МБЗ-ийн Анхдугаар Чуулганаас Гарсан Санал-2016

45
МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТААС ГАРСАН САНАЛ Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн Газар болон Улсын Их Хуралд хүргүүлэх баримт бичиг Улаанбаатар хот 2016 он

Transcript of МБЗ-ийн Анхдугаар Чуулганаас Гарсан Санал-2016

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР

ЧУУЛГА УУЛЗАЛТААС ГАРСАН САНАЛ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн Газар болон Улсын Их Хуралд хүргүүлэх баримт бичиг

Улаанбаатар хот 2016 он

лаанбаатар хот 2016 он

МБЗ нь нам бус байгууллага

Мэдэгдэл: Энэхүү зөвлөмж бичиг баримтыг 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулагдсан МБЗ-ийн анхдугаар чуулганд тавигдсан илтгэл, салбар хуралдааны үеэр яригдсан асуулт, хариултуудыг нэгтгэн боловсруулав. Тус баримт бичигт МБЗ-ийн гишүүд, хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагчид болоод Монгол улсын бизнесийн салбарт хамааралтай бусад оролцогч талуудын үзэл баримтлалыг тусгасан бөгөөд хувь хүний болоод гишүүн байгууллагын саналуудыг тусгахдаа нэрийг жич дурдаагүй болно.

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛ

2016 оны 8 сарын 01-ний өдөр

Улаанбаатар хот

Ì Î Í Ã Î Ë Û Í Á È Ç Í Å Ñ È É Í Ç ª Â Ë ª Ë

М Б З - И Й Н А Н Х Д У Г А А Р Ч У У Л Г А У У Л З А Л Т А А С Г А Р С А Н С А Н А Л3

2 0 1 6

АГУУЛГАСАНАЛЫН ХУРААНГУЙ .................................................................................................................4

МБЗ-ИЙН АНХДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТААС ГАРСАН САНАЛ .......................................9

Ерөнхий мэдээлэл ............................................................................................................... 9

Бизнесийн орчин: Монгол ба дэлхийн чиг хандлага ....................................................... 9

Монгол улс дахь өнөөгийн байдал .................................................................................. 10

Сүүлийн үеийн дэвшил ....................................................................................................... 11

I. ТОГТВОРТОЙ БАЙДАЛ .............................................................................................................14

1.1 Төсвийн сахилга бат ..................................................................................................... 15

1.2 Бодлогын уламжлал ..................................................................................................... 16

1.3 Бодлого, хууль тогтоомжийн уялдаа холбоо ............................................................. 19

1.4 Засгийн газрын бүтцийг тууштай хадгалах ................................................................ 24

II. НӨӨЦ БА ЧАДАВХИ ................................................................................................................25

2.1 Үр дүнтэй Засгийн газар ..............................................................................................25

2.2 Улс төрийн бус мэргэжлийн томилгоо .......................................................................26

2.3 Боловсрол .....................................................................................................................27

2.4 Инноваци .................................................................................................................... 28

2.5 Эрсдэлийн удирдлага ..................................................................................................29

2.6 Эрүүл мэндийн тогтолцоо .......................................................................................... 30

2.7 Агаарын бохирдол ...................................................................................................... 30

III. БИЗНЕСИЙН ОРЧИНГ САЙЖРУУЛАХ ................................................................................. 31

3.1 Эрх зүйт ёс ба бизнесийн ёс зүй ................................................................................. 31

3.1.1 Бизнесийн ёс зүй ....................................................................................................32

3.2 Хөрөнгө оруулагчдыг хамгаалах .................................................................................33

3.3 Хөрөнгийн зах зээл..................................................................................................... 34

3.3.1 Олон нийтийн мэдлэгийг дээшлүүлж мэргэжлийн чадавхийг нэмэгдүүлэх нь . 34

3.3.2 Тэтгэврийн санг хувьчлах нь ................................................................................35

3.3.3 Санхүүгийн зах зээлийг чөлөөлөх нь ...................................................................35

3.3.4 Татварын ээлтэй орчин ........................................................................................ 36

3.3.5 Засгийн газрын тусгай сангуудын ил тод байдал .............................................. 36

3.4 Эдийн засгийг төгөлдөржүүлэх нь ............................................................................ 36

3.4.1 Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл ...............................................................37

3.4.2 Цементийн үйлдвэрлэл ........................................................................................ 38

3.5 Дэд бүтэц ..................................................................................................................... 38

3.5.1 Төслийн санхүүжилт ба төр хувийн хэвшлийн түншлэл ..................................... 39

3.5.2 Ложистик .............................................................................................................. 40

ХАВСРАЛТ: НЭР ТОМЬЁОНЫ ОРЧУУЛГА ................................................................................41

Б И З Н Е С И Й Н О Р О Л Ц О Г Ч Т А Л У У Д Ы Н Т Э Р Г Ү Ү Н И Й Т Ү Н Ш

М Б З - И Й Н А Н Х Д У Г А А Р Ч У У Л Г А У У Л З А Л Т А А С Г А Р С А Н С А Н А Л4

2 0 1 6

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛИЙН ЧУУЛГАНААС ГАРСАН САНАЛЫН ХУРААНГУЙ

Монголын бизнесийн зөвлөл

Монголын бизнесийн зөвлөл (МБЗ) нь Монгол улсад үйл ажиллагаа эрхэлж буй бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчдыг төлөөлөх зорилгоор 2007 онд байгуулагдсан төрийн бус байгууллага юм. Тус байгууллага нь аливаа улс төрийн нам, эвслээс хараат бус бөгөөд Монгол улс дахь худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, хувийн хэвшил болон хөрөнгө оруулагчдын дуу хоолойг хүргэхийг зорьж ажилладаг. МБЗ нь эдүгээ үндэсний болон гадаадын томоохон хувийн хэвшил тэргүүтэй 220 гаруй гишүүн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн салбартаа тэргүүлэх байгууллага юм.

МБЗ-ийн санал

МБЗ нь 2016 оны 4-р сарын 21-нд бүх гишүүдийн чуулга уулзалтыг зохион байгуулж хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдийн дуу хоолойг нэгтгэн Засгийн газарт хүргүүлэх энэхүү саналыг боловсруулсан. Үүнд хувийн хэвшлийнхэн болон МБЗ-ийн гишүүн байгууллагуудад тулгарч буй нийтлэг асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, саналуудыг нэгтгэсэн болно. Хувийн хэвшлийн засгаас хүсч буй гол хүсэлт бол тогтвортой байдлыг хангая, чадавхийг нэмэгдүүлье, бизнесийн орчныг сайжруулья гэсэн 3 үндсэн санаанаас бүрдэж байна.

I) ТОГТВОРТОЙ БАЙДАЛ

Аливаа хөрөнгө оруулалтыг татах нэн тэргүүний хөшүүрэг нь улс төр, эдийн засгийн тогтвортой байдал гэдэгт гадаад дотоодын хувийн хэвшлийнхэн дуу нэгтэй санал нэгдэнэ. Монгол улсын эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдал нь капиталын өртгийг нэмэгдүүлж, Монголын төслүүдийг дэмжих зээлдүүлэгчийн сонирхлыг бууруулан улмаар хөрөнгө оруулалтыг буурахад нөлөөлсөн. Үүний уршгаар зах зээлийн өсөлт удааширсан. Тиймээс тогтвортой байдлыг бий болгож улмаар хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхийн тулд Монгол улсын Засгийн газар доор дурьдсан арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзэн дараах арга хэмжээг санал болгож байна:

● Төсвийн тогтвортой байдлыг хангахын тулд төсвийн болоод санхүүгийн сахилга батыг чандлан сахих, 2012 онд батлагдсан Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр” буюу “СМАР”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх

● Хэрвээ Засгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болоод “СМАР”-ийг бүрэн хэрэгжүүлэх боломжгүй бол Олон улсын валютын сангийн “станд-бай” хөтөлбөрийг хэрэгжүүлж 2017, 2018 онуудад эргэн төлөгдөх ёстой байгаа Монгол улсын Хөгжлийн банкны зээл, Чингис бондны өрийг төлөхөд шаардлагатай бага өртөгтэй зээлүүдийг олж авах

СА

НА

ЛЫ

Н Х

УРА

АН

ГУЙ

Ì Î Í Ã Î Ë Û Í Á È Ç Í Å Ñ È É Í Ç ª Â Ë ª Ë

М Б З - И Й Н А Н Х Д У Г А А Р Ч У У Л Г А У У Л З А Л Т А А С Г А Р С А Н С А Н А Л5

2 0 1 6

● Богино ба урт хугацааны санхүүжилтийн хэрэгцээг хангахын тулд олон улсын хөрөнгийн зах зээл болоод арилжааны зээлдүүлэгчдээс олон талт санхүүжилт, зээл авах боломжийг үргэлжлүүлэн эрэлхийлэх; үүний тулд Монгол улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлж, зээлийн хүүг бууруулж өрийн хүүний ачааллыг багасгахад чухал үүрэг гүйцэтгэдэг төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бий болгож хувийн болон олон талт зээлдүүлэгчдийн Монгол улсад зээл олгох итгэлийг сэргээх шаардлагатай.

● Хууль, тогтоомжуудыг тууштай, тогтвортой хэрэгжүүлж, гэнэтийн өөрчлөлт гаргахгүйн тулд аливаа хуулийг батлахаас өмнө тухайн хуулийн хэрэгжилтээс гарах үр дагавар, сөрөг нөлөөг тооцож, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид болон холбогдох талуудын саналыг тусгаж хэлэлцүүлдэг байх; төрийн байгууллагуудыг ил тод нээлттэй ажиллуулах

● Төрийн өмчит аж ахуйн нэгжээс эдийн засгийн үр өгөөжтэй холдинг компаний (баялгийн сан) хэлбэр лүү шилжиж, үйл ажиллагаагаа өргөтгөн, ашигтай ажиллахад чиглэсэн Эрдэнэс-Монгол ХХК дээр хийгдэж буй хүчин чармайлтыг дэмжин үргэлжлүүлэх

Санал болгож буй хэмжүүрүүд:

Олон улсын түвшин дэхь Монгол улсын зээлжих зэрэглэлийг сайжруулахын тулд юуны түрүүнд улс төрийн тогтвортой байдлыг хангахад шаардагдах арга хэмжээг авч хэрэгжүүлж, засаглалын болон улс төрийн нөхцөл байдлыг илэрхийлэх индексүүдийн түвшинг ахиулах хэрэгтэй:

Олон улсын индексүүд: Санаачлагч байгууллагууд:

Дэлхийн засаглалын индекс Дэлхийн банк

Авлигын индекс Трансперенси интернэшнл

Дэлхийн эрх чөлөөт байдлын индекс Фридом Хауз

II) НӨӨЦ БА ЧАДАВХИ

XХI-р зууны зах зээлд бусад улс орнуудтай бараа, үйлчилгээ, шинэ санаагаар өрсөлдөхийн тулд хүний нөөц чадавхид эрчимтэй хөрөнгө оруулах шаардлагатай. Үүнд ажиллах хүчний мэдлэг чадвар болон хөдөлмөрийн хууль тогтоомжийг орчин үеийн шаардлага, шилдэг туршлагад нийцүүлэн сайжруулах, ёс зүй, ил тод, шударга байдал, хандлагыг нэвтрүүлэх шаардлагатай ба дараахь саналыг дэвшүүлж байна:

● Төрийн албан хаагчдыг улс төрийн халаа сэлгээнээс хамгаалж, массаар солих бус чадварлаг албан хаагчдыг тогтвортой ажилуулах; төрийн албаны ажлын байрны шалгаруулалт нь ажил горилогчийн илтгэн харуулсан ур чадвар, амжилт дээр суурилсан байх; төрийн албан хаагчийг улс төрийн хэлхээ холбоогоор бус харин мэргэжлийн ур чадвар, салбарын мэдлэгт нь үндэслэн сонгон шалгаруулж, ажиллуулах

● Төр хувийн хэвшлийн түншлэлийн төслүүд болоод бусад мега төслүүдийг хэрэгжүүлэх/удирдах нэгжийг сонгохдоо мэргэжлийн өндөр ур чадвартай багийг томилох; эдгээр нэгжүүдийг тогтвортой ажиллуулах үүднээс улс төрийн элдэв дарамт шахалтаас хараат бус байлгах

СА

НА

ЛЫ

Н Х

УРА

АН

ГУЙ

Б И З Н Е С И Й Н О Р О Л Ц О Г Ч Т А Л У У Д Ы Н Т Э Р Г Ү Ү Н И Й Т Ү Н Ш

М Б З - И Й Н А Н Х Д У Г А А Р Ч У У Л Г А У У Л З А Л Т А А С Г А Р С А Н С А Н А Л6

2 0 1 6

● Монголын ажиллах хүчийг дэлхийн эдийн засгийн өрсөлдөөнт зах зээлд бэлтгэх, гадаад дотоодын ажил олгогчдын тавьж буй хэрэгцээг хангахын тулд Монгол улсын боловсролын салбарыг чанаржуулах; бага, дунд, ахлах ангийн хичээлийн хөтөлбөр, сургалтын арга зүйг олон улсын түвшинтэй нийцүүлэх

● Эдийн засгийг төрөлжүүлж, экспортыг дэмжин Монгол улсын давуу тал бүхий салбаруудыг түлхүү хөгжүүлэх бодлого баримтлахын тулд бусад орнууд, тэр дундаа Чили улсын туршлагыг даган “Инновацийн сан”-г нэвтрүүлэх

● Судалгаа шинжилгээг нэмэгдүүлэхийн тулд их, дээд сургууль, хувийн хэвшил болон төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны хэлбэрийг тогтоож сайжруулснаа уг салбарт орох хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж улмаар ирээдүйд экспортлох бүтээгдэхүүн бий болгох, эдийн засгийг төгөлдөржүүлэх

● Нарийн мэргэжлийн, өндөр ур чадвар бүхий гадаадын ажиллах хүчний квотыг нэмэгдүүлэх тал дээр уян хатан бодлого баримтлах, олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэн дотоодын ажиллах хүчний чадавхийг нэмэгдүүлэх

● Tөрийн албан хаагчдын чадавхийг нэмэгдүүлэхийн тулд Сингапур тэргүүтэй орнуудын туршлагаас нэвтрүүлэн, төрийн үйл ажиллагааг илүү үр дүнтэй, нээлттэй болгох; дотоод хяналт, бодлого, дүрэм журмыг сайжруулан төрийн албан хаагчдын авлига, хээл хахууль болон үүнтэй холбоотой гэмт хэргүүдийг таслан зогсоох

● Авлигын эсрэг стратегиа шинэчлэн баталж, мөрдөхөөс гадна, бусад холбогдох хууль журмуудыг илүү чандлан сахих, энэ тал дээрх хууль эрх зүйн орчинг НҮБ-ын Авлигын эсрэг конвенци зэрэг олон улсын байгууллагаас тавигддаг шаардлагын хэмжээнд хүргэх; тус конвенцид Монгол улс 2006 онд нэгдсэн боловч конвенци болон 2007 онд батлагдсан Авлигын эсрэг хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа тул хэрэгжүүлэлтийг хангах, Авлигатай Тэмцэх Газрыг улс төрийн нөлөөллөөс ангид бие даасан статустай байх нөхцөлийг бүрдүүлэх

● Байгалийн аливаа эрсдэл, гамшиг, хүний хүчин зүйлээс учирсан элдэв осол, хохирлоос урьдчилан сэргийлэх, шуурхай арга хэмжээ авахын тулд Онцгой байдлын ерөнхий газрын чадавхи, нөөц бололцоог нэмэгдүүлэх, онцгой нөхцөлд холбогдох яамд, Цагдаагийн ерөнхий газар, эмнэлэг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, даатгалын байгууллага болоод бусад төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, хоорондын уялдаа холбоог сайжруулж, шуурхай, үр дүнтэй болгох; шаардлагатай бүх талуудыг хамруулан шуурхай хуралдаж, асуудлыг шийдвэрлэх эрх бүхий нийгмийн эрсдэлийн институцийг бэхжүүлэх

Санал болгож буй хэмжүүрүүд:• Дотооддоо болоод олон улсад магадлан итгэмжлэгдсэн сургуулиудын

тоог нэмэх (Жишээ нь одоогийн байдлаар техник мэргэжлийн боловсрол олгодог сургуулийн хувьд л гэхэд нийт 84 сургуулийн дөнгөж 6 нь магадлан итгэмжлэгдсэн).

• Их, дээд болон техник мэрэгжлийн боловсрол эзэмшиж, сургуулиа төгссөнөөс хойшхи 3 сарын дотор мэргэжлээрээ ажилд орж байгаа төгсөгчдийн тоог нэмэх.

• Хүний Хөгжлийн Индекс

• Ажилгүйдлийн түвшин

• Өрхийн дундаж орлого

СА

НА

ЛЫ

Н Х

УРА

АН

ГУЙ

Ì Î Í Ã Î Ë Û Í Á È Ç Í Å Ñ È É Í Ç ª Â Ë ª Ë

М Б З - И Й Н А Н Х Д У Г А А Р Ч У У Л Г А У У Л З А Л Т А А С Г А Р С А Н С А Н А Л7

2 0 1 6

СА

НА

ЛЫ

Н Х

УРА

АН

ГУЙ

III) БИЗНЕСИЙН ОРЧИНГ САЙЖРУУЛАХ

Монгол улсын бизнесийн орчинг сайжруулах нь дотоод, гадаадын бизнес эрхлэгчдийн амжилтад хүрэх үндэс нь болдог. Бизнесийн таатай орчин нь тогтвортой байдал, дотоодын нөөц, чадавхи дээр үндэслэн бий болох хэдий ч эдгээрээс гадна хууль, бодлогын хэрэгжилт, дэд бүтцийн хүртээмжтэй байдал болоод дор дурьдагдсан бусад нөхцлүүд чухал үүрэг гүйцэгтэнэ:

Эрх зүйт ёс:

● Хууль тогтоомжуудын хэрэгжилтийг сайжруулж, шүүхийн шийдвэрийг шударга, хараат бус, хүчин төгөлдөр байлгах; төр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэг байх, төлбөр тооцоог цаг хугацаанд нь барагдуулдаг байх

● Хөрөнгө оруулагчдын гомдлыг барагдуулах, хөрөнгө оруулагчдийг хамгаалдаг зохицуулалтыг бий болгох

● Арбитрын тухай хуулиар олон улсын арбитрт хандах боломжийг бүрдүүлж хөрөнгө оруулагчийн эрсдэлийг бууруулах;

Дэд бүтэц:

● Мега төслүүдийг урагшлуулахад шаардлагатай байгаа дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, тэр дундаа Таван толгойгоос БНХАУ-ын хилтэй холбогдох төмөр замын ажлыг дуусгах ажлыг шуурхайлах

● Цементийн үйлдвэрлэлийг дэмжиж дотоодын хэрэгцээг хангахын тулд эрчим хүчээр найдвартай тасралтгүй хангах, ложистик, тээвэрлэлийн үнийн бодлогыг уян хатан болгох, түүхий эдийн дотоодоос авах урамшуулалыг бий болгох замаар тогтвортой ханган нийлүүлэлтийн сүлжээг үүсгэх, чанарын стандарт тогтоох

● Хил, гаалийн үйл ажиллагааг сайжруулахын тулд бичиг баримтын хяналт, бүртгэл гэх мэт ажиллагааг нэн тэргүүнд анхаарч бичиг баримтын бүрдүүлэлт, бусад холбогдох үйл ажиллагааг автоматжуулан, хүлээлгийн цаг, хүндрэлийг багасган, авлига үүсэх эрсдэлийг бууруулах, амталгаа шалгалтын хураамж ба давтамжны хязгаар тогтоох /жич: вино, хоол хүнс, бусад бараанд/

● Мах болон махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийн тулд малын эрүүл ахуй, хяналтын тухай хуулийг батлахдаа арилжааны махыг зөвхөн батлагдсан нядалгааны газраас авахаар зааж малыг өсгөх, нядлах, мах боловсруулах, тээвэрлэх, худалдаалах зэрэг бүх шатанд эрүүл ахуйн шаардлагыг нэвтрүүлэх;

Хөрөнгийн зах зээл:

● Монголын хөрөнгийн болон санхүүгийн зах зээлийг чөлөөлж, банкны салбарын монополийг бууруулах, тэтгэврийн сан, үнэт цаас болон бондын зах зээлийг хөгжүүлэх

● Монголын хөрөнгийн бирж, төрийн өмчит компаниудыг хувьчлахдаа зах зээлийн өрсөлдөөнт журмаар буюу дуудлага худалдаагаар хувьчлах;

● Тэтгэврийн сангийн монополийг чөлөөлөх, ингэхдээ хөгжсөн орнуудын туршлагыг хэрэгжүүлэн даатгалын компаниуд, тэтгэвэрийн санг дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах боломжийг бүрдүүлэх замаар дотоодын хөрөнгө оруулагчдыг төрүүлэх бодлогыг хэрэгжүүлэх

Б И З Н Е С И Й Н О Р О Л Ц О Г Ч Т А Л У У Д Ы Н Т Э Р Г Ү Ү Н И Й Т Ү Н Ш

М Б З - И Й Н А Н Х Д У Г А А Р Ч У У Л Г А У У Л З А Л Т А А С Г А Р С А Н С А Н А Л8

2 0 1 6

● Хөрөнгийн хуваарилалтыг чөлөөлж өгсөнөөр даатгалын компаниуд зөвхөн банкны үйлчилгээгээр хязгаарлагдахгүй санхүүгийн бусад салбарт хөрөнгө оруулах боломж нээгдсэн боловч цаашид хөрөнгийн хуваарилалтыг бүрэн чөлөөлөх; үүнд амь насны даатгал, үл хөдлөх хөрөнгийн даатгал гэх зэрэг бүх төрлийн даатгалын компаниуд адил тэгш эрх эдлэх боломжийг бүрдүүлэх

Татварын таатай нөхцөл:

● Хөрөнгө оруулалтыг дэмжсэн тогтвортой, тууштай татварын болоод төсвийн бодлогыг баримтлах; татварын хууль болон холбогдох журмууд тогтвортой байх; шинээр батлагдах хуулиуд нь хөрөнгө оруулалтыг татах Засгийн газрын бодлоготой зөрчилдөхгүй байх

● Татварын хуулиудад хийгдэж буй шинэчлэлийн үр нөлөөг тооцоолох; шинээр хүчин төгөлдөр болсон НӨАТ-ын хууль нь үл буцаах нөхцөлтэй төслүүдийн санхүүжилтын нийт хөрөнгө оруулалтын зардлыг 5-10%-р нэмэгдүүлж байгааг анхаарах; 2016 оны 2 дугаар сард өргөн барьсан Aж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн заалт нь хөрөнгө оруулагчдад онц ноцтой сөрөг нөлөө үзүүлж байгааг анхааран шинэчлэн найруулах

● Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд Сингапур, Вьетнам, Гонг Конг, БНХАУ зэрэг Азийн бусад орнуудын адил хөрөнгө оруулагчдад таатай бодлого баримталж, хөрөнгө оруулагчдыг ноогдол ашгийн болоод хөрөнгийн олзын татвараас чөлөөлөх; IPO буюу үнэт цаасыг анхдагч зах зээлд гаргаж байгаа компаниудад татварын дэмжлэг үзүүлэх замаар Монголын компаниуд олон улсын зах зээлд гаран, мөнгө босгох боломжийг бүрдүүлэх

Санал болгож буй хэмжүүрүүд:

Засгийн газар хөрөнгө оруулагчдад ээлтэй бодлого явуулж бодлогын тогтвортой байдлыг сахиулах, эрх зүйт ёсыг чандлан, чөлөөтэй, нээлттэй зах зээлийг бий болгохыг зорин ажиллах хэрэгтэй. Монгол улс бүхий л цаг үед гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг тогтоож, дэмжихийн тулд хууль эрх зүйн орчны таатай нөхцөл байдлыг бүрдүүлж, хөрөнгийн зах зээл, зээлийн санхүүжилтанд хамрагдах гарцыг баталгаажуулж, улс төрийн манлайллыг бодитоор харуулах хэрэгтэй байна.

