мөнгөн усны хор хөнөөл, түүнээс хамгаалах аргууд

17
МӨНГӨН УСНЫ ХО Р ХӨНӨӨ Л , ТҮҮ НЭЭС ХАМГААЛАХ А РГУУД

Transcript of мөнгөн усны хор хөнөөл, түүнээс хамгаалах аргууд

Page 1: мөнгөн усны хор хөнөөл, түүнээс хамгаалах аргууд

МӨНГӨН УСНЫ ХОР

ХӨНӨӨЛ, ТҮҮНЭЭС

ХАМГААЛАХ АРГУ

УД

Page 2: мөнгөн усны хор хөнөөл, түүнээс хамгаалах аргууд

МӨНГӨН УС ГЭЖ...•Мөнгөн усыг латинаар “hydrargyrum” гэдэг. Энэ нь шингэн мөнгө гэсэн утгатай. •Мөнгөн ус нь (Hg) уснаас 13.5 дахин хүнд шингэн металл бөгөөд хайлах температур нь хасах 38.830C байдаг. Иймээс маш урсамтгай, ууршимтгай, шингэмтгий учир хөрс шороо, мод, өвс ургамал, төмөр зэрэгт шингэнэ эргээд ууршдаг байна. Ийм онцлог шинж чанартай тул судалгаа шинжилгээний бодит үр дүн гаргахад нэлээд төвөгтэй хөрөнгө мөнгө их шаарддаг.

Page 3: мөнгөн усны хор хөнөөл, түүнээс хамгаалах аргууд

Мөнгөн усаар хордохыг 1956 онд Японы Кюшү арал дээрх Минамата хотод оношлож тухайн үедээ Минамата өвчин гэж нэрлэж байжээ. Тус хотын химийн үйлдвэр хаягдлаа далайд хаядаг байснаас тэнд амьдардаг, далайгаас хоол хүнсээ залгуулдаг олон мянган япончууд мөнгөн усаар хордож амь насаа алджээ. Минамата өвчин нь Метилийн мөнгөн уснаас үүдэлтэй, хордлого нь төв мэдрэлийн системийг эмгэгшүүлэн улмаар генийг гэмтээн удамшин дамжидаг юм байна.

 МЭӨ 1500 оны үед Египетийн булшнуудаас мөнгөн ус олдож байсан. Хятад болон Төвдөд мөнгөн усны хэгрэглээ нь амьдралыг уртасгаж , эрүүл мэндийн хэвийн үйл ажиллгааг хамгаалахад ашиг тустай хэмээн үздэг байсан. Хятадын император Кү Ши Хуанг нь мөнгөн ус ууж нас барсан. Эртний египет болон Ромд гоо сайхны зориулалтаар ашигладаг байв. МЭӨ 500-д оны үед мөнгөн усыг бусад металлтай нэгдүүлж амалгам хийхэд ашигладаг байсан . Алхемистүүд “Мөнгөн ус нь бүх металлын анхдагч “ хэмээн үздэг байв.

2500 жилийн өмнөөс 19-р зууныг хүртэл Almaden ( Spain) Mohte amiata ( Italy) байдаг уурхайнууд мөнгөн усны үйлдвэрлэлээр тэргүүлдэг байсан. Дэлхийн хөрсөн бүрхэвчинд мөнгөн ус маш ховор элемэнт . 1 саяын 0.08% - ийг эзэлнэ. Мөнгөн ус нь ихэвчилэн халуун рашаан , галт уулын бүсэд оршино. 1558 оноос эхлэж , мөнгөн усыг ашиглаж хүдэрээс мөнгийг ялгаж авах шинэ нээлт хийгдсэнээр Испани Америкийн колониудад чухал нээлт болов.1563 оноос 1800 он хүртэл Мөнгөн усны орд газар Перуд , Huancavellica бүсэд 100000 тн- оос илүү олборлогдсон . Хүдрээс мөнгө гарган авах , амалгам хийх үйл ажилгаа эрчимтэй байсан бөгөөд үүнд их хэмжээний мөнгөн ус шаарддаг байв. Итали , АНУ , Мексикийн уурхайнууд дэлхийн зах зээлийг мөнгөн усаар хангадаг байсан ч одоо дууссан эсвэл Словен , Испани мөнгөн усны үнийг унагаснаас үйл ажилгаагаа зогсоосон гэж үздэг. АНУ-д Nevedas McDermiff сүүлчийн уурхай 1922 онд хаалгаа барьсан. 2005 онд Хятад болон Киркизэд мөнгөн усны үйлдвэрлэл тэргүүлж байсан.

