Багануур Үйлдвэрлэл, Технологийн...

18
Багануур Үйлдвэрлэл, Технологийн Парк Орон Нутгийн Өмчит Төсөвт Үйлдвэрийн Газар

Transcript of Багануур Үйлдвэрлэл, Технологийн...

Page 1: Багануур Үйлдвэрлэл, Технологийн Паркbaganuur-itp.mn/pdf/1538899299_Eco tosol.pdfзүйлс болох цаас, картон, биомасс /мод,

Багануур

Үйлдвэрлэл,

Технологийн

Парк Орон Нутгийн Өмчит Төсөвт Үйлдвэрийн Газар

Page 2: Багануур Үйлдвэрлэл, Технологийн Паркbaganuur-itp.mn/pdf/1538899299_Eco tosol.pdfзүйлс болох цаас, картон, биомасс /мод,

2

“Багануур Эко хот”

төсөл боловсруулах танилцуулга

Page 3: Багануур Үйлдвэрлэл, Технологийн Паркbaganuur-itp.mn/pdf/1538899299_Eco tosol.pdfзүйлс болох цаас, картон, биомасс /мод,

Багануур Үйлдвэрлэл, Технологийн Парк

3

“БАГАНУУР-ЭКО ХОТ” ТӨСӨЛ

Төсөл хэрэгжүүлэх боломж:

1. УИХ, Засгийн газраас гаргасан Ногоон хөгжлийн бодлого, Эрүүл амьдрах

орчин, Эрүүл хүнс, байгаль орчинд халгүй үйлдвэрлэл зэрэг олон зорилт,

хөтөлбөрүүдийг нэгдмэл бодлогоор шийдвэрлэнэ.

2. Дүүрэг маань цомхон, хүн амын нягтрал бага, суурьшил нь таруу бус,

үйлдвэр цөөн зэрэг нь хог хаягдлын нэгдмэл менежментийг нэвтрүүлэхэд нэн

тохиромжтой.

3. Судалгаагаар дүүргийн хог хаягдлыг ашиглах, боловсруулах замаар

багасгах ямар их боломж байгааг урьдчилан тодорхойлсон. /Хавсралт/

3. Хог хаягдлыг ашиглах, боловсруулах технологи, туршлага олноор бий

болж, цогц үйлдвэрүүд нийслэлд баригдаж байна.

4. Ялгаж ангилан түүхий эдээр ашиглах боломжтой хаягдлыг Багануурт

хаягдал боловсруулах үйлдвэр барьж их зардал гаргахгүйгээр УБ хотын

үйлдвэрт ачуулах замаар дүүргээс түүхий эд болгон гаргах боломж бий.

Page 4: Багануур Үйлдвэрлэл, Технологийн Паркbaganuur-itp.mn/pdf/1538899299_Eco tosol.pdfзүйлс болох цаас, картон, биомасс /мод,

Төсөл хэрэгжүүлэх боломж:

▰6. Нүүрсийг шингэрүүлж түлш гаргах Герман улсын сүүлийн үеийн

шинэ технологиор нүүрсийг шингэрүүлэх явцад нэмэлтээр шатамхай

зүйлс болох цаас, картон, биомасс /мод, үртэс, навчис, малын баас,

сүрэл г.м/ зэргийг нэмэлт түүхий эдээр тогтмол хэрэглэх учир ахуйн

болон үйлдвэрийн хаягдлыг төвлөрүүлэн ялгаж ашиглах том боломж

нээгдэнэ.

▰7. Хөрөнгө мөнгө бага зарцуулж, сайн менежментээр ААН,

байгууллага, ард иргэдийн идэвх санаачлага, тууштай үйл

ажиллагааны дэмжлэгтэйгээр хүүхэд багачуудыг балчир наснаас нь

эхлэн ариун цэвэрч, аливаад арвич, хямгач сэтгэлээр ханддаг, хог

хаягдлыг зөв ашиглаж мэддэг, байгаль болон амьдрах орчноо

хайрладаг болгон хүмүүжүүлэх замаар ухамсартай төлөвшсөн шинэ

залгамж үеэ бэлтгэх шаардлага ч, боломж ч байна.

