Үрidia.ub.gov.mn/Uploads/d2b1192f-1e14-4cb2-b326-64c4493d...Үр дүн: “Сийдстарс...

12
1 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН 2016-2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН БИЕЛЭЛТ /2018 оны жилийн эцсийн байдлаар/ 2018 оны 01 дүгээр сарын 04 ЗААЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ХАРИУЦАХ БАЙГУУЛЛАГА ХАРИУЦАХ УДИРДЛАГА ХЭРЭ ГЖИ Л- ТИЙН ХУВЬ НЭГ. ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ - ӨРХ БҮРТ 1.1. Үйлдвэрлэл, инновацийг цогцоор нь хөгжүүлнэ. 1.1.1.Дагуул хотуудыг хөгжүүлэх замаар Улаанбаатар хотын эдийн засгийн бие даасан байдлыг бий болгох, дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулна. 1 1.1.1.1 Ноос, ноолуур, арьс, түүхий эд бэлтгэх, тээвэрлэх, үндэсний үйлдвэрт тогтвортой нийлүүлэх тогтолцоог бүрдүүлж, салбарын үйлдвэрүүдийн хамтын ажиллагааг дэмжин, кластерыг бүртгэлжүүлэхэд чиглэсэн Эмээлтийн "Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк" байгуулна. НҮИГ Ж.Батбаясгалан 100 Монгол улсын Ерөнхий сайдын 2017 оны 173 дугаар захирамжаар байгуулагдсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг паркийн ажлыг эрчимжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан баталж хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Паркийн дэд бүтцийн зураг төслийн ажлын хүрээнд парк доторх “авто замын барилга байгууламжийн зураг төсөл”-ийн ажил, паркийн инженерийн шугам сүлжээний ажлын зураг төслүүдийг 08 сарын 10-ны өдөр №108/18 тоот актыг үйлдэж хүлээн авсан. Паркийн инженерийн шугам сүлжээний болон дэд бүтцийн ажлын зураг төслийн ажлууд 90 хувьтай хийгдсэн. Засгийн газрын 2018.03.27-ны өдрийн хуралдаанаар паркийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлэх талаар хэлэлцүүлэн, “УИХ-ын 2012 оны 74 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах, паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг Концессын тухай хуульд нийцүүлэн зохион байгуулах” зэрэг асуудлуудыг тус өдрийн 15 дугаар тэмдэглэлээр шийдвэр гарсан. Паркийн ТЭЗҮ-г шинэчлэн батлуулахаар Барилга хөгжлийн төвд магадлал хийлгүүлэхээр хүргүүлсний дагуу Барилга хот байгуулалтын яамнаас ажлын хэсэг гарган ажиллаж байна. 90

Transcript of Үрidia.ub.gov.mn/Uploads/d2b1192f-1e14-4cb2-b326-64c4493d...Үр дүн: “Сийдстарс...

Page 1: Үрidia.ub.gov.mn/Uploads/d2b1192f-1e14-4cb2-b326-64c4493d...Үр дүн: “Сийдстарс Улаанбаатар 2018” олон улсын арга хэмжээг зохион

1

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН 2016-2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН БИЕЛЭЛТ

/2018 оны жилийн эцсийн байдлаар/

2018 оны 01 дүгээр сарын 04

№ ЗААЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ХАРИУЦАХ

БАЙГУУЛЛАГА ХАРИУЦАХ

УДИРДЛАГА

ХЭРЭГЖИ

Л- ТИЙН ХУВЬ

НЭГ. ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ - ӨРХ БҮРТ

1.1. Үйлдвэрлэл, инновацийг цогцоор нь хөгжүүлнэ. 1.1.1.Дагуул хотуудыг хөгжүүлэх замаар Улаанбаатар хотын эдийн засгийн бие даасан байдлыг бий болгох, дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулна.

1

1.1.1.1 Ноос, ноолуур, арьс, түүхий эд бэлтгэх, тээвэрлэх, үндэсний үйлдвэрт тогтвортой нийлүүлэх тогтолцоог бүрдүүлж, салбарын үйлдвэрүүдийн хамтын ажиллагааг дэмжин, кластерыг бүртгэлжүүлэхэд чиглэсэн Эмээлтийн "Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк" байгуулна.

НҮИГ Ж.Батбаясгалан 100

Монгол улсын Ерөнхий сайдын 2017 оны 173 дугаар захирамжаар байгуулагдсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг паркийн ажлыг эрчимжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан баталж хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Паркийн дэд бүтцийн зураг төслийн ажлын хүрээнд парк доторх “авто замын барилга байгууламжийн зураг төсөл”-ийн ажил, паркийн инженерийн шугам сүлжээний ажлын зураг төслүүдийг 08 сарын 10-ны өдөр №108/18 тоот актыг үйлдэж хүлээн авсан. Паркийн инженерийн шугам сүлжээний болон дэд бүтцийн ажлын зураг төслийн ажлууд 90 хувьтай хийгдсэн.

Засгийн газрын 2018.03.27-ны өдрийн хуралдаанаар паркийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлэх талаар хэлэлцүүлэн, “УИХ-ын 2012 оны 74 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах, паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг Концессын тухай хуульд нийцүүлэн зохион байгуулах” зэрэг асуудлуудыг тус өдрийн 15 дугаар тэмдэглэлээр шийдвэр гарсан.

Паркийн ТЭЗҮ-г шинэчлэн батлуулахаар Барилга хөгжлийн төвд магадлал хийлгүүлэхээр хүргүүлсний дагуу Барилга хот байгуулалтын яамнаас ажлын хэсэг гарган ажиллаж байна.