Түүхэнд...

Page 4: мөнгөн усны хор хөнөөл, түүнээс хамгаалах аргууд

• Мөнгөн ус нь дан болон нэлээд хэдэн нэгдлийн байдлаар оршино. Тэдгээрийн хордуулах тун, хордлогын механизм өөр өөр байдаг. Жишээ нь дан мөнгөн ус нь арьс болон ходоод гэдэсний ханаар нэвчих чадвар нь харьцангуй муу. Тиймээс ч санаандгүй байдлаар залгисан шингэн мөнгөн ус (халууны шилэн дэх) тэр даруй хордуулдаггүй байна. Энэ байдал нь мөнгөн ус хоргүй гэх төөрөгдөлд хүргэдэг байж болох юм. 

• Харин удаан хугацааны дараа нөхөж болшгүй гарз, хор хөнөөл учруулна. Ялангуяа мөнгөн усны уур, түүнийг халаах явцад үүссэн исэл хэмээх нэгдэл нь арьсаар нэвчих чанар, хордуулах чадвар хэд дахин илүү байдаг байна.

• Мөнгөн ус нь амьсгалын замаар болон арьсаар нэвчих, хоол хүнсээр дамжих зэргээр хүн, мал амьтны биед нэвтрэн орж төв мэдрэлийн болон амьсгалын тогтолцоо, бөөр, нүд, арьс салстыг гэмтээн, удмын санд нөлөөлөх зэргээр удаан хугацаагаар хордуулдаг

  

Мөнгөн усны хор хөнөөл

Page 5: мөнгөн усны хор хөнөөл, түүнээс хамгаалах аргууд

Санаатай мөнгөн ус залгисан өвчтөн. Уушигны

талбайд мөнгөн ус хуримтлагдсан байдал.

Органик бус мөнгөн усны хордлого бүхий хүүхэд. Өвчтөний

алган дээр цацагдмал улайлт бүхий гүвдрүү болон гүвдрүүт

цэврүүнцэр илэрсэн байна

Page 6: мөнгөн усны хор хөнөөл, түүнээс хамгаалах аргууд

Мөнгөн усны хордлого нь мөнгөн ус болон мөнгөн ус бүхий нэгдэлээс шалтгаалсан эмгэг юм. Мөнгөн ус нь хүнд металл бөгөөд хүрээлэн буй орчинд хэд хэдэн хэлбэртэйгээр тохиолддог. Эдгээр нь бүгд хангалттай өндөр тунгаараа хортой нөлөө үзүүлэх боломжтой байна. Түүний исэлдэлийн зэрэг 0 буюу Hg0 хэлбэр нь хий болон шингэн металл хэлбэртэй оршдог бол Hg+ хэлбэр нь органик бус давс хэлбэртэй, Hg+2 хэлбэр нь органик бус давс болон органик мөнгөн ус байдалтай оршдог. Эдгээр 3 бүлэг нь үзүүлэх нөлөөний хувьд ялгаатай байна. Мөнгөн ус нь тархи, бөөр болон уушгинд хортой нөлөө үзүүлнэ. Мөнгөн усны хордлогын улмаас хэдэн хэдэн өвчин үүсдэгт акродин (ягаарах өвчин), Hunter-Russell-ийн хам шинж болон Минаматын өвчин ордог. 

Түгээмэл илрэх шинж тэмдэгт мэдрэхүйн алдагдал (харах, сонсох, ярих), гажуу мэдрэхүй болон тэнцвэр алдагдах орно. Шинж тэмдэгийн төрөл хийгээд илрэх зэрэглэл нь хорны шинж чанар, тун болон хоронд өртсөн хэлбэр, хугацаанаас хамаарна. 

Мөнгөн усны хордлого

Page 7: мөнгөн усны хор хөнөөл, түүнээс хамгаалах аргууд

Мөнгөн усаар хордсон үед илрэх шинж тэмдэг•Мөнгөн усны хурц хордлого - Амьсгалын системийн хувьд ханиалгах, хоолой хорсох, амьс гал

боогдох, давчдах шин жүүд, хоол боловсруулах эрхтэн системийн хувьд төмөр амтагдах, бөөлжих, гэдэс базлан өвдөх, төв мэдрэлийн системийн зүгээс толгой өвдөх, бие сулрах, нүд бүрэлзэх зэрэг шинжүүд илрэнэ. Хэд хоногийн дараа мөнгөн ус бүх биеэр тархсаны улмаас дээрх шинжүүд давтагдахаас гадна шүлс ихээр ялгарах онцлог шинж нэмэгдэн, цаашилбал бөөр болон тархины эд эсүүд ихээр хордож гэмтэнэ.

•Өндөр тунгаар амьсгалж хордох үед хэдхэн цагийн дотор цээж өвдөн, хуурай ханиалган халуурч, дагжин чичирч, толгой өвдөнө. Ийн биеийн байдал эрс муудсаар амьсгалын дутагдалд орж үхэлд хүрнэ. Амьсгалаар хордох нь хүний биеийн жинтэй шууд холбоотой тул хүүхдэд бүр ч аюултай

•Мөнгөн усны аажим хордлого - Удаан хугацаанд юм уу, ойр ойрхон давтагдсан байдлаар мөнгөн усанд өртөөд байвал хорт бодис биед хуримтлагдсаар, эрхтэн ситемийг гэмтээсээр байх болно. Шинж тэмдгүүд нь чичрэх, тайван бус байдал, сэтгэл зовнил ихсэх, сэтгэлийн хөдлөлөө барих чадваргүй болох, юм мартах, нойргүйдэх, хэт мэдрэмтгий болох, ядрах зэрэг мэдрэл сэтгэхүйн өөрчлөлт гарч, бөөрний ажиллагаа муудаж буй шинжүүд илэрнэ. Олон улсын стандартаар нэг метр куб агаарт зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь 0.05-0.1 мг юм. Хэрэв 10 мг-аас дээш байвал арьсаар эрчимтэй нэвтрэн орно. Энэ тохиолдолд бие ихээр загатнах, хэвийн бус улайлт өгөх, гар, хамар, хөлийн улны арьс зулгаран хуулрана.

•Одоогийн байдлаар Олон улсын хавдар судлалын холбоо, Байгаль хамгаалах чиглэлийн холбоодоос хангалттай нотолгоо байхгүйн шалтгаанаар мөнгөн усыг хавдар үүсгэгч бодисын ангилалд багтаах эсэх талаар нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй байна.

Page 8: мөнгөн усны хор хөнөөл, түүнээс хамгаалах аргууд

Байж болох өөр нэг аюул  Далайн бүтээгдэхүүн ихээр хэрэглэдэг улс орнуудын хувьд загасан бүтээгдэхүүнээр дамжин хорддог үндсэн зам бий. Учир нь хөрс, усны бохирдлыг үүсгэсэн мөнгөн ус усан орчинд бактерийн нөлөөгөөр метилмөнгөн ус хэмээх органик нэгдлийн байдалд хувиран загасны эдэд хуримтлагдсаар, түүнийг нь хүнсэндээ хэрэглэсэн хүн хорддог байна. Үүний тод жишээ болох Япон улсын Минамата тосгоны олон арван жилийн гашуун туршлага, санам жийг сонсоогүй хүн байхгүй байх. Миний мэдэхээр энд оюун ухааны болон бие бялдрын согогтой үр удам тасрахгүй өдийг хүрсэн.

  Монголчууд загас хэрэг лэдэггүй юм чинь гэж тайвширч болохгүй. Бидэнд судалгаа хийх боломж байхгүй болохоор зөвхөн таамаглая л даа. Монгол оронд олон тооны алтны уурхай хаа сайгүй үйл ажиллагаа явуулж, мөнгөн усыг тэр чинээгээрээ хэрэглэн, ихэнхи нь түүнийгээ хөрс ус руугаа шууд асгаж байгаа. Нүүдэлчин ахуйд өсөж байгаа мал талаар нэг бэл чин хаанаас ч хамаагүй өвсөө идэж, усаа ууж яваа. Байгаль дээрх химийн бодисын эргэлт бас явдгаараа л явна. Тэгэхээр энгийн логи коор ма лын биед мөнгөн ус хурим т лагдаж л байгаа, бид мах сүүгээ идэж, уусаар л байгаа болохоор хэзээ нэгэн цагт хордох нь эцсийн үнэн болоод байна. Тиймээс мөнгөн усны аюул цаг хугацааны хувьд өнөөдрөөр, газар нутгийн хувьд Хонгороор дуусахгүйг хүн бүр мэдэж аваасай. Ямар ч тоо баримт судалгаа байхгүй байж ард түмнийг хий түгшүүлж буйдаа хүлцэл өчъе. Гэхдээ саяын логик дүгнэлтэд худлаа өгүүлбэр лав байхгүй. Харин ч хөрөнгө мөнгө зарж, удаан хугацааны, өндөр түвшний судалгааны ажлуудыг хийж эхлэх шаардлагатай байгааг л нотолж байна.

