Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл

50
УЛААНБААТАР ХОТОД НОМЫН САН БОЛОН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ ЦОГЦ ТӨСӨЛ 0 Төслийн санаачлагч: ―Цогт Цагийн Хүрдэн‖ соѐлын төв УЛААНБААТАР ХОТОД НОМЫН САН БОЛОН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ ИЖ БҮРЭН ТӨСӨЛ Төслийг боловсруулсан: Төгс Шийдэл ХХК Улаанбаатар хот 2012.05.15

Transcript of Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл

Page 1: Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл

УЛААНБААТАР ХОТОД НОМЫН САН БОЛОН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ

ЦОГЦ ТӨСӨЛ 0

Төслийн санаачлагч:

―Цогт Цагийн Хүрдэн‖ соѐлын төв

УЛААНБААТАР ХОТОД

НОМЫН САН БОЛОН

ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН

БАЙГУУЛАХ ИЖ БҮРЭН

ТӨСӨЛ

Төслийг боловсруулсан:

Төгс Шийдэл ХХК

Улаанбаатар хот

2012.05.15

Page 2: Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл

“Цогт Цагийн Хүрдэн” соёлын төв

УЛААНБААТАР ХОТОД НОМЫН САН БОЛОН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ

ТӨСӨЛ 1

ТӨСЛИЙН АГУУЛГА

ТӨСЛИЙН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

ТӨСЛИЙН ХУРААНГУЙ

I БҮЛЭГ. ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ

II БҮЛЭГ. ТӨСЛИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТУУД, СТРАТЕГИУД

III БҮЛЭГ. ТӨСЛИЙН СУДАЛГАА:

3.1. Олон улсын туршлага

3.2. Цэцэрлэгт хүрээлэнгийн технологийн судалгаа

3. 3 Номын сангийн судалгаа

IҮ БҮЛЭГ. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

Ү БҮЛЭГ. ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

ҮI БҮЛЭГ. ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ, ТЕХНОЛОГИ

ҮII БҮЛЭГ. БАЙГУУЛАМЖ, ЦЭЦЭРЛЭГ ХҮРЭЭЛЭНГИЙН ЗУРАГ ТӨСӨЛ

ҮIII БҮЛЭГ. ТӨСЛИЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛ, ДЭВШИЛ ӨӨРЧЛӨЛТ

IX БҮЛЭГ. ТӨСЛИЙН ҮР АШИГ, НӨЛӨӨЛӨЛ

X БҮЛЭГ. САНХҮҮГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

XI БҮЛЭГ. ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ

ХАВСРАЛТ МАТЕРИАЛУУД

Page 3: Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл

“Цогт Цагийн Хүрдэн” соёлын төв

УЛААНБААТАР ХОТОД НОМЫН САН БОЛОН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ

ТӨСӨЛ 2

ТӨСЛИЙН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Төслийн нэр УЛААНБААТАР ХОТОД НОМЫН САН БОЛОН ЦЭЦЭРЛЭГТ

ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ

Төслийн уриа Номын гэгээ таны ирээдүй

Төслийн дугаар ЦЦХ-ТС-001

Төслийн зорилго

Иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, нийгìийн эрүүл

мэндийг сайжруулахад нөлөө үзүүлдэг, хотын ногоон

байгууламжын салшгүй нэг хэсэг, оюутан сурагчид, залуучуудын

соѐл, боловсрол мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тогтмол үйл

ажиллагаа явуулдаг олон улсын стандартад нийцсэн номын сан

болон цэцэрлэгт хүрээлэн байгуулах.

Төсөл хэрэгжүүлэгч

байгууллага ―Цогт Цагийн Хүрдэн‖соѐлын төв

Төсөлд хамрагдагчид

Үйл ажиллагааны хүрээ Төсөл нь нийслэл Улаанбаатар хотын иргэд олон нийт, ахмадууд,

хүүхэд залуучуудад зориулсан үйл ажиллагаа явуулна. Нийслэлийн

бүх иргэдийг хамаруулна.

Гол үйл ажиллагаа Цэцэрлэгт хүрээлэн, Номын сан, Монголын соѐлын сурталчилгаа,

Цэцэрлэгт хүрээлэнд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион

байгуулах

Төслийн хугацаа Нийт үргэлжлэх хугацаа: 15 жил

Эхлэх хугацаа : 2012.05.15

Дуусах хугацаа: 2028-05-15

Төслийн нийт хөрөнгө

оруулалтын эх үүсвэр

Ганжуур, Данжуур их хөлгөн судрын хөрвүүлгийн төслийн

ажиллагаатай холбогдуулан Нэг мод нэг хуудас хэмээх уриатай

олон нийтийг хамарсан хандивын дэмжлэгийн үйл ажиллагаагаар

санхүүжүүлнэ.

Төслийг хэрэгжүүлэгч

байгууллагын зорилго

Page 4: Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл

“Цогт Цагийн Хүрдэн” соёлын төв

УЛААНБААТАР ХОТОД НОМЫН САН БОЛОН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ

ТӨСӨЛ 3

ТӨСЛИЙН ХУРААНГУЙ

Нийслэл Улаанбаатар хотод сүүлийн 20 орчим жилийн хугацаанд хөдөөнөөс

хотыг чиглэсэн шилжилт хөдөлгөөн их болсон. Улаанбаатар хот нь Монгол

улсын нийслэлийн бөгөөд эдийн засаг, худалдаа, бизнес, соѐл боловсролын төв

болон хөгжсөнтэй холбоотойгоор хотын нягтаршил улам бүр нэмэгдсэн.

Анхнаасаа алсын хараа муутайгаар төлөвлөгдсөн, хүн амын тоо эрс нэмэгдсэн,

нягтаршил өндөр болсон хэдий ч хотын ногоон байгууламж хүрээгээ тэлэхгүй,

цэцэрлэгжүүлэлт хийгдэхгүй байгаа нь Нийслэл Улаанбаатарын нэг иргэнд

ногдох ногоон байгууламжийн талбайг дэлхийн жишгээс хэд дахин доогуур

байлгах шалтгаан болж байна.

Энэ нь Улаанбаатар хотод цэцэрлэгт хүрээлэн байгуулан ажиллах зайлшгүй

шаардлагыг бий болгосон.

Төслийн хүрээнд байгуулагдах цэцэрлэгт хүрээлэн нь 10 га газрыг хамрах

бөгөөд Европын стандарт, хэв маягийн дагуу хүрээлэнгийн доторх

байгуулалтыг хийхээр төлөвлөгдсөн.

Цэцэрлэгт хүрээлэнд Монголын соѐл уламжлал, зан заншил болон буддын

шашин, гүн ухааны түгээн дэлгэрүүлэх, эрдэм шинжилгээ судалгаа хийх, олон

нийтийн арга хэмжээ зохион байгуулахад чиглэсэн Номын сан нээн

ажиллуулахаар төсөлд тусгасан.

Цэцэрлэгт хүрээлэнгийн эрх барих дээд байгууллага нь Удирдах зөвлөл байна.

Зөвлөлийг төрийн бус байгууллага, хандивлагчид, орон нутгийн удирдлага зэрэг

талуудын төлөөлөлтэйгээр бүрдүүлнэ. Энэ нь хүрээлэнгийн үйл ажиллагаа

Улаанбаатар хотын иргэдийн өмнө тулгамдаж буй тодорхой асуудлуудыг

шийдвэрлэхэд нөлөөлөл болно.

Хүрээлэнд хүүхэд, залуучуудын мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх, хичээлээс

гадуур бодитой мэдлэг олж авахад чиглэсэн арга хэмжээ зохион байгуулахаас

гадна нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд чиглэсэн олон төрлийн арга

хэмжээ зохион явуулна.

Төслийн дагуу байгуулагдах хүрээлэн нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд

зориулсан зам, сандал, амрах байр зэргийг барьж байгуулна. Энэ нь тэдгээр

иргэдийн эрүүл мэнд, сэтгэл санаанд эерэг нөлөө үзүүлнэ.

Цэцэрлэгт хүрээлэнгийн дотор усан оргилуур, цөөрөм, амрах сандал ба саравч,

хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, баримал, хөшөө дурсгал зэрэг

зочлон ирэгсдийн таашаалд нийцэхүйц байгуулалтууд багтана. Энэ утгаар

бидний байгуулах цэцэрлэгт хүрээлэн нь хотын аялал жуулчлал, соѐл

боловсролын бүтээгдэхүүн байдлаар хөгжүүлэхээр төсөлд тусгасан.

Төслийн хүрээнд байгуулагдах цэцэрлэгт хүрээлэн нь хотын иргэдийн эрүүл

мэнд эерэг нөлөө үзүүлэх, ногоон байгууламжийг хүрээг өргөтгөх, нийтийн

соѐл, ба байгаль орчны мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, хотын аялал

жуулчлалын бүтээгдэхүүний тоог өсгөх, хотын дуу чимээ, агаарын бохирдлын

бууруулах зэрэг ач холбогдолтой.

Page 5: Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл

“Цогт Цагийн Хүрдэн” соёлын төв

УЛААНБААТАР ХОТОД НОМЫН САН БОЛОН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ

ТӨСӨЛ 4

I БҮЛЭГ. ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ

Үндсэн хууль

Монгол улсын үндсэн хуулийн Хоѐрдугаар бүлгийн хүний эрх, эрх чөлөөний

тухай заалтын 12 дугаар зүйлийн хоѐр дахь заалт:

Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас

хамгаалуулах эрхтэй.

Мөн 17 дугаар зүйлийн хоѐр дахь заалт:

Хүн хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх,

байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг.

Энэхүү Үндсэн хуулиар заагдсан Монгол хүний эдлэх ѐстой эрх, эрх чөлөөг

УИХ, Засгийн газар, Улаанбаатар хотын захирагчийн алба зэрэг институтууд

хангахгүй байгаа нь Үндсэн хуулиа зөрчиж буй үйлдэл юм.

Олон улсын хүний эрхийн хууль

Хүний эрхийн тухай Магна Карта буюу Францийн тунхаглал, Америкийн

тусгаар тогтнолын тунхаглал, Хүний эрхийн түгээмэл тунхаглал зэрэгт заагдсан

хүний төрлөх эрхийн тухай заалтуудад Олон улсын хэмжээнд баталгаажсан

хүний эрхийг засгийн газраас нь зөрчих явдлыг сэргийлэх эдгээр эрхийг

баталгаажуулах нь олон улсын хүний эрхийн хуулийн зорилго юм гэж заасан

байдаг.

Эндээс харвал Улаанбаатар хотын иргэдийг утаатай орчинд амьдруулж байгаа

нь Монгол улсын засгийн газар, Улаанбаатар хотын захирагчыг зүгээс олон

улсын хүний эрхийн хууль зөрчиж буй асуудал гэж дүгнэхээр байна.

Агаарын бохирдолын нөхцөл байдал

Улаанбаатар хотын агаарын бохирдолын 3%-ийг тээврийн хэрэгсэл 7%

цахилгаан станц, 90%-ийг гэр хороолол 74071-130 мянга гаруй айл, 270 уурын

зуухны утаа, хорт бодисын хэмжээнээс хэтэрсэн-1 хүнд 4 тн СО2 тухайлбал

азотын исэл 1,5, угаарын хий 4,2, тоосны агууламж 7,8 тус тус зөвшөөрөгдсөн

хэмжээнээс хэтэрсэн. Хотын агаарт агуулагдах хар тугалгын агууламж

зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1,5 дахин, хөрсөнд 2,1 дахин их байгаа нь хүний

эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж байна. Үүнд: Зүрх судас, амьсгалын зам,

хорт хавдар, харшлын өвчин, нас баралт мөн ялангуяа хүүхдийн дархлалын

түвшинг бууруулж, бие бялдарын өсөлт, хөгжилтийг сааруулж өвчлөлийг

нэмэгдүүлж байна. Эх үүсвэр гамшигийн эсрэг үндэсний төвийн вэб сайт.

Нийслэл хотын агаарын бохирдол өвлийн улиралд хүний эрүүл мэндэд

бодиттой аюул занал учруулж байгаа ийм нөцхөлд иргэдийн цэвэр агаарт амрах,

чөлөөт цагаа өнгөрөөх орчин үгүйлэгдэж байна.

Page 6: Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл

“Цогт Цагийн Хүрдэн” соёлын төв

УЛААНБААТАР ХОТОД НОМЫН САН БОЛОН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ

ТӨСӨЛ 5

Дуу чимээний хүчин зүйлс

Машинû дуу, микро автобусны чиглэлийг зарласан дуу, барилгын ажил, машин

ба вагонны дуут дохионы чимээ зэрэг олон дуу чимээ хотын иргэдийн тайван

амрах, ажиллах орчин бүрдүүлэхгүй байдаг. Оюутан, судлаачид, иргэд зуны

улиралд гадаа сууж амрах, ном унших, салхилахад эдгээр дуу чимээ саад болж,

стрессийг үүсгэдэг. Иймд зуны улиралд иргэдийн цэцэрлэгт хүрээлэнд таатай

амрахад зориулсан цэцэрлэгт хүрээлэн бүхий дуу чимээ багатай тайван орчин

үүсгэх хэрэгтэй.

Хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин

Улаанбаатар хотод хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх

орчин дутагдалтай байна. Баар цэнгээний газрууд болон цөөн тооны театр, уран

зургийн үзэсгэлэнгийн танхим, музей зэргийг эс тооцвол өвөл зуны аль ч

улиралд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар Улаанбаатар хотод туйлын

их дутагдалтай байгаа.

Нийслэл хотод амьдарч буй дундаж ба түүнээс доогуур амьдралтай айлын

хүүхдүүд байгальд амрах, амьд ертөнцийг бодитойгоор танин мэдэх бололцоо

хомс байдаг. Тэд байнга хөдөө явж амрах, өвөл зуны аль ч улиралд цэвэр агаар,

байгалийн сайханд амрахын зэрэгцээ сургуульд үзсэн мэдлэгээ бататгах,

ургамал ба амьтан судлал, хүрээлэн буй орчны тухай илүү бодитой мэдлэг

хуримтлуулах боломжгүй.

Ийм нөхцөлд нийслэл Улаанбаатар хотод хүүхэд залуучуудын чөлөөт цагийн

зөв өнгөрүүлэх, сурагчдын хичээлээс гадуур бодиттой мэдлэг хуримтлуулахад

чиглэсэн цэцэрлэгт хүрээлэн, суралцах, судалгаа шинжилгээ хийх ая тухтай

орчинг бүрдүүлсэн иж бүрэн номын сан байгуулах шаардлага улам бүр

нэмэгдэх болж байна.

Ахмадуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин

Нийслэл хотын хувьд ахмадууд чөлөөт цагаа өнгөрөөх, дасгал сургууль хийх,

биеэ чийрэгжүүлэх, гадаад цэвэр агаарт хоорондоо ярилцах боломжийг

бүрдүүлсэн газар маш дутагдалтай байна. Энэ байдал ахмадуудын эрүүл мэнд,

аз жаргалд сөргөөр нөлөөлж буй илэрхий юм.

Энэ нь нийгмийн эрүүл мэнд, иргэдийн наслалтад сөрөг нөлөөллийг бий

болгодог. Иймд ахмадуудын амрах, чөлөөт цагаа өнгөрөөх, өглөөний дасгалаа

хийхэд зориулагдсан цэцэрлэг хүрээлэн байгуулах хэрэгцээтэй.

Улаанбаатар хотын ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн

Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд тогтмол үйл ажиллагаа явуулдаг, орчин

үеийн цэцэрлэгт хүрээлэнгийн стандартыг хангасан цэцэрлэгт хүрээлэн байхгүй

байна. Нийслэлийн нутаг дэвсгэрийн 5 хүрэхгүй хувь нь ногоон байгууламж,

цэцэрлэг бий.

Хот Тохижилтын хэлтэсийг вэб сайтàд дурдаснаар хотын ногоон

байгууламжинд жил бүр 60-100 мянган ширхэг мод сөөг тарьж 300-500 мянган

м,кв зүлгийг нөхөн сэргээж, 6-10 мянган м.кв цэцэг тарьж ургуулдаг. Цэцэрлэгт

гудамж талбай бичил ногоон байгууламжууд хотын гол гудамжуудад байрласан

байдаг. Цэцэрлэгжилт ногоон байгууламжийн арчилгаанд жил бүр 170-200 сая

төгрөг зарцуулдаг. Улаанбаатар хотын ойролцоо 100 га газарт мод үржүүлгийн

Page 7: Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл

“Цогт Цагийн Хүрдэн” соёлын төв

УЛААНБААТАР ХОТОД НОМЫН САН БОЛОН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ

ТӨСӨЛ 6

аж ахуй байдаг ба эндээс жил бүр мод авч нийтйин эзэмшлийн гудамж талбайд

нөхөн тариалалт хийдэг.

Хэдийгээр эдгээр ажлуудыг хийж байгаа боловч үр дүн нь эргэлзээтэй. Жилд

тарьж буй 100 мянган ширхэг модны хэдэн хувь нь ургасан талаар ямар ч

мэдээлэл, судалгаа, хяналт байхгүй.

Өнөөгийн Улаанбаатар хотод ногоон байгууламж, тэр дундаа тасралтгүй үйл

ажиллагаа явуулдаг цэцэрлэгт хүрээлэн зайлшгүй хэрэгцээтэй байгаа нь дээрх

тоо баримтуудаар нотлогдож буй юм.

Архитектурын жижиг байгууламж, хөшөө дурсгал

Улаанбаатар хотод 18 усан оргилуур 86 хөшөө дурсгал байдаг. Хөшөө дурсгал,

архитектурын жижиг байгууламжийн засварт жил бүр 20-30 сая төгрөгийг

хотын төсвийн урсгал зардлаас санхvvжvvлдэг бөгөөд 15-20 хөшөө дурсгал

засварлан шинэчлэдэг. Хотын хэмжээнд нийт 800 км 20 гаруй төрлийн хайс

хамгаалалт байдаг. Жил бүр 10 км хайс шинээр суулгаж 20-25 км хайс сэргээн

засварладаг.

Хөшөө дурсгал, архитекурын дурсгал нь хотын өнгө үзэмжд хувь нэмэр

оруулахын зэрэгцээ жуулчдын сонирхолыг татах чухал нөлөөтэй. Дээрх

мэдээллээс харахад нийслэл Улаанбаатар хотод хөшөө дурсгал, архитектурын

байгууламжуудад дутагдалтай байна.

Шар шороо ба түйрэн

Нийслэл Улаанбаатар хотын хавар, намрын улиралд хуурайшил ихтэй байдаг

тул шороо тоос ихээр босдог. Энэ иргэдийн эрүүл мэнд сөрөг нөлөөлдөг. Энэ нь

хотын ногоон байгууламж, цэцрлэгжилт хангалтгүй байгаагаас үүдэлтэйгээр

үүсч буй нэг томоохон сөрөг үр дагвар гэж дүгнэхээр байгаа юм.

