· Web view1921 оны III сард Ардын журамт цэрэг Хиагт хотод...

13
БАТЛАВ. СУРГАЛТЫН МЕНЕЖЕР Б.ДУЛАМСҮРЭН МОНГОЛ ХЭЛ VIII АНГИ Суралцахуйн зорилт: Харьцуулсан мэдээлэл судалгаатай эх зохион найруулж сурах Сэдэв: Аян замын тэмдэглэл бичих Зорилго: Аян замд явахад тохиолдсон үйл, хэрэг явдлыг цаг хугацааны дарааллаар, үнэн магадлалтай бодитоор үнэлж, дүгнэж бичих Зорилт: Судлаачдын бичсэн аян замын тэмдэглэлийг уншиж, үг хэллэгийн утгын ялгааг тодруулах Тэмдэглэл бичихэд шаардлагатай мэдээллийг цуглуулан, дүгнэлт гаргах Үйл ажиллагаа Хугаца а Хүлээгдэж буй үр дүн, чадвар Үйл ажиллагааны алхамууд Багшийн дэмжлэг асуулт Алхам 1 Мэдээлэл хүлээн авах Унших Сонсох Ярих Бичих Зорилгоо танилцуулах Багшийн чиглүүлгээр сурагч өөрийгөө илэрхийлэх Багш мэдээлэл өгөх PPпрограмм Ажлын хуудас 1-г уншуулах, ярилцах 1 мин 10 мин 1 мин 10 мин Эхийг бүхэлд нь гүйлгэж, нарийвчлах, түүвэрлэх зэргээр унших арга эзэмших Бүтээлч уншлагын хэлбэрүүдий ашиглах Уншсан сонссоноо ойлгон, утгачлан тогтоож, эргэцүүлэх Алхам 2 Мэдээлэл боловсруулах Унших Сонсох Ярих Бичих Google earth программ үзүүлэх Багш мэдээлэл өгөх Ажлын хуудас 2-г уншуулах, ярилцах 3 мин 5 мин 10 мин Ажиглах, харьцуулах Асуудлыг олон талаас нь харах Зурагтай ажиллах Боловсруулан, нэгтгэн дүгнэх Алхам 3 Мэдээлэл боловсруулах Унших Prezi программ үзүүлэх Багш мэдээлэл өгөх 3 мин 5 мин Түүхэн асуулт зөв тавьж, асуултанд зөв хариулахын тулд эрэл хайгуул хийх

Transcript of  · Web view1921 оны III сард Ардын журамт цэрэг Хиагт хотод...

Page 1:  · Web view1921 оны III сард Ардын журамт цэрэг Хиагт хотод бугшсан Хятадын гамин цэргийг бут цохиж, хот орныг

БАТЛАВ. СУРГАЛТЫН МЕНЕЖЕР Б.ДУЛАМСҮРЭН

МОНГОЛ ХЭЛ VIII АНГИ

Суралцахуйн зорилт:Харьцуулсан мэдээлэл судалгаатай эх зохион найруулж сурах

Сэдэв:Аян замын тэмдэглэл бичих

Зорилго:Аян замд явахад тохиолдсон үйл, хэрэг явдлыг цаг хугацааны дарааллаар, үнэн

магадлалтай бодитоор үнэлж, дүгнэж бичих

Зорилт: Судлаачдын бичсэн аян замын тэмдэглэлийг уншиж, үг хэллэгийн утгын ялгааг тодруулах Тэмдэглэл бичихэд шаардлагатай мэдээллийг цуглуулан, дүгнэлт гаргах

Үйл ажиллагааХугацаа Хүлээгдэж буй үр дүн, чадварҮйл ажиллагааны

алхамуудБагшийн дэмжлэг

асуултАлхам 1

Мэдээлэл хүлээн авахУншихСонсохЯрихБичих

Зорилгоо танилцуулах

Багшийн чиглүүлгээр сурагч өөрийгөө илэрхийлэх

Багш мэдээлэл өгөхPPпрограмм

Ажлын хуудас 1-г уншуулах, ярилцах

1 мин

10 мин

1 мин

10 мин

Эхийг бүхэлд нь гүйлгэж, нарийвчлах, түүвэрлэх зэргээр унших арга эзэмших

Бүтээлч уншлагын хэлбэрүүдий ашиглах

Уншсан сонссоноо ойлгон, утгачлан тогтоож, эргэцүүлэх

Алхам 2

Мэдээлэл боловсруулах

УншихСонсохЯрихБичих

Google earth программ үзүүлэх

Багш мэдээлэл өгөх

Ажлын хуудас 2-г уншуулах, ярилцах

3 мин

5 мин

10 мин

Ажиглах, харьцуулах Асуудлыг олон талаас нь

харах Зурагтай ажиллах Боловсруулан, нэгтгэн дүгнэх

Алхам 3Мэдээлэл боловсруулах

УншихСонсохЯрихБичих

Prezi программ үзүүлэхБагш мэдээлэл өгөх

Ажлын хуудас 3-г уншуулах, ярилцах

3 мин

5 мин

10 мин

Түүхэн асуулт зөв тавьж, асуултанд зөв хариулахын тулд эрэл хайгуул хийх

Үйл явдлыг он дараалал, шалтгаан үр дагаврын холбоо хамаарлыг судлах

Алхам 4Илэрхийлэх

БичихЯрих

Ярих-Сонсох

Ажлын хуудас 4-г уншуулах, ярилцах

Багууд ажлаа тайлбарлах

Дүгнэлт

10 мин

10 мин

1 мин

Өөрийн ба бусдын яриа ба бичлэгийг хянах, алдааг олох, сайжруулах

Бусдын яриа ба бичигт үнэлгээ өгөх, саналаа нэгтгэх

Хичээл хоорондын холбоогоор мэдлэгийг нэгтгэн дүгнэх

Гэрийн даалгаварОлж авсан мэдээлэлдээ тулгуурлан, аян замын тэмдэглэл бичих

2 мин Баримтад тулгуурласан эх

зохион найруулахад мэдээлэл цуглуулах аргад суралцуулах

Page 2:  · Web view1921 оны III сард Ардын журамт цэрэг Хиагт хотод бугшсан Хятадын гамин цэргийг бут цохиж, хот орныг

1989 оны 1 сарын 25 өдөр. Өргөө хотШарын шашны бурхан шүтээнд мөргөхөөр яваа буриад ламын дүрээр хувцасласан

миний бие дөрвөн тэмээ хөллөн, Алшаагийн Монгол жинчидтэй хамт Өргөөгөөс хөдөллөө. Миний замын хань бид хоёр анх тэмээ унаж явах болсон тул тэмээндээ зөөлөн зузаан эсгийг тохоод дээр нь холбоотой дөрөө тохирууллаа. Тэгээд морь унадаг шиг мордсон юм.

1900 оны 5 сарын 3. Хөх нуурБараг дөчин мод газар яваад монголоор “хөх нуур”, хятадаар “цинхай”, төвдөөр “цо

онбо” гэж нэрлэгдэх нуурын эрэгт хоёр мод хэртэй ойртоод хоноглохоор буув. Сайхан цэнхэр устай учраас тийнхүү гурван хэлээр “хөх” гэж нэрлэжээ. Манай нөхөд “Хөх нуурын ус өвчин болгохын анагаах чадалтай” гэж итгэн, нуурын уснаас хүртэн, нүүр гараа угааж ариутгав.

1900 оны 6 сарын 15. Хөх нуурХөх тооны даваа гэж хэцүү даваа давж 15 мод газар яваад буулаа. Энэ хэсэгтээ голын

ус хоёр өндөр уулын завсраар маш гүнзгий хавцал дундуур урсжээ. Бас тэр даваа нь өндөр ялангуяа буухад эгц тул даваан дээр хамаг ачаагаа буулгаад өөрийн биеийн чадал самбааг шалгаж үзэх хэрэгтэй болдог гэнэ.

1900 оны 6 сарын 27. ЦайдамҮүрээр хөдлөөд удалгүй Найжийн даваа өөд өгсөж эхэллээ. Энэ давааны өндрийг

14600 фут гэж Пржевальский тодорхойлсон байдаг. Энэ өндөр даваанаас умард Төвдийн өндөр уулын дасаагүй хүн болон адууны биед ихээхэн нөлөө бүхий сийрэг агаартай бүс эхэлж байгаа ажээ. Энэ үзэгдлийг Монголчууд “газрын сүр” буюу зүгээр “сүр” гэж нэрлэнэ. Аливаа юм үзэгдлийг ер бусын хүчний үр дүн гэж үздэг монголчууд энэ “сүр” хэмээх үзэгдлийг ч бас ямар нэгэн далд нууц увдисаар бий болсон өвс ногооны хүч гэж тайлбарлана. Түүнээс гадна аливаа уул усны эзэн савдгийг үл хүндэтгэсний гай барцад энэ ”сүр”-ийн хүчээр илэрдэг гэж итгэнэ. Тиймээс мөргөлчид Найжийн даваа өөд өгсөхдөө ихэд айн ширвээдсэн нь илэрхий бөгөөд үргэлж маань мэгзэм уншиж явна.

1901 оны 2 сарын 7. ЛхасОрон нутгийн тооллоор цагаан сар (төвдөөр ло сар) гарлаа. Энэ өдөр

хотын ард иргэд үүр гэгээрэхээс өмнө босож, эхлээд гэртээ дараа нь Зуу сүмд мөргөл үйлдэнэ. Үүр цайх үеэр тусгай домботой арвайн дарс, тавагтай замбаа барин, хөрш айлууддаа орж, идээ амсуулна. Тавагтай замбаагаа шовойлгон янзлаад дээр нь өвсөн иштэй, тосоор урласан цэцэг хатгасан байна. Үүнийгээ чимар (тостой замбаа) гэж нэрлэнэ. Энэ идээгээр дайлуулсан хүн эхлээд замбаанаас чимхэн авч бурхан тэнгэртээ өргөөд, дахин чимхэн авч өөрөө хүртээд домботой дарснаас амсах ёстой. Энэ өдөр танил айлдаа орсон хүнийг мөн ийм идээгээр дайлна. Зуу сүмд бүтэн өдөржин мөргөл үргэлжилнэ. Хүүхэд томчууд ч ялгаагүй чанга дуу гарган асдаг чүдэнз зурж, харанхуйд ягаан гэрэл гарган наадна. Гудамжинд хэсэг хэсгээрээ дуу дуулан бүжиж, бас зарим нь ялангуяа залуу бүсгүйчүүд дээс тоглон цэнгэн наадна.

1902 оны 4 сарын 27. ӨргөөНутаг буцахаар Монголын өртөөгөөр гарч, 5 сарын 2-нд Хиагт хотоор эх

орныхоо алтан хилийг алхан орлоо.

АЖЛЫН ХУУДАС 1

Цэвэгийн Гомбожав“Монгол Төвдөөр аялсан тэмдэглэл”

Page 3:  · Web view1921 оны III сард Ардын журамт цэрэг Хиагт хотод бугшсан Хятадын гамин цэргийг бут цохиж, хот орныг

Ажлын хуудас 2Асуулт 1. Сэлэнгэ аймагтай хилэлдэг улс,аймгийг нэрлэж нийт талбайн хэмжээ, далайн түвшнээс дээш орших өндөр,газарзүйн байрлалын онцлогийг дурьдаж бичээрэй.

............................................................................................................................................................

............................................................................................................................................................

Асуулт 2.

Бүрэнгийн нуруу, Бүтээлийн нуруу, Бүрэнхаан уул гэх мэт уулсын дундаж өндөр нь 1700 м бол харин хөвсгөл аймгийн уулсын дундаж өндөр нь 3000 м бол харьцуулж

график хийх.Ажлын хуудас 2

1. Засаг захиргааны нэгжийн тоог гаргаж, нутаг дэвсгэрдэхь аймгийн нэрлэнэ үү?..........................................................................................................................................................................................................................................................................................

Page 4:  · Web view1921 оны III сард Ардын журамт цэрэг Хиагт хотод бугшсан Хятадын гамин цэргийг бут цохиж, хот орныг

2. Хүн амын тоо оноор

Он 2009 2010 2011 2013 2015Хүн амын

тоо91950 92021 94590 103698 115326

Дээрх хүснэгтийг ашиглан график байгуулаарай

Ажлын хуудас 21. Сэлэнгэ мөрний ай савын голуудыг нэрлэнэ үү?

................................................................................................................................................

................................................................................................................................................

................................................................................................................................................

Page 5:  · Web view1921 оны III сард Ардын журамт цэрэг Хиагт хотод бугшсан Хятадын гамин цэргийг бут цохиж, хот орныг

2.

Аймаг Сэлэнгэ Дундговь7 сарын дундаж темпертур 21,60 C 32,40C

Дээр байгаа хүснэгтийг ашиглан температурын зөрүүгээр график байгуулан харьцуулаарай.

Ажлын хуудас 21. Зам харилцаа

2.

Ажлын хуудас 21.

Page 6:  · Web view1921 оны III сард Ардын журамт цэрэг Хиагт хотод бугшсан Хятадын гамин цэргийг бут цохиж, хот орныг

2. Хүснэгт ашиглан үр тарианы тоо хэмжээгээр график байгуулаарай

Он 2013 2014 Үр тариа (тн) 387,0 518,7

Page 7:  · Web view1921 оны III сард Ардын журамт цэрэг Хиагт хотод бугшсан Хятадын гамин цэргийг бут цохиж, хот орныг

Ажлын хуудас 3 /түүх/

Мянга есөн зуун хорин нэгэн оны хавар. Орхон Сэлэнгийн бэлчир Алтангийн зүг

улаан залаат Монгол  эрс олмоо чангалан мордсон түүхтэй. Тэндээс Их жанжин

Сүхбаатар Монгол зоноо эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэлд  хуурайлан

дуудсан түүхтэй. Ийнхүү Сэлэнгэ түмэн Сүхбаатарын дуудлагаар цэрэглэн мордож

эх орончдын тэмцэлд түүчээлсэн юм. 1921 онд Ардын хувьсгалын анхны ялалт 

Сэлэнгэ аймагт болж, ардын журамт цэргийн байрлаж, бүтэц зохион байгуулалтаа

шийдвэрлэж байсан Ханын хөндий, Номт, Эрээн арал, Алтан зэрэг газрууд түүх

соёлын дурсгалт газар болон үлджээ.

Шийдвэрлэх асуудал:Яагаад Сэлэнгэ аймгийг “Хувьсгалын өлгий нутаг” гэж нэрлэсэн бэ?

Тайлбарлана уу?

Page 8:  · Web view1921 оны III сард Ардын журамт цэрэг Хиагт хотод бугшсан Хятадын гамин цэргийг бут цохиж, хот орныг

Ажлын хуудас 3/түүх/

Хиагтыг чөлөөлөх байлдааны бэлтгэлийг 1921 оны 3-р сарын 7-17 хүртлэх

хугацаанд бүрэн хангаж тохиролцсоны дагуу Монгол, Орос цэргүүд гуравдугаар

сарын 18-ны үүр цайхаас эхлээд өдөржин байлдаж, шөнө дундын үед Хиагтыг

бүрэн чөлөөлжээ.

Шийдвэрлэх асуудал:Энэ үйл явдалтай холбоотой ямар баяр тэмдэглэдэг вэ? Учрыг тайлбарлана

уу?

Page 9:  · Web view1921 оны III сард Ардын журамт цэрэг Хиагт хотод бугшсан Хятадын гамин цэргийг бут цохиж, хот орныг

Ажлын хуудас 3 /түүх/

Монгол, Оросын хилийн зурвасаас наана “Сайхны хөтөл” хэмээх байгалийн

үзэсгэлэн бүрдсэн газар Сэлэнгэ аймгийн төвөөс 10 километрийн зайд оршдог.Энэ

үзэсгэлэнт газраар МОНЦАМЭ агентлагийн аяллын багийнхан яваад ирлээ.

Дээрх хөтлийг урд нь “Тэмээн хүзүүтийн хоолой” хэмээн нэрлэдэг байсныг

нутгийнхан хуучилж байна. Нэрээ сольсон түүх нь Д.Сүхбаатар жанжин эл газар

саатахдаа “Үнэхээр сайхан хөтөл юм аа” хэмээснээр “Сайхны хөтөл” гэж нэрлэх

болжээ.

Шийдвэрлэх асуудал:Яагаад сайхны хөтөл гэж нэрлэх болсон бэ? Тайлбарлана уу?

Page 10:  · Web view1921 оны III сард Ардын журамт цэрэг Хиагт хотод бугшсан Хятадын гамин цэргийг бут цохиж, хот орныг

Ажлын хуудас 3/түүх/Амарбаясгалант хийд

Сэлэнгэ аймгийн Бүрэнхаан уулын өвөрт Ивэн голын эхэнд байдаг. Монголын

анхдугаар Богд Г.Занабазарын үйлс, эрдэм билэг, авъяас, ур ухааныг сүсэглэн

дээдэлж, түүнд зориулсан хийдийг бариулахаар 1725 онд Манжийн эзэн хаан Энх-

Амгалан зарлиг гаргаж улсын сангаас 10 түмэн лан мөнгө гаргажээ. 1726 онд

Монголын олон уран дархчуул барилгын ажлыг эхлүүлж тоосго модоор барьж 1737

онд дуусгажээ. Амарбаясгалант гэдэг нэр нь Монгол нэр бөгөөд анх энэ хийдийг

байгуулахаар хэсэг лам нар газар шинжиж явахдаа одоо тус хийдийн байгаа

газарт эрэгтэй эмэгтэй 2 хүүхэд чулуугаар гэр барин тоглож байсантай

тааралджээ. Тэр 2 хүүхдийн нэр нь Амар, Баясгалант гэдэг байжээ.

Амарбаясгалант хийдэд сургалтын 10 дацан ажиллаж, хурал ном хурж ид

цэцэглэж байхдаа 50 гаруй дугантай, 6000 гаруй лам хуврагтай шашны их орон

байжээ.

Шийдвэрлэх асуудал:Амарбаясгалант гэсэн нэрийн учрыг тайлбарлана уу?

Page 11:  · Web view1921 оны III сард Ардын журамт цэрэг Хиагт хотод бугшсан Хятадын гамин цэргийг бут цохиж, хот орныг

Ажлын хуудас 3/түүх/

         1921 оны III сард Ардын журамт цэрэг Хиагт хотод бугшсан Хятадын гамин цэргийг бут цохиж, хот орныг тохинуулж байсан үдшийн цаг. Өштөн дайснаа дарсан цэрэг эрсийн сэтгэл хөдлөж, хөл хөгжөөн, дуу шуу ихтэй байжээ. Тэдний зарим нь тоглож барилдаж байгаад байрныхаа шилэн дэнлүүг санаандгүй хагалчихжээ.

          Дэн   унтрааж,   харанхуй болголоо гэж нөхдийгөө зэмлэхэд:

Шивээ  Хиагтыг авснаас хойш, шилэн дэнлүү хаа мундах вэ? гэж нэг нь хариулжээ. Шивээ   Хиагтыг авахад, шилэн дэнлүү хэрэггүй байсан юм чинь! гэж бас нэг хөгжөөжээ.

Энэ ярианаас уламжлан анхныхаа тэнцэл ялалтыг магтаж, хүсэл бодол, бадрангуй сэтгэлээ илэрхийлсэн үг, санааг бараг хүн болгон нэмсээр <<Шивээ  Хиагт>>

гэдэг дууг Ардын журамт цэргийн дайчид зохиосон гэдэг. Тэд нэг өдөр энэ дуугаа жагсаалаар дуулж очсонд жанжин Сүхбаатар сайшааж зарим үгийг засч, ая дангий

нь улам сүр жавхаатай болгохыг зөвлөжээ. Ийнхүү их жанжны оролцоотойгоор зохиогдсон энэ дуу Ардын хувьсгалын үзэл санаа, хувьсгалчдын шантаршгүй

эрэлхэг зоригийг бат шингээсэн анхны дуу болж түгэн таржээ. <<Шивээ  Хиагт>> дуунд зөвлөлтийн ард түмнийг <<авралт нөхөд>> гэж нэрлээд тэдний ачаар ардын засгийг мандуулсан тухай өгүүлж хувьсгал, найрамдлаа магтан дуулжээ. Тэрчлэн

энэ  дуу 1921 оны Ардын хувьсгалыг ялалтад хүргэх агуу их үйлсийг удирдан жолоодсон Монгол Ардын Хувьсгалт Намаа «алимад дайсныг дарж ард түмнийг

амаржуулсан Ардын нам» гэж бахархан дуулсан байна.

Шивээ  Хиагт

 Шивээ Хиагтыг авахад

Шилэн дэнлүү хэрэггүй

Шийдэж ирсэн гэминг

Ширмэн бөмбөгөөр сөнөөв.

               Дөрвөлжин сүмийн үүдэнд

               Дөрвөн пулемёт зоогоод

               Дүрэмгүй муусайн гэминг

               Дөтийн замаар тонилгов...

Шийдвэрлэх асуудал:Шивээ Хиагт дуу хэрхэн зохиогдсон тухай тайлбарлана уу?

Page 12:  · Web view1921 оны III сард Ардын журамт цэрэг Хиагт хотод бугшсан Хятадын гамин цэргийг бут цохиж, хот орныг