Унших бичиг 5bagsh.itpd.mn/fayluud/УБ-Y анги.pdf · Унших бичиг – 5 . 2...

16

Transcript of Унших бичиг 5bagsh.itpd.mn/fayluud/УБ-Y анги.pdf · Унших бичиг – 5 . 2...

Page 1: Унших бичиг 5bagsh.itpd.mn/fayluud/УБ-Y анги.pdf · Унших бичиг – 5 . 2 № Зохиолч 2019-2020 оны хичээлийн жилд уншихаар
Page 2: Унших бичиг 5bagsh.itpd.mn/fayluud/УБ-Y анги.pdf · Унших бичиг – 5 . 2 № Зохиолч 2019-2020 оны хичээлийн жилд уншихаар

Унших бичиг – 5 .

1

2019-2020 оны хичээлийн жилийн 5-р ангид Монгол хэлний

хичээлийн агуулгыг дэмжих зорилгоор уншлагыг дэмжих

хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ.

Хөтөлбөрийн зорилго: Сурагч нь эх хэлээрээ зөв ярьж, бодол санаагаа

ойлгомжтой илэрхийлэн бүтээлчээр уншиж, бичин хэл соёлоороо бахархдаг

болно.

Хөтөлбөрийн зорилт:

Өгөгдсөн шүлэг, яруу найргийг анхаарлаа төвлөрүүлэн унших

Эх хэлээрээ чадварлаг, соёлтой харилцах, үгийн сангаа нэмэгдүүлэх

Цээжилсэн хэл зүгшрүүлэх үг, зүйр цэцэн үг, хөдөлгөөнт шүлгийг тод

чанга дуугаар унших /1/, аялгуулан унших /2/, анхаарлаа төвлөрүүлэн

унших /3/, шүлгийн утгыг мэдэрч унших /4/

Уншсан зүйлээ бүтээлчээр унших, бүтээлчээр хэрэглэх, дуурайн бичих,

үйл явдлыг таамаглан зурах том ном, жижиг ном бүтээх

Уншсан зүйлийн агуулгыг гарган театрчилсан тоглолт хийх

Хүрэх үр дүн:

Шүлгийг цээжилж, өөртөө итгэлтэй бусдад ойлгомжтой яруу сайхан

аялгуулан уншина.

Зурагт болон жижиг ном хийж сурна.

Өөрийн сонгосон чадваруудаа харуулж, эцэг эх, найз нөхөд багш нартаа

тайлагнана.

Харилцахдаа өөрийн хувь нэмрээ оруулан идэвхтэй байж бусдыг ойлгон

хүндэтгэдэг болно.

Ном сонгон унших сонирхолтой болж, номын тэмдэглэлээ бүтээлчээр

танилцуулж чаддаг болно.

Суралцахуйн зорилт:

5.1.к. Үйл явдал хаана хэзээ өрнөж байгааг ургуулан бодож төсөөлөх

5.3.г. Зохиолын баатрын хэл яриа, үйл хөдлөлийг дуурайн үзэл бодлыг нь

илэрхийлэн жүжиглэх

5.4.г. Эх өгүүлбэр зохиохдоо хэлц үгийг утгаар нь зөв хэрэглэх

5.1.г. Зохиолчийн санааг мэдэрч, уран унших

5.2.к. Адил төстэй шинжийг харьцуулан утгыг далдлан оньсого зохион

бичих

5.2.м. Өгсөн бүтцийн дагуу зохион бичих, найруулах

Шүлэг зохиолтой алхам алхмаар танилцуулж, үгийн болон үгээр

илэрхийлэгдэж байгаа дотоод утга санаа үйл явдлын хамаарлыг сонсгох,

тайлбарлах, бичих, зургаар илэрхийлэх замаар унших сэдлийг бий

болгосноор хичээлийн үр дүн биелэлээ олох юм. Үүний тулд шат

дараатайгаар дараах зохиол бүтээлийг сонгон авсан.

ОЛОНЛОГ ТӨВ СУР

ГУУЛ

Ь

Page 3: Унших бичиг 5bagsh.itpd.mn/fayluud/УБ-Y анги.pdf · Унших бичиг – 5 . 2 № Зохиолч 2019-2020 оны хичээлийн жилд уншихаар

Унших бичиг – 5 .

