдсэн ба тус хуулийн 8.1 дэх хэсэгт

заасан босго үнээс доогуур үнэ бүхий бараа, ажил үйлчилгээг шууд худалдан авах

харилцааг зохицуулна.

1.3 Уг журамд тусгайлан заагаагүй тохиолдолд “Төрийн болон орон нутгийн өмчийн

хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-иар зохицуулна.

1.4 Худалдан авах үйл ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, чанартай,

хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.

1.5 ХСИ-ийн хэмжээнд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажлыг төлөвлөх,

зохион байгуулах, хяналт тавих зэрэг бодлого зохицуулалтыг Захиргааны алба эрхлэн зохион

байгуулна.

Хоѐр: Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг төлөвлөх

2.1 Алба, секторууд тухайн улиралд худалдан авах шаардлагатай бараа материал,

ажил үйлчилгээний санал, шаардагдах зардлын төслийг улирал бүрийн эхний сарын 10-ний

дотор улирлын ажлын төлөвлөгөөний хамт Захиргааны албанд ирүүлнэ.

2.2 Нэгжүүдээс ирүүлсэн саналыг захиргааны алба нэгтгэж захирлын зөвлөлд

хэлэлцүүлснээр тухайн бараа, ажил, үйлчилгээг худалдан авах, үйл ажиллагаа, арга хэмжээг

зохион байгуулахыг зөвшөөрөх эсэх талаар шийдвэр гаргуулна.

2.3 Захиргааны алба нь худалдан авахаар зөвшөөрөгдсөн бараа, ажил, үйлчилгээ,

үйл ажиллагаа, арга хэмжээний зардлын жишиг үнийг тооцож төсвийн төлөвлөгөөтэй

уялдуулан тухайн улирлын худалдан авалтын төлөвлөгөөг улирал бүрийн эхний сарын 15-

ний дотор бэлэн болгосон байна.

2.4 Төлөвлөгөөнд тусгагдаагүй тухайн цаг үеийн зайлшгүй шаардлагаар худалдан авах

бараа, ажил үйлчилгээ, зохион байгуулах арга хэмжээ, үйл ажиллагааг захирлын зөвлөлөөр

шийдвэрлэнэ.

Гурав: Бараа, үйлчилгээ шууд худалдан авах ажлыг зохион байгуулах

3.1 Шууд худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төлөвлөгөөний дагуу

худалдан авахдаа захиргааны алба хариуцан харьцуулалтыг хийж саналаа упирдлагад

танилцуулна. Шаардлагатай тохиолдолд тухайн асуудлыг хариуцсан холбогдох

мэргэжилтнийг оролцуулж болно.

3.2 Тухайн шууд худалдан авах бараа ажил үйлчилгээг сонгох харьцуулалтыг хийж

баталгаажуулан бусад холбогдох баримтын хамт санхүүд хүлээлгэн өгнө.

3.3 Энэ журмыг мөрдөхдөө тухайн бараа, ажил, үйлчилгээг нийлүүлэх аливаа

нийлүүлэгчийг давуу эрхтэйгээр сонгохыг хориглоно.

3.4 ХСИ-д бараа, үйлчилгээ худалдан авах саналыг төлөвлөгөөнд тусгуулахаар

Page 11: ХСИ-ын албани бичиг хөтлөлтийн журам

захиргааны албанд өгөхдөө бүтээгдэхүүний стандарт, үзүүлэлт, хэрэгцээ шаардлага, салбар

нэгжид шаардлагатай нэр төрөл, тоо ширхэг, зориулалтыг тодорхой тусгана.

3.5 Бараа, үйлчилгээг худалдан авахдаа шаардлагатай тохиолдолд гэрээ байгуулах ба

гэрээний заалтыг хатуу сахих үүргийг 2 тал хүлээнэ.

3.6 Байгууллагын хэрэгцээнд бэлэн мөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах

ажлыг зөвхөн нярав батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ.

Дөрөв: Үйл ажиллагаа, арга хэмжээ зохион байгуулах

4.1 Тухайн улирлын төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагаа, арга хэмжээг зохион

байгуулах ажлын хэсгийг захирлын тушаалаар байгуулан ажиллана. Тухайн ажлын онцлогоос

шалтгаалан аль нэг алба нэгж дангаараа хариуцан тухайн арга хэмжээг зохион байгуулж

болно.

4.2 Ажлын хэсэг тухайн арга хэмжээ, үйл ажиллагааг зохион байгуулах ажлын

төлөвлөгөө хөтөлбөр, удирдамж зардлын нарийвчилсан тооцоог төлөвлөж батлуулна.

