final report MGL report_mgl.pdfшигшээ багийн тамирчин дасгалжуулагч...

11
СПОРТ ДАХЬ ДОПИНГИЙН ЭСРЭГ ЮНЕСКО САНГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ХЭРЭГЖСЭН МОНГОЛ УЛС ДАХЬ ДОПИНГИЙН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААТӨСЛИЙН ТАЙЛАН 2015

Transcript of final report MGL report_mgl.pdfшигшээ багийн тамирчин дасгалжуулагч...

Page 1: final report MGL report_mgl.pdfшигшээ багийн тамирчин дасгалжуулагч нийт 90 гаруй хүн уг сургалтанп оролцлоо. Сургалтын

 

СПОРТ ДАХЬ ДОПИНГИЙН ЭСРЭГ ЮНЕСКО САНГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ХЭРЭГЖСЭН

“МОНГОЛ УЛС ДАХЬ ДОПИНГИЙН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГАА”

ТӨСЛИЙН ТАЙЛАН

2015

Page 2: final report MGL report_mgl.pdfшигшээ багийн тамирчин дасгалжуулагч нийт 90 гаруй хүн уг сургалтанп оролцлоо. Сургалтын

2  

Төслийн нэр: Монгол улс дахь допингийн эсрэг үйл ажиллагаа Төсөл хэрэгжүүлэгч: Эрүүл мэнд, спортын яам Төсөл хэрэгжсэн хугацаа: 2014-2015 он Төлөвлөсөн үйл ажиллагаа: Төслийн үндсэн зорилго нь Монгол улсын спортын салбарт допингийн эсрэг боловсролын үйл ажиллагааг зохион байгуулах, идэвхижүүлэхэд оршино. Энэ зорилгын хүрээнд дараахи зорилтуудыг дэвшүүллээ. Үүнд:

‐ Допингийн эсрэг боловсролын мэдээллийн санг Монгол хэлээр бий болгох ‐ Үндэсний шууд сурталчилгааны хөтөлбөрийн загварыг бий болгох ‐ Монголын спортын салбарынхны болон бусад сонирхолын бүлгүүдийн допингийн

эсрэг үйл ажиллагааны талаархи мэдлэгийг нэмэгдүүлэхэд зориулан мэдээлэл өгөх

Төсөл хэрэгжүүлсэний үр дүнд дараахи гол үр дүн гарна гэж тооцсон: - Допингийн эсрэг мэдээллийн портал вэб хуудас хийснээр тамирчин, дасгалжуулагчид энэ талын мэдээллийг эх хэлээрээ авах боломж бүрдэнэ. - Дэлхийн Допингийн эсрэг дүрэм болон олон улсын стандартууд Монгол хэлээр орчуулагдсанаар спортын холбоо түүний удирдлагууд уншиж, үйл ажиллагаандаа ашиглах боломж бүрдэнэ. - Тамирчин дасгалжуулагчдын допингийн эсрэг мэдлэг нэмэгдэнэ. - Үндэсний шууд сурталчилгааны загвар хөтөлбөр анх удаа зохион байгуулагдана. .Үүнийг цаашид бусад тэмцээн уралдааны үеэр ашиглах боломжтой болох юм. Төслийн үр дүнг дараахи зүйлүүдээр хэмжинэ гэж тооцсон: Чанарын үр дүн:

‐ Төлөвлөсөн үйл ажиллагаа зохион байгуулагдсан эсэх ‐ Сургалт, уулзалтанд оролцогчдын сэтгэгдэл

Тоон үр дүн:

‐ Допингийн эсрэг вэб хуудсанд зочилсон хүний тоо ‐ Сурталчилгааны брошюр 700 ширхэг хэвлэгдэнэ. ‐ Уулзалт ярилцлагад оролцогчийн тоо ‐ Шууд сурталчилгааны хөтөлбөрт хамрагдсан хүний тоо ‐ Сургалтанд хамрагдсан хүний тоо

Хэрэгжүүлсэн үйл ажиллагаа: Дээр дурдсан зорилгоо биелүүлэх үүднээс дор дурдсан үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлсэн.

