2ТЭ116ум илчит тэрэгний тоормосын системийн схем

59
2ТЭ116УМ-серийн илчит тэрэгний тоормосын систем 2014 он ТЧ-3

Transcript of 2ТЭ116ум илчит тэрэгний тоормосын системийн схем

2ТЭ116УМ-серийн илчит тэрэгний тоормосын систем

2014 он ТЧ-3

Slide-50

Илчит тэрэгний ерөнхий савны байрлал тэдгээрийн холболт Уг илчит тэргэнд адил хийцтэй 250 литр агаарын багтаамжтай 4-н ширхэг ерөнхий сав байдаг. Эдгээр савны

байрлалыг дээрээснь харсан байдлаар схемд дугаарласан номерын дагуу доорх зурагт үзүүллээ. Компрессороос шахсан агаар шахтны шалан доорх тахир хэлбэрээр байрласан трубагаар дамжиж № 22 буюу туслах талд шахтны тушаа доод талын эхний саванд дараа нь № 24, № 26-р саванд ороод тэндээс масло ялгагчаар дамжин тэжээлийн гол хоолойг цэнэглэнэ. Тэжээлийн гол хоолойноос нөөц сав гэж нэрлэх № 23 –р сав нь хоёр талын үл буцаах клапанаар дамжуулан ерөнхий савны агаарын даралттай адил даралтаар байнга цэнэглэгдэнэ. Энэ № 23-р савнаас гарсан агаар нь зөвхөн реле 404-р дамжуулан тоормосын цилиндрийг агаараар хангах үүрэгтэй. Нөөц сав гэж нэрлэж байгаа нь илчит тэрэгний агаар ямар нэг шалтгаанаар байхгүй буюу 0 ат болсон үед үл буцаах клапантай учраас № 23 сав агаартай үлдэж реле 404-р дамжуулан тоормосын цилиндрийг агаараар хангаж илчит тэргийг тоормостой байлгаж чадна. Тийм учраас үл буцаах клапангууд заавал хэвийн ажиллагаатай байх ёстой. Ерөнхий савнуудын гадна талд гадна үзлэгийг 2 жилд нэг удаа, 16 кгс/см2 даралтай усаар шахаж шалгадаг шингэн туршилтыг 4-н жилд нэг удаа хийсэн он сар өдрийг тэмдэглэсэн дардас бичигдсэн байдаг. Эдгээр савнууд нь ашиглалтын явцад тунадасыг байнга юүлж байх зориулалтай крантаар тоноглогдсон. Энэ крантыг онгойлгохдоо болгоомжтой онгойлгох ёстой. Ерөнхий саванд тунадас хуримтлагдах нь агаараар хангагдаж ажилладаг тоног төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагааг алдагдуулна.

К

Реле-404-т

Тэжээлийн гол хоолой

№ 26 Ерөнхий сав № 23 Нөөц

сав

№ 24 Ерөнхий сав № 22 Ерөнхий сав

КТ-6эл компрессор...................................................................................Энэ зүтгүүр нь цахилгаан хөдөлгүүрээс эргэлт авч ажилладаг КТ-6 Эл маркийн компрессортой. Цахилгаан хөдөлгүүрийн техникийн үзүүлэлт нь: 2П2КМУХЛ2 загварын, 37 Квт чадалтай, 110 В хүчдэл, 400 А гүйдэлд 1450 эр/мин нар зөв эргэлттэй. АҮК нь 84%, 550 кг жинтэй ЭГ-14 маркийн шотк хэрэглэнэ. КТ-6 Эл копрессор нь бүтэц зохион байгуулалт болон ажиллах зарчимын хувьд КТ-6 маркийн компрессортой ижил байна. Цахилгаан хөдөлгүүрээс редукторээр дамжуулан компрессорт эргэлт дамжуулна. Энэ редукторын төрөл нь нэг шатлалт, цилиндрт, дамжлагын тоо нь 2,48, Хөтлөгч ба хөтлөгдөгч гэсэн 2 араанаас бүрдэнэ. Хөтлөгч голын эргэлтийн тоо буюу цахилгаан хөдөлгүүрээс ирж байгаа эргэлт нь 1450 эр/мин учир компрессорын тахир гол 584 эр/мин эргэнэ. Ашиглалтын үед энэ компрессорын болон редукторын маслын түвшинг, хэмжих шүпний дээд доод зураас хооронд байгааг хянаж байх ёстой. Компрессор нь нам даралтын 2 цилиндрээр агаарыг хөргөлтийн секцинд шахаж тэнд байгаа 4,5 кгс/см² даралттай агаарыг өндөр даралтын цилиндрээр сорж аваад ерөнхий сав руу шахах зарчимаар ажилладаг. Ашиглалтын үед Компрессор ажилаагүй буюу М62, ТЭМ серийн тэрэгний компрессор хоосон ажиллагааний үед хөргөлтийн секцны дээр байрлах 4,5 кгс/см² клапан ажиллаад байдаг нь өндөр даралтын цилиндрийн шахах клапаны нягт алдагдсанаас ерөнхий савны даралттай агаар эргэж хөргөлтийн секц рүү алдсанаас болдог.

Редуктор

Нам дар

алты

н цл

Цах. хөдөлгүүр

Агаар сорох шүүр

Тос хэмжих шүп

Хөргөлтийн секц

Ер.савтай холбох

Тос хэмжих шүп

Хөнгөрүүлэх төхөөрөмжид

агаар дамжуулах труб

Өндөр даралтын цл

4,5-н клапан

КТ-6 ажиллагаа

Хамгаалах клапанИлчит тэрэгний тоормосын системийг 10,5 кгс/см²-с ихгүй агаараар хангах зорилгоор хамгаалах клапан байрлуулдаг. Энэ 2 клапан нь адил хэмжээгээр тохируулагдсан. Системийн агаарын даралт 10,5 кгс/см²-с их болсон тохиолдолд эдгээр клапангууд ажиллаж хамгаалдаг. Хамгаалах клапан ажиллуулаад удаан явах нь компрессор халдаг тул сонор сэрэмжтэй байх ёстой. Ажиллагаа нь: Компрессорын шахаж байгаа агаарын даралт 10,5 кгс/см²-с их болсон үед клапаны доороос шахах даралт пүршний даралтыг ялж клапан 2-ыг дээш өргөснөөр Ат-д гарч хамгаалдаг. Тохируулага: Пүршний хүчийг контр гайк 5-р шахах, суллах замаар тохируулга хийхдээ 9,3 -10,2 кгс/см²-д клапан онгойхоор тохируулж малгайвч 6-г тавьж “а” цэгт ломбодсон байх ёстой.

Хамгаалах клапан № 20, 21

Хамгаалах клапан № Э-216Хамгаалах

клапан № Э-216

Хамгаалах клапан № Э-216

Тусгаарлах крант........................................................................Схем зураг дээр № 87- гоор тэмдэглэсэн байдаг. Энэ тусгаарлах крант нь хэвийн үед байнга нээлттэй доорх зургийн дагуу байрлах ёстой. Энэ тусгаарлах крантыг илчит тэрэг хүйтнээр буюу компрессор ажилгүй явах үед № 22, 24, 26-р ерөнхий савыг илчит тэрэгний тоормосын системээс тусгаарлаж, зөвхөн № 23-р нөөц савыг № 69 тусгаарлах крантаар дамжуулан өөр тэрэг буюу вагоны тоормосын гол хоолойгоор дамжуулан агаар авч цэнэглэх үед хааж ашиглана.. Энэ нь машинч талд 2-р тэргэнцэр, секц хоорондын нүүр хоёрын завсар буюу № 26-р ерөнхий савны төгсгөлд байрладаг. Дээрх тохиолдолд энэ тусгаарлах краныг хаагаагүй бол уг бүрэлдэхүүний тоормосын гол хоолойд 3-н ерөнхий сав нэмж холбогдсоноор 750 литр агаар шаардлагатай болдог учраас хааж ашигладаг. Хаах шаардлага гарсан үед удаан хугацаанд хааж нээгээгүй байсанаас тунадас болон зэвэнд баригдсан байдаг тул их хүч хэрэглэж татвал бариул хугарах буюу толгой хэсэг нь хагардаг тул болгоомжтой харьцах шаардлагатай. Хавийн нөхцөлд байнга нээлттэй байх ёстой.

Тусгаарлах кран № 87

№ 26 Ерөнхий сав

Компрессор эхний ерөнхий сав 2-н холболт..............................................Компрессор КТ-6эл- ийн өндөр даралтын шахах клапанаас шахагдсан агаартай труба нь илчит тэрэгний машинч талын шахтны доогуур хөндийгөөр дамжин шалан доор байрлах доорх зургийн дагуу трубагаар дамжиж эхний ерөнхий сав буюу № 22 –тай туслах машинч талын шахтны төгсгөл хэсгээр гадагш гарч холбогдоно. Шулуун холбоогүй тахир турбагаар дамжуулж холбосон нь шахсан агаарын даралтыг тогтворжуулах мөн халуун агаарыг тодорхой хэмжээгээр хөргөж ерөнхий саванд оруулах зориулалттай байдаг. Агаарын урсгалыг сумаар зааж харууллаа.

