Mehanikjuulalt lekts-5

9
НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ХОРТОН, ӨВЧИН ТҮҮНТЭЙ ТЭМЦЭХЭД ХЭРЭГЛЭХ БАГАЖ ТЕХНИК Улаанбаатар Их Сургууль

Transcript of Mehanikjuulalt lekts-5

Page 1: Mehanikjuulalt lekts-5

НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ХОРТОН, ӨВЧИН ТҮҮНТЭЙ ТЭМЦЭХЭД ХЭРЭГЛЭХ БАГАЖ ТЕХНИК

Улаанбаатар Их Сургууль

Page 2: Mehanikjuulalt lekts-5

УРГАМАЛ ХАМГААЛАХ АРГА

1.    Агротехникийн 2.    Биологийн3.    Химийн 4.    Хорио цээрийн5.    Физик механик

Эдгээр аргуудаас тухайн орчин дахь хүн, мал, ашигт амьтанд хор нөлөөгүй, хортон шавьжийн үржиж олшрох явдлыг хязгаарлаж хортний өсөж хөгжихөд нь нэмэлт зардал шардахгүйгээр тохиромжгүй нөхцөл бүрдүүлж байдаг ургамал хамгаалахын үндсэн арга нь агротехникийн арга юм.

Page 3: Mehanikjuulalt lekts-5

ХОРТОН

Таримлыг талбайд нь зөв байрлуулах, хөрс бэлтгэх, ногоогоо тарих, ногооны ургалтын үеийн арчилгаа бүрд агротехникийн цогц арга болдог. Таримал ургамлыг идэж хөнөөдөг хортон мэрэгчид шавьж нь богино хугацаанд олноороо үржин, их талбай, нутгийг хамран тархаж ургац бууруулдаг. Ногоо бүрийн хортонтой тэмцэх арга харилцан адилгүй байдаг.

Page 4: Mehanikjuulalt lekts-5

ТЭМЦЭХ АРГА

Газар тариалан эрхлэдэг хүмүүс тарьсан ногоондоо гарч буй өвчин хортонтой тэмцэхэд гар доорх материалаар хор хийж ашиглах боломжтой. Хорыг шаардлагатай үед нь зөв хэрэглэхэд үр дүнд хүрнэ. Үүнд: 1.    Тамхины ханд: 5 л бүлээн усанд 500 гр шар тамхи хийж 3-4 хоног байлгасны дараа шүүж 7 л усанд 30-40 гр савангийн уусмалтай хольж бэлтгэнэ. Энэ аргыг бөөс, хүрэнцэр устгахад хэрэглэнэ. 2.    Үнс савангийн уусмал: Модны 1 кг үнсийг сайтар нунтаглаж шигшээд 3-5 л бүлээн усанд хийж буцалгана. Уусмалаа хөргөж тунгаагаад шүүн авч дээр нь 80-100 гр савангийн уусмал хольж шүршиж хэрэглэнэ.3.    Шарилжны ханд бэлтгэх: Шарилжийг ааг нь буугаагүй байхад түүж аваад хавар 1 кг-ийг 10 л бүлээн усанд хийж 2-3 хонуулаад шүүж авсаны дараа 0,3-0,4 л шингэн саван, 10 л устай хольж найруулан уусмалаа бэлтгэн цацаж хэрэглэнэ. 

Page 5: Mehanikjuulalt lekts-5

4.    Өргөст хэмхний иш, навчны ханд бэлтгэх: 1 л усанд өргөст хэмхний 100 гр хатаасан навч, ишийг жижиглэн хийнэ. Дараа нь тусгай саванд 1 л усанд 40 гр саван, 1 л усанд 60 гр шавар тус тусад нь уусган бэлтгэж 3 уусмалаа хольж цацна. 5.    Жимсний хальсны  ханд: Жүрж, нимбэг, манадарин зэрэг жимсний аль нэгийг нь ба нийлсэн хальсыг нь нунтаглаж 1кг хальсыг 3 л бүлээн усанд хийж таглаад 5-7 хоног дулаан харанхуй байранд тавьж ханд бэлтгээд түүнийгээ шүүж савлаж хадгална. 10 л усанд 100 гр ханд, 40 гр шингэн саван хийж мод бут сөөг хүнсний ургамал руу цацаж хэрэглэнэ. 6.    Лоолийн ханд бэлтгэх: Эрүүл улаан лоолийн иш, навчийг шорооноос салган цэвэрлэж хэрчиж жижиглэн 10 л усанд 400 гр хэрчсэн навч, ишнээс хийж зөөлөн гал дээр 30 минут буцалган хандлаад түүнийгээ шүүж ургамлын хортон, бөөс, хачиг зэргийг устгахад шүршиж хэрэглэнэ.

Page 6: Mehanikjuulalt lekts-5

ХОР ШҮРШИГЧ

Page 7: Mehanikjuulalt lekts-5
Page 8: Mehanikjuulalt lekts-5
Page 9: Mehanikjuulalt lekts-5