90

Page 2: Үрidia.ub.gov.mn/Uploads/d2b1192f-1e14-4cb2-b326-64c4493d...Үр дүн: “Сийдстарс Улаанбаатар 2018” олон улсын арга хэмжээг зохион

2

Хөрөнгө оруулалтын асуудлаар “Улаанбаатар Хөрөнгө оруулалт-2018”, “Монголын эдийн засгийн форум-2018”, “Эскпо Монголиа-2018” зэрэг Олон Улсын хурал, чуулга уулзалтуудад танилцуулга тус тус хийгдсэн. Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгө оруулалтыг тусгуулж, батлуулсан. Үр дүн: Парк доторх авто замын барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ажлын зураг төслүүдийг хүлээн авсан. Концессын тухай хуульд нийцүүлэн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулах шийдвэр гарсан.

1.1.1.2 Барилга байгууламжийн өөрийн өртгийг бууруулах, барилгын үйлдвэрлэлийн хугацааг уртасгах, жинг бууруулахад чиглэсэн Налайхын “Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” байгуулна.

НҮИГ Ж.Батбаясгалан 100

Паркийн инженерийн дэд бүтцийн зураг төслийг батлуулах ажлын хүрээнд Налайхын “Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-ийн инженерийн дэд бүтцийн дулааны станц, төмөр зам, холбоо хангамж, авто зам, цэвэрлэх байгууламж, усан хангамжийн зэрэг ажлын зураг төслийг боловсруулан батлуулж, 2018.06.08-ны өдөр хүлээн авсан. Нийслэлийн Засаг даргын 2018.10.11-ий өдрийн А/962 дугаар захирамжаар паркийн төмөр зам барих 15 га газрын зөвшөөрөл гарсан.

Паркийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Барилга, хот байгуулалтын сайдын багцын санхүүжилтээр паркийн үерийн хамгаалалтын барилга байгууламжийг барьж байгуулахад шаардагдах 1,3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж бүтээн байгуулалтын ажил 10 хувьтай явагдаж байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018.07.05-ны өдрийн хуралдааны 113 дугаар тэмдэглэлээр Налайхын барилгын материалын Үйлдвэрлэл, технологийн паркийг Налайх-Чойрын чиглэлийн төв замтай холбох 4,64 км авто замыг барьж байгуулах ажлыг 2018 оны Замын сангийн батлагдсан төсвөөс эхлүүлэх шийдвэр гарсны дагуу Нийслэлийн Засаг даргын 2018.09.26-ны өдрийн “Эрх шилжүүлэх” А/888 дугаар захирамжийн дагуу 1.8 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий замын бүтээн байгуулалтын ажил эхэлж 20 хувьтай явагдаж байна.

Паркийн үйлдвэр сонгон шалгаруулах ажлын хүрээнд Засгийн газрын 2011 оны 104 дүгээр тогтоолын дагуу "Болор инотек" ХХК, "Нийслэл өргөө ХХК" /хөөс/, "Төмөр ган хайлш ХХК", "Газрын гол" ХХК, “Ган хийц” ХХК /төмөр замын дэр болон өндөр хүчдэлийн тулгуур шонгийн үйлдвэр/, “Эко минерал” ХХК /зэс утас гуулин трубаны үйлдвэрүүд/-тэй паркийн захиргаа гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд нийт 22 үйлдвэр хүсэлт ирүүлсний дагуу байрших боломжтой үйлдвэрийг журмын дагуу сонгон шалгаруулахаар ажиллаж байна.

Паркийн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын асуудлаар “Улаанбаатар Хөрөнгө оруулалт-2018”, “Монголын эдийн засгийн форум-2018”, “Эскпо Монголиа-2018” зэрэг Олон Улсын хурал, чуулга уулзалтуудад тодорхой танилцуулга тус тус хийгдлээ. Нийслэлийн эдийн засаг,нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгө оруулалтыг тусгуулж, батлуулсан.

100

Page 3: Үрidia.ub.gov.mn/Uploads/d2b1192f-1e14-4cb2-b326-64c4493d...Үр дүн: “Сийдстарс Улаанбаатар 2018” олон улсын арга хэмжээг зохион

3

Үр дүн: Инженерийн дэд бүтцийн зураг төслийн ажил боловсрогдож батлагдсан. Паркийн үерийн хамгаалалтын барилга байгууламж, паркийг Налайх-Чойрын чиглэлийн төв замтай холбох 4,64 км авто замын бүтээн байгуулалт эхэлсэн.

1.1.1.4 Багануур дүүрэгт “Багануур үйлдвэрлэл, технологийн парк” байгуулах ажлыг эхлүүлнэ.

НҮИГ Ж.Батбаясгалан 100

Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, инженерийн шугам сүлжээний зураг төслийг боловсруулж батлуулах хүрээнд БХБЯ-наас ХЕТ, дэд бүтцийн ажлын зураг төслийг “Мон Энержи консалтинг” ХХК-иар хийж гүйцэтгүүлсэн боловч Эрчим хүчний яамнаас 2018.10.01-2019.03.01-ний хооронд цахилгаан эрчим хүчтэй холбоотой техникийн нөхцөл гаргахыг хориглосон тухай шийдвэр гарсны дагуу зураг төсөл батлуулах ажил түр хойшлогдоод байна.

“Багануур үйлдвэрлэл, технологийн парк”-т Монхимо ХХК паркийн нэгжээр элсэж өөрийн эзэмшлийн 10.2 га газрыг паркийн эзэмшилд шилжүүлэх ажил хийгдсэн байна.

Мөн паркийн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын асуудлаар “Улаанбаатар Хөрөнгө оруулалт-2018”, “Монголын эдийн засгийн форум-2018”, “Эскпо Монголиа-2018” зэрэг Олон Улсын хурал, чуулга уулзалтуудад тодорхой танилцуулга тус тус хийгдлээ.

Үр дүн: Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, дэд бүтцийн зураг төслийн ажил боловсруулагдсан.

90

1.1.1.5 Багахангай дүүрэгт “Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” байгуулах ажлыг эхлүүлж, гарааны компаниудыг дэмжинэ.

