Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх …

21
Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 38 тоот тогтоолын хавсралт Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам (Хорооны 2015 оны 40 тоот тогтоолын хавсралтаар өөрчлөлт оруулсан) 2015оны 8 сар 1

Transcript of Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх …

Page 1: Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх …

Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн

38 тоот тогтоолын хавсралт

Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн

журам (Хорооны 2015 оны 40 тоот тогтоолын хавсралтаар өөрчлөлт оруулсан)

2015оны 8 сар

1

Page 2: Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх …

Гарчиг

1. Нийтлэг үндэслэл ........................................................................................................................................... 3

2. Зөвшөөрлийн төрөл, ангилал ........................................................................................................................ 3

3. Өргөдөл гаргах ............................................................................................................................................... 4

4. Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, түр эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээ хүссэн өргөдлийг үнэлэх

5. Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээ, түр эрхийн бичиг олгох ................................ 7

6. Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг,бүртгэлийн гэрчилгээ, түр эрхийн бичгийн төлбөр .......................... 8

7. Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээ, түр эрхийн бичгийн хугацаа ........................ 9

8. Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээ,түр эрхийн бичгийн хугацааг сунгах ......... 10

9. Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээг шилжүүлэх .................................................. 11

10. Тусгай зөвшөөрөл, эрхийн бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах ............................................................ 12

11. Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг,бүртгэлийн гэрчилгээг түдгэлзүүлэх .......................................... 133

12. Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох, дуусгавар болох ....... 14

13. Олон нийтэд мэдээлэх ............................................................................................................................. 15

14. Тусгай зөвшөөрөл олголтонд хязгаар тогтоох ...................................................................................... 15

15. Тусгай зөвшөөрлийн талаар мэдээлэл ирүүлэх ..................................................................................... 16

16. Тусгай зөвшөөрөл олгохоос бусад үйл ажиллагааг бүртгэх ................................................................ 16

17. Мэдээллийн сан, архив .......................................................................................................................... 177

18. Бусад.......................................................................................................................................................... 17

Хавсралт: Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээний загвар ........................................ 19

2

Page 3: Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх …

1. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол улсын Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Харилцаа холбооны тухай хуулийн 4 дүгээр бүлэг, Радио долгионы тухай хуулийн 2 дугаар бүлгийн дагуу харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх болон радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг олгох, сунгах, хүчингүй болгох, бүртгэх зэрэгтэй холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2. Харилцаа холбооны зохицуулах хороо (цаашид Зохицуулах хороо гэнэ.) зөвшөөрөл олгохдоо мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээний хөгжлийн ирээдүйн чиг хандлага, техник, технологийн дэвшил, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, эрх ашигт нийцүүлэн зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэх зарчмыг баримтална.

1.3. Зохицуулах хорооны дүрмийн 3.2.2 дугаар заалтыг үндэслэн энэхүү журмаар зохицуулж буй тусгай зөвшөөрөл олгох (нэмэлт, өөрчлөлт оруулах), түдгэлзүүлэх, хүчингүй болгох, сэргээх асуудлыг Зохицуулах хорооны хуралдаанаар, бусад (эзэмшигч өөрчлөгдөх, зөвшөөрлийн хугацааг сунгах) асуудлыг Хорооны даргын тушаалаар шийдвэрлэнэ.

2. Зөвшөөрлийн төрөл, ангилал

2.1. Энэхүү журмаар тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг (түр эрхийн бичиг), бүртгэл олголт, хүчингүй болгох, сэргээх, түдгэлзүүлэх ажиллагааг зохицуулна.

2.2. Харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл гэж харилцаа холбооны талаар баримталж буй бодлогын хүрээнд, стандарт технологи ажиллагааны горимыг бүрэн биелүүлж, чанарын түвшинд хүрсэн харилцаа холбооны үйлчилгээг тогтоосон хугацаа, хамрах хүрээнд тус хорооноос мөрдөхөөр батлан гаргасан нөхцөл шаардлагын дагуу эрхлэх эрхийг ойлгоно.

2.3. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.16-д заасан тусгай зөвшөөрлийн төрөлд дараах үйл ажиллагааг ойлгоно.

2.3.1. Радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах 8.36 кГц-ээс 300 ГГц-ийн хоорондох радио давтамжийн зурваст үндэсний радио давтамжийн төлөвлөлт, хуваарилалт, стратегийн дагуу радио төхөөрөмж ажиллуулах, сүлжээ байгуулах, түүнийг ашиглах үйл ажиллагаа;

2.3.2. Харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ

эрхлэх 2.3.2.1. Харилцаа холбооны1 сүлжээ байгуулах, эзэмших, түүний ашиглалт,

үйлчилгээ эрхлэх – А ангилал

1Харилцаа холбооны тухай хуулийн 3.1.10 дугаар зүйл 3

Page 4: Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх …

Мэдээлэл холбооны утастай, утасгүй сүлжээ (дэд бүтэц, кабель шугам, техник төхөөрөмжийн иж бүрдэл) байгуулж, бөөний үйлчилгээ эрхлэх, шуудангийн сүлжээ байгуулах, түүнийг ашиглах үйлчилгээ;

2.3.2.2. Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх – Б ангилал Хот, аймгийн төв, сумын төв, суурин газрын дотор сүлжээ байгуулж, эсхүл сүлжээ байгуулах эрх бүхий этгээдээс түрээсэлж мэдээлэл холбоо (телефон яриа, интернет, дугаартайгаа шилжих үйлчилгээний төвийн үйл ажиллагаа), телевизийн олон суваг, шуудангийн үйлчилгээг хэрэглэгчид хүргэх буюу жижиглэнгийн үйлчилгээ эрхлэх, радио, телевиз, сувгийн хөтөлбөр бэлтгэн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэх; (Энэхүү заалтад 2015 оны 40 тоот тогтоолын хавсралтаар өөрчлөлт оруулсан)

2.3.3. Контентийн үйлчилгээ эрхлэх – В ангилал

Мэдээлэл холбооны сүлжээгээр дамжуулах контент нийлүүлэх үйлчилгээ

2.4. Технологийн хөгжил, зах зээлийн онцлог байдал зэргээс хамааруулж, Зохицуулах хороо

энэхүү журмын 2.3-д заасан тусгай зөвшөөрлийн төрөлд хамаарах ангиллыг баталж, тусгай зөвшөөрлийг уг ангиллын дагуу олгоно.