Page 9: мөнгөн усны хор хөнөөл, түүнээс хамгаалах аргууд

Манай улс олон тооны алтны шороон ордтой бөгөөд тэдгээрийг нь гадны болон дотоодын аж ахуй нэгжүүд тусгай зөвшөөрлийн дагуу ашиглаж байдаг. Хайгуул хийж нөөцийг нь тогтоосон орд газрууд болон тусгай зөвшөөрлийн дагуу аж ахуй нэгжүүдэд олгоогүй газар гар аргаар алт олборлогчид их цугларах болж алт угаах гол хэрэглээгээ ногоон түмпэн, мөнгөн усаар тодорхойлсон байдаг. Гэвч мөнгөн усны зохисгүй хэрэглээ нь хүний амь нас болоод удмын генед нөлөөлдөг болохыг анхаардаггүй ажилласаар байна. Тиймээс алт олборлож байгаа газрууд болон мөнгөн устай ойр ажиллаж байгаа иргэдэд мэдээлэл зөвлөмж өгч аюулгүй байдлыг хангахад анхаарал хандуулах шаардлагатай байгаа юм.

Page 10: мөнгөн усны хор хөнөөл, түүнээс хамгаалах аргууд

Судлаачийн зүгээс мөнгөн усны аюулаас сэргийлэх дараах хэдэн гарц байж болохыг дэвшүүлж байна.

  Нэгд, маш сайн тоноглогдсон лаборатори байгуулах саналыг дэмжиж байна. Хамгийн гол нь судлах, тодорхой болгох зүйл их байгаа учраас байнгын ажиллагаатай, мэргэжлийн чадварлаг судлаа чидтай, тэдний аюулгүй байдлыг нь бүрэн хангасан нөхцөлд, хамгийн орчин үеийн тоноглол бүхий зөвхөн мөнгөн усаар дагнасан судалгаа явуулдаг, итгэмжлэгдсэн лаборатори бай гуул ах хэрэгтэй. Хоргүйжүүлэх аргуудаа ч өөрсдөө чөлөөтэй судалж чадна.

  Хоёрт, засаг захиргааны нэгжүүдээр дамжуулан алтны уурхайгүй, мөнгөн ус хэрэглээгүй газруудыг хамгаалалтанд авч эколо гийн цэвэр бүс болгон зарлаад, малын бэлчээрээ хянах хэрэгтэй байна. Энэ нь монгол хүний үндсэн хоол болох малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах нэг чухал үзүүлэлт байх болно.   

Гуравт, мөнгөн ус төдийгүй бусад химийн бодисыг ч хянах хэрэгтэй. Гэхдээ эхний ээлжинд ард нийтийг олноор нь хордуулж амь нас, эрүүл мэнд, удмын санд нөлөөлж болохуйц цөөн төрлийнхөд нь гол анхаарлаа хандуулж, бодитой ажил хийх цаг болжээ.

Page 11: мөнгөн усны хор хөнөөл, түүнээс хамгаалах аргууд

  Мэдээж хамгийн түрүүнд мөнгөн устай шууд харьцдаг хүмүүс, жишээлбэл гар аргаар алт олборлогчид буюу тэдгээрийн гэр бүлийнхэн. Мөн мөнгөн усаар бохирдсон газар нутагт амьдарч буй хүмүүс. Цаашилбал байгаль орчин, хөрс, ус, агаар, хоол хүнс, ахуйн хэрэглээний бүтээг дэхүүний бохирдолоос хамаа ран бараг хүн бүхэн их бага хэмжээ гээр мөнгөн усанд хордох аюул нүүрлээд байна. Жишээ нь вакцины тогтворжуулагч болгон хэрэглэдэг байсан этилмөнгөн уснаас болж нярай хүүхдүүд эхээс төрөөд удаагүй байхдаа л өндөр тунгаар хордож оюун ухааны хомсдолтой болох, шүдэндээ мөнгөн устай амальгаман ломбо тавиулсан хүмүүс байнгын хордлоготой байсаар нас нь богиносох, мөнгөн усаар хийсэн батарейнаас уг бодис асгарах, эсвэл хогтой хамт шатан агаарт дэгдэх, түүхий нүүрс, нефтэнд агуулагдах мөнгөн ус агаар дахь мөнгөн усны бохирдлын гол эх үүсвэр болох, эрдэс түүхий эдийн агуулгатай гэгдэх косметик, ялангуяа цайруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүний гол үйлчлэгч бодис нь мөнгөн ус байжээ, гар утас, компьютерийн LCD буюу шингэн кристалл дэлгэцүүд мөнгөн усыг ихээр шингээдэг юм байна гэхчлэн эрдэмтэд судалгаа шинжилгээгээрээ мөн гөн усны аюул бидэнд улам бүр ойртоод байгааг сануулсаар байна. Тиймээс аажим хордуулж, таныг болон үр удам, ирээдүйг тань хөнөөж байдаг мөнгөн усны талаар наад захын мэдлэг таньд хэрэгтэй.

Аюулд хэн өртөх боломжтой вэ?

Page 12: мөнгөн усны хор хөнөөл, түүнээс хамгаалах аргууд
Page 13: мөнгөн усны хор хөнөөл, түүнээс хамгаалах аргууд

  Мөнгөн усыг техник тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлд (термометр, электроанализын аппарат, алкалин батарей, гэрэл чийдэн), эмнэлэгт (шүдний ломбоны материал), химийн үйлдвэрт (полимер, хлор, каустик сод гарган авах), уул уурхайн салбарт (алтыг хүдрээс нь цэврээр ялган авах зэрэгт) их хэмжээгээр хэрэглэдэг.

Магадгүй таны зүүж яваа алтан ээмэг, бөгж, гинжийг мөнгөн усаар ялгаж авсан байж ч болно.

1550 оноос Африкд Алт угаах зориулалтаар Мөнгөн усыг анх ашиглаж эхэлсэн. Үүнээс хойш дэлхийн улс орнуудад нийт 300 мянган тонн орчим мөнгөн ус ашиглажээ гэсэн тооцоо бий. Минимата өвчин илэрсэн 1960-аад оноос дэлхийн бараг бүх оронд алт угаахад мөнгөн ус хэрэглэхийг хуулиар хориглосон юм. Мөнгөн усны гол үйлдвэрлэгч орон нь Испани байлаа. Европын Холбооны Улсууд энэ оноос эхлэн нутаг дэвсгэр дээрээ мөнгөн ус хэрэглэх үйлдвэрлэхийг хорьсон учраас одоо тэргүүлэгч орон нь БНХАУ болоод байна. 1980-аад онд дэлхийн мөнгөн усны нийт хэрэглээ 7100 тн байсан бол 2001 оноос 1800 тн болж эрс буурчээ. Мөнгөн усыг замбараагүй уул уурхайд хэрэглэдэг орнуудыг Бразиль тэргүүлнэ. Тэндхийн “нинжанууд” жилд 150-170 тн мөнгөн ус хэрэглэж байна гэж ярьдаг. Анх 1910 оноос “Монголор” хэмээх Орос-Хятадын хамтарсан компани Сэлэнгийн сав газар алт олзворлохдоо мөнгөн ус хэрэглэж байсан гэдэг.

Мөнгөн усны хэрэглээ

Page 14: мөнгөн усны хор хөнөөл, түүнээс хамгаалах аргууд

Агаар мандалд агуулагдаж байгаа мөнгөн усны тал хувийг байгаль өөрөө буюу жишээ нь: галт уул зэргээс үүдэлтэй бөгөөд тал хувь нь хүний үйл ажилгаанаас үүдэлтэй.

