“ТА 1-4-ИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ТӨСӨЛ”-ИЙН АЖЛЫН...

8
КОМПАНИЙН 2018 ОНЫ 04-Р САРЫН ТЭЗҮ-ҮҮД 2-р нүүрт БИЕИЙН ТАМИР СПОРТ №5 (85) 2018 оны 5-р сар “ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин Сонины талаарх санал хүсэлтээ 2125, 2256 дугаарын утас, [email protected] эсвэл Судалгаа Хөгжлийн Албанд файлаар болон бичгээр өгч болно. www.tpp4.mn 3-р нүүрт 4-р нүүрт 5-р нүүрт 6-р нүүрт 7-р нүүрт 8-р нүүрт ЭНЭ ДУГААРТ: ХУВАНЦАР САВНЫ ХЭРЭГЛЭЭ ОЮУНЫ ӨМЧИЙГ БАРЬЦАА ХӨРӨНГӨ БОЛГОН АШИГЛАХ ТУХАЙ 2018 ОНЫ 04-Р САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН ТАЛААРХИ МЭДЭЭЛЭЛ ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ МЭДЭЭЛЛҮҮД “ТА 1-4-ИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ТӨСӨЛ”-ИЙН АЖЛЫН ТАНИЛЦУУЛГА ҮЭХ-НЫ ТАЙЛАН, СОНГУУЛИЙН ХУРАЛ “ДЦС-4” ТӨХК 1983 онд ашиглалтад орсноос хойш 35 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Станцын техникийн бодлогын хүрээнд тоноглолын насжилтын судалгаа, шинжилгээг 2010 оноос хийж эхэлсэн. 2012 онд Уралын Турбины заводтой “ДЦС-4” ТӨХК турбоагрегатуудыг шинэчлэх, төлөв байдлыг тодорхойлох судалгаа шинжилгээний ажлыг эхлүүлсэн нь өнөөдрийн төслийн суурь болж байна. 2017 онд ОХУ-ын Санкт Петербург хотноо болсон Олон улсын эдийн засгийн форумын үеэр “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК болон “Уралын турбины завод” концерн хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Өнгөрөгч наймдугаар сард ЭХЯ-ны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурлаар “ДЦС-4” ТӨХК-ийн 1-4 дүгээр турбоагергатын шинэчлэлийн төслийн ТЭЗҮ-ийг хэлэлцэж дэмжсэн. Энэ оны нэгдүгээр сард шинэчлэлийн ажлыг 2018 -2019 онуудад их засварын хугацаанд багтаан ОХУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол гарч, энэ ажил эхэлж байна. “ДЦС-4“ ТӨХК-ийн дэргэдэх ҮЭХ-ны тайлан, сонгуулийн бүх гишүүдийн хурал 2018-04-28-нд МҮЭСТО-д амжилттай болж өнгөрлөө. Хурлын даргад Б.Батцэрэн / ДХХАЦ-дарга/, тэргүүлэгчдэд З.Пүрэвжил / ҮЭХ-дарга/, В.Содномцэрэн /СХА/, Энхтуяа /ТЦ/, Б.Батмягмар /ЗЦ/ нар сонгогдон ажиллав. ҮЭХ-ны даргын сонгуульд П.Алтангэрэл-ЗЦ, С.Доржваанчиг-ДХХАЦ, Н.Мөнхбаяр-ХЦ, Р.Нандинцэцэг-ТЦ, Ж.Болортуяа-ЭЗСА, Б.Ванчинсүрэн- ХА, Т.Бямбадорж-ЗЦ, Д.Ган-Эрдэнэ- ХА, Э.Наранхүү-ТДЦ, А.Батзориг-ЦЦ, Д.Загдсүрэн-ЗЦ, Н.Нэргүй-СХА нарын 12 хүн нэр дэвшсэнээс П.Алтангэрэл, Ж.Болортуяа, Б.Ванчинсүрэн, Т.Бямбадорж нар нэрсээ татав. Санал хураалтын дүн гарахад 50%-с дээш санал авсан хүн байгаагүй тул хамгийн олон хүний санал авсан Д.Ган-Эрдэнэ, Д.Загдсүрэн нарын төлөө дахин санал хураалт явуулав. Хоёр дахь санал хураалтанд 605 хүн санал өгсөнөөс Д.Ган-Эрдэнэ 355 хүний /55,46%/, Д.Загдсүрэнд 269 хүний /44,53%/ санал авч Даваахүүгийн Ган-Эрдэнэ ДЦС-4 ТӨХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны даргаар сонгогдсон юм. МЦ-ийн Шат бэхэлгээний мастер Б.Ирэхбаяр Судалгаа хөгжлийн алба НҮД ХУУРАЙШИХ ХАМ ШИНЖ

Transcript of “ТА 1-4-ИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ТӨСӨЛ”-ИЙН АЖЛЫН...

