гүйцэтгэсэн ажлын тайланг бичиг

19
Гүйцэтгэсэн ажлын тайланг бичих Бэлтгэсэн багш: А.Алтанчимэг

description

dddd

Transcript of гүйцэтгэсэн ажлын тайланг бичиг

Page 1: гүйцэтгэсэн ажлын тайланг бичиг

Гүйцэтгэсэн ажлын тайланг бичих

Гүйцэтгэсэн ажлын тайланг бичих

Бэлтгэсэн багш: А.Алтанчимэг

Page 2: гүйцэтгэсэн ажлын тайланг бичиг

Тайлан гэж юу вэ? Тайлан гэж юу вэ?

Тодорхой хугацаанд (өнгөрсөн хугацаанд ) хийсэн ажлынхаа үр дүнг (ажил хүлээн авагчид ) танилцуулж үнэлэлт дүгнэлт авах үйл явцыг тайлан гэж ойлгож болно. Төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хэрхэн хийж гүйцэтгэсэн талаарх тайлбар мэдээ нь тайлан болдог.

Page 3: гүйцэтгэсэн ажлын тайланг бичиг

Тайланг хугацааны хувьд Тайланг хугацааны хувьд

Улирлын тайлан

Жилийн тайлан

Сарын тайлан

Улирлын тайлан

гэх мэтээр бичиж болно.

Page 4: гүйцэтгэсэн ажлын тайланг бичиг

Фондын Бүрдүүлэлтхадгалалт

Үйлчилгээнийстатистик

Номын Санчдын

Тухай

ТогтмолХэвлэлийн Захиалга

Үйлчилгээний бүрэлдэхүүн

Ажлын цагийнАшиглалт

Төлбөр тооцоо

Тоногтөхөөрөмж

КаталогжуулалтНомзүйн

ажил

Шинээр Санаачилж

Хийсэн ажил

Аль ч хугацааны тайланг бичихдээ тусгах шаардлагатай ажлууд байдаг. Үүнд:

Page 5: гүйцэтгэсэн ажлын тайланг бичиг

Номын сангийн үйлчилгээ: Номын сангийн үйлчилгээний талаар тайланд

тусгахдаа номын санд карт нээлгэсэн уншигчийн тоо, ирц, уншигчийн бүтэц, гэрээр ном авч уншсан уншигч, номын тоо зэргийг өдөр тутмын бүртгэл, уншигчийн бүртгэлээс авч тусгана.

Page 6: гүйцэтгэсэн ажлын тайланг бичиг

Лавлагааны ажлын талаар: Лавлагаа авсан уншигчийн тоо, бүтэц

лавлагааны сэдэв, агуулга, биелсэн лавлагаа, татгалзах, татгалзлын шалтгаан зэргийг дурдахаас гадна цаашид ямар арга хэмжээ авах ажил зохион байгуулах шаардлагатай байгааг дурдаж өгнө.

Page 7: гүйцэтгэсэн ажлын тайланг бичиг

Мэдээлэл номзүйн ажлын талаар: Шинэ номын мэдээ, уншигчдад сэдэвчилсэн

мэдээлэл тараах зэрэг, мэдээлэл номзүйн холбогдолтой ямар ажил хийсэн, тухайн ажлын ололттой болон дутагдалтай тал, учирч байсан бэрхшээлүүд зэргийг тайланд оруулах нь зүйтэй.

Page 8: гүйцэтгэсэн ажлын тайланг бичиг

Ажиллагсадын тухай: Өнгөрсөн хугацаанд нийт хэдэн номын санч

ажилласан, тэдгээрийн хэд нь мэргэжлийн, хэд нь мэргэжилийн бус боловсролын түвшин туршлагын талаарх мэдээлэл оруулна.

Ажиллагсдын талаарх танилцуулгыг оруулахын зэрэгцээ тэдний мэргэжил дээшлүүлсэн тухай, шагнал урамшуулал авсан эсэх, гадаад дотоодод ажлын шугамаар айлчилсан тухай дурдана

Page 9: гүйцэтгэсэн ажлын тайланг бичиг

Цаг ашиглалтын талаар: Номын сан долоо хоногт хэдэн цаг ажиллаж

байсан, үүний хэд нь номын санчийн дотоод ажилд хэд нь үйлчилгээнд зориулагдсаныг гаргах. Хэрэв уртасгасан, “богиносгосон” цагаар ажилласан бол шалтгааныг тайлбарлах.

