2017-11-03 БУЛГАН СУМbulgan.bu.gov.mn/data/main/main1512296485.pdf · 2017-12-03 ·...

5
МОНГОЛ НУМ СУМ БУЛГАН СУМ 1 АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН “ХӨГЖЛИЙН ХӨТӨЧ” ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН “МОНГОЛ НУМ СУМ” ДЭД ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН 2017-11-03 БУЛГАН СУМ Аймгийн Засаг даргын “Хөгжлийн хөтөч” үйл ажиллагааныхөтөлбөрийн “Монгол нум сум” дэд хөтөлбөрийг сумын хэмжээнд хэрэгжүүлэх ажлын хэсгийг 2017 оны А/78 тоот захирамжаар байгуулан төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Монгол нум сум хөтөлбөрийг 2017-2020 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөг сумын хэмжээнд 3 зорилтын хүрээнд 21 арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж энэ оны байдлаар төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай хэрэгжсэн байна. Хөтөлбөрийг сум орон нутгийн хэмжээнд хэрэгжилтийг сайтар ханган ажиллах зорилгоор харьяа байгууллагын удирдлагууд сумын Засаг даргатай байгуулах бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээнд тусгай захиалгат бүтээгдэхүүн болгон үүрэг чиглэл өгч ажиллалаа. 1-р зорилтын хүрээнд: Монгол нум хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор насанд хүрэгчид хүүхдүүдэд дэлхийн соёлын үнэт өв болон тэмдэглэгдсэн эрийн 3 наадмын 1 төрөл нум сумын түүхэн хөгжил, монголчуудын нум сумны түүхэнд гүйцэтгэж байсан үүрэг, халх, урианхай, есүүнгээ мэргэний 335 алд газар харваж оносон газарт босгосон гэрэлт хөшөөний тухай гэх мэт онолын бөгөөд түүхэн мэдээллүүдийг сурталчилан таниулах ажлуудыг хийж байна. Тухайлбайл аймгийн сурын холбоотой хамтран зохион байгуулсан “Отог сурын харваа”-ны үеэр ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 100 гаруй хүүхдүүдийг хамруулан аймгийн мэргэн Б.Цэнгэлмаа “Монгол нум сум”-ны түүхийн талаар мэдээлэл өгч сурталчилан ажиллалаа.

Transcript of 2017-11-03 БУЛГАН СУМbulgan.bu.gov.mn/data/main/main1512296485.pdf · 2017-12-03 ·...

Page 1: 2017-11-03 БУЛГАН СУМbulgan.bu.gov.mn/data/main/main1512296485.pdf · 2017-12-03 · хэмжээнд 3 зорилтын хүрээнд 21 арга хэмжээг зохион

МОНГОЛ НУМ СУМ

БУЛГАН СУМ 1

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН “ХӨГЖЛИЙН ХӨТӨЧ” ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

ХӨТӨЛБӨРИЙН “МОНГОЛ НУМ СУМ” ДЭД ХӨТӨЛБӨРИЙН

ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

2017-11-03 БУЛГАН СУМ

Аймгийн Засаг даргын “Хөгжлийн хөтөч” үйл ажиллагааныхөтөлбөрийн “Монгол

нум сум” дэд хөтөлбөрийг сумын хэмжээнд хэрэгжүүлэх ажлын хэсгийг 2017 оны А/78

тоот захирамжаар байгуулан төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж

байна.

Монгол нум сум хөтөлбөрийг 2017-2020 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөг сумын

хэмжээнд 3 зорилтын хүрээнд 21 арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж

энэ оны байдлаар төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай хэрэгжсэн байна.

Хөтөлбөрийг сум орон нутгийн хэмжээнд хэрэгжилтийг сайтар ханган ажиллах

зорилгоор харьяа байгууллагын удирдлагууд сумын Засаг даргатай байгуулах

бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээнд тусгай захиалгат бүтээгдэхүүн болгон үүрэг

чиглэл өгч ажиллалаа.

1-р зорилтын хүрээнд:

Монгол нум хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор насанд хүрэгчид хүүхдүүдэд

дэлхийн соёлын үнэт өв болон тэмдэглэгдсэн эрийн 3 наадмын 1 төрөл нум сумын

түүхэн хөгжил, монголчуудын нум сумны түүхэнд гүйцэтгэж байсан үүрэг, халх, урианхай,

есүүнгээ мэргэний 335 алд газар харваж оносон газарт босгосон гэрэлт хөшөөний тухай

гэх мэт онолын бөгөөд түүхэн мэдээллүүдийг сурталчилан таниулах ажлуудыг хийж

байна. Тухайлбайл аймгийн сурын холбоотой хамтран зохион байгуулсан “Отог сурын

харваа”-ны үеэр ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 100 гаруй хүүхдүүдийг

хамруулан аймгийн мэргэн Б.Цэнгэлмаа “Монгол нум сум”-ны түүхийн талаар мэдээлэл

өгч сурталчилан ажиллалаа.

