Supply Chain - gs1mn.org chain 201502.pdf · Үүний эх үүсэл МҮХАҮТ-аас...

9
No: 02 (26) 2015.06.30 Quarterly E-newsletter Supply Chain АГУУЛГА МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ 1-3 ГИШҮҮДЭД 3 ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА 5 ТАНИН МЭДЭХҮЙ 6 ЛОГИСТИКИЙН МЭДЭЭЛЛҮҮД 7-9 МҮХАҮТ-ын дэргэдэх “Худалдаа, тээврийг хөнгөвчлөх зөвлөл”-өөс тээвэр, логистикийн салбарынханд зориулсан салбарчилсан уулзалтыг зохион байгууллаа. Уг уулзалтад МҮХАҮТ-ын Орлогч дарга М.Сарандаваа, Гишүүнчлэлийн газрын дарга Ш.Цэвэлсайхан, ТЕГ- ын Удирдлага, хамтын ажиллагааны газрын татварын улсын ахлах байцаагч Н.Мөнхтуул зэрэг албаны хүмүүсээс гадна тус зөвлөлийн гишүүд болон тээвэр, логистик, зуучийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын төлөөлөл оролцлоо. МТЗНХолбоо болон гишүүдээс хүргүүлсэн хүсэлтэд СЗХ-оос Монгол улсын нутаг дэвсгэр дээр үндэсний мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоо гүйцэтгэх тухай болон улсын байцаагчийн эрх, үүргийн тухай хууль, дүрэм журмыг эргэн харах, өөрчлөх шаардлага байгаа эсэх дээр судалгаа хийж байгаагаа дурьдаад энэ тал дээр анхаарч ажиллахаа албан ёсоор бичгээр илэрхийлсэн байна. ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН САЛБАРЫН УУЛЗАЛТ БОЛЛОО Уулзалтын үеэр оролцогчид тээвэр, логистикийн салбарын өнөөгийн байдал, боловсон хүчин, хүний нөөцийн асуудал, НӨАТ-ын давхар төлөлтийн асуудал зэргээр цаг үеийн тулгамдаж буй асуудлаар харилцан санал солилцож МҮХАҮТ-ын дэргэдэх зөвлөл, МТЗНХ, ТЕГ-ын холбогдох удирдлагууд, мэргэжилтнүүдэд хүргэж, шийдвэрлүүлэхээр боллоо. Мөн ТОП- 100 ААН-ийг шалгаруулах аргачлал хэрхэн явагддаг тухай, Танхимын газар, нэгжүүд болон салбар зөвлөлүүдийн үйл ажиллагааг өөр хооронд нь уялдуулан зохицуулалт хийж хамтын ажиллагааг ханган ажиллах тухай ярилцаж цаашдын хамтын ажиллагаагаа чанаржуулах, гадаадын боловсон хүчин, мэргэжилтнүүдээс туршлага судлах, сургалт авах зэрэг олон асуудлыг шийдвэрлэх гаргалгааг гаргасан уулзалт боллоо.

Transcript of Supply Chain - gs1mn.org chain 201502.pdf · Үүний эх үүсэл МҮХАҮТ-аас...

Page 1: Supply Chain - gs1mn.org chain 201502.pdf · Үүний эх үүсэл МҮХАҮТ-аас эхтэй ... болж чадсан менежментийн “нууц” нь бүх

No: 02 (26) 2015.06.30Quarterly E-newsletter

Supply Chain

АГУУЛГА

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ 1-3

ГИШҮҮДЭД 3

ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА 5

ТАНИН МЭДЭХҮЙ 6

ЛОГИСТИКИЙН МЭДЭЭЛЛҮҮД 7-9

МҮХАҮТ-ын дэргэдэх “Худалдаа, тээврийг хөнгөвчлөх зөвлөл”-өөс тээвэр, логистикийн салбарынханд зориулсан салбарчилсан уулзалтыг зохион байгууллаа. Уг уулзалтад МҮХАҮТ-ын Орлогч дарга М.Сарандаваа, Гишүүнчлэлийн газрын дарга Ш.Цэвэлсайхан, ТЕГ-ын Удирдлага, хамтын ажиллагааны газрын татварын улсын ахлах байцаагч Н.Мөнхтуул зэрэг албаны хүмүүсээс гадна тус зөвлөлийн гишүүд болон тээвэр, логистик, зуучийн чиглэлээр

үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын төлөөлөл оролцлоо. МТЗНХолбоо болон гишүүдээс хүргүүлсэн хүсэлтэд СЗХ-оос Монгол улсын нутаг дэвсгэр дээр үндэсний мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоо гүйцэтгэх тухай болон улсын байцаагчийн эрх, үүргийн тухай хууль, дүрэм журмыг эргэн харах, өөрчлөх шаардлага байгаа эсэх дээр судалгаа хийж байгаагаа дурьдаад энэ тал дээр анхаарч ажиллахаа албан ёсоор бичгээр илэрхийлсэн байна.

ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН САЛБАРЫН УУЛЗАЛТ БОЛЛОО

Уулзалтын үеэр оролцогчид тээвэр, логистикийн салбарын өнөөгийн байдал, боловсон хүчин, хүний нөөцийн асуудал, НӨАТ-ын давхар төлөлтийн асуудал зэргээр цаг үеийн тулгамдаж буй асуудлаар харилцан санал солилцож МҮХАҮТ-ын дэргэдэх зөвлөл, МТЗНХ, ТЕГ-ын холбогдох удирдлагууд, мэргэжилтнүүдэд хүргэж, шийдвэрлүүлэхээр боллоо. Мөн ТОП-100 ААН-ийг шалгаруулах аргачлал

хэрхэн явагддаг тухай, Танхимын газар, нэгжүүд болон салбар зөвлөлүүдийн үйл ажиллагааг өөр хооронд нь уялдуулан зохицуулалт хийж хамтын ажиллагааг ханган ажиллах тухай ярилцаж цаашдын хамтын ажиллагаагаа чанаржуулах, гадаадын боловсон хүчин, мэргэжилтнүүдээс туршлага судлах, сургалт авах зэрэг олон асуудлыг шийдвэрлэх гаргалгааг гаргасан уулзалт боллоо.

Page 2: Supply Chain - gs1mn.org chain 201502.pdf · Үүний эх үүсэл МҮХАҮТ-аас эхтэй ... болж чадсан менежментийн “нууц” нь бүх

Quarterly E-newsletter

2015 2 (26) Хуудас: 2 / 9

Supply Chain МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ТАНХИМЫН ГИШҮҮД: ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ ХҮНДЭЭР ТУСЧ БАЙНА

Лхагва гараг буюу тавдугаар сарын 13-нд Танхимын гишүүнээр элсээд нэг жил болж байгаа компанийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцах, бизнесийн тогтвортой байдалд юу саад болж буй талаар ярилцах зорилготой ээлжит аялал энэ

удаад “UDS” ХХК, “Аржма Мөнх” ХХК болон “ШУТЦ” ХХК дээр болов. “UDS” ХХК нь улсынхаа ард иргэдийг хүнс, бараа үйлчилгээгээр хангах ажлыг нэгэн сэтгэлээр учрах бэрхшээл саадыг үл ажран ажилладаг шинэлэг төрлийн үйлчилгээ эрхэлж буй байгууллага юм байна. Тус компани нь Орон нутаг болон Улаанбаатар хотын бүхий л цэгт хүрч ажиллах сайтар бэлтгэгдсэн борлуулалтын 60 гаруй мэргэжилтэн, БНСУ-ын Хюндэй маркийн хөргөлттэй 12 ширхэг түгээлтийн автомашин, 400м2 оффис байр, 3700м2 агуулах байр, 3800м2 хашаа бүхий харуул хамгаалалттай объекттой, бараа бүтээгдэхүүн байнгын нийлүүлдэг 4600 гаруй аж ахуйн нэгж байгууллагатай

хамтран ажилладаг юм байна. Дараагийн байгууллага

болох бичиг хэргийн төрөлжсөн худалдааны “Аржма Мөнх” ХХК-ийн захирал Ч.Ариунжаргал нь 1996 оноос хувиараа бичиг хэргийн худалдаа эрхлэн энэхүү туршлагадаа тулгуурлан 2004 онд “Аржма-Мөнх” ХХК-ийг үүсгэн байгуулан өнөөг хүртэл энэ салбартаа тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. “Аржма-Мөнх” ХХК нь одоогийн байдлаар бичиг хэрэгслийн төрөлжсөн “Sil-ver Pen” нэрийн гурван салбар дэлгүүртэй ба уран зургийн хэрэгсэл, номын худалдаа, бичиг хэрэгслийн төрөлжсөн худалдаа хүргэлтийн үйлчилгээг эрхэлдэг аж.

Цаашид үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлэх, хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжыг дээдлэн хүндэтгэж энэ салбартаа шилдэг нь болох, мөн бичиг хэргийн сүлжээ дэлгүүр болох зорилт тавьсан бөгөөд тус компани нь бараа бүтээгдэхүүнээ БНХАУ, ОХУ,

БНСУ, АНУ- аас импортлон оруулж ирдэг юм байна. Тус компанийн захирлын хэлснээр эдийн засгийн хямрал болон валютын ханшийн өсөлт бүр ч хүндээр тусч байгаа ч тэд энэ хүндрэлийг хамтдаа давахаар шийдэж ажилчдаа цомхотгоогүй гэнэ. Хямралд өртөхөөс гадна алдагдал хүлээж байгаагаа ч хэллээ.

Аяллын сүүлийн байгууллага болох “ШУТЦ” ХХК нь Германаас “Miele” брэндийн угаалгын машинаар угаалга, индүүдлэг, хатаах зэрэг үйлчилгээ үзүүлдэг аж. Компанийн захирал Д.Цэнд “анх үйлчилгээгээ эхлэх гэж байхад хотын төвд үйлчилгээгээ хийх санал ирсэн боловч мөнгөтэй, угаалгын машинтай, боломжтой хүмүүст зориулж үйлчилгээ хийх гээгүй учир захтай ойрхоноор нь Шөнийн захын В1 давхарт үйлчилгээгээ эрхэлж байна. Учир нь энд ихэвчлэн амьдралын боломж муутай иргэд их бий. Тиймээс тэдний өмсч буй хувцас, хэрэглэл нь ядаж цэвэрхэн байгаасаа, тэгвэл ядаж хүндрэлтэй эдийн засгийн энэ үед сэтгэл нь сэргэх байх гэсэн үүднээс энд үйл ажиллагаа явуулсан” гэж ярьж байлаа. Тэрээр мөн салбараа нэмэх хүсэлтэй ч санхүүгийн боломжоос болж одоохондоо нэг л салбартай л байна гэж байлаа.

Page 3: Supply Chain - gs1mn.org chain 201502.pdf · Үүний эх үүсэл МҮХАҮТ-аас эхтэй ... болж чадсан менежментийн “нууц” нь бүх

Quarterly E-newsletter

Хуудас: 3 / 92015 2 (26)

Supply Chain

“Баянгол” эмнэлгийн Их эмч Ж.Эгээ-Гэрэлчулуун: МҮХАҮТ-аас гишүүн байгууллагуудынхаа хүрээнд оны шилдэг ААН, байгууллагаар орж үйл ажиллагаатай нь танилцуулдаг уламжлалтай. Энэ удаа өнгөрсөн оны “Шилдэг ноу хау нэвтрүүлэгч, Энтрепренер байгууллага”-аар шалгарсан “Баянгол” эмнэлгээр орлоо.Тус эмнэлгийг хүмүүс андахгүй. Гэхдээ яг үйл ажиллагааг нь тэр бүр дэлгэрэнгүй мэдэхгүй байх. Дотор нь ороод үйл ажиллагаатай нь нэг бүрчлэн танилцваас, хувийн хэвшлийн эмнэлэг гэдгээр ёстой л бор зүрхээрээ өчнөөн олон зүйлийг өөрийн хүч хөрөнгөөр бүтээж, өнөө иж бүрэн төрөлжсөн, нарийн мэргэжлийн цогц эмнэлэг болжээ.“Баянгол” эмнэлэг анх 1997 онд Монгол Улсын Гавъяат багш, анагаахын ухааны доктор, профессор М.Сүхбаатарын үүсэл санаачлагаар “Өрнө Дорнын засал” нэртэйгээр байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлж, 2002 оноос төрөлжсөн нарийн мэргэжлийн “Баянгол”

эмнэлэг болжээ. Өдгөө эднийх анагаах талаасаа Үр шилжүүлэн суулгах төвтэй, дурангийн мэс засал, TORCH эх ургын шинжилгээ хийдэг, мөн Хүүхдийн эмнэлэгтэй цогц эмнэлэг, бизнесийн үйл ажиллагаа талаасаа эмнэлгийн технологи, тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчтэй групп компани болсон байна.-Манайх хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалахдаа дэлхийн тэргүүлэх технологи нэвтрүүлсэн тэргүүний эмнэлэг болохын төлөө ажиллаж байна гэж эмнэлгийн удирдлага онцолж байв. Эднийх үйл ажиллагаандаа олон улсын чанарын удирдлагын ISO-9001-2008 тогтолцоог нэвтрүүлжээ. Одоо олон улсын жишигт нийцсэн цахим эмнэлэг болохоор ажиллаж байна. Үүний эх үүсэл МҮХАҮТ-аас эхтэй юм гэж Хүний нөөц хариуцсан их эмч Ж.Эгээ-Гэрэлчулуун ярьж байв. Анх эднийх чанарын стандартын тогтолцоо нэвтрүүлэхээр Танхимд хандан сургалт авч хамрагдан улмаар ажлын хэсэг хүртэл байгуулан холбогдох байгууллагуудаас гэрчилгээгээ авч. Олон улсын тогтолцоонд шилжихийн

тулд өөрийн орны MNS стандартаа заавал мөрдөж байх учиртай хэмээн Их эмч Ж.Эгээ-Гэрэлчулуун онцолж байв.Нийт 120 ажилтантай, үүнээс 80 нь байнгын ажилладаг, 30 эмч, 40 сувилагчтай тус эмнэлгийн үйл ажиллагаа ийнхүү жигдэрч, нарийн мэргэжлийн төрөлжсөн эмнэлэг болж чадсан менежментийн “нууц” нь бүх ажилтан нь эмч, эмнэлгийн мэргэжилтэй, “гал тогоондоо” чанагдсан буюу ажлаа сайн мэддэгт байдаг байна. “Баянгол” эмнэлгийн үйл ажиллагаатай МҮХАҮТ-ын дэргэдэх Эмнэлгийн зөвлөл болон Монголын хувийн хэвшлийн Эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн Холбооны гишүүн “Гялс” төв, “Гурван гал”, “Натурал эссеншл”, “Хатагтай, “Ийст гарден”, “Саммит Медикал сервис” болон “Хөгжил трейд” зэрэг эмнэлгийн болон бусад ААН, компанийн төлөөлөл танилцаж хамтран ажиллах ажил төрлөө ч ярьж амжуулж байв.

2. БАЯНГОЛ ЭМНЭЛЭГ

Page 4: Supply Chain - gs1mn.org chain 201502.pdf · Үүний эх үүсэл МҮХАҮТ-аас эхтэй ... болж чадсан менежментийн “нууц” нь бүх

Quarterly E-newsletter

2015 2 (26) Хуудас: 4 / 9

Supply Chain

GS1 Монгол нийгэмлэгийн гишүүдийн анхааралд :GS1 Монгол нийгэмлэгт гишүүнээр элсэж бараа бүтээгдэхүүн үйлчилгээндээ олон улсын стандарт

зураасан кодыг хэрэгжүүлэн ажиллаж буйг баталгаажуулсан гэрчилгээг олгож байна. Сар бүрийн шинэ гишүүдийн уулзалтын арга хэмжээний үеэр гэрчилгээ гардуулж байгаа тул та бүхэн дараах хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авна уу!

Утас: 313411, 99022595Мейл: [email protected]

ГИШҮҮДИЙН МЭДЭЭЛЭЛ

GS1 МОНГОЛ НИЙГЭМЛЭГИЙН ГИШҮҮДЭД

GS1 Монгол нийгэмлэгийн шинэ вебсайтад тавтай морилно уу!www.gs1mn.org

Page 5: Supply Chain - gs1mn.org chain 201502.pdf · Үүний эх үүсэл МҮХАҮТ-аас эхтэй ... болж чадсан менежментийн “нууц” нь бүх

Quarterly E-newsletter

Хуудас: 5 / 92015 2 (26)

Supply Chain

Ази номхон далайн бүс нутаг дахь шилдэг 500 жижиглэн худалдаачны нийт худалдааны дүн 1,035 сая америк долларт хүрсэн нь өмнөх жилийнхээс гурван хувиар буурсан үзүүлэлттэй байна. Хамгийн их бууралттай улс япон байсан бөгөөд Хятад улсын дараа орж байна. Энэ нь доллартай харьцах иенийн ханш суларсантай холбоотой юм. Хятад улс нь онлайн жижиглэн худалдаа хамгийн өндөр үзүүлэлттэй гарсан хэвээр байна.

Интернет жижиглэн худалдаа нь хамгийн боломжит суваг хэвээр байсаар байна.

Интернет жижиглэн худалдаанд бүс нутгийн өсөлт төдийгүй дэлхий нийтэд маш их анхаарал хандуулж байна. Энхүү суваг нь боломж эрсдэл

бүгдийг бий болгож байгаа бөгөөд ази номхон далайн бүс нутгийн шилдэг арван интернет жижиглэн худалдаачдын нийт худалдаа 110 сая америк долларт хүрсэн бөгөөд өмнөх жилийнхээс 23%-иар өссөн үзүүлэлттэй байна.

Интернет жижиглэн худалдааны шилдэг 10 компаний тэргүүлэгч 6 нь /доор хүснэгтэд оруулав/ чадварлаг тоглогчид бөгөөд бүс нутгийн төрөл бүрийн салбарт үйл ажиллагаа явуулж байна. JD буюу Jindong Mall нь өмнө нь 360 buy.com нэрээр үйл ажиллагаа явуулж байгаад 2013 онд нэрээ сольсон. Хятадын Tmall нь интернет жижиглэн худалдааг тэргүүлсээр байна. Шилдэг 10т багтсан жижиглэн худалдаачдын орлого нь Rakuten компаниас бусад нь бүгд өссөн үзүүлэлттэй гарсан байна. Rakuten компани нь Японоос гадагш Сингапур, Индонезид өөрийн байр сууриа олохын тулд зах зээлээ өргөжүүлж ажилласан юм.

Цаг хугацаа өнгөрөх тусам Yahoo shopping болон Dell-ийн брэндүүдийн худалдаа буурсан үзүүлэлттэй гарч байна.

Жижиглэн худалдаачид нь интернет жижиглэн худалдааг боломжит суваг төдийгүй зах зээлийн хямд үнийг бий болгох боломж гэж үзсээр байна. Түрээсийн өндөр үнэтэй ажиллах хүчний дутагдалтай Хонг Конг, Сингапур зэрэг улсуудад цаашид интернет жижиглэн худалдаа эрчимтэй өсөх төлөвтэй байна. Жижиглэн худалдаачид нь эдгээр асуудлыг хэсэгчлэн болон бүхэлд нь шийдвэрлэх гол талбар нь интернет орчин гэж үзэж байна.

Азийн хэрэглэгчид интернет худалдан авалтыг гол арга замаа болгож, илүү ухаалаг болсон төдийгүй их дэлгүүрт байгаа барааг илүү боломжийн үнээр өөрийн хүссэн газраа гар дээрээ хүлээн авч байна.

ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА

АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮС НУТАГТ ИНТЕРНЕТ ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА ӨССӨӨР БАЙНА

Ази Номхон далайн бүс нутгийн шилдэг 10 интернет жижиглэн худалдаачдыг танилцуулж байна.

# Брэнд Жижиглэн худалдааны компани Худалдааны үзүүлэлт

2013 20141 Tmall Alibaba Group Holding Ltd 30.969 44.3962 Amazon, Junglee.com Amazon.com Inc 15.244 15.6933 JD JD.com 9.315 13.8314 Rakuten Rakuten Inc 13.793 13.2215 eBay, Gmarket, Auction eBay Inc 5.671 7.2716 Yahoo! Shopping Softbank Corp 4.997 4.3527 Suning, Redbaby Suning Appliance Co Ltd 2.280 3.9628 Apple Apple Inc 3.780 3.7859 Lotte.com Lotte imall Lotte Mart Lotte Group 1.567 2.194

10 Dell Dell Inc 2,120 2,018

Эх сурвалж: Евромонитор Интернэшнл

Page 6: Supply Chain - gs1mn.org chain 201502.pdf · Үүний эх үүсэл МҮХАҮТ-аас эхтэй ... болж чадсан менежментийн “нууц” нь бүх

Quarterly E-newsletter

2015 2 (26) Хуудас: 6 / 9

Supply Chain ТАНИН МЭДЭХҮЙ

GS1 СИСТЕМ, ЗУРААСАН КОДЫГ АШИГЛАН ВАКЦИНЫ УЛ МӨРИЙГ ТОГТООЖ БАЙНА

GS1 Датаматрикс код нь эерэг үр дүн үзүүлсээр байна. Зураасан кодыг Танзанд вакцины нийлүүлэлтийн хэлхээний урсгалд ашиглаж байна. 2011 онд ДЭМБ-ын вакцины танилцуулга болон сав баглаа боодлын зөвлөх бүлэг нь хөгжиж буй орнуудад нийлүүлэлтийн хэлхээг мөрдөх боломжтой вакциныг баркоджуулах төлөвлөгөөг боловсруулах баркодны дэд бүлгийг байгуулсан. GS1 байгууллага нь энэхүү бүлэгт хамтран ажиллах НҮБ-ын Олон улсын хүүхдийн яаралтай тусламжийн сан, Вакцины холбоо, PATH- (дэлхийн эрүүл мэндийн байгууллага), GAVI-

вакцины холбоо нь төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн олон улсын түншлэл, Эмийн болон үйлдвэрлэгчдийн холбооны олон улсын холбоо, зэрэг бүрэлдэхүүнд орж ажилладаг. Энэхүү төсөл нь PATH-ын үндсэн зорилго болох "Даяар шинэчлэлийг түргэтгэх таван тавцан, вакцин, эм, оношлогоо, тоног төхөөрөмж, системийн, үйлчилгээний инновацитай нийцэж байсан тул гол төлөв Ази Африкийн орнуудын эрүүл мэндийн хэрэгцээг шийдвэрлэх, цар хүрээг шинэчлэх зэргээр дэлхий нийтийг уриалан дуудсанаар тодорхой үр дүнд хүрсээр байна. Вакцины хүйтэн сэрүүн байх нийлүүлэлтийн хэлхээний горим нь ихэвчлэн алдагдсан байдгийг GS1 Төв байгууллагын эрүүл мэндийн ул мөрийг мөшгөн тогтоох албаны захирал Женис Кайт тайлбарлаж байна. Үүнд Нийлүүлэлтийн хэлхээ нь үргэлж алдагдсан, хугацаа дууссан, зөв хадгалаагүй, шаардлагатай үед бэлэн биш, мөрдөлд мөшгөлт хэрэгжээгүй зэргийг дурдсан юм. GAVI-ын санхүүжилтээр PATH нь вакцины статус болон байршлыг мөрдөх, баркодыг амжилттай ашиглаж болохыг тодорхойлохоор Танзанд ажилласан. 2014 оны хоёрдугаар сард Пфизер Танзан руу тээвэрлэгдсэн вакцинд багцын дугаар, дуусах хугацаа зэргийг агуулсан зураасан кодыг оролцуулсан GS1 Датаматрикс кодыг байршуулсан.

Энэ нь ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу GS1 зураасан кодыг бусад сав баглаа боодлын түвшинд мэдээллийн элемент агуулсан анхдагч сав баглаа боодлыг хэрэгжүүлснийг тайлбарлав. Вакцин тээвэрлэлт нь Үндэсний төв агуулахад хүлээн авах үед сканерт уншигдаж вакцин хүлээн авах мэдээлэл нь автоматаар үүсэх юм. Энэхүү автоматжуулалтыг илүү боловсронгуй болгохын тулд Танзаны Эрүүл мэнд Нийгмийн хамгааллын яамны дэмжлэгтэйгээр нээлттэй Логистик Менежмент Мэдээллийн Системийг илүү сайжруулсныг GS1 тайлбарлав. Хөтөлбөрийн хүрээнд гарч буй асуудал нь бага гэрэлтэй үед жижиг хэмжээтэй баркодыг сканерт уншуулахад асуудал гарч байсныг мэдээллэв. Тиймээс үндэсний систем дэх шаардлагатай өөрчлөлтүүдийг хийх нь цаашид Танзанид хэрэгжиж буй төслийн эерэг үр дүнг илүү нэмэгдүүлэх юм. Үүний зэрэгцээ PATH нь хог хаягдлыг бууруулах, нөөцийг оновчтой болгох, вакцины түгээлтийг илүү аюулгүй, үр дүнтэй болгох цаашдаа бизнесийн хувьд энэхүү өөрчлөлтийн нөлөөг харах юм. Энэхүү Танзаны вакцин мөрдөлтийн төсөл хөгжиж буй орнуудад баркод нь нийлүүлэлтийн хэлхээг хэрхэн сайжруулж чадаж байгааг харуулсан бодит жишээ болж байна.

Page 7: Supply Chain - gs1mn.org chain 201502.pdf · Үүний эх үүсэл МҮХАҮТ-аас эхтэй ... болж чадсан менежментийн “нууц” нь бүх

Quarterly E-newsletter

Хуудас: 7 / 92015 2 (26)

Supply Chain

ЛОГИСТИКИЙН МЭДЭЭЛЭЛ

ДЭЛХИЙН ХАМГИЙН ИХ ЧИНГЭЛЭГТЭЙ БООМТУУДЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

1. СИНГАПУР УЛС, СИНГАПУР ПОРТ• Нийт ачааны хэмжээ: 471 сая тн • Чингэлгийн зам: 25 сая TEU Сингапур боомт нь ердийн, чингэлэгтэй, задгай ачаа

зэрэг төрөл бүрийн их хэмжээний ачааг ачиж, буулгадаг. Сингапур далайн боомтын захиргаа нь боомтын эрх бүхий байгууллага, зохицуулагч, үндэсний далайн боомтын төлөөлөгч, төлөвлөгөө гаргагчийн үйл ажиллагаа, боомтын хөгжилд хяналт тавьдаг. Уг боомт нь Jurong Port Pte Ltd; PSA Corporation зэрэг хэд хэдн терминалын оператортой. Нийт тээвэрлэлтийн даацын хэмжээ, шилжүүлэн ачилтаараа дэлхийн хамгийн их ачаалалтай боомтод, чингэлгийн тээвэрлэлтээр дэлхийд 5 дугаарт, дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн тал хувийг гүйцэтгэдэг гэсэн зарим эх сурвалжууд бий. Өнгөрсөн жил далайн боомтын захиргаанаас дараагийн 15 жилд Сингапур боомтыг далайн судалгаа болон хөгжүүлэлтийн төв цэг болгох зорилготой байгаагаа илэрхийлсэн юм.

2. ХЯТАД УЛС, ШАНХАЙ БООМТ• Нийт ачааны хэмжээ: 368 сая тн • Чингэлгийн зам: 28 сая TEU Шанхай боомт нь Wusongkou, Waigaogiao, Yangshan

боомт гэсэн 3 бүст хуваагддаг. Энэ нь чингэлгийн бус терминал бөгөөд гол түгэээлтийн бүсийн үйл ажиллагааг Huangu голын эрэг дээр орших терминал Yangste голын хөндийгөөр явуулдаг. Yangste голын бүс нь хөдөө аж ахуй,

аж үйлдвэрийн бааз суурин дээр үйл ажиллагаагаа явуулдаг учир тээврийн гол төв болохоос гадна Хятад улсын гадаад худалдааны хамгийн чухал гарцуудын нэг болдог. Сүүлийн жилүүдэд 21685 TEU-ийн чингэлэг ачиж, буулгах боломжтой автомат чингэлгийн талбай зэрэг шинэ технологиудыг хэрэгжүүлж байна.

3. ХОНГ КОНГ, ХОНГ КОНГ БООМТ• Нийт ачааны хэмжээ: 245 сая тн • Чингэлгийн зам: 23 сая TEU Хонг Конг боомт нь дэлхий дээр хамгийн цөөхөн

байдаг хувийн хэвшлийн өөрсдөө санхүүжүүлж, үйл ажиллагаагаа явуулдаг олон улсын гол боомтуудын нэг юм. Энэ боомт нь тээвэрлэлтийн хөдөлгөөн, ачаа болон зорчигч тээвэрлэдгээрээ дэлхийн хамгийн ачаалалтай боомтуудын нэгт багтдаг. Хамгийн хурдацтай үйлдвэржилт явагдаж байгаа бүсүүдийн нэгт Хонг Конгийн чингэлгийн урсгалын 70% явж байгаа нь Хятад улсын өмнөд хэсэгрүү нэвтрэх маш чухал цэг болж байгаа юм. Энэ нь Хонг Конгийн нийт ачааны 88% нь бөгөөд дэлхийн 500 гаруй чиглэлд 7 хоног бүр 450 чингэлгийн үйлчилгээ үзүүлж байгаагаараа дэлхийн нийлүүлэлтийн хэлхээнд салшгүй үүрэгтэй юм.

4. ХЯТАД УЛС, ШЕНЗЕН БООМТ• Нийт ачааны хэмжээ: 199 сая тн • Чингэлгийн зам: 21 сая TEU Шензен боомт нь Хонг Конгийн зэргэлдээ Pearl River

Page 8: Supply Chain - gs1mn.org chain 201502.pdf · Үүний эх үүсэл МҮХАҮТ-аас эхтэй ... болж чадсан менежментийн “нууц” нь бүх

Quarterly E-newsletter

2015 2 (26) Хуудас: 8 / 9

Supply Chain Delta-ийн өмнөд хэсэгт орших Хятад улсын Guandong аймгийн нутагт байрладаг. Уг боомт нь 1979 – 2004 онд Shekou, Chiwan, Mawan, Yantian, Dongjiaotou, Fuyong, Xia-dong, Shayuchong, Neihe зэрэг боомтуудын дэд бүтцийн барилга, байгууламжийг барихад 30 гаруй сая юаны хөрөнгө оруулалтыг хийж байсан. Одоогийн байдлаар 140 зогсоол байгаагаас 51 нь 10000 буюу түүнээс дээш жингийн даацтай зогсоолтой юм. Боомтын эргийн нийт урт 22км гаруй бүгд жилд 83764 сая тонн ачааг ачиж, буулгах боломжтой. Уг боомтод 39-н тээврийн компани, ОУ-ын чингэлгийн 131-н зам, Pearl River Delta-ийн газар нутаг дах 21-н салаа замуудын чиглэлд ажиллаж байна.

5. ӨМНӨД СОЛОНГОС УЛС, ПУСАН БООМТ• Нийт ачааны хэмжээ: 199 сая тн • Чингэлгийн зам: 21 сая TEU Пусанд 1978 онд 3 чингэлгийн боомт нээснээс хойш

дэлхийн хамгийн ачаалалтай боомтуудын нэг болтлоо хөгжиж байна. Жилд 13,2 сая TEU чингэлэг ачиж, буулгадаг гэсэн сурвалж бий. Пусан боомтын захиргаа нь 1995 оноос хойш 2011 он гэхэд Зүүн Өмнөд Азийн ОУ-ын логистикийн төв боомт болно гэсэн зорилгоор 9,154,2 тэрбум воны төсөвтэй “Пусан Шинэ Боомт” төсөл хэрэгжүүлсэн. Шинэ боомтод 30 хөлөг онгоцонд максимум 50.000тн ачаа ачиж, буулгах зэрэгцээ зогсоолтой. Пусан боомтын хойд хэсэг нь нийт 50,000тн ачааны ихэнх хэсгийг буюу 18 онгоц, ачааны жингээр үзвэл 6,14 сая тн ачааг ачиж, буулгадаг байна.

Харин бусад боомтуудын хувьд орон нутгийн зах зээлийн бүтээгдэхүүнд чиглэж ажилладаг. Пусан загасны хоршоо нь улсынхаа нийт далайн бүтээгдэхүүний борлуулалтын 30%-ийг буюу 800тн бүтээгдэхүүнийг Пусан боомтын өмнө хэсэгт бүрдүүлдэг байна.

6. НИДЕРЛАНД УЛС, РОТТЕРДАМ БООМТ• Нийт ачааны хэмжээ: 385 сая тн • Чингэлгийн зам: 9.8 сая TEU Хойд тэнгис рүү шууд чиглэн байрладаг Роттердам

боомт нь Европын хамгийн том боомт юм. Жилд 400 гаруй сая тн барааг ачиж, буулгахаас гадна дэлхийн 1000 гаруй боомттой хуваарьт үйлчилгээ явуулдаг. Боомтыг дагасан аж үйлдвэрийн талбай 40км гаруй буюу 10.000 га талбайг эзэлдэг. Үүнд, химийн бодис, хүдэр, шингэн ачаа, хуурай ачаа, тээврийн хэрэгсэл, хурдан мууддаг болон энгийн ачаа зэрэг багтана.

7. АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛС, ДУБАЙ БООМТ• Нийт ачааны хэмжээ: 130 сая тн • Чингэлгийн зам: 10,6 сая TEU Дубай боомт /ДБ/ нь 2005 онд байгуулагдсан бөгөөд ДБ-

ын захиргаа, ОУ-ын ДБ-ыг нэгтгэж, Дубайн Rashid боомт, Jebel Ali боомтуудад хяналт тавьж ажилладаг бөгөөд Ойрхи Дорнод дах хамгийн том боомт юм. 2008 онд ДБЗахиргаа бүх ачааны процессыг Rashid болон Jebel Ali боомтруу шилжүүлсэн гэдгээ мэдэгдэж байжээ. Rashid боомт нь далайн

Page 9: Supply Chain - gs1mn.org chain 201502.pdf · Үүний эх үүсэл МҮХАҮТ-аас эхтэй ... болж чадсан менежментийн “нууц” нь бүх

Quarterly E-newsletter

Хуудас: 9 / 92015 2 (26)

Supply Chain

терминал болон хотын эргийн газрын холимог ашиглалтын бүс юм. Jebel Ali боомт нь баруун өмнөд хэсгээс 35км-ийн зайд, нэг сая хавтгай дөрвөлжин метр бүхий 134км2 гаруй чингэлгийн талбайг багтаасан байдаг. Чингэлгийн буудлын 17400м2-ыг битүү агуулах, 200.000 м2-ыг ил агуулах, 2695 м2-ыг хурдан мууддаг бүтээгдэхүүнд зориулсан агуулах эзэлдэг. Мөн боомт нь Дубайн олон улсын нисэх онгоцны буудлын ачааны хэсэгтэй холбогдсон байдаг.

8. ТАЙВАНЬ УЛС, ГАОСЮН БООМТ• Нийт ачааны хэмжээ: 149 сая тн • Чингэлгийн зам: 10.2 сая TEU Гаосюн боомт нь Тайвань улсын өмнөд хэсэгт оршдог

улсынхаа хамгийн том боомт юм. Засгийн газрын Тээврийн яамны хэлтэс болох Гаосюн боомтын товчоо уг боомтод хяналт тавьдаг. 100 гаруй зогсоол, 65 агуулах, 929.000тн ачаа хадгалах транзит саравчтай. Мөн 2200га бүхий ган тээрэм, нефть химийн цогцолборыг багтаасан боомтод Lin-hai аж үйлдвэрийн парк ч ойр байрладаг аж.

9. ГЕРМАН УЛС, ГАМБУРГ БООМТ• Нийт ачааны хэмжээ: 140.4 сая тн • Чингэлгийн зам: 9.7 сая TEU Гамбург боомт нь Elbe голын эхээс 110км-ийн зайд

оршдог. Герман улсдаа хамгийн том, Европ тивдээ хамгийн томоороо 2-т ордог байна. Eurogate чингэлгийн терминал, HHLA чингэлгийн терминал Tollerort, HHLA чингэлгийн

терминал Burchardkai, HHLA чингэлгийн терминал Altenw-erder гэсэн 4-н чингэлгийн терминалтай. Терминал тус бүр дээр тухайн зах зээлийн эрэлт, хөлөг онгоцны хэмжээ болон төслийн, шингэн, хорогддог, задгай, хэсэгчилсэн ачаанд зориулсан 42 нэмэлт терминалтай.

10. АНУ, ЛОС АНЖЕЛЕС БООМТ• Нийт ачааны хэмжээ: 59.4 сая тн • Чингэлгийн зам: 6.75 сая TEU Лос Анжелес дах San Pedro Bay-ийн эргийн дагуу 69км

үргэлжилдэг боомт юм. Ойролцоогоор жилд 190 сая орчим долларын ачааг ачиж, буулгадаг бөгөөд 2002 онд боомтын аюулгүй байдлын хэлтэс террорист халдлагын эсрэг аюулгүйн боомтыг бий болгосон төдийгүй далайн эргийн эрчим хүчийг ашигласан анхны чингэлгийн боомт юм. Цахилгаан эрчим хүч ашиглахын оронд эргийн цахилгаан эрчим хүчийг ашиглаж, боомтод чингэлгийн онгоцуудыг байрлуулах замаар дулаан ялгарлыг бууруулдаг байна.

Утас : 976-11-313411, 99022595Факс : 976-11-324620

[email protected] [email protected]

http://www.facebook.com/GS1Mongoliahttps://twitter.com/GS1Mongolia

www.gs1mn.org

“GS1 Монгол” нийгэмлэг