1. Төслийн баг байгуулах 2. Сургалт хийх

Page 3: final report MGL report_mgl.pdfшигшээ багийн тамирчин дасгалжуулагч нийт 90 гаруй хүн уг сургалтанп оролцлоо. Сургалтын

3  

3. Дэлхийн Допингийн эсрэг дүрэм, олон улсын стандарт орчуулах 4. Сэтгүүлчдэд зориулсан уулзалт ярилцлага хийх 5. Допингийн эсрэг боловсролын портал вэб хуудас хийх 6. Шууд сурталчилгааны хөтөлбөр хэрэгжүүлэх 7. Допингийн хяналтын видео хийх 8. Допингийн эсрэг мэдээллийн брошюур хийх

Төслийн нэгж байгуулах Соёл, спорт, аялал жуулчлалын яамны /тухайн үеийн нэрээр/ сайдын тушаалаар төсөл хэрэгжүүлэх нэгжийг доорхи бүрэлдэхүүнтэй байгуулав. Үүнд:

• Төслийн удирдагч: Х.Бакытжан /ССАЖЯ-ны биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтыг зохицуулах газрын дарга/

• Төслийн зохицуулагч: С. Мөнх-Эрдэнэ /ССАЖЯ-ны биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтыг зохицуулах газрын мэргэжилтэн/

• Төслийн багийн гишүүд: О. Гэрэл /ССАЖЯ-ны биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтыг зохицуулах газрын мэргэжилтэн/ Ч.Насанбат /спортын бэлтгэлийн төвийн спортын анагаах ухааны албаны дарга/ Н.Цогтсайхан /төслийн зөвлөх/ П.Тунгалаг /МҮОХ-ны мэргэжилтэн/ Б.Ялалт /Спортбокс ТВ-ийн захирал/

Сургалт: Төслийн хүрээнд үндэсний шигшээ багийн тамирчин дасгалжуулагчдад зориулсан сургалтыг 3 удаа зохион байгуулахаар төлөвлөсөн Төслийн баг уг сургалтыг Азийн наадмын өмнө зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн тул эхний сургалтыг 2014 оны 8 дугаар сарын 16, 2 дахийг 8 дугаар сарын 17 нд, сүүлийн буюу 3 дахь сургалтыг 9 дүгээр сарын 17-нд хийхээр төлөвлөв. Шигшээ багийн хуваарийн дагуу эхний сургалтыг Булган аймаг дахь Хангалын бэлтгэлийн баазад хийв. Чөлөөт бөхийн эрэгтэй баг болон боксын шигшээ багийн тамирчин дасгалжуулагч нийт 90 гаруй хүн уг сургалтанп оролцлоо. Сургалтын сэдэв нь допинг хэрэглэхээс хэрхэн урьдчилан сэргийлэх болон байршлын тухай мэдээлэл гэж юу болох, түүнийг Азийн наадмын үеэр хэрэглэх гэсэн үндсэн 2 чиглэлтэй байлаа. Сургалтын дараа шигшээ багийн дасгалжуулагчидтай сургалтын талаар болон допингийн эсрэг үйл ажиллаааны талаар санал солилцов.

Page 4: final report MGL report_mgl.pdfшигшээ багийн тамирчин дасгалжуулагч нийт 90 гаруй хүн уг сургалтанп оролцлоо. Сургалтын

4  

Хоёр дахь сургалт Төв аймагийн нутагт орших “Говь” бэлтгэлийн баазад боллоо. Энэ сургалтанд жүдо болон чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчид оролцов.

.

Page 5: final report MGL report_mgl.pdfшигшээ багийн тамирчин дасгалжуулагч нийт 90 гаруй хүн уг сургалтанп оролцлоо. Сургалтын

5  

3 дахь сургалтыг Монголын Паралимпийн Хороотой хамтран Азийн паралимпийн наадамд бэлтгэж байгаа шигшээ багийнхантай хамтран зохион байгуулав.Сургалтыг Спортын төв ордонд 9 дүгээр сарын 17-нд хийлээ. Паралимпийн Хороо, шигшээ багийн хувьд уг сургалт нь анх удаагийнх төдийгүй ихэнхи тамирчин дасгалжуулагчдын хувьд допингийн эсрэг сургалт нь анх удаагийнх тул сургалтын сэдэв нь допингийн эсрэг анхан шатны мэдээллийг багтаалаа.

