1.1. 1.2. shinjilgee/Muis-iin sudalgaani... · судлаачдын багийн төсөлд...

13
1 Захирлын 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/52 дугаар тушаалын хавсралт МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН СУДАЛГААНЫ САНХҮҮЖИЛТИЙН ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. МУИС 2016-2024 оны стратегийн төлөвлөгөөндөө “Судалгааны хамрах хүрээг өргөжүүлэх, судалгааны түвшинг дэлхийн жишигт нийцүүлэх”-ээр тэргүүлэх чиглэлээ тодорхойлж, судалгааны их сургууль болон хөгжих зорилт тавин ажиллаж буйтай холбогдуулан судлаач багш нарын судалгааны үйл ажиллагааг дэмжих, эрдэм шинжилгээний бүтээлийн түвшин, эрдэм шинжилгээний гадаад, дотоод хамтын ажиллагааг нэмэгдүүлэх харилцааг зохицуулахад энэхүү журмын (цаашид “журам” гэх) зорилго оршино. 1.2. Судалгааны санхүүжилтийг профессор багш нарт болон докторын зэрэгтэй залуу багш нарт суурь зардал хэлбэрээр олгох, салбар дамнасан судалгаа хийх залуу судлаачдын багт грант олгох, МУИС-ийн профессор багш нартай хамтарсан судалгаа хийж, үр дүнгээ нийтлүүлэх судлаачдад судалгааны тэтгэлэг олгох (fellowship institute), өндөр түвшний судалгааны үр дүнг нийгэм, эдийн засгийн эргэлтэнд оруулах, олон улсын судлаачдын хамтарсан төслийн санал боловсруулах суурь грант (seed grant) олгох зэрэг үйл ажиллагаанд зарцуулна. 1.3. Бүх хэлбэрийн төслийн саналыг өрсөлдөөний зарчмаар шалгаруулж, гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж, санхүүжүүлэх бөгөөд өндөр түвшний судалгааны ангиллаар санхүүжүүлэх төслийн тоо нь байгалийн ухаан, инженер технологи, нийгмийн ухаан, хүмүүнлэгийн ухааны салбаруудад жигд байх зарчмыг баримтална. Аль нэг санхүүжилтийн төрлөөр хангалттай төслийн санал ирүүлээгүй тохиолдолд тухайн чиглэлд холбогдох төсвийг үнэлгээний комиссын дүгнэлтэд үндэслэн хангалттай төслийн санал ирүүлсэн чиглэлд шилжүүлэн хэрэглэж болно. 1.4. Өндөр түвшний судалгааны төсөл болон залуу судлаачдын судалгааны грантын санхүүжилтийг цоо шинээр эхлэх судалгаанд биш, тодорхой түвшинд хүртэл хийгдээд, анхдагч үр дүн гарсан, харьцангуй бага санхүүгийн дэмжлэгээр хийж гүйцээх боломжтой судалгааны ажлыг дэмжих чиглэлд зарцуулахыг илүүд үзнэ. 1.5. Профессор багш нар өндөр түвшний судалгааны төсөл болон залуу судлаачдын багийн төсөлд удирдагч, эсвэл гүйцэтгэгчээр жилд нэг л удаа оролцоно. 1.6. Судалгааны тэтгэлэг, суурь зардлын тайланг бүрэлдэхүүн сургууль, салбарын эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэн Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэс (ЭШИХ)-т тайлагнах бөгөөд хугацаандаа тайлагнаагүй, гэрээнд тусгасан ажлын үр дүнг биелүүлээгүй төслийн удирдагч болон профессор, багш нарт МУИС-ийн судалгааны санхүүжилт олгохгүй байх зарчмыг баримтална.

Transcript of 1.1. 1.2. shinjilgee/Muis-iin sudalgaani... · судлаачдын багийн төсөлд...

Page 1: 1.1. 1.2. shinjilgee/Muis-iin sudalgaani... · судлаачдын багийн төсөлд удирдагч, эсвэл гүйцэтгэгчээр жилд нэг л удаа оролцоно.

1

Захирлын 2016 оны 03 дугаар сарын 03-ны

өдрийн А/52 дугаар тушаалын хавсралт

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН СУДАЛГААНЫ

САНХҮҮЖИЛТИЙН ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. МУИС 2016-2024 оны стратегийн төлөвлөгөөндөө “Судалгааны хамрах хүрээг

өргөжүүлэх, судалгааны түвшинг дэлхийн жишигт нийцүүлэх”-ээр тэргүүлэх чиглэлээ

тодорхойлж, судалгааны их сургууль болон хөгжих зорилт тавин ажиллаж буйтай

холбогдуулан судлаач багш нарын судалгааны үйл ажиллагааг дэмжих, эрдэм

шинжилгээний бүтээлийн түвшин, эрдэм шинжилгээний гадаад, дотоод хамтын

ажиллагааг нэмэгдүүлэх харилцааг зохицуулахад энэхүү журмын (цаашид “журам” гэх)

зорилго оршино.