НҮИГ Ж.Батбаясгалан 100

Багахангай хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн ТЭЗҮ-ийг "Арт констракшн" ХХК-иар гүйцэтгүүлэн эцсийн тайланг Барилгын хөгжлийн төвөөр магадлал хийлгүүлэн НХТЕТГ 11 дүгээр сард техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн хүлээн авсан. ТЭЗҮ-ийг Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2018.12.06-ны өдрийн хурлаар хэлэлцэж, дэмжигдсэнээр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд өргөн барьсан. Нийслэлийн газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд паркийн зориулалтаар ашиглах газрын саналыг хүргүүлсэн. Баганхангай “Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк”-ийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгуулж, батлуулсан. Үр дүн: Паркийн ТЭЗҮ-ийг боловсруулан НЗД-ын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, НИТХ-д өргөн барьсан.

100

2 1.1.2

Нийслэлд нэн шаардлагатай ноу-хау, дэвшилтэт технологи, инновацийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг франчайз хэлбэрээр нутагшуулахыг дэмжинэ.

НҮИГ Ж.Батбаясгалан 100

Улаанбаатар инновацийн төвийн бүтээн байгуулалтын ажил дуусч 2018.06.06-нд төвийн нээлтийг хийж үйл ажиллагааг эхлүүлэв. Төвийн үйл ажиллагааны журам, төвийн инкубаторын үйл ажиллагааны журмыг батлуулж, газрын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулав. Инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээний технологи, анхны загварын туршилтын лаборатори

100

Page 4: Үрidia.ub.gov.mn/Uploads/d2b1192f-1e14-4cb2-b326-64c4493d...Үр дүн: “Сийдстарс Улаанбаатар 2018” олон улсын арга хэмжээг зохион

4

байгуулав. “Сийд старс” олон улсын гарааны компанийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд гарааны компаниудыг шалгаруулах уралдаан, Томужин академитай хамтран “Хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх хөтөлбөр”, Нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад чиглэсэн сургалт, семинар, уулзалт, Олон улсын хэмжээнд зохион байгуулагддаг “Олон нийтийн сүлжээний 7 хоног” арга хэмжээ, Блокчэйн технологийг нутагшуулах талаар уулзалтууд, “Би хэрхэн ажилладаг вэ?” ярилцлага, инновацийн дэд хөтөлбөрийн хэлэлцүүлэг зэрэг 80 төрлийн үйл ажиллагааг зохион байгуулан 10000 гаруй оюутан, залуус, энтрепренер, бизнес эрхлэгч, эрдэмтэн судлаачдыг хамруулав. Үүнээс нийт 100 иргэнийг хамтын оффист гишүүнээр элсүүлэн хамтран ажиллах орчныг бүрдүүлж, гишүүдийн хамтарсан инновацийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Монголын залуучуудыг өөрийгөө нээх, ирээдүйн ажил үйлсдээ амжилт олох, тулгарсан асуудалд бүтээлчээр шийдвэрлэхэд нь дэмжин туслах зорилго бүхий НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй Activated 2030 төслийн хүрээнд “Монгол энтерпрайзингийн эрэл” арга хэмжээг “Улаанбаатар инновацийн төв”-д 2018.10.27,28-ны өдрүүдэд зохион байгуулсан.

“Улаанбаатар инновацийн төв”-ийн инкубаторт бойжих гарааны компаниудыг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулж, сонгон шалгаруулалтыг 2018.11.21-ний өдрөөс 2018.12.07-ны өдөр хүртэлх хугацаанд олон нийтэд нээлттэй зарласнаар нийт 20 компани инкубаторт элсэх хүсэлтээ өгсөн. 2018.12.11-ний өдөр хүсэлт ирүүлсэн компаниудтай ярилцлага хийж 10 компанийг сонгон шалгаруулж инкубаторт байршуулан бойжуулах ажлыг эхлүүлсэн.

Үр дүн: Улаанбаатар инновацийн төв байгуулагдсанаар инновацийн тогтолцооны оролцогч талууд буюу эрдэм шинжилгээний байгууллага, төр, хувийн хэвшлийн уялдаа холбоо сайжирч, инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нутагшуулах үйл ажиллагаа эрчимжинэ. Лаборатори байгуулагдсанаар инкубаторт бойжиж буй гарааны компаниуд өөрсдийн инновацийн бүтээгдэхүүнээ турших боломж нээгдэнэ. Төвд зохион байгуулагдсан арга хэмжээний үр дүнд нийслэлийн иргэдийн инновацийн талаарх ойлголт мэдлэг сайжирч, бүтээлч сэтгэлгээ хөгжиж нийгэмд инновацийн соёл төлөвшихөд эерэг үр нөлөө бий болно.

3 1.1.3

Хөнгөн үйлдвэрийн чиглэлээр дэлхийн тэргүүлэх, дэвшилтэт техник, технологийн үзэсгэлэнг Улаанбаатар хотод тогтмол зохион байгуулж, гадаад оронд зохион байгуулагдаж буй үзэсгэлэнд нийслэлийн бүтээн байгуулагчдыг дэмжин хамруулна.

НҮИГ Ж.Батбаясгалан 100

Дэвшилтэт техник, технологи бүхий үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх, дэмжин урамшуулах зорилгоор холбогдох байгууллага болон дүүргүүдтэй хамтран “Цагаан сар-2018” үзэсгэлэн, “Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2018” олон улсын үзэсгэлэн, худалдаа, “Баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлого, экспортын арга замууд” чуулга уулзалт, “Инновацийн нээлттэй үзэсгэлэн-2018, “Улаанбаатар Түншлэл-2018” олон улсын үзэсгэлэн, яармаг, “Вансэмбэрүү-2018” экспо, үзэсгэлэн, “Монголын энтрепренеруудын нэгдсэн чуулга 2018”, “Шинэ санаа-Шилдэг инноваци 2018” уралдаан, “Улаанбаатарт үйлдвэрлэв” үзэсгэлэнг тус тус зохион байгуулж нийт 650 гаруй иргэн, аж ахуй нэгжүүдийг хамруулан, дэмжин ажилласан.

