€¦  · Web view · 2011-11-01Хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийг...

12
“ Эрүүл мэндийг дэмжихэд хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо “ сэдэвт уулзалт МНЭММН-ээс ЭПОС Олон Улсын Байгууллага, Хэвлэлийн Хүрээлэнтэй хамтран 2011 оны 09 сарын 21нд тус уулзалтыг зохион байгуулж явууллаа. Уулзалтын гол зорилго эрүүл мэндийг дэмжихэд хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг оролцоог сайжруулахад чиглэгдсэн бөгөөд, нийт 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид оролцсон. Монголын хэвлэл мэдээллийн салбарт эрүүл мэндийн чиглэлээр мэрэгшсэн боловсон хүчин дутмаг байгаа нь Хэвлэлийн хүрээлэнгээс хийсэн мониторнигийн судалгааны дүгнэлтээс харагдаж байсан бөгөөд, тус дүгнэлт дээр үндэслэн сэтгүүлчдийн өмнө тохиолдож буй бэрхшээл хүндрэл, түүнийг хэрхэн шийдвэрлэх, мөн эрүүл мэндийг дэмжихэд сэтгүүлчдийн оролцоог хэрхэн сайжруулах талаар хэлэлцэж, тодорхой саналуудыг гаргасан. Хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийг дэмжих чиглэлээр төсөл амжилттай хэрэгжүүлж буй Орхон аймгийн 10-р телевизийн тэргүүн туршлага, мэдээллийн эх үүсвэрийг ямар вэб сайтуудаас авч ашиглах , мөн ММСС-ийн Эрүүл мэндийн төслөөс зарлаж буй эрүүл мэндийг дэмжих 4-р тэтгэлэгт төслийн уралдаан, кампанит ажлын хүрээнд

Transcript of €¦  · Web view · 2011-11-01Хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийг...

Page 1: €¦  · Web view · 2011-11-01Хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийг дэмжих чиглэлээр төсөл амжилттай ... Гарсан саналууд:

“ Эрүүлмэндийг дэмжихэд хэвлэл мэдээллийн байгууллагын “ оролцоо сэдэвт уулзалт

МНЭММН-ээс ЭПОС Олон Улсын Байгууллага, Хэвлэлийн Хүрээлэнтэй хамтран 2011 оны 09 сарын 21нд тус уулзалтыг зохион байгуулж явууллаа. Уулзалтын гол зорилго эрүүл мэндийг дэмжихэд хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг оролцоог сайжруулахад чиглэгдсэн бөгөөд, нийт 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид оролцсон. Монголын хэвлэл мэдээллийн салбарт эрүүл мэндийн чиглэлээр мэрэгшсэн боловсон хүчин дутмаг байгаа нь Хэвлэлийн хүрээлэнгээс хийсэн мониторнигийн судалгааны дүгнэлтээс харагдаж байсан бөгөөд, тус дүгнэлт дээр үндэслэн сэтгүүлчдийн өмнө тохиолдож буй

бэрхшээл хүндрэл, түүнийг хэрхэн шийдвэрлэх, мөн эрүүл мэндийг дэмжихэд сэтгүүлчдийн оролцоог хэрхэн сайжруулах талаар хэлэлцэж, тодорхой саналуудыг гаргасан. Хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийг дэмжих чиглэлээр төсөл амжилттай хэрэгжүүлж буй Орхон аймгийн 10-р телевизийн тэргүүн туршлага, мэдээллийн эх үүсвэрийг ямар вэб сайтуудаас авч ашиглах , мөн ММСС-ийн Эрүүл мэндийн төслөөс зарлаж буй эрүүл мэндийг дэмжих 4-р тэтгэлэгт төслийн уралдаан, кампанит ажлын хүрээнд сэтгүүлчдийн дунд зарлаж буй “ Эрүүл мэндийг дэмжих шилдэг нийтлэлийн уралдаан ”-нд идэвхитэй оролцох талаар мэдээллүүд хүргэсэн нь тэдний оролцоог идэвхижүүлэхэд тодорхой дэмжлэг болсон.

