Парис хотын тухай (Paris, France) · PDF fileэртнээс 19-р зууныг...

21
Энэхүү мэдээллийг хувилан, олшруулах, ашиглах, бусдад дамжуулахыг хориглоно. Евро Трэвел ХХК Улаанбаатар хот. 2017 он Парис хотын тухай (Paris, France) Франц улсын нийслэл Парис хот нь аялал жуулчлалын хамгийн том хотуудын тоонд зүй ѐсоор багтдаг бөгөөд дэлхий дахинаа долоон гайхамшгийн нэг Эйфелийн цамхгийн өлгий нутаг гэдгээрээ алдартай хот юм. Европын аяллыг Парис хотгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Парис хотын нийт газар нутгийн хэмжээ нь 105км2(41 mi²) бөгөөд Францын хүн амын тавны нэг хувь нь буюу 2,241,346 оршин суугчидтай хүн ам хамгийн их төвлөрсөн хот юм. Парис нь хойд Францын Сена мөрний эрэг дээр, Иль- де- Франс бүсийн төвд оршино. Парис нь хоѐр мянган жилийн турш суурин газар байсан бөгөөд өнөө үед дэлхийн бизнес, соѐл урлаг, загварын томоохон төвүүдийн нэг болжээ. Парис нь дэлхийн хамгийн олон жуулчдыг татдаг газар бөгөөд жилд 30 гаруй сая жуулчид ирдэг гэсэн тоо баримт байдаг. Парис хот нь олон алдартай газруудтай бөгөөд үүнд дэлхийд алдартай байгууламжууд, цэцэрлэгт хүрээлэнгүүд багтдаг. Улс төр, боловсрол, үзвэр үйлчилгээ, мэдээлэл, хувцасны загвар моод, шинжлэх ухаан, соѐл урлагт үзүүлэх нөлөө нь томоохон "дэлхийн хот" байх байр суурьд нь нэмэлт нөлөө үзүүлдэг байна. Парисын бүс (Иль- де- Франс) нь Европын хамгийн том хотын эдийн засагтай бөгөөд үндэсний нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийд хотууд дотор тавд бичигддэг. 2006 оны байдлаар €500.8 тэрбум (US$628.9 тэрбум) ҮНБ- тай байсан бөгөөд энэ нь нийт Францын дөрөвний нэг юм байна. Парисын бизнесийн бүсийн дүүргүүдийн хамгийн том нь Ла Дэфэнс бөгөөд энэ нь Европын хамгийн том, бизнест зориулагдаж барьсан дүүрэг юм. Парист ЮНЕСКО, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Олон улсын санхүүгийн байгууллага, Парисийн клуб зэрэг байгууллагуудын төв байрууд байрладаг байна.

Transcript of Парис хотын тухай (Paris, France) · PDF fileэртнээс 19-р зууныг...

Page 1: Парис хотын тухай (Paris, France) · PDF fileэртнээс 19-р зууныг хүртэлх үеийн 35,000 гаруй ... эртний Египетийн, зүүний,

Энэхүү мэдээллийг хувилан, олшруулах, ашиглах, бусдад дамжуулахыг хориглоно.

Евро Трэвел ХХК

Улаанбаатар хот. 2017 он

Парис хотын тухай (Paris, France)

Франц улсын нийслэл Парис хот нь аялал жуулчлалын хамгийн том хотуудын тоонд зүй

ѐсоор багтдаг бөгөөд дэлхий дахинаа долоон гайхамшгийн нэг Эйфелийн цамхгийн өлгий

нутаг гэдгээрээ алдартай хот юм. Европын аяллыг Парис хотгүйгээр төсөөлөхийн аргагүй

билээ. Парис хотын нийт газар нутгийн хэмжээ нь 105км2(41 mi²) бөгөөд Францын хүн

амын тавны нэг хувь нь буюу 2,241,346 оршин суугчидтай хүн ам хамгийн их төвлөрсөн

хот юм. Парис нь хойд Францын Сена мөрний эрэг дээр, Иль-де-Франс бүсийн төвд

оршино. Парис нь хоѐр мянган жилийн турш суурин газар байсан бөгөөд өнөө үед

дэлхийн бизнес, соѐл урлаг, загварын томоохон төвүүдийн нэг болжээ. Парис нь дэлхийн

хамгийн олон жуулчдыг татдаг газар бөгөөд жилд 30 гаруй сая жуулчид ирдэг гэсэн тоо

баримт байдаг. Парис хот нь олон алдартай газруудтай бөгөөд үүнд дэлхийд алдартай

байгууламжууд, цэцэрлэгт хүрээлэнгүүд багтдаг. Улс төр, боловсрол, үзвэр

үйлчилгээ, мэдээлэл, хувцасны загвар моод, шинжлэх ухаан, соѐл урлагт үзүүлэх нөлөө нь

томоохон "дэлхийн хот" байх байр суурьд нь нэмэлт нөлөө үзүүлдэг байна. Парисын бүс

(Иль-де-Франс) нь Европын хамгийн том хотын эдийн засагтай бөгөөд үндэсний нийт

бүтээгдэхүүнээрээ дэлхийд хотууд дотор тавд бичигддэг. 2006 оны байдлаар €500.8

тэрбум (US$628.9 тэрбум) ҮНБ-тай байсан бөгөөд энэ нь нийт Францын дөрөвний нэг юм

байна. Парисын бизнесийн бүсийн дүүргүүдийн хамгийн том нь Ла Дэфэнс бөгөөд энэ нь

Европын хамгийн том, бизнест зориулагдаж барьсан дүүрэг юм. Парист ЮНЕСКО, Эдийн

засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Олон улсын санхүүгийн

байгууллага, Парисийн клуб зэрэг байгууллагуудын төв байрууд байрладаг байна.

Page 2: Парис хотын тухай (Paris, France) · PDF fileэртнээс 19-р зууныг хүртэлх үеийн 35,000 гаруй ... эртний Египетийн, зүүний,

Энэхүү мэдээллийг хувилан, олшруулах, ашиглах, бусдад дамжуулахыг хориглоно.

