НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР...

35
2015/12/10 Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2015 оны үйл ажиллагааны тайлан АГУУЛГА НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮН МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН 2013-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХААР ХИЙСЭН АЖЛУУД ХОЁР. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ҮР ДҮН МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ, ЗАСГИЙН ГАЗАР, НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ, ШИЙДВЭР, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖИЙН ХЭРЭГЖИЛТ НИЙСЛЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН 2015 ОНЫ ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТ НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГААС ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН ХЭРЭГЖИЛТ ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, САНАЛ ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН БАЙДАЛ БАРАА, АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ ГУРАВ.БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧААС ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРТЭЙ БАЙГУУЛСАН ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТ, БАЙГУУЛЛАГЫН ДҮРМЭЭР ХҮЛЭЭСЭН ҮҮРГИЙН ГҮЙЦЭТГЭЛ БАЙГУУЛЛАГААС ТУХАЙН ЖИЛД ДЭВШҮҮЛСЭН ЗОРИЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ ДӨРӨВ. БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ ТӨСӨВ САНХҮҮГИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ИРГЭД, ОЛОН НИЙТИЙГ ТАТАН ОРОЛЦУУЛСАН БАЙДАЛ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГИЙН ТАЛААР АВСАН ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ ТАВ. БУСАД МЭДЭЭЛЭЛ ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН БАЙДАЛ ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ОНЦЛОГТОЙ ХОЛБОГДОХ БУСАД МЭДЭЭЛЭЛ

Transcript of НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР...

Page 1: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupdi.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2015tailan.pdf · тогтоолоор баталсан “Шинэ

2015/12/10

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2015 оны үйл ажиллагааны тайлан

АГУУЛГА НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН 2013-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХААР ХИЙСЭН АЖЛУУД

ХОЁР. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ҮР ДҮН

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ, ЗАСГИЙН ГАЗАР, НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ, ШИЙДВЭР, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖИЙН ХЭРЭГЖИЛТ

НИЙСЛЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН 2015 ОНЫ ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТ НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГААС ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН ХЭРЭГЖИЛТ ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, САНАЛ ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН БАЙДАЛ БАРАА, АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ

ГУРАВ.БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧААС ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРТЭЙ БАЙГУУЛСАН ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТ, БАЙГУУЛЛАГЫН ДҮРМЭЭР ХҮЛЭЭСЭН ҮҮРГИЙН ГҮЙЦЭТГЭЛ БАЙГУУЛЛАГААС ТУХАЙН ЖИЛД ДЭВШҮҮЛСЭН ЗОРИЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

ДӨРӨВ. БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ

ТӨСӨВ САНХҮҮГИЙН ИЛ ТОД БАЙДАЛ

БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ИРГЭД, ОЛОН НИЙТИЙГ ТАТАН ОРОЛЦУУЛСАН БАЙДАЛ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГИЙН ТАЛААР АВСАН ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

ТАВ. БУСАД МЭДЭЭЛЭЛ ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН БАЙДАЛ

ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ОНЦЛОГТОЙ ХОЛБОГДОХ БУСАД МЭДЭЭЛЭЛ

Page 2: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupdi.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2015tailan.pdf · тогтоолоор баталсан “Шинэ

2015/12/10

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2015 оны үйл ажиллагааны тайлан

НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮН НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 03 дугаар сарын 31-ны 50 тоот тогтоолоор “Нийслэлийн Зураг Төслийн Хүрээлэн” НӨҮГ шинэчлэн зохион байгуулагдаад 5 жил, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1964 оны 07 сарын 15-ны 342 дугаар тогтоолоор Зураг төсвийн товчоо нэртэйгээр анх үүсч, хөгжөөд 51 жилийн ойтойгоо золгоод байна. 5 хэлтэс 48 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол улсын зөвлөх инженер-3, Монгол улсын зөвлөх архитектор-4, улсын эксперт-1, мэргэшсэн архитектор-5, мэргэшсэн төсөвчин-1, мэргэшсэн инженер-3, мэргэшсэн ажилтан-3, докторант 4, магистр-10 бүрэлдэхүүнтэйгээр зураг төслийн үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний ажлыг зохион байгуулж, мэргэшилтэй ажилтны эзлэх хувийг 51%-д хүргээд байна.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН 2013-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХААР ХИЙСЭН АЖЛУУД

1. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний тодотголын дагуу

бүсчлэл, инженер геологи, газар хөдлөлийн мужлалын нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажил

МУ-ын Засгийн Газар шинэчлэгдэн, солигдож, бүтэц зохион байгуулалт нь өөрчлөгдсөнтэй холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 02

9%

12%

3%

15%

3% 9%

49%

Мэргэшилтэй ажилтны эзлэх хувь

Монгол улсын зөвлөх инженер

Монгол улсын зөвлөх архитектор

Улсын эксперт

Мэргэшсэн архитектор

Мэргэшсэн төсөвчин

Мэргэшсэн инженер

Мэргэшсэн ажилтан

Бусад

Page 3: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupdi.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2015tailan.pdf · тогтоолоор баталсан “Шинэ

2015/12/10

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2015 оны үйл ажиллагааны тайлан

дугаар сарын 16-ны өдрийн 34, 2015 оны 11 сарын 06-ны 212 дугаар тушаалаар байгуулсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн тухай” хуулийн төсөл, үзэл баримтлал боловсруулах” үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралд “Нийслэлийн нутаг дэвсгэрийн хот байгуулалтын бүсчлэлийн тухай хууль”-ийн төслийг тус тус танилцуулсан. БХБ-ын сайдын 06 сарын 18-ны 138 дугаар тушаалаар томилгоо хийж, Барилгын хөгжлийн төвд магадлал хийгдэж байна. Товч танилцуулга: “Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний тодотголын дагуу бүсчлэл, инженер геологи, газар хөдлөлийн мужлалын нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажил”-ын хүрээнд Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн хууль ба дүрмийн төслийг боловсруулаа.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн хуулийн төсөл нь 5 бүлэг, 25 зүйлтэй байна.

Энэхүү хуулиар МУ-ын “Хот байгуулалтын тухай” хуулийн салшгүй нэг хэсэг байх бөгөөд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хот байгуулалтын бүсчлэлийг тогтоон, тодорхойлох, нутаг дэвсгэрийн газар ашиглалт ба барилгажилттай холбоотой хот байгуулалтын харилцааг тодорхойлох болон хот байгуулалтын бүсчлэлийн баримт бичиг боловсруулах, батлуулах дэс дараалал, горим, түүнчлэн Улаанбаатар хотын, хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ тэдгээрийг хэрэглэх дүрэм, дэс дараалал дэгийг тодорхойлох юм.

“Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хот байгуулалтын бүсчлэлийн дүрэм”-ийн төсөл нь 3 бүлэг, 25 зүйлтэй. Дүрмийн төсөлд уг дүрмээр зохицуулах харилцаа, хамрах хүрээг тодорхойллоо.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хот байгуулалтын бүсчлэлийн дүрэм нь МУ-ын Хот байгуулалтын тухай хууль, Газрын тухай хууль, нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хот байгуулалтын бүсчлэлийн тухай хууль болон МУ-ын бусад хууль тогтоомж, норматив эрх зүйн актууд, Хотын дүрэм, түүнчлэн хотын нийгэм-эдийн засаг, хот байгуулалтын хөгжлийн, соёлын өвийн, байгаль орчны хамгааллын, байгалийн нөөц баялгийг зүй зохистойгоор ашиглах үндсэн чиглэлийг тодорхойлсон Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө тэдгээртэй нийцүүлэн баталсан норматив эрх зүйн акт юм .