100

Page 5: Үрidia.ub.gov.mn/Uploads/d2b1192f-1e14-4cb2-b326-64c4493d...Үр дүн: “Сийдстарс Улаанбаатар 2018” олон улсын арга хэмжээг зохион

5

Үр дүн: Дотоодын болон олон улсын үзэсгэлэн, яармагт нийт 650 гаруй аж ахуй нэгжүүд оролцож, борлуулалтыг нэмэгдүүлэхэд дэмжин ажилласан.

1.2. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлнэ.

4

1.2.1

Жижиг, дунд үйлдвэр, хоршооны салбарт урт хугацаат хөрөнгө оруулалтын болон санхүү, зээлийн уян хатан бодлогыг хэрэгжүүлж, үйлдвэрлэл эрхлэгчдийн зах зээлийг өргөтгөх, борлуулалтыг нэмэгдүүлэхэд дэмжиж ажиллана.

ЖДҮДТ-ОНӨҮГ Д.Энхтөр 100

Монгол улсын шилдэг 10 гарааны бизнесийг сонгон шалгаруулах “Сийдстарс Улаанбаатар 2018” олон улсын арга хэмжээг “Стартап Маркетинг Спейс” компанитай хамтран Улаанбаатар инновацийн төвд амжилттай зохион байгуулсан. Энэ уралдаан нь нийтдээ 65 оронд зохион байгуулагдаж ялагчиддаа 1 сая ам.долларын хөрөнгө оруулалт авах эрх болон дэлхийд нэр нөлөө бүхий хөрөнгө оруулагчид зөвлөхүүдтэй холбогдох боломжийг олгож байгаа юм. Энэхүү шалгаруулалтад амжилттай оролцсон Улаанбаатар инновацийн төвийн инкубаторын хөтөлбөрийн гишүүн ЭРХЭС маркетинг, борлуулалтын стартап компани нь АНУ-ын Сан Франциско хот дахь Цахиурын Хөндийн “Product Hunt” платформ дээр 2018.10.15-ны өдөр бүтээгдэхүүний нээлтээ хийсэн. Мөн төвийн инкубаторын хөтөлбөрийн гишүүн Lhamour брэндийг үүсгэн байгуулагч “Натурал эссэйншл” ХХК нь 2018.10.02-04-ний өдрүүдэд Женев хотноо “Дэлхийн худалдааны байгууллагын нээлттэй форум” арга хэмжээнд амжилттай оролцсон. Тус нээлттэй форумын үеэр Дэлхийн Худалдааны байгууллагаас Олон Улсын Худалдааны Танхим /ICC/-тай хамтран дэлхийн жижиг бизнес эрхлэгчдийн дунд “Open to Export” олон улсын уралдааныг зарлаж, ТОП 10 компаний нэгээр Lhamour брэнд шалгарч, эцсийн шатны шалгаруулалтад “Тусгай байр”-ын шагнал хүртэж олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах боломжийг нээсэн. Мөн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалтыг нэмэгдүүлэхэд дэмжиж ажиллах хүрээнд “Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2018”, “Улаанбаатар Түншлэл-2018” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулж нийт 200 гаруй аж ахуй нэгжийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчилсан. Үр дүн: “Сийдстарс Улаанбаатар 2018” олон улсын арга хэмжээг зохион байгуулсан. Гарааны компаниудад хөрөнгө оруулалт болон санхүүгийн дэмжлэг болсон. Цахиурын Хөндийн “Product Hunt” платформ дээр анхны старт ап компани бүтээгдэхүүний нээлтээ хийсэн. Олон улсын үзэсгэлэнг зохион байгуулж нийт 200 гаруй аж ахуй нэгжийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчилсан.

100

5 1.2.2

Улаанбаатар хотын дүүрэг бүрт жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих борлуулалтын нэгдсэн төвийг барьж, “Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

НҮИГ Д.Энхтөр 100

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 159 дугаар тогтоолоор “Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл” дэд хөтөлбөр батлагдсаны дагуу дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Нийслэлийн Засаг даргын 2018.3.19-ний өдрийн А/224 дугаар захирамжаар батлуулан, 2018 оны жилд хийгдэх ажлын хэрэгжилтийг 99,4 хувь ханган ажилласан.

100

Page 6: Үрidia.ub.gov.mn/Uploads/d2b1192f-1e14-4cb2-b326-64c4493d...Үр дүн: “Сийдстарс Улаанбаатар 2018” олон улсын арга хэмжээг зохион

6

Дэд хөтөлбөрийн хүрээнд Их дээд сургуулиудтай хамтын ажиллагааг өргөжүүлэн ШУТИС БАТС болон МУИС-тай тус тус хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа.

Нийслэлд үйлдвэрлэл эрхэлж буй 5557 иргэн, аж ахуйн нэгжүүдийг тооллого судалгаанд хамруулж нэгдсэн мэдээллийн сан бий болгон нийслэлийн дундын мэдээллийн санд байршуулсан. Мөн Үндэсний хөгжлийн газартай хамтран аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн санд үйлдвэрлэл эрхлэгчдийг нэгтгэх http://industry4.nda.gov.mn/ сайт бий болгон аймаг нийслэл, дүүргийн үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн бүртгэлийн ажлыг улс даяар эхлүүлэн, нийслэлийн хэмжээнд нийт 2261 үйлдвэрийг сайтад бүртгэлжүүлсэн. ШУТИС-ийн эрдэмтэн судлаачидтай хамтран “Дүүрэг бүрийн тэргүүлэх чиглэлийн салбар бүтээгдэхүүнийг тодорхойлох” судалгааг тус тус хийж гүйцэтгэлээ.

Үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин урамшуулах, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор холбогдох байгууллага болон дүүргүүдтэй хамтран “Цагаан сар-2018” үзэсгэлэн, “Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2018” олон улсын үзэсгэлэн, худалдаа, “Баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлого, экспортын арга замууд” чуулга уулзалт, “Инновацийн нээлттэй үзэсгэлэн-2018, “Улаанбаатар Түншлэл-2018” олон улсын үзэсгэлэн, яармаг, “Вансэмбэрүү-2018” экспо, үзэсгэлэн, “Монголын энтрепренеруудын нэгдсэн чуулга 2018”, “Шинэ санаа-Шилдэг инноваци 2018” уралдаан, “Улаанбаатарт үйлдвэрлэв” үзэсгэлэнг тус тус зохион байгуулж нийт 650 гаруй иргэн, аж ахуй нэгжүүдийг хамруулан, дэмжин ажилласан.

Эх оронч худалдан авалтыг иргэдэд төлөвшүүлэх, сурталчлах, үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжин борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор 2018.05.19-ны өдөр Нийслэлийн Боловсролын газартай хамтран “Эрүүл амьдралын үндэс–идэвхтэй хөдөлгөөн” спорт арга хэмжээний үеэр биеийн тамирын хувцас үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүний загварыг 9-н дүүргийн сургуулийн захирал нарт танилцуулан сурталчилсан. Мөн ХХААХҮЯ-аас жил бүр тогтмол гаргадаг “Монголд үйлдвэрлэв” сэтгүүлд нийслэлийн 80-н үйлдвэрлэл эрхлэгчдийн танилцуулгыг нийтлүүлэн үйл ажиллагааг нь сурталчилсан.

Үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах борлуулалтын төвүүд Чингэлтэй дүүрэгт “Чингэлтэйд үйлдвэрлэв” худалдааны төв, Багануур дүүрэгт “Оронж”, “Миний нутаг” дэлгүүрүүдэд “Багануурт үйлдвэрлэв” борлуулалтын цэг, Сүхбаатар дүүрэгт ‘Дөрвөн уул” дэлгүүрт “Сүхбаатарт үйлдвэрлэв” борлуулалтын цэгүүд тус тус тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. 2018 онд Сонгинохайрхан дүүрэгт "Сонгинохайрхан outlet" борлуулалтын цэгийг ЗДТГ-тай хамтран байгуулж жижиг, дунд 100 гаруй дотоодын үйлдвэрлэл эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулж байна. Цаашид үндэсний бараа бүтээгдэхүүний борлуулалтын цэгүүдийг Хан-Уул, Баянгол дүүргүүдэд тус тус байгуулахаар төлөвлөөд байна.

Нийслэлийн дэд төвүүдэд жижиг, дунд үйлдвэрлэл технологийн парк байгуулах ажлын хүрээнд ГХХХОД төслийн нэгжтэй хамтран ажлын хэсгийг 2018.07.02-ны өдрийн А/06-А/25 дугаар хамтарсан тушаалаар байгуулж Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийг түшиглэн жижиг, дунд үйлдвэрлэлийн парк байгуулах төслийн санал, ТЭЗҮ-ийн ажлын даалгаврыг тус тус боловсруулсан. Баянхошуу дэд төвд буюу Сонгинохайрхан дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт

Page 7: Үрidia.ub.gov.mn/Uploads/d2b1192f-1e14-4cb2-b326-64c4493d...Үр дүн: “Сийдстарс Улаанбаатар 2018” олон улсын арга хэмжээг зохион

7

Азийн Хөгжлийн Банкны 100% хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр бизнес инкубатор, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж энэ онд барилгын үндсэн хийцийн угсралтын ажил, барилгын дээвэр, гадна ханын өрлөг шавардлага будгийн ажил, зам талбай, гадна инженерийн шугам сүлжээний угсралт бүрэн дуусаж, одоогоор дотор заслын ажлыг гүйцэтгүүлж, барилга угсралтын ажлын явц 72 хувьтай байна. Үр дүн: “Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл” дэд хөтөлбөр батлагдсан. Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдан, хэрэгжилтийг 99.4 хувь ханган, үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжсэн олон талт үйл ажиллагааг зохион байгууллаа.

6 1.2.3

Тогтвортой үйл ажиллагаа эрхэлж, байнгын ажлын байр шинээр бий болгосон жижиг, дунд бизнес эрхлэгчийг дэмжинэ.

ЖДҮДТ-ОНӨҮГ Д.Энхтөр 100

Тогтвортой үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд 150 бизнес эрхлэгчдийг 2018.11.01-ний өдөр Сонгинохайрхан дүүрэгт байгуулсан "Сонгинохайрхан outlet" борлуулалтын цэгт байршуулан шинээр ажлын байр бий болгон, бараа, бүтээгдэхүүнээ борлуулахад дэмжин ажиллаж байна. Чингэлтэй дүүрэгт сурагчийн дүрэмт хувцас, биеийн тамир, ажлын хувцас үйлдвэрлэгч “Батзүү” ХХК-ны бага оврын жишиг загварын оёдлын үйлдвэрийг байгуулахад дэмжин ажилласан. Сонгинохайрхан дүүргийн “Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл” 15 бага, дунд оврын шинэ тоног төхөөрөмжтэй Мах дулааны аргаар боловсруулах үйлдвэртэй хамтран ажиллах “Худалдаа, үйлдвэрлэл эрхлэх гэрээ” байгуулан шинээр 600 орчим ажлын байр бий болгон ажиллаж байна.

Үр дүн: Тогтвортой үйл ажиллагаа эрхэлж буй 150 жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин ажлын байр бий болгосон. Байнгын ажлын байр шинээр бий болгож буй үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн.

100

7

1.2.4

“Улаанбаатарт үйлдвэрлэв” хөтөлбөр хэрэгжүүлж, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний өрсөлдөх чадварыг дүүргүүдэд жигд хөгжүүлнэ.