Гадагш гарч байгаа хэсэг

Y-5 Винтель...................................................................................Y-5 Винтель нь илчит тэрэгний шахтанд машинч талд жалюзны винтелүүдтэй хамт хамгийн сүүл хэсэгт байрладаг. .Байрлалыг зургаар харуулав. Энэ винтель нь компрессорын цахилгаан хөдөлгүүр ажиллаж эхлэх тэр мөчид компрессорын хөнгөрүүлэх төхөөрөмжийг тэжээлийн гол хоолойтой холбож агаартай байлгаж хоосон ажиллагаанд шилжүүлсэн байдаг тул компрессорын тахир гол эргэж эхлэх үед цахилгаан хөдөлгүүрт ачаалал үүсгэхгүй байх зориулалтай. Цахилгаан хөдөлгүүр эргэж эхэлсэнээс хойш 5 секундын дараа КТ-1 кантакт залгагдсанаар Y-5 винтелийн цахилгаан хэлхээ салж тэжээлгүй болсоноор хөнгөрүүлэх төхөөрөмжийн агаарыг өөр дээрээ Ат-д гаргаснаар компрессор ачаалалтай дэглэмд ажиллаж эхэлнэ. Компрессор залгагдах мөчид QF-10 автомат салдаг (хаядаг) бол Y-5 Винтель тэжээгдээгүй , эсвэл хөнгөрүүлэх төхөөрөмжийн агаар сийгэлттэй, компрессорын өндөр даралтын шахах клапан гэмтэлтэй байж болно. Y-5 Винтелийн цахилгаан хэлхээ нь

Y-5 Винтель

Y5.винтельY5 винтель нь КТ-6эл копрессорын цахилгаан хөдөлгүүр ажиллаагүй байхад тэжээлийн гол хоолойд байрладаг В хоолойгоор дамжуулсан агаарыг компрессорын хөнгөрүүлэх төхөөрөмжтэй холбож уг хөнгөрүүлэх төхөөрөмжийг компрессор ажиллаагүй үед байнга агаараар хангаж байдаг. Ингэж байнга агаараар хангаж байгаа нь компрессорын цахилгаан хөдөлгүүр ажиллаж эхлэх үед 5 секунд хугацаагаар компрессорыг хоосон ажиллуулж, цахилгаан хөдөлгүүр эргэж эхлэх эхний үед ачаалалыг багасгадаг байнаЦахилгаан.схемд: Y5 винтель нь SF13, КМ-22, РУ24 релений урвуу кантактаар дамжуулан байнга тэжээлтэй байдаг. Тэжээлийн гол хоолойн даралт 7,5 кгс/см² болох үед SP-4 датчик залгагдснаар К-2 контакторын катушка залгагдах хэлхээ бүрдэнэ. Ингэснээр К-2 кантакторын шууд блокировкоор КТ-1 кантокторын катушка тэжээгдсэнээр түүний шууд блокировк нь (775, 776-р дамжуулагчийн хоорондох) залгагдаж КМ-23 кантакторын катушка тэжээгдэх хэлхээ бүрдэнэ. Мөн нөгөө 5 секунтын сааталтай залгагддаг (781, 782-р дамжуулагчийн хоорондох) шууд блокировкоор КМ-24 контактор тэжээгдсэнээр Y5 винтелийн катушкийг тэжээж байсан КМ-24 ын урвуу блокировка (785, 786, 768-р дамжуулагчийн хоорондох) сална. Ингэснээр Y5 винтель компресорын хөнгөрүүлэх төхөөрөмжний дээр байгаа агаарыг өөрөөрөө дамжуулан Ат-д гаргаж компрессор ачаалалтай дэглэмд буюу даралттай агаарыг ерөнхий сав руу шахаж эхэлнэ . Ерөнхий савны агаарын даралт 9,0 кгс/см² болох үед SP-4 датчик салсанаар К-2 кантокторын хэлхээ салж дээрх контакторууд салсанаар компрессорын цахилгаан хөдөлгүүр зогсож , Y-5 Винтель тэжээгдэж дараагийн ажиллагаанд бэлтгэгдэнэ.

5 сек

7,5

.Масло ялгагч....................................................................................Компрессорын ажиллагааны үед поршингийн тос хусах цагирганд бүрэн хусагдаагүй тос нь шахагдсан агаартай хамт ерөнхий саванд орж ирдэг. Мөн шахагдсан халуун агаар ерөнхий саванд орж хөрсөнөөр тунадас үүсгэдэг. Энэ масло болон тунадасыг шүүж цэвэр агаарыг тэжээлийн гол хоолойд оруулах зорилгоор № 26-р ерөнхий савнаас тэжээлийн гол хоолойтой холбогдох хэсэгт масло ялгагч № 27 –г байрлуулсан. Масло ялгагчийн дотоод зохион байгуулалт нь доорхи схем зургийн дагуу ерөнхий савнаас ирсэн агаар тор 3 болон трубаны богино тайрдас 2 дундуур гарч тэжээлийн гол хоолойтой холбогдоно. Даралттай агаар нь трубаны богино тайрдас дундуур нэвтэрч гарахдаа масло нь наалдаж үлдээд № 28-р саванд хуримтлагдана. Хуримтлагдсан масло болон тунадасыг ашиглалтын явцад № 84 –р крагтаар юүлж байх ёстой.

Ер сав

Масло ялгагач № 27

№ 28

№ 84

Масло ялгагч № Э-120

ТэГХ

Е.сав

Үл буцаах клапан.........................................................................Илчит тэрэгний тоормосын системийг хэвийн ажиллуулж, тоормосын цилиндрыг агаараар хангаж байх үүрэгтэй № 23 нөөц савыг тэжээлийн гол хоолойтой холбож байгаа труба дээр , тэжээлийн гол хоолойн даралт багассан үед уг нөөц савны агаарыг буцааж алдахгүй байх зориулалтай № 25 гэсэн үл буцаах клапан тавьж өгсөн байна. Энэ үл буцаах клапан нь машинч талд 1-р тэргэнцэрийн тушаа дээд талд байрлах № 23 нөөц савны урд талаас холбогдсон агаарын труба дээр байрлана. Энэ клапаны ажиллагааг шалгахдаа урд талын тэжээлийн хоолойн крантыг онгойлгож ерөнхий савны бүх агаарыг Ат-д гаргахад, № 23 нөөц саванд 7,5-9,0 кгс/см² даралттй агаар үлдэж тоормосын цилиндрыг агаараар хангаж байвал хэвийн гэж үзнэ. Ажиллах зарчим нь: Доорхи схем зургаар тэжээлийн гол хоолойгоос ирж байгаа агаар клапаны поршин 2-г өргөж № 23 нөөц савтай холбогдох сувгаар гарна. № 23 нөөц савны агаарын даралт тэжээлийн гол хоолойн агаарын даралт ай тэнцүү буюу их болох үед клапаны поршин 2 өөрийн хүндийн жингээр доош бууж № 23 савнаас агаар буцаж гарах талыг хаадаг. Ийм учраас энэ маркийн үл буцаах клапаны их бие эгц босоо байрлалд байх ёстой.

№ 25

Үл буцаах клапан. а) № 155А б)№ Э-175

Тэ.Г.Х№ 23

Тэжээлийн гол

хоолойгоос

Үл буцаах клапан. ...................................................................Энэ үл буцаах клапан нь илчит тэрэгний дизелийн өрөөнд машинч талд реле 404-ын тушаа доод талд шал дагаж байрласан. № 18 үл буцаах клапан нь тэжээлийн гол хоолойноос №23-г буюу нөөц савыг цэнэглэж байх зориулалтай. Клапан № 18 нь нөөц сав № 23-т, тэжээлийн гол хоолойн даралт хэвийн үед ерөнхий савны үүрэг гүйцэтгэх боломж олгоно. Өөрөөр хэлбэл тэжээлийн гол хоолойн агаарын даралт буурч ойролцоогоор 6,5-7,0 кгс/см² болох хүртэл № 23 сав нь 4-дэх ерөнхий савны үүрэг гүйцэтгэж бусад ерөнхий савтай холбоотой ажиллана. Клапаны хаах поршингийн жингийн даралт нь тэжээлийн гол хоолойн агаарын даралт ойролцоогоор 6,5-7,0 кгс/см² болох үед клапан хаагдаж № 23-р нөөц савнаас агаарыг буцааж гаргахгүй үл буцаах клапаны үүрэг гүйцэтгэнэ. Энэ клапаны ажиллагааг шалгахдаа компрессорыг салгаж агаар хувиарлагчийг ачаатай дэглэмд тавина. Тэжээлийн гол хоолойн агаарыг 0 болтол гаргана. Энэ үед тоормосын цилиндрийн даралт 3,9-4,5 кгс/см² даралттай байх ба энэ даралт минутанд 0,2 кгс/см²-с ихгүйгээр унахыг зөвшөөрнө.

