· Web viewНийслэлийн төсвийн нийт 2140,0 сая төгрөгийн...

Click here to load reader

Transcript of  · Web viewНийслэлийн төсвийн нийт 2140,0 сая төгрөгийн...

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨСВИЙН ШУУД ЗАХИРАГЧИЙН

ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТИЙН ТОВЪЁОГ

2015.12.31

Агуулга

Зорилтын тоо

Хэрэгжилтийн явц

Нийт хувь

100

хувь

90

хувь

70 хувь

50 хувь

30 хувь

10 хувь

ҮНЭЛГЭЭГҮЙ

НЭГ. ХҮНЛЭГ ОРЧИН-НИЙГМИЙН ХӨГЖЛИЙГ ХАНГАХ ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД:

БОЛОВСРОЛЫН ЧИГЛЭЛЭЭР

29

18

5

2

2

2

-

-

87.93

ЭРҮҮЛ МЭНД, НИЙТИЙН БИЕИЙН ТАМИРЫН ЧИГЛЭЛЭЭР

14

9

3

1

1

-

-

-

92.14

НИЙГМИЙН ХАЛАМЖ, ХАМГА2.АЛАЛ

6

6

-

-

-

-

-

-

100

2

ХОЁР. НЭЭЛТТЭЙ ОРЧИН-ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСАГ ТӨЛӨВЛӨЛТ, ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР

30

25

5

-

-

-

-

-

98.33

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЧИГЛЭЛЭЭР

ТАТВАРЫН БААЗ СУУРИЙГ БЭХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР

5

4

1

-

-

-

-

-

98

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР

13

11

2

-

-

-

-

-

98.46

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР

9

8

1

-

-

-

-

-

98.88

ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХӨДӨЛМӨР ХАМГААЛЛЫН ЧИГЛЭЛЭЭР

13

13

-

-

-

-

-

-

100

3

ГУРАВ.ТОХИЛОГ ОРЧИН-ДЭД БҮТЦИЙН ХӨГЖИЛ

ХОТ БАЙГУУЛАЛТ, ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ ЧИГЛЭЛЭЭР

16

12

3

1

-

-

-

-

96.25

ХОТ ТОХИЖИЛТ, ДЭД БҮТЦИЙН ЧИГЛЭЛЭЭР

18

14

4

-

-

-

-

-

97.77

4

ДӨРӨВ. БАЙГАЛЬ ОРЧИН-НОГООН ХӨГЖИЛ

БАЙГАЛЬ ОРЧНЫ ЧИГЛЭЛЭЭР

10

8

2

-

-

-

-

-

98

ХОГ ХАЯГДАЛ, ХӨРСНИЙ БОХИРДОЛ

7

6

1

-

-

-

-

-

98.57

5

ТАВ. ХЯНАЛТТАЙ ОРЧИН-НУТГИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖИЛ

НУТГИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖИЛ

25

20

4

-

1

-

-

-

96.4

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР

12

8

4

-

-

-

-

-

96.66

6

ГАМШГААС ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР

7

7

-

-

-

-

-

-

100

7

ЦЭРГИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД

9

9

-

-

-

-

-

-

100

Дүн

223

178

35

4

4

2

-

-

96.36

НЭГТГЭЛ ГАРГАСАН:

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЗАХИРГАА, ХУУЛИЙН ХЭЛТСИЙН

МЭРГЭЖИЛТЭН З.НАРАНТУЯА

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨСВИЙН ШУУД ЗАХИРАГЧИЙН

ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАН

(2015 оны жилийн эцсийн байдлаар)

НЭГ.НИЙТ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТ:

2015.12.31

Бодлого, зорилтын чиглэл

Хэрэгжүүлэх арга хэмжээ

Хэрэгжилт

Оноо

1

2

3

4

"Нэг. Хүнлэг орчин-Нийгмийн хөгжлийг хангах зорилтод чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

1.1.1. Дүүргийн хэмжээнд “Боловсрол 2013-2016” дунд хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэн, боловсролын салбарт хийгдэх хөрөнгө оруулалт, материаллаг баазыг нэмэгдүүлнэ.

1. “Боловсрол-2016” дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган, хэрэгжилт, үр дүнг тайлагнан ажиллах.

Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 112 тогтоолоор батлагдсан “Боловсрол-2016” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 5 бүлэг, 14 зорилтын хүрээнд нийт 79 заалт бүхий төлөвлөгөөг боловсруулан мөрдөн ажиллаж ирлээ. Хэрэгжилт 88,6 хувь.

2014-2015 оны хичээлийн жилд “Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-ийн хүрээнд 12 багцын 17 судлагдахуунаар 204 багшийн бүрэлдэхүүнтэй баг байгуулан нийт 12 удаагийн сургалтыг зохион байгуулсанаар 700 орчим багш хамрагдаад байна.

Сургуулийн өмнөх боловсролын сургалтын “Цөм” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй арга, технологийг сурталчилах харилцан туршлага судлах зорилгоор “Үзүүлэх ажил”-ыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулсанаар нийт 180 гаруй хүнийг хамрууллаа. Боловсролын салбарын шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийг хангаж буй сайн туршлагаа түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилгоор “Хамтдаа хөгжье” сэтгүүлийг гаргаснаар одоогоор 2 дахь дугаарыг олны хүртээл болгоод байна.

Хөтөлбөрийн хүрээнд багш, сурагчдын хөгжлийг дэмжих зорилгоор дүүргийн төсвөөс 102,7 cая төгрөгийг зарцуулж, 4,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн.

100

2. Их засвар хийх шаардлагатай сургууль, цэцэрлэгүүдэд хөрөнгө оруулалтыг татан ажиллах.

Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/81, А/193 тоот захирамжаар дүүргийн Засаг даргад эрх шилжүүлсэн нийт 290,0 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий дүүргийн төрийн өмчийн 2 сургууль, 2 цэцэрлэгийн засварын ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:

· Дүүргийн 9 дүгээр цэцэрлэгийн барилгын хүзүүвчний хэсгийн дээвэр, дээврийн төмөр хормойвч, хаалга, цонх, цонхны тавцан, усны хаялганы хоолой солих, магистрал шугам доошлуулах зэрэг засварын ажлуудыг нийслэлийн төсвийн 50,0 сая төгрөгийн хөрөнгөөр “Чинбат” ХХК-аас,

· 70 дугаар цэцэрлэгийн дээврийн хэсэгчилсэн их засвар болон зарим ангиудын цонхыг шинэчлэн солих засваруудыг 75,0 сая төгрөгийн хөрөнгөөр “Глобал Гейт Вей” ХХК-аас,

· Ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн фасад, дээврийн хэсэгчилсэн засварыг 75,0 сая төгрөгийн хөрөнгөөр “Хүрэл ордон” ХХК-аас,

· Ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн сантехникийн их засварыг 90,0 сая төгрөгийн хөрөнгөөр Чойсамбуу ХХК-аас тус тус хийж гүйцэтгэлээ.

Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагын “Чингэлтэй”, “Хайлааст” Орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран 12,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 70 дугаар цэцэрлэгийн хүүхдийн орыг шинэчлэн, гар ариутгагчаар бүлгүүдийг хангасан ба “Хайлааст” ОНХХ-ийн 19,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 37 дугаар сургуулийн хичээлийн А байрны баруун жигүүрийн ариун цэврийн өрөөнүүдийг засварлалаа.

Дүүргийн төсвийн 20,0 сая төгрөгийн хөрөнгөөр 4 дүгээр цэцэрлэг, 35,0 сая төгрөгийн хөрөнгөөр 39 дүгээр сургуулийн хашааг тус тус шинэчлэн засварласан.

100

3. Сургууль, цэцэрлэгийг тоног төхөөрөмж, тоглоом наадгайгаар хангах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх.

Нийслэлийн төсвийн 1,6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 5 дугаар цэцэрлэгийн барилгыг буулган 240 хүүхдийн ортойгоор шинэчлэн барих ажлыг “Олон тоосго” ХХК-аас хийж гүйцэтгэн нээлтийн ажиллагааг 2015 оны 02 дугаар сарын 11-ны өдөр зохион байгуулсанаар тус цэцэрлэгт 380 гаруй хүүхэд хамрагдаж байна.

Дүүргийн төсвийн 35,0 сая төгрөгийн хөрөнгөөр 5 дугаар цэцэрлэгийн анги, бүлгийн эд хогшил, тоглоом наадгайг шинэчилсэн.

100

1.1.2. Хүн амын нягтрал суурьшил ихтэй, хороодод хүүхдийн цэцэрлэг шинээр барих, хуучин цэцэрлэгийн барилгыг өргөтгөх, иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэд гэр цэцэрлэг байгуулахыг дэмжих замаар цэцэрлэгт хамрагдалтыг 80 хувьд хүргэнэ.

1. Дүүргийн 7, 8 дугаар хорооны цэцэрлэгийн барилгын ажлыг дуусган ашиглалтад оруулах.

Улсын төсвийн 1200,0 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий он дамжин хэрэгжиж буй 8 дугаар хорооны цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчээр “АТА трейд” ХХК шалгаран ажилласнаар гадна цахилгааны болон бохирын шугам, цооног, барилга угсралтын ажлуудыг гүйцэтгэн одоогоор дотор заслын ажлыг эхлүүлэхэд бэлэн болоод байна.

Дүүргийн төсвийн 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 7 дугаар хорооны нутагт 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг “Бөртэ трейд” ХХК-аас гүйцэтгэн ашиглалтад оруулж, цэцэрлэгийн гадна цахилгааны ажлыг “И Энд Си-Иженеринг” ХХК-аас гүйцэтгэлээ.

Нийгмийн салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын 2015 оны А/241 дүгээр захирамжийг гарган хөрөнгө оруулалтын ажлуудыг хэлтэс, албадын дарга нарт хуваарилан өгч ажлын явцыг дүүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн бүр дээр мэдээллэн холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажиллаж ирлээ.

90

2. Холбогдох байгууллагуудтай хамтран 11, 16, 18 дугаар хорооны цэцэрлэгийн барилгын төсвийн асуудлыг шийдвэрлүүлж барилгын ажлыг эхлүүлэх.

1. Улсын төсвийн 1200,0 сая төгрөгийн хөрөнгөөр 16 дугаар хороонд хийгдэх 150 хүүхдийн ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчээр “Бат-Энх-Хүү” ХХК шалгаран 2015 онд нийт 150,0 сая төгрөгийн төсөвт өртөгөөр барилгын суурийн болон бохирын цооногийн цутгалтын ажлуудыг хийж дуусгаад байна.

2. Улсын төсвийн нийт 1049.0 сая төгрөгийн хөрөнгөөр хийгдэх дүүргийн 18 дугаар хорооны цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчээр “Ти Ти Энд Би” ХХК шалгаран 2015 онд санхүүжигдсан нийт 106,0 сая төгрөгийн хөрөнгөөр суурийн цутгалтын ажлыг хийж дуусгасан.

90

3. 18 дугаар цэцэрлэгийг буулган шинэчлэх ажлыг холбогдох байгууллагатай хамтран эхлүүлэх.

Дүүргийн 18 дугаар цэцэрлэгийг төрийн өмчийн концессийн гэрээгээр буулгаж шинэчлэн барих ажлын тендерийг зарласнаар “Залуучуудын нээлттэй боловсролын корпораци” ХХК шалгаран хуучин барилгыг буулгах ажлыг гүйцэтгэхээр болсон. Мөн 33 дугаар цэцэрлэгийн барилгыг буулган шинэчлэх ажлыг нийслэлийн өмчийн концессийн гэрээгээр гүйцэтгэхээр тендер зарлагдсан ч захиалагчаас уг ажлыг түр хойшлуулсан.

30

4. 102 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлыг эхлүүлэх.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд нийслэлийн төсвийн 2304,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 102 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлыг “Асар өргөө” ХХК-аас гүйцэтгэж байгаа ба одоогоор суурийн ажлыг эхлүүлээд байна.

70

5. 43 дугаар цэцэрэгт нэмэлт 2 бүлэг байгуулах ажлыг зохион байгуулах.

Орон нутгийн хөгжлийн сангийн 11,5 сая төгрөгөөр 124 дүгээр цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчилж 124,0 сая төгрөгөөр 43 дугаар цэцэрлэгт нэмэлт бүлэг байгуулах ажлыг “Изо Хаус” ХХК-аас гүйцэтгэсэн.

100

6. Гэр хорооллын цэцэрлэгүүдэд зуны ээлжийн бүлэг ажиллуулах.

Гэр хорооллын цэцэрлэгүүдэд зуны ээлжийн бүлгийг нээн бүсчилсэн хэлбэрээр хичээллүүлэхээр зорин дүүргийн Засаг даргны Тамгын газраас нийт 50,0 сая төгрөгийн төсөв бүхий төслийг боловсруулсан Нийслэлийн Боловсролын газарт хүргүүлсэн ба хөрөнгө санхүүгийн бололцоогүйгээс хичээллүүлж эхлээгүй болно.

30

1.1.3. Улсын болон хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих замаар шаардлагатай хороодод ерөнхий боловсролын сургууль шинээр байгуулах, хичээллэх ээлжийн тоог бууруулан, анги дүүргэлтийг стандарт түвшинд ойртуулна.

1. Хүн амын нягтаршил ихтэй 12, 16, 17 дугаар хороодод бага сургууль цэцэрлэгийн цогцолборын барилгын ажлыг үргэлжлүүлж ашиглалтад оруулах.

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцаас:

1. 2200,0 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 12 дугаар хорооны сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажлын гүйцэтгэгчээр “Си Эйч Си” ХХК шалгаран ажилласнаар гадна фасадны ажил дуусч дотор засал болон гадаад тохижилтын ажлууд хийгдэж байна.

2. Нийслэлийн төсвийн нийт 2140,0 сая төгрөгийн хөрөнгөөр хийгдэх 16 дугаар хорооны сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажлын гүйцэтгэгчээр “Ньюконстракшн” ХХК шалгарсан. Газрыг бүрэн чөлөөлөн 11 иргэний үл хөдлөх, эд хөрөнгийн нөхөх олговорыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдвэрлүүлж нийт 858 630 141 сая төгрөгийг олгуулсан. Барилгын ажлын явц 70 хувийн гүйцэтгэлтэй явагдан 2015 оны 10 дугаар сарын санхүүжилт олгогдоогүйгээс уурын зуух, сан техникийн холболтын ажлууд саатаж мөн хүйтний улирал эхэлсэнээр ажил түр зогсоод байна.

3. Нийслэлийн төсвийн 2078,0 сая төгрөгөөр хийгдэх 17 дугаар хорооны сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажлын гүйцэтгэгчээр “Рокпейнт групп” ХХК шалгарсан. 2015 онд төсөвт 878,0 сая төгрөг батлагдсан. Гадна шугам сүлжээний зургийг “ОНИКС” ХХК-аас хийсэн. Гадна фасадны ажил хийгдэж дуусан дотор заслын ажлууд хийгдэж байна. Барилгын ажлын гүйцэтгэл 90 хувьтай явагдаж байгаа ба энэ ондоо багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

90

1.1.4. Сургууль, цэцэрлэгийн орчныг “Хамгаалалттай тусгай бүс” болгон хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангана.

1.Сургууль, цэцэрлэгийн орчмын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган хурд сааруулагч, замын тэмдэг тэмдэглэгээ тавих, явган зам, гарц болон авто зогсоолыг байгуулан эцэг, эхийн эргүүл хяналтыг тогтмолжуулах.

Дүүргийн төсвийн хөрөнгөөр 24, 50 дугаар сургууль, 108 дугаар цэцэрлэгийн ойролцоох явган хүний замыг авто замаас тусгаарлан тохижууллаа. Мөн зуслангийн замын шинэчлэлийн ажлын хүрээнд 117 дугаар сургуулийн орчимд замын хурд сааруулагч байрлууллаа.

“School police” хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн орчимд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг сурагчдийн эцэг эх, асран хамгаалагчийн оролцоотойгоор зохион байгууллаа. Тус хөтөлбөрт нийт 19 мянга гаруй эцэг, эхчүүд хамрагдсан үр дүнтэй байна.

100

2.Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн гадна орчныг камержуулах ажлыг үе шаттайгаар шийдвэрлэх.

Дүүргийн хэмжээнд 2014, 2015 онуудад 15 цэцэрлэгт шинээр 136 камерыг суурилуулснаар төрийн өмчийн 22 цэцэрлэгээс 15 цэцэрлэгт 136 камер, төрийн өмчийн ерөнхий боловсролын 12 сургууль, төрийн бус өмчийн 3 сургуульд нийт 68 камер шинээр суурилуулан 88,4 сая төгрөгийг зарцуулсан. Ерөнхий боловсролын 57, 117 дугаар сургуулийн гадна, дотор орчныг камержуулахаар төсөв, тооцооны ажлыг хийж гүйцэтгээд байна.

100

1.1.5. “Цахим сургууль, Цахим цэцэрлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж, ерөнхий боловсролын сургуулиудын дэргэд эцэг эх, багш сурагчдад зориулсан “Мэдээллийн төв”-дийг байгуулна.

1. “Цахим сургууль, цэцэрлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэн, сургууль, цэцэрлэгүүдийг өндөр хурдны интернетэд бүрэн холбох.

Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 79 дүгээр тогтоолоор батлагдсан “Цахим сургууль, цахим цэцэрлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор ерөнхий боловсролын 37, 39, 49, 61, 117 дугаар сургуулиудыг өндөр хурдны шилэн кабельд холбосон. Шинэ онд ерөнхий боловсролын 17, 72 дугаар сургуулиудыг шилэн кабельд холбохоор төлөвлөөд байна.

100

1.1.6. Мэргэжлийн боловсрол, иргэний боловсрол олгох албан бус сургалтын үйл ажиллагааг дэмжин, төгсөгчдийн мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлнэ.

1.Албан бус Насан туршийн боловсролын төвийн үйл ажиллагааг дэмжин байрыг нь шинэчлэх, техник, тоног төхөөрөмжөөр хангах ажлыг дэс дараатай хэрэгжүүлэх.

Албан бус Насан туршийн боловсрол төвийн байрыг буулган шинэчлэх талаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Боловсролын газарт санал хүргүүлсэн. Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн хамтарсан төсөл, хөтөлбөрийн хүрээнд Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Амьдрах ухаан”-ы танхимыг тоног, төхөөрөмжөөр ханган сургалтын орчинг бүрдүүлсэн. “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд санаачлагатай ажилласан төрийн өмчийн 12 сургууль болон дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төвд Боловсрол соёл, шинжлэх ухааны яамнаас 10,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүүлсэн.

100

2.Мэргэжил, боловсролгүй, сургууль завсардсан иргэдийг сургалтад хамруулах, мэргэжил эзэмшүүлэх ажлуудыг зохион байгуулах.

2015-2016 оны хичээлийн жилд Албан бус Насан туршийн боловсролын сургалтын төвд дүйцсэн хөтөлбөрөөр 156 хүүхэд суралцаж байна. Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд сургууль завсардсан хүүхдүүдийн судалгааг шинэчлэн гаргаснаар 56 хүүхдийг бүртгээд байна. Бүртгэгдсэн хүүхдүүдээс ерөнхий боловсролын сургуульд 8, Насан туршийн боловсролын төвд 9 хүүхдийг сургаад байна. Эрүүл мэндийн шалтгаанаар 23 хүүхэд сургуульд хамрагдах боломжгүй болсон ба 16 хүүхдийн хаяг тодорхойгүй учир тодруулах ажил хийгдэж байна.

2014-2015 оны хичээлийн жилд Албан бус-Насан туршийн боловсролын төвд дүйцсэн хөтөлбөрөөр 163 хүүхэд суралцсанаас 35 хүүхэд бүрэн дунд боловсрол, 38 хүүхэд суурь боловсрол эзэмшиж боловсролын үнэмлэх, гэрчилгээгээ гардан аваад байна. Мөн “Гутал хийх аргачлал” сургалтанд нийт 30 хүнийг 6 ээлжээр хамруулж чадамжийн гэрчилгээ олголоо. Монгол бичгийн боловсрол олгох сургалтад 35, хятад хэлний сургалтад 27, Компьютерийн 1, 2 дугаар шатны сургалтад 60 иргэнийг хамруулж мэдлэг боловсролыг нь дээшлүүллээ.

100

1.1.8. Төвлөрсөн дулаан хангамж, цэвэр бохир усны шугамд холбогдоогүй сургууль цэцэрлэгийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэнэ.

1. Ерөнхий боловсролын 17, 39, 57 дугаар сургууль, 124 дүгээр цэцэрлэгүүдийг төвийн дулаанд холбох ажлыг эхлүүлэх.

Дүүргийн төсвийн 50,0 сая төгрөгөөр 17 дугаар сургуулийг төвлөрсөн бохирын системд холбосон. Мөн 39 дүгээр сургууль, 124 дүгээр цэцэрлэгийг “Цэвэр агаар сан”-ийн хөрөнгөөр төвийн дулаан, бохирын системд холбуулсан.

100

2. Холбогдох байгууллагатай хамтран 83, 102 дугаар цэцэрлэг, 72, 49 дүгээр сургуулийг бохирын төвлөрсөн системд холбох ажлыг эхлүүлэх.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд 102 дугаар цэцэрлэгийг бохирын төвийн системд холбох ажлыг “Асар өргөө” ХХК-аас хийж гүйцэтгэсэн. Мөн 83 дугаар цэцэрлэг, 72, 49 дүгээр сургуулийг бохирын төвлөрсөн системд холбохоор техникийн нөхцлийг гаргуулаад байна.

90

1.1.9. Ерөнхий боловсролын сургуулиудыг орчин үеийн шаардлага, стандартад нийцсэн биеийн тамирын заалтай болгон, сургууль, цэцэрлэгийн гадна талбайг ногоон байгууламж бүхий чийрэгжүүлэлтийн талбай болгон тохижуулна.

1. 61 дүгээр сургуулийн спорт заалны барилгын ажлыг дуусган, ашиглалтад оруулах.

Он дамжин хэрэгжиж буй 61 дүгээр сургуулийн спорт заалны барилгын ажлын гүйцэтгэгчээр “Вайт мүүн лайт” ХХК шалгарч 2015 оны төсөвт суугдсан 277.5 сая төгрөгөөр хийх ажлын тоо хэмжээ, дарааллыг гарган БШУЯ-нд хүргүүлсэн Одоогоор мэргэжлийн байгууллагуудаар экспертиз хийгдэж байна.

50

2. Сургууль, цэцэрлэгийн гадна талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, арчлалт хамгаалалтыг сайжруулах

Дүүргийн Засаг даргын 2014 оны А/138 дугаар захирамжийн дагуу Тамгын газрын болон дэргэдэх хэлтэс, албадад ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийг хувиарлан эзэнжүүлсэн. Сургууль, цэцэрлэгийн гадна талбайд батлагдсан "Дендроплан" ажлын зургийн дагуу нөхөн тариалалтыг хийж 2015 онд шинээр 362 ширхэг шилмүүст, 798 ширхэг навчит мод, 11643 ширхэг бут, сөөгийг тарьж 32 м2 талбайд цэцэг, 1600 м2 талбайд зүлэг тариад байна. Дүүргийн орон нутгийн төсвийн болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр он дамжин хэрэгжиж буй 173 дугаар цэцэрлэг, 39 дүгээр сургуулийн гадна талбайн тохижилтын ажлыг гүйцэтгэсэн. Дүүргийн төсвийн 400,0 сая төгрөгөөр 5 дугаар цэцэрлэгийн гадна талбайд ногоон байгууламж бий болгох ажлыг хийж 39 дүгээр сургууль, 4 дүгээр цэцэрлэгийн хашааг шинэчлэх ажлыг гүйцэтгэлээ.

Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдаанд дүүргийн 17 дугаар сургууль, 5, 70 дугаар цэцэрлэгүүд шалгарсан.

100

1.1.10 Багш нарын ажиллах нөхцөл, ур чадварыг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх

1. Багшийн ажлын үр дүнг сурагчдын дүнгийн ахицаар урамшуулдаг тогтолцоог нэвтрүүлэх замаар нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх.

2014-2015 оны хичээлийн жилд “Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-ийн хүрээнд 12 багцын 17 судлагдахуунаар 204 багшийн бүрэлдэхүүнтэй баг байгуулан нийт 12 удаагийн сургалтыг зохиосноор нийт 700 орчим багш хамрагдаад байна. 2015-2016 оны хичээлийн жилд цэцэрлэгийн багш нарын “Бага хурал”-ыг “Сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй, сайн туршлага” сэдвээр зохион байгуулж төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн нийт 171 багш, арга зүйч нарыг хамруулсанаар харилцан бие биенээсээ суралцах, орон нутгийн онцлогийг харгалзан хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, хамтран ажиллах боломжийг бүрдүүллээ.

Сургуулийн өмнөх боловсролын сургалтын “Цөм хөтөлбөр”-ийн бэлтгэл ажлыг хангах, турших, зөвлөн туслах багийг дүүргийн Боловсролын хэлтсийн даргын 2015 оны А/01 тоот тушаалаар байгуулан хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, зураглалын хамтаар батлуулсан. Энэхүү ажлын хүрээнд сургалтыг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж төрийн болон төрийн бус өмчийн 300 гаруй багш, хичээлийн эрхлэгч, арга зүйч нарыг хамруулсан.

100

1.1.11. Соёлын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн, нийтийн соёлыг дээшлүүлэх “Хотын иргэн - Хотын соёл” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

1. Түүх, соёлын дурсгалт өвүүдийг сурталчлах, хамгаалах, нөхөн сэргээх ажлуудыг зохион байгуулах.

Соёл урлагийн чиглэлээр “Мэдээллийн нэгдсэн сан”-г бүрдүүлж, баяжуулах зорилгоор дүүргийн Засаг даргын 2015 оны А/343, А/344 тоот захирамжаар Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, Тусгаар тогтнолын талбай болон Тусгаар тогтнолын талбайд байрлах гэрэлт хөшөөг дүүргийн хамгаалалтад аваад байна.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ээлжит 7 дугаар хуралдаанаар Чингэлтэй хайрханыг тахих дэгийг хэлэлцүүлэн ИТХ-ын 2015 оны 02 тоот тогтоолоор баталгаажуулсан.

Монголын оюуны соёлын бүтээлийг түгээн дэлгэрүүлж, өвлүүлэх зорилгоор хамтын ажиллагааны хүрээнд Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үүдний зам, талбайг Хүннүгийн үеийн ширмэл ширдэгийн хээгээр урласан байгалийн чулуугаар тохижуулсан.

Улаанбаатар Их сургуультай хамтын ажиллагааны хүрээнд Архангай аймгийн Балгасын талд байрлах түүх, соёлын хосгүй үнэт өв болох хүннүгийн үеийн язгууртны булшны судалгааг гарган уг судалгааны нэрээр нэрлэсэн ном болгон хэвлүүллээ.

Дүүргийн Засаг даргын санаачлагаар урлагийн гавьяат зүтгэлтэн С.Цацралт тэргүүтэй уран бүтээлчид, эрдэмтдийн хүчээр бүтсэн “Чингэлтэй хайрханы өвөрт” гэрэл зургийн түүхэн номын нээлтийн ажиллагааг 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулсан. Түүх, соёлын дурсгалт өвийг өсвөр үеийнхэнд өвлүүлэх зорилгоор Улаанбаатар хотын музейтэй хамтран зурагт цомгийг хэвлүүлэн нийслэл хотын болон төрөлх дүүргийнхээ түүхийг сурталчилснаар “Түүх өгүүлэх үзэсгэлэн”-г дүүргийн ерөнхий боловсролын 12 сургуулийн 22000 хүүхэд, багачууд үзэж сонирхлоо.

100

2. Б.Явуухулангийн нэрэмжит өдөрлөгийг зохион байгуулах. Соёл урлагийн талаарх Үндэсний болон дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган, хүүхэд, залуусын авьяас чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн уралдаан, тэмцээний тоо, чанарыг нэмэгдүүлнэ.

Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн намтар, уран бүтээлээр зохион байгуулсан “Явуу багш” сэдэвт номын нээлтийн үйл ажиллагааг 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулж нийт 150 гаруй яруу найрагч, уран бүтээлчид, 200 гаруй хүүхэд багачууд оролцлоо. Энэхүү соёлын арга хэмжээний хүрээнд “Миний мэдэх яруу найрагч” хөтөлбөрийн дагуу:

· Явуугийн цэцэрлэгт хүрээлэнг хэн сайн мэдэх вэ?,

· Миний мэдэх их найрагч- эссе бичлэгийн уралдаан,

· Хайр дурлалыг магтан дуулсан уран уншлагын уралдаан,

· Эх орныг магтан дуулсан уран уншлагын уралдаан,

· Явуухулангийн зохиосон дууны уралдаануудыг насны ангиллаар зохион байгуулж нийт 350 гаруй хүүхэд, багачууд, багш ажиллагсдыг хамрууллаа.

100

3. “Хотын иргэн-Хотын соёл” хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган үр дүнг тайлагнан ажиллах.

“Монгол хэлний тухай” хуулийн хэрэгжилтийг ханган үндэстний үнэт өв, соёлыг хойч үедээ өвлүүлэх, сэргээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилгоор “Миний өв соёл-Монгол бичиг мину” сэдэвт сарын аяныг зарлан болзолт уралдааныг ерөнхий боловсролын 7-12 ангийн сурагчдын дунд зарлан багш, эцэг, эхчүүд, сурагчдын бүтээлээр “Үзэсгэлэн” гарган олны хүртээл болголоо.

“Хотын иргэн-Хотын соёл” хөтөлбөрийн хүрээнд Угийн бичиг хөтлөх аяныг зохион байгуулсанаар 2014-2015 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 12 сургуулийн нийт 23048 багш, сурагчдыг хамруулж 500 гаруй гарын авлага материалыг тараасанаар багш, ажиллагсдын 47.0 хувь, суралцагчдын 41,3 хувь нь угийн бичгээ хөтөлж сураад байна.

90

4. “Миний гудамж-Миний нутаг” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулах.

Дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдээс 2014-2015 оны хичээлийн жилд зохиосон ажлаа иргэдэд сурталчилах өдөрлөгийг 2015 оны 5 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд Тусгаар тогтнолын талбайд зохион байгууллаа. Өдөрлөгийн үйл ажиллагаанд нийт 8000 гаруй хүүхэд, багачууд хамрагдсан.

Төр, захиргааны байгууллагаас баримталж буй бодлого, зорилтын хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлаа иргэдэд сурталчилан таниулах зорилгоор дүүргийн Засаг даргын 2015 оны 399 тоот захирамж, Тамгын газрын А/338 тоот тушаалыг гарган 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр “Иргэдийн баяр”-ыг Чингэлтэй хайрханд зохион байгуулсанаар нийт 7,000 гаруй иргэдийг хамрууллаа. Уг арга хэмжээний үеэр “Чингэлтэй хайрхан”-д хүндэтгэл үзүүлэх, дүүргийн сүлд тугийг мандуулах ажлыг зохион байгуулж бөх барилдуулан, урлаг, спортын олон төрлийн арга хэмжээг явуулж ардын уламжлалт тоглоом, наадгайн үзүүлбэр, худалдаа, хоол үйлдвэрлэл, дүүргийн өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн, худалдааг гарган иргэддээ үйлчилсэн.

100

1.1.12. Дүүргийн “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв”-ийн үйл ажиллагааг дэвжих

1. Хүүхдийн "Хууль зүйн хороо"-ны үйл ажиллагааг дэмжин шийдвэр гаргах түвшинд хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх.

Дүүргийн Хууль зүйн хорооны гишүүдээс 2015 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг нийт 4 зорилтын хүрээнд 15 үндсэн үйл ажиллагааны дагуу төлөвлөн ажиллаж байна. Гэмт хэрэг, зөрчилд өртөх магадлал бүхий 30 хүүхэд, эрсдэлтэй нөхцөлд амьдарч буй 120 хүүхдийн судалгааг гарган ял хойшилсон насанд хүрээгүй 5 хүүхдэд байнгын хяналт тавин ажиллаж байна. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн 9, 12, 19 дүгээр хороодын 3 хүүхдийг шинжилгээ, үзлэгт хамруулан нийгмийн үйлчилгээг үзүүлэн кейс нээн ажиллаж байна.

Дүүргийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчилд өртөх магадлалтай 30 хүүхэд, эрсдэлтэй нөхцөлд амьдарч буй 120 хүүхэд байгаа ба үүнээс насанд хүрээгүй ял хойшилсон 5 хүүхдэд хяналт тавин ажиллаж байна.

“Дүүргийн хөгжилд хүүхэд бидний оролцоо” сэдэвт хүүхдийн чуулга, уулзалтыг хэсэгчилсэн байдлаар зохион байгуулан ерөнхий боловсролын сургуулийн нийт 102 сурагчдыг хамруулсан. Чуулганы төлөөлөгчдийг 3 бүсэд хуваан хэлэлцүүлэг, ярилцлагыг өрнүүлэн санал, бодлыг нь сонссон.

“Хүүхдийг зодож шийтгэхгүй байх өдөр”-ийн хүрээнд 2015 оны 4 дүгээр сарыг дүүргийн “Хүүхдийн холбооны нэрэмжит сар” болгосноор ерөнхий боловсролын 12 сургуульд хэлэлцүүлэг, ярилцлагыг өрнүүлэн 280 эцэг эх, 1000 гаруй сурагчдыг хамруулсан. Ерөнхий боловсролын сургуулиудын “Сурагчдын өөрөө удирдах байгууллага”-ын хүүхдүүдийг чадавхижуулах зорилгоор дүүргийн Боловсролын хэлтсийн дэргэдэх Илтгэх урлаг, Мэтгэлцээний клубын багш нартай хамтран сургалт зохион байгуулан 14 сургуулийн 70 хүүхэд хамрагдлаа. Дүүргийн Засаг даргын Тамгын газраас 19 хороо, ерөнхий боловсролын 12 сургуулийн нийгмийн ажилтнуудыг хамруулан нийт 6 удаагийн “Кейс хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулсан.

100

2. Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн барилгын ажлыг эхлүүлэх.

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн барилгын газрын асуудлыг шийдвэрлүүлэн зураг, төсвийг хийгээд байна.

50

3.Хороодод Гэр бүл, хүүхдэд зөвлөгөө өгөх өрөө, танхим байгуулан үйл ажиллагааг нь дэмжих ажлыг төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулах.

Хүүхэд, гэр бүлд зөвлөгөө өгөх өрөөг бий болгох зорилгоор 6, 15 дугаар хороодоос “Хүүхдийн оролцооны танхим”-ийг түшиглэн иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа ба “Дэлхийн Зөн” Олон Улсын байгууллагын дэмжлэгтэйгээр 9, 10, 11, 15, 16, 18 дугаар хороодод “Хүүхэд, гэр бүлд зөвлөгөө өгөх төв”-г байгуулсан. Мөн 1, 3, 5, 14 дугаар хороод “Зөвлөгөө өгөх өрөө”-г шинээр тохижуулан 2, 6, 8,12 дугаар хороод өөрийн нөөц боломжоор булан гарган иргэдэд зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлж байгаа болно.

100

4.Шинээр баригдах дүүргийн "Соёлын ордон"-ы барилгын газрын болон хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэх.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд “Асар өргөө” ХХК-аас дүүргийн Соёлын ордны барилгыг 15 дугаар хорооны нутагт бариулахаар зураг, төсвийг хийлгэсэн.

70

5. Сургууль, цэцэрлэгүүдэд “Номтой нөхөрлөе” аянг зарлан дүгнэх

“Номтой нөхөрлөе” аяны ажлын хүрээнд МҮОНРадиогийн Соёл урлагийн хэлтэстэй хамтран дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах, дунд ангийн сурагчдын дунд “Миний ном-Миний хобби” радио жүжгийн уралдааныг зохион байгуулан уралдаанд ирүүлсэн нийт 42 зохиолоос шилдэг 6 зохиолыг шалгаруулан радио жүжиг болгон найруулан тавьсан. Мөн эссе бичлэгийн уралдааныг 9-11 дүгээр ангийнхны дунд зарласнаар 8 дугаар ангийнхны дунд "Үлгэрийн баатрууд амилсан нь" зохиолын агууламжаар жүжигчилсэн тоглолтыг зохион байгуулж уг номын агуулгаар гар зураг, наамал, цаасан урлал, хатгамал, хайчилбар, ханын сонингийн төрлөөр ном бүтээх уралдааныг зарласан. Бага ангийн сурагчдын дунд "Миний дуртай ном" сэдвээр тэмдэглэл хөтлөх, байгалийн материал ашиглан ном, бүтээл урлах уралдааныг зохион байгуулсанаар нийт 6548 удаагийн үйл ажиллагаанд 51106 эцэг, эхчүүд, хүүхэд багачуудыг хамруулсан байна.

Дүүргийн Засаг даргын санаачлагаар 3 дугаар хорооны цогцолбор байранд орон нутгийн төсвийн нийт 300,0 сая төгрөгийн хөрөнгөөр “Хүүхдийн номын өргөө”-г Их Галдайн Оргил ХХК-аас тохижуулсан. Уг номын өргөө нь нийт 3 танхимаас бүрдсэн ба Монголын өв уламжлалыг хадгалсан хэв загвар, орчин үеийн шийдлээр хийгдсэн.

Үүнд:

· 1 дүгээр давхрыг бага насны хүүхдүүдэд зориулан амарч, тоглох орчинг бүрдүүлсэн.

· 2 дугаар давхрыг Шинжлэх ухаан танин мэдэхүйн зориулалтаар тохижуулан цахим интернет орчинг бүрдүүлсэн.

· 3 дугаар давхрыг “Нээлттэй хэлэлцүүлэг, чөлөөт ярилцлага” зохион байгуулах зориулалтаар тус тус тохижуулан “Нээлтийн ажиллагаа”-г Улс тунхагласаны өдрөөр зохион байгуулан хүүхэд, залуус, хойч үедээ оюуны үнэлшгүй бэлгийг бариад байна.

“Хүүхдийн номын өргөө”-ний номын фондыг бий болгох зорилгоор “Ном хандивлах аян”-г өрнүүлсэнээр нийт 20 гаруй байгууллага, иргэдээс 2000 гаруй номыг хандивлан номын өргөөний сан хөмрөгийг баяжуулаад байна.

100

1.2 Эрүүл мэнд, нийтийн биеийн тамирын чиглэлээр

1.2.1. Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох замаар хүн амын эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлнэ.

1. Эрүүл мэндийн боловсрол олгох сургалтын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулан, үр дүнг тооцон ажиллах.

Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний хүрээнд нийт 191 удаагийн сургалт, өдөрлөгийг зохион байгуулан 10409 иргэнийг хамруулсан ба 94 төрлийн 16003 ширхэг гарын авлага, сурталчилгааны материалыг хэвлүүлэн иргэдэд сурталчилсанаар нийт 51,3 сая төгрөгийг зарцууллаа.

100

2. Иргэдийн архи, тамхины хэрэглээг бууруулах, зөв дадал эзэмшүүлэх чиглэлээр эмч, эрүүл мэндийн ажилтныг чадавхжуулан хороодод иргэдийн сайн дурын 3-аас доошгүй клубуудыг байгуулан төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах.

Дүүргийн 1, 6 дугаар хороодод сайн дурын “АА” нийгэмлэг,9 дүгээр хороонд иргэдийн өөрөө өөртөө туслах “Эрүүл идэвхитэй амьдрал” бүлэг байгуулагдан үйл ажиллагаагаа тогтмол явуулсанаар 10 иргэнийг архины хамаарлаас гаргаад байна. Мөн 13 дугаар хорооны архины хамааралтай 5 иргэнийг Оюуны энергийн төвд 3 өдрийн сургалтад хамруулсанаар тухайн иргэдээс “Эрүүл идэвхитэй амьдрал” клубыг байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Тамхи худалдаалах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нийт 50 аж ахуйн нэгж, иргэнд олгож 12.5 сая төгрөгийн тэмдэгтийн хураамжийг төсөвт төвлөрүүлээд байна.

‘’Тамхины хяналтын тухай Монгол Улсын хуулийг орон нутагт эрчимжүүлэх нь” сэдэвт аяныг 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулан ажилласан ба аяны ажлын хүрээнд холбогдох хуулийн заалтаар 6 төрлийн нийт 21000 ширхэг плакат, зурагт хуудсыг хэвлүүлэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад сурталчилан таниулсан.

Дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс зөвшөөрөлгүй тамхи худалдаалж байсан нийт 123 иргэнийг илрүүлэн холбогдох хуулийн дагуу 6,1 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Аяны ажлын хүрээнд дүүргийн Цагдаагийн хэлтсүүд, Хөдөлмөрийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсээс 1, 4, 6, 13, 16, 18 дугаар хороодын худалдаа, үйлчилгээний байгууллагын нийт 310 гаруй удирдах ажилтнуудад сургалт зохион байгуулан Тамхины хяналтын тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиудыг сурталчиллаа.

100

3. Халдварт бус өвчний эрт илрүүлгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх.

Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Халдварт бус өвчний эсрэг хамтдаа” сэдэвт 3 сарын аяны ажлыг дүүргийн 6, 10, 14, 18 дугаар хороодын Өрхийн Эрүүл Мэндийн төвүүдтэй хамтран зохион байгуулсанаар үзлэг, шинжилтгээний хамрагдалтын тоо доорх байдлаар нэмэгдсэн. Үүнд:

· Умайн хүзүүний эсийн шинжилгээг 31,9 хувь,

· Артерийн гипертензийн эрт илрүүлэг 26,3 хувь,

· Чихрийн шижингийн хэв шинжийн 2 шатны үзлэгийг 24,3 хувиар тус тус нэмэгдүүлсэн.

Мөн “Халдварт бус өвчний үзлэг, шинжилгээ” болон “Ажлын байрны дасгал, хөдөлгөөн”-ий талаарх сургалтуудыг дүүргийн нутаг дэвсгэр дэх төрийн өмчийн 13 байгууллага, хувийн хэвшлийн 6 байгууллагад зохион байгуулж нийт 2600 орчим хүнийг хамруулсан.

Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын “Чингэлтэй”, “Хайлааст” ОНХХ-тэй хамтран 6 сартайгаас 5 настай жингийн алдагдалтай 43 хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчдад гал голомтын аргачлал болон нэмэгдэл хоолны талаар 12 хоногийн сургалтыг зохион байгууллаа.

Биеийн тамир чийрэгжүүлэлтийн кабинетаар давхардсан тоогоор нийт 2650 хүн зонхилон тохиолдох өвчний үеийн дасгал, урьдчилан сэргийлэх, үзлэг зэргээр үйлчлүүлсэн байна.

90

1.2.2. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, эх хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулна.

1. “Халдварт өвчинтэй тэмцэх” дүүргийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах.

Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2010 оны А/405 дугаар тушаалыг үндэслэн дүүргийн Эрүүл Мэндийн Нэгдлийн даргын 2014 А/62 тоот тушаалаар “Эрүүл мэндийн төвийн Халдварт өвчин тандалт сэргийлэлтийн алба”-ыг 4 тасаг 21 эмч, сувилагч, лаборантын бүтэц, бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллаж байна.

Томуу, томуу төст өвчний гаралтыг бууруулах зорилгоор дүүргийн нутаг дэвсгэр дэх цэцэрлэгүүдийн дунд “Томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлье” сэдэвт 2 сарын аяныг зарлан ажилласан.

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн төрийн өмчийн цэцэрлэгийн эмч, ажилтнуудад нийт 5 удаагийн сургалтыг зохион байгуулсанаар 83 хүнийг хамрууллаа.

“Чингэлтэй дүүргийн харьяа цэцэрлэгийн эмч удирдлагад зөвлөмж”, “Томуу томуу төст өвчнөөс сэргийлэхийн тулд иргэд юуг мэдвэл зохих вэ?”, “Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлье”, “Нэмэлт дархлаажуулалтын 10 хоног-Улаанбурханы эсрэг вакцин”, “Гар угаах дараалал” гэх мэт сурталчилгааны нийт 200 ширхэг гарын авлага материалыг тараасан.

Томуу, томуу төст өвчний ид дэгдэлтийн үе болох 11 дүгээр 4 сарыг хүртэлх хугацаанд Эрүүл Мэндийн Төвийн “Хүүхдийн түргэн тусламж”-д ажиллах жижүүр эмчийн тоог нэмэгдүүлэн ажиллуулсан. Мөн “Хүүхдийн тасаг”-ийн эмч нарыг 2015 оны 6 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл хугацаанд уртасгасан цагаар ажиллуулсан.

Эрүүл мэнд, спортын яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Халдварт өвчин судлалын Үндэсний төвөөс улаанбурхан өвчинтэй тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, чиглэл, зааврын дагуу 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 05-ны хооронд улс орны хэмжээнд зохион байгуулсан дархлаажуулалтын аяны ажлын хүрээнд дүүргийн харъяа 6 сартайгаас 6 хүртэлх насны нийт 17080 хүүхдэд улаанбурханы эсрэг вакцины нэмэлт дархлаажуултын ажлыг зохион байгуулж эдгээр хүүхдүүдэд А витаминыг нэмэлтээр уулгасан.

Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний хүрээнд нийт 191 удаагийн сургалт, өдөрлөгийг зохион байгуулан 10409 иргэнийг хамруулсан ба 94 төрлийн 16003 ширхэг гарын авлага, сурталчилгааны материалыг хэвлүүлэн иргэдэд сурталчилсанаар нийт 51,3 сая төгрөгийг зарцууллаа. Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 37 тоот тогтоолоор “Халдварт өвчинтэй тэмцэх” дүүргийн дэд хөтөлбөрийг батлан 8 зүйл 63 заалт бүхий төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр тооцон ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд 2 удаагийн аяны арга хэмжээг зохион байгуулан 8 удаагийн сургалт, 144 удаагийн өдөрлөгийг зохион байгуулсанаар давхардсан тоогоор дүүрэг, хороодын Эрүүл Мэндийн Төвүүдийн болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 345 эмч, 13013 иргэнийг хамруулан 13 төрлийн 19018 ширхэг сургалт, сурталчилгааны материалыг тараан ажиллалаа. Тархвар судлалын заалтаар ажил мэргэжлийн онцлогоор Хэрэглэгчдэд үйлчлэх төв, орон сууц удирдах газрын 125 ажилтанд балнадын вакцин, хүүхдийн тасгийн эмч сувилагч 31 хүнийг УГУ-н вакцин, 400 эрүүл мэндийн байгууллагын ажилтанд томуугийн вакцин, Улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалтанд зорилтод 6 сартайгаас-6 хүртлэх насны 17782 хүүхдээс 17080 хүүхэд хамрагдаж 96 хувьтай, тарваган тахлын эсрэг вакцинд 135 хүн тус тус хамруулсан байна. Энэ онд шинээр сүрьеэгийн тохиолдол 292 илэрсэн шууд хяналттай харж уулгах эмчилгээ бүрэн хэрэгжиж байна. Мөн ХДХВ/ДОХ/БЗДХ-ын кабинетаар нийт 7307 хүн үйлчлүүлснээс 840 өвчлөл бүртгэгдэн оношлогдсоноос эмчилгээнд хамруулж диспансерийн хяналтанд авсан.

100

2. 2-18 хүртэлх насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, эрүүлжүүлэлт, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах.

Тайлант хугацаанд 2-10 насны 711 хүүхдийг амны хөндийн үзлэгт хамруулан өвчлөл илэрсэн хүүхдийг эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулсан.

Goodneigbors Олон Улсын ТББ-ын санхүүжилтээр дүүргийн 49, 72, 117, 155 дугаар цэцэрлэгүүдийн нийт 1040 хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэгийг хийн өвчтэй 1019 хүүхдийг илрүүлж 240 хүүхдийг эмчлэн эрүүлжүүлэх ажлыг эхлүүлсэн.

Дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн нийт хүүхдүүдийн 51,7 хувь буюу 13875 хүүхдийг чих, хамар хоолойн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан ба үүнээс 8,1 хувь нь буюу 1134 хүүхэд гүйлсэн булчирхайн архаг өвчтэй байсныг оношилж харьяа өрхийн болон сургуулийн эмч нарт хүлээлгэн өгсөнөөр эмчлэн эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Мөн ЭМЖЖ хувийн эмнэлэгтэй хамтран ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн 2, 3 дугаар ангийн 115 хүүхдийг чих, хамар хоолойн үзлэгт хамруулж чихний өвчтэй 36 хүүхдийг илрүүлэн 13 хүүхдийг эмчилж, 23 хүүхдийг дүүргийн чих хамар, хоолойн эмчид хүлээлгэн өгсөн.

100

1.2.3. Эрүүл мэндийн байгуулллагын техник технологийг дэс дараатай шинэчлэн, эмчилгээ үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан, дүүрэгт Яаралтай түргэн тусламжийн пункт байгуулна.

1. Эрүүл мэндийн байгууллагын техник технологийг дэс дараатай шинэчлэн, эмчилгээ үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах.

Нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний ханын хийн системийн засвар, тохижилтын ажлыг дүүргийн төсвийн 150.0 сая төгрөгийн хөрөнгөөр “Медигаз” ХХК-аас гүйцэтгэснээр ажлын явц 90 хувьтай байна.

Яаралтай түргэн тусламжийн пунктийг дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт барихаар шийдвэрлэн зураг, төсвийг батлуулсанаар гүйцэтгэгч байгууллагаар Комтрейд ХХК шалгарсан.

Дүүргийн төсвийн 800,0 сая төгрөгийн хөрөнгөөр 12 дугаар хорооны нутагт “Загвар Өрхийн эмнэлэг”-ийн барилгыг барихаар шийдвэрлэн зураг, төсвийг батлуулсанаар зоорийн болон 1, 2 дугаар давхруудын цутгалт, дүүргэлтийг хийн барилгын ажлын явц 30 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.

100

2. Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын зураг төсвийг хийж дуусган, хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэх.

Эрүүл Мэндийн яамны Барилга захиалагчийн газраас Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын эскиз зургийг захиалан “Хангайн нар” ХХК-аах гүйцэтгүүлсэн. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас төмөр караказан хийцтэй 15 давхар барилгын өргөтгөлийн Архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдаад байна. Мөн дүүргийн эрүүл мэндийн төвийн “Хайлааст” салбарын хуучин барилгыг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн хааж, буулган шинэчлэхээр төлөвлөн, хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний төлөвлөгөөнд тусгуулаад байна. Азийн Хөгжлийн Банкнаас хэрэгжүүлэх “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-6” төслийн хүрээнд дэлхийн жишигт нийцсэн доорх эмнэлгүүдийн барилгыг барихаар саналаа Нийслэлийн Эрүүл Мэндийн газраар дамжуулж хүргүүлсэн. Үүнд:

· Дүүргийн нэгдсэн эмнэлэг-1,

· Дүүргийн 2 эмнэлгийн засвар,

· 10 Өрхийн Эрүүл Мэндийн төвийн барилга зэрэг болно.

90

3. Яаралтай түргэн тусламжийн пунктыг барих ажлыг эхлүүлэх.

Яаралтай түргэн тусламжийн пунктийг дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт барихаар шийдвэрлэн зураг, төсвийг батлуулсанаар гүйцэтгэгч байгууллагаар Комтрейд ХХК шалгарсан.

90

1.2.4. Дүүрэгт Хүүхдийн Нэгдсэн эмнэлэг байгуулна.

1. Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн барилгын зураг төсвийг хийлгэж, ажлыг эхлүүлэх.

рүүл Мэндийн салбарын гийн ы нутаг дэвсгэрт барихаардод сурталчилах, түүхэн өв соБНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн 500 мянган америк долларын буцалтгүй тусламжаар дүүргийн 15 дугаар хорооны нутагт “Хүүхдийн амбулатор”-ын барилгыг барих төслийг хэрэгжүүлсэнээр эмнэлгийн шав тавих ёслолын ажиллагааг 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулан барилгын ажлын гүйцэтгэгчээр Бадрах инженеринг ХХК шалгаран ашиглалтад оруулаад байна.

“Хүүхдийн амбулатори”-д ажиллах 80 эмч, сувилагчдыг уг сангийн дэмжлэгтэйгээр БНХАУ-ын Хөх хотод мэргэшүүлэх сургалтад хамруулахаар тохиролцсоноор эхний ээлжийн 20 эмчийг хамруулаад байна. Энхтайваны хөгжлийн сангийн 250 орчим мянган америк долларын буцалтгүй тусламжийн хүрээнд тус амбулаторийг орчин үеийн рентген аппарат, 4D эхо зэрэг тоног, төхөөрөмжөөр хангагдсан.

100

1.2.7. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлж, хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх орчинг бүрдүүлэн, дугуйн болон алхах, гүйх зам, талбайг байгуулна.

1. Хүүхдийн спортын V их наадмыг зохион байгуулах.

Дүүргийн Засаг даргын 2015 оны А/98 тоот захирамжийн дагуу Хүүхдийн спортын V их наадмын хүрээнд өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнийг спортын 16 төрлөөр давхардсан тоогоор 160 байгууллагын 2482 өсвөрийн тамирчдыг хамруулсан. V их наадмын анхан шатны тэмцээнд шалгарсан тамирчдыг Монголын хүүхдийн спортын V их наадамд оролцуулсанаар 1876 тамирчнаас спортын сонгох 6 төрөлд өрсөлдөн 13 алт, 30 мөнгө, 14 хүрэл медаль авч багийн дүнгээр 9 дүүрэг, 21 аймгаас шалгаран “Дэд байр”-ыг эзэлсэн амжилтыг үзүүллээ.

Монголын хүүхдийн спортын V их наадмын хүрээнд дүүргийн Засаг даргын нэрэмжит уралдаан, тэмцээнийг спортын 7 төрлөөр зохион байгуулж ерөнхий боловсролын сургуулийн нийт 1178 сурагчид авхаалж самбаа, хүч чадлаа сорилоо.

100

2. Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилыг явуулж төрийн болон төрийн бус, аж ахуйн нэгж байгууллагад ажлын байрны дасгал хийж хэвшүүлэх.

Дүүргийн Биеийн тамир, спорт хорооноос хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилыг авсанаар нутаг дэвсгэрийн байгууллага, аж ахуй нэгжийн ажилтнууд болон дүүргийн нийт 22655 иргэнийг хамруулсан. Дүүргийн Засаг даргын 2015 оны А/47 тоот захирамжийн дагуу ажлын байрны дасгал хөдөлгөөний заавар бүхий CD, танилцуулга гарын авлагыг нийт 400-аад байгууллагад хүргэн хэрэгжүүллээ.

100

3. Байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчид болон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд уралдаан, тэмцээнийг зохион байгуулах.

Дүүргийн Биеийн тамир, спорт хорооноос байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчид болон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд нийт 37 удаагийн уралдаан, тэмцээнийг зохион байгуулж 4082 иргэнийг хамрууллаа.

100

1.2.8. Дүүргийн усан бассейн бүхий Спорт цогцолбор, 23 дугаар сургуулийн дэргэдэх мөсөн гулгуурын байгууламжийг барьж ашиглалтад оруулна.

1. Спорт цогцолборын барилгын ажлыг үргэлжлүүлэх.

Дүүргийн спорт цогцолборын барилгын зураг, төсөл хийгдсэний дагуу энэ онд улсын төсвөөс 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө батлагдсан. Эрүүл мэнд спортын яамны төрийн нарийн бичгийн даргын 2015 оны тушаалаар ажлын хэсэг байгуулагдан “Нийслэл өргөө” ХХК-тай байгуулсан гэрээг цуцлан дахин нээлттэй тендер зарласнаар “Люкс Вүд Хаус” ХХК шалгаран гэрээ байгуулж А, Б, В блок тус бүрт 3 давхрын цутгалтын ажил хийгдэж байна.

70

1.2.9. Дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Хайлаастын аманд Өвлийн спортын цогцолбор, цанын бааз байгуулна.

1. Өвлийн спортын цогцолбор цанын баазын зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах.

Дүүргийн Засаг даргын 2015 оны А/45 тоот захирамжийн дагуу тус дүүргийн 16 дугаар хороо, Согоотын аманд газар эзэмших эрхийг баталгаажуулан Өвлийн спортын цогцолбор цанын баазын зураг, төслийн ажлыг гүйцэтгэж байна.

50

Нийгмийн халамж, хамгаалал:

 1.3.1.Нийгмийн халамжаас хамааралтай өрхийн тоог бууруулан гэр бүл төвтэй бодлого боловсруулан, “Халамжаас хамгаалалд, хамгааллаас хөдөлмөрт” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

1.“Халамжаас хамгаалалд, хамгааллаас хөдөлмөрт” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах.

Дүүргийн “Халамжаас хамгаалалд, хамгааллаас хөдөлмөрт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 6 зорилт, 18 заалт бүхий төлөвлөгөөг гарган хэрэгжилтийг тооцон ажиллаж ирлээ. Хөтөлбөрийн хүрээнд нийгмийн халамж үйлчилгээний сангаас орон гэргүй амьдралын хүнд нөхцөлд амьдардаг 28 иргэнд гэр, 264 иргэнд мөнгөн тусламж үзүүлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг 7 иргэнийг Сэргээн засах хөгжлийн үндэсний төвтэй хамтран ажлын байраар хангасан. Зорилтот бүлгийн өрх толгойлсон эхчүүдэд зориулсан сургалтыг зохион байгуулсанаар 15 эмэгтэйг хамруулсан. Зорилтот бүлгийн иргэдийн нөхцөл байдал, хэрэгцээний судалгааг хэсэгчилэн гаргаж /1-6, 7, 12, 19 дугаар хороодоор/ Улаан Загалмайн хороо, Сэргээн засах хөгжлийн Үндэсний төв, “Тэгш хүсэл” Төрийн бус байгууллагуудтай хамтран “Гамшгийн үед биеэ хэрхэн хамгаалах, бусдад яаж туслах” талаар сургалтыг зохион байгуулсанаар 712 иргэнийг хамрууллаа.

Хөгжлийн бэрхшээлтэй гэр бүл, хүүхдүүдийн дунд “Аав ээж би” тэмцээнийг зохион байгуулж 8 хорооны 12 гэр бүл оролцлоо. Амьдралын нөхцөл хүнд, хөгжлийн бэрхшээлтэй 136 хүүхдийг төрийн бус өмчийн цэцэрлэгүүдэд үнэ төлбөргүйгээр мөн 24 цагийн 70 дугаар цэцэрлэгт 6 хүүхдийг тус тус хамруулаад байна. Зорилтод бүлгийн ажил хайж байгаа иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө мэдээллийг ганцаарчилсан хэлбэрээр 406 иргэнд, бүлгээр 782 иргэн өгч хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн сангийн LMIS-д програмд оруулсан. Нийтийг хамарсан ажлын хүрээнд ТББ-аас ирүүлсэн 24 төслийг дэмжин 7-19 дугаар хороодын зорилтот бүлгийн 525 иргэнийг түр ажлын байраар хангаж 53,8 сая төгрөгийн урамшууллыг олголоо.

100

1.3.2. Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх, иргэдийн хэрэгцээ, сонголтод түшиглэсэн халамжийн олон талт үйлчилгээг бий болгон, түүнд иргэн, иргэний нийгмийн байгууллагыг оролцуулах боломжийг бүрдүүлнэ.

1. Гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг түр хоноглох, түр байршуулах, “Халуун хоол” цайгаар үйлчлэх үйлчилгээг үзүүлэх.

“Гэр оронгүй тэнэмэл амьдралтай” иргэдийг түр хугацаагаар байршуулах, хоноглуулах, халуун хоол цайгаар үйлчлэх үйлчилгээг үзүүлэх зорилгоор сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан. Орон гэргүй, тэнэмэл иргэдийг түр хоноглуулах, нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулах зорилгоор “Тэмүүлэн Амьдрал” ТББ, “Мөнх Хотол баясгалан” ТББ, Аминтөгс ХХК-тай гэрээ байгуулан ажилласнаар дүүргийн ИТХ-ын Иргэдийн Оролцооны хэлтэс, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Зохицуулах зөвлөл, Хүүхэд, гэр бүл хөгжлийн төв болон 9, 15, 18 дугаар хороодын “Хамтарсан баг”-тай хамтран “Бөмбөгөр” худалдааны төв, Баянбүрдийн тойрог орчимд дахивар хоёрдогч түүхий эд авдаг цэг, Тасганы овооны урд дэнж, Их дэлгүүр, ”Фреш” худалдааны төв, 32-ийн тойрог орчмын болон ойролцоох траншейнуудад хоноглодог орон гэргүй, тэнэмэл иргэдийг илрүүлэн эмнэлгийн үзлэгт хамруулж түр хоноглуулан 4 улирлын ээлжийн хувцас олгон 10 хоног тутамд усанд оруулсан.

100

2. Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх, иргэнд Сэргээн засах, Гэрийн асрамж, халамж үйлчилгээг ТББ-аар гүйцэтгүүлэх.

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг халамж, дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх, иргэдэд гэрээний үндсэн дээр нийт 8 төрийн бус байгууллагаас гүйцэтгэснээр 400 гаруй иргэнийг хамруулаад байна. “Хэрэглээний боловсрол судлалын хүрээлэн” ТББ-ын сэтгэл зүйчдээс Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн наркологич эмч нартай хамтран түр хоноглох үйлчилгээнд хамрагдаж буй орон гэргүй, тэнэмэл амьдралтай нийт 20 гаруй иргэнд зөвөлгөө, мэдээллийг өгч сэтгэл заслын үйлчилгээг үзүүлсэн ба Сүүн дэм ТББ-тай хамран 7, 11, 12, 13 дугаар хороодын нийт 80 зорилтод бүлгийн иргэнд “Өрхөд санхүүгийн боловсрол олгох нь” сэдэвт сургалтыг тус тус зохион байгууллаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгэмшүүлэх, асран хамгаалагчдыг нь чадваржуулах зорилгоор бүлгийн системд оруулан хамтран ажиллаж байна.

Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний хүрээнд дүүргийн 15 дугаар хорооны 1 иргэнийг Төв аймгийн Батсүмбэр дэх Ахмадын асрамж хөгжлийн төвд, 17 хорооны бие даан амьдрах чадваргүй ганц бие хөгжлийн бэрхшээлтэй 1 иргэнийг Батгэрэлт Ирээдүй ТББ-ийн төрөлжсөн асрамжийн төвд хүлээлгэн өгсөн.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тус дүүргийн 10 дугаар хорооны 1 эхийг 3 хүүхдийнх нь хамтаар Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвийн байранд 4 хоног байрлуулж хамгаалалтад авсан.

Ивээлт гэгээ ХХК, Батануган ХХК, Дэвжих сайхан ТББ, Чимэддүдзи ХХК-аас сэргээн засах өдрийн үйлчилгээ үзүүлсэнээр нийт 5.391,000 төгрөгийг шилжүүлээд байна.

100

3.Өрхийн хэрэгцээ, чадавхи, санаачилгад тулгуурлан, эмзэг бүлгийн иргэд, өрх толгойлсон эх /эцэг/-дэд шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлэх.

Өрх толгойлсон эцэг, эхчүүдийн судалгааг шинэчлэн гаргаж өрхийн хэрэгцээ, чадавхи, санаачилгад тулгуурлан зорилтот бүлгийн болон өрх толгойлсон эх, эцэг-/ийг/ хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамруулсанаар давхардсан тоогоор 4603 өрхийн 14471 том хүн, 12731 хүүхдэд нийт 208,0 сая 365,0 төгрөгийн 10 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг 7 дэлгүүрээр дамжуулан олгож байна. Зорилтот бүлгийн өрх толгойлсон 25 өрхийн эмэгтэйчүүдэд дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Улаан загалмайн нийгэмлэг, Хувийн хэвшлийн бага сургуулийн холбоотой хамтран хүнс тэжээлийн тусламж үзүүлсэн. Мөн Цагаан сарын баярыг тохиолдуулан зорилтот бүлгийн 50 иргэнд БНХАУ-ын Нийгмийн боловсролын хөгжлийн сангаас хүнсний тусламж үзүүлсэн.

100

4. Хараа хяналт сул, хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэг болон сургууль цэцэрлэгт хамруулах, бичиг баримтжуулах ажлыг зохион байгуулах, үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхүүдийг асрамж халамжийн байгууллагад шилжүүлэх, эрсдлээс хамгаалах.

Хүүхдийг аливаа эрсдэл, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхэд хамгааллын 13 төрлийн үйлчилгээнд давхардсан тоогоор 1000 орчим хүүхдийг хамруулсан ба хүүхдийг хөгжүүлэх чиглэлээр 8 төрлийн үйл ажиллагаанд 3300 орчим хүүхдийг оролцуулж �