сургалтын аргууд

44
Сургалтын аргууд Идэвхитэй сургалтын аргууд,түүнийг хичээлд хэрэглэх боломж 1.Бүтэцчилсэн Танилцуулга арга (Ausubel, 1973). Хичээлийн эхэнд сэдвийг ерөнхийд нь танилцуулах энэ арга нь сурагчдын анхаарлыг төвлөрүүлэх, тэдний сурах сонирхлыг бий болгох, гол асуулт, санааг дэвшүүлэх зорилготой байдаг билээ. Ингэснээр хичээлийн буюу сурахуйн зорилго бий болох юм. -Энэ аргаар хичээлийн сэдвийг ерөнхийд нь танилцуулж сурагчдын анхаарлыг төвлөрүүлэхэд чиглэсэн билээ. Үндэслэл: Хүүхэд өөрийн өмнөх мэдлэг дээр тулгуурлан шинэ мэдлэг, мэдээллийг эзэмшдэг гэсэн онол дээр суурилж байна. Хэрэв ихэнх сурагчдын тухайн сэдэвтэй холбоотой өмнөх мэдлэг дутагдалтай, хангалтгүй байх тохиолдолд багш тэдэнд энэхүү мэдээллийг өгч тэднийг шинэ мэдлэг эзэмшихэд нь бэлтгэх ёстой. Бүтэцчилсэн Танилцуулга арга нь энэ холбоосыг бий болгоход багшид тусална. Энэ аргаар хичээлийн сэдвийг ерөнхийд нь танилцуулж сурагчдын анхаарлыг төвлөрүүлэхэд чиглэсэн билээ Дасгал: Алхам 1: Хичээлийг эргэн санаж, сурагчдад сонирхолтой ба танил байх санаанууд ба асуудлуудыг тодорхойлно уу? Ямар шинэ үг хэллэг ба зарчмыг сурагчид энэ хичээлээр ойлгож эзэмших талаар бодож жагсаан бичнэ үү? Алхам 2: Сурагчдын сонирхлыг өрнүүлэх зураг, хүснэгт диаграм, болон бусад холбогдох зүйлийг бэлтгэнэ үү? Алхам 3: Сэдвийн гол санааг тодруулсан тайлбар яриаг таван минутад багтаан өгнө үү?

description

 

Transcript of сургалтын аргууд

Page 1: сургалтын аргууд

Сургалтын аргууд

Идэвхитэй сургалтын аргууд,түүнийг хичээлд хэрэглэх боломж

1.Бүтэцчилсэн Танилцуулга арга (Ausubel, 1973).

Хичээлийн эхэнд сэдвийг ерөнхийд нь танилцуулах энэ арга нь сурагчдын анхаарлыг төвлөрүүлэх, тэдний сурах сонирхлыг бий болгох, гол асуулт, санааг дэвшүүлэх зорилготой байдаг билээ. Ингэснээр хичээлийн буюу сурахуйн зорилго бий болох юм.

-Энэ аргаар хичээлийн сэдвийг ерөнхийд нь танилцуулж сурагчдын анхаарлыг төвлөрүүлэхэд чиглэсэн билээ.

Үндэслэл: Хүүхэд өөрийн өмнөх мэдлэг дээр тулгуурлан шинэ мэдлэг, мэдээллийг

эзэмшдэг гэсэн онол дээр суурилж байна. Хэрэв ихэнх сурагчдын тухайн сэдэвтэй холбоотой өмнөх мэдлэг дутагдалтай, хангалтгүй байх тохиолдолд багш тэдэнд энэхүү мэдээллийг өгч тэднийг шинэ мэдлэг эзэмшихэд нь бэлтгэх ёстой. Бүтэцчилсэн Танилцуулга арга нь энэ холбоосыг бий болгоход багшид тусална.

Энэ аргаар хичээлийн сэдвийг ерөнхийд нь танилцуулж сурагчдын анхаарлыг төвлөрүүлэхэд чиглэсэн билээ

Дасгал: Алхам 1: Хичээлийг эргэн санаж, сурагчдад сонирхолтой ба танил байх

санаанууд ба асуудлуудыг тодорхойлно уу? Ямар шинэ үг хэллэг ба зарчмыг сурагчид энэ хичээлээр ойлгож эзэмших талаар бодож жагсаан бичнэ үү?

Алхам 2: Сурагчдын сонирхлыг өрнүүлэх зураг, хүснэгт диаграм, болон бусад холбогдох зүйлийг бэлтгэнэ үү?

Алхам 3: Сэдвийн гол санааг тодруулсан тайлбар яриаг таван минутад багтаан

өгнө үү?

Алхам 4: Багш яриагаа аль болох сонирхолтой, сурагчдыг идэвхжүүлсэн

хэлбэрээр хийх ёстой. Үүний тулд асуулт асуух, саналаа хэлэх боломжийг сурагчдад олгож бай.

Алхам 5: “За одоо харцгаая” гэх мэтээр сурагчдад хүлээлт бий болгож бай.

Тусгал:Бүтэцчилсэн танилцуулга аргыг аль болох товч, богино байлгахыг хичээгээрэй. Энэ нь хичээлд идэвхтэй оролцоход сурагчдад дөхөм болох мэдээллийг л өгөх зорилготой ба сэдвийг бүхлээр нь танилцуулна гэсэн үг биш юм.

Page 2: сургалтын аргууд

2.Бидний мэдэж буй зүйл- Бидний мэдэхийг хүсч буй зүйл- Бидний шинээр мэдсэн зүйл: “Мб-Мх-Шм” арга.

“Мб-Мх-Шм” аргыг үндсэн хичээлийг таницуулахад хэрэглэх боломжтой. Энэ аргыг хэрэглэснээр сурагчид:

- хичээлийн сэдвээр юу мэдэж буйгаа тодруулах

- танин мэдэхүйн асуулт дэвшүүлэх

- асуултад хариулт олох идэвхтэй үйл ажиллагаанд оролцдог юм.

Үндэслэл: Энэ танилцуулж буй сургалтын арга нь идэвхтэй сурахуй

Нь оролцоогүй идэвхгүй сурахуйгаас илүү үр нөлөөтэй гэсэн зарчимд тулгуурлаж байна. Сурахуй илүү үр дүнтэй болох нөхцлүүд гэвэл:

1) өмнөх мэдлэгтэйгээ холбоос бий болгож чадсан үед,

2) асуудал дэвшүүлж идэвхтэй эрэл хийх буюу зорилготой байх,

3) шинээр эзэмшсэн мэдлэг, мэдээллээ тусгаж авах зэрэг болно. Дээрх арга нь эдгээр нөхцлүүдийг бий болгох юм.

Дасгал: Алхам 1: Хичээлийн гарчгийг багш сурагчдад мэдэгдэх ба энэ сэдвээр мэдэж буй зүйлээ санахыг сурагчдаас хүснэ. Үүний тулд сурагч бүр цаасан дээр эсвэл дэвтэртээ өөрийн мэдэж буй зүйлийг жагсаан бичсэний дараа цуг сууж буй сурагчтай харилцан ярилцана.

Алхам 2: Багш самбарт “Мб-Мх-Шм” хүснэгтийг зурна.

Алхам 3: Багш сурагчдаас мэдэж буй зүйлээ хэлэхийг хүсэх ба –“Бидний мэдэж буй зүйл”- хүснэгтэд жагсаан бичнэ. Багш бичих явцдаа санаануудыг бүлэглэж болох юм.

Алхам 4: Эхний хүснэгтийг бичиж дуусмагц сурагчдаас тухайн сэдвээр мэдэхийг хүсэж буй зүйлээ хэлэхийг хүснэ. -Бидний мэдэхийг хүсч буй зүйл? -хүснэгтэд сурагчдын асуултууд ба санаааг тэмдэглэх ба багш ч өөрийн асуулт, санааг нэмж болно.

Алхам 5: Харин үүний даар сурагчдад сэдвийг тарааж өгч уншуулах эсвэл багш сэдвийг тайлбарлаж ярих гэх мэт хэлбэрээр хичээлийн гол үе шат үргэлжлэх юм. Сэдэвтэй танилцах үедээ дэвшүүлсэн асуултуудад хариулт олох болон шинэ мэдээлэлд анхаарлаа хандуулахыг сурагчдад сануулаарай.

Алхам 6: Үүний дараа багш сурагчдын анхаарлыг – Мх – хүснэгт дэх асуултуудад хандуулах ба –Шм- хүснэгтэд сурагчдын олсон хариултуудыг бичнэ. Дараа нь бусад шинэ мэдээллийг нэмж бичнэ.

Үнэлгээ: Энэ хичээлээр сурагчдын сурахуйг үнэлэх гурван арга байгаа юм.

1) Багш сурагчдын оролцоог ажиглах боломжтой ба багш хичээл хэр амжилттай болсон талаар хамгийн түрүүн мэдэж байх ёстой. Сургалтын шинэ арга хэрэгжүүлэхэд багш, сурагчид хоёулаа суралцах хэрэг гардаг гэдгийг багш нар санаж байх нь зүйтэй.

Page 3: сургалтын аргууд

Багш аргуудыг хэрэгжүүлэхэд сурагчдад ямар сэтгэгдэл төрсөн талаар асууж ярилцаж болох юм. Ойлгомжгүй зүйл байсан эсэх? Аль хэсэг илүү амар хялбар байсан ? Хамгийн үр дүнтэй санагдсан зүйл? гэх мэт

2) Сурагчид хичээлийн агуулгыг хэрхэн эзэмшсэн буюу текстийг хэрхэн ойлгосон байдалд үнэлгээ өгөх хэрэгтэй. Хичээлээс сурагчид өөр ямар шинэ мэдээлэл ба зарчмуудыг суралцсан талаар асууж байгаарай. Ишлэл бичүүлэх эсвэл богино тест бөглүүлэх аргаар сурагчдын ойлголтыг шалгаж болно.

3) Багш сурагчдын сэтгэн бодохуйг үнэлэх ёстой. Энэ хичээлээр бол дэвшүүлсэн асуудлаар байр сууриа илэрхийлэх болон үндэслэл дэвшүүлэх чадвар юм. Энд сурагчдын 5 минутад гүйцэтгэсэн бичвэрийг багш ашиглах юм. Шалгуурууд нь:

- Сурагч өөрийн байр сууриа тодорхой илэрхийлсэн эсэх ?

- Байр сууриа хоёр болон түүнээс дээш үндэслэлээр дэмжсэн эсэх?

- Сурагчийн баримталсан байр суурь ба дэвшүүлсэн үндэслэл, учир шалтгаан нь хоорондоо холбоотой эсэх? гэх мэт

Тусгал: МБ-МХ-ШМ арга нь мэдээлэл бүхий сэдэв танилцуулах хичээлд хэрэглэхэд илүү тохиромжтой байдаг. Хичээлийн сэдвээр сурагчдын өмнөх мэдлэг хангалтгүй тохиолдолд дээрх аргыг сэдвийг танилцуулж сэдэл үүсгэх зорилгоор ашиглах боломжтой ба өмнө өгсөн хичээлд энэ зорилгоор ашигласан гэдгийг та бүхэн анзаарсан байх.

Бидний мэдэж буй зүйл- Бидний мэдэхийг хүсч буй зүйл- Бидний шинээр мэдсэн зүйл: тухайн сэдвээр сурагчдын мэдэж байгаа зүйлийг сэргээн сануулахаас гадна танин мэдэхүйн асуулт дэвшүүлэх алхам билээ.

3:ХАМТЫН УНШЛАГА – ХАМТЫН ЯРИЛЦЛАГА арга.

Хамтын уншлага ба ярилцлага нь (Vaughn and Estes, 1986; Steele and Meredith, 1997) хичээлийн сэдвийг хоёр сурагч догол мөрөөр буюу хэсэг хэсгээр нь ээлжлэн уншиж нөгөө сурагчдаа гол утгыг нь ярьж өгөх арга билээ.

Үндэслэл: Хамтран сурахуйн энэ арга нь сурагчид бие биеийн сурахуйд идэвхтэй хандахын зэрэгцээ хичээлийн сэдвийн гол агуулгыг ойлгоход нь дэмжлэг үзүүлэх явдал юм.

Дасгал: Алхам 1: Ач холбогдол бүхий мэдээлэлтэй текст, бичвэрийг сонгоно. 3-аас дээшгүй өгүүлбэрээс бүтсэн догол мөр бүхий байвал сайн ба эсвэл багш өөрөө текстийг хэсгүүдэд хувааж тэмдэглэж болно.

Алхам 2: Хэрэв сурагчид энэ аргыг хараахан эзэмшээгүй бол багш эхлээд тайлбарлаж үзүүлэх хэрэгтэй. Үүний тулд:

a) Багш текстийн эхний хэсгийг чанга дуугаар сурагчдад уншиж өгсний дараа гол утгыг нь ярьж өгнө. Энэ бол дасгалын эхний хэсэг юм. Гол утгыг тайлбарлахдаа уншсан хэсгийнхээ чухал мэдээллийг нь дамжуулахад анхаарахын зэрэгцээ эх текстээс арай богино, цөөн үгээр илэрхийлэх ёстой гэдгийг сурагчдад хэлж өгнө.

b) Үүний дараа текстийн энэ хэсгийн талаар асуулт асуухыг сурагчдаас хүснэ. Багш сурагчдын асуултад хариулт өгнө. Энэ бол дасгалын хоёр дахь хэсэг юм. Дараа нь сурагчид үүргээ солино.

Page 4: сургалтын аргууд

Алхам 3: Одоо сурагчдыг хоёроор хамтран ажиллахыг урина. Нэг сурагч нь текстийн эхний хэсгийг нөгөө сурагчдаа уншиж өгөхийн зэрэгцээ гол утгыг нь ярьж өгнө. Энэ хэсгийг тодорхой хугацаанд гүйцэтгэх ба багш сурагчид дасгалыг хэрхэн гүйцэтгэж буйг хянахын тулд хэдэн сурагчдаар гол утгыг нь яриулна. Тайлбар дэмжлэг хэрэгтэй бол сурагчдад багш тусална. Одоо нөгөө сурагч асуулт асууж хариулт авна. 2-3 сурагчийг асуултаа хуваалцахыг хүсэх ба хэрэв асуулт оновчтой бус байвал багш нэмэлт тайлбар өгч тусална.

Алхам 4: Ийнхүү дасгалыг бие даан гүйцэтгэх дадал, чадвартай болсны дараа сурагчид хосоор бие даан ажиллана. Текстийн догол мөр буюу хэсэг бүрийн дараа сурагчид үүргээ сольж байхыг сануулаарай.

Тусгал: Хүнд сэдвийг уншиж ойлгоход нь энэ арга сурагчдад их дөхөм болдог талтай юм.

4:ҮНЭТ ЗҮЙЛИЙН ТЭНХЛЭГ арга

Дэвшүүлсэн асуудлаар сурагчдын санал бодлыг өрнүүлэхэд Үнэт зүйлийн тэнхлэг аргыг ашигладаг. (тухайн асуудлаар олон байр суурь байх боломжтойн зэрэгцээ хичээлийн сэдэвтэй уялдаатай байх хэрэгтэйг багш анхаарах ёстой).

Үндэслэл: Аливаа асуудлаар хүмүүс өөр өөр байр суурьтай байх нь хэвийн зүйл гэдгийг багш сурагчдад ойлгуулах ёстой ба санал бодлоо илэрхийлж хамгаалах боломжийг сурагчдад олгож байх нь зүйтэй. Үнэт зүйлийн тэнхлэг арга нь сурагчдын анхаарлыг чухал асуудалд хандуулж, энэ асуудлын талаар бодож үзсэний үндсэн дээр өөрийн байр сууриа тоймлож илэрхийлэх, өөрийн үзэл бодлыг тайлбарлах, бусдын үзэл бодлыг сонсоход чиглэнэ.

Хугацаа: Үнэт зүйлийн тэнхлэг аргыг 15 минутад гүйцэтгэх боломжтой.

Дасгал: Алхам 1: Багш нийт ангид хандан асуултыг дэвшүүлнэ. Гэхдээ уг асуултад “Тийм”, “Үүй” гэсэн хариулт өгөх боломжтой байх нь зүйтэй. Жишээ нь.: “Байгаль орчныг хамгаалах нь чухал уу? Эсвэл иргэдийн өнөөдрийн хэрэгцээг хангах нь чухал уу? “

Алхам 2: Эхлээд сурагч бүр асуудлыг өөртөө эрэгцүүлж хариултаа томъёолно.

Алхам 3: “Байгаль орчныг хамгаалах нь чухал” гэж үзэж буй нэг сурагч ангийн нэг буланд очиж зогсоно. Харин “ Иргэдийн хэрэгцээг хангах нь илүү чухал” гэж үзэж буй нэг сурагч ангийн нөгөө буланд очиж зогсоно.

Алхам 4: Үүний дараа нийт сурагчдыг өөрийн хариултын дагуу дээрх хоёр сурагчийн аль нэгтэй нийлж зогсохыг хүснэ.

Алхам 5: Ингээд 2 бүлэг дотроо тухайн асуудлаар өөрсдийн байр сууриа хуваалцаж ярилцлага өрнүүлнэ. Хэрэв санал зөрөлдөөнтэй байгаа нь илэрвэл нөгөө бүлэг рүү шилжинэ.

Page 5: сургалтын аргууд

Алхам 6: Бүлэг дотроо өөрсдийн байр суурийг томъёолохын зэрэгцээ үзэл бодлоо хамгаалах үндэслэл дэвшүүлэн танилцуулахад бэлтгэнэ.

Алхам 7: Багш бүлэг бүрээс нэг сурагчийг өөрсдийн байр сууриа танилцуулж товч тайлбарлахыг хүснэ. Үүний дараа өөрийн бодлоо өөрчилсөн сурагч бүлгээ сольж болох юм.

Тусгал: Үнэт зүйлийн тэнхлэг аргын тухайд гэвэл сурагчдад өөрийн үзэл бодлоо илэрхийлэх болон бусадтай санал, бодлоо хуваалцах боломж олгож буй нь сурагчдын хувьд их сонирхол төрүүлдэг. Түүнчлэн байр сууриа илэрхийлж бүлэгт хуваагдах нь бас сурагчдад ач холбогдолтой санагддаг байна.

5.ТҮРГЭН БИЧВЭРарга

Түргэн бичлэг нь сэдвийн дагуу богино хугацаанд өөрийн байр суурийг илэрхийлэн дүгнэж бичих дасгал юм.

Үндэслэл: Түргэн бичлэг нь тухайн үед өөрийн үзэл бодлыг буулгах эссэ бичлэг юм. Хэлэлцүүлгийн үеэр ихэвчлэн маш олон санаа дэвшигддэг ба гэтэл зарим чухал санааг бичиж тэмдэглээгүйн улмаас мартагдах нь байдаг. Түргэн бичлэг аргыг хэрэгжүүлэхэд бичлэгийн хэлбэрт нэг их ач холбогдол өгддөггүй ба харин санаануудаа бүрэн буулгахад илүү анхаардаг.