Page 2: €¦  · Web view · 2011-11-01Хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийг дэмжих чиглэлээр төсөл амжилттай ... Гарсан саналууд:

Гарсан саналууд:

Нэн тэргүүнд редакцийн удирдлагуудад нөлөөлөх бодлогыг хүчтэй явуулах. Энэ зорилгоор бүх хэвлэл мэдээлийн байгууллагуудын удирдлагуудыг оролцуулсан нөлөөллийн уулзалтуудыг бодлогын түвшинд, сайн зохион байгуулж, мэдээллээр сайн хангах

Мэдээллийг бодит статистик тоо баримт дээр үндэслэсэн, шинэлэг жанр төрлүүдийг ашиглаж олон нийтэд үр дүнтэй хүргэх

Харилцаа холбооны хороотой хамтран бүх телевизүүдийн нэгдсэн сүлжээг байгуулж, редакийн бодлогод эрүүл мэндийн нэвтрүүлэгтэй байх заалтуудыг зайлшүй оруулж өгөх

Сэтгүүлч хүн олон талын мэдлэгтэй, бүтээлч сэтгэлгээтэй байх ёстой. Энэ үүднээс сэтгүүлчдийг мэргэшүүлэхэд холбогдох мэргэжлийн байгууллагууд болон, ММСС-ийн Эрүүл мэндийн төслөөс дэмжин ажиллах

Сэтгүүлчдийн чадавхийг үнэлэх урамшууллын системийг бий болгох нь сэтгүүлчдийн оролцоог идэвхижүүлэх нэгэн чухал хөшүүрэг болно. Иймд тэдний мотивацийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааг өргөнөөр зохион явуулах

Сургамж:

Редакцийн удирдлагуудад нөлөөлөх ажлыг бодлогын түвшинд хүчтэй явуулж, тэдний дэмжлэгийг авснаар дээрхи уулзалтаас гаргасан саналуудыг бодит ажил болгон хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Иймд бид, дараагийн удаа редакцийн удирдлагуудад нөлөөлөх ажлыг бодлогын түвшинд сайн зохион байгуулахаар төлөвлөж байна.

Page 3: €¦  · Web view · 2011-11-01Хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийг дэмжих чиглэлээр төсөл амжилттай ... Гарсан саналууд:

“ ! “Эрүүлмэндийг дэмжигч сургуулийн орчин бүрдүүлье сэдэвттуршлага солилцох уулзалт

МНЭММН-ээс ЭПОС Олон Улсын Байгууллага, Нийслэлийн Боловсролын Газартай хамтран 2011 оны 09 сарын 28 нд тус уулзалтыг зохион байгуулсан бөгөөд, НБГ-ын мэргэжилтнүүд, 40 гаруй Ерөнхий Боловсролын захирлууд оролцсон. Тус уулзалтын гол зорилго эрүүл мэндийг дэмжигч орчин бүрдүүлэхэд сургуулийн удирдах албан тушаалтангуудын үүрэг оролцоог идэвхижүүлж, тэдэнд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн юм. ЕБС-ийн сурагчдын дундах илүүдэл жин ахлах анги буюу 10-11 ангийн сурагчдын дунд 10,1%, тамхины хэрэглээний хувьд 23,3% нь тамхи татдаг, архины хэрэглээний хувьд 29,1% нь согтууруулах төрлийн ундааг

хэрэглэж үзсэн тухай судалгааны дүгнэлт нь сурагчдын эрүүл мэндийн асуудалд сургуулийн удирдлагуудын оролцоо тун хангалтгүй байгааг гэрчилж байлаа. Бид сургуулийн удирдлагуудыг ММСС-ийн Эрүүл мэндийн төслийн 4-р тэтгэлэгт уралдаанд идэвхитэй хамруулах зорилгоор, бодлогын чанартай энэ уулзалтыг зохион байгуулсан билээ. ЭПОС олон улсын байгууллагаас Эрүүл мэндийг дэмжигч орчин гэж юу болох, эрүүл орчин бүрдүүлэхэд сургуулийн удирдлагууд ямар манлайлал үүрэгтэй оролцох, ямар ажлуудыг зайлшгүй зохион байгуулах, талаар мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлсэн нь цаг үеэ олсон, ач холбогдолтой ажил болсон. Мөн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсэн сургуулиудын тэргүүн туршлагыг сурталчилснаас гадна, тэтгэлэгт уралдаанд оролцох төслийн санал боловсруулахад анхаарах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн нь сургуулийн удирдлагуудын оролцоог идэвхижүүлэхэд томоохон дэмжлэг болсон.

