ДӨРӨВДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · Тухайлбал: “Ном...

83
ДӨРӨВДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ Танилцуулга Энэхүү суралцахуйн удирдамж нь дөрөвдүгээр ангийн монгол хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөлт юм. Унших, ярих-сонсох, бичих түлхүүр чадварын хүрээнд сурагчдын эзэмших чадвар буюу суралцахуйн зорилтуудыг заах хичээлийн дагуу үлгэрчилсэн байдлаар эрэмбэлэн байрлуулсан бөгөөд багш тухайн орон нутаг, сургууль, ангийн сурагчдын онцлогт тохируулан зорилтуудын дарааллыг өөрчлөх боломж нээлттэй. Суралцахуйн зорилтдоо хүрэх аргачлалын хувилбарыг сурах үйл ажиллагаа, хэрэглэгдэхүүн, багшид өгөх санамж хэсгүүдэд санал болгон зөвлөсөн болно. 1. УНШИХ ЧАДВАР 1.1. Үгийн утгыг ойлгох Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн 1.1.1. Хам сэдвийн хүрээнд үгийн утгыг мэдэх, тайлбарлах, хянах Уншсан өгүүлбэр, эхээс утгыг нь мэдэхгүй үгсээ сонгох, түүх Сонгосон \түүсэн\ үгийн утгыг өөрийн бодлоор таамаглан хэлэх, харилцан ярилцах Таамаглахдаа: Эхэд ерөнхийдөө юуны тухай өгүүлснийг бодох Тухайн өгүүлбэрийн утгыг ярилцсаны дараа энэ өгүүлбэрт ямар утгаар орсныг хэлэх Энэ үг нь тухайн өгүүлбэрт чухал мэдээллийг хадгалж байна уу, эсвэл чухал биш мэдээллийн утгатай байна уу гэдгийг ажиглах Тухайн үг үндсэн утгаараа байна уу, эсвэл өөр шилжсэн утгаараа байна уу гэдгийг ярилцах Зохиолч нь тухайн үгийг ямар зорилгоор хэрэглэсэн байж болохыг таамаглах Тухайн үгийг өөр ойролцоо утгатай үгээр сольж илэрхийлж таамаглаж болно. Жишээ нь: “бэл бэнчингүй хүн” гэдэг холбоо үгийг хоосон хүн, эд хөрөнгөгүй хүн гэж тухайн эх болон өгүүлбэр дэх ерөнхий утгын хүрээнд таамаглах Толь бичгээс үгийн утгыг мэдэх, өөрийн тайлбартай Я.Цэвэл “Монгол хэлний товч тайлбар толь” 2013 Ж.Санжаа нарын “Монгол хэлний толь” 2014 Эх орон, монгол зан заншил, ѐс суртахуун, хүний зан чанар, байгаль ба хүний харилцаа зэрэг хам сэдэвтэй эх зохиолууд Хэлц үгтэй, ойролцоо утгатай үгийн хувилбартай эх 1.1 Үгийн утгыг ойлгох 1.2 Эхийн агуулгыг ойлгох 1.3 Эхийн далд утгыг бүтээлчээр ойлгох 1.4 Уран зохиолын эх унших 1.5 Хэрэглээний эх унших 1.6 Сонгон унших Суралцахуйн зорилтын тоо 2 5 3 4 4 1

Transcript of ДӨРӨВДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · Тухайлбал: “Ном...

ДӨРӨВДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ЦӨМ

ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ

Танилцуулга

Энэхүү суралцахуйн удирдамж нь дөрөвдүгээр ангийн монгол хэлний хөтөлбөрийг

хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөлт юм. Унших, ярих-сонсох, бичих түлхүүр чадварын хүрээнд

сурагчдын эзэмших чадвар буюу суралцахуйн зорилтуудыг заах хичээлийн дагуу

үлгэрчилсэн байдлаар эрэмбэлэн байрлуулсан бөгөөд багш тухайн орон нутаг, сургууль,

ангийн сурагчдын онцлогт тохируулан зорилтуудын дарааллыг өөрчлөх боломж нээлттэй.

Суралцахуйн зорилтдоо хүрэх аргачлалын хувилбарыг сурах үйл ажиллагаа, хэрэглэгдэхүүн,

багшид өгөх санамж хэсгүүдэд санал болгон зөвлөсөн болно.

1. УНШИХ ЧАДВАР

1.1. Үгийн утгыг ойлгох

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

1.1.1. Хам

сэдвийн

хүрээнд үгийн

утгыг мэдэх,

тайлбарлах,

хянах

Уншсан өгүүлбэр, эхээс утгыг нь мэдэхгүй үгсээ сонгох,

түүх

Сонгосон \түүсэн\ үгийн утгыг өөрийн бодлоор

таамаглан хэлэх, харилцан ярилцах

Таамаглахдаа:

Эхэд ерөнхийдөө юуны тухай өгүүлснийг бодох

Тухайн өгүүлбэрийн утгыг ярилцсаны дараа энэ

өгүүлбэрт ямар утгаар орсныг хэлэх

Энэ үг нь тухайн өгүүлбэрт чухал мэдээллийг

хадгалж байна уу, эсвэл чухал биш мэдээллийн

утгатай байна уу гэдгийг ажиглах

Тухайн үг үндсэн утгаараа байна уу, эсвэл өөр

шилжсэн утгаараа байна уу гэдгийг ярилцах

Зохиолч нь тухайн үгийг ямар зорилгоор

хэрэглэсэн байж болохыг таамаглах

Тухайн үгийг өөр ойролцоо утгатай үгээр сольж

илэрхийлж таамаглаж болно.

Жишээ нь:

“бэл бэнчингүй хүн” гэдэг холбоо үгийг хоосон хүн, эд

хөрөнгөгүй хүн гэж тухайн эх болон өгүүлбэр дэх ерөнхий

утгын хүрээнд таамаглах

Толь бичгээс үгийн утгыг мэдэх, өөрийн тайлбартай

Я.Цэвэл “Монгол

хэлний товч

тайлбар толь” 2013

Ж.Санжаа нарын

“Монгол хэлний

толь” 2014

Эх орон, монгол

зан заншил, ѐс

суртахуун, хүний

зан чанар, байгаль

ба хүний харилцаа

зэрэг хам сэдэвтэй

эх зохиолууд

Хэлц үгтэй,

ойролцоо утгатай

үгийн хувилбартай

эх

1.1

Үгийн

утгыг

ойлгох

1.2

Эхийн

агуулгыг

ойлгох

1.3

Эхийн далд

утгыг

бүтээлчээр

ойлгох

1.4

Уран

зохиолын

эх унших

1.5

Хэрэглээний

эх унших

1.6

Сонгон

унших

Суралцахуйн

зорилтын тоо

2 5 3 4 4 1

харьцуулах, дүгнэлт хийх

Тухайн эхэд ямар үүрэг, утгаар орсныг дахин хянах

Өгүүлбэр зохиох, хэрэглэх

Зохиосон өгүүлбэртээ тухайн үгийг яаж хэрэглэснээ

тайлбарлах

1.1.2. Үгийн

утгыг толь

бичгээс

харах, үг

салаа утгатай

байдгийг

мэдэх

Үгийн утгыг толь бичгээс харахдаа цагаан толгойн

үсгийн дэс дарааллаар үгийг зөв хайж сурах

Үг үндсэн утгыг илэрхийлэхээс гадна шилжсэн, салаа

утгатай гэж тэмдэглэснийг толь бичгээс харах, дүгнэлт

хийх

Дүгнэхийн тулд:

Толь бичигт цэг, цэглэл, хашилт, хаалт зэргийг яаж

ашиглаж бичсэнийг харах

Үгийг яагаад тодруулсныг ажиглах

Ямар үгийн үсгийг зайтай, салангид бичсэнийг

харах

Эхээс сонгосон үгийнхээ үндсэн, шилжсэн, салаа утгыг

толь бичгээс тэмдэглэж авах, тайлбарлах

Үгийн салаа утгыг тодруулах дасгал ажиллах, өгүүлбэр

зохиож, хэрэглэх

Зохиосон өгүүлбэртээ тухайн үгийг яаж хэрэглэснээ

тайлбарлах

Багшид өгөх санамж:

Үгийн утгыг тайлбарлах. Хүүхэд ямар арга замаар үгийн утгыг мэддэг болох вэ, яаж

үгийн утгыг ойлгох вэ гэсэн аргазүй голлоно. Үгийн утгыг хүлээн авч байгаа хүүхэд бүрийн

таамаглалын ялгаатай байдлыг тодруулж, ажиглахын зэрэгцээ тэдэнд толь бичгийг хэрхэн

ашиглаж, толь бичгээс үгийн үндсэн, шилжсэн, салаа утгыг хэрхэн бичиж, тэмдэглэснийг харж

болох зөвлөгөөг өгнө. Үгийн утгыг мэдэхийн тулд ямар ямар толь байдгийг ярилцахаас гадна

толь бичгээс хайж байгаа үгийг олох дасгал хийнэ. Сурагчид 2, 3 дугаар ангидаа толь бичгээс

үгийг яаж хайж олдгийг мэдэж, сурсан байдаг. Харин 4 дүгээр ангийн тухайд толь бичгээс үг

салаа утгатай байдгийг мэдэж, түүнийг толь бичигт яаж тэмдэглэснийг ажиглаж, хэрэглэж

сурах чадвар чухал юм. Багш та үгийн салаа утга гэж юу болох онолын мэдээллийг өгөхөөсөө

илүү эх зохиолыг унших явцад зарим үгийг сонгон /тэрхүү үг нь салаа утгатай үг байх

хэрэгтэй/ утга нь олон янзаар илэрдэг болохыг ажиглуулаад, найруулж бичихийн тулд ямар

үгийг сонгон хэрэглэж болох вэ гэсэн хувилбарыг тооцоолж, сурагчдад зөвлөхийг санал

болгож байна. Үгийн салаа утгыг мэдэж, чээжлүүлэх дасгал байнга хийж хэвшвэл сурагчид

үгийн баялагтай болох боломжтой болох юм. Тухайлбал: “Өргөх” гэсэн үгийг толь бичигт яаж

тайлбарласныг ажиглуулна.

Ажиглуулахдаа:

1. Тод хараар бичсэн үгс

2. Хаалтад бичсэн үгс

3. Ямар үгийн үсэг бүрийг салангид зайтай бичсэн байгааг тайлбарлах

4. а, б гэж ялгасныг ажиглаж, тухайн үг ямар ямар утгатай болохыг мэдэх

5. Сурагчдад зөв ойлголт өгөхийн тулд тухайн үгийг хэрэглэн өгүүлбэр зохиож, багш

дэмжих

Толь бичигтэй ажилласны дараа багш яаж үгийг толь бичгээс хайж, яаж үндсэн болон

шилжсэн, салаа утгыг олж мэдсэнийг асууж тодруулна.

Хүүхэд бүр толь бичигтэй ажилласнаар зохиогчийн сонгож авсан үг нь уншигчдад хэрхэн

тусаж байгааг анзаарч үзэхийн зэрэгцээ сурагчдын хувьд ямар нэгэн утга илэрхийлж

бичихдээ үг сонгож сурахад нь дэм болох учиртай.

Эхийг унших явцад хүүхэд бүр тухайн эхийн утгыг ойлгохын тулд мэдэхгүй үгээ сонгож

байна уу /ихэнх хүүхэд мэдэхгүй үгээ мэдэхийн төлөө суралцдаггүй/ гэдгийг анхаарахаас

гадна сонгосон үгээ тухайн өгүүлбэрийн, тухайн эхийн утгатай холбож, өөрийнхөөрөө

тайлбарлаж чадаж байгаа эсэхэд хяналт тавина. Үгийн утгын талаар санал хэлж байна гэдэг

нь хичээлийн үндсэн үйл ажиллагаа болох учиртай. Мөн толь бичгээс үгийн утгыг тодруулсны

дараа хүүхэд өөрийн таамаглалтай харьцуулж хэрхэн ярьж байгааг анхаарна. Багш дараах

асуултыг хэрэглэн, үгийн утгыг тайлбарлан ярих арга барил, сурах үйл ажиллагааг

дэмжээрэй. Мөн үгийн тайлбар толь бичгийг хэрхэн ашиглаж сурсныг мэдээрэй.

Сурах /уншиж ойлгох/ арга барилыг дэмжих асуулт:

Эхээс сонгосон үг чинь огт сонсоогүй, огт мэдэхгүй үг байсан уу? Магадгүй сонсож

байсан, утгыг нь гадарлаж байсан болов уу?

Утгы нь мэдэхгүй үг таарвал чи “мэдэхгүй юм чинь” гээд орхиод уншдаг уу, эсвэл

“мэддэг болох юмсан” гэж боддог уу?

Сонгосон үгээ яагаад ингэж тайлбарлав?

Зохиолч нь /өгүүлэгч нь/ уншигчдад хэлэх гэсэн санаагаа илэрхийлэхийн тулд

тухайн үгийг оновчтой хэрэглэсэн байна уу?

Сонгосон үг нь үйл явдлыг, баатруудын үйл хөдлөлийг, баатруудын зан чанар, дүр

байдлыг, эхийн орчныг төсөөлөхөд нөлөөлж чадсан уу?

Зохиолч эдгээр үгийг хэрэглэсэн нь ямар сэтгэгдлийг төрүүлж байна?

Тухайн үгийн утгыг бодитойгоор мэдэрч чадсан уу? Жишээ нь: “идэр настай хүн”

гэдгийг уншаад ямар хүн нүдэнд чинь харагдсан бэ?

Яагаад чи толь бичгийг хэрэглэдэг вэ?, Яагаад толь бичгийг хэрэглэх болсон бэ?

Толь бичгийг яаж ашиглаж сурсан бэ?

Багшийн дэмжлэг:

1. Мэдэхгүй үгсийн оронд утга ойролцоо үгийг сонгож найруулах дасгал ажиллах

2. Мэдэхгүй үгсийг тухайн эхээс хасвал эхийн утга хэр өөрчлөгдөж байгааг ажиглах дасгал

ажиллах

Хамгийн гол нь хүүхдэд “Яаж энэ үгийн утгыг ойлгосон бэ?”, “Ямар арга замаар үгийн

утгыг мэдэв?” гэсэн суралцахуйг дэмжих асуултыг тавьж, цаашид тухайн сурагч яаж

суралцахыг зөвлөнө.

Багш дараах байдлаар хувилбартай хандаж болно.

Эх уншихаас өмнө мэдэхгүй үгийг тайлбарлаж өгөх, эсвэл утгыг нь мэдэхгүй үгсийг эхэд

яаж бичсэнийг хайж унших замаар уншлагыг зохион байгуулах

Утгыг нь мэдэхгүй үгийн оронд ойролцоо утгатай үг байрлуулж ажиглуулах дасгал зохиох

Хүүхэд үгийг уншаад ерөнхийд нь ойлгодог боловч утгыг нь тайлбарлаж, тодорхой

илэрхийлдэггүй. Тухайлбал: “Ном унших сайхан” гэсэн өгүүлбэрийг уншаад ерөнхийд нь

ойлгодог боловч “Ном гэж юуг хэлэх вэ?” гэсэн асуултад тодорхой хариултыг өгч

чаддаггүй. Тиймээс дан ганц мэдэхгүй үгийн утга гэхээсээ илүү хам сэдэв дэх үгсийн

утгыг тодорхойлох чадварыг хөгжүүлэхийг анхаараарай. Тухайлбал: үгийн утгыг

тодорхойлох, таавар таалгах сонирхолтой тоглоом тоглож болно. “Нуур” гэдэг үгийг

таалгахын тулд “хунт гудамж” гэж хэлэх, “ном” гэдгийг таалгахын тулд “модноос бүтсэн

мөртлөө үг хэлдэг” гэх мэтээр хүүхдийн сэтгэлгээг хөгжүүлэх тодорхойлолт бэлдэх

Багш салаа утгатай үгсийн нөөц хэрэглэгдэхүүн бэлдэх, сэтгэхүйн дасгал зохиох

1.2. Эхийн агуулгыг ойлгох

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

1.2.1. Эхийн

гол санааг

ойлгож,

тайлбарлах

Эхийн гол санааг олохын тулд цогцолбор бүр утга

санаа илэрхийлдгийг мэдэх

Цогцолборыг ялгахын тулд догол мөрийг ажиглах

Яагаад догол мөр болсныг эргэцүүлэх, тайлбарлах

Танил бус эхийг уншихдаа цогцолбороор зааглах

дасгал хийх, тэмдэглэгээ тавих

Зааглахын тулд:

Эхэд хэчнээн утга санаа илэрхийлэгдэж байгааг

тунгаах

Цогцолбор бүр ямар утгыг илтгэж байгааг

асуултын тусламжтайгаар олох

Эхийн цогцолбор бүрт юуны тухай өгүүлснийг

нэгтгэн дүгнэн хэлэлцэх

Жишээ нь:

Утгыг тодруулсан хамгийн чухал үг нь аль гэж

бодож байна вэ?

Юуны тухай өгүүлж байна вэ?

Зохиолч уншигчдад юу хэлэхийг хүссэн бэ?

Гол санаа аль цогцолборт илэрч байгааг олох,

тайлбарлах

Гол санааг жишээ баримтаар батлах

Эхийн гол санааг цөөн өгүүлбэрээр нэгтгэн бичих

Номыг дээдлэх,

номноос суралцах утга

санаа бүхий үлгэр,

мэргэдийн хэлсэн үг,

ном дэвтрээ хайрлах

утгатай шүлэг,

үргэлжилсэн үгийн

зохиол

Сонсох эх

Хэдэн цогцолбор

байгаа нь тодорхойгүй

эх

Гол санаа нь

төгсгөлийн цогцолборт

илэрсэн эх

1.2.2. Уншсан

зүйлийнхээ

учир шалтгаан,

холбоо

хамаарлыг

судлах

Уншсан эхийнхээ учир шалтгааныг тодруулахдаа

“яагаад”, “ямар учраас”, “юуны тулд”, “яах гэж” гэх

мэт асуултаар ярилцах

Баатрын үйл хөдлөлөөс эхийн учир шалтгааныг олох

Учир шалтгааныг тайлбарлаж ярих, бичих

Баатруудын үйл хөдлөлийн холбоо хамаарлыг олох

Холбоо хамаарлыг олохын тулд:

Баатар бүр юу хийж байна вэ?

Баатрууд юугаар холбоотой байна вэ?

Баатруудын харилцан яриагаар зохиолч юуг

хэлэхийг хүссэн бэ?

Нэг баатар байхгүй бол нөгөө баатрын үйл

хөдлөл тодрох болов уу? гэсэн асуултаар

ярилцах, хэлэлцэх

Эхийн орон цагийн холбоо хамаарлыг баатруудын

үйл хөдлөлтэй холбон бүдүүвч хийх

Орон, цаг, баатруудын холбоо хамаарлыг тогтоон,

гол санааг тайлбарлах

Холбоо хамаарлыг тогтоохын тулд:

Хэзээ үйл явдал болж байна вэ?

Хаана үйл явдал болж байна вэ?

Хэзээ, хаана үйл явдал өрнөснөөс шалтгаалж

баатруудын хоорондын харилцаа өөрчлөгдөж

байна уу?

Баатруудын холбоо

хамаарлыг тодруулсан

бүдүүвч зураг

Монгол бэлгэшээх ѐс,

амьдрах арга ухаан,

хүний зан суртахууны

сэдэв бүхий эх зохиол

Үйл явдал нь хаана,

хэзээ болж байгаагаас

хамаарч, баатруудын

хоорондох харилцаа,

зан чанар нь

өөрчлөгдсөн эх зохиол

Жишээ нь: “Ховдог

чоно”, “Арслан хулгана

хоѐр” гэх мэт монгол

ардын үлгэр

1.2.3. Эхээс

баримт ба үзэл

бодлыг ялгах

Зурагт тулгуурлан үзэл бодлоо илэрхийлэхдээ

“Итгэж байна, дуртай, зөв /буруу/ байна, сайн /муу/

байна” гэх мэт түлхүүр үг хэрэглэх

Өөрийн үзэл бодлоо баримтаар нотлон ярих

Ярихдаа:

Баримт гэдэг нь бодитой, үндэслэлтэй байдаг

гэдгийг ойлгож ялгах

Үзэл бодол гэдэг нь хувь хүний өөрийн итгэл

үнэмшил, санал байдаг гэдгийг ойлгож ялгах

Мэдээллээс баримт ба үзэл бодлыг ялгах,

яагаад ялгаснаа тайлбарлах, танилцуулах

Баримтыг үнэн, бодитой, үндэслэлтэй байгааг

тодруулж ярихын тулд дахин уншиж нягтлах

Баримт нь тухайн мэдээлэлд ямар үүрэгтэй

орсныг тайлбарлаж ярих

Зурагт үзүүлэн

Зохиогчийн үзэл бодол

илэрсэн, түүнийгээ

баримтаар нотолж

баталсан бичлэгтэй эх

1.2.4. Эхийн

агуулгыг

нэгтгэн дүгнэх

асуулт асуух

Эхийн гол санааг ойлгож унших, ойлголтоо нэгтгэн

дүгнэх асуулт зохиох

Жишээ нь:

Баатруудын зан төрхийг тодотгосон асуулт /Энэ

дүрийг яагаад ингэж дүгнэв? Дүрийн зан төрхийг

зохиогч нь юуг хэлэхийг хүсэж бүтээсэн бэ?

Баатрууд хоорондоо зөрчилтэй байна уу, эсвэл

үгүй байна уу?” гэх мэт/ зохиож ярилцах

Зохиолчийн санааг тодруулсан асуулт /Зохиогч

Номыг дээдлэх,

номноос суралцах утга

санаа бүхий үлгэр,

мэргэдийн хэлсэн үг,

ном дэвтрээ хайрлах

утгатай шүлэг,

үргэлжилсэн үгийн

зохиол

Сонсох эх

нь ямар зорилгоор энэ зохиолыг бичсэн бэ?

Уншигчдад юуг хэлэхийг хүссэн бэ? Зохиолч

ингэж бичээгүй байсан бол үйл хөдлөл яаж

өрнөх байсан бол? гэх мэт/ асуултаар ярилцах

Асуулт зохиож сурахын тулд өгүүлбэрийг асуулт болгох,

асуултыг өгүүлбэр болгох дасгал ажиллах

Асуулт зохиохдоо уншсан зүйлээсээ юу мэдэж

авснаа тусгах

Бие биенийхээ зохиосон асуултад хариулах, хаанаас

хариултыг авч болох талаар зөвлөлдөх

Өөрийн хариултыг бусадтай харьцуулах

1.2.5. Эхийн

эхлэл, гол,

төгсгөл хэсгийн

холбоо

хамаарлыг

тайлбарлах

Эхийн эхлэл, гол, төгсгөл хэсгийг ялган унших

Хэд хэдэн цогцолбортой эхлэл, гол, төгсгөлийг ялгах

Эхлэл, гол, төгсгөл хэсгүүд утгаараа яаж хэрхэн

холбогдож байгааг тайлбарлах

Жишээ нь:

Эхлэл хэсэгт гол баатрыг ингэж бичээгүй бол

гол хэсэгт үйл явдал ийнхүү өрнөхгүй байх

байсан...

Гол хэсэгт баатруудад ийм ийм үйл явдал

тохиолдож, түүнийг тийнхүү даван туулсан тул

төгсгөл хэсэгт үйл явдал ингэж төгсөхөөр

болжээ гэх мэт

Эхийн эхлэл, гол, төгсгөл хэсгийг зөв дараалуулах,

үлгэр ба өгүүллэгийн үйл явдлыг зөв дараалуулах

Зөв дараалуулахын тулд:

Эхлэл хэсэг дэх үйл явдал гол хэсгийн үйл

явдалтай юугаар холбогдож байгааг бодох

Эхлэл, гол, төгсгөл хэсэг тус бүрд хэдэн

цогцолбор байгааг олох

Хэрэв буруу дараалалд оруулбал эхийн утгад

яаж нөлөөлөхийг бодох

Эхийн гол, төгсгөл хэсгийг таамаглан зохиох

Санаагаа илэрхийлэхдээ бүтцийн дагуу /эхлэл, гол,

төгсгөл/ цэгцтэй ярих дасгал ажиллах

Тусч, үнэнч сэтгэлийн

тухай

сэдэвтэй монголын

болон дэлхийн үлгэр,

өгүүллэг

Эхлэл, гол, төгсгөл

хэсгийн зааг

ялгарахаар эх

Төгсгөл хэсэгтээ эхийн

гол санаа илрэхээр эх

Хүүхдийн зохиосон эх

Багшид өгөх санамж:

Уншлага гэдэг бол бичвэрээр илэрхийлсэн санааг ойлгох үйл ажиллагаа юм.

Уншлага нь хоорондоо уялдаа холбоо бүхий дараах 5 шаталсан бүрэлдэхүүн хэсгээс

бүрдэнэ. Үүнд:

1. Хэлний авиаг тэмдэглэсэн үсгийн дохиог танин мэдэх

2. Түгдрэхгүй уншдаг болох

3. Үгийн баялгаа нэмэгдүүлэх

4. Ойлгох

5. Танин мэдэх гэсэн хүрээнд уншлагын чанарын тухай бид ойлгох хэрэгтэй бөгөөд 4

дүгээр ангийн тухайд уншсан эхийн гол санааг ойлгож тайлбарлах, эхийн агуулгыг тодорхой

асуултын тусламжтайгаар нэгтгэн дүгнэж сурах, эхийн үйл явдал өрнөхийн гол учир шалтгаан

нь юунд байгааг судлах, баатрууд хоорондын холбоо хамаарал нь эхийн цаг хугацаа, эхийн

орчин, орон байр /хэзээ, хаана/ зэрэгтэй яаж холбогдож байгааг олж тогтоох, учир зүй

логикийг олох, эхийн эхлэл, гол, төгсгөл хэсгүүд хоорондоо утгын хувьд яаж холбогдож

байгааг ойлгох, ойлгосны үндсэн дээр хүүхдүүд бие даан захидал, мэдээ, үлгэр, богино

өгүүллэг зэрэг эх бичихдээ эхлэл, гол, төгсгөл хэсэгт бичих санаагаа зөв байрлуулж бичиж

сурах, түүнчлэн эхээс баримт ба үзэл бодлыг ялгах, эх уншаад ярихдаа баримт жишээтэй

ярих, улмаар үзсэн, харсан, сонссон зүйлээ баримт нотолгоотой буюу үндэслэлтэй ярьж,

бичиж сурах чадварыг тус тус эзэмших зорилготой.

“Эхийн агуулгыг ойлгох” агуулгын хүрээнд тухайн чадварын мөн чанарыг ойлгохын тулд

дараах тодорхойлолт танд тус болно.

Гол санаа /Main idea/ Гол санаа гэдэг нь эхэд өгүүлэгдэж буй зүйлсийн хамгийн чухал

мэдээллийг хадгалсан хэсгийг хэлнэ. Эхийн цогцолборуудын аль

нэгэнд зохиолч хэлэх гэсэн санаагаа тодруулж бичдэг байна.

Цогцолбор /paragraph/ Эхийг агуулгаар нь утгын уялдаа холбоогоор нь харгалзан, тодорхой

хэсгүүдэд багцлан хуваасныг хэлнэ. Цогцолборыг бичигт догол

мөрөөр /indent/ ялгана.

Баримт ба үзэл бодол

Fact and opinion

Баримт гэдэг нь үнэн ба худлыг нотолно. Үзэл бодол гэдэг нь хэн

нэгний санал юм уу итгэл үнэмшлийг хэлнэ.

Нэгтгэн дүгнэх

Summarizing

Зохиолын гол санааны тухай цөөн өгүүлбэрээр өгүүлэхийг нэгтгэн

дүгнэх гэнэ.

Эхийн бүтэц

Text structure

Эхийн бүтэц гэдэг бол зохиол бүтээлийг зохион байгуулсан арга зам

юм.

Сэдэв

Theme

Сэдэв гэдэг нь зохиолд дэвшүүлсэн асуудал юм. Зохиолыг унших үед

танд төрсөн бодол буюу зохиолч танд юуг ойлгуулж, юуг сургахыг

хүссэн байгаа нь юм. Амьдралын туршлага сэдвийг ойлгоход тусална

Эхийн орчин

Setting

Орчин гэдэг бол зохиолд гарч буй цаг хугацаа ба орон юм. Хэзээ,

хаана гэдэг чухал байдаг. Орчныг ойлгоход танд заримдаа баатрын

үйл хөдлөл \character’s action\ тусална

Эхийн үйл явдал

Plot

Эхийн үйл явдал гэдэгт зохиолын эхлэл, гол, төгсгөл дэх чухал үйл

явдлууд \events\ багтаж байдаг.

Шалтгаан ба үр нөлөө

Cause and effect

Шалтгаан гэдэг бол ямар нэгэн юм яагаад болсныг хэлнэ. Үр нөлөө

гэдэг нь юу болсныг хэлдэг.

Дараах хүснэгтэн мэдээллээс гурав ба дөрөвдүгээр ангийн чадваруудын ахицыг харахаас

гадна багш сурагчдын ахиц амжилтыг тодорхойлохын тулд тухайн чадварын мөн чанарыг

ойлгосны үндсэн дээр хүүхдийн чадварыг эзэмших зүй тогтлыг яаж удирдан чиглүүлэх аргаа

боловсруулахыг санал болгож байна.

3 дугаар ангид

эзэмшсэн чадвар

Багш юуг анхаарах вэ? 4 дүгээр ангид

эзэмших чадвар

Эхийн агуулгыг

ойлгож, чухал гэж

үзсэн хэсгийг ялгах

Эхийг уншаад хүүхэд өөртөө л хэрэгтэй санаагаа

чухал гэж үзэх хандлагатай байдаг. Хүүхдэд өөрт нь

чухал санаа байж болно. Энэ нь хүүхдийн өөрийн

төсөөлөл, амьдралын туршлагатай холбоотойгоор янз

бүр илэрдэг. Зарим тохиолдолд чухал гэж үзсэн нь

эхийн гол санааг ч илэрхийлдэг, бас зохиолчийн хэлэх

Эхийн гол санааг

ойлгож, тайлбарлах

гэсэн зорилготой ч давхцах явдал байна. Харин 4

дүгээр ангийн тухайд зохиолчийн илэрхийлэх гэсэн

санаан дээр тулгуурлан чухал гэж үзсэнээ ялган

харахыг гол болгоно. Эхийн агуулгыг хэр зэрэг нэгтгэн

дүгнэж чадсан нь эхийн гол санааг ойлгож эхэлнэ

гэдгийг анхаараарай.

Уншсанаа учир

шалтгааны

дарааллаар

тайлбарлан ярих

Учир шалтгааныг олох чадвар нь уншиж ойлгох

чадвартай болоход маш чухал юм. Бага ангийн хүүхэд

зөвхөн асуултын тусламжтай эхийн учир шалтгааныг

олно. “Ямар учраас, яах гэж, яагаад ийм явдал болов,

хэрэв ийм зүйл болоогүй байсан бол үйл явдал

өрнөхгүй байх байсан” гэх мэтээр ярилцсаны үндсэн

дээр 4 дүгээр ангид учир шалтгааныг баатруудын

холбоо хамаарал, орон цагтай холбон тайлбарлан

ярих чадвартай болно. Мөн л асуултын

тусламжтайгаар эхийг судална. Жишээ нь: Хэзээ,

хаана гэдгээс шалтгаалж, үйл явдал яаж өрнөв?

Баатрын хаана зогсож байсан нь чухал байсан уу? гэх

мэт

Бид өмнө нь “хаана, хэзээ гэсэн асуултад хариулагдах

үгийг тэмдэг нэр гэнэ” гэж хүчээр чээжлүүлж,

өгүүлбэрээс үг таних төдий сургадаг байсан бол

шинэчилсэн хөтөлбөрт хүүхэд эхийг ойлгож унших

явцдаа цаг хугацаа, орон зайн сонголт яагаад чухал

болсныг учир зүйн үндэстэй ойлгож, задлан шинжлэх

зорилтыг гол болгосон билээ. Улмаар эх өгүүлбэр

зохиохдоо өөрийн төсөөллөөр шинж чанар, орон байр,

цаг хугацаа заасан үгээр дэлгэрүүлж бичих чадвартай

болох учиртай.

Уншсан зүйлийнхээ

учир шалтгаан,

холбоо хамаарлыг

судлах

Эхээс баатрын ба

зохиогчийн

хэлсэн үгийг ялгах

“Ялгах” чадвар анги ахих тусам юуг ялгах вэ гэдгээр

ялгарна. 4 дүгээр ангид баатрын болоод өгүүлэгчийн

хэлсэн үгийг судлаад, ямар үзэл бодолтой байгааг

тодруулж сурна. Ямар үзэл бодолтой хүн бэ гэдгийг

тодруулахдаа нотолгоо үндэслэлийг хайж унших арга

барил эзэмших юм.

Эхээс баримт ба

үзэл бодлыг ялгах

Эхийн учир

шалтгаан, холбоо

хамаарлыг

тодруулсан асуулт

асуух

3 дугаар ангид учир шалтгааныг асуултын тусламжтай

олох замаар эхийг задлан шинжлэх арга барилтай

болсон бол 4 дүгээр ангид задлан шинжилснээ нэгтгэн

дүгнэж сурахыг гол болгоно. Ингэхдээ асуултын

тусламжтайгаар нэгтгэн дүгнэх үйлийг хийнэ. Жишээ

нь: Эхийн гол санааг аль баатар илэрхийлэх вэ?

Эхийн агуулгыг

нэгтгэн дүгнэх

асуулт асуух

Эхийн эхлэл, гол,

төгсгөл хэсгийг

ялган таних

3 дугаар ангид эхийн эхлэл, гол, төгсгөл хэсгийг ялгаж

сурсан бол 4 дүгээр ангид тэдгээр нь утгын хувьд яаж

холбогдож байгааг тайлбарлана. Ингэхдээ:

1. Эхлээд юу болсноос шалтгаалж дараагийн үйл

явдал өрнөсөн үү?

2. Гол хэсэгт ямар ямар үйл явдал өрнөснөөс

хамаарч зохиол яаж төгсөв? гэх мэт асуултаар

хөтөлнө.

Эхийн эхлэл, гол,

төгсгөл хэсгийн

холбоо хамаарлыг

тайлбарлах

Эхийн гол санааг дүгнэх гэхээсээ илүү сурагчид эхийг яаж уншиж байна, уншсанаа яаж

нэгтгэн дүгнэж байна гэдэг нь чухал юм. Эхийг уншаад задлан шинжилгээ хийж, эргээд

нэгтгэн дүгнэн ярих тэр л үйл ажиллагаа нь хүүхдийг сурах арга барилтай болгох алхам

болдог гэдгийг санаарай. Өөрөөр хэлбэл хичээл гэдэг бол маш хурдан тодорхой үр дүнд

хүрэх зорилго биш, тэрхүү үр дүнд яаж хүрэв гэдгийг харах орчин гэдгийг орчин үеийн

боловсрол судлалд тодорхойлж байгаа билээ. Багшийн зааснаар номоо хурдан уншиж,

дасгалаа хурдан хийх нь чухал биш, хүүхэд өөрийн оролдлогоор, өөрийн аргаар ном уншиж,

дасгал ажиллах нь гол юм. Харин тэрхүү номыг яаж уншиж байгааг, дасгалыг ямар аргаар,

яаж хийж байгааг багш ажиглан, бэрхшээл гарвал чиглүүлж байх тэр л процесс үйл

ажиллагаа жинхэнэ хичээлийн үр дүнг харуулдаг байна. Тийм учраас монгол хэлний

хичээлийн хөтөлбөрийг чадварт суурилан шинэчлэн, тэрхүү чадварт хүрэх үйл ажиллагааг

суралцахуйн удирдамж болгон хүргэж байгаа билээ.

Эндээс багш бид хичээлийг заах биш, сурагчдын хийж гүйцэтгэж байгаа үйл ажиллагааг

чиглүүлэгч болж аргазүйгээ өөрчлөх хэрэгтэй юм. Тухайлбал: “Эхээс баримт, үзэл бодлыг

ялгах” зорилтын хүрээнд хүүхэд яаж ялгах вэ гэсэн асуулт чухал юм.

Ингэхийн тулд:

1. Тухайн чадварт ямар ойлголт байгааг судалснаар багш та “юуг, яаж” зааж чиглүүлэх

аргаа төлөвлөх юм.

2. Тухайн чадварыг хэрхэн ойлгосноос хамаарч хичээлийн төлөвлөлтөө яаж хийхээ

бодохоос гадна тухайн хичээлийг хүүхэд судалснаар ямар үр дүнд хүрэхийг

тооцоолох юм.

Хүн үзэл бодлоо илэрхийлэхдээ заавал баримт, нотолгоон дээр тулгуурлан

үндэслэлтэй хэлж, ярих нь чухал юм. Үзсэн харсан, сонссон зүйлийнхээ тухай үзэл

бодлоо хэлэхдээ тодорхой баримттай ярьж, бичнэ гэдэг нь тухайн хүний харилцааны

соѐлыг харуулна. Үндэслэлгүй яригч хүн бусдын үгийг тунгаан боддоггүйн улмаас

аливаа асуудалд нухацтай хандаж чадахгүйд хүрдэг байна. Тиймээс уншсан эхэд

өгүүлэгч нь бичиж буй сэдвийн хүрээнд ямар үзэл бодол, итгэл үнэмшлээр хандаж

байна вэ, үзэл бодлоо илэрхийлэхдээ ямар баримтыг хэрэглэсэн байна вэ, хэрэглэсэн

баримт нь үзэл бодлыг баталж чадаж байна уу гэдгийг судлан унших арга барилтай

болгох үүднээс энэхүү чадварыг монгол хэлний цөм хөтөлбөрт тусгасан билээ.

“Баримт ба үзэл бодлыг ялгах” чадварыг эзэмшсэн сурагч эхийн агуулгыг ойлгож

унших арга барилтай болсноо харуулна.

3. 4 дүгээр ангид үзэл бодол, баримт гэсэн ойлголтыг өгөхдөө “баримт гэж үүнийг хэлнэ,

үзэл бодол гэж үүнийг хэлнэ” гэж заахаасаа илүү харсан зураг, уншсан эх, сонссон

мэдээлэл дээр тулгуурлан асуултын тусламжтайгаар үзэл бодлоо илэрхийлэх,

түүнийгээ баримтаар баталж ярих үйл ажиллагааг голлон хичээлийг зохион байгуулах

учиртай.

Үзэл бодол гэдэг нь тухайн зүйлийн талаар юу гэж бодож байгаагаа илэрхийлэхийг хэлнэ. Ямар нэгэн юмны тухай санал бодлоо өөрийн итгэл үнэмшлээр хэлэх нь чухал шүү. Баримт гэдэг нь өөрт бодогдсон санал, үзэл бодлоо юунаас үндэслэж хэлж байгааг нотлох тэр зүйлийг хэлнэ. Өөрөөр хэлбэл баримт үнэн худлыг нотолдог. Жишээ нь: “Манай ангийн Болд хамгийн сайн сурагч” гэж хэлж байгаа нь үзэл бодол. “Тэр бүх хүүхдэд туслахыг хичээдэг, найз нартаа үргэлж сайхан үг хэлж байдаг” гэвэл хамгийн сайн сурагч гэдгийг батлах баримт болох юм.

4. Энэ чадварын залгамж холбоо нь дараах байдлаар илэрнэ.

3 дугаар анги 4 дүгээр анги 5 дугаар анги

Эхээс баатрын ба

өгүүлэгчийн хэлсэн үгийг

ялгах

Эхээс баримт ба үзэл

бодлыг ялгах

Эхээс бодит байдал ба уран

сэтгэмжийг ялгах

Хүснэгтээс “ялгах” чадвар эзэмших нь чухал гэсэн мэдээлэл гарсныг ажигласан

байх. 3 дугаар ангидаа эхээс баатрын ба өгүүлэгчийн хэлсэн үгийг ялгаж сурсан

сурагч 4 дүгээр ангидаа өгүүлэгчийн хэлсэн үгнээс “ямар бодолтой, юунд итгэж

үнэмшдэг, юунд дуртай, юунд дургүй, юуг сайн, юуг муу, юуг зөв, юуг буруу” гэж үздэг

болохыг судалж уншсанаараа өмнөх ангиас чадварын хувьд ахих юм. Улмаар тэрхүү

үзэл бодол, итгэл үнэмшил, зөв буруу гэж үзсэн хандлагыг “үнэхээр итгэмээр зүйл

байна, үнэхээр үнэмшмээр юм байна, үнэхээр дуртай баймаар сайхан зүйл байна,

үнэхээр зөв байна” гэж ойлгохын тулд өгүүлэгч нь ямар баримтыг хэрэглэснийг ялгаж

унших арга барилтай болно.

Эхийн агуулга, үйл явдлыг унших явцад хүүхэд бүрийн ялгаа дараах байдлаар илэрч

болно.

1. Эхийг уншаад ерөнхийд нь ойлгодог сурагчдад /өмнөх ангид эзэмшсэн байх чадвар/

цогцолбор бүр утгатай байдаг гэдгийг хэлж, цогцолбор бүрийн утгыг ойлгох болон

цогцолборуудаас хамгийн гол чухал санааг олж, тайлбарлахад нь туслах, асуултаар

чиглүүлэх, сурагчдаар асуулт зохиолгох, өгүүлбэрийг асуулт болгох, асуултыг өгүүлбэр

болгох дасгал ажиллуулах

2. Эхийг сонсоод ойлгох чадвар сул сурагчдыг хөгжүүлэхдээ цогцолбор бүрээр зааглан

сонсгон, тухай бүрд нь утга санааг дүгнэн яриулах дасгал хийх, сонсож дүгнэснээ цөөн

өгүүлбэрээр тэмдэглэх, зургаар илэрхийлэх, баатруудын холбоо хамаарлыг бүдүүвчлэн

зурж тогтоох зэрэг үйл ажиллагаагаар чиглүүлэх

3. Өөрт бодогдсон санал, үзэл бодлоо үндэслэлгүй хэлж ярьдаг сурагчдыг хөгжүүлэхдээ

“яагаад ийнхүү бодож байна, юуны үндсэн дээр тийнхүү хэлж байна вэ” гэсэн асуултаар

чиглүүлэх

4. Өөрийн санаа бодлоо илэрхийлэхдээ цэгцгүй ярьдаг сурагчдыг хөгжүүлэхийн тулд эхийн

бүтцийг ажиглуулах, уншсан эхийг бүтцийн дагуу зөв дараалалтай ярьж сурахад

анхаарах, эхийг бүтцийн дагуу бичдэг болгохын тулд илэрхийлэх гэж буй зүйл нь утгын

хувьд зөв дараалалтай байгаа эсэхэд багш анхаарах гэх мэтээр агуулгын бүрэлдэхүүн

Үзэл бодлоо илэрхийлэн ярьж, бичиж чаддаг болгохын тулд

Үзэл бодлоо баримтаар баталж ярьж, бичиж чаддаг болгохын тулд

Яагаад чи ингэж бодов? Ямар

үндэслэлээр ийнхүү хэлж

байна вэ?

Чамд ямар санагдаж байна?

Юу бодогдож байна? Юунд

итгэж байна вэ? Ямар

байдалд дуртай байна вэ?

хэсэг бүрийн чадварыг эзэмших явцад сурагчдад ямар бэрхшээл гарч байгааг илрүүлж,

цаашид юуг яаж сайжруулахаа төлөвлөөрэй. Тухайлбал сурагч эхийн гол санаа,

агуулгыг сайн ойлгохын тулд юу хийх ѐстойгоо урьдчилан төлөвлөж, амжилтын шалгуураа

тогтооход нь туслах, эхийн гол санааг олж, тайлбарлахад бэрхшээлтэй бол цогцолбор

бүрээр утга санааг тодруулж дахин унших, эхэд дэвшүүлж буй гол асуудлыг олох зөвлөмж

өгөх, яаж гол утга санааг илэрхийлсэн хэсгийг олсноо хэлэлцэх гэх мэт

Амжилтын шалгуурыг тогтоохдоо:

Багш сурагчдын суралцах явцыг дараах 3 асуултын хүрээнд үнэлнэ.

1. Суралцагчид юунд хүрэх вэ? Хаашаа явж байна вэ? Жишээ нь: -Эхийн гол санааг олж

тайлбарладаг болно

2. Сурагчдын ойлголтод ямар зөрүү байна вэ? Жишээ нь: - Сурагч өөртөө чухал,

хэрэгтэй гэж үзсэнээ эхийн гол санаа гэж үзэж байна уу, эсвэл зохиолчийн хэлэх гэсэн

санааг эхийн гол санаа гэж үзэж байна уу, эхийн төгсгөл хэсэгт л эхийн гол санаа

илэрнэ гэж бодож байна уу, эсвэл аль ч цогцолборт илэрч болно гэж үзэж байна уу,

эхийн гол гол үйл явдлуудыг цөөн үгээр илэрхийлэхийг гол санаа гэж үзэж байна уу,

эхэд илэрч буй утга санаануудыг нэгтгэн үзсэнээ гол санаа гэж үзэж байна уу гэсэн

ойлголтын зөрүү гарч байгааг багш тэмдэглэх

3. Ахиц дэвшил гаргахын тулд сургах үйл ажиллагаагаа хэрхэн тохируулах вэ? Жишээ

нь:

Шинэ сэдэв заах, шинэ чадварыг эзэмшихээс өмнө өмнөх хичээл дээр үзэж байсан

чадваруудыг хэрхэн эзэмшсэнийг сорих дасгал ажиллуулж, давуу болон сайжруулах

талаа тодорхойлох

Янз бүрийн утга санааг илэрхийлэх эх зохиол сонгон гол санааг олж тайлбарлах дасгал

ажиллуулж, ямар аргаар гол санааг олж байгааг сурагчдаар гаргуулах гэх мэт

Асуулт:

1. Чи яаж цогцолбор болгон хуваасан бэ? Ямар аргаар утгын хувьд зөв дараалалтай

болгосон бэ?

2. Чи яаж гол санааг олсон бэ? Гол санаа гэдгийг яаж ойлгож байна вэ?

3. Ямар гарчиг өгсөн бэ? Яагаад тийнхүү өгөв?

гэсэн асуултаар хөтлөн хүүхэд яаж суралцсаныг илрүүлж, ямар бэрхшээл гарсныг илрүүлж

болно.

Хүүхдэд дараах бэрхшээл

гарч болох уу?

Яаж сайжруулах вэ гэдгээ

хүүхэдтэйгээ ярилцъя.

Бэрхшээлийг арилгаснаар

ямар үр дүнд хүрэх ѐстойг

бодъѐ.

Цогцолбор гэж юу вэ гэдгийг

ойлгоогүй өнгөрсөн байж

болно.

Яагаад догол мөр болгон

хуваасан бэ? асуултын дагуу

ярилцах

Догол мөрөөр цогцолбор

Тодорхой зорилгоор эх

бичихдээ өөрийн санаа

бодлоо цэгцтэй илэрхийлж

сурна.

Хэрэв би дараах зүйлийг хийвэл даалгавраа амжилттай гүйцэтгэдэг болно.

Би цогцолбор бүрийн утга санааг ойлгож, тайлбарлавал

Би цогцолборуудаас хамгийн гол санааг олж чадвал

Би эхийн гол санааг тайлбарлахдаа зохиолоос жишээ татаж чадвал

Би эх зохиохдоо уншигчдад зориулж хэлэх гэсэн гол санаагаа илэрхийлж чадвал

болгоогүй эхийг утгаар нь

хэсэглэн хуваах дасгал ажиллах

Цогцолбор бүр утга санаа

илэрхийлдэг гэдгийг сайн

ухаараагүй, утга санааг

ойлгоогүй, тайлбарлаж

чадахгүй байсан

Юуны тухай өгүүлсэн байна вэ?

Эхний цогцолбор нь дараагийн

цогцолбороос утгын хувьд ямар

ялгаатай байна вэ? гэсэн

асуултын дагуу ажиллах

Эх бичихдээ хэдэн

цогцолборт хэдэн санааг

илэрхийлж бичихээ

төлөвлөж сурна.

Цогцолборуудыг утгаар нь

зөв холбож бичиж сурна.

Эхийн гол санааг ойлгоогүй

учраас буруу гарчиг өгсөн.

Цогцолборуудаас хамгийн чухал

санааг аль цогцолборт

тэмдэглэсэн байна вэ? Дахин

уншиж дүгнэлт хийе.

Уншигчдад хандан тодорхой

зорилгоор эх бичиж сурна.

Гарчгаа оновчтой өгч сурна.

Сурагчид юу мэдэж байгаагаа үнэлсэн үнэлгээндээ хэр сэтгэл хангалуун байна вэ гэдэгт

багш анхаарах

Хийсэн ажлаа улам сайжруулах арга замаа хайхад нь туслах

Багш бүтээлчээр хувилбартай хандах боломж

Эхийн агуулгыг ойлгон унших бүлгийн зорилтын хүрээнд багш сурах бичигт туссанаас өөр

зохиол сонгон уншуулах боломжтой. Дэлхийн болон монголын хүүхдийн сонгодог

зохиолын дээжис, монгол үлгэрээс гадна хүүхдийн зохиосон эх, дуурайн бичсэн эх

зохиолыг уншуулах, гол санааг тайлбарлах дасгалыг дахин дахин хийлгэвэл уншсан

эхийн гол санааг ойлгохоосоо илүү хүүхэд өөрийн хэлэх гэсэн гол санаагаа оновчтой

илэрхийлж бичих арга барилд суралцах юм.

Эхийн утга санаа нь баатрын зан төрх, эхийн үйл хөдлөл, эхийн орчинтой /цаг хугацаа,

орон зай/ хэр холбогдож байгааг ялган унших дасгал ажиллуулах

Уншихдаа утга санааг илэрхийлсэн ямар үг, ямар дүр, ямар дүрслэл байна вэ гэдгийг

ярилцах

1.3. Эхийн далд утгыг бүтээлчээр ойлгох

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

1.3.1 Зохиолын

баатрын

гадаад дүр

байдлыг

төсөөлөх

Эхэд дүрслэгдсэн баатрын дүр байдлыг төсөөлөх

Эхээс баатрын гадаад дүр байдлыг дүрсэлснийг ялган

унших

Уншсан эхийн баатрын гадаад дүр байдлыг дүрслэн

ярих, бичих

Дүрслэн ярьж, бичихийн тулд:

Баатрын гадаад төрх, хөдөлгөөн, нүдний харцны

өөрчлөлт, гарын дохио зангаа, зан байдлын

өөрчлөлт зэргийг дахин ажиглах

Ямар үгээр илэрснийг тодорхойлох

Зохиолын үг хэллэгийг ашиглах

Зургаар илэрхийлэх

Зохиолч яах гэж ийнхүү дүрсэлснийг эргэцүүлэх

Уншигчдад яаж нөлөөлж чадаж байгааг нягтлах

Эхэд дүрслэгдээгүй дүр байдлыг төсөөлөх

Баатрын хэлсэн үг, ярьсан ярианаас ямар хүн байж

болохыг тодорхойлж, гадаад дүр байдлыг төсөөлөн ярих

Баатрын гадаад дүр

байдлыг дүрсэлсэн

үлгэр, өгүүллэг

Баатрын гадаад дүр

байдлыг дүрслээгүй эх

зохиол

Сонсох эх

Хүн ба амьтны гадаад

төрх байдлыг тоочиж

бичихүйц дүрслэлтэй

уран зураг, фото зураг

Жишээ нь:

Ямар зүс царайтай байсан бол?

Яаж хөдөлсөн бол?

Түүнийг дараа нь юу гэж хэлэх байх гэж бодсон

бэ?

Хулгана 12 жилд орсноороо ямар сэтгэгдэлтэй

байсан бол? гэх мэт

Төсөөлөн бодсоноо нүдэнд харагдтал дүрслэн бичих

Дүрслэн бичихийн тулд:

Зохиолч яаж бичсэнийг эргэн санах, ямар үг

хэрэглэж, уншигчдад нөлөөлснийг нягталсны үндсэн

дээр зохиох

Юмс үзэгдлийн шинж чанар, тоо хэмжээг тодруулсан

тэмдэг нэрийг хэрэглэх, дэлгэрүүлэх

Жишээ нь:

Баатрын хувцас нь ямар байх бол?

Нүүр царай болон биеийн хөдөлгөөн, харцны

өөрчлөлтийг ямар үгээр дүрслэх вэ? гэх мэт

Зураг харж юмсын гадаад дүр байдлыг дүрслэн ярих

Хоѐр өөр зургийг харьцуулах

Ямар зорилгоор гадаад дүр байдлыг төсөөлснөө

илэрхийлэх

Бие биенийхээ ярьсныг сонсоод, үргэлжлүүлэн санал

хэлэх, зохион ярих

Багийн хэлэлцүүлэг хийх

1.3.2 Эхийн

үйл явдлыг

таамаглах

Эхийн үйл явдлын дэс дарааг ажиглах, эхийн бүтцийг

яаж тодорхойлдгоо сэргээн санах

Эхийн эхлэл, гол хэсэг бүрээс сонгон, үйл явдал хэрхэн

өрнөхийг таамаглах

Таамаглахын тулд:

Эхийн бүтэц /эхлэл, гол, төгсгөл/-ийн утгын холбоон

дээр тулгуурлах

Тухайлбал:

Эхлэл хэсэгт зохиолчийн танилцуулсан баатрын

тухай эргэн санах

Баатрын тухай мэдээлэл нь дараагийн гол хэсэгт

гарах үйл явдалтай хэрхэн холбогдсоныг эргэцүүлэх

Баатартай юу юу тохиолдсоныг бодоод, яаж

төгсгөхөө таамаглах

Жишээ нь:

“Тэр ах дүү байхгүй ч ер гутардаггүй” гэж эхлэл

хэсэгт бичсэн. Гол баатрын тэрхүү сайхан шинжийг

гаргаж дахин батлахын тулд төгсгөл хэсэгт баатрын

зан чанарыг сорих өөр адал явдал зохионо.

Яаж төлөвлөснөө ярих, санал солилцох

Өөрийн таамаглалаа багшийн уншсан төгсгөл хэсэгтэй

харьцуулах

Ижил ба ялгаатай талыг тодруулан, дүгнэлт гаргах

Эхийн эхлэл, гол,

төгсгөл хэсэг нь

тодорхой ялгарсан эх

зохиол

Тусч, үнэнч сэтгэлийн

тухай

сэдэвтэй монголын

болон дэлхийн үлгэр,

өгүүллэг

Таамагласнаа бичиж найруулах

Бичихийн тулд:

Хэдэн цогцолборт юуны тухай ярихаа төлөвлөх,

ерөнхий зураглал, бүдүүвч гаргах

Санаагаа тэмдэглэх, байрлуулах, холбох

Тухайлбал:

“Гэтэл, тэгтэл, тэгсэн чинь, харин, гэхдээ, түүнчлэн, бас,

бөгөөд” зэрэг холбоосыг хэрэглэх

Төлөвлөснөө ноороглох, бичиж найруулах

Найруулан бичсэнээ засан сайжруулах, бусдын

зөвлөгөөг авах

Дахин сийрүүлж бичих

1.3.3. Эхийн

далд утгыг

илэрхийлэх,

тайлбарлах

Монгол зүйр цэцэн үгсийн далд утгыг илэрхийлэхийн

тулд үг бүрийн утгыг тайлбарлах

Утгыг тайлбарлахын тулд:

Зүйр цэцэн үгийн хамгийн чухал санааг агуулсан

үгийг сонгох

Сонгосон үг нь бусад үгтэй утгаараа хэрхэн

холбогдож байгааг ажиглах, ярилцах

Тухайлбал:

Утгаараа холбогдсон үгс нь ил буюу шууд утгыг

илэрхийлж байна уу, эсвэл далд утгыг илэрхийлж

байна уу гэдгийг эргэцүүлэх

Зүйр цэцэн үгийн утгыг домог болон эшлэл

тайлбарын тусламжтайгаар ойлгох

Ойлгосноо өөрийн үгээр ярих

Домгийн баатрын үйл хөдлөлөөс эхийн далд утгыг

илэрхийлж, төсөөлөх

Эхэд бичигдээгүй далд утга, далд санааг илэрхийлэх

Жишээ нь:

“Нохой нь эзнээ аварчээ” гэсэн өгүүлбэрийг

дэлгэрүүлэхдээ яаж аварсныг зохион ярьж, бичих

Ёгт үлгэрийн далд утгыг тайлбарлах

Тайлбарлахын тулд:

Амьтдаар төлөөлүүлэн хүний ямар зан чанарыг

шүүмжилснийг ярилцах

Ёгт үлгэрээс ямар сургамж авснаа илэрхийлэх

Ёгт үлгэрт бичигдээгүй дүр байдлыг төсөөлөн ярих

Үйл явдлыг өрнүүлэн зохион бичих

Далд утгатай зүйр

цэцэн үгс

Зүйр цэцэн үгсийн

утгыг тайлбарласан

домог, хууч яриа

Гол үйл явдлын

дарааллыг бичсэн,

дэлгэрэнгүй үйл

явдалтай биш богино

эх, үлгэр

Хүний зан чанарыг

амьтдаар төлөөлүүлэн

ѐгтлон дүрсэлсэн, ѐс

суртахууны сэдэвтэй

дэлхийн сонгодог ѐгт

үлгэр

Эзоп, А.Крылов нарын

зохиолоос байж болно.

Багшид өгөх санамж:

“Эхийн далд утгыг бүтээлчээр илэрхийлэн ойлгох” бүлэг зорилтын хүрээнд сурагчдын

төсөөлөн бодох, таамаглах чадварыг хөгжүүлэхийг зорино.

Далд утга гэдгийг юу гэж ойлгох вэ?

1. Хүний янз бүрийн зан байдлыг амьтай болон амьгүй юмс үзэгдлийн шинж байдлаар далдлан

нууцалж өгүүлсэн зохиолд далд утга илэрнэ. Тухайлбал: монгол ардын зүйр цэцэн үгс,

монголын болон дэлхийн сонгодог ѐгт үлгэрүүд, далд утгат шүлгүүд, үргэлжилсэн үгийн зохиол

зэрэг орно.

Харин бага боловсролын хөтөлбөрт зүйр цэцэн үгс, ѐгт үлгэрийг сонгон оруулсан болно. Бүх зүйр

цэцэн үгс далд, нуугдмал утгыг илэрхийлдэггүй гэдгийг санаарай. Тухайлбал: “Цувж явсан бараас

цуглаж суусан шаазгай дээр” гэсэн зүйр үгэнд бар, шаазгайн үйлээр хүний зан байдлыг тайлбарлаж

байгаа нь уг зүйр үг далд утгыг хадгалсныг илтгэнэ. Харин “Аавын хүү адилгүй, арван хуруу тэгшгүй”

гэсэн зүйр үгсэд далд утга илрээгүй байна.

Мөн зарим зүйр үгэнд амьтнаар төлөөлүүлж, хүний зан байдлыг нууцалж бичээгүй мөртлөө далд

нуугдмал санааг илрүүлж болохоор санаа хадгалагдаж байдаг. Тухайлбал: “Сайн нөхрийг сонгоѐ гэвэл

Өөрөө сайн явах хэрэгтэй” гэсэн зүйр үгний цаана

Сайн нөхөр гэж ямар хүнийг хэлж байна вэ?

Сайн явна гэдэг нь яаж явахыг хэлж байна вэ? Хоѐр мөрний аль нь хамгийн чухал санааг

гаргасан бэ? Яагаад? гэсэн асуултаар далд нуугдмал санааг илрүүлэн ярьж болно.

2. Эхийг унших явцад хүүхэд тухайн эхийн баатар, баатрын үйл хөдлөлүүд, эхийн орчин зэргийг

өөрийнхөө төсөөллөөр амилуулж бодож байдаг байна. Тэрхүү төсөөллийг илэрхийлэн гаргахад

энэ бүлгийн зорилт тусална.

Өөрөөр хэлбэл тухайн эхэд бичигдээгүй утгыг хүүхэд өөрийнхөөрөө илэрхийлэн ярьж сэтгэх нь

чухал юм. Хүүхдийн ярьж сэтгэж байгаагаас ямар үзэл бодолтой, ямар хандлагатай хүүхэд болохыг

таньж болно. Жишээ нь:

“Хулганы сумо” зохиолд “Туранхай хулганы “мөнгө аваад ир” гэсний хариуд баян хулганыг юу гэж хэлэх

байх гэж төсөөлж байна вэ?” гэсэн асуултад буй баян хулганы бодол эх зохиолд байхгүй. Хүүхэд баян

хулганы бодлыг өөрөө төсөөлөн бодно гэсэн үг.

“Баян хулганыг ууттай мөнгөө үүрээд ирэхэд нь чи юу бодож байсан бэ?” гэсэн асуултын зорилго бол

хүүхэд тухайн зохиолыг хэр хүлээн авч байгааг илрүүлэхэд чиглэгдсэн юм. Багш сурах бичиг дээр

тавигдсан асуултын хувилбарыг боловсруулж сурагчидтай харилцан ярилцвал хүүхдийн өөрийн бодол

хандлага төлөвших сайн талтай юм.

Багш юуг анхаарах вэ?

Далд утга байдаг гэдгийг заахыг зорихгүй, харин сурагчид далд утгыг илэрхийлэн тайлбарлаж

байна уу, төсөөлж байна уу, таамаглаж байна уу гэдгийг анхаарч, “ярих, тайлбарлах” чадвар хэр

эзэмшиж байгааг илрүүлж ажиллах нь зүйтэй.

Хүүхэд бүрийн хэрхэн төсөөлснөөс тухайн сурагчийн харилцаа, хандлагын онцлогийг таньж

болно. Тухайлбал:

Хүүхэд бүр зохиолын баатрын хийсэн үйлийг хэрхэн дэмжиж, ямар үгээр илэрхийлж

төсөөлж байгааг анзаарах

Баатрын санаа бодолтой таарахгүй байгаагаа ямар үгээр илэрхийлж байгааг ажиглах

Өөрийн бодож, төсөөлж, таамаглаж байгаа зүйлээ хэрхэн тайлбарлаж байгааг хянах

Анзаарч, ажиглаж, хянахын тулд багш дараах асуултыг хүүхэд бүрд тавьж болно.

1. Яагаад чи ийнхүү төсөөлөв?

2. Яагаад энэ дүрд дуртай байна вэ? /дургүй/

3. Чи тухайн баатраас юу хүссэн бэ?

4. Баатрын чухам юуг онцолж өөрчлөхийг хүссэн бэ?

5. Баатрын тухай өмнөх мэдээлэл /зохиолын эхлэл, гол хэсэгт дүрслэгдсэн/ чамд хэрэг

болсон уу? Яаж түүнийг чи хэрэглэсэн бэ?

гэх мэтээр тухайн хичээлийн явцаас шалтгаалж, багш та асуултаа олон хувилбараар

боловсруулаарай. Жишээ нь:

Хүүхдийн чадварыг хөгжүүлэхийн тулд багш тухайн чадварыг хэрхэн ойлгож байгаа нь

чухал юм. Энэ бүлгийн агуулгын хүрээнд дараах хоѐр чадварын тодорхойлолт танд тус

болно.

Хүүхдийг яаж таамаглан унших арга барилтай болгох вэ?

Дээрх тодорхойлолтоос дүгнэн бодвол хүүхэд уншсан зохиолынхоо үйл явдлаас

ургуулан бодно гэсэн утга тодорч байна. Иймээс дараах үйл ажиллагаагаар дамжуулж сурах

арга барилыг эзэмшүүлнэ. Хүснэгтээс багш та дараах мэдээллийг аваарай.

1. Хүүхэд таамаглан зохиохын тулд уг зохиолын утгыг сайн ойлгож, улмаар зохиолч яаж

бичсэнийг судалж байж үр дүнтэй болно гэдгийг анхаарах

2. Цаашид болох үйл явдлыг таамаглахдаа уншсан эхийн эхлэл, гол хэсэг дэх /эсвэл

эхлэл, төгсгөл хэсэг/ агуулга, үйл явдал, баатруудын тухай мэдээлэл маш чухал

байдаг гэдгийг анхаарах

Тухайлбал: Зохиолын эхэнд дүрслэгдсэн баатрын сайн сайхан шинж нь гол хэсэгтээ

яаж батлагдаж байгааг ойлгож, бодож уншсаны үндсэн дээр төгсгөл хэсэгтээ ямар

үндэслэлээр тухайн баатрын амьдралыг яаж зохиохоо бодно гэсэн үг. Хүүхэд дараах

өгүүлбэрийн бүтэц, найруулгаар ярьж байвал тавьсан зорилгот чадвараа эзэмшиж байна гэж

дүгнэж болох юм.

“Эхлэл хэсэгт баатрыг ...ингэж дүрсэлсэн тул би түүнийг дэмжиж төгсгөл хэсэгтээ сайн

сайхан амьдарна гэж таамаглаж байна”, “Гол хэсэгт баатарт ...ийм ийм үйл явдал тохиолдсон

учраас баатрын зан чанарыг шалгахын тулд төгсгөл хэсэгтээ баатрын зан чанарыг сорьж, гол

хэсэгт дүрслэгдсэнээс нь илүү адал явдал зохионо гэж бодож байна” гэх мэтээр ярьж болно.

Зохиолыг ойлгож унших арга барилыг

дэмжих

Сурагчдын таамаглан зохиох арга барилыг

дэмжих

Эхлэл хэсэгт дүрслэгдсэн баатрын /баатруудын/

тухай мэдээлэл хэр чухал вэ? Яагаад?

Жишээ нь:

“Тагтааны бэлэг” зохиолд эхний цогцолборт

Кижаван хэмээх ядуу тариачны тухай

Хэрэв чухал гэж үзэж байгаа бол төгсгөл

хэсэгтээ тэрхүү чухал мэдээллээ хэрхэн

ашиглаж гаргах вэ?

Жишээ нь:

Кижаваны тухай эхний болоод 2-4 дүгээр

Багш юуг анхаарах вэ?

Таамаглана гэж юуг хэлэх вэ? Төсөөлнө гэж юуг хэлэх вэ?

Хүүхдийн дотоод санаа бодол, хандлагыг нээхэд чиглэсэн асуулт

Сурах арга барил эзэмшихэд нь дэмжлэг болохуйц асуулт

“Гэрт нь идчихмээр юм юу ч байгаагүй тул саваа модоо тулсаар ой руу явлаа” гэдгийг уншаад чи юу бодож байна вэ?

Үлгэрийг унших явцад дахин дахин уншмаар санагдсан зүйл таарсан уу? Тэр хэсгээ мартахгүйн тулд юу хийх вэ?

Төсөөлөл /Visualizing / гэдэг бол

уншигчийн оюун санаанд буусан дүр зураг юм. Зохиолыг унших үед уншигчийн мэдрэмжээр дамжин бүтээгддэг.

Таамаглах /Predicting/гэдэг бол зохиолд

гарсан зүйл, болсон явдалд тулгуурлан юу тохиолдохыг урьдчилан хэлэх юм. Бодит амьдралаас мэдсэн зүйлстээ тулгуурлан таамаглаж болно.

өгүүлэхдээ “хэдийгээр ах дүү, хамаатан садан

байхгүй ч тэр ер гутардаггүй, хүмүүстэй эвтэй,

амьтадтай ч нөхөрлөдөг” гэсэн байна. Энэ нь

тухайн баатрын тухай өгүүлсэн чухал мэдээлэл

юм. Яагаад гэвэл тэр хүн гутардаггүй, бусадтай

эвсэг байдаг зан чанарынхаа хүчээр бусдад

тусалж чаддаг, бас бусдын тусыг авч байдаг гэж

2-4 дүгээр цогцолборт гардаг.

цогцолборт ийнхүү бичсэн учраас төгсгөл хэсэгт

би дараах байдлаар таамаглаж байна.

Кижаван өөрөө ядуу мөртлөө бусдын төлөө гэх

сэтгэлтэй учраас тагтаанууд түүнд тусалж

байгаагаар төгсгөнө. Тэр “сайн санааны үзүүрт

тос” гэдэг шиг сайхан амьдарна. Түүний сайхан

амьдрах нөхцөлийг үлгэрийн эхлэл, гол хэсэгт

зохиолч тодорхой өгүүлсэн учраас тийнхүү

төгсгөж байна.

Дараагийн үйл явдал бүрд баатрын үйл хөдлөл

яаж өөрчлөгдөж байна вэ? Эхлэл хэсгийн

мэдээлэл нь дараа дараагийн үйл явдлуудтай

яаж холбогдож байна вэ?

Таамаглахдаа өмнөх үйл явдлуудтай яаж

холбох вэ?

Баатрын зан чанарыг уншигчдад мэдрүүлэхздээ

зохиолч ямар үг хэрэглэсэн байна вэ?

Чи баатрынхаа зан чанарыг ямар үгээр

илэрхийлэн бичих вэ?

Зохиолч ямар орчныг төсөөлсөн байна вэ? Энэ

нь баатрын онцлогийг гаргахад хэр нөлөөлж

байна вэ?

Харин та нар орчныг өөрчлөх үү, эсвэл үгүй юу?

Тухайн хичээл дээр илэрч байгаа хүүхэд бүрийн үйл ажиллагаа нь өмнөх хичээл дээр

эзэмшсэн чадвартай хэрхэн холбогдож байгааг анхаарна. Өмнөх хичээлийн агуулгаар эхийн

бүтэц, тэдгээрийн утгын холбоог ойлгож тайлбарлаж сурсан байх учиртай. Хэрэв хүүхэд

эхийн бүтцээ /эхлэл, гол, төгсгөл/ тодорхойлж сураагүй бол төгсгөл хэсгийг таамаглаж

чадахгүйд хүрнэ. Иймээс сурах барилын ялгаа дараах байдлаар илэрч болно.

Хүүхдийн ялгаатай байдал

Багш хэрхэн зөвлөх

вэ?

Гарах үр

дүнг

тооцоо

лоорой.

Өмнөх хичээл дээр

эзэмших чадвар

“Таамаглан унших” чадвар

Эхийн бүтцээ

тодорхойлж сураагүй

бол

Төгсгөл хэсгээ таамаглахдаа

эхлэл, гол хэсгийн утгатай

холбож чадахгүй. Яагаад

гэвэл “таамаглана” гэдэг нь

уншсан зүйл дээрээ

тулгуурлахыг хэлдэг учраас.

Эхлэл, гол хэсгийн үйл

явдал, баатруудын

мэдээлэл нь төгсгөл

хэсэгтээ утгын хувьд

холбоотой байх

учиртай. Өөрөөр

хэлбэл

үндэслэлгүйгээр

таамаглаж болохгүй.

Эхлэл, гол, төгсгөл хэсэг

бүр хэдэн цогцолбороос

бүтэц байгааг

тодорхойлж чадаагүй

бол

Таамаглан зохиохдоо

санаагаа хэдэн цогцолборт

илэрхийлж болохоо төлөвлөж

чадахгүйд хүрнэ. Хэрэв

чадахгүй бол цэгцтэй ярьж

бичиж чадахгүй.

Цогцолбор бүрт ямар

санааг илэрхийлэн

ярьж, бичиж сурна гэдэг

нь цэгцтэй ярьж, бичиж

сурахын эхлэл болдгийг

зөвлөнө.

Уншсан зохиолын

эхлэл, гол, төгсгөл

хэсгүүд нь хэдэн

цогцолбороос бүтэж

байгааг ажиглуулна.

Багш сурагчдын ялгаатай байдлыг анзаарч тодорхойлсны дараа тэдний хамт зорилгоо

дахин тодорхойлно.

Таамаглан ярихын тулд юу хийх вэ? Таамаглан бичихийн тулд юу хийх вэ?

Эхийн эхлэл, гол хэсгийг дахин

уншъя.

1. Уншихдаа баатрын үйл хөдлөл,

зан чанар, зохиолчийн зорилго

санаа зэргийг анхааръя.

2. Уншсан зүйл дээрээ тулгуурлан

таамаглая.

3. Таамаглал нь үндэслэлтэй байх

нь чухал гэдгийг бодъѐ.

Таамаглан ярьснаа бичихэд бэлдэнэ. Сайн

ярьсан бол сайн бичнэ.

1. Бичих санаагаа, таамаглалаа эргэцүүлэн

бодож, бусадтай санал солилцъѐ.

2. Бичих төлөвлөгөө, ерөнхий зураглалаа гаргая.

Ноороглон бичье.

3. Хэдэн цогцолбор байхаа төлөвлөе. Цогцолбор

бүрт ямар санаа илэрхийлэх вэ, баатруудаа

яаж зохиох вэ, тэдний үг хэл яриаг яаж зохиох

вэ, хөдөлгөөн, харц, дохио зангаа хэрхэн

зохиох вэ гэх мэтээр төлөвлөе.

4. Цогцолбор бүрээ утгаар нь хэрхэн холбохоо

бодъѐ.

Яаж сайжруулах вэ?

Таамаглан зохиосон нь эхлэл, гол хэсгийн үйл явдлаас ургуулан зохиосон уу, нягталъя.

Цогцолбор бүрт тодорхой утга санаа илэрсэн байна уу?

Баатруудаа зохиохдоо уншигчдад нөлөөлөхөөр бичиж чадсан уу?

Зөв бичих дүрмийн алдаа байна уу? Яаж засах вэ гэдгээ хэлэлцье.

Цэг, таслалыг зөв хэрэглэсэн үү?

Том үсгийн дүрмийг мэдэж байна уу?

Үг илүүдсэн үү, үгийг олон давтсан байна уу?

Дахин сийрүүлж бичье.

Ангийнхандаа уншиж өгье.

Бие биенээ дэмжье.

Дараах асуултын дагуу ярилцаарай.

Чамд ямар бэрхшээл гарсан бэ?

Яаж зорьсондоо хүрсэн бэ?

Багшийн номонд орсон эх зохиолыг уншуулах, сонсуулах замаар таамаглуулан ярих, бичих

чадварыг дадал болгохын тулд ажиллахыг санал болгож байна.

Ээлжит хичээлийн үр дүнд хүүхэд бүрд ямар өөрчлөлт гарсныг тогтооно. Хүүхэд бүрийн

төсөөлөх, далд утгыг илэрхийлэх, таамаглан ярьж, бичих чадвар хэр эзэмшсэнийг

тогтоохдоо:

Чи хэр зэрэг сайн хийж байна вэ?

Чамд ямар ахиц дэвшил гарсан бэ?

Дараагийн зохиол дээр ажиллахдаа чи юу хийх вэ? Яаж далд утгыг тайлбарлах вэ?

Яаж таамаглаж ярьж, бичих вэ? гэсэн ерөнхий асуултаар сурагчдын суралцах явцыг

илрүүлж болно.

Сурагч амжилт гаргахын тулд тухайн хичээлд юу “сайн” байх талаар маш тодорхой

төсөөлөлтэй байх ѐстой. Тухайлбал:

Хэрвээ би дараах зүйлийг хийвэл даалгавраа амжилттай гүйцэтгэх болно. Би таамаглахдаа зохиолын эхлэл, гол хэсэгт бичсэн үйл явдлаас, бас баатрын үйл

хөдлөлөөс ургуулан бодвол Би сонирхолтой дүр бүтээж чадвал Би зөв бичих дүрмийн алдаагүй бичсэн байвал гэх мэт

Таамаглан ярьж чадаж байгааг илрүүлэх

шалгуур

Таамаглан бичиж чадаж байгааг илрүүлэх

шалгуур

Эхийн эхлэл, гол хэсгийг төгсгөл хэсэгтэй

холбож чадаж байна уу?

Уншихдаа баатрын үйл хөдлөл, зан чанар,

зохиолчийн зорилго санаа зэргийг

анхаарсан байна уу?

Уншсан зүйл дээрээ тулгуурлан таамаглаж

байна уу?

Таамаглал нь үндэслэлтэй байна уу?

Бичих санаагаа, таамаглалаа эргэцүүлэн

бодож, бусадтай санал солилцож байна уу?

Бичих төлөвлөгөө, ерөнхий зураглалаа

гаргаж байна уу?.

Хэдэн цогцолборт юу бичихээ төлөвлөж

байна уу?

Цогцолбор бүрээ утгаар нь холбож байна

уу?

Баатруудыг уншигчдад нөлөөлөхүйц бичиж

чадсан эсэх

Даалгаврыг гүйцэтгэх явцад гарсан эерэг зүйлсийг тэмдэглэж, сайжруулах шаардлагатай

зүйлсийг тодруулна.

1.4. Уран зохиолын эх унших

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

1.4.1. Зохиолын

баатруудын зан

ааш, сэтгэл

санааны байдал,

үзэл бодол,

эхлэл гол

төгсгөлд хэрхэн

өөрчлөгдсөнийг

харьцуулах

Нэг зохиолын хэд хэдэн баатруудын үзэл бодлыг

харьцуулах

Харьцуулахын тулд:

Баатруудын хэлсэн үг, харилцан яриаг бодож

унших

Ямар зорилгоор зохиолч баатрыг ийнхүү

хэлүүлэв?

Баатруудын харилцан яриагаар юуг хэлэхийг

хүссэн бэ?

Хэлсэн үгээс нь ямар хүн болох нь харагдаж

байна вэ?

Харьцуулснаа дүгнэж бичих

Баатруудын үзэл бодлыг өөрийн үзэл бодолтой

харьцуулан зан чанараа тодорхойлох

Баатруудын зан ааш, хүсэл мөрөөдөл, гадаад

төрх, үйл хөдөлгөөнийг харьцуулснаар зохиолчийн

санааг ойлгох

Эхийн аль хэсэгт баатрын зан чанар яаж

өөрчлөгдөж байгааг анхаарч унших

Хэрэглэх асуулт:

Ямар зорилгоор зохиолч зан чанарыг өөрчилсөн

бэ?

Хэрвээ өөрчлөөгүй байсан бол зохиолч

зорилгодоо хүрэх үү?

Та нар өөрөөр яаж өөрчлөхийг хүсч байна вэ?

Баатрын зан ааш, сэтгэл санааны байдал, зан чанар

эхлэл, гол, төгсгөл хэсэгт хэрхэн өөрчлөгдсөнийг

харьцуулан дүгнэн бичих

Үзэл бодол, зан

аашаар нь баатруудаа

ялгаруулж бичсэн эх

зохиол

Зориг тэвчээр,

өөрийгөө өөрчилж

чадах их хүчний тухай

өгүүлсэн орчин үеийн

үлгэр, богино эх,

дэлхийн сонгодог

зохиол

Веннийн диаграмм

зэрэг харьцууллын

хүснэгтүүд

1.4.2. Шүлэг

уншихдаа

мэдрэмжээ

илэрхийлэх

Шүлгийн утгыг ойлгож унших

Шүлгийн үг бүрийн утгыг бодож унших, хэрэв том

хэмжээний шүлэг бол мөрийн утгыг, эсвэл бадгийн

утгыг эргэцүүлэн унших

Шүлгийн утгыг илэрхийлэх хамгийн чухал үгийг

тэмдэглэх

Ойлгож уншихын тулд:

Зохиолч яагаад энэ үгийг сонгосон юм бол?

Энэ үгийг сонгосноор шүлгийн утга санаанд

яаж нөлөөлөв?

Тэмдэглэсэн үгс юуг мэдрүүлэв?

Мэдэрснээ илэрхийлэх

Жишээ нь:

“Салхи, тэнгис хоѐр” шүлгээс маш их

нүргээнтэй дуу чимээ сонсогдлоо. Бас хэн

нэгэн хүчтэй исгэрээд байгаа юм шиг...

“Навч цэцэг бүхэнд

Наалдаж хоцорсон салхи

Чийгтэй хөрснөөс зуурсаар

Чичирч байгаа үзэгдэнэ” гэсэн мөрийг уншаад

салхийг өрөвдөх мэдрэмж төрлөө. Ялангуяа

“наалдаж”, “чичрэх” гэдэг үгс салхины дүр

байдлыг гаргахад хүч нэмсэн байна.

1.4.3 Шүлгийн

уран дүрслэлийг

олж, тайлбарлах

Шүлгийн утгыг ойлгож унших, утга санааг

тайлбарлан ярих

Шүлгээс уран дүрслэлийг олох

Олохын тулд:

Үгийн үндсэн болон шилжсэн утгын талаар

ярилцах, тэмдэглэх

Тулгуур дохио (№1) харан дүгнэлт хийх

Шүлэг дэх адилтгасан, амьдчилсан, хүншүүлсэн

дүрслэлийг тайлбарлах

Жишээ нь:

Юуг юутай адилтгасан байна вэ?

Ертөнцийн юмс үзэгдлээс юуг онцолж,

амьдчилж, хүншүүлж бичсэн бэ?

Адилтгаснаараа, хүншүүлснээрээ шүлгийг

уран хэллэгтэй болгож чадсан уу?

Хэрвээ тухайн юмс үзэгдлийн мөн чанарыг

гаргаагүй адилтгасан байвал ямар байх бол?

Яаж хүншүүлж, яаж адилтгасан зүй тогтлыг өөрийн

ойлгосноор дүгнэн бичих

Эх орноо хайрлах,

байгалийн сайхныг

бишрэх утга санаа

бүхий шүлэг

Эрдэм номд шамдан

сурах утга бүхий

шүлэг

1.4.4. Хоѐр

зохиолыг

харьцуулах

Утга санааны хувьд төстэй зохиолуудыг

харьцуулан унших

Харьцуулахдаа:

Эхийн үйл явдлын дараалал

Баатруудын үйл хөдлөлийн ялгаа

Эхийн гарчиг, утга санаа хоѐрын холбоо

хамаарал

Ижил төстэй утга

санаатай хоѐр өөр

төрлийн зохиол /шүлэг

эсвэл өгүүллэг, үлгэр

эсвэл шүлэг гэх мэт/

Эвтэй найртай байх

утга санаа бүхий

Зохиогчийн зорилго, үзэл бодол, хандлага

Дүрийн гадаад байдал, дотоод бодол санаа,

хүсэл мөрөөдөл зэргийг харьцуулах

Харьцуулан бичсэнээ бусдадаа илтгэх, өөрийн

үгээр дүгнэж ярих /бие даан ажиллах/

Шүлэг, үргэлжилсэн үгийн хоѐр зохиолыг

харьцуулах

Харьцуулахын тулд:

Уншихаасаа өмнө хэлбэрийн хувьд ямар ялгаа

байгааг ажиглах

Хоѐр зохиол хоѐулаа үйл явдалтай байна уу

гэдгийг анхаарч унших

Хоѐр зохиолд алинд нь зохиолчийн үг илүү

мэдрэгдэж байна вэ?

Алинд нь үйл явдал, баатруудын яриа гарч

байна вэ?

Хэрэв баатруудын ярианаас бүтсэн бол

өгүүллэг гэж үзэх үү? Яагаад?

нөхөрлөл, итгэлийн

тухай монголын болон

дорнын үлгэр

Байгалиа хамгаалах,

хүний хөдөлмөрийг

хайрлах, бусдыг

хайрлах утга бүхий

шүлэг, үлгэр

1.4.5. Оньсого,

зүйр цэцэн үг,

“ертөнцийн

гурав”-ын утгыг

ойлгох, учрыг

тайлбарлах

Зүйр үгс нь бидний амьдралд ямар ач тустай

болохыг бодож унших

Юуг юутай зүйрлэснийг ухаарч унших

“Ертөнцийн гурав”-ын утгыг эргэцүүлэх

Ертөнцийн гуравт юмс үзэгдлийн ижил талыг

хэрхэн дүрсэлснийг харьцуулан ярилцах

Оньсогын утгыг таах

Таахын тулд:

Хийсвэрлэн төсөөлж унших

Юуг юугаар утгыг нууцлан далдалсныг

ярилцах

Юуг юутай адилтган оньсоголсон зүй тогтлыг

олж тайлбарлах

Оньсогыг яаж тааснаа бусдад тайлбарлах

Оньсого зохиох, ертөнцийн гурав дуурайн зохиох

дасгал ажиллах

Монгол ардын зүйр,

цэцэн үг

Оньсого

Ертөнцийн гурав

1.4.6. Адилтган

дүрсэлснийг

тайлбарлах

Хоѐр төстэй юмс үзэгдлийн адил төстэй шинжийг

ажиглах

Шүлэг дэх адилтгасан, амьдчилсан, хүншүүлсэн

дүрслэлийг тайлбарлах

Юуг юутай адилтган оньсоголсон зүй тогтлыг олж

тайлбарлах

Уран дүрслэл бүхий

шүлэг

Адилтгалын аргаар

бүтсэн оньсого

Багшид өгөх санамж:

Уран зохиолын эхийг уншиж ойлгох явцад хүүхэд бүр монгол аман зохиол, бичгийн уран

зохиолын бүтээлтэй танилцаж, шүлэг, үргэлжилсэн үгийн зохиол хоѐрын ялгааг мэдэхээс

гадна шүлгийн хамгийн гол шинж нь үгийн сонголт, үгийн шилжмэл утга буюу уран

дүрслэлтэй холбоотой байдаг гэдгийг ойлгож, шүлгийг мэдэрч сурах, шүлэг болон оньсого нь

адилтган дүрслэх аргаар бүтдэг болохыг мэдэх, баатруудын үзэл бодол, зан ааш, хүсэл

мөрөөдөл зэргийг судалж, харьцуулах чадварыг тус тус эзэмшинэ.

Харьцуулах чадвар гэж юуг хэлэх вэ?

Юуг харьцуулж сурах вэ?

Нэг зохиолын олон баатруудын үзэл бодол, зан ааш, хүсэл мөрөөдөл, итгэл үнэмшлийг

харьцуулна.

Нэг зохиолын баатрын зан чанар зохиолын эхлэл, гол, төгсгөл хэсгүүдэд хэрхэн

өөрчлөгдсөнийг харьцуулна.

Хоѐр өөр төрлийн зохиолыг харьцуулна.

Сурагчдын оролцоог нэмэгдүүлэхийн тулд:

1. Хүүхдийг уншсан зохиол дотор амьдарч байгаа мэтээр төсөөлүүлж, баатруудыг

хажууд нь байгаа хамгийн ойр найз нөхөд нь гэж итгүүлэх арга хэрэглээрэй. “Чи

байсан бол яах вэ? Тэр баатрыг ингэж хэлэх үед чи яаж дэмжсэн бэ? Баатрыг ...гэж

хэлэх үед чи яагаад хориогүй вэ?” гэх мэтээр зохиол дотор амьдраад гараад ирсэн хүн

мэтээр төсөөлж асуултаа тавина.

2. Баатруудын зан чанарын өөрчлөлтийг хэн зохиогоод байна вэ? Тэр хүнд ямар бодол

байгаад тийнхүү тэр хүмүүсийг ингэж өөрчлөөд байна вэ? гэх мэтээр зохиолчийн

зорилготой холбон маргаан, мэтгэлцээн, хэлэлцүүлэг өрнүүлж болно.

3. Хүүхдээр дахин нэг баатар зохиолгох, эсвэл өөр зохиол болгон өөрчлөх бүтээлч

дасгал ажиллуулна. Зохиож дууссаны дараа заавал асуух асуултыг сурагчдад

тавиарай. Энэ асуулт сурагчдын сурах арга барилыг дэмжинэ.

Заавал асуух асуулт:

Чи ямар зорилгоор энэ баатрыг зохиов?

Чи яаж зохиосон бэ? Ямар үг хэрэглэсэн бэ?

Чиний зохиосон баатар зохиолчийн бүтээсэн бусад баатруудаас юугаараа

ялгаатай, юугаараа төстэй байна вэ?

Чи шүлгийг үлгэр болгон өөрчлөн бичиж чадах уу? Яаж өөрчлөх вэ? Дараах

бодомжууд чамд тус болох уу?

o Шүлэгт үйл явдал байдаггүй. Тиймээс шүлгийн гол санааг хадгалан үйл

явдалтай болгон өөрчилнө.

o Шүлэгт мөр бүрийн үгийн тоо тэнцүү байдгаас шалтгаалж, айзам

хэмнэлтэй, чээжлэхэд амар байдаг бол үлгэрт тийм зүйл илэрдэггүй тул

үргэлжлүүлж бичнэ.

o Үлгэрийн эхлэл, төгсгөл хэсэг нь тогтсон үг хэллэгтэй байдаг бол шүлэгт

тийм зүйл байхгүй.

Бодомжуудаас санаа аван шүлгийг үлгэр болгох дасгал ажиллуулна. Хүүхдийн бичиж, ярьж,

уншсаны дараа “яагаад, яаж, хэрхэн, ямар аргаар” гэх мэт асуух үг хэрэглэн хийсэн үйл

ажиллагаанд нь эргэн дүгнэлт /feedback/ хийж, ямар бэрхшээл учирч байгааг тодруулаарай.

Баатрын зан чанар эхийн эхлэл, гол, төгсгөл хэсэгт яаж өөрчлөгдсөнийг ярьж

тайлбарлаж чадаж байвал дараагийн түвшинд сурагчид өөрсдийн төсөөллөөр зан чанарыг

өөрчлөн зохиох болно.

Харьцуулах ба эсрэгцүүлэх /Compare and Contrast/ Юмсын ижил төсөөтэй байдлыг хэлэх үед бид харьцуулж байдаг бол юмсын ялгаатай байдлыг хэлэх үед бид эсрэгцүүлж байдаг.

Сурагчдын ялгаатай байдлыг тооцож, хэрхэн үнэлэх вэ?

Танин

мэдэхүйн

түвшин

Харьцуулах чадвар эзэмшсэн байдал Үнэлгээ, оноо

I түвшин Харьцуулах зүйлээ тодорхойлж байвал 2 оноо

Дүрийн гадаад байдал, зан чанар, хүсэл тэмүүлэл зэргийн

ялгааг таньж уншиж байвал

2 оноо

II түвшин Эхийн хэсэг бүр дэх гадаад төрхийн өөрчлөлтийг харьцуулан

ярьж бичиж байвал

3 оноо

Эхийн хэсэг бүр дэх баатрын зан чанарын өөрчлөлтийг

харьцуулан ярьж бичиж байвал

Дүрийн гадаад байдал, зан чанар, хүсэл тэмүүлэл зэргийн

ялгааг таньсны үндсэн дээр зөв тодорхойлж байвал

3 оноо

III түвшин Дүрийн гадаад байдал, зан чанар, хүсэл тэмүүлэл зэргийн

ялгааг зохиолоос жишээ татан тайлбарлан бичиж байвал

4 оноо

Баатрын өөрчлөлтийг харьцуулан дүгнэж бичиж чадаж

байвал

5 оноо

Шүлгээс уран дүрслэлийг олж чадах болов уу?

Уран яруу хэллэгийн хэв шинжийг таньж ойлгох чадвар бага ангийн хүүхдэд хараахан

бүрэн төлөвшөөгүй тул сурах бичиг дэх зааврын дагуу энгийн байдлаар, энгийн асуултын

хүрээнд шүлэгт ажиглалт хийх, задлан шинжилгээ хийхийг зорино. Сурах бичиг, багшийн

дэмжлэгээр шүлгийг уран дүрслэлтэй болсныг мэдэрч сурна.

Ямар аргаар уран дүрслэлийг олж чаддаг болгох вэ?

Өмнөх хичээлийн уялдаа

холбоо

Сурагч хоѐр үзэгдлийн шинж

байдлын адил төстэй шинжийг

харж, адилхан болсныг

тайлбарлах нь чухал.

Шүлгээс адилтгасан

дүрслэлийг олох чадвар

Оньсогыг таахын тулд юуг

юутай адилтгасныг олж

чаддаг болсон.

Юуг юутай адилхан гэж

зохиолч бодсон бэ?

Тулгуур дохиог (№1) ажиглаад, дүгнэлт гарган хэлэлцэнэ.

Уран дүрслэлтэй мөр: “Эрдэнийн алтан өлгий”

Уран дүрслэлийг тайлбарлах чадвар эзэмшсэнийг яаж шалгах вэ?

Алт гэдэг үг нь

ямар утгатай үг вэ?

Дээрх мөрөнд ямар утгаар орсон байна вэ?

Үндсэн утга нь: Эрдэнийн зүйлийг хэлж байна.

Үндсэн утгаар нь бодвол алтаар дүүрэн эх нутаг гэж хэлээгүй, харин алт шиг үнэтэй, нандин юм гэсэн санаа илэрсэн байна. Өөрөөр хэлбэл эх нутгаа алттай зүйрлэж урнаар дүрсэлжээ.

Толь бичигт: 1.Маш чухал, нандин ховор гэсэн утга: алтан амь

3.ургамал амьтны зүйрлэсэн нэр: алтан

гургалдай

2.алт шиг өнгөтэй: алтан намар

Сурагчдын

нэрс

Уран дүрслэлийг тайлбарлах чадвар эзэмшсэнийг шалгах шалгуур

Амжилтад

хүрэхийн тулд

яаж

сайжруулахаа

хэлэлцэнэ.

Уран

дүрслэлтэй

болсон гэдгийг

танихдаа ямар

асуултыг

хэрэглэсэн бэ?

Хариулт нь:

“Юуг юутай

адилтган,

зүйрлэсэн бэ?

Ямар аргаар

уран

дүрслэлтэй үг

хэллэг гэдгийг

яаж мэдэв?

Адилтгасан

дүрсэлсэн

хэсгийг яаж

тайлбарласан

бэ?

Тулгуур

дохионоос юу

мэдэж авав?

“Хөх торгон

хөнжил

Хөвөлзөж байх

шиг харагдана”

гэсэн мөрд

адилтгаж,

зүйрлэснийг

яаж тайлбарлах

вэ?

Чамд ямар

бэрхшээл

гарсан бэ? Үр

дүнд хүрэхийн

тулд юу хийх

ѐстой вэ?

Дараах дүрслэлээс аль нь уран болж чадсан бэ?

Агаараар алтан өндөг өнхөрнө.

Алтан гэр барих

Алтан аяганаас ус уух заяатай хүн

Алт шиг сайхан хүн

Алтан гартай хүн

Алт ихтэй уул

Алтан амь

Дүрд тоглох, уран унших дасгалыг ажиллахдаа сурагчдыг олны өмнө үг хэлдэг, өөртөө

итгэлтэй болгоход анхаарах, сурагчдаас дуртай шүлэг яруу найргаа сонгож авчрахыг зөвлөх

нь сурагчдын биеэ дааж шүлэг яруу найргийн зохиол сонгох чадварыг сайжруулахад

чиглэгдэнэ гэдгийг анхаараарай. Багш сурагчдын нас бие сэтгэхүйн онцлогт тохирсон

шүлгийн сантай байх, түүнээсээ сонгуулахаас гадна жүжигчилсэн тоглолт болон хөгжимтэй

хослуулбал илүү үр дүнтэй байна. Дүрд тоглох юм уу шүлэг уран унших өдрийг урьдчилан

тогтоовол сурагчдын сурах үйл ажиллагааг дэмжинэ.

Шүлгийн утгын талаарх хүүхэд бүрийн ойлгоц, хариулах чадварыг ажиглан, санаагаа

хэрхэн зөв илэрхийлж, яруу тод уншиж байгааг зарим сурагчидтай хамтран тэмдэглэх,

үнэлэхийг санал болгож байна. Сурах бичигт ороогүй шүлэг сонгон, уран дүрслэлтэй үгийг

олох, яагаад уран болсныг тайлбарлах, зохиолч яагаад ингэж зохиосныг ярилцах дасгал

ажиллаж бататгана.

Оньсого таалгахын тулд оньсого яаж бүтсэн зүй тогтлыг хүүхдээр ажиглуулах, үг бүрийн

утгыг ярилцах, тухайн үг шууд утгаараа орсон уу гэдгийг ажиглах, үгийн утгаас ургуулан

юутай төстэй, адил байж болох вэ гэсэн асуултын дагуу бодох даалгаврыг өгнө. Хүүхэд бүр

өөрийн төсөөллөөр хариулах үед багш хамгийн дөхөж сэтгэж байгаа хүүхдээс “яагаад ийнхүү

төстэй гэж хэлэв” гэж тодруулж асууж ярилцана. Хичээлийн гол зорилго бол оньсогыг хүүхэд

хурдан таахаасаа илүү үгийн сонголтыг ажиглаж, түүн дээр оньсогын зүй тогтлыг олж,

ярилцахад сурагчдын арга барил эзэмших зүй тогтол харагдах учиртай. Оньсого таахын тулд

биш яаж оньсогыг тааж байна вэ, хэрхэн сэтгэж байна вэ гэдгийг багш илрүүлэх нь чухал юм.

Сурагчдын яаж, хэрхэн хийж байгааг ажиглах нь хүүхэд бүрийн ялгаатай байдлыг олж харах

үндэс болно.

Оньсого таалгахдаа юуг юутай адилтгасныг тайлбарлуулах замаар оньсогыг зүй

тогтолтой тааж сургах арга барилтай болгохыг анхаарна.

Тухайлбал:

Хүүхдийн жишиг яриа:

Хоосон хувинг худаг руу шидэхэд дон дон дуу гардаг чимээг “дуулах” гэдэг үйлтэй

адилтгасан бол харин худгаас авсан уснаас хувингаар цутгаж, ногоо услах үйлийг “уйлах”

гэсэн үзэгдэлтэй адилтгаж байна гэж учир зүйн талаас нь тайлбарлаж сургахад анхаарна

Суралцахуйн зорилт буюу үндсэн чадварыг хэр эзэмшсэнийг шалгахдаа дараах

асуулгаар дүгнэж болно. Эдгээр чадваруудаас хамгийн сайн эзэмшсэн нь аль байсан бэ?

Сайн эзэмшээгүйн шалтгаан нь юу байсан бэ? Ямар чадварыг онцолж сурсан бэ? Сурахад

бэрхшээлтэй байсан зүйл юу байсан бэ? Ямар туслалцаа дэмжлэг хэрэгтэй вэ? Юу

ойлгомжгүй байв? гэх мэтээр сурагчдын сурсан эерэг зүйлсийг тэжмдэглэж, сайжруулах

ѐстой зүйлийг тодруулна.

1.5. Хэрэглээний эх унших

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

1.5.1. Урилга,

уриалга,

танилцуулга,

захиа, сонины

мэдээ зэрэг

хэрэглээний

эхийн онцлогийг

мэдэх

Урилга, уриалга, өөрийн танилцуулга, захидал,

сонины мэдээ, номын танилцуулга зэргийн бичлэг,

бүтэц зэргийг ялгах

Ямар үгийг сонгож бичдэгийг ажиглах

Эхийн бүтцийг тодорхойлох

Ямар үед бичдэгийг ялгаж тайлбарлах

Хэрэглээний эх тус

бүрийн загвар жишээ

үзүүлэн

Үрдээ бичсэн захидал

Урмын үг

1.5.2. Сонины

мэдээ уншиж,

хэрэгтэй

мэдээллээ

тэмдэглэх

Мэдээллээс суралцаж амьдралдаа хэрэгжүүлж

сурахын тулд өөрт хэрэгтэй болон хэрэггүй

мэдээллийг ялгах

Сурагчид өөрсдийн уншдаг болон бусад сонины

мэдээ, мэдээллийг цуглуулах

Цуглуулсан мэдээллээс гайхалтай, хэрэгтэй,

сонирхолтойг ялгаж тэмдэглэх

Уншсан эхээс сургамжтай, гайхалтай, чухал

мэдээллийг ялгах

Ялгахын тулд:

Эхэд юуны тухай өгүүлснийг ойлгох

Эхээс өөрт хэрэгтэй мэдээллийг ялгаж,

тэмдэглэх

1. Сонирхолтой мэдээлэл

2. Гайхалтай мэдээлэл

3. Үргэлж уншиж баймаар мэдээлэл

4. Зайлшгүй мэдэж баймаар мэдээлэл

5. Надад хэрэгтэй мэдээлэл

Уншсан, харсан, сонссоноо баримтаар батлан,

Байгаль хамгаалахтай

холбоотой сонины

мэдээ, мэдээлэл

Монгол ѐс заншил, зан

заншлын сэдэвтэй эх

Амжилтад хүрсэн

бодит хүний тухай

өгүүлсэн сонины

мэдээ, ярилцлага

Уруудахдаа дуулна

Өгсөхдөө уйлна

/худгаас ус гаргах/

тайлбарлан ярих

Олж авсан баримтаа зохиож найруулахдаа

хэрэглэх

Багаар хамтарч ажиллах, бусдад зөв хариулах,

бусдын яриаг дүгнэж сонсох

Өөрийн санаа бодлоо илэрхийлэхдээ тэмдэглэсэн

мэдээллээс хэрэглэх

Мэдээ бэлтгэн ярихад бэлтгэх

Багшид өгөх санамж:

Уриалга, урилга, захидал, мэдээ, өөрийн танилцуулга зэрэг тус бүрийн онцлогийг мэдэж

сурахын ач холбогдол нь хүүхэд тэрхүү онцлог болгоныг илрүүлэн бичиж, найруулж сурахад

оршино. Багш “бусдад хандаж, сайн сайхан зүйлд уриалж бичсэнийг уриалга гэнэ” гэж

тодорхойлолтыг заахыг голлохгүй харин ямар учраас уриалга бичдэг вэ, яаж уриалга бичдэг

вэ, ямар үг сонгон уриалгыг бичдэг вэ гэсэн асуултын хүрээнд хүүхдээр бичүүлсний дараа

тодорхойлолтыг уншуулж, дүгнэлт гаргах арга зүйг голлоно.

Тус бүрийн

онцлог

Уриалга Урилга Мэдээ Захидал Өөрийн

танилцуулга

Номын

танилцуул

га

Ямар

зорилгоор

бичдэг вэ?

Бусдыг сайн

сайхан зүйлд

уриалахын

тулд

Бусдыг

тэмдэглэлт

баяр,

тэмцээн,

уралдаан,

номын хурим

зэрэг олон

үйл

ажиллагаанд

урихын тулд

Болсон бодит

үйл явдлыг

бусдад үнэн,

зөв

мэдээлэхийн

тулд

Амар мэнд

мэдэх гэж,

сайн

сайхныг

хүсэж захих

гэж,

өөрийгөө

ойлгуулах

гээд хувь

хүн янз

бүрийн

зорилгоор

бичиж

болно.

Өөрийн

хүсэл

мөрөөдөл,

ирээдүйн

зорилго гээд

өөрийгөө хэн

бэ гэдгийг

бусдад

болон

өөртөө

нээхийн тулд

Бусдад

унших

санал

тавихын

тулд

Ямар

бүтэцтэй

бичдэг вэ?

Уриалга

бичих болсон

шалтгаан нь

юу вэ?

Хэнийг юунд

яаж уриалах

вэ?

Хэн уриалсан

бэ?

Хэнийг урих

вэ?

Юуны тулд

урих вэ?

Хаана, хэзээ

болох вэ?

Хэн урьсан

бэ?

Огноо

Сонирхолтой,

гол агуулгыг

хадгалсан

утгатай

гарчиг өгнө.

Хэн, хаана,

хэзээ, юу

болов?

Мэдээг хэн

бичсэн бэ?

Эхлэл хэсэг

Мэндчилгээ

Гол хэсэгт

хэлэх гэсэн

гол санааг

илэрхийлнэ.

Төгсгөл

хэсэгт сайн

сайхныг

хүснэ.

Хэн бичсэн

бэ?

Огноо.

Юуг

танилцуулах

вэ?

Танилцуулах

зүйлээ

дэлгэрүүлж

бичнэ.

Өөрийнхөө

хэн бэ

гэдгийг

зорилготой

бичнэ.

Яагаад

сонгож

уншсанаа

бичнэ.

Зохиолч

болоод

номын

агуулгын

тухай товч

бичнэ.

Уншиж

дуусаад юу

мэдэрснээ

бичнэ.

Ямар үг

сонгон

Дээрх хоѐр асуултын дагуу хэрэглээний эхийг уншин судалж, хүүхэд бие даан бичих

хүртэл задлан шинжлэн ярих дасгал ажиллаарай.

хэрэглэдэг

вэ?

Ярих дасгалыг сайн хийвэл сайн бичиж сурахын эхлэл болно.

Яаж

найруулж

бичих вэ?

Уриалга, урилга, захидал, мэдээ, өөрийн танилцуулга зэргээс аль бичиж чадахаа сонгох

даалгавар өгнө. Яагаад эдгээрээс сонгосныг асууж, харилцан ярилцана. Дараа нь яаж бичих

вэ гэсэн асуултын дагуу ярилцана. Хэрэв хүүхэд бичиж чадна гэж өөртөө итгэлтэй сонгосон ч

яаж бичих аргаа хэлж чадахгүйд хүрвэл тэдэнд дэмжлэг үзүүлнэ. Дэмжихдээ шууд хэлж

өгөхөөс татгалзан дараах асуултыг сурагчдад тавина.

1. Ямар үгийг сонгож хэрэглэдэг вэ?

2. Бичих зүйлийн чинь бүтэц ямар байдаг вэ? Эхлэл, гол, төгсгөл хэсэг гэсэн бүтэц

заавал байх ѐстой юу?

3. Ямар зорилгоор бичдэг вэ?

4. Догол мөрийг гаргах шаардлагатай юу? Яагаад?

5. Хэн, юу, хэзээ, хаана, яасан гэсэн асуулт тавьж бичих нь зөв үү?

Эдгээр асуултыг хариулж байгаа байдлаас хүүхэд бүр бичих зүйлийнхээ мөн чанарыг

ойлгож байгаа эсэхэд хяналт тавьж болно.

Урилга, уриалга, захиа, мэдээ, өөрийн танилцуулга зэргийг бичих явцад яаж бичиж

байгааг багш ажиглаж, сурагчдаар дүгнэлт гаргуулна. Хэрэв сурагчид зөв бичгийн дүрмийн

алдаа гаргаж байвал, догол мөрийг зөв шилжүүлэхгүй байвал, том үсгийн дүрмээр бичихгүй

байвал гэх мэтээр зөв бичихзүйн алдаа гаргавал яаж сайжруулж болохыг сурагчидтай

ярилцана.

1.6. Сонгон унших

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

1.6.1. Өөрийн

зорилгод

тааруулан

олон янзын

ном унших

Ном унших зорилгоо тодорхойлох

Зорилгодоо тааруулан ном сонгох

Номыг хэрхэн сонгосноо ярилцах

Сонгосон номоо хурдан ойлгож унших

дасгал ажиллах

Унших аргаа багштайгаа хамтран

төлөвлөх

Унших аргатай болохын тулд:

Ойлгож унших

Өөрт хэрэгтэй хэсгийг болон чухал

хэсгийг дахин дахин унших

Уншсан хэсгээ номоос эрж олох

Чухал гэж үзсэнээ тэмдэглэх

Мэдэхгүй үгээ толь бичгийн

тусламжтайгаар мэдэж авах

Ойлгогдохгүй хэсгийг ойлгохын тулд

юу хийхээ бодох

Унших явцдаа төрсөн сэтгэгдэл,

мэдрэмжээ, бодлоо тэмдэглэх

Хүүхдийн шилмэл зохиолын

эрдэнэсийн сан цуврал “Хөх

дэвтэр” хэвлэлийн газар

Үлгэрийн ном, шүлгийн ном, адал

явдалтай зохиолын ном, дэлхийн

хүүхдийн сонгодог зохиолын ном,

хүүхдийн зохиосон ном, танин

мэдэхүйн ном, нэвтэрхий толь,

шог хошин зохиолын ном, зурагт

ном, сургамжит өгүүллэгийн ном

Бусадтай хуваалцах, санал солилцох

Уншсаны дараа бусдадаа ярьж өгөх,

унших санал тавих

Уншсан номынхоо тухай танилцуулга

бичих

Багшид өгөх санамж:

Ямар зорилгоор ном сонгож, ямар аргаар ном уншдагийг ярих үед хүүхдийн ялгаатай

байдал тодорно. Хэрэв хүүхэд өөрийн зорилгоо тодорхойлоогүй нөхцөлд ном сонгон унших

чадваргүй байдаг. Тиймээс олон төрлийн ном байдгийг багш танилцуулж, тухайн төрлийн

номоос юуг суралцаж болох вэ гэдгийг багш заан чиглүүлэх хэрэгтэй. Үлгэр зохиож бичих,

аливааг уран сэтгэмжтэй бичих сонирхолтой хүүхдийг үлгэрийн ном унших санал тавих, эсвэл

өөртөө итгэлгүй байдаг хүүхдэд юм болгоныг өөдрөгөөр хардаг хүүхдийн тухай өгүүлдэг

“Поллианна” гэдэг дэлхийн сонгодог зохиолыг уншуулах санал тавих зэргээр багш ажиллана.

Багш хүн өөрөө номын идэвхтэй уншигч байж, хүүхэд бүрийн ялгаатай байдалд тохирсон ном

сонгох боломжийг олгоно.

Ном сонгон унших бүлэг зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг удирдан

чиглүүлээрэй.

Ангийнхандаа “Хөх дэвтэр” хэвлэлийн газраас гаргасан “Хүүхдийн шилмэл зохиолын

эрдэнэсийн сан 108” цуврал гэх мэт хэл найруулга сайтай, хүүхдийн сонирхлыг татсан

номуудаас сонгож унших санал тавина. Багш сурагчдын унших номын талаар судалгаа

явуулсан байх хэрэгтэй.

Номоо уншиж дууссаны дараа заавал ангийнхандаа, гэрийнхэндээ, найздаа гэх мэтээр

бусдад хандаж ойлгомжтой ярих дасгал ажлыг тогтмол удирдана. Ингэхдээ ангийн хүүхдийн

өмнө гарч, хийсэн номын танилцуулгаа зааж, ярих шаардлага тавина.

Хүүхэд ярихдаа юуг анхаарвал зохилтойг багш урьдчилан сануулна.

Багшийн чиглүүлэг, асуулт:

Номын танилцуулгаа бусдад харагдахаар, бусдын сонирхлыг татахаар хийгээрэй. /хүн

орчин, дүрслэх урлаг гэх мэт урлахуйн хичээлтэй холбож, сонирхолтой, материалаар

хийхийг санал болгоно/

Ангийнхаа, эцэг эхийнхээ өмнө гарч, өөртөө итгэлтэй, тод, чанга, бусдын анхаарлыг

татахуйц яриарай.

Номын танилцуулгаа яаж хийснээ яриарай. Ямар бэрхшээл гарсныг хэлээрэй.

Бэрхшээлээ яаж даван туулсан бэ? Өөртөө юу гэж хэлсэн бэ? Хийж байхдаа юу бодож

байсан бэ?

Номын танилцуулгаа анх яаж хийе гэж төлөвлөж байсан бэ? Хийх явцад юу

өөрчлөгдөв? Юунаас болж өөрчлөгдөв?

Хийсэн зүйлдээ сэтгэл хангалуун байна уу?

Ном уншихын ач холбогдлыг ярилцах, номын тухай мэргэдийн үгийг судлах

Номыг ямар зорилгоор, яах гэж уншдагийг тодорхойлох

Номоо хэрхэн сонгож унших талаар зөвлөлдөх, ном олон янз байдгийг ярилцах

Номоо яаж унших талаар хэлэлцэх, уншсаны дараа танилцуулгаа яаж бичих талаар ярилцах

Яагаад энэ номыг уншаасай гэж хүсэж байна вэ? Бусдын сонирхлыг татахаар зүйл

үнэхээр байна уу?

Тэр зүйлийг жишээ баримт татан ярина уу.

Анх энэ номыг уншаад төрсөн сэтгэгдэл, уншиж дууссаны дараах сэтгэгдлээсээ

хуваалцаач.

Сүүлийн үед ихэнх сурагч зурагтай комикс ном унших дуртай байдгийг харгалзаж, тухайн

номын утгыг дэлгэрүүлж яриулах, зохиох дасгал ажиллуулж болно. Болж өгвөл комикс ном

уншуулахаас илүү дэлхийн сонгодог зохиол унших сонирхлыг бий болгохыг хүсэж байна.

Сургалтын явцад ном сонгон уншуулахаасаа илүү ном унших арга эзэмшүүлэхийг зорьж

ажиллах нь чухал.

Сурагчдын ном унших арга барилыг яаж дэмжих вэ?

Сонгосон номынхоо утгыг ойлгож уншиж байна уу?

Ойлгогдохгүй хэсгээ дахин дахин нухацтай уншиж байна уу?

Ойлгохгүй хэсэгтээ тэмдэглэж, асуулт тавьж байна уу?

Мэдэхгүй үгийг сонгож тайлбарлаж байна уу? Толь бичгээс харж чадаж байна уу?

Өөрт хэрэгтэй, сонирхолтой, гайхалтай, заавал мэдмээр зүйлээ сонгон тэмдэглэсэн үү?

Уншсан хэсгээ номоосоо дахин хайж олж чадаж байна уу?

Уншиж ойлгосноо дахин нягталж байна уу?

Ойлгосноо нэгтгэн дүгнэж бичиж чадаж байна уу?

Номны талаарх өөрт төрсөн сэтгэгдлээ илэрхийлж байна уу?

Номын танилцуулгаа яаж бичиж байна вэ?

Номоо зөв уншиж байна уу?

Багш бүтээлчээр хувилбартай хандах боломж

“Ном” хөтөлбөртэй холбож, сурах арга барил эзэмшүүлэхийг голлох

Уншсан номын нэрсээр цэс бүртгэл хийх

Ном цуглуулж өөрийн бяцхан номын сантай болох

Номоо солилцон уншиж хэвших

Номын дэлгүүр, номын сантай хамтарч ажиллах

2. ЯРИХ, СОНСОХ ЧАДВАР

2.1 Зөв ярих

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

2.1.1. Заавар

өгөх, тайлбарлах

Зааврыг дагаж мөрдөхийн ач холбогдлын тухай

ярилцах

Дасгалын зааврыг ойлгож унших, юуг хийхээ

төлөвлөж сурах

Оньсого таах заавар ноороглох

Зааврыг дагахын

чухлыг

илэрхийлсэн эх

Оньсого

Ахуйн хэрэгцээ

2.1

Зөв ярих

2.2

Харсан сонссоноо

ярих, илтгэх

2.3

\Хамтран ажиллах,

саналаа солилцох

2.4

Янз бүрийн нөхцөл

байдалд тохируулж

ярих

Суралцахуйн

зорилтын тоо

5 5 2 4

Оньсого таах заавар бичих

Заавар өгөх дасгал ажиллах

Хос хосоороо ажиллах

Жишээ нь:

Биеийн тамирын хичээлтэй холбоотой шагай

шүүрэх, шагайгаар тоглох заавар зохион

ярих, бичих

Бөмбөгтэй харьцаж тоглох заавар

Монгол оньсон тоглоомыг тоглох заавар

Алаг мэлхий өрөх заавар

Цэцэг тарих заавар

Хөл бөмбөгийн талбайд тоглох заавар

Гар, шүдээ зөв угаах заавар

Хувцсаа зөв угаах заавар гэх мэт

бүхий төрөл

бүрийн заавар

2.1.2. Яриагаа

төлөвлөх,

бэлтгэх,

илэрхийлж

чаддаг болох

Өөрийгөө танилцуулсан хоѐр өөр эхийг харьцуулах

Яаж танилцуулж ярьж байгааг судлах

Судлахдаа:

Юуг, яаж танилцуулж байгааг судлан унших

Хэн нь тодорхой, ойлгомжтой танилцуулж

байгааг ажиглах

Хэн нь өөрийгөө хэн бэ гэдгийг тодруулж чадсан

эсэхийг нягтлах

Өөрийн танилцуулах зүйлээ сонгох

Яаж танилцуулж ярихаа төлөвлөх

Төлөвлөхдөө:

Танилцуулах яриагаа бэлтгэх, үгээ сонгох

Өөрийнхөө сонирхдог зүйлийг илэрхийлэх,

өөрийгөө бусдад сонирхолтой танилцуулах

Бусдын танилцуулгаас өөрийн сонирхсон зүйлээ

тодруулж асуух

Хүүхдийн зохиосон

өөрийн танилцуулга

Хүсэл мөрөөдлөө

танилцуулсан

хүүхдийн зохиосон эх

2.1.3. Сэдвийн

хүрээнд

ойлгомжтой,

итгэлтэй ярих

Уншсан зохиолынхоо сэдвийг тодорхойлох

Сэдвийг тодорхойлохын тулд:

Зохиолд ямар асуудал чухал байсныг бодох

Юуны тухай өгүүлснийг нэгтгэн дүгнэх

“... тухай” сэдэвтэй гэж тодорхойлох

Яагаад ..сэдэвтэй гэж дүгнэснээ тайлбарлах

Зохиолоос жишээ баримт авч, батлах

Тухайн сэдвийг тодорхойлж, уншсан номынхоо

агуулга, утга санааг бусдад ойлгомжтой, өөртөө

итгэлтэй ярих

Тухайн зохиолын сэдвийн хүрээнд санал бодлоо

солилцох

Багаараа тухайн зохиолыг дүгнэж ярих

Сонирхсон зүйлээ тодруулж асуух

Хүүхдийн шилмэл

зохиолын эрдэнэсийн

сан 108 цуврал “Хөх

дэвтэр” хэвлэлийн

газар

2.1.4. Сурсан

зүйлийнхээ

талаар тодорхой,

цэгцтэй ярих

Эхийг уншаад юу сурснаа бодож тунгаах

Сурсан зүйлээ цэгцтэй ярихын тулд:

Ямар утга санаатай эх уншсанаа хэлэх

Эхээс юуг ойлгосноо илэрхийлж ярихаа

төлөвлөх

Өөртөө ямар дүгнэлт хийснээ, юу сурснаа

дүгнэж эргэцүүлэх

Хэлэх гэсэн санаагаа хэдэн цогцолборт багтаан

ярихаа төлөвлөх

Хэрхэн цэгцтэй ярьснаа эргэн нягтлах

Үнэнч шударга байх нь

бүхнээс хүчтэй гэсэн

утга бүхий эх

Эхийн эхлэл, гол,

төгсгөл нь тодорхой

ялгарахуйц эх

2.1.5.Нөхцөл

байдалдаа

тохируулан

өгүүлбэрийн

хэлбэрийг

оновчтой

сонгох(хэмжээний

хувьд богино,

урт)

Ямар нөхцөл байдал дунд ярилцаж байгаагаа

эргэцүүлэх

Ямар үг сонгож ярихаа бодох

Жишээ нь:

Уншсан зохиолынхоо тухай маргаан өрнүүлж

байгаа нөхцөл байдалд тохируулж санаагаа

хүнд ойлгуулахын тулд өгүүлбэрийнхээ урт,

богино хэлбэрийг сонгох

Хэлэлцүүлэг, мэтгэлцээний үед асуух,

анхааруулах өгүүлбэрийг оновчтой сонгох

Шинэ баатар, шинэ

орчин нэмж зохиохоор

үйл явдалтай эх

Багшид өгөх санамж:

Зөв ярьж сурахын тулд яриагаа төлөвлөж, бэлтгэсний дараа өөрийгөө бусдад

ойлгомжтой илэрхийлэх дасгалыг тогтмол хийх шаардлагатай. Тус ангийн эхний бүлгээс

эхлээд ярих чадварыг эзэмшүүлэхээр төлөвлөсөн бөгөөд бүлгээс бүлэг рүү ахих тусам ярих

чадварын ахиц дэвшлийг сайжруулахыг багш анхаарна. Эхний бүлэгт суралцахуйн зорилт

болж байгаа “Яриагаа төлөвлөх, бэлтгэх, илэрхийлэх” чадварыг хүүхэд бүр эзэмшиж байна

уу гэдэгт хяналт тавиад, хэрвээ тухайн чадварыг эзэмшээгүй хүүхэд байвал дараагийн

бүлэгтээ давтахыг санал болгож байна. Бүлэг бүрд эхийг уншаад ярих дасгалуудтай

уялдуулан ойлгомжтой ярих, цэгцтэй ярих, өөртөө итгэлтэй ярих, өгүүлбэрийн зөв бүтэцтэй

ярих шаардлагыг багш тавина.

Мөн бие биедээ ямар нэгэн дасгалыг яаж ажиллах вэ гэсэн зааврыг өгч байх үйл

ажиллагааг тогтмол болгон хэвшүүлэхийг зорих нь зүйтэй. Тухайлбал оньсого тааж сурсны

дараа оньсогыг яаж зөв таах вэ гэсэн зааврыг хүүхдээр зохиолгох, ном хэрхэн сонгох вэ,

номыг хэрхэн яаж унших вэ гэх мэтээр үзсэн хичээлийн хоорондын интеграцийг тооцож

ажиллахыг зөвлөж байна.

Сурагчдын ялгаатай байдлыг харгалзаж, даалгаврыг сонгох замаар заавар өгч

дадлагажих ажлыг зохион байгуулна. Заавар өгч сургахын тулд:

1. Юуг зааварлаж өгөх гэж байгаагаа, түүний мөн чанарыг сайн бодно.

2. Ямар дэс дарааллаар өгвөл ойлгомжтой байх талаар бодно.

3. Ямар үг хэрэглэвэл заавар ойлгомжтой байх талаар бодно.

Тухайн агуулгыг бүрэн сайн ойлгож чадахгүй байгаа суралцагчдад үзүүлэх дэмжлэг

Тайлбарлан ярих чадварыг эзэмшүүлэхдээ үндэслэл, нотолгоо, баримттай тайлбарлаж

ярих, эхийн үйл явдал, баатрын үйл хөдлөлийн учир шалтгааныг олж тайлбарлаж сурах үйл

ажиллагааг уран зохиолын болон хэрэглээний эх уншаад ярилцах бүрдээ давтах замаар

удирдвал үр дүнд хүрнэ.

Хүүхэд бүр хэрхэн зөв ярьж байгааг үнэлэхийн тулд ангийн хүүхдүүдтэй хамтран бие

биенээ үнэлэх, өөрийгөө үнэлэх зэрэг хэлбэрээр зохион байгуулна. Ингэхдээ суралцахуйн

зорилт бүрийг тодорхой шалгуур болгон төлөвлөөд, түүнд хүрэхийн тулд хүүхэд бүр яаж зөв

ярихаа урьдчилан тооцож бэлдэж сурахыг зөвлөнө. Тухайлбал:

Би өөртөө итгэлтэй ярихын тулд юу хийх вэ?

1. Бусдад ойлгомжтой ярих шаардлагыг өөртөө тавина.

2. Харин ойлгомжтой ярихын тулд ярих зүйлээ цэгцэлнэ.

3. Цэгцлэхийн тулд эхлэл, гол, төгсгөл хэсгээр яриагаа бэлтгэнэ.

4. Дахин дахин өөртөө ярьж дадна.

5. Ямар үг хэрэглэвэл илүү оновчтой байх вэ гэдгээ тооцож бэлтгэнэ.

6. Өгүүлбэрийн бүтцээ зөв сонгох, ярихаасаа өмнө ноороглож бичих гэх мэтээр суралцах

аргаа төлөвлөхийг багш удирдан чиглүүлнэ.

Сурагчид бүрэн ойлгосон уу, эсвэл нэмэлт дэмжлэг, туслалцаа хэрэгтэй байна уу?

Сурагчид ойлгосон эсэх, мөн тэдэнд илүү мэдээлэл хэрэгтэй байгаа зэргийг шалгах хурдан

арга байх шаардлагатай.

Багш бүтээлчээр хувилбартай хандах боломж

Багш өөрийнхөө оронд хүүхдүүдээс сонгон, хичээл дээр хийх үйл ажиллагааны заавар

өгөх дадлага ажил явуулж болно. Багш өөрөө тайлбар яриа хийж үлгэрлэж болно.

Багшийн ярьсныг хүүхэд өөрийн хүсэлтээр даган дуурайж ярих дасгал хийнэ.

Ойлгомжтой, цэгцтэй, итгэлтэй ярьж байгаа хүний яриаг сонсгох, хүүхдүүдтэй хамтран дүн

шинжилгээ хийн ярилцах аргаар хичээлийг чиглүүлж болно.

Сурах бичигт тусгаагүй эхийг сонгон уншуулж, ойлгомжтой, цэгцтэй ярих дадлага явуулна.

2.2 Харсан, сонссоноо ярих, илтгэх

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

2.2.1 Харсан,

сонссоноо

баримтаар

баталж, дүгнэх

Эхийг сонсоод үзэл бодлоо илэрхийлэх

Яагаад ийнхүү илэрхийлснээ баримтаар нотлох

Баримтаар нотлохын тулд:

“Энэ эхийг сонсоод, үүнийг хараад ингэж

бодогдож байна. Энэ нь зөв юм. Яагаад гэвэл

ийм учраас. Энэ эхэд ингэж өгүүлсэн учраас зөв

гэж бодож байна” гэх мэт өгүүлбэрийн дэс

дараагаар ярих

Миний сонгосон баримт миний ингэж үзсэнийг

баталж чадна. Яагаад гэвэл өгүүлэгч нь ийм

зорилгоор бичсэн учраас...” гэх мэт ярьж дадах

Сонссон эхээс сонирхолтой баримтыг ялгах

Сонссон эхээс чухал гэж үзсэн баримтаа тэмдэглэх

Яагаад сонирхолтой, яагаад чухал гэж үзсэнээ

тайлбарлах

Өгөгдсөн нөхцөлөөс мэдээ бичих

Бичихдээ баримтаар батлан дүгнэн бичих

Хүсэл тэмүүлэлтэй,

зорилготой хүний

тухай өгүүлсэн

ярилцлага

Зохиомол тохиолдол

бүхий эх

2.2.2.

Хүлээцтэй

сонсох

Уншсан эхийн үйл явдлын дарааллыг тогтоож

сонсох

Уншсан эхийн утгыг ойлгож сонсох

Бусдын яриаг хүндэтгэж сонсох

Бусдын санал бодлыг дүгнэж сонсох

Хүлээцтэй сонссоноо урамшуулж үнэлэх

Монголын болон

дэлхийн аман зохиол,

бичгийн зохиолоос

Багшид өгөх санамж:

Харснаа баримт болгон бичигт буулгах, сонссоноо ярианыхаа үндэслэл, нотолгоо болгон

ярих чадварыг хөгжүүлэхийг зорихдоо багш харсан, сонссон зүйлийн талаарх үзэл бодол,

санал сэтгэгдэл, итгэл үнэмшлийг судлах, хөгжүүлэх шаардлагатай. Хүүхэд баримт болохоор

зүйлийг харж, сонсож байгаа тул тухайн зүйлд яаж хандаж, ямар сэтгэгдэлтэй байгааг лавлан

тодруулахыг зорих нь зүйтэй. Тэдний сэтгэгдэл, үзэл бодлоо илэрхийлж байгаа ярианаас

ямар хүн болж төлөвшиж байгааг харах боломжтой тул дэмжиж, асуултаар баяжуулан

яриулахад анхаарна. Хамгийн гол нь “Яагаад ингэж ярьж байна вэ? Яагаад чамд тийм

сэтгэгдэл төрөв? Ямар учраас та нар тийнхүү бодсон бэ?” гэх мэт нотолгоо, үндэслэлтэй

ярьж сургахад чиглүүлээрэй.

Харсан сонссон зүйлээ үндэслэлгүй яриулж сургах нь хүүхдийн бусадтай харилцах

харилцаанд таагүй сэтгэгдэл үлдээх, бусдад итгэхэд саад учруулах гэмтэй тул аливаад учир

утгатай хандаж сургахад дээрх чадварууд туслах юм.

Хүлээцтэй сонсож сураагүй хүүхдийн сонирхлыг судлан ажиллаж болно. Юуг сонсох

дуртай болохыг судалсны үндсэн дээр тэдэнд хүлээцтэй байхыг хүсэж болно.

Багш хичээл бүрийн төлөвлөлтөд хүлээцтэй сонсож байгаа эсэхийг тодруулах шалгуур

гарган ажиллахыг санал болгоѐ.

Хүлээцтэй, тогтож сонсох чадвар нь хүүхэд бүрд хэрхэн илэрч байгааг багш тэмдэглэж,

сурагчидтайгаа давуу болон сайжруулах талаас нь ойлголцож ярилцах аргазүйг тогтмол

болгох

Юуг сайжруулах вэ гэсэн асуудалд багш хүүхэд харсан сонссоноо баримтаар баталж

чадаж байна уу, хүлээцтэй сонсож чадаж байна уу гэсэн шалгуурыг гол болгоод, яаж

сайжруулах вэ гэсэн асуудалд багш хандахдаа эцсийн зорилгодоо хүрэх тэрхүү чадварыг

эзэмшихийн тулд юу хийх ѐстойг сурагчидтай харилцан ярилцах

Цахим ертөнцийн орчинд ажиллах хүсэл сонирхлыг хичээл дээр эзэмших чадвартай

холбон, юуг сонирхож үзсэнийг лавлан, үзэл бодлыг нээлттэй яриулан, цаашлаад

баримтжуулах даалгавар өгч болно.

2.3 Хамтран ажиллах, саналаа солилцох

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

2.3.1 Бусдын

яриаг сонсож,

санааг

тодруулж

асуух,

санаагаа

жишээгээр

Зургийн дагуу эхийн үйл явдлыг зохиох дасгал

ажиллах

Бие биенийхээ зохиосныг сонсож, гол санааг

тодруулж асуух

Тухайлбал:

Зургийг хараад ямар асуудлыг чухал гэж үзэж

байна вэ?

Эхийн үйл явдлын

дараалал бүхий 5

ширхэг зураг

Нөхөрлөлийн тухай

өгүүлсэн монголын

болон дорнын үлгэр

батлах

Зураг бүрт ямар санааг гаргахыг зорьсон бэ?

Хамгийн чухал гэж үзсэн гол санаагаа аль

зурагтай холбож байна вэ? Ямар үг, өгүүлбэрээр

санаагаа гаргаж байна вэ?

Үлгэрийн гол санаанаас санаа бодлоо хуваалцан

ярих

Санаа бодлоо хуваалцахдаа үлгэрээс жишээ татах

2.3.2. Бусдын

үзэл бодлыг

сонсох,

сонссон зүйлээ

дүгнэх

Эхийг уншаад өөрийн төсөөлснөө илэрхийлэх

Бусад сурагчдын төсөөлөн зохиосныг эргэцүүлэн

сонсох

Яагаад ийнхүү төсөөлснийг лавлан асуух

Тухайлбал : яагаад, юуны учир, ямар учраас, ямар

зорилгоор, яах гэж гэсэн асуултыг хэрэглэх

Төсөөлөн ярьснаас бусдын үзэл бодлыг дүгнэх

Тухайлбал: “Би түүний төсөөлөн ярьснаас .... үзэл

бодолтой хүн юм байна гэж дүгнэлээ” гэх мэт

өгүүлбэрийн бүтцээр ярих

Гол үйл явдлын

дарааллыг бичсэн

богино эх, үлгэр

2.3.3. Шинэ

санаа нэмж

хэлэлцүүлгийг

үргэлжлүүлэх

Уншсан зохиолоос ургуулан шинэ орчин, шинэ

баатар, шинэ үйл явдлыг төсөөлөн бодох

Шинэ баатар, шинэ орчин нэмж зохиохын тулд:

Уншсан эхийн үйл явдал, гол санааг дахин

эргэцүүлэх

Ямар зорилгоор шинэ баатар, шинэ орчинг

нэмэх болсноо бодох

Шинэ баатар, шинэ орчин нэмснээр зохиолд

ямар шинэ санаа илэрч байгааг тайлбарлан

ярих

Бусдын зохиосон шинэ санаа бүхий баатар,

орчин нь зохиолыг сонирхолтой болгож байгаа

эсэхэд хэлэлцүүлэг хийх

Шинэ баатар, шинэ орчин нь уншигчийн

сонирхолд нийцэж байгаа эсэхийг эргэцүүлэх

Жишээ нь: Шинэ баатрыг яаж бичвэл

үнэмшилтэй болох вэ?

Шинэ баатар шинэ орчин нь эхийн баатартай

хэр холбогдож байгааг нягтлах

Бичих сэдвээ хэлэлцэх

Ямар зорилгоор яаж зохиосноо тайлбарлан ярих

Баатрын зан төрх, үзэл бодол, үйл хөдлөлийн учир

шалтгааныг хэлэлцэх

Учир шалтгааныг

тодруулж болохуйц эх

зохиол

Багшид өгөх санамж:

Сурагчдад хамтран ажиллах арга барил эзэмшүүлэхийн тулд бусдын яриаг сонсож

сурах, сонссоноо дүгнэх, дүгнэхдээ бусдын үзэл бодлыг олон талаас нь бодож сурах,

өөрийнхөө санаа бодлоо илэрхийлэхдээ жишээгээр батлан ярих, аливаа асуудлыг

хэлэлцэхдээ шинэ санаа нэмж, хэлэлцүүлгийг өрнүүлж, санаа бодлоо солилцох нөхцөлийг

бүрдүүлнэ.

Ярих сонсох чадварыг хөгжүүлэхдээ сурагчдад ямар бэрхшээл тулгарч байгааг асууж,

багш сурагчдын хамт “Яаж яривал сайн болох вэ? Яаж хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх вэ? Ямар

санаа тусгах вэ?” зэргийг хамтран зорилгоо тодорхойлно. Учир нь сурагчид өөрийнхөө хийсэн

зүйлийг бусдын хийсэнтэй харьцуулж өөрийн давуу ба сул талаа олж харж, дараа нь яаж

хийх аргаа бусдынхтай харцуулан олж авдаг.

Ямар ахиц гарах ѐстой вэ? Хэрэв гарахгүй бол юу саад

болж байна вэ?

Цаашид юу хийх вэ? Юуг яаж

засаж сайжруулах вэ?

Бусдын яриаг хүлээцтэй

сонсож сурсан бол бусдын

ярьсан зүйлээс үзэл бодлыг

дүгнэж сурах

Хүүхэд тодорхойлно. Хүүхдийн ярьсан бэрхшээлээс

багш хүүхэдтэй хамтдаа

тодорхойлно.

Багшийн чиглүүлэг:

Хамтран ажиллахад ямар бэрхшээл гарч байна вэ?

Хамтран ажиллахын тулд бусдын үзэл бодлыг сонсох нь хэр чухал вэ?

Бусдын үзэл бодлыг сонсоод яаж дүгнэж сурах вэ?

Дүгнэлт нь үндэслэлтэй байж чадаж байна уу?

Хэлэлцэх явцад шинэ санааг зохион хэлснээр хэлэлцэж буй зүйлээ сонирхолтой

болгож чадаж байна уу?

Хэр үр дүн гарах бол?

Хамтран ажиллах чадварыг хөгжүүлэхийн тулд хичээл бүрд тухайн чадварыг зорилгоо

болгон, шалгуур гарган дүгнэж болно. Хэд хэдэн цагийн хичээл дээр дээрх чадваруудыг

эзэмшүүлэхийг зоривол хүүхдийн чадварт ахиц гарах боломжтой юм.

Дараах хүснэгтийг ашиглана уу.

Чадвар Илрүүлэх шалгуур Хааяа Ихэвчлэн Үргэлж

Хамтран

ажиллаж,

саналаа

солилцох

Хамтран ажиллахын тулд бусдын яриаг

хүлээцтэй сонсдог

Бусдын яриаг сонсохдоо үзэл бодлыг

дүгнэж чаддаг

Хэлэлцүүлэгт саналаа хэлдэг

Саналаа хэлэхдээ жишээ баримтаар

баталдаг

Хэлэлцэхдээ шинэ санаа нэмдэг

2.4 Янз бүрийн нөхцөл байдалд тохируулан ярих

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

2.4.1.

Зохиолын

баатруудын

харилцан

яриаг

жүжиглэж

үзүүлэх

Эхийн утгыг ойлгож унших

Уншихдаа:

Баатрууд хоорондоо юуг, яаж ярьсныг бодож унших

Баатруудын харилцан ярианаас ямар зан чанартай,

ямар үзэл бодолтой хүн болохыг ажиглаж унших

Харилцан ярианы сонирхолтой хэсгийг сонгож

тэмдэглэх, яагаад сонгосноо тайлбарлан ярихад

бэлдэх

Харилцан яриа бүхий

эх зохиол

Байгалиа хамгаалах

утга бүхий эх зохиол

Харилцан ярианаас

Харилцан ярианаас аль нэг баатрыг сонгох

Сонгосон баатрынхаа ааш зан, байдал төрх, харилцан

яриа, дотоод бодол, хувцаслалт, царай зүс, хүсэл

мөрөөдөл зэргийг тодорхойлж ярих

Баатрынхаа зан чанарыг тодорхойлон ярих

Баатрын зан чанарыг дүгнэж ярилцсаны дараа

жүжиглэж үзүүлэх

Жүжиглэхдээ:

Баатрын зан чанарт тохируулан дууны өнгийг

өндөр, нам болгох

Нүүрний хувирал, нүдний харц хөдөлгөөнийг

тохируулах

Биеийн хөдөлгөөнийг яаж илэрхийлэхээ бодох

Гарын дохио зангаагаа тааруулах

Жишээ нь:

“Зунжин дуулсан юм чинь өвөлжин бүжиглээд

өнгөрөөхгүй юү” гэсэн өгүүлбэрийг хэлж байхдаа

яаж хөдлөх вэ?

Гарын дохио зангаа ямар байх вэ?

Нүдний харц, нүүрний хувирал ямар байх вэ?

Дуу хоолойны өнгөө яаж өөрчлөх вэ?

Бусад дүрд өөрийгөө танилцуулж, өөрийн /дүрийн/

санаа бодлыг илэрхийлж, дүрд тоглох

Даалгаврын хувилбараас сонгон ажиллах

Жишээ нь:

Сонгосон хэсгээ харилцан яриа болгон дэлгэрүүлж

ярих, бичих

Харилцан яриа бүхий хэсгийг хүүрнэн ярих, бичих

Сонирхолтой харилцан яриа бүхий, тодорхой утга

санаатай үлгэр зохиох дасгал ажиллах

Үзсэн кино болон уншсан өгүүллэг, үлгэр, домгийн үйл

хөдлөлийг мэдрэмжээ илэрхийлж ярих

Мэдрэмжээ илэрхийлж ярихдаа:

Уншсан үлгэрээс, баатрын зан чанараас юуг

мэдэрснээ илэрхийлэх

Жишээ нь:

Баатруудын харилцан ярианаас ямар дүр төрхийг

мэдэрч байсан бэ?

Баатрын хэлсэн үгээс айсан уу, эсвэл өрөвдсөн үү?

гэх мэт

Баатруудын дэргэд байсан бол сэтгэл чинь яаж

хөдлөх байсан бэ?

2.4.2. Унших

болон илтгэж

байгаа үедээ

ярих хурд ба

дууны өнгөө

тохируулах

Эхийн утгыг ойлгож унших

Жишээ нь: Шүлгийг яаж унших вэ?

Уншихдаа:

Яруу найрагч шүлгээ бичихдээ чухам юу мэдэрч

байсан тухай төсөөлөн бодох

Шүлгийн утгын талаар, үг сонголт, өвөрмөц

хэллэгийн тухай бодож унших

Шүлгийн гол баатрын сэтгэлийн хөдөлгөөнийг

ажиглаж унших

Байгалийн дүрслэлтэй шүлэг байвал байгалийн

ямар үзэгдлийг бичсэнийг төсөөлөн унших, дуу

чимээг сонсож унших

Хүүхэд бүр шүлгийн тухай юу бодож байгаагаа 5 минут

орчим бичих

Бичсэн зүйлийнхээ тухай ярилцах

Уншихдаа ярианы хурд, дууны өнгөө тохируулах

Шүлгийн утгыг сонсогчдод мэдрүүлэхийн тулд унших

Үгийн утгыг ойлгосны үндсэн дээр дууны өнгөө

тохируулах

Ямар хэмнэлээр аль үгийг уншихыг ярилцах

Унших хурд, дууны өнгөө тохируулах тэмдэглэгээ хийх

Сурагчид бие дааж, дуртай шүлэг яруу найргаа сонгох,

олох, чээжлэх, уран унших дасгал хийх

2.4.3. Бусадтай

санал

нийлэхгүй

байгаагаа

соѐлтой

илэрхийлэх

Уншсан эхийн хүрээнд саналаа солилцох

Санал нийлж байгаагаа илэрхийлж хэлэх

Илэрхийлэхдээ:

Чиний хэлсэн саналыг би хүлээн зөвшөөрч байна.

Ялангуяа ингэж хэлсэн нь зөв санагдаж байна.

Би бас чамтай ижил саналтай байна. Яагаад гэвэл

ингэж бодсон нь чи бид хоѐрын хувьд төстэй юм.

Санал нийлэхгүй бол юу гэж хэлэхээ бодох

Санал нийлэхгүйгээ илэрхийлэхдээ бүдүүлэг үг

хэрэглэн хэлбэл харилцагч ямар байдалтай болохыг

эргэцүүлэн бодох

Бусдыг эвгүй байдалд оруулахгүйн тулд үгээ зөв сонгон

хэрэглэх

Бүдүүлэг үг хэрэглэснээр өөрийгөө буруу ойлгуулахад

хүргэдэг гэдгийг бодох

Жишээ нь:

Эелдэг үг хэрэглэх, эелдэг байх

“Уучлаарай, би чиний хэлсэнтэй санал нийлэхгүй байна”,

“Бодож байгаад дахиад хэлээрэй” гэх мэт

Тэвчээртэй, уриалгахан хандаж сурах

Бүдүүлэг үг хэллэгийг соѐлтой үг болгон өөрчлөн хэлэх

дасгал ажиллах

Бүдүүлэг үг хэллэг,

соѐлтой үг хэллэгийг

харьцуулж бичсэн

үзүүлэн

Бусдыг хүндэтгэж

харьцаж байгааг

харуулсан эх зохиол

Багшид өгөх санамж:

Хүүхэд бүрийг хөгжүүлэхийн тулд тэдний сурах хүслийг төрүүлэх зорилго багш тавих

хэрэгтэй. Ялангуяа сургалтын явцад тухайн бүлгийн зорилтот хичээл эхлэхээс өмнө юуг

сурвал чамд хэрэгтэй вэ гэдгийг ярилцах нь хүүхдийн сурах үйл ажиллагааг дэмжээд

зогсохгүй үр дүнд хүрэхийн тулд яаж хийхээ, яаж сурахаа төлөвлөхөд нь тус болох юм.

Тухайлбал:

Жүжиглэн тоглож сурснаар чиний юуг өөрчилнө гэж бодож байна вэ?

Дуу хоолойны өнгө тохируулж ярьж сурах нь чамд яагаад хэрэгтэй вэ?

Бусадтай санал нийлэхгүй байгаагаа соѐлтой илэрхийлж сурах нь чамд хэрэгтэй юу?

“Жүжиглэж үзүүлэх” суралцахуйн зорилтын хүрээнд сурагчдын ялгаатай байдал тод

илрэх тул ичимхий, бүрэг сурагчдад дүрийн гадаад төрх болон дотоод санаа бодлыг хэрхэн

дүрсэлснийг сайтар төсөөлүүлсний дараа дүрд тоглохыг санал болгох шаардлагатай. Өөрөөр

хэлбэл зохиолоо, дүрээ сайн мэдэрсэн сурагч дүрд тоглох сэтгэлзүйн бэлтгэлтэй болдог.

Багш сурагчдыг уншсаны дараа дүрийн мөн чанарыг ойлгож мэдэрч чаддаг болгохын тулд

яагаад, ямар учраас, яаснаас болж, яагаад ийм болов гэх мэт учир шалтгааны асуултыг

тавьж, дүрд тоглохыг дэмжээрэй.

Жүжиглэн тоглохоо илүү сайн аргаар яаж хийж үзүүлэх вэ гэсэн асуултаар хөтлөн

сурах арга барилыг эзэмшүүлэхийг санал болгож байна.

Өгүүллэг, үлгэр, домгийн үйл хөдлөлийг сэтгэлийн хөдөлгөөнтэй илэрхийлж яриулж

сургахын тулд тухайн эх зохиолын чухам аль хэсэгт сэтгэл хөдөлснийг асуух, яагаад

хөдөлснийг тодруулан ярилцах боломжтой. Тухайн үед тайзнаа тавигдаж буй жүжгийн

зохиолыг үзэж, дүрүүдийн харилцан яриаг ажиглах дасгал ажиллаж болох юм.

“Хүн орчин, Хүн нийгэм” хичээлтэй холбон ямар нэгэн тохиолдол өгөөд санал нийлэхгүй

байгаагаа иллэрхийлэх дасгалыг ажиллуулж болох юм. Хамгийн гол нь монгол хүн ямар үг

хэрэглэдэг вэ, гадаад хүн санал нийлэхгүй байгаагаа яаж соѐлтой илэрхийлдэг вэ гэдгийг

судлуулж, зохист үг хэрэглэж сурах дасгалыг давтан хийх шаардлагатай. Уншсан зохиолын

тухай ярилцах, хэлэлцэх үйл ажиллагаа нь бүлэг бүрд бий тул ийм хичээл бүрд энэ чадварыг

эзэмшүүлэхийг зорьж, хэрэгжүүлж болох юм.

3.БИЧИХ ЧАДВАР

Энэ хэсэгт бичих үйл явцыг бага ангийн сурагчдад хэрхэн заах талаар танилцуулсан.

Бүтээлчээр бичиж сургах нь сэтгэн бодох, үр дүнтэй харилцах, тайлбарлах, таамаглах,

төсөөлөх, асуудлыг шийдвэрлэх, эргэцүүлэх зэрэг үйл явцыг танин мэдэх үр дүнтэй арга юм.

Өөрөөр хэлбэл сурагчдын сэтгэлгээний цар хүрээ, хэлний ерөнхий чадвар, өөрийгөө зөв

илэрхийлэх чадвар нь бичих чадвараар илүүтэй илрэн гардаг.

Жеймс Моффетт хэлэхдээ “Бичнэ гэдэг нь хэн нэгэнтэй ярьж байгаа гэсэн үг” гэжээ. Энэ

утгаараа бичих үйл ажиллагаа гэдэг нь тухайн сэдвийнхээ талаар уншигчдад өөрийн санаа

бодлоо зөв ойлгуулна гэсэн үг.

Моффетт бичих үйлийн талаар дараах бүдүүвчийг гаргасан байна.

Бичигч

Уншигч Сэдэв

Бичих үйл ажиллагааны зарим давуу тал нь:

Өөрийн гэсэн үзэл бодол, арга туршлага бүрэлдэхэд тусална.

Аливаа зүйлийг гүн гүнзгий сэтгэх чадвартай болно.

3.1

Зөв бичих

3.2

Бичих

санаагаа

олох,

төлөвлөх

3.3

Санаагаа

зохиож

байрлуулах,

бичих

3.4

Бичсэнээ

хянах,

сайжруулах

3.5

Янз бүрийн зорилгоор

эх зохиож бичих

Суралцахуйн

зорилтын

тоо

6 4 7 5 4

Бичих үйлд зөв сурах нь асуудалд буурь суурьтай ханддаг болоход тус болно.

Өөрийнхөө үзэл бодлыг бусдаар үнэлүүлэх, өөрөө өөртөө үнэлгээ өгөхөд боломж

олгоно.

4 дүгээр ангийн сурагчдад монгол хэлний хичээлээр эзэмшвэл зохих бичих чадварын

жагсаалтыг хүснэгтээр үзүүлэв.

Чадвар Суралцахуйн зорилт

Зөв бичих

Өгүүлбэр, эхийг дэгийн дагуу бичих

Дуудлага ижил үгийг ялгаж бичих (хүргэ-хүрэг)

Эгшгийн эгшигжүүлэх, зөөлрүүлэх үүргийг мэдэх, зөв бичих

ж,ч,ш-ийн дараа “и” бичдэгийг мэдэх, хэрэглэх

Хатуу, зөөлний тэмдгийн тусгаарлах үүргийг мэдэх, хэрэглэх

Ном, сонин, сэтгүүлийн нэрийг том үсгээр эхлэн бичих

Бичих санаагаа олох,

төлөвлөх

Бичих сэдвээ сонгох

Бичих санаагаа эргэцүүлэн бодох, бусадтай хэлэлцэх

Бичих төлөвлөгөө, ерөнхий зураглал, бүдүүвч гаргах, санаагаа холбох,

тэмдэглэл хийх, хэлэлцэх

Бичих зорилгоо сонгох (бяцхан өгүүллэг, үлгэр, шүлэг, мэдээ, захидал,

урилга, уриалга, танилцуулга)

Бичихдээ ашиглах баримт, мэдээллээ олж, төлөвлөх

Санаагаа зохиож,

байрлуулан бичих

Төлөвлөсний дагуу ноороглон бичих

Үйл явдлыг өрнүүлэн бичих

Эхийн хэсгийг холбон бичих (холбох хэрэглүүр ашиглах)

Бичихдээ төсөөлөн бодох чадвараа ашиглах (өнгөрсөн, ирээдүй цагт,

үлгэр, зөгнөлт)

Сэтгэгдэл, мэдрэмжээ илэрхийлж бичих

Хөрөг дүрийн онцлогийг дүрслэн бичих

Санааг холбож үргэлжлүүлэхдээ ба, бөгөөд, бас, түүнчлэн гэсэн холбоосыг

солин найруулах

Бичсэнээ хянах

сайжруулах

Бичсэн зүйлийнхээ утгыг нягталж дахин унших

Хэн нэгэн уншиж, зөвлөгөө авах

Бичсэнээ нягталж дахин сайжруулах (үг, өгүүлбэр, хэсэг нэмэх, хасах,

өөрчлөх)

Эцсийн байдлаар бичиж дуусгах

Зөв бичгийн дүрмийн болон найруулгын алдааг хянаж, засах

Янз бүрийн

зорилгоор эх зохиож

бичих

Зорилгодоо тохируулан захиа, уриалга, талархал, мэдээ бичих

Үлгэр, шүлэг, ертөнцийн гурав дуурайн бичих

Номын товч танилцуулга бичих

Өөрийн танилцуулга, сонины мэдээ, бичих

3.1 Зөв бичих

Суралцахуйн

зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

3.1.1.

Өгүүлбэр,

эхийг дэгийн

дагуу бичих

Өгүүлбэр эхийг дэгийн дагуу хичээнгүй сайхан бичихийн тулд

дараах шалгуурт тохируулан бичих

- Том жижиг үсгийн хэлбэрийг зөв бичих, зөв холбох

- Үсгүүдийн өндрийг жигд бичих

- Үг ба үсгийн хоорондын зайг ижил хэмжээтэй бичих

Хичээнгүй бичгийн

дэвтэр

- Үг, үсгийг дэвтрийн шугаман дээр тэгш бичих

- Үзэгний даралт, жигд хөнгөн байх

- Догол мөрийг зөв гаргаж бичих

- Цэг тэмдгийг зөв хэрэглэх

- Зөв бичих дүрмийн алдаагүй бичих

Хичээнгүй сайхан бичиж сурснаа харуулахын тулд дараах үйл

ажиллагаануудыг хийх

- Дээрх шалгуурт нийцүүлэн хуулан бичих

- Хичээнгүй бичгийн хуудсыг хүүхэд бүр хийх

- Хичээнгүй сайхан бичсэн зурган самбар, плакат бүтээх

- Цагаан толгойн үсгүүдийг зөв дарааллаар нь хичээнгүй

бичсэн зурагт самбар бүтээх... гэх мэт

- Дэгийн дагуу бичээгүй эхийг дэгийн дагуу болгон бичсэнээ

харуулсан хуудас хийх

Ямар ч тохиолдолд дэгийн дагуу хичээнгүй сайхан бичиж сурсныг

харахын тулд

- Бусад хичээлийн дэвтрийг шалгаж дүгнэлт өгөх

Хуулан бичих

жижиг эхүүд

Догол мөр болон

цэг тэмдгийн

алдаатай эхүүд

Бусад хичээлийн

дэвтрүүд

3.1.2.

Дуудлага

ижил үгийг

ялгаж бичих

(хүргэ-хүрэг)

Ойролцоо дуудагдаж, ялгаатай бичдэг үгс байдгийг мэдэхийн

тулд

- Дуудлага ойролцоо бичлэг өөр үгийн / бага-баг, хана-хан,

тана- тан, тууль-туул-туйл, хууль- хуйл- хуул, даахь-даах-

дайх, нийтлэлээ-нийтэллээ, аргалын-аргалийн, тараг-тарга/

жагсаалтыг ажиглах

- Дээрх үгсийн дуудлага, бичлэгт ямар ялгааг байгааг

тодорхойлж, утга ялгаж байгаа авианы доогуур зурах эсвэл

тодруулж тэмдэглэх

- Дуудлага ижил үгийг ялгаж бичиж сурахын тулд

- Ижил дүрэм бүхий үгийг бүлэглэх

- Үгийн үндсэн дээр залгавар залгаж бичих \ Залгаж бичих

залгаврын жагсаалтыг багш өгөх\

- Үгсийг зөв бичих дүрмийн бүртгэлийн дэвтэр дээрээ бичиж

тэмдэглэх

- Карт зөөж наах аргаар тоглох. Эдгээр нь эргэн санахад

дөхөмтэй.

Утгыг ялгаж хэрэглэж чадаж байгаагаа харуулахын тулд

- Өгүүлбэр, эхэд цэгийн оронд утга тохирох үгийг нөхөж бичих

- Өгүүлбэр зохиох

- Хэлзүйн таавар зохиох

“Зөв бичих учиг “

УБ, 2008

“Монгол үсгийн

дүрмийн толь” УБ,

1983

“Сурагчийн

тайлбар толь” УБ,

2011

Ижил нэрийн толь

Цахим болон биет

үзүүлэн

Дуудлага ижил,

төстэй үгийг

харуулсан

үзүүлэн, карт

3.1.3. Эгшгийн

эгшигжүүлэх,

зөөлрүүлэх

үүргийг мэдэх,

зөв бичих

Эгшиг үсгийн ангиллыг сэргээн санахын тулд

- Үгийн өргөлтөт ба балархай эгшгийг өнгөөр / зураасаар

ялган тэмдэглэх

- Балархай эгшиг нь ямар гийгүүлэгчийг эгшигжүүлснийг

ажиглах

- Ямар тохиолдолд эгшигтэй ямар тохиолдолд эгшиггүй

бичигдсэнийг тайлбарлаж бичих, ярих

- Дараа нь хариултаа зөв эсэхийг шалгах

- Бичихэд төвөгтэй үгсийг зөв бичих дүрмийн бүртгэлийн

дэвтэр дээрээ бичнэ.

Мэдлэг ойлголтоо бататгахын тулд

- Алдаатай бичсэн үг, өгүүлбэр, эхийг зөв болгох

- Ижил дүрэм бүхий үгийг бүлэглэх

Эгшгийн

эгшигжүүлэх

дүрмийг мэдэж

болохуйц үг,

түүвэр өгүүлбэр,

богино эх

Ханын зураг

плакатны загвар

Үгийн сүлжээ

болон үгийн

- Цэгийн оронд тохирох эгшиг үсэг нөхөх

- Дүрэм зөрчдөг үгийг толь бичгээс түүх

- Өвөрмөц \ дүрэм зөрчдөг үг \ дүрэмтэй үгийг эхээс олох,

учрыг асууж мэдэх

- Чээж бичиг бичих

- Өвөрмөц дүрэм бүхий үгээр ханын плакат хийх

- Дүрэм шалгагч болж тоглох

- Ижил жишээ, ижил дүрэм бүхий үгсээр бинго тоглох, карт

тоглох

- Үгийн сүлжээ, үгийн сүлжээн таавар хийх зэргээс сонгож

хийнэ.

сүлжээн тааврын

жишээ загвар

Бинго тоглох

хүснэгт

Зөв бичих

дүрмээр хийсэн

хэлзүйн тааврын

жишээ

Тухайн дүрэмтэй

холбоотой үгийн

сүлжээ

3.1.4. ж,ч,ш-

ийн дараа “и”

бичдэгийг

мэдэх,

хэрэглэх

Мэдлэг бүтээхийн тулд эхлээд:

- Ж, ч, ш-ийн дүрэм бүхий цээж бичиг бичих эсвэл алдаатай

бичсэн үг өгүүлбэрийг засах

- Алдаагаа сайн хянах

- Сурагч бүр алдсан үгсээ жагсаан бичиж, зөв болгох

- Хамгийн олон алдсан үгийг зөв бичих дүрмийн бүртгэлийн

дэвтэр дээрээ бичнэ.

- ж, ч, ш-ийн дараах цэгийн оронд “И”-г нөхөөд тодруулах,

үсгийн хэмжээг томруулах , доогуур нь зурах зэргээр

тэмдэглэх нь эргэн санахад дөхөмтэй.

Мэдлэг ойлголтоо бататгаж, гүнзгийрүүлэхийн тулд:

- Алдаа бүхий үгийг түүж, зөв болгох

- Ижил дүрэм бүхий үгсийг ангилах, ялгах, бүлэглэх

- Эхний болон эцсийн үсгийг сольж өөр үг бүтээх /бүжиг, жүжиг,

сүжиг / /бүжиг-бүжин, сүжиг- сүжир/

- Үзсэн дүрэм бүхий үгээрээ ханын плакат /үзүүлэн хийх

- Эх зохион найруулж бичихдээ зөв хэрэглэх

- Үгийн сүлжээ, үгийн сүлжээн таавар хийх

- Ижил дүрэм бүхий үгсээр бинго тоглох

3.1.5. Хатуу,

зөөлний

тэмдгийн

тусгаарлах

үүргийг мэдэх,

хэрэглэх

Мэдлэг бүтээхийн тулд эхлээд:

- Ь,Ъ тэмдгийн дүрэм бүхий үгс орсон цээж бичиг бичих

эсвэл алдаатай бичсэн үг өгүүлбэрийг засах эсвэл

зөөлөрсөн эгшигт гийгүүлэгчээр \барь ...гэх мэт\ болон

зөөлөрсөн заримдаг гийгүүлэгчээр \ захь... гэх мэт \

төгссөн үгэнд тохирох залгаврыг залгаж бичих \багш

залгаж бичих залгавруудыг өгсөн байна\

- Залгаж бичсэн үгсээ “ь” тэмдэг и болох эсэхээр нь ангилж

бичих

- Бичсэнээ хянаж, шалгах \ багш зөв хариултыг PPT-оор,

тараах материал ... гэх мэтээр дамжуулж харуулах \

- Сурагч бүр алдсан үгсээ жагсаан бичиж, зөв болгох

- Хамгийн олон алдсан үг болон өвөрмөц бичдэг үгийг \

уяя, оѐѐ гэх мэт\ зөв бичих дүрмийн бүртгэлийн дэвтэр

дээрээ бичнэ.

- Цэгийн оронд “Ь”, “Ъ” тэмдэг нөхөөд тодруулах, үсгийн

хэмжээг томруулах , доогуур нь зурах зэргээр тэмдэглэх

нь эргэн санахад дөхөмтэй.

Мэдлэг ойлголтоо бататгаж, гүнзгийрүүлэхийн тулд:

- Алдаа бүхий үгийг түүж, зөв болгох

- Ижил дүрэм бүхий үгсийг ангилах, ялгах, бүлэглэх

Цагаан самбар,

самбарын үзэг,

эсвэл Ь, Ъ бүхий

карт

Барь, захь мэтээр

зөөлөрсөн

гийгүүлэгч бүхий

үг карт + залгавар

\ц, дал, в, жээ, аа

... \ бичсэн

картууд бүхий

цахим эсвэл биет

үзүүлэн

Цээж бичгийн эх,

түүвэр өгүүлбэр

“Зөв бичих учиг”

УБ, 2008

- Ь, Ъ тэмдэг үсгийг сольж өөр үг бүтээх \ больѐ, болъѐ,

сорьѐ, соръѐ\

- Үзсэн дүрэм бүхий үгээрээ ханын плакат /үзүүлэн хийх

- Эх зохион найруулж бичихдээ зөв хэрэглэх

- Үгийн сүлжээ, үгийн сүлжээн таавар хийх

- Дүрэмтэй холбоотой хэлзүйн таавар зохиох, таах

o Ижил дүрэм бүхий үгсээр бинго тоглох

- Хэлзүйн таавар зохиох, таах

“Монгол үсгийн

дүрмийн толь” УБ,

1983

3.1.6. Ном,

сонин,

сэтгүүлийн

нэрийг том

үсгээр эхлэн

бичих

Хэр олон ном сонин, сэтгүүл мэддэгийг харахын тулд

- Үгийн сүлжээн таавраас нэрийг олж, жагсаан бичих

- Жагсаан бичихдээ эхний үсгийг хэрхэн \ томоор, жижгээр\

бичсэнээ бусдадаа тайлбарлах

- Үгийн сүлжээн таавраас зөв олсон эсэхээ шалгах

Мэдлэг ойлголтоо бататгахын тулд

- Цээж бичиг бичих, алдаатай бичсэн үгийг засах

- Ижил дүрэм бүхий үгсийг ангилах, ялгах, бүлэглэх

- Ижил дүрэм бүхий үгсээр бинго тоглох

Зөв хэрэглэж чадаж байгаагаа харуулахын тулд

- Өгүүлбэр эхэд оруулан зохиох

- Ямар ч тохиолдолд зөв хэрэглэх. Үүнийг шалгахын тулд

бусад хичээлийн дэвтрийг сольж дүгнэлт, зөвлөгөө өгөх

- Сонин, сэтгүүлийн хавтас хийх

Ном, сонин,

сэтгүүлийн нэрээр

хийсэн үгийн

сүлжээ

Сонин сэтгүүлийн

хавтасны загвар

Багшид өгөх санамж

Эх, өгүүлбэрийг дэгийн дагуу бичих

Ер нь багш эх хэлнийхээ бичгийн соѐлыг сайн эзэмшихийн чухлыг таниулж, ухуулж байвал

сайн. Өөрөөр хэлбэл бичгээр үйлдсэн бүхэн баримт болон хадгалагддаг. Тиймээс

харилцааны чухал элемент болно. Тиймээс сурагчдын бичгийн соѐлд анхаарах нь зүй.

Хүүхэд бүрийг дэгийн дагуу хичээнгүй, хурдан, сайхан бичиж байгаа эсэхийг багш ажиглаад

тэгж бичиж чадахгүй байгаа сурагчдыг хичээнгүй бичүүлж сургахын тулд дараах аргуудыг

хэрэглэж үзээрэй.

1. Тодруулан бичих арга: Бичгийн хэлбэр сайн биш байгаа бол дэвтэрт нь үсэг, үг,

өгүүлбэрийг цэглэх буюу балын харандаагаар бичиж өгөөд түүнийхээ дээгүүр

дагуулан бичдэг арга юм.

2. Төрөлжүүлэн бүлэглэх арга: Үсгийн зурлагын ижил төстэй байдлаар төрөлжүүлж

хөнгөнөөс хүндрүүлэх замаар ялган хуваагаад бичиг сайжруулах дасгал хийлгэх арга

юм.

3. Баримжааллын арга: Дэвтэрт бичүүлэхийн өмнө агаарт бичих хөдөлгөөн хийлгэсний

эцэст бичүүлнэ гэсэн үг. Энэ аргуудыг зөв үед нь оновчтой хэрэглэснээр бичүүлэх

ажил үр дүнд хүрнэ.

Цэг тэмдгийг зөв хэрэглэх, догол мөрийг зөв гаргах

Өгүүлбэр эхийг дэгийн дагуу бичих гэсэн чадварын дор хичээнгүй сайхан бичихээс

гадна цэг тэмдгийг зөв хэрэглэх, догол мөрийг зөв гаргаж бичиж сурах нь цаашид эхийг

төлөвлөх, төлөвлөснийхөө дагуу бичиж сурах, утгыг хэрхэн ухаарч байгаагаа харуулахад

тусална.

Цэг тэмдгийг бусад чадваруудтай холбож заахдаа багш тодорхой нөхцөлийг өгөөд

харилцан яриа зохион бичүүлж болно. Тэгэхдээ цэг тэмдгийн хэрэглээнд анхаарах хэрэгтэй.

Жишээ нь: Чи өөрийгөө хамгийн унших дуртай зохиолынхоо зохиогчтой уулзаж байна гэж

төсөөл. Тэгвэл чи түүнтэй хэрхэн ярилцах вэ? гэх зэргээр нөхцөл өгч бичүүлж болно.

Харин өгсөн нөхцөлийн дагуу өөрөө төсөөлөн бодож бичиж чадахгүй бол зөвхөн цэг

тэмдгийг хэрхэн хэрэглэж байгааг харахын тулд янз бүрийн тавилтай даалгавар өгч болно.

Өгсөн зохиолыг уншаад онцолсон хэсэгт цэг тэмдгийг нөхөж бичих

Зохиолыг харилцан ярианы хэлбэрт оруулан хувиргаж бичих

Ямар цэг тэмдэг нөхөж бичсэнийг ярилцахдаа багш шууд хэлж өгөхөөс илүүтэй онол бүхий

үзүүлэн слайд харуулж өөрсдөөр нь эхэлж засуулахыг хичээвэл зүйтэй.

Зөв бичих дүрмийг мэдэх, зөв бичих

Зөв бичих дүрмийн мэдлэг олгохдоо багш зөв бичих дүрмийг шууд хэлж өгөхөөс татгалзах

хэрэгтэй. Аль болохоор мэдэхгүйгээс мэдэх хүртэл сурагчид өөрсдөө мэдлэг бүтээх замаар

ажиллуулбал хүүхдийн сурах арга барил эзэмших явц сайжирна. Мэдлэг бүтээлгэхдээ

доогуур нь зурах, өнгөөр тодруулах, дугуйлах, ангилж бичих, үсгийг томоор бичих зэргээр

энгийн зүйлийг хийлгэхээс эхлээд алхам алхмаар өөрсдөө учрыг олж сурах барилд сургах

хэрэгтэй.

Мэдлэг ойлголтыг бататгахын тулд уг мэдлэг чадвартай холбоотой төрөл бүрийн энгийн

даалгавруудыг гүйцэтгэнэ. Үүний тулд сурах үйл ажиллагааны хэсэгт хэд хэдэн хийж болох

үйл ажиллагааг бичсэн байгаа. Түүнээс тухайн нөхцөл байдалдаа тохируулан сонгож

хэрэглэнэ. Гэхдээ нэг биш хэд хэдэн үйл ажиллагааг сонгож хэрэглэх бөгөөд аль болохоор

өөр өөр байдлаар хийлгэхээр сонговол хүүхдэд сонирхолтой байх болно. Жишээ нь: доогуур

нь зурах, тодруулах, карт, өргөх наах, тоглох, бинго тоглох, үгийн сүлжээ таах гэх мэт

Зөв бичих дүрмийг ойлгуулахдаа:

Аливаа хэл зүйн ойлголт дүрмийг багцлан ойлгуулах

Тэдгээрийг хэрэглээ болгох, үгсийг хувиргах явцад суралцагч дүрэм бодохгүйгээр

зөв бичих, дадал хэвшлийг олж авах нь чухал гэдгийг анхаарна. Зөв бичиж сурах

нь дахин давтан үйлийн явцад суралцах үйл ажиллагаа мөн юм.

Суралцагчдад өгч байгаа ажлууд нь тэдний нөөц бололцоог дайчилсан бас багшаас дэмжлэг

авахаар ялгаатай байдлаар боловсруулагдсан байх ѐстой. Хэрэв суралцагчдад нөөц

бололцоог нь шаардсан ажлуудыг түвшинд нь тохируулан өгвөл тэд сурах үйл ажиллагаанд

илүү их оролцдог. Ялгаатай даалгавар гэдэг нь суралцагчдын чадварт тохирсон даалгавар

өгнө гэсэн үг. Нэг чадварыг эзэмшүүлэхийн тулд энгийнээс хүнд рүү чиглэсэн хэд хэдэн

даалгаврыг боловсруулж ажиллуулна гэсэн үг.

• Даалгаврыг агуулгын хувьд (тухайлбал тэдэнд сонголт бүхий даалгавар өгөх эсвэл

тодорхой зорилго бүхий зорилтот асуултууд асуух байж болно)

Бүтцийн хувьд (даалгаврыг ялгаатай хэлбэр загвараар боловсруулах) ялгаатай

байдлаар боловсруулж болно. Ингэхдээ танин мэдэхүйн түвшний хүрээнд

хөнгөнөөс хүнд рүү чиглэсэн байдалтай хийвэл сайн. Тэгвэл багш сурагч сэтгэх

чадварын аль түвшингийн даалгаврыг сайн хийж чадаж байгааг ажиглах

боломжтой. Энэ нь сурагчийн ахиц амжилтыг тодорхойлоход тус болно.

Даалгаврын сонголт

Сонголт бүхий даалгавар нь ялгаатай хандах сургалтын хамгийн энгийн арга юм. Хэрэв

суралцагч тухайн даалгаврыг хийж чадна гэсэн итгэл үнэмшилтэй байвал илүү хүнд

даалгаврыг сонгодог. Хэрэв тийм биш бол илүү суурь буюу анхан шатны даалгаврыг

сонгодог.

Хамгийн хүнд даалгаврууд нь асуудал шийдвэрлэх эсвэл сурсан мэдлэг чадвараа танил бус

нөхцөлд хэрэглэх даалгавар байж болно. Багш суралцагчдад аль асуудлыг шийдэх вэ гэдгийг

тодорхойлоход удирдан чиглүүлж болно. Үүний тулд сурах үйл ажиллагааны хэсэгт байгаа

үйл ажиллагаанаас сонгон хийлгэж болно. Үлгэрлэвэл:

Асуулт бүхий карт

Тухайн суралцагчид чиглэсэн асуултыг хэрэглэх нэг арга нь асуулт бүхий карт ашиглах

явдал. Картны асуултын хүнд хөнгөнийг өнгөөр ялгаж өгч болно. Илүү хүнд асуулт бүхий карт

нь илүү өндөр түвшний байна. Эдгээр картуудыг суралцагч мэдлэг, чадварынхаа түвшинд

тохируулан авна. Жишээ нь: Ногоон өнгийн картан дээр хамгийн энгийн хялбар сэргээн

санах асуулт \ зөвхөн ямар дүрмээр бичигдсэнийг хэлэх\ , цэнхэр өнгийн карт дээр дүрэмд

тохирох жишээ хэлэх, ягаан өнгийн карт дээрх адил төстэй үгийг ялгааг олох, шар өнгийн

карт дээр ялгааг олох өөр шинэ арга замыг эрэлхийлсэн асуулт байж болно. Өөрөөр хэлбэл

гүйцэтгэх үйл ажиллагааны хувьд хөнгөн, дунд зэрэг, хүнд, маш хүнд байх, сэтгэх чадварын

доод, дунд, дээд чадварыг илрүүлэх асуултууд байна гэсэн үг.

Жишээ нь:

Хожил, жүжиг, жишиг, ачилга гэх мэт үгс ямар

дүрмээр бичигдэх вэ?

Дал, сонин, Зар мэдээ, нар, Хүмүүн бичиг, сурлага,

Гялбаа, онгоц, Тунгалаг тамир

дээрх үгүүдийн заримыг яагаад томоор бичсэн байна

вэ?

барья, баръя, харья, харъя, больѐ, болъѐ

Аль аль үг тусгаарлах үүргээр орсон байна вэ?

Дуудлага ижил үгийг ялгаж бичих ямар арга байж

болох вэ?

Даалгаврын загвар, хэлбэрүүд

Нэг ангийн сурагчдад гүйцэтгэх даалгаврууд өөр өөр байж болно. Тухайлбал:

Сэдвийг бүрэн ойлгож чадахгүй байгаа суралцагчдад дутуу зүйлийг / диаграмм, схем,

загвар, цэгийн оронд / гүйцээж нөхөж бичих даалгавар өгч болно. Хэрэв суралцагчдад

нэмэлт дэмжлэг хэрэгтэй бол нөхөх үгсийн жагсаалтыг гаргаж өгч болно. Жишээ нь:

монгол хэлэнд зүй тогтол олуулдаг ийм төрлийн даалгаврууд байдаг. Жишээ нь: жижиг,

сольѐ, Гялбаа, сүжиг, больѐ ....

Үр дүн нь ялгаатай байдгийг анхаарах нь зүй. Учир нь суралцагчдад нэгэн ижил нээлттэй

даалгавар өгөхөд тэдний чадвараас шалтгаалан даалгаврыг ялгаатай байдлаар гүйцэтгэдэг.

Эндээс сурагчдын сурах арга барил, сэтгэхүйн цар хүрээ харагддаг.

Cэдвийг хялбархан ойлгож байгаа сурагчдын чадварыг бүрэн дайчлах

Тухайн ангид даалгаврыг маш амархан ойлгоод хийчихдэг, ажиглаад дор нь ойлгочихдог

хүүхдүүд байдаг. Гэтэл зарим нь ажиглаж ойлгох чадвар сул байдаг ийм хүүхдүүдтэй багш

тулж ажиллах хэрэг гардаг. Энэ үед ойлголт сайтай, хурдтай хүүхдүүдэд

- Асуудал шийдвэрлэх: Суралцагчдад илүү өндөр түвшний сэтгэлгээ, асуудал

шийдвэрлэх элемент эсвэл шинэ мэдлэгээ танил бус нөхцөлд хэрэглэхийг шаардсан

нэмэлт даалгавар өгч болно. Жишээ нь үгийн сүлжээ хийлгэх, бөглөх, хэлзүйн таавар

зохиох, таах гэх мэт

- Хичээлийн зарим хэсгийг удирдах: Суралцагчдад хичээлийн аль нэг хэсгийг удирдах

үүрэг өгч болно.

- Эсвэл дүрэм шалгагч болгож өөр бусдын хийснийг хянах, зөвлөгөө өгөх зэргээр

ажиллуулах хэрэгтэй. Эс тэгвээс хүүхдэд хичээл уйтгартай санагдаж, магадгүй дургүй

болж болзошгүй. Ялангуяа анги дүүргэлт ихтэй тохиолдолд багш бүх суралцагчдад

хүрч ажиллахад бэрхшээлтэй байдаг. Тиймээс сэдвийг бүрэн ойлгохгүй байгаа болон

сайн ойлгож байгаа суралцагчдын аль алинд нь нэгэн зэрэг туслах арга бол сурагчид

бие биедээ зөвлөх арга юм.

Хоѐр од нэг хүсэл

Үүнийг сурагчид дан дангаараа, хоорондоо хийх, мөн багшаараа хийлгэж болно. Дараах

зүйлсийг багтаасан байна.

Сурагчийн хийсэн хоѐр сайн зүйл (хоѐр од)

Сурагч сайжруулж хэрэгтэй нэг зүйл (хүсэл)

Жишээ

2 од нэг хүсэл Сурагчийн санал бодол Багшийн санал бодол

Өнөөдрийн заасан дүрмийг би зөв

хэрэглэж сурсан.

Дүрэмд тохирох жишээ үг олж,

тайлбарласан нь сайн болов.

Би эгшгийн зөөлрүүлэх, эгшигжүүлэх

үүргийг мэддэг болсон.

Эгшгийн эдгээр үүргийг маш сайн

ялгадаг болсон байна.

Би дуудлага ижил үгийг алдаагүй бичиж

сурмаар байна.

Дараагийн удаа дуудлага ижил үгийг

алдаагүй бичиж сурахын тулд нүдлэн

тогтоох аргуудаас сайн хэрэглээрэй.

Алдааг засах

Сурагчдад алдаатай, буруу хийсэн хяналтын ажил эсвэл тараах материал өгнө. Сурагчид

энэ ажилд дүн тавьж цаашид хэрхэн сайжруулах талаар бүтээлч саналаа хэлнэ. Ингээд

ангийн сурагч нэг бүрийн санааг хураан авна. Ингэснээр нэгэн сайн ажлын жишээ бий болно.

Иймэрхүү ажлыг хийснээр сурагчид сайн муу ажлыг тодорхойлж, сайжруулах хэрэгтэй

зүйлсийг илрүүлж чаддаг болно.

Жишээ нь: Багш дүрмийн болон цэг тэмдгийн алдаатай материал өгөн, сурагчдаар засуулж,

дүгнэлт хэлүүлнэ. Өөрөөр хэлбэл ямар дүрмийг хэрхэн хэрэглэж чадаж байгааг анхаарна.

Үүний жишээг эхийг дэгийн дагуу агуулгын бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд цэг тэмдгийг зөв

хэрэглэх гэсэн хэсгээс үзнэ үү.

Үнэлгээний схемийн дагуу оноо тавих

Сурагчдад тодорхой даалгаварт зориулсан үнэлгээний шалгуурыг багш өөрөө бэлтгэж өгсөн

байна. Үнэлгээний шалгуур нь, ямар ажилд хэдэн оноо өгөхийг нарийн заасан байна. Ийм

шалгуурын дагуу сурагчид өөрийнхөө болон бусад нөхдийнхөө ажилд үнэлгээ өгч болно.

Үүнийг хийхдээ рубрикийн аргаар хийнэ.

Сурагчийн нэр .....

Шалгуур буюу чадвар 4

оноо

3

оноо 2 оноо 1 оноо 0 оноо

Дэгийн дагуу зөв сайхан бичсэн эсэх Том жижиг

үсгийн хэлбэрийг зөв бичих, зөв холбох

Үсгүүдийн өндрийг жигд бичих

Үг ба үсгийн хоорондын зайг ижил

хэмжээтэй бичих

Үг, үсгийг дэвтрийн шугаман дээр тэгш

бичих

Үзэгний даралт, жигд хөнгөн байх

Анхаарах зүйл Үсгийн өндрийг тохируулаагүй учир 3

оноо авав.

Өөрийн үнэлгээний схемийг зохиох

Тодорхой асуултуудад хариулахын тулд сурагчид өөрсдөө үнэлгээний шалгуур зохионо. Уг

журам нь ямар хариултанд хэдэн оноо өгөх зэргийг нарийн тусгаж, бүрэн хариултыг

тайлбарын хамт хийсэн байх ѐстойг багш анхааралдаа авна. Дээрх маягаар хүснэгт хийх

бөгөөд багш бэлтгэх биш, хүүхдүүд өөрсдийнхөө юу сурсан, мэдсэн, чадсаныхаа хүрээнд

хийнэ. Энд хүүхэд өөрсдийнхөө чаддаг болсон зүйлийг ихэвчлэн шалгуур болгож гаргах тул

багш юуг сайн чадахгүй байна гэдгийг илрүүлж дараагийнхаа үйл ажиллагааны төлөвлөлтөд

тусгана гэсэн үг. Хийх арга нь дээрхтэй ижил. Харин шалгуурыг багш биш сурагчид хийнэ

гэсэн үг.

Нүдлэн тогтоолгох арга

1. Багш суралцахуйн үйл ажиллагааны хүрээнд тодорхой даалгавруудыг төлөвлөөд,

түүний дагуу хичээлээ зохион байгуулсан ч хүүхэд бүрийн эзмшсэн мэдлэг чадварын

түвшин харилцан адилгүй, ойлгож мэдэж авсан арга нь ч өөр өөр байдаг. Зарим

хүүхдүүд хэрхэн дуудагдаж байгаагаар нь бичээд маш удаан хугацаанд дүрмийн

дагуу зөв бичиж сурдаг. Ийм хүүхдүүдтэй ажиллахын тулд нүдлэн тогтоох аргыг

хэрэглэж болно. Үүний тулд номны хавчуурга хийх, наадаг цаасан дээр бичиж суудаг

ширээ сандал, компьютерийн дэлгэц хавьд, хаалга цонхны орчмын газарт наах,

ангийн хананд зөв бичих дүрмийн самбар байрлуулж наах, халаасны тэмдэглэлийн

дэвтэрт бичих, дэвтрийн хавтсыг өнгийн цаасаар хийж, түүнийгээ нүдлэн тогтоох үг

бичих зай, шугам гаргаж чимэглэх зэргээр ажиглуулах хэрэгтэй. Доор номын хавчуурга

хийх аргыг толилуулав.

Сурагчийн бэлтгэх материал: хайч, цавуу, өнгийн цаас, багахан хэмжээний утас, шугам,

өнгийн маркер

Багшийн бэлтгэх зүйл: Тухайн сурагч ямар дүрмээр бичигдэх үгийг их алдаж байна, ямар

үгийг дуудлагаараа бичээд байна гэдгийг багш тогтоосон байна. Эсвэл сурагчдаар аль үгийг,

ямар дүрмээр бичигдэх үгийг илүүтэй алдаж байгааг тодорхойлуулсан байна. Тэгээд номын

хавчуургаа хийнэ.

I. Сурагчид өнгийн цаасаа давхарлаж нугалаад, дээр нь өөрийн сонирхсон зүйлээ \

жимс, аяга, гурвалжин, дугуй, жааз хүрээ... гэх мэт \ зураад тойруулан хайчилна.

Тэгээд 5-7 см орчим утас тасдан авна.

II. Бэлэн болсон утасныхаа нэг үзүүрийг аяганыхаа амсарт хийж хоѐр цаасаа нийлүүлэн

наана. Наасан цаасныхаа хоѐр талд нүдлэх үгээ бичнэ.

III. Өнгийн цаасны өөдөснөөсөө жижиг хэмжээтэй хайчилж аваад мөн дуртай дүрс болгон

хайчилна. Нэг талд нь судалж байгаа зөв бичих дүрмээ бичээд цаасаа нугална.

Утасныхаа нэг үзүүрийг бэлэн болсон цаасан дундаа хийж наана.

IV. Хайчилж бэлтгэсэн цаасан дээрээ сурагчид өөрсдийнхөө хамгийн их алддаг үгсийг

бичих, дүрэм зөрчдөг үгийг бичих зэргээр ашиглаж болно.

2. Тоглоомын аргаар нүдлүүлэх

Энэ нь нүдлэн тогтоолгох нэг арга төдийгүй хүүхдийн ой тогтоолтыг шалгах бас нэг арга

болно.

Уяя

Оѐѐ

больѐ – болъѐ

халья –халъя

хэлье

Багш урьдаар дуудлага ижил болон төсөөтэй бичлэг өөр үгсийг тусгай хүснэгт болгон дараах

байдлаар бэлтгэсэн байна. Маш олон үгийг ингэж доорх байдлаар хийвэл илүү сонирхолтой

байна.

Тоглоомын заавар

Энэ хүснэгтийг PPT программ дээр бэлтгэх юм уу эсвэл том ватум цаасан \ ватум

байхгүй бол бичгийн, дэвтрийн цааснуудыг нааж болно \ дээр зураад самбарт хадна.

РРТ дээр бэлтгэвэл хэдэн янзаар сольж ажиглуулах боломжтой. Жишээ нь:

баг хуйл бага булаг

хууль тараг туйл тайр

буурь таар буйр хүргэ

тарь хүрэг туул буур

хуул тууль булга тарга

бага хуул баг булга

хуйл тарга тууль таар

буйр тайр буурь хүрэг

тарь хүргэ тууль буур

хууль туул булаг тараг

Сурагч бүрт хүснэгтэд байгаа үгийг тус тусад нь бичсэн цаасыг тараан өгөх

\ сурагчдаар өөрсдөөр нь хийлгэж болно.

Сурагчдад 30 секундын, 1 минутын дотор гэх мэтээр заасан хугацаанд хүснэгтэд

байгаа үгсийг дараалал, байраар нь нүдлэн тогтоох даалгавар өгнө. Хугацаа

дуусангуут багш РРТ дээр бэлтгэсэн слайдаа хаана.

Хугацаа дууссаны дараа сурагчид ширээн дээрээ ажиглаж тогтоосноо байрлуулна.

Бүх сурагчийг байрлуулж дууссаны дараа багш слайдыг дахин харуулж хэдэн үгийг

зөв тогтоосныг өөрсдөөр нь эсвэл хажуу дэргэд суусан хүүхдээр нь үнэлүүлж болно.

Энэ мэтээр энэ дасгалыг янз бүрээр өөрчлөн хийлгэж болно. Эсвэл дуудлага төстэй

бичлэг өөр үгсийг ялган зөв хэрэглэж байгааг ажиглахын тулд сурагчдад хүснэгтэд

байгаа үгийг бус утга ялгах холбоо үгийг өгч болно.

Энэ нь тухайн нөхцөлд зөв утгаар, зөв бичих дүрмийн хувьд алдаагүй байгааг харуулахад нэг

алхам болох юм.

Тайлбартай дасгалын арга

Тайлбартай дасгалын арга нь олон жил сургалтад хэрэглэгдэж үр дүнгээ өгсөн хийгээд

мэдэхгүй багш байхгүй учраас энэ аргаар зөв бичих дүрмийн ойлголтыг бататган

эзэмшүүлэхэд тохиромжтой.

3.2 Бичих санаагаа олох, төлөвлөх

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

баг

баг

бага хуул хуйл хууль

нас бичих цаас дүрэм хамт олон

3.2.1. Бичих

сэдвээ сонгох

Сэдэв сонгохын тулд:

- Сурагчдын нас сэтгэхүйн онцлогт тохирсон бичихэд

хялбар байх сэдвийн жагсаалтыг багш өгөх.

- Эсвэл сэдэв бүхий гол тулгуур үгс өгөх

- Бас цаг хугацааны дараалал бүхий тулгуур өгүүлбэр

өгч болно.

- Сурагчид багшийн бэлтгэсэн сэдвүүдээс маш сайн

ярилцсаны эцэст сонгох

- Дараа нь ямар хэлбэрээр \танилцуулга, урилга ... \

шийдэх

- Бичих зорилгоо тодорхойлох \Хэнд зориулж бичих\

- Уншигч нь хэн болохыг тодорхойлж ярилцана.

Сонгосон сэдвээ RAFT-ын аргаар бичиж тэмдэглэх

Тодорхой нэг

сэдэвт

тохируулан

цуглуулсан

материал буюу

төрөлжсөн эх

Сэдвийн

жагсаалт

Пирамид аргаар

хийсэн тараах

материал

3.2.2. Бичих

санаагаа

эргэцүүлэн

бодох,

бусадтай

хэлэлцэх

Сэдвийн дагуу бичихийн тулд дараах алхмуудыг хийнэ.

- Сэдвээ оновчтой зөв сонгосон эсэхээ хэлэлцэх

- Сонгосон сэдэвтэй холбоотой санаа бүхий

материалуудыг цуглуулах

- Хэрэгтэй санаа, баримтаа тодруулагчаар тодруулах

эсвэл доогуур нь зурах, тэмдэглэх

- Эхлэл, гол, төгсгөл хэсэгт тэмдэглэсэн санаануудаа

байрлуулах дадлага хийх

Багш мэдээлэл дотроос ямар чиглэлээр бичих дарааллыг

өгч болно.

3.2.3. Бичих

төлөвлөгөө,

ерөнхий

зураглал,

бүдүүвч гаргах,

санаагаа

холбох,

тэмдэглэл хийх,

хэлэлцэх

Төлөвлөлт хийж сурахын тулд эхлээд төлөвлөлт хийх аргад

суралцана.

1. Багш төлөвлөлт хийх өөр өөр аргуудаас сонгож

танилцуулах

оюуны зураглал хийх , схемчлэх \загварчлах\,

хүснэгтэн

Эхлээд юу болов? Дараа нь юу болов?

Төгсгөлд нь юу болов? /

Гол утгыг илэрхийлсэн тулгуур үгээр, гол

утгыг агуулсан өгүүлбэрээр,

Цаг хугацааны шулуунаар ... гэх мэт.

Төлөвлөлт хийх аргыг хэрхэн ойлгосноо бататгахын тулд

- Сурагчид хосоор ажиллаж, цуглуулсан санаанууддаа

тохируулж төлөвлөлтийн аргаа сонгоно. Сурагчид

загварт оруулан холбоо хамаарлаар нь сумаар заах,

дугаарлах, хэрэгтэй санаагаа хаалтад хийх, зурах

жагсаалт гаргах, наадаг цаасан дээр бичиж

шилжүүлж зөөх зэргээр тэмдэглэнэ.

- Сурагчид төлөвлөлтөө өөр хостой солилцон

хэлэлцэх, санал зөвлөгөө бичих

- Санал зөвлөгөөний дагуу сайтар ярилцаад

төлөвлөлтөө сайжруулах

Бичих сэдэвтэй

холбоотой ном,

зохиол, сонин,

сэтгүүлийн

хайчилбар

Төлөвлөх өөр

өөр аргыг

хэрэглэсэн

жишээ

3.2.4. Бичих

зорилго,

хэлбэрээ

сонгох \ Бяцхан

өгүүллэг, үлгэр,

шүлэг, мэдээ,

Бичих зорилго нь хэнд хандаж, ямар зорилгоор бичсэнээс

хамаарч өөр өөр үгийг сонгодог гэдгийг ойлгохын тулд

Баг тус бүрт өөр өөр зорилгоор өөр өөр насныханд

\цэцэрлэгийн хүүхдэд, сурагчдад, насанд хүрэгчдэд,

гэх мэт\ хандаж бичсэн эх унших

Бичсэн зорилгыг ойлгохын тулд багшийн өгсөн дараах

“Монголын

хүүхдийн уран

зохиолын дээж”

I,II дэвтэр,

УБ,2009

захидал,

урилга,

уриалга,

танилцуулга

асуултын дагуу ажиллаж тэмдэглэх, тодруулан зурах

Хэнд хандаж бичсэн байна? Түүнийг яаж мэдэв?

Ямар зорилгоор бичсэн байна? Түүнийг яаж мэдэв?

Ямар өнгө аясаар бичсэн байна? Түүнийг яаж

мэдэв? гэдгээ тайлбарлан бичих

Энэ өнгө аясыг гаргахад ямар үг онцгой үүрэг

гүйцэтгэснийг тодруулан зурах, доогуур нь зурах

Сурагчид бичих зорилгоо сонгохын тулд юу юуг анхаарч

бичих вэ? гэдэг шалгуур үзүүлэлтийг багаараа ярилцан

гаргаж, хэлэлцээд нэгдсэн нэг ойлголтоо ангиараа нэгтгэн

хананд томоор бичиж байрлуулах

Бүтээсэн мэдлэгээ бататгаж, ойлгосноо харуулахын тулд

Жишээ нь: хэн нэгэнд ямар нэг юмыг итгүүлж үнэмшүүлэх

зорилгоор хүүхдэд, аав ээждээ, сургуулийнхаа

удирдлагуудад хандаж дараах сэдвүүдээс сонгож бичнэ.

- Сурагчдын хувцас солих газарт камер хэрэгтэй

байгаа талаар сургуулийнхаа удирдлагуудад

танилцуулга бэлтгэж тайлбарлах

- Зурагт удаан хугацаагаар үзэх нь бага насны

хүүхдүүдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг

талаар эцэг эхчүүдэд зориулсан мэдээ бичих

- Компьютер тоглоом нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг

нөлөөтэй талаар үе тэнгийнхэндээ уриалга бичих

- Хорон муу санаатан эцэстээ ялагдалд хүрдгийг

харуулсан үлгэр, өгүүллэг зохиох

- Өвөө эмээгийнхээ насны баярыг тэмдэглэн

хүндэтгэл үзүүлэх баярт зориулсан урилга бичих

- Тухайн улирлын байгалийн байдал, цаг агаарыг

онцлон харуулсан шүлэг зохиох

- Чиний хамгийн сайн найз чинь хөдөө\ хотод байдаг.

Чи түүнтэй хамт нэг ангид суралцахыг хүсэж байгаа.

Тэгээд сургуулийнхаа тухай, найзыгаа сургуульдаа

хамт сурснаар өөрийнхөө авьяасыг хөгжүүлэх

боломжтой талаар түүнд захидал бичихээр болжээ.

Тэгвэл хэрхэн бичих вэ?

Эсвэл дургүйцсэн, санал зөрсөн, талархсан, хүсэлтээ

илэрхийлсэн ... гэх мэт захидал бичих \ өнгө аясад

тохируулан бичнэ гэсэн үг\

“Дэлхийн

хүүрнэл

зохиолын дээж”

УБ, 2012

Гадаадын болон

монголын

үлгэрийн

зохиолууд

“Сурагчийн

тайлбар толь”

УБ, 2011

Бичүүлэх

сэдвүүдээ

харуулсан слайд

эсвэл тараах

материал

Өөр өөр

зорилгоор

бичсэн захидал,

мэдээ, уриалга,

урилга,

танилцуулганы

жишээ

“Монголын

уран зохиолын

дээж” УБ 200

106, 107-р боть

3.2.5. Бичихдээ

ашиглах

баримт

мэдээллээ олж,

төлөвлөх

Тодорхой нэг сэдэвт тохируулан цуглуулсан багшийн

бэлтгэсэн материалыг унших. Уншаад төлөвлөх ажлыг

багаар гүйцэтгэнэ.

- Эхийн эхлэл, гол төгсгөл хэсэгт тохируулан

байрлуулах

- Эсвэл схем диаграмм, оюуны зураглал гэх мэт аргыг

хэрэглэн төлөвлөх

- Төлөвлөгөөгөө сольж хэлэлцэх

Багш сурагчдаар бичүүлэх сэдвүүдийн жагсаалт гаргаж өгнө.

Ингэхдээ сурагчид хосоор ажиллана.

- Сурагчид сэдвүүдээс сонгох

- Сэдэвтээ тохирсон материал цуглуулах

- Цуглуулсан баримт мэдээллээ цэгцлэн эхийн

Сэдвүүдэд

хамаатай

мэдээ

мэдээлэл,

сонин

сэтгүүлийн

хайчилбар,

зохиол

цуглуулах

хэсгүүдэд байрлуулах

- Хэрэгтэй мэдээллээ тодруулах, наадаг цаасан дээр

бичиж зөөж байрлуулах

- Сумаар заах, дугаарлах, тодруулах, жагсаалт гаргах

зэргээр үр дүнтэй ажиллах

- Цуглуулсан материал дээрх баримтын утгыг өөрийн

үгээр сольж бичих

Төлөвлөлтөө сайжруулахын тулд бусадтай солилцож

хэлэлцэх

Төрөлжсөн

эхүүд

Багшид өгөх санамж

Бичих сэдвээ сонгох болон санаагаа эргэцүүлэн бодох, бусадтай хэлэлцэх

Бичих сэдвээ сонгож сургахын тулд багш олон сэдвийн жагсаалтыг өгвөл зохино. Тэгэхдээ

эдгээр сэдвүүдтэй холбоотой баримт материалыг цуглуулсан байна. Багш бидний хувьд

өмнөх сургалтын үед хэрэглэж байсан төрөлжсөн эхийн сан байдаг тул түүнийгээ хэрэглэнэ

гэсэн үг. Эсвэл сурагчдаар гаргуулж болно. Энэ тохиолдолд баримт мэдээллээ сурагчид

цуглуулна.

Хүүхэд бүрийг оролцоог хангах, бие биенээсээ суралцах зэргийг бодолцож анги зохион

байгуулалтаа төлөвлөх хэрэгтэй. Энэ нь сургалтыг идэвхтэй явуулахад тус болохоос гадна

саад бэрхшээл учруулах тохиолдол ч байдаг. Чухам ямар нөлөө үзүүлэх нь гагцхүү хэрхэн

зөв зохион байгуулахаас л хамаарна. Хичээл бүхэнд тохирсон арга гэж байхгүй. Гэхдээ

сургалтаа үр дүнтэй сонирхолтой байдлаар зохион байгуулахыг хүсэж байвал сурагчдыг аль

болох чөлөөтэй ажиллах, даалгаврыг гүйцэтгэх боломжийг харсан тийм зохион байгуулалтыг

хийвэл үр дүнтэй. Энэ бүлэг сэдвийн хүрээнд хосоор болон багаар ажиллуулбал үр дүнтэй.

Багаар ажиллуулна гэдэг зөвхөн хэдэн хэсэгт хувааж суулгаад л даалгавар гүйцэтгүүлэхийн

нэр биш. Иймээс доор багаар ажиллуулах зааврыг харууллаа.

Багаар ажиллуулахын тулд ширээнүүдээ багийн бүх гишүүн тойрч суухаар эсвэл хагас тойрог

маягтай суугаад самбар луу харахад саадгүй байхаар бодож өөрчилж болно. Багийн зохион

байгуулалт нь бүх сурагчийг хичээлд бүрэн оролцуулах, хамтарч ажиллах чадварыг

хөгжүүлэх, хамтарч шийдвэр гаргах зэрэг төлөвшлийн хувьд ч ач холбогдолтой.

Багаар ажиллахад хэд хэдэн дүрмийг голчлон баримтална.

Цаг баримтална.

Багийн гишүүд бүгд адил тэнцүү оролцоотой байх

Багийн гишүүд бие биенээ заавал сонсох

Хариу үйлдэл үзүүлэхдээ багийн гишүүд бүгд оролцсон байх зэргийг анхаарна.

Багаар ажиллаж байх явцад зарим сурагч саналаа хэлэхгүй, зарим сурагч хэт давамгайлах

хандлагатай оролцдог. Үүнийг багш хөндлөнгөөс ажиглаж зөвлөгөө өгөх юм уу эсвэл багийн

дүрмээ гаргаж, түүнийг мөрдөх шаардлагатай.

Мөн зарим сурагч бусдад үзэл бодлоо тулгаж, бусдын үзэл бодлыг анхаардаггүй сурагч ч

бий. Энэ үед багш тухайн сурагчид байгаа сайн талыг сайшаагаад саар талыг нь дагуулж

хэлэх зэргээр асуудлыг шийдвэрлэнэ. Хэрвээ багийн үйл ажиллагаанд хүүхэд идэвхгүй

оролцоод байвал багш багуудыг оноогоор уралдуулах, оноо хасах, сайн байвал нэмэх

зэргээр идэвхжүүлэх хэрэгтэй. Учир нь тэд өөрөөсөө болоод бусдыгаа сул гэсэн үнэлгээ

авахуулахыг хүсэхгүй, бусад нь ч нэгэндээ зөв шаардлага тавьж сурдаг.

Бичих төлөвлөгөө, ерөнхий зураглал, бүдүүвч гаргах, санаагаа холбох, тэмдэглэл

хийх, хэлэлцэх

Бүтцийн дагуу төлөвлөхийн тулд эхлээд төлөвлөх аргад сургах хэрэгтэй. Үүний тулд

төлөвлөх олон аргуудаас багш өөрөө сонгон сурагчдадаа таниулах хэрэгтэй.

Хүн аливаа зүйлийг эхлээд толгойдоо төлөвлөдөг. Тэгэхдээ тэр нь маш зөв байдаггүй.

Үүний тулд бичгээр төлөвлөж сурах нь чухал юм. Тиймээс төлөвлөлтийн дараах аргууд

байдгийг танилцуулна.

1. Схем диаграммын арга нь бичих зүйлээ төлөвлөн цэгцлэхэд хамгийн сайн арга юм.

Үүнд

Оюуны зураглал хийх, бүдүүвч схем / spider diagramm/

Босоо графикийн арга тус тус хамаарна.

2. Жагсаалт хийх арга нь:

Компьютер дээр төлөвлөлт хийх үед бичих зүйлийнхээ өмнө цэг, сум, таван

хошуу, зураас хийх, дугаарлах зэргээр хийдэг шиг тэмдэглэж болно.

( Компьютерийн цэсэн дээр “bullets” гэсэн байдаг.)

Наадаг цаасан дээр бичих санаа бүрээ бичээд зөөж байрлуулах байдлаар

төлөвлөж болно.

Бичих санаагаа олох төлөвлөх агуулгын бүрэлдэхүүн хэсгийн хувьд сурах үйл ажиллагааг

хөтлөх явцыг сурагчдыг хос хосоор нь ажиллуулахаар бичсэн байгаа. Энэ нь идэвхтэй

сургалтын хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм.

Хосууд богино хугацаанд биелүүлэх бага хэмжээний даалгаврууд, эсвэл нэлээд их цаг

зарцуулах даалгаврыг хийнэ. Багш үйл ажиллагааны зохих шатанд нь хосуудад дараах

зөвлөгөөг өгөөрэй. Энд багш үе шат бүрт хугацаа зааж өгөхөө мартуузай.

1. Унш: Бие биенийхээ бичсэн зүйлийг унш, шүүмжил хяна.

2. Ярилц, хэлэлц: Уншсан төлөвлөлтийнхөө талаар хоорондоо ярилцаж хэлэлц.

3. Асуулт тавь: Бичсэн төлөвлөлтийнх нь талаар нөгөө хосдоо тодруулах асуулт тавь.

4. Анализ хий: Нөгөө хосынхоо ажилд хамтран шинжилгээ хий.

5. Харьцуул: Бусдын төлөвлөж бичсэнтэй харьцуул.

6. Шалга: Өөрсдийнхөө хийснийг шалгаж, үнэлгээ дүгнэлт өг.

7. Дахин сайжруул: Бусдын хийсэн, хэлснээс санаа авч зас.

Хосоор ажиллуулахын давуу тал нь ялангуяа олон хүүхэдтэй ангид хичээлийн 40 минут дээр

сурагч бүрийн үйл ажиллагаанд хяналт тавьж, зөвлөн туслах ажлыг хийх нь багшид маш

хүндрэлтэй тул хосоор ажиллуулбал цаг хугацааг хэмнэх, бүх сурагчийг жигд оролцуулах,

бичсэнээ ярилцах, тодруулах, задлан шинжлэх, харьцуулах, хянах шалгах зэрэг өөр бусад

үйл ажиллагааг хийлгэснээр сурагч гүн бат мэдлэг олж авах, бүтээлч санаа олж авах,

өөрсдийнхөө хийсэнд үнэлгээ дүгнэлт өгөх зэрэг бүтээлч үйл ажиллагаанд суралцах, бие

биетэйгээ хамтарч сурах, харилцаж сурах зэрэг маш олон давуу талтай.

Ялгаатай дэмжлэг үзүүлэхийн тулд төлөвлөх аргыг бүрэн сураагүй хүүхдэд бичих загвар өгөх

арга буюу ямар бүтцээр бичих вэ? гэдгийг өгөх явдал юм.

Үйл явдлыг өрнүүлэх

Ямар үйл явдал байсан бэ?

Эхлээд …

Үүний дараагаар…

Тэгээд дараа нь …

Эцэст нь…

Үйл явдлыг хялбархан дүрсэлж байгаа суралцагчид ямар бүтэцтэйгээр бичих вэ гэдгээ

өөрсдөө шийдэж болно. Түүнчлэн багш сурагчдад тодорхой нөхцөл өгч бичүүлбэл илүү

сурагчдын бодох, тунгаах, эргэцүүлэх сэтгэлгээний чадварууд нэмэгдэнэ. Жишээ нь:

Хэрвээ чи аяллын тухай бичихээр төлөвлөлөө гэж бодъѐ. Тэгвэл байгалийн үзэсгэлэнт

газруудаар явсан аялал, зочид буудал хүртэлх аялал хоѐрын алийг нь эхэнд нь бичих

вэ?

Чи машинаа\ морио зарахаар боллоо гэж бодъѐ. Тэгвэл машины\ морины гадаад,

дотоод шинж болон санал болгох үнэ хоѐрынхоо алийг нь эхэлж бичих вэ?

Чи дэлгүүр явж хоол хүнсний зүйл цуглуулахаар болжээ. Тэгвэл яаж төлөвлөх вэ?

Эхлээд шууд л хуучин авдаг зүйлсээ бичнэ. Эсвэл долоо хоногт идэх хоолныхоо

цэсийг гаргаад түүндээ тохируулан шаардлагатай материалыг авах уу? гэх мэтээр

асуудал дэвшүүлэн, түүндээ тохируулан төлөвлөж бичиж сургана.

Багш бидний алдаа бол ямар нэгэн сэдэл, санаа өгөхгүйгээр шууд л “ За бич, төлөвлө” гэх

мэтээр өгдөг нь зарим нэг сул талыг дагуулдаг. Тухайлбал:

Шууд ингэж өгөхөөр хүүхэд мэддэг зүйлээ бичдэг тул сэтгэх шаардлага гарахгүй.

Магадгүй нэг зүйлийг хэд хэдэн хичээл дээр бичиж, улмаар залхуутай, сонирхолгүй

санагдаж болох

Багшийн өөрийн үнэлэмж буурах. Өөрөөр хэлбэл нэг л юмаа хийлгүүлээд байдаг гэх

өрөөсгөл ойлголт байдаг.

Мэдэхгүй болон тохиолдож болох зүйлтэй тулгаруулахгүй байгаа учраас асуудлыг

шийдвэрлэхэд идэвхгүй байх магадлалтай.

Танин мэдэхүйн хувьд ч хэрэгцээтэй зүйлээ олж авч чадахгүй байх

Өөрөөр хэлбэл зөвхөн төлөвлөж сурах нь чухал уу? Эсвэл бичихийн хамт сэтгэлгээ нь

хөгжих, амьдрах арга ухаанд суралцах, юмыг янз бүрийн аргаар танин мэдэх нь чухал уу ?

гэдгийг багш давхар бодолцож, хүүхдийг сургахад анхаарна.

Оюуны зураглал хийхэд сургах

Оюун ухаандаа зураглах нь оролцогч өөрөө санаа бодлоо илэрхийлэх, сурах арга барилаа

тогтоох, шинэ ажил хийх, хуучин ажлаа сайжруулах санаа гаргах асуудлуудад бүтээлчээр

хандахад тусалдаг арга юм. Сурагчдад юуг, яаж төлөвлөж байгаагаа сургалтын явцад

оюуны зураглал хийх замаар чадвар, бүтээлч сэтгэхүйгээ харуулах боломж олгодог арга юм.

Оюуны зураглалыг зурахдаа дараах зарчмуудыг мөрдөнө. Үүнд:

Онцлог байх:

Оюуны зураглалын төвд үг бичих эсвэл дүрс зурах

Үгээр бус дүрсээр илэрхийлэхийг хичээх

Дүрсийг дор хаяж 3 өнгөөр будах

Таван мэдрэхүйг цочроохыг оролдох

Үг, дүрс, мөчрийг янз бүрийн хэлбэр хэмжээгээр зурах

Холбоостой зурах:

Зураас ашиглах

Өнгө будгаар ялгах

Тодорхой байх:

Мөчир бүр дээр зөвхөн ганц үг бичнэ.

Үгийг том үсгээр, дармалаар бичнэ.

Мөчрийн урт адил байна.

Мөчир салаалах бүрд улам нарийн зураасаар

зурна.

Дүрсийг ойлгомжтой зурах

Дэвтэр болон цаасыг хэвтээ чигт зураглалыг хийх

Үсгийг цэх босоо хэлбэрт бичих

Өөрт ойлгомжтой байх

Сурагчид бүрэн ойлгосон уу, эсвэл нэмэлт дэмжлэг, туслалцаа хэрэгтэй байна уу?, сурагчид

ойлгосон эсэх, мөн тэдэнд илүү мэдээлэл хэрэгтэй байгаа зэргийг шалгах хурдан арга байх

шаардлагатай. Үүний тулд дараах аргуудаас сонгон хэрэглэж болно.

Гэрлэн дохио

Хичээл дээр сурагчдад ногоон, шар, улаан гурван өнгийн картон цаас өгнө.

Хичээлийн аль ч үед хүүхдүүд энэ цаасаа өргөж хичээлийг хэрхэн ойлгож байгаагаа

харуулна.

Ногоон цаас хүүхдүүд хичээлийг сайн ойлгоод цааш суралцахад бэлэн байгааг

илтгэнэ.

Шар цаас дахиад жаахан туслалцаа хэрэгтэй байгааг харуулна.

Улаан цаас дахин зааалгах хэрэгтэй байгааг харуулна.

Багш сурагчдаа хараад тайлбараа өөрчлөх, даалгавраа түвшинд нь тааруулж өгөх,

тусламж хэрэгтэй байгаа хүүхдүүдэд очиж туслах зэргээр ажиллана.

Бичих санааг олох, төлөвлөх нь хялбар чадвар биш тул сурагчид ойлгосон, эргэлзсэн, жаахан

дэмжлэг хэрэгтэй байгаа, огт ойлгохгүй байгаа гэрлэн дохионы арга, эрхий хурууны аргуудыг

ашиглан сурагчидтайгаа харилцаж болох юм.

Бичих зорилгоо сонгох

Бичих зорилгоо зөв сонгож төлөвлөснөөр өнгө аяст тохируулан үгээ зөв сонгох, бичих

хэлбэрээ сонгох, уншигчаа тодорхойлох зэргээ тооцоолж төлөвлөдөг. Иймээс бичих

зорилгоо тодорхойлохын тулд дараах аргыг хэрэглэж болно.

RAFT-ийн арга

R- Дүр (Role)

A – Уншигч ( Audence)

F – Хэлбэр хэв маяг ( Format)

T- Сэдэв ( Topic) дээр үндэслэж бичих арга

Багш сурагчдад бичүүлэхээр сонгож авсан сэдвүүдээ тодорхойлсон байна. Тэгээд энэ үйл

ажиллагааны үед анхаарвал зохих дөрвөн зүйл байдгийг тайлбарлана.

Бичигчийн дүр \ хэний өмнөөс\

Уншигч \ хэнд зориулж\

Хэлбэр хэв маяг \ хүүрнэх, дүрслэх, мэдээ, зарлал, уриалга \

Сэдэв \ямар зорилгоор\

Сурагчид багшийн өгсөн сэдвүүдээс сонгоно. Улмаар сонгосон сэдэвтэйгээ холбоотой

асуудлыг RAFT-ын хүснэгтийн дагуу хэлэлцэж төлөвлөнө. Жишээ нь:

R A F T

Багшийн өмнөөс

Сэтгүүлчийн өмнөөс

Малчин

Сурагчдад

Бүх нийтэд

Хотынхонд

Мэдээ

Уриалга

Сурталчилгаа

Мэдээлэх

Уриалах

Сурталчлах

Энэ төлөвлөгөөнийхөө дагуу багшийн заасан хугацаанд \15- 20 минут\ бичиж дуусгана.

Бичиж дуусгасныхаа дараа хосоор солилцох, ангийн хананд байрлуулан үзэсгэлэн байдлаар

гаргах зэргээр бусдадаа танилцуулж санал сэтгэгдлийг сонсож болно.

Сэдэвтээ тохируулан үгийн сонголт хийх

Үгийг сэдэв буюу зорилгодоо нийцүүлэн зөв сонгоно гэдэг ялангуяа бага ангийн

сурагчдын хувьд амаргүй. Зарим эцэг эхчүүд монгол хэлээр ярьж л байвал судлах

шаардлагагүй гэж үзээд гадаад хэлэнд анхаардаг тал бий. Тиймээс зарим сурагч “орчуулгын”

монгол хэлээр ярьдаг. Ялангуяа үгийн сонголтыг нь ажиглахад хот хөдөөгийн ахуй хэвшлийн

ялгаа заагаас болоод үг хэлний сонголт өөр өөр байгаа нь ажиглагддаг. Ийм нөхцөлд багш

та л монгол хэлээр зөв ярьж бичиж сургахад маш их анхаарна.

Үгийг зөв сонгон хэрэглэж сурахад хүүхдээс үгийн баялаг сантай байхыг шаардана.

Үгээ буруу сонгон хэрэглэж байгаа тохиолдолд заавал засаж залруулах, ойлгуулж

тайлбарлах хэрэгтэйгээс гадна ойролцоо үгийн эгнээнээс тохиромжтой үгийг тохиромжтой

газар нь хэрэглэхэд анхаарах зэргээр боломжийг хайх хэрэгтэй. Жишээ нь: Сайхан гэсэн

санааг гаргахын тулд доорх үгсийг ямар тохиолдолд \ хүн, юм, үзэгдэл\ хэрэглэх вэ? гэдгийг

анхаарна. сэтгэл татам, хайр булаам, үзэсгэлэнтэй, царайлаг, нүдэнд дулаахан, ялдам,

хараа булаам, гуа сайхан, зүс сайтай, өнгө төгөлдөр, хөөрхөн, нүд булаам, үзэмжтэй,

гайхамшигтай, нүд дүүрэн ... гэх мэт

Мөн утгын ямар ялгаа байгааг анхаарч хэрэглэх хэрэгтэй.

Үгийг зөв сонгоход сургах нь хүүхдийг юманд ул суурьтай хандахад сургадаг тул дараах

зүйлд анхаарлаа хандуулаарай.

Үгийг онож сонгох үед хүүхдээс маш их тэвчээр шаардана. Учир нь тэд үгийг хайх,

утгаар нь зэрэглэх, сонгох зэрэг оюуны олон үйл хийх учраас тэр.

Толь бичигтэй сайн ажиллуулах

Тухайн үг өөр нөхцөлд ямар утга илэрхийлж байгааг шүүн тунгаах

Өдөр тутмын хэлний үг, хэлний уран дүрслэл хоѐр өөр гэдгийг ойлгуулах. Өөрөөр

хэлбэл үндсэн утга шилжсэн утга хоѐр өөр гэдгийг таниулах

Бичих зүйлээ хэнд зориулж байгааг сайн бодуулах

Ямар өнгө аясаар бичих вэ гэдгээ тооцоолохыг байнга сануулаарай.

Бичихдээ ашиглах баримт мэдээллээ олж төлөвлөх

Энэ чадварыг эзэмшүүлэх нь сурагчдын мэдээллийг боловсруулах чадварт сургах алхам

болно. Хамгийн гол нь энэ үед хүүхдийн үгийн баялгийг нэмэгдүүлэхэд анхаарна. Тиймээс

олсон мэдээллээ боловсруулан бичихдээ өөрийн үгээр болгон бичихэд анхаарна. Эсвэл багш

бичих бүтцийг өгч болно.

Ёсыг дагавал усыг уудаг гэх ѐс үгийн улбаа

Эрт цагт аян дайнд явсан аавын хөвүүд ус нутагтаа эсэн энх буцаж ирэхэд нэг л ээжийн

ганц хүү ирсэнгүй гэнэ ээ.

- Хүү минь хөнөөлтний суманд өртөв үү? Надад үнэнийг хэлээч! гэж сэтгэл нь сэглэрсэн эх

доголон нулимстай шалгаахад:

-Хүү чинь дайсныг дараад бидэнтэй хамт буцсан.. Харин зам зуураас унаа морио алдсан гэж бүгд

нэг амтай байжээ.

- Ангаж цангаж үхэв үү? Араатны саварт өртөв үү? Араас нь явж хайя гэж ахан дүүс нь

ятгахад мөнөөх эх:

- Хүүгийн минь морь олдохоо л нэг олдоно. Нэг л өдөр инээгээд орж ирнэ гээд эс тоодог

гэнэ ээ.

Үнэхээр гурван жилийн дараа хүү нь иржээ.

- Би алдсан мориныхоо мөрийг мөшгөсөөр явтал морь маань нэг намаг дотор уяатай байв.

Намаг хөлдөх цагт нэг богт чөмөг босоогоороо хадаалжээ. Тэрхүү богтсонд миний морины цулбуур

ороолджээ.

Тийнхүү аргамжигдсан морио олоод, ажил арилжаа хийж хөгжөөд, ахан дүүсийн гар цайлгах

бэлэгтэй ирсэн минь энэ дээ гэж хүү нь ярив гэнэ.

- Тийм ээ би богтос нохойд өгдөггүй, галд түлдэггүй, хог дээр хаядаггүй эх билээ. Тэгээд ч

хүүгээ хөл явгарахгүй гэдэгт итгэдэг байлаа. Би ѐсыг дагав. Хүү усыг уув:

Ёсыг дагавал

Усыг ууна гэдэг үнэн ажээ гэж эх ярьсан гэнэм.

Одоо бол энэ үгийг “ Тухайн газар ямар ѐс жаяг байна, түүнийг дага сахь” гэх утгаар хэрэглэх болж

дээ.

Хаан ч гэсэн хааны булчирхай хаядаггүй

Гуйлгачин ч гэсэн гуяны булчирхай иддэггүй

Хааны мах хамгийн хүндтэй ямбаны хоол тул дал дөрвөн өндрийг гэмтээлгүй ѐсоор нь эвдэх

учиртай бөгөөд булчирхайгаар нь нярай хүүхдийн хүйс дарж боовол гэм халгүй түргэн цөглөдөг

учир дээдлэх учиртай гэнэ. / Монгол ѐсноос/

Хүзүү, богт чөмөг, шаант чөмөг гурвын махны ширхэг онцгой учир дагуулан огтолдог учиртай гэнэ.

Хүүхдийн угаалгын найранд шаант чөмгийг чанаж тавьдаг ѐс байжээ. Угаалгын дараа шаант

чөмгийг ээжид нь мөлжүүлээд шагайг авалгүйгээр үе удам дамжуулан хадгалуулдаг аж.

/ Монгол ѐсноос /

Дээрх эх материалуудыг цуглуулсан байя гэж бодъѐ. Тэгвэл багш сурагчдыг цуглуулсан

материалаа ашиглаж бичиж сургахын тулд дараах байдлаар өгч болно.

Эхлэл хэсэгт: Монголчуудын зарим мах, ясыг хүндэтгэхтэй холбогдох ямар ямар

заншил байдгийг бичих

Гол хэсэгт: Богтосны учир холбогдлыг тайлбарлаж, хэрхэн хөнддөг талаар тайлбарлах

Төгсгөл хэсэгт: Монгол хүн бүр ѐс уламжлалаа мэдэж, хүндэтгэлтэй хандахын чухлыг

сургамжлах

3.3 Санаагаа зохиож байрлуулан бичих

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

3.3.1. Эхийн

бүтцийг

төлөвлөх,

төлөвлөгөөний

дагуу

ноороглон

бичих

Өмнөх бүлэгт цуглуулсан материал дээр тулгуурлан төлөвлөж

бичих тухай өгүүлсэн байгаа. Тиймээс сурагчдыг төлөвлөж бичиж

сурсан эсэхийг харахын тулд тодорхой сэдвийг зааж өгөх

- Өгсөн сэдвийн дагуу бүтцээ төлөвлөх

- Төлөвлөгөөний дагуу ноороглон бичих

- Бичсэнээ хянах, шалгах

Багш болон бусад нь төлөвлөлтөө хэрхэн сайжруулж

боловсруулах талаар дэвтэр дээр нь зөвлөж тайлбар бичнэ.

Ингэхдээ дараах шалгуурын дагуу зөвлөнө.

- Хэд орчим үгэнд багтаан бичихийг тодорхой зааж өгөх

- Санаагаа хэрхэн зөв байрлуулах

- Санаагаа дэмжсэн баримтыг хаана нэмж хэрэглэх

- Цогцолборын хэрэглээ нь хэр зөв байгаа

- Цогцолборуудын холбоосын хэрэглээ нь зөв эсэх дээр

- Эхлэл төгсгөлийг зөв хийсэн эсэх дээр тус тус зөвлөгөө

өгсөн байна.

Төлөвлөснийхөө дагуу бичиж чадаж байгаагаа харуулахын тулд

дээрх зөвлөгөөг дагана.

Сурагчид багшийн зөвлөгөөг уншаад бичсэнээ дахин хянана.

Сурагчдын

бэлтгэсэн

төлөвлөгөөнүүд

Үнэлгээний

шалгуурыг

харуулсан хүснэгт

3.3.2. Үйл

явдлыг

өрнүүлэн бичих

Үйл явдал хэрхэн өрнөснийг мэдэхийн тулд тодорхой эх дээр

задлан шинжилгээ хийнэ. Үүний тулд

- Сурагчид хос хосоороо эхийн үйл хөдлөлийн дэс дараа

болон дүрүүдийн тухай ярилцаад, жагсаан бичих

- Хамгийн их сонирхол татсан хэсэг, дүрийг сонгон, яагаад

сонирхолтой санагдсанаа тайлбарлан бичих үйлийг бие

Сохирхолтой үйл

явдалтай эсвэл

дүртэй богино

хэлбэрийн уран

зохиолын эх

даан хийнэ. Тухайлбал: Ямар сэтгэгдэл төрсөн, юу

бодогдсон, юу төсөөлөгдсөн талаараа тайлбарлан бичнэ.

Үүний дараа сонирхол татсан хэсэг, дүрээ дараах

асуултын дагуу өрнүүлэн бичнэ.

Хэрвээ би тэр хүний дэргэд байсан бол?

Тэр үйл явдлыг харсан бол?

Тэр хүний оронд байсан бол? Юу хийх вэ? Ямар үг

хэлэх вэ? Ямар шийдвэр гаргах вэ? Ямар зөвлөгөө

өгөх вэ? гэдгийг төсөөлөн бодож бичих

- Унших чадвараа харуулахын тулд уншсан эхийн утгаас

үүдэн үйл явдлын орчин \эхийн орчин\ болон баатрын

гадаад байдлыг төсөөлөн, дүрсэлж бичих

Энэ чадварыг бататган өөрийн болгохын тулд

- Эхийн бүтцийг гүйцээн бичих

- Тулгуур үгийг ашиглан өрнүүлэх

- Өгөгдлийг гүйцээх

- Тодорхой өгөгдөл\ нөхцөлийн дагуу өрнүүлэн бичих

- Зураг хараад үйл явдлыг өрнүүлэн бичих, төгсгөх

- Үйл явдалд тохируулан юмсын болон орчны дүрслэл нэмж

бичих

Эхлэл бүхий эхийн

хэсэг

Гол хэсэг бүхий

эхийн хэсэг

Төгсгөл хэсэг

бүхий эхийн хэсэг

Үйл явдал бүхий

зураг

Тодорхой нэг

сэдвийн дор өгсөн

тулгуур үг бүхий

тараах материал

3.3.3. Эхийн

хэсгийг холбон

бичих (холбох

хэрэглүүр

ашиглах)

Онцолсон холбох хэрэглүүрүүд өгүүлбэр эсвэл цогцолборын алийг

нь холбодог талаар мэдэхийн тулд батална.

- Дараалал заасан: Эхлээд, дараа нь, эцэст нь, тэгээд..

- Цаг хугацаа заасан: Хожим хойно, хэсэг хугацааны дараа,

тэр үед, заримдаа, яваандаа

- Эсрэгцүүлсэн утгатай: Гэвч, гэлээ ч, харин

- Ахиулсан утгатай: Түүгээр ч барахгүй, түүнчлэн, тэр

байтугай гэх мэт

- Учир шалтгаан заасан: Тийм учраас

- Харьцуулсан: Тэрэн шиг, түүн лүгээ адил гэх мэт

Эдгээр холбох үг ямар утга илтгэж байгааг тодорхойлно.

- Эхийн хэсгүүдийн хооронд орхисон холбох үгийг нөхөх

- Ойролцоо утгатай холбох үгээр солин найруулах

- Өгсөн холбох үгүүдээс эх, өгүүлбэрт нөхөх

- Эх, өгүүлбэрийн утгаас холбох үгийг таамаглан бичих

- Холбох үгийг хэрэглэснээр утгад гарч буй өөрчлөлтийг

тайлбарлах

- Өөр өөр байранд зөөх, утгад өөрчлөлт гарч байгаа эсэхийг

ажиглах

- Холбох үгийг оролцуулан өөр нөхцөлд өгүүлбэрт, эхэд

оруулж хэрэглэх

Цогцолбор болон

өгүүлбэрийн

доторх холбоос

бүхий эхийн хэсэг

Холбоосыг орхиж

бичсэн эхийн хэсэг

“Монголын

хүүхдийн уран

зохиолын дээж” I,II

дэвтэр, УБ,2009

“Дэлхийн хүүрнэл

зохиолын дээж”

УБ, 2012

Богино үлгэр,

өгүүллэгүүд

3.3.4. Бичихдээ

төсөөлөн бодох

чадвараа

ашиглах

(өнгөрсөн,

ирээдүй цагт,

үлгэр, зөгнөлт)

Төсөөлөх гэдэг ямар үйл болохыг ойлгуулахын тулд

- Утгыг өөрийн үгээр тайлбарлах

- Толь бичиг ашиглах, өөрийн тайлбартайгаа харьцуулж

ойлгох

- Багшийн өгсөн тодорхой нөхцөлийг хэрхэн төсөөлж

байгаагаа бичих. Төсөөлөхдөө нүдэндээ харна гэдгийг

анхаарах. Багш дараах нөхцөлийг бүх сурагчийн нүдийг

аниулаад, маш тайвнаар юуг төсөөлөхийг хэлнэ. Сурагчид

багшийн хэлснийг нүдэндээ төсөөлж харна.

- Жишээ нь: Нүдээ аниад төрсөн өдрөө яг одоо тэмдэглэж

байна гэж төсөөл.

- Ямар орчин нөхцөлд байна? Гэртээ, ресторан, гадаадад ...\

Төрсөн өдрийн ширээн дээр тань юу юу байна? Ойр дотны

хүмүүсийн хандлага харилцаа ямар байна?, Ямар бэлэг

авч байна?

- Дараа нь төсөөлснөө бичих, танилцуулах

Энэ мэтээр төсөөлөх чадвараа бүрэн эзэмшихийн тулд дараах

үйлүүдийг хийх

- Тодорхой үйл явдлыг \ хүсэж мөрөөдөж явдаг зүйл ч байж

болно\ төсөөлөн бичих

- Хөгжим сонсоод юу төсөөлснөө бичих

- Эгзэгтэй хэсгээс нь тодорхой нөхцөл өгч тэгсэн бол яах

вэ? гэх мэтээр үйл явдлын чиглэлийг өөрчлөх асуулт тавьж

төсөөлөн бичих

- Өгөгдсөн үгүүдийг уншаад юуны тухай төсөөлөл бууж

байгаагаа бичих

- Зөгнөлт богино зохиол бичих \ ном гэж огт байхгүй болоод

бүх юм цахимжвал яах вэ?\ гэх мэтээр өөрсдөө сэдвээ

олно.

Мөрөөдөж,

төсөөлж байгаа

зураг

Очиж үзээгүй

газраа хэрхэн

төсөөлж байсан

тухай яриа, бичлэг

Гончигсумлаа

“Хүүхдэд

зориулсан

төгөлдөр хуурын

аяз”

Бодол

Ботго

3.3.5.

Сэтгэгдэл,

мэдрэмжээ

илэрхийлж

бичих

Хэр ойлгож уншив гэдгээ харуулахын тулд

- Уншсан, сонссон, харсан зүйлээсээ сэтгэл хөдөлгөсөн үг,

өгүүлбэр, хэсэг, үйл явдлыг сонгох

- Яагаад сонгосон шалтгаанаа тайлбарлах

Мэдэрснээ харуулахын тулд

- Уншиж, үзэж, харж, сонсож байхад оюун ухаанд чинь ямар

дүр зураг буув?

- Уншиж, үзэж, харж, сонсож байхдаа цааш юу болох бол

гэж таамаглав?

- Тухайн үйл явдлын талаар өөрсдөд ямар санаа бодол

төрөв?

- Уншиж, сонсож, харж байхад санаанд чинь өөр ямар нэг

үйл явдал тохиолдсон зүйл, болсон явдал, сонссон

дуулсан юм санаанд чинь оров уу?

- Чамд ямар сэтгэгдэл төрөв? /талархах, үзсэн ядах, жигших,

зэвүүцэх, итгэмээргүй .. г.м /

- Ямар мэдрэмж төрөв? / ... юм шиг, ...юмтай адилхан, ...

юм болж байсан шиг гэх мэт /

- Ямар дүгнэлтэд хүрэв? Юуг ухаарч ойлгож авав? Гэх мэт

асуултад хариулж бичих

Өөрийн бодол санаа, сэтгэгдлээ илэрхийлж сурахын тулд дараах

үйлүүдээс сонгон хийх

- Зураг хараад сэтгэгдэл мэдрэмжээ илэрхийлэн бичих

- Дуу, хөгжим сонсоод сэтгэгдэл мэдрэмжээ илэрхийлэн

бичих

- Хэн нэгний яриаг сонсоод сэтгэгдэл мэдрэмжээ

илэрхийлэн бичих

- Бодит хүмүүсийн амьдралын түүх замналыг уншаад

сэтгэгдэл мэдрэмжээ илэрхийлэн бичих

- Үзсэн харсан зүйлийнхээ талаар сэтгэгдэл мэдрэмжээ

илэрхийлэн бичих

- Хурал цуглаан уралдаан тэмцээнд оролцсон сэтгэгдэл,

мэдрэмж ... гэх мэт

3.3.6. Хөрөг

дүрийн

онцлогийг

дүрслэн бичих

Хөрөг дүрийн талаар ойлголттой болохын тулд

- Хөрөг дүр бүхий эх унших

- Эсвэл зураг харж ажиглах . Ингэхдээ:

- Хүн бусдаас ямар онцлогтой байна?

- Гадаад дүр төрх нь ямар байна ?

- Хувцас хэрэглэл нь ямар байна?

- Ямар хөдөлгөөн хийж байна?

- Ямар орчинд амьдарч байна?

- Ямар зан араншинтай байна?

- Хэнтэй юутай адилхан байна?

- Өгүүлэгч уг байдлыг хэрхэн мэдэрсэн байна? гэдгийг

анхаарч тэмдэглэх, загварчлах \Оюуны зураглал хийх\

Мэдлэг ойлголтоо бататгахын тулд

- Уншсан зүйлээсээ хөрөг дүрийг ялган бичих

- Зураг хараад хөрөг дүрийг дүрслэн бичих

- Бусдынхаа хөргийг дүрслэн бичих. Дүрслэн бичсэнээ

уншиж, хэн болохыг таах

- Карт эвлүүлэн тоглох / хүний зураг, түүнийг хөрөглөж

бичсэн картууд/

- Ямар нэг танихгүй хүний тухай бусдын ярьснаас ямар хүн

болохыг төсөөлөн, дүрсэлж бичих

Хөрөг дүрийг бичиж сурч байгаагаа харуулахын тулд

- Хамгийн хайртай дотно хүмүүсийнхээ талаар хөрөг бичих,

Ингэхдээ уншсан эх дээрээ суурилах \хэлбэр бүтэц, утгыг

дуурайж болно, бас санаа авч болно.

Хөрөг зураг

Хөрөг дүрслэл

бүхий эх

Хөрөг дүр бүхий

зохиолыг дуурайн

бичсэн бүтээл

Хүний зураг бүхий

карт болон

хөрөглөж дүрслэн

бичсэн карт

3.3.7. Санааг

холбож

үргэлжлүүлэх-

дээ ба, бөгөөд,

бас, түүнчлэн

гэсэн

холбоосыг

солин

найруулах

Өгүүлбэрийн доторх холбоосын талаар мэдлэг, ойлголттой

болохын тулд эдгээр холбоосын ялгааг цогцолборын холбоостой

харьцуулах

- Ба, бөгөөд, бас, түүнчлэн гэсэн холбоос бүхий эх, өгүүлбэр

өгч эдгээр холбоос ямар утга илтгэж байгааг ажиглуулах

- Дараа нь энгийн өгүүлбэрүүд өгч тохирох үгээр холбож

бичих

Мэдлэг ойлголтоо бататгахын тулд

- Өгсөн холбоос үгүүдээс өгүүлбэрт нөхөх

- Холбоо үгийг оролцуулан өөр нөхцөлд өгүүлбэрт, эхэд

оруулж хэрэглэх

- Эх, өгүүлбэрийн утгаас холбоосыг таамаглан бичих

- Холбоосуудыг солин найруулах

- Гарч буй утгын өөрчлөлтийг тайлбарлах

Эдгээр холбоосыг зөв хэрэглэж чаддаг болсноо харуулахын тулд

Бүтцийн

хэсгүүдийг

холбосон холбоос

бүхий эх

Ба, бөгөөд, бас,

түүнчлэн гэсэн

холбоос бүхий

өгүүлбэрүүд

холбоосуудаас сонгон хэрхэн хэрэглэх талаар санамж, плакат

хийх

Багшид өгөх санамж

Эхийн бүтцийг төлөвлөх, төлөвлөгөөний дагуу ноороглон бичих

Дээр сурах үйл ажиллагааны хэсэгт өгүүлснээр энэ хэсэгт сурагчдын өөрсдийнх нь үзэл

бодлоо илэрхийлэх, зохиох, төсөөлөх, дүрслэн бичих чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн сэдэв

өгч төлөвлүүлэх, төлөвлөснийхөө дагуу бичиж байгаа эсэхэд анхаарна. Гэхдээ хэрэгтэй

баримт материалыг нэмж болно. Үлгэрлэвэл:

Орон гэргүй хүүхдүүдэд туслах аян өрнөж байна гэж бод. Тэгээд чи ангийнхаа хүүхдүүд, эцэг

эхийг уриалаад аянд хандив өргөхөөр болжээ. Тэгвэл чи аянг бүх хүнээр дэмжүүлэхийн тулд

хэрхэн төлөвлөж бичих вэ? Хэрэгтэй материалаа хаанаас яаж цуглуулах вэ?... гэх мэт

Сурагчид бие биедээ зөвлөх

Сэдвийг бүрэн ойлгохгүй байгаа болон сайн ойлгож байгаа суралцагчдын аль алинд нь нэгэн

зэрэг туслах арга бол тэд бие биедээ зөвлөх арга юм. Өрнүүлэн бичих, төсөөлөн бичих,

дүрслэн бичих үйлийн үед багш сурагчдад зөвлөн туслахаас гадна дэвтрийг нь солилцуулж,

шүүмж бичих, зөвлөгөө өгөх, сайжруулах саналаа хэлэх зэргээр хамтран ажиллуулбал илүү

үр дүнтэй байх болно.

Гэхдээ багш дээрх аргуудыг хэрэглэхийн зэрэгцээ тэдэнд багшийн туслалцаа байнга хэрэгтэй

гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Учир нь тэд сурах барилаа олох гэж байгаа хүмүүс. Тиймээс

багш сурах арга барил нь тогтож яваа, сурах барилаа огтоос олохгүй байгаа сурагчдаа

ажиглаад тэдэнд тохирох аргыг сонгоно.

Өрнүүлэн бичих

Өрнүүлэн бичихэд сургахын тулд эхлээд сурагчдын уншаад ойлгох чадвар сайн байх

хэрэгтэй. Учир нь өрнүүлэн бичихэд өмнөх үйл явдлын утга учрыг алдагдуулахгүйгээр цааш

үргэлжлүүлэх тул эхлээд ямар үйл явдал дүрслэгдэв?, ямар ямар дүр гарч байна? гэдгийг

бичиж ярилцсаны эцэст сурах үйл ажиллагаа хэсэгт байгаа асуултын дагуу өрнүүлэн

бичүүлэх хэрэгтэй. Ер нь бага ангийн сурагчдад сурах арга барил эзэмшүүлэхийн тулд

дагуулан хийх, өмнө уншсан эх дээр суурилан дуурайн хийх, асуултаар хөтлөх зэргээр

дадалд сургана.

Мөн өрнүүлэн бичнэ гэдгийг ойлгохгүй сурагчид байвал хичээлийн зохион байгуулалтаа

өөрчилж, хосоор хийх, багаар ажиллах аргазүйг сонгож ажиллавал илүү үр дүнтэй.

Марафон бичлэгийн аргаар богино өгүүллэг бичих

Энэ нь өгүүллэгийг бусдын санаа бодлоос ургуулан бичих арга юм. Логик сэтгэлгээг

хөгжүүлэх, мэдээллийг ойлгож хүлээн авах, мэдээллийг ойлгомжтойгоор дамжуулах, хамтран

ажиллах чадварыг хөгжүүлнэ.

Багш бичих сэдвүүдийг бэлтгэсэн байна. Багш сэдвийн жагсаалтуудаас сурагчдаар

хэлэлцүүлээд аль сэдвээр бичихээ сурагчид шийдсэн байна.

Тэгээд ангийн ширээнүүдийг дамжуулахад амар буюу дөрвөлжин хэлбэрээр засна.

Тэгээд багш үйл ажиллагааны дүрмийг танилцуулна. Дүрэм нь:

Хугацаа эхлэнгүүт бүх сурагч сэдэвт тохируулан зохион бичлэгийнхээ эхлэл хэсгийг

бичнэ. Энэ нь цааш амархан үргэлжлэх боломжтой байна гэдгийг багш анхааруулна.

Багшийн дохиогоор дуусган дараагийн сурагчдадаа нар зөв тойруулан дамжуулах

замаар өөрийн материал өөр дээрээ эргэн иртэл бичвэр үргэлжлүүлнэ. Гэхдээ

хүүхдүүд ирсэн зохион бичлэгийг уншиж байж үргэлжлүүлэн бичнэ. Хэтэрхий олон

сурагчтай бол багаар ажиллуулж болно.

Сурагч өгүүллэгээ уншаад төгсгөлийг гүйцээх, гарчиг өгөх зэргээр бүтээлчээр

ажиллана.

Багш бичиж эхлэхээс өмнө дараах зүйлийг бүх сурагчдад анхааруулах ѐстой.

Шилжүүлэх дохиогоор дараагийн сурагчдаа өгөх

Ирсэн зохион бичлэгийг хүүхэд бүр заавал уншиж байж үргэлжлүүлэн бичнэ.

Бусдын санаа бодлыг хүндэтгэн хүлээн авч үргэлжлүүлэх

Цэвэр гаргацтай бичих

Асуух тодруулах зүйл гарвал гараа өргөнө.

Бүх сурагч өөрийн материалаа авч хянаж, зассаны дараа хананд байрлуулах, бүтээлийн

үзэсгэлэн гаргах зэргээр сольж унших боломж гаргана.

Эхийн хэсгийг холбон бичих

Эхийн гадаад холбох хэрэглүүрийн тухай заахад магадгүй өгүүлбэрийн доторх холбох үгтэй

зэрэгцүүлэн заах нь үр дүнтэй байж магадгүй. Учир нь зарим сурагч төстэй хоѐр ойлголтыг

зэрэгцүүлэн баримт жишээн дээр тайлбарласнаар ялгааг маш хурдан ойлгох нь бий.

Багш холбоосыг заан таниулж байгаа үедээ цогцолбор, өгүүлбэрийн ялгааны тухай

ойлголтыг маш сайн өгөхийн зэрэгцээ ялангуяа цогцолборыг бичигт догол мөрөөр зөв

илэрхийлж бичиж сургахад анхаарах хэрэгтэй.

Мөн эх, өгүүлбэр зохиох дасгалыг сайн хийлгэх хэрэгтэй. Яагаад гэвэл зарим сурагч утгаар

нь нөхөх, сонгох зэрэг ойлголтын түвшний даалгаврыг сайн гүйцэтгэдэг мөртлөө өөрөө онож

хэрэглэх даалгавар гүйцэтгэх тал дээр маш их алддаг.

Бичихдээ төсөөлөн бодох чадвараа ашиглах

Хэрэв зарим сурагч төсөөлж чадахгүй бол төсөөлөх аргыг багш таниулах хэрэгтэй. Ингэхдээ

Нэгдүгээрт:

Өөрийгөө гадна талаасаа төсөөлөх арга. Өөрөөр хэлбэл өөрийгөө хөндлөнгийн нүдээр

\ өөр хүн чамайг харж байна гэж бодох\ харж байгаагаар төсөөлөх. Хэрвээ хэн нэгэн

таны баяр баясгалантай байгаа тэр дүр төрхийг гаднаас тань харахад та ямар

харагдах вэ? Мэдээж урам зоригтой, баяр хөөртэй, хурдан шаламгай хөдөлгөөнтэй,

баяр баясгалантай, аз жаргалтай, гоѐ ганган .... харагдана. Яг түүнийгээ төсөөлөх.

Хоѐрдугаарт:

Өөрийгөө дотор талаасаа төсөөлөх. Хэрвээ та хүссэнээр чинь бүх юм болж байгаа

тохиолдолд танд ямар мэдрэмж төрөх вэ? Мэдээж маш сайхан ааштай, сэтгэл өндөр,

өөртөө итгэлтэй, өөрийн үнэлэмж маш өндөр, эрч хүчтэй, хүсэл эрмэлзлээр дүүрэн

байна, түүнийгээ мэдэрч, төсөөлөх хэрэгтэй.

Багш төсөөлөн бичих чадварыг эзэмшүүлснийхээ дараа өрнүүлэн бичих, дүрслэн бичих

үйлүүдийг хийлгэж болно. Тиймээс төсөөлөх чадварыг эхлээд хөгжүүлэхийн тулд дараах

аргыг туршиж болно.

Ургуулан бодож, санаандаа төсөөлөх

Харааны төсөөллөөрөө өөрсдийн төлөвлөгөө, санаа бодлоо хөгжүүлж чаддаг. Энэ арга нь

багаараа суралцахад бүр өгөөжтэй байдаг.

Заавар:

1. Сэдвээ танилцуулна. Хичээлийг бүтээлч болгох үүднээс тэднийг санаандаа

жинхнээсээ төсөөлөх хэрэгтэй гэдгийг анхааруулна.

2. Оролцогчдыг нүдээ аниад тайван байдлаар болж буй үйл явцыг бодохыг зөвлө. Үр

дүнд хүрэхийн тулд бүдэг гэрэл, намуухан хөгжим тавих хэрэгтэй.

3. Дараа нь тэднийг нүдээ аньсан хэвээрээ өөрсдийн унтлагын өрөө, гэрлэн дохионы

өөрчлөлт, эсвэл борооны дуслын дуу чимээ зэргийг дүрслэн, санаандаа төсөөлж,

нүдэндээ харахыг хүс.

4. Тэднийг ийнхүү алжаалаа тайлсны дараа өөрсдийнхөө ирээдүйн төсөөллийг дүрслэн

бүтээхийг хүс. Дунд ахлах ангийн сурагч , найз нөхдийн хүрээ, гэр бүл, амжилт,

оюутан ахуйн сургууль, орчин, хамгийн ихээр очихыг хүсэж буй газар ... гэх мэт

5. Эдгээр дүрслэлийг бүтээхийн тулд сурагчид өөрсдийнхөө төсөөллийг харах

бололцоотой нам гүм орчинг бий болгох хэрэгтэй. Энэ үед бүхий л мэдрэхүйг

ашигласан эсэхийг хянах дараах асуултыг тавь. Төсөөлөл тань юутай адилхан бэ?, Та

хэнийг харсан бэ? Тэд юу хийж байна?, Ямар дуу авиа сонсогдож байна? Ямар үнэр

мэдрэгдэж байна? ... гэх мэт

6. Төсөөлөн дүрсэлж дууссаны дараа багийн гишүүдэд өөрсдийнхөө төсөөлсөн

дүрслэлээ эргэн санаж бичих даалгавар өгөх хэрэгтэй.

7. Оролцогчдыг жижиг бүлэг болгоод төсөөлсөн дүрслэлээ хэрхэн бий болгосон

туршлагаа солилцохыг хүснэ.

8. Магадгүй сурагчид бусдын ярианаас сонссоноороо, мэдээллийн хэрэгслээр харсан

зүйлээсээ гэх мэт бичих, ярих нь сурагчдын хийсвэрлэх сэтгэлгээг хөгжүүлэх сайн

талтай.

Хөрөг дүрийн онцлогийг дүрслэн бичих

Хөрөг дүр гэдгийг баатрын гадаад дүр байдал гэж ойлгож болно.

- Дүрслэн бичих, төсөөлөн бичих, өрнүүлэн бичих чадваруудыг эзэмшүүлэхэд урлагийн

хичээлүүдтэй маш сайн холбож зураг харуулах, хөгжим сонсгох, зуруулах зэргээр

сонирхолтой байдлаар заах хэрэгтэй. Үүний зэрэгцээ багш онолын зарим нэг

ойлголтыг сурагчдын нүдэнд ил харагдахаар байрлуулах. Ингэхдээ загвар жишээтэй

байвал илүү үр дүнтэй.

Хөрөг дүрийг бичихээс өмнө сурагчдаар бичих хүнийг сонгуулах

Түүнийхээ талаар баялаг материал цуглуулахад анхаарлаа хандуулаарай.

Шууд бичихэд хэцүү учир эхлээд хөрөг дүрийг дүрсэлсэн эх зохиол уншуулж өмнөх

мэдлэгийг сэргээн сануулна.

Тэгээд ямар онцлогтой байгааг ажиглуулна. Дараа нь гадаад, дотоод шинжийг

ялгуулан бичүүлнэ. Эсвэл хөрөг дүрийг уншаад дүрслэлийн дагуу зураг зуруулж

болно.

Мөн хөрөг зураг харуулж бичүүлж болно. Энэ үед сурагчид анги нийтээр ижил зүйлийг

хийх тул дууссан сурагчдыг уншуулах явцад сурагчид биенээсээ суралцах, санаа авах,

хэнийх нь сайн болсныг дүгнэх зэргээр сурах арга барил олж авахад тустай. Гэхдээ

зургийг өнгөтөөр харуулбал сурагчид дүрслэн бичихэд тус дөхөм болно. Учир нь

царайны төрх байдал нарийн сайн ажиглагдана. Сурагчдад сонин сэтгэгдэл, санаа

төрүүлнэ.

Үүний бас нэг хувилбарт арга бол зураг харуулан хөрөг зохиох арга юм.

Энэ нь янз бүрийн хүмүүсийн зургийг ажигласны үндсэн дээр сонголтоо хийж зохиох арга юм.

Сурагчдын сэтгэлгээг хөгжүүлэх, ажиглах, нэгтгэн дүгнэх, дүрслэн бичих, сонсоод ойлгох,

тогтоох чадваруудыг хөгжүүлдэг онцлогтой. Энэ аргаар бичихэд:

Багш самбарт хэд хэдэн хүний зургийг байрлуулсан байна.

Сурагчид зургуудыг анхааралтай ажиглаад сонголтоо хийж, түүнийгээ нууцална.

Өөрөөр хэлбэл аль зургийг сонгосноо нууна гэсэн үг.

Сонгосон хүнийхээ тухай бичнэ. Тэгэхдээ тухайн хүний гадаад дотоод шинжийг

дүрслэн бичнэ.

Бичиж дуусгаад өөрийнхөө бичсэн хөрөг дүр бүхий бичлэгээ уншина. Бусад нь

анхааралтай сонсоод хэн болохыг таана.

Хэрэв харуулах зураг байхгүй бол сурагчдыг хоѐр хэсэгт хуваан өөд өөдөөс нь

харуулан суулгана. Тэгээд эсрэг багийн хэн нэгнээс сонгож бичүүлж болно. Гэхдээ

бусдыг үл хүндэтгэсэн ямар нэг байдал гаргаж болохгүйг анхааруулна.

Бичиж дууссаныхаа дараа баг бүрийн гишүүд ээлж ээлжээр уншиж, эсрэг талын

хүүхдүүд таана. Аль баг хамгийн олон хүнийг тааснаар нь шалгаруулалтыг хийж

болно.

Удирдамжийн дагуу дүрслэн бодож хөрөг бичих арга

Сурагчдын амьдралын туршлага, төсөөлөлд тулгуурлан бичдэг арга юм. Энэ аргаар

хичээллэхэд дараах зүйлд анхаарлаа хандуулах хэрэгтэй.

1. Бүх бодол санаагаа төвлөрүүлж дүрслэн бодох

2. Бодол санаа мэдрэмж, төсөөллөө илэрхийлэн бичих

Багш ангид чив чимээгүй орчинг бүрдүүлэхийн тулд сурагчдыг нүдийг аниулан ширээ

дэрлүүлэн хэвтүүлнэ. Тэгээд хэд хэдэн удаа маш тайвнаар амьсгалахыг анхааруул.

Тэгээд багш удирдамжийг маш тайвнаар, намуухан дуугаар уншиж өг. Нэг удирдамжаас

нөгөө удирдамж руу аажим шилжүүл. Ингэж шилжих хооронд дүрслэн бодох хугацаа өгнө.

Асуулт асууж болохгүй, зөвхөн бодолдоо дүрсэлнэ гэдгийг эхэнд нь сайн ойлгуулсан байх

хэрэгтэй.

Жишээ нь:

Өөртэй чинь өдөр болгон тааралддаг нэрийг нь мэдэхгүй хүн байна гэж бод.

Тэр хүний гадаад төрхийг дүрслэн бод. Одоо өөрт чинь харагдаж байна уу? Тэр одоо

яг хаана байна? Тэр хүнтэй тааралддаг газрынхаа 3 онцлог шинжийг сана. Ямар

чимээ сонстож байна? Тэр хүнээс, тэр газраас ямар үнэр үнэртэж байна? гэх мэтээр

удирд. Энэ удирдамжийн дагуу бичсэн эхийг жишээ болгон хавсаргая.

Манай орцны жижүүр

Би өдөр бүр хичээлдээ явахдаа нэг эмэгтэйтэй тааралддаг. Тэр хүн бол зүс таних,

нэрийг нь үл мэдэх, орц цэвэрлэдэг эмэгтэй. Нас 30 орчим. Дунд зэргийн нуруутай.

Шар царайтай. Давхраатай нүдтэй.

Намайг гэрээс гарахад байнга л орцны хавь, эсвэл шатны хог шороог цэвэрлэж

байдаг. Тэр үргэлж л цэнхэр халаад, саарал ноосон малгай, цагаан бээлий өмсчихсөн,

гартаа шүүр, хогийн гаргуул барьчихсан ширр ширр хийтэл цементийг шүүрдэж

зогсдог. Ойр орчимд нь чийг, эсвэл бужигнасан шороо үнэртдэг.

Хөрөг дүрийн тухай онолын ойлголт

Дээрх онолын ойлголтыг зөвхөн багшид зориулсан болно. Харин хүүхдээр хөрөг дүр

бичүүлэхдээ хялбарчилж алийг нь оруулж бичүүлэх вэ гэдгээ багш шийдээрэй.

Энэ онолын ойлголтыг хялбаршуулж, шалгуур болгон гэр бүлийнхээ хэн нэгний хөрөг

бичүүлэх даалгаврыг бие даалган хийлгэж ч болно.

Санааг холбож үргэлжлүүлэхдээ ба, бөгөөд, бас, түүнчлэн гэсэн холбох үгийг солин

найруулах

Эхийн болон өгүүлбэрийн доторх холбох үгийг хэрхэн хэрэглэж байгааг хянахын тулд дараах

аргуудаар явцын үнэлгээ хийж болно.

Жижиг цагаан самбар

Хүүхэд бүр жижиг самбар ашигласнаар багш сурагчдаас бүгдээс нь асуултынхаа

хариултыг авч болно. Хэсэг хугацааны дараа сурагчид хариултаа өргөнө. Буруу хариултуудыг

дахин хэлэлцэж зөв хариултуудыг тайлбарлана. Сурагчид ямар хариулт өгөхөө мэдэхгүй

байвал асуултын тэмдэг тавих юмуу эсвэл уг асуултад хэр хариулсан тайлбараа өгч болно.

Ийм хурдан арга нь хүүхдүүдийн ойлгохгүй, чадахгүй зүйлийг ойлгуулахын тулд багш яриагаа

тааруулах, асуултаа өөрчлөх боломж өгдөг.

Багш эхийн хэсгүүдийг бичсэн эсвэл дээр дурдсан өгүүлбэрийн доторх холбоосыг нөхөх

өгүүлбэрийг бичиж хананд байруулах юм уу эсвэл PPT-оор харуулна. Харин сурагчид цэгийн

оронд тохирох холбоосыг цагаан самбар дээрээ бичиж өргөнө.

A, Б, Г, Д саналын хуудас

Сурагчдад хоосон цаас өгөхийн оронд сонголт бүхий дөрвөн хариулттай цаас/карт өгнө.

Сонголтуудаас дор хаяж нэг нь элбэг тохиолддог буруу ойлголтыг илрүүлж чадна. Хичээлийн

дундуур тодорхой хугацаанд ярилцсаны дараа сурагчид зөв хариулт бүхий цаасыг/картыг

өргөнө. Багш хүүхдүүдийн өргөсөн цаасыг хараад ямар хүүхдүүд буруу ойлгосон байгааг

харах боломжтой. Багш зөв хариултыг хэлэхийн оронд хүүхдүүд өөрсдийнхөө хариулт зөв

Хүн бол нээж дуусашгүй ертөнц. Тиймээс хүнийг нээн харуулж чадах бичвэр бол хөрөг бичих,

дүрслэх юм. Үүний тулд дүр төрхийг нээж чадахуйц үг яриаг олж чадах чих, уг хүнийг тодорхойлох

нарийн зүйлийг олж харах нүд хэрэгтэй. Хөрөг дүрийг бүтээхдээ дараах зүйлийг анхаарна.

Тухайн хүний гадаад төрх байдал, хувцас хэрэглэлийг дүрсэл.

Зан чанар, онцлог хөдөлгөөнийг дүрсэл

Тухайн хүний ажил мэргэжлийн талаар дүрсэл.

Түүний дадал зуршлын талаар дүрсэл.

Амьдралын зорилгын тухай бичих

Амжилтанд хүрэхэд юу нөлөөлснийг бичих

гэдгийг бусдадаа батална. Энэ аргыг холбох хэрэглүүрийн тухай ойлголтыг бататгах үедээ

хэрэглэж болно. Ингэхдээ багш эхийн хэсгүүд болон өгүүлбэрт холбох үгийг орхиж бичсэн

цаасыг хананд байрлуулах, эсвэл PPT-оор харуулна. Тэгэхдээ багш А, Б, Г, Д гэсэн 4

хувилбар бүхий хариулттай байх ѐстой. Өөрөөр хэлбэл тест шиг хийнэ гэсэн үг. Сурагчид

тохирох холбоосын дугаарыг бичиж харуулах ѐстой.

Зөвхөн саналаа хэлэх

Сурагчдын хийсэн ажилд оноо, дүн тавихгүйгээр зөвхөн санал бодлоо хэлэх нь тухайн

ажлын сайн ба сул талыг тодруулдаг. Сурагчид багшийн санал бодлыг уншаад түүний дагуу

өмнөх ажлаа дахиад сайжруулах журмаар хийж болно. Тухайлбал алдаагаа засах эсвэл

хариултаа илүү дэлгэрүүлэх зэрэг байж болно. Ер нь үнэлгээгээр сурагчдад цаашид юуг

сайжруулах ѐстойг ойлгуулах нь чухал. Энэ явцын үнэлгээний аргыг эхийн үйл явдлыг

өрнүүлэн бичих, төсөөлөн бичих, дүрслэн бичих чадвар эзэмшүүлэх хичээлийн үед хийж

болно. Учир нь эдгээр бичих чадварыг эзэмшүүлэхэд бусдын зөвлөгөө маш чухал. Өрнүүлэн

бичих, төсөөлөн бичих, дүрслэн бичих үйлийн үед багш сурагчдад зөвлөн туслахаас гадна

дэвтрийг нь солилцуулж, шүүмж бичих, зөвлөгөө өгөх, сайжруулах саналаа хэлэх зэргээр

хамтран ажиллуулбал илүү үр дүнтэй байх болно. Гэхдээ багш дээрх аргуудыг хэрэглэхийн

зэрэгцээ тэдэнд багшийн туслалцаа байнга хэрэгтэй гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Санал

зөвлөгөөг хэлээд өнгөрөх биш, дэвтэр дээр нь бичүүлэх хэрэгтэй. Энэ үед зарим сурагч гоѐ

болж, болж байна, ер нь гоѐ болж гэх мэтээр ерөнхий дүгнэдэг. Тиймээс яг юу нь гоѐ, юу нь

болж байна гэдгийг тодорхой зөвлөж сурахад анхаарах хэрэгтэй. Энэ нь яваандаа сурагчдын

аливаа үйлд хариуцлагатай, бодитой, шударга хандаж сурахад ач холбогдолтой.

3.4 Бичсэнээ хянах сайжруулах

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

3.4.1. Бичсэн

зүйлийнхээ

утгыг нягталж

дахин унших

Бичсэн зүйлийнхээ утгыг нягтлахын тулд дахин дахин унших

- Утга нь ойлгомжгүй, хэлэх гэсэн санаа чинь өөр утгатай

болсон эсэхийг хяна. Хэрэв иймэрхүү алдаа гарсан бол

мэдээж үг сонголтоос хамаарсан байж таараа.

Тиймээс үг сонголтын талаарх ойлголтоо хэрэгжүүлж чадаж

байгаагаа харуулахын тулд

- Өөрийн болон бусдын бичсэнийг уншаад ойлгомжгүй

болон оновчтой сонгож чадаагүй гэсэн үгийнхээ доогуур

зурах эсвэл тодруулах

- Учрыг /ямар зорилгоор, хэнд хаана \уншигч\ хандаж

байгаа тул энэ үгийг сонгов эсвэл ийм зорилгоор, хандаж

бичих гэсэн учир хамгийн оновчтой үг юу байж болох вэ?

/хосоороо хэлэлцэх, багшаасаа асуух/

- Төрөл бүрийн толь бичгээс хайх, ойролцоо утгатай үгийг

бүлэглэх, түүн дотроос оновчтойг нь сонгон засаж бичих

Сурагчдын бүтээл

Тайлбар толь

Ойролцоо үгийн

толь

3.4.2. Хэн

нэгнээр

уншуулж

зөвлөгөө авах

3.4.3. Бичсэнээ

нягталж дахин

сайжруулах

Бичсэнээ хянан, сайжруулахын тулд

- Сурагчид өөрсдийн бичсэнээ багшийн болон бусдын

зөвлөгөөний дагуу өөр өнгийн үзгээр дүрэм, хэлзүй, цэг

цэглэл, оновчгүй үгийг олж тэмдэглэнэ.

- Бас тохиромжтой нэмэлт материал нэмэх, тохиромжгүйг

устгах \арилгах\ зэргээр эргэж хянана.

- Засаж сайжруулах

o Сурагчид хосоороо бусдынхаа бичсэнийг уншаад

алдааг тэмдэглэх, орхисон цэг тэмдгийг нөхөж

бичих, ямар нэмэлт санаа чухал болохыг нэмэх,

хамааралгүй баримт материалыг хаалтад хийх

хасаж бичих зэргээр ажиллана.

- Бусдын зөвлөгөөний дагуу сурагчид засаж зөв болгоно.

Сурагчдын бүтээл

Сайжруулж засах

тэмдэг

тэмдэглэгээ бүхий

слайд, үзүүлэн

3.4.4. Эцсийн

байдлаар

бичиж дуусгах

Сурагчид бусдын зөвлөсний дагуу сайжруулж зөв болгоно.

Тэгэхдээ:

- Нэмэлт ямар материал хэрэгтэй байгааг нэмж оруулах

- Хэрэггүй мэдээллийг устгах

- Догол мөрийг зөв гаргасан эсэхээ хянах

- Бичсэн санаагаа тодорхой болгоход үгийн сонголт хэр зөв

эсэхийг хянах

- Агуулга нь товч тодорхой гарсан эсэхийг тус тус хянаж

сийрүүлж бичих

Сурагчдын бүтээл

3.4.5. Зөв

бичгийн

дүрмийн болон

найруулгын

алдааг хянаж

засах

Өөрийн болон бусдын бичсэнийг засаж сайжруулахын тулд

зарим нэг техникт суралцах

- Зөв бичих дүрмийн алдааг засахдаа буруу бичсэн үгийн

доогуур өөр өнгийн үзгээр зурах

- Дэвтрийн шинэ мөрөн дээр үгийг зөв болгож бичиж

тэмдэглэх

- Дүрмийн ямар алдаа байгааг тайлбарлаж бичих

- Ямар дүрмийн алдаа их гаргаж байгааг ажиглаж дүгнэлт

өгөх

- Санал зөвлөгөө бичих

Найруулгын ямар төрлийн алдаа байдгийг таних, түүнийг засаж

сайжруулахын тулд тэмдэглэгээг таних

- Найруулгын алдаатай эх, өгүүлбэрийг засах

- Бусдынхаа найруулгыг хянаж, засах

Алдааг засаж сайжруулж чадаж байгаагаа харуулахын тулд

- Гэрээсээ сургууль хүртэлх замд байгаа албан

байгууллага болон сурталчилгааны самбарт байгаа

дүрмийн болон найруулгын алдааг хайж олох, засах

- Бусдынхаа бичсэн зүйлийн дүрмийн болон найруулгын

алдааг засаж санал зөвлөгөө өгөх

- Сонин, сэтгүүлээс богино мэдээ, мэдээллийг уншаад

хянаж засах

- Телевизийн мэдээ болон алдаатай зарын талаар шүүмж

бичих

Сурагчдын бүтээл

Сайжруулж засах

тэмдэг

тэмдэглэгээ бүхий

слайд, үзүүлэн

Алдаатай бичсэн

сонин, сэтгүүлийн

хайчилбар

Багшид өгөх санамж

Бичсэн зүйлийнхээ утгыг нягталж, дахин унших

Хүүхэд бүрийг бүтээлч байдалд сургахын тулд багш хийсэн зүйл дээр нь дахин нягтлах,

засаж сайжруулах цагийг гаргаж өгөх хэрэгтэй. Гэхдээ үйл ажиллагаа бүртээ тодорхой цаг

зааж өгөх, цагт баригдаж үйл ажиллагаагаа гүйцэтгэнэ гэдгийг сурагчдадаа анхааруулах

хэрэгтэй.

Хичээлийн цаг дээр хийсэн ажлаа дахин ноороглох цаг гаргах нь сурагчдад сурах үйл

ажиллагаагаа сайжруулах чиглэлээр санал өгөх үйл ажиллагаан дээр анхаарлаа хандуулах

боломжийг олгоно. Түүнчлэн энэ нь санал зөвлөмжийн үнэ цэнийг харуулах ба ингэснээр

сурагчид илүү дэмжлэг бүхий орчинд ажиллах боломжтой болно. Ноороглосны дараа

хүүхдүүдэд дахин хянаж засварлах тайлбар хийх цаг гаргаж өгөх хэрэгтэй. Сурагчид

өөрсдийн хийсэн зүйлээ өөрсдөө засан нягталсны дараа дүгнэх үйл ажиллагааг хийх

хэрэгтэй. Ингэхдээ сурагчид өөрсдийн гаргасан үнэлгээний шалгуурын дагуу юм уу эсвэл

багшийн гаргасан шалгуурын дагуу бусдынхаа хийснийг шалгана. Энэ үед зарим сурагчдын

андуу ташаа ойлголт цэгцэрч, учрыг зөв ухаарна. Гэхдээ шалгуурыг гаргахдаа яаж хийсэн

байвал сайн, ямар байвал хангалттай гэж үзэх вэ гэдгээ хамтран шийдэх хэрэгтэй. Өөрөөр

хэлбэл багш, сурагчид бүгд нэгдсэн нэг ойлголттой болсон тохиолдолд үнэлгээний энэ аргыг

хэрэглэнэ.

Сурагчдын адил тэнцүү байдлыг бий болгохын тулд сурагчдаар өөрсдөөр нь үнэлгээ

хийлгэж, өөрсдөөр нь дүгнэлт хийлгэх нь сурагч өөрөө өөртөө дүгнэлт хийх, цаашид сурах

үйл ажиллагаагаа зорилготой болгох, үйл ажиллагааныхаа чигийг тодорхойлоход багш

сурагчдад аль алинд нь хэрэгтэй юм.

Сурагчдад өөрийн үнэлгээг хийлгэхдээ дараах зүйлийг анхаарах хэрэгтэй. Гэхдээ

өөрийн үнэлгээг хийлгэхдээ багш сурагч шударга хандаж чадаж байгаа эсэхэд хяналт тавих

хэрэгтэй. Хэрвээ суралцагч шударга бус хандаж өөрийн үнэлгээгээ хийх юм бол хичээлийн үр

дүнд ахиц амжилт хэзээ ч гарахгүй. Багш бидний хувьд, суралцагчдын хувьд өөрийн үнэлгээг

жинхэнэ утгаар нь хийж арайхан нөхцөл бүрдээгүй байж магадгүй. Гэхдээ багш хүүхэд бүртэй

ажиллах нэг үндсэн нөхцөл бол яах аргагүй өөрийн үнэлгээний арга юм. Ижил нөхцөлд бусад

сурагчаасаа ямар ялгаатай байна, би юун дээр илүү анхаарч ажиллабал мэдэхгүй, чадахгүй,

ойлгоогүй зүйлээ чаддаг болох вэ гэдэг дээр хүүхэд өөрөө өөртөө дүгнэлт хийх боломж

олгодог юм. Өөрөөр хэлбэл өөрийнхөө суралцахуйн ахиц амжилтаа үнэлж дүгнэх явц юм.

Өөрийн үнэлгээг хийхэд дараах хэдэн зүйлд багш анхаарлаа хандуулж ажиллаарай.

1. Хичээлийн жилийн улирал бүр, хичээлийн жилийн төсгөлд сурагчдаа хэрхэн үнэлэх вэ

гэдгээ харуулахын тулд үнэлгээний шалгуур болон тухайн ангийн хөтөлбөрөө

суралцагчдад нээлтэй өгсөн байх хэрэгтэй.

2. Тухайн хичээлээр юу юу чаддаг болсон байхаа жагсаан бич. Багш та сурагчдынхаа

зохиосон эхийг бусдын зөвлөгөөний дагуу сайжруулах, зөв бичгийн дүрмийн болон

найруулгын алдааг хянаж засах, үгийн сонголтыг дахин нягтлах зэрэг чадварыг

ахиулахыг, хөгжүүлэхийг хүсэж байгаа бол эдгээр мэдлэг чадвар тус бүрийг

гүнзгийрүүлэх үйл ажиллагааг хэрхэн хийж байна, ойлголт нь зөв эсэхэд хяналт

тавиарай.

Хэрвээ хүүхэд өөртөө A,B,C,D,F гэсэн үнэлгээний аль нэгийг өөртөө өгсөн бол яагаад

гэдгийг тайлбарласан баталгааг цөөн мөр бичүүлээрэй. Энэ нь багшид болон

хүүхдэд үнэлгээгээ эргэж харах, юуг давтах, юуг ойлгох ѐстойг харуулна.

3. Сурагч өөрийнхөө оролцоог үнэлнэ. Энэ бүлгийн бүх хичээлд тогтмол сууж чадсан уу?

Аль хичээл дээр тасалсан байв? эсвэл хэдэн удаагийн хичээл дээрээ хоцорч орж

ирсэн? зэргийг тооцож үнэлгээ өгнө.

4. Сурагч өөрийнхөө хичээлийн бэлтгэлийг үнэлнэ. Гэрийнхээ унших, бичих даалгаврыг

тогтмол бүрэн хийж чадсан уу? Дасгал хийх эх болон номуудаа авчирсан уу? гэдгээ

тооцоолж үнэлнэ.

5. Багийнхаа ажилд хэр дэмжлэг үзүүлж үр дүнтэй байхад нөлөөлж чадсан, багийнхаа

даалгаврыг дуустал нь хийхэд тусалж чадсан уу? Багийнхаа үйл ажиллагаанд

оролцсон бусад гишүүдээ хэр сонсож, дэмжиж, анхаарч, хүлээн зөвшөөрч чадсан уу?

Хамтарч ажилласан багийн гишүүдийнхээ дадлага ажлаа хэрхэн бичсэнийг

анхааралтай уншиж үр дүнтэй санал зөвлөгөөг өгч чадсан уу? Гэдгээ үнэлнэ.

6. Сурагч өөрийнхөө хичээлийн эхнээс дуустал хэр оролцсон оролцоогоо үнэлнэ.

7. Хамгийн төсгөлд нь сурагч та багштай болон бусад сурагчидтайгаа саналаа

хуваалцаад өөртөө дүгнэлт өгнө.

Багш сурагчдаар өөрийн үнэлгээ хийлгэхээсээ өмнө сурагчдад өөрийгөө хянах хуудсыг

тараан өгсөн байх хэрэгтэй.

Монгол хэлний хичээлээр өөрийгөө хянах хуудасны загвар

1-р хэсэг- Юуг шалгах вэ?

Энэ хэсэг нь шалгагч багш нар ямар чадваруудыг шалгахыг тайлбарлана. Жишээ нь:

Сэдэв/

чадвар

Цөм агуулгын хүрээнд та дараах чадварыг эзэмшсэн байх Шалгах

Бичих

Уншигч, сонсогчдын онцлогт тохируулан үг хэллэгийг зөв оновчтой

сонгох

Бодол, мэдрэмж, сэтгэгдлээ бусдын сонирхлыг татах, мэдээлэл өгөх,

итгэл, үнэмшилтэйгээр илэрхийлэх

Бичлэгийн хэв маягийг зөв илэрхийлэх

Үгсийн сан, өгүүлбэр зүй, дүрмийн мэдлэгээ тодорхой харуулах

Цэг таслал, үгийн бүтцийг зөв баримтлах

Энгийн болон нийлмэл өгүүлбэрээр санаагаа зөв илэрхийлэх

Тохиромжтой үгийн санг хэрэглэх

Цогцолборыг догол мөрөөр зөв илэрхийлэн бичих

2-р хэсэг- Сурагч юу хийх шаардлагатай вэ?

Сургалтын хөтөлбөрт ямар чадвар эзэмшсэн байвал зохихыг үзүүлсэн байгаа.

Чадвар болгоноор та дадлагажсан эсэхээ хянах. Үүний тулд чадвар бүрийн арын ШАЛГАХ

хэсэгт байгаа дөрвөлжин нүдэнд уг чадварыг эзэмшсэн бол тэмдэг тавиарай. Эсвэл явцын

үнэлгээний гэрлэн дохионы аргыг бас хэрэглэж болно. Чадахгүй бол улаан, бүрэн ойлгоогүй

бол шар, төгс ойлгосон бол ногоон өнгөөр будаарай.

Тэгээд аль сэдвээр дахин ярилцах, давтлага авах шаардлагатайгаа тодруулах

3-р хэсэг- Давтлага

Энэ хэсэгт яаж давтах ба чадвараа хэрхэн ахиулах тухай багш, эцэг эх сурагч хамтран

шийднэ.

1. Шалгах хуудас

Сурагчид хийсэн ажлаа өөр хоорондоо солилцож, бие биенийхээ ажлыг шалгана.

Ингэхдээ зөв хариултыг агуулсан шалгах хуудасны дагуу шалгана. Ингэж бусдын

ажлыг шалгасны дараа өөрийнхөө ажлыг дахин сайжруулж болно. Шалгасан сурагч

нөгөө сурагчийнхаа дэвтэр дээр нэрээ бичсэн байна. Энэ нь сурагчдад хариуцлагатай,

шударга, хичээнгүй шалгаж сурах төлөвшилд ач холбогдолтой. Жишээ нь дараах

маягаар загварчилж болно.

Чадвар Шалгуур Тэмдэглэл

Бичсэнээ

хянах

сайжруулах

Зохиосон эхийг уншсан харсан зүйлтэйгээ харьцуулсан

эсэх

Зөв бичгийн дүрмийн болон найруулгын алдааг хянаж

зассан эсэх

Үгийн сонголтыг дахин нягталсан эсэх

Бусдын зөвлөгөөний дагуу сайжруулсан эсэх

Сайжруулах тэмдэглэлүүдээ зөв хийсэн эсэх

2. Санал зөвлөгөө бичих

Сурагчийн дэвтэр дээр багш болон бусад сурагч санал зөвлөгөөгөө хэлэхээсээ

илүүтэй бичих нь чухал байдаг. Учир нь сурагч өөрийн ажил дээрээ зөвлөмжийн дагуу

ажиллаж сайжруулах боломжтой болдог. Гэхдээ сурагч зарим санал нийлэхгүй санал

зөвлөгөө байвал заавал санал, зөвлөгөө өгсөн хүнтэйгээ эргэж ярилцаж байж ажлаа

сайжруулна гэдгийг багш сайн анхааруулах хэрэгтэй. Мөн санал зөвлөгөө өгч байгаа

хүн эхлээд сайн болсон зүйлийг нь хэлээд дараа нь сайжруулах зүйлийг нь хэлнэ

гэдгийг хүүхдүүддээ сайн хэлээрэй.

Энэ бүлэг сэдвийн төгсгөлд багш сурагчдын дунд тэмцээн зохиож болох юм. Үүний тулд:

Багш сурагчдаа 4-5 хүнтэй баг болгон хувааж тодорхой үйл ажиллагаануудыг гүйцэтгүүлж

болох юм. Үүнд:

1-дүгээр үе шат: Зөв бичих дүрмийн алдааг засах

- Багш баг бүрт зөв бичих дүрмийн алдаатай өгүүлбэр, эх өгч засуулна. Ингэхдээ багш

урьдаар зөв бичих дүрмийн алдаатай өөр өөр өгүүлбэр болон эхийг баг бүрийн тоогоор

бэлтгэн дугтуйлсан байна.

- Багуудаас нэг нэг гишүүн гарч бэлтгэсэн дугтуйнаас нэгийг сугалан багийн гишүүдтэйгээ

хамтран алдааг засахад бэлтгэнэ. Багш бэлтгэх, ярилцах хугацааг өөрөө зааж өгнө.

Хугацаа дуусангуут бүх багууд үйл ажиллагаагаа зогсоон хийснээ танилцуулна. Багш

өмнө нь онооныхоо шалгуурыг тодорхой болгосон байна. Алдаатай хэдэн үг байсны

хэдийг олж зөв засан байна гэдгээр нь шалгуур тогтоох хэрэгтэй.

2-дугаар үе шат: Найруулгын алдааг засах

- Багш баг бүрт мөн найруулгын алдаатай өгүүлбэр, эхийг дугтуйлж баг бүрийн тоогоор

бэлтгэсэн байна. Найруулгын алдаатай өгүүлбэр нь сурагчдын нас, сэтгэхүйн онцлогт

тохирсон энгийн хялбар өгүүлбэрүүд байх хэрэгтэй. Бас хүүхдээс сэтгэхүй шаардсан

учирзүйн алдаатай байж болно.

- Мөн нэгдүгээр шатны дүрэм ѐсоор хоорондоо өрсөлдөнө. Онооны шалгуурыг багш

нарийн гаргасан байна.

3-дүгээр үе шат: Үгийн сонголтыг нягтлах

- Багш урьдаар богино хэмжээний эхийг сонгож багийн тоогоор дугтуйлсан байна.

- Зохиолч яагаад онцолсон үгийг сонгосон юм бол? Энэ үгийг оновчтой сонгож чадсан

байна уу? Багаараа ярилцаад ямар нэг үндэслэлтэй таамаг дэвшүүлэх, эсвэл шууд

батлан бичих замаар даалгаврыг гүйцэтгэнэ гэдгийг танилцуулна. Гэхдээ сонгосон үг нь

хүүхдийг нэлээд бодуулах, янз бүрээр таамаг дэвшүүлж болохуйц байна. Жишээ нь:

“Ховдог хэрээ” эх дээр хэрээ ховдог байсан бол шууд л харцагыг явангуут өндгийг идэх

байсан. Тиймээс энэ үгийг буруу сонгосон байна гэж баталж магад.

- Гэтэл зарим нь хэрээ шуналтай юм шиг байна. Яагаад гэвэл харцага гэдэг чинь шувууг

барьж иддэг шувуу шүү дээ. Тиймээс өндгийг нь том болохоор нь өөр олон шувууг

бариулж идэх гэсэн башир арга хэрэглэсэн байж магад. Тиймээс энэ үгийг зөв сонгосон

байна. ... гэх мэтээр баталж болно.

3.5 Янз бүрийн зорилгоор эх зохион бичих

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

3.5.1.

Зорилгодоо

тохируулан

захиа бичих

- Захидал бичсэн зорилгыг ойлгохын тулд

- Хэн? Хэзээ? Ямар зорилгоор?, Хэнд хандаж бичиж

байгаагаас шалтгаалж өнгө аяс өөр байна гэдгийг

уншихдаа ажиглаж мэдсэн байх.

- Үүний дараа захианыхаа бүтцийг гаргаж, мэдлэгээ бүтээх

o Эхлэл: Мэндчилгээ

o Гол хэсэг: Оршин байгаа газрын цаг улирлын

байдал, өөрийн тухай сонин сайхан, өгүүлэх гэж

буй гол зүйл

o Төгсгөл хэсэг: баяр талархал, ерөөлийн үг,

огноо, хэнээс/

- Мэдлэг ойлголтоо гүнзгийрүүлэхийн тулд

- Багшийн өгсөн өгөгдөл, нөхцөлийн дагуу бичнэ.

- Тодорхой нөхцөлийн дагуу бүтцээ төлөвлөх

o Жишээ нь: Танай хөрш чинь хөгжмөө маш чанга

тоглоод л байдаг. Танай аав чинь, маш их

шуугиантай үнэхээр төвөгтэй байна гэлээ. Чи

хөршдөө энэ их чанга дуу чимээгээ багасгах

хүсэлт тавилаа гэж бодъѐ. Тэгвэл чи захиагаа

хэрхэн эхэлж, хэрхэн өрнүүлж, хэрхэн төгсгөх

вэ? ... гэх мэт

- Өгсөн эхлэл, гол , төгсгөл хэсгийн аль нэгийг гүйцээн

бичих

- Бичсэн захианаас зорилгыг тодорхойлж бичих

- Зорилгод тохируулан үгээ хэрхэн сонгосон талаар санал

дүгнэлт бичих

Нэгж хичээлийн

төсгөлд үнэлэх

даалгаврын

жишээ

Тодорхой

нөхцөлүүдийг

бичсэн тараах

материал, эсвэл

үзүүлэн, слайд

“Монголын уран

зохиолын дээж”

УБ 2007

106, 107-р боть

3.5.2.

Зорилгодоо

тохируулан

урилга,

уриалга,

талархал

бичих

Мэдлэг бүтээхийн тулд

- Олон янзын үйл ажиллагааны урилга, уриалга унших,

- Ялгааг нь тодруулахын тулд венийн диаграммын аргаар

хооронд нь бүтэц, утга агуулгын талаас харьцуулах

- Мэдлэг бүтээхийн тулд эдгээр төрлүүдийг хэрхэн

бичдэгийг ажиглах

- Урилган дээр юу юу бичсэнийг ажиглах Жишээ нь: Нэр,

ямар үйл явдалд зориулсан байна?, Хаана болох юм

байна?, Хэзээ болох? зэрэг нийтлэг бүтцийг харж

мэдэхээс гадна магадгүй ямар хувцастай ирэх, тусгай

ямар зочид ирэх зэрэг өвөрмөц зүйлийг тэмдэглэсэн байж

магадгүй. Энэ бүгдийг ажиглаж, учрыг олох, загварын

дагуу бичих

- Талархал /мэндчилгээ, ямар учраас талархсан байна?,

талархлаа дахин илэрхийлсэн байна уу?, хэнээс бичсэнийг

ажиглаж, бичих

Мэдлэг ойлголтоо гүнзгийрүүлэхийн тулд

Олон янзын үйл

ажиллагааны

урилга, уриалга,

талархлын

жишээ бүхий эх

Урилга уриалга,

талархлын

загвар

Сурагчдын

бүтээл

- Ямар ч нөхцөлд бичиж сурахын тулд багшийн өгсөн

сэдвийн дагуу бичих

- Загварт тохируулан нөхөж бичих

- Бодитоор урилга, уриалга, талархал бичиж, хийх /төрсөн

өдрийн, эрдмийн баярын ... гэх мэт /

3.5.3. Үлгэр,

шүлэг,

ертөнцийн

гурав дуурайн

бичих

Мэдлэг бүтээхийн тулд

- Дуурайх гэдэг үгийн утгыг таних

- Аман зохиолын богино хэлбэрийг дуурайсан, утгыг

дуурайсан, бүтцийг дуурайн бичсэн жишээ ажиглах

- Ямар онцлог байгааг тайлбарлаж бичих, мэдлэг бүтээх,

дуурайх аргаа олох

Мэдлэг ойлголтоо гүнзгийрүүлэхийн тулд

- Дуурайн бичих аман зохиолын төрлүүдээс сонгох

- Дуурайн бичих хэлбэрээ сонгох

- Үг бүрийг үгийн аймгаар аймаглах / үгийн аймаг үзээгүй

бол асуултаар ялгуулах/

- Дэвтэрт нэг мөрийг хоосон үлдээж эхийг хуулан бичүүлэх

- Сонгосон сэдвийхээ дагуу үгээ зөв сонгон бичих

Бичсэнээ сайжруулахын тулд хянах шалгах. Тэгэхдээ доорх

шалгуурыг үндэс болгоно.

- Асуултын дагуу бичиж чадаж уу?

- Сэдэв нь өөр байж чадаж байна уу?

- Хэлбэр хэв маяг нь төстэй болж чадсан байна уу?

- Найруулгын ямар нэгэн алдаа байна уу?

- Зөв бичих дүрмийн алдаа байна уу?

- Догол мөрөө зөв гаргасан байна уу?

Бусдаас суралцахын тулд бусдын зохиосон зохиолтой танилцах

- Бичсэнээ сольж унших

- Зарим сурагч өөрсдийн хүсэлтээр өмнө гарч унших

- Бүтээлийн үзэсгэлэн гаргах зэрэг

Дуурайн бичсэн

эх зохиолын

жишээ

Дуурайн

бичүүлэх зохиол

бүхий тараах

материал

Сурагчдын

бүтээл

3.5.4. Номын

товч

танилцуулга

бичих

Хэрхэн бичдэгийг мэдэхийн тулд

- Зорилгыг ойлгохын тулд танилцуулгуудыг уншиж

ажиглалт хийх

- Танилцуулга хийх ямар арга нь ойлгомжтой санагдав?

Танилцуулга бичиж сурахын тулд бичих зорилгоо тодорхойлох.

Хэнд хаана /уншигч / зориулж, ямар учраас ? /шалтгаан

зорилго / хэрхэн / өнгө аяс, үг сонголт / танилцуулахаа

төлөвлөх.

- Бичих бүтцээ төлөвлөнө.

- Танилцуулгаа өөрсдөө зохиомжилж бичих

- Бичих дарааллыг өгсний дагуу танилцуулга бичих

Мэдлэг ойлголтоо гүнзгийрүүлэхийн тулд дараах үйл

ажиллагаанаас сонгож хийх

- Зурагт самбар хийх

- Схем диаграм хийх

- Зураглал хийх

- Хүснэгт бөглөх

- Хэсгүүдийг гүйцээн бичих

- Оюуны зураглал хийх

- Номоо хураангуйлж комик ном хийх

www.bpc.mn

book.gogo.mn

nationallibrary.mn

гэх мэт сайтууд

Номын

танилцуулга

хийх хүснэгт

3.5.5. Өөрийн

танилцуулга

бичих

Өөрийгөө танилцуулахын тулд

- Өөрийнхөө тухай хувийн мэдээллээ товч бичих

- Өөрийнхөө бусадтай адилхан гэсэн 5 шинжээ тоочин

бичих

- Өөрийнхөө бусдаас ялгарах 5 шинжээ бичих

- Дээрх мэдээллүүдээ оролцуулан “Би хэн бэ?” гэдгээ бичих

төлөвлөгөө гаргах

Дээрх мэдээллээ цэгцлэн бичихийн тулд

- Хэнд хаана /уншигч / хандаж ямар зорилгоор хэрхэн

танилцуулахаа төлөвлөх

- Багшийн өгсөн нөхцөлийн дагуу танилцуулга бичих

- “Миний гэр бүлтэй танилц ” гэсэн нэртэй телевизийн “ шоу

нэвтрүүлэгт чи гэр бүлийнхэнтэйгээ оролцохыг хүсэж

байгаа. Танай гэр бүлээс зөвхөн 3 хүн оролцох

боломжтой. Эдгээр хүмүүсийг телевизийнхэнд

сонирхолтой байхаар танилцуулж бичих

Бүтцээ төлөвлөх

- Төлөвлөгөөнийхөө дагуу бичих

Бичсэнээ сонирхолтой болгохын тулд

- Зурган тайлбар хийх

- Зураглал хийх

- Анкет бөглөх

Сурагчийн

бүтээл

Анкетны загвар

Тодорхой нөхцөл

бичсэн тараах

материал юм уу

эсвэл үзүүлэн,

слайд

3.5.6. Мэдээ

бичих

Мэдээг хэрхэн бичдэг болохыг мэдэхийн тулд

- Сонины мэдээ унших, телевизийн мэдээ үзэх

- Уншсан, үзсэн мэдээгээ хэн, хаана, хэзээ, юуг, яагаад

хэрхэн? гэсэн асуултад хариулж хурааж бичих

- Өөрсдөө сэдэв сонгон мэдээ бичих \ багш сэдвийн

жагсаалтыг өгсөн байна\

- 6 асуултын дагуу бичиж чадаж уу? гэдгээ хянах, дутуу

байвал сайжруулж бичих

Мэдээг сайн бичиж сурахын тулд дараах үйл ажиллагаанаас

сонгон хийх

- Бинго тоглох

- Карт тоглуулах /эвлүүлэх/

- Асуултын самбарт бичих

- Мэдээллийг зөв бүтэцтэй болгох

- Асуух үгийн оронд үг нөхөх замаар мэдээг бичих

- Мэдээнд гарчиг өгөх

- Мэдээг гарчигтай тохируулах

Сонины мэдээ

бүхий хайчилбар

Багшид өгөх санамж

Зорилгодоо тохируулан бичих

Энэ бүлгийн чадварыг эзэмшүүлэхдээ хүүхдүүдээр бие даан хийж гүйцэтгэх үйлд

хөтөлбөл илүү үр дүнтэй байх болно. Яагаад гэвэл зорилгодоо тохируулан захиа бичих,

зорилгодоо тохируулан урилга, уриалга, талархал бичих, үлгэр, шүлэг, ертөнцийн гурав

дуурайн бичих , номын товч танилцуулга бичих, өөрийн танилцуулга бичих зэргээр хүн

бүрийн амьдралд бичих хэрэгцээ зайлшгүй шаарддаг чадварууд байгаа тул бие даасан

болон хосоор хийх үйл ажиллагаа руу нь чиглүүлбэл зохино.

Зорилгодоо тохируулан захиа бичих

1. Үүний тулд ялгаатай даалгавар өгч болно.

Зарим сурагч тодорхой нөхцөл заасан зүйлийг бичиж чадахгүй бол өөрийнхөө мэддэг,

өөрт тохиолдсон зүйлээсээ сэдэвлэж бичих. Ингэхдээ хамгийн гол нь бичиж байгаа

дээрх төрлүүдийн бүтэц зөв байх, дүрмийн алдаагүй байх, үг сонголт зөв байх,

найруулгын бусад алдаагүй байх гэдэг талаас нь анхаарч зөвлөгөө өгөөрэй.

Багш нар ихэвчлэн хүүхдүүдэд өөрт тохиолдсон зүйл дээр нь тулгуурлаж зохион бичих

даалгаврыг өгдөг. Энэ нь сайн ч нөгөө талаар хүүхэд ирээдүйд ямар нэг тулгарч

болзошгүй зүйлтэй учрахад шийдэх аргаа олж чадахгүй, харилцааны ямар нэг алдаа

гаргахад хүргэдэг. Тиймээс хүүхдэд өөрт тохиолддоогүй тийм нөхцөл байдлыг санал

болгож бичүүлбэл төсөөлөх, дүрслэх зэрэг сэтгэн бодох чадвараа хөгжүүлэх,

тулгарсан бэрхшээлээс гарах арга замаа хайх зэрэгт эерэгээр нөлөөлнө.

Зарим сурагчаар тодорхой загварыг өгч нөхүүлж бичүүлэх.

Янз бүрийн зураг, зураглал маягаар хийлгэж болно.

Мэдээ бичих

Онолын ойлголт

Мэдээ хэзээ ч худал байж болохгүй, санаанаасаа зохиож болохгүй, маш тодорхой,

үнэн бодитой байх ѐстой гэдгийг ойлгуулахын тулд “Мэдээлэл хэрхэн дамждаг вэ?” гэдэг

тоглоом тоглуулж болно. Учир нь тоглоом нь хүүхдийг төлөвшүүлэх, аливааг танин мэдэх

бие даасан дасгал, учрыг олох, өөрөө өөрийгөө хамгаалах ухаан, бусдаасаа суралцах онцгой

үйл юм. Тиймээс ч зохиолч Л.Түдэв “ Тоглоом нь хүүхдийн төрмөл ухааныг бэхжүүлэн,

таримал ухаан шинээр олж авах,хал үзэж хашир танихын “өөрөө сурах” анхны хамгийн том,

хамгийн мартагдашгүй, хамгийн зугаатай, хамгийн чөлөөтэй дамжаа болой” гэж

тодорхойлсон байна.

Тиймээс багш нар бага ангийн сурагчдыг аль болохоор тоглоомын хэлбэрээр

хичээлийнхээ аль нэг үе шатыг зохион байгуулж байвал хичээл сонирхолтой, үр дүнтэй байх

болно. Тиймээс дараах тоглоомыг хичээлийн эхэнд сэдэл үүсгэх зорилгоор тоглуулж болно.

Тоглоомынхоо зааврыг танилцуулъя.

Багш богино хэмжээний сонирхолтой мэдээлэл уншиж өгнө. Уншихаасаа өмнө

дурын 2-3 хүүхдийг ангиас гарахыг хүснэ.

Тэднийг гарсны дараа багш мэдээллээ ангид байгаа сурагчддад уншиж өгнө.

Багш эхний удаад зүгээр л анхааралтай сонсохыг тэднээс хүсээрэй.

Уншиж өгөх мэдэээллийн жишээ

Мэдээ бол аливаа нэгэн үйл явдал, үзэгдэл юмсын талаарх шинэ баримт бөгөөд хэн?, хаана?, хэзээ?,

юу? Яагаад? Яаж? /хэрхэн/ зэрэг асуултад хариу өгдөг. Мэдээ бол шинэ баримт, шинэ үйл явдал.

Мэдээний шалгуур нь ач холбогдлоороо илүү чухал, цаг үеийн, шуурхай бас сонирхолтой байж болно.

Мэдээ нь үнэн, бодитой /баримттай/, баттай /нэр, хаяг, цаг хугацаа/ байна.

Хүүхдийн амин цэнэг

“Гадаа тавьсан хувцсыг заавал оруулж бай” гэж хөгшид хэлдэг. Хэрвээ хувцсаа гадаа

хонуулчихсан бол заавал галд юм уу халаагуурт ээж \халааж\ өмсөхийг захидаг. Учир нь өдрийн

нарны туяа хувцсанд эерэг энергийг хуримтлуулж хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг.

Харин шөнийн цагт хувцсанд сөрөг энерги хуралддаг төдийгүй муу нөлөө ихтэй байдаг. Ялангуяа

нялх хүүхдийн хувцсыг гадаа хонуулахыг Монголчууд ихэд цээрлэдэг. Хувцас болон даавуунд

сөрөг энерги хуримтлагдсанаар хүүхдийн амин цэнэг алдагдаж өвчин ороомтгой болдог.

Хүүхдийн амин цэнэг долоон нас хүртэл тогтворждоггүй. Ялангуяа гурван нас хүртэлх хүүхдийн

амин цэнэг бага байдаг бөгөөд дутагдсан цэнэгээ ээжээсээ авдаг байна.

Эх хүүхэд хоѐр хэдийгээр бие нь тусдаа ч цэнэг нь нэгдмэл байдаг. Тиймээс ээж хүүхэд хоѐрыг

Багш нэг удаа уншиж өгсөний дараа ангиас гарсан сурагчдаас нэг сурагч

оруулж ирүүлнэ. Тэгээд ангид байгаа сурагчдаас багшийн уншсан мэдээллийн

тухай ярьж өгөхийг хүснэ. Орж ирсэн сурагч тэр хүүхдийн ярьсныг анхааралтай

сонсоно. Түрүүчийн гаднаас орж ирсэн хүүхэд дараагийн орж ирсэн хүүхдэд нь

ярих замаар дуусгана.

Энэ үед хэн ч дэмжлэг үзүүлэхгүй. Зөвхөн дотроо мэдээлэл зөв дамжиж байна

уу? Буруу дамжиж байна уу? гэдгийг л дүгнэж, тэмдэглэл хөтөлнө. Буруу бол

аль хүүхдээс эхэлж аль хэсгээс мэдээлэл буруу болж эхэлсэн гэдгийг сууж буй

сурагчид тэмдэглэнэ.

Ингээд багш дахин мэдээллээ уншиж өгөөд нөгөө 3-4 сурагчид ямар мэдээлэл

байсныг ойлгуулна.

Мэдээлэл яагаад буруу болсныг шүүн ярилцах, эсвэл бичнэ.

Үүний дараа багш мэдээ боловсруулах асуултын /хэн, юуг, хаана, хэзээ, яагаад,

хэрхэн / дагуу уншсан мэдээллээ задлал хийлгэж болно.

Ингэж мэдээ бичихэд юу гол болохыг таниулж болно.

Сонины мэдээ бичих

Мэдээг хэрхэн бичихийг өмнө өгүүлсэн байгаа. Мөн сурагчдаар ямар үйл ажиллагаа

гүйцэтгэхийг бас заасан байгаа. Мэдээ бичихэд хамгийн гол нь асуултын дагуу бичүүлж

сургахад анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Хэн? Юу? Хэрхэн, яаж? Хаана? Хэзээ? Яагаад,

Ямар учраас? гэсэн асуултын дагуу мэдээ мэдээллийг бэлтгээгүйгээс мэдээ маань тодорхой

бус болдог.

Тиймээс мэдээг бичүүлж сургахдаа эхлээд уншсан, сонссон, үзсэн мэдээллээ дээрх .

асуултын дагуу ангилуулах, бичсэн мэдээгээ дээрх 6 асуултад хариулагдаж байна уу гэдгээр

шалгуур болгон тодорхой бичүүлж болно.

Мөн тоглоомын аргаар мэдээг 6 асуултын дагуу ялган ойлгож чадаж байгаа эсэхийг харахын

тулд бинго тоглоом тоглуулж болно. Гэхдээ доор арай хялбар болгож хувирган бичлээ.

Бингог тоглуулахдаа эхлээд дараах хүснэгтийг сурагч бүрт тараасан байна?

1. Хэн ?

...............................................

2. Юуг ?

.....................................

3. Хэзээ?

........................................

4. Хаана?

...............................................

5. Ямар учраас

......................................

6. Яа..(в, сан ..)?

..........................................

Багшийг мэдээ унших үед сурагчид мэдээллээс асуултад тохирох утгаар нь хүснэгтэд

нөхөж бичнэ.

Бүх сурагчийг бичиж дууссаны дараа багш мэдээллийг зөв хийсэн эсэхийг эргэж

мэдээлнэ. Өөрөөр хэлбэл зөв хариултыг хэлнэ. Сурагч бүр өөрийнхөө хийснийг тулгаж

шалгана. Бүгдийг зөв хийсэн сурагч “Бинго” гэж хэлээд босно.

Багш зөв хийсэн сурагчид урамшууллын оноо өгөх, инээмсэглэсэн дүрс (смайл) наах,

чихрээр урамшуулах зэрэг янз бүрийн арга хэрэглээрэй. Эс тэгвээс сурагчдын идэвх

нь суларна гэдгийг анхаараарай.

Мэдээг ингэж асуултын дагуу ялгуулах нь дараагийн үгийн аймгийн хичээлийг заах суурь

болох, нөгөө талаар мэдээг үгийн аймгийн хичээлтэй холбон интеграцичилж зааж болно.

Урилга, уриалга, талархал бичих

Дурдсан хэрэглээний бичвэрүүдийг бичүүлж сургахын тулд загвар жишээнүүдийг

уншуулж ажиглуулахаас эхлээд бичих загварыг өгч нөхүүлж бичүүлэх замаар үйлийн

баримжаа эзэмшүүлнэ. Тэгэхдээ өөрсдийнх нь мэддэг зүйлээс эхэлж хийлгүүлээд дараа нь

багшийн өгсөн нөхцөлийн дагуу бичих зэргээр ойлголтыг гүнзгийрүүлж, өөрсдөөр нь зуруулж,

загварыг гаргуулж, хайчлуулах зэргээр бэлтгүүлж чадварыг өөрийн болгон хөгжүүлнэ.

Багш энэ хэсэгт дээрх янз бүрийн нөхцөл өгч бодуулж, төсөөлүүлж, сэтгүүлж бичүүлэхэд

анхаарна. Учир нь хүүхэд янз бүрийн үйл ажиллагаанд оролцсон туршлага багатай байдаг.

Ийм үед нь багш өөрөө мэдээд урилга хийгээрэй, өөрөө шийдээд хэрхэн талархсанаа

бичээрэй гэвэл тэд ихэвчлэн төрсөн өдөр, хурим найрнаас өөр тохиолдолд урилга бичиж

бараг мэдэхгүй. Тиймээс ирээдүйд тулгарч болох янз бүрийн үйл ажиллагааг нөхцөл

болговол хүүхдийн зорилго чиглэлтэй бичиж сурах үйлд хөтлөх алхам болно.

Жишээ нь: Урилга бичүүлье гэвэл: Чиний дүү чинь “Гэгээн алсын одод” тэмцээнд

түрүүлжээ. Энэ баяраа гэр бүлээрээ ярилцаад ах дүү хамаатан садангийнхаа хүрээнд

тэмдэглэхээр болов. Тэгээд гэр бүлээрээ ярилцаад чамайг дүүгийнхээ амжилтыг

тэмдэглэх баярын урилга хий гэлээ. Чи тэгвэл урилгаа хэрхэн бичиж, хийх вэ?

Ирсэн ах дүү, хамаатан садан төрөл төрөгсөд, найз нөхдөдөө баярласан талархсанаа

хэрхэн илэрхийлэх вэ? Бичээрэй. гэх мэтээр хийх чиглэлийг нь тодорхой болговол

зорилготой, нөхцөл байдалд тохируулан үг хэлээ сонгон бичиж сурахад дөхөм болно.

Үлгэр, шүлэг, ертөнцийн гурвыг дуурайн бичих

Дуурайн бичүүлж сургахын тулд эхлээд аман зохиолын богино хэлбэрийг дуурайсан болон

шүлэг, богино өгүүллэгийг харьцуулан уншуулна. Эндээс сурагчдаар ажиглуулах, ялгааг

тайлбарлуулна. Жишээ нь:

Эх зохиол: Жигмэд Тогмид хоѐр

Жигмэд Тогмид хоѐр

Жимсэнд хамт явжээ.

Уулын модонд очоод

Уралдаж түүхээр болжээ.

Том савтай Тогмид нь

Сүүлдэнэ гэж сүрджээ.

Жигжиг савтай

Жигмэд нь түрүүлнэ гэж барджээ.

Түүсээр байгаад Тогмидын

Сав нь дүүрээд иржээ.

Идсээр байгаад Жигмэдийн

Гэдэс нь цадаад иржээ.

Дуурайн зохиосон нь: Очироо Дариа хоѐр

Очироо Дариа хоѐр

Олимпиадад орохоор болжээ.

Орох газраа очихоороо

Уралдаж бодохоор шийджээ.

Онцгой ухаантай Очироо нь

Оройд нь гарна гэж боджээ.

Даамай сэргэлэн Дариа нь

Давтлага авахаа мэджээ.

Сандарснаасаа болоод Очироо

Санамсаргүй хожигджээ.

Арай сэргэлэн Дариа нь

Алдар хүндтэй болжээ.

Венийн диаграммын аргаар ижил ба ялгаатай талыг бас гаргуулж ч болно. Гэхдээ энд

хүснэгтээр ялгуулахаар бичлээ.

Ижил тал

Зохиолуудын хэлбэр нь ижил

................................................................

Ялгаатай тал

Дүрүүд нь өөр өөр.

.................................................................................

................................................................... .................................................................................

Ингэж ажиглуулсны дараа багш дуурайн бичих шүлэг, өгүүллэг, аман зохиолын богино

хэлбэрийн зохиолыг өгнө.

Богино үлгэрийг дуурайн бичүүлэхдээ хуулан бичүүлнэ. Тэгэхдээ нэг мөрийг алгасаж

бичүүлнэ. Тэгээд дуурайн бичүүлэхдээ өөр өнгийн балаар хоосон орхисон мөрөнд дээрх

мөрний үг бүрийн доор харгалзах байдлаар бичүүлж болдог. Ингэж бичүүлэх нь эх зохиол,

дуурайн зохиосон хоѐроо харьцуулан ямар ялгаатай болсныг харж, өөртөө болон бусдад

үнэлгээ дүгнэлт өгөхөд амар байдаг.

Шүлэг, аман зохиолын богино хэлбэрийг дуурайхдаа дээрх байдлаар зэрэгцүүлэн

бичүүлнэ.

Тэгэхдээ шүлгийн толгой сүүл холболтыг ажиглаж, мөрөн дэх үгийн тоо зэргийг

алдагдуулахгүйгээр дуурайн бичвэл бие даан шүлэг зохиох чадварт суралцахад дөхөм

болно.

4.ХЭЛЗҮЙ, ҮГИЙН САНГ ХЭРЭГЛЭХ ЧАДВАР

Чадвар Суралцахуйн зорилт

Үгийн аймаг

Хэн, юу, аль, ямар, хэд, яаж, яав, яасан учир, яадаг тул, хэзээ, хаана гэсэн

асуултад хариулагдах үгсийг ялган бүлэглэх

Өгүүлбэрийг шинж чанар, орон байр, цаг хугацаа, тоо хэмжээгээр дэлгэрүүлэх

Өгүүлбэр

Өгүүлбэрт сэтгэлийн хөдөлгөөн, өнгө аясыг илтгэх үг хэллэгийг аялга

тохируулан хэрэглэх, зөв бичих

Төлөөний үгийн өгүүлбэрт гүйцэтгэх үүргийг ойлгох, хэрэглэх

Цэг ,таслал, догол мөр зэргийг зөв хэрэглэх

Өгүүлбэр дэх үгийн хэлхээ холбоог ойлгох

Үгийн сан

Ойролцоо ба эсрэг утгатай үг сонгон өгүүлбэр зохиох

Хэлц үгийг цээжилж, тогтоох, ойлгох, тайлбарлах

Гадаад үгийг зөв бичиж, хэрэглэх

4.1 Үгийн аймаг

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

4.1.1. Хэн, юу, аль,

ямар, хэд, яаж, яав,

яасан учир, яадаг

тул, хэзээ, хаана

гэсэн асуултад

хариулагдах үгсийг

ялган бүлэглэх

Үгийн аймгийн тухай мэдлэгтэй болохын тулд

- Эх, өгүүлбэрт байгаа үгсийг асуултаар таних,

ангилах бүлэглэх

- Өгүүлбэр эхэд байгаа үгийг асуултаар дэлгэрүүлэх

- Ямар асуултад хариулагдвал ямар утга илэрхийлж

байгааг ажиглах

Мэдлэгээ бататгахын тулд дараах үйл ажиллагаанаас

сонгон хийх

- Асуултын дагуу өгүүлбэр, эх зохиох

- Өгүүлбэр болон эхийн доторх үгсийг асуултаар нь

бүлэглэх, тодруулах

Сурах бичиг

Богино, үлгэр

өгүүллэгүүд

Хүүхдийн шүлэг

яруу найраг

Үгийн аймаг Өгүүлбэр Үгийн сан

Суралцахуйн

зорилтын тоо

2 4 3

- Карт эвлүүлж тоглох

- Бинго тоглох

- Үгийн эхний үсгээр тухайн үгийн аймгийн үгийг

жагсааж үг бүтээж тоглох

Х – хар, харамч, хөнгөн ...

Ө – өнөр, өтгөн, өрөвч ...

Х – хуурамч, хянуур, худалч ...

- Тухайн үгийн аймгийн үгийг олон оруулж тоочимж эх

зохиох

- Үгийн сүлжээн таавар хийх

- Үгийн сүлжээ хийх

- АХА явуулах

Асуулт бүхий

карт болон

жишээ үг бүхий

карт

Үгийн сүлжээ

АХА тэмцээний

асуулт

4.1.2. Өгүүлбэрийг

шинж чанар, орон

байр, цаг хугацаа,

тоо хэмжээгээр

дэлгэрүүлэх

Мэдлэгээ бүтээхийн тулд

- Өгөгдсөн үгүүдийг асуултаар нь бүлэглэх

- Шинж чанар заасан – Ямар? Аль?

- Орон байр заасан – Хаана? Хааагуур? Хаашаа?

- Цаг хугацаа заасан – Хэзээ?

- Тоо хэмжээ заасан- Хэд? Хэчнээн? гэдгийг ойлгох

- Хэн+яав асуултад хариулагдах үгсийг өөр бусад

асуултад хариулагдах үгээр дэлгэрүүлэх

- Ямар утга илэрхийлж байгааг тайлбарлах

Мэдлэг ойлголтоо бататгахын тулд дараах үйл

ажиллагаанаас сонгож хийх

- Эх өгүүлбэрт шинж чанар, орон байр, цаг хугацаа,

тоо хэмжээ заасан үг нөхөх.

- Эх, өгүүлбэрээс дээрх утга бүхий үгийг хасах. Ямар

асуултад хариулагдах үг үлдэж байгааг ярилцах.

Багшид өгөх санамж

Үгийн аймаг

Үгийн аймгийг заахын хамт багш хүүхдүүдийн үгийн баялгийг нэмэгдүүлэх тал дээр

анхаарах хэрэгтэй. Ингэхдээ хөдөө орон нутгийн хүүхдүүдийн хувьд хот суурин газарт очвол

мэдэх ѐстой зүйлд анхаарлыг хандуулж багш үгийн сонголтоо хийх хэрэгтэй

Харин хот суурин газрын хүүхдүүдэд монгол хөдөөний ахуйтай ойр үгийг сонгон нүдлүүлэх,

утгыг таниулахад анхаарлаа хандуулах хэрэгтэй. Учир нь хөдөөний хүүхдийг хотын соѐл

мэдэхгүй гэж, хотын хүүхдийг хөдөөний тухай мэдэхгүй тул тохирохгүй эх сонгож авлаа гэж

шүүмжилдэг. Үгийн баялгийг нэмэглүүлье л гэж байгаа бол танил бус үгийн утгыг мэдүүлэх,

улмаар тухайн үгийг зөв хэрэглэхэд анхаарах хэрэгтэй. Үүний тулд үгтэй холбоотой явцын

үнэлгээг хийхдээ мэдэж авсан танил бус үгийг хэрхэн тогтоосон, хэрхэн хэрэглэж байгаад

анхаарлаа хандуулж даалгавраа боловсруулах хэрэгтэй.

Үгийн аймгийн дасгал даалгаврыг боловсруулахдаа өгүүлбэрт, эхэд үгийн утга талаас нь зөв

хэрэглэхэд анхаарах хэрэгтэй.

Жишээ нь:

Үгийн жагсаалтаас тохирох аймгийн үгийг нөхөх

Өгүүлбэрт байгаа онцолсон аймгийн үгийг ойролцоо утгат үгээр солих

Тухайн аймгийн үг хэдэн утгатай болохыг толь бичгээс харах гэх мэт.

Харин үгийн аймаг тус бүрийг ялгаж байгаа эсэхийг харахын тулд үгийн эхний үсгээр тухайн

үгийн аймгийн үгийг жагсааж үг бүтээж тоглон “Хэн нь хамгийн олон үг олох вэ?” гэдгээ

шалгаруулж болно. Гэхдээ утгаар нь төрөлжүүлж тоглохоор зааж болно.

Х \шинж чанар\ – харамч, хөнгөн, хурц ...

Ө \ хэмжээ заасан\– өндөр, өргөн ...

Х \өнгө зүс\ – хар, хүрэн, хонгор ...

Н - \юм\- ном, нум, нуруу...

А– \ үзэгдэл\ - аянга, аадар бороо ...

Р- \хүн\ - Раднаа, Равжир, Равсал ... гэх мэт

Тухайн үгийн аймгийн үгийг олон оруулж тоочимж эх зохиох

Үгийн сүлжээн таавар хийх

Үгийн сүлжээ хийх

АХА явуулах гэх мэтээр тоглоомын аргаар ойлгуулж болно.

Үгийн аймгийг таниулахдаа мөн хэлзүйн ямар хэлбэр авч байгааг давхар ажиглуулах

хэрэгтэй. Учир нь үгийн аймгийг утгаар нь, асуултаар ялгаж чаддаг болсноор өгүүлбэр,

эхийг дуурайн зохиох, өгүүлбэр эхийг дэлгэрүүлэх, хураах, анги ахих тусам

өгүүлбэрийн утга бүтцийн талаарх ойлголтын суурь болох тул ойлголтыг маш сайн

өгөх хэрэгтэй.

Тухайн үгийн аймгийг үзэж байгаа үедээ үгийн сангийн баялгийг нь нэмэгдүүлэх тал дээр

багш анхаарах хэрэгтэй. Жишээ нь:

Хэн гэсэн асуултад хариулагдах үгийн тухай судлахдаа гэр бүл, хамаатан садан,

төрөл төрөгсдөө нэрлэсэн үгийг мэдэх \үеэл, элэнц, хуланц, ач, зээ ...\

Ямар гэсэн асуултад хариулагдах үгийг судлахдаа хүн юм үзэгдлийн гадаад дотоод

шинж, сэтгэл хөдлөл ... \ харамч, худалч, хуудуу, цэгцтэй, ухаантай ...\

Хаана, хэзээ, хаагуур гэсэн асуултад хариулагдах үгийг судлахдаа гариг эрхэс,

хүрээлэн буй орчны байрлалыг таних, ямар нэгэн газрын байршлыг \ сургууль,

гэрийнхээ байршлыг заах\ тодорхой зааж сургахад анхаарах гэх мэтээр бүтээлчээр

давтах хэрэгтэй.

4.2 Өгүүлбэр

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

4.2.1. Өгүүлбэрт

сэтгэлийн

хөдөлгөөн, өнгө

аясыг илтгэх үг

хэллэгийг аялга

тохируулан

хэрэглэх, зөв

бичих (уриалсан,

зөвлөсөн)

Сэргээн санахын тулд дараах үйл ажиллагаануудаас

гүйцэтгэх

- Эхээс цэг тэмдгийг тодруулж зурах

- Утгыг хэрхэн өөрчилж байгааг тайлбарлаж бичих

- Цэг тэмдгийг сольж унших

- Жүжгийн хэсгээс чанга унших, тохирох цэг тэмдэг нэмэх

Мэдлэг ойлголтоо гүнзгийрүүлэхийн тулд

- Цэг тэмдгийг сольж бичих, унших

- Утгыг хэрхэн өөрчилж байгааг тайлбарлах

- Уншсан эхийн утгаар баримжаалан орхисон цэг

тэмдгийг нөхөх

- Жүжгийн хэсгээс чанга унших

- Харилцан яриа зохиох

- Өөр цаг үеийн ялгаатай төрлөөр бичигдсэн хоѐр өөр

зохиолчийн богино бүтээлийн цэг тэмдгийн хэрэглээг

шинжлэх. Тэд цэг тэмдгийг хэрхэн хэрэглэсэн байна?

Ямар ялгаатай байна?

- Өөр бусад хичээлд цэг тэмдгийг хэрхэн хэрэглэж

байгаа талаар шинжлэн, санамж бүхий зурагт хуудас

Сэтгэлийн өнгө

аясыг хүчтэй

илэрхийлдэг

зарим нөхцөл

бүхий слайд,

үзүүлэн

Цэг тэмдгийг

орхиж бичсэн эх

Хүүхдийн жүжгийн

хэсэг

хийх

4.2.2. Төлөөний

үг, холбоо үгийн

өгүүлбэрт

гүйцэтгэх үүргийг

ойлгох, хэрэглэх

Мэдлэг ойлголттой болохын тулд

- Төлөөний үгийн жагсаалтыг багш гаргаж өгсөн байна.

- Үгсийг хоѐр хоѐроор нь холбоо үг үүсгэх. Эсвэл холбоо

үг болгон харгалзуулах

- Үүсгэсэн холбоо үгэндээ асуулт тавьж, шинж чанар,

орон байр, үйлийн эзэн, тоо ширхэг, үйл хөдлөл зааж

байгаагаар нь ялгуулах

Мэдлэг ойлголтоо гүнзгийрүүлэхийн тулд

- Өгүүлбэрт төлөөний үгийг олж доогуур нь зурах,

тодруулан будах

- Ямар утгыг төлөөлж байгааг тайлбарлах

- Өгүүлбэрт төлөөний үгийг нөхөх

- Өгүүлбэрт байгаа үгийг утгаар нь төлөөний үгээр солин

найруулах

- Төлөөний үгийг оролцуулан өгүүлбэр зохиох

- Нийлмэл өгүүлбэрийг энгийн өгүүлбэр болгон

салгахдаа үйлийн эзнийг төлөөний үгээр орлуулан

солих

- Эхийн өгүүлбэрүүдийг төлөөний үгээр холбох

- Үг давтсан найруулгын алдааг илрүүлж төлөөний үгээр

солих

Төлөөний үгийг

орхисон өгүүлбэр,

эх бүхий тараах

материал

Үг давтсан алдаа

бүхий өгүүлбэр, эх

4.2.3. Цэг,

таслал, догол

мөр зэргийг зөв

хэрэглэх

Мэдлэг, ойлголттоо сэргээн санахын тулд

Ямар тохиолдолд уг цэг тэмдгийг хэрэглэдгийг

бататгах

Эхээс цэг тэмдгийг тодруулж зурах,

Эхэд цэг тэмдгийг нөхөж бичих

Ойлголтоо гүнзгийрүүлэхийн тулд

- Утгыг хэрхэн өөрчилж байгааг тайлбарлах

- Цэг тэмдгийг сольж унших

- Ямар цэг тэмдэг бичигдсэнийг таамаглах

- Жүжгийн хэсгээс чанга унших, тохирох цэг тэмдэг нэмэх

- Өөр цаг үеийн ялгаатай төрлөөр бичигдсэн хоѐр өөр

зохиолчийн ажлыг шинжлэх. Тэд цэг тэмдгийг хэрхэн

хэрэглэсэн байна? Ямар ялгаатай байна?

- Нэг үеийн 2 зохиолчийн хүүхдийн бүтээлийг ажиглах

- Өөр бусад хичээлд цэг тэмдгийг хэрхэн хэрэглэж

байгаа талаар шинжлэн, плакат гаргах

Харилцан яриа

бүхий эх

Цэг тэмдгийн

алдаатай эх

Бусад хичээлийн

дэвтрүүд

4.2.4. Өгүүлбэр

дэх үгийн хэлхээ

холбоог ойлгох

Хэлний нэгжүүд нэг нь нөгөөгөө бүтээдэг гэдгийг мэдэхийн

тулд

- Тохирох үгүүдийг харгалзуулж холбоо үг бүтээх

- Бүтээсэн холбоо үгээр энгийн өгүүлбэр бүтээх

Дээрх мэдлэг ойлголтоо бататгахын тулд

- Өгүүлбэрийг холбоо үг болгон задлах

- Цэгийн оронд үг нөхөх

- Холбоо үгийн төгсгөлийн үгийг дараагийн үгний эхлэл

Үгийг холбож

холбоо үг бүтээх,

бүтээсэн холбоо

үгсээр өгүүлбэр

бүтээхээр

бэлтгэсэн тараах

материал

байхаар үгийн гинжин тоглоом тоглох

- Морины нүүдлээр нүүж, холбоо үгээр өгүүлбэр бүтээж

тоглох

- Үгүүдийг зөв эвлүүлж өгүүлбэр, эх бүтээн тоглох

Заасан тоглоом

тоглох материал

Багшид өгөх санамж

Өгүүлбэрт сэтгэлийн хөдөлгөөн, өнгө аясыг илтгэх үг хэллэгийг аялга тохируулан

хэрэглэх, зөв бичих

Өнгө аяс илтгэх үгийг аялга тохируулан хэрэглэж сурахад дүрд тоглуулах нь

хүүхдүүдийн харилцаа хандлага, тэдний мэдлэгээ хэрхэн хэрэглэж чадаж байгааг харах,

чадварыг хөгжүүлэх хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм. Дүрд тоглох аргыг амжилттай

хэрэглэж чадвал хүүхдүүд тухайн сэдвийг олон арга замаар танин мэдэх боломж олдоно.

Үүнийг хийхдээ багаар ажиллуулна.

Жишээ нь: Хувилбар 1

Алхам 1

Багш сурагчдад жүжгийн зохиолын хэсгээс тараан өгөх.

Сурагчдад зохиолын хэсгийг уншаад ямар ямар цэг тэмдэг байна, аль хэсэгт ямар

сэтгэлийн хөдөлгөөн илэрхийлсэн үг байна, түүнд тохируулан дууны өнгөө хэрхэн

өөрчлөх, биеийн хөдөлгөөн, нүүр царайны хувирлаа хэрхэн гаргах талаар тодорхой

бичүүлж, бэлтгэх хугацаа өгөх

Алхам 2

Бичүүлснийхээ дараа хүүхдүүдээр уншуулах эсвэл дүрийн тоглолт хийлгэнэ. Нөгөө

багийн сурагчид сонсоод, хараад ямар хэрэг явдал дээр ямар өнгө аяс илрэв? Түүнийг

бичигт ямар цэг тэмдгээр ялгаж болох талаар тэмдэглэл хөтөлнө.

Идэвхтэй ажиглалт ба хариу үйлдэл

Хувилбар 1

Дүрд тоглох үйл ажиллагаа болон чадвар олгох сургалтын үед ажиглагчдыг томилох нь

бас нэг явцын үнэлгээний арга юм. Өөрөөр хэлбэл дүрд тоглох үйл ажиллагааны явцад

ажиглагчдыг үргэлж анхааралтай байхыг шаарддаг.

Ажиглагчдад дүрд тоглогч та бүхний хүсэж байсан зан төрхийг, хүсэж байсан өнгө аясыг,

хүсэж байсан хөдөлгөөнийг, хүсэж байсан дуу хоолойг илэрхийлж байвал гараа өргөх, эрхий

хуруугаа гозойлгох, алга таших гэх мэтээр өөрсдөө хийхээр шийдсэн ямар нэгэн дохиогоор

хариу үйлдэл үзүүлнэ. Тоглолт дууссаны дараа дүрд тоглогчийн жүжиглэлийн талаар

ярилцана.

Эсвэл видео бичлэг хийж болох ба энэ үед ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй байх

хэрэгтэй. Харин видео бичлэгээ үзэж байх үедээ санал зөвлөгөө өгөх, эсвэл хариу үйлдэл

үзүүлэх хөдөлгөөнүүдээ хийж болно.

Хувилбар 2

Дээрх маягаар ажиллаж байхдаа оролцогч дүрд тоглож байх үед ажиглагчийн хүсэж

байснаар илэрхийлээгүй бол хонх дуугаргах, гараа өргөх зэргээр дохио өгч тоглолтыг шууд

зогсоогоод дахин жүжиглэхийг санал болгож болно.

Хувилбар 2

Багш үйл үгийн нөхцөлүүд бүхий лавлах тарааж өгөх

Сурагчид зохиосон өгүүлбэрийнхээ үйл үгийн н нөхцөлийг зарим нэг нөхцөлөөр сольж

бичээд, өнгө аясад тохируулан цэг тэмдгийг хэрэглэх, янз бүрийн өнгө аясаар унших

Жишээ нь: Хаалгаа хаалаа. Хаалгаа хаалаа шүү. Хаалгаа хаачихъя. Хаалгаа

хаагаарай! Хаалгаа хаагаач! Хаалгаа хаах уу? Хаалгаа хаасан уу? гэх мэтээр бичээд

анхааруулсан, эелдэг, ууртай, захирсан, лавласан гэх мэт олон өнгө аясаар унших

Хувилбар 3

Багш зарим нэг бүтэц бус өгүүлбэрийн хослол бүхий өгүүлбэр зохиож, унших, цэг тэмдэг

хэрэглэх

Мэдрэх өгүүлбэр Хандах

өгүүлбэр

Зөвших өгүүлбэр Илэрхийлэх

өгүүлбэр

Утга нь Өгүүлэгчийн

мэдэрхүйн шинж

байдлыг үзүүлсэн

Хүн ба амьтанд

хандсан

Батлах үгүйсгэх

утгатай

Өгүүлэгчийн

сэтгэлийн

хөдөлгөөний өнгө

аясыг илэрхийлсэн

Жишээ нь Тий тий. Ёх ѐх.

Халхай халхай. Пэй.

Пөөх. Хм. Ёо ѐо.

Хүүе. Хөөш. Хөж.

Хөөг. Чөх. Тоор.

Тойг тойг.

Баяртай. Бүүвэй.

Май. Тээс тээс.

За. Тийм. Мөн. Үгүй.

Биш. Хаанаас даа.

Өө. Зүйтэй. Зөв.

Худлаа. Буруу.

Нээрээ. Магадгүй.

Зүгээр. Болзошгүй.

Уухай. Ура. Түй. Ичиг

ичиг. Хөөрхий. Аяа.

Эвий. Ашгүй. Гялай.

Ха Ха. Эш.

Энэ мэтээр дадлага ажил явуулах нь хүүхдүүдийн чадварыг ахиулахад ач холбогдолтой.

Дадлага ажил явуулахад цаг их зарцуулагддаг. Тиймээс дадлага ажил явуулахдаа дараах

зүйлд анхаарлаа хандуулаарай.

1. Хүүхдүүд тухайн дадлага ажлыг ямар зорилгоор, яах гэж хийж байгааг тодорхой

мэдэх хэрэгтэй.

2. Энэ дадлага ажлын ач холбогдлын талаар ойлгуул. Өмнө сурсан зүйлтэйгээ

хэрхэн холбож хийвэл үр дүнтэй байх талаар ойлгуулна гэсэн үг.

3. Багш чиглэл өгч байх үедээ аажуухан яриарай.

4. Тайлбарлаж дууссан бол хийж үзүүл.

5. Сурагчдад дадлага ажлаа хэдий хэр хугацаанд гүйцэтгэхийг ойлгуул.

Төлөөний үг, холбоо үгийн өгүүлбэрт гүйцэтгэх үүргийг ойлгох, хэрэглэх

Төлөөний үгийн тухай ойлголтыг өгөхдөө эхлээд төлөөний үгийн жагсаалтыг сурагчдад өгнө.

Би, чи, та, бид, та нар, эд, тэд, өөрөө, өөрсдөө, бүгдээрээ , нийтээрээ, бултаараа,

цөмөөрөө, энэ, тэр, эдгээр тэдгээр, ингэ-, тэг-, ийм, тийм, иймэрхүү, тиймэрхүү,

өчнөөн, төчнөөн, өдий, төдий, энд тэнд, ийшээ, тийшээ, гэсэн төлөөний үгийг өгч

уншуулах

Эдгээр үг ямар үгтэй холбогддогийг мэдэхийн тулд холбоо үг үүсгэнэ. Жишээ нь: би

яв-, та унш-, энэ хүн, энд орш-, ийшээ шилжүүл гэх мэтээр үүсгэнэ.

Төлөөний үгс дээр асуулт тавина. Жишээ нь: би (Хэн?), энэ (Аль? ) .. гэх мэтээр

Эцэст нь хүснэгтэд нөхөж байрлуулна. Дээрх ажлуудыг багаар юм уу хосоор хийвэл

илүү үр дүнтэй.

Асуулт Утга Төлөөний үг

Хэн, юу Үйлийн эзэн Би, чи, та

аль, ямар Шинж чанар ?

яаж, яав,

яасан учир,

яадаг тул

Үйл хөдлөл Ингэ, тэг

хэзээ,

хаана,

хаагуур,

хаашаа

Орон байр ?

хэд,

хэчнээн

Тоо ширхэг ?

Эндээс юуг ойлгож мэдсэн эсэхийг явцын үнэлгээний дараах аргаар дүгнүүлнэ.

Өнөөдөр би ..... –ыг сурлаа, мэдлээ

Энэ хичээлийн дараа сурагч бүр ойлгосон эс ойлгосноо бичгээр хариу мэдээлнэ. Түүнийг

уншаад багш дараагийн хичээл буюу мэдлэгийг гүнзгийрүүлэх хичээлээ явуулахад

боломжтой эсэхийг хянаж, дараагийн хичээлээ төлөвлөнө. Дээрх хүснэгтийг зөв бөглөсөн

эсэхийг хянаж, дахин хянуулах зэргээр бүтээлчээр ажиллана.

Мэдлэг ойлголтыг гүнзгийрүүлэх бататгах хичээлийг зохион байгуулахдаа өгүүлбэрт байгаа

төлөөний үгийг таньж байгаа эсэхийг хянах зорилгоор төлөөний үгийн доогуур зурах,

тодруулах зэргээр тэмдэглүүлэх зэргээр ажиллуулна.

Цэг тэмдгийг зөв хэрэглэх

Цэг тэмдгийг хэрхэн хэрэглэх тухай эхийг дэгийн дагуу бичих гэсэн хэсэгт тодорхой

тайллбарласан байгаа.

Өгүүлбэр дэх үгийн хэлхээ холбоог ойлгох

Тоглоом нь хүүхдийг төлөвшүүлэх, аливааг танин мэдэх бие даасан дасгал, учрыг олох,

өөрөө өөрийгөө хамгаалах ухаан, бусдаасаа суралцах онцгой үйл юм.

Тиймээс багш нар өгүүлбэр дэх үгийн хэлхээ холбоог ойлгуулахдаа үгэн гинж тоглуулж

болно. Тиймээс үгэн гинж тоглохдоо:

o Бүх сурагч тойрог хэлбэртэй суугаад эхний хүүхэд дурын холбоо үг хэлнэ. Дараагийн

сурагч тэр холбоо үгийн төгсгөлийн үгээр эхэлсэн холбоо үг хэлэх замаар тоглоно.

Энэ нь сэтгэхүйн хялбар боловч хурд шаардсан тоглоом тул түгдрэхгүйгээр 3

секундын дотор амжиж холбоо үгээ нэрлэх ѐстойг анхаарах хэрэгтэй. Ийнхүү

түгдэрсэн сурагч хянагчийн суудалд сууж хасагдах журмаар тоглоно.

o Морины нүүдлээр нүүж, холбоо үгээр өгүүлбэр бүтээж тоглохдоо тусгай бэлтгэсэн

хүснэгтэн хөлөг дээр тоглоно.

Жишээ нь: Болдын

аав

хөдөө

нутгаас

Эрт цагт

ирж яваа

гэнэ

Сурахаар

болжээ.

Элээ

чигчиго

хоѐр

Сайхан

дуу

Элдэв

янзын

4.3 Үгийн сан

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

4.3.1. Ойролцоо ба

эсрэг утгатай үг

сонгон өгүүлбэр

зохиох

Өмнөх мэдлэгээ сэргээн санахын тулд

- Эсрэг ба ойролцоо утгатай хос үгийг олж бичих

- Эх, өгүүлбэрээс эсрэг ойролцоо үгийг ялгаж бичих,

өнгөөр тодруулах

- Цэгийн оронд нөхөх

- Эсрэг болон ойролцоо үгийн эгнээ үүсгэх

Мэдлэгээ хэрэглэж сурахын тулд

- Өгүүлбэр зохиох

- Эсрэгцүүлэх болон ижилсүүлэх холбоосоор холбож

ойролцоо эсрэг утгат өгүүлбэр болгох

- Өгүүлбэрийг дуусгах

Хосоор нь

харгалзуулахаар

бэлтгэсэн тараах

материал

Ойролцоо эсрэг

утгат өгүүлбэр

нөхөх материал

4.3.2. Хэлц үгийг

чээжилж тогтоох,

ойлгох, тайлбарлах

Өмнөх ангид үзсэн мэдлэг ойлголтоо бататгахын тулд

- Өмнөх ангид үзсэн хэлц үгүүдийг тохирох газарт

нөхөх

- Хэлц үгийг ялгаж бичих

- Хэлц үгийн утгыг тайлбарлаж бичих

- Хэлцийг тайлбарласан эх зохиох

- Үгийг хэлц үгээр солин найруулах

Хэлц үгийн утгыг тайлбарлаж сурахын тулд

- Хэлц үгийн толь хийх

- Хэлц үгээр үгийн утгаар үгийн сүлжээ хийх

- Хэлц үгийн утга тайлбарлах арга хайж ярилцах

- Хэлц үгийн ойролцоо эсрэг хэлцийг олох

- Хэлцийн утгыг тайлбарласан эх зохиох

Хэлц үгийн толь

Үгийн сүлжээ

Хэлцийн утгыг

тайлбарласан

эхийн жишээ

4.3.3. Гадаад үгийг

зөв бичих

Гадаад үгийг зөв хэрэглэж сурахын тулд

- Гадаад үгийг ялган тэмдэглэх

- Өгүүлбэр эхэд нөхөх

- Танил гадаад үгсээр өгүүлбэр зохиох

- Анаграмм тайлах \ Энэ ямар үг вэ? кино гэсэн үг

үүснэ. \

12

10

15

16

- Үгийн сүлжээ хийх

- Үгийн сүлжээн таавар хийх

- Гадаад үгийн хэрэглээнд шинжилгээ хийх

Зөв бичих

дүрмийн толь

бичиг

Үгийн сүлжээ

Гадаад үгийг

олноор хэрэглэсэн

эх, өгүүлбэрийн

жишээ

Багшид өгөх санамж

Сурагчдын үгийн санг баяжуулах ажлыг хичээл бүрт онцгойлон анхаарч ажиллах

хэрэгтэй. Үүний тулд үгийн утгыг зүгээр л нэг тайлбарлаад, орхих биш түүнийг тохиромжтой

газар зөв хэрэглэж сурахад анхаарах хэрэгтэй.

Үүний тулд янз бүрийн уралдаан тэмцээн зохиож сурагчдыг хамруулж болно. Жишээ нь:

АХА, үсэг нэрлэж үг бүтээх, хэлц үгийн утгыг үйл хөдөлгөөнөөр үзүүлж, таалгах, зургаар

дүрслэн зурж таалгах, утасны зарим үгэн тоглоом “Зөв үг олох” \ үсгүүдийг эвлүүлж зөв үг

болгох\, “Hang man” тоглох \ үсгийн тоогоор цэг өгч, үсэг тааж үг бүтээдэг\, бинго, карт

эвлүүлэх, тататунгаа, өгсөн үсгүүдээр хэн нь олон үг бүтээх вэ ? зэрэг тоглоомын аргыг

хэрэглэж, сурагчдын сэдлийг төрүүлэх, идэвхжүүлэх аргуудыг хэрэглэх хэрэгтэй.

Ингэж сэдэл төрүүлэх нь сурагчдыг дэмжих сонирхлыг нь өдөөх замаар хичээлд идэвхжүүлэх

явдал юм. Сэдэл төрүүлэхдээ:

Янз бүрийн энгийн хялбар, бүх сурагчийг хамарсан тоглоом

Зураг харуулах

Нэр томьѐо, тодорхойлолт

Бодол эргэцүүлэл, таамаглал

Слайд, кино, бичлэг харуулах зэрэг өөр бусад сонирхолтой хувилбарууд байж болно.

Тухайн хичээлд холбоотой сонирхолтой сэдэл нь сурагчдыг тухайн сэдвийг ойлгоход түлхэц

болно.

Үгийн сан бүлэг сэдвийн хүрээнд сурагчдыг сурагчдыг үнэлэхдээ тоглоомноос гадна

үгийн сүлжээ маягаар шалгах тестийг боловсруулах нь сурагчдыг идэвхжүүлдэг сайн арга

юм.

Гэхдээ үгийн сүлжээнд орох үгс нь тухайн хичээлийн агуулгатай холбоотой байна. Аль

болохоор энгийн мөртлөө олон үгийг багтаасан байвал сайн. Энэ нь хүүхдийн нас сэтгэхүйн

онцлогт тохирсон байх ѐстой. Үгийн сүлжээнийхээ хариуг багш бэлтгэсэн байх ѐстой.

Сурагчдыг үгийн сүлжээгээ бөглөж дууссаны дараа багш хариултыг слайдаар харуулах эсвэл

хариултыг баг бүрт тараан өгч зөв бурууг хянуулж, өөрөөр нь болон бусдаар үнэлүүлж болно.

Тэгэхдээ хэдэн үгийг зөв бөглөсөн бол хэдэн оноо авахыг тодорхой тайлбарласан байх эсвэл

шалгуурын хүснэгтийг харуулах ѐстой.

Маягт бөглүүлэх арга

Сурагчид түргэн хугацаанд хийхэд нь зориулж урьдчилан бэлтгэсэн маягт өгөх арга

юм. Ийм байдлаар бага зэрэг дөхүүлж өгөх нь бэлэн гарын авлага өгөхөөс илүү сурагчдын

сонирхлыг татдаг. Тэмдэглэл хөтлүүлэх олон арга байдаг. Түүнээс хамгийн энгийн нь "маягт

бөглүүлэх" юм. Үүний тулд гарын авлага эхийг бэлнээр нь өгөлгүйгээр, зарим хэсгийг нь

гүйцээн нөхөх байдалтай болгоно.

Ийм болгосон зарим нэг жишээг дор үзүүлье.

Ойролцоо ба эсрэг утгатай өгүүлбэр зохиох: Болд ухаатай хүү боловч ......

Хэлц үгийг чээжилж тогтоох, ойлгох, тайлбарлах: Баярлах гэсэн утгатай олон хэлц үг

байдаг. Жишээ нь: хөл нь газар хүрэхгүй байх ..............., ...................., ...........................

...................... гэсэн хэлц нь ихэд айж сандрах гэсэн утгатай.

Гадаад үгийг зөв бичих: Тасалбар түгээх газар - ...., мэдээллийн цахим сүлжээ - ....

Хилийн дээс давах хамгийн эхний алхам бол мэдээж хэрэг гадаад ….. авах.

Хүний зарим эрхтний нэр орсон хэлц

Толгой: толгой дээр гарах, .....................................................................................................

Нүд: нүд нь орой дээрээ гарах ................................................................................................

Чих : чих урттай ......................................................................................................................