АШУҮИС МЭДЭЭ - herp.mnherp.mn/public/backend/f/mnums4.pdf · Эрдэм...

21
1 2016-2017 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо Уламжлалт анагаахын засалчшинэ мэргэжлийн ангийн нээлтийн ажиллагаа Сувилахуйн сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт амжилттай боллоо Оюутан солилцоогоор сургах эрхтэн шилжүүлэх талаар хамтран ажиллахаар боллоо Бичил амь судлал, дархлаа судлалын орчин үеийн ололтэрдэм шинжилгээний олон улсын V хурлыг Улаанбаатар хотоноо амжилттай зохион байгууллаа Монгол хүний төлөө аян -2016 OPTIMIZING HEALTHCARE QUALI- TY: TEAMWORK IN EDUCATION, RE- SEARCH, AND PRAC- TICE” IPE -2016 олон улсын сургалтанд хамрагдлаа АНУ-ын Лос Анжелос, Калифорни хотын “City of Hope” хэмээх Хавдарын Үндэсний Төвд суралцлаа Чих хамар хоолойн хурал боллоо Suganami” тэтгэлэг гардуулах ёслолын арга хэмжээ боллоо БНХАУ-ын ӨМӨЗО-ны Анагаах Ухааны Сургуулийн 60 жилийн ойн баяр БНХАУ, ӨМӨЗО-ны МОНГОЛ АНАГААХ УХААНЫ ОЛОН УЛСЫН ЭМНЭЛГИЙН ХОРООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ АШУҮИС-ийн ЗОЧИН ПРОФЕССОР ЦОЛ ОЛГОВ БНХАУ, ӨМӨЗО-ны МОНГОЛ АНАГААХ УХААНЫ ОЛОН УЛСЫН ЭМНЭЛГИЙН ХОРООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ АШУҮИС МЭДЭЭ Онлайн сонин № 107(22) 2016 оны 9 сарын 1 – 9 сарын 12 http://www.mnums.edu.mn АШУҮИС

Transcript of АШУҮИС МЭДЭЭ - herp.mnherp.mn/public/backend/f/mnums4.pdf · Эрдэм...

Page 1: АШУҮИС МЭДЭЭ - herp.mnherp.mn/public/backend/f/mnums4.pdf · Эрдэм шинжилгээний хурал болон хурлын үеэр зохион ... Энэ хурал

1

2016-2017 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

“Уламжлалт анагаахын засалч” шинэ мэргэжлийн ангийн нээлтийн ажиллагаа

Сувилахуйн сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт амжилттай боллоо

Оюутан солилцоогоор сургах эрхтэн шилжүүлэх талаар хамтран ажиллахаар боллоо

“Бичил амь судлал, дархлаа судлалын орчин үеийн ололт” эрдэм шинжилгээний олон улсын V хурлыг Улаанбаатар хотоноо амжилттай зохион байгууллаа

Монгол хүний төлөө аян -2016

OPTIMIZING HEALTHCARE QUALI-TY: TEAMWORK IN EDUCATION, RE-SEARCH, AND PRAC-TICE”

IPE -2016 олон улсын сургалтанд хамрагдлаа

АНУ-ын Лос Анжелос,

Калифорни хотын “City of Hope” хэмээх Хавдарын Үндэсний Төвд суралцлаа

Чих хамар хоолойн хурал боллоо

“Suganami” тэтгэлэг гардуулах ёслолын арга хэмжээ боллоо

БНХАУ-ын ӨМӨЗО-ны

Анагаах Ухааны Сургуулийн 60 жилийн ойн баяр

БНХАУ, ӨМӨЗО-ны МОНГОЛ АНАГААХ УХААНЫ ОЛОН УЛСЫН ЭМНЭЛГИЙН ХОРООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

АШУҮИС-ийн ЗОЧИН ПРОФЕССОР ЦОЛ ОЛГОВ

БНХАУ, ӨМӨЗО-ны

МОНГОЛ АНАГААХ УХААНЫ ОЛОН УЛСЫН ЭМНЭЛГИЙН ХОРООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

АШУҮИС МЭДЭЭ Онлайн сонин № 107(22) 2016 оны 9 сарын 1 – 9 сарын 12

http://www.mnums.edu.mn

АШУҮИС

Page 2: АШУҮИС МЭДЭЭ - herp.mnherp.mn/public/backend/f/mnums4.pdf · Эрдэм шинжилгээний хурал болон хурлын үеэр зохион ... Энэ хурал