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулснаар Засгийн газар, дотоодын банкууд, хувийн хэвшил болон хөрөнгө оруулагчдын хувд зээлийн өртөг буурах онц ач холбогдолтой тул эдийн засаг, бизнесд нөлөөлж буй дараах индексүүдийг ахиулах:

Олон улсын индексүүд: Санаачлагч байгууллагууд:

Дэлхийд өрсөлдөх чадварын индекс Дэлхийн эдийн засгийн чуулган

Бизнес эрхлэлтийн индекс Дэлхийн банк

Эдийн засгийн эрх чөлөөт байдлын индекс Херитэйж Сан

Улсын зээлжих эрхийн зэрэглэл Стандард энд Пуурс, Фитч, Мүүди

СА

НА

ЛЫ

Н Х

УРА

АН

ГУЙ

Ì Î Í Ã Î Ë Û Í Á È Ç Í Å Ñ È É Í Ç ª Â Ë ª Ë

М Б З - И Й Н А Н Х Д У Г А А Р Ч У У Л Г А У У Л З А Л Т А А С Г А Р С А Н С А Н А Л9

2 0 1 6

СА

НА

ЛЫ

Н Х

УРА

АН

ГУЙ

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛИЙН ЧУУЛГАНААС ГАРСАН САНАЛ

Ерөнхий мэдээлэл

Бизнесийн орчин: Монгол ба дэлхийн чиг хандлага

Сүүлийн 3 жилийн турш байгалийн баялагаас хамааралтай орнуудын орлого буурч, эдийн засгийн өсөлт удааширч, мөнгөний ханш уналтад орсон тул улс орнууд үүссэн нөхцөл байдалдаа тааруулан бодлогоо зохицуулахаас өөр сонголтгүй болсон. Хөрөнгө оруулалтын төлөөх өрсөлдөөн ширүүн байгаа энэ үед Монгол улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурсан нь зарим талаараа түүхий эдийн үнэ буурсантай холбоотой ч түүнээс илүүтэйгээр эрх баригчдын гаргасан буруу бодлого нь гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээж эрсдэл, тогтворгүй байдлыг нэмэгдүүлсэн юм.

Монгол улстай өрсөлдөж буй бусад эрчимтэй хөгжиж буй эдийн засгууд (emerging economies) хэцүү цаг үед эдийн засгийн хөгжлийн тулгуур болсон хувийн хэвшилээ дэмжих бодлого баримталж байгаагаас Монгол улс суралцах ёстой. Монгол улсын Засгийн газар болоод улс төрийн намууд доорх хүчин зүйлсийг ойлгох хэрэгтэй:

• Дэлхий дахины хөрөнгө оруулалт, санхүүжилт нь тогтвортой, тодорхой ба ил тод байдалд тулгуурласан олон улсын дүрэм журмаар зохицуулагддаг. Монгол улс хөрөнгө оруулалт, санхүүжилт бүрдүүлье гэвэл эдгээр дүрэм журмыг дагах ёстой.

• Засгийн газар нь хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авч, эдийн засгийг сэргээхийн тулд хөрөнгө оруулагчдын ашиг сонирхолыг хамгаалж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, эрх зүйт ёсыг чандлан цогцлоох нь чухал.

• Дэлхийн эдийн засгийн уналтаас үүдэн олон тооны хөрөнгө оруулагчид, зээлдэгч нар шийдвэр гаргахдаа улам бүр хашир болсон бөгөөд тэр дундаа эрчимтэй хөгжиж буй орны зах зээлд бүр ч болгоомжтой хандаж байна.

• Томоохон хөрөнгө оруулагчид өндөр ашигтай, эрсдэл багатай ажиллахыг зорьсон хэвээр байгаа.

• Томоохон хувийн хөрөнгө оруулалт (private equity) болоод хэдж сангууд (hedge funds) эрчимтэй хөгжиж буй эдийн засаг руу төдийлэн сонирхож орохоо больсон бөгөөд эрсдэл үүрэх сонирхол тун бага болсон.

• Монгол болоод бусад эрчимтэй хөгжиж буй эдийн засагуудын зээлжих зэрэглэл буурч байгаа тул тогтмол орлоготой хөрөнгө оруулагч байгууллагуудаас зээл авах шаардлагыг хангахгүй байх магадлалтай. Иймд Засгийн газар Монгол улсын зээлжих зэрэглэлийг сайжруулах арга хэмжээ авах хэрэгтэй.

• БНХАУ-д болоод дэлхий нийтэд байгалийн баялагийн түүхийн эдийн эрэлт буурснаар үнэ дагаж унасан бөгөөд ойрын хугацаанд сэргэх хандлага ажиглагдахгүй байна. Ийм учраас Засгийн газар болоод хувийн хэвшлийнхэн алсыг харсан эдийн засгийн хөгжлийн стратегийн бодлого баримтлах хэрэгтэй.

• Оюу толгой төслөөс оруулах ашиг, түүнээс бий болгох ажлын байр нь бусад боломжит хөрөнгө оруулагчдыг татахад чухал дохио болно. Гэвч гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгалыг дахин нэмэгдүүлж хөрөнгө оруулагчдын итгэлийг олоход цаг хугацаа шаардагдана.

Б И З Н Е С И Й Н О Р О Л Ц О Г Ч Т А Л У У Д Ы Н Т Э Р Г Ү Ү Н И Й Т Ү Н Ш

М Б З - И Й Н А Н Х Д У Г А А Р Ч У У Л Г А У У Л З А Л Т А А С Г А Р С А Н С А Н А Л10

2 0 1 6

• Монгол улс нь дэлхийн зах зээл дээр түүхий эд, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ болон шинэ санаагаар өрсөлдөж байна. Гэвч ингэж өрсөлдөхийн тулд өрсөлдөөний дүрмийг сайтар ойлгож эдийн засгаа төгөлдөржүүлэх шаардлагатай ба цаашлаад тогтвортой урт хугацааны өсөлтөд хүрч түүхийн эдийн үнийн хэлбэлзлийг даван гарахын тулд бүтээмж, үр ашиг, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх хэрэгтэй.

Монгол улсын эдийн засгийн сэргэлт нь улс төрийн болоод эдийн засгийн харилцан уялдаатай цогц хүчин зүйлсээс хамаарна. Дэлхийн эдийн засаг болоод түүхий эдийн үнэ өсөх нь Монгол улсын хувьд шийдэл болохгүй. Харин үр ашигтай, бүтээмжтэй байж, хүний нөөцийн баялагт хөрөнгө оруулалт хийж өрсөлдөх чадвараа өсгөсөн цагт л тогтвортой, урт хугацааны өсөлт хөгжилтөд хүрч чадна.

Цаашид Засгийн газар бус хөрөнгө оруулагчид л улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих төслүүдийг санхүүжүүлнэ. Монгол улс хөрөнгө оруулалтыг дахин татахын тулд Засгийн газар хөрөнгө оруулагчдын сэтгэлд нийцсэн эдийн засаг, улс төрийн тогтвортой байдлыг хангаж ажиллах шаардлагатай. Төсөл боловсруулагчид, хөрөнгө оруулагчид болон зээлдэгчид нь буяны байгууллага биш гэдэг нь тодорхой. Тэд Монгол улсад орж ирэхийн тулд төслөө ашигтай байлгахын сацуу эрсдэлээ зохих хэмжээнд хянахыг зорино.

Засгийн газраас 2016 оны 2-р сард баталсан “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” бичиг баримтад эдийн засаг, нийгэм, байгаль орчны талаар 20 төрлийн үзүүлэлтүүд тусгагдсан. 2020, 2025, 2030 он тус бүрт хүрэх зорилтуудыг тодорхойлохдоо улс төр, засаглалтай холбоотой ямар нэгэн үзүүлэлтүүдийг тусгаагүй болно. Төр засаг нь хуулиа дээдэлж, засаглалаа сайжруулж, үр дүнтэй ажиллаж, улс төрийн тогтвортой байдлыг хангаж, авлига, хээл хахуулийг хянан шалгах чадамжтай байж, хүчирхийлэлгүй, нээлттэй бөгөөд хариуцлагатай байж эдгээр нөхцлийг хянадаг индексүүдийг сайжруулахыг хувийн хэвшлийнхэн уриалж байна. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг Дэлхийн өрсөлдөх чадварын индекс, Дэлхийн банкнаас гаргадаг Бизнес эрхлэлтийн индекст ач холбогдол өгч байгаа ч улс төр, ил тод байдлын тухай Трансперенси интернэшнлээс гаргадаг Авлигын индекс, Фридом Хаузаас гаргадаг Дэлхий дахин дахь эрх чөлөөт байдлын индекс зэрэг томоохон индексүүдийг мөн анхаарч ажиллах хэрэгтэй.

Монгол улс дахь өнөөгийн байдал

2011, 2012 онд Монгол улсын эдийн засаг нь дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй орны тоонд орж байсан хэдий ч хурдац нь саарч гадаадын шууд хөрөнгө оруулалт 90%-иар буурснаар Засгийн газар урд өмнө байгаагүй төсвийн алдагдалд орж төгрөгийн ханш 2011 оны эхэн үед хүрсэн хамгийн дээд үзүүлэлтээсээ 40 гаруй хувиар буурч үнэ цэнээ алдсан.

Сүүлийн хоёр удаагийн Засгийн газар олон улсын хөрөнгийн зах зээлээс их хэмжээний зээл авсан бөгөөд ирэх 24 сарын хугацаанд эдгээр зээлүүдийг төлж барагдуулах ёстой. Саяхан зээлсэн 750 сая ам.долларын ачаар улайссан гадаад валютын нөөц бага зэрэг амсxийсэн боловч бэлэн мөнгөний хомсдол үргэлжилж, төгрөгийн ханш суларсан хэвээр байна.

Монголын зарим улс төрчид эдийн засгийн хямралыг гадаад хүчин зүйлээс боллоо гэлцдэг. Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, БНХАУ-ын эдийн засгийн өөрчлөлт болон дэлхий даяар түүхий эдийн үнэ унасан нь Монгол улсын эдийн засгийн хямралд нөлөөлсөн гэж үздэг. Гэвч гадаад хүчин зүйл гэхээс илүүтэйгээр Монголын асуудал дотроосоо үүдэн гарсан бөгөөд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг бууруулж

СА

НА

ЛЫ

Н Х

УРА

АН

ГУЙ

Ì Î Í Ã Î Ë Û Í Á È Ç Í Å Ñ È É Í Ç ª Â Ë ª Ë

М Б З - И Й Н А Н Х Д У Г А А Р Ч У У Л Г А У У Л З А Л Т А А С Г А Р С А Н С А Н А Л11

2 0 1 6

улсын нэр хүндийг унагасан удаа дараагийн буруу шийдвэр гаргалт нөлөөлсөн гэдгийг төдийлэн хүлээн зөвшөөрдөггүй. Өнөөгийн Монгол улс дахь эдийн засгийн удаашралтыг тодорхойлох 3 бодит байдлыг дурдвал:

1. 2008 оны сонгуулиас өмнө ч хөрөнгө оруулагчид, тэр дундаа гадаадын хөрөнгө оруулагчдад хандах хандлага таагүй байсан.

2. Улс төрийн томоохон нам болоод удирдагчид гадаад, дотоод хувийн хэвшлийнхэн болоод хөрөнгө оруулагчдыг басамжласан байдлаар биш ч гэсэн үл тоомсорлосон байдлаар ханддаг байсан.

3. Улс төрийн намууд үндэсний эдийн засагт онц ач холбогдолтой төслүүдээс богино хугацаанд ашиг олох, шууд үр дүнд хүрэх бодлогоо томъёолоогүй байна.

Эдгээр бодит байдал нь олон улсын хөрөнгө оруулагчид болоод зээлдэгчдийг Монгол улсаас гаргаагүй ч гэсэн хөндлөгийн ажиглагчийн байр сууринд аваачсан.

Сүүлийн үеийн дэвшил

Засгийн газар олборлолт болон уул уурхайн асуудалтай холбоотой хэд хэдэн маргааныг шийдвэрлэж, Оюу толгойн 2 дугаар шат болох далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэсэн. 4.4 тэрбум ам.долларын төслийн санхүүжилтийг эцэслэж, шаардлагатай зөвшөөрлүүдийг авах нь Рио Тинтод ч, Монгол улсын Засгийн газарт ч маш чухал. Гэвч энэхүү нэг удаагийн санхүүжилт нь Засгийн газрын үндсэн үзэл баримтлал шинэчлэгдэж байгаагийн дохио мөн эсэх, цаашлаад улс төрийн намууд төлөвшиж, хувийн хэвшилд хандах хандлагаа өөрчилж байгаа эсэхэд хөрөнгө оруулагчид бас л эргэлзэн болгоомжилсон хэвээр байна.

Сүүлийн 12 сарын туршид Засгийн газар Монгол улс хэмээх хөлгийг зөв замд нь оруулах гэж хичээж байна. Гэвч дэлхийн эдийн засгийн ерөнхий байдал, түүхий эдийн уналт нь Монгол улсын гол экспортын бүтээгдэхүүн болох нүүрс, зэс, металын эрэлтийг бууруулж үүний уршгаар төсвийн алдагдал ихсэн, орлого буурч байна. Дэлхийн хямрал Монгол улсад ингэж хүчтэй нөлөөлсөн нь Монгол улс дан ганц байгалийн баялагаас хамааралтай бөгөөд эдийн засгаа төгөлдөржүүлээгүйгээс үүдэлтэй. Ийм учраас Монгол улс бага өртөгтэй арилжааны болон хөрөнгийн зах зээл эсвэл олон талт санхүүжилтийг олж авахын тулд бусад эрчимтэй хөгжиж буй зах зээлээс илүү ихээр хичээн сахилга батыг эрхэмлэн ажиллах шаардлагатай байна.

2014 оны 5-р сард Засгийн газар “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хөтөлбөр” зарласан. Хэдийгээр энэ хөтөлбөр нь эдийн засгийн өсөлтийн удаашралтыг зогсоож чадаагүй ч, хувийн хэвшилтэй илүү ойр ажиллах зөвшилцөх хандлагыг бий болгосон юм. Сүүлийн 12 сарын туршид эерэг санаачилгууд ихээр хийгдэж байгаа хэдий ч хөрөнгө оруулагчид Монгол улсын хаалгыг тогших гэж яарахгүй байна.

Одоогийн Засгийн газрын (2012-2016 оны) ажлыг доорх 3 үед хуваан дүгнэж болох юм:

• Нэгдүгээр үе: 2010 оны эхэн үеэс 2013 оны эхэн үе

o Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг анх зурснаар Монгол улсын хамгийн том уул уурхайн төслийг батлах дохио болж хэсэг хугацаанд урам зориг, хөгжил цэцэглэлтийн найдварыг төрүүлсэн.

o Энэ үед дэлхийн зах зээл дээр эрдэс, зэс, нүүрсний үнэ өндөр, эрэлт ихтэй байсан тул гадаадын хөрөнгө оруулагчид Монгол улсад шууд хөрөнгө оруулах урам зориг, итгэлээр дүүрэн байсан бөгөөд дэлхийн томоохон уул

СА

НА

ЛЫ

Н Х

УРА

АН

ГУЙ

Б И З Н Е С И Й Н О Р О Л Ц О Г Ч Т А Л У У Д Ы Н Т Э Р Г Ү Ү Н И Й Т Ү Н Ш

М Б З - И Й Н А Н Х Д У Г А А Р Ч У У Л Г А У У Л З А Л Т А А С Г А Р С А Н С А Н А Л12

2 0 1 6

уурхайн тоглогчид Монгол улсын ирээдүйтэй томоохон уул уурхай болон урт хугацааны өндөр өртөг бүхий томоохон төслүүдэд оролцох болсноор ДНБ 2012 онд хоёр оронтой тоонд хүрч 17% болсон.

o Гэвч энэ үед ч гэсэн Засгийн газар болоод хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хооронд харьцааны асуудал, үл ойлголцол, байр суурийн зөрчилдөөний хамгийн анхны шинж дохио ажиглагдаж байсан.

• Хоёрдугаар үе: 2013 оны дунд үеэс 2014 оны дунд үе хүртэл

o 2012 онд шинэ Засгийн газар бүрэлдсэн боловч нэг жилийн дараагаас улс төрчид хөрөнгө оруулагчидтай зөрчилдөж эхэлснээр Оюу толгой төслийн хоёрдугаар үе болох далд уурхайн олборлолтыг гацаан, бусад төслийн хөрөнгө оруулагчдыг олон улсын Арбитрийн шүүхэд хандахад хүргэн гадаадын гүйцэтгэх удирдлагуудыг барьж хорьсон зэрэг нь хөрөнгө оруулагчдын итгэлийг хөсөрдүүлэхэд хүргэсэн.

o Үүнтэй зэрэгцээд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт буурснаас улбаалан дэлхийн эдийн засгийн уналтын анхны шинж тэмдэг илэрсэн. Түүхий эдийн эрэлт буурснаар үнэ даган буурсан. Засгийн газар, хувийн хэвшлийн удаа дараагийн хурц зөрчилдөөн нь олон нийтэд ил болж, эцэстээ томоохон уул уурхайн тоглогчид болох Vale, BHP, Peabody болон Аnglo-American зэрэг компаниудыг Монголоос гарахад хүргэсэн.

• Гуравдугаар үе: 2014 оны сүүлээс өнөөг хүртэл

o Монголын эдийн засаг огцом буурч, өсөлт гэх зүйлгүй болсон байна. Европ дахь улс төрийн үймээн, БНХАУ болоод бусад улс орны эдийн засгийн тодорхой бус байдлаас шалтгаалж дэлхийн эдийн засаг тогтворгүй ганхаж байна. Түүхий эдийн үнэ бага хэвээр байгаа тул хөрөнгө оруулагчид ямар ч салбарт, тэр дундаа уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхолгүй болж байна.

o 2014 оны сүүлээр томилогдсон Засгийн газар нь хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авахын тулд урт хугацаанд үргэлжилсэн маргааныг шийдвэрлэж, томоохон уул уурхайн болон урт хугацааны өндөр өртөг бүхий томоохон төслүүдийг урагшлуулж урьд өмнө байгаагүй төсөв болоод санхүүгийн сахилга батыг сахихад чиглэсэн оролдлогуудыг хийсэн.

o Ийнхүү Засгийн газар хувийн хэвшлийнхэнд хандах суурь хандлагаа өөрчилсөн нь гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгалыг алсдаа нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэх хөрс нь болж байна.