Дэлхийн допингийн эсрэг дүрэм, олон улсын стандартуудын орчуулга Дэлхийн допингийн эсрэг дүрэм болон олон улсын стандартуудыг эх хэл үрүүгээ орчуулахнь энэхүү төслийн чухал үйл ажиллагааны нэг байлаа. Төслийн хүрээнд дэлхийн допингийн эсрэг дүрмийн 2009 оны хувилбар болон олон улсын стандартуудыг Монгол хэлэнд хөрвүүлж www.antidoping.mn. допингийн эсрэг боловсролын вэб хуудсанд байршуулав. Сонирхсон хүн болгон уг вэб хуудсанд зочилж, уг дүрмүүдийг эх хэлээрээ унших боломжтойгоос гадна доорхи холбоосноос татаж авах боломжтой. http://www.antidoping.mn/post/12&%D0%A2%D0%B0%D1%82%D0%B0%D0%B6-%D0%B0%D0%B2%D0%B0%D1%85

Page 6: final report MGL report_mgl.pdfшигшээ багийн тамирчин дасгалжуулагч нийт 90 гаруй хүн уг сургалтанп оролцлоо. Сургалтын

6  

Сэтгүүлчдэд зориулсан сургалт 4 дэхь засаглал хэмээн нэрлэгддэг сэтгүүлчдэд допингийн эсрэг үйл ажиллагааны чиглэлээр зөв мэдээлэл өгөх нь төслийн үндсэн зорилгын нэг байлаа. Сэтгүүлчдэд зориулсан сургалтыг 2014 оны 9 дүгээр сарын 5 нд Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоотой хамтран зохион байгууллаа. Уг сургалтанд янз бүрийн хэвлэл мэдээллийн байгууллагын 30 сэтгүүлч оролцов. Уулзалт ярилцлагын хөтөлбөр: 10:00 Нээлт 10:10 Төслийн танилцуулга 10:20 Допингийн эсрэг хөтөлбөрийн танилцуулга 12:00 Завсарлага 12:10 Допингийн эсрэг хууль тогтоомжийн талаархи мэдээлэл 12:50 Чөлөөт хэлэлцүүлэг 13:30 Дүгнэлт

Page 7: final report MGL report_mgl.pdfшигшээ багийн тамирчин дасгалжуулагч нийт 90 гаруй хүн уг сургалтанп оролцлоо. Сургалтын

7  

Допингийн эсрэг боловсролын портал вэб хуудас Вэб хуудас нь мэдээллийг олон хүнд нэгэн зэрэг түгээх боломжтой, сургалтын том сувгийн нэг юм. Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагаас допингийн эсрэг боловсролын чиглэлээр олон сургалтын материал гаргадаг боловч хэлний бэрхшээлээс шалтгаалан тэр бүр авч чадахгүй тохиолдол гардаг. Төслийн хүрээнд бүтээгдсэн энэхүү вэб хуудас нь допингийн эсрэг мэдээллийг Монгол хэлээр оруулснаараа хэлний бэрхшээлийг шийдсэн чухал алхам боллоо. www.antidoping.mn вэб хуудасны бүтэц Нүүр хуудас Допингийн эсрэг Мэндчилгээ Түүх Допингийн дуулиант хэргүүд Юнеско төсөл Монгол хар жагсаалт Допингийн хяналт Дэлхийн допингийн эсрэг хөтөлбөр Монголын Допингийн эсрэг хөтөлбөр Допингийн хяналтын процесс Допингийн эсрэг дүрмийн зөрчил Үр дүнгийн удирдлага Мэдээ Мэдээ Mедиа галлерей Баримт бичиг Дэлхийн Допингийн эсрэг дүрэм Олон улсын стандарт Засгийн газар хоорондын баримт бичиг Үндэсний баримт бичиг Боловсрол Допингийн хор нөлөө Шууд сурталчилгааны хөтөлбөр Play True тоглоом Хориглосон жагсаалт Эмчилгээний зорилгоор чөлөөлөх Лаборатори Байгууллага Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг Эрүүл мэнд, спортын яам Монголын Үндэсний Олимпийн Хороо Үндэсний допингийн эсрэг байгууллага Спортын холбоод