Энэхүү дүгнэлтээс харвал нийслэл Улаанбаатар хотын ногоон байгууламжийн

талбайг ихэсгэх, цэцэрлэгт хүрээлэнгүүдийн тоог нэмэгдүүлэх асуудал нэн

тулгамдсан, чухал ач холбогдолтой нь илэрхий байна.

Хотын иргэдийн соѐл боловсрол

Нийслэл Улаанбаатар хотод Монгол улсын 50 хувь нь амьдарч байна. Хотын

иргэдийн 70 гаруй хувь нь дунд ба дундаас доогуур орлоготой амьдарч байгаа

судалгаа байдаг. Нийслэлийн иргэдийн 40 орчим хувь нь 25 хүрлэх насны

хүүхэд, залуучууд амьдардаг.

Орлогын хязгаарлагдмал, бага түвшинтэйгээс шалтгаалан хөдөөгүүр явж онгон

байгаль, ой шугай, гол мөрөн, нуур цөөрөм, ан амьтантай танилцах, бодит

мэдлэгээ нэмэгдүүлэх боломжгүй. Оюутан, сурагчид зуны амралтаа ихэнхдээ

Улаанбаатар хотод өнгөрөөж байна.

Ийм нөхцөл байдал нь Нийслэл хотод ойролцоо хүүхэд залуучуудын байгаль

орчин, ан амьтдын талаар бод мэдээлэл, мэдлэг олж авах, хичээлээс гадуур

хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг цэцэрлэгт хүрээлэн байгуулах шаардлагыг бий

болгож буй юм. Мөн ардын хүүхэд тэдэнд зориулсан номын сан бий болгох

шаардлагатай байна.

Page 8: Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл

“Цогт Цагийн Хүрдэн” соёлын төв

УЛААНБААТАР ХОТОД НОМЫН САН БОЛОН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ

ТӨСӨЛ 7

II БҮЛЭГ. ТӨСЛИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТУУД, СТРАТЕГИУД

2.1. Төслийн зорилго

Иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, ниймгийн эрүүл мэндийг

сайжруулахад нөлөө үзүүлдэг, хотын ногоон байгууламжын салшгүй нэг хэсэг,

оюутан сурагчид, залуучуудын соѐл мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тогтмол

үйл ажиллагаа явуулдаг олон улсын стандартад нийцсэн Номын сантай

цэцэрлэгт хүрээлэн байгуулах

2.2. Төслийн зорилтын систем

Зорилт-1: Улаанбаатар хотын агаарын бохирдол, шороон шуурга зэрэг

нөлөөллөөс иргэд, хүүхэд залуучууд, ахмадуудыг хамгаалахад чиглэсэн бичил

эко орчин бүрдүүлсэн цэцэрлэгт хүрээлэн байгуулах.

Зорилт-2: Улаанбаатар хотын ногоон байгууламжид хувь нэмэр оруулахуйц,

хотын оршин суугчдын амрах, чөлөөт цагаа байгальд өнгөрөөх хэрэгцээг

хангасан цэцэрлэгт хүрээлэнг барьж байгуулна.

Зорилт-3: Цэцэрлэгт хүрээлэнд амралт зугаалга, соѐл боловсролын чиглэлийн

үйлчилгээнд хамрагдах бүх боломжоор хангагдсан таатай орчинтой байлгах.

Зорилт-4: Цэцэрлэгт хүрээлэнг мэдлэг, мэдээлэл олж авдаг, хүмүүс хоорондоо

найзлаж нөхөрлөдөг, эрүүл мэндээ сайжруулдаг газар болгоно.

Зорилт-5: Цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагаа нь жилийн турш тасралтгүй

үргэлжилдэг болгоно.

Зорилт-6: Хүүхэд залуу үеийн соѐн гэгээрүүлэх, тэднийг мэдлэг боловсролоо

нэмэгдүүлэх, сурах орчинг бүрдүүлсэн соѐл эрдмийн Номын санг цэцэрлэгт

хүрээлэнгийн үйл ажиллагааны гол байгууламж болгоно.

Зорилт-7: Цэцэрлэгт хүрээлэнд тарьж ургуулах мод, сөөг, зүлэг, цэцэг зэрэг

ургамлуудыг ургах нөхцлийг бүрэн бүрдүүлэх.

Зорилт-8: Цэцэрлэгт хүрээлэнг орчин үеийн хамгийн орчин үеийн технологи,

арга зүй ба дорнын соѐл уламжлал, уран барилгын хийцийг хослуулан барьж

байгуулна.

Зорилт-9: Цэцэрлэгт хүрээлэнгийн урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлого,

төлөвлөгөөтэй байх.

Зорилт-10: Цэцэрлэгт хүрээнгийн дэд бүтцийг хангалттай хэмжээнд барьж

байгуулах.

Page 9: Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл

“Цогт Цагийн Хүрдэн” соёлын төв

УЛААНБААТАР ХОТОД НОМЫН САН БОЛОН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ

ТӨСӨЛ 8

III БҮЛЭГ. ТӨСЛИЙН СУДАЛГАА

3.1. Олон улсын туршлага

Европын орнуудад цэцэрлэгт хүрээлэн байгуулсан 400 гаруй жилийн

туршлагатай. Хангалттай туршлага хуримтлуулсан учраас Улаанбаатар хотод

байгуулагдах хүрээлэнг Европын хэв загвар, технологи, аргачлалыг удирдлага

удирдлага болгох тодорхой эрсдэлийг бууруулах ач холбогдолтой болно.

Орчин үеийн цэцэрлэгт хүрээлэнгүүд нь хүний амралт зугаалга, боловсрол

танин мэдэхүй, эрүүл мэнд, хамтын нөхөрлөл, нийгмийн сайн дурынхны үйл

ажиллагаанд хамрагдах зэрэг хэрэгцээг хангасан байхад зориулагдан бүтээгдэж

байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн уур амьсгал, хүрээлэн буй орчин нь дээд

зэргийн цэвэрхэн, мод ургамал нь байнгын арчилгаанд байдаг.

Цэцэрлэгт хүрээлэнгийн газар зохион байгуулалт, ашиглалт, хамгаалалт нь урт

хугацаанд чиглэгдсэн тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг эрхэм болгосон

байна.

Цэцэрлэгт хүрээлэн нь явган хүний зам, амрах саравч, зүлэг, усан оргилуурт

байгууламж, цөөрөм, хөшөө дурсгал, уран баримал, сандал, ойн төгөл зэрэг

салангид олон хэсгийн нэгдэл, цогцолбор юм. Ийм учраас урт хугацааны

төлөвлөгөө, тогтвортой хөгжлийн төлөвлөлт зайлшгүй шаардлагатай байдаг

Европын орнуудын цэцэрлэгт хүрээлэнгүүдийн судалгаанаас харагдаж байна.

20-р зууны дунд үе хүртэл Европын орнуудын цэцэрлэгт хүрээлэнгүүд нь

зөвхөн амралт, зугаалга, нийтийн бие тамирын чиглэлээр хөгжиж байсан. Харин

өнөөдөр боловсрол, тэр дундаа хичээлээс гадуурх хөтөлбөр, суурь боловсролын

байгууллагуудын дадлага, туршилтын амьд лабратори байдлаар хөгжүүлэх

хандлага давамгайлах болсон. Энэ нь дэлхийн томоохон хотуудын агаарын

бохирдол бага болсон, хотуудын ногоон байгууламж хангалттай их байгаа

зэргээс үүдэлтэй.

Орчин үеийн хотууд, тэр дундаа нийслэл хотуудын хувьд салшгүй нэг хэсэг

цэцэрлэгт хүрээлэн юм. Энэ нь хотын өнгө үзэмжид эерэг нөлөө үзүүлэхийн

хамт хүний эрүүл, аюулгүй, дуу чимээгүй орчинд амьдрахад чухал нөлөө

үзүүлдэг. Өндөр хөгжилтэй орнуудын иргэдийн амьдралыг нэг салшгүй хэсэг нь

цэцэрлэгт хүрээлэн болсон.

Европын холбооны орнуудын нэг хотод дунджаар 30 цэцэрлэгт хүрээлэн байдаг

гэсэн судалгааг Евро монитор судалгааны институт гаргасан. Энэ үзүүлэлт нь

орчин үеийн хотуудад цэцэрлэгт хүрээлэнг ихээр байгуулах болсныг нотлож

буй юм. Цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж хотод их байх тусам тухайí

хотын агаар цэнгэг, чийглэг болж амьдрах таатай орчин бүрдүүлдгийг Лондон,

Парис зэрэг Европын гол хотуудын төлөвлөлтөөс харж болно.

Ландшафтын зохион байгуулалтын хувьд бага газарт олон элементийг хүний

таашаалд нийцүүлэн барих хандлага Европт давамгайлах болсон. Хүний

аюулгүй орчинд амрах зугаалах, олон нийтийн арга хэмжээнд хамрагдах,

хичээлээс гадуур хөтөлбөрт оролцох нөхцөлийг бүрдүүлсэн.

3.2. Цэцэрлэгт хүрээлэнгийн технологийн судалгаа

Улаанбаатар хотод байгуулах цэцэрлэгт хүрээлэнг Европын хэв загвар,

технологи, арга зүй мөрдлөг болгон байгуулахдаа дараах зүйлсийг анхаарах,

зарим тохиолдолд засварлалт хийнэ. Үүнд:

Page 10: Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл

“Цогт Цагийн Хүрдэн” соёлын төв

УЛААНБААТАР ХОТОД НОМЫН САН БОЛОН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ

ТӨСӨЛ 9

Жилийн дөрвөн улиралтай нөхцлийг харгалзан хиймэл цөөрөм,

гэрэлтүүлэг, мод, сөөг, зүлэг болон явган хүний зам зэргийн технологийн

сонголтыг хийх.

Монгол хүний сэтгэлгээний онцлогт нийцүүлэн хүрээлэнгийн ерөнхий

төлөвлөлт, зам талбай хийх материал, гэрэлтүүлэг болон бусад

байгууламжуудыг барих.

Цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг нь шашин,

соѐлын төв байна. Иймд цогцолборын ерөнхий төлөвөлт дорно дахины

соѐл, шашины хэм хэмжээ, зан үйл, үнэт зүйлсийг тусгасан байна.

3.2.1.Хиймэл цөөрмийн технологи

Цэцэрлэгт хүрээлэнд байгуулах хиймэл цөөрмийн хувьд хэмжээ, хийх материал,

усаа сэлгэх байдал, өвөл хөлдөөх, хөлдөөхгүй байх, загас зэрэг амьд амьтан,

ургамалтай байх зэргээс үүдэн ерөнхий системийг дараах дөрвөн хэлбэрийн аль

хоѐрыг сонгоно. Үүнд:

1. Цэцэг, замагт цөөрөм;

2. Чулуун цөөрөм;

3. Энгийн хэлбэрт цөөрөм;

4. Амьд биеттэй цөөрөм.

Эдгээр хиймэл цөөрмийн систем бол ерөнхий зохион байгуулалт, усаа сэлгэх

байдал, ѐроолын бохирдлыг цэвэрлэх технологи, гадна дүрс хэлбэр, халаалт ба

хөргөлтийн тоноглол, хийх материалын байдал зэргээрээ хоорондоо эрс

ялгаатай.

Цэцэг, замагт цөөрмийн систем бол усанд цэцэг болон усны ургамал ургуулах

боломжтой, замагт ургамал ѐроолоор нь дэвсэн ургах зориулагдсан.

Чулуун цөөрөм ѐроолын хэсгийг байгалийн чулуугаар хийдэг. Ёроолын хэлбэр

нь хавтгай эсвэл нуман зэрэг ямар ч хэлбэртэй байж болно. Цөөрмийн ѐроолын

аль ч хэлбэрийг сонгосон байгалийн чулуугаар хийх тул цөөрмийн өнгө

үзэмжид сайнаар нөлөөлдөг.

Энгийн хэлбэрт цөөрөм бол геометрийн дүрсүүдийн аль нэгийг дагнан хийдэг.

Тухайлбал дөрвөлжин, дугуй, гурвалжин гэх зэрэг хэлбэртэй. Ихэнх тохиолдолд

дундаа усан оргилууртай байдаг.

Амьд биеттэй цөөрмийн систем нь замаг болон бусад усны амьтдын ялгадасыг

автоматаар зайлуулах төхөөрөмж давхар суулгагдсан байдгаараа онцлоготой.

Түүнчлэн өвлийн улиралд хөлдөөхгүй байх, замаг ба бусад усны амьтадыг

үхүүлэхгүй байхад чиглэсэн халаалтын системийг суурьлуулах боломжоор

хангагдсан.

Зураг-1: Цөөрмийн ерөнхий системүүдийн бүдүүвч.

Page 11: Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл

“Цогт Цагийн Хүрдэн” соёлын төв

УЛААНБААТАР ХОТОД НОМЫН САН БОЛОН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ

ТӨСӨЛ 10

Цэцэг, замагт цөөрөм

Чулуун цөөрөм

Энгийн хэлбэрт цөөрөм

Амьд биеттэй цөөрөм

3.2.2. Усан оргилуурын технологи

Цэцэрлэгт хүрээлэнд байгуулдаг усан оргилуурын хувьд цөөрмийн нэг салшгүй

хэсэг байх эсвэл бие даасан нэг байгуулалт гэсэн үндсэн хоѐр хэлбэртэй.

Энэ төслийн хүрээнд байгуулагдах цэцэрлэгт хүрээлэнд цөөрөмтэйгээ

уялдаатай, түүний нэг салшгүй хэсэг байдаг усан оргилуурыг сонгож барьж

байгуулна.

Усан оргилуурын хувьд усны тасралт, цацралт болон эргэлтийн бүтэц зэргээрээ

хоорондоо ялгагдана.

Page 12: Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл

“Цогт Цагийн Хүрдэн” соёлын төв

УЛААНБААТАР ХОТОД НОМЫН САН БОЛОН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ

ТӨСӨЛ 11

Зураг-2: Усан оргилуурын байгуулалтууд

3.2.3. Сандал, саравчны байдал

Цэцэрлэгт хүрээлэнгийн сандлуудыг

зориулалтаас хамааруулан өөр өөр байдлаар

сонгон ашигладаг. Тавигдах сандлууд модон

хийцтэй, бат бөх хүний тав тухийг хангасан

байна.

Сандал нь явган хүний замын хоѐр талаар

болон амрах сүүдрэвчийн дотор, усан

оргилуур, хиймэл цөөрмийн эрэг зэрэг

газруудад байрлана. Загварын хувьд энгийн

боловч, хүрээлэн буй орчиндоо зохилдлогоо чанар өндөртэй байна.

Хүрээлэнгийн зарим газруудад байгалийн

чулуун сандал, боловсруулаагүй модон

сандал байрлуулахаар төлөвлөгөөнд

тусгагдсан. Цэцэрлэгт хүрээлэнгүүдийн

туршлагаас харахад цэвэр модон болон

байгалийн чулуун сандал ихээр байрлуулдаг

бөгөөд энэ нь хүнд илүү таатай сэтгэгдэл

төрүүлдэг.

3.2.4. Хүрээлэнгийн усан чимэглэл

Цэцэрлэгт хүрээлэнгүүд гоѐмсог, тааламжтай орчин бүрдүүлэхэд усан чимэглэл

өндөр ач холбогдолтой. Усан чимэглэлүүдийг цөөрөм болон усан оргилуурын

ойролцоо буюу нэгдмэл архитектурын шийдэлтэйгээр барьж байгуулдаг.

Түүнчлэн ой буюу том талбайг хамарсан зүлэгтэй хэсгүүдэд чимэглэл ба

чийгшүүлэгчийн зориулалттайгаар усан чимэглэлүүдийг байрлуулдаг.

Page 13: Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл

“Цогт Цагийн Хүрдэн” соёлын төв

УЛААНБААТАР ХОТОД НОМЫН САН БОЛОН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ

ТӨСӨЛ 12

Зураг-3: Цөөрмийн усан чимэглэлүүд

3.2.5. Цөөрмийн хөлдөлт, хэт халалтын эсрэг технологи

Жилд агаарын температурын хэлбэлзэл, зөрөө ихтэй улиралын хэлбэлзэлтэй

орнуудад хиймэл цөөрмийн усны дулаан хүйтнийг тэнцвэртэй байлгахад

чиглэсэн тусгай тоног төхөөрөмжүүдийг ашигладаг.

Цөөрмийн усыг халаах, хөргөх тоног төхөөрөмжүүд нь цахилгаанаар ажилладаг,

урт хуцагаанд усанд байхад зориулагдсан, зэврэлтээс хамгаалагдсан, замаг

болон бусад бохирдлоос хамгаалагдсан байхаар бүтээгдсэн байдаг.

Хөлдөлтийн эсрэг төхөөрөмж

Цөөрмийн усыг халаагч

Зураг-4: Цөөрмийн халаагч төхөөрөмжүүд

3.2.6. Цөөрмийн шүүлтүүрийн технологи

Цөөрмийн усны бохирдол нь цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийн

тулгамдсан асуудал юм. Иймд Европийн орнуудад хиймэл цөөрмийн орох ба

гарах урсгалуудад давхар болон дан шийлтүүртэй төхөөрөмжүүдийг

байрлуулдаг.

Шүүлтүүрийн хэсгийн хувьд жараахай, усны шавьжууд болон бусад усны

амьтдын аюулгүй байдлыг хангасан байх шаардлагатай байдаг. Цөөрмийн

шүүлтүүрүүдийг бөглөрөхөөс бүрэн хамгаалагдсан байхын зэрэгцээ цэвэрлэх,

засварлахад тохиромжтой хэлбэрээр зохион бүтээгддэг.

Зураг-5 харуулсан нь хамгийн найдвартай, үйлчилгээ хийхэд тохиромжтой

шүүлтүүрүүд болно. Зураг-5: Шүүлтүүр

3.2.6. Цэцэрлэгт хүрээлэнгийн ерөнхий төлөвлөлт

Page 14: Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл

“Цогт Цагийн Хүрдэн” соёлын төв

УЛААНБААТАР ХОТОД НОМЫН САН БОЛОН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ

ТӨСӨЛ 13

Цэцэрлэгт хүрээлэнгүүд гадуураа битүү

хэрмэн ба хайсан хашаатай, хүрээлэнд

нэвтрэх гол хаалгуудтай байдаг. Хашаан

доторх байгуулалт нь зүлэг, мод, бутлаг

ургамал, цэцэг зэрэг ургамал болон усан

байгууламж, хүүхдийн тоглоомын талбай,

амрах зугаалах хэсэг, сүүдрэвч, хөшөө

дурсгал зэрэг томоохон байгуулалтаас

бүрдэнэ.