2.5. Радио давтамж ашиглах эрхийн бичиг гэж Радио долгионы тухай хуулийн 13.12-д заасныг ойлгоно. Түр эрхийн бичиг гэдэг нь энэ журмын 7.2-д заасныг ойлгоно.

2.6. Бүртгэл гэж Харилцаа холбооны тухай хуулийн 12.33, Радио долгионы тухай хуулийн 7.24-

д заасны дагуу олгох зөвшөөрлийг ойлгоно.

2.7. Зохицуулах хороо тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг тогтоож, тусгай зөвшөөрлийн гэрээнд үүрэг болгоно.

3. Өргөдөл гаргах

3.1. Өргөдөл гаргагч нь Монгол улсад бүртгэлгүй бол тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзана.

3.2. Тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргагч нь харилцаа холбооны сүлжээ, дэд бүтэц байгуулах, үйлчилгээ эрхлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн байх ба зах зээлийн нөхцөл байдал, холбогдох хууль, журам, зохицуулалт, нөхцөл шаардлагыг судалж, бизнес төлөвлөгөөг боловсруулсан байна.

2Радио долгионы тухай хуулийн 13.1: Иргэн, хуулийн этгээд хувийн болон дотоод хэрэглээний харилцаанд зориулан радио холбоо зохион байгуулах, эрдэм шинжилгээ, туршилтын ажиллагаа явуулах бусад бүх төрлийн радио төхөөрөмжийг нийтийн үйлчилгээний бус зориулалтаар ашигалахад радио давтамж ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичиг олгоно. 3Харилцаа холбооны тухай хуулийн 12.3: Энэ хуулийн 12.1 дэх хэсэгт зааснаас бусад харилцаа холбооны үйлдвэрлэл, ашиглалт, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээд Зохицуулах хороонд бүртгүүлнэ. 4Тусгай хэрэглээний радио давтамжийн зурвасыг Зохицуулах хороонд бүртгүүлж ашиглана.

4

Page 5: Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх …

3.3. Зохицуулах хороо шаардлагатай бол зарим төрлийн тусгай зөвшөөрөл авахад тавигдах хөрөнгө оруулалт, хүний нөөц, ажлын туршлагын шаардлагыг зааж өгч болно.

3.4. Тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргагч нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11-р зүйл, Харилцаа холбооны тухай хуулийн 13-р зүйлийн дагуу эрхлэх үйл ажиллагааны төрлөөс хамааруулан Хорооны даргын тушаалаар батлагдсан маягтын дагуу тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, баримт бичгийг бүрэн гүйцэд, үнэн зөв бүрдүүлж, Зохицуулах хороонд ирүүлнэ. 3.4.1. Өргөдөл гаргагч нь радио давтамж ашиглан сүлжээ байгуулах болон үйлчилгээ

эрхлэх бол Радио долгионы тухай хуулийн 10-р зүйлд заасны дагуу баримт бичгийг нэмж ирүүлнэ.

3.5. Эрхийн бичиг болон түр эрхийн бичиг авахаар өргөдөл гаргагч нь Радио долгионы тухай

хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу баримт бичгийг бүрэн гүйцэд, үнэн зөв бүрдүүлж Зохицуулах хороонд ирүүлнэ.

3.6. Тусгай зөвшөөрөл, гэрээ, албан бичиг, шууданг гардуулахдаа өргөдөл гаргагч, эсвэл түүний ирүүлсэн өргөдөлд дурдсан “холбоо барих ажилтан”-д нотлох баримт бичиг (биеийн байцаалт)-ийг үндэслэн гардуулах ба өргөдөл гаргагч нь өөр бусад этгээдээр дамжуулах бол итгэмжлэл хийж өгсөн байна.

3.7. Өргөдөл гаргагч нь баримт бичгийг ирүүлэхдээ Хорооны даргын тушаалаар батлагдсан иж бүрдлийн маягтын дагуу эрэмбэлж, хуудас бүрийг дугаарлана. Баримт бичгийн эхэнд уг маягтыг хавсарган харгалзах хуудасны дугаарын хамт тэмдэглэсэн байна. Зохицуулах хороо уг жагсаалтыг баримтлан иж бүрдлийг шалган хүлээж авна.

3.8. Зохицуулах хороо нь зохих маягтын дагуу иж бүрдлийг шалган бүрэн бол хүлээн авсан

тухай тэмдэглэл үйлдэнэ.

3.9. Өргөдөл болон хавсралт бичиг баримт нь иж бүрдлийг хангаагүй, дутуу бол зохих маягтад тэмдэглэл хийж, өргөдөл болон хавсралт бичиг баримтын хамт өргөдөл гаргагчид баталгаат шуудангаар буцаана. Өргөдөл гаргагч эсвэл түүний итгэмжилсэн төлөөлөгч ирж шууданг хүлээж авах бол явах шуудангийн бүртгэлд бүртгэж, гарын үсгээр баталгаажуулна.

3.10. Өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь Монгол хэл дээр (Тimes new roman – 12 форматтай) байна. Гадаад хэл дээрх баримт бичгийн хуулбар нь Монгол хэл дээр албан ёсны орчуулгын товчоогоор орчуулагдсан байх ба хуулбар хувийн хамт ирүүлнэ. Нэмэлт техникийн баримт бичгүүд, үнэмлэх, дипломын хуулбар Англи хэл дээр байж болно.

3.11. Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл эрхийн бичгийн өргөдлийг хүлээн авснаас хойш шийдвэр гарах хүртэлх хугацаанд шийдвэрлэлтийн явцыг хянаж, бүртгэл хөтлөн өргөдөл гаргагчийн хүсэлтийн дагуу түүнд мэдээлэл өгнө. Энэ үйл ажиллагааг Зохицуулах хороо онлайнаар хэрэгжүүлж бөгөөд энэ ажиллагаанд хүсэлт гаргагч хэрхэн оролцох мэдээлэл, заавраар хангаж ажиллана.

5

Page 6: Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх …

4. Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, түр эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээ хүссэн өргөдлийг үнэлэх

4.1. Өргөдөл гаргагчийн ирүүлсэн баримт бичгийг үндэслэн Зохицуулах хорооны холбогдох албад үйл ажиллагаа эрхлэх чадавхийн байдалд үнэлгээ хийж, дүгнэлт гаргана. Дүгнэлтийг албаны дарга баталгаажуулж, гарын үсэг зурах ба Хорооны хуралдаанаар тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ.

4.2. Зохицуулах хорооны холбогдох албад нь тусгай зөвшөөрлийн өргөдөлд үнэлгээ хийхэд дараах үзүүлэлтийг харгалзаж үзнэ. 4.2.1. Хүсэлт гаргагч эрх бүхий болохоо мэдээлж баталгаажуулна.