Page 2: 2017-11-03 БУЛГАН СУМbulgan.bu.gov.mn/data/main/main1512296485.pdf · 2017-12-03 · хэмжээнд 3 зорилтын хүрээнд 21 арга хэмжээг зохион

МОНГОЛ НУМ СУМ

БУЛГАН СУМ 2

Монгол нум сумын талаар мэдээлэл өгч байгаа нь

Мөн ерөнхий боловсролын хүүхдүүдэд хөтөлбөрийг танилцуулан Монгол түмний

соёл эрийн 3 наадмын 1 төрөл нум сумын харвааг хөгжүүлэх сургах арга барил техникийг

зааж дадлага сургуулилтыг өөрсдийн нөөц боломжинд тулгуурлан хийж ерөнхий

боловсролын сургуулиуд биеийн тамирын хичээлийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд

үндэсний сур харвааны талаарх анхан шатны мэдлэг олгох, ач холбогдол, үр дүнг

тайлбарлан таниулах цагийг тусган хичээл сургалтын үйл ажиллаааг явуулж байна.

Энэ хичээлийн жилээс ЕБС-иуд дээр сургалт дугуйланг хичээлүүлж эхлээд байна.

Сургалтын үеэр

Page 3: 2017-11-03 БУЛГАН СУМbulgan.bu.gov.mn/data/main/main1512296485.pdf · 2017-12-03 · хэмжээнд 3 зорилтын хүрээнд 21 арга хэмжээг зохион

МОНГОЛ НУМ СУМ

БУЛГАН СУМ 3

Үүнээс гадна суралцах хүсэлтэй иргэдийн судалгааг авч сумын сургагч багш,

аймгийн мэргэн н.Батнямтай хамтран нум сумын сургалтыг 6 дугаар сарын 10-наас эхлэн

хийлээ. Сургалтанд нийт 26 иргэн хамрагдаж суралцан анхан болон дунд шатны мэдлэг

чадвартай боллоо.

Сургалтын үеэр

2-р зорилтын хүрээнд:

Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж сургагч багш нарыг бэлтгэх сургалтанд ЕБС-ийн

3 багш, сумын сургагч багш 1 нийт 4 хүнийг сургаж бэлтгэн сургалтын нум сумаар

хангагдлаа.

Сургагч багш нар нум сумаа авч байгаа нь

Булган сумын нум сумын холбооны тэргүүнээр сумын Засаг дарга томилогдон үйл

ажиллагааг эрчимжүүлэхээр нэлээд ажлуудыг төлөвлөн ажиллаж байгаагийн зэрэгцээ

Page 4: 2017-11-03 БУЛГАН СУМbulgan.bu.gov.mn/data/main/main1512296485.pdf · 2017-12-03 · хэмжээнд 3 зорилтын хүрээнд 21 арга хэмжээг зохион

МОНГОЛ НУМ СУМ

БУЛГАН СУМ 4

сумын Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 300000 төгрөг зарцуулан хасаа худалдан авч

сургалт явуулах нөхцөл боломжоор хангалаа.

Мөн “Монгол үндэсний баяр наадмын мэргэжлийн шүүгч харваач бэлтгэх”

үндэсний хөтөлбөрийн хүрээнд аймгийн сурын холбоо,Монголын үндэсний сурын

холбоотой хамтран төслийн хүрээнд мөн 4 нум, 20 сум, 5 эрхийвч, 4 сурах бичиг, 1 багц

буюу 60 ширхэг хасаагаар хангагдаж материаллаг баазаа нэмэгдүүллээ.

Сургалтын нум сумынхаа тоог нэмэгдүүллээ.

3-р зорилтын хүрээнд:

Аймгийн баяр наадам, улсын чанартай тэмцээн уралдаанд оролцох иргэдийг

бэлтгэл сургуулилтанд хамруулан ажиллаж аймгийн баяр наадмаар Булган сумаас

сурын харваанд 6 харваач орж цэц мэргэнээ сорилоо.

Мөн аймгийн сурын холбоо, Биеийн тамир спортын газартай хамтран аймгийн

аварга шалгаруулах “Отго сурын харваа”-г зохион байгуулж иргэдэд сурталчилан

ажиллалаа.

Page 5: 2017-11-03 БУЛГАН СУМbulgan.bu.gov.mn/data/main/main1512296485.pdf · 2017-12-03 · хэмжээнд 3 зорилтын хүрээнд 21 арга хэмжээг зохион

МОНГОЛ НУМ СУМ

БУЛГАН СУМ 5

Отог сурын харвааны тэмцээний үеэр

Дүгнэлт:

Үр дүн:

Монгол нум сум хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг томилон төлөвлөгөө

боловсруулан ажиллалаа.

Сумын хэмжээнд сургалтыг ЕБС-ийн хүүхдүүд, насанд хүрэгчдэд өөрсдийн нөөц

боломжинд тулгуурлан хийж байна.

Сумын Засаг даргын нөөц хөрөнгө болон төсөл хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр

материаллаг баазаа нэмэгдүүллээ.

Сумын нум сумын холбоотой болсон.

Цаашид :

Суралцагчдын тоог нэмэгдүүлэх, секц дугуйланг тогтмолжуулах

Дадлага туршлагатай харваачдад тулгуурлан тэмцээн уралдааныг үе шаттай

зохион байгуулж сурталчилах

Харьяа байгууллагууд дээр нум сум сурталчилах танхим байгуулах ажлыг

эрчимжүүлэх

Булган сумын ЗДТГ