НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf ·...

56
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам НасаН туршийН боловсролыН үНдэсНий төв НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, НЭГЖИД АШИГЛАХ ХЭРЭГЛЭЭНИЙ ПРОГРАМУУДЫН ГАРЫН АВЛАГА Улаанбаатар. 2018 он

Transcript of НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf ·...

Page 1: НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf · Компьютерын техник хангамж нь компьютерийн системийг

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

НасаН туршийН боловсролыН үНдэсНий төв

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, НЭГЖИД АШИГЛАХ

ХЭРЭГЛЭЭНИЙ ПРОГРАМУУДЫН ГАРЫН АВЛАГА

Улаанбаатар. 2018 он

Page 2: НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf · Компьютерын техник хангамж нь компьютерийн системийг

Насан туршийн боловсролын багш нарын хэрэгцээнд тулгуурлан Насан туршийн

боловсролын үндэсний төв боловсруулав.

Боловсруулсан: В.Лут-Очир НТБҮТөвийн мэргэжилтэн

Ж.Лувсандаржаа НТБҮТөвийн мэргэжилтэн

Хянан тохиолдуулсан: Л.Болортунгалаг НТБҮТөвийн захирал

Энэхүү гарын авлага нь Насан туршийн боловсролын үндэсний төвийн вэб хуудсанд

нээлттэй байршина. Бүтээлийг бүтнээр буюу хэсэгчлэн хувилах, нийтлэх болон бусад

хэлбэрээр ашиглах бол эх сурвалжийг заавал дурдана.

Улаанбаатар хот 2018 он

Page 3: НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf · Компьютерын техник хангамж нь компьютерийн системийг

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, НЭГЖИД АШИГЛАХ ХЭРЭГЛЭЭНИЙ

ПРОГРАМУУДЫН ГАРЫН АВЛАГА

1

Өмнөх үг

Монгол улсын хэмжээнд 355 Насан туршийн боловсролын төвд 619 боловсон хүчин

ажиллаж байна. Насан туршийн боловсролын үндэсний төвөөс нийслэл, орон нутгийн

Насан туршийн боловсролын төвийн багш, ажилчдын сурах хэрэгцээнд тулгуурлан

өдөр тутамд хэрэглэхүйц програмуудыг нэгтгэж гарын авлага боловсруулан хүргэж

байна.

Энэхүү гарын авлагын агуулгад мэдээллийн технологийн дэвшилтэд програмууд

багтсан бөгөөд багш нарын ажлыг хөнгөвчлөх, сургалтын материал бэлтгэхэд нь

тусламж болгох зорилгоор боловсруулан гаргалаа. Уг програмуудыг ашиглаж

бэлтгэсэн материал нь тоо тооцоолол, загвар дизайн, үг үсгийн алдаа гарах боломжгүй

тул ажлын үр дүнд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

Page 4: НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf · Компьютерын техник хангамж нь компьютерийн системийг

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, НЭГЖИД АШИГЛАХ ХЭРЭГЛЭЭНИЙ

ПРОГРАМУУДЫН ГАРЫН АВЛАГА

2

АГУУЛГА

1. WINDOWS ҮЙЛДЛИЙН СИСТЕМ ДЭЭР ХИЙГДЭХ

ҮЙЛДЭЛҮҮД

- Компьютерийн систем..............................................................................................4

- Програм хангамж гэж юу вэ?..................................................................................7

- Компьютер гацсан үед яах вэ?.................................................................................8

- Компьютерээ хурдан болгох 10 арга......................................................................10

2. TEAMVIEWER..........................................................................14

3. ABBYY FINEREADER.............................................................17

4. NERO...........................................................................................23

5. IBM SPSS 22V............................................................................28

6. PRIZE..........................................................................................37

7. СОШИАЛ СҮЛЖЭЭНД АЖИЛЛАХ ЗААВАРЧИЛГАА

- Фэйсбүүк пэйж гэж юу вэ?.......................................................................................41

- Фэйсбүүк пэйж...........................................................................................................41

- Фэйсбүүк групп..........................................................................................................42

- Gmail............................................................................................................................43

- Youtube.........................................................................................................................50

- Блог...............................................................................................................................51

Page 5: НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf · Компьютерын техник хангамж нь компьютерийн системийг

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, НЭГЖИД АШИГЛАХ ХЭРЭГЛЭЭНИЙ

ПРОГРАМУУДЫН ГАРЫН АВЛАГА

3

WINDOWS ҮЙЛДЛИЙН СИСТЕМ ДЭЭР

ХИЙГДЭХ ҮЙЛДЭЛҮҮД

1. КОМПЬЮТЕРИЙН СИСТЕМ

Компьютер нь өгөгдлийг өгөгдсөн зааврын дагуу буюу програмын дагуу

богино хугацаанд боловсруулж үр дүнг гаргадаг төхөөрөмж юм. Компьютерийн төрөлд

ширээний компьютер, зөөврийн компьютер, таблет, утасгүй төхөөрөмжүүд багтана.

Дараах зүйлүүд нэгдэж, компьютерийн системийг бүрэлдүүлдэг. Үүнд:

- HARDWARE (техник хангамж)

- SOFTWARE (програм хангамж)

Компьютерын техник хангамж нь компьютерийн системийг бүрдүүлж буй биет

элементүүдийн бүрдэл юм. Компьютерын техник хангамж нь дэлгэц (desktop), хулгана

(mouse), гар (keyboard), өгөгдөл хадгалах хатуу диск (HDD), санах ой (RAM), эх хавтан

(Motherboard) гэх мэт компьютерыг бүрдүүлэх биет хэсгүүд орно. Эдгээр нь өөрийн

гэсэн нэр, хүчин чадал, онцлог шинж чанартай байдаг бөгөөд өөрийн гэсэн гүйцэтгэх

үүрэгтэй. Техник хангамжийг дараах байдлаар ангилна:

1.1 ОРОЛТЫН ТӨХӨӨРӨМЖ (УДИРДЛАГЫН ХЭСЭГ)

Оролтын төхөөрөмжүүд болох хулгана, гар, скайнер, вэб камер, камер, дижитал

аппарат зэргийн тусламжтайгаар компьютерт өгөгдөл оруулдаг.

Хулгана /mouse/ - Үйлдлийн систем дээр ажиллаж, үйлдэл гүйцэтгэхийн тулд

хулгана хэрэглэх шаардлага гардаг. Хулганын тусламжтайгаар тухайн зүйлийг сонгох,

идэвхжүүлэх, ажиллуулах зэрэг үйлдлийг хийх боломжтой.

Гар /keyboard/ - гар нь компьютерийг удирдах, компьютерт тэмдэг торуулах

үүрэгтэй. Гарын товчлуурыг нь үндсэн, функциональ, тоон, хос горимын гэж хуваана.

ТОВЧЛУУРУУДЫН ҮҮРЭГ:

Esc –командыг цуцлах

Tab–курсорын байрлалыг тодорхой зайд шилжүүлэх

Caps Lock–үсэг томоор бичигдэнэ

Shift–товчлуурын хамт дарахад тэмдэгт шилжүүлэх үүрэгтэй

Ctrl ба Alt–товчнуудтай хамт дарагдаж команд биелүүлнэ

Space–үг хооронд сул зай авна

Backspace–курсор байрласнаас өмнөх тэмдэгтийг устгана

F1 – F12–функциональ буюу удирдлагын товчлуурууд

Enter–командыг зөвшөөрөх, дараагийн мөрд шилжүүлэх

Delete–тэмдэглэсэн мэдээллийг устгах

Home–курсорыг мөрийн эхэнд шилжүүлэх

End–курсорыг мөрийн төгсгөлд шилжүүлэх

Page up–нэг хуудас урагш шилжүүлнэ

Page Down–нэг хуудас доош шилжүүлнэ

Print Screen–дэлгэц дэх цонхыг санах ойд хуулах(copy)

Page 6: НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf · Компьютерын техник хангамж нь компьютерийн системийг

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, НЭГЖИД АШИГЛАХ ХЭРЭГЛЭЭНИЙ

ПРОГРАМУУДЫН ГАРЫН АВЛАГА

4

Pause Break–хийж байгаа үйлдлийг түр зогсоох

Num Lock–дарагдсанаар тоон товчлуурыг идэвхжүүлнэ.

Вэб камер /web camera/ – Компьютерт камерийг холбосноор дуу, дүрс зэргийг

интернетээр дамжуулдаг. Сүүлийн үеийн зөөврийн компьютерт вэб камерийг шууд

суурилуулдаг болсон.

Скайнер /scanner/ - скайнер нь цаасан дээр байгаа бэлэн мэдээллийг компьютерт

оруулахад ашиглана.

Дижитал аппарат /digital camera/ – дижитал нь дүрсийг бичих, фото зураг болгож

компьютерт оруулах Digital camera буюу тоон зургийн аппарат нь ердийн зургийн

аппараттай адил зураг авах үүрэгтэй боловч ажиллах зарчим, зургийн чанар, аппаратын

бүтэц зэрэг нь олон зүйлээр хоорондоо ялгаатай.

1.2. ОРОЛТЫН ТӨХӨӨРӨМЖ (УДИРДЛАГЫН ХЭСЭГ)

Санах ой

Төв процессор (боловсруулах хэсэг)

Эх хавтан, нэмэлт карт (бусад оролт гаралт)

Гаралтын төхөөрөмж

Хадгалах төхөөрөмж

Холбооны төхөөрөмж

1.3. ОРОЛТЫН БА УДИРДЛАГЫН ТӨХӨӨРӨМЖҮҮД

САНАХ ОЙ (MEMORY)

Санах ой нь компьютерийн өгөгдлийг микропроцессорт богино хугацаанд хүргэх,

командыг түргэн гүйцэтгэх үүрэг бүхий микро схем юм. Санах ой нь хэд хэдэн төрөлтэй

байдаг.

Шуурхай санах ой - RAM (Random Access Memory)

Тогтмол санах ой–ROM (Read Only Memory)

RAM: Компьютер ажиллаж байх үед мэдээллийг хаана хадгалах эсвэл хааш нь

шилжүүлэх зэргийг RAM буюу шуурхай санах ой зохицуулж байдаг. RAM нь хэд хэдэн

төрөл бөгөөд SDRAM, DDRAM II, DDRAM II гэж нэрлэнэ.

ROM: Тогтмол санах ой руу өгөгдлийг бичих боломжгүй зөвхөн уншдаг бөгөөд

компьютерийг асаахад ажиллуулдаг Boot програм хадгалагддаг. Түүний RAM –аас

ялгагдах гол онцлог нь компьютерийг унтраасан байхадч өөр дээрх мэдээллээ алдалгүй

хадгалсаар байдагт оршино. Учир нь тогтмол санах ойг таны компьютер дотор байрлах ба

тарейзай тэжээж байдаг.

Memory Бүх төрлийн хадгалах байгууламжууд бусад төрлийн сана хойд хамрагдана.

Өөрөөр хэлбэл диск төхөөрөмжууд нь мэдээлэл хадгалах, дамжуулах үүрэг гүйцэтгэнэ.

Эдгээрийг санах ой гэхээсээ илүү хадгалах байгууламж гэнэ.

Page 7: НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf · Компьютерын техник хангамж нь компьютерийн системийг

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, НЭГЖИД АШИГЛАХ ХЭРЭГЛЭЭНИЙ

ПРОГРАМУУДЫН ГАРЫН АВЛАГА

5

ТӨВ ПРОЦЕССОР (БОЛОВСРУУЛАХ ХЭСЭГ)

Компьютер болгонд CPU chip буюу микропроцессор байдаг. Тэр нь мэдээллийг

боловсруулж үрдүнг гаргадаг бөгөөд компьютер ийн хамгийн гол төхөөрөмж буюу

тархи нь юм.