ЖДҮДТ-ОНӨҮГ Д.Энхтөр 100

Нийслэлийн дүүргүүдийн үйлдвэрлэл, худалдааг бүсчилэн хөгжүүлэх зорилгоор “Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл” дэд хөтөлбөрийн хүрээнд ШУТИС-ын Бизнесийн ахисан түвшний сургуулийн эрдэмтэн, судлаачидтай хамтран “Дүүрэг бүрийн тэргүүлэх чиглэлийн салбар, бүтээгдэхүүнийг тодорхойлох” судалгааны ажлыг 2018 онд хийж гүйцэтгэн, 9-н дүүргүүдийн үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл тодорхойлогдсон.

“Хөгжлийн алтан гурвалжин бодлого”-ын хүрээнд НЗДТГ-тай хамтран “Улаанбаатарын өдөр” арга хэмжээг Төв аймгийн Зуунмод хотод 2018.10.09-ний өдөр зохион байгуулж, 10 гаруй дотоодын аж ахуй нэгж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг оролцуулж, бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр борлуулан, иргэдэд төрийн зарим үйлчилгээг ойртуулан хүргэсэн.

Үр дүн: Дүүргүүдийн үйлдвэрлэл эрхлэгчдийг хоршин ажиллах боломжийг олгох, төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагуудын уялдаа холбоо сайжирсан.

100

Page 8: Үрidia.ub.gov.mn/Uploads/d2b1192f-1e14-4cb2-b326-64c4493d...Үр дүн: “Сийдстарс Улаанбаатар 2018” олон улсын арга хэмжээг зохион

8

7 1.2.5

Орчин үеийн дэвшилтэт технологи бүхий бага, дунд оврын жишиг загвар бүхий үйлдвэр байгуулахыг дэмжинэ.

НҮИГ Д.Энхтөр 100

Орчин үеийн дэвшилтэт технологийн үйлдвэрлэл байгуулах ажлыг дэмжих хүрээнд Улаанбаатар инновацийн төвд гарааны бизнес эрхлэгчдэд чиглэсэн уулзалт, семинар, хэлэлцүүлэг зэрэг нийт 55 төрлийн арга хэмжээг зохион байгуулан 5000 гаруй иргэдийг хамруулж үүнээс 76 иргэнийг хамтын оффист гишүүнээр элсүүлэн хамтран ажиллах орчныг бүрдүүллээ. Мөн өндөр технологийн, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий старт ап 4 компанийг инкубаторын үйл ажиллагааны журмын дагуу сонгон шалгаруулж, инкубатор төвд бойжуулж эхэлсэн.

Сурагчийн дүрэмт хувцас, биеийн тамир, ажлын хувцас үйлдвэрлэгч “Батзүү” ХХК-ны бага оврын жишиг загварын оёдлын үйлдвэрийг Чингэлтэй дүүрэгт байгуулах ажлыг дэмжин ажилласан.

ХХААХҮЯ-тай хамтран “Нийслэл хотод тулгамдаж буй асуудал” болон “Жижиг дунд үйлдвэрийн салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх” сэдвүүдийн хүрээнд “Шинэ санаа-Шилдэг инноваци 2018” төслийн уралдааныг 2018.11.17-оос 12.07-ны өдрийг хүртэлх хугацаанд зарлан, 3-н үе шаттайгаар шалгаруулалтыг зохион байгуулж “Эко бин” ХХК, “Бийлог Техноложиес” ХХК-иудыг тус тус шалгаруулан мөнгөн шагнал болон Дундын оффист үйлчлүүлэх “Эрхийн бичиг”-ээр тус тус урамшуулсан.

Сонгинохайрхан дүүргийн “Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл” 15 бага, дунд оврын шинэ тоног төхөөрөмжтэй Мах дулааны аргаар боловсруулах үйлдвэртэй хамтран ажиллах “Худалдаа, үйлдвэрлэл эрхлэх гэрээ” байгуулан шинээр 600 орчим ажлын байр бий болгон ажиллаж байна. Үр дүн: Улаанбаатар инновацийн төвд өндөр технологийн, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий старт ап 4 компанийг инкубаторын үйл ажиллагааны журмын дагуу сонгон шалгаруулж, инкубатор төвд бойжуулж эхэлсэн.

100

8 1.2.6

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжин, гадаад болон дотоодын зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.

НҮИГ Д.Энхтөр 100

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, борлуулалтыг нэмэгдүүлэх, дэмжин урамшуулах зорилгоор холбогдох байгууллага болон дүүргүүдтэй хамтран “Цагаан сар-2018” үзэсгэлэн, “Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2018” олон улсын үзэсгэлэн, худалдаа, “Баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлого, экспортын арга замууд” чуулга уулзалт, “Инновацийн нээлттэй үзэсгэлэн-2018, “Улаанбаатар Түншлэл-2018” олон улсын үзэсгэлэн, яармаг, “Вансэмбэрүү-2018” экспо, үзэсгэлэн, “Монголын энтрепренеруудын нэгдсэн чуулга 2018”, “Шинэ санаа-Шилдэг инноваци 2018” уралдаан, “Улаанбаатарт үйлдвэрлэв” үзэсгэлэнг тус тус зохион байгуулж нийт 650 гаруй иргэн, аж ахуй нэгжүүдийг хамруулан, дэмжин ажилласан. Мөн Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас гадаадын орнуудад зохион байгуулагдсан 3 удаагийн үзэсгэлэн худалдаанд 46 үйлдвэрлэл эрхлэгчдийг хамруулж, 67,9 сая төгрөгийн борлуулалт хийсэн. Мөн Улаанбаатар инновацийн төвд гарааны бизнес эрхлэгчдэд чиглэсэн уулзалт, семинар, хэлэлцүүлэг зэрэг нийт 55 төрлийн арга хэмжээг зохион байгуулан 5000 гаруй иргэдийг хамруулж үүнээс 76 иргэнийг хамтын оффист гишүүнээр элсүүлэн хамтран ажиллах орчныг бүрдүүллээ. Мөн өндөр технологийн, орчин

100

Page 9: Үрidia.ub.gov.mn/Uploads/d2b1192f-1e14-4cb2-b326-64c4493d...Үр дүн: “Сийдстарс Улаанбаатар 2018” олон улсын арга хэмжээг зохион

9

үеийн дэвшилтэт технологи бүхий старт ап 4 компанийг инкубаторын үйл ажиллагааны журмын дагуу сонгон шалгаруулж, инкубатор төвд бойжуулж эхэлсэн.