Хугацаа: Түргэн бичлэгийг 5-10 минутад гүйцэтгэдэг. Энэ дасгалыг хичээлийн эхлэл, дунд ба төгсгөл аль ч хэсэгт ажиллах боломжтой.

Дасгал: Алхам 1: Тухайн асуудлаар сурагчид маш товч эссе бичих ба өгсөн хугацаанд бие даан бичих ёстой гэдгийг багш тайлбарлаж хэлнэ.

Алхам 2: Сэдэв ба хугацааг багш хэлнэ.

Алхам 3: Сурагчид эссэ-гээ өөрсдөө хадгалах ба эсвэл багш авч хичээлд үнэлгээ өгөхдөө ашиглаж болно.

6.Юу гэж? Тэгээд юу гэж? Одоо юу гэж?

Энэ арга нь зөгнөлт ба мэдээлэлт текстийн үзэл санааг хэрэгжүүлэх арга юм.

Үндэслэл: Сурагчийн хичээлээр сурсан зүйл нь тэдний амьдралаас тасархай байдаг талаар багш нар гомдоллодог. “Алив чухал санааны үр нь түүнээс үүдсэн үйл явц байх ёстой” хэмээн эрдэмтэн Паоло Фрэйре үздэг. Юу гэж? Тэгээд юу гэж? Одоо яах гэж? арга нь хичээлээр олж авсан мэдлэг, мэдээлэл ба бодит амьдралын юмс, үзэгдлийн хоорондын холбоог сурагчдад харуулахад чиглэдэг. Энэ арга нь текстийн гол санааг ойлгох, түүний практик үр дагаврын талаар бодох, улмаар өөрийн хувьд хэрэгжүүлэх алхам хийх явдал юм.

Хугацаа: Бэлтгэл хугацаа 15 минут байх боловч цаашдын үйл ажиллагаанаас хугацаа шалтгаална.

Дасгал: Сурагчид текстийг урьдчилан уншиж танилцан гол утга санаааг нь ойлгосны дараа энэ дасгалыг гүйцэтгэнэ. Текстээс авсан мэдээлэлдээ үндэслэн одоо бид юу хийж болох талаар багш сурагчдаас асууна. Багш самбарт дараахь хүснэгтийг аль болох томоор зурна.

Юу гэж? Тэгээд юу гэж ? Одоо юу гэж?

Page 6: сургалтын аргууд

Юу гэж? хүснэгт рүү зааж тухайн сэдвээс ойлгосон хамгийн чухал санаануудыг нэрлэхийг сурагчдаас хүснэ. Хэсэг хугацаанд богино хэлэлцүүлэг өрнүүлсний дараа “Юу гэж?” хүснэгтэд гол санаануудыг жагсаан бичнэ.

Тэгээд юу гэж? хүснэгт. Эдгээр санаанууд яагаад чухал болох талаар бодохыг сурагчдаас хүснэ. Яагаад чухал байна вэ? Хүмүүсийн амьдралд ямар өөрчлалт авчирч байна вэ? Энэ талаар богино хэлэлцүүлэг өрнүүлсний дараа “Тэгээд юу гэж?” хүснэгтэд гол санаануудыг тэмдэглэнэ.

Одоо юу гэж? хүснэгт. Энэ удаа багш сурагчдаас эдгээр асуудлыг шийдвэрлэхэд бид юу хийж чадах талаар саналаа хэлэхийг сурагчдаас хүснэ. Багш –Бодол санааны өрнөлт” дасгалыг ашиглах боломжтой. Жишээлвэл, байгаль, орчны бохирдлыг бууруулах сэдэвтэй холбоотой бол авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд:

- Сурагчид хог, хаягдлаа ил задгай хаяхгүй байх тухай гэрээ батлан хэрэгжүүлэх

- Хог хаягдлаа ил задгай хаяхгүй байхыг уриалсан зурагт хуудас бүтээж олон нийтийн газруудад хадах

- Нэг амралтын өдрийг орчин тойрноо цэвэрлэх, тохижуулах өдөр болгох гэх мэт

Тусгал: Хичээлийн сэдвээс санаа авч зохион байгуулж хэрэгжүүлэх боломжтой үйл ажиллагаануудын талаар багш сайтар бодож үзэх хэрэгтэй. Бие хүүхдийн хөгжил, төлөвшилд эерэг нөлөө үзүүлэх алхмууд байх нь чухал байдаг. Нөгөө талаас энэ нь анги, хамт олноор гүйцэтгэх жижиг төсөлт ажил болох нь ч байдаг. Юу гэж? Тэгээд юу гэж ? Одоо юу гэж? хүснэгтийг тодорхой хугаааны турш ангийн хананд байрлуулвал хичээлээр эзэмшсэн мэдлэг, мэдээлэл ба ба сурагчдын үйл ажиллагааны хоорондын уялдаа холбоог сурагчдад сануулсаар байх юм.

7.Бодол санааны өрнөлт

Тухайн сэдвээр аль болох олон санааг дэвшүүлэх арга юм.

Үндэслэл: Энэ арга нь тухайн асуудлаар аль болох олон, аль болох хоорондоо ялгаатай санал, бодлыг нийт сурагчдыг тэгш оролцуулан дэвшүүлэх явдал ба дэвшүүлж буй санаануудыг огт шүүмжлэхгүй байхад анхаарна.

“Бодол санааны өрнөлт” арга нь сурагчдын “оюун санааг нээх”-эд тусалдаг ба энгийн үед тэр бүр санаанд орохгүй зүйлийг ч энэ аргаар илрүүлэх нь байдаг. Санаа бүр чухал, зөв байх албагүй ч нэг санаанаас өөр шинэ санаа урган гарах нь байдаг гэдгийг мартаж болохгүй юм. Бодол санааны өрнөлт дасгалыг хичээлээр олонтоо хэрэглэх нь сурагчдын сэтгэлгээг задалж өгөх ач холбогдолтой.

Бүлгийн хэмжээ: Бодол санааны өрнөлт дасгалыг анги нийтээр, баг хэсгээр, хосоор, сурагчид бие даан гэх мэт олон хэлбэрээр хийх боломжтой.

Хэрэглэгдэхүүн: Бодол санааны өрнөлт явуулахад самбар, шохой, эсвэл үзэг, цаас байхад хангалттай.

Хугацаа: Бодол санааны өрнөлтийг 10 минут буюу түүнээс бага хугацаанд явуулна.

Дасгалын явц: Алхам 1: Бодол санааын өрнөлт хийх аргыг сурагчдад тайлбарлана.

Алхам 2: Багш асуудал буюу сэдвийг маш тодорхой танилцуулна.

Page 7: сургалтын аргууд

Алхам 3: Асуудлыг шийдвэрлэх талаар бодох хугацааг сурагчдад өгнө.

Алхам 4: Санаагаа хуваалцахыг сурагчдаас хүснэ. Бие биеийн дэвшүүлсэн санааг шүүмжлэхгүй гэдгийг сурагчдад сануулахын зэрэгцээ бусдын санаанд тулгуурлан санаа дэвшүүлэх боломжтой гэдгийг хэлээрэй. Жагсаан бичсэн санаануудыг уншиж өгч болно. Энэ үе шатанд санаануудыг дэлгэрүүлж тайлбарлах хэрэггүй.

Алхам 5: Сурагчдын дэвшүүлж буй санаануудыг үргэлжлүүлэн самбарт жагсаан бичнэ.

Алхам 6: Одоо сурагч бүр тусдаа дахин 1-2 шинэ санаа дэвшүүлж дэвтэртээ тэмдэглэхийг хүснэ.

8.Хамтран бодол санааны өрнөлт хийх

Энэ нь Бодол санааны өрнөлт аргын нэг хувилбар юм. (De Bono, 1973), Эхлээд сурагч бүрийг тухайн дэвшүүлсэн асуудлаар өөрийн санаануудыг дэвтэртээ тэмдэглэхийг хүснэ. Үүний дараа хоёр сурагч өөрсдийн санааг харилцан хуваалцах ба шинэ санааг жагсаалтад нэмсний дараа ангийн нийт сурагчдад танилцуулах ба багш самбарт тэмдэглэх боломжтой юм.

Зөвлөмжүүд:

Бодол санааны өрнөлт арга нь сурагчдын уян хатан, идэвхтэй сэтгэлгээг хөгжүүлэхэд маш дөхөм үзүүлдэг бөгөөд энэ сэтгэлгээг латерал сэтгэлгээ гэж нэрлэх нь байдаг. Эхний үед хийсвэр сэдэв авч дасгал хийж энэ аргыг сурагчдад эзэмшүүлдэг туршлага багш нарын дунд байдаг. Жишээ нь: багш сурагчдад саваа мод харуулаад үүнийг ямар, ямар зорилгоор ашиглаж болох вэ? хэмээн асууна. Үүнд:

Цас, элс, шороон дээр юм бичих, зурах

Таяг болгож тулах

Хивс, дэвсгэр мэтийн зүйлийн шороог гүвэхэд

Могойг үргээж зайлуулахын тулд өвс, бутыг цохих

Ямар нэг юмны өндөр, урт, өргөнийг хэмжихэд

Заагуур модны оронд хэрэглэх

Ус гэх мэт шингэн зүйлийг хутгах

Саваагаар байлдаж тоглох гэх мэт .

9.АСУУЛТЫН САМБАР

Асуултын самбар гэдэг нь хэлэлцүүлгийн үед сурагчдаас дэвшүүлсэн асуултуудыг том хуудас цаасанд тэмдэглэж ангийн хананд байрлуулна гэсэн үг юм. Хэлэлцүүлгийн үед 1-2 сурагч том хуудас цаасанд эсвэл энгийн дэвтрийн хуудаснаа бүх сурагчдын дэвшүүлж буй сонирхолтой асуултуудыг жагсаан бичээд дараа нь ангийн хананд эсвэл ангийн булан гэх мэт самбарт байрлуулна. Эсвэл хэлэлцүүлгийн өмнө ангийн хананд том хуудас цаасыг хадаж, самбарын үзэг дэргэд нь тавьж бэлтгэнэ. Ингээд сурагч бүр дараахь үйл ажиллагаанд оролцох явцад өөрийн дэвшүүлсэн асуултаа уг хуудсанд бичнэ. Үүнд:

Page 8: сургалтын аргууд

- хэлэлцүүлэгт оролцох

- текст унших, ярилцах

- бичгийн даалгавар гүйцэтгэх

- турших, дүгнэлт гаргах гэх мэт

Үндэслэл. Сонирхолтой сэдэв унших, гайхал төрүүлэх үйл явдлууд, ном зохиол, зураг, харилцан яриа зэрэг нь хүний сониуч занг өдөөж улмаар сонин асуултууд урган гарч байдаг. Тэгэхээр ийм асуултууд нь сурахуй ба сургалтын голт зүрх нь байдаг юм.

Асуултын самбар арга нь сурагчдын төрөлхийн сониуч байдлыг өдөөх гол зорилготойгоос гадна:

• сурагчдын оролцоог маш идэвхжүүлэх ба нөгөө талаас багшийн үүрэг хариуцлагыг өндөржүүлдэг

• асуултуудад багш хариулахаас гадна сурагчид хариулт өгөх бололцоотой ба ингэснээр сурагчид илүү бүтээлч бодитой үйл ажиллагаанд татагдан оролцох юм. Харин илүү сайн асуулт дэвшүүлсэн эсвэл зөв хариулт өгсөн сурагчдыг сайшаах боломж багшид олдоно.

• үүний зэрэгцээ аман асуултыг бичгээр болгон хэлбэржүүлэх нь бас ашигтай бөгөөд зарим асуултыг бичгийн ажлын сэдэв болгон авах ч боломжтой байдаг.

• сурагчдын сониуч зан, сонирхолд тулгуурласан хичээлийн төлөвлөгөөг зохиох суурь болж чадах юм.

Дасгалын явц: Асуултын самбар-ыг хүүхдийн гар хүрэх, аль болох чөлөөтэй газар байрлуулна. Багш сурагчдын асуултуудад хариулах цаг зав, боломж муутай үед энэ аргыг хэрэгжүүлэхэд тустай. Нөгөө талаас багш бүхнийг мэдэгч байх албагүй тул сурагчдад хамтран ажиллах боломж олгох нь зүйтэй. Зав чөлөөтэй үедээ сурагчид асуулт ба нэрээ бичих ба ийнхүү сурагчдын асуултууд хуримтлагдсаар байх юм. 3-4 долоон хоногийн дараа багш эсвэл сайн дурын туслах сурагч асуултуудыг хувилж ангийн нийт сурагчдад тараах ба анги нийтээр асуудлуудтай танилцаж хамтран хариулах явцад сурагчид санаа бодлоо чөлөөтэй илэрхийлнэ.

Санамж: Асуултуудыг ангилж болох ба үүний тулд хоёр ангилал дэвшүүлнэ.

Судалгааны асуултууд: Ийм асуултад хариулахын тулд энциклопеди, интернэт, ном, сэтгүүл унших шаардлагатай болдог. Жишээ нь: Нарны гадаргууны температур хэд вэ?

Туршилт хийж хариулах асуултууд: Эдгээр асуултад хариулахын тулд сурагчид туршилт хийх, тооцоолох, хувиргаж үзэх гэх мэт үйлдлүүдийг гүйцэтгэдэг. Гэхдээ дунд сургуульд туршилтын асуултаас судалгааны асуултыг илүүд үздэг байдал ажиглагддаг. Туршилтын асуутын жишээ: Халуун ус ба хүйтэн ус хоёрын аль нь хурдан уурших вэ?

Асуултын самбарын асуултуудад сурагчдаар ийнхүү анализ хийлгэж, ангилуулж байх шаардлагатай ба энэ нь эргээд сурагчдын асуулт дэвшүүлэх чадварт сайнаар нөлөөлнө. Дараагийн арга нь сурагчдын асуулт дэвшүүлэх чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн юм.

10.АСУУЛТ ДЭВШҮҮЛЭХ НЬ

Page 9: сургалтын аргууд

Асуулт дэвшүүлэх аргыг (Pearce, 1999, 2003) хичээлийн жилийн эхэнд танилцах дасгал болгон ашиглах боломжтой юм.

Дасгалын явц: Алхам 1: Сурагчдыг жижиг бүлгүүдэд хуваасны дараа бүлэг бүрд “хачин зүйл”-ийг тарааж өгнө. “Хачин зүйл” нь элдэв дүрс, хэлбэртэй чулуу, модны үндэс, цахилгаан хэрэгслийн ойлгомжгүй хэсгүүд, ургамлын үр, юунд хэрлэгдэгийг нь хэлэхэд хэцүү багаж, хэрэгслүүд гэх мэт зүйлүүд байх юм.

Алхам 2: Сонгож авсан “хачин зүйл”-дээ сурагчид багаар хэлэлцэн нэр өгнө.

Алхам 3: “Хачин зүйл”-ээ зургаар дүрслэх эсвэл бичгээр тайлбар өгнө.

Алхам 4: Дүрсийн доор нь хоёр багана зур. Эхний багананд “Хачин зүйл”-ийн талаар аль болох олон асуултуудыг жагсаан бичнэ. Хоёр дахь багананд асуултуудад хариулт олох эх сурвалжуудыг жагсаан бичнэ.

Алхам 5: Багууд ажлаа гүйцэтгэсний дараа ангийн бусад сурагчдад ажлаа танилцуулна. Баг бүр өөрийн “хачин зүйл” –ээ үзүүлж асуулт ба эх сурвалжуудыг дурьдана. Эх сурвалжууд гэвэл: ном, интернэт, багш, эцэг эх, гэр бүлийн гишүүд, мэргэжилтэн судлаачид гэх мэт билээ. Зарим сурагчид туршилт хийж асуултын хариултыг нь олох бололцоог нэмж дурьдах байх.

Алхам 6: Одоо анги нийтээрээ ямар асуултын хариуг туршилт хийж олох боломжтой талаар ярилцаж сонгоно. Ямар туршилт хийх талаар тодруулан авч хэлэлцснээр сурагчдын сэтгэн бодохуй илүү идэвхтэй өрнөнө.

Алхам 7: Бэлэн тоо, баримтаар хариулах асуултаас илүү эрэл хайгуул руу хөтөлсөн асуулт дэвшүүлэх, ийм асуултад хэрхэн хариулах арга замыг багш сурагчдад харуулахад анхаарах ёстой. “Тийм” эсвэл “ Үгүй” гэх хариулт шаардах асуултаас харьцуулалт, дүгнэлт, анализ хийхийг шаардсан асуулт руу аажмаар шилжих хэрэгтэй байдаг.

Алхам 8: Туршилтаар хариултыг нь олох боломжтой асуултыг жишээлвэл, “ . . . . нь боломжтой юу?”, “. . . . . . . . . . . . . .вэл ямар үр дүн гарах вэ?” “.. . . . . . ээс бид хэрхэн сэргийлэх вэ?” гэх мэтийн асуултууд сурагчдыг эрэгцүүлэн бодох үйлдэл рүү хөтөлдгөөрөө чухал ач холбогдолтой байдаг.

Санамж: Багш сурагчдад “амьд” уншлагыг үлгэрлэн харуулах нь их чухал байдаг. Жишээлэхэд, номын хэсгээс чанга дуугаар унших ба чухал санаан дээр зогсолт хийх, асуулт асуух, хэрэв боломжтой бол багш асуултаа Асуултын самбарт бичих зэрэг үйлдлийг сурагчдад багш өөрөө үлгэрлэн үзүүлэх юм. Нэгэн зохиолыг жишээлэн авахад: “ Нэгэн хүү хээрээс могой барьж гэртээ авчирдаг ба эцэг, эхээсээ ихэд гуйсны ачаар гэртээ байлгах зөвшөөрөл авдаг билээ. Гэтэл хүүгийн дүүд торонд байгаа могой маш ганцаардаж байгаа сэтгэгдэл төрмөгц могойтой тор руу өөрийн хайртай мэлхийгээ хийсэн байна. Гэвч хүүгийн хайртай мэлхий ор сураггүй алга болжээ. Багш энэ хэсгийг унших явцдаа “ Могой мэлхий иддэг юм бол уу? Хэрэв тийм бол могой мэлхийг яаж барьдаг юм бол? Мэлхий аль хэр хол үсэрдэг юм бол? ?” гэх мэтээр асуултуудыг сурагчдад дуулдахаар хэлнэ. Үүний зэрэгцээ асуултуудыг Асуултын самбарт бичнэ. Энэ загвараар цаашид текстийг сурагчид бие даан эсвэл хамтран унших ба асуултууд дэвшүүлэн Асуултын самбар-т тэмдэглэнэ. Ингэснээр сурагчид уншиж буй зүйлийн талаар эрэгцүүлэх боломж гарч байгаа юм.

