ÁИ ÓÐЬЖ ÁÀЙНÀ - Монголын Эмнести ... · Бидний итгэл...

34
2016 îíû 4 äүгээð óëèðàë ØÓÄÀÐÃÀ ÁÓÑ ЯВÄЛЫН ÝÑÐÝÃ ÕÀÌÒÄÀÀ Эрхийнхээ төлөө бичицгээе Таны үг өөрчлөлтийг хэрхэн авчирч, итгэл найдварыг бадраадаг вэ? Шударга ёсыг шаардах нь Өмнөд Африк: Арьс өнгөөр ялгаварлах үзлээс үүдсэн аймшигт явдал Сирийн шоронгууд Эрүүдэн шүүхийг зогсоох нь 2016 îíû 4 äүгээð óëèðàë ÁИ ÓÐЬЖ ÁÀЙНÀ ÈÍÒÅÐÍÝØÍË ÝÌÍÅÑÒÈ

Transcript of ÁИ ÓÐЬЖ ÁÀЙНÀ - Монголын Эмнести ... · Бидний итгэл...

Page 1: ÁИ ÓÐЬЖ ÁÀЙНÀ - Монголын Эмнести ... · Бидний итгэл найдвар мохлоо. 60000 гаруй дүрвэгч, цагаачдад туслах

1 2016 îíû 4 äүгээð óëèðàë

ØÓÄÀÐÃÀ ÁÓÑ ЯВÄЛЫН ÝÑÐÝÃ ÕÀÌÒÄÀÀ

Эрхийнхээ төлөө бичицгээеТаны үг өөрчлөлтийг хэрхэн авчирч, итгэл найдварыг бадраадаг вэ?

Шударга ёсыг шаардах ньӨмнөд Африк: Арьс өнгөөр ялгаварлах үзлээс үүдсэн аймшигт явдал

Сирийн шоронгуудЭрүүдэн шүүхийг зогсоох нь

2016 îíû 4 äүгээð óëèðàë

ÁИ ÓÐЬЖ ÁÀЙНÀ

ÈÍÒÅÐÍÝØÍËÝÌÍÅÑÒÈ

Page 2: ÁИ ÓÐЬЖ ÁÀЙНÀ - Монголын Эмнести ... · Бидний итгэл найдвар мохлоо. 60000 гаруй дүрвэгч, цагаачдад туслах

1 2016 îíû 4 äүгээð óëèðàë

ÎÍÖËÎÕ ÍÈÉÒËÝË6 Би урьж байна

Энэ үг яагаад дэлхий нийтийн дүрвэгсдийн хямралыг шийдэхэд чухал нөлөөтэй вэ?

10 Грекээс илгээсэн зурвас: Бидний итгэл найдвар мохлоо.60000 гаруй дүрвэгч, цагаачдад туслах уриалга

12 Захидал бичиж бусдад туслаТаны үг эерэг өөрчлөлтийг авчирч чадна

20 Мариканагийн дуу хоолойӨмнөд Африкт өрнөж буй шударга ёсны төлөөх үйл ажиллагаа

24 Хүмүүс тарчилж байнаСирийн шорон дахь эрүү шүүлт

ÒÎÃÒÌÎË БУЛАН2 ЭИ äэëхèй äàхèíàà

4 Тîîí мэäээ

4 Хөшèгíèй цààíà

5 Хóàíëè бîëîí Эðхëэгчèйí бóëàí

28 60 секóíäûí яðèëцëàгà

ÝÍÝ ÓÄÀÀÃÈÉÍ ÄÓÃÀÀÐÒ

Page 3: ÁИ ÓÐЬЖ ÁÀЙНÀ - Монголын Эмнести ... · Бидний итгэл найдвар мохлоо. 60000 гаруй дүрвэгч, цагаачдад туслах

2 2016 îíû 4 äүгээð óëèðàë

ÝÌÍÅÑÒÈ ÈÍÒÅÐÍÝØÍË ÄÝËÕÈÉ ÄÀÕÈÍÀÀ

БЕЛЕН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БОЛСОН НЬ1 ШУДАРГА ЁСНЫ

ТӨЛӨӨХ ЯЛАЛТ2

ХУУЛЬЧИЙН ЭСРЭГ ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЛОО

3

Үр зулбаснаасаа болж 8 жилийн хорих ял авсан эмэгтэй 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр суллагдсан нь Аргентинд гарсан хүний эрхийн чиглэлээрх нааштай алхам байлаа. Дээд шүүхээс 27 настай Беленийг хорих хангалттай шалтгаан байхгүй гэж үзжээ.

Түүнийг суллуулахын тулд Эмнести Интернэшнл дэлхий даяар нийт 120,000 гаруй гарын үсэг цуглуулан холбогдох газруудад гардуулж өгсөн юм. “Түүнд оноосон ялыг хэрхэн хүчингүй болгохыг та бүхэн харлаа. Белен хэзээ ч торны цаана суух ёсгүй. Хүүхдээ төрүүлж чадахгүй зулбах чинь гэмт хэрэг биш шүү дээ.” хэмээн Аргентины Эмнести Интернэшнлийн Гүйцэтгэх захирал Мариела Белский хэлсэн юм.

Дэлгэрэнгүйг: http://bit.ly/2d1oq8c

Анголын Кабинда мужийн шүүх хүний эрхийн хуульч болох Арао Була Темпогийн эсрэг хэргийг хангалттай нотлох баримтгүй гэж үзсэний үндсэн дээр хэрэгсэхгүй болголоо. “Кабиндад хавчлага шахалт, хүний эрхийн зөрчлүүд байгаа хэдий ч миний эрх чөлөөний төлөө өргөдөл бичин хувь нэмрээ оруулсан хүмүүст гүнээ талархаж байна. Би хүний эрхийг хамгаалахын төлөө үргэлжлүүлэн ажилласаар байх болно. Би Эмнести Интернэшнлд үнэхээр их талархаж байна” хэмээн тэрээр хэлсэн юм.

ЭРҮҮДЭН ШҮҮХ ХУУЛИЙН ЦООРХОЙГ ХААВ4

Европын холбооноос цаазаар авах, бусдыг тарчлаах болон эрүүдэн шүүхэд ашиглаж болохуйц багаж хэрэгслийг худалдаалах, сурталчилах тал дээр илүү хатуу хязгаарлалт тавих талаараа 10 дугаар сарын 04-ний өдөр зарлалаа. Түүнчлэн Европын парламент тэдгээр багаж хэрэгслүүдийн худалдааны талаарх

Дэлхийн өнцөг булан бүрт байгаа Эмнести Интернэшнлийнхэнд баярлалаа. Ямар их талархаж байгаагаа илэрхийлэхэд үг минь хүрэлцэхгүй нь...

Илдефонсо Замора

Европын холбооны зохицуулалт дахь хуулийн цоорхойг хаах санал хураалт явуулсан байна. Европын холбооны улсуудад хамаарагдах энэ зохицуулалт сүүлийн жилүүдэд Эмнести Интернэшнл болон Омега судалгааны сангийн явуулсан кампанит ажлын гол үр дүн байлаа.

Мексикийн байгаль орчны чиглэлээр тэмцэгч, үзэл санааны хоригдол Замора Балдомеро есөн сарын турш шударга бусаар хоригдож байгаад 8-р сарын 12-нд суллагдлаа. Эмнести Интернэшнл түүнийг тайван замаар эсэргүүцлээ илэрхийлсэн кампанит ажлынх нь улмаас айлган сүрдүүлж, заналхийлэн зохиомол хэрэг үүсгэн ялласан хэмээн үзэж байгаа юм. 2007 онд түүний хүү Алдо бусдын гарт амь үрэгдсэн бол өөр нэг хүү Майкл нь халдлаганд өртөж бэртсэн. Эмнести Интернэшнлээс Мексикийн эрх баригчдад хандан ажил үүрэгтэй нь холбогдуулан түүнд болон түүний гэр бүлд халдахгүй байхыг шаардлаа.

Дэлгэрэнгүйг: http://bit.ly/2bv2XXD

Page 4: ÁИ ÓÐЬЖ ÁÀЙНÀ - Монголын Эмнести ... · Бидний итгэл найдвар мохлоо. 60000 гаруй дүрвэгч, цагаачдад туслах

3 2016 îíû 4 äүгээð óëèðàë

НУУЦ ХОРИОНООС СУЛЛАЛАА5 БЛОГ ХӨТЛӨСНӨӨС

БОЛЖ ХОРИГДСОН НЬ.6Дмитр Королёв нь 7 дугаар сарын 25-наас 8 дугаар сарын 2-ны хооронд Хойд Украйнд болсон нууц хорионоос чөлөөлөгдсөн 13 хүний нэг юм. Эмнести Интернэшнл бусад хүний эрхийн байгууллагатай хамтран Украйны эрх баригчид ба Оросын салан тусгаарлагчдын нууц баривчлагааг олонд дэлгэсэн байна. Одоогоор 5 иргэн нь хоригдсон хэвээр байна.

Дэлгэрэнгүйг: http://bit.ly/2bvudnB

ТЕХАСЫН ШҮҮХ ГҮЙЦЭТГЭЛИЙГ ЗОГСООВ

7 СЭТГҮҮЛЧ СУЛЛАГДЛАА8

АРВАН НАСТАЙ ГИНАГИЙН ХҮСЭЛ9

Оманы үзэл санааны хоригдол болох 50 настай Сад Жадад 8 дугаар сарын 26-нд шоронгоос суллагдсан бөгөөд өөрийн бичсэн блогоосоо болоод Оманы цахим гэмт хэргийн хуулийн дагуу нэг жилийн ял шийтгүүлснийхээ есөн сарын хугацааг нь эдлээд байсан юм. Бизнес эрхлэгч, хүний эрхийн төлөө тэмцэгч түүнийг 2014 оны 12 дугаар сард гэртээ байхад нь баривчлан, хэдэн өдрийн турш гэр бүл болоод өмгөөлөгчтэй нь уулзуулалгүй байцаасан байна.

Дэлгэрэнгүйг: http://bit.ly/2cVKXUM

ЭЛЬ САЛЬВАДОР МАРИЯ ТЕРЕЗАГ ЧӨЛӨӨЛӨВ.8

Техасын эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээс энэ оны 8 дугаар сарын 24-нд гүйцэтгэхээр төлөвлөж байсан цаазын ялыг болиулж, Жэффрэе Вүүдэд төлөвлөсөн өдрөөс 6 хоногийн өмнө тогтоолыг нь өгөв. Тэрээр 1996 онд дэлгүүрт гарсан халдлагад холбоотой хэмээгдэн 1998 онд шийтгүүлжээ. Аллага болж байхад гадаа ачааны машин дотор сууж байсан ба өмгөөлөгч нь шүүх эмнэлгийн хуурамч нотолгоонд үндэслэн түүнд цаазаар авах ял оноосон хэмээн давж заалдсан юм.