1.2. Судалгааны санхүүжилтийг профессор багш нарт болон докторын зэрэгтэй

залуу багш нарт суурь зардал хэлбэрээр олгох, салбар дамнасан судалгаа хийх залуу

судлаачдын багт грант олгох, МУИС-ийн профессор багш нартай хамтарсан судалгаа

хийж, үр дүнгээ нийтлүүлэх судлаачдад судалгааны тэтгэлэг олгох (fellowship institute),

өндөр түвшний судалгааны үр дүнг нийгэм, эдийн засгийн эргэлтэнд оруулах, олон

улсын судлаачдын хамтарсан төслийн санал боловсруулах суурь грант (seed grant)

олгох зэрэг үйл ажиллагаанд зарцуулна.

1.3. Бүх хэлбэрийн төслийн саналыг өрсөлдөөний зарчмаар шалгаруулж, гэрээний

үндсэн дээр хэрэгжүүлж, санхүүжүүлэх бөгөөд өндөр түвшний судалгааны ангиллаар

санхүүжүүлэх төслийн тоо нь байгалийн ухаан, инженер технологи, нийгмийн ухаан,

хүмүүнлэгийн ухааны салбаруудад жигд байх зарчмыг баримтална. Аль нэг

санхүүжилтийн төрлөөр хангалттай төслийн санал ирүүлээгүй тохиолдолд тухайн

чиглэлд холбогдох төсвийг үнэлгээний комиссын дүгнэлтэд үндэслэн хангалттай

төслийн санал ирүүлсэн чиглэлд шилжүүлэн хэрэглэж болно.

1.4. Өндөр түвшний судалгааны төсөл болон залуу судлаачдын судалгааны

грантын санхүүжилтийг цоо шинээр эхлэх судалгаанд биш, тодорхой түвшинд хүртэл

хийгдээд, анхдагч үр дүн гарсан, харьцангуй бага санхүүгийн дэмжлэгээр хийж гүйцээх

боломжтой судалгааны ажлыг дэмжих чиглэлд зарцуулахыг илүүд үзнэ.

1.5. Профессор багш нар өндөр түвшний судалгааны төсөл болон залуу

судлаачдын багийн төсөлд удирдагч, эсвэл гүйцэтгэгчээр жилд нэг л удаа оролцоно.

1.6. Судалгааны тэтгэлэг, суурь зардлын тайланг бүрэлдэхүүн сургууль, салбарын

эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэн Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэс (ЭШИХ)-т

тайлагнах бөгөөд хугацаандаа тайлагнаагүй, гэрээнд тусгасан ажлын үр дүнг

биелүүлээгүй төслийн удирдагч болон профессор, багш нарт МУИС-ийн судалгааны

санхүүжилт олгохгүй байх зарчмыг баримтална.

Page 2: 1.1. 1.2. shinjilgee/Muis-iin sudalgaani... · судлаачдын багийн төсөлд удирдагч, эсвэл гүйцэтгэгчээр жилд нэг л удаа оролцоно.

2

Хоёр. Профессор, дэд профессор, доктор багш нарт судалгааны зардал олгох

2.1. МУИС-д профессор, дэд профессор болон ахлах багшийн зэрэглэлд ажиллаж

байгаа докторын зэрэгтэй үндсэн орон тооны багш нарын судалгааны үйл ажиллагааг

дэмжих зорилгоор өөрсдийнх нь хүсэлтийг үндэслэн судалгааны суурь зардал олгоно.

2.1.1. Профессорын зэрэглэлд болон дэд профессорын зэрэглэлд

ажиллаж буй багшид судалгааны суурь зардал олгоно. Суурь зардлыг

хэмжээг жил бүр МУИС-ийн захиргааны зөвлөлөөс хавсралтаар батална.

2.1.2. Ахлах багшийн зэрэглэлд ажиллаж буй, докторын зэргээ 5 хүртэл

жилийн өмнө хамгаалсан багшид судалгааны суурь зардал олгох бөгөөд

зардал олгох санхүүгийн жилээс календарийн таван жилийн өмнөх оны 1-р

сарын 1-нээр 5 жилийн хугацааг тасалбар болгон тооцно. Суурь зардлыг

хэмжээг жил бүр МУИС-ийн захиргааны зөвлөлөөс хавсралтаар батална.

2.2. Дээрх санхүүжилтийг судалгааны дараах төрлийн зардалд зарцуулна. Үүнд:

Олон улсын мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх,

Ном, сурах бичиг, гарын авлага хэвлүүлэх,

Судалгааны тоног төхөөрөмж, материал, мэргэжлийн ном, сэтгүүл өгүүлэл,

программ хангамж худалдан авах,

Зочин судлаач хүлээж авах зардал,

Оюутанд ажлын хөлс, тэтгэлэг олгох,

Лабораторийн болон хээрийн судалгаанд зарцуулах,

Олон улсын хуралд оролцох, семинар, симпозиум зохион байгуулах, хурал, семинар, симпозиумд оролцох судлаачийг гадаадаас урьж ирүүлэх.

2.3. Суурь зардлыг профессор, багшийн цалин, ажлын хөлсөнд зарцуулахыг

хориглоно.

2.4. Профессор, дэд профессор, ахлах багшийн зэрэглэлд ажиллаж буй докторын

зэрэгтэй багш нар судалгааны суурь зардал авах төслийн саналаа хавсаргасан

загварыг (Хүснэгт 1) ашиглан бичиж, зохих баримтуудыг хавсарган тэнхимийн

эрхлэгчээрээ дамжуулан жил бүрийн зарласан хугацаанд багтаан бүрэлдэхүүн

сургууль, салбарын захиргаанд ирүүлнэ.