Page 1: “ТА 1-4-ИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ТӨСӨЛ”-ИЙН АЖЛЫН …tpp4.mn/wp-content/uploads/2018/09/EM-201805.pdfХөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад

КОМПАНИЙН 2018 ОНЫ 04-Р САРЫН ТЭЗҮ-ҮҮД

2-р нүүрт

БИЕИЙН ТАМИР СПОРТ

№5 (85) 2018 оны 5-р сар“ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин

Сонины талаарх санал хүсэлтээ

2125, 2256 дугаарын утас, [email protected]

эсвэл Судалгаа Хөгжлийн Албанд файлаар болон

бичгээр өгч болно.

www.tpp4.mn

3-р нүүрт

4-р нүүрт

5-р нүүрт

6-р нүүрт

7-р нүүрт

8-р нүүрт

ЭНЭ ДУГААРТ:

ХУВАНЦАР САВНЫ ХЭРЭГЛЭЭ

ОЮУНЫ ӨМЧИЙГ БАРЬЦАА ХӨРӨНГӨ БОЛГОН АШИГЛАХ

ТУХАЙ

2018 ОНЫ 04-Р САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

ХЯНАЛТЫН ТАЛААРХИ МЭДЭЭЛЭЛ

ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ МЭДЭЭЛЛҮҮД

“ТА 1-4-ИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ТӨСӨЛ”-ИЙН АЖЛЫН ТАНИЛЦУУЛГА

ҮЭХ-НЫ ТАЙЛАН, СОНГУУЛИЙН ХУРАЛ

“ДЦС-4” ТӨХК 1983 онд ашиглалтад орсноос хойш 35 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Станцын техникийн бодлогын хүрээнд тоноглолын насжилтын судалгаа, шинжилгээг 2010 оноос хийж эхэлсэн. 2012 онд Уралын Турбины заводтой “ДЦС-4” ТӨХК турбоагрегатуудыг шинэчлэх, төлөв байдлыг тодорхойлох судалгаа шинжилгээний ажлыг эхлүүлсэн нь өнөөдрийн төслийн суурь болж байна. 2017 онд ОХУ-ын Санкт Петербург хотноо болсон Олон улсын эдийн засгийн форумын үеэр “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК болон “Уралын турбины завод” концерн хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Өнгөрөгч наймдугаар сард ЭХЯ-ны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурлаар “ДЦС-4” ТӨХК-ийн 1-4 дүгээр турбоагергатын шинэчлэлийн төслийн ТЭЗҮ-ийг хэлэлцэж дэмжсэн. Энэ оны нэгдүгээр сард шинэчлэлийн ажлыг 2018 -2019 онуудад их засварын хугацаанд багтаан ОХУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол гарч, энэ ажил эхэлж байна.

“ДЦС-4“ ТӨХК-ийн дэргэдэх ҮЭХ-ны тайлан, сонгуулийн бүх гишүүдийн хурал 2018-04-28-нд МҮЭСТО-д амжилттай болж өнгөрлөө. Хурлын даргад Б.Батцэрэн /ДХХАЦ-дарга/, тэргүүлэгчдэд З.Пүрэвжил /ҮЭХ-дарга/, В.Содномцэрэн /СХА/, Энхтуяа /ТЦ/, Б.Батмягмар /ЗЦ/ нар сонгогдон ажиллав. ҮЭХ-ны даргын сонгуульд П.Алтангэрэл-ЗЦ, С.Доржваанчиг-ДХХАЦ, Н.Мөнхбаяр-ХЦ, Р.Нандинцэцэг-ТЦ, Ж.Болортуяа-ЭЗСА, Б.Ванчинсүрэн-ХА, Т.Бямбадорж-ЗЦ, Д.Ган-Эрдэнэ-ХА, Э.Наранхүү-ТДЦ, А.Батзориг-ЦЦ, Д.Загдсүрэн-ЗЦ, Н.Нэргүй-СХА нарын 12 хүн нэр дэвшсэнээс П.Алтангэрэл, Ж.Болортуяа, Б.Ванчинсүрэн, Т.Бямбадорж нар нэрсээ татав. Санал хураалтын дүн гарахад 50%-с дээш санал авсан хүн байгаагүй тул хамгийн олон хүний санал

авсан Д.Ган-Эрдэнэ, Д.Загдсүрэн нарын төлөө дахин санал хураалт явуулав.

Хоёр дахь санал хураалтанд 605 хүн санал өгсөнөөс Д.Ган-Эрдэнэ 355 хүний /55,46%/, Д.Загдсүрэнд 269 хүний /44,53%/ санал авч Даваахүүгийн Ган-Эрдэнэ ДЦС-4 ТӨХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны даргаар сонгогдсон юм.

МЦ-ийн Шат бэхэлгээний мастер Б.Ирэхбаяр

Судалгаа хөгжлийн алба

НҮД ХУУРАЙШИХХАМ ШИНЖ

Page 2: “ТА 1-4-ИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ТӨСӨЛ”-ИЙН АЖЛЫН …tpp4.mn/wp-content/uploads/2018/09/EM-201805.pdfХөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад

КОМПАНИЙН 2018 ОНЫ 04-Р САРЫН ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Төлөвлөгөөний биелэлтДиспетчерийн графикийн төлөвлөгөөний биелэлт

№ Үзүүлэлт НэгжТухайн сарын

Төлөв Гүйц Зөрүү Биелэлт1 ЦЭХ-ний түгээлт сая.кВтц 262,2 264,6 +2,4 100,9%2 ДЭХ-ний түгээлт мян.Гкал 275,3 275,3 - 100,0%

Тайлант хугацаанд диспетчерийн зохицуулсан төлөвлөгөө: Цахилгаан эрчим хүчинд 100,7%, Дулааны эрчим хүчинд 100,0% биеллээ.