2

№ Зохиолч 2019-2020 оны хичээлийн жилд уншихаар

төлөвсөн зохиол, бүтээлүүд

1. Анги бүрийн сурагчдын сонгосон зохиолыг цувралаар унших

2 Л.Түдэв Хорвоотой танилцсан түүх /өгүүллэг/

3 Д.Батжаргал Долоон бор оготно буюу долоон тийн ялгал

/шүлэг/

4 Д.Батжаргал Амьтдын хувцасны дэлгүүр /шүлэг/

5 Д.Батжаргал Намайг сансарт нисэхээр... /шүлэг/

6 Б.Ганчимэг Хөвгүүд уйлж болохгүй гэж үү? /шүлэг/

7 Ж.Дашдондог Тэмээний зураг /шүлэг/

8 Т.Жамъянсүрэн Шаазгай юу гэж шахтнадаг вэ? /шүлэг/

9 Б.Имашхаан Алтан хараацай /шүлэг/

10 М.Мичид Анчин ба бүргэд /шүлэг/

11 Б.Явуухулан Би хаана төрөө вэ? /шүлэг/

Би хаана төрөө вэ? /1,2-р бадаг

Би хаана төрөө вэ? /3,4-р бадаг/

Би хаана төрөө вэ? /5,6-р бадаг/ Хөгжмийн аянд уран уншина

Монгол хүүхэлдэйн кинонд дуу оруулах /Чингис хаан/

Би хаана төрөө вэ? /7,8-р бадаг

Би хаана төрөө вэ? /9,10-р бадаг/

Би хаана төрөө вэ? /11-р бадаг/ Хөгжмийн аянд уран уншина

Монгол хүүхэлдэйн кинонд дуу оруулах /Азар Базар Тазар, Эрх цагаан ишиг/

Тайлбар:

1. Цэнхэр өнгөөр тодруулсан зохиолтой 1,2-р улиралд долоо хоногт 1 цагаар

орохдоо танилцсан.

2. Шаргал өнгөөр тодруулсан зохиолыг 3-р улиралд үзэж судлахаар

төлөвлөн ном болгон хэвлэн тараасан байгаа.

3. Ягаанаар тодруулсан үйл ажиллагааг хичээлийн 4-р улиралд орохоор

төлөвлөсөн байсан. Гэвч хөл хорио тогтоосонтой холбоотойгоор

танхимаар орох боломжгүй болсон тул шар, ягаан өнгөөр тодруулсан хэсэг

дээрээ нэмэлт тайлбар, холбогдох дасгал өгч энэхүү хөтөчөө бэлтгэлээ. ОЛОНЛОГ ТӨВ СУР

ГУУЛ

Ь

Page 4: Унших бичиг 5bagsh.itpd.mn/fayluud/УБ-Y анги.pdf · Унших бичиг – 5 . 2 № Зохиолч 2019-2020 оны хичээлийн жилд уншихаар

Унших бичиг – 5 .

3

Есөн нүдний арга:

Энэ аргыг 8 мөрт шүлэг зохиохдоо ашиглана. Бодлоо цэгцэлж шүлгийн

дараа дараагийн мөрөнд юу бичиж болох вэ гэдгээ төлөвлөхөд хэрэглэх ба бага

ангийн сурагчдад төсөөлөн бодох, өөрийн дотоод ертөнцөө зургаар дамжуулан

нээхэд чухал нөлөөтэй арга юм.

1. Ашиглахдаа хамгийн голын нүдэнд ямар сэдэвтэй шүлэг бичмээр

байгаагаа гарчиг болгон бичнэ. Жишээ нь: Сайхан сэтгэлт эмч, Миний

өвөө, Хайр, Дэлхий -миний нүдээр гэх мэт сэдэв буюу гарчигаа сонгоно.

2. Тойрсон хоосон нүдэнд өөрийн сонгосон сэдэвтэй холбоотой үйл

явдлыг зургаар илэрхийлж зурна.

3. Нэг нүдэнд зурсан зураг зохиох шүлэгний нэг мөрний утга санааг илтгэх

учир аль зурагнаас эхлэхээ тооцож дугаарлана.