Цэцэрлэгт хүрээлэнгүүдийн мод, бутлаг ургамалын ургалтын хугацаа, өндрийн

хэмжээ, шигүү ургалтын нөхцөл, усалгааны хэмжээ зэргийг тооцоолон нэг метр

квадратд тариалах ургамалыг тогтоодог. Ингэж тогтоосон ургамалын хэмжээ

болон цэцэрлэгт хүрээлэн байгуулах нийт талбайн, бусад байгуулах

шаардлагатай хөшөө дурсгал, урсгал оргилуур, цөөрөм зэргээс шалтгаан

цэцэрлэгт хүрээлэнгийн ерөнхий зохион байгуулалт бий болдог.

Хүрээлэнгүүдийн ерөнхий төлөвлөлт дараах дэд хэсгүүдийн иж бүрдэл байдаг.

Үүнд:

Мод, сөөг, зүлэгт ногоон байгууламж;

Ус оргилуур болон усан чимэглэл, цөөрөм;

Хөшөө дурсгал, соѐлын дурсгал;

Хэрмэн хашаа, орох гарах хаалгууд;

Амрах саравчууд, явган хүний зам;

Удирдлага, үйлчилгээний байрууд;

Хүүхэд залуучуудын тоглоомын талбай;

Дээрх жагсаалт нь дэлхийн томоохон

хотуудад байрладаг цэцэрлэгт

хүрээлэнгүүдийн нийтлэг жишиг

хандлага болно.

Газар зохион байгуулалт, ерөнхий

төлөвлөлт нь байгалийн тогтоц тухай

хүрээлэнд хийх шаардлагатай

байгууламж зэргээс шалтгаалан өөр

өөр байдаг.

Page 15: Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл

УЛААНБААТАР ХОТОД НОМЫН САН БОЛОН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ ЦОГЦ ТӨСӨЛ 14

IҮ БҮЛЭГ. ЗОРИЛГО, ЗОРИЛТЫН МАТРИЦ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

Зорилго Иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, нийгмийн эрүүл мэндийг сайжруулахад нөлөө үзүүлдэг, хотын

ногоон байгууламжийн салшгүй нэг хэсэг, оюутан сурагчид, залуучуудын соѐл, боловсрол мэдлэгийг

нэмэгдүүлэхэд чиглэсэн тогтмол үйл ажиллагаа явуулдаг олон улсын стандартад нийцсэн номын сан болон

цэцэрлэгт хүрээлэн байгуулах.

Хугацаа Төсөв Шалгуур үзүүлэлт Эрсдэл/Таамаглал

Зорилт-1 Улаанбаатар хотын агаарын бохирдол,

шороон шуурга зэрэг нөлөөллөөс иргэд,

хүүхэд залуучууд, ахмадуудыг

хамгаалахад чиглэсэн бичил эко орчин

бүрдүүлсэн цэцэрлэгт хүрээлэн байгуулах

2012-2016 - 10 га газрыг хамарна.

Дэд зорилт-1.1 Цэцэрлэгт хүрээлэнг хотын агаарын

бохирдол багатай газар байгуулах.

2012 - Өвлийн улиралд агаарын

бохирдол хамгийн бага байх

Нийслэлийн агаарын

бохирдол улам их бүр

өсөн нэмэгдэх

Дэд зорилт-1.2 Цэцэрлэгт хүрээлэнг гаднах орчноос

тусгаарласан байдлаар ерөнхий

төлөвлөлтөд тусгаж, хэрэгжүүлэх

2012-2016 - Гадна талаар хашигдсан

байх, заагдсан хаалгаар

нэвтрэх

Хашаа нь газрын байдалд

нийцүүлэн баригдана

Дэд зорилт-1.3 Цэцэрлэгт хүрээлэнг урт хугацаанд

тогтвортой хөгжихүйц эко орчин

бүрдүүлэх.

2012 - Экологийн хувьд аюулгүй

байх

Цэцэрлэгт хүрээлэн

байгуулах явцад амьтан

ургамал устах

Дэд зорилт-1.4 Агаарын бохирдолд сөрөг нөлөө

үзүүлдэг, хүрээлэн буй орчинд үзэмжтэй

мод, ургамал, зүлэг ургуулах

2012-2028 - 2000 мод, 8 га газрыг

зүлэгжүүлэх

Газрын эвдрэл ихсэх,

үеэр ба түймэрийн

нөхцөл бий болох

Зорилт-2 Улаанбаатар хотын ногоон

байгууламжид хувь нэмэр оруулахуйц,

хотын оршин суугчдын амрах, чөлөөт

цагаа байгальд өнгөрөөх хэрэгцээг

хангасан цэцэрлэгт хүрээлэнг байгуулна

2012-2016 - Иргэдийн чөлөөт цагаа

өнгөрөөдөг газруудын нэг

болсон байх

Улаанбаатар хотын

ойролцоо байрлах

Агаарын бохирдол

багатай газар байрлах

Page 16: Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл

“Цогт Цагийн Хүрдэн” соёлын төв

УЛААНБААТАР ХОТОД НОМЫН САН БОЛОН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ ТӨСӨЛ 15

Дэд зорилт-2.1 Иргэдийн амрах, чөлөөт цагаа

өнгөрүүлэхэд бүх талын ая тухтай

байдлыг хангасан байх

2012 - Зочлогчдын 80-аас дээш

хувь сэтгэл ханамжтай байх

Иргэдийн зүгээс

шаардлагатай өндөр

тавих

Дэд зорилт-2.2 Цэцэрлэгт хүрээлэнгийн бүх хэсгийн

бүтээн байгуулалтуудыг олон улсын

стандартын дагуу хийж гүйцэтгэх

2012-2028 - Хүрээлэнг үзэж сонирхсон

Европ, Америкийн

жуулчдын 80 хувь сэтгэл

ханамжтай байх

Мод ургамал, цэцэг,

зүлэгийг иргэд тасдах

буюу талхлах

Дэд зорилт-2.3 Хүрээлэнгийн чанар, стандартыг

Европын орнуудын жишигт хүргэх

2012-2022 - Санамсаргүй сонгосон 5

орны 10 цэцэрлэгт хүрээлэн-

гийн 50 хувьтай нь адил

төстэй байх

Европ хэв маяг нь

иргэдийн сэтгэл зүйд

нийцэхгүй байх.

Зөрчилдөх

Зорилт-3 Цэцэрлэгт хүрээлэнд амралт зугаалга,

соёл боловсролын чиглэлийн үйлчилгээнд

хамрагдах бүх боломжоор хангагдсан

таатай орчинтой байлгах

2013-2028 - -Амралт зугаалга

-Боловсрол

-Соѐл

-Шашин

Эдгээр үйлчилгээнд бүгд

хамрагдах бололцоогоор

хангагдана

Дэд зорилт-3.1 Соѐл боловсролын үйл ажиллагаа

явуулдаг иж бүрэн Номын сан байгуулах

2013-2028 - Номын сан байнгын

ажиллагаатай байх ѐстой.

Номын сангийн үйл

ажиллагаанд иргэд

хамрагдахгүй байх

Дэд зорилт-3.2 Номын сангийн үйл ажиллагааг иргэн

бүрт хүртээмжтэй, нээлттэй байлгах

2013-2028 - Номын сангийн олон

нийтийн алба нь сард заавал

нэг үйл ажиллагаа явуулах

Номын сангийн

ажиллагаа иргэдэд

хүрэхгүй байх. Мэдээлэл

дутагдах.

Дэд зорилт-3.3 Амралт зугаалга, сайн дурын олон

нийтийн арга хэмжээг зохион байгуулах

асуудлыг нэгдсэн удирдлагаар хангах

2012-2028 - Олон нийтийн арга хэмжээг

нэгдмэл удирдлага, зохион

байгуулалттай байна

Олон нийтийн арга

хэмжээ муу зохион

байгуулалттай байх.

Дэд зорилт-3.4 Цэцэрлэгт хүрээлэн болон Номын сан

хоѐр хосолмол үйл ажиллагаа явуулдаг

байх

2013-2028 - Номын сан-ийн үйл

ажиллагаанд хамрагдахад

хүрээлэнд амрах, суралцах

Номын сан-ийн арга

хэмжээ нь цэцэрлэгийн

тогтвортой байдалд

сөрөг нөлөө үзүүлэх

Page 17: Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл

“Цогт Цагийн Хүрдэн” соёлын төв

УЛААНБААТАР ХОТОД НОМЫН САН БОЛОН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ ТӨСӨЛ 16

Зорилт-4 Цэцэрлэгт хүрээлэнг мэдлэг, мэдээлэл

олж авдаг, хүмүүс хоорондоо найзлаж

нөхөрлөдөг, эрүүл мэндээ сайжруулдаг

газар болгоно

2012-2028 - Цэцэрлэгт хүрээлэнд нэг

өдөрт 100 хүн зочилдог

байна

Олон хүний хөлд зүлэг,

мод, цэцэг зэрэг

ургамалууд дарагдах,

үрэгдэх

Дэд зорилт-4.1 Номын сангаар дамжуулан Монголын

уламжлал, зан заншил, шашин соѐлын

чиглэлд сургалт, сурталчилгаа явуулах

2012-2028 - Номын сан нэг долоо хоногт

дунджаар 500 хүнд

үйлчилдэг байх

Номын сангийн үйл

ажиллагаанд хэт олон

хүнд хамрагдах хүсэлт

гаргах

Дэд зорилт-4.2 Цэцэрлэгт хүрээлэнд иргэд, залуу хосууд

болзох, уулзаж санаа бодлоо солилцох

орчин бүрдүүлэх

2012-2028 - Залуучуудын сэтгэлд

нийцсэн байх

Хүний хөлд сандал,

сүүдрэвч, хогийн сав,

усан байгууламж өртөж

эвдрэх

Дэд зорилт-4.3 Өндөр настан, тамирчид, иргэд олон

нийтийг бие тамираар хичээллэх орчин

бүрдүүлнэ

2009-2014 - Эрүүл агаартай, спортын

талбайтай байх

Байгуулсан спортын

цогцолбор хүний

зохисгүй хэрэглээний

эрсдэлд орох

Зорилт-5 Цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагаа

жилийн турш тасартгүй үргэлжилдэг

байлгах

2009-2014 - Нэг сард уламжлалт ба

уламжлалт бус хоѐр арга

хэмжээ зохиодог байх

Арга хэмжээ нь олон

нийтийг хамрахгүй байх

эрсдэл

Дэд зорилт-5.1 Санхүүгийн тогтвортой эх үүсвэртэй

болгох

2009-2010 - Хамгийн багадаа санхүү-

гийн 5 эх үүсвэртэй болох

Санхүү эрсдэлтэй

нөхцөлд байдалд орох

Дэд зорилт-5.2 Номын сангийн үйл ажиллагааг

тогтмолжуулах

2014-2011 - Номын сан нь тогтмол үйл

ажиллагаа явуулдаг байх

Боловсон хүчний хувьд

дутагдалтай байдал орох

Дэд зорилт-5.3 Цэцэрлэгт хүрээлэнд шашин, соѐлын арга

хэмжээг тогтмол давтамжтайгаар зохион

байгуулдаг болгох

2013-2010 - Долоо хоногт нэг удаа

шашин, соѐлын арга хэмжээ

зохиогддог байх

Арга хэмжээ нь олон

нийтийг хамрахгүй, үр

дүн муу байх эрсдэл

Дэд зорилт-5.4 Хүрээлэнгийн үйлчилгээ, харуул

хамгаалалт, цэвэрлэгээг тогтмол болгох

2012- - Цэцэрлэгийг үйлчилгээ,

цэвэрлэгээ өдөр тутмынх

байх.

Хог хаягдлын удирдлага

шаардлага хангахгүй

байх эрсдэл

Page 18: Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл

“Цогт Цагийн Хүрдэн” соёлын төв

УЛААНБААТАР ХОТОД НОМЫН САН БОЛОН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ ТӨСӨЛ 17

Зорилт-6 Номын сан нь цэцэрлэгт хүрээлэнгийн

салшгүй нэг хэсэг байлгана

2013 - Сард 5 удаа хослосон

үйлчилгээ, арга хэмжээ

зохион байгуулдаг

Хоорондоо уялдахгүй,

нэг нөгөөгөөс салангид

байх эрсдэл

Дэд зорилт-6.1 Номын сан уламжлалт соѐл, боловсрол,

соѐн гэгээрүүлэхийн чиглэлд үйл

ажиллага явуулдаг байх

2009-2010 - Арга хэмжээ нь иргэдийн

сэтгэлд нийцсэн, тэдний

мэдлэг, зан үйлд зөв хувь

нэмэр оруулдаг байх

Дэд зорилт-6.2 Номын сангийн захиргаа нь Цэцэрлэгт

хүрээлэнгийн үйл ажиллагааг чиглүүлэгч

байх

2013-2028 - Тасралтгүй удирдлагаар

хангадаг

Бүтэц зохион

байгуулалтын нүсэр

системтэй болох

Дэд зорилт-6.3 Номын сан нь олон улсын хурал, чуулган,

эрдэм шинжилгээний хурал, урлаг

соѐлын арга хэмжээ зохион байгуулдаг

байна.

2014 - Улиралд нэг удаа хурал,

семинар зохион байгуулна

Танхимын дүүргэлтийг

зохистой байлгах

Дэд зорилт-6.4 Номын сангийн үйл ажиллагаа нь

цэцэрлэгт хүрээлэнд зочлогчдын тоог

нэмэгдүүлдэг байна.

2014-2028 - Номын сангийн арга хэмжээ

нь цэцэрлэгт хүрээлэнгийн

зочдын 80-аас дээш хувийг

бүрдүүлж байх

Хэт олон хүн

цугларснаар хүрээлэнд

сөрөг нөлөөлөл болох

Зорилт-7 Цэцэрлэгт хүрээлэнд тарьж ургуулах

мод, сөөг, зүлэг, цэцэг зэрэг ургамлуудыг

ургах нөхцөлийг бүрэн бүрдүүлэх.

2012 - Нөхцлийг хүрээлэн

байгуулж эхлэхээс

бүрдүүлнэ

Нэгэнт бүрдүүлсэн эко

нөхцлийг хүний

буруутай үйл

ажиллагаанд өртөх

Дэд зорилт-7.1 Монгол орны улирал, цаг агаарын

нөхцөлд нийцсэн мод, зүлэг, цэцэг

тариалах

2012 - Бүх ургамал Монголын цаг

агаарын орчинг даван туулж

ургадаг байна

Ургамал хатах, гэмтэх,

шим бордоо дутагдах

зэрэг эрсдэл

Дэд зорилт-7.2 Цэцэрлэгт хүрээлэнд усалгааны иж бүрэн

систем суурьлуулах

2013-2014 - Усалгааны систем ногоон

байгууламжийг бүхлээр нь

бүрхдэг байх

Өвлийн улиралд хөлдөх

ба гэмтэх эрсдэл

Page 19: Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл

“Цогт Цагийн Хүрдэн” соёлын төв

УЛААНБААТАР ХОТОД НОМЫН САН БОЛОН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ ТӨСӨЛ 18

Дэд зорилт-7.3 Хүрээлэнгийн мод, цэцэг, зүлэг болон

бусад хэсгүүдийг арчилдаг хамгаалдаг

цэцэрлэгчдийн алба байгуулан ажиллах

2012 - Алба байнгын ажиллагаатай

байна

Албаны ажилчид идэвхи

санаачилгагүй ажиллах

эрсдэл

Дэд зорилт-7.4 Цэцэрлэгт хүрээлэнгийн хамгаалалт,

нөхөн сэргээлт, ургалт, тайралтын

тогтсон горимд оруулах

2012 - Цэцэрлэгжилтийн тогтсон

онол, стандарт баримтлан

ажиллах

Стандартыг цэцэрлэгчид

баримтлахгүй байх

Зорилт-8 Цэцэрлэгт хүрээлэнг хамгийн орчин үеийн

технологи, арга зүй ба дорнын соёл

уламжлал, уран барилгын хийцийг

хослуулан барьж байгуулна.