СА

НА

ЛЫ

Н Х

УРА

АН

ГУЙ

Ì Î Í Ã Î Ë Û Í Á È Ç Í Å Ñ È É Í Ç ª Â Ë ª Ë

М Б З - И Й Н А Н Х Д У Г А А Р Ч У У Л Г А У У Л З А Л Т А А С Г А Р С А Н С А Н А Л13

2 0 1 6

СА

НА

ЛЫ

Н Х

УРА

АН

ГУЙ

Засгийн газарт тавих асуултууд

1. Хөрөнгө оруулалтын таатай, тогтвортой орчинг бүрдүүлэхэд ямар арга хэмжээ авах шаардлагатай болохыг тодорхойлж өгнө үү? МБЗ-ийн чуулганы хуралдаанд оролцсон панелистууд доорхи зүйлийг илэн далангүй онцлон тэмдэглэсэн:

❏ Сахилга баттай байна гэдэг нь тогтвортой бодлоготой, тодорхой хууль журамтай байхыг хэлнэ.

❏ Монгол улс нь төрийн өмчит компаниудаа илүү бүтээмжтэй, өгөөжтэй болгохын тулд бүтэц зохион байгуулалтаа шинэчлэн өөрчлөх ажлыг үргэлжлүүлэн хийх ёстой.

❏ Энэ чухал санаачилгыг уриалан хэрэгжүүлж буй хүмүүсийг Засгийн газар сайшаан дэмжин ажиллах ёстой.

2. Сүүлийн 18 сарын турш бий болсон эерэг хандлагад тулгуурлан Засгийн газраа байгуулах уу?

3. Засгийн газар “хөрөнгө оруулалтын чадавхи”-ийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ямар чухал арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх вэ?

4. Засгийн газрыг нэмж өр тавиулахыг хязгаарлах уу?

5. Бизнес эрхлэгчдэд зориулж хууль эрх зүйн орчинг сайжруулахад чиглэсэн дүрэм журмыг хэрэгжүүлэх үү?

6. Салбараа сайн мэддэг, эерэг, цогц бодлого хэрэгжүүлэх үзэл бодолдоо үнэнч чадварлаг Сайдуудыг томилох уу?

7. Өндөр гүйцэтгэлтэй төрийн албан хаагчийг хадгалж, хэрэгцээт газар нь нарийн мэргэшсэн хүмүүсийг авч ажиллуулах уу?

8. Томоохон төслүүдэд бүтцийн “шилдэг туршлага”-уудыг авч хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үү?

Б И З Н Е С И Й Н О Р О Л Ц О Г Ч Т А Л У У Д Ы Н Т Э Р Г Ү Ү Н И Й Т Ү Н Ш

М Б З - И Й Н А Н Х Д У Г А А Р Ч У У Л Г А У У Л З А Л Т А А С Г А Р С А Н С А Н А Л14

2 0 1 6

I. ТОГТВОРТОЙ БАЙДАЛАливаа хөрөнгө оруулалтыг татах нэн тэргүүний хөшүүрэг нь улс төр, эдийн засгийн тогтвортой байдал гэдэгт гадаад дотоодын хувийн хэвшлийнхэн дуу нэгтэй санал нэгдэнэ. Тогтвортой байдал нь хөрөнгө оруулалтын шийдвэрт нөлөөлдөг асар чухал хүчин зүйл бөгөөд үүнд бодит болон бодит бус эрсдэлүүд нөлөөлж байдаг. Монгол улcын улс төр, эдийн засагт тогтворгүй байдал үүсч болзошгүй гэсэн сургаар зээлдэгчдийн капиталын өртөг нэмэгдэж, Монголын төслүүдийг дэмжих зээлдүүлэгчийн сонирхол бууран улмаар хөрөнгө оруулалт буурахад нөлөөлсөн. Үүний уршгаар зах зээлийн өсөлт мэдэгдэхүйц удааширсан.

Аливаа бодлого, хууль тогтоомж, стратеги, төлөв, зааварчилгаа өөрчлөгдөх бүрт хувийн хэвшлүүд тэдгээр өөрчлөлттэй танилцаж, гарах үр дагаварыг нь судлаж дүгнэлт хийхэд цаг хугацаа хэрэгтэй. Цаашлаад тэдэнд эдгээр өөрчлөлтөнд дасан зохицож, шаардагдах өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэхэд хугацаа мөн шаардагдана. Аливаа бодлого, хууль эрх зүйн өөрчлөлтүүдээс улбаалан хувийн хэвшил ажилчдын тоогоо нэмэх эсвэл солих, хүний болоод хөрөнгийн нөөцөө дахин хуваарилах, өртөг болоод үйл ажиллагаатай холбоотой бусад өөрчлөлтүүдийг нэвтрүүлэх шаардлагууд тулгардаг. Зарим тохиолдолд хууль, бодлогын өөрчлөлт нь бизнес эрхлэгчдийн хөрөнгийн бүтэц болон хөрвөх чадварт илүү ихээр нөлөөлж, цаг хугацаа, өртөг зардалаа зарцуулан нэмэлт хөрөнгө босгоход хүргэдэг.

Хууль эрх зүйн болоод бодлогын өөрчлөлт нь ихэнхи тохиолдолд зайлшгүй хэрэгцээтэй, сайн үр дүн авчрах нь их боловч ямар ч өөрчлөлт ажиллагаатай байдаг. Өөрчлөлтөд дасан зохицохын тулд үр ашиггүй, үр дүнгүй ажил хийх хэрэгцээ гарах нь түгээмэл бөгөөд өрсөлдөх чадварт ямар ч үнэ цэнэ авчрахгүй ажлыг ч хийх шаардлага гардаг. Тийм учраас аливаа бодлого, хууль эрх зүйн өөрчлөлтийг хийхдээ сайтар төлөвлөж, тооцоолсон байх хэрэгтэй бөгөөд ингэхдээ хувийн хэвшлийнхэнтэй зөвлөлдөж байх нь бүр ч илүү үр дүнтэй.

Хийгдэх гэж байгаа өөрчлөлт шинэчлэл нь улс орны ерөнхий хөгжлийн зорилт болон стратегитай нийцэж, олон улсын шилдэг туршлагыг шингээсэн байх ёстой. Гэвч өөрчлөлтийг байнга харилцан уялдаа холбоогүй хийх нь тухайн улс оронд тогтворгүй байдлыг үүсгэж хөрөнгө оруулагчид болон бизнэс эрхлэгчидэд саад учруулдаг.

Тогтвортой байдлыг бий болгоно гэдэг нь хууль эрх зүй болон бодлого боловсруулах шатанд төдийгүй хуулийн хэрэгжилтийг хангахад хамаатай. Монгол улсын Засгийн газар нь хууль тогтоомжуудыг тогтвортой, тууштай мөрдөж, хуулинд гэнэтийн өөрчлөлт оруулах бус урьдчилан хэлэлцэж, төрийн байгууллагуудын тогтолцоог ил тод, нээлттэй бөгөөд тогтвортой ажилуулах тал дээр анхаарах хэрэгтэй.

Хууль боловсруулах, хэрэгжүүлэх, цаашлаад татвар, лиценз, зөвшөөрөл, худалдан авалт гээд төрийн бүх чиг үүргийн ажлыг ил тод, ойлгомжтой бөгөөд урьдчилан төлөвлөж цэгцтэй болгох шаардлагатай байгаа. Тийм учраас Засгийн газар бүх нэгжийн үйл ажиллагааг жигдлэн, ил тод байдлыг бий болгох шаардлагатай бөгөөд Монголд хөрөнгө оруулалт татах, өрсөлдөх чадвар, бизнесийн үр ашиг, бүтээлч байдалд саад болж буй хүнд суртлаас ангижрах хэрэгтэй.

Тогтвортой байдлыг хадгалахын тулд төрийн мэргэшсэн албан хаагчдыг сонгуулийн халаа сэлгээнээс хамгаалдаг байх нь зөв. Ур чадвартай, салбарын туршлага мэдлэгтэй албан хаагчдыг засаг солигдох болгонд үүсдэг намчирхал, улс төржилтөөс ангид байлгах ёстой. Тогтвортой, тууштай хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх нь Засгийн газрын бүх

ТОГТВ

ОРТО

Й Б

АЙ

ДА

Л

Ì Î Í Ã Î Ë Û Í Á È Ç Í Å Ñ È É Í Ç ª Â Ë ª Ë

М Б З - И Й Н А Н Х Д У Г А А Р Ч У У Л Г А У У Л З А Л Т А А С Г А Р С А Н С А Н А Л15

2 0 1 6

түвшинд, тэр дундаа засаглалын дээд түвшинд нэн хамаатай. Яамдууд, агентлагууд, хэрэгжүүлэгч нэгжүүд нь хувийн хэвшлийнхэн болоод хөрөнгө оруулагчидтай шууд тулж ажилладагийн хувьд байнгын халаа сэлгээтэй байх нь төслийн урагшлах явц, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Мега төслүүд болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл хэрэгжүүлэх/зохицуулах нэгжийн гүйцэтгэж буй үүргийг хүндэтгэх хэрэгтэй. Эдгээр төсөл хэрэгжүүлэх нэгжүүдийн албан хаагчид хувийн хэвшлийн томоохон төслүүдийг удирдахаас гадна Дэлхийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг томоохон санхүүжилттэй олон талт төслийг хариуцдаг онц ач холбогдолтой үүрэг гүйцэтгэдэг. Улмаар албан тушаалтан байнга солигдох нь тогтвортой бус байдал үүсгэж, зөвшөөрлүүдийг саатуулан, өртгийг нэмэгдүүлдэг.

Санал болгож буй хэмжүүрүүд:

Олон улсын түвшин дэхь Монгол улсын зээлжих зэрэглэлийг сайжруулахын тулд юуны түрүүнд улс төрийн тогтвортой байдлыг хангахад шаардагдах арга хэмжээг авч хэрэгжүүлж, засаглалын болон улс төрийн нөхцөл байдлыг илэрхийлэх индексүүдийн түвшинг ахиулах хэрэгтэй:

Олон улсын индексүүд: Санаачлагч байгууллагууд:

Дэлхийн засаглалын индекс Дэлхийн банк

Авлигын индекс Трансперенси интернэшнл

Дэлхийн эрх чөлөөт байдлын индекс Фридом Хауз

1.1 Төсвийн сахилга бат

Засгийн газар төсвийн тогтвортой байдлыг хангахын тулд төсвийн болоод санхүүгийн сахилга батыг чандлан сахих, 2012 онд батлагдсан Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр” буюу “СМАР”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай.

Төсвийн болоод санхүүгийн тогтвортой байдал нь хувийн болоод олон талт зээлдүүлэгчдэд Монгол улсад зээл олгох итгэлийг төрүүлэх ба энэ нь Монгол улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлж, зээлийн хүүг буулгаснаар өрийн хүүний ачааллыг багасгана. Энэхүү итгэлийг олж авах нь Засгийн газрын хувьд олон улсын хөрөнгийн зах зээлээс босгосон 500 сая ам.долларын 10.875%-иас бага хүүтэй хөрөнгө босгоход нэн чухал юм.

Тогтвортой байдлыг хангахад санхүүгийн сахилга бат нэн чухал. Учир нь Хөгжлийн банк (2017) болоод Чингис бондын (2018) эхний төлөлтийг энэ оны 6-р сарын сонгуулиас хойш 18 сарын дотор төлөх ёстой болно. Иймд Засгийн газар илүү бага хүүтэй санхүүжилт олж гадаад өр төлбөрийг барагдуулахын тулд төсвийн сахилга батыг чандлан сахиж эдийн засгийн шинэтгэл хийнэ гэсэн үүрэг амлалтаа батлан харуулах хэрэгтэй.

Мөнгөний болоод төсвийн сахилга бат нь хөрөнгө оруулалтын хөшүүрэг болох татварын болоод санхүүгийн бодлоготой шууд уялддаг учир гадаадын шууд хөрөнгө оруулагчид энэ тал дээрх Засгийн газрын байр суурийг онцгойлон анхаардаг. Шинээр хүчин төгөлдөр болсон НӨАТ-ын хууль нь үл буцаах нөхцөлтэй (non-recourse) төслүүдийн санхүүжилтийн нийт хөрөнгө оруулалтын зардлыг 5-10 хувиар өсгөж байгаа сөрөг үр дагавар дагуулж байгаа юм. Харин 2016 оны 2-р сард өргөн барьсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ)-ын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр

ТОГТ

ВО

РТО

Й Б

АЙ

ДА

Л

Б И З Н Е С И Й Н О Р О Л Ц О Г Ч Т А Л У У Д Ы Н Т Э Р Г Ү Ү Н И Й Т Ү Н Ш

М Б З - И Й Н А Н Х Д У Г А А Р Ч У У Л Г А У У Л З А Л Т А А С Г А Р С А Н С А Н А Л16

2 0 1 6

ААНОАТ-ыг 20% болгох заалт нь манай улсын хоёр талт хэлэлцээрүүдэд тусгасан талууд тэгш эрхтэй байх заалтыг зөрчиж, гадаадын хөрөнгө оруулагчдыг ялгаварлаж буй хэрэг юм.

Мөнгөний бодлогын хувьд, 2008 оноос хойш анх удаа худалдааны тэнцэл эерэг гарсан нь уул уурхайн салбар зогсонги байдалд орж, импорт буурснаас үүдэлтэй бөгөөд эдийн засгийн ерөнхий хямралаас үүдэн бизнес эрхлэгчид болоод өрх гэр бүл хэмнэлтийн горимд шилжсэнээр гаднаас импортлох бараа бутээгдэхүүний худалдан авалт, эрэлт хэрэгцээ багассантай холбоотой. Энэхүү худалдааны эерэг тэнцэл нь төсвийн алдагдлыг багасгаж, гадаад валютын нөөцийн хомсдлыг тодорхой хэмжээнд хөнгөлсөн ч, улсын гадаад валютын нөөц 4-5 сарын хугацаанд л хүрэлцээтэй байгаа нь богино болон урт хугацааны гадаад өрийг дараагийн 2 жилд дарах боломжгүй болгож байна.

Эдийн засгийн сэргэлт, өсөлтийг үндсэндээ хувийн хэвшлийн салбар л бий болгоно. Засгийн газрын үүрэг бол зардлыг хэмнэж, төсвийн өндөр сахилга бат баримтлан, хөрөнгө оруулагчид, зээлдүүлэгчдийг Монголд буцан эргэж ирж хувийн хэвшилд эсвэл төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд орох итгэлийг нэмэгдүүлэхэд шаардлагатай хууль эрх зүйн тогтвортой орчныг бүрдүүлэх явдал юм.

1.2 Бодлогын уламжлал

Бодлогын уламжлал, тогтвортой байдлыг хангахын тулд шинэ Засгийн газрын нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх ажил бол 2012 оны Төсвийн тухай хууль болон “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх явдал юм. “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийг 2016 оны эхээр Олон улсын валютын сан (ОУВС) ба бусад олон улсын санхүүгийн байгууллагуудын оролцоотойгоор боловсруулсан. Энэ хөтөлбөр нь мөнгөний болон төсвийн бодлогыг чангатгаж, өрийн удирдлага, бүтцийн шинэчлэлийн асуудлыг сайжруулах санаачилгуудыг тусгасан. Уг хөтөлбөр нь зардлын болоод төсвийн хэмнэлт, сахилга бат, бодлогын уламжлал, тогтвортой байдлыг сахиулахад хувь нэмрээ оруулна.

ТОГТВ

ОРТО

Й Б

АЙ

ДА

Л

Ì Î Í Ã Î Ë Û Í Á È Ç Í Å Ñ È É Í Ç ª Â Ë ª Ë

М Б З - И Й Н А Н Х Д У Г А А Р Ч У У Л Г А У У Л З А Л Т А А С Г А Р С А Н С А Н А Л17

2 0 1 6

“Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр” нь хөрөнгө оруулалт болон эдийн засгийн өсөлтөнд хүргэх тогтвортой байдлыг хангахад шаардлагатай өргөн хүрээний бодлогын шинэчлэлийн суурийг бий болгоно.

Гадаад тэнцвэрийг хадгалах төсвийн бодлого

Тогтвортой мөнгөний бодлого

Өрийн удирдлагын стратеги

Бүтцийн шинэчлэл

Нэгдсэн төсөвт Үнэ тогтворжуулах хөтөлбөр (ҮТХ) болон Хөгжлийн банкны зардал зэрэг төсөвт хамааруулж болох зардлыг суулгах

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу төсвийн алдагдал, Засгийн газрын өрийг аажмаар бууруулах

Хөгжлийн банкны нийгэмд хандсан төслийн зарцуулалтыг мөнгөний бодлого болон төсвийн бодлоготой уялдуулан бууруулах

Төсвийн урт хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх

2014 оны 7-р сараас эхлэн мөнгөний бодлогыг аажмаар чангалах

Мөнгөний бодлогод тохирохгүй байгаа хөтөлбөрүүдийг зогсоох

Санхүүгийн салбарын эрсдлээс системтэйгээр урьдчилан сэргийлэхийн тулд макро болон микро арга хэмжээг авч хэрэгжүүлэх Макро эдийн засгийн суурь үзүүлэлттэй уялдуулан валютын ханшинд уян хатан бодлого баримтлах

Өрийн удирдлагын тухай хууль нь өрийн удирдлагын бодлого болон туршлагыг сайжруулах боломжийг нэвтрүүлсэн

2016-2018 оны Өрийн удирдлагын стратеги УИХ-аар батлагдсан

Засгийн газрын Өрийн хүү барагдуулах төлөвлөгөөг дэмжих

Үүргээ санаачлагатайгаар биелүүлж, хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлэх

Олон улсын өрийн зах зээлд идэвхитэй оролцох

OУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар боловсруулсан макро эдийн засгийн бодлого УИХ-аар “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр” нэрээр батлагдсан

Эдийн засгийг төгөлдөржүүлэх, бүтээмж, өрсөлдөх чадвар, байгууллагын мэдлэг, мэдээлэл хүлээж авч чадах чадавхийг дэмжих арга хэмжээнүүд

Урт хугацааны тогтвортой хадгаламжийн бодлого (моргеижийн санхүүжилтийн тогтвортой хөтөлбөр)-ыг санаачлах

Хөгжлийн банкны засаглалыг сайжруулж, хараат бус байдлыг нэмэгдүүлэх

Өнөөгийн мөрдөгдөж буй хууль тогтоомжийг сайжруулан, тууштай хэрэгжүүлэх нь шинэ хууль баталснаас хавьгүй илүү.

Багц хууль баталж, жилийн дараа эхэлсэн гараандаа буцаж очиж байхын оронд сайжруулах шаардлагатай дутуу ажлыг “төслийн баримт бичиг” болохыг нь тодотгоод санал авч байх хэрэгтэй!

ТОГТ

ВО

РТО

Й Б

АЙ

ДА

Л

Б И З Н Е С И Й Н О Р О Л Ц О Г Ч Т А Л У У Д Ы Н Т Э Р Г Ү Ү Н И Й Т Ү Н Ш

М Б З - И Й Н А Н Х Д У Г А А Р Ч У У Л Г А У У Л З А Л Т А А С Г А Р С А Н С А Н А Л18

2 0 1 6

Хэрвээ Засгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болоод “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийг бүрэн хэрэгжүүлэх боломжгүй бол Олон улсын валютын сангийн “стэнд-бай” буюу “Зайлшгүй шаардлагатай үед олгогддог санхүүгийн тусламж”-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлж болох бөгөөд энэ нь зээлдүүлэгч, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх ба бага өртөгтэй санхүүжилтийг олох гарцыг нээж өгнө.

Төсвийн болоод санхүүгийн тогтвортой байдал нь эцсийн дүндээ Монгол улсад итгэх итгэлийг нэмэгдүүлж зээлжих зэрэглэлийг ахиулна. Монгол улсын зээлжих зэрэглэл 2016 оны 5-р сарын байдлаар Moody’s-с гаргасан үзүүлэлтээр В2 сөрөг, Fitch & S&P-с гаргасан дүгнэлтээр тогтвортой В зэрэглэлд байгаа бөгөөд үүнийг сайжруулснаар цаашдын зээлийн өртөгийг бууруулж, арилжааны зээлийн хүүг багасган, хөгжлийн түлхүүр болсон хувийн хэвшлийн өртөг зардлыг бууруулна.

Төрийн өмчит аж ахуйн нэгжээс эдийн засгийн үр өгөөжтэй холдинг компаний (баялагийн сан) хэлбэр лүү шилжиж, үйл ажиллагааны багцаа өргөтгөн, ашигтай болгоход чиглэсэн Эрдэнэс Монгол ХХК дээр хийгдэж буй хүчин чармайлтыг дэмжиж үргэлжлүүлэх хэрэгтэй.

