Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015...

80
1
  • Upload

    -
  • Category

    Education

  • view

    422
  • download

    12

Transcript of Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015...

Page 1: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

1

Page 2: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

2

- Энэхүү бичиг баримтыг боловсруулахад дэмжин оролцсон Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүн Амын Санд талархал илэрхийлье.- Энэхүү баримт бичигтэй холбоотой санал хүсэлтээ [email protected] хаягаар бидэнд ирүүлэхийг хүсье.- Энэхүү бичиг баримтыг зөрчсөн аливаа үйлдлийг бидэнд [email protected] хаягаар мэдээлж байхыг хичээнгүйлэн хүсье.

Энэхүү бичиг баримт нь хамгийн нийтлэг байх боломжтойгоор боловсруулагдсан ба салбар, хороо, зөвлөлүүд өөрийн онцлогт тохируулан дэлгэрүүлэн тодорхойлж батлан мөрдөнө.

Page 3: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

3

Энэхүү стратеги төлөвлөгөө нь Монголын Залуучуудын Холбооны үйл ажиллагааг ерөнхий удирдлагаар ханган чиглүүлнэ.

Боловсруулсан:

С.Болорцэцэг, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Дастин Бартер, Бодлогын зөвлөхЧ.Хонгорзул, Гадаад харилцааны ахлах мэргэжилтэнРоүз Аянслей, Бодлогын зөвлөх мэргэжилтэнЭ.Номин-Эрдэнэ, Бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэнА.Үүрийнцолмон, Гадаад харилцааны мэргэжилтэнЦ.Цэрэндолгор, Бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэнГ.Ундрам, Мэдээлэл, судалгаа, олон нийттэй харилцах газрын дизайнер

Хянан тохиолдуулсан:

Аюушийн Мөнхбат, Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч, Дэлхийн Залуучуудын Ассамблейн Ази хариуцсан Дэд Ерөнхийлөгч

Баталсан:МЗХ-ны Ерөнхий Зөвлөлийн (2015.01.17) хуралдаанаар хэлэлцэж батлав.

Page 4: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

4

ТовчлолУИХ- Улсын Их Хурал МУЗГ- Монгол Улсын Засгийн ГазарЕТГ- Ерөнхийлөгчийн Тамгын ГазарДЗА- Дэлхийн Залуучуудын ассамблейАЗЗ–Азийн Залуучуудын ЗөвлөлОНХС –Орон нутгийн хөгжлийн санЭМСЯ –Эрүүл Мэнд, Спортын ЯамХЯ –Хөдөлмөрийн ЯамХАХНХЯ – Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын ЯамМЗХ –Монголын Залуучуудын ХолбооГХ-Гүйцэтгэх хорооБТГ- Бодлого төлөвлөлтийн газарБХЗГ- Бодлого хэрэгжилтийг зохицуулах газарУХАГ-Удирдлага хамтын ажиллагааны газарМСОНХГ-Мэдээлэл судалгаа, олон нийттэй харилцах газарЗХТБ- Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж МОХ – Монголын Оюутны ХолбооМЗЗ –Монголын Залуучуудын ЗөвлөлТББ – Төрийн бус байгууллагаНҮБХХ – НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрНҮБХАС – НҮБ-ын Хүн Амын СанЖСХ– Жендерт суурилсан хүчирхийлэл

Агуулга1. Танилцуулга........................................................................................................................................................................5 2. МЗХ-ны түүхэн замнал.....................................................................................................................................................63. Байгууллагын бүтэц зохион байгуулалт.....................................................................................................................7 Үндэсний хэмжээний удирдлага..........................................................................................................................................7 Орон нутгийн удирдлага.......................................................................................................................................................7 Гол хамтрагчид......................................................................................................................................................................7 Бүтэц схем.............................................................................................................................................................................84. Байгууллагын алсын хараа............................................................................................................................................95. Байгууллагын зорилго.....................................................................................................................................................96. Байгууллагын үнэт зүйлс...............................................................................................................................................107. Байгууллагын дүн шинжилгээ.....................................................................................................................................11 Давуу талууд........................................................................................................................................................................11 Сул талууд............................................................................................................................................................................13 Боломжууд..........................................................................................................................................................................14 Эрсдэлүүд............................................................................................................................................................................15 8. Байгууллагын гол зорилгууд.......................................................................................................................................16 A) МЗХ-ны байр суурийг Монголын залуучуудын төв байгууллагын хувьд бататгах.....................................................16 Б) Монголын Залуучуудын хөгжлийг дэмжих..................................................................................................................18 В) Залуучуудын төлөөлөл, нөлөөллийг төрийн түвшинд нэмэгдүүлэх............................................................................22 Г) Залуучуудын зорилготой, шударга, үр дүнтэй амьдралыг дэмжих.............................................................................259. Байгууллагын зорилгыг биелүүлэх нь......................................................................................................................28 А) МЗХ-г Монголын Залуучуудын төв байгууллагын байр суурийг бататгах..................................................................28 Б) Монголын залуучуудын хөгжлийг дэмжих....................................................................................................29 В) Залуучуудын төлөөлөл, нөлөөллийг төрийн түвшинд сайжруулах............................................................................30 Г) Залуучуудыг зорилготой, шударга, үр бүтээлтэй амьдрахыг дэмжих........................................................................3110. Хэрэгжилтийг хянах тогтолцоо...................................................................................................................................32 A) МЗХ-ны Монголын үндэсний залуучуудын төв байгууллагын байр суурийг бататгах.............................................. 32 Б) Монголын Залуучуудын хөгжлийг дэмжих..................................................................................................................32 В) Залуучуудыг төлөөллийг төрийн түвшинд нэмэгдүүлэх..............................................................................................34 Г) Залуучуудыг зорилготой, шударга, үр бүтээлтэй амьдрахыг дэмжих .......................................................................34

Ерөнхий стратеги.....................................................................5Олон нийттэй харилцах стратеги.........................................35Санхүүжилтийн стратеги........................................................54

Page 5: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

5

СТРА

ТЕГИ

ТӨЛӨ

ВЛӨГ

ӨӨ

ТовчЭнэхүү стратеги төлөвлөгөөг Монголын Залуучуудын Холбооны ирэх 5-10 жилийн хугацаанд, нийгэм, эдийн засгийн хурдацтай өөрчлөлтийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл болгон боловсрууллаа.

Монголын залуучуудыг тэргүүлдэг, тэдэнд үйлчилдэг, залуучуудын төв байгууллага болохын хувьд МЗХ-ны зүгээс залуучуудын хөгжлийг дэмжих тал дээр давуу талуудаа бэхжүүлэх, боломжийг ашиглах, чадамжаа дээшлүүлэх шаардлага дээр энэхүү стратеги төлөвлөгөө үндэслэнэ.

Page 6: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

6

МЗХ- ны түүхэн замнал МЗХ нь залуучуудын төв байгууллага болохын хувьд олон жилийн, бахархалтай түүхэн байгууллага. Анх 1921 онд байгуулагдсан МХЗЭ-ийн бааз суурин дээр ардчилсан хувьсгалын эхэнд буюу 1991 онд өнөөгийн МЗХ болон зохион байгуулагдсан.Өнөөдөр МЗХ нь Монголын залуучуудыг тэргүүлдэг, тэдэнд үйлчилдэг, залуучуудын хамгийн том байгууллага бөгөөд Монгол Улсын 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүрэгт салбартай, дэргэдээ хууль зүй, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, спортын гэх мэт 15 хороо, клубуудтэй, НҮБ-ын Дэлхийн Залуучуудын Ассемблей, Азийн Залуучуудын Зөвлөлийн гишүүн байгууллагын хувьд олон улсын хэмжээнд Монголын залуучуудын төв байгууллага гэдгээр хүлээн зөвшөөрөгдсөн юм.Монголын нийт залуучууд болон тэдгээрийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах зорилгоор байгуулагдсан МЗХ нь ардчилсан замаар сонгогдсон удирдлагын тогтолцоотой. Энэхүү тогтолцоо нь Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, ЕНБД, ГХ-той бөгөөд мөн газрууд, байнгын хороод, гишүүд болон бусад бүтэцтэй.Монголын нийт залуучуудын ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор МЗХ-ны зүгээс МУЗГ-ын яамдууд, НҮБ-ын агентлагууд, хувийн хэвшлийнхэн, хэвлэл мэдээллийн байгууллагууд, олон улс, бүс нутаг болон үндэсний хэмжээний ТББ-уудтай иж бүрэн түншлэл бий болгосон. Эдийн засгаа хурдацтайгаар хөгжүүлж буй Монгол Улсын хувьд залуучууд өөрчлөлтийн үед бий болох боломжуудыг ашиглах нь зүйтэй. Өөрийн хуримтлуулсан олон жилийн туршлага, олон гишүүнтэй бааз суурь, чадалтай түншүүдтэй байгаа нь МЗХ-ны зүгээс залуучуудын асуудлуудыг гарган тавьж, шийдвэрлүүлэх, шийдэлд хамтран оролцох, нэгдмэл байр суурийг хариуцлагаар баталгаажуулан хөгжлийг хангах боломжоор итгэл дүүрэн байна.

Анх 1921 онд “Бошгыг халах Залуучуудын эвлэл” нэртэй байгуулагдсан.1924 онд Монголын Хувьсгалт Залуучуудын эвлэл болсон түүхтэй.

1991 оны 1-р сарын 18-нд МХЗЭ-ийн суурин дээр МЗХ нэртэйгээр өөрчлөн шинэчлэгдсэн.

2014 оны 12-р сарын 7-11-ны өдрүүдэд Албани Улсын Тирана хотноо “Залуучуудын манлайлал: Өнгөрсөн ба ирээдүй” сэдвийн дор зохиогдож байгаа билээ. Дэлхийн Залуучуудын Ассемблейн XVI чуулганы үеэр 2014-2018 онд шинээр ажиллах удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат нэр дэвшиж, чуулганы нийт оролцогчдын олонхийн саналаар Азийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

1921 он

1990 он

2014 он

Page 7: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

7

ЗХТБиржээс“Ажлын гараа”, “Цагийн ажил”,“Сумын залуус” төслийг хэрэгжүүлж оюутан, залуусыг ажлын байраар хангахад зуучилж байна.

ЕТГ: “Авлигын эсрэг: Би авахгүй, өгөхгүй”, “Спирт үү, спорт уу” аянуудыг өрнүүлж, “Ардын элч” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж байна.

УИХ: УИХ-ын 45 гишүүнтэй “Залуучуудыг дэмжих лобби бүлэг” байгуулж, залуучуудын асуудлыг шийдвэр гаргах түвшинд хүргэдэг, УИХ-ын даргын ивээл доор “Эврика” эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр зохион байгуулдаг.

ЕС: “Иргэний андгай өргөх ёслол”-ыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулдаг уламжлалтай.

НҮБ-ын агентлагууд: МЗХ нь НҮБ-ын ХХ болон НҮБ-ын ХАС-тай залуучуудад уриалга гаргах, тэдгээрийн дунд хэлэлцүүлэг явуулах гэх мэт олон төрлийн санаачлага гаргаж хамтран ажилладаг.

Азийн Сан: “Авлигын эсрэг: Би авахгүй, өгөхгүй” аяны хүрээнд хамтран ажилладаг.

Transparency International: МЗХ-ноос тус ОУ-ын байгууллагатай Авлигын эсрэг: “Би авахгүй, өгөхгүй” аяны хүрээнд хамтран ажилладаг.

ОУ-ын байгууллагын гишүүнчлэлНҮБ-ын Дэлхийн Залуучуудын Ассемблей: МЗХ нь ДЗА-н идэвхтэй гишүүн бөгөөд 1993 оноос энэхүү ОУ-ын байгууллагад бүрэн эрхт гишүүнээр элссэнээр МЗХ-г үндэсний хэмжээний залуучуудын төв байгууллага гэдгийг дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрүүлсэн. 2014 онд МЗХ-ны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат ДЗА-ын Дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь 65 жилийн түүхэнд анх удаагаа Монгол хүн сонгогдсон түүхэн үйл явдал болсон.

Азийн Залуучуудын Зөвлөл: МЗХ нь АЗЗ-н гишүүнээр 1993 онд элссэн. АЗЗ нь Азийн орнуудын үндэсний хэмжээний залуучуудын байгууллагуудыг өөртөө нэгтгэсэн бөгөөд бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх, улс орнуудын хоорондын ойлголцлыг бий болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.

Байгууллагын бүтэц зохион байгуулалт МЗХ нь Монгол Улсын 21 аймаг, 330 сум, УБ хотын 9 дүүрэгт өөрийн төлөөлөлтэй, ардчилсан зарчим дээр тулгуурласан, ил тод сонгуулийн тогтолцоотой удирдлагын нэгдсэн тодорхой бүтэцтэй байгууллага юм.

Үндэсний хэмжээний удирдлагаҮндэсний хэмжээнд МЗХ-ны бүтцэд ардчилсан замаар сонгогдсон Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, ЕНБД, Гүйцэтгэх хороо багтдаг. Гүйцэтгэх хороо нь дотроо гол чиглэл болсон 4 газарт хуваагддаг:1. Бодлого, Төлөвлөлтийн Газар2. Бодлогын Хэрэгжилтийг Зохицуулах Газар3. Удирдлага, Хамтын Ажиллагааны Газар4. Мэдээлэл, Судалгаа, Олон Нийттэй Харилцах Газар ГХ-ны тодорхой газруудаас гадна залуучуудын тэргүүлэх асуудлуудад анхаарал хандуулдаг боловсрол, байгаль орчин, гэр бүл, спорт, соёл урлаг, хөдөлмөр эрхлэлт, ШУ технологийн, эрүүл мэнд, хууль зүйн гэх мэт байнгын хороодтой. Мөн сонирхлын үндсэн дээр байгуулагдсан клубуудтэй. Баг, байгууллага тус бүр дээр залуучуудын зөвлөл ажиллаж байна.

Орон нутгийн удирдлага МЗХ үндэсний хэмжээний удирдлагатай уялдаатайгаар орон нутаг болон засаг захиргааны түвшний /аймаг, сум, баг, нийслэлийн дүүрэг, хороо, хэсэг ИТХ, ИНХ/ удирдлагын тогтолцоотой. Түвшин бүрт МЗХ-ны зүгээс нэгдсэн салбар холбоод, зөвлөлөөр дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр нэгжүүд нь харьцангуй өөрөө удирдах зарчмаар, МЗХ-ны стратегийн нэгдсэн удирдамжийн дагуу тухайн орон нутаг, засаг захиргааны залуучуудын эрэлт хэрэгцээг хангахын төлөө ажилладаг.

Гол хамтрагчидМУЗГ: МУЗГ, агентлагууд, харъяа байгууллагуудтай төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, төслүүдэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажилласаар ирсэн. Тухайлбал, Хөдөлмөрийн Яамтай “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд

Page 8: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

8

( Энэхүү бүтцийг МЗХ-ны V их хурал дээр танилцуулж батлана. )

Page 9: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

9

Монгол Улсын хөгжлийг хөтлөх, эрх мэдэлтэй, нэгдсэн залуучууд.

Монголын Залуучуудын Холбоо нь залуучуудын нийтлэг эрх ашиг, сонирхлыг хамгаалах, дэмжих зорилготой, үндэсний хэмжээний төрийн бус, залуучуудын төв байгууллага болохын хувьд залуучуудын оюун санаа, сэтгэлзүй, бие бялдрын болон бусад эрэлт

хэрэгцээг бүрдүүлэх, тэднийг бие даасан, зорилготой, шударга, үр дүнтэй амьдрах боломжоор хангахад үйл ажиллагаагаа чиглүүлнэ. Энэхүү үйл ажиллагаагаа нээлттэй, ил тод, хариуцлагатай байх зарчмын дагуу явуулж, Монголын нийт залуучуудыг төлөөлөн,

тэдгээрийн эрх ашгийг илэрхийлэн ардчилалын амь, хүмүүнлэгийн хөрс, эх орончдын шавхагдашгүй уурхай байна.

Page 10: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

10

Байгууллагын үнэт зүйлс

Эрх мэдэлтэй байх: МЗХ Монголын залуучуудыг эрх мэдэлтэй байхыг дэмжих бөгөөд улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд нөлөөлөх, оролцох эрхийг нэн тэргүүнд тавина.

Ардчилсан зарчим: МЗХ нь чөлөөтэй, шударга ардчилсан зарчмаар үйл ажиллагаагаа явуулна.

Ил тод байдал: МЗХ нь өөрийн бүхий л үйл ажиллагаанд нээлттэй ил тод байх зарчмыг баримталж, бусад төрийн болон төрийн бус байгууллага, хувийн байгууллагуудад мөн ижил ил тод байхыг уриална.

Бие даасан байх: МЗХ-нд залуучуудын төлөө залуучууд өөрсдөө ажиллах бөгөөд энэхүү бие даасан байдал нь ямар нэг айдас, эрх ашгийн зөрчилгүйгээр залуучуудыг уриалах, дэмжих гол хөшүүрэг болно.

Хариуцлагатай байх: МЗХ-ны бүх ажилтан, гишүүд нь өөрсдийн бүхий л үйл ажиллагаанд хариуцлагатай хандаж, адилхан хариуцлагатай байхыг төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн байгууллагуудад уриална.

Идэвхтэй оролцогч байхыг дэмжих: МЗХ Монгол Улсад илүү эрх тэгш нийгэм байгуулахад залуучуудыг идэвхтэй, эерэг хандлагатай байхыг дэмжинэ.

Эв нэгдэлтэй байх: МЗХ Монгол Улсыг шударга, хөгжингүй улс болгох гол хүч болсон залуучуудыг эв нэгдэлтэй байж, бие биенээ дэмжин хамтран ажиллахад уриална.

Тогтвортой байдал: МЗХ үндэсний өв соёл, байгаль орчноо хамгаалах, тогтвортой хөгжлийг хангахыг нэн тэргүүнд тавьж ажиллана.

Page 11: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

11

Байгууллагын дүн шинжилгээ МЗХ нь Монголын залуучуудын хамгийн том байгууллага төдийгүй, 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүрэгт өөрийн салбар нэгжтэй байгаа нь газарзүйн хамрах хүрээ, гишүүний тоогоороо Монголын томоохон байгууллагуудын нэг юм. Ийнхүү том бүтэцтэй байгууллагын жишгээр ихээхэн боломжууд, эерэг талуудын зэрэгцээ олон бэрхшээл, хүндрэлүүд байдаг. Дараах дүн шинжилгээг бие даасан шинжээчдийн зүгээс МЗХ-ны бүтцийг судалж, МЗХ-ны ажилтнуудтай хэлэлцсэний үндсэн дээр гаргасан болно.

Давуу талууд

Байгууллагын хэмжээ, цар хүрээ Монгол Улсын 21 аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг тул нийт улс орны хэмжээнд залуучуудын хөгжлийг дэмжих өргөн боломж МЗХ-нд байдаг. МЗХ-ны Гүйцэтгэх хорооноос байгууллагын төвлөрсөн бодлого боловсруулж, үйл ажиллагааг чиглүүлдэг бол салбар нэгжүүд 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүрэгт зэрэгцэн үйл ажиллагаа явуулж байна. Ийм өргөн цар хүрээ нь МЗХ-ны хувьд нийт залуучуудын эрх ашгийг хамгаалах, дэмжихэд улс орны хэмжээнд бодит нөлөө үзүүлж чаддаг.

Залуучуудын асуудлуудыг мэддэг МЗХ-ны хувьд үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж чадаж байгаа нь залуучуудад тулгарч буй асуудлуудыг ойлгох, залуучуудын хөгжлийг дэмжих арга барилуудыг улам боловсронгуй болгоход илүү хялбар дөхөм байдаг.

Аймгуудын ЗХ-ны тэргүүлэгчид УБ хот дахь төв байгууллагатайгаа тогтмол холбоотой байж, орон нутаг дахь залуучуудын асуудлуудыг МЗХ-оос нэн тэргүүний асуудлуудын нэг болгон дэвшүүлж, үйл ажиллагааны чиглэл болгон шийдвэрлүүлдэг.

МЗХ алслагдсан сумын залуучуудын эрүүл мэндээс авахуулаад залуучуудын бодлогын бүхий л асуудлыг хамгийн сайн мэдэж үндэсний хэмжээнд гарган тавьж байна. Залуучуудын асуудлыг сайн ойлгож мэдэж байгаа нь МЗХ-г залуучуудын асуудлаар нөлөө бүхий байр суурьтайг илтгэж байгаа юм.

Хүлээн зөвшөөрөх ба үр нөлөө Хүлээн зөвшөөрөх нь үр нөлөөг нэмэгдүүлж байдаг. 90 гаруй жилийн туршид улс орон даяар салбар нэгжээрээ дамжуулан үйл ажиллагаа явуулж ирсэн нь МЗХ-г үндэсний болон олон улсын хэмжээнд Монголын залуучуудыг төлөөлж чадах тэргүүлэх байгууллага болохыг хүлээн зөвшөөрч байна. Аймаг, сумын түвшинд ч МЗХ нь МУЗГ-ын яамдуудтай тогтмол хамтран ажиллаж байна. Үүний нэг жишээ нь МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж Хөдөлмөрийн Яамтай хамтран 2013 оноос 3 жилийн хугацаатай “Ажилтай, орлоготой Монгол залуу хөтөлбөр” -ийг хэрэгжүүлж байна. Мөн НҮБ-ын агентлагууд болон бусад байгууллагуудтай бодлогын асуудлаар зөвлөлдөн хамтран ажилладаг.

Олон улсын түвшинд Дэлхийн Залуучуудын Ассемблей болон Азийн Залуучуудын Зөвлөлийн гишүүн бөгөөд идэвхтэй байр сууринаас нөлөөлж ажиллаж байгаа зэрэг нь байр сууриа бататгах нотолгоо болж байна.

МЗХ-оос үйл ажиллагааны хувьд ч, тогтмол зохиогддог аян арга хэмжээнүүд, бусад санал санаачлагуудыг маш идэвхтэй ажилладаг олон нийттэй харилцах албаараа дамжуулан нийгэмд хүргэдэг нь тус байгууллагын өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх нөлөөг улам бүр нэмэгдүүлдэг.

Page 12: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

12

Урам зоригтой залуус МЗХ-ны хамгийн чухал үнэт зүйл нь залуус юм. МЗХ-ны орон нутаг дах салбар нэгжүүд залуучууд болон Монгол Улсын хөгжлийн хөшүүрэг болсон янз бүрийн давхаргын төлөөлөл болсон идэвхтэй гишүүн залуучуудаас бүрддэг бөгөөд энэ нь байгууллагын олон талт байдлын баталгаа болдог.

МЗХ-ны ажилтнууд нь урам зоригоор дүүрэн байж, өөр хоорондоо уялдаатай ажиллан, байгууллагынхаа үйл ажиллагаанд идэвхтэй манлайлалтай оролцдог. Сайн дурын ажилтнууд нь МЗХ-оос зохиогддог арга хэмжээнүүдийн гол бааз суурь бөгөөд ялангуяа аймгуудын төлөөллөөс авахуулаад сайн дурынхан хүртэл бүгд хамгийн бага зардлаар хамгийн их нөлөө үзүүлдэг оролцогчид байдаг.

МЗХ-ны ГХ-ны газрын даргын хэлсэнээр: “Хүн бүр залуучуудын төлөө ажиллах маш их хүсэл эрмэлзэлтэй байдаг. Хэдийгээр санхүүжилт маш бага байдаг ч өөрийн сүлжээгээр дамжуулан оролцогчдыг бүрдүүлснээр арга хэмжээг дээд хэмжээнд зохион байгуулалттай байлгаж чаддаг” байна.

Бий болгосон сүлжээ Олон жилийн туршид улс орон даяар олон арга хэмжээнүүдийг зохион байгуулж ирсэн залуучуудын байгууллагын хувьд хамгийн том сүлжээг бий болгосон байгууллага. Энэхүү сүлжээг МЗХ нь өөрийн үйл ажиллагаандаа үр дүнтэй ашиглаж ирсэн. Жишээ болгоход, 2012-2013 оны үед авилгатай тэмцэх аяны хүрээнд өөрийн өргөн сүлжээгээрээ дамжуулан авилгын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулж чадсан.Үүнтэй зэрэгцэн, МЗХ-оос МУЗГ-ын агентлагуудтай маш үр дүнтэй хамтран ажилласны нэг жишээ нь МУЗГ-ын яамдуудад уриалга гарган, “Авлигын эсрэг: Би авахгүй, өгөхгүй” аян өрнүүлж, авлигагүй ирээдүйг дэмжиж байгааг илэрхийлсэн ухуулга хуудас, наалтуудыг тараасан байна. Үүнтэй адилаар, унадаг дугуйны хэрэглээг нэмэгдүүлэх талаар нийслэлийн иргэдийн дэмжлэгийг авч, ихээхэн ач холбогдол өгч, “Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөл хэрэгжүүлснээр залуучуудад ихээхэн үр дүнтэй арга хэмжээ болсон.

Бие даасан байдал МЗХ нь эрх барьж буй МУЗГ, хувийн хэвшлийнхэн болон бусад сангуудаас хараат бус үйл ажиллагаа явуулдаг нь өөрийн бие даасан байдлыг хангаж чаддаг. Бие даасан байдал нь МЗХ-ны хувьд залуучуудын асуудлаар ямар нэг айдас, ашиг сонирхлын зөрчилгүйгээр байр сууриа илэрхийлэх хамгийн гол хүчин зүйл юм. МЗХ-ны хувьд МУЗГ, зарим хувийн хэвшлийнхэн болон хандивлагчдаас зарим нэг төслийн санхүүжилт авдаг хэдий ч энэ нь байгууллагын ямагт бие даасан байх болон залуучуудын сонирхлыг эн тэргүүндээ тавих зарчмуудтай зөрчилддөггүй.

“Хүн ам зүйн цонх”-ны боломж Монгол Улсын хүн ам маш залуужиж байгаа нь “хүн ам зүйн цонхны үе”-ийг ашиглах тохиромжтой цаг ирээд байна. Энэхүү боломжийг олон нийт болон нөлөө бүхий улс төрчид бүх нийтээрээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд залуучуудыг дэмжих асуудлыг нэн тэргүүнд тавьж байна. Гэхдээ энэхүү цонхны үе нь арга хэмжээ авах боломж болохоос хөгжлийн баталгаа болж чадахгүй. Үүнээс харахад, МЗХ нь залуучуудын эрэлт хэрэгцээг илэрхийлэх хүчтэй байр суурьтай бөгөөд зорилгоо хэрэгжүүлэх хүсэлтэй залуучуудаар өөрийн эгнээг бүрдүүлж чадсан. Нөлөө бүхий улс төрчдийн зүгээс ч мөн адил Монгол Улсын цаашдын тогтвортой дэвшилтэт хөгжилд залуучуудын оролцоо, тэдгээрийг дэмжих хэрэгцээ байгааг хүлээн зөвшөөрч байна. МЗХ-ны хувьд залуучуудын манлайлалд хүч гарган ажилласнаар залуучуудад үр нөлөөгөө үзүүлэх боловч энэ нь хангалттай баталгаа болж чадахгүй. Харин “хүн ам зүйн цонхны үе” -ийг зөв ашиглан стратегийн тодорхой төлөвлөлт хийж ажилласнаар залуучуудын хөгжилд илүү дэмжлэг болно.

МЗХ-ны төв байр МЗХ-ны төв байр нь УБ хотын төвд байрладаг нь дараах 2 давуу талтай. Нэгдүгээрт, эргэн тойронд нь олон тооны их, дээд сургуулиуд байдаг нь залуучууд МЗХ-

Page 13: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

13

ны байранд зохиогдох олон нийтийн лекцүүд, сонирхлын дагуу клубуудэд хамрагдаж, залуучуудад зориулсан бусад арга хэмжээнүүдэд оролцох боломжтой. Хоёрдугаарт, хотын төвд байрлалтай, оффисын зориулалтаар өрөө, заал түрээслэдэг нь МЗХ-ны санхүүгийн баттай эх үүсвэр, орлого болж чадсанаар байгууллага бие даасан байдалд ихээхэн ач холбогдолтой.

Сул талууд

Санхүүжилт дутмаг байдаг МЗХ-ны нэн тэргүүний асуудал нь тогтвортой санхүүжилт бөгөөд өөрийн бүрэн чадлаараа ажиллахад санхүүжилт дутмаг байдаг. Одоогийн байдлаар МЗХ нь оффисын өрөөнүүд түрээслэж олсон орлого болон тодорхой ганц нэг төслийн төсвөөр үйл ажиллагаагаа санхүүжүүлж байна. Тодорхой төслийн төсвөөр үйл ажиллагаа зохион байгуулах нь үр дүнтэй байдаг хэдий ч хугацааны хувьд тогтмол биш, төсөл дууссанаар чадвартай боловсон хүчнүүдээ алдах сул талтай. Жишээ нь: авлигын эсрэг кампанит ажлын төсөл хэрэгжсэнээр маш богино хугацаанд олон нийтэд хүрч, тэдгээрээс ихээхэн дэмжлэг авч байсан бол төсөл дууссанаар ажилтнуудаа санхүүжүүлэх боломжгүй болонгуут хэдийгээр олон нийтэд хүрэх үр дүнтэй гарцтай болж чадсан хэдий ч кампанит ажил цаашид үргэлжлэхэд хүндрэлтэй болж байна. МЗХ-ны зүгээс ердийн үйл ажиллагаа явуулахад санхүүжилт дутмаг байдгаас ажилтнууддаа бага цалингаар ажиллуулахад хүрдэг бөгөөд чадварлаг боловсон хүчнийг алдахад хүрч байгаа нь сул тал болж байна. Санхүүжилт дутмаг байдал нь цаашид МЗХ байгууллагын зорилгоо биелүүлэх чадамжийг хязгаарлаж байна. Байгууллагын удирдлага ба соёлын асуудлууд Өөрийн үйл ажиллагааг явуулахад МЗХ-ны зүгээс аль болох үр дүнтэй, бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажилладаг. Гэхдээ ажилтнуудыг үр дүнтэй менежментээр хангах, хяналт тавих чиглэлийг удирдлагын гол үүрэг болгож ажиллах шаардлагатай

бөгөөд сайн дурын ажилтнуудаас хамаарсан боловсон хүчний бодлоготой байх нь МЗХ-ны үйл ажиллагааны үр дүнг бууруулах, удирдлага алдагдах сөрөг талтай. МЗХ-ны байгууллага доторх соёлын хувьд амбиц ихтэй албан тушаал ахих сонирхолтой дунд тушаалын ажилтнууд байгаа нь багаар ажиллах хүчийг сулруулах, удирдах албан тушаалтнуудын зүгээс ажиллах таатай нөхцөлөөр хангахын оронд ажилтнуудаа үнэлэхгүй байх зэрэг сөрөг талууд байна. Хэтэрхий хүнд сурталтайгаар ажилд хандах нь мөн гүйцэтгэлийг удаашруулж, инновацийг хязгаарлаж байгаа зэрэг нь эцэстээ МЗХ-ны үр нөлөөг бууруулах сул тал болно.

Хүний нөөцийн хүчин чадал МЗХ-нд авьяастай, урам зоригтой залуу ажилтнууд, маш олон сайн дурынхан болон гишүүд ажилладаг хэдий ч боловсон хүчний чадамжид сул талууд байсаар байна.Санхүүжилт муу байдгаас боловсон хүчний чадварыг хөгжүүлэх (сургалт ба бусад) боломж хязгаарлагдмал, бага цалинтай ажлын байранд чадвартай боловсон хүчин ажиллах сонирхолгүй байгаа нь нийт ажилтнуудын хүчин чадал алдагдахад хүргэж байна. Жишээлбэл, ямар нэгэн кампанит ажил зохион байгуулахад ажлын туршлага бага ч эрч хүч дүүрэн залуу ажилтан оролцож, туршлагатай болдог ч тодорхой цаг хугацаа өнгөрөхөд хүссэн хүсээгүй МЗХ-г орхин явахад хүрдэг. Мөн МЗХ-нд дөнгөж сургууль төгссөн, ажлын туршлага бага залуучуудыг ажилд ихээр авдаг. Хэдийгээр МЗХ-ны зорилго болох залуучуудыг дэмжих хүрээнд урам зоригтой залуучуудыг ажилд авч байгаа нь давуу талтай ч туршлагагүй боловсон хүчин асуудал болж байна.

