· Web viewЗөрчил бүхий 4 аж ахуйн нэгж, байгууллагын 4...

Click here to load reader

Transcript of  · Web viewЗөрчил бүхий 4 аж ахуйн нэгж, байгууллагын 4...

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

2017 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТ

2017.04.15

1

Агуулга

Зорилтын тоо

Хэрэгжилтийн явц

Нийт хувь

100

90

70

50

30

10

НЭГ. ХҮНЛЭГ ОРЧИН-НИЙГМИЙН ХӨГЖЛИЙГ ХАНГАХ ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД:

1.1. Эрүүл мэнд, спорт

6

4

-

2

-

-

-

90.0

1.2. Боловсрол, соёл

9

8

-

1

-

-

-

96.67

1.3.Нийгмийн халамж, хамгаалал

9

5

3

-

1

-

-

91.12

Нэг.

Нийт

24

17

3

3

1

-

-

92.92

2

ХОЁР. ЖАРГАЛТАЙ ИРЭЭДҮЙ-ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ

2.1 Эдийн засаг

18

5

9

1

-

2

1

80.56

2.2 Хөдөлмөр эрхлэлт

3

2

-

-

1

-

-

50.0

2.3 Жижиг дунд үйлдвэрлэл

2

2

100

2.4 Хүнсний аюулгүй байдал, хөдөлмөр хамгаалал

3

2

-

1

-

-

-

90.04

Хоёр.

Нийт

26

11

9

2

1

2

1

83.47

3

ГУРАВ. ЖИШИГ ТӨЛӨВЛӨЛТ-ДЭД БҮТЦИЙН ХӨГЖИЛ

3.1 Хот байгуулалт, газрын харилцаа

8

3

4

1

-

-

-

91.25

Гурав.

Нийт

8

3

4

1

-

-

-

91.25

4

ДӨРӨВ. ЖАРГАЛТАЙ ОРЧИН-НОГООН ХӨГЖИЛ

4.1 Байгаль орчин

1

1

100

4.2 Хог хаягдал, агаар, хөрсний бохирдол

1

1

100

Дөрөв.

Нийт

2

2

100

5

ТАВ. ЖАРГАЛТАЙ ИРГЭН-НУТГИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖИЛ

5.1 Нутгийн удирдлага

22

10

7

4

1

-

-

89.09

5.2 Гэмт хэрэг, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх

10

7

3

-

-

-

-

97.0

Тав.

Нийт

32

17

10

4

1

-

-

91.57

6

Дүн

92

50

26

14

3

2

1

92.83%

ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН:

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЯНАЛТ, ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХАРИУЦСАН

МЭРГЭЖИЛТЭН Ш.ЦЭЦЭГМАА

ÍÈÉÑËÝËÈÉÍ ×ÈÍÃÝËÒÝÉ Ä¯¯ÐÃÈÉÍ ÇÀÑÀà ÄÀÐÃЫН ТАМГЫН ГАЗРЫН

2017 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТ

2017.03.30

Д/Д

Дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн заалт

Үндсэн чиглэл

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хэрэгжилт

Оноо

1

2

3

4

5

6

7

Нэг. хүнлэг орчин-нийгмийн хөгжил:

1.1  ЭРҮҮЛ МЭНД, СПОРТ

1

1.1.1 Нийгмийн эрүүл мэндийг сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанаржуулах, иргэний бүртгэл мэдээллийн технологийг боловсронгуй болгох “Эрүүл мэнд 2020” хөтөлбөрийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлаар батлуулан хэрэгжүүлнэ.

1

1. "Эрүүл мэнд 2020" хөтөлбөрийг боловсруулан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар батлуулж хэрэгжилтийг ханган ажиллах.

1. "Эрүүл мэнд 2020" хөтөлбөрийг боловсруулан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар батлуулж хэрэгжилтийг ханган ажиллах.

Дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүрэгт хэрэгжих дэд хөтөлбөрүүдийг боловсруулах ажлын төлөвлөгөө болон хөтөлбөрийн “Жишиг загвар”-ыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны А/02 тоот тушаалаар батлан боловсруулалтын явцад холбогдох ажилтан албан хаагчид, иргэдийн дунд уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулан удирдлага, арга зүйгээр ханган ажиллахыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтэст даалгасан. Энэхүү ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс “Эрүүл мэнд-2020” дүүргийн дэд хөтөлбөрийг “Монгол Улсын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль” болон Засгийн газрын 2016 оны 249 дүгээр тогтоолоор батлагдсан “Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журам”-д нийцүүлэн нийт 6 зорилт 47 үзүүлэлтийн хүрээнд боловсруулан дүүргийн ИТХ-ын ажлын албанд дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 2/511 дүгээр албан бичгээр хүргүүлсэнээр дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлаад байна. Дэд хөтөлбөрийн төсөлд Өрхийн Эрүүл Мэндийн төвийн эмч, сувилагчид болон сайн дурын идэвхтэн зэрэг нийт 74 хүний саналыг тусгасан болно.

70

2

2. Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтан албан хаагчдыг чадваржуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Эмчийн үйлс-бидний бахархал” сэдэвт аяныг зохион байгуулах.

Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар "Эрүүл мэнд 2020" дүүргийн дэд хөтөлбөр 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хэлэлцэгдэн батлагдсан ба хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд “Эмчийн үйлс-бидний бахархал” сэдэвт аян хугацааны хувьд 2017 оны 1 дүгээр улиралд багтаж зарлагдаагүй болно.

Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтан албан хаагчдыг чадваржуулан хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс нийт 10 заалт бүхий төлөвлөгөөг гарган хэрэгжилтийг нь ханган ажиллаж ирлээ. Дүүргийн хүн амын өвчлөлийн байдал, нийгмийн эрүүл мэндийн тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаарх асуудлыг боловсруулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, эмч нарын судалгааны ажлын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Судлаач-8” онол, практикийн бага хурлыг зохион байгуулж хуралд Эрүүл Мэндийн төв, Өрхийн Эрүүл Мэндийн төвийн 50 гаруй эмч, мэргэжилтнүүдийг хамруулан нийт 17 илтгэлийг сонсгосон.

70

3

3. 12 дугаар хорооны "Жишиг Өрхийн Эрүүл Мэндийн төв"-ийн үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авч ажиллах.

Дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 12 дугаар хорооны "Жишиг Өрхийн Эрүүл Мэндийн төв"-д өнгөрсөн онд хэрэгжүүлэх 100,0 сая төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг нийлүүлсэн. Тус төвд дүүргийн төсвийн нийт 400,0 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий хөрөнгөөр 2017 онд рентген дижитал аппарат нийлүүлэх ажлын гүйцэтгэгчээр Си Ай Ти компани шалгаран 392,0 сая төгрөгөөр нийлүүлэхээр 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гэрээ байгуулан хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл хийгдэж байна.

100

2

1.1.3 Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулна.

4

1. Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, сурталчилгааг тогтмол зохион байгуулах.

1. Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, сурталчилгааг тогтмол зохион байгуулах.

Дэлхийн зөн Монгол Олон Улсын байгууллага, Улаан загалмайн хороо, Өрхийн Эрүүл Мэндийн төвүүд болон дүүргийн сургууль, цэцэрлэгүүдтэй хамтран “Хүүхдийн түлэгдэлт-Эцэг эхийн хариуцлага”-аас сэдэвт сарын аяны ажлыг зохион байгуулсан. Аяны ажлын хүрээнд сургууль, цэцэрлэгийн эмч 34, Өрхийн Эрүүл Мэндийн төвийн эмч 20, Эрүүл мэндийн нийгмийн ажилтан 16 хүнийг “Сургагч багш”-аар тус тус бэлтгэсэн. Мөн Өрхийн Эрүүл Мэндийн төвийн 120 эмч, ажилтнуудад сургалт зохион байгуулан арга зүйгээр хангасан.

“Хүүхдийн түлэгдэлт, урьдчилан сэргийлэх арга зам, анхны тусламж” сэдвээр нийт 4579 эцэг, эхчүүдэд сургалт зохион байгуулан 8 төрлийн 1524 ширхэг гарын авлага, зөвлөмжийг тараасан.

“Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор бага ангийн сурагчдын дунд “Ил захидлын аян”-ыг өрнүүлсэнээр 300 ширхэг материалыг хүлээж авч нийт 1440 гаруй эцэг, эхчүүдэд сурталчилсан.

Тайлант хугацаанд дүүргийн Эрүүл Мэндийн төв болон Өрхийн Эрүүл Мэндийн төвүүдээс “Бөөр хамгаалах өдөр”, “Эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр”, “Амны хөндийн эрүүл мэндийн өдөр”, “Сүрьеэтэй тэмцэх өдөр”, “Хавдраас сэргийлэх өдөр”, “Чих, сонсгол хамгаалах өдөр”, “Хараа хамгаалах өдөр”-дийг тэмдэглэн өнгөрүүлж иргэдрүү чиглэсэн томоохон арга хэмжээнүүдэд нийт 4738 хүнийг хамруулсан.

Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллага болон хороодын “Иргэний танхим”-ыг түшиглэн “Жирэмсэн эмэгтэйн сэтгэлзүй, ургийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах нь” сэдэвт сургалтыг дүүргийн 7-13, 19 дүгээр хороодын нийт 181 жирэмсэний хяналтад байгаа эхчүүдийг хамруулан зохион байгуулсан.

100

3

1.1.4 Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэн, хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх олон төрөлт уралдаан тэмцээн зохион байгуулна.

5

1. Хүүхэд, залуучууд, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудын ажилтан албан хаагчид, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд спортын олон төрөлт уралдаан тэмцээн зохион байгуулна.

1. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор спортын олон төрөлт уралдаан, тэмцээнийг зохион байгуулах.

Бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор дүүргийн Биеийн тамир, спорт хорооноос тайлант хугацаанд хороодын залуучуудын дунд спортын 2 төрлийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд 3 төрлийн, иргэдийн дунд 2 төрлийн тэмцээн, уралдааныг тус тус зохион байгуулан давхардсан тоогоор 54 байгууллагын 549 иргэдийг хамрууллаа.

“Мөнгөн Улаанбаатар” аяны хүрээнд дүүргийн төрийн байгууллагуудын дунд цасны баярын арга хэмжээг 2 удаа зохион байгуулан 34 байгууллагын 319 хүнийг хамруулсан.

100

6

2. Үндэсний, Монголын, Хүүхдийн, Оюутны бүх ард түмний спортын их наадмуудыг зохион байгуулна.

1. Дүүргийн Засаг даргын дэргэдэх "Өсвөрийн шигшээ баг"-ийн үйл ажиллагааг дэмжин гадаад, дотоодын тэмцээн, уралдаанд хамруулах.

Биеийн тамир, спортын тухай Монгол Улсын хууль, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 621 тоот захирамжийг үндэслэн дүүргийн Засаг даргын 2011 оны А/141 тоот захирамжаар Засаг даргын дэргэдэх “Өсвөрийн шигшээ баг”-ийн тамирчдыг спортын 13 төрлөөр хичээллүүлэн 300 гаруй тамирчдыг хамруулаад байна. “Өсвөрийн шигшээ баг”-дын дасгалжуулагч нартай 2017 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны гэрээг байгуулан тамирчдын бэлтгэл, сургуулилт хийх нөхцөл, бололцоогоор ханган, гадаад дотоодын уралдаан тэмцээнд оролцох боломжийг бүрдүүлэн ажилласанаар 2017 оны 1 дүгээрр улирлын байдлаар нийт 19 удаагийн уралдаан, тэмцээнд амжилттай оролцон 80 медалийг хүртээд байна.

100

1.2 БОЛОВСРОЛ, СОЁЛ

4

1.2.1 Шинээр сургууль, цэцэрлэг барих, өргөтгөх замаар цэцэрлэгийн хамран сургалтыг нэмэгдүүлэх, сургуулийн анги дүүргэлтийг стандарт түвшинд хүргэх "Жаргалтай үрс” төслийг хэрэгжүүлнэ.

7

1. Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэх, анги дүүргэлтийг стандарт түвшинд ойртуулах "Жаргалтай үрс" төслийг боловсруулан батлуулах.

1. Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэх, анги дүүргэлтийг стандарт түвшинд ойртуулах "Жаргалтай үрс" төслийг боловсруулан батлуулах.

"Чингэлтэйн боловсрол-2020" дүүргийн дэд хөтөлбөрийг нийт 5 зорилт 25 үзүүлэлтийн хүрээнд боловсруулан дүүргийн ИТХ-д хүргүүлээд байгаа ба Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар одоогоор хөтөлбөр хараахан хэлэлцэгдэж батлагдаагүй байгаа тул төсөл түр хойшлогдоод байна.

Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэх, анги дүүргэлтийг стандарт түвшинд ойртуулах ажлын хүрээнд дүүргийн 8 дугаар хороон дахь 150 хүүхдийн ортой 245, 16 дугаар хорооны 246 дугаар цэцэрлэг, 16, 17 дугаар хороон дахь 120 хүүхдийн ортой “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор”-ын барилгуудыг ашиглалтад оруулсанаар нийт 600 гаруй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд шинээр хамруулан сургаж байна.

100

1.2.2 Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого чиглэлийг орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлэх "Чингэлтэйн боловсрол" хөтөлбөрийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар батлуулан хэрэгжүүлнэ.

8

1. Хүүхдийн хөгжлийг бүх талаар дэмжин "Өв тэгш-бүтээгч Монгол хүүхэд" төлөвшүүлэх зорилгоор олон талт уралдаан, тэмцээнийг зохион байгуулах.

1. Хүүхдийн хөгжлийг бүх талаар дэмжин "Өв тэгш-бүтээгч Монгол хүүхэд" төлөвшүүлэх зорилгоор олон талт уралдаан, тэмцээнийг зохион байгуулах.

Монгол уламжлал, ёс заншлаа хүндлэн дээдэлсэн иргэн төлөвшүүлэх, үндэсний өв соёл, уламжлалт зан заншлаасаа суралцах, өв соёлоороо бахархах үзлийг хүүхэд, багачуудад бага наснаас нь төлөвшүүлэх зорилгоор “Би монгол хүүхэд” уралдааныг зохион байгуулсанаар тус уралдаанд дүүргийн төрийн өмчийн 12 сургуулийн бага ангийн 60 гаруй сурагчдыг хамрууллаа.

Хүүхдийн бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор шатар, 100 буудалт даам, чөлөөт бөх, сагсан бөмбөгийн “Дүүргийн аварга” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж давхардсан тоогоор ерөнхий боловсролын сургуулийн 760 гаруй сурагчдыг хамруулсан.

Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой, Монгол Цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойн ажлын хүрээнд дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд цэрэг спортын "Дөл" тэмцээнийг зохион байгуулсанаар төрийн өмчийн 12 сургуулийн 300 гаруй сурагч оролцлоо.

Сурагчдыг математикийн хичээлд дур сонирхолтой болгох, математик сэтгэлгээг хөгжүүлэх, тоо бодлого бодох сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор “Ирээдүйн эзэн-Оюунлаг Чингэлтэйчүүд” сэдэвт математикийн уралдааныг 2017 оны 2 сараас 3 сарын хугацаатайгаар зарлаад байна.

Мөн тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны ойд зориулсан “Тусгаар тогтнол” сэдэвт математикийн Улсын олимпиадыг Олонлог сургуультай хамтран 3 дахь жилдээ зохион байгууллаа.

100

9

2. "Чингэлтэйн боловсрол-2020" хөтөлбөрийг боловсруулан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар батлуулж хэрэгжилтийг ханган ажиллах.

1. "Чингэлтэйн боловсрол-2020" хөтөлбөрийг боловсруулан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар батлуулж хэрэгжилтийг ханган ажиллах.

"Чингэлтэйн боловсрол-2020" дүүргийн дэд хөтөлбөрийг нийт 5 зорилт 25 үзүүлэлтийн хүрээнд боловсруулан дүүргийн ИТХ-ын ажлын албанд дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 2/511 тоот албан бичгээр хүргүүлсэнээр дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөөд байна.

70

10

2. Багш нэг бүрийн заах арга зүй, ур чадварыг хөгжүүлж сургалтын сайн технологи, хүүхэд нэг бүрийг хөгжүүлж буй сайн туршлагуудыг нутагшуулах.

Багшийн мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор дараах ажлуудыг хийж хэрэгжүүллээ. Үүнд:

Боловсролын байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, өргөжүүлэх, сургуулийн өмнөх боловсролыг сайжруулан багш нарын мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор “Түншлэл” зорилтот төслийг хэрэгжүүлэн ажилласнаар ӨМӨЗО-ны 6 хошууны 8 цэцэрлэгийн 57 багш, Одон телевизийн найруулагч, хөтлөгч, зураглаачид болон Хэнтийн аймгийн 6 сумын цэцэрлэгийн 45 багшийг хамруулан “Сайн хичээл, үйл ажиллагааны зөвлөгөөн”, “Онол практикийн бага хурал”, “Спортын нөхөрсөг тэмцээн”, “Урлагийн тоглолт”, “Телевизийн нэвтрүүлэг” зэрэг төрлүүдээр 4 өдрийн турш хамтран ажилласан.

Бага ангийн багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх, харилцан бие биеэсээ туршлага судлах зорилгоор “Залуу багш-Манлайлал” ур авьяасын тэмцээнийг зохион байгуулан төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 15 сургуулийн шилдэг залуу багш нарын дунд “Эссэ бичлэг”, “Эх унших”, Хамтын бүтээл”, “Самбарын менежмент”, “Урлагийн авьяас” зэрэг 5 төрлөөр өрсөлдсөн.

Дэлхийн зөн Монгол Олон Улсын байгууллагын Хайлааст орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран цэцэрлэгийн багш, эцэг эхчүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Хамтдаа хөгжье-2” сэдэвт тоглоомын төслийг хэрэгжүүлэн үзэсгэлэн гарган олон нийтийн хүртээл болголоо. Уг үйл ажиллагаанд төрийн өмчийн 29 цэцэрлэгээс гарын доорх материалыг ашиглан 29 сэдэвт тоглоомыг хийсэн.

Боловсролын салбартаа хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулах “Хамтын хүч-Амжилтын үндэс” үзүүлэх ажлыг нийслэлийн 9 дүүргийн боловсролын хэлтсийн дарга, мэргэжилтэн, захирал, эрхлэгч багш нарт зохион байгууллаа.

Багш нарын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамираар хичээллэх нөхцөл, боломжийг хангах зорилгоор цэцэрлэгийн болон бага ангийн багш нарын дунд спортын 4 төрөлт тэмцээнийг зохион байгуулсан.

100

6

1.2.3 Орон нутгийн хэрэгцээ шаардлагатай уялдуулан дүүргийн нутаг дэвсгэрт Соёлын ордон байгуулж, соёлын төвийн үйл ажиллагааг дэмжинэ.

11

1. Дүүргийн Соёлын төвийн үйл ажиллагааг дэмжин, материаллаг баазыг нэмэгдүүлэх.

1. Дүүргийн Соёлын төвийн дэргэдэх хамтлагуудын үйл ажиллагааг өргөжүүлэн чанаржуулж уран бүтээлийн тоглолтыг зохион байгуулах.

Хүүхэд, залуусын авьяас билгийг нээн хөгжүүлэх, иргэдэд соёл урлагаар үйлчлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон, үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилгоор дүүргийн Соёлын төвөөр дамжуулан сурагчдын дунд олон төрлийн дугуйланг ажиллуулсанаар төгөлдөр хуурын дугуйланд 4, ёочин-төгөлдөр хуурын дугуйланд 3, морин хуурын дугуйланд 4, бүжгийн дугуйланд 14 буюу нийт 25 хүүхэд суралцаж байна. Тус төвийн дэргэдэх ахмадын “Дөрвөн цаг” хамтлагийн бүжигчид, дуучид 7 хоногт 1 удаа бэлтгэл сургуулилтыг хийж урын сангаа баяжуулан, чанаржуулах талаар анхааран ажилласнаар Соёлын төвийн уран бүтээлчидтэй хамтран “Сар шинийн баяр”-ыг тохиолдуулан дүүргийн 3, 8, 9, 10, 11 ,16, 18, 19 дүгээр хороодын ахмадуудад хүндэтгэл үзүүлж урлагийн тоглолтоо толилууллаа.

100

12

2. Соёл урлагийн чиглэлээр хэрэгжүүлж буй Үндэсний болон дэд хөтөлбөрийн хүрээнд хүүхэд, залуусын авъяас чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах.

Хүүхэд, багачуудыг үндэсний өв соёл, уламжлалт зан заншилд суралцуулах, өв соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Би монгол хүүхэд” сэдэвт ёс заншлын наадмыг дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд зохион байгуулан төрийн өмчийн сургуулиудын 13 багийн 130 сурагчид, 40 гаруй багш, 200 гаруй эцэг, эхчүүдийг хамрууллаа. Тэмцээнд Монгол үндэстний ёс заншил, өв уламжлалыг харуулсан мэндчилгээ, ардын үлгэрийн сургамжит үлгэрүүдийн дүрийн тоглолт, Монгол үндэсний тоглоом, наадам болох шагай няслах, шагай шүүрэх, алаг мэлхий өрөх, ёс заншил, Монгол ахуйтай холбоотой асуулт хариулт, бүтээл хийх зэрэг нийт 7 төрлийн үйл ажиллагааг зохион байгуулсанаар ерөнхий боловсролын 37 дугаар сургуулийн “Хөх тэнгэрийн эзэд” баг, 57 дугаар сургуулийн “Монголжингоо” баг, 24 дүгээр сургуулийн “Ухаарлын үргэлжлэл” багууд тэргүүн байруудад шалгарч тусгай байрын шагналыг 72 дугаар сургуулийн “Алтан гадас” баг, 17 дугаар сургуулийн “Монгол омогшил” багууд тус тус эзэлсэн ба 37 дугаар сургуулийн “Хөх тэнгэрийн эзэд” баг Нийслэлийн уралдаанд оролцон 2 дугаар байранд шалгарлаа.

Дэлхийн болон Монголын хүүхдийн шилдэг зохиол бүтээлийг хүүхэд, багачуудад таниулах, сурталчлах, тэдний дунд уран уншлагын урлагийг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Уран жиргээ” наадмыг дүүргийн хэмжээнд зохион байгуулсанаар бага насны ангилалд-1, сургуулийн дунд насны ангилалд-4, сургуулийн ахлах насны ангилалд-3 буюу нийт 8 сурагч шалгарч Улаанбаатар хотын аварга шалгаруулах уралдаанд оролцох болзлыг хангасан.

100

7

1.2.4 Иргэдийн хөгжлийг бүх талаар дэмжсэн "Хотын иргэн-хотын соёл" хөтөлбөрийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар батлуулан хэрэгжүүлнэ.

13

1. "Хотын иргэн-хотын соёл" хөтөлбөрийг боловсруулж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар батлуулан, хэрэгжилтийг ханган ажиллах.

1. "Хотын иргэн-хотын соёл" хөтөлбөрийг боловсруулж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар батлуулан, хэрэгжилтийг ханган ажиллах.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс “Хотын иргэн-Хотын соёл” дүүргийн дэд хөтөлбөрийг нийт 5 зорилтын хүрээнд 15 үзүүлэлттэйгээр шинэчлэн боловсруулж дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьснаар дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулаад байна.

100

14

2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог идэвхжүүлэх, авьяас чадварыг нээн хөгжүүлэх олон талт үйл ажиллагааг зохион байгуулах.

Эрүүл мэндийг дэмжих жилийн ажлын хүрээнд дүүрэг үүсэн байгуулагдсны 25 жилийн ойн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд 2017 оны 02 сарын 19-ний өдөр 139 дүгээр сургуулийн спорт зааланд спортын тэмцээн, уралдааныг спортын 3 төрлөөр /эрэгтэй эмэгтэй шатар, суугаа волейбол, нисдэг таваг/ зохион байгуулсанаар нийт 60 гаруй тамирчид оролцлоо.

100

8

1.2.5 Залуучууд, өсвөр үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн “Хөгжлийн төв” байгуулж, олон талт үйл ажиллагаа явуулна.

15

1. Залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагааг дэмжин олон талт үйл ажиллагааг зохион байгуулах.

1. Залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагааг дэмжин олон талт үйл ажиллагааг зохион байгуулах.

Дүүргийн Соёлын төвөөс зорилтот бүлгийн 15 хүүхдийг 12 төрлийн дугуйланд үнэ төлбөргүй хамруулсан. Монголын Залуучуудын холбоотой хамтран “Бодол нэмье” уриан дор залуу гэр бүлд зориулсан нээлттэй хэлэлцүүлгийг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 14 дүгээр хорооны “Иргэний танхим”-д зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт 7–19 дүгээр хороодын 17 гэр бүлийн төлөөлөл нийт 34 залуучуудыг оролцуулсан.

Дүүргийн Соёлын төвөөс санаачлан дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдад “Харилцааны соёлын дадал” сэдэвт сургалтыг зохион байгуулж нийт 60 гаруй хүн оролцлоо.

“Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан “Хаврын уянга” сэдэвт уулзалт, өдөрлөгийг зохион байгуулан дүүргийн 19 хороодын ардын авьяастнууд болон ахмадын “Дөрвөн цаг” хамтлагийн дуучид, бүжигчид, хөгжимчид нийт 50 гаруй эмэгтэйчүүдийг хамрууллаа.

Зэвсэгт хүчний 96 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан “Хаврын вальс” сэдэвт өдөрлөгийг 2017 оны 3 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд зохион байгуулан дүүргийн Засаг даргын Тамгын газрын болон хороодын нийт 150 гаруй ажилтан, албан хаагчдыг хамрууллаа.

Дүүргийн Хүүхдийн Номын өргөөнд “Үлгэрийн ертөнцөөр аялцгаая” сэдэвт арга хэмжээг нийт 6 удаа зохион байгуулсанаар ерөнхий боловсролын сургуулийн 352 хүүхдийг хамруулав. Мөн “Сайн жаал” сэдэвт сургалт, зөвлөгөөнийг дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд 3 удаа зохион байгуулж 146 хүүхдийг, “Who am I” буюу “Би хэн бэ” уулзалт, чөлөөт ярилцлагыг 2 удаа зохион байгуулан ахлах ангийн 156 сурагчийг, “Шинжлэх ухаан-танин мэдэхүйн кино цаг” арга хэмжээг 2 удаа зохион байгуулж 79 сурагчийг тус тус хамруулсан.

100

1.3 НИЙГМИЙН ХАЛАМЖ, ХАМГААЛАЛ

1.3.1 Ахмадын амралт, сувиллын үйл ажиллагааг дэмжин ажиллаж, төсөл хөтөлбөрийн хүрээнд “Ахмадын асаргаа сувилгаа”-ны төвийн барилгын ажлыг эхлүүлнэ.

16

1. Ахмадын амралт сувилалын материаллаг баазыг бэхжүүлж, ахмадуудад үйлчлэх урлаг соёлын танхимтай болгох.

1. Монголын уламжлалт -Сар шинийн цагаан сарын баяр"-ыг тохиолдуулан ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулах.

XVII жарны Алтан унжлагат хэмээх улаагчин гал Тахиа  жилийн сар шинийн баярыг тохиолдуулан  дүүргийн ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгуулах зорилгоор дүүргийн Засаг даргын 2017 оны А/35 дугаар захирамжийг гарган ажлын хэсгийг томилсон.

Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулах нийт 188,4 сая төгрөгийн хөрөнгийг Засаг даргын Тамгын газрын 2017 оны А/24 дүгээр тушаалаар батлуулсанаар дүүргийн нийт 14383 ахмад настнуудад 2017 оны 2 дугаар сарын 10-аас 2 дугаар сарын 21-ны хооронд дүүргийн Засаг даргаас “Хүндэтгэл үзүүлэх” ажлыг насны ангиллаар зохион байгуулан ажиллалаа. Үүнд:

· 55-69 насны ахмадууд Монгол Улсын Үндэсний их театрт “Учиртай гурван толгой” дуулалт жүжиг, Соёлын төв өргөөнд урлагийн тоглолтыг үзүүлэхээс 10089 ахмад настан,

· 70-84 насны 3738 ахмадуудыг оршин суугаа хороодоор нь дамжуулан,

· 85-94 насны ахмадуудад Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албадын дарга нараар дамжуулан дүүргийн Засаг даргын нэрийн өмнөөс хүндэтгэл үзүүлсэнээр 520 ахмад настанг хамруулсан. 100-аас дээш настай ахмадуудад урамшуулал олгох зорилгоор дүүргийн Засаг даргын 2017 оны А/46 тоот захирамжийг гаргасан. 95-99, 100 ба түүнээс дээш насныханд Засаг дарга, Засаг даргын Орлогч нараас гэрээр нь биечлэн очиж хүндэтгэл үзүүлсэнээр 36 ахмад настанг хамруулсан.

Монголын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан ахмадуудад хүндэтгэл үзүүлэх ажлын хүрээнд “Тахиа жил” нь орж байгаа ахмадуудад заслын номыг Түвдэнпэлжээлин хийд, Жанчивдэчинлэн хийдүүдтэй хамтран 2017 оны 3 дугаар сарын 4-ны өдөр буюу шинийн 6-нд зохион байгуулж нийт 9300 ахмад настанг хамрууллаа.

100

10

1.3.2 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралд оролцох боломжийг бүрдүүлэхэд анхаарч, барилга байгууламж, зам талбайн стандартыг хангуулна.

17

1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрал ахуйд туслан санал санаачлагыг дэмжиж нийгмийн амьдралд оролцох боломжоор хангах.

1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрал ахуйд туслан санал санаачлагыг дэмжиж нийгмийн амьдралд оролцох боломжоор хангах.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн “Салбар комисс”-ыг дүүргийн Засаг даргын 2017 оны А/198 дугаар захирамжаар шинэчлэн байгуулж уг комисст дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болох “Тэгш хүмүүн тавилан” ТББ-ын тэргүүнийг оролцуулсан.

Улсын төсвийн хөрөнгөөр тус дүүрэгт шинээр баригдсан 220, 221, 222 дугаар цэцэрлэгүүд болон 139, 140 дүгээр сургууль, цэцэрлэгийн цогцолборуудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан шат болон ариун цэврийн өрөөг стандартын дагуу байгуулсан. Мөн дүүргийн “Хүүхдийн номын өргөө”-нд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан шат, ариун цэврийн өрөөг стандартын дагуу хийн иргэдэд үйлчилж байна.

100

11

1.3.3 Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж, нийгмийн халамж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна.

18

1. Нийгмийн халамжийн чиглэлээр төрөөс үзүүлж буй үйлчилгээг иргэдэд чанартай, хүртээмжтэй, ил тод хүргэх.

1. Нийгмийн халамжийн чиглэлээр төрөөс үзүүлж буй үйлчилгээг иргэдэд чанартай, хүртээмжтэй, ил тод хүргэх.

Нийгмийн халамжийн чиглэлээр төрөөс үзүүлж буй ажил, үйлчилгээг иргэдэд чанар, хүртээмжтэй, ил тод хүргэн ажилласнаар:

· Нийгмийн халамжийн тэтгэвэр-2293 хүнд 673 756 670 төгрөг,

· Нийгмийн халамжийн тэтгэмж-14062 хүнд 1 792 011 950 төгрөг,

· Ахмад настны тусламж, хөнгөлөлт-1093 хүнд 204 600 845 төгрөг,

· Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөнгөлөлт тусламж- 415 хүнд 59 281 705 төгрөг,

· Алдар цолтой ахмад настанд төрөөс олгож буй мөнгөн тусламж-171 хүнд 71 367 000 төгрөг,

· Жирэмсэн, нярай хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд олгох тэтгэмж-4194 хүнд -339 418 690 төгрөг,

· Алдарт эхийн одонгийн тэтгэмж-6002 хүнд 796 000 000 төгрөгийг тус тус олгоод байна.

90

19

2. Өрхийн хэрэгцээ, шаардлагад тулгуурлан зорилтот бүлгийн иргэд, өрх толгойлсон эх, эцэгт дэмжлэг үзүүлэх.

Өрхийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан өрх толгойлсон эцэг, эхчүүд болон зорилтот бүлгийн нийт 105 иргэнээс дүүргийн Засаг даргын Тамгын газарт хандан гаргасан өргөдөл гомдлыг хүлээн авч 87 иргэний өргөдлийг шийдвэрлэн нийгмийн халамжийн тусламж, дэмжлэгт хамруулаад байна.

90

12

1.3.4 Хүн амын хөгжлийг дэмжсэн гэр бүлд зөвлөн туслах, зорилтод бүлэг рүү чиглэсэн халамж үйлчилгээг дэмжсэн төслүүдийг хэрэгжүүлнэ.

20

1. Өрхийн хэрэгцээ, чадавхи, санаачлагыг дэмжин эмзэг бүлгийн өрхийн амьжиргааг дээшлүүлэх.

1. Залуу гэр бүлд зориулсан олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэн гэр бүлийн боловсрол олгох нөлөөллийн ажлыг зохион байгуулах.

Дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг угтан хороодын Нийгмийн ажилтнуудаас санаачлан “25 бүтээлч ажил”-ыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөн ажилласнаар энэхүү ажлын хүрээнд:

· Эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэл, гэр бүлд болон нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, гэр бүлийн үнэ цэнийг таниулж, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн талаар мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр “Аз жаргалтай эмэгтэйчүүд” сэдэвт лекцийг Дэлхийн Зөн-Монгол ОУБ-ын Хайлааст Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэстэй хамтран зохион байгууллаа. Үйл ажиллагаанд нийт 96 эмэгтэй хамрагдсан.

· Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны 200 дугаар тогтоолоор сар бүрийн сүүлийн долоо хоногийн ням гарагийг нийслэлийн хэмжээнд “Гэр бүлийн өдөр” болгосонтой холбогдуулан “Аз жаргалтай гэр бүлийн нууц” өдөрлөгийг 17 дугаар хорооны цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа. Уг өдөрлөгт 17, 18 дугаар хороодын иргэд, “Гэгээлэн” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрах, хөгжүүлэх төв ТББ-ын төлөөллийг хамрууллаа.

- “Гэгээн хайрын баяр”-ыг угтаж залуу гэр бүлүүдэд зориулсан нээлттэй уулзалт, хэлэлцүүлгийг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 14 дүгээр хорооны Иргэний танхимд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт 7–19 дүгээр хороодын нийт 17 гэр бүлийн төлөөллийг хамруулсан. Уулзалт, хэлэлцүүлгээр гэр бүл төлөвлөлт, өрхийн төсөв санхүүгээ хэрхэн хянах, хөрөнгийн зах зээлд хэрхэн мөнгө босгох, 0-5 насны хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах талаар зохих мэдээллийг олгосон.

100

21

2. Эмзэг бүлгийн өрхийн амьжиргааг дээшлүүлэх.

Монгол Улсын бүх иргэдийн амьжиргааны түвшний үзүүлэлтийг багтаасан цахим мэдээллийн санг бүрдүүлж төр, засгаас иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээнд хамруулах, ядуурлыг бууруулах болон өрхийн амьжиргааг дээшлүүлэх ажлыг оновчтой төлөвлөх, хэрэгжүүлэх зорилгоор Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас 3 жил тутам зохион байгуулдаг “Өрхийн амьжиргааны түвшин тогтоох” судалгааг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 04 дүгээр сарын 09-ний өдрүүдэд зохион байгуулж байна. “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгэлтэй нийт өрхийн 80 хувийг буюу нийт 28.759 өрхийг судалгаанд хамруулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй гэрээ байгуулан багийн ахлагч 19, тоологч 131, шивэгч 19, хөтөч 193, жолооч 5 буюу нийт 367 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.

50

13

1.3.5 Хүүхдийн эрхийг хамгаалах, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох, оюун ухаан, авъяас билэг, бие бялдар, ур чадварыг нь хөгжүүлэхэд чиглэсэн “Жаргалтай гэр бүл” хөтөлбөрийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар батлуулан хэрэгжүүлнэ.

22

1. "Жаргалтай гэр бүл" хөтөлбөрийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар батлуулан хэрэгжүүлэх.

1. "Жаргалтай гэр бүл" хөтөлбөрийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар батлуулан хэрэгжүүлэх.

"Жаргалтай гэр бүл" дүүргийн дэд хөтөлбөрийг нийт 3 зорилт 20 заалтын хүрээнд боловсруулан дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 03 2/511 дүгээр албан тоот албан бичгээр Хурлын ажлын албанд хүргүүлсэнээр дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлаад байна.

100

23

2. Хүүхэд хамгааллын ажил, үйлчилгээг сайжруулахад чиглэсэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулах.

Хүүхдийн тусламжийн 108 тусгай дугаарын дуудлагын утсанд тайлант хугацаанд нийт 54 дуудлага, мэдээлэл ирүүлсний мөрөөр хүүхдийн эрхийн зөрчлийг арилгах, хариу үйлчилгээ үзүүлэх арга хэмжээнүүдийг холбогдох байгууллагын ажилтнуудаас хуулийн хүрээнд авч хэрэгжүүлэн ажиллалаа. 2017 оны 1 дүгээр улиралд хороодын “Хамтарсан баг”-аас нийт 27 кейстэй ажилласнаас бие махбодийн хүчирхийлэл 14, бэлгийн хүчирхийлэл 1, үл хайхрах хүчирхийлэл 13, шинжээчийн дүгнэлт 3, гэр бүлийн хүчирхийлэл 8, сэтгэл санааны хүчирхийлэл 2, хүүхдийн эрхийн зөрчил 1 тус тус гарч холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.

90

24

3. Хороодын “Хамтарсан баг”-ийн үйл ажиллагааг сайжруулах.

Хүүхдүүдийг аливаа дарамт, мөлжлөг, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, үл хайхралт болон бусад төрлийн хүчирхийллээс хамгаалах, эцэг эхчүүдийн хоорондын харилцааг сайжруулах, тэдний зүгээс хүүхдийг сэтгэл санааны хувьд дэмжих, нийгмийн ажилтнуудыг чадваржуулах, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, бие биенээсээ харилцан суралцах зорилгоор хороодын “Хамтарсан баг”-ийн гишүүдийн дунд кейс хэлэлцүүлгийг 2 удаа зохион байгууллаа.

100

2.    ЖАРГАЛТАЙ ИРЭЭДҮЙ-ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ

2.1  ЭДИЙН ЗАСАГ

14

2.1.1 Монгол Улсын төсөв, санхүүгийн талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн төсвийн тэнцвэрт байдал, эдийн засгийн бие даасан байдлыг бэхжүүлэн, нутгийн захиргааны байгууллагаас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө санхүүгийн нөөц бүрдүүлэн ажиллана.

25

1. Төсвийн орлого, зарлагын төлөвлөлтийг сайжруулж, орон нутгийн төсвийн бие даасан байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн олон талт ажлыг зохион байгуулж, төсвийн төлөвлөлт, хуваарилалт, гүйцэтгэлд тавих хяналтад төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэн ил, тод нээлттэй байдлыг ханган, төсвийн орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлэх.

1. Төсвийн орлого, зарлагын төлөвлөлтийг сайжруулж, орон нутгийн төсвийн бие даасан байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн олон талт ажлыг зохион байгуулж, төсвийн төлөвлөлт, хуваарилалт, гүйцэтгэлд тавих хяналтад төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэн ил, тод нээлттэй байдлыг ханган, төсвийн орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлэх.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн II хуралдаанаар:

· Дүүргийн 2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай,

· Дүүргийн 2016 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай,

· Дүүргийн 2017 оны төсөв батлах тухай асуудлуудыг хэлэлцүүлэн батлуулсан.

Дүүргийн орон нутгийн болон төсвийн ерөнхийлөн захирагчдын 67 төсөвт байгууллагаас 2017 оны төсвийн төлөвлөгөөний орлого, зарлагын сар, улирал, жилийн хуваарийг гаргуулан дүүргийн Төсвийн ерөнхийлөн захирагч буюу дүүргийн Засаг даргаар батлуулан Монгол Улсын Сангийн яамны нэгдсэн систем fiscal програмд оруулсан. Мэдээллийг нээлттэй, ил тод, хүртээмжтэй хүргэх зорилгоор “Шилэн дансны мэдээллийн самбар”-т байрлуулж сурталчлах ажлыг төсвийн шууд захирагч нарт даалган хэрэгжүүлэн ажиллаж ирлээ.

100

26

2. Төсвийн урсгал зардалд дүн шинжилгээ хийн, зардал бууруулах, төсөвт байгууллагуудын орлого, зарлага хөрөнгө оруулалтын ажил болон хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах.

1. Төсвийн урсгал зардалд дүн шинжилгээ хийн, зардал бууруулах, төсөвт байгууллагуудын орлого, зарлага хөрөнгө оруулалтын ажил болон хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс батлагдсан төсвийн хуваарийн дагуу Орон нутгийн болон тусгай зориулалтын шилжүүлгийн 2017 оны 1 дүгээр улирлын санхүүжилтийн эрхийг дараахь байдлаар олгон гүйцэтгэлийн байдалд хяналт тавин ажиллаж ирлээ. Үүнд:

· Цэцэрлэгийн байгууллагуудад 3 тэрбум 542.6 сая төгрөг,

· Ерөнхий боловсролын сургуулийн байгууллагуудад 5 тэрбум 458.7 сая төгрөг,

· Өрхийн эрүүл мэндийн байгууллагуудад 528.9 сая төгрөг,

· Хөдөлмөр халамж үйлчилгээний чиглэлээр 3 тэрбум 193.1 сая төгрөгийг тус тус олгоод байна.

Дүүргийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй:

· Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэн шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл авах 200,0 сая төгрөгийн төсөвт өртөгт,

· цэцэрлэгийн нэмэлт бүлгийн /70-р цэцэрлэг 2 бүлэг/ байр барих 150,0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажлуудаар тендер зарлан нээлт хийж худалдан авах ажиллагааны үнэлгээ хийгдэж байна.

· Ерөнхий боловсролын сургуулиудын хөдөлмөрийн кабенитэд шаардлагатай тоног, төхөөрөмж нийлүүлэх 160,0 сая төгрөгийн төсөвт өртөгт,

· Ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн урлаг заалны засварын 50,0 сая төгрөгийн төсөвт өртөгт ажлуудаар тендер зарласнаар гэрээ байгуулах шатандаа явж байна.

· Цэцэрлэгийн нэмэлт бүлгийн байр /126-р цэцэрлэг 4 бүлэг/ барих 300,0 сая төгрөгийн төсөвт өртөгт,

· “Хамдаа хөгжье” хөтөлбөрийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн тоног төхөөрөмж технилогийг сайжруулах 105,0 сая төгрөгийн төсөвт өртөгт,

· “Хамдаа хөгжье” хөтөлбөрийн хүрээнд ажлын байр бий болгох 300,0 сая төгрөгийн төсөвт өртөгт ажлуудын тоо, хэмжээг гарган тендер зарлагдсан.

· Дүүргийн 7 дугаар хороо, Эрх зүйн туслалцааны төвөөс Самбалхүндэвийн эргэмжийн газар хүртэлх автозамын засварын 205,0 сая төгрөгийн төсөвт өртөгт ажлаар үнэлгээний хороо байгуулагдсан.

· Гэр хорооллын айл, өрхүүдийн цахилгаан хангамжийг сайжруулах, гэрэлтүүлгийг шинэчлэн сайжруулах 200,0 сая төгрөгийн төсөвт өртөгт ажил,

· Орчин үеийн дэвшилтэт технологи бүхий нарны зайн хураагуур бүхий эко гэрэлтүүлгийн 100,0 сая төгрөгийн төсөвт өртөгт ажлуудын бэлтгэлийг ханган ажиллаж байна.

100

27

3. Төсөв, санхүүгийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган, төсвийн захирагч, санхүү, бүртгэлийн ажилтнуудыг чадваржуулах чиглэлээр сургалт семинар зохион байгуулж, мэдээллээр хангах.

1. Төсөв, санхүүгийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган, төсвийн захирагч, санхүү, бүртгэлийн ажилтнуудыг чадваржуулах чиглэлээр сургалт семинар зохион байгуулж, мэдээллээр хангах.

Монгол Улсын Засгийн газрын Удирдлагын нэгдсэн систем, Төрийн сангийн нэгдсэн дансны тогтолцооны шинэчлэлийн ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс Сангийн Яамны Төрийн сангийн газартай хамтран “Санхүүгийн тайлан”-г хүлээн авах, онлайнаар илгээх, тушаах, нэгтгэх, баталгаажуулах, Төсөвт байгууллагын санхүүгийн “Э-тайлан”-гийн шинэ програмаар 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг гаргах талаарх сургалтыг дүүргийн Засаг даргын Тамгын газарт 2017 оны 01-р сарын 26-ний өдөр сургалт зохион байгуулсан. Сургалтад Сангийн Яамны холбогдох мэргэжилтнүүд, Орон нутгийн болон тусгай зориулалтын шилжүүлгийн 67 төсөвт байгууллагуудын нягтлан бодогчид оролцлоо. Сургалтаар төсөвт байгууллагуудын санхүүгийн аудитлагдсан тайланг Монгол Улсын Сангийн Яамны Төрийн сангийн нэгдсэн дансны тогтолцооны “Э-тайлан” сайтад онлойнаар илгээх, хянуулах, баталгаажуулах үйл ажиллагааг хийх нэгдсэн заавар журам, санхүүгийн тайлангийн “Acolous” програмд орсон өөрчлөлтийг сэргээх, цаашид анхаарах асуудлаар хэлэлцэн санал, бодлоо солилцсон.

100

28

2. Монгол Улсын төсөв, санхүүгийн талаарх хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, сурталчлах, хяналт тавих ажлыг тогтмолжуулан төсвийн сахилга, хариуцлага, үр ашиг, тайлагнал, ил тод нээлттэй байдлыг хангах.

Шилэн дансны тухай Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын 2016 оны А/263 тоот захирамж, Тамгын газрын 2016 оны А/21 тоот тушаалаар холбогдох мэдээллүүдийг батлагдсан зааврын дагуу хуулийн хугацаанд гарган Сангийн Яамны болон дүүргийн вэб сайтад байршуулахаар “Ажил, үүргийн нэгдсэн хуваарь”-ийг батлуулан мөрдөн ажиллаж ирлээ. “Шилэн дансны мэдээлэл” самбарын тоон болон график, диаграмын хүснэгтэн мэдээллийг сар бүр шинэчлэн иргэд, олон нийтэд ил тод мэдээллэн ажиллаж байна.

90

29

3.Төсөвт байгууллагын төсвийн сахилга батыг сайжруулан төсвийн хөрөнгийн зарцуулалтын үр ашгийг дээшлүүлж, урсгал зардлыг бууруулах.

2017 оны төсвийн орлого, зарлагын сар, улирлын батлагдсан хуваарийн хүрээнд нийт зарлага санхүүжилтын гүйцэтгэл 16 тэрбум 018,2 сая төгрөгнөөс 11 тэрбум 166,2 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байгаа ба үүнээс:

· Орон нутгийн байгууллагад 9 тэрбум 703,0 сая төгрөг батлагдснаас 5 тэрбум 944,1 сая төгрөг,

· Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын багц 5 тэрбум 927,6 сая төгрөг батлагдснаас 4 тэрбум 845,6 сая төгрөг,

· Эрүүл мэнд, спортын сайдын багц 387,5 сая төгрөг батлагдснаас 376,5 сая төгрөг болсоныг батлагдсан заавар, журам, тогтоолын дагуу үндсэн баримт нэг бүрээр хянан санхүүжилтийг олгож хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтийг төлөвлөсөн хэмжээнд олгож ажилласан байна.

90

30

4. Төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалтын ажил болон хууль тогтоомж, бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, үнэлэлт дүгнэлт өгч ажиллах.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсээс дүүргийн төсөвтэй харилцагч орон нутгийн болон тусгай зориулалтын шилжүүлгийн төсөвт байгууллагуудын төсвийн гүйцэтгэлийн зарлагын шифр мэдээг хянан хүлээн авч нэгтгэн дүүргийн орон нутгийн төсвийн орлого, төрийн сангийн орлого, нэгдсэн зарлага, өр авлагын дэлгэрэнгүй мэдээ, Санхүү, төрийн сангийн орлого, зарлагын сарын нэгдсэн тэнцлийг тус тус гарган, мэдээний тодруулга, тайлбарын хамт төрийн захиргааны төв байгууллагад тогтоосон хугацаанд нь хүргүүлэн ажиллаж байна.

90

15

 

31

4. Улс, нийслэл, дүүрэг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжигдэх төсөл арга хэмжээний уялдааг ханган, санхүүжилтийг олгож, гүйцэтгэлд хяналт, шалгалт хийж, олон нийтийг мэдээллээр хангана.

1. Дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн 2018 оны төлөвлөлтийг боловсруулж, батлуулах.

Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тогтоол, шийдвэр, авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчилан танилцуулж тэдний санал, санаачлагыг дэмжин цаашдын үйл ажиллагаандаа тусган ажиллах зорилгоор Нийслэлийн ИТХ-аас 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс сарын хугацаанд санаачлан хэрэгжүүлж буй “Иргэдээ сонсъё” аяны ажлын хүрээнд дүүргийн ИТХ-ын даргын баталсан хуваарийн дагуу иргэдтэй хийх уулзалтыг 19 хорооны “Иргэний танхим”-аар дамжуулан 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс зохион байгуулсанаар нийт 1769 иргэнийг хамруулсан ба иргэдээс гаргасан нийт 969 санал, хүсэлт гаргасан. Иргэдээс гаргасан саналыг тусган дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж болох төсөл, арга хэмжээний саналын урьдчилсан жагсаалтыг боловсруулж байна. Хуулийн цагалбарын дагуу уг ажил 2017 оны 4 сарын турш хийгдэж дуусна.

10

32

2. Төсвийн ерөнхийлөн захирагчаас Төсвийн шууд захирагчтай "Үр дүнгийн гэрээ"-г байгуулах ажлын бэлтгэлийг ханган зохион байгуулах.

Төсвийн тухай Монгол Улсын хуулийн 39.2 дахь заалтын дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас дүүргийн Засаг даргатай 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “ЗЗасгийн газрын чиг, үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ”-г нийт 13 бүлэг 56 заалт, нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн дүүрэгт хэрэгжих 48 зорилтын хүрээнд байгуулан эрх үүссэнээр дүүргийн Төсвийн Ерөнхийлөн захирагчаас Засаг даргын 2 Орлогчтой “Удирдлагын гэрээ”, 10 төсвийн шууд захирагчтай “Үр дүнгийн гэрээ”, 11 төсвийн шууд захирагчтай “Үйл ажиллагааны гэрээ”, төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн 72 захирал, эрхлэгч нартай “Үр дүнгийн гэрээ”, Өрхийн Эрүүл Мэндийн төвийн 16 даргатай “Гүйцэтгэлийн гэрээ” буюу нийт 111 байгууллагын төсвийн шууд захирагч нартай 2017 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр тус тус байгуулсан. Дүүргийн Засаг даргын Тамгын газар, хороодод ажиллаж буй төрийн захиргааны нийт 99 албан хаагчтай “Үр дүнгийн гэрээ”-г байгуулахаар бэлтгээд байна.

90

16

2.1.3 Дүүргийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн гадаад орнуудын сайн туршлагыг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.

33

1. Дүүргийн гадаад харилцааг өргөжүүлэн хамтын ажиллагааг сайжруулж улс орнуудын сайн туршлагаас нэвтрүүлэх.

1. Дүүргийн гадаад харилцааг өргөжүүлэн хамтын ажиллагааг сайжруулж улс орнуудын сайн туршлагаас нэвтрүүлэх.

Гадаад хамтын ажиллагааны хүрээнд Япон улсын Шизуока мужийн Засаг дарга Кавакацу Хэйта-гийн урилгаар дүүргийн Засаг даргаас албаны бусад хүмүүсийн хамтаар 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 03 дугаар сарын 24-ний өдрүүдэд албан айлчлалыг хийн харилцан санал солилцож аялал жуулчлал, аж үйлдвэрлэлийн салбарын туршлагаас судлан тус мужийн харьяа хотуудтай харилцаа, хамтын ажиллагааг эхлүүлэхээр боллоо.

30

17

2.1.4 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний худалдан авах үйл ажиллагааг олон нийтэд ил тод болгож, “Шилэн тендер шалгаруулалт” бодлого хэрэгжүүлэн, сонгон шалгаруулалтын ил тод байдал, иргэд олон нийтийн оролцоог хангана.

34

1. Төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын ажлын худалдан авах ажиллагааны 60-аас доошгүй хувийг цахим тендер шалгаруулалтын аргаар зохион байгуулах.

1. Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлан тендер шалгаруулалтыг зохион байгуулах.

Худалдан авах ажиллагааны ил тод өрсөлдөх, тэгш боломжтой үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлан дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас хөрөнгө оруулалтын ажлын нээлт, явц болон үр дүнгийн мэдээг дүүргийн www.chingeltei.gov.mn цахим сайтад байршуулж иргэд, аж ахуй нэгжийг холбогдох мэдээллээр ханган ажиллаж байна. 2017 оны 1 дүгээр улиралд нийт 5 хөрөнгө оруулалтын ажлын худалдан авах ажиллагааны тендер шалгаруулалтын нээлтийн мэдээ, 3 үр дүнгийн мэдээг Чингэлтэй дүүргийн www.chingeltei.gov.mn цахим хуудаст байршуулсан. Тендерт оролцогчдыг өрсөлдөх тэгш боломжоор ханган тендерийн урилгыг цаг тухай бүр дүүргийн www.chingeltei.gov.mn, Төрийн худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn цахим сайтуудад байршуулж нээлттэй тендерийн урилгыг өдөр тутмын “Монголын үнэн” сонинд нийтлүүлэн мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллаж байна. Тайлант хугацаанд “Монголын үнэн” сонинд 8, дүүргийн www.chingeltei.gov.mn цахим хуудасд 13, www.tender.gov.mn цахим хуудасд 9 тендерийн урилгыг нийтлүүлээд байна. Тендер шалгаруулалтын хэмнэлттэй байх зарчмын хүрээнд энэ оны 1 дүгээр улиралд нийт 5 төсөл арга хэмжээний гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн.

90

35

2. Төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын ажлын худалдан авах ажиллагааны 60-аас доошгүй хувийг цахим тендер шалгаруулалтын аргаар зохион байгуулах.

Худалдан авах ажиллагааны нэгдсэн цахим систем www.tender.gov.mn сайтыг ашиглалтад оруулж цахим тендер шалгаруулалтын ажлыг зохион байгуулж байна.

Цахим худалдан авах ажиллагааны системийн шинэчлэлтэй холбогдуулан www.meps.gov.mn сайтын үйл ажиллагааг 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдрөөс албан ёсоор зогсоосон тул энэ оны 1 дүгээр улиралд тендер шалгаруулалтыг уламжлалт тендер шалгаруулалтын аргаар зохион байгуулсан болно. Одоогийн байдлаар Төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2017 онд худалдан авах төсөл арга хэмжээний 50 хувийг уламжлалт тендер шалгаруулалтын аргаар зохион байгуулаад байна.

30

36

2. Тендерт оролцогчдын мэдээллийн санг бий болгож тендертэй холбоотой мэдээллийг ил тодоор мэдээллэх.

1. Тендерт оролцогчдын мэдээллийн санг бий болгож тендертэй холбоотой мэдээллийг ил тодоор мэдээллэх.

Дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас тендерт оролцох сонирхолтой аж ахуй нэгжүүдийн хүсэлтийг хүлээн авч “Нэгдсэн мэдээллийн сан”-г бий болгосноор нийт 164 аж ахуй нэгжийн ерөнхий болон чадварын мэдээллийг багтаасан санг бүрдүүлээд байна.

Дүүргийн Засаг дарга, Төсвийн ерөнхийлөн захирагчийн бараа ажил үйлчилгээ худалдан авах 2017 оны ерөнхий төлөвлөгөөг боловсруулан батлуулж “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу Сангийн яам, Төрийн бодлого зохицуулалтын газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэний гадна Төрийн худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn болон дүүргийн www.chingeltei.gov.mn сайт, “Монголын үнэн” өдөр тутмын сонинд байршуулан иргэдэд ил тод, нээлттэйгээр мэдээллэн ажиллаж байна.

90

37

2. Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх "А3 гэрчилгээ" олгох сургалтыг зохион байгуулан "Үнэлгээний хороо"-дод иргэний болон Төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулах.

“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” Монгол Улсын хуулийн хүрээнд дүүрэгт хийж хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах “Үнэлгээний хороо”-нд ажиллах захиалагч, иргэн, Төрийн бус байгууллагын төлөөллийг бүрдүүлэх, худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлан ажиллах зорилгоор 2017 оны 1 дүгээр сарын 26-аас 1 дүгээр сарын 28-ны өдрүүдэд “А3 гэрчилгээ олгох” сургалтыг зохион байгуулсанаар иргэний төлөөлөл 21, захиалагчийн төлөөлөл 5, мэргэжлийн байгууллагын төлөөлөл 2, Төрийн бус байгууллагын төлөөлөл 2 буюу нийт 30 хүнийг хамруулсан. Сургалтын үр дүнд мэргэжлийн байгууллагаас 2, Төрийн бус байгууллагаас 2, иргэний төлөөллөөс 5 буюу нийт 9 хүнд худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх А3 гэрчилгээг олгосон. Мөн тус дүүрэгт 2017 онд хийж хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд орж ажиллах иргэдийн жагсаалтыг гарган дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 09 дүгээр тогтоолоор баталгаажуулсан.

100

18

2.1.5 Нийгмийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд хүн амд нийгмийн даатгалын үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэж, даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлнэ.

38

1. Нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг гар утасны ухаалаг үйлчилгээ, цахим хэлбэрээр төлөх ажлыг иргэд олон нийтэд сурталчлан таниулах, иргэдэд нийгмийн даатгалын үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх ажлуудыг зохион байгуулах.

1.Нийгмийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлж нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх.

Нийгмийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор нийгмийн даатгалд хамрагдаагүй аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хамруулах, хуримтлагдсан авлагыг барагдуулах ажлуудыг зохион байгуулсаны дүнд оны эхнээс шинээр 138 ажил олгогч, 571 даатгуулагчийг бүртгэн ажил олгогч 4067, заавал даатгуулагч 90465 болж шимтгэл тооцох цалингийн сан 481,6 сая төгрөгөөр нэмэгдлээ. Нийгмийн даатгалын санд 2017 оны I улирлын байдлаар 40029,6 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээс хүлээгдэж буй гүйцэтгэлээр 40069,2 сая төгрөгийн шимтгэлийн орлого төвлөрүүлж төлөвлөгөөт зорилтоо 100,1 хувиар биелүүлэхээр байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад сангийн орлого 253,6 сая төгрөгөөр буюу 1,3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс “Хууль сурталчлах” ажлын хүрээнд нийт 32 хүнсний бус худалдаа эрхлэгчид болон Тахько ХХК-ны 25 ажиллагсдад Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, тогтоомжийн хүрээнд сургалт зохион байгуулсан.

100

39

2. Нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг гар утасны ухаалаг үйлчилгээ, цахим хэлбэрээр төлөх ажлыг иргэд олон нийтэд сурталчлан таниулах, иргэдэд нийгмийн даатгалын үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх ажлуудыг зохион байгуулах.

ndaatgal.mn цахим бүртгэлд нийт 8508 иргэнийг бүртгэснээр даатгуулагчдаас өөрийн төлсөн шимтгэлийг цахим хаягаар хүлээн авах боломжтой болоод байна.

Нийгмийн даатгалын шимтгэлийн цахимаар илгээсэн тайлан авалт 98,3 хувьтай байна.

Дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс “Н