2012-2016 - Хүрээлэн дорно дахины

соѐлын хэв маягийг

хадгалсан, дэвшилтэт

технологи ашигласан байх

-

Дэд зорилт-8.1 Цэцэрлэгт хүрээлэнг тойруулан хэрмэн

хашаа барих

2012 - 10 га газрыг хаших Хашаа хэврэг муу

материалаар баригдах

Дэд зорилт-8.2 Цэцэрлэгт хүрээлэнд Европын

стандартын байгууламжуудыг барьж

байгуулах

2013-2016 - Хүрээлэнгийн Номын

сангийн хэсгээс бусад нь

Европийн стандарт нийцэх

Хүрээлэнгийн

хэсэгчилсэн ерөнхий

төлөвлөгөөний дагуу

байгуулалт хийгдэхгүй

Дэд зорилт-8.3 Номын сангийн байгууламж нь орчин

үеийн уран барилгын хэв шинжийг

хадгалсан байна

2013-2028 - Цэцэрлэгт хүрээлэн болон

Номын сангийн

байгууламжийн зохицол нь

нийт зочид амрагчдын

анхааралыг татахуйц байх

Барилгын зураг

төлөвлөгөөний дагуу

баригдахад хотын зүгээс

зөвшөөрөл өгөхгүй байх

эрсдэл

Зорилт-9 Цэцэрлэгт хүрээлэнгийн урт хугацааны

хөгжлийн цогц бодлого, төлөвлөгөө

боловсруулан ажиллах

2012 - Хүрээлэнгийн бүх талын

хөгжлийн хангахуйц

бодлого, төлөвлөгөө байх

-

Дэд зорилт-9.1 Соѐл боловрсол, шашины үйл

ажиллагааны төлөвлөгөө боловсруулан

ажиллах

2009 - Төлөвлөгөө нь 15 жилийн

ерөнхий, 5,5 жилийн

нарийвчилсан байх

Төлөвлөгөө нь бодит

амьдралд хэрэгжихүйц

байх шаардлагатай

Дэд зорилт-9.2 Сайн дурынхны оролцоо, олон нийтийг

хамарсан арга хэмжээний төлөвлөгөө

боловсруулан ажиллах

2012 - Төлөвлөгөө нь 1 жилээр

хийгдэнэ

Page 20: Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл

“Цогт Цагийн Хүрдэн” соёлын төв

УЛААНБААТАР ХОТОД НОМЫН САН БОЛОН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ ТӨСӨЛ 19

Дэд зорилт-9.3 Цэцэрлэгт хүрээлэнг урт хугацаанд

хөгжүүлэх тогтвортой хөгжлийн

төлөвлөгөө боловсруулан ажиллах

2012-2028 - Төлөвлөгөө нь 5 ба түүнээс

дээш жилээр хийгдэнэ

Төлөвлөгөө хэрэгжүү-

лэхэд бүх талуудын

хамтын ажиллагааг

өрнүүлэхгүй байх

Дэд зорилт-9.4 Цэцэрлэгт хүрээлэнгийн хэсэгчилсэн

ерөнхий төлөвлөгөө боловсруулан

хэрэгжүүлэх

2012 - 5 жилийн төлөвлөгөө байх Төлөвлөгөөний дагуу

бүтээн байгуулалт

хийгдэхгүй байх

Дэд зорилт-9.5 Цэцэрлэгт хүрээлэнг жилийн үйл

ажиллагааг төлөвлөдөг байна

2012- - Төлөвлөгөөг бүх талын

оролцоонд тулгуурлан

боловсруулдаг байх

Ажлын албад төлөвлөгөө

хэрэгжүүлэхэд хойрго

хандах

Зорилт-10 Цэцэрлэгт хүрээнгийн дэд бүтцийг

хангалттай хэмжээнд барьж байгуулах

2013-2016 -

Дэд зорилт-10.1 Зам, авто машины зогсоол, гэрэл

цахилгаан зэргийг бүтээн босгох

2013-2016 - Хэсэгчилсэн ерөнхий

төлөвлөгөөнд тусгагдсан

бүтээн байгуулалт хийх

Гүйцэтгэгч байгууллагыг

оновчтой сонгох

Дэд зорилт-10.2 Өндөр хурдны интернэт, холбоо

харилцааны сүлжээг байгуулах

2013- - Хэсэгчилсэн ерөнхий

төлөвлөгөөнд тусгагдсан

бүтээн байгуулалт хийх

Гүйцэтгэгч байгууллагыг

оновчтой сонгох

Дэд зорилт-10.3 Цэвэр бохир ус, төвийн халаалтад

холбогдох эсвэл бие даасан халаалтын

болон цэвэр бохир усны системтэй болох

2013-2014 - Хэсэгчилсэн ерөнхий

төлөвлөгөөнд тусгагдсан

бүтээн байгуулалт хийх

Гүйцэтгэгч байгууллагыг

оновчтой сонгохгүй байх

Page 21: Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл

УЛААНБААТАР ХОТОД НОМЫН САН БОЛОН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ

ЦОГЦ ТӨСӨЛ 20

Ү БҮЛЭГ. ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

Удирдах зөвлөл: Цэцэрлэгт хүрээлэн болон Номын сангийн үйл ажиллагааг

удирдан чиглүүлэх дээд байгууллага нь Удирдах зөвлөл байна. Зөвлөл нь

Гүйцэтгэх захиралыг сонгож, бүтэц бүрэлдэхүүн, орон тооны дээд хязгаарыг

зааж өгнө.

Гүйцэтгэх захирал: Цэцэрлэгт хүрээлэн болон Номын сангийн өдөр тутмын үйл

ажиллагааг удирдлага зохион байгуулалт, чиг үүргээр хангах, урт хугацааны

хөгжлийн төлөвлөгөө боловсруулах үндсэн үүрэгтэй. Гүйцэтгэх захирал нь

өөрийн ажлын багаа бүрдүүлэх ба цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлага зохион

байгуулалтын бүтцийг Удирдах зөвлөлөөс тогтоож өгснөөр мөрдөнө.

Номын сангийн захиргаа: Гүйцэтгэх захиралын шууд удирдлагад ажиллах баг.

Тус багийг гүйцэтгэх захирлын саналаар Удирдах зөвлөл эцэслэн шийдвэрлэнэ.

Соѐлын төвийн захиргааны дарга бусад албадын дарга нарыг чиг үүргээр

хангаж өгнө. Тус алба нь Аж ахуйн алба, Цэцэрлэгчдийн алба, Сайн дурынхны

алба, Хандивлагчдын алба зэргийг шууд ба шууд бусаар харъяална.

Хандивлагчдын алба: Албаны гол үүрэг нь хандивлагчдын арга хэмжээ зохион

байгуулах, тэдний сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажил хийх.

Цэцэрлэгчдийн алба: 4-6 хүний бүрэлдэхүүнтэй баг байна. Тус баг цэцэрлэгт

хүрээлэнгийн бүх ургамалуудыг арчилах, ургуулах, услах болон зам талбайг

цэвэрлэх үүрэг хүлээж ажиллана.

Сайн дурынхны алба: Алба нь цэцэрлэгт хүрээлэнд олон нийтийг хамруулсан

сургалт хүмүүжил, урлаг спортын чиглэлийн арга хэмжээг уламжлал болгон

зохион явуулах үүрэгтэй. Зөвхөн өөрсдөө олон нийтийн арга хэмжээ зохиохоос

гадна бусад байгууллага, иргэд, ТББ-уудтай хамтран төрөл бүрийн арга хэмжээ

зохион байгуулах чиг үүрэгтэй.

УДИРДАХ ЗӨВЛӨЛ

Гүйцэтгэх захирал

Номын сангийн захиргаа

Аж ахуй алба

Цэцэрлэгчдийн алба

Сайн дурынхны

алба

Хандивлагчдын алба

Page 22: Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл

“Цогт Цагийн Хүрдэн” соёлын төв

УЛААНБААТАР ХОТОД НОМЫН САН БОЛОН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ

ТӨСӨЛ 21

ҮI БҮЛЭГ. ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ, ТЕХНОЛОГИ

4.1.Цэцэрлэгт хүрээлэнгийн иж бүрдэл

Төслийн хүрээнд байгуулагдах цэцэрлэгт хүрээлэн нь дараах дэд хэсэг,

байгуулалтуудаас бүрдэнэ. Үүнд:

Хэрмэн хашаа – 10 га газрыг хаших Хаалга – 4 гол хаалга

Машины зогсоол – 50 машин тавих Цөөрөм – 2 ширхэг

Зүлэг – 6 га орчимд Мод - 6 га орчимд

Цэцэг – 1 га орчимд Номын сангийн байр

Цэцэрлэгт хүрээлэнгийн бэлгэ тэмдэг

хөшөө – Сансрын зохион байгуулалтыг

илтгэсэн Цагийн хүрдний хөшөө

Амрах сандал

Амрах саравч – 6 орчим Уран барималууд

Явган хүний зам

4.2.Модны хэмжээ

Мод сөөгний өндрийн дундаж хэмжээ уг ургамлын удамшил, үүлдэр, угсаанаас

хамаардаг. Өөрөөр хэлбэл ургах нөхцөл нь хичнээн аятай, таатай ч гэлээ

өсөлтийн дундаж нь хэмжээнээсээ хэтрээд явчихдаггүй. Жишээ нь: Бургас,

Монос, Өрөл гэхэд хэзээ ч 10 метрээс өндөр ургахгүй. Мод сөөгийг ишнийх нь

уртаар өндөр, дунд зэргийн, нам мод гэж 3 ангилна.

4.3.Мод сөөгийг өндрийн ангилал Ангилал Мод Бут сөөг

Өндрийн хэмжээ Нэр, төрөл Өндрийн хэмжээ Нэр, төрөл

1. 20м-ээс илүү Нарс, Хар мод,

Гацуур, Хуш,

Хус

2.5м-ээс илүү Долоогоно, Шар

хуайс, Чаргай

2. 10-20 м Улиас, Хайлаас,

Улиангар,

Тоорой

1-2 м Харгана, Яргай,

Гүйлс, Тэхийн

шээг

3. 5-10 м Монос, Заг,

Тарваган хус,

Тэс, Өрөл,

Бургас

0.5-1м Үхрийн нүд,

боролзгоно,

Үхэр харгана,

Тавилгана, Бүйлс

4.4.Модны титэм

Мод сөөгны ишнээс салбарласан салаа мөчрийг навч, найлзуурынх нь хамтаар

титэм хэмээн нэрлэх бөгөөд, мод бүрийн онцлогоос хамаарч түүний өндөр,

голчийн хэмжээ харилцан адилгүй байдаг. Халуун дулаан орны хатуу навчит

том моднуудын титэм голчоороо 10 м хүртэл тэлсэн өтгөн саглагар байхад дунд

зэргийн модод 3-5м, намхан модод 2-4м голчтой байна. Манай орны ихэнх мод

голчоороо 3-5м өтгөн титэмтэй. Бут сөөг голчоороо дунджаар 1-3м боловч уг

ургамлын хэмжээ нас, ургах орчин, газрын гадарга, төрөл зүйлээс, тэрч бүү хэл

аль бүс бүслүүрт нутагшуулан тарьсан зэргээс шууд хамаарч өөр хэмжээтэй

Page 23: Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл

“Цогт Цагийн Хүрдэн” соёлын төв

УЛААНБААТАР ХОТОД НОМЫН САН БОЛОН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ

ТӨСӨЛ 22

байдаг. Хотын гудамж талбайд зөв хэлбэртэй, салаа ороогүй, тэгж хэмт

титэмтэй мод сөөгнүүдийг шилж тарьж суулгахаас гадна янз бүрийн хэлбэр

дүрс оруулан засч хэлбэржүүлэх, танаж тайрах бололцоотой мод ургамлыг

сонгон авах хэрэгтэй. Тухайлбал: Улиас, Бургас, Долоогоно, Шар хуайс,

Тарваган хайлаас, Нохойн хошуу зэрэг мод сөөгний титмийг хэлбэржүүлэхэд

илүү тохиромжтой байдаг.

4.5.Модны өсөлтийн хурд

Үүрээр ургуулсан шилүүст модны өсөлт удаан,

биежих хугацаа их тул мод үржүүлгийн газарт

тариалсан шилмүүст модыг хотыг чимэглэх,

цэцэрлэгжүүлэлтийн ажилд өргөн ашиглаж

чадахгүй байна. Ийм учраас орчны өнгө

үзэмжийг сайжруулахад хурдаí түргэн ургадаг

навчит модыг манай нийслэлийн хэмжээнд

түлхүү хэрэглэж ирсэн байна.

Мод үржүүлгийн газарт үржүүлсэн Хуш, Нарс,

Гацуур, Хар модыг 10 жил ургуулахад 0.5-м-с

0.7 м хэртэй болж ургаж байхад Улиас, Шар

хуайс, Хайлаас мэт модыг мөчрөөр болон үрээр

ургуулахад эхний жилдээ л дээрх хэмжээнд

хүрэх жишээтэй. Мод сөөг түргэн ургаж биежих

тусмаа үр нөлөөгөө хурдан өгч бидний хүссэн

хэрэгцээг хангах нь мэдээж. Мод сөөг нь мал

амьтан лугаа залуу насандаа хурдан ургадаг. Мод сөөгний өсөлт, биежилтийг

ишний өндөр болоод бүдүүн, титмийн өргөн буюу голчоороо ихсэх хэмжээгээр

тодорхойлогддог.

Гэхдээ өсөлтийн аль хэлбэрийг нь чухалчлах нь тэрхүү модыг хаана, ямар

зорилгоор тарьж ургуулахаас хамаардаг. Ганц нэгээр нь тарьж гудамж эмжихэд

титмийг, харин парк цэцэрлэгт суулгахад зөвхөн бүдүүнийг анзаардаг. Модны

өсөлтийг тодорхойлоход иш, мөчрийн жилийн өсөлтөөр хэмжинэ. Ердийн

нөхцөлд ихэнх мод сөөг 10-20 насандаа түргэн өсөж бүдүүрэх боловч гэрэл,

чийг, дулаан хөрсний шим тэжээлээс ихээхэн шалтгаалдаг. Жилийн дундаж

өсөлтөөр мод сөөгийг 5 худаана.

4.6.Зарим мод сөөгний жилийн дундаж өсөлт Өсөх хурдны ялгавар Жилд өсөх хэмжээ Мод сөөгний нэр

1 Маш хурдан 2м хүртэл Манайд ийм мод сөөг байхгүй

2 Хурдан 1м хүртэл Улиас, Бургас, Хус, Хайлаас, Шинэс,

Тоорой, Хуш, Нарс, Хуайс, Улиангар

3 Тааруу 0.5-0.6м Сухай, Таилгана, Тэхийн шээг, Тэс,

Нохойн хошуу, Харгана, Боролзгоно

4 Маш муу 0.15 м хүртэл Арц, Өрөл, Чацаргана

4.7.Модны нас

Хотод тарьж суулгах мод сөөгний нас урт, богино байхаас хамаарч

цэцэрлэгжүүлэлтийн ажлын бодлогыг тодорхойлж болдог. Парк болон

цэцэрлэгт маш өндөр настай удаан хугацааны туршид байж байх мод тарьж

суулгадаг бол явган замын хажуу, хүүхдийн цэцэрлэг, сургууль зэрэг газар

түргэн ургадаг, навч найлзуур сайтай, сайхан үнэртэй, чимэглэлийн мод сөөгийг

тариалах шаардлагатай. Ийм зорилгоор тарьсан сөөгийг хөгшрөхөөс нь өмнө

Page 24: Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл

“Цогт Цагийн Хүрдэн” соёлын төв

УЛААНБААТАР ХОТОД НОМЫН САН БОЛОН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ

ТӨСӨЛ 23

сольж байх учиртай. Хотод урт

настай мод сөөг тарих нь эдийн

засгийн хувьд илүү ашигтай. Зарим

мод хурдан өсдөг боловч нас

богинотой байхад урт настай боловч

хурдан ургадаг мод бас байдаг.

Тухайлбал Улиас, Бургас, Хуайс

зэрэг модонд нь тургэн өсдөг, Царс,

Далдуу, агчийг бодвол цөөн настай.

Ливаны хуш, аварга Секвойя, зарим

нүцгэн ховол 3000-5000 жил

насалдаг, манай орны мод сөөгөөс Нарс, Шинэс, Хуш мод 500-800 жил,

Хайлаас, Гацуур, 300-400 жил, Улиас Улиангар 80-100 жил, зарим төрлийн

Улиас хуурай дулаан уур амьсгалтай орчинд 200 хүртэлх наслах жишээтэй.

Харин гандигар, Тэхийн шээг 25-50, Бүйлс, Таваилгана, 15-25 хүртэл насалдаг.

Хот суурин газрын таагүй орчинд цэвэр агаар, ус чийг, шим тэжээл

дутагдсанаас таримал модны нас эрс богиносдог. Жишээлбэл: жижиг навчит

далдуу мод ойдоо 300-400 насалдаг бол хотын парк, цэцэрлэгт 125-200,

гудамж паркад 120, гудамж талбайд 40 насалдаг нь хотын нөхцөлд мод сөөгний

нас, өсөлт, амьдралд муу байдгийн тод жишээ юм.

4.8.Цэцэрлэгт хүрээлэнгийн албан ѐсны тодорхойлолт

Паркийг байгалийн ой болон зориудаар мод үржүүлэх газарт ургуулсан мод,

сөөгний суулгацаар оршин суугчдийн

нийтийн хэрэгцээнд зориулан нилээд их

хэмжээний талбайд байгуулдаг. Парк нь

хотын төвд болон захад байж болно.

Цэцэрлэгт хүрээлэн нь оршин суугчдын

алжаалыг тайлах зорилгоор амралт

цэнгүүн, биеийн тамир, урлаг спортын

арга хэмжээг зохион байгуулагдахад

зориулагдсан байна.

Цэцэрлэгт хүрээлэнд уран гоѐ хийц

загвартай, барилга байгууламж, усан

сан, цөөрөм, хүүхдийн тоглоомын газар төрөл бүрийн тоглоомууд, үлгэрийн

хотхон, цэцгийн мандал, зүлэгт талбай, үйлчилгээний зориулалттай хоол цайны

газар, спортын арга хэмжээ явуулахад зориулагдсан байр талбай зэрэг

хүмүүсийн амрах зугаалахад аятай, тавтай орчинг энд бүрдүүлэх ѐстой. Манай

улсад парк гэвэл Улаанбаатарт байгаа үндэсний соѐл амралтийн хүрээлэнг

нэрлэж болно. Өөрөөр хэлбэл парк гэдэг нэр, агууллагыг илэрхийлж ÷адах

газрын дүр зургийг тэндээс харж болох юм.

4.9.Цэцгийн гоѐлын чанар

Хотод мод сөөгийг сонгож тарихдаа гоѐлын ач холбогдолыг нь бодож цэцэгт

мод ургамлыг сонгон авах ѐстой. Ялангуяа цэцэгт төгөл, замын дагуух ургамлан

хашлага, мод ургамлын хослол зэргийг байгуулахад цэцэгт сөөгнүүдийн төрөл

их нөлөөтэй. Цэцгийн гоѐлын шинж чанар нь түүний хэлбэр, хэмжээ, өнгөөр

тодорхойлогдоно. Мөн цэцэгт ургамлыг гоѐлын чанараар сонгохын зэрэгцээ,

түүний үнэр их ач холбогдолтой гэдгийг санаж сонгох нь чухал. Парк

Page 25: Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл

“Цогт Цагийн Хүрдэн” соёлын төв

УЛААНБААТАР ХОТОД НОМЫН САН БОЛОН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ

ТӨСӨЛ 24

цэцэрлэгдэх анхилуун тааламжтай үнэр бүхий цэцэгтэй мод ургамал хүмүүсийн

ажиллаж, амрах нөхцөлд сайнаар нөлөөлөх нь дамжиггүй. Мод жижиг цэцэгтэй

боловч том багсгар баг цэцэгтэй бол холбоос үзэсгэлэнтэй гоѐ харагддаг.

Тэрэлж хонхот харгана, Бургас, навчит тавилганын улаан ягаан цэцгүүä бусдаас

гоѐ содон харагддаг.

Мөн Монос, Өрөл, Сургар, Гүйлс, Буйлс, Чаргай, Яргай, Долоогонын цагаан,

цагаан ягаан цэцгүүд бусдаас содон үзэгдэх төдийгүй ихэнх нь бал бурмын

анхилуун үнэртэй. Таримал мод сөөгний цэцэглэх

хугацаа эрт орой янз бүр байвал дулааны улирлын

туршид үзэсгэлэн төгөлдөр байна. Манай орны

нөхцөлд Бургас, Тэрэлж хавар эрт, дараа нь Бүйлс,

Гүйлс, Хайлаас, Улиас зуны эхээр Монос, Өрөл,

Долоогон, Тавилгана, Зогдор өвс, шар хуайс, дараа нь

7 дугаар сард Далан хальс, Гандигар, Тэс цэцэглэж,

намар эрт цаг сайхан бол Харгана, Хуайсны цэцэг

дахин дэлгэрдэг. Таримал Сарнай, Барын чих, Далан

хальс, Боролзгоно сараас илүү, Дагуур Нохойн

хошуу, Голтбор, Алтлаг, Улаагана, Бургас гавчит

таилгана сар шахам хугацаанд цэцэгтэйгээ байна.