ДҮТ-ийн диспетчерийн зохицуулсан төлөвлөгөө болон биелэлт

Нэмэх шийдвэр Хасах шийдвэр Диспетчерийн графикийн зөрчил Ачаалал

Диспетчерийн төлөвлөгөөний

биелэлтудаа мян.кВтц удаа мян.кВтц удаа мян.кВтц Дээд Доод мян.кВтц

47 3481,052 40 3248,395 3 1080,085 476 325 2400,967

СПОТ зах зээлийн талаар СПОТ арилжааны зах зээлд 66,402 мян.кВтц буюу 2555,825 мян.төгрөгний цахилгаан эрчим хүч худалдан, 52,331 мян.кВтц буюу 892,331 мян.төгрөгний цахилгаан эрчим хүч худалдан авч авлага, өглөгийн зөрүүгээр 2667,156 мян.төгрөгний авлагатай ажиллалаа.

Үйлдвэр санхүүгийн төлөвлөгөөний биелэлт Цахилгаан эрчим хүчний түгээлт төлөвлөлтөөс 7,6 сая.кВтц-аар давж 103,0 %, өнгөрсөн оны мөн үеэс 7,9 сая.кВтц-аар буюу 3,1 % - аар өслөө. Оны эхнээс хэрэглээний өсөлтөөс шалтгаалан цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл санхүүгийн төлөвлөгөө 36,8 сая.кВтц-аар давж, 103,2 % -ийн биелэлттэй байна.

Дулааны эрчим хүчний түгээлт төлөвлөлтөөс 13,6 мян.Гкал-аар тасарч 95,3 %-н биелэлттэй, өнгөрсөн оны мөн үеэс 5404 Гкал дулаан буурсан. Оны эхнээс дулааны үйлдвэрлэл санхүүгийн төлөвлөгөө 74,8 мян.Гкал-аар, үүнээс “УБДС” ХК–д нийлүүлэх дулаан 45,8 мян.Гкал –аар өслөө.

Үндсэн тоноглолын ажиллагаа 4 - р сард горим ажиллагаанд 7 зуух, 6 турбин оролцсон. Сарын дунджаар 4.99 зуух, 4.99 турбинтэй ажиллаж, бэлтгэлд 1 зуух, турбин бэлтгэлгүй байсан. Турбин №5–г 1/III–ээс их засварт, 21/III-ээс К-2 дунд засварт /МОН-П10/ тул ажиллаагүй. Тайлант сард зуух - 8, турбин - 6 удаа зогссон.

Мазутын зарцуулалт Тайлант сард 318 тонн мазут нийлүүлэгдсэн. Энэ сард 100 тн мазут түлэх төлөвлөгөөтэйгээс 151 тн-г түлж, 51 тн мазут хэтрүүллээ. Зуухны халуун галлагаа 3 удаа хийгдэж 20 тонн, хүйтэн галлагаа 7 удаа хийгдэж 121 тонн мазут түлсэн. К-8-н үнс шлак унагаахаар 10 тонн мазут зарцуулсан.

Нүүрсний зарцуулалт

Уурхай нэгжТухайн сарын

төлөв гүйц зөрүү биелэлтБагануур мян.тн 135,0 140,0 +5,0 103,7%

Шивээ-Овоо мян.тн 125,0 127,9 +2,9 102,3%

Бүгд мян.тн 260,0 267,9 +7,9 103,1%

Жишмэл түлшний зарцуулалт Цахилгаан эрчим хүч түгээхэд зарцуулах жишмэл түлшийг - 8,757 гр/кВтц-аар, Дулааны эрчим хүч түгээхэд зарцуулах жишмэл түлшийг - 0,063 кг/Гкал-аар хэмнэж гүйцэтгэлд ноогдох төлөвлөлтөөс 2334 тонн жишмэл түлш хэмнэсэн.

Горим параметрийн даалгаварын биелэлт ЭХЗХ -аас батлагдсан ДХЦЭХ-ний зарцуулалтыг 0,1 %-иар буюу 289,564 мян.кВтц-аар хэмнэсэн

Уур усны алдагдал Станцын дотоод циклийг нөхөх химийн цэвэрлэсэн усны зарцуулалтыг 0,24 % буюу 3133 тн конденсат хэмнэсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад химийн цэвэрлэсэн усны зарцуулалт 6782 тонноор нэмэгдсэн. Өссөн дүнгээр 9988 тонноор бууруулсан үзүүлэлттэй байна. Осмосын халаагч уурын зарцуулалт 3918 тн байлаа.

Бохир конденсатыг цэвэрлэх схемийг ашиглан 10433 м3 усыг БЗК-д өгч ажилласан.

Дотоод циклийн алдагдлыг нөхөхөөр:• Зууханд – 3927 м3• Турбинд – 36352 м3 ус өгсөн.• Зуух дүүргэхээр 505 м3 ус өгсөн.

Үйлдвэрлэлийн алба

Page 3: “ТА 1-4-ИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ТӨСӨЛ”-ИЙН АЖЛЫН …tpp4.mn/wp-content/uploads/2018/09/EM-201805.pdfХөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад

2018 ОНЫ 04-Р САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН ТАЛААРХИ МЭДЭЭЛЭЛ

2018 оны 04-р сард станцын хэмжээний аваари, 1, 2-р зэргийн саатал гараагүй, үндсэн тоноглолын зогсолт 14 бүртгэгдсэнээс зуух 8 удаа, турбин 6 удаа тус тус зогссон. Хүний буруутай үндсэн тоноглолын зогсолт ГАРААГҮЙ.

