УБ хот дах Хэнтий аймгийн Залуучуудын Холбооны 2014 оны...

34
НЭГ ХЭНТИЙН – НЭГДМЭЛ ХҮЧ ЛЛАГААНЫ НЭГДСЭН ТАЙЛАН

Transcript of УБ хот дах Хэнтий аймгийн Залуучуудын Холбооны 2014 оны...

Page 1: УБ хот дах Хэнтий аймгийн Залуучуудын Холбооны  2014 оны үйл ажиллагааны тайлан

НЭГ ХЭНТИЙН – НЭГДМЭЛ ХҮЧ

ЛЛАГААНЫ

НЭГДСЭН ТАЙЛАН

Page 2: УБ хот дах Хэнтий аймгийн Залуучуудын Холбооны  2014 оны үйл ажиллагааны тайлан

НЭГ ХЭНТИЙН – НЭГДМЭЛ ХҮЧ

АГУУЛГА 1. ҮЙЛ АЖИЛЛАГАА 1.1 “Цэвэр агаар” спорт аялал 1.2 "Сумдыг вэбсайтжуулах төсөл” 1.3 УБ-ХАЗХ-ны салбар УБ дахь Сумдын Залуучуудын зөвлөл байгуулах / 21 цуврал уулзалт/ 1.4 УБ-ХАЗХ-ны тэргүүлэгч гишүүдийн үнэмлэх гардуулах ёслол 1.5 АЛТАН ЦОМ Спортын анхдугаар наадам 1.6 Хаврын УЯНГА Хандивын тоглолт 1.7 ХЭНТИЙ НУТАГ – БИДНИЙ БАХАРХАЛ аялал 1.8 АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ МОНГОЛ ЗАЛУУ ХӨТӨЛБӨР 1.9 МҮОНТВ-ийн нэвтрүүлэг 1.10 БИД ХИЙСЭН тайлангийн нэгдсэн хурал 1.11 ОРГИЛ ӨӨД ХАМТДАА Спорт аялал 1.12 ХӨГЖЛИЙН ГҮҮР Хөгжлийн хөтөлбөр 1.13 Авъяаслаг ХЭНТИЙЧҮҮД Урлагийн их наадам 1.14 ЗАЛУУ ШОНХОР Ёслолын цэнгүүн

ХАН ХЭНТИЙН ЗАЛУУ БИ

Өвөг дээдсийнхээ өв соёлыг хайрлан хамгаалж

Өөрийгөө үргэлж боловсруулан хөгжүүлж

Нийгэм дэх байр сууриа бэхжүүлж

Нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулна

НЭГ ХЭНТИЙ – НЭГДМЭЛ ХҮЧ

Page 3: УБ хот дах Хэнтий аймгийн Залуучуудын Холбооны  2014 оны үйл ажиллагааны тайлан

НЭГ ХЭНТИЙН – НЭГДМЭЛ ХҮЧ

1. ҮЙЛ АЖИЛЛАГАА 1.1 “ЦЭВЭР АГААР” СПОРТ АЯЛАЛ

Үйл ажиллагааны зорилго:

МЗХ-ны дэргэдэх Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн залуучуудын холбооны гүйцэтгэх хороо, идэвхитэн гишүүдийнхээ эрүүл мэнд, чөлөөт цагт анхаарал хандуулах, залуучуудын хоорондын нөхөрлөлийг батжуулах. Үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээлэл:

МЗХ-ны дэргэдэх Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн залуучуудын холбооноос 3-р сарын 01-нд Төв аймгийн Манзушир хийдээр аялах, спорт аяллыг зохион байгууллаа. Тус аялалд гүйцэтгэх хороо, идэвхитэн гишүүдээс бүрдсэн 40 орчим залуучууд хамрагдсан. Тус арга хэмжээгээрээ бид залуучууд нэгдэн нягтарч, эрүүл мэндээ эрхэмлэсэн, түүх соѐлын талаарх мэдлэг, мэдээллээ арвижуулсан, цэнгэн баясан гээд олон талын ач холбогдолтой аялал байж чадлаа.

Үйл ажиллагааны салбар: Арга хэмжээ, спорт аялал Үйл ажиллагааг хэрэгжүүлсэн огноо: 3-р сар Үйл ажиллагааны ач холбогдол:

Манай холбооны хувьд энэ онд нэлээдгүй ажлуудыг төлөвлөсөн, тэдгээрийг гүйцэтгэх багийг бэхжүүлэх шаардлага тулгарч байна. Тиймээс одоогийн залуучуудын баг доторх уур амьсгалыг сайжруулах, бусад залууст нэгдвэл зөвхөн ажил дээр биш, залуус маань найзалж, нөхөрлөж байгааг таниулан түгээж байлаа. Үйл ажиллагааны ололт амжилт:

Залуучууд маань нэгдэн нягтарч чадсан, бие биенээ ойлгодог болсон. Үйл ажиллагааны дутагдалтай тал:

Page 4: УБ хот дах Хэнтий аймгийн Залуучуудын Холбооны  2014 оны үйл ажиллагааны тайлан

НЭГ ХЭНТИЙН – НЭГДМЭЛ ХҮЧ

Үйл ажиллагааг цар хүрээ багатай хийснээс зарим залуусаас оролцуулаагүй талаарх зэмлэл ирж байсан.