Бангладешийн эрх баригчид 81 настай Шафик Рэхманыг эрхэлдэг ажлаар нь шалтаглан хэд хэдэн удаа шийтгэжээ. Сэтгүүлийн редактороор ажилладаг түүнд ямар ч ял шийтгэл сонсголгүйгээр дөрвөн сар хорьсон байна.. Чихрийн шижин, зүрхний өвчнөөр зовж ганцаараа хоригдон 9 дүгээр сарын 6-нд батлан даалтаар суллагдсанаас хойш гурван сар өнгөрөөд байгаа бөгөөд Эмнести Интернэшнл хэргийг хянаж байна.

Эмнести Интернэшнл болон бусад олон улсын байгууллагуудын шахалтын үр дүнд маш хүнд шархадсан 10 настай Сири охиныг яаралтай хагалгаанд оруулахаар 8 дугаар сарын 13-нд Мадаяа хотоос авчирчээ. Гина Ахмад Вади ээждээ эм авахаар явах үедээ Сирийн зэвсэгт хүчний шалган нэвтрүүлгийн мэргэн буучийн суманд өртөн, хөлөндөө шархадсан байна. Мадаяа дахь олон энгийн иргэдэд түргэн тусламж шаардлагатай байна.

Page 5: ÁИ ÓÐЬЖ ÁÀЙНÀ - Монголын Эмнести ... · Бидний итгэл найдвар мохлоо. 60000 гаруй дүрвэгч, цагаачдад туслах

4 2016 îíû 4 äүгээð óëèðàë

“Би байшин дотор ярьсан эсвэл утсаар ярьж, цахим шуудан бичиж байвал зарчмын хувьд бүгд КГБ-д очно гэж үзэж болно”. Энэ бол тагнах ажиллагааны бодит байдлын талаар надад хэлсэн Беларусь тэмцэгчийн үг юм.

КГБ нь Беларусийн төрийн аюулгүй байдлыг хамгаалах байгууллага юм.

Миний бие 2010 онд өөрөөр сэтгэгчдийг нухчин дарсны дараа хүний эрхийн байдал сайжирсан эсэхийг өөрийн нүдээр үзэхийн тулд тус улс руу аялсан.

КОДЧИЛСОН НЭР БА ЧАГНАХ ТӨХӨӨРӨМЖ

Тэмцэгчид өөрсдийнхөө байгууллагын санхүүг утсаар хэзээ ч хэлэлцдэггүй, хүмүүс байршил заахдаа код ашигладаг, гэр болон ажлын газарт нь чагнах төхөөрөмжтэй гэж сэжиглэдэгээ хэлсэн юм.

Тэд олон нийтийн газруудад ч ярьж болохгүй. Кафенууд ч аюулгүй биш. Ялангуяа саяхан хэд хэдэн улс төрчид амны цаасны савнаас чагнах төхөөрөмж олсноос хойш. Маш олон хүн хоцрогдсон төхөөрөмжийг шоолж инээж

Эмнести Интернэшнлийн Технологи ба хүний эрхийн асуудлаархи судлаач Жошуа Франко Зүүн Европын улсуудын хяналт үг хэлэх эрхийг хэрхэн зөрчиж буй талаар бидэнтэй хуваалцлаа.

байхад энэ нь тэмцэгчдийн хувьд төрийн хараанаас ангид байх газар байхгүй гэж бодох нэгэн шалтгаан болдог.

Тэмцэгчид яг л КГБ-ийнхантай нэг өрөөнд байгаа мэт байдаг, бөгөөд ямар сэдвийг чөлөөтэй ярьж болохоо мэддэг. Тухайлбал, хэрэв тэд ямар нэг олон нийтийн үйл ажиллагаа эсхүл эсэргүүцлийн жагсаал хийхээр төлөвлөхөөр болбол, үүнийгээ нууцаар хийх ёстой болно. Тэр бүү хэл, тэд гадуур алхахын сацуу, ямар нэг байршил заагч эсвэл дуу хурааж мэдэх гар утасгүйгээр биечлэн уулзацгаана.

Энэ бүхэн төрийн цагдан хяналт хэрхэн өнгөлөн далдлалтанд хүргэдэг, хэрхэн хүний эрхэд халддаг болохыг надад батлаж өгсөн юм. “Нэгэн тэмцэгч хэдий 21-р зуун болсон ч бид одоо болтол 90-ээд оны үе шиг биечлэн уулзах ёстой болдог хэмээн надад хэлсэн." гэж Жошуа өгүүлсэн юм.

ДЭЛГЭРЭНГҮЙГ:

Эмнести Интернэшнлийн судалгаа: http://bit.ly/2d9Yw2vЭнэ мэдээллийн дэлгэрэнгүй хэлбэр: http://bit.ly/2vJFX5c

ХӨШИГНИЙ АРД:

БЕЛАРУСЬ ДАХЬ КОДЧИЛСОН НЭР, ЧАГНАХ ТӨХӨӨРӨМЖ БА ТӨРӨӨС ТАГНАХ НЬ

3.7 сая гаруй захидал, цахим шуудан, гарын үсгийг дэлхий даяар явагдсан 2015 оны захидал бичих аяны хүрээнд илгээлээ.

Эрхийнхээ төлөө Бичицгээе 2015-д нэгдэн таны бичсэн захидлын ачаар

5 хүн эрх чөлөөтэй болсон.

500000 гаруй захидал, цахим шуудан, гарын үсгийг хүчээр гэрлэлтээс Буркина Фасогийн охид, залуу бүсгүйчүүдийг хамгаалах зорилгоор өнгөрөгч жилд илгээсэн.

44 жилганцаарчилан хоригдсон АНУ-ын иргэн Альберт Вүүдфоксийн гяндангийн хорио 2016 оны 2 дугаар сард төгсгөл болов. Дэмжлэг үзүүлсэнд баярлалаа.

200 гаруй улс болон газар нутаг дээр Эмнести Интернэшнлийн Эрхийнхээ төлөө Бичицгээе аян өрнөсөн.

ДЭЛГЭРЭНГҮЙГ:

Эрхийнхээ төлөө Бичицгээе 2016 нийтлэлийг 12-19-р хуудсанд үзнэ үү.

ЭРХИЙНХЭЭ ТӨЛӨӨ БИЧИЦГЭЭЕ АЯНЫ ТОО БАРИМТУУД

Page 6: ÁИ ÓÐЬЖ ÁÀЙНÀ - Монголын Эмнести ... · Бидний итгэл найдвар мохлоо. 60000 гаруй дүрвэгч, цагаачдад туслах

5 2016 îíû 4 äүгээð óëèðàë

РЕДАКЦИЙН БУЛАН:

БИ УРЬЖ БАЙНА ГЭЖ ХЭЛСНЭЭР БИД ӨӨРЧЛӨЛТИЙГ ЭХЛЭНЭЙордан болон Сирийн цөлд жилийн турш гацаанд ороод буй 75,000 гаруй эмэгтэй, эрэгтэй болон хүүхдүүдийн нөхцөл байдал Дэлхий нийтээр дүрвэгсдийн хямралыг шийдвэрлэх арга хэмжээ авах шаардлагатай байгааг илтгэж байна. Йордан улс 6 дугаар сард Сиритэй залгаа хилээ хааснаар дүрвэгсэд олон улсын тусламжийн байгууллага хүрч ажиллахад хол, нутаг дэвсгэргүй орхигджээ.

Хэт халалтын үеэр Сирийн дүрвэгсэд хоол хүнс болон усны хомсдолд орж олноороо өвчинд нэрвэгдэн нас барцгаасан. Хэрвээ улс орнууд Йордан дахь хагас сая гаруй дүрвэгсдэд тусламжийн гараа сунгасан бол энэ эмгэнэлт явдал болохгүй байж болох байсан юм.

Харин Нью-Йорк хотноо дипломатчид дүрвэгсдэд туслах хамтын хариуцлагаа хүлээх, жил бүр наад зах нь хүнд нөхцөлд буй дүрвэгсдийн аравны нэгийг дахин байршуулах гэсэн НҮБ-ын саналыг эсэргүүцэн маргалдсан.

Хил хааснаараа аюулгүй орчинг хайж ирэх дүрвэгсдийн цуваа хэзээ ч зогсохгүй. Хил хаах нь тэдний нөхцөл байдлыг улам хүндрүүлж, эрсдэл рүү түлхэж буй хэрэг юм. Бид хөгжилтэй улс орнуудыг үүргээ биелүүлэхэд нь түлхэц болох хэрэгтэй. Бидэнд өнөө цагийн эмгэнэлт явдлыг зогсоон үүрэг хүлээх манлайлагч улс орнууд хэрэгтэй.

Хэрвээ аливаа дайн самуун бидний амьдралд нүүрлэлээ гэхэд аюулгүй хорогдох байр олдоосой гэж бид хүснэ. Энэ нь бидэнд өнөөдөр ч нүүрлэж болох эрсдэл юм.

Бид өөрсдийн засгийн газруудад дүрвэгсдийг хүлээж аван, тэдний төлөө арга хэмжээ авахыг шаардахаас энэ бүхэн шалтгаалах билээ.