Зохицуулалт МЗХ–ны бүтэц том байгаа нь сайн боловч үүнээс гарах асуудлууд бас байсаар байна. Том байгууллагын зохицуулалт ямагт асуудалтай байдаг ба санхүүжилтын хязгаарлалттай байдлаас болж сайн дурын ажилтнуудын оролцоонд найдах зэргээс

Page 14: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

14

улбаалан сөрөг үр дагавар гардаг. МЗХ-ны дэргэд залуучуудын боловсрол, гэр бүл, эрүүл мэндийн асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор байгуулагдсан байнгын 15 хороод, 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүрэг дэх салбарууд, сонирхлын олон тооны клубууд ажиллаж, төрөл бүрийн кампанит ажлууд, төслүүд хэрэгждэг. Ийм замаар МЗХ нь өөрийн үр нөлөөг нэмэгдүүлж, залуучуудын хөгжлийг дэмжих зорилгоор маш сайн удирдлагаар хангах, харилцаа холбоо тогтоож ажилладаг ч энэхүү том тогтолцоог зохицуулах хүчин чармайлт нь хэрээс хэтрэх хандлагатай. Зарим салбарууд нь өөрийн гэсэн оффисгүй, зохион байгуулалтын тодорхой бүтэцгүй, үр дүнтэй харилцаа холбооны тогтолцоогүй зэргээс шалтгаалан зохицуулалтыг үр дүнтэй болгоход тодорхой саад тотгор учирдаг байна.

Боломжууд

Санхүүжүүлэх түншүүд Монгол Улсын хурдацтай хөгжлийг даган санхүүжилтын байдал түүнийг даган өөрчлөгдөж байна. Олон уламжлалт донор байгууллагууд, USAID болон НҮБ-ын агентлагуудын зүгээс МУ-д үзүүлэх санхүүжилт багасч байгаа бол Швейцарийн Хөгжлийн агентлаг (SDC), Австралийн Гадаад харилцаа, худалдааны агентлагаас (DFAT) үзүүлэх санхүүжилтын дэмжлэг нэмэгдэж байна. МУЗГ болон хувийн хэвшлийнхэнд тогтвортой санхүүжилтын өөр хувилбар боломжууд гарч байгаа боловч өөрийн бие даасан байдлаа алдах эрсдэл бий. Одоогийн нөхцөл байдалд МУЗГ-ын төсөв ч багасч байгаа нь санхүүжилт олоход амаргүй болж байна. Өөр нэг хувилбар нь, нийгмийн хариуцлагын түүхэн замнал багатай ч ашиг орлого нь нэмэгдэж буй компаниуд байж болно, мөн салбартаа тэргүүлэгч, томоохон уул уурхайн компаниуд, банкууд, үндэстэн дамнасан корпорациудаас санхүүжилт авах боломж их. МЗХ-ны нэр хүнд, харилцаа холбооны өргөн сүлжээ, төсөл хэрэгжүүлэх чадвар зэрэг нь санхүүжилт олох давуу талууд болно.

Техникийн түншүүд Техникийн түншүүд нь МЗХ-ны хувьд өөрийн зорилгодоо хүрэхэд чухал боломжуудыг санал болгож чадна. Жишээлбэл: хувийн хэвшлийнхэнтэй хамтран дотоод бүтцээ хөгжүүлэх тал дээр хамтран ажиллах нь залуучуудын ажилгүйдлын асуудлыг шийдвэрлэхэд үр дүнтэй байж болох бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай илүү албан ёсны түвшинд хамтран ажиллах нь өөрийн нөлөөллийн хүчин чадлаа нэмэгдүүлэх боломжтой.

Залуучуудын талаар төрөөс баримтлах бодлого МУЗГ-аас залуучуудын талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх талаар ихээхэн хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа нь МЗХ-нд томоохон боломж өгч байна. Өмнөх залуучуудын бодлогууд, хөтөлбөрүүдийн хэрэгжүүлэлт муу байсан. Одоогийн боловсруулж буй залуучуудын бодлого нь МЗХ-ны хувьд залуучуудын хөгжлийн салбарт өөрийн байр сууриа бататгах чухал ач холбогдолтой. МЗХ залуучуудын бодлогыг боловсруулах явцад залуучуудын эрэлт хэрэгцээнд нийцсэн саналуудыг бодлогод оруулахад ихээхэн нөлөө бүхий байр сууринаас хандах юм. Нөгөө талаас МЗХ-ны үйл ажиллагааг санхүүжүүлэх төсвийг МУЗГ-аар батлуулж авах боломжтой. Гэхдээ, дахин сануулахад, МЗХ-ны бие даасан хараат бус байдалд халтай байж болох тал дээр үргэлж болгоомжлох ёстой.

Өсөн нэмэгдэж буй бодлогын асуудал, судалгаа МЗХ-оос залуучуудын эрэлт хэрэгцээнд тулгуурласан төсөл хэрэгжүүлэх, кампанит ажлуудыг өрнүүлэх арвин туршлагатай хэдий ч залуучуудын бодлого боловсруулах, холбогдох судалгаа хийсэн туршлага хомс байна. МЗХ-ны өргөн сүлжээ, залуучуудын хөгжлийн талаар хийсэн ажлын туршлага, чадварууд дээрээ тулгуурлан МЗХ-оос үр нөлөө сайтай бодлого боловсруулах, залуучуудын асуудлаар судалгаа хийх нь тохиромжтой юм. Өнөөгийн байдлаар Залуучуудын сургалт, судалгааны “Полиси” төвийн үйл ажиллагааг сэргээж байгаа нь энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд чухал алхам бөгөөд энэ нь эхлэл юм. Тус төвд шаардлагатай санхүүжилтийг олж, залуучуудын асуудлуудыг МЗХ-ны байр сууринаас

Page 15: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

15

шийдвэрлэх залуучуудын бодлого болон судалгааны стратегийг бий болгох нь чухал юм.

Байгууллагын үйл ажиллагааг сайжруулах (удирдлага, хүний нөөцийн чадвар, соёл) Энэхүү боломж нь МЗХ-ны одоогийн сул талтай шууд холбоотой: хязгаарлагдмал менежмент, хүний нөөцийн хязгаарлагдмал чадавх, байгууллагын дотоод соёлын зарим дутагдалтай талууд нь үйл ажиллагааны үр дүнг бууруулж байгаа бөгөөд эдгээр асуудлуудыг сайжруулах нь МЗХ-ны үр нөлөөг дээшлүүлэх юм. Байгууллагын менежментийг сайжруулах, боловсон хүчний хяналтыг нэмэгдүүлэх, хийх ажлын төлөвлөгөөг тодорхой гаргаж холбоод, ажилтнуудын хооронд эерэг харилцааг бий болгох нь байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад сайнаар нөлөөлнө. Эдгээр өөрчлөлтүүдийг хийснээр, нэг талаас, чадварлаг ажилтнуудаа алдахгүй байх улмаар ажилтнуудаа хөгжүүлснээр цаашид чадварыг нь улам сайжруулах боломжтой. Ажилтнуудын цалинг нэмэгдүүлснээр чадварлаг ажилтнуудаа алдахаас сэргийлэх талтай ч МЗХ-ны одоогийн хязгаарлагдмал төсвийн хүрээнд ийм арга хэмжээ авах нь хүндрэлтэй. Эцэст нь, МЗХ-ны бүтцийг боловсронгуй болгох, бүх ажилтнуудад бүтцээ тодорхой ойлгуулснаар байгууллагын дотоод уялдаа холбоо сайжирна. Дүгнэж хэлэхэд материаллаг бус өөрчлөлтүүдийг бий болгосноор МЗХ-ны үр нөлөөг үлэмж нэмэгдүүлж чадна.

Эрсдэлүүд

Бие даасан хараат бус байдлаа алдах Санхүүжилт олох явцад ялангуяа шинээр түншүүд хайхад МЗХ-ны хувьд өөрийн бие даасан хараат бус байдлаа (ЗГ болон хувийн хэвшлийнхэн) алдах эрсдэлтэй. Жишээлбэл, хувийн хэвшлийнхнээс санхүүжилт авсан тохиолдолд залуу боловсон

хүчний эрхийг хамгаалах тал дээр МЗХ-ны байр суурь хязгаарлагдах талтай. Үүнтэй адил МУЗГ-аас санхүүжилт авснаар МЗХ-ны МУЗГ-ыг шүүмжлэх байр суурь алдагдахад хүрнэ. Бие даасан хараат бус байх нь МЗХ-ны гол давуу тал байх ёстой бөгөөд үүнийг ямар ч тохиолдолд санхүүжилт олдохгүй байсан ч хадгалж үлдэх ёстой. Залуучуудын салбар дахь улс төрийн бүлэглэлүүд Монгол Улсад залуучуудын салбарт олон янзын, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг олон залуучуудын байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр залуучуудын байгууллагууд нь ардчилал, жендер болон залуучуудын бусад чухал асуудлуудыг гаргаж тавьдаг нь ихээхэн үр нөлөөтэй байдаг. Гэсэн хэдий ч залуучуудын байгууллагуудын дунд нам, улс төрийн үзэл бодлоороо хуваагдах байдал ажиглагдаж байгаа нь энэхүү салбарыг ч мөн дотор нь хуваагдахад хүргэж байна. МЗХ-ны хувьд өөрийн цар хүрээ, хэмжээ, нөлөөгөөрөө бусад залуучуудын байгууллагуудын дундаас өөрийн салбартаа голлох байр суурьтай байж чадна. Нэмж хэлэхэд, МЗХ-г улс төржсөн гэж хүлээж авдаг улс төрийн байгууллагуудын нөлөөгөөр бий болсон залуучуудын байгууллагууд МЗХ-ны залуучуудыг төлөөлөх, тэдэнд үйлчилдэг байр суурийг үгүйсгэх эрсдэлтэй.

Санхүүжилт дутмаг хэвээр байгаа Урьд нь, МЗХ-ны сул тал болж байсан санхүүжилтийн дутмаг байдал нь өөрөө эрсдэл болж байна. Хэдийгээр МЗХ нь орлогоо оффисын талбай түрээслүүлэх замаар тогтмол бүрдүүлж байгаа ч Монголын эдийн засгийн инфляци нэмэгдэхийн хэрээр орлого буурч, амьдралын өртөг болон үйл ажиллагааны зардал нэмэгдэж байна. МЗХ нь бат, өргөн харилцаа холбоо, сүлжээтэй байгаа нь одоогоор байгууллага тогтвортой байдлаа хадгалж байгаа ч санхүүжилт дутмаг байдгаас чадвартай боловсон хүчнээ ихээр алдахад хүргэж байна. Хэрэв МЗХ-оос бүхий л чадлаараа өөр бусад санхүүжилт олохын төлөө хичээн чармайхгүй бол цаашид үйл ажиллагаагаа үр дүнтэй явуулах боломжгүй болох эрсдэл өсөн нэмэгдсээр байна.

Page 16: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

16

Байгууллагын гол зорилгууд МЗХ-ны байгууллагын гол зорилгуудыг дараах өөр хоорондоо уялдаа холбоотой сэдвүүдээр (давхардсан байдлаар) тодорхойлж болно:

1. МЗХ-ны байр суурийг Монголын залуучуудын төв байгууллагын хувьд бататгах2. Монголын залуучуудын хөгжлийг дэмжих3. Төрийн түвшинд залуучуудын төлөөлөл, нөлөөллийг нэмэгдүүлэх 4. Залуучуудын зорилготой, шударга, үр бүтээлтэй амьдрахыг дэмжих

МЗХ-ны хувьд эдгээр зорилгуудыг хамгийн их үр нөлөөтэй, өөр хооронд нь харилцан уялдаатайгаар, амжилттай хэрэгжүүлэхэд стратеги төлөвлөгөөн дээр үндэслэн дээрх асуудлуудыг авч үзэхийг өөрийн үйл ажиллагаандаа удирдамж болгох нь зүйтэй. Түүхэн замналаас нь харахад, МЗХ нь эхний 3 зорилгод анхаарлаа хандуулж ирсэн бол 4 дэх зорилгод анхаарлаа хандуулж чадсанаар илүү өргөн хүрээний зорилгыг биелүүлэх боломжтой.

A) МЗХ-ны байр суурийг Монголын залуучуудын төв байгууллагын хувьд бататгах

Өнөөгийн байдлаар МЗХ нь Монголын залуучуудыг тэргүүлэгч, төв байгууллага хэвээр байгаа хэдий ч залуучуудын өөр олон байгууллагууд залуучуудын асуудал дээр маргаантай байж, улс төрждөг. Тиймээс МЗХ нь өөрийн байр суурийг хадгалан үлдэхийн тулд урт хугацааны стратегийн арга хэмжээ авах нь зүйтэй.

Нэн түрүүнд, МЗХ өнөөгийн байр суурь, хүчин чадал бололцоогоо ашиглах ёстой. Олон тооны гишүүнтэй, өргөн цар хүрээтэй, үндэсний хэмжээний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, шийдвэр гаргагчидтай холбоотой ажилладаг нь МЗХ нь өөр бусад залуучуудын байгууллагуудын дундаас залуучуудын төв байгууллага мөн болох нь маргаангүй юм.

Нэгэнт бий болгосон МЗХ-ны байр суурийг урт хугацааны стратеги төлөвлөгөөтэйгөөр улам бататгах, нөлөөг бэхжүүлэх шаардлагатай. Иймээс дараах асуудлуудад анхаарах ёстой болно. МЗХ-ны залуучуудын төв байгууллагын байр суурийг бататгах залуучуудын бодлого МУЗГ, УИХ–аас төрөөс залуучуудын талаар баримтлах шинэ бодлого боловсруулж, хэрэгжүүлэх гэж байгаа нь МЗХ-г залуучуудын төв байгууллагын хувьд байр сууриа бататгах боломж юм. Энэхүү бодлогыг хэрэгжүүлснээр МЗХ-г залуучуудыг төлөөлөх төв байгууллага болохыг албан ёсоор хүлээн зөвшөөрөх боломж юм. Учир нь шийдвэр гаргах явц дахь МЗХ-ны оролцоог маш тодорхой болгож өгнө. Залуучуудын бодлогыг албан ёсоор баталснаар МУЗГ-аас МЗХ-нд санхүүжилт олгох магадлалыг нэмэгдүүлж, МЗХ-ны санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх боломж байгаа юм. Үүнд:• Залуучуудын бодлогын бичиг баримтын төслийг боловсруулан өргөн барих хэрэгтэй. Энэхүү бодлогын бичиг баримт нь МЗХ-г залуучуудын төв байгууллага болохыг маш тодорхой харуулж чадах бөгөөд МУЗГ-аас МЗХ-ны энэхүү байр суурийг албан ёсоор хүлээн зөвшөөрсний үр дүнд МЗХ-нд санхүүжилт олгох болон бусад дэмжлэгийг үзүүлнэ. • Бодлогын бичиг баримтын төслийн талаар МУЗГ-тай зөвшилцсөнөөр батлуулах талаар дэмжүүлэх ёстой. Энэхүү хэлэлцээрийг зөвхөн төр барьж буй МУЗГ-тай бус сөрөг намуудтай ч явуулах хэрэгтэй бөгөөд төрийг ямар нам, эвсэл барьж байгаагаас үл хамаарч баталсан залуучуудын бодлогыг хэрэгжүүлэхэд тэдгээрийн зүгээс ч дэмжих ёстой.• МЗХ-ны зүгээс олон нийтийн дунд залуучуудын бодлогыг батлуулах, хэрэгжүүлэх талаар нөлөөлөл, кампанит ажлыг зохиох ёстой. Залуучуудын бодлого нь зөвхөн залуучуудынх байж, аливаа нам, эвсэлд хамаарахгүйгээр, тэдгээрийн үзэл бодлоос дээгүүр байж, залуучуудын асуудлуудад анхаарал хандуулсан байх нь зүйтэй.

Page 17: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

17

Залуучуудын бусад байгууллагуудтай зөвшилцөх МЗХ нь Монголын залуучуудын хамгийн том, нөлөө бүхий залуучуудын байгууллагын байр суурьтай байдаг нь бусад залуучуудын байгууллагуудтай зөрчилдөөнтэй байх, тэдгээр нь өөрсдийгөө МЗХ-нд бүрэлдэхүүнээс хасагдсан мэт мэдрэмж төрүүлдэг.

МЗХ-г залуучуудын бие даасан байгууллага гэхээсээ илүү улс төржсөн гэж олон нийт үздэг ба энэ нь урт удаан түүхэн замналаас ч улбаатай ба МЗХ-ны удирдлагуудаас улс төрд орсонтой холбоотой. Үүний тод жишээ нь залуучуудын бусад байгууллагууд нэгдэн Монголын Залуучуудын Зөвлөлийг /МЗЗ/-ийг МЗХ-г оролцуулалгүйгээр байгуулж, илүү олон залуучуудын байгууллагуудаас бүрдсэн залуучуудын төв байгууллага байгуулахыг зорьж байгаа нь зөрчил үүсгэж байна. Бусад залуучуудын байгууллагуудын зүгээс МЗХ-г залуучуудын төлөөлөл болж нөлөөллийн хувьд дангаар ноёрхож байна гэж үздэг. Тиймээс МЗХ энэ асуудлыг шийдвэрлэх тал дээр идэвхтэй байх хэрэгтэй. Түүнчлэн бусад залуучуудын байгууллагуудаас МЗХ-нд хязгаарлагдмал байдаг зарим туршлага, нөлөөг үзүүлэх талаар санал санаачлага гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх ёстой. Жишээлбэл, LGBT бэлгийн цөөнхүүдийн төв нь нийгэмд өөрийн харилцаа холбоо, сүлжээтэй байхад МЗХ-ны дэргэд бэлгийн цөөнхийн хороо байхгүй байгаа нь хамтын түншлэлийг бий болгох боломжтой. Үүний нэгэн адил MONFEMNET байгууллагатай жендерийн асуудлаар хамтран ажиллах нь ихээхэн үр дүнтэй, аль аль байгууллагад харилцан ашигтай байж болох юм. МЗХ-г залуучуудын төв байгууллага мөн болох байр суурийг бататгах улмаар залуучуудын хөгжлийн төлөө бусад залуучуудын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллахад дараах зүйлсийг анхаарна уу:

• Залуучуудын бусад ТББ-уудыг нэгтгэсэн Залуучуудын Хамтын Ажиллагаа, Зохицуулах Хороог /ЗХАЗХ/ МЗХ-ноос байгуулах нь зүйтэй. Энэ нь залуучуудын төв байгууллагын хувьд МЗХ-ноос бусад залуучуудын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа сайжруулахад ихээхэн үр дүнтэй байх болно. • МЗХ-ны зүгээс бусад залуучуудын байгууллагуудыг өөрийн дэргэдэх хороодод татан

оруулах, өөрсдийн зохиодог арга хэмжээ, кампанит ажлуудад оролцох саналыг тавих нь зүйтэй. Жишээ нь MONFEMNET төлөөллийг Гэр бүлийн хороонд татан оруулж болох юм. • Бусад залуучуудын ТББ-уудтай хэлэлцүүлэг хийж байх нь тэдэнтэй хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд дэвшил гарна. Жишээ нь 2014 оны 10-р сард залуучуудын бодлогын асуудлаар НҮБХХ-ын санаачлагаар хэлэлцүүлгийг МЗХ-оос зохион байгуулсан. Энэхүү хэлэлцүүлэгт янз бүрийн салбарын ТББ-ууд хамрагдсан нь хамтын ажиллагааг өргөжүүлж, мэдээлэл солилцон, залуучуудын асуудлаар нэгдэж чадсан юм. • МЗХ-оос байгууллагынхаа дотор бодит болон бодит бус улс төржсөн байдлыг бууруулах тал дээр алхам хийх ёстой. Ингэхийн тулд бусад залуучуудын байгууллагуудаас зөвлөгөө авч хэлэлцэж болно. Мөн өөрийн үйл ажиллагаандаа илүү ардчилсан энгийн арга барилуудыг ашиглаж болно, жишээ нь санал гомдолыг албан ёсоор хүлээн авах механизмыг бий болгож болно.

Олон улсын харилцаа холбоогоо өргөжүүлэх, хадгалах МЗХ Монголын залуучуудын төв байгууллага болохын хувьд олон улсын байгууллагуудтай бат бэх харилцаа холбоотой ажиллаж, гадаад руу чиглэсэн гарцтай, түүнчлэн АЗЗ болон ДЗА гишүүн байгууллага юм. Эдгээр харилцаа холбоо нь МЗХ-г олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний хэмжээний залуучуудын төв байгууллага болохыг албан ёсоор хүлээн зөвшөөрүүлдэг ба шинэ боломжуудыг нээж өгч байдгийн дотор санхүүжилт олох боломжтой. Монголын залуучуудын байгууллагуудын хувьд энэ боломж нь өөрийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд дөхөм болно. Үүнд дараах зүйлсийг анхаарах ёстой:

• МЗХ-оос олон улсын харилцаа холбоогоо үргэлжлүүлэн хадгалах, улам өргөжүүлснээр өөрийн асуудлуудыг шийдвэрлэх тэр дундаа санхүүжилтийг шийдвэрлэх гарц болж болох юм.• МЗХ-оос Монголын бусад залуучуудын байгууллагуудыг гадаадын арга хэмжээнүүдэд оролцуулж, тэдгээрийн олон улсын байгууллагуудтай явуулах хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой.

Page 18: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

18

• МЗХ-оос монголын залуучуудыг гадаадын бусад залуучуудтай туршлага, мэдлэгээ солилцох боломж олгох ёстой.

МЗХ-г залуучуудын төв байгууллагын байр суурийг орон нутгийн түвшинд бий болгох МУ-ын бүх аймаг, сумдад байдаг салбар холбоодын өргөн сүлжээгээ ашиглан МЗХ-ны зүгээс залуучуудын төв байгууллагын байр сууриа бэхжүүлэх ёстой. Энэ асуудал нь шийдвэр гаргах түвшинд залуучуудын нөлөөлөл улам бүр өсөн нэмэгдэж байгаатай холбоотой, энэ талаар илүү нарийн авч үзэх болно. Орон нутагт шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоо хязгаарлагдмал байдагтай холбогдуулж, МЗХ-оос өөрийн бий болгосон сүлжээгээрээ дамжуулан МУЗГ, орон нутгийн удирдлагад зөвлөх багийг орон нутагт байгуулах нь зүйтэй. Энэ тохиолдолд үндэсний хэмжээнд энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой ба энэ ажилд бусад залуучуудын байгууллагуудыг татан оролцуулах нь зөв. Үүнд дараах зүйлсийг анхаарна уу:

• МЗХ-ноос аймаг, сумдуудад МУЗГ-т зөвлөгөө өгдөг нэгжийг бүтэцдээ байгуулах • Шийдвэр гаргах явцад оролцох, үр дүнтэй нөлөөлөх зөвлөгөө өгөх нэгжийн боловсон хүчнийг чадавхжуулах • Орон нутагт зөвлөгөө өгөх нэгжийг байгуулахын зэрэгцээ орон нутгаас үндэсний хэмжээнд мэдээлэл солилцох сувгийг бий болгох нь зүйтэй

Б) Монголын Залуучуудын хөгжлийг дэмжих Залуучуудын хөгжлийн тухай ойлголтыг өргөн утгаар нь залуучуудын эрэлт хэрэгцээг хангах, тэдэнд хамаатай шийдвэрт нөлөөлж, зорилготой, шударга, үр бүтээлтэй амьдрах боломжоор хангах явдал гэж тодорхойлж байна. МЗХ нь залуучуудын хөгжлийг дэмжиж ирсэн олон жилийн бахархалтай түүхтэй юм. Олон арван жилийн туршид МЗХ нь залуучуудын нэн тэргүүний асуудлууд болох боловсрол, сайн засаглал, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, гэр бүл, шийдвэр гаргах, судалгаа ба нөлөөллийн талаарх санал санаачлагуудыг дэмжсээр ирсэн билээ.

Ойрын жилүүдэд, МЗХ-оос залуучуудын хөгжлийг дэмжих тал дээр кампанит ажлуудыг өрнүүлэх, тодорхой төслүүдийг хэрэгжүүлж, асуудлуудыг шийдвэрлэх байнгын хороод, сонирхлын клубуудыг байгуулж ажиллаж байна. Эдгээр нь залуучуудыг хөгжүүлэх, тэдгээрийн нэн тэргүүний хэрэгцээг хангахад чиглэгдэж байна. Залуучуудын нэн тэргүүний хэрэгцээг НҮБХХ-өөс боловсруулсан Монголын залуучуудын бодлого, хөтөлбөрүүдийн талаар бичиг баримтанд үндэслэн тодорхойлсон болно.

Залуучуудын оролцоо – Идэвхтэй иргэн Энэ асуудал нь үндсэндээ Засгийн газрын түвшинд шийдвэр гаргах явцад залуучуудын оролцоог нэмэгдүүлэх хэлбэрээр энэхүү стратеги төлөвлөгөөнд тусгагдсан байна. Гэхдээ залуучуудын хөгжлийн асуудал нь илүү өргөн хүрээний оролцоо буюу идэвхтэй иргэн байхыг дэмжих явдал юм. Энэ тохиолдолд идэвхтэй иргэн гэдгийг арай өргөн утгаар буюу Монголын нийгэмд залуучуудын зүгээс оруулж буй хувь нэмэр талаас нь ойлгох хэрэгтэй.

МЗХ идэвхтэй иргэн байхыг ямагт үр дүнтэйгээр дэмжиж ирсэн бөгөөд үүнийгээ цаашид ч үргэлжлүүлэх хэрэгтэй. Авлигын эсрэг аян, унадаг дугуйг дэмжих төсөл хэрэгжүүлж, залуучуудын хөдөлмөрийн бирж байгуулсан зэрэг нь идэвхтэй иргэн байхыг дэмжиж байна. Эдгээр санал санаачлагуудаас харахад үр дүнтэй аянуудыг үргэлжүүлэн явуулах, шинээр төсөл хэрэгжүүлэх шаардлагатай байна. Идэвхтэй иргэний талаарх ойлголтыг арай өргөн хүрээнд буюу тодорхой аянаас салангид авч үзэх ёстой. Энэхүү асуудлыг байгууллагын “залуучуудыг зорилготой, шударга, үр бүтээлтэй амьдрахад дэмжлэг үзүүлэх” зорилгын хүрээнд илүү нарийн авч үзнэ. Үүнд:• МЗХ-оос идэвхтэй иргэнийг дэмжих зорилгоор зохион байгуулсан аянууд, хэрэгжүүлсэн бүхий л төслүүддээ дүгнэлт хийж, тогтвортой дэмжлэг үзүүлэхийн тулд үр дүнтэй төслүүдийг үргэлжлүүлэх, өргөжүүлэх шаардлагатай.• МЗХ-оос залуучуудыг идэвхтэй иргэд байхад зоригжуулсан төслүүдийг санаачлан хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд гэхдээ хэрхэн идэвхтэй байх талаар тодорхой

Page 19: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

19

сонголтууд байхгүй тул спортод уу эсвэл бусад кампанит ажлуудад идэвхтэй байх эсэхээ тодорхой болгох хэрэгтэй. • МЗХ идэвхтэй иргэний үзэл баримтлалыг үйл ажиллагааныхаа болон залуучуудын хөгжлийн ойлголтын хүрээнд гол чиглэлээ авч үзэх хэрэгтэй.Хөдөлмөр эрхлэлт Хот, хөдөө хаана ч ажилгүйдэл хамгийн тулгамдсан асуудал хэвээр байна. Сүүлийн жилүүдэд МУ-ын эдийн засаг хурдацтайгаар өсч байгаа хэдий ч залуучуудын ажилгүйдэл хаа сайгүй өндөр байна. Нийт залуучуудын 62.6 % хөдөлмөр эрхэлж байгаа ч орлогын хувьд өдөр тутмын хэрэгцээнд хангалттай хүрэлцэхгүй байгаа нь ноцтой асуудал болж байна. МУ-ын хөгжлийн динамик өөрчлөлтүүд нь эдийн засгийн өсөлтөөс үр шимийг хүртэхийг хүссэн залуучуудын урамыг хугалахад хүргэж байна.

Өөр нэгэн асуудал бол ажил олдохгүй гэхээсээ илүү дөнгөж их дээд сургууль төгссөн залуучуудад чадвар дутагдах, тохирох ажлын байр дутмаг байдаг. Мөн барилга, уул уурхайн салбарт боловсон хүчин илүү хэрэгцээтэй байхад төдийлөн эрэлт багатай хууль эрхзүй, бизнесийн чиглэлээр залуучууд боловсрол эзэмшиж байна. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн ач холбогдлыг авч үзэж, МЗХ-оос залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг өөрийн байгууллагын гол зорилгуудын нэг болгон авч үзнэ. Үүнд: • МЗХ-оос Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж /ЗХТБ/-ийн үйл ажиллагааг илүү өргөжүүлэн, myjob.mn вэб сайтаараа дамжуулан эмзэг бүлгийн залуучуудыг дэмжиж гэр хорооллын болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд илүү анхаарал хандуулах ёстой. myjob.mn вэбсайт нь залуучуудын ажилгүйдлийн бусад гол гол асуудлуудыг тусгасан, залуучуудад ажлын байрны эрэлт хэрэгцээний талаарх мэдээлэл өгөх, ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх, ажил эрхлэлтийн ур чадвар болон хэрхэн хөгжүүлэх талын мэдээллээр хангана.• МЗХ-оос ААН-үүд, хувийн хэвшлийнхэнтэй түншлэл байгуулж, залуучуудад ажлын ур чадвар, туршлага олоход дэмжлэг үзүүлэх дадлагажигчийн төслүүдийг хэрэгжүүлэх нь зөв. • Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудал болох ажилгүйдэл, ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, мэргэжлийн дадлага туршлага

олгох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх асуудлаар МЗХ-оос ЗГ болон боловсролын болон хувийн хэвшлийн ААН-үүдэд хандах ухуулга сурталчилгаагаа нэмэгдүүлэх ёстой.• МЗХ-ны зүгээс залуучуудын ажлын байран дээрх эрхийг хамгаалахад дэмжлэг үзүүлэх механизмыг бий болгох нь зүйтэй. Үүнийг myjob.mn вэб сайттай холбож өгнө.

Боловсрол• Залуучуудын ажилгүйдэлтэй нягт холбоотой томоохон асуудлын нэг нь боловсрол юм. Хэдийгээр МУ-д бичиг үсэг тайлагдсан хүмүүсийн тоо, дээд боловсрол эзэмшсэн хүний тоогоор хөгжлийн ижил түвшинтэй орнуудтай харьцуулахад өндөр байгаа ч боловсролын чанар залуучуудад тулгамдаж байгаа томоохон асуудлын нэг юм.Монголын боловсролын чанар муу байгаагаас МЗХ-оос явуулсан судалгаанд хамрагдсан залуучуудын 73.5% гадаадад боловсрол эзэмшихийг илүүд үзэж байгаа бол 22.9% өөрсдийн мэргэжилдээ сэтгэл дундуур байдаг, нийт их, дээд сургууль төгсөгчдийн 60.6% их, дээд сургуульд суралцах явцдаа ажлын ур чадвараа дээшлүүлэх талаар дутагдалтай байсны улмаас ажлын байр олох боломжгүй байгаа нь харагдаж байна. Хүйс, хот хөдөө болон орлогын түвшний ялгаа, тэгш бус байдлын ялгаа ажиглагдаж байна. Иймд боловсролыг сайжруулах нь зөвхөн чанарын тухай асуудал бус мөн эрх тэгш байдлыг хадгалах талаар анхаарах ёстой тул дараах ажлуудыг хэрэгжүүлнэ.Үүнд:• МЗХ-ны зүгээс ажил олгогчийн (хувийн болон олон нийтийн) хоорондын уялдаа холбоо, боловсролын тогтолцоог сайжруулахад сургалтын хөтөлбөрийг ажлын дадлага туршлага, ур чадвар олгохтой хослуулан нэгтгэх нь зүйтэй.• МЗХ боловсролын байгууллагуудад чадварлаг нийгмийн ажилтнуудад түшиглэсэн мэргэжлийн зөвлөгөө өгөх үйлчилгээг бий болгох нь зүйтэй.• МЗХ-оос боловсролын чанарыг бүхий л түвшинд сайжруулахын төлөө ажиллаж, боловсролын тогтолцоонд ямар ч өөрчлөлт гарсан бай залуучууд гол үүрэг гүйцэтгэж байх баталгаа гаргах.• МЗХ-ны зүгээс эмзэг бүлгийн залуучуудыг дэмжихэд тэдгээрийн боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх, одоо байгаа тэгш бус байдлыг багасгах, орон сууцаар хангах, тэдэнд олгодог оюутны тэтгэлгийг нэмэгдүүлэх үр дүнтэй аргуудыг тодорхойлж судалгаа явуулах нь зүйтэй.

