БАГА БОЛОВСРОЛЫН IV-V АНГИЙН ХҮН БА БАЙГАЛИЙН … ·...

41
Боловсролын хүрээлэнгийн 2014 оны .... тоот албан бичгийн.....дугаар хавсралт БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭН БАГА БОЛОВСРОЛЫН IV-V АНГИЙН ХҮН БА БАЙГАЛИЙН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ Улаанбаатар хот 2014 он

Transcript of БАГА БОЛОВСРОЛЫН IV-V АНГИЙН ХҮН БА БАЙГАЛИЙН … ·...

Page 1: БАГА БОЛОВСРОЛЫН IV-V АНГИЙН ХҮН БА БАЙГАЛИЙН … · Мягмаржав /Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний

Боловсролын хүрээлэнгийн 2014 оны .... тоот албан

бичгийн.....дугаар хавсралт

БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭН

БАГА БОЛОВСРОЛЫН IV-V АНГИЙН ХҮН БА БАЙГАЛИЙН СУРГАЛТЫН ЦӨМ

ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ

Улаанбаатар хот 2014 он

Page 2: БАГА БОЛОВСРОЛЫН IV-V АНГИЙН ХҮН БА БАЙГАЛИЙН … · Мягмаржав /Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний

ХҮН БА БАЙГАЛЬ

2

ЗӨВЛӨМЖ БОЛОВСРУУЛСАН БАГ:

Багийн ахлагч: А. Энхтогтох /Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан/

Гишүүд: Г. Баярмаа /Боловсролын хүрээлэнгийн секторын эрхлэгч, Ph.D/

М. Ганбат /МУИС-ийн ФЭС-ийн Физик боловсролын тэнхимийн эрхлэгч/

Е. Батчулуун /МУБИС-ийн БУС-ийн багш Ph.D/

Ц. Пагмасүрэн /МУБИС-ийн багш/

С. Гэндэнжамц /Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан/

Д. Алтанцэцэг /Боловсролын салбарын шинэчлэл төслийн мэргэжилтэн/

Ж. Дөлгөөн /МУИС-ийн ФЭС-ийн багш/

У. Мягмаржав /Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан/

Б. Батчимэг /МУБИС-ийн багшийн сургууль/

Page 3: БАГА БОЛОВСРОЛЫН IV-V АНГИЙН ХҮН БА БАЙГАЛИЙН … · Мягмаржав /Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний

ХҮН БА БАЙГАЛЬ

3

ГАРЧИГ НЭГ. УДИРТГАЛ

БАГА БОЛОВСРОЛЫН БАЙГАЛИЙН УХААН СУРГАЛТЫН ЗОРИЛГО...........................3

ХҮН БА БАЙГАЛИЙН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ

ЗӨВЛӨМЖИЙН ТАНИЛЦУУЛГА.........................................................................................3

ХҮН БА БАЙГАЛИЙН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ

СТРАТЕГИ............................................................................................................................4 ХОЁР. ХҮН БА БАЙГАЛИЙН СУРГАЛТЫН АГУУЛГА ..............................................................6

ГУРАВ. АРГАЗҮЙ, ТЕХНОЛОГИ..................................................................................................9

ДӨРӨВ. ҮНЭЛГЭЭ.........................................................................................................................9

ТАВ. ХҮН БА БАЙГАЛИЙН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ

ДӨРӨВДҮГЭЭР АНГИ......................................................................................................10

ТАВДУГААР АНГИ............................................................................................................26

Page 4: БАГА БОЛОВСРОЛЫН IV-V АНГИЙН ХҮН БА БАЙГАЛИЙН … · Мягмаржав /Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний

ХҮН БА БАЙГАЛЬ

4

НЭГ. УДИРТГАЛ

Бага боловсролын байгалийн ухааны зорилго Суралцагчдын байгалийг танин мэдэх, байгалийн үзэгдлийг ойлгох, судлах сонирхлыг төрүүлэх, шинжлэн судлах арга барил эзэмших, байгалийг хайрлах, зөв зохистой харилцах хандлага хөгжихэд чиглэгдэнэ. Дээрх зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтыг дэвшүүлнэ. Үүнд:

Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрт тусгасан ерөнхий чадвар (сэтгэн бодох, асуудал шийдвэрлэх, бие даан болон хамтран суралцах)-ыг хөгжүүлэх

Бага боловсролын “Хүн ба байгаль”хичээлийн тусгай чадвар (шинжлэн судлах арга барил)-ыг эзэмшүүлэх

Бага боловсролын байгалийн ухааны зорилго, зорилтыг хэрэгжүүлэх үүднээс IV-V ангид шинжлэн судлах арга барилыг “Амьдрал”, “Гараг, дэлхий”, “Юмс, үзэгдэл” хам сэдвийн хүрээнд эзэмшихээр төлөвлөсөн болно (бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн ... хуудас). Шинжлэн судлах арга барил гэдэгт: таамаглал дэвшүүлэх, төлөвлөх, турших, мэдээлэл боловсруулах, дүгнэлт гаргахыг ойлгох бөгөөд бүлэг бүрийг төлөвлөн, сургалтын зохион байгуулахдаа дээрх чадварыг хөгжүүлэх үйл ажиллагааг арга зүйн зөвлөмжийн дагуу хэрэгжүүлнэ. I-III ангид эзэмшихүй, нийгэмшихүй, зөв дадал хэвшилд сургахад суралцахуйн зорилтуудыг түлхүү чиглүүлсэн бол IV-V ангид байгалийн юмс үзэгдэл, түүний учрыг мэдэх сонирхол төрүүлэх, сорил туршилтын арга, шинжлэх ухаанч арга барилын тухай ойлголт олж авахад чиглэнэ. Мөн тухайн зорилтын хүрээнд хэрэглэгдэх шинжлэн судлах арга барилын үйлүүд ба түүнийг хэрэгжүүлэх агуулгын сургалтын цөм хөтөлбөрт тодорхойлсон болно. Хүн ба байгалийн сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөмжийн танилцуулга Сургалтын цөм хөтөлбөрийг хэгжүүлэх зөвлөмж нь суралцахуйн зорилт, сурах үйл ажиллагаа, хэрэглэгдэхүүн, багшид өгөх санамж гэсэн бүтэцтэй. Суралцахуйн зорилтууд нь: Сонгож авсан айд хамрагдах агуулгаар эзэмших мэдлэг, чадвар хэлбэрээр томьѐологдсон. Жишээлбэл, яагаад зарим материал цахилгаан сайн дамжуулдгийг судлах гэх мэт. Өмнөх сургалтын үед агуулгын хүрээнд харгалзуулж эзэмших мэдлэг, чадварыг томьѐолдог байсан бол шинэчилсэн сургалтын хөтөлбөрт ерөнхий зорилгыг хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой агуулгын ай, сэдвийг сонгож авч түүнд харгалзах мэдлэг чадварыг шүтэлцүүлснээрээ ялгаатай. Сурах үйл ажиллагаа: Сурагчийн хийх үйл хэлбэрээр томьѐолсон. Энд сургалтын үйл ажиллагааны үед мэдээллийг бэлэн хэлж өгөхгүйгээр, асуудлын талаар таамаглал дэвшүүлж, судлах туршилтын санаа гаргах, сорил туршилт хийх, гарсан үр дүнгээ дэвшүүлсэн таамаглалтайгаа нийцэж байгаа эсэхийг хэлэлцэж, цаашид сайжруулах байдлаар мэдлэг бүтээгдэж байхуйцаар зохион байгуулахыг эрмэлзэнэ. Хэрэглэгдэхүүн хэсэгт: Хичээлийн үйл ажиллагаанд зайлшгүй хэрэгтэй багаж хэрэгсэл, эд материал, интернэт хаяг, мэдээллийн эх сурвалжийг багтаасан. Багшид өгөх санамж хэсэгт: Багш суралцахуйн зорилтыг хэрэгжүүлэхэд анхаарах зүйл, сурах үйлийг хөтлөх аргачлалын талаар товч бичсэн. Энэ хэсгийг багшийн үйл ажиллагааны зөвлөмж гэж ойлгож болно.

Page 5: БАГА БОЛОВСРОЛЫН IV-V АНГИЙН ХҮН БА БАЙГАЛИЙН … · Мягмаржав /Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний

ХҮН БА БАЙГАЛЬ

5

Хүн ба байгалийн сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх стратеги Байгалийн ухааны сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ оролцогч бүх талуудыг хамрах хүрээнд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд: Багш нар: Сургалтын хөтөлбөрийн агуулга, суралцахуйн зорилтууд, үйл ажиллагаа нь сурагчдын нас сэтгэхүйн онцлогт нийцэж байгаа эсэх, сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гарч байгаа бэрхшээл хүндрэлийг тодорхойлж, цаашид боловсронгуй болгоход судлаачид, хөтөлбөр боловсруулагчдад туслах чиг үүргийг гүйцэтгэнэ. Эцэг эх: Хүүхдийнхээ байгалийн ухааны танин мэдэхүйн хэрэгцээг судалж, сургалтын явцад гарч байгаа ахиц дэвшлийг ажиглан, сургууль багш нартай холбоо харилцаатай байж тэдэнд туслах, хамтран ажиллах үүрэгтэй оролцоно. Сурах бичиг зохиогчид: Сурах бичгийн агуулга ба үзэл баримтлалыг боловсруулахад сургалтын хөтөлбөрийг ашиглахаас гадна тухайн ангийн сурах бичиг зохиоход хөтөлбөрийн агуулга хэр нийцтэй байгааг үнэлж, цаашид сайжруулахад хувь нэмрээ оруулна. Сургалтын хөтөлбөр боловсруулагчид: Оролцогч бусад талуудаас сургалтын хөтөлбөрийн талаар судалгаа авч, тэдний саналыг сонсож хөтөлбөрийг боловсронгуй болгоход үндсэн чиг үүргийг гүйцэтгэнэ. Сургалт, судалгааны байгууллагууд: Сургалтын хөтөлбөр болон түүний хэрэгжилтийг судлах үүрэгтэйгээр оролцох ба байгалийн ухааны агуулга, сургалтын арга зүйг бусад сургалтын хөтөлбөртэй уялдуулах, сурагчдын болон нийгмийн амьдралд гарч буй өөрчлөлт, орчин үеийн шаардлага, МХТ-ийн хөгжилтэй холбогдуулан өөрчлөх, сайжруулахад гол үүрэгтэй оролцоно. Боловсролын үнэлгээний байгууллага: Байгалийн ухааны сургалтын үр дүнд суралцагчдын эзэмшсэн мэдлэг, чадвар, хандлага, ба цогц чадамжийг үнэлэхээс гадна сургалтын хөтөлбөрийн тохирцыг үнэлэн, үүний үндсэн дээр зөвлөх туслах, хамтран ажиллах үүрэг гүйцэтгэнэ. Судлаачид, хувь хүн: Байгалийн ухааны боловсрол ба сургалтын агуулга, арга зүй, байгалийн ухааны сурах бичиг, багшийн талаар судалгаа хийхэд арга зүйн зөвлөмжийг ашиглах, анализ хийх зэргээр оролцон ажиллана.

Page 6: БАГА БОЛОВСРОЛЫН IV-V АНГИЙН ХҮН БА БАЙГАЛИЙН … · Мягмаржав /Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний

ХҮН БА БАЙГАЛЬ

6

ХОЁР. ХҮН БА БАЙГАЛИЙН СУРГАЛТЫН АГУУЛГА

Дөрөвдүгээр анги

Шинжлэн судлах арга барил

Таамаглал дэвшүүлэх

Юу?, Хэзээ?, Хэрхэн?, Яаж өөрчлөгдсөн бэ? зэрэг асуух үгийг хэрэглэн сэргээн санах, хэрэглэх, ойлгох түвшний асуулт зохиох

Асуулт зохиохдоо байнга хэрэглэгддэг үг хэллэг, болон бүлгийн хүрээнд эзэмших зарим үг хэллэг, нэр томьѐог ашиглах

Зохиосон асуултаа бусдад ойлгомжтойгоор тавих

Өөрийн туршлагад үндэслэн таамаглал дэвшүүлэх

Үйл ажиллагааг төлөвлөх

Юуг?, хэрхэн?, яаж ажиглах, турших талаар харилцан ярилцах, таамаглал батлах, асуултад хариулахад ямар баримт нотолгоо, мэдээллийг хэрхэн цуглуулах талаар багийн шийдвэр гаргах

Ажиглалт, туршилтын алхмуудыг багшийн болон бусдын дэмжлэгтэйгээр төлөвлөх

Ажиглалт, туршилтад хэрэглэх гарын доорх болон лабораторийн багаж хэрэгсэл, байхгүй тохиолдолд орлуулан хэрэглэх материалыг нэрлэх, сонгох

Багаж, хэрэгслийг хэрхэн зөв хэрэглэх талаар зөвлөмж, удирдамж, техникийг уншиж, ойлгосноо бусдад тайлбарлах

Ажиглалт, туршилтын явц, үр дүнг тэмдэглэх хүснэгт, ажлын хуудас зэргийг багшийн тусламжтай боловсруулах

Төлөвлөсний дагуу хийж гүйцэтгэх

Ажиглалт, туршилтыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэх

Багаж хэрэгслийг зөвлөмж, удирдамж, техникийн дагуу зөв хэрэглэх

Үр дүнг тэмдэглэх, хэмжих, нягтлах үйлийг багшийн зааврын дагуу гүйцэтгэх

Аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлах

Мэдээлэл боловсруулах

Цуглуулсан мэдээлэл, баримт нотолгоог нэгтгэх, асуултад хариулах, таамаглалаа батлахад хангалттай эсэхийг хэлэлцэх

Ажиглалт, туршилтын үр дүнг яаж, хэрхэн илэрхийлэх талаар эргэцүүлэн бодох

Ажиглалт, туршилтын явц, үр дүнг хүснэгт, баганан диаграм, графикаар илэрхийлэх

Дүгнэлт гаргах

Ажиглалт, туршилтын үр дүнг тайлбарлах, юмс, үзэгдлийг тодорхойлох

Өөрсдийн хийсэн ажил, түүний үр дүнгийн талаар хэлэлцэх

Анх тавьсан асуултдаа хариулсан, таамаглалаа баталсан эсэх талаар дүгнэлт гаргах

Ажиглалт, туршилт хийсэн аргаа сайжруулах талаар санал гаргах

Page 7: БАГА БОЛОВСРОЛЫН IV-V АНГИЙН ХҮН БА БАЙГАЛИЙН … · Мягмаржав /Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний

ХҮН БА БАЙГАЛЬ

7

Агуулга 1. Биологи (Амьдрал)

1.1. Өсөлт, хөдөлгөөн 1.1.1. Хүний биеийн араг ясны бүтэц, үүргийг судлах

1.1.2. Булчингийн ажиллах зарчмыг судалж мэдэх

1.1.3. Хүний араг ясны хэвийн өсөлт, булчингийн хөгжилд нөлөөлөх хүчин зүйлүүд,

хөдөлгөөний ач холбогдлыг мэдэх

1.2. Амьд бие ба амьдралын орчин 1.2.1. Амьтан бүр өөрийн амьдралын орчиндоо зохицсон байдгийг ойлгох. 1.2.2. Амьтан ургамлын харилцан хамаарал, идэш тэжээлийн хэлхээг тайлбарлах 1.2.3. Амьдралын орчинд хүний үзүүлэх эерэг, сөрөг нөлөөллийг тодорхойлох,

байгаль орчноо хайрлан хамгаалах санал санаачлага гаргах. 2. Газарзүй (Гараг, дэлхий)

2.1. План, масштаб ба газрын зураг 2.1.1. План ба газрын зургийн таних тэмдгийг ойлгох, ашиглах 2.1.2. Масштабын талаар ойлгох, ашиглах, харьцуулах

2.1.3. План ба газрын зураг дээр зүг чиг ба зайг тодорхойлох замаар орон зайн

төсөөллөө хөгжүүлэх

3. Хими (Юмс, үзэгдэл) 3.1. Хатуу, шингэн, хий

3.1.1. Хатуу, шингэн, хийн шинжийг тодорхойлох 3.1.2. Хүнсний бүтээгдэхүүн болон бусад хатуу зүйлсийн усанд уусахад нөлөөлөх

зүйлийг тодорхойлох 3.1.3. Шингэнийг хэмжих хялбар аргад суралцах

3.2. Хатуу, шингэн, хийн өөрчлөлт

3.2.1. Хатуу, шингэн, хийн шилжилтийг тайлбарлах 3.2.2. Ууршилтад нөлөөлөх зүйлийг тодорхойлох 3.2.3. Хэмжих аргад суралцах

4. Физик (Юмс, үзэгдэл) 4.1. Гэрлийн шинж чанарыг судлах

4.1.1. Ямар бие сүүдэр үүсгэдгийг илрүүлэх 4.1.2. Сүүдрийн хөдөлгөөн нарны тусгалтай холбоотойг турших 4.1.3. Биеийн байрлалаас хамаарч сүүдрийн хэмжээ өөрчлөгдөхийг турших

4.1.4. Гэрэл үүсгэгчийн тооноос сүүдрийн тоо хамаарахыг турших

4.1.5. Гэрлийн цацраг хэрхэн тархдаг болохыг турших

4.1.6. Гэрлийн тарах чигийг биеийн гадаргаас хамааруулан судлах

4.1.7. Толиноос ойсон гэрэлт толбын хэлбэр тольны хэлбэрийг харьцуулан жиших

4.1.8. Хүний нүдэн дээр биеэс ойсон гэрэл тусахад биеийг хардаг гэдгийг мэдэх

4.1.9. Гэрлийн эрчмийг хэмжиж байгааг хэд хэдэн толь ашиглан харуулах, гэрлийн

эрчмийн судалгаа хийх

4.2. Соронзоны шинж чанарыг судлах 4.2.1. Соронзонгын хэрэглээ, соронзон ашиглах аюулгүй ажиллагааны дүрэм

баримтлах

4.2.2. Соронзонд татагддаг татагддаггүй материалыг илрүүлэх

4.2.3. Соронзны хооронд үйлчлэх хүчийг тайлбарлах

4.2.4. Соронзнууд өөр хоорондоо таталцдаг, түлхэлцдэг гэдгийг мэдэх

4.2.5. Соронзон зүү ашиглан зүг чиг тодорхойлох

4.2.6. Төмөр хадаасыг соронзон шинжтэй болгох

4.3. Цахилгаан дамжуулагч ба тусгаарлагч 4.3.1. Элементийн холболтыг зургаар, схемээр үзүүлж чаддаг байх 4.3.2. Зарим материал бусдаасаа илүү цахилгаан дамжуулах чадвартай байдгийг

Page 8: БАГА БОЛОВСРОЛЫН IV-V АНГИЙН ХҮН БА БАЙГАЛИЙН … · Мягмаржав /Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний

ХҮН БА БАЙГАЛЬ

8

мэдэх 4.3.3. Металлууд ихэвчлэн цахилгаан сайн дамжуулдаг байхад, ихэнх материал

яагаад муу дамжуулдагийг турших 4.3.4. Металлыг цахилгааны утас, кабельд хэрэглэдэг, хуванцарыг утас болон

залгуур, унтраалгын гэр бүрхүүл болгож хэрэглэдгийн учрыг мэдэх

Тавдугаар анги

Шинжлэн судлах арга барил

Таамаглал дэвшүүлэх

Яагаад ингэж өөрчлөгдсөн бэ?, Ингэвэл яах вэ? зэрэг асуух үгийг ашиглан задлан шинжлэх, үнэлэх түвшний асуулт зохиох