Евро Трэвел ХХК

Улаанбаатар хот. 2017 он

Эйфелийн цамхаг (Eiffel Tower)

Парис хотыг Эйфелийн цамхаггүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Дэлхийн

7 гайхамшгийн тоонд зүй ѐсоор багтдаг уг хосгүй алдарт байгууламжийг анх 1889 онд

инженер Густав Эйфел 1889 онд Парис хотноо зохиогдсон Олон Улсын Үзэсгэлэн

Яармагт зориулан нэлээд эсэргүүцэлтэй тулгарсны эцэст байгуулсан ажээ. Уг цамхаг нь

324 м өндөртэй бөгөөд энэ нь 81 давхар байшинтай тэнцэнэ. Цамхаг нь жуулчдад

зориулсан 3 тавцантай бөгөөд нэг ба хоѐрдугаар тавцанд нь хоолны газар, ресторан

байрладаг бол хамгийн дээд гуравдугаар тавцан нь 276 м-ийн өндөрт орших бөгөөд энэ нь

жуулчдын гарч болох хамгийн дээд өндөрлөг юм. Нэг ба хоѐрдугаар тавцанд нь шат

болон цахилгаан шатны аль алийг нь ашиглаж хүрэх боломжтой бол гуравдугаар тавцанд

нь хүрэхийн тулд зөвхөн цахилгаан шатыг ашиглах ѐстой ажээ. 1944 оны 8-р сарын 25-

нд цамхаг дээр Франц улсын төрийн далбааг мандуулснаар Эйфелийн цамхаг Франц орны

билэг тэмдэг болжээ. Парис улсын билэг тэмдэг болсон дэлхий дээрх хамгийн алдартай

уг цамхгийг одоогийн байдлаар 300 сая жуулчид үзсэн тоо баримт байдаг. Нийт өндөр нь

324 метр уг байгууламжийн 276 метрийн өндөрт бид гаран Парис хотыг өндрөөс тольдон,

хосууд Kiss Place дээр бие биендээ хайраа илэрхийлж зургаа даруулах боломжтой.

Page 3: Парис хотын тухай (Paris, France) · PDF fileэртнээс 19-р зууныг хүртэлх үеийн 35,000 гаруй ... эртний Египетийн, зүүний,

Энэхүү мэдээллийг хувилан, олшруулах, ашиглах, бусдад дамжуулахыг хориглоно.

Евро Трэвел ХХК

Улаанбаатар хот. 2017 он

Луврын музей (Musée du Louvre or Louvre Museum)

Луврын музей нь Францын Парис хотод байрладаг, хотын түүхэн бахархалт газруудын нэг

юм. Луврын музей нь хамгийн олон жуулчид зочилсон музей бөгөөд 2012 онд нийт 9.7 сая

хүмүүс зочилж байжээ. 1793 онд нийт 537 уран зураг дэлгэн нээгджээ. Өдгөө балар

эртнээс 19-р зууныг хүртэлх үеийн 35,000 гаруй үзмэрийн 380,000 эд зүйлс хадгалагддаг.

Үүнд гол төлөв уран баримал, уран зураг болон бусад дүрслэх урлагийн бүтээл, эртний

судлалын олдворууд багтдаг аж. Өдөртөө 15,000, жилдээ 8,500,000 үзэгчтэй байдгаас 65%

нь гадаадын жуулчид байдаг ажээ. Уг музей нь Луврын ордон дотор байрладаг бөгөөд 12-

р зуунд 2-р Флифф хааны зарлигаар баригджээ. Францын хувьсгалын үеэр

“Үндэсний Ассембли”-аас Луврыг үндэсний өв соѐлыг хадгалах музей болгох зарлиг

гаргажээ.Луврын музейг албан ѐсоор 1973 оны 8-р сарын 10 ны өдөр нээсэн бөгөөд

барилгын бүтцийн асуудлаас үүдэн 1796 – 1801 оны хооронд барилгын үйл ажиллагаа түр

зогсож байжээ. Луврын музей дэх үзвэрүүд нь үндсэн 8 төрөлд хуваагддаг бөгөөд үүнд

эртний Египетийн, зүүний, Грекийн, Романы эзэнт гүрний, Лалын соѐлын үнэт зүйлс, уран

зураг, уран баримал, гоѐл чимэглэлийн зүйлс, сүг зураг зэрэг багтдаг байна. Дэлхийн

өнцөг булан бүрээс цуглуулж баяжуулсан 35 мянга гаруй үзмэрийн баялаг сантай,

урлагийн музей нь Леонардо Да Винчийн зурсан “Мона Лизагийн хөрөг” зургаараа

алдартай билээ.

Page 4: Парис хотын тухай (Paris, France) · PDF fileэртнээс 19-р зууныг хүртэлх үеийн 35,000 гаруй ... эртний Египетийн, зүүний,

Энэхүү мэдээллийг хувилан, олшруулах, ашиглах, бусдад дамжуулахыг хориглоно.

Евро Трэвел ХХК

Улаанбаатар хот. 2017 он

Сейна мөрний аялал (La Seine )

Сейна мөрөн нь 777 км урттай бөгөөд Франц-д уртаараа Луйр мөрний дараа орох

томоохон мөрний нэг юм. Уг мөрөн нь Дижоны баруун хойд хэсгээр 30 км хүртэл Парис

хотын дундуур урсана. Сейна мөрөн нь төмөр зэвсгийн үеэс эхлээд, эртний Викингчүүд

худалдааны зорилгоор завиар бараа таваар тээвэрлэдэг гол усан зам байжээ. "Seine" гэдэг

нэр латин хэлний Sequana гэсэн үгнээс гаралтай аж. Сейна мөрнөөр усан онгоцоор аялж,

богинохон хугацаанд үзэсгэлэнт Парис хоттой танилцах боломжтой. Сейна мөрний

дээгүүр олон гүүр баригдсан байдгаас хамгийн хуучин нь “Pont Neuf” бөгөөд энэ 1607

оноос түүхтэй бол хамгийн шинэ нь “Pont Charles de Gaulle” хэмээн нэрлэгдсэн 1996 онд

баригдсан гүүр ажээ. Уг мөрөн нь төв Парисыг Ile de la Cité ба Ile Saint-Louis гэх хоѐр

дүүрэгтэй холбож өгдөг байна. Ile de la Cité нь хамгийн өртөг өндөртэй дүүрэг ажээ.