Өмнөх Засгийн газрын авч хэрэгжүүлсэн бодлого, хууль тогтоомжуудын өөрчлөлтийг доорх хүснэгтэнд тусгасан бөгөөд хөрөнгө оруулалтыг шинэчлэх, эдийн засгийг өсгөх, ажлын байр бий болгоход ахиц гарсан харагдаж байна. Цаашид улам их ажил хийх хэрэгтэй бөгөөд худалдаа, хувийн хэвшлийг дэмжих бодлогыг сайжруулах шаардлагатай байна.

Шинээр хүчин төгөлдөр болсон бодлого, хууль тогтоомжуудын өөрчлөлтүүд

Макро эдийн засгийн бодлогын нэмэлт өөрчлөлт, худалдааны гэрээнүүд

• Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль батлагдсан

• “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр” УИХ-аар батлгадсан

• Япон улс: Эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулсан

• БНХАУ: Хоёр талт түншлэлийн гэрээнүүд байгуулсан (дэд бүтэц, усан цахилгаан станцын төслүүд)

• БНХАУ ба ОХУ: Эдийн засгийн гурван талт коридор байгуулах хөтөлбөрийн санамж бичигт гарын үсэг зурсан:

Төсвийн бодлогын нэмэлт өөрчлөлтүүд, өрийн удирдлага

• Төсвийн тогтвортой байдлын тухай хууль УИХ-аар шинэчлэгдэн батлагдав

• Өрийн удирдлагын тухай хууль УИХ-аар батлагдсан

• Монгол улсын Хөгжлийн банкны санхүүжүүлсэн төслүүдийг улсын төсөвт суулгасан

• 2016 – 2018 оны Өрийн удирдлагын стратеги батлагдсан

ТОГТВ

ОРТО

Й Б

АЙ

ДА

Л

Ì Î Í Ã Î Ë Û Í Á È Ç Í Å Ñ È É Í Ç ª Â Ë ª Ë

М Б З - И Й Н А Н Х Д У Г А А Р Ч У У Л Г А У У Л З А Л Т А А С Г А Р С А Н С А Н А Л19

2 0 1 6

Мөнгөний бодлого

• 2016 оны 1-р сарын 24-нд бодлогын хүү 12% болж буурсан

• Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг зогсоосон

• 2017 оны эцсийн байдлаар банкны хувьцаа эзэмшигчдийн төлсөн капиталын доод хэмжээг 50 тэрбум төгрөг байхаар заасан

• Хяналтын тогтолцоог системтэйгээр сайжруулахын тулд ОУВС-аас техникийн тусламж авсан

Аж үйлдвэрийг дэмжиж, эдийн засгийг төгөлдөржүүлэх

• Экспортонд гарах нэмүү өртөг шингэсэн байгалийн нөөцийн бүтээгдэхүүнийг бий болох санаачлагууд

• Хоол хүнс, шингэн бүтээгдэхүүн, ноос ноолуур, арьс шир, бөс даавуу боловсруулах дотоодын жижиг, дунд үйлдвэрийг дорвитой дэмжих

Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих

• Бүртгэл, мэдүүлгийн үйл ажиллагааг хөнгөвчлөн, хууль эрх зүйн орчинг сайжруулах

• Дэд бүтцийг хөгжүүлэх төр, хувийн хэвшлийн түншлэл, концессийн гэрээг дэмжих

1.3 Бодлого, хууль тогтоомжийн уялдаа холбоо

Бодлого, хууль тогтоомжууд эмх цэгцтэй бөгөөд хоорондоо уялдаа холбоотой байх хэрэгтэй. Засгийн газар хөрөнгө оруулалт татах гэж хичээж байгаа боловч зарим баталсан хууль тогтоомжууд нь энэ зорилготой нь харшилдаг. 2012-2016 оны хооронд батлагдсан энэ төрлийн хууль тогтоомжууд:

i. Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль (2012)

ii. Дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад онц ноцтой нөлөөлсөн шинэ Хөрөнгө оруулалтын тухай хууль (2013)

iii. 2014 онд цуцлагдсан Давхар татварын гэрээнүүд

iv. 2016 оны 1-р сарын 1-нээс эхлэн үйлчилсэн шинэ НӨАТ-ын хууль, Татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт

Татварын бодлого нь тэгш шударга байж, хүн бүрт адил тэгш үйлчлэх ёстой бөгөөд дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг шинэ бизнесд орох нөхцлийг дэмжих хэрэгтэй. Гэвч НӨАТ болоод 2016 оны 2-р сард шинэчлэн найруулсан ААНОАТ-ын тухай хуулийн төсөлд хөрөнгө оруулалтанд саад болох заалтууд орсон. Жишээ нь: НӨАТ-ын тухай шинэ хууль нь төслийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслүүдийн нийт хөрөнгө оруулалтын өртгийг 5-10%-иар нэмэгдүүлж байгаа нь төслүүдэд сөрөг нөлөө үзүүлж байна. Үл хөдлөх хөрөнгө буюу үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалтыг НӨАТ болон ААНОАТ-т нөхөн төлбөр болох зардлаар тооцох боломжгүй болсон. Энэ өөрчлөлт нь компанийн ашиг, хөрөнгө татах чадварт нөлөөлж, Монгол дахь хөрөнгө оруулалтын зардлыг өсгөнө.

ТОГТ

ВО

РТО

Й Б

АЙ

ДА

Л

Б И З Н Е С И Й Н О Р О Л Ц О Г Ч Т А Л У У Д Ы Н Т Э Р Г Ү Ү Н И Й Т Ү Н Ш

М Б З - И Й Н А Н Х Д У Г А А Р Ч У У Л Г А У У Л З А Л Т А А С Г А Р С А Н С А Н А Л20

2 0 1 6

2016 оны 2-р сард өргөн барьсан ААНОАТ-ын тухай хуулийн төсөлд үнэт цаасны гүйлгээнд татвар ногдуулахаар заасан. Хэрвээ оршин суугч бус иргэн хувьцаагаа зарвал дан ганц хөрөнгийн олзоос бус хувьцаа борлуулсан нийт орлогоос татвар төлөхөөр байна. Хэрэв энэ хууль дээрх заалтын дагуу батлагдвал энэ нь гадаадын үнэт цаасны багцын бүх хөрөнгө оруулалтыг ялгаварласан хэрэг болох ба үүний уршгаар гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч, хөрөнгийн зах зээлийг сэргээх гэсэн Засгийн газрын оролдлого талаар болно. Мөн энэ хуулийн төсөл нь гадаадын хөрөнгө оруулагчдад адил тэгш хандана гэсэн хоёр талт бүх хэлэлцээрийг зөрчиж байна. Шинэ НӨАТ-ын болоод ААНОАТ-ын тухай хуулийн төсөл нь хувийн хэвшлийнхэнд хэрхэн нөлөөлөхийг дор тайлбарлав:

Шинэ НӨАТ-ын тухай хуульд ирүүлсэн гишүүдийн санал #1

2015 оны 7-р сарын 9-нд батлагдсан НӨАТ-ын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт нь хувийн хэвшилд доорх байдлаар сөргөөр нөлөөлж байна:

• 14.1.5-д зааснаар “үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн албан татварыг хасахгүй” гэж заасан тул тус НӨАТ-ийг буцаан авч чадахгүйд хүрч байна. Энэ төрлийн хөрөнгө оруулалтыг НӨАТ-ын буцаан олголтоос хасах нь хөрөнгө оруулалтын нийт зардлыг ихэсгэж, ашиг орлогыг багасган, хөрөнгө оруулалтыг бууруулна. Энэхүү шинэ заалт нь уул уурхай, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй зэрэг Засгийн газрын эдийн засгийг төгөлдөржүүлэхээр зорьж хөрөнгө босгох бүхий л салбарт хөрөнгө оруулалт татах хүчин чармайлтыг мохоож байна.

Жишээ Хүчингүй болгосон хууль Одоогийн хууль

Үйлдвэрлэлийн зориулт бүхий тоног төхөөрөмж худалдан авахад төлөх НӨАТ

• Худалдан авалтын дүн- $100

• Импортын гаалийн татвар (5%) - $5

• Капиталжуулсан хөрөнгө

- $105

• Худалдан авалтын дүн - $100

• Импортын гаалийн татвар (5%) - $5

• НӨАТ (10%) - $10

• Капиталжуулсан хөрөнгө - $115.5

Зөвлөмж: Tүр хугацаанд авах арга хэмжээ: тус заалтын хүчин төгөлдөр үйлчлэх огноог хамгийн багадаа 4 жилээр хойшлуулах. Урт хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээ: 14.1.5-р заалтыг хүчингүй болгох • Монгол улсад оршин суугч бус иргэний үзүүлсэн үйлчилгээ эсвэл

гүйцэтгэсэн ажлуудад НӨАТ тооцох: Оршин суугч бус этгээд болон байнгын оршин суугч иргэний хооронд хийсэн аливаа гүйлгээнд доод хязгаарыг хязгаарлахгүйгээр НӨАТ тооцно. 14.2.11-ийн дагуу оршин суугч бус этгээдийн төлсөн НӨАТ-аас байнгын оршин суугч иргэн буцаан авалт хийх боломжгүй болсон. Бүх гүйлгээнд (1 доллар ч бай) НӨАТ ногдуулах болсон нь шаардлагагүй нэмэлт ажил удаж байгаа юм.

Зөвлөмж: Байнгын оршин суугч нь оршин суугч бус иргэний төлсөн НӨАТ-аас буцаан авалт хийдэг байсан өмнөх хуулийн жишгийг сэргээх.

ТОГТВ

ОРТО

Й Б

АЙ

ДА

Л

Ì Î Í Ã Î Ë Û Í Á È Ç Í Å Ñ È É Í Ç ª Â Ë ª Ë

М Б З - И Й Н А Н Х Д У Г А А Р Ч У У Л Г А У У Л З А Л Т А А С Г А Р С А Н С А Н А Л21

2 0 1 6

• Оршин суугч бус компаниудын хувьд төлбөр хийгдсэний дараа НӨАТ-ын буцаан олголт хийгддэг байх нь зүйтэй. Учир нь гадагшаа гаргаж буй экспортын бүтээгдэхүүний үйлчилгээнд НӨАТ тооцож байгаа боловч буцаан олголт хийхгүй байх нь шурарга бус юм. НӨАТ-ын шинэ хуулинд хэрэглэж буй аргачлал нь оршин суугч бус компаниудын НӨАТ-ын дүнг нэмэгдүүлж байгаа нь үнийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлж байна.

Шинэ НӨАТ-ын тухай хуульд ирүүлсэн гишүүдийн санал #2НӨАТ-ын шинэ хуулиар дотоодын компаниуд гадаадын компаниудад шилжүүлэх төлбөрт НӨАТ төлөх шаардлагатай болж байгаа бөгөөд буцаан олголт авах боломжгүй болсон. Бодит байдал: НӨАТ-ын тухай шинэ хуулийн 7.1.2-т зааснаар гадаад улсаас Монгол улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээнд НӨАТ ноогдуулна гэж заасан. Гэтэл уг хуулийн 14.1.2-т2 зааснаар “худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортоор оруулсан бараанд төлсөн НӨАТ-ыг буцаан авч болохоор заасан. Зөвлөмж:НӨАТ-ын шинэ хуулийн 14.1.2-т “ажил ба үйлчилгээ” гэдэг үгийг нэмж импортоор орж ирсэн ажил, үйлчилгээнд төлсөн НӨАТ-аас буцаан олголт авдаг болгон өөрчлөх.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ)-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өгөх МБЗ-ийн нэгдсэн санал

ААНОАТ-ын тухай хуулийн 2016 оны 2-р сард хийгдсэн шинэчилсэн найруулгын төслийн заалтууд бизнес эрхлэгчдэд ямар нөлөө үзүүлж байгаа талаар дэлгэрэнгүй шинжилгээ хийж санал зөвлөмийг МБЗ-ийн татвар болон хуулийн ажлын хэсгийн экспэртүүдээр хэлэлцүүлэн байр сууриа илэрхийлсэн мэдэгдэл 2016 оны 5-р сарын 20-нд гаргасан. ААНОАТ-ын шинэчилсэн хуулийн төслийн зарим зохицуулалтууд нь одоогийн хуулийн зохицуулалтыг илүү тодорхой болгосон, тайлагнах журмыг хялбаршуулсан, татварын босгыг шинэчлэн тогтоосон зэрэг давуу талыг бий болгосон нь сайшаалтай боловч тэдгээрийн бизнес эдийн засагт үзүүлэх бодит нөлөөллийг дахин нухацтай хянаж үзэх шаардлагатай байна.

ТОГТ

ВО

РТО

Й Б

АЙ

ДА

Л

1 16.1.2.оршин суугч бус этгээдээс энэ хуулийн 7.2.5-д заасан гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа үнийн дүнгээс албан татварыг суутган авч төсөвт төлнө;

2 14.1.Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойшх хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно:14.1.2.худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортоор оруулсан бараанд төлсөн;

Б И З Н Е С И Й Н О Р О Л Ц О Г Ч Т А Л У У Д Ы Н Т Э Р Г Ү Ү Н И Й Т Ү Н Ш

М Б З - И Й Н А Н Х Д У Г А А Р Ч У У Л Г А У У Л З А Л Т А А С Г А Р С А Н С А Н А Л22

2 0 1 6

Ерөнхий дүгнэлт

Хуулийн одоогийн төсөл нь аж ахуйн нэгжүүдийн одоогийн орлогоос татвар ноогдуулах харилцааг зохицуулж байгаа мэт харагдаж байгаа боловч ирээдүйд үр өгөөжөө өгөх томоохон төслүүдийг зогсоох, удаанаар сэргэж эхэлж байгаа гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг дахин бууруулах зэрэг сөрөг үр дагаврыг бий болгож болзошгүй байна.

Төслийн энэ хувилбар нь хөрөнгө оруулалт, мөнгөний эргэлт бага эдийн засагт оршин тогтнох эсэх тухай хүнд сорилыг туулж буй аж ахуйн нэгжүүдэд хүнд цохилт болох тул бизнесийн үйл ажиллагааг улам хүчгүйдүүлж, төсвийн алдагдлаа нөхөх үү, эсвэл дотоодын аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн чадавхи сайжиртал хуулийн төслийг энэ хэвээр хэлэлцэхийг хойшлуулах уу гэдэг зарчмын шийдвэр гаргах хэрэгтэй.

Тухайлбал татварын хувь хэмжээ нэмэгдээгүй мэт харагдаж байгаа боловч, хувьцаа үнэт цаасны гарзнаас татвар суутгах, хараахан хийгдээгүй борлуулалт үзүүлээгүй ажил үйлчилгээтэй холбоотойгоор, ажил үйлчилгээг үзүүлэхэд ихэвчлэн хэрэглэгддэг урьдчилгаанаас татвар авах байдлаар тусгасан зэрэг нь бизнесийн үйл ажиллагааны эгзэгтэй мөчүүдэд татвар авч, улмаар бизнесийг сулруулах зохицуулалт болжээ. Цаашилбал, төслийн зарим зохицуулалт нь аж ахуйн нэгжийн дотоод үйл ажиллагаа руу хэт орсон, ашиггүй алдагдалтай хэрхэн гаргаж болох вэ гэдгийг нарийн «тооцоолж гаргасан» мэт харагдаж байна.

Төсөлд санхүү тооцооллын олон улсын стандартаас зөрүүтэй тооцооллыг хийхэд хүргэх заалтууд мөн агуулагдсан байгаа нь олон улсын жишигт үндэсний компаниудаа хүргэх бус, зөвхөн өөр хоорондын өрийн сүлжээндээ үлдэх бүдүүлэг нөхцөл рүүгээ шилжихэд хүргэх эрсдэлтэй гэж байна.

Зарим зүйл заалтын дүн шинжилгээ

1. Эдийн засагт нэн хэрэгтэй байгаа шинэ бизнес эхлэхгүй байх мөн бизнесийн үйл ажиллагаа өргөсөхгүй байх шууд эрсдэл – Энэ хуулийн төслийн хэд хэдэн заалтууд нь нэмүү өртөг бий болгох баяжуулах, боловсруулах үйлдвэр барихгүй байх, мөн дэлхийн жишигт нийцсэн технологи, үйлчилгээг гадаадаас үндэсний компаниуд авч чадахгуй байдалд хүргэхээр байна. Жишээлбэл: Хавсралт 1-т хуулийн төслийн 17.2, 20.11, 22.5 дэхь заалтуудын дэлгэрэнгүй тайлбарыг харна уу.

2. Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааны хөгжилд сөргөөр нөлөөлнө – Хувьцаа, үнэт цаас борлуулсаны орлогоос татвар авч байгаа нь брокерын компаниуд үйл ажиллагаагаа зогсооход хүргэнэ. Жишээлбэл: Хавсралт 1-т хуулийн төслийн 9.1.2, 23.1 дэхь заалтуудын дэлгэрэнгүй тайлбарыг харна уу.

3. Уул уурхайн компаниудын үйл ажиллагаа улам доголдох эрсдэл – Түүхий эдийн ханшийн уналтаас үүдсэн хямралд өртөөд байгаа уул уурхайн компаниудад татварын, үйл ажиллагааны зардлын дарамт мөн хөрөнгө босгох боломжийг хязгаарлах зэрэг нөхцөлд хүргэж байна. Жишээлбэл: Хавсралт 1-т хуулийн төслийн 27.15, 20.11, 18.1.8 дэхь заалтуудын дэлгэрэнгүй тайлбарыг харна уу.

4. Гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг бууруулах эрсдэл – Хувьцаа борлуулсаны орлогоос шууд татвар ногдуулж байгаа нь хөрөнгө оруулалтын орчныг шууд муутгаж харуулах үзүүлэлт болно. Жишээлбэл: Хавсралт 1-т хуулийн төслийн 4.1.8 дэхь заалтын дэлгэрэнгүй тайлбарыг харна уу.

5. Хүчин төгөлдөр хуулийн зарим чухал зохицуулалт алдагдсан - Энэ хуулийн төслөөр гадаад валютын ханшийн зөрүүний тухай ойлголтыг нэг мөр болгох байтал энэ

ТОГТВ

ОРТО

Й Б

АЙ

ДА

Л

Ì Î Í Ã Î Ë Û Í Á È Ç Í Å Ñ È É Í Ç ª Â Ë ª Ë

М Б З - И Й Н А Н Х Д У Г А А Р Ч У У Л Г А У У Л З А Л Т А А С Г А Р С А Н С А Н А Л23

2 0 1 6

тухай заалт хуулийн төсөлд байхгүй байгаа нь татварын байцаагч өөрийн үзэмжээр татвар тооцох, маргаан үүсэх ноцтой эрсдлийг бүрдүүлж байна. Жишээлбэл: Хавсралт 1-т буй хуулийн төслийн 4.1.7 дэхь заалтын дэлгэрэнгүй тайлбарыг харна уу.

ААНОАТ-ийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ирүүлсэн гишүүдийн санал

ААНОАТ-ын тухай хуулийн 2016 оны 2-р сард хийгдсэн шинэчилсэн найруулгын төслийн заалтууд нь мега төслүүдийн гол санхүүжүүлэгчид болох оршин суугч бус иргэд, үнэт цаасны багцын хөрөнгө оруулагчдад сөргөөр нөлөөлөхөөр байна. Энэ нь Монгол улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогоос ухарч хөрөнгө оруулалтын сонирхолыг улам бууруулна. Мөн энэ хуулийн төсөл нь гадаадын хөрөнгө оруулагчдад тэгш хандана гэсэн хоёр талт бүх хэлэлцээрийг зөрчсөн хэрэг болно.

Үнэт цаас арилжихад ААНОАТ ноогдуулах: Уг хуулийн төсөл нь оршин суугч бус иргэд үнэт цаас арилжаалахад алдагдал хүлээсэн эсэхийг үл харгалзан олсон хөрөнгийн олзоос бус борлуулалтийн нийт орлогоос татвар төлөхөөр заажээ.

Жишээ 1 Одоогийн хууль ААНОАТ-ын тухай хуулийн төслийн нэмэлт өөрчлөлт

Үнэт цаас арилжихад ногдох ААНОАТ

• Худалдах үнэ – 7 тэрбум төг

• Худалдан авалтын зардал – 3 тэрбум төг

• Ашиг – 4 тэрбум төг

• Төлөх ААНОАТ: - 0.44 тэрбум төг.

• ААНОАТ-ын дараахь цэвэр ашиг: 3.56 тэрбум төг.

• Худалдах үнэ – 7 тэрбум төг.

• Худалдан авалтын зардал – 3 тэрбум төг.

• Ашиг – 4 тэрбум төг.

• Төлөх ААНОАТ: 1.4 тэрбум төг.

• ААНОАТ-ын дараахь цэвэр ашиг: 2.6 тэрбум төг.

Жишээ 2 Одоогийн хууль ААНОАТ-ын тухай хуулийн төслийн нэмэлт өөрчлөлт

Үнэт цаас арилжихад ногдох ААНОАТ

• Худалдах үнэ – 50 тэрбум төг.

• Худалдан авалтын зардал – 45 тэрбум төг.

• ААНОАТ-ын өмнөх ашиг – 5 тэрбум төг.

• Төлөх ААНОАТ: - 0.5 тэрбум төг.

• ААНОАТ-ын дараахь цэвэр ашиг: 4.5 тэрбум!

• Худалдах үнэ – 50 тэрбум төг.