Асуулт зохиохдоо бүлгийн хүрээнд эзэмших үг хэллэг, нэр томьѐог ашиглах

Зохиосон асуултаа асуухдаа зарим мэдээлэл, баримт нотолгоог ашиглах

Өдөр тутмын амьдралд тохиолдох үзэгдэлд баримжаалан таамаглал дэвшүүлэх

Үйл ажиллагааг төлөвлөх

Юуг?, хэрхэн?, яаж ажиглах, турших талаар эргэцүүлэн бодох, таамаглах батлах, асуултад хариулахад ямар баримт нотолгоог хэрхэн цуглуулах талаар бие даан шийдвэр гаргах, бусадтай хэлэлцэх

Ажиглалт, туршилтын алхмуудыг бие даан төлөвлөх

Ажиглалт, туршилтад хэрэглэх лабораторийн багаж хэрэгслээс сонголт хийх

Багаж, хэрэгслийг хэрхэн зөв хэрэглэх талаарх мэдээллийг уншиж ойлгон, хамгийн чухал анхаарвал зохих техникийг ялгадаг болох

Ажиглалт, туршилтын явц, үр дүнг тэмдэглэх хүснэгт, ажлын хуудас болон шаардлагатай бусад материалыг бие даан боловсруулах

Төлөвлөсний дагуу хийж гүйцэтгэх

Ажиглалт, туршилтыг хийх явцдаа шаардлага гарвал төлөвлөлтийг өөрчлөн гүйцэтгэх

Багаж хэрэгслийг зөвлөмж, удирдамж, техникийн дагуу хэрэглэх явцдаа гаргасан алдаагаа олж харах, засах

Үр дүнг тэмдэглэх, хэмжих, нягтлах үйлийг бие даан, тогтмол гүйцэтгэх

Аюулгүй ажиллах талаар бусдадаа сануулах, зөвлөх

Мэдээлэл боловсруулах

Цуглуулсан мэдээлэл, баримт нотолгоо нь хангалттай эсэхийг үнэлэх

Ажиглалт, туршилтын үр дүнг яаж, хэрхэн илэрхийлбэл оновчтой болох талаар санал дэвшүүлэх

Ажиглалт, туршилтын явц, үр дүнг илэрхийлэх тохиромжтой аргыг сонгон хэрэглэх

Дүгнэлт гаргах

Баримт нотолгоо, мэдээлэлд үндэслэн дүгнэлт гаргаж, үг хэллэг, нэр томьѐог ашиглан юмс, үзэгдлийн талаар тодорхойлолт гаргах

Өөрсдийн хийсэн ажил, түүний үр дүнг үнэлэх, зорилгодоо хүрсэн эсэхийг тодорхойлох

Анх тавьсан асуултдаа хариулсан, таамаглал нь зөв/буруу байсан эсэхийг дүгнэж, зорилгодоо хүрч чадаагүй бол түүний шалтгааныг тогтоох

Ажиглалт, туршилтын аргаа сайжруулах талаар практик санал гаргах, шалтгааныг тайлбарлах

Page 9: БАГА БОЛОВСРОЛЫН IV-V АНГИЙН ХҮН БА БАЙГАЛИЙН … · Мягмаржав /Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний

ХҮН БА БАЙГАЛЬ

9

Агуулга

1. Биологи (Амьдрал) 1.1. Цэцэгт ургамлын амьдралын эргэлт

1.1.1. Цэцэгт ургамлын үржлийн эрхтэн-цэцэг, үрийн талаар судлах 1.1.2. Цэцэгт ургамалд тоос хүртэх, үр тогтох, үр жимс үүсэхийг ойлгох, тайлбарлах,

харьцуулах 1.1.3. Цэцэгт ургамлын амьдралын эргэлтийг загварчлах замаар төсөөллөө

хөгжүүлэх 1.2. Амьтдын үржил, хөгжил

1.2.1. Шавжийн амьдралын эргэлтийг судлах 1.2.2. Өндөглөгч амьтдын амьдралын эргэлтийг харьцуулан судлах 1.2.3. Амьд зулзага төрүүлэгч амьтдын үржил хөгжлийн онцлогийг харьцуулан

судлах 1.2.4. Эхийн хэвлийд хүүхэд өсч торних үйл явцыг шинжлэх ухааны үндэслэлтэй

холбон тайлбарлах 2. Физик, газарзүй (Гараг, дэлхий)

2.1. Одот тэнгэр 2.1.1. Сүүдрийн байршлын өөрчлөлтийг ажиглаж нарны байрлалийг судлан мэдэх 2.1.2. Өдрийн туршид сүүдрийн урт, байрлал өөрчлөгдөхийг ажиглах 2.1.3. Сарны хөдөлгөөн, хэлбэрийг ажиглах 2.1.4. Дэлхий тэнхлэгээ тойрон эргэсний улмаас нар хөдөлж байгаа мэт харагддаг

гэдгийг загварчлан турших 2.1.5. 24 цагт дэлхий тэнхлэгээ нэг бүтэн эргэдэг гэдгийг мэдэх 2.1.6. Од ба одны ордын тухай таамаглал дэвшүүлэх, ажиглалт хийх, турших 2.1.7. Нар нь нэгэн төрлийн од юм гэдгийг мэдэх

2.2. Голдож, зэргэдээр зүг чиг олох 2.2.1. Глобусыг дэлхийн загвар болохыг ойлгож, гадарга дээр дүрслэгдсэн зүйлсийг

судлах 2.2.2. Глобус дээр голдож ба зэргэдийг ялгадаг болох 2.2.3. Голдож, зэргэдийг ашиглан зүг чигийг ялгах 2.2.4. Голдож, зэргэдийг ашиглан цэгийн байрлалыг тодорхойлох

3. Хими (Юмс, үзэгдэл) 3.1. Эргэх ба үл эргэх өөрчлөлт

3.1.1. Эргэх ба үл эргэх өөрчлөлтийг ялган таних

3.1.2. Усанд уусдаггүй хатуу бодисыг ялгах

3.2. Уур амьсгал 3.2.1. Дэлхийн уур амьсгалын үндсэн 3 бүсийг ялган үүсэх шалтгааныг мэдэх 3.2.2. Агаарын температурын өөрчлөлт ба нөлөөлөх хүчин зүйлийг ойлгож мэдэх 3.2.3. Уур амьсгалд далай тэнгисийн нөлөөг тодорхойлох 3.2.4. Агаарын чийг, тунадасыг хэмжих, график дүрслэл уншиж ашиглах,

харьцуулах 3.2.5. Агаарын даралт хэмжин цаг агаарын байдлыг тодорхойлох 3.2.6. Салхины зүг чиг хэмжих, хурд хүчийг юмсын шинж байдал ажиглан

харьцуулах 3.2.7. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сааруулахад оруулах хувь нэмэр,

үүргээ ухамсарлан ойлгох 4. Физик (Юмс, үзэгдэл)

4.1. Хөшүүрэг, хялбар механизм 4.1.1. Хөшүүргийн тухай ойлголттой болох. Хөшүүргийн тулах цэг, хөшүүргийн

тэнцвэр, хөшүүргийн мөрийг ялган таних 4.1.2. Хөшүүргээр хүчийг хувиргах аргад суралцах 4.1.3. Хөшүүргийн тэнцвэрийн дүрэм нөхцлийг мэдэх 4.1.4. Хөшүүргийн амьдрал дээрх хэрэглээг мэдлэгээ ашиглан тайлбарлах

4.2. Энерги

Page 10: БАГА БОЛОВСРОЛЫН IV-V АНГИЙН ХҮН БА БАЙГАЛИЙН … · Мягмаржав /Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний

ХҮН БА БАЙГАЛЬ

10

4.2.1. Энергийн тухай ойлголттой болох 4.2.2. Энергийн хувирал, хувирлын туршилт хийх, таамаглал дэвшүүлж, ажиглалт

хэмжилт хийх 4.2.3. Энергийн хэлбэртэй танилцах, хэлбэрийг ялгах 4.2.4. Дүүжингийн хөдөлгөөний ажиглах 4.2.5. Энерги хувирдаг, дамждаг болохыг ойлгох, туршилтын үр дүнд үндэслэн

дүгнэлт гаргах

ГУРАВ. АРГА ЗҮЙ, ТЕХНОЛОГИ

Багш сурагчдын сурахуйд дэмжлэг үзүүлэхээс гадна сургалтын арга зүйн зөвлөмжийн агуулга, суралцахуйн зорилтууд, үйл ажиллагаа нь сурагчдын нас сэтгэхүйн онцлогт нийцэж байгаа эсэх, сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гарч байгаа бэрхшээл хүндрэлийг тодорхойлж, цаашид боловсронгуй болгоход судлаачид, хөтөлбөр боловсруулагчдад туслах чиг үүргийг гүйцэтгэнэ. Багш нар сургалтын хөтөлбөрийг турших явцдаа дараах зүйлийг анхаараарай. Үүнд:

1. Хүүхдийн өдөр тутмын амьдралын бодит үйл ажиллагаа, туршлага зэрэг ажиглаж

анзаарсан зүйл дээр нь тулгуурлан шинжлэх ухаанч арга барилд сургах

2. Хувь хүн болон орон нутгийн хүмүүс, нийгэм, байгалийн харилцааг бодитойгоор

ойлгож, сургалтын үйл ажиллагааг явуулахдаа удирдлага, багш, эцэг эх сурагчийг

сургуулийн үйл ажиллагаанд оролцуулах

3. Орон нутаг, улирлын онцлог байдлыг харгалзан судлагдахуунаа сонгон судлах

4. Бага ангид эхлээд бие даах, дараа нь хосоор хамтран суралцах, 3-6 гишүүнтэй

багаар ажиллах гэх мэт арга зүйд шат дараалан сургах, дадал хэвшил болтол

тогтвортой хэрэглэж турших

5. Хичээлийн хэрэглэгдэхүүнийг бэлтгэх, зарим шаардлагатай тохиолдолд гарын доорх

материалыг ашиглан турших

6. Багш сургуулийн менежментийг сургалтын хөтөлбөрийн агуулгыг хэрэгжүүлэхтэй

уялдуулахад санаачлагатай байх хэрэгтэй.

ДӨРӨВ. ҮНЭЛГЭЭ

Багшийн зүгээс хийх үнэлгээ нэгдмэл агуулга эзэмшилтийг нэг удаагийн бус байнгын

ажиглалт, тэмдэглэгээг үндэслэх хэрэгтэй. Тухайлбал, ямар нэгэн зүйлийн шинж чанарыг

ажиглах өөр зүйлтэй харьцуулах хоорондын ялгааг гаргах, дадлагын үед хүүхдийн хамтарч

ажиллаж буй байдал, туршилт даалгаврыг гүйцэтгэхдээ үйл ажиллагааны дарааллын дагуу,

цэгцтэй гүйцэтгэж, тэмдэглэл хөтлөх, ажигласнаа ярих, зурах, бүтээлээр хийх зэрэг аргаар

илэрхийлж, харьцуулж байгаа байдлыг урамшуулах зэрэг үйлийг өөрөөр нь болон бусдаар

үнэлүүлэх аргыг хослуулахад анхаарах хэрэгтэй.

Багш үнэлгээ хийхдээ дараах зүйлд анхаарлаа төвлөрүүлээрэй. 1. Арга зүйн зөвлөмжийг үнэлэх жишиг даалгавар боловсруулах

2. Хэрхэн яаж шалгах арга зүйгээ төлөвлөх

3. Сурагчдын хөгжил төлөвшил ба туршилтын хөтөлбөрийн үр дүнг үнэлэх

4. Cурагчдын хөгжил төлөвшилд дүгнэлт хийх

5. Сурагчдын хөгжил төлөвшлийн ахиц ялгаатай байдалд үндэслэн зөвлөн туслах

Page 11: БАГА БОЛОВСРОЛЫН IV-V АНГИЙН ХҮН БА БАЙГАЛИЙН … · Мягмаржав /Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний

ХҮН БА БАЙГАЛЬ

11

ДӨРӨВДҮГЭЭР АНГИЙН ХҮН БА БАЙГАЛИЙН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙГ

ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ

Бага боловсролын дөрөвдүгээр ангийн хүн ба байгалийн сургалтын агуулгын хүрээг

хэрэгжүүлэх үйл ажиллагааны үлгэрчилсэн төлөвлөлт юм. Тухайн ангийн сургалтын зорилтуудыг

агуулгаар нь багцлан “бүлэг”-үүдэд хуваасан болно. Агуулгыг судлах дарааллаар нь эрэмбэлэн

арга зүй, үйл ажиллагааг санал болгосон хэдий ч дараалал, арга зүй нь та бүхэнд нээлттэй, уян

хатан байх болно.

Суралцагчдынхаа суралцах хурд, судлах цагтаа багтаан та бүхэн уг хөтөлбөрт тусгасан агуулгыг

илүү дэлгэрүүлж, эсвэл нэмэлт агуулгыг сонгон оруулж болно. Гэхдээ суралцагчдын нас,

сэтгэхүйн онцлог, залгамж холбоог харгалзан хэт ачаалалтай ажиллуулахгүй байх нь зүйтэй.

Бүлэг 4.1. Өсөлт, хөдөлгөөн

Хүрэх үр дүн: Энэ бүлэгт хүн ба амьтны хөдөлгөөний мөн чанар, араг яс, мах булчингийн үүрэг, өсөлтөд нөлөөлөх хүчин зүйлс, хөдөлгөөний ашиг тусын талаар ойлголттой болно.

Бүлгийн нэр томьёо

Бүлгийн агуулгатай холбоотой үг хэллэг, нэр томьѐо

Булчин, араг яс, гавлын яс, гар, хөл, нуруу, сарвуу, үе, тулгуур, тулгуур хөдөлгөөний эрхтэн, хамгаалах, булчин агших, сулрах, нуруу цэх байх, хөдөлгөөн, булчингийн хөгжил, дасгал хөдөлгөөн, өсөлт, өсөлтөд нөлөөлөх хүчин зүйлс, араг ясгүй амьтад, гадаад ба дотоод араг яс

Шинжлэн судлах арга барилтай холбоотой үг хэллэг

Нэрлэх, ажиглах, харьцуулах, загварчлах, турших, тайлбарлах, ухаарах,

Үйл ажиллагааны удирдамж

№ Суралцахуйн

зорилтууд

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

1.

Хүний биеийн араг ясны бүтэц, үүргийг судлах

Хүний араг ясны хэсгүүдийг загвар болон зурагтай харьцуулан өөрийн бие дээр заан нэрлэх. Араг ясыг тодорхойлон хэлэх

Араг яс нь биеийн тулгуурын, хамгаалах үүрэгтэй болохыг туршилтаар батлах

Хүний араг яс үетэй хэсгээрээ хөдөлдөг болохыг хуруу болон биеийн бусад хэсгүүд дээр турших, зураг дээр үетэй хэсгүүдийг тэмдэглэн хөдөлгөөнтэй холбон тайлбарлах.

Хүн ба адууны араг ясны үндсэн хэсгүүдийн төстэй ба ялгаатай талуудыг харьцуулах

Араг ясгүй зарим амьдын онцлог, хөдөлгөөний хурдыг ижил төстэй хөдөлгөөн хийдэг араг ястай амьтадтай харьцуулан араг яс хурдан хөдлөхөд ач холбогдолтой болохыг ухаарах

Араг ясны зурагт үзүүлэн, боломжтой бол макет,

Туршилт: савх, баримлын шавар, скоч ,маркер, гялгар уут

Ажлын хуудас: араг ясны зурагтай

Хүн, адууны араг ясны зураг

Сээр нуруугүй зарим амьтдын зураг

Амьтдын хөдөлгөөнийг харьцуулсан бичлэг

2.

Булчингийн ажиллах зарчмыг

Бугалганы хос булчинг барьж тэмтрэх, зураг дээр заан нэрлэх

Бугалганы булчингийн ажиллах зарчмыг турших, зураг дээр тайлбарлах, загвар дээр тайлбарлах

Хос булчингийн агшилт, сулралтаар араг яс хөдөлгөөнд ордог болохыг туршин батлах

Хүний биеийн булчингийн зураг бугалганы булчингийн зурагт үзүүлэн

Бугалганы булчингийн ажиллах зарчмыг үзүүлсэн загвар

Page 12: БАГА БОЛОВСРОЛЫН IV-V АНГИЙН ХҮН БА БАЙГАЛИЙН … · Мягмаржав /Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний

ХҮН БА БАЙГАЛЬ

12

судалж мэдэх Дасгал, хөдөлгөөний улмаас булчин хөгждөг болохыг ярилцах

Араг яс, булчинг хамтад нь тулгуур, хөдөлгөөний эрхтэн хэмээн нэрлэдэг болохыг мэдэх

3.

Хүний араг ясны хэвийн өсөлт, булчингийн хөгжилд нөлөөлөх хүчин зүйлүүд, хөдөлгөөний ач холбогдлыг мэдэх

Нуруу цэх байхын ач холбогдлыг таамаглан ярилцах

Хүнд юм өргөх, цүнхээ буруу үүрэх, ширээнд буруу суух зургийг турших, нуруу хэрхэн өөрчлөгдөж болохыг зураг дээр харьцуулан дүгнэлт хийх

Нуруу цэх байхад дасгал хөдөлгөөний ашиг тусыг туршин тайлбарлах

Хөдөлгөөн нь араг ясны өсөлт, болон булчингийн хөгжилд чухал нөлөөтэй болохыг ухаарах, спортоор хичээллэхийг уриалах

Хүний өсөлтөд нөлөөлдөг хүчин зүйлүүдийг хэлэлцэх

Нурууны муруйлтыг харуулсан зураг

Нуруу тэгшлэх дасгалууд

Багшид өгөх санамж

1-3 дугаар суралцахуйн зорилтын хүрээнд:

Хүний биеийн араг яс бол “аймшигтай, муухай зүйл” гэж үздэг зарим сурагчдын ташаа

ойлголтыг засах, бие бялдрын өв тэгш хүмүүжлийн үндсийг ойлгуулахад сургалтын гол үйл

ажиллагаа чиглэнэ.

Араг яс, булчингийн үүрэг, өсөлтөд нөлөөлөх хүчин зүйлүүд, амьтдын араг ясны

онцлогийг судлахдаа аль болох энгийн хялбар байх зарчмыг баримтлах бөгөөд турших,

ажиглалт, харьцуулалт, асуулт, эргэцүүлэн бодох, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх

боломж олгох зэрэг үйл ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлнэ.

Төрөл бүрийн дасгал хөдөлгөөнийг заан өгч, хичээл дээр тогтмол хийлгэж хэвшүүлэх,

ширээнд буруу суусан сурагчдад хамтран шаардлага тавих, сурагчийн цүнхний жинг

багасгахад (хүний биеийн жингийн 15%тай тэнцэх) анхаарлаа хандуулах.

Араг яс, булчингийн хялбаршуулсан загварыг сурагчдаар хийлгэх, дасгал хөдөлгөөн

сурч танилцуулах, хөдөлгөөн эрүүл мэнд сэдвээр өдөрлөг, спортын тэмцээн уралдаан

зохион байгуулах зэрэг бүтээлч ажлуудыг санаачлан хэрэгжүүлнэ.

Хүүхэд бүрийн оролцоонд тулгуурласан арга зүйг хэрэглэх, идэвхтэй цөөн тооны

хүүхдийг сонсох бус аль болох бүгдийг нь жигд хамруулж, хүүхдийн хийсэн ажлаас бага

ч гэсэн амжилтыг нь олж харахыг хичээн, дэмжин урамшуулах хэрэгтэй.