2.5. Бүрэлдэхүүн сургуулийн захиргааны зөвлөл профессор, дэд профессор,

докторын зэрэгтэй ахлах багш нарын хүсэлтийг хүлээн авснаас хойш хоѐр долоо

хоногийн дотор суурь зардлын хэмжээг тогтооно.

Гурав. Залуу судлаачдын багт грант олгох

3.1. Залуу судлаачдын багт олгох грантыг салбар дундын хамтын ажиллагаа,

хамтарсан судалгааг дэмжих, нээлттэй, дундын ашиглалттай дэд бүтцийг бүрдүүлэх,

залуу судлаачдад докторын судалгааны ажлаа хийж гүйцэтгэх дэмжлэг үзүүлэх,

судалгааны ажил хийх дадал төлөвшүүлэх зорилгоор олгоно. Монгол хэл шинжлэлтэй

холбоотой залуу судлаачдын судалгааны ажлыг онцгойлон дэмжих бодлого

баримтална.

Page 3: 1.1. 1.2. shinjilgee/Muis-iin sudalgaani... · судлаачдын багийн төсөлд удирдагч, эсвэл гүйцэтгэгчээр жилд нэг л удаа оролцоно.

3

3.2. 45 хүртэлх насны, 3-аас цөөнгүй залуу судлаачдаас бүрдсэн багт салбар

дундын судалгааны грант олгоно. Судалгааны багийн ахлагч нь докторын зэрэгтэй байх

бөгөөд гишүүд нь докторын зэргээ хамгаалаагүй байж болно.

3.2.1. Залуу судлаачдын судалгааны нэг багт олгох грантын хэмжээг жил бүр

МУИС-ийн захиргааны зөвлөлөөс тогтооно.

3.2.2. Грантын санхүүжилтийг цалин, ажлын хөлсөнд зарцуулахыг хориглох

бөгөөд дараах зүйлд зарцуулахыг зөвшөөрнө. Үүнд:

• Олон улсын мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх,

• Судалгааны тоног төхөөрөмж, материал, мэргэжлийн ном, сэтгүүл

өгүүлэл, программ хангамж худалдан авах,

• Оюутанд ажлын хөлс, тэтгэлэг олгох (судалгааны ассистант байдлаар удаан хугацаанд тогтвортой ажиллуулахыг илүү дэмжинэ),

• Лабораторийн болон хээрийн судалгаанд зарцуулах.

3.3. Грантыг судалгааны салбар дундын шинж чанар, судалгааны нээлттэй,

дундын ашиглалттай дэд бүтцийг бүрдүүлэх боломж, докторын судалгааны ажлаа үр

дүнд хүргэх баталгаа, багийн гишүүдийн судалгааны ажлын туршлага, судалгааны

ажлын үр дүнгээр Journal Citation Reports-ын импакт фактор бүхий олон улсын сэтгүүлд

өгүүлэл хэвлүүлэх, оюуны өмч бий болгох боломж, хамтарсан судалгаа, семинараар

дамжуулан өөр салбарын залуу эрдэмтэд, оюутнуудын хоорондын хамтын ажиллагаа

гүнзгийрч, цаашид цогц судалгааг тогтмол хийх соѐлыг төлөвшүүлэх, баг бүрдэх байдал

зэргийг харгалзан олгоно.

3.4. Залуу судлаачдын баг төслийн санал дэвшүүлэх бөгөөд хүлээгдэж буй үр

дүнгээ 1 жилийн хугацаагаар тооцож тодорхой тусгах шаардлагатай бөгөөд нийгэм,

хүмүүнлэгийн салбарын судлаачдын төсөл хэрэгжүүлэх хугацааг гэрээнд тусгах

байдлаар хугацааны дэмжлэг үзүүлж болно.

3.5. Залуу судлаачдын багт грант олгох төслийн саналыг жил бүр зарласан

хугацааны дотор хавсаргасан загварыг (Хүснэгт 2) ашиглан бичиж, Эрдэм шинжилгээ,

инновацийн хэлтэс (ЭШИХ)-т цахим болон хэвлэмэл хэлбэрээр хүлээн авч, сонгон

шалгаруулалтыг төсөл хүлээн авсан эцсийн хугацаанаас хойш хоѐр долоо хоногийн

дотор зохион байгуулна.

3.6. Холбогдох мэргэжлийн шинжээчдээс бүрдсэн сонгон шалгаруулах комиссыг

бүрэлдэхүүн сургууль, салбарын захирлуудтай зөвшилцөн эрдэм шинжилгээ,

инновацийн асуудал эрхэлсэн дэд захирал байгуулж, сонгон шалгаруулалтыг явуулна.

3.7. Санхүүжилтийн гэрээг Эрдэм шинжилгээ, инновацийн асуудал эрхэлсэн дэд

захиралтай хийнэ.