4

“БАГАНУУР-ЭКО ХОТ” ТӨСӨЛ

Багануур Үйлдвэрлэл, Технологийн Парк

Page 5: Багануур Үйлдвэрлэл, Технологийн Паркbaganuur-itp.mn/pdf/1538899299_Eco tosol.pdfзүйлс болох цаас, картон, биомасс /мод,

THIS IS A SLIDE TITLE

5

Багануур Үйлдвэрлэл, Технологийн Парк

Багануурыг “ЭКО-ХОТ” болгон хөгжүүлэх манай санаачилгыг дэмжиж

дараах арга хэмжээ авахыг хүсье:

1. Төслийг 10 жилээс доошгүй хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлэх

тул Багануурыг “Эко“ хот болгон хөгжүүлэх зорилтыг дэвшүүлэн

Дүүрэг хөгжүүлэх дунд ба урт хугацааны төлөвлөгөөнд оруулах

асуудлыг шийдвэрлэх,

2. “Багануур-Эко хот” төсөл боловсруулах ажлыг Паркад хариуцуулах.

Энэхүү арга хэмжээ нь дүүргийн зүгээс “ҮТП-ийн хөгжлийг дэмжих сан”

бүрдүүлэх эх үүсвэр тавьж байгаа ажил болно.

Манайх Шинжлэх Ухааны болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран

төслийг шинжлэх ухаанчаар мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх

болно.

3. “Багануур- Эко хот” төсөл боловсруулах хөрөнгөний асуудлыг

шийдвэрлүүлэх

“БАГАНУУР -ЭКО ХОТ” ТӨСӨЛ

Page 6: Багануур Үйлдвэрлэл, Технологийн Паркbaganuur-itp.mn/pdf/1538899299_Eco tosol.pdfзүйлс болох цаас, картон, биомасс /мод,

“Багануур- Эко хот” төслийн үндсэн агуулга, бүтэц:

1. Хотын хог хаягдлыг ашиглах, боловсруулах хөтөлбөр, түүнийг

хэрэгжүүлэх менежмент,

2. Гэр хорооллыг орчин үеийн дизайнаар инженерийн шугам

сүлжээнд холбон хөгжүүлэх хөтөлбөр,

3. Дүүргийг хөгжүүлэх дунд ба урт хугацааны төлөвлөгөөтэй

уялдуулсан “Багануур- Эко хот” байгуулах төлөвлөгөө /2018-2028

он/,

4. “Эко” мэдлэг, боловсрол олгох, төлөвшүүлэх, дадлагын үе шаттай

сургалтын хөтөлбөр /2018-2028 он/, /Сургалтанд цэцэрлэгийн

наснаас эхлэн бүх насны хүмүүсийг хамруулна/,

5. “Эко” хот хөгжүүлэхэд хотын захиргаа, ард иргэд, үйлдвэр, ААН,

байгууллагуудын үүрэг оролцоо,

6. “Багануур- Эко хот” төслийн төсвийн тооцоо,

7. Төслийн үр дүн, “Эко” хотын төсөөлөл

6

Багануур Үйлдвэрлэл, Технологийн Парк

“БАГАНУУР- ЭКО ХОТ” ТӨСӨЛ

Page 7: Багануур Үйлдвэрлэл, Технологийн Паркbaganuur-itp.mn/pdf/1538899299_Eco tosol.pdfзүйлс болох цаас, картон, биомасс /мод,

Багануур Үйлдвэрлэл, Технологийн Парк

Төсөл хэрэгжүүлэх үе шатны үйл ажиллагаанд тусгах

үндсэн асуудлууд:

▰1. Дүүргийн хэмжээнд гялгар уут хэрэглэдэггүй болох аяныг өрнүүлж

хэвшүүлэх. Үүгээр хүнсний аюулгүй байдал тогтоох анхдагч зуршлыг бий

болгоно.