Page 5: Парис хотын тухай (Paris, France) · PDF fileэртнээс 19-р зууныг хүртэлх үеийн 35,000 гаруй ... эртний Египетийн, зүүний,

Энэхүү мэдээллийг хувилан, олшруулах, ашиглах, бусдад дамжуулахыг хориглоно.

Евро Трэвел ХХК

Улаанбаатар хот. 2017 он

Аннеси, Франц (Annecy, France)

“Францын Альпын Сувд” хэмээх нэртэй Женев хотоос 35 км зайтай энэхүү хот нь Аннеси нуурын хойд үзүүрт оршдог юм. 1434 оноос 1659 он

хүртэл Савой мужийн нийслэл байсан энэхүү хот нь Женевийн Калвинистын шинэчлэл явагдах үед хамба лам нь хорогдож байсан түүхэн хот юм. Уул болон нуурын дунд хавчигдсан энэхүү хотын төвөөр гол урсдаг ба усан суваг байдаг тул “Альпын Венец” гэж

дуудах хүмүүс ч бий. Хотын төвөөр урсах голоор завьтай зугаалахад өнгө өнгийн цэрдэн байшингууд ихээр харагдана. Хайрын гүүр гэж нэрлэгдэх “Pont des

Amours“ дээрээс мөн Аннеси нуурын үзэсгэлэн гоог биширч болно. Энэхүү гүүрэн дээр хосууд бие биенийгээ үнсвэл үүрд хамт байдаг гэсэн хууч яриа хүртэл байдаг байна. Аннеси хотод орших Palais de I’Isle хэмээх үлгэрийн юм шиг музей нь жуулчдыг

ихээр татдаг бөгөөд хүмүүс хамгийн их зургаа татуулдаг газар юм. Энэхүү музей нь 12-р зууны үед баригдаж урьд нь гяндан, үйлдвэр, шүүх хурлын танхим, үе үеийн захирагчдын

гэр болон ашиглагдаж байгаад сүүлд музей болсон байна. Та Palais de I’Isle музейг үзэхийг хүсэж байвал эртхэн төлөвлөх хэрэгтэй учир нь музей нь дулааны улиралд хэдхэн хоног л онгорхой байдаг. Мөн та Аннесид очвол Раклеттег заавал идэж үзэх хэрэгтэй. Раклетте нь

олон төрлийн мах, төмс, даршилсан өргөст хэмх, давсалсан сонгино дээрээ ил гал дээр хайлуулсан бяслаг тавьж иддэг Швейцарь хоол юм.

Page 6: Парис хотын тухай (Paris, France) · PDF fileэртнээс 19-р зууныг хүртэлх үеийн 35,000 гаруй ... эртний Египетийн, зүүний,

Энэхүү мэдээллийг хувилан, олшруулах, ашиглах, бусдад дамжуулахыг хориглоно.

Евро Трэвел ХХК

Улаанбаатар хот. 2017 он

Женев хот, Швейцарь улс (Geneva, Switzerland)

Женев нь Швейцарын хоѐр дахь том хот юм. Өөрөөр хэлбэл Швейцарьт том жижгээрээ

Цюрихийн дараа ордог. Женев нь Романдийн (Швейцарийн франц хэлтнүүд нутагладаг

хэсэг) хамгийн олон хүн амтай хот юм. Тус хот нь Рон гол Женев нуураас (Францаар Lac

Léman) салдаг хэсэгт байрладаг бөгөөд Женев нь Франц-Кантоны нийслэл ажээ. Женевт

олон улсын байгууллагууд олноор байрладаг бөгөөд тэдгээрийн дотор Нэгдсэн Үндэстний

Байгууллагын олон агентлаг, Улаан Загалмайн төв байрууд байрладаг. 2007 оны

судалгаагаар Женевийг амьдралын чанараар дэлхийд хоѐрт оруулсан байдаг. Роно мөрний

эрэгт Женев нуурын баруун өмнөд үзүүрт орших энэ хот маш эртний түүхтэй. Женев

хот МЭӨ VI зуунд гэхэд Келтийн нэгэн аймгийн төв байжээ. XVI зуунд

Жон Калвин Женевийг протестант шашинтай Европын оюуны төв болгон өөрчилжээ.

Жан Жак Руссогийн төрсөн нутаг, Волтерийн орогнож байсан газар гэдгээрээ алдартай.

Мөн та бидний сайн мэдэх хатан хаан Сиси уг хотод золгүйгээр таалал төгссөн түүхтэй.

Олон улсад Женевийг Женевийн конвенцуудаар нь сайн мэдэх билээ.

Page 7: Парис хотын тухай (Paris, France) · PDF fileэртнээс 19-р зууныг хүртэлх үеийн 35,000 гаруй ... эртний Египетийн, зүүний,

Энэхүү мэдээллийг хувилан, олшруулах, ашиглах, бусдад дамжуулахыг хориглоно.