2

Page 3: АШУҮИС МЭДЭЭ - herp.mnherp.mn/public/backend/f/mnums4.pdf · Эрдэм шинжилгээний хурал болон хурлын үеэр зохион ... Энэ хурал

3

“УЛАМЖЛАЛТ АНАГААХЫН ЗАСАЛЧ” ШИНЭ МЭРГЭЖЛИЙН АНГИЙН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА

МАУОУС, АШУҮИС

Монгол улсын АШУҮИС, Японы Токио Ариака Анагаах Ухаан, Эрүүл Мэндийн Шинжлэх ухааны их сургуулийн хамтарсан хөтөлбөрөөр бэлтгэх Уламжлалт Анагаахын Засалч мэргэжлийн ангийн 2016-2017 оны хичээлийн жилийн нээлтийн ёслолын ажиллагаа Эко Цогцолборт боллоо. Уг арга хэмжээнд АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар, захирлын зөвлөл, эрдмийн зөвлөлийн гишүүд, МАУОУС-ийн багш нар, Японы Токио Ариака Анагаах ухаан, Эрүүл мэндийн сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Сакурай Кожи, ерөнхийлөгч Тацу Сато, Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Таканору Шимизу, Жайка –ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч Аба Масанори, Японы Жүдо Бариа Заслын Холбооны ерөнхийлөгч Кудо нар оролцлоо.

Ёслолын үйл ажиллагааг нээж АШУҮИС захирал Г.Батбаатар үг хэллээ. Мөн Японы Токио Ариака Анагаах ухаан, Эрүүл мэндийн сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Сакурай Кожи, ерөнхийлөгч Тацу Сато, Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Таканору, Японы Жүдо бариа заслын холбооны ерөнхийлөгч Кудо нар баяр хүргэж үг хэлэв. Шинээр элсэгчдэд батламж гардуулж, Ариака их сургууль, Жүдо бариа заслын холбооноос хичээлийн хэрэглэл гардуулав.

http://mnums.edu.mn/newsView.php?post=1676&lang=mn

Page 4: АШУҮИС МЭДЭЭ - herp.mnherp.mn/public/backend/f/mnums4.pdf · Эрдэм шинжилгээний хурал болон хурлын үеэр зохион ... Энэ хурал

4

АШУҮИС-ИЙН СУВИЛАХУЙН СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

АШУҮИС

АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн 2016-2017 хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа

2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 09:00 цагт тус сургуулийн хичээлийн байранд боллоо. Нээлтийн үйл

ажиллагааг АШУҮИС-ын Сувилахуйн сургуулийн захирал АУ Доктор Н.Наранбаатар нээж үг

хэллээ. Нээлийн үйл ажиллагаандАШУҮИС-ийн Боловсролын асуудал эрхэлсэн тэргүүн дэд захирал Н.

Сүмбэрзул, Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Н.Эрдэнэхүү Монголын

сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн Д.Нямсүрэн, АШУҮИС-ийн хүндэт Профессор гавьяат багш Г.Батсүх,

Ахмад багш М.Эрдэв, Б.Шоовдор, Т.Тогоо Д.Пүрэвсүрэн, Г.Должинжав тэргүүтэй зочид төлөөлөгчид мөн

тус сургуулийн багш нар оролцож нийт оюутануудад хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ.

Бид өнгөрсөн хичээлийн жилд ISO 9001:2015-г нэвтрүүлж эхэлсэн бөгөөд шинэ хичээлийн жилдээ

боловсролын салбарт засаглалын шинэ соёлыг нэвтрүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.

http://mnums.edu.mn/newsView.php?post=1690&lang=mn

Page 5: АШУҮИС МЭДЭЭ - herp.mnherp.mn/public/backend/f/mnums4.pdf · Эрдэм шинжилгээний хурал болон хурлын үеэр зохион ... Энэ хурал

5

ОЮУТАН СОЛИЛЦООГООР СУРГАХ, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭХ,