ХОЁР. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН

ЗОХИЦУУЛАЛТЫН ҮР ДҮН

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ, ЗАСГИЙН ГАЗАР, НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ, ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТ

НИТХ-ын 2015 оны 10 сарын 23-ны өдрийн 24/06 дугаар тогтоолоор

батлагдсан дуудлага худалдааны зарчмаар эзэмшүүлэх 18 байршлын эскиз, зураг төслийг боловсруулан НӨХГазарт хүлээлгэн өгсөн.

Дараагийн шатны 23 байршлын 5 байршилд эскиз, зураг төсөл боловсруулж Улаанбаатар хотын ерөнхий архитектороор батлуулан албан бичгээр хүлээлгэн

Page 4: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupdi.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2015tailan.pdf · тогтоолоор баталсан “Шинэ

2015/12/10

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2015 оны үйл ажиллагааны тайлан

өгч, үлдсэн байршлууд дээр зураг төсөл хийгдэж байна. /2 байршил давхацсан, 6 байршил түр зогссон/

Сонгинохайрхан дүүрэг 20-р хороо Жижиг дунд үйлдвэрлэлийн барилга

Баянзүрх дүүргийн 11-р хороо 5-н давхар орон сууцны хотхон /хавсралт-2/

Page 5: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupdi.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2015tailan.pdf · тогтоолоор баталсан “Шинэ

2015/12/10

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2015 оны үйл ажиллагааны тайлан

Хан-Уул дүүргийн 8-р хороо орон сууц, үйлчилгээний барилга /хавсралт-32/

Дуудлага худалдаа байршил /1/

Дуудлага худалдаа байршил /2/ Дуудлага худалдаа байршил /3/

Хан-Уул дүүрэг 10-р хороо 5 давхар орон сууцны хотхон 1,7га

Page 6: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupdi.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2015tailan.pdf · тогтоолоор баталсан “Шинэ

2015/12/10

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2015 оны үйл ажиллагааны тайлан

Дуудлага худалдаа байршил /8,9/

Дуудлага худалдаа байршил /11/ Дуудлага худалдаа байршил /13/

Дуудлага худалдаа байршил /12/

Дуудлага худалдаа байршил 10/

Page 7: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupdi.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2015tailan.pdf · тогтоолоор баталсан “Шинэ

2015/12/10

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2015 оны үйл ажиллагааны тайлан

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖИЙН ХЭРЭГЖИЛТ

/Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/883 тоот захирамж/

Улаанбаатар хотын төлөвлөлтийн Хойд бүсийн “Сэлбэ”, “Баянхошуу”дэд төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажил

Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23-р тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага”, Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 36-р тогтоолоор баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, НЗД-ын 2014.10.17 өдрийн А/883 тоот захирамжийг үндэслэн Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хийж гүйцэтгэлээ.

Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга Л.Ганбатаар ахлуулсан ажлын хэсгийг даргын тушаалаар байгуулж, ажлыг батлагдсан графикийн дагуу зохион байгууллаа. Эхлэлийн тайланг захиалагч НЕТГазарт 2015.03.03-ны өдөр хүргэв. Явцын тайланг гэрээ ёсоор 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр, эцсийн тайланг 06 сарын 15-ны өдөр захиалагчид хүлээлгэн өглөө.

Page 8: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupdi.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2015tailan.pdf · тогтоолоор баталсан “Шинэ

2015/12/10

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2015 оны үйл ажиллагааны тайлан

“Сэлбэ” дэд төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний бүсчлэл

“Баянхошуу” дэд төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний бүсчлэл

Улсын экспертийн нэгдсэн дүгнэлт 2015.11.07-нд гарсан. НИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцүүллээ.

Page 9: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupdi.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2015tailan.pdf · тогтоолоор баталсан “Шинэ

2015/12/10

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2015 оны үйл ажиллагааны тайлан

Нийслэлийн Засаг даргын 2014.10.13-ны А/866 тоот захирамжийн хүрээнд хийгдэх Хүй 7 худагт байгуулах “Монгол наадам” үндэсний спорт

цогцолбор барих ажлын Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, суурь судалгаа боловсруулах ажил

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Монгол наадам”-цогцолборын ХЕТ-ний зураг төсөлд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх, “Монгол наадам”-цогцолборыг ирээдүйд Эко хот болгон хөгжүүлэхтэй холбогдуулан “Эко-хот”-ын талаарх үзэл баримтлал, дэлхийн улс орнуудын туршлага болон “Монгол-наадам”-цогцолборын Эко хотын концепци, түүнтэй холбогдох судалгааны ажлыг хийж гүйцэтгэх зорилгоор уг ажлыг зохион байгууллаа.

Захиалагч НЕТГазарт 2015.01.29-ний өдөр эхлэлийн тайлангийн 3 боть, хавсралт зураглалын альбом /CD/-тус тус хүргэсэн.

Явцын тайланг гэрээ ёсоор 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр захиалагчид хүлээлгэн өглөө.

Эцсийн тайланг 2015.06.05-ны 1/290 тоот албан бичгээр хүргүүллээ.

Хүй 7 худагт байгуулах “Монгол наадам” үндэсний спорт цогцолбор барих ажлын Инженер геологийн судалгааны ажил

НЕТГазартай 2014.12.22-нд ИГНС-30/2014 тоот гэрээ байгуулан ажиллалаа.

Улаанбаатар хотоос баруун зүгт 35 км-н зайд Улаанбаатар төмөр замын “Давааны зөрлөг“, Хүй долоон худгийн хөндийд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрийн заагийн бүсийг дайрсан нийт 2300 га газар нутгийг хамарч судалгааг боловсрууллаа.

“Инженер геологийн судалгаа”-г

1. Физик газарзүйн нөхцөл 2. Геологийн тогтоц 3. Геоморфологийн онцлог 4. Гидрогеологийн нөхцөл 5. Геокриологийн нөхцөл 6. Орчин үеийн физик-геологийн үзэгдэл процесс 7. Буурь хөрсний физик-механик шинж чанар 8. Инженер-геологийн том масштабын зураг 9. Инженер-геологийн мужлалын нэгжүүдийн тодорхойлолт 10. Инженер-геологийн хүчин зүйлийн үнэлгээ

чиглэлээр боловсруулан 148 хуудас бүхий эцсийн тайлан, зураглалын материал 31 хуудас, CD-1-ийг захиалагчид 2015 оны 03 сарын 16-ны өдөр хүлээлгэн өглөө.

Page 10: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupdi.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2015tailan.pdf · тогтоолоор баталсан “Шинэ

2015/12/10

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2015 оны үйл ажиллагааны тайлан

Нийслэлийн Засаг даргын 2014.12.10-ны А/1210 тоот захирамжийн хүрээнд хийгдэх

Нийслэлийн Архивын газрын барилгын зураг төсөл, төсөв боловсруулах ажил

Гэрээний дагуу олгогдсон байршилд эскиз зураг боловсруулан

батлуулсан. Ажлын зурагт Улсын онцгой байдлын газраас галын аюулгүйн дүгнэлт

гаргуулсан. Улсын экпертизээр батлуулан, нэгдсэн дүгнэлт гаргуулж, захиалагч

байгууллагад дотор зургийг хүлээлгэн өгсөн. Холбоо, дулааны техникийн нөхцөл

гараагүй учир гадна зургийг дуусгах боломжгүй байна.