Page 20: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

20

Эрүүл мэнд Эрүүл мэндийн асуудал нь МУ-д бүхий л насныханд тулгарч буй гол асуудлын нэг боловч залуучуудад эрүүл мэндийн онцгой асуудлууд байдаг. Хамгийн анхдагч асуудал нь, залуучуудад эрүүл мэндийн мэдлэг дутмаг байдагтай холбоотой. Жишээ нь, нийт залуучуудын зөвхөн 24.7% нь БЗДХ/ХДХВ-ийн талаар дэлгэрэнгүй ойлголттой байдаг нь бэлгийн болон нөхөн үржихүйн талаар мэдлэг муу байгааг харуулж байна. Залуучуудын дунд БЗДХ-ийн тархалт ихсэх, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт нэмэгдэх, улмаар сэтгэцийн асуудлууд бий болох, хорт зуршил болох архи, тамхины хэрэглээ нэмэгдэх, Улаанбаатар хотын агаарын хэт бохирдолтой холбоотой өвчлөл өсөн нэмэгдэж байна. Эмнэлэгийн үйлчилгээ талаасаа, залуучуудад ээлтэй үйлчилгээ дутмаг, залуучуудын эрүүл мэндийн эмзэг асуудлуудын нууцлал хадгалах, ойлгох явдал мөн дутагддаг. Нийт хүн амд нийтлэгээр тохиолддог үйлчилгээний бусад асуудлууд ч залуучуудад илүү хурц, хүнд тусдаг. Тухайлбал: Чанар муутай үйлчилгээ, албан бус төлбөр өндөр байх зэрэг юм. Иймд дараах арга хэмжээг авна. Үүнд:

• МЗХ-оос залуучуудын эрүүл мэндийн талаар хэрэгжүүлж байгаа аянуудаа үргэлжлүүлэн явуулах (Спирт үү, спорт уу), нэмээд бэлгийн замын өвчин, гэр бүл төлөвлөлт, залуучуудад ээлтэй эрүүл мэндийн үйлчилгээг бий болгох талаар аян өрнүүлнэ.• МЗХ-оос залуучуудын эрүүл мэндийн үйлчилгээний асуудлуудыг хөндсөн, залуучуудад ээлтэй үйлчилгээг бий болгохыг дэмжсэн аянуудыг санаачлан хэрэгжүүлэх хэрэгтэй.• МЗХ-оос эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулдаг үндэсний болон олон улсын хэмжээний ТББ-уудтай түншлэл бий болгохыг зорих ёстой. (НҮБХАС болон Marie Stopes International) • МЗХ залуучуудын сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд анхаарал нэмэгдүүлэх ёстой. • МЗХ хорт зуршил болох архи, тамхины хэрэглээг бууруулахад эрүүл, бүтээлч үйл ажиллагааг дэмжих талаар хэрэгжүүлж ирсэн, одоогоор хэрэгжүүлж байгаа сурталчилгаагаа улам өргөжүүлэх

Жендер Жендерийн асуудлыг стратегийн бүхий л түвшинд авч үзэж байгаа ч үүнд онцгой анхаарал хандуулах ёстой. Монгол Улс жендерийн тэгш байдлыг хангах үзүүлэлтээрээ сайн бөгөөд эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн оролцоо 75 % байгаа нь хөгжлийн ижил түвшинтэй бүс нутгийн бусад улс орнуудтай харьцуулахад өндөр ба эмэгтэйчүүдийн боловсролын түвшин эрэгтэйчүүдээс илүү байдаг. Гэсэн хэдий ч, жендерт суурилсан хүчирхийлэл /ЖСХ/ -ийн МУ даяар тархалт их, эмэгтэйчүүдийн орлогын түвшин эрэгтэйчүүдээс доогуур, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн төлөөлөл хангалтгүй, парламентын гишүүдийн 12% нь эмэгтэй гишүүд байдаг. Хамгийн гол асуудал нь эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдтэй ижил түвшинд хүндэтгэж харьцдаггүй нь манлайлах түвшинд ажиглагддаг. МЗХ эмэгтэйчүүдийн манлайлал ялангуяа шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийг дэмжих нийгмийн хэм хэмжээг бий болгох тал дээр ач холбогдол өгч, нөлөөлөх чадвартай юм. Үүнд:• МЗХ байгууллагынхаа хэмжээнд жендэрийн мэдрэмжтэй байдлыг хангах үүднээс жендерийн асуудлыг бодлогодоо тусган боловсруулж, хэрэгжүүлэх нь зүйтэй• МЗХ байгууллагын дотор эмэгтэйчүүдийг дэмжих тухайлбал эмэгтэйчүүдийн манлайлах байр суурийг бий болгох нааштай арга хэмжээ авах, улмаар ирээдүйн эмэгтэй удирдагчдыг бий болгох, эгнээг нь тэлэх ёстой.• МЗХ-ны зүгээс жендерийн эрх тэгш байдлыг хамгаалах, ЖСХ-ийг бууруулах тал дээр ажиллах, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих, эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах нь зөв.

Хөгжлийн бэрхшээл Залуучуудын бүхий л асуудлууд хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын хувьд ихээхэн хурцадмал байдаг: боловсрол эзэмших, боловсролын чанар, хөдөлмөр эрхлэлт, шийдвэр гаргалтанд нөлөөлөх, нийгмийн үндсэн оролцооны хувьд ч бэрхшээлтэй байна. Тухайлбал хэлгүй, дүлий иргэдийн боловсрол эзэмшихэд шаардлагатай хэрэгсэл дутмаг, тэргэнцэртэй хүмүүс байшин барилга руу ороход зориулалтын зам байхгүй гэх мэт.

Page 21: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

21

Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудыг дэмжихэд санхүүжилт шаардлагатай болдог тул МЗХ-оос бүхий л хүчин чадлаа дайчлан өөрчлөлт гаргахын төлөө чармайх хэрэгтэй. Ялангуяа шийдвэр гаргах явцад хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын оролцоог дэмжих чиглэлд ажиллах нь үр дүнтэй байх болно. Үүнд:• МЗХ-ны зүгээс нөлөөллийн ажлуудыг хийж, хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын боловсрол, нийгмийн оролцоо тал дээр илүү анхаарал хандуулах нь зүйтэй. • МЗХ-ны зүгээс байгууллага дотроо хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын төлөөллөөс ажиллуулах, нөлөөллийг нэмэгдүүлэх нь зүйтэй.• Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудыг дэмжсэн тусгай арга хэмжээ зохион байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гэх мэт тэдэнд тулгарч буй асуудлуудын талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх нь зүйтэй.

Гэр бүл МУ-д маш хурдацтай өөрчлөгдөж байгаа нийгмийн өөрчлөлтүүдээс хамааран залуу гэр бүлд олон бэрхшээлтэй асуудлууд тулгарч байна. Тухайлбал: залуучууд албан ба албан боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэхээр орон гэрээсээ явах зэрэг нь уламжлалт гэр бүлийн харилцаанд эрс өөрчлөлтийг бий болгож байна. Гэр бүлийнхэний дэмжлэг үгүй болсноор залуучууд эрсдэлтэй байдалд орох нь нэмэгдэж, архи хэтрүүлэн хэрэглэх, эрсдэлтэй бэлгийн харьцаанд орох, түүнчлэн хөдөлмөр эрхлэхээр залуу гэр бүл тусдаа амьдрах нь гэр бүлийн нэгдмэл байдал үгүй болох, уламжлалт амьдралын хэв маяг алдагдахад хүрч байна. Гэр бүлийн хүрээн дэх хүчирхийлэл улам бүр нэмэгдэж, үе үеийн төлөөллийн хоорондын үл ойлголцол улам ихэссэн. МЗХ-оос гэр бүлийн эв нэгдлийг сурталчлах, хамгаалахад гол үүрэг гүйцэтгэх ёстой. Үүнд: • МЗХ нь өөрийн байр суурийг ашиглан гэр бүлийн эерэг үнэт зүйлс болон эв нэгдлийг дэмжихэд нөлөө үзүүлэх ёстой. • МЗХ нь асуудалтай байгаа залуучуудыг өөрийн олон нийтийн сүлжээгээр дамжуулан дэмжих үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, МУЗГ-ын дэмжлэгийг сурталчлах нь зүйтэй.

• МЗХ-оос залуу гэр бүлүүдийг энгийн аргаар (санхүүгийн төлөвлөлт хийх мэдээллээр хангах, лавлах үйлчилгээ г.м.) дэмжиж болно.

Нөлөөлөл ба судалгаа Залуучуудын хөгжлийг бэхжүүлэхэд нөлөөлөл, судалгаа хоёр хоорондоо салшгүй уялдаатай бөгөөд чанартай судалгаагаар дамжуулан нөлөөллийн ажлыг үр дүнтэй хийх боломжтой. Монголын залуучуудын төв байгууллага болохын хувьд МЗХ-оос МУЗГ-ын бодлого, хөтөлбөр, нийгмийн хэм хэмжээ болон бусад салбарт нөлөө үзүүлэх бодит боломжууд байна. МЗХ нь залуучуудад ямар асуудлууд байна түүнийг хэрхэн өөрчилж болох, тэд юуг эрхэмлэдэг болохыг гаргаж ирэхэд чухал үүрэг гүйцэтгэх бололцоотой. Гэвч энэхүү нөлөөллийг залуучуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж судалгаа хийхгүйгээр тодруулах боломжгүй юм. Мөн олон нийтийн дунд байнгын санал асуулга явуулж байх нь залуучуудын асуудалд анхаарал хандуулах нөлөөллийг нэмэгдүүлдэг. Суурь судалгааг хийхээс гадна МЗХ-ны ажилтнууд болон өөрийн сүлжээгээрээ дамжуулан илүү нөлөө үзүүлэх нарийн гүнзгий судалгааг явуулах боломжтой. Залуучуудын бодлого, судалгааны төвийн үйл ажиллагааг сэргээж байгаа нь эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэх эцсийн шийдэл болно. Дараах зөвлөмжүүдийг өгч байна. Үүнд: • МЗХ нөлөөлөл, судалгааны нэгдсэн стратегийг өөрийн үйл ажиллагааны мөрдлөг болгон боловсруулах шаардлагатай. • МЗХ нь боломжтой донор байгууллагуудтай хамтран судалгаа хийх, нөлөөлөл үзүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломжтой. Эдгээр нь НҮБ-ын агентлагууд, тодорхой асуудлаар мэргэшсэн байгууллагууд, эрүүл мэндийн асуудлаар Marie Stopes International- тай хамтрагч болох юм. • МЗХ-ноос судалгааны институудтай, тухайлбал, Монголын бие даасан судалгааны төвтэй (IRIM) судалгааны талаар хамтран ажиллах талаар санаачлага гаргаж болно. • Үүнтэй нэгэн адил, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдтэй (ТВ, радио, сонин, сошиал

Page 22: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

22

медиа) судалгааны үр дүн болон ухуулга сурталчилгааны санаануудыг түгээх тал дээр хамтран ажиллах хэрэгтэй. • Санхүүжилт болон бусад хэлбэрээр Залуучуудын сургалт, судалгааны “Полиси” төвийг дэмжсэнээр энэ төвийн үйл ажиллагааг бэхжүүлж, нөлөөг нь нэмэгдүүлэх боломжтой.

Ерөнхий дүгнэлт Залуучуудын хөгжил гэдэг ойлголт нь залуучуудын амьдралын бүхий л талт, харилцаа холбоо, хувь хүний онцлог, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд гэх мэт асуудлыг хамарсан байдаг тул залуучуудын хөгжлийг дэмжихэд МЗХ-оос гүйцэтгэх үүрэг, үзэл баримтлал нь цогц байх ёстой. Үүнийг арай өргөн утгаар нь авч үзвэл, залуу хүн МУ-ын хөгжлийн бүхий л боломжийг ашиглах боломжтой. Нөгөө талаас үүнийг илүү хялбараар ойлгож болно, МЗХ залуучуудыг идэвхтэй, үр бүтээлтэй, бие даасан, зорилготой болгоход шууд байдлаар, судалгаан дээр үндэслэн, ухуулан таниулах болон бусад аргаар дэмжих ёстой. Хамгийн гол хүчин зүйл нь, МЗХ-ны зүгээс нэгдсэн стратеги, оролцоогоо нэмэгдүүлэх замаар өөрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтой.

Тайлбар: Дэлгэрэнгүйг хавсралт 1-ийн залуучуудын хөгжлийн логик хөтөлбөрөөс үзнэ үү.

В) Залуучуудын төлөөлөл, нөлөөллийг МУЗГ-ын түвшинд нэмэгдүүлэх нь

МЗХ болон МУЗГ хоорондын албан ёсны харилцааг дээшлүүлж, шийдвэр гаргах үйл явц дахь үүргийг тодорхой болгох нь 90 гаруй жилийн түүхтэй МЗХ нь Монголын залуучуудын төв байгууллага болохын хувьд МУЗГ-тай нягт харилцаа холбоотой ажиллахаас гадна энэхүү харилцаа холбоогоо улам нэмэгдүүлэх боломжтой. Байгууллагын 1-р зорилгын хүрээнд, төрөөс залуучуудын талаар баримтлах бодлого боловсруулах нь МУЗГ-тай харилцаа холбоотой ажиллах боломж юм. Бодлого боловсруулах явцад МЗХ-оос залуучуудын төв байгууллага

болохоо таниулахын зэрэгцээ шийдвэр гаргалтан дахь албан ёсны оролцооны бүтцийг бий болгоно. Залуучуудын бодлогын зэрэгцээ МЗХ-оос МУЗГ-тай өөр бусад түвшинд албан ёсны харилцаа холбоо үүсгэх шаардлагатай ба МЗХ-ны зүгээс залуучуудын асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай зардлуудыг улсын төсөвт нэмэгдүүлэх талаар зөвлөх, оролцох үүрэг гүйцэтгэх хэрэгтэй. Улс орон даяар өргөн сүлжээтэй тул МЗХ нь МУЗГ-тай албан ёсны харилцаа холбоог үндэсний хэмжээнд төдийгүй орон нутгийн түвшинд ч хөгжүүлэх боломжтой. Энэ нь МЗХ-г байгууллагын зохион байгуулалтын хувьд нэгдмэл байлгаж, мэдээллийг орон нутгаас үндэсний хэмжээнд хүргэхэд дөхөм байна. Энэхүү албан ёсны харилцаа маш олон төрлийн байж болохоос гадна доторх агуулгаараа ялгаатай. Өнөөдрийн байдлаар сар бүр ХАХНХЯ-аас залуучуудын байгууллагуудтай зохион байгуулдаг уулзалт нь энэхүү харилцаа холбоог бий болгох сайн загвар бөгөөд улам өргөжүүлэх боломжтой. МЗХ үүнээс жишээ болгон МУЗГ-ын агентлагуудтай хийх уулзалтыг үндэсний хэмжээнд төдийгүй орон нутагт аймгийн удирдлагуудтай зохиох нь зүйтэй. МЗХ-ны улс орон даяар бий болгосон сүлжээний хувьд нь өөр бусад байгууллагуудтай харьцуулашгүй өргөн бөгөөд энэхүү сүлжээгээр дамжуулан албан ёсны харилцааг бий болгох жишиг төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой юм. МУ дахь улс төрийн хүчнүүдэд хуваагдсан байдлаас харахад улс орны хэмжээнд ихээхэн ач холбогдолтой төслийг МЗХ-ЗГ бий болгосон сүлжээгээр дамжуулан хэрэгжүүлэх нь илүү хялбар болохыг харж болно. Шийдвэр гаргах түвшинд сөрөг хүчний байр суурьнаас бус харин МЗХ-ЗГ байгуулсан албан ёсны харилцаа холбоон дээр түшиглэн асуудлыг хамтдаа шийдэх нь илүү үр дүнтэй. Эцэст нь МЗХ нь залуучуудын төв байгууллага болохын хувьд шийдвэр гаргалтанд залуучууд болон МУЗГ-ыг харилцаа холбоог бий болгохын төлөө өөрийн байр суурийг илүү өндөр түвшинд гаргаж ирэх ёстой. Үүнд:

• МЗХ залуучуудын эрх ашгийн үүднээс МУЗГ-ын яамдуудтай, ХАХНХЯ, ЭМЯ, БЯ, ХЯ-тай албан ёсны харилцаа холбоо тогтоож, энэхүү харилцаа холбоог сар бүр хурал зохиох,

Page 23: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

23

зөвлөхийн байр сууринаас хандах зэргээр бий болгож болно.• Орон нутгийн түвшинд бий болгосон өнөөгийн жишиг харилцаа холбоон дээрээ түшиглэн МЗХ-оос МУЗГ-тай албан ёсны илүү өргөн хүрээний харилцааг бий болгож болно. Хэрэв жишиг загвар үгүй бол МЗХ-МУЗГ-ын хоорондын албан ёсны харилцаа холбоо үүсгэх төсөл хэрэгжүүлэх шаардлагатай. • МЗХ-ноос боломжтой бүх аймаг, сумдуудад залуучуудын зөвлөх багуудыг албан ёсоор байгуулах нь зүйтэй.

Шийдвэр гаргахад залуучуудын байнгын оролцоо ба нөлөөлөл Өнөөдрийн байдлаар, шийдвэр гаргахад залуучуудын оролцоо ба нөлөөлөл ихээхэн хязгаарлагдмал байдаг бөгөөд юун түрүүнд оролцооны механизм дутагдалтай, ёс төдий, нөлөө сайтай биш байна. МУЗГ-ын шийдвэр гаргалтаар оролцоог хязгаарлаж болохгүй ба түүнчлэн шийдвэрээс гарах үр нөлөөнд анхаарлаа хандуулах ёстой. МУЗГ-ын шийдвэр гаргалтын шатлалтай бүтцээр төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрүүд нь дээрээсээ доошоо буюу нутгийн удирдлагын сан хүртэл дамждаг бөгөөд МЗХ-ны зүгээс эдгээр шат тус бүрийн шийдвэр гаргалтанд оролцож нэгдсэн удирдлагатайгаар залуучуудын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай. Гэхдээ оролцоог нэмэгдүүлэх тухай ярих нь хийхээс хялбар. Шийдвэр гаргах явц нь ихээхэн төвөгтэй, үүнд олон талууд оролцож, цаг хугацаа, мөнгө санхүү их шаардлагатай, өөр хоорондоо өрсөлдөөнтэй улс төрийн хүчнүүдийн мөрийн хөтөлбөрүүдээс ордог. Стратегийн талаас энэхүү орон зайг зохицуулах нь амжилт гаргах боломжтой. Энэхүү стратеги нь үндсэн 4 хэсгээс бүрдэх ба эхний хоёр хэсгээр залуучуудын оролцоо ямар байхыг авч үзэх бол үлдсэн хоёр хэсэгт энэхүү оролцоог хэрэгжүүлэх арга замуудыг тодорхойлно.

Оролцоо: Залуучууд МУЗГ-ын зөвлөх байх нь МУЗГ-ын шийдвэр гаргах явцад залуучуудын оролцоог нэмэгдүүлэхэд бэрхшээлтэй хэвээр байна. Улсын Их Хуралд сонгогдсон болон сонгогдоогүй улс төрчид эрх мэдлийг бусадтай хуваахад таатай ханддаггүй. Энэхүү денамик үзэгдэл нь маш

нийтлэг бөгөөд МУЗГ-ын түвшинд төдийгүй гэр бүл, бизнес болон бусад асуудлууд дээрч илэрдэг. Энэ байдлаас харахад МЗХ нь МУЗГ-т зөвлөх үүргээр ажиллах тал дээр анхаарлаа хандуулж, санаачлагатай ажиллах ёстой. Зөвлөхийн үүрэг нь нөлөөллийг нэмэгдүүлэх, шийдвэр гаргах тэр түвшинд залуучуудыг оруулах эхний алхам болох юм. Энэ зорилгод хүрэхэд дараах зүйлсийг анхаарна. Үүнд:

• Залуу зөвлөхүүд зөвхөн нэг тодорхой асуудал бус өргөн хүрээний асуудлыг гаргаж тавих ёстой. • Зөвлөхийн үүрэг бодитой байх ёстой. Залуучуудын зөвлөхийг сонгохдоо ихээхэн ул суурьтай хандах ёстой бөгөөд тэдгээр нь шийдвэр гаргах явцад нөлөөлж чадах, үнэхээр залуучуудын төлөөлөл болж чадах хүмүүс байх ёстой. Нэмж хэлэхэд, тэдгээрийн оролцооны аргачиллыг маш тодорхой болгож, тухайлбал, сар бүрийн төсөв хуваарилах хуралд албан ёсоор оролцох эрхтэй байх гэх мэт.• Залуучуудын зөвлөх багуудыг идэвхтэй дэмжих ёстой ба тэдгээрийг чадавхжуулах тал дээр анхаарч, тэдгээр нь МУЗГ-т зөвлөх, нөлөөлж чадаж байгаад итгэлтэй байх ёстой.Эдгээр залуучуудын төлөөлөл үр нөлөө үзүүлж чадахгүй, чадваргүй байвал МУЗГ тэдгээр залуучуудыг ажил хэрэгчээр хүлээн авахгүй байх талтай. Мөн мэдээлэл түгээх суваг сүлжээ нь маш үр дүнтэй байх шаардлагатай. • Залуучуудын зөвлөх үүрэг нь зөвхөн залуучуудын асуудлаар зөвлөгөө өгөхөөр хязгаарлагдахгүй бөгөөд илүү өргөн хүрээнд судалгаа явуулах, зөвлөгөө өгөх хэмжээнд үйл ажиллагаа явуулах ёстой. Хэрэв илүү өргөн хүрээнд зөвлөгөө өгч чадахгүй бол шийдвэр гаргагчдын зүгээс уг зөвлөгөөг нийт залуучуудын төлөөлөгчийн байр сууринаас хүлээн авахгүй бөгөөд залуучуудын дийлэнх энэ үүрэгт сэтгэл хангалуун байж чадахгүй.

Оролцоо: Залуучуудын төсөв Залуучуудын асуудлыг шийдэхэд шаардлагатай төсөвт анхаарлаа хандуулах нь оролцооны анхаарлын төвд байх ёстой. Үүнд:

• МЗХ төсөв хэлэлцэх явцын эхний үе шатнаас залуучуудын оролцоог ханган нөлөөллийн

Page 24: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

24

ажлуудыг хийх хэрэгтэй. Эхнээс нь оролцож чадахгүй бол төсөвт нөлөөлж чадахгүйд хүрнэ. • Хангалттай төсвийн хуваарилалтыг хийхийн тулд залуучуудын хэрэгцээ, асуудлыг маш тодорхой болгох хэрэгтэй. Аливаа эрэлт хэрэгцээг санхүүжүүлэх хүсэлтийг маш тодорхой гаргаж өгснөөр амжилтанд хүрэх магадлал өндөр байдаг. • Залуучуудын асуудлыг нийт төсөвт суулгаад зогсохгүй, хуваарилалтыг дэд салбар тус бүрээр нарийвчлан гаргах ёстой. Жишээ нь, эрүүл мэндийн салбарт төсөв баталдаг хэдий ч яг залуучуудын эрүүл мэндийн асуудал буюу бэлгийн замын халдварт өвчний шинжилгээ, залуучуудын эмчилгээний зардал гэх мэт тодорхой зардлуудыг суулгах шаардлагатай.

Хэрэгжилт: Нөлөөлөл Нөлөөлөл нь шийдвэр гаргалтанд залуучуудын оролцоог нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй. Тухайлбал, залуучуудын зөвлөхүүдийг дэмжих, залуучуудын асуудлуудыг шийдвэрлэх төсвийг батлуулах талаар олон нийтэд нөлөөлөл үзүүлэх аянуудыг зохион байгуулж болно. Үүнд:

• Хувь хүний нөлөөлөл: Шийдвэр гаргагчид залуучуудын зөвлөхүүдтэй залуучуудын төсвийн талаар шууд харилцаж ойртох ёстой. Энэ түвшинд МЗХ-ны МУЗГ-тай тогтоосон харилцаа холбоон дээр үндэслэн харилцан ярилцах, хэлэлцээр хийх нь ихээхэн үр дүнтэй арга юм. • Олон нийтийн нөлөөлөл: Нөлөөллийн ажил, сурталчилгаа явуулахтай харьцуулахад залуучуудын шийдвэр гаргах явц дах оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр олон нийтэд хандсан аян өрнүүлэх нь илүү үр дүнтэй арга юм. Эдгээр аянууд нь олон нийтийн дунд энэ асуудлыг шийдвэрлэхэд тэдний анхаарлыг хандуулахад нөлөөлдөг.• Ухуулга сурталчилгааны санхүүжилт: Энэ нь бүх түвшинд буюу орон нутгаас үндэсний хэмжээний түвшинд чиглэгдсэн байх ёстой. Харин энэхүү ухуулга сурталчилгаа нь залуучуудын бодит хэрэгцээ, уриалга, үр нөлөөн дээр үндэслэсэн байх шаардлагатай. Жишээ нь Залуучуудын ажилгүйдэл өндөр байгаа тохиолдолд МУЗГ-аас дадлагажигчдын хөтөлбөрт хөрөнгө оруулалт хийснээр ажилгүйдэл буурна гэсэн бодит үр нөлөөн дээр

үндэслэн тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтыг баталдаг. • Залуучуудын нэн тэргүүний хэрэгцээг тодорхойлох: Залуучуудын хэрэгцээ цар хүрээ ихтэй тул бүгдийг нь хангах боломжгүй, ялангуяа МУЗГ-аас төсвийн таналт хийж байгаа үед боломжгүй байдаг. Гэсэн хэдий ч залуучуудын асуудлыг нэн тэргүүнд авч үзэж, илүү анхаарлын төвд байх тэр асуудлуудыг шийдвэрлэх ёстой. Түүнчлэн аль асуудлууд нь мөнгөний үнэ цэнийг илүү илэрхийлж чадах эсэхийг авч үзэх ёстой болдог.

Хэрэгжилт: Тодорхой жишээг удирдлага болгох Шийдвэр гаргах түвшин дэх залуучуудын оролцоог нэмэгдүүлэх хэрэгцээ нь магадгүй МУ-ын хувьд нийтлэг биш байж болох ч хэрэгжүүлж болох ажил юм.Нийгмийн бусад өөрчлөлтүүдийн нэгэн адил сайн жишээнүүд үр нөлөөтэй байж болно. Сайн жишээг удирдлага болгосноор залуучуудын оролцоог нэмэгдүүлэх маш үр дүнтэй механизмыг бий болгох боломжтой. МЗХ-ны өргөн сүлжээ, МУЗГ-тай нягт харилцаа холбоотой байдаг зэрэг нь МЗХ-ны зүгээс залуучуудын оролцоог үр дүнтэй болгох сайн жишээнүүдийг бий болгох боломжтой юм. Үүнд:

• МЗХ шийдвэр гаргалтан дах залуучуудын оролцоог нэмэгдүүлж болох орчин хаана байгааг тодорхойлж болно. Энэ нь залуучуудад ээлтэй тодорхой аймаг, сум байж болох бөгөөд шинийг санаачлагч МУЗГ-ын агентлагууд байж болох юм. Эдгээр байгууллагууд залуучуудын оролцоог бий болгож, түүнийгээ баримтжуулах шаардлагатай. Энэ нь бусдад зөв үлгэр дууриал болж, бусад нь дагах боломжтой. • Одоогоор шийдвэр гаргах түвшин дэх залуучуудын оролцооны үлгэр дууриал болохуйц үр дүнтэй жишээгээр ХАХНХЯ-аас сар бүр зохион байгуулдаг залуучуудын хэлэлцүүлгийг дурьдаж болно. Эдгээр жишээнүүд нь залуучуудын оролцооны үр дүнгийн загвар болж чадна. • Багаас эхлүүлж, том зорилго тавь: Анхан шатны түвшинд (аймаг, сум) залуучуудын оролцоог бий болгох нь дээд түвшинд буюу үндэсний хэмжээнд бий болгохоос хялбар байдаг. Орон нутгийн түвшинд залуучуудын оролцооны загвар болох бүтцийг болгосноор илүү дээд түвшинд өргөжүүлэх боломжтой. Энэхүү загварыг МЗХ-оос орон нутгийн түвшинд ЗГ-ын залуучуудын зөвлөх бүтцийн туршлагыг нэвтрүүлсэнээр цаашид арай

Page 25: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

25

дээд түвшинд оролцоог өргөжүүлэх үндэс болно.

Г) Залуучуудын зорилготой, шударга, үр бүтээлтэй амьдрахыг дэмжих МЗХ-ны 4 дэх зорилго нь бусад зорилгуудыг өөртөө нэгтгэн арай өргөн хүрээг хамарч залуучуудыг дэмжихэд чиглэнэ. Учир нь бусад зорилгууд нь аливаа тодорхой асуудлуудыг хөндсөн бол залуучуудыг зорилготой, шударга, үр бүтээлтэй амьдрахыг дэмжих зорилго нь илүү өргөн утгыг агуулж байна. Юун түрүүнд залуучуудыг зорилготой, шударга, үр бүтээлтэй амьдарна гэдэг нь юу гэсэн үг болохыг тодорхойлох нь зөв. Нийгмийн хэм хэмжээ, үнэт зүйлс тэр дундаа залуу хүний бие хүн байх тэдгээр зарчмуудыг багтаасан энэхүү зорилгыг биелүүлэхэд МЗХ-ноос илүү үр нөлөө үзүүлэх хүчин чадалтай. Энэ асуудал нь урьд авч үзсэн МЗХ-ноос идэвхтэй иргэн байхыг дэмжих зорилготой (үр бүтээлтэй амьдралын хэв маяг) илүү уялдаа холбоотой боловч сайтар боловсруулах шаардлагатай.

Хүний амьдралыг юу зорилготой, шударга, үр бүтээлтэй болгож чадах вэ? Зорилготой байх нь амьдралын бүхий л хүрээнд: Гэр бүлийн дэмжлэг, хамтын амьдрал, хөдөлмөр эрхлэлт, амьдралд хэрэгтэй шийдвэр гаргалт, эцэст нь амьдрал үнэ цэнэтэй байх тэр бүх шалтгаанууд нь нөлөөлөх боломжтой. Шударга байх нь аливаа дарамтгүй, аливаа боломжийг олж авах эрх тэгш байх, асуудлыг шударгаар шийдүүлэх, энэ нь хувь хүн, ААН, ажил олгогч, ЗГ байхаас үл хамаарах ёстой. Шударга байх нь залуучуудын эрхийг хамгаалж дэмждэг, үр нөлөөтэй хууль зүйн тогтолцоотой байх, залуучуудын амьдралд нөлөөлдөг шийдвэр гаргадаг байх ёстой. Эцэст нь, үр бүтээлтэй амьдрал нь нийгэм, эдийн засаг болон бусад салбарт оруулж буй хувь нэмрээр үнэлэгдэх ёстой. Энэхүү хувь нэмрийг идэвхтэй иргэн байх, бусдыг дэмждэг, хөдөлмөр эрхлэх болон бусад үр бүтээлтэй үйл ажиллагаагаараа амжилт гаргаж байгаагаар илэрхийлж болно. Бодлогын түвшинд байгууллагын зорилгод хүрэх 3 гол арга байна.Үүнд:

Нэгдүгээрт, залуучуудын хөгжлийг нэн тэргүүнд тавьж, дэмжих замаар дээрх зорилгод хүрэх боломжтой.

Хоёрдугаарт, залуучуудын асуудлуудыг чухлаар авч үзэж анхаарал хандуулдаг МУЗГ, хувийн хэвшлийнхэн болон бусад байгууллагуудад залуучуудын хэрэгцээг ойлгуулж чадснаар амжилтанд хүрнэ. Энэ тохиолдолд нөлөөллийн арга МЗХ-ны хувьд гол арга хэрэгсэл болж чадах бөгөөд оролцогч талуудад залуучуудын бодит хэрэгцээг таниулж чадсанаар тухайн байгууллагуудын зүгээс арга хэмжээ авах юм. Гуравдугаарт, МЗХ залуучуудыг зорилготой, шударга, үр бүтээлтэй амьдрахыг бүхий л аргаар дэмжин ажиллаж, залуучуудын хувь хүн байх талаас нь илүү анхаарлаа хандуулах ёстой.