CPU-ны үзүүлэлт сайн байх тусам компьютер хүчин чадалтай байна.

1.4. ЭХ ХАВТАН, НЭМЭЛТ КАРТ(БУСАД ОРОЛТ ГАРАЛТ)

Эх хавтан нь компьютерийн систмеийн гол элементүүдийг агуулдаг бөгөөд микро

процессор, санахой, диск төхөөрөмж, оролтгаралтын төхөөрөмж зэргийг хооронд нь

холбож өгдөг чухал төхөөрөмж нь юм. Гэхдээ эдгээр төрөөхөмжүүдээс оролт гаралтын

төхөөрөмжүүд нь нэмэлт картаар холбогдоно.

Expansion slots: Motherboard дээр байрлах дотоод модем, дэлгэц, дотоод сүлжээ, дууны

зэрэг картуудыг суулгадаг суурийг хэлдэг. Энэ нь ISA, AMR, AGP, PCI slotзэрэг

төрлүүдтэй.

Нэмэлт картууд: өөрөөрийн гэсэн онцлог үүрэгтэй, бие даасан оролт гаралттай

төхөөрөмжүүдийг хэлнэ. Картууд нь Motherboard дээр Expansion slot ашиглан

суурилна.

Display card: энэ төхөөрөмж ньдэлгэцийг эх хавтантай холбож өгөх бөгөөд

микропроцессорын хийж байгаа үйлдэл, програм хангамжийг хэрэглэгчдэд харуулах

үүрэгтэй. Тус карт нь өөрийн дотоод санах ойтой. Санах ойн хэмжээ нь их байх нь

компьютерийн видео дүрслэх чадвар нь сайн байна гэсэн үг.

Sound card: энэ карт нь дууг компьютераас Speaker буюу чанга яригч руу гаргах

мөнмикрофоны тусламжтайгаар дууг компьютерт бичиж хадгалах боломжийг олгодог.

Дууны картнь ISA эсвэлP CI төрлийн слот бүхий байж болно. Бараг бүх дууны карт нь

дууг электрон хувилбараар гаргадаг стандарт болох MIDI-г ашигладаг.

LAN card: энэ төхөөрөмж нь компьютерууд хоорондоо холбогдож мэдээлэл

солилцоход хэрэглэгдэнэ.

Modem card: энэ төрөөхөмж нь компьютерт боловсруулсан өгөгдлийг телефон

шугамаар дамжуулахын тулд аналогируу хувиргаж модуляци хийх үүрэгтэй.

1.5. ГАРАЛТЫН ТӨХӨӨРӨМЖ

Микро процессорын боловсруулсан мэдээллийн үр дүнг ямар нэгэн хэлбэрээр бидэнд

хүргэж ойлгуулдаг төхөөрөмжүүдэнд багтана. Эдгээр нь гол дуу гадаад төхөөрөмжүүд

юм.

Дэлгэц–monitor нь мэдээллийг дүрсхэл бэрээр харуулах гаргах үүрэгтэй.

Хэвлэгч–Printer нь боловсруулсан мэдээллийг цаасан дээр буулгахад зориулагдсан

төхөрөөмж. Хэвлэгч нь өнгөт, хар гэсэн төрлүүдтэй.

Өсгөгч–нь компьютерт байгаа дуу авиаг сонсоход зориулагдсан төхөөрөмж.

Page 8: НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf · Компьютерын техник хангамж нь компьютерийн системийг

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, НЭГЖИД АШИГЛАХ ХЭРЭГЛЭЭНИЙ

ПРОГРАМУУДЫН ГАРЫН АВЛАГА

6

1.6. ХАДГАЛАХ ТӨХӨӨРӨМЖ

Компьютерийн мэдээлэл гэдгээр боловсруулсан файл, програм хангамжийг

бүрдүүлэгч файлуу дзэргийг ойлгох бөгөөд эдгээрийг хадгалж, агуулах төхөөрөмжийг

хадгалах байгууламж ба дикс гэнэ.

- Уян дикс нь ихэвчлэн мэдээллийг зөөвөрлөхөд зориулсан байдаг бөгөөд ямарч

зориулалтаар хэрэглэж болно.

- Хатуу диск нь харьцангуйгаар багтаамж ихтэй. Нэг компьютерт 1-4 хатуу диск

зэрэгцүүлэн тавьж болно.

- Kомпакт диск мэдээллийг хадгалахад тохиромжтой. Оптик дискэн дээрх

мэдээллийг лазерийн гэрлийн тусламжтайгаар уншиж бичдэг. CD-гашиглах хэлбэрээр

ньAudio (дууны), Data (програм, тоглоом...), DVD (кино,

клип) гэжангилна. CDньдотрооCD-R (CD-Recordable), CD-RW (CD-Rewritable)гэж 2

төрөл болон хуваагдана. ХаринCD-RW нь олон удаа дахин бичилт уншилт хийхэд

зориулагдсан.

- Flash Disk сүүлд шинээр маш хүчтэй гарч ирсэн зөөхөд хялбар хийгдсэн диск юм.

Энэ диск нь түлхүүрийн зүүлт шиг хэмжээтэй USB port-той компьютерт шууд холбож

хэрэглэнэ.

- Memory Disk дижитал камерт зориулагдсан дикс юм. Энэ диск нь овор

хэмжээний хувьд маш жижиг боловч дотоод багтаамж нь байдаг онцлогтой юм.

1.7. ХОЛБООНЫ ТӨХӨӨРӨМЖ

Орчин үед хүмүүс компьютерийн сүлжээ ашиглан мэдээллийг хялбар солилцох

боломжтой болсон. Интернет болон бусад сүлжээнд холбогдохын тулд тусгай

зориулалтын техник хангамж, програм хангамжуудыг ашиглах хэрэгтэй. Иймээс

сүлжээний холболтын төхөөрөмжүүдийн талаар орууллаа.

Интернетэд холбогдох нь

- Телефон утасын модем–Telephone modem

Утасны шугамаар ISP буюу интернетийн үйлчлэгч компанитай (Internet Service

Provider) холбодог төхөөрөмж юм.

- Телефон утасны шугам–Digital subscriber line

Телефон утасны шугамыг ашиглан өндөр хурдраа интернетэд холбох төхөөрөмж

бөгөөд энэ нь телефон утаса шиглах болон интернетээр үйлчлүүлэх боломжийг зэрэг

олгодог юм.

- Кабелийн телевизийн шугам–Cable modem

Телевизийн кабелийг ашиглан интернетэд холбогдох төхөөрөмж юм.

- Хиймэл дагуулын модем–Satellite modem

Хиймэл дагуулын хүлээн авагчийг ашиглан интернетэд холбогдох боломжийг олгодог

модем юм.

- Утасгүй холболт - Wireless

Хүссэн газраасаа интернетэд утасгүй холболтоор холбогдох боломжийг олгоно.

Page 9: НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf · Компьютерын техник хангамж нь компьютерийн системийг

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, НЭГЖИД АШИГЛАХ ХЭРЭГЛЭЭНИЙ

ПРОГРАМУУДЫН ГАРЫН АВЛАГА

7

2. ПРОГРАМ ХАНГАМЖ ГЭЖ ЮУ ВЭ?

1. СИСТЕМИЙН (System Software)

2. ХЭРЭГЛЭЭНИЙ (Application Software)

3. ДРАЙВЕР ПРОГРАМ( Driver install)

4. МЭРГЭЖЛИЙН (Photoshop, AutoCAD, MathCAD…)

5. UTILITY ПРОГРАМ(Scandisk, KASPERSKY…) гэх мэт ангилж болно.

Системийн програм хангамж нь техник хангамжболон програм хангамжийн хооронды

н үйл ажиллагааг зохицуулан хэрэглэгчдэд хамгийн энгийн хэлбэрээр компьютер тай

харьцах боломж өгч байгаа системийн програм юм. Дэлхий дээрWindows, Unix, Linux,

Macintosh гэх мэт үйлдлийн систмемүүд хэрэглэгдэж байна. Эдгээрээс хамгийн өргөн

хэрэглэдэг нь Windows үйлдлийн систем юм. Одоогоор манайд Windows XP, Windows

Vista, Windows 7 үйлдлийн системүүдийг өргөн хэрэглэж байна.

Хэрэглээний програм хангамж нь хүмүүст компьютерийг ашиглахад хялбар болгож

өгдөг. Жишээ нь: зураг зурах, текстэн мэдээлэл боловсруулах, хүснэгт байгуулж

тооцоо хийх, дуу сонгох, тоглох зэрэг. Эдгээрт Word, Excel, Media player гэх мэт.

Драйвер програм нь үйлдлийн систем болон техник хангамжийн хоорондын тохиргоо

хийхэд хэрэглэнэ.

Мэргэжлийн програм нь хэрэглээний програмтай адил бөгөөд зориулалт нь тодорхой

нэг зүйлд зориулагдсан. Жишээ нь барилга, техникийн зураг зурах, химийн шинжилгээ

хийх гэх мэт.

Utility програм нь техник хангамжийг ямар нэг хэлбэрээр дэмжих, түүнийг засах,

шалгах зэрэгт хэрэглэгдэнэ.

3. КОМПЬЮТЕР ГАЦСАН ҮЕД ЯАХ ВЭ?

Компьютер гацсан үгүйг мэдэх хамгийн хялбар арга бол Num Lock эсвэл Caps Lock

товчоо дарж, гэрэл нь асаж унтарч байгаа эсэхийг шалгана. Хэрэв гэрэл нь унтарч асаж

байвал Microsoft Windows дээр ачааллаж байгаа програмуудыг CTRL + ALT + DEL

гэсэн товчийг дарж хаах хэрэгтэй.

Хэрэв дээрх үйлдлийг хийгээд гацсаар байвал:

Num Lock дарж шалгаснаар компьютер үнэхээр гацсан эсэхийг шалгах хамгийн хялбар

арга гэдгийг дээр хэлсэн. Гэрэл нь унтарч асахгүй байвал компьютераа унтраахаас

өмнө хамгийн багадаа нэг минут заавал хүлээгээрэй.

Нэг минут хүлээсний дараа компьютераа асааж унтраана. Ингэж унтрааснаар автомат

хадгалагчгүй бол мөн хийсэн зүйлээ хадгалаагүй бол ажлууд тань бүрэн алдагдана

гэдгийг үргэлж санаж байх хэрэгтэй.

Page 10: НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf · Компьютерын техник хангамж нь компьютерийн системийг

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, НЭГЖИД АШИГЛАХ ХЭРЭГЛЭЭНИЙ

ПРОГРАМУУДЫН ГАРЫН АВЛАГА

8

Компьютер тань байнга гацаж зогсдог бол доорх шалтгаануудтай байж болно.

Үүнд:

1. Софтвертэй холбоотой асуудал

2. Драйвертай холбоотой асуудал

3. Үйлдлийн системтэй холбоотой асуудал

4. Халахтай холбоотой асуудал

5. Хардвертай холбоотой асуудал

6. Windows-тэй холбоотой ноцтой асуудал

7. Хардверийн гэмтэл

• Софтвертэй холбоотой асуудал нь компьютерийг гацаах шалтгаануудын нэг болдог.

Тодорхой програмыг нээхэд тухайн програм нь сүүлийн шинэчлэлүүдийг заавал

хийсэн байх шаардлагатай ба энэ шинэчлэлүүд нь хийгдээгүй бол компьютер гацах

шалтгаан болдог байна.