Ерөнхий нарийн бичгийн дарга Салил Шетти

“WIRE” СЭТГҮҮЛИЙН БАГИЙНХАН:Редактор: Ричард БантингДэмжигчид: Бен Биаумонт, Танни Чиа, Жошуа Франко, Кристин Хулаас Сүндэ, Клеменси Норрис, Широми Пинто, Лиза Ван ВикДизайнер: Дина СилантеваЗураг засварласан: Ричард БуртонУдирдах редактор: Каролин Стомберг

11-ð ñàðûí

101995 îíû тóс өäөð Нèгеðьт Кеí Сàðî-

Вèвà бîëîí бàйгàëь îðчíû íàймàí

èäэвхтэíèйг цààзààð àвсàí

12-ð ñàðûí

01Дэëхèйí ДОХ-ûí

эсðэг өäөð

12-ð ñàðûí

03Хөгжëèйí

бэðхшээëтэй èðгэäèйí төëөөх Оëîí óëсûí өäөð

12-ð ñàðûí

02-16Эмíестè

Иíтеðíэшíëèйí Эðхèйíхээ төëөө

бèчèцгээе кàмпàíèт àжèë

12-ð ñàðûí

10Хүíèй эðхèйí өäөð

12-ð ñàðûí

16 Өмíөä Афðèкèйí эв

íэгäëèйí өäөð

12-ð ñàðûí

18Оëîí óëсûí

цàгààчäûí өäөð

12-ð ñàðûí

20 Оëîí óëсûí Эв íэгäëèйí өäөð

12-ð ñàðûí

021984 îíû эíэ өäөð

Эíэтхэгт бîëсîí Бîпàëûí гàмшгèйí

óëмààс 3 хîíîгт 10,000 èðгэí àмь

эðсäэв

12-ð ñàðûí

02 Бîîëчëîëûг óстгàх îëîí óëсûí өäөð

11-ð ñàðûí

132010 îíû эíэ өäөð

Мьяíмàðт Аíг Сàí Сó Чè гэðèйí

хîðèîíîîс сóëëàгäàв

11-ð ñàðûí

25 Эмэгтэйчүүäèйí

эсðэг хүчèðхèйëэëтэй

тэмцэх îëîí óëсûí өäөð

ЧУХАЛ ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮД:

Дэлгэрэнгүй

“Би урьж байна” кампанит ажлын талаарх мэдээллийг 6-9 хуудсан дээрээс авна уу.

Page 7: ÁИ ÓÐЬЖ ÁÀЙНÀ - Монголын Эмнести ... · Бидний итгэл найдвар мохлоо. 60000 гаруй дүрвэгч, цагаачдад туслах

6 2016 îíû 4 äүгээð óëèðàë

Серьби болон Унгарын хилийн төмөр торон хашааг өнгөрөн явж буй гэр бүл. 2015 оны 9 дүгээр сар.

Page 8: ÁИ ÓÐЬЖ ÁÀЙНÀ - Монголын Эмнести ... · Бидний итгэл найдвар мохлоо. 60000 гаруй дүрвэгч, цагаачдад туслах

7 2016 îíû 4 äүгээð óëèðàë

КАМПАНИТ АЖИЛ: ДҮРВЭГСЭД

Дэлхийн дүрвэгсдийн асуудлыг шийдвэрлэх нь энэхүү гурван үгнээс эхлэлтэй: Би дүрвэгсдийг урьж байна.

Дэлхий даяар дүрвэгсдийн тоо нэмэгдсээр л байна. Гэвч дүрвэгсдийг хамгаалахын оронд ихэнх улс орнууд өөрсдийн үүд хаалгыг хаасан хэвээр.

Цөөхөн хэдэн улс оронд дэлхий даяарх 21 сая дүрвэгсдийн асуудал даатгагдаж байна. Нөлөө бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр улс төрчид бодит байдлыг гуйвуулан аюулгүй байхыг хүссэн дүрвэгсдийн сэтгэлийг мохоож, хууль бус түрэмгийлэгчид болгон хувиргаж байна.

Тэд хүчирхийлэл, дарамт хавчлага, мөргөлдөөнөөс дайжсан хүмүүсийг хамгаалах үүрэг хариуцлагаас зугтсаар байна. Өдөр бүр энэ явдал давтагдсаар, шийдвэргүй, идэвхгүй байдал нь хүмүүст асар их зовлон учруулж байна. Улс төрчид дэлхий ертөнцийг өөрчилнө гэдэгт хэрвээ бид найдахгүй байгаа бол өөрсдөө хийцгээе.

ÁИ ÓÐЬЖ ÁÀЙНÀ

Page 9: ÁИ ÓÐЬЖ ÁÀЙНÀ - Монголын Эмнести ... · Бидний итгэл найдвар мохлоо. 60000 гаруй дүрвэгч, цагаачдад туслах

8 2016 îíû 4 äүгээð óëèðàë

ДАХИН ЭХЛЭХ БОЛОМЖБидний судалгаагаар хүмүүсийн 80% нь

дүрвэгсдийг өөрсдийн улсдаа, хүрээлэлдээ тэр ч байтугай гэртээ хүлээж авахад бэлэн байна. Бид хамтдаа хүмүүсийг нэгтгэсэн хөдөлгөөнийхөө хувьд илүү хүчтэй бөгөөд биднийг хуваахын эсрэг зогсож чадна. Бид дүрвэгсдийг аюул гэж харах ёсгүй, харин тэд аюул дор амьдарч буй хүмүүс юм. Дүрвэгсдийг аюулгүй газарт амьдрахад нь бодит хувь нэмрээ оруулцгаая.

ЭНЭ БОЛ БИДНИЙ ҮЕДүрвэгсдийн хүндрэлтэй асуудлыг яаж

шийдвэрлэхээс бидний болоод ирээдүй хойч үеийн маань амьдрал хамаарна. Хамгийн хүнд хэцүү дэлхий нийтийн хямралыг хэрхэн шийдвэрлэснээр л цаг хугацаа биднийг шүүх болно. Айдас, мухар сүсгийг үгүйсгэн, бид нэгэн цул хүн төрөлхтөн болон нэгдэж тэмцэх үе иржээ.

Дэлхий нийтийн дүрвэгсдийн хямралыг шийдвэрлэхийн тулд хийх энгийн алхам нь “Би дүрвэгсдийг урьж байна” хэмээн хүлээн авах юм. Бид дэлхий даяарх улс төрчдийг зөв зүйл хийж, яг одоо дүрвэгсдийн өмнө хариуцлага үүрдэг болгохыг хүчтэйгээр шаардах болно.

ЭМНЕСТИ ЮУ ХҮСЧ БАЙНА ВЭ?Улс орнууд дахин суурьшуулах болоод хуулийн

дагуу аюулгүй шийдлүүд гарган дүрвэгсдийг хамгаалахад туслаж чадна. Дахин суурьшуулснаараа эрсдэлд буй иргэд ялангуяа хүчирхийлэлд өртөх магадлалтай эмэгтэйчүүдийг хамгаалах болно. Засгийн газрууд Сирийн дүрвэгсдийн хямралын эсрэг авсан шигээ арга хэмжээг яаралтай авч болох ба тухайлбал:

“Хэрвээ би ямар 1 зүйл хүсвэл энэ нь ажил, эсвэл хараат бус байдал, хайртай хүнтэйгээ хамт амьдрах зэрэг юм. Энгийн бөгөөд аюулгүй амьдрал.”

Норвегид суурьшсан Сирийндүрвэгч Шерихан

Page 10: ÁИ ÓÐЬЖ ÁÀЙНÀ - Монголын Эмнести ... · Бидний итгэл найдвар мохлоо. 60000 гаруй дүрвэгч, цагаачдад туслах

9 2016 îíû 4 äүгээð óëèðàë

y Гэр бүлийн эргэн нэгдэлт: Энэ нь дүрвэгсэд гадаадад амьдардаг ойрын хамаатантайгаа нэгдэж болно гэсэн үг.

y Дээд сургуулийн тэтгэлэг болон сургалтын виз нь дүрвэгсдийг суралцаж эхлэх эсвэл үргэлжлүүлэн суралцахад боломж олгодог.

y Эрүүл мэндийн виз, нөхцөл байдал нь аюултай нөхцөлд байгаа нэгэнд амь насыг нь аврах тусламж үзүүлнэ.

Ийм боломжуудыг илүү олон дүрвэгсдэд олгосноор

өөр улс орнууд руу аюулгүй аялах бололцоог олгодог.

ҮҮРЭГ ХАРИУЦЛАГАА БИЕЛҮҮЛЭХХямралын үеийг тоохгүй өнгөрөөснөөр асуудлыг шийдвэрлэхгүй бөгөөд байдлыг улам дордуулах болно. Дүрвэгсдийг хамгаалах үүрэг хариуцлагыг хуваалцаж биелүүлснээрээ Засгийн газрууд хүмүүсийн ирээдүйн амьдралд хөрөнгө оруулж сайн сайхныг авчирна. Бидэнтэй нэгдээрэй: бид хамтдаа бодит өөрчлөлтийн төлөө тэмцэж чадна.

Баруун Кенийн Лагерт амьдардаг дүрвэгсдийн нэг 11 настай Виллиам хүү. "Би энд Какумад төрсөн ч бидний их зүйл Суданд үлдсэн гэдгийг би мэддэг. Бидэнд үхрийн саравч, пүнз, гэр гээд гурван байшин байсан.

Хасан Ренезонеи, эхнэр Фаршта, нялх Асма, хүү Амирийн хамт энэ зургийг 2016 оны 9 дүгээр сард Индонезийн Батам хотын цэцэрлэгт хүрээлэнд буюу гурван сарын турш амьдарсан газарт нь авчээ.

АРГА ХЭМЖЭЭ АВАХЫГ ХҮСВЭЛ:Speak out for refugees’ rights:take the pledge: http://bit.ly/1UBZsOw

ДҮРВЭГСДИЙН ХЯМРАЛЫН ТООН ДҮН

2015 оны байдлаар дэлхий даяар 21 сая гаруй дүрвэгсэд байна.

Дүрвэгсдийн

86% нь дунд болон бага хэмжээний орлоготой.

Дүрвэгсдийн

10% нь жил бүр дахин суурьшдаг.

Page 11: ÁИ ÓÐЬЖ ÁÀЙНÀ - Монголын Эмнести ... · Бидний итгэл найдвар мохлоо. 60000 гаруй дүрвэгч, цагаачдад туслах

10 2016 îíû 4 äүгээð óëèðàë

Мянган мянган хүн хилийн зурвас дагуу сажлан явах цуваа зогссон ч хямрал дуусаагүй. 60000 гаруй дүрвэгч, цагаачид Грек улсад хүнд байдалтай байна.

Европын холбоо хууль зүйн болоод ёс зүйн хувьд дүрвэгсдийг амьдрах нөхцлөөр хангах, хамгаалах ёстой билээ. Европын холбоо нь дотооддоо дахин суурьшуулах хөтөлбөрийнхөө дагуу Европт гэр бүлийн гишүүд нь байгаа гэр бүлийг дахин нэгтгэх дүрэм, визийн журамтай боловч ихэнхи тохиолдолд алгуурлан, арга хэмжээ авахаас зайлсхийж байна.

Эмнести Интернэшнл хөл хүнд Афганистан эмэгтэй Голрозтой уулзахад тэрээр Афины ойролцоох онгоцны буудалд олон сар байрласан байлаа. “Бидэнд Афганистанд бүх зүйл байсан...Бидэнд фирм байсан ч дайнаас болж орхин явсан. Одоо бид буцаж чадахгүй бас урагшаа ч алхаж чадахгүй гацчихаад байна.” гэж хэлсэн.

