холбооны мэдээ 3

6
№1 2013 оны 11.30 1 Улаанбаатар хот дахь Хөвсгөл аймгийн Залуучуудын Холбоо нь үйл ажиллагаа явуулахдаа дараах зарчмыг баримтална. i. Улс төрийн үйл ажиллагаанаас ангид байх Холбоо нь аливаа нам, улс төрийн үйл ажиллагаанаас татгалзах бөгөөд гишүүд дундаа болон байгууллагын гадна ямар нэгэн бүлгийн явцуу ашиг сонирхлыг хөхүүлэн дэмжихгүй байх, ii. Шашны үйл ажиллагаанаас ангид байх Холбоо нь аливаа хүний шашин шүтэх, эс шүтэх эрхэд шашны урсгал төрлөөс үл хамааран адил тэнцүү хүндэтгэлтэй хандах боловч аль нэг шашны байгууллагад харъяалагдахгүй бөгөөд ямарваа нэгэн шашны үйл ажиллагааг дэмжихгүй байх, iii. Хүний эрхийг дээдлэх Холбоо нь Хүний Эрхийн Түгээмэл Тунхагийг дэмжиж хүний эрх, эрх чөлөө, тэгш эрхийг эрхэмлэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. iv. Ил тод байх Холбоо нь ил тод байх зарчмыг баримталж, үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан нь нийт гишүүдэд нээлттэй байх ба хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтэлж болно. v. Хараат бус бие даасан үйл ажиллагаа явуулах Холбоо нь хараат бус, бие даасан хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах бөгөөд МЗХ-ноос бусад аливаа нэг хувь хүн, бүлэглэл, байгууллага, хуулийн этгээдийн эрх ашиг сонирхолд нийцүүлсэн үйл ажиллагаа явуулахгүй байх. мэндчилгээ Хоймор нутгийн залуучууддаа болон нутгийн зон олон Та бүхэндээ айлчлан ирж буй шинэ оны мэндийг өргөн дэвшүүлье. Улиран одож буй 2013 он Хөвсгөл нутгийн залуучуудын хувьд амжилт бүтээл, хийсэн бүтээсэн зүйл арвинтай сайхан жил болж өнгөрлөө. МУ-ын Хөдөлмөрийн Яам, МЗХолбооны хамтарсан “Ажлын гараа”, “Сумын залуус” төслийг Хөвсгөл аймагтаа амжилттай хэрэгжүүлж 7-р сарын 1-нээс 8-р сарын 28-ны хооронд 100 гаруй залуучуудыг сум орон нутгийн хөгжил, мөн бүтээн байгуулалтын ажилд оролцуулж “Сумын Залуус” төслөөрөө Улсын хэмжээнд шилдэг аймгаар шалгарч ii байр эзэлж Тариалан сумын 4 залуу 2.000.000 төгрөгийн мөнгөн шагнал гардан авлаа. “Ажлын гараа” төслийн хүрээнд “Хөтөлийн Цемент Шохой” ХК-нд Хөвсгөл аймгийн 15 залууг нэг баг болгон 7-р сарын 09-нөөс 8-р сарын 09-ний хооронд 500.000 төгрөгний цалинтай бүтээн байгуулалтын ажилд, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд 15 залууг нэг баг болгон 8-р сарын 01-нээс 08-р сарын 15-ны хооронд тус сумын Нэгдүгээр багийн залуу малчин Н.Дорлигноровынд “Бөөрөлж” гэдэг газар шинэ өвөлжөө барьж хүлээлгэж өглөө. Мөн 2013 оныг МЗХолбооны дэргэдэх УБ хот дахь Хөвсгөл аймгийн Залуучуудын Холбоо “Үндэсний өв соёлоо дээдлэх залуусын жил” болгон зарлаж “Мөнх тэнгэрийн бичиг босоо хийморь” үндэсний бичиг соёл, калгирафын үзэсгэлэн арга хэмжээ, аймаг, сумын цолтой 32 бөхийн барилдаан, Бүсийн аварга шалгаруулах чансаа өндөр сумын цолтой бөхчүүдийн багийн барилдаан зэргийг амжилттай зохион байгууллаа. Хөвсгөл нутгийн залуучуудын төлөөллийг “Оюу Толгой-100 залуу” бүтээн байгуулалттай ажилттай танилцах аялалд оролцуулав. 2013 оны 08-р сарын 30-ны өдөр Цэргийн Батлан хамгаалах Хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан цэргийн хүнд дарамт шахалтын дор 4 ширхэг зүү залгисангэх байлдагч Хөвсгөл аймгийн П.Хэнмэдэхтэй з уулзаж УБ хот дахь Хөвсгөл аймгийн Залуучуудын Холбооны зүгээс сэтгэлийн болон дэмжлэг туслалцаа үзүүлж, мөн ЗХолбооны Удирдах зөвлөлийн Хуульч Л.Нямдорж хууль зүйн талаас нь дэмжлэг үзүүлж хамтарч ажиллахаар болсон. Уг хэргийг нааштай шийдэгдэх тал дээр анхаарал тавьж холбоотой ажиллаж байгаа бөгөөд хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа. Хөвсгөл аймгийн Галт сумын “Галт нэг зүрх” ОЗХолбооноос санаачилсан “Дулаан нэмнээ” аяныг дэмжиж хамтран оролцов. МЗХолбооны дэргэдэх УБ хот дахь Хөвсгөл аймгийн Залуучуудын Холбоо бодлогын түвшинд залуучуудынхааулс төрөөс болж хуваагддаг, талцдаг байдлыг арилгах нутгаа гэх үзэл, залуу хүн гэдэг үнэ цэнээрээ итгэл сэтгэл, хийж бүтээх хүслээрээ нэгддэг хамтарч ажилладагхийдэг бүтээдэг болгох тал дээр нэлээд анхааран ажиллаж байна. 2014 оныг МЗХолбооны дэргэдэх УБ хот дахь Хөвсгөл аймгийн Залуучуудын Холбоо “Нэг Хөвсгөл Нэгдмэл хүч” уриатайгаар “Залуучуудын эв нэгдлийн жил” болгон зарлаж байгаа. Энэ хүрээнд Хөвсгөл аймгийнхаа бүх Монголын Залуучуудын Холбоо Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 42 Утас:88228068, 98119845 Факс:322046, 322643 Э мэйл хаяг: [email protected] сум, багт залуучуудыг ажиллуулах, бүтээн байгуулалтын ажилд оролцуулах, Хөвсгөл аймгийн залуучууд эрх ашиг, ирээдүйнхээ төлөө нэгдэж чаддаг, нэгдмэл болгох зорилт тавин ажиллаж байна. Хөвсгөл нутгийнхаа залуучуудыг дэмждэг, хамтарч ажилладаг, ТББ, орон нутгийн удирдлаг, сумдын нутгийн зөвлөл, хувь хүмүүс болон Хоймор нутгийнхаа зон олон, ахан дүүс, найз нөхөд Та бүхэндээ айлжлан ирж буй 2014 ондоо амжилт бүтээлээр арвин, аз хийморь дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Залуу хүн зорилготой бол Эх орон, эх нутаг минь жаргалтай. Нутгийн зон олон, ахан дүүс, найз нөхөд Та бүгдийг хүндэтгэсэн мЗХолбооны дэргэдэх Улаанбаатар хот дахь Хөвсгөл аймгийн Залуучуудын Холбоо