• Худалдан авалтын зардал – 45

тэрбум төг.

• ААНОАТ-ын өмнөх ашиг – 5

тэрбум төг.

• Төлөх ААНОАТ: 10 тэрбум төг.

• ААНОАТ-ын дараахь цэвэр ашиг: 5 тэрбум төгрөгийн алдагдал!

ТОГТ

ВО

РТО

Й Б

АЙ

ДА

Л

Б И З Н Е С И Й Н О Р О Л Ц О Г Ч Т А Л У У Д Ы Н Т Э Р Г Ү Ү Н И Й Т Ү Н Ш

М Б З - И Й Н А Н Х Д У Г А А Р Ч У У Л Г А У У Л З А Л Т А А С Г А Р С А Н С А Н А Л24

2 0 1 6

Зөвлөмж: Эдгээр нэмэлт өөрчлөлтийг цуцлаж шинээр боловсруулах;

Найдваргүй хөрөнгөжилтийн дүрэм (Хуулийн төслийн 17.2): “Албан татвар ногдох орлогоос хасагдах хүүгийн зардлыг тооцохдоо хүү төлөх нөхцөлтэй зээлийн болон санхүүгийн бусад хэрэгслийн нийт дүн ба өөрийн хөрөнгийн харьцааг ашиглана” гэж заасан.

Хуулийн төслийн 17.5-р зүйлд: Энэ хуулийн 17.2-т заасан харьцаа 3-с их байх тохиолдолд илүү гарсан дүнд хамаарах хүү төлөх нөхцөлтэй зээлийн болон санхүүгийн бусад хэрэгсэлд төлсөн хүүгийн зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцохгүй ба үүнийг ногдол ашиг гэж үзэн албан татвар ногдуулна. Хэрэв энэхүү заалтыг баталбал өрийн санхүүжилтийг зогсоон хөрөнгө оруулалт болон эдийн засгийн өсөлтийг бууруулна. Томоохон үйлдвэрлэгчид харилцан адилгүй хохирох болно.

Жишээ нь: Хэрвээ компани 200 сая ам.долларын хувьцаа, 800 сая ам.долларын зээлтэй бол, дээр дурдсан зээл/хувьцааны харьцаа 3 дахин үржүүлсэн дүнгээс хэтэрч буй зөрүү болох 200 сая ам.долларын зээлэнд төлсөн хүүд татварын суутгал хийхгүй.

Зөвлөмж: ААНОАТ-ын 17.2 - 17.5 дугаар заалтуудыг дахин найруулах эсвэл хүчингүй болгох.

Татваржуулах орлогыг тодорхойлох

• ААНОАТ-ын тухай хуулийн төслийн 14.1.1: Орлогыг аккруэл суурьт аргаар эсвэл бэлэн мөнгөнд суурилан тооцно.

• Хуулийн төслийн 14.1.23: Татвар төлөгч албан татвар ногдох орлогыг мөнгөн буюу мөнгөн бус хэлбэрээр хүлээн аваагүй ч бараа, үйлчилгээ хийгдсэн бол ААНОАТ ноогдоно.

Үр дагавар: Бэлэн мөнгөний тооцооллын дагуу аливаа урьдчилгаа төлбөрүүдийг орлогод тооцон ААНОАТ суутгах болно.

Зөвлөмж: ААНОАТ-ын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн 14.1.1-р заалтыг дахин найруулж одоогийн заалтуудыг хадгалах.

1.4 Засгийн газрын бүтцийг тууштай хадгалах

Засгийн газар төрийн байгууллагуудыг ил тод нээлттэй ажилуулах, төрийн албан хаагчдыг сонгуулийн халаа сэлгээнээс хамгаалах хэрэгтэй. Энэ нь ялангуяа урт хугацааны төр хувийн хэвшлийн түншлэлийн төслүүд болоод бусад олон талт мега төслүүдийг хариуцдаг Төсөл Хэрэгжүүлэх/Удирдах Нэгжийн албан хаагчдад хамааралтай. Эдгээр төслүүдийг урагшлуулахад туршлагатай, мэргэжлийн ур чадвартай бага ажиллаж төслийн үйл ажиллагааг хүнд суртал, хоцрогдолгүй авч явахад нэн ач холбогдолтой билээ.

ТОГТВ

ОРТО

Й Б

АЙ

ДА

Л

Ì Î Í Ã Î Ë Û Í Á È Ç Í Å Ñ È É Í Ç ª Â Ë ª Ë

М Б З - И Й Н А Н Х Д У Г А А Р Ч У У Л Г А У У Л З А Л Т А А С Г А Р С А Н С А Н А Л25

2 0 1 6

НӨ

ӨЦ

БА

ЧА

ДА

ВХИ

II. НӨӨЦ БА ЧАДАВХИХXI зууны зах зээлд бараа, үйлчилгээ, шинэ санаагаар бусад улс орнуудтай өрсөлдөхийн тулд хүний нөөцдөө эрчимтэй хөрөнгө оруулах шаардлагатай. Үүнд үргэлж хувьсан өөрчлөгдөж буй эдийн засагт тэнцэх ажиллах хүчний мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх, гажуудалтай хөдөлмөрийн хууль тогтоомжийг халж ёс зүйтэй, ил тод, шударга хандлагыг нэвтрүүлэх хэрэгтэй. Төрийн байгууллагууд болон албан хаагчдыг чадавхижуулах, бүтээмжийг нь дээшлүүлэхийн тулд бодлого, зааварчилгаа болон бодитой алхам авч хэрэгжүүлэх хэрэгтэй.

2.1 Үр дүнтэй Засгийн газар

Үр дүнтэй Засгийн газар гэж хувийн хэвшлийнхний бие даан хийж, шийдэж чадахгүй зүйлсийг засаг анхааралдаа авч бодлогоор дэмждэг байхыг хэлнэ.Үүнд хөрөнгө оруулалтанд ээлтэй бизнесийн орчин бүрдүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх (авто болон төмөр зам, харилцаа холбоо, аж үйлдвэрийн паркууд хилийн зурвас), мөн оновчтой, нээлттэй хууль, тогтоомжтой байхыг хэлнэ. Засгийн газар нь экспортын зах зээлд хувийн хэвшлүүдээ өрсөлдөхүйц чадавхитай болгохын тулд хоёр талт буюу олон талт худалдааны хэлэлцээрт нэгдэж, харин бизнес эрхлэгчдийн илүү сайн хийж чаддаг зүйлд оролцохоос зайлсxийх нь зүйтэй.

Засгийн газар нь тогтвортой, ил тод, ойлгомжтой хууль дүрэмд тулгуурласан бизнес, хувийн хэвшилд таатай орчинг бий болгох хэрэгтэй бөгөөд хууль эрх зүйгээ тодорхой болгож, засаглалаа сайжруулж, төрийн байгууллагын чадавхаа дээшлүүлэх ёстой. Хэт их хүнд суртал, төрийн оролцоог бууруулах ёстой. Хувийн хэвшлийнхэн Засгийн газраас юу хүсэж байгаа нь тов тодорхой. Илүү хурдтай, бүтээмжтэй, бодитой үр дүн гаргадаг, хүнд суртал багатай, илүү ухаалаг төрийг бид хүсч байна.

Шийдвэр гаргалт

Тухайн салбараа мэддэг эрх мэдэлтэй албан тушаалтан уулзалтанд оролцож шийдвэр гаргах үүрэг хүлээх хэрэгтэй. Монгол орны улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн түвшинд зөвшилцөлд хүрэх нь тийм ч оновчтой шийдвэр гаргалтын шийдэл биш байж болох юм.

Хувийн хэвшил дэх төрийн оролцоо

Бизнесд төрийн оролцоо хязгаарлагдмал байх ёстой. Монголд орон нутгийн засаг дарга нар хүртэл хувийн хэвшлийн үйл ажиллагаанд хэт их оролцож, замын түгжрэлийг зохицуулахын тулд байгууллагуудын ажиллах цаг, ажил амралтын өдрийг хүртэл тогтооход нөлөөлж байна.

3 14.1.2.албан татвар төлөгч албан татвар ногдох орлогыг мөнгөн, эсхүл мөнгөн бус хэлбэрээр хүлээн аваагүй хэдий ч гэрээ, хэлцэлд заасны дагуу барааг нийлүүлснээр, ажил, үйлчилгээг гүйцэтгэснээр, эсхүл тэдгээр гэрээ, хэлцэлд заасан нөхцөлийг хангаснаар албан татвар ногдох орлогыг хүлээн зөвшөөрнө.

Б И З Н Е С И Й Н О Р О Л Ц О Г Ч Т А Л У У Д Ы Н Т Э Р Г Ү Ү Н И Й Т Ү Н Ш

М Б З - И Й Н А Н Х Д У Г А А Р Ч У У Л Г А У У Л З А Л Т А А С Г А Р С А Н С А Н А Л26

2 0 1 6

2.2 Улс төрийн бус мэргэжлийн томилгоо

Төрийн албаны ажлын байрны шалгаруулалт нь ажил горилогчийн амжилт, нотлон харуулсан чадвар дээр суурилсан байх ёстой. Төрийн байгууллага болон салбарын агентлагуудын үйл ажиллагааг сайжруулахын тулд тэдгээрийн удирдах албан тушаалтан, мэргэжилтнүүдийг мэргэжлийн ур чадвар, салбарын нарийн мэдлэг дээр суурилан сонгон шалгаруулах ёстой болохоос бус улс төрийн томилгоо, танил тал, холбоо сүлбээгээр шийдэж болохгүй.

Аливаа улс төрийн томилгоо нь тэр дундаа мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, нэр хүндийг нь унагахад нөлөөлдөг. Жишээ нь Монголын хөрөнгийн биржид улс төрийн томилгоогоор очсон удирдалага 2011 онд эхэлсэн зах зээлийн уналтыг даван гарах наад захын чадвар туршлага байсангүй. Тус байгууллагыг бизнес сэтгэлгээгээр бус хүнд суртлын хандлагаар удирдсанаас болж Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ буурч, биржийн Топ-20 индекс ч буурсан (баримтыг доорх тайлбараас харна уу). Иймэрхүү нарийн мэргэжлийн байгууллагын томилгоог хийхдээ тухайн салбараар мэргэшсэн, туршлагатай мэргэжилтнийг томилох ёстой. Энэ нь төрийн албаны удирдах ба дунд түвшний удирдлагуудад хамаарна.

Монголд “тогтвортой” хөрөнгө оруулалт хэрэгтэй:

Хувьцааны хөрөнгө

Ойрын ирээдүйд гадаадын хөрөнгө оруулагчид томоохон төслүүдэд хувь нийлүүлэгчээр оролцож чухал үүрэг үзүүлсэн хэвээр байх болно. Мэдээж цагийн эрхээр энэ байдал өөрчлөгдөж дотоодод хувийн хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө босгох давхрага буюу төрийн дэмжлэгтэй үндэсний баялагийн сан бий болж улсынхаа аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд хувьцаагаар хөрөнгө оруулах боломж бүрдэнэ.

Төгрөгөөр илэрхийлэгдсэн урт хугацааны бондыг худалдаж авах нь улс оронд валютын хөрвөх чадварыг сайжруулдаг бөгөөд Монгол банканд тогтвортой валютын нөөц бий болгодог. Гадны эх үүсвэрээс санхүүжилт босгох нь дотоодын банкуудын валютын хөрвөх чадвар хэт суларсан үед шаардлагатай төсвийг гаднаас санхүүжүүлэхэд дэм болдог.

Гэсэн хэдий ч дотоодын банкууд нь Монгол улсын Засгийн газрын төгрөгөөр илэрхийлэгдсэн бондын үндсэн зуучлагчаар оролцох үүрэг гүйцэтгэдэг. Засгийн газрын төгрөгийн бондыг гаргах эсвэл борлуулахад Монголын хөрөнгийн бирж ямар ч байдлаар оролцох ёсгүй.

Монголын хөрөнгийн бирж нь тодорхой заалттайгаар хувийн хөрөнгө оруулалтад зориулан хөрөнгийн нөөцийг эргэлтэнд оруулах, төрийн өмчит компаниудыг хувьчлах ажилд оролцож болно.

Монголын хөрөнгийн биржид шинэчлэн сайжруулах шаардлагатай нэлээн их ажил байна.

Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо болон Үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогчдын мэдлэг туршлагыг тодорхойлж нэн даруй чадавхижуулах шаардлагатай байна.

НӨ

ӨЦ

БА

ЧА

ДА

ВХИ

Ì Î Í Ã Î Ë Û Í Á È Ç Í Å Ñ È É Í Ç ª Â Ë ª Ë

М Б З - И Й Н А Н Х Д У Г А А Р Ч У У Л Г А У У Л З А Л Т А А С Г А Р С А Н С А Н А Л27

2 0 1 6

2.3 Боловсрол

Монголын ажиллах хүчийг дэлхийн эдийн засгийн өрсөлдөөнт зах зээлд бэлтгэж, гадаад дотоодын ажил олгогчдын тавьж буй хэрэгцээг хангахын тулд боловсролын салбарыг сайжруулж чанаржуулах хэрэгтэй. Үүний тулд бага, дунд, ахлах ангийн хичээлийн хөтөлбөр, сургалтын арга зүйг олон улсын стандартын түвшинд нийцүүлэх хэрэгтэй.

Уул уурхай болоод бусад хөгжиж буй салбарт урьд урьдынхаас ч илүү боловсролтой, чадвартай ажиллах хүч хэрэгтэй болно. Өндөр мэдлэгтэй, боловсролтой, нарийн мэргэжлийн боловсон хүчний эрэлт хэрэгцээг хангахын тулд их, дээд сургуулиуд өөрсдийн инженер, шинжлэх ухаан, математикийн хичээлийн хөтөлбөрүүдээ сайжруулж, уул уурхай, мэдээллийн технологи, амьтан судлал, хүнс шинжлэл зэрэг тодорхой салбарын хичээлүүдийг нэмэх хэрэгтэй.

Тийм учраас өөрчлөлт шинэчлэл хийх нь тун чухал бөгөөд Монгол улс боловсролын тогтолцоо, дэд бүтцээ бүх түвшинд сайжруулахын тулд заах арга зүй, хичээлийн агуулга хөтөлбөрөө шинэчилж, багш сурган хүмүүжүүлэгчдийг чадавхижуулах шаардлагатай. Урт хугацаандаа Монголын боловсролын тогтолцоо сайжирч төгсөгчдөө мэдлэг оюуны хувьд улсынхаа хамгийн дэвшилтэт, орчин үеийн үйлдвэр, аж ахуй нэгжүүдэд, цаашлаад дэлхийн түвшинд өрсөлдөхүйц хэмжээнд бэлдэж чаддаг болно. Гэвч өнөөгийн нөхцөл байдалд мэргэжлийн боловсон хүчин дутмаг байгаа учраас богино хугацаандаа Монгол улс нарийн мэргэжлийн гадаадын ажиллах хүчинд ноогдсон квотыг чөлөөлж, хажуугаар нь дотоод нөөц чадавхиа бэхжүүлэхэд зориулж олон улсын бизнесийн шилдэг туршлага, зарчмуудыг нэвтрүүлэх нь зүйтэй.

Боловсрол, хүний нөөцийн хөгжил болоод хувь хүний чадавхи нь орчин цагийн эдийн засгийн хөгжлийн суурь юм. Улс төрийн хэд хэдэн намаас бүрдсэн парламент, Засгийн газраас “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” баримт бичгийг зорилтуудын хамт боловсруулан батлуулсныг хувийн хэвшлийнхэн сайшаалтай хүлээн авч байна. Тус баримт бичигт сургуулийн өмнөх насны болон бага ангийн сургуульд элсэгчдийн тоог 70-90%-тай хамруулах, мэргэжил олгох боловсролд 100% хамруулах, насан туршийн боловсролын тогтолцоог бий болгох, Хүний хөгжлийн индексээр дэлхийд эхний 70-д орох, нэг ангид суралцах хүүхдийн тоог 20-д багтаах зэрэг зорилт орсон нь сайшаалтай. Түүнчлэн, суралцагчдыг үнэлэх олон улсын хөтөлбөр болох PISA үнэлгээнд тэнцэх, үнэлгээгээ 5 байраар ахиулах, 2030 он гэхэд Монголын 4 их, дээд сургуулийг Азийн шилдэг сургуулиудын тоонд багтаах, техникийн боловсрол мэргэжлийн сургууль төгсөгчдийн боловсролын чанарыг сайжруулж, эрэлтэт зах зээлийн шаардлагыг хангах зэрэг санаачлагууд орсон нь сайн хэрэг. Шинжлэх ухаан, технологи дээр суурилсан, мэдлэгт тулгуурласан нийгмийг бүтээж, судалгаа шинжилгээнд зарцуулах төсвийг ДНБ-ний 3%-д хүргэнэ гэдэг нь үнэхээр гайхалтай.

Сингапур энэ салбарт Темасек болон SGX хэмээх үндэсний баялгийн сан байгуулсны ачаар DBS, Сингапур телеком болон Сингапур эйрлайн зэрэг өөрийн орны тэргүүлэгч компаниудыг бий болгосон! Temasek (үндэсний баялагийн сан) нь урт хугацааны анхны хөрөнгө оруулагчийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд олон улсын чиг хандлага, техникийн туршлагаа хуваалцаж тусламж үзүүлдэг байгууллага юм.

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй олон компани Эрдэнэс Монгол ХХК-ийг өөрийн жижиг хувьцаа эзэмшигч болоход нааштай хандах болно.

НӨ

ӨЦ

БА

ЧА

ДА

ВХИ

Б И З Н Е С И Й Н О Р О Л Ц О Г Ч Т А Л У У Д Ы Н Т Э Р Г Ү Ү Н И Й Т Ү Н Ш

М Б З - И Й Н А Н Х Д У Г А А Р Ч У У Л Г А У У Л З А Л Т А А С Г А Р С А Н С А Н А Л28

2 0 1 6

Гэвч сүүлийн хэдэн арван жилийн турш хувийн хэвшлийнхний нэг бус удаа сануулсаар ирсэн зөвлөмжөөс харахад дан ганц төлөвлөгөө, зорилтоо тодорхойлох нь хангалтгүй юм. Төлөвлөгөө, хэрэгжүүлэлт хоёрын хооронд асар их ялгаа гардаг бөгөөд хэрэгжүүлэлтийн үйл явц харилцан адилгүй байдаг. Хувийн хэвшлийнхэн ажлын байр бий болгож эдийн засагт хувь нэмэр оруулдагийн хувьд, доорхи саналыг хүргүүлж байна:

❏ Монгол хүний хөгжлийг дэмжих ажилд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил, Нийгэм хамгааллын яамдууд хамтран тогтвортой ажиллах хэрэгтэй. Эдгээр яамны ажлын чиг үүргийн ялгаа, уялдаа холбоо сул байдгаас үүдэн стратеги, төсөв санхүүжилт болон хариуцлагын асуудлууд хүндэрдэг. Тийм учраас хариуцсан яамдууд нэг чиг шугамаар хамтран ажиллаж, хамтын үр дүнд хүрэх хэрэгтэй

❏ Багш, сурган хүмүүжүүлэгчид, профессоруудын мэргэжлийн ур чадвар, заах аргачлалыг зах зээлийн шаардлагад нийцүүлэн сайжруулах хэрэгтэй. Сургалтын тогтолцоо нь сурагчдын сонирхол дээр суурилсан сурагч төвтэй байх хэрэгтэй.

❏ Зохион байгуулалттай үнэлгээний тогтолцооны дагуу оюутан сурагчдаас судалгаа авч дунд болон их, дээд сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчийг үнэлэх тогтолцоог боловсронгуй болгох

❏ Боловсролын байгууллага бүр дээр сайн засаглал, ил тод байдлын зарчмыг нэвтрүүлэх, ингэхдээ албан журмаар шаардах бус сайн дурын аргаар нэвтрүүлэх

❏ Үр дүн, хариуцлагын тогтолцоог санхүүтэй холбох нь Xүний хөгжлийн тогтолцоо руу чиглэх 2030 оны зорилтод хүрэх арга зам юм. Зорилтот үр дүнд хүрэхийн тулд их мөнгө хуваариласан ч илүү үр дүнд хүрэхгүй нь тодорхой. Зардал ихтэй яамдуудыг үр дүнд суурилсан зарлагатай болгож хэвшүүлэх хэрэгтэй. Сүүлийн хэдэн жилд гадаадын ажилтан ажилуулсны татвар болох 40 гаруй сая ам. доллараар санхүүжсэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн үрэлгэн байдлыг хянаж, тайланг нь нягтлах нь зүйтэй

Санал болгож буй хэмжүүрүүд:

• Дотооддоо болоод олон улсад магадлан итгэмжлэгдсэн сургуулиудын тоог нэмэх (Жишээ нь одоогийн байдлаар техник мэргэжлийн боловсрол олгодог сургуулийн хувьд л гэхэд нийт 84 сургуулийн дөнгөж 6 нь магадлан итгэмжлэгдсэн).

• Их, дээд болон техник мэрэгжлийн боловсрол эзэмшиж, сургуулиа төгссөнөөс хойшхи 3 сарын дотор мэргэжлээрээ ажилд орж байгаа төгсөгчдийн тоог нэмэх.