Евро Трэвел ХХК

Улаанбаатар хот. 2017 он

Женевийн усан оргилуур (Jet d'Eau)

Швейцарь орны билэг тэмдэг болсон Европын хамгийн єндєр усан оргилуур "Жет Д'О" нь

Женевийн нууранд байдаг ажээ. Уг усан оргилуур нь 2008 оны Европын Хөл Бөмбөгийн

Холбооноос зохион байгуулсан аварга шалгаруулах тэмцээнийг Женев хотноо зохион

байгуулахад албан ѐсны лого нь болж орсон байна. Энэхүү алдарт усан оргилуур

нь хотын аль ч өнцгөөс, мөн агаараас 10 км өндөрт нисэхэд харагддаг. Секундэд 500 литр

ус 150 м єндєрт хєєрч, тусгай цагиргаар тоосрон буухдаа цав цагаан харагддаг. Энэ

оргилуур бvтэн жилийн турш ажилладаг, гэхдээ хvйтэн эсвэл их салхитайд хаагддаг

байна. Усан оргилуурын ѐроолд 500 кв-ын хүчин чадалтай хоѐр насос ажилладаг. Усан

оргилуурыг 1886 онд нуурын захад байгуулсан хэдий ч хотын үзэмжид өнгө нэмэхгүй

байна гэж үзээд 1891 оноос одоогийн байгаа газарт нь шилжүүлжээ. 1886 онд анх Усан

цахилгаан станцын сүлжээний аюулгүйн хавхлагын зориулалтаар ашиглагдаж эхэлсэн

байна. Энэ үед ус 30 метр хүртэл өндөрт оргилдог байжээ.Манай аялагчид Женевийн

таних тэмдэг болсон уг усан оргилуурын хажууд очин сэрүүцэж, дурсгалын зургаа

татуулах боломжтой.

Page 8: Парис хотын тухай (Paris, France) · PDF fileэртнээс 19-р зууныг хүртэлх үеийн 35,000 гаруй ... эртний Египетийн, зүүний,

Энэхүү мэдээллийг хувилан, олшруулах, ашиглах, бусдад дамжуулахыг хориглоно.

Евро Трэвел ХХК

Улаанбаатар хот. 2017 он

Женевийн цэцгэн цаг (L’horloge Fleurie or Flower clock)

Женевийн алдарт цэцгэн цаг (L’horloge fleurie or flower clock) нь 5 метрийн диаметр бүхий

асар том цаг бөгөөд 1955 онд байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахад зориулж мөн хотын

цаг зохион бүтээгчиддээ билэг тэмдэг болгон байгуулжээ. Женев хотын энэхүү цэцгэн

цагны цэцгэн чимэглэл нь жилд улирал солигдох бүрт даган солигддог байна. Нэг

удаагийн чимэглэлдээ дунджаар 6500 цэцэг ашиглаж уг үйл ажиллагаанд олон цэцэгчин

ажилладаг ажээ. Уг алдарт цэцгэн цаг нь 2005 оны 6-р сарын 7-нд Ираны Техран хотноо

15 метрийн диаметр бүхий асар том цэцгэн цаг бий болох хүртэл дэлхийн хамгийн том

цэцгэн цаг байжээ. Уг цаг нь Женевийн алдарт Jardin Anglais (English Garden)-д байрладаг

байна. Манай аялагчид Женевийн бахархал болсон уг цэцгэн цагны хажууд очин сонирхон

, дурсгалын зургаа татуулах боломжтой.

Page 9: Парис хотын тухай (Paris, France) · PDF fileэртнээс 19-р зууныг хүртэлх үеийн 35,000 гаруй ... эртний Египетийн, зүүний,

Энэхүү мэдээллийг хувилан, олшруулах, ашиглах, бусдад дамжуулахыг хориглоно.

Евро Трэвел ХХК

Улаанбаатар хот. 2017 он

Эвдэрхий сандал (Broken Chair)

Женевт жуулчилсан жуулчдын заавал очиж үздэг газруудын нэг нь Европ дахь Нэгдсэн

Үндэсний байгууллагын төв байрны өмнө байрлах эвдэрхий сандал юм. 12 метрийн

өндөртэй уг сандлыг бүтээхэд 5,5 тонн мод зарцуулагдсан гэх тооцоо байдаг. Эвдэрхий

сандал нь улс төрийн түүхэнд чухал ач холбогдолтой. Түүхээс сөхвөл, Олон Улсын

дүрвэгчдийн холбооны ерөнхийлөгч Паул Вермеллины төслөөр Даниель Берсе, Луи

Женев нарын гараар бүтээгдсэн уг сандал нь 1997 онд зохион бүтээгдэж тэсрэх бөмбөг

хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц дээр гарын үсэг зуртал 3 сарын турш байрлуулах

гэрээтэй байсан боловч өнөөдрийг хүртэл оршин байна. Өөр нэгэн тайлбар байдаг нь

конгрессын гишүүд нь өдөр шөнөгүй хуралдаж эцэст нь уг сандал нь энх тайвны билэгдэл

болсон гэдэг түүх байдаг. Манай аялагчид уг аварга сандлын дэргэд очин зургаа даруулах

боломжтой.

Page 10: Парис хотын тухай (Paris, France) · PDF fileэртнээс 19-р зууныг хүртэлх үеийн 35,000 гаруй ... эртний Египетийн, зүүний,

Энэхүү мэдээллийг хувилан, олшруулах, ашиглах, бусдад дамжуулахыг хориглоно.

Евро Трэвел ХХК

Улаанбаатар хот. 2017 он

Женев дахь НҮБ-ын байр (United Nations Office at Geneva)

Женев дэх НҮБ-ын байр нь дэлхий дахинаа НҮБ-ын дөрвөн томоохон байр

байдгийн Нью-Йорк хот дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв байрны дараа орох

хоѐр дахь том төв байр нь юм. Энэ нь Швейцарын Женев хотноо 1929-1938 оны хооронд

Үндэстний Лигийн барьсан Palais des Nations -ын байранд байрладаг бөгөөд 1950 оны эхэн

1960 аад оны сүүлээр уг барилгыг дахин өргөжүүлэн барьсан байна. Уг байр нь НҮБ-

ын засаг захиргааны төв байрны үүрэг гүйцэтгэхээс гадна НҮБ-ын Худалдаа Хөгжлийн

асуудлаарх Хурал (UNCTAD), Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах НҮБ-ын алба

(OCHA), НҮБ-ын Европын Эдийн Засгийн Комисс зэрэг олон байгууллага,

хөтөлбөрүүдийн асуудлыг зохицуулдаг албадаас бүрддэг байна. Эдгээр НҮБ-ийн

төрөлжсөн байгууллага, хөтөлбөрүүд нь дан ганц Женев дэх НҮБ-ын тус байранд

бус Швейцарын Засгийн газраас олгосон санхүүжилтээр өөр газруудад мөн үйл

ажиллагаагаа явуулдаг байна. Женев дэх НҮБ-ын энэхүү байранд байрладаг НҮБ-

ын төрөлжсөн байгууллагууд нь хоѐр долоо хоног тутам чуулж тулгамдаж буй

асуудлуудаа хэлэлцдэг байна.