Page 11: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupdi.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2015tailan.pdf · тогтоолоор баталсан “Шинэ

2015/12/10

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2015 оны үйл ажиллагааны тайлан

НИЙСЛЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН 2015 ОНЫ ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТ

Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлээр хийх

Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах ажил

УБ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулалтыг чадавхжуулах ажлыг Японы Жайка байгууллагын зөвлөмжөөр НЗДТГ-ын СТБХ, тус хүрээлэн хамтран зохион байгуулж байна.

Нийт 16 яам, агентлагаас санал авч, 18 салбарын 400 төсөл арга хэмжээний саналыг ач холбогдол, эрэмбэ дарааллаар нь ангилан тодорхойллоо.

Төсөл хөтөлбөрүүдэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрүүдийг энэ салбарт мэргэшсэн япон зөвлөхийн оролцоотойгоор тодорхойлон хамгийн хэрэгжих боломжтой хувилбаруудыг сонгох ажлыг нягтлан 90 төслийн саналыг шалгарууллаа.

Арга хэмжээний төлөвлөгөө нь Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар дэмжигдэн засгийн газарт өргөн бариад байна.

“Хот төлөвлөлтийн үйл ажиллагааг сайжруулах” төслийн хүрээнд хот байгуулалтын институцийн тогтолцоо, хот

төлөвлөлтийн мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах ажил

Азийн хөгжлийн банк, НЗДТГазрын хамтран зохион байгуулж буй “Хот төлөвлөлтийн үйл ажиллагааг сайжруулах” төслийн хүрээнд хийгдсэн

1. “Хот төлөвлөлтийн үйл ажиллагаанд ГМС ашиглах тухай” 2. “Хөгжлийн алсын хараа ба бодлого боловсруулалт, 3. “Хот төлөвлөлтийн сайн туршлага сайн засаглал” 4. “Аж үйлдвэрийн паркийг хөгжүүлэх төлөвлөлт” 5. “Ложистикийн төвийг байгуулах төлөвлөлт”

Page 12: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupdi.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2015tailan.pdf · тогтоолоор баталсан “Шинэ

2015/12/10

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2015 оны үйл ажиллагааны тайлан

6. “Шинэ хотхон, хорооллыг байгуулах төлөвлөлт” 7. “Хотын зам тээврийн төлөвлөлтийн загварчлал” 8. “Мөрөөдлийн төлөвлөгөө” 9. “Хот суурин газрын менежмент”- сургалтад 7 ажилтан

хамрагдаж, сертификат гардан авлаа.

Мөн энэ төслийн хүрээнд зохион байгуулагдсан ArcGIS програмын дунд болон ахисан түвшний сургалтад 10 мэргэжилтэн хамрагдаж, сертификат авлаа.

Сургалтад оролцож байгаа нь:

Page 13: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupdi.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2015tailan.pdf · тогтоолоор баталсан “Шинэ

2015/12/10

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2015 оны үйл ажиллагааны тайлан

НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУДААС ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ӨГСӨН

ҮҮРЭГ ДААЛГАВАР, ЗАХИАЛГАТ АЖЛЫН ХЭРЭГЖИЛТ Нийслэлийн Засаг даргын тамгын газрын албан өрөө, бичээч, архив,

05-өрөөний засварын ажлын зураг төсөв боловсруулах ажил

Бичээчийн өрөөний шалны суултыг засч, 05-ын өрөөг засч оффисийн өрөө болгов интерьер өөрчлөлтийг хийсэн байдал

Архивын өрөөг шилжүүлэн зассан байдал

BRT тусгай замын автобусны Сэлбэ, Баянхошуу чиглэлийн 3 хэмжээст харагдах байдал

Тусгай замын автобус BRT

Page 14: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupdi.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2015tailan.pdf · тогтоолоор баталсан “Шинэ

2015/12/10

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2015 оны үйл ажиллагааны тайлан

4-р дэлгүүрээс 7 буудлын автобусны буудал хүртэлх (BRT)

Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн нэрэмжит “Шувуун саарал”-цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлын зураг төслийг Багануур дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт орших Гүний овоо, Бага гүн нуурыг түшиглэн боловсрууллаа.

“Шувуун саарал”-цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт

Page 15: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupdi.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2015tailan.pdf · тогтоолоор баталсан “Шинэ

2015/12/10

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2015 оны үйл ажиллагааны тайлан

Чингэлтэй дүүргийн 12-р хорооны өрхийн эмнэлгийн зураг төсөл, төсвийг боловсруулан магадлал хийлгэн хүлээлгэж өгөв.

Насан туршийн боловсролын төвийн барилгын эскизийг 3 хувилбараар боловсруулан батлуулав.

Page 16: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupdi.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2015tailan.pdf · тогтоолоор баталсан “Шинэ

2015/12/10

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2015 оны үйл ажиллагааны тайлан

Нарангийн голын автобусны эцсийн буудлын өөрчлөлтийн зураг төсөл, төсөв

НЗДТГазрын спорт заалны засварын зураг төсөл, төсөв. Засварын зураг төсөл, төсвийг 6-р сард гүйцэтгэн НЗДТГазарт хүлээлгэн өгөв.

БГД-ийн 15-р хороо “Би Жи Би Жи” ХХК-ийн цогцолборын суурийн

холбогдолтой 16-р байранд үүссэн эрсдэлийг арилгах, бэхэлгээ, хүчитгэлийн ажлын зураг, төсөв.

Бэхэлгээний зураг төсөл, төсвийг нийт 5 хувилбараар боловсруулан магадлал хийлгэн хүлээлгэн өгсөн.

Page 17: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupdi.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2015tailan.pdf · тогтоолоор баталсан “Шинэ

2015/12/10

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2015 оны үйл ажиллагааны тайлан

ХУД 1-р хороо Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тугны суурийн бэхэлгээ, засварын ажлын төсвийг зохион захиалагч, архивт хүлээлгэн өгөв.

ХУД 1-р хороо Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гол орцны хэсэгт өргөгч

тоноглох зураг төсөв, төсвийг 2 хувилбараар гүйцэтгэн хүлээлгэн өгсөн.

Төрийн үйлчилгээний нэгдсэн байрны гадна фасадны засварын

төсвийг зохион хүлээлгэн өгсөн. СХД-ийн 20-р хороо “Цэргийн хотхон” орон сууцны хорооллын дулаан

дамжуулах төвийн зураг төсөл, ГИШС-ний угсралтын ажлын төсөв. Төсвийг 2 хувилбараар зохион магадлал хийлгэн хүлээлгэн өгөв.

ХУД 9-р хороо “Ажнай цэгц” ХХК-ийн орон сууцны хорооллын ГИШС-ний угсралтын төсвийг зохион магадлал хийлгэн хүлээлгэн өгсөн.

Page 18: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupdi.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2015tailan.pdf · тогтоолоор баталсан “Шинэ

2015/12/10

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2015 оны үйл ажиллагааны тайлан

ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, САНАЛ ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН БАЙДАЛ

Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүндрэл чирэгдэлгүй үйлчлэхийн тулд

иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авч шуурхай шийдвэрлэн ажиллаж байна. Иргэд, ажилтнуудаас ирсэн 73 өргөдлийг өргөдөл, гомдлын нэгдсэн программ-д бүрэн бүртгэж, 73 өргөдлийг хуулийн хугацаанд хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэлээ.