Page 5: УБ хот дах Хэнтий аймгийн Залуучуудын Холбооны  2014 оны үйл ажиллагааны тайлан

НЭГ ХЭНТИЙН – НЭГДМЭЛ ХҮЧ

1.2 "СУМДЫГ ВЭБСАЙТЖУУЛАХ" ТӨСӨЛ

Үйл ажиллагааны зорилго:

МЗХ-ны дэргэдэх Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн залуучуудын холбооноос Хэнтий аймгийнхаа бүх сумыг вэбсайттай болгох, сумын мэдээллийг нээлттэй, ил тод болгох, залуучууддаа мэдээллээр хангагдах боломжийг бүрдүүлэх зорилгтой. Үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээлэл:

МЗХ-ны дэргэдэх Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн залуучуудын холбооноос Хэнтий аймгийн залуучуудынхаа дунд нутаг орондоо бодиттой, үлдэцтэй ажлуудыг хийх уриалгыг дэвшүүлэн "Бүтээлч Хэнтийн Залуус" хөтөлбөрийг зарлахаар ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрийн эхний ажил бол Хэнтий аймгийнхаа бүх сумдыг вэбсайттай болгохоор "Сумдыг вэб сайтжуулах" төсөл дээр мэдээлэл технологийн салбарын залуучууд маань ажиллаж байна. Энэхүү төслийн анхны сумаар Бор-Өндөр сум хамрагдан Бор-Өндөр сумын засаг даргын тамгын газрын www.borundur.gov.mn төрийн мэдээллийн сайтыг ашиглалтанд оруулаад байна. Мөн одоогоор Дэлгэрхаан, Галшар сумдын вэб сайтыг хийж өгөхөөр судалгааны ажил хийгдэж байна.

Үйл ажиллагааны салбар: Хөтөлбөр, төсөл Үйл ажиллагааг хэрэгжүүлсэн огноо: 2-р сар Үйл ажиллагааны ач холбогдол:

Манай холбооны хувьд залуучуудын өөрсдийн оролцоог бий болгохыг зорьж байна. Залуучууд маань ч идэвхитэй оролцож, бодиттой ажлуудыг хийж байна. Мөн шинэ шинэ салбарын ажлуудыг өрнүүлэх эхлэл тавигдаж байна. Үйл ажиллагааны ололт амжилт:

Хэнтий залуучууд нутаг орондоо өөрсдийн оюуны хөрөнгө оруулалтаа хийж байна. Мөн нутаг орны олон төрлийн мэдээлэл, хөгжлийн хэтийн төлвийн талаарх мэдээлэл, тендерийн мэдээлэл залуучуудад нээлттэй болж ирж байна.

Page 6: УБ хот дах Хэнтий аймгийн Залуучуудын Холбооны  2014 оны үйл ажиллагааны тайлан

НЭГ ХЭНТИЙН – НЭГДМЭЛ ХҮЧ

1.3 УБ-ХАЗХ-НЫ САЛБАР СУМЫН ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛИЙГ БАЙГУУЛАХ ЦУВРАЛ ХУРАЛ

Үйл ажиллагааны зорилго:

МЗХ-ны дэргэдэх Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн залуучуудын холбооноос Хэнтий аймгийнхаа залуучуудад хүрч ажиллахын тулд сум сумаар нь багцлан ажиллахыг зорьж байна. Үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээлэл:

МЗХ-ны дэргэдэх Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн залуучуудын холбооноос Хэнтий аймгийн сумын залуучуудыг хамруулан 18 сум, 2 тосгоны 20 цуврал уулзалтыг хийж амжилттай болсон, 430 орчим залуучуудтай хуралдан тэдгээрийн санаа бодлыг сонсож, цаашдын үйл ажиллагаанууддаа тусгахаар боллоо. Мөн өөрсдийн зорьж буй 16 сумын Улаанбаатар хот дахь Залуучуудын зөвлөлийг байгуулж, 200 орчим тэргүүлэгч гишүүдийг бүрдүүллээ.

Үйл ажиллагааны салбар: Хурал, уулзалт Үйл ажиллагааг хэрэгжүүлсэн огноо: 3-р сар Үйл ажиллагааны ач холбогдол:

Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн залуучуудын Холбооны үйл ажиллагаагаа сум бүрийн залуучуудын дуу хоолойг сонсох, тэднийг нэгтгэх, тэнд хүрч ажиллах, холбооны үйл ажиллагаа, бүтэц бүрэлдэхүүнийг танилцуулах, холбооны байнгын үйл ажиллагаануудад идэвхи оролцож буй залуучуудыг багцлах, системтэй оролцох боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой байлаа.