Transcript of холбооны мэдээ 3

Page 1: холбооны мэдээ 3

№1 2013 оны 11.30

1

Улаанбаатар хот дахь Хөвсгөл аймгийн Залуучуудын Холбоо нь

үйл ажиллагаа явуулахдаа дараах зарчмыг баримтална.

i. Улс төрийн үйл ажиллагаанаас ангид байх Холбоо нь аливаа нам, улс төрийн үйл ажиллагаанаас татгалзах бөгөөд гишүүд дундаа болон байгууллагын гадна ямар нэгэн бүлгийн явцуу ашиг сонирхлыг хөхүүлэн дэмжихгүй байх,

ii. Шашны үйл ажиллагаанаас ангид байх Холбоо нь аливаа хүний шашин шүтэх, эс шүтэх эрхэд шашны урсгал төрлөөс үл хамааран адил тэнцүү хүндэтгэлтэй хандах боловч аль нэг шашны байгууллагад харъяалагдахгүй бөгөөд ямарваа нэгэн шашны үйл ажиллагааг дэмжихгүй байх,

iii. Хүний эрхийг дээдлэх Холбоо нь Хүний Эрхийн Түгээмэл Тунхагийг дэмжиж хүний эрх, эрх чөлөө, тэгш эрхийг эрхэмлэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

iv. Ил тод байх Холбоо нь ил тод байх зарчмыг баримталж, үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан нь нийт гишүүдэд нээлттэй байх ба хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтэлж болно.