Зорилготой, шударга, үр бүтээлтэй амьдралыг дэмжих МУ нийгэм, эдийн засгийн хувьд асар хурдацтай өөрчлөгдөж байна. Эдийн засгийн өсөлт сүүлийн арваад жилийн хугацаанд 10% гаруй хувьд хүрч, байгалийн баялгаа олборлож байгаа нь улс орны чадамжинд мэдэгдэхүйц нөлөөлж, Монгол Улс бага орлоготойгоос дунд түвшний орлоготой орон руу шилжиж байгаагаар тайлбарлаж байна. Дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд болон бусад салбаруудын үзүүлэлтүүд нь энэхүү үр өгөөжийн хүчинд дээшилсэн бөгөөд дээд боловсрол эзэмшигчдийн тоо нэмэгдэж, эхийн эндэгдэл буурсан жишээтэй. Гэсэн хэдий ч, ядуурал, ажилгүйдлын түвшин өндөр байгаа, ялангуяа залуучуудын хувьд өндөр 20-30%-тай байна. Эрх тэгш бус байдал нэмэгдэж, байгаль орчин доройтож, МУ-ын хөгжилд сэтгэл хангалуун бус байдлыг улам дэлгэрүүлж, ялангуяа залуучуудын дунд энэ хандлага нийтлэг ажиглагдаж байна. Залуучуудын дунд МУ-ын хөгжилд сэтгэл хангалуун бус байгаа шалтгаан нь улс орон хүчирхэг чадалтай болохын хэрээр тэндээс хувь, үр шим хүртэх боломжгүй байгаад ихээхэн бухимдаж байна. Улаанбаатар хотын гудамжинд энэхүү бухимдал ихээхэн нэмэгдэж байна, агаарын бохирдол дээд цэгтээ тулж, залуучуудад шинээр асуудлууд тулгарч, бэлгийн замын халдварт өвчнүүд, архинд донтох, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт нэмэгдэж, жендерт суурилсан хүчирхийлэл газар авч байна. Эдгээр нь нийгмийн хурцадмал асуудлууд болсоор байна. Мэдээж бүх залуучууд асуудалтай гэж ойлгож болохгүй, маш олон залуучууд зорилготой, шударга, үр бүтээлтэй амьдрах боломжоор хангагддаг. Ямартай ч залуучуудын асуудлууд мэдэгдэм өндөр түвшинд байгаа бөгөөд МЗХ-оос

Page 26: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

26

эдгээр цогц асуудлуудад анхаарал хандуулах нь үүрэг юм. Харин энэхүү стратегийн бичиг баримт дахь байгууллагын зорилго болох МЗХ-оос залуучуудыг зорилготой, шударга, үр бүтээлтэй амьдрахад залуучуудыг дэмжих болон байгууллагын бусад зорилгуудыг биелүүлэхэд бодит зарчмуудад тулгуурлаж байгаа. МЗХ-оос санаачилсан “Спирт үү, спорт уу” аян, myjob.mn вэб сайт нь залуучууд хувь хүнийхээ хувьд спортыг сонгох уу спиртыг сонгох уу гэсэн сонголт хийж болох бодит жишээнүүд юм. Илүү өргөн утгаар нь, МЗХ-оос залуучуудын хувь хүний нийгэм дэх эерэг дүр төрх, үнэт зүйлсийг бий болгоход нөлөөлөх ёстой. Бусдыг хүндлэх (ялангуяа эмэгтэйчүүдийг), байгаль орчноо хайрлах, нийгмийн оролцоо, хөдөлмөрлөх сонирхол, шинэ илүү хөгжилтэй МУ-ыг цогцлоох зэрэг бүх сэдвүүдийг МЗХ анхааралдаа авах шаардлагатай. Монголын хот хөдөө, жендерийн ялгаатай байдал хэрэгцээ сонирхолд суурилсан нөлөөллийн ажлууд зохион байгуулах боломж МЗХ-нд байгаа бөгөөд цаашлаад, МЗХ-ны зүгээс залуучуудын хувь хүнийг төлөвшүүлэх маш олон арга замууд байна. Энэхүү төлөвшлийг бий болгохын төлөө МЗХ өөрийн бүхий үйл ажиллагааг нэгтгэх хэрэгтэй. Агаарын бохирдлыг бууруулах “Цэвэр уушиг” сан, залуучуудын бодлого, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, жендерт суурилсан хүчирхийлэл зэрэг асуудлыг эерэгээр шийдүүлж, нийгмийн оролцоо сайтай, МУ-ыг хөгжүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулах шаардлагатай байна. Энэхүү арга хэмжээнүүдийг хөрөнгө оруулалт талаас нь ойлгох хэрэгтэй ба залуучууд нь МУ-ын хөгжилд оруулах хөрөнгө оруулалт юм. Жишээ нь, агаарын бохирдол нь зөвхөн асуудал байх төдийгүй залуучуудад энэхүү асуудлыг шийдвэрлэхэд хэрхэн идэвхтэй байх, байгаль орчноо хайрлах талаар ухуулан таниулах ёстой бол жендерт суурилсан хүчирхийллийн асуудал дээр залуучуудад эмэгтэйчүүдийг хайрлах талаар ойлгуулах нь энэхүү хүчирхийллийг зогсоох арга болно. Идэвхтэй иргэний талаар өмнө дурьдсаны дагуу МЗХ-оос асуудал шийдэгдэхийг хүлээхгүйгээр залуучуудыг нийгмийн асуудалд идэвх санаачлагатай байхыг уриалах хэрэгтэй. Энэ нь хариуцлагагүй байгаа МУЗГ болон хувийн хэвшлийнхэнд ч хамаатай бөгөөд залуучууд идэвхтэй байх ёстойг харуулж байна. Хувь хүний төлөвшлийг бий

болгохын тулд Монголын өв соёлыг хайрлан хамгаалахтай уялдуулж, байгаль орчноо хамгаалах нь үүрэг биш харин уламжлалт зан үйлээс үүдэлтэй гэдгийг ойлгуулах ёстой. Үүнтэй нэгэн адил, эмэгтэйчүүдийг хүндлэх асуудлыг мөн л соёлтой холбож, “жинхэнэ эр хүн” эмэгтэйчүүдийг хүндэлдэг, гэр бүлийн эерэг уур амьсгал нь бидний эрхэмлэх зүйл мөн гэж ойлгуулах хэрэгтэй. Үүнтэй холбогдуулан МЗХ-ны бүхий л үйл ажиллагаагаа тодорхой үлгэр дууриал дээр үндэслэн чиглүүлж, залуу хүний эерэг төлөвшлийг бий болгох тусгай аянуудыг өрнүүлж, сонирхсон талууд болох ЗГ, ТББ-ууд бизнесийн төлөөллийнхний зүгээс дэмжлэг авах ёстой. Үүнд:

• МЗХ-оос залуучуудыг зорилготой, шударга, үр бүтээлтэй амьдрах зарчмуудыг нэгтгэн гарган ирж, өөрийн бүхий л аян, хөтөлбөрүүдийн гол цөм болгох ёстой. Энэ нь эерэг хандлагыг бий болгож, идэвхтэй иргэн байхыг дэмжин, нийгмийн хэм хэмжээнд нөлөөлөхүйц байх ёстой.• МЗХ-оос жил бүр зохион байгуулдаг шагнал гардуулах ёслолын арга хэмжээнүүдээ улам өргөжүүлэн, ялангуяа УБ-аас зайдуу амьдардаг залуучуудыг урамшуулж, нийгмийн сайн сайхны төлөөх шагналаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Мөн зөвхөн шагнуулсан тэр өдөртөө бус эдгээр шагналууд нь дандаа залуу хүний эерэг дүр төрхийн илэрхийлэл байх ёстой. • Одоогоор хэрэгжүүлдэг болон цаашид зохион байгуулах аян, арга хэмжээнүүдээрээ залуучуудын асуудлуудыг гарган тавьж, улмаар МУ-ын хөгжлийн асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй.• МЗХ-ноос хэрэгжүүлэх төслүүд нь нийгэмд байгаа сөрөг хандлагуудыг устгах, залуучуудад шинэлэг санаануудыг өгөх ач холбогдолтой байх ёстой.

МУЗГ болон хувийн хэвшлийнхний зүгээс залуучуудын эрэлт хэрэгцээнд анхаарал хандуулах нь

Өмнөх бүлгүүдэд монгол залуучуудын амьдрал зорилготой, шударга, үр бүтээлтэй байхад нийгмийн хэм хэмжээнд МЗХ-ны зүгээс хэрхэн нөлөөлөх талаар авч

Page 27: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

27

үзсэн. Гэвч энэхүү үйл ажиллагааг бусдаас тусгаарлагдмал явуулах боломжгүй. МУЗГ болон хувийн хэвшлийнхэн залуучуудын хэрэгцээнд анхаарал хандуулах тал дээр чухал холбогдолтой болохыг өмнөх бүлгүүдэд авч үзсэн билээ. МЗХ-оос ЗГ болон хувийн хэвшлийнхний хувьд залуучууд нэн тэргүүний асуудал мөн болохыг ухуулан таниулах үнэмшүүлэх хэрэгтэй. ЗГ-аас залуучуудын бодлогыг боловронгуй болгох, хэрэгжүүлэх нь үүний тод жишээ бөгөөд хувийн хэвшлийнхний хувьд залуучуудын хөдөлмөр эрхлэлтэнд чухал гол үүрэг гүйцэтгэж, нэн тэргүүний асуудал болгон авч үзэн тэдгээрийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг шийдвэрлэж чадах бөгөөд ялангуяа ажлын практик дадал чадварыг бий болгоход анхаарал хандуулах ёстой. “Хүн амзүйн цонх”-ны боломж талаас онцолж үзвэл, хувийн хэвшлийнхний хувьд асар их боломж байгаа бөгөөд залуучууд тэдний хувьд итгэл найдвараар дүүрэн, боловсролтой, удаан хугацаанд ажиллах хүний нөөц байж чадна. МЗХ-ны зүгээс МУЗГ болон хувийн хэвшлийнхэнд нөлөөлөл үзүүлэхээс гадна тэдгээрийг хооронд нь холбох үүрэгтэй байж, ЗГ болон хувийн хэвшлийнхнийг залуучуудтай холбож өгөх тал дээр тэргүүлэх үүрэг гүйцэтгэх шаардлагатай. Мэргэжлийн дадлага туршлага олгох хөтөлбөрүүд, нийгмийн өмнө хүлээх хариуцлага (хувийн хэвшлийнхний зүгээс залуучуудын эрүүл мэнд, боловсрол ба бусад эрэлт хэрэгцээг нь хангахад дэмжлэг үзүүлдэг) зэрэг бусад санаа санаачлагууд нь залуучуудын хэрэгцээг хангахад чухал арга замууд болж чадна. Энэ асуудал бодлогод тусгагдсан тул цаашид дэлгэрэнгүй авч үзэх шаардлагагүй. Иймээс дараах гол арга хэрэгжилтүүдийг хэрэгжүүлнэ. Үүнд: • МУЗГ болон хувийн хэвшлийнхний хувьд боломж болсон залуучуудыг дэмжих • МЗХ-оос хувийн хэвшлийнхэнд нийгмийн өмнө хүлээх хариуцлагаа залуучуудын асуудалд хандуулах нь зүйтэй талаар нөлөөлөл үзүүлэх• Залуучуудыг дэмждэг байгууллагуудыг хүлээн зөвшөөрч урамшуулж, нөгөө талаас, дэмжлэг үзүүлээгүй байгууллагуудад үргэлжлүүлэн нөлөөлөл үзүүлэх хэрэгтэй. Энэ тохиолдолд оны шилдэг залуучуудыг шалгаруулах ёслолын үеэр залуучуудад ээлтэй бизнесийн байгууллагуудыг тодруулж урамшуулах нь ихээхэн оновчтой арга болно. • Залуучуудын бодлого боловсруулах нь залуучуудын асуудлуудыг шийдвэрлэх гол

механизм боловч үүнд ихээхэн цаг хугацаа зарцуулах магадлалтай. Иймд МЗХ-ны зүгээс МУЗГ болон хувийн хэвшлийнхнийг залуучуудын асуудлуудад анхаарал хандуулж, тэргүүлэх байр сууринаас асуудалд хандах талаар нөлөөлөл үзүүлэх хэрэгтэй. МЗХ нь МУЗГ-тай харилцаа холбоо сайтай байдаг тул цаашид ч харилцаагаа үргэлжлүүлэн улам өргөжүүлэхийн зэрэгцээ хувийн хэвшлийнхнтэй ч мөн адил амжилттай ажиллах шаардлагатай.

Page 28: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

28

Байгууллагын зорилгыг биелүүлэх нь Дараах хүснэгтээр өмнөх бүлгүүдэд дурьдсан байгууллагын зорилгуудыг биелүүлэхэд шаардлагатай арга хэмжээнүүд, зорилтуудыг үзүүлсэн байна. Түүнчлэн эдгээр үйл ажиллагааг байгууллагын дотор хэн, ямар газар, нэгж хариуцаж, ямар эх үүсвэр ашиглаж хаана хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй задаргаа багтсан байна. Мөн хэн хяналт тавих, хэрхэн тавих талаар тодорхой харуулсан. Ерөнхийдөө өмнө нь авч үзсэн үйл ажиллагаануудыг ямар нэгэн нэмэлт тайлбаргүйгээр товч байдлаар хялбаршуулсан хувилбар юм.

A) МЗХ-ны Монголын үндэсний залуучуудын төв байгууллагын байр суурийг бататгах

Зорилт Үйл ажиллагаа Хариуцах Он Эх үүсвэр

Залуучуудын бодлого нь МЗХ-г үндэсний хэмжээний төв байгууллага гэдгийг хүлээн зөвшөөрүүлэхэд нөлөө үзүүлнэ

Залуучуудын салбарын улс төрчидтэй зөвшилцөх

Олон улсын харилцаа холбоогоо бататгах, өргөжүүлэх

МЗХ-г орон нутгийн хэмжээнд байгуулах

Залуучуудын бодлогыг боловсруулж өргөн барих

Улс төрчидтэй зөвшилцөх

Олон нийтэд бодлогыг сурталчлах, хэрэгжүүлэх

Залуучуудын зохицуулах хороо байгуулах

Залуучуудын ТББ-уудыг хороондоо элсүүлэх

МЗХ-ны улс төржилтийг бууруулах

ОУ-ын санхүүжилтийн эх үүсвэр олох, харилцаа холбоогоо өргөжүүлэх

Залуучуудын бусад ТББ-уудыг хамруулах

Аймаг, сумын түвшинд зөвлөх багийг байгуулах

Зөвлөх багийн гишүүдийг чадавхжуулах

Мэдээлэл дамжуулах сүлжээ бий болгох

БТГ, Хууль зүйн хороо

МЗХ-ны Ерөнхийлөгч, БТГ, УИХ дах Лобби бүлэг

БХЗГ, Клубууд

УХАГ, УИХ дах Лобби бүлэг

БТГ

БХЗГ, УХАГ, БТГ

БТГ, Бизнес танхим, Аялал жуулчлалын төв

БТГ, Гадаад дах Залуучуудын зөвлөл

УХАГ, Аймгийн Залуучуудын Зөвлөл

УХАГ, Полиси төв

УХАГ, МСОНХГ

2015+

2015+

2015+

2015+

2015

МЗХ болон ОУБ-ууд

МЗХ

МЗХ, МУЗГ ба бусад

МЗХ, МУЗГ ба бусад

МЗХ

2015

2015

2015-2016

МЗХ

МЗХ

МЗХ

2014

2014-2015

2015-2016

НҮБХАС

МЗХ

МЗХ, НҮБХАС ба бусад

Page 29: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

29

Б) Монголын Залуучуудын хөгжлийг дэмжих

Зорилт Үйл ажиллагаа Хариуцах Он Эх үүсвэр Зорилт Үйл ажиллагаа Хариуцах Он Эх үүсвэр

Залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болон залуучуудын асуудлыг шийдвэрлэдэг бусад ТББ-уудтай хамтран ажиллах

Залуучуудын боловсролын асуудлууд

Залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, идэвхтэй иргэнийг байхыг дэмжих

Залуучуудын эрүүл мэндийн асуудлууд

Залуучуудын ажилгүйдлийн асуудал

Залуучуудын жендерийн асуудлууд

Олон янзын асуудлуудыг шийдвэрлэдэг ТББ-уудыг судлах, жагсаалт гаргах Тодорхой сэдвүүдийн хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэх

ТББ-уудтай хамтран ажиллах стратегийг боловсруулах

Бизнесийнхэн болон боловсролын хоорондын харилцаа холбоог сайжруулах

Боловсролыг сайжруулах талаар ухуулан таниулах

Хөгшжлийн бэрхшээлтэй залуучуудын дэмжлэгийг сайжруулах судалгаа хийх

Өмнөх аян, арга хэмжээнүүдэд үнэлгээ хийх

Аянуудыг санаачлах

Оролцоо ба идэвхтэй иргэн ба МЗХ-ны уялдаа холбоо бий болгох

Өмнөх аянуудаа үргэлжлүүлэн явуулах

Залуучуудын эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах

Эрүүл мэндийн чиглэлийн ТББ-уудтай хамтран ажиллах

ЗХТБ болон My Job-н үйл ажиллагааг өргөжүүлэх

Бизнесийн байгууллагууд дээр дадлагчийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх

Залуучуудын ажилгүйдлийн талаар нөлөөлөл үзүүлэх

Залуу ажилтнуудыг дэмжих үйлчилгээг нэмэгдүүлэх

МЗХ-ны жендерийн асуудлыг залуучуудын бодлогод тусган, стратегийг боловсруулах МЗХ дахь эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих

Жендерт нөлөөлөх аянуудыг өрнүүлэх

Полиси төв

БТГ

БТГ

ЗХТБ, Боловсролын корпораци

ЗХТБ, Боловсролын корпораци

ЗХТБ, Боловсролын корпораци

Полиси төв

БХЗГ

БХЗГ, УХАГ

БХЗГ, ЗХТБ

Эрүүл мэндийн хороо

Эрүүл мэндийн хороо

ЗХТБ

ЗХТБ

ЗХТБ

ЗХТБ

БТГ, УХАГ

БТГ, УХАГ

БТГ, УХАГ

2015+

2015+

2015+

2015

2015

2015+

2015+

МЗХ, ЗХТБ

МЗХ, ЗХТБ, хувийн хэвшил

МЗХ, ЗХТБ

МЗХ, ЗХТБ

МЗХ

МЗХ

МЗХ, НҮБХАС, MONFEMNET,

2015

2015

2015+

2015

2015+

2015

2015

2015+

2015

2015+

2015+

2015

МЗХ

МЗХ ба бусад

тодорхой--гүй

МЗХ, НҮБХАС,

МЗХ, НҮБХАС,

МЗХ, НҮБХАС, Marie Stopes, бусад

МЗХ

МЗХ

МЗХ

МЗХ, боловсролын салбарын хувийн хэвшлийнхэн ба бусад

МЗХ, бусад

МЗХ, бусад

Page 30: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

30

В) Залуучуудын төлөөллийг МУЗГ-ын түвшинд нэмэгдүүлэх, шийдвэр гаргахад залуучуудын нөлөөллийг сайжруулах Зорилт Үйл ажиллагаа Хариуцах Он Эх үүсвэр

МУЗГ болон МЗХ-ны хоорондын албан ёсны харилцаа холбоог нэмэгдүүлэх

МУЗГ дэргэдэх Залуучуудын зөвлөхүүдийг ажиллуулах

Сар бүр уулзалт зохион байгуулж, яамдуудад зөвлөгөө өгөх үүрэгтэй

Орон нутгийн түвшин дэх үр дүнтэй үлгэр жишээ болох харилцаа холбоог баримтжуулах

МЗХ-оос удирдан чиглүүлдэг зөвлөгөө өгөх багуудыг орон нутгийн түвшинд жишиг төслийн хүрээнд байгуулах

БХЗГ, Хууль Зүйн хороо,УИХ дахь Лобби бүлэгПолиси төв

УХАГ, Хууль Зүйн хороо

2015

2015

2015

МЗХ, Яамдууд

МЗХ ба бусад

МЗХ, МУЗГ ба бусад

Залуучуудын зөвлөхийн баг байгуулах (дээр дурьдсантай ижил)

Залуучуудын зөвлөх багуудыг чадавхжуулах

Залуучуудад зөвлөгөө өгөх илүү өргөн цар хүрээтэй механизмыг бий болгох

Туршилтын төслүүдийг үнэлэх, төслүүдийг өргөжүүлэх

УХАГ, Хууль Зүйн хороо

Полиси төв

БХЗГ, БТГ залуучуудын зөвлөх багууд

БТГ, УХАГ, Полиси төв

2015

2015

2015

2015+

МЗХ, МУЗГ ба бусад

МЗХ, НҮБ-ийн агентлагууд, МУЗГ, бусад

МЗХ, МУЗГ ба бусад

МЗХ, МУЗГ ба бусад

Зорилт Үйл ажиллагаа Хариуцах Он Эх үүсвэр

Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын асуудлууд

Монголын гэр бүлийг дэмжих

Судалгаа ба нөлөөлөл

Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудыг дэмжих, нөлөөлөл үзүүлэх

МЗХ дахь Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудыг дэмжих

Гэр бүлийн эерэг үнэт зүйлсийг дэмжих, нөлөөлөх

Гэр бүлийг дэмжих сүлжээг өргөжүүлэх

Бодлого боловсруулах

Асуудал хөндсөн нөлөөллийн түншлэлийг хөгжүүлэх

Судалгааны хамтын ажиллагааг хөгжүүлэх

Хэвлэл мэдээллийнхэнтэй хамтын ажилагаагаа бэхжүүлэх, өргөжүүлэх

Полиси төвийн санхүүжилтийг нэмэгдүүлэх

БХЗГ, БТГ

БХЗГ, БТГ

БХЗГ, Полиси төв

БХЗГ

БТГ, Полиси төв

БХЗГ, Полиси төв

БХЗГ, Полиси төв

МСОНХГ

БТГ,УХАГ,Полиси төв

2014/5

2015

2015

2015

2015+

МЗХ

МЗХ – MON-FEMNET, MFWA, UNFPA гэх мэт

МЗХ – IRIM гэх мэт

МЗХ – TV5, UB Post, MNB гэх мэт

МЗХ, МУЗГ, НҮБ-ын агентлагууд, бусад

2015+

2015

2015+

2015+

МЗХ, Гэр бүлийн хороо ба бусад

МЗХ, Гэр бүлийн хороо ба бусад

МЗХ ба бусад

МЗХ

Page 31: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

31

Зорилт Үйл ажиллагаа Хариуцах Он Эх үүсвэр

Залуучуудад зориулсан санхүүжилт

Жишээний нөлөөлөл

Залуучуудыг санхүүжүүлэх туршилтын төсөл хэрэгжүүлэх

Туршилтын төслийн үр нөлөө, үүссэн асуудлуудад дүгнэлт хийх

Залуучуудыг санхүүжүүлэх туршилтын төслүүдийг өргөжүүлэх талаар нөлөөлөл үзүүлэх

БТГ, Бизнес танхим

БТГ, Полиси төв

БТГ, УХАГ, Аймаг, дүүрэг, салбар, зөвлөлүүд

2015

2015

2015+

МЗХ, МУЗГ ба бусад

МЗХ, МУЗГ ба бусад

МЗХ ба бусад

Туршилтын төслүүдийг хамгийн сайн нөлөөллийн жишээ болгон ашиглах

Амжилттай хэрэгжсэн туршилтын төслүүдийг өргөжүүлэх (дээр дурьдсанчлан)

БХЗГ, БТГ, Полиси төв

БХЗГ, БТГ, Полиси төв

2015

2015

МЗХ ба бусад

МЗХ, МУЗГ ба бусад

Г) Залуучуудыг зорилготой, шударга, үр бүтээлтэй амьдрахыг дэмжих

Зорилт Үйл ажиллагаа Хариуцах Он Эх үүсвэр

Залуучуудыг зорилготой, шударга, үр бүтээлтэй амьдрахыг дэмжих

МУЗГ болон хувийн хэвшлийнхний зүгээс залуучуудын эрэлт хэрэгцээнд анхаарал хандуулах

МЗХ-ны хүрээнд хийгдэх ажлуудыг нэгтгэх

Шилдэгүүдийг урамшуулдаг өмнөх шагналуудыг улам өргөжүүлэх, ялангуяа орон нутгийн болон нийгмийн үйлчилгээний салбарын залуучуудыг өргөнөөр хамруулах

Амьдралын сөрөг хэм хэмжээнүүдийн эерэг, сөрөг хандлагуудыг дэмжсэн аян зохиох, нөлөөлөл үзүүлэх

Нийгмийн өмнө хүлээх хариуцлагыг дэмжих шагналуудыг бий болгох: Залууст ээлтэй бизнесийг өргөмжлөх, бусад АНН-үүдийг тийм байлгахад уриалах

МЗХ ба хувийн хэвшлийн харилцаа холбоог өргөжүүлэх

Хувийн хэвшлийнхний зүгээс залуучуудын асуудалд анхаарлаа хандуулахад нөлөөлөл үзүүлэх

БТГ, УХАГ

УХАГ

БТГ, БХЗГ

БТГ, БХЗГ

БТГ, БХЗГ

БТГ, БХЗГ

2015

2015

2015+

МЗХ, ХХ-хэн ба бусад

МЗХ, ХХ-хэн ба бусад

МЗХ ба бусад

2015

2015

2015

МЗХ

МЗХ

МЗХ ба бусад

Page 32: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

32

A) МЗХ-ны Монголын үндэсний залуучуудын төв байгууллагын байр суурийг бататгах

Хяналтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд

Зорилт Арга хэмжээ Үндэслэл Үзүүлэлт 2015 -2018 2015 -2018

МЗХ-ны Монголын залуучуудын төв байгууллагын байр суурийг бататгах

Залуучуудын салбарын улс төрчидтэй зөвшилцөх

ОУ-ын харилцаа холбоогоо бэхжүүлж, өргөжүүлэх

Орон нутгийн түвшиндзөвлөх багийг байгуулах

Залуучуудын талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулж өргөн барих

Улс төрчидтэй зөвшилцөх

Олон нийтэд бодлогын талаар сурталчлах

Залуучуудын зохицуулах хороог байгуулах

Хороонд Залуучуудын ТББ-ын залуучуудыг оруулах

МЗХ-ны улстөржих байдлыгбууруулах

Харилцаа холбоогоо өргөжүүлэх, ОУ-ын сангуудаас санхүүжилт авах

Залуучуудын бусад байгууллагуудыг татан оролцуулах

Аймаг сумын түвшинд зөвлөх салбаруудыг байгуулах

Багийн гишүүдийг чадавхжуулах

Салбаруудын хооронд мэдээлэл солилцох сүлжээ бий болгох

Бодлогыг боловсруулж өргөн барьсан эсэх

Зөвшилцлийн тоо

Ухуулга сурталчилгааны тооХорооны гишүүдийн тоо

Хороон дахь ТББ-ын тоо

Шалтгааны судалгааны %

Харилцаа холбоо тогтоосон байгууллагуудын тоо, санхүүжилтийн /мөнгөн дүн/

Байгууллагуудын тоо

Зөвлөх багуудын тоо

Сургалтын тоо

Идэвхтэй салбаруудын тоо

төлөвлөсөн хэрэгжилт

...

...

...

...

...

...

...

...

...

...

... ...

...

...

...

...

...

...

...

...

... ...

...

...

...

...

...

...

...

...

...

... ...

Б) Монголын Залуучуудын хөгжлийг дэмжих Зорилт Арга хэмжээ Үндэслэл Үзүүлэлт 2015 -2018 2015 -2018

Залуучуудын асуудал эрхэлдэг бусад ТББ-уудтай хамтын ажиллагаагаасайжруулах

Залуучуудын оролцоо, идэвхтэй иргэн байхыг дэмжих

Залуучуудын ажилгүйдлийн асуудалд анхаарал хандуулах

Залуучуудын төрөл бүрийн асуудлаар ү/а явуулдаг байгууллагуудын бүртгэлжүүлэх

Тодорхой асуудлаар хамтран ажиллах ТББ-тай хамтран ажиллах стратеги боловсруулах

ТББ-уудтай хамтран ажиллах стратегийг хэрэгжүүлэх

Өнгөрсөн аянуудыг дүгнэх

Аянууд өрнүүлэх

МЗХ-ны хэмжээнд залуучуудын оролцоо, идэвхтэй иргэн байхыг дэмжих

ЗХТБ болон My Job ийн ү/а өргөжүүлэх

Бизнесийн салбартай хамтран дадлагажигчийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх

Залуучуудын ажилгүйдэлд нөлөөлөл үзүүлэх

Залуу ажилтнуудыг дэмжих

Нийт ажлын байрны тоо, ажил хайгчид, зуучлагдсан хүний тоо Дадлага хийх газруудын тоо

Нөлөөллийн тоо

Дэмжсэн залуучуудын тоо

Бүртгэл дэх ТББ-ын тоо

Бодлого боловсруулсан байх

Хамтын ажиллагаа--тай ТББ-ын тоо

Дүгнэсэн аянуудын тоо

а/х-үүдийн тоо

Залуучуудын оролцоо, идэвхтэй иргэн байхыг дэмжих газруудын тоо

төлөвлөсөн хэрэгжилт

...

...

...

...

...

...

...

... ...

...

...

...

...

...

...

...

...

...

...

...

...

...

...

...

Page 33: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

33

Зорилт Арга хэмжээ Үндэслэл Үзүүлэлт 2015 -2018 2015 -2018

Залуучуудын боловсролд анхаарал хандуулах

Эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулах

Залуучуудын жендерийн асуудалд анхаарал хандуулах

Бизнесийн болон боловсролын салбарын хоорондын харилцаа холбоог бий болгох

Чанартай боловсролыг сурталчлах

Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудыг дэмжих судалгаа

Урьд нь байсан аянуудаа үргэлжлүүлэх Спирт үү спорт уу аян

Залуучуудын эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах аянууд

Эрүүл мэндийн салбарын ТББ-уудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх

МЗХ-ны хүрээнд жендерийг дэмжсэн стратегийг боловсруулж хэрэгжүүлэх

МЗХ-нд эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих

Жендерт анхаарал хандуулсан сурталчилгаа явуулах

Боловсруулсан стратеги ба хэрэгжилт

Манлайлагч эмэгтэйчүүдийн тоо

Жендерийн аянуудын тоо

Хамтарсан бизнес байгууллагын тоо

Сурталчилгааны санаачлагын тоо

Судалгааны тоо

Хамрагдсан хүмүүсийн тоо

Аянуудын тоо

Хамтын ажиллагааны тоо

төлөвлөсөн хэрэгжилт

......

......

......

......

......

......

......

......

......

...

...

...

...

...

...

...

...

...

Зорилт Арга хэмжээ Үндэслэл Үзүүлэлт 2015 -2018 2015 -2018

Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын асуудал

Нөлөөлөл ба судалгаа

Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудыг дэмжих сурталчилгаа явуулах

МЗХ-ны бүтцийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын төлөөллийг дэмжих

...

...

...

...

...

...

...

...

... ... ...

... ...

... ...

... ...

... ...

... ...

...

......

... ...

...Гэр бүлийн эерэг үнэт зүйлсийг дэмжих, нөлөөлөх

Гэр бүлүүдийг дэмжих сүлжээг өргөжүүлэх

Нөлөөлөл ба судалгааны стратеги боловсруулах

Асуудал дэвшүүлсэн нөлөөллийн хамтын ажиллагааг хөгжүүлэх

Судалгааны хамтын ажиллагааг хөгжүүлэх

Хэвлэл, мэдээллийнхэнтэй харилцаа холбоогоо бататгах, өргөжүүлэх

Полиси төвийн санхүүжилтийг нэмэгдүүлэх

Стратеги боловсруулах хэрэгжүүлэлтийн % гаргахХамтын ажиллагааны тоо

Хамтын ажиллагааны тоо

Хамтын ажиллагааны тоо

Санхүүжилтийн мөнгөн дүн

Сурталчилгааны санаачлагын тоо

МЗХ дахь Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын тоо

Санаачлагуудын тоо

Дэмжсэн гэр бүлүүдийн тоо

төлөвлөсөн хэрэгжилт

Монголын гэр бүлүүдийг дэмжих

Page 34: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

34

Зорилт Арга хэмжээ Үндэслэл Үзүүлэлт 2015 -2018 2015 -2018

МЗХ болон МУЗГ хоорондын албан ёсны харилцаа холбоог нэмэгдүүлэх

Залуучууд МУЗГ-ын зөвлөх байх ёстой (илүү ерөхий байх боловч МЗХ-ноос чиглүүлнэ)

МУЗГ-ын сайд нарт зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлж, сар бүр хурал зохион байгуулах

Орон нутгийн түвшинд амжилттай хэрэгжсэн жишиг харилцаа холбоонуудыг баримтжуулах

Орон нутгийн түвшинд МЗХ-оос чиглүүлэн удирдах зөвлөх багуудыг байгуулах (туршилтын төслүүдийг эхлүүлэх)

Дээр дурьдсанаар залуучуудын зөвлөх салбаруудыг байгуулах

Зөвлөх багуудыг чадавхжуулах

Залуучуудын өргөн хүрээний зөвлөгөө өгөх механизмыг бий болгох

Туршилтын төслүүдийг дүгнэх, төслийг өргөжүүлэх

Дээрхийн адил

Семинаруудын тоо

Зөвлөгөөний тоо

Дүгнэсэн болон өргөжүүлсэн төслийн тоо

Хурлын тоо

Дүгнэлтүүдийн тоо

Зөвлөх салбарын тоо

... ... ...

... ...

... ...

... ...

......

... ...

... ...

...

...

...

...

...

...

төлөвлөсөн хэрэгжилт

В) Залуучуудын төлөөллийг төрийн түвшинд нэмэгдүүлэх

Зорилт Арга хэмжээ Үндэслэл Үзүүлэлт 2015 -2018 2015 -2018

Залуучуудад зориулсан санхүүжилтийг бий болгох

Залуучуудад зориулсан санхүүжилтийг бий болгох

Залуучуудад зориулсан санхүүжилтээр туршилтын төслүүдийг хэрэгжүүлэх

Туршилтын төслүүдийн үр нөлөө, тулгарч байсан асуудлуудыг дүгнэх

Залуучуудад зориулсан санхүүжилтийг дэлгэрүүлэх нөлөөлөл үзүүлэх

Хамгийн амжилттай хэрэгжсэн туршилтын төслүүдийг нөлөөлөлд ашиглах

Амжилттай хэрэгжсэн туршилтын төслүүдийг өргөжүүлэх

Дээрхтэй уялдуулах

Туршилт төсөл хэрэгжүүлсэн газруудын тоо

Дүгнэлтүүдийн тоо

Нөлөөллийн санаачлагуудын тоо

төлөвлөсөн хэрэгжилт

Г) Залуучуудыг зорилготой, шударга, үр бүтээлтэй амьдрахыг дэмжих

...