Page 7: УБ хот дах Хэнтий аймгийн Залуучуудын Холбооны  2014 оны үйл ажиллагааны тайлан

НЭГ ХЭНТИЙН – НЭГДМЭЛ ХҮЧ

УБ дах Өмнөдэлгэр сумын Залуучуудын Зөвлөл

Зөвлөлийн дарга Б.Баттулга /ЗГ-ын агентлаг Харилцаа холбооны Зохицуулах хороо/

УБ дах Норовлин сумын Залуучуудын Зөвлөл

Page 8: УБ хот дах Хэнтий аймгийн Залуучуудын Холбооны  2014 оны үйл ажиллагааны тайлан

НЭГ ХЭНТИЙН – НЭГДМЭЛ ХҮЧ

УБ дах Дархан сумын Залуучуудын Зөвлөлийн дарга Т.Цолмон /Дархан Хайрхан Өргөө ХХК-ийн захирал/

УБ дахь Биндэр сумын Залуучуудын Зөвлөлийн дарга Б.Хатанзориг

/Барилгын инженер/

Page 9: УБ хот дах Хэнтий аймгийн Залуучуудын Холбооны  2014 оны үйл ажиллагааны тайлан

НЭГ ХЭНТИЙН – НЭГДМЭЛ ХҮЧ

УБ дах Бор-Өндөр сумын Залуучуудын Зөвлөлийн дарга А.Ангарагмаа

/Нийслэлийн өмчийн харилцааны газрын мэргэжилтэн/ /МЗХ-ны Залуу эмэгтэйчүүдийн клубын тэргүүн/

УБ дах Бор-Өндөр сумын Залуучуудын Зөвлөлийн

Тэргүүн залуу эрдэмтэн Э.Лхагвахатан

Page 10: УБ хот дах Хэнтий аймгийн Залуучуудын Холбооны  2014 оны үйл ажиллагааны тайлан

НЭГ ХЭНТИЙН – НЭГДМЭЛ ХҮЧ

1.4 УЛААНБААТАР ХОТ ДАХЬ ХЭНТИЙН АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮЛЭГЧ ГИШҮҮДИЙН ҮНЭМЛЭХ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ Үйл ажиллагааны зорилго:

МЗХ-ны дэргэдэх Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн залуучуудын холбооноос салбар зөвлөлийн тэргүүлэгч гишүүдэд үнэмлэх гардуулах ѐслол Үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээлэл:

МЗХ-ны дэргэдэх Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн залуучуудын холбооноос Хэнтий аймгийнхаа бүх сумын залуучуудтайгаа уулзалт хурлыг зохион байгуулж дууссан. Цуврал хурлын үеэр бүх сумын Улаанбаатар хот дахь Залуучуудын зөвлөлүүдийг байгуулсан. Салбар зөвлөл нь Зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, 9-21 тэргүүлэгч гишүүнтэйгээр тус бүр байгуулагдсан. Бид дотооддоо салбар зөвлөлийн тэргүүлэгч гишүүн нь УБ-ХАЗХ-ны тэргүүлэгч гишүүн байх бөгөөд түр үнэмлэхтэй байхаар хурлаараа тогтсон бөгөөд энэхүү үнэмлэхээ гардан авах, Хэнтий аймгийнхаа туганд хүндэтгэл үзүүлэх, “Хан Хэнтийн Залуу би” тангарагийг уншиж тангараглах зорилготойгоор зохион байгуулагдсан. Ёслол МЗХ-ны газрын дарга Түвшинжаргал болон бусад төлөөлөгчид, УБ-ХАЗХ-ны 208 төлөөлөгчийн 170 тэргүүлэгч гишүүн оролцсон.

Үйл ажиллагааны салбар: Арга хэмжээ, ѐслол Үйл ажиллагааг хэрэгжүүлсэн огноо: 4-р сар Үйл ажиллагааны ач холбогдол:

Манай холбооны хувьд 20 салбар зөвлөлтэй, тэдгээрийн 208 сонгогдсон тэргүүлэгч гишүүнтэй болж өргөжсөн тул тэргүүлэгч гишүүдэд баяр хүргэх, зорилгоо танилцуулах, дотоод асуудлуудаа хэлэлцэх, хариуцлагажуулсан арга хэмжээ болсон. Үйл ажиллагааны ололт амжилт:

Хэнтий залуучууд нэгдэн нягтарч, хамтран ажиллаж, хамтдаа хөгжих гарцуудаа тодорхойлон залуучуудад урам өгч байлаа. Үйл ажиллагааны дутагдалтай тал:

Тус үйл ажиллагаа МЗХ-ны Залуучуудын нээлттэй танхимд хийсэн бөгөөд үйл ажиллагаа 4 цагаас эхлэх байсан ч МЗХ-ны ажилчид техник апартураа ажиллуулж чадахгүй байсан тул 15.30 хүртэл ажиллагаа эхлэж чадахгүй, 170 орчим залуучуудыг хүлээлгэсэн.

Page 11: УБ хот дах Хэнтий аймгийн Залуучуудын Холбооны  2014 оны үйл ажиллагааны тайлан

НЭГ ХЭНТИЙН – НЭГДМЭЛ ХҮЧ

Хүндэтгэлийн зураг татуулав.