Асуултын самбар аргыг ямар ч хичээлд хэрэглэх боломжтой. Тавдугаар ангийн хичээлүүдээр Асуултын самбар аргыг хэрэгжүүлсэн жишээг доор үзүүлье.

Математик: Нэг жилд хэдэн секунд байдаг вэ?

Уран зохиол: Хэрэв зохиолын энэ баатар …. . . бол яах байсан бэ?

Page 10: сургалтын аргууд

Нийгмийн ухаан: Александрын номын сан тэр үеийнхээ хүмүүст хэр чухал ач холбогдолтой байсан бэ?

Урлаг: Уран зураг хүн төрөлхтөнд юу өгсөн бэ?

Тусгал: Асуултын самбар аргыг Мб-Мх-Шм- аргатай хавсран хэрэглэхэд тохиромжтой байдаг ба сургалтын төлөвлөгөөг сэдэвчилж боловсруулах үед чухал ач холбогдолтой байдаг. Энэ аргын хамгиын энгийн хэрэглээнь гэвэлсурагчид уншсан сэдэв ,хичээлтэйгээ холбоотой асуултыг тус самбарт бичиж ангийн нөхөдтэйгээ хуваалцах вм. Ангийн сурагчид хамтран сурахуйн бүлгүүдэд хуваагдаж, бүлэг дотроо сурагч бүр өөрийн үүрэгтэй /ахлагч, мэдээлээл цуглуулагч, сургалтын хэрэглэгдэхүүн хариуцагч, тэмдэглэл хөтлөгч байх ба сурагчид үүргээ хэсэг хугацааны дараа сольж байх ёстой.) Сурагчид бүлгээрээ шинэ хичээл, сэдвээ хамтран хэлэлцэж, чухал асуултуудаа Асуултын Самбарт бичиж байх боломжтой юм. Багш нар ч гэсэн хичээлийн сэдвээр асуулт нэмэх, сурагчдын асуултад тайлбар өгөх нь зүйтэй. Асуултын самбар нь тодорхой нэг сэдэвт зориулагдсан байх нь бий.

Хичээлийн сэдвээр маш чухал асуудал дэвшигдсэн тохиолдолд, жишээ нь: “Хөрсний элэгдэл” сэдвээр сурагчид судалгаа хийх, мэдээлэл хайх, хамтран сурахуйн бүлгээр ажиллах, хэлэлцүүлэг явуулах гэх мэт үйл ажиллагааны явцад дэвшигдсэн асуултуудыг дээрх самбартаа бичнэ. Асуултын самбарт бичсэн асуултууд нь сурагчдын сурахуйг идэвхжүүлдэг ба зарим тохиолдолд тухайн асуудлаар ажиллах шинэ бүлэг үүсэх нь байдаг.

Ахлах ангийн сурагчдын хувьд бол тухайн сэдвээр хүйсийн тэгш байдал, цөөнхийн хэрэгцээ ба оролцоо, ДОХ-ын халдвар, амьдрах ухаан, байгаль орчныг хамгаалах асуудлууд, даяарчлал, хүний ба хүүхдийн эрх, гэх мэт нийгэм, эдийн засгийн чухал асуудлуудад анхаарлаа хандуулах, улмаар сурах бичгээс бусад эх сурвалжуудаас мэдээлэл эзэмших чадвараа хөгжүүлэх ач холбогдолтой байдаг. Асуултын самбарт асуулт дэвшүүлж бичих нь сурагчдад нөгөө талаас асуудал дэвшүүлэх чадварыг бий болгоно. Нээлттэй асуулт нь шүүмжлэлт сэтгэлгээ ба идэвхтэй сургалтын үндэс болдог ба энэ утгаараа хаалттай асуултаас илүү ач холбогдолтой байдаг юм. Жишээ нь: “ДОХ-ын халдвар нэмэгдэхэд нөлөөлж буй орон нутгийн хүчин зүйлүүд юу вэ?” гэсэн асуулт нь “ДОХ-ын тархалтын шалтгаан юу вэ?” гэсэн асуултаас илүү сурагчдын мэдлэгийг нэмэгдүүлэхэд сайнаар нөлөөлнө. Тийм/Үгүй асуулт ба нээлттэй асуултын харьцааг аль болох зөв байлгахад багш анхаарах ёстой. Жишээ нь: “ДОХ хүүхдэд аюултай юу? “ гэдэг асуулт нь “ ДОХ хүүхдүүдэд ямар аюул учруулж байна вэ?” гэдэг асуулттай холбоотой юм. Асуултын самбарт асуултуудаа бичихийн өмнө сурагчид хоорондоо асуултаа ярилцахыг дэмжээрэй. “Шүүмжилдэг найз”- хэрэгтэй гэдгийг сурагчдад зөвлөж байх ба нөхдийнхөө санал бодолд хүлээцтэй хандахын зэрэгцээ зөв, аядуу шүүмжлэл хэзээ ч чухал байдаг юм.

11.Чиглүүлэгтэй уншлага:

Зохиол ба мэдээлэл бүхий текст уншиж, ойлгоход сурагчдад туслах энэ аргыг хичээлийн Мэдлэг бүтээх үе шатанд ашигладаг.

Page 11: сургалтын аргууд

Үндэслэл: Чиглүүлэгтэй уншлага арга нь сурагчдад текстийн гол санааг ойлгох, утгыг ангийн сурагчидтай ярилцах боломж олгодог давуу талтай.

Бүлгийн хэмжээ: Энэ аргыг 8-25 сурагчтай ангид хэрэглэхэд илүү зохимжтой байдаг ба 25-аас олон сурагчтай үед сурагчдын оролцоо буурах талтай байдаг.

Хугацаа: Энэ дасгалыг гол төлөв 30-40 минутад гүйцэтгэдэг.

(хичээлийн удиртгал хэсэг: 5-10 минут; мэдлэг бүтээх үе шат: 15-20 минут;

шинэ хичээлийн тусгал: 5-10 минут). Их мэдээллийг агуулсан текст дээр ажиллах үед хэд, хэдэн хичээлээр хуваан ажиллах боломжтой ба жишээ нь: эхний хичээл Удиртгал хэсэг байх, Мэдлэг бүтээх үе шат нь хоёр ба гурав дахь өдрийн хичээл болон Тусгал хэсгийг дөрөв дэх өдрийн хичээлээр гүйцэтгэх арга зам юм.

Дасгалын явц: Алхам 1: Удиртгал хэсгийн үед ба сурагчдын сонирхлыг төрүүлж, идэвхжүүлэх нэгээс хоёр аргыг хэрэглэх боломжтой ба тухайн сэдвээр сурагчдын мэдлэг, мэдээллийг сэргээх, сэдвийн гол гогцоо үгүүдийг танилцуулах зэрэг болно. Энэ нь Утгын зураг болон гогцоо үгээс текстийн утгыг тааварлах дасгал юм.

Алхам 2: Чиглүүлэгтэй уншлага дасгалыг хичээлд хэрэглэхийн өмнө багш урьдчилан текстийг гол утга, санааны дагуу хэсгүүдэд хуваасан байх ёстой. Хэсэг бүрд гол санааг нь ойлгуулахад дөхөм үзүүлэх асуултыг бэлтгэнэ.

1. Текстийг сурагчид зогсолттой уншина.

2. Асуулт бүхий уншлага (АБУ) арга: Сурагчид текстийг чимээгүй унших ба багшийн асуултад хариулт өгнө.

3. Сурагчид хариултаа текстийн тохирох хэсгийг уншиж баталгаажуулна.

Алхам 3: Сурагчид ойлголтоо баталгаажуулж, улмаар шинэ мэдлэг, мэдээллээ хэрэглэх бололцоо олгох дасгалыг багш сурагчдаар ажиллуулж хэвших нь зүйтэй. Ихэнх хичээлд энэ нь гэрийн даалгавар байдаг.

1. Дүрүүдийн талаар санаа бодлоо хуваалцахын тулд Бод- хамтар- хуваалц дасгалыг и ажиллана.

2. Зан чанарын зураглал дасгалыг шинэ мэдлэг, мэдээллийг хуваалцахад хэрэглэх боломжтой.

3. Зан төлөвийн хүснэгтийн дагуу гол дүрүүдийн талаар таамаглал дэвшүүлэх.

Тусгал: Текстийг зогсолтгүй үргэлжлүүлэн уншихын оронд тодорхой асуултанд хариулт олох зорилготой унших нь сурагчдын ойлголтыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой болохыг багш нар анзаарсан нь мэдээж билээ. Сурагчид асуултын хариуг олохдоо ямагт баяртай байдаг ба олон янзын хариулт, санаа бодлыг сонсох нь тэдний хувьд ямагт сонирхолтой байдаг.

12.Чиглүүлэгтэй уншлага – Сэтгэн бодохуйн дасгал

Чиглүүлэгтэй уншлага – Сэтгэн бодохуйн дасгал (Stauffer, 1970) нь зохиол уншиж ойлгоход сурагчдад их тус болдог арга юм. Энэ арга нь мэдээж Чиглүүлэгтэй уншлага - аргатай төстэй

Page 12: сургалтын аргууд

боловч асуултууд нь илүү чөлөөтэй ба текстийг бүрэн ойлгохыг чухалчилдаггүйгээрээ нилээд ялгаатай юм. Сурагчид Чиглүүлэгтэй уншлага аргыг сайн эзэмшсэний дараа энэ аргыг хэрэгжүүлэхэд хялбар болдог ба сурагчдад бие даан таамаглал дэвшүүлэх боломж олгодог билээ.

Бүлгийн хэмжээ: Дөрвөөс дөч хүртэл сурагчид.

Хэрэглэгдэхүүн: Текстийг сурагчдын тоогоор олшруулах ба тэмдэглэл хийх цаас ба үзгээ сурагчид бэлтгэсэн байна.

Хугацаа: Дасгалыг 15-30 минутад гүйцэтгэнэ.

Дасгалын явц: Алхам 1: Текстийг дөрвөөс таван хэсэгт хувааж тэмдэглэнэ. Зогсолт хийх хэсэг нь текстийн гол утга санааг илэрхийлэх хэсгүүдтэй давхцах ёстой гэдгийг санаарай.

Алхам 2: Самбарт эсвэл самбарын цаасан дээр доор өгсөн хүснэгтийг зурж бэлтгэнэ. Сурагчдад текстийг зогсолттойгоор хэсэгчлэн уншина гэдгийг тайлбарлаж хэлнэ. Текстийн дараагийн хэсгийг уншихгүй байхыг тэдэнд анхааруулаарай. Текстийн хэсэг бүрийн дараа цааш ямар үйл явдал өрнөх талаар сурагч бүр өөртөө таамаглал дэвшүүлсний дараа дараагийн хэсгийг унших ёстой юм.

Алхам 3: Сурагчид зохиолын нэрийг буюу сэдвийн гарчиг, зохиогчийн нэрийг уншина. Номын хавтасны зургийг үзэх ба номын нэрийг уншина. Үүний дараа энэ зохиолд юуны тухай өгүүлэх саналыг нь багш сурагчдаас асууна. Сурагчдын санааг “Юуны тухай өгүүлэх вэ?” хүснэгтэд багш тэмдэглэнэ. Сурагчдаас яагаад ингэж бодож байгаа талаар нь лавлаж хариултуудыг “Яагаад?” хүснэгтэд бичнэ.

Алхам 4: Одоо сурагчдаас текстийн эхний хэсгийг уншихыг хүснэ. Зогсолт хийх хэсэгт хүрмэгцээ өөрсдийн дэвшүүлсэн таамаглалыг зохиолын хэсэгтэй харьцуулна. “Зохиолд өгүүлсэн зүйл?” хүснэгтэд сурагчдын хариултыг багш тэмдэглэнэ.

Алхам 5: Багш сурагчдын дэвшүүлсэн таамаглалыг уншиж өгөх ба аль нь зохиолын үйл явдалтай тохирсон болохыг ярилцана. Түүнчлэн сурагчдаас таамаглалыг зөв болохыг харуулсан зохиолын хэсгийг уншиж өгөхийг хүснэ.

Алхам 6: Одоо зохиолын дараагийн хэсэгт юуны тухай өгүүлэх талаар сурагчид таамаглал дэвшүүлж “Юуны тухай өгүүлэх вэ?” хүснэгтэд бичнэ. Харин “Яагаад ” хүснэгтэд сурагчдын нэрлэж буй шалтгаануудыг тэмдэглэнэ. Сурагчид текстийн дараагийн хэсгүүдийг чимээгүй бие даан унших ба хэсэг бүрийн дараа өөрийн таамаглалаа зохиолын үйл явдалтай харьцуулж үзнэ. Энэ мэтээр зохиолыг сурагчид бие даан уншиж дуусгана.

Алхам 7: Төгсгөлд нь “Зохиолд өгүүлсэн зүйл?” хүснэгтэд сурагчдын хариултыг бичих ба хичээлийн эхэнд дэвшүүлсэн таамаглалуудыг зохиолд өгүүлсэн үйл явдалтай харьцуулж үзнэ.

Чиглүүлэгтэй уншлага ба сэтгэн бодохуйн дасгал арга

Юуны тухай өгүүлэх бол?

Яагаад ? Зохиолд өгүүлсэн нь ?

Зохиолын нэр, гарчгийг уншсаны дараа Эхний хэсгийг уншсаны дараа Хоёрдугаар хэсгийг уншсаны дараа

Page 13: сургалтын аргууд

13.Хэс/Царц /Хамтар (Kagan, 1994) арга нь тодорхой нэг сэдвээр бусад сурагчидтай хамтран ажиллаж маш тодорхой зөв хариултыг олох юм.

Үндэслэл: Сурагчдыг анги дундуур чөлөөтэй явахыг зөвшөөрөх нь тэднийг сэргээж, сониуч занг нь өдөөж магадгүй юм. Хамтран ажиллах сурагчаа өөрсдөө сонгох нь тэдэнд харилцааны чадвар эзэмшүүлэхэд чиглэсэн ба асуудал шийдвэрлэхэд багаар хамтран ажиллах чадвартай болоход нь бас дөхөм үзүүлэх зорилготой билээ.

Шаардагдах хугацаа: Хэс /Царц /Хамтар дасгалыг 2-3 минутад маш хурдан хийх ёстой.

Дасгалын явц: Алхам 1: Багш хичээлээс өмнө нэг буюу хэд хэдэн асуултыг дэвшүүлсэн байх ёстой.

Алхам 2: Дасгал гүйцэтгэх зааврыг урьдчилан олшруулж сурагч бүрд өгөх нь эмх замбараагүй байдлаас сэргийлдэг. Багшийг “Хэс” гэж хэлмэгц сурагчид суудлаасаа босож анги дундуур явна. Багшийг “ Царц” гэж хэлэхэд сурагчид зогсох ба “Хамтар” гэж хэлэхэд хамгийн ойр байгаа сурагчтай хамтарч баг болно.

Алхам 3: “Хэс” гэж хэлээд сурагчдад нэг минутын хугацаа өгөх ба “Царц” гэмэгц сурагчид зогсон “Хамтар- гэмэгц хоёроор баг үүсгэнэ.

Алхам 4: Одоо сурагчид хосоор хамтран сууж дасгалыг багшийн өгсөн хугацаанд гүйцэтгэнэ.

14.Текстийг кодолж унших нь

Текстийг кодолж унших арга нь текстийн агуулгын хамгийн чухал мэдээллийн дагуу багш өөрийн урьдчилан дэвшүүлсэн асуултуудыг сурагчдад өгөх ба сурагчид текстийг уншихдаа тэрхүү мэдээлэл бүхий хэсэгт тэмдэг тавина.

Үндэслэл: Тодорхой мэдээллүүдийг текстээс олох болон асуултад хариулт олох зорилго дэвшүүлэн унших нь сурагчдын унших сонирхлыг дэмжиж буй хөшүүрэг болдог. Текстийг тэмдэглэл хийн унших арга нь чухал мэдээллүүдийг илүү анхаарч ойлгоход дөхөм үзүүлдэг.

Шаардагдах хугацаа: Текстийг кодолж унших арга нь эх текстийг шууд уншихаас ойролцоогоор 25% илүү цаг зарцуулдаг.

Дасгалын явц: Алхам 1: Сурагчдаар уншуулах текстээс чухал 4-5 мэдээллийг урьдчилан багш баримжаалсан байх ёстой ба мэдээлэл бүрийг тэмдэглэх онцлог тэмдэгийг бодож олсон байна.

Алхам 2: Текстээс ямар ямар мэдээлэл хайхыг нь багш сурагчдад жишээгээр ч юмуу сайтар тайлбарлаж ойлгуулна. Мэдээллийн хэсэг бүрд ямар код хийхийг хэлж өгнө.

Алхам 3: Сурагчид текстийг унших ба харандаагаар текстийн захад тохирох код буюу тэмдэглэгээг хийнэ.

Алхам 4: (Заавал биш): Энэ хэсгийг заавал ажиллах шаардлагагүй ба харин түрүүлж дасгалыг гүйцэтгэсэн сурагчдаар хийлгэх боломжтой. Цааснаа эсвэл дэвтэртээ код тэмдэг бүрд нэг мөрөөр бодож хүснэгт үүсгэнэ. Хосоор ажиллан зохих тэмдгийн доор текстээс олсон мэдээллийг доош жагсаан бичнэ.

15.Зөр- Эвлэ буюу Эвлүүлгийн арга

Page 14: сургалтын аргууд

Зөр- Эвлэ буюу Эвлүүлгийн арга (Slavin, 1994) нь сурагчид бие биедээ туслах боломж олгодог. Эл аргыг текст унших, илтгэл сонсох, багаар судалгаа хийх зэрэг үйл ажиллагааны үед хэрэглэнэ. Хамтран сурахуйн аргуудын нэг болох Зөр- Эвлэ буюу эвлүүлгийн арга нь хоёр өөр багаар ажиллах боломжийг олгодог онцлогтой. Эхний багийг бид Үндсэн баг гэж нэрлсэн ба хоёр дахь ажлын хэсгийг бид Шинжээчдийн баг хэмээн нэрийдэж байна. Хичээлд бэлтгэх явцдаа даалгаврын хуудсыг багш бэлтгэх ёстой юм.

Үндэслэл: Зөрж- Эвлэх буюу Эвлүүлгийн арга хичээлийн сэдвийг бүрэн ойлгож эзэмшихэд сурагчдад ихэд дөхөм болдог. Сурагчид эхлээд тексттэй танилцах ба өөрийн дугаарын дагуу тухайн асуудлаар “Шинжээч” болох ёстой юм. Сурагч бүр хичээлд идэвхтэй оролцохын зэрэгцээ “багшлах” боломж олдож байгаа юм.

Үндсэн баг: нь 4 хүртэл сурагчтай байх нь тохиромжтой. Үндсэн багаар 2-3 долоо хоногийг турш хамтран ажилласан байх ёстой ба тус багт эрэгтэй, эмэгтэй болон сурлагаар ялгаатай түвшний сурагчдыг аль болох зохистой харьцаатай оруулах нь зүйтэй. Багаар ажиллах арга барилд сурагчдыг уйгагүй сургах нь багшийн сургалтын үр нөлөөг дээшлүүлэх ач холбогдолтой болно.

Шинжээчдийн баг нь 4-5 сурагчийн бүрэлдэхүүнтэй байх нь зохистой. Үндсэн багийн тоо нь ангийн сурагчдын тооноос хамаарах бол Шинжээчдийн багийг тухайн асуултын тоогоор үүсгэх тул Шинжээчдийн багт хэтэрхий олон сурагчид ажиллахад хүрвэл нэг асуудлаар хэд хэдэн Шинжээчдийн баг үүсгэн зохицууулах юм.

Хугацаа: Зөрж- Эвлэх буюу Эвлүүлгийн арга нь хичээлийн 45 минутад багтах боловч үүнээс бага хугацаанд гүйцэтгэх боломж бас байдаг. Шинжээчдийн багаар 8 минут ажилласны дараа үндсэн багтаа эргэн ирсэн багийн гишүүн бүр 4 минутад сэдвээ “заана” гэвэл нийт 24 минут болж байна. Ангийн хичээлийн цагийг хэмнэхийн тулд урьдчилан текстийг гэрээр уншуулах нь зүйтэй. Эсвэл өмнөх хичээлэээр танилцуулвал Зөр- Эвлэ буюу Эвлүүлгийн аргыг хэрэгжүүлэхэд хугацаа нэмэгдэнэ.

Хэрэглэгдэхүүн: Шинжээчдийн багт зориулсан асуултыг урьдчилан бэлтгэнэ. Асуултуудыг самбарт бичих ба сурагч бүрд текстийн хувийг өгнө. Зарим тохиолдолд сэдвийг багш амаар өгүүлэх, уншиж өгөх, болон бусад аргуудыг бүтээлчээр хэрэглэх арга замыг хайгаарай.

Дасгалын явц: Алхам 1: Багш “Шинжээчдийн” хуудсыг бэлтгэнэ. Багш унших сэдвийн гол агуулгыг товч танилцуулахын зэрэгцээ сурагчдын сурах үйл ажиллагааг чиглүүлж өгөх асуултуудыг самбарт бичнэ. Багш асуултыг Үндсэн багийн гишүүдийн тоогоор буюу 4-5 асуулт бэлтгэх ба асуулт бүр текстийн тодорхой хэсэг буюу агуулгатай уялдаатай байх ёстой.

Алхам 2: Багш сурагчдыг 4-5 гишүүн бүхий Үндсэн багуудад хуваана. Баг бүрийг эрэгтэй, эмэгтэй сурагчид болон сурлагын түвшнээр ялгаатай хүүхдүүдээр бүрдүүлэхийг эрмэлзэнэ. Үндсэн багаар ажиллаж сурагчид бие биедээ хичээлийн хэсгүүдийг “заах” тул энэ баг ихэд ач холбогдолтой. Иймээс Үндсэн багийн гишүүд бие биедээ хүндэтгэлтэй хандах ёстой юм. Үндсэн багийн сурагчид наад зах нь гурваас доошгүй долоо хоногийн турш хамтран ажилласан сурагчид байх нь зүйтэй. Баг, хэсгээр ажиллах бусад дасгалын үеэр эдгээр сурагчид хамтран ажилласан байна гэсэн үг юм.

Алхам 3: Багш Үндсэн багийг бүрдүүлэх эхний үед багийн гишүүдэд бие биеийг илүү сайн мэдэх бололцоо олгохын тулд багуудаар нүүр хагарах эсвэл баг бүрдүүлэх дасгалыг ажиллуулна. Баг бүрдүүлэхэд сайнаар нөлөөлдөг аргуудын нэг нь “багийн уриа” зохиох дасгал байдаг. Багуудад гурван минут өгөх ба хугацаа дуусмагц багууд ангийнхандаа “Багийн уриа”-гаа танилцуулах юм. (Энэ хичээлийн төгсгөлд өгсөн бие халаах дасгалуудыг харна уу)

Алхам 4: Сурагчид хичээлийн сэдвийг уншина. Сэдвийг багш сурагчдын тоогоор олшруулсан байвал зохистой эс тэгвээс сэдвийг багш амаар өгүүлэн ярих юм.

Page 15: сургалтын аргууд

Алхам 5: Багш асуултыг танилцуулах ба сурагчдыг Шинжээчдийн багт урина. Үүний дараа багш асуултуудыг самбарт бичих эсвээс асуултын олшруулсан хувийг сурагч бүрд өгнө. Багш сурагчдаар 1-4 хүртэл тоолуулж Шинжээчдийн багийг үүсгэн ангийн аль боломжтой хэсэгт хуваарилан суулгана. 1-р сурагчид нэг баг, 2-р сурагчид нөгөө баг гэх мэтээр баг үүсгэнэ гэдгийг санаарай. Үүний дараа багш баг бүрийн хэлэлцүүлгийн Хөтлөгчийг сонгоно. Асуултыг дугаарын дагуу багуудад өгөх боломжтой авч солбих байдлаар өгөх арга ч байдаг.

Алхам 6: Одоо ингээд Шинжээчдийн багууд тус тусын асуулт дээр ажиллаж “хичээл заах”-ад бэлтгэнэ. Шинжээчдийн багийн гишүүд асуултыг авч хэлэлцэн хэрхэн заах талаар ярилцах ба үүний тулд эхлээд багийн гишүүн бүр сэдвийг уншин тухайн асуултад хамааралтай хэсгийг олно. Багуудын ажиллах хугацааг багш сурагчдад хэлж өгнө.

Шинжээчдийн багийн гишүүд тухайн мэдээллийг ямар аргаар Үндсэн багийн сурагчдад ойлгуулж “заах” талаар ярилцаж тохирно. Үндсэн багтаа эргэж ирээд хамгийн гол нь асуултын хариултыг ярьж өгөх ёсгүй ба харин үүний оронд өөрийн багийн гишүүдээр асуултын хариуг олуулах аргыг Шинжээчдийн баг бодож олох ёстой гэдгийг сурагчдад сайтар ойлгуулаарай. Шинжээчдийн багуудын ажлын үеэр багш анги дундуур явж багуудад туслах ёстой.

Алхам 7: Асуултыг хэрхэн “заах” –аа тогтсон Шинжээчид одоо өөрсдийн Үндсэн багтаа эргэж ирэх ба ээлжээр багийн ажлыг удирдан явуулна. Шинжээч бүр 4-5 минутын хугацаанд багийн гишүүдээр тухайн асуултыг хэлэлцүүлнэ. Шинжээчийн гол зорилго бол хичээлийн тухайн хэсгийг багийн гишүүдэд бүрэн гүйцэд ойлгуулах явдал ба үүний тулд асуулт асууж хариулт авах, тайлбарлуулах, дасгал ажиллуулах зэрэг аргуудыг хэрэглэнэ.

Алхам 8: Үйл ажиллагааг үнэл. Дасгалын үеэр сургачдын оролцоо хэр байсан талаар сурагчдын саналыг сонсох ба хэрхэн сайжруулах талаар ярилц.

ҮНЭЛГЭЭ: Хамтран сурахуйн уриа бол ”Хамтын хариуцлага ба Хүн бүрийн оролцоо” юм. Энэхүү урианны гол утга нь амжилттай сайн сурахад сурагч бүр бие биеийн өмнө хариуцлага хүлээнэ гэсэн үг юм. Нөгөө талаас сурагч бүр өөрийн сурах үйл ажиллагаанд хариуцлагатай хандах ёстой гэсэн үг билээ. Сургалтын төгсгөлд мэдээж сурагч бүр шалгалт өгч, мэдлэгээ тус бүрдээ үнэлүүлнэ гэдгийг ч мартаж болохгүй юм. Тэгэхээр багш багийн үйл ажиллагааг үнэлэхээс гадна сурагч бүрийн хөгжил, дэвшил оролцоог үнэлж байх ёстой.

ЗӨВЛӨМЖ: Багаар ажиллах үед сурагчдын анхаарлыг өөр зүйлд хандуулах, дараагийн үе шатад шилжүүлэх зэрэгт бэрхшээл тулгардаг тул багш тодорхой дохиог ангид хэрэглэж занших нь зүйтэй байдаг. Жишээ нь: Багш 2 гараа өргөж тас, тас дуугаргахад бүх сурагчид хийж буй зүйлээ зогсоож, багшид анхаарлаа хандуулах гэх мэт. Иймэрхүү дохио зангааг багш өөрөө зохиож сурагчидтайгаа хамтран хэрэгжүүлж хэвшвэл цаг хэмнэх ач холобгдолтой.

16.ХАМТРАН СУРАХУЙН БАГИЙН АЖИЛ ҮҮРГИЙН ХУВААРЬ

Хамтран сурахуйн багийн гишүүдийн үүрэг тодорхой бол багийн үйл ажиллагаа илүү үр дүнтэй байдаг. Багийн гишүүд үүргээ тодорхой хугацааны дараа сольж байх нь сурагчдыг олон төрлийн үйл ажиллагаанд сургах ач холбогдолтой юм.

Үндэслэл: Хамтран сурахуйн багийн гишүүдэд тодорхой үүрэг ноогдуулах нь багийн үйл ажиллагаанд сурагч бүрийн ухамсартай оролцоо зайлшгүй гэдгийг ойлгуулах арга хэрэгсэл болно. Сурагчид багаар ажиллах чадвар эзэмшихэд цаг хугацаанаас гадна хүүхдийн өөрийн хандлага, хүсэл эрмэлзэл маш чухал билээ. Багаар ажиллах нь хамтын ажиллагааны зарчмыг эзэмшүүлдгээрээ сурагчдын цаашдын амьдрал, ажилд эерэг нөлөө үзүүлнэ.

Бүлгийн хэмжээ: Хамтран сурахуйн сургалтын багийн гишүүдийн үүргийг нийт сурагчдад тайлбарлах ба багийн үйл ажиллагааны үеэр дадлага хийх боломж гарах юм.

Page 16: сургалтын аргууд

Дасгалын явц: Алхам 1: Сурагчдад дараахь үүргүүдийг танилцуулна :

Асуулт дэвшүүлэгч: Асуулт дэвшүүлэгч нь багаар гүйцэтгэх үйл ажиллагааг гишүүдэд танилцуулах үүрэгтэй. Энэ танилцуулгаас багийн амжилт шалтгаалах тул анхааралтай хандах ёстой. Урамшуулагч: нь багийн гишүүдийн ажлыг дэмжих үг хэлэх ба оновчтой асуулт асуусан ба зөв хариулт өгсөн сурагчдыг магтан урамшуулах үүрэгтэй. Багийн ажилд багийн бүх гишүүдийн оролцоог бий болгоход анххаарч зарим сурагчдаас санаа бодлыг нь лавлаж асуудаг байна.

Хянагч: нь багийн гишүүд даалгавраа бүрэн ойлгож, ажиллаж байгаа эсэхийг хянаж чиглүүлнэ.

Илтгэгч: нь багийн ажлыг бусад сурагчдад танилцуулах үүрэгтэй.

Цаг хянагч: нь дасгалыг гүйцэтгэх хугацааг хянах ба багийн үйл ажиллагаа цагтаа дуусахыг хариуцна.

Алхам 2: Дээрх үүргүүдийг дэс дараатайгаар танилцуулах ба үүргийг тайлбарлаад хэрхэн гүйцэтгэхийг үзүүлнэ.

Алхам 3: Сурагчдаас тухайн үүргийн талаар саналыг асуух ба ямар нэг өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг ярилцаж тодруулна.

Алхам 4: Сурагчдад үүргүүдийг танилцуулсны дараа бөгш сурагчдаас 1-4 (5) хүртэл тоолохыг хүсэх ба багийн гишүүдийн үүргийг дугаарын дагуу онооно.

Алхам 5: Багийн гишүүдийн идэвхтэй оролцоог хангахын тулд Илтгэгчийг дасгалыг гүйцэтгэсний дараа сонгоно.

Тусгал: Багийн гишүүдийн үүргийг ямагт сольж байх ёстой ба багийн сурагч бүр өөрийн дугаартай байснаар багийн ажил эхлэхэд багш энэ удаа ямар дугаартай сурагч ямар үүрэг гүйцэтгэхийг хэлж өгөх боломжтой болдог. Нилээд хэсэг хугацаанд багш сурагчдыг ийнхүү багийн ажлын үүргийг гүйцэтгэхэд дасгаж суралцуулах хэрэгтэй байдаг. Сурагч бүр дээрх үүргүүдийг сайн гүйцэтгэгч болсноор багийн ажлын үр дүн дээшилэх юм. Энэ арга нь багийн үйл ажиллагаанд бүх гишүүдийн оролцоог бий болгох, зохион байгууллалттай ажиллах чадварыг хөгжүүлэх, үүргээ ухамсарлан, хариуцлагатай хандах зан төлөвийг эзэмшүүлэхэд бас нөлөөтэй билээ. Гэхдээ энэ үүргээр сурагчийн оролцоо хязгаарлагдахгүй ба даалгавар, дасгалыг гүйцэтгэхэд багийн бүх гишүүд идэвхтэй оролцогч- суралцагч байна гэдгийг сануулаарай.

17.Хамтран сурахуйн дүрэм

Хамтран сурахуйн дүрэм нь багийн үйл ажиллагаанд оролцож буй сурагчдын дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээ юм.

Үндэслэл: Багийн ажлын үед мөрдөх ёс зүйн хэм хэмжээ ба сурагч бүрийн хүлээх үүрэг, хариуцлагыг ойлгуулж тодруулахад Хамтран сурахуйн гэрээ чиглэнэ.

Бүлгийн хэмжээ: Хамтран сурахуйн дүрмийг ангийн нийт сурагчдын дунд хэлэлцүүлэн боловсруулж хүчин төгөлдөр болгосны дараа багийн үйл ажиллагаанд мөрдөж сурагч бүр даган биелүүлнэ.

Дасгал: Алхам 1: Багш сурагчдыг өөрийн Үндсэн багаар суухыг хүснэ. Багийн гишүүд хоорондоо ярилцаж багаараа хамгийн сайн гүйцэтгэсэн нэг ажлаа бодож олно. Энэ нь багаар ажиллахад ихэд урамтай байж, даалгаврыг сайн гүйцэтгэхэд хүн бүрийн оролцоо маш идэвхтэй сайн байсан гэсэн

Page 17: сургалтын аргууд

үг юм. Үүний дараа ийнхүү сайн ажиллахад юу, юу чухал нөлөөтэй болох талаар баг бүр ярилцаж, бусдад энэ талаар өгөх звлөгөөнүүдийг жагсааж бичнэ.

Алхам 2: Багш баг бүрийг нэг санаа нэрлэхийг хүсэх ба багш тэдгээрийг самбарт тэмдэглэнэ. Дараа нь багш самбарт бичигдээгүй нэг санааг нэмж хэлэхийг багуудаас дахин хүсэх ба шинэ санаануудыг самбарт нэмж бичнэ

Алхам 3: Бүх багууд саналаа хэлсний дараа багш самбарт бичсэн зүйлийг сурагчдад уншиж өгөх ба эдгээр санаанаас үндэслэн Хамтран сурахуйн дүрэм боловсруулах ёстойг тайлбарлана. Хамтран сурахуйн дүрэм нь багийн ажлын үед сурагч бүрийн идэвхтэй оролцоог бий болгоход чиглэсэн 4-5 заалттай байхад хангалттай юм. Самбарт бичигдсэн санаануудыг бүгдээр хэлэлцэн ач холбогдол багатай санаануудыг хасах ба адил төстэй санаануудыг нэгтгэж, үг хэллэгийг нь засаж сайжруулснаар 4-5 заалт бүхий Хамтран сурахуйн дүрэм бэлэн болох юм.

Санамж: Хамтран сурахуйн дүрэмд дараах санаануудыг тусгахад анхаараарай:

сурагч бүрийн оролцоог чухалчилна хэн ч давамгайлах байр суурьтай байх ёсгүй багаар даалгавар гүйцэтгэх үед хэн ч өөр зүйл хийхгүй бусдыг үл хүндэтгэх байдал гаргахгүй ба сайн сонсогч байх бие биеийн үзэл бодлыг хүндэтгэнэ

Алхам 4: Хамтран сурахуйн дүрэмтэй байх нь чухал ба сурагчид даган биелүүлж хэвшихэд сурагч бүрийн чармайлт, бас цаг хугацаа хэрэгтэй нь мэдээж билээ.

Багш самбарт “М- хүснэгт” зурна. Хүснэгтийн эхний мөрөнд дүрмийн нэг заалтыг бичнэ. Жишээ нь: Сайн сонсогч байх. Энэ нь юу гэсэн үг вэ?

Алхам 5: Бусдын яриаг анхааран сонсож буй хүний төрхийг тайлбарлан хэлэхийг сурагчдаас хүснэ. Жишээ нь: Өгүүлэгч рүү харах, толгой дохих гэх мэт.

Алхам 6: Бусдын яриаг анхааралтай оснсогч байх талаар сурагчдын санал бодллыг сонсоно. (Өгүүлэгч ганцаар ярих ба бусад нь “Аан”, “Тийм шүү”гэхчлэн хэлдэг)

Алхам 7: Өгүүлэгч байх талаар сурагчдын санал, бодлыг сонсоно. (Өгүүлэгч нь их чухал үүрэгтэй. Өгүүлэгч өөртөө итгэлтэй байх хэрэгтэй гэх мэтчилэн ярилцана.).

Алхам 8: М-хүснэгт-ийн дагуу бүх заалтууд дээр ажиллааад хүснэгтүүдийг ангийн хананд байрлуулна.

Алхам 9: Хамтран сурахуйн дүрмээ үргэлж санаж хэрэгжүүлж байхыг сурагчдаасаа хүсээрэй. Сурагчдыг багаар ажиллах үед багш анги дундуур явж багуудын ажлыг ажиглах явцдаа Хамтран сурахуйн дүрмийг хэрхэн даган биелүүлж байгааг анзаарах хэрэгтэй. Жишээ нь: (анхааралтай сонсох, сурагчдын хоорондын яриа эелдэг, найртай байх, хэн нэгнийг буруутгахгүй, эрс шүүмжлэхгүй, г м). Хамтран сурахуйн дүрмийг сурагчид голдуу маш сэтгэл хангалуун хүлээж авч хэрэгжүүлэхийг эрмэлздэг тул багш тохиолдол бүрийг анзаарч сайшааж байх хэрэгтэй бөгөөд нөгөө талаас багш өөрөө ч эдгээр дүрмийг даган биелүүлж сурагчиддаа үлгэрлэж байх ёстой.

Тусгал: Хамтран сурахуйн дүрмийг боловсруулах ба хэрэгжүүлэхэд тодорхой цаг зарцуулах нь зүйтэй юм. Энэхүү дүрмээ хэрэгжүүлэх нь багийн үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, сурагчдын хоорондын харилцааг зохистой байлгах зэрэг ач холбогдолтой байдаг билээ.

Page 18: сургалтын аргууд

Санамж: Багаар ажиллахад сурагчдын оролцоо тэгш биш байх нь ямагт тулгарч байдаг бэрхшээлтэй асуудал юм. Илүү нээлттэй, яриа сурагчид багийн ажлын үед давамгайлах нь байдаг бол зарим сурагчид нь төрөлхийн дуугай зантай байдаг. Гэтэл ийм дуугай сурагчид үнэтэй санал дэвшүүлэх боломжтой тул багийн ажилд бүх сурагчид хувь нэмрээ оруулж байж илүү үр дүнд хүрнэ гэдгийг сурагчдад сайтар ойлгуулах ёстой. Энэ ач холбогдлын талаар байнга биш ч үе үе сурагчдад хэлж сануулж байх нь зүйтэй.

18.Үзгээ тавь-Үгээ хэл

Хамтран сурахуйн стратеги нь багийн гишүүдэд дасгал гүйцэтгэх цагийг адил хэмжээгээр оногдуулахад тусалдаг.

Үндэслэл: Хамтран сурахуйн бүлэгт аль нэг сурагч нь санаандгүйгээр давуу оролцох нь тохиолддог ба бусад сурагчид идэвхгүй оролцох нь байдаг.

Үзгээ тавь - Үгээ хэл арга нь хамтран сурахуйн багийн гишүүдийн тэгш оролцоог хангахад чиглэсэн ба багш сурагч бүрийн оруулсан хувь нэмрийг үнэлэх боломж олгоно.

Бүлгийн хэмжээ: Энэ аргыг 3-10 сурагчтай багаар ажиллахад илүү тохиромжтой юм.

Хугацаа: Энэ аргыг тусгайлан цаг гаргаж хэрэгжүүлэх албагүй ба хичээлийн явцад хэрэглээд явах юм.

Дасгал: Алхам 1: 3-7 сурагчийн бүрэлдэхүүнтэй хамтран сурахуйн бүлгээр ажиллах үед өөрийн хувь нэмрийг оруулсан сурагч үзгээ ширээний голд тавина.

Алхам 2: Үзгээ ширээний голд тавьсан сурагч багийн бүх сурагчид үзгээ тавьж дуустал дахин үг хэлэхгүй байх зарчимтай юм. Багийн ажлын амжилт бол бүх гишүүдийн тэгш оролцоо тул хэн нэг нь бусдын өмнөөс бүх ажлыг хийх ёсгүй билээ. Нөгөө талаас хэн нэг нөгөө хүний өмнөөс сурах үүрэг байхгүй тул сурагч бүр өөрөө хичээж шинэ мэдлэг, мэдээллийг эзэмших ёстой юм. Багш хичээлийн явцад энэ нөхцлийг бий болгож өгөх үүрэгтэй.

Алхам 3: Хэрэв тухайн үед сурагчид хэлэх, нэмэх зүйл байхгүй бол тэр сурагч “Өнжлөө” гэж хэлээд үзгээ ширээний голд тавина.

Алхам 4: Харин багш анги дундуур явангаа ширээнээс нэг үзгийг авч энэ үзэгний эзэн ямар хувь нэмэр оруулсныг асуух боломжтой.

Санамж: Хэсэг бүлгээр ажиллаж ямар нэг сэдвээр хэлэлцүүлэг хийх үед сурагчдын оролцоог бий болгох өөр нэг арга нь бөмбөг, үзэг, ном дамжуулах арга юм. Бөмбөг авсан сурагч л саналаа хэлэх ба бусад нь түүнийг анхааралтай сонсох ёстой.

19.Тойрч яв- Тодруулж ярилц

Хичээлийн Удиртгал хэсэгт санал бодлоо солилцох арга юм.

Үндэслэл: Энэ арга нь маш богино хугаацаанд аль болох олон хүнтэй өөрийн санаа, бодлоо хуваалцах боломжийг сурагчдад олгодог. Түүнчлэн сурагчдыг маш идэвхжүүлдэг ба хичээлийн сэдвээр сэдэл төрүүлэх үр дүнтэй арга юм.

Бүлгийн хэмжээ: 20- ба түүнээс дээш .

Page 19: сургалтын аргууд

Хэрэглэгдэхүүн: Ангийн сурагчид чөлөөтэй явах зай талбай хэрэгтэй.

Дасгал: Алхам 1: Хичээлийн сэдвээр сурагчдыг эрэгцүүлэн бодохыг багш сурагчдаас хүснэ.

Алхам 2: Үүний дараа сурагчдыг босч ангийн чөлөөтэй зай руу гарч хүүхдүүдийн дундуур чөлөөтэй явахыг хүснэ

Алхам 3: Багш алгаа нэг удаа ташин “Зогс” дохио өгнө.

Алхам 4: Багшийн өгсөн сэдвээр сурагч бүр өөрт хамгийн ойр байгаа хүүхэдтэй саналаа солилцоно.

Алхам 5: Нэг минутын дараа багш алгаа хоёр удаа таших ба сурагчид яриагаа зогсоож анги дундуур явж эхэлнэ.

Алхам 6: Багш дахин алгаа нэг удаа таших ба сурагчид зогсож өөрт хамгийн ойр байгаа сурагчтай санал солилцоно.

Алхам 7: Энэ байдлаар дахин нэг удаа ажиллаж болно.

Алхам 8: Ийнхүү гурван удаа яриа өрнүүлсний дараа багш сурагчдыг сууудалдаа эргэн суухыг хүснэ.

Алхам 9: Багш 3-4 сурагчаас саналаа хуваалцахыг хүснэ. Сурагч хичээлийн сэдвээр өөрт төрсөн санаа, асуулт зэргийг хуваалцах ба багш тэдгээрийг самбарт бичнэ.

Алхам 10: Үүний дараа эдгээр дэвшигдсэн асуулт, санаануудаас багш ангийн сурагчидтай хамтран хамгийн чухал санаануудыг нь ялгах боломжтой ба эндээс хичээлийн дараагийн үе шат руу шилжих юм.

20.“Хэсэг нь хэс / Нэг нь үлд ”

Ангийн сурагчдад тухайн сэдвээр санал, бодлоо хуваалцах боломж олгох дасгал юм.

Үндэслэл: “Хэсэг нь хэс /Нэг нь үлд арга нь олон хүүхэдтэй ангид сурагчид санал, бодлоо богино хугацаанд хуваалцах боломж олгодог. Энэ арга нь хамтран сурахуйн арга хэрэгсэл бөгөөд чухал ач холбогдолтой мэдээллийг бусдад өгөх “Шинжээч”-ийн үүргийг сурагчдад ноогдуулж байгаагаараа ач холбогдолтой юм.

Бүлгийн хэмжээ: 4-5 сурагчтай бүлгээр гүйцэтгэхэд илүү үр дүнтэй боловч ангийн сурагчдын тооноос хамааран хэдэн ч бүлэг үүсгэж болно.

Хэрэглэгдэхүүн: Бүлэг бүрд том хуудас цаас ба самбарын үзэг тарааж өгөх нь зүйтэй ба сурагч бүр бусад бүлгээс сурсан зүйлээ тэмдэглэх үзэг, дэвтрээ бэлтгэнэ.

Хугацаа: Энэ аргад сурагчид суралцахад хугацаа шаардагдах боловч цаашид сурагчид өөр бүлэг үүсгэхэд нэг их хугацаа зарцуулахгүй болдог.

Дасгалын явц: Алхам 1: Хамтран сурахуйг хэрэгжүүлэхийн тулд багш 4-5 сурагчийн бүрэлдэхүүнтэй “Үндсэн баг”-ийг үүсгэдэг.

Page 20: сургалтын аргууд

Алхам 2: Багш цагийн зүүний дагуу ангийг тойруулан ширээнүүдийг дугаарлана. Сурагчид түүнчлэн 1-4 эсвэл 5 хүртэл тоолно.

Алхам 3: Багш сурагчдад асуудал эсвэл даалгаврыг өгнө.

Алхам 4: Сурагчид 10-15 минутад ажилласны дараа багш 1-р сурагчдыг дараагийн ширээ рүү шижихийг хүснэ. ( Нэгдүгээр ширээнээс 2-р ширээ рүү, 2-р ширээнээс 3-р ширээ рүү гэх мэтээр).

Алхам 5: Нэгдүгээр сурагчид байраа сольсны дараа хоёр дугаартай сурагчдыг суудлаасаа босож нэгдүгээр ширээний 2-р сурагч гуравдугаар ширээ рүү, 2-р ширээний хоёрдугаар хүүхэд дөрөвдүгээр ширээ рүү гэх мэтээр 2 алгасан шилжин сууна. Гурав дугаартай сурагчид 3 ширээ алгасан сууна. 1-р ширээнээс дөрөвдүгээр ширээ рүү гэх мэт. Дөрөв ба тав дугаартай сурагчид шилжин суухгүй байрандаа үлдэнэ.

Алхам 6: Ширээ сольж суусан “Зочин” сурагчид ширээндээ үлдсэн үндсэн багийн гишүүдээс асуултад ямар хариулт өгсөн талаар сурвалжлага авна. “Зочин” сурагчид асуулт ба хариултыг нямбайлан тэмдэглэж авах ба эргээд өөрийн үндсэн багийн гишүүдэд тайлбарлаж өгөх үүрэгтэй. Ширээний үндсэн багийн сурагчид хариултаа аль болох дэлгэрэнгүй сайн тайлбарлаж өгөх ёстой.

Алхам 7: 5-7 минутын дараа “зочин” сурагчид өөрийн ширээ рүү буцах ба багийн гишүүдэд сурч мэдсэн зүйлээ сурагч бүр 3 минутын хугацаанд танилцуулна.

Тусгал: “Хэсэг нь хэс/Нэг нь үлд” арга нь сурагчдад өөр ширээнд очиж өөр багтай ажиллах боломж олгодог тул тэдэнд таалагддаг. Сурагчид сурвалжлага өгөх болон багийн гишүүддээ бусдаас сурсан, мэдсэн зүйлээ тайлбарлаж өгөх дуртай байдаг. Дасгал хийх дарааллыг сайтар ойлгуулах буюу дасгалыг хэд хэдэн удаа давтан хийвэл сурагчид байраа богино хугацаанд солих чадвартай болдог. Сонирхуулж хэлэхэд Танзанид 80 шахам сурагчтай ангийн сурагчид ердөө 10 секундийн хугацаанд амжиж суудлаа сольсон нь энэ номын зохиогчдын гайхлыг төрүүлсэн билээ.

21.Санаагаа наймаалц

Энэ нь дэвшүүлсэн асуудлаар нотолгоо дэвшүүлэх замаар асуудлыг олон талаас авч үзэн сурагчид санал, бодлоо солилцох хамтран сурахуйн дасгал юм.

Үндэслэл: Аливаа асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлж үндэслэл, нотолгоо дэвшүүлэн хамгаалах чадвар нь ардчилсан нийгэмд маш чухал чадвар билээ. Нөгөө талаас өөрийн үзэл бодлоос өөр байр суурь баримтлах чадвар нь асуудлыг олон талаас нь авч үзэн зөв шийдвэрт хүрэх нөхцлийг бүрдүүлэх нэг чухал алхам юм. Энэ арга нь сургачдад шүүмжлэлт сэтгэн бодохуйн чадварыг эзэмшүүлэхэд дөхөм болно.

Бүлгийн хэмжээ: 4 сурагчийн бүрэлдэхүүнтэй багаар ажиллахад илүү тохиромжтой ба ангид хэдэн ч баг байх боломжтой юм.

Хэрэглэгдэхүүн: Сурагч бүр тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэгтэй байна.

Хугацаа: Ойролцоогоор 20 минут.

Дасгалын явц: Алхам 1: Багш сурагчдыг дөрвөөр багуудад хуваах ба хэлэлцэх асуудлыг өгнө. Асуудал нь “Тийм”, “Үгүй” хариулт бүхий байхад анхаараарай.

Алхам 2: Сурагчид дэвшүүлсэн асуудлыг багаар хэлэлцэх ба асуудлын талаар нэгдсэн ойлголттой болж энэ асуудал яагаад чухал талаар санаагаа дэвшүүүлнэ.

Page 21: сургалтын аргууд

Алхам 3: Үүний дараа багш багийн сурагчдыг 1, 2, 3, 4 гэж дэс дарааллаар тоолохыг хүснэ. 1 ба 2 –р сурагчид асуудлыг зөвшөөрөх буюу “Тийм” гэсэн байр сууриас хамгаалж нотолгоо дэвшүүлнэ. 3 ба 4 дугаартай сурагчид асуудлыг эс зөвшөөрөх буюу “Үгүй” байр сууриас нотолгоо дэвшүүлэн хамгаална гэдгийг тайлбарлан хэлнэ.

Алхам 4: Дээрх байдлаар сурагчид хоёр хоёроор баг үүсгэж дараагийн таван минутын хугацаанд хамтарч ажиллан өөрсдийн байр суурийг нотлох үндэслэлүүдийг боловсруулан бичнэ.

Алхам 5: Таван минутын дараа баг бүр өөрийн байр суурьтай ижил байр суурьтай бусад багуудыг олж санал бодлоо гурван минутын хугацаанд солилцож шинэ нотолгоо, үндэслэлийг тэмдэглэж авна.

Алхам 6: Багш хугацаа дууссаныг мэдэгдэх ба багийн 2 гишүүн эргэн ирж шинээр авсан мэдээллээ солилцоно. Үүний дараа багийн 2 гишүүн өөрсдийн байр суурийг хамгийн сайн хамгаалах нотолгоонуудыг сонгон авч мэтгэлцэхээр зэхнэ. Мэтгэлцэхийн өмнө багууд тухайн асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлсэн мэдэгдэл ба түүнийг дэмжсэн 2-3 сайн нотолгоо бэлтгэсэн байх нь чухал гэдгийг багш сануулна.

Алхам 7: Таван минутын дараа, багийн гишүүдийг үндсэн багийн 2 гишүүнтэй нийлж асуудлыг авч хэлэлцэхийг багуудаас хүснэ. Мэтгэлцээнийг аль нэг тал өөрийн байр сууриа илэрхийлж нотолгоонуудаа танилцуулан эхлүүлэх ба эсрэг баг үүний дараа өөрийн байр сууриа илэрхийлж нотолгоонуудаа танилцуулна. Үүний дараа талууд эсрэг багийн нотолгоонууд ба дүгнэлтийг няцаах тайлбар хийнэ. Багуудын илтгэх хугацаа ижил байх ёстой гэдгийг сануулаарай.

Алхам 8: Мэтгэлцээний дасгалыг 6-8 минутад гүйцэтгэх ба үүний дараа багууд өөрсдийн байр суурийг баримтлалгүйгээр асуудлыг цаашид авч үзэн ярилцах боломжийг сурагчдад олгоно. Ингэж хэлэлцэх явцдаа баг дотроо тухайн асуудлаар нэгдсэн нэг байр суурьт хүрэхийг эрмэлзэхийг зөвлөөрэй. Энэ байр сууриа хамгаалах нотолгоонуудыг мөн дэвшүүлэх хэрэгтэй.

Алхам 9: Багш багийн аль нэг гишүүнээс багийн байр суурь ба дүгнэлтийг танилцуулахыг хүснэ.

22.Асуудал дэвшүүлэх

Уншиж буй текст эсвэл хичээлийн сэдвийн хүрээн дэх чухал асуудлыг сурагчид бие даан олж дэвшүүлэх нь хамтран сурахуйн нэг арга юм.

Үндэслэл: Энэхүү арга нь хичээлийн бүлэг сэдвийн хүрээнд хамгийн чухал асуудлыг илрүүлэхийн зэрэгцээ тухайн асуудлыг хэлбэржүүлж, дэвшүүлэх чадварыг хөгжүүлэхэд чиглэнэ.

Бүлгийн хэмжээ: Дөрвөөс таван сурагчийн бүрэлдэхүүнтэй багаар ажиллахад илүү зохимжтой. Ангид багийн тоо бол хэд ч байх боломжтой.

Хэрэглэгдэхүүн: Сурагч бүрд тэмдэглэл хийх цаас, үзэг байх нь зүйтэй.

Хугацаа: Энэ дасгалыг гүйцэтгэхэд 15- 40 минут шаардлагатай.

Дасгалын явц: Алхам 1: Сурагч бүр бие даан хичээлийн сэдвийн хүрээнд чухал асуудлыг нь тодорхойлж бичихийг багш санал болгоно.

Алхам 2: Үүний дараа багаараа саналаа хуваалцаж нэгдсэн шийдвэрт хүрч нэг асуудлыг сонгож хэлэлцэх ба шийдвэрлэх арга замуудыг дэвшүүлнэ.

Page 22: сургалтын аргууд

Алхам 3: (Сонгох хувилбар): Асуудлаа шийдвэрлэсний дараа асуудлыг болон түүнийг шийдвэрлэх арга замыг бусад сурагчдад хэрхэн заах талаар төлөвлөгөө боловсруулж болно. Ийн хичээл заахдаа:

1) амаар ярьж тайлбарлахгүй ба зөвхөн дохио зангаагаар үзүүлнэ.

2) бусад сурагчдыг оролцуулж тоглуулна

23.Дүрт хэлэлцүүлэг

Энэ аргыг хичээлийн тодорхой сэдвийн хүрээнд жижиг бүлгээр хэлэлцүүлэг өрнүүлэхэд ашиглахад тохиромжтой байдаг. Энэ дасгалыг текстийг уншсаны дараа эсвэл хичээлийн бүлэг сэдвийг судалсны дараа ажиллах нь зүйтэй. Бүх сурагчид ижил сэдвээр ярилцах боловч өөр өөр дүрийн өмнөөс ярих тул тухайн сэдвээр ялгаатай байр суурь баримтлах ёстой юм. Сурагч бүр өөрт ноогдсон дүрийн дагуу бэлтгэх тул сэдвийн тухайн хэсгийг илүү сайн эзэмшинэ.

Үндэслэл: Уран зохиолын текстийг уншигчид олон янзаар хүлээн авах боломжтой гэдгийг сурагчдад харуулах зорилготой билээ. Тухайн асуудлаар дүрийн байр суурийг илэрхийлэх нь сурагчдад хэлэлцүүлэгт идэвхтэй оролцох, текст материалыг бүрэн эзэмших, бусдын өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлэх зэрэг ач холбогдолтой байдаг.

Бүлгийн хэмжээ: Дүрт хэлэлцүүлэг дасгалыг 4-5 сурагийн бүрэлдэхүүнтэй багаар ажиллах ба багийн тоо хэд ч байж болно.

Хэрэглэгдэхүүн: Ангийн ширээ сандлыг багаар ажиллахад тохиромжтой байдлаар байрлуулна. Текстийг сурагчдын тоогоор хувилж олшруулах буюу эсвэл унших текстийг бэлтгэнэ.

Хугацаа: 15-40 минут.

Дасгал: Алхам 1: Энэ дасгалыг гүйцэтгэхийн өмнө сурагчид хичээлийн сэдвийг судалсан эсвэл текстийг бүрэн уншсан байх ёстой юм. Багш багийн гишүүдийн тоогоор дүрүүдийг сонгоно. Уран зохиолын хичээлээр, жишээлвэл, дараах дүрүүд байх боломжтой:

Хайгуулч. Текстээс онцлог мэдээлэл бүхий хэсгийг олох үүрэгтэй.

Мэдээлэгч: Энэ сурагчийн үүрэг нь текст буюу сэдэвтэй холбоотой нэмэлт мэдээлэл өгөх явдал юм.

Холбогч: нь тект буюу хичээлийн сэдэв нь бодит амьдралтай хэрхэн холбогдох талаар тайлбарлах үүрэгтэй.

Асуулт дэвшүүлэгч: нь хэлэлцүүлгийн үеэр авч үзэх асуултууудыг хэлэлцүүлгээс өмнө урьдчилан бэлтгэж хэлэлцүүлэгт оруулах юм.

Шинэ үг, хэллэг хайгч: нь багийн гишүүдийн хувьд сонирхолтой шинэ үг, хэллэгүүдийг багийн гишүүдэд олж танилцуулах юм.

Дүр тайлбарлагч: нь зохиолын дүрүүдийн талаар сайтар бодож үзэх ба багийн гишүүдийн дунд дүрүүдийн мөн чанарын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх үүрэгтэй.

Зураглаач: нь зургийн дагуу хэлэлцүүлэг өрнүүлэхийн тулд сэдвийн гол дүрүүд буюу үйл явдлаар зураг зурж бэлтгэнэ.

Page 23: сургалтын аргууд

Замын зураг гаргагч: нь дүрүүдийн шилжилт хөдөлгөөн ба буюу гол үйл явдлуудын газрын зургийг гаргах үүрэгтэй.

Алхам 2: Сурагчдыг 4-5 сурагчтай багуудад хуваана.

Алхам 3: Багийн гишүүд нэгээс дөрөв, эсвэл тав хүртэл тоолох ба багш дээрх дүрүүдийг дугаарын дагуу оноож өгнө.

Алхам 4: Үүний дараа адил үүрэг бүхий сурагчдыг нэг баг болгох ба сурагчид хамтран ажиллаж тухайн дүрийг буюу үүргийг хэрхэн сайн “заах” талаар ярилцана. Жишээ нь: уншиж буй текстээс эшлэл олох хэсгийнхэн нэг доор хамтран сууж ямар эшлэлүүдийг авахаа сонгох ба тэдгээрийг ашиглан багийн гишүүдийн дунд хэлэлцүүлэг хэрхэн өрнүүлэх талаар ярилцаж тохирно гэсэн үг юм. Шинжээчдийн багуудад 5-8 минутын хугацаа өгнө.

Алхам 5: Хугацаа дуусмагц багийн гишүүд өөрсдийн Үндсэн багт эргэж ирнэ. Үндсэн багаар ажиллахад сурагч бүр 3-5 минутын хугацаанд “хичээлээ заах” юм.

Санамж: Дүрт хэлэлцүүлгийг амжилттай явуулах таван зөвлөгөөг толилуулья:

1. Эхлээд ангийн сурагчдад нэг л дүрийг танилцуулах хэрэгтэй. Жишээ нь текст сэдэв дээр ажиллах үед –Холбоос - дүрийг сонгосон гэвэл сурагчид сэдвийн мэдээлэл ба бодит амьдрал хоорондын уялдаа холбоог илрүүлэхэд анхаарах юм. Үүний дараа ямар холбоо уялдаа байж болох талаар багш хоёроос гурван сурагчдаас саналыг нь асуух юм. Ийм байдлаар дүрүүдийг ээлж дараалан танилцуулна.

2. Нөгөө талаас дүрийн өмнөөс хариулт өгөхөөс гадна асуулт асуух эрхтэй байх ёстой. Жишээ нь, дүрийн тайлбарлагч нь нийт сурагчдаар дүрийн зан чанарын зураглал гаргуулж сурагчдын саналыг сонссоны дараа өөрийн саналаа хэлэх боломжтой.

3. Ямар асуудлыг хэрхэн хэлэлцүүлэхээс шалтгаалан тодорхой дүрүүд ба тэдгээрийн тоог багш өөрөө тохируулан сонгож авна. Ихэвчлэн дөрвөөс таван дүрийг сонгох нь хангалттай байдаг.

4. Цуврал хэлэлцүүлгүүдийн үед сурагчдад янз бүрийн дүр оноож байхад багш анхаарна. Энэ нь сурагчдын хөгжлийг дэмжих чухал хөшүүрэг болно.

5. Уран зохиолын текст дээр ажиллах үед дүрийн онцлог талуудыг гаргахад нилээд анхаарах боловч бусад үед дүрүүдэд хэтэрхий төвлөрөх шаардлагагүй ба энэ зөвхөн сурагчдын санаа бодлыг илэрхийлэх хэрэгсэл төдий зүйл гэдгийг багш санаж байх нь зүйтэй билээ. Хэлэлцүүлэг нэгэнт өрнөсөн үед сурагчдын санал бодлыг хязгаарлах хэрэггүй гэсэн үг юм.

24.Хичээлээр хэлэлцүүлэг өрнүүлэх нь

Тухайн сэдвийг хичээл бүрээр өөр өөр өнцгөөс харах шаардлагатай болдгийг багш нар мэдэж байгаа билээ. Дүрийн хэлэлцүүлэг аргыг жишээ нь, газар зүйн хичээлд хэрхэн хэрэгжүүлэх талаар нэгэн багшийн зөвлөгөөг хуваалцъя:

Газрын зураг бүтээгч, хэлэлцүүлгийн сэдвийн хүрээнд хамааралтай зураг бүтээх юм.

Түүхч, хэлэлцүүлгийн асуудалд түүхийн талааас холбогдолтой мэдээлэл өгнө.

Геологич, хичээлээр үзэж буй сэдвийн хүрээнд газрын гадаргуу, хөрсний төрөл, уур амьсгалын талаар мэдээлэл өгнө.

Page 24: сургалтын аргууд

Эдийн засагч, асуудалд эдийн засгийн талаас тайлбар өгөх болон эсвэл тухайн газар орны байршилтай холбоотойгоор тэнд өрнөх эдийн засгийн үйл ажиллагааг нэрлэх жишээтэй юм.

Антропологич, тухайн нутаг дэвсгэрт амьдарч байсан үндэстэн, ястан ба тэдний соёл, зан заншлын талаар тайлбар өгнө.

Математикийн хичээлээр дараах “дүрүүд” байх боломжтой:

Орчуулагч, бодлого, дасгалыг өөрийн үгээр бүх хүүхдэд ойлгомжтой болгож тайлбарлана.

Томьёочин, бодлогыг бодоход ашиглах томъёог олж сурагчдад танилцуулна.

Тоочин, бодлогын бодолтыг ерөнхийд нь томъёолж өгнө.

Шалгагч, бодлогын бодолтыг зөв эсэхийг хянаж тайлбар өгнө.

Холбоосчин, тухайн аргаар бодогдох ижил, төстэй бодлогуудын талаар мэдээлэл хийнэ.

Тусгал: Дүрт хэлэлцүүлэг нь сурагчдын оролцоог хангах арга хэрэгсэл юм. Багш багуудын ажлыг сайтар ажиглаж хэлэлцүүлэг үр дүнтэй өрнөж буй эсэхэд анхаарна. Сурагчид хэлэлцүүлэгт өнгөц хандахаас сэргийлэх нь чухал тул хэлэлцүүлгийг багш урьдчилан сайтар бодож, төлөвлөх нь зүйтэй. Сурагчид аргыг сайтар эзэмшсэний дараа хэлэлцүүлгийн үр нөлөө эрс дээшилдэг тул багш дүгнэлттэй хандаж, сурагчидтайгаа хамтдаа суралцах нь чухал.

24.АСУУЛГАТАЙ УНШЛАГА

Асуулгатай уншлага (Manzo, 1969) хүндэвтэр текстийг сурагчид хоёроор хамтран уншиж ойлгох арга юм.

Үндэслэл: Асуулга бүхий уншлага арга нь энгийн хялбар учраас сурагчид амархан эзэмшдэг онцлогтой.

Бүлгийн хэмжээ: Хэдэн ч хос байж болно.

Хэрэглэгдэхүүн: Хос бүрд текстийн нэг хувийг өгнө.

Дасгалын явц: Алхам 1: Унших текстийг сонгох ба хэлэлцүүлэг өрнүүлэх хэсгийг текстээс сонгоно. (Өгүүлбэр бүр? Догол мөрүүд? Хуудас бүр?).

Алхам 2: Хоёроор хамтран ажиллах ба эхний сурагч эхний догол мөрийг чангаар уншина.

Алхам 3: Сонсогч сурагч уншсан хэсэгтэй холбоотой асуулт асуух ба нэгдүгээр сурагч хариулахыг хичээнэ. Дараа нь хоёул хамтран хэлэлцэж хамгийн зөв хариултыг сонгоно.

Алхам 4: Одоо хоёр сурагч үүргээ солин дээрх байдлаар үргэлжлүүлэн ажиллана.

Санамж: “Сайн асуулт” –ын талаар ойлголтыг тодруулъя:

Гол утга санааг тодруулах асуулт: (“ Зохиогчийн дэвшүүлсэн хамгийн чухал зүйл юу вэ?”)

Мэдээллийг нарийвчлах асуулт: (“Зохиогчийн ___________ гэсэн нь юу гэсэн үг вэ? Энэ нь зохиолын гол үзэл санаатай ямар холбоотой вэ?)

Page 25: сургалтын аргууд

Нэмэлт тайлбар шаардах асуулт: (“Та яагаад ингэж бодож байна вэ?”)

Текстийн өмнөх ба дараах хэсгүүдийг холбох асуулт: (“Энэ талаар бид юу мэдэх шаардлагатай байна вэ? Зохиогч цаашид юу өгүүлэх бол?)

25.АСУУЛТ - ХАРИУЛТЫН КАРТ

Асуулт- Хариултын карт (Temple, 2003) аргын дагуу хоёр сурагч багаар ажиллан хичээлийн сэдвийг бүрэн ойлгож эзэмшихэд туслах зорилготой юм. Түүнээс гадна энэ дасгалаар сурагчид түлхүүр үг хэллэг, нэр томъёонд тулгуурлан сэдвийн гол агуулгын дагуу асуулт, хариултын картууд боловсруулах боломжтой болдог. Эргээн санаж ашиглах зайлшгүй шаардлагатай байдаг сэдвээр энэ аргыг хэрэгжүүлэх нь ач холбогдолтой юм.

Үндэслэл: Асуулт-хариултын карт арга нь сурахуйг зорилготой болгодог ба сурагчид текстийг илүү анхааралтай уншихын зэрэгцээ асуулт дэвшүүлэн хариулах, хамтран ажиллах нь тэдний сонирхлыг төрүүлдэг.

Бүлгийн хэмжээ: Асуулт- хариултын карт аргыг хэрэгжүүлэхэд ангийн сурагчид хоёроор баг үүсгэх ба хэдэн ч баг байж болно.

Хэрэглэгдэхүүн: Баг бүрд унших материалын нэг хувийг өгнө.

Хугацаа: Асуулт- хариултын карт дасгалыг 30 минутад гүйцэтгэнэ. Гэхдээ гэрийн даалгаврын хэлбэрээр хичээлийн бус цагаар сурагчдыг ажиллуулах хувилбар бас байдаг.

Дасгалын явц: Алхам 1: Сурагчид хоёроор баг болон ажиллах ба текстийн хэсгүүдийг ээлжээр уншина.

Алхам 2: Хоёрдахь сурагч текстийг сонсонгоо тухайн хэсгээс гол нэр томъёо буюу түлхүүр үг, хэллэгийг түүвэрлэн хуудасны захад бичнэ.

Алхам 3: Эхний сурагч текстийн хэсгийг уншиж дуусмагц 2-р сурагч тэмдэглэж авсан гол үг, хэллэгийг ашиглан асуулт асууна. Тухайн сэдвээр шалгалт, шүүлгийн асуулт байх асуултуудыг сонгох нь ач холбогдолтой. Асуулт бүрийг тусгай карт эсвэл 8-12 см харьцаатай хуудаснаа бичнэ.

Алхам 4: 1-р сурагч асуултын хариултыг өгөх ба хоёул ярилцаж хариултыг хангалттай гэж үзвэл картны нөгөө талд бичнэ.

Алхам 5: Одоо хоёр сурагч үүргээ солино. 2-р сурагч дараагийн хэсгийг унших ба хоёул хамтарч ажиллан текстийн түлхүүр үг, нэр томъёог сонгон текстийн зах дээр тэмдэглэнэ. 1-р сурагчийн түлхүүр үг, нэр томъёог оролцуулан зохиосон асуултад 2-р сурагч хариулна. Хариултыг хэлэлцээд хангалттай гэж үзвэл асуулт бичсэн картын нөгөө талд нь уг хариултаа бичнэ. Ийм байдлаар цаашид үргэлжлүүлэн ажиллаж текстийг уншиж дуусгана.

Алхам 6: Ийнхүү бэлтгэсэн асуулт, хариултын картуудаа цаашид ашиглан тухайн сэдвээр мэдлэгээ сэргээж байхыг сурагчдад зөвлөн хэвшүүлээрэй.

Санамж: Асуулт- хариултын карт аргыг анх удаа хэрэгжүүлж байгаа бол текстийн эхний хэсгийг уншиж, ярилцаж дуусмагц энэ хэсгийн түлхүүр нэр томъёо, үг хэллэгүүд ба асуулт, хариултуудыг багш сурагчидтай хамтран авч үзээд шаардлагатай бол нэмэлт тайлбар, зөвлөгөөг өгнө. Багийн ажлын үед багш анги дундуур явж сурагчдын яриа, асуулт, хариултыг анхааран сонсоно. Асуулт, хариултууд оновчтой байснаар сурагчдын ойлголт зөв байх тул багш үүнд онцгой анхаарч шаардлагатай үед сурагчдад туслалцаа үзүүлнэ.

Page 26: сургалтын аргууд

26.БАГШЛАХ АРГА

Сайтар ойлгож, эзэмших шаардлагатай хэцүү сэдэв, текстийг унших үед Багшлах аргыг (Palincsar and Brown, 1984) хэрэглэх нь зүйтэй.

Үндэслэл: Аливаа зүйлийг бусдад тайлбарлаж зааж, сургаснаар өөрөө илүү сайн эзэмшдэг гэдгийг багш нар андахгүй мэднэ. Сурагч- багш материалыг багийн гишүүн сурагчдад зааж эзэмшүүлэхийн зэрэгцээ өөрөө материалыг маш гүнзгий ойлгох нөхцөл болдог бол Асуулт- Хариултын карт арга нь текстийн гол утгыг тодорхойлж, асуудлуудын уялдаа, холбоог илрүүлэхэд тусалдаг.

Бүлгийн хэмжээ: Энэ аргыг хэрэгжүүлэхэд сурагчид дөрвөөр баг болох ба багийн тоог хязгаарлахгүй.

Хэрэглэгдэхүүн: Баг бүрд унших текстийн хувийг өгнө.

Хугацаа: Багшлах арга нь нилээд хугацаа шаардах боловч сурагчдад гүн бат мэдлэг эзэмшүүлдгээрээ ач холбогдолтой дасгал юм.

Дасгалын явц: Алхам 1: 4-5-аар баг үүсгэнэ. Хамтран сурахуйн “Багшлах” дасгалыг хэрхэн гүйцэтгэх талаар багш тайлбарлана. Багийн гишүүд ээлжлэн “Багш” болох ба багш дараах таван үүрэгтэй:

1. Текстийн хэсгийг тод дуугаар, удаан, чангаар гол санааг тодотгож өгөн уншина.

2.Текстийн хэсгийг дүгнэхийн зэрэгцээ гол санааг нэгээс хоёр өгүүлбэрээр илэрхийлнэ.

3. Уншсан хэсгийн тухай дараах байдлаар асуулт асууна —

-текстэд юуны тухай өгүүлэв? (Жишээ : “Хөрсний элэгдлийн хоёр хэлбэр юу вэ? ”) - текстийн гол зүйлд анхаарлыг хандуулах, (Яагаад салхи бусад хүчин зүйлүүдээс хамгийн ихээр хөрсийг эвддэг вэ?”)

- шинэ мэдлэг, мэдээллийн үр нөлөө юу вэ? (“Текстээс эзэмшсэн мэдлэгийн дагуу бол бидний амьдарч буй газрын хөрс нь эвдрэлд өртсөн байна уу? ”)

4. Ойлгомжгүй хэсгийг тодруул. Текстийн хамгийн нарийн төвөгтэй хэсгийг ойлгомжтой болгохыг хичээнэ:

• Шинэ нэр томъёо, ойлголтуудыг тайлбарлах (“салхи хагалах” гэдэг нь хөрсний элэгдлээс сэргийлэхийн тулд мод суулгах”)

• Ерөнхий мэдлэгийн хүрээ: (“Өнгөн хөрс гэдэг нь хөрсний өнгөн хэсгийн хамгийн үржил, шимтэй давхраа юм.”)

5. Текстийн дараагийн хэсэгт юуны тухай өгүүлэх талаар таамаглал дэвшүүлнэ. Зохиогчийн санааг урьдчилан таамаглахад ашиглах гол санаа, үг, хэллэгийг нэрлэхийг хүснэ.

Алхам 2: Эхний догол мөрийг сурагч- багш чанга дуугаар унших ба ерөнхий утгыг нь дүгнэж хэлнэ. Дүгнэлтэд гол санаануудыг хэрхэн тусгасныг тайлбарлана. Дараа нь сэдвийн дагуу 2 асуулт асууна. Асуултынхаа төрөл, хэлбэрт анхаарал хандуулаарай. (гол утга санаа, тайлбар, үр нөлөө). Текстийн тухайн хэсэг дэх хэцүү хэсгүүдийг тодруулан хэлэх ба ерөнхий сэдвийн хүрээний мэдлэгийг өгөхөөс гадна гогцоо үг, хэллэг, нэр томъёог тодорхойлсноо дурь. Одоо цаашид текстэд

Page 27: сургалтын аргууд

юуны тухай өгүүлэх талаар өөрийн таамаглалаа танилцуулж, таамаглал дэвшүүлсэн үндэслэлээ хэлнэ.

Алхам 3: Дасгалын алхам бүрийн дараа оролцогчдоос алхмуудыг давтах, дүгнэж ярилцахыг хүсээрэй. Ийнхүү дасгал хийсний дараа 4-5 сурагч бүхий багууд “Багшлах” аргаар хөрсний элэгдлийн тухай текст дээр ажиллана.

Алхам 4: Текстийн эхний хэсгийг уншиж, “дүгнэлтээ хийн” анхны алхмаа гүйцэтгэмэгц багуудын ажлыг түр зогсоож зарим багуудаас дүгнэлтээ хуваалцахыг хүснэ. Сурагчдын хийсэн дүгнэлтийн сайн талуудыг дурьдаад нэмэлт зөвлөгөө өгнө. Багууд дараагийн алхмуудыг гүйцэтгэсний дараа сурагчдын дэвшүүлсэн асуултуудыг ярилцаж, зөвлөнө.

Алхам 5: Ингээд багууд бие даан дахин дөрвөн догол мөр дээр ажилласны дараа хугацаа бага үлдсэн тохиолдолд сурагчид текстийг ганцаар бие даан уншина.

Санамж: Сурагчдаар энэ дасгалыг ажиллуулахын өмнө алхам бүрийг нь сайтар тайлбарлаж ойлгуулах шаардлагатай.

27.ТҮЛХҮҮР ҮГЭЭС ТААМАГЛАЛ ДЭВШҮҮЛЭХ НЬ

Түлхүүр үгээс таамаглал дэвшүүлэх аргыг хичээлийн Удиртгал шатад хэрэглэдэг ба сурагчдад уншиж танилцах сэдвийн талаар эрэгцүүлэн бодож төсөөлөл бий болгоход чиглэдэг.

Үндэслэл: Түлхүүр үгүүдийг танилцуулсанаар сурагчдын сонирхлыг бий болгож хичээлийн дараагийн шатад бэлтгэх ба текстийг уншихад илүү дөхөм болдог. Жишээ нь: түлхүүр үгүүдийг оруулан сурагчдаар өгүүлэл зохиолгох нь сурагчдын чадварт нь итгүүлэх түлхэц өгнө. Түлхүүр үгээс таамаглал дэвшүүлэх арга нь текстийг анхааралтай сонсох буюу унших барилыг хөгжүүлдэг ба чухал үг, хэллэгээс үндэслэн утга, үйл явдлыг төсөөлөх болон асуудал шийдвэрлэхэд багаар ажиллах чадварыг эзэмшүүлэхэд чиглэдэг.

Бүлгийн хэмжээ: Түлхүүр үгээс таамаглал дэвшүүлэх дасгалыг хоёр сурагч бүхий багаар гүйцэтгэдэг ба багийн тоог хязгаарлахгүй.

Хэрэглэгдэхүүн: Түлхүүр үгүүдийг самбарт бичнэ.

Хугацаа: Дасгалыг таваас зургаан минутад гүйцэтгэнэ.

Дасгал: Алхам 1: Хичээл эхлэхээс өмнө багш текстээс чухал үйл явдал, гол үзэл санаа ба дүрүүдтэй холбоотой таваас зургаан үг, хэллэг, нэр томъёог сонгон авсан байна.

Алхам 2: Багш сонгосон түлхүүр үгүүдээ самбарт бичих ба эдгээр үг, хэллэг нь сурагчдын унших текст буюу сэдвээс авсан гэдгийг хэлнэ. Тухайн зохиол, бүтээлийн төрөл ба үйл явдлын хоорондын холбоог багш товч дурьдана.

Алхам 3: Үүний дараа багууд дөрвөн минутын хугацаанд дээрх үг, хэллэгүүдийг оролцуулан өгүүлэл, эссээ, тайлбар зэргийг бие даан зохиож бичнэ.

Алхам 4: Сурагчид дасгалыг гүйцэтгэсний дараа цөөн хэдэн багийн ажлыг ангийн сурагчдад танилцуулна. Багш сурагчдын “бүтээлийг” сайшаах боловч эх зохиолтой төстэй эсэхийг хэлэх шаардлагагүй.

Page 28: сургалтын аргууд

Алхам 5: Одоо багш текст буюу зохиолыг унших ба сурагчид анхааралтай сонсохын зэрэгцээ өөрсдийн бичсэн “зохиол”-той харьцуулна.

Алхам 6: Текст буюу зохиолыг уншсаны дараа эх зохиолыг сурагчид өөрсдийн “зохиол”-той харьцуулна. Ямар үр дүн гарав?

Санамж: Хичээлийн Удиртгал хэсэг тул аль болох товч байх ба дасгалыг таван минутад гүйцэтгэхийг хичээгээрэй. Хоёр баг л ажлаа танилцуулдаг ба бусад багуудын ажилтай хичээлийн явцад боломж гарна гэдгийг хэлнэ.

28.Чиглүүлэгтэй сонсох ба сэтгэн бодохуйн дасгал

Чиглүүлэгтэй сонсох ба сэтгэн бодохуйн дасгал: аргыг хичээлийн мэдлэг бүтээх шатанд ашигладаг. Энэ дасгалаар сурагчид текстийн хэсгийг сонсох эсвэл уншаад дараагийн хэсэгт өрнөх үйл явдлыг урьдчилан таамаглана. Үүний зэрэгцээ таамаглалаа эх текстийн үйл явдалтай харьцуулж байх ба шинэ таамаглал дэвшүүлж ажиллана.

Үндэслэл: Чиглүүлэгтэй сонсох ба сэтгэн бодохуйн дасгалыг гүйцэтгэхэд багш текст буюу зохиолын нэг хувьтай байж болох ба нийт сурагчдад уншиж өгнө. Энэ аргыг ашиглахад сурагчдын ойлголт дээшилдэг ба текст буюу зохиолын утгыг гүнзгийрүүлэн авч хэлэлцэхэд дөхөм болдог. Чиглүүлэгтэй сонсох ба сэтгэн бодохуйн дасгал нь сурагчдын анхааралтай сонсох буюу унших чадварыг хөгжүүлэх ба сурагчдын төсөөлөн бодох үйлдэлд түлхэц өгдөг.

Бүлгийн хэмжээ: Чиглүүлэгтэй сонсох ба сэтгэн бодохуйн дасгалыг 6-30 хүртэл сурагчтай бүлгээр гүйцэтгэх боломжтой. Үүнээс олон байх тохиолдолд сургачдын оролцоо хязгаарлагдмал болдог.

Хэрэглэгдэхүүн: Чиглүүлэгтэй сонсох ба сэтгэн бодохуйн дасгалыг ашиглахад багшид текст буюу зохиолын нэг хувь эсвэл сурагч бүрд тарааж өгөх олшруулсан хувь байхад л хангалттай. Таамаглал дэвшүүлэх бололцоотой текст буюу зохиолыг сонгохыг хичээгээрэй. Түүнээс гадна багш текстийн агуулга ба сургамжид анхаарах хэрэгтэй.

Хугацаа: Дасгалыг гүйцэтгэх хугацаа текст буюу зохиолын хэмжээнээс шалтгаалахаас гадна сурагчдын гүйцэтгэлээс бас хамаарна. Гэхдээ аль болох 30 минутаас хэтрүүлэхгүй байх нь зүйтэй.

Дасгал: Алхам 1: Багш унших текст буюу зохиолыг сонгоно.

Алхам 2: Сурагчдын сонирхлыг татах ямар нэг үйл явдал өрнөх хэсгүүдийг сонгон багш текстийг хэсгүүдэд хуваах ба ярилцах асуулт бэлтгэж болно. Текстийг дээд тал нь таван хэсэгт хуваадаг нь сурагчдын анхаарлыг сарниулахгүйн зэрэгцээ текстийн утга санааг алдагдуулахгүй байх ач холбогдолтой.

Алхам 3: Эхлээд багш зохиолын зөвхөн гарчгийг танилцуулаад зохиолын төрөл, түүх, газар орон зэрэг ерөнхий мэлээллийг өгөөд (үлгэр, домог, болсон явдал, зөгнөлт зохиол, гэх мэт) сурагчдаас уг зохиолд юуны тухай өгүүлэх талаар сурагчдын саналыг асууна. Аль болох өвөрмөц сонин таамаглал дэвшүүлэхэд нь багш сурагчдад түлхэц өгөх нь зүйтэй. Сурагчдын санаануудыг багш самбарт тэмдэглэнэ. Хэд хэдэн таамаглал дэвшүүлсэний дараа багш сурагчдаас хамгийн үнэн байх магадлалтай гэж үзэж буй таамаглалыг нь сонгуулна. (өөрийнхөөрөө хязгаарлах хэрэггүй),

Алхам 4: Ингээд багш текстийн эхний хэсгийг уншиж өгөх ба сурагчдаас аль таамаглал илүү зөв байгааг болон яагаад гэдгийг асууна. Үүний дараа сурагчид цааш ямар үйл явдал өрнөх талаар дахин таамаглал дэвшүүлнэ. Энэ мэтчлэн ажилласаар текстийг уншиж дуусгана.

Page 29: сургалтын аргууд

Алхам 5: Өгүүллийг уншиж дууссаны дараа сурагчид өөрсдийн дэвшүүлсэн таамаглалд дүгнэлт хийнэ. Аль нь илүү үнэмшилтэй байсан? Яагаад? Текстийн гарчиг, зохиолын төрөл гэх мэт мэдээлэл таамаглал дэвшүүлэхэд хэрхэн нөлөөлсөн? Хэрхэн зөв ойролцоо таамаглал дэвшүүлэх вэ?

29.Хамтын хайгуул

Хамтын хайгуул аргыг уран зохиолын текстээр хэлэлцүүлэг өрнүүлэхэд ашиглахад тохиромжтой. 8-10 сурагчтай бүлгээр ажиллах нь аль болох олон санаа дэвшүүлж ярилцахад ач холбогдолтой байдаг.

Үндэслэл: Хамтын хайгуул арга нь ангид идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлэхэд ихэд тустай дасгал болдог. Асуудал дэвшүүлсэн текстийг сурагчдаар уншуулах ба сурагчид өөрсдөө асуулт дэвшүүлэн (багш тэдгээр асуултад “зөв” хариултыг мэдэхгүй байж болно) ярилцаж хэлэлцүүлэг өрнүүлснээр текстийг гүнзгий ойлгох бололцоо нээгдэнэ. Доор тайлбарлах алхмуудыг бүгдийг нэгбүрчлэн хэрэгжүүлээгүй байлаа ч Хамтын хайгуул аргыг хэрэглэснээр хэлэлцүүлэг амжилттай болох нөхцөл бүрддэг.

Бүлгийн хэмжээ: Хамтын хайгуул аргыг ашиглахад 6-20 сурагчтай бүлэг байх боломжтой. Цөөн хүүхэдтэй бүлгийн дэвшүүлэх санаа, хариултууд цөөн, ядмаг байх нь тохиолддог бол бүлэг хэтэрхий олон хүүхэдтэй бол оролцоо буурах хандлагатай байдгийг багш нар санаарай. Ангид хориос илүү сурагчид байгаа бол зарим сурагчдад өөр төрлийн даалгавар өгөх ба эхний групп Хамтын хайгуул дасгалыг гүйцэтгэх юм.

Хэрэглэгдэхүүн: Сурагч бүрд текстийн хувийг өгөх буюу эсвэл багш уншиж өгнө.

Хугацаа: Хамтын хайгуул арга буюу хэлэлцүүлгийг наад зах нь 25 минутад өрнүүлнэ. Хэлэлцүүлэг өрнүүлэхэд сурагчдын сонирхол ба оролцоо 45 минутын турш огт буурахгүй байх нь ажиглагддаг.

Дасгал: Алхам 1: Хэлэлцүүлэг өрнүүлэхэд тохиромжтой сэдэв, текстийг сонгон авна. Энэ нь сонгон авсан сэдэв буюу текст нь сонирхолтой асуудал дэвшүүлж улмаар олон байр суурь дэвшүүлэн ярилцах боломжтой байна гэсэн үг юм. Үлгэр, домгууд энэ шаардлагад сайн нийцдэг гэдгийг багш нартаа сануулъя.

Алхам 2: Сурагчид сэдвийг унших ба багш хүүхэд бүр анхааралтай сайн уншиж буй эсэхийг хянана. Хэлэлцүүлэг эхлэхийн өмнө сэдэв буюу текстийг сурагчдаар хоёр удаа давтан уншуулаарай. Эсвэл Чиглүүлэгтэй уншлага аргаар унших боломжтой юм.

Алхам 3: Хэлэлцүүлгийн асуултыг бэлтгэнэ. Багш хэлэлцүүлэг өрнүүлэх дөрвөөс таван асуулт бэлтгэх нь зүйтэй. Асуултууд дараах шаардлагуудыг хангасан байна:

1. Асуулт бодитой байх

2. Асуултад олон талаас хариулт өгөх боломжтой байх ёстой. (Асуултаар олон санаа буюу байр суурь дэвшүүлэх боломжгүй бол хэлэлцүүлэг өрнөх нөхцөл бүрдэхгүй).

3. Асуултууд уншсан сэдэв буюу тексттэй шууд холбоотой байх ёстой. Асуулт юуны түрүүнд уншсан сэдэв буюу текстэд өгүүлсэн зүйлийн талаар ярилцлага өрнүүлэхээр байх ёстой. Сурагч асуудлаар санаагаа илэрхийлэхдээ өөрийнхөө мэдлэг, мэдээлэл дээр тулгуурлах боломжтой боловч зарим тохиолдолд хэлэлцүүлгийн асуултаас өөр сэдэв рүү халин орохоос багш сэргийлэх хэрэгтэй

Алхам 4: Хэлэлцүүлгийн асуултуудыг багш самбарт бичнэ.

Page 30: сургалтын аргууд

Алхам 5: Сурагч бүр асуултуудын талаар бодсоны дараа хариултуудаа дэвтэртээ бичнэ. (ангийн сурагчид бичих дасгалд хугацаа их зарцуулах бол асуултын хариуг зүгээр бодох хугацаа өгнө.)

Алхам 6: Багш сурагчдын хариултыг сонсоно. Зарим сурагчдад хариултаа унших боломж олгоорой. Багш сурагчдын хариултуудын ялгаатай талуудыг тодруулж хэлэх ба сурагчдыг эдгээр ялгаатай байр сууриа дэлгэрүүлж тайлбарлахыг хүснэ. Сурагчид хариултаа уншсан сэдэв буюу текстээс авсан мэдээллээр дэмжиж сурахад багш үргэлж чиглүүлж өгч байна. Хэлэлцүүлгийн үеэр багш сурагчдын хариултыг зөв, буруу гэх мэтээр дүгнэх болон шүүмжлэх эрхгүй гэдгийг ямагт санаарай. Түүнчлэн хэлэлцүүлгийн асуултад багш хариулт өгөх ёсгүй.

Алхам 7: Багш самбарт сурагчийн нэрийн ард хариултуудыг хүснэгтэд товчхон тэмдэглэнэ. Ийн хариулт өгсөн сурагч бүрийн нэрийн ард хариултуудыг тэмдэглэх нь нэгд, сурагч бүрийн бодол санааг хүндэтгэхийн зэрэгцээ бүх санааг бүрэн тэмдэглэж авах ба ярилцлагыг тогтуун өрнүүлэх болон сурагчдын оролцоог нэмэгдүүлэх бололцоо бүрдэнэ.

Алхам 8: Асуудлаар сурагчид санаа бодлоо илэрхийлж дууссаны дараа багш тэдгээр санаануудаас хамгийн сонирхолтой хэсгүүдээс ерөнхийлөн давтан хэлж өгнө. Үүний дараа багш эсвэл нэгээс хоёр сурагч хэлэлцүүлэг өрнүүлсэн асуудлын талаар дүгнэлт хийж өгнө.

Алхам 9: Хэлэлцүүлгийг цаашид өрнүүлэх эсэх нь багшийн үзэмж ба хэлэлцүүлгийн үеэр дэвшигдсэн сонирхолтой асуултуудыг багш самбарт бичин дээрхийн адилаар хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой юм.

“Хэлэлцүүлэг нь надад сэтгэл өөдрөг байдал бий болгож, урам өгснөөр барахгүй миний байр сууриаас ялгаатай үзэл бодлуудыг сонсож, хүндэтгэлтэй хандах чадвартай болсноороо би өөрийн эрхгүй бахархсан.” (Латвийн багш)

Үнэлгээ: Хамтын хайгуул аргыг хэрэгжүүлэх явцад сурагчид заавал зөв хариултыг өгөх албагүй тул сурагчдын үйл ажиллагааг үнэлэх нь төвөгтэй байдаг.

Гэвч багш сурагчдын оролцоог ажиглах боломжтой ба дараах асуултын дагуу үнэлгээ өгөх боломжтой:

• сурагчийн оролцооны түвшин ямар байсан бэ?

• хариулт аль зэрэг үндэслэлтэй байсан?

• хариултад текст, сэдвээс баримт, дэмжлэг авсан эсэх?

Сурагчдын оролцоог багш үнэлэхдээ дараах зүйлд анхаарах хэрэгтэй:

Санамж: Хамтын хайгуул аргыг багш нар хэсэгчлэн хэрэгжүүлэх нь байдаг: Жишээ нь: Багш сурагчдаас хэлэлцүүлэг өрнүүлэх асуулт дэвшүүлэхийг хүсч болно. Эсвэл хэлэлцүүлгийн үед тэмдэглэл хөтлөх даалгаврыг сурагчдад өгснөөр бусад сурагчдын дэвшүүлсэн санаанд анхааралтай хандах нөхцөл бүрдэх ба хэлэлцүүлэгт хэдхэн сурагчид давамгайлахаас сэргийлнэ. Хэлэлцүүлгийн үр нөлөөг дээшлүүлэх нөгөө нэг арга нь хэлэлцүүлгийн дараа тухайн сэдвээр эсээ бичнэ гэдгийг сурагчдад сануулах юм. Эссэнд тодорхой байр суурь дэвшүүлж тухайн текст, буюу сэдвээс баримт, дэмжлэг авсан байх нь чухал. Эссэг үнэлэхдээ дээр өгсөн үзүүлэлтүүдийн сүүлийн хоёроос гадна дараах шалгууруудыг ашиглаарай:

хэлэлцүүлэгт сурагчдын оролцоог үнэлэх үзүүлэлт :

оролцоо бага оролцоо дунд зэрэг оролцоо идэвхтэй

Page 31: сургалтын аргууд

Сурагч сонирхон оролцсон эсэх? Сурагчийн хариулт утга санаа бүхий эсэх? Сурагч хариултаа текст, сэдвээс авсан баримт, дэмжлэгээр баяжуулсан эсэх?

Гарын авлагын гуравдугаар бүлгээс хэлэлцүүлэгт сурагчдын оролцоог хэрхэн үнэлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл авна уу?

Хэлэлцүүлгийн дараа сурагчдын ойлголтын түвшинг үнэлэх өөр нэг арга нь эссэ бичүүлэх дасгал юм.

Эссэ бичвэрийг үнэлэх үзүүлэлтүүд

бага зэрэг дунд зэрэг маш сайн

Сурагчийн хариулт утга санаа бүхий эсэх? Сурагч текст, сэдвээс баримт, дэмжлэг авсан эсэх? Эссэ хэмжээний хувьд зохистой эсэх Эссэ тодорхой бүтэцтэй эсэх Гол санаанууд тодорхой эсэх Сэдвийн хүрээг баримталсан эсэхОновчтой үг, хэллэг ашигласан эсэх

30.Хэлэлцүүлгийн тор

Хэлэлцүүлгийн тор арга нь хэлэлцүүлгийг хамтран сурахуйн техниктэй хослох арга юм. Дасгалын явцад сурагчид жижиг бүлгээр ажиллах тул ангийн сурагчдын тоо чухал биш байдаг. Хэлэлцүүлгийн тор дасгал нь ахлах ангийн сурагчдын хувьд нотолгоо бүхий эсээ бичих бэлтгэл үе шат болох сайн талтай. Хэлэлцүүлгийн тор аргыг хичээлийн Тусгал үе шат буюу сурагчид шинээр сурсан зүйлээ эргээн тунгааж, учир холбогдлыг нь тодруулахад ашиглана.

Үндэслэл: Зөрчилтэй асуудлаар байр сууриа илэрхийлж үндэслэл бүхий нотолгоо дэвшүүлэх нь шүүмжлэлт сэтгэн бодохуйн нэг хэсэг билээ. Энэ нь нээлттэй нийгэм дэх оролцоог төлөвшүүлэх эхлэл гэж хэлж болно. Хэлэлцүүлгийн тор арга нь хэлэлцүүлэгт сурагчдыг идэвхтэй оролцуулахад чухал үүрэгтэй ба сурагчдын баримт, дэмжлэг бүхий нотолгоо дэвшүүлэх чадварыг хөгжүүлнэ.

Бүлгийн хэмжээ: Хэлэлцүүлгийн тор аргыг хэрэгжүүлэхэд нэг багт найман сурагч хамтран ажиллах багийн тоог хязгаарлахгүй.

Хэрэглэгдэхүүн: Дараагийн хуудаст өгсөн хэлэлцүүлгийн тор үүсгэн ажиллахад сурагчдад хуудас цаас эсвэл дэвтэр болон үзэг байх шаардлагатай.

Page 32: сургалтын аргууд

Хугацаа: Энэ дасгалыг гүйцэтгэхэд хориос гучин минут хангалттай.

Дасгал: Алхам 1: Багш хоёрдмол утга бүхий асуулт бэлтгэнэ. Энэ нь асуултын хариулт “Тийм”, “Үгүй” гэсэн хоёр янз байх боломжтой байна гэсэн үг. Жишээ нь: “Сурагч бүр дүрэмт хувцас өмсөх нь зүйтэй” гэсэн асуултаар дэмжсэн болон эс дэмжсэн хариулт өгөх боломжтой юм.

Алхам 2: Багш багуудад хэлэлцүүлгийн тор зурах даалгавар өгнө. Хэлэлцүүлгийн торын загварыг дараах хуудаснаас хараарай. Үүний дараа дөрвөөс таван минутын хугацаанд багаар ажиллан дэвшүүлсэн асуултыг дэмжих болон эс дэмжих тус бүрд нь гурав хүртэл шалтгаан буюу үндэслэл дэвшүүлэн бичнэ. Эдгээр нотолгоонуудыг Хэлэлцүүлгийн тор –хуудсанд жагсаан бичнэ.

Алхам 3: Үүний дараа хоёр баг хамтран ажиллаж хариултуудаа харилцан танилцуулах ба өөрсдийн хүснэгтэд нэмж бичнэ

Алхам 4: Хоёр багийн дөрвөн сурагч асуудлыг авч хэлэлцээд нэгдсэн дүгнэлт хийнэ. Дөрвөн сурагч асуултаар адил байр суурьтай болж, түүнийгээ дэмжих баримт, нотолгоог бичсэний дараа хэлэлцүүлгийн торны Дүгнэлт хэсэгт байр сууриа тэмдэглэнэ.

Алхам 5: Багш зарим нэг группээс байр суурь ба нотолгоогоо танилцуулахыг хүсэх ба эсрэг байр срууьтай багууд хоорондоо мэтгэлцэж болох юм.

Санамж: Багш тухайн асуултаар дэвшүүлэх боломжтой нотолгоо, байр суурийг урьдчилан авч үзсэн байх нь зүйтэй. “Иван далайн хавны арьсыг авах ёсгүй байсан” гэсэн асуудлаар сурагчдыг адилхан нэг байр суурьтай байлгахыг эрмэлзэх нь утгагүй зүйл болно гэдгийг багш нар мэдэж байгаа. Түүнээс гадна энэ асуултад эцсийн зөв ганц хариулт олох ямар ч боломжгүй билээ. Харин үүний оронд дээрх асуултаар сурагч бүр өөрийн байр сууриа илэрхийлж, нотолгоо, дэмжлэгээр батлахыг оролдох нь зүйтэй юм. “Иван далайн хавны арьсыг нуухын оронд бүсгүйд өгч, өөрөө шийдвэр гаргах боломжийг түүнд өгөх ёстой байсан” гэсэн асуултад ихэнх сурагчид санал нийлж нэг байр сууриас хандах юм. Энд хүний эрхийг дээдлэх болон шударга ёсны тухай асуудал хөндөгдөж байгаа тул бид ойролцоо байр суурьтай байх нь мэдээж билээ.

31.Мэтгэлцээн.

Гуравдугаар анги ба түүнээс дээш ангиудад Хэлэлцүүлгийн тор аргын дараа мэтгэлцээн өрнүүлэх нь ач холбогдолтой байдаг. Мэтгэлцээний зорилго нь ялагч ба ялагдагчийг тодруулах биш ба сурагчдад асуудлаар байр сууриа илэрхийлж баримт, нотолгоо ашиглан хамгаалах арга, чадварт сургах явдал юм. Түүний зэрэгцээ бие хүнийг шүүмжлэхгүй ба бусдын үзэл, бодолд хүлээцтэй хандах нь чухал болно.

Үндэслэл: Асуудлыг авч хэлэлцэн мэтгэлцэх нь тухайн сэдвийг тал бүрээс нь авч үзэн ойлгоход чухал нөлөөтэй байдаг. Хэлэлцүүлгийг зөвхөн асуудалд төвлөрүүлэхэд багш анхаарах хэрэгтэй.

Бүлгийн хэмжээ: Ангийн бүх сурагчид оролцох боломжтой.

Хэрэглэгдэхүүн: Унших текст, материал.

Хугацаа: Дасгалыг хориос гучин минутад гүйцэтгэнэ.

Мэтгэлцээний явцад сурагчид асуудалд хоёр талаас нь буюу дэмжих болон эс дэмжих байр сууриас хандахын зэрэгцээ нотолгоо, баримт, дэмжлэг ашиглах тул маш бүтээлч үйл ажиллагаа болно. (Румыний багш)

Page 33: сургалтын аргууд

Дасгал: Алхам 1: “Тийм”, “Үгүй” гэсэн хариулт өгөх боломжтой асуулт бэлтгэнэ. (Хэлэлцүүлгийн тор аргыг хэрэгжүүлэхэд бид ийм адил асуулт ашигладаг тул уг аргын дараа мэтгэлцээн өрнүүлэх боломжтой байдгийг сануулъя). Багш асуултыг самбарт бичнэ. (хэрэв багш тухайн асуултаар сурагчид өөр, өөр байр суурьтай байх эсэхийг мэдэхийг хүсвэл тухайн сэдвээр “Тийм”эсвэл “Үгүй” байр суурьтай сурагчдыг гараа өргөхийг хүсч болно).

Алхам 2: Хамгийн эхлээд сурагч бүр асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлж дэвтэртээ тэмдэглэх ба үүний дараа багийн гишүүдтэй саналаа хуваалцана.

Алхам 3: Багш ангийн сурагчдыг “Тийм”, “Үгүй” гэсэн хоёр хэсэгт хуваагдаж ханы дагуу зогсохыг хүснэ. Харин хараахан шийдээгүй эсвэл аль аль тал нь боломжтой гэж үзэж буй сурагчид ангийн дунд хэсэгт зогсоно.

Алхам 4: Багш дараах хоёр дүрмийг танилцуулна:

a) Сурагчид бие биеэ хүндэтгэж эелдэг байна. (Багш тайлбарлана).

b) Мэтгэлцээний явцад сурагч өөрийн бодлыг өөрчилсөн бол нөгөө баг руу шилжиж болно.

Алхам 5: Гурван талын сурагчид хоорондоо багийнхаа байр суурийн талаар гурваас дөрвөн минутын хугацаанд ярилцах ба багийн байр суурийг илэрхийлсэн нэг өгүүлбэр бэлтгэнэ.

Алхам 6: Гурван багаас тус бүр нэг гишүүн байр сууриа илэрхийлж хэлнэ.

Алхам 7: Үүний дараа багийн гишүүд нөгөө багуудын байр суурийг няцаах болон өөрийн байр суурийг хамгаалах шинэ нотолгоо, баримтуудыг дэвшүүлнэ.

Алхам 8: Багш сурагчдын илтгэл, ярианд анхаарал хандуулж бие бие рүүгээ дайрсан байдал үүсэхээс сэргийлнэ. Багш тодруулах асуулт асууж болно. Багш өөрийн үзэл бодлыг илэрхийлж болох боловч зөвхөн нэг талд ороод байх нь сурагчдад тэнцвэргүй, шударга бус санагдах тул талуудыг ээлжээр дэмжих нь зүйтэй.

Алхам 9: Арваас арван таван минутад мэтгэлцээн өрнүүлсний дараа талуудыг дүгнэлт хийхийг хүснэ.

Алхам 10: Төгсгөлд нь багш талуудын дэвшүүлсэн нотолгоо, санаануудыг товчхон дүгнэх эсвэл сурагч бүр нотолгоо бүхий эсээ бичих даалгавар өгөх боломжтой.

Санамж: Сайн нотолгоо, үндэслэл дэвшүүлсэн тал руу багш шилжиж сурагчид шийдвэрээ өөрчлөх боломжтой гэдгийг үлгэрлэн харуулаарай.

Тусгал: Асуудлыг олон талаас нь авч үзэж боломжийг мэтгэлцээн олгодог юм. Гэхдээ мэтгэлцээний явцад сурагчид сэтгэл хөдлөлд автах, бусдыг үл хүндэтгэх байдал гаргахгүй байхад анхаараарай. Мэтгэлцээнд сонирхолтой санаа, ярианы агуулга нь илүү чухал гэдгийг сурагчдад анхааруулаарай.

32.“Миний үг”

Энэ арга нь ангийн нийт сурагчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэхэд ач холбогдолтой ба дуугай, идэвх оролцоо султай сурагчдыг хэлэлцүүлэгт татан оролцуулахад тустай байдаг.

Page 34: сургалтын аргууд

Үндэслэл: Хэлэлцүүлгийн төгсгөлийн үг буюу тухайн сэдвийн дүгнэлтийг ихэвчлэн багш хийх нь байдаг. Гэхдээ зарим үед энэ дүгнэлтийг сурагчдаар хийлгэх нь сурагчдыг идэвхжүүлэх ач холбогдолтой юм. “Миний үг” арга нь асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлэх болон ангид өрнөсөн хэлэлцүүлэгт хариуцлагатай хандах чадварыг сурагчдад өгдгөөрөө давуу талтай.

Бүлгийн хэмжээ: “Миний үг” дасгалыг ангийн нийт сурагчдын дунд гүйцэтгэнэ.

Хэрэглэгдэхүүн: Сурагчид өөрийн дүгнэлт, санаагаа нарийн хэрчиж бэлтгэсэн цааснууд дээр тэмдэглэх ба хэлэлцүүлгийн сэдвээр унших текст байх хэрэгтэй.

Хугацаа: “Миний үг” дасгалыг хориос дөчин минутад гүйцэтгэнэ.

Дасгал: Алхам 1: Текстийг эхлээд сурагчид гүйлгэн харах ёстой ба энэ үед текстээс өөрийнхөө сонирхлыг татсан, гайхшлыг төрүүлсэн, эсвэл бүр ойлгомжгүй хачирхалтай санагдсан гэх мэтээр ямар нэг онцлог санагдсан хэсгийг текстээс олох даалгаврыг багш өгнө.

Алхам 2: Сурагч бүр өөрийн сонгосон хэсгийг нэг нарийн зурвас цаасан дээрээ бичээд доор нь хуудасны дугаарыг тэмдэглэнэ.

Алхам 3: Сурагч бүр цаасныхаа нөгөө талд өөрт онцлог санагдсан сэтггэгдлээ бичнэ. Онцлог гэдэг нь текстээс сонгосон хэсэг сонирхлыг татсан, гайхшлыг төрүүлсэн, эсвэл бүр ойлгомжгүй хачирхалтай санагдсан гэх мэт тэмдэглэгээг хийнэ гэсэн үг юм.

Алхам 4: Үүний дараа багш нэг сурагчийг дуудан текстээс сонгосон хэсгээ уншихыг хүснэ. (зөвхөн текстийн хэсгийг уншина). Энэ сурагч текстийн сонгосон хэсгээ анги нийтэд чангаар уншиж өгөх ба тухайн хэсгийн талаар бусад сурагчдын саналыг сонсоно. Нилээд хэдэн сурагчид саналаа хэлсний дараа багш ч өөрийн саналаа хэлэх хэрэгтэй.

Алхам 5: Ийнхүү хэд хэдэн сурагчид саналаа хэлсний дараа тухайн сурагч өөрийн санаагаа хуваалцана. Энэ бол “Миний үг” юм. Нэгэнт хаалт хийсэн бол хэн ч нэмж санаагаа илэрхийлэх боломжгүй болох юм.

Алхам 6: Багш дараагийн сурагчийн нэрийг дуудах ба дасгалыг дээрхийн адилаар дахин нэг удаа гүйцэтгэнэ. Бүх сурагчдын текстээс авсан эшлэлийг сонсох боломжгүй тул хичээлийн минутад зохицуулан уг дасгалыг гүйцэтгэнэ.

Тусгал: Хэрэв багш лекцийн хэлбэрийг илүүд үздэг байсан бол “Миний үг” аргыг хэрэглэснээр сурагчид ихэд ажигч, гярхай бөгөөд сонирхолтой санаануудыг дэвшүүлэх чадвартай гэдгийг харах болно.

33. Чөлөөт бичвэр

Чөлөөт бичвэр нь түргэн бичвэр аргатай адил төстэй боловч арай илүү хугацаа шаардлагатай. Энэ аргын дагуу таваас арван минутад өгөгдсөн сэдвээр сурагчид аль болох их мэдээлэл бичих даалгавар юм. Дахин нэг минут нэмж өгөн сурагчдад бичвэрээ дуусгах боломж олгоно. Түргэн бичвэр аргын адил сурагчид зөв бичлэгийн дүрэм, алдаа зэрэгт анхаарах шаардлагагүй ба бичвэрийн агуулга чухал гэдгийг сурагчдад сануулна. Эдгээр аргуудыг ямар ч хичээлээр ашиглана. Сурагчид өөрсдийн бичвэрээ бусаддаа танилцуулах боломж олгох нь зүйтэй. Чөлөөт бичлэг аргыг хичээлийн Тусгал үе шатад ихэвчлэн ашиглахаас гадна Удиртгал хэсэгт хэрэгжүүлэх боломжтой

34.Сурахуйн тэмдэглэл хөтлөх нь

Page 35: сургалтын аргууд

Сурахуйн тэмдэглэл хөтлөх арга нь дээрх аргатай төстэй. Зэрэгцээ тэмдэглэл аргаар сурагч өөрийн уншсан буюу сонссон текст, сэдвээс авсан мэдээллийн дагуу өөрийн тусгал санаагаа тэмдэглэж ярилцлагад оролцдог бол Сурахуйн тэмдэглэл аргын дагуу сурагчид өөрийн сурах үйл ажиллагаанд ажиглалт хийн тэмдэглэл хөтлөх юм. Ингэснээр сурагчид өөрийн сурахуйд илүү ухамсартай хандах чадвартай болно. Сурахуйн тэмдэглэлдээ сурагчид зорилгоо тодорхойлж бичихээс гадна өөрийн амжилт болон бэрхшээлтэй асуудал зэргээ тайлбарлан тэмдэглэл хөтлөх юм. Ийн тэмдэглэл хөтлөх нь дараах ач холбогдолтой:

• Тэмдэглэл хөтөлснөөр сурагч сурах арга барилдаа дүгнэлттэй хандах чадвар эзэмших ба хувийн хариуцлага нь дээшилнэ.

• Сурагчид юуг хэрхэн сурч буй талаараа тунгааж бодох боломж нээгдэнэ.

• Сурагч өөрийн сурах арга барилд гарч буй ахиц, дэвшил, ололттой талууд, ба сайжруулах шаардлагатай зүйлүүдийг тодруулж харахад дөхөм болно.

Сурахуйн тэмдэглэл

Долоо хоног: ______________________

Долоо хоног эхлэхэд Долоо хоногийн төгсгөлд Өөртөө өгөх санал зөвлөгөө Энэ долоо хоногт Уншсан хуудасны Ямар хэсгүүдийг нь хамгийн

унших хуудасны дугаар? тоо, дугаар? сайн ойлгосон бэ?

Өдөр бүр хэдэн цаг Нийт хэдэн цаг Ойлгоход бэрхшээлтэй байсан

бие даан хичээллэх ? хичээллэв? Хэзээ? хэсэг?

Хэзээ?

Хэнтэй хамтарч Хэнтэй хамтарч Хамтарч хичээллэхийн

хичээллэх? хичээллэсэн бэ? сайн талууд?

Ямар аргаар хичээллэх ? Ямар аргаар

хичээллэсэн бэ?

Сурахуйн тэмдэглэл нь сурагчдын хувьд өөрийн сурах үйл ажиллагаанд дүгнэлттэй хандах үр нөлөөтэй хэрэгсэл болдог. Долоо хоног бүр сурагчид тэмдэглэлээ үзэж шинээр сурч мэдсэн зүйлээ дүгнэхийн зэрэгцээ ямар асуултууд тулгарсан болон багийн ажилд ямар хувь нэмэр оруулсан зэргээ өөрөө эрэгцүүлдэг байна. Үүнээс гадна Сурахуйн тэмдэглэлд тухайн долоон хоногийн хичээлүүдийн сэдвийн гол утга болон шинэ нэр, томъёо зэргийг тэмдэглэх нь зүйтэй гэдгийг багш сурагчдад зөвлөөрэй.