ÅÐӨÍÕÈÉ ÁÎËÎÂÑÐÎËÛÍ ÑÓÐÃÀËÒ, ҮÉË ÀÆÈËËÀÃÀÀÍÄ...

26
Óëààíáààòàð õîò 2016 îí ÅÐӨÍÕÈÉ ÁÎËÎÂÑÐÎËÛÍ ÑÓÐÃÀËÒ, ҮÉË ÀÆÈËËÀÃÀÀÍÄ ÒÎÃÒÂÎÐÒÎÉ ÕӨÃÆËÈÉÍ ÁÎËÎÂÑÐÎËÛÍ ҮÇÝË ÑÀÍÀÀà ÒÓÑÃÀÍ, ÕÝÐÝÃÆҮҮËÝÕ ҮÍÄÑÝÍ ×ÈÃËÝË, ØÀÀÐÄËÀÃÀ

Transcript of ÅÐӨÍÕÈÉ ÁÎËÎÂÑÐÎËÛÍ ÑÓÐÃÀËÒ, ҮÉË ÀÆÈËËÀÃÀÀÍÄ...

Page 1: ÅÐӨÍÕÈÉ ÁÎËÎÂÑÐÎËÛÍ ÑÓÐÃÀËÒ, ҮÉË ÀÆÈËËÀÃÀÀÍÄ …esd.mn/wp-content/uploads/2016/10/ESD-implementation-in-Edu-Sys... · уугуул нутгийн

Óëààíáààòàð õîò 2016 îí

ÅÐӨÍÕÈÉ ÁÎËÎÂÑÐÎËÛÍ ÑÓÐÃÀËÒ, ҮÉË ÀÆÈËËÀÃÀÀÍÄ ÒÎÃÒÂÎÐÒÎÉ ÕӨÃÆËÈÉÍ ÁÎËÎÂÑÐÎËÛÍ ҮÇÝË ÑÀÍÀÀà ÒÓÑÃÀÍ, ÕÝÐÝÃÆҮҮËÝÕ ҮÍÄÑÝÍ ×ÈÃËÝË, ØÀÀÐÄËÀÃÀ

Page 2: ÅÐӨÍÕÈÉ ÁÎËÎÂÑÐÎËÛÍ ÑÓÐÃÀËÒ, ҮÉË ÀÆÈËËÀÃÀÀÍÄ …esd.mn/wp-content/uploads/2016/10/ESD-implementation-in-Edu-Sys... · уугуул нутгийн

Ýíýõүү áàðèìò áè÷ãèéã Ìîíãîë Óëñûí Çàñãèéí Ãàçàð Øâåéöàðèéí Õөãæëèéí

Àãåíòëàãòàé õàìòðàí ñàíõүүæүүëæ áóé “Òîãòâîðòîé Õөãæëèéí Áîëîâñðîë” òөñëèéí

äýìæëýãýýð Áîëîâñðîë, Ñî¸ë, Øèíæëýõ Óõààíû ßàì áîëîâñðóóëàâ.

Øâåéöàðèéí Õөãæëèéí Àãåíòëàãèéí ñàíõүүæèëòýýð õýâëýâ.

Page 3: ÅÐӨÍÕÈÉ ÁÎËÎÂÑÐÎËÛÍ ÑÓÐÃÀËÒ, ҮÉË ÀÆÈËËÀÃÀÀÍÄ …esd.mn/wp-content/uploads/2016/10/ESD-implementation-in-Edu-Sys... · уугуул нутгийн

1

1

Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 1дүгээр зорилтын 1.1.3.2-ыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. "Ерөнхий боловсролын сургуулийн сургалт, үйл ажиллагаанд тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг тусган хэрэгжүүлэх үндсэн чиглэл, шаардалага"-ыгхавсралтын ёсоор баталсугай.

2. Энэхүү чиглэл, шаардлагын дагуу еранхий боловсролын сургалтын цөмхөтөлбөр сурах бичигт тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг тусгах, үнэлэхажлыг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар /Б.Насанбаяр/, Суурь, бүрэн дунд боловсролын хэлтэс /А.Туяа/-т тус тус даалгасугай.

3. Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санаа бүхий сургалтын хөтөлбөр, үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлыг мэргэжил, арга зүйн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Боловсролын хүрээлэн /Э.Энхтүвшин/, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт /Г.Сүглэгмаа/, Насан туршийн боловсролын үндэсний төв /Л.Болортунгалаг/, аймгуудын Боловсрол, соёлын газар, нийслэлийн Боловсролын газар, багш бэлтгэх их, дээд суругууль, коллеж, сургалтын төвийн захирал нарт тус тус болгосугай.

ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÁÎËÎÂÑÐÎË, ÑΨË, ØÈÍÆËÝÕ ÓÕÀÀÍÛ

ÑÀÉÄÛÍ ÒÓØÀÀË

________ оны ____ сарын ____ өдөр Дугаар _____ Улаанбаатар хот

Чиглэл батлах тухай

Л.ГАНТӨМӨР

Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 1дүгээр зорилтын 1.1.3.2-ыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. "Ерөнхий боловсролын сургуулийн сургалт, үйл ажиллагаанд тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг тусган хэрэгжүүлэх үндсэн чиглэл, шаардалага"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Энэхүү чиглэл, шаардлагын дагуу ерөнхий боловсролын сургалтын цөмхөтөлбөр сурах бичигт тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг тусгах, үнэлэхажлыг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар /Б.Насанбаяр/, Суурь, бүрэн дунд боловсролын хэлтэс /А.Туяа/-т тус тус даалгасугай.

3. Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санаа бүхий сургалтын хөтөлбөр, үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлыг мэргэжил, арга зүйн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Боловсролын хүрээлэн /Э.Энхтүвшин/, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт /Г.Сүглэгмаа/, Насан туршийн боловсролын үндэсний төв /Л.Болортунгалаг/, аймгуудын Боловсрол, соёлын газар, нийслэлийн Боловсролын газар, багш бэлтгэх их, дээд суругууль, коллеж, сургалтын төвийн захирал нарт тус тус үүрэг болгосугай.

Page 4: ÅÐӨÍÕÈÉ ÁÎËÎÂÑÐÎËÛÍ ÑÓÐÃÀËÒ, ҮÉË ÀÆÈËËÀÃÀÀÍÄ …esd.mn/wp-content/uploads/2016/10/ESD-implementation-in-Edu-Sys... · уугуул нутгийн

2

Нийтлэг үндэслэлДэлхийн улс орнууд хөгжлийн стратегиэ тогтвортой

хөгжлийн үзэл баримтлалд баримжаалан өөрчлөх болсноор хүний эрхийг хангах, нийгмийн шударга ёсыг хэвшүүлэх, амьдралын эрүүл орчинг бүрдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэхдээ экологи, эдийн засаг, нийгмийн асуудлуудын холбоо хамаарал, ард иргэдийн оролцоонд тулгуурлаж байна.

Монгол улсын Засгийн газраас 1997 онд батлан хэрэгжүүлсэн “Бүх нийтийн экологийн боловсрол” Үндэсний хөтөлбөрт тогтвортой хөгжлийн боловсрол (ТХБ)-ын чиг хандлагыг байгальтай зохицон амьдрах, байгаль орчноо хайрлан хамгаалж, сайжруулах, эрүүл аж төрөх үйлд суралцах, байгалийн нөөц баялагийг хариуцлагатай ашиглахад суралцах, байгалийн сайхныг үнэлэх, хүндэтгэх гэж тодорхойлон ерөнхий боловсролын сургуулийн бүх ангид сургалтын хувьсах агуулгын хүрээнд 1998 оноос экологийн хичээлийг судалж эхэлжээ.

Ерөнхий боловсролын сургалтын агуулгын стандартыг мэдэхийн төлөө, хийж бүтээхийн төлөө, оршин байхын төлөө, хамтдаа нийгэмшин амьдрахын төлөө суралцах цогц чадамжид суурилсан боловсролын стандарт болгон 2005 оноос мөрдөн, улмаар ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн хичээл тус бүрийн хөтөлбөрт ТХБ-ын үзэл санааг тусгах зорилтыг 2010 оноос хэрэгжүүлж эхэлсэн байна.

Нэгдсэн үндэсний байгууллагын Боловсрол соёл шинжлэх ухааны байгууллагаас 2015 онд Тогтвортой хөгжлийн дөрөвдүгээр зорилтын хүрээнд боловсролын форумыг зохион байгуулж, 2030 он хүртэлх дэлхийн

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2015 оны 11 сарын 13 өдрийн А/458 дугаар тушаалын хавсралт

Ерөнхий боловсролын сургалт, үйл ажиллагаанд тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг тусган, хэрэгжүүлэх үндсэн чиглэл, шаардлага

Page 5: ÅÐӨÍÕÈÉ ÁÎËÎÂÑÐÎËÛÍ ÑÓÐÃÀËÒ, ҮÉË ÀÆÈËËÀÃÀÀÍÄ …esd.mn/wp-content/uploads/2016/10/ESD-implementation-in-Edu-Sys... · уугуул нутгийн

3

боловсролын алсын харааг “Нэгдсэн зорилго, хүсэл эрмэлзлэлтэй, хүн бүрт хүрсэн боловсролын хөтөлбөрийг боловсруулна.” хэмээн Инчеоны тунхаглалаар тодорхойлжээ. Инчеоны тунхаглалд бүх нийтийн боловсролын тогтвортой хөгжлийн зорилт, стратегийг сонирхогч түншүүдийн оролцоо хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлэхээр тогтсон байна.

Боловсролын салбарт 2012 оноос хийгдэж буй шинэчлэлийн хүрээнд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлого баримталж, бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүй, үнэлгээнд чанарын шинэчлэл хийснээр сургуулийн менежмент болон багш, суралцагчийн үйл ажиллагаа өөрчлөгдөн суралцагчдад хандлага, үнэт зүйлс, хэрэглээний чадварыг төлөвшүүлэхэд анхаарч буй нь тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай нийцэж байна.

Цаашилбал, ерөнхий боловсролын сургалт, үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөрт байгаль орчин, эдийн засаг, нийгэм соёлын уялдаа холбоог хангасан цогц байдлаар агуулгын болон арга зүйн шийдлийг хийх, суралцагчдад хандлага, үнэт зүйлс, хэрэглээний чадварыг төлөвшүүлэх, багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаанд үзэл санаа төдийгүй чадамж хандлагыг өөрчлөх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна.

Тогтвортой хөгжлийн боловсролыг улс орон бүр харилцан адилгүй тодорхойлсон байдаг. Манай улсын хувьд дараах байдлаар тодорхойлбол зохимжтой гэж үзлээ.

Монголын уламжлалт аж төрөх, аж ахуй эрхлэх ухаан, соёл, зан заншил, итгэл үнэмшилд тулгуурлан, олон улсын чиг хандлагыг баримжаалан байгаль орчин, экосистемийг унаган төрхөөр нь байлгах, зүй зохистой харилцах мэдлэг, чадвар, хандлага, нийгмийн үнэт зүйлс суралцагчдад төлөвшихийг тогтвортой хөгжлийн боловсрол гэж ойлгоно.

Page 6: ÅÐӨÍÕÈÉ ÁÎËÎÂÑÐÎËÛÍ ÑÓÐÃÀËÒ, ҮÉË ÀÆÈËËÀÃÀÀÍÄ …esd.mn/wp-content/uploads/2016/10/ESD-implementation-in-Edu-Sys... · уугуул нутгийн

4

Сургалт, үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөрт тусган, хэрэгжүүлэх тогтвортой хөгжлийн боловсролын үндсэн агуулга

Мэдлэг/ойлголт/-ын хувьд:Нийгэм-соёлын

асуудалБайгаль орчны

асуудалЭдийн засгийн

асуудал• Нийгмийн хөгжил• Нийгмийн зөрчил,

зөвшилцөл• Ардчилал• Хүний эрх• Жендер, жендерийн

тэгш байдал• Сайн засаглал• Чөлөөт хэвлэл• Авлига• Соёлын өв, түүний

хамгаалал• Даяаршил,

дангааршил• Дэлхий нийтийн тэгш

байдал ба шударга ёс• Энхтайван ба аюулгүй

байдал• Хүний хөгжил,

төлөвшил• Ялгаатай байдал

(хүмүүсийн, соёлын, хот, хөдөөгийн гэх мэт)

• Ялгаварлан гадуурхалт

• Тэгш бус байдал• Уламжлалт мэдлэг• Шашин шүтлэг• Эрүүл мэнд• Аюул осол, эрсдлээс

сэргийлэх (ХДХВ/ДОХ, мансууруулах бодис, хүний наймаа гэх мэт)

• Хөдөө аж ахуй, бэлчээр ашиглалт

• Аж үйлдвэр, уул уурхай

• Хотжилт• Биологийн

төрөл зүйлийн олон янз байдал (ургамал, амьтан гэх мэт)

• Экосистемийн доройтол

• Ус• Хөрс• Агаар• Бохирдол• Хог хаягдал• Уур амьсгалын

өөрчлөлт• Цөлжилт,

ойгүйжилт• Экологийн мөр• Эрчим хүч• Байгалийн

гамшиг• Байгалийн нөөц

баялаг

• Зах зээлийн эдийн засаг

• Зохистой хэрэглээ

• Үндэсний үйлдвэрлэл

• Импорт, экспорт

• Эдийн засгийн тэгш бус байдал

• Компаний нийгмийн хариуцлага

• Зээл ба өр• Ажилгүйдэл• Ядуурал• Шилжилт

хөдөлгөөн (нийгмийн, газар зүйн)

Page 7: ÅÐӨÍÕÈÉ ÁÎËÎÂÑÐÎËÛÍ ÑÓÐÃÀËÒ, ҮÉË ÀÆÈËËÀÃÀÀÍÄ …esd.mn/wp-content/uploads/2016/10/ESD-implementation-in-Edu-Sys... · уугуул нутгийн

5

Чадвар, хандлагын хувьд:

Чадвар Хандлага / Үнэлэмж

• Асуудлыг ойлгох, эргэцүүлэх, шийдвэрлэх

• Мэдээлэл цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх (ангилах, харьцуулах, тодорхойлох, хэмжих, тооцоолох гэх мэт)

• Асуудалд тогтолцооны шинжилгээний үүднээс хандах

• Судалгаанд үндэслэж үнэлэлт, дүгнэлт, шийдвэр гаргах, санал дэвшүүлэх

• Бүтээлчээр сэтгэх, өөрийгөө илэрхийлэх

• Оролцогч талууд, тэдний сонирхол, эрх ашгийг тодорхойлох

• Хамтран ажиллах• Бусдаас суралцах• Зөрчлийг ухаалгаар шийдвэрлэх• Хэлцэл, зөвшилцөл бий болгох• Өөрийгөө шинжин таних, үнэлэх,

удирдах• Бодит мэдээлэл, хувийн үзэл бодлыг

ялгах• Ирээдүйг төсөөлөх

• Оролцоотой байх

• Хариуцлагатай байх

• Ёс зүйтэй байх• Өөрийн болон

бусдын үнэт зүйлсийг ойлгох

• Бусадтай хүндэтгэлтэй харилцах

• Эв эеийг эрхэмлэх

• Байгаль орчинд ээлтэй хандах

• Жендерийн тэгш байдлыг хүндэтгэх

Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх арга хэлбэр

Бүх шатны сургалтын хөтөлбөр, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн, багшлах арга зүйд тогтвортой хөгжлийн үзэл санааг тусган хэрэгжүүлэх, орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд сургалтын байгууллагууд хувь нэмэр оруулах, харилцан туршлага солилцож, хамтран ажиллах нь тогтвортой хөгжлийн үзэл санааг түгээн дэлгэрүүлж бодит үйл хэрэг болгох гол арга зам байна.

Page 8: ÅÐӨÍÕÈÉ ÁÎËÎÂÑÐÎËÛÍ ÑÓÐÃÀËÒ, ҮÉË ÀÆÈËËÀÃÀÀÍÄ …esd.mn/wp-content/uploads/2016/10/ESD-implementation-in-Edu-Sys... · уугуул нутгийн

6

Тогтвортой хөгжлийн боловсролын үнэлгээ

Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг түгээн дэлгэрүүлж, үйл хэрэг болгох үүднээс хэрэгжилтийг үнэлэх шалгуурын дагуу үнэлнэ.

Үр дүн

Монголчуудын байгаль орчноо хамгаалах, зүй зохистой харьцах уламжлалт зан заншил, мэдлэг, туршлага, орчин үеийн дэвшилтэт технологи, эдийн засгийн ухаалаг хэрэглээ, хэмнэлтийн үндсэн дээр нийгэм, соёлын үнэт зүйлийг эрхэмлэдэг, дэлхийд өрсөлдөх чадвартай хүмүүнлэг монгол иргэнийг төлөвшүүлсэнээр Монгол улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулна.

Page 9: ÅÐӨÍÕÈÉ ÁÎËÎÂÑÐÎËÛÍ ÑÓÐÃÀËÒ, ҮÉË ÀÆÈËËÀÃÀÀÍÄ …esd.mn/wp-content/uploads/2016/10/ESD-implementation-in-Edu-Sys... · уугуул нутгийн

7

Нэг. Ерөнхий боловсролын сургалт, үйл ажиллагаанд тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг тусган, хэрэгжүүлэх үндсэн чиглэл

1.1 ЗорилгоТогтвортой хөгжлийн зарчим, үнэт зүйлийг ерөнхий

боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичиг, үйл ажиллагаа болон багш бэлтгэх, багшийн мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх.

Зорилт- Сургалтын хөтөлбөр, сурах бичигт ТХБ-ын үзэл

санааг тусгах;

- Багш бэлтгэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөрт ТХБ-ын үзэл санааг тусган хэрэгжүүлэх;

- Сургалтын орчинг ТХБ-ын үзэл санаанд нийцүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

- Тогтвортой хөгжлийн төлөөх сургуулиудын сүлжээ, санаа чла гуудыг (зуны сургалт, цугларалт, эко сургууль, суралцагчдын өөрийн удирдлагын байгууллага гэх мэт) дэмжиж, сургууль болон орон нутгийн байгууллагуудын тогтвортой хөгжлийн төлөөх хамтын ажиллагааг өргөжүүлэх.

1.2 Баримтлах зарчим- Монголын уламжлалт соёл, зан заншил, үнэт зүйл,

орон нутгийн онцлогт тулгуурлах;- Олон улсын чиг хандлагад баримжаалах;- Нийгмийн бүх талын оролцоонд тулгуурлах.

1.3 Хамрах хүрээЕрөнхий боловсролын сургууль, багш бэлтгэх их,

дээд сургуулийн хүрээг хамарна.

1.4 Үйл ажиллагааны хүрээ1. Сургалтын хөтөлбөр, сурах бичигт тогтвортой

Page 10: ÅÐӨÍÕÈÉ ÁÎËÎÂÑÐÎËÛÍ ÑÓÐÃÀËÒ, ҮÉË ÀÆÈËËÀÃÀÀÍÄ …esd.mn/wp-content/uploads/2016/10/ESD-implementation-in-Edu-Sys... · уугуул нутгийн

8

хөгжлийн боловсролын үзэл санааг тусган сайжруулж, хэрэгжүүлэх;

2. Багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөрт тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг тусган хэрэгжүүлэх;

3. Сургалтын хөтөлбөр, сурах бичигт болон сургууль, багшийн үйл ажиллагаанд тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг тусган хэрэгжүүлж байгаад үнэлгээ хийх;

4. Сургалтын орчныг тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санаанд нийцүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

5. Тогтвортой хөгжлийн төлөөх санал, санаачлагыг дэмжиж, тогтвортой хөгжлийн боловсролын хүрээнд сонирхогч талууд холбоо тогтоож хамтарч ажиллахад дэмжлэг үзүүлэх.

Page 11: ÅÐӨÍÕÈÉ ÁÎËÎÂÑÐÎËÛÍ ÑÓÐÃÀËÒ, ҮÉË ÀÆÈËËÀÃÀÀÍÄ …esd.mn/wp-content/uploads/2016/10/ESD-implementation-in-Edu-Sys... · уугуул нутгийн

9

Хоёр. Сургалтын хөтөлбөр, сурах бичигт тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг

тусган хэрэгжүүлэх шаардлага

2.1 Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр, сурах бичигт тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг тусгахад тавих шаардлага

Зорилго, зорилтын хувьдМонголын уламжлалт соёл, зан заншил, итгэл

үнэмшилд тулгуурлан, олон улсын чиг хандлагыг баримжаалан байгаль орчин, экосистемийг тогтвортой байлгах, зохистой хэрэглээний мэдлэг, чадвар, хандлага, нийгмийн үнэт зүйлсийг суралцагчдад төлөвшүүлэхэд чиглэсэн байх.

Агуулгын хувьд- Тогтвортой хөгжлийн боловсролын агуулгатай

нийцсэн байх;- Тухайн судлагдахууны агуулгын онцлогт тохируулан

Монгол улсын түүх, соёл, уламжлал, үнэт зүйлсээс тусгасан байх.

Арга зүйн хувьд- Монгол ардын сурган хүмүүжүүлэх ухааны

уламжлалыг орчин үеийн идэвхтэй сургалтын аргуудтай хослуулан суралцагчдад бие даан суралцах арга барил эзэмшүүлэхэд чиглэсэн байх:▪ Суралцагч асуудлыг нийгэм-соёл, байгаль

орчин, эдийн засгийн үүднээс тунгаан бодох, ойлгох, дүн шинжилгээ хийх, шийдвэрлэх арга замыг төлөвлөх, үйлийн судалгаа хийх, судалгаа шинжилгээний үндсэн дээр шийдвэр гаргах, бүтээлчээр сэтгэх, өөрийн болон бусдын үнэт зүйлсийг харьцуулах, бусадтай хүндэтгэлтэй харилцах, хамтран ажиллах, бусдаас суралцах, асуулт асуух гэх мэт аргыг хэрэглэдэг байх;

Page 12: ÅÐӨÍÕÈÉ ÁÎËÎÂÑÐÎËÛÍ ÑÓÐÃÀËÒ, ҮÉË ÀÆÈËËÀÃÀÀÍÄ …esd.mn/wp-content/uploads/2016/10/ESD-implementation-in-Edu-Sys... · уугуул нутгийн

10

▪ Сорил туршилт, дадлага болон лабораториажил, бие даан хийх ажлыг тухайн орчин, нөхцөл, боломжид тулгуурлан төлөвлөсөн байх;

▪ Хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөлт хийхдээорон нутгийн онцлог, хэрэгцээ шаардлага, тэргүүлэх чиглэлийг харгалзан нийгэм-соёл, байгаль орчин, эдийн засгийн тулгамдсан асуудлыг сонгон судалж шинжлэх боломжийг олгосон байх.

- Сурах бичиг дэх бичвэр, бичвэр бус мэдээлэл, дасгал даалгавар, үйл ажиллагаа, сорил, туршилт, дадлага ажил нь суралцагчдад танин мэдэхүйн болон нийгэм-соёл, байгаль орчин, эдийн засгийн хүрээнд ахуй амьдралтай холбоотой асуудал шийдвэрлэх, төсөөлөх, таамаглах, тунгаан бодож дүгнэлт гаргах зэрэг чадварыг олгоход чиглэсэн байх;

- Судалгаа хийн мэдээлэл цуглуулах, сонгох, ангилах, боловсруулах, үр дүнд шинжилгээ хийх, дүгнэлт, шийдвэр гаргах, тайлагнах зэрэг мэдлэг бүтээх үйл ажиллагаанд бичвэр болон бичвэр бус мэдээллийн /хүснэгт, график, бүдүүвч, зураг/ арга, хэлбэрийг хослуулан хэрэглэсэн байх;

- ТХБ-ын үзэл санааг илэрхийлсэн агуулга бүхий зурагтай байх.

Хэрэглэгдэхүүний хувьд- Эрүүл ахуйн шаардлага хангасан, ашиглахад энгийн

бүтэц зохиомжтой байх;- Мэдээллийн технологийн ололт, амжилтыг оновчтой

ашиглах;- Эдийн засгийн хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй

шийдэл хийхэд хөтөлсөн байх.

Үнэлгээний хувьд- Үнэлгээний агуулга, арга хэлбэр нь тогтвортой

хөгжлийн боловсролын үзэл санааг агуулсан, сургалтын хөтөлбөрийн зорилго, зорилтын

Page 13: ÅÐӨÍÕÈÉ ÁÎËÎÂÑÐÎËÛÍ ÑÓÐÃÀËÒ, ҮÉË ÀÆÈËËÀÃÀÀÍÄ …esd.mn/wp-content/uploads/2016/10/ESD-implementation-in-Edu-Sys... · уугуул нутгийн

11

хэрэгжилтийг илрүүлэхүйц байх;- Сурах бичигт суралцагчийн эзэмшсэн мэдлэг/

ойлголт, чадвар, гүйцэтгэх үйлийн чанар, ахиц, хөгжил, хандлагыг үнэлэхэд чиглэсэн, суралцагч суралцахуйн үйлээ өөрөө удирдахад дэмжлэг үзүүлэхүйц бүтээлч асуулт, дасгал даалгавар, үйл ажиллагааг тусгасан байх.

2.2 Багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөрт ТХБ-ын үзэл санааг тусгахад тавих шаардлага

2.2.1. Багш бэлтгэх сургалтын хөтөлбөр

Зорилго, зорилтын хувьдОрчин үеийн тэргүүлэх чиглэлийн талаарх мэдлэг,

монгол улсын түүх, соёл, уламжлал, үнэт зүйлсийг тухайн шинжлэх ухаанаар дамжуулан, амьдралдаа зөв тусган хэрэглэх чадварыг эзэмшүүлэх арга зүйтэй, суралцагчдын оюуны болон бие бялдрын хөгжлийг таньж мэдсэн, тэдний сурах үйлийг бүтээлчээр, үр дүнтэй зохион байгуулах мэдлэг, чадвар, туршлага бүхий “бүтээлч, судлаач багш”бэлтгэхэд чиглэсэн байх.

Агуулгын хувьд- Тухайн сургалтын агуулгыг ТХБ-ын үзэл санааг

тусгасан жишээгээр баяжуулан интеграцчилсан байх;

- ТХБ-ын талаарх суурь мэдлэгийг эзэмшүүлэхэд чиглэсэн байх:

▪ тогтвортой хөгжлийн хүрээн дэх үнэт зүйлс,тэдгээрийг хэрэгжүүлснээс бий болох үр дагавар;

▪ дэлхийн,бүснутгийн,ороннутгийн,хувьхүнийбайгаль орчин, нийгэм-соёл, эдийн засгийн

Page 14: ÅÐӨÍÕÈÉ ÁÎËÎÂÑÐÎËÛÍ ÑÓÐÃÀËÒ, ҮÉË ÀÆÈËËÀÃÀÀÍÄ …esd.mn/wp-content/uploads/2016/10/ESD-implementation-in-Edu-Sys... · уугуул нутгийн

12

хүрээний тогтвортой байдал шаардсан цаг уурын өөрчлөлт, байгалийн гамшиг, уугуул нутгийн уламжлалт соёл, хэрэглээ ба үйлдвэрлэл, хувь хүний төлөвшил... гэх мэт асуудлууд;

▪ мэдээллийн технологийн хөгжилд суурилсанбайгальд ээлтэй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй байх.

- Тогтвортой хөгжлийн боловсролын нийтлэг асуудлуудын талаар мэдлэг, чадвар, үнэт зүйлсийг эзэмшүүлэхэд чиглэсэн байх (хөдөө аж ахуй, байгалийн төрөл зүйл, цаг уурын өөрчлөлт, ойгүйшилт, цөлжилт ба ууршилт, цэвэр ус, жендэрийн тэгш байдал, хүмүүсийн суурьшил, уугуул нутгийн иргэд, газар ашиглалт, далай тэнгис, хүн амын өсөлт, ядуурал, хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах, хог хаягдал ... гэх мэт).

Арга зүйн хувьд- Байгаль орчин, нийгэм-соёл, эдийн засгийг

тэнцвэртэйгээр хөгжүүлэх болон амьдралын чанарыг сайжруулах талаар эргэцүүлэн, тунгааж бодох боломж олгож буй байдал;

- Тогтолцоот сэтгэлгээний хандлагаар асуудлыг шийдэх;

- Тэгш байдал, нийгмийн шударга ёс, шийдвэр гаргалт, нөөцийн шударга хуваарилалтын зарчмаар суралцахуйн үйлийг хөтлөх;

- Уламжлалт соёлд тохирсон арга зүйг хэрэглэсэн байх;

- Оролцоот суралцахуйг болон бүтээлчээр эргэцүүлэх чад варыг дэмжсэн олон төрлийн арга барилуудыг ашигладаг байх.

2.2.2 Багшийн мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр

Зорилго, зорилтын хувьд• Байгаль дэлхий, эдийн засаг, нийгмийн асуудлыг

холбоо хамааралд нь авч үзэх чиглэлээр бүтээлчээр,

Page 15: ÅÐӨÍÕÈÉ ÁÎËÎÂÑÐÎËÛÍ ÑÓÐÃÀËÒ, ҮÉË ÀÆÈËËÀÃÀÀÍÄ …esd.mn/wp-content/uploads/2016/10/ESD-implementation-in-Edu-Sys... · уугуул нутгийн

13

тасралтгүй бие даан суралцаж, мэргэжлээ дээшлүүлэх чадвар эзэмшүүлэх;

• Сургалтын өөр өөр орчинд суралцагчдын сурах үйл ажиллагааг дэмжих, суралцагч бүрийн бүтээлч оролцоог хангахад арга зүйн дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн байх.

Агуулгын хувьдБагш ажил амьдралаа тогтвортой хөгжлийн

боловсролын дагуу хөтлөх, залуу хойч үеийнхэнд сургалтаар дамжуулан юмс, үзэгдлийг холбоо хамааралд нь таньж мэдэх сэтгэлгээний арга барил, хандлага, бусдын үзэл бодол, байр суурийг хүндэтгэн шийдвэр гаргах ёс зүй, үйл ажилагаагаа уялдуулах, зохицуулах арга ухаан эзэмшүүлэх агуулгатай байх.

Арга зүйн хувьдБагшийн мэргэжил дээшлүүлэх сургалтын

хөтөлбөрийн арга зүй нь багшийн арга барил, ёс зүй, ур ухаан, менежментийн чадварыг дэшлүүлэхэд чиглэсэн байх.

Үүнд:Арга барил

• ТХБ-ын талаарх мэдлэгээ боловсролын зорилго, зорилт, зорилтот бүлгийн хэрэгцээнд нийцүүлэх;

• Байгаль дэлхий, эдийн засаг, нийгмийн асуудлыг холбоо хамааралд нь авч үзэх;

• Орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан шинэ мэдлэг олж авах, бүтээлчээр, тасралтгүй бие даан суралцах, мэргэжлээ дээшлүүлэх;

• Хүүхдийг таньж мэдэх, сурах хэрэгцээ, сонирхлыг судлах, ялгаатай байдлыг тооцох, хэрэглэгдэхүүнийг ялгаатай бэлтгэх;

• Сурагчдын суралцах, хөгжих, хүмүүжих үйл явц, үр дүнг бодитой үнэлэх, оношлох, дүгнэх.

Page 16: ÅÐӨÍÕÈÉ ÁÎËÎÂÑÐÎËÛÍ ÑÓÐÃÀËÒ, ҮÉË ÀÆÈËËÀÃÀÀÍÄ …esd.mn/wp-content/uploads/2016/10/ESD-implementation-in-Edu-Sys... · уугуул нутгийн

14

Ёс зүйн төлөвшил• Багшийн ёс зүйг сахих;• Бусдыг хүндэтгэн харилцах;• Суралцагчдыг ялгаварлан гадуурхахгүй байх.

Ур ухаан, менежментийн чадвар• Сургалтын хөтөлбөр боловсруулах, сайжруулахад

арга зүйн дэмжлэг үзүүлэх;

• Сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, хичээлээ зохион байгуулах, хичээлд анализ хийх арга зүйн дэмжлэг үзүүлэх;

• Сургалтаас гадуур төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулах;

• Сургалтын өөр өөр орчинд хүүхдийн сурах үйл ажиллагааг дэмжих, хүүхэд бүрийн бүтээлч оролцоог хангахад арга зүйн дэмжлэг үзүүлэх;

• Суралцагчдыг бие даан ажиллаж сурахад дэмжлэг үзүүлэх;

• Мэдээлэл ашиглах, боловсруулах, дамжуулах арга зүйн дэмжлэг үзүүлэх;

• Анги удирдах /ангид хичээл заах/ үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх;

• Байгаль, нийгмийг танин мэдэх орчин үеийн аргуудыг ашиглах;

• Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг түгээн дэлгэрүүлж, бодит үйл хэрэг болгох чиглэлээр байгууллага, олон нийттэй харилцаа холбоо тогтоох, хамтран ажиллах арга зүйн дэмжлэг үзүүлэх.

Page 17: ÅÐӨÍÕÈÉ ÁÎËÎÂÑÐÎËÛÍ ÑÓÐÃÀËÒ, ҮÉË ÀÆÈËËÀÃÀÀÍÄ …esd.mn/wp-content/uploads/2016/10/ESD-implementation-in-Edu-Sys... · уугуул нутгийн

15

Гурав. Тогтвортой хөгжлийн төлөөх сургуулиудын сүлжээ, хамтын ажиллагаа

3.1 Тогтвортой хөгжлийн төлөөх сургуулиудын сүлжээ үүсгэж, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго

1. Тогтвортой хөгжлийн талаар иргэд, олон нийтэд мэдээ лэл хүргэх, тэдэнд нөлөөлөх, тэдний хандлагыг өөрчлөх, орон нутгийн байгаль орчны болон хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхдээ “сургуульд суу рил сан орон нутгийн хөгжлийн загвар”-т тулгуурлах.

2. Сургуулийн анги танхимд хичээлийн агуулгаар эзэмш сэн мэдлэгээ сурагчид өөрсдийн бүтээлч үйл ажилла гаандаа үр өгөөжтэй ашиглах бодит боломж олгох.

3. Сургуулиудын өөрсдийн санаачлага, гишүүнчлэлд тулгуурласан нээлттэй сүлжээг дэмжих үндэсний түвшний бүтцүүд, тэдгээрийн чиг үүрэг, хариуцлага, хамтран ажиллах механизм бүхий тогтолцоо бүрдүүлэх.

3.2 Баримтлах зарчим 1. Сургуулийн хамт олны тогтвортой хөгжлийн

төлөөх үйлсэд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлд тулгуур ласан байх;

2. Сургууль, орон нутгийн онцлог, хэрэгцээнд үндэслэсэн байх;

3. Үйл ажиллагаанд сурагчид гүйцэтгэгчийн хувьд гол үүрэгтэй бол багш нар удирдан чиглүүлэхэд гол үүрэгтэй байх;

4. Орон нутгийн иргэд, олон нийттэй хамтран ажилладаг байх;

5. Тогтвортой хөгжлийн төлөөх сургуулийн сүлжээнд нэгдэж, бусад сургуультай холбоо тогтоон хамтран ажиллаж, харилцан туршлагаа солилцдог байх;

Page 18: ÅÐӨÍÕÈÉ ÁÎËÎÂÑÐÎËÛÍ ÑÓÐÃÀËÒ, ҮÉË ÀÆÈËËÀÃÀÀÍÄ …esd.mn/wp-content/uploads/2016/10/ESD-implementation-in-Edu-Sys... · уугуул нутгийн

16

6. Төрийн, төрийн бус байгууллагын бүтээлч чадавхи, хамтын ажиллагаанд суурилсан байх.

3.3 Үйл ажиллагааны чиглэлДэлхий нийтийн болон Монгол улсын тогтвортой

хөгжлийн зорилго чиглэлийн хүрээнд:1. Сургууль, сум, хорооны хог хаягдлыг багасгах;2. Эрчим хүчний зохистой хэрэглээг таниулах;3. Ус хэмнэх;4. Агаарын бохирдлыг бууруулах;5. Хөрсний чанарыг сайжруулах, мод, бут, сөөг, цэцэг

тарих;6. Эрүүл аж төрөх хэвшлийг түгээн дэлгэрүүлэх;7. Биологийн олон янз байдлыг таньж мэдэх,

хамгаалах.

3.4 Тогтвортой хөгжлийн төлөөх сургуулиудын сүлжээ, хамтын ажиллагааны үр дүн1. Сургууль орон нутгийн орчин сайжирна.

2. Нутгийн иргэдийн оролцоо бий болно.

3. Тогтвортой хөгжлийн талаарх мэдлэг, мэдээлэл сурталчилгаа сайжирна.

4. Суралцагчид онолын мэдлэгээ амьдралд хэрэглэх чадвар эзэмшинэ.

5. Багш нарын заах арга зүйд эерэг өөрчлөлт гарна.

6. Өртөг, зардлын хэмнэлт гарна.

7. Хамтын ажиллагаа, харилцаа холбоо тогтоно.

8. Орон нутгийн түвшинд хувийн болон бусад байгууллагын хамтын ажиллагаа сайжирна.

Page 19: ÅÐӨÍÕÈÉ ÁÎËÎÂÑÐÎËÛÍ ÑÓÐÃÀËÒ, ҮÉË ÀÆÈËËÀÃÀÀÍÄ …esd.mn/wp-content/uploads/2016/10/ESD-implementation-in-Edu-Sys... · уугуул нутгийн

17

3.5

Тогт

ворт

ой х

өгж

лийн

төл

өөх

сург

уули

уды

н үй

л аж

илла

гааг

үнэ

лэх

шал

гуур

үзү

үлэл

түүд

Хөг

жли

йн

үе ш

атуу

дС

анаа

члаг

аара

а эх

элсэ

нШ

ууд

үр д

үнгү

үд га

рсан

Хэр

эгж

үүлж

бай

гаа

Дам

/нөл

өөт

үр д

үнгү

үд

гарс

ан

Ам

жил

ттай

хэр

эгж

үүлс

энМ

анла

йлах

чад

варт

ай б

олсо

н

Үзүү

лэл-

түүд

•О

ролц

ооны

мен

ежм

енти

йн

чада

вхид

сур

алца

ж б

уй

байд

ал•

Сур

гуул

ь ор

он н

утги

йн

тогт

ворт

ой х

өгж

лийн

ас

уудл

ыг ү

нэлж

, ший

двэр

лэх

асуу

длуу

дыг т

одор

хойл

ох

арга

зүй

д су

ралц

сан

эсэх

тү

үнд

сура

гчды

н ор

олцс

он

байд

ал

•Үн

элгэ

эний

үр

дүнд

суу

рилс

ан

үйл

ажил

лага

аны

төл

өвлө

гөө

боло

всру

улах

арг

а зү

йд

сура

лцаж

буй

бай

дал

•Х

янал

т-ш

инж

илгэ

э, ү

нэлг

ээ

хийх

, тай

лагн

ах ү

йл

ажил

лага

анд

сура

лцаг

чды

н ор

олцо

ог х

анга

сан

байд

ал

•Үй

л аж

илла

гаа

тогт

мол

жсо

н, ч

анар

жса

н ба

йдал

• Ү

йл а

жил

лага

анд

сура

гчды

н ор

олцо

о ид

эвхи

жсэ

н ба

йдал

•Ш

аард

лага

тай

мат

ериа

ллаг

, сан

хүүг

ийн,

те

хнол

огий

н, х

үний

нө

өций

г бүр

дүүл

ж б

уй

байд

ал•

Үнэл

гээн

ий ү

р дү

нд

суур

илан

тод

орхо

йлсо

н ас

уудл

ууды

г ший

двэр

лэж

бу

й ба

йдал

түү

нийг

су

рагч

ид б

ие д

аан

зохи

он

байг

уулж

буй

бай

дал

•Үй

л аж

илла

гаа,

ший

двэр

га

ргал

тад

сура

гчды

н хү

лээх

үү

рэг х

ариу

цлаг

а нэ

мэг

дсэн

ба

йдал

•С

ураг

чид

сург

ууль

, оро

н ну

тгий

н ү

нэлг

ээ, т

улга

мдс

ан

асуу

длы

н м

эдээ

ллий

н са

н бү

рдүү

лж а

шиг

лаж

буй

ба

йдал

Сур

гуул

ийн

үйл

ажил

лааг

ааг

орон

нут

гийн

тог

твор

той

хөгж

лийн

бод

лого

, стр

атег

ид

нийц

үүлэ

н хө

гжүү

лсэн

ба

йдал

•Тө

лөвл

өлтө

д су

ралц

агчд

ын

сана

л бо

дол,

дуу

хоо

лойг

ту

сгах

арг

а м

ехан

изм

бү

рэлд

сэн

байд

ал

Page 20: ÅÐӨÍÕÈÉ ÁÎËÎÂÑÐÎËÛÍ ÑÓÐÃÀËÒ, ҮÉË ÀÆÈËËÀÃÀÀÍÄ …esd.mn/wp-content/uploads/2016/10/ESD-implementation-in-Edu-Sys... · уугуул нутгийн

18

•Х

ичээ

лүүд

ийн

сург

алты

н хө

төлб

өрт

тогт

ворт

ой

хөгж

лийн

агу

улга

, ар

га з

үйг

тусг

асан

бай

дал

•То

гтво

ртой

хө

гжли

йн

боло

всро

лын

чигл

элээ

р ба

гш

нар

мэд

лэг

чадв

араа

дэ

эшлү

үлсэ

н ба

йдал

•С

урал

цагч

дын

тогт

ворт

ой

хөгж

ил, о

рон

нутг

ийн

тулг

амдс

ан а

сууд

лыг

тань

ж,

ойлг

осон

бай

дал

•С

үлж

ээ, с

анаа

члаг

ууда

д бү

ртгэ

гдэж

, үйл

аж

илла

гааг

аа э

хэлс

эн

байд

ал•

Сур

агчд

ын

өөрө

ө уд

ирда

х ба

йгуу

ллаг

а хо

лбог

дох

үйл

ажил

лага

аг д

эмж

сэн

байд

ал

•То

гтво

ртой

хөг

жли

йн

боло

всро

лын

арга

зүй

д су

урил

сан

сург

уули

йн

хөгж

лийн

бод

лого

, ст

рате

гид

нийц

үүлэ

н хө

гжүү

лсэн

бай

дал

•Х

янал

т-ш

инж

илгэ

э,

үнэл

гээ

хийх

, тай

лагн

ах

үйл

ажил

лага

анд

эцэг

эх

, ирг

эд с

урал

цагч

дын

орол

цоо

нэм

эгдс

эн

байд

ал•

Сур

галт

ын

агуу

лга,

арг

а зү

йг т

огтв

орто

й хө

гжли

йн

боло

всро

лын

үзэл

сан

аа,

агуу

лгад

ний

цүүл

эн

хэрэ

гжүү

лж б

уй б

айда

л•

Сур

алца

гчды

н то

гтво

ртой

хө

гжли

йн т

алаа

рх з

охих

тү

вшни

й м

эдлэ

г, ча

двар

эз

эмш

сэн

байд

ал

•Х

янал

т-ш

инж

илгэ

э,

үнэл

гээн

ий ү

р дү

н, т

айла

н нь

оро

н ну

тгий

н хө

гжли

йн

төлө

влөл

төд

ашиг

лагд

даг

болс

он б

айда

л•

Тогт

ворт

ой х

өгж

лийн

бо

ловс

ролы

н үз

эл

сана

а, а

гуул

гад

нийц

сэн

сург

алты

н аг

уулг

а, а

рга

зүйг

хэ

рэгж

үүлс

эн т

урш

лага

а бу

садт

ай х

уваа

лцаж

буй

ба

йдал

•То

гтво

ртой

хөг

жли

йн б

олон

ба

йгал

ь ор

чны

бол

овср

олы

н чи

глэл

ээр

сург

ууль

, ор

он н

утги

йн х

эмж

ээни

й ту

лгам

дсан

асу

удлы

г ш

ийдв

эрлэ

хэд

орол

цож

буй

ба

йдал

•С

үлж

ээни

й хө

гжил

д ху

вь

нэм

эр о

руул

сан

байд

ал

Page 21: ÅÐӨÍÕÈÉ ÁÎËÎÂÑÐÎËÛÍ ÑÓÐÃÀËÒ, ҮÉË ÀÆÈËËÀÃÀÀÍÄ …esd.mn/wp-content/uploads/2016/10/ESD-implementation-in-Edu-Sys... · уугуул нутгийн

19

•С

үлж

ээнд

хам

рагд

ахы

н ач

хо

лбог

долы

г оро

н ну

тгий

н тө

рийн

бол

он т

өрий

н бу

с ба

йгуу

ллаг

а, а

ж а

хуйн

нэг

ж,

иргэ

д м

эддэ

г бол

сон

байд

ал•

Хөг

жли

йн а

лсы

н ха

рааг

аа

илэр

хийл

сэн,

ний

тээр

ээ

хүлэ

эн з

өвш

өөрс

өн б

айда

л

•С

үлж

ээни

й үй

л аж

илла

гаан

д то

гтм

ол

орол

цож

, мэд

ээлэ

л со

лилц

дог б

олсо

н ба

йдал

•С

ураг

чды

н өө

рөө

удир

дах

байг

уулл

агы

н үй

л аж

илла

гаа

тогт

мол

жиж

, ча

нарж

сан

байд

ал•

Сур

гуул

ийн

үйл

ажил

лага

аг д

эмж

сэн

орон

ну

тгий

н тө

рийн

бол

он

төри

йн б

ус б

айгу

улла

га,

аж а

хуйн

нэг

ж, б

усад

ба

йгуу

ллаг

а, и

ргэд

ийн

орол

цоо,

тус

лам

ж

нэм

эгдэ

ж, ө

ргөж

сөн

байд

ал

•Х

үн б

үр м

эддэ

г бол

сон

байд

ал

• С

ураг

чды

н өө

рөө

удир

дах

байг

уулл

ага

үндэ

сний

, оло

н ул

сын

сүлж

ээнд

хол

богд

ож,

хам

тран

аж

илла

ж б

уй б

айда

л•

Үйл

ажил

лага

а нь

үнд

эсни

й бо

лон

олон

улс

ын

түвш

инд

тани

гдаж

, хам

тран

аж

илла

х

тусл

амж

, дэм

жлэ

г ава

х

боло

мж

той

болс

он б

айда

л•

Үйл

аж

илла

гаан

ы го

л чи

глүү

лэгч

, итг

эл ү

нэм

шил

бо

лж ч

адса

н ба

йдал

Page 22: ÅÐӨÍÕÈÉ ÁÎËÎÂÑÐÎËÛÍ ÑÓÐÃÀËÒ, ҮÉË ÀÆÈËËÀÃÀÀÍÄ …esd.mn/wp-content/uploads/2016/10/ESD-implementation-in-Edu-Sys... · уугуул нутгийн

20

Page 23: ÅÐӨÍÕÈÉ ÁÎËÎÂÑÐÎËÛÍ ÑÓÐÃÀËÒ, ҮÉË ÀÆÈËËÀÃÀÀÍÄ …esd.mn/wp-content/uploads/2016/10/ESD-implementation-in-Edu-Sys... · уугуул нутгийн

21

“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ” ТӨСӨЛ

Санхүүжүүлэгч:

Хэрэгжүүлэгч:

Төслийн зорилго:

Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санаа, ойлголтыг Монгол Улсын боловсролын тогтолцоонд нэвтрүүлэхийн зэрэгцээ тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн таатай (институцийн, эрх зүйн, зохион байгуулалтын) орчинг бүрдүүлнэ.

Төслийн бүрэлдэхүүн хэсгүүд:

Бүрэлдэхүүн хэсэг 1

Зорилт:

Тогтвортой Хөгжлийн үзэл санааг ерөнхий боловсролын 628 сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгаж, шинэчлэх.

Хүлээгдэж буй үр дүн:

1. Стандарт, сургалтын хөтөлбөр, сурах бичгийг шинэчлэн боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулж хэвлүүлсэн байна.

2. Ажиллаж буй болон шинэ багш нарыг сургалтанд хамруулж, тогтвортой хөгжлийн боловсролын агуулга тусгасан сургалт явуулах чадавхи эзэмшсэн байна.

3. Сургуулийн удирдлага болон үнэлгээний тогтолцоонд ТХБ-ыг нэвтрүүлэхэд сургуулиудыг дэмжинэ.

4. Тогтвортой хөгжлийн боловсролын сүлжээ байгуулах, үйл ажиллагааг нь идэвхижүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ

Page 24: ÅÐӨÍÕÈÉ ÁÎËÎÂÑÐÎËÛÍ ÑÓÐÃÀËÒ, ҮÉË ÀÆÈËËÀÃÀÀÍÄ …esd.mn/wp-content/uploads/2016/10/ESD-implementation-in-Edu-Sys... · уугуул нутгийн

22

5. Сургууль, орон нутаг хамтран хэрэгжүүлэх зарим төсөл, арга хэмжээг дэмжинэ.

Бүрэлдэхүүн хэсэг 2

Зорилт:

Олон нийт болон шийдвэр гаргагч нарт тогтвортой хөгжлийн боловсрол, тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн талаарх мэдээлэл, мэдлэг, үзэл санааг хүргэж, төсөлд хамрагдсан аж ахуйн нэгж, компани, байгууллагууд байгаль орчны удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, ISO 14001 баталгаажуулалт хийлгэнэ.

Хүлээгдэж буй үр дүн:

1. Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран тогтвортой хөгжлийн боловсрол, тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулна.

2. Тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн талаарх сургалтыг шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд, хувийн хэвшил болон олон нийтэд зориулан зохион байгуулна.

3. Тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн шинэлэг туршлага бүхий төсөл, төвүүд, эко сургуулиудыг сонгон үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлнэ.

4. Байгаль орчны удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх зорилгоор зарим компани, байгууллагуудыг сургалтанд хамруулах, ISO 14001 баталгаажуулалт хийлгэхэд дэмжлэг үзүүлнэ.

Төслийн хамрах хүрээ: Монгол Улс

Төсөл хэрэгжих хугацаа: 2015.01-2017.12 (1-р үе шат)

Page 25: ÅÐӨÍÕÈÉ ÁÎËÎÂÑÐÎËÛÍ ÑÓÐÃÀËÒ, ҮÉË ÀÆÈËËÀÃÀÀÍÄ …esd.mn/wp-content/uploads/2016/10/ESD-implementation-in-Edu-Sys... · уугуул нутгийн

23

1. Др (Ph.D.) Ц.Алтанбат, Төслийн мэргэжилтэн (Бүрэлдэхүүн хэсэг 1)

e-mail: [email protected]

2. Д.Одонхүү, Төслийн мэргэжилтэн (Бүрэлдэхүүн хэсэг 2) e-mail: [email protected]

3. А.Энхжаргал, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн

e-mail: [email protected]

Төслийн хаяг:Мидтаун оффис, 4-р давхарЭнхтайвны өргөн чөлөө 15/2,

Олимпийн гудамж, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс

Утас: +976 7577 0989

“Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөлтэй холбоо барих:

Page 26: ÅÐӨÍÕÈÉ ÁÎËÎÂÑÐÎËÛÍ ÑÓÐÃÀËÒ, ҮÉË ÀÆÈËËÀÃÀÀÍÄ …esd.mn/wp-content/uploads/2016/10/ESD-implementation-in-Edu-Sys... · уугуул нутгийн

Тэмдэглэл