Базел бол 2 хүү, 4 охинтойгоо амьдардаг Сирийн үсчин бөгөөд түүний бага хүүхэд дүрвэгсдийн хуаранд төржээ. “Бид их тааруухан нөхцөлд амьдарч байна. Ус нь бохир төдийгүй найман хүнд 3 литр ус ноогдохуйц хүрэлцээ муутай. Бидэнд хоол өглөө гээд дээрдэхгүй. Бид хүн шиг амьдармаар байна...Бидэнд ариун цэврийн өрөө, эм тариа ч байхгүй учраас цухалдаж эхэлж байна. Бид чинь хүмүүс болохоос амьтад биш шүү дээ.” гэж сэтгэгдлээ хуваалцлаа.

ГРЕКЭЭС ИЛГЭЭСЭН ЗУРВАС: БИДНИЙ ИТГЭЛ НАЙДВАР МОХЛОО.

КАМПАНИТ АЖИЛ: ДҮРВЭГСЭД

60000 гàðóй äүðвэгч, цàгààчèä Гðек óëсàä хүíä бàйäàëтàй бàйгàà бà тэäíèй èхэíхè íь сэтгэë хèðтхèйм íөхцөë бàйäàëä бàйíà. Евðîпûí хîëбîî хàðцàà бóðóóëàхûí îðîíä äүðвэгсäèйг хàмгààëж хàëóóí äîтíîîð хүëээж àвàх цàг íэгэíт бîëжээ.

Грек дахь дүрвэгсдийн хуаранд олон хүүхэд аюулгүй гэр орон хүссээр туйлдаж байна. Түүнчлэн тэд боловсрол эзэмшиж өөрсдийн ирээдүйдээ хөрөнгө оруулахыг хүсч байгаа. 16 настай Абдулла Европын холбооны улсуудын ерөнхийлөгчдөд хандан: “Бид 423 хоног ямар ч итгэл найдваргүй, боловсрол ч эзэмшсэнгүй. Бид сургуульд сурмаар байна” гэж хэллээ.

ХАЛАМЖ ДУТАГДСАН ХҮМҮҮСТархан байрласан майхнуудад өндөр настнууд амьдардаг ба ихэнх нь сул дорой болсон байв. Бахар Саламан 91 настай зүрхний өвчнөөр шаналж буй Иракийн Езиди эмэгтэй билээ. Бахар алхаж чадахгүй ч гэр бүлтэйгээ аялж мөн олон дүрвэгсдийг залгисан Үхлийн далайг гатлан туулсан юм. Tүүний захидал маш энгийн: “Би Германд байгаа охинтойгоо дахин хамт баймаар байна.”

Сарив, Иракийн Езиди эмэгтэй. Гэр бүл нь түүний насыг 100 гарсан хэмээн хэлжээ. Нии Кавалад олон сарын турш майханд амьдарч байна гэхэд энэ бол гайхмаар нас билээ. Исламуудаас зугтахийн тулд Саривын хүү өөрийг нь Турк хүртэл үүрч явжээ. Тэр өөрөө усанд орж чадахгүй тул хүмүүс дугуйны хаймраар түр зуурын ванны суурь хийж түүнийг арчилдаг байна.

Page 12: ÁИ ÓÐЬЖ ÁÀЙНÀ - Монголын Эмнести ... · Бидний итгэл найдвар мохлоо. 60000 гаруй дүрвэгч, цагаачдад туслах

11 2016 îíû 4 äүгээð óëèðàë

Сирийн курдүүд болох Алан, бас түүний охин дүү Гиан нар булчингийн сулралаас болж хөдөлгөөн нь хязгаарлагдан тэргэнцэрт суудаг хүмүүс юм. Тэд мориор олон уул даван Туркээр дамжин Грект ирж, цааш Герман улсад очиж чадна хэмээн найдаж сууна. Аав болон охин дүү нь 2015 онд Германд очжээ. Тэднийг Грект ирэх мөчид Македоны хойд хилийг дүрвэгсэд нэвтрүүлэхгүйгээр хаажээ. Алан: “Эмнести Интернэшнл”-д “Бид нарыг ямар ч шалтгаантай байсан(хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн,.….) хэнийг ч хилээр гаргахгүй гэж хэлэх үед миний бүх мөрөөдөл замхран алга болсон” хэмээсэн юм

ЕВРОПЫН УДИРДАГЧИД ЯГ ОДОО АРГА ХЭМЖЭЭ АВАХ ЁСТОЙЭдгээр хүмүүсийн зовлон Грек болоод бусад улсууд арга хэмжээ авахад нь түлхэц болсон. Хувь хүн, төрийн бус байгууллагууд Грекийн аралд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болов. Мөн тэд далайн аюулд орсон мянга мянган хүмүүсийг аврахын тулд Грекийн эргийн харуулд нэгдсэн юм.

Эгэл жирийн хүмүүс дэлхийн хамгийн хүнд нөхцөлд буй хүмүүст туслан, өөрсдийн гэртээ халуун дулаанаар хүлээн авч байгаа нь бидний эв нэгдлийг харуулж байгаа билээ. Европын засгийн газрууд харц буруулахаа зогсоож хууль зүйн болон ёс зүйн хувьд үүрэг хүлээх хэрэгтэй.

Грек болон Европын түншүүд дээрх нөхцөл байдлыг яаралтай сайжруулж, Грект гацсан мянган мянган хүмүүст аюулгүй газар санал болгохгүй бол эмгэнэлт байдал үргэлжилсээр байх болно.

2016 оны 7 дугаар сар. Сирийн 6 настай Ноура охин. Тэр Грект ээжтэйгээ, 2 ахтайгаа бас эгчтэйгээ үлдсэн. Тэр жил гаран сургуульд яваагүй. Түүний ээж Ноураг Грект ирснээс хойш 2 кг хассан гэдгийг хэлсэн юм. Энэ гэр бүл Германд байгаа аавтайгаа дахин уулзахыг хүлээж байна, гэхдээ хэзээ гэдгийг хэн ч үл мэднэ.

Сирийн Курдууд болох Алан болон Гиан нар энд 2016 оны 7дугаар сард ирсэн. Тэд булчингийн сулралтай. Тэд Сирийг дайнаас болж орхисон бөгөөд одоо гэрийнхэнтэйгээ Грекийн дүрвэгсэдийн хуаранд байна. .

Page 13: ÁИ ÓÐЬЖ ÁÀЙНÀ - Монголын Эмнести ... · Бидний итгэл найдвар мохлоо. 60000 гаруй дүрвэгч, цагаачдад туслах

12 2016 îíû 4 äүгээð óëèðàë

КАМПАНИТ АЖИЛ: ЭРХИЙНХЭЭ ТӨЛӨӨ БИЧИЦГЭЭЕ.

ЗАХИДАЛ БИЧИЖ БУСДАД ТУСЛАЗаримдаа захидал хүний амьдралыг өөрчилж чаддаг. Энэ бол дэлхий дахинаа зохион байгуулагддаг захидал бичих аян оршин буй шалтгаан юм. Дэлхийн өнцөг булан бүрээс эрх чөлөө нь алдагдсан хүмүүсийн төлөө бичдэг юм. Бид шударга бус зүйлсийн эсрэг тэмцэхгүй бол газар нутгаа алдагсдын төлөө босохгүй бол, хилс хэрэгт гүтгэгдсэн хүмүүсийг өмөөрөхгүй бол эрх чөлөө алдагдсаар байх болно. Эрүүдэн шүүгдэж, зовж шаналж буй хүмүүст таны тусламжтайгаар шударга ёс үйлчилдэг. Өөрөөр хэлбэл шударга бусаар хоригдсон хүмүүс эрх чөлөөгөө дахин эдлэх боломжтой болдог.

Page 14: ÁИ ÓÐЬЖ ÁÀЙНÀ - Монголын Эмнести ... · Бидний итгэл найдвар мохлоо. 60000 гаруй дүрвэгч, цагаачдад туслах

13 2016 îíû 4 äүгээð óëèðàë

Хятадын уран бүтээлч Ай Вейвейн бүтээсэн хөрөг зургууд

Page 15: ÁИ ÓÐЬЖ ÁÀЙНÀ - Монголын Эмнести ... · Бидний итгэл найдвар мохлоо. 60000 гаруй дүрвэгч, цагаачдад туслах

14 2016 îíû 4 äүгээð óëèðàë

© P

atri

ck M

elon

© A

mne

sty

Inte

rnat

iona

l

Афганистанаас Зимбабве хүртэл хичээнгүй зүтгэлтэй кампанит ажил зохион байгуулагч, сургуулийн сурагч, оюутнууд “Эрхийнхээ төлөө бичицгээе” аянд оролцон хамтдаа хүний эрхийн зөрчлийн эсрэг тэмцсэн бөгөөд энэ нь маш том үр нөлөө үзүүлжээ. Та бүхний ачаар амьдрал нь өөрчлөгдсөн 5 хүний тухай өгүүлье.

Альберт Вүүдфокс 44 жилийн турш АНУ-ын шоронд тусгаарлагдан хоригдсоны эцэст 2016 оны 2-р сард суллагдсан байна. 240000 гаруй хүмүүс түүнийг суллахыг шаардаж “Эрхийнхээ төлөө бичицгээе” аянд нэгдэн захидал бичин илгээсэн бөгөөд Альберт “Шоронгийн хананы цаанаас ирсэн та бүхний үг, захидал надад агуу их хүч, урам зориг өгсөн. Эмнести Интернэшнлийн гишүүд болон дэмжигчид та бүхэндээ нөр их хүч хөдөлмөр зарцуулж, гайхалтай зүйл бүтээсэнд баярлалаа гэж хэлмээр байна” гэжээ.

Фое Фре Аунг 2016 оны 4 дүгээр сард эрх чөлөөтэй болсон юм. Дэлхийн өнцөг булан бүрээс 394000 гаруй Эмнести Интернэшнлийн дэмжигчид түүнд захидал, зурвас, цахим шууданявуулснаар Мьянмарын Засгийн газар бүх хоригдлыг даруй суллана гэх сайхан мэдээ удалгүй дуулджээ. Ийнхүү шүүх 2015 оны 3 дугаар сард Фре Фре Аунг болон бусад оюутны хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.