4.2.2. Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн хувьд:

4.2.2.1. Үндэсний радио давтамжийн төлөвлөлттэй нийцэж байгаа эсэх 4.2.2.2. Радио давтамжийн нөөц, бололцоо байгаа эсэх 4.2.2.3. Радио төхөөрөмж нь холбогдох стандарт, техникийн нөхцөл шаардлага,

баталгаажилтын шаардлагыг хангаж байгаа байдал 4.2.2.4. Радио сүлжээний хамрах хүрээ, түүний тооцооллыг Зохицуулах хороогоор

хийлгэж хавсаргасан байдал

4.2.3. Сүлжээ байгуулах, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хувьд:

4.2.3.1. Тухайн үйл ажиллагааг эрхлэх хүний нөөцийн чадавхитай эсэх (Өргөдөл гаргагчийн удирдлага, хүний нөөц, үйл ажиллагааны туршлага зэрэгт үндэслэнэ.)

4.2.3.2. Техникийн чадавхитай эсэх (Сүлжээ байгуулах бол сүлжээ төлөвлөлт нь бодлого, зохицуулалт, нөхцөл шаардлагад нийцсэн байдал, ашиглах техник төхөөрөмж, технологийн сонголтын нийцтэй, шинэ дэвшилтэт байдал, ашиглалт үйлчилгээ, технологийн горим, стандарт мөрдөх чадавхийн байдал зэрэгт үндэслэнэ.)

4.2.3.3. Санхүүгийн чадавхитай эсэх (Эхлэлтийн хөрөнгө оруулалтын тооцоо, судалгаа, баталгаанд үндэслэнэ.)

4.2.3.4. Нийтийн эрх ашиг, үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах эрсдлийн байдал

4.3. Өргөдөлд үнэлгээ хийхэд өргөдөл гаргагчаас нэмэлт бичиг баримт, нотолгоо шаардаж болно.

4.4. Харилцаа холбооны тухай хуулийн 14.2.1, Радио долгионы тухай хуулийн 11.2.2 заалт болон энэхүү журмын 4.2.1, 4.2.2, 4.2.3 заалтыг хангахгүй бол тусгай зөвшөөрөл болон эрхийн бичгийн өргөдөл гаргагчид Зохицуулах хорооноос албан бичгээр мэдэгдэнэ.

6

Page 7: Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх …

4.5. Энэхүү журмын 14 дүгээр зүйлд заасан нөхцлөөр тусгай зөвшөөрөлд холбогдох зохицуулалт хийх тохиолдолд Зохицуулах хорооноос энэ талаархи тайлбарыг албан бичгээр мэдэгдэнэ.

4.6. Энэхүү журмын 4.2-д заасан үнэлгээний дүнг нэгтгэсний дараа тусгай зөвшөөрөл олгох эсэх санал дүгнэлтийг бэлтгэж, хорооны хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ.

4.7. Эрхийн бичиг, түр эрхийн бичиг хүссэн өргөдлийг энэхүү журмын 4.2.1-д заасан үзүүлэлтийн дагуу үнэлж, шаардлага хангасан бол Зохицуулах хорооны даргын шийдвэрээр олгоно.

Хүснэгт 1

Өргөдлийг шийдвэрлэх хугацаа

Сүлжээ байгуулах, үйлчилгээ эрхлэхэд радио давтамж ашиглах

Ажлын 30 хоног (Радио долгионы тухай хуулийн 11.2)

Сүлжээ байгуулах, үйлчилгээ эрхлэхэд радио давтамж ашиглахгүй

Ажлын 21 хоног (ААҮАТЗ тухай хуулийн 12.1) Шуудангийн чиглэлийн тусгай

зөвшөөрөл Эрхийн бичиг Ажлын 21 хоног Бүртгэл Ажлын 21 хоног

4.8. Тусгай зөшөөрөл, эрхийн бичиг олгохтой холбогдох бүх бичиг баримт Зохицуулах хороонд

албан бигийн журмаар хадгалагдана.

5. Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, түр эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээ олгох

5.1. Тусгай зөвшөөрлийн талаар шийдвэрийг уг шийдвэр гарснаас хойш ажлын 5 хоногт багтаан өргөдөл гаргагчид албан бичгээр илгээнэ.

5.2. Эрхийн бичиг, бүртгэлийн талаарх шийдвэрийг тус шийдвэр гарснаас хойш ажлын 5 хоногт багтаан өргөдөл гаргагчид албан бичгээр илгээнэ.

5.3. Тусгай зөвшөөрөл олгосон тухай шийдвэр, мэдэгдэлд тусгай зөвшөөрлийн төлбөр5 төлөх, гэрээ байгуулах хугацаа болон заасан хугацаанд төлбөр төлж, гэрээ байгуулаагүй бол тусгай зөвшөөрөл нь хүчингүй болох тухай дурдана.

5.4. Энэхүү журмын 5.1, 5.2, 11.2, 12.2-т заасан шийдвэрийг факс, имэйл, утас, мессежээр мэдэгдэж болох бөгөөд энэ тохиолдолд эх хувийг заавал шуудангаар илгээж баталгаажуулна.

5Зохицуулалтын үйлчилгээний хөлс болон радио давтамж ашиглалтын төлбөрийг зөвшөөрлийн төлбөр гэнэ. 7

Page 8: Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх …

5.5. Өргөдөл гаргагч эсвэл түүний итгэмжилсэн төлөөлөгч ирж шууданг хүлээн авах тохиолдолд байгууллагын явах шуудангийн бүртгэлд бүртгэж, гарын үсгээр баталгаажуулна.

5.6. Илгээсэн шуудан тухайн шуудангийн байгууллагын тодорхойлолттой буцаж ирээгүй бол

илгээснээс хойш 10 дахь ажлын өдөр мэдэгдлийг хүлээн авсанд тооцно. Илгээсэн мэдэгдэл шуудангийн байгууллагын тодорхойлолттой буцаж ирсэн тохиолдол Зохицуулах хорооны вэб хуудсаар мэдээлнэ.

5.7. Өргөдөл гаргагч нь тусгай зөвшөөрөл эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээ олгосон тухай

шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор гэрээ байгуулж, эхний жилийн зохицуулалтын үйлчилгээний хөлс болон радио давтамж ашиглалтын төлбөрийг Зохицуулах хорооны дансанд шилжүүлнэ.

