бие даалтаар унших материал

Post on 14-Nov-2014

2.188 views 0 download

description

 

Transcript of бие даалтаар унших материал

Бие даалтаар унших материал

Шүдний технологийн 2р дамжаа

БТҮ

ХӨНГӨН БУЙЛ НЬ ШҮДНИЙ ЦӨГЦНИЙ 1/3 БҮРХСЭН

ДУНДБУЙЛ НЬ ШҮДНИЙ

ЦӨГЦНИЙ 1/2 БҮРХСЭН

ХҮНДБУЙЛ НЬ ШҮДНИЙ

ЦӨГЦНИЙ ½-С ИЛҮҮ БҮРХСЭН

Эмчилгээний зарчим

Үүсгэгч шалтгааныг тодорхойлох Шүдний өнгөр, чулууг цэвэрлэх Эмийн уусмалаар зайлах

0.06% хлоргексидиний уусмал Хавант хэлбэрийн үед үрэвслийн эсрэг,

судасны нэвчилтийн эсрэг эм хэрэглэх Ширхэглэг хэлбэрийн үед үрэвслийн

эсрэг эмчилгээ хийхгүй

Буйлны томролтын эсрэг эмийн болон мэс заслын арга хэрэглэх

Буйлны томорсон хэсэгт эмтэй электрофорез эмчилгээ хийх Гепарин, кальцийн бикарбонат, иллэг

Гингивоэктоми-буйлыг тайрч авах Хэсгийн эмчилгээ үүсгэгч хүчин

зүйлээс хамааран хийх

БУЙЛНЫ ШАРХЛААТ ҮХЖИЛТ ҮРЭВСЭЛGINGIVITIS ULCERONECROTICA

ЯЗВЕННО-НЕКРОТИЧЕСКИЙ ГИНГИВИТ

БШҮҮ нь улайлтат үрэвслийн суурин дээр бий болдог.

Венсаны өвчин гэж нэрлэдэг. Буйлны ихэнх хэсгийг гэмтээдэг, архаг

үрэвслийн голомт болдог.

Гол шалтгаан нь НЯН, БИЕ МАХБОДИЙН ЕРӨНХИЙ БАЙДАЛ.

• Ерөнхий бие махбодийн дархлааны байдал өөрчлөгдсөнийг шүлсэн дэх Иммуноглобулин A ба G багассанаар мэдэж болдог.

Хоолой өвдөхХаниад хүрэх

ДаарахСэтгэл санааны

тогтворгүй байдалХоол тэжээлийн

дутагдал

Олон тооны цоорсон шүд

Өнгөр, чулуу ихтэйАмны хөндийн эрүүл ахуй муу

Тамхи, архи

БШҮҮ

БШҮҮ

Эмнэл зүйн шинжүүд

БШҮҮ үед буйл өвдөж, юм идэхэд хөндүүрлэдэг Буйл шархалсан, зарим хэсгээр үхжсэн Ам эвгүй үнэртэй Шүлс их хэмжээгээр ялгардаг Эрүүн доорх тунгалагын булчирхай томорсон, өвдөлттэй Толгой өвдөх Хоолны дуршил багасах Үе мөч, булчин өвдөх Биеийн халуун ихсэх Хордлого өгөх

Цус гарах, өвдөх зэрэг шинж тэмдэгээс болон шүдээ угаахаа болидог

Хатуу төрлийн хоол хүнсийг хэрэглэдэггүй

Цусны өвчин, ДОХ болон бусад бие махбодийн өвчний үед тохиолддог учраас лабораторийн шинжилгээгээр оношлох шаардлагатай

Эмчилгээний зарчим

Шалтгааныг арилгах Буйлны эмгэг үйл явцыг амны хөндийн бусад

хэсэгт тархахаас сэргийлэх Биеийн эсэргүүцлийг сайжруулж буйлны

үхжлийг зогсоох Амны хөндийг халдваргүйжүүлэх уусмалаар

цэвэрлэх Нэвчүүлэх байдлаар мэдээ алдуулалт хийсний

дараа зөөлөн өнгөр, чулууг цэвэрлэх, үхжсэн буйлыг авах

Шүдээ угаасны дараа 0.06%-ийн хлоргексидины уусмалаар өдөрт 2-3 удаа 2-3 мин зайлах

С амин дэмийг 500 мг-р хэрэглэх Хэт мэдрэгшилийг бууруулах Биеийн халууныг бууруулах шаардлагатай Амин дэмээр баялаг, цочроогчгүй хоол хүнс

хэрэглэх Шингэн зүйл сайтар уух

Үрэвслийг намжаах Хурц үрэвсэл намдсаны дараа шүд цоорох өвчин ба

түүний хүндрэлийг эмчлэх Халуун хоол, кофе, архины төрлийн ундаа, тамхи

татахыг хориглох Хүнд хэлбэрийн буйлны үрэвслийн үед ажил болон

хичээлээс чөлөөлөх Амны хөндийн эрүүл ахуй сахих Салстын нөхөн төлжилт нь үрэвслийн зэрэг,

тархалтаас хамааран 3-7 хоногийн дараа явагддаг

ШҮДНИЙ ТУЛГУУР ЭДИЙН ҮРЭВСЭЛPARODONTITISПАРАДОНТИТ

• ШТЭҮ нь биеэ даасан өвчин бөгөөд буйл шүдний эмгэг хөндийн гүн, ясны шимэгдлийн гүнээр тодорхойлогддог.

ШТЭӨ ангилал

хэлб

эрээ

р хөнгөндундхүнд

явца

арцочмогархаг

сэдрэлтзогсонги

байр

шил

аар

хэсгийнтархмал

ШТЭӨ илрэх шинж тэмдэг

20-с ээш насны хүмүүст ихэвчлэн тохиолддог. Асуумжаар нилээд хэдэн жил буйлнаас цус

гарсан гэж хариулдаг Шүд буйлны эмгэг хөндийтэй Буйлны улайлтат, шархлаат үрэвсэл

давамгайлсан Шүд хоорондын түүшин сэртэн шимэгдсэн Шүд хөдөлгөөнтэй, шилжсэн байх ба өвдөлттэй Зажлах үйл ажиллагаа хямарсан ШТЭӨ сэдэрсэн үед халуурна

ШТЭҮ-хөнгөн хэлбэр

Шүд буйлны эмгэг хөндий үүсч 3.5 мм хүртэл гүнтэй болно

Шүд хоорондын таславч 1/3 хүртэл намссан

Шүд хөдөлгөөнгүй, шилжилтгүйЕрөнхий байдал хэвийн

ШТЭҮ- дунд хэлбэр

Шүд буйлны эмгэг хөндий 4-5 мм гүнтэй Шүдний завсрын түүшин сэртэнгийн орой

½ хүртэл намссан Ясны сийрэгжилтийн голомттой Шүдний I зэргийн эмгэг хөдөлгөөнтэй Шүд шилжсэн байж болдог Шүд буйлны эмгэг хөндийд идээ

хуримтлагдсан

ШТЭҮ- хүнд хэлбэр

Шүд буйлны эмгэг хөндий 5-6 мм гүнтэйТүүшин сэртэнгийн шимэгдэл ½-с ихШүдний II болон III зэргийн эмгэг

хөдөлгөөнтэйШүд байрнаасаа шилжиж нүүсэнЭмгэг хоршилт үүссэнШүд буйлны эмгэг хөндийд идээ

хуримтлагдсан

ШТЭҮ-Цочмог хэлбэр

Ховор тохиолддогГоломтот хэлбэрээр тохиолддогБүрээс хэт гүн суулгах, илүү тавьсан

ломбо зэргээс болж үүсдэгНэг ба хэд хэдэн шүдний ойролцоо буйл

улайсанШүд угаах, юм идэхэд буйлнаас цус гарнаШүд буйлны холбоос гэмтсэн

ШТЭҮ-архаг хэлбэрийн хөнгөн үе

Шүд буйлны эмгэг хөндий үүссэн

Шүд угаах болон юм идэхэд буйлнаас цус гарна

Буйлны хөхлөг, ирмэгийн буйл хөхөлбөр туяатай

Шүдний I зэргийн хөдөлгөөнтэй

ШТЭҮ-архаг хэлбэрийн дунд үе

Ам эвгүй үнэртэйЮм хазах, шүд угаахад

буйлнаас цус гарнаБуйлны өнгө өөрчлөгдсөнШүд хооронд зай үүсэхБуйлны хөхлөг, ирмэгийн

буйл, түүшийн буйл улайж хавагнасан

Буйлны хөхлөг шүднээс хөндийрч хэлбэр нь өөрчлөгдсөн

Эмгэг хөндийн гүн 4-6 мм.Шүд II, III зэргийн хөдөлгөөнтэйЗаримдаа шүд байрнаасаа шилжсэн.Эмгэг хоршилттойЭрүүний үений эмгэгтэй байж болно

