ДЦС-4 ТӨХК-Д ХЭРЭГЖИЖ БУЙ МОН-П10 ТӨСЛИЙН...

8
КОМПАНИЙН 2018 ОНЫ 08-Р САРЫН ТЭЗҮ-ҮҮД 2-р нүүрт №9 (89) 2018 оны 9-р сар “ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин Сонины талаарх санал хүсэлтээ 2125, 2256 дугаарын утас, [email protected] эсвэл Судалгаа Хөгжлийн Албанд файлаар болон бичгээр өгч болно. www.tpp4.mn 3-р нүүрт 4-р нүүрт 5-р нүүрт 6-р нүүрт 7-р нүүрт 8-р нүүрт ЭНЭ ДУГААРТ: 2018 ОНЫ 08-Р САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН ТАЛААРХИ МЭДЭЭЛЭЛ ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ МЭДЭЭЛЛҮҮД 35-Н ЖИЛИЙН ОЙН БҮТЭЭЛЧ АЖЛУУД МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИ ХООЛ ХҮНСЭЭР ДАМЖИХ ӨВЧИН, ТҮҮНИЙ ТӨРӨЛ ХҮНСНИЙ НОГОО БА ТАНЫ ЭРҮҮЛ МЭНД ДЦС-4 ТӨХК-Д ХЭРЭГЖИЖ БУЙ МОН-П10 ТӨСЛИЙН ЯВЦ ТУРБОАГРЕГАТ №1-4-Г ШИНЭЧЛЭХ ТӨСӨЛ Багц-1 ажлын хүрээнд: ТА № 2, 3, 6 болон ПЭН № 1,2,3,4,5,6,7 –гийн удирдлага болон тохируулгын системийн шинэчлэлийн ажил графикийн дагуу хэрэгжиж дуусан тоноглолуудыг ажилд залгаад байна. ТА-5-ын төслийн угсралт, тохируулгын ажил бүрэн дууссан. ТА-1-ийн төслийн ажил 9-р сарын 30-нд дуусах графиктайгаар үргэлжилж байна. Багц-2 ажлын хүрээнд: Зуух № 1,2,3,5,7 –нд үнс үлээлгийн төхөөрөмж (ҮҮТ) шинээр суурилуулах, зуух № 5,6,7- гийн тээрмийн бул таваг шинэчлэх ажил графикийн дагуу амжилттай хэрэгжиж төхөөрөмжүүдийг ашиглалтанд оруулсан. Зуух № 6-гийн ҮҮТ-ийн угсралт дуусаж ачаалалтай туршилт хийхэд бэлэн болсон. Зуух № 8-д ҮҮТ суурилууах ажил болон тээрмийн бул тавгийг шинэчлэх ажил 10-р сарын 15-нд, Зуух № 4-т ҮҮТ суурилуулах ажил 11-р сарын 5-нд тус тус дуусах графиктайгаар үргэлжиж байна. Төслийн нийт гүйцэтгэл: Турбоагрегатын хувьд 66,7%, ПЭН-ийн хувьд 87,5%, Зуухны ҮҮТ- ийн хувьд 62,5%, тээрмийн хувьд 75% гүйцэтгэлтэй байна. 2018 оны 06 сарын 19-нд ОХУ-ын Уралын турбины заводтай ТА-1-4-г шинэчлэх ажлын гэрээ байгуулж шинэчлэлийн ажлыг эхлүүлээд байна. Төсөл 2 үе шаттайгаар хэрэгжинэ. 1-р шатанд 2018 онд ТА-4-н шинэчлэл, ТА-1-н хурц уурын шугам хоолой солигдоно. 2-р шатанд 2019 онд ТА-1, ТА-2, ТА-3-н шинэчлэл хийгдэнэ. Өнөөгийн байдлаар ТА-4 дээр суурилуулах өндөр даралтын цилиндр болон генераторын үйлдвэрлэл 80 гаран хувьтай төлөвлөгөөний дагуу явж байгаа бөгөөд, туслах тоноглолуудын захиалга хийгдсэн байна. Төсөл хэрэгжүүлэх хэсэг

Transcript of ДЦС-4 ТӨХК-Д ХЭРЭГЖИЖ БУЙ МОН-П10 ТӨСЛИЙН...

Page 1: ДЦС-4 ТӨХК-Д ХЭРЭГЖИЖ БУЙ МОН-П10 ТӨСЛИЙН ЯВЦtpp4.mn/wp-content/uploads/2018/09/EM-201809.pdf · төлөв гүйц зөрүү биелэлт Багануур

КОМПАНИЙН2018 ОНЫ

08-Р САРЫНТЭЗҮ-ҮҮД

2-р нүүрт

№9 (89) 2018 оны 9-р сар“ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин

Сонины талаарх санал хүсэлтээ

2125, 2256 дугаарын утас, [email protected]

эсвэл Судалгаа Хөгжлийн Албанд файлаар болон

бичгээр өгч болно.

www.tpp4.mn

3-р нүүрт

4-р нүүрт

5-р нүүрт

6-р нүүрт

7-р нүүрт

8-р нүүрт

ЭНЭ ДУГААРТ:

2018 ОНЫ 08-Р САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

ХЯНАЛТЫН ТАЛААРХИ МЭДЭЭЛЭЛ

ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ

МЭДЭЭЛЛҮҮД

35-Н ЖИЛИЙН ОЙН БҮТЭЭЛЧ АЖЛУУД

МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИ

ХООЛ ХҮНСЭЭР ДАМЖИХ ӨВЧИН,

ТҮҮНИЙ ТӨРӨЛ

ХҮНСНИЙ НОГОО БА ТАНЫ ЭРҮҮЛ МЭНД

ДЦС-4 ТӨХК-Д ХЭРЭГЖИЖ БУЙ МОН-П10 ТӨСЛИЙН ЯВЦ

ТУРБОАГРЕГАТ №1-4-Г ШИНЭЧЛЭХ ТӨСӨЛ

Багц-1 ажлын хүрээнд:

○ ТА № 2, 3, 6 болон ПЭН № 1,2,3,4,5,6,7 –гийн удирдлага болон тохируулгын системийн шинэчлэлийн ажил графикийн дагуу хэрэгжиж дуусан тоноглолуудыг ажилд залгаад байна.

○ ТА-5-ын төслийн угсралт, тохируулгын ажил бүрэн дууссан. ○ ТА-1-ийн төслийн ажил 9-р сарын 30-нд дуусах графиктайгаар үргэлжилж байна.

Багц-2 ажлын хүрээнд:

○ Зуух № 1,2,3,5,7 –нд үнс үлээлгийн төхөөрөмж (ҮҮТ) шинээр суурилуулах, зуух № 5,6,7-гийн тээрмийн бул таваг шинэчлэх ажил графикийн дагуу амжилттай хэрэгжиж төхөөрөмжүүдийг ашиглалтанд оруулсан.