Тус хүрээлэнгийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн хугацаа 2014 онд 13 хоног, 06 цаг 07 минут үзүүлэлтэй зорилтот төвшинд хүрэхгүй байгаад дүгнэлт хийж 2015 онд 5 хоног 1 цаг 37 минут болгон “А”-үнэлгээнд хүргэн ажиллалаа.

Өргөдөл, гомдлыг шийдвэрлэхдээ Нийслэлийн Засаг даргын А/1086 дугаар захирамжаар батлагдсан журам болон холбогдох хууль, тогтоомжийг ягштал мөрдөж, хувь хүний нууцыг хадгалах, хүний эрхийг дээдлэх, хурдан шуурхай шийдвэрлэх зарчмыг баримтлан ажиллалаа.

БАРАА, АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААТАЙ

ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан ажлын тендерт оролцож,

а. Аргалант Эмээлт хотын ерөнхий төлөвлөгөө боловсруулах Багц -А. Ерөнхий төлөвлөгөө Багц -Б. Хот, тосгоны нутаг дэвсгэрийн үүрэг зориулалтын

бүсчлэл Багц -В. Хот тосгоны төлөвлөлтийн хязгаарын төсөл

б. Төлөвлөлтийн баруун 2 бүсийн төслийг хэрэгжүүлэх Багц -Б. Үйлдвэр 2-р хорооллын ерөнхий төлөвлөгөө Багц -В. Үйлдвэр 3-р хорооллын ерөнхий төлөвлөгөө

Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан “Багануур дүүрэгт баригдах 650 хүний суудалтай спорт ордны холболтын зураг төсөл боловсруулах”- зөвлөх үйлчилгээний тендерт тус тус шалгарч ажлуудыг гэрээ ёсоор он дамжин хийж гүйцэтгэж байна.

Улаанбаатар хотын төлөвлөлтийн баруун-2 бүсийн Үйлдвэр-2-р хорооллын ерөнхий төлөвлөгөө

Монгол улсын Их Хурлын 2013 оны 23-р тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичиг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын 2014.04.04-өдрийн А/241 тоот захирамжийг үндэслэн Зураг төслийн хэлтсийн дарга Л.Солонго ажлын хэсгийг ахлан гүйцэтгэлээ.

Үйлдвэр-2 хорооллыг БГД-ийн 20, ХУД-ийн 3-8-р хорооны нутаг дэвсгэрт, Туул гол, Сонсголонгийн зам, Товчооны зам, Ажилчны гудамжны замаар хүрээлэгдэн

Page 19: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupdi.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2015tailan.pdf · тогтоолоор баталсан “Шинэ

2015/12/10

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2015 оны үйл ажиллагааны тайлан

нийт 1118,0 га /1508га/ талбайг хамран зохион байгууллаа. Захиалагчид явцын тайланг 2015.03.30-ны 1/197 тоот албан бичгээр хүргэлээ. Эцсийн тайланг 2015.05.15-ны 1/262 тоот албан бичгээр хүргэж, улсын экспертизээр хянуулан захиалагчид хүлээлгэн өглөө.

Улаанбаатар хотын төлөвлөлтийн баруун-2 бүсийн

"Үйлдвэр-2" хорооллын ерөнхий төлөвлөгөө Архитектур орон зайн төлөвлөлт 2030 он /Нэгдсэн/

Улаанбаатар хотын төлөвлөлтийн баруун-2 бүсийн Үйлдвэр-3-р

хорооллын ерөнхий төлөвлөгөө Монгол улсын Их Хурлын 2013 оны 23-р тогтоолоор батлагдсан “Улаанбаатар

хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичиг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын 2014.04.04-өдрийн А/241 тоот захирамжийг үндэслэн Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга Л.Ганбат ажлын хэсгийг ахлан гүйцэтгэлээ.

УИХ-аар батлагдсан Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан “Үйлдвэрийн бүс”-ийн үүрэг функцийг хадгалан үлдэхийн зэрэгцээ тогтвортой хөгжлийг бий болгох орчин үеийн техник технологи бүхий экологийн цэвэр үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, Үйлдвэр-3 хорооллыг хөнгөн үйлдвэрийн цогцолбор болгон Улаанбаатар хотын төлөвлөлтийн бусад нэгж хорооллуудтай харилцан уялдаа холбоотойгоор хөгжүүлэх зорилгоор СХД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэрт хамрагдах ба Шим худалдааны төвөөс баруун тийш 22-ын товчоо, Монос дээд сургуулиас Туул голын гүүр, баруун тийш Сонгинын бургас хүртэлх 1193 га

Page 20: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupdi.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2015tailan.pdf · тогтоолоор баталсан “Шинэ

2015/12/10

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2015 оны үйл ажиллагааны тайлан

газрыг хамран төлөвлөлөө. Төлөвлөлтөд хамрагдаж буй нийт 1295, 5 га талбайд - Газар нутгийг дахин төлөвлөж хөгжүүлэх - Шинээр төлөвлөж хөгжүүлэх - Газар нутгийг шинэчлэн зохион байгуулж хөгжүүлэх хот төлөвлөлтийн

зарчмыг баримтлан төлөвлөв. Суурьшлын нутаг дэвсгэрт 47,50 га талбайд жижиг дунд үйлдвэр бүхий үйлдвэрлэл- худалдаа-тээвэр зуучлалын холимог ашиглалт бүхий бүс болгож хөгжүүлнэ. Уг бүсэд үйлдвэр худалдааны цогцолбор барилга байгууламжууд баригдана. Захиалагчид явцын тайланг 2015.03.30-ны 1/197, эцсийн тайланг 2015.05.15-ны 1/262 тоот албан бичгээр хүргэж, улсын экспертизээр хянуулан захиалагчид хүлээлгэн өглөө.

Үйлдвэр-3-р хорооллын ерөнхий төлөвлөгөөний харагдах байдал

“Багануур дүүрэгт баригдах 650 хүний суудалтай спорт ордны холболтын зураг төсөл боловсруулах”- ажил

Холболтын зургийг хийж дуусган, улсын экспертизээр хянуулж, захиалагч байгууллагад хүлээлгэн өглөө.

Спорт ордны холболтын зураг

Page 21: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupdi.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2015tailan.pdf · тогтоолоор баталсан “Шинэ

2015/12/10

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2015 оны үйл ажиллагааны тайлан

Аргалант-Эмээлт хотын ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажил

Төлөвлөлт хийгдэж буй нутаг дэвсгэр нь Улаанбаатар хотоос баруун зүгт 25км -ийн зайтай, Төв аймгийн Баянцогт, Баянхангай, Алтанбулаг гэсэн гурван сум, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 13-р хороодтой хиллэнэ. Улаанбаатар хотын хаяа хот "Аргалант - Эмээлт" хот нь 3233,5 га нутаг дэвсгэрийг эзлэх ба хоорондоо

• Эмээлт өртөөнөөс - Био комбинат .................17,03 км • Эмээлт өртөөнөөс - Өлзийт хороо .................22,07 км • Эмээлт өртөөнөөс - Шувуун фабрик .................20,97 км • Био комбинатаас - Өлзийт хороо ...................8,39 км • Өлзийт хорооноос - Шувуун фабрик ...................8,86 км зайд

оршдог. Аргалант-Эмээлт хотын ерөнхий төлөвлөгөөний ажлыг эхлэлийн, дундын, эцсийн тайлан гэсэн 3 үе шаттайгаар хийж дуусган, экспертизийн дүгнэлт хийлгэж байна.