Үндсэн тоноглолын зогсолт болон туслах тоноглолын гэмтэлд тоног төхөөрөмжийн гэмтлийн акт: ДХХАЦ-1, НАХ-3 /6.791,754 мян₮/, бүгд – 4 /6.791,754 мян/, мазут зарцуулалтын акт: ЗЦ-2 /41.529,268 мян₮/, ТЦ-1 /14.386,644 мян₮/, бүгд – 3 /55.915,912 мян₮/, тоног төхөөрөмж, сэлбэг материалыг ашиглалтаас хасах акт: ТДЦ-1, ЗЦ-1, НАХ-1 /720,247 мян₮/, “Эрчим” зоогийн газар – 2, бүгд – 5 /720,247 мян₮/, нийт 12 ширхэг акт /63.427,913 мян₮/ тогтоогдлоо.

04-р сард ХА-с тавигдсан 12 ширхэг актны 1 ширхэг буюу 8.33% нь ажлын зохион байгуулалт муугаас, ашиглалтын хүмүүс схемийг сайтар судлалгүй “үйлдэл” хийснээс, мөн 1 ширхэг буюу 8.33% нь гадны байгууллагаас шалтгаалан бичигдсэн байна.

Ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн байдалд 1 удаа хэмжилт хийв.

№ Цех нэгжүүд

Дуу шуугиан (дб) Ажлын байрны халуун (оС)

Ажлын байрны чийглэг %

Ажлын байрны тоосролт (мг/м3)

2017

оны

03

-р с

ар

2018

оны

03

-р с

ар

2017

оны

03

-р с

ар

2018

оны

03

-р с

ар

2017

оны

03

-р с

ар

2018

оны

03

-р с

ар

2017

оны

03

-р с

ар

2018

оны

03

-р с

ар

1 ТДЦ 84.2 83.6 20.8 20.5 30.2 30.5 18.3 18.3

2 ЗЦ 89.9 90.2 29 31.1 28.7 28.6 11.62 11.2

3 ТЦ 89.7 90.6 30 30.1 29.6 29.7

Стан

цын

дунд

аж

14.9

6 м

г/м

3

Стан

цын

дунд

аж

14.7

мг/

м3

4 Хими 70 71.0 23.6 24.4 30.7 30.9

5 Механик 71 70.0 20 21.3 31.8 32.2

ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ МЭДЭЭЛЛҮҮД

2017 оны ТОП-100 ААН-ийн өргөмжлөлөө гардан авлаa. Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП100 ААН-ийг эрэмбэлж, өргөмжлөл гардуулах үйл ажиллагааг 3 дахь жилдээ Төрийн ордонд зохион байгууллаа.

Эрэмбэлэхдээ Сангийн яам, ТЕГ, ГЕГ, НДЕГ, ҮСГ, ОӨУБЕГ, СЗХ зэрэг байгууллагын статистик мэдээлэлд үндэслэн, ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчилдаг. Түүнчлэн сүүлийн гурван жилийн дата мэдээлэлд тулгуурлан салбараар, байршлаар, хэлбэрээр, шинээр жагсаалтад орж ирж байгаа гэхчлэн жагсаасан болно.

Энэ жилийн ТОП 100 ААН-ийг эхний 20, 21-40, 41-60, 61-80, 81-100 гэсэн таван багц болгон ангилж, багц бүрийн хувьд тоон үзүүлэлтүүдийг нарийвчлан гаргаснаараа онцлогтой. Ингэснээр зөвхөн компаниудын бизнесийн амжилт, манлайллыг харуулаад зогсохгүй улс орны эдийн засгийн өсөлт бууралт, аль салбар илүү урагшилж, аль нь хойшилж байгаа, үүнд нөлөөлж буй гадаад дотоод хүчин зүйл, цаашлаад бизнесийн орчинд тулгарч байгаа асуудал, тэдгээр нь энгийн иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа зэрэг олон чухал дүгнэлт гаргах, төр засгийн бодлого шийдвэрт тусгах бааз суурь болж байгаа юм.

Энэхүү үйл ажиллагаа нь ямар нэг шалгаруулалт биш бөгөөд улсын бүртгэлд бүртгэлтэй идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй 70 гаруй мянган ААН-ийн статистик үзүүлэлт, тоон мэдээлэл дээр тулгуурлан ихээс нь бага руу нь эрэмбэлж жагсаалт гаргаж байгаа, олон улсын жишиг бүхий үйл явц юм. Манай компани 2017 оны үзүүлэлтээрээ 19-т эрэмблэгдэн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Бямбадорж “Өргөмжлөл”-өө гардан авлаа.

Хяналтын алба

Захиргаа хүний нөөцийн алба

Page 4: “ТА 1-4-ИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ТӨСӨЛ”-ИЙН АЖЛЫН …tpp4.mn/wp-content/uploads/2018/09/EM-201805.pdfХөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад

ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ МЭДЭЭЛЛҮҮД

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр амь эрсэдсэн болон хөдөлмөрийн чадвараа алдсан иргэддээ хүндэтгэл үзүүллээ. “ДЦС-4” ТӨХКд ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр хөдөлмөрийн чадвараа түр алдсан үе үеийн ажилчин, албан хаагчиддаа Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр амь эрсэдсэн болон хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийг эргэн дурсах Олон Улсын өдрийг тохиолдуулан компанийн удирдлага, Төрийн бус байгууллагын зүгээс хүндэтгэл үзүүллээ.

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад ажилчдын манлайлал – ФОРУМ 2018 боллоо. 4 дүгээр сарын 19-ний өдөр “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХАД АЖИЛЧДЫН МАНЛАЙЛАЛ” сэдэвт бүх нэгжийн ажилчдын төлөөллийг оролцуулсан (102 ажилчид) форумыг хөтөлбөрийн дагуу амжилттай зохион байгууллаа. Форумын үеэр 4 илтгэл тавигдаж, ХАБЭА-г сайжруулах талаарх ажилчдын саналыг бичгээр авч нэгтгэв. (55 хүн санал бичсэн)

“Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018” өдөрлөг боллоо. Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газраас зохион байгуулсан “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018” өдөрлөг 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Сүхбааатарын талбайд амжилттай зохион байгуулагдлаа.

Page 5: “ТА 1-4-ИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ТӨСӨЛ”-ИЙН АЖЛЫН …tpp4.mn/wp-content/uploads/2018/09/EM-201805.pdfХөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад

“ДЦС-4” ТӨХК-ИЙН ТҮҮХТ 35 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН

Спортын төв, нийтийн биеийн тамир хариуцсан мэргэжилтэн Ч.Баясгалан

Үйлвэрлэлийн алба

‘‘ДЦС-4’’ ТӨХК-ийн түүхт 35 жилийн ойн нэрэмжит ЭХС-ын төр хувийн хэвшлийн байгууллагуудын дунд волейболын тэмцээн 2018 оны 04-р сарын 26-27 өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд амжилттай зохион явагдаж шилдгүүдээ шалгарууллаа. Тэмцээнд Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн эрэгтэй 15, эмэгтэй 7 багийн 200 гаруй тамирчид хурд хүч авхаалж самбаагаа дайчлан оролцлоо.

Энэхүү тэмцээнд оролцсон ДЦС-4 ТӨХК-ийн эрэгтэй, эмэгтэй багууд аваргалж аваргын алтан цом өргөмжлөл хүртсэн бол эрэгтэй багуудаас ХАСУ МЕГАВАТТ ХК, ЭБЦТС эмэгтэй багуудаас ЭБЦТС, ЦДҮС-ийн багууд хоёр гуравдугаар байруудыг эзэлж мөнгө, хүрэл меалийн эзэд боллоо. Багийн нийлбэр дүнгээр “ДЦС-4 ТӨХК”-ийн баг тамирчид тэргүүлж цом гардан авлаа. Шилдэг тоглогчдоор дараах байгууллагын тамирчид тодорсон байна.

Эрэгтэй ЭмэгтэйШилдэг хамгаалагч Отгон-Авир /ЭДЦС/ М.Санчирмаа /ЦДҮС/Шилдэг давуулагч А.Мөнх-Эрдэнэ /Хасу Мегаватт/ Д.Алтансувд /ЭБЦТС/Шилдэг хаагч З.Цэнд-Аюуш /ДЦС-4 ТӨХК/ Б.Энхзаяа /ЦДҮС/Шилдэг холбогч Б.Мөнхнаран /ДЦС-4 ТӨХК/ Т.Оюундэлгэр /ДЦС-4 ТӨХК/Шилдэг тэгш тоглогч Б.Бямбабаяр /ЭБЦТС/ П.Мөнхцэцэг /ДЦС-3 ТӨХК/

ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ МЭДЭЭЛЛҮҮД

“ДЦС-4” ТӨХК-ийн 35 жил, “МЭДЛЭГ” тэмцээний 20 жилийн ойн нэрэмжит ашиглалтын ажилтнуудын дунд жил бүр уламжлал болон зохиогддог ажил мэргэжлийн тэмцээн 2018 оны 04-р сарын 10, 13-нд амжилттай болж өнгөрлөө. Тэмцээнд М.Дөлгөөн ахлагчтай ашиглалтын 1-р ээлжийн хамт олон нийлбэр дүнгээр бусад багаа манлайлан тэргүүн байрыг эзэлсэн байна.

I ээлж II ээлж III ээлж IV ээлжСуурь оноо 3.07 2.68 3.23 0.69Ашиглалтын заавар, ТАД, ААД-н шалгалтын дүн 18.12 17.63 18.13 17.80Онол мэдлэгийн тэмцээн 15.24 12.22 11.72 12.25Багуудын мэндчилгээ 3.00 2.88 2.13 2.75Багын ахлагч нарын тэмцээн 3.87 4.73 3.27 3.80Урлагын тоглолт 3.00 2.78 2.78 2.44Хөгжөөн дэмжигчдын тэмцээн 0.60 0.50 0.25 0.50Гүйцэтгэх захирлын нэрэмжит тэмцээн 0.50 0.80 1.00 1.00Тэргүүн дэд захирлын нэрэмжит тэмцээн 1.00 1.00 1.00 1.00Ерөнхий инженерийн орлогчийн нэрэмжит тэмцээн 1.00 1.00 1.00 0.30

НИЙТ ДҮН 49.39 46.22 44.50 42.54

Page 6: “ТА 1-4-ИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ТӨСӨЛ”-ИЙН АЖЛЫН …tpp4.mn/wp-content/uploads/2018/09/EM-201805.pdfХөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад

ОЮУНЫ ӨМЧИЙГ БАРЬЦАА ХӨРӨНГӨ БОЛГОН АШИГЛАХ ТУХАЙ

СХА-ны патентын мэргэжилтэн В.Содномцэрэн

Дэлхий дахинд хөгжлийн түүчээ болсон өндөр хөгжилтэй орнуудад жилээс жилд оюуны өмчийн талаар хууль,эрх зүйн болон эдийн засгийн талаас хөрөнгө оруулах байдал их болж үүнийхээ хэмжээгээр эргээд оруулсан хөрөнгө нь хэд дахин өндөр ашиг оруулж байна. Манай улсын хувьд энэ байдал аажмаар өөрчлөгдөж байгаа билээ.