Page 8: final report MGL report_mgl.pdfшигшээ багийн тамирчин дасгалжуулагч нийт 90 гаруй хүн уг сургалтанп оролцлоо. Сургалтын

8  

Паралимпийн Хороо ADAMS Шинжилгээний бүртгэлийн сан Байршлын тухай мэдээлэл ADAMS ашиглах заавар ADAMS гар утасны апп Татаж авах Холбоо барих

Page 9: final report MGL report_mgl.pdfшигшээ багийн тамирчин дасгалжуулагч нийт 90 гаруй хүн уг сургалтанп оролцлоо. Сургалтын

9  

Шууд сурталчилгааны хөтөлбөр Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагийн загварын дагуу анх удаа үндэсний хэмжээний шууд сурталчилгааны хөтөлбөрийг төслийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн билээ. Энэ үйл ажиллагаа 2015 оны 1 дүгээр сарын 9-11 нд зохиогдсон жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн дээр зохиогдлоо. Шууд сурталчилгааны хөтөлбөрт уг тэмцээнд оролцсон тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс оролцож, Play True допингийн эсрэг мэдлэг сорих тоглоомоор өөрийнхөө мэдлэгийг шалгасан юм.

Page 10: final report MGL report_mgl.pdfшигшээ багийн тамирчин дасгалжуулагч нийт 90 гаруй хүн уг сургалтанп оролцлоо. Сургалтын

10  

Допингийн хяналтын видео хийх Төслийн хүрээнд Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагийн бүтээсэн допингийн хяналтын талаархи богино хэмжээний видеог Монгол хэлнээ хөрвүүллээ. Энэ видео нь допингийн хяналтын хөтөлбөрийн үе шатын талаархи мэдээллийг 5 минутанд багтаан энгийнээр тайлбарласан. Допингийн хяналтын талаархи видеог Монгол хэлэнд хөрвүүлснээр тамирчин дасгалжжулагчид энэ мэдээллийг саадгүйгээр авах боломж бүрдсэн. Уг видеог https://www.youtube.com/watch?v=QoU7Vt-osu4#t=125&hd=1 холбоосоор үзэх боломжтой. Түүнчлэн www. http://www.antidoping.mn/media хаягаар үзэж болно. Допингийн эсрэг мэдээллийн брошюр Брошюрын агуулгыг Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагаас допингийн хяналтын талаар гаргасан материалд тулгуурлан бэлтгэсэн. Уг брошюрыг жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр зохиогдсон шууд сурталчилгааны хөтөлбөрийн үеэр нийтэд тараасан. Төслийн үр дүн: Төсөл хэрэгжүүлсний дараа дор дурдсан үр дүн гарсан болно.

• Монгол улсын допингийн эсрэг хөдөлгөөний түүхэн анх удаа ЮНЕСКО-гийн санхүүжилтээр төсөл хэрэгжлээ

• Анх удаа допингийн эсрэг боловсролын мэдээллийн портал вэб хуудас бүтээгдлээ • Анх удаа улсын хэмжээний тэмцээнд шууд сурталчилгааны хөтөлбөр зохион

байгууллаа.

Page 11: final report MGL report_mgl.pdfшигшээ багийн тамирчин дасгалжуулагч нийт 90 гаруй хүн уг сургалтанп оролцлоо. Сургалтын

11  

• Төслийн хүрээнд тамирчин дасгалжуулагчдад зориулсан 3 удаагийн сургалтыг зохион байгууллаа.

• Дэлхийн Допингийн эсрэг дүрэм болон түүний стандартуудыг Монгол хэлнээ хөрвүүлж, www.antidoping.mn вэб хуудсанд байршуулав.

• Допингийн хяналтын тухай видео танилцуулга Монгол хэлнээ хөрвүүлэгдлээ. • Сэтгүүлчдэд зориулсан уулзалт ярилцлага зохион байгуулж, допингийн эсрэг үйл

ажиллагаа, холбогдох дүрэм, журмын талаар мэдээлэл өглөө

---оОо------