6.4% нь Цементийн үйлдвэрлэл

1.1% - Мөнгөн усны үйлдвэрлэл , баттерей

2.0 % - Бусад эх үүсвэр

6.8 % - Төмөрлөг биш металл жишээ нь: Жонш

3.0 % - Хортой хог хаягдал

11 %- Алт олборлолт

3 % - Идэмхий натри

1.4 %- Гангийн үйлдвэрлэл

6.5% - Шатаах процесс

Page 15: мөнгөн усны хор хөнөөл, түүнээс хамгаалах аргууд

  Хэрэглээнээс гараад удаж байгаа мөнгөн устай халууны шил танай гэрт хадгалагдан, бүр хэрэглэгдэж байгаа юм биш биз. Хэрэв энэ хагарвал түүн доторх мөнгөн ус танай гэрийн хаа нэгтэй эд хэрэглэлд чинь шингэн ороод байнга ууршиж, гэр бүлийнхнийг, тэр дундаа бага насны хүүхдүүдийг чинь хордуулсаар л байх болно. Би багадаа асгарсан мөнгөн усыг алган дээрээ тавиад тоглож л байсан, гайгүй л байна гэх хүн бий. Гагцхүү хурц хордлогын хэмжээнд хордуулахгүй болохоор анзаарахгүй, бас аюулын талаар мэдлэггүйдээ ийм хэнэггүй байж болохгүй. Одоохон үүнийг дижитал халууны шилээр солихыг таньд зөвлөж байна. Харин мөнгөн устай халууны шилээ хогийн саванд хаях, хагалаад угаалтуурт асгах зэрэг ноцтой үйлдэл хийж хэрхэвч болохгүй. Оронд нь мэргэжлийн байгууллагуудад хандан хүлээлгэн өгч, аюулаас сэргийлж болно

Мөнгөн усны аюулаас сэргийлэх нь:

Page 16: мөнгөн усны хор хөнөөл, түүнээс хамгаалах аргууд

Мөнгөн устай холбоотой илрэх шинж тэмдгүүд

Page 17: мөнгөн усны хор хөнөөл, түүнээс хамгаалах аргууд

Мөнгөн усны хурц хордлого, ялангуяа мөнгөн усны диоксид, мөнгөн усны нитрат г.м. нэгдэл ходоодонд орсон үед унитиолыг өгөхтэй зэрэгцэн Стржижевскийн хордлого тайлагчийг өгнө.

Хордлого тайлагчийг өгөхийн өмнө нимбэгний хүчлээр исэглэн болгосон 200-300 грамм ус уулгна. Уулгаснаас 10 минутын дараа ходоодыг цэвэр ус гарах хүртэл зондоор бага зэрэг исэглэн болгосон усаар угаах бөгөөд үүн дээрээ хор тайлагчаас 100 граммыг нэмж болно. Ходоодыг угааж дуусгасны дараа туулгах эм өгнө.Хордлого тайлах тусгай бэлдмэл /антидот/ байхгүй үед ходоодыг 20-30 грамм идэвжүүлсэн нүүрс, эсвэл уурагжуулсан /2 өндөгний цагааныг багсраад 1 литр усанд гэсэн харьцаатайгаар/ их хэмжээний усаар угаана. Үүнийхээ дараа сүү, усанд багсарсан өндөгний шар өгөөд, араас нь туулга өгөөд амаа калийн перманганатын 5% уусмалаар зайлна.Хордлого тайлах эдгээр арга хэмжээтэй зэрэгцэн бөөрний хурц дутмагшилтай хийх эмчилгээг хийнэ. Мөн хүхэрт, хүхэртустөрөгч устай рашаан, сувиллалд хэвтэх хэрэгтэй. Мөнгөн ус нь хүний биеэс удаан гадагшилдаг тул хурц болон архаг хордлогын эмчилгээ нь урт хугацаанд хийгдэх ёстой.

Биед нэвтэрсэн мөнгөн ус, глютатионтой (биед ялгарсан хорт бодисыг зайлуулах чадвартай) холбогдож, улмаар цөсөнд ялгарч хоол боловсруулах системээр дамжин өтгөнөөр гадагшилдаг юм байна. Нялх насны хүүхдэд глютатион бага хэмжээгээр нийлэгждэг, дээрээс нь тэд сүүн бүтээгдэхүүн голдуу хэрэглэдэг нь мөнгөн усны шимэгдэлтийг ихэсгэж, гадагшилтыг бууруулдаг байна. Нэгэнт биед орсон мөнгөн усыг бие махбодиoc зайлуулах процессыг удаашруулагч бодис бол антибиотик гэнэ (хүүхэд байхдаа антибиотик идэж үзээгүй, эсвэл хүүхдэдээ антибиотик өгч үзээгүй аав ээж байвал гараа өргөөрэй). Антибиотикийн нэг муу тал гэвэл хүний гэдсэн дэх ашигтай бичил биетнийг устгаж орхидог, чухам тэдгээр бичил биетний тусламжтайгаар биед нэвтэрсэн метил-мөнгөн ус, органик биш мөнгөн усанд шилжиж биенээс гадагшлах ёстой аж. Тэгтэл антибиотик хэрэглэсний дараа метил-мөнгөн ус биенээс гадагшлахын оронд тэр чигээрээ цусанд шимэгддэг байна.

Мөнгөн усны хордлого тайлах эмчилгээ