Page 22: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupdi.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2015tailan.pdf · тогтоолоор баталсан “Шинэ

2015/12/10

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2015 оны үйл ажиллагааны тайлан

Аргалант-Эмээлт хотын нутаг дэвсгэрийн үүрэг зориулалтын бүсчлэлийг боловсруулах ажил

2013 онд УИХ-аар батлагдан мөрдөгдөж байгаа “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол 2030 оны хөгжлийн чиг хандлага”-д Улаанбаатар хотыг дагуул хоттой байхаар тусгасан. Үүний нэг болох “Аргалант- Эмээлт” хотыг уг ерөнхий төлөвлөгөөний дагуу төлөвлөсөн. Үндсэн бүсийн зургийг хийхдээ зургийн даалгаварт заасны дагуу Аргалант- Эмээлт” хотын нутаг дэвсгэрийн үүрэг зориулалтын бүсчлэл хийж байгаа нутаг дэвсгэрт :

1. Орон сууцны бүс 2. Олон нийт, ажил хэргийн бүс 3. Үйлдвэрлэлийн бүс 4. Ногоон байгууламжийн бүс 5. Холимог ашиглалтын бүс 6. Инженерийн шугам сүлжээ ба байгууламжийн бүс 7. Тусгай зориулалтын бүс гэсэн үндсэн 7 төрлийн бүсийг төлөвлөв.

Аргалант-Эмээлт хотын төлөвлөлтийн хязгаарын төслийг

боловсруулах ажил Энэ ажлын хүрээнд одоогийн байдлын судалгаа болон төлөвлөлтийн ажилд

зориулж “Геомастер” ХХК-тай хийсэн гэрээний дагуу суурьшил үүссэн талбайд 2014-2015 оны Pleiades хиймэл дагуулын мэдээнд боловсруулалт хийсэн орто зургийг байгаль орчин, үерийн ус, газар ашиглалт, барилгажилтын судалгааг хийхэд зориулж бэлтгэлээ.

1:1000–ны масштабтай байр зүйн зургийн тодруулалт, шинэчлэлтийн ажлын зургийн даалгаврыг боловсруулан геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий “Мон Мет“ ХХК-тай хийсэн гэрээний дагуу Аргалант-Эмээлт орчмын 3235 га талбайд байр зүйн зургийн тодруулалт шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгүүллээ. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас боловсруулсан зургийн даалгаврын дагуу эхлэлийн, дундын, эцсийн тайлан гэсэн гурван үе шаттайгаар гүйцэтгэж дуусгаад экпертизийн дүгнэлт гаргуулж байна.

Аргалант- Эмээлт хотын хязгаарын төслийн хүрээнд хийгдсэн хил хязгаарын зургийн саналууд:

Page 23: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupdi.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2015tailan.pdf · тогтоолоор баталсан “Шинэ

2015/12/10

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2015 оны үйл ажиллагааны тайлан

ГУРАВ.БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮН

ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧААС ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРТЭЙ БАЙГУУЛСАН ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТ, БАЙГУУЛЛАГЫН ДҮРМЭЭР ХҮЛЭЭСЭН ҮҮРГИЙН ГҮЙЦЭТГЭЛ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай

Хүрээлэнгийн дарга үр дүнгийн гэрээ байгуулан амжилттай ажиллалаа.

12 БҮТЭЭГДЭХҮҮН

ХЭРЭГЖИЛТ 100 %

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 03 дугаар сарын 31-ны 50 тоот

тогтоолоор “Нийслэлийн Зураг Төслийн Хүрээлэн” НӨҮГ шинэчлэн зохион байгуулагдаад 5 жил болж байна.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны 25 дугаар тогтоолоор Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн- орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрмийг шинэчлэн баталлаа.

2014 онд Улс орныхоо дээшлэн дэвжих сан хөмрөгийг арвижуулах үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн татварын зөрчилгүй ажиллаж, Нийслэлийн татварын газрын “А-ҮНЭЛГЭЭ БҮХИЙ ГЭРЧИЛГЭЭ”- гардан авлаа. /3 дахь удаагаа/

Тус Хүрээлэнгийн “СПОРТ ХАМТЛАГ” 2014 оны “НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ, ТЭРГҮҮНИЙ СПОРТ ХАМТЛАГ”-аар шалгарлаа. /3 дахь удаагаа/

НЗДТГ-ын шалгалтаар тус хүрээлэнгийн үйл ажиллагаанд ХАНГАЛТТАЙ үнэлгээ өглөө.

Хүрээлэнгийн даргын НӨХГазартай байгуулсан 2014 оны гэрээг дүгнүүлж, БҮРЭН ХАНГАЛТТАЙ үнэлгээ авлаа

Хүрээлэнгийн дарга 2015 оны контракт гэрээг 2015 оны 03 сарын 26-ны өдөр НӨХГазартай байгууллаа.

Page 24: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupdi.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2015tailan.pdf · тогтоолоор баталсан “Шинэ

2015/12/10

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2015 оны үйл ажиллагааны тайлан

БАЙГУУЛЛАГААС ТУХАЙН ЖИЛД ДЭВШҮҮЛСЭН ЗОРИЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

2015 онд тус Хүрээлэн нь Нийслэлийн хөгжлийн хэтийн чиглэлийг хот

төлөвлөлтийн эрдэм шинжилгээ, судалгаанд үндэслэн тодорхойлж, Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн үзэл баримтлал, хот байгуулалт төлөвлөлтийн бодлоготой уялдуулан шинэ түвшинд гарган төлөвлөж, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, эдийн засаг нийгмийн зорилтод тусгагдсан ажлын зураг төслийг боловсруулахад чанарын ахиц гарган, шуурхай ажиллахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах зорилт тавин ажиллалаа.

ЗОРИЛГО Байгууллагын үйл ажиллагааны чадавхийг дээшлүүлэх Төлөвлөсөн ажлын биелэлтийг хангаж, бүтээгдэхүүний чанарыг

шаардлагын хэмжээнд хүргэх

Áàéãóóëëàãûí äîòîîä ¿éë àæèëëàãààíä ìºðäºõ äîòîîä ýðõ ç¿éí àêòûã áîëîâñðóóëàí áàòëóóëæ, ¿éë àæèëëàãààíäàà ìºðäëºã áîëãîí àæèëëàæ áàéíà. Тус Хүрээлэнгийн удирдах зөвлөлийн хурал 2 удаа хуралдаж, “Хүрээлэнгийн бизнес төлөвлөгөө”, 2015 оны Сургалт хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлэх төлөвлөгөө болон төсвийг тус тус баталлаа.

2015 оны бизнес төлөвлөгөөг боловсруулахдаа өмнөх жилийн бизнес төлөвлөгөөний биелэлтэд шинжилгээ

хийж боловсрууллаа. Санхүүгийн тайлангийн шинжилгээг 2010, 2011, 2012, 2013, 2014 онуудын санхүүгийн тайлангийн үзүүлэлтэд харьцуулан шинжилгээ хийж дүгнэлт гаргалаа.

Энэ îíä Íèéñëýëèéí Çóðàã òºñëèéí õ¿ðýýëýíãèéí çàõèðãààíû çºâëºë-18, õàìò îëíû õóðàë- 6, áàéãóóëëàãûí øóóðõàé õóðàë- 25, àæëûí õýñãèéí õóðàë-17 óäàà òóñ òóñ õóðàëäàæ, öààøèä õýðýãæ¿¿ëýõ áîëîí öàã ¿åèéí õîëáîãäîëòîé øèéäâýð¿¿äèéã ãàðãàí, ºãºãäñºí ¿¿ðýã äààëãàâðûã õýðýãæ¿¿ëýõýä øààðäàãäàõ àðãà õýìæýýã àâ÷, áèåëýëòèéã ãàðãàí, óäèðäëàãóóäàä ìýäýýëæ àæèëëàëàà.