○ Зуух № 6-гийн ҮҮТ-ийн угсралт дуусаж ачаалалтай туршилт хийхэд бэлэн болсон. ○ Зуух № 8-д ҮҮТ суурилууах ажил болон тээрмийн бул тавгийг шинэчлэх ажил 10-р сарын

15-нд, Зуух № 4-т ҮҮТ суурилуулах ажил 11-р сарын 5-нд тус тус дуусах графиктайгаар үргэлжиж байна.

Төслийн нийт гүйцэтгэл: Турбоагрегатын хувьд 66,7%, ПЭН-ийн хувьд 87,5%, Зуухны ҮҮТ-ийн хувьд 62,5%, тээрмийн хувьд 75% гүйцэтгэлтэй байна.

2018 оны 06 сарын 19-нд ОХУ-ын Уралын турбины заводтай ТА-1-4-г шинэчлэх ажлын гэрээ байгуулж шинэчлэлийн ажлыг эхлүүлээд байна. Төсөл 2 үе шаттайгаар хэрэгжинэ.

○ 1-р шатанд 2018 онд ТА-4-н шинэчлэл, ТА-1-н хурц уурын шугам хоолой солигдоно.

○ 2-р шатанд 2019 онд ТА-1, ТА-2, ТА-3-н шинэчлэл хийгдэнэ.

Өнөөгийн байдлаар ТА-4 дээр суурилуулах өндөр даралтын цилиндр болон генераторын үйлдвэрлэл 80 гаран хувьтай төлөвлөгөөний дагуу явж байгаа бөгөөд, туслах тоноглолуудын захиалга хийгдсэн байна.

Төсөл хэрэгжүүлэх хэсэг

Page 2: ДЦС-4 ТӨХК-Д ХЭРЭГЖИЖ БУЙ МОН-П10 ТӨСЛИЙН ЯВЦtpp4.mn/wp-content/uploads/2018/09/EM-201809.pdf · төлөв гүйц зөрүү биелэлт Багануур

СПОТ зах зээлийн талаар СПОТ арилжааны зах зээлд 245,509 мян.кВтц буюу 9784,595 мян.төгрөгний цахилгаан эрчим хүч худалдан, 81,326 мян.кВтц буюу 3190,672 мян.төгрөгний цахилгаан эрчим хүч худалдан авч авлага, өглөгийн зөрүүгээр 6,6 сая .төгрөгний авлагатай ажиллалаа.

Үйлдвэр санхүүгийн төлөвлөгөөний биелэлт Цахилгаан эрчим хүчний түгээлт төлөвлөлтөөс 17,4 сая.кВтц-аар давж 107,5%, оны эхнээс хэрэглээний өсөлтөөс шалтгаалан цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл санхүүгийн төлөвлөгөө 78,3 сая.кВтц-аар давж, 103,8% -ийн биелэлттэй байна.

Дулааны эрчим хүчний түгээлт төлөвлөлтөөс 4,1 мян.Гкал-аар давж 103,1%-н биелэлттэй байна. Оны эхнээс дулааны үйлдвэрлэл санхүүгийн төлөвлөгөө 67,2 мян.Гкал-аар, үүнээс “УБДС” ХК –д нийлүүлэх дулаан 26,7 мян.Гкал –аар давж байна.

Үндсэн тоноглолын ажиллагаа 8-р сард горим ажиллагаанд 5 зуух, 5 турбин оролцсон. Сарын дунджаар 4.37 зуух, 3.99 турбинтэй ажиллаж, бэлтгэлд 1 зуух, турбин бэлтгэлгүй байсан. Хэрэглээний өсөлт нэмэгдсэнтэй холбоотой ДҮТ-н хүсэлтээр сарын эхний 13 хоногт 5 зуух, 4 турбины горимоор ажилласан.

Тоноглолуудын төлөв байдлын хувьд:

○ Турбин №1 3/YII –с /MON-P10/ төслөөр засварт, ○ Турбин №3 4/YII –с 3Т трансформатор сольж шинэчлэх

засварт, ○ Турбин №5–г 1/III –ээс их засварт зогссон бөгөөд

тайлант сард удаа дараа явуулсан боловч холхивч доргиотойгоос шалтгаалж ажиллагаанд залгах боломжгүй байна.

○ К-1 хүйтэн бэлтгэлд байсан. ○ К-6 1/Y –ээс их засварт ○ К-8 15/YII –аас их засварт тул ажиллаагүй.

Тайлант сард зуух – 7 удаа, турбин – 4 удаа зогссон.

Мазутын зарцуулалт Энэ сард 120 тн мазут түлэх төлөвлөгөөтэйгөөс 63 тн-г түлж, 57 тн мазут хэмнэсэн. Зуухны халуун галлагаа

5 удаа хийгдэж 28 тн, хүйтэн галлагаа 2 удаа хийгдэж 35 тн мазут түлсэн. 24/YIII-ны өдөр найдвартай ажиллагаа хангах зорилготой зуух №1-г галлаж халуун бэлтгэлд оруулсан.

Нүүрсний зарцуулалт

Уурхай нэгжТухайн сарын

төлөв гүйц зөрүү биелэлтБагануур мян.тн 130,0 130,04 +0,040 100,0%

Шивээ-Овоо мян.тн 110,0 110,058 +0,058 100,1%

Бүгд мян.тн 240,0 240,098 +0,098 100,0%

Жишмэл түлшний зарцуулалт ○ Цахилгаан эрчим хүч түгээхэд зарцуулах жишмэл

түлшийг - 0,903 гр/кВтц-аар, ○ Дулааны эрчим хүч түгээхэд зарцуулах жишмэл

түлшийг - 0,201кг/Гкал-аар хэмнэж гүйцэтгэлд ноогдох төлөвлөлтөөс 251 тн жишмэл түлш хэмнэсэн.

Горим параметрийн даалгаварын биелэлт ЭХЗХ-аас батлагдсан ДХЦЭХ-ний зарцуулалтыг 0,07%-иар буюу 1,0 сая.кВтц-аар хэмнэсэн.

Уур усны алдагдал Станцын дотоод циклийг нөхөх химийн цэвэрлэсэн усны зарцуулалтыг 0,07%-аар буюу 852 тн конденсат хэмнэсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад химийн цэвэрлэсэн усны зарцуулалт 14054 тонноор нэмэгдсэн байна. Осмосын халаагч уурын зарцуулалт 4131 тн буюу цагт 5,6 т/ц байлаа.

Бохир конденсатыг цэвэрлэх схемийг ашиглан м3 усыг БЗК-д өгч ажилласан.