...

...

...

...

... ...

......

... ...

......

Page 35: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

35

ОЛОН

НИЙ

ТТЭЙ

ХАРИ

ЛЦАХ

СТРА

ТЕГИ

Монголын Залуучуудын Холбооны Олон Нийттэй Харилцах Стратеги нь төлөвлөгөөтэй харилцаа холбооны арга руу шилжихэд чиглэнэ.

Page 36: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

36

АгуулгаОдоогийн нөхцөл байдал/ Үндэслэл...........................................................................................37 Байгууллагын ерөнхий зорилгууд..............................................................................................37 Олон нийттэй харилцах зорилтууд.............................................................................................38 Зорилтот бүлгүүд.........................................................................................................................39Мэдээлэл харилцаа холбооны хүрээ...........................................................................................45Мэдээлэл харилцаа холбооны иж бүрдэл..................................................................................47Идэвхжүүлэлт, төлөвлөгөө..........................................................................................................48Цаг хугацаа..................................................................................................................................48МЗХ-ны олон нийттэй харилцах харилцааг тогтвортой байлгах..............................................50

Товчлол НӨХБХ- Нийгмийн өмнө хүлээх байгууллагын хариуцлагаЖСХ- Жендерт Суурилсан ХүчирхийлэлХАХНХЯ- Хүн Амын Хөгжил Нийгмийн Хамгааллын ЯамМЗХ- Монголын Залуучуудын Холбоо

Page 37: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

37

Одоогийн нөхцөл байдал/ Үндэслэл Монгол Улс олон нийттэй харилцах онцлог орчинтой, тус орчин нь МЗХ-д тодорхой боломж, бэрхшээлийн аль алиныг бий болгож байна. Монгол Улсын телевиз, сонин, сэтгүүл, онлайн хэвлэл мэдээллийн түгээлт, хэрэглээ, бичиг үсэг тайлагдалтын түвшин өндөр, ялангуяа хотын залуучуудын хувьд онлайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэрэглээ нэн өндөр. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь залуучуудыг татахад нөлөө бүхий арга хэрэгсэл ба энэ нөхцөл байдал нь МЗХ-д том боломжийг бий болгож байна. Гэсэн хэдий ч, хэвлэл мэдээллийн тархалт, хэрэглээний өндөр байдал нь эсэргээрээ залуучууд, бусад зорилтот бүлэгдээ үр дүнтэй хүрэхэд хүндрэл үзүүлж болзошгүй, аливаа зүйлийн эзлэхүүн нь том байх тусмаа олон нийтэд зөвшөөрөгдөх нь хэцүү байдаг. Тиймээс анхаарал татсан, оновчтой харилцаа чухал юм. Дотооддоо, МЗХ нь гүйцэтгэл сайтай олон нийтийн харилцааны хүчирхэг бааз суурьтай болсон. МЗХ телевиз, сонин хэвлэл, радио, сайт бусад мэдээллийн хэрэгслээр мэдээллээ түгээж, хэвлэлийн газруудтай хамтран ажиллах сүлжээ бий болгож чадсаны зэрэгцээ МЗХ хүчирхэг сошиал медиа албатай. Иймээс, МЗХ нь залуучууд, олон нийт, шийдвэр гаргагчдад хүрч ажиллах боломжтой юм. Гэсэн хэдий ч, өнөөгийн байдлаар харилцаа холбоогоо сайжруулах хэрэгцээ, орон зай байгаа бөгөөд өнөөг болтол нөлөөлөл үзүүлэх харилцаа холбоогоо сайжруулах, МЗХ-ны байгууллагын зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн харилцаа холбооны нэгдсэн тогтолцоо байхгүй байна. Харилцаа холбооны стратегийг боловсруулснаар МЗХ-ны зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн олон нийттэй харилцах болон урьд өмнө байсан харилцаа холбоогоо бэхжүүлэн сайжруулах тогтоолцоог бий болгох юм.Өнөөдрийн байдлаар, МЗХ-ны онцлох мэдээнүүдээ үндэсний өдөр тутмын хэвлэлд нийтлэх, үйл ажиллагааныхаа талаар ТВ-үүдээр сурталчилах, тодорхой асуудлуудыг хөндөх, сошиал медиа ертөнцөд түгээж байна.

Эдгээр механизмаар дамжуулан, МЗХ-ноос залуучуудын асуудлуудын талаар мэдээлэл өгөх, МЗХ-ны нэр хүндийг өсгөх, олон нийтэд хүлээн зөвшөөрүүлэх, тодорхой асуудлыг шийдвэрлэх боломжтой. Ямар нэгэн албан ёсны үнэлгээ хийгдээгүй ч, ерөнхийдөө эдгээр оролцоонууд үр дүнтэй байгааг харуулж байна, гэхдээ сайжруулах шаардлага байсаар байна.

Байгууллагын ерөнхий зорилгуудМЗХ-ны стратегийн төлөвлөгөөгөөр байгууллагын дараах 4 ерөнхий зорилгыг дэвшүүлсэн. Энэхүү харилцаа холбооны стратегийн зорилго нь МЗХ-ны үндсэн зорилгуудтай харилцаа холбоог уялдуулах явдал юм. Эдгээр зорилгууд нь:

1. МЗХ-ны байр суурийг Монголын залуучуудын төв байгууллагын хувьд бататгах2. Монголын залуучуудын хөгжлийг дэмжих3. Төрийн түвшинд залуучуудын төлөөлөл, нөлөөллийг нэмэгдүүлэх 4. Залуучуудын зорилготой, шударга, үр бүтээлтэй амьдрахыг дэмжих

Page 38: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

38

Олон нийттэй харилцах зорилтуудМЗХ-ны байгууллагын зорилго тус бүртэй уялдаатайгаар хэрэгжүүлэх мэдээлэл харилцааны гол зорилтууд:

1.МЗХ-ны байр суурийг Монголын Залуучуудын төв байгууллагын хувьд бататгах

• МЗХ-ны ололт амжилтыг сурталчилах• МЗХ-ны олон нийтийн дундах нэр хүндийг нэмэгдүүлэх• Залуучуудын салбар дах МЗХ-ы хүлээх үүргийн ойлголтыг нэмэгдүүлэх• Монголын залуучуудын тэргүүлэх байгууллагынхаа байр суурийг бататгах үүднээс залуучуудын бодлогыг дэмжих• МЗХ нь сум, аймаг, үндэсний түвшинд залуучуудын тэргүүлэх байгууллага гэх үүднээс МУЗГ-тай харилцах

2. Монголын Залуучуудын хөгжлийг дэмжих

• Залуучуудын асуудалд МУЗГ-ын анхаарлыг хандуулахад нөлөөлөл үзүүлэх• Залуучуудад тулгараад буй асуудлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх• Залуучуудын асуудалд хувийн хэвшлийнхний анхааралыг хандуулахад нөлөөлөл үзүүлэх • МЗХ-ны залуучуудыг дэмжих үйл ажиллагаануудыг нийтэд таниулах• Залуучуудын асуудлаар ухуулга сурталчилгаа хийх, эдгээр асуудлыг шийдвэрлэхийн төлөө залуучуудыг идэвхтэй байлгах залуучуудын дунд идэвхтэй иргэний зарчмыг хөхүүлэн дэмжих

3. Залуучуудын төлөөллийг МУЗГ-ын түвшинд нэмэгдүүлэх, шийдвэр гаргахад нь залуучуудын нөлөөллийг сайжруулах

• Залуучууд шийдвэр гаргалтын түвшинд оролцох талаар МУЗГ, олон нийтэд нөлөөлөл үзүүлэх• Шийдвэр гаргах үйл явц дахь залуучуудын оролцооны амжилттай үлгэр жишээ нийтэд таниулах• Залуучуудад зориулсан төсвийн ач холбогдол, боломжуудын талаар олон нийтэд түгээх

4. Залуучуудыг зорилготой, шударга, үр бүтээлтэй амьдрахыг дэмжих

• Монголын залуучуудад залуу хүний эрхэмлэх эерэг үнэт зүйлсийг мэдээллэх суулгах• Идэвхтэй оролцогч залуу иргэнийг хөхүүлэн дэмжих (Нийгэм дэх оролцоо болон Монгол Улсыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр)

Page 39: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

39

Зорилтот бүлгүүдОлон Нийт

Тойм

Олон нийт нь МЗХ-ны хувьд маш өргөн цар хүрээтэй, ач холбогдолтой зорилтот бүлэг юм. МЗХ олон нийтийн санаа бодол, нийгмийн үнэт зүйлс ямар байна, тэнд анхаарлаа хандуулж, түүгээрээ дамжуулан утга учиртай, шударга, үр бүтээлтэй амьдарч буй залуучуудыг дэмжих, тийм залуус, олон нийтийг улам нэмэгдүүлэхийг гол зорилгоо болгон ажиллахад оршино. МЗХ залуучуудын асуудалд олон нийтийг сайн дураар оролцох боломж бүрдүүлэх, МУЗГ болон хувийн хэвшлийнхэнд залуусын асуудалд анхаарал хандуулахад шахалт үзүүлэх, залуусын хөгжилд дэмжлэг үзүүлэх орчинг бүрдүүлэхэд гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Түүнээс гадна олон нийт нь Монголын МЗХ-ны залуучуудын тэргүүлэгч байгууллага болох байр сууриа бэхжүүлэх, үйл ажиллагаа өргөжүүлэх гол хүчин зүйл мөн. Хэдийгээр МЗХ нь хот хөдөө хоёрт аль алинд нь олон нийттэй өргөн хүрээнд харилцахад чиглэх хэдий ч одоогоор Улаанбаатар бол хамгийн их үр дүнтэй, үр ашигтай байж болох юм. МЗХ хөдөө орон нутаг руу харилцаа холбоогоо өргөжүүлэхэд нэн тэргүүнд анхаарч байна.

Тусгай зорилтот бүлгүүдэд хандсан уриалга хүргэх• Идэвхтэй иргэдийг хөхүүлэн дэмжих: бүх нийгмийн давхаргын залуус ба эцэг эхчүүд • Залуусын асуудалд нөлөөлөх: залуучууд ба сонгогчид• Нийгмийн эерэг үнэт зүйлс дэмжих: хүүхэд ба залуучууд

Зорилго• МУЗГ, хувийн хэвшлийнхэн болон бусад ашгийн байгууллагуудад залуучуудын асуудалд анхаарлаа хандуулж, тэднийг хамгаалдаг хүсэл эрмэлзлэлийг бий болгох, залуучуудын асуудалд олон нийтийг татан оролцуулахад үр ашигтай нөлөө үзүүлэх• Нийгэмд оршин байгаа залуучуудад олон нийт илүү нээлттэй хандахад дэмжлэг үзүүлэх• Нийгмийн эерэг үнэт зүйлсийг дэмжих

Ойлголтын түвшинОлон нийт залуучуудын асуудлын талаар маш ерөнхий мэдлэг төсөөлөлтэй байдаг, залуусын олон асуудлуудын талаар тодорхой ойлголт хомс, мөн шийдвэр гаргах түвшинд залуучуудын нөлөөлөл дутмаг байна. Ажилгүйдэл их байгаатай адил зарим залуусын асуудлын шалтгааныг маш сайн мэдэж буй хэдий ч олон нийтэд энэ нь төдийлөн чухалд тооцогдохгүй байна.

Хамгийн өргөн хэрэглэгдэх харилцаа холбооны хэлбэрүүдОлон нийтийн зүгээс олон төрлийн мэдээллийн хэрэгслүүдийг хэрэглэдэг бөгөөд тэр дундаа телевизийн олон суваг, онлайн суваг, сонин сэтгүүлүүд хамгийн өргөн хэрэглээтэй байдаг. Хэдийгээр ТВ-ийн хэрэглээ нь хамгийн их дэлгэрсэн байгаа ч залуучууд, хотын иргэд, дундаж болон чинээлэг давхаргынхны дунд сошиал медиа орчны онлайн хэрэглээ өндөр хувьтай байна.Сонин сэтгүүл элбэг хэдий ч телевиз, онлайн сувгаар авч буй мэдээлэл Монголд томоохон байр суурь эзэлсээр л байна.

Page 40: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

40

Залуучууд

Тойм Залуучууд бол МЗХ-ны анхаарлын төвд байх гол зорилтот бүлэг юм. Учир нь МЗХ-ны нөлөөлөл болоод дэмжлэгийг хүсдэг хүмүүс бол залуучууд юм. Залуучууд нь нас хүйс, хот хөдөө, баян ядуу, улс төр болон бусад нийгмийн эмзэг хэсгүүдэд хуваагддаг янз бүрийн бүлгийн төлөөллөөс бүрдэнэ. Залуучуудын нэг хэсэг нь нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог байхад нөгөө хэсэг нь идэвх сул, нийгэмд бага байр суурийг эзэлж байна. МЗХ залуучуудад үр ашигтай дэмжлэг үзүүлж, тэдэнд зөв нөлөөлөл үзүүлэхийг зорилго болгож, эерэгээр хандах нь хамгийн чухал юм.

Зорилго • Нөлөөлөл: МЗХ залуучуудын тэргүүлэх байгууллагын хувьд залуучуудыг шударга, үр бүтээлтэй, зорилготой амьдралын хэв маягийг өөрчлөхөд нөлөөлөх • Сурталчилан таниулах : МЗХ-ны зүгээс залуучуудын төлөө юу хийж чадах, залуучуудыг хэрхэн дэмжих талаар сурталчилан таниулах МЗХ залууст нөлөө үзүүлэхийн нэг адил залуусыг нийгэмд орж амьдрах, тэдний асуудлыг хамгаалж нийтэд таниулахад анхаарлаа хандуулахыг зорих• Нөлөөлөл үзүүлэх : МЗХ залуучуудыг нийгэмд идэвхтэй байх, тэдгээрт тулгамдаж буй асуудлуудад анхаарал хандуулахад нөлөөлөл үзүүлэх

Зорилтод бүлгүүдэд уриалга гаргах • Идэвхтэй иргэнийг дэмжих: Нийгмийн оролцоо багатай, нөлөө муутай залууст чиглэсэн үйл ажиллагааг явуулах, уриалах • Сурталчилан таниулах: (эрүүл, аюулгүй амьдралын хэв маягийг дэмжих) эрсдэлтэй амьдралын хэв маягтай залуучууд болон ажилгүй, хорт зуршилтай, бэлгийн цөөнх болох залууст хандах • Эерэг үнэт зүйлсийг дэмжих: Бүх залуучуудыг дэмжих ба түүн дотроо сөрөг хандлагатай

залууст хүрч ажиллах /жендерт суурилсан хүчирхийлэл үйлдэгч, хорт зуршилтай залуус г.м/

Ойлголтын түвшин Туршлагаас харахад, залуучуудад тулгамддаг ажилгүйдэл, эрүүл мэнд (эрүүл мэндийн үйлчилгээ дутмаг г.м) зэрэг асуудлуудыг залуучууд өөрсдөө сайн мэддэг болох нь харагдаж байна. Иймд тэд эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох арга замуудыг мэддэг. Гэсэн хэдий ч залуучуудын зүгээс төрөөс баримтлах бодлого, МУЗГ-ын хэрэгжилтийн талаар мэдлэг дутмаг байдгаас асуудлуудыг шийдвэрлэх, нийгэмд оролцох оролцоог хязгаарладаг. Жишээлбэл: нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт, жендерт суурилсан хүчирхийлэл, ажил мэргэжлийн сонголт хийх талаар залуучуудын мэдлэг бага байдгаас улбаалан алдаа дутагдалтай шийдвэр гаргахад хүрдэг. Иймээс МЗХ-оос энэ талын мэдлэгийг сайжруулах шаардлагатай.

Өргөн хэрэглэгдэх харилцаа холбооны хэлбэрүүд Залуучууд олон нийтийн хэрэглэдэг мэдээллийг хэрэгслийг ашигладаг боловч нэр төрөл нь олон байдаг. Тэдгээр нь онлайн мэдээлэл, тэр дундаа сошиал медиа хэрэгслийг илүү ашигладаг. Телевизийн сувгийн хэрэглээ их дэлгэрсэн хэдий ч залуучууд бага хэрэглэдэг. Орон нутаг болон амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой залуучууд онлайн сувгийн хэрэглээ харьцангуй бага хэрэглэдэг ба телевизийн хэрэглээ их байна.

Боломжууд • Сошиал медиа мэдээллийн хэрэгсэл нь бусад мэдээллийн хэрэгсэлтэй харьцуулахад МЗХ-ны хувьд олон залууст хямд зардлаар хүрч ажиллах боломжтой хэлбэр юм. • МЗХ-ны зүгээс Улаанбаатар хот төдийгүй Монгол орон даяар өргөн хүрээг хамарсан харилцаа үүсгэсэн.• МЗХ нь хэвлэл мэдээллийнхэн тэр дундаа онлайн, телевизүүд,

Page 41: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

41

хэвлэлийн газруудтай хамтарч ажилладаг арвин туршлагатай. Энэхүү туршлага нь залуучуудтай харилцаа холбоогоо өргөжүүлэн, залуучуудын дэмжихэд давуу тал болдог. • Залуучууд ямагт эрч хүчтэй, шинэ санаа, санаачлагуудаар дүүрэн байдаг. Энэ нь Монгол Улсад цоо шинэ орчин үеийн залуучуудын дүр төрхийг бий болгох боломж дүүрэн байгааг харуулж байна.

Саад бэрхшээл

• МЗХ-г нийт залуучуудыг төлөөлөх байгууллага гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, улс төржсөн байгууллага талаас харж байгаа нь залуучуудад нөлөөлөл үзүүлэхэд саад учруулж байна. • Залуучуудын мэдээлэл харилцаа холбооны хэрэглээ нь нийгэмд бодит оролцохоос илүүтэйгээр сошиал медиа орчинд холбогдож байна. Гэхдээ МЗХ-ны зүгээс залуучуудын эрэлт хэрэгцээг хангах харилцаа холбоог хөгжүүлж чадвал байгууллагын хувьд залуучуудад нөлөөллийн боломжийг бүрдүүлнэ. • Залуучуудад нийгмийн үнэ цэнэд нөлөөлөхүйц өөрчлөлтүүдийг хийхэд саад бэрхшээл их байна.

Засгийн газар

Тойм МУЗГ нь МЗХ-ны хувьд гол чухал зорилтот бүлэг мөн бөгөөд МЗХ-ны зорилтуудыг хэрэгжүүлэхэд харилцаа холбоотой ажилладаг. Монголын залуучуудын тэргүүлэх байгууллага болох МЗХ-ны зүгээс залуучуудын асуудлуудад анхаарал хандуулах, нөлөө үзүүлэх гол хамтрагч нь МУЗГ бөгөөд шийдвэр гаргах явцад залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, энэхүү оролцоог албан ёсоор хүлээн зөвшөөрүүлэх хэрэгцээ нэн шаардлагатай байна.

Зорилго

• Хүлээн зөвшөөрүүлэх: МУЗГ-аас МЗХ-г залуучуудын төв байгууллага болохыг хүлээн зөвшөөрүүлэх, дэмжүүлэх шаардлагатай. • Санхүүжилт: МЗХ-оос залуучуудад зориулсан үйл ажиллагаа, төслийн төсвийг ЗГ-аас авах • Залуучуудын асуудалд анхаарал хандуулах: МУЗГ-аас залуучуудын асуудлыг анхаарч, үүрэг хариуцлага хүлээхийг МЗХ-ны зүгээс хүсч байна. • Нөлөөлөл: Дээрх асуудалтай холбогдуулан залуучуудын хөгжлийг дэмжих талаар МУЗГ-т нөлөө үзүүлэх

Зорилтод бүлгүүдэд уриалга гаргах

Залуучуудын зөвлөх багийг байгуулах ба залуучуудын төсөв: Яамдууд болон аймаг, орон нутгийн төрийн байгууллагууд. Залуучуудын асуудал тэр дундаа хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, боловсрол, хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан төрийн байгууллагуудад хамаатай. Төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогыг батлаж хэрэгжүүлэх: ХАХНХЯ, УИХ, бүх намууд. Залуучуудын асуудалд анхаарал хандуулах: хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, боловсрол

Page 42: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

42

хариуцсан холбогдох яамд, газрууд МЗХ-г залуучуудын тэргүүлэх байгууллага болохыг хүлээн зөвшөөрүүлэх: ХАХНХЯ, УИХ

Ойлголтын түвшин

МУЗГ-аас залуучуудын асуудлаар орон нутаг, яам, үндэсний хэмжээний бүх түвшинд янз бүрийн мэдээлэлтэй байна. Ерөнхийдөө МУ-ыг хөгжүүлэхэд залуучууд нь чухал ач холбогдолтой гэдгийг ойлгож байгаа хэдий ч дэмжлэг муу хэвээр байна. Түүнчлэн хүн амын дийлэнхийг залуучууд эзэлдэг Монгол Улсын хувьд “хүн ам зүйн цонх”-ны боломжийг ашиглах нь чухал гэдгийг мөн ойлгож байна. Төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогыг боловсруулах тал дээр МУЗГ-ын зүгээс ихээхэн санаачлагатай ажиллаж байгаа нь залуучуудад ихээхэн ач холбогдол өгч байгаагийн илрэл юм. Үүний зэрэгцээ шийдвэр гаргах явцдаа залуучуудын оролцоо хангалтгүй, залуучуудын асуудалд анхаарал хандуулах хандлага дутагдалтай байна. Үр дүн гаргахын тулд залуучуудын асуудалд ач холбогдол өгч, яаралтай шийдвэрлэх, мөн үр дүнтэй арга замуудыг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Өргөн хэрэглэгдэх харилцаа холбооны хэлбэрүүд

МУЗГ нэлээд олон төрлийн харилцаа холбоог үүсгэсэн байдаг. МУЗГ –тай харилцаатай холбоотой ажиллахад нээлттэй бөгөөд шууд харилцах боломжтой. Тухайлбал: МЗХ, МУЗГ-тай хамтарсан уулзалт зохиох, албан хүсэлт явуулах зэрэг уламжлалт харилцаа холбоотой ажилладаг. Нөгөө талаас МУЗГ олон нийтийн санал чухал нөлөө үзүүлж, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд /телевиз, сонин хэвлэл, сошиал медиа/ нь ЗГ-т зарим нэг асуудлуудаар хариуцлагатай байхад шахалт үзүүлж чаддаг. МУЗГ-аас хэвлэл мэдээллийн хэрэгслийг олон нийтийн санал бодлын хэмжүүр болгоход тогтмол ашигладаг. Иймээс МУЗГ-тай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд харилцаа холбоотой байх нь хамгийн оновчтой харилцаа холбоо болж чадна.

Боломжууд

• МЗХ-оос МУЗГ-тай хамтарсан албан болон албан бус уулзалтууд зохиох, албан хүсэлт явуулах зэрэг уламжлалт харилцаа холбоогоо хөгжүүлж байгаа нь МЗХ-ны хувьд боломж юм. • Засгийн Газраас хэвлэл мэдээллийн хэрэгслийг олон нийтийн санал бодлын хэмжүүр болгоход тогтмол ашиглаж байгаа нь их үр нөлөөтэй бөгөөд энэ нь МЗХ-ны хувьд залуучуудын асуудлаар нөлөөлөл үзүүлэхэд дөхөмтэй. • МУЗГ-ын зүгээс залуучуудын асуудлуудыг ойлгож, асуудлыг шийдэхэд бэлэн байгаагаа нээлттэй илэрхийлдэг.• Төрөөс залуучуудын талаар баримтлах бодлого боловсруулахад ахиц гарч байгаа нь МУЗГ-ын зүгээс залуучуудын асуудалд нөлөөлөл үзүүлэх нь МЗХ-нд боломж бүрдэж байна.

Саад бэрхшээлүүд

• МУЗГ-аас залуучууд асуудалд анхаарлаа хандуулж байгаа хэдий ч ихээхэн удаашралтай байна.• Асуудлыг дахин эргэж судалж байгаа нь зардлыг нэмэгдүүлж байгаа нь залуучуудын асуудлыг сонсож байгаа боловч тодорхой арга хэмжээ авахгүй байна.• Олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгаа нь ЗГ-ын шийдвэр гаргагчдын зүгээс мэдээллийг олон нийтэд үр ашигтай хүргэхэд хүндрэл учруулж байж болзошгүй юм.

Page 43: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

43

Хувийн хэвшлийн салбар

Тойм МЗХ хувийн салбартай харилцаа холбоог бий болгохоор 2 гол зүйл дээр анхаарлаа хандуулж байна. Нэгдүгээрт: МЗХ-ны зүгээс хувийн хэвшлийнхэнтэй санхүүжилт авах, компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд санал тавих, дадлагажигчийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллах зэргээр харилцаа холбоог бий болгодог. Хоёрдугаарт: Залуучуудын асуудалд хувийн хэвшлийнхний анхаарлыг хандуулахад нөлөөлөл үзүүлэх.

Монголд хувийн хэвшлийнхэнтэй нээлттэй, шууд харьцаж болох бөгөөд нийгэм дэх нөлөөллөөрөө ялгаатай. Уул уурхайн салбар, гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад олон нийтийн хандлага сөрөг байдаг бол харин үндэсний үйлдвэрлэгч компаниудад эерэг хандлагатай байдаг. Сошиал медиа, сонин хэвлэл, телевизээр хувийн хэвшлийнхний нөлөөлөл их байдаг.

Өргөн хэрэглэгдэх харилцаа холбооны хэлбэрүүдТүншлэлийг бий болгох зорилгоор хувийн хэвшлийнхэнтэй шууд харьцахад ихээхэн хялбар дөхөм байдаг бөгөөд тэдгээрт нөлөөлөл үзүүлэхэд

Боломжууд

• МЗХ нь олон компаниудтай харилцаа холбоотой бөгөөд энэ нь бусад компаниудтай шинээр түншлэл бий болгоход үр дүнтэй жишээ болж чадна.• Хувийн хэвшлийнхэнтэй холбоо тогтоох, түншлэл байгуулах ашиглаагүй нөөц бололцоо их байдаг бөгөөд ялангуяа санхүүжилт авах, дадлагажигчийн хөтөлбөр хэрэгжүүлэх тал дээр хамтран ажиллах боломжтой.• Өнөөгийн байдлаар ААН-үүдэд олгодог шагналууд нь сайн хамтран ажилласан компаниудыг урамшуулах арга бөгөөд бусад компаниудад хөшүүрэг болно.

• Хувийн хэвшлийнхний зүгээс олон нийттэй харилцахдаа бодитой, үр дүнтэй арга туршлагуудыг нэвтрүүлэх ёстой, тухайлбал Оюу Толгойн төслийн жишээнээс харж болно.• Түншлэлийг Монголын Бизнесийн Зөвлөл, Монголын Уул уурхайн Үндэсний Зөвлөлтэй байгуулах боломжтой бөгөөд эдгээр зөвлөлүүдийн гишүүд нь нөлөөтэй хүмүс байдаг.

Саад бэрхшээлүүд

Хувийн хэвшлийнхний зүгээс нийгмийн өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлахгүй, учир дутагдалтай ААН-үүд байдаг ба ялангуяа үндэсний хэмжээний /банк санхүү, харилцаа холбооны/ байгууллагуудад энэ хамаарах бөгөөд ийм байдал нь түншлэл бий болгох, нөлөөлөл үзүүлэхэд хязгаарлалт болдог.

Монголын Залуучуудын Холбоо

ТоймЭцэст нь, МЗХ нь гадагшаа болон дотооддоо ч харилцааны хамгийн гол зорилтот бүлэг болно. Харилцаа холбооны өргөн орон зайгаа нөхөхөд МЗХ-ны хувьд дотооддоо мэдээлэл солилцох, үйл ажиллагаанууддаа хяналт тавих, хэлтэс газруудын хоорондын уялдаа холбоог сайжруулах, гүйцэтгэх хорооны ажилтнууд, идэвхтэй сайн дурынхан, аймгуудын Залуучуудын Холбооны тэргүүлэгчдийн хоорондын харилцаа холбоог сайжруулах шаардлагатай. Гадагшаагаа, МЗХ-ны хувьд асар их нөөц бололцоо болох гишүүдтэйгээ харилцаагаа сайжруулах шаардлагатай.

Зорилго

• Байгууллагын үйл ажиллагаанд оролцох оролцоог урамшуулах• МЗХ-ны үнэт зүйлсийг батлах, дэмжих• Дотоод нөөц бололцоо болсон ажилтнууд, сайн дурынхантай харилцаа холбоогоо сайжруулах

Page 44: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

44

• Гадаад нөөц бололцоо болсон гишүүдтэйгээ харилцаа холбоогоо сайжруулахЗорилтот бүлгүүдэд хандсан уриалга

Оролцоог урамшуулах: МЗХ-ны бүх гишүүдийг хамруулах, идэвхтэн гишүүдийг сонгуульт ажлууд руу идэвхжүүлэх, сайн дурын ажилтнуудыг урамшуулахМЗХ-ны үнэт зүйлсийг батлах: МЗХ-ны бүх гишүүд, идэвхтэй сайн дурын ажилтанууд, гишүүдийн дунд МЗХ-ны үнэт зүйлс болон оролцоог хүлээн зөвшөөрүүлэх, дэмжихҮйл ажиллагаагаа сайжруулахад мэдээллийн түгээлтийг сайжруулах: дотооддоо ГХ-ны ажилтнууд болон сайн дурынхны дундМЗХ-ны үйл ажиллагаа болон тэдгээрт оролцох боломжуудын талаар мэдээлэл түгээх: МЗХ-ны бүх гишүүдэд хамааралтай

Ойлголтын түвшин

МЗХ-ны гишүүд ажилтнууд болон сайн дурынхан МЗХ-ны үйл ажиллагаа, боломжуудын талаар ерөнхий ойлголттой байдаг ч гэсэн энэхүү ойлголтыг улам сайжруулах шаардлагатай. Энэхүү ойлголтыг сайжруулахын тулд МЗХ-ны үнэт зүйлсийг ойлгуулах, үзүүлж таниулах, дэмжих замаар хэрэгжүүлэх бөгөөд тэр дундаа жендерийн тэгш байдлыг сурталчлах нь зүйтэй. МЗХ-ны ажилтанууд болон сайн дурынханы зүгээс залуучуудад тулгамдаж байгаа асуудлуудыг сайн мэддэг хэдий ч МЗХ-ны оролцооны талаар ойлголтыг улам сайжруулах хэрэгтэй. Гадагшаагаа, МЗХ-ны гишүүдийн МЗХ-ны үнэт зүйлсийн талаар ойлголтод олон нийтэд төдийлөн дэлгэрээгүй байдаг бөгөөд ойлголтын түвшин доогуур байдаг. Энэ нь МЗХ-ны зүгээс харилцаа холбоогоо бүхий л салбарт улам сайжруулах нөөц бололцоо байгааг харуулж байна.

Өргөн хэрэглэгдэх харилцааны хэлбэрүүд

МЗХ-ны мэдээллийн харилцаа холбооны гол урсгал цахим хэлбэрээр, албан бус байдаг. Цахим хэлбэр нь зардлаа хэмнэх хямд төсөр арга бөгөөд хэрэглэхэд хялбар төдийгүй

МЗХ-ны ажилтнууд, гишүүдийн өргөн хэрэглээ болсон. Энэ нь МЗХ-ны ажилтнууд, гишүүд нь залуучууд байдаг, тэдгээрт мэдээллийг сошиал медиа хэлбэрээр, илүү харааны харилцааны хэлбэрийг сонгох нь өөр бусад хэлбэрүүдээс илүү оновчтой байдагтай холбоотой. МЗХ-ноос арга хэмжээ зохиох үедээ цөөн тооны хэвлэмэл материалуудыг ашигладаг. Хэвлэмэл материалуудыг интернетийн хэрэглээ хязгаарлагдмал орон нутагт мөн ашигладаг.

Боломжууд

• МЗХ-нд гишүүд болон ажилтнуудын хоорондын харилцаа холбоог сайжруулахад үр нөлөөтэй сошиал медиа алба ажилладаг.

• Байгууллагын дотоод харилцаа холбоог сайжруулснаар байгууллагын үйл ажиллагааг дорвитой өөрчлөх боломжтой

• Бааз суурь сайтай, олон гишүүнтэй байгууллагын хувьд МЗХ-ноос шинэлэг харилцаа холбоог бий болгох нь нийгмийн эерэг хэм хэмжээг, үнэт зүйлсийг дэмжихэд байгууллагын зорилгуудыг биелүүлэхэд ихээхэн үр дүнтэй байж чадна.