Оюуны өмчийн эрхийн хамгаалалт дээр шинэ бүтээлийн патент авах, ашигтай загварын гэрчилгээ авах, бүтээгдхүүний загвар, зохиогчийн эрх гаргаж хамгаалуулахад уг компанийн өмч, хөрөнгө дээр түшиглэн шинэ бүтээл хийж, санал санаачлага гарган ажиллаж байгаа тохиолдолд уг бүтээлийг эзэмших эрх нь компанид хадгалагдах ба бүтээл, загвар зохион бүтээгч, барааны тэмдэг гаргагч, зохиогчийн эрх гаргах нь тухайн хүний мэдэлд байх ёстой.

Оюуны өмчийг барьцаа хөрөнгө болгон ашиглах эрх зүйн орчин нь:

1. ЮНИСТРАЛ-ын эд хөрөнгийн барьцааны талаарх арга зүйн зөвлөмжийн нэмэлт хавсралт, оюуны өмчийг барьцаалах талаарх зөвлөмж. (2011) Unit-ed Natinas, NICETRAL Legislative guide on Secured Transaction (2011)

2. Хөдлөх хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль. (2006)

3. Зээлийн батлан даалтын тухай хууль. (2012)4. Иргэний хууль. (2002)5. Зохиогчийн эрх ба түүнд хамаарах хамаарах

эрхийн тухай хууль. (2006)6. Патентын тухай хууль. (2006)7. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль.

(2010)8. Монгол улсын нэгдэн орсон ДОӨБ-ын олон улсын

гэрээ, конвенциуд 9. Оюуны өмчийн газрын үйлчилгээний хөлс тооцох

журам. (2012)

Оюуны өмчийг ашиглах хэлбэр: 1. Барьцаалах2. Гэрээгээр ашиглуулах3. Худалдах4. Өөр бизнес болгон хөгжүүлэх5. Хамтран ажиллах

Оюуны өмчийг барьцаалах онцлог:1. Хэдийгээр оюуны бүтээлийн өмчлөгч нь өөрийн

бүтээлийг эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах хязгааргүй эрхтэй боловч хуульд заасны дагуу зохиогчийн эрхийг хязгаарладаг.

2. Оюуны өмч нь нийтийн барааны нэгэн адил тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд өрсөлдөх шинж чанаргүй /non-rival/ ба нэг хүний хэрэглээ нь бусад хүний хэрэглээг бууруулдаггүй /non-excludable/ шинжтэй юм.

3. Оюуны өмч нь гадагшаа тодорхой биет хэлбэрээр илрэн гарсан байх ёстой. Тиймээс түүний илрэн гарсан биет хөрөнгийн хувьд эд хөрөнгийн эрх болон оюуны өмчийн эрх давхар хадгалагдаж байдаг.

4. Оюуны өмч нь материаллаг бус эрх учир түүнийг эзэмшихгүйгээр хэрэглэх

Оюуны өмчийн үндсэн шинж: “... Надаас мэдлэг хүлээн авсан хүн миний мэдлэгийн цар хүрээг багасгахгүйгээр өөрийн мэдлэгийн хүрээг тэлж байдгийн нэгэн адил миний дээр гэрэл асаасан хүн намайг харанхуйлахгүйгээр өөрийгөө ч мөн гэрэлтүүлж байдаг...” Томас Жефферсон

Оюуны өмчийн эрхийн барьцаа : Утга зохиол, урлаг, шинжлэх ухааны бүтээл, патент, барааны тэмдэг, газар зүйн заал, бүтээгдхүүний загвар гэх мэт.

Санхүүгийн барьцаа: Ирээдүйд олох орлого, гэрээний төлбөр

Бусад: Оюуны өмч илрэн гарсан биет хөрөнгийн барьцаа гэх мэт.

Олон улсын туршилга: * 1995 оны байдлаар Дэлхий дахинд Оюуны өмчийг

барьцаа хөрөнгө болгон ашигласан 2015 оны байдлаар 50000 хол давсан байна. (The brookings Institute)

* 1980 оны байдлаар нийт патентын 16 хувь нь эрхийн хамгаалалтын хугацаа дуусахаас өмнө барьцааны харилцаанд орсон бол 2015 оны байдлаар 40 хувь нь барьцаалагдсан байна.

* Зарим төрлийн компанид оюуны өмч хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө нь байдаг. Apple, Google болон Facebook компанийн жишээнээс харахад оюуны өмчийн ач холбогдол тодорхой харагддаг. (IP mer-chant bank Ocean Tomo)

Ач холбогдол:1. Оюуны өмч нь барьцаа хөрөнгө байнга дутагдалтай

байдаг жижиг,дунд бизнес эрхлэгчдийн хувьд бэлэн барьцаа хөрөнгө болж өгдөгөөрөө давуу талтай.

2. Оюуны өмчийг ашигласнаас олох орлогоор зээлийг маш хурдан хугацаанд төлөх боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл барьцааны зүйлийг ашигласны орлого болон үр шимээр нь барьцаа хөрөнгийг чөлөөлөх боломжтой байдаг.

3. Оюуны өмчийн барьцаа хөрөнгө нь өөрийн гэсэн үнэ цэнэ бүхий хөрөнгө байдаг.