4. Зургаараа сэдэвтэйгээ нийцэх өгүүлбэр зохиох маягаар бодож шүлгээ

бичнэ. Ингэхдээ мөр толгой холбоод бичвэл илүү бүтээлч, сонирхолтой

болно. Энэ маягаар 8-аас олон мөр шүлэг зохиож болохыг

анхаараарай.

Сайхан сэтгэлт эмч

ОЛОНЛОГ ТӨВ СУР

ГУУЛ

Ь

Page 5: Унших бичиг 5bagsh.itpd.mn/fayluud/УБ-Y анги.pdf · Унших бичиг – 5 . 2 № Зохиолч 2019-2020 оны хичээлийн жилд уншихаар

Унших бичиг – 5 .

4

Долгорын

Батжаргал

Бие даан унших нь дараах ач холбогдолтой. Үүнд: - Унших номоо өөрөө сонгож, сонголт хийхэд суралцах. - Шинэ нэр томъёо, үг хэллэгийн утгыг өөрөө эрж олох чадварт суралцах. - Толь бичиг бусад материалыг хэрэглэж сурах. - Унших дур сонирхолтой болох. - Унших чадвараа дээшлүүлэх. - Бүтээлч, бие даасан арга барилд суралцах.

Монгол хэлний тийн

ялгалын нөхцөлд

тохируулан Монгол

ардын “Долоон бор

оготно” үлгэрийн санаан

дээр зохиосон шүлэг юм.

Одоо бол тийн ялгалын 8

нөхцөл байна гэж үзэж

байгаа.

1. Нэрлэх

2. Харьяалах

3. Өгөх орших

4. Заах

5. Гарах

6. Үйлдэх

7. Хамтрах

8. Чиглэх

ОЛОНЛОГ ТӨВ СУР

ГУУЛ

Ь

Page 6: Унших бичиг 5bagsh.itpd.mn/fayluud/УБ-Y анги.pdf · Унших бичиг – 5 . 2 № Зохиолч 2019-2020 оны хичээлийн жилд уншихаар

Унших бичиг – 5 .

5

Долгорын Батжаргал

АМЬТДЫН ХУВЦАСНЫ ДЭЛГҮҮР

Зохиолч шүлгээ бичихдээ ан

амьтан байгаль дэлхийгээ хайрлан

хамгаалах сэтгэлээр бичжээ.

Хэрвээ амьтад хамгаалалтын

хувцас хэрэглэлтэй бол үхэж

үрэгдэхгүй, тайван амгалан

амьдрах байсан.

Нээрээ л амьтад хувцас өмсдөг бол

ийм л байх байсан гэх хүүхдийн

гэнэн цайлган мөрөөдөл, хүслийг

илэрхийлэн бичсэн.

Монгол хүн байгалиа хамгаалах

эртний уламжлалт аж төрөх ёстойг

ч давхар сануулсан байж мэднэ.

Уншихдаа тайван, ойлгомжтой

унших хэсгийг мэдэрч уншаарай.

Хайр энэрэл шингэсэн

хэмнэлтэйгээр тогтож уншаарай.

ОЛОНЛОГ ТӨВ СУР

ГУУЛ

Ь

Page 7: Унших бичиг 5bagsh.itpd.mn/fayluud/УБ-Y анги.pdf · Унших бичиг – 5 . 2 № Зохиолч 2019-2020 оны хичээлийн жилд уншихаар

Унших бичиг – 5 .

6

Долгорын Батжаргал

Бат-Эрдэнийн Ганчимэг

ХӨВГҮҮД УЙЛЖ

БОЛОХГҮЙ ГЭЖ ҮҮ?

Сансарт нисэх гэдэг нь

монголчуудын хувьд

мөрөөдөл байлаа.

Тэртээ 1981 онд

Ж.Гүррагчаа Монгол

хүний төлөөлөл болж

сансарт ниссэн явдал нь

тухайн үеийн хүмүүсийн

сэтгэлд баяр баясал,

итгэлийн оч болж байсан

юм.

Охид, хөвгүүдийн

ялгаатай байдлын тухай

хүмүүс янз бүрийн

ойлголттой байдаг. Хэн

нэгнээс ялгарна гэдэг нь

санаа зовохоор зүйл огт

биш юм. Харин ч

ялгаатай байдлыг

бусдаас ялгарах давуу

тал гэж хүлээж авах нь

зүйтэй.

ОЛОНЛОГ ТӨВ СУР

ГУУЛ

Ь

Page 8: Унших бичиг 5bagsh.itpd.mn/fayluud/УБ-Y анги.pdf · Унших бичиг – 5 . 2 № Зохиолч 2019-2020 оны хичээлийн жилд уншихаар

Унших бичиг – 5 .

7

Жамбын

Дашдондог

Олон хүний зөвлөгөө

хүчтэй учраас

үнэхээр эргэлзсэн ,

учрыг нь олохгүй

зүйлдээ л тусламж

авах хэрэгтэй.

Гэхдээ аливаа юманд

өөрийн бодолтой

байж сурах нь чухал

юм.

Шүлгийг уншихдаа

айл хөршийн ахмад

настай хүмүүсийн дуу

хоолойг, өгүүлэгчийн

хоолойноос ялгах

хэрэгтэй. Өгүүлэгчийг

чи өөрийн хоолойгоор

хөгжилтэй уншихад

болно.

Хүнийг “ХҮН” гэж харж

сурах нь ирээдүйд

чамайг бусдын төлөө

цохилох зүрхтэй хүн

болгодог.

Энэ шүлгийг охид

сонгоод уншвал илүү

сайхан, зөв зохицолтой

байх болно гэж бодож

байна. Харин хөвгүүд

ухаарлыг, урмыг авах нь

чухал.

ОЛОНЛОГ ТӨВ СУР

ГУУЛ

Ь

Page 9: Унших бичиг 5bagsh.itpd.mn/fayluud/УБ-Y анги.pdf · Унших бичиг – 5 . 2 № Зохиолч 2019-2020 оны хичээлийн жилд уншихаар

Унших бичиг – 5 .

8

Түвдэнсүрэнгийн Жамъянсүрэн

ШААЗГАЙ ЮУ ГЭЖ ШАХТНАДАГ ВЭ?

Миний бодлоор:

.......................................................................................................................................

.......................................................................................................................................

.......................................................................................................................................

Зөвлөгөө өгөхөд:

.......................................................................................................................................

.......................................................................................................................................

.......................................................................................................................................

1.Энэ шүлгийн гол баатрыг хүнээр

төлөөлүүлэн бодоорой.

2.Ийм зантай хүмүүстэй харилцахдаа юуг

анхаарах вэ? өөрийн бодлоо бичээрэй.

ОЛОНЛОГ ТӨВ СУР

ГУУЛ

Ь

Page 10: Унших бичиг 5bagsh.itpd.mn/fayluud/УБ-Y анги.pdf · Унших бичиг – 5 . 2 № Зохиолч 2019-2020 оны хичээлийн жилд уншихаар

Унших бичиг – 5 .

9

Байбаатарын Имашхаан АЛТАН ХАРААЦАЙ

ОЛОНЛОГ ТӨВ СУР

ГУУЛ

Ь

Page 11: Унших бичиг 5bagsh.itpd.mn/fayluud/УБ-Y анги.pdf · Унших бичиг – 5 . 2 № Зохиолч 2019-2020 оны хичээлийн жилд уншихаар

Унших бичиг – 5 .

10

Хараацайн ангаахай Бие гүйцсэн хараацай

Алтан хараацай

Мэдээлэл:

Нумандоржийн Халзаа гэдэг хүний 1950 онд зохиож

Баруун Монгол ардын дуунд бүртгүүлсэн байдаг

“Бүүвэйн дуу”

Галуу шувууны дэгдээхэй шиг ээ

Гаднаас ээжийгээ дуудаад байна аа

Ээ бүүвэй ээ бүүвэй ээ бүүвэй

Ангир шувууны дэгдээхэй шиг ээ

Алсаас ээжийгээ дуудаад байна аа

Ээ бүүвэй ээ бүүвэй ээ бүүвэй

Хараацай шувууны дэгдээхэй шиг ээ

Харцаараа ээжийгээ дуудаад л байна аа

Ээ бүүвэй ээ бүүвэй ээ бүүвэй

ОЛОНЛОГ ТӨВ СУР

ГУУЛ

Ь

Page 12: Унших бичиг 5bagsh.itpd.mn/fayluud/УБ-Y анги.pdf · Унших бичиг – 5 . 2 № Зохиолч 2019-2020 оны хичээлийн жилд уншихаар

Унших бичиг – 5 .

11

Мөнгөний Чимэд

АНЧИН БА БҮРГЭД

Анчин ба бүргэд,

Алтан хараацай гэсэн

хоёр шүлэг нь

хоёулаа амьтан хүн

хоёрын таамаглашгүй

нандин харилцааны

тухай өгүүлжээ.

“Анчин ба бүргэд”

шүлэгт бүргэд шувуу

нь анчин Авидын

амийг аварч байсан

бол “Алтан хараацай”

шүлэгт үрээ хамгалах

хараацай шувууг

малчин хүн үртэйг нь

хамт хамгаалж

буйгаар гарч байна.

Хамгийн сонирхолтой

нь хоёуланд нь хар

эрээн могой хөнөөлт

дайсан нь болж

байгаа юм. Энэ

мэтээр уншсан

зүйлийнхээ агуулга

үйл явдлаас өөрийн

анзаарсан хэсгээ

нэмэн тайлбарлаж

сурахад анхаарах

хэрэгтэй.

Хэрвээ цээжлэн

уншихаар сонгосон

бол үг алдаж

гацахгүйгээр, болсон

явдал ярьж өгч буй

мэт байдалтайгаар

зохиолоо мэдэрч, хэт

жүжиглэхгүйгээр

уншихад

анхаараарай. ОЛОНЛОГ ТӨВ СУР

ГУУЛ

Ь

Page 13: Унших бичиг 5bagsh.itpd.mn/fayluud/УБ-Y анги.pdf · Унших бичиг – 5 . 2 № Зохиолч 2019-2020 оны хичээлийн жилд уншихаар

Унших бичиг – 5 .

12

Би хаана төрөө вэ?

/ Бэгзийн Явуухулан /

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би

Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт

Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд

Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би.

Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би,

Цан хүүрэг савсаж уулс ороох оргилд,

Цасан ширхэг царцаж мөс болох халилд,

Царгиа хүйтэн өвөл сарлагын бух дошсон

Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би.

Даалгавар:

1. Шүлэг бүрийг 1 удаа тод чанга уншаарай.

2. Өөрт таалагдсан, сэтгэгдэл төрүүлсэн шүлэгнээс 3 шүлэг

сонгон цээжлээд уран тод уншиж сураарай.

3. Хамгийн сайхан уншсан уран уншлагаа бичлэг болгон

дүрсжүүлээд хадгалаарай.

Шүлгийн урнаар уншсан бичлэгийг 5УБ

хавсралт гэсэн хавтсанд оруулсан тул уг

хавтас руу ороод сонсоорой.

ОЛОНЛОГ ТӨВ СУР

ГУУЛ

Ь

Page 14: Унших бичиг 5bagsh.itpd.mn/fayluud/УБ-Y анги.pdf · Унших бичиг – 5 . 2 № Зохиолч 2019-2020 оны хичээлийн жилд уншихаар

Унших бичиг – 5 .

13

Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би,

Орог саарал зэрэглээ хавар сүүмэлзэх хөндийд

Орсон буурын шүд өвөл хангинах хоолойд

Үлэг гүрвэлийн мөрийг өдий хүртэл хадгалсан

Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би.

Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би

Мөнгөн сарны сүүдэр толиорон хөвөх долгионд

Миний өвөг дээдсийн морин туурайд наалдсан

Хүний нутгийн шороог ариун усаараа угаасан

Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би.

Үнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би,

Үүр шөнийн завсар шүүдэр буух навчинд,

Үрэл усан шүүдэрт нь одод гялалзах дэлбээнд,

Үхэлгүй мөнхийн бэлгэдэл цагаан уул цэцгэнд,

Үнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би.

Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би,

Зүүдэлгүй цагаан өрхний хоймсож томсон оосорт

Зүрхэн улаан галтай ган тулганы тотгонд

Зуун түмэн үед монгол хүний идээшсэн

Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би

Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би,

Сормосон дундаа талимаарах алаг нүдний мэлмэрээнд

Саалийн үнэр ханхалсан дээлийн хормойн нугалаасанд

Санан санан уярах цэвэр ичимтгий аашанд

Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би.

Тэнхээт хүлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би,

Тэлмэн жороо морины шанхны үзүүрийн чичиргээнд

Тэнгэрийн салхинаас бусдыг дээрээ гаргаж үзээгүй

Тэнэгэр говийн сүрэг онгон хулангийн нуруунд

Тэнхээт хүлгийн дөрөөг эзэгнэхэн төрлөө би. ОЛОНЛОГ ТӨВ СУР

ГУУЛ

Ь

Page 15: Унших бичиг 5bagsh.itpd.mn/fayluud/УБ-Y анги.pdf · Унших бичиг – 5 . 2 № Зохиолч 2019-2020 оны хичээлийн жилд уншихаар

Унших бичиг – 5 .

14

Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би

Амгалан тэнгэрийг цочоох аянгын догшин гялбаанд

Ариун агаарт шүхэрлэх мөндөрийн цагаан ширхэгт

Алтан талд татах солонгын долоон өнгөнд

Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би.

Цээлхэн дууны эгшгийг эзэгнэнхэн төрлөө би,

Цэнхэр хадган дээрх мөнгөн аягатай сархаданд

Цээл сайхан дуутай уртын дууны аянд

Цэнгэх зовох хослосон хүний хувь заяанд

Цээлхэн дууны эгшгийг эзэгнэнхэн төрлөө би.

Авхаалжит хүний биеийг эзэгнэнхэн төрлөө бий

Амь нэгтэй олныхоо монголоо гэсэн сэтгэлд

Үүрийн таван жингээр хүдэр нэхэн улалзах

Үйлдвэрийн өндөр яндагийн хилэн улаан галанд

Авхаалжит хүний биеийг эзэгнэнхэн төрлөө би.

Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би

Хөх Монгол алдаршсны үе дамжсан домогт

Хүчирхэг дээдсийн нутагт мандсан хувьсгалын дөлөнд

Хөрст алтан дэлхийн үрчлээт магнай болсон

Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би.

ОЛОНЛОГ ТӨВ СУР

ГУУЛ

Ь

Page 16: Унших бичиг 5bagsh.itpd.mn/fayluud/УБ-Y анги.pdf · Унших бичиг – 5 . 2 № Зохиолч 2019-2020 оны хичээлийн жилд уншихаар

Унших бичиг – 5 .

15

Хүүхэлдэйн кинонд дуу оруулж үзэх хөгжилтэй бөгөөд бүтээлч

дасгал нь мэргэжлийн жүжигчин, дуу оруулагчдын хоолойг

сонсож даган дуурайх сэдэл төрүүлэх, дууны хүчийг мэдрүүлж

туршиж үзэхэд чиглэсэн юм. Мөн хүний дуу хоолой нь дотоод эр зоригтой шууд

холбоотой байдаг. Сайн ажиглавал бид хэвийн тайван нөхцөлд дууны өнгө сул

ярих мэт боловч тод, сонсголонтой байдаг. Харин сэтгэл зүйн хувьд түгшүүртэй

болон тогтворгүй айсан үед хоолойн өнгө хэт чанга эсвэл, хэт сул байдаг.

Тиймээс биеэ сайн бэлдээд тайван орчинд дараах дасгалыг зааврын дагуу

хийгээд үзээрэй.

Алхам нэг: Флашинд нь /5УБ хавсралт/ гэсэн хавтас дотроос дараах гурван

бичлэгийг олж тоглуулна. Эхний удаа сайн үзэж ойлгох хэрэгтэй.

Алхам хоёр: Эхний удаад аль нэгийг нь сонгоод үгийг нь томчуудын

тусламжтайгаар цаасан дээр буулгана

Алхам гурав: Хамт байгаа хүмүүстэйгээ дүр хуваарилж болно. Эсвэл өөрөө

хоолойн өнгөө дүрд хувиргаж

бэлтгэл хийнэ.

Алхам дөрөв: Хүүхэлдэйнийхээ

дууг суллаж хаана. Хажууд нь

утасныхаа дуу хураагчийг зэрэг асааж,

дүрсээ хараад тохирох үгийг дүрд орж

ярих ба хамгийн гол нь дүрснээсээ

зөрж болохгүйг анхаараарай. Хамгийн сүүлд нь хамт

тоглуулж шалгахад чиний дуу оруулсан хүүхэлдэй

нүдний чинь өмнө харагдах болно. Амжилт хүсье.

ОЛОНЛОГ ТӨВ СУР

ГУУЛ

Ь