Page 11: Парис хотын тухай (Paris, France) · PDF fileэртнээс 19-р зууныг хүртэлх үеийн 35,000 гаруй ... эртний Египетийн, зүүний,

Энэхүү мэдээллийг хувилан, олшруулах, ашиглах, бусдад дамжуулахыг хориглоно.

Евро Трэвел ХХК

Улаанбаатар хот. 2017 он

Лузанн, Швейцарь (Lausanne, Switzerland)

Лузанн хот нь гурван том толгод дээр байрлах бөгөөд тойроод усан үзмийн талбайгаар хүрээлэгдсэн ба хотын урд хэсэгт Женевийн нуур оршино. Хотын төвд нь 1914 онд Олон

улсын олимпын хороо анх баригдсан учир Олимпын хот гэж ч нэрлэдэг. Олон улсын олимпын хороо байрлах гудамжинд нь олимпын тэмцээний талаарх баримт мэдээллийг

хадгалсан музей болон спорттой холбоотой үзэж харах зүйлс олон бий. Лузанн хот нь усан спорт сонирхогчид болон далбаат завиар аялагчдыг ихээр татдаг газар билээ. Газар дундын тэнгисийн өвөрмөц амьтад, зэрлэг ургамалтай цэцэрлэгт хүрээлэнгүүд, тансаг

зочид буудал Беу Риваж Палас (Францаар Beau-Rivage Palace), өрнө дахины уран зохиол дахь романтизмын гол төлөөлөгч алдарт яруу найрагч Лорд Байроны амьдарч

байсан Англетер буудал нь (Францаар Hotel de l'Angleterre) жуулчдыг ихээр татдаг газрууд нь юм. Мөн Лузанн хотод очоод заавал Папе водуа (Францаар Papet Vaudois), байцаа болон жууцайтай зайдсыг нь амталж үзэх хэрэгтэй. Лузанн хот нь хэдэн мянган жилийн

турш хамбын удирдлага доор байсан учир дундад зууны үеийн Швейцарын хамгийн гайхалтай сүм дуган музей уран барилгууд маш олноороо сүндэрлэн харагдана. Эдгээр

сум дуган, уран барилгуудыг тойроод худалдааны гудамж болон тухтай жижигхэн кафе олноор байрлана. Хотыг дээрээс нь хамгийн сайн харж болох газар нь Сигнал де Саувабелин цэцэрлэг. (Францаар Signal de Sauvabelin).

Page 12: Парис хотын тухай (Paris, France) · PDF fileэртнээс 19-р зууныг хүртэлх үеийн 35,000 гаруй ... эртний Египетийн, зүүний,

Энэхүү мэдээллийг хувилан, олшруулах, ашиглах, бусдад дамжуулахыг хориглоно.

Евро Трэвел ХХК

Улаанбаатар хот. 2017 он

Вевей, Швейцарь (Vevey, Switzerland)

Вевей хот нь Женевийн нуур, Пелерин уулын хооронд орших Швейцарын Франц хэлтэй

хотуудын нэг нь юм. Вевей хот эрт үеэс л суут зохиолч, яруу найрагч, уран зураач,

сэхээтнүүдийн анхаарлыг татсаар ирсэн үзэсгэлэнт хот юм. Нуурын эргээс

нь Альпын нуруудын хэсэг сүүмийж харагдана. Усан үзмийн тариалангийн талбай олон

учраас 4,5-р сард Калли Жааз фестивалийн үеэр дотоодын олон төрлийн дарсыг амталж,

Лаваукс усан үзмийн тариалангийн талбайн тусгай зассан замаар явган салхилах

боломжтой. Лаваукс усан үзмийн талбай нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн газарт

бүртгэлтэй маш үзэсгэлэнтэй газар юм. Мөн энэ хотод дуугүй инээдмийн киногоороо

алдартай жүжигчин, найруулагч Чарльз Чаплин 1952 – 1977 оны хооронд гэр бүлтэйгээ

амьдарч байжээ. Вевей хотоос “Чаплиний ертөнц” нэртэй түүний музейг үзэж цэцэрлэгээр

нь зугаалж хөшөөг нь харж болно. Мөн хотын төв хэсэгт дэлхийн алдартай хүнсний

компанийн нэг болох Швейцарын үндэсний компани Нестлегийн төв байр болон үйлдвэр

байрладаг. 1875 онд Вевей хотод анхны сүүтэй шоколадыг Даниел Петр үйлдвэрлэж

байжээ. Мөн та Нестле компанийн төв байранд байрлах Алиментариум гэх хоолны соѐл

болон түүхийг харуулсан музейг үзэж, тэндээ хооллох боломжтой.

Page 13: Парис хотын тухай (Paris, France) · PDF fileэртнээс 19-р зууныг хүртэлх үеийн 35,000 гаруй ... эртний Египетийн, зүүний,

Энэхүү мэдээллийг хувилан, олшруулах, ашиглах, бусдад дамжуулахыг хориглоно.