Бүлэг 4.2. Гэрлийн шинж чанарыг судалцгаая

Хүрэх үр дүн: Энэ бүлэгт сурагчид гэрлийн шинж чанартай холбоотой туршилтуудыг гүйцэтгэх замаар шинжлэх ухаанч арга барилд суралцана. Бүлгийн нэр томьёо

Бүлгийн агуулгатай холбоотой үг хэллэг, нэр томьѐо

Гэрэл, сүүдэр, бие, гэрэл үүсгэгч, гэрэл тарах, толь, толин ойлт,

гэрлийн эрчим

Шинжлэн судлах арга барилтай холбоотой үг хэллэг

Баримт жишээ цуглуулах, таамаглал дэвшүүлэх, ажиглалтаа тайлбарлах, хэлэлцэх,туршилтаар шалгах, туршилтын үр дүнг зураг, хүснэгтээр илэрхийлэх, ялган ангилах.

Үйл ажиллагааны удирдамж

Page 13: БАГА БОЛОВСРОЛЫН IV-V АНГИЙН ХҮН БА БАЙГАЛИЙН … · Мягмаржав /Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний

ХҮН БА БАЙГАЛЬ

13

№ Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

1.

Ямар бие сүүдэр үүсгэдгийг илрүүлэх Сүүдрийн хөдөлгөөн нарны тусгалтай холбоотойг судлах

Тунгалаг биш биет гэрэл нэвтрүүлэхгүй байгааг, тунгалаг биет ихэнх гэрлийг нэвтрүүлж байгааг судлах.

Биеийн дүрс ямар хэлбэр хэмжээтэй үүсч байгааг ажиглах.

Сүүдэр хэрхэн үүсэж байгааг гэрэл үүсгэгчээс цацраг гаргаж биеийн онцлог цэгийг дайруулан дэлгэц хүртэл харандаагаар шугам татах замаар зурж илэрхийлэх.

Гэрэл үүсгэгч, тунгалаг болон тунгалаг биш биетүүд, дэлгэц

2.

Биеийн байрлалаас хамаарч сүүдрийн хэмжээ өөрчлөгдөхийг судлах Гэрэл үүсгэгчийн тооноос сүүдрийн тоо хамаарахыг судлах

Сүүдрийн хэлбэр хэмжээ өөрчлөгдсөн сонирхолтой үзүүлбэрийг хүүхдүүдтэй хамтарч хийж сүүдрийн хэлбэрийг ажиглаж хэмжээ нь ямар үед ихсэж багасаж байгааг ажиглах.

Сүүдрийн хэмжээ биеийн байрлалаас хэрхэн хамаарахыг судлах.

Гэрэл үүсгэгчийг нэг болон хоѐр болгоход сүүдрийн тоо нэмэгдэж байгааг ажиглах.

Хоѐр гэрэл үүсгэгчийг хооронд нь ойртуулахад сүүдрүүд давхцаж тод болж байгааг ажиглах.

Гэрэл үүсгэгч, бие, сүүдрийн хэмжээг хэмжих хуваарьтай цаас, дэлгэц, шугам

3.

Гэрлийн цацраг хэрхэн тархдаг болохыг судлах

Гэрлийн цацраг гаргах авах аргуудтай танилцах.

Нүхтэй хайрцаг дотор чийдэн суурилуулж хайрцгаас гарах гэрлийн цацрагийг ажиглуулах

Гэрлийн багц цацрагийг өргөн нарийн болгож харуулах багаж хийх

Сумтай шулуун шугамаар гэрлийн багцын чиглэлийг дүрслэх.

Нүхтэй хайрцаг, чийдэн, ус цацдаг сав, утаа гаргах хүж, лазерийн улаан гэрэл, хар цаас, хатуу цаас (Багш цацрагийн хайрцаг хийх хэмжээг урьдчилан бэлтгэж сурагчид хайлчилж наах үйл хийхэд бэлэн болгосон байна)

4.

Гэрлийн тарах чигийг биеийн гадаргаас хамааруулан судлах. Толиноос ойсон гэрэлт толбын хэлбэр тольны хэлбэрийг харьцуулан судлах Хүний нүдэн дээр биеэс ойсон гэрэл тусахад биеийг хардаг гэдгийг мэдэх

Цацрагын хайрцаг ашиглана. Багц цацраг тархаж байгаа зам дээр толь байрлуулан цацрагийн ойлтыг ажиглах.

Барзгар болон толин гадаргуутай бие дээр гэрэл тусгаж ойлтыг харьцуулан ажиглах. Ялгааг тодорхойлох.

Толиноос ойсон гэрэлт толбын хэлбэр тольны хэлбэрийг судлах.

Хоѐр толь ашиглан дуран хийх.

Хүн хэрхэн хардаг талаар асуудал дэвшүүлж, таамаглал гаргах.

Хүний харах үйл явцыг гэрэл үүсгэгч, гэрэл хүлээн авагч (нүд),

Цацрагийн хайрцаг, толь, гадаргуу өөр биет, тольны хэмжээтэй адил дундаа хэлбэр гарган хайчилсан цаас, гэрэл үүсгэгч, хатуу цаас

Page 14: БАГА БОЛОВСРОЛЫН IV-V АНГИЙН ХҮН БА БАЙГАЛИЙН … · Мягмаржав /Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний

ХҮН БА БАЙГАЛЬ

14

цацрагтай холбон тайлбарлах.

5.

Гэрлийн эрчмийг хэмжиж байгааг хэд хэдэн толь ашиглан харуулах, гэрлийн эрчмийн судалгаа хийх

Гэрэл цуглуулах багаж хийх. Багажаа ашиглан гэрлийн гэрлийн эрчмийг гараараа мэдрэх.

Термометрээр үүсэж буй температурын өөрчлөлтийг харуулах.

Цааш гүнзгийрүүлэн хэд хэдэн толь ашиглан гэрлийн эрчмийг судлах. Нарны гэрлийн замд янз бүрийн өнгөтэй бие тавьж аль нь илүү шингээж байгааг судлах

Хөнгөнцагаан цаас, хатуу цаас, термометр, толь, гурван цагаан, хар, ягаан өнгөтэй даавуу, цаас эсвэл өнгийн будаг

Багшид өгөх санамж

1 дүгээр суралцахуйн зорилтын хүрээнд:

Гадаа талбайд гарч өөрийн сүүдрийн уртыг юунаас хамаарахыг ажиглах. Өглөө, үд, орой сүүдрийн урт хэр урт байхыг бичнэ, дараа нь таамаглалаа шалгаж үзнэ, хэмжинэ. Ингэхдээ өөрийн өндөр, хэмжилт хийсэн цаг минутаа бичих ѐстой. Ангидаа танилцуулна, шалтгааныг хэлэлцэнэ.

Ямар бие сүүдэр үүсгэдэг, ямар бие үүсгэхгүй байгаа талаар ярилцана. Тунгалаг ба

тунгалаг биш бие сүүдэр хэрхэн үүсгэж байгаа талаар ярилцах, туршиж үзэх хэрэгтэй.

2 дугаар суралцахуйн зорилтын хүрээнд:

Гэрэл үүсгэгчээс биеийг холдуулж ойртуулахад биеийн сүүдрийн хэмжээ томорч жижгэрч

байгааг туршилтаар нотолно.

Гэрэл үүсгэгчийн тоог нэмэгдүүлэхэд сүүдрийн тоо олон болж байгааг харуулах хэрэгтэй.

3 дугаар суралцахуйн зорилтын хүрээнд:

Нүхтэй хайрцаг дотор чийдэн суурилуулж хайрцгаас гарах гэрлийн цацрагийг ажиглуулна.

Гэрлийн багц цацрагийг өргөн нарийн болгож харуулах багаж хийлгэнэ.

Үүсгэгчээс дэлгэц хүртэлх (эсвэл биеэс дэлгэц хүртэлх) зайнаас дүрсийн өндөр хамаарах

хамаарлын диаграмм зурж тэмдэглэхэд анхаарна.

Гэрэл үүсгэгч болгон чийдэн сонгон авахдаа олон жижиг чийдэнгээс тогтсонг хэрэглэхгүй

байх хэрэгтэй. (Гадуур зарагддаг ихэнх гар чийдэн тийм бүтэцтэй байгааг анхаарах)

Лазерийн гэрэл ашиглаж хийх туршилтыг багш үзүүлэх байдлаар харуулна.

Сурагчид багаар ажиллах тохиолдолд лазерийн гэрлийг хүний нүдрүү тусгахгүй байх

аюулгүй ажиллагааны заавар өгөх хэрэгтэй.

4 дүгээр суралцахуйн зорилтын хүрээнд:

Цацрагын хайрцаг ашиглана. Сурагчийн номонд тусгасан байгаа. Гэрлийн цацрагийн

тархаж байгаа зам дээр толь байрлуулан цацрагийн ойлтыг ажиглуулна. Барзгар болон

толин гадаргуутай бие дээр гэрэл тусгаж ойлтыг харьцуулан ажиглуулна. Ялгааг

тодорхойлуулах хэрэгтэй.

Хүн хэрхэн хардаг талаар асуудал дэвшүүлж, таамаглал гаргуулж болно.

Хүний харах үйл явцыг гэрэл үүсгэгч, гэрэл хүлээн авагч (нүд), цацрагтай холбон

тайлбарлана.

Page 15: БАГА БОЛОВСРОЛЫН IV-V АНГИЙН ХҮН БА БАЙГАЛИЙН … · Мягмаржав /Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний

ХҮН БА БАЙГАЛЬ

15

5 дугаар суралцахуйн зорилтын хүрээнд:

Өрөөг харанхуй болгосон байна. Хэрэв харанхуйлах лабораторийн хөшиг байхгүй бол

ахуйн хэрэглээнд ашигладаг хар өнгөтэй хог хийх зориулалттай уутны хамгийн том

хэмжээтэйг сонгон авч хэд хэдийг нийлүүлэн хөшиг болгох боломжтой юм.

Туршилтад хэрэглэж байгаа тольны ирмэгийг скочоор нааж хүрээлсэн байх шаардлагатай.

Термометрийн хуваарь унших, аюулгүй ажиллагааны заавар тайлбарлаж өгөх,

термометрийн заалтыг унших дадлага ажил хийлгэсний дараа туршилтын үйл

ажиллагаанд шилжих хэрэгтэй.

Бүлэг: 4.3 Соронзны шинж чанарыг судалъя

Хүрэх үр дүн: Энэ бүлэгт сурагчид соронзонд ямар материал татагдах, татагдахгүйг,

соронзон хоорондын таталцах, түлхэлцэх харилцан үйлчлэл, соронзон биш биеийг соронзон

шинжтэй болгох туршилтуудыг гүйцэтгэх замаар шинжлэх ухаанч арга барилд суралцана.

Бүлгийн нэр томьёо

Бүлгийн агуулгатай холбоотой үг хэллэг, нэр томьѐо

Хүч, соронзон, түлхэлцэл, таталцал, шулуун соронзон тах, соронзон зүү, материал, металл

Шинжлэн судлах арга барилтай холбоотой үг хэллэг

Баримт жишээ цуглуулах, таамаглал дэвшүүлэх, туршилтаар шалгах, туршилтын үр дүнг илэрхийлэх, хэлэлцэх, ялган ангилах.

Үйл ажиллагааны удирдамж

№ Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

1.

Соронзонгын хэрэглээ, соронзон ашиглах аюулгүй ажиллагааны дүрэм баримтлах

Ахуйд хэрэгэлэдэг соронзонг ашигласан жишээг тайлбарлах

Соронзонг хадгалах, хамгаалах талаар хэлэлцэнэ. Соронзонг цохих болон давхарлаж хийж болохгүйг мэдэх

Аюулгүй байдлын

зурагт танилцуулга

2.

Соронзонд татагддаг татагддаггүй материалыг илрүүлэх

Төрөл бүрийн биеүдээс соронзонд татагддаг татагддаггүй биеийг ялгаж ямар материалаар хийснийг судалж соронзонд ямар мателл татагддаг болохыг мэдэх

Янз бүрийн

металлуудын

бэлдэц, түүгээр

хийсэн биет

3.

Соронзны хооронд үйлчлэх хүчийг тайлбарлах, соронзнууд өөр хоорондоо таталцдаг, түлхэлцдэг гэдгийг мэдэх Соронзон зүү ашиглан зүг чиг тодорхойлох Төмөр хадаасыг соронзон шинжтэй болгох

Төрөл бүрийн соронзонгын харилцан үйлчлэлийг ажиглана.

Соронзонгууд хоорондоо таталцдаг, түлхэлцдэг гэдгийг туршилтаар мэднэ.

N ба S туйлыг шалгах, таталцлын татах хүч түлхэлцлийн хүчийг илрүүлэх туршилт төлөвлөнө.

Соронзон зүү ашиглан зүг чиг тодорхойлно. Луужин ашиглаж зүг чиг олох

Соронзон биш биеийг соронзон шинжтэй болгох туршилт гүйцэтгэж дүгнэлт гаргана.

Төрөл бүрийн

соронзны цуглуулга

(шулуун соронзон,

тах соронзон,

соронзон зүү, нүхтэй

соронзон, дугуй

соронзон), луужин

Багшид өгөх санамж

1 дүгээр суралцахуйн зорилтын хүрээнд:

Page 16: БАГА БОЛОВСРОЛЫН IV-V АНГИЙН ХҮН БА БАЙГАЛИЙН … · Мягмаржав /Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний

ХҮН БА БАЙГАЛЬ

16

Соронзонг гар утас, компьютер, мэдрэмтгий самбар, телевизор, электрон хэрэгслийн

орчимд хэрэглэхгүй байх, хүчтэй соронзон цахим хэрэглэгдэхүүний үйлдлийн системийг

гэмтээх аюултай байдаг.

2 дугаар суралцахуйн зорилтын хүрээнд:

Соронзон ашиглаж янз бүрийн материал руу ойртуулж татаж байгаа эсэхийг ажиглуулж

ярилцана. Бодисын дотоод бүтэцтэй холбож тайлбарлах хэрэггүй. Соронзонд

татагддаг, татагддаггүйг нь ангилж ялгахад л хангалттай. Сурагчид цахилгаанжих

үзэгдэлтэй хольж ярих гээд байдаг. Тиймээс цахилгаанжих, соронзлогдох үзэгдлийн

талаар бага хэмжээнд тайлбар хийгээрэй.

3 дугаар суралцахуйн зорилтын хүрээнд:

Соронзны аль хэсэг төмрийг хамгийн хүчтэй татаж байгааг ажиглуулж, туйлууд

хэсгээрээ хүчтэй татдаг болохыг өөрсдөөр нь гаргуулаарай. Соронзон зарим зүйлийг

нэвтэлдэг болохыг туршилтаар харуулаарай. (Цаасны 2 талаас харилцан үйлчлүүлэх

гэх мэт).

Соронзон бидний ахуй амьдралын хэрэглээнд хэрхэн хэрэглэгддэг талаар ярилцах

хэрэгтэй.

Соронзон биш биеийг соронзон шинжтэй болгох туршилтыг хийнэ. Үүнд: Соронзонгоор

хадаасыг соронзон шинжтэй болгож гар орохооргүй завсраас төмөр зүйлийг татаж

гаргуулах

Бүлэг: 4.4 Цахилгаан дамжуулагч ба тусгаарлагч

Хүрэх үр дүн: Энэ бүлэгт сурагчид ямар материал цахилгаан дамжуулдаг, тусгаарладаг

талаар танин мэднэ.

Бүлгийн нэр томьёо

Бүлгийн агуулгатай холбоотой үг хэллэг, нэр томьѐо

Цахилгаан хэлхээ, дамжуулагч, тусгаарлагч, цахилгааны утас

Шинжлэн судлах арга барилтай холбоотой үг хэллэг

Баримт жишээ цуглуулах, таамаглал дэвшүүлэх, төлөвлөх, мэдээлэл

цуглуулах, хэлэлцэх, туршилтаар шалгах, туршилтын үр дүнг

илэрхийлэх, ялган ангилах, үнэлэх,

Үйл ажиллагааны удирдамж

№ Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

1.

Элементийн холболтыг зургаар, схемээр үзүүлж чаддаг байх

Цахилгаан хэлхээний схемийг зурж, хэлхээг угсарч, нэг чийдэнг асаана

Хэлхээний элементийн тэмдэглэгээг ашиглаж хэлхээний схемийг тайлбарлана.

Хэлхээний схем ажиглаад уг хэлхээг ажиллах эсэхийг урьдчилан таамаглана.

Хэлхээг үзүүлсэн зурагт үзүүлэн, тараах материал, зай, чийдэн, холбох утас

2.

Зарим материал бусдаасаа илүү цахилгаан дамжуулах чадвартай байдгийг судлах (Металлууд ихэвчлэн цахилгаан сайн дамжуулдаг байхад, ихэнх материал яагаад

Ямар материал цахилгаан дамжуулж байгааг илрүүлэх туршилт хийнэ

Материалыг цахилгаан “сайн”, “муу” дамжуулдгаар нь ангилна

Цахилгааныг сайн дамжуулдаг материалыг ерөнхийлж ялгана.

Тусгай металлуудын хувьд өмнөх хэсгийг давтаж, үр дагаврыг харьцуулан жагсаана.

Цахилгаан хэлхээ холбож дамжуулалтыг шалгах хэрэгсэл бэлтгэж ашиглана. Металлын цуглуулга, янз бүрийн металлаар

Page 17: БАГА БОЛОВСРОЛЫН IV-V АНГИЙН ХҮН БА БАЙГАЛИЙН … · Мягмаржав /Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний

ХҮН БА БАЙГАЛЬ

17

муу дамжуулдагийг судлах)

Муу дамжуулагчийг урьдчилан таамаглаж хэлнэ.

хийсэн биетүүд

3.

Металлыг цахилгааны утас, кабельд хэрэглэдэг, хуванцарыг утас болон залгуур, унтраалгын гэр бүрхүүл болгож хэрэглэдгийн учрыг мэдэх

Өмнөх хоѐр хэсэгт олж авсан мэдлэгээ цахилгаан системийн кабель утас хийхэд хамгийн тохиромжтой материалыг сонгоно, тайлбарлана.

Сургууль, ангид ашиглаж байгаа зүйлийг ялгана.

Цахилгааны аюул, аюулаас сэргийлэхийг үзүүлсэн үзүүлэн танилцуулах материал хийнэ.

Орон нутгийн цагдаа гал командын тухай видео

Багшид өгөх санамж

1 дүгээр суралцахуйн зорилтын хүрээнд:

Ажиллах болон ажиллахгүй хэлхээний зураг өгч, ажиллахгүй байгааг ялгах, шалтгааныг

олох асуулт, нөхцөл өгнө.

Аюулгүй ажиллагааны мэдээлэл үзүүлсэн видео үзүүлж болно.

2 дугаар суралцахуйн зорилтын хүрээнд:

Цахилгааны утасны талаар судалгаа хийлгэж, ямар ямар материалыг ашигладаг,

яагаад ийм материал ашигладаг болохыг ойлгуулахад анхаараарай.

Харандааны доторх бал чулууны цахилгаан дамжуулдаг шинжийг ашиглаж болно.

3 дугаар суралцахуйн зорилтын хүрээнд:

Цахилгаан сайн болон муу дамжуулдаг материалыг ведио ашиглан үзүүлж болно. Сайн

муу дамжуулагчийг ангилж ялгахад л хангалттай.

Хэрвээ бодит цахилгаан хэлхээнд үзүүлэх гэж байгаа бол аюулгүй байдлыг сайн

хангасан байх хэрэгтэй.