4.3 Зардлын тооцоог төлөвлөхдөө ажлын хэсгийн ахлагч эсхүл тухайн нэгжийн дарга

баталгаажуулсаны дараа нягтлан бодогчоор хянуулж гарын үсэг зуруулсан байна.

4.4 Худалдан авах ажил, үйлчилгээ бараа бүтээгдэхүүний үнийг төлөвлөхдөө зах

зээлийн тухайн үеийн ханшийг мөрдлөг болгоно.

4.5Тухайн ажил үйлчилгээ, арга хэмжээг зохион байгуулах, худалдан авах төлөвлөгөө

батлагдсаны дараа үнэ, төрөл зүйл, чанарыг харгалзан харьцуулалт хийх, шаардлагатай

тохиолдолд гэрээ байгуулах ажлыг ажлын хэсгийн саналыг харгалзан захиргааны алба

зохион байгуулна.

4.6 Тухайн арга хэмжээ, үйл ажиллагааг зохион байгуулах шийдвэр зардлын тооцоог

зохион байгуулагдах өдрөөс ажлын 7-оос доошгүй өдрийн өмнө баталгаажуулсан байна.

4.7 Нягтлан бодогч материал бэлэн болсон гүйлгээг ажлын 2 өдөрт багтаан хийнэ.

4.8 Нэхэмжлэх болон санхүүгийн бусад баримтад захирлын цохолт хийлгэхдээ

харьцуулалт хийсэн баримтыг заавал хавсаргаж оруулна.

Тав : Бараа, ажил, үйлчилгээг хүлээн авах

5.1 Бараа, үйлчилгээг нийлүүлэгчээс захиалга өгсөн нэгж, ажлын хэсэг санхүүгийн

баримтын хамт /шаардлагатай тохиолдолд акт үйлдэнэ / хүлээн авч байгууллагад үлдэх

бараа, бүтээгдэхүүнийг холбогдох баримтын хамт няравт 2 өдөрт багтаан хүлээлгэн өгнө.

5.2 Бараа ажил үйлчилгээний зарлагын баримт болон холбогдох санхүүгийн баримт,

материалыг тухайн ажлыг хариуцан худалдан авсан ажлын хэсгийн гишүүн, ажилтан, албан

тушаалтан бүрдүүлж 3 өдөрт багтаан няравт хүлээлгэн өгнө.

Зургаа: Хяналт

6.1 ХСИ –ийн хэмжээнд бараа, ажил, үйлчилгээний худалдан авалт, арга хэмжээ үйл

ажиллагааны зохион байгуулалтад дэд захирал болон тушаалаар үүрэг болгосон албан

тушаалтан ерөнхий хяналт тавьж ажиллана.

6.2 Шууд худалдан авалтад хяналт тавих эрх бүхий этгээд /захирал, дэд

захирал/ илэрсэн зөрчлийг арилгуулах, шаардлагатай тохиолдолд санхүүжилтийг зогсоох

хүртэл арга хэмжээ авч ажиллана.

Долоо : Хариуцлага

7.1 Бараа, ажил, үйлчилгээ шууд худалдан авах хөрөнгийг төлөвлөх, санхүүжүүлэх,

хяналт тавих, гүйцэтгэл гаргах үйл ажиллагаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараах

зөрчил гаргасан албан тушаалтанд хууль тогтоомж, байгууллагын дотоод журамд заасны

дагуу хариуцлага хүлээлгэнэ. Үүнд:

7.1.1 Бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажлын төлөвлөгөөт хугацааг зөрчсөн,

зохион байгуулалтыг зохих журмын дагуу хийгээгүй;

7.1.2 Тухайн улирлын төлөвлөгөө, төсөвт тусгагдаагүй бараа, материал худалдан

авсан;

7.1.3 Худалдан авалтын ажлын гүйцэтгэлийг буруу гаргасан, түүнийг

баталгаажуулсан;

Page 12: ХСИ-ын албани бичиг хөтлөлтийн журам

7.1.4 Батлагдсан төсвөөс илүү гаргаж санхүүжүүлсэн;

7.1.5 Худалдан авалтын тайлан, мэдээг хугацаанд нь гаргаагүй, буруу мэдээлсэн;

7.1.6 Худалдан авалтын гүйцэтгэл, холбогдох баримт нь зохих журмын дагуу бүрэн

ирсэн байхад санхүүжилтийг хугацаанд нь хийгээгүй;

7.1.7 Худалдан авалтын хяналтыг зохих журмын дагуу хийгээгүй зэрэг болно.

--------------000-------------