"Монгол улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-ний биелэлтийг 2015.05.08-ны өдөр 1/249, НЭЗНЗ-ийн биелэлтийг 2015.01.09-ний 1/18, 2015.06.25-ны 1/44, 2015.10.13-ны 1/521тоот албан бичгээр НЗДТГ-ын СТБХ, ХШҮХэлтэст байгууллагын үйл ажиллагааны тайланг 2015.01.09-ний 1/19, 2015.07.03-ны 1/ албан бичгээр, НЗД-ын захирамжийн биелэлтийг 2015.03.20-ны 1/189, 2015.06.20-ны 1/322, 2015.12.10-ны 1/625 тоот албан бичгээр тус тус хугацаанд нь хүргэлээ.

Хүрээлэнгийн 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт 1-р улиралд-

Page 25: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupdi.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2015tailan.pdf · тогтоолоор баталсан “Шинэ

2015/12/10

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2015 оны үйл ажиллагааны тайлан

44,5%, 2-р улиралд 65.0%, 3-р улиралд- 75.1% байдлаар тус тус дүгнэгдэж, жилийн эцэст хэрэгжилтийг 100%-д хүргэж ажиллалаа. Тус Хүрээлэнгийн хяналтад авсан Засгийн газрын тогтоол-/5/, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл-/3/, НИТХТ-ийн тогтоол-/2/, НИТХ-ын тогтоол- /2/ нийт-13 шийдвэрийн 22 заалтын хэрэгжилтийг lmonitoring.ub.gov.mn сайтаар, Нийслэлийн Засаг даргын нийт 21 захирамжийн 18 захирамжийн хэрэгжилтийг lmonitoring.ub.gov.mn сайтаар, 3 захирамжийн хэрэгжилтийг цаасан суурьтайгаар 100 хувийн хэрэгжилттэйгээр тус тус хүргэлээ.

ДӨРӨВ. БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ

Х¿ðýýëýíãèéí ¿éë àæèëëàãààíû çîõèîí áàéãóóëàëò, òîìèëãîî õóâààðèëàëò, íèéãýì àõóéí õºíãºëºëòèéí àñóóäëààð õîëáîãäîõ õóóëü, ä¿ðýì, õºäºëìºðèéí äîòîîä æóðìûí õîëáîãäîõ çààëòûã ¿íäýñëýí ýíý õàãàñ æèëä õ¿ðýýëýíãèéí äàðãûí 82 òóøààë ãàð÷ýý. Тóøààëûí õýðýãæèëòýä õяíàëò òàâèí àæèëëàæ, äîòîîä ñ¿ëæýý áîëîí âåá ñàéòàä áàéðøóóëëàà.

Íèéñëýëèéí Çàñàã äàðãûí А/606 äóãààð çàõèðàìæèéí õýðýãæèëòèéã õàíãàõ çîðèëãîîð Х¿ðýýëýíãèéí äàðãûí 2012.10.18-íû А/42 òîîò òóøààë ãàðãàæ, çîõèîí áàéãóóëàëòûí àðãà õýìæýý àâ÷ àæèëëàæ áàéíà. Áàéãóóëëàãûí ¿éë àæèëëàãààã îëîí íèéòýä ñóðòàë÷ëàõ, ìýäýýëëèéí èë òîä áàéäëûã õàíãàõ, èðãýä, àæ àõóé íýãæ, áàéãóóëëàãóóäàä ìýäýýëëèéã øóóðõàé õ¿ðãýõ çîðèëãîîð áàéãóóëëàãûí www.updi.ub.gov.mn âýá õóóäñûã àæèëëóóëæ, öàã ¿åèéí õîëáîãäîëòîé ìýäýý, ìýäýýëëèéã òîãòìîë øèíý÷èëæ, áàéíãûí ¿éë àæèëëàãààãààð õàíãàí àæèëëàæ áàéíà.

Мэдээллийн ил тод байдлыг хангах үүднээс Хүрээлэнгийн мэдээллийн сүлжээг хэвийн, тогтмол ажиллуулах, мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг зохих түвшинд хүргэх зорилгоор Мэдээллийн аюулгүй байдлыг хангах Нийслэлийн Засаг даргын 477 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангахаар Хүрээлэнгийн даргын тушаал гарган, журмыг мөрдөн ажиллаж байна.

Улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалтын ажлын хэрэгжилтийн явцын талаарх мэдээллийг хэлтсийн дарга нар хариуцсан ажилтнуудаар танилцуулга хийлгэж, цахим хуудсандаа байрлуулж байна.

Хүрээлэнгээс, иргэдэд үзүүлэх зураг төсөл боловсруулах үйлчилгээг авахтай холбоотой бүрдүүлэх материалын жагсаалтыг гаргаж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын мэдээллийн нэгдсэн санд байршуулан ажиллаж байна.

Page 26: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupdi.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2015tailan.pdf · тогтоолоор баталсан “Шинэ

2015/12/10

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2015 оны үйл ажиллагааны тайлан

ТӨСӨВ САНХҮҮГИЙН ИЛ ТОД БАЙДАЛ Санхүүгийн тайланг бэлтгэхдээ Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн

тухай хууль, Монгол Улсын Сангийн сайдын 2012 оны 77 тоот тушаалаар батлагдсан “Аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайлан, тодруулга”-ыг удирдлага болгон ажиллалаа.

Нийслэлийн Аудитын газар нь 2014 оны жилийн эцсийн тайланд Аудитын олон улсын стандартын дагуу аудит хийж “Зөрчилгүй”- аудитын гэрчилгээ, Нийслэлийн дотоод аудит нь 2015 оны III улирлын байдлаарх санхүүгийн тайланд аудит хийж “Зөрчилгүй” дүгнэлт өглөө.

Байгууллагын 2014 оны жилийн балансыг гаргаж холбогдох байгууллагуудад хугацаанд нь тушааж, харилцагч байгууллагуудтай санхүүжилтийн тооцоо нийлж ажиллав.

Шилэн дансны мэдээллийг холбогдох хууль, журмын дагуу байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт байршуулж ажиллалаа.

Байгууллагын өмнөх оны төсвийн гүйцэтгэл, тухайн жилийн төсөв, дараа жилийн төсвийн төсөл, жилийн эцсийн санхүүгийн тайлан, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг бүрэн эхээр нь, тус тус цахим хуудсанд байршууллаа.

БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ИРГЭД, ОЛОН НИЙТИЙГ ТАТАН ОРОЛЦУУЛСАН БАЙДАЛ

Тус хүрээлэн нь иргэдийн оролцоотой хот төлөвлөлтийг хэрэгжүүлэхээр

зорин ажиллаж байна. Дээрх зорилгын хүрээнд 2015 онд хийж гүйцэтгэсэн Сэлбэ, Баянхошуу дэд төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, Үйлдвэр 2,3 дугаар хорооллын ерөнхий төлөвлөгөө, Аргалант-Эмээлт хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд оршин суугч, үйлдвэр эрхлэгчдийн санал хүсэлтийг төлөвлөлтийн зорилго, шийдэлд тусган олон нийтийн оролцоотой хот төлөвлөлтийг хэрэгжүүлж байна.