• Хүний Хөгжлийн Индекс

• Ажилгүйдлийн түвшин

• Өрхийн дундаж орлого

2.4 ИнновациИнноваци нь дэлхийд өрсөлдөж чадахуйц бусдаас ялгагдах бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгоход чухал юм. Инновацид хүрэхийн тулд төр, хувийн хэвшлийн түншлэл дээр суурилсан судалгаа, шинжилгээний хамтын ажиллагааны хэлбэрийг хөгжүүлэхэд төсөв санхүүгийн бололцоогоор хангаж дотоод гадаадын их дээд сургууль, судалгааны хүрээлэнтэй нягт хамтран ажиллах шаардлагатай. Доорх хүснэгтээр тодорхой асуудал, зөвлөмжүүдийг дэлгэрүүлэн оруулав.

НӨ

ӨЦ

БА

ЧА

ДА

ВХИ

Ì Î Í Ã Î Ë Û Í Á È Ç Í Å Ñ È É Í Ç ª Â Ë ª Ë

М Б З - И Й Н А Н Х Д У Г А А Р Ч У У Л Г А У У Л З А Л Т А А С Г А Р С А Н С А Н А Л29

2 0 1 6

2.5 Эрсдэлийн удирдлагаБайгалийн болоод хүний буруутай үйл ажиллагаанаас болж үүссэн гамшгийн тоо Монголд их байгаа нь нийтийн аюулгүй байдал, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, эрүүл мэнд, амьдралын чанарт заналхийлж байна. Сүүлийн 6 жилийн турш жил бүр зохиогдож буй “Эрсдэлийн удирдлагын форум” болоод 2012 оноос хойш хэвлэгдэн

Инновацтай холбоотой асуудлууд:

Санхүүгийн асуудал: Төсвийн 9.17 тэрбум төгрөгийг оруулаад судалгаа, шинжилгээнд зориулсан улсын төсөв 37.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 0.27%-ийг эзэлж байгаа нь үнэхээр чамлалттай. Бусад шилжилтийн зах зээлүүдтэй харьцуулахад энэ дүн дэндүү бага юм. Инновацийн сан хараахан бүрдээгүй учраас энэ салбарт зарцуулах хөрөнгө хязгаарлагдмал байна. 2012 онд батлагдсан Инновацийн тухай хуулиар инновацийг дэмжих хөрөнгө оруулалтыг устгаснаас үүдэн Инновацийн сан болон хамтарсан венчюр фондыг дэмжих санхүүгийн эх үүсвэргүй болсон. Энэ байдлаас үүдэн судалгаа шинжилгээнд оруулж буй нийт хөрөнгө оруулалтын 80% нь хувийн хэвшлээс оруулж буй 1 сая хүрэхгүй ам.доллараас бүрдэж байна.

Судалгааны арга зүй: Практикт суурилсан судалгаа чухал боловч нийт санхүүжилтийн 33% нь суурь судалгаанд зарцуулагдаж байна. Засгийн газар 2009 оноос хойш 77 суурь судалгааг санхүүжүүлсэн байхад Израйль улсад нийт санхүүжилтийн 16%, Японд 12%, БНХАУ-д 6%-ийг суурь судалгаа эзэлдэг байна.

Байгууллагын асуудал: Инновацийг дэмжих системтэй байгууллагын тогтолцоо байхгүй байна. Инновацийг боловсролын салбарт хамааралтай юм шиг ойлгодог боловч үнэндээ хувийн хэвшлийн түншлэлтэй холбох ёстой юм. Судалгааны байгууллагуудын ихэнхи нь улсын өмчит (71-ээс 49 нь) байгаа бөгөөд, 7 нь хувийн өмчит, үлдсэн 15 нь их дээд сургуулийн харьяалалд байдаг байна. Монголын их дээд сургуулиуд болон хувийн хэвшлийн хоорондын хамтын ажиллагаа болон санамж бичгүүд хангалттай түвшинд хүрээгүй байна. Тухайлбал, Рио Тинто компаний үндэсний их сургуультай байгуулсан хамтын ажиллагаа нь судалгаа гэхээсээ илүү сургалтанд төвлөрдөг.

Зөвлөмж: Эдийн засгийг төрөлжүүлж, экспортыг дэмжин Монгол улсын давуу тал бүхий салбаруудыг түлхүү хөгжүүлэх бодлого баримтлахын тулд бусад орнууд, тэр дундаа Чили улсын туршлагыг даган “Инновацийн сан”-г нэвтрүүлэх нь зүйтэй. Ийм төрлийн санг төр, хувийн хэвшил, их дээд сургуулиудын хамтарсан төр хувийн хэвшлийн түншлэл хэлбэрээр үүсгэж болох юм. Чили улс нь судалгааны хамтын ажиллагаагаар дамжуулан ДНБ-ий 2.5%-ийг буюу 147 сая ам.долларыг судалгаа, шинжилгээнд зарцуулдаг. Загас агнуурын инновацид 10 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийснээр загасны экспорт 5 тэрбум ам. долларт, 5.5 сая ам.долларыг дарсны судалгаа шинжилгээнд зарцуулснаар дарсны экспорт нь 2 тэрбум ам.долларт, жимс ургуулах судалгаанд 5.7 сай ам.долларыг зарцуулснаар жимсний экспорт 4.7 тэрбум ам.долларт тус тус хүрчээ. Өнөөдөр Чили улс нь Энэтхэг рүү жимс, Франц руу дарс, Их Британи руу загас, Австрали руу зэс экспортлож байна. Хэдийгээр Чили улс ойн нөөц багатай ч өндөр сортын үрийг ургуулснаар модны эскпортоосоо л гэхэд 3.9 тэрбум ам.долларын ашиг олж байна. Монгол улс төр, хувийн хэвшлийн түншлэл дээр үндэслэсэн хамтын ажиллагааг бий болгож болох бөгөөд менежментийг хувийн компаниар хийлгэж болно.

НӨ

ӨЦ

БА

ЧА

ДА

ВХИ

Б И З Н Е С И Й Н О Р О Л Ц О Г Ч Т А Л У У Д Ы Н Т Э Р Г Ү Ү Н И Й Т Ү Н Ш

М Б З - И Й Н А Н Х Д У Г А А Р Ч У У Л Г А У У Л З А Л Т А А С Г А Р С А Н С А Н А Л30

2 0 1 6

гарч байгаа “Монгол Улсын эрсдэлийн тойм” тайланд эрсдэлийг бууруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалахад ач холбогдолтой дараах дүгнэлтийг гаргасан.

- Эрсдэлийн удирдлагын соёлыг зөвхөн хувийн хэвшлийн санаачлаганд найдан орхих бус улсын тогтвортой хөгжлийн нэг суурь гэж үзэх

- Байгалийн аливаа эрсдэл, гамшиг, хүний учруулсан элдэв осол, хохиролт үйлдлээс урьдчилан сэргийлэх, эсвэл арга хэмжээ шуурхай авч чаддаг байхын тулд Онцгой байдлын ерөнхий газрын чадавхи, нөөц бололцоог нэмэгдүүлэх, Цагдаагийн ерөнхий газар, Эмнэлгүүд, Мэргэжлийн хяналтын газар, улсын болон хувийн даатгал зэрэг нийгмийн эрсдэлийн байгууллагуудыг уялдаа холбоотой ажиллах тогтолцоог төрийн зүгээс дэмжин бий болгох

- Орон нутгийн түвшинд Улаанбаатар хотын шууд удирдлаганд ажиллах эрсдэлийн удирдлагын алба, нэгжийг байгуулах.

- Улсын хэмжээнд зөвхөн гамшгийн эрсдэл гэлтгүй нийгэмд тулгарч буй бусад эрсдэлийг тань тодорхойлох, хэмжих, удирдахад зайлшгүй шаардлагатай нэгдсэн мэдээллийн баазыг үүсгэх, эрсдэлийг бууруулах судалгаа шинжилгээг хийх ажлыг нэгдсэн удирдлагатай болгох

- Ирээдүй хойч үеэ эрсдэлийн удирдлагын талаар ойлголттой болгож бэлтгэхийн тулд эрсдэлийн удирдлагын соёлыг нийгмийн түвшинд таниулах чиглэлтэй хөтөлбөрийг суурь болон дээд боловсролын сургалтын хөтөлбөрт оруулах.

2.6 Эрүүл мэндийн тогтолцоо

Монголын эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй хүндрэл бэрхшээл их байгаа бөгөөд үүнд эрүүл мэндийн салбарт хуваарилж буй улсын төсөв хангалтгүй, нийгмийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоо ард иргэдэд төдийлөн өгөөжөө өгч чаддаггүй, эрүүл мэндийн үйлчилгээ хангалтгүй, хувийн болоод улсын эмнэлэгүүд хоорондоо нягт уялдаа холбоотой ажилдаггүй, гадагш чиглэсэн эмчлүүлэгсдийн урсгал хэт их зэрэг нэлээн олон төвөгтэй асуудлууд бий. Гадаад улс оронд эрүүл мэндийн эмчилгээ авч буй эмчлүүлэгсдийн тоо жилд 40,000 давсан бөгөөд зардал нь жилд 100 сая ам. доллар хүрчээ.

Монголын эрүүл мэндийн салбарт зарцуулж буй дүн ДНБ-ний 3.5%-ийг эзэлдэг. Хувийн хэвшил болон эрүүл мэндийн даатгалын компаниуд эрүүл мэндийн салбарт олон улсын стандартыг нэвтрүүлж тус салбарыг урт хугацааны хөгжил рүү хөтөлж байна. Хувийн хэвшил эрүүл мэндийн шинэлэг үйлчилгээ, бүтээгдэхүүн нэвтрүүлж, орчин үеийн технологи, дэд бүтцэд хөрөнгө оруулж байна. Олон улсын стандарт бүхий хувийн эмнэлгүүд бий болж чанар нь ч сайжирч байна. Иймд Засгийн газар төрийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд хамрагдаж буй үйлчилгээг сайжруулахын тулд тус салбарт нэвтэрч буй шинэчлэлийг хөхүүлэн дэмжих хэрэгтэй. Засгийн газар хувийн хэвшлээс эрүүл мэнд болон тэтгэвэрийн салбарт үзүүлж буй хувь нэмрийг үнэлж байгууллага болоод хувь хүмүүст татварын урамшуулал олгож болох юм.

2.7 Агаарын бохирдол

Монгол улсын хүн амын талаас илүү хувь нь нийслэл Улаанбаатарт төвлөрсөн байдаг бөгөөд ялангуяа өвлийн улиралд агаарын бохирдлын хорт утаагаар амьсгалж эрүүл мэндээр хохирч байна. Агаарын бохирдлоос үүссэн өвчин, нас баралтын тоо нэмэгдэж байна. Засгийн газар өртөг багатай шийдлүүдийг нэн тэргүүнд хэрэгжүүлэх хэрэгтэй (ойрын 24 сарын хугацаанд).

НӨ

ӨЦ

БА

ЧА

ДА

ВХИ

Ì Î Í Ã Î Ë Û Í Á È Ç Í Å Ñ È É Í Ç ª Â Ë ª Ë

М Б З - И Й Н А Н Х Д У Г А А Р Ч У У Л Г А У У Л З А Л Т А А С Г А Р С А Н С А Н А Л31

2 0 1 6

III. БИЗНЕСИЙН ОРЧИНГ САЙЖРУУЛАХМонгол улсын бизнесийн орчинг сайжруулах нь дотоод, гадаадын бизнес эрхлэгчдийн амжилт, хөгжил цэцэглэлтэнд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Бизнесийн таатай орчин нь тогтвортой байдал, дотоодын нөөц, чадавхи дээр үндэслэн бий болох хэдий ч хууль, бодлогын хэрэгжилт, дэд бүтцийн хүрэлцээ болоод дор дурьдсан бусад нөхцлүүдээс хамаарна.

Хоёр том намын гишүүдээс бүрдсэн өмнөх Засгийн газар хуулийн тогтвортой байдлыг сахиулах, гэрээний халдашгүй байдлыг хангаж чадаагүйгээс болж Монгол улсад итгэх итгэлийг унагасан гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хоёр том намын аль аль нь Монгол улсын нэр хүндийг бууруулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг алдахад нөлөөлсөн бөгөөд бизнес, хөрөнгө оруулалт хийхээр Монгол руу зорих давалгааг алдагдуулсан.

Засгийн газар бүр өмнөх засгийн үйл ажиллагаа, хүлээсэн үүрэг хариуцлага, дотоод, гадаадын түншүүдтэй хийсэн хүчин төгөлдөр хэрэгжиж буй, заавал биелүүлэх ёстой гэрээ хэлэлцээрийг үргэлжлүүлэн биелүүлэх ёстой. Хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин олж авахад бодлогын тогтвортой байдал, гэрээ хэлэлцээрийн нөхцлүүдийг баримталж хэрэгжүүлэх нь тун чухал.

Санал болгож буй хэмжүүрүүд:

Засгийн газар хөрөнгө оруулагчдад ээлтэй бодлого явуулж бодлогын тогтвортой байдлыг сахиулах, эрх зүйт ёсыг чандлан, чөлөөтэй, нээлттэй зах зээлийг бий болгохыг зорин ажиллах хэрэгтэй. Монгол улс бүхий л цаг үед гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг тогтоож, дэмжихийн тулд хууль эрх зүйн орчны таатай нөхцөл байдлыг бүрдүүлж, хөрөнгийн зах зээл, зээлийн санхүүжилтанд хамрагдах гарцыг баталгаажуулж, улс төрийн манлайллыг бодитоор харуулах хэрэгтэй байна.

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулснаар Засгийн газар, дотоодын банкууд, хувийн хэвшил болон хөрөнгө оруулагчдын хувд зээлийн өртөг буурах онц ач холбогдолтой тул эдийн засаг, бизнесд нөлөөлж буй дараах индексүүдийг ахиулах:

Олон улсын индексүүд: Санаачлагч байгууллагууд:

Дэлхийд өрсөлдөх чадварын индекс Дэлхийн эдийн засгийн чуулган

Бизнес эрхлэлтийн индекс Дэлхийн банк

Эдийн засгийн эрх чөлөөт байдлын индекс Херитэйж Сан

Улсын зээлжих эрхийн зэрэглэл Стандард энд Пуурс, Фитч, Мүүди

3.1 Эрх зүйт ёс ба бизнесийн ёс зүйӨнөөгийн глобалчлагдаж буй нийгэмд өрсөлдөхийн тулд олон улсын бизнесийн стандарт, шилдэг туршлагуудыг нэвтрүүлэн дагаж мөрдөх шаардлагатай. Ийм жишиг стандартыг бий болгох үндэс суурь нь эрх зүйт ёс, сайн засаглал ба бизнесийн ёс зүй юм. Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, шүүхийн шийдвэрийг шударга, хараат бус, хүчин төгөлдөр байлгах шаардлагатай. Гадаадын хөрөнгө оруулалттай олон компаниудийн хувьд хуулийн хэрэгжилт болон шүүхийн шийдвэр шударга бус үйлчлэх тохиолдол бишгүй гардаг. Дотоод, гадаад, том жижиг эсэхээс үл хамааран бүх байгууллагад хууль тогтоомж, шүүх адилхан үйлчлэх ёстой.

БИ

ЗНЕС

ИЙ

Н О

РЧИ

НГ

СА

ЙЖ

РУУЛА

Х

Б И З Н Е С И Й Н О Р О Л Ц О Г Ч Т А Л У У Д Ы Н Т Э Р Г Ү Ү Н И Й Т Ү Н Ш

М Б З - И Й Н А Н Х Д У Г А А Р Ч У У Л Г А У У Л З А Л Т А А С Г А Р С А Н С А Н А Л32

2 0 1 6

3.1.1 Бизнесийн ёс зүй

Асуудал: Авлига хээл хахууль газар авсан өнөө үед ёс суртахуунтайгаар бизнес эрхэлнэ гэдэг амаргүй. Энэ нь зах зээлийг гажуудуулж, эдийн засгийн хөгжлийг сааруулан, бизнес эрхлэх өртгийг нэмэгдүүлдэг. Хувийн ашиг сонирхол, шунал, мэргэжлийн чадавхигүй байдал, ил тод бус байдал, сул Засгийн газар зэрэг нь өнөөдрийн Монгол улс дахь авлигын шалтгаан юм.

Зөвлөмж: Тогтвортой өсөлтийг бий болгох бизнесийн орчинг сайжруулахад дотроо ч, гаднаа ч шинэчлэлийг бүх салбарын түвшинд хийх хэрэгтэй. Сайн засаглал, ил тод байдлыг бий болгоход чиглэсэн чухал алхамуудын нэгээхэн хэсгийг доор хүргүүлж байна:

- Авлигын эсрэг стратеги: 2010 оноос өгүүлэгдэж байгаа Авлигын эсрэг стратегийг батлах, хүчингүй болсон өмнөх стратегийг шинэчлэх; шинэ стратегийн хэрэгжилтийг бодит үр дүнтэй биелүүлэхийн тулд зорилт, үзүүлэлтүүдийг тодорхой дэвшүүлж, хэрэгжүүлэх төлөвлөгөөг сайтар гаргаж зохицуулах механизмыг бүрдүүлэх

- Хууль эрх зүйн орчин, олон улсын стандарт: НҮБ-ын Авлигын эсрэг конвенци зэрэг олон улсын байгууллагын шаардлагыг хангасан хууль эрх зүйн орчин бүрдүүлэх; тус конвенцид Монгол улс 2006 онд нэгдсэн боловч конвенцийн хэрэгжилт болон 2007 онд батлагдсан Авлигын эсрэг хуулийн хэрэгжилт хангалтгүй байсан бөгөөд Авлигатай Тэмцэх Газар (АТГ) улс төрийн дарамт шахалтын бай болж байсан тул цаашид конвенцийн хэрэгжилтийг хангаж, АТГ-ыг улс төрийн нөлөөллөөс ангид, бие даасан байлгах

- Хэрэгжилт: Төрийн үйл ажиллагааны худалдан авалт болон хээл хахуульд өртөх магадлалтай Засгийн газрын үүргийн ажлыг нээлттэй, ил тод, хээл хахуулиас ангид байлгахын тулд авлигын эсрэг ёс зүйтэй тогтолцоог бүрдүүлж хэрэгжүүлэх; /Олон тэргүүлэгч компаниуд, хөрөнгө оруулагчид болон үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд төрийн байгууллагуудтай тулж ажиллах хүсэлгүй байдаг. Учир нь төрийн худалдан авалтын буруу үйл ажиллагаа, ил тод бус байдлаас болж шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ сонгоход хүрэх тохиолдлууд гардаг нь цаанаа Монгол улсыг хохироож байна./

Хуулийн хэрэгжилт ба авлига: Гадаадын олон иргэдийг ялгаварлан гадуурхах, ул үндэсгүй, буруу ташаа гүтгэлэгт өртөж шүүхэд дуудагдах зэрэг эрх тэгш бус байдал гардаг. Хэрэв Монгол улс хөрөнгө оруулалт татахыг зорьж байгаа хэвээр бол хуулиа дээдлэн хэрэгжүүлж, гэрээ хэлэлцээрүүдийг шударга, хараат бус байдлаар биелүүлж, гадаад иргэдийг ул үндэсгүй мөрдөн байцааж, шийтгэх явдлыг зогсоох хэрэгтэй. Шүүгчид хээл хахууль, шударга бус аргаар шүүхийн шийдвэрт нөлөөлөх гэсэн оролдлого, авлигаас хол байж шүүхийн шийдвэрээ шударга, ёс зүйтэй гаргах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалтай компанид тулгарсан шударга бус хэдэн жишээг дор өгүүлэв:

- Ажилтан нь хуурамч НӨАТ-ын баримт бүрдүүлэн байгууллагаасаа 1.8 сая төгрөг завшсан хэргийг хэтэрхий бага дүнтэй хэрэг байна хэмээн үзэж мөрдөн байцаалтын үйл ажиллагааг зогсоосон.

- Ямар нэгэн этгээд байгууллагыг гүжирдэн, худал хэргээр шүүхдэж ялагдал хүлээсэн ч тухайн этгээдээр шүүхийн зардлыг төлүүлэх, хохирлыг барагдуулах хуулийн заалт байдаггүй.