Евро Трэвел ХХК

Улаанбаатар хот. 2017 он

Монтхо, Швейцарь (Montreux, Switzerland)

Толгод дунд байрлах Монтхо хотыг амралтын хот гэж нэрлэх бөгөөд амралт зугаалгын газраар нь нарс, агар, дал модод маш ихээр сүндэрлэн ургаж, уран

барилга, бель эпок үеийн байшингууд их бий. Монтхо хотоос ч мөн үзэсгэлэнт Альпын нурууд харагдана. Монтхо хотыг Вевей хоттой холбох нуурын эргээр зассан зам талбай нь Швейцарын хамгийн гойд сайхан газар гэж яригддаг байна. Монтхо хотод дөрвөөс

есдүгээр сарын хооронд жуулчид аялахад таатай ба долдугаар сард хөл хөдөлгөөн хамгийн ихтэй байдаг. Учир нь жааз, блюз хөгжмийн нэрд гарсан төлөөлөгчид долдугаар

сард зохиогдох дэлхийн амьд хөгжмийн Монтхо Жааз Фестивальд ирж оролцдог байна. Жил болгоны арван хоѐрдугаар сард Франц, Германаас хошин шогийн жүжигчид энэ хотод цугларч “Инээдмийн фестиваль” зохиодог байна. Мөн Монтхо хотын зул сарын

баярт зориулан өнгө өнгийн гэрлээр чимэглэсэн 100 гаруй модон байшинтай худалдааны гудамж нь Швейцарь даа хамгийн алдартай нь билээ. Усан дээр орших дундад зууны

үеийн Чиллон (Францаар Château de Chillon) шилтгээн нь олон дуганаас бүрдэж, зарим танхимд нь 14р зууны үеийн алдарт уран зургууд эх хувиараа байдаг байна. Женевийн эх оронч Франсуа Бонивар дөрвөн жилийн турш гинжлэгдэн хоригдож байсан шорон нь

энэхүү шилтгээнд байх бөгөөд Франсуа Бониварын энэ үйл явдлаас санаа авч өрнө дахины алдарт яруу найрагч Лорд Байрон “Чиллоны хоригдол” шүлгээ бичиж байжээ.

Өнөө үед Чиллон шилтгээнийг музей болгон ашиглаж байна.

Page 14: Парис хотын тухай (Paris, France) · PDF fileэртнээс 19-р зууныг хүртэлх үеийн 35,000 гаруй ... эртний Египетийн, зүүний,

Энэхүү мэдээллийг хувилан, олшруулах, ашиглах, бусдад дамжуулахыг хориглоно.

Евро Трэвел ХХК

Улаанбаатар хот. 2017 он

Лейкербад, Швейцарь (Leukerbad, Switzerland)

Лейкербад нь далайн төвшнөөс дээш 1400 метрт Альпын нуруудын зэрэгцээ орших

жилийн дөрвөн улирал нээлттэй байдаг Швейцар дахь хамгийн том

халуун рашаант сувилал, амралтын газартай бяцхан хотхон юм. Лейкербадад олон мянган

жилийн тэртээгээс л хүмүүс ирж алжаалаа тайлдаг байсныг түүх

гэрчилнэ. Христийн тооллын өмнөх IV зуунд Лейкербадын халуун рашааныг “Boez” гэсэн

нэрээр олон бичвэрт тэмдэглэсэн байдаг байна. 1315 оноос Лейкербадыг

рашаан сувиллын зориулалтаар нь албан ѐсоор ашиглаж эхэлжээ. 16-18 зууны хооронд

Лейкербад нь олон удаа цасны нурангид дарагдаж байсан ч оршин суугчид нь дахин

сэргээн засварладаг байсан байна. Харин одоо өвөл зочлоход таатай болгож

цасны нурангаас хамгаалсан хаалтууд барьсан байна. 65 гаруй булгаас дөрвөн сая литр

орчим рашаан ус ундарч эндхийн усан сангууд уруу цутгадаг байна. Энд албан ѐсоор үйл

ажиллагаа эрхэлдэг 10 гаруй рашаан сувилал бий. Булгаас ундарсан халуун рашаан 28-

43 цельсийн температурт хүрнэ. Энэхүү эрдэс шингэсэн рашаан нь оюун ухаан бие мах

бодийг тайвшруулж, зарим үе мөчний өвчнийг анагаадаг байна.

Page 15: Парис хотын тухай (Paris, France) · PDF fileэртнээс 19-р зууныг хүртэлх үеийн 35,000 гаруй ... эртний Египетийн, зүүний,

Энэхүү мэдээллийг хувилан, олшруулах, ашиглах, бусдад дамжуулахыг хориглоно.

Евро Трэвел ХХК

Улаанбаатар хот. 2017 он

Маттерхорн, Швейцарь (Matterhorn, Switzerland)

Альпын нурууны баруун хэсэгт, тодруулбал Швейцарь болон Италийн хил дээр орших Маттерхорн уул нь 4478 метрийн өндөртэй, дөрвөн талтай пирамид хэлбэрийн эгц шовх,

мөнх цаст уул юм. Баруун, зүүн, хойд хэсгээрээ Швейцартай, урд хэсгээрээ Италитай хиллэнэ. Эрдэмтэд Маттерхорн уулыг 18-р зуунаас эхлэн судалж эхэлсэн ч анхны

авиралтыг нь 1865 онд Эдвард Уимперээр удирдуулсан багынхан хийжээ. Эдвард Уимперийн багын дөрвөн гишүүн ууланд авирах явцдаа ослын улмаас амь үрэгдэж, Альпын нуруудын алтан үеийн эцэс нь ийнхүү тавигджээ. Энэхүү эмгэнэлт

ослоос сэдэвлэгдэн өнөөг хүртэл долоон кино бүтээгдсэн байна. 1865 оноос хойш Маттерхорнд 500 гаруй уулчид амь үрэгдээд байгаа учир энэ уулыг үхлийн оргил гэж

зарим нь нэрлэдэг. Гэвч энэ олон ослууд Маттерхорн ууланд авирах хүсэлтэй уулчдын айдсыг нь огтхон ч төрүүлдэггүй аж. 19-р зууны сүүлд Маттерхорн уулын орчмоор төмөр зам тавигдсанаар жуулчид болон ууланд авирагчдын тоо жилээс