v. Хараат бус бие даасан үйл ажиллагаа явуулах Холбоо нь хараат бус, бие даасан хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах бөгөөд МЗХ-ноос бусад аливаа нэг хувь хүн, бүлэглэл, байгууллага, хуулийн этгээдийн эрх ашиг сонирхолд нийцүүлсэн үйл ажиллагаа явуулахгүй байх.

мэндчилгээХоймор нутгийн залуучууддаа болон нутгийн зон олон Та

бүхэндээ айлчлан ирж буй шинэ оны мэндийг өргөн дэвшүүлье. Улиран одож буй 2013 он Хөвсгөл нутгийн залуучуудын хувьд амжилт бүтээл, хийсэн бүтээсэн зүйл арвинтай сайхан жил болж өнгөрлөө. МУ-ын Хөдөлмөрийн Яам, МЗХолбооны хамтарсан “Ажлын гараа”, “Сумын залуус” төслийг Хөвсгөл аймагтаа амжилттай хэрэгжүүлж 7-р сарын 1-нээс 8-р сарын 28-ны хооронд 100 гаруй залуучуудыг сум орон нутгийн хөгжил, мөн бүтээн байгуулалтын ажилд оролцуулж “Сумын Залуус” төслөөрөө Улсын хэмжээнд шилдэг аймгаар шалгарч ii байр эзэлж Тариалан сумын 4 залуу 2.000.000 төгрөгийн мөнгөн шагнал гардан авлаа. “Ажлын гараа” төслийн хүрээнд “Хөтөлийн Цемент Шохой” ХК-нд Хөвсгөл аймгийн 15 залууг нэг баг болгон 7-р сарын 09-нөөс 8-р сарын 09-ний хооронд 500.000 төгрөгний цалинтай бүтээн байгуулалтын ажилд, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд 15 залууг нэг баг болгон 8-р сарын 01-нээс 08-р сарын 15-ны хооронд тус сумын Нэгдүгээр багийн залуу малчин Н.Дорлигноровынд “Бөөрөлж” гэдэг газар шинэ өвөлжөө барьж хүлээлгэж өглөө. Мөн 2013 оныг МЗХолбооны дэргэдэх УБ хот дахь Хөвсгөл аймгийн Залуучуудын Холбоо “Үндэсний өв соёлоо дээдлэх залуусын жил” болгон зарлаж “Мөнх тэнгэрийн бичиг босоо хийморь” үндэсний бичиг соёл, калгирафын үзэсгэлэн арга хэмжээ, аймаг, сумын цолтой 32 бөхийн барилдаан, Бүсийн аварга шалгаруулах чансаа өндөр сумын цолтой бөхчүүдийн багийн барилдаан зэргийг амжилттай зохион байгууллаа. Хөвсгөл нутгийн залуучуудын төлөөллийг “Оюу Толгой-100 залуу” бүтээн байгуулалттай ажилттай танилцах аялалд оролцуулав. 2013 оны 08-р сарын 30-ны өдөр Цэргийн Батлан хамгаалах Хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан цэргийн хүнд дарамт шахалтын дор 4 ширхэг зүү залгисангэх байлдагч Хөвсгөл аймгийн П.Хэнмэдэхтэй з уулзаж УБ хот дахь Хөвсгөл аймгийн Залуучуудын Холбооны зүгээс сэтгэлийн болон дэмжлэг туслалцаа үзүүлж, мөн ЗХолбооны Удирдах зөвлөлийн Хуульч Л.Нямдорж хууль зүйн талаас нь дэмжлэг үзүүлж хамтарч ажиллахаар болсон. Уг хэргийг нааштай шийдэгдэх тал дээр анхаарал тавьж холбоотой ажиллаж байгаа бөгөөд хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа. Хөвсгөл аймгийн Галт сумын “Галт нэг зүрх” ОЗХолбооноос санаачилсан “Дулаан нэмнээ” аяныг дэмжиж хамтран оролцов. МЗХолбооны дэргэдэх УБ хот дахь Хөвсгөл аймгийн Залуучуудын Холбоо бодлогын түвшинд залуучуудынхааулс төрөөс болж хуваагддаг, талцдаг байдлыг арилгах нутгаа гэх үзэл, залуу хүн гэдэг үнэ цэнээрээ итгэл сэтгэл, хийж бүтээх хүслээрээ нэгддэг хамтарч ажилладагхийдэг бүтээдэг болгох тал дээр нэлээд анхааран ажиллаж байна. 2014 оныг МЗХолбооны дэргэдэх УБ хот дахь Хөвсгөл аймгийн Залуучуудын Холбоо “Нэг Хөвсгөл Нэгдмэл хүч” уриатайгаар “Залуучуудын эв нэгдлийн жил” болгон зарлаж байгаа. Энэ хүрээнд Хөвсгөл аймгийнхаа бүх