Үр дүн: Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч нийт 650 аж ахуйн нэгжүүдийн шинэ техник, технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг гадаад, дотоодын үйлдвэрлэгчдэд сурталчлан, бизнесийн түншээ олох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бараа бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах боломжийг бий болгон ажилласан.

9 1.2.7

Дагуул хотуудад жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ. НҮИГ Д.Энхтөр 100

“Дагуул хотуудад жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих” арга хэмжээний төлөвлөгөөг 2018.04.24-ний өдөр баталж, Налайх, Багануур, Багахангай дүүргийн ЗДТГ-т хүргүүлэн, хэрэгжилтийг хангуулан ажилласан. Төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Налайх, Багануур, Багахангай дүүргүүдийн 40 иргэн, аж ахуйн нэгжийг хамруулан үндэсний үйлдвэрлэгч томоохон аж ахуйн нэгж болох “Говьхангаймебел” ХХК, “Эвсэг кашмер” ХХК, “Санкотек Монголиа” ХХК, “Монлабел” ХХК–ны үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцуулах, туршлага судлуулах ажлыг 2018.11.28-ний өдөр зохион байгуулсан. Мөн Налайх, Багануур, Багахангай дүүргүүдийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үндсэн бизнесийн үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор дүүрэг тус бүрт “Санхүүгийн боловсрол олгох”, “Төсөл, бизнес төлөвлөгөө боловсруулах” сэдвээр танхимын сургалтуудыг зохион байгуулж, нийт 75 иргэн, аж ахуйн нэгжүүдийг хамруулан, үйлдвэрлэл эрхлэгчдийн тулгамдаж буй асуудалд зөвлөгөө өгч ажилласан. Мөн Налайх дүүргээс “Хамтдаа хөгжинө, Налайхад үйлдвэрлэв” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн жижиг, дунд үйлдвэр, өрхийн аж ахуй, бичил үйлдвэр эрхлэгчдийн зах зээлийг өргөтгөх, борлуулалтыг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чиглэлээр нийт 401 иргэн, аж ахуйн нэгжүүдийг сургалт, үзэсгэлэн худалдаанд тогтмол хамруулан дэмжин ажилласан. Үр дүн: “Дагуул хотуудад жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих” арга хэмжээний төлөвлөгөө батлагдан, 2018 онд хийж гүйцэтгэх ажлын хэрэгжилт 90 хувь хангагдсан.

100

10 1.2.8

Баянхошуу, Сэлбэ дэд төвийн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд бичил зээлд хамруулна.

УБХГХХХОДХТН

Д.Энхтөр 100

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн төслийн нэгжтэй хамтран 2018.07.02-ны өдрийн А/06-А/25 дугаар хамтарсан тушаалаар Сэлбэ, Баянхошуу дэд төвийн тусгай бүсэд үйлдвэрлэл технологийн парк байгуулах ажлыг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн гишүүд Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийг түшиглэн жижиг, дунд үйлдвэрлэлийн парк байгуулах төслийн санал, ТЭЗҮ-ийн ажлын даалгаврыг тус тус боловсруулан, дэд төвүүдийн бизнес инкубатор төвийн барилгын ажлын явцад хяналт тавин ажиллаж байна.

Үр дүн: Ажлын хэсгийн гишүүд Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийг түшиглэн жижиг, дунд үйлдвэрлэлийн парк байгуулах ажлын даалгаврыг боловсруулсан.

100

Page 10: Үрidia.ub.gov.mn/Uploads/d2b1192f-1e14-4cb2-b326-64c4493d...Үр дүн: “Сийдстарс Улаанбаатар 2018” олон улсын арга хэмжээг зохион

10

11 1.2.9

Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд бизнес инкубатор төв байгуулна. УБХГХХХОДХТН Д.Энхтөр 100

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн төслийн нэгжтэй хамтран Азийн Хөгжлийн Банкны 100% хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Баянхошуу дэд төвийн бизнес инкубатор, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг Сонгинохайрхан дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт барьж байгуулахаар 2018.07.02-ны өдрийн А/06-А/25 дугаартай тушаалаар хамтарсан ажлыг хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсэг Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийг түшиглэн жижиг, дунд үйлдвэрлэлийн парк байгуулах төслийн санал, техник эдийн засгийн үндэслэлийн ажлын даалгаврыг боловсруулан, дэд төвүүдийн бизнес инкубаторын барилгын ажилд хяналт тавин ажилласан. Энэ онд “Бизнес инкубатор, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн барилгын үндсэн хийцийн угсралтын ажил, барилгын дээвэр, гадна ханын өрлөг шавардлага будгийн ажил, зам талбай, гадна инженерийн шугам сүлжээний угсралт бүрэн дуусаж, одоогоор дотор заслын ажлыг гүйцэтгүүлж байгаа ба барилга угсралтын ажлын явц 72 хувьтай байна. Үр дүн: Баянхошуу дэд төвийн бизнес инкубатор, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн бүтээн байгуулалтын ажлыг 2-р дугаар улирлаас эхлүүлэн, энэ онд барилга угсралтын явц 72 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжсэн.

100

12 1.2.10

Нийслэлийн дүүргүүдэд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор зөвлөгөө, мэдээлэл, сургалт явуулах мэдээллийн болон бизнес инкубатор төвийг салбарын мэргэжлийн холбоодыг түшиглэн байгуулна.

НҮИГ Д.Энхтөр 100

Улаанбаатар инновацийн төвийг 2018.06.06-ний өдөр нээж, энэхүү төвд бизнес, санхүү, хууль эрх зүй, оюуны өмч зэрэг зөвлөгөө өгөх үйлчилгээ, шинийг эрэлхийлэгч энтрепернер оюутан, залуучуудын дундын оффис, инновацийн соёлыг түгээн дэлгэрүүлэх төрөл бүрийн арга хэмжээ, гарааны компаниудыг бойжуулах инкубаторын өрөөнүүд, инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээний анхны загварыг турших лаборатори зэргийг байгуулсан.

Нийслэлийн дэд төвүүдийг түшиглэн Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Баянхошуу дэд төвд буюу Сонгинохайрхан дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт “Бизнес инкубатор, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж энэ онд барилгын үндсэн хийцийн угсралтын ажил, барилгын дээвэр, гадна ханын өрлөг шавардлага будгийн ажил, зам талбай, гадна инженерийн шугам сүлжээний угсралт бүрэн дуусаж, одоогоор дотор заслын ажлыг гүйцэтгүүлж, барилга угсралтын ажлын явц 72 хувьтай байна.

Чингэлтэй дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийг дэмжих зорилготой “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих Бизнес инкубатор төв” нь 2018 онд 776 иргэнд бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлсэн. Мөн Баянзүрх дүүрэгт “Баянзүрх нэг зүрх” бизнес инкубаторын төв дүүргийнхээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, сургалт явуулах, зах зээлд бие даан ажиллах чадвартай аж ахуйн нэгж болгон бойжуулах, тэдний бизнесийн үйл ажиллагаа, инкубаци үйлчилгээ үзүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна.

100

Page 11: Үрidia.ub.gov.mn/Uploads/d2b1192f-1e14-4cb2-b326-64c4493d...Үр дүн: “Сийдстарс Улаанбаатар 2018” олон улсын арга хэмжээг зохион

11

Үр дүн: Улаанбаатар инновацийн төвд инкубатор төвийг байгуулж старт ап 4 компанийг сонгон шалгаруулж, инкубаторт бойжуулж байна. Баянхошуу дэд төвд гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих “Бизнес инкубатор, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, гүйцэтгэл 72 хувьтай байна.

ГУРАВ: БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ

3.1.Хүрээлэн буй орчны тогтвортой хөгжил

13 3.1.6

Хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй, дэвшилтэт технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулах тогтолцоог бий болгоно.

УБЗАА Т.Гантөмөр 100

Засгийн газрын 2017 оны 290 дүгээр тогтоолоор батлагдсан “Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах” журмын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018.05.07-ны өдрийн А/122 дугаар тушаалаар сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулсан. Тус комиссын бүрэлдэх үүнд Үйлдвэрлэлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга ажиллаж сонгон шалгаруулах комиссын хурлаар “Ногоон гэрчилгээ” олгох шалгуур үзүүлэлт болон үнэлэх аргачлал, “Байгаль орчны эко” тэмдэг олгох шалгуур үзүүлэлт түүнийг үнэлэх аргачлалуудыг хэлэлцүүлэн, БОАЖ-ын сайдын 2018.12.13-ны өдрийн А/513 дугаар тушаалаар “Ногоон гэрчилгээ” олгох шалгуур үзүүлэлт, үнэлэх аргачлал болон гэрчилгээний загвар батлагдсан. МҮХАҮТ, БОАЖЯ-тай хамтран “Ногоон технологи, эрчим хүчний хэмнэлт-2018” үзэсгэлэн, зөвлөгөөнийг 05.28-ны өдөр МҮХАҮТ-д зохион байгуулж төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, үйлдвэрлэл эрхлэгчдийн 60 гаруй төлөөллийг хамруулан “Ногоон технологийг дэмжих төрийн бодлого, түүний хэрэгжилт” сэдвийн хүрээнд “Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах” журмыг сурталчлан, танилцуулга хийсэн. Үр дүн: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулсан. Журмын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Эко тэмдэг”, “Ногоон гэрчилгээ” олгох ажлыг төлөвлөн ажилласан. Журмыг сурталчилж хамтран “Ногоон технологи, эрчим хүчний хэмнэлт-2018” үзэсгэлэн, зөвлөгөөнийг зохион байгуулсан.

100

Page 12: Үрidia.ub.gov.mn/Uploads/d2b1192f-1e14-4cb2-b326-64c4493d...Үр дүн: “Сийдстарс Улаанбаатар 2018” олон улсын арга хэмжээг зохион

12

ДӨРӨВ. НИЙГМИЙН ХӨГЖИЛ НИЙГМИЙН ХАЛАМЖ

4.8 Зорилгот бүлгийн иргэд нийгмийн харилцаанд оролцох боломжийг бүрдүүлнэ

15 4.8.4

Ахмад настны асрамжийн төвийг байгуулж, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ахмадын асрамжийн газар байгуулахыг дэмжинэ

НҮИГ Ж.Батбаясгалан

100

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд 60 ортой “Ахмадын сувилал” барих концессын гэрээг “Аварга тосон рашаан сувилал” ХХК-тай байгуулсан. Төслийн зураг төслийг Хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулсан. Төслийн байршилд инженер геодезийн судалгаагаар барилга барих талбай нь инженер геологийн төвөгтэй нөхцөлтэй, хөрсний овойлт суулттай, цэвдэгтэй, намгархаг байсан тул Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар байршлыг шинэчилж 22 дугаар хороонд газрыг шинэчилж олгосон. Концессын гэрээний урьдчилсан нөхцөлийг хангуулахаар ажиллаж байна.

Үр дүн: Газрыг шинэчилж олгосон.Төсөл хэрэгжих боломж бүрдсэн.

100

Хэрэгжилтийн хувь: 100%-16, 90%-2, Дундаж 98,8% ХЯНАСАН: ЗАХИРГААНЫ ХЭЛТСИЙН ДАРГА Б.ГАНЦЭЦЭГ

ХЭРЭГЖИЛТИЙГ НЭГТГЭСЭН:

МЭРГЭЖИЛТЭН М. САНААЖУУ