Дөрөв. Зочин судлаачдад судалгааны тэтгэлэг (fellowship) олгох

4.1. МУИС-ийн профессор багш нарын судалгааны чиглэлээр МУИС-д 6 хүртэл

сарын хугацаагаар ирж, тэдэнтэй хамтран ажиллах замаар олон улсын хэмжээнд эрдэм

шинжилгээний бүтээл хэвлүүлэх зорилготой судалгааны ажлыг санхүүжүүлнэ. Энэ

санхүүжилтийг Монголтой холбоотой судалгаа хийдэг гадаадын иргэд төдийгүй, Монгол

Улсын иргэд хүсч болно.

Page 4: 1.1. 1.2. shinjilgee/Muis-iin sudalgaani... · судлаачдын багийн төсөлд удирдагч, эсвэл гүйцэтгэгчээр жилд нэг л удаа оролцоно.

4

4.2. Зочин судлаачийн тэтгэлгийн санхүүжилт судалгааны чиглэлээс хамаарах

бөгөөд дээд хэмжээг МУИС-ийн захиргааны зөвлөлөөс жил бүр тогтооно.

4.3. Зочин судлаачийн тэтгэлгийн санхүүжилтийг түүнтэй хамтран ажиллах МУИС-

ийн профессор багштай хийсэн гэрээгээр зохицуулж, дараах хэлбэрээр зарцуулна.

Үүнд:

Зочин судлаачийн Монгол Улсад ирэх замын зардал,

Монгол Улсад судалгаа хийх судалгааны зардал,

Олон улсын мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх,

Зочин судлаачийн тэтгэлэг (стипендийн хэмжээг судлаачийн судалгааны ажлын туршлага, өөрсдийнх нь санал болгож буй хэмжээ болон холбогдох бусад хүчин зүйлийг харгалзан харилцан зөвшилцөх замаар тогтооно).

4.4. Энэхүү санхүүжилтээр зочин судлаачидтай хамтран ажиллах МУИС-ийн

профессор багшид нэмэгдэл цалин хөлс олгохгүй.

4.5. Зочин судлаачийн судалгааны ажлын туршлага, мэдлэгийг МУИС-ийн

эрдмийн хамт олонд хүртээмжтэй байх зорилгоор МУИС-ийн хичээл явагдаж байх

хугацаанд ирүүлж ажиллуулахыг чухалчилна.

4.6. Төсөл нь доорх шаардлагыг хангасан байна. Үүнд:

4.6.1. Journal Citation Reports-ын импакт фактор бүхий олон улсын

сэтгүүлд МУИС-ийн профессор багштай хамтран бичсэн өгүүлэл

хэвлүүлэх (хэвлэхээр зөвшөөрөгдсөн (accepted) өгүүллийг үр дүнд

тооцож болно),

4.6.2. Зочин судлаач нь судалгааны ажлын үр дүнгээ МУИС-ийн эрдмийн

хамт олонд илтгэж танилцуулах,

4.6.3. Судалгааныхаа чиглэлээр багш, суралцагсдад семинар явуулах,

зөвлөгөө өгөх,

4.7. Зочин судлаач авч ажиллуулах санал хүлээн авах тухай зарлах ажлыг ЭШИХ-

ээс олон улсын хэмжээнд (Монгол судлалын Америк төвийн мэдээллийн суваг гэх мэт

хэрэгслийг ашиглан) зохион байгуулна. Зочин судлаач нь төслийн саналаа англи, эсвэл

монгол хэлээр бичиж, жил бүр зарласан хугацаанд хавсаргасан загварыг (Хүснэгт 3)

ашиглан бичиж, ЭШИХ-т ирүүлнэ.

4.8. Холбогдох мэргэжлийн шинжээчдээс бүрдсэн сонгон шалгаруулах комиссыг

бүрэлдэхүүн сургууль, салбарын захирлуудтай зөвшилцөн эрдэм шинжилгээ,

инновацийн асуудал эрхэлсэн дэд захирал байгуулж, сонгон шалгаруулалтыг

тэтгэлгийн хүсэлт хүлээн авснаас хоѐр долоо хоногийн дотор явуулж, үр дүнг

мэдэгдэнэ.

4.9. Үнэлгээний хороо зочин судлаачийн ирүүлсэн төслийн саналд үнэлгээ

хийхдээ доорх гол шалгуур үзүүлэлтийг харгалзана. Үүнд:

4.9.1. Судлаачийн судалгааны ажлаа хэвлүүлсэн байдал,

4.9.2. Зочин судлаачтай хамтран ажиллах МУИС-ийн профессорын

Page 5: 1.1. 1.2. shinjilgee/Muis-iin sudalgaani... · судлаачдын багийн төсөлд удирдагч, эсвэл гүйцэтгэгчээр жилд нэг л удаа оролцоно.

5

судалгааны ажлаа хэвлүүлсэн байдал,

4.9.3. Зочин судлаачийн санал болгож буй судалгааны төслийн хэрэгжих

боломж, ажлын төлөвлөгөө, үр дүнгийн баталгаа,

4.9.4. МУИС-ийн багш, суралцагчидтай хамтран ажиллах, чадавхжуулах

байдал,

4.9.5. Эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг цаашид тогтвортой

үргэлжлүүлэх төлөвлөгөө.