Бүлэг 4.5. Хатуу, шингэн, хий

Хүрэх үр дүн: Шинжлэн судлах арга барилд суралцах замаар хатуу, шингэн, хийн шинж (хэлбэр, шахагдах)-ийг тодорхойлж, тайлбарлаж чаддаг болно. Бүлгийн нэр томьёо

Бүлгийн агуулгатай

холбоотой үг хэллэг, нэр

томьѐо

Хатуу, шингэн, хий, жижиг хэсэг, хэлбэр, шахагдах шинж, усанд уусдаг,

усанд уусдаггүй

Шинжлэн судлах арга

барилтай холбоотой үг

хэллэг

Таамаглах, асуулт асуух, туршилтыг төлөвлөх, турших, туршилтын үр

дүнг тайлбарлах, хэмжих, харьцуулах

Үйл ажиллагааны удирдамж

№ Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

Page 18: БАГА БОЛОВСРОЛЫН IV-V АНГИЙН ХҮН БА БАЙГАЛИЙН … · Мягмаржав /Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний

ХҮН БА БАЙГАЛЬ

18

1. Хатуу, шингэн, хийн шинжийг

тодорхойлох

Хатуу, шингэн, хийг ялган таних

Хатуу, шингэн, хийн шинж (хэлбэр, шахагдах)-ийг туршилтаар тодорхойлох

Хатуу, шингэн, хийн шинж ялгаатай байдгийн шалтгааныг тайлбарлах

Хатуу, шингэн, хийг бүрдүүлэгч жижиг хэсгүүдийн онцлогийг судлах

Хатуу, шингэн, хийн жижиг хэсгийг үйлдлээрээ илэрхийлэх, зураг, дүрслэлээр харуулах, загварчлах

Хатуу, шингэн, хийн шинжийг харуулсан зураг, туршилтад хэрэглэх багаж хэрэгсэл

Хатуу, шингэн, хийн жижиг хэсгүүдийг харуулсан загвар, зураг

2. Хүнсний бүтээгдэхүүн болон бусад

хатуу зүйлсийн усанд уусахад

нөлөөлөх зүйлийг тодорхойлох

Өгөгдсөн зүйлсийн усанд уусах эсэхийг турших, усанд уусах шинжээс нь хамааруулан ангилах

Хатуу зүйлс усанд уусах үзэгдлийн үед гарах өөрчлөлтийг ажиглах, уусгахад алга болохгүй, харин уусмалдаа байгаа талаар ярилцах

Хатуу зүйлсийг усанд хэрхэн хурдан уусгах талаар таамаглах, турших, таамаглалаа дүгнэх

Давс,элсэн чихэр, гурил, кофе, элс, мод ба төмрийн үртэс, ус

Термометр, шилэн аяга, хутгуур

Нэг удаагийн хуванцар аяга, фломастер,шилэн аяга, хэмжээстэй шилэн сав г.м

3.

Шингэнийг хэмжих хялбар аргад

суралцах

Шингэнийг хэмжих хялбар аргыг тодорхойлох

Хоѐр саван дахь шингэний хэмжээг таамаглах, таамаглалаа батлах туршилт төлөвлөх, турших, дүгнэлт гаргах

Шаардлагатай шилэн сав суулга, гарын доорх материалыг зөв сонгох, хэрэглэх

Шилэн аяга, нэг удаагийн хуванцар аяга

Хэмжээг тэмдэглэх фломастер

Хэмжээстэй сав (сурагчид ашиглана гэж төлөвлөсөн тохиолдолд)

Багшид өгөх санамж: 1 дүгаар суралцахуйн зорилтын хүрээнд: “Хатуу, шингэн, хийн шинжийг тодорхойлох” гэсэн суралцахуйн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд суралцагчид туршилтын үр дүнд мэдлэг бүтээх учраас асуулт тавих, түүний дагуу таамаглах, таамаглалаа батлахын тулд хийх туршилтаа төлөвлөх, төлөвлөсний дагуу гүйцэтгэх зэрэг шинжлэн судлах арга барилд суралцах нөхцөлийг бүрдүүлнэ. Тус суралцахуйн зорилтыг хэрэгжүүлэх агуулгын логик холбоог бүдүүвчээр харуулбал:

Суралцах үйл ажиллагааг зохион байгуулахдаа суралцагчдын дараах ялгаатай түвшинг анхаараарай. Үүнд:

Суралцагч бүрийн шинжлэн судлах арга барилын эзэмшилт

Хатуу, шингэн, хийг ялган таних

•Хатуу

•Шингэн

•Хий

Хатуу, шингэн, хийн ялгаатай шинж

• Хэлбэр

•Шахагдах шинж

Хатуу, шингэн, хийн жижиг хэсгүүд

•Жижиг хэсгийн онцлог

Page 19: БАГА БОЛОВСРОЛЫН IV-V АНГИЙН ХҮН БА БАЙГАЛИЙН … · Мягмаржав /Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний

ХҮН БА БАЙГАЛЬ

19

Хатуу, шингэн, хийн талаарх өмнөх төсөөлөл

Туршилт, үйл, үйлдлийг гүйцэтгэх хурд Тухайлбал, хийн шахагдах шинжийг тодорхойлох, турших явцад сурагчийн ялгаатай түвшинг харгалзан үзэж гурван түвшний даалгаврыг ашиглаж болно.

Тус суралцахуйн зорилтыг хэрэгжүүлэхэд сурагчдын ажиглах, нэг зүйлийг нөгөөтэй зүйрлүүлэн ойлгох чадвар чухал юм. Хатуу, шингэн, хийн жижиг хэсгийн онцлогийг ойлгуулахын тулд биеэр үйлдэх (дүрд тоглох), түүнийгээ зурах, дүрслэх үйл ажиллагааг зохион байгуулна. 2 дугаар суралцахуйн зорилтын хүрээнд: “Хүнсний бүтээгдэхүүн болон бусад хатуу зүйлсийн усанд уусахад нөлөөлөх зүйлийг тодорхойлох” гэсэн суралцахуйн зорилтыг хэрэгжүүлэх үүднээс өдөр өргөн хэрэглээний зүйлсийг уусдаг, уусдаггүйгээр нь ангилуулан, тэдгээрийн зарим нь усанд уусахад алга болохгүй, харин уусмалдаа бидний нүдэнд харагдахгүй жижиг хэсэг болон задарч байгааг ойлгуулах үйл ажиллагааг зохион байгуулна. Харин эдгээр зүйлсийг усанд хурдан уусгахын тулд яах вэ? гэсэн таамаглал дэвшүүлүүлж, өөрсдийн таамаглалыг батлах туршилт хийх нөхцөлийг бүрдүүлж, хангалттай хугацааг төлөвлөх нь чухал гэдгийг анхаараарай. Мөн туршилтын үр дүнг хүснэгт, баганан диаграмаар илэрхийлж, хоѐр нөхцөлийг харьцуулан алинд нь хурдан үүсч байгааг тайлбарлах мэдээлэл бэлтгүүлнэ. Таамаглал дэвшүүлэх, туршилт хийх, үр дүнг тайлбарлах чадвар сурагч бүрийн хувьд харилцан адилгүй байгааг харгалзан зарим сурагчдад дараах дөхүүлэх асуултыг тавьж, үйл ажиллагааг чиглүүлэх боломжтой. Үүнд:

Давс ердийн үед цагаан, хатуу бодис байсан. Усанд ууссаны дараа харагдахгүй байна. Давс яасан бэ?, Давс усан дотроо байгаа юу?, Давс усанд байгааг яаж нотлох боломжтой вэ?, Яагаад ийм өөрчлөлт болж байна вэ?

Ямар нөхцөл (халуун ба хүйтэн ус, бүхэл ба нунтаг давс, хутгах)-д хурдан уусч байна вэ? Энэхүү ялгааг хэрхэн бусдад ойлгомжтойгоор тайлбарлах боломжтой вэ? Хүснэгт, баганан диаграмын аль нь оновчтой байна вэ?

Дараа энэхүү туршилтыг хийвэл юугий нь сайжруулна гэж бодож байна вэ? Шинжлэн судлах арга барилын хөгжлийг илрүүлэх шалгуур, үзүүлэлтийг хэрхэн боловсруулж ашиглах боломжтойг асуулт зохиох, таамаглал дэвшүүлэх жишээн дээр гаргалаа. Үзүүлэлтийн дагуу багш ажиглалтын хуудас бэлтгэн ашиглаж болно.

Чадвар Шалгуур Үзүүлэлт

Асуулт зохиох, асуух чадвар

- Асуулт зохиож буй байдал

- Асуулт нь агуулга, туршилттай холбогдож чадаж байгаа эсэх

- Асуултын түвшин (сэргээн санах,

I түвшин (илүү хурдтай

суралцагчдад)

II түвшин (ихэнх суралцагчдад) III түвшин(цөөнх суралцагчдад)

Зургийг ажиглаад хийн ямар

шинжийг харуулсан болохыг

тодорхойлж, үндэслэлтэй

тайлбарлана уу.

Зургийг сайтар ажиглаад өгөгдсөн

тулгуур үгүүдийг ашиглан хийн

ямар шинжийг харуулсан болох

талаар тайлбар бичнэ үү? Үүнд:

шахагдах шинж, эмх цэгцгүй,

хөдөлгөөн чөлөөтэй

Зургийг ажиглаад өгөгдсөн тулгуур

үгүүдийг ашиглан өгүүлбэрийг

гүйцээн бичээрэй. Зурагт

хийн.....шинжийг харуулсан байна.

Хий дэх жижиг хэсгийн байрлал .....,

хөдөлгөөн нь .... учраас хий

хялбар ......

(эмх цэгцгүй, чөлөөтэй, шахагдах)

Page 20: БАГА БОЛОВСРОЛЫН IV-V АНГИЙН ХҮН БА БАЙГАЛИЙН … · Мягмаржав /Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний

ХҮН БА БАЙГАЛЬ

20

Таамаглал дэвшүүлэх

чадвар

- Асуултаа асууж буй

байдал

Таамаглал дэвшүүлж буй байдал

ойлгох, хэрэглэх, задлан шинжлэх, үнэлэх, бүтээх) ахиж байгаа эсэх

- Асуултын найруулга сайжирч байгаа эсэх

- Зохиосон асуултаа дахин нягталж байгаа эсэх

- Асуултаа бусдаас ойлгомжтойгоор асууж байгаа эсэх

- Асуулт асуухдаа жишээ ашиглаж байгаа эсэх

- Таамаглал дэвшүүлж байгаа эсэх - Таамаглалын үндэслэлээ тайлбарлаж

байгаа эсэх - Таамаглал нь ажиглалт, туршилттай

холбоотой эсэх Таамаглал нь ажиглалт, туршилтаар батлагдах, нотлогдох боломжтой эсэх

3 дугаар суралцахуйн хүрээнд: “Шингэнийг хялбар аргаар хэмжих” суралцахуйн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь хоѐр саван дахь шингэний хэмжээ ижил, эсвэл ялгаатай байгааг хэрхэн харьцуулж болох талаар таамаглал дэвшүүлэхээс эхэлнэ. Үрэглжлүүлэн таамаглах, турших, туршилтын үр дүнгээс шингэний хэмжээг харьцуулах үйл ажиллагааг гүйцэтгэх бөгөөд шинжлэн судлах арга барилыг хөгжүүлэхэд чухалчлан анхаарна.

БҮЛЭГ 4.6. Хатуу, шингэн, хийн өөрчлөлт

Хүрэх үр дүн: Хатуу, шингэн, хий, тэдгээрийн шилжилт болон ууршилтад нөлөөлөх зүйлийг туршилтаар тодорхойлж, тайлбарлаж чаддаг болно. Бүлгийн нэр томьёо

Бүлгийн агуулгатай

холбоотой үг хэллэг, нэр

томьѐо

Хайлах, хөлдөх, уурших, конденсаци

Шинжлэн судлах арга

барилтай холбоотой үг

хэллэг

Таамаглал дэвшүүлэх, өгөгдсөн аргачлалын дагуу туршилтыг гүйцэтгэх,

туршилтаас дүгнэлт гаргах, хэмжээстэй багаж ашиглан хэмжих,

харьцуулах

Үйл ажиллагааны удирдамж

№ Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

1. Хатуу, шингэн, хийн

шилжилтийг

тайлбарлах

Ямар өөрчлөлтийн үр дүнд ус хатуугаас шингэнд, шингэнээс хийд, хийгээс шингэнд, шингэнээс хатууд шилжихийг таамаглах

Бодисыг халаах, хөргөхөд явагдах үзэгдлийг ялгах, нэрлэх

Бодисын төлөв харилцан шилжиж байгааг ус болон бусад бодисын жишээгээр тайлбарлах (масло, шоколадны хайлах, тэдгээрийн хөлдөх)

Ууршилттай холбоотой бидний өдөр тутам тохиолддог үзэгдлийн талаар ярилцах, жишээ

Усны 3 төлөвийн шилжилтийг харуулсан зураг

Сурах бичиг дээрх зураг, Тэмүүжин ба Анугийн ярилцлага

Ус буцалгагч, мөс, савны таг, тавга

Мөс, шилэн болон төмөр аяга, ус, хүнснийн будаг

Page 21: БАГА БОЛОВСРОЛЫН IV-V АНГИЙН ХҮН БА БАЙГАЛИЙН … · Мягмаржав /Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний

ХҮН БА БАЙГАЛЬ

21

гаргах, тайлбарлах. Жишээ нь: Угаасан хувцас хатах, данхны цоргоноос буцалсан усны уур гарах г.м

Уурших үзэгдлийг турших, тодорхойлох

Конденсацийг туршилтаар ажиглах, тодорхойлох

Хүйтэн ундааны лаазан дээрх конденсацлагдсан ус буюу конденсацийн харуулсан зураг

2. Ууршилтад

нөлөөлөх зүйлийг

тодорхойлох

Хувцасаа хурдан хатаахын тулд юу хийж болох талаар ярилцах, цаг агаарын нөхцөл (температур, салхи)-ийг сэнс, ширээний чийдэнгээр төлөөлүүлэн туршилт гүйцэтгэх

Туршилтын үр дүнгээс ууршилтад нөлөөлөх зүйлсийг тодорхойлох

Давсны уусмалаас ус ууршихад давс ялгардгийг туршилтаар ажиглах

Үсний сэнс, ширээний чийдэн, цаг, дусаагуур

Ус буцалгагч, зэсийн сульфат (хоолны давс), хутгуур, шилэн аяга

3. Хэмжих аргад

суралцах

Хэмжээстэй багажийг ашиглах технологийг судлах, гүйцэтгэж үзэх, турших

Хэмжээстэй багаж (дусаагуур, хэмжээст цилиндр, нэг удаагийн тариур) ашиглан шингэний эзэлхүүнийг технологийн дагуу хэмжих

Хэмжихдээ гаргаж буй алдаагаа олж харах, засах

Дусаагуур, хэмжээст цилиндр, нэг удаагийн тариур

Шингэн, шилэн аяга

Багшид өгөх санамж: 1 дүгээр суралцахуйн зорилтын хүрээнд: Тус суралцахуйн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд амьдралд байнга тохиолдох хайлах, хөлдөх, уурших үзэгдлийн талаар зарим бодисын жишээн дээр сурагчидтай ярилцлага хийх боломжтой. Хайлах, хөлдөх, уурших үзэгдлийн талаар судалсны эцэст багш дараах өөр өөр түвшний асуулт ашиглаж болно. Тухайлбал, зургийг ашиглан

Зурагт ямар үзэгдлийг харуулж байна вэ? (сэргээн санах түвшний)

Зурагт тохирох өөр ямар жишээ байж болох вэ? (ойлгох түвшний)

Эдгээр хоѐр үзэгдэл ямар ялгаатай вэ? (задлан шинжлэх түвшний)

Бат эдгээр үзэгдлийг уурших ба конденсацийн үзэгдэл гэж нэрлэжээ. Батын хариулт зөв үү? Та юу гэж бодож байна вэ? (үнэлэх түвшний)

Зурагт тохирох эх бичнэ гэвэл ямар тулгуур үгийг ашиглана гэж бодож байна вэ? (бүтээх түвшний)

Конденсаци нь амьдралд их тохиолддог ч энэ үзэгдлийн талаарх сурагчдын өмнөх төсөөлөл хангалтгүй, шинээр судалж байгаа учраас туршилт хийхээс өмнө хоол чанахад савны таган дээр усан дуслууд үүсдэг, өвөл хүйтэн газраас

дулаан газар ороход нүдний шил цантдаг зэрэг сайн мэдэх үзэгдлээс

эхлэн ярилцаж болно. Конденсаци нь хийн төлөвөөс шингэн төлөвт шилжих үзэгдэл болохыг багшийн номонд өгсөн үзүүлэх туршилт болон өгөгдсөн зургийг ашиглан дүгнэж болно. Суралцахуйн зорилтыг үнэлэхэд чиглэгдсэн 3 даалгаврын жишээг зөвлөж байна.

Конденсаци харуулсан зургийг ашиглан бусдад тайлбарлах

Конденсацийг ажиглах туршилтын төлөвлөгөө боловсруулах

Зурагт тайлбар бичих зэрэг гурван өөр төрлийн даалгавраас сурагчид өөрсдөө сонгон хийх боломжийг олгоно.

Энэхүү даалгаврын сонголтоос багш сурагчид ямар даалгавар гүйцэтгэх сонирхолтой байгааг мэдэж болохоос гадна даалгаврын гүйцэтгэлээр үнэлж болно. Жишээлбэл, зурагт тайлбар хийсэн байдлыг дараах шалгуураар үнэлэх боломжтой. Үүнд:

Page 22: БАГА БОЛОВСРОЛЫН IV-V АНГИЙН ХҮН БА БАЙГАЛИЙН … · Мягмаржав /Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний

ХҮН БА БАЙГАЛЬ

22

1. Үзэгдлийг бүрэн, логик дэс дараатай, ойлгомжтой тайлбарлаж байгаа эсэх 2. Төлөвлөгөөнд туршилтын алхмууд гүйцэд төлөвлөсөн, хэрэглэх багаж төхөөрөмжийг

зөв сонгосон, туршилтыг аюулгүй гүйцэтгэх талаар тусгасан эсэх 3. Зурагт тэмдэглэл хийж, бүрэн гүйцэд тайлбар хийсэн эсэх

2 дугаар суралцахуйн зорилтын хүрээнд: Тус суралцахуйн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд сурагчдын өдөр тутмын амьдралтай холбон тайлбайрлах, жишээ гаргуулах, бусадтайгаа хамтран ярилцах боломжийг бүрдүүлэхэд анхаараарай. Мөн ууршилтад нөлөөлөх зүйлийг туршилтаар батлах тул сурах бичиг дэх туршилтын зорилгод нийцүүлэн туршилтыг төлөвлөх үйл ажиллагааг ул суурьтай зохион байгуулах хэрэгтэй. Туршилтын явц дахь сурагчдын оролцоог үнэлэхдээ дараах рубрикийн хүснэгтийг ашиглаж, сурагч бүрийн оролцоог өөртөө тэмдэглэн туршилтын үр дүнг дүгнэх явцад сурагчдад мэдээлэх боломжтой. Мөн энэхүү рубрикийг ашиглан сурагчид багийнхаа гишүүний оролцоог үнэлж болно.

Явцын үнэлгээ 1 2 3 4

Сурагчдын

оролцоо

Сорил, туршилтын

явцад оролцоо

маш бага, цагийг

үр ашиггүй

өнгөрүүлнэ. Бусад

сурагчдад саад

болохоос гадна

тэдний талаар

эсрэг бодолтой

байна.

Сорил туршилт

сонирхолтой бус,

заримдаа цагийг үр

ашиггүй

өнгөрүүлнэ. Багийн

зарим гишүүдтэй

хамтарна.

Сорил туршилтын

үед цагийг сайн

ашиглана, ихэнх

цагийг туршилтад

зориулна. Сорил

туршилтад

идэвхтэй

оролцож,

бусадтай хамтран

ажиллана.