Дотоод циклийн алдагдлыг нөхөхөөр:

○ Зууханд – 6698 м3 ○ Турбинд – 19716 м3 ○ Зуух дүүргэхээр – 284 м3 ус өгсөн.

КОМПАНИЙН 2018 ОНЫ 08-Р САРЫН ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Төлөвлөгөөний биелэлт “ДҮТ” ХК-аас өгөгдсөн горимын төлөвлөгөөг 1651,147 мян.кВтц-аар давуулан биелүүллээ. Горимын даалгавраас 2803,928 мян.кВтц цахилгаан эрчим хүч илүү үйлдвэрлэж, 1152,781 мян.кВтц-н зөрчил гаргасан байна. Цахилгааны дээд ачаалал 424 МВт, доод ачаалал 288 МВт байлаа.

Диспетчерийн графикийн төлөвлөгөөний биелэлт

№ Үзүүлэлт НэгжТухайн сарын

Төлөв Гүйц Зөрүү Биелэлт1 ЦЭХ-ний түгээлт сая.кВтц 246,3 247,9 +1,6 100,6%2 ДЭХ-ний түгээлт мян.Гкал 134,3 134,3 - 100,0%

Тайлант хугацаанд диспетчерийн зохицуулсан төлөвлөгөө: Цахилгаан эрчим хүчинд 100,6%, Дулааны эрчим хүчинд 100,0% биеллээ.

ДҮТ-ийн диспетчерийн зохицуулсан төлөвлөгөө болон биелэлт

Нэмэх шийдвэр Хасах шийдвэр Диспетчерийн графикийн зөрчил Ачаалал

Диспетчерийн төлөвлөгөөний

биелэлтудаа мян.кВтц удаа мян.кВтц удаа мян.кВтц Дээд Доод мян.кВтц

74 2803,928 19 1640,442 7 1152,781 424 290 1651,147

Үйлдвэрлэлийн алба

Page 3: ДЦС-4 ТӨХК-Д ХЭРЭГЖИЖ БУЙ МОН-П10 ТӨСЛИЙН ЯВЦtpp4.mn/wp-content/uploads/2018/09/EM-201809.pdf · төлөв гүйц зөрүү биелэлт Багануур

2018 ОНЫ 08-Р САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН ТАЛААРХИ МЭДЭЭЛЭЛ

Хяналтын алба

2018 оны 08-р сард станцын хэмжээний аваари, 1-р зэргийн саатал гараагүй, 2-р зэргийн саатал 1 удаа (2018.08.25 1042-д ТГ-7, 1043-д ТГ-6 зогссоноос хурц уур коллекторт багтахгүй байсан тул 1056-д зуух №2-ыг ГАР - аар зогсоосноос ДГЗ = 327 МВт, СПОТ = 17 МВт гарсан) гарсан, үндсэн тоноглолын зогсолт 11 бүртгэгдсэнээс зуух 7 удаа, турбин 4 удаа тус тус зогссон. Хүний буруутай үндсэн тоноглолын зогсолт ГАРААГҮЙ.

Үндсэн тоноглолын зогсолт болон туслах тоноглолын гэмтэлд II зэргийн саатлын акт: ДХХАЦ (ЦЦ) - 1, бүгд - 1 /6.612,064 мян.₮/, тоног төхөөрөмжийн гэмтлийн акт: ЗЦ-1 /947,12 мян₮/, ТЦ-1 /1.048,0 мян₮/, ЦЦ-2 /7.202,814 мян₮/, бүгд - 4 /9.197,934 мян₮/, мазут зарцуулалтын акт: ЗЦ-1, бүгд - 1 /7.369,058 мян₮/, тоног төхөөрөмж, сэлбэг материалыг ашиглалтаас хасах акт: ЦЦ-2, ХЦ-1, МЦ-1, ҮА-1, Эмнэлэг-1, бүгд - 6, нийт 12 ширхэг акт /23.179,056 мян₮/ тогтоогдлоо.

Ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн байдалд 1 удаа хэмжилт хийв.

№ Цех нэгжүүд

Дуу шуугиан (дб) Ажлын байрны халуун (оС)

Ажлын байрны чийглэг %

Ажлын байрны тоосролт (мг/м3)

2017

оны

08

-р с

ар

2018

оны

08

-р с

ар

2017

оны

08

-р с

ар

2018

оны

08

-р с

ар

2017

оны

08

-р с

ар

2018

оны

08

-р с

ар

2017

оны

08

-р с

ар

2018

оны

08

-р с

ар

1 ТДЦ 84.2 84.7 24.4 25.6 30.2 30.4 18.32 17.6

2 ЗЦ 88.7 89.2 28.5 28.4 28.7 28.6 11.62 11.0

3 ТЦ 88.9 88.6 27.8 27.6 29.6 29.7

Стан

цын

дунд

аж

14.9

7 м

г/м

3

Стан

цын

дунд

аж

14.3

мг/

м3

4 Хими 71.7 72.4 24.9 25.6 30.7 30.9

5 Механик 71.8 72.8 24.7 25.7 31.8 32.2

35-Н ЖИЛИЙН ОЙН ШАГНАЛУУД

“ДЦС-4” ТӨХК-ийн 35 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Төрийн дээд шагнал болон засгийн газрын шагналуудаар манай байгууллага болон байгууллагын шилдэг ажилчид шагнагдлаа.

1“ДЦС-4”

ТӨХК-ийг шагнасан

Нийслэлийн ИТХ, Нийслэлийн засаг даргын бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын хамтарсан шагнал, Нийслэлийн дээд шагнал

ХАНГАРЬД од

2МУ-ын Засгийн газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн хамтарсан шагнал, “ААА” зэрэглэлийн тогтвортой үйл ажиллагаатай аж ахуйн нэгж

АЛТАН ГЭРЭГЭ

3 Төрийн дээд шагнал

ХГУТО 1 хүн4 Алтан гадас одон 3 хүн5

Засгийн газрын шагнал

Эрчим хүчний тэргүүний ажилтан тэмдэг 43 хүн6 Байгаль орчны тэргүүний ажилтан тэмдэг 2 хүн7 Онц тээвэрчин тэмдэг 3 хүн8 Хүндэт төмөр замчин тэмдэг 1 хүн9 Төрийн

захиргааны төв

байгууллагын шагнал

Нийслэлийн засаг даргын шагнал: 6 хүн10 Эрчим хүчний зохицуулах хорооны шагнал: 69 хүн11 УБТЗ-ийн шагнал: 6 хүн12 Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн шагнал: 24 хүн

13 Төрийн бус байгууллагын

шагнал

Монголын эрчим хүч геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны шагнал: 45 хүн

14 Монголын залуучуудын холбооны шагнал: 9 хүн15 Монголын ахмадын холбооны шагнал: 8 хүн16 “ДЦС-4” ТӨХК-