Саад бэрхшээлүүд

• Сошиал медиа, онлайн ертөнц өргөжихийн хэрээр МЗХ-ны мэдээлэл олон нийтэд очих хүртээмж хязгаарлагдах, үр нөлөө нь сулрах талтай

• Ажилтнууд, гишүүд, сайн дурынхны дунд нэгэнт тогтсон харилцаа холбооны хэлбэрүүдийг өөрчлөхөд бэрхшээлтэй байх магадлалтай /өөрчлөхийг хүсэхгүй байх/

• Дээр дурьдсан бүх хүчин зүйлсийн хувьд цаг хугацаа, нөөц бололцооны хувьд хязгаарлагдмал байх нь гол бэрхшээл болох магадлалтай.

Page 45: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

45

Мэдээлэл харилцаа холбооны хүрээ

Гадаад оролцогч талууд Түгээх гол мэдээллүүд Олон нийттэй харилцах төрөл Төлөвлөсөн нөлөө Хэр олон удаа/ Хэзээ Хэн хариуцах вэ?

Олон нийт

Залуучууд

Засгийн газар-УБ

- Залуучууд бол Монголын хөгжлийн түлхүүр- Илүү сайхан Монголыг бий болгохын тулд идэвхтэй байх - Залуучуудын хөгжлийн асуудалд зөвлөгөө өгөх- Шийдвэр гаргалтанд залуучуудыг оролцуулах - Залуучуудад боломжийг бий болгох - Залуучуудад тулгараад буй асуудлууд

- Зорилготой, шударга, бүтээлч амьдрах- Сайхан Монголыг бий болгохын тулд идэвх санаачлагатай байх - Залуучуудын хөгжлийн асуудалд зөвлөгөө өгөх- Шийдвэр гаргагчидтай холбоотой байх, өөрийн дуу хоолойг хүргэх- Аюулгүй, эрүүл амьдрах

- Төрөөс баримтлах залуучуудын бодлогын хэрэгжилт- Залуучуудын хөгжлийг дэмжих- Шийдвэр гаргалтанд залуучуудыг оролцуулах- МЗХ бол залуучуудын дуу хоолой юм.- МЗХ-той түншлэлийн харилцаагаа өргөжүүлэх

- Залуучуудыг дэмжих орчинг бий болгох- Нийгмийн үнэт зүйлсийг эерэг болгоход нөлөөлөх - Залуучуудын асуудлын тухай ойлголтыг дээшлүүлэх

- Зорилготой, шударга, бүтээлч амьдрах- Залуучуудын эрүүл мэндийг сайжруулах болон бусад туршлагыг нэмэгдүүлсэн (ЖСХ, БЗХӨ гэх мэт)

- Засгийн Газар залуучуудын асуудалд илүү анхаарлаа хандуулдаг- Шийдвэр гаргалтанд залуучууд оролцдог- Залуучуудын хөгжлийг дэмждэг-МЗХ нь залуучуудын төв байгууллага гэдгээрээ танигдсан.

- Компанит ажлууд (TВ, онлайн, хэвлэл, гм.)- Хэвлэлийн бага хурал- Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл - Харилцан үйлчилдэг мэдээллийн харилцаа холбоо

- Компанит ажлууд (TВ, онлайн, сонин хэвлэл, г.м.)- Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл - Харилцан үйлчилдэг мэдээллийн харилцаа холбоо- Мэдээлэл түгээх (ажил, эрүүл мэндийн мэдээлэл, гэх мэт.)- Арга хэмжээнүүд

- Шууд хэлэлцүүлэг- Албан ёсны захидал- Кампанит ажлууд- Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хамрах хүрээ

- Тогтмол,үргэлжилж байгаа- Компанит ажилд суурилсан- Тэмдэглэлт өдрүүд

- Тогтмол, үргэлжилж байгаа- Компанит ажилд суурилсан- Бодлогын хөгжил, хүлээн зөвшөөрөлт

- Чухал өдрүүд (залуучуудын, эмэгтэйчүүдийн, хүн амийн, гэх мэт.)- Тогтмол,Одоогоор хэрэгжиж байгаа

- Олон нийтийн хэвлэл мэдээллийн баг- Хэрэгжилтийн газар.- БТГ

- Олон нийтийн хэвлэл мэдээллийн баг- Хэрэгжилтийн газар- БТГ

- Ерөнхийлөгч- Сошиал медиа баг- БХЗГ- БТГ

Page 46: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

46

Гадаад оролцогч талууд Түгээх гол мэдээллүүд Олон нийттэй харилцах төрөл Төлөвлөсөн нөлөө Хэр олон удаа/ Хэзээ Хэн хариуцах вэ?

Дотоод оролцогч талууд Түгээх гол мэдээллүүд Олон нийттэй харилцах төрөл Төлөвлөсөн нөлөө Хэр олон удаа/ Хэзээ Хэн хариуцах вэ?

Менежмент

Засгийн Газар -УБ-аас гаднах

Хувийн хэвшил

Ажилтанууд

Ажилтнууд, сайн дурынхан, идэвхитэй гишүүд

- Удирдах ажилтануудтай харилцааг сайжруулах- Ажлын тодорхой чиглэлээр хангах- МЗХ болон үйл ажиллагааны мэдээллийг түгээх-Бид эргэх холбооны тал дээр нээлттэй-Бид ажилтнуудыгаа дэмждэг

- Залуучуудад зөвлөгөө өгөх суваг бий болгох- Залуучуудын санхүүжилтийг бий болгох- Залуучуудын хөгжлийг нэн тэргүүний зүйл болгох

Зөвлөмж- Хувийн хэвшил залуучуудыг дэмжих хэрэгтэй.- Хувийн хэвшил залуучуудын эрхийг хүндлэх хэрэгтэй.

Түншлэлийн хөгжил- Хувийн хэвшил МЗХ-ны үйл ажиллагааг санхүүжүүлэх хэрэгтэй.- Хувийн хэвшил МЗХ-тэй хамтарч ажиллах хэрэгтэй.

- Мэдээллийг бусдад түгээх - Хамтын ажиллагааг сайжруулах - Гишүүдтэй уялдаа холбоотой байдлыг сайжруулах - МЗХ-ны үнэт зүйлийг хамгаалах, түгээх

- МЗХ-ны үйл ажиллагаанд оролцуулах - МЗХ-ны үнэт зүйлийг хадгалах (хүчирхийллийн эсрэг, ил тод байдал, гэх мэт.)- Залуучуудын хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд зөвлөгөө өгөх - Мэдээллийг түгээх

- Илүү идэвхтэй гишүүд - Илүү нягт ажиллах - Үлгэр жишээ болох - Сайжижсан байгууллагын соёл - Харилцан уялдаатай байдал сайжрах - МЗХ-ны талаарх ойлголтыг сайжруулах

- Зохицуулалтыг сайжруулах - Мэдээллийн тугээлтийг сайжруулах - Байгууллагын соёлыг сайжруулах

- Шийдвэр гаргалтанд залуучуудын оролцоо - Залуучуудын асуудал орон нутгийн түвшинд илүү үр дүнтэй шийдвэрлэгддэг

- Хувийн хэвшил залуучуудын хөгжлийг дэмжихэд идэвхтэй байх- Залуучуудын ажил болоод бусад эрхийг хүндэтгэх

- МЗХ-г санхүүжүүлэх - МЗХ хувийн хэвшилтэй хамтарч ажиллах

- Компанит ажлууд- Шагналын ёслол- Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хамрах хүрээ

- Шууд хэлэлцүүлэг- Албан бичиг- Санал

- Шууд хэлэлцүүлэг- Албан бичиг - Компанит аянууд- Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хамрах хүрээ

- Тогтмол, үргэлжилж байгаа- Компанит ажилд суурилсан

- Тогтмол, үргэлжилж байгаа- Компанит ажилд суурилсан.

- Тогтмол, үргэлжилж байгаа

- Сошиал медиа баг- БХЗГ- БТГ

- БХЗГ- БТГ

- Аймгийн салбарууд- УБ-н ажилтан, сайн дурын ажилтнуудаас ирэх дэмжлэг

- Зохицуулалтыг сайжруулах - Мэдээллийн тугээлтийг сайжруулах - Байгууллагын соёлыг сайжруулах

- И-мэйл- Уулзалт- Онлайн индэр- Баримт бичиг

- И-мейл- Уулзалт- Онлайн индэр- Баримт бичиг

- И-мейл- Уулзалт- Онлайн индэр- Баримт бичиг- Мэдээний товхимол

- Өдөр болгон, 7 хоног бүр, шаардлагатай үед

- Өдөр болгон, 7 хоног бүр, шаардлагатай үед

- Өдөр болгон, 7 хоног бүр, шаардлагатай үед

- Бүх ажилтнууд

- Бүх ажилтнууд

- Гол нь ажилтнууд - Сайн дурынхан - Гишүүд

Page 47: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

47

Мэдээлэл харилцаа холбооны иж бүрдэл

Гадаад Олон Нийттэй Харилцах Бүрдэл

Олон Нийтийн Мэдээллийн хэрэгсэл (Ерөнхий )- Хэвлэл нийтлэлүүд - Ярилцлага - Санал бодлын өгүүлэл - Зар сурталчилгаа (Компанит ажлууд, идэвхжүүлэлт, бусад )- Арга хэмжээний хамрах хүрээ - Төслийн хамрах хүрээ - МЗХ-г залуучуудын асуудлын гол тайлбарлагч болгох (ТВ, хэвлэл, радио )

Онлайн - Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл (Facebook, Twitter, Youtube, гэх мэт .)- Цахим сонин- МЗХ вэбсайт - www.myjob.mn вэбсайт

Телевиз - Мэдээ, нийтлэл - Хэлэлцүүлэг шоу - Ярилцлага - Урт хугацааны шоу, Онлайн ТВ-н боломж

Хэвлэл - Танилцуулга

- Зар сурталчилгаа - Зурагт хуудас - Захидал - Ухуулах хуудас - Санал бодлын өгүүлэл

Радио - Мэдээ, нийтлэл - Өдөр тутмын хөтөлбөр

Олон нийтийн харилцаа - Арга хэмжээ /Спорт өдөрлөг (флаш моб, унадаг дугуйтай өдөр, гэх мэт.)- Хурал - Олон нийтийн арга хэмжээ (Сайн дурын ажил, хүүхдийн өдөр, Спирт үү, Спорт уу, гэх мэт.)

Дотоод Олон Нийттэй Харилцах Бүрдэл

- Цахим шуудан- Уулзалтууд - Утасны дуудлага - Skype- Онлайн мэдээллийн түгээлт (Dropbox гэх мэт.)- E-newsletter

Page 48: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

48

Идэвхжүүлэлт ба төлөвлөгөөЭнэ хэсэг нь хэрхэн шинэ харилцаа холбоог сурталчилахыг онцолсон цаашдын тодорхой нэг харилцаа холбооны санааг хөгжүүлэх хэрэгтэйг тусгана. Жишээ нь:myjob.mn вэбсайт: - МЗХ-ны талаар мэдлэгийг дээшлүүлэхийн тулд олон нийтийн мэдээллийн хэрэгслийн зар сурталчилгааны компанит ажил (МЗХ-ны олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ойлголт, төлбөртэй зар сурталчилгаа, гэх мэт.)- УБ хотын телевизүүдийн зар сурталчилгаа, радио, сонин - Вэбсайтыг идэвхижүүлэх

БЗДХ-н Эсрэг Залуучуудын Кампанит Ажил - Стратегийн харьяа газруудад зурагт хуудас наах (хоолны газар, kaрaoke, клуб, боловсролын газрууд гэх мэт.)- Эрсдэлийг тооцох залуучуудын интерактив онлайн үйл ажиллагаа /БЗДХ-н талаар мэдэж авах - Тэмдэглэлт өдрүүд болох, жишээлбэл, Дэлхийн ДОХ-н / Залуучуудын өдөр- БЗДХ-н талаар мэдлэг мэдээллийг идэвхижүүлэх, МЗХ-н олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр онлайн үйл ажиллагаа явуулах - Хэвлэл мэдээлэл гэх мэт.

Залуучуудад тулгарч буй бэрхшээлийн мэдээллийг түгээх - Өдөр тутмын радио, телевизийн хөтөлбөрүүд - Сонин, онлайнаар санал бодлын өгүүлэл бичих- Спирт үү Спорт уу зэрэг олон нийтийн арга хэмжээ Хамгийн гол нь, МЗХ-ны бүх шинэ төсөл санаачлагуудад тэдгээрийн хүрээ, нөлөөлөлийг ихэсгэх тодорхой идэвхижүүлэлт, стратегийн төлөвлөгөө хэрэгтэй.

Цаг хугацааОлон Улсын болон Үндэсний Өдрүүд (МЗХ-ы байгууллагын зорилтуудтай холбоотой)1-р сарын 1 Шинэ жил1-р сарын сүүлч/ 2-р сарын эхэн Цагаан сар 1-р сарын 13 Үндсэн хуулийн өдөр1-р сарын 18 Монголын Залуучуудын Холбооны өдөр1-р сарын 31 Иргэний нийгмийн өдөр2-р сарын 7 Багш нарын өдөр2-р сарын 14 Гэгээн Валентины өдөр3-р сарын 1 Эх орончдын өдөр3-р сарын 6 Хэвлэл, мэдээллийн ажилтны өдөр3-р сарын 8 Олон Улсын Эмэгтэйчүүдийн өдөр3-р сарын 18 Монгол эр цэргийн баяр3-р сарын 22 Наурызын баярын өдөр 3-р сарын 22 Монгол хүн сансарт ниссэний баярын өдөр3-р сарын 23 Усны өдөр3-р сарын 26 Залуучуудын хэвлэл хэвлэгдсэн өдөр (Залуучуудын үнэн, 1924 он)3-р сарын 27 Олон улсын театрын өдөр4-р сарын 1 Олон улсын инээдмийн өдөр4-р сарын 7 Дэлхийн Эрүүл Мэндийн өдөр4-р сарын 22 Олон Улсын Эх Дэлхийн өдөр4-р сарын 28 Дэлхийн Ажлын Байрны Аюулгүй Байдал, Эрүүл Энхийн өдөр 5-р сарын 1 Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны өдөр5-р сарын 7 Олон улсын дуурийн өдөр5-р сарын 3 Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний өдөр5-р сарын 10 Байгаль хамгаалах өдөр5-р сарын 15 Олон Улсын Гэр Бүлийн өдөр5-р сарын 24 Иргэний агаарын тээвэрчдийн өдөр5-р сарын 31 Олон Улсын Тамхигүй өдөр

Page 49: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

49

6-р сарын 1 Эх, Үрсийн баяры өдөр6-р сарын 5 Дэлхийн Хүрээлэн Буй Орчны өдөр6-р сарын 7 Бурхан багшийн их дүйчэн өдөр6-р сарын 12 Хүүхдийн Хөдөлмөрийн Эсрэг Дэлхийн өдөр6-р сарын 14 Дэлхийн Цусны Донорын өдөр6-р сарын 20 Онцгой байдлын албаны өдөр6-р сарын 28 Тамирчдын өдөр6-р сарын 28 Хуульчдын өдөр7-р сарын 5 Хоршоологчдын өдөр7-р сарын 11 Дэлхийн Хүн Амын өдөр7-р сарын 11-13 Үндэсний их баяр наадам7-р сарын 19 Цагдаагийн өдөр7-р сарын 19 Авто тээвэрчдийн өдөр7-р сарын 26 Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн өдөр8-р сарын 2 Төмөр замчдын өдөр8-р сарын 9 Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр8-р сарын 16 Эрчим хүчний ажилтны өдөр8-р сарын 12 Олон Улсын Залуучуудын өдөр8-р сарын 25 Монголын Залуучуудын өдөр9-р сарын 1 Эрдмийн баяр9-р сарын 6 Барилгачдын өдөр9-р сарын 8 Олон Улсын Бичиг Үсэг Тайлагдалтын өдөр9-р сарын 11 Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр9-р сарын 13 Соёл, урлагийн ажилтны өдөр9-р сарын 13 Үндэсний татварын ажилтны өдөр9-р сарын 15 Олон Улсын Ардчиллын өдөр9-р сарын 17 Хилийн цэргийн өдөр9-р сарын 27 Дэлхийн Аялал Жуулчлалын өдөр10-р сарын 1 Ахмадын баяр10-р сарын 1 Хөгжмийн өдөр

10-р сарын 2 Олон Улсын Хүчирхийллийн Эсрэг өдөр10-р сарын 5 Монголын оюутны өдөр10-р сарын 9 Дэлхийн шуудан холбооны өдөр10-р сарын 11 Олон Улсын Охидуудын өдөр10-р сарын 11 Нийтийн аж ахуйн үйлчилгээний өдөр10-р сарын 14 Стандарт, хэмжилзүйн ажилтны өдөр10-р сарын 16 Дэлхийн Хоол Хүнсний өдөр10-р сарын 17 Ядуурлыг Арилгах Олон Улсын өдөр10-р сарын 18 Геологчдын өдөр10-р сарын 20 Гаалийн ажилтны өдөр10-р сарын 25 Авто замчдын өдөр10-р сарын 29 Монгол улсын нийслэлийн өдөр10-р сарын 31 Сүнсний баяр11-р сарын 7 Хөдөө аж ахуйн ажилтны өдөр11-р сарын 22 Шинжлэх ухааны ажилтны өдөр11-р сарын 25 Эмэгтэйчүүдийн Хүчирхийллийн Эсрэг Олон Улсын өдөр 11-р сарын 26 Монгол улс тунхагласны баяр12-р сарын 1 Дэлхийн ДОХ-ын эсрэг өдөр12-р сарын 3 Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Олон Улсын өдөр12-р сарын 5 Эдийн Засаг Нийгмийн Хөгжлийн Олон Улсын Сайн Дурын өдөр12-р сарын 5 Архивын ажилтны өдөр12-р сарын 9 Олон Улсын Авлигатай Тэмцэх өдөр12-р сарын 10 Олон улсын Хүний Эрхийн өдөр 12-р сарын 13 Санхүү, эдийн засагчдын өдөр12-р сарын 13 Хүнсний аж үйлдвэрийн ажилтны өдөр12-р сарын 20 Худалдааны ажилтны өдөр12-р сарын 25 Монголын уурхайчдын өдөр12-р сарын 28 Киноны өдөр12-р сарын 29 Дипломат албаны өдөр12-р сарын 29 Тусгаар Тогтнолын өдөр

Page 50: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

50

Бусад гол үйл ажиллагаануудын цаг хугацааны тов

Санхүүжилт Санхүүжилтийг 2015 оны 2-р сараас яаралтай эхлүүлэх шаардлагатай бөгөөд одоогоор хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд санхүүжилт хэрэгтэй.Санхүүжилт авахад мэргэшсэн ажилтнуудыг авч ажиллуулах хэрэгтэй бөгөөд тэдгээрийг байнга ажлын байраар хангаж, тэдгээр нь хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд харилцан уялдаатай, хүчин чармайлт гаргаж ажиллах шаардлагатай.

Төрөөс залуучуудын талаар баримтлах бодлого боловсруулах явц Төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогыг боловсруулах ажлыг 2014 оны сүүлчээс эхлүүлсэн.МУЗГ-тай өргөн харилцаа холбоотой ажиллаж, төрөөс залуучуудын талаар баримтлах бодлого боловсруулах явцад нөлөөллийн ажилд ахиц гаргана.

Залуучуудын Бодлогын Хэрэгжилт Төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг 2015 оны дундаас эхлүүлэх төлөвтэй байна.МУЗГ-тай өргөн ойр харилцаа холбоотой ажиллаж, залуучуудын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар олон нийтэд нөлөөлөл үзүүлнэ.

МЗХ-ны олон нийттэй харилцаххарилцааг тогтвортой байлгах

Илгээх гол уриалга МЗХ-н бүх олон нийтийн харилцаа МЗХ-ны алсын хараа, үнэт зүйлс, байгууллагын зорилгыг үр дүнтэйгээр төлөөлж байх хэрэгтэй. Гол сэдэвт дараах зүйлүүд орно: • МЗХ бол залуучуудын дуу хоолой • МЗХ үнэт зүйлс нь ил тод байдал, хариуцлага, ардчилал, оролцоо болон залуучуудад эрх мэдэл олгох зорилготой • МЗХ нь цаашид ч Монголын тэргүүлэх залуучуудын байгууллага байх • МЗХ залуучуудыг утга учиртай, шударга, бүтээлч амьдрахын тулд хөгжлийг нь дэмжих зорилготой • МЗХ нь залуучуудын шийдвэр гаргалтан дах оролцоог дэмжих зорилготой • МЗХ залуучуудын асуудлыг шийдвэрлэхэд МУЗГ, олон нийт, хувийн хэвшлийнхнийг уриалах зорилготой • МЗХ бүх залуучуудыг Монголыг хөгжүүлэх идэвхитэй иргэдийг бий болгох зорилготой • МЗХ-ны нийгэмд эерэг хандлагыг бүрдүүлэх зорилготой

Удирдамж • МЗХ бүх харилцаа холбооны нийцсэн брэнд боловсруулж, ашиглах нь зүйтэй • Бүх харилцаа холбоо МЗХ-ны логог багтаасан байх • Тогтвортой өнгө схем сонгож, харилцаа холбооны хэмжээнд ашиглах нь зүйтэй • Монгол Улсыг идэвхтэйгээр хөгжүүлж буй хүчирхэг залуучуудыг зураг, бичлэг, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр харуулж байх ёстой.

Page 51: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

51

Үндсэн Зарчмууд • Мэдээлэл эерэг байх ёстой – залуучуудын асуудлыг шийдвэрлэх нь хүн бүрт ашигтай гэх мэт.• Энэ нь залуучууд, Засгийн Газар, хувийн хэвшил ялгаагүй зурвас, залуучуудын асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн арга хэмжээ авах хүмүүсийг дэмжих, үйл ажиллагаанд чиглэсэн байх ёстой. Дараах олон нийттэй харилцахын харьцуулсан жагсаалтууд нь дээрх санаануудын нэгтгэл юм. - Энэхүү мэдээлэл нь урам зориг өгч байна уу? Энэ нь үнэхээр МЗХ-ны урам зоригийг харуулж чадаж байна уу? - Энэ нь эерэг хандлагатай байж чадаж байна уу? Бэрхшээлүүдийг шийдэхэд чиглэгдэж байна уу? - Анхаарал татахуйц байж чадаж байна уу? Олон нийт анхаарч, сонирхохуйц байж чадаж байна уу? - Хүмүүсийг зоригжуулж чадаж байна уу? Хэн нэгнийг арга хэмжээ авахад хүргэж байна уу? Үйл ажиллагаанд чиглэсэн байна уу? - Сорилт болж чадаж байна уу? Залуучуудын асуудлыг шийдэж чадаж байна уу? - Итгэл төрүүлэхүйц байна уу? Хүмүүс харилцаа холбоонд итгэж байна уу?- Хариуцлага тооцож чадаж байна уу? МЗХ-ны шударга, итгэлтэй байдыг илтгэж чадаж байна уу?-Үр дүнг харуулж чадахуйц байна уу? Бидний ололт амжилтыг харуулж чадаж байна уу?

Жич: Бүх харилцаа холбоо нь дээрх бүгдэд хүрсэн байх шаардлагагүй, боловч Бүх харилцаа холбоо нь төрөл бүрт тохирсон байх ёстой.

Амжилтыг үнэлэх нь Харилцаа холбоог үнэлэх нь үр дүнг нь тооцоход чухал ач холбогдолтой, МЗХ-ны цаашид харилцаа холбоогоо сайжруулахад тустай юм. Албан ба албан бус байдлаар үнэлж болно, гэхдээ тодорхой шалтгаантай, харилцаа холбооны туршлагыг тусгасан байх ёстой. Дараах шүүмжлэлт асуултууд байна.

Гадаад- Зорилтондоо хүрсэн үү? (Санхүүжилт босгох, олон нийтэд таниулах, гэх мэт.)- Зөв сонсогчиддоо хүрч чадсан уу? - Зөв арга хэрэгслийг ашигласан эсэх? - Шийдвэр үр дүнд хүрсэн эсэх? - Оролцогч талаас эргэх холбоо нь юу байв?

Дотоод- Байгууллага дотроо зөв хүндээ хүрч чадсан уу? - Мэдээллээр хэлэх гэсэн санааг ойлгосон уу яг юуг хийх ёстойгоо мэдсэн үү? - Зөв арга хэрэгсэлээ ашигласан уу? - Хүссэн өөрчлөлтөө хийж чадсан уу? (Зохицуулалтыг сайжруулах, мэдээлэл түгээлтийг сайжруулах гэх мэт.)

Page 52: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

52

САНХ

ҮҮЖИ

ЛТЭнэхүү стратеги төлөвлөгөө нь Монголын Залуучуудын Холбооны санхүүжилтыг тодорхойлох зорилготой

Page 53: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

53

Агуулга1. МЗХ-ны түүхэн замнал....................................................................................................................54 1.1 МЗХ санхүүжилтийн түүх ..............................................................................................................54 1.2 Санхүүжилтийн дүн шинжилгээ ..................................................................................................55 1.3 Дүгнэлт...........................................................................................................................................552. Монголын Залуучуудын Холбооны Санхүүжилтын стратеги ..............................................55 2.1 МЗХ-ны чиглэл..............................................................................................................................55 2.2 Нэн тэргүүнд шаардлагатай санхүүжилт ....................................................................................55 2.3 МЗХ хэрхэн зорилгодоо хүрэх вэ..................................................................................................563. МЗХ-ны нөөц бололцоог хуваарилах .......................................................................................57 3.1 Хүний нөөц....................................................................................................................................574. Боломжит хөрөнгө оруулагчид ...................................................................................................57 4.1 Судалгааны төлөвлөгөө ...............................................................................................................57 4.2 Хөрөнгө оруулагчдын ерөнхий жагсаалт ..................................................................................585. Хөрөнгө оруулах орчин ..................................................................................................................60 5.1 Өрсөлдөгч байгууллагууд .............................................................................................................60 5.2 Хөрөнгө оруулах орчин .................................................................................................................60 5.3 Хураангуй стратеги зөвлөгөөний зөвлөмж..................................................................................616. МЗХ дэмжих.......................................................................................................................................62 6.1 Гол санаа .......................................................................................................................................62 6.2 МЗХ-ны зорилготой ижил зорилготой хөрөнгө оруулагчид .......................................................63 6.3 Тактик ...........................................................................................................................................64 6.4 Зорилтот стратеги ........................................................................................................................647. Санал, төсөл боловсруулах төлөвлөгөө......................................................................................69 7.1 Хийгдэх ажлууд..............................................................................................................................698. Гол анхаарах зүйлс...........................................................................................................................70Нэмэлт.....................................................................................................................................................71Нэмэлт: Санхүүжилтийн алхамууд........................................................................................................71Холбогдох хаягууд................................................................................................................................72Тэмдэглэл...............................................................................................................................................73

CCE – Иргэний боловсролын төв КНХ – Компанийн нийгмийн хариуцлага DFAT – Австралийн гадаад харилцаа худалдааны яам GIZ – Германы Хөгжлийн Агентлаг БСШУЯ – Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны ЯамЭМСЯ – Эрүүл Мэнд, Соёлын Яам ХЯ – Хөдөлмөрийн Яам ХАХНХЯ- Хүн Амын Хөгжил Нийгмийн Хамгааллын Яам МЗХ – Монголын Залуучуудын Холбоо ТББ- Төрийн Бус Байгууллага SDC – Swiss Agency for Development and Cooperation (Швецарийн хөгжлийн агентлаг )TAF – The Asia Foundation (Азийн хөгжлийн сан)UNDP – United Nations Development Programme (НҮБХХ- НҮБ хөгжлийн хөтөлбөр) UNFPA – НҮБ-ын Хүн Амын Сан UNICEF – НҮБ-ын Хүүхдийн Сан

Товчлол

Page 54: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

54

1.1 МЗХ түүхэн замнал

МЗХ нь Монголын залуучуудыг төлөөлдөг, тэдэнд үйлчилдэг, залуучуудын төв байгууллага болохын хувьд олон жилийн, бахархалтай түүхэн байгууллага. Анх 1921 онд байгуулагдсан МХЗЭ-ийн бааз суурин дээр ардчилсан шилжилтийн үе болох 1991 онд өнөөгийн МЗХ болон өөрчлөгдөн шинэчлэгдсэн.

Өнөөгийн бүтцийн хувьд МЗХ нь Монголын залуучуудыг тэргүүлдэг, тэдэнд үйлчилдэг, залуучуудын хамгийн том байгууллага бөгөөд Монгол Улсын 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүрэгт салбартай, дэргэдээ хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, спортын гэх мэт мэргэжлийн 15 хороодтой. НҮБ-ын Дэлхийн Залуучуудын Ассемблей, Азийн Залуучуудын Зөвлөлийн гишүүн байгууллагын хувьд олон улсын хэмжээнд Монголын залуучуудын төв байгууллага гэдгээр хүлээн зөвшөөрөгдсөн юм. Монголын нийт залуучууд болон тэдгээрийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах зорилгоор байгуулагдсан МЗХ нь ардчилсан замаар сонгогдсон удирдлагын тогтолцоотой. Энэхүү тогтолцоо нь ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, ЕНБД, ГХ-той бөгөөд мөн газрууд, дэд хороод, гишүүд болон бусад бүтэцтэй. МЗХ ардчилсан сонгуулиар сонгогдсон Үндэсний зөвлөл, Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичиг, Удирдах зөвлөл, ГХ-ны газрууд, хороо зөвлөл гэсэн бүтэцтэй. МЗХ залуучуудын ашиг сонирхолын хүрээнд МУЗГ-ын бүтэц, НҮБ-ын харьяа байгууллагууд, хувийн хэвшил, мэдээллийн салбар, олон улсын төрийн бус байгууллагууд болон дотоодын төрийн бус байгууллагуудтай хамтран ажилладаг. Монгол улсын эдийн засгийн хурдацтай өсөлтийн энэ үед МЗХ залуучуудын дуу хоолой болсоор байна.

Transparency International Авлигын эсрэг:Би авахгүй, өгөхгүй 2013

Азийн Сан Авлигын эсрэг:Би авахгүй, өгөхгүй 2013

НҮБХАС Дэлхийн Залуучуудын өдөр 2014 НҮБХХ Залуучуудын хэлэлцүүлгүүд 2014

Хөдөлмөрийн Яам Хөдөлмөрийн бирж, myjob.mn 2013-14

1.2 МЗХ санхүүжилтийн түүх 1. МЗХ-ны түүхэн замналСанхүүжүүлэгч Төсөл Он

Амжилтын шалтгаан: Санхүүжүүлэгчийн зорилготой нийцэж байдаг, тодорхой зорилготой, төслийн хугацаа тодорхой, залуучуудын оролцоог хангаж чаддаг, олон жилийн түүхтэй.

Хязгаарлагдмал байдал: Ихэнх санхүүжилт төсөлд суурилсан байдаг. Төслүүд МЗХ-ны зорилготой нийцдэг санхүүжүүлэгчийн хүсэлд тулгуурладаг. Одоогоор томоохон тогтмол санхүүжилт байхгүй.

Туршлага:• Төслийн санал санхүүжүүлэгчийн болон МЗХ-ны зорилгод нийцэж байх шаардлагатай• Төсөлд суурилсан санхүүжилт авах боломжтой ч байнгын санхүүжилт болж чаддаггүй • Шинэ санхүүжилтийн хувилбаруудыг гаргаж ирэх• Байнгын шинэ санхүүжилт эрэлхийлж байх санхүүжилтийн саналд цаг хүч гаргах

Page 55: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

55

• Маш сайн брэнд олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн • Санхүүжилтийг зөв зохистой зарцуулсан туршлагатай • Цалин гэх мэт үндсэн зардал шаардлагагүй • Том бүтэц, зохион байгуулалттай

• Маш сайн брэнд олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн • Санхүүжилтийг зөв зохистой зарцуулсан туршлагатай • Цалин гэх мэт үндсэн зардал шаардлагагүй • Том бүтэц, зохион байгуулалттай

• Санхүүжилт босгоход өрсөлдөгч олон • Уламжлалт хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалт буурч байгаа

• Урт хугацааны тогтвортой санхүүжилт одоогоор байхгүй • Хөрөнгө босгох үндсэн ажилтангүй

1.3 Санхүүжилтийн дүн шинжилгээ

Давуу тал Сул тал

Боломж Эрсдэл

1.4 ДүгнэлтМЗХ-нд санхүүжилтийг нэмэгдүүлэх боломж тун өндөр байна. Үүний тулд маш оновчтой зорилт тавин ажиллах шаардлагатай. Хамгийн чухал нь санхүүжүүлэгч байгууллагын зорилго МЗХ-ны зорилготой давхцаж байх хэрэгтэй. Санхүүжилт авах олон боломж бололцоо байгаа ч санхүүжилт хүсэж байгаа төсөл маш тодорхой биелэгдэх боломжтой байх шаардлага тулгарч байна. Компаний нийгмийн хариуцлага манайд төдийлөн хөгжөөгүй байгаа нь хувийн хэвшил МЗХ-г дэмжихгүй байх магадлалтай. МЗХ төслийн үндсэн зардал болох ажилчдын цалинг өөрсдөө төлөх боломжтой нь МЗХ гол давуу тал болно. Ихэнх санхүүжүүлэгч байгууллага ажилчдын цалинд зориулж санхүүжилт өгөх сонирхолгүй байдаг. МЗХ-нд зөвхөн санхүүжилт босгох тал дээр ажиллах баг бүрдүүлэх шаардлагатай. Санхүүжилт авах нь маш их цаг боловсон хүчин шаардлагатай байдаг (Төслийн санал бичих, Хөрөнгө оруулагчидтай харилцаа холбоог өргөжүүлэх, шинэ хөрөнгө оруулагчид олох гэх мэт).

