Zuvlokh durem

31
Барилгын зөвлөх үйлчилгээ үзүүлэх дүрэм Товъёог 1. Ерөнхий зүйл 2. Нийтлэг үндэслэл 3. Зөвлөх үйлчилгээний ангилал,тэдгээрийн онцлог. 4. Зөвлөх хуулийн этгээдийн бүтэц, бүрэлдэхүүн 5. Зөвлөх үйлчилгээнд тусгай эрх олгох, цуцлахад тавих шалгуур үзүүлэлтүүд, бүртгэл, мэдээллийн сан байгуулах 6. Зөвлөх хуулийн этгээд, хөрөнгө оруулагчийн эрх, үүрэг 7. Зөвлөх үйлчилгээний гэрээ, түүний бүрэлдэхүүн хэсэг 8. Зөвлөх үйлчилгээний зардал, санхүүжилт 9. Авилга ба залилан мэхлэлт 10. Зөвлөх хуулийн этгээдийн хүлээх хариуцлага 1

Transcript of Zuvlokh durem

Page 1: Zuvlokh durem

Барилгын зөвлөх үйлчилгээ үзүүлэх дүрэм

Товъёог

1. Ерөнхий зүйл

2. Нийтлэг үндэслэл

3. Зөвлөх үйлчилгээний ангилал,тэдгээрийн онцлог.

4. Зөвлөх хуулийн этгээдийн бүтэц, бүрэлдэхүүн

5. Зөвлөх үйлчилгээнд тусгай эрх олгох, цуцлахад тавих шалгуур үзүүлэлтүүд, бүртгэл, мэдээллийн сан байгуулах

6. Зөвлөх хуулийн этгээд, хөрөнгө оруулагчийн эрх, үүрэг

7. Зөвлөх үйлчилгээний гэрээ, түүний бүрэлдэхүүн хэсэг

8. Зөвлөх үйлчилгээний зардал, санхүүжилт

9. Авилга ба залилан мэхлэлт

10.Зөвлөх хуулийн этгээдийн хүлээх хариуцлага

1

Page 2: Zuvlokh durem

Барилгын зөвлөх үйлчилгээ үзүүлэх дүрэм

төсөл Барилгын зөвлөх үйлчилгээ үзүүлэх дүрэм.

НЭГ.ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1. Энэхүү дүрэм нь улс, орон нутгийн төсөв, Монгол улсыг хөгжүүлэх сан ба түүнтэй адилтгах сангууд \цаашид төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгө гэнэ\-ын болон хандивлагч орон, олон улсын банк санхүүгийн байгууллагуудын зээл, тусламжийн хөрөнгөөр, төрийн бус байгууллага, хувь хүн, хувийн өмчийн компани өөрийн \цаашид “хувийн хөрөнгөөр” гэнэ\ болон дотоод, гадаадын арилжааны банкуудын \цаашид банк гэнэ\ зээлийн хөрөнгөөр Монгол улсын нутаг дэвсгэрт барилга, байгууламж барих, үйлдвэрлэлийн техник эдийн засгийн үндэслэл, инженер геологи хайгуулын судалгаа, зураг төсөл, норм норматив, хот байгуулалтын баримт бичиг боловсруулах, архитектур төлөвлөлт, техникийн үндсэн шийдэл гаргах, түүнд магадлал хийх, өргөтгөл, шинэчлэл, сэргээн засварлалт, угсралтын үе шатны ажил гүйцэтгэх болон ашиглалтын чанар аюулгүй байдалд үзлэг хийж, дүгнэлт гаргах, барилгын үйлдвэрлэлийн механикжуулалт, технологийн тохируулга, баталгаажуулалт, итгэмжлэл олгох байдлын түвшин тогтоох, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар, техникийн үйлчилгээ, зүгшрүүлэлт хийх ажилд зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд \цаашид эдгээрийг “төсөл” гэнэ\ мөрдөгдөх бөгөөд олон улс, банк санхүүгийн байгууллагуудын хоорондын гэрээ хэлэлцээрт тусгайлан заагаагүй бол зээл, тусламжийн барилга, байгууламжуудад нэгэн адил хамаарна.

1.2.Төрийн өмчийн болон төрийн бус байгууллагууд, иргэн, хуулийн этгээд \эдгээрийг цаашид “хөрөнгө оруулагч (захиалагч)” гэнэ\ томоохон барилга байгууламжуудын техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөв тооцоо боловсруулах, барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил гүйцэтгэхэд чанар, үр ашиг, хэмнэлтийг гаргахын тулд зөвлөх үйл ажиллагааны зөвшөөрлийн гэрчилгээтэй хувь хүн болон зөвлөх компани \цаашид зөвлөх эрх бүхий этгээд гэнэ\ энэхүү дүрмийн 1.1-д заасан чиглэлээр мэргэжлийн зөвлөх үйлчилгээ авах харилцааг энэ дүрмээр зохицуулна.

1.3. Хөрөнгө оруулагч-захиалагчийн ажиллуулах зөвлөх нь нөхцөл байдлаас шалтгаалан зөвлөх-хувь хүн, зөвлөх мэргэжлийн баг, эсвэл зөвлөх компани байж болно.

1.4. Улсын нууцын зэрэглэлд хамаарагдах онцгойлон авч үзэх шаардлагатай тусгай барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажилд хяналт тавих харилцаанд энэхүү дүрэм үйлчлэхгүй.

1.5. Барилга байгууламжийн чиглэлүүдийн өөрийн онцлогоос хамааруулан зөвлөх үйлчилгээний нарийвчилсан дүрмийг эрхэлсэн сайд баталж, мөрдүүлнэ.

ХОЁР. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

2.1. Дүрмийн нэр томъёо.

Энэ дүрэмд хэрэглэсэн нэр томъёог дор дурьдсан утгаар ойлгоно:

2.1.1. “Зөвлөх үйлчилгээ” гэж “ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 5.1.15-д тодорхойлсныг;

2

Page 3: Zuvlokh durem

Барилгын зөвлөх үйлчилгээ үзүүлэх дүрэм

2.1.2. “Зөвлөх хуулийн этгээд” гэж зөвлөх үйл ажиллагаа гүйцэтгэхээр, гэрчилгээ олгогдсон Монгол улсын төрийн захиргааны төв байгууллагад бүртгэгдсэн гадаад

дотоодын хуулийн этгээдийг ;

2.1.3. “Зөвлөх” гэж эрх бүхий байгууллагаас олгогдсон зөвлөх үйл ажиллагааны зөвшөөрлийн гэрчилгээ, бүртгэлтэй хуулийн этгээдийн мэргэжилтнүүд болон хувь хүнийг;

2.1.4. ”Техникийн тодорхойлолт” гэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 5.1.19-д тодорхойлсныг;

2.1.5. “Техникийн шаардлага” гэж хөрөнгө оруулагч (захиалагч)-ийн барьж байгуулахаар төлөвлөж буй барилга, байгууламжийн үе шатны ажил, үйлчилгээг гүйцэтгэх технологи, түүнд тавих шаардлагыг тодорхойлсон баримт бичгийн бүрдлийг;

2.1.6. “Ажил гүйцэтгэх аргачлал” гэж барилга, байгууламжийн үе шатны ажлыг гүйцэтгэхээр төлөвлөж буй гүйцэтгэгчээс тухайн ажил гүйцэтгэх үйл ажиллагааны арга, технологийг тодорхойлсон баримт бичгийг;

2.1.7. “Ажил гүйцэтгэх хүсэлт” гэж гүйцэтгэгч барилга, байгууламжийн үе шатны ажлыг хийхээр ажил гүйцэтгэх аргачлалын хамт зөвлөхөд ирүүлсэн хүсэлт бичгийг;

2.1.8. Зөвлөх үйлчилгээний үеийн “авилгын үйл ажиллагаа” гэдэг нь зөвлөхийн үйлчилгээний явцад зөвлөхүүд хууль бусаар эд хөрөнгөтэй болох, албан тушаалаа буруугаар ашиглан хэн нэг хүнийг ятгах, ямар нэг материаллаг зүйлийг санал болгох, өгөх, авах, тэдгээр албан ажилтнуудын үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд нөлөөлөхүйц үнэ цэнэ бүхий зүйлсийн араас хөөцөлдөхийг;

2.1.9. Зөвлөх үйлчилгээний үеийн “залилан мэхлэх үйл ажиллагаа” гэдэг нь зөвлөхүүдийн зүгээс сонгон шалгаруулалтын явцад болон зөвлөх үйлчилгээний гүйцэтгэлд нөлөөлөх зорилгоор хөрөнгө оруулагч (захиалагч) болон зээлдэгчид хор хохирол учруулах хэмжээнд хүртэл үнэн бодит байдлыг гуйвуулах, зөвлөх хуулийн этгээдийн ажлын туршлага, гүйцэтгэж буй бусад төсөл арга хэмжээний талаар худал мэдээлэл ирүүлэх, хуурамч баримт бичиг бүрдүүлэх зэргийг;

2.1.10. Зөвлөх үйлчилгээний үеийн “мэдээллийн нууцлал” гэдэг нь зөвлөх, түүний ажилтнууд болон хөрөнгө оруулагчийн гэрээний хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой олж авсан баримт материал, мэдлэг, мэдээллийн нууцыг хадгалахыг;

2.2.Зөвлөх үйлчилгээний үндсэн зарчим

2.2.1.Зөвлөх үйлчилгээ нь хөрөнгө оруулагч(захиалагч)-аас олгогдсон ажлын даалгавар, үйл ажиллагааны хүрээ, хязгаараас халихгүй байна.

2.2.2.Зөвлөх үйлчилгээний явцад зөвлөх нь гүйцэтгэгчийн ажлыг орлон буюу шууд гүйцэтгэхгүй байна.

2.2.3. Зөвлөх нь гүйцэтгэгчийн хувьд авсан тусгай зөвшөөрлийн хүрээнд өөрөө гүйцэтгэсэн зураг төсөл,хайгуул шинжилгээ,ажил үйлчилгээндээ зөвлөхөөр ажиллахыг хориглоно.

3

Page 4: Zuvlokh durem

Барилгын зөвлөх үйлчилгээ үзүүлэх дүрэм

2.2.4.Зөвлөх үйлчилгээнд нутаг дэвсгэрийн болон улс, үндэстний хязгаарлалт тогтоохгүй.

2.2.5. Зөвлөх үйлчилгээний үед гарсан хохирлыг үйл ажиллагааны зөвшөөрлийн гэрчилгээ олгосон төр хариуцахгүй.

2.2.6.Зөвлөхүүд нь зөвлөх үйлчилгээ гүйцэтгэх үеийн аль ч шатанд хөрөнгө оруулагч (захиалагч)-ийн эрх ашигт нийцүүлэн туслах үүрэгтэй байна.

2.2.7.Зөвлөх үйлчилгээ нь аливаа ашиг сонирхлын зөрчилгүй, төслийн хэрэгжилтэд оролцогсодтой зөвшилцлийн зарчмаар ажиллана.

2.2.8.Зөвлөх эрх бүхий этгээд нь зөвлөх үйлчилгээг буруу үзүүлснээс болж гарах хохирлын хариуцлагыг хүлээхтэй холбоотой асуудлаар харилцан гэрээнд тусгасан байна. 2.2.9.Зөвлөх авч ажиллуулах гэрээ хүчин төгөлдөр байгаа үед хөрөнгө оруулагч (захиалагч) нь зөвлөхийн үүргийг давхар гүйцэтгэж болохгүй.

2.2.10.Зөвлөх нь эрх бүхий байгууллагаас олгогдсон үйл ажиллагааны зөвшөөрлийн гэрчилгээтэй байх ба түүнд бүртгэгдсэн байна.

2.2.11.Зөвлөх үйлчилгээ нь харилцан тохиролцсон үнэ хөлс, хугацаа, үүрэг хариуцлагатай байж, зөвлөх үйлчилгээний гэрээгээр баталгаажна.

2.2.12.Зөвлөх хуулийн этгээд үйл ажиллагаагаа бие даан гүйцэтгэж, шаардлагатай үед түр гэрээгээр бусад зөвлөх хуулийн этгээд, хувь хүнийг туслан гүйцэтгэгчээр авч ажиллуулж болно. Энэ нь төслийн багийн бүрэлдэхүүний 30%-иас хэтрэхгүй байна.Зөвлөх хуулийн этгээд нь зөвлөхийн үйл ажиллагаатай холбоотой асуудлын хариуцлагыг дангаараа хүлээнэ.

ГУРАВ.ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АНГИЛАЛ,ТЭДГЭЭРИЙН ОНЦЛОГ

3.1. Зөвлөх үйлчилгээ.

3.1.1. Төрийн болон орон нутаг, хувийн өмчийн байгууллагууд өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа төсөл арга хэмжээнд туслалцаа авахаас гадна аливаа байгууллага өөрийн боловсон хүчнийг сургах, дадлагажуулахын тулд зөвлөх үйлчилгээг авч болно. Техник туслалцааны болон зээлийн төслийг хэрэгжүүлэхэд ашиглах зөвлөх үйлчилгээ нь зээл, туслалцаа олгогч буюу санхүүжлүүлэгч талын этгээдтэй байгуулсан гэрээгээр тодорхойлогдоно.

3.1.2. Хөрөнгө оруулагч(захиалагч) өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа төсөлд зөвлөхүүд шаардлагатай эсэхийг төслийн судалгаа эхлэх болон боловсруулах явцад, эсвэл дараа нь нөхцөл байдал тодорхой болсон үед шийдвэрлэж болно.

3.1.3. Хөрөнгө оруулагч(захиалагч) зөвлөхийг шалгаруулахдаа зөвлөх хуулийн этгээд, зөвлөх-хувь хүнийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу шалгаруулж сонгоно.

4

Page 5: Zuvlokh durem

Барилгын зөвлөх үйлчилгээ үзүүлэх дүрэм

3.1.4.Зөвлөх үйлчилгээг зээл олгогч буюу санхүүжүүлэгч тал нь авах зайлшгүй шаардлагатай гэж үзвэл хөрөнгө оруулагч(захиалагч)-аас үүнийг шаардах эрхтэй бөгөөд зөвлөхийн үйлчилгээний гэрээ байгуулах явцад өөрийн мэргэжилтнүүдээ байлцуулан туслалцаа үзүүлж болно.

3.1.5.Барилгын зөвлөх үйлчилгээний үед аливаа ажил гүйцэтгэх мэргэжлийн ур чадвартай дотоодын зөвлөхийг ажиллуулах, үйл ажиллагааг өргөжүүлэх бодлогыг төрөөс баримтлах бөгөөд ажлын туршлага, мэргэжлийн чадамж дутагдах тохиолдолд гадаадын зөвлөх авч ажиллуулах, эсвэл холимог хамтарсан баг ажиллуулж болно.

3.1.6. Гадаад орны зөвлөх хуулийн этгээд дотоодын зөвлөхүүдтэй хамтран ажиллах тохиолдолд тэдгээрийн гүйцэтгэх ажлын хуваарийг зөвлөхийн үйлчилгээний гэрээнд тодорхой тусгасан байх шаардлагатай.

3.1.7 Зөвлөх үйлчилгээг барилга байгууламжийн нийтэд нь болон барилгын үе шатны тодорхой ажилд үзүүлж болно.

3.2. Ангилал

Зөвлөх эрх бүхий этгээдээс хөрөнгө оруулагч (захиалагч)-д үзүүлэх зөвлөх үйлчилгээний нэр төрлүүдийг дараах байдлаар ангилна:

а/Хөгжлийн бодлого тодорхойлох, хөрөнгө оруулалтын судалгаа хийх,

б/Барилга байгууламжийн зураг төсөл, норм, нормативийн баримт бичиг боловсруулалтын, архитектур төлөвлөлт, инженерийн техникийн шийдлийн түвшинг тогтоож, магадлал хийлгэж баталгаажуулах,

в/Барилга байгууламжийн угсралт, ашиглалтын үеийн чанар, аюулгүй байдлын төлөвт үзлэг хийж, үнэлэлт дүгнэлт өгөх,

г/ Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи, хийц бүтээц, эдлэхүүний чанар, аюулгүй байдлын баталгаажуулалт

д/ барилгын ажлын механикжуулалт, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар, техникийн үйлчилгээ, тохируулга, зүгшрүүлэлт хийлгэх,

3.2.1. Хөгжлийн бодлого тодорхойлох, хөрөнгө оруулалтын судалгаа хийх зөвлөх үйлчилгээнд дараах ажлууд орно:

3.2.1.1. улсын нийгэм-эдийн засаг, хот байгуулалтын баримт бичиг боловсруулах, бүс нутгийн болон салбарууд, бизнесийн байгууллагуудын хөгжлийн бодлого чиглэлийг тодорхойлох, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах,

3.2.1.2. хөрөнгө оруулалтын урьдчилсан судалгаа хийх, төслийг хэрэгжүүлэх боломж, үндэслэлийг тогтоох, төслийн техник эдийн засгийн үндэслэл, төсөв тооцоо боловсруулах, эн тэргүүнд хийвэл зохих хөрөнгө оруулалтыг эрэмбэлж тогтоох,

3.2.1.3. төсөл хэрэгжүүлэх байгууллагуудын чадавхиар цэгнэх, сонгох зэрэг зөвлөх үйлчилгээ орно.

5

Page 6: Zuvlokh durem

Барилгын зөвлөх үйлчилгээ үзүүлэх дүрэм

3.2.1.4. Хөгжлийн бодлого тодорхойлох, хөрөнгө оруулалтын судалгаа хийх зөвлөх үйлчилгээний үйл ажиллагааг холбогдох хууль, норм, нормативын баримт бичгээр зохицуулна.

3.2.2. Барилга байгууламжийн зураг төсөл, норм, нормативын баримт бичиг боловсруулах архитектур төлөвлөлт, инженерийн техникийн шийдлийн түвшинг тогтоож, магадлал хийж баталгаажуулах зөвлөх үйлчилгээнд дараах ажлууд орно:

3.2.2.1. зураг, төслийн даалгавар боловсруулах, 3.2.2.2. инженер геологи, геодезийн хайгуул судалгаа хийлгэлтийн түвшин

тогтоох, 3.2.2.3. эрдэс түүхий эд, материалын орд газрын хайгуул хийж, нөөц

тогтоох, материалын туршилт хийх, түүхий эдийн чанар-технологийн дүгнэлт гаргах хэвээр үлдээв.

3.2.2.4. технологи болон инженерийн ажлын дэлгэрэнгүй тойм- эх загвар зураг гаргах буюу техникийн зураг төсөл боловсруулах,

3.2.2.5. инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулахад ажлын тоо хэмжээг тодорхойлж төсөвт өртгийн тооцоо хийж тогтоох,

3.2.2.6. барилгын ажилд тавигдах техникийн шаардлага боловсруулах,3.2.2.7. барилгын холбогдолтой хууль дүрэм, норм, нормативын баримт

бичиг стандарт, хийц хэсгийн альбом, каталоги боловсруулалтын түвшин, 3.2.2.8. тендерийн баримт бичиг боловсруулах.3.2.2.9. Архитектур төлөвлөлт, инженерийн техникийн шийдлийн түвшинг

тогтоох, магадлал хийх3.2.2.10. иргэн, хуулийн этгээдийн боловсруулсан хөгжлийн ерөнхий

төлөвлөгөө, хөтөлбөр, хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламжийн зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл, төсөв тооцоонд судалгаа хийж, түвшин тогтоох;

3.2.2.11. Барилга байгууламжийн зураг төсөл, норм, нормативын баримт бичиг боловсруулах зөвлөх үйлчилгээний үйл ажиллагааг холбогдох норм, норматив баримт бичгийн дагуу хийж, гүйцэтгэсэн эсэхэд (БК)

3.2.3. Барилга байгууламжийн угсралт, ашиглалтын үеийн чанар, аюулгүй байдлын төлөвт үзлэг хийж, үнэлэлт дүгнэлт өгөх зөвлөх үйлчилгээнд дараах ажлууд орно:

3.2.3.1. Ашиглагдаж байгаа барилга байгууламжийн ашиглалтын үеийн чанар, аюулгүй байдал ;

3.2.3.2. Баригдаж байгаа барилга байгууламжийн чанар, технологид болон батлагдсан зураг төсөл, техникийн шаардлагын дагуу баригдаж байгаа эсэх ;

3.2.3.3. Технологийн тоног төхөөрөмжийн суурилуулалт, тохиргоо, зүгшрүүлэлтийн үйл ажиллагаа ;3.2.3.4. Төсөл арга хэмжээ, зураг төсөл болон барилга байгууламжийн чанар, аюулгүй байдалд үнэлэлт өгч, магадлал хийх үйл ажиллагааг холбогдох норм, нормативын баримт бичгийн дагуу хийж, гүйцэтгэнэ.

3.2.4. Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи, хийц бүтээц эдлэхүүний чанар, аюулгүй байдлын баталгаажуулалт хийх зөвлөх үйлчилгээнд дараах ажлууд орно.

6

Page 7: Zuvlokh durem

Барилгын зөвлөх үйлчилгээ үзүүлэх дүрэм

3.2.4.1. Барилгын материалын үйлдвэрийн технологийн тохируулга, зүгшрүүлэлт хийх, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар техникийн үйлчилгээ,

технологийн зааврын мөрдөлтийг зохион байгуулах,

3.2.4.2. Барилгын материалын зах зээлийн эрэлт хэрэгцээ, үйлдвэрлэлийн технологийн дэвшил, аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэх, хийц бүтээц, эдлэхүүний нэр төрөл, чанар, стандарт, ашиглалтын үеийн аюулгүй байдлын баталгаажуулалт, эрдэс түүхий эд материалын ашиглалт, боловсруулах технологи, түүхий эд материалын болон бүтээгдэхүүний орцын норм тогтоох,

3.2.4.3. Үйлдвэрлэлийн технологийн заавар, бүтээгдэхүүний стандарт, бүтээгдэхүүнийг барилгад хэрэглэх аргачилсан заавар, үйлдвэрийн техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах, барилгын материалын үйлдвэрийн тоног төхөөрөмж угсрах, туршилт тохируулга хийх арга, ажиллагаа, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн турших,

3.2.5. Барилгын ажлын механикжуулалт, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар, техникийн үйлчилгээ, тохируулга, зүгшрүүлэлт хийх зөвлөх үйлчилгээнд дараах ажлууд орно.

3.2.5.1. Барилгын норматив баримт бичигт тусгагдсан технологийн машин механизм, тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны талаар холбогдох норматив баримт бичиг боловсруулах.3.2.5.2. Өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэлийн талаар техник

эдийн засгийн үндэслэл боловсруулах.3.2.5.3. Инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах, төслийн

ажлын тоо хэмжээг тодорхойлох, өртгийн тооцоо хийлгэх,3.2.5.4. Өргөх байгууламжийн угсралт, засвар техникийн үйлчилгээ,

оношлол, магадлал, тохируулга, зүгшрүүлэлтийн ажлыг гүйцэтггүүлэх, 3.3. Зөвлөх үйлчилгээний бүх ангиллуудад дараах ажлууд хамаарна:

3.3.1. төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, тэдгээртэй хэлцэл, гэрээ байгуулахад туслах, 3.3.2. ажлын гүйцэтгэлийг хянах, санхүүжилтын баримт бичгийг баталгаажуулах,3.3.3. төслийн гүйцэтгэлийн болон эцсийн тайлан бэлтгэх,3.3.4. төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд төсөв, санхүүгийн судалгаа хийх

3.4. Хөрөнгө оруулагч, (захиалагч) зөвлөх үйлчилгээг ямар дарааллаар авах нь тухайн төслийн ажлын хэмжээ, үргэлжлэх хугацаа, хөрөнгө оруулалтын хэмжээнээс шалтгаална.

3.5. Хөрөнгө оруулагч(захиалагч) зөвлөх хуулийн этгээд, зөвлөх-хувь хүмүүсийг сонгохдоо зээл, тусламж олгогч банк, санхүүгийн байгууллагуудтай онцгойлон тохиролцсоноос бусад тохиолдолд барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” Монгол улсын хууль болон энэхүү дүрмийг мөрдлөг болгож эрхийн гэрчилгээ олгож бүртгэнэ.

3.6.Зөвлөх хуулийн этгээд, зөвлөх- хувь хүмүүсийн нэрсийн дэлгэрэнгүй жагсаалтыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас авч танилцана.

ДӨРӨВ.ЗӨВЛӨХ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН БҮТЭЦ, БҮРЭЛДЭХҮҮН

7

Page 8: Zuvlokh durem

Барилгын зөвлөх үйлчилгээ үзүүлэх дүрэм

4.1. Зөвлөх хуулийн этгээдийн жишиг бүтэц, бүрэлдэхүүн.

4.1.1.Дотоодын зөвлөх хуулийн этгээд болон зөвлөх-хувь хүн нь Монгол улсын нутаг дэвсгэрт аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх бүртгэлтэй байна. Гадаадын зөвлөх хуулийн этгээд, зөвлөх-хувь хүн нь Монгол улсад болон гадаадын аль нэг оронд үйл ажиллагаа явуулах бүртгэлтэй байхын зэрэгцээ хандивлагч орон, банк санхүүгийн байгууллагын зээл, тусламжийн хүрээнд хэрэгжиж байгаа төсөлд ажиллах зөвлөх хуулийн этгээд, зөвлөх-хувь хүн нь тухайн хандивлагч орон, банк, санхүүгийн байгууллагад бүртгэлтэй байна.

4.1.2. Дотоодын зөвлөх хуулийн этгээд нь тухайн зөвлөх үйлчилгээ үзүүлэх талаар зохих газраас олгосон тусгай зөвшөөрөлтэй байх ба зөвлөхүүд нь энэхүү дүрмийн 5.2., 5.3., 5.4.-т заасан шаардлагыг хангасан байна.

4.1.3. Хөгжлийн бодлого тодорхойлох, хөрөнгө оруулалтын болон техник эдийн засгийн судалгаа хийх, инженер геологийн хайгуул зураг төсөл боловсруулах, төслийн хэрэгжилтэд хяналт тавих, төслийн удирдлага, технологийн зохион байгуулалтын зөвлөх үйлчилгээ зэрэг иж бүрэн зөвлөлгөө өгөх хуулийн этгээд нь доор дурьдсан бүтэц, бүрэлдэхүүнтэй байна. Үүнд:

4.1.3.1. Инженер геологи, хайгуулын хэсэг,4.1.3.2. Хот байгуулалтын баримт бичиг болон барилга байгууламжийн зураг

төсөл боловсруулах хэсэг,4.1.3.3. Эдийн засаг, судалгааны хэсэг,4.1.3.4. Барилгын угсралт, ашиглалтын ажлын хэсэг, 4.1.3.5. Барилгын ажлын механикжуулалт, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар, техникийн үйлчилгээ, тохируулга, зүгшрүүлэлтийн хувьд4.1.3.6. Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн хэсэг...

4.1.4.Зөвлөх эрх бүхий этгээд нь гүйцэтгэж байгаа үйл ажиллагаа, ажлын цар хүрээнээс хамаарч дээр дурьдсан бүрэлдэхүүний зөвхөн нэг хэсгээр дараах байдлаар төрөлжсөн үйл ажиллагаатай байж болно.

А\Энэхүү дүрмийн 3.2.а-д заасан үйл ажиллагаа гүйцэтгэх зөвлөх хуулийн этгээдийн бүрэлдэхүүн, чадамж:

2.Энэхүү үйл ажиллагаа явуулах зөвлөх хуулийн этгээд доор дурьдсан мэргэжилтнүүдтэй байна.

4.1.4.2.1. Тухайн салбар, үйл ажиллагааны чиглэлээр нарийн мэргэшсэн эдийн засагч4.1.4.2.2. Тухайн салбар, үйл ажиллагааны чиглэлээр нарийн мэргэшсэн инженер 4.1.4.2.3. Ажлын дадлага туршлага бүхий судалгааны ажилтан4.1.4.2.4. Программ хангамжийн мэрэгжилтэн4.1.4.2.5. Үнэлгээ, төсөв, тооцоо, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн

4.1.5. Энэхүү дүрмийн 3.2.-ын б, в-д заасан үйл ажиллагаа гүйцэтгэх зөвлөх хуулийн этгээдийн бүрэлдэхүүн, түүнд тавих шаардлага:

8

Page 9: Zuvlokh durem

Барилгын зөвлөх үйлчилгээ үзүүлэх дүрэм

2.Энэхүү үйл ажиллагаа явуулах хуулийн этгээд нь доор дурьдсан мэргэжилтнүүдтэй байна.

а\ Орон сууц, олон нийт, иргэний ба үйлдвэрийн барилга, байгууламжийн хувьд4.1.5.2.1. Архитектор4.1.5.2.2. Барилгын инженер4.1.5.2.3. Үйлдвэрлэлийн технологи, механик инженер4.1.5.2.4. Сантехникийн инженер4.1.5.2.5. Цахилгаан, КИП автоматикийн инженер4.1.5.2.6. Холбоо, дохиолол, мэдээллийн сүлжээний инженер4.1.5.2.7. Геодези, хэмжилтийн инженер4.1.5.2.8. Барилгын эдийн засагч-төсөвчин

б\Зам, гүүрийн барилга байгууламжийн хувьд4.1.5.2.9. Замын инженер4.1.5.2.10. Гүүр хоолойн инженер4.1.5.2.11. Материалын инженер4.1.5.2.12. Механик инженер4.1.5.2.13. Геодези, хэмжилтийн инженер4.1.5.2.14. Барилгын эдийн засагч-төсөвчин в\Эрчим хүч, холбооны шугам, сүлжээний хувьд4.1.5.2.15. Эрчим хүчний буюу холбооны инженер4.1.5.2.16. Геодиз, хэмжилтийн инженер4.1.5.2.17. Барилгын эдийн засагч-төсөвчин4.1.5.2.18. Механик инженер г\Усны барилга, байгууламжийн хувьд4.1.5.2.19. Усны инженер4.1.5.2.20. Материалын инженер4.1.5.2.21. Механик инженер4.1.5.2.22. Геодези, хэмжилтийн инженер4.1.5.2.23. Барилгын эдийн засагч-төсөвчин

д/ барилгын ажлын механикжуулалт, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар, техникийн үйлчилгээ, тохируулга, зүгшрүүлэлтийн хувьд

4.1.5.2.24. Механик инженер4.1.5.2.25. Цахилгааны инженер4.1.5.2.26. КИП автоматикийн инженер

4.1.6.Бусад шаардагдах мэрэгжитний хувьд зөвлөх хуулийн этгээд нь зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий зөвлөх-хувь хүмүүсийг гэрээгээр авч ажиллуулж болно.

4.2. Зөвлөх-хувь хүмүүс

4.2.1. Зөвлөх-хувь хүмүүс нь тухайн үйл ажиллагааны чиглэлээр нарийн мэргэшсэн, зөвлөх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй, тодорхой шалгуур болзлыг хангасан байна. Тэдгээрийг дараах зорилгоор ажиллуулна.

а/ гүйцэтгэх ажлын талаар судалгаа бэлтгэх, төсөлд шүүмж, нэмэлт, магадлал хийх буюу боловсронгуй болгох;

9

Page 10: Zuvlokh durem

Барилгын зөвлөх үйлчилгээ үзүүлэх дүрэм

б/ салбарын бодлого тодорхойлох, судалгаа хийх, хөгжлийн төлөвлөгөө зохиоход оролцуулах буюу түүнд туслуулах,

в/ зарим тусгай ажлыг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулагч (захиалагч), банкны болон санхүүжүүлэгчийн мэргэжилтнүүдэд төсөв, тооцооны талаар ямар нэгэн тусгай үйлчилгээ үзүүлэх,

г/ аливаа төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулагч (захиалагч) зээлдэгч богино хугацааны зөвлөгөө, туслалцаа авах.

д/ Энэхүү дүрмийн 3.2-ын а,б, в, г, д-д заасан зарим ажлуудыг хэсэгчлэн авч хийх,

е/ хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, техникийн шийдэл гаргах, магадлал хийх,

ё/ барилгын ажлын механикжуулалт, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар, техникийн үйлчилгээ, тохируулга, зүгшрүүлэлт хийлгэх,

ж/барилгын хөрөнгө оруулалтын тооцоо, төсөв зохиох,

4.2.2. Зөвлөх-хувь хүнийг сонгохдоо түүнд барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулагаас олгосон үйл ажиллагааны зөвшөөрлийн гэрчилгээг үндэс болгоно.

4.2.3.Зөвлөх-хувь хүмүүс нь томоохон төсөл дээр түр хугацаагаар нэг баг болж ажиллаж болно. Энэ тохиолдолд аль нэг зөвлөх-хувь хүн нь багийг албан ёсоор толгойлохоор бусад гишүүдтэй иргэний гэрээ, хөрөнгө оруулагч(захиалагч)-тай зөвлөхийн үйлчилгээний гэрээ байгуулан ажиллана.

ТАВ. ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНД ТУСГАЙ ЭРХ ОЛГОХ, ЦУЦЛАХАД ТАВИХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮД, БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН САН БАЙГУУЛАХ

5.1. Зөвлөх хуулийн этгээдийн мэргэжилтнүүдийг төслийн багийн ахлагч, жинхэнэ, туслах гэж ангилна.

5.2. Зөвлөх хуулийн этгээдийн багийн ахлагч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

5.2.1. Хэрэгжиж буй төслийн зонхилох ажлын чиглэлээр 15-аас доошгүй жил ажилласан,5.2.2. Зөвлөх инженер буюу тухайн чиглэлийн мэргэжлээр эрдмийн цол, зэрэгтэй;5.2.3. Тухайн чиглэлийн мэргэжлээр 3-аас багагүй норм боловсруулахад оролцсон, 10-аас доошгүй норм редакторлалцсан. 10-аас доошгүй стандарт боловсруулж, редакторласан. Салбарын чиглэлийн 3-аас доошгүй хууль шинэчлэн боловсруулахад оролцсон. 3-аас доошгүй тухайн чиглэлийн мэргэжлээр салбарын дүрэм, журам боловсруулж, редакторласан.5.2.4. Тухайн чиглэлээр 10-аас доошгүй бүтээл гаргаж, зохиогчоор ажилласан. Эсхүл мөн тэр хэмжээний барилга угсралтын ажил гүйцэтгэсэн.

10

Page 11: Zuvlokh durem

Барилгын зөвлөх үйлчилгээ үзүүлэх дүрэм

5.3. Зөвлөх хуулийн этгээдийн жинхэнэ мэргэжилтэн дараах шаардлагыг хангасан байна:

5.3.1. Хэрэгжиж буй төслийн зонхилох ажлын чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан,5.3.2. Мэргэшсэн буюу зөвлөх инженер байх бөгөөд тухайн чиглэлийн мэргэжлээр магистраас дээш цол, зэрэгтэй;5.3.3. Тухайн чиглэлийн мэргэжлээр 1-ээс цөөнгүй норм боловсруулахад оролцсон, 3-аас доошгүй норм редакторлалцсан. 1-ээс цөөнгүй стандарт боловсруулж, редакторласан. Салбарын чиглэлийн 1-ээс доошгүй хууль шинэчлэн боловсруулахад оролцсон. 3-аас доошгүй тухайн чиглэлийн мэргэжлээр салбарын дүрэм, журам боловсруулж, редакторласан.5.3.4. Тухайн чиглэлээр 5-аас доошгүй бүтээл гаргаж, зохиогчоор ажилласан. Эсхүл мөн тэр хэмжээний барилга угсралтын ажил гүйцэтгэсэн.

5.4. Зөвлөх хуулийн этгээдийн туслах мэргэжилтэн дараах шаардлагыг хангасан байна:

5.4.1. Хэрэгжиж буй төслийн зонхилох ажлын чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан,5.4.2. Бакалавраас доошгүй мэргэжлийн цол зэрэгтэй;5.4.3. Тухайн чиглэлийн мэргэжлээр 1-ээс цөөнгүй норм боловсруулахад оролцсон, 1-ээс доошгүй норм редакторлалцсан. 1-ээс доошгүй стандарт боловсруулж, редакторласан. 1-ээс доошгүй тухайн чиглэлийн мэргэжлээр салбарын дүрэм, журам боловсруулах, редакторлахад оролцсон.

5.5. Гадаадын зээл, тусламжийн төсөл дээр ажиллавал шаардлагатай хэлний мэдлэгтэй байна.

5.6. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд, баг, түүний мэргэжилтнүүд болон зөвлөх-хувь хүнд тавих дээрх шалгуур үзүүлэлтүүдээс гадна хөрөнгө оруулагч төслийн ажлын онцлогоос хамаарч шаардлагуудыг нэмж болно.

5.7. Багаж, тоног төхөөрөмж, санхүүгийн чадамжтай байх5.8. Эдийн засгийн тооцоо, судалгаа хийх, түүнд дүн шинжилгээ хийж үнэлгээ,

таамаглал хийх зохих программ хангамж бүхий хангалттай техник хэрэгсэлтэй байхын зэрэгцээ шаардлагатай хэмжээний ажлын машин, мэрэгжилтэн, туслах ажилтантай байна.

5.9. Инженер геологи, хайгуулын судалгаа хийх, хот байгуулалтын төлөвлөлт, барилга байгууламжийн зураг, төсөл зохиох программ хангамж бүхий хангалттай техник хэрэгсэлтэй байхын зэрэгцээ шаардлагатай хэмжээний унааны болон ажлын машин, мэргэжилтэн, туслах ажилтантай байна.

5.10. Зөвлөх үйлчилгээний эрхийг цуцлах нөхцлүүд

Дараах нөхцөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгч этгээд болон зөвлөхийн эрхийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр цуцална.

5.10.1. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх явцад мэргэжлийн талаар шаардлага хангахгүй байгаа нь мэргэжлийн зөвлөлийн хурлаар тогтоогдсон бол;

5.10.2. Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч этгээд болон зөвлөхийн ёс зүйн талаар гаргасан зөрчил нь цаашид энэ үйлчилгээг эрхлэх боломжгүй гэж төрийн захиргааны төв байгууллага үзсэн бол;

11

Page 12: Zuvlokh durem

Барилгын зөвлөх үйлчилгээ үзүүлэх дүрэм

5.10.3. Зөвлөх үйлчилгээний шийдвэр, үйл ажиллагаанаас шалтгаалан хөрөнгө оруулагчид хохирол учруулсан бол

5.10.4. Материал, тоног төхөөрөмж, техникийн норм, нормативын баримт бичгээр хангагдаагүй бол;

5.11. Зөвлөх хуулийн этгээдийн гэрчилгээ ба бүртгэл. хуучин(5.4.)

5.11.1. Барилгын салбарт зөвлөх үйл ажиллагааны зөвшөөрлийн гэрчилгээг олгох, сунгах, цуцлах бүртгэлийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зохион байгуулна.

5.11.2. Барилгын салбарт зөвлөх үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээг хүссэн хүсэлтийг нотариатаар баталгаажуулсан холбогдох баримт бичгийн хамт барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ. Үүнд:

5.11.2.1. Энэ дүрмийн 5 дугаар бүлэгт заасан зөвлөх хуулийн этгээдэд тавигдах шаардлагыг бүрэн хангасан тухайгаа нотолсон баримт материал.5.11.2.2. Тухайн чиглэлийн зөвлөх үйл ажиллагаа явуулахад хангалттай хүрэлцэхүйц тоног төхөөрөмжтэй байгаагаа нотолсон баримт материал.5.11.2.3. Аудитээр баталгаажуулсан өмнөх оны санхүүгийн үйл ажиллагааны тайлан тэнцэл, шинээр байгуулагдаж байгаа бол эхлэлийн тайлан.\зөвлөх хувь хүнд хамаарахгүй\5.11.2.4. Зөвлөх үйл ажиллагаагааны хариуцлагыг даатгуулсан баримт материал.

5.11.3. Зөвлөх хуулийн этгээдэд болон зөвлөх хувь хүмүүст барилгын салбарт зөвлөхийн үйл ажиллагааны зөвшөөрлийн гэрчилгээг 3 жилийн хугацаатай олгоно.

Гэрчилгээ олгох, сунгах үйлчилгээний хөлсийг тэмдэгтийн тухай хуулийн дагуу тогтооно. 5.11.4. Олгогдсон гэрчилгээний хүчинтэй байх хугацаанд үйл ажиллагаанд

энэхүү дүрмийн 5.8-д заасан нөхцлийг бүрдүүлсэн болон ямар нэгэн алдаа зөрчил гаргаагүй, хууль дүрэм зөрчөөгүй зөвлөх хуулийн этгээд, зөвлөх-хувь хүмүүсийн гэрчилгээг сунгах хүсэлтийг хүлээн авч Барилгын тухай хууль болон энэхүү дүрэмд заасны дагуу шийдвэрлэнэ.

5.11.5. Барилгын салбарт зөвлөх үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээний хугацааг сунгахад дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

5.11.5.1. Аудитээр баталгаажуулсан өмнөх оны санхүүгийн үйл ажиллгааны тайлан тэнцэл

5.11.5.2. Зөвлөх үйл ажиллагаагаа даатгуулсан даатгалын байгууллагын баримт материал.

5.11.5.3. Өмнөх онуудад зөвлөх үйл ажиллагаа явуулсан ажлын жагсаалт5.11.5.4. Зөвлөх үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл, гэрчилгээний

хугацааг сунгуулах хүсэлт 5.11.5.5. Ажлын үр дүнг илэрхийлсэн хөрөнгө оруулагч(захиалагч)-ийн

тодорхойлолт 5.11.5.6. Ажлын нийт үр дүнг мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцсэн

хурлын тэмдэглэх5.11.6. Зөвлөх үйл ажиллагаанаас үүссэн хохирол, төлбөрийг зөвлөх

хуулийн этгээд эсвэл түүний хариуцлагыг даатгасан байгууллага бүрэн хариуцна. Энэ нь гэрээнд бүрэн тусгагдсан байна.

12

Page 13: Zuvlokh durem

Барилгын зөвлөх үйлчилгээ үзүүлэх дүрэм

5.11.7. Зөвлөх үйл ажиллагааны зөвшөөрлийн гэрчилгээ олгох, хугацаа сунгах, цуцлах асуудлыг салбарын тусгай зөвшөөрөл олгох урьдчилсан дүгнэлт гаргах комиссын хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Зөвлөхийн гэрчилгээг салбарын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний гарын үсгээр баталгаажуулж олгоно.

5.11.8. Барилгын зөвлөх үйлчилгээг доорх чиглэлээр гүйцэтгэхээр үйл ажиллагааны зөвшөөрлийн гэрчилгээ олгогдоно.Үүнд:

5.11.8.1. Салбарт нийтлэг мөрдөх хууль, эрх зүйн болон бодлогын чанартай баримт, бичгийн төсөл, норм, норматив, стандарт боловсруулах,

5.11.8.2. Барилгын ажлын техникийн шаардлага, төслийн тендерийн баримт бичиг боловсруулах, хөрөнгө оруулалтын судалгаа хийх,

5.11.8.3. Хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах,ажлын тоо хэмжээг тогтоох,

5.11.8.4. Барилга, байгууламжийн өртөг зардал, төсөв тооцож боловсруулах,5.11.8.5. Геодези, геологи, гидрогеологи, гидрометеорологийн болон

материалын инженерийн хайгуул, судалгаа хийж дүгнэлт гаргах,5.11.8.6. Барилгын угсралтын үе шатны ажил, чанар, ашиглалтын явцад

технологийн хяналт хийж үнэлэлт дүгнэлт гаргах, 5.11.8.7. Хот байгуулалтын баримт бичиг, барилгын зураг төсөлд магадлал

хийх5.11.8.8. барилгын ажлын механикжуулалт, өргөх байгууламж, түүний эд

ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар, техникийн үйлчилгээ, тохируулга, зүгшрүүлэлт хийлгэх,

5.11.8.9. Барилгын төсөвт магадлал хийх5.11.8.10.Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи, хийц бүтээц

эдлэхүүний чанар, аюулгүй байдлын баталгаажуулалт хийх,

5.12. Зөвлөх хуулийн этгээдийн талаарх мэдээллийн сан

5.12.1. Зөвлөх хуулийн этгээдийн мэдээллийн санг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны хэрэгжүүлэгч байгууллага бий болгож, баяжуулан хадгална. Энэ мэдээллийг нийтэд ил тод байлгаж бусад салбарын хөрөнгө оруулагч (захиалагч)-д шаардлагатай үед нь танилцуулж байна.

5.12.2. Зөвлөх хуулийн этгээд, мэргэжилтнүүдийн тухай мэдээллийн сан нь дараах асуудлуудыг багтаасан байна. Үүнд:

5.12.2.1. Зөвлөх үйлчилгээний төрөл, үйл ажиллагааны чиглэл,5.12.2.2. Зөвлөх хуулийн этгээдийн бүтэц зохион байгуулалт, ажлын туршлага,5.12.2.3. Бүх мэргэжилтнүүдийн жагсаалт, тэдгээрийн дадлага туршлага, мэргэжлийн ур чадвар,5.12.2.4. Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадвар, 5.12.2.5. Зөвлөх хуулийн этгээдийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангамж зэрэг болно.5.12.2.6. Зөвлөх хуулийн этгээдүүдийн эрх авсан болон цуцалсан үед бүрдүүлсэн бүх баримт бичгүүд

ЗУРГАА. ЗӨВЛӨХ ХУУЛИЙН ЭТГЭЭД, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

6.1. ЗӨВЛӨХ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЭРХ

13

Page 14: Zuvlokh durem

Барилгын зөвлөх үйлчилгээ үзүүлэх дүрэм

6.1.1. Зөвлөх үйлчилгээний хугацаанд мэргэжилтнүүдийн ажлын хуваарьт өөрчлөлт хийж болох бөгөөд уг өөрчлөлт нь зөвлөх үйлчилгээний гүйцэтгэлд ач тустай, зөвлөхийн гэрээний нийт үнэд онцгой өөрчлөлт оруулахааргүй байна.

6.1.2. Зөвлөх нь шаардлагатай гэж үзвэл хөндлөнгийн магадлалын шалгалтыг хийлгэж болно. Шалгалтыг хийхэд хөрөнгө оруулагч(захиалагч)-тай хамтран ажиллаж, нэгэндээ шаардлагатай туслалцаа үзүүлнэ.

6.1.3. Зөвлөх нь гэрээт ажилтай холбоотой зарим ажлаа туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлж болно.

6.1.4. Гэрээт ажлыг гүйцэтгэхийн тулд очих шаардлагатай бүх газрын материалыг зөвлөх нь үнэ төлбөргүйгээр үзэх,

6.1.5. Зөвлөхийн гэрээг цуцлах нөхцөл байдал нь зөвлөхүүдийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй бол гэрээг цуцлах өдрийг хүртэл гарсан бүх зардал болон зөвлөх үйлчилгээний жигд үйл ажиллагаа зогссоноос гарсан хохирлыг зөвлөх хуулийн этгээд нь нөхөн төлүүлж авах эрхтэй 6.2.Зөвлөх хуулийн этгээдийн үүрэг

6.2.1. Зөвлөх нь энэхүү дүрмийн хүрээнд хөрөнгө оруулагч (захиалагч)-тай байгуулсан гэрээний дагуу мэргэжлийн өндөр түвшинд хичээл зүтгэлтэй, үр дүнтэйгээр ажиллах ба гэрээт ажлын хэрэгжилтийн явцад гарах бүх зардлыг аль болох хамгийн бага хэмжээнд байлгах шаардагатай бүх боломжийг судалж хөрөнгө оруулагч (захиалагч)-ийн хүсэлтээр гэрээт ажилтай холбоотой мэдээллийг цаг тухайд нь гаргаж өгөх үүргийг хүлээнэ.

6.2.2. Зөвлөх эрх бүхий этгээд, зөвлөх-хувь хүн нь зөвлөх үйл ажиллагааны явцад учирч болох хохирол, хөрөнгө оруулагч(захиалагч)-ийн зүгээс ирж болох торгууль, нэхэмжлэлийг төлөх хөрөнгийн хангалттай эх үүсвэртэй байх зорилгоор зохих хууль тогтоомжийн дагуу өөрийн үйл ажиллагаагаа даатгуулсан байх ба үүний хэмжээ нь зөвлөх үйлчилгээний гэрээний дүнгээс багагүй байна.

6.2.3. Ажиллах хүч, нөөцийн хувьд зөвлөх эрх бүхий этгээд, зөвлөх-хувь хүн дараах үүргийг хүлээнэ. Үүнд:

а\Мэргэжилтнүүдийн нэрсийн жагсаалтанд орсон аливаа мэргэжилтнийг солих зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зөвлөх нь мэдлэг боловсрол, мэргэжлийн хувьд чадварлаг хүнийг томилон ажиллуулах бөгөөд уг хүн нь тухайн хугацаанд өөр ажлын талбайд ажиллаж байвал энэхүү өөрчлөлттэй холбоотойгоор гарах тээврийн болон бусад зардлыг зөвлөх хуулийн этгээд өөрөө хариуцна. б\Тухайн шинээр томилсон хүний цалин хөлс болон бусад харгалзах зардлууд өмнө нь талуудын тохиролцсоны дагуу хуучин ажиллаж байсан мэргэжилтнийхтэй нэгэн адил байна.

6.2.4. Зөвлөх нь туслан гүйцэтгэгчээр гэрээт ажлаа гүйцэтгүүлэхдээ хөрөнгө оруулагч (захиалагч)-ид бичгээр урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авна.

14

Page 15: Zuvlokh durem

Барилгын зөвлөх үйлчилгээ үзүүлэх дүрэм

6.2.4. Зөвлөх хуулийн этгээд нь гэрээнд заагдсаны дагуу өөрийн болон туслан гүйцэтгэгчийн бүх гэрээт ажил, тайлан мэдээ зэргийг бүхлээр нь хөрөнгө оруулагч (захиалагч)-ийн өмнө бүрэн хариуцна. 6.2.5. Зөвлөх хуулийн этгээд нь данс, бүртгэл тооцооны хувьд дараах үүргийг хүлээнэ. Үүнд:Ажлын чанарт шалгалт хийлгэх тухай а\Зөвлөхүүд нь гэрээт ажилтай холбоотой дансны бүртгэлийг тохиромжтой стандарт маягтанд эмх цэгцтэй бүртгэн хөтөлж байхын зэрэгцээ энэхүү гэрээний дагуу хийгдсэн төлбөртэй холбоотой бүх баримт бичиг, данс, бүртгэл тооцоо зэргийг шаардлагатай тохиолдолд хөрөнгө оруулагч(захиалагч)-ийн сонгосон болон зөвшөөрсөн аудитор, эрх бүхий төлөөлөгчөөр шалгуулах, аудит хийлгэнэ. 6.2.7. Зөвлөхийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан гүйцэтгэж байгаа ажилд учруулсан хохирлыг зөвлөх өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэнэ.

6.2.8 Нөхөн төлбөр ба даатгалын хувьд зөвлөх хуулийн этгээд нь дараах үүргийг хүлээнэ.Үүнд:

а\Зөвлөхөд хөрөнгө оруулагч(захиалагч) талаас нийлүүлсэн эсвэл зөвлөх өөрөө хөрөнгө оруулагч(захиалагч)-ийн санхүүжилтээр худалдан авсан тоног төхөөрөмж, материалд хүндэтгэх шалтгаангүйгээр учирсан аливаа эвдрэл, гэмтэл, алдагдлыг бүрэн хариуцах бөгөөд нөхөн төлнө.

б\Зөвлөх хуулийн этгээд нь өөрийн тоног төхөөрөмж, материалыг алдагдах эсвэл эвдрэхээс хамгаалан даатгалд хамруулна. в\Зөвлөх хуулийн этгээд нь гэрээт ажлыг гүйцэтгэх явцад гарах бүх гомдол нэхэмжлэх, алдагдал, хохирол, торгууль шийтгэл зэрэг хуулийн дагуу ноогдох аливаа зүйлийг бүрэн хариуцна. Үүнд:

1) аливаа патент эсвэл бусад хамгаалагдсан эрхийг зөвлөх зөрчсөн бол,2) зохиогчийн эрхийг зөвшөөрөлгүй хэрэглэсэн бол.

г\Зөвлөх нь хөрөнгө оруулагч(захиалагч)-ийн санхүүжилтээр худалдан авах бүх бараа, үйлчилгээ, компютерийн эд анги, программ хангамж, систем зэрэг нь үйлдвэрлэгч, оюуны өмч, гуравдагч этгээдийн эрхийг зөрчихгүй болохыг баталгаажуулна.

д\Зөвлөх хуулийн этгээд нь зөвлөхийн мэргэжилтнүүдийн чадвар, болгоомжгүй үйл ажиллагаанаас шалтгаалан хөрөнгө оруулагч(захиалагч), түүний харъяа байгууллага, эсвэл түүний ажилтанд учирч болох хор хохирлыг бүрэн хариуцах бөгөөд өөрийн зардлаар хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.

6.2.9. Зөвлөх нь гэрээт ажил дууссаны дараа эсвэл гэрээ цуцлагдсанаас хойш ашиглаж байсан бүх тоног төхөөрөмж болон өгөгдөл материалыг дараах журмаар хүлээлгэн өгнө:

а) Хөрөнгө оруулагч (захиалагч)-ид хүлээлгэн өгөх ёстой баримт бичиг болон өгөгдөл материал,программ хангамжийг ангилан ялгаж эмх цэгцтэй болгон хөрөнгө оруулагч(захиалагч)-ид шилжүүлэх,б) Хөрөнгө оруулагч (захиалагч)-ид хүлээлгэн өгөх ёстой тоног төхөөрөмж, материалыг шаардсан хугацаанд нь хүлээлгэн өгөх ба хөрөнгө оруулагч (захиалагч)-ийн зааварчилснаар шаардлагагүй зүйлсийг устгана.

15

Page 16: Zuvlokh durem

Барилгын зөвлөх үйлчилгээ үзүүлэх дүрэм

6.2.10. Зөвлөх хуулийн этгээд нь мэдээллийн нууцлалын талаар дараах үүргийг хүлээнэ:

а\ Хөрөнгө оруулагч (захиалагч)-ийн зүгээс урьдчилан бичгээр өгсөн зөвшөөрөлгүй бол зөвлөх болон түүний ажилтнууд нь зөвлөх үйлчилгээтэй холбоотой аливаа нууцлалтай мэдээллийг бусдад задлахгүй байна. б\Зөвлөх хуулийн этгээд, түүний ямар ч ажилтан нь зөвлөх үйлчилгээ, түүний үр дүнгийн талаар санал зөвлөмжөө олон нийтэд зарлахгүй байна.

6.2.11. Гадаадын зөвлөх нь Монгол улсад мөрдөгддөг бүх хууль, дүрэм журмыг мөрдлөг болгон ажиллах бөгөөд түүний ажилтнууд болон тэдгээрийн хамтрагчид нь Монгол улсад байх хугацаандаа тус улсын хууль, дүрэм журмыг хүндэтгэн даган мөрдөж байхаа зөвлөх үйлчилгээний гэрээнд баталгаажуулна.

6.2.12. Зөвлөх хуулийн этгээд нь техникийн тодорхойлолт, зураг төслийн боловсруулалтын хяналтын хувьд дараах үүргийг хүлээнэ:

а\Зөвлөх бүх техникийн нөхцөл; архитектур төлөвлөлт, инженерийн техникийн шийдлийн түвшинг хамгийн оновчтой үзүүлэлтээр тодорхойлно. Ингэхдээ хөрөнгө оруулагч(захиалагч)-ид танилцуулан зөвшөөрөл авна. б\Зөвлөх Монгол улсын норм, стандартыг мөрдөх ба тухайн чиглэлийн норм, стандарт нь байхгүй үед олон улсын стандартыг баримталж болох бөгөөд ингэхдээ хөрөнгө оруулагч (захиалагч)-ид танилцуулж зөвшөөрөл авна. в\Зөвлөх төслийн хүрээнд гүйцэтгэгдэж байгаа бараа, үйлчилгээ худалдан авахтай холбоотой бүх баримт, бичиг техникийн тодорхойлолт, нөхцөл, зураг төсөл боловсруулалт зэрэг нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” Монгол улсын хууль болон өрсөлдөөнт журамд нийцсэн, шударгаар бэлтгэгдсэн эсэхийг баталгаажуулна. 6.2.13. хөрөнгө оруулагч(захиалагч) нь зөвлөхийн хүн хүч, эсвэл тэдгээрийн гэр бүлийнхний амь нас, эрүүл мэнд, аваар осол гэх зэргийн зардлыг хариуцахгүй бөгөөд эдгээрийг зөвлөх хуулийн этгээд өөрөө болон түүний үйл ажиллагааг даатгасан даатгалын байгууллага хариуцна.

6.2.14. Зөвлөхийн гэрээт ажил дууссанаас хойш 3 сараас дээшгүй хугацааны дотор тохиолдсон нэхэмжлэл, хохирол, эсвэл эвдрэл гэмтлийг хөрөнгө оруулагч(захиалагч) нь зөвлөхөд мэдэгдэх бөгөөд зөвлөх хуулийн этгээд эрхэлж байгаа ажлын хүрээнд өөрсдийн буруутай үйлдлээс болсон бол эдгээрийг бүрэн хариуцна. 6.3.15. Зөвлөх энэхүү гэрээт ажилтай холбоотой зүйлд хөрөнгө оруулагч(захиалагч)-ийн хүлээн зөвшөөрсөн нөхцөл, журмын дагуу тухайн баримт бичиг, мэдээллийг хуулбарлан авч болох боловч хөрөнгө оруулагч(захиалагч)-ийн бичгээр өгсөн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр тухайн ажилтай холбоогүй зүйлд хэрэглэхийг хориглоно.6.3.16. Зөвлөх хөрөнгө оруулагчийн өмч болох программ хангамжийг түүний зөвшөөрөлтэйгээр ашиглана.6.3.17. Зөвлөх нь гүйцэтгэгч, захиалагчтай хамтарч асуудлыг шийдэхдээ хөрөнгө оруулагчид танилцуулсан байна.

6.3. ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН ЭРХ

6.3.1. Гэрээт ажлыг хэрэгжүүлэхтэй холбогдон зөвлөхийн бэлтгэсэн эсвэл эмхэтгэсэн, хөрөнгө оруулагч(захиалагч)-тай харилцсан бүх тайлан, баримт бичиг, албан захидал,

16

Page 17: Zuvlokh durem

Барилгын зөвлөх үйлчилгээ үзүүлэх дүрэм

хэвлэмэл материал, газрын зураг, ажлын зураг, тайлбар бичиг, техникийн шаардлага, статистик мэдээ, ажлын үр дүн, техникийн өгөгдлүүд нь хөрөнгө оруулагч(захиалагч)-ийн өмч байна. 6.3.2. Гэрээт ажлын хүрээнд зөвлөхийн боловсруулсан бүх компьютерийн программ хангамж нь хөрөнгө оруулагч (захиалагч)-ийн мэдэлд буюу түүний өмч байна. 6.3.3. Хөрөнгө оруулагч(захиалагч)-ийн хангасан болон түүний санхүүжилтээр худалдан авсан тоног төхөөрөмж, машин болон материал зэрэг нь захиалагч \хөрөнгө оруулагч\-ийн өмч байна. 6.3.4. Хөрөнгө оруулагч(захиалагч)-ийн үзсэнээр зөвлөхийн аливаа мэргэжилтэн болон туслан гүйцэтгэгч нь гэрээнд заагдсан ажлыг бүрэн хариуцах чадваргүй, зан авирын хувьд доголдолтой, хангалтгүй болох нь тогтоогдсон тохиолдолд хөрөнгө оруулагч(захиалагч) нь шаардлага хангасан чадварлаг, туршлагатай хүнээр сольж ажиллуулах хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд гарах зардлыг зөвлөх хариуцна. Зах эрх. 6.3.5. Хөрөнгө оруулагч (захиалагч) нь дараах нөхцөлд зөвлөх үйлчилгээг зогсоох эрхтэй. 6.3.6. Хэрвээ доорх тохиолдол гарсан бол мөн үргэлжилсээр байвал гэрээт ажил болон санхүүжилтийг бүхлээр болон хэсэгчлэн зогсоох мэдэгдлийг хөрөнгө оруулагч (захиалагч)-аас зөвлөхөд хүргүүлж болно. Үүнд:

а) Ажлын санхүүжилтээ засгийн газар, хөрөнгө оруулагч (захиалагч), эсвэл санхүүжүүлэгч банк зогсоовол,б) Гэрээт ажлыг гүйцэтгэхдээ зөвлөхийн зүгээс хангалтгүй ажилласан бол,в) Төслийг амжилттай хэрэгжүүлэх, төслийн үр дүнд саад болсон эсвэл саад болох нөхцөл байдал бий болсон нь хөрөнгө оруулагч (захиалагч)-ийн бодитой дүгнэлтээр тодорхойлогдсон бол.г) Зөвлөх хуулийн этгээд, зөвлөх-хувь хүний зөвлөх үйл ажиллагаа гүйцэтгэх

гэрчилгээний зөвшөөрлийн хугацаа дууссан бол 6.3.7. Хөрөнгө оруулагч(захиалагч) нь шаардлагатай гэж үзвэл хөндлөнгийн магадлалын шалгалтыг хийлгэж болно. Шалгалтыг хийхэд зөвлөхтэй хамтран ажиллаж, нэгэндээ шаардлагатай туслалцаа үзүүлнэ. 6.4. Хөрөнгө оруулагчийн үүрэг6.4.1. Хэрвээ зөвлөх болон гуравдагч этгээдийн хооронд аливаа компьютерийн программыг зохиох зорилгоор гэрээ байгуулахаар бол зөвлөх нь ийм төрлийн гэрээ хийх зөвшөөрлийг хөрөнгө оруулагч(захиалагч)-аас бичгээр авах бөгөөд ингэсэн тохиолдолд хөрөнгө оруулагч нь тухайн программыг боловсруулахтай холбогдон гарах зардлыг хариуцна.

6.4.2. Зөвлөх ажлаа хэрэгжүүлэхтэй холбоотой материалыг холбогдох газруудаас үзэж танилцахад хөрөнгө оруулагч зөвшөөрөхийн зэрэгцээ ажлыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах туслалцаа үзүүлэх хангалттай тооны өөрийн ажилтнуудыг томилж ажиллуулна. харах/.

6.5. Талуудын эрх, үүрэг 6.5.1. Хөрөнгө оруулагч(захиалагч) нь зөвлөх хуулийн этгээдийг сонгоход болон бүх төрлийн зөвлөхийн үйлчилгээг авахдаа мэргэжлийн ур чадварын хувьд тэнцэх эсэхийг гол болгож, аливаа ашиг сонирхлын зөрчилгүй байх журмыг үндэслэн Барилгын тухай хууль болон бусад хууль, тогтоомжийг мөрдлөгө болгоно.

17

Page 18: Zuvlokh durem

Барилгын зөвлөх үйлчилгээ үзүүлэх дүрэм

6.5.2. Хөрөнгө оруулагч(захиалагч)-ид хөлслөгдөх гэрээ байгуулсан зөвлөх хуулийн этгээд нь төслийн хэрэгжилт, ажлын чанарыг бүрэн хариуцах бөгөөд зөвлөхтэй байгуулах гэрээнд төслийн дагуу хийгдэх ажлыг гүйцэтгэх боломж бүрэн олгогдсон байх ёстой ба зарим тохиолдолд хөрөнгө оруулагч (захиалагч) түүнд эцсийн шийдвэр гаргах эрхийг тодорхой хязгаартайгаар олгож болно.

6.5.3. Талуудын хооронд дараах үүргийг хүлээнэ: а) Гэрээнд орсон ямар ч заалт нь хөрөнгө оруулагч (захиалагч), зөвлөхийн

хооронд эзэн, албат эсвэл дарга, харъяатын харилцааг үүсгэхгүй бөгөөд харилцан эрх тэгш байна.

б) Гэрээт ажлыг гүйцэтгэх явцад зөвлөх хуулийн этгээд нь өөрийн мэргэжилтнүүдийг хяналтандаа бүрэн байлгаж, ажилтнуудтай холбоотой бүхий л зарчмын шаардлагыг баримталж, тэдний нийгмийн болон бусад бүх эрх ашгийг хамгаалан бие даасан гүйцэтгэгч болж ажиллах бөгөөд хөрөнгө оруулагч (захиалагч) нь зөвлөх хуулийн этгээдийн ажилтнуудыг шууд удирдахгүй бөгөөд зөвхөн багийн ахлагчаар дамжуулан харьцааг тогтооно.

6.5.4. Зохицуулалтын хувьд дараах үүргийг хүлээнэ: Зөвлөх нь төслийн хүрээнд гэрээт ажлыг хэрэгжүүлэхдээ хөрөнгө оруулагч (захиалагч)-тай байнга хамтран ажиллаж, гэрээний үүргээр хүлээсэн ажлыг бүрэн зохицуулж байх бөгөөд энэ тухайгаа хөрөнгө оруулагч (захиалагч)-ид албан бичгээр мэдэгдэж байна.

6.5.5. Хөнгөлөлт, чөлөөлөлт, хангамжийн хувьд дараах үүргийг хүлээнэ:

а\Гэрээний хүрээнд төлөгдөх нийт төлбөр нь тодорхой байх бөгөөд зөвлөхөд хөрөнгө оруулагч (захиалагч)-ийн зүгээс үзүүлэх хөнгөлөлт, үнэгүй үзүүлэх үйлчилгээ, хэрэгсэл, баримт бичиг, мэдээ мэдээлэллийг гэрээнд тусгах бөгөөд хэрэв хөрөнгө оруулагч (захиалагч) нь эдгээр зүйлсийн зарим хэсгийг болон бүгдийг нь хангах нөхцөл боломжгүй бол хөрөнгө оруулагч (захиалагч) нь ямар хэмжээний нэмэгдэл төлбөрийг зөвлөхөд олгож болох тухай гэрээнд дурьдана.

б\Хэрвээ төсөл нь олон улс, банк санхүүгийн байгууллагуудын зээл, тусламжийн хүрээнд хэрэгжиж байгаа ба гадаадын зөвлөх ажиллах бол хөрөнгө оруулагч (захиалагч) нь холбогдох байгууллагуудтай хамтран дараах асуудлуудыг шийднэ. Үүнд:

6.5.5.1. Зөвлөх хуулийн этгээд болон түүний мэргэжилтнүүдийг Монгол улсад мөрдөгддөг хууль, журмын дагуу ноогдох ямар татвар, хураамж, төлбөр, бусад суутгалуудаас чөлөөлөх эсвэл эдгээрийг хөрөнгө оруулагч хариуцах, ямар нөхцөлд дээрх татвар төлбөрүүдийг төлүүлэх тухай,

6.5.5.2. Зөвлөх хуулийн этгээд болон түүний ажилтнуудад Монгол улсад ажиллах, амьдрах зөвшөөрөл, бусад хэрэгцээт зөвшөөрлийг олгуулах,

6.5.5.3. Зөвлөх хуулийн этгээдийн ажилтнууд болон түүний эрх бүхий хамтрагчид Монголд орж ирэхэд шаардлагатай баримт бичиг буюу орох, гарах виз, оршин суух зөвшөөрөл, мэргэжилтэн солилцооны зөвшөөрөл болон зорчих баримт бичгийг олгуулах,

6.5.5.4. Гэрээт ажлыг хэрэгжүүлэхэд шаардлагатай аливаа эд зүйлс болон зөвлөх хуулийн этгээдийн ажилтан, түүний хамтрагчдын хувийн эд зүйлсийг хилээр оруулах, гаргахад гааль, худалдааны татварын асуудлыг шийдвэрлүүлэх,

6.5.5.5. Гэрээт ажлыг тогтсон хугацаанд, үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх зааварчилгаа, мэдээллийг Засгийн газрын холбогдох агентлаг, албаны хүмүүст хүргэх,

18

Page 19: Zuvlokh durem

Барилгын зөвлөх үйлчилгээ үзүүлэх дүрэм

6.5.5.6. Зөвлөх хуулийн этгээд, түүний ажилтан болон зөвлөхийн авч ажиллуулж байгаа туслан гүйцэтгэгч нарыг инженерийн мэргэжлийн зэрэг тусгай зөвшөөрөл авч, бүртгүүлэх,

в\, шалгахыг хөрөнгө оруулагч(захиалагч) зөвшөөрөхийн зэрэгцээ гэрээт ажлыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, туслалцаа үзүүлэх хангалттай тооны өөрийн ажилтнуудыг томилж ажиллуулна.

6.5.6. Гэрээг байгуулагч талуудын харилцан зөвшилцсөнөөр гэрээнд өөрчлөлт орж болох бөгөөд уг өөрчлөлтүүд нь бичгээр үйлдэгдэх ба талуудын эрх бүхий төлөөлөгчид гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээний салшгүй нэг хэсэг болно.

6.5. 7. Гэрээний ёс зүйн хувьд хоёр тал дараах үүргийг хүлээнэ:

Зөвлөх болон хөрөнгө оруулагч(захиалагч) нь тендерийн санал болон гэрээнд заагдсаны дагуу сонгон шалгаруулалт эсвэл гэрээний хэрэгжилттэй холбоотой төлбөрөөс өөрөөр ямар ч төлбөр, хураамж, бэлэг, бусад төрлийн төлбөрийг өгөхгүй буюу хүлээн авахгүй болохоо зөвлөх үйлчилгээний гэрээнд тусган баталгаажуулна.

6.5.8.Хэрвээ гэрээнд оролцогч талуудын аль нэг нь Монгол улсын холбогдох хууль, норм, стандарт, журамд өөрчлөлт орсноос болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээгээр хүлээсэн аливаа үүргээ биелүүлэх боломжгүй бол түүний хариуцлагыг тухайн байдал үргэлжлэх хугацаагаар чөлөөлөх, гэрээний аль ч тал дээрх тохиолдлоос шалтгаалан гуравдагч этгээдэд эсвэл талуудад учирсан аливаа хохирол, бодитоор учирсан алдагдал зэрэгт хариуцлага хүлээхгүй байх бөгөөд гэрээний талууд давагдашгүй хүчин зүйлд тооцогдох эсэх дээр санал нийлэхгүй, зөвшилцөлд хүрэхгүй бол шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ.

6.5.9. Зөвлөхийн гэрээг цуцлах нөхцөл байдал нь зөвлөхүүдийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй бол зардлын нэхэмжлэлийг хөрөнгө оруулагч (захиалагч)-ийн хүлээн зөвшөөрөгдсөн маягтанд иж бүрнээр нь нотлох баримтын хамт захиалагч \хөрөнгө оруулагч\-ид хүргүүлнэ.

6.5.10. Хөрөнгө оруулагч(захиалагч), зөвлөх, санхүүжүүлэгч талууд нь өөрөөр тохиролцоогүй бол:

6.5.10.1. Энэхүү гэрээт ажлын хүрээнд бараа, үйлчилгээгээр хангахыг, үүнтэй холбоотой тендерт оролцохыг зөвлөх хуулийн этгээд, түүний салбар, хамтарсан аж ахуйн нэгжийн аль алинд хориглоно,6.5.10.2. Зөвлөх хуулийн этгээдийн мэргэжилтэнүүдийн ажлын хуваарьт нэр нь орсон ямар ч этгээд энэхүү гэрээт ажлаас гадна тухайн төсөлд бизнесийн эсвэл мэргэжлийн үйл ажиллагаанд шууд ба шууд бус хэлбэрээр оролцохыг хориглоно.

ДОЛОО. ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГЭРЭЭ, ТҮҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ

7.1.Зөвлөх үйлчилгээний гэрээ нь хөрөнгө оруулагч болон зөвлөх хуулийн этгээд хоорондын үйл ажиллагаа, хариуцлагыг уялдуулж өгсөн албан ёсны баримт бичиг бөгөөд дараах хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:

7.1.1. Зөвлөх үйлчилгээний гэрээний хэлцэл хийсэн тухай санамж бичиг

19

Page 20: Zuvlokh durem

Барилгын зөвлөх үйлчилгээ үзүүлэх дүрэм

7.1.2. Зөвлөх үйлчилгээний гэрээ7.1.3. Гэрээний ерөнхий нөхцөл 7.1.4. Ажлын даалгавар7.1.5. Зөвлөх үйлчилгээний зардал

7.2. Хөрөнгө оруулагч(захиалагч) нь зөвлөх хуулийн этгээдийг сонгосны дараа гэрээний хэлцэл хийхээр түүний төлөөлөгчийг урих бөгөөд гэрээний хэлцэл хийх энэхүү уулзалтын үед ярилцаж тохирсон зүйлүүдийн талаар хэлцэл хийсэн санамж бичиг үйлдэж, хэлцэлд оролцсон хоёр талын эрх бүхий хүмүүс гарын үсэг зурж баталгаажуулна.

7.3. Энэхүү санамж бичгийн бүрэлдэхүүн хэсэг нь:

7.3.1. Гэрээний хэлцэл хийхээр томилогдсон хөрөнгө оруулагч (захиалагч) ба зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр уригдсан хуулийн этгээдийн төлөөлөгчдийн танилцуулга, нэрсийн жагсаалт,7.3.2. Ажлын даалгаварын талаар ярилцаж тохиролцсон зүйлс, түүнд орсон өөрчлөлтийн тухай танилцуулга,7.3.3. Ажлын хөтөлбөр, график түүнд орсон өөрчлөлт,7.3.4. Зөвлөх хуулийн этгээдийн санал болгосон багийн ахлагч болон жинхэнэ мэрэгжилтнүүдийн талаарх тохиролцоо,7.3.5. Захиалагчийн зүгээс үнэгүй үзүүлэх ажил, үйлчилгээний талаарх тохиролцоо,7.3.6. Зөвлөх үйлчилгээний зардлын талаар хэлэлцэж тохирсон тохиролцоо зэрэг болно

7.4.Зөвлөх үйлчилгээний гэрээ болон түүний ерөнхий нөхцөл нь Олон улсын зөвлөх инженерүүдийн нийгэмлэг \FIDIC\-ийн гэрээнд үндэслэсэн байх бөгөөд Монгол улсын Иргэний хуулийн 31-р зүйлийн ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбогдсон үүргийн хэсгийг хамаарна.

7.5. Хөрөнгө оруулагч(захиалагч)-аас гаргасан ажлын даалгавар нь тухайн төслийг хэрэгжүүлэх үндэслэл болно. Хөрөнгө оруулагч(захиалагч) нь зөвлөхийн үйлчилгээ авахаар тендер зарлах үед гаргасан ажлын даалгаварт ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй байхыг эрмэлзэнэ. Ажлын даалгаварт өөрчлөлт зайлшгүй оруулах бол гэрээ хийх хэлцлийн явцад ажлын даалгаварын болон үнийн өөрчлөлтийг хэлэлцэн тохиролцоно.

7.6. Хөрөнгө оруулагч (захиалагч) дараах тохиолдлуудад зөвлөхөд мэдэгдэл хүргүүлж гэрээг цуцалж болно. Үүнд: а\Аливаа нөхцөл байдлаас болж хөрөнгө оруулагч(захиалагч)-аас зөвлөхөд гэрээний дагуу ажил гүйцэтгэх эсвэл төлбөр төлөхийг зогсоосон тухай мэдэгдэл хүргүүлснээс хойш хуанлийн 14 хоногийн хугацаанд дээрх нөхцөл байдал үргэлжилсээр байвал,

б\Гэрээтэй холбоотой өөрсдийн төлөөллийн талаар буруу мэдээлэл өгсөн эсвэл гэрээг зөрчсөн бол,

в\Санхүүжүүлэгчийн гэрээ цуцлагдсан бол,

20

Page 21: Zuvlokh durem

Барилгын зөвлөх үйлчилгээ үзүүлэх дүрэм

г\Зөвлөх нь авилгын асуудал эсвэл залилан мэхлэх ажиллагаанд оролцсоныг хөрөнгө оруулагч (захиалагч) эсвэл хууль, хяналтын байгууллага тогтоосон бол, 7.7. Зөвлөх хуулийн этгээд нь дараах тохиолдолд хөрөнгө оруулагч(захиалагч)-ид мэдэгдэл хүргүүлж гэрээг цуцалж болно. Үүнд:

а) Гэрээний заалтын дагуу хөрөнгө оруулагч (захиалагч)-аас зөвлөхөд төлөгдөх аливаа төлбөр төлөгдөх ёстой өдрөөс хойш хуанлийн 30 хоногийн дотор төлөгдөөгүй бол, мөн тухайн төлбөрийн саатлын талаарх мэдэгдлийг хөрөнгө оруулагч (захиалагч)-ид бичгээр хүргүүлснээс хойш хуанлийн 45 хоногийн дотор шийдэгдээгүй бол,б) Ажил зогсоосон нөхцөл үүсч улмаар зөвлөх гэрээгээр хүлээсэн хариуцлагаас чөлөөлөгдсөнөөс хойш хуанлийн 60 хоногийн хугацаанд дээрх нөхцөл байдал хэвээр үргэлжилсэн бол.

7.8. Зөвлөх хуулийн этгээд нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх боломжгүй болж зөвлөхийн хяналтаас гадуур давагдашгүй хүчин зүйлээс өөр нөхцөл байдал үүсвэл хөрөнгө оруулагч (захиалагч)-ид нэн даруй бичгээр мэдэгдэх бөгөөд хөрөнгө оруулагч (захиалагч) уг мэдэгдэлийг хүлээн авч тухайн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрснөө бичгээр мэдэгдсэн эсвэл мэдэгдэл хүлээж авснаас хойш 15 хоногийн дотор уг мэдэгдэлд хариу өгөхгүй бол зөвлөх хуулийн этгээд нь уг өдрөөс эхлэн бүх хариуцлагаас чөлөөлөгдөж гэрээг цуцалж болно.

7.9. Зөвлөх хуулийн этгээд нь дээр дурдсан мэдэгдэл хүлээж авснаар, эсвэл дээр дурдсан зүйлийн дагуу мэдэгдэл өгснөөр, эсвэл хөрөнгө оруулагч (захиалагч) бичгээр ирүүлсэн зөвшөөрлийг хүлээж авснаар зөвлөх нь аль болох богино хугацаанд үйл ажиллагаагаа эмх цэгцтэй зогсоон хааж, зардлаа хамгийн бага хэмжээнд байлгах талаар шуурхай арга хэмжээ авна.7.10. Гадаадын зөвлөх хуулийн этгээдийн гэрээтэй холбоотой үүссэн аливаа маргаан эсвэл зөрчилдөөнийг талуудын хооронд хэлэлцээрийн журмын дагуу шийдвэрлэж чадахгүй бол асуудлыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх “Монголын үндэсний арбитр”-аас томилогдсон нэг буюу түүнээс дээш гишүүд уг танхимаас гаргасан журмын дагуу шийдвэрлэнэ. Харин дотоодын зөвлөхийн гэрээтэй холбоотой асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ.

НАЙМ. ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ, САНХҮҮЖИЛТ

8.1. Хөрөнгө оруулагч (захиалагч) нь зөвлөхийн үйлчилгээний зардлыг тухайн төслийн зардлын нэг хэсэг болгон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх ба зардлыг зах зээлийн тухайн үеийн ханшаар нарийвчлан тооцох бөгөөд урьдчилсан төлөвлөлт, тооцоонд төслийн төсөвт өртгийн 5%-иас багагүйгээр тооцно. Хөрөнгө оруулагч болон захиалагч нь хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний төсөвт тусгана.

8.2.Зөвлөхийн зардлыг ажлын нэр төрлөөр дэлгэрэнгүй задаргааны үндсэн дээр тооцох боловч тооцоолоход бэрхшээлтэй зарим зардлыг бөөн дүнгээр тусгана. Зардлыг ямар байдлаар тусгахыг хөрөнгө оруулагч (захиалагч) нь зөвлөх сонгохоос өмнө шийдэх бөгөөд зардлын бүтцийг тендерийн баримт бичигт дэлгэрэнгүй тусгана.

8.3.Зөвлөх үйлчилгээний зардлын саналыг зөвлөх хуулийн этгээд тендерийн сонголтын эсвэл шууд сонголтын аль ч нөхцөлд хөрөнгө оруулагч (захиалагч)-ид ирүүлэх бөгөөд

21

Page 22: Zuvlokh durem

Барилгын зөвлөх үйлчилгээ үзүүлэх дүрэм

үүнийг гэрээний хэлцэл хийх явцад хоёр тал харилцан тохиролцож гэрээний хавсралт болгоно.

8.4. Хөрөнгө оруулагч(захиалагч) нь зөвлөх хуулийн этгээдэд төлөх ёстой цалин хөлс, бусад зардлыг дотоод, гадаадын ямар валютаар ямар хугацаанд төлөх талаар гэрээнд тодорхой үүрэг хүлээнэ.

8.5. Хөрөнгө оруулагч (захиалагч) нь гэрээнд тохирсны дагуу зөвлөх хуулийн этгээдийн ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэхийг хүлээн авснаас хойш хуанлийн 14 хоногийн дотор санхүүжүүлнэ. 8.6. Зөвлөхөд төлсөн төлбөр нь зөвлөх үйлчилгээг хүлээн зөвшөөрөх үндэслэл болохгүй ба гэрээнд заасан бусад үүрэг хариуцлагаас зөвлөхийг чөлөөлөхгүй болно.

8.7. Ажлын зайлшгүй шаардлагаар хөрөнгө оруулагч(захиалагч)-аас санал болгож зөвлөхийн зөвшөөрсөн, эсвэл зөвлөхөөс санал болгож хөрөнгө оруулагч(захиалагч)-ийн зөвшөөрсөн нэмэлтээр ажиллуулах аливаа мэргэжилтнүүдийн цалин хөлсний хэмжээ болон холбогдох зардлыг гадаадын зөвлөхийн хувьд хөрөнгө оруулагч (захиалагч), зөвлөх хоёр тал харилцан тохиролцож баталгаажуулан гэрээний нэмэлт болгоно. Дотоодын зөвлөхийн хувьд энэ асуудлыг зөвлөх өөрөө бие дааж шийдвэрлэнэ.

ЕС. АВИЛГА БА ЗАЛИЛАН МЭХЛЭЛТ

9.1. Сонгон шалгаруулалт хийх болон зөвлөхийн гэрээт ажлуудыг гүйцэтгэх явцад зөвлөхүүд нь өндөр ёс суртахуунтай байна.

9.2. Гэрээ хийх зөвшөөрөл авсан зөвлөх хуулийн этгээдүүд тухайн ажлыг гүйцэтгэхээр өрсөлдөхдөө авилга өгч, залилан мэхлэх үйл ажиллагаанд оролцсон нь тогтоогдвол хөрөнгө оруулагч(захиалагч) гэрээ хийх саналаас татгалзах бөгөөд энэ тухай зөвлөх үйлчилгээний эрх олгосон төрийн захиргааны төв байгууллагад болон зээл тусламжийг олгож буй тухайн улс, банк, санхүүгийн байгууллагуудад мэдэгдэнэ.

9.3. Зөвлөх үйлчилгээг гүйцэтгэхээр шалгарахын тулд өрсөлдөх үедээ буюу эсвэл ажил гүйцэтгэхдээ зөвлөхүүд авилга, залилан мэхлэх үйл ажиллагаад оролцсон нь тогтоогдвол тодорхой бус буюу эсвэл тодорхой хугацаагаар тухайн зөвлөх үйлчилгээ эрхлэх гэрээнд оролцох эрхгүй болсныг зөвлөх үйлчилгээний тусгай гэрчилгээ олгосон төрийн захиргааны төв байгууллага нийтэд зарлан мэдэгдэнэ.

9.4. Зөвлөхүүд сонгон шалгаруулалт хийх болон гэрээг гүйцэтгэхтэй холбогдуулж гэрээний төсөлд зааснаас бусад төлбөр, шагнал урамшулал, хөнгөлөлт, бэлэг сэлт, хураамж буюу бусад хэлбэрийн төлбөрийг өгч, авалцахгүй байх үүрэг хүлээсэн тухайгаа гэрээний баримт бичигт оруулна.

АРАВ. ЗӨВЛӨХ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ХҮЛЭЭХ ХАРИУЦЛАГА

10.1. Зөвлөх хуулийн этгээд нь өөрийн болон туслан гүйцэтгэгчийн зөвлөх мэргэжилтнүүдийн чадвар, болгоомжгүй үйл ажиллагаанаас шалтгаалан хөрөнгө оруулагч(захиалагч), түүний харъяа байгууллага, эсвэл түүний ажилтанд учирч болох хор хохирол, төслийн чанар, хэрэгжилтийг төслийн явцад бүрэн хариуцах төдийгүй төсөл дууссаны дараа илэрсэн зөрчил, дутагдлыг 3 сарын хугацаанд бүрэн хариуцна.

22

Page 23: Zuvlokh durem

Барилгын зөвлөх үйлчилгээ үзүүлэх дүрэм

10.2. Зөвлөх хуулийн этгээд нь гэрээт ажлаа хүндэтгэх шалтгаангүйгээр хугацаандаа хийж дуусгаагүй, гэрээний зохих заалтуудыг удаа дараалан зөрчиж хөрөнгө оруулагч (захиалагч)-ийн саналыг хэрэгжүүлээгүй зэрэг тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 2% хүртэл торгууль төлнө.

10.3. Хөрөнгө оруулагч(захиалагч) нь зөвлөхийн санхүүжилтийг гэрээт хугацаандаа төлөөгүй, зөвлөхийн тавьсан хүсэлтийг хэрэгжүүлээгүйгээс болж энэ нь төслийн хугацааг сунжруулсан, төсөл чанаргүй болоход нөлөөлсөн зэрэг явдал гарвал гэрээний үнийн дүнгийн 2% хүртэл торгуулийг зөвлөхөд төлнө.

10.4. Хөрөнгө оруулагч(захиалагч) зөвлөх хуулийн этгээдийн хариуцлагын дээд хязгаар нь гэрээт үнийн 10%-иар хязгаарлагдах боловч зөвлөх хуулийн этгээдийн болон тэдний мэрэгжилтнүүдийн буруутай эсвэл болгоомжгүй үйл ажиллагаанаас шалтгаалан зарга, нэхэмжлэл, хохирол, эсвэл эвдрэл гэмтэл бий болсон, захиалагчийн өгсөн буруу зааварчлагаар зөвлөхийн гүйцэтгэсэн үйл ажиллагаанд аливаа нэмэгдэл, үргүй зардал гарсан бол энэхүү дээд хязгаар хамаарахгүй байна.

10.5. Зөвлөх мэргэжилтнүүдийн чадвар болон болгоомжгүй байдлаас шалтгаалж гэрээт ажлыг гүйцэтгэж чадаагүй бол хөрөнгө оруулагч (захиалагч)-ийн бичгээр хүргүүлсэн шаардлагыг үндэслэн зөвлөх өөрийн зардлаар тухайн ажлыг хийж дуусгана.

10.6. Зөвлөх хуулийн этгээд нь дараах шалтгаанаас үүссэн аливаа зарга, хохирол, эсвэл эвдрэл гэмтлийг хөрөнгө оруулагч(захиалагч)-ийн өмнө хариуцахгүй байна. Үүнд:

а) Зөвлөхийн шийдвэр, санал зөвлөмжийг хөрөнгө оруулагч(захиалагч) хэрэгжүүлэхгүй, үл ойшоох

б) хөрөнгө оруулагч (захиалагч)-ийн харъяа агентлаг, ажилтан эсвэл бие даасан гүйцэтгэгчээр зөвлөхийн өгсөн зааварчилгааг зүй бусаар хэрэгжүүлэх

23