Сорил туршилтын

үед цагийг маш

сайн ашиглана,

туршилтад бүх

анхаарлаа

хандуулна. Сорил

туршилтын явцад

баг дотроо түлхүү

үүрэгтэйгээр

оролцоно.

3 дугаар суралцахуйн зорилтын хүрээнд: Өмнөх бүлэгт суралцагчид гарын доорх материал ашиглан хоѐр шингэнийг хэмжээг хялбар аргаар харьцуулах аргыг дэвшүүлэн түүний дагуу туршилт гүйцэтгэсэн бол энэ удаад хэмжээстэй багаж ашиглан шингэний эзэлхүүнийг хэмжиж сурахад суралцахуйн зорилт оршино. Хэмжилт хийхээс өмнө хэмжээстэй багажийн талаар тайлбарлах, түүнийг хэрхэн ашиглах технологийг сурах бичгээс судлуулан, шингэний эзэлхүүнийг багажаар хэмжих үйл ажиллагааг давтан хийлгэж, багажийг зөв ашиглах, түүнтэй зөв харьцах ажлыг зүгширтэл нь гүйцэтгүүлнэ.

Бүлэг 4.6. План, масштаб ба газрын зураг

Хүрэх үр дүн: Масштаб ба таних тэмдгийн талаар ойлгож, план зураг үйлдэх, газрын зурагт

хэмжилт хийх, зүг чигийг тодорхойлох замаар орон зайн төсөөллөө хөгжүүлнэ.

Бүлгийн нэр томьёо

Бүлгийн агуулгатай холбоотой үг хэллэг, нэр томьѐо

Тооны масштаб, Нэрлэсэн масштаб, Газрын зураг, План зураг, Ангийн план, Газрын зургийн масштаб, Зургийн таних тэмдэг

Шинжлэн судлах арга барилтай холбоотой үг хэллэг

Таамаглал дэвшүүлэх, Турших, Харьцуулах, Дүгнэх, Хамтран ярилцах

Үйл ажиллагааны удирдамж

Page 23: БАГА БОЛОВСРОЛЫН IV-V АНГИЙН ХҮН БА БАЙГАЛИЙН … · Мягмаржав /Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний

ХҮН БА БАЙГАЛЬ

23

№ Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

1.

План ба газрын зургийн таних тэмдгийг ойлгох, ашиглах

План ба газрын зургийн таних тэмдгийн талаар мэдэж, ойлгоно.

Таних тэмдэг ашиглан ангийн план ба сургууль орчмын планыг үйлдэнэ.

Таних тэмдгийн ялгааг харьцуулна (Жишээ нь: Зарим юмсыг геометрийн дүрсээр төлөөлүүлдэг бол заримыг нь ижил төстэй зургаар дүрсэлдэг гэх мэт)

Газрын зураг ба хот суурин газрын план, гэрэл зураг

Харандаа, өнгийн харандаа, том цаас

Гурвалжин, дөрвөлжин зэрэг геометрийг дүрс болон тэдгээрийг тэмдэглэхэд ашиглах зориулалтын шугам

Амьтан, ургамал болон бусад дүрсэн тэмдгүүд

Ашигт малтмал зэрэг таних тэмдгийн ялгааг харуулсан газрын зураг

2.

Масштабын талаар ойлгох, ашиглах, харьцуулах

Юмсын бодит хэмжээг багасган масштаблан зурах дасгал ажиллана.

Том, жижиг масштабыг харьцуулах дасгал ажиллан, тайлбарлана.

Газарзүйн зураг дээрх масштабыг уншиж, ойлгоно.

Тооны ба нэрлэсэн масштабыг ялгаж нэгээс нөгөөд шилжүүлэх дадлага хийнэ.

Тухайн газар орныг өөр өөр масштабаар дүрсэлснийг харьцуулж, тайлбарлана.

Масштабаар багасган зурахад зориулсан юмсын зураг (автобус, машин, ширээ г.м)

Хуваарьтай шугам, харандаа

Масштабыг ойлгуулахад зориулан бэлдсэн үзүүлэн

Хэмжигч юмуу гортиг

Тодорхой нэг газрыг өөр өөр масштабаар дүрслэн үзүүлсэн зураг (том, жижиг, бүр тойм төдий гарсан гэх мэт)

3.

План ба газрын зураг дээр зүг чиг ба зайг тодорхойлох замаар орон зайн төсөөллөө хөгжүүлэх

План зураг дээр дүрслэгдсэн юмсын зүг чиг, харьцангуй байрлалыг тодорхойлох (Жишээ нь: Байгаа газраасаа дэлгүүр хүрэхийн тулд баруун зүг явна гэх мэт)

Газрын зураг дээр үндсэн 4 зүгийг баримжаалан тодорхойлох

Юмсын хоорондох зай хэмжиж, харьцуулах

План зураг

Шугам

Харандаа

Зүг чигийн ялгааг харуулсан дүрс, зураг

Багшид өгөх санамж

1 дүгээр суралцахуйн зорилтын хүрээнд:

Газар дээрх аливаа юмсын цаасан дээр багасган буулгахаас гадна төрөл бүрийн

тэмдэг, дүрс зэргийг ашигладаг. Үүнийг л ойлгуулахад сургалтын гол үйл ажиллагаа

чиглэнэ.

План ба газрын зураг дээр байгаль нийгмийн юмсыг хэрхэн тэмдэглэдэг талаар

ойлгуулахын тулд оршин байгаа газар орныхоо план зургийг ашиглахыг урьтал

болгоорой. Сумын төв, аймгийн төв болон Улаанбаатар хотын план байх нь зөв. Бэлэн

план байхгүй бол багш ойролцоолоон зурж ашиглаж болно. Хамгийн наад зах нь

сургууль орчмын планыг зураад хичээлдээ хэрэглэж болно.

2 дугаар суралцахуйн зорилтын хүрээнд:

Масштабын талаар ойлгуулахын тулд хүүхдийн сайн мэддэг, ангийн ширээ, самбар,

ном, дэвтрээс эхлээд, машин, автобус, мод гэхчлэн төөрл бүрийн зүйлсийг дэвтэрт нь

зуруулж, бодит хэмжээ ба зурсан хэмжээгээ харьцуулах замаар үйл ажиллагааг

чиглүүлнэ.

Дээрх байдлаар ажиллахдаа хот, хөдөөгийн сурагчдын хувьд ялгаатай байхыг

Page 24: БАГА БОЛОВСРОЛЫН IV-V АНГИЙН ХҮН БА БАЙГАЛИЙН … · Мягмаржав /Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний

ХҮН БА БАЙГАЛЬ

24

анхаараарай. Жишээ нь: хотод бол зам талбай, гудамжийг план байдлаар дүрсэлдэг

бол хөдөө сумын хувьд албан газар, айлын хашаа хороог дүрслэнэ.

3 дугаар суралцахуйн зорилтын хүрээнд:

Масштабын хэмжээг ойлгохын тулд математикийн хичээлтэй нь холбоно. Жишээ нь: 1:

500000 гэснийг ойлгуулахдаа 100 см нь 1 м болдог, 1000 м нь 1 км болдог тухай

сурагчдын мэдлэгт тулгуурлана.

Сурагчид таних тэмдгийг ялгах, масштабаар хэмжилт хийхдээ нямбай хандах, үр дүнгээ

зөв тооцоолон гаргах байдлаар явцын үнэлгээг хийнэ.

Бүлэг 4.7. Амьд бие ба амьдралын орчин

Хүрэх үр дүн: Энэ бүлэгт сурагчид амьд бие бүхэн өөрийн амьдрах орчинд зохицсон байдгийг

ухаарах, нэг орчинд хамт оршин амьдрагч амьтан, ургамал идэш тэжээлээрээ харилцан

холбоотой байдгийг ойлгох, бүтээгч, хэрэглэгч, өвсөн ба махан идэштэн гэсэн нэр томьѐог

хэрэглэх, хүний зүгээс хүрээлэн буй орчинд үзүүлэх эерэг, сөрөг нөлөөг тодорхойлох зэрэг

чадвартай болно.

Бүлгийн нэр томьёо

Бүлгийн агуулгатай холбоотой үг хэллэг, нэр томьѐо

Амьдралын орчин, орчны хүчин зүйлүүд, дасан зохицол, бүтээгч амьд

бие-ургамал, хэрэглэгч амьд бие-өвсөн идэштэн, махан идэштэн,

махчин ба золиос, идэш тэжээлийн хэлхээ, байгальд орчинд үзүүлэх

хүний эерэг ба сөрөг нөлөөлөл, хог хаягдлыг багасгах, хог хаягдлыг

дахин ашиглах, хог хаягдлыг дахин боловсруулах

Шинжлэн судлах арга барилтай холбоотой үг хэллэг

Ажиглах, таамаглах,тэмдэглэх, хэмжих, цуглуулах, бүлэглэх, сонгох,

загварчлах, боловсруулах, давтах, турших, шалгах, хянах, үр дүнг

илэрхийлэх, зүй тогтлыг тайлбарлах, шийдэх

Үйл ажиллагааны удирдамж

№ Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

1.

Амьтан бүр өөрийн

амьдралын орчиндоо

зохицсон байдгийг

ойлгох.

Амьдралын орчны нөхцөлүүдийг нэрлэх, амьдралын орчин гэж юу болох, мэдэх.

Сургууль орчмын амьдралын орчны нөхцлүүдийг харьцуулан судлах

Амьдралын төрөл бүрийн орчныг гарын доор материал ашиглан бүтээн танилцуулах

Ургамал амьдрах орчиндоо хэрхэн зохицдог болохыг ярилцах

Амьтад амьдрах орчиндоо зохицсон онцлог шинжүүдийг тодорхой жишээн дээр тайлбарлах

Төрөл бүрийн орчин дах (ус, түүний ойр орчим, ой, говь) амьтдын амьдралын тухай зураг, бичлэг

Музей

Төрөл бүрийн амьтан, ургамлын зурмал ба фото зургаар бэлтгэсэн гар карт

Туршилтын хэрэглэгдэхүүн

2.

Амьтан ургамлын

харилцан хамаарал,

идэш тэжээлийн хэлхээг

тайлбарлах

Амьтан, ургамал өөр хоорондоо нарийн холбоотой болохыг олж мэднэ.

Хоол хүнсний харилцан хамаарлын жишээ хэлэх

Идэш тэжээлийн гинжин хэлхээг харуулсан зураг схемийг ойлгож унших, өгүүлбэрээр илэрхийлэх

Хоол тэжээлийн хэлхээ нь нарны энергийг ашиглан хооллодог бүтээгч буюу ногоон ургамлаар эхэлдэг

Идэш тэжээлийн хэлхээг харуулсан хөдөлгөөнт үзүүлэн, повер пойнтын слайд

Зурмал үзүүлэн

Янз бүрийн орчинд

(ус, хуурай газар:

хээр, ой, говь цөл)

амьдрагч идэш

тэжээлийн хувьд

Page 25: БАГА БОЛОВСРОЛЫН IV-V АНГИЙН ХҮН БА БАЙГАЛИЙН … · Мягмаржав /Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний

ХҮН БА БАЙГАЛЬ

25

болохыг мэдэх

Бүтээгч, хэрэглэгч, махан идэштэн, өвсөн идэштэн зэрэг нэр томъѐог ойлгох

Тухайн амьдралын орчны хоол тэжээлийн хэлхээг бүтээх зурж, тайлбарлах.

хоорондоо холбоотой

амьтан, ургамлын

зурмал ба фото

зургаар бэлтгэсэн

карт

3.

Амьдралын орчинд

хүний үзүүлэх эерэг,

сөрөг нөлөөллийг

тодорхойлох, байгаль

орчноо хайрлан

хамгаалах санал

санаачлага гаргах.

Хүний үйл ажиллагааны нөлөөгөөр хүрээлэн буй орчинд үзүүлэх хор хохирлыг хэлэлцэх . Жишээ нь: агаар, ус, хөрс, хоол хүнсний бохирдол, хүний эрүүл мэндэд нөлөөлөх

Ан амьтдыг хамгаалах арга замуудыг хэлэлцэх

Өөрдсийн амьдарч буй орчноо хамгаалах арга замуудыг дэвшүүлэн уриалга гарган арга хэмжээ төлөвлөн зохион байгуулах

Хог хаягдал үүсэх шалтгаан, түүнийг багасгах арга замуудыг (хог хаягдлыг багасгах, ашиглах, дахин боловсруулах) хэлэлцэх

Хүрээлэн буй орчноо

бохиртуулж буй гэрэл

зураг, бичлэг

Хог хаягдлыг

багасгах арга

замуудыг харуулсан

зурагт хуудас

Хүүхдийн бүтээлүүд

Багшид өгөх санамж

1 дүгээр суралцахуйн зорилтын хүрээнд:

Амьтан бүхэн өөрийн амьдрах орчиндоо дасан зохицсон байхын дээр тухайн орчинд

хамт амьдрагч бусад амьтан, ургамалтай нарийн холбоо хамааралтай байдгийг, хүний

шууд ба шууд бус нөлөөний улмаас байгалийн тэнцвэрт байдал алдагдан хохирол

учирдаг болохыг ойлгуулахад сургалтын гол үйл ажиллагаа чиглэнэ.

Амьд бие өөрийн амьдрах орчинд хэрхэн зохицсон болохыг ойлгуулахын тулд энгийн

жишээн дээр тайлбарлах, сурагчдаар жишээ хэлүүлэх зэргээр ашиглахыг урьтал

болгоорой. Дасан зохисон шинжүүдийг ойлгуулахын тулд мэдрэхүйн хялбар

туршилттай хослуулбал илүү үр дүнтэй байх болно. Жишээ нь. Усны амьтдын биеийн

хэлбэр орчиндоо хэрхэн зохицдогийг ойлгуулахын тулд хувинтай усанд гарыг нь

дүрүүлэн туршилт хийж болно. Амьтдын өнгө зүс, шувууны хөлийн сарвуу зэрэг шинж

тэмдгээр тухайн амьтны амьдрах орчныг таамаглуулах, зургийг оноон байрлуулах,

харьцуулсан хүснэгт зуруулах зэргээр бүтээлч ажлуудыг сонгон хэрэглээрэй.

2 дугаар суралцахуйн зорилтын хүрээнд:

Амьтан, ургамлын харилцан хамаарал, идэш тэжээлийн хэлхээний талаар ойлгуулахын

тулд төрөл бүрийн орчны амьдралыг харуулсан бичлэг үзүүлэн ярилцаж болно.

Түүнчлэн төрөл бүрийн орчны өөр хоорондоо холбоо хамаарал бүхий амьтан,

ургамлын зургаар хийсэн гар картуудыг ашиглан идэш тэжээлийн хэлхээг бүтээлгэх,

тайлбарлуулах, дэвтэрт нь зуруулах зэргээр ажиллана. Бүтээгч, хэрэглэгч, махан ба

өвсөн идэштэн амьтдын тухай ойлгуулахын тулд ургамлын хооллолтын тухай зурагт

үзүүлэн ашиглан хоол тэжээлийн зүйлс нь нарны энерги гэдгийг ойлгуулах. Ногоон

ургамал нь нарны энергийг хоол тэжээлийн зүйл болгон хувиргадаг. Тиймээс идэш

тэжээлийн хэлхээгээр нарны энерги дамждаг болохыг ойлгуулна.

3 дугаар суралцахуйн зорилтын хүрээнд:

Page 26: БАГА БОЛОВСРОЛЫН IV-V АНГИЙН ХҮН БА БАЙГАЛИЙН … · Мягмаржав /Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний

ХҮН БА БАЙГАЛЬ

26

Хүүхэд бүрийн сурах арга барилын онцлогийг (сэтгэн бодох, унших, бичих, ярих гэх мэт)

судалж, ямар чадварыг нь хөгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллахыг тодорхойлсон байх

нь хичээлийн зорилгыг томьѐолоход илүү дөхөмтэй болгоно.

Амьдралын орчинд үзүүлэх хүний эерэг, сөрөг нөлөөг судлахдаа төрөл бүрийн гэрэл

зураг, бичлэг, аялал экскурс зохион байгуулах. Гэрэл зураг авах, зураг зурах, зохион

бичлэг бичих зэргээр сурагчдын санаа бодлыг сонсох хэрэгтэй.

ТАВДУГААР АНГИЙН ХҮН БА БАЙГАЛИЙН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙГ

ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ

Бага боловсролын тавдугаар ангийн хүн ба байгалийн сургалтын агуулгын хүрээг хэрэгжүүлэх үйл

ажиллагааны үлгэрчилсэн төлөвлөлт юм. Тухайн ангийн сургалтын зорилтуудыг агуулгаар нь

багцлан “бүлэг”-үүдэд хуваасан болно. Агуулгыг судлах дарааллаар нь эрэмбэлэн арга зүй, үйл

ажиллагааг санал болгосон хэдий ч дараалал, арга зүй нь та бүхэнд нээлттэй, уян хатан байх

болно. Сурагчдынхаа суралцах хурд, судлах цагтаа багтаан та бүхэн уг хөтөлбөрт тусгасан

агуулгыг илүү дэлгэрүүлж, эсвэл нэмэлт агуулгыг сонгон оруулж болно. Гэхдээ суралцагчдын нас,

сэтгэхүйн онцлог, залгамж холбоог харгалзан хэт ачаалалтай ажиллуулахгүй байх нь зүйтэй.

Бүлэг 5.1. Орчлон ертөнцийн тухай судалцгаая

Хүрэх үр дүн: Энэ бүлэгт сурагчид орчлон ертөнцийн талаар судалж, багаар хамтран ажиллаж, одод эрхэсийн байрлал, хөдөлгөөнийг ажиглаж судалгаа хийж төлөвлөгөө боловсруулж чаддаг болно.

Бүлгийн нэр томьёо

Бүлгийн агуулгатай холбоотой үг хэллэг, нэр томьѐо

Нар, дэлхий, сар, тэнхлэг, өдөр, шөнө, 24 цаг, жил

Шинжлэн судлах арга барилтай холбоотой үг хэллэг

Судлах, ажиглах, таамаглах, төлөвлөх, бодит туршилт, хүчин зүйлс, хувьсагч, нотолгоо, тайлбарлах, буулгах, илэрхийлэх, дүгнэх

Үйл ажиллагааны удирдамж

№ Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

1. Сүүдрийн өөрчлөлтийг ажиглаж нарны байрлалыг судлан мэдэх

Судалгаа: Биеийн байрлал сүүдэрт хэрхэн нөлөөлж байна вэ? Судалгааны дизайн, төлөвлөгөө гаргаж, гүйцэтгэх.

Жижиг дэлгэц, гэрэл үүсгэгч, шугам, бие

2. Өдрийн туршид сүүдрийн урт, байрлал өөрчлөгдөхийг ажиглах

Савааны сүүдрийн туршилт. Судалгаа: өдрийн турш сүүдрийн хэмжээ хэрхэн өөрчлөгдөж байна вэ? Энэ ажлыг хэдэн өдрийн турш нарны чиглэл, сүүдрийн урт чиглэлийг ажиглах болгож өргөтгөх

Саваа, хэмжилт хийх урт шугам, метр

3. Сарны хөдөлгөөн, харагдах хэлбэрийг судлах

Сарны байршил, хэлбэрийг судлах Сарны хэлбэр байршилыг харуулсан Плакат,

4. Дэлхий тэнхлэгээ тойрон эргэсний улмаас нар хөдөлж байгаа мэт харагддаг гэдгийг

Дэлхий/ нар ба сарыг зургаар хураангуйлан дүрслэх Ойролцоолсон хуваарь бүхий бөмбөлөг ашиглан харьцангуй хөдөлгөөнийг харуулах Нарыг тойрох дэлхийн хөдөлгөөнийг янз бүрийн хэмжээтэй бөмбөг ашиглаж үзүүлэх туршилтыг

Сар = үрэл Earth = одон бөмбөг Sun = сагсан бөмбөг Нар голчоороо дэлхийгээс 100 гаруй дахин том учир

Page 27: БАГА БОЛОВСРОЛЫН IV-V АНГИЙН ХҮН БА БАЙГАЛИЙН … · Мягмаржав /Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний

ХҮН БА БАЙГАЛЬ

27

Багшид өгөх санамж

1 дүгээр суралцахуйн зорилтын хүрээнд:

Гудамжны талбайг тусгааралж тодорхой тэмдэг тавьж, ажиглалт туршилт явуулах

орчинг бүрдүүлж болно.