Page 7: “ТА 1-4-ИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ТӨСӨЛ”-ИЙН АЖЛЫН …tpp4.mn/wp-content/uploads/2018/09/EM-201805.pdfХөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад

ХУВАНЦАР САВНЫ ХЭРЭГЛЭЭ

Манай Эрчим зоогийн газар нь бэлэн болсон хоолыг таваглаж олгохдоо орц, норм, халууны хэмийг баримтлан олгодог. Хоолыг зориулалтын хоол халуун байлгагчид 2-3 цагаас илүүгүй хугацаанд хадгалахаар тооцож шөлтэй хоолыг +750С-аас доошгүй, хоёрдугаар хоол, хачир, сүмсийг +650С-аас доошгүй хэмд олгож, хүйтэн хоол, зуушийг хөргөгчид байлгаж +7+140С хэмтэй олгодог. Тухайн өдөр үйлдвэрлэгдсэн хоол, зууш, ундаанаас дээж авч зориулалтын саванд хийж 00+40С хөргөгчид 48 цаг хадгалсны дараа дээжийг устгаж тэмдэглэл хөтөлдөг. Халуун дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан та бүхэн ажлын байрлуу хоол зөөж авч явсан тохиолдолд 2 цагийн дотор идэж байхыг ХАТУУ АНХААРУУЛЖ байна. Түүнээс олон цаг хадгалсан хоол танд ХООЛ БОЛОХГҮЙ ХОР БОЛНО гэдгийг хэзээ ч үл мартаж болно.

Хуванцар савыг агуулагдах найрлагаас нь хамаарч 1-7 хүртэлх тэмдэглэгээгээр ангилдаг бөгөөд дээрх тоонуудыг тухайн савны ёроолоос харах боломжтой. Харин 1, 5 тэмдэглэгээтэй хуванцар савыг хүнс агуулах зорилгоор хэрэглэж болох талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлсэн байна.

Тэгвэл энэ тоонууд хэрэглэгчдэд ямар мэдээллийг өгдөг вэ?

Хүнсний зориулалтаар ашиглаж болох савууд• “1” дугаартай PET\PETE: (полиэтилентерифтолат) Хийжүүлсэн ундаа, рашаан, ус, жүүс, ургамлын тос, ам зайлах шингэн, самрын тос, майонез, гоо сайхны бүтээгдэхүүн, угаалгын шингэнийг савладаг, эрүүл мэндэд учруулах хор хөнөөл маш бага учир нэг удаагийн савалгааны зориулалтаар хэрэглэдэг. Температурын өргөн хэлбэлзэлд тэсвэртэй, бүтээгдэхүүнийг гүн хөлдөөх (-400С), хөлдүүгээр хадгалах (-200С), ариутгах (1210С), шарах шүүгээнд халаахад бат бөх, аюул багатай.

• “5” дугаартай РР (полипропилен)Тараг, жүүс зэрэг шингэн зүйлс халуун хоол, ундаа хийх сав, элсэн чихрийн уут, эм бэлдмэл витамин, жигнэмэг, чипс, шоколад, чихэр, зайрмаг, цай, кофе, тараг, хөлдүү бүтээгдэхүүн, тос савлах, нэг удаагийн шприц, халуун ундааны сав, савны таг, соусны сав хийхэд ашигладаг. зарим хүмүүс оройн хоолноосоо тавьж хоноод маргааш өглөө нь идэх явдал байдаг. Хоолыг дахин халааж идэх нь:

1. Хоолны тэжээллэг чанар нь буурна.2. Өвчин үүсгэгч нян орж, өсөж үржсэнээс болж

хоолны нянгийн гаралтай хордлого үүсгэж болох аюултай.

Хүнсний зориулалтаар ашиглаж болохгүй савуудТа бүхний өдөр тутмын хэрэглээнд өргөн хэрэглэгддэг 2, 3, 4, 6, 7 тэмдэглэгээ бүхий савуудыг хүнсний зориулалтаар дахин ашиглахыг хориглоно. • “2” дугаартай HDPE (полиэтилен)Өндөр нягтрал бүхий полиэтилен. Уг төрлийн хуванцраар ар саванд идэвчлэн сүү, тараг, жүүс болон угаалгын нунтаг бодис савласан байдаг бөгөөд зөвхөн нэг удаагийн зориулалтаар ашигладдаг. • “3” дугаартай V\PVC\ (поливинилхлорид)Винил эсвэл поливинил агуулсан хуванцар. Энэ төрлийн хуванцар саванд ихэвчлэн нунтаг бодисууд, шампунь, биеийн шингэн саван хийдэг ба хуванцар тавилгууд, ус зайлуулах хоолой, сантехникийн хэрэгслүүд хийдэг байна. Уг төрлийн хуванцар савыг халаах эсвэл шатаахад диоксин хэмээх хорт бодис ялгардаг учир хүнсний бүтээгдэхүүн хадгалж болохгүй.• “4” дугаартай LDPE (полиэтилен)Нягтрал багатай хуванцар. Энэ төрлийн хуванцраар төрөл бүрийн нийлэг тор, ахуйн хэрэглээний сав баглаа боодол, тавилга, хивс зэргийг хийдэг бөгөөд дахин ашиглах боломжгүй. Нэг удаагийн хоол хадгалах сав хийдэг ба зөвхөн нэг удаагийн зориулалтаар ашигладаг. • “6” дугаартай PS (полистирол)Энэ төрлийн хуванцараар ихэвчлэн хүнсний бус сав баглаа боодол хийдэг. Дахин ашиглах боломжгүй. Аюултай хуванцар.• “7” Бусад тэмдэглэгээнүүд:Энэхүү хуванцраас бисфенол-А гэдэг хорт хавдар үүсгэдэг хортой нэгдэл үүсдэг тул ийм тэмдэглэгээтэй савыг зөвхөн химийн бодисыг хадгалах, зөөвөрлөхөд ашигладаг

Хүнсний зүйл хөргөгчинд хадгалахдаа:Хөлдөөгчид хамгийн ойр• 1-р хөргөх тавиур дээр царцаамал, хиам, варень, тос

гэх мэт• 2-р тавиур дээр 2-р хоол, шанцай, бялуу, сүү, цагаан

идээ, ундаа жүүс…• 3-р тавиурт 1-р хоол, бяслаг, шууз…• Ёроолд нь ногоо жимс гэх мэт ялгаж хийвэл хоол

хүнсийг тохиромжтой хэмд хадгалж болдог байна.