УБ-Хэнтий аймгийн Залуучуудын холбооны тэргүүн На.Батбаяр, СТА Наранхүү нартай

Улаанбаатар хот дахь Бор-Өндөр сумын Залуучуудын Зөвлөлийн тэргүүлэгчид “Тэргүүлэгч

гишүүний үнэмлэх”-ээ гардан авсны дараа зураг татуулав

Page 12: УБ хот дах Хэнтий аймгийн Залуучуудын Холбооны  2014 оны үйл ажиллагааны тайлан

НЭГ ХЭНТИЙН – НЭГДМЭЛ ХҮЧ

УБ дахь Дархан сумын Залуучуудын зөвлөл үнэмлэхээ гардан авлаа

Ёслол морин хуурын жавхдасаар эхлэв.

Page 13: УБ хот дах Хэнтий аймгийн Залуучуудын Холбооны  2014 оны үйл ажиллагааны тайлан

НЭГ ХЭНТИЙН – НЭГДМЭЛ ХҮЧ

Page 14: УБ хот дах Хэнтий аймгийн Залуучуудын Холбооны  2014 оны үйл ажиллагааны тайлан

НЭГ ХЭНТИЙН – НЭГДМЭЛ ХҮЧ

1.5 АЛТАН ЦОМ СПОРТЫН АНХДУГААР НААДАМ Үйл ажиллагааны зорилго:

МЗХ-ны дэргэдэх Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн залуучуудын холбооноос Улаанбаатар хотод ажиллаж амьдарч буй залуучуудаа спортын давцан нэгдүүлэн, Хэнтий нутгаараа бахархан омогших сэдлийг өөгшүүлэн, аваргуудаа тодруулах Үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээлэл:

МЗХ-ны дэргэдэх Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн залуучуудын холбооноос УБ-ХАЗХ-аас зохион байгуулсан АЛТАН ЦОМ Наадам маань НЭГ ХЭНТИЙ - НЭГДМЭЛ ХҮЧ уриан дор гайхалтай зохион байгуулагдлаа. АЛТАН ЦОМ 4 өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн ч залуучуудын оролцоо, өрсөлдөөн их байсан тул 6 өдөр үргэлжилж амжилттай өндөрлөлөө. АЛТАН ЦОМыг зохион байгуулахад УБ-ХАЗХ-ны тэргүүлэгчид, УБ дахь 18 сум, 2тосгоны Залуучуудын Зөвлөлийн дарга, нарийн бичиг, тэргүүлэгчдэд гээд 60 орчим залуучууд зохион байгуулалтанд оролцсон. АЛТАН ЦОМыг дэмжсэн Хэнтий аймгийн Засаг дарга, УИХ-ын гишүүд, Хэнтий аймгийн нутгийн зөвлөл, сумдын засаг дарга нар, ивээн тэтгэгчид үр дүнтэй сайхан тэмцээн болсонд олзуурхан дараа жилийн тэмцээнийг ивээн тэтгэн оролцохоо илэрхийлж байсан.

Үйл ажиллагааны салбар: Арга хэмжээ, тэмцээн уралдаан Үйл ажиллагааг хэрэгжүүлсэн огноо: 4-р сар

Page 15: УБ хот дах Хэнтий аймгийн Залуучуудын Холбооны  2014 оны үйл ажиллагааны тайлан

НЭГ ХЭНТИЙН – НЭГДМЭЛ ХҮЧ

Page 16: УБ хот дах Хэнтий аймгийн Залуучуудын Холбооны  2014 оны үйл ажиллагааны тайлан

НЭГ ХЭНТИЙН – НЭГДМЭЛ ХҮЧ

Page 17: УБ хот дах Хэнтий аймгийн Залуучуудын Холбооны  2014 оны үйл ажиллагааны тайлан

НЭГ ХЭНТИЙН – НЭГДМЭЛ ХҮЧ

Сум бүрээс 2 бөх барилдаж Улсын харцага Э.Оюунболд түрүүллээ.

Техникийн зөвөлгөөн СИТИ ДС дээр болж сугалаа хийгдэв.

Page 18: УБ хот дах Хэнтий аймгийн Залуучуудын Холбооны  2014 оны үйл ажиллагааны тайлан

НЭГ ХЭНТИЙН – НЭГДМЭЛ ХҮЧ

1.6 ХАВРЫН УЯНГА ХАНДИВЫН ТОГЛОЛТ Үйл ажиллагааны зорилго:

МЗХ-ны дэргэдэх Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн залуучуудын холбооноос Хэнтий аймгийн харъяат Г.Уянга охинд туслах аяны хүрээнд хандивын тоглолт зохион байгууллаа. Үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээлэл:

МЗХ-ны дэргэдэх Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн залуучуудын холбооноос Хэнтий аймгийн харъяат, ШУТИС-ийн шилдэг оюутан Г.Уянга тархины хорт хавдараар өвчлөн гадаад эмчлүүлэх болсонтой холбогдуулан хандивын тоглолтыг зохион байгууллаа. Тоглолтыг АСА циркт зохион байгуулсан бөгөөд тоглолтонд энэ цагийн залуу одод ирж дуулан тоглолт амжилттай болж өндөрлөсөн. Тоглолтыг 1400 орчим залуучууд үзсэн. Тоглолтын цэвэр ашиг болох 8 сая төгрөгийн Г.Уянга гардуулан өгсөн.

