3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших ... · Web...

36
3-Р АНГИ “10000 ХҮРТЭЛХ ТООГ УНШИХ, БИЧИХ, ЖИШИХ, ТОЙМЛОХ” НЭГЖ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР 2015 3-р ангийн Математикийн “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших, тоймлох” нэгж хичээлийн хөтөлбөр 1.Хөтөлбөрийн бүтэц: 1.1. Оношлогоо: 1.1.1.Суралцагч: Сурагчдын өмнөх төсөөллийг оношилсон байдал Мэдлэг чадвар Танин мэдэхүйн түвшин Даалгаврын тоо Эзлэх хувь Сэргээ н санах Ойлгох Хэрэглэ х Задлан шинжлэх 1 1000 хүртэлх тоог унших, бичих 1 2 1 0 4 50% 2 1000 хүртэлх тоог жиших, тоймлох 0 1 1 2 4 50% Бүгд 1 3 2 2 8 100% 1.Есөн зуун гурав гэсэн тооны стандарт бичиглэл аль нь вэ? /1оноо/ А. 930 Б. 9003 В. 903 Г. 90003 2. 930 тооны 3-ын цифр ямар оронд байрлаж, ямар утгыг илэрхийлж байна вэ? /1оноо/ .......................................................... ................................................................ ......... 3. 930 тоог орны нэмэгдэхүүний нийлбэр хэлбэрээр бичээрэй. /1оноо/ .............................................................. .............................................................. ....... 4. Нэгжийн ангийн 7 зуут, 9 нэгжээс бүтсэн тоог стандарт хэлбэрээр бичээрэй. /1оноо/ .............................................................. .............................................................. ....... 5. Тоог жишээрэй. /1оноо/ 781...791 806... 860 743... 643 84-р сургууль багш Б.Сарангэрэл, Д. Мөнхчимэг, Б.Золзаяа 1

Transcript of 3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших ... · Web...

Page 1: 3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших ... · Web view3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших,

3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших, тоймлох” нэгж хичээлийн хөтөлбөр 2015

3-р ангийн Математикийн “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших, тоймлох” нэгж хичээлийн хөтөлбөр

1.Хөтөлбөрийн бүтэц:1.1.Оношлогоо:1.1.1.Суралцагч:Сурагчдын өмнөх төсөөллийг оношилсон байдал

№ Мэдлэг чадвар

Танин мэдэхүйн түвшин Даалгаврын тоо

Эзлэх хувьСэргээ

н санах Ойлгох Хэрэглэх Задлан шинжлэх

1

1000 хүртэлх

тоог унших, бичих

1 2 1 0 4 50%

2

1000 хүртэлх

тоог жиших, тоймлох

0 1 1 2 4 50%

Бүгд 1 3 2 2 8 100%

1.Есөн зуун гурав гэсэн тооны стандарт бичиглэл аль нь вэ? /1оноо/ А. 930 Б. 9003 В. 903 Г. 900032. 930 тооны 3-ын цифр ямар оронд байрлаж, ямар утгыг илэрхийлж байна вэ? /1оноо/ ...................................................................................................................................3. 930 тоог орны нэмэгдэхүүний нийлбэр хэлбэрээр бичээрэй. /1оноо/

...................................................................................................................................4. Нэгжийн ангийн 7 зуут, 9 нэгжээс бүтсэн тоог стандарт хэлбэрээр бичээрэй. /1оноо/

...................................................................................................................................5. Тоог жишээрэй. /1оноо/

781...791 806... 860 743... 6436. Хэмжээг жишээрэй. /1оноо/ 10дм... 10см 1м... 10дм 15мм... 1см 2мм7. 981 тоог аравтаар тоймлосон нь аль вэ? /1оноо/ А. 900 Б. 990 В. 980 8. Хэмжээг бүхлээр тоймлоорой. /1оноо/ А. 4м 37см=…… Б. 6цаг 58 мин = ………

Нийт – 8 оноо

Дүгнэлт:

“10000 хүртэлх тоог унших, бичих, жиших, тоймлох” нэгж хичээлийн хөтөлбөрийг үзэхийн өмнө суралцагчдаас дээрх оношлогооны даалгавраар шалгалт авч нийт гүйцэтгэл – 75%-тай байгаа тохиолдолд цаашид шинэ хөтөлбөрөө үзэж судлана. Ангийн нийт гүйцэтгэл 75%-иас бага байвал шинэ хичээл рүү орохгүй.

84-р сургууль багш Б.Сарангэрэл, Д. Мөнхчимэг, Б.Золзаяа 1

Page 2: 3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших ... · Web view3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших,

3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших, тоймлох” нэгж хичээлийн хөтөлбөр 2015

1.1.2. Агуулга:

Агуулгын залгамж уялдаа холбоо:

№ Ээлжит хичээлийн сэдэв 1-р анги 2-р анги 3-р анги

1 10000 хүртэлх тоог унших, бичих

20 хүртэлх тоог унших, бичих

1000 хүртэлх тоог унших, бичих

10000 хүртэлх тоог унших,

бичих

2 10000 хүртэлх тоог жиших

20 хүртэлх тоог жиших

1000 хүртэлх тоог жиших

10000 хүртэлх тоог дүрэм ашиглан жиших

3 10000 хүртэлх тоог тоймлох

11 нь 10 ба 20-ын алинд нь ойр

вэ?

112 нь 100 ба 200-гийн алинд нь ойр вэ? Тоймлох

тэмдэглэгээг хэрэглэн бичиж

тэмдэглэх

Тухайн тоог 10-т,

100-т, 1000-таар тоймлох /

≈/

10000 хүртэлх тоог унших, бичих, жиших, тоймлох нэгж хичээлийн өмнөх төсөөллийн судалгаа:

Агуулга 1000 хүртэлх тоог унших, бичих

1000 хүртэлх тоог жиших

1000 хүртэлх тоог тоймлох

Оношлогооны даалгаврын тоо 4 2 2

Нийт сурагчдын тоо 50 50 50

Хамрагдсан сурагчдын тоо 50 50 50

Зөв хийсэн сурагчид 48 49 44

84-р сургууль багш Б.Сарангэрэл, Д. Мөнхчимэг, Б.Золзаяа 2

96%

4%

10000 хүртэлх тоог унших, бичих

Зөв хийсэн Алдсан

88%

12%

10000 хүртэлх тоог тоймлох

Зөв хийсэн Алдсан

98%

2%

10000 хүртэлх тоог жиших

Зөв хийсэн Алдсан

Page 3: 3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших ... · Web view3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших,

3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших, тоймлох” нэгж хичээлийн хөтөлбөр 2015

1.1.3.Сурах бичиг:

№ Ээлжит хичээлийн сэдэв

Сэргээн санах хичээл

Мэдлэг бүтээх хичээл

Үнэлэх хөгжүүлэх

хичээл

1 10000 хүртэлх тоог унших, бичих

16-р хуудас №58

126-р хуудас №547

17-р хуудас № 59,60

125-р хуудас №532, 533, 534

126-р хуудас №541,542

17 хуудас №61,62125-р хуудас

№536126-р хуудас

№543,544127-р хуудас

№550, 554/а,б,в/,555

2 10000 хүртэлх тоог жиших

18-р хуудасны өгөгдөл

126р хуудас №545,546

18-р хуудас №63

125-р хуудас №537,538

18-р хуудас №6576-р хуудас №30984-р хуудас №345

108-р хуудас №455

127-р хуудас №551

3 10000 хүртэлх тоог тоймлох

19-р хуудас №66

19-р хуудас №67,68

125-р хуудас №539

20-р хуудас №7177-р хуудас №313,314

108-р хуудас №456

127-р хуудас №552, 553, 554/г/,557

3-р ангийн Математикийн сурах бичигт Блуммын таксономийн дагуу“10000 хүртэлх тоог унших, бичих, жиших, тоймлох” сэдвийн дор хийсэн анализ

№ Түвшин Хамрагдах дасгал Дасгалын тоо

Эзлэх хувь

1 Сэргээн санах

16-р хуудас №5818-р хуудасны өгөгдөл

19-р хуудас №663 7,5%

2 Ойлгох 126-р хуудас №547126р хуудас №545,546 3 7,5%

3 Хэрэглэх

17-р хуудас № 59,60

125-р хуудас №532, 533, 53418-р хуудас №63

19-р хуудас №67,68

8 20%

4 Задлан шинжлэх

17 хуудас №61,62125-р хуудас №536

126-р хуудас №543,54418-р хуудас №6576-р хуудас №30984-р хуудас №34520-р хуудас №71

77-р хуудас №313,314

11 27,5%

5 Үнэлэх 127-р хуудас №550, 554/а,б,в/,555 10 25%

84-р сургууль багш Б.Сарангэрэл, Д. Мөнхчимэг, Б.Золзаяа 3

Page 4: 3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших ... · Web view3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших,

3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших, тоймлох” нэгж хичээлийн хөтөлбөр 2015

108-р хуудас №455127-р хуудас №551

127-р хуудас №552, 553, 554/г/,557

6 Бүтээх126-р хуудас №541,542125-р хуудас №537,538

125-р хуудас №5395 12,5%

Нийт 40 100%

1.2.Зорилго:Арван мянга хүртэлх натурал тоог унших, бичих, орны нэмэгдэхүүний нийлбэр,

хэлбэрээр бичих, тоон шулуун дээр цэгээр тэмдэглэх, жиших, тоймлох чадвартай болно.

1.3.Зорилт: 10000 хүртэлх натурал тоог унших 10000 хүртэлх натурал тоог бичих 10000 хүртэлх натурал тоог тэмдэглэх 10000 хүртэлх натурал тоог жиших 10000 хүртэлх натурал тоог тоймлох

1.4.Агуулга:

Цагийн төлөвлөлт:

№ Ээлжит хичээлийн сэдэв

Сэргээн санах цаг

Мэдлэг бүтээх цаг

Үнэлэх хөгжүүлэх

Нийт цаг

1 10000 хүртэлх тоог унших, бичих 1 1 1 3

2 10000 хүртэлх тоог жиших 1 1 1 3

3 10000 хүртэлх тоог тоймлох 1 2 1 4

Нийт 3 3 4 3 10

Нэгж хичээлээр эзэмших ерөнхий ба тусгай чадварууд:

№ Ээлжит хичээлийн сэдэв

Ерөнхий чадвар Тусгай чадвар

1 10000 хүртэлх тоог унших, бичих

ТооцоолохАсуудал

шийдвэрлэх

10000 дотор унших, 10000 дотор бичих Тоог орны нэмэгдэхүүний

нийлбэрт задлах

2 10000 хүртэлх тоог жиших

10000 дотор жиших Эрэмбэлэх

3 10000 хүртэлх тоог тоймлох

10000 дотор тоймлох Аравт зуутыг тэмдэглэсэн

хуваарьтай болон хуваарьгүй тоон шулуун дээр тоонуудыг цэгээр тэмдэглэх

84-р сургууль багш Б.Сарангэрэл, Д. Мөнхчимэг, Б.Золзаяа 4

Page 5: 3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших ... · Web view3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших,

3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших, тоймлох” нэгж хичээлийн хөтөлбөр 2015

Эзэмших мэдлэг чадвар:

Өмнө эзэмшсэн мэдлэг чадвар Одоо эзэмших мэдлэг, чадвар

1000 дотор тоог нэгжээр 10, 100-аар нэмэгдүүлэн, хорогдуулан тоолох

1000 хүртэлх тоог унших, бичих, орны нэмэгдэхүүний нийлбэр хэлбэрээр бичих

Аравт, зуутыг тэмдэглэсэн хуваарьтай тоон шулуун дээр тоонуудыг цэгээр тэмдэглэх, жиших, эрэмбэлэх

Тоог аравт, зуутаар тоймлох Тэгш, сондгой тоог таних, ангилах

10000 дотор тогтмол тоон алхмаар тоог нэмэгдүүлэн, хорогдуулан тоолох

10000 хүртэлх тоог унших, бичих, орны нэмэгдэхүүний нийлбэр хэлбэрээр бичих

Аравт, зуутыг тэмдэглэсэн хуваарьтай болон хуваарьгүй тоон шулуун дээр тоонуудыг цэгээр тэмдэглэх, жиших, эрэмбэлэх

Тоог аравт, зуут, мянгатаар тоймлох

Асуудал шийдвэрлэх

1.5.Арга зүй: Хосоор ажиллах Багаар ажиллах Уламжлалт /тайлбарлан таниулах/ арга

1.6.Орчин:Бодит юмс, зураг, тэдгээрийн загвар болох тоолох хэрэгсэл, тооны орон,

ангийн хүснэгт, тооны орны утгын хүснэгт, тооны орны утгын карт, орон ангийн тууз, 300 хүртэлх тооны хүснэгт, хуваарьтай тоон хэрчим, тоон шулууны загвар, тоо, цифр бичсэн картууд, тоо бичсэн болон бичээгүй хүснэгт

Ээлжит хичээл-1: 10000 хүртэлх тоог унших, бичих ялган таних цаг

Хугацаа: 40 мин

Хичээлийн сэдэв: 10000 хүртэлх тоог унших, бичих

Хамрах хүрээ:

3 дугаар ангиӨмнөх төсөөлөл:

1000 хүртэлх тоог унших, бичих, орны нэмэгдэхүүний нийлбэр хэлбэрээр бичих чадвартай болсон байна.

Хичээлийн зорилго

Ерөнхий чадвар: Тусгай чадвар: /хүрэх үр дүн/

Тооцоолох Сэтгэн бодох Математик хэлээр харилцах

10000 дотор тогтмол тоон алхмаар тоог нэмэгдүүлэн, хорогдуулан тоолох

10000 хүртэлх тоог унших, бичих, орны нэмэгдэхүүний нийлбэр хэлбэрээр бичих, унших

Суралцахуйн зорилт

Орон, ангийн хүснэгт ашиглан тоо бүтээх, унших Тухайн тооны орон, ангийг нэрлэх, унших Тухайн тоог уншиж бичих

84-р сургууль багш Б.Сарангэрэл, Д. Мөнхчимэг, Б.Золзаяа 5

0

Page 6: 3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших ... · Web view3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших,

3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших, тоймлох” нэгж хичээлийн хөтөлбөр 2015

Амжилтын шалгуур

10000 дотор тоо бүтээж уншиж сурна. Тухайн тоог орны нэмэгдэхүүний нийлбэр хэлбэрээр бичнэ. Тоог стандарт бичиглэлээр бичиж, уншиж чаддаг болно.

Түлхүүр үг Нэгж, аравт, зуут, мянгат, орон, ангийн хүснэгт, орны нэмэгдэхүүний нийлбэр

Хэрэглэгдэхүүн

Тоог унших, бичихэд хэрэглэх биет болон хавтгай загвар /цаас, картон цаас зэргээр хийх/ Үзүүлэн -2

Орон, ангийн хүснэгт, 10х10 хэмжээтэй хүснэгт /эдгээрийг А4, эсвэл А5 хэмжээтэй бичгийн цаасны хоёр талд буулган ламинатороор бүрвэл давтан хэрэглэх боломжтой/ Үзүүлэн -1

Мянгат(мян) Зуут (з) Аравт

(а) Нэгж(н)

Үзүүлэн-3

2500

4300

4500

4600

4900

5500

Тооны орны утгын карт Үзүүлэн-4

Орон, ангийн тууз: Картон цаас ба слайдаар халаас хийж болно.Үзүүлэн-5

Тоон орны утгын хүснэгт: Энэ нь орны нэмэгдэхүүний нийлбэрээр нь тоог олж хэлэх үйл ажиллагаа болно.

84-р сургууль багш Б.Сарангэрэл, Д. Мөнхчимэг, Б.Золзаяа 6

Page 7: 3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших ... · Web view3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших,

3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших, тоймлох” нэгж хичээлийн хөтөлбөр 2015

Үзүүлэн-61000 2000 3000 4000 5000 6000 7000 8000100 200 300 400 500 600 700 80010 20 30 40 50 60 70 801 2 3 4 5 6 7 8

Тоон хэрчим, шулууны загвар: Анги нийтээр хийх үйл ажиллагаанд зориулж картон цаасны ар, өвөр талд ялгаатай хуваарьтай тоон шулуун зурж бэлтгэнэ. /ламинаторын цаасаар бүрвэл олон удаа ашиглана/ Үзүүлэн-7

Арга зүй Үйл ажиллагаа болон тоглоомооор мэдлэг бүтээлгэхЗохион

байгуулалт Хосоор ажиллах

Үйл ажиллагаа:

Үе шат Сурагчийн үйл ажиллагаа Багшийн үйл ажиллагаа

84-р сургууль багш Б.Сарангэрэл, Д. Мөнхчимэг, Б.Золзаяа 7

Page 8: 3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших ... · Web view3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших,

3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших, тоймлох” нэгж хичээлийн хөтөлбөр 2015

Сэдэлжүүлэх үе

Үйл ажиллагаа-1 Газрын зураг харж, аймгуудыг заана.

Аймгуудын талаарх мэдээллээ харилцан солилцоно.Сурах бичгээс дараах тоо баримттай танилцана. /2013 онд 3-р ангид суралцсан хүүхдийн тоо/ Дорнод- 1259, Хэнтий-1151, Дорноговь-1032, Төв -1217

/Үзүүлэн – 1, 2/Сурагчдаас ирэх хариулт: Дорнод аймаг- зүүн зүгт байдаг.Хэнтий – Зүүн зүг, халх буриад үндэстэн

амьдардаг гэх мэт

Мянгат (мян) Зуут (з) Арав

т(а) Нэгж(н)

Үйл ажиллагаа -2 Тоог орон ангийн хүснэгтэд бичнэ. Цифрүүд аль оронд байрлаж, ямар утгыг илэрхийлэх вэ? Харилцан ярилцаж, орон ангийн хүснэгт ашиглан тоо зохион уншина.

Мянгат (мян) Зуут (з) Аравт(а) Нэгж(н)

1 2 5 9 1000 200 50 9

Бичих: 1259 /Үзүүлэн-5/1 мянгат + 2 зуут + 5 аравт + 9 нэгжОрны нэмэгдэхүүний нийлбэр хэлбэрээр бичих:

1259=1000 + 200 + 50 + 9 Унших: Нэг мянга хоёр зуун тавин ес Сурагч бүр орон ангийн хүснэгт ашиглан 3 тоо

бүтээж, түүнийг уншина.

Эх орны газрын зураг дээрээс Дорнод,Хэнтий,Дорноговь,Төв аймгуудыг заахад нь дэмжлэг үзүүлнэ. Сурагчдаар тухайн аймгийн талаарх мэддэг зүйлээ ярихад боломж олгоно.

Цифрүүд аль оронд байрлаж, ямар утгыг илэрхийлэх вэ? Асуултын дагуу харилцан ярилцана.

Хүүхэд бүрийн бүтээсэн тоогоо зөв уншиж буй эсэхэд хяналт тавьж дэмжлэг үзүүлнэ.

Мэдлэг эзэмшүүл

эх үе

Үйл ажиллагаа – 3Сурах бичгийн 17-р хуудасны №59,60 тоолох үйл ажиллагаа хийнэ. Хувилбар1. Саваа хэрэглэхБагшийн удирдлагаар тоон хэрчмийн загвар болох “саваа”-г хэрэглэн өгсөн тооноос эхлэн анги нийтээр шууд, урвуугаар тоолох, тодорхой тоогоор нэмэгдүүлэн, хорогдуулан тоолох үйл

Хичээлийн эхэнд эсвэл төгсгөлд тоолох үйл ажиллагааг янз бүрийн хэлбэрээр зохион байгуулна.

84-р сургууль багш Б.Сарангэрэл, Д. Мөнхчимэг, Б.Золзаяа 8

Page 9: 3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших ... · Web view3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших,

3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших, тоймлох” нэгж хичээлийн хөтөлбөр 2015

ажиллагааг хийнэ. Эхлэлийн тоо, хэдээр нэмэгдүүлэх, эсвэл хорогдуулахыг багш, эсвэл сурагч хэлнэ./Үзүүлэн-8/

0 10 20 30 гэх мэтээр арваар нэмэгдүүлэн тоолох, эсвэл 1431 1331 1231 1131 гэх мэтээр зуугаар хорогдуулан тоолно.Хувилбар2. Зүй тогтол олох, үргэлжлүүлэхТоолох даалгаврын дараа тогтмол тоогоор нэмэгдүүлэн, хорогдуулан үүсгэсэн тоон дарааллын зүй тогтлыг олох, үргэлжлүүлэх даалгаврыг сурагчид гүйцэтгэнэ. Сурагч бүр тодорхой тоогоор нэмэгдүүлж, эсвэл хорогдуулж үүсгэсэн тоонуудыг дарааллуулан дэвтэртээ бичнэ. Бичсэнээ хосоороо солилцоод, бие биенийхээ зохиосон тоон дарааллын зүй тогтлыг олж, үргэлжлүүлнэ. Буцааж дэвтрээ солилцон өөрийнх нь зохиосон даалгаврыг нөгөө сурагч зөв гүйцэтгэсэн эсэхийг хянах байдлаар ажиллана. Үйл ажиллагаа – 4 /Үзүүлэн-1/Орон ангийн хүснэгт ашиглан 3 тоо зохиох, унших, бичих, орны нэмэгдэхүүний нийлбэр хэлбэрээр бичнэ.

Сурагч бүрт чадахгүй байгаа зүйлд тусалж дэмжлэг үзүүлнэ.

Үнэлж дүгнэх үе

Үйл ажиллагаа-5Хосоороо хамтран тоглоно. Нэг нь хүснэгтийн зарим тоон дээр цаас тавин нууж, нөгөө нь нуусан тоог хэлнэ.Сурах бичгийн 17-р хуудасны №62Өгсөн картуудаар боломжтой бүх 4 оронтой тоо зохиож бичнэ. Зохиосон тоонуудаа орны нэмэгдэхүүний нийлбэрээр бичнэ. Тоонуудаас 10,100,1000-аар их, бага тоог олно. Үйл ажиллагаа – 6Багшийн тавьсан асуултанд чөлөөтэй санаа бодлоо солилцоно.

Сурах бичгийн 17-р хуудасны №61 Хэрхэн хүснэгттэй ажиллах талаар багш тайлбар өгнө.

Сурагч бүрт хүснэгт, картуудыг тарааж өгнө.

Багш сурагчдаас: -Өнөөдрийн хичээлээр шинээр юу юу мэдэж авсан бэ?-Юу нь ойлгомжгүй байсан бэ?

Хугацаа: 40 мин

Хичээлийн сэдэв: 10000 хүртэлх тоог унших, бичихХамрах хүрээ: 3 дугаар анги

Өмнөх төсөөлөл: 10000 хүртэлх тоог унших, бичих, орны нэмэгдэхүүний

нийлбэр хэлбэрээр бичих чадвартай болсон байна.

84-р сургууль багш Б.Сарангэрэл, Д. Мөнхчимэг, Б.Золзаяа 9

Page 10: 3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших ... · Web view3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших,

3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших, тоймлох” нэгж хичээлийн хөтөлбөр 2015

Хичээлийн зорилго

Ерөнхий чадвар: Тусгай чадвар: /хүрэх үр дүн/

Тооцоолох Сэтгэн бодох Математик хэлээр харилцах

10000 хүртэлх тоог унших, бичих, орны нэмэгдэхүүний нийлбэр хэлбэрээр бичих, унших

Суралцахуйн зорилт

Тухайн тооны орон, ангийг нэрлэх, унших Тухайн тоог уншиж бичих

Амжилтын шалгуур

10000 дотор тоо бүтээж уншиж сурна. Тухайн тоог орны нэмэгдэхүүний нийлбэр хэлбэрээр бичнэ. Тоог уншиж, стандарт бичиглэлээр бичиж чадна.

Түлхүүр үг Нэгж, аравт, зуут, мянгат, орон, ангийн хүснэгт, орны нэмэгдэхүүний нийлбэр

Хэрэглэгдэхүүн Орон, ангийн хүснэгт, 10х10 хэмжээтэй хүснэгт /эдгээрийг А4, эсвэл А5 хэмжээтэй бичгийн цаасны хоёр талд

84-р сургууль багш Б.Сарангэрэл, Д. Мөнхчимэг, Б.Золзаяа 10

0

Page 11: 3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших ... · Web view3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших,

3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших, тоймлох” нэгж хичээлийн хөтөлбөр 2015

буулган ламинатороор бүрвэл давтан хэрэглэх боломжтой/ /Үзүүлэн-1/

Мянгат(мян) Зуут (з) Аравт (а) Нэгж(н)

Үзүүлэн-3

2500

4300 4500 4600 4900

5500

Тооны орны утгын карт - Үзүүлэн-4

Тоон орны утгын хүснэгт: Энэ нь орны нэмэгдэхүүний нийлбэрээр нь тоог олж хэлэх үйл ажиллагаа болно. /Үзүүлэн-6/1000 2000 3000 4000 5000 6000 7000 8000 9000100 200 300 400 500 600 700 800 90010 20 30 40 50 60 70 80 901 2 3 4 5 6 7 8 9

84-р сургууль багш Б.Сарангэрэл, Д. Мөнхчимэг, Б.Золзаяа 11

Page 12: 3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших ... · Web view3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших,

3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших, тоймлох” нэгж хичээлийн хөтөлбөр 2015

Арга зүй Үйл ажиллагаа болон тоглоомоор дамжуулан мэдлэгээ чадвар болгох

Зохион байгуулалт Хосоор ажиллах

Үйл ажиллагаа:

Үе шат Сурагчийн үйл ажиллагааБагшийн үйл ажиллагаа

Сэдэлжүүлэх үе

Үйл ажиллагаа-1 Багш самбарт орон, ангийн хүснэгт байршуулж тоо бүтээлгэн, цифр бүр ямар орны нэгжийг илэрхийлж байгааг хэлүүлэх, уншуулах /Үзүүлэн-1/

Мянгат (мян) Зуут (з) Аравт(а) Нэгж(н)2 0 0 05 0 0 17 1 0 48 3 6 0

Багш сурагч бүрийн оролцоо, гаргаж буй алдааг анхаарч засаж хэлнэ.

Мэдлэг эзэмшүүлэх

үе

Үйл ажиллагаа – 2 Хосоор хамтран ажиллах

Сурагч бүрт тарааж өгсөн орон, ангийн хүснэгтэндээ 5 тоо зохиож бүтээнэ. Хосоороо хамтран бүтээсэн тоогоо:

- Аль орон, ангийн цифр болохыг хэлнэ. - Уг тоогоо унших - Уншсан тоогоо орны нэмэгдэхүүний нийлбэр

хэлбэрээр бичнэ. /Үзүүлэн-1/

Мянгат (мян) Зуут (з) Аравт(а) Нэгж(н)

Үйл ажиллагаа – 3 Хосоор хамтран хийж гүйцэтгэх –/ТӨМ-1/

1. Дараах тоог уншиж, үгээр бичээрэй.5012 - 3104 - 5470 -

2. Тоог цифрээр бичээрэй.Дөрвөн мянга таван зууНэг мянга гучин долоо Таван мянга зургаан зуун далан нэг

3. Дараах тоонуудын зуутын орны цифрийн доогуур нэг зураарай. 2145, 3450, 8014

Сурагчид хамтран зөв гүйцэтгэж буй эсэхэд хяналт тавина.

Үнэлж дүгнэх үе

Үйл ажиллагаа-4 /Сурагч бүрт А4 хэмжээтэй ламинатордсан бичгийн цаас өгч түүн дээр даалгаврыг хийлгүүлэн дээш өргүүлж оролцоо болон зөв гүйцэтгэсэн эсэхэд хяналт тавих, алдааг засах зэргээр ашиглаж болно./

Дуртай 4 цифрүүдийг сонгож авч 4 оронтой тоо

Тухайн багш өөр олон төрлийн даалгаврыг бэлтгэн хийлгүүлж болно.

84-р сургууль багш Б.Сарангэрэл, Д. Мөнхчимэг, Б.Золзаяа 12

Page 13: 3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших ... · Web view3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших,

3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших, тоймлох” нэгж хичээлийн хөтөлбөр 2015

зохиож бичээд, дараах үйлдлүүдийг гүйцэтгээрэй.- Орны нэмэгдэхүүний нийлбэр хэлбэрээр

бичих- Зохиосон тооноосоо хамгийн их тоог олоод,

үгээр бичээрэй.- Зохиосон тооноосоо хамгийн бага тоог

олоод, үгээр бичээрэй.- Зохиосон тоонуудаас зуутын оронд байгаа

хамгийн их цифрийг бичээрэй.

Анхаарах зүйл: /10000 хүртэлх тоог унших, бичих/ Сурагчдын ялгаатай байдлыг харгалзан үйл ажиллагааг анги нийтээр,

багаар, ганцаарчлан хийх байдлаар зохицуулах, даалгавар, карт, бусад холбогдох хэрэглэгдэхүүнийг сурагчийн мэдлэг, чадварын түвшин, сурах арга барил, хэв шинж, хэрэгцээг харгалзан ялгаатай өгөх боломжтой.

Ээлжит хичээл-3: 10000 хүртэлх тоог унших, бичих мэдлэг, чадварыг үнэлж хөгжүүлэх цаг

Үнэлгээний даалгавар-1Зөвлөмж:

Хугацаа: 40 минут Даалгаврын тоо: 6 Заавар бүрийг анхааралтай уншаарай. Өөрт хөнгөн хялбар даалгавраас эхэлж болно.

Амжилт хүсье1. Дараах тоог үгээр зөв бичсэн хариултыг дугуйлаарай.

5071 А. Таван мянга далан нэг Б. Таван мянга долоон зуун нэг В. Таван мянга далан нэг

2. Дараах тоонуудаас мянгатын оронд байгаа цифрүүдээс хамгийн их цифр байгаа тооны хариултыг дугуйлаарай. 6501, 4210, 8750, 7600, 3542 А. 6501 Б. 7600 В. 8750

3. Дараах 4 цифрүүдээр хамгийн их 4 оронтой тоог бичээрэй. 6, 5, 9, 8

4. Дараах тоог орны нэмэгдэхүүний нийлбэр хэлбэрээр бичээрэй. 8745, 9042, 3450

5. Дараах тоог цифрээр бичээрэй. Найман мянга арван ес, Зургаан мянга дөрвөн зуун гуч, Долоон мянга дөрөв

6. Дараах тоонуудын зүй тогтлыг олж цааш үргэлжлүүлэн 2 тоо бичээрэй. 5024, 5234, 5444, ?, ?

Үнэлгээний даалгавар-2

Зөвлөмж:

Хугацаа: 40 минут Даалгаврын тоо: 5

84-р сургууль багш Б.Сарангэрэл, Д. Мөнхчимэг, Б.Золзаяа 13

Page 14: 3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших ... · Web view3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших,

3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших, тоймлох” нэгж хичээлийн хөтөлбөр 2015

Заавар бүрийг анхааралтай уншаарай. Өөрт хөнгөн хялбар даалгавраас эхэлж болно.

Амжилт хүсье1. Дараах цифрүүдээр хамгийн бага 4 оронтой тоо зохиож бичээд, орны

нэмэгдэхүүний нийлбэр хэлбэрээр бичээрэй. А. 8, 7, 9, 0 Б. 6, 1, 7, 2

2. А. Цифрүүдийн нийлбэр нь 12 гарах, 4 оронтой тоо бичээд, хамгийн их цифр нь аль орныг илэрхийлж байгааг бичээрэй.Б. цифрүүдийн нийлбэр нь 13 гарах, 4 оронтой тоо бичээд, хамгийн бага цифр нь аль орныг илэрхийлж байгааг бичээрэй.

3. Өөрийн дуртай 4 оронтой тоогоо бичээд, үгээр бичээрэй. 4. А. Хамгийн их 4 оронтой тоо бичээрэй.

Б. Хамгийн бага 3 оронтой тоо зохиож бичээрэй.

5. Зүй тогтлыг үргэлжлүүлээрэй.

А. 102, 233, 364, ?, ? Б. 213, 327, 441, ?, ?Ээлжит хичээл-4: 10000 хүртэлх тоог жиших ялган таних цаг

Хугацаа: 40 мин

Хичээлийн сэдэв: 10000 хүртэлх тоог жиших

Хамрах хүрээ:

3 дугаар ангиӨмнөх төсөөлөл:

10000 хүртэлх тоог унших, бичих, орны нэмэгдэхүүний нийлбэр хэлбэрээр бичих чадвартай болсон байна.

1000 дотор жиших чадвартай байна.

Хичээлийн зорилго

Ерөнхий чадвар: Тусгай чадвар: /хүрэх үр дүн/ Тооцоолох Сэтгэн бодох Математик хэлээр

харилцах

10000 дотор аравт, зуутыг тэмдэглэсэн хуваарьтай болон хуваарьгүй тоон шулуун дээр тоонуудыг цэгээр тэмдэглэх, жиших,

Суралцахуйн зорилт 10000 дотор тоог жиших чадвартай болно

Амжилтын шалгуур

10000 дотор тоон шулуун дээр тэмдэглэх 10000 дотор тоонуудыг жиших, жишсэнээ унших

тайлбарлах

Түлхүүр үг Нэгж, аравт, зуут, мянгат, орон, ангийн хүснэгт, тоон шулуун, их бага тэнцүү, зөрөө

Хэрэглэгдэхүүн Тоог жишихэд хэрэглэх биет болон хавтгай загвар /сампин, тооны орны утгын карт/гм - /Үзүүлэн- 9/

Орон, ангийн хүснэгт, 10х10 хэмжээтэй хүснэгт

84-р сургууль багш Б.Сарангэрэл, Д. Мөнхчимэг, Б.Золзаяа 14

0

Page 15: 3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших ... · Web view3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших,

3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших, тоймлох” нэгж хичээлийн хөтөлбөр 2015

/эдгээрийг А4, эсвэл А5 хэмжээтэй бичгийн цаасны хоёр талд буулган ламинатороор бүрвэл давтан хэрэглэх боломжтой. /Үзүүлэн-1/

Мянгат(мян) Зуут (з) Аравт (а) Нэгж(н)

Үзүүлэн-3

2500

4300 4500 4600 4900

5500

Тооны орны утгын карт -/Үзүүлэн -4/

Орон, ангийн тууз: Картон цаас ба слайдаар халаас хийж болно. Үзүүлэн-5

84-р сургууль багш Б.Сарангэрэл, Д. Мөнхчимэг, Б.Золзаяа 15

Page 16: 3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших ... · Web view3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших,

3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших, тоймлох” нэгж хичээлийн хөтөлбөр 2015

Арга зүй Үйл ажиллагаагаар мэдлэг бүтээлгэхЗохион

байгуулалт Хосоор болон багаар

Үйл ажиллагаа:

Үе шат Сурагчийн үйл ажиллагаа Багшийн үйл ажиллагаа

Сэдэл

жүүлэх

үе

Үйл ажиллагаа-1 /Үзүүлэн-1/

Мянгат(мян) Зуут (з) Аравт

(а) Нэгж(н)

2 3 1 43 0 7

1 8 9 9Орон ангийн хүснэгтээс сурагчид уншиж тоог стандарт хэлбэрээр бичнэ.Хэдэн оронтой тоо байгааг ажиглаж харна.

Үйл ажиллагаа-2 /Үзүүлэн -10/

3719 нь 3723-ын өмнө, харин 3716-ийн ард байрлана.

Багшийн тавьсан асуултанд бодож хариулна.

Орон ангийн хүснэгт ашиглан сурагчдаар тоо бүтээлгэж уншуулна.

3719 нь өөр ямар тооны өмнө, ард байрлах вэ? гэж сурагчдаас асууж ажиглуулан дүгнэлт хийлгэнэ.

Мэдлэг эзэмшүүлэх үе

Үйл ажиллагаа-3

Сурах бичгийн 18-р хуудас дахь өгөгдлийг ажиглуулж Дорнод, Төв аймгийн 3-р ангийн сурагчдын тоог харьцуулж аль аймаг олон хүүхэдтэй байсныг олно. /Үзүүлэн-11/

Дорнод аймаг 1 2 5 9 Төв аймаг 1 2 1 7

1=1 2=2 5>1 1259>1217

1259>1217

Тоонуудыг жишихдээ: /Үзүүлэн-12/

А.Орны тоог харна.Олон оронтой нь их байна.

Б.Орны тоо нь тэнцүү бол дээд орны нэгжүүдийг жишнэ.Нэгж ихтэй тоо нь их байна.

В.Тэнцүү байвал дараагийн орны нэгжүүдийг жишнэ.Нэгж ихтэй нь их тоо байна гэх мэт үргэлжлүүлнэ.

Үйл ажиллагаа-4

Сурах бичгийн 18 хуудас дахь дасгал 63

Хоёр тоог жишсэн бичлэгийг хоёр янзаар уншуулна.

1259>1217

Үүнийг “1259 нь 1217-оос их”,”1217 нь 1259-өөс бага” гэж сурагчдаар уншуулах ба дээрх хэллэгийг 1217<1259 гэж бичиж болохыг ч сурагчдад сануулна.

84-р сургууль багш Б.Сарангэрэл, Д. Мөнхчимэг, Б.Золзаяа 16

3716 3717 3718 3719 3720 3721 3722 3723 3724 3725 3726

Page 17: 3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших ... · Web view3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших,

3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших, тоймлох” нэгж хичээлийн хөтөлбөр 2015

ажиллана.

Үнэлж дүгнэх

үе

Үйл ажиллагаа-5 /ТӨМ-2/

1. Аль нь их вэ жишээрэй.

3 зуут 3 аравт 5 нэгж

4 зуут 2 аравт 7 нэгж

2. Дараах тоонуудыг жишээрэй.

4864 ба 2999 9999 ба 10000

9811 ба 9835 1111 ба 912

3. Утгыг олоорой

692+134= 783+29+16=

23x7= 45x9=

Сурагчдын гүйцэтгэлийг ажиглах , сурагчид хоорондоо солилцон хянах зэргийг хослуулан хэрэглэж амжилтын шалгуурыг дүгнэнэ.

Зөвхөн их, багын тэмдгийн хувьд бус нийлбэр, ялгавар, үржвэр, ногдворын утгыг олсны дараа ч хэд хэдэн янзаар уншуулна.

“692 ба 134-ийн нийлбэрийн утга нь 826-тай тэнцүү” гэхээс гадна “826 нь 692 ба 134-ийн нийлбэртэй тэнцүү” гэх мэт хэлүүлна.

Анхаарах зүйл: /10000 хүртэлх тоог жиших/ Тоог жишихдээ тоон хэрчим, шулууныг зэрэгцүүлэн ашиглаж байх хэрэгтэй.

Сурагчид тоог жиших мэдлэг, чадварыг өмнөх ангидаа эзэмшсэн байгаа тул сурагчдаар өөрсдөөр нь амжилтын шалгуурыг гаргуулах нь зүйтэй. Хамтран гаргасан шалгуур буюу тоог жишихэд шаардлагатай алхмуудыг харгалзан багш төлөвлөсөн үйл ажиллагаагаа зохицуулна.

Зөвхөн их, багын тэмдгийн хувьд бус нийлбэр, ялгавар, үржвэр, ноогдворын утгыг олсны дараа ч хэд хэдэн янзаар уншуулан хэлүүлэх нь ач холбогдолтой.

Ээлжит хичээл-5: 10000 хүртэлх тоог жиших эзэмших цаг

Хугацаа: 40 мин

Хичээлийн сэдэв: 10000 хүртэлх тоог жиших

Хамрах хүрээ:3 дугаар анги

10000 дотор жиших чадвартай байна.

Хичээлийн зорилго

Ерөнхий чадвар: Тусгай чадвар: /хүрэх үр дүн/ Тооцоолох Сэтгэн бодох Математик хэлээр

харилцах

10000 дотор жиших, эрэмбэлэх

84-р сургууль багш Б.Сарангэрэл, Д. Мөнхчимэг, Б.Золзаяа 17

0

Page 18: 3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших ... · Web view3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших,

3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших, тоймлох” нэгж хичээлийн хөтөлбөр 2015

Суралцахуйн зорилт 10000 дотор тоог жиших эрэмбэлэх чадвартай болно

Амжилтын шалгуур

Хэмжээнүүдийг жиших Тоонуудыг жишээд зөрөөг олох Тоонуудыг эрэмбэлэх

Түлхүүр үг Нэгж, аравт, зуут, мянгат,см, кг, их бага тэнцүү, зөрөө, эрэмбэ

Хэрэглэгдэхүүн Тоог жишихэд хэрэглэх тарааж ажиллуулах материал

Арга зүй Үйл ажиллагаагаар мэдлэг бүтээлгэхЗохион байгуулалт Хосоор болон багаар

Үйл ажиллагаа:

Үе шат Сурагчийн үйл ажиллагаа Багшийн үйл ажиллагаа

Сэдэл

жүүлэх

үе

Үйл ажиллагаа-1

2727 ба 2839 3100 ба 3123 10000 ба 7609

2436 ба 1976 398 ба 1001 4319 ба 9103

Үйл ажиллагаа -2

279+754 ба 1745 1000-104+28 ба 1678

6309 ба 987-209 1873 ба 984+345-209

Тоог жишихэд анхаарах өмнөх мэдлэгийг сэргээж сурагч бүрээр тайлбарлуулна.

Мэдлэг эзэмших

үе

Үйл ажиллагаа-3

630см ба 632см, 256кг ба 253кг, 456м ба 564м

500гр ба 500 кг, 5дм ба 86см, 2дм 3см ба 3дм 2см

Үйл ажиллагаа- 4 /ТӨМ -3/

6,4,3,5,1 цифрүүдээр 4 оронтой тоо хэдийг зохиож болох вэ?

Зохиосон 4 оронтой тоог өсөх эрэмбээр байрлуулаарай.

Зохиосон 4 оронтой тоог буурах эрэмбээр байрлуулаарай.

Хэмжээнүүдийг жиших даалгаврыг сурагчдаар гүйцэтгүүлэх нь зохимжтой.

Сурагчид өгсөн цифрүүдээр тоонууд зохиож өсөх буурах эрэмбээр байрлуулах явцад жиших үйлд оюун дүгнэлт гаргах боломжтой.

Үнэлж дүгнэх үе

Үйл ажиллагаа-5

Сурах бичгийн 18-р хуудасны дасгал 65

Үйл ажиллагаа-6 /ТӨМ -4/

68*4>6809 байхын тулд *-ны оронд ямар цифрүүд байж болох вэ?

Хэрэглэгдэхүүн тооны орны утгын карт ашиглана.

84-р сургууль багш Б.Сарангэрэл, Д. Мөнхчимэг, Б.Золзаяа 18

Page 19: 3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших ... · Web view3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших,

1973 1976

3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших, тоймлох” нэгж хичээлийн хөтөлбөр 2015

998*1000 2998*996 1897*1890

1978-аас их, 2013-аас бага байх тоонуудыг ялгаж бичээрэй.

999, 3152, 2010, 2099, 1999, 909

Тоонуудыг өсөх эрэмбээр байрлуулаарай.А. 94,112,100 Б. 276,275,302,288В. 810, 830,790,791

Сурагчдын гүйцэтгэлийг ажиглах , сурагчид хоорондоо солилцон хянах зэргийг хослуулан хэрэглэж амжилтын шалгуураа дүгнэнэ.

Ээлжит хичээл-6: 10000 хүртэлх тоог жиших үнэлж хөгжүүлэх цаг

Хугацаа: 40 мин

Зөвлөмж:

Хугацаа:40 минут

Даалгаврын тоо:6

Заавар бүрийг анхааралтай уншаарай.

Өөрт хөнгөн даалгавраас эхэлж болно.

Амжилт хүсье.

А хувилбар

1. Тоон шулуун дээрх 2 тооны аль тоо нь их тоо вэ?

Их тоо нь ...............

2. Аль нь бага вэ? жишээрэй.

4 зуут 3 аравт 2 нэгж 4 зуут 4 аравт 1 нэгж

3. Тоонуудыг жишээрэй.

2314 ба 2014 9811 ба 9835 7217 ба 7216 2693 ба 2682

4.Тохирсон утгыг бичнэ үү.

27 а 3-ын үржвэртэй тэнцэх тоог олоорой.

5. 1963-аас их, 2015-аас бага байх тоонуудыг ялгаж бичээрэй.

888, 2152, 2011, 2089, 2000, 609

6. Тоонуудыг буурах эрэмбээр байрлуулаарай.

810, 830,790,791

84-р сургууль багш Б.Сарангэрэл, Д. Мөнхчимэг, Б.Золзаяа 19

Page 20: 3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших ... · Web view3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших,

3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших, тоймлох” нэгж хичээлийн хөтөлбөр 2015

Ээлжит хичээл-7: 10000 хүртэлх тоог тоймлох ялган таних цаг

Хугацаа: 40 мин

Хичээлийн сэдэв: 10000 хүртэлх тоог тоймлох

Хамрах хүрээ:

3 дугаар ангиӨмнөх төсөөлөл:

10000 хүртэлх тоог унших, бичих, орны нэмэгдэхүүний нийлбэр хэлбэрээр бичих чадвартай болсон байна.

1000 дотор жиших чадвартай байна. 1000 хүртэлх тоог аравт, зуутаар тоймлох чадвартай

байна.

Хичээлийн зорилго

Ерөнхий чадвар: Тусгай чадвар: /хүрэх үр дүн/ Тооцоолох Сэтгэн бодох Математик хэлээр

харилцах

10000 дотор аравт, зуутыг, мянгатыг тэмдэглэсэн хуваарьтай болон хуваарьгүй тоон шулуун дээр тоонуудыг цэгээр тэмдэглэх, тоймлох

Суралцахуйн зорилт

10000 хүртэлх тоог тоон шулуун дээр тоймлох чадвартай болно

Амжилтын шалгуур

10000 дотор тоон шулуун дээр тэмдэглэх 10000 дотор тоонуудыг тоймлох, тоймлосноо унших

тайлбарлах

Түлхүүр үг Нэгж, аравт, зуут, мянгат, орон, ангийн хүснэгт, тоон шулуун, тоймлох

Хэрэглэгдэхүүн Тоон хэрчим, шулууныг зэрэгцүүлэн ашигланаАрга зүй Үйл ажиллагаагаар мэдлэг бүтээлгэх

Зохион байгуулалт Хосоор болон багаар

Үйл ажиллагаа:

Үе шат Сурагчийн үйл ажиллагаа Багшийн үйл ажиллагаа

Сэдэл

жүүлэх

үе

Үйл ажиллагаа-1

А. 73, 25, 38, 60, 9 тоонууд тус бүр дээр ямар тоог нэмбэл 100 гарах вэ? Асуултанд хариулна.

Б. 739, 325, 208, 600, 450, 6, 81тоо тус бүр дээр ямар тоог нэмэхэд 1000 гарах вэ? Хамтран бодож хариуг гаргана.

Үйл ажиллагаа-2

/Үзүүлэн-1/

Мянгат(мян) Зуут (з) Аравт (а) Нэгж(н)

2 6 8 4

Сурагчдад тоог тоймлоход бэрхшээл тулгардаг, сайн ойлгоогүй байх нь ажиглагддаг. Хасах үйлдэл ашиглан өгсөн тоо аль тоонд ойр болохыг харах нь тэдэнд тоог тоймлохын мөн чанарыг ойлгуулна.

Бид юуг хийвэл тоог тоймлож чадах вэ? гэж асууна.Тэдний санааг хамтран

84-р сургууль багш Б.Сарангэрэл, Д. Мөнхчимэг, Б.Золзаяа 20

0

Page 21: 3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших ... · Web view3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших,

2600 2610 2620 2630 2640 2650 2660 2670 2680 2690 2700

2680 2681 2682 2683 2684 2685 2686 2687 3688 2689 2690

3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших, тоймлох” нэгж хичээлийн хөтөлбөр 2015

2 6 1 72 6 1 1

Орон ангийн хүснэгтээс сурагчид уншиж тоог стандарт хэлбэрээр бичнэ..Хэдэн оронтой тоо байгааг ажиглана.

хэлэлцэж, шаардлагатай тохиолдолд чиглүүлэх асуулт өгч дараах даалгаврыг гүйцэтгүүлнэ.

Мэдлэг эзэм

шүүлэх

үе

Үйл ажиллагаа-3 /Үзүүлэн-7/

Хамгийн ойр тоо нь 2680 байна гэдгийг алхмаар тоолуулж, нүдний баримжаагаар, өмнөх мэдлэгтээ тулгуурлаж хэлнэ.Бид 2684 тоог тоон шулуунаас ажиглаж аравтаар тоймлосон.

Хамгийн ойр тоо нь 2600 байна гэдгийг алхмаар тоолж, нүдний баримжаагаар, өмнөх мэдлэгтээ тулгуурлаж хэлнэ.Бид 2617 тоог тоон шулуунаас ажиглуулж зуутаар тоймлосон

Хамгийн ойр тоо нь 3000 байна гэдгийг алхмаар тоолж, нүдний баримжаагаар, өмнөх мэдлэгт тулгуурлаж хэлнэ.

Бид 2611 тоог тоон шулуунаас ажиглуулж мянгатаар тоймлосон.

Тоон шулуун дээр 2684 нь 2680-д ойр уу?, 2690-д ойр уу? гэж асууна.

Бид 2684 тоог хэдээр тоймлосон бэ?

Тоон шулуун дээр 2617 нь 2600-д ойр уу?, 2700-д ойр уу? гэж асууна

Бид 2617 тоог хэдээр тоймлосон бэ?

Тоон шулуун дээр 2611 нь 2000-д ойр уу?, 3000-д ойр уу? гэж асууна.

Бид 2611 тоог хэдээр тоймлосон бэ?

Үнэлж

дүгнэх

үе

Үйл ажиллагаа-4

Сурагчид натурал тооны дүрмийг өөрсдөө дүгнэж хэлнэ. Үүнд: /Үзүүлэн-13/

Тоог аравтаар тоймлохдоо уул тооны сүүлийн нэг буюу нэгжийн орны утгыг 0-ээр солино.Хэрэв нэгжийн орны цифр 0, 1, 2, 3, 4 байвал аравтын орны цифрийг хэвээр авна. Харин нэгжийн орны цифр нь 5-аас их буюу тэнцүү байвал аравтын орны утгыг 1-ээр нэмэгдүүлнэ.

Сурагчид 9472 ≈ 9470, 9472≈9500, 9472≈9000 байдлаар тоймлож бичнэ.

Тоог аравт, зуут, мянгатаар тоймлохын тулд бид юуг анхаарах шаардлагатай байна вэ?

9472 тоог аравт, зуут, мянгатаар тоон шулуун дээр тоймлуулна.

84-р сургууль багш Б.Сарангэрэл, Д. Мөнхчимэг, Б.Золзаяа 21

2617

2000 2100 2200 2300 2400 2500 2600 2700 2800 2900 30002

2611

Page 22: 3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших ... · Web view3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших,

3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших, тоймлох” нэгж хичээлийн хөтөлбөр 2015

Анхаарах зүйл: /10000 хүртэлх тоог тоймлох/ Тоог тоймлохдоо жишихийн адил тоон хэрчим, шулууныг зэрэгцүүлэн ашиглана. Сурагчдад тоог тоймлоход бэрхшээл тулгардаг, сайн ойлгоогүй байх нь ажиглагддаг. Иймд:

Нэмэх, хасах үйлдлийг судалсны дараа хасах үйлдэл ашиглан өгсөн тоо аль тоонд ойр болохыг харах нь тэдэнд тоог тоймлохын мөн чанарыг ойлгоход дөхөм болно.

Зөвхөн хичээл сэдвийн эхэнд бататгах бус жилийн турш энэ төрлийн даалгаврыг ажиллуулах хэрэгтэй.

Багш урьдчилан бэлтгэсэн даалгавруудыг сурагчаар гүйцэтгүүлж болно. Гэхдээ амьдрал ахуйн агуулгатай даалгавар байвал сурагчдад илүү сонирхолтой, тоймлох хэрэгцээг мэдрэхэд тустай.

Ээлжит хичээл-8: 10000 хүртэлх тоог тоймлох эзэмших цаг

Хугацаа: 40 мин

Хичээлийн сэдэв: 10000 хүртэлх тоог тоймлох

Хамрах хүрээ:3 дугаар анги

10000 дотор тоог тоон шулуун дээр тоймлох чадвартай байна.

Хичээлийн зорилго

Ерөнхий чадвар: Тусгай чадвар: /хүрэх үр дүн/ Тооцоолох Сэтгэн бодох Математик хэлээр

харилцах

10000 хүртэлх тоог аравт, зуут, мянгатаар тоймлож сурна.

Суралцахуйн зорилт

10000 хүртэлх тоог аравт зуут мянгатаар тоймлох чадвартай болно

Амжилтын шалгуур

Тоог аравт, зуут, мянгатаар тоймлох Тоог аравт, зуут, мянгатаар тоймлон нэрлэх, бичих Тоог аравт, зуут, мянгатаар тоймлон тайлбарлах

Түлхүүр үг Нэгж, аравт, зуут, мянгат, их бага тэнцүү, ойр

Хэрэглэгдэхүүн Сурах бичиг

Арга зүй Үйл ажиллагаагаар мэдлэг бүтээлгэхЗохион байгуулалт Хосоор болон багаар

Үйл ажиллагаа:

Үе шат Сурагчийн үйл ажиллагаа Багшийн үйл ажиллагаа

Сэдэл

жүүлэх

үе

Үйл ажиллагаа-1

-Ямар тоонуудыг аравтаар тоймлоход 60 гарах вэ?

Сурагчдын алдаан дээр тулгуурлан тоон

Сурагч маш хурдан 61-64, 56-59 гэж өрөөсгөл хариулах нь элбэг байдаг.Иймд задлан шинжлэх түвшний энэ төрлийн

84-р сургууль багш Б.Сарангэрэл, Д. Мөнхчимэг, Б.Золзаяа 22

0

Page 23: 3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших ... · Web view3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших,

3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших, тоймлох” нэгж хичээлийн хөтөлбөр 2015

шулуун дээр тоймлох үйлдэл хийлгэж 55-64 гэсэн тоонууд гэдгийг сурагчид мэдэж, олж чадахаас гадна шалтгааныг хамтаар тайлбарлах чадварт суралцана.Үүний дараа сурах бичгийн 72-р дасгалыг хамтарч хийцгээе.

Тоон шулуун дээр тэмдэглэн тоймлоорой.

-Ямар тоог аравтаар тоймлоход 30 гарах вэ?

-Ямар тоог зуутаар тоймлоход 200 гарах вэ?

Үйл ажиллагаа -2

Сурах бичгийн 19 хуудасны 66-р дасгалыг хосоороо хамтарч гүйцэтгээрэй.

даалгавар ажиллуулах нь тоймлох талаар илүү ойлгох сэтгэн бодоход ач холбогдолтой.

Мэдлэг

эзэм

шүүлэх

үе

Үйл ажиллагаа-3

Сурах бичгийн 19 хуудасны 67,68-р дасгалыг гүйцэтгэх явцад сурагчаар математик хэллэгээр тайлбарлуулах. /Үзүүлэн-14/

хэллэг тоймлох тайлбар

1821 нь 1820-д ойр

1821≈1820 Арваар тоймлов.

1821 нь 1800-д ойр

1821≈1800 Зуугаар тоймлов.

1821 нь 2000-д ойр

1821≈2000 Мянгаар тоймлов.

Тоог тоймлох мөн чанарыг ойлгуулах явцад хувь хүний онцлогийг харгалзан сурагчдад нэг, хоёр, гурван оронтой тоонуудыг тохируулан өгч тоймлох үйл хийх явцад нь ажиглаж, чиглүүлж, шаардлагатай дэмжлэгийг үзүүлнэ.

Үнэлж

дүгнэх

үе

Үйл ажиллагаа-4

450-ийг мянгатаар тоймлоё.450 нь 0 ба 1000-ын алинд ойр вэ?

450 нь -д ойр.Иймд 450-ийг мянгатаар тоймлоход болно.

Үйл ажиллагаа-5

-Аравт, зуут, мянгатаар тоймлоорой.

3, 8, 26, 59, 62, 308, 414, 582, 555, 802, 1937, 2015, 8230, 3829, 7549

-Сурах бичгийн 20-р хуудасны 71-р дасгалыг гүйцэтгээрэй.

Сурагчдын гүйцэтгэлийг ажиглах , сурагчид хоорондоо солилцон хянах зэргийг хослуулан хэрэглэж амжилтын шалгуураа дүгнэнэ.

Ээлжит хичээл-9: 10000 хүртэлх тоог тоймлох эзэмших цаг

84-р сургууль багш Б.Сарангэрэл, Д. Мөнхчимэг, Б.Золзаяа 23

Page 24: 3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших ... · Web view3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших,

3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших, тоймлох” нэгж хичээлийн хөтөлбөр 2015

Хугацаа: 40 мин

Хичээлийн сэдэв: 10000 хүртэлх тоог тоймлох

Хамрах хүрээ:3 дугаар анги

10000 дотор тоог тоон шулуун дээр тоймлох , аравт зуут мянгатаар тоймлож тайлбарлаж чадна

Хичээлийн зорилго

Ерөнхий чадвар: Тусгай чадвар: /хүрэх үр дүн/ Тооцоолох Сэтгэн бодох Математик хэлээр

харилцах

10000 хүртэлх тоог хэмжигдэхүүнээр тоймлож сурна.

Суралцахуйн зорилт

10000 хүртэлх тоог хэмжигдэхүүнээр тоймлох чадвартай болно

Амжилтын шалгуур

Тоог аравт, зуут, мянгатаар тоймлох Тоог аравт, зуут, мянгатаар тоймлон тайлбарлах Хэмжигдэхүүний хэмжээг тоймлох

Түлхүүр үг Нэгж, аравт, зуут, мянгат,см, кг, их бага тэнцүү, ойр

Хэрэглэгдэхүүн Сурах бичиг, тарааж ажиллуулах материал

Арга зүй Үйл ажиллагаагаар мэдлэг бүтээлгэхЗохион байгуулалт Хосоор болон багаар

Үйл ажиллагаа:

Үе шат Сурагчийн үйл ажиллагаа Багшийн үйл ажиллагаа

Сэдэл

жүү

лэх

үе

Үйл ажиллагаа-1

7499, 1054, 5009, 4800, 673, 18 гэсэн тоонуудыг :

А.Орны нэмэгдэхүүний нийлбэр хэлбэртэй бичээрэй

Б.Хамгийн багаас их рүү жагсаан бичээрэй.

В.Аравт, зуут, мянгатаар тоймлоорой.

Үйл ажиллагаа-2

1528, 2685, 5821, 8152 тоонуудын хувьд дараах асуултад хариулаарай.

Аль тоонд 8 нь 8 зуут гэсэн утгыг илэрхийлэх вэ?

Аль тоонд 5 нь 5 аравт гэсэн утгыг илэрхийлэх вэ?

Бусад цифрүүд аль оронд байрлаж, ямар утгыг илэрхийлэх вэ?

Ээлжит хичээлийн явцад өмнөх мэдлэгийг бататгах сэргээх цэгцлэх

Багш урьдчилан бэлтгэсэн даалгавруудыг гүйцэтгүүлж болно. Гэхдээ амьдрал ахуйн агуулгатай даалгавар байвал сурагчдад илүү сонирхолтой, тоймлох хэрэгцээг мэдрэхэд тустай.

84-р сургууль багш Б.Сарангэрэл, Д. Мөнхчимэг, Б.Золзаяа 24

0

Page 25: 3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших ... · Web view3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших,

3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших, тоймлох” нэгж хичээлийн хөтөлбөр 2015

Үйл ажиллагаа -3

Эмээ нь цагаан сарын баяр болохын өмнөхөн ач хүүгээсээ банк руу очоод 5128 төгрөгний үлдэгдлээ зуутаар задлуулж ирэхийг хүсэв.Ач хүү нь хэдэн зуутын дэвсгэрт авчрах вэ?

5128 ≈5100 буюу 51 ширхэг 100-тын дэвсгэрт авчирна.

Мэдлэг

эзэм

шүүлэх

үе

Үйл ажиллагаа-4 /ТӨМ -5/

Урт, хугацааны зарим хэмжээг өгч тоймлох үйл ажиллагааг зохион байгуулна.Тухайлбал:

1м 65 см-ийг метрээр тоймлоорой

238см-ийг метрээр тоймлоорой.

65 минутыг цагаар тоймлоорой

1м 65см нь 1м ба 2м-ийн алинд ойр болохыг олох, 65 минут нь 1ба 2 цагийн алинд нь ойрыг тайлбарлах

.энэхүү даалгавар нь сурагчдад тоймлох чадвараа практик нөхцөлд хэрэглэх боломж, нөхцөлийг олгож буй давуу талтай

Үнэлж дүгнэх

үе

Үйл ажиллагаа-5

4 цаг 37 минутыг цагаар

345см-ыг метрээр

1цаг 56 минутыг цагаар

5805граммыг кг-аар

4м 78 см-ыг метрээр тус тус тоймлоорой.

Үйл ажиллагаа-6

Үзвэрийн газраас урлагийн тоглолтын 1-ээс 4000 хүртэл дугаартай тасалбарыг худалдав.Сүүлийн гурван орон нь 789 байх дугаартай тасалбарын эзэд азтанаар шалгарчээ.Ямар дугаартай тасалбар авсан үзэгчид азтан болсон бэ?

789, 1789,2789,3789 ийм 4 боломж байна.Энэ нь 1-4000 хүртэлх дугаарлалд сүүлийн 3 орон нь 789 байх боломж юм.

Сурагчдын гүйцэтгэлийг ажиглах , сурагчид хоорондоо солилцон хянах зэргийг хослуулан хэрэглэж амжилтын шалгуураа дүгнэнэ.

Энэ дасгалын жишгээр олон тоо зохиох боломжтой тул тэдгээрийг хэрэглэн даалгавар хийснээр тоог унших, бичих, жиших, тоонуудын зүй тогтлыг олох, боломж тоолох зэрэг олон үйлийг давтан хийх, бататгах улмаар чадваржих боломжийг бүрдүүлнэ.

84-р сургууль багш Б.Сарангэрэл, Д. Мөнхчимэг, Б.Золзаяа 25

Page 26: 3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших ... · Web view3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших,

7000 7100 7200 7300 7400 7500 7600 7700 7800 7900 8000

8000 8100 8200 8300 8400 8500 8600 8700 8800 8900 9000

3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших, тоймлох” нэгж хичээлийн хөтөлбөр 2015

Ээлжит хичээл-10: 10000 хүртэлх тоог тоймлох үнэлгээний цаг

Хугацаа: 40 мин

Үнэлгээний даалгавар-1

Зөвлөмж:

Хугацаа: 40 минут Даалгаврын тоо: 5 Заавар бүрийг анхааралтай уншаарай. Өөрт хөнгөн хялбар даалгавраас эхэлж болно.

Амжилт хүсье

1. Дараах тоог 10-таар тоймлоорой. А. 6541, 7634, 5483 Б. 7658, 6943, 5379

2. Дараах тоог 100-таар тоймлоод, тоон шулуун дээр зураасаар холбоорой. А. 7538, 7831, 7247

Б. 8647, 8324, 8497

84-р сургууль багш Б.Сарангэрэл, Д. Мөнхчимэг, Б.Золзаяа 26

Page 27: 3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших ... · Web view3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших,

1000 2000 3000 4000 5000 6000 7000 8000 9000

3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших, тоймлох” нэгж хичээлийн хөтөлбөр 2015

3. Ямар тоонуудыг аравтаар тоймлоход дараах тоо гарах вэ? А. 70 Б. 50

4. Нэртэй тоог сантиметрээр тоймлоод, хамгийн их метрийн доогуур зураарай. А. 5м 9см, 7м 4см, 6м 3см Б. 4м 1см, 8м 6см, 4м 7см

5. Дараах тоог 10, 100, 1000-таар тоймлоод, өсөх эрэмбээр бичээрэй. А. 5891 Б. 6478

Үнэлгээний даалгавар-2

Зөвлөмж:

Хугацаа: 40 минут Даалгаврын тоо: 5 Заавар бүрийг анхааралтай уншаарай. Өөрт хөнгөн хялбар даалгавраас эхэлж болно.

Амжилт хүсье

1. Дараах тоог 100, 1000-таар тоймлоод, зөрүүг олоорой. А. 8645 Б. 9457

2. Дараах тоонуудыг зөв харгалзуулж зураарай.

7540 100-таар тоймлосон

5800 10-таар тоймлосон

7000 1000-таар тоймлосон

3.Дараах тоонуудыг 1000-таар тоймлоод, тоон шулуун дээр тэмдэглээрэй.

А. 4563, 2978, 6735

84-р сургууль багш Б.Сарангэрэл, Д. Мөнхчимэг, Б.Золзаяа 27

Page 28: 3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших ... · Web view3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших,

1000 2000 3000 4000 5000 6000 7000 8000 9000

3-р анги “10000 хүртэлх тоог унших, бичих, жиших, тоймлох” нэгж хичээлийн хөтөлбөр 2015

Б. 6971, 3467, 5210

4.Ямар тоонуудыг 1000-таар тоймлоход дараах тоо гарах вэ?

А. 6000 Б. 4000

5. Дараах үйлдлийг математик хэллэгээр бичээрэй.

5124 ≈ 5100 .............................................................................................................

5124 ≈ 5120 .............................................................................................................

5124 ≈ 5000 .............................................................................................................

10000 хүртэлх тоог унших бичих жиших тоймлохнэгж хичээлийн үнэлгээний даалгавар

Зөвлөмж:

Даалгаврын тоо:5

Заавар бүрийг анхааралтай уншаарай.

Өөрт хөнгөн даалгавраас эхэлж болно.

1. 0, 1, 2, 3 цифрүүдээр цифр давтагдахгүй 4 оронтой тоо зохиож бичээрэй.

2. Зохиосон тоонуудаа тоон шулуун дээр тэмдэглээрэй.

3. Ихээс бага руу, багаас их рүү эрэмбэлэн бичээрэй.

4. Зохиосон тоонуудаа орон ангийн хүснэгтэнд бичээрэй.Аль нэг тоог сонгон авч орны

нэмэгдэхүүний нийлбэрт задлаарай.

5. Тоонуудыг аравтаар, зуутаар, мянгатаар тоймлоорой.

84-р сургууль багш Б.Сарангэрэл, Д. Мөнхчимэг, Б.Золзаяа 28