Хөргөгчид хүнс хадгалах дээрх зарчмыг зөрчвөл хоолны хордлогод өртөх боломж бүрддэг байна.

Эрчим зоогийн газар

Page 8: “ТА 1-4-ИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ТӨСӨЛ”-ИЙН АЖЛЫН …tpp4.mn/wp-content/uploads/2018/09/EM-201805.pdfХөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад

НҮД ХУУРАЙШИХ ХАМ ШИНЖ

Нүд хуурайших хам шинж нь нулимсан бүрхүүл хангалттай хэмжээгээр нүдийг чийглэж чадахгүйгээс болж үүсдэг. Нулимсан бүрхүүл хангалттай хэмжээнд нүдийг чийглэж чадахгүй байх олон шалтгаан байдаг.

Шалтгаан: Нүд хуурайших шалтгааныг 3 бүлэгт хуваана.

1. Нулимс ялгаралт багасах* Насжилт* Зарим өвчний үед /Чихрийн шижин, Ревматоид

артрит, Шегрений хам шинж, Бамбайн эмгэг, А витамины дутагдал/

* Нулимсны булчирхайн үрэвсэл, гэмтэл* Зарим эмийг хэрэглэх үед /антиглетемин,

антидепрессант, жирэмснээс хамгаалах эм г.м/2. Нулимсны ууршилт ихсэх

* Салхи, тоос, хуурай агаар* Нүдээ цөөн цавчлах /Ихэвчлэн анхаарал

төвлөрсөн үед /Жишээ нь: юм унших, жолоо барих, компьютерын дэлгэц удаан ширтэх

* Зовхины эмгэгүүд3. Нулимсны найрлага алдагдах

* Нулимсан бүрхүүл нь ус, тосон, муцин давхаргаас тогтдог. Эдгээр найрлага алдагдсанаар нүд хуурайшина. Жишээ нь: Зовхины ирмэгээр байрлах тосны булчирхайн бөглөрөөс болж нулимсан бүрхүүлийн тосон давхаргын бүтэц алдагдана.

Шинж тэмдэг:* Ихэвчлэн 2 нүд адил зовиуртай байдаг* Нүд загатнах, хорсох, аргах* Гэрэлд гялбах* Нүд улайх* Нүд торох, юм орчихсон мэт санагдах* Нулимс гоожих* Нүд бүрэлзэх* Нүд чилэх, ядрах

Хүндрэл:• Нүдний халдвар, үрэвсэл

Нулимсан бүрхүүл нь халдвараас хамгаалж, нүдний гадаргууг хамгаалдаг. Хангалттай нулимс үүсэхгүй, нүд хуурай байх үед халдвар орох эрсдэл нэмэгдэнэ.

• Нүдний гадаргуу гэмтэх, өөрчлөгдөхХүнд зэргийн нүд хуурайшилт, мөн эмчлэхгүй удах үед салстын үрэвсэл, далавчин хальс ургах, цаашилбал эвэрлэг бүрхүүл шалбарах, шархлах, сорвижих, нүдэнд цагаа унах хүртэл хүндэрдэг.

• Амьдралын чанарт нөлөөлөхӨдөр тутмын үйл ажиллагаа хийхэд түвэгтэй болгодог.Жишээ нь: жолоо барих, юм унших гэх мэт.

Урьдчилан сэргийлэх нь:

Хэрэв таньд нүд хуурайшилтын шинж тэмдэг илэрч байвал үүсгэж буй шалтгаанаас зайлсхийх хэрэгтэй.

Жишээ нь:* Нүдрүү агаар үлээлгэх /үсний сэнс, машины

агааржуулагч гэх мэт/* Өрөө тасалгааг чийгшүүлэх* Салхи, тоос, шорооноос хамгаалж шил зүүх* Удаан ажиллах үед хэсэг завсарлаж, нүдээ амраах/

Хэдэн секунд нүдээ аних, эсвэл хэд хэдэн удаа нүдээ цавчлах. Ингэснээр нулимсан бүрхүүл нүдний гадаргууг бүтнээр нь чийгшүүлнэ./

* Хиймэл нулимс тогтмол хэрэглэх. /Хэрэв та архаг хуурайшилттай бол тогтмол дусаагаарай.

Эмнэлэг

Дур мэдэн дусаалга дусаахаас зайлсхийнэ үү!

“ДЦС-3“ ТӨХК үүсгэн байгуулагдсаны 50 жил, “ДЦС-4“ ТӨХК-ийн 35 жил, “MCS интернейшнл“ ХХК-ийн 25 жил, Монголын Эрчим Хүчний Инженерүүдийн холбоо байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах “Эрчим Хүчний салбарын хөгжил, шинэ техник технологи, эрчим хүчний хэмнэлт“ сэдэвт онол практикийн бага хурал нь эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй шинэ дэвшилтэт техник, технологи болон эрчим хүчний хэмнэлтийн шийдлүүдийг онол, судалгаа шинжилгээг хэрэгжүүлсэн туршлага дээр үндэслэн хэлэлцэх болно.

Судалгаа хөгжлийн алба