2. МЗХ-ны Санхүүжилтийн Стратеги2.1 МЗХ-ны чиглэл МЗХ Монголын тэргүүлэх залуучуудын байгууллага гэх тодотголоо бататгаж Монголын хөгжлийн түүчээ байгууллага болох зорилгод хүрэхэд дараах дөрвөн зорилгыг тавиж ажиллана. • МЗХ-ны байр суурыг Монголын Залуучуудын төв байгууллагын хувьд бататгах• Залуучуудын хөгжлийг дэмжих• МУЗГ-ын түвшинд залуучуудын төлөөлөл, нөлөөллийг нэмэгдүүлэх • Залуучуудын зорилготой, шудрага, үр бүтээлтэй амьдрахыг дэмжих

2.2 Нэн тэргүүн шаардлагатай санхүүжилт

Зорилго: МЗХ-ны байр суурийг Монголын Залуучуудын төв байгууллагын хувьд бататгах

1. МЗХ-оос аймаг, сумдын эрх барих байгууллагад зөвлөгөө өгөх нэгж байгуулах 2. Зөвлөгөө өгөх нэгжийг чадавхжуулах 3. Зөвлөгөө өгөх нэгжүүдийн хооронд мэдээлэл солилцох сүлжээ бий болгох 4. Төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогын бичиг баримтыг үйл ажиллагаандаа тусгах

Зорилго: Залуучуудын хөгжлийг дэмжих

Судалгаа 1. Бусад төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны чиглэлийн дагуу ерөнхий зураглал гаргах 2. Уламжлалт ажлуудаа дүгнэх 3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих

Page 56: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

56

Залуучуудын оролцоо 1. Идэвхтэй иргэн, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эрүүл мэнд, жендер, хөгжлийн бэрхшээл, гэр бүлийн үнэ цэнэ болон бусад асуудалд нөлөөллийн ажил хийх 2. Хөдөлмөрийн бирж myjob.mn вэб сайтыг өргөжүүлэх 3. Хувийн хэвшилтэй Internship хөтөлбөр нэвтрүүлэх 4. Залуу хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих (Мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх гэх мэт)5. МЗХ эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих 6. Полиси төвийн санхүүжилтийг нэмэгдүүлэх

Зорилго: Залуучуудын төлөөллийг МУЗГ-ын түвшинд нэмэгдүүлэх, шийдвэр гаргахад нь залуучуудын нөлөөллийг сайжруулах

1. МЗХ-оос аймаг, сумдын эрх барих байгууллагад зөвлөх баг байгуулах2. МЗХ Яамдад залуучуудын асуудлаар зөвлөх баг байгуулах3. Зөвлөх багууд туршилтын хөтөлбөрүүд хэрэгжүүлэх 4. Залуучуудад зориулсан санхүүжилт 5. Залуучуудад зориулсан санхүүжилтүүдийг үнэлэх 6. Амжилттай хэрэгжсэн төслүүдийг өргөжүүлэх

Зорилго: Залуучуудын зорилготой, шудрага, үр бүтээлтэй амьдралыг дэмжих

1. Шагнал гардуулах арга хэмжээнүүдийг өргөжүүлэх (залуучуудыг өргөн цар хүрээтэйгээр хамруулах нийгмийн сайн сайханд оруулсан хувь нэмрийг үнэлэх) 2. Хөтөлбөр арга хэмжээнүүдээр дамжуулан эерэг сэтгэлгээг дэмжих 3. Хувийн хэвшил болон МУЗГ-ын түвшинд залуучуудын хөгжлийг дэмжих нөлөөллийн ажил зохион байгуулах

2.3 МЗХ хэрхэн зорилгодоо хүрэх вэ?

МЗХ-ны санхүүжилтийн эх сурвалжийг нэмэгдүүлэх 4 гол арга зам

1. Хувийн хэвшил: Хувийн хэвшлүүдэд компаний нийгмийн хариуцлагыг ухамсарлуулах замаар хамтран ажиллах. Мөн банкууд, уул уурхайн сектор болон бусад томоохон байгууллагуудад хандах. 2. Засгийн газар: Хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх, МУЗГ-ын агентлагуудаас яамд болон орон нутгийн засаг захиргаанаас дунд хугацааны болон байнгын санхүүжилтыг хүсэх. 3. Уламжлалт донор байгууллага: Уламжлалт хөрөнгө оруулагчидтайгаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэх: НҮБ-ын агентлагууд, DFAT, Азийн хөгжлийн банк гэх мэт 4. Инноваци: Санхүүжилтын шинэ эх үүсвэрийг хөгжүүлэх, жишээ нь нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулах (ашгын төлөө байгууллага хэдий ч ашгаасаа нийгмийн сайн сайхны төлөө зарцуулна), гишүүнчлэлийн татвар (дэлгүүр болон бусад үйлчилгээнд хөнгөлөлттэй үйлчлүүлэх гэх мэт). Дээрх арга замуудыг хэрэгжүүлэхийн тулд МЗХ-ны ажилтан бүр санхүүжилтыг бодитой болгох, хамтрагчтай харилцаа холбоо тогтооход чармайлт гарган ажиллах шаардлагатай.

Page 57: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

57

3. МЗХ-ны нөөц бололцоог хуваарилах 4. Боломжит Хөрөнгө оруулагчидСанхүүжилт авах нь маш их цаг, төсвийг зөв зохицуулахыг шаарддаг үйл ажиллагаа. Энэ бүлэгт МЗХ-ны боломж бололцоог тооцож үзнэ.

3.1 Хүний нөөц • Төслийн баг бүрдүүлэх • Санхүүжилт авахад шаардлагатай зүйлс • Ажил үүргийн хуваарь • Англиар хөрвүүлэх гэх мэт гадаад тусламж

МЗХ-ны БТГ:• Санхүүжилт авах үйл ажиллагааг удирдах• Хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдыг тодорхойлж төсөл боловсруулах• МУЗГ-ын хөрөнгө оруулагчдыг тодорхойлж санал боловсруулах• Олон улсын байгууллагуудыг тодорхойлж санал боловсруулах• Хөрөнгө оруулалтын шинэлэг санаа боловсруулах

Боломжит хувийн хэвшлүүдийг тодорхойлох

ЗГ-ын хөрөнгө оруулагчдыг сонгох

Уламжлалт донор

Инноваци

• Ашиг • Зорилтот бүлэг • Цар хүрээ• КНХ-ын түүх • Холбоо барих

• Яамд • Үндэсний/орон нутгийн • Зорилго • Холбоо барих

• Аль байгууллагууд • Ерөнхий ба тодорхой • МЗХ-той сонирхол давхцаж байгаа эсэх • Холбоо барих

• Боломжийг тодорхойлох • Концепц боловсруулах • Эрсдэл болон тогтвортой байдлыг судлах

Үүрэг даалгавар Хэрэгтэй мэдээлэл

4.1 Судалгааны төлөвлөгөө

Page 58: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

58

UNFPA Bataa [email protected] Төсөл хэрэгжүүлж байгаа Залуучууд: БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэх, гэрбүл төлөвлөлт, ажил эрхлэлт, шийдвэр гаргах түвшинд оролцох

UNDP Tsetsgee [email protected] Төсөл хэрэгжүүлж байгаа Олон нийтийн оролцоо, залуусын эдийн засгийг сайжруулах. Хөгжил, сайн засаглал

The Asia Foundation – [email protected] Төсөл хэрэгжүүлж байгаа Жендер, иргэний оролцоо, хүрээлэн буй орчин

DFAT (Australia) – [email protected] Төсөл хэрэгжүүлж байгаа Дэд бүтэц, жендер, амьдрах ур чадвар, залуучууд

Swiss Agency for Development and Cooperation – Soyolmaa [email protected] Төсөл хэрэгжүүлж байгаа Залуучууд

Canada Fund [email protected] Төсөл хэрэгжүүлж байгаа Уул уурхай, засаглал GIZ (German) [email protected] Төсөл хэрэгжүүлж байгаа Байгаль орчин

Centre for Civic [email protected] Төсөл (НҮБ-ын хасын хөрөнгө оруулалтаар) Иргэний боловсролын төв

Албан бус уулзалтуудыг хийх

Уулзалтууд, албан болон албан бус хүсэлтүүд

Харилцаа холбоо тогтоох.

Уулзалт зохион байгуулах

Нэр холбоо барих Санхүүжилтийн хэлбэр Тэдний зорилтот бүлэг Харилцаа холбоо

4.2 Хөрөнгө оруулагчдын ерөнхий жагсаалт

Page 59: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

59

Хөдөлмөрийн яам Төсөл хэрэгжүүлж байгаа Залуучуудын ажил эрхлэлт Одоогийн харилцаа холбоог өргөжүүлэх ХАХНХЯ- Амарсайхан [email protected] Төсөл хэрэгжүүлж байгаа Залуучуудын эрүүл мэнд, ур чадвар, оролцоо Одоогийн харилцаа холбоог өргөжүүлэх

Боловсролын яам Төсөл хэрэгжүүлж байгаа Боловсрол (Бүх шатанд ) Одоогийн харилцаа холбоог өргөжүүлэх

Эрүүл мэндийн яам Төсөл хэрэгжүүлж байгаа Эрүүл мэнд: хүсээгүй жирэмслэлт,БЗХӨ сэргийлэх Одоогийн харилцаа холбоог өргөжүүлэх

Байгаль орчны яам Төсөл хэрэгжүүлж байгаа Байгаль орчин Одоогийн харилцаа холбоог өргөжүүлэх

Хаан банк КНХ

КНХ

КНХ

КНХ

КНХ

Залуу бизнес эрхлэгчид ,

Уул уурхай сул талууд, залуучууд, байгаль орчин

Уул уурхайХарилцаа холбоо тогтоох

Харилцаа холбоо тогтоох

Харилцаа холбоо тогтоох

Харилцааг санаачлах

Харилцаа холбоо тогтоохXac банк Голомт Оюу-Толгой Ариунаа[email protected]

Aspire [email protected]

Aspire [email protected]

Мобиком ХХК [email protected]

Univision/Unitel [email protected]

G-Mobile [email protected]

Skytel [email protected]

Nomin Group [email protected]

MCS Group www.mcs.mn/contact

Уул уурхай сул талууд,

Эрүүл мэнд,боловсрол, спорт, соёл урлаг

Хүний эрх, ажлын байрны стандарт, байгал орчин, харилцаа холбоо

Тодорхой бус, хэдий тийм боловч CSR оролцох боломжтой

Тодорхой бус, Боловсрол ядуурал, эрүүл мэнд

Таван Толгой [email protected]

Energy Resources [email protected]

Нэр холбоо барих Санхүүжилтийн хэлбэр Тэдний зорилтот бүлэг Харилцаа холбоо

Хувийн хэвшил

Хувийн хэвшил үндэсний уул уурхайн салбар

Хувийн хэвшил харилцаа холбооны салбар

Хувийн хэвшил Бусад

Page 60: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

60

5. Хөрөнгө оруулалтын орчин

5.1 Өрсөлдөгч байгууллагуудын цар хүрээ

1. НҮБ-ын агентлагууд (НҮБХАС, НҮБ-ийн хүүхдийн сан , НҮБХХ гэх мэт)Монгол дахь НҮБ-ын агентлагууд үндсэн зардлаа танах шийдвэр гарсантай холбогдон тэд компаний нийгмийн хариуцлагатай холбоотой санхүүжилтээр, санхүүжилтээ өсгөх арга зам эрэлхийлж байна. Иймд эдгээр байгууллага маш том өрсөлдөгч байгууллага болж байна. Давуу тал: НҮБ-ын агентлагууд маш өндөр мэргэжлийн боловсон хүчин дээрээ тулгуурлан дээд зэргийн төслүүдийг санал болгох бүрэн боломжтой. НҮБ-ын байгууллагууд олон улсад танигдсан их хэмжээний хөрөнгө оруулалтын сангуудыг удирдаж байсан арвин туршлагатай нь хүчтэй өрсөлдөгчид тооцох хэрэгтэй. Тэд DFAT гэх мэт томоохон хөрөнгө оруулагчидтай шууд харилцдаг. Сул тал: НҮБ-ын төслүүд маш өндөр үндсэн зардалтай нь компаний нийгмийн хариуцлага авахад хүндрэл учирч байдаг. Мөн НҮБ-ын агентлагууд Монголд төдийлөн нэр хүндтэй байж чадахгүй байгаа КНХ -ээс санхүүжихэд хүндрэл учирч байдаг.

2.Монголын иргэний нийгмийн байгууллагууд (ИБТ, MONFEMNET, MSU, гэх мэт .)Залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ИНБ-уудад санхүүжилт үргэлж дутагдаж байдаг. Тэд бүх боломжит санхүүжилтийг авахаар өрсөлдөнө. Давуу тал: Tэд бүгд МЗХ-той ойролцоо түвшний төслийн санал боловсруулах боломжтой. Мөн харилцан адилгүй үр дүн гарах олон төслийг тэдний зүгээс хямд үнийн саналтайгаар тавих магадлал өндөр. Мөн тэд өөрсдийн салбар тус бүрт байр сууриа бэхжүүлсэн байдаг. Сул тал: Tэдний боломж хязгаарлагдмал ихэнхдээ англи хэлний мэдлэг муу байдаг. Их хэмжээний хөрөнгө удирдаж байсан туршлага байдаггүй. Цар хүрээ муутай байдаг.

3. Олон улсын байгууллагууд (Дэлхийн Зөн, ГОУХАН, Save the Children, гэх мэт.) Эдгээр байгууллагууд НҮБ болон Монголын ИНБ-ын дунд байгаа өрсөлдөгч байгууллагууд. Тэд боломжит хөрөнгө оруулалт болгон дээр өрсөлдөгч болно. Давуу тал: Олон улсад болон Монголд нэр хүндтэй НҮБ-ын агентлагуудыг бодвол хямд үндсэн зардал гардаг харилцаа холбоо өндөр хөгжсөн. Хүний нөөцийн тал өндөр боломжтой. Сул тал: Монголын ИНБ-аас үр дүн муу. Зарим талаар Монголын олон нийт тэр бүр мэддэггүй.

5.2 Хөрөнгө оруулалтын орчин

Боломж Moнголд КНХ гэх ойлголт төдийлөн хөгжөөгүй нь МЗХ-нд КНХ хөгжүүлэх шинэ боломж олгоно. Ихэнх байгууллагад КНХ байдаггүй ба тун бага зүйл хийдэг. МЗХ КНХ хөдөлгөөнийг анхлан санаачилах нь давуу тал олгоно. Энэ нь нэн тэргүүний зорилго байх ёстой. Зарим донор байгууллага хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байгаа нь хөрөнгө оруулалтын таатай орчинг бий болгож байна. Австралийн гадаад харилцаа худалдааны яам, Швецарийн хөгжлийн агентлаг, Канадын тусламжийн байгууллага зэрэг ерөнхий донор байгууллага хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байгаа бөгөөд эдгээр байгууллагуудыг гол донор болгох хэрэгтэй. Эдгээр байгууллагад МЗХ болон бусад байгууллагуудтай хамтран ажиллаж байсан туршлага бага байдаг ба өөрийн хөрөнгө оруулалтыг томоохон байгууллагууд болох НҮБ болон бусад байгууллагаар дамжуулан оруулах сонирхолтой байдаг. МЗХ-ны хөрөнгө оруулалтыг зөв зохистой зарцуулж байсан туршлагууд эдгээр байгууллагуудтай шууд харилцахад давуу тал болно.

Илүү өргөн хүрээнд авч үзвэл ихэнх хувийн хэвшил, донор байгууллагууд залуучуудад хөрөнгө оруулах гол бүлэг гэж үзэн хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж байна. Эдгээр байгууллагууд залуучуудын хөдөлмөр эрхлэлт, амьдрах ур чадварыг

Page 61: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

61

дээшлүүлэх, жендер, эрүүл мэндийн талаар залуучуудад гэсэн тодотголтой төслүүдийг санхүүжүүлэх сонирхол өсөн нэмэгдсэн.

Тулгамдаж буй асуудлууд Монголд компаний нийгмийн хариуцлага төдийлөн хөгжөөгүй нь байгууллагуудаар дэмжүүлэхэд хүндрэл учирч болзошгүй. Энэ нь цаг хугацаа хүн хүч шаардагдсан ажил байх болно. Гэвч гэрээ хэлэлцээ уулзалтыг амжилттай зохион байгуулснаар МЗХ-нд санхүүжилт авах боломж гарна.

Зарим донор байгууллагууд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байгаа хэдийч зарим донор байгууллагууд багасгаж байна. Жишээ нь НҮБ-ын агентлагууд үндсэн зардлаа танаж байгаа бол USAID Монголоос бүх хөрөнгө оруулалтаа татаж байна. Энэ нь хөрөнгө оруулалтын орчинг илүү өрсөлдөөнтэй болгож байна. НҮБ-ын байгууллагууд КНХ -аар санхүүжилт босгохоор ажиллаж буй нь МЗХ-той шууд өрсөлдөх шалтгаан болно.

Хязгаарлалт МЗХ-ны хөрөнгө оруулалтын түүхийг судлаж үзвэл ихэнх хөрөнгө оруулалт, төсөлд суурилсан хөрөнгө оруулалт байна. Энэ нь урт хугацааны хөрөнгө оруулт хийхэд саад болж байна. Өөрөөр хэлбэр МЗХ төслийн бичиг баримтын чанараа сайжруулах шаардлагатай мөн хөрөнгө оруулагчидтай тодорхой сэдвийн хүрээнд төсөл бичих шаардлагатай. Мөн ихэнх донор байгууллагууд залуучуудын хөгжилд хөрөнгө оруулах сонирхолтой байна.

5.3 Хураангуй ба стратеги төлөвлөгөөний зөвлөмж

МЗХ хөрөнгө оруулалт авах боломж өндөр байгаа ч энэ нь дэмжлэг авна гэсэн баталгаа биш юм. Үүний тулд МЗХ тодорхой зорилготой, сайн төлөвлөсөн стратеги хэрэгжүүлэх шаардлагатай. МЗХ өөрийн хүчин чадал, хэмжээ, Монгол дахь өөрийн нөлөөллөө ашиглах, баталгаажсан тоо баримт, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх

боломжууд, МУЗГ болон олон нийтэй тогтоосон харилцаа холбоогоо ашиглах хэрэгтэй. Өрсөлдөөнтэй хөрөнгө оруулалтын орчинг харгалзан үзэж МЗХ хөрөнгө оруулалтын шинэ суваг байнга эрэлхийлж байх шаардлагатай.

1 дэх зорилт:Компаний нийгмийн хариуцлага МЗХ нэн тэргүүний зорилт байх шаардлагатай. Энэ орчинд МЗХ-нд хамгийн их боломж байна. МЗХ-ны давуу талууд нь өргөн цар хүрээтэй улс орон даяр тархсан сүлжээ нь улс орны хаана ч хүрдгээрээ давуу тал болж байна. Монголд КНХ нь хамгийн бага өрсөлдөөнтэй хөрөнгө оруулалтын орчин.

2 дах зорилт:2 дах зорилт бол ЗГ-ын байгуулагууд байна. Хэдийгээр маш олон асуудлыг энд хөндөж болох ч энэ эх үүсвэр урт хугацааны тогтвортой байх хамгийн өндөр магадлалтай. Гэвч МЗХ-ны бие даасан байдалд халдаж болзошгүй. Яамдтай тус тусад нь тодорхой үйл ажиллагааны чиглэлд хамтран ажиллах нь хамгийн оновчтой шийдэл гэж үзэж байна. Мөн төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогын бичиг баримт МЗХ-ны санхүүжилтийн нэг үүсвэр болохыг үгүйсгэх аргагүй юм. Тийм боловч энэ бичиг баримт бүрэн гүйцэд мөрдөгдөж эхлэх хүртэл маш урт хугацаанд хүлээж магадгүй.

3 дах зорилт:3 дах зорилт бол дунд шатны хөрөнгө оруулагчид юм. Жишээ нь Азийн сан, ГОУХАН, НҮБХАС, НҮБХХ гэх мэт. Гэсэн хэдий ч НҮБХХ, НҮБХАС-ын хөрөнгө оруулалт буурч байна. Гэхдээ эдгээр байгууллагууд боломжит хөрөнгө оруулагч байсаар байна. МЗХ өмнөх хамтран ажиллаж байсан туршлага дээрээ тулгуурлан хөрөнгө оруулалт авсаар байх боломжтой. TAF мөн адил хуучин хамтын ажиллагааны туршлага дээрээ тулгуурлан хөрөнгө оруулалт авах боломжтой. ГОУХАН мөн боломжит хөрөнгө оруулагч юм тэд залуучуудын хөгжлийн хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулах сонирхолтой байна, гэхдээ эдгээр байгууллагуудаас хөрөнгө оруулалт авах өрсөлдөөн их.

Page 62: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

62

4 дэх зорилт: Энэ зорилт бол үндсэн хөрөнгө оруулагчид болох Австралийн гадаад харилцаа худалдааны яам Канадын тусламжийн байгууллага гэх мэт байгууллагуудтай шууд харилцах юм. Эдгээр донор байгууллагууд бол хамгийн дээд түвшний хөрөнгө оруулагчид бөгөөд хамгийн их өндөр боломжтой байж болох юм. Эдгээр байгууллагууд НҮБ-ын агентлагууд болон бусад олон улсын байгууллагуудад хөрөнгө оруулах сонирхолтой байдаг. Эдгээр донор байгууллагууд хамгийн цогц төслүүдийг шаарддаг ба зарим тохиолдолд цаг хүч хөрөнгө хамгийн их шаардагдсан ч хамгийн бага ашиг тус өгч магадгүй юм.

5 дах зорилт: 5 дах зорилт бол санхүүжилтийн тал дээр шинэ санаа гаргах, бусад зорилтуудад хүрэхээр ажиллаж байх хугацаандаа энэ зорилтын төлөө ажилласаар л байх боломжтой. Шинэ санаа гэдэг нь өргөн цар хүрээнд хамаарч болно. Хөрөнгө босгох энэ арга зам хамгийн их цаг хугацаа шаардагдах ба хамгийн бага санхүүжилт орж ирэх магадлалтай. Гэвч зорилгыг хэрэгжүүлэх 2 үндсэн шалтгаан байна. 1. Хэрвээ зөв, шинэлэг санаатайгаар хөгжүүлж чадвал маш урт хугацааны тогтмол санхүүжилтын эх үүсвэр болох боломжтой. Жишээ нь МЗХ-ны гишүүнчлэлийн хураамж байнгын тогтмол санхүүжилт болно.2. Нийгмийн сайн сайхны төлөөх байгууллага нь илүү үр дүнтэй бөгөөд ашигтай байх боломжтой (жишээ нь дугуйн прокат, эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах давхар ашиг олох боломжтой). Түүнчлэн залуучуудад зориулсан ур чадварын хөгжлийг хангаж байхад (ажиллагсад болон сайн дурынхны бизнес сэтгэлгээг хөгжүүлэх). Санхүүжилтийн энэ салбарт төсөл бичиг баримт боловсруулахаас өөр төрлийн ур чадвартай хүмүүс шаардагдана. Тийм учраас энэ салбарыг бусад хөрөнгө босгох зорилтын хамт хийх бүрэн боломжтой.

6. МЗХ-г дэмжих6.1 Гол сануулга

Энэ гол санаа бол донор байгууллагууд яагаад МЗХ-г дэмжих ёстой вэ гэдэгт хариулах болно [SWOT шинжилгээг дахин харах].• МЗХ бол Монголын хамгийн нөлөө бүхий тэргүүлэх залуучуудын байгууллага юм. • МЗХ бол Газарзүйн байрлалаар хамгийн том тархсан сүлжээ юм.• МЗХ бол Монголын Залуучуудын (зорилтот бүлэг) дунд хамгийн нөлөө бүхий байгууллага юм.• МЗХ-нд МУЗГ, НҮБ-ын агентлагууд, болон бусад эх сурвалжуудаас авсан санхүүжилтийг зөв зохистой зарцуулсан арвин туршлагатай• МЗХ-залуучуудын хөдөлмөр эрхлэлт, авилгын эсрэг гэх мэт олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. • MЗХ-төслийг өндөр бүтээмжтэйгээр, боломжийн өртөгөөр сайн дурынхны өргөн сүлжээгээрээ дамжуулан гүйцэтгэх боломжтой.

Page 63: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

63

6.2 МЗХ-той зорилго нэгтэй хөрөнгө оруулагчид

МЗХ үйл ажиллагаанууд Хөрөнгө оруулагч Хөрөнгө оруулагчдын сонирхол Залуучуудын хөгжил

МЗХ тэргүүлэх залуучуудын байгууллага/ шийдвэр гаргахад нөлөөлөх

Судалгаа нөлөөллийн ажил

Оролцоог дэмжих КНХ, ХАХНХЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБХАС, Азийн Сан, ИБТ Нийгмийн оролцоо, залуучуудад шийдвэр гаргах түвшинд оролцох

Ажил эрхлэлтийг дэмжих КНХ, Хөдөлмөрийн Яам,НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ГОУХАН, Австралийн гадаад харилцаа худалдааны яам

Боловсролыг дэмжих КНХ, Боловсролын Яам, ГОУХАН, Чанартай боловсрол эзэмших, ажлын байранд зуучлах

Эрүүл мэндийг дэмжих КНХ, Эрүүл Мэндийн Яам, НҮБХАС БЗХӨ-г буруулах, бэлгийн боловсролыг дээшлүүлэх

Жендерийг дэмжих КНХ, ХАХНХЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБХАС, Азийн Сан, Австралийн гадаад харилцаа худалдааны яам

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих КНХ, ХАХНХЯ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд боловсрол эзэмших, ажил эрхлэхэд дэмжлэг үзүүлэх

Гэр бүлийг дэмжих КНХ, ХАХНХЯ Гэр бүлийн тогтвортой байдал, хүчирхийлийг багасгах, уян хатан байдлыг хангах

МЗХ зөвлөгөө өгөх нэгж Яамдууд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБХАС, КНХ Залуучуудад шийдвэр гаргах түвшинд оролцох нэмэгдүүлэх

Зөвлөгөө өгөх нэгжийг чадавхжуулах Яамдууд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБХАС, КНХ Залуучуудын ажилгүйдлийг бууруулах, чадавхижуулах

Залуучуудын төсөв НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБХАС, Азийн Сан, КНХ Залуучуудад тулгамдаж буй асуудлаар МУЗГ-т нөлөөлөх

Залуучуудын судалгаа Азийн Сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБХАС, Азийн Сан, Австралийн гадаад харилцаа худалдааны яам

Нөлөөллийн үйл ажиллагаа Азийн Сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБХАС, Азийн Сан, Австралийн гадаад харилцаа худалдааны яам

Залуучуудын ажилгүйдлийг бууруулах, чадавхжуулах

Залуучуудын асуудлын талаар сайн мэдээлэлтэй болох.

МУЗГ-т залуучуудын асуудлын талаар сайн мэдээлэл хийж, залуучуудын хөгжил, шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх

Жендерт тулгуурласан хүчирхийллийг багасгах, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих, эмэгтэйчүүдийн эдийн засгийг дээшлүүлэх

Page 64: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

64

6.3 Тактик 6.4 Зорилтот Стратеги

Хөрөнгө оруулагч Зорилтот үйл ажиллагаа

НҮБХАС

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр

Австралийн гадаад харилцаа худалдааны яам

Компаний нийгмийн хариуцлага

Азийн Сан

ХАХНХЯ

Боловрол, Соёл, Шинжлэх Ухааны ЯамХөдөлмөрийн Яам

Эрүүл Мэнд, Спортын Яам

ГОУХАН, Швейцарийн Хөгжлийн Агентлаг, Канадын Тусламжийн Байгууллага

• Одоо байгаа харилцаанд тулгуурлан , боломжит санхүүжилт асуух • Зорилго нь тодорхой үйл ажиллагаанд санхүүжилт хүсэх

• Одоо байгаа харилцаанд тулгуурлан , боломжит санхүүжилт асуух • Зорилго нь тодорхой үйл ажиллагаанд санхүүжилт хүсэх

• Харилцааг тодорхойлох шаардлагатай • Австрали, Монголын олборлох хөтөлбөрөөс санхүүжилт авах боломжийн талаар уулзалт • Төсөл боловсруулах (боломжтой гэсэн хариу өгсөн тохиолдолд)

• Зохих байгууллагыг тодорхойлох • Бизнес хандлага, харилцаа холбоог өргөжүүлэх • Байгууллага бүрийн зорилгод тохирсон санхүүжилтийн санал боловсруулах

• Одоо байгаа харилцаанд тулгуурлан , боломжит санхүүжилт асуух • Санхүүжилт авах маш тодорхой санал боловсруулах

• Одоо байгаа харилцаанд тулгуурлан , боломжит санхүүжилт асуух • Яам бүрийн зорилгод тохирсон төсөл бэлдэх

• Харилцааг санаачлах • Санхүүжилтийн боломжийг хэлэцэх • Санхүүжилтын санал боловсруулах

Уламжлалт Санхүүжүүлэгчид

НҮБХАСХугацаа: Жилийн ажлын төлөвлөгөөг 11 сарын сүүл үед уулзаж танилцуулсан байхЗөвлөмж: НҮБХАС-ын төсөл хариуцсан мэргэжилнүүдтэй уулзалт зохион байгуулах

НҮБХАС-д МЗХ-г санхүүжүүлж болох, залуучуудын хөгжлийг дэмжих боломжтой томоохон санхүүжилт байгаа юм. Ирэх жилийн санхүүжилтийг хуваарилахын тулд жил бүр жилийн ажлын төлөвлөгөө боловсруулдаг. МЗХ энэ санхүүжилтийг авч байсан, мөн цаашид ч авах боломжтой.МЗХ залуучуудын бодлого, шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоог нэмэгдүүлэхтэй холбоотой нөлөөллийн үйл ажиллагаа зэргийг санал боловсруулан оруулах хэрэгтэй - НҮБХАС нөлөөллийн үйл ажиллагаанд ихээхэн анхаарал хандуулдаг ба, Монгол улсыг шууд дэмжихэд төдийлөн анхаарахаас илүү бүтцийн өөрчлөлтөнд нөлөөлөхийг чухалчилдаг. Бусад үйл ажиллагаануудад санхүүжилт авах магадлал бага, МЗХ эдгээр санал болгосон ажлууд дээрээ анхаарах шаардлагатай. МЗХ өргөтгөсөн санхүүжилтийг авахад нөлөөлөхүйц шалтгаан, маш сайн хэрэгжүүлэлтийн арга замыг оруулах шаардлагатай.

НҮБХАС 2016/17 онд нөлөөлөл, харилцааны ажлуудыг хэрэгжүүлэхийн тулд санхүүжилтээр ханган хамтарч ажиллах байгууллага хайх хандлагатай байна. МЗХ тус санхүүжилтийг хүсэх хамгийн боломжит байр суурьтай байгаа ба тухайн хүрээнд боломжит санхүүжилт олохын тулд НҮБХАС-тай ойр харилцаатай байх шаардлагатай. Тус санхүүжилт бэлгийн эрүүл мэндийн салбарт ихээхэн анхаарч байна, МЗХ Мари Стөүпс Интернэйшнл зэрэг тус салбарт туршлагатай байгууллагуудтай харилцаагаа өргөжүүлэх шаардлагатай.

Page 65: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

65

НҮБХХХугацаа: Жилийн ажлын төлөвлөгөөг 11 сарын сүүл үед уулзаж танилцуулсан байхЗөвлөмж: НҮБХХ-ын төслийн зохицуулагчтай уулзаж саналаа танилцуулах

НҮБХХ нь залуучуудын хөгжилд зориулсан тусгайлсан санхүүжилт байхгүй ч, иргэний нийгмийн оролцоонд тодорхой санхүүжилтийг төсөвлөдөг. Одоогоор, ихэнхи санхүүжилт Иргэний Боловсролын Төв рүү чиглэж байгаа ч, МЗХ-нд санхүүжилт олгох боломжтой байх магадлалтай юм. Гэвч, НҮБХХ-ийн санхүүжилтийн нөөц буурч байгаа (НҮБХАС-тай адил ч НҮБХАС залуучуудын хөгжлийг санхүүжүүлдэг байгууллагатай хамтран ажилладаг) нь санхүүжилт олж авахад бэрхшээл учруулж болох юм. Ямар нэгэн арга зам боломжийн талаар хэлэлцэж эхлэх, дараагаар нь арга хэмжээ авах шаардлагатай байна.