Page 10: гүйцэтгэсэн ажлын тайланг бичиг

Фондын (хадгаламж) талаар: Тухайн хугацаанд ямар агуулгатай, хэдэн нэр

төрлийн хичнээн ширхэг ном хэвлэлийн бүтээгдэхүүн худалдаж авсан, хичнээн ном фондоос хассан тайлан бичих үед фондын хэмжээ, үнийн дүн хэд болсон талаарх мэдээллийг нэгдсэн бүртгэл, (нэгбүрчилсэн бүртгэл)-ын тусламжтайгаар оруулна.

Хичнээн номонд техник ажиллагаа хийсэн, хэдийг сэлбэн зассан, фондонд ариутгал хийсэн эсэх талаар дурдана.

Page 11: гүйцэтгэсэн ажлын тайланг бичиг

Хэрэв тоон хэлбэрийн фонд бүрдүүлж ажилладаг бол шинээр хэдэн ном тоон хэлбэрт авсан, бусад эх сурвалжаас хэдийг бүрдүүлсэн, зарцуулсан хугацаа, хадгалалт хамгаалалтын талаар дурдах нь зүйтэй.

Мөн түүнчлэн хэдэн нэр төрлийн сонин сэтгүүлийг ямар үнээр захиалж, нэгжилсэн талаарх мэдээллийг оруулна.

Page 12: гүйцэтгэсэн ажлын тайланг бичиг

Каталогжуулалтын талаар: Шинээр ирсэн материалд (ном, хэвлэл, аудио,

видео материал)-ыг каталогт оруулах, каталогт хийсэн редактор, каталогийн сурталчилгаа яаж хийсэн тухай тайланд дэлгэрэнгүй тусгана.

Page 13: гүйцэтгэсэн ажлын тайланг бичиг

Тоног төхөөрөмж, барилга байгууламжийн талаар: Барилга байгууламжинд хийсэн засвар,

элэгдэл, гэмтэл, шинээр баригдсан барилга, номын сангийн барилгын ашигтай талбайн хэмжээ, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, элэгдэл,гэмтэл, ажилласан төхөөрөмжүүд, шинээр худалдаж авсан тоног төхөөрөмжийн тухай тайланд оруулах нь зүйтэй.

Page 14: гүйцэтгэсэн ажлын тайланг бичиг

Соёл олон түмний ажил: Соёл олон түмний ажил нь номын сангийн

мэдээлэл номзүйн ажилтай холбоотой байдаг хэдий ч энэ талаар тусад нь оруулбал илүү үр дүнтэй болно.

Page 15: гүйцэтгэсэн ажлын тайланг бичиг

Бусад Шинээр санаачилж хийсэн ажлын онцлог,

шинэлэг тал, ач холбогдол, өөр бусад ажлын талаар дурдаж өгнө.

Page 16: гүйцэтгэсэн ажлын тайланг бичиг

Төлбөр тооцоо (төсөв): Өнгөрсөн хугацаанд зарцуулсан төсвийг

тухайн ажил болгонд дардахаас гадна зарцуулсан бүх зардлын талаарх мэдээг хүснэгт хэлбэрээр гаргах нь чухал.

Зөвхөн зарцуулсан төсвөөс гадна уншигчаас авсан нэмэлт үйлчилгээний төлбөр, хандивлагчдаас авсан хөрөнгө, тусламжийн талаар энэ хэсэгт оруулж өгөх шаардлагатай.

Page 17: гүйцэтгэсэн ажлын тайланг бичиг

Дүгнэлт:Дүгнэлт:

Тайлангийн төгсгөлд тухайн хугацаанд хийсэн ажлын талаар ерөнхий дүгнэлт өгнө. Тухайлбал:

Төлөвлөгөөнд тусгагдсан ажил хэдэн хувьтай биелэгдсэн. Төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хийж гүйцэтгэхэд гарч байсан

бэрхшээл, ололт, бэрхшээлийг даван туулсан арга зам Төлөвлөгөөнд тусгагдаагүй боловч тухайн хугацаанд хэчнээн

ажил шинээр нэмж хийсэн тухай Өнгөрсөн хугацаанд хийсэн ажилд өгөх өөрийн үнэлгээ Цаашид анхаарах зүйлсийн талаар тусгаж өгнө.

Page 18: гүйцэтгэсэн ажлын тайланг бичиг

Даалгавар Даалгавар

Тодорхой хугацаанд өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын тайланг бичиж багшид илгээх

Бусад ном зохиолоос дэлгэрүүлж унших

Page 19: гүйцэтгэсэн ажлын тайланг бичиг