4.10. Зочин судлаачийн судалгааны ажлын үр дүнг түүнтэй хамтран ажилласан

МУИС-ийн профессор багш хариуцан, төсвийн зарцуулалтын тайлангийн хамт

холбогдох бүрэлдэхүүн сургуулийнхаа эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэн ЭШИХ-т

ирүүлнэ.

Тав. Өндөр түвшний судалгааны төслийн санхүүжилт олгох

5.1. Судалгааны ажлын үр дүнг Journal Citation Reports-ын импакт фактор бүхий

олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлэх, оюуны өмчийн хамгаалалт хийх, түүнийгээ

үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилго бүхий үндсэн орон тооны профессор багш,

судлаачдын дэвшүүлсэн өндөр түвшний төслийг сонгон шалгаруулж санхүүжүүлнэ. Нэг

төсөлд олгох санхүүжилтийн хэмжээг жил бүр МУИС-ийн захиргааны зөвлөл тогтооно.

Төсөл нь доорх шаардлагыг хангасан байна. Үүнд:

5.1.1. Journal Citation Reports-ын импакт фактор бүхий олон улсын сэтгүүлд

нэгдүгээр болон холбоо барих зохиогчоор нэгээс доошгүй, хамтран

зохиогчоор хоѐроос доошгүй өгүүлэл хэвлүүлэх (хэвлэхээр

зөвшөөрөгдсөн (accepted) өгүүллийг үр дүнд тооцож болно),

5.1.2. МУИС-ийн нэр дээр оюуны өмч мэдүүлэх, эрхийн хамгаалалт хийлгэх,

5.1.3. МУИС-ийн нэр дээр авсан оюуны өмчөө үйлдвэрлэлд нэвтрүүлэх,

гарааны компани байгуулах нөхцлийг бүрдүүлэх,

5.1.4. Өндөр түвшний төслийн зардлыг доор заасан хэлбэрээр зарцуулна.

(цалин, ажлын хөлсөнд зарцуулахыг хориглоно). Үүнд:

Олон улсын мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх,

Судалгааны тоног төхөөрөмж, материал, мэргэжлийн ном, сэтгүүл

өгүүлэл, программ хангамж худалдан авах,

Оюутанд ажлын хөлс, тэтгэлэг олгох (судалгааны ассистант байдлаар удаан хугацаанд тогтвортой ажиллуулахыг илүү дэмжинэ),

Лабораторийн болон хээрийн судалгаанд зарцуулах.

5.2. Профессор багш, судлаачид өндөр түвшний судалгааны төслийн санал

дэвшүүлэх бөгөөд хүлээгдэж буй үр дүнгээ 1 жилийн хугацаагаар тооцож тодорхой

тусгах шаардлагатай.

5.3. Өндөр түвшний төслийн саналыг хавсаргасан загварыг (Хүснэгт 4) ашиглан

бичиж, жил бүр зарлагдсан хугацааны дотор ЭШИХ-т цахим болон хэвлэмэл хэлбэрээр

хүлээн авч, сонгон шалгаруулалтыг материал хүлээн авах эцсийн хугацаанаас хойш

хоѐр долоо хоногийн дотор зохион байгуулна.

5.4. Холбогдох мэргэжлийн шинжээчдээс бүрдсэн сонгон шалгаруулах комиссыг

бүрэлдэхүүн сургууль, салбарын захирлуудтай зөвшилцөн эрдэм шинжилгээ,

Page 6: 1.1. 1.2. shinjilgee/Muis-iin sudalgaani... · судлаачдын багийн төсөлд удирдагч, эсвэл гүйцэтгэгчээр жилд нэг л удаа оролцоно.

6

инновацийн асуудал эрхэлсэн дэд захирал байгуулна.

5.5. Санхүүжилтийн гэрээг Эрдэм шинжилгээ инновацийн асуудал эрхэлсэн дэд

захиралтай хийнэ.

Зургаа. Олон улсын судлаачдын хамтарсан төслийн санал боловсруулах үйл

ажиллагааг дэмжих (seed grant)

6.1. Судалгааг санхүүжүүлэгч гадаадын байгууллагуудаас санхүүжилт олж авах

олон улсын хамтарсан судлаачдын баг бүрдүүлж, судалгааны төсөл боловсруулах

саналаа МУИС-ийн үндсэн орон тооны профессор, дэд профессор багш нар жил бүрийн

зарласан хугацаанд ЭШИХ-т цахим хэлбэрээр (Хүснэгт 5) ирүүлнэ.

6.2. Олон улсын судалгааг санхүүжүүлэгч байгууллагуудаас байгалийн ухаан,

инженер, технологийн салбарт хамгийн багадаа 150 мянган (нэг зуун тавин мянган)

америк долларын, нийгмийн болон хүмүүнлэгийн ухааны салбарт хамгийн багадаа 50

мянган (тавин мянган) америк долларын судалгааны хамтарсан төслийн санхүүжилт

авах төслийн санал боловсруулах үйл ажиллагааг дэмжинэ. Нэг төслийн санал

боловсруулах үйл ажиллагаанд зарцуулах төсвийн дээд хэмжээг жил бүр МУИС-ийн

захиргааны зөвлөл тогтооно.