Үйл ажиллагааны салбар: Арга хэмжээ, урлагийн тоглолт Үйл ажиллагааг хэрэгжүүлсэн огноо: 5-р сар

Page 19: УБ хот дах Хэнтий аймгийн Залуучуудын Холбооны  2014 оны үйл ажиллагааны тайлан

НЭГ ХЭНТИЙН – НЭГДМЭЛ ХҮЧ

Залуус нэгдэж ажиллахаар санаачлага гаргав.

Тоглолт амжилттай болж өндөрлөлөө.

Page 20: УБ хот дах Хэнтий аймгийн Залуучуудын Холбооны  2014 оны үйл ажиллагааны тайлан

НЭГ ХЭНТИЙН – НЭГДМЭЛ ХҮЧ

Хар сарнай хамтлагийн АМАРАА ая дуугаа өргөв.

Дуучин Аминаа ая дуугаа өргөв.

Page 21: УБ хот дах Хэнтий аймгийн Залуучуудын Холбооны  2014 оны үйл ажиллагааны тайлан

НЭГ ХЭНТИЙН – НЭГДМЭЛ ХҮЧ

1.7 ХЭНТИЙ НУТАГ – БИДНИЙ БАХАРХАЛ АЯЛАЛ Үйл ажиллагааны зорилго:

МЗХ-ны дэргэдэх Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн залуучуудын холбооны гүйцэтгэх хороо 2 томоохон ажлын дараагаар идэвхитэн гишүүдийнхээ эрүүл мэнд, чөлөөт цагт анхаарал хандуулах, залуучуудын хоорондын нөхөрлөлийг батжуулах, аймгийн бахархалт газруудтай танилцах. Үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээлэл:

МЗХ-ны дэргэдэх Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн залуучуудын холбооноос 5-р сарын 22-нд Хэнтийн аймгийн Цэнхэрмандал, Жаргалтхаан, Мөрөн сумд, Чингис хотоор аялаад ирсэн. Тус аялалд гүйцэтгэх хороо, идэвхитэн гишүүдээс бүрдсэн 40 орчим залуучууд хамрагдсан. Тус арга хэмжээгээрээ бид залуучууд нэгдэн нягтарч, эрүүл мэндээ эрхэмлэсэн, түүх соѐлын талаарх мэдлэг, мэдээллээ арвижуулсан, цэнгэн баясан гээд олон талын ач холбогдолтой аялал байж чадлаа.

Үйл ажиллагааны салбар: Арга хэмжээ, аялал Үйл ажиллагааг хэрэгжүүлсэн огноо: 5-р сар

Page 22: УБ хот дах Хэнтий аймгийн Залуучуудын Холбооны  2014 оны үйл ажиллагааны тайлан

НЭГ ХЭНТИЙН – НЭГДМЭЛ ХҮЧ

1.8 АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ МОНГОЛ ЗАЛУУ ХӨТӨЛБӨР Үйл ажиллагааны зорилго:

МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж, Шинэчлэлийн Засгийн газартай хамтран хэрэгжүүлсэн “Ажилтай, орлоготой Монгол Залуу” хөтөлбөрийг Хэнтий аймгийнхаа 18 суманд төв холбооны чиглэлийн дагуу хэрэгжүүлэх, залуучуудыг бүртгэх, хэрэгжилтэнд хяналт тавих. Үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээлэл:

МЗХ-ны дэргэдэх Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн залуучуудын холбооноос “Ажилтай орлоготой Монгол Залуу” хөтөлбөрийг 16 сум, 2 тосгонд “сумын залуус” болон ажлын гараа төслүүдийг тухайн сумдын засаг даргын тамгын газар болон хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй хамтран залуучуудыг бүртгэн, хэрэгжилтиийг хянан ажилласан. Тус төслүүдийн хүрээнд 18 нэгж дээр 14 залуу буюу нийт 252 залууг түр ажлын байраар ханган ажилалаа.

Үйл ажиллагааны салбар: Төсөл хөтөлбөр Үйл ажиллагааг хэрэгжүүлсэн огноо: 6, 7, 8-р сар Үйл ажиллагааны ач холбогдол:

“Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөр нь улс орон даяар амжилттай хэрэгжиж буй төсөл. Тус төсөлд Хэнтий аймгийн залуучууд хамрагдсанаар нутаг орондоо өөрсдийн суралцаж буй чиглэлээр ажиллах сонирхол өссөн мэдэгдэж байна. Мөн залуучуудын зуны амралтаа үр дүнтэй бүтээлчээр өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж байна. Үйл ажиллагааны дутагдалтай тал:

Тус төслүүдэд ажиллаж буй залуучуудын цалин бага байсан залуучуудын идэвхи оролцоог сулруулж байсан. Мөн удирдлагын зардал тусгагдаагүйгээс залуучуудын ажилд хяналт тавих, ажлуудыг сурталчилах зэрэг дээр хүндрэл үүсч байсан.

Page 23: УБ хот дах Хэнтий аймгийн Залуучуудын Холбооны  2014 оны үйл ажиллагааны тайлан

НЭГ ХЭНТИЙН – НЭГДМЭЛ ХҮЧ

Page 24: УБ хот дах Хэнтий аймгийн Залуучуудын Холбооны  2014 оны үйл ажиллагааны тайлан

НЭГ ХЭНТИЙН – НЭГДМЭЛ ХҮЧ

1.9 МҮОНТВ-ийн нэвтэрүүлгийг бэлтгүүлэн олон нийтэд хүргүүллээ Үйл ажиллагааны зорилго:

МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж, Шинэчлэлийн Засгийн газартай хамтран хэрэгжүүлсэн “Ажилтай, орлоготой Монгол Залуу” хөтөлбөрийн Хэнтий аймагт хэрэгжиж буй талаар олон нийтэд хүргэх, аймгийн залуучуудын талаар нэвтэрүүлгийг МҮОНТВ, Шонхор ТВ, Одон Тв-ээр олон нийтэд сурталчилах Үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээлэл:

МЗХ-ны дэргэдэх Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн залуучуудын холбооноос “Ажилтай орлоготой Монгол Залуу” хөтөлбөрийг 16 сум, 2 тосгонд хэрэгжиж буй “сумын залуус” болон “Ажлын гараа” төслүүдийг олон нийтэд сурталчилах үүднээс МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв биржийн захирал Б.Эрдэнэбат, МҮОНТВ-ийн найруулагч Отгоо, сэтгүүлч Алтан-Өлзий болон сэтгүүлчдийн багтай Цэнхэрмандал сум, Мөрөн сум, Чингис хотоор ажиллаж 30 минутын нэвтрүүлэгийг бэлтгэн олон нийтэд хүргэсэн.

Нэвтрүүлгээр сумдын засаг даргын тамгын газар болон хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдээс төслүүдийн хэрэгжилтийг мэдээллэх, ажиллаж буй залуучуудын сэтгэгдлийг хүргэх мөн тухайн сумын иргэдийн сэтгэгдлийг тус нэвтрүүлгээр хүргэсэн. Мөн Цэнхэрмандал сумын Засаг дарга Баатар хүлээн авч уулзсаны дараагаар сумын сайн малчин Тайваны зочлон, хөдөлмөр бүтээлийг үнэлэн МЗХ-ны УХАГазрын дарга Б.Эрдэнэбат “Тэргүүний залуу” медалиар шагнаж урамшуулсан. Мөн Хэнтий аймгийн Хөдөлмөрийн хэлтэсийн үйл ажиллагаатай танилцаад ирсэн.

Үйл ажиллагааны салбар: Сурталчилгааны ажил Үйл ажиллагааг хэрэгжүүлсэн огноо: 6, 7, 8-р сар Үйл ажиллагааны ач холбогдол:

“Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөр нь улс орон даяар амжилттай хэрэгжиж буй төсөл. Тус төсөлд Хэнтий аймгийн залуучууд хамрагдан нутаг орондоо ямар ажлуудыг өрнүүлж буй талаар сурталчилж, мэдээлэл хүргүүгүй залуучуудад танилуулсан.

Нэвтрүүлгийн линк:

https://www.youtube.com/watch?v=czMyVT-Xogk

Page 25: УБ хот дах Хэнтий аймгийн Залуучуудын Холбооны  2014 оны үйл ажиллагааны тайлан

НЭГ ХЭНТИЙН – НЭГДМЭЛ ХҮЧ

Page 26: УБ хот дах Хэнтий аймгийн Залуучуудын Холбооны  2014 оны үйл ажиллагааны тайлан

НЭГ ХЭНТИЙН – НЭГДМЭЛ ХҮЧ

1.10 БИД ХИЙСЭН тайлангийн нэгдсэн хурал Үйл ажиллагааны зорилго:

МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж, Шинэчлэлийн Засгийн газартай хамтран хэрэгжүүлсэн “Ажилтай, орлоготой Монгол Залуу” хөтөлбөрийг Хэнтий аймагт хэрхэн хэрэгжүүлсэн талаар 18 сум, тосгоны залуучуудын тайлангийн нэгдсэн хурлыг МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв биржтэй хамтран зохион байгууллаа.

Үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээлэл:

Тус тайлангийн хурлаар “Ажилтай орлоготой Монгол Залуу” хөтөлбөрийг 16 сум, 2 тосгонд “сумын залуус” болон “Ажлын гараа” төслүүдийг хэрхэн хэрэгжүүлсэн талаар 18 нэгж дээр 14 залуу буюу нийт 252 залуугийн төлөөлөл болсон залуучуудыг илтгэл тайланг сонсож, хамгийн сайн ажилласан шилдгүүдээ тодруулсан. Сумдын залуус маш сайн ажилласан. Тиймээс 2 шилдэг сумыг тодруулан зарласан бөгөөд Чингис хотын баг болон Цэнхэрмандал сумын багууд шалгарсан. Энэ үеэр мөн “Манай ах атаман” МУСК-ны гол дүрийн жүжигчин Ж.Алтаншагайн хөдөлмөр алдарыг үнэлэн МЗХ-ны “Тэргүүний залуу” медалиар шагнаж урамшуулсан.