▰2. Хог хаягдлын тухай ойлголт, мэдлэгийг өгөх сургалтын хөтөлбөр

гаргаж “ Хаях зүйлгүй, бүгдийг ашиглаж сурах” хэвшлийг төлөвшүүлэх,

▰3. Дүүргээс хэрэгжүүлэх хог хаягдлыг ашиглах технологийн сургалтын

/видео хичээл, реклам, үзүүлэх сургууль гэх мэт/ хөтөлбөрийг бүх

насныханд зориулан боловсруулж, мэдээлэл, сурталчилгааны бүх

хэлбэрээр жил бүр олон давтамжтайгаар айл өрх, цэцэрлэг, сургууль,

үйлдвэр аж ахуйн нэгж, байгууллагуудад явуулах;

7

БАГАНУУР ЭКО ХОТ ТӨСӨЛ

Page 8: Багануур Үйлдвэрлэл, Технологийн Паркbaganuur-itp.mn/pdf/1538899299_Eco tosol.pdfзүйлс болох цаас, картон, биомасс /мод,

Төсөл хэрэгжүүлэх үе шатны үйл ажиллагаанд тусгах

үндсэн асуудлууд: /...үргэлжлэл.../

▰4. Дүүргийн хэмжээнд “Хог хаягдлын сан “байгуулах. Сангийн эх

үүсвэрийг хаягдал ашигласан орлого, торгуулиас орсон орлого, сайн

дурын хандив гэх мэтээс бүрдүүлэх;

▰5. Хог хаягдлын Зөрчлийн торгуулийн журам тогтоох. Зөрчил гаргасан

хүмүүсийг нээлттэй сурталчилж нийтээр жигшээх, торгох бодлого

явуулах;

▰6. Хаягдал ашиглах, боловсруулах үйлдвэр байгуулах санаачлагыг

идэвхжүүлэх, дэмжих;

▰7. Үйлдвэр, ААН, байгууллагуудыг хог хаягдалгүй үйлдвэрлэл,

үйлчилгээ явуулах төлөвлөгөөтэй ажиллуулах, хөрөнгө тусгуулж

хэрэгжүүлэх, үр дүнг тайлагнах хэвшил тогтоох,

8

Багануур Үйлдвэрлэл, Технологийн Парк

БАГАНУУР ЭКО ХОТ ТӨСӨЛ

Page 9: Багануур Үйлдвэрлэл, Технологийн Паркbaganuur-itp.mn/pdf/1538899299_Eco tosol.pdfзүйлс болох цаас, картон, биомасс /мод,

Төсөл хэрэгжүүлэх үе шатны үйл ажиллагаанд тусгах

үндсэн асуудлууд: /...үргэлжлэл.../

▰8. Хаягдлыг ашиглан хийсэн бүтээгдэхүүн эдлэлийг сурталчлах,

борлуулах зохион байгуулалт хийх /Жижиг дунд үйлдвэрлэлийн төвтэй

хамтрах/

▰9. Хаягдлыг үнэлэх үзүүлэлт боловсруулах, үнэлгээ хийх;

▰10. Хог хаягдлын байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн судалгааг

шинэчлэх;

▰11. Хог хаягдлыг ашиглах, боловсруулах чиглэлээр Шинжлэх ухааны

байгууллага, судалгааны төвүүд, бизнесийн байгууллагатай хамтран

ажиллах /судалгаа хийх, төсөл боловсруулах/;

▰12. Хог хаягдлын цэгийн ашиглалтыг хаах, шинээр нээж ажиллуулах

журам шинэчлэн боловсруулах;

9

Багануур Үйлдвэрлэл, Технологийн Парк

БАГАНУУР ЭКО ХОТ ТӨСӨЛ

Page 10: Багануур Үйлдвэрлэл, Технологийн Паркbaganuur-itp.mn/pdf/1538899299_Eco tosol.pdfзүйлс болох цаас, картон, биомасс /мод,