Сэлбэ, Баянхошуу дэд төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд тухайн хэсгийн ахлагч, хороо захиргааны ажилтан албан хаагч, засаг дарга нартай уулзаж, хороодын иргэдийн амьдарлын хэв маяг, орлого, хүсэл эрмэлзлийн тандалтын судалгаа хийж, төлөвлөлтийн шийдэлд тусган ажиллалаа. Үйлдвэр 2,3 дугаар хорооллын ерөнхий төлөвлөгөөнд холбогдох яамд, үйлдвэрүүдийн холбоодуудтай 2 удаагийн нэгдсэн уулзалт зохион байгуулан, салбарын өнөөгийн байдал, цаашдын тулгамдаж буй асуудал, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр шийдвэрлэх асуудлыг тодруулан төлөвлөлтийн шийдэлд тодорхой хэмжээгээр суулган төлөвлөлтийг боловсрууллаа. Хуралд дараах байгууллагуудыг урьж оролцуулав. Үүнд: Төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд

- Аж үйлдвэрийн яам - Хүнс, хөдөө аж ахуйн яам - Барилга хот байгуулалтын яам - Зам, тээврийн яам - НЗДТГ-ын Стратегийн бодлого төлөвлөлтийн хэлтэс

Page 27: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupdi.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2015tailan.pdf · тогтоолоор баталсан “Шинэ

2015/12/10

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2015 оны үйл ажиллагааны тайлан

- Нийслэлийн Захирагчийн ажлын алба - Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар - Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар - Нийслэлийн Өмчийн харилцааны газар - Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газар - Нийслэлийн Байгаль, орчин ногоон хөгжлийн газар - Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар - Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв

Мэргэжлийн холбоод - Монголын Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл - Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо - Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо - Монголын ноос, ноолуурын холбоо - Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо - Монголын хүнсчдийн холбоо - Эм зүйн байгууллагуудын ЭМ холбоо - Монголын хэвлэлийн үйлдвэрүүдийн холбоо

Óëààíáààòàð õîòûí åðºíõèé òºëºâëºãººíèé òîäîòãîëûí äàãóó á¿ñ÷ëýë,

èíæåíåð ãåîëîãè, ãàçàð õºäëºëèéí ìóæëàëûí íàðèéâ÷èëñàí çóðàã òºñºë áîëîâñðóóëàõ àæëûí төгсгөлийн тайлангийн хэлэлцүүлэг 2015 оны 03 дугаар сарын 11- ний өдөр МАЭ- ийн ордонд болж өнгөрлөө.

Хэлэлцүүлэгт хот байгуулалтын баримт бичиг болон газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах, түүнийг хэрэгжүүлэгч 13 байгууллагын 26 төлөөлөгч оролцож харилцан саналаа солилцож хурлаас зөвлөмж гаргав.

Page 28: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupdi.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2015tailan.pdf · тогтоолоор баталсан “Шинэ

2015/12/10

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2015 оны үйл ажиллагааны тайлан

Хөгжлийн менежментийн хэлтэс нь МХАҮТ-д Үл хөдлөх хөрөнгө зуучлалын холбооны зүгээс зохион байгуулсан

хуралд оролцсон 50 төлөөлөгчид “Улаанбаатар хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г сурталчлан таниулах сургалт, танилцуулга

Нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн тамгын газар, Өмчийн харилцааны газрын 65 албан хаагчид“ Улаанбаатар хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г сурталчлан таниулах сургалт, танилцуулга

Төв аймгийн Аргалант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга, Тамгын газрын ажилтнуудад Монгол наадам цогцолбор (Хүй долоон худаг)-Аялал жуулчлалын бүсийн талаарх танилцуулга сургалтыг тус тус зохион байгууллаа.

ТАВ. БУСАД МЭДЭЭЛЭЛ ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН БАЙДАЛ

“Íèéñëýëèéí Çóðàã Тºñëèéí Х¿ðýýëýí”-гийн эрхэм зорилгод нийцүүлэн хүндээ чиглэсэн үйл ажиллагааг хүний нөөцийн менежментийн арга зүйг ашиглан явуулснаар өрсөлдөх чадвар бүхий боловсон хүчнийг бүрдүүлэхийн тулд байгууллагын орчны соёлыг бодитой төлөвшүүлэхээр ажиллаж байна.

• Байгууллагын хэм хэмжээг тогтоосон журам, баримт бичгийн стандартад нийцүүлэн боловсруулж тушаалаар баталгаажуулан мөрдөн ажиллаж байна.

- Албан хаагчдын холбоо барих утас, ажлын байрны сул орон тоог цахим хуудсандаа байрлуулан тухай бүр шинэчилж байна.

Page 29: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupdi.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2015tailan.pdf · тогтоолоор баталсан “Шинэ

2015/12/10

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2015 оны үйл ажиллагааны тайлан

Мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт

1. Зураг төслийн хэлтсийн архитектор Ж.Баясгалан Мэргэшсэн архитекторын,

2. Хот төлөвлөлтийн хэлтсийн геодезийн инженер Д.Даваажаргал Мэргэшсэн инженерийн зэрэг хамгааллаа.

3. Барилга байгууламжийн дулаан хангамж, агаар сэлгэлт, ус хангамж ариутгах татуургын мэргэшсэн инженерийн зэрэг сунгах сургалтад- инженер Ш.Энхжаргал, Д.Гэрэлээ, Г.Уранбайгал нар хамрагдлаа.

Мэргэжлийн зэрэг дэвийг дээшлүүлэх сургалтад 10 ажилтан хамрагдсанаас мэргэшсэн архитектор-1, мэргэшсэн инженер-1 шинээр хамгаалж хамт олны дунд эзлэх мэргэшсэн инженер техникийн ажилтнуудын хувь 51,3%-д хүрлээ.

2015 онд Геодезийн инженер Д.Даваажаргал магистрийн зэрэг хамгааллаа. 1 ажилтан магистр, 4 ажилтан докторантурт суралцаж байна.

Мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт

Барилга байгууламжийн болон эрчим хүч, ус, дулаан хангамж, холбооны барилга байгууламжийн угсралт, засварын ажлын хүрээнд төсөв зохиох анхан шатны сургалтад – Эдийн засагч Э.Эрдэнэмөнх

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдад зориулсан “Баримт бичиг боловсруулах арга зүй”-чадвар, дадал эзэмшүүлэх практик сургалтад Архивын эрхлэгч Г.Тунгалаг, бичиг хэргийн ажилтан З.Ариунзул нар оролцлоо.

2015.05.20 нд зохион байгуулагдсан “Хотын дизайн” хот байгуулалтын олон улсын форумд архитектор Л.Солоно, Ж.Баясгалан нар оролцсон.

УБ хотын үерийн эрсдэлийн үнэлгээ хийх, үерийн эрсдэлийн менежментийн стратеги” боловсруулах төсөл холбогдох байгууллагуудын уулзалт,

БОНХЯ болон ЭЗХЯ-тай хамтран ажиллах төслийн хүрээнд “Ногоон хөгжлийн бодлого” сэдэвт семинарт үйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтэн, архитекторууд тус тус оролцсон.

НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Дотоод аудит, МНББ, МУИС-тай хамтран зохион байгуулсан сургалт,

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас зохион байгуулсан сургалтуудад ня-бо, нярав нар оролцлоо

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Улаанбаатарын худалдааны танхимын хамтран зохион байгуулсан УБ форум хөгжлийн төлөө түншлэл сэдэвт зөвлөгөөнд 2 ажилтан оролцов.