Үл буцаах клапан № 18

Реле 404 № 51

Датчик реле SP-4......................................................................Энэ реле илчит тэрэгний дизелийн өрөөнд машинч талд сэрээгч генараторын харалдаа хананд байрлана. Ерөнхий савны даралт 7,5 кгс/см² болоход SP-4 релений кантакт салсанаар компрессорын цахилгаан хөдөлгүүрийг залгах хэлхээг өөрийн урвуу блокировкоор залгаж U6 блокд дамжуулна. Ерөнхий савны даралт 9,0 кгс/см² SP-4 реле залгагдаж урвуу блокировка салсанаар компрессорын цахилгаан хөдөлгүүрийг салгах хэлхээг бүрдүүлж U6 блокд дамжуулах үүрэгтэй. Хаах винтель № 61 нь ашиглалтын явцад байнга нээлттэй байх ёстой. Релений салгах, залгах даралтыг засварын үер тохируулж ломбодсон байх ёстой.

Даралтын датчик реле SP-4 № 30

Хаах виньтел № 61

Секц хоорондын агаарын холболт..........................................................................Илчит тэрэгний секц хоорондын холболт доорх зургийн дагуу байрлалаар холбогдоно. Баруун гар талаас эхний руков нь “Цэнхэр” өнгөтэй тэжээлийн гол хоолойн руков, дараа нь “Шар” өнгөтэй туслах тоормосын гол хоолой, “Улаан” өнгөтэй тоормосын гол хоолой, “Шар” өнгөтэй туслах тоормосын 2-дахь салаа гол хоолой, болон “Цэнхэр” өнгөтэй тэжээлийн гол хоолойн 2 дахь салаа холболтын руковууд байрлана. Цэнхэр өнгөтэй тэжээлийн гол хоолой болон Шар өнгөтэй туслах тоормосын хоолойнууд салаа буюу 2 руковоор холбогдох нь 2 секцийн холболтыг найдваржуулсан байна. Туслах тоормосын 32, 34-р хоолой нь руковоор биш штуцерээр холбогдож байгаа нь секц хооронд салах эрсдэлийг бууруулсан байна..............................................................................

Тэ.Г.Х. № 91

Т.Г.Хоолой № 92Тэ.Г.Х № 93

Туслах Т.Хо № 32 Туслах Т.Хо №

34

353133

Туслах тоормосын гол хоолойг тусгаарлах кран.................................................Энэ кран схем дээр №78 гэж тэмдэглэсэн. Таслах крант нь илчит тэрэгний машинч талд секц хооронд доорх зургийн дагуу байрлана. Энэ шар өнгөтэй крант нь туслах тоормосын гол хоолойн 32, 34-р руковуудыг шаардлагатай үед зэрэг хааж, нээх бололцоог бүрдүүлнэ.

Туслах Т.Г.Хоолойн хаах

крант № 78

Реле.№404Энэ реле нь илчит тэрэгний тоормосын цилиндрийг дүүргэх болон суллах хугацааг богиносгож, 2 секцийн тоормосын барилт, суллалтыг жигд явуулах үүрэгтэй. Реле 404 нь илчит тэрэгний дизелийн өрөөнд машинч талд генераторын харалдаа байрлана. Дээд талынх нь 2-р тэргэнцэрт, доод талынх нь 1-р тэргэнцэрийн тоормосын цилиндрт үйлчилнэ. Ажиллагаа нь доорх схем зургаас харвал: Туслах тоормосын гол хоолой болон агаар хувиарлагчийн импульсийн хоолойноос ирсэн дохиололын даралтай агаар Вр штуцерээр дамжин өрцний (6) дээд хөндий (4)-д орж даралт үүсгэснээр өрц (6) доош хотойж шилбийг (11) доош дарж оруулах клапан (9)-г онгойлгосоноор илчит тэрэгний нөөц сав № 23-с НС штуцерээр орж ирсэн даралтай агаар нээлттэй байгаа оруулах клапан (9)-өөр дамжин тоормосын цилиндртэй холбогдоно. Өрцний (6) дээд хөндийд (4) байгаа агаарын даралттай ижил хэмжээний даралтай агаар өрцний доод хөндий буюу тоормосын цилиндрт орсон үед өрц тэгширч оруулах клапаныг хаасанаар тоормосын цилиндрт орох агаарын даралт зогсоно. Тоормос суллахдаа реле 404 –ын өрцний дээд хөндийд байгаа даралттай агаар агаар хувиарлагчийн суллах клапан эсвэл туслах тоормосын кран №254-н суллах клапанаар гарсанаар реле 404-ын өрц доод талын агаарын даралтын хүчээр дээш өргөгдөхдөө шилбэнээс (11) хөндийрч суллах клапан (5)-г онгойлгосноор тоормосын цилиндрийн буюу өрцний доод хөндийн агаар шилбэний (11) дотор хөндийгээр дамжин Ат-д гарсанаар тоормосын цилиндр суллагдана. Ингэж тоормосын цилиндрийг даралтай агаараар дүүргэх болон суллахдаа илчит тэрэгний тэргэнцэр тус бүрд зэрэг явуулдаг учраас барилт суллалт нь хурдан байдаг.

Даралтын реле 404. № 51

Даралтын реле 404. № 36

Даралтын реле № 404

НС

Тэ.Г.Х. № 91Гаргах клапан

Оруулах клапан

404 ажиллагааг харах

Цахилгаанхийн винтельY-3................................................................................ Y-3 винтель нь дизелийн өрөөнд машинч талд генратор тушаа хананд байрлана.Энэ винтель нь илчит тэргэнд цахилгаан динамик тоормос хэрэглэх үед хэлхээ бүрдээгүй ба хэрэглэж байхад хэлхээ салсан үед тэжээгдэж редуктор № 39-р тохируулагдсан даралттай агаарыг машинчийн хамааралгүйгээр тоормосын цилиндрт оруулах үүрэгтэй. Нөөц сав № 23-с ирсэн даралттай агаар редуктор №39-р тохируулагдан дамжиж №41 гэсэн сэлгүүлэн залгах клапанг зүүн гар талаас холбогдож түлхэн дээш орж реле 404-ийн өрцний дээд хөндийтэй холбогдоно. Энэ нь машинчид хамааралгүйгээр автоматаар явагдана.

Y3 âåíòèëü № 40

Ðåäóêòîð № 39

Сэл

гэн

залг

ах

клап

ан №

41

Сэлгүүлэн залгах клапан..................................................................................Энэ илчит тэргэнд хийц, загвар, ажиллах зарчимийн хувьд адилхан 2 ширхэг сэлгүүлэн залгах клапан тавьсан байна. Эдгээр клапангууд дизелийн өрөөнд генератор талын хананд байрлана. Ажиллах зарчим нь даралттай агаарын хүчээр доторх поршин нь нөгөө тийш түлхэгдэж тэр талыг хаагаад ирж байгаа даралттай агаарыг 3 дахь хоолойтой холбож өгдөг. Холболт нь: №42 сэлгүүлэн залгах клапан нь баруун талаас тоормос хориглолын клапантай, зүүн тал нь туслах тоормосын гол хоолойтой, доод талаас холбогдох штуцер нь нөгөө № 41 сэлгүүлэн залгах клапаны баруун талаас холбогдоно. №41 сэлгүүлэн залгах клапаны Зүүн талаас Y-3 винтельтэй, доод талын штуцер нь Реле-404-н өрцний дээд хөндийтэй тус тус холбогдоно. Ажиллагаа нь: Доорхи схем зургаас харвал Шар өнгөтэй холбох хэсэгт эсвэл цэнхэр өнгөтэй хэсэгт ирж байгаа агаарын даралт нь шилжих клапан (2)-ыг түлхсэнээр нөгөө талыг нягтруулагч (3)-аар хааж ирж байгаа даралттай агаарыг ягаан хэсгээр дамжуулж байх үүрэгтэй. Дээрх зарчимийн дагуу ажиллахгүй байгаа тохиолдолд авч задлаж цэвэрлэж тавих ёстой.

Сэлгэн залгах клапан №

42

№ 41

1 2 3 4

Холбох хэсэг

Холбох хэсэг

Холбох хэсэг

Яаралтай тоормосын клапан.............................................................................Энэ клапаныг схемд № 43 гэж тэмдэглэсэн. Энэ клапан нь Дизелийн өрөөнд машинч талд генератор тушаа хананд гаднаас нь харвал адил хийцтэй 2 ширхэг клапаны доод талд нь байрлана. Яаралтай тоормосын клапан нь илчит тэрэгний секц хоорондуур ямар нэг шалтгаанаар салсан үед удирдлагагүй болсон арын секцийг тоормосоор хангах үүрэгтэй. Тоормосын ажиллагаа нь : Секц хоорондуур салсан тохиолдолд гол хоолойн руков салж даралт 0 болох учраас агаар хувиарлагч нь яаралтай тоормосын дэглэмд ажиллаж импулсийн хоолойгоор агаар хувиарлагчийн ачаалалын дэглэмийн байрлалаас хамаарсан даралттай агаарыг дохиолно. Энэ дохиололын агаар уг секцэнд блокировк № 367 хаалттай байдаг учраас шууд яаралтай тоормосын клапан №43-р дамжин сэлгүүлэн залгах клапанаар реле 404-ын өрцний дээд хөндийтэй холбогдож тоормосын ажиллагаа явагддаг. Яаралтай тоормос явагдаж гол хоолойн даралт 0 болох үед яаралтай тоормосын клапаны доод талаас холбогдсон гол хоолойн агаарын даралтын хүчээр дээш түлхэгдэж хаалттай байсан клапан 8 (доорх схем зургийн) онгойсоноор агаар хувиарлагчаас ирсэн дохиололын даралттай агаар сэлгүүлэн залгах клапан (СЗК)- тай холбогдож улмаар реле 404-ын өрцний дээд хөндийтэй холбогдсоноор тоормос явагдана. Түүний доороос холбогдож байгаа тоормосын гол хоолойгоос ирж байгаа агаарын нарийн труб дээр таслах кран № 62-г байрлуулсан . Ашиглалтын явцад уг таслах краныг хааж болохгүй байнга нээлттэй байх ёстой. Учир нь хэрвээ № 62 крантыг хаачихвал яаралтай тоормосын клапан байнга нээлттэй байдалд тоормосын дэглэмд ажиллана.

