Supply Chain - gs1mn.org 2011 N2 (10).pdf · гарах үр ашгийг нь холбогдох...

10
2011/ ¹ 2 (10) Хуудас: 1 / 10 Supply Chain No: 02 (10) 2011.05.05 Quarterly E-newsletter АГУУЛГА Мэдээ, мэдээлэл .......................... 1 - 3 Танин мэдэхүй .......................... 4 - 6 Гишүүн байгууллагууд .......................... 7 - 8 Үйл явдал ......................... 9 - 10 ТҮНШ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Бизнесийн орчны шинэтгэлийн жилийн төлөвлөгөө, Монгол улсын Засгийн газрын тогтоолоор Гаалийн Ерөнхий газар, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн загварын дагуу Монгол улсад гадаад худалдааг хөнгөвчлөх Цахим нэг цонхыг хэрэгжүүлэгч/хариуцагч байгууллагаар томилогдсон. Энэ үйл ажиллагааг НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн засаг, Нийгмийн Комисс, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Цаасгүй худалдааны шинжээчдийн сүлжээний туслалцаатайгаар Монгол Улсад гадаад худалдааг хөнгөвчлөх Цахим нэг цонхны мастер төлөвлөгөөг боловсруулсан юм. Цахим нэг цонх нь Засгийн газрын тогтоосон журам, зохицуулалтын тогтолцооны хүрээнд тавигдах шаардлага, зохицуулах албадын дэг, горимыг дагаж мөрдөхөд зориулж худалдаанд оролцогчдод нэгдсэн суваг бий болгож байгаагаараа Монголд худалдаанд мөрдөх дэг горимыг нэгтгэн цомхотгох, худалдааны өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах юм. Цахим нэг цонх нь эх үүсвэрийг үр дүнтэй, үр ашигтайгаар ашиглах, орлогыг зөв тогтоох, худалдаанд оролцогчдын дэг журамд нийцүүлж ажиллах байдлыг сайжруулах, аюулгүй байдлыг дээшлүүлэх. Засгийн газрын нэгдсэн зохицуулалт, ил тод байдлыг бэхжүүлэх давуу талтайн дээр худалдааны саатлыг багасгах замаар зардал хэмнэх, хил гаалиар нэвтрүүлэх ажиллагааг шуурхай болгох, холбогдох дүрэм журмын тайлбар, үйлчлэх хүрээг ойлгомжтой болгох зэргээр худалдаанд оролцогчдын хувьд дөхөмтэй систем юм.

Transcript of Supply Chain - gs1mn.org 2011 N2 (10).pdf · гарах үр ашгийг нь холбогдох...

Page 1: Supply Chain - gs1mn.org 2011 N2 (10).pdf · гарах үр ашгийг нь холбогдох оролцогч талууд дунд болон урт хугацаанд хүртэх

Supply Chain Quarterly E-newsletter

2011/ ¹ 2 (10) Хуудас: 1 / 10

Supply ChainNo: 02 (10) 2011.05.05Quarterly E-newsletter

АГУУЛГАМэдээ, мэдээлэл.......................... 1 - 3

Танин мэдэхүй.......................... 4 - 6

Гишүүн байгууллагууд.......................... 7 - 8

Үйл явдал......................... 9 - 10

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Бизнесийн орчны шинэтгэлийн жилийн төлөвлөгөө, Монгол улсын Засгийн газрын тогтоолоор Гаалийн Ерөнхий газар, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн загварын дагуу Монгол улсад гадаад худалдааг хөнгөвчлөх Цахим нэг цонхыг хэрэгжүүлэгч/хариуцагч байгууллагаар томилогдсон. Энэ үйл ажиллагааг НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн засаг, Нийгмийн Комисс, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Цаасгүй худалдааны шинжээчдийн сүлжээний туслалцаатайгаар Монгол Улсад гадаад худалдааг хөнгөвчлөх Цахим нэг цонхны мастер төлөвлөгөөг боловсруулсан юм. Цахим нэг цонх нь Засгийн газрын тогтоосон журам, зохицуулалтын тогтолцооны хүрээнд тавигдах шаардлага, зохицуулах албадын дэг, горимыг дагаж мөрдөхөд зориулж худалдаанд оролцогчдод нэгдсэн суваг бий болгож байгаагаараа Монголд худалдаанд мөрдөх дэг горимыг нэгтгэн цомхотгох, худалдааны өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах юм. Цахим нэг цонх нь эх үүсвэрийг үр дүнтэй, үр ашигтайгаар ашиглах, орлогыг зөв тогтоох, худалдаанд оролцогчдын

дэг журамд нийцүүлж ажиллах байдлыг сайжруулах, аюулгүй байдлыг дээшлүүлэх. Засгийн газрын нэгдсэн зохицуулалт, ил тод байдлыг бэхжүүлэх давуу талтайн дээр худалдааны саатлыг багасгах замаар зардал хэмнэх, хил гаалиар нэвтрүүлэх ажиллагааг шуурхай болгох, холбогдох дүрэм журмын тайлбар, үйлчлэх хүрээг ойлгомжтой болгох зэргээр худалдаанд оролцогчдын хувьд дөхөмтэй систем юм.

Page 2: Supply Chain - gs1mn.org 2011 N2 (10).pdf · гарах үр ашгийг нь холбогдох оролцогч талууд дунд болон урт хугацаанд хүртэх

Supply Chain Quarterly E-newsletter

2011/ ¹ 2 (10) Хуудас: 2 /10

Өнөөдрийн байдлаар Цахим нэг цонхыг нэвтрүүлэхэд Монгол Улсын хувьд тулгарч буй гол хүндрэл бол уг хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай эх үүсвэрийг бүрдүүлэх асуудал юм. Ийм учраас БНСУ-ын Мэдээлэл технологийн салбарыг дэмжих агентлагаас техник, эдийн засгийн шинжилгээ хийж Цахим нэг цонхны мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийж үйл ажиллагаа эхлүүлснээс хойш хоёр жилийн дараа үр өгөөжөө өгөх боломжтой гэж дүгнэсэн. Цахим нэг цонхыг нэвтрүүлэх үйл ажиллагаа нь эхлэлийн шатанд үлэмж хэмжээний санхүүжилт шаардах боловч үүнээс гарах үр ашгийг нь холбогдох оролцогч талууд дунд болон урт хугацаанд хүртэх учиртай. Энэ үүднээс 2011 оны 4 сарын 15-ны өдөр Сангийн яам, Гадаад хэргийн яам, Гаалийн Ерөнхий газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран “Гадаад түншүүдийн зөвлөлдөх уулзалт”-ыг зохион байгууллаа. Тус уулзалтад НҮБ-ын АНДЭЗНКомисс /UNESCAP/, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр /UNDP/, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/, Швейцарийн элчин сайдын яамны хамтын ажиллагааны газар, Японы элчин сайдын яам, Жайка, Койка, АНУ-ын Эдийн засаг, бодлого шинэтгэл, өрсөлдөх чадвар төсөл /USAID/ , Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг гадны томоохон байгууллагууд болон МХЕГ, СХЗГ, ТЕГ, ҮХШХ зэрэг төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо.

Тус уулзалтаар цахим нэг цонхны хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Монгол улсад удаа дараа зохион байгуулсан семинар, зөвлөгөөнүүдийн талаар болон мастер төлөвлөгөөг хэрхэн боловсруулсан талаар НҮБ-ын АНДЭЗНКомиссын эксперт танилцуулга хийж, түүний дараагаар тус хөтөлбөрийг хариуцаж буй хоёр гол байгууллага болох ГЕГ, МҮХАҮТанхим уг мастер төлөвлөгөө түүний ач холбогдол, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, цаашдын төлөвлөгөөний талаар уулзалтанд оролцогсдод танилцуулсан. Уулзалтаар Азийн хөгжлийн банк эхний ээлжинд санхүүжилтын эх үүсвэр олгохоо мэдэгдсэн бөгөөд бусад олон улсын тусламжийн байгууллагууд өөрсдийн байр суурийг илэрхийлж, зохион байгуулагч талуудаас шаардлагатай асуултаа асууж, сонсгол сонслоо.

“ХУДАЛДАА, ТЭЭВРИЙГ ХӨНГӨВЧЛӨХ” ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО

2010 онд МҮХАҮТанхимын XVIII Их хурлаар танхимын үйл ажиллагаанд шинэчлэлт хийх, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилт тавигдсан. Үүний дагуу МҮХАҮТанхимын удирдлагаас заавар зөвлөмж гаргасны дагуу танхимын дэргэдэх салбар зөвлөлүүдийн үйл ажиллагааг чиг үүргийн дагуу нэгтгэж цөөлөх, мөн эрэлттэй байгаа эдийн засгийн салбар зөвлөлийг шинээр байгуулсан. Үүний хүрээнд МҮХАҮТТанхимын Зураасан код логистикийн хэлтсийн хариуцдаг Худалдааг хөнгөвчлөх Монпро

зөвлөл, Тээвэр логистикийн зөвлөлүүдийг чиг үүргийн дагуу нэгтгэж “Худалдаа, тээврийг хөнгөвчлөх зөвлөл” нэртэйгээр шинэчлэн зохион байгуулсан. Учир нь Худалдааг хөнгөвчлөх Монпро зөвлөлийн чиг үүрэг нь гадаад дотоод худалдаатай холбогдох хууль дүрмийг судлан ,тэдгээрийн баримт бичгийг боловсронгуй болгох, цахим хэлбэрийг нэвтрүүлэх замаар худалдааг хөнөгвчлөх, бизнес эрхлэгчдийн дунд худалдааны дүрэм журмыг таниулах, худалдааг хөнгөвчлөх талаар төрийн бодлого боловсруулж

Page 3: Supply Chain - gs1mn.org 2011 N2 (10).pdf · гарах үр ашгийг нь холбогдох оролцогч талууд дунд болон урт хугацаанд хүртэх

Supply Chain Quarterly E-newsletter

2011/ ¹ 2 (10) Хуудас: 3 / 10

хэрэгжүүлэхэд мэргэжлийн байгууллагууд, хувийн хэвшлийнхний зүгээс гаргасан санал санаачилгыг тусгах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, санал солилцох мэдээллээр хангах, санал дүгнэлт болон зөвлөмж гаргах, Тээвэр логистикийн зөвлөлийн чиг үүрэг нь гадаад худалдааны үр ашгийг нэмэгдүүлэх, худалдаа бизнесийг хөнгөвчлөх цогц арга хэмжээний хүрээнд тээвэр, экспорт импортын үйл явцын логистикийн салбарын бодлогын орчин, дэд бүтцийг боловсронгуй болгох, салбарын менежмент, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулахад худалдааны логистикийн салбарын хөгжлийг тодорхойлох, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх явцад хувийн хэвшлийнхний зүгээс гаргасан санал, санаачилгыг тусгах, холбогдох төрийн байгууллагууд, агентлаг, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд нэгдсэн бодлого чиглэлтэй харилцан үйл ажиллагаагаа уялдуулахад санал солилцох, мэдээллээр хангах, санал, дүгнэлт болон зөвлөмж гаргахад оршиж байсан. Дээрх зөвлөлүүдийг чиг үүргийн дагуу нэгтгэж “Худалдаа, тээврийг хөнгөвчлөх зөвлөл” нэртэй болгосноор анхны хурлыг 2011 оны 4 сарын 8-ний өдөр МҮХАҮТанхимын 507 тоот хурлын

танхимд зохион байгуулсан. Тус хурлаар “Тээвэр логистикийн зөвлөл”, “Худалдааг хөнгөвчлөх Монпро зөвлөл”-үүдийг нэгтгэсэн талаар зөвлөлийн гишүүдэд мэдээлэл хийж танилцуулсан. Үүний дараагаар зөвлөлийн 2011 оны төлөвлөгөө, 2011 оны 1-р улирлын ажлын биелэлтийг хэлэлцэж, төлөвлөгөөнд нэмж тусгах асуудлуудын талаар гишүүдээс санал авсан. Хурлын үеэр гишүүдээс олон төрлийн саналууд гарч байснаас дурдвал хоёр зөвлөл

нэгдсэнтэй холбоотойгоор зөвлөлийн шинэ дүрмийг боловсруулан шинэчлэх, гишүүдийг идэвхижүүлэх, зөвлөлийн бүрэлдэхүүнийг ашиг сонирхолын нэгдмэл санаа зорилготой гишүүдээс бүрдүүлэх, танхимын дэргэдэх зөвлөлүүдийн санхүүжилтын асуудлыг шийдвэрлэх, худалдаа, тээвэртэй холбогдох хуулийн төсөлд санал өгөх үйл явцыг шинэчлэх, тээвэр зуучийн хууль тогтоомжид яаралтай санал өгөх зэрэг асуудлыг ярилцлаа. Хурлын дараагаар зөвлөлийн нарийн бичгээс зөвлөлийн дүрмийн төслийг боловсруулж гишүүдээс санал авсан бөгөөд дүрмийн төсөлд ирүүлсэн гишүүдийн саналыг нэгтгэж Танхимын удирдлагаар эцэслэн батлуулахад бэлэн болгоод байна.

Одоогийн байдлаар “Худалдаа, тээврийг хөнгөвчлөх зөвлөл”-ийн гишүүдийн бүрэлдэхүүнд Зөвлөлийн даргаар “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Олон нийт, хүний нөөц хариуцсан Орлогч дарга Л.Халтар, гишүүдэд төрийн байгууллагыг төлөөлж Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ЗТБХБЯам, ГЕГ, МХЕГ, СХЗГазар , төрийн бус байгууллагын төлөөлөл Монголын Тээвэр Зуучлалын Холбоо, Авто тээвэрчдийн нэгдсэн холбоо, боловсролын байгууллагаас ШУТИС, КТМС болон хувийн хэвшлийн төлөөлөл, танхимын дэргэдэх салбар зөвлөлүүд багтаж байна. Зөвлөлийн шинэчилсэн дүрмээр зөвлөлийн гишүүдийн тоог хамгийн ихдээ 40 байхаар урьдчилан оруулаад байгаа бөгөөд дээр дурдсан чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж, хувь хүн, төрийн болон төрийн бус байгууллагуудад тус зөвлөлд гишүүнээр элсэх эрх нээлттэй байгааг дашрамд дурдъя.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Page 4: Supply Chain - gs1mn.org 2011 N2 (10).pdf · гарах үр ашгийг нь холбогдох оролцогч талууд дунд болон урт хугацаанд хүртэх

Supply Chain Quarterly E-newsletter

2011/ ¹ 2 (10) Хуудас: 4 /10

Бүтээгдэхүүний электрон код гэдэг нь /БЭК/ GS1-ийн бүтээгдэхүүн юм

GS1 нь үйлчилгээ болон бүтээгдэхүүнийг тодорхойлохын тулд Глобал стандартыг хөгжүүлж буй ашгийн бус байгууллага юм. GS1ийн стандартууд нь мэдээллийг түгээж хамтын ажиллагааг дэмжиж байдаг. GS1ийн ачаар байгууллагууд нь үйлчилгээ болон барааны хэрэгцээтэй мэдээллийг харилцан солилцож, эрэлт нийлүүлэлтийн гинжин хэлхээн дэх үр нөлөөг нэмэгдүүлж байна. GS1 нь бүтээгдэхүүний бүрэн бүтэн мэдээлэлийг агуулж байдаг. Глобал стандартын нэгдсэн систем нь бүтээгдэхүүн, үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээ байршилтай холбоотой мэдээлэлийн харилцаа болон үнэн бодит тодорхойлолтоор хангаж байдаг. Бүтээгдэхүүний электрон код /БЭК/ болон (EPC) Радио давтамжит Долгионы Технологи нь бизнест хэрэглэгчид ч адилхан чухал ач холбогдолтой. Бүтээгдэхүүний Глобал Электрон Код нь Бүтээгдэхүүнйи Электрон Код болон /EPC/ Радио Давтамжит Долгионы Технологийн /RFID/ хэрэгжилтийг хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэнэ. ҮндэслэлБүтээгдэхүүний Электрон код /БЭК/ нь дахин давтагдашгүй нийлүүлэлтийн гинжин хэлхээн дэх онцгой бүтээгдэхүүнүүдийг тодорхойлоход хэрэглэгдэнэ. БЭК нь силикон ялтас болон антенаас бүрдсэн RFID шошгонд хадгалагдана. Шошгон дахь БЭК-ны мэдээллийг сэргээхэд хамгаалагдсан мэдээлэлийн бааз дахь мэдээлэлтэй холбогдож бүтээгдэхүүний үйлдвэрлэгдсэн он сар болон гарал үүслийг тодорхойлно. Зураасан код дахь ХЭЗГД тай (GTIN) эсвэл Автомашины тодорхойлолтын Дугаар (VIN),ын адил БЭК нь Бүтээгдэхүүний Глобал Электрон кодны сүлжээнд мэдээллийг агуулагч түлхүүр юм. БЭК нь хувь хүнийг тодорхойлох мэдээллийг агуулдаггүй. Хэд хэдэн томоохон жижиглэн худалдаа эрхлэгчид

болон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид нийлүүлэлтийн гинжин хэлхээний менежментийг сайжруулахын тулд БЭК-ыг туршиж байна. Энэ нь зураасан кодны дараагийн шинэ үе боловч харагдаж унших зураасан кодтой ижил биш БЭК шошго нь радио долгионыг ашиглан бүтээгдэхүүний мэдээллийг илүү хурдан үр дүнтэй уншдаг. БЭК нь бидэнд туслах маш их боломжтой. Энэ нь нийлүүлэлтийн гинжин хэлхээн дэх үйлчилгээний хурдыг нэмэгдүүлэх хэрэглэгчдийг илүү чанартай бүтээгдэхүүнээр хангах зэрэгт тусалдаг. БЭК нь хэрэглэгчдэд хуурамч бүтээгдэхүүн хүрэхээс өмнө мөн үйлдвэрдэгчдэд эвдэрч гэмтсэн бүтээгдэхүүнээ эргүүлэн татах зэрэгт тусална. Мөн

жижиглэн худалдаа эрхлэгчдэд нөөцөө хянах, хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ зөв цагт хүргэхэд ашиглагаддаг. БЭК нь дараахь давуу талуудтай :1. Бүтээгдэхүүний ашиг тусыг нэмэгдүүлсэн • БЭК-той олон барааг нэг нэгээр нь биш бүгдийг зэрэг унших боломжтой.• БЭК нь агуулах дахь нөөцийн хяналтыг сайжруулсанаар бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх

ажиллагаа илүү хурдан болсон.• Таны хүссэн үед л бүтээгдэхүүн лангуун дээр байх

болно.2. Үйлчилгээ хурдассан• БЭК нь агуулах дахь бүтээгдэхүүнийг хурдан олоход

тусалж чадна. • Ирэйдүйд БЭК нь төлбөр тооцоо хийхийг хурдасгаж

чадна. 3. Чанарын баталгаа • БЭК нь таныг хуурамч эм, хувцас, тоглоом, цахилгаан

бараа авахаас хамгаалж чадна. • БЭК нь бүтээгдэхүүн үйлдвэрээс хэзээ гараад

жижиглэн худалдааны лангуун дээр хэзээ хүрсэн хүртлэх замыг маш амархан шалгаж чадна.

• БЭК нь бүтээгдэхүүний дуусах хугацаа болон шинэлэг байдлыг хянахад ашиглагдана.

• БЭК нь гэмтэлтэй бүтээгдэхүүнийг эргүүлэн татахад ч ашиглагдана.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭЛЕКТРОН КОД БУЮУ ELECTRONIC PRODUCT CODE (EPC)

(Нэгдүгээр хэсэг)

ТАНИН МЭДЭХҮЙ

Page 5: Supply Chain - gs1mn.org 2011 N2 (10).pdf · гарах үр ашгийг нь холбогдох оролцогч талууд дунд болон урт хугацаанд хүртэх

Supply Chain Quarterly E-newsletter

2011/ ¹ 2 (10) Хуудас: 5 / 10

Өмнөх дугаарт бид логистикийн үйл ажиллагааны нэг хэсэг болсон агуулахын менежмент, түүний үр ашгийн талаарх эхний танилцуулгыг бэлтгээ та бүхэнд хүргэсэн. Энэ дугаартаа агуулахын менежментийн үргэлжлэлийг хүргэж байна.Бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ, шинж чанарыг тээвэрлэлт хийгдэх хүртэл алдагдуулалгүй аюулгүй нөөцөлж, хадгалахад агуулахын боломжит төрөл хэлбэрүүд чухал үүрэгтэй. Агуулахыг төрөл хэлбэрээр дараах ангилалд хуваан авч үздэг.

1. Үйл ажиллагааг голлон явуулах сүбьектээр нь:• Өөрөө ажилладаг агуулах• Онцгой ажиллагаатай агуулах• Улсын агуулах• Стратегийн хадгалалтын агуулах

2. Хадгалалтын зорилгоор нь:• Нийтлэг барааны агуулах• Онцгой барааны агуулах• Хадгалалтын үйл ажиллагааны чиглэлээр нь:• Логистикийн төвийн агуулах• Бараа хүргэлтийн агуулахтээвэрлэлт шилжүүлгийн агуулах гэж ангилдаг.

Бараа бүтээгдэхүүний хадгалалт

Бараа, бүтээгдэхүүний хадгалалт гэдэг нь тэдгээрийг хүлээж авахад тохиромжтой байршилд эвдрэл гэмтлээс хамгаалж хадгалах үйл ажилгааг хэлнэ. Агуулахын зорилтот бараа бүтээгдэхүүнд нь тодорхой үнэ өртөгтэй бараанууд байх ба хадгалалтын үйл ажиллагаа нь тэдгээр бараа бүтээгдэхүүнүүдийг хамгийн тохиромжтой зохицсон газарт нь байршуулахад зориулагдсан байх ёстой. Материалын хадгалалтын хугацаа урт, богино янз бүр байдаг. Хэрвээ агуулахад бараа бүтээгдэхүүнээ хадгалуулахаар бол агуулахын эзэнтэй хадгалагч, хадгалуулагчийн үүрэг хариуцлагыг тусгасан агуулахын гэрээг зайлшгүй хийх ёстой. Хадгалуулагч нь агуулахын бараа бүтээгдэхүүнээ хүргэж өгөөд, гэрээнд заасны дагуу хадгалуулах

хүгацааг тохирч, төлбөрөө төлнө. Агуулахын эзэн гэрээний дагуу хадгалуулах хугацааны туршид бараа бүтээгдэхүүнийг шаардлагатай нөхцөлд нь тохируулж хадгалах үүрэгтэй.

Агуулахын хадгалуулагчийн үндсэн үүрэг нь маш сайн чанартай барааг хадгалуулах явдал юм. Чанартай бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан агуулахын эзэн агуулахдаа орчин үеийн дэвшилтэт технологуудыг суурилуулж бараа бүтээгдэхүүнийг хадгалах ёстой. Ингэснээр аливаа осол, аюулын үед барааны эвдрэл гэмтлийг бууруулах үр дүнтэй арга хэмжээг аваад зогсохгүй хадгалуулагчид хугацаа алдалгүй мэдэгдэх боломжтой болдог. Бараа бүтээгдэхүүнийг хүлээж авах, хадгалах, хамгаалах, түгээх ажлын зэрэгцээ агуулахын эзэн тэдгээрийг савлах, хаяг шошгыг будах, сонгох, ангилах, барааны хяналт шалгалт, гаалийн бүрдүүлэлт хийлгэх, ачилт, буулгалт хийх, тээвэр зуучлалын үйл ажиллагаа хийх гэх мэтээр өөрийн үйлчилгээний цар хүрээг тэлэх боломжтой. Агуулах түгээлтийн үйл ажиллагааг хөгжүүлснээр нөөцийг багасгах, яг цагт нь бүтээгдэхүүнийг эргэлтэнд оруулах, урсгал зардлыг багасгах, аюулгүй байдлыг хадгалах зэрэг ач холбогдолтой. Ихэнхи шилжүүлгийн агуулахууд нь тээвэрэлэлтийн чиглэлүүдийн дагуу бараануудыг нэгтгэх, төвлөрүүлэх, ангилах чадвартай байдаг. Түгээлтийн төвийн үйл ажиллагаанд тээвэрлэлтийг зохицуулах, яг цагт нь ачааг тээвэрлэх, тээврийн хэрэгслийн бүхий давуу талыг ашиглах зэрэг багтдаг.

АГУУЛАХ БОЛОН ХАДГАЛАЛТЫН МЕНЕЖМЕНТ

ЛОГИСТИКИЙН АНХНЫ МЭДЭГДЭХVVН(Гуравдугаар хэсэг)

Page 6: Supply Chain - gs1mn.org 2011 N2 (10).pdf · гарах үр ашгийг нь холбогдох оролцогч талууд дунд болон урт хугацаанд хүртэх

Supply Chain Quarterly E-newsletter

2011/ ¹ 2 (10) Хуудас: 6 /10

Их хэмжээний бараа бүтээгдэхүүнийг үр ашигтай тээвэрлэх асуудал маш чухлаар тооцогддог. Нийлүүлэгчид бараа бүтээгдэхүүнийг агуулахдаа төвлөрүүлж нөөцлөн дараа нь их хэмжээгээр эсвэл ганц нэгээ нь тээвэрлэлтээ хийдэг. Харин тээвэрлэх үйл ажиллагаа, агуулахын үйл ажиллагаа хоёрыг нэгтгэснээр бараа бүтээгдэхүүнийг нэг дор их хэмжээгээр ачаад зогсохгүй мөн хамгийн зохистой хэмжээгээр нь тээвэрлэх боломжтой бөгөөд тээврийн хэрэгслийн багтаамжийг ч бүрэн дүүрэн ашиглаж чадах төдийгүй нэгтгэх үйл үйлчлгээг нэвтрүүлснээр үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн болон хадгалалтын зардлыг бууруулах болно. Агуулахад бараа бүтээгдэхүүнүүдийг нэгтгэхдээ нэгдсэн нэг тавиуруудыг ашигладаг. Бараа бүтээгдэхүүний эргэлтийн үйл ажиллагаа энд ч мөн чухал үүрэгтэй. Эргэлтийн үйл явц гэдэг нь логистикийн үйл ажиллагаа руу барааны үйлдвэрлэлийн үйл явцыг шилжүүлэх явдал ба үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагаа юм. Агуулахад бараа бүтээгдэхүүн эргэлтийн үйл явцын дагуу байнга тасралтгүй үргэлжилж байх бөгөөд өөр өөр хэрэглэгчид болон хэрэглээний зах зээлийн эрэл өөрчлөгдөхөд ч түүнд зохицож байдгаараа ач холбогдолтой юм. Эргэлтийн үйл явцад бүтээгдэхүүн савлах, бүрэх, хаяглах, өөрчлөн шинэчлэх, дахин хийх, өнгөөр будах, тоо хэмжээнд нь барих, загварчлах гэх мэт үйл ажиллагаанууд багтана. Барааны нөөцийг удирдах нь агуулах дах барааны зогсонги байдлыг арилгах, зардлын өсөлтийг бууруулах үр дүнтэй. Цаашилбал нөөцийг хянах нь бүтээгдэхүүний зардлыг бууруулах

логистик үйлчилгээний чухал хүчин зүйлүүдийн нэг юм. Нөөцийн захиран зарцуулалтыг хянах зорилго нь агуулахад хадгалагдсан барааны тоо хэмжээ юм. Нөөцийн захиран зарцуулалтыг хянах гэдэгт барааны тоо хэмжээг хянах, агуулахын байршлуудыг цэгцлэх, явуулах ачааны дүүргэлт, байршлыг хянах үйл ажиллагаанууд багтана. Агуулахын зардал нь логистикийн зардлын нэг хэсэг бөгөөд агуулахын зардлыг багасгах, хянах нь логистикийн зардлыг шууд бууруулдаг. Нарийн төлөвлөгдсөн, зохион байгуулалттай агуулах нь барааны эргэлт болон шилжүүлгийн хугацааг багасгаад зогсохгүй тээвэрлэлтийн зардлыг хэмнэхэд тусалдаг. Агуулахын механик болон автомат үйл ажиллагаанууд нь логистикийн бүхий л үйл ажиллагааны зардлыг бууруулах гол үндэс болдог.

ОРЧИН ҮЕИЙН ЛОГИСТИК ДАХЬ АГУУЛАХЫН БАЙРЛАЛ

Page 7: Supply Chain - gs1mn.org 2011 N2 (10).pdf · гарах үр ашгийг нь холбогдох оролцогч талууд дунд болон урт хугацаанд хүртэх

Supply Chain Quarterly E-newsletter

2011/ ¹ 2 (10) Хуудас: 7 / 10

ГИШҮҮН БАЙГУУЛАГУУДААР СОНИН ЮУ БАЙНА ВЭ? GS1 China нийгэмлэг нь 1988

онд Чанарын хяналт шалгалт баталгаажуулалтын ерөнхий газрын харъяа салбар болох БНХАУ-ын төрийн зөвлөлийн бүрэн эрхийн дор

байгуулагдсан, бүх Хятадын хэмжээнд тооллын системийг удирдан зохион байгуулах, зохицуулах чиг үүрэгтэй ажилладаг байгууллага юм. GS1 China нийгэмлэг нь GS1 системийг хэрэгжүүлэх, хуваарилалтын сувгийн менежментийн стандартыг үйлдвэрүүдэд нэвтрүүлэх, шинээр нээх зорилгоор 1991 оны 4 сард БНХАУ-ын нэрийн өмнөөс GS1 байгууллагад гишүүнээр элсэн орсон. Хятадын Засгийн газраас ерөнхий дэмжлэг үзүүлснээр GS1 China нийгэмлэг нь сүүлийн 20 гаруй жилийн турш өөрийн эцэс төгсгөлгүй хүчин чармайлт, оролдлогоор их хэмжээний ололт амжилтуудыг олсон. Тухайлбал үндэсний хэмжээний 46 салбарыг үүсгэн байгуулж, үндэсний хэмжээнд тооцооллын болон таних тэмдэглэгээний хэрэгжилтийг дэмжих ажлын системийг гаргаж ирсэн. Энэ систем нь техникийн үйлчилгээтэй адил

коджуулалтын менежмент, судалгаа шинжилгээ, стандартуудыг хөгжүүлэх, хэрэгжүүлэх, дэмжих зэргийг амжилттай нэгтгэж чадсан. Дээр дурдсан оролдлогуудын үр дүнд үндэсний хэмжээний эд юмсыг дугаарлах, автомат ID технологийн үйлчилгээг Хятад даяар тухайлбал жижиглэн худалдаа, үйлдвэрлэл,тээвэрлэлт, харилцаа холбоо, хөрөнгийн менежмент, бөөний худалдааны менежмент, хүнсний аюулгүй байдал, эрүүл мэндийн салбаруудын олон үйлдвэрүүд болон засгийн газрын олон байгууллагууд тухайлбал гааль, санхүү, батлан хамгаалах зэрэг салбаруудад өргөн ашиглаж байна. Сүүлийн жилүүдэд дотоодын болон гадаадын улс орнуудын дугаарлалт, таних тэмдэглэгээний судалгаа шинжилгээн дээр үндэслэн GS1 China нийгэмлэг нь үндэсний хэмжээний дугаарлалт, таних тэмдэглэгээний системийг сайжруулах, 2 хэмжээст зураасан код (2-dimensional), электрон бүтээгдэхүүний код (EPC), мэдээллийг ижилсүүлэх(GDS), бүтээгдэхүүний чанарын ил тод байдлыг хянах, логистикийн мэдээллийг стандартчилах е-худалдаа (E-commerce) зэргийн судалгааг эрчимжүүлэх зэргээр шат дараалсан ажлуудыг хийж хэрэгжүүлж байна.

ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУД

2D Зураасан код Chinese-Sensible CodeХятадад 2007 онд 2D үндэсний

стандартын зураасан кодыг оюуны өмчийн өмчлөх эрхтэйгээр хэрэглэж эхэлсэн "GB/T 21049 Chinese Sensible Code-CSC". Тус стандартыг хэвлэлийн бага хурлаар олон нийтэд танилцуулж, олон

улсын стандарт руу CSC кодыг хөрвүүлэх зорилгыг танилцуулсан. CSC кодын “Methods for 2D Barcode Generation” болон "Methods for Conversion of 2D Bar-code Symbols into Coding Information" –ийг багтаасан 5 патентыг авсан. GS1 China нийгэмлэг нь CSC –ын хяналт шалгалт, ерөнхий унших төхөөрөмжийг гарган, судалгаа шинжилгээ, CSC кодын тоног

төхөөрөмжийн онлайнаар хөгжүүлэх ажлыг удирдан явуулах холбогдох байгууллагуудыг зохион байгуулж, CSC кодын тоног төхөөрөмж болон тус кодыг унших гар утасыг хийж, тэдгээрийг худалдаа арилжааны үйл ажиллагаанд болон логистик, агуулах болон утасны худалдаа арилжаанд нэвтрүүлсэн.

Бүтээгдэхүүнийг хамгаалах аюулгүй байдлыг хангах

ИНГЭЭД ТА БҮХЭНД GS1 CHINA НИЙГЭМЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРИМ ОНЦЛОХ АЖЛУУДЫГ СОНИРХУУЛЬЯ:

Page 8: Supply Chain - gs1mn.org 2011 N2 (10).pdf · гарах үр ашгийг нь холбогдох оролцогч талууд дунд болон урт хугацаанд хүртэх

Supply Chain Quarterly E-newsletter

2011/ ¹ 2 (10) Хуудас: 8 /10

Хүмүүсийн амьдралын хэв маягийг сайжруулахаар хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын стандартуудыг дэлхий нийтээр хүлээн авч хэрэглэж байна.Үүнтэй зэрэгцэн GS1 China нийгэмлэг хүнсний бүтээгдэхүүнийг хуваарилалтын сувгийн дагуу хянах, ил тод байдлыг шалгахад гол оролдлогуудыг авч хэрэгжүүлж, ингэхдээ үндэсний бүтээгдэхүүний чанар, хүнсний аюулгүй байдлыг хангахад Засгийн газраар дэмжлэг авч чадсан. Зураасан кодын хэрэгжилтийг сайжруулахын тулд GS1 China нийгэмлэг нь Олимпийн наадмын үеэр хүнсний аюулгүй байдлыг хянах, шалгахад ашиглахаар Үйлдвэр, худалдааны газар, Бээжингийн хүнсний аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газартай “Бээжингийн олимпийн хүнсний бүтээгдэхүүнийг хянах, шалгах систем” нэртэй гэрээг байгуулж, талууд гарын үсэг зуржээ. 2007 онд зураасан кодын технологийг хэрэгжүүлэх 7 хоногийн төлөвлөгөөт ажлын хүрээнд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах хяналт шалгалтын бага хурлыг дотоодын болон олон улсын экспертүүдийн тухайн салбар дах туршлагыг солилцох хүрээнд зохион байгуулсан. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад бүс нутгийн хэмжээнд GS1 системийн ойлголтыг дэмжих зорилгоор Бээжинд GS1 ийн Зөвлөхүүдийн зөвлөлийн хурлын хүрээнд GS1 ил тод байдлын системийн талаархи бага хурлыг зохион байгуулсан. Хятадын зураасан кодыг хөгжүүлэх төсөл

Үндэсний эдийн засгийн ялгаатай салбаруудад зураасан кодын хэрэглээг хурдасгах, зураасан кодыг нийгэмд таниулах үйл ажиллагааг эрчимжүүлэх, нийгэмд зураасан кодын үүрэг оролцоог илүү нэмэгдүүлэх зорилгоор GS1 China нийгэмлэг 2003 оноос “Бүх хятадын зураасан кодыг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Үүнээс хойш олон тооны шинэ бүтээгдэхүүний ангилалуудад 2 сая давсан

зураасан кодтой бараа бүтээгдэхүүн гарч ирсэн. GS1 China нийгэмлэг болон түүний бүс нутгийн салбаруудаас бараа бүтээгдэхүүний зураасан кодыг хэвлэх компаниудыг төрөлжүүлж, өөрчлөх алхмуудыг хийж, 7000 гаруй эрхийн сертификаттай хэвлэх компаниудыг бий болгосон. Ингэснээрээ зураасан кодын хэвлэлтийн чанарыг баталгаажуулж, шинэ бүс нутгуудад тухайн зураасан кодтой бараа бүтээгдэхүүнийг худалдах үйл ажиллагааг баталгаажуулж өгчээ. Сүүлийн жилүүдэд олон тооны хуваарилалтын системийн аргуудыг хэрэглэж эхэлсэн. Үүнд:• Хятадын эмийн бүтээгдэхүүний жинхэнэ гарал

үүслийг шалгахад GS1 системийг хэрэглэх • Тахианы махны хуваарилалтын сувгийн хяналт,

шалгалтын системд хэрэглэх• GS1 радио давтамжийн удирдлагын системийг

гахайн үүлдэр, гахайн махан бүтээгдэхүүнд хэрэглэх

• Үхрийн махан бүтээгдэхүүнийг хянах, шалгахаар EAN.UCC системийг нисэх хүчний төсөлд хэрэглэх

• Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн процессийг хянах, шалгах, удирдах, аюулгүй байдалд мониторинг хийхэд EAN.UCC системийн стандартын судалгааг хийх

• Шингэрүүлсэн хийн түлшний савнуудад EAN.UCC стсемийг хэрэглэх

• Борлуулалтын системд нэгж кодыг илгээх стандартыг гаргах

• Жижиглэнгийн эмийн сангуудад зураасан кодын удирдлагын мэдээллийн системийг нэвтрүүлэх

• Барилгын салбарт EAN.UCC системийг нэвтрүүлэх

• Хувцасны салбарт EAN.UCC системийг нэвтрүүлэх

• Үнэт чулуу болон гоёл чимэглэлэн бүтээгдэхүүнд GS1 системийн стандартыг хэрэглэх

Эдгээр стандартууд нь жижиглэн худалдаа, логистик, дэлгүүрийн үйл ажиллагаа, электрон худалдаа, хүнсний аюулгүй байдал, эрүүл мэндийн салбар, барилгын материал болон тусгай тоног төхөөрөмжийн менежмент зэрэгт гүн гүнзгий байдлаар хэрэглэгдэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.gs1cn.org веб хуудаснаас авна уу.

Page 9: Supply Chain - gs1mn.org 2011 N2 (10).pdf · гарах үр ашгийг нь холбогдох оролцогч талууд дунд болон урт хугацаанд хүртэх

Supply Chain Quarterly E-newsletter

2011/ ¹ 2 (10) Хуудас: 9 / 10

МҮХАҮТанхимаас Төв азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа (CAREC) –ны орнуудын тээвэр зуучуудын нийгэмлэгүүдийн холбоо (CFCFA)- той хамтран Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр 2011 оны 6 сарын 21 өдрөөс 7 сарын 1 хооронд БНХАУ-ын Шанхай хотноо тээвэр логистикийн чиглэлээр сертификат олгох сургалт зохион байгуулах гэж байна. Сургалтыг Шанхайн “Далайн тээврийн их сургууль” дээр хийх бөгөөд бүх хичээл монгол хэл дээр орчуулгатай явагдана. Тус сургалтын хүрээнд тээвэр зуучийн байгууллагууд, тээвэр, логистикийн компаниуд, гадаад худалдаанд оролцогч болон логистикийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой компаниудад гадаад худалдаа, худалдааны баримт бичгүүд /тухайлбал: далайн тээврийн баримт болох bill of lading авахтай холбоотой талуудын үүрэг хариуцлага, татвар хураамж/, тээвэр зуучийн үйл ажиллагаанд байнга хэрэглэгддэг албан ёсны англи үг хэллэг, практик жишээнүүд, тээврийн гэрээний бүтэц, талуудын үүрэг хариуцлага, тээвэр зуучийн хууль тогтоомж, орчин үеийн логистикийн үйл ажиллагааны онцлогууд гэх мэт маш өргөн хүрээтэй, сонирхолтой сэдвүүдээр хичээл заах болно. Сургалтын нийт зардал 1 347 000 төгрөг ба үүнд “750 000 төгрөг /2 талын онгоцны билет/, 3060 юань (бусад зардал буюу өглөө, өдөр, оройн хоол, танилцах аялалын зардал,орчуулагчийн хөлс, зохион байгуулалтын хураамж / 1000 юан/)” бүгд багтсан болно. Иймд оролцох сонирхолтой гадаад худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд, тээвэр зуучийн байгууллагууд, тээврийн компаниуд 2011 оны 6 сарын 3-ий өдрөөс өмнө доорх хаягаар холбогдож бүртгүүлнэ үү. Жич: Сургалтын сэдвүүдийн дэлгэрэнгүй агуулга, оролцогсдын бүртгэлийн хуудас, холбогдох анхааруулга мэдээллийг хавсралтаар хүргэж байна.

ШАНХАЙД СУРАЛЦАНГАА АМАРЦГААЯ

ҮЙЛ ЯВДАЛ

Page 10: Supply Chain - gs1mn.org 2011 N2 (10).pdf · гарах үр ашгийг нь холбогдох оролцогч талууд дунд болон урт хугацаанд хүртэх

Supply Chain Quarterly E-newsletter

2011/ ¹ 2 (10) Хуудас: 10 /10

Зураасан код, логистикийн хэлтэс Óòàñ: 976-11-313411

Ôàêñ: 976-11-324620

È-ìýéë: [email protected]

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН АГУУЛГА

№ хугацаа сэдэв сэдвийн гол агуулга лекцийн цаг

1 6 сарын 21

олон улсын худалдааны практик, Зохицуулалтын дүрэм журмууд

ачаа барааны худалдаа, bill of lading авахтай холбоотой талуудын үүрэг хариуцлага, татвар хураамж

8 цаг

2 6 сарын 22

логистикийн үндсэн ойлголтууд, логистикийн үйл ажиллагааны талаар

орчин үеийн логистикийн бүтэц, түүний Зорилго, менежмент, онцлог шинжүүдийн талаарх хичээлүүд. 6 цаг

3 6 сарын 23

контайнерын тээвэрт хэрэглэгддэг дүрэм журмууд болон практик

Зуучийн үйлчилгээний систем, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмууд. /оюутнууд компьютерын лабораторид практик Загварчлал дээр ажиллана/. (тээвэр Зуучийн тухай хуулийн талаархи хэлэлцүүлэг, холбогдох хууль тогтоомжийн талаарх стандартуудын талаар ярилцана)

8 цаг

4 6 сарын 24тээвэрлэлтийн явцад тохиолдох маргаан шийдвэрлэлт

bill of lading болон далайн тээвэрлэлттэй холбоотой талуудын үүрэг хариуцлага, гаалийн татвар хураамжийн талаар хичээлүүд

8 цаг

5 6 сарын 25

тээвэр Зуучийн байгууллагын Зохицуулалтын дүрэм журам, практик /далайн тээвэр/

далайн тээврийн тээвэр Зуучийн байгууллагын практик, гэрээ, компаний бодит үйл ажиллагаанд тулгуурласан gEnCoM гэрээний талаар хичээлүүд

8 цаг

6 6 сарын 27-28

тээвэр Зуучийн байгууллагын Зохицуулалтын дүрэм журам, практик /холимог болон олон төрөлтөд тээвэр /

Зуучийн үйлчилгээний систем, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмууд. /оюутнууд компьютерын лабораторид практик Загварчлал дээр ажиллана/. (тээвэр Зуучийн тухай хуулийн талаархи хэлэлцүүлэг, холбогдох хууль тогтоомжийн талаарх стандартуудын талаар ярилцана)

16 цаг

7 6 сарын 29

олон улсын тээвэр Зуучийн болон тээврийн үйл ажиллагаанд хэрэглэгддэг албан ёсны англи хэл

суралцагчдын англи хэлний чадавхийг сайжруулахад чиглэсэн сургалт

8 цаг

8 6 сарын 30

тээвэр Зуучийн байгууллагуудын удирдлага, менежмент

тээвэр Зуучийн байгууллагын Зардлын удирдлага, эдийн Засгийн судалгаа шинжилгээний талаархи ойлголтууд

6 цаг

9 7 сарын 1тээвэр Зуучийн байгууллагуудын үүрэг, хариуцлага

тээвэр Зуучийн байгууллагын үйл ажиллагаа, үүрэг хариуцлага, ангилал, тодорхойлолтууд, оутЗуучийн компаний хуулийн этгээдийн статусын талаар хичээлүүд.

6 цаг

Хаяг: Хан-УУл дүүрэг, 1-р Хороо

МаХатМа ганди гУдаМж МҮХаҮтанХиМ 501 тоот