Монголын Залуучуудын Холбоо Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 42 Утас:88228068, 98119845

Факс:322046, 322643Э мэйл хаяг: [email protected]

сум, багт залуучуудыг ажиллуулах, бүтээн байгуулалтын ажилд оролцуулах, Хөвсгөл аймгийн залуучууд эрх ашиг, ирээдүйнхээ төлөө нэгдэж чаддаг, нэгдмэл болгох зорилт тавин ажиллаж байна.

Хөвсгөл нутгийнхаа залуучуудыг дэмждэг, хамтарч ажилладаг, ТББ, орон нутгийн удирдлаг, сумдын нутгийн зөвлөл, хувь хүмүүс болон Хоймор нутгийнхаа зон олон, ахан дүүс, найз нөхөд Та бүхэндээ айлжлан ирж буй 2014 ондоо амжилт бүтээлээр арвин, аз хийморь дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Залуу хүн зорилготой бол Эх орон, эх нутаг минь жаргалтай.Нутгийн зон олон, ахан дүүс, найз нөхөд Та бүгдийг

хүндэтгэсэнмЗХолбооны дэргэдэх Улаанбаатар хот дахь Хөвсгөл

аймгийн Залуучуудын Холбоо

Page 2: холбооны мэдээ 3

№1 2013 оны 11.30

2

Хөвсгөлийн ЗалУУс Хийсэн ажлаараа Улсад II байранд

шалгарлааМУ-ын Хөдөлмөрийн Яам, МЗХолбооны

хамтарсан “Ажлын гараа”, “Сумын Залуус” төслийн Улаанбаатар хот дахь Хөвсгөл аймгийн Залуучуудын холбоо аймагтаа амжилттай зохион байгуулж хэрэгжүүллээ.

УБ хот дахь Хөвсгөл аймгийн залуучуудын холбоо “Хөтөлийн цемент шохой” ХК-нд

15 залууг 2013 оны 07-р сарын 09-нөөс 08-р сарын 09-ний хооронд бүтээн байгуулалтын

ажилд, 15 залууг 08-р сарын 01-нээс 15-ны хооронд Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нэгдүгээр багт “Жишиг өвөлжөө” барих ажилд ажиллуулж залуу малчин н.Дорлигноровт өвөлжөөг хүлээлгэж өглөө.

Мөн “Сумын залуус” төсөлд 19 суманд 1. Эрүүл мэнд, 2. Англи хэл, 3. Жижиг дунд үйлдвэрлэл- Бизнесийн удирдлага, 4. Комьютер-Мэдээлэл зүй гэсэн 4 чиглэлээр сум

бүрт 4 залуу нийт 76 залууг зуны 2 сарын турш орон нутагт нь соёл, боловсрол, хөгжлийн үрийг тарих их үйлсэд гар бие оролцуулан ажиллууллаа. Төсөл хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнгээрээ бусад аймгаас ялгарч 21 аймгаас

ii байранд шалгарч Хөвсгөл аймгийн Тариалан сумын 4 залуу МУ-ын Засгийн газраас 2 сая төгрөгийн мөнгөн шагналаар шагнуулав.