БИ

ЗНЕС

ИЙ

Н О

РЧИ

НГ С

АЙ

ЖРУ

УЛА

Х

Ì Î Í Ã Î Ë Û Í Á È Ç Í Å Ñ È É Í Ç ª Â Ë ª Ë

М Б З - И Й Н А Н Х Д У Г А А Р Ч У У Л Г А У У Л З А Л Т А А С Г А Р С А Н С А Н А Л33

2 0 1 6

- Ил тод шийдвэр гаргалт: Засгийн газрын шийдвэр гаргах үйл явцыг илт тод, нээлттэй болгож олон нийтийн санал шүүмжийг хүлээн авдаг, дэмждэг байх

- Ил тод байдлын индексийг сайжруулах: Монгол улсын ил тод байдлын үнэлгээг сайжруулахын тулд дэлхийн засаглалын гол хэмжүүр болох Трансперенси интернешнэл байгууллагын Авлигын индекс, Дэлхийн aвилгын барометр, Дэлхийн банкны Авлигыг хянах индекс зэргээс гаргасан үзүүлэлтийг ахиулахад тодорхой алхамуудыг хэрэгжүүлэх ёстой ба Олборлох Салбарын Ил Тод Байдлын Санаачлагын үүрэг ролийг дэмжих замаар уул уурхайн салбарын засаглалыг сайжруулах

- Байгууллагын нийгмийн хариуцлага: нийгмийн хариуцлагатай ажилладаг компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх замаар үйл ажиллагааг нь дэмжих; нийгэмд хандсан буяны ажил хийсэн, хандив өргөсөн компаниудад татварын хөнгөлөлт үзүүлдэг бусад орны туршлагыг нэвтрүүлэх

3.2 Хөрөнгө оруулагчдыг хамгаалах

2012 оны сонгуулиар гарч ирсэн УИХ-ын гишүүд шинэчлэл, өөрчлөн байгуулалт хийнэ гэж зарлан тунхагласан боловч хэт үндсэрхэг популист бодлого баримталсан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг алдаж, эдийн засгийн өсөлтийг удаашруулахад нөлөөлсөн. Түүнээс гадна удаан хугацаанд хөндөгдсөн Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудал, Стратегийн ач холбогдолтой гадаадын аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтын тухай хуулийг бодлогогүй баталж бусад хөрөнгө оруулагчидтай үүссэн маргааныг зүй бус шийдвэрлэсэн явдалд хөрөнгө оруулагчид эзэмлэсэн хэвээр байгаа. Олон тооны төслүүд хувь хүний үзэл бодол, намын улс төржилтөөс болж гацаж, цуцлагдан үндэсний хөгжил болоод ард түмэнд хохирол учруулж байгааг хувийн хэвшлийнхэн маш сайн ойлгож байгаа.

Дэлхийн банкны тодорхойлсноор хөрөнгө оруулагчдыг хамгаалах бодлого хангалтгүй түвшинд байгааг тодорхойлох хүчин зүйлүүдийг дурдвал “гэрээг цуцлах, ил тод, нээлттэй удирдлага үгүйлэгдэх, хууль тогтоомжид сөрөг, учир дутагдалтай өөрчлөлт оруулах, төрөөс ойлгомжгүй, гэнэтийн шийдвэр гаргах, ялгаварлан гадуурхах, өмч хөрөнгийг албадан хураах, өмчийг хууль бусаар шилжүүлэх” зэргийг хэлж болно. Дэлхийн банкны 2014 онд хийсэн Монгол улс дахь хөрөнгө оруулагчдыг хамгаалах судалгаанаас харахад“1,9 тэрбум ам. доллар буюу нийт хөрөнгө оруулалтын 90% нь хөрөнгө оруулалтыг хамгаалах арга хэмжээ аваагүйгээс болж Монгол улсаас гарах эрсдэлд өртөөд байна».

Дэлхийн банкны гаргасан “Хөрөнгө оруулалтыг тогтоон үлдээх, итгэлийг нэмэгдүүлэх механизм” зэрэг хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэдэг арга туршлагыг нэвтрүүлж хөрөнгө оруулагчдыг хамгаалах илүү оновчтой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Бололцоотой хөрөнгө оруулагчид Монголд эргэн орж ирэхээсээ өмнө Засгийн газар хувийн хэвшилд хандах хандлагаа өөрчилж, тодорхой эерэг алхам авч хэрэгжүүлсэн эсэхийг юуны түрүүнд харж байж шийдвэрээ гаргана. Монгол улс үнэхээр эрх зүйт ёсыг дээдлэн, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаална гэдэгт итгэл төрүүлж байж л хөрөнгө оруулагчдыг татна. Нэр хүнд олно гэдэг удаан, амаргүй үйл явц бол нэгэнт унасан нэр хүндийг дахин сэргээнэ гэдэг бүр ч хэцүү. Хуучин харилцагчаа хадгалж үлдэх нь шинэ харилцагч хайснаас хамаагүй бага зардалтай. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагчдад ч хамаатай. Хөрөнгө оруулагчдын хуримтлагдсан гомдол бүр шинэ хөрөнгө оруулагчдыг татахад чөдөр тушаа болно.

БИ

ЗНЕС

ИЙ

Н О

РЧИ

НГ

СА

ЙЖ

РУУЛА

Х

Б И З Н Е С И Й Н О Р О Л Ц О Г Ч Т А Л У У Д Ы Н Т Э Р Г Ү Ү Н И Й Т Ү Н Ш

М Б З - И Й Н А Н Х Д У Г А А Р Ч У У Л Г А У У Л З А Л Т А А С Г А Р С А Н С А Н А Л34

2 0 1 6

3.3 Хөрөнгийн зах зээлМонгол улс нь эдийн засгийн өсөлт, улсын хөгжил, ажлын байр бий болгодог хувийн хэвшлийг дэмжихийн тулд хувьцаа гаргаж өрийн санхүүжилтийг эргэлтэд оруулах замаар хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийг зорьсон. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд хөрөнгийн бирж болоод бусад төрийн өмчит компаниудыг хувьчлах шаардлагатай. Монголын хөрөнгийн бирж болон төрийн өмчит компаниудыг хувьчлахдаа 1990-ээд он шиг ард иргэдэд ваучер тараах байдлаар хийх бус харин зах зээлийн өрсөлдөөнт журмаар дуудлага худалдаа явуулж хувьчлах хэрэгтэй.

Төрийн өмчит компанийг худалдан авч буй байгууллага нь мэргэжлийн туршлага, чадамжаа батлан харуулах шаардлагатай бөгөөд хувьчлагдсан аж ахуйн нэгж рүү шилжихдээ олон улсын аж ахуйн нэгжийн засаглалын стандартыг нэвтрүүлж хэрэгжүүлэх ёстой. Монгол улсад хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх гол зорилго нь хувьчлагдсан төрийн өмчит компаниуд болон хувийн хэвшлүүдийг санхүүжүүлэх хувьцаа болон өрийн санхүүжилтийн тогтвортой эх үүсвэрүүдийг баталгаажуулах явдал юм.

Гэвч энэ салбарыг хөгжүүлэхийн тулд Монгол улс нь хөрөнгө оруулагчдын санг хөгжүүлэх хэрэгтэй. Энэ нь даатгалын компани, хувийн тэтгэврийн сан зэрэг хөрөнгө оруулалтын байгууллагыг хөхүүлэн дэмжих эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй гэсэн үг юм. Хувийн тэтгэврийн компаниуд болоод шимтгэлээс тооцох тэтгэврийн тогтолцооноос бүрдсэн даатгалын олон төрлийн тогтолцоог нэвтрүүлж тэтгэврийн шинэчлэлийг хийснээр хөрөнгө оруулалт хийж болох хөрөнгийн сан бий болох бөгөөд энэ нь эргээд зах зээлийн хөгжлийг дэмжих юм.

Одоогийн хүчин төгөлдөр хууль тогтоомжийн дагуу тэтгэврийн сангууд болоод даатгалын компаниудыг хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулахыг хориглосон байдаг тул эдгээр дүрэм журмыг өөрчлөх хэрэгтэй. Даатгалын компаниуд болоод хувийн тэтгэврийн сангууд дотоодын болон олон улсын хөрөнгийн ба өрийн зах зээлд хөрөнгийнхээ тодорхой хэмжээг оруулж болдог байх хэрэгтэй бөгөөд ингэснээр эрсдэлийг төрөлжүүлж, дотоодын хөрөнгө оруулагчдийн суурийг тавьж, хөгжлийг хурдасгах болно. Засгийн газар хөрөнгийн хуваарилалтыг чөлөөлж өгснөөр даатгалын компаниуд зөвхөн банкны үйлчилгээгээр хязгаарлагдахгүй санхүүгийн бусад салбарт хөрөнгө оруулах боломж нээгдсэн. Гэвч цаашид хөрөнгийн хуваарилалтыг бүрэн чөлөөлж өгөх шаардлагатай бөгөөд үүнд амь даатгал, үл хөдлөх хөрөнгө, осол гэх зэрэг бүх төрлийн даатгалын компаниуд адил эрх эдлэх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Зөвхөн амь даатгалын үйлчилгээ эрхэлдэг компаниудад анхаарал хандуулах бус бүх төрлийн даатгалын компаниудыг дэмжих ёстой, учир нь Монголд нийт даатгалын үйл ажиллагаа эрхэлж буй 17 компани байгаагийн 16 нь үл хөдлөх хөрөнгө, осол аваарын даатгалын үйлчилгээ үзүүлж байна.

Олон улсын хөрөнгийн зах зээл дээр үндэсний бонд гаргаснаар нилээд их сургамж авсан. Засгийн газар 2012 онд олон улсын хөрөнгийн зах зээл дээр Чингис бонд гаргаснаас хойш санхүүгийн сахилга батгүй хөрөнгийг буруу зарцуулах нь хичнээн өндөр өртөгтэй тусдагийг ойлгож авсан биз ээ.

3.3.1 Олон нийтийн мэдлэгийг дээшлүүлж мэргэжлийн чадавхийг нэмэгдүүлэх нь

Үнэт цаас гаргагчдыг дэмжиж, хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлэхээс гадна үнэт цаасны зах зээлийн мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулж, нийт ард иргэдийн хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Учир нь Монголчууд Эрдэнэс Таван толгойн нээлттэй хувьцаа зэрэг нийтэд тараасан олон төрлийн хувьцаа, ваучер болон бусад хөтөлбөрийн дагуу хувьцаа эзэмшдэг (Монгол улсын иргэн

БИ

ЗНЕС

ИЙ

Н О

РЧИ

НГ С

АЙ

ЖРУ

УЛА

Х

Ì Î Í Ã Î Ë Û Í Á È Ç Í Å Ñ È É Í Ç ª Â Ë ª Ë

М Б З - И Й Н А Н Х Д У Г А А Р Ч У У Л Г А У У Л З А Л Т А А С Г А Р С А Н С А Н А Л35

2 0 1 6

бүр ЭТТ-н 1,072 хувьцаа эзэмшдэг.) Бүх нийтийн мэдлэгийг дээшлүүлж боловсрол олгосноор 1990-ээд онд брокер, дилерүүд нийтэд тараасан ваучеруудыг бага ханшаар худалдан авч, төрийн өмчийг гартаа оруулсан нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэхэд тус болно.

Хөрөнгийн зах зээл дээр шийдэх ёстой нэмэлт асуудлууд:

• Гадаадын хөрөнгө оруулагчдадын данс нээлгэх явдал чирэгдлийг бууруулах

• Монголын Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ба клирингийн үйлчилгээ үзүүлэгч банк хоорондын гүйлгээг шуурхай болгох

• Хувьцааны индексийн нэр томъёоллын тодорхойлолтын алдаанууд болон дэд бүтцийн асуудлуудыг засах (жишээ нь: “хаах”, “сэжигтэй арилжаа”)

• Санхүүгийн Зохицуулах Хорооноос байгууллагуудад тусгай зөвшөөрөл олгох хугацааг хурдасгах

• Ногдол ашгийн хүүний төлбөрийг Үнэт цаас төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд байршуулахаар зохицуулах.

3.3.2 Тэтгэврийн санг хувьчлах нь

Дэлхий дахины хамгийн том хөрөнгө оруулалт хийхэд таатай хөрөнгийг төрийн болон хувийн тэтгэвэрийн сангууд удирддаг. Гэтэл Монгол улсын тэтгэвэрийн сангийн үйл ажиллагааг төрийн байгууллага монополь эрхтэйгээр удирдаж тэтгэвэрийн хуримтлалаар төсвийг санхүүжүүлдэг. Одоогийн байдлаар Засгийн газар болоод Монгол банк нь тэтгэвэрийн сангаас 15 их наяд төгрөгийг зээл хэлбэрээр авсан байгаа нь Монголчуудын эрх ашигт нийцэхгүй явдал бөгөөд үүнийг хуулиар хориглох хэрэгтэй. Тиймээс бусад хөгжингүй болоод хөгжсөн орнуудын жишгээр төрийн тэтгэврийн монополийг задалж, хувийн тэтгэврийн санг зөвшөөрч даатгалын олон төрлийн тогтолцоонд шилжих хэрэгтэй.

3.3.3 Санхүүгийн зах зээлийг чөлөөлөх нь

Монголын хөрөнгийн бирж дээрх төгрөгөөр илэрхийлэгдсэн Засгийн газрын үнэт цаасны арилжааг банкууд давамгайлан хийдэг байсан ба дээд цэгтээ нийт гүйлгээний 90%-ийг эзэлж байв. Хөгжсөн эдийн засагтай орнуудад хадгаламжийн үйлчилгээ эрхэлдэг банкуудыг хувьцааны зах зээлд хөрөнгө оруулахыг хориглодог. Учир нь энэ нь хүмүүсийн хадгаламжийг эрсдэлд оруулдаг.

Иймд бид бусад орны туршлагыг даган банкуудыг хувьцааны зах зээлд хөрөнгө оруулж, бизнес эрхлэх явдлыг хоирглох хэрэгтэй. Арилжааны банкууд өмчлөх эрх болоод байгууллагын санхүүгийн дотоод мэдээлэл, бизнес төлөвлөгөө, гүйлгээний түүх зэрэг нууц мэдээлэлд нэвтрэх эрхтэй байдаг тул хэрэв банк өөр ямар нэгэн бизнесд орох, удирдах эсвэл аль нэг байгууллагад хөрөнгө оруулах бол энэ нь шударга бус байдлыг үүсгэж банкуудад давуу тал олгох юм.

Олон улсын арилжааны банкууд Монголд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байснаар аж ахуйн нэгжийн санал болгох бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ нэмэгдэж хөрөнгө босгох капиталын өртөг нь багасах тул олон улсын арилжааны банкуудыг Монголд үйл ажиллагаа явуулахыг дэмжиж лиценз олгох хэрэгтэй.

БИ

ЗНЕС

ИЙ

Н О

РЧИ

НГ

СА

ЙЖ

РУУЛА

Х

Б И З Н Е С И Й Н О Р О Л Ц О Г Ч Т А Л У У Д Ы Н Т Э Р Г Ү Ү Н И Й Т Ү Н Ш

М Б З - И Й Н А Н Х Д У Г А А Р Ч У У Л Г А У У Л З А Л Т А А С Г А Р С А Н С А Н А Л36

2 0 1 6

3.3.4 Татварын ээлтэй орчин

Монгол улс Сингапуp, Вьетнам, Хонг Конг, БНХАУ зэрэг Азийн бусад орны туршлагын дагуу хөрөнгө оруулагчдыг хөрөнгийн олз болоод ноогдол ашгийн татвараас чөлөөлж болох бөгөөд эдгээр орнуудтай өрсөлдөхүйц татварын тогтолцоог бий болгох хэрэгтэй.

Мөн IPO буюу үнэт цаасыг анхдагч зах зээлд гаргах гэж байгаа компаниудад татварын дэмжлэг, хөшүүрэг олгосноор Монголын олон компани хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргах боломжийг бүрдүүлвэл зохино.

3.3.5 Засгийн газрын тусгай сангуудын ил тод байдал

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан, Хөгжлийн банк зэрэг Засгийн газрын тусгай сангуудын санхүүжилт нь ил тод, нээлттэй байж, шаардлагатай үед санхүүжилт нь хөрөнгийн зах зээлээр дамждаг байх ёстой. Ил тод байдлыг нэмэгдүүлснээр Засгийн газрын санхүүжилтийг горилж буй бусад хувийн хэвшлийнхэнд тэгш боломж олгогдох нөхцөл бүрдэнэ.

3.4 Эдийн засгийг төгөлдөржүүлэх нь

Эдийн засгийг төгөлдөржүүлэх, тогтвортой хөгжил, компаний нийгмийн хариуцлага болон ногоон эдийн засгийг бэхжүүлэх нь Засгийн газрын чухал зорилгуудын нэг бөгөөд үүнийг татварын бодлогоор дэмжих хэрэгтэй. Уул уурхайн салбараас хараат байдлаа багасгаж экспортыг нэмэгдүүлэхийн тулд эдийн засгийг төгөлдөржүүлэх шаардлагатай гэдгийг олонтаа ярьдаг. Эдийн засгийг төгөлдөржүүлэхийн тулд дотоодын эрэлт хэрэгцээг хангадаг, экспортлох боломжтой бүтээгдэхүүний салбарыг анхааран хөгжүүлэх хэрэгтэй. Үүнд хөдөө аж ахуй (мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, үр тариа гэх мэт) болон барилгын (цемент) салбарыг хөгжүүлэх боломжтой.

Асуултууд:

1. Бүс нутгийн бусад орнуудтай харьцуулахад Монгол улсад зээлийн хүү яагаад ийм өндөр байна вэ?

2. Форвард гэрээ, Фьючерс, Дериватив буюу үүсмэл үнэт цаасны гэрээг нэвтрүүлэх замаар төгрөгийн эрсдэлийг бууруулах санхүүгийн аргачлал бий болгох төлөвлөгөө байгаа юу? Хэрвээ тийм бол хэн хариуцаж эдгээр бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх вэ? Хэн хяналт тавих вэ? Эдгээр бүтээгдэхүүнээс үүсэх эрсдэлийг хэрхэн удирдан зохицуулах вэ?

3. Монголын валютын урсгал буюу ам. долларыг орж ирэхэд төгрөг рүү хөрвүүлэх, мөн буцаж гарахад төгрөгийг ам. доллар луу хөрвүүлэх ажил хүндрэлтэй байхад дотоодын хөрөнгийн зах зээл нь офшороос том хэмжээний санхүүжилт яаж татах вэ?

4. Төгрөгийн тогтвортой байдлыг хангана гэдгээ Засгийн газар хөрөнгө оруулагчдад хэрхэн дахин баталж чадах вэ?

5. “Hotel Mongolia”4 гэсэн нэр авсан хэргээс зайлсхийхийн тулд Иргэний болоод Арилжааны тухай хуулиуд нь Эрүүгийн хуулиас ангид, хоорондоо огт хамааралгүй байсаар байх уу?

4 Монголд очсон бол буцаж гарч чаддаггүй гэсэн хөрөнгө оруулагчидтай холбоотой хэргээр Монгол улсад өгсөн нэр томьёо

БИ

ЗНЕС

ИЙ

Н О

РЧИ

НГ С

АЙ

ЖРУ

УЛА

Х

Ì Î Í Ã Î Ë Û Í Á È Ç Í Å Ñ È É Í Ç ª Â Ë ª Ë

М Б З - И Й Н А Н Х Д У Г А А Р Ч У У Л Г А У У Л З А Л Т А А С Г А Р С А Н С А Н А Л37

2 0 1 6

3.4.1 Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлМонголын мал аж ахуйн онцлог дээр суурилан Монгол малын мах, махан бүтээгдэхүүнийг дээд зэргийн брэнд бүтээгдэхүүн болгож гадны зорилтот зах зээлд нэвтрүүлэх ёстой. Дотоод, гадаадын дээд зэрэглэлийн зах зээлд гарахын тулд бэлчээрийн мал аж ахуй, эрүүл ахуйн менежментийг сайжруулж, мах, махан бүтээгдэхүүний боловсруулалтад олон улсын стандартыг нэвтрүүүлэн бодлого, хууль эрх зүйн зохицуулалтыг чандлан баримтлах шаардлагатай.

Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь экспортын орлогыг нэмэгдүүлж эдийн засгийг төгөлдөржүүлэх боломжтой салбар юм. Гэтэл 2010-2014 онд Засгийн газар айл өрх, оюутнуудад бэлэн мөнгө тарааж нийгмийн халамжийн мөнгийг ихэсгэснээр малчидад малаа зарах хөшүүрэг багассан тул энэ нь мах, махан бүтээгдэхүүний экспорт буурахад нөлөөлсөн. Мах, амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүн (савхи, арьс шир)-ий экспортыг нэмэгдүүлж мал эмнэлэг болон бэлчээрийн мал аж ахуйн менежментийг сайжруулахын тулд мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд системтэй шинэчлэл хийх ёстой.

Мал эмнэлгийн тогтолцоо

Малын эрүүл мэнд, хяналтын тухай хуулийг батлахдаа арилжааны махыг эрх бүхий зөвшөөрөгдсөн тусгай нядалгааны газраас авах ёстой болгон техникийн шаардлагуудыг тусгаж өгвөл манай улс эрүүл ахуйн шаардлагыг хангах тал дээр урагш нэг алхам ойртож ирээдүйд мах, махан бүтээгдэхүүний экспортыг дээшлүүлэх боломж бүрдэнэ. Шинэ хуулийн хүрээнд нядалгааны газрууд малчдаас эрүүл мах шаардах эрхтэй болно. Эрүүл мал, сайн чанарын нядлах горим чухал ч мах, махан бүтээгдэхүүнийг махны ченжүүд болон жижиглэнгийн худалдаачдад зориулалтын хөргүүртэй, бүхээгтэй тээврийн хэрэгслээр тээвэрлэдэг байх ёстой. Ийм хөргүүртэй тээврийн хэрэгслүүдийг ашиглах шаардлага тавьснаар тээврийн салбарт нэгэн дэвшил болох бөгөөд мах өсгөх, нядлах, тээвэрлэх, худаалах зэрэг бүх шатанд стандартын шаардлага тавьснаар бидний хүнсэнд хэрэглэж буй мах хаанаас ямар шат дамжлагатай таньд ирж байгааг хянах боломжтой болно.