Гэвч энэ нь газар орон, бүс бүслүүр, нутаг усны байдлаас хамаардгийг анхаарах

хэрэгтэй. Түүнчлэн тухайн жилийн цаг уур, ургамлын нас сүүдэр, хаанаас

хэдийд авч ирж тарималжуулж буй зэргээс бас хамаардаг тул цэцэглэх хугацааг

тогтооход олон жилийн ажиглалт судалгаа чухал юм. Цэцэглэдэг гоѐл

чимэглэлийн модлог ургамлын цэцгийн хэмжээгээр дараах бүлэгт хувааж үздэг.

Үүнд:

1. Маш том цэцэгтэй. Үүнд: 10см-ээс том, бүр тухайлбал 25-30 см цэцгүүд

орно.

2. Том цэцэгтэй буюу 5-10 см цэцэгтэй

3. Том биш цэцэгтэй, үүнд 2-5 см цэцэгтэй

4. Жижиг цэцэг буюу 2 см хүртэл цэцэгтэй мод сөөг гэж хуваахаас гадна

баг цэцэгийг нь мөн мэтээр ангилдаг.

Мод ургамлын гоѐл, чимэглэлийн цэцгийн өнгөний олон янз чухал үүрэг

гүйцэтгэнэ. Тухайлбал: Цагаан, Улаан шар, нил ягаан, хөх, цэнхэр, улбар шар,

ногоон, хүрэн зэрэг өнгө хоршиж өнгөний хоршил бий болгож орчныг

чимэглэнэ. Сайхан үнэртэй цэцэг хүмүүсийн ажиллаж амьдрахад тааламжтай

нөлөө үзүүлдэгээс гадна ариун цэвэр эрүүл, ахуй их ач холбогдолтой.

Анхилуун үнэртэй мод сөөг хотын агаар их хүчтэй бохирдсон үед хорт бичил

организмыг устгаж чадах хүчтэй антибиотик ялгаруулдагыг нэгэнт тогтоожээ.

Цэцгийн үнэрийг чанараар нь сайхан үнэртэй, ердийн үнэртэй, тааламжтай биш

үнэртэй гэж ангилдаг бол маслаар нь (дэгдэмтгий анхилуун тосны агаарт

шингэх эрчмээр) маш анхилуун, анхилуун, анхилуун төдий үнэрт гэж хуваадаг.

4.10.Үр жимсний гоѐмсог байдал

Чимэглэлийн мод сөөг бүрэн навчилсан үед түүний өнгө үзэмжийг улам

нэмэгдүүлж нүдэнд өртөж сэтгэлд хоногшихоор болгодог зүйл бол үр жимс юм.

Гүйлс, тоор, амтат ба бэрсүүт жүрж, алим, лийр, интоор, бүйлсний үр жимс гоѐ

сайхан харагдахаас гадна хүнс тэжээлийн чухал ач холбогдолтой. Хус,

хайлаасны навчит үр жимс, улиас, бургасны ногоон хонхорцог, мойл, өрөл,

Page 26: Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл

“Цогт Цагийн Хүрдэн” соёлын төв

УЛААНБААТАР ХОТОД НОМЫН САН БОЛОН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ

ТӨСӨЛ 25

долоогоно, тэс, далан хальс, нэрс улаалзганын өнгө өнгийн жимс жимсгэнийн

хэлбэр үнэхээр сонин бөгөөд орчин тойрны үзэсгэлэнг нэмж хүн олны сэтгэлийг

баясгадаг. Мөн сөөгөн Шимэрсэний эрхэн буурцаг, Хонхот харганын цүндгэр,

Шар хуайсны сэлмэн буурцаг хүний анхаарлыг эрхгүй татдаг. Гэвч Бургас,

Улиасны үсэрхэг нисгүүрт үр хийсч хот суурин газарт новширч, хувцас хунар

наалдан ам, хамраар ордог тул эр Бургас, Улиасыг сонгон мөчир бэлтгэж

ургуулахад анхаарах хэрэгтэй. Инэнх шилмүүст

модны үр жимсний гоѐмсог чанар нь нас гүйцсэн

модонд төäийгүй залуу ургамалд ч мэдрэгддэг. Шинэ

нахиа, найлзуур үр жимс нь тод, будаг өнгөтэй

харагддаг. Үр жимсийг гоѐл чимэглэлийн

зориулалтаар ашигдахдаа модны хэмжээ, байгалийн

төрх байдал, өнгөний ялгарал, үр жимсний ургац,

тэдгээрийн мөчир дээр байх хугацаа зэргийг тооцох

ѐстой.

4.11.Мод сөөгний иш, мөчрийн гоѐмсог байдал

Ишний хэлбэр, иш мөчрийн холтосны гадаад өнгө нь

гоѐл чимэглэлийн ач холбогдолтой

учраас ногоон байгууламжийг

төлөвлөхдөө зайлшгүй тооцдог. Зөв хэлбэртэй шулуун гоолиг

иштэй модыг явган замын хажуу, гудамж дагуу тарих болон аллей

байгуулахад нэгэн эгнээнд жирийж сайхан харагддаг. Аллей болон

гудамжны мод сөөгийг сонгохдоо иш нь мөчир салаанаасаа

цэвэршсэн өндөр гоолиг иштэй тэгш шулуун эсэхийг анхаарах

хэрэгтэй. Хажуугийн мөчир нь хурдан унадаг ийм мод гэрэлт илүү

тэсвэртэй байдаг. Харин гэрэлд чөлөөтэй ургаж буй модны мөчир

ишний доод хэсгээс ижил хэмээр салаалсан өтгөн сахлаг мөчиртэй

шигүү навч нахиатай тул тээвэрлэхээс бусад нөхцөлд гэмтэлд

амархан өртдөггүй, амьдрах чадвараар сайн байх тал бий. Иймд мод

орон зайг амархан дүүргэж тэр орчинг өвч ногоон харагдуулдаг.

Суулгасан мод сөөгний холтосны өнгө янз бүр байвал эрээн алаг

үзэгдэж нз сэтгэл эрхгүй баясна. Жишээлбэл: Нарсанд шаргал,

Хайлаасанд хар саарал, Жигдэнд цайвар, Улиангар, Улиасанд

цайвар ногоон, Шинэсэнд хар хүрэн холтос бий. Бургас гэхэд холтосны өнгө нь

зүйл, зүйлд өөр цагаан, хүрэн, улаан, ягаан гэх мэт. Мод сөөг, өргөс, хатгуур,

шивүүртэй байх нь бас нэг өвөрмөц онцлог юм. Үүнд: Долоогоно, Харгана,

Бүйлс, Нохойн хошуу, Жигд зэрэг модыг оруулж болно.

4.12.Тарихаар бэлтгэдэг модыг тээвэрлэх, зөөх

Тарих модыг ихэвчлэн алсаас зөөдөг учир нь түүний иш мөчрийг гэмтээж

үндсийг нь хатаахгүй богино хугацаанд авч ирэх хэрэгтэй. Мод ачихдаа

машины тэвшин дээр хөндлөвч хийж, түүнийгээ эсгий юмуу даавуугаар

зөөлөвчлөнө. Авто машины суулгацыг тээвэрлэхэд 3.5-5 т-н даацтай 1 машинд

1-р зэргийн модыг 1-с 2 ширхэгийг, 2 дугаар зэргийн модыг 10-15 ширхэг, 3

дугаар зэргийн модыг 20ш-ээс дээшгүйгээр тус тус тээвэрлэнэ. Ачихдаа

машины тэвшний ѐроолд 40-50 см зузаан үртэс, эсвэл 15-20см зузаан хар шороо,

малын бууц дэвсэж зөөллөнө. Модоо босоо ачвал донсолгоонд хүчтэй

дайвалзаж ганхаснаас үндэс, иш, мөчир нь ихээхэн гэмтдэг. Иймээс модоо

тэвшнийхээ ар талаас эхлэн хөндлөвчөө дэрлүүлэн хойш нь налуулж ачина.

Page 27: Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл

“Цогт Цагийн Хүрдэн” соёлын төв

УЛААНБААТАР ХОТОД НОМЫН САН БОЛОН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ

ТӨСӨЛ 26

Машинд ачмагц тэвш болоод

модны ѐроолын завсар,

зайгаар хар шороо сайтар

чигжиж дүүргээд дараа нь

хөдөлгөөнгүй болтол нь

зөөлөвчтэй дээс олсоор сайтар

хүлж баглана. Тээвэрлэхдээ

модны доод хэсэг, ялангуяа

үндсийг шуудайгаар ороож

баглаад сайтар услаж

чийглэнэ. Ингэвэл замын

бартаа, донсолгооноос болж

модны холтос шалбарах, иш

мөчир хугарах, үндэс хагарах, шороо нь их хуурайшин бутрах зэрэг зохисгүй

явдал гарахгүй. Ингэж бэлтгэсэн модыг аль болох богино цагт хүргэхийг зорих

бөгөөд хэрвээ удаан хугацаагаар зөөж тээвэрлэхэд хүрвэл үндэс, үндэс шороог

нь байн байн услаж, чийглэж байх хэрэгтэй.

Автомашинд 2-3 дугаар зэргийг суулгацыг босоо ачиж болох боловч

хөдөлгөөнгүй бэхэлж ганхуулахгүй байх хэрэгтэй. Ер нь хотын гудамж талбайд

суулгах навчит мод 2.0-2.5м, шилмүүст мод 2.5-3.0 м өндөр байвал зохимжтой

хэмжээ гэж үзнэ. Мод үржүүлгийн газраас зөөж байгаа Улиас болон бут

сөөгний суулгацын үндсийг шороогүй авч болох боловч гэмтээхгүйгээр аван тэр

үндсийг тээвэрлэхдээ чийгтэй шороогоор хучиж ачих хэрэгтэй. Тээвэрлэхийн

өмнө модоо ухаж гаргаад нар салхинд удаан байлгавал үндэсний шороотой

хэсэг нь нэн ялангуяа мод үржүүлэгийн газраас техникээр ухаж авсан мод

сөөгний шороогүй үндэс бүрч амархан хатдаг. Ийм учраас ухаж гаргасан

модныхоо үндсийг сайн чийглэж нойтон элс, шороогоор үндсийг нь түр манаж

булсан байх хэрэгтэй.

4.13.Мод, сөөг ургуулах

Нүх ухаж бэлтгэх

Мод тарихад юуны өмнө нүх ухаж, үржил шимтэй хөрс шороог түүнд хийж

бэлтгэх асуудал гарч ирнэ. Хайрга чулуутай хөрсийг зөөж зайлуулан нүхний

ханыг доош нь эгцлэж тэгшлэнэ. Мод тарих тохиромжтой хар шороотой

хөрсөнд ч мөн л дээрх хэмжээтэй нүхийг ухаж гарсан үржил шимт хөрс, шороог

дэргэд нь овоолно. Дан хар шороо нь нягтарч наанги болон хувирдаг тул

хөрсийг сийрүүлэхийн тулд элс хайрга бага хэмжээтэй хийж хөнгөрүүлэх

шаардлагатай. Ингэж бэлтгэсэн хар шороог нүхний ѐроолд овоолон орой

дээрээс нь хонхойлж нүхнийхээ дотор талд жигд тараагаад мод тарихад

бэлтгэнэ. Үржил шим муутай, чулуу, хайргатай хөрсөнд мод сөөг тарьж

суулгахдаа хар шороог хөрсийг бэлтгэж, яг тарих үед хэрэглэх элс, хар шороог

нүхнийхээ ойр хавьд овоолж орхино. 2-3 м өндөр модонд голчоороо 80см,

гүнээрээ 60см, жижиг бут сөөгөнд голчоороо 40-50см, гүнээрээ 40см нүхийг

дээрхийн адил ухаж бэлтгэнэ. Ургамлын хашлагын хувьд 30см өргөн 40см

гүнзгий суваг ухаж, чулуутай хэсгийг ялгаж, хар шороогоор сэлбэхэд бэлтгэнэ.

Мод тарьж суулгах

Мод тарихаар бэлтгэсэн нүхээ урьдчилан услаад дараа нь авч ирсэн модоо

нүхнийхээ голд зөв байрлуулна. Ургаж байх үеийн буюу хуучин байдлаар нь

тарихын тулд модныхоо урд талд уясан тэмдгээ анхаарч тарих газрынхаа

гадаргуугаас 10-15см дор түвшинд суулгана. Модыг аль болох цэх шулуун, тэгш

Page 28: Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл

“Цогт Цагийн Хүрдэн” соёлын төв

УЛААНБААТАР ХОТОД НОМЫН САН БОЛОН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ

ТӨСӨЛ 27

суулгавал үзэмжтэй харагдана. Хазгай суулгавал үзэмжгүй, хайш яйш

харагдахаас гадна нэгэнт суулгаж шороогоор үндсийг нь булсан бол цаашид

тэгширч чадахгүйд хүрнэ. Модоо суулгасны дараа бэлтгэсэн хар шороо, элсийг

нүхэндээ эргэн тойрон бага багаар хийж улмаар дүүргэн, модоо эргэн тойрон

гишгэж эсвэл юмаар чигжиж нягтруулна. Шороогоор чигжиж дүүргэхдээ модны

үндэсний хэсэгт нүх, хөндий үлдээлгүй чигжиж ил гарсан үгдсийг доош нь

оруулж булна. Тарьсан модныхоо гүхийг хар шороогоор дүүрмэгц түүний

ирмэгийг тойруулан үржил шим муутай болон үлдсэн шороогоор тогоо

бэлтгэнэ. Энэхүү тогоогоо хүрзээр ямар нэгэн газраар сэтэрхээргүй нягтруулан

барьцалдуулж ташиж өгнө.

Ингэж бэлтгэсэн тогоо нь ус

гадагшаа садарч урсахаас

хамгаалах бөгөөд модруу хийсэн

ус бүгдээр үндэсрүү нь шингэхэд

тустай. Тогооны хажуугийн

ирмэгийн өндөр 10-15см байьал

зохино. Нэг бүрчлэн услах

модонд ийм тогоог заавал гаргаж

өгөх шаардлагатай. Ингээд модоо

суулгаж булаад орчны чулуу,

хогийг цэвэрлэснээр мод суулгах

ажил үндсэндээ дуусна. Энэ

мэтчилэнгээр авч ирсэн модоо

нүхэндээ нэг нэгэнгүй суулгаж, мод бүрийг бэхлэх хэрэгтэй. Дөнгөж тарьсан

модны үндэс шороонд булагдаж нягтарч хүндрээгүй тул услах үед хазайх, хөрс

зөөлрөх явдал гарч улмаар бага зэргийн салхи гаднын шүргэлтэнд хазайж унах

явдал олонтой гардаг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд услах тогооны

захад гадаргуугаас дээш метр орчим байхаар хоѐр гадас хатгаж түүндээ модоо

олсоор сулавтар бэхэлнэ. Бэхэлгээгээ үзэмжтэй зөв хийхийн зэрэгцээ олсоор

модоо хэт чанга боовол чийгтэй нөхцөлд олс улам чангарч модоо хазайлгах

зэрэг муугаар нөлөөлөхийг бодолцох хэрэгтэй. Иймээс модоо зөөлөвчилж

олсоор боох нь чухал. Мөн ганц гадсаар бэхлэх, хөндлөвч модонд бэлтгэх гэх

мэт аргууд бий. Бут сөөг нэгэнт намхан мөн олноор нь тарьдаг учир тэдгээрийг

уяж бэхлэх шаардлага бараг байхгүй.

4.14.Ногоон байгууламжийн усалгаа

Мод сөөг өвслөг ургамлын өсөлт хөгжилтөд ус

чийг маш чухал үүрэгтэй. Улаанбаатар хотод

хур тунадасны хэмжээ 4-5 дугаар сард 7-16мм,

6 дугаар сард 60мм, 7 дугаар сард 72мм болон

нэмэгдэж, харин 8-9 дүгээр сард 50-26мм болж

буурдаг. Эндээс үзэхэд нийслэлийн мод

ургамал хур тунадас дутмаг нөхцөлд ургадаг

бөгөөл нөгөө талаасаа дээрх хэмжээний хур

тунадас тэдгээрт бүрэн ашиглагдахгүй ууршин,

уурс алга болдог. Ийм мод сөөг зүлэгний

ургамалд байгалийн тунадасаас гадна нэмэлт

усалгаа шаардлагатай.

Мод ургамлын бодисын солилцоо, өсөлт хөгжилтөд шаардлагатай шим

тэжээлийг агаарын ба хөрсөн дэх дулааны хэмээр зохицуулан явуулдаг

Page 29: Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл

“Цогт Цагийн Хүрдэн” соёлын төв

УЛААНБААТАР ХОТОД НОМЫН САН БОЛОН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ

ТӨСӨЛ 28

онцлогтой. Байгалт дээр өдрийн цагаар гэнэт бороо ордоггүй. Юуны өмнө үүл

гарч тэнгэр бүрхэн агаарын дулаан тодорхой хэмээр буурч салхины хүч

нэмэгдэн хамгийн хурдан гэхэд л цагийн дараа бороо ордог. Энэ хугацаанд мод

ургамал ассимиляци, транспираци явуулах үйл ажиллагааны эрчмээ бууруулж,

навч шилмүүсний эс амсраа хааж, цэцэг дэлбээгээ хумиж бороог үндсэндээ

хүлээж авах бэлтгэлээ хангаж амждаг. Гэтэл гүний усаар нартай цэлмэг өдөр

өглөөний 10 цагаас оройн 17 цагийн хооронд мод, сөөг ургамлыг гэнэт услахад

тэдгээр нь усыг шууд хүлээн авч үл чадахаас гадна харин зарим нэг сөрөг

нөлөөг үзүүлдэг.

Иймд зуны улиралд мод сөөг ургамлыг

оройн 10 цагаас өглөөний 7 цагийн

хооронд усалбал зохино. Ер нь хиймэл

нуур цөөрмийн бүлээн усаар ургамлыг

услах нь нэн тохиромжтой. Энэ

зорилгоор хотын дүүрэг бүрт хиймэл

нуур, цөөрөм, усан толио байгуулж

орчных нь ногоон байгууламжыг усалж

болох юм. Мод сөөг зүлэгний ургамлыг

суулгаж тарьсан эхний жилийн

усалгаанд онцгой анхаарах хэрэгтэй.

Мод сөөгийг тарьсан эхний хэл хоногт цаашлаад нэг сарын дотор тогооны

хэмжэг нормоос илүү усалж байснаа дараа нь услахгүй орхидог явдал их

түгээмэл байдаг. Мод сөөгийг суулгахын урд өдөр нь нүх шуудууг сайн услах

хэрэгтэй.