ийн шагналХүндэт ажилтан тэмдэг 73 хүн

17 Зэргийн шагнал 100 хүн

Захиргаа, хүний нөөцийн алба

Page 4: ДЦС-4 ТӨХК-Д ХЭРЭГЖИЖ БУЙ МОН-П10 ТӨСЛИЙН ЯВЦtpp4.mn/wp-content/uploads/2018/09/EM-201809.pdf · төлөв гүйц зөрүү биелэлт Багануур

“ДЦС-4“ ТӨХК-ИЙН 35-Н ЖИЛИЙН ОЙН БҮТЭЭЛЧ АЖЛУУД

*** Компанийн нийт удирдлагуудын дэмжлэгтэйгээр түүхт 35 жилийн ойд зориулан залуучуудын холбооноос зохион байгуулан, хэрэгжүүлсэн төв усан оргилуурын талбайн тохижилт, засварын ажилд нэгдэн ажилласан ЭЗСА, БМА, СХА, ЗА, ХААХ, НАХ, АА, ЭЗГ, мөн ажлын гол хүчийг бүрдүүлсэн цех нэгжүүд болон гүйцэтгэгч бригадын дайчин ах дүүс, залуучууд хамт олонд талархал илэрхийлье. Аливаа их үйлс, бүтээн байгуулалт хамтын хүч, сэтгэлээр бүтдэг. Та бүхний ажил үйлс улам өөдөө дээшээ дэлгэрэх болтугай.

“ДЦС-4“ ТӨХК-ийн Залуучуудын холбоо

ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ МЭДЭЭЛЛҮҮД

*** “ДЦС-4” ТӨХК-ийн ҮЭХороо нь “ДЦС-4” ТӨХК үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойг угтаж 2016-2018 оны Хамтын гэрээний дагуу 1992 онд ЮНЕСКО-ийн дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн “АВАТОР” киноны зураг авалт явагдсан БНХАУ-ын 5А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болох ЖАНЖИАЖЭ хот руу 2018 онд 2 ээлжээр нийт 67 ажилчтнуудыг явуулахаар шийдвэрлэсэн. Эхний ээлжийн 31 ажилтныг 2018 оны 8 дугаар сарын 11-нээс 8 дугаар сарын 20-ны хооронд аялуулсан бөгөөд тус аялалаар Жанжиажэ-н уул, ус, агуйгаар бүрдсэн байгалийн өвөрмөц хэв маягтай дараах зүйлсийг үзэж сонирхсон байна.

○ Жанжиажэ ойн хүрээлэнд байрлах дэлхийн гадна талбайн хамгийн хурдан шилэн цахилгаан шатаар гарч Тэнгэрийн багана хэмээгдэх Хала–луяа уул

○ Дэлхийн хамгийн урт, хамгийн өндөрт байрлах шилэн гүүр /Гүүрний урт 430 м, өргөн 6м , хөндийн ёроолоос дээш 300 метрийн өндөрт байрлалтай/

○ Тэнгэрийн хаалга /Энэхүү хаалга нь 1300 метрт орших 131 м өндөр, 57 м өргөн, 60 м гүнтэй уулыг нэвт гарсан агуй юм. Эртний хятадууд тус агуйг Диваажинд хүрэх гарц гэж шүтэж ирсэн тул ийнхүү “Тэнгэрийн хаалга” хэмээн нэрлэгджээ./

○ Лазер гэрлээр чимэглэсэн Хуанглонг агуй... г.м олон сонирхолтой байгалийн үзэсгэлэнт газруудаар аялууллаа.

Байгууллагын үйлдвэрчний эвлэлийн хороо

Page 5: ДЦС-4 ТӨХК-Д ХЭРЭГЖИЖ БУЙ МОН-П10 ТӨСЛИЙН ЯВЦtpp4.mn/wp-content/uploads/2018/09/EM-201809.pdf · төлөв гүйц зөрүү биелэлт Багануур

“ДЦС-4“ ТӨХК-ИЙН 35-Н ЖИЛИЙН ОЙН БҮТЭЭЛЧ АЖЛУУД

Дулааны хянах хэмжүүр, автоматикийн цех

*** ДХХА цехийн хамт олон станцынхаа 35 жилийн ойд зориулан ширээний теннисний залны гадна фасад, явган хүний зам, машины зогсоол, гэрэлтүүлэг, хаяг чимэглэлийг өөрсдийн хүчээр хийж тохижуулан бэлэг барилаа.

Турбин цех

Түлш дамжуулах цех

*** ДЦС-4 ТӨХК-ийн 35 жилийн ойн хүрээнд ТЦ-н Халах гадаргуун засварын бригад Турбин цехийн үүдэнд усан оргилуур шинээр хийв.

*** 5С-н төслийн уралдаанд ППУ-н ЩИТ-ны өрөөний дотор заслын ажил шалгарч ажлыг бүрэн хийж дуусгасан.

*** ТДЦ-ийн Ашиглалтын инженер С.Батцэнгэлийн санаачлагаар станцын 35 жилийн ойн хүрээнд Түлш дамжуулах цехийн РЭБ-н арын талбайд усан оргилуур барьсан. ТДЦ-ийн ашиглалтын ажиллагсадаас станцын 35 жилийн ойг угтсан утга санааг агуулсан усан оргилуурын загварын санал авахад ээлжийн дарга Л.Ууганбаярын загвар шалгарч усан оргилуурын ажлыг 100% хийж гүйцэтгэсэн.

Page 6: ДЦС-4 ТӨХК-Д ХЭРЭГЖИЖ БУЙ МОН-П10 ТӨСЛИЙН ЯВЦtpp4.mn/wp-content/uploads/2018/09/EM-201809.pdf · төлөв гүйц зөрүү биелэлт Багануур

БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЛИЙНАЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЗӨВЛӨМЖ

Мэдээллийн аюулгүй байдал (MАБ) нь өнөө цагт өргөн хүрээнд өндөр төвшинд байнга яригддаг нийтлэг том сэдэв болж хувирсан техник технологийн дэвшлээс үүдэлтэй жам ёсны асуудал юм. Нэг хүнээс нөгөө хүнд очих цахим мэдээ мэдээлэл анхны агуулга шинжээ гээлгүй үнэн зөв дамжих ёстой. Гэвч мэдээллийн урсгалын зам зуурт дундын хөндлөнгийн хүчин зүйлс нөлөөлснөөр мэдээллийн анхны шинж тэмдэг алдагдах нь, уг мэдээллийг хүлээн авагч талд сөрөг нөлөө үзүүлдэг. Энэ байдал өөрөө, цахим мэдээлэл, чухамдаа хэр зэрэг үнэ цэнэтэй зүйл вэ, түүнийг үнэн зөв байх нь хэр чухал вэ гэдгийг илтгэн харуулдаг. Байгууллагын МАБ гэж ярихаар зөвхөн технологи талын сэдэв гэж андуу ойлгох нь нэн төвөгтэй. Бодит амьдрал дээр технологи тал 20% ба тухайн хүний зан үйл, мэдлэгийн асуудлаас шалтгаалсан мэдээлэл алдалт 80% гэж гардаг нь хувь хүн бүр хичээх юм бол МАБ–ыг 80% хүртэл бууруулах боломжтой гэдгийг харуулна. Үлдсэн 20%-ийн тухайд, мэдээж хэрэг өндөр чадвартай мэргэжлийн баг, өндөр хүчин чадлын тоног төхөөрөмжүүд шаардагдах нь тодорхой.