6.3. Холбогдох мэргэжлийн шинжээчдээс бүрдсэн сонгон шалгаруулах комиссыг

бүрэлдэхүүн сургууль, салбарын захирлуудтай зөвшилцөн эрдэм шинжилгээ,

инновацийн асуудал эрхэлсэн дэд захирал байгуулна. Олон улсын хамтарсан төслийн

санал боловсруулах чиглэлээр чанартай санал ирээгүй тохиолдолд холбогдох төсвийг

бусад чиглэл рүү шилжүүлэн зарцуулна. Төсөл боловсруулахад дэмжлэг хүсэхдээ

дараах зүйлийг тодорхой оруулсан байна. Үүнд:

6.3.1. Олон улсын судлаачдаас хамтарсан төслийн санал боловсруулахад

хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн захидал,

6.3.2. Санхүүжүүлэгч байгууллагаас олон улсын хамтарсан төслийн санал

хүлээн авах тухай зар,

6.3.3. Олон улсын санхүүжүүлэгч байгууллагад өгөх төслийн болон төсөл

боловсруулахад шаардлагатай санхүүжилтийн хэмжээ,

6.3.4. Төсөл боловсруулах багийн гишүүдийн сүүлийн таван жилийн олон улсын

чанартай бүтээлийн жагсаалт.

6.4. Судалгааны төслийн саналыг гэрээнд тусгагдсан хугацаанд боловсруулж,

эрдэм шинжилгээний төслийг санхүүжүүлэгч олон улсын байгууллагад хүргүүлсэн тухай

нотолгоог, боловсруулсан төслийн хамт ЭШИХ-т тайлагнана.

Долоо. Тайлан, үр дүнгийн баталгаажуулалт

7.1. Судалгааны суурь зардал авсан профессор, дэд профессор, докторын

зэрэгтэй ахлах багш нар эрдэм шинжилгээний болон санхүүгийн тайлангаа жил бүрийн

12-р сарын 15-ны дотор ЭШИХ-т ирүүлнэ.

7.2. Грант болон өндөр түвшний судалгааны ажлын явцын тайланг (хагас жилээр)

жил бүрийн 6-р сарын 15-ны дотор хэвлэмэл болон электрон хэлбэрээр ЭШИХ-т

ирүүлнэ. Төслийн эцсийн тайлан нь санхүүгийн тайлан, судалгааны үр дүнгийн

Page 7: 1.1. 1.2. shinjilgee/Muis-iin sudalgaani... · судлаачдын багийн төсөлд удирдагч, эсвэл гүйцэтгэгчээр жилд нэг л удаа оролцоно.

7

баталгаажуулалтаас бүрдэх ба бүрэлдэхүүн сургууль/салбарын Эрдмийн зөвлөлөөр

хэлэлцүүлэн үнэлүүлж, жил бүрийн 12 дугаар сарын 15-ны дотор багтаан хэвлэмэл

болон электрон хэлбэрээр ЭШИХ-т ирүүлнэ.

7.3. Бүх төрлийн төсөл, грант, тэтгэлгийн үр дүнгээр Journal Citation Reports-ын

импакт фактор (IF) бүхий олон улсын сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн байхыг чухалчилна.

7.4. Хурлын илтгэлийн хураангуй, дотоодын сэтгүүл, Science Citation Index, Social

Science Citation Index болон Journal Citation Reports-ын индексгүй сэтгүүлд хэвлүүлсэн,

өгүүлэл өгүүллийг залуу судлаачдын грант, өндөр түвшний судалгаа, зочин судлаачийн

хамтарсан судалгааны ажлын үр дүнд тооцохгүй.

7.5. Төслийн гүйцэтгэлийн явц санхүүжүүлэгчээс үл хамаарах шалтгаанаар

удаашрах, үр дүн нь гэрээнд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд ЭШИХ-ийн

зүгээс хугацаанаас нь өмнө гэрээг цуцлах, санхүүжүүлсэн хөрөнгийг гүйцэтгэгчээр

нөхөн төлүүлэх талаар Захиргаа, хяналт, шинжилгээний албанд санал тавьж

шийдвэрлүүлнэ.

Найм. Төслийн үр дүнг түгээх

8.1. Грант, өндөр түвшний судалгааны үр дүнгийн тайлан, өгүүлэл хэвлүүлсэн

сэтгүүлийн мэдээллийг Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтсийн мэдээллийн санд

оруулна.

8.2. Гүйцэтгэгч төслийн үр дүнг хэвлэн нийтлүүлэх, эрдэм шинжилгээний хуралд

илтгэх, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернетээр мэдээлж түгээх, сурталчлахдаа

МУИС-ийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн төслийн хүрээнд гүйцэтгэсэн болохыг заавал

дурьдана.

*****

Page 8: 1.1. 1.2. shinjilgee/Muis-iin sudalgaani... · судлаачдын багийн төсөлд удирдагч, эсвэл гүйцэтгэгчээр жилд нэг л удаа оролцоно.