Төсөл хэрэгжүүлэх үе шатны үйл ажиллагаанд тусгах

үндсэн асуудлууд: /...үргэлжлэл.../

▰13. Хаягдлыг ашиглан төрөл бүрийн хэрэгцээт зүйл хийдэг өөрийн

болон гадаад орны туршлага судлах, сурталчлах;

▰14. Хог хаягдлыг дахин ашиглах, боловсруулах үйл ажиллагаа явуулж

байгаа үйлдвэрүүдтэй танилцах “Бүтээлч аялал”-ыг ААН,

байгууллагуудаас төлөөлөл оролцуулж зохион байгуулах. Сургуулийн

сурагчдын аяллыг шат дараатай зохион байгуулах;

▰15. Хог хаягдлыг бууруулах талаар иргэдийн дунд санал асуулга

явуулах;

▰16. Хүмүүсийн ухамсар, соёлын түвшин харилцан адилгүй, нийгмийн

идэвх, санаачлага харьцангүй бага байгааг системтэйгээр дээшлүүлэх,

зарим тохиолдолд хөшүүргийн /торгуулийн/ механизм хэрэглэх

аргачлал нэвтрүүлэх

10

Багануур Үйлдвэрлэл, Технологийн Парк

БАГАНУУР ЭКО ХОТ ТӨСӨЛ

Page 11: Багануур Үйлдвэрлэл, Технологийн Паркbaganuur-itp.mn/pdf/1538899299_Eco tosol.pdfзүйлс болох цаас, картон, биомасс /мод,

“Эко хот” төслийн үндсэн шалгуур үзүүлэлт

▰Орчны макро, микро болон “CROSS, SWOT” шинжилгээ

▰Иргэдийн санал асуулга, төслийн хэлэлцүүлэг

▰Эко хотын үзүүлэлт, олон улсын туршлага

▰Бүх насныханд зориулсан “эко” мэдлэг олгох, төлөвшүүлэх сургалтын

хөтөлбөр ба материал

▰Эко хот хөгжүүлэх менежментийн төрлүүд

▰Эко хот хөгжүүлэхэд үзүүлэх ард иргэд, хотын захиргаа, албан газар, үйлдвэр, ААН, эрдэм шинжилгээний байгууллагуудын үүрэг оролцоо

▰Дүүрэг хөгжүүлэх төлөвлөгөөтэй уялдуулсан Эко хот байгуулах бизнес болон дунд, урт хугацааны /10 жил/ төлөвлөгөө

▰Эко хотын зураг дүрслэлийн төсөөлөл

▰Эко хот байгуулах төслийн төсвийн төсөөлөл

▰Төслийн үр дүн

11

Багануур Үйлдвэрлэл, Технологийн Парк

БАГАНУУР ЭКО ХОТ ТӨСӨЛ

Page 12: Багануур Үйлдвэрлэл, Технологийн Паркbaganuur-itp.mn/pdf/1538899299_Eco tosol.pdfзүйлс болох цаас, картон, биомасс /мод,

“Багануур-Эко хот“ төслийн гол үр дүн:

▰Төслийг үе шаттай төлөвлөгөөтэй хэрэгжүүлснээр 10

жилийн дараа гэхэд Монгол улсад анхны үлгэр дуурайлал

“Эко-хот” болно.

▰Төслийн менежментээр хүүхэд багачууд, хүмүүс байгалиа

хамгаалж, шүтэн амьдрах сэтгэлтэй, хэвшилтэй болно.

▰Хог хаягдалгүй эрүүл саруул амьдрах орчноо өөрсдөө

бүрдүүлж, аюулгүй цэвэр хүнсээ хэрэглэдэг ухамсар хүн

бүрт төлөвшсөн байна.

▰Өндөр технологийн үйлдвэрлэл хөгжүүлж, хог хаягдлыг

бүрэн боловсруулах үйлдвэрүүдийг байгуулснаар хүрээлэн

буй орчин, эдийн засгийн өсөлтөд эерэг үр дүн авчирна.