5.8. Энэхүү журмын 5.7-д заасан хугацаанд гэрээ байгуулаагүй, төлбөр төлөөгүй бол тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцно.

5.9. Зохицуулах хороо нь зохицуулалтын үйлчилгээний хөлс болон радио давтамж ашиглалтын төлбөр төлсөн баримтыг үндэслэн ажлын 5 хоногийн дотор тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээг баталгаажуулж олгоно.

5.10. Өргөдөл гаргагч нь радио давтамж ашиглан сүлжээ байгуулах, үйлчилгээ эрхлэх бол Радио

давтамж ашиглах болон сүлжээ байгуулах, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хамтад нь олгоно.

5.11. Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээ болон гэрээнд Зохицуулах

хорооны дарга гарын үсэг зурж, баталгаажуулсан байх бөгөөд тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээ нь гэрээний хамт хүчинтэй байна.

5.12. Зохицуулах хороо нь баталгаажуулсан тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн

гэрчилгээ болон гэрээг өргөдөл гаргагч эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулж, гарын үсэг зуруулан журам, нөхцөл шаардлага, хүлээсэн үүргийн талаар тайлбар, мэдээлэл, зөвлөгөө өгнө.

5.13. Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээ нь энэхүү журмын Хавсралт-д заасан загвартай байна.

5.14. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ болон гэрээг алдаж үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд энэ тухай олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлуулсан тухай баримт, өргөдлийг үндэслэн нөхөж олгох ба тусгай зөвшөөрлийг хуучин дугаараар дугаарлаж, нэмэлт тэмдэглэгээ (-*нөхөж олгов- )-г хийнэ.

6. Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээ, түр эрхийн бичгийн төлбөр

6.1. Зохицуулалтын үйлчилгээний хөлс болон радио давтамж ашиглалтын төлбөрийг зөвшөөрлийн төлбөр гэнэ.

8

Page 9: Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх …

6.2. Зөвшөөрлийн төлбөрийг Зохицуулах хорооноос баталсан “Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд

үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ”, “Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ”-г үндэслэн жилээр тогтооно.

6.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, түр эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээний төлбөр нь урьдчилсан төлбөрт байх ба төлбөрийг зөвшөөрлийн жилээр тооцож төлнө.

6.4. Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч нь тухайн зөвшөөрлийн жил дуусахаас 1 сарын өмнө дараагийн тусгай зөвшөөрлийн жилийн 6 төлбөрийг Зохицуулах хорооны дансанд төлнө.

6.5. Тусгай зөвшөөрөл шинээр авах, сунгуулах тохиолдолд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 30, 42.4-р зүйл заалтыг үндэслэн тэмдэгтийн хураамж төлнө. Тусгай зөвшөөрөл болон эрхийн бичгийг гээгдүүлсэн тохиолдолд нөхөж олгохдоо шинээр хэвлэж олгосны төлбөр авна.

6.6. Энэхүү журмын 6.2-д заасан зөвшөөрлийн төлбөрийн хэмжээнд өөрчлөлт орсон тохиолдолд тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигчид төлбөрийн хэмжээ, мөрдөж эхлэх хугацааг албан бичгээр мэдэгдэнэ.

6.7. Тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийг түдгэлзүүлсэн хугацаанд авлага тооцохгүй бөгөөд тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийг сэргээх тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь түдгэлзүүлсэн хугацааны тусгай зөвшөөрлийн төлбөрийг нөхөж төлнө.

6.8. Тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийг хугацаанаас нь өмнө хүчингүй болгох тохиолдолд тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн төлбөрийг буцааж олгохгүй.

6.9. Үндэсний радио давтамжийн төлөвлөлт, стратегийн дагуу Зохицуулах хорооны шийдвэрээр радио давтамжийн зурвасыг чөлөөлөх зохицуулалт хийж, тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийг хугацаанаас нь өмнө хүчингүй болгосон тохиолдолд үлдсэн хугацааны төлбөр тооцооноос холбогдох баримт, хүсэлтийг үндэслэн чөлөөлж болно.

7. Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээ, түр эрхийн бичгийн хугацаа

7.1. Тусгай зөвшөөрлийн хугацааг хорооны хуралдааны шийдвэр гарсан өдрөөс, эрхийн бичгийн хугацааг даргын тушаал гарсан өдрөөс эхлэн тоолно.

7.2. Өргөдөл гаргагч нь радио давтамжийг 3 сар хүртэл түр хугацаагаар ашиглах бол түр эрхийн бичиг олгоно.

6Зөвшөөрлийн жил гэдэг нь тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг,бүртгэлийн гэрчилгээ олгогдсон өдрөөс дараагийн жилийн тухайн өдөр хүртэлх хугацаа

9

Page 10: Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх …

7.3. Тусгай зөвшөөрлийгн хугацааг, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай

хуулийн 6.1, Радио долгионы тухай хуулийн 12.1, Харилцаа холбооны тухай хуулийн 12.2-д заасныг үндэслэн тогтоох ба хөрөнгө оруулалтын эргэн төлөгдөх хугацаа, радио давтамжийн төлөвлөлт, зохицуулалтыг харгалзан үзнэ.

7.4. Бүртгэлийн гэрчилгээг 2 жилийн хугацаагаар олгоно.

7.5. Радио давтамж ашиглах эрхийн бичгийг өргөдөл гаргагчийн радио давтамж ашиглах хугацааны шаардлагаас үндэслэн үндсэн эрхийн бичгийг 2 хүртэл жил, түр эрхийн бичгийг 3 хүртэл сарын хугацаатайгаар олгож, олгогдсон радио давтамжийг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэнэ.

8. Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээ, түр эрхийн бичгийн хугацааг сунгах

8.1. Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 90-ээс ихгүй 60-аас багагүй хоногийн өмнө, эрхийн бичгийн хугацаа сунгах тухай өргөдлийг эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээний хугацаа дуусахаас 30-аас ихгүй 21-ээс багагүй хоногийн өмнө Зохицуулах хороонд гаргана.

8.2. Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг , бүртгэлийн гэрчилгээний хугацаа дуусахаас 60-аас доошгүй хоногийн өмнө тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд мэдэгдэнэ.