• Драйвертай холбоотой асуудалуудас болж компьютер гацдаг жишээ нь:Хэрэв видео

драйвер тань асуудалтай байгаа бол тоглоом тоглох, видео үзэж байх үеэр компьютер

гацах болно. Дээр зөвлөсөнчлөн үндсэн драйверүүдээ сүүлийн үеийн шинэчлэлтэй

байлгах нь их чухал . Үндсэн драйверт видео, дуу, модем, сүлжээ зэрэг орно.

• Мөн адил үйлдлийн системээ байнгын шинэчлэлд байлгаснаар компьютер гацалтаас

сэргийлнэ.

• Хэрэв процессор тань хэт халуун болж эхэлвэл компьютер гацах эх үүсвэр болно.

Хэвийн бус дуу чимээ компьютераас тань гарч байгаа бол сэнсний үйл ажиллагаа

муудсаныг илэрхийлж байдаг. Юун түрүүнд залгуур дээрх сэнс хэвийн ажиллаж байгаа

эсэхийг компьютерийн арын хэсгээс шалгаж дараа нь бусад сэнсний хэвийн ажиллагааг

мөн шалга.

Хэрэглэгч та компьютер хэр их халж байгааг дулаан хэмжигчээр мөн шалгаж болно.

Хэрэв компьютер ийм төрлийн төхөөрөмжтэй ирсэн бол CPU хэт халаагүй байгаа

эсэхийг шалгах хэрэгтэй.

• Софтвераас гадна хардвер компьютер гацаах үндэс болдог. Хэрэв та саяхан шинэ

хардвер суулгасан бол энэ нь компьютер унтрах шалтгаан болж байгаа эсэхээс

шалтгаалан түр арилгахыг зөвлөж байна.

Ямар нэгэн хардвер арилгахаасаа өмнө үнэхээр компьютер гацах шалтгаан болж байгаа

эсэхийг Device Manager дахь алдаа заасан хэсгээс нягтлан шалгаарай.

Хэрэв та шинэ хардвер ойрд суулгаагүй бол хамгийн зөв шийдэл бол компьютерт

хэрэглэгддэггүй хардверууд болох модем сүлжээний кард, өөр бусад намэлт картуудыг

арилгахыг зөвлөж байна.

• Эдгээр шийдлүүдийг хэрэглээд үр дүнгүй байгаа бол компьютер тань ноцтойгоор

Page 11: НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf · Компьютерын техник хангамж нь компьютерийн системийг

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, НЭГЖИД АШИГЛАХ ХЭРЭГЛЭЭНИЙ

ПРОГРАМУУДЫН ГАРЫН АВЛАГА

9

гэмтсэн байна гэж ойлгож болно. Тэгэхээх хэрэгтэй файлуудаа back up хийгээд

компьютераа форматлах хэрэгтэй.

4. КОМПЬЮТЕРЭЭ ХУРДАН БОЛГОХ 10 АРГА

1. Цэвэрлэдэг програмыг байнга хэрэглэ CCleaner нь таны хэрэглээний програмуудад

үүссэн хэрэгцээгүй файл болон cache-ыг олж цэвэрлэхэд чинь туслах болно.

2. Онцын шаардлагагүй визуал эффект болон хөдөлгөөнт анимейшнийг хаа. Тэдгээрийг

арилгаснаар таны компьютерийн үйлдлийн систем хурдан ажиллах болно. Ингэхдээ

дэлгэцнийхээ баруун талд дарж “Personalize”сонгоно. “Window color” табыг сонгож,

“Enable transparency” сонголтыг идэвхигүй болгоно.

3. Вирусын эсрэг програмаа байнга шинэчилж бай. Хэрэв та үнэгүй програм авахыг

хүсч байгаа бол Майкрософтын Security Essentials antivirus software-ыг ашиглаарай. 7

хоногт ядаж нэг удаа вирусээ шалгаж, устгаж байх хэрэгтэй байдаг.

Page 12: НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf · Компьютерын техник хангамж нь компьютерийн системийг

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, НЭГЖИД АШИГЛАХ ХЭРЭГЛЭЭНИЙ

ПРОГРАМУУДЫН ГАРЫН АВЛАГА

10

4. Компьютерийнхоо хурдыг нэмэхийг хүсвэл шинэ RAM нэмж тавиарай.

5. SSD hard худалдан авсан ч болно HDD, SDD гэсэн хоёр төрлөөс өөрт тохирохоо

сонгон аваарай. SSD төрлийн санах ой энгийн хатуу дискийг бодвол илүү хурдан

ажиллагаатай, доргилтонд тэсвэртэй байдаг.

6. Хэрэглээний програмын тоог багасгах арга Компьютероо асаахад хамт ажиллаж

байдаг хэрэглээний програмуудынхаа тоог цөөлснөөр хурд нь сайжирдаг тал бий.

Эдгээр програмуудаа харахын тулд Start menu – товчийг дарж, msconfig гэж хайна.

Дараа нь Startup tab-ыг дарснаар жагсаалт гарч ирэх болно.

Page 13: НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf · Компьютерын техник хангамж нь компьютерийн системийг

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, НЭГЖИД АШИГЛАХ ХЭРЭГЛЭЭНИЙ

ПРОГРАМУУДЫН ГАРЫН АВЛАГА

11

7. Вирустсэн бол Windows-ыг дахин шинээр суулгаарай. Бүх зүйлээ хадгалж авч

цэгцэлсний дараа компьютерээ форматлаад бүгдийг дахин цоо шинээр эхлээрэй.

8. Таны вэб хөтөч удаан байвал cache-ээ цэвэрлээрэй. Google Chrome ашигладаг бол

cache-ээ цэвэрлэхийн тулд Settings menu – Clear browsing data цэс рүү орж хэрэгтэй

хэсгүүдийнхээ чагтыг аваад цэвэрлэх хэрэгтэй зүйлсээ чагтлаарай.

Page 14: НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf · Компьютерын техник хангамж нь компьютерийн системийг

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, НЭГЖИД АШИГЛАХ ХЭРЭГЛЭЭНИЙ

ПРОГРАМУУДЫН ГАРЫН АВЛАГА

12

9. Хатуу дискээ сэргээгээрэй. Хатуу дискийг дахин индексжүүлж зохион байгуулалт,

ашиглалтыг цэгцэлж өгөх бөгөөд Windows үйлдлийн системтэй бол “Disk defragmenter”

хэрэглүүрийг ашиглана.

10. Тогтмол Restart хийж байх Компьютер чинь гацаад эсвэл удаан ажиллаад болохгүй

байвал Restart хийснээр “мемори дутагдахгүй” байх ба үйлдлийн систем дахин шинээр

ачааллах тул хурд сайжирдаг.

Page 15: НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf · Компьютерын техник хангамж нь компьютерийн системийг

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, НЭГЖИД АШИГЛАХ ХЭРЭГЛЭЭНИЙ

ПРОГРАМУУДЫН ГАРЫН АВЛАГА

13

TEAMVIEWER программ дээр ажиллах

зааварчилгаа Teamviewer программ нь цаад хүнийхээ комьпютерийг алсаас өөрийн комьютер шигээ

удирдаж болдог дэлхий нийтээр өргөн хэрэглэдэг, үнэгүй, программ юм. Харьяа

байгууллагуудын тайланг тулган авах, программын талаар тусламж, зөвлөгөө өгөхөд

маш их хэрэг болох программ юм.

1. Үүний тулд эхлээд программаа татаж авна.

(Google.com гэх мэт хайлтын хуудаснаас teamviewer 6.0 гэж хайн татаж авна. )

2. Программыг суулгана.

1. Install-г сонгоод Next-г дарна.

Page 16: НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf · Компьютерын техник хангамж нь компьютерийн системийг

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, НЭГЖИД АШИГЛАХ ХЭРЭГЛЭЭНИЙ

ПРОГРАМУУДЫН ГАРЫН АВЛАГА

14

2. Нүдийг чек хийгээд Next-г дарна. Personal/non-commercial use-г сонгоод Next-г дарна.

3. Нүдийг чек хийгээд Next-г дарна.

4. NO-г сонгоод Finish-г дарна.

Page 17: НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf · Компьютерын техник хангамж нь компьютерийн системийг

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, НЭГЖИД АШИГЛАХ ХЭРЭГЛЭЭНИЙ

ПРОГРАМУУДЫН ГАРЫН АВЛАГА

15

5. Холбогдож удирдах гэж байгаа хүнээсээ 1 хэсгийн дээд талын 9 оронтой тоог лавлан

өөрийн teamviewer-н 2 хэсэгт оруулан Connect to partner-г дарсанаар нууц үг шалгах

цонх гарч ирнэ. Өөрөөр хэлбэл 1 хэсгийн тоонууд нь таны хаяг, нууц үг болох ба тан

руу холбогдохын тулд энэ мэдээлэл хэрэг болно. Нууц үгийг зөв оруулсанаар холболт

хийгдэн цаад хүнийхээ комьдютерийг удирдах боломжтой болно.

Page 18: НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf · Компьютерын техник хангамж нь компьютерийн системийг

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, НЭГЖИД АШИГЛАХ ХЭРЭГЛЭЭНИЙ

ПРОГРАМУУДЫН ГАРЫН АВЛАГА

16

ABBYY FineReader программ дээр ажиллах

зааварчилгаа

ABBYY FineReader цаасан дээрх баримт, PDF, фотозурган дээрх бичгийг электрон

хэлбэрт оруулж, засварлах, хувиргах боломж олгоно. ABBYY FineReader 10 бол бичиг

баримт, зургийг уншиж засварлаж болдог дижитал текст болгодог хүчирхэг програм

юм. Энэ програм нь ердийн OCR чадвараас гадна хуудас хуудсаар унших, нийлмэл

олон хуудаст мэдээллийг боловсруулж чаддаг. Онцлог OCR чадамж өндөр, үсгийн

хэлбэрийг зөв хадгална. Нийлмэл бичиг баримтын бүтцийг ухаалгаар сэргээж, үсгийн

хэлбэрийг хэвээр хадгална Дижитал зургийн аппарат ба гар утасны зургийг танина

Хэлзүйн иж бүрэн дэмжлэгтэй Quick Tasks бүхий ухаалаг дэлгэцтэй Түгээмэл Office

програмуудтай хоршиж ажиллана PDF хувиргалт хийх, архивлах, нууцлах чадвартай

Barcode танина Сүлжээгээр ажиллах, хамтран ажиллах хүчирхэг боломжуудтай.

Reader 11 Сorporate Edition хувилбар нь бизнес, улс төр, эрдэм шинжилгээний

байгууллагуудад оновчтой аргаар баримт бичиг боловсруулах төгс шийдэл юм.

FineReader Corporate Edition-д технологийн шинэчлэл болох ADRT технологийг

нэгтгэснээр үйл явцыг оновчтой, сүлжээний олон талын боломжуудтай болгосон ба

таны бизнесийн шаардлагад нийцэхүйц өртөг бага, баталгаажсан сонголт юм.