ТАНЫ ҮГ АМЬДРАЛЫГ ӨӨРЧИЛНӨ2015 онд дэлхийн өнцөг булан бүрээс Эмнести Интернэшнлийг дэмжигчид “Эрхийнхээ төлөө бичицгээе” аянд оролцож 3.7 сая гаруй гайхалтай зурвас, цахим шуудан илгээж, жиргээ бичиж, гарын үсэг зурж байлаа. Үр дүнд нь юу болсон гэж бодож байна? Тэд гайхалтай өөрчлөлт авчирч чадсан.

Ардчилалын идэвхитэн Фред Баума 17 сар шоронд хоригдсоны дараа. 2016 оны 8 дугаар сар

Page 16: ÁИ ÓÐЬЖ ÁÀЙНÀ - Монголын Эмнести ... · Бидний итгэл найдвар мохлоо. 60000 гаруй дүрвэгч, цагаачдад туслах

15 2016 îíû 4 äүгээð óëèðàë

© A

mnesty International

© T

ravi

s S

prad

ling/

The

Adv

ocat

e vi

a A

P

Фое Аунг өөрийн дэмжигчиддээ илгээсэн захидалдаа " Бидний итгэл найдварыг алдалгүй тэмцсэний төлөө зөвхөн өөрийнхөө бус бусад суллагдсан хүмүүсийн өмнөөс ч гэсэн та бүхэнд маш их баярлалаа" гэжээ.

2016 оны 6 дугаар сард хойд Мексикт Есениа Армента суллагдсан юм. 2012 оны 7 дугаар сарын 10-нд баривчлагдсан тэрээр 15 цагийн турш зодуулж, боомилуулж үхлийн ирмэгт тулж, бэлгийн хүчирхийлэлд өртсөний эцэст өөрийн нөхрийн аллагын хэргийг хилсээр хүлээн хэлмэгдсэн юм. Есениа 8000 гаруй ил захидал хараад " би ганцаараа биш. Хүмүүс намайг дэмжиж байгаа" гэх бодол төрж, сэтгэл онгойсон. Хэдий танихгүй ч гэлээ бусдын эрхийн төлөө тэмцэгч хүмүүс байдаг нь үнэхээр гайхалтай." гэсэн юм.

Фред Баума, Евес Маквамбала нар 2016 оны 8 дугаар сарын эцсээр суллагдсан ба 170000 гаруй хүн Конгын хоёр идэвхтний төлөө тэмцжээ.

Фред 17 сарын дараа суллагдсандаа баяртай байгаагаа хэлсэн бол Евес "Захидал, уулзалт, үг бүр бидэнд урам өгч, эрх чөлөө, ардчиллын төлөөх тэмцэлд тусалсан. Дахин баярлалаа."" хэмээн хэлсэн.

"Эрхийнхээ төлөө бичицгээе" аяны ачаар 5 хүн эрх

Шоронд Есениа Армента өөрийн дэмжигчдээс ирсэн захидлуудыг уншиж буй нь. 2016 оны 1 дүгээр сар

Шинэ Орлеаны залуус "Эрхийнхээ төлөө бичицгээе"- хөдөлгөөнд оролцов.

Алберт Вудфокс 44 жилийн дараа суллагдсан нь.

чөлөөг мэдэрсэн бөгөөд өмнөх онд уг аянд оролцсон бүгдэд нь талархлаа илэрхийлье. Гэвч үүгээр дуусахгүй. Хагас саяас ч илүү хүмүүс Буркина Фасогийн охид, бүсгүйчүүдийг хамгаалахын төлөө арга хэмжээ авч, амжилтанд хүрсэн. Дэлхийн өнцөг булан бүрээс захидал, цахим шуудан явуулснаар Шударга ёсны яам бага насанд нь хүчээр гэрлүүлэх тухайхуулиа буцаасан билээ.

АРГА ХЭМЖЭЭ АВАХЫГ ХҮСВЭЛ:Эрхийнхээ төлөө бичицгээе аян үр дүнд хүрдэг. Бидэнтэй нэгдээрэй. http://bit.ly/10nuyj

Page 17: ÁИ ÓÐЬЖ ÁÀЙНÀ - Монголын Эмнести ... · Бидний итгэл найдвар мохлоо. 60000 гаруй дүрвэгч, цагаачдад туслах

16 2016 îíû 4 äүгээð óëèðàë

Ахмед Абу Шейф Египетэд болсон жагсаалын зургийг авсаныхаа төлөө шоронд хоригдсон багын анд, сэтгүүлч Шавканы тухай ийн өгүүлэв.

Шавкан бид хоёр хар багын найзууд. Найз маань зураг дарсан гэх ганц шалтгаанаар шоронд насаараа хоригдох эсвэл цаазлуулахад хүрээд байна. Тэр 2013 оны төрийн эргэлтээр хөөгдсөн Ерөнхийлөгч Мохамед Морсигийн дэмжигчдийн гаргасан бослогыг зураглаж байсан юм л даа.

Тэр босогчидтой цуг биш Америк, Франц сэтгүүлчдийн хамт зураг авч байсан юм. Хамгаалагчид ирээд тэднийг баривчлаад хэдэн цагийн дараа цуг явсан Америк, Франц сэтгүүлчдийг сулласан боловч түүнийг Египет болохоор нь босогчидтой андуурч шоронд хорьсоор байна.

Шоронд үхчих вий гэдгээс дотор харлаж байна.Шоронд хоригдсон 600 дахь өдрөө Шавкан

захидалдаа ингэж бичсэн юм: “Нэр төр гэгч зүйл торны цаана үлджээ”. Тэрээр 12 хоригдлын цуг хэрхэн амьдарч байгаагаа дүрслэхдээ: Шоронгийн өрөөний

хэмжээ нь 3:4 метрийн харьцаатай. Тэрээр хүйтэн плитан дээр яаж унтдаг мөн багталцахгүй болохоороо хүмүүс угаалгын өрөөнд хэрхэн унтдаг талаар бичсэн байсан.

Тэр Гепатит С вирустай бөгөөд эрүүл мэнд нь нэлээн дордоод байгаа. Ямар ч эмчийн хяналтгүйгээр, эмгүй байгаа учраас үнэндээ миний найдлага тасарч байна.

"Явсан газраа, хийсэн зүйл бүрээ би Шавканы нүдээр хардаг. Цээжинд юм хөндүүрлэх шиг... Түүнийг шоронд байхад би энд эрх чөлөөгөө эдлээд явж байдаг. Яг л миний биеийн нэгээхэн хэсэг эрх чөлөөгүй мэт санагдаж байна.” хэмээн Ахмед өгүүлсэн юм

АРГА ХЭМЖЭЭ АВАХЫГ ХҮСВЭЛ:Шавканд тулгасан ялыг цуцлахыг Египетээс шаардаж, Шавканыг яаралтай суллуулцгаая. www.amnesty.org/writeforrights

Шавканы найз Ахмед Абу Сейф. Чикаго, 2016 оны 9 дүгээр сар

Ахмед болон Шавкан нарын бага насны зураг

© P

riva

te

© A

mne

sty

Inte

rnat

iona

lЯГ Л МИНИЙ БИЕИЙН НЭГЭЭХЭН ХЭСЭГ ЭРХ ЧӨЛӨӨГҮЙ МЭТ

Page 18: ÁИ ÓÐЬЖ ÁÀЙНÀ - Монголын Эмнести ... · Бидний итгэл найдвар мохлоо. 60000 гаруй дүрвэгч, цагаачдад туслах

17 2016 îíû 4 äүгээð óëèðàë

Хелен Нотт Дөлгөөн мөрний хөндийн талаар ярих бүрдээ эмээгийнхээ тухай дурсдаг. Тэр газарт хэрхэн хамтдаа амьдардаг байсан, үеэс үе дамжин яригдаж ирсэн түүх, үлгэрүүдийн тухай, хэрхэн амьдрах аргад суралцсан тухай, мөн энэ мэдлэгээ хүүдээ ч гэсэн өвлүүлэхээр хичээж буй тухайгаа ч ярьлаа.

ҮЕЭС ҮЕ ДАМЖИЖ ИРСЭН ГАЗАР АЮУЛД ОРСОН НЬӨнөөдөр энэ газар том аюулд ороод байна. Хяналтаас гарсан Канадын баруун аймгуудын нэг уугуул Dene Tsaa, Cree, Metis хүмүүс ан хийж, загасчилж, эмийн ургамлаа түүдэг газар болох Бритиш Колумбын зүүн хойд хэсгийн ихэнхи нь өөрчлөгджээ.

Хөндий сунаж байрладаг тул зарим нэг үлдсэн хэсэгт нь нутгийн уугуул иргэд соёл заншлынхаа дагуу амьдрах боломжтой байдаг. Харин одоо энэ үлдсэн газарт “Site C” гэх усан цахилгаан станцын далан барих аюул нүүрлээд байгаа билээ. Канадын хамгийн том “Site C” нь баригдвал Дөлгөөн мөрний хөндийн бараг 80 гаруй км газар усан сан болж тэр хавийн нутгийг живүүлэх юм.

АМЛАЛТАНДАА ХҮРЭХ НЬ

Асар том усан цахилгаан станцын далан Дөлгөөн мөрний хөндийд амьдардаг хүмүүсийн эрхийг хамгаалах үүрэгтэй Канадын засгийн газар болоод Хелен Ноттод асуудал учруулжээ.

ШҮҮХ ХУРАЛТөслийн зохион байгуулагчдыг шүүх хуралд дуудан, тэдний төсөл нь Канадтай байгуулсан гэрээний эрхийг зөрчиж байгаа талаар заргалдсан ч хариуцсан корпораци болох Hydro BC нь төслийг хэрэгжүүлэхийн тулд газрыг тэгшлэнэ гэж зүтгэжээ.

Хелений өвөг дээдэс нь зуу гаруй жилийн өмнө өмнө 8 дугаар гэрээг байгуулж байжээ. Хелений хэлснээр энэхүү гэрээний зорилго нь нутгийн уугуул болон уугуул бус иргэд хамтран амьдарч, соёл уламжлалыг түгээн дэлгэрүүлэх байв. Энэ төслийг эсэргүүцсэнээрээ тэрбээр гэрээний зорилгыг хамгаалж амлалтандаа хүрч байгаа хэрэг юм.

Хелен Нотт болон 8 дугаар гэрээг байгуулахад оролцсон хүмүүс хамтарч энэ зурвасыг НҮБ-аас тогтоосон Уугуул Иргэдийн эрхийг хамгаалах өдөр болох 9 дүгээр сарын 13-нд Канадын парламентад хүргүүлсэн байна. Эмнести Интернэшнлээс энэ “Site C” далангийн төслийг зогсоохоор 87000 гаруй санал хураалт, захидал илгээжээ.