ß/ò-ûí êëàïàí № 43

Хаах виньтель № 62

Вр

С.З.К.

Яаралтай тоормосын клапан.

То.Г.Х.

Элсний.систем.Илчит тэрэгний хос дугуй зам төмрийн авцалдааг сайжруулах зорилгоор элсний системээр тоноглосон байна. 1 секцэнд тусгай зориулалтын 0,5 хувийн чийгшилтэй 1166 кг элсний багтаамжтай 4-н ширхэг бункерээр тоноглогдсон. 1-р тэргэнцэрийн элсний агаар хувиарлагч нь кабины шалан доогуур туслах машинч талд байрладаг. Түүний таслах крант нь доод талд нь байрлана. 1-р тэргэнцэрийн урагш, хойш элс өгөх цахилгаан хийн винтель Y8, Y9 -нь кабинаас гарах хаалганы тушаа доод талд шалан доогуур байрладаг. 2-р тэргэнцэрийн элсний агаар хувиарлагч нь машинч талын шахт доогуур байрладаг. Түүний таслах крант нь доод талд нь байрлана. 2-р тэргэнцэрийн урагш, хойш элс өгөх цахилгаан хийн винтель Y10, Y11 -нь машинч талд шахтны доод хөндийд байрладаг

2-р

тэрг

энцэ

рийн

1-р

тэргэнцэрийн

Y8

Y11

Y10

Y9

Таслах кран

Элсний форсунк................. Илчит тэрэгний элс өгөлтийг шалгахдаа удирдлагын самбарын (пульт) товрууг дарж эхний хос дугуй доор элс өгч буй эсэхийг, мөн чиг солиурын бариул “Урагш “ байлалд пультны доор байрлах гишгүүр дээр дарахад эхний болон 4-р хос дугуй доор, “Хойш” байдалд 3 ба 6-р хос дугуйд элс өгч байгаа эсэхийг шалгана. Форсунк бүрийн бүтээмж нь 1-1,5 кг/мин байх ёстой. Шаардлагатай тохиолдолд сэтгэж цэвэрлэх ба элс өгөлтийг тохируулна. Тохируулга хийхдээ тохируулгын эргийг эрэгдэхэд элс өгөлт багасаж, суллахад ихэснэ. Тохируулгын дараа түгжээ гайкыг (контр) чангална.

Тохируул

-гын гайк

Сэтг

эх

цонх

Илчит тэрэгний гал унтраах суурин төхөөрөмжинд даралттай........................ агаар дамжуулах хоолой................................................................ “Б” хоолойноос галын төхөөрөмжинд агаар дэмжуулна. Илчит тэрэгний суурин гал унтраах төхөөрөмжинд агаар дамжуулах хоолой нь доорх зургийн дагуу холбогдож 7,5-9,0 кгс/см² даралттай буюу тэжээлийн гол хоолойн агаарыг дамжуулна. Энэ холболт нь дизелийн өрөөнд машинч талд Реле 404-ын таслах крантын тушаа доод талд шалан дээр байрлана.

Тэжээлийн гол хоолойгоос ирж байгаа даралттай

агаар Галын төхөөрөмж рүү агаар холбох салаа

штуцер № Б

№ 23 нөөц сав руу агаар дамжуулах хоолой

Үл буцаах клапан № 18

Тоормосын цилиндрийн таслах кран.............................................................................Илчит тэрэгний тоормосын цилиндрүүдийг тэргэнцэр тус бүрээр нь хаах зориулалтай тусгаарлах кран тавьж өгсөн байна. Схемд энэ тусгаарлах краныг № 70, 71-р тэмдэглэжээ. Энэ краны онцлог нь аль нэг тэргэнцэрийн тоормосын цилиндрийн тусгаарлах краныг хаасан үед тэр тэргэнцэрийн тоормосын цилиндрийн агаарыг өөрт хийгдсан 6 мм диаметр бүхий нүхээр дамжуулан Ат-д гаргаж суллалт явуулж чаддаг. Энэ онцлог нь аль нэг тэргэнцэрийн тоормосын цилиндрийн агаарыг суллах шаардлага гарсан үед илчит тэрэгний бүх тоормосын цилиндрийг суллах шаардлагагүй болсон сайн талтай. 1-р тэргэнцэрийн хаах крант нь машинч талт 2-р дугуйны тушаа дээд талд, 2-р тэргэнцэрийн тоормосын цилиндрийг хаах крант нь машинч талд 5-р дугуйн тушаа дээд талд тус тус байрлана.

Таслах кран №

71

Монометрт холбогдох хоолой

6 мм диаметртэй суллах

нүх

Хаалттай байдал

Ат-ын нүх

Тоормос хориглолын клапан. ............................................................................ Тоормос хориглолын клапаныг схемд № 44-р тэмдэглэсэн. Энэ клапан нь дизелийн өрөөнд машинч талд генераторын тушаа хананд гаднаас нь харвал ижил хийцтэй 2 клапаны дээд талынх юм. Тоормос хориглолын клапан нь илчит тэрэгний цахилгаан динамик тоормос ажиллаж байгаа үед хийн тоормосыг хориглох зорилгоор ажиллана. Ажиллагаа нь: Илчит тэрэгний цахилгаан динамик тоормосын систем ажиллаж эхэлсэнээр Y2 цахилгаан хийн винтель (№ 45) тэжээгдэж тэжээлийн гол хоолойн агаар тоормос хориглолын клапантай холбогдсоноор уг клапаны нээлттэй байсан нэвт хоолойг хаах поршингоор түлхэж хаасанаар агаар хувиарлагчаас ямар нэг дохиололын агаар ирсэн ч тоормосын ажиллагаанд нөлөөлж чаддаггүй.

õîðèãëîõ êëàïàí № 44

Y-2 винтель № 45

Хориглох клапан

Тэ.Г.Х.

Y-2 винтель № 45

Тэжээлийн гол хоолойгоос ирж байгаа агаар

Агаар хувиарлаг-чаас ирэх агаар

Y-2 цахилгаан хийн винтель..............................................................Энэ винтелийг схем зураг дээр № 45 гэж тэмдэглэсэн. Байрлал нь илчит тэргэний дизелийн өрөөнд машинч талд генератор тушаа хананд 2 ижил цахилгаан хийн винтелийн дээд талд нь Y-2 винтель байрлана. Үүрэг нь: Илчит тэрэгний цахилгаан динамик тоормос ажиллуулах үед тэжээгдэж клапан нь онгойсоноор тэжээлийн гол хоолойн даралттай агаарыг тооромос хориглолын клапан № 44 рүү оруулж уг клапаны поршинг дээш түлхсэнээр агаар хувиарлагчийн импульсийн хоолойноос дохиололын агаар дамжих боломжгүй болгож тоормос хориглолын клапанг хаадаг.

Y 2 Винтель № 45

Тоормосын цилиндр.............................................................................Энэ серийн илчит тэргэнд адил загварын нийт 24 ширхэг буюу хос дугуй бүрд тоормосын цилиндр байрлуулсан нь хос дугуйд шахах тоормосын хүчийг илүү найдвартай дамжуулах бололцоотой болгосон. Илчит тэрэгний шилжүүлэг бүрэн хийж дууссаны дараа тоормосын цилиндрийн сийгэлт нь 3 минутанд 0,1 кгс/см² -с ихгүй байгааг монометрийн заалтаар хянасаны дараа уг секцийг орхиж гарах ёстой. Тоормосын цилиндрийн бүтцийг доорх схем зургаас харж болно.Тоормосын цилиндрт 3,8-4,0 кгс/см² даралттай үед штокны цухуйлтыг АТЗ-ын Хүснэгт 1.1-д заасанаар депогоос гарахад 75-100 мм байхаар тохируулах ёстой. Энэ тоормосын систем нь тоормосын хүчийг нэг хос дугуйд 2 талаас нь дэлтэй шахавчаар үйлчилж үүсгэдэг учраас хос дугуйд чирэг, шаваас үүсгэх магадлал өндөр байдаг тул ТО-2 засвараас гарч байгаа тэрэгний тоормосын цилиндрийн штокны цухуйлтыг 100 мм хэмжээгээр тохируулж гаргаж байгаа. Ашиглалтын үед 125 мм хүртэл хэмжээтэй байхыг зөвшөөрнө.............................................