8.3. Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээний хугацааг сунгах өргөдөл нь дараах бичиг баримтаас бүрдэнэ. Зохицуулах хороо эдгээр мэдээллийг Маягтын дагуу авч болно. Үүнд: 8.3.1. Сунгах тухай албан бичиг 8.3.2. Байгууллагын бүтэц, удирдлага, үйл ажиллагааны танилцуулга 8.3.3. Нөхцөл шаардлага, гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байсан болон төлбөр

төлөлтийн талаар тайлан, мэдээлэл; 8.3.4. Ирэх 3 жилийн үйл ажиллагааны төлөвлөлт (сүлжээ, үйлчилгээг өргөжүүлэх,

хөрөнгө оруулалтын гэх мэт) 8.3.5. Радио давтамж ашигладаг бол радио төхөөрөмжүүдэд өөрчлөлт, шинэчлэлт орсон

эсэх, орсон тохиолдолд холбогдох маягтын дагуу мэдээллийг шинэчлэн ирүүлэх; 8.3.6. Тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн эх хувь;

8.4. Хэрэв радио давтамж ашиглах болон сүлжээ байгуулах, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хамт эзэмшдэг бол тусгай зөвшөөрлийг сунгах тухай өргөдлийг хамтад нь гаргана.

8.5. Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээний хугацаа сунгах тухай өргөдлийг хүлээж авахад энэхүү журмын 3.7, 3,8-д заасныг баримтална.

10

Page 11: Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх …

8.6. Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн хугацаа сунгах тухай өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10-30 хоногт багтаан хянаж, тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн хугацааг сунгах эсэх тухай санал дүгнэлтийг гаргаж шийдвэрлэнэ.

8.7. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6.2-д заасныг үндэслэн тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээний хугацааг анх олгосон хугацаанаас доошгүй хугацаагаар сунгана.

8.8. Түр эрхийн бичгийн хугацааг нэг удаа 3 сар хүртэл хугацаагаар сунгаж болно.

8.9. Тусгай зөвшөөрлийг сунгах эсэх талаар санал дүгнэлт гаргахад нэмэлт баримт бичиг шаардлагатай, эсвэл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг газар дээр нь шалгах бол энэ тухай тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэнэ.

8.10. Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээг сунгах тухай шийдвэр гарсан бол өргөдөл гаргагчид энэ тухай мэдэгдэх (утсаар, мессеж, имэйлээр) ба ажлын 10 хоногт багтаан гэрээг шинэчлэн байгуулж, тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийг баталгаажуулж олгоно.

8.11. Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээг баталгаажуулж, олгохдоо энэхүү журмын 5. 9 – 5.12 заалтуудыг баримтална.

8.12. Энэхүү журмын 8.1, 8.2-д заасан хугацаанд тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн

гэрчилгээний хугацааг сунгах тухай хүсэлтээ гаргаагүй бол тусгай зөвшөөрөл,эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээний хугацаа дуусгавар болох ба түүнээс үүдэн гарах аливаа хохирол, асуудлыг Зохицуулах хороо хариуцахгүй.

8.13. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6.4, Радио долгионы тухай хуулийн 12.2 заалтыг үндэслэн тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй, бөгөөд зөвшөөрөл хүчингүй болсон тухай зөвшөөрөл эзэмшигчид бичгээр мэдэгдэнэ.

9. Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээг шилжүүлэх

9.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5.3-д заасныг үндэслэн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөө бусдад худалдах, барьцаалах, бэлэглэх зэргээр шилжүүлэхийг хориглоно.

9.2. Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигч болон хувь нийлүүлэгч нь Радио долгионы

тухай хуулийн 13.3, Компанийн тухай хуулийн 197, 208, 219, 2210, 2311 дугаар зүйлийн дагуу өөрчлөн байгуулагдсан эсвэл тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигч иргэн

719 дүгээр зүйл. Компаниуд нийлэх 820 дугаар зүйл. Компани нэгдэх 921 дүгээр зүйл. Компанийг хуваах 1022 дугаар зүйл. Компанийг тусгаарлах 1123 дугаар зүйл. Компанийг өөрчлөх

11

Page 12: Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх …

компани байгуулсан бөгөөд тусгай зөвшөөрөл, эрхийн бичгээ уг өөрчлөн байгуулагдсан компанийн нэр дээр шилжүүлэх хүсэлт гаргах тохиолдолд дараах баримт бичгийг бүрдүүлэн Зохицуулах хороонд ирүүлнэ. Үүнд:

9.2.1. Зөвшөөрлийг шилжүүлэх хүсэлт 9.2.2. Зөвшөөрлийг шилжүүлэн авч байгаа иргэн, аж ахуйн албан хүсэлт 9.2.3. Компанийг өөрчлөн байгуулах тухай хувьцаа эзэмшигчдийн [11] хурлын шийдвэр 9.2.4. Өөрчлөн байгуулагдсан компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, 9.2.5. Нотариатаар баталгаажуулсан компанийн дүрэм 9.2.6. Тухайн зах зээл дээр давамгайлагчаар тодорхойлогдсон компани өөр компанитай

нэгдэх нийлэх замаар өөрчлөгдөн зохион байгуулагдсан бол Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын тодорхойлолт (Өрсөлдөөний тухай хуулийн 8 дугаар зүйл)

9.3. Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн

авч, иж бүрдлийг шалган дараах үнэлгээ, дүгнэлтийг гаргана. 9.3.1. Ирүүлсэн баримт бичиг нь компани өөрчлөн байгуулагдсаныг нотлож байгаа эсэх 9.3.2. Компани нь нэгдэх нийлэх хэлбэрээр өөрчлөн байгуулагдаж байгаа нь

өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөл болж байгаа эсэх

9.4. Тусгай зөвшөөрөл шилжүүлэх эсэх тухай дүгнэлтийг хорооны даргад танилцуулж, даргын тушаалаар, шаардлагатай бол Хорооны хуралдаанд таницуулж, шийдвэрлүүлнэ.

10. Тусгай зөвшөөрөл, эрхийн бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах

10.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн тусгай зөвшөөрлийн ангилалд багтаан сүлжээ, үйлчилгээний хамрах хүрээнд нэмэлт оруулах бол техник технологийн шийдэл, хөрөнгө оруулалтын болон сүлжээ, үйлчилгээг өргөтгөх төлөвлөлтийг, радио давтамж болон радио давтамжийн зурваст нэмэлт оруулах бол Хорооны даргын тушаалаар батлагдсан маягтын дагуу баримт бичгийг бүрдүүлж Зохицуулах хороонд ирүүлнэ.

10.2. Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах хүсэлтийг энэхүү журмын 3.9-д заасны дагуу хүлээн авч, үнэлгээ дүгнэлт гарган шийдвэрлэнэ.