ШТЭҮ-архаг хэлбэрийн хүнд үе

• Буйл өвдөж зажлах үйл алдагдсан• Шүд хөдөлгөөнтэй, шилжсэн, зарим тохиолдолд шүд унасан• Ам эвгүй үнэртэй• Хоншоор ба эрүүний шүднүүд дэвүүр хэлбэртэй болсон• Их хэмжээний өнгөр чулуу буйлан доор их хуримтлагдсан• Эмгэг хөндийн гүн 6мм-с илүү• Буйл улайж хавагнасан, цус гарамтгай• Шүдний II, III зэргийн хөдөлгөөнтэй

Эмчилгээний зарчим

ШТЭҮ-ийн өвчний үе шат, хэлбэрээс хамаарч эмчилгээний арга, эмийн бодисыг сонгоно

Гэмтээгч хүчин зүйлийг арилгах Амны хөндийг халдваргүйжүүлэх

уусмалаар зайлуулан (фурацилин, устөрөгчийн хэт исэл, хлоргексидин)өнгөр, чулууг авах

Өнгөр хуримтлагдахаас сэргийлэх

Хүнд болон дунд хэлбэрийн үед мэс заслын аргаар мөхлөнгөр эд, чулууг хусаж авах

Үрэвслийн эсрэг эмчилгээ Нөхөн төлжүүлэх эмчилгээ

• Хамгийн гол эмчилгээний үе шат: АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ АХУЙ САХИХ, ТҮҮНИЙГ ХЯНАХ

ШТЭХатингаршилПародонтозParodontosis

o ШТЭ тэжээлийн дутагдлын улмаас үүсдэг

o Өвчний эхэн үед өвчтөнд зовиургүй, өвдөлттгүй байдаг учир эмчид ханддаггүй

o Хожуу үед БҮ, ШТЭҮ хүндэрч оношлогддог

ШТЭХ дараах онцлогтой:

Буйл үрэвсээгүй цайвар ягаан өнгөтэйБуйлны шамрах, шүдний хүзүү, сурвалж ил

гарахБуйл шүдний эмгэг хөндийгүйӨнгөргүйИхэнхдээ цоорлын бус гаралтай ШХЭЭ

хавсран тохиолдоноШүд хоорондын түүшин сэртэн жигд намссан

Эмчилгээний зарчим• Шинж тэмдэгийг эсрэг эмчилгээ

Хатуу эдийн хэт мэдрэгшлийг бууруулах ШХЭЭ ломбодох Эмгэг элэгдлийн улмаас үүссэн шүдний хурц

ирмэгийг дарах Амны хөндийн эрүүл ахуйд сургах,

хяналтанд авах• Тулгуур эдийн бичил эргэлтэнд нөлөөлөх, хүчил

төрөгчийн дутагдлыг арилгах, тулгуур эдийн цусан хангамжийг сайжруулахад чиглэгдэнэ.

Шүдний тулгуур эдийн уусалтПародонтолизParodontolysis

Энэ нь ховор тохиолддог, бага судлагдсан өвчин Бүх ТЭ гэмтээдэг, эргэлтгүй, давшингуй явцтай-

буйл, холбоос эд, ясны эд 2-4 жилийн дотор гэмтэж шүд унах

Үрэвсэл үүсч, шүд буйлны эмгэг хөндий гүнзгийрч, ясны эдийн шимэгдэл давшингуй явцтай, богино хугацаанд уусна

Чихрийн шижин болон нейтропени өвчний шинж тэмдэгтэй хавсран тохиолдоно

Ариутгал, халдваргүйтгэл

• Нүүр амны үзлэг, эмчилгээг хийхэд халдвар, хамгаалалын дэглэм сайтар баримтлах ёстой. Дахин ашиглагддаг багаж, тоног төхөөрөмжийг сайтар угааж цэвэрлэн ариутгасны дараа халдваргүйжүйлэх байх шаардлагатай байдаг.

• Ариутгалын хэд хэдэн арга байх бөгөөд үүнд:Уураар ариутгах аргаХуурай халуун агаараар ариутгахБуцалгаж ариутгахХимийн бодисоор халдваргүйжүүлэх

УУРААР АРИУТГАХ• Уураар (автоклавт, autoclave) ариутгах аргыг зүү, тариур

зэрэг дахин ашиглагдах багаж, хэрэгсэлийг ариутгахад хэрэглэдэг.Тэдгээрийг автоклав болон даралттай буцалгагчид ариутгахдаа 121 хэмд хүрсэнээс хойш наад зах нь 20 мин байлгах хэрэгтэй. Энэ нь 1 атмосферийн даралттай тэнцүү байдаг. Автоклавт ариутгах багажийг хэт шахуу хийснээс дотоод даралт үүсгэх уур жигд тархах боломжгүй болдог. Тиймээс хэтэрхий их багажийг нэг дор хийхээс зайлсхийх хэрэгтэй. Автоклавыг орлох, хямд төсөр багажийг ДЭМБ, НҮБ санаачлан “даралттай буцалгагч”-г бүтээсэн байна.

ХУУРАЙ ХАЛУУН АГААРААР АРИУТГАХ

• 170 хэмд үл гэмтэх багаж, тоног төхөөрөмжийг хуурай халуун агаараар ариутгах нь зохимжтой байдаг. Нийлэг багаж нь энэ халууныг тэсвэрлэх боломжгүй. Энэ аргаар ариутгахдаа багаж, тоног төхөөрөмжийг 170 хэмд наад зах нь 2 цаг байлгах шаардлагатай.

БУЦАЛГАЖ АРИУТГАХ

Автоклав байхгүй нөхцөлд өвчин үүсгэгч бичил биетэнг устгах хамгийн энгийн арга юм. Багаж, тоног төхөөрөмжийг 20-30 минут тасралтгүй буцалгах шаардлагатай.

ХИМИЙН БОДИСООР ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ

• Химийн бодисууд нь цус болон органик нэгдлийн нөлөөгөөр идэвхээ алдаж болох учраас практикт ашиглахад найдвартай бус арга юм.

• Зүү, тариурыг химийн бодисоор халдваргүйжүүлж болохгүй. Хүний бие эрхтэнтэй шууд хүрэлцэж хэрэглэгддэг багажуудыг зориулалтын бодисоор, эсвэл буцалгаж ариутгах боломжгүй нөхцөлд эцсийн арга болгож химийн бодис хэрэглэж болох боловч химийн идэвхийг нь зохих төвшрүүлэгт тохируулах, уг бодист хийхийн өмнө багажны бохирдлыг сайтар угааж цэвэрлэсэн эсэхийг шалгах хэрэгтэй. Зүсэх, цоолох багажнаас бусад зүйлийг химийн бодист хийхийн өмнө хуурай болтол арчина. Учир нь нойтон багаж хийснээс уусмал шингэрч, ариутгалын бодисын үйлчилгээг бууруулж болно.

ХИМИЙН БОДИСООР ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ

• Үүнд:

»Гипохлорид натри»Гипохлорид кальци»Дихлоризоцианурат натри»Хлорамин»Этанол ба 2-пропанол»Иодот поливидон»Формалин»Глутаральдегид

Гипохлорид натри: Энэ уусмал нь 0.1%-ийн (1г/л) хлор агуулсан байдаг.

» Ажлын талбай» Шинжлэгдэхүүний сав» Бээлий цэвэрлэх

• Их хэмжээгээр бохирдсон тоног төхөөрөмж зэргийг халдваргүйжүүлэхэд 1%-ийн (10г/л) хлор агуулсан уусмал хэрэглэдэг.

Шаардлагатай төвшрүүлэг

Гипохлорид натрийн уусмалыг шингэлэх (үндсэн уусмал: ус)

5%-ийн үндсэн уусмал

10%-ийн үндсэн уусмал

15%-ийн үндсэн уусмал

0.1% (1г/л) 1:50 1:100 1:150

1% (10г/л) 1:5 1:10 1:15

Зарим улс оронд гипохлоридын уусмалын төвшрүүлэгийг хлорометрийн хэмээр илэрхийлдэг. Хлорометрийн 1 хэм гэдэг нь 0.3%-ийн чөлөөт хлор агуулсан байна гэсэн үе юм.

» Ахуйн ариутгалд хэрэглэдэг хлорын уусмал нь 5%-ийн чөлөөт хлор агуулдаг.

» 15%-ийн Жавелийн уусмал нь 5% чөлөөт хлор агуулна.» 48%-ийн Жавелийн уусмал нь1 5% чөлөөт хлор

агуулна.» Хлоржуулсан кальци нь 35% чөлөөт хлор агуулна.

• Уусмалаа өдөрт нь шинээр бэлтгэж байх хэрэгтэй.• Цус, уураг агуулсан материалд амархан

саармагждаг.

ХЛОРАМИН

• Энэ нь нунтаг болон шахмал хэлбэрээр үйлдвэрлэгддэг. Үүнийн 25%-ийн хлор агуулсан байхаар тооцож бэлтгэдэг. Хлорамин нь бусад хлорт нэгдлийг бодвол чөлөөт хлорыг маш удаан ялгаруулдаг. Тиймээс халдваргүйтгэлийг үр дүнтэй хийхийн тулд өндөр төвшрүүлэгтэй хэрэглэх шаардлагатай байдаг. Ердийн халдваргүйжүүлэлтэнд хэрэглэх уусмалыг бэлтгэхдээ 1л усанд 20 грамм хлорамин уусгана. Харин бохирдолт ихтэй багаж, төхөөрөмж, асгарсан цус зэргийг халдваргүйжүүлэхдээ 1л усанд 40 грамм бодис уусгаж хэрэглэнэ.

Этанол ба 2-пропанол

Маш сайн халдваргүйжүүлэх үйлчилгээтэй

Шинжлэгдэхүүний савны гадар

Ширээний тавцан

Этанол (этилийн спирт)

2-пропанол (изопропилын спирт)

Эдгээр бодисуудыг халдваргүйжүүлэлтэнд 70%-ийн төвшрүүлэгтэйгээр (70% спирт, 30% ус) хэрэглэнэ.

ГЛУТАРАЛЬДЕГИД

Дээд зэргийн халдваргүйжүүлэх үйлчилгээтэй бодис бөгөөд олон дахин ашиглах боломжтой байдаг.

Халуунд амархан гэмтдэг багаж, төхөөрөмжийг халдваргүйжүүлэхэд хэрэглэдэг.

Ихэвчлэн 2%-ийн уусмал байдлаар үйлдвэрлэсэн байдаг. Үйлдвэрээс ирсэн уусмалыг идэвхжүүлэхийн тулд түүнтэй хамт савлагдсан нунтаг ба шингэн бодисыг нэмэх шаардлагатай байдаг.

Идэвхжүүлэгдсэн уусмалын нөлөөгөөр нян, мөөгөнцөр, вирусын үржил 30 минутын хугацаанд бүрэн зогсоно. Харин бүрхүүлтэй нянг устгахад 10 хүртэл цагийн турш үйлчлүүлэх шаардлагатай.

Уусмалаар халдваргүйжүүлсэний дараа багаж, төхөөрөмжийг сайтар ЗАЙЛАХ хэрэгтэй.

Идэвхжүүлсэн уусмалыг 2 долоо хоногоос илүү хугацаагаар ашиглаж болохгүй.

Ном зүй1. Б. Оюунбат, Ж. Үржинлхам “Шүд цоорох өвчин ба түүний хүндрэл”

2009

2. Х. Дашцэрэн “Нүүр амны сувилагч нарт зориулсан гарын авлага”

3. http://en.wikipedia.org/wiki/Pulpitis4. http://en.wikipedia.org/wiki/Periodontitis

5. http://en.wikipedia.org/wiki/Periodontal_disease

6. http://www.nlm.nih.gov/medlineplus/ency/article/001059.htm

7. http://www.healthcentre.org.uk/dentistry/pulpitis.html8. http://www.healthscout.com/ency/68/254/main.html

9. http://dentistry.about.com/od/dentaltermsp/g/pulpitis.htm

10. http://guidetodentistry.com/what-is-pulpitis/

11. http://www.journal-imab-bg.org/statii-08/vol08_2_3-4str.pdf

12. http://www.dentalguide.co.uk/patient_guide/pulpitis.html13. http://www.merck.com/mmpe/sec08/ch095/ch095f.html

14. http://www.webmd.com/oral-health/guide/gingivitis-periodontal-disease

Ном сонсохын ач холбогдлыг эргэцүүлэхүй

Сонсохын цоморлиг сударт:

•Өрхийг бүтээсэн харанхуй гэрт•Өмнө тавьсан өнгөт эрдэнийг•Харах нүд байлаа ч гэсэн•Хаанаас үзэж чадах билээ

• Саруул ухаан, эрүүл бие• Сайхан завшаан олдсон байлаа ч• Сануулж дуулгасан сургаалгүй бол• Сайн, мууг ялгахгүйн зовлонтой

•Өрх татахад гэр гэрэлтэж•Өмнөх эрдэнэс нүдэнд тодрох шиг•Сонсож дуулсны ид эрдэм•Сохор ертөнцөд хараа оруулна.

Анхаарал хандуулсанд баярлалаа та нартаа.