Агаар хувиарлачийн нөөц сав.Энэ нөөц савыг схем зураг дээр № 48 гэж тэмдэглэсэн. Энэ савны нь тоормосын гол хоолойгоос агаар хувиарлагчийн ерөнхий хэсгийн 1,3 мм диаметртэй сувгаар дамжин үл буцаах клапанаар тэжээгдэж, тоормослолт явуулах үед агаар хувиарлагчийн импульсийн хоолойгоор дамжуулан туслах тоормосын кран № 254-н удирдлагын поршин, давхар поршин хоёрын завсарыг агаар хувиарлагчийн ачаалалын дэглэмийн байрлалаас хамаарч зохих хэмжээний даралттай агаараар хангаж өгөх үүрэгтэй. Илчит тэргэнд өмнө нь энэ савны багтаамж 55 литр байсан бол 2ТЭ116 серийн илчит тэргэнд 20 литр багтаамжтай сав тавьж өгсөн байна.

Нөөц сав

Нөөц сав,

Агаар

хувиарлагчтай

холбогдох труба

Тунадас юүлэх

бөглөө

Схем № 49Схем № 49

Схем №48

Агаар.хувиарлагч.№483-000Схем зураг дээр агаар хувиарлагчийг № 49 гэж тэмдэглэсэн. Илчит тэрэгний секц тус бүрд ачааны маягын № 483 маркийн агаар хувиарлагч хэрэглэдэг. Энэ агаар хувиарлагч нь 483М-010 маркийн гол хоолойн хэсэг, 270-0023 маркийн ерөнхий хэсэг, 295М.001 маркийн 2 савт камерын буюу дунд хэсэг гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдэнэ. Түүний ерөнхий хэсэг ба дунд хэсэг хоёрын завсар цахилгаан хийн датчик № 418 байрлана. Дунд хэсэгт импульсийн хоолойд үүсгэх агаарын даралтыг тохируулах зориулалттай “Г” ачаатай (Импулсийн хоолойд 3,9-4,5 кгс/см² даралттай агаар орно), “С” дундын (2,8-3,5 кгс/см²), “П” хоосон (1,4-2,0 кгс/см²) байдалд тавих ачаалалын дэглэмийн бариул ба түүний хажууд импульсийн хоолойн агаарыг Ат-д гаргах 8 мм-н диаметртэй нүх байрлана. Гол хоолойн хэсгийн төгсгөл талын бариулыг дээш эргүүлвэл “Уулын”, доош буюу зургийн дагуу “Талын” байрлалд тавих аясийн дэглэмийн бариул байрлана. Ерөнхий хэсгийн төгсгөлд тоормос суллалтын үед импульсийн хоолойн агаарыг гаргах “суллах клапаны бариул “байрлана.

Ерөнхий хэсэг

Суллах

клапанАясын дэглэмийн

бариул Гол хоолойн

хэсэг

Ачаалалын дэглэмийн бариул

Ат-ын нүх

Цахилгаан хийн датчмк

418

Гол хоолойн хэсгээс

тусгаарлах крант

Схем № 49

2 савт камерийн буюу дунд хэсэг

Схем № 50

SP-2.цахилгаан хийн датчик.................................................................................................Энэ цахилгаан хийн датчикийг схем зурагт № 46 гэж тэмдэглэсэн. Дизелийн өрөөнд машинч талд генераторын харалдаа ханандах самбарын баруун дээд буланд байрлана. SP-2 цахилгаан хийн датчик нь гол хоолойн даралт 3,2 кгс/см² болоход ачаалалын хэлхээг салгаж, 4,3 кгс/см² болоход ачаалалын хэлхээг залгаж байх үүрэгтэй. Хаах винтель № 65-г ашиглалтын явцад байнга нээлттэй байлгах ёстой. Эс тэгвэл гол хоолойн даралтыг 0 гэсэн мэдээлэл өгч ачаалалт авахгүй байх болно. Датчикийн тохируулагыг засварын үед хийж ломбо тавьсан байх ёстой.

SP-2 № 46

Хаах винтель № 65

SP-1 цахилгаан хийн датчик.....................................................................................SP-1 датчик нь илчит тэрэгний машинч талд дизелийн өрөөнд генератор тушаа ханандах самбарын зүүн доод буланд байрлана. Түүний үүрэг нь илчит тэргэнд цахилгаан динамик тоормос ашиглаж байгаа үед Реле-404-ын өрцний дээд хөндийн агаарын даралт 1,3-1,5 кгс/см² болоход динамик тоормосын хэлхээг салгана. SP-1 датчик реле залгагдсанаар цахилгаан тоормос, хийн тоормос 2 зэрэг явагдахгүй байх хамгаалат болно. Реле 404-н өрцний дээд хөндийтэй холбогдож байгаа даралттай агаарын труба дээрх № 66-р крантыг ашиглалтын үед хааж болохгүй.

SP-1 № 47 Хаах крант №

66

. .............................. ..Реле-404-ын таслах крант...........................................................................................Схем зурагт 70, 71-ээр тэмдэглэсэн 2 таслах крант нь реле-404 –ын өрцний дээд хөндийд ирж байгаа дохиололын агаарыг хаах зориулалтай. Эдгээр крантуудыг хаасан нөхцөлд илчит тэрэгний тоормосын цилиндрт агаар орохгүй гэдгийг санаж байх ёстой. Хаалттай үед илчит тэрэг хөдөлгөхийг хориглоно. Энэ 2 крант нь машинч талд дизелийн өрөөнд генератор тушаа реле-404 ын машинч талаас харвал цаад талд байрлана. Ашиглалтын явцад байнга нээлттэй байх ёстой.

2-р тэргэнцэрийн то. цл хаах

1-р тэргэнцэрийн то. цл хаах

SP-3 цахилгаан хийн датчик................................................................................... Энэ винтелийг схем зураг дээр № 55 гэж тэмдэглэсэн. Байрлал нь кабины шалан доогуур машинчийн сандалын тушаа доод талд байрлана. Үүрэг нь: Аль нэг тоормосын цилиндрт 0,3-0,5 кгс/см²-с дээш даралттай агаар орсон үед шилжүүлэх клапаны тусламжтайгаар машинчийн удирдлагын пультэнд байрлах ногоон гэрэл асаах хэлхээг бүрдүүлнэ. Энэ ногоон гэрэл нь зөвхөн өөрийн секцэнд асдаг тул арын секцийн тоормосын цилиндрт бага хэмжээний агаар орсон үед машинчид мэдэгдэхгүй байх боломжтой тул секц эргэх үед туслах машинч арын секцийн тоормосын цилиндрийн монометрийн заалтыг анхааралтай ажиглаж байх шаардлагатай. SP-3 датчикийг засварын үед тохируулж ломбодсон байх ёстой.

SP-3 № 55

Ногоон гэрэл

Шилжүүлэх клапан № 54

Тунадас ялгагч.........................................................................................Схем зурэг дээр № 56-р тэмдэглэсэн энэ тунадас ялгагч нь тэжээлийн гол хоолойн төгсгөл хэсэгт буюу машинчийн кабин тушаа доор гадна байрлана. Энэ тунадас ялгагчид тэжээлийн гол хоолойд хуримтлагдсан тунадас хуримтлагддаг тул түүнийг ашиглалтын үед байнга юүлж байх ёстой.

Тунадас хуримтлах сав № 56

Юүлэх крант № 79

Машинчийн крануудын зэрэг ажиллагааг хангах төхөөрөмж. .....................................................Энэ 2 крант нь машинчийн кабины тушаа доор гадна байрлана. Эдгээр крантыг хэт хүнд жинтэй, урт бүрэлдэхүүнтэй галт тэрэг жолоодох үед түүний дагуу динамик хүчийг багасгаж тоормосын гол хоолойн агаарын долгионы тархалтыг сайжруулах, эхний болон сүүлийн вагоны тоормосын барилт суллалтыг жигд явуулах зорилгоор бүрэлдэхүүний дунд хэсэгт зүтгүүр холбож тэр зүтгүүрийн машинчийн краныг ашиглаж эхний зүтгүүрээс уг галт тэргэний тоормосыг удирдах зорилгоор бүрэлдэхүүний дунд холбосон зүтгүүрийн № 74 крантыг нээж, № 85 крантыг хааж ажиллуулна. Энэ тохиолдолд дунд зүтгүүрийн урд талын вагоны гол хоолойн руковыг дунд зүтгүүрийн урд талын тэжээлийн гол хоолойн № 89 руковтой холбосоноор урд байгаа вагоны гол хоолойн агаарын даралт уг руковоор дамжиж нээлттэй байгаа № 74 крантаар дамжин дунд зүтгүүрийн тэнцүүлэх савыг цэнэглэнэ. Дунд зүтгүүрийг арын вагонтой ердийн журмаар холбож тэдгээр вагонуудын тоормосын гол хоолойг дунд зүтгүүрийн тоормосын гол хоолойгоос цэнэглэнэ. Дунд зүтгүүрийн машинчийн кран № 395-ын бариулыг 4-р байдал буюу тэжээлтэй хаалттай байдалд тавина. Ийм холболт хийсэн үед бүрэлдэхүүний урд байгаа зүтгүүрээс тоормос хийж гол хоолойн даралт буурахад дунд байгаа зүтгүүрийн тэнцүүлэх савны даралт мөн буурна. Ингэснээр дунд зүтгүүрийн машинчийн краны тэнцүүлэх поршингийн дээд хөндийн даралт багасаж өөрийн гол хоолойн даралтын хүчээр дээш өргөгдөж тоормосын гол хоолойн даралтыг мөн хэмжээгээр бууруулж энэ зүтгүүрээс хойш холбоотой байгаа бүрэлдэхүүний тоормос дунд зүтгүүрийн урд байгаа бүрэлдэхүүний тоормостой нэг цаг хугацаанд ижил хэмжээгээр явагдах нөхцөл бүрдэнэ. Ийм маягаар ашиглахаас бусад хэвийн үед № 74 крант хаалттай, № 85 крант нээлттэй байх ёстой. Дунд яваа зүтгүүрийн машинч галт тэргийг яаралтай зогсоох шаардлага гарсан үед машинчийн краны хажууд байгаа авто зогсоогуурыг (схемд № 8) ашиглаж яаралтай тоормос хийнэ.......................................................................... ИйИйм маягаар холболтыг яаж хийхийг дараагийн схем зургаас харж болно.