жилд өссөн хэвээр л байна. Маттерхорн уулын бэлээс оргил хүртэлх замынх нь гуравны хоѐрт нь буюу ноѐн оргилоос нь 475 метрийн доор орших Солвей Хат хэмээн нэрлэгдсэн

жижигхэн модон байшин бий. Уулын эгц ирмэг дээр орших 10 хүний багтаамжтай энэ байшинг ууланд авирагчид түр амсхийх, гэнэтийн осол аюул тулгарсан үед хорогдох байр болгон 1915 онд Эрнест Солвей барьжээ. Байшингийн гадаа гарч хавцлын ирмэг дээр

зогсоод зэргэлдээх уулсын сүрлэг оргилуудыг харж, үзэсгэлэнт байгалийн дүр төрхийг бишрэх боломжтой ажээ.

Page 16: Парис хотын тухай (Paris, France) · PDF fileэртнээс 19-р зууныг хүртэлх үеийн 35,000 гаруй ... эртний Египетийн, зүүний,

Энэхүү мэдээллийг хувилан, олшруулах, ашиглах, бусдад дамжуулахыг хориглоно.

Евро Трэвел ХХК

Улаанбаатар хот. 2017 он

Милан хотын тухай (Milan, Italy)

Милан хот нь Итали улсдаа нийслэл Ром хотын дараа томоороо 2-т орох томоохон хот

бөгөөд умард Италийн Ломбардо мужийн нийслэл хот болно. Милан гэдэг нь «Ломбарда

мужийн тэгш талын төв» гэсэн утгатай латин үгнээс гаралтай ажээ. Милан хот нь

ойролцоогоор 1.3 сая хүн амтай. Италийн баруун хойд зүгт оршдог. 181.76 км2 газар

нутагтай. Улсынхаа аж үйлдвэр, санхүүгийн төв гэгдэхээс гадна хувцас загварын

нийслэл гоѐмсог чамин хот гэгддэгээрээ мөн хөл бөмбөгийн Интер, Милан хоѐр багаараа

"Милан" гэх нэрийг дэлхийд дуурсгадаг байна. Мөн Азиас ирсэн цагаачид асар ихээр

суурьшсан хот юм. Милан хот нь амьдралын өртөг өндөртэй хотын нэг бөгөөд Лондон,

Парисын дараа орох Европын хамгийн баян хотуудын нэг гэгддэг байна. Миланд жил

тутам олон улсын шинж чанартай загварын үзэсгэлэн шоу олноор зохион байгуулагддаг

бөгөөд эдгээрт оролцох болон Милан хоттой танилцах зорилгоор жилд 8 сая гаруй

жуулчид тус хотыг зорьдог гэсэн тоо баримт байдаг.

Page 17: Парис хотын тухай (Paris, France) · PDF fileэртнээс 19-р зууныг хүртэлх үеийн 35,000 гаруй ... эртний Египетийн, зүүний,

Энэхүү мэдээллийг хувилан, олшруулах, ашиглах, бусдад дамжуулахыг хориглоно.

Евро Трэвел ХХК

Улаанбаатар хот. 2017 он

Дуомо Сүм (Duomo di Milano Main Cathedral)

Милан хотын билэг тэмдэг болох Дуомо Сүм буюу Duomo di Milano нь хотын гол сүм

(Main Cathedral) бөгөөд готик хэв загвараар баригдсан, 500 жилийн түүхтэй бөгөөд Итали

ард түмний шүтээн болсон алдартай сүм билээ. Энэхүү сүм нь Piazza Duomo талбайд

байрлах бөгөөд сүмийн ойролцоо дэлхийд алдартай брэндийн дэлгүүрүүд, бютекүүд

олноор байрладаг. Энэхүү Дуомо сүм нь XVI зууны сүүлээр баригдаж эхэлж XV зууны

дунд үед дуусжээ. Уг сүм нь битүү цагаан гантигийг ашиглан баригдсан

байна. Дуомо сүмийн урт нь 158.5 метр, өргөн нь 92 метр, өндөр нь 108 метр

байна. Антонио да Салуццо , Джан Галеаццо Висконти , Никола де

Бонавентура, Пеллегрино Пеллегрини зэрэг олон архитектор, инженерийн оюун ухааны

ур болон баригдсан энэхүү сүм нь тухайн үеийнхээ чиг хандлагын дагуу барилгын

төлөвлөгөө нь өөрчлөгдсөөр байжээ. Уг сүмийг босгоход маш их хугацаа шаардагдсан

бөгөөд гадна болон доторх засал нь маш нарийн хийгдсэн байна. Тухайн үеийн алдарт

математикч Габриэле Сторналоко тус сүмийн барилгын математик тооцооллыг гаргаж

байжээ. Тэрээр энэхүү сүмийн гол тулгуур баганын өндрийг 45 метрээс хэтрэх ѐсгүй гэсэн

шийдвэр гаргасан байна. Уг сүм нь ойролцоогоор 40 мянган хүн багтаах багтаамжтай

асар том талбай бүхий сүм юм.

Page 18: Парис хотын тухай (Paris, France) · PDF fileэртнээс 19-р зууныг хүртэлх үеийн 35,000 гаруй ... эртний Египетийн, зүүний,

Энэхүү мэдээллийг хувилан, олшруулах, ашиглах, бусдад дамжуулахыг хориглоно.