ТА ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАХЫГ ХҮСВЭЛ:Site C далан барихыг зогсоохын тулд www.amnesty.org/writeforrights

© A

mne

sty

Inte

rnat

iona

l Can

ada

© A

mne

sty

Inte

rnat

iona

l Can

ada

Page 19: ÁИ ÓÐЬЖ ÁÀЙНÀ - Монголын Эмнести ... · Бидний итгэл найдвар мохлоо. 60000 гаруй дүрвэгч, цагаачдад туслах

18 2016 îíû 4 äүгээð óëèðàë

БУСАДТАЙ Л АДИЛ ХҮҮХЭД

Анни Алфред нь Малавийн 11 настай энгийн л нэг хүүхэд. Гэхдээ зарим хүмүүс түүнийг ид шидтэй гэж бодон хороохыг хүсдэг. Энэ ярилцлагаараа тэр альбинос хүүхэд олны дунд ямар байдаг талаар хуваалцсан юм.

“Би яагаад цагаан арьстай болсноо мэднэ: Учир нь бурхан намайг бүтээсэн. Би бусдаас өөр биш ч намайг гадуурхдаг. Би сургуульдаа тийм ч олон найзтай биш.Зарим найзууд маань намайг Napwere (Хүрээлэнд үлдсэн улаан лооль), Mzungu (Цагаан) мөн албинос гэж дууддаг. Би нэг удаа ийм бэрхшээлтэй тулгаран захиралтай уулзсан юм. Захирал цагдаа дуудахад тэр охин зугтсан. Яагаад намайг хүн шиг үзэхгүй байгааг ойлгоогүй учраас би дотроо их шаналсан. Дараагийн удаа би өөрөө цагдаа руу очно гэж”.

Сүүлийн үед тохиолдож буй зүйлсээс болж би цагаан арьстай хүмүүсийг хараад их өрөвддөг. Тэднийг алж, мөчлөн, мөнгө хэмээн зарахыг оролддог. Би хүмүүсийг альбино байдлаасаа болж алагдахыг хүсэхгүй байна. Үргэлж айдас дунд амьдарч, сургуульдаа явж найзуудтайгаа ч тоглож чадахгүй байна. Тэгсэн ч гэлээ би ирээдүйнхээ төлөө сургуульдаа явмаар байдаг. Би ирээдүйд сувилагч болж, эмнэлэгт ажиллахыг хүсдэг” гэж Анни өгүүлсэн юм

Анни Алфред найзуудын хамтаар. Анни альбинос бөгөөд энэ нь арьсны эсүүд хангалттай өнгө үүсгэж чадахгүйгээс үүдэлтэй шинж тэмдэг юм.

Анни ээжийн хамт гэртээ. 2016 он

Малавид ойролцоогоор 7000-10000 альбино хүн байгаа ба тэдний ихэнхи нь айдас дунд амьдарч байна.

Page 20: ÁИ ÓÐЬЖ ÁÀЙНÀ - Монголын Эмнести ... · Бидний итгэл найдвар мохлоо. 60000 гаруй дүрвэгч, цагаачдад туслах

19 2016 îíû 4 äүгээð óëèðàë

Энэ бол Аннигийн дуртай тоглоомуудын нэг. Зөвхөн 2015 онд Малави-д альбинос хүмүүсийг хороосон болон хулгайлсан 45 мэдээ бүртгэгдсэн байна.

Анни ба түүний сургуулийн найз. Зарим хүмүүс альбинизмтэй хүмүүсийн яс тухайн хүнийг баян болгодог гэж итгэдэг.

МАЛАВИГИЙН АЛЬБИНОС ХҮМҮҮСИЙГ ХАМГААЛАХЫГ ХҮСВЭЛwww.amnesty.org/writeforrights линкээр орно уу.

All photographs © Lawilink/Amnesty International

1

3

4

5

6

7

2

БИДЭНТЭЙ НЭГДЭЭРЭЙ!Эрхийн төлөө бичих яаж явагддаг вэ?

200 гаруй улсад идэвхтэн, дэмжигчид

эрх нь зөрчигдсөн хүмүүст зориулсан

засгийн газар ба удирдагчдад шахалт үзүүлэн

хохирогчдыг суллаж, чанга хатуу хуулийг хүчингүй болгуулах зэргээр өөрчлөлт гаргадаг

кафе, сургууль, олон нийтийн төвүүд дээр олон төрлийн үйл

ажиллагаанд оролцож

мянга мянган захидал, цахим шуудан, уриалга

бичиж

хохирогчийн гэр бүл ба өөрт нь дэмжлэг үзүүлж

ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ:www.amnesty.org/writeforrights

Page 21: ÁИ ÓÐЬЖ ÁÀЙНÀ - Монголын Эмнести ... · Бидний итгэл найдвар мохлоо. 60000 гаруй дүрвэгч, цагаачдад туслах

НИЙТЛЭЛ: ӨМНӨД АФРИК

МАРИКАНАГИЙНДУУ ХООЛОЙ

Page 22: ÁИ ÓÐЬЖ ÁÀЙНÀ - Монголын Эмнести ... · Бидний итгэл найдвар мохлоо. 60000 гаруй дүрвэгч, цагаачдад туслах

21 2016 îíû 4 äүгээð óëèðàë

2012 оноос хойш Эмнести Интернэшнл Мариканагийн Лонмин уурхайд мөргөлдөөн үүсгэхэд хүргэсэн ноцтой зөрчлүүд дээр ажиллаж байна. Шинээр зохион байгуулагдаж буй хөрөг зургийн үзэсгэлэн энэ тухай түүхийг өгүүлнэ.

2012 оны 8 дугаар сарын 16-ны өдөр цагдаа нарын гал нээсэн газар болох Уурхайн ажилчид цугладаг байсан толгод.

Page 23: ÁИ ÓÐЬЖ ÁÀЙНÀ - Монголын Эмнести ... · Бидний итгэл найдвар мохлоо. 60000 гаруй дүрвэгч, цагаачдад туслах

22 2016 îíû 4 äүгээð óëèðàë

2012 оны 8 дугаар сард Өмнөд Африкийн Марикана хотын Лонмины уурхайд сарынхаа цалинг 12500 ранд (806 Америк-доллар) болгохыг шаардан цугласан ажилчдаас 44 нь алуулсан байна.

Бослого эхэлснээс хойш Лонмины хамгаалагчид, ажилчдын аль аль талаас хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх явдал хэд хэдэн удаа гараад байсан юм. 8 дугаар сарын 12-14-ний хооронд ажил хаягчид 2 хамгаалагч, ажил хаялтанд оролцоогүй 3 ажилчинг алжээ. 8 дугаар сарын 13-нд олон зуун ажил хаягчид цагдаагийнхантай сөргөлдөж, 2 цагдаа, 3 ажилчин амиа алдав.

Aлбадлага, сөргөлдөөн их үед Лонмин уурхайн удирдлага болон үйлдвэрчний эвлэлийн эрх баригчид хоёул уурхайн орчимд цагдаагийн хүчинг нэмэгдүүлэхийг эрх баригчдаас хүссэн байна.

8 дугаар сарын 15-д Йохансбургт болсон нууц уулзалтаар цагдаагийн дээд удирдлага нь ажил хаягчдыг тараан, аливаа зэвсгүүдийг хурааж, баривчилах шийдвэрт хүрэв. Хэрэв ажил хаягчид сайн дураар зэвсгээ хураалгахгүй бол хүч хэрэглэхээр болжээ. Ийм маягаар хүч хэрэглэх явдал нь олон хүнийг шархдуулах, цаашлаад аминд нь ч хүрч болзошгүйг мэдсээр байж гаргасан шийдвэр юм.

Цагдаагийн дээд албан тушаалтнуудын гаргасан энэ ёс зүйгүй шийдвэр нь 8 дугаар сарын 16-

нд болсон хэргийн “гол буруутан” болсныг Мариканагийн Мөрдөн байцаах хорооноос тогтоов. Эмнести Интернэшнлээс ч мөн 2014 оны 8 дугаар сарын тайландаа тус шийдвэр нь олон улсын болон дотоодын хуулийг зөрчсөн гэдгийг тодотгосон.

8 дугаар сарын 16-нд явагдсан цагдаагийн үйл ажиллагаа 34 уурхайчны аминд хүрч, 70 гаруй хүнийг шархдуулжээ. Түүнчлэн 270 орчим хүнийг баривчилах нь ажил хаягчдыг хоморголон буудсан апартейд (арьс өнгөөр ялгаварлах үзэл)-аас хойшхи хамгийн аймшигтай явдал байлаа.

ХАРИУЦЛАГА ТООЦОХ НЬ Хариуцлага хүлээлгэх явц Мариканагийн Мөрдөн

байцаах хорооноос нотлох баримт олж, хэлэлцэн нийтэд ил болгох хүртэл 3 жил хүлээгдсэн юм. Хохирогчдод шударга ёс эдлүүлэх эхний алхам хэдэн жилийн дараа хийгдэв.

2012 оноос хойш Эмнести Интернэшнл нь үхэлд хүргэсэн цагдаагийн үйл ажиллагааны ноцтой зөрчлүүдийг шүүмжлэх аян явуулж, хохирогчид болон гэр бүлд нь нөхөн төлбөр олгож, хариуцлага бүрэн хүлээхийг шаардсаар ирсэн, шаардсаар ч байх болно.

Мариканы хороо 2012 оны 8 дугаар сарын аллагад гол анхаарлаа хандуулсан хэдий ч ажиллах нөхцөл, орон сууцны асуудал гээд ажил хаяхад нөлөөлсөн хүчин зүйлсүүдийг мөн нийтэд нь авч үзсэн болно.

Page 24: ÁИ ÓÐЬЖ ÁÀЙНÀ - Монголын Эмнести ... · Бидний итгэл найдвар мохлоо. 60000 гаруй дүрвэгч, цагаачдад туслах

23 2016 îíû 4 äүгээð óëèðàë

Хорооны шалгалтын үеэр Нканен болон бусад албан бус суурингийн амьдрах нөхцлийг “үнэхээр аймшигтай” гэдгийг Лонмин хүлээн зөвшөөрчээ.

Эмнести Интернэшнлийн зүгээс 2012 оны 8 дугаар сарын бослого гаргахад нөлөөлсөн хүчин зүйлүүдийн нэгийг амьдралын нөхцөлтэй нь холбож, мөн Лонмин нь Нканен болон бусад албан бус сууринд амьдардаг ажилчдынхаа хүнд нөхцөл байдлыг сайжруулах, байр байшингаар хангах бүхий л хариуцлагаас бултаж байсан гэж үзсэн юм.