▰Албан байгууллага, айл өрхийн төсөвт хэмнэлт бий болно. 12

Багануур Үйлдвэрлэл, Технологийн Парк

БАГАНУУР ЭКО ХОТ ТӨСӨЛ

Page 13: Багануур Үйлдвэрлэл, Технологийн Паркbaganuur-itp.mn/pdf/1538899299_Eco tosol.pdfзүйлс болох цаас, картон, биомасс /мод,

Хог хаягдлын сөрөг нөлөөлөл Хөрсний бохирдол үүсэх; Усны эх үүсвэр, урсацад нөлөөлөх;

Боловсруулж ашиглаагүйгээс үүсэх үргүй зардал;

Үзэгдэх орчны үзэмжгүй, бохир байдал; Салхиар хог тархах нөхцөл бүрдэх;

Нохой, шувуу, мал амьтанд үзүүлэх нөлөөлөл;

Хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, Ил задгай болон зууханд шатааснаас үүсэх агаарын

бохирдол;

Цэгийн эвгүй үнэрийн тархалт дэгдэх; Хогийн цэгт халдварт нян үржиж тархах нөхцөл бүрдэх;

Үйлдвэр,

ААН, байгууллага

Ахуйн хог

хаягдал

Барилгын

материал

Хог хаягдал /жилд 35,0мян/тн /

Хаягдлыг бүрэн булж

байна

Хог хаягдлын өнөөгийн байдал

БАГАНУУР ЭКО ХОТ ТӨСӨЛ

Багануур Үйлдвэрлэл, Технологийн Парк

Page 14: Багануур Үйлдвэрлэл, Технологийн Паркbaganuur-itp.mn/pdf/1538899299_Eco tosol.pdfзүйлс болох цаас, картон, биомасс /мод,

14

Хог хаягдал

Дахин боловсруулах

боломжгүй үлдэгдлийг

14,5% булах

Үйлдвэр

ААН

Байгууллага

Ахуйн хог

хаягдал

Барилгын

материал

Хог хаягдлын ирээдүйн байдал

Багануур Үйлдвэрлэл, Технологийн Парк

БАГАНУУР ЭКО ХОТ ТӨСӨЛ

Page 15: Багануур Үйлдвэрлэл, Технологийн Паркbaganuur-itp.mn/pdf/1538899299_Eco tosol.pdfзүйлс болох цаас, картон, биомасс /мод,

Лондон хотын Эдмонтоны Эко Парк

▰ Парк нь 17,4 га талбайтай бөгөөд Лондоны хойд хэсгийн 1.5 сая гаруй оршин

суугчдын үүсгэдэг хог хаягдлыг боловсруулах асуудлыг хувийн аж ахуйн нэгжүүдийн

идэвхтэй оролцоотойгоор 1994 оноос хойших 15 жилийн хугацаанд шийдвэрлэжээ.

▰ Экo Пaркад овор ихтэй хог хаягдал боловсруулах төв, бордооны үйлдвэр, цайны

хаягдал шаарыг боловсруулах болон биологийн аргаар боловсруулах зэрэг 7 үйлдвэр байдгаас 66.0 мян. айлын хэрэглээтэй дүйцэхүйц эрчим хүчийг

үйлдвэрлэдэг үйлдвэртэй.

▰ Хог боловсруулах салбарын мэдээлэл, мэдлэг, НОУ-ХАУ-д түшиглэн зах зээлийг даган өөрчлөгдөх хэрэгцээт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг цаг тухайд нь бий

болгож, булах хаягдлын хэмжээг тасралтгүй бууруулснаараа уг Парк нь дэлхийн

хамгийн шилдэг хог хаягдлын менежменттэй газрын нэг болжээ.