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны зорилтот бүлгийг оновчтой тодорхойлох нь сэдэвт зөвлөгөөнд 5 ажилтан оролцов

“Ger floor” ХХК-аас зохион байгуулсан шинэ технологийн танилцуулга семинарт С.Баяртогтох, А.Чимгээ, Я.Ганзориг нар оролцсон.

Page 30: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupdi.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2015tailan.pdf · тогтоолоор баталсан “Шинэ

2015/12/10

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2015 оны үйл ажиллагааны тайлан

Япон улсын Токио, Якохама хотуудад зохион

байгуулагдсан Жайка Олон Улсын хамтын байгууллагаас зохион байгуулсан Улаанбаатар хотын хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах чадавхийг сайжруулах сургалтанд Хөгжлийн менежментийн хэлтсийн дарга Г.Батхишиг, эдийн засагч Э.Нямдорж нар оролцлоо.

• Өсөлт цэцэглэлийн үеийн Токио хотын хот төлөвлөлт /орон сууцны бодлого, хотын үндсэн дэд бүтцийн бодлого/

• Токио хотын хот төлөвлөлт, нийслэл Токио хотын урт хугацааны төлөвлөгөө • Токио хотын засаглал, санхүү • Өсөлт цэцэглэлийн үеийн Ёкохама хотын хот төлөвлөлт • Хотын дунд хугацааны төлөвлөгөө /4 жил/ • Ёкохама хотын хот төлөвлөлт • Тама ньютаун хоттой танилцах сургалт • UR технологийн хүрээлэнтэй танилцах сургалт • Азийн ухаалаг хот - танилцах сургалт • Ёкохама хот ухаалаг технологитой танилцах сургалт • Ёкохама Минатомирай 21 хороолол танилцах сургалт • Ёкохама хотын аж үйлдвэрийн хөгжлийн жишээ танилцах сургалт /Ёкохама

шинэ технологийн төв/-д тус тус оролцлоо.

Page 31: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupdi.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2015tailan.pdf · тогтоолоор баталсан “Шинэ

2015/12/10

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2015 оны үйл ажиллагааны тайлан

ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ОНЦЛОГТОЙ ХОЛБОГДОХ БУСАД МЭДЭЭЛЭЛ Олон улсын Архитекторуудын эвлэл /UIA/-ээс жил бүр зохион байгуулдаг

“Дэлхийн шилдэг 100 архитектор-2015” үзэсгэлэн БНСУ-ын Сөүл хотноо аравдугаар сарын 21-25-нд боллоо. Энэ удаагийн арга хэмжээг дэмжиж Монголын архитекторуудын эвлэл /МАЭ/, БНСУ-ын Архитекторуудын институц /КИРА/ хамтран ажилласан юм. Үзэсгэлэнд Монгол улсаас 9 архитектор оролцсоны 5 нь тус хүрээлэнгийн дарга С.Цахиур, Ерөнхий хот төлөвлөгч Г.Нарангэрэл, Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга Л.Ганбат, Архитектор Ж.Алтантуул, Ж.Баясгалан нар байлаа. Монголын архитекторуудын чадвар чансаа, арга барилыг дэлхийд сурталчилсан Монголын шилдэг есөн архитекторт МАЭ-батламж гардууллаа.

Үзэсгэлэнд С.Цахиур, Г.Нарангэрэл, Л.Ганбат нар - “Хүй 7 худагт баригдаж буй Монгол наадам цогцолбор”

Архитектор Ж.Алтантуул - “Бизнес, аяллын төв”

Архитектор С.Цахиур, Ж.Баясгалан нар - Соёмбо цогцолбор бүтээлээр тус тус оролцлоо.

Page 32: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupdi.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2015tailan.pdf · тогтоолоор баталсан “Шинэ

2015/12/10

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2015 оны үйл ажиллагааны тайлан

ОХУ-ын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын хөгжлийн “ГИПРОГОР” институтын төлөөлөгчдийн айлчлал

ОХУ-ын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын хөгжлийн “ГИПРОГОР” институтын төлөөлөгчид Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнд 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр зочиллоо. Хоёр байгууллага тус тусын ажил, үйл ажиллагааны талаар харилцан танилцуулж, цаашид хамтран ажиллах боломжуудын талаар ярилцаж санал солилцлоо. Уулзалтын төгсгөлд талууд ойрын ирээдүйд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг үйлдэхээр тохиролцов.

Тайландын Аюутаяа хотод зохион байгуулагдсан Азийн архитекторуудын 36 дугаар форумд архитектор Ж.Алтантуул, Ж.Баясгалан нар оролцов.

Page 33: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupdi.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2015tailan.pdf · тогтоолоор баталсан “Шинэ

2015/12/10

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2015 оны үйл ажиллагааны тайлан

Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай” хууль, Засгийн газрын 2009 оны 05, 2014 оны 34 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мөрийн хөтөлбөр, эдийн засаг нийгмийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хандгайтын аманд зохион байгуулсан нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын ажилтан албан хаагчдын “Цэнгэг агаар-2015”- сэдэвт цасны баярын нэгдсэн үйл ажиллагаанд хамт олноороо оролцлоо.

2012-2014 оны Нийслэлийн биеийн тамир, спортын “Шилдэг хамтлаг” Хүрээлэнгийн 14 ахмадад Цагаан сараар Талх чихэр ХК-ний иж бүрдэл,

Ахмадын баяраар гарын бэлэг өгч хүндэтгэл үзүүллээ. Хүрээлэнгийн аварга шалгаруулах боулингийн тэмцээнд нийт 5 баг 25

тамирчин оролцсоноос П.Бямбабаатар ахлагчтай баг 1-р байр, Б.Эрхүү ахлагчтай баг 2-р байр, М.Жавхлан ахлагчтай баг 3-р байр тус тус эзэлж, алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ.

Page 34: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupdi.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2015tailan.pdf · тогтоолоор баталсан “Шинэ

2015/12/10

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2015 оны үйл ажиллагааны тайлан

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журмын дагуу 2015.03.26-нд зохион байгуулсан гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дадлага сургалтад 40 ажилтан хамрагдлаа. Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас зохион байгуулсан 2 удаагийн

бүх нийтийн их цэвэрлэгээгээр Энхтайваны өргөн чөлөөнөөс Сөүлийн гудамж хүртэлх “Цэрэндоржийн гудамж”-нд цэвэрлэгээг зохион байгуулан нийт ажилтнуудыг зохион байгуулан, орчны хогийг цэвэрлэн, хогийн цэгт төвлөрүүлж, тайлан мэдээг хугацаанд нь өглөө.

Улаанбаатар марафон олон улсын гүйлтэд 12 ажилтан оролцлоо.

Page 35: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupdi.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2015tailan.pdf · тогтоолоор баталсан “Шинэ

2015/12/10

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2015 оны үйл ажиллагааны тайлан

МАЭ-ийн нэрэмжит цом булаалдах тэмцээнд сагс, волейбол, теннис,

шатар, хөл бөмбөг төрлөөр амжилттай оролцлоо.

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн хамт олон нь дүрмээр хүлээсэн

үүргээ биелүүлж, төлөвлөсөн ажлын гүйцэтгэлийг ханган ажиллалаа.

ТАЙЛАНТАЙ ТАНИЛЦСАН: ХҮРЭЭЛЭНГИЙН ДАРГА С.ЦАХИУР ТАЙЛАН БИЧСЭН: ТАМГЫН ХЭЛТСИЙН АХЛАХ, ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТЭН Р.ОРГОДОЛ

Хүрээлэнгийн баг тамирчид Эмэгтэй баг тамирчид