DFAT (Австралийн ЗГ-ын гадаад харилцаа, худалдааны газар )Хугацаа: 2014 оны сүүлээр, AMEP санхүүжилт хийж эхэлнэ. Зөвлөмж: DFAT-тай холбогдон AMEP-ээр дамжуулан санхүүжилт авах талаар хэлэлцэх.

AMEP нь санхүүжилтийн томоохон боломж юм, 5 гаруй жилд ойролцоогоор 10 сая долларыг ч олгох тохиолдол байдаг ч санхүүжилт авахад хүндрэлтэй байдаг. Эхний жилийн хувьд хөтөлбөр нь тэдгээрийн үр нөлөөг үнэлэх туршилтын төслийг санхүүжүүлдэг энэ нь МЗХ-ны хувьд түнш нь байж чадахуйц гэдгээ нотлох боломж юм. Тус хөтөлбөр нь ялангуяа МЗХ сайн үзүүлэлт болж чадна залуучуудын ажилгүйдлийн асуудлыг шийдвэрлэхэд зорьсон эдийн засгийн хөгжилд голчлон ач холбогдол өгөн ажилладаг. Санхүүжилт зарлагдах хүртэл санал боловсруулалтаа хүлээх шаардлагатай - МЗХ хэзээ болохыг нь ажиглаж байх шаардлагатай. DFAT нь жендерт ихээхэн анхаарч ажилладаг учир жендерийн асуудлыг тусгасан саналыг нааштайгаар хүлээн авдаг.

Ихэнхи санхүүжилтүүд НҮБХХ, НҮБХАС, АС зэрэг томоохон, олон улсын байгууллагуудруу хийгдэх хандлагатай байгаа- эдгээр байгууллагуудтай өрсөлдөх

төвөгтэй- МЗХ, DFAT-тэй санхүүжилт авах боломж байгаа талаар хэлэлцэх шаардлагатай. Хэрэв тэгэхгүй бол, цаг хугацаа, хичээл зүтгэл аль алиныг нь саналд оруулах боломжгүй, учир маш цаг хугацаа шаардсан ажил болно. Гэхдээ, НҮБХХ, мөн бусад байгууллагууд санхүүжилт авч чадах юм бол, МЗХ тэдгээр агентлагуудаас санхүүжилт авах боломжтой болно. мөн МЗХ DFAT-ийн санхүүжилтийн хэрэгжүүлэлтэнд хяналт тавих ёстой.

ГОУХАНХугацаа: одоогоор тодорхойгүй Зөвлөмж: ГОУХАН-тай холбоо тогтоох, санхүүжилт, хамтран ажиллах боломжийг судлах

ГОУХАН нь DFAT-аас TVET (Техникийн болон Мэргэжлийн Боловсрол Сургалт) залуучуудын чадвар, хувийн хөгжлийн сургалтын хөтөлбөрийн хүрээнд санхүүжилт авч байгаа. Энэ нь МЗХ-г тус хөтөлбөрт хамрагдах сайхан боломж болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ГОУХАН нь залуучуудын ур чадварыг хөгжүүлэхэд ихээхэн анхаардаг, энэ нь МЗХ-тэй хамтран ажиллах боломж бүрдүүлж байгаа юм. МЗХ нь эхлээд харилцаа тогтоогоод дараагаар нь ямар нэгэн боломж байгаа эсэх талаар хэлэлцэх шаардлагатай. БТГ-ын дарга С. Болорцэцэг нь Герман хэлний мэдлэг, ур чадвар болон Германтай холбоотой байдал зэрэг нь тус холбоог тогтооход хамгийн сайн тохирох хүн болгож байгаа юм.

Азийн Сан Хугацаа: одоогоор тодорхойгүйЗөвлөмж: Тухайн төсөл хэрэгжиж дуусаад дараагийн төслийн зар өдөр тутмын сонингуудад тавигдаж, төсөлд байгууллагууд өрсөлдөж ялсан нь санхүүжилт авдаг.

Азийн санд тодорхой санхүүжилтийн эх үүсвэр байна, иргэний оролцоо, сайн засаглал, мөн хүрээлэн буй орчинтой холбоотойгоор олон нийтэд нөлөөлж хүрээлэн буй орчны асуудалд анхаарлаа хандуулах зэрэг дээр МЗХ-той хамтран ажилладаг. МЗХ АС-тай авлигийн эсрэг аяны ололт амжилтыг дүгнэх, тодорхойлох мөн цаашид өөр ижил төстэй төслүүдийг хэрэгжүүлэх боломжийн хүрээнд санхүүжилт авах дээр тодорхой шийдэлд хүрэх шаардлагатай.

Page 66: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

66

Швейцарийн Хамтын ажиллагаа, Хөгжлийн Агентлаг (SDC)Хугацаа : одоогоор тодорхойгүйЗөвлөмж: Санхүүжилтээс шалтгаалан төсөл зарлагдаж өдөр тутмын сонингуудад зар тавигддаг байна. Соёл урлагийн салбар төсөл нь 2014 оны хувьд 6-р сард зарлагдаж байсан бол 2015 оны хувьд 2-р сард зарлагдаж байх жишээтэй. Ямар чиглэлийн төсөл байхаас шалтгаалж хугацаа нь харилцан адилгүй байдаг байна. .

Швейцарийн хамтын ажиллагаа, хөгжлийн агентлаг нь Монгол улсад санхүүжилт олгодог гол байгууллагуудын нэг, гэхдээ DFAT-тай адил НҮБ-ын агентлагууд, ТББ байгууллагуудыг санхүүжүүлж, хэрэгжүүлэлтийн хувьд өөр байгууллагуудтай хамтран ажиллах хандлагатай байдаг. Швейцарийн Хамтын ажиллагаа, Хөгжлийн Агентлаг нь голчлон үндэсний байгууллагуудтай хамтарч ажилладаг. МЗХ-ны эхний зорилт нь SDC-ийн залуучуудын ур чадварын хөгжилд анхаарч буй явдлыг анхаарах- энэ нь МЗХ залуучуудын ажил эрхлэлтийн дэмжлэг үзүүлэх хүрээнд ололт амжилт, туршлагыг онцолсон хэлэлцүүлгийн анхаарууштай гол санаа байх шаардлагатай. DFAT-ийн хувьд, санхүүжилт олоход бэрхшээлтэй байж болох учраас SDC-ээс аль нь боломжтой талаар тодорхой санааг авах нь чухал.

Канадын СанХугацаа: одоогоор тодорхойгүй

Тухайн төсөл хэрэгжиж дуусаад дараагийн төслийн зар өдөр тутмын сонингуудад тавигддаг. Иргэний Боловсролын Төв (CCE)Хугацаа: НҮБХАС-ын салбар, жил бүрийн 11 сарын 30-аас өмнө Зөвлөж буй арга хэмжээ: ИБТ-тэй одоо байгаа харилцаагаа бататгах, ИБТ-ийн гол санхүүжүүлэгч НҮБХАС-тай цаашдын санхүүжилтийн боломжийг эрэлхийлэх үүднээс хэлэлцүүлэг хийх

ИБТ нь томоохон санхүүжүүлэгч байгууллага биш ч, 2017 он хүртэл НҮБХАС-аас жил бүр тодорхой хэмжээний санхүүжилтийг хүлээн авдаг. Санхүүжилтийн ихэнхи хувь нь тодорхой төслүүдэд аль хэдийнээ хувиарлалт хийгдсэн боловч ИБТ-ийг хэрэгжүүлэлт дээр нь дэмжих байдлаар санхүүжилт олох боломж байна. 2015 онд шаардлагатай санхүүжилтийн талаар хэлэлцүүлгийг аль болох яаралтай эхлүүлэх хэрэгтэй.

Монгол Улсын Засгийн Газар Хөдөлмөрийн ЯамЗөвлөмж: Хөдөлмөрийн Бирж, myjob.mn вэб сайт зэрэг Хөдөлмөрийн Яам-тай одоо байгаа харилцаагаа өргөжүүлэх. МЗХ цаашдын залуучуудын ажил эрхлэлтийн санаачлагыг хүргэхийн тулд өмнөх ололт амжилтаа танилцуулж, нэмэлт санхүүжилтийг эрэлхийлэх шаардлагатай.

МЗХ-ын Хөдөлмөрийн Бирж, myjob.mn вэб сайтын ололт амжилт нь ХЯ-наас санхүүжилт авах боломжтой болгож байна. Эдгээр амжилттай төслүүд нь ХЯ-ыг залуучуудын ажилгүйдэлтэй холбоотой санаачлагуудыг цаашид санхүүжилт хийлгэхэд тус болно. Залуучуудын ажилгүйдэл нь МУЗГ, МЗХ-н хувьд гол анхаарах асуудал учир, тус харилцааг тэргүүлэх чиглэлүүдийнхээ нэг болгох шаардлагатай.

Хүн Амын Хөгжил, Нийгэм Хамгааллын Яам Хугацаа: нэн даруй, одоогоор хэрэгжиж байгаа Зөвлөмж: Одоогийн харилцаагаа бататгах, мөн хамтын ажиллагааны хүрээнд саналууд боловсруулах

МЗХ нь ХАХНХЯ-тай бат бөх харилцаатай ч, тодорхой санхүүжилт хараахан аваагүй байна. ХАХНХЯ НҮБХАС-аас санхүүждэг ба энэ нь МЗХ-г санхүүжилт олгох боломжийг бий болгож байгаа юм. Өөрөөр хэлбэл, ХАХНХЯ нь залуучуудын асуудлыг хариуцдаг гол яам учир залуучуудын санаачлагуудтай холбоотой санхүүжилтийн боломж юу байна тэрийг эрэлхийлэх хэрэгтэй. ХАХНХЯ-ны үйл ажиллагаа нь Хөдөлмөрийн, Эрүүл Мэндийн зэрэг бусад яамдуудаас илүү өргөн байдаг учир, МЗХ залуучуудын нийгмийн

Page 67: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

67

оролцоо, МЗХ-ны залуучуудын зөвлөл байгуулах зэрэг бусад яамдуудынх руу хөлбөрч орохооргүй санаачлагыг дэвшүүлэх хэрэгтэй. Түүнээс гадна, ХАХНХЯ нь стратегийн төлөвлөгөөнд онцолж байсанчлан залуучуудын бодлогын хөгжлийг хангах хүрээнд тэргүүлэх байр суурьтай байдаг, Энэ нь МЗХ-д МУЗГ-с тогтмол санхүүжилт олгох том боломж юм. МЗХ залуучуудын бодлогын хүрээнд ХАХНХЯ-тай хамтран МЗХ-нд тодорхой санхүүжилтийг олгуулах үүднээс зөвлөлдөх.

Эрүүл Мэнд, Спортын Яам Хугацаа: тодорхой бус, МУЗГ-тай төсвийн хүрээнд хамтрах Зөвлөмж: ЭМСЯ-тай хамтран ажиллах боломжийн хүрээнд даруй уулзалт, хэлэлцүүлэг хийх.

Бусад яамдуудын адил, МЗХ ЭМСЯ-тай боломжит санхүүжилт, хамтын ажиллагааны хүрээнд тодорхой арга зам эрэлхийлэх. ЭМЯ тодорхой хэмжээгээр төсвийн таналттай байдаг ч МЗХ-ны голчлох салбар нь эрүүл мэнд, ЭМСЯ-ных харин залуучуудын эрүүл мэнд байдаг учир хамтран ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой юм. Хэлэлцүүлэг БЗХӨ-ний өндөр түвшин, үр хөндөлт, төлөвлөөгүй жирэмслэлт, залуучуудад ээлтэй эрүүл мэндийн үйлчилгээ байхгүй байгаа зэрэг залуучуудын нэн тэргүүний эрүүл мэндийн тодорхой асуудлуудад чиглэгдэх ёстой.

Боловсрол,Соёл, Шинжлэх Ухааны ЯамХугацаа: тодорхой бус, МУЗГ-тай төсөвийн хүрээнд хамтрах Зөвлөмж: БСШУЯ-тай хамтран ажиллах боломжийн хүрээнд даруй уулзалт, хэлэлцүүлэг хийх.

Бусад яамдуудтай адил боловч, боловсролын чанар чансаа, боловсрол эзэмших боломж зэрэг залуучуудын боловсролын бэрхшээлд мөн, спортын хүрээнд, эрүүл амьдралын хэвшил, бүтээлч амьдралд голчлон анхаарах шаардлагатай. Жишээлбэл, БСЯ Спирт үү? Спорт уу? аяны хүрээнд хамтарч ажиллах боломжтой.

Байгаль Орчны ЯамХугацаа: тодорхой бус, МУЗГ-тай төсвийн хүрээнд хамтрахЗөвлөмж: БОЯ –тай хамтран ажиллах боломжийн хүрээнд даруй уулзалт, хэлэлцүүлэг хийх.

Бусад яамдуудтай адил боловч, хүрээлэн буй орчинтой холбоотой залуучуудын асуудалд илүү анхаарлаа хандуулан ажилладаг. Энэ яам бусад яамдуудтай адил залуучуудтай тийм ч их хамааралтай байдаггүй ч гэсэн МЗХ залуучуудыг хүрээлэн буй орчинд анхаарлаа хандуулан, хүрээлэн буй орчны нөхцөл байдлыг сайжруулахад арга хэмжээ авахад нөлөөлөх тохирох саналуудыг дэвшүүлж болох юм.

Хувийн Хэвшил (Банкууд)Зөвлөмж: МЗХ-г санхүүжүүлэх тохиромжтой банкийг хайх, МЗХ банкуудын хоорондын холбоосыг тодорхойлох, тохирох банктай харилцаагаа хөгжүүлэх. Дараагаар нь саналаа боловсруулж, тавих.

Монголд 4 голлох том банк үйл ажиллагаагаа явуулан их ч хэмжээний ашигтай ажилладаг. Эдгээр банкууд нь КНХ-ын санхүүжилттэй байдаг хамгийн боломжит төлөөлөл юм. Уул уурхайн компаниудаас ялгаатай нь банкууд санхүүжилт олгох нь бага байдаг ба тэдний үйл ажиллагаа уул уурхайн салбарынхан шиг нийгмийн сөрөг хандалт багатай, тэд “нэр хүнд”-тэй болохын тулд мөнгө төлөх шаардлага байдаггүй. Гэсэн ч, тэд КНХ-аа төлөөлүүлэн нийгмийн дүр төрхөө сайжруулах ихээхэн сонирхолтой байдаг. Тохирох банкуудын анхны судалгааны дагуу, эхлээд харицаа холбоо тогтоох нь маш чухал- хэрэв МЗХ банкуудтай холбоотой бол энэ холбоогоо ашиглан, харилцаа холбоогоо бататгахад ашигла. Дараа нь банкуудтай ямар боломж байгаа талаар хэлэлцэн хамаарах саналуудыг дэвшүүлнэ. Өөрөөр, бэлэн тавих санхүүжилтийн саналтай байвал сайн.

(Уул уурхайн салбарын тайлбар: эдийн засгийн тогтворгүй салбарын хувьд, компаниудын хувьд стратегийн ач холбогдолтой. Ашиг орлого ихтэй,нийгмийн сөрөг хандлагатай

Page 68: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

68

тулгардаг компаниуд санхүүжилт олгох сонирхолтой байдаг, харин эсрэгээрээ ашиг орлого олохыг хичээж буй нийгмийн боломжийн хандлагатай байдаг компаниуд санхүүжилт олгох хандлага ховор байдаг. Оюу Толгой хамгийн боломжтой (олон нийтийн хандлага муу, өндөр ашигтай хэдий ч одоогийн байдлаар санхүүгийн алдагдалтай байгаа )байхад Энержи Ресурсэс ( Орлого бага хэдий ч нийгмийн хандлага сайн) илүү бага олгох жишээтэй. Энэ нь ямар нэгэн компанийн итгэлцлийг үгүйсгэсэн хэрэг биш, боловч МЗХ тэдэнд стратегийн ач холбогдолтой хандах хэрэгтэй. Жишээлбэл, Оюу Толгой компанид хандах нийгмийн хандлагыг сайжруулан, үндэсний компанийг өөрийн улсдаа хөрөнгө оруулахад анхаарах болно.)

Хувийн Хэвшил (Уул Уурхай-Олон Улсын)Зөвлөмж: Банкны салбартай адил

Олон улсын уул уулхайн компаниуд нь КНХ-ын санхүүжилт олгох хамгийн боломжтой байгууллагын төлөөлөл юм. Нэгдүгээрт, эдгээр компаниуд нь КНХ-ын стратеги, хөтөлбөртэй байх нь элбэг- Оюу Толгой маш тодорхой, дэлгэрэнгүй хөтөлбөртэй. Хоёрдугаарт, эдгээр компаниуд нь нийгмийн сөрөг хандлагыг шийдвэрлэх хэрэг гардаг- Оюу Толгой хамгийн тод жишээ. Тиймээс КНХ нь тэдний зорилтод зүй ёсоор байдаг ба арга хэмжээгээрээ нийгмийн хандлагыг сайжруулж болно. Тэд хамгийн бага зардлаар, бодитой нөлөөг харуулахыг зорьдог. МЗХ-ны хувьд энэ нь том давуу тал- МЗХ нь өндөр үр нөлөөтэй, КНХ-ын арга хэмжээг хүргэж, компанийн нийгмийн хандлагыг сайжруулж, харьцангуй бага зардлаар өндөр үр нөлөөг үзүүлэх боломжтой. Жишээлбэл, МЗХ нь НҮБ-ын агентлагуудаас илүү нөлөөг бага зардлаар төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг- энэ нь олон улсын уул уурхайн компанийн КНХ-н санхүүжилтыг татах боломжтой. МЗХ эдгээр санаануудыг уул уурхайн компаниудтай КНХ-г хэлэлцэж байхдаа онцлох нь зүйтэй. КНХ-ийн үйл явцад харилцааг бэхжүүлэх нь чухал, тухайн компанийг тус санхүүжилтээс цэвэр ашиг олж чадна гэсэн маш сайн саналуудтай байх шаардлагатай.

Хувийн Хэвшил (Уул Уурхай-Үндэсний)Хугацаа: Аль болох яаралтай Зөвлөмж: банкны салбартай адил

Үндэсний уул уурхайн компаниуд нийгмийн хандлагыг сайжруулахыг эрэлхийлдгээрээ олон үндэсний уул уурхайн компаниудтай адил. Гэхдээ, үндэсний компаниуд нийгмийн дайсагналтай бага тулгардаг. (Энержи Ресурсийг Оюу Толгойтой харьцуулахад) Мөн улсын компаниуд ч КНХ хөтөлбөртэй ч хэмжээгээр бага байдаг. Энэ нь тэд магадгүй КНХ-д илүү санхүүжилт хувиарлахад дурамжхан байдагтай холбоотой. Гэсэн хэдий ч хэрэв тус компаниуд уян хатан бол энэ нь бас боломж байж болох юм. Олон улсын компаниудын хувьд, үндэсний компаниудаас КНХ-ийн санхүүжилт авах тодорхой боломжтой байдаг. Олон улсын компаниудын хувьд нийгмийн хандлагыг сайжруулахад анхаардаг бол, үндэсний компаниуд нь нийгмийг үндсэрхэг үзэлд хандуулах байж болох юм.

Хувийн Хэвшил (Мэдээлэл Харилцаа Холбоо)Зөвлөмж: Банкны салбартай адил

Банкны салбартай адил, Монголын мэдээлэл харилцаа холбооны компаниуд нь том, ашигтай байгууллагууд байдаг. КНХ-ын түншлэл бий болгох боломжтой, банкны салбарын адил уул уурхайн салбар шиг нийгмийн сөрөг дүр төрх байхгүй.

Хувийн Хэвшил (Бусад)Зөвлөмж: Банкны салбартай адил

Банкны салбартай төстэй боловч Монголд томоохон корпорациуд ихэнхи нь маш их хэмжээний хөрөнгө, ихээхэн боломж бололцоотой байдаг– MCS, Номин групп, Сод Монгол групп гэх мэт. Эдгээр компаниуд Монголын эдийн засгийн ихэнх хэсэгт хяналтаа тогтоосон байдаг учир төдийлөн санхүүжилт олоход хэцүү ч нилээд их боломж байсаар байна.

Page 69: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

69

7. Санал, төсөл боловсруулах төлөвлөгөө 8. Гол анхаарах зүйлс7.1 Хийгдэх ажлууд:

• Судалгааны боломж • Хамгийн боломжтой компаниудын жагсаалт • Товч ойлголтыг бий болгох • Харилцаа тогтоож, харилцаж эхлэх • Жагсаалтыг шинэчилж, хамгийн найдвартай санхүүжүүлэгч байгууллагуудад санал боловсруулах• Саналынхаа гүйцэтгэлийн хугацааг хянах• Аюулгүй санхүүжилт• Төслийн саналуудаа тодорхойлох• Төслийн бичиг баримтаа бэлдэх• Харилцаа холбоо тогтоох• Саналынхаа гүйцэтгэлийг хугацааг хянах• Төсөл болон саналуудыг илгээх

МЗХ-ны Харьцангуй Давуу Тал Ялангуяа МЗХ-ны өргөн хүрээ, Засгийн Газар, залуучуудын харилцаа, өндөр түвшний нөлөөлөл, нэр хүндтэй брэнд, түүхэн ололт амжилт, хямд төсөр зардлаар төслийг гүйцэтгэх зэрэг МЗХ нь бусад байгууллагуудтай харьцуулахад харьцангуй давуу талтай. Эдгээр давуу талуудыг хэрэгтэй үед нь аль болох байнга онцолж байх хэрэгтэй.

ХүмүүсӨөр өөр байгууллагуудын санхүүжилтыг хамтран явуулах зохих хүмүүсийг хуваарьлах нь туйлын чухал юм. Зохих хүмүүсийг нь дараах байдлаар жагсаав:• Үр дүнтэй бүтээлч харилцаа • Боломжит санхүүжүүлтыг хүрээний тухай мэдлэгтэй байх• Ямар нэг аргаар боломжит санхүүжүүлэгчтэй холбогдох (Яамдуудтай тогтоосон харилцаа, С.Болорцэцэг Герман хэл/ туршлага, Рөүз Австралитай холбоотой гэх мэт.)• Санхүүжилтийг эхнээс нь дуустал нь хянах • Илүү дээд түвшинд ч итгэлтэйгээр танилцуулах санал (Удирдах түвшинд, яамны түвшинд.)

Харилцаа холбоо бий болгохЯлангуяа КНХ-н хүрээнд харилцаа холбоо бий болгох үргэлж байдаг. Байгууллага санхүүжилт өгөх дурамжхан байж болно, гэхдээ санхүүжүүлбэл ашигтай гэдэгт байгууллагын хэн нэгнийг итгүүлж чадвал тэд санал болгоход тань анхааран ажиллана. Эдгээр нь и-мэйл явуулах, уулзалт хийх зэрэг албан ёсны харилцаа тогтоох, мөн утсаар ярих зэрэг албан бус уулзалт хамаарна.

Зорилтот арга замСанхүүгийн боломжийг тодорхойлж, эдгээр боломжийг үргэлж анхаарч байх нь хамгийн сайн арга юм. Амжилттай санхүүжилтыг олж авах нь цаг хугацаа, хүчин чармайлт ордог-

Page 70: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

70

хамгийн боломжтой санхүүжилт дээр анхаарлаа хандуулах нь илүү дээр, тус бүрд нь багахан хэмжээний хүчин чармайлт зарцуулах олон боломжуудад анхаарсанаас ихээхэн хичээл зүтгэл шаардагдах цөөн боломжууд байсан нь дээр. Тоо хэмжээнээс илүү чанарын үзүүлэлт илүү чухал юм. Зорилтот арга нь тухайн байгууллагатай холбоотой. Саналуудыг дэвшүүлэх араг юм, жишээлбэл ХЯ-нд ажилгүйдэлтэй холбоотой санал дэвшүүлнэ үү гэхээс эрүүл мэндтэй холбоотойг дэвшүүлж болохгүй гэсэн үг.

Cross-OverИхээхэн санхүүжилт босгох үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд, тодорхой кроссовер аргыг хэрэглэх хэрэгтэй саналуудаа хялбар болгохын тулд кроссовер аргыг хэрэглээд үз. Жишээлбэл, МЗХ нэг саналын суурь өгөгдлийг бусад саналуудад ашиглаж болох юм. Мөн уул уурхайн саналууд хоорондоо адил төсөөтэй зүйл их. Гэсэн хэдий ч, тодорхой байгууллагуудад тус бүрт нь тохирсон санал боловсруулах хэрэгтэй. Цаашид хэрэгжих саналууд, хэрэгжсэн санхүүжилтүүд болоод ямар төслүүд санал болгосон зэрэг бүх мэдээллийг нь хадгалах хэрэгтэй.

СаналуудСаналууд маш сайн байх ёстой- санхүүжилт авах боломжгүй муухан санал бүү оруул. Сайн саналууд нь: • Сайн судалсан• Тодорхой асуудлыг хөндөж, шийдвэрлэсэн байх • МЗХ болон санхүүжүүлэгч байгууллагын тэргүүлэх ач холбогдолыг тодорхой холбосон байх • Тодорхой төсөвтэй байх, МЗХ тухайн төслийг хэрэгжүүлж чадна гэдгээ харуулах • МЗХ-ын харьцангуй давуу талыг онцлох • Боломжит санхүүжүүлэгч байгууллагын давуу талыг онцлох (ялангуяа КНХ, уул уурхайн компанийн нийгмийн дүр төрхийг сайжруулах гэх мэт.)

Судалгаа, жагсаалт, тэмдэглэл/ саналууд гэсэн ойлголтууд нь зөвхөн эхний алхам юм. Тэмдэглэл, саналаа оруулсан бол, биелэлт болон харилцааг бий болгох ёстой. Тайлбар: энэ нь ерөнхийдөө НҮБ-ын ХАС зэрэг сурталчилсан санхүүжилтэнд шаардлагагүй, эдгээр нь сонголтын үе шатыг дамжин хэрэгжинэ.

Нэмэлт нэг: Санхүүжилтийн алхамууд • Алхам 1: Зорилго нь МЗХ-ны зорилготой уялдах хөрөнгө оруулагчдыг судлах • Алхам 2: Хамгийн боломжтой хөрөнгө оруулагчдын богино жагсаалт гаргах.хөрөнгө оруулах боломж, хэдий хэмжээний хичээл зүтгэл шаардлагатай, эрсдэл, урт богино хугацааны эсэх гэх мэт (доноруудтай уулзах болоогүй).• Алхам 3: Бүх боломжит донорт зориулж маш богино төслийн танилцуулга бэлдэх. Юнд хөрөнгө оруулах вэ гэсэн анхны ойлголт бий болно. Одоо сонирхож магадгүй доноруудтай холбоо тогтоож уулзалтууд зохион байгуулна. • Алхам 4: Уулзалтуудаас шалтгаалан богино жагсаалтад орсон төслүүдээ дэлгэрүүлнэ. Төсөл болон бусад форматад оруулна.• Алхам 5: Концевцын бичиг баримтаа санал болгоно. Боломжит доноруудтай уулзалтыг зохион байгуулсаар байна. Харилцаа холбоо тогтоож тогтвортой байлгах нь донор байгууллагыг өөртөө татах нэн чухал хэсэг юм• Алхам 6: Концевцын баримтуудыг шалгах болгондоо шаардлагатай засваруудыг маш хурдан хийж байх нь санхүүжилт автал маш чухал.

Нэмэлт хоёр: Cross-Over-ын загвар Үндэслэл- Саналын ерөнхий утга агуулгыг тоймлох - Статистикийн мэдээлэл болон судалгааны материал хавсаргах

Нэмэлт

Page 71: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

71

- Төслийн хэрхэн хэрэгжих талаар дүр зураг гаргах. Үүндээ өмнө нь амжилттай хэрэгжүүлсэн төслүүдээ жишээ татах

Байгууллагын түүхэн замнал - МЗХ хэрхэн энэ төсөлд хамрагдаж байна вэ гэдгийг тодотгож өгнө - МЗХ-ны боломж бололцоо болон ижил төстэй төсөл хэрэгжүүлсэн талаар жишээ авна

Үр ашиг - Санал болгосон төсөл хэрхэн байгууллагын түүхтэй холбогдож байгааг тодорхойлох - Олон улсын туршлагаас судлаж үр ашгийн талаар тодруул (хэдий хэмжээний хөрөнгө оруулж хэр ашигтай байсан гэх мэт)

Санал болгож байгаа төсөл - Төслийн бүдүүвч зургийг нарийвчлан гарга. Үндсэн зорилгуудыг тодорхойлж зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн жагсаалтууд гаргах. - Төсөл бичих шалтгаан болон үр өгөөжийг гаргаж ирэх. - Төсөв. Төсвийн задаргаа маш нарийн байх шаардлагагүй (байгууллагаас шалтгаална)

Санхүүжүүлэгч байгууллагын зорилготой уялдаж байгаа эсэх - Санхүүжүүлэгч байгууллагын зорилгыг судлах үр дүнг тэдний зорилготой уялдуулсан байна. Жишээ нь: НҮБ-ын ХАСан БЗХӨ-ний тархалтыг буруулах гэх мэт. Зорилгууд хэрхэн давхцаж байгааг нарийн харуулна. - Мөн МУЗГ-ын төлөвлөгөөтэй хэрхэн уялдаж байгааг байгааг харуулна. Жишээ нь: 2012-2016 төлөвлөгөө гэм мэт.-Төсөл байгууллагын зорилгодоо хүрэхэд хэрхэн туслах талаар танилцуул МЗХ-ны зорилготой хэрхэн уялдаж байгааг харуулах-Стратеги төлөвлөгөөгөө танилцуулж төсөл стратеги төлөвлөгөөтэй хэрхэн уялдаж байгааг харуул

- МЗХ зөвхөн мөнгөний төлөө энэ бүхнийг хийж байгаа биш гэдгийг харуулах илүү том зорилгод хүрэхээр төлөвлөж байгааг харуулна

Хамтрагчид - Хамтарч байгаа байгууллагуудын талаар танилцуулга. Тэдний хүчин чадал болон хэрхэн хамтарч байгааг танилцуулах хэсэг - МЗХ-той хамтран ажиллах нь ямар үр дүнтэй вэ гэдгийг харуулах хэсэг

Page 72: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

72

Монголын Залуучуудын ХолбооВэб сайт: www.myf.mnИ-Мэйл: [email protected]Утас: 11-321418, 11-326336Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот 14200, Сүхбаатар дүүрэг Бага тойруу 42, Монголын Залуучуудын Холбооны төв байрwww.facebook.com/myfederationwww.twitter.com/myfeder

БТГазарИ-Мэйл: [email protected]

БХЗГазарИ-Мэйл: [email protected]

УХАГазарИ-Мэйл: [email protected]

МСОНХГазарИ-Мэйл: [email protected]И-Мэйл: [email protected]

Залуучуудын Хөдөлмөрийн төв биржВэб сайт: www.myjob.mnИ-Мэйл: [email protected]/Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржwww.twitter.com/myjobmn

Залуучуудын Аялал Жуулчлалын ТөвИ-Мэйл: [email protected]/Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн Төвwww.twitter.com/myftour2013

Сургалт, Судалгааны “Полиси” төвИ-Мэйл: [email protected]/Залуучуудын хөгжлийн “Полиси” төвwww.twitter.com/policy_center_

Авлигын эсрэг: Би авахгүй, өгөхгүйВэб сайт: www.avliga.mnwww.facebook.com /Авлигын Эсрэг Хамтдааwww.twitter.com/ Avligamn

“Залуучуудын үнэн” сонинВэб сайт: www.zun.mnwww.facebook.com /Залуучуудын Үнэнwww.twitter.com/ zu_mzh

“Залуу үе” сэтгүүлwww.facebook.com/Залуу Үе сэтгүүлwww.twitter.com/ zzb_setguul zaluu_uye

“Залуу Зохион Бүтээгч” сэтгүүлwww.facebook.com/Залуу Зохион Бүтээгч - сэтгүүл www.twitter.com/ zzb_setguul

Холбогдох хаягууд:

Page 73: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

73

Тэмдэглэл

(Стратегийг жил бүр тодотгох тул та байнга тэмдэглэл хөтөлж, засварлах, шинэчлэх, шинээр оруулах саналаа бидэнд илгээнэ үү!)

Page 74: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

74

Тэмдэглэл

Page 75: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

75

Тэмдэглэл

Page 76: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

76

Тэмдэглэл

Page 77: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

77

Тэмдэглэл

Page 78: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

78

Тэмдэглэл

Page 79: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

79

Тэмдэглэл

Page 80: Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он

80