Таслах кран № 85

Таслах кран № 74

Тэнцүүлэх савтай холбогдох

штуцер

Хэт урт болон хүнд жинтэй галт тэрэг жолоодох үеийн схем зураг..............................................Эдгээр крантуудыг ашиглаж холболт хийсэнээр 2014-05-16 нд ТМИат-Ч.Хишигбаатарын удирдлаганд УБ татах хэсгийн Ашиглалтын 9-р цувааны машинч Б.Баярцогт, туслах машинч Т.Амарбаатар нар бүрэлдэхүүний эхэнд 2ТЭ116УМ-031 илчит тэрэгтэй, 8-р цувааны машинч В.Шагдарсүрэн, туслах машинч Ч.Энхтөр нар 2ТЭ116УМ-030 илчит тэрэгтэй бүрэлдэхүүний дунд хэсэгт холбогдож 8002 тн жинтэй, 368 гол бүрэлдэхүүнтэй хэт урт, хүнд жинтэй галт тэргийг Багахангай өртөөнөөс Чойр өртөө хүртэл амжилттай жолоодсон нь УБТЗ-ын түүхэнд байгаагүй амжилтыг тогтоож, “Сүхбаатарын одонт” УБТЗ-ын үүссэн байгуулагдсаны 76 жилийн ойн өмнө барьсан зүтгүүрчидийн бэлэг байлаа.................................................................................................. - Эдгээр холболтыг хэрхэн хийсэн талаар доорх схем зургаас харж болно.

Эхний 2ТЭ116УМ-031

Вагон

Дундах2ТЭ116УМ-030

Бүрэлдэхүүнийдунд орсон

2ТЭ116УМ-030Вагон

89

90

90

Тэнцүүлэх сав

№ 89 руков

Урд талын вагоны руков

№ 85 крант хаалттай

М.К

4-р байдалд

МК-ны тэнцүүлэх

поршин№ 74 крантнээлттэй Арын

вагонтай холбоно

Даралтын датчик........................................................................................ Энэ илчит тэргэнд тоормосын гол хоолойн, тэнцүүлэх савны, тоормосын цилиндрийн даралтуудыг илчит тэрэгний СУД-У систмийн кассетанд бичих зорилгоор даралтын датчик реле тавьж өгсөн байна. Эдгээр датчик реле нь машинчийн кран № 395-ын урд хөндийд доорх зургийн дагуу байрлана. Эдгээр датчикуудыг схем зураг дээр № 1, 2, 6 гэсэн номеруудаар тэмдэглэсэн. Энэ датчикууд нь агаарын даралтын хэмжээг электрон байдлаар хувиргаж илчит тэрэгний машинчийн пультны БИЛ-УТ блокын баруун гар талын цонхны дээд талд тоормосын гол хоолойн даралтыг, доод талд нь тэнцүүлэх савны агаарын даралтыг тоон хэлбэрээр харуулдаг.

Тоормосын цилиндрийн

даралтын датчик № 2

Тэнцүүлэх савны

даралтын датчик №

6Тоормосын гол хоолойн

даралтын датчик № 1

Тэнцүүлэх савтай холбогдох

труба

Машинчийн краны урд талд

Машинчийн краны зүүн урд хэсэгт машинчийн кран талаас харвал:

Агаарын даралт хэмжих монометр............................................................Илчит тэрэгний тэжээлийн гол хоолой, тоормосын гол хоолой, тэнцүүлэх сав, тоормосын цилиндрийн агаарын даралтуудыг хянах, хэмжих зорилгоор монометрүүдийг удирдлагын кабинд машинчийн пультэнд байрлуулна. Эдгээр монометрүүд нь агаарын даралтыг “кгс/см²” гэсэн нэгжээр хэмжинэ. 1 кгс/см² даралт нь 1 см² талбайд 1кг хүчээр үйлчилж байгааг илэрхийлнэ. Эдгээр монометрүүд дээр баталгаажилтын тэмдэг дарсан байх ёстой. Энэ хугацаа нь 6-н сарын хугацаанд хүчинтэй байна. Монометрийн зүүний заалтыг 0,15 кгс/см²-н алдааг зөвшөөрдөг.

Тэнцүүлэх савны монометр

Улаан зүү нь “Тэжээлийн гол хоолойн, Хар зүү нь тоормосын гол хоолойн даралтыг тус тус хэмжинэ.

Улаан зүү нь 2-р тэргэнцэрийн, Хар зүү нь 1-р тэргэнцэрийн тоормосын цилиндрийн доторх даралтыг тус тус хэмжинэ.

Авто зогсоогуурын кран............................................................... Энэ кран нь Машинчийн кабинд баруун гар талын хананд, блокировчны клапан № 367-гийн дэргэд, тэнцүүлэх савны агаарын трубагаас салаалсан хэсэг дээр байрлана. Схем зурагт № 8 гэж тэмдэглэгдсэн. Энэ краныг яаралттай тоормос хийх зорилгоор тэнцүүлэх савны даралттай агаарыг хурдан хугацаанд гаргах зорилгоор татаж ашиглана. Тэнцүүлэх савны агаар Ат-д гарсанаар машинчийн краны тэнцүүлэх поршингийн дээд хөндийн агаар мөн Ат-д гарах учраас тэнцүүлэх поршин гол хоолойн агаарын даралтын хүчээр дээш өргөгдөж гаргах клапаныг онгойлгосоноор тоормосын гол хоолойн агаар Ат-д гарч яаралтай тоормос явгдана.

Тэнцүүлэх поршингийн дээд

хөндийтэй

Авто зогсоогуурын (стоп) кран № 8

Тэнцүүлэх савтай холбогдох

труба

Тэнцүүлэх сав................................................................................................Илчит тэрэгний тоормосын системийг ажиллуулахад чухал үүрэгтэй тэнцүүлэх сав нь машинчийн кран № 395-н тэнцүүлэх поршингийн дээд хөндийтэй холбогдож тоормосын ажиллагааг удирдахад оролцоно. Энэ сэвыг схем зураг дээр № 11 гэж тэмдэглэсэн. Багтаамж нь 20 литр байдаг. Тэнцүүлэх савыг машинчийн краны бариулын 1 ба 2-р байдалд 1,6 мм диаметр бүхий нүхээр тэжээлийн гол хоолойгоос цэнэглэж байдаг. 1,6 мм-ийн нарийн нүхээр цэнэглэдэг нь тоормосын гол хоолойн багтаамж их учраас 20 литр багтаамжтай савыг удаан цэнэглэх зорилготой. Тэнцүүлэх савыг машинчийн кабины шалан доогуур машинчийн сандалын тушаа доод хөндийд байрлуулна. Тунадас юүлэх зориулалттай бөглөө тавигдсан байдаг.

Тэнцүүлэх сав №

11

Тунадас юүлэх

бөглөө

Машинчийн кран...............................................................................Илчит тэргэнд галт тэрэгний болон зүтгүүрийн тоормосын системийг удирдах зорилгоор машинчийн кран № 395-г кабинд байрлуулсан байна. Энэ кран нь: 1. Дээд хэсэг буюу удирдлагын хэсэг. 2. Дунд хэсэг. 3. Доод хэсэг буюу бэхэлгээний хэсэг. 4. редуктор. 5. Тогтворжуулагч гэсэн үндсэн 5 хэсгээс бүрдэнэ. Машинчийн краны доод хэсгийн зүүн гар талын штуцерт тэжээлийн гол хоолойгоос, баруун талын штуцерт тоормосын гол хоолойгоос ирж байгаа даралттай агаарын труба, дунд талд нь Ат-д холбох шланк холбогдоно. Машинчийн кран нь тэжээлийн гол хоолойгоос ирж байгаа 7,5-9,0 кгс/см² даралттай агаарыг редукторын тусламжтайгаар галт тэрэгний төрөлд тохируулан тоормосын гол хоолойн даралтыг тохируулан цэнэглэж, удирдах үүрэгтэй. Дунд хэсгийн цаад талаас тэнцүүлэх савнаас ирж байгаа даралттай агаар холбогдох штуцер байрлана. Машинчийн кран № 395 нь № 394-с 6-р байдалд илчит тэрэгний элсний систем ажиллуулах төхөөрөмжөөр ялгагдана. Энэ төхөөрөмж нь яаралтай тоормос хийхэд элсний системийг ажиллуулах цахилгаан хэлхээг бүрдүүлнэ.