1. Компьютерийн эрсдлүүд МАБ-ын хамгийн эхний гарах эрсдэл нь нууц үгийн найдваргүй байдал. Ажлын компьютерыг нууц үгтэй болгон, хүчирхэг сайн нууц үгийг ашиглах хэрэгтэй. Хүн бүр өөрийн хүссэн програм хангамжийг интернетээс үнэгүй татах сонирхолтой байдаг. Тухайн програмыг татах холбоосыг сайн шалгаж байж суулгах нь зүйтэй. Үнэтэй програмыг эвдэлж үнэгүй болгосон холбоосны ихэнх нь backdoor буюу хортой код агуулсан байдаг. Хортой кодонд хэрэглэгчийн мэдээллийг хуулах, вирустэх гэх мэт үйлдлүүд хэнд ч мэдэгдэхгүй ажилладаг.

2. Сошиал /Олон нийтийн/ сүлжээ Дэлхий дээрх нийт хүн амын 3.8 тэрбум нь интернет идэвхтэй ашигладаг. Үүнээс хархад интернет орчин нь хүний салшгүй нэгэн хэсэг болж байна. Энэ нь эсрэгээрээ сошиал орчинд халдлагын бай болох бүрэн боломжтой. Орчин үед хүмүүс өдөр тутмын үйлдэл, аялсан газар, гэр бүлийн байдал гэх мэт олон төрлийн мэдээллийг интернетэд байршуулж байна. Халдагчид энэхүү мэдээллийг хялбархан

олж авснаар дараагийн арга хэмжээг авах бүрэн боломжтой болж байна.

Цахим сайтад нэвтрэхэд анхаарах зөвлөгөөг дурдвал: ○ Албан ёсны зөвшөөрөгдсөн сайтад хандсан гэдгээ

баталгаажуулан нэвтрэх ○ Хувийн мэдээллээ олон нийтийн сүлжээнд

байрлуулахгүй байх ○ Хувийн мэдээлэл оруулах шаардлагатай бол бүгдэд

нээлттэй байдлаар оруулахгүй байх ○ Мэдээлэлд хандах хандалтыг хязгаарлах

тохиргоонуудыг хийх ○ Хувийн мэдээллээ цахим шуудангаар илгээхгүй байх ○ Танихгүй, сэжигтэй имэйлийг нээхгүй байх ○ Банк болон хууль хүчний байгууллагууд хувийн

мэдээллийг имэйлээр асуудаггүй тул хариу бичихгүй байх

○ Байгууллагын имэйл хаягийг ажлын бус зорилгоор интернет орчинд бүртгүүлэхгүй байх

3. Гар утас Ухаалаг утасны хувьд онлайн орчинд цахим гэмт хэрэгт өртөх нь илүү их байдаг. Гар утасны халдлага хувийн нууц мэдээлэл болон банкны мэдээлэл авахад оршин байдаг. Үндсэн халдлага болох гол цөм андройд үйлдлийн системтэй утас болж байна. IOS гар утасны хувьд jail-broken хийх тохиолдлууд гарч байна. Хэрэглэгчийн төлбөр төлөх хуудсыг хуурамчаар хийж залилан хийх тохиолдол их болж байгаа нь хэрэглэгчид мэдлэгээ сайжруулах хэрэгтэйг илтгэж байгаа юм. Энэхүү халдлагууд таны утсанд суусан апплэйкшинээр дамжин хувийн мэдээллийг хулгайлах, дамжуулах байдлаар илэрч байна. Иймд тухайн апп-ийг татахдаа албан ёсны эх сурвалжийг судалсны үндсэн суулгах, сэжигтэй эх сурвалж, мэдэгдэхгүй апп-ийг татахгүй байх.

4. WIFI /Утасгүй сүлжээ/ Утасгүй сүлжээний аюулгүй байдлын хамгийн түгээмэл төрлүүд нь Wired Equivalent Privacy (WEP) болон Wi-Fi Protected Access (WPA) юм. WEP ын аюулгүй байдлын стандарт нь сул байдаг ба нууц үгийг хэдхэн минутын дотор энгийн зөөврийн компьютер ба өргөн хэрэглээний программын тусламжтай эвдэгдэх боломжтой. Халдагчид утасгүй сүлжээнд холбогдоход харьцангуй хялбар бөгөөд утасгүй технологийг ашиглан

СХА-ны МАБ, сүлжээний инженер Б.Эрдэнэбилэг

ACTIVE DIRECTORY-КОМПЬЮТЕРИЙНТӨВЛӨРСӨН УДИРДЛАГЫН СИСТЕМ

Active Directory нь компанийн сервер болон компьютеруудыг төвлөрсөн нэг удирдлагатай болгож мөн тухайн ажилтан бүрт ажлын хэрэгцээнд нь зориулан нэвтрэх эрх үүсгэснээр ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг. Мөн Active Directory нь бусад дэд системүүдийн cуурь систем нь юм. Active directory–ийн гол зорилго нь төвлөрсөн нэг удирдлагатай болгох юм. Үүнд:

○ Компьютер болон серверүүдийн системийн бүхий л түвшний тохиргоог нэгдсэн нэг удирдлагын дор тохируулах.

○ Ажилчдын компьютер болон бусад системүүдэд нэвтрэх эрхийг нэгдсэн нэг удирдлагад төвлөрүүлэн удирдах.

○ Тухайн хэрэглэгч болгоныг эрх түвшингээр нь

байгууллагын нөөцөд хандах эрхийн зааж өгөх. ○ Байгууллага дотор ISO 27001 стандартын дагуу мэдээлэл

аюулгүй байдлын бодлого хэрэгжүүлэх.

Active Directory нэвтрүүлснээр: ○ Тухайн байгууллагын сүлжээний орчинд ажиллаж

буй Windows систем бүхий компьютеруудад нэгдсэн байдлаар системүүдийн, программуудын болон хэрэглэгчдийн олон төрлийн тохиргоог төвлөрсөн байдлаар удирдах

○ Single-Sign-On буюу байгууллага дотор ашиглаж байгаа AD дэмжиж ажилладаг бүх системүүдэд хэрэглэгч өөрийн нэг л логин нэр болон нууц үгээр нэвтрэх

○ MТ-ийн аюулгүй байдал нь ISO/IEC 27001 стандартын шаардлагад нийцэх

○ Ажил үүргийн хуваарийн дагуу системийн орчинд эрхийн хязгааруудыг тогтоох

МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИ

Page 7: ДЦС-4 ТӨХК-Д ХЭРЭГЖИЖ БУЙ МОН-П10 ТӨСЛИЙН ЯВЦtpp4.mn/wp-content/uploads/2018/09/EM-201809.pdf · төлөв гүйц зөрүү биелэлт Багануур

ХООЛ ХҮНСЭЭР ДАМЖИХ ӨВЧИН, ТҮҮНИЙ ТӨРӨЛ

Компанийн эмнэлгийн хэсэг

Хоол хүнсээр дамжих өвчин нь ихэвчлэн нян, вирус шимэгчээр үүсгэгддэг. Хэрэв бидний идэж байгаа хүнсний бүтээгдэхүүнд хортой химийн бодис, бичил биетнүүд агуулагдаж байвал бид өвчилдөг.Бохирдсон хоол хүнснээс шалтгаалах эдгээр өвчнийг хоол хүнсний гаралтай буюу хоол хүнсээр дамжих өвчин /ХХДӨ/ гэнэ.

Хоолны хордлого нь химийн бодис, нян болон хортой мөөг зэрэг тодорхой нэг хүнсний бүтээгдэхүүнээр үүсгэгддэг. Хоолны хордлогын үед ихэвчлэн тухайн хоолыг идсэнээс хойш хэдэн цагийн дотор хордлогын шинж тэмдэгүүд илэрдэг ба өвчилсөн хүнд голдуу бөөлжих шинж тэмдэг илэрдэг. Гэхдээ хоолны хордлого нь хамгийн түгээмэл тохиолдох ХХДӨ-ний шалтгаан болдоггүй. Түгээмэл тохиолдох өвчинд гэдэсний халдварт өвчнүүд ордог ба эдгээр өвчний үед хоол хүнсэнд болон бидний бие мах бодид нян үржиж улмаар өвчин үүсгэнэ.

ХХДӨ-ний үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ? ХХДӨ-ний үед гэдэс гүйлгэх, суулгах, халуурах, бөөлжих, гэдэс өвдөх шингэн алдахаас эхлээд өвчлөлийн илүү хүнд шинж тэмдгүүд илрэх бөгөөд цаашлаад амь насанд ч хүрэх аюултай ба ихэвчлэн 24-48 цагийн дотор хордлогын хүндрэлд хүрдэг. Хэрэв та өвчилсөн шалтгаанаа хүнснээс болсон гэж үзвэл доорхи арга хэмжээг авна уу? Яаралтай эмчид ханд! Ялангуяа шинж тэмдгүүд арилахгүй удаан үргэлжилж, хүндрэх шинж /цустай суулгах, дотор ихээр муухайрах, бөөлжих, өндөр халуурах г.м/ илэрвэл эмчид зайлшгүй хандах хэрэгтэй. Өвчлөх эрсдэл өндөртэй бүлгийн хүн ам/ жирэмсэн эмэгтэй, шинэ төрсөн хүүхдүүд, бага насны хүүхдүүд, ахмад настан, дархлааны тогтолцоо суларсан хүмүүс/ өвчилсөн тохиолдолд эмчид нэн даруй хандах шаардлагатай. Хэрэв өвчлөл үүсгэсэн гэж сэжиглэж буй хоол хүнсний зүйлийг олон хүн цугларсан хүлээн авалт, нийтээр хооллодог хоолны газар, ресторан эсвэл дэлгүүрээс худалдаж авсан бол орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад нэн даруй утсаар мэдэгдэх хэрэгтэй. Уг газраас хэрэглэсэн хоолны үлдэгдэл, хоолны дээж, хүнсний бүтээгдхүүнээс болон өвчтөнөөс шинжилгээ авч шалгадаг. Ихэнх тохиолдолд хоол шингээх замын эрхтэнүүдийн архаг өвчний улмаас ходоод гэдэсний хямрал элбэг оношлогддог.

цаашлаад утастай сүлжээнд нэвтэрдэг. Үүний үр дүнд байгууллагын чухал нөөцөд хууль бусаар нэвтрэх юм. Утасгүй сүлжээний үйлчилгээ илүү түгээмэл болсон тул утасгүй технологийн хэрэглэгчдэд учрах эрсдэл нь мөн нэмэгдсээр байна.

○ Үнэгүй wifi ашиглахаас татгалз ○ Олон нийтийн газрын wifi сүлжээг бүү ашигла ○ Шаардлагатай тохиолдолд олон нийтийн газар wifi

ашиглах бол банкны үйлчилгээг ашиглахгүй байх. ЖН: Банкны гүйлгээ хийх, нэр нууц үг хийхгүй байх.

○ Найдвартай хамгаалалттай wifi сүлжээг ашиглаж байх. ○ WIFI сүлжээний нууц үгийг давтамжтай өөрчилж байх

5. IoT Internet of things Сүүлийн үед “Internet of Things” (IoT) хэмээх ойлголтын тухай ярих нь нэмэгдэж байна. IoT нь интернетэд холбоотой төхөөрөмж, биет болгоныг хэлдэг нэгдсэн ойлголт. Жишээ нь ухаалаг бугуйн цаг, зүүдэг төхөөрөмжүүдээс эхлээд хөргөгч зэрэг гэр ахуйн төхөөрөмжүүд ч байж болно. Эдгээр нь өөрийнхөө ажиллагааны хүрээнд мэдээлэл бүрдүүлж түүнийгээ интернетээр дамжуулснаар Big Data үүсгэх нөхцөлийг бүрдүүлэх юм. Ухаалаг, интернетэд холбоотой төхөөрөмжүүд нь хүмүүсийн амьдралыг өөрчлөөд эхэлсэн бөгөөд бизнесийн өрсөлдөөнд чухал хүчин зүйл болоод байна. Энэ салбар нь түргэн хөгжиж байгаа хэдий ч аюулгүй байдал нь нэн түрүүнд яригдах болсон. Судалгаанаас харахад 2017 онд 2016 оноос даруй 600%-аар их халдлагад өртсөн.

Энэ салбар хэрхэн түргэн хөгжиж байгаа болон бидний амьдралд хэрхэн нөлөөлж эхэлсэн талаар дараах баримтуудаас:

○ 2008 онд дэлхий даяар интернетэд холбоотой төхөөрөмжийн тоо, холбоотой хүмүүсийн тооноос их болсон.