Евро Трэвел ХХК

Улаанбаатар хот. 2017 он

Венец хотын тухай (Venice, Italy)

Венец нь Италийн хойд хэсэгт байрлах Венето мужийн нийслэл хот юм. Венец хотын нийт хүн амын тоо нь ойролцоогоор 1,600,000. Тус хотыг "La Dominante", "Serenissima",

"Адриатын тэнгисийн хатан хаан", "Усны хот", "Гүүрнүүдийн хот", "Гэрлийн хот" хэмээн дууддаг. Усан дээр орших Венецийг дэлхийн хамгийн үзэсгэлэнт хотуудын нэг гэдэг. 600

гаруй жилийн өмнө хотоо хуурай газрын цэргийн дайралтаас хамгаалахын тулд голын урсгалыг хотынхоо нууранд цутгаснаас болж Венец хот усан дээр байрладаг болжээ. Венец нь 13-17р зууны эцэс хүртэл худалдаа арилжааны болон урлагийн томоохон төв

байжээ. Түүхийн хуудсыг сөхвөл Венец хотын одоогийн газар нутагт 3-р зууны үед иргэд суурьшиж эхэлсэн гэдэг. Венец хот нь Византын дарангуйллаас 697 онд ангижран тусгаар

улс болон тогтносон ажээ. Венец нь 1202-1204 онд Европын том дайнд оролцож, Византын улсыг эзлэн авсан байна. Венецийн сэргэн мандалтын үе нь 1389-1484 оны хооронд хамаарах бөгөөд тухайн үед Венец нь дэлхийн хамгийн хөгжингүй хотын тоонд

орж, Европын худалдаа наймааны төв болжээ. Венецийн уналтын үе нь 1492 онд хамаарах бөгөөд энэ үед Византыг османчууд эзэлснээр Европчууд Хар тэнгис уруу гарах гарцаа

алдаж эхэлжээ. Америк тив нээгдсэнээр 1718 онд Венец өөрийн худалдааны үүргээ алдан Итали, Австрийн олон жилийн дайны хөлд хот нилээд их сүйрэлд өртсөн байна. Венецийн барилгууд нь бат бөх модон тулгуур дээр тогтоно. Эдгээр модон

тулгуурууд хөгцөрч мууддаггүй шалтгаан нь усан доор хүчил төрөгч байдаггүйтэй холбон тайлбарлагддаг байна.

Page 19: Парис хотын тухай (Paris, France) · PDF fileэртнээс 19-р зууныг хүртэлх үеийн 35,000 гаруй ... эртний Египетийн, зүүний,

Энэхүү мэдээллийг хувилан, олшруулах, ашиглах, бусдад дамжуулахыг хориглоно.

Евро Трэвел ХХК

Улаанбаатар хот. 2017 он

Риалто гүүр (Ponte di Rialto)

Риалто гүүр нь Италийн Венец хотноо байрладаг дэлхийд алдартай гүүрнүүдийн нэг юм.

Уг гүүр нь Италийн Венецийн Гранд Каналыг дамнасан дөрвөн гүүр байдгийн нэг нь аж.

Риалто гүүр нь эдгээр дөрвөн гүүрний хамгийн хуучин нь бөгөөд Сан Марко болон Сан

Поло дүүргүүдийг тусгаарладаг байна. 1591 оноос Венец хотын бэлгэ тэмдэг болж байгаа

тус гүүрний оронд урьд нь модон гүүр байжээ. Гүүрний урт нь 31.8 м, өндөр нь 7.32 м,

өргөн нь 8.9 м бөгөөд энэхүү нуман гүүрний зураг төслийг Антонио да Понте хэмээх нэрт

архитектурч гарган 1951 онд уг гүүр нь бүрэн ашиглалтад орсон байна. Риалто гүүрийг

түүхийн явцад сэргээн засварлах ажлууд олноор хийгдэж байсан бөгөөд хамгийн сүүлд 30

жилийн тэртээ сэргээн засварлаж байсан байна. Шинжээчдийн үзсэнээр бол, жил

бүр Риальто гүүрээр 20 орчим сая зорчигч зорчдог бөгөөд энэ нь түүний бүрэн бүтэн

байдлыг хадгалахад муугаар нөлөөлдөг байна. Түүний гишгүүр дээр энд тэндгүй

хагарал үүсэж, 2011 онд гүүрний бариул дээр тогтоосон нэгэн багана унажээ. Тиймээс

сүүлийн үед уг гүүрийг дахин сэргээн засварлах ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байгаа юм

байна.

Page 20: Парис хотын тухай (Paris, France) · PDF fileэртнээс 19-р зууныг хүртэлх үеийн 35,000 гаруй ... эртний Египетийн, зүүний,

Энэхүү мэдээллийг хувилан, олшруулах, ашиглах, бусдад дамжуулахыг хориглоно.

Евро Трэвел ХХК

Улаанбаатар хот. 2017 он

Сан Маркогийн Талбай (Piazza San Marco or St Mark's Square)

Сан Маркогийн Талбай буюу Италиар Piazza San Marco, Англиар St Mark's Square буюу

Гэгээн Маркийн талбай нь Италийн Венец хотын төв талбай юм. Уг талбай хотын гол

хэсэгт оршдог бөгөөд хотын улс төр, эдийн засаг, соѐлын томоохон байгууллагууд энэ

талбайг тойрон байрласан байдаг байна. Түүхийн хуудсыг сөхвөл Сан Маркогийн талбай

нь 9-р зууны үед анх бий болсон бөгөөд тухайн үедээ хэдхэн мод тарьсан жижиг

дөрвөлжин талбай байжээ. Тухайн үед энд байрлаж байсан Сан Марко гол сүмийн нэрээр

уг талбайг нэрлэжээ. Тухайн үед хотын иргэдийг хамарсан томоохон цуглаан болоход

хотын иргэд, эрх дархтангууд уг талбайд цуглардаг байжээ. Манай аялагчид уг алдарт тал

байгаар зочлон, Венец хотын төвтэй танилцан дурсгалын зургаа татуулах боломжтой.

Page 21: Парис хотын тухай (Paris, France) · PDF fileэртнээс 19-р зууныг хүртэлх үеийн 35,000 гаруй ... эртний Египетийн, зүүний,

Энэхүү мэдээллийг хувилан, олшруулах, ашиглах, бусдад дамжуулахыг хориглоно.

Евро Трэвел ХХК

Улаанбаатар хот. 2017 он