МУ-ын Засгийн газраас“Ажилтай, орлоготой Монгол Залуу” хөтөлбөрийн хүрээнд 2014 онд 10.000 гаруй залуучуудыг ажлын байраар хангаж ажиллана.

Page 3: холбооны мэдээ 3

№1 2013 оны 11.30

3

“Үндэсний өв соёлоо дээдлэХ ЗалУУсын жил 2013”

Хөвсгөлийн залуус үндэсний өв соёлоо суртчилсан арга хэмжээ зохион байгууллаа. Улаанбаатар хот дахь Хөвсгөл аймгийн Залуучуудын холбоо 2013 оныг “Үндэсний өв соёлоо дээдлэх залуусын жил” болгон зарлаж үндэсний түүх, өв соёл, ёс заншил, уламжлалтай холбоотой олон сайхан арга хэмжээг зохион байгуулж

байгаа бөгөөд энэ хүрээндээ хоймор нутгийн хийморлог бөхчүүдийг нэгэн дэвжээнд зодоглуулж, босоо монгол бичгээ сурталчилж МУ-ын Харцага Гунгаагийн Элбэгтэй хамтран Хөвсгөл аймгийн Тэс, Шишгэд, Идэр, Сэлэнгэ, Чандмань бүсийн багийн аварга шалгаруулах чансаа өндөр сумын цолтой бөхийн барилдаан, Аймаг, сумын цолтой 32 бөхийн барилдаан, мөн “Мөнх тэнгэрийн бичиг босоо хийморь” арга хэмжээг “Их Шавь” Дээд Сургууль дээр 2013 оны 11-р сарын 23-нд амжилттай зохион байгууллаа. Бүсийн аварга шалгаруулах барилдаанд Цагаан-Уул сумын харьяат сумын заан Га.Бат-Эрдэнэ, Бүрэнтогтох сумын

харьяат сумын заан А.Мягмаржав, Арбулаг сумын харьяат сумын заан н.Мөнхдаваа, Бүрэнтогтох сумын харьяат сумын заан Д.Балжинням, Бүрэнтогтох сумын харьяат сумын заан Э.Баасанжав, сумын заан Батцоож нарын бүрэлдэхүүнтэй “ТЭС” бүсийн бөхчүүд тэргүүн байранд шалгарлаа. Аймаг сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд хүчит 32 бөх зодоглосноос шөвгийн дөрөвт Аймгийн арслан Б.Хаш-Эрдэнэ,

эрҮҮл монгол ХҮн эХ орноо Хамгаалж чадна

УБ хот дахь Хөвсгөл аймгийн Залуучуудын Холбооны төлөөлөл 2013 оны 08-р сарын 30-ны өдөр Цэргийн Батлан хамгаалах Хууль сахиулах албан

хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан цэргийн хүнд дарамт шахалтын дор 4 ширхэг зүү залгисангэх байлдагч Хөвсгөл аймгийн П.Хэнмэдэх гэх залуутай уулзаж УБ хот дахь Хөвсгөл аймгийн Залуучуудын Холбооны зүгээс сэтгэлийн болон дэмжлэг туслалцаа үзүүлж, мөн ЗХолбооны Удирдах зөвлөлийн Хуульч Л.Нямдорж хууль зүйн талаас нь дэмжлэг үзүүлж хамтарч ажиллахаар болсон. Уг хэргийг нааштай шийдэгдэх тал дээр анхаарал тавьж холбоотой ажиллаж байгаа.