○ Өнгөрсөн оны судалгаагаар 5 тэрбум төхөөрөмж шинээр нэмэгдсэн.

○ 2020 онд 250 сая орчим автомашин интернетэд холбогдоно.

Байгууллагын МАБ-ийн тодорхой эмзэг байдлуудаас үүдэн учирч болох нөхцөлүүдийг дурдсан. Бидний утасны дугаар, газарзүйн байршил, имэйл хаяг гэх мэт мэдээллийг төвөггүй олж болох боломж нээлттэй хэвээр байсаар байна. Манай улсын хувьд, мэдээллийн аюулгүй байдлын эмзэг байдлыг эрт мэдэх боломжийг олгодог аудитын шалгалт шинжилгээний компаниуд олшроогүй, тэдний мэргэжлийн ур чадвар өндөр төвшинд хүрээгүй байна. Мөн ажилтны мэдээлэл технологийн төхөөрөмж, хэрэгсэлтэй харьцах мэдлэг мэдээллийг сайжруулахгүй бол МАБ-ийн удирдлагын тогтолцоо бүрдэж чадахгүй гэдгийг харж болно. Шинэ ажилтнаас эхлүүлэн нийт ажилтан албан хаагчдад анхан болон, давтамжтай сургалтыг байнга явуулах зүйтэй. Мэдээлэл технологийн инженерүүдийг ур чадварыг байнга хөгжүүлж мэргэжлийн гэрчилгээ болон аудиторуудын гэрчилгээтэй сургалтад хамруулах хэрэгтэй. Байгууллагын хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө бол ажилтнууд юм. Судалгаагаар байгууллагын мэдээлэл алдагдах эрсдэлийн 70-95% нь дотоодоосоо байдаг. Ийм учраас ажилтны МАБ-ын мэдлэгийн байнга сайжруулж байх нь чухал юм. Дэлгэрэнгүйг дотоод хуудсын “Илтгэл 2018“ цэснээс уншина уу.

МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИ

СХА-ны МАБ, сүлжээний инженер Б.Эрдэнэбилэг

Page 8: ДЦС-4 ТӨХК-Д ХЭРЭГЖИЖ БУЙ МОН-П10 ТӨСЛИЙН ЯВЦtpp4.mn/wp-content/uploads/2018/09/EM-201809.pdf · төлөв гүйц зөрүү биелэлт Багануур

ХҮНСНИЙ НОГОО БА ТАНЫ ЭРҮҮЛ МЭНД

Эрчим зоогийн газар

ЦЭЦЭГТ БАЙЦААШим тэжээлийн найрлага: Фолийн хүчил С аминдэм болон эрүүл мэндэд ач тустай биологийн идэвхит нэгдлүүдээр баялаг.Эрүүл мэндийн ач тус: Хоол хүнсэндэээ тогтмол хэрэглэснээр хөхний болон түрүү булчирхайн хавдраар өвдөхөөс сэргийлэх боломжтой. Боловсруулах арга: Цэцэгт байцааг түүхийгээр

нь хэрэглэхээс гадна усанд чанах, ууранд жигнэх тосонд болон шарах шүүгээнд шарах зэрэг аргаар боловсруулна. Ууранд жигнэх нь хамгийн сайн арга бөгөөд жижиглэж хэрчээд ууранд 10 мин, усанд 5мин орчим чанана.

УЛААН ЛУУВАНШим тэжээлийн найрлага: Улаан лууван нь С аминдэм, фолийн хүчил, кали зэрэг эрдсээр баялаг, В6, рибофлавин, магни, зэс, кальцийн сайн эх үүсвэр юм. Эрүүл мэндийн ач тус: Түүний найрлага дахь С аминдэм нь исэлдэлтийн болон үрэвслийн эсрэг шинж чанартай тул хоолой болон амьсгалын

замын үрэвсэл, багтраа өвчний үед хэрэглэх нь үр дүнтэй. Улаан лууванг тогтмол хэрэглэснээр зүрх, судасны өвчин ялангуяа сутас хатуурлын эрсдэлийг бууруулна. Илчлэг бууруулсан хоолны дэг баримталж буй үед түгээмэл хэрэглэдэг.Боловсруулах арга: Түүхийгээр болон усанд чанах, ууранд жигнэх аргуудаар боловсруулж хэрэглэвэл илүү тохиромжтой.

ХАШШим тэжээлийн найрлага: Хаш нь В1 аминдэм, кали, манган, зэс, хүнсний эслэгээр баялаг. В6 аминдэм, фолийн хүчил, магни, ниацины сайн эх үүсвэр болдог. Эдгээр шимт бодисоос гадна хаш нь кафейны болон хлоргений хүчил зэрэг фенолт нэгдлүүд насурин гэдэг флавонойд агуулдаг. Эрүүл мэндийн ач тус: Эсийн бүрхүүлийг чөлөөт

радикалын гэмтлээс хамгаалах, хорт хавдар, бактери, вирусийн эсийг дарангуйлах ба цусан дахь LDL-г бууруулах үйлчлэлтэй. Туршилтын амьтанд хашны шүүс өгөхөд тэдний цусны холестеролын түвшин буурч, судасны хатуурал нь багасч, судасны хана тэлж улмаар цусны эргэлт сайжирч байжээ.Боловсруулах арга: Хашийг харлалтаас сэргийлэхийн тулд зэвэрдэггүй ган хутгаар хальсалж хэрчинэ. Гашуувтар амтыг нь багасгаж зөөлрүүлэхийн тулд бага зэрэг давс цацаж 30 орчим минут байлгах ба тос шингэх нь багасдаг. Шарах шүүгээнд битүү шарах болон ууранд жигнэх, сүүмсэнд амтлан жигнэх аргуудаар боловсруулна. Хашны хэмжээнээс хамаарч 175º-180ºС температуртай шарах шүүгээнд 15-25 минут шарна.

ХУЛУУШим тэжээлийн найрлага: А аминдэм калигаар баялаг, кальци, төмөр, селен агуулна. Эрүүл мэндийн ач тус: Альфа болон бета-каротинаар баялаг учир антиоксидант, үрэвслийн эсрэг, дархлаа сайжруулах шинж чанартай. Тогтмол хэрэглэх нь судас хатуурлаас сэргийлэх, цус харвалтын эрсдэлийг бууруулах, нүдний болор

цайх үйл явцыг саатуулах, цусны даралтыг бууруулах, дархлааг дэмжих, ясны нягтралыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Хулууны зөөлөн хэсгээс гадна үр, навч цэцгийг хоолонд хэрэглэдэг. Боловсруулах арга: Болц гүйцсэн хулууг чанах, ууранд жигнэх, шарах шүүгээнд шарах зэрэг аргаар боловсруулна. Чанасан хулуугаар зутан шөл, нухаш хийдэг.