1

54

3

2

6-р байдалд элсний систем ажиллуулах төхөөрөмж

394 ажиллагааг харах

Туслах тоормосын кран № 254.................................................................................Туслах тоормосын кран № 254 нь зөвхөн зүтгүүрийн тоормос удирдах, зориулалттай машинчийн кабинд баруун гар талд байрлана. Энэ кран нь агаар хувиарлагчаас ирж байгаа импульсийн хоолойн агаарын даралт болон бариулын хүчээр шахагдах пүршний хүчнээс шалтгаалж тэжээлийн гол хоолойн агаарыг реле 404-ын өрцний дээд хөндийд оруулах болон суллах үүрэгтэй. Кран № 254 –ын бариул нь 1. Суллалт, 2. аяны байрлал, 3-6-р нь тоормосын байрлал гэсэн 6-н байрлалтай. Энэ кран дээд ба дунд, суурь хэсгээс бүрдэнэ. Суурь хэсэгтэй холбогдсон зүүн гар талаас шар өнгөтэй нарийн штуцерт агаар хувиарлагчийн импульсийн хоолойгоос ирэх даралттай агаар. Дунд талын цэнхэр өнгөтэй штуцерт тэжээлийн гол хоолойгоос ирж байгаа даралттай агаар, зүүн гар талын штуцер нь бор өнгөтэй туслах тоормосын гол хоолойтой тус тус холбогдоно. Тоормосын цилиндрт орох агаарын даралтыг 3-р байдалд стаканаар, 6-р байдалд тохируулгын боолтоор тохируулдаг.

•в 3-р байдалд – 1,0 – 1,3 кгс/см2;•в 4-р байдалд - 1,7 – 2,0 кгс/см2;•в 5-р байдалд – 2,7 – 3,0 кгс/см2;•в 6-р байдалд – 3,8 – 4,0 кгс/см2.

•1. Краны бариул•2. Тохируулгын стакан•3. Тохируулгын боолт•4. Бэхэлгээний боолт•5. Дээд хэсгийн их бие•6. Тохируулгын пүрш•7. Төвлөрүүлэлттэй тулгуур шайба•8. Тулах шайба•9. Түгжих цагираг•10. Чиглүүлэгч втулк•11. Дээд буюу удирдлагын поршин•12. Доод буюу давхар поршин•13. Дунд хэсгийн их бие /Чиглүүлэгч/•14. 2 суудалт клапаны втулк•15. 2 суудалт клапан•16. Доод хэсэг•17. Нягтруулагч шайба•18. 0,3 литрын багтаамжтай нэмэгдэл сав•19. Сэлгүүлэн залгах клапаны втулк•20. Сэлгүүлэн залгах клапан•21. Хөдөлгөөнт втулк•22. Суллах клапан

Ажилгааг харах

Хориглолын төхөөрөмж № 367м................................................................................ Илчит тэрэгний тоормосын шилжүүлэгийг нэг кабинаас нөгөө кабин руу шилжих үед найдвартай болгох, зөв шилжүүлэг хийлгэх зорилгоор блокировк № 367М-р тоноглосон. Шилжүүлэг буруу үед илчит тэрэг байрнаас хөдлөхгүй байхаар хориг кантакт тавьж өгсөн. № 367М нь тэжээлийн гол хоолой, тоормосын гол хоолой, туслах тоормосын гол хоолойг нэгэн зэрэг хаах, нээх үүрэгтэй. Мөн тоормосын гол хоолойд агаартай үед нударганы бариулыг авч болохгүй эргүүлж болохгүй байхаар хийсэн. Зохион байгуулалт бүтцийг доорх тайлбартай зургаас харна. уу

Блокировки №367м схем зураг тайлбартай.

18

17

1315

16

2

Эпк ба КОН төхөөрөмж........................................................................................Илчит тэргийг аюулгүй ажилагааны багц төхөөрөмж болох КОН блок болон ЭПК-150И-гээр тоноглосон. Аялалын үед ЭПК нь 45-60 секунт хугацаанд ( ) улаан гэрлээр болон дуугаар дохиолол өгөх ба энэ үед РБ кнопыг дарж сэргээж явах ёстой. РБ кнопоор сэргээж амжаагүй ЭПК-ны шүгэл дуугарсан үед машинчийн дээр байрлах РБС кнопыг дарж сэргээнэ. ЭПК-ны шүгэл дуугарч эхэлсэнээс хойш 7-8 секундын дараа ЭПК-ны яаралтай тоормосын клапан нээгдэж гол хоолойн даралт огцом буурч яаралтай тоормос явагдана. Энэ үед ЭПК-ны түлхүүрийг хааж сэргээнэ. Таслах крант № 86 нь тоормосын гол хоолой дээр байрлаж нээлттай байдалд ломботой байх ба аялалын үед хаахыг хориглоно. Хаах винтель № 16 нь тэжээлийн гол хоолой дээр байрлаж, нээлттэй байх ёстой.

Таслах кран № 86

Кон блок № 14

КОН блокын үүрэг,ажиллагаа

КОН блок нь ЭПК-ны түлхүүрийг хэвийн бус нөхцөлөөр буюу уруудуурт хаахаас сэргийлнэ.Хөдөлгөөний хурд нь 0 км/цагаас их үед ЭПК-ны түлхүүрийг хаавал, хааснаас хойш 10 секундын дотор зүтгүүрийн тормозын цилиндрт 0,7 кгс/см2 даралттай агаар орохгүй бол КОН блок нь ЭПК-г яаралтай тормозын байдалд ажиллуулна.

“0” контроллер нь дараах 2 тохиолдолд ЭПК-г яаралтай тормозын байдалд ажиллуулна:

1.Зүтгүүр буюу хөдлөх бүрэлдхүүн нь зогсож байгаа үед контроллерын бариул “0” байдалд байхад зүтгүүрийн хурд өсөж 2 км/ц болоход ЭПК –г ажиллуулна. Өөрөөр хэлбэл КЛУБ-У нь зүтгүүр буюу хөдлөх бүрэлдхүүн нь өөрөө өнхөрлөө гэж үзнэ.

2. Зүтгүүр буюу хөдлөх бүрэлдхүүн нь зогсож байгаа үед контроллерын бариул “0” –с өөр байдалд байхад 75 секундын дотор хурд 2км/цаг хүрээгүй эсвэл 30 см-ын шилжилт хийгээгүй бол ЭПК-г ажиллуулна. Богино хугацаанд “0” байдалд тавьснаар энэ тохиолдолоос гарч болно.Мөн К 263 гэсэн команд өгч байрнаас авах хугацааг 120 секунд болгох боломжтой.

Жич:Хос зүтгүүрийн хоёрт яваа үед К 262 гэсэн команд эсвэл машинч,туслах машинч нэгэн зэрэг РБ,РБп кнопуудыг дарсаны дараа “РМП” кнопыг дарж “П” үсэг анивчсан дэглэмд тавина. “П” үсэг анивчиж байвал “РДТ” буюу хос зүтгүүрийн дэглэмд шилжсэнийг илтгэнэ.Хос зүтгүүрийн дэглэмд “0” контроллерын ажиллагаа хаагдана.

Хаах винтель №

16

ажиллагаа

Яаралтай тоормосын клапан............................................................................................2ТЭ116УМ-серийн илчит тэргийг схем зурагт № 13-р тэмдэглэсэн Алсын удирдлага бүхий яаралтай тоормосын клапанаар тоноглосон. Энэ клапан нь илчит тэрэгний дизелийн өрөөнд машинч талд синхрон сэрээгч генераторын урд талд өндөр вольтын камерын ард шалан дээр байрлана. Энэ клапан нь бүрэн автомат хориглолын үед шаардлага гарсан үед галт тэргийг диспетчерийн алсын удирдлагаар яаралтай тоормос хийж зогсоох зориулалтай. Манай нөхцөлд тоормосын гол хоолойтой холбоотой таслах крант № 73 нь хаалттай байх ёстой. Энэ клапан ажилласан тохиолдолд тоормосын гол хоолойг Ат-д холбож яаралтай тоормос явагдана.

Таслах кран № 73

Хүйтэн явах.................................................................................................Илчит тэрэгний компрессор ажилгүй болсоноос ерөнхий сав агааргүй болсон эсвэл асаах боломжгүйгээс хүйтнээр явах үед № 69 крантыг нээж ашигладаг. Энэ крант нь илчит тэрэгний гадна машинч талд 4-р дугуйн харалдаа дээд талд кузов доор доорх зургийн дагуу байрладаг. Энэ крантыг нээснээр өмнөх илчит тэрэг буюу вагоны тоормосын гол хоолойгоос илчит тэрэгний тоормосын гол хоолойгоор дамжин орж ирж байгаа даралттай агаарыг үл буцаах клапан № 17-гаар дамжуулан тэжээлийн гол хоолойг, улмаар үл буцаах клапан № 18, 25-р дамжуулан нөөц сав № 23-г гол хоолойн агаарын даралттай адил хэмжээний даралттай агаараар тэжээсэнээр уг илчит тэрэгний тоормосын систем хэвийн ажиллах боломжтой болно. Үл буцаах клапан № 17 нь тоормосын гол хоолой талаас ирж байгаа агаарыг нөөц сав № 23 руу нэвтрүүлэх ба харин буцааж гол хоолой руу урсгахгүй байх үүрэгтэй. Энэ үл буцаах клапан доорх зургийн дагуу байрлана. Хэвийн нөхцөлд энэ № 69 крант хаалттай байдалд ломботой байх ёстой.