10.3. Радио давтамжийн тусгай зөвшөөрөл болон эрхийн бичиг эзэмшигч нь дараах тохиолдолд тусгай зөвшөөрөл, эрхийн бичигтээ өөрчлөлт оруулах тухай хүсэлт гаргана. 10.3.1. Нэвтрүүлэгч болон антенны хүчин чадал, тоо ширхэг, байршил, цагийн хуваарь

өөрчлөх бол 10.3.2. Эрхийн бичигт заасан ашиглах тоног төхөөрөмжийг өөрчлөх бол 10.3.3. Радио давтамж, радио давтамжийн зурвас өөрчлөх бол 10.3.4. Гэрээнд заасан ашиглах технологийн төрөл, техникийн нөхцлийг өөрчлөх бол

10.4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөр ангиллын тусгай зөвшөөрөл нэмж авах бол энэхүү

журмын 3-р зүйлд заасны дагуу өргөдөл гаргана. 12

Page 13: Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх …

10.5. Зохицуулах хороо нь хууль тогтоомжийн дагуу тусгай зөвшөөрлийн төрөл, ангилалд

өөрчлөлт хийх, давтамжийн сувагт харилцан нөлөөлөл орсноос тусгай зөвшөөрөлд зайлшгүй өөрчлөлт оруулах тухай Зохицуулах хорооны дүгнэлт гарсан бол 30-аас доошгүй хоногийн өмнө тусгай зөвшөөрөлд өөрчлөлт хийх шалтгаан, нөхцлийн тухай тайлбарыг тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигчид бичгээр хүргүүлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

11. Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээг түдгэлзүүлэх

11.1. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13-д заасны дагуу дараах тохиолдолд харилцаа холбооны улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Зохицуулах хороо тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно. 11.1.1. Тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн нөхцөл шаардлагыг удаа дараа эсвэл ноцтой

зөрчсөн бол 11.1.2. Хагас жил тутамд ирүүлэх тайлан мэдээг удаа дараа ирүүлээгүй эсвэл үнэн зөв,

бүрэн гүйцэд ирүүлээгүй нь тогтоогдсон бол 11.1.3. Заасан хугацаанд тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээний

төлбөрөө төлөөгүй бол 11.1.4. Радио долгионы тухай хуулийн 20.5-ыг зөрчсөн бол

11.2. Зохицуулах хорооны хуралдаан, Хорооны даргын шийдвэрийн дагуу тусгай зөвшөөрөл,

эрхийн бичгийг түдгэлзүүлсэн тухай мэдэгдлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.2 дах заалтын дагуу 3 хоногт багтаан тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигч, харьяа Татварын албанд албан бичгээр илгээх ба энэхүү журмын 5.4-5.6 заалтуудыг мөрдөнө. Мэдэгдэлд түдгэлзүүлсэн үндэслэл, зөрчлийг тодорхой дурдана.

11.3. Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч нь түдгэлзүүлсэн хугацаанд багтааж зөрчлийг арилгасан тухай тайлан, нотлох баримтыг Зохицуулах хороонд ирүүлэх ба уг хугацаанд тухайн түдгэлзүүлсэн тусгай зөвшөөрлийн хүрээнд хэрэглэгчийг хохироохгүй, зах зээл, үйл ажиллагаагаа өргөжүүлэхгүй, шинээр хэрэглэгч бүртгэхгүй, бизнесийн гэрээ байгуулахгүй байна.

11.4. Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээ эзэмшигчийн зөрчлөө арилгасан тухай тайлан, нотлох баримтыг үндэслэн шаардлагатай бол газар дээр нь шалгаж, тусгай зөвшөөрлийг сэргээх эсвэл хүчингүй болгох саналыг Зохицуулах хорооны хуралдаанаар, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээг Хорооны дарга шийдвэрлэнэ.

13

Page 14: Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх …

12. Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох, дуусгавар болох

12.1. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14-р зүйл, Харилцаа холбооны тухай хуулийн 15-р зүйл, Радио долгионы тухай хуулийн 17, 18-р зүйлийг үндэслэн дараах тохиолдолд тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийг хүчингүй болгоно.

12.1.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан 12.1.2. Хуулийн этгээд татан буугдсан 12.1.3. Тусгай зөвшөөрөл авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон 12.1.4. Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг ноцтой зөрчсөн, гэрээгээр хүлээсэн

үүргээ хэрэгжүүлээгүй 12.1.5. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд үйл ажиллагаа явуулсан болон

зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй 12.1.6. Тусгай зөвшөөрөл авсан өдрөөс хойш нэг жилийн хугацаанд үйл ажиллагаа

эхлээгүй 12.1.7. Тусгай зөвшөөрлийн гэрээнд заагаагүй үйл ажиллагаа явуулсан 12.1.8. Харилцаа холбоо, захидал харилцааны нууц задруулсан 12.1.9. Тусгай хэрэглээний ангилалд ашиглаж байгаа радио давтамжийн зурвасыг

ашигласан, санаатайгаар шуугиан үүсгэсэн буюу сонссон

12.2. Зохицуулах хорооны хуралдаан, Хорооны даргын шийдвэрийн дагуу тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийг хүчингүй болгосон тухай мэдэгдлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.2-д заасны дагуу ажлын 3 хоногт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигч, харьяа Татварын алба, тухайн орон нутгийн Засаг дарга, мэргэжлийн хяналтын алба, шаардлагатай бол бусад холбогдох үйлчилгээ эрхлэгчид албан бичгээр илгээх ба энэхүү журмын 5.4-5.6 заалтуудыг мөрдөнө.

12.3. Тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийг хүчингүй болгосон тухай шийдвэрийг Зохицуулах хорооны вэб хуудас, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлан мэдээлнэ. Шуудангийн хаяг тодорхойгүй шалтгаанаар мэдэгдэл буцаж ирсэн тохиолдолд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дахин нэг удаа зарлана.

12.4. Харилцаа холбооны сүлжээ байгуулах, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон, сүлжээ байгуулах, үйлчилгээг эрхлэхэд радио давтамж ашигладаг бол радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл нь мөн адил хүчингүй болно.

12.5. Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон бол уг давтамжийг ашиглан эрхэлж байсан үйлчилгээг өөр хэлбэрээр эсхүл өөр радио давтамж ашиглан хүргэж байгаа бол сүлжээ байгуулах, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохгүй байж болно.