Аймгийн начин Н.Жаргалбат, Аймгийн начин Б.Даваа-Очир, Сумын заан Э.Ширнэн нар шалгаран үлдэж Бүрэнтогтох сумын харьяат Аймгийн арслан Б.Хаш-Эрдэнэ түрүүлж, Их-Уул сумын харьяат Аймгийн начин Б.Даваа-Очир үзүүрлээ. Мөн “Мөнх тэнгэрийн бичиг босоо хийморь” нэртэйгээр уран бичгийн үзүүлбэр, бөхийн барилдаанд хүрэлцэн ирсэн Хөвсгөлчүүдийн нэрийг калиграфаар бичиж өгсөн нь содон зүйл байлаа. УБ хот дахь Хөвсгөл аймгийн залуучуудын холбоо үндэснийхээ өв соёлыг дээдэлсэн, бахархах түүхээ бусдад таниулсан, залуусынхаа боловсролд

хөрөнгө оруулсан олон шинэлэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

О.Солонго

Page 4: холбооны мэдээ 3

№1 2013 оны 11.30

4

ЗалУУс ХҮсэлДэндүү омголон дуулим хорвоодДалай ижийн тунгалаг мэлмэрээ шигДээшээ хийморьтой өөдрөг сэтгэлтэйДэвжихийн хүслэнтэй залуус дуулж байна

Өөдрөг амьдрал өмнө минь байнаӨөдлөн дэвжихийн ерөөл өргьеЗалуу хүний хүсэл зорилгооЗөвхөн энэ л нутагтаа зориулъя

Халуун зүрх минь омогшин цохилоодХаадын түүх судсанд минь лугшаадДэлгэр мөрөн яаран урсаадЗалуус биднийг хөгжилд дуудаж байна

Амжилтын дээдийг андууддаа хүсьеАлдрын оргил өөд хамтдаа зүтгьеАриун үйлс гэгээн сэтгэлээр Амин нутгаа хөгжүүлцгээе хамтдаа

Цогтой тэмцэгч чингүнжавын Чин зоригт зүрхэнд минь байхадХийсэн ажил бүтээсэн үйлсээрээХаан уулсын тэргүүр шиг амьдаръя.

Б.Батмөнх

ЗалУУсын дУУлалМонголын ардчиллыг өлгийдөн байгуулцсан Мохошгүй залуусын мөнхийн дуулалМянганыг дамжин үргэлжлэн хөврөхМиний Хөвсгөлийн Залуучуудын холбоо

Хоймор нутгийн, хийморьлог залуусынХөгжлийн түүчээ, оюуны ундрааХөвсгөл аймгийн Залуучуудын холбооХүчирхэг залуусын мөнхийн дуулал

Аймгийн маань суу алдарАлтан үеийн залуусын дуулалАрван арван зуунд өртөөлөхАймгийн маань Залуучуудын холбоо

Хоймор нутгийн, хийморьлог залуусынХөгжлийн түүчээ, оюуны ундрааХөвсгөл аймгийн Залуучуудын холбооХүчирхэг залуусын мөнхийн дуулал

Г.Дашдорж

Залуучуудыг цагийн болон байнгын ажилд тогтмол зуулчилж байна.

“Эко залуус” “Сумын залуус” ирэХ онд Хөвсгөлд

Монгол шуудан компаний бүх салбараар захиалга авна.

Захиалгын үнэ: Улиралд 12.500 ₮Холбоо барих утас: 94712962, 88623032

И.мэйл хаяг: [email protected]

төсөл хэрэгжүүлнэ.

Page 5: холбооны мэдээ 3

№1 2013 оны 11.30

5

“дУлаан нэмнээ аян”

Хөвсгөл аймгийн Галт сумын “Галт нэг зүрх” ОЗХолбооноос санаачлан хэрэгжүүлсэн “Дулаан нэмнээ” аяныг дэмжиж оролцож Галтчууддаа өнөтэй өвлийг давж мал сүрэг нь түм бум болохыг ерөөж амжилт хүслээ.

Page 6: холбооны мэдээ 3

№1 2013 оны 11.30

6

Үндэсний өв соёлын өдөрлөг амжилттай боллоо.

Хөвсгөл аймгийн бөХийн барилдааныг амжилттай ЗоХион байгУУллаа.

“Хөтөл цемент шоХой” Хк-нд “гавшгай 15” ЗалУУгаа ХҮргэж өгөв.

Хөвсгөлийн ЗалУУс II байранд шалгарлаа.

эрдэнэбУлган сУманд ЗалУУчУУдынХаа барьсан өвөлжөөг ХҮлээлгэж өглөө.

орон нУтагт ажилласан ЗалУУчУУдынХаа ажлыг дҮгнэж, санал бодлыг нь сонслоо.