8

Хүснэгт 1. ПРОФЕССОР, ДЭД ПРОФЕССОРЫН

СУДАЛГААНЫ ЗАРДЛЫН КАРТ

1 Профессор/Дэд профессор, докторын зэрэгтэй ахлах багшийн нэр, эрдмийн зэрэг цол, докторын зэрэг хүртсэн он, харьяалал

2 Судалгааны чиглэл

3 Судалгааны суурь зардлын зарцуулалтын санал (тодорхой бичиж, хавсаргах)

4 Хүлээгдэх үр дүн

Профессор, дэд профессор, багшийн гарын үсэг: Холбогдох утас/имэйл хаяг:

Page 9: 1.1. 1.2. shinjilgee/Muis-iin sudalgaani... · судлаачдын багийн төсөлд удирдагч, эсвэл гүйцэтгэгчээр жилд нэг л удаа оролцоно.

9

Хүснэгт 2

ЗАЛУУ СУДЛААЧИЙН САЛБАР ДУНДЫН ГРАНТЫН КАРТ

1 Судалгааны төслийн сэдэв

2 Удирдагчийн нэр, эрдмийн зэрэг цол, харьяалал

3 Гүйцэтгэгчдийн нэрс, эрдмийн зэрэг цол, харьяалал

4 Судалгааны төсөл нь журамд дурдсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа талаар тодорхой бичиж хавсаргах

5 Нийт судалгааны зардлын зарцуулалтын төлөвлөгөө

6 Ажлын календарьчилсан төлөвлөгөө

7 Судалгааны ажлын хүлээгдэх үр дүн (Олон улсын импакт фактор бүхий сэтгүүлд хэвлүүлэх өгүүлэл, авах патент гэх мэт тодорхой бичих)

Удирдагчийн гарын үсэг: Холбогдох утас/имэйл хаяг:

Page 10: 1.1. 1.2. shinjilgee/Muis-iin sudalgaani... · судлаачдын багийн төсөлд удирдагч, эсвэл гүйцэтгэгчээр жилд нэг л удаа оролцоно.

10

Хүснэгт 3

ЗОЧИН СУДЛААЧДЫН СУДАЛГААНЫ ТЭТГЭЛЭГ (FELLOWSHIP)-ИЙН КАРТ

1 Төслийн сэдэв

2 Зочин судлаачийн нэр, эрдмийн зэрэг цол, харьяалал

3 Зочин судлаачтай хамтран ажиллах МУИС-ийн профессор багшийн нэр, эрдмийн зэрэг цол, харьяалал

4 Зочин судлаач, түүнтэй хамтран ажиллах МУИС-ийн профессор багшийн судалгааны ажлын туршлага (Сүүлийн 5 жилд олон улсын импакт фактор бүхий сэтгүүлд хэвлүүлсэн, мэдүүлсэн болон эрхийн хамгаалалт хийгдсэн оюуны өмч зэрэг бүтээлийн жагсаалтыг хавсаргах)

5 Судалгааны ажлын төсөв, түүний задаргаа

6 МУИС-д ирж ажиллах хугацаа (нотлох баримтыг хавсаргах)

7 МУИС-д ажиллах үндэслэл, шаардлага, судалгааны ажлын ач холбогдол

8 МУИС-д ирж ажиллах ажлын календарьчилсан төлөвлөгөө (судалгааны ажил, хэлэлцүүлэх болон удирдан явуулах семинар гэх мэт)

9 Судалгааны хамтын ажиллагаа цаашид тогтвортой үргэлжлэх нотолгоо

Үр дүнгийн нөлөө, үр ашиг

10 Төслийн үр дүнгийн эдийн засаг/ эдийн засгийн бус үр ашиг

11 Төслийн хэрэгжилтэд саад болж болзошгүй эрсдэл, хүчин зүйл

Төслийн удирдагчийн гарын үсэг: Холбогдох утас/имэйл хаяг:

Page 11: 1.1. 1.2. shinjilgee/Muis-iin sudalgaani... · судлаачдын багийн төсөлд удирдагч, эсвэл гүйцэтгэгчээр жилд нэг л удаа оролцоно.

11

Хүснэгт 4

ӨНДӨР ТҮВШНИЙ СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН САНАЛЫН КАРТ

1 Төслийн сэдэв

2 Төслийн нийт төсөв

3 Төслийн удирдагчийн нэр, эрдмийн зэрэг цол, харьяалал

4 Төслийн гүйцэтгэгчдийн нэрс, эрдмийн зэрэг цол, харьяалал (сүүлийн 5 жилд олон улсын импакт фактор бүхий сэтгүүлд хэвлүүлсэн, мэдүүлсэн болон эрхийн хамгаалалт хийгдсэн оюуны өмч зэрэг бүтээлийн жагсаалтыг хавсаргах)

5 Энэ төслийг хэрэгжүүлэх үндэслэл, шаардлага, ач холбогдол

6 Төслийн хүлээгдэх үр дүн, үр дүнгийн баталгаа (Олон улсын импакт фактор бүхий сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх, МУИС-ийн нэр дээр оюуны өмч мэдүүлэх эсэх талаар тодорхой бичих)

7 Төслийн зардлын зарцуулалтын төлөвлөгөө

8 Ажлын календарьчилсан төлөвлөгөө (сараар)

Үр дүнгийн нөлөө, үр ашиг

9 Төслийн үр дүнгийн эдийн засаг/ эдийн засгийн бус үр ашиг

10 Төслийн хэрэгжилтэд саад болж болзошгүй эрсдэл, хүчин зүйл

Төслийн удирдагчийн гарын үсэг: Холбогдох утас/имэйл хаяг:

Page 12: 1.1. 1.2. shinjilgee/Muis-iin sudalgaani... · судлаачдын багийн төсөлд удирдагч, эсвэл гүйцэтгэгчээр жилд нэг л удаа оролцоно.