Гайхалтай оновчтой. Локал болон сүлжээний сканнер, олон үйлдэлт хэвлэгч ашиглан

сканнердсан баримт бичгүүдийг 99,8%-ийн нарийвчлалтай таньж, засварлах, хайлт

хийх боломжтой PDF хэлбэрт хөрвүүлдэг. Баримт бичгийг зохицон таних технологи нь

дахин бичих, хэлбэржүүлэх ажиллагааг багасгасан. FineReader 11 нь олон хуудастай

баримт бичгийн үсгийн хэв ба загвар, хүснэгт ба диаграм, багана, толгой ба хөл бичвэр,

нэмэлт тэмдэглэл, хуудасны дугаар гэх мэт бүтэц, хэлбэржүүлэлтийг маш нарийн

тодорхой хөрвүүлж гаргадаг. Дэвшилтэт PDF хөрвүүлэлт ба шахалт. Маш хялбар

аргаар PDF файлыг засвар хийж болох ба PDF файл болон PDF/A файлруу хөрвүүлэх

боломжтой. Мөн найдвартай архивлагдах боломжтой. Бусад OCR технологитой

харьцуулахад илүү олон хэлээр таних чадвартай. ABBYY FineReader 11 Монгол, Орос

гэхчилэн нийт 189 хэл рүү хөрвүүлж таних ба олон талт боломжийг нэмэгдүүлэхэд

туслана. Илүү уян хатан, автоматжуулсан OCR боловсруулалт. Hot Folder-ийг ашиглан

заагдсан хугацаанд хөрвүүлэхээр хуваарь гаргах процессийг хянадаг. ABBYY Hot

folder нь танд дотоод болон сүлжээний драйв эсвэл FineReader-ийн хянаж буй FTP

серверийн хавтасны байршлыг тодорхойлж өгөх ба заагдсан байрлалд буй дурын

файлыг автоматаар боловсруулна.

Page 19: НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf · Компьютерын техник хангамж нь компьютерийн системийг

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, НЭГЖИД АШИГЛАХ ХЭРЭГЛЭЭНИЙ

ПРОГРАМУУДЫН ГАРЫН АВЛАГА

17

1. ABBYY FINEREADER 11 ПРОГРАМ СУУЛГАХ

1: Зааврын дагуу орно.

2. Сонгоно.

3. Сонгоно.

4. Сонгоно.

5: Үйл явц дуустал түр хүлээнэ үү.

6. Сонгоно.

7. Сонгоно.

8. Үйл явц дуустал түр хүлээнэ үү.

9. Лицензийг зөвшөөрөөд Next товч дарна. 10. Сонгоно.

Page 20: НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf · Компьютерын техник хангамж нь компьютерийн системийг

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, НЭГЖИД АШИГЛАХ ХЭРЭГЛЭЭНИЙ

ПРОГРАМУУДЫН ГАРЫН АВЛАГА

18

11. Сонгоно.

12. Үйл явц дуустал түр хүлээнэ үү.

13. Finish дарсанаар суулгах үйл явц

дуусна.

14. Суулгах үйл явц дууссан тул Exit дарж

хаана.

15.Инсталын сан бүхий хавтасруу

буцаж .bat файлыг ажлуулна.

16. Сонгоно.

17. Ямар нэгэн товч дарж үргэлжлүүлнэ. 18. Инсталлын сан бүхий хавтасруу буцаад

Crack хавтасруу орно.

Page 21: НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf · Компьютерын техник хангамж нь компьютерийн системийг

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, НЭГЖИД АШИГЛАХ ХЭРЭГЛЭЭНИЙ

ПРОГРАМУУДЫН ГАРЫН АВЛАГА

19

19. Crack дотор байгаа бүх файлыг сонгоод

(CTRL+A) Copy хийнэ (CTRL+C).

20. Үйлдлийн систем бүхий дискрүү орно

[Local Disk(C:)].

21. FineReader 11 суусан Program Files

эсвэл Program Files(x86) хавтасруу орно.

22. ABBYY FineReader 11 хавтасруу орно.

23. ABBYY FineReader 11 хавтас дотор

Paste хийнэ (CTRL+V).

24. Дараагийн 3 файл ижилхэн үйлдэл

хийхийг сонгоод дарж хуулснаар дуусна.

Page 22: НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf · Компьютерын техник хангамж нь компьютерийн системийг

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, НЭГЖИД АШИГЛАХ ХЭРЭГЛЭЭНИЙ

ПРОГРАМУУДЫН ГАРЫН АВЛАГА

20

2. ABBYY FINEREADER ПРОГРАМ ДЭЭР АЖИЛЛАХ ЗААВАР

1. Програмаа нээгээд Монгол хэлийг сонгоно.

2. Та шууд сканнердаж оруулах боломжтой.

3. Гар утас болон бусад төхөөрмжөөр авсан зурган файлыг Open хийж оруулж ирж

болно.

4. Алдаатай болон програм уншихгүй үг нь цэнхэрээр ялгарч харагдах ба та шууд

засах боломжтой Verification товч дарж засварлавал илүү амархан.

Page 23: НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf · Компьютерын техник хангамж нь компьютерийн системийг

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, НЭГЖИД АШИГЛАХ ХЭРЭГЛЭЭНИЙ

ПРОГРАМУУДЫН ГАРЫН АВЛАГА

21

6. Засвар хийж дууссаны дараа Ignore сонгоно уу.

7. Үсгийн фонд дөрвөлжин харагдаж байгаа нь Unicode дэмжих фонд байхгүй байна

гэсэн үг. Unicode нүхий үсгийн фонд байхгүй бол Хавсралт хэсгээс Control Panel-Fonts

дотор хуулна.

8. Үсгийн фонд таниулах.

9. Хөрвүүлсэн файлаа хадгалахдаа word, Pdf файл болгон хадгалж болно.

Page 24: НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf · Компьютерын техник хангамж нь компьютерийн системийг

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, НЭГЖИД АШИГЛАХ ХЭРЭГЛЭЭНИЙ

ПРОГРАМУУДЫН ГАРЫН АВЛАГА

22

NERO программ дээр ажиллах зааварчилгаа

1. NERO ПРОГРАМ СУУЛГАХ

1. Nero гэж бичээд хайхад сонголтууд гарч ирнэ. Үүнээс Nero 10.0.10500 нь нилээд

сүүлийн үеийн хувилбар бөгөөд бас үнэгүй (FreeWare) суух боломжтой.

2. Баруун дээд хэсэгт байгаа Download Latest Version товч дээр дарна.

3. Бидний веб хөтөч IE (Internet Explorer) учир татах линк нь PopUp маягаар гарч ирж

байна. (Download File дарна).

4. Одоо та хадгалах газраа зааж өгнө. Компьютерт ямар нэгэн бичиг баримт, програмыг

татан авч хадгалахдаа аль болох эмх цэгцтэй ангилж хадгалвал зүгээр байдаг. Үүний

талаар дараа дэлгэрэнгүй заавар оруулнаа. Жишээ нь: Миний хувьд D:\Programs\CD

DVD Burning дотор СD/DVD бичигч програмуудыг хадгалж байна.

5. За ингээд бидний татаж авсан файл суугдахад бэлэн болсон байна. Run дарсанаар

таны компьютерт суугдана.

6. Nero програм нь энэ хувилбартаа(10.5.10500) Ask Toolbar-г санал болгож байна.

Энэхүү toolbar нь суугдсанаар интернетээс хайлт хийхэд бидний хүссэн үр дүнг

харуулж чаддаггүй учир миний хувьд суулгахгүйгээр явуулъя. Хэрэв чагтлаад явуулбал

суух болно. Гэвч сүүлийн үед AskToolbar-г авч хаях сонголт идэвхигүй болсон ба

суусны дараа устгаж бас болно.

7. Next(N) дарснаар үргэлжлэх болно. Энэ зурганд 다음 гэж солонгосоор гарч байгаа

боловч суугдсаны дараа англи хувилбар нь суух болно. (Солонгосоор гардаг учир нь би

байрлал болон цагийн бүсээ солонгост байгаагаар тааруулсан байгаа. Таны хувьд

магадгүй англиар гарах байх. Хэрэв солонгос үйлдлийн системтэй бол мэдээж

солонгосоор гарна. Харин суусны дараа англиар харагдана.)

9. Custom Settings(S) энэхүү сонголтыг хийснээр та Nero-н хэрэггүй гэж үзсэн

хэсгүүдээ хасах боломжтой. Сонголтоо хийгээд (N) дарна.

Page 25: НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf · Компьютерын техник хангамж нь компьютерийн системийг

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, НЭГЖИД АШИГЛАХ ХЭРЭГЛЭЭНИЙ

ПРОГРАМУУДЫН ГАРЫН АВЛАГА

23

Энэ хэсэгт бид (S) сонголтыг хийсэн учир Help хэсгийг нь хэрэггүй гэж үзээд

суулгахгүй үлдээж байна. Заавал ингэж тохируулахгүйгээр шууд явуулсан ч болно.

Хэрэв тэгэх бол дээрх зургаас (C) сонголтыг хийгээрэй.

10. Одоо бид Install/설치(I) товч дарснаар програм сууж эхэлнэ.

11. Finish/마참(F) дарсанаар сууж дуусна.

Одоо та ажиллуулахдаа Desktop(арын дэлгэц дээр байгаа) Nero BurnLite 10 дарсанаар

ажиллаж эхэлнэ.

2. NERO ПРОГРАМ ДЭЭР АЖИЛЛАХ ЗААВАР:

1. CD/DVD ROM буюу CD/DVD уншигч төхөөрөмжний төрлүүд:

- Combo-CD- Энэ нь CD уншиж, бичих ба DVD унших боломжтой.

- DVDRom- Энэ нь CD/DVD бичих боломжгүй харин 2-ланг нь унших

боломжтой.

- SuperMulti- Энэ нь CD/DVD 2-ланг нь уншиж, бичих боломжтой.

Та мэдээллийнхээ хэмжээ, төрлөөс хамаарч CD эсвэл DVD бэлтгэх хэрэгтэй. Үүний

тулд та CD/DVD-ий төрөл, багтаамжийн талаар дараах зүйлсийг мэдэх шаардлагатай.

Page 26: НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf · Компьютерын техник хангамж нь компьютерийн системийг

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, НЭГЖИД АШИГЛАХ ХЭРЭГЛЭЭНИЙ

ПРОГРАМУУДЫН ГАРЫН АВЛАГА

24

Мөн CD/DVD бичихийн тулд танд бичлэг хийх зориулалтын Nero Burning, Easy CD

creator зэрэг CD/DVD бичигч /recorder/ програм байх шаардлагатай. Маш олон програм

байх ба жишээ болгон Nero Smart програмаар CD-д өгөгдөл бичихийг авч үзье.

1. Програмын цонх

Програмын цонхноос Make Data CD командыг сонговол Nero Express Essentials цонх

нээгдэнэ. Дискийн багтаамжаас хэтрүүлэхгүйгээр өгөгдлөө сонгох шаардлагатай. Олон

төрлийн өгөгдөл сонгож байгаа үед шинээр хавтас үүсгээд өгөгдлөө оруулж болно.

2. CD-д оруулсан өгөгдлийн хэмжээг харуулах цонх

3. Бичих файлуудыг сонгож оруулах цонх.

Page 27: НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf · Компьютерын техник хангамж нь компьютерийн системийг

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, НЭГЖИД АШИГЛАХ ХЭРЭГЛЭЭНИЙ

ПРОГРАМУУДЫН ГАРЫН АВЛАГА

25

4. Дискэнд бичэх өгөгдлүүд (700 М байтаас хэтэрвэл delete цоммандааар зарим файл

устана)

5. Бичлэг хийх хурдаа тохируулах цонх.

6. Дискэнд бичлэг хийж буй цонх.

Page 28: НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf · Компьютерын техник хангамж нь компьютерийн системийг

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, НЭГЖИД АШИГЛАХ ХЭРЭГЛЭЭНИЙ

ПРОГРАМУУДЫН ГАРЫН АВЛАГА

26

7. Дискэнд бичлэг амжилттай хийсэн тохиолдолд дараах цонх гарч ирнэ.

Page 29: НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf · Компьютерын техник хангамж нь компьютерийн системийг

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, НЭГЖИД АШИГЛАХ ХЭРЭГЛЭЭНИЙ

ПРОГРАМУУДЫН ГАРЫН АВЛАГА

27

SPSS программ дээр ажиллах зааварчилгаа

• SPSS программыг эхлүүлэхэд дараах харилцах цонх гарна. Энэ цонхонд байгаа

сонголтын нүднүүдийн үүргийг зүүлт-тайлбарт бичив.

• Мөн анхны өгөгдлүүдийг оруулах буюу өгөгдлүүд байрлах редакторын цонх /

Data Editor / гарна.

SPSS программын

талаар зөвлөлгөө авах

SPSS –ийн ажлын

талбарт өгөгдөл шууд

оруулах Өмнө оруулсан мэдээний

баазын хүснэгт /хүсэлт/

Мэдээний бааз

боловсруулах

программуудаар хүсэлт

Өмнө үүсгэж

хадгалсан файлыг

Page 30: НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf · Компьютерын техник хангамж нь компьютерийн системийг

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, НЭГЖИД АШИГЛАХ ХЭРЭГЛЭЭНИЙ

ПРОГРАМУУДЫН ГАРЫН АВЛАГА

28

Энэ цонх, дугаар бүхий мөр, нэр бүхий баганаас бүрдэх бөгөөд нүдэнд байгаа

өгөгдлийн хаяг уг хүснэгтийн өмнөх туузны зүүн хэсэгт Мөрийн дугаар:Баганы нэр

хэлбэрээр харагдах ба баруун хэсэгт нь уг нүдэнд байгаа утга харагдана.

SPSS программаар ажиллах ажиллагаа:

• SPSS программаар тооцоолон боловсруулах ажиллагааг үндсэн дөрвөн үе

шаттай гүйцэтгэнэ. Үүнд:

1-р шат. Өгөгдлийн редакторын цонхонд өгөгдлөө оруулах. Ингэхдээ

Өмнө хадгалсан өгөгдлийн файлыг нээх;

Excel –ийн ажлын талбараас уншуулах;

Мэдээний баазын болон текстэн файлаас уншуулах;

Эсвэл Өгөдлийн редакторын цонхонд гараас шууд оруулах

аргуудын аль нэгийг хэрэглэнэ.

2-р шат. Оруулсан өгөгдөлд тооцоолон боловсруулалт хийж

Хүснэгт үүсгэх,

Статистик үзүүлэлтүүдийг бодох

График, диаграмм үүсгэх

Үүний тулд цэсээс шаардлагатай процедур буюу команд сонгоно.

3-р шат. Сонгосон процедурт харгалзан гарч ирэх харилцах цонхонд тооцоолол хийх

гэж байгаа хувьсагчид харагдах бөгөөд эдгээрээс сонгоно.

4-р шат. Тухайн процедурыг ажиллуулж үр дүнгээ харна. Тооцооллын үр дүн нь

Viewer буюу үр дүн харуулагч тусгай цонхонд харагдана. Түүнийг хэвлэж авах юмуу

файл болгон хадгалж болно. Энэ цонх нь мөн цэсүүд болон хэрэгслийн туузуудтай юм.

Page 31: НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf · Компьютерын техник хангамж нь компьютерийн системийг

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, НЭГЖИД АШИГЛАХ ХЭРЭГЛЭЭНИЙ

ПРОГРАМУУДЫН ГАРЫН АВЛАГА

29

Өгөгдөл оруулсны дараахь редакторын цонх:

• Энэ цонхонд ажлын файлын агуулга харагдана. Ажлын файл багана ба мөрөөс

тогтох бөгөөд багана бүр нэртэй, мөр бүр дугаартай байна. Багана бүрийг

мэдээний баазын талбар, мөр бүрийг бичлэг гэж үзэж болно.

• Өгөгдлийг оруулж тооцоолох процедурыг сонгон ажиллуулах команд өгөхөд

Viewer цонх автоматаар гарч ирнэ. Дараах байдлаар гарна:

• Энэ цонх үр дүнг харуулсан хүснэгт, статистик утгууд болон графикийг

харуулна.

Viewer цонх

Рeдактор цонх

Page 32: НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf · Компьютерын техник хангамж нь компьютерийн системийг

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, НЭГЖИД АШИГЛАХ ХЭРЭГЛЭЭНИЙ

ПРОГРАМУУДЫН ГАРЫН АВЛАГА

30

• Редакторын болон Үр дүн харуулагч цонхны цэсүүдийг файл, статистик утгууд

болон графикуудыг сонгоход хэрэглэнэ.

Эдгээр цонх бүр хэрэгслүүдийн туузтай байна.

Маузын заагч курсорыг аль нэг хэрэгсэл дээр байрлуулахад түүний товч тодорхойлолт

бүхий жижиг цонх гарч ирнэ.

Харилцах цонх. Тооцоолон боловсруулах ажиллагаа гүйцэтгэхээр ямар нэг процедур

буюу команд сонгоход хувьсагчидыг сонгох харилцах цонх гардаг.

Жишээлбэл: Analize цэсээс Frequences процедур сонгоход дараахь харилцах цонх

гарна. Энэ цонхыг статистик үзүүлэлтүүдийг нь бодох болон график дүрслэл үүсгэх

хувьсагчидыг сонгоход хэрэглэнэ.

Ингэхдээ хувьсагчидын жагсаалтын талбараас хувьсагчидыг сонгоод сумтай товчлуур

дээр дарж хүлээлтийн жагсаалтын талбар руу зөөнө.

Page 33: НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf · Компьютерын техник хангамж нь компьютерийн системийг

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, НЭГЖИД АШИГЛАХ ХЭРЭГЛЭЭНИЙ

ПРОГРАМУУДЫН ГАРЫН АВЛАГА

31

• Энэ ажиллагааг дараахь харилцах цонхнуудад харууллаа.

• Аль нэг хувьсагчийн талаар мэдээлэл авахда маузын зүүн товчоор хувьсагчийн

нэр дээр дарна.

Тэгээд маузын баруун товч дээр дараад гарч ирэх хам-цэсээс Variable Information –ийг

сонгоод маузын зүүн товчоор даралт хийнэ.

Үүний дүнд гарах цонхонд хувьсагчийн нэр (Variable name) болон түүний утгын

агуулга юу болохыг заасан заалт (Variable Label, Value label), хэмжих нэгж

(Measurement) гарна.

Page 34: НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf · Компьютерын техник хангамж нь компьютерийн системийг

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, НЭГЖИД АШИГЛАХ ХЭРЭГЛЭЭНИЙ

ПРОГРАМУУДЫН ГАРЫН АВЛАГА

32

Үүнээс гадна редактор-цонхонд байгаа хувьсагчийн нэр буюу багана дээр маузын

заагчийг байрлуулахад хувьсагчийн заалт гарна.

• Мөн түүнчлэн хувьсагчийн заалтын тодорхойлолтыг хийхдээ редактор-цонхонд

хувьсагчийн нэр дээр маузаар давхар даралт хийнэ.

Тоон утгатай хувьсагчид фунтын (#)

дүрсмэгээр танигдана.

Тэмдэгт мөрөн хувьсагчид А -үсэгтэй

дүрсмэгээр танигдах ба 8 ба түүнээс

цөөхөн үсэг, тэмдэгтийн утгатай хувьсагч

А үсгийн дэргэд < тэмдэглээтэй, харин 8

–аас олон үсэг, тэмдэгтийн утгатай

хувьсагч А үсгийн дэргэд > тэмдэглээтэй

дүрсмэгтэй байна.

Page 35: НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf · Компьютерын техник хангамж нь компьютерийн системийг

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, НЭГЖИД АШИГЛАХ ХЭРЭГЛЭЭНИЙ

ПРОГРАМУУДЫН ГАРЫН АВЛАГА

33

• Харилцах цонх доторхи аль нэг удирдах элемент буюу талбарын тухай

лавлахдаа түүн дээр маузын баруун товчоор даралт хийнэ. Ингээд нээгдэх

цонхонд түүний тухай мэдээлэл харагдана.

• Жишээлбэл Frequencies харилцах цонхонд байгаа Kurtosis талбар дээр маузын

заагчийг байрлуулаад баруун товч дарахад дараах мэдээлэл гарна.

Page 36: НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf · Компьютерын техник хангамж нь компьютерийн системийг

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, НЭГЖИД АШИГЛАХ ХЭРЭГЛЭЭНИЙ

ПРОГРАМУУДЫН ГАРЫН АВЛАГА

34

• Интерактив диаграммын харилцах цонхнууд

Одоо бид янз бүрийн диаграмм үүсгэхэд гардаг харилцах цонхтой танилцана.

Тухайлбал туузан диаграмм үүсгэх харилцах цонхыг доор харуулж байна.

• Интерактив диаграмм үүсгэж редакторлах харилцах цонх, бусад харилцах

цонхнуудаас олон талаар ялгаатай юм. Энэ цонхны хувьсагчидын жагсаалтаас

сонгохдоо диаграммаар дүрслэх гэж байгаа хувьсагчыг маузаар чирээд хүлээн

авах талбар (Target list) дотор буулгана.

• Хувьсагчид тодорхой төрөлд хамаарагддаг. Гурван төрлийн хувьсагч байдаг

бөгөөд тэдгээрийн өмнө байгаа дүрсмэгээр төрлүүд нь ялгагдана.

Чирээд буулгана

Page 37: НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf · Компьютерын техник хангамж нь компьютерийн системийг

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, НЭГЖИД АШИГЛАХ ХЭРЭГЛЭЭНИЙ

ПРОГРАМУУДЫН ГАРЫН АВЛАГА

35

Үүнд: Категор төрөл (Categorical), хэмжээсийн төрөл(Scale), суулгагдсан төрөл(Built-

in) .

• Бүх тэмдэгт мөрөн хувьсагчид ба утгын заалт тодорхойлогдсон тоон хувьсагчид

болон nominal ба ordinal тоон хувьсагчид категор төрөлд багтана.

Page 38: НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf · Компьютерын техник хангамж нь компьютерийн системийг

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, НЭГЖИД АШИГЛАХ ХЭРЭГЛЭЭНИЙ

ПРОГРАМУУДЫН ГАРЫН АВЛАГА

36

Prezi программ дээр ажиллах

зааварчилгаа

Prezi нь таны илтгэлийг хөдөлгөөнт хэлбэрт оруулан сонсогчдын сонирхлыг татах зэрэг

олон боломжийг олгодог. Prezi нь аль ч чиглэлээр ашиглах боломжтой энгийн бөгөөд

ойлгомжтой программ юм. Илтгэлээ бэлдэхийн өмнө та программаа суулгах хэрэгтэй

бөгөөд www.prezi.com веб хуудсанд бүртгүүлэн эрхээ нээлгэнэ. Таны хэрэгцээнээс

хамааран 3н төрлийн эрх үүснэ. Үүнээс Public эрх нь үнэ төлбөргүй бөгөөд Enjoy болон

Pro таны хэрэглээ шаардлагаас хамааран тодорхой хэмжээний үнэтэй юм.

Public эрхтэй үед онлайн, болон компьютерт суурилдаг хувилбаруудын аль алийг нь

ашиглах боломжтой бөгөөд энэхүү эрх нь тодорхой хугацаа болон багтаамжийн

хүрээнд хүчин төгөлдөр юм. Хэрэв та хүсвэл төлбөртэй эрхийг нь авч илүү их

багтаамж болон олон олон сонголт бүхий загваруудыг сонгон ашиглах боломжтой.

Prezi нь уламжлалт PowerPoint дээр бэлтгэгдсэн агуулгын хүрээнд илүү дэвшилтэд

шинэлэг байдлаар таны илтгэлийг бусдад хүргэх болно.

Prezi ашиглах заавар:

1. Prezi-рүү нэвтрэх эрхтэй хэрэглэгч болох.

2. Хэрэглэгч болсон та үнэгүй ашиглах хэсэгрүү нэвтрэх.

Page 39: НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf · Компьютерын техник хангамж нь компьютерийн системийг

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, НЭГЖИД АШИГЛАХ ХЭРЭГЛЭЭНИЙ

ПРОГРАМУУДЫН ГАРЫН АВЛАГА

37

3. Хэрэглэгчээр бүртгүүлэх.

4. Шинээр илтгэл бэлтгэх хэсэг.

5. Илтгэл бэлтгэх загвараа сонгох.

Page 40: НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf · Компьютерын техник хангамж нь компьютерийн системийг

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, НЭГЖИД АШИГЛАХ ХЭРЭГЛЭЭНИЙ

ПРОГРАМУУДЫН ГАРЫН АВЛАГА

38

6. Бэлтгэсэн fila-aa хадгалах.

7. Шинэ хуудас үүсгэх болон зураг зурах,

8. Дизайн дээр ажиллах.

Page 41: НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf · Компьютерын техник хангамж нь компьютерийн системийг

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, НЭГЖИД АШИГЛАХ ХЭРЭГЛЭЭНИЙ

ПРОГРАМУУДЫН ГАРЫН АВЛАГА

39

9. Зураг оруулах.

10. Дүрс, тэмдэгт оруулах.

11. Бэлтгэсэн fila-aa хэвлэх.

Page 42: НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf · Компьютерын техник хангамж нь компьютерийн системийг

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, НЭГЖИД АШИГЛАХ ХЭРЭГЛЭЭНИЙ

ПРОГРАМУУДЫН ГАРЫН АВЛАГА

40

СОШИАЛ СҮЛЖЭЭНД АЖИЛЛАХ

ЗААВАРЧИЛГАА

Facebook бол түүнд бүртгэлтэй хэрэглэгчдэд өөрийн тухай товч мэдээлэл үүсгэх, зураг

болон видео байршуулах, мессеж илгээх, мөн найз нөхөд, гэр бүл, хамт олонтойгоо

холбоотой байх боломжийг олгодог үнэгүй, өргөн дэлгэрсэн олон нийтийн сүлжээний

вэб сайт юм.

Олон нийтийн энэ сүлжээ нь 2015 оны байдлаар 1,4 тэрбум идэвхтэй хэрэглэгчтэй

байна.

Уг сайт нь 37 өөр хэл дээр ашиглах боломжтой ба доор дурдсан онцлогуудыг агуулдаг.

Үүнд:

Зах зээлийн талбар – ангилагдсан зар сурталчилгаанд өөрийн зарыг оруулах, зар

унших болон хариу хэлэх гэх мэт үйлдэл хийхийг зөвшөөрдөг.

Бүлгүүд – нийтлэг сонирхолтой гишүүдэд бие биенийгээ хайж олох болон

харилцах боломжийг олгодог.

Үйл ажиллагаа – зохион байгуулагдах гэж буй үйл ажиллагааг олон нийтэд

зарлах, зочдыг урих болон оролцох төлөвлөгөөтэй хэн нэгнийг мэдэх

боломжийг гишүүдэд олгодог.

Хуудаснууд – тодорхой сэдвийн хүрээнд олон нийтийн хуудсыг үүсгэх болон

түүнийг дэмжих боломжийг гишүүдэд олгодог.

Оршихуй технологи – сүлжээнд байгаа (онлайн) харилцагчдыг харах болон

чатлах боломжийг гишүүдэд олгодог.

Facebook олон нийтийн сүлжээнд холбогдохын тулд заавал Facebook хаягтай байна.

Хэрэв танд байхгүй бол шинээр нээх хэрэгтэй.

https://www.facebook.com/ сайт руу хандан, шаардлагатай мэдээллүүдийг бөглөж

илгээснээр та өөрийн шинэ хаягтай болох бөгөөд ингэснээр Facebook-ийн олон

үйлчилгээнүүдийг авах боломж бүрдэнэ.

ФЭЙСБҮҮК ПЭЙЖ ГЭЖ ЮУ ВЭ?

Фэйсбүүк Пэйжүүд нь Фэйсбүүкийн гишүүдийн профайлтай үүргээрээ ижил тэнцүү

юм. Гишүүд таны Фэйсбүүк Пэйж хуудасны фэн болж болно. (Энэ нь таны профайлын

найз болж байгаатай адил.) Мөн таны Wall дээр сэтгэгдэл бичиж, онцгой зар

сурталчилгааны талаар судлах, зураг байршуулах, мөн хэлэлцүүлэгт нь бусад гишүүд

нэгдэж болдог. Та фэнүүдээ мэдээллээр хангах, тэдний анхаарлыг татсан хэвээр

Page 43: НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf · Компьютерын техник хангамж нь компьютерийн системийг

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, НЭГЖИД АШИГЛАХ ХЭРЭГЛЭЭНИЙ

ПРОГРАМУУДЫН ГАРЫН АВЛАГА

41

байхын тулд status мэдээг тэдэнтэй хамтран эзэмших боломжтой. Профайлаас ялгаатай

нь (Профайл дахь найзын тоог 5000-аар хягаарласан) Пэйж хуудасны фэнүүдийн тоог

хязгаарлаж өгөөгүй байдаг. Ямар ч бизнес пэйжээс фэнүүддээ хэдийд ч update мэдээ

илгээж болдог.

Фэйсбүүк Пэйж нь илүү нээлттэй байдаг нь Пэйж болон Профайлуудын хоорондох гол

үндсэн ялгаа нь юм. Facebook-ийн хайлтын хэрэгслээр мөн интернетийн хайлтын

хэрэгслүүдээр мөн түүнчлэн Google болон Yahoo-гоор хэн ч таны Пэйж хуудсыг хайж

олох боломжтой юм.

Зөвөлгөө:

Санамж: Хайлтын хэрэгслүүдээр олдсон Фэйсбүүк Пэйжүүд Фэйсбүүкийн биш

хүмүүст харагддаг. Гэвч энэ нь хэрэв тэд уг Пэйжтэй хамтран ажиллахыг хүсч байвал

тэднийг Фэйсбүүкт нэгдэж түүний гишүүн байхыг шаарддаг. Мөн түүнчлэн тэднийг

хэлэлцүүлгүүд рүү нэвтрэх эсвэл санаа бодлоо илэрхийлэх боломжийг олгодог.

Фэйсбүүк Пэйж нь ямар нэг Application эсвэл үйлчлүүлэгчтэй шууд харилцаж болох

(interactive) програм хангамжийн жижиг програмуудыг нэмж оруулахыг зөвшөөрдөг.

Таны Пэйж хуудасны уншигчдын анхаарлыг татахад видео, флаш контентүүд, линкүүд,

notes буюу тэмдэглэл гэх мэт зүйлүүд тус болно. Та ямар төрлийн Пэйж хуудас сонгон

үзэж байгаагаас хамаарч түүний устгаж болохгүй стандарт application-уудыг мөн

түүнчлэн Wall, Event-үүд, болон Notes зэргийг нь үзэж болно.

Фэйсбүүк нь мөн таны өөрийн Пэйж хуудсаа хийхэд хэрэглэж болох гуравдагч

application-уудын томоохон цуглуулгуудыг хадгалж байдаг.

FACEBOOK ГРУПП ГЭЖ ЮУ ВЭ?

Фэйсбүүк группийн фэйсбүүк хуудас буюу фанпэйж-ээс ялгагдах хамгийн том давуу

тал нь тодорхой нэг сэдвээр маш хурдан хугацаанд харилцааг үүсгэж чаддагаараа давуу

талтай байдаг.

Группууд нь дараах боломж ба давуу талуудтай.

1. Event - Группынхээ гишүүдэд л зориулж арга хэмжээ нээх боломжтой.

2. DOC - Группын зорилго, төрлийн дагуух текстэн мэдээллийг файл болгон хадгалж

оруулах боломжтой.

3. Photos - Зураг оруулах боломжтой.

4. Chat - Группынхээ гишүүдтэй чатлах боломжтой. Гэхдээ тухайн групп нь 250-аас

ихгүй гишүүнтэй байж чатлах боломж нь идэвхитэй байдаг. (Зарим тохиолдолд чатаас

нь төвөгшөөж группээс гарч байгаа хүмүүс ажиглагддаг. Энэ тохиолдолд зөвхөн чатыг

хаах тохиргоо байдаг гэдгийг сануулъя)

5. Cover picture - Ковер зургийг группын ямар ч гишүүн хүссэнээрээ солих, оруулах

боломжтой байдаг.

Групп нь өөрөө Open (хүссэн нь элсэж болно, мэдээллүүдийг элсээгүй байхад харж

болно)Closed (хүссэн нь элсэж болно. харин мэдээллүүдийг харж болохгүй, гишүүд

болон админуудыг харж мэдэж болно) Secret (Группын гишүүдэд л харагдана,

Page 44: НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf · Компьютерын техник хангамж нь компьютерийн системийг

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, НЭГЖИД АШИГЛАХ ХЭРЭГЛЭЭНИЙ

ПРОГРАМУУДЫН ГАРЫН АВЛАГА

42

хайлтанд илэрц болж гарч ирэхгүй) гэсэн гурван сонголттойгоор нээгддэг. Үүнийг

нээсний дараа хэдэн ч удаа сольж болно.

Мөн группын тайлбар ба пост бичих болон гишүүн нэмэх эрхийг хаах/нээх тохиргоо нь

группын админы мэдэлд байна.

Мөн нэг чухал зүйл нь Группын И-мэйл хэсэг байдаг. Группын и-мэйл нь

[email protected] гэсэн хэлбэрээр байдаг. Энэ нь та мэйл хаягнаасаа

фэйсбүүкдээ орохгүйгээр тухайн группд мэдээлэл оруулж болно гэсэн үг юм. Нэг

ёсондоо мэйлээр группээ удирдана л гэсэн үг. Профайл болон хуудсанд ч мэйлээсээ

харьцаж болох боломж бий.

Группд элсэх нь олон төрлийн мэдээллийг, мөн нэг төрлийн мэдээллийг маш гүн

гүнзгий ухаж ойлгоход маш дөхөм байдаг.

GMAIL АШИГЛАХ АРГУУД

1. Илгээсэн мэйлээ буцаах арга

Send дарсныхаа дараа болоогүй мэйл байсныг гэнэт санадаг уу? Тэгвэл санаа бүү зов.

Явуулсан мэйлээ буцаан болиулах аргыг хэрэглээрэй.

Setting > Labs хэсэгт ороод хайх хэсэгт Undo гэж бичээд гарч ирсэн Undo Send

тохиргоог Enable болгоод гүйцээ.

Page 45: НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf · Компьютерын техник хангамж нь компьютерийн системийг

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, НЭГЖИД АШИГЛАХ ХЭРЭГЛЭЭНИЙ

ПРОГРАМУУДЫН ГАРЫН АВЛАГА

43

2. Имэйл дизайнаа өөрчлөх арга

Нэгэн хэвийн цагаан интерфэйс харахаас залхаж байна уу?

Тэгвэл өөрийн хэв маягт таарсан аятайхан дизайныг Theme хэсгээс сонгоорой.

3.Инбоксоо хуваах арга

Олон мэйл нэгэн зэрэг шалгахын тулд хэт их хугацаа зарцуулж байвал үүнийг ашигла.

Settings > Labs > хэсгээс Preview pane гэж хайгаад Enable болгоно. дараагаар нь Split

icon дээр дарж хуваалтаа сонгоод боллоо

4. Имэйл явуулах хугацаагаа төлөвлөх арга

Бидэнд заримдаа ажлын хэнээтэн аятай шөнийн 2 цагт драфтласан мэйлээ босч явуулах

шаардлага гардаг.

Page 46: НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf · Компьютерын техник хангамж нь компьютерийн системийг

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, НЭГЖИД АШИГЛАХ ХЭРЭГЛЭЭНИЙ

ПРОГРАМУУДЫН ГАРЫН АВЛАГА

44

Тэгвэл энэ асуудлыг Бүүмерангаар илгээх цагаа сануулаад сайхан амрах боломж танд

бий боллоо. Тухайн илгээгч хариу ирүүлсэн үед эсвэл хариу ирэхгүй тодорхой хугацаа

авах тохиолдолд үгүй бол зүгээр л 4 цагийн дараа явуулах горимыг сонгох

боломжтой.

5. Харилцагчийнхаа сошиал аккаунтыг мэдэх

Зарим харилцагчдийнхаа сошиал аккаунтыг мэйл хаягнаас нь мэдэхийг хүсч байвал

үүнийг туршаад үзээрэй.

6. Нэг имэйлд бүх имэйл хаягаа холбох

Байн байн олон имэйл хаяг ашигладаг бол яг одоо боль!

Бүх имэйл хаягаа Gmail-тэй холбоод дурын мэйл хаягаараа имэйл бич. Учир аль ч

хаягаар ирсэн явсан бүх мэйл Gmail-д ирэх болно. Тун удахгүй хэрхэн холбох талаар

“Хэрхэн мэйл аккаунтуудаа нэг имэйлд холбох вэ?” нийтлэлийг оруулах болно.

Page 47: НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf · Компьютерын техник хангамж нь компьютерийн системийг

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, НЭГЖИД АШИГЛАХ ХЭРЭГЛЭЭНИЙ

ПРОГРАМУУДЫН ГАРЫН АВЛАГА

45

7.Орлого зарлагаа 1 doc файлд хүлээж авах арга

Үүнийг ашиглаад өө заза ингээд л болчих байсан юм уу? эртхэн ингээд сайхан

нийтлэчихгүй күэ нээрээ гэж уулга алдана гээд л бодчих. Орлого зарлага хүлээж авна

гэдэг маань нөгөө айхтар excel програмын spreadsheet-ыг л онлайн орчинд хэн

дуртайдаа шэйрлаад excel нүднүүдээ бөглүүлээд байна гэсэн үг. Орлого зарлага авахаар

барахгүй хүснэгтэн мэдээлэлтэй харилцдаг хүн бүр үүнийг хэрэглэнэ гэдэгт итгэлтэй.

Үүний тулд docs.google.com руугаа ороод Create > Spreadsheet гүйцээ.

Бонус: Мөн санал асуулга, бүртгэл, мэдээ нийтлэл хүлээж авах гэх мэт форм бөглөх

хэрэгцээнд Сreate > Form гэж үүсгэнэ. За тэгээд өөр гэвэл doc үүсгэх, пресентац үүсгэх

гэх мэт Microsoft Office дээр байдаг боломжуудын онлайнаар олуулаа ашиглаж болно.

8. Зурагтай имэйл явуулах арга

Ихэнх хүмүүс мэйлээ зургаар явуулна гэхээр Яаж? гээд алмайраад байдаг юм. Уг нь

зүүдэнд ч оромгүй хэцүү зүйл биш л дээ. Оруулах зурагаа copy paste хийх л ажил

байгаа юм. Мэйл бичих нь вэб хэл дээр суурилсан үйлдэл учир интернэтэд upload

хийсэн зургийг copy paste хийхэд тухайн хэлээр нь мэйлдээ хуулаад тавьчихаж байна

гэсэн үг юм

9. Том хэмжээтэй файл имэйлээр илгээх арга

Том хэмжээтэй файл гэхээр явдгүүмдаа л гэж байна уу? Тэгвэл маш амархан арга зааж

өгье.

Page 48: НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf · Компьютерын техник хангамж нь компьютерийн системийг

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, НЭГЖИД АШИГЛАХ ХЭРЭГЛЭЭНИЙ

ПРОГРАМУУДЫН ГАРЫН АВЛАГА

46

Compose буюу бичих хэсэгт байрлах Drive логон дээр дараад файлаа хуулна. Файлын

дээд хэмжээ 10GB буюу хэд хэдэн DVD кино явуулах боломжтой гэсэн үг.

10. Имэйл ашиглан видео чат, харилцан яриа өрнүүлцгээе.

Яахуу мээсэнжр, Скаяп дуудлага хийсээр л байх уу? Тэгвэл одоо имэйлийнхээ

Hangouts-ийг ашиглан эдгээр үйлдүүдээ илүү чанартайгаар ашиглаарай. Мөн зарим нэг

үйлдэл хийхэд төлбөр төлөх шаардлагатай байсан бол одоо насан туршдаа үнэгүй

ашиглах боломж нээгдэж байна.

Page 49: НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf · Компьютерын техник хангамж нь компьютерийн системийг

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, НЭГЖИД АШИГЛАХ ХЭРЭГЛЭЭНИЙ

ПРОГРАМУУДЫН ГАРЫН АВЛАГА

47

11. Инбокс ангиллуудаа цэгцлэх арга

Хамгийн их халуун цэг болсон сэдвүүдээрээ тус тусад нь инбокс болгоод цэгцэлчих.

Дараа нь хайж уураа барахгүй байх шилдэг арга.

12. Шинэ имэйл хялбар шалгах арга

Мэйл ирсэн болов уу? гээд байн байн инбоксоо шагайгаад байгаа биз. Энэ зуршлаас

чинь яг одоо салгаад өгий. Settings > Labs ороод Unread message icon гэж бичээд Enable

дар. Дараа нь заавал оролгүйгээр табаасаа хэдэн мэйл ирснийг харчихаж бай.

13. Имэйл соёлоор гангарах арга

Page 50: НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf · Компьютерын техник хангамж нь компьютерийн системийг

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, НЭГЖИД АШИГЛАХ ХЭРЭГЛЭЭНИЙ

ПРОГРАМУУДЫН ГАРЫН АВЛАГА

48

Мэйл бичих бүртээ илгээгчийн мэдээлэл, хүндэтгэсэн, баярласан тухайгаа бичих нь

мэйл бичих соёл билээ. Хэрвээ мэйлдээ Signature байрлуулж амжаагүй байгаа бол

Settings хэсэгт ороод Signature нүдэнд хүссэн зүйлээ оруул. Мөн зурган имэйл

явуулахтай адилаар твиттэрийнхээ ч юмуу, ямар нэгэн вэб дээрх зураг, текстээ copy,

paste хийгээд оруулчихаж болно.

14. Имэйл ашиглах хурдаа нэмэх арга

За энэ бол их про талын хурд шаардсан аргалдаа. Магадгүй дээрх аргуудаас хамгийн их

цагийг хэмнэх болно. Яагаад вэ гэхээр сумаараа олон дахин даралт хийж амьдралынхаа

хором мөчүүдийг үрэхээс зайлсхийх юм. Эхний удаад туршилт байдлаар дан гарын

товчлол ашиглаад хэдэн минут хэрэглээд үз. Хэрвээ имэйлдээ орох бүртээ ашиглаад

заншчихвал та өөрийгөө хангалттай ухаалаг хүн гэдэгт эргэлзэх хэрэггүй. Эхлээд

Setting дотроосоо Keyboard Shortcuts гэснийг Enable болгох хэрэгтэй. Мөн дараах цаг

хугацаа хэмнэгч шидэт товчлолуудийг туршаад үз.

C = ШИНЭЭР БИЧИХ

D = ШИНЭ ТАБ НЭЭЖ БИЧИХ

CTRL + ENTER = ИЛГЭЭХ

R = ХАРИУ БИЧИХ

/ = ИМЭЙЛ ХАЙХ

E = АРХИВЛАХ

M = СПАМ ХААХ

# = УСТГАХ

15. Имэйлийг зөвхөн attach файлаар хайх арга

Page 51: НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf · Компьютерын техник хангамж нь компьютерийн системийг

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, НЭГЖИД АШИГЛАХ ХЭРЭГЛЭЭНИЙ

ПРОГРАМУУДЫН ГАРЫН АВЛАГА

49

Энэ арга магадгүй имэйлийг үзэн ядагчдад хамгийн их хэрэгтэй нь байх. Дахин дахин

ирсэн явсан файлуудтай хөөцөлдөх шаардлагагүй болно гэсэн үг. Энэ асуудлыг ердөө л

хайлтын цонхонд has:attachment гэж бичээд л шийдчихлээ.

YOUTUBE

Youtube сайт гэхээр л хүн бүрийн санаанд сонирхолтой сайхан видеонууд

буудаг гэдэгт эргэлзэхгүй байна. Хүн бүрт таалагдахаар хичээл, видео клип, киноны

трэйлер, тоглоом, техникийн үнэлгээ гээд л арвин баялаг сантай тус сайт нь PSY, Justin

Bieber нарын амьдралыг өөрчилсөн байдаг. Google, Facebook-ийн дараагаар 3-т

бичигддэг Youtube сайтад байнга ханддаг хүмүүсийн тоо аль хэдийнэ 1 тэрбумыг

давсан ба минут бүрт 300 цагийн бичлэгийг хэрэглэгчид сайтад оруулдаг гэсэн тооцоо

бий. Цаг хугацааг хамгийн үр бүтээлгүй өнгөрүүлэх арга бол Youtube сайтыг ухах юм

гэж би боддог учраас дараах шинэ аргуудыг та бүхэндээ танилцуулж байна.

Keyboard-наас удирдах боломжууд:

Хүн бүрийн мэдэж байх ёстой Youtube сайтын keyboard shortcut-ууд:

✓ Space – Тоглуулах/Зогсох

✓ F – Бүтэн дэлгэцээр харуулах

✓ Esc – Бүтэн дэлгэцний сонголтыг цуцлах

✓ ↑ – Дууг ихэсгэх

✓ ↓ – Дууг намсгах

✓ ← – 5 секундээр ухраах

✓ → – 5 секундээр урагшлах

Тухайн видеоныхоо аль нэг хэсгийг алгасахдаа хулганаа дарахгүйгээр гүйлгэхийг

хүссэн хэсгийнхээ тоон дээр дарахад л болно. 1-ийн тоог дарахад видеоны 10 хувийг

алгасах ба 2-ын тоог дарахад 20 хувийг гэх мэтээр алгасна. 0 тоон дээр дарвал тухайн

видео эхнээсээ эхлэнэ.

Эхлэх цагийг тааруулах: Youtube-ээр видео үзэхдээ хэрэггүй танилцуулга үзэж цагаа

алдалгүйгээр хэрэгтэй үеэсээ эхлүүлж тавьж үзэж болдог. Үзэхдээ дараах байдлаар

тохируулна. 1:23 руу үсрэхдээ энэ холбоосныхоо ард #t01m23s гэж бичиж өгнө. Эсвэл

та хулганыхаа баруун товчыг дарж Get Video URL at current time сонголтыг сонгож

үзэж байгаа видеоныхоо яг тухайн агшнаас эхлүүлэх холбоосыг шууд гаргаж авч болно.

Видеог GIF болгон хувиргах: Аливаа видеог GIF болгон хувиргахдаа: www-гийн

араас gif гэж бичихэд л хувирчихдаг юм.

Page 52: НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf · Компьютерын техник хангамж нь компьютерийн системийг

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, НЭГЖИД АШИГЛАХ ХЭРЭГЛЭЭНИЙ

ПРОГРАМУУДЫН ГАРЫН АВЛАГА

50

Видеог бүхэлд нь юмуу нэг хэсгийг нь давтан үзэх: Дахин дахин үзээд уйддаггүй

видео танд байдаг л биз дээ? Кино, дууны клип, хошин шог гээд юу ч байж болно.

Давтан үзэхийн тулд та тухайн холбоосныхоо ард repeater гэсэн үгийг нэмж бичнэ.