12.6. Үндэсний радио давтамжийн төлөвлөлт, стратегийн дагуу Зохицуулах хорооны шийдвэрээр радио давтамжийн зурвасыг чөлөөлөх зохицуулалт хийж, тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийг хугацаанаас нь өмнө хүчингүй болгож болно. Энэ тохиолдолд 30-аас доошгүй хоногийн өмнө өөрчлөлт хийх шалтгаан, нөхцлийн тухай тайлбарыг тусгай

14

Page 15: Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх …

зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигчид бичгээр хүргүүлж, хэрэгжүүлэх төлөвлөлтийг хэлэлцэж, шийдвэрлэнэ.

12.7. Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигч журмын 8.1,8.2-д заасан хугацаанд сунгалт хийлгэх хүсэлт гаргаагүй бол тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийг хүчингүй болсонд тооцон тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийг дуусгавар болсон гэж үзэх ба баримт бичгийг архивт шилжүүлнэ.

13. Олон нийтэд мэдээлэх

13.1. Зохицуулах хороо дараах мэдээллийг Зохицуулах хорооны вэб хуудсаар (хэвлэл, мэдээллийн хэрэгсэл) мэдээлж, тогтмол шинэчилнэ. 13.1.1. Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тухай

журам, хавсралт болон маягтуудын хамт(энэхүү журам) 13.1.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний

хэмжээ 13.1.3. Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ 13.1.4. Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигчдийн нэр, хаяг, холбоо барих

мэдээлэл, хамрах хүрээ, тусгай зөвшөөрлийн хугацааг тусгай зөвшөөрлийн төрөл, ангилал бүрээр

13.1.5. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хагас жил тутамд ирүүлдэг тайлан мэдээг нэгтгэн дүгнэж, дүн шинжилгээ хийсэн зах зээлийн мэдээлэл

13.1.6. Тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн олгосон, түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон тухай мэдээлэл

13.1.7. Зах зээлд ил тод байх шаардлагатай гэж үзсэн өөр бусад мэдээлэл 13.1.8. Энэхүү журмын 8.1,8.2-д заасны дагуу тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг,

бүртгэлийн гэрчилгээний хугацаа дуусах тухай мэдээлэл 13.1.9. Энэхүү журмын 8.12-т заасныг үндэслэн тухайн жилд дуусгавар болсон тусгай

зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээний талаархи мэдээллийг дараа жилийн 1 дүгээр сарын 10-ны дотор мэдээлнэ.

14. Тусгай зөвшөөрөл олголтонд хязгаар тогтоох

14.1. Харилцаа холбооны тухай хуулийн 8.1-ийг үндэслэн Зохицуулах хороо дараах нөхцөлд тодорхой төрөл ангиллын тусгай зөвшөөрлийн тоонд хязгаар тогтоох эсхүл олголтыг тодорхой хугацаагаар зогсоож болно. 14.1.1. Тодорхой зах зээлд хэт олон үйлчлэгч өрсөлдөж, үр ашиггүй өрсөлдөөн үүссэн

болохыг тогтоосон 14.1.2. Хөрөнгө оруулалт, түүний эргэн төлөгдөх хугацаа өндөртэй үйлчилгээг

нэвтрүүлэхэд хөрөнгө оруулалтын үр ашгийг хамгаалах зорилгоор

14.2. Зохицуулах хороо энэхүү журмын 14.1-д заасан нөхцлөөр хязгаарлалт тогтоох бол дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

15

Page 16: Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх …

14.2.1. Хязгаарлалт тогтоох болсон үндэслэл, шалтгааныг тодорхойлж, хэлэлцүүлэг хийх, олон нийтийн санал хүсэлтийг харгалзан үзэх

14.2.2. Тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах 14.2.3. Гурван жил тутамд тусгай зөвшөөрөлд тавьсан хязгаарлалтыг хянаж үзэх,

шаардлагагүй болсон гэж үзвэл цуцлах эсвэл шаардлагатай бол уг хугацаанаас өмнө цуцлаж болно.

14.2.4. Хязгаарлалт тогтоосон тухай мэдээллийг олон нийтэд Зохицуулах хорооны вэб хуудсаар (хэвлэл, мэдээллийн хэрэгсэл) ил тод мэдээлнэ.

15. Тусгай зөвшөөрлийн талаар мэдээлэл ирүүлэх

15.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хаяг, байршил, удирдлага, холбоо барих ажилтны мэдээлэл, хөрөнгө оруулагч, үйлчилгээний нэр өөрчлөгдсөн бол тухайн өөрчлөлт орсноос хойш 30 хоногийн дотор Зохицуулах хороонд бичгээр мэдэгдэнэ.

15.2. Зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэх, харилцаа холбооны салбарын зах зээлийн мэдээллийг бүрдүүлэх зорилгоор тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс санхүү, техник технологийн болон үйл ажиллагааны мэдээллийг хагас жил тутамд батлагдсан маягтын дагуу шинэчлэн авна.

15.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь жил бүрийн 2 дугаар сарын 20 болон 8 дугаар 01-ний дотор батлагдсан маягтын дагуу санхүү, техник технологийн болон үйл ажиллагааны тайлан, мэдээг, санхүүгийн тайлангийн хамт Зохицуулах хорооноос баталсан маягтын дагуу файлаар болон цаасаар үнэн зөв, хугацаанд нь гаргаж ирүүлнэ.

15.4. Зохицуулах хороо тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн ирүүлсэн тайланд үндэслэн салбарын статистик мэдээллийн сан бүрдүүлж, Зохицуулах хорооны вэб хуудсаар олон нийтэд мэдээлнэ.

16. Бүртгэх үйл ажиллагаа

16.1. Зохицуулах хороо Харилцаа холбооны тухай хуулийн 12.3-д заасныг үндэслэн тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа эрхлэхээс бусад харилцаа холбооны үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийг бүртгэнэ. Үүнд : 16.1.1. Цахим тоглоомын газар 16.1.2. Баталгаажуулалт 16.1.3. Харилцаа холбооны техник төхөөрөмжийн засвар үйлчилгээ 16.1.4. Барилгын дотор холбооны сүлжээний угсралт суурилуулалт, засвар үйлчилгээ 16.1.5. Тусгай дугаар ашиглан үйлчилгээ эрхлэх 16.1.6. Вэб сайтын бүртгэл /цаасан бүртгэл, онлайн вэб бүртгэл/ 16.1.7. Бусад

16.2. Энэхүү журмын 16.1-д заасан чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч нь Хорооны даргын

тушаалаар батлагдсан маягтын дагуу баримт бичгийг бүрдүүлж, бүртгэлийн

16

Page 17: Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх …

үйлчилгээний хөлс, тэмдэгтийн хураамж төлсөн баримтын хамт бүртгүүлэх хүсэлтийг Зохицуулах хороонд ирүүлнэ.