Page 4: €¦  · Web view · 2011-11-01Хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийг дэмжих чиглэлээр төсөл амжилттай ... Гарсан саналууд:

Сургуулийн удирдлагуудаас тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд БСШУЯ-наас хэрхэн дэмжиж ажиллах талаар доорхи саналуудыг гаргасан.

Гарсан саналууд:

Сургуулийн удирдлагууд бие даан эрүүл мэндийг дэмжих чиглэлээр дорвитой үйл ажиллагаа явуулахыг зорьдог ч санхүүгийн эрх хязгаарлагдмал, тодорхой төсөв байдаггүй. Иймд Эрүүл мэндийг дэмжих орчин бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгийн төсвийг ЕБС-иудын үйл ажиллагааны төсөвт суулгаж өгөх.

Мөн НЭМХ, ЭМЯ зэрэг холбогдох байгууллагуудаас гаргаж буй эрүүл мэндтэй холбоотой бодлогын баримт бичгийн талаархи мэдээллийг сургуулийн удирдлагуудад сайн мэдээлж байх

ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрийг нас, хүйс, анги бүлгийн ялгаатай, сурагчдын хэрэгцээнд нийцсэн, сонирхол төрүүлэхүйц, дадлагад суурилсан хэлбэрээр шинэчлэн боловсруулах.

Энэ ажлын хүрээнд сурагчдын биеийн тамир, чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх таатай орчин бүрдүүлэх, биеийн тамирын хичээлийн чанарыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг өргөнөөр зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх

Сургамж :

Тус уулзалтаас гарсан гол асуудлуудыг шийдвэрлүүлж, БСШУЯ-ны удирдах албан тушаалтангуудыг энэ ажилд идэвхитэй татан оролцуулах талаар БСШУЯ-ны Сайдын нэр дээр албан бичиг явуулж, тодорхой хугацаанд эдгээр асуудлуудыг шийдвэрлүүлж тодорхой үр дүнд хүрэх болно.

Page 5: €¦  · Web view · 2011-11-01Хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийг дэмжих чиглэлээр төсөл амжилттай ... Гарсан саналууд:

“ Савласан хүнсний бүтээгдэхүүнийшошгололтын !“ стандартад тавих хяналтыг сайжруулъя сэдэвт уулзалт

МНЭММН-ээс Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газартай хамтран 2011 оны 10 сарын 05-нд зохион байгуулсан бөгөөд, дүүргүүдийн хүнсний эрүүл ахуйн хяналтын болон худалдаа үйлчилгээний стандартын 40 гаруй улсын байцаагчид идэвхитэй оролцсон.

Уулзалтын гол зорилго савласан хүнсний бүтээгдэхүүний шошгололтын стандартад тавих хяналтыг сайжруулахад холбогдох төрийн байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулахад чиглэгдсэн. Хэлэлцүүлгийн явцад шошгололтын стандартын хэрэгжилтийн өнөөгийн бодит байдал, тохиолдож буй бэрхшээл хүндрэл, түүнийг хэрхэн шийдвэрлэх зэрэг олон асуудлуудын талаар хэлэлцэж тодорхой саналуудыг гаргасан үр дүнтэй уулзалт болсон.

Гарсан саналууд :

1. Нэн тэргүүнд хууль эрх зүйн орчинг сайжруулах. Энэ зорилгоор холбогдох хууль, дүрэм журамд шошгололтын талаархи зарим асуудлыг тодорхой болгож оруулах Үүнд: Удахгүй батлагдах “ Хүнсний хуулийн шинэчилсэн найруулга”-д “ доорхи 2 заалтыг зайлшгүй тусган оруулах. Үүнд:

“ Хүнсийг чанар, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагын дагуу савлаж, шошголох, түүнд тэжээллэг чанар, найрлага, хэрэглэх арга, хадгалах хугацаа,

анхааруулгыг заах” гэсэн нэмэлт заалт оруулах

Page 6: €¦  · Web view · 2011-11-01Хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийг дэмжих чиглэлээр төсөл амжилттай ... Гарсан саналууд:

“Хүнсний тухай шошгонд хуурамч тэмдэглэл бичсэн буюу шошгон дээрхи буруу ташаа, дутуу мэдээллээс шалтгаалж хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нь тогтоогдвол хариуцлага хүлээлгэх “ гэсэн нэмэлт заалт оруулж, торгуулийн хэмжээг тодорхой болгох

2. ”Төрийн хяналт шалгалтын тухай хууль”-ийн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт зохион байгуулах нийтлэг журамд “ Аливаа үйлдвэрлэл эрхлэгч нь үйлдвэрлэн гаргасан бүтээгдэхүүндээ холбогдох хууль, тогтоомж стандартын дагуу шошгололт хийнэ” гэсэн заалт оруулах.

3. Мөн НМХГ-аас цаашид энэ ажлыг эрчимжүүлэх талаар дараах саналуудыг гаргасан. Үүнд:

Шинээр үйл ажиллагаа явуулах хүнсний үйлдвэрийн удирдлагуудад мөрдөгдөж байгаа шошгололтын стандартын талаар зөвлөгөө өгч, үүрэг даалгавар өгч мөрдүүлсний дараа лабораторийн шинжилгээнд дээж авч байх.

Цаашид, үйлдвэрүүд , худалдаа, үйлчилгээний газарт илэрч буй шошгололтын зөрчлүүдийг арилгах талаар төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

Хүнсний бэлэн бүтээгдэхүүнийг нянгийн болон хар тугалганы бохирдлоос хамгаалж /талх, нарийн боов, шууд идэх задгай чихэр, хэрчсэн гурил гэх мэт/ уут саванд шошгыг хүнсний бүтээгдэхүүнтэй хамт хийлгэхгүй байх талаар анхаарч ажиллах

Зарим нэгэн кимчи, даршилсан ногоо зэрэг стандартгүй хүнсний бүтээгдэхүүнд Үндэсний Кодексийн Хороо, Стандартчлал Хэмжил Зүйн Үндэсний Газартай хамтран шаардлагатай стандарт боловсруулах

Шошгололтын ач холбогдол, түүнд тавих үндсэн ба нэмэлт тэмдэглэгээнүүдийн талаар хэрэглэгч, хүнсний импорт болон шошгоны үйлдвэрийн эздэд болон шинэ байцаагч нарт үе шаттай сургалтууд явуулж, энэ талын мэдээлэл сурталчилгааны ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөнөөр сурталчилахад ММСС-ийн Эрүүл мэндийн төслөөс дэмжлэг аван хамтран ажиллах

Page 7: €¦  · Web view · 2011-11-01Хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийг дэмжих чиглэлээр төсөл амжилттай ... Гарсан саналууд:

Уулзалтаас гарсан ололт, амжилт :

Уулзалтанд оролцсон Үндэсний Кодексийн Хороо, Стандартчлал Хэмжил Зүйн Газрын мэргэжилтнүүдээс шошгогүй кимчи, даршилсан ногоо зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг шошготой болгож, энэ талаар НМХГ-тай хамран ажиллахаар боллоо.

Мөн Удахгүй УИХ-аар батлагдах “ Хүнсний хуулийн шинэчилсэн найруулга “-д дээрхи саналуудыг тусгаж, батлуулахад ЭМЯ-ны дэмжлэгийг авахаар болсон бөгөөд, НМХГ-аас шинэчилсэн найруулагт дээрхи заалтуудыг тусган, хуулийг боловсруулах ажлын хэсэгт ММСС-ийн Эрүүл мэндийн төслөөр дамжуулан явууллаа.

Сургамж :

Тус уулзалтаас гаргасан саналуудыг бодит ажил болгон хэрэгжүүлэхэд холбогдох төрийн байгууллагуудтай цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах

Page 8: €¦  · Web view · 2011-11-01Хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийг дэмжих чиглэлээр төсөл амжилттай ... Гарсан саналууд:

- , ЕБС ийн сурагчдын бие бялдар оюун санааг хөгжүүлэхэд биеийн тамир спортыг дэмжье ! “ сэдэвт уулзалт

МНЭММН-ээс Нийслэлийн Хүүхдийн төлөө Газар, Нийслэлийн Боловсролын Газартай хамтран 2011 оны 10 сарын 13 нд тус уузалтыг зохион байгуулсан бөгөөд, ЕБС-иудын 40 гаруй сургуулийн захирлууд болон биеийн тамирын багш нарын төлөөлөл оролцлоо. Уулзалтын гол зорилго ЕБС-ийн биеийн тамирын хичээлийн сургалтын чанарыг сайжруулахад, холбогдох төрийн байгууллагуудын дэмжлэгийг авахад чиглэгдсэн юм. Илгэгч нарын судалгааны талаар өгсөн мэдээллүүд нь бодит байдлыг үнэлэхэд чухал үндэслэл болсон. Судалгаагаар ЕБС-ийн сурагчид анги ахих тусам хөдөлгөөний идэвхигүй байдалд байдаг нь тогтоогджээ. Мөн ЕБС-иудын 572 биеийн тамирын багш нарын мэргэжлийн зэргийг авч үзэхэд: зөвлөх багш 0,2% , тэргүүлэх 22,0%, зэрэггүй багш нар 59,8% байна. Мөн спортын заалгүй нийт 7 сургууль, биеийн тамирын зориулалтын гаднах талбайтай сургууль 25%, талбайгүй сургууль 75% байна. Мөн сургалтын орчингийн талаар, сургалт явуулж буй 103 спорт зааланд 1 өдөр 48 бүлэг хичээллэдэг ба, ойролцоогоор 3-4 бүлэг 1 цаг дээр хичээллэж байгаа тухай судалгааны мэдээллээс харахад, ЕБС-иудын биеийн тамирын хичээлийн сургалтын чанар, сургалтын орчин нөхцөл тун хангалтгүй, мөн биеийн тамирын багш нарын мэргэжлийн түвшин хангалтгүй байгаа нь дүгнэгдсэн.

Хэлэлцүүлгийн явцад эдгээр асуудлуудыг шийдвэрлэхэд БСШУЯ болон бусад төрийн байгууллагуудын дэмжлэг зайлшгүй шаардлагатай болох нь харагдаж байсан бөгөөд, доорхи саналуудыг гаргалаа.

Гарсан саналууд:

Сургуулийн төсөвт биеийн тамир, спортын арга хэмжээг явуулах төсөв суулгаж өгөх

ЕБС-иудын биеийн тамирын заалны бодит байдалд үнэлгээ өгөх мониторингийн судалгааг хийх

Page 9: €¦  · Web view · 2011-11-01Хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийг дэмжих чиглэлээр төсөл амжилттай ... Гарсан саналууд:

ЕБС-иудын биеийн тамирын багш нарын секц дугуйлан ажиллуулсанд цагийн хөлс олгох эрх зүйн акт байдаггүй учраас, ур чадварын нэмэгдэл олгодог болгох

Хувийн сургуулиудад биеийн тамир хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэх

Спортын амжилт гаргаж буй хүүхдүүдийг урамшуулдаг болгох Мөн тодорхой өвчний улмаас биеийн тамирын хичээлд ордоггүй хүүхдүүдэд

ЭМЯ-тай хамтран тухайн өвчний онцлогт тохируулан зайлшгүй хийх дасгалын хөтөлбөрийг боловсруулах

Биеийн тамирын хичээлийн стандартыг сайжруулж, ялангуяа хөдөлгөөний идэвхигүй байгаа ахлах ангийн сурагчдыг хөдөлгөөнд идэвхитэй хамруулахын тулд, тэдэнд спортын дуртай төрлөөр сонгон хичээллэх боломжийг бүрдүүлж өгөх

Сургамж:

Бидний зохион байгуулсан 2 удаагийн уулзалтанд БСШУЯ-ны шийдвэр гаргах түвшний удирдлагуудыг урьж оролцуулах талаар олон удаа хүсэлт гаргасан боловч оролцоогүй. Цаашид тэдний оролцоог сайжруулах болон дээрхи асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг авах зорилгоор БСШУЯ-ны Сайдын нэр дээр хамтран зохион байгуулсан байгууллагууд, дээрхи уулзалтуудад оролцсон 80 гаруй ЕБС-иудын захирлууд болон багш нарын төлөөлүүдийн гарын үсэг бүхий албан бичиг хүргүүлж, тодрхой хугацаанд дээрхи асуудлуудыг шийдвэрлүүлж үр дүнд хүрэх болно.