Youtube Leanback: Youtube сайтын ердийн дэлгэцийн хувилбарыг ашиглан видео

бичлэгийг телевизерээр үзэх хэцүү байдаг учраас Youtube Leanback гарч ирсэн бөгөөд

сумтай товчуудыг ашиглан үзэхэд амар болжээ. Зурагт болгон үзэхийн тулд та

youtube.com/tv рүү орно.

Видеог татаж авах: www-гийн араас ss гэж залгаж татаж авна. Жишээлбэл:

https://www.youtube.com/watch?v=eisKxhjBnZ0 видеог татахдаа

https://www.ssyoutube.com/watch?v=eisKxhjBnZ0 болгож өөрчилнө гэсэн үг юм.

Оновчтой түлхүүр үгийг хайх: Өөрийн үзэхийг хүсч буй зүйлийг олон сая видео

дотроос оновчтой байдлаар хайж сурснаар та цагаа хэмнэх болно. Ингэхийн тулд та

хайлтын хэсэг дээр allintitle гээд хайх сэдвээ бичнэ.

Бусад түгээмэл аргууд:

✓ Autoplay – санал болгож байгаа дараагийн видеог автоматаар тоглуулахыг

хүсэхгүй байгаа бол хуудасны баруун буланд байгаа autoplay товчийг off

болгоно.

✓ Speed - тухайн видеоны хурдыг өөрийн таалалдаа нийцүүлэн сонгож болно.

Үүний тулд Settings –ийн speed-ийг сонгож хурдаа тааруулна.

✓ Subtitle - тухайн видеоныхоо хадмал орчуулгыг гаргахдаа Settings – Subtitles

гэснийг дарна.

✓ Youtube Tools - хэрэглэгчидээ шинэ контент үүсгэхэд нь туслах нилээн хэдэн

хэрэгслүүдийг гаргасан байдаг. Analytics-аас авахуулаад Video Editor хүртэл

олон тооны хэрэгслүүдийг ашиглах боломжтой.

БЛОГ

Блог (Blog) гэдэг нь "Web log" гэсэн үгийн товчлол юм. Блогийн гол ач холбогдол нь

албан байгууллагаас эхлээд хувь хүн ч гэсэн хэвлэн нийтлэгч болж байгаа юм. Өөрөөр

хэлбэл та вэб сайт буюу хувийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болж өөрийн дуу

хоолойгоо монголдоо төдийгүй дэлхий даяар цацна гэсэн үг.

Энэ хэвлэл мэдээллийн хэрэгсэлээрээ дамжуулан онлайн сонин, сэтгүүл гаргаж байх,

ажил мэдлэгтэйгээ холбоотой нийтлэл бичиж байх, нийгэмд болж бүтэхгүй байгаа

болон болж байгаа зүйлийн талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, өөрийн

сонирхолын дагуу бусдад хэрэгцээтэй мэдээлэл хүргэж байх (төрөл бүрийн зөвлөгөө

гэх мэт) мөн түүнчлэн өдрийн тэмдэглэл хөтлөж байх ч боломжтой.

Page 53: НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf · Компьютерын техник хангамж нь компьютерийн системийг

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, НЭГЖИД АШИГЛАХ ХЭРЭГЛЭЭНИЙ

ПРОГРАМУУДЫН ГАРЫН АВЛАГА

51

Хамгийн гол нь блог дахь бичлэгүүдээ та өөрөө хэний ч оролцоо хяналтүйгээр байнга

хянаж, удирдаж байх боломжтой удирдлагын системтэй байна. Үүнийг Вэбийн

агуулгын удирдлагын систем буюу CMS гэдэг. Энэ нь ямар нэгэн техникийн мэдлэг

шаардагдахгүйгээр маш хялбараар өөрийн Вэб сайтыг удирдах боломж олгодог.

Блог дээр ямар нэгэн агуулга оруулахдаа текст, зураг, холбоос, видео бичлэг, аудио

бичлэг гэх мэт мэдээллийн олон төрлийн хэлбэрүүдийг оруулах боломжтой байдаг.

Мөн блогууд дээрх гол зүйлүүдийн нэг нь блогыг уншигчид өөрсдийн сэтгэгдэлээ

үлдээх боломж юм.

Нэгэнт л өөрийн гэсэн вэб сайттай болж байгаа учир түүнийхээ хэлбэр дизайн, өнгө

үзэмжийг сайжруулах, бусдын блогоос ялгарах сонирхолтой байх нь мэдээж тэгвэл энэ

боломж нь ч блог дээр байдаг.

Хүмүүс блогийг олон төрлөөр үүсгэж ашигладаг. Блогыг үүсгэхдээ ингэж төрөлжүүлэх

нь уншигчдад улам сонирхолтой байх талтай байдаг. Жишээ нь: та фото зураг

сонирхогч бол өөрийн зурагуудаар онлайн фото сэтгүүл үүсгэж болно. Ингэвэл энэ нь

фото блогын төрөлд хамаарагдана.

Та хэрвээ видео сонирхогч бол өөрийн авсан бичлэгүүд болон бусад сайтуудад байгаа

сонирхолтой видео бичлэгүүдээр блог үүсгэж болно. Энэ нь видео блогын төрөлд

хамаарагдана.

Мөн дээр дурдсан текст, зураг, холбоос, видео бичлэг, аудио бичлэгийг хослуулан

үүсгэж ч болдог.

Блогын хэлбэр:

Блог үүсгэхдээ төрлөөс гадна агуулга хэлбэр бас чухал юм. Блогоо агуулга, сэдвээр нь

төрөлжүүлэх нь уншигчдын сонирхолыг татах нэг нөхцөл болдог. Жишээ нь: Та хоол

хийх сонирхолтой, олон төрлийн хоолны жор мэддэг бол зөвхөн хоолны жороор

дагдасан блог үүсгэж болно. Та улс төрд сонирхолтой, улс төрийн үйл явдалыг байнга

дүгнэн шинжилдэг бол улс төрөөр дагнасан блог үүсгэж болно.

Блог үүсгэх зорилго

Ихэнх блогыг хувь хүмүүс өөрийн сонирхолоор үүсгэдэг бол байгууллагууд ч гэсэн

бизнесийн зорилгоор блог үүсгэдэг. Мөн хэсэг бүлэг хүмүүс хамтран (төрийн бус

байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагууд гэх мэт) өөрсдийн үйл ажиллагаагаа

олон нийтэд таниулах, өөрсдийгөө хөгжүүлэх зорилгоор блог үүсгэх нь ч их байдаг.

Блог үүсгэхэд заавал ийм төрөл, хэлбэр, зорилгоор үүсгэнэ гэсэн ойлголт байхгүй яаж

сэтгэнэ түүгээрээ л үүсгэдэг. За ингээд та блогтой болохоор шийдсэн бол

✓ Blogspot.com

✓ www.miniih.com

✓ www.bblog.mn

Page 54: НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf · Компьютерын техник хангамж нь компьютерийн системийг

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, НЭГЖИД АШИГЛАХ ХЭРЭГЛЭЭНИЙ

ПРОГРАМУУДЫН ГАРЫН АВЛАГА

52

✓ www.gblog.mn

✓ www.blog.mn

✓ www.delhii.net

ХЭРХЭН САЙН БЛОГ БИЧИХ ТУХАЙ 10 ЗӨВЛӨГӨӨ

Блог бичихэд тодорхой нэг дүрэм журам байдаггүй. Хувийн тэмдэглэл, онлайн сэтгүүл

гээд блогийг олон янзаар ашиглан хүчирхэг ПР, маркетинг болгож болно.

1. Сэдвээсээ бүү хазай Нэг сэдэв сонгож тэрнийхээ дагуу бич. Ихэнх уншигчид

тодорхой нэг сэдвээр бичсэн блогт зочлох дуртай байдаг. Ингэснээр та олон

уншигчидтай болж чадна.

2. Мэдээллийг түгээ Хэрвээ та сонгосон сэдвийнхээ талаар сайн мэдлэгтэй бол тэр

салбарынхаа сүүлийн үеийн мэдээлээс бүү хоцор. Тэдгээрийг байнга блогтоо

бичиж бай.

3. Хуучин мэдээ бол мэдээ биш Таны бичиж байгаа мэдээлэл шинэ бөгөөд үнэн

байх нь чухал, 6 сарын өмнө болсон явдлын талаар сонирхох хүн тун ховор байх.

4. Цагийн хуваарь гарга Блог бичих нь таниас цаг зав болон хөдөлмөр шаарддаг

учраас цагийн хуваарь гарган түүнийгээ мөрдөж байх сайн. Блогт мэдээлэл

бичихгүй удвал уншигчид тань өөр блогруу явах болно. Та хүч хөдөлмөр зарж

цуглуулсан уншигчдаа өөр блогт алдахыг хүсэхгүй байгаа биздээ.

5. Энгийн бөгөөд ойлгомжтой Таны блогийг дэлхийн өнцөг булан бүрт байгаа

ямар ч хүн уншиж байж болно. Тиймээс нийтлэлээ энгийн, ойлгомжтой байлгах

нь чухал.

6. Сонирхол татсан гарчиг Нийтлэл бүртээ хүмүүсийн анхаарал татсан гарчиг өг.

Гэхдээ сонирхол татаж байна гээд тухайн сэдвээсээ хазайж болохгүй нь

ойлгомжтой.

7. Их бич Блогийн гол зорилго хүмүүст мэдээлэл тараах. Та хэдий чинээ нийтлэл

бичнэ хүмүүс төдий чинээ их уншина. Хүмүүс хэдий чинээ их уншина таны

блог төдий чинээ чухал болно.

8. Алдаагүй байлгах Таны блог үг үсэг, дүрэм, найруулгын алдаагүй байх нь маш

чухал. Эдгээр алдаанаас болоод та уншигч татах биш харин өөрийгөө эвгүй

байдалд оруулж ч болох юм.

9. Линк буюу холбоос оруул Блогийн энгийн вэб сайтаас онцлох нэг чанар нь өөр

вэбүүдтэй холбосон холбоосууд их байдаг. Ямар ч холбоосгүй байснаас

зорилгогүй ч гэсэн нэг линк оруулах нь зүгээр.

Page 55: НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf · Компьютерын техник хангамж нь компьютерийн системийг

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, НЭГЖИД АШИГЛАХ ХЭРЭГЛЭЭНИЙ

ПРОГРАМУУДЫН ГАРЫН АВЛАГА

53

10. Шалгах Нийтлэлэээ бичиж дуусаад заавал өөрөө нэг удаа уншиж үз. Санаандгүй

орхисон зүйлс, алдаа мадаг гаргасан эсэхээ шалга. Өөртөө чангаар уншиж өгөх

нь алдаагаа засахад тусладаг.

Ном зүй:

МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ

ГАРЫН АВЛАГА

https://softline.mn/uploads/f/3e/e3/a5/95/23/7d/a3/ee/f3/p222-4434-softline-mongolia-

2010.pdf

https://prezi.com/ywsyyhfpoyeb/prezi/

Page 56: НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ... - ncle.mn book 2018 combine.pdf · Компьютерын техник хангамж нь компьютерийн системийг

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, НЭГЖИД АШИГЛАХ ХЭРЭГЛЭЭНИЙ

ПРОГРАМУУДЫН ГАРЫН АВЛАГА

54

Хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот- 210648,

Сүхбаатар дүүрэг, 8 хороо,

Бага тойруу -14, МУБИС-ийн 12-р байр,

Төв номын сан- 703, 704

Утас: +976 70135131

Факс: +976 70134344

Вэбсайт: www.ncle.edu.mn

И-мэйл: [email protected]

Насан туршийн боловсролын үндэсний төв