Мод сөөгийг тарьж хөрс шороог сайтар нягтруулсаны дараа дээр дурьдсан

цагуудад 7 хоногт 3-4 удаа нэг том модонд 40-50л, нэг сөөгөнд 20-30 л ус

ноогдохоор бодож усалгаа хийнэ. Ургамлан хашлаганд тарьсан сөөгний уртааш

1 м тутамд 15-20 л ус ноогдохоор тооцож услана. Мод сөөг тарьсан эхний

жилүүдэд усласны дараа үндсэний хүзүү орчмын хөрсийг нягтруулна. Зүлэгт

талбайг 7 хоногт 2-3 удаа бороожуулах маягаар, өвслөг ургамлын үндэсний

систем тархсан гүнд чийглэг байхаар услана. Хур бороо орсны дараа тухай бүр,

мөн энэ 7 дугаар сарын дундаас хойш усалгааг цөөрүүлнэ. Хур бороо орсны

дараа байшин барилга, авто хөсөг ба явган зорчигчийн хучаастай замаас аль

болохоор их усыг ногоон байгууламжинд саадгүй урсан оруулахаар бодож зам

талбайг барьж байгуулах, угсралтын системийг бий болгох нь чухал. Манай

орны нөхцөлд намар орой (9 дүгээр сарын сүүлээс 10 дугаар сард) өдөртөө

дулаавтар, хөрсний гадаргууд хангалттай дулаан байдаг, агаар хуурайшдаг мөн

хавар цас хайлж ууршин, хөрсний гадаргуу, үндэсний хүзүү хатах байдлыг

харгалзан ногоон байгууламжинд намарт цэнэг усалгаа хийдэг.

Намрын цэнэг усалгаа

Намар мод ургамлын өсөлт зогсож, тайван байдалд орох үе буюу 9 – 11 сар

хүртэл хөрсөнд ус чийг хуримтлуулах зорилгоор намрын цэнэг усалгаа хийх

шаардлагатай. Гэхдээ зам талбайд ус тогтоож, халиулахгүйгээр, мод ургамлын

тогоог дүүртэл услаж орхино. Намар орой их хүйтрэхээс урьтаж тогоонд нь ус

хийж хөлдөөж болно.

Хаврын усалгаа

Ус чийг дутагдалтай гандуу үе эхлэх 4-р сарын эхнээс цэцэгжүүлсэн талбайг

бороожуулан услах, мод сөөгний тогоонд зөөврийн ус хийх зэргээр усалж

Page 30: Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл

“Цогт Цагийн Хүрдэн” соёлын төв

УЛААНБААТАР ХОТОД НОМЫН САН БОЛОН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ

ТӨСӨЛ 29

хөрсийг тогтмол чийгтэй байлгах хэрэгтэй. Газар гэсэж эхлэмэгц парк,

цэцэрлэгийн ногоон байгууламжийг явган хүний зам дээгүүр гарахааргүй

халиаж услах, хөрсөн дээр цочир хүйтрэх хугацаа өнгөрмөгц услалтын

системийг ажиллуулж даралтаар шүрших юмуу шланкаар халиаж услах аргыг

хэрэглэх нь зүй.

Зуны усалгаа

Зуны улиралд хур борооны байдлаас хамаарч усалгааг тохируулна. Хур

бороогүй гандуу үед хөрсийг өлөн чийгтэй байхаар бодож 7 хоногт 2-3 удаа нэг

модонд 60-80л, сөөгөнд 20-30 л ус ноогдохоор бодож услана. Мод ургамлыг

суулгасан эхний жил усалгааг 7 хоногт 3-4 удаа хийж байвал зохино. Усалгааны

дараа модны тогоог 10-15см зузаан ялзмаг бууцаар хучих нь хөрсний чийгийг

ууршихаас хамгаалдаг. Намар навч шарлаж унасны дараа намар 10-15 см

гүнтэйгээр хөрсийг суллаж зөөллөх нь хавар эрт чийг тундасний шингэцийг

түргэтгэх ач холбогдолтой. Мод ургамлын үндсийг зөвхөн услаад зогсох биш,

иш, мөчир, навчийг шүршиж услах нь иш навчин дээр байгаа элдэв бохирдол

угаагдаж, цэвэршин, ургамлын бодисын солилцоо идэвхждэг. Мод сөөг

сөөгөнцөрийн титмийг услах нь тэдгээрийг арчлах нэлээд үр ашигтай хэлбэр

юм. Энэ аргыг хотын нөхцөлд өргөн хэрэглэх ѐстой. Нийслэлд өвлийн улиралд

утаа, униар, нэн ялангуяа хаврийн улиралд тоос шороо их дэгддэг. Модны навч,

шилмүүс, мөчир, нахиа, утаа тосыг авч үлддэг. Мод сөөгөнцөрийг сэргээн

ариутгах зорилгоор тэдгээрийн титмийг хавар бороожуулах, мананцар үүсгэх

хэлбэрээр угаах хэрэгтэй.

Зуны улиралд 14 хоногоос дээш хур бороо ороогүй тохиолдолд тэтгээрийн

титмийг бас угаах шаардлагатай. Титэм угаахыг хортон шавьж устгах арга

хэмжээтэй хослуулан хийж болно. Мод сөөг, ургамлыг усалж байгаа одоогийн

практикаас үзвэл хөрсний гүний хүйтэн усаар, ихэвчлэн тогоогоор усалж байна.

Тогоогоор услах нь мод сөөгийг тарьсан эхний жилд л ашигтай байж болох

талтай. Цаашид олон жил тогоогоор услахад мод сөөгний үндэсний систем

салбарлан тэлж ургахад сөрөг нөлөөтэй. Мод сөөг өсч томрохын хирээр

тогооний ус улам хүрэлцээгүй болно.

4.15. Жимс жимсгэнэ тариалах технологи

4.15.1. Талбай сонгох: Жимст цэцэрлэг байгуулах талбайг түүний үндэсний

системийн тархалт, хөрсний чийгийн хангамжийг харгалзан хөрсний усны

түвшин 1.5-2.0 метрээс доош байх намаг, хужиргүй хаана хаанаасаа нар

чөлөөтэй тусдаг бага зэргийн налуу гадаргуутай, хүйтэн хургаж тогтдоггүй

ээвэр нөмөр газрыг сонгоно.

4.15.2. Сорт: Тариалангийн алимын ―Сеяненц Кравченко‖, ―Алтайская

Десертная‖, ―Ермолаева-23‖, ―Сибирское золото‖, Чацарганы ―Аяганга‖,

―Оранжевая‖, ―Обильная‖, ―Черная лисавинка‖, ―Сеянец голубки‖,Бөөрөлзгөний

―Вислуха‖, Интоорын ―Песчанная‖, ―Войлочная‖ зэрэг сортуудыг тариалж

байна.

4.15.3. Талбайг бэлтгэх: Хөрсөнд чийг шим тэжээлийн бодисыг хуримтлуулах,

хог ургамал устгах зорилгоор жимсний эх цэцэрлэг байгуулах талбайн хөрсийг

1-2 жилийн өмнө боловсруулж бэлтгэнэ. Хөрс нь үржил шим сайтай, 40-50 см

гүн хагалаж боловсруулах боломжтой, дунд зэргийн механик бүрэлдэхүүнтэй

байвал зохистой.

Page 31: Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл

“Цогт Цагийн Хүрдэн” соёлын төв

УЛААНБААТАР ХОТОД НОМЫН САН БОЛОН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ

ТӨСӨЛ 30

Жимс суулгах хөрсийг 30-40 см гүн хагалж, сийрүүлэлтийг 3 удаа(12-14 см,10-

12 см, 8-10 см) гүнд хийнэ. Хагалахын өмнө 1 га-д бууц 30-40 тонн, калийн

бордоо бодит жингээр 200-300 кг, суперфосфат 400-500 кг -ийг хийнэ. Талбайг

зам гарган хэсэгчлэн хуваасны дараа 0.7-1.0 метрийн голчтой 50-60 см гүн нүх

ухаж бэлтгэнэ.

4.15.4. Тарих хугацаа: Жимс, жимсгэний мод бутыг хавар эрт нахиа хөөхөөс

өмнө 5 дугаар сарын эхний 10 хоногт ба намар 10 дугаар сарын эхний 10 хоногт

тарина.

4.15.5. Тарих арга: Тээвэрлэх замд үндэсийг нь хатаахгүйн тулд устай шавар

бүхий нийлэг хальсан уутанд хийх бөгөөд хэрэв үндэс хатсан бол 12-24 цаг ус,

шороон зуурмагт байлгасны дараа суулгана.

Суулгацыг тарихад 2 хүн хамт ажиллавал сайн. Нэг хүн суулгацыг нүхэнд тэгш

барьж үндсийг жигд тарааж нөгөө хүн нь нүхэнд бууц, шороо хийж сайтар

нягтруулж дараа нь тогоог дүүртэл услана.

4.15.6. Тарих бүдүүвч: Жимс, жимсгэний ургамлын биологийн онцлог, сорт,

хөрсний шинж чанар, хэрэглэх агротехникээс хамаарч тэжээлийн талбай нь

таримал бүрд өөр өөр байна. Үүнд: (метрээр)

Эгнээ хооронд: Ургамал

хооронд:

1га-д тарих

ургамлын тоо:

1 Том алим 5 5 400

2 Бэсрэг алим 5 3 666

3 Чавга 5 3 666

4 Интоор 2 2 2500

5 Тэс 2 2 2500

6 Бөөрөлзгөнө 2.5 0.7 5800

7 Гүзээлзгэнэ 0.8 0.5 25000

8 Үхэр нүд 3 1 3333

9 Чацаргана 4 2 1250

4.15.7. Бордох: Жимс, жимсгэний ургамал нь нэг байрандаа олон жил ургаж их

хэмжээний шим тэжээлийн бодис их шаарддаг тул доорхи хэмжээний бордоог

хийнэ.

Бүсүүд Залуу цэцэрлэгт Жимслэж буй цэцэрлэгт

Бууц

тн

Азот

цн

Фосфор

цн

Кали

цн

Бууц

тн

Азот

цн

Фосфор

цн

Кали

цн

Тарихын

өмнө

40-60 - 8-10 5-6 - - - -

Төв

бүсэд

30-40 1,8-

2,7

5-6 1.2-1.8 25-30 2-2.5 4.5-5.5 1.5-

2.5

Тал

хээрийн

бүс

40-60 2-3 4-5 1-1.5 20-30 2 4 1.3

Говийн

бүс

30-40 2.2-

3.5

3.7-4.9 0.8-1.4 35-40 3-4 5-6 2-3

Page 32: Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл

“Цогт Цагийн Хүрдэн” соёлын төв

УЛААНБААТАР ХОТОД НОМЫН САН БОЛОН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ

ТӨСӨЛ 31

Жимсний залуу модонд азотын бордоог хавар, фосфор, калийн бордоог бууцтай

хамт намар нэмэлт бордоо болгон хийнэ. Жимслэж буй цэцэрлэгийг бодвол

залуу цэцэрлэг илүү бордоо шаардана. Иймээс хөнгөн хөрсөнд жил өнжөөд,

үржил шимтэй хар шороон хөрсөнд 2-3 жил өнжөөд нэг удаа 30-40 тн|га

нормоор бууц хийнэ. Модны тогоо, тогооны эргэн тойронд жил бүр 5-8 см

зузаан бууцаар хучилт хийнэ. Ид жимслэлтийн үед бууц, эрдэс бордооны

хэмжээг 20- 30 хувиар нэмэгдүүлнэ.

4.15.8. Усалгаа: Жимс, жимсгэний ургамал өсөлт хөгжилтийнхөө үе шатуудад

харилцан адилгүй чийгийг шаардах учир залуу мод нь мөчир, үндэсний

өсөлтийн үедээ чийгийг ихээр шаардах бөгөөд ид жимслэлтийнхээ үед 2 дахин

их ус хэрэглэдэг. Жимслэлтийн үеийн усалгааг бордооны хамт хийх бөгөөд

бордоо хийсэн үед заавал услана.Усалгааны дараа хөрсөө сийрүүлнэ.

Жимс, жимсгэний ургамлыг услах ерөнхий хэмжээ

Тариаланги

йн бүс

Услах тоо Нэг удаагийн услах хэмжээ

метр.куб.га

Залуу

цэцэрлэг

т

Жимслэ

ж буй

цэцэрлэг

т

Жимсгэнэ

д

Залуу

цэцэрлэг

т

Жимслэ

ж буй

цэцэрлэг

т

Жимсгэнэ

д

Төв 5-6 6-8 7-9 400-500 600-800 350-450

Зүүн болон

баруун

5-6 7-9 8-11 600-700 800-

1000

400-550

Говийн 6-7 8-10 10-12 900-

1000

1200-

1500

700-800

Чийг хуримтлуулах буюу цэнэг усалгааг ургалтын идэвхи зогсох үед (намар

орой газар хөлдөхийн өмнө хавар нахиа хөөхөөс өмнө) хийнэ.

4.15.9. Мод бутыг танаж хэлбэржүүлэх: Мод бутыг хэлбэржүүлэх ажлыг хавар

нахиа хөөхөөс өмнө хийнэ. Мөчрийг огтлохдоо мөчрийн угны цагиргаар нь

огтолно. Голч нь 1-1,5 см- ээс илүү бүдүүн мөчир огтолсон бол шарханд нь

будаг түрхэнэ. Үхэр нүд, тошлойн нэг бутанд 5-6 ширхэг, гурван настай бол 4-5,

дөрвөн настай бол 3-4, бүгд 16-20 ширхэг мөчир үлдээж бусад илүү буюу хатсан,

өвчилсөн мөчрүүдийг тайрна.

Бөөрөлзгөний мөрний өргөн 30-50 см, мөчир бүрийн хооронд 15-20см зайтай,

20-25 ш сайн мөчир үлдээж бусад хатсан хөгширсөн мөчрийг тайрч хаяна.

Чацарганы модны шилбэний 45-50см-ээс доошхи хэсгийн мөчрийг байнга

цэвэрлэж, тайрч байна.

4.15.10. Цочир хүйтрэлтээс хамгаалах: Хаврын эцсийн хүйтрэлт жимс

жимсгэний ургамлын цэцэглэлтийн үед (5-р сарын 20- ноос 6-р сарын 15ыг

хүртэлх хугацаанд) ихэвчлэн тохиолддог.

Page 33: Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл

“Цогт Цагийн Хүрдэн” соёлын төв

УЛААНБААТАР ХОТОД НОМЫН САН БОЛОН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ

ТӨСӨЛ 32

Иймд цэцгийг хүйтрэлтээс хамгаалахын тулд услах ба сүрэл, хомоол, аргал,

модны үртэс зэргийг жимсний мод, бутны хооронд цувуулан тавьж уугиулан

утаа тавина. Утааг шөнө 0 хэмээс доош хүрэх үеэр тавина.

4.15.11. Мод бутыг өвөлжүүлэх: Том алим, бөөрөлзгөнө, хар жимст интоорын

мод бутыг 10 сарын 2-р арав хоногт багтаан хулганы хор цацаж, дээр нь

сүлжмэл зэгс, таар зэргийг тавьж бүтээгээд 15-20 см зузаан шороогоор хучиж

өвөлжүүлнэ.

12. Хог ургамал, өвчин, хортонтой тэмцэх: Нэг ба олон наст хос үрийн талт

болон үет хог ургамлын эсрэг 14% Баста (3-5 л /га), Реглон (2-3 л /га), Раундап

(4-65 л /га) гербицидийн аль нэгийг цэцэглэлтийн дараа шүршинэ. Өвчнөөс

урьдчилан сэргийлэх, өвчин гарсан тохиолдолд эмчлэхэд Цинеб (0,1-0,2 л /га),

Бордосын шингэн (0,4-0,5 л /га), хортон шавьж гарвал Децис (0,3-0,5 л/га),

Лепидоцид (1,5-3,0 кг/га), Дендробациллин (3,0-5,0 кг/га) –ыг цэцэглэлтийн

дараа хэрэглэнэ.

Page 34: Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл

“Цогт Цагийн Хүрдэн” соёлын төв

УЛААНБААТАР ХОТОД НОМЫН САН БОЛОН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ

ТӨСӨЛ 33

4.16.Цэцэрлэгт хүрээлэнд тарих жимс, жимсгэнэ

А. Чацаргана

Хувийн хашаа, жижиг талбайд чацаргана тарихдаа заавал

урьдчилан хагалалгүйгээр тарихын өмнөх жилийн намар

40-50 см диаметртэй, 35-40 см гүн нүх ухаж бэлтгэнэ. Хүнд

шаварлаг хөрстэй бол ухаж гаргасан шороондоо 2:1:1

хэмжээгээр бууц, элс хольж хөрсөө сайжруулж бэлтгэнэ.

Сийрэг саарал хөрстэй бол элс заавал холих шаардлагагүй.

Харин нүх бүрт 4-8 кг бууц, 200-400г суперфосфатыг заавал

хийж өгнө. Чацаргана тарихаар бэлтгэсэн талбайгаа хэд хэд

услах ба суулгацаа нүхэнд суулгахын өмнө сайжруулж

бэлтгэсэн хөрсөө нүхний гүнийн гуравны нэг хувь хүртэл

дүүргээд 40-60 л ус хийж услана.

Бутны эгнээ хооронд 4 м, бут хооронд 2-2,5 м зайтай, өөрөөр хэлбэл нэг бутанд

6 м. кв-аас багагүй хэмжээтэй тэжээлийн талбай оногдохоор тарих бүдүүвчээ

сонгож авна, Чацарганы суулгацыг хавар, намрын аль ч улиралд тарьж болох

бөгөөд хавар тарих бол бутны нахиа хөөхийн өмнө буюу 4-р сарын сүүлч, 5-р

сарын эхээр, намар тарих бол газар хөлдөхөөс 20-40 хоногийн өмнө буюу 9-р

сарын сүүлч, 10-р сарын эхээр тус тус тариална. Нүхэндээ суулгацаа суулган

үндэсний үзүүрээс дээш 10-15'см зузаан.нойтон шороогоор булаад суулгацаа

тойруулан зөөлөн гишгэж шороогоо нягтруулан чигжинэ. Суулгацыг тарьсан

өдөртөө ус гүйх шан ба нүхээ усаар дүүргэн сайтар услана.

Ус газрын хөрс рүү шингэж дууссны дараа суулгацын хазайлт, үндэс нь ил

гарсан эсэхийг шалгаж, хэрэв зөрчил илэрвэл, гадас шааж уяж тэгшлэх, бага

зэрэг шороо нэмж өгөх зэргээр хамгаалалтыг сайжруулна. Чацарганыг тарихдаа

8-10 эм суулгацад нэг эр суулгац байхаар бодож түүнийг ноѐлох салхин талд нь

суулгана.Цаашид хөрсийг нь үе үе сийрэгжүүлэх, хөрсний чийглэгийг '60-80

хувьд тогтмол барьж байхаар тарьсан жил нь 8-аас доошгүй, дараагийн

жилүүдэд 6-аас доошгүй удаа услана.