Үйл ажиллагааны салбар: Хурал, чуулган Үйл ажиллагааг хэрэгжүүлсэн огноо: 9-р сар Үйл ажиллагааны ач холбогдол:

Хэнтий аймагт “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөр маш амжилттай хэрэгжсэн төсөл. Тус төсөлд хамрагдсан Хэнтий аймгийн залуучуудынхаа амжилт бүтээлийг дүгнэх, өөр хооронд нь туршлага хуваалцуулсан арга хэмжээ болсон.

Page 27: УБ хот дах Хэнтий аймгийн Залуучуудын Холбооны  2014 оны үйл ажиллагааны тайлан

НЭГ ХЭНТИЙН – НЭГДМЭЛ ХҮЧ

1.11 ОРГИЛ ӨӨД ХАМТДАА Спорт аялал

Үйл ажиллагааны зорилго: МЗХ-ны дэргэдэх Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн Залуучуудын

Холбооноос “Спирт биш Спорт” уриалгыг дэмжин спорт аяллыг зохион байгууллаа. Үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээлэл:

“Оргил өөд хамтдаа” спорт аяллыг 2014 оны 9-р сарын 20-ны өдөр зохион байгууллаа. Тус аялалд сум бүрийн төлөөлөл болсон 100 гаруй залуучууд тус аялалд оролцсон. Аялал МЗХ-ны байрнаас Богд хан амралтаар дайран Богд уулны Тэнгэр хад хүртэл 10 км алхалт хийсэн. Аялалд Хэнтий аймгийн харъяат Дэлхийн аварга Ш.Алтанбагана болон МЗХ-ны төлөөлөгчид явсан. Залуучуудыг баг багт хуваан хөгжөөнт тоглоом, тэмцээнүүд зохион байгуулж шилдгүүдээ тодруулсан.

Үйл ажиллагааны салбар: Спорт аялал Үйл ажиллагааг хэрэгжүүлсэн огноо: 9-р сар Үйл ажиллагааны ач холбогдол:

Хэнтий аймгийн залуучуудыг өөр хоорондоо танилцах, нөхөрлөх боломжийг бүрдүүлэх, спортлог эрүүл амьдралд уриалсан арга хэмжээ байсан.

Page 28: УБ хот дах Хэнтий аймгийн Залуучуудын Холбооны  2014 оны үйл ажиллагааны тайлан

НЭГ ХЭНТИЙН – НЭГДМЭЛ ХҮЧ

\

Page 29: УБ хот дах Хэнтий аймгийн Залуучуудын Холбооны  2014 оны үйл ажиллагааны тайлан

НЭГ ХЭНТИЙН – НЭГДМЭЛ ХҮЧ

1.12 ХӨГЖЛИЙН ГҮҮР Хөгжлийн хөтөлбөр

Үйл ажиллагааны зорилго: Оюутан, залуучуудыг хувь хүний хөгжлийн цуврал лекцээр дамжуулан

чадавхижуулах хөтөлбөр. Үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээлэл:

МЗХ-ны УБ дахь Хэнтий аймгийн Залуучуудын холбооноос өнгөрсөн хавар 21 сум, тосгоны 600 гаруй залуучуудтай уулзалтыг хийж хэлэлцүүлэг өрнүүэх үеэр залуучуудын зүгээс тэднийг чадавхижүүлэх оюунлаг хөтөлбөр хэрэгжүүлэхийг уриалж байсан. Тиймээс “Хөгжлийн гүүр” Хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Долоо хоног бүрийн даваа гарагт Хэнтий аймгаас гаралтай амжилтын оргилд хүрсэн 1 зочин, 1 залуу лектор оролцон залуучуудад хөгжлийн илтгэл тавих, ярилцлага өрнүүлж явагддаг. Мөн тус лекцийг www.hanhentii.mn сайтаар дамжуулан үзэх боломжийг бүрдүүлж өгсөн. Анхны лекцэнд МУ-ын ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Рояаль академийн ерөнхийлөгч Н.Учрал нар оролцсон. Хоѐр долоо хоногийн лекцийг Хөгжим бүжгийн коллежийн захирал Д.Эрдэнэбат, Хөгжлийн түүчээ сангийн тэргүүн Д.Гантулга нар ирж оролцсон. 2 уулзалтанд тус бүр 60 гаруй залуучууд оролцсон.

Үйл ажиллагааны салбар: Сургалт, лекц Үйл ажиллагааг хэрэгжүүлсэн огноо: 10-р сар Үйл ажиллагааны ач холбогдол:

Залуучууд бодиттой амжилтанд хүрсэн эрхэмүүдийн сургаалыг сонсож, энэ цаг үед амжилттай яваа залуучуудаас мэдээлэл сонсож өөрсдийгөө баяжуулж байсан.

Page 30: УБ хот дах Хэнтий аймгийн Залуучуудын Холбооны  2014 оны үйл ажиллагааны тайлан

НЭГ ХЭНТИЙН – НЭГДМЭЛ ХҮЧ

Page 31: УБ хот дах Хэнтий аймгийн Залуучуудын Холбооны  2014 оны үйл ажиллагааны тайлан

НЭГ ХЭНТИЙН – НЭГДМЭЛ ХҮЧ

1.13 Авъяаслаг ХЭНТИЙЧҮҮД Урлагийн их наадам

Үйл ажиллагааны зорилго:

Хэнтий аймаг бол хэзээнээсээ урлаг соѐлын алдартнуудыг өлгий нутаг. Энэ цаг үеийн олон сор уран бүтээлчид Хэнтий нутгаас төрсөн байдаг. Тиймээс тэдний хойч үеийн залуусыг түчээлэн гаргаж ирэх, дэмжих төсөл. Үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээлэл:

МЗХ-ны УБ дахь Хэнтий аймгийн Залуучуудын холбооноос урлагийн салбарт суралцаж буй болон шинээр уран бүтээлээ гаргаж буй залуучуудынхаа авъяас билгийг дэмжиж, сурталчилах төслийг хэрэгжүүллээ. Авъяаслаг Хэнтийчүүд наадам 3 төрөлтөөр зохион байгуулагдсан. Үүнд Дуу, бүжиг, мисс гэсэн төрлүүдээр 2 үе шаттайгаар Өндөрхаан ТВ-ийн реалити шоу хэлбэрээр зохиогдсон. Тус наадамд 18 сум, 2 тосгоны 100 гаруй залуучууд бүртгүүлэн Хөгжим бүжгийн коллеж дээр болсон эхний шатанд оролцож, 18 дуучин, 5 бүжгийн хамтлаг, 15 мисс шалгаран 11 сарын 11-ний өдөр Монголын хүүхдийн ордны их танхимд болсон “Авъяаслаг Хэнтийчүүд” наадмын ГАЛА тоглолтонд оролцож шилдгүүдээ тодруулсан. Хэнтийн анхын миссээр Сайхантамир, дууны төрөлд Г.Ганшагай, шилдэг бүжгийн хамтлагаар Норовлин сумын бүжгийн хамтлаг шалгарсан. Тус наадмын дууны төрлийг МУГЖ, дуучин Энхзул, СТА Г.Чинболор, СТА Д.Балдан нар шүүсэн. Миссийн төрлийг Азийн модел агентлагийн захирал Содтуяа, мисс Долгион, Туяамаа нар шүүн явуулсан.

Үйл ажиллагааны салбар: Соѐл урлагийн төсөл Үйл ажиллагааг хэрэгжүүлсэн огноо: 11-р сар Үйл ажиллагааны ач холбогдол:

Шинэ залуу дуучдыг дэмжин шалгарсан байруудад клип хийлгэх эрх олгосон. Мөн загварын агентлагт эрхийг миссүүдэд олгосон гээд цаашдын урлагийн салбарт ахиж дэвшихэд дэмжлэг болохуйц шагнал урамшууллыг олгосон.

Page 32: УБ хот дах Хэнтий аймгийн Залуучуудын Холбооны  2014 оны үйл ажиллагааны тайлан

НЭГ ХЭНТИЙН – НЭГДМЭЛ ХҮЧ

Page 33: УБ хот дах Хэнтий аймгийн Залуучуудын Холбооны  2014 оны үйл ажиллагааны тайлан

НЭГ ХЭНТИЙН – НЭГДМЭЛ ХҮЧ

1.14 ЗАЛУУ ШОНХОР Ёслолын цэнгүүн

Үйл ажиллагааны зорилго:

Хэнтий аймгаас гаралтай, Монгол улсын хэмжээнд амжилт бүтээлээрээ шалгарсан залуучууддаа хүндэтгэл үзүүлж, баяр хүргэж шилдгийн шилдгүүдээ тодруулах ЗАЛУУ ШОНХОР ѐслол. Үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээлэл:

МЗХ-ны УБ дахь Хэнтий аймгийн Залуучуудын холбооноос 2 дах жилдээ оны тэргүүний залуучуудыг тодруулах ЗАЛУУ ШОНХОР Наадмаа зохион байгууллаа. Залуу шонхорын эздийг www.hanhentii.mn цахим хуудсаар нээлттэй санал асуулгаар тодруулдаг. Урлагийн оны залуугаар Ж.Алтаншагай, Спортын оны залуугаар Дэлхийн аварга Ш.Алтанбагана, Улс төрд С.Ононбаяр, Бизнесийн оны залуугаар Х.Нямбаяр, 2014 оны Хэнтий аймгийн “Шилдгийн шилдэг” залуугаар Чөлөөт бөхийн Дэлхийн аварга, ОУХМ С.Цэрэнчимэд нар тус тус тодорсон. Ёслолд тэрүүний 100 залууг урьж оролцуулсан бөгөөд МЗХ-ны газрын дарга нар мөн оролцсон. ЗАЛУУ ШОНХОРын үеэр МУГЖ Төмөрхуягт 1 өрөө байрны түлхүүрийг гардуулж өгсөн.

Үйл ажиллагааны салбар: Соѐл урлаг, ѐслол Үйл ажиллагааг хэрэгжүүлсэн огноо: 12-р сар

Page 34: УБ хот дах Хэнтий аймгийн Залуучуудын Холбооны  2014 оны үйл ажиллагааны тайлан

НЭГ ХЭНТИЙН – НЭГДМЭЛ ХҮЧ