ХҮРЭН МАНЖИНШим тэжээлийн найрлага: В, С аминдэмүүд цус төлжүүлэх хүчил, иод, төмөр фосфор, зэс, цайр, кальцийг ихээр агуулдаг.Эрүүл мэндийн ач тус: Хүрэн манжингийн шүүс нь үрэвслийг эсэргүүцэх, өвчин намдаах үйлчлэлтэй, уургийг шингээж, элэгний үйл ажиллагааг сайжруулдаг. Мөн судас хатуурах, тархины судас

хатуурах зүрх судасны өвчин тусах, артерийн даралт ихсэхээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.Боловсруулах арга: Хүрэн манжинг хальстай нь хүйтэн усанд хийж усыг сольж угаах замаар өнгө бүрдүүлэгч биологийн идэвхит бодисуудыг нь хадгалахын тулд ууранд 15 минут орчим жигнэж болгосны дараа хальслаад хоолонд хэрэглэнэ. Хүрэн манжинг хальсалж чанах үед өнгийг нь хадгалахын тулд бага зэрэг нимбэгний хүчил нэмж болно. Хоолны

давс хүрэн манжингийн өнгийг хувиргадаг тул чаналтын төгсгөлд нэмбэл зохимжтой. Хүрэн манжинг зууш, шөлтэй хоолонд хэрэглэхээс гадна цуужуулж хэрэглэдэг.

БУУЦАЙШим тэжээлийн найрлага: Бууцай нь 3.6% нүүрс ус, 2.2% уураг, 0.4% тос агуулах бөгөөд фолийн хүчил, ниацин, А, С, Е, К, В2, В6 аминдэм, магни, манган, төмөр, кальци, кали, зэс, фосфор, селен зэрэг эрдсээр баялаг. Эрүүл мэндийн ач тус: Үрэвсэл намдаах, хорт хавдрын эрсдэлийг бууруулах үйлчлэлтэй.

Туршилтын амьтан дээр хийсэн судалгаагаар бууцайны шүүс нь ходоод, хөх, түрүү булчирхай, арьсны хорт хавдрын эрсдэлийг бууруулж байжээ. Боловсруулах арга: Буцламгай халуун усанд хийж нэг минут орчим шазалж хэрэглэх нь тохиромжтой. Бууцайг чанахдаа савыг таглахгүй.

БРОККОЛИШим тэжээлийн найрлага: С, К, А аминдэм хүнсний эслэгээр баялаг. Брокколи байцааны 1 нэг нь 30мг, хагас аяга нь 52мг С аминдэм агуулдаг. Эрүүл мэндийн ач тус: Дархлаа сайжруулах, хорт хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Брокколи байцаан дахь глпкорафанин хэмээх бодис нь ферментийн үйлчлэлээр задарч хорт хавдар,

чихрийн шижин болон микробын эсрэг шинж чанар бүхий сульфорафин хэмээх бодис үүсгэх бөгөөд үүний агууламж нь чанах үед ихээхэн буурдаг. Тогтмол хэрэглэснээр түрүү булчирхайн хорт хавдар, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Боловсруулах арга: Ихэвчлэн чанах, ууранд жигнэх аргаар болгодог боловч зарим хоолонд түүхийгээр нь хэрэглэдэг. Түүний найрлага дахь хорт хавдрын эсрэг үйлчлэлтэй бодисууд нь чаналтын хугацаанаас хамаарч ихээхэн алдагдана. 5 минут чанахад 20-30%, 10 минут чанахад 40-50%, 30 минут чанахад 77% алдагдана. Ууранд жигнэх, хуурч шарах аргуудаар боловсруулах үед алдагдал бага байдаг. Брокколи байцааг ууранд 3-4 минут жигнэх арга нь хамгийн тохиромжтой арга юм.

САРМИСШим тэжээлийн найрлага: Сармис нь В1, В6, С аминдэм, Мn, Ca, P, K, Fe, Zn, Se зэрэг эрдэс бодисуудаар баялаг бөгөөд хүхэр агуулсан нэгдэл болох аллицин, сульфоксид нь түүний өвөрмөц үнэрийг бүрдүүлэхээс гадна эмчилгээний олон шинж чанартай. Эрүүл мэндийн ач тус: Сармис нь бактер, вирус,

мөөгөнцөрийн эсрэг үйлчлэлтэй бөгөөд судас хатуурахаас сэргийлэх, судасны уян хатан чанарыг дээшлүүлэх, цусны даралт бууруулах, зарим хорт хавдраас сэргийлэх үйлчлэлтэй. Судлаачид сармисны тогтмол хэрэглээ нь түрүү булчирхай, өндгөвч, бөөр, бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдлийг бууруулах үйлчлэл нь түүний найрлага дахь хүхэр агуулсан нэгдлүүдтэй холбоотой гэж үзэж байна. Сармис нь төмрийг зөөвөрлөдөг ферропортин уургийн нийлэгжилтийг нэмэгдүүлж цус багадалтаас сэргийлэх ач холбогдолтой. Боловсруулах арга: Сармисыг хоол амтлах болон хүнсний ногоо нөөшлөхөд түгээмэл хэрэглэхийн дээр түүхийгээр нь болон бусад бүтээгдэхүүнтэй хольж өргөн хэрэглэдэг.

ЦАГААН ЛУУВАНШим тэжээлийн найрлага: Цагаан лууван нь С аминдэм, фолийн хүчлээр баялаг тул навчит ногоотой адил хорт хавдраас сэргийлэх үйлчлэлтэй. Эрүүл мэндийн ач тус: Түүний шүүсэнд хоол боловсруулалтыг дэмждэг ферментүүд байдаг учраас жижиг хэрчсэн цагаан лууванг хоолтой хамт хэрэглэхэд хоолны шингэц сайжирдаг.

Цагаан лууванг үрүүлээр үрж, жижиглэсний дараа шууд хэрэглэхгүй бол ферментийн агууламж нь буурдаг. Түүхий болон боловсруулсан хүнсэнд байдаг зарим химийн бодисуудаас нитрозамин хэмээх хавдар үүсгэгч бодис ходоодонд үүсдэг. Цагаан луувангийн шүүсэнд агуулагдах фенолт нэгдлүүд нь энэ үйл явцыг саатуулах үйлчлэлтэй. Мөн шээс хөөх үйлчлэлтэй тул хаван бууруулна. Цагаан лууванг үрж жижиглээд бага зэрэг шар буурцгийн сүмсээр амтлаад хэрэглэхэд гэдэсний хөндийд хуримтлагдсан амьтны гаралтай уураг, тосны үлдэгдлийг цэвэрлэдэг.Боловсруулах арга: Түүхийгээр болон усанд чанах, ууранд жигнэх аргуудаар боловсруулж хэрэглэвэл илүү тохиромжтой.