Эмнести Интернэшнл фото-сэтгүүлч Паул Ботес, сэтгүүлч Нирен Толси нартай хамтран Марикана дах бослогод өртсөн хүмүүс –уурхайн ажилчид, цагдаа, харуулуудын хөргөөр үзэсгэлэн гаргахаар хамтран ажилласан билээ.

All photographs by Paul Botes.

Бослогын үеэр амиа алдсан уурхайн ажилтан Семи Жоканису болон түүний араас амиа хорлосон хүү нь болох Аяабонга Жоканисигийн оршуулгын ёслол. Өдгөө өвөө нь болох Гүүдман гэгч буурал Лонмин уурхайд ажилласан хэвээр бөгөөд хэдэн ач зээгээ хардаг аж. Тэрээр Семигийн үхэлд хүүхдүүд ихэд гашуудаж байгаа гэжээ.

Лонмины ажилчдын олноороо амьдардаг тог цахилгаан, усны хангамжгүй албан бус суурин

Лонмины ажилчдын амьдардаг Нканенгийн албан бус суурин дах гэртээ уурхайн ажилтан Сифете Патша. Тэрээр буудалцаанаар хөлийн эрхий хуруугаа алдсан ч эсэн мэнд үлджээ. 2012 оноос хойш амьдрах орчин нь сайжраагүйд ихээхэн ундууцаж явдгаа илэрхийлсэн юм. “Цагдаа нар бутанд нуугдан, хүмүүс рүү буудаж байсныг одоо ч санаж байна. Яг тийм үед толгойд орж ирсэн зүйл нь хүүхдүүд маань л байсан: ингээд хүүхдүүдээ орхиод үхэхнэ дээ гэж боддог юм билээ” гэв.

Page 25: ÁИ ÓÐЬЖ ÁÀЙНÀ - Монголын Эмнести ... · Бидний итгэл найдвар мохлоо. 60000 гаруй дүрвэгч, цагаачдад туслах

24 2016 îíû 4 äүгээð óëèðàë

ТОДРУУЛГА: СИРИ

ХҮМҮҮС

ТАРЧИЛЖ БАЙНА...

2011 оноос хойш мянга мянган хүн Сирийн шоронд нас барж, хэдэн арван мянгаараа цочирдом эрүү шүүлтэд өртжээ.

Хүмүүс өлсгөлөнд нэрвэгдэн нас барж байна. Тэд эрүүл мэндийн үндсэн үйлчилгээнд ч хамрагдалгүй, шигдэж ургасан хумс эсвэл хуруугаа зүсэх гэх мэт зүйлээс болж нас барж байна. Ихэнх нь хэрцгийгээр зодуулж, хүчиндүүлж, цахилгаанд цохиулж, хилс хэрэг хүлээж байна.

Сирийн засгийн газрыг эсэргүүцсэн хэний ч амь нас эрсдэлд ордог. Ажилчид, бизнес эрхлэгч, сурагч, блогчид, их сургуулийн багш, хуульч, эмч, сэтгүүлч нар. Хүмүүс хөршдөө тусалж, идэвхтнүүд нийгмийн цөөнхөд тусалж байна.

Эмнести Интернэшнл Сирийн аймшигт шоронгийн тарчлаанд эцэс тавихыг уриалж, эрүү шүүлтээс амьд үлдэгч өөрийн дурсамжаас хуваалцлаа.

Сирийн хамгийн харгис хорих газар

болох Саяднаяа

Page 26: ÁИ ÓÐЬЖ ÁÀЙНÀ - Монголын Эмнести ... · Бидний итгэл найдвар мохлоо. 60000 гаруй дүрвэгч, цагаачдад туслах

25 2016 îíû 4 äүгээð óëèðàë

Page 27: ÁИ ÓÐЬЖ ÁÀЙНÀ - Монголын Эмнести ... · Бидний итгэл найдвар мохлоо. 60000 гаруй дүрвэгч, цагаачдад туслах

26 2016 îíû 4 äүгээð óëèðàë

Шинээр ирсэн хоригдлуудыг харуулууд зодож мэндчилдэг ба үүнийгээ тэд “Танилцах үдэшлэг” гэж үздэг.

“Нисдэг хивс” эрүүдэн шүүлт нь хүнийг нугалагддаг модон дээр дээшээ харан хэвтүүлж нөгөө талаас нь дардаг.

‘дугуй’ нэртэй тарчлаах арга байх бөгөөд хүмүүсийг машины дугуй дотор дух, өвдөгийг нь нийлүүлэн оруулж зоддог.

“Бид бүгд их муухайгаар зодуулж байсан. Тэд хуванцар, металл кабель ашиглахаас гадна цахилгаан кабель ч ашигладаг байсан...тэд хэнийг ч өршөөгөөгүй. Нэгэн хөгшин өвгөнийг биднээс илүү зодож байхыг харж байсан.”

Хуульч “Welcome Party”-ийг дүрсэлсэн нь.

“Би тэндээ тэгээд үхчих байх гэж бодсон.”

-“Нисдэг хивс ” -эрүү шүүлтийг давсан инженер.

“Ийм төрлийн тарчлал чамайг хүн биш болгодог...одоо хүртэл би айж явдаг. Энэ тухай бодох бүрт миний зүрх хурднаар цохилдог.”

-‘Дугуй эрүү шүүлтэд өртсөн Араб багш

Page 28: ÁИ ÓÐЬЖ ÁÀЙНÀ - Монголын Эмнести ... · Бидний итгэл найдвар мохлоо. 60000 гаруй дүрвэгч, цагаачдад туслах

27 2016 îíû 4 äүгээð óëèðàë

Хүний тоо ихэдсэнээс болоод хүмүүс хурц сэтгэцийн эмгэг тусаж байв. Зарим үед 3*3 метр талбайтай шоронгийн өрөөнд 50-аас ч илүү хүн хорьдог байсан гэж хүмүүс бидэнд хэлсэн.

Хоригдож байсан хүмүүс эцэс төгсгөлгүй мэт эрүүдэн шүүх аргуудын талаар ярьж байв. Баривчлагдсаны дараа, Хорих лагер хүртэл зөөвөрлөж, тээвэрлэх хугацаанд. Заримдаа бүр хэний ч тоохооргүй жижигхэн “алдаа” гаргахад хүртэл...

“Намайг тэр өрөөнд оруулахад би хүн олж хараагүй. Надад зөвхөн хоорондоо атиралдаж наалдсан өтнүүд л харагдаж байв” Хоригдож байсан хүн өрөөгөө дүрсэлсэн нь.

“Тэд намайг тарчлааж болох бүх аргаар зовоосон. Тэд цахилгаан саваа ашиглаж, би туулай шиг чичирдэг байсан. Тэр саваа нь яг л бороохой шиг – тог нэг шүднээс нөгөө рүү хэрхэн дамжиж байгаа нь харагддаг байсан”

20-иод насны инженер

ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЦГААЯ. Бид хамтаараа Сирийн шорон дахь аймшигт хүчирхийллийг зогсоох хэрэгтэй байна. Нэн тэргүүнд Сирийн засгийн газраас тэдгээр харгис шоронгийн хуарангуудын нөхцлийг үнэлэх хараат бус хяналт хийхийг шаардах ёстой.

Цахим шуудан илгээхийг хүсвэл:http://bit.ly/2brZQfY

Page 29: ÁИ ÓÐЬЖ ÁÀЙНÀ - Монголын Эмнести ... · Бидний итгэл найдвар мохлоо. 60000 гаруй дүрвэгч, цагаачдад туслах

28 2016 îíû 4 äүгээð óëèðàë

Та 13-тай байхдаа идэвхитэн болсон. Яг юу таныг ингэхэд хүргэсэн бэ?Би улс төр зөвхөн томчуудад зориулсан зүйл биш гэдгийг батлахыг хүссэн. Бид энэ нийгмийн ирээдүй. Тиймээс яагаад энэ улс төрд оролцож, өөрчлөлт шинэчлэлийн төлөө зүтгэж болохгүй гэж?

2 жилийн турш хэрэгт орооцолдож, шүүхээр явсан нь танд хэрхэн нөлөөлсөн бэ?Бүхий л амьдралд минь нөлөөлсөн. Шүүх хурлаас болоод их сургуулийн шалгалтуудаа хойшлуулсан. Одоо ч янз бүрийн шүүх хуралд дуудагдаад амаргүй л байна.

Гэр бүл чинь хэрхэн хүлээж авсан бэ?Намайг дэмжиж, асуудалд их уян хатан хандаж ирсэн, гэхдээ их санаа зовниж байгаа байх. Гэрийнхэн маань оюутнуудыг эрх чөлөө, ардчиллын төлөө түрэмгий аргаар оролцоход хүргэсэн Засгийн газар буруутайг ойлгодог.

2014 оноос хойш Хонгконгод үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, тайван цуглаан хэрхэн өөрчлөгдсөн бэ?Дэлхийн нийт Хятадын Коммунист намын нөлөөгөөр

ӨӨРЧЛӨЛТ АМАРХАН БИШ – ГЭХДЭЭ БУУЖ ӨГЧ БОЛОХГҮЙ

2016 оны 5 дугаар сар. Хятадын улс төрч Zhang Dejiang-ны машины цувааг явахад зориулж чөлөөлсөн замаар гарлаа гэж Жошуа Вонг Хонг-конгийн цагдаагийн хэлтэст хорив.

сулраад байна. Улс төрийн хяналт эсвэл сонгуульд оролцоход бэрхшээлтэй байх ч юм уу гэх мэт.

Өөрийн тань туулсан зам амар байгаагүй л байх?Бээжинг дэмжигч хэвлэл мэдээллээр шүүмжлүүлнэ, цахимаар манай гэрийн хаяг, утасны дугаарыг тарааж, гэр бүлийхэн рүү минь захидал бичнэ эсвэл Хятад руу зорчих боломжгүй болсон гээд л ихээхэн дарамттай учирсан. Гэхдээ яг Хятад доторх идэвхтнүүдтэй харьцуулахад тийм ч ноцтой биш.

Өөрчлөлтийн төлөө тэмцэж байгаа залуу идэвхитнүүдэд өгөх зөвлөгөө?Дэлхийн идэвхитнүүд өөр өөр улс төрийн үзэл, соёлтой. Нөхцөл байдал нь ч өөр. Гэхдээ бидний итгэл үнэмшил нэг: ардчилал, эрх чөлөө, хүний эрх. Хэдий амар үе биш ч дэлхийд олон хүмүүс өөрчлөлтийн төлөө тэмцэж, нийгэмд дэвшил авчирч байгааг мартаж болохгүй. Бид бууж өгөх болоогүй.