Таслах

кран №

69

Үл буцаах

клапан №

17

Урд руков................................................................................... Илчит тэрэгний урд нүүрэнд байрлах агаарын холболтын руковууд нь доорх зургийн дагуу 60° өнцөгөөр ташуу байрлалтай байх ёстой. Энэ нь нөгөө талын руковтой зөв холбогдох боломжийг бүрдүүлнэ. Ямарч серийн илчит тэргэнд гол хоолойн руков улаан өнгөтэй, тэжээглийн гол хоолойн руков цэнхэр өнгөтэй , туслах тоормосын гол хоолойн руков ногоон өнгөтэй байх ёстой ба урдаас нь харж байгаа үед авто угсрааны баруун гар талын эхний руков гол хоолойн руков байдаг гэдгийг байнга санаж байх хэрэгтэй. Зарим үед хариуцлагагүй байдлаас болж руковыг зохих өнгөөр будаагүй байснаас өөр өнгөтэй байсан тохиолдол гарч байсан.

Тэжээл

ийн гол хо

олой №

89

Тоормосы

н гол хо

олой №

90

В.хоолой.Удидлагын хэрэгсэлийн агаарын хоолой................................................Илчит тэрэгний удидлагын хэрэгсэлийн агаарын хоолойгоос аяны кантакторууд болон чиг солих барабан зэрэг цахилгаан хийн кантакторууд даралттай агаар авч ажиллана. Агаар хуримтлуулах савыг контакторны резервар гэж нэрлэдэг. Энэ савыг тэжээлийн гол хоолойн машинчийн крантай холбогдох хэсгээс шүүр болон 5,5-6,0 кгс/см²-р тохируулсан клапанаар дамжуулж даралттай агаарыг авна. Энэ редуктор нь кабины шалан доогуур байрлана. Контакторны резервар нь 20 литрийн багтаамжтай, кабины хаалга ӨВК 2-ын завсарх шалан доогуур байрлана. Түүний агаарын даралтыг хэмжих монометр урд хананд нь байрлана.

Тохируулах клапан

Монометр

Тэ.Г.хоолойгоос ирэх агаарын

труба

Контактор-н

ы

савтай

холбог

доно

Кантактны

резервар

Монометрт очих труб

Цах.хийн

кантакторт

2,2 кгс/см²-н Редуктор............................................................................Энэ редуктор нь машинч талд дизелийн өрөөнд генератор тушаа хананд байрлаж № 23 нөөц савны даралттай агаарыг тохируулсан хэмжээгээр Y-3 винтельд дамжуулж байх үүрэгтэй. Энэ зургаас харахад нөөц савны даралттай агаар № 64-р крантаар дамжин редукторын зүүн гар талаас орж баруун гар тал руу тохируулалсан хэмжээгээр даралтыг бууруулаад Y-3 винтельд дамжуулж байна. Энэ редукторын тохируулагыг 1,5-1,7 кгс/см² байхаар тохируулж байгаа. Энэ тохиргоог шалгаж үзэхдээ шалгах секцийн тоормосын цилиндрийн агаарыг суллаад Кран № 254 аяны байдалд байхад Y-3 винтелийн дээрх хамгаалалтын резин дээр дарж винтелийг албадан нээгээд тоормосын цилиндрийн монометрын заалтаар хяналт тавьж шалгана. Тохируулах шаардлагатай бол тохируулах винтыг суллах, чангалах маягаар тохируулж болно. Тохиргоо алдагдсан буюу редуктор гэмтэлтэй тохиолдолд № 23 нөөц савны 7,5-9,0 кгс/см² даралттай агаарыг Реле 404-ын өрцний дээд хөндийд оруулсанаар тоормосын цилиндрт мөн хэмжээний агаар орох боломжтой. Тийм учраас хэвийн ажиллагааг шалгаж авах шаардлагатай

Редукт

ор

Таслах крагт № 64

Тохируулгын винт

Хийн цахилгаан датчик № 418 датчик............................................................................................Хийн цахилгаан датчик № 418 нь зүтгүүрийн автомат тоормосын, тоормосын гол хоолойг хянах төхөөрөмж юм. Энэ датчик 2 үндсэн хэсгээс бүрдэнэ. Фланц-кронштейн ба түүний доод хэсэгт байрлах хөнгөн цагаан их бие нь зүтгүүрийн агаар хувиарлагчийн 2 камерт сав болон ерөнхий хэсгийн дунд байрлана. Датчикийн түлхэгч (16) нь баруун талын төгсгөлөөрөө ачаалалын дэглэмийн сэлгэн залгах голын нударганд (эксцентр) харин зүүн талын төгсгөлөөрөө ерөнхий хэсгийн тулгуурт тулж байрлана. Фланецийн суваг ДР албаны нэмэгдэл цэнэг алдалтын сувагтай, харин суваг ТЦ агаар хувиарлагчийн тоормосын камерийн сувагтай тус тус холбогдоно. Сувгууд (ДР ба ТЦ) резин өрцнүүдийн (5) дээд хөндийнүүдтэй холбогдоно. Галт тэрэгний гол хоолой тасрах, гол хоолой цэнэглэгдсэн үед төгсгөлийн краныг хаах зэрэг тохиолдолд зүтгүүрийн гол хоолойн даралт ойролцоогоор 0,2 кгс/см² буурна. Энэ үед зураг ба схемын ДР-д үүссэн даралт өрцөөр (5) дамжин чиглүүлэгчтэй түлхэгч (7) ба ДР сэлгэн залгагчийн товруунд үйлчилсэнээр ДДР кантакт залгагдсанаар (+) хэлхээнээс гарсан гүйдэлээр Р1 –н катушка тэжээгдэж, Р1/1 кантакт залгагдаж ТМ гэрэл болон, Диод, ба ДДЦ урвуу кантактаар дамжуулаад өөрийгээ сэрээнэ. Мөн Р1/2 кантакт салсанаар ачаалалын хэлхээ сална. Энэ тохиолдолд машинч тоормосыг ажиллагаанд оруулсанаар агаар суваг ТЦ-т орсоноор өрцөнд үйлчилж ДДЦ кантакт салсанаар Р1 –н катушка салж, гэрэл унтарна. Аялалын үед ердийн тохируулах тоормос хийхэд эхлээд ДР талаас микро залгуур (8) ДДР залгагдаж, Р1 ороомог тэжээгдэнэ. Агаар хувиарлагчийн тоормосын камерт (0,6-0,7 кгс/см² ) даралт үүсэх хүртэл 2-3 секунт хугацаанд дохионы гэрэл (ТМ) асна. Даралт ийм хэмжээнд (0,6-0,7 кгс/см² ) хүрэхэд сувгийн ТЦ талаас микро сэлгэн залгагчийн контакт салж, релений Р1 ороомог тэжээлгүй болон гэрэл унтарна. Машинчийн кранаар тоормос хийх үед гэрэл үе үе асах нь төхөөрөмж хэвийн ажиллаж байгааг нотолно.

2. Хөнгөн цагаан их бие. 3. Пүрш. 4. Фланец. 5. Резин өрц. 6. Металь шайб. 7. Чиглүүлэгчтэй түлхэгч. 8. Микро залгуур. 10. Цахилгаан контакт 13. Цахилгааны хэсэг 14. Тусгаарлагч.15. Завсрын их бие 16. Түлхэгч

Хийн цахилгаан датчик № 418 дотоод зохион байгуулалт, ажиллагааны цахилгаан схем.

Хэт урт болон хүнд жинтэй галт тэрэг жолоодох үеийн схем зураг..............................................Эдгээр крантуудыг ашиглаж холболт хийсэнээр 2014-05-16 нд ТМИат-Ч.Хишигбаатарын удирдлаганд УБ татах хэсгийн Ашиглалтын 9-р цувааны машинч Б.Баярцогт, туслах машинч Т.Амарбаатар нар бүрэлдэхүүний эхэнд 2ТЭ116УМ-031 илчит тэрэгтэй, 8-р цувааны машинч В.Шагдарсүрэн, туслах машинч Ч.Энхтөр нар 2ТЭ116УМ-030 илчит тэрэгтэй бүрэлдэхүүний дунд хэсэгт холбогдож 8002 тн жинтэй, 368 гол бүрэлдэхүүнтэй хэт урт, хүнд жинтэй галт тэргийг Багахангай өртөөнөөс Чойр өртөө хүртэл амжилттай жолоодсон нь УБТЗ-ын түүхэнд байгаагүй амжилтыг тогтоосон ...................................................................................................

031

031

030

030

slide-3