16.3. Бүртгүүлэх хүсэлтийг энэхүү журмын 3.4, 3.5–д заасны дагуу эсвэл Зохицуулах хорооны вэб хуудсаар онлайнаар хүлээн авч, иж бүрдлийг хангасан бол хариуцсан мэргэжилтэн нэгдсэн бүртгэлд бүртгэн бүртгэлийн дугаар олгоно.

16.4. Бүртгэлийн гэрчилгээнд тухайн үйл ажиллагааг эрхлэхэд мөрдөх хууль тогтоомж, журам, стандарт шаардлагыг хавсаргаж болно.

16.5. Бүртгүүлсэн этгээдийн хаяг, эзэмшил, үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөх тухай бүрд Зохицуулах хорооны бүртгэлд бүртгүүлнэ.

16.6. Бүртгүүлсэн этгээд нь үйл ажиллагаагаа зогсоох бол Зохицуулах хороонд албан бичгээр эсхүл имэйлээр мэдэгдэж, бүртгэлээс хасуулна. Зохицуулах хороо хяналт, шалгалт, мэдээлэлд үндэслэн бүртгүүлсэн этгээд үйл ажиллагаагаа зогсоосныг тогтоовол бүртгэлээс хасна.

16.7. Зохицуулах хороо бүртгэлийн нэгдсэн сан бүрдүүлж, Зохицуулах хорооны вэб хуудсаар олон нийтэд мэдээлнэ.

17. Мэдээллийн сан, архив

17.1. Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрлийн төрөл, ангилал, хамрах хүрээ, хугацаа, эзэмшигчийн нэр, хаяг болон Харилцаа холбооны тухай хуулийн 13.2, Радио долгионы тухай хуулийн 15.1-д заасан мэдээллээр тусгай зөвшөөрлийн нэгдсэн бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлнэ.

17.2. Тусгай зөвшөөрлийн мэдээллийн сан нь тусгай зөвшөөрөлтэй холбоотой баримт бичиг, материал бүхий архив болон цахим бүртгэлийн сангаас бүрдэнэ.

17.3. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой баримт бичиг, материалыг Зохицуулах хорооны нууцлал, архивын журмын дагуу хадгалж, тухай бүр баяжилт хийнэ.

17.4. Хүчингүй болсон, хугацаа дуусгавар болсон тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн баримт материалыг архивын журмын дагуу Зохицуулах хорооны архивт хадгална.

18. Бусад

18.1. Энэхүү журмаар зохицуулагдаагүй харилцааг тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн гэрээ болон холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна.

-------- o O o -------

17

Page 18: Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх …

“Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын

хавсралт

1.1 Радио давтамж тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн загвар

/Соёмбо/ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ, /БҮРТГЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ/

“А/Б/В“ АНГИЛАЛ

Дугаар ...

1. ....................... ..................ХХК/ТББ/ТӨК/ХК

Иргэн бол:ИРГЭН ..../эцэг, эхийн нэр/............ ............../нэр/..............

Улсын бүртгэлийн дугаар: ...................... Регистрийн дугаар: .................

Иргэнбол: Иргэний ургийн овог: ........................ Регистрийн дугаар: ...............

2. ..................................................................................................

(хуулийн этгээдийн хаяг, утас )Иргэн бол: (эзэмшигчийн хаяг, утас )

3. ................аймгийн .................... суманд .......................... үйлчилгээ эрхлэх

Үйлчилгээний нэр: ...................................../ж: Инээмсэглэл FM-107.5/

( ашиглалт,үйлчилгээний төрөл, хамрах хүрээ )

4. Эхлэх ...он...сар...өдөр Дуусах ...он...сар...өдөр

( тусгай зөвшөөрлийн хугацаа )

5. Тусгай зөвшөөрөл нь гэрээний хамт хүчинтэй.

Тамга

ДАРГА .............................................

Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгосон ... он ... сар ... өдөр

18

Page 19: Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх …

1.2 Радио давтамж тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн загвар

/Соёмбо/ монгол улсын ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

РАДИО ДАВТАМЖ АШИГЛАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ/ЭРХИЙН БИЧИГ, ТҮР ЭРХИЙН БИЧИГ/

Дугаар ...

Ашиглах радио давтамжийн зурвасын өргөн................. Гц

1. ....................... ..................ХХК/ТББ/ТӨК/ХК

Иргэн бол: ИРГЭН ..../эцэг, эхийн нэр/................/нэр/..............

Улсын бүртгэлийн дугаар: .................. Регистрийн дугаар: ...........

Иргэн бол: Иргэний ургийн овог: .............. Регистрийн дугаар: ...............

2. ..................................................................................................

(хуулийн этгээдийн хаяг, утас ) Иргэн бол: (эзэмшигчийн хаяг, утас

3. .................................... ......... ..........................

( радио төхөөрөмжийн төрөл, тоо ширхэг, чадал )

4. .................................................. ................................................

( радио төхөөрөмжийн байршил, хамрах хүрээ )

5. .........................................................................

( радио төхөөрөмжийн ашиглалтын зориулалт )

ж: Интернет (тусгай зөвшөөрөл бол) эсвэл Дотоод хэрэглээнд (эрхийн бичиг бол)

19

Page 20: Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх …

6. ..........................

( ажиллах цаг )

7. Эхлэх ...он...сар...өдөр Дуусах ...он...сар...өдөр

( тусгай зөвшөөрлийн хугацаа )

8. Тусгай зөвшөөрөл нь гэрээний хамт хүчинтэй.

Тамга

ДАРГА .............................................

Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгосон ... он ... сар ... өдөр

20

Page 21: Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх …

Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгосон огноо

Тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулсан огноо

Тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд сунгалт хийсэн огноо

Тусгай зөвшөөрлийн гэрчилгээндсунгалт хийж, өөрчлөлтийг тусгасан

огноо

Тусгай зөвшөөрлийн гэрчилгээндсунгалт хийж, нэмэлт өөрчлөлтийг

тусгасан огноо

Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг дахин олгосон огноо

Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хуулбарлан олгосон огноо

Гэрчилгээний ард болон гэрээнд бичих тайлбар: /Дээрх үйлдлүүдийн учир шалтгааныг тайлбарлах/

- Ангилал өөрчлөгдсөнтэй холбоотой - РД -------------------//------------- - Хаяг-------------------//------------- - Хамрах-------------------//------------- - гэх мэт

21