ДЭЛГЭРЭНГҮЙГ: http://bit.ly/2aarcYUhttp://bit.ly/2d5cvL1

Хонгконгийн Шүхэрт Хөдөлгөөний идэвхтэн оюутан Жошуа Вонгийн шоронд хоригдох нь 2 жилийн турш тодорхой байсан. 7 дугаар сард түүний “хууль бус цуглаанд оролцсон” нь тогтоогдож, эцэст нь олон нийтийн ажил хийх ял сонссон бөгөөд давж заалдаад байгаа аж.

Page 30: ÁИ ÓÐЬЖ ÁÀЙНÀ - Монголын Эмнести ... · Бидний итгэл найдвар мохлоо. 60000 гаруй дүрвэгч, цагаачдад туслах

29 2016 îíû 4 äүгээð óëèðàë

ФОЕ ФОЕ АУНГААС ИРСЭН ЗАХИДАЛ

“Эрхийнхээ төлөө бичицгээе” аянд 2015 онд нэгдсэн Мьянмарын оюутан Фое Фое Аунгаас Эмнести Интернэшнлийн дэмжигчдэд ирүүлсэн талархлын захидлыг хүргэж байна.

Хүндэт найз нараа,

Намайг Фое Фое Аунг гэдэг. Та бүхэн намайг шоронгоос суллуулах аянд оролцож, шоронд байхад олон захидлууд илгээн, дэмжлэг өгсөн билээ. Суллагдсанаасаа хойш та бүхэнд хариу бичих гэж их хүссэн ч жаахан оройтчихлоо, хүлцэл өчье.

Улс төрийн хоригдлын охины хувьд багаасаа л Анг Сан Сү Чи зэрэг хоригдлуудыг суллуулах аян өрнүүлдгээр нь Эмнести Интернэшнл гэх нэрийг сайн мэднэ.

2015 онд би өөрөө Эмнести Интернэшнлийн нэрлэсэн үзэл санааны хоригдол болсон юм. Үүний дараа би дэлхийн өнцөг булан бүрээс гайхалтай шүлэг, урам өгсөн захидлууд, сэтгэл дулаацуулам үгсээр дүүрэн хөөрхөн амьтдын зурагтай гараар хийсэн зөндөө ил захидлууд хүлээж авсан. Би одоо ч Эмнести Интернэшнлээр дамжуулан захидал авсаар байна. Би эдгээр захиа, ил захидлаасаа заримыг цуглуулан улс төрийн хоригдлуудын түүхийн архив хийхээр төлөвлөсөн.

Намайг суллуулах аянд оролцсон бүх хүмүүс болон Эмнести Интернэшнлд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Олон улсын хөдөлгөөн Засгийн газарт шахалт үзүүлж, эрх чөлөөгөө олоход тусалдгаар зогсохгүй та бүхний тэсвэр тэвчээр биднийг сэтгэл санаагаар ихээхэн дэмждэг юм шүү.

Эмнести Интернэшнл олон улсын байгууллага ардчилал, хүний эрхийн төлөө тэмцэж байгаа хүмүүсийг хэзээ ч мартдаггүй. Бид хүчтэй байж хамтдаа зүтгэх нь хамгаас чухал гэдгийг санах хэрэгтэй.

Намайг дэмжсэн хүн бүхэнд маш их баярлалаа. Зөвхөн суллагдсандаа ч биш, бусад хоригдлуудыг суллуулахад, бидэнд найдвар өгч, итгэл үнэмшлээ хадгалж үлдэхэд тусалсанд баярлалаа. Хүн бүр шударга ёс, эрх чөлөөгөө олж аваасай гэсэн бидний чин хүсэл биелээсэй гэж ерөөе.

Хүндэтгэсэн, Фое Фое Аунг

Page 31: ÁИ ÓÐЬЖ ÁÀЙНÀ - Монголын Эмнести ... · Бидний итгэл найдвар мохлоо. 60000 гаруй дүрвэгч, цагаачдад туслах

30 2016 îíû 4 äүгээð óëèðàë

ÝÐÕÈÉÍÕÝÝ ÒªËªª ÍÝÃÄÝÖÃÝÝÅ

285 äóãààð ñàð

10 12 äóãààð ñàð

Page 32: ÁИ ÓÐЬЖ ÁÀЙНÀ - Монголын Эмнести ... · Бидний итгэл найдвар мохлоо. 60000 гаруй дүрвэгч, цагаачдад туслах

31 2016 îíû 4 äүгээð óëèðàë

ÁÈÄÝÍÒÝÉ ÍÝÃÄ

È˯¯ ÑÀÉÕÀÍ ÅÐÒªÍÖ ÖÎÃÖËÎÎÕÛÍ ÒÓËÄ ÝÌÍÅÑÒÈ ÈÍÒÅÐÍÝØÍË ÄÀÀÌÆÈÐÑÀÍ ÌªÐêËĪªÍÄ ×, ÄÀßÍ ÄÝËÕÈÉÍ ÌÀÐÒÀÃÄÑÀÍ ªÍ֪à ÁÓËÀÍÄ × ØÓÄÀÐÃÀ ¨Ñ, ÝÐÕ ×ªËªª, ÍÝÐ ÒªÐÈÉÃ Õ¯Í Á¯ÐÒ ÎËÃÎÕÛÍ ÒªËªª Á¯Õ ÍÈÉÒÈÉà ÕÀÌÀÐÑÀÍ ÀÆÈË ÇÎÕÈÎÍ ÁÀÉÃÓÓËÆ, ÎËÍÛ ÄÝÌÆËÝà ÎËÎÕÛà ÝÐÌÝËÇÝÆ ÁÀÉÍÀ.

ÒÀ ÞÓ ×ÀÄÀÕ ÂÝ?

Õ¿íèé ýðõèéã íóõ÷èí äàðäàã àþóëòàé õ¿÷í¿¿äèéã õÿçãààðëàõ áîëîìæòîéã äýëõèé äàÿàðõ õ¿íèé ýðõèéã õàìãààëàã÷, äýìæèã÷èä õàðóóëñàí áèëýý. Ìàíàé õºäºë㺺íä íýãäýæ àéäàñ, õ¿éäýñ àâ÷èð÷ áóé õ¿ì¿¿ñòýé òýìöýíý ¿¿. • Ýìíåñòè Èíòåðíýøíëä íýãäýæ õ¿íèé ýðõèéí

çºð÷ëèéã çîãñîîõûí òºëºº á¿õ íèéòèéã õàìàðñàí àæèë çîõèîí áàéãóóëíà óó. Áèäýíä ººð÷ëºëò õèéõýä òóñàëíà óó.

• Ýìíåñòè Èíòåðíýøíëèéí àæëûã äýìæèæ õàíäèâ ºðãºíº ¿¿.

ÁÈÄ ÕÀÌÒÄÀÀ ÄÓÓ ÕÎÎËÎÉÃÎÎ Õ¯ÐÃÝÆ ×ÀÄÍÀ.

Áè Ýìíåñòè Èíòåðíýøíëèéí ãèø¿¿í áîëîõ òàëààð ìýäýýëýë ñîíèðõîæ áàéíà.

Íýð:

Õàÿã:

Óëñ îðîí:

Öàõèì øóóäàí:

Áè Ýìíåñòè Èíòåðíýøíëä õàíäèâ ºðãºõèéã õ¿ñ÷ áàéíà.

Òîî õýìæýý:

Ìèíèé Âèçà êàðò Ìàñòåð êàðò -ààñ òîîöîæ àâíà óó.

Äóãààð:

Õóãàöàà äóóñàõ îãíîî:

Ãàðûí ¿ñýã:

Ýíýõ¿¿ ìàÿãòûã Ìîíãîëûí Ýìíåñòè Èíòåðíýøíëèéí ñàëáàðò áóöààæ èëãýýíý ¿¿. Äýëõèéí óëñ îðíóóä äàõü Ýìíåñòè Èíòåðíýøíëèéí ñàëáàðóóäûí òàëààðõ ìýäýýëëèéã äàðààõ öàõèì õóóäàñíààñ àâíà óó. ¯¿íä:www.amnesty.org/en/worldwide-siteswww.amnesty.mn

http://www.amnesty.mn

Page 33: ÁИ ÓÐЬЖ ÁÀЙНÀ - Монголын Эмнести ... · Бидний итгэл найдвар мохлоо. 60000 гаруй дүрвэгч, цагаачдад туслах

32 2016 îíû 4 äүгээð óëèðàë

[email protected]

äýëõèéí ºíöºã áóëàí á¿ðò àìüäàðäàã õ¿ì¿¿ñèéã øóäàðãà áóñ ÿâäëûí ýñðýã çîãñîõûã óðèàëæ, èäýâõæ¿¿ëýõèéí òóëä æèëä 4 óäàà õýâëýãääýã îëîí óëñûí ñýòã¿¿ë þì.

ÕÎËÁÎÎ ÁÀÐÈÕ

ÇÀÕÈÀËÀÕÛà կÑÂÝË

ÑÀÍÀËÀÀ ÕÓÂÀÀËÖÀÕÛà կÑÂÝË

Page 34: ÁИ ÓÐЬЖ ÁÀЙНÀ - Монголын Эмнести ... · Бидний итгэл найдвар мохлоо. 60000 гаруй дүрвэгч, цагаачдад туслах

ЗÀÕИÄÀЛ ÁҮÕÝН, ҮÃ ÁҮÕÝН ÁИÄНИЙ ÝÐÕ ЧӨЛӨӨНИЙ ÒӨЛӨӨÕ ÒÝÌЦЛИЙН ЗОÐИЛÃО ЧИÃЛÝЛИЙÃ ÁÀÒÀÒÃÀÕ ÁОЛНО.Конго улсын залуу идэвхитэн Евес Маквамбала

Õàÿã: Ñ¿õáààòàð ä¿¿ðýã, 6-ð õîðîî, Èõ ñóðãóóëèéí ãóäàìæ, #AB öåíòðèéí5 äàâõàðò 503 òîîòÓòàñ/Ôàêñ: 976 7000-4705Öàõèì øóóäàí: [email protected]Öàõèì õóóäàñ: www.amnesty.mn

#PC mall AB öåíòð

Õ¿íñíèé 4-ð äýëã¿¿ð

Õ

Ó

ÇÁ