Жирэмслэлтээс хамгаалах аргууд

34
Жирэмслэлтээс хамгаалах аргууд Г. Наранчимэг

Transcript of Жирэмслэлтээс хамгаалах аргууд

Page 1: Жирэмслэлтээс хамгаалах аргууд

Жирэмслэлтээс хамгаалах аргууд

Г. Наранчимэг

Page 2: Жирэмслэлтээс хамгаалах аргууд

Жирэмслэлт гэж юу вэ? Түүнээс сэргийлэх ямар ямар аргууд

байдаг вэ? Жирэмслэлтээс сэргийлэх аргуудын

давуу болон сул тал юу вэ? Жирэмслэлтээс сэргийлэх аргуудыг

ямар үед, ямар хүн хэрэглэх нь илүү тохиромжтой вэ?

гэсэн сэдвийн хүрээнд эрүүл мэндийн мэдлэг боловсрол олгох

Зорилго:

Page 3: Жирэмслэлтээс хамгаалах аргууд

Жирэмслэлт гэж юу вэ?

Page 4: Жирэмслэлтээс хамгаалах аргууд

Эр (сперматозойд) эм (өндгөн эс)

бэлгийн эсүүд хоорондоо нийлж эвсэл үр буюу зигот үүсгэн, тухайн эвсэл үр маань цааш хөгжин ураг буюу хүүхэд бүрэлдэн бий болохыг жирэмслэлт гэнэ.

Жирэмслэлт гэж юу вэ?

Эр эм бэлгийн эс хоорондоо нийлэх явцыг саатуулах нь жирэмслэлтээс хамгаалах арга гэсэн үг юм.

Page 5: Жирэмслэлтээс хамгаалах аргууд

1. Механик хаалтын аргууд

Диафрагм Умайн хүзүүний хаалт Бэлгэвч

2. Дааврын аргууд3. Мэс заслын арга4. Химийн арга5. Физиологийн арга

Жирэмслэлтээс хамгаалах аргуудад

юу юу орох вэ?

Page 6: Жирэмслэлтээс хамгаалах аргууд

Энэ аргад диафрагм, умайн хүзүүний

хаалт, бэлгэвч орно. Эдгээр аргууд нь үрийн шингэн дэх эр

бэлгийн эсүүд умайд орохоос механик замаар хаах байдлаар жирэмслэлтээс сэргийлнэ.

Механик хамгаалалтын аргыг бэлгийн харьцаанд орох бүртээ хэрэглэх шаардлагатай.

Механик хаалтын аргууд

Page 7: Жирэмслэлтээс хамгаалах аргууд

Нарийн резинэн материал бөгөөд

умайн хүзүүнд байрлуулна. Эр бэлгийн эсийг үхүүлэх үйлчилгээ

бүхий бодисыг агуулж байдаг. Бэлгийн харьцааны дараагаар 6-8

цаг хүртэл үтрээнд байлгах хэрэгтэй. Тохирох хэмжээг эмнэлгийн нөхцөлд

эмчийн туслалцаатай сонгоно. Хамгаалах магадлал 80%

Диафрагм

Page 8: Жирэмслэлтээс хамгаалах аргууд

Диафрагм

Page 9: Жирэмслэлтээс хамгаалах аргууд

Бэлгийн харьцаанд орохоос 2

цагийн өмнө байрлуулах боломжтой

Авч явахад хялбар авсаархан Сарын тэмдгийн мөчлөгийг

алдагдуулахгүй Эмэгтэйн ирээдүйд хүүхэд төрүүлэх

чадварт нөлөөлөхгүй.

Диафрагмын давуу тал:

Page 10: Жирэмслэлтээс хамгаалах аргууд

Бэлгийн замын халдварт өвчнөөс

хамгаалахгүй Эмнэлгийн нөхцөлд тохирох хэмжээг

тохирох шаардлагатай Зарим тохиолдолд дахин давтан

хэмжээг тохируулан солих шаардлагатай

Харшил өгч болзошгүй Хадгалах, ариутгаж цэвэрлэхэд төвөгтэй

Диафрагмын сул талууд:

Page 11: Жирэмслэлтээс хамгаалах аргууд

Диафрагмтай төстэй боловч латекс

материалаар хийгдсэн, эр бэлгийн эсийг умайн хөндийд орохыг хаах үйлчилгээтэй.

Хэр үр дүнтэй байх нь умайн хүзүүнд хэмжээний хувьд хэр зэрэг тохиромжтой таарснаас ихээхэн хамаардаг.