ТАЛААР ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

Мэс заслын тэнхим, АУС, АШУҮИС

http://mnums.edu.mn/newsView.php?post=1684&lang=mn

Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимтай гэрээтэй Польшийн Мысловиц хотын Экспорт Импортын

худалдаа аж үйлдвэрийн танхимийн дарга Эдвард Дуга, Агата Мруз-Олшевскийн нэрэмжит “Дусал цус амьдрал” сангийн

дарга Мычеслав Барански нартай АШУҮИС-ийн АУС-ийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч

Проф.О.Сэргэлэн, Мэдээгүйжүүлгийн тэнхимийн эрхлэгч дэд проф.Л.Ганболд, Төрийн шагналт мэс

заслын тэнхимийн багш Ч.Эрдэнэцэцэг ДЭМБ-ын Хамтын ажиллагааны төвийн менежер Б.Бат-оргил нар уулзалт хийж

оюутан солилцоогоор сургах, эрхтэн шилжүүлэх, талаар хамтран ажиллахаар боллоо.

Page 6: АШУҮИС МЭДЭЭ - herp.mnherp.mn/public/backend/f/mnums4.pdf · Эрдэм шинжилгээний хурал болон хурлын үеэр зохион ... Энэ хурал

6

“БИЧИЛ АМЬ СУДЛАЛ, ДАРХЛАА СУДЛАЛЫН ОРЧИН ҮЕИЙН ОЛОЛТ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ОЛОН УЛСЫН V ХУРЛЫГ УЛААНБААТАР

ХОТНОО АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АШУҮИС

http://mnums.edu.mn/newsView.php?post=1696&lang=mn

Монголын Дархлаа-Бичил амь судлалын нийгэмлэг, АШУҮИС-ийн Эм зүй-Био-Анагаахын сургууль хамтран “Бичил амь судлал, Дархлаа судлалын орчин үеийн ололт” (The Fifth International Conference on Current advances in Microbiology and Immunology) CAMI-2016 эрдэм шинжилгээний олон улсын V хурлыг 2016 оны 9-р сарын 8-9-нд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Тус хуралд Япон, ХБНГУ, ОХУ, БНСУ, Канад, Австрали улсын их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 20 гаруй судлаачид болон Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Мал Эмнэлгийн хүрээлэн, Халдварт өвчин судлалын Үндэсний Төв, улсын нэгдсэн эмнэлэг, төрийн болон хувийн их дээд сургуулийн нийт 90 гаруй судлаач оролцож, судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг танилцуулж, бичил амь-дархлаа судлалын шинжлэх ухааны ололт, дэвшилт шинэ технологийн талаар хэлэлцэв. Эрдэм шинжилгээний хурал болон хурлын үеэр зохион байгуулагдсан эмч мэргэжилтнүүдийн тасралгүй сургалтанд гадаад, дотоодын нэр хүндтэй эрдэмтэн судлаачид оролцон, илтгэл хэлэлцүүлэн, лекц уншсан байна. Тухайлбал, ХБНГУ –ын Хенрих Хайнины Их сургуулийн профессор Клаус Пфеффер, Бергит Хенрих, Колин Маккензий, Адам Ортвин, Япон улсын Асахикавагийн Их сургуулийн профессор Акира Ито, Япон Улсын эрдэм шинжилгээ, судалгааны RIKEN төвийн судлаач, доктор Дашцоодолын Нямбаяр, БНСУ-ын АСАН Эрүүл мэндийн төвийн профессор Сеог Воон Квон нар оролцсон нь ОУ-ын хурал, сургалт семинарын ач холбогдлыг тодорхойллоо. Эмч нарын тасралтгүй сургалтанд 110 гаруй оролцогч хамрагдаж, онолын суурь шинжлэх ухааны болон эмнэлзүйн чиглэлээр лекц сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэ хурал нь Бичил амь, Дархлаа судлалын салбарт гарсан сүүлийн үеийн ололт амжилттай танилцах, шинэ мэдээлэл солилцох, манай орны анагаах ухааны салбарын тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, гадаадын ижил төстэй байгууллага, судлаачидтай хамтран ажиллах өргөн боломжийг олгож өгсөн онцлогтой боллоо. Хурлын үйл ажиллагаанд ивээн тэтгэгчээр ажилласан спