Харилцаа холбооны зохицуулахcrc.gov.mn/file/newfile/batalgaajuulalt...

19
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны 27 дугаар тогтоолын тавдугаар хавсралт Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн загварыг баталгаажуулах журам ЧТЖ005-2013 1. Нийтлэг үндэслэл 1.1 Энэхүү журмаар мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмж /цаашид “бүтээгдэхүүн буюу тоног төхөөрөмж” гэх/-ийн загварыг сорьж турших /цаашид “туршилт” гэх/, баталгаажуулах үйл ажиллагааг MNS ISO/IEC Guide 67:2004 стандартад нийцүүлэн гүйцэтгэх үндсэн шаардлагыг тогтооно. 1.2 Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.3-д заасан бүрэн эрхийн хүрээнд Харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийн техникийн нөхцөл, шаардлагыг тогтоох, баталгаажуулах заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Мэдээлэл харилцаа холбооны тоног төхөөрөмжийг сорилт баталгаажуулалтанд хамруулна. 1.3 Энэхүү баримт бичгийг бүтээгдэхүүний баталгаажуулалтын талаар Олон улсын стандартчилалын байгууллага (ISO), Олон улсын цахилгаан техникийн комисс (IEC) болон загварын туршилтын талаар Олон улсын хууль эрхийн хэмжил зүйн байгууллага (OIML)-аас боловсруулсан стандарт, арга зүйн удирдамжуудад нийцүүлэн боловсруулсан болно. 2. Норматив ишлэл OIML D19: 2004- Загварын үнэлгээ ба загварын баталгаа; OIML D 2:1978- Хууль эрхийн хэмжил зүйн толь; Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай Монгол Улсын хууль; Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай Монгол Улсын хууль; Харилцаа холбооны тухай тухай Монгол Улсын хууль; Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм; “Монгол Улсад бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний баталгаажуулалтыг схемийн дагуу явуулах журам” /СХҮЗөвлөлийн 2008 оны 32 тоот тогтоолын хавсралт/; Тохирлын үнэлгээ-Бүтээгдэхүүн, үйл явц болон үйлчилгээний баталгаажуулалтын байгууллагад тавих шаардлага MNS ISO/IEC Guide 17065:2013; Тохирлын үнэлгээ- нэр томьёо, тайлбар толь MNS ISO/IEC 17000:2005. 3. Нэр томьёоны тодорхойлолт 3.1 Энэхүү журамд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. 3.1.1 “өөр үйлдвэрлэгч эсвэл хүсэлт гаргагчаас ирүүлсэн загвар” гэж 2 буюу түүнээс дээш хүсэлт гаргагчаас ирүүлсэн ижил, төстэй байж болзошгүй боловч үйлдвэрлэгч нь өөр загваруудыг өөр загвар гэж үзэж тус тусад нь сорилт туршилтанд оруулна.

Transcript of Харилцаа холбооны зохицуулахcrc.gov.mn/file/newfile/batalgaajuulalt...

Page 1: Харилцаа холбооны зохицуулахcrc.gov.mn/file/newfile/batalgaajuulalt zagvar.pdfХарилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны

Харилцаа холбооны зохицуулах

хорооны 2013 оны 27 дугаар

тогтоолын тавдугаар хавсралт

Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн загварыг баталгаажуулах журам

ЧТЖ005-2013

1. Нийтлэг үндэслэл 1.1 Энэхүү журмаар мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмж /цаашид

“бүтээгдэхүүн буюу тоног төхөөрөмж” гэх/-ийн загварыг сорьж турших /цаашид “туршилт” гэх/, баталгаажуулах үйл ажиллагааг MNS ISO/IEC Guide 67:2004 стандартад нийцүүлэн гүйцэтгэх үндсэн шаардлагыг тогтооно.

1.2 Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.3-д заасан бүрэн эрхийн хүрээнд Харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийн техникийн нөхцөл, шаардлагыг тогтоох, баталгаажуулах заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Мэдээлэл харилцаа холбооны тоног төхөөрөмжийг сорилт баталгаажуулалтанд хамруулна.

1.3 Энэхүү баримт бичгийг бүтээгдэхүүний баталгаажуулалтын талаар Олон улсын стандартчилалын байгууллага (ISO), Олон улсын цахилгаан техникийн комисс (IEC) болон загварын туршилтын талаар Олон улсын хууль эрхийн хэмжил зүйн байгууллага (OIML)-аас боловсруулсан стандарт, арга зүйн удирдамжуудад нийцүүлэн боловсруулсан болно.

2. Норматив ишлэл

OIML D19: 2004- Загварын үнэлгээ ба загварын баталгаа;

OIML D 2:1978- Хууль эрхийн хэмжил зүйн толь;

Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай Монгол Улсын хууль;

Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай Монгол Улсын хууль;

Харилцаа холбооны тухай тухай Монгол Улсын хууль;

Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм;

“Монгол Улсад бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний баталгаажуулалтыг схемийн дагуу явуулах журам” /СХҮЗөвлөлийн 2008 оны 32 тоот тогтоолын хавсралт/;

Тохирлын үнэлгээ-Бүтээгдэхүүн, үйл явц болон үйлчилгээний баталгаажуулалтын байгууллагад тавих шаардлага MNS ISO/IEC Guide 17065:2013;

Тохирлын үнэлгээ- нэр томьёо, тайлбар толь MNS ISO/IEC 17000:2005.

3. Нэр томьёоны тодорхойлолт 3.1 Энэхүү журамд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. 3.1.1 “өөр үйлдвэрлэгч эсвэл хүсэлт гаргагчаас ирүүлсэн загвар” гэж 2 буюу

түүнээс дээш хүсэлт гаргагчаас ирүүлсэн ижил, төстэй байж болзошгүй боловч үйлдвэрлэгч нь өөр загваруудыг өөр загвар гэж үзэж тус тусад нь сорилт туршилтанд оруулна.

Page 2: Харилцаа холбооны зохицуулахcrc.gov.mn/file/newfile/batalgaajuulalt zagvar.pdfХарилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны

3.1.2 “нэг үйлдвэрлэгчийн загвар” гэж Нэг үйлдвэрлэгчийн үйлдвэрлэсэн, гадаад байдал, эд анги, хэмжих хязгаарын хувьд ижил тоног төхөөрөмжүүдийг нэг загвар гэж үзнэ.

3.1.3 “өөр эд анги, материал, эсвэл үйлдвэрлэлийн иж бүрдэл бүхий загвар” гэж Нэг үйлдвэрлэгчийн тоног төхөөрөмжид ашигласан биеэ даасан олон нийлүүлэгчээс авсан ижил эд анги, материалын бүрдлийг нэг загвар гэж үзнэ. Үүнтэй адилаар тоног төхөөрөмжийн нэг загварын хийцэд үйлдвэрлэгчийн өөр өөр иж бүрдэл ашигладаг бол загварыг нэг гэж үзнэ. 3.1.4 “загварын туршилт” гэж Өмнө нь туршилтанд хамруулаагүй загварыг бүрэн туршилтанд оруулна. Энд загварын техникийн үзүүлэлт, шаардлагыг нэг бүрчлэн авч үзнэ. Тухайн тоног төхөөрөмж нь хэд хэдэн тоног төхөөрөмжөөс бүрдэж, нэг утга гаргадаг бол бүхдэл хэсэг тус бүрийг туршилтанд хамруулна. 3.1.5 “хэсэгчилсэн туршилт” гэж Шинэ бүрдэл хэсэг, эд анги нэмэгдэх зэргээр өмнө туршсан загварт оруулсан өөрчлөлт нь уг тоног төхөөрөмжийн зөвхөн нэг хэсэг үзүүлэлтэд нөлөөлөхөөр бол хэсэгчилсэн туршилт явуулж тэр загварын техникийн үзүүлэлтийг сорьж туршина. 3.1.6 “загварын магадлах үнэлгээ (магадлах сорилт туршилт)” гэж Загвартай холбоотой чухал мэдээлэл, эсвэл түүний үнэлгээ мэдэгдэж байгаа болон баталгаажуулалтын ажилтан, эсвэл хүсэлт гаргагч хүссэн тохиолдолд давтан туршилт хийнэ. Энэ тохиолдолд хэсэгчилсэн туршилтыг явуулах нь тохиромжтой. Тайлбар: Салбарын үйл ажиллагааны онцлогоос шалтгаалж энэхүү журамд орсон дараах нэр томьёонууд нь ижил утгыг илэрхийлнэ. Үүнд: Олон улсын хууль эрхийн хэмжилзүйн байгууллага /OIML/-аас батлан гаргасан нэр томьёоны тайлбар тольд заасан “загвар” гэсэн нэр томьёог Тохирлын үнэлгээ- нэр томьёо, тайлбар толь MNS ISO/IEC 17000:2005-д заасны дагуу “бүтээгдэхүүн” гэсэн нэр томьёотой ижилтгэн ойлгох, /OIMLD2:1978/- стандартад заасны дагуу “сорилт туршилт” гэсэн нэр томьёог MNS ISO/IEC 17000:2005-д заасны дагуу “тохирлын үнэлгээ” гэсэн нэр томьёотой ижилтгэн ойлгож болно.

4. Хүсэлт гаргах 4.1 Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийг импортоор нийлүүлэгч,

үйлдвэрлэгч, түүний худалдааны төлөөлөгч, албан ёсны гэрээт борлуулагч, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд /цаашид “хүсэлт гаргагч” гэх/ тухайн тоног төхөөрөмжийн загварыг сорилт туршилтад хамруулах хүсэлтээ энэ журмын 2-р хавсралтад заасан өргөдлийн дагуу гаргаж, дараах материалыг Англи эсвэл Монгол хэл (аль нэг дээр байж болно) дээр бүрдүүлэн, шаардлагатай тохиолдолд тоног төхөөрөмжийн загварын хамт Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлнэ. Үүнд:

4.1.1 Зураг (гадаад байдал фото); 4.1.2 Блок диаграм; 4.1.3 Схем; 4.1.4 Итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүнгүүд; 4.1.5 Итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагын дүгнэлт/итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагын тохирлын гэрчилгээний хуулбар; 4.1.6 Үйлдвэрлэгчийн тохирлын мэдэгдэл; 4.1.7 Сорилт хийсэн фото зураг; 4.1.8 Хэрэглэгчийн гарын авлага /Монгол хэл дээр/;

Page 3: Харилцаа холбооны зохицуулахcrc.gov.mn/file/newfile/batalgaajuulalt zagvar.pdfХарилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны

4.1.9 Зураг (дотоод задаргааны); 4.1.10 Эд ангийн жагсаалт, тохиргоо; 4.1.11 Ашиглалт/үйл ажиллагааны тайлбар; 4.1.12 Албан бичиг; 4.1.13 Шаардлагатай тохиолдолд өргөдөл гаргагчаас нэмэлт мэдээлэл гаргуулна. /Энэ заалтад Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 43 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулсан/

Энэхүү өргөдлийг Харилцаа холбооны зохицуулах хорооны цахим сайтад электрон

хэлбэрээр бүрдүүлэх боломжтой.

4.2 Ирүүлсэн баримт, материалыг РДЗХА хүлээн авч холбогдох мэргэжилтэнд

шилжүүлэх бөгөөд мэргэжилтэн судалж үзсэний үндсэн дээр сорилт туршилтыг эхлүүлэх эсэх, бусад байгууллага (гадаад орны)-д хийсэн загварын сорилт туршилтын үр дүнг хэрэглэх, хүлээн зөвшөөрөх тухай саналаа албаны даргад танилцуулна.

1. Тоног төхөөрөмжийн загварын сорилт туршилт

5.1 Тоног төхөөрөмжийн загварын туршилт дараах үе шатаас бүрдэнэ. Үүнд: - Холбогдох ажилтан ирүүлсэн баримт бичигтэй танилцах, судлах; - Баримт бичиг шаардлага хангасан тохиолдолд сорилт туршилт явуулах хөтөлбөр боловсруулах, баталгаажуулалтын схемээ сонгох, батлуулах, ажлын хэсэг байгуулах; - загварын сорилт туршилт явуулах; - Ажлын хэсэг сорилт туршилтын тайлан, санал дүгнэлт гаргах; - Баталгаажуулалтын зөвлөлд хэлэлцүүлэн тохирлын гэрчилгээ олгох эсэх талаар шийдвэр гаргуулах; - Гэрчилгээ, мэдэгдэл гаргах.

5.2 Загварын сорилт туршилт явуулах хүсэлтийг хүлээн авч, ирүүлсэн материалыг

судалсаны дараа ажлын удирдамж, хөтөлбөрийг батлах бөгөөд энэ удирдамжаар загварыг сорьж турших ажлын хэсгийг томилж, баталгаажуулалтын схемийг тогтооно. Ажлын хэсэгт мэргэжлийн өндөр түвшний техникийн шинжээчийг гэрээгээр ажиллуулж болно.

5.3 Тус хорооны Радио долгион хяналтын төвийн хэмжүүрийн багажууд нь шалгалт

тохируулга хийгдэж баталгаажсан эсвэл нийлүүлэгч талын гаргасан баталгаат хугацаа нь хүчинтэй, сорьж турших ажил гүйцэтгэх батлагдсан стандарт аргын заавартай байна.

5.4 Өмнө нь туршилтад орж байгаагүй, орчин үеийн, шинэ, дэвшилтэт технологиор

үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийн загварын сорилт туршилтыг Харилцаа холбооны зохицуулах хорооны хүрээнд явуулах техникийн болон хүний нөөцийн хувьд боломжгүй нөхцөлд ижил статус бүхий Засгийн газрын бусад байгууллага, бие даасан сорилт, туршилтын байгууллага эсвэл их дээд сургуулийн лаборатори, гадны улс орны төрөлжсөн эрх бүхий лаборатори, үйлдвэрлэгчийн тоног төхөөрөмж, мэргэжлийн бэлтгэгдсэн боловсон хүчинг ашиглан явуулж болно. Энэ тохиолдолд шинжээчийн

Page 4: Харилцаа холбооны зохицуулахcrc.gov.mn/file/newfile/batalgaajuulalt zagvar.pdfХарилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны

дүгнэлт гаргуулах сорилтын дүнгийн хуудсанд лабораторийн болон баталгаажуулалтын байгууллагын эрх бүхий мэргэжилтэнүүд тус тус гарын үсэг зурсан байна.

5.5 Баталгаажуулалтад хамрагдах тоног төхөөрөмжийн загварыг Радио давтамж хяналтын төвд хүргэх, буцаан авахтай холбоотой гарах зардлыг хүсэлт гаргагч хариуцана.

5.6 Загварын туршилтыг MNS OIML D 19:2007 баримт бичгийн 4.5-д заасны дагуу явуулна. Үүнд тухайн тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлтүүд нь холбогдох стандартад нийцэж буй эсэхийг эталон тоног төхөөрөмжийн “Стандарт ажлын заавар”- ын дагуу гүйцэтгэж шалгана.

5.7 Загварын сорилт туршилт гүйцэтгэсний дараа ажлын хэсэг сорилт туршилтын

тайлан, дүгнэлт, саналаа (Тохирлын үнэлгээний тайлан, танилцуулга бичих заавар АЗ001-2013-ын хавсралтын дагуу) бичнэ

5.8 Загварын сорилт туршилтын тайлан: Тайланд техникийн үзүүлэлтийн үр дүн,

туршилт явуулсан төхөөрөмж, судалсан баримт бичиг, туршилтад оролцсон лаборатори /хэрэв гадны байгууллагын лабораторид сорилт туршилтыг явуулсан бол/, ажилтан, туршилтын товч хураангуй, ашигласан тусгай журам, стандарт, тоног төхөөрөмжийн талаар тусгана.

5.9 Загварын сорилт туршилттай холбоотой гарсан дүгнэлт, санал.

Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн шийдвэр гарна. Дүгнэлт, саналд дараах зүйлийг тусгасан байна: Үүнд:

- туршилтын нэгдсэн дүн; - загварын тодорхойлолт; - загварыг баталгаажуулах, эсвэл туршилтанд тэнцээгүй бол энэ тухай нэмэлт

үндэслэл; - загварыг ашиглах хүрээ; - суурилуулалт, хамгаалалт, магадлах болон давтан үнэлгээтэй холбогдсон

шаардлага; - ажлын хэсгээс санал болгож буй загварын баталгааны хүчинтэй хугацаа.

2. Шийдвэр гаргах 6.1 Загварын сорилт туршилт гүйцэтгэсэн ажлын хэсгийн тайлан, дүгнэлт саналыг

ХХЗХ-ны дэргэдэх орон тооны бус Баталгаажуулалтын зөвлөлөөр хэлэлцэнэ. 6.2 Баталгаажуулалтын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн гаргасан ХХЗХ-ны

даргын тушаал нь тоног төхөөрөмжийн загварыг баталгаажуулж, Тохирлын гэрчилгээ олгох эцсийн шийдвэр болно.

6.3 Загварын туршилттай холбогдон гарсан шийдвэрийг /тайлан, дүгнэлт,

зөвлөмжийн хамт/ хүсэлт гаргагчид ажлын 10 өдөрт багтаан хүргүүлнэ.

6.4 Загварын сорилт туршилтад орж, техникийн үзүүлэлтүүд нь холбогдох стандартын шаардлага хангаж, Тохирлын гэрчилгээ авсан бүтээгдэхүүний бүртгэлийг бүртгэл хариуцсан мэргэжилтэн хариуцан гүйцэтгэж, хадгална.

Page 5: Харилцаа холбооны зохицуулахcrc.gov.mn/file/newfile/batalgaajuulalt zagvar.pdfХарилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны

6.5 Загварын баталсан гэрчилгээний хүчинтэй хугацааг тухайн тоног төхөөрөмжийн норматив техникийн баримт бичгийн хүчинтэй хугацаа, чанарын удирдлагын тогтолцооны хүчинтэй хугацаа зэргийг харгалзан 3 хүртэлх жилээр тогтооно. Гэрчилгээний хүчинтэй хугацаанд магадлах аудитыг тодорхой давтамжтайгаар гүйцэтгэж, энэ талаарх бүртгэлийг хөтөлж хадгална.

6.6 Туршилтаар тэнцээгүй тухай дүгнэлт гарсан тохиолдолд хүсэлт гаргагчид албан

ёсоор мэдэгдэх ба энэ мэдэгдэл дараах мэдээллийг агуулна. Үүнд: - туршилтанд хамрагдсан тоног төхөөрөмжийн тухай бүрэн мэдээлэл; - тэнцээгүй болохыг тогтоосон огноо; - шаардлага хангаагүй үзүүлэлт, түүний утга, холбогдох хүлээн зөвшөөрөгдсөн утга,

бусад нөхцөл. Тайлбар: Загварын туршилтыг хүсэлт хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан

эхлүүлэх ба гэрчилгээг загварын туршилт дууссанаас хойш ажлын 10 өдөрт багтаан хүсэлт гаргасан аж ахуйн нэгжид олгоно.

7. Загварын туршилт үр дүнг хүлээн зөвшөөрөх

7.1 Худалдаан дахь хүндрэл бэрхшээлийг хөнгөвчлөх, бизнесийг дэмжих, хэрэглэгч,

хүсэлт гаргагчийн зүгээс гарах чирэгдэл, зардлыг багасгах зорилгоор дараах тохиолдолд загварын туршилтын үр дүнг шууд хүлээн зөвшөөрнө. Үүнд:

- импортоор нийлүүлэх тоног төхөөрөмжийн загвар нь тухайн улс орныхоо болон бүс нутаг, олон улсын хэмжээнд итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн мөн итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагын гэрчилгээтэй;

- Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлт, сорилт туршилтын үр дүнг Монгол Улсад харилцан хүлээн зөвшөөрөх талаар хоёр талт болон бүс нутаг, олон улсын хэлэлцээрт гарын үсэг зурсан гадаад орны ижил төрлийн байгууллагаас олгосон загварын туршилтын гэрчилгээтэй.

Жич: Импортоор орж ирж буй Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмж нь

тухайн орныхоо итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүнтэй, чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлсэн гэрчилгээтэй, бусад норматив баримт бичгүүд нь шаардлага хангаж байвал баримт бичигт нь дүн шинжилгээ хийж хүлээн зөвшөөрөх боломжтой. Энэ нөхцөлд баримт бичгийн дүн шинжилгээг загварын туршилттай ижилтгэн ойлгож болно.

7.2 Загварын туршилтын үр дүнг хүлээн зөвшөөрөх тухай саналыг холбогдох ажлын

хэсэг гаргана. 7.3 Загварын туршилтын үр дүнг хүлээн зөвшөөрөх тухай ажлын хэсгийн санал

дүгнэлтийг Албаны зөвлөлөөр хэлэлцүүлэн шаардлага хангасан тохиолдолд тохирлын гэрчилгээ олгох саналыг хорооны даргад хүргүүлж шийдвэрлүүлнэ.

8. Тохирлын гэрчилгээтэй тоног төхөөрөмжид магадлах хяналт /сорилт

туршилт/ хийх 8.1 Бүтээгдэхүүний үзүүлж болох болзошгүй хохирлын зэрэг, үйлдвэрлэлийн

хэмжээ, тогтвортой байдал, чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлсэн эсэх, магадлах хяналтын өртөг зэргийг шалгуур болгож магадлах хяналтын давтамж ба хамрах хүрээг тогтооно.

Page 6: Харилцаа холбооны зохицуулахcrc.gov.mn/file/newfile/batalgaajuulalt zagvar.pdfХарилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны

8.2 Дараах тохиолдолд магадлах хяналт явуулна. Үүнд: - Үйлдвэрлэж байгаа буюу импортоор нийлүүлж байгаа тоног төхөөрөмжийн талаар

хэрэглэгчээс гаргасан өргөдөл, гомдол, санал, хүсэлт, холбогдох хяналт, шалгалтын байгууллагаас ирүүлсэн мэдээлэл;

- Тоног төхөөрөмжийн хийц, загвар, үйлдвэрлэлийн технологийн горимд уг тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлтэд нөлөөлж болохуйц өөрчлөлт орсон; - Гэрээнд заасан нөхцлийн дагуу магадлах хяналт явуулах; 8.3 Магадлах хяналт явуулахад энэ журмын 4-д заасан материалаас гадна

хэрэглэгчээс гарсан гомдол, хяналтын байгууллагаас ирүүлсэн мэдээлэл, тоног төхөөрөмжийн хийц, загварт орсон өөрчлөлтийн тухай ирүүлсэн байна.

8.4 Магадлах хяналтыг энэ журмын 5 дугаар бүлэгт заасны дагуу явуулж, үр дүнг

гаргана.

9. Тохирлын гэрчилгээг сунгах 9.1 Тохирлын гэрчилгээ эзэмшигч нь түүнийг сунгах хүсэлтээ гэрчилгээний хүчинтэй

хугацаа дуусахаас 1 сарын өмнө энэ журмын 4.1-д заасан материалын хамт ХХЗХ-д хүргүүлнэ.

9.2 Хэрэв гэрчилгээний хугацаа дуусгавар болох үед 8.2-д заасан нөхцөл, байдал

илрээгүй тохиолдолд давтан үнэлгээ явуулахгүйгээр гэрчилгээг сунгаж болно. Гэрчилгээг 3 хүртэл жилээр сунгана. Энэ тохиолдолд 6.1-6.3-д заасны дагуу тохирлын гэрчилгээг сунгах тухай шийдвэр гарна.

9.3 Шинээр гэрчилгээ олгож байгаа гэрчилгээн дээрх тоног төхөөрөмжтэй холбоотой

мэдээлэл, гэрчилгээний дугаар болон огноо өмнөх гэрчилгээн дээр байсны адилаар үлдэж гэрчилгээний дуусах хугацаа өөрчлөгдөнө.

10. Тохирлын гэрчилгээг хүчингүй болгох

10.1 Баталгаажуулалтын зөвлөл нь баталгаажуулалтын байгууллагаас явуулсан

магадлах хяналтын дүн, холбогдох мэргэжилтэн болон мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт, шаардлага, хэрэглэгч, сонирхогч бусад талуудаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг үндэслэн тохирлын гэрчилгээг хүчингүй болгох тухай шийдвэр гаргана.

11. Бусад

11.1 Тус хорооны баталгаажуулалтын мэргэжилтнүүд загварыг сорьж турших,

баталгаажуулахад дараах эрх үүрэгтэйгээр оролцоно. Үүнд: - ирүүлсэн материалтай танилцаж, экспертиз хийх; - загварын туршилтын гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах; - сорилт туршилтын ажлыг явуулах; - загварын туршилтын үр дүнг хүлээн зөвшөөрөх талаар гарсан ажлын хэсгийн

саналыг баталгаажуулалтын зөвлөлд танилцуулж шийдвэр гаргуулах; - баталгаажуулалтад хамрагдсан тоног төхөөрөмжийн бүртгэлийг хөтлөх.

-------оОо-------

Page 7: Харилцаа холбооны зохицуулахcrc.gov.mn/file/newfile/batalgaajuulalt zagvar.pdfХарилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны

ЧТЖ005-2013-ын Хавсралт 1

Тийм

Гэрчилгээ олгох,

бүртгэх

Баталгаажуулал-

тын зөвлөлд

хэлэлцүүлэх

Шийдвэр гаргах

1). Ажлын хэсэг

томилох

2). Хөтөлбөр батлах

3). Ãýðýý áàéãóóëàõ

Туршилт явуулах

Үр дүнг гаргах

Тийм

Үгүй

Мэдэгдэл

гаргах

1). Тайлан

2). Дүгнэлт

Эхлэл

Хүсэлт гаргах

Шаардлага

хангасан

Хүсэлт гаргагчтай

холбоо тогтоох

Шаардлага

хангасан

Тэнцсэн Үгүй

Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн загварыг

баталгаажуулах үйл ажиллагааны бүдүүвч

Тийм

Төгсгөл

Үгүй

Page 8: Харилцаа холбооны зохицуулахcrc.gov.mn/file/newfile/batalgaajuulalt zagvar.pdfХарилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны

ЧТЖ005-2013-ын Маягт 1

Радио болон цахилгаан холбооны тоног төхөөрөмжийг баталгаажуулалтад хамруулах өргөдөл

1. Өргөдөл гаргагчийн мэдээлэл

Тоног төхөөрөмжийн хэрэглээ

Хувь хүн Компани

Байгууллагын нэр

Харилцах хүний нэр

Хаяг

Шуудангийн хайрцаг

Утас

Гар утас

Факс

И-мэйл

Вэб сайт

2. Үйлдвэрлэгчийн мэдээлэл

Байгууллагын нэр

Харилцах хүний нэр

Хаяг

Zip код

Утас

Гар утас

Факс

И-мэйл

Вэб сайт

3. Дараах баримт бичгийг өргөдлийн маягттай хамт ирүүлнэ үү

3.1 Зураг (гадаад байдал фото); 3.2 Блок диаграм; 3.3 Схем зураг; 3.4 Итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүнгүүд;

А. Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа (Health & Safety), Б. Цахилгаан соронзон зохицоо (EMC), В. Радио давтамж (Radio Frequency),

3.5 Итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагын дүгнэлт/итгэмжлэгдсэн байталгаажуулалтын байгууллагын тохирлын гэрчилгээний хуулбар;

3.6 Үйлдвэрлэгчийн тохирлын мэдэгдэл; 3.7 Сорилт хийсэн фото зураг; 3.8 Хэрэглэгчийн гарын авлага /Монгол хэл дээр/; 3.9 Зураг (дотоод задаргааны фото); 3.10 Эд ангийн жагсаалт, тохиргоо хийх заавар; 3.11 Ашиглалт/үйл ажиллагааны тайлбар; 3.12 Албан бичиг;

Page 9: Харилцаа холбооны зохицуулахcrc.gov.mn/file/newfile/batalgaajuulalt zagvar.pdfХарилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны

3.13 Шаардлагатай тохиолдолд өргөдөл гаргагчаас нэмэлт мэдээлэл гаргуулна. /Энэ заалтад Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 43 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулсан/

4. Тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлт

Бүтээгдэхүүний нэр

Хэрэглээ/зориулалт

Загвар

Брэндийн нэр

Төрөл (гар утас г.м)

Дэмжиж ажиллах технологи (GSM/LTE/BT г.м)

Туслах нэмэлт төхөөрөмж (зай/чихэвч г.м)

Үйлдвэрлэсэн улс

Ажиллах давтамжийн зурвас

МГц МГц хүртэл

ГГц ГГц хүртэл

Гаралтын чадал (мВт) Цацаргалт: Явагдах:

Зурвасын өргөн

Дамжуулалтын хүчин чадал Суваг хоорондын зай

Суваг

Давтамжийн тогтворжилт

Модуляторын төрөл (AM, FM, OFDM г.м)

ОУЦХБ-ын цацраг заагч

Антений төрөл Антений өсгөлт

Дотоод: Гадаад:

Харилцан нөлөөлөл Чадлын эх үүсвэр Холболт Програм хангамж Бусад

Тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэх

Тусгай зөвшөөрөл шаардлагатай Тусгай зөвшөөрөл шаардлагагүй

5. Хангаж буй стандарт

Цахилгаан соронзон зохицоо (EMC)

Сорилтын дүн, №

Радио Сорилтын дүн, №

Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа

Сорилтын дүн, №

Технологийн онцлог Сорилтын дүн, №

6. Баталгаа

1-р хэсэгт нэр дурдсан өргөдөл гаргагч нь энэ хэсгийг заавал бөглөнө: Би (Бид) үүгээр дээр дурдсан бүтээгдэхүүнийг баталгаажуулж гэрчилгээжүүлэх хүсэлт гаргаж байгаа бөгөөд холбогдох дүрэм журам, зохицуулалтыг мөрдөж ажиллахыг хүлээн зөвшөөрч байна; Би (Бид) үүгээр Харилцаа холбооны зохицуулах хороонд сорилтын байгууллага түүний холбогдох албан тушаалтантай өргөдөлд дурдсан гэрчилгээний дэлгэрэнгүй мэдээллийг хэлэлцэж тодруулах бүрэн эрхийг олгож байна;

Page 10: Харилцаа холбооны зохицуулахcrc.gov.mn/file/newfile/batalgaajuulalt zagvar.pdfХарилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны

Би (Бид) үүгээр үйлдвэрлэгч нь бүтээгдэхүүний техник үйлчилгээний цаашдын найдвартай байдлыг ханган ажиллахыг батлан өргөдөлд хавсаргасан техникийн бичиг баримтуудыг хүлээн зөвшөөрсөнийг мэдэгдэж байна; Би (Бид) үүгээр дээрхи бүтээгдэхүүн нь Харилцаа холбооны зохицуулах хороотой ижил үйл ажиллагаа эрхэлдэг бусад итгэмжлэгдсэн байгууллагаар * баталгаажуулагдсан /баталгаажуулагдаагүй болохыг мэдэгдэж байна. *Итгэмжлэгдсэн байгууллагын нэр:

/Энэ заалтад Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 43 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулсан/

Овог нэр (бичгээр):

Хүсэлт гаргагчийн баталгаат гарын үсэг:

Огноо:

Тамга:

Тэмдэглэл: Бүрэн бөглөсөн өргөдлийн маягтыг бусад шаардлагатай баримт бичгийн хамт дараах хаягаар ирүүлнэ үү.

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо Метро Бизнес төв, 5-р давхар Сүхбаатар дүүрэг Сүхбаатарын гудамж-13 Улаанбаатар 14201 Монгол улс

Утас: 976-11-304258 Фах: 976-11-327720 И-мэйл: [email protected]; Вэб: www.crc.gov.mn

Page 11: Харилцаа холбооны зохицуулахcrc.gov.mn/file/newfile/batalgaajuulalt zagvar.pdfХарилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны

QS005-2013 Attachment 2

Application for type approval of RTTE

1. Applicant’s details

Equipment usage Individual Company

Company name

Contact person

Address

P. O. Box

Telephone

Cellphone

Fax

E-mail

Web

2. Manufacturer details

Company name

Contact person

Address

Postcode/Zip code

Country

Telephone

Cellphone

Fax

E-mail

Web

3. Please submit the following documents along with this filled in application form

3.1 External Photos; 3.2 Block Diagram; 3.3 Schematics; 3.4 Test Reports of accredited laboratory; 3.5 Notified body opinion/Copy of certificate of conformity granted by accredited body; 3.6 Declaration of Conformity; 3.7 Test Setup Photos; 3.8 Users Manual /Mongolian/; 3.9 Internal Photos; 3.10 Parts Lists and Tune Up; 3.11 Operational Description; 3.12 Cover letter; 3.13 Applicants may be asked to provide more details, if it is necessary.

Page 12: Харилцаа холбооны зохицуулахcrc.gov.mn/file/newfile/batalgaajuulalt zagvar.pdfХарилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны

4. Technical details of the equipment

Product name

Intended use

Model

Brand name

Item Type (e.g mobile phone)

Supported Technology (i.e GSM/LTE/BT)

Accessories (i.e batteries/headphones)

Country of origin

Operating Frequency range

From MHz to MHz

From GHz to GHZ

Output Power (mW) Radiated: Conducted:

Bandwidth

Transmission capacity Channel spacing

Channels

Frequency Stability

Modulation type (e.g AM, FM, OFDM etc)

ITU Emission designator

Antenna Type Antenna Gain

Integral: External:

Interfaces Power source Connectors Software Others

Equipment license requirement

License required License not required

5. Standards compliant with

EMC Test report, №

Radio Test report, №

Health and Safety Test report, №

Technology specific Test report, №

6. Agreement

The applicant named in section 1 must complete this section: I(We) hereby apply for a Certificate in relation to the above mentioned product and agree to conform to the related Certification Regulation; and I(We) authorize CRC to discuss details to this certificate with test facility, and consultant (where I/We have named one) identified in this application; and I(We) declare that the Technical file supporting this application has been agreed by the manufacturer who accepts the on-going responsibility for its maintenance; and

Page 13: Харилцаа холбооны зохицуулахcrc.gov.mn/file/newfile/batalgaajuulalt zagvar.pdfХарилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны

I(We) declare that the specific product is * / is NOT certified by another notified body acting in a similar capacity to CRC of Mongolia. *Name of the notified Boby:

Name (printed): Date:

Authorized Signature of Applicant:

Official Stamp:

Note: The completely filled application form along with other required documents must be submitted to the following address. Communications Regulatory Commission (CRC) of Mongolia Metro Business Center, 5th Floor, Sukhbaatar St-13, Sukhbaatar District Ulaanbaatar 14201, Mongolia

Telephone: 976-11-304258 Fax: 976-11-327720 E-Mail: [email protected]; Web: www.crc.gov.mn

Page 14: Харилцаа холбооны зохицуулахcrc.gov.mn/file/newfile/batalgaajuulalt zagvar.pdfХарилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЧТЖ005-2013-ын Хавсралт 2 ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ АЖ, АХУЙН НЭГЖ, ДАРГА БАЙГУУЛЛАГЫН Б.БАЛГАНСҮРЭН ЗАХИРАЛ

ТОХИРЛЫН ГЭРЧИЛГЭЭ ХЭРЭГЛЭХ ГЭРЭЭ 20....оны .....сарын....ны өдөр Дугаар................. Улаанбаатар хот

Нэг. Ерөнхий зүйл “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” хуулийн 16.1, 16.9, 16.13.2

“Харилцаа холбооны тухай” хуулийн 9.3.1 дэх хэсгийн заалтыг тус тус үндэслэн энэхүү гэрээг аж ахуйн нэгж, байгууллагатай тухайн гэрчилгээ эзэмших хүчинтэй хугацааны турш байгуулж, биелэлтийг ханган ажиллана. Энэхүү гэрээг нэг талаас: Харилцаа холбооны зохицуулах хороо / цаашид “Гүйцэтгэгч” гэх/-ны дарга, нөгөө талаас гэрчилгээ эзэмшигч байгууллага /цаашид “захиалагч” гэх/ тохирлын гэрчилгээг хэрэглэх талаар дараах зүйлийг харилцан тохиролцов. Хоёр. Гүйцэтгэгчийн эрх, хүлээх үүрэг 2.1 Гэрчилгээнд заасан бүтээгдэхүүний стандарт, техникийн үзүүлэлтэд өөрчлөлт орсон, хүчингүй болсон тухай бүрд захиалагчид бичгээр мэдэгдэж, гэрээний хугацааны асуудлыг шийдвэрлэнэ. 2.2 Захиалагч нь энэ гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд түүнд урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хэвлэл, мэдээллээр нийтэд мэдээлнэ. 2.3 Гүйцэтгэгч гэрчилгээнд заасан бүтээгдэхүүн нь стандартын үзүүлэлт, шаардлагад тохирч байгаад зохих журмын дагуу магадлан хяналт тавина. 2.4 Гүйцэтгэгч нь тохирлын гэрчилгээ хэрэглэх бүтээгдэхүүн /тоног төхөөрөмж/-ийн нэр төрөл, захиалагчийн хаягаас бусад мэдээллийг бусад аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнд захиалагчийн албан ёсны зөвшөөрлөөр өгч, нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ.

Гурав. Захиалагчийн эрх, хүлээх үүрэг 3.1 Тохирлын гэрчилгээнд заасан стандартын үзүүлэлт, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн / тоног төхөөрөмж/-ийг импортлож, үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлнэ. 3.2 Гэрээний хугацаа дуусахаас нэг сарын өмнө гэрээний хугацааг сунгуулах хүсэлтээ гаргана.

Page 15: Харилцаа холбооны зохицуулахcrc.gov.mn/file/newfile/batalgaajuulalt zagvar.pdfХарилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны

3.3 Бүтээгдэхүүн нь тохирлын гэрчилгээнд заасан стандартын үзүүлэлт, шаардлагад тохироогүйгээс хэрэглэгчид учирсан хохирлыг захиалагч хариуцана. (холбогдох хуулийн дагуу шийдвэрлэнэ.) 3.4 Захиалагч нь тохирлын тогтвортой байдлын магадлан хяналтыг гэрээний хугацаанд хоёр жилд нэг удаа явуулах эрхийг нийлүүлэгчид олгоно. 3.5 Захиалагч нь тохирлын гэрчилгээтэй бүтээгдэхүүн, түүний үйлдвэрлэлийн технологид орсон өөрчлөлтийг өөрчлөлт орсноос хойш 30 хоногийн дотор Гүйцэтгэгчид албан ёсоор мэдэгдэж асуудлыг шийдвэрлүүлнэ. 3.6 Бүтээгдэхүүн нь стандарт, норматив баримт бичгийн шаардлагыг хангахгүй байгаа тухай хэрэглэгчийн гомдлыг захиалагч хариуцна. 3.7 Захиалагч нь гэрчилгээнд дурдсан бүтээгдэхүүний талаар хэрэглэгчээс гаргасан санал, гомдол, тэдгээрийг барагдуулсан талаар бүртгэл хөтөлж, тухай бүр гүйцэтгэгчид мэдэгдэнэ. 3.8 Захиалагч нь энэ гэрээний хүрээнд бүтээгдэхүүнээ олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр холбогдох хуульд нийцүүлэн сурталчлах эрхтэй. Дөрөв. Бусад зүйл 4.1 Захиалагч нь бүтээгдэхүүний тохирлын тогтвортой байдлын хяналт, сорилт туршилт, зохион байгуулалтын холбогдолтой бүх зардлыг хариуцна. Тохирлын гэрчилгээ хэрэглэсний төлбөр . . . . . . . . . төгрөгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны . . . . . . . . . . банкин дах . . . . . . . . . . тоот гүйцэтгэгчийн дансанд оруулна. 4.2 Энэхүү гэрээ байгуулсан өдрөөс (аль нь болохыг зур) 1 жилийн 2 жилийн 3 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна. 4.3 Хэрэв гэрээний хугацааг сунгах, гэрчилгээг хүчингүй болгосон тохиолдолд энэ тухай талууд нэмэлт тодотгол хавсаргаж, түүнийг харилцан тохиролцон баталж тамга, тэмдэг дарсан тохиолдолд хүчинтэйд тооцно. 4.4 Тодорхой нэг бүтээгдэхүүнд гэрчилгээ хэрэглэхийг зогсоосон тэр хугацаанаас эхлэн гэрээ нь хүчингүй болно. 4.5 Дараах нөхцөлд гэрээг цуцлах бөгөөд дор дурьдсан хугацааны дотор захиалагчид гэрээ цуцлах тухай албан ёсоор мэдэгдэнэ. Үүнд:

Page 16: Харилцаа холбооны зохицуулахcrc.gov.mn/file/newfile/batalgaajuulalt zagvar.pdfХарилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны

Гэрээ хүчингүй болох нөхцлүүд Гүйцэтгэгчээс захиалагчид урьдчилан мэдэгдэх хугацаа /хоногийн дотор/

4.5.1 Гүйцэтгэгчээс бүтээгдэхүүн нь аюултай гэж тогтоосон

Хугацаа заахгүй

4.5.2 Техникийн үзүүлэлтийг зөрчсөн

60 хүртэл

4.5.3 Гүйцэтгэгчид төлбөрөө төлөөгүй

30 хүртэл

4.5.4 Энэхүү гэрээний бусад заалт зөрчигдсөн

60 хүртэл

4.6 Гэрээг баталгаажуулсан. Гүйцэтгэгчийг төлөөлж: РДЗХАлбаны дарга . . . . . . . . . . . .

Гэрээ, хууль эрх зүйн мэргэжилтэн . . . . . . . . . . . . Харилцах утас:

Захиалагчийг төлөөлж: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Регистрийн дугаар: . . . . . . . . . . . . Хаяг: Харилцах утас:

Page 17: Харилцаа холбооны зохицуулахcrc.gov.mn/file/newfile/batalgaajuulalt zagvar.pdfХарилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны

ЧТЖ005-2013-ын Хавсралт 3

ТОХИРЛЫН ГЭРЧИЛГЭЭ

Гэрчилгээний дугаар: дугаар олгосон жил

Хүсэлт гаргагч: Үйлдвэрлэгч: Харилцаа холбооны зохицуулах хороо нь дараах бүтээгдэхүүнийг холбогдох стандарт, техникийн нөхцөл шаардлагыг хангаж байгаа тул гэрчилгээг олгов.

Бүтээгдэхүүний нэр: Брэндийн нэр: Загвар: Ажиллах давтамжийн зурвас: Үйлдвэрлэсэн улс: Технологи: Мөрдөх стандарт:

Гэрчилгээг олгоход үндэслэсэн баримт бичгүүд:

1. Сорилт хийсэн итгэмжлэгдсэн лабораторийн нэр . . . . . . . . . . 2. Сорилтын дүнгийн дугаар, огноо . . . . . . . . . . . . . 3. Баталгаажуулалтын зөвлөлийн хурлын шийдвэрийн дугаар, огноо . . . . .

. . . . . . . . . . . . . . . . . . . . . Олгосон огноо: Дуусах огноо: ДАРГА . . . . . . . . . . . Б.БАЛГАНСҮРЭН

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО Монгол Улс Улаанбаатар хот 14201 Сүхбаатар дүүрэг Утас: 304257 Сүхбаатарын гудамж-13 Факс: 327720 Метро биенэс төв, А блок И-мэйл: [email protected] 5 давхар Вэб: www.crc.gov.mn

Page 18: Харилцаа холбооны зохицуулахcrc.gov.mn/file/newfile/batalgaajuulalt zagvar.pdfХарилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны

QS005-2013 Attachment 3

CERTIFICATE OF CONFORMITY Certificate Number: numberyear

COMMUNICATIONS REGULATORY COMMISSION OF MONGOLIA Metro Business Center, A block 5th floor, Sukhbaatar Street -13 Sukhbaatar district Ulaanbaatar 14201 MONGOLIA

Tel: 976-11-304257 Fax: 976-11-327720 Web: www.crc.gov.mn E-Mail: [email protected]

Applicant: Manufacturer:

The Communications Regulatory Commission of Mongolia hereby certifies that following products(s) confirm(s) to related technical specifications and standards.

Product Name: Brand Name: Model: Operating Frequency Range:

Country of Origin: Technology:

Compliance Standards: This certificate is granted with terms of reference defined below:

1. Name of accredited laboratory . . . . . . . . . . . . . . 2. Date and number of test report . . . . . . . . . . . . . . 3. Date and number of decisions made by meeting of conformity council

. . . . . . . . . . . . . . DATE of ISSUE: DATE of EXPIRY: Chairman and CEO . . . . . . B.BALGANSUREN

Page 19: Харилцаа холбооны зохицуулахcrc.gov.mn/file/newfile/batalgaajuulalt zagvar.pdfХарилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны