Presentation1 lekts

9
ХИЧЭЭЛИЙН НЭР: ЛАНДШАФТ СУДЛАЛ ЛЕКЦ № 1 Улаанбаатар Их Сургууль

Transcript of Presentation1 lekts

Page 1: Presentation1 lekts

ХИЧЭЭЛИЙН НЭР: ЛАНДШАФТ СУДЛАЛЛЕКЦ № 1

Улаанбаатар Их Сургууль

Page 2: Presentation1 lekts

ЛАНДШАФТ СУДЛАЛ

Хичээлийн зорилго: Ландшафтын үүсэл хөгжил, тэдгээрийн түүхэн уламжлал, улс орнуудын ландшафтын урлагийн онцлогтой танилцах.

Хичээлийн зорилт: Ландшафтын түүх Ази, Европын болон бусад улс орнуудын ландшафтын урлагийн онцлогийг судлах, улс орнуудын парк цэцэрлэгийн онцлог, парк цэцэрлэгийн цэцэгт байгууламж болон усан байгууламжийн ангилал, загваруудыг судлах.

Агуулга: Ландшафт урлагийн үүсэл хөгжил, улс орнуудын ландшафтын урлагийн онцлог, үзэл баримтлал, ландшафтын архитектурын түүх, Азийн болон Европын улс орнуудад хэдийн үед үүсэж хөгжсөн, тэдгээрийн чиг хандлага, ололт амжилтын талаар

Page 3: Presentation1 lekts

ЛАНДШАФТ СУДЛАЛЫН ТҮҮХ, ҮҮСЭЛ ХӨЖЛИЙН ТОЙМ

‘Ландшафтын архитектур’ гэдэг хэллэгийг анх удаа Америкийн нэрт архитекторч Ф.Олмстед 1866 онд хэрэглэжээ.

Ф.Олмстед энэ нэр томъёог хэрэглэснээр хүмүүсийн амьдран суудаг орчинг хүний сэтгэлд нийцүүлэн төлөвлөж тэгэхдээ цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэн гэж тус тусд нь биш харин бүхэл бүтэн хотыг ойр орчных нь байгаль, дархан цаазат газартай нь хамт төлөвлөх шаардлагатайг тэмдэглэсэн юм.

Урьд өмнө нь цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэнг тогтсон дэг жаягтай байгуулан түүнийгээ парк цэцэрлэгийн урлаг, цэцэрлэг паркийн архитектур гэж нэрэлдэг байв. Тэгээд яваандаа цэцэрлэгт хүрээлэн байгуулах төлөвлөлтийг чөлөөтэй хийдэг болжээ. Хуучин улиг болсон цэцэрлэг, паркийн оронд ландшафтын архитектур гэдэг цоо шинэ ухагдахуун хот байгуулалтад орж ирсэн юм.

Гэхдээ ландшафтын архитектур гэж өнгөрсөн үетэй холбоогүй цоо шинэ зүйлийг хэлж байна уу гэвэл үгүй юм аа. Өнөөгийн ландшафтын архитектур нь өнгөрсөн үеийн парк цэцэрлэгийн урлагтай түмэн сэжимээр холбоотой билээ. Тийм учраас цэцэрлэг паркийн урлагийг байгаль орчноо эзэмшиж байсантай нь уялдуулан үндсэн хэд хэдэн үед хувааж үзэж болох юм. Үүнд:

Page 4: Presentation1 lekts

ХОТЫГ ОЙР ОРЧМЫНХ НЬ ГАЗАРТАЙ НЬ ХАМТАД НЬ ТӨЛӨВЛӨХ

Page 5: Presentation1 lekts

ЭРТНИЙ ҮЕ

Энэ үе нь хүн байгалийн бэлэн бүтээгдэхүүнийг хэрэглэгч байсан. Энэ үед байгаль эхээсээ тасраагүй байгалийн эрхшээлд бусдын адил, өөрөөр хэлбэл амьтны аймагт багтдаг нэгэн зүйл амьтан төдий л байгальд ханддаг байжээ.

АЖ ҮЙЛДВЭРЭЭС ӨМНӨХ ҮЕ

Энэ үе хүний нийгмийн эртний болон дундад зууны үе хамаардаг. Байгалийн нөөц баялгийг улам ихээр ашиглах болов. Ингэхдээ хүн өөрийнхөө биеийн хүчнээс гадна мал адгуус, салхи, усны хүчийг ашигладаг байжээ. Байгалийг өөрчлөх явцын цар хүрээ тийм ч их өсөөгүй боловч зарим нэг өөрчлөлт тухайлбал, газар ашиглалт улам бүр идэвхжин өргөжсөөр байлаа. Энэ үеийн онцлог шинж гэвэл зөвхөн энэ үеийг хамаарч байгаа байгалийн баялаг, түүнийг өөрийгөө нөхөн сэргээх хүчтэй нь харьцуулбал хүний гараар бүтээгдсэн өөрчлөлт өчүүхэн бага байсан гэдэг нь одоо хэнд ч тодорхой зүйл болжээ.

Page 6: Presentation1 lekts

АЖ ҮЙЛДВЭРИЙН ҮЕ

Энэ үе нь сэргэн мандалтаас өнөөг хүртэл үргэлжилж байна. Улам бүр сайжран хөгжиж байгаа технологиор байгалийн баялгийг ашиглах болж байгальд хүний хүчин зүйлийн нөлөө улам бүр өргөжин тэлсээр байна. Өнөө үед хүн төрөлхтний бүтээсэн техникийн хүч чадал бараг л байгалийн гамшигийн хүчтэй харьцуулам тийм их хөгжсөн байна.

Эдгээр үндсэн үе шатууд нь дотроо тус бүртээ хэдэн арван жижиг үе шатууд болон хуваагдна. Гэхдээ хэсэг болгон хуваахдаа нийгмийн хэрэглээний өөрчлөлт, байгалийн тодорхой хэсэг баялгийг эзэмшихэд технологийн шинэчлэлт гарсныг нь харгалзан үзжээ. Хүрээлэн байгаа орчноо танин мэдхэд хүмүүсийн тодорхой ажиллагаа, тухайлбал, инженерийн өөрчлөлт зэрэг сүүлийн 100 жилд гарсан дэвшил хөгжил тодорхой хувь нэмэр оруулсан юм.

Page 7: Presentation1 lekts

ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН

Page 8: Presentation1 lekts

БИЧИЛ ЦЭЦЭРЛЭГ

Page 9: Presentation1 lekts

АШИГЛАСАН МАТЕРИАЛ

Микулина.Е. “Ландшафтын архитектур” УБ. 2002. www.handioraftpage.blogspot.com