Бэлчээрийн мал аж ахуйн менежмент

Мал нядалгааны газрууд илүү боловсронгуй болвол малчид ч эрүүл мал бойжуулж худалдаалах илүү их хөшүүрэгтэй болно. Малчдад төлөвлөлт, газар ашиглалт, мал аж ахуйн менежментийн тал дээр дэмжлэгэ хэрэгтэй болох бөгөөд хөшүүрэгтэй байснаар малчид малаа борлуулах шаардлагаа дагаад ямааны тоог цөөлж, хонь, үхэр илүү өсгөх болно. Ямаан сүргийн тоо толгой буурснаар хөрсний доройтолтой холбоотой байгаль орчинд үзүүлдэг сөрөг үр дагаварууд буурч хонь, үхрийн бэлчээр сайжирч байгалийн гамшиг, тэр дундаа зудаас сэргийлэхэд тустай.

Эрүүл мал өсгөж, мал нядалгааны газарт эрүүл ахуйн шаардлагыг дээшлүүлснээр сайн чанарын мах, махан бүтээгдэхүүн, арьс шир гаргах бүтээмж дээшилнэ. Хүнсний эрүүл ахуйн стандартыг нэмэгдүүлснээр эрүүл өрсөлдөөн бий болж, салбарын хөгжлийг урагшлуулна. Компаниуд чадваржихийн хэрээр Монголын махны холбоог бэхжихэд хувь нэмэр оруулах ба цаашлаад тус салбарын техник технологи, судалгаа шинжилгээнд илүү их хөрөнгө оруулалт орж ирэх боломж бүрдэх юм.

Монголын мах, махан бүтээгдэхүүний давуу тал

- Mонгол мал нь байгалийн цэвэр бэлчээрт өсөн үрждэг.

- Ямар ч хүнд металл, радио идэвхит бодис, шавьж устгах хоргүй тал нутагч бэлчиж, идээшдэг.

БИ

ЗНЕС

ИЙ

Н О

РЧИ

НГ

СА

ЙЖ

РУУЛА

Х

Б И З Н Е С И Й Н О Р О Л Ц О Г Ч Т А Л У У Д Ы Н Т Э Р Г Ү Ү Н И Й Т Ү Н Ш

М Б З - И Й Н А Н Х Д У Г А А Р Ч У У Л Г А У У Л З А Л Т А А С Г А Р С А Н С А Н А Л38

2 0 1 6

3.4.2 Цементийн үйлдвэрлэлБарилгын салбарын өсөлттэй уялдан цементийн хэрэгцээ огцом нэмэгдсэн. Дотоодын үйлдвэрлэгчдийн аж үйлдвэр болон барилгын салбарт хангаж буй цементийн нийлүүлэлт нэмэгдэж байгаа. Энэ өсөлтийг тогтоон нэмэгдүүлэх боломж өндөр байгаа бөгөөд цементийн үйлдвэрлэл, нийлүүлэлт нэмэгдсэнээр эдийн Засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахаас гадна ажлын байр шинээр бий болгох тустай. Гэвч эрчим хүчний тогтвортой бус хангамж, тээвэрлэлтийн өндөр өртөг, цементийн чанарын стандарт, зохистой зохицуулалт өгүүлэгдэж байгаа бөгөөд гол түүхий эдүүдэд шаардлагатай уул уурхайн зөвшөөрөл авахад чирэгдэл гардаг зэрэг нь энэ салбарын хөгжилд саад болж байна. Шинэ үйлдвэр, орчин үеийн техник технологитой болж хэрэглэгчиддээ ойр байгаа нь дотоодын цемент үйлдвэрлэгчдэд БНХАУ-ын муу чанартай бүтээгдэхүүнийг орлох боломжийг олгож байна. Дотоодын цементийн үйлдвэрийн хөгжлийг дэмжихийн тулд Засгийн газар доорх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай:

• Эрчим хүчний хангамжийн тогтвортой байдал: Аж үйлдвэрийн ямар ч төслийн хувьд эрчим хүч гэдэг бол өртгийн хамгийн том хэмжүүр байдаг. Иймд эрчим хүч тасалдсанаас үйл ажиллагааны зардал нэмэгдэхээс сэргийлэхийн тулд тогтвортой эрчим хүчний нийлүүлэлт чухал.

• Ложистикийн гарц: Овор хэмжээнд суурилсан тарифын уян хатан бодлого мөн цемент тээвэрлэх нэмэлт ачааны вагоныг Улаанбаатар төмөр замаас санхүүжүүлэх хэрэгцээ байгаа.

• Хангамжийн тогтвортой сүлжээ: Шаардлагатай түүхий эдийг дотоодоос авах нь тээврийн зардлыг хэмнэх боловч дотооддоо түүхий эд олборлоход шаардагддаг тусгай зөвшөөрөл, лиценз авах үйл ажиллагааны чирэгдэл нь хүндрэл учруулж байна.

• Чанарын стандарт: Шинээр баригдаж буй барилгуудад гаднаас оруулж ирсэн муу чанарын цемент ашиглаж байгаа нь барилгын чанарт нөлөөлж элэгдэхэд хүргэж байна. Энэ нь олон нийтийг эрсдэлд оруулж аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа бөгөөд засвар үйлчилгээний өртгийг нэмэгдүүлж, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг унагахад хүргэж байна.

• Томоохон төслүүдэд зориулсан татварын хөнгөлөлт: Хөрөнгө оруулалтын хуулиар импортолсон тоног төхөөрөмжид гаалийн болоод НӨАТ-ын татварт 2 жил хүртэлх хугацааны хөнгөлөлт олгодог. Гэтэл ихэнх томоохон төслүүдийн барилгын ажил 2 жилээс удаан үргэлжилдэг. Тийм учраас хоёр жилийн хөнгөлөлт эдлэх хугацааг төсөл эхлэх үеэс биш ашиглалтанд орсон үеэс тооцож эхлэхээр өөрчлөх нь илүү оновчтой.

3.5 Дэд бүтэцМега төслүүдийг урагшлуулахад шаардлагатай байгаа дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, тэр дундаа Таван толгойгоос БНХАУ-ын хил хүртэлх төмөр замыг дуусгах ажлыг шуурхайлах шаардлагатай байна. Төмөр замыг холбосноор байгалийн баялаг экспортлогчдод БНХАУ болон цаашлаад бусад орнуудад өртөг багатайгаар бүтээгдэхүүнээ гаргах боломжийг бүрдүүлэх нь Монгол улсын өрсөлдөх чадварт нөлөөлөх гол хүчин зүйл юм.

- Дэлхийн өөр ямар ч махнаас илүүтэйгээр Монгол малын маханд нэн чухал амин хүчил, ханаагүй өөх агуулагддаг тул хаанаас ч олж боломгүй хамгийн сайн чанарын хүнс юм.

БИ

ЗНЕС

ИЙ

Н О

РЧИ

НГ С

АЙ

ЖРУ

УЛА

Х

Ì Î Í Ã Î Ë Û Í Á È Ç Í Å Ñ È É Í Ç ª Â Ë ª Ë

М Б З - И Й Н А Н Х Д У Г А А Р Ч У У Л Г А У У Л З А Л Т А А С Г А Р С А Н С А Н А Л39

2 0 1 6

Эрчим хүч, байгалийн баялагийн салбарыг хөгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын ерөнхий орчныг сайжруулж, олон улсын хил гаалийн хууль тогтоомж, дүрэм журмууд батлаж, төрийн оролцоог багасган, төрийн өмчлөлөөс хувийн эсвэл төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрт шилжих нь зүйтэй.

Эрчим хүчний хэрэгцээг хангаж нүүрсхүчлийн хий бага ялгаруулдаг тогтвортой эрчим хүчний хангамжийг бий болгохын тулд ДЦС-5 болоод бусад сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр болох салхи, нар, усан цахилгаан станцын төслүүдийн ажлыг урагшлуулах шаардлагатай байна. Ийм өндөр үр ашигтай, хүлэмжийн хий бага ялгаруулдаг эрчим хүч ашиглавал Улаанбаатар хотод тулгамдаад байгаа хүний эрүүл мэндэд аюул учруулж буй агаарын бохирдлын асуудлыг бууруулахад хувь нэмрээ оруулна.

Засгийн газар найдвартай, эрсдэлийг тооцоолсон, тогтвортой хөгжлийн болоод дэд бүтцийн төсөлд хөрөнгө оруулах нь зөв болохоос “Эхлээд барья, дараа нь учирыг нь ольё” гэдэг загварыг дагаж болохгүй.

3.5.1 Төслийн санхүүжилт ба төр хувийн хэвшлийн түншлэл

Засгийн газар хэдийгээр дэд бүтэц болоод бусад салбарын төслүүдэд төр, хувийн хэвшлийн түншлэлийн загварыг нэвтрүүлсэн ч цаашид энэ загвар улам сайжрах хэрэгтэй бөгөөд дэлхийн шилдэг жишгийг дагах хэрэгтэй байна. Тэгэж чадвал гадаадын хөрөнгө оруулагчид болоод зээлдүүлэгчид төсөл, хөтөлбөрүүдэд илүү үр дүнтэй бөгөөд үр өгөөжтэйгээр орох боломж бүрдэнэ.

Үүний тулд 2016 оны хаврын чуулганаар орохоор төлөвлөгдөж байсан Арбитрийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталж, олон улсын арбитрт хандах боломжийг нээж өгөх хэрэгтэй. Энэ хууль батлагдвал төр, хувийн хэвшлийн түншлэлд хөрөнгө оруулж буй хувийн хэвшлийнхэн болоод санхүүгийн байгууллагуудад илүү их баталгаа олгох болно. Хууль хоорондын уялдаа холбоог сайжруулахын тулд Арбитрийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахын хамт Эрчим хүчний тухай хууль болон бусад холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй.

2016 оны 12-р сард өргөн мэдүүлэх Арбитрын тухай хуулийн төсөл

Зөвлөмж: (i) Монгол улсын Эрчим хүчний тухай хууль (ii) Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль зэрэг хэд хэдэн хуулинд гадаадын Aрбитрыг дагах эрхийг бий болгох.

Одоо мөрдөгдөж байгаа Эрчим хүчний тухай хууль болоод Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн дагуу Бие даасан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгч (IPP5) буюу сүлжээнд холбогдсон хувийн компанитай байгуулсан Цахилгаан, эрчим хүч худалдах худалдан авах гэрээ ба Ус хангамжийн гэрээн дээр зөрчил үүссэн тохиолдолд маргааныг холбогдох зохицуулах газар (Эрчим Хүчний Зохицуулах Хороо болон Усны Үйлчилгээг Зохицуулах Зөвлөл) эсвэл Монгол улсын шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасан байдаг. Хуулиар олон улсын арбитрын оролцоог хязгаарлаж байгаа нь төсөл хөгжүүлэгчид болон санхүүжүүлэгчдийн хувьд ноцтой асуудал бөгөөд төслийн санхүүжилтэнд шууд нөлөөлж эрсдлийг нэмэгдүүлж байна. Олон улсын арбирт хандах эрхийг хязгаарлах нь төслийн зардлыг нэмэх тул санхүүжүүлэгчдийг мохоох магадлалтай.

БИ

ЗНЕС

ИЙ

Н О

РЧИ

НГ

СА

ЙЖ

РУУЛА

Х

Б И З Н Е С И Й Н О Р О Л Ц О Г Ч Т А Л У У Д Ы Н Т Э Р Г Ү Ү Н И Й Т Ү Н Ш

М Б З - И Й Н А Н Х Д У Г А А Р Ч У У Л Г А У У Л З А Л Т А А С Г А Р С А Н С А Н А Л40

2 0 1 6

Мөн Засгийн газар дотоодын компаниудыг хувьцаагаа барьцаалах эрхийг нээж өгөх дүрэм журмыг батлах хэрэгтэй (энэ нь барьцааны гол хүчин зүйл юм). Зээлдүүлэгчид дан ганц биет барьцаагаас гадна хөдлөх хөрөнгийн бүтээгдэхүүн урьдчилан худалдан авах гэрээ зөвшөөрөл болон бусад гэрээ, бичиг баримтыг барьцаанд авснаар төсөлд оролцох эрсдэлээ бууруулахыг зорьно.

3.5.2 Ложистик

Гааль, импортын дүрэм журмыг, тэр дундаа бичиг баримтын бүртгэлийн асуудлыг сайжруулах шаардлагатай байна. Авлига, хээл хахуулийн эрсдэлийг бууруулж хүлээлгийн цагийг багасгахын тулд хүнд суртал, бичиг цаас, баримт бүрдүүлэлтийн ажлыг автоматжуулан, сайжруулах шаардлагатай.

Гааль ба импортын дүрэм журам: Бараа бүтээгдэхүүн импортоор оруулж ирдэг компаниудын хувьд гаалийн бүрдүүлэлт хийхэд 1-3 хоног алдаж саатал учруулах нь ажилд тун бэрхшээлтэй байдаг. Авлига өргөн дэлгэрч, долоо хоног тутам орж ирж буй маш олон тооны бараа бүтээгдэхүүнийг зүй бусаар нэвтрэхэд нөлөөлж байна. Импортлогч компаниудыг компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний баримтыг үзүүлж гаалиар өнгөрөх явцад авлига, хээл хахууль авах гэсэн оролдлого гарах нь түгээмэл байна.

Зөвлөмж: Компаниуд гаалийн газарт албан ёсоор бүртгэлтэй болбол энэхүү чирэгдлийг багасгаж ажлыг шуурхайлна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдал: Гудамж замын ачаалал, аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм нь зүүн талдаа жолоодлоготой тээврийн хэрэгсэлд зориулагдсан атлаа баруун талдаа жолоодлоготой тээврийн хэрэгсэл өргөнөөр зорьчдог нь замын хөдөлгөөнийг аюултай болгодог. Монгол улс нь нэг хүнд ногдох зам тээврийн ослоор нас барагсдын түвшингээрээ дэлхийд дээгүүрт ордог. Дэд бүтэц сайжрахын хирээр тээврийн хэрэгслийн хурд нэмэгдэж зам тээврийн осол гаргах эрсдэл нэмэгдэж байна.

Зөвлөмж: Баруун талдаа жолоодлоготой тээврийн хэрэгслийн импортыг зогсоох

Зам тээвэр: Одоогийн тээврийн хэрэгслийн улсын дугаарын тогтолцоо нь өөрийн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг гуравдагч этгээдэд шилжүүлж хязгаарлалттай өдрүүдэд тээврийн хэрэгсэл жолоодох боломжийг бүрдүүлж байна.

Зөвлөмж: Бусад орны жишгээр улсын дугаарыг сольсон тохиолдолд шууд ялгаж таних боломжтой болгох. Их Британид шар өнгийн улсын дугаар ашигладаг ба нэмэлт таних тэмдэгүүдийг хэрэглэдэг.

Асуудал маргааныг зөвхөн дотоодын арбитрээр шийдвэрлэж байгаа тохиолдолд эрчимтэй хөгжиж буй зах зээлтэй орнуудын хувьд эрчим хүчний төр хувийн хэвшлийн түншлэлийн төсөлд олон улсын санхүүжилт олоход амаргүй бөгөөд түгээмэл биш юм. Тиймээс Монгол улс нь дан ганц эрчим хүч гэлтгүй ямар ч салбарт байгуулсан гэрээн дээр үүссэн маргааныг (хэрэв талууд зөвшөөрвөл) олон улсын арбитраар шийдвэрлэх эрхийг нээж өгөх нь зөв юм. Эрчим хүчний болоод бyсад салбарт нэн хэрэгцээтэй байгаа хөрөнгө оруулалтыг оруулж ирэхэд олон улсын арбитрт хандах эрхийг нээж өгөх нь чухал.

5 Independent Power Producer

БИ

ЗНЕС

ИЙ

Н О

РЧИ

НГ С

АЙ

ЖРУ

УЛА

Х

Ì Î Í Ã Î Ë Û Í Á È Ç Í Å Ñ È É Í Ç ª Â Ë ª Ë

М Б З - И Й Н А Н Х Д У Г А А Р Ч У У Л Г А У У Л З А Л Т А А С Г А Р С А Н С А Н А Л41

2 0 1 6

Нэр томьёоны орчуулга

accrual basis аккруэл суурь

anchor investorтэргүүн ээлжийн мэргэжлийн хөрөнгө оруулагч

Business Council of Mongolia (BCM) Монголын Бизнесийн Зөвлөл

capital gain хөрөнгийн олз

capital projectsурт хугацааны өндөр өртөг бүхий томоохон төслүүд

capitalization капиталжуулалт

capitalized asset капиталжуулсан хөрөнгө

clearing banks клирингийн үйлчилгээ үзүүлэгч банк

collateral барьцаа хөрөнгө

commodity түүхий эд

Comprehensive Macro Adjustment Plan (CMAP)

“Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлтөр”

Corporate Income Tax (CIT)Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ)

cost of capital капиталын өртөг

credit rating зээлжих зэрэглэл

credit ratings agencies зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагууд

Debt Management Law өрийн удирдлагын тухай хууль

debt ratio өрийн харьцаа

deductible interest expense суутгах боломжтой хүүгийн зардaл

defined contribution scheme шимтгэлээс тооцох тэтгэврийн тогтолцоо

depreciation элэгдэл

emerging economies эрчимтэй хөгжиж буй эдийн засаг

emerging market эрчимтэй хөгжиж буй зах зээл

Employment Promotion Fund Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан

Energy Regulatory Commission Эрчим хүчний зохицуулах хороо

Fiscal Stability Law Төсвийн тогтвортой байдлын тухай хууль

foreign exchange reserves гадаад валютын нөөц

foreign worker levy гадаад ажилтан ажиллуулсны татвар

forward, future, derivativeфорвард, фьючерс, дериватив гэрээ (үүсмэл үнэт цаас)

hedge fund хедж сан

International Monetary Fund (IMF) Олон улсын валютын сан

Independent Power Producer (IPP)бие даасан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгч /сүлжээнд холбогдсон хувийн хэвшлийн/

Initial Public Offering (IPO) Үнэт цаасыг анхдагч зах зээлд гаргах

institutional fixed income investorsтогтмол орлоготой хөрөнгө оруулагч байгууллагууд

liquidity хөрвөх чадвар

Б И З Н Е С И Й Н О Р О Л Ц О Г Ч Т А Л У У Д Ы Н Т Э Р Г Ү Ү Н И Й Т Ү Н Ш

М Б З - И Й Н А Н Х Д У Г А А Р Ч У У Л Г А У У Л З А Л Т А А С Г А Р С А Н С А Н А Л42

2 0 1 6

Mechanism for Investment Retention and Confidence- MIRC

“Хөрөнгө оруулалтыг тогтоох, хөрөнгө оруулагчийн итгэлийг нэмэгдүүлэх механизм”

Mongolian Association of Securities DealersМонголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо

Mongolian Securities Clearing House and Cen-tral Depository (MSCH&CD)

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв

National Water Committee Усны үндэсний хороо

non-recourse үл буцаах нөхцөлтэй

non-residents оршин суугч бус этгээд

offtake agreement урьдчилан худалдан авах гэрээ

Oyu Tolgoi underground mine Оюу толгойн далд уурхай

paid-in capital хувьцаа эзэмшигчдийн төлсөн капитал

PISA ranking- Program for International stu-dent assessment ranking

Суралцагчдыг үнэлэх олон улсын хөтөлбөр

portfolio багц

portfolio allocation төсвийн багцийн хуваарилалт

portfolio investors үнэт цаасны багцын хөрөнгө оруулагчид

Power Purchase Agreement (PPA) Цахилгаан, эрчим хүч худалдан авах гэрээ

private equity хувийн хөрөнгө оруулалт

private equity хаалттай хувьцаа

proceeds орлого

quasi-fiscal expenditure төсөвт хамааруулж болох зардал

rule of law хууль тогтоомж

sales proceeds борлуулалтын орлого

sanctity of contract гэрээний үүргийг чандлан биелүүлэх

securities үнэт цаас

securities transaction хувьцааны гүйлгээ

sovereign rating улсын зээлжих зэрэглэл

sovereign risk ratings зээлжих эрсдлийн зэрэглэл

sovereign wealth fund үндэсний баялгийн сан

state clearing houseҮнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв

Strategic Entities Foreign Investment Law (SE-FIL)

Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль

Sustainable Development Vision 2030 Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030

thin capitalization rule найдваргүй хөрөнгөжилтийн дүрэм

treasury securities Засгийн газрын үнэт цаас

Water Regulatory Commission Усны үйлчилгээг зохицуулах зөвлөл

Water Supply and Sewage LawУс хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль

Холбоо барих:

Монголын Бизнесийн ЗөвлөлЭкспресс цамхаг, 12 давхар

Энхтайваны өргөн чөлөө, Ш/Х-29Улаанбаатар-15160, Монгол улс

Утас/факс: +976-11-317027/70114442Вэбсайт: www.bcmongolia.org

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР

ЧУУЛГА УУЛЗАЛТААС ГАРСАН САНАЛ