Хичээл явуулахаар төлөвлөсөн өдөр чинь бүрхэг байвал ангид гэрэл үүсгэгч, жижиг

савааг ашиглаж савааны сүүдрийг үүсгэж үзүүлэх туршилтыг хийж болох юм.

Энэ суралцахуйн зорилтыг хэрэгжүүлэхэд хичээлийн 1 цаг хангалтгүй хагас өдөр, бүтэн

өдөр, магадгүй хэд хоногийн ажиглалтыг хийж ажиглалтын үр дүнд суралцахуйн зорилт

биелэгдэх юм.

2 дугаар суралцахуйн зорилтын хүрээнд:

Сургуулийн гадаа талбайд гарч өөрийн сүүдрийн уртыг юунаас хамаарахыг ажиглах. Өглөө, үд, орой сүүдрийн урт хэр урт байхыг бичнэ, хэмжинэ. Ингэхдээ өөрийн өндөр, хэмжилт хийсэн цаг минутаа бичих ѐстой. Ангидаа танилцуулна, шалтгааныг хэлэлцэнэ.

Урт саваа болон сургуулийн хажуугийн гэрэлтүүлгийн шон, модны сүүдрийг тодорхой

цагийн хугацаатай сүүдрийн уртыг ажиглуулж, үр дүнгээр диаграм байгуулуулна.

3 дугаар суралцахуйн зорилтын хүрээнд:

Цэлмэг үдэш сарны хэлбэр, хөдөлгөөнийг ажиглуулах, ажиглалт хийхэд том хүнтэй

гүйцэтгэхийг анхааруулах, туршилт гүйцэтгэхэд анхаарал болгоомжтой ажиллах

заавар, зөвлөмж өгөх. Ажиглалтыг хийхдээ тэнгэр чөлөөтэй харагдах талбай, сарыг

загварчлан судлах.

биечлэн хийнэ. Нарыг тойрох дэлхийн хөдөлгөөнийг кино үзүүлэх Хэдэн 7 хоногийн турш анги гэр дотуур явж байгаа нарны тусгалын мөрийг бүртгэж авна. Ажиглалт хийнэ. Хэлэлцүүлгээс олох зүйл: – Нар хөдөлдөг юм уу? Нарны үзэгдэх хөдөлгөөн ба бодит хөдөлгөөн. Савааны сүүдэр ажиглах – долоо хоногийн туршид хийсэн ажиглалтыг нэгтгэнэ. Ажиглалтын тэмдэглэл, олж ажигласан зүйлээсээ нарны үзэгдэх жигд хөдөлгөөний талаар дүгнэлт хийнэ. Жилийн янз бүрийн улиралд нар ургах/ нар жаргах хугацааны график байгуулах

дэлхийг одон бөмбөг гэвэл 3-4 м голчтой бөмбөг хэрэгтэй. Хоѐрдогч эх сурвалж – Интернэт/ном/CDROM Цонхонд наадаг зураг Зарим хуанли, цаг тооны бичиг ийм мэдээлэл агуулж байдаг.

5. 24 цагт дэлхий тэнхлэгээ нэг бүтэн эргэдэг гэдгийг мэдэх

Глобус (дэлхий) дээр гар чийдэнгээс (нарнаас) гэрэл холоос тусгаж, 24 цагийн өөрчлөлтийг үзүүлнэ. Баримт нотолгоог харуулсан видео үзэж, ажигласан зүйлээ бүртгэнэ. Хүүхдүүд бие биедээ олсон санаагаа ярих, дүрслэх үйл хийнэ.

Глобус Хоѐрдогч эх үүсвэр – Интернэт/ном/CDROMs

6. Од ба одны ордын тухай таамаглал дэвшүүлэх, ажиглалт хийх, турших

Цэлмэг үдэш тэнгэрийг ажиглах, ажиглалтаар тод одуудыг тэмдэглэн авна. Алтан гадас, долоон бурхан одыг олж байрлалыг тогтооно.

Одот тэнгэрийн зураг, Тэмдэглэл хийх цаас

7. Нар нь нэгэн төрлиийн од юм гэдгийг судалж мэдэх

Нар ба од 2-ыг харьцуулсан туршилтыг хийж гүйцэтгэх ижил болон ялгаатай байдлыг туршин гүйцэтгэнэ.

2 ширхэг лаа, асаагуур, лааны тавиур,

Page 28: БАГА БОЛОВСРОЛЫН IV-V АНГИЙН ХҮН БА БАЙГАЛИЙН … · Мягмаржав /Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний

ХҮН БА БАЙГАЛЬ

28

харьцуулах зүйл гэх мэт ажиглалтыг хийхдээ анхаарах зүйлсийг урьдчилан сурагчиддаа

хэлсэн байна. Сарны хэлбэрийг ажиглахын тулд хоногийн ажиглалтыг хийлгэнэ.

4 дүгээр суралцахуйн зорилтын хүрээнд:

Дэлхийн хэлбэр, хэмжээний талаар судалж, дэлхийн хөдөлгөөний талаар мэдэх

Дэлхийн хөдөлгөөний төрлүүд:

o Тэнхлэгээ тойрч эргэх

o Нарыг тойрох хөдөлгөөний талаар сурагчид ойлголтыг авна.

5 дугаар суралцахуйн зорилтын хүрээнд:

Дэлхийн эргэлтийг загварчлан судлах боломж бүрдүүлэх хэрэгтэй.

Өдөр шөнө хэрхэн солигддог болохыг сурагчид өөрсдөө гаргаж ирвэл сайн.

Планетар буюу одон орны төвд зочлох, эсвэл stellarium программ ашиглаж дэлхийн

эргэлтийг харуулж болно.

6 дугаар суралцахуйн зорилтын хүрээнд:

Оддын талаар судлахад орой гэртээ ажиглахаар даалгаврыг өгөх хэрэгтэй. Тэнгэрийн

хойд хагасыг ажиглуулна.

Ямар тод одод харагдсан мөн тод харагдсан оддын талаар ярилцах, одны

гэрэлтэлтийн талаар ярилцаарай.

Планетар буюу одон орны төвд зочлох, эсвэл stellarium программ ашиглаж одны ордыг

өдрийн цагт харж, дэлгэц дээр томруулан одот тэнгэрийг харуулж болно.

7 дугаар суралцахуйн зорилтын хүрээнд:

Нар нь бидэнд хамгийн ойр орших шар од юм гэдгийг ойлгуулахад багш арга зүйгээ

чиглүүлнэ.

Од ба нарны талаар харьцуулалт хийх, ижил болон ялгаатай талыг гаргуулна.

Бүлэг 5.2. Голдож, зэргэдээр зүг чиг олох

Хүрэх үр дүн: Сурагчид өмнөх бүлэгт үзсэн дэлхийн хөдөлгөөн, өдөр шөнө болох, нар ба одоор зүг чиг олох тухай чадвартаа үндэслэн голдож, зэргэдийн тухай ойлголтыг эзэмшинэ. Мөн үүнийг ашиглан дэлхийн гадарга буюу глобус дээр баруун, зүүн ба хойд өмнө зүгийг ялган байрлал тодорхойлохдоо ашигладаг болно. Бүлгийн нэр томьёо Бүлгийн агуулгатай холбоотой үг хэллэг, нэр томьѐо

Глобус, Голдож, Зэргэд, Анхны голдож, Экватор, Хойд туйл, Өмнөд туйл, Мэлхийн зам, Матрын зам, Хойд өргөрөг, Өмнөд өргөрөг, Зүүн уртраг, Баруун уртраг, Газарзүйн солбицол

Шинжлэн судлах арга барилтай холбоотой үг хэллэг

Ажиглах, турших, загварчлах, туршилт хийх,

Үйл ажиллагааны удирдамж

№ Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

1. Глобусыг дэлхийн загвар болохыг ойлгож, гадарга дээр дүрслэгдсэн зүйлсийг

Глобусыг бөмбөгтэй харьцуулан төстэй ба ялгаатай талыг тодорхойлно. Голдож ба зэргэдийн шугамыг ойлгохын тулд алим ашиглан туршилт хийнэ.

Глобус Бөмбөг Өнгө өнгийн утас Алим

Page 29: БАГА БОЛОВСРОЛЫН IV-V АНГИЙН ХҮН БА БАЙГАЛИЙН … · Мягмаржав /Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний

ХҮН БА БАЙГАЛЬ

29

судлах

Туршилтад үндэслэн хойд, өмнөд туйл, экватор зэргийг глобус дээр олж заана. Сурсан зүйлээ бататгах тулд дасгал ажиллана.

Сагсны бөмбөг

2. Глобус дээр голдож ба зэргэдийг ялгадаг болох

Анхны голдож, экватор, хойд ба өмнөд туйлыг ялгахын тулд амтат жүрж ашиглан туршилт хийнэ. Дэлхийг экватораар нь хойд ба өмнөд тал бөмбөрцөг болгон хуваадаг талаар ойлгож мэднэ. Дэлхийн анхны голджоор нь баруун ба зүүн тал бөмбөрцөг болгон хуваадаг талаар ойлгож мэднэ.

3. Голдож, зэргэдийг ашиглан зүг чигийг ялгах

Амтат гуа ашиглан туршилт хийнэ. Ингэснээр экваторын шугамнаас хойш ба урагшаа дэлхийг хойд, өмнөд хагас болгон хуваадгийг ойлгож авна. Мөн анхны голджоор хоѐр тийш баруун ба зүүн хагас болгон хуваадгийг мэддэг болно. Зарим томоохон улсуудыг дэлхийн аль хагаст оршиж байгааг тодорхойлох дасгал хийнэ. Голдож зэргэд ашиглан зүг чиг тодорхойлох туршилт хийнэ. Жишээ нь: Улаанбаатар хотоос хойш, урагш, баруун зүүн аль зүгт оршиж байна вэ? гэх мэт.

Амтат гуа, түүнийг зүсэх хутга Эсгий бал Глобус Утас юмуу уян шугам

4. Голдож, зэргэдийг ашиглан цэгийн байрлалыг тодорхойлох

Цэгийн байрлалыг голдож зэргэдийн огтлолцол буюу уртраг, өргөрөг ашиглан тодорхойлох дасгал хийнэ. Уртграг, өргөргийг товчилсон тэмдэглэгээгээр дэлхийн аль хагаст оршиж байгаа болохыг мэддэг болно.

Глобус юмуу газрын зураг

Багшид өгөх санамж

1 дүгээр суралцахуйн зорилтын хүрээнд:

Глобус байхгүй бол бөмбөг болон зарим жимсийг ашиглаж болно. Бөмбөг ашиглах нь илүү тохиромжтой.

Алимны оронд туршилтад хэрэглэж болох (хойд ба өмнөд туйлыг ялгаж болохуйц) бусад ямар ч төрлийн жимсийг ашиглаж болно.

2 дугаар суралцахуйн зорилтын хүрээнд:

Хойд, өмнөд туйл ба голдож зэргэд зэрэг шугамыг дэлхий дээр “татагдсан” байдаг хэмээн буруу ойлгож магадгүй. Иймд эдгээрийг глобус дээр тодорхойлно.

Туршилтад ашигласан жимсийг идэж болохгүйг сануулаарай.

Хойд ба өмнөд тал бөмбөрцөг гэсэн нэршлийн оронд хойд ба өмнөд хагас гэсэн нэршил хэрэглэж болно.

3 дугаар суралцахуйн зорилтын хүрээнд:

Голдож, зэргэд ашиглан зүг чиг тодорхойлох үйл ажиллагаа нь 2 үе шаттай байгааг анзаараарай. Нэгд, эхлээд нэлээд ерөнхий авч үзэж байна. Жишээ нь: дэлхийн хойд хагаст, өмнөд хагаст юмуу баруун хагаст, зүүн хагаст гэхчлэн, Хоѐрт, дараа нь УБ-аас хойш, урагш, баруун зүүн тийш гэхчлэн тодорхойлох нь арай нарийсган авч үзэж буй хэлбэр болохыг анхаарна уу.

4 дүгээр суралцахуйн зорилтын хүрээнд:

Хэрэв глобус болон газрын зураг байхгүй бол урьдчилан бэлдсэн үзүүлэн байж болно. Жишээ

нь: дөрвөлжин нүднүүдийг тодруулаад эгнээг нь үсгээр, баганыг нь тоогоор тэмдэглэсэн цаас

бэлдэн ашиглаж болно. Цэгийн байрлалыг голдож зэргэдийн огтлолцол буюу уртраг, өргөрөг

ашиглан тодорхойлох дасгал ажил хийлгэнэ.

Page 30: БАГА БОЛОВСРОЛЫН IV-V АНГИЙН ХҮН БА БАЙГАЛИЙН … · Мягмаржав /Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний

ХҮН БА БАЙГАЛЬ

30

Бүлэг 5.3. Эргэх ба үл эргэх өөрчлөлт

Хүрэх үр дүн: Эргэх, үл эргэх өөрчлөлтийг ялган таньж, байгаль дахь өөрчлөлт, хувирлыг ангилж чаддаг болно. Бүлгийн нэр томьёо Бүлгийн агуулгатай холбоотой үг хэллэг, нэр томьѐо

Эргэх, үл эргэх өөрчлөлт, холимог, шүүх арга, соронздох арга

Шинжлэн судлах арга барилтай холбоотой үг хэллэг

Таамаглал дэвшүүлэх, туршилтыг төлөвлөх, турших, туршилтын үр дүнг тайлбарлах

Үйл ажиллагааны удирдамж

№ Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

1.

Эргэх ба үл эргэх өөрчлөлтийг ялган

таних

Хайлах ба хөлдөх, уурших ба шингэрэх (конденсаци) зэрэг өөрчлөлт эсрэг үзэгдэл болохыг тайлбарлах

Дээрх үзэгдлийн үр дүнд хатуу, шингэн, хийн жижиг хэсэг хэрхэн өөрчлөгдөхийг зургаар харуулах, загварчлах

Усны эргэлтийг зураг дээр тайлбарлах, усны эргэлт нь эргэх өөрчлөлт болохыг тайлбарлах

Үл эргэх өөрчлөлтийг жишээн дээр тайлбарлах, лааны шатах туршилтыг гүйцэтгэх

Туршилтаар шаталт явагдах нөхцөл, шаталтаар үүсэх бүтээгдэхүүнийг тодорхойлж, шаталт нь үл эргэх өөрчлөлтийн жишээ болохыг ойлгох

Шаталтын эерэг бө сөрөг нөлөөг тайлбарлаж, гал түймрээс урьдчилан сэргийлэхэд өөрийн хийж чадах зүйлээ нэрлэж, түүнийг хэрэгжүүлэх талаар эх зохиож бичнэ.

Биет ба бодисыг харуулсан зураг

Хатуу, шингэн, хийн шинжийг харуулсан зураг

Нэг удаагийн хуванцар аяга, фломастер,шилэн аяга, хэмжээстэй шилэн сав г.м

2.

Усанд уусдаггүй хатуу бодисыг ялгах

Ус ба түүнд уусдаггүй хатуу бодисыг ашиглан холимог бэлтгэх

Хатуу бодисыг усан дээр нэмэхэд юу ажиглагдаж байгааг тайлбарлаж, шалтгааныг тодорхойлох Тухайлбал, модны үртэс усан дээр хөвж байна. Учир нь уснаас хөнгөн г.м

Эдгээр хатуу бодисыг хэрхэн уснаас нь ялгах талаар санал дэвшүүлж, үндэслэлийг тайлбарлах

Өөрсдийн сонгосон аргаар цэвэрлэхийн тулд хийх туршилтыг төлөвлөж, гүйцэтгэх

Тус аргыг хэрэглэснээр холимгоос хатуу бодисыг ялгаж чадсан эсэхээ тайлбарлах

Өөр арга байх боломжтой эсэх талаар ярилцах

Хатуу бодисыг уснаас нь ялгах үйл эргэх ба үл эргэх үзэгдлийн аль нь болохыг тодорхойлох

Элс ба ус

Төмрийн үртэс ба ус

Модны үртэс ба ус

Юүлүүр, шүүгч цаас, шилэн аяга, соронз, шилэн хутгуур

Page 31: БАГА БОЛОВСРОЛЫН IV-V АНГИЙН ХҮН БА БАЙГАЛИЙН … · Мягмаржав /Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний

ХҮН БА БАЙГАЛЬ

31

Багшид өгөх санамж 1 дүгээр суралцахуйн зорилтын хүрээнд: Хатуу, шингэн, хийг ялган таних, тэдгээрийн жижиг хэсгийг дүрслэх, зарим үзэгдлийг нэрлэх, тайлбарлах чадварт суурилан тус бүлгийг судалж эхлэхээс өмнө 4-р ангид судалсан агуулгыг бататгах зорилгоор сурах бичиг дэх дасгал, даалгаврыг гүйцэтгүүлнэ. Эргэх өөрчлөлтийн талаар мэдлэг бүтээлгэхийн тулд 4-р ангид судалсан хайлах, хөлдөх, уурших, конденсацилах үзэгдлийг авч үзнэ. Эдгээр үзэгдэл нь бүгд эргэх өөрчлөлт болохыг ярилцлага болон үйл ажиллагааны явцад дүгнэнэ. Усны эргэлт харуулсан зургийг гүйцээх даалгаврын гүйцэтгэлээр байгаль дээр явагдаж буй уурших, конденсацийн үзэгдлийг ялган таних, түүнийг зурагт тэмдэглэх, тайлбарлах чадварыг үнэлж болно. Даалгавар 1 2 3 4 5

Сурах бичигт өгөгдсөн усны эргэлтийн зураг дээр А, Б, В, Г үзэгдлийг нэрлэн тайлбарлах

А, Б, В, Г үзэгдлийг нэрлэж чадаагүй

4 үзэгдлийг бүрэн нэрлэж чадаагүй. Зарим үзэгдлийг нэрлэсэн.

4 үзэгдлийг нэрлэсэн боловч алдаатай.

Үзэгдлүүдийг бүрэн зөв гүйцээсэн.

Үзэгдлүүдийг зөв нэрлэн тайлбар бичсэн.

Шатах үзэгдэл нь үл эргэх өөрчлөлт болохыг туршилтаар нотлох бөгөөд туршилтын арга зүйг багшийн номноос сайтар судлаарай. 2 дугаар суралцахуйн зорилтын хүрээнд: Усанд уусдаггүй хатуу бодис, материалыг уснаас нь хэрхэн ялгах талаар суралцагчид таамаглал дэвшүүлж, туршилтаа төлөвлөн түүний дагуу туршилт хийх арга зүйг сурах бичигт тусгасан болохыг анхааран тус үйл ажиллагаанд зарцуулах цагийг зөв төлөвлөх шаардлагатай. Туршилт хийхээс өмнө шүүгч цаас бэлтгэх, шүүх аргыг хэрэглэх технологийг сайтар судлуулах хэрэгтэй.

Бүлэг 5.4. Уур амьсгал

Хүрэх үр дүн: Дэлхий дээр уур амьсгалын бүс үүсэхэд нөлөөлсөн хүчин зүйлсийн талаар

судлах ба энэ явцдаа ус ба хуурай газрын халах хөрөх байдал, агаарын даралт, тунадас салхи

хэмжих зэргээр шинжлэх ухаанч арга барилд суралцана.

Бүлгийн нэр томьёо

Бүлгийн агуулгатай холбоотой үг хэллэг, нэр томьѐо

Мэлхийн зам, матрын зам, нарны тусгалын өнцөг, температур, халуун бүс, сэрүүн бүс, хүйтэн бүс, хамгийн дулаан сарын температур, хамгийн хүйтэн сарын температур, барометр, агаарын температур, агаарын даралт, цасан бүрхэвч, уур амьсгалын өөрчлөлт

Шинжлэн судлах арга барилтай холбоотой үг хэллэг

Нэрлэх, ялгах, ажиглах, мэдээлэл цуглуулах, бичлэг хийх, турших, таамаглах, тэмдэглэх, харьцуулах, үнэлэх, тооцоолох, дүгнэх, хэлэлцэх

Үйл ажиллагааны удирдамж

№ Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

1. Дэлхийн уур

амьсгалын үндсэн

3 бүсийг ялган

Дэлхийн гадарга дээр үүсэх уур амьсгалын үндсэн 3 бүс (халуун, сэрүүн, хүйтэн) ялгарах байдлыг өргөргөөр

Халуун, сэрүүн, хүйтэн орны төрх байдлыг үзүүлсэн зургууд

Page 32: БАГА БОЛОВСРОЛЫН IV-V АНГИЙН ХҮН БА БАЙГАЛИЙН … · Мягмаржав /Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний

ХҮН БА БАЙГАЛЬ

32

үүсэх шалтгааныг

мэдэх

баримжаалан тодорхойлно. Жишээ нь: Экватораас 2 тийш Мэлхийн ба Матрын зам хүртэл халуун бүс гэх мэт.

Уур амьсгалын бүс үүсэхэд нарны тусгалын өнцөг буюу өргөрөг хэрхэн нөлөөлдийг үзүүлсэн туршилт хийнэ.

Халуун, сэрүүн ба хүйтэн уур амьсгалын бүсэд амьдардаг хүмүүс ба амьтдын талаар мэдээлэл ашиглан харьцуулна.

Глобус юмуу газрын зураг

Термометр

Өнцөг хэмжигч

Өндөр уулын зураг, тоон мэдээлэл

Халуун ба сэрүүн, хүйтэн орны хүмүүс, амьтдын зураг

Халуун орны ой, туйлын цас мөсөн бүрхэвчийн зураг

2. Агаарын

температурын

өөрчлөлт ба

нөлөөлөх хүчин

зүйлийг ойлгож

мэдэх

Халсан агаар дээшээ хөөрдөг тул агаар газрын гадаргаас эхлэн халдаг, өндөр болох тутам агаарын температур буурдгийг үзүүлэх туршилт хийж, үр дүнг хэлэлцэнэ.

Эрдэнэ шиш

Халаах таваг

Уулын зураг

3. Уур амьсгалд

далай тэнгисийн

нөлөөг

тодорхойлох

Ус ба хуурай газрын харилцан адилгүй халах хөрөх байдлыг туршилтаар баталж үр дүнг хэлэлцэнэ.

Далай тэнгист ойр, хол орших байдал уур амьсгалд хэрхэн нөлөөлдгийг илрүүлэх дасгал ажиллана. Жишээ нь: Нарнаас ижил хэмжээний дулаан авах боловч далайд ойрхон орших Парис, далайгаас хол орших УБ хотын уур амьсгалын ялгааг гаргах г.м.

Ус, хэсэг шороо

Шилэн аяга

2 ш термометр

Газрын зураг

Зарим газрын уур амьсгалын байдлыг илэрхийлсэн тоон мэдээлэл болон график

4. Агаарын чийг,

тунадасыг хэмжих,

график дүрслэл

уншиж ашиглах,

харьцуулах

Агаарт чийг байгааг тодорхойлох туршилт хийж үр дүнг хэлэлцэнэ.

Тунадас хэмжигч хийж, орсон бороог хэмжинэ.

Тодорхой хугацаанд (сар болгон, эсвэл хоногийн аль нэг цагт г.м) орсон тунадасны хэмжээг дүрсэлсэн график уншиж, асуултад хариулна. Жишээ нь: хамгийн их тунадас хэзээ орсон бэ? Хэдэн сард хамгийн хуурай байна вэ? г.м

Температур ба тунадасны хэмжээг дүрсэлсэн графикийг ашиглан уур амьсгалын ерөнхий шинжийг тодорхойлох дасгал ажиллана.

Ундааны хоосон сав (тунадас хэмжигч хийхэд хэрэглэнэ)

Хуваарьтай шугам

Наадаг тууз

Хайч

Мм-ийн хуваарьтай цаас

5. Агаарын даралт

хэмжин цаг

агаарын байдлыг

тодорхойлох

Агаарын даралтыг хэмжих туршилт хийж, даралтын өөрчлөлтийг тэмдэглэнэ.

Агаарын даралтын өөрчлөлтөөс цаг агаарын төлөв байдлыг тоймлон мэдэх дасгал ажиллана.

Шилэн сав

Соруулга юмуу хулс

Үлээдэг бөмбөлөг (шаар)

Цаас, цавуу

Хуваарьтай шугам

6. Салхины зүг чиг

хэмжих, хурд

хүчийг юмсын

шинж байдал

ажиглан

харьцуулах

Салхи үүсэх шалтгааныг туршилтаар үзүүлж дүгнэлт гаргана.

Салхи хэмжигч хийж, салхины зүг чигийг тодорхойлж, бичнэ.

Юмсын шинж байдлаар салхины хүчийг тодорхойлно. Жишээ нь: яндангийн утааны чиглэл, дарцаг хийсэх г.м.

Баримлын шавар

Харандаа

Дөрвөлжин модон самбар

7. Уур амьсгалын

өөрчлөлтөд дасан

Уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэдээлэл цуглуулж, түүний үр дагаврын талаар асуудал дэвшүүлэн

Уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаварыг үзүүлсэн гэрэл

Page 33: БАГА БОЛОВСРОЛЫН IV-V АНГИЙН ХҮН БА БАЙГАЛИЙН … · Мягмаржав /Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний

ХҮН БА БАЙГАЛЬ

33

зохицох,

сааруулахад

оруулах хувь

нэмэр, үүргээ

ухамсарлан

ойлгох

ярилцана.

Уур амьсгалын өөрчлөлтөд хүний буруутай үйл ажиллагааны нөлөөг жишээн дээр хэлэлцэнэ.

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох ба сааруулахад хувь хүний ямар үүрэгтэй талаар ярилцана.

зургууд, тохиолдлын жишээ

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ахуй амьдралдаа өөрчлөх зүйлсийн жагсаалт болон санамжууд

Багшид өгөх санамж 1 дүгээр суралцахуйн зорилтын хүрээнд:

Голдож зэргэдийн талаар 4-р ангидаа эзэмшсэн мэдлэг чадварт нь үндэслэн мэлхийн ба матрын замын хооронд халуун бүс, түүнээс 2 тийш хойд ба өмнөд өргөргийн 60 хүртэл сэрүүн, түүнээс хоѐр тийш хойд ба өмнөд туйл хүртэл хүйтэн бүс гэдгийг ойлгуулна.

Нарны өндөр буюу тусгалын өнцөг өргөрөг бүр дээр харилцан адилгүй байдгаас шалтгаалж уур амьсгалын бүс үүсэж байгаа гэдэгт голлож,туршилтыг үйлдэнэ.

2 дугаар суралцахуйн зорилтын хүрээнд:

Туйлын болон халуун орны амьтдын зураг ашиглана.

Хүүхэд нарнаас ирсэн дулаанаар агаар халдаг хэмээн буруу ойлголттой байж магадгүй. Иймд агаар газрын гадаргаас эхлэн халж, өндөр болох тутам хөрдөг гэдгийг ойлгуулахад туршилтын үйл ажиллагааг чиглүүлнэ.

3 дугаар суралцахуйн зорилтын хүрээнд:

Ус дулаан багтаамж ихтэй тул хуурай газрыг бодвол удаан халж, удаан хөрдөгийг үр дүнд сурагчид өөрсдөө гаргахад анхаараарай.

Тунадас хэмжигчийг хоосон ундааны сав ашиглан хийх ба гадна хананд нь хуваарьтай цаас нааж, тунадасыг хэмжинэ.

4 дүгээр суралцахуйн зорилтын хүрээнд:

Температур ба тунадасны хэмжээг сар бүрээр юмуу тодорхой хугацаанд үзүүлсэн графикаас хуурай-халуун, чийглэг, хүйтэн гэхчлэн уур амьсгалын шинжийг тодорхойлно.

5 дугаар суралцахуйн зорилтын хүрээнд:

Агаарын даралт байнга өөрчлөгдөх ба нэмэгдэх юмуу буурах хандлагаар цаг агаарын төлөв байдлыг тогтоож болно. Иймд туршилтын явцад ойр ойр даралтыг хэмжиж тэмдэглэх ба даралт өгсөж байвал тэнгэр сайхан тогтуун байхын шинж, харин даралт буурч байвал цаг агаар муудахын дохио гэсэн дүгнэлтэд хүрнэ.

6 дугаар суралцахуйн зорилтын хүрээнд:

Экскурс хичээлээр цаг уурын станцтай танилцаж болно.

Газарзүйн ажиглалтын талбай юмуу кабинетэд байгаа багажийг хичээлдээ ашиглаж болно.

7 дугаар суралцахуйн зорилтын хүрээнд:

Уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврын талаарх мэдээлэл цуглуулан ашиглана.

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож амьдрахын тулд хийж блох зүйлсийг сурагчдад дадал, хэвшил болгоход анхаарна. Жишээ нь: Явган явах, гэрлийн чийдэнгээ цагаан гэрлээр солих, компьютерээ бүрэн унтраахад эрчим хүч хэмнэнэ, энэ нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад тусална гэх мэт

Page 34: БАГА БОЛОВСРОЛЫН IV-V АНГИЙН ХҮН БА БАЙГАЛИЙН … · Мягмаржав /Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний

ХҮН БА БАЙГАЛЬ

34

Бүлэг 5.5. Хөшүүрэг, хялбар механизм Хүрэх үр дүн: Хөшүүрэг түүний тулах цэг, хөшүүргийн тэнцвэр, хөшүүргийн мөрний талаар мэдэх, ялган таних, хөшүүргээр хүчийг хувиргах аргад суралцах, хөшүүргийн тэнцвэрийн дүрэм нөхцлийг мэдэх, жишээ дээр тайлбарлаж мэдлэгээ гүнзгийрүүлнэ. Бүлгийн нэр томьёо Бүлгийн агуулгатай

холбоотой үг хэллэг,

нэр томьѐо

Хөшүүрэг, Тулах цэг, Тэнцвэрийн нөхцөл, Хүч хувиргах, Хөшүүргийн мөр

Шинжлэн судлах арга

барилтай холбоотой үг

хэллэг

Баримт цуглуулах, нотолгоо гаргах, хэлэлцэх, Ангилах, Таамаглах, Шинжлэх

судлах, Тэмдэглэл хөтлөх, Тайлбарлах, Туршилт төлөвлөх, Туршилт гүйцэтгэх

Үйл ажиллагааны удирдамж

№ Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

1.

Хөшүүргийн тухай ойлголттой болох. Хөшүүргийн тулах цэг, хөшүүргийн тэнцвэр, хөшүүргийн мөрийг ялган таних

Хөшүүргийн хэлбэр төрлүүдийг мэддэг болно.

Жишээ туршилтаас хөшүүргийн тулах цэг, хөшүүргийн тэнцвэр, хөшүүргийн мөрийг ялган танина, нэрлэнэ.

Зурагт танилцуулга Төрөл бүрийн хөшүүрэг ашигласан жишээ

2.

Хөшүүргээр хүчийг хувиргах аргад суралцах

Хөшүүргээр хүчийг хувиргах туршилт хийнэ.

Туршилтын үр дүнгээс дүгнэлт гаргана.

Туршилтын үр дүнг тэмдэглэх ажлын хуудас

3.

Хөшүүргийн тэнцвэрийн дүрэм нөхцлийг мэдэх

Хөшүүрэг ямар үед тэнцвэртэй байх талаар таамаглал дэвшүүлнэ.

Туршилт гүйцэтгэх замаар хөшүүргийн тэнцвэрийн дүрэм нөхцлийг мэднэ.

Бие даан хөшүүрэг, хялбар механизм ашиглан бүтээл хийнэ.

Төрөл бүрийн хөшүүргийн жишээг үзүүлэх багаж

4.

Хөшүүргийн амьдрал дээрх хэрэглээг мэдлэгээ ашиглан тайлбарлах

Ахуйд хэрэглэсэн хөшүүргийг ашигласан жишээг тайлбарлана.

Амьдрал дээрх жишээг харуулах бодит биет

Багшид өгөх санамж

1 дүгээр суралцахуйн зорилтын хүрээнд:

Багш бүтээлчээр хувилбартай хандах хэрэгтэй.

Хөшүүргийн хэрэглээний талаар ярилцах, амьдрал техникээс хөшүүргийн жишээг

бодитоор харуулна. Жишээ нь: Ундаа онгойлгогч, хадаас авах лоом, хөмсөгний чимхүүр

гэх мэт

Page 35: БАГА БОЛОВСРОЛЫН IV-V АНГИЙН ХҮН БА БАЙГАЛИЙН … · Мягмаржав /Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний

ХҮН БА БАЙГАЛЬ

35

2 дугаар суралцахуйн зорилтын хүрээнд:

Хүүхэд бүрт хүрч ажиллан сурагчдын ялгаатай байдлыг харгалзан туршилтыг хоцорч

хийж байгаа сурагчдад чиглүүлэх асуултыг тавьж тэдэнд туслах хэрэгтэй.

3 дугаар суралцахуйн зорилтын хүрээнд:

Туршилтыг гүйцэтгэж байгаа байдал, шинжлэх ухааны үг хэллэг хэрэглэж байгаа

байдал, туршилтын үр дүнг хэрхэн зургаар дүрсэлж үгээр илэрхийлж байгаад анхаарч

тэдний хөглийг дэмжинэ.

Бүлэг 5.6. Энерги

Хүрэх үр дүн: Сурагчид өндрөөс унасан бие хурдан болдог, савлуурын савлах өндөрт бараг хэвээр байдаг, хурд ихтэй бие биеийг мөргөхдөө хурдан болгодог тухай ойлголттой болно. Энергийн тухай анхны ойлголт авна. Хүн хоол хүнснээс, машин түлшнээс энерги авдаг. Энергитэй бие үйл хийх чадвартай байдаг, энерги хувирах, дамжих талаар ойлголттой болно.

Бүлгийн нэр томьёо Бүлгийн агуулгатай холбоотой үг хэллэг, нэр томьѐо

Эрчим хүч (энерги), байршлын (потенциал) энерги, хөдөлгөөний энерги,

энергийн хэлбэр, энерги хувирах, энерги дамжих

Шинжлэн судлах арга барилтай холбоотой үг хэллэг

Баримт цуглуулах, нотолгоо гаргах, хэлэлцэх, ангилах, таамаглах, тэмдэглэл

хөтлөх, тайлбарлах, туршилт төлөвлөх, туршилт гүйцэтгэх

Үйл ажиллагааны удирдамж

№ Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

1.

Биеийг хөдөлгөөд байгаа шалтгааныг ажиглах

Тоглоомон машиныг юу хөдөлгөөд байгаа талаар хэлэлцэнэ

Тоглоомон машиныг өөрөөр яаж хөдөлгөж болох талаар асуудал дэвшүүлнэ

Дарвуулт завь эсвэл алсын удирдлагатай юм уу баадуутай машин

2. Энергийн янз бүрийн хэлбэрийн талаар, энергийн хувирлын талаар бодлоо илэрхийлэх

Энерги гэж юу ойлгож байгаа талаар сурагчдын санаа бодлыг дэлгэнэ. Өөрсдийн тодорхойлолтыг тайлбарлана, жишээ гаргана.

Нар, цахилгаан станц, нүүрсний уурхай, хураасан мод, салхин сэнс, шатахуун түгээгүүрийн газрын, гэрэл зураг

3. Энергийн хувирлын туршилт хийх, таамаглал дэвшүүлж, ажиглалт хэмжилт хийх

Налуу хавтгайгаар бөмбөлөг өнхрүүлж, ачааг мөргүүлэх туршилт хийнэ. Ачааны явах зай юунаас хамаарахыг судална. Шалтгааныг ярилцана. Энерги

гэсэн ойлголттой

холбоно.

Налуу ховил, бөмбөлөг, түүнтэй ижил масстай ачаа, шугам.

Page 36: БАГА БОЛОВСРОЛЫН IV-V АНГИЙН ХҮН БА БАЙГАЛИЙН … · Мягмаржав /Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний

ХҮН БА БАЙГАЛЬ

36

4. Энергийн хэлбэртэй танилцах

Энергийн янз бүрийн хэлбэрийг нэрлэнэ

Дулааны

Гэрлийн

Дууны

Цахилгааны

Химийн

Хөдөлгөөний

Байршлын (өндрийн)

Энерги хэлбэрийг үзүүлэх биетүүд Энергийн хэлбэрүүдийг харуулсан зурагнууд

5. Энерги хувирдаг, мөн дамждаг болохыг ойлгох, өгөгдөлдөө дүгнэлт хийх

Янз бүрийн туршилтын хувьд (гал гаргах, цахилгаан чийдэн асаах, шатаар хурдан өгсөх гэх мэт) энерги нэг хэлбэрээс нөгөөд хувирч байгааг хэлэлцэнэ. Энерги нэг биеэс нөгөөд дамждаг талаарх жишээ гаргах, туршилтаар үзүүлнэ. Резинийг сунгаж халаах, биеийг үрж халаах зэрэг туршилтуудыг хийлгээрэй. Энергийн хувирлаар бүдүүвч диаграм зурна.

Хийн асаагуур Гар чийдэн Шаариг мөргөлдүүлэх Хонх Цахилгаан зуух

6. Дүүжингийн хөдөлгөөнийг ажиглах

Пүршин (эсвэл утсан) дүүжингийн хөдөлгөөнийг ажиглаж, тодорхой хэмнэлтэй байгааг илрүүлэх, хөдөлгөөний энерги байршлын энергид харилцан хувирах тухай хэлэлцэнэ.

Пүршин дүүжин, утсан дүүжин, секундомер, шугам

Багшид өгөх санамж

1 дүгээр суралцахуйн зорилтын хүрээнд:

Туршилт явуулахын өмнө сурагчийн дэвтэрт төлөвлөлтийг сайн хийлгэх

хэрэгтэй.Туршилттай хичээл дээр сурагчийн дэвтэрт тэмдэглэл үлдэх нь бага байдаг.

Ямар багаж төхөөрөмжүүд ашиглаж, ямар үйлдлийн дарааллаар яаж туршилтыг

явуулахыг төлөвлүүлэн гаргуулаарай.

Туршилтыг сонирхолтой болгож, хөдөлгөөн үүссэн шалтгаанд анхаарлыг нь

төвлөрүүлэх. Юу хөдөлгөж байгаа талаар таамаглалыг дэвшүүлэх хэрэгтэй.

2 дугаар суралцахуйн зорилтын хүрээнд:

Энерги гэсэн үгийг эхлээд хэрэглэхгүйг хичээнэ. Салхи, сунасан резин машиныг

хөдөлгөх чадвартай болж байна гэсэн санаанд хүргэхийг хичээгээрэй. Мөн цахилгаан

юмыг хөдөлгөх, халаах, гэрэл гаргах чадвартай байдаг гэсэн санааг гаргана. Түүнийг

энергийн тухай төсөөлөлтэй нь холбохыг хичээх хэрэгтэй. Суралцагч туршилт хийж

ажиглахаас гадна энергийн тухай төсөөлөлтэй болж баримжаалж сурах нь маш чухал.

Энэ нь танин мэдэх нэг арга болох таамаглал дэвшүүлэх аргын нэг хэлбэр гэж үздэг.

Туршилт хийхийн өмнө заавал сурагчдаар таамаглал дэвшүүлж түүнийг батлуулах

оролдлогыг хийх нь зүйтэй.

Энергийн янз бүрийн хэлбэр, энергийн хувирлын талаар сурагчдын бодлыг

илэрхийлүүлж өмнөх төсөөллийг сайтар судлах хэрэгтэй.

3 дугаар суралцахуйн зорилтын хүрээнд:

Хичээлд хэрэглэх материалыг сурагчдаар өөрсдөөр нь бэлдүүлэх хэрэгтэй. Та өөрөө

бүгдийг бэлдэх гэж зовох хэрэггүй. Хичээлийг хэдийд оруулахаа төлөвлөсөн бол та

сурагчдад туршилтад хэрэглэгдэх шаардлагатай материалуудыг цуглуулах хэд

хоногийн хугацаа өгч болно. Зарим нэг сурагч мартаж ирж болох тул илүү цөөхөн

хэдийг та бэлдэх хэрэгтэй.

Page 37: БАГА БОЛОВСРОЛЫН IV-V АНГИЙН ХҮН БА БАЙГАЛИЙН … · Мягмаржав /Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний

ХҮН БА БАЙГАЛЬ

37

Бага ангийн сурагчдын эвлүүлж бүтээх чадвар харилцан адилгүй байдаг тул хичээлийн

цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийн тулд багш та хийх дарааллын дагуу бэлтгэсэн

байна.

А.Бөмбөрцөг өнхрөх замыг тогтмол байлгаж буух өндрийг өөрчилж мөргүүлсэн ачааны

явах замыг хэмжинэ.

В.Бөмбөрцөг буух өндрийг тогтмол байлгаж, бөмбөрцгийн туулах замыг өөрчлөн

мөргүүлсэн ачааны явах замыг хэмжинэ.

4 дүгээр суралцахуйн зорилтын хүрээнд:

Сэнсээр тоглоомон машиныг үлээлгэж эсвэл цахилгаан зайгаар тоглоомон машиныг

хөдөлгөж энергийн хувирлыг харуулж болох юм. Ингэснээр бага ангийн байгалийн

ухааны хичээлээр дамжуулан эрэл хайгуул, судалгаа, шинжилгээ хийх (маш энгийн

түвшинд ойлгоорой) үр дүнгээ нэгтгэх, дүгнэхийн тулд туршилт хийх аргад суралцуулж,

өөртөө зорилтот мэдлэг бүтээх чадвар эзэмшүүлэх нь чухал юм.

5 дугаар суралцахуйн зорилтын хүрээнд:

Биед агуулагдаж байгаа энергийг зааж хэлэхэд бэрхшээлтэй. Ялангуяа хөдөлгөөнгүй

зураг үзүүлээд энергитэйг нь мэдэхэд хүндрэлтэй. Иймд үзүүлэх биет ашигласан нь

дээр. Энергийн хувирлын жишээ зурган карт зурагнууд.

Тухайн орон нутгийн онцлогт тааруулан жишээг өөрчилж татаж болно.

Өмнөх хичээлд ашигласан биетүүдэд энерги ямар энергид хувирч байгааг үзүүлбэл

сайн.

Дээрх зорилттой холбоотойгоор хичээлийг явуулна. Дээр үзүүлсэн зурган картуудаа

ажиглан энергийн хувирлын картууд ашиглан байрлуулах. Дараах байдлаар картуудаа

байрлуулж болно.

6 дугаар суралцахуйн зорилтын хүрээнд:

Хэлбэлзэх хөдөлгөөний үелэх шинжээс гадна хэлбэлзлийн үед энерги хувирч байгааг

ажиглах нь чухал. Энерги хадгалагддаг шинжийг сурагчид илрүүлж болох юм.

Дүүжинг хэлбэлзүүлж хөдөлгөөнийг ажиглуулах хэрэгтэй. Сурагчид

хэлбэлзэл эхэлсэн байрлал болон хэлбэлзэх хугацаанд хурд, өндөр хэрхэн

өөрчлөгдөж байгааг ажиглаж энэ ажиглалтаас дүгнэлт хийнэ.

Page 38: БАГА БОЛОВСРОЛЫН IV-V АНГИЙН ХҮН БА БАЙГАЛИЙН … · Мягмаржав /Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний

ХҮН БА БАЙГАЛЬ

38

Бүлэг 5.7.Цэцэгт ургамлын амьдралын эргэлт

Хүрэх үр дүн: Энэ бүлэгт сурагчид цэцэгт ургамлын үржлийн талаар ойлгож, түүний

амьдралын эргэлтийн үе шатуудыг судлах, тоос хүртэлт болон үр тогтолтыг ялгааг

тайлбарлах, цэцэгт ургамлын амьдралын эргэлтийг загварчлах замаар төсөөллөө хөгжүүлнэ.

Бүлгийн нэр томьёо

Бүлгийн агуулгатай холбоотой үг хэллэг, нэр томьѐо

Ургамлын үржил, цэцэг, үр боловсрох орон, дохиур, тоос, тоос хүртэлт,

үр тогтолт, үр, жимс, амьдралын эргэлт

Шинжлэн судлах арга барилтай холбоотой үг хэллэг

Ойлгох, ярилцах, харьцуулах, загварчлах, дүгнэлт хийх, тайлбарлах

Үйл ажиллагааны удирдамж

№ Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

1. Цэцэгт ургамлын үржлийн эрхтэн-цэцэг, үрийг ажиглах

Цэцэгт ургамлын цэцэг, үрийг ажиглаж үржлийн онцлогийг талаар таамаглал дэвшүүлнэ.

Тодорхой цэцэгт ургамлыг үрээр мөн иш мөчрөөр үржүүлж өсөлтийг харьцуулна.

Цэцэгт ургамлын үржил, өсөлтөд үндэслэн дүгнэлт хийнэ.

Тасалгааны ургамал

Ургамлын үр

Цэцгийн ерөнхий бүтцийн үзүүлэн

Харандаа, өнгийн харандаа, том цаас

2. Цэцэгт ургамалд тоос хүртэх, үр тогтох, үр жимс үүсэхийг ойлгох, тайлбарлах, харьцуулах

Цэцэгт ургамал шавжаар тоос хүртэх үзэгдлийн бичлэг ажиглан ярилцана.

Ургамал тоос хүртснээр үр жимс бий болдог тухай тайлбарлана.

Тоос хүртэлт, үр тогтолтын ялгааг харьцуулж, тайлбарлана.

Цэцэгт ургамал

Өсгөгч шил

Жимс

Үр

Тоос хүртэлт, үр тогтолтыг харуулсан үзүүлэн

3. Цэцэгт ургамлын амьдралын эргэлтийг загварчлах замаар төсөөллөө хөгжүүлэх

Тоос хүртэх, үр тогтох, үр боловсрох, үр тархах, үр соѐолох, ургамал ургах, бие гүйцэх зэрэг үйл явцыг загварчлана.

Дээрх үзэгдлийг тайлбарлаж, харьцуулна.

Цэцэгт ургамлын амьдралын эргэлтийг харуулсан үзүүлэн

Багшид өгөх санамж

1 дүгээр суралцахуйн зорилтын хүрээнд:

Амьд биеийн амьдралын эргэлтийг анхлан цэцэгт ургамлын амьдралын эргэлтээр

төлөөлүүлэн ойлгуулахад сургалтын гол үйл ажиллагаа чиглэнэ.

Цэцгийн ерөнхий бүтцийн биет үзүүлэнг бичлэг мөн зурагт үзүүлэнгээр орлуулж болно.

Ургамлын тоосны болон бусад харшилтай хүүхдүүд ургамалтай анхаарал болгоомжтой

харьцахад анхааруулна.

2 дугаар суралцахуйн зорилтын хүрээнд:

Цэцэгт ургамлын үржлийн талаар ойлгуулахын тулд иш мөчрөөр болон үрээр үржүүлэх

аргыг харьцуулах замаар үйл ажиллагааг чиглүүлнэ. Ургамлыг үрээр, мөчрөөр

үржүүлэх аргыг амьдрал ахуйдаа зөв сонгон хэрэглэхэд сургана.

Page 39: БАГА БОЛОВСРОЛЫН IV-V АНГИЙН ХҮН БА БАЙГАЛИЙН … · Мягмаржав /Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний

ХҮН БА БАЙГАЛЬ

39

Ургамлын өсөлтийг шугамаар хэмжих боломжгүй бол уян шугам эсвэл эхлээд утас

ашиглан хэмжээд түүнийгээ дараа нь шугамтай зэрэгцүүлэн хэмжилтээ тэмдэглэнэ.

3 дугаар суралцахуйн зорилтын хүрээнд:

Цэцэгт ургамлын амьдралын эргэлт тэдгээрийн үе шатууд, тоос хүртэлт, үр тогтолтыг

ойлгохын тулд мэдээлэл зүйн хичээлтэй нь холбоно. Ургамлын бие, эрхтний тухай

сурагчдын өмнөх мэдлэгт тулгуурлана.

Сурагчид цэцэгт ургамлыг таних, цэцэгт ургамалд ажиглалт хийхдээ нямбай хандах, үр

дүнгээ зөв тооцоолон гаргах байдлаар явцын үнэлгээг хийнэ.

Бүлэг 5.8.Амьтдын үржил, хөгжил

Хүрэх үр дүн: Сурагчид амьд амьтан үр төлөө гарган үржиж тоо толгой нь нэмэгддэг, хүн хүүхэд төрүүлэн үр удмаа үлдээдэг тухай ойлголттой болно. Суралцагчид төрөл бүрийн амьтны амьдралын эргэлтийн талаар таамаглах, үе шатуудыг нэрлэх, хөгжлийн үеүдийн дарааллыг мэдэх, тэдгээрийн онцлогийг тайлбарлах, амьтны амьдралын төстэй ба ялгаатай байдлыг мэдэх, зураг схем дээр зааж, тайлбарлах, туршилт хийх, хэмжих , график байгуулах, дүгнэлт гаргах, тайлбарлах зэрэг чадварыг эзэмшинэ.

Бүлгийн нэр томьёо

Бүлгийн агуулгатай холбоотой үг хэллэг, нэр томьѐо

Өндөг, авгалдай, хүүхэлдэй, бие гүйцсэн шавж , өндөг төрүүлэгч бүрэн ба

бүрэн бус хөгжилтэй шавж, эрвээхий, царцаа, загас,мэлхий, тахиа, амьд

зулзага төрүүлэгч, хөхтөн амьтад, хүүхэд төрөх ураг, ургийн өсөлт, хүйс, үр

төл амьдралын эргэлт, хөгжлийн үе шат, хоол тэжээл, өсөлт үржил хөгжил ,

амьдралын эргэлт

Шинжлэн судлах арга барилтай холбоотой үг хэллэг

Харилцан ярилцах, ажиглах, турших , хэмжих, тэмдэглэх, нэгтгэн дүгнэх, тайлбарлах

Үйл ажиллагааны удирдамж

№ Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

1. Шавжийн амьдралын эргэлтийг судлах.

Бүрэн хувиралтай шавж буюу эрвээхийн амьдралын эргэлтийг судлахын тулд байцааны эрвээхийн амьдралын өндөг, авгалдай, хүүхэлдэй, бие гүйцсэн гэсэн үеүүдийг мэдэх, нэрлэх

Бүрэн бус хувиралтай шавж буюу царцааны амьдралын эргэлтийг зурагт үзүүлэн ашиглан ажиглах, тайлбарлах

Царцааны амьдралын эргэлт: Өндөг-авгалдай- бие гүйцсэн шавж

Царцаа болон эрвээхэйн амьдралын эргэлтийг харуулсан бүдүүвчийг харьцуулах

Амьдралын эргэлтийн ялгааг гаргах, бүрэн ба бүрэн бус хувиралтай шавжийн тодорхойлолтыг гаргах

Амьтдын (загас, мэлхий,шувуу) үржил хөгжлийн онцлогийг үр тогтох орчин, гаргах үр төлийн тоо хэмжээ, гаргах өндөгний хэмжээ үр төлөө өсгөх хамгаалах зохилдолгоог харьцуулах

Эрвээхий, Царцааны амьдралын эргэлтийг харуулсан бүдүүвч зураг,

бичлэг ашиглана –багшийн номд зааж өгсөн. Хэрэв туршилт хийх хувилбарыг сонгосон бол : нүхэлсэн таглаа бүхий хуванцар сав, жижиг хэмжээтэй цэвэр цаас, эрвээхийн өндөг бүхий байцааны навч,шугам, өсгөгч шил, фотоаппарат

Page 40: БАГА БОЛОВСРОЛЫН IV-V АНГИЙН ХҮН БА БАЙГАЛИЙН … · Мягмаржав /Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний

ХҮН БА БАЙГАЛЬ

40

2. Өндөглөгч амьтдын амьдралын эргэлтийг харьцуулан судлах

Мэлхийн амьдралын эргэлтийг бичлэг үзэж, схем дээр тайлбарлах

Шувууны амьдралын эргэлтийг мэдэх, Өндөг-ангаахай-дэгдээхэй- бие гүйцсэн амьтан, үр төлөө хамгаалан арчилж өсгөх зөн совинг тайлбарлах

Загас, Мэлхий, Шувууны амьдралын эргэлтийн үе шатуудыг харуулсан зураг, Шувууны өндөг, нэг удаагийн таваг, хутга Бичлэг үзүүлэх багшийн номд зааж өгсөн.

3. Амьд зулзага төрүүлэгч амьтдын үржил хөгжлийн онцлогийг мэдэх

Хөхтөн амьтдын амьдралын хөгжлийг зураг, бичлэгээс харж тайлбарлах

Бичлэг Зураг

4. Эхийн хэвлийд хүүхэд өсч торних үйл явцыг шинжлэх ухааны үндэслэлтэй холбон тайлбарлах

Хүний үр хөврөл, ургийн хөгжлийг зураг, бичлэгээс ажиглах Хэвлийд хүүхэд бойжих үе шатанд гардаг томоохон өөрчлөлтүүдийг нэрлэх

Ургийн хөгжлийн 3 үе шатны зураг, бичлэг

Багшид өгөх санамж

1 дүгээр суралцахуйн зорилтын хүрээнд:

“Амьтдын амьдралын эргэлтийг судлах” гэсэн суралцахуйн зорилтыг хэрэгжүүлэхийн

тулд сурагчид харилцан ярилцах, ажиглах, турших, харьцуулах, дүгнэх замаар

мэдлэг бүтээнэ. Иймээс суралцагчдын өмнөх мэдлэгт тулгуурлан асуудал дэвшүүлэн

амьтдын үржил хөгжлийн үеийн онцлогийг тайлбарлах, ялгаатай байдлыг олуулах,

дүгнэлт гаргуулах, тайлбарлуулах зорилгоор хичээлийн хэрэглэгдэхүүнээ хүртээмжтэй,

тохиромжтой байхуйцаар зөв сонгож хичээлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх аргад

суралцах нөхцөлийг хангана.

Бүрэн хувиралтай шавжийн амьдралын эргэлтийн талаар үзүүлэн тараах материал

ашиглан тайлбарлаж болохоос гадна туршилт хийн ойлгуулж болно. Бүрэн

хувиралттай шавжийн хөгжлийн үе шатыг харуулах туршилт нь цаг хугацааны хувьд

харьцангуй урт байх тул багшаас урьдчилсан бэлтгэл зайлшгүй шаардана. Ногооны

талбай болон ногооны захаас байцаанаас хөгжлийн үе шатыг харуулж болохуйц өндөг,

авгалдай хүүхэлдэйг цуглуулан бэлдэх ба эрвээхийн хатаадсыг ашиглах хэрэгтэй

болно.

Багш хичээлийн өмнө бүх зүйлийг өөрөө туршиж үзсэн байх хэрэгтэйг анхаарах

Ажиглалт, судалгааг хийхдээ нарийн төлөвлөж хэрхэн яаж ажиглалт хийх аргачлал,

ажиглалтын тэмдэглэлийг хэрхэн бичих болон багаж хэрэгсэл хүүхэд бүрт хүртээмжтэй

эсэхийг нягтлах шаардлагатай. 1 ба 2-р хувилбарыг хослуулан багш өөрөө баяжуулан

заах боломжтой юм. Бүрэн хувиралтай шавьжийн амьдарлын эргэлтийг судлах үйл

ажиллагаанд шавжийн хатаадсыг ашиглах боломжтой.

2 дугаар суралцахуйн зорилтын хүрээнд:

Хичээлийг багаар зохион байгуулах үед багийн дотоод зохион байгуулалтыг онцгой

анхаарч багийн гишүүн бүрийг үүргийг тодорхой болгож өгнө. 1 сурагч ажиглалтыг

тэмдэглэх, 2 сурагч хэмжилт хийх, 3-сурагч график байгуулах, 4 сурагч багийн

дүгнэлтийг тэмдэглэх гэх мэт. Суралцагчид ажигласан зүйлээ бичиж тэмдэглэж, хэмжиж

зурж тайлбар хийнэ.

Хичээлд өндөглөдөг амьд биеийн амьдралын эргэлтийг харуулсан дүрс бичлэгийг

ашиглаж болно.

Page 41: БАГА БОЛОВСРОЛЫН IV-V АНГИЙН ХҮН БА БАЙГАЛИЙН … · Мягмаржав /Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний

ХҮН БА БАЙГАЛЬ

41

3 дугаар суралцахуйн зорилтын хүрээнд:

Сурагчдын хамгийн сайн мэдэх амьд зулзага төрүүлдэг амьд биеүүдийг жишээ болгон

авч шинжлэн судлах үйлийг төлөвлөөрэй. Сурагчдын ялгаатай байдлыг харгалзан үзэж

хичээлийг төлөвлөх хэрэгтэй. Хөдөө мал төллөх явцыг ажигласан сурагчдаар

ажигласан зүйлийнх талаар яриулах, хотын сурагчдад аквариумын загасны үржил

хөгжлийг ажиглуулж зарим онцлог шинжийг ялган таних, амьтдын үр төлийн ялгаатай

байдлын талаар ярилцах гэх мэт

4 дүгээр суралцахуйн зорилтын хүрээнд:

Шинж тэмдэг эцэг эхээс үр төлд удамшдаг анхны ойлголт төсөөллийг хүний үржил хөгжил

буюу үр төлөөр дамжуулан ойлгуулна. Тухайлбал: - Хүнээс зөвхөн хүүхэд, нохойноос гөлөг, ямаанаас ишиг төрнө гэх мэт зүйлийн шинж

хадгалагдах зүй тогтол

- Чи аав, ээжийнхээ хэнтэй нь адилхан бэ? гэх мэт асуулт асууж шинж тэмдэг

удамших зүй тогтол

- Хүүхэд эхийн хэвлийд яаж хөгжих вэ? Чи хэдэн настай вэ? зэрэг сонирхолтой

асуулт асууж монголчуудын би 6 настай, хий настайгаа 7 настай гэж хариулдгийн

учрыг эхийн хэвлий дэх ургийн хөгжилтэй холбон ойлгуулах гэх мэт

Суралцагчдын ойлгох чадвар, тайлбарлан ярих чадвар харилцан адилгүй байгааг харгалзан үзэж ялгаатай даалгавраар хүүхэд бүрт хүрч ажиллах боломжтой.