12

Хүснэгт 5

ОЛОН УЛСЫН СУДЛААЧДЫН ХАМТАРСАН ТӨСЛИЙН САНАЛ БОЛОВСРУУЛАХ САНАЛ (SEED GRANT)-ЫН КАРТ

1 Төслийн сэдэв

2 Төслийн удирдагчийн нэр, эрдмийн зэрэг цол, харьяалал

3 Төслийн санал боловсруулахад шаардлагатай төсөв, түүний задаргаа

4 Санхүүжүүлэгч байгууллагаас олон улсын хамтарсан төслийн санал хүлээн авах тухай зар (нотлох баримтыг хавсаргах)

5 Олон улсын санхүүжүүлэгч байгууллагад өгөх төслийн санхүүжилтийн хэмжээ

6 Олон улсын судлаачдаас хамтарсан төслийн санал боловсруулахад хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн байдал (нотлох баримтыг хавсаргах)

7 Төслийн гүйцэтгэгчдийн нэрс, эрдмийн зэрэг цол, харьяалал (Сүүлийн 5 жилд олон улсын импакт фактор бүхий сэтгүүлд хэвлүүлсэн, мэдүүлсэн болон эрхийн хамгаалалт хийгдсэн оюуны өмч зэрэг бүтээлийн жагсаалтыг хавсаргах)

8 Энэ төслийн саналыг боловсруулах үндэслэл, шаардлага, ач холбогдол

9 Санхүүжилт олж авах боломжийн нотолгоо (багийн гишүүдийн олон улсын төслийн санхүүжилт авч байсан туршлага, санхүүжүүлэгч байгууллагын санхүүжилтийн бодлоготой нийцсэн байдал, грант зарласан байгууллагаас төслийн саналыг санхүүжүүлсэн санхүүжилтийн хувь гэх мэт)

10 Ажлын календарьчилсан төлөвлөгөө (сараар)

Үр дүнгийн нөлөө, үр ашиг

11 Төслийн үр дүнгийн эдийн засаг/ эдийн засгийн бус үр ашиг

12 Төслийн хэрэгжилтэд саад болж болзошгүй эрсдэл, хүчин зүйл

Төслийн удирдагчийн гарын үсэг: Холбогдох утас/имэйл хаяг:

Page 13: 1.1. 1.2. shinjilgee/Muis-iin sudalgaani... · судлаачдын багийн төсөлд удирдагч, эсвэл гүйцэтгэгчээр жилд нэг л удаа оролцоно.

13

Хавсралт 1.

2016 оны судалгааны санхүүжилттэй холбоотой зохицуулалт

1. Профессорын зэрэглэлд ажиллаж буй багшийн судалгааны суурь зардал 2 сая, дэд профессорын зэрэглэлд ажиллаж буй багшийн судалгааны суурь зардал 1 сая төгрөг байна.

2. Докторын зэрэгтэй ахлах багшийн судалгааны зардал 1 сая төгрөг байна.

3. Залуу судлаачдын салбар дундын багт олгох грантын хэмжээ 10 сая төгрөг хүртэл байна.

4. Зочин судлаачийн тэтгэлгийн санхүүжилт судалгааны чиглэлээс хамаарах бөгөөд дээд хэмжээ нь 60 сая (жаран сая) хүртэл төгрөг байна.

5. Өндөр түвшний судалгааны нэг төсөлд олгох санхүүжилтийн хэмжээ нь 20 сая (арван сая) хүртэл төгрөг байна.

6. Олон улсын эрдэм шинжилгээний санхүүжүүлэгч байгууллагад хамтарсан төслийн санал боловсруулж өгөх үйл ажиллагааны зардал байгалийн ухаан, инженер, технологийн салбарт 10 сая (арван сая) хүртэл төгрөг, нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарт 5 сая (таван сая) хүртэл төгрөг байхаар дээд хэмжээг тогтооно.

7. Профессор, дэд профессор, докторын зэрэгтэй ахлах багш нарын судалгааны суурь зардал хүсэх хүсэлтийг бүрэлдэхүүн сургуулиуд 2016 оны 3-р сарын 21-ний 18 цаг хүртэл хүлээн авна.

8. Зочин судлаач авч ажиллуулах зарыг ЭШИХ-ээс олон улсын хэмжээнд зарлах ажлыг зохион байгуулж, 2016 оны 5-р сарын 20-н хүртэл хүлээн авна.

9. Олон улсын эрдэм шинжилгээний санхүүжүүлэгч байгууллагад хамтарсан төслийн санал боловсруулж өгөх төслийн саналыг 2016 оны 5-р сарын 20-н ЭШИХ-т хүртэл хүлээн авна.

10. Өндөр түвшний судалгаа, залуу судлаачдын салбар дундын судалгааны төслийн саналыг 2016 оны 3-р сарын 30-ны 18 цаг хүртэл хүлээн авна.