Усалгааг аль болохоор суваг, шуудуу ашиглаж хийх хэрэгтэй бөгөөд 9-р сарын

сүүлч, 10-р сарын эхээр хөрсийг нэвчтэл норгон услаж өгнө. Чацарганы

сортуудын дотроос ОХУ-ын "Дар катуни", "Масличная", "Новость Алтая",

"Щербинка", ; "Золотой початок", "Обильная", эрдэмтэн Б.Лааган, Б.Бат--Очир

нарын гаргаж авсан "Улаангом", "Тэс", "Чандмань"сортууд манай орны аль ч

нутагт сайн ургаж жил бүр арвин ургац өгөх боломжтой бөгөөд эдгээр сортууд

зэрлэг чацарганатай харьцуулахад өргөс багатай, ургацын хэмжээ илүү байдаг.

Б. Үхрийн нүд

Тариалахаар урьдчилан бэлтгэсэн талбайд 50-60 см гүн, 40-50 см

диаметртэй нүх ухаж 2-4 кг хөх бууц, 75 г фосфорын бордоог

нүхнээс гаргасан шороотой хольж нүхний гүний гуравны нэг

орчимд хийж суулгацаа суулгаад улмаар 50-60 л усаар нүх нэг

бүрийг услаж бууцтай хольсон шороо, хуучин үртсээр 5-6 см зузаан

хучиж гишгэж нягтруулна. Тарьснаас хойш 7-10 хоноод дахин

услаж суулгацын угийн хэсгийн нахиануудыг үлдээж оройн хэсгийг хайчаар

тайрна. Хэрэв суулгацыг намар суулгасан бол дараагийн хавар таналт хийх

бөгөөд эхний жилд 8-12 см зузаан шороогоор хучиж өвөлжүүлнэ. Үхрийн нүд

чийгтэй, сүүдэр газарт илүү ургадаг учраас хурц наранд хэт халахаас

Page 35: Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл

“Цогт Цагийн Хүрдэн” соёлын төв

УЛААНБААТАР ХОТОД НОМЫН САН БОЛОН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ

ТӨСӨЛ 34

болгоомжилж хаалт хийх юм уу доод хэсгийг нь шүршиж услах хэрэгтэй.

Үхрийн нүдний бутыг 10 хоног дутам 50-70 л, 10-р сард 80-120 л усаар услаж

газрын хөрсийг 1-1.5 м гүнд чийг нэвчтэл цэнэг усалгаа хийж өгвөл дараагийн

жилд эрт цэцэглэж арвин ургац өгөхийн үндэс болно.

Үхрийн нүдний иш зүг бүртээ тэлж ус чийг, хөрсний шим тэжээл арвин байхыг

шаарддаг учраас бут ба эгнээ хоорондын хөрсийг жилд 4-5 удаа сийрүүлж, эгнээ

хооронд 25-30 см гүн гишгэж хагалах, зуны эхний хагаст 25-50 гр азотын

бордоогоор юм уу малын хөх бууц, шувууны сангасыгусанд хэд хоног байлган

дэвтээгээд усааршингэлжбордоно. Хурц нартай ба хүйтэн үед бутыг таар,

шуудайгаар хучиж, хамгаалах хэрэгтэй. Манай орны нутгийн төв, хойт, баруун

зүүн хэсэгт ОХУ-ын "Рубин", "Кокса", "Приморский чемпион", зэрэг сортууд

бүрэн сайн ургана. Үхрийн нүдний бутнаас салаалж газрын хөрснөөс шинээр

ургасан нэг настай, 2-3 мөчиртэй салааны үндсийг эх бутны үндэснээс салган

хөрсөнд булж дахин давтан услаж, бордох замаар шинэ суулгац гаргаж авах

өргөн боломжтой. Мөн түүнчлэн эх бутнаас ногоон мөчрийг тайран авч суулгац

бэлтгэж талбайгаа өргөтгөж болдог.

В. Гүзээлзгэнэ

Байгалийн гүзээлзгэний том жимстэй таримал сортуудыг

үрээр юм уу өвслөг ишээр нь үржүүлнэ. Үрийг нь

хөрсөнд суулгасны дараагийн жилд б-р сарын дундуур

цэцэглэж түүнээс хойш 35-40 хоногийн дараа жимслэж

эхний 2-3 жилд ургацын хэмжээ өсч 4-5 дахь жилд жимс

жижгэрч ургац буурч улмаар түүнийг зайлуулж дахин

шинээр тариална.Гүзээлзгэнээс олон тооны өвслөг иш

газрын хөрсөн дээгүүр тархан зангилаа үүсгэж үндэс навч

бүхий үрслэгүүд ургана. Өвслөг ишний эхний 3-4

үрслэгийг авч 30-45 см; заéтайгаар үндэсний дээд хэсгийг хөрсний төвшинтэй

нэг төвшинд байхаар баримжаалан тариална.

Гүзээлзгэнийг долоо хоног тутам сайтар услаж, хөрсийг нь үе үе сийрүүлж байх

хэрэгтэй. Түүний үндэс 20-30 см гүнд зүг бүртээ тархаж ургасан байдаг учир

хөрсийг сийрүүлэхдээ ургамлын үндсийг таслахгүй байхыг анхаарах нь чухал.

Гүзээлзгэнэ хэвийн байдлаар ургаж байвал түүний гурвалсан нийлмэл навч

өнгөлөг байх ба хүйтрэх, олон хоногоор дараалан хэтэрхий их халвал навчууд

өнгө зүсээ алдаж хорчийдог. Иймээс хүйтрэх үед таараар хучиж өвөлжүүлээд 5-

р сарын эхээр хучлагыг нь авч байна.

Гүзээлзгэний жимс амт, үнэр сайтай эмчилгээ, тэжээл, гоо сайхны чиглэлээр

ашиглахад тохиромжтой, манай орны аль ч нутагт, ялангуяа айл, албан газрын

хашаанд, мал идэхээс хамгаалалт хийж тарьж чадвал амархан ургана.

Page 36: Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл

“Цогт Цагийн Хүрдэн” соёлын төв

УЛААНБААТАР ХОТОД НОМЫН САН БОЛОН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ

ТӨСӨЛ 35

Г. Торниун алим

Дэлхий даяар тархсан жимсний ургамал болох алимын 10 мянга гаруй сорт,

сонгомол хэлбэр байдгаас нилээд хэсэг нь зөвхөн дулаан оронд ургана. Манай

оронд алимны хэвтээ ургадаг, өвлийн улиралд булж өвөлжүүлдэг сорт

тохиромжтой. Алимын модны амьдрах хугацаа, хөрс, цаг уурын нөхцөл,

арчилгаа тордолгоотой уялдан өөр өөр байх боловч манай орны нөхцөлд

тариалсан модны түрүүч бараг 30—аад жил ургац өгч байна. Алимыг хоѐр

настай суулгацаар тариалах ба түүнийг суулгасны дараахь 4-5дахь жилээс

жимсээ өгч эхэлнэ. Алимíы суулгац тарих нүх 80-90 см гүн, 100-110 см

диаметртэй байна. Нүхийг ухахад гаргаж авсан хөрснөөс хайрга, чулуутай

хэсгийг ялган нүхний нэг талд хар шороог овоолно. Хайрга, чулуугүй

шороондоо малын хуучин бууц 3-4 хүрз, фосфорын бордоо 100-150 г, сайн

чанарын хүрэн хөрс 2-3 хувийг нэмж хооронд нь сайтар хутган холиод ухсан

нүхний гуравны хоѐр хүртэл хийгээд голд нь төвийлгөж овоолно.

Суулгац тарих ажлыг хоѐр хүн хамтарч хийх нь зохимжтой. Нэг нь нүхний голд

овоолсон шороон дээр суулгацын үндсийг зүг бүр лүү тараан байрлуулж

үндэсний хүзүүг газрын гадаргуутай нэг төвшинд байхаар ишийг урагш нь

налуулж хэвтээ байрлалаар байрлуулна. Нөгөө хүн хольсон шороогоор нүхийг

дүүргэж түүн дээрээ гишгэх замаар хөрсийг сайтар нягтруулна. Үлдэгдэл

øороогоор суулгацаа тойруулж тогоо хийж улмаар 70-80 л усаар суулгацаа

услана. Ус шингэсний дараа малын бууцаар 8-10'см зузаан өнгөлнө. Цаашид

долоо хоног тутам хөрсөнд ус нэвчтэл сайн услана.

Алимны модыг тарьсны дараа хөрсний чийг, шим бордоогоор хангаж, элдэв

өвчин хортноос хамгаалах, хүйтэн үед хөлдөөхгүй

байх, өвлийн улиралд булах зэргээр байнгын арчилгаа

хийж байх хэрэгтэй.. Алимны модыг тарьснаас хойш 4-

5 жилийн дараа ургац өгч эхэлнэ. Хэрэв хөрс, цаг уур

тохиромжтой, арчилгааг сайн хийж байвал нэг модноос

50-130 кг ургац хураана. Алимны модыг арчлахдаа 50-

60 см гүнд чийг нэвтрэхээр тогтмол услаж, бууцаар

жил бүрийн намар нэг ам дөрвөлжин метр талбайд 3-4

хүрз бууц, 10.8 кг сангасыг шингэрүүлээд устай хамт бордоно. Мөн хөрсийг

хавар эртнээс эхлэн хэд хэдэн удаа сийрэгжүүлж, модоо хэлбэржүүлэхийн тулд

хэт урт ургасан мөчрүүдийг тайрч, 4 жимсээ даалгүй газарт унжсан мөчрүүдийг

дороос нь ацтай модон гадсаар тулж өгөх хэрэгтэй.

Мөн модыг мэрэгч амьтад (туулай, оготно гэх мэт), өт хорхойноос хамгаалах

ажлыг цаг ямагт хийж байхын хамт намар хүйтрэхээс өмнө модоо хэвтүүлж

сүрэл, үртэс, бууцаар хучиж улмаар шороогоор өнгөлөөд улмаар цас орох үед

дээр нь цас овоолж өгвөл мод хөлдөхгүй. Улаангом, Төв аймгийн Жаргалант,

Сэлэнгийн Шаамар, Халх голд ОХУ-ын Папирова, Налив белый, Боровинка,

Антоновка обыкновенная, Грушовка, Московская, Пепин шафранный,

Славянка, Ветлуженка, бельфлѐр Китая зэрэг сортууд сайн ургаж 20 настай мод

130 кг жимс өгсөн тохиолдол бий ажээ.

Page 37: Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл

“Цогт Цагийн Хүрдэн” соёлын төв

УЛААНБААТАР ХОТОД НОМЫН САН БОЛОН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ

ТӨСӨЛ 36

Д. Давжаа алим

Түүний мод нь 20-30 жил амьдрахдаа 4-6 м хүртэл

өндөр ургадаг, сахлаг сайхан мөчиртэй, гэрэл, дулаан,

чийг их хэмжээгээр шаарддаг олоí наст ургамал бөгөөд

алимны модтой харьцуулахад хүйтэн даах чадвар

сайтай учир манай орны өвлийн хүйтэн нөхцөлд ил

өвөлжиж чадна. Торниун алимын нэг адил залгаж

үржүүлэх аргаар гаргаж авсан суулгац ба үрээр тарина.

Тариалах арга нь торниун алимны модыг тариалдгийн

нэгэн адил хоѐр хүн хамтран ажиллах шаардлагатай бөгөөд түүнийг ургаж

эхэлсний дараа зүг бүртээ адилхан салаалсан сахлаг мөчиртэй байлгахын тулд

танаж хэлбэржүүлэх, хорхой шавьжнаас хамгаалж ишийг шохойдох, гол ишийг

нарны цонолтоос хамгаалахын тулд аль болохоор нам иштэй бут хэлбэртэй

болгох болгох зорилт тавих хэрэгтэй.

Манай орны цаг уурын их хуурайшилттай 3-р сараас 5-р cap, 9-р сараас 11-р cap

хүртлэх хугацаанд өдөрт нь халж, шөнөд нь хүйтэрдгээс модны гол ишний

наранд ээвэр тал наранд өгөршиж холтос нь хуурснаас үзүүрийн хэсэг болон

мөчирт очих чийглэг буурч мод ¿хэх ч тохиолдол гарна. Иймээс 10 л усанд 2.5-3

кг шохой, 300 г зэсийн байван, 1 кг шар шавар хийж сайтар хутгаад модныхоо

гол ишийг багсаар шохойдож өгвөл түлэгдэлт багасч мод урт наслах боломж

бүрдэнэ.

Модыг суулгацаар тарьснаас хойш 4 жилийн дараа ургац өгч эхлэнэ. Залгаж

тариалах нь цэцэрлэгч, агрономичоос тодорхой дадлага, ажлын урлаг шаардана.

Давжаа алимын хувьд нахиа залгах арга их дэлгэрýнã¿é арга юм.

Манай орны Баянхонгор, Ховд, Увс, Улаанбаатарын орчим, мөн Төв аймгийн

зарим нутаг, Халх голд чавга тариалдаг. Чавга нь гэрэлтэй, дулаан газарургадаг

яст жимсний төрлийн олон наст модлог ургамал юм. Түүнийг залгаж үржүүлсэн

хоѐр настай суулгацыг талбайд суулгаж агротехникийн дагуу арчилж тордоход

3-4 дэх жилээсээ эхлэн цэцэглэж, түүнээс хойш 2.5-3 сарын хугацаанд ясаар

хучигдмал ганц том үртэй, шүүслэг амттай жимс чавгыг хураахад бэлэн болно.

Чавгыг үрээр үржүүлэхэд сортын чанар нь алдагдах тул заавал суулгацаар нь

тариална. Модны хооронд 3.5-4 м зайтай байхаар бодож 60-80 см гүн 90-120 см

диаметртэй нүхэнд суулгацаа суулгаад урьдчилан сайжруулж бэлтгэсэн

шороогоор 20-30 см зузаан үеэр хучиж услана. Чавганы модыг зүг бүртээ

тархсан саглагар мөчиртэй, нам иштэй болгохын тулд цойлж ургасан

мөчрүүдийг танаж өгөх хэрэгтэй. Чавга нь удаан хадгалалт даадаггүй, иймээс

түүнийг хатаах юм уу чанамал, ундаа хийж ашиглах нь тохиромжтой. Чавга

гадаад өнгөндөө чихэрлэг, наалдамхай учир хэрэглэхийн өмнө сайтар угааж

цэвэрлэнэ. Чавгыг буцалгаж уухад цусны даралт буурдаг.

Page 38: Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл

“Цогт Цагийн Хүрдэн” соёлын төв

УЛААНБААТАР ХОТОД НОМЫН САН БОЛОН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ

ТӨСӨЛ 37

4.17. Цэрэрлэгт хүрээлэнд тарьж ургуулах мод

Төсөл хэрэгжсэнээр байгуулагдах цэцэрлэгт хүрээлэнд Монгол орны цаг агаар,

хөрсний онцлог шинжèд нийцсэн мод, сөөг, цэцэгс, зүлгийг тарьж ургуулахаар

төлөвлөөд байна.

Модны нэр Модны зураг Товч танилцуулга

Шинэс (хар

мод)

Усалгаатай байнгын мод

үржүүлгийн газрын хөрсийг хар

уриншаар элдэншүүлэх нь бусад

аргаас илүү үр дүнтэй юм. Сибирь

шинэсний үр тарих тохиромжтой

хугацаа бол Төв, Хангай зэрэг

далайн төвшнөөс 1600 м-ээс дээш

өндөр өргөгдсөн, сэрүүвтэр газарт

6-р сарын эхний хагаст, бусад

газарт 5-р сарын сүүлийн хагаст

болно.

Хус

1 уртааш метр талбайд 2-3.5 гр үр

шаардагдана. 50-60 хоногийн турш

хөрсийг тогтмол услах

шаардлагатай. Үр тарьсны дараа

эхний сард 1-2 хоногт, 2 дахь сард

3-4 хоногт, 1 м2 талбайд 7-12 л ус

ногдуулан усална. Тарилтыг зун,

намар, өвөл, хавар явуулах

боломжтой. Хамгийн

тохиромжтой нь шинэ түүсэн

үрээр зун тарих явдал юм. Зун

тарьсан тарьц дараа жилийн намар

стандартын хэмжээнд хүрэх ба

бусад улиралд тарьсан үр дахин

нэг жил болж байж энэ хэмжээнд

хүрдэг. Зун тарьсан үрийг 1.5 жил

арчилдаг бол бусад үед тарьсан

үрийг бүтэн 2 жил арчилдаг тул

хүч хөдөлмөр илүү зарцуулагдана.

Шинэ түүсэн үрээр тарих тул

тарьцын амьдрах чадвар илүү

байдаг.

Хуш

Монгол улс, Оросын Холбооны

улсын нутаг дэвсгэрт тархсан,

экологи, эдийн засгийн чухал ач

холбогдолтой, ховор, үнэт модны

нэг юм.Манай гариг дээр нарсны

төрлийн 70 орчим зүйлийн мод

ургадгаас, манай оронд 3 зүйлийн

(Pinus sibirica Du Tour; Pinus

pumila Reger.; Pinus silvestris L.)

нарс бий. Тэдгээрийн нэг нь хуш

(Pinus sibirica) юм.Хуш нь манай

орны ойн сангийн нийт талбайн

9.2 %-д дангаараа буюу голдуу

шинэс, гацууртай хамт ой үүсгэн

ургадаг. Үрийг 1.0 метрийн өргөн,

10-20 см-ийн өндөр даланд 4-6

мөрөөр (ховил) суулгана.

Page 39: Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл

“Цогт Цагийн Хүрдэн” соёлын төв

УЛААНБААТАР ХОТОД НОМЫН САН БОЛОН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ

ТӨСӨЛ 38

Хайлаас

Хайлаасны үрийг боловсорч

гүйцмэгц түүж шууд тарина.

Хайлаасны үр цаг агаарын байдал,

хур тундасны хэмжээнээс

шалтгаалан 5дугаар сарын сүүлч

6дугаар сарын эхээр боловсорч

гүйцнэ. Үрээ тарихын өмнө 1-2 цаг

чийглэж эзлэхүүний хувьд 1:1

элстэй хоьж 2-3 хоног байлгаад

соѐолуулж тарина. Соѐо хэт урт

бол тарихын үед гэмтэх ба цаашид

ургах чадлаа алддаг. Элс үр

амархан соѐолох нөхцөлийг бий

болгож өгөхөөс гадна жаахан

сэврээж байгаад тарихад хялбар

байдаг. Үрээ ихэвчлэн гараар

тарина.