▰ Эко Парк нь өндөр үр ашигтай ажиллаж нийгмийн хариуцлагыг ямагт биелүүлэхийн

зэрэгцээ хог хаягдлыг боловсруулах орчин үеийн арга технологийн талаар сурталчилгаа явуулснаар олон сая жуулчид, бизнесмэнүүд, хувийн хэвшлийнхний

анхаарлыг татаж, аялал жуулчлалын салбарт томоохон хувь нэмэр оруулдаг

байна.

15

Багануур Үйлдвэрлэл, Технологийн Парк

БАГАНУУР ЭКО ХОТ ТӨСӨЛ

Page 16: Багануур Үйлдвэрлэл, Технологийн Паркbaganuur-itp.mn/pdf/1538899299_Eco tosol.pdfзүйлс болох цаас, картон, биомасс /мод,

Японы Китакюшю Эко Хот

▰ Китакюшю 485 км2 нутагтай. Хотын төмрийн болон томоохон

хүнд үйлдвэрүүд нь байгаль орчин, далайн эрэг хавийг хамгийн их

бохирдуулсан учир энэ хэсгийг “Үхсэн тэнгис” гэж нэрлэж байжээ.

▰ Эко үйлдвэрийн хот хөгжүүлэх зорилгыг 2 үе шаттай хэрэгжүүлжээ.

▰ Дахин боловсруулах (1997-2002)

▰ Дахин хэрэглэх (2002-2010)

▰ “Эко Хот” төслийн үр дүн:

▰ Байгаль орчинд ээлтэй хог хаягдал дахин боловсруулах

үйлдвэрүүдийг байгуулсан,

▰ Хог хаягдлыг дахин хэрэглэх өндөр технологийг бий болгосон,

▰ Японы жишиг болох шинэ Эко хотыг байгуулсан.

16

Багануур Үйлдвэрлэл, Технологийн Парк

1960 он

Одоо

БАГАНУУР ЭКО ХОТ ТӨСӨЛ

Page 17: Багануур Үйлдвэрлэл, Технологийн Паркbaganuur-itp.mn/pdf/1538899299_Eco tosol.pdfзүйлс болох цаас, картон, биомасс /мод,

▰Төслийг хэрэгжүүлэхэд байгууллага, иргэдийн оролцоо:

▻Хотын захиргаа нь дэд бүтцийг бий болгох, PR –болон

туршлага судлах, уулзалтуудыг зохион байгуулах, Эко хот

байгуулахад шаардлагатай зөвшөөрлийг шуурхай гаргах ажлыг

гүйцэтгэсэн,

▻Бизнесийн байгууллагууд нь өөрсдийн үйлдвэрлэлийн

чиглэлийг хүнд үйлдвэрээс комлекс үйлдвэрт чиглүүлэн,

хэрэглэхгүй газар болон илүүдэл бүтээгдэхүүн үйлдвэрлэлээс

татгалзсан,

▻Судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нь өөрсдийн

чиг хандлагыг хог хаягдлыг дахин боловсруулах, шинэ өндөр

технологи бий болгох зам руу чиглүүлэн үйлдвэрүүд, хотын

захиргаатай хамтран хаягдлыг хянах технологийг

боловсруулсан,

▰Хотын оршин суугчид нь Эко хотыг сурталчилан таниулах

төвүүдийг компаниудтай хамтран байгуулж, хог хаягдлыг дахин

ашиглах сургалт, сурталчилгаанд маш идэвхтэй оролцдог байна.

17

Багануур Үйлдвэрлэл, Технологийн Парк

БАГАНУУР ЭКО ХОТ ТӨСӨЛ

Page 18: Багануур Үйлдвэрлэл, Технологийн Паркbaganuur-itp.mn/pdf/1538899299_Eco tosol.pdfзүйлс болох цаас, картон, биомасс /мод,

Анхаарал тавьсанд талархаж

дүүргийг “ЭКО ХОТ” болгон

хөгжүүлэх санаачилгыг дэмжиж,

хамтран ажиллахыг уриалж байна.

18

Багануур Үйлдвэрлэл, Технологийн Парк

БАГАНУУР ЭКО ХОТ ТӨСӨЛ

2017 он