Бэлгийн харьцааны дараа 8 цаг хүртэл хугацаанд хаалтыг үлдээх хэрэгтэй.

Хамгаалах магадлал 80%

Умайн хүзүүний хаалт

Page 12: Жирэмслэлтээс хамгаалах аргууд

Бэлгийн харьцаанаас олон цагийн

өмнө байрлуулах боломжтой Авч явахад хялбар, авсаархан Сарын тэмдгийн мөчлөгт

нөлөөлөхгүй Ирээдүйд хүүхэд гаргах чадварт

нөлөөлөхгүй

Хаалтын давуу тал

Page 13: Жирэмслэлтээс хамгаалах аргууд

Бэлгийн замын халдварт өвчнүүдээс

хамгаалахгүй Эмнэлгийн нөхцөлд тохирох хэмжээг

сонгох шаардлагатай Зарим эмэгтэйд тохирох хэмжээ

байдаггүй Байрлуулах болоод эргэн авахад хэцүү

байж болзошгүй Бэлгийн харьцааны үед байрлал

өөрчлөгдөж болзошгүй Харшил өгч магадгүй

Хаалтын сул талууд

Page 14: Жирэмслэлтээс хамгаалах аргууд

Бэлгэвч

Харьцангуй хямд үнэтэй

Олон газраас чөлөөтэй авах боломжтой

Хүсээгүй жирэмслэлтээс хамгаалаад зогсохгүй бэлгийн замын ихэнх халдварт өвчнөөс хамгаална.

Page 15: Жирэмслэлтээс хамгаалах аргууд

Бэлгэвч

Нэг дор 2 буюу түүнээс дээш тооны бэлгэвчийг давхарлан хэрэглэж болохгүй

Олон тооны бэлгэвчийг давхарлан хэрэглэснээр бэлгэвч урагдан гэмтэх боломжтой

Page 16: Жирэмслэлтээс хамгаалах аргууд

Бэлгэвчийг хэрэглэсний дараа хаях

бөгөөд дахин хэрэглэж болохгүй Бэлгийн харьцааны явцад урагдах

болон сугарах магадлалтай Хэрэглэхийн өмнө сайтар шалгах

хэрэгтэй Харшил өгч болзошгүй Хамгаалах магадлал 90%

Бэлгэвч

Page 17: Жирэмслэлтээс хамгаалах аргууд

Дааврын аргууд

Page 18: Жирэмслэлтээс хамгаалах аргууд

Эмийн арга

Эм нь ихэвчлэн эм бэлгийн эс өндгөвчнөөс ялгарах явдлыг саатуулах замаар үйлчилдэг.

Ихэнх эм нь 2 төрлийн гормоныг (прогестин, эстроген) агуулдаг.

Эмийг хэрэглэх явцад дотор муухайрах, толгой өвдөх, хөх хавдах, бие хавагнах, жин нэмэх болон сэтгэл гутрал зэрэг гаж нөлөө илэрч болно.

Page 19: Жирэмслэлтээс хамгаалах аргууд

Эмээ зөв зааврын дагуу хэрэглэснээр

гаж нөлөөг багасгах боломжтой Эмийг хэрэглэснээр сарын тэмдгийн

мөчлөг өөрчлөгдөж болзошгүй Эмчээс хэрхэн, хэдийд хэрэглэх

талаар сайтар зөвлөгөө авсны үндсэн дээр хэрэглэнэ.

Хамгаалах магадлал 99%

Эмийн арга

Page 20: Жирэмслэлтээс хамгаалах аргууд

Жирэмслэлтээс хамгаалах эмтэй адил

гормон агуулсан байдаг. Үүнийг бөгс, хэвлий, цээжний дээд хэсэг

болон гарын гадна хэсэг гэсэн 4 газрын аль нэгэнд байрлуулж хэрэглэнэ.

Наалт нь 4 долоо хоногийн мөчлөгтэйгөөр хэрэглэгдэнэ.

Наалтыг 7 хоногийн хугацаатайгаар, 7 хоног бүрт шинийг хэрэглэх замаар хэрэглээд 4 дэх долоо хоногт хэрэглэхгүй.

Наалт

Page 21: Жирэмслэлтээс хамгаалах аргууд

Нарийн, уян хатан чанартай бөгж

бөгөөд үтрээнд байрлуулдаг. Энэ нь жирэмслэлтээс хамгаалах

гормоныг ялгаруулдаг. Бөгжийг үтрээнд 3 долоо хоногийн

хугацаанд байрлуулна. 3 долоо хоногийн дараа бөгжийг аваад 7 хоногийн дараа дахин шинийг хэрэглэнэ.

Үтрээний бөгж

Page 22: Жирэмслэлтээс хамгаалах аргууд

Тариа

Жирэмслэлтээс хамгаалах эмтэй адил замаар хамгаална.

Жирэмслэлтээс 3 сар хүртэл хугацаагаар хамгаалдаг.

Хамгаалах магадлал 99%

Page 23: Жирэмслэлтээс хамгаалах аргууд

Тарианы сул тал

Эмэгтэйн биед дааврын өөрчлөлт оруулдаг, сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдөх, биеийн жин бага зэрэг нэмэгдэх, толгой эргэх зэрэг өөрчлөлт илэрч болзошгүй.

Page 24: Жирэмслэлтээс хамгаалах аргууд

Энэ нь жирэмслэлтээс

сэргийлэх дааврын сүүлийн үеийн арга юм.

Суулгац нь шүдэнзний модноос нарийхан прогестрон агуулсан 34мм урт савх мэт 6 ширхэг гуурс байдаг.

Эдгээр гуурсыг эмэгтэй хүний гарын бугалганы арьсан дор суулгана.

Суулгац

Page 25: Жирэмслэлтээс хамгаалах аргууд

Суулгац

Page 26: Жирэмслэлтээс хамгаалах аргууд

Мэс ажилбар тул эмч хийх ёстой Сэргийлэх баталгаа 99% Үйлчлэх хугацаа 5 жил Эмэгтэйн биед дааврын

өөрчлөлт оруулдаг дутагдалтай

Суулгац

Page 27: Жирэмслэлтээс хамгаалах аргууд

Ерөндөг буюу

спираль Энэ нь эр бэлгийн

эс өндгөн эсэд хүрэхийг эсвэл өндгөн эс умайн хананд шигдэн байрлахыг хориглох замаар үйлчилдэг.

Хамгаалах магадлал 97% боловч үрэвсэлт өвчин үүсэх боломжийг ихэсгэдэг сул талтай.

Page 28: Жирэмслэлтээс хамгаалах аргууд

Ерөндөг буюу

спираль

Page 29: Жирэмслэлтээс хамгаалах аргууд

Ерөндөг буюу

спираль

Page 30: Жирэмслэлтээс хамгаалах аргууд

Дахин хүүхэд гаргах сонирхолгүй

байгаа тохиолдолд энэ аргыг сонгоно. Энэ мэс ажилбарын дараа дахин хүүхэд

гаргах боломжгүй болох учир сайтар бодох шаардлагатай.

Эмэгтэй хүнд умайн гуурсыг боох мэс ажилбар хийх ба ингэснээр өндгөн эсийг явах замыг хаана

Эрэгтэйд үрийн гуурсыг боох мэс ажилбар хийх бөгөөд эр бэлгийн эс гадагшлахыг хаана

Сэргийлэх баталгаа 100%

Мэс заслын арга

Page 31: Жирэмслэлтээс хамгаалах аргууд

Мэс заслын арга

Page 32: Жирэмслэлтээс хамгаалах аргууд

Энэ нь

эмэгтэйн өндгөн эс гадагшилдаг

өдрүүдийг эмэгтэйн биед гардаг хэвийн өөрчлөлтүүд дээр үндэслэн тогтоогоод, жирэмслэх магадлалтай өдрүүдэд бэлгийн харьцаанд орохгүй байх явдал юм.

Хуанли хөтлөх

Page 33: Жирэмслэлтээс хамгаалах аргууд

Эмэгтэй хүн ихэнх тохиолдолд

өндгөн эс гадагшлахаас ойролцоогоор 4 хоногийн өмнө болоод гадагшилснаас дунджаар 2 хоногийн хугацаанд жирэмслэх боломжтой.

Биений юм нь тогтмол ирдэг эмэгтэйчүүдэд энэ аргыг хэрэглэх нь тохиромжтой байдаг.

Энэ арга нь хэдийгээр тэвчих нь хэцүү ч, ямар нэгэн сөрөг үр дагаваргүй хамгийн сайн арга юм

Бэлгэвчтэй хослуулан хэрэглэх нь илүү үр дүнтэй

Хуанли хөтлөх

Page 34: Жирэмслэлтээс хамгаалах аргууд

Анхаарал тавьсанд баярлалаа