1 га-д цэвэр үр дунджаар 120 кг

ногдохоор бодож тарих ба

далавчтай нь хамт /цэвэрлээгүй

бол/ үрийн гарцаар бодож илүү

нормоор тарих хэрэгтэй.

Чацаргана

Чацаргана бол гэрэлд дуртай

ургамал учраас цаашид сүүдэрлэх

шаардлаггүй. Арчилгааг бусад мод

сөөгийг үржүүлэхтэй адил тогтмол

хийж байх шаардлагатай. Анхны

хөрс сийрүүлэлтийг эхний хос

навч гарч ирснийхээ дараа үр

тарьсан мөрөөс 2-3 см ийн зайд

хийнэ. Цаашид 4-5 хос навч

гарсны дараа 2 дахь

сийрүүлэлтийг ургаж байгаа

тарьцаас 5 см-ийн зайтайгаар хийж

хог ургамлыг түүж арилган

арчилгааг шаардагдах хэмжээгээр

үргэлжлүүлэн хийнэ.

Улиас

Улиас үржүүлэх хэсгийн газрын

хөрсөн доорхи ус 1-1.5 м гүнд

байх нь зүйтээ. Үр тарьсан эхний

7-10 хоногт өдөр бүр 1 хавтгай м

талбайд 5-6 литр ус ногдохоор

тооцож усална. Соѐо нь ил гарч

жигдэрснээс хойш бол 2-3 долоо

хоног өнжөөд услах зэргээр

усалгааны тоог аажмаар

цөөрүүлнэ.

Улиасыг түүний мөчрөөр

үржүүлэх арга зонхилдогийг хэн

бүхэн мэдэх бөгөөд үрээр

ургуулах нь их төвөгтэй байдаг

байна. Удаан хугацаагаар

дамжуулан мөчрөөр үржүүлэх

явдал хөгжлийг үе шатны хувьд

хөгширч яваандаа хортон шавьж

өвчний эсрэг тэсвэр нь муудаж

амьдрах чадал хугацаа нь багасдаг

байна.Ийм учраас улиасыг үрээр

үржүүлэх ажил сүүлийн жилүүдэд

хийгдэх болжээ. Улиасны үр

5дугаар сарын сүүлч, 6дугаар арын

эхээр боловсорч гүйцнэ.

Page 40: Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл

“Цогт Цагийн Хүрдэн” соёлын төв

УЛААНБААТАР ХОТОД НОМЫН САН БОЛОН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ

ТӨСӨЛ 39

Нарс

Ус чийгийн хангймж муутай

нутагт өвөлд цас тогтоох3 хавар

цасны усыг хөрсөнд шингзэх

ажлыг хугацаа алдалгүй зохион

байгуулах шаардлагатай. Хөрс

сийрүүлэлтийг хог ургамалын

тархалт, тухайн тарьц ургуулах

агротөхникийн шаардлагыг

харгалзан ургалтын хугацаанд 5-6

удаа явуулж сайтар борнойдож

тэгшилнз. Хог ургамалын өсөлт,

хөгжлийн онцлогт зохицуулан

түүнийг бүрзн устгах зорилгоор

сийрүүлэлтийг харилцан адилгүй

гүнд хийнэ.Эхний сийрүүлэлтийг

6-8 см, дараагийн сийрүүлэлтийг

8-10 см, гуравдугаарыг 10-12 см

гүнд явуулна.

Цэцэрлэгт хүрээлэнд Шинэс, Нарс, Улиас, Хайлаас, Хус, Хуш зэрэг моднуудаас

гадна Чацаргана, Гүзээлзгэнэ, Давжаа алим, Торинуун алим гэх мэтийн

жимсний моднуудыг тарихаар төлөвлөсөн. Эдгээр төрлийн моднууд нь Монгол

оронд ургадаг хамгийн томоохон өргөн тархсан юм.

Page 41: Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл

УЛААНБААТАР ХОТОД НОМЫН САН БОЛОН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ ЦОГЦ ТӨСӨЛ 40

4.18. Цэцэрлэгт хүрээлэнд тарьж ургуулах цэцэгс

Цэцгийн нэр Үр Тарилт Зураг

Соѐололт

хадгалагдах

хугацаа/жил/

1гр дахь

үрийн

тоо/ш/

1м кв-д

зарцуулах ү

р/гр/

Хаана тарих Хэзээ

тарих

Шаардагдах

температур

Соѐолох

хоног

Үр

тарилтаас

хойш

цэцэглэх

хугацаа

1 Виола 2-3 850-900 4 Хүлэмж, гадаа 3-р

сар

18-20 10-15 90-100

2 Настурция 4-5 10-20 4 Гадаа 4-р

сарын

эхэн

18-20 15-20 60-70

Page 42: Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл

“Цогт Цагийн Хүрдэн” соёлын төв

УЛААНБААТАР ХОТОД НОМЫН САН БОЛОН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ ТӨСӨЛ 41

3 Эшольция 2-3 300-600 0.2-.0.3 Хүлэмж 4/25 18-20 15-18 35-40

4 Бархатец 3-4 250-700 Хүлэмж,гадаа 4/15- 5

сарын

эхэн

18-20 7-10 40-60

5 Тагетас 3-4 150-170 20 Гадаа 5-р

сар

эхэнд

16-18 7-10 45-50

6 Космея 2-3 200-250 15 Гадаа 5-р

сар

эхэнд

16-18 12-14 90-100

Page 43: Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл

“Цогт Цагийн Хүрдэн” соёлын төв

УЛААНБААТАР ХОТОД НОМЫН САН БОЛОН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ ТӨСӨЛ 42

7 Мак 3 3000 1 Гадаа 5-р

сар

эхэнд

16-18 10-12 55-65

8 Василѐк 3 50-80 20 Гадаа 5-р

сар

эхэнд

16-18 7-15 60-70

9 Гипсофилла 1-2 1000-

1200

4 Гадаа 5-р

сар

эхэнд

16-18 10-12 70-75

Цэцэрлэгт хүрээлэнд тарихаар төлөвлөж буй эдгээр цэцэгүүд нь Монгол орны цаг агаарын өвөрмөц нөхцөлд тохирсон юм. Цэцэглэх

хугацаа богинотой, өнгө үзэмжийн хувьд илүү, нэгэн төрлийн биш цэцгүүдийг хүрээлэнд ургуулах нь хүрээлэн буй орчинг үзэмжтэй,

гоѐмсог харагдуулах ач холбогдолтой.

Page 44: Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл

УЛААНБААТАР ХОТОД НОМЫН САН БОЛОН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ

ЦОГЦ ТӨСӨЛ 43

4.19.Цэцэрлэгт хүрээлэнгийн зарим бүтээн байгуулалт

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй цэцэрлэгт хүрээлэн

барьж байгуулах. Цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төсөл болон

бүтээн байгуулалт, төслийг хэрэгжүүлэх явцдаа хөгжлийн

бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, сандал, сүүдрэвч, амрах

байр, үйлчилгээний газрыг байгуулахаар төлөвлөсөн.

Тэргэнцэртэй хүмүүс цэцэрлэгт хүрээлэнгийн бүх хэсгээр

чөлөөтэй явах нөхцөл бүрдүүлэх. Сайн дурынхны албаар

дамжуулан цэцэрлэгт хүрээлэнд хөгжлийн бэрхшээлтэй

иргэдэд зориулсан олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах. Цэцэрлэгт

хүрээлэнгийн зарим сандлуудад өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй

иргэдэд зориулсан нэмэлт тоноглолтой байхаар хийж бүтээнэ.

Цэцэрлэгт хүрээлэнд хамгийн орчин үеийн нийтийн бие

засах газрыг барьж байгуулна. Энэ нь хүрээлэнгийн өнгө

үзэмжид нийцсэн байхаас гадна үйлчилгээ хийхэд таатай

нөхцөл боломжоор хангасан байна.

Нийтийн бие засах, ариун цэврийн газар бохир ба цэвэр

усны системд холбогдсон байх бөгөөд өвлийн улиралд

ажиллах боломжтой байхаар хийгдэнэ.

Цэцэрлэгт хүрээлэн дэхь олон нийтийн оролцоо

Хүрээлэнгийн үйл ажиллагаа тогтвортой, тасралтгүй явуулахад олон нийтийн

оролцоог нягт хангасан байхаар зохион байгуулна. Иргэд олон нийтийн сайн

дурын оролцоог хүрээлэнгийн тогтмол зохион байгуулах олон нийтийн арга

хэмжээнд чиглүүлнэ.

Тухайлбал хүүхэд залуучуудын цугларалт, уулзалт, тэдний хооронд тэмцээн

уралдаан зохион байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудын

дунд арга хэмжээ зохион байгуулах зэрэгт олон нийтийн сан дурын

байгууллагуудын оролцоог нэмэгдүүлнэ.

Цэцэрлэгт хүрээлэн дэхь мэргэжилтнүүдийн оролцоог хангана. Цэцэрлэгтжилт,

хот тохижилтын мэргэжилтэн, судлаач эрдэмтэдтэй хамтран ажиллана.

Тухайлбал цэцэрлэгт хүрээлэнг байгуулан ажиллахдаа биологийн ухааны

доктор Б.Чимид, биологийн шинжлэх ухааны доктор Д.Баатар, биологийн

ухааны доктор Ч.Санчир болон бусад эрдэмтэн судлаачдын оролцоог байнга

нэмэгдүүлэн ажиллахаар төлөвлөж байна.

Page 45: Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл

“Цогт Цагийн Хүрдэн” соёлын төв

УЛААНБААТАР ХОТОД НОМЫН САН БОЛОН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ

ТӨСӨЛ 44

ҮII БҮЛЭГ. БАЙГУУЛАМЖ, ЦЭЦЭРЛЭГ ХҮРЭЭЛЭНГИЙН ЗУРАГ ТӨСӨЛ

Page 46: Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл

“Цогт Цагийн Хүрдэн” соёлын төв

УЛААНБААТАР ХОТОД НОМЫН САН БОЛОН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ

ТӨСӨЛ 45

Цэцэрлэгт хүрээлэнгийн гол байгууламж, соѐлын төв, хөшөө, баримал

Цэцэрлэгт хүрээлэнгийн монгол уламжлалт цогцолбор, тоглоомын талбай

Page 47: Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл

“Цогт Цагийн Хүрдэн” соёлын төв

УЛААНБААТАР ХОТОД НОМЫН САН БОЛОН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ

ТӨСӨЛ 46

ҮIII БҮЛЭГ. ТӨСЛИЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛ, ДЭВШИЛ ӨӨРЧЛӨЛТ

Төслийн үйл ажиллагааны төлөвлөгөө нь таван жилийг хамарч байгаа хэдий ч

Улаанбаатар хотод цэцэрлэгт хүрээлэн байгуулах энэхүү төсөл урт хугацаанд

хэрэгжих юм.

Номын сан нь үндсэн нэг байгууламж боловч барилгын ажлыг 5,5 жилийн

хугацаагаар хийж гүйцэтгэнэ.

Төслийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлууд урт хугацааг хамран

өрнөх хэдий ч голлох байгуулалтуудын эхний байдлаар төсөл хэрэгжих таван

жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Төсөл хэрэгжих таван жилийн хугацаанд шууд хөрөнгө оруулалтыг гадаад

дотоодын байгууллага, хувь хүмүүсийн хандив тусламжид тулгуурлан босгоно.

Босгосон хөрөнгө оруулалт нь цэцэрлэгт хүрээлэнгийн хашаа, хүрээлэнгийн

ногоон байгууламж, хүрээлэн дотор байгуулалтууд, Номын сан ба хүүхдийн

тоглоомын талбайг байгуулах, хөшөө дурсгал, усан байгууламжуудыг бий

болгоход зарцуулагдана.

2016 оноос цаашд энэхүү төсөл тогтвортой, урт хугацаанд тасралтгүй хөгжих

шаардлагатай. Санхүүгийн эх үүсвэрийг төсөл хэрэгжих таван жилийн

хугацаанд тогтмолжуулах, үйл ажиллагааны тасралтгүй циклтэй болох

бодлогыг төсөл хэрэгжих хугацааны үйл ажиллагааны үндсэн зарим, зорилт

болгоно.

Төслийн санхүүгийн эх үүсвэр нь цэцэрлэгт хүрээлэн ба номын сан хоѐрын үйл

ажиллагааны орлогоос бүрдүүлнэ. Цэцэрлэгт хүрээлэнд олон нийтийг

хамаруулсан сургалт, уулзалт, баяр ѐслол зэрэг олон төрлийн арга хэмжээ

зохион байгуулагдахаас гадна хүрээлэнд зочилон ирэгсдэд зориулсан

үйлчилгээнүүдийг үзүүлнэ.

Номын сан нь Монголын соѐл, зан заншил, нүүдлийн өв соѐлыг түгээн

дэлгэрүүлэх, буддын шашин, гүн ухааныг судлах, унших суралцах бодит мөн

чанарыг дэлгэрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулна.

Дээрх хоѐр хэсгийн үйл ажиллагааны орлого нь дунд ба урт хугацаанд

цэцэрлэгт хүрээлэнгийн санхүүгийн найдвартай эх үүсвэрийг бүрдүүлнэ.

Ингэснээр төслийн тогтвортой байдал хангагдана.

Page 48: Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл

“Цогт Цагийн Хүрдэн” соёлын төв

УЛААНБААТАР ХОТОД НОМЫН САН БОЛОН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ

ТӨСӨЛ 47

IX БҮЛЭГ. ТӨСЛИЙН ҮР АШИГ, НӨЛӨӨЛӨЛ

Улаанбаатар хотод иж бүрэн номын сан болон цэцэрлэгт хүрээлэн байгуулах

энэхүү төсөл хэрэгжснээр төслийн үндэслэл хэсэгт дурьдагдсан тулгамдсан,

шийдвэрлэх асуудлыг ямар нэгэн байдлаар шийдэгдэнэ. Төсөл хэрэгжснээр

дараах ач холбогдолтой. Үүнд:

1. Нийслэлийн хүүхэд залуучууд, ахмадуудын чөлөөт цагаа экологийн

эрүүл орчинд өнгөрөөх соѐл, амралтын томооохон хэмжээний цэцэрлэгт

хүрээлэнтэй болно.

2. Улаанбаатар хотод Дэлхийн хэмжээний номын сан буюу Монголын соѐл,

шашины судлал, сургалт, мэдээлэл сурталчилгааны нэг томоохон төв бий

болно.

3. Нийгмийн эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлэхийн зэрэгцээ нийтийн бие

тамир, спортын хөгжилд хувь нэмэр оруулдаг цэцэрлэгт хүрээлэн

байгуулагдана.

4. Цэцэрлэгт хүрээлэн нь нийслэлийн ногоон байгууламжийн өсөлтөд хувь

нэмэр оруулна.

5. Улаанбаатар хотод байгуулагдах энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь Монгол

оронд ургадаг мод, сөөг, цэцэгсийг ургуулна. Энэ нь танин мэдэхүй,

эрдэм шинжилгээ, судалгаанд чухал ач холбогдолтой байна.

6. Хүүхэд, залуучуудын хичээлээс гадуур, бодит байгалийн орчинд нь

хичээллэх, дадлага хийх, эрүүл агаарт олон нийтийн арга хэмжээнд

хамрагдах боломж бүрдэнэ.

7. Олон төрлийн мод, ургамал, цэцэг, зүлэг болон усан байгууламжаас

бүрдсэн цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Хүрээлэнгийн чухал онцлог нь

Номын сан бөгөөд хоорондын уялдаа холбоо бүхий хөшөө дурсгал,

архетиктурын сонирхол татахуйц байгууламжуудтай байна.

8. Нийслэл Улаанбаатар хотын иргэд дуу чимээгүй, орчны бохирдолгүй

цэвэр байгалийн орчинд амрах, зугаалах, нөхөрлөх орчин нөхцөл

бүрэлдэх эхлэл болно.

9. Цэцэрлэгт хүрээлэнгийн хамгийн орчин үеийн хандлага, хэв маяг,

технолгийн дагуу бүтээн байгуулах тул цаашдаа Улаанбаатар хотод

байгуулагдах цэцэрлэгт хүрээлэнгүүдэд загвар болохуйц юм.

10. Цэцэрлэгт хүрээлэнд тарьж ургуулах ургамалуудад арчилгаа, хамгаалалт,

усалгааг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэнэ. Ингэснээр тарьсан

ургамал бүр ургадаг байна.

Page 49: Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл

“Цогт Цагийн Хүрдэн” соёлын төв

УЛААНБААТАР ХОТОД НОМЫН САН БОЛОН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ

ТӨСӨЛ 48

X БҮЛЭГ. САНХҮҮГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

Цэцэрлэгт хүрээлэнг төслийг санаачлагч Цогт Цагийн Хүрдэн ТББ, гадаад

дотоодын хандивлагч байгууллага хувь хүмүүс, орон нутгийн удирдлагын

дэмжлэг, санхүүгийн тусламжаар бүтээн байгуулахаар төлөвлөсөн.

Шаардлагатай санхүүгийн байдал:

Зардлын нэр Ерөнхий төсөв

Цэцэрлэгт хүрээлэнгийн хашаа 100,000,000.00

Хүрээлэнг ургамалжуулалт 60,000,000.00

Хүрээлэнгийн усан байгууламж 100,000,000.00

Хүрээлэнгийн доторх зам 200,000,000.00

Авто машины зогсоол 30,000,000.00

Номын сангийн барилга 30,000,000,000.00

Хүүхдийн тоглоомын талбай 100,000,000.00

Уран барималууд 200,000,000.00

Орох, гарах хаалганууд 60,000,000.00

Сандал, амрах саравч 100,000,000.00

Манаачийн байр 10,000,000.00

Усалгааны систем 60,000,000.00

Бохирын систем 18,000,000.00

Захиргааны зардал 30,000,000.00

Удирдлагын зардал 30,000,000.00

Гүйцэтгэлийн зардал (барилга,

зам, хашаа, цэцэрлэг)

70,000,000.00

Маркетингийн зардал 100,000,000.00

Нийт ерөнхий төсөв 31,168,000,000.00

Page 50: Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл

“Цогт Цагийн Хүрдэн” соёлын төв

УЛААНБААТАР ХОТОД НОМЫН САН БОЛОН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ

ТӨСӨЛ 49

XI БҮЛЭГ. ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ

― ЦОГТ ЦАГИЙН ХҮРДЭН‖ СОЁЛЫН ТӨВ‖

― МӨРӨӨДЛИЙН ОРЧИН ‖ ТББ

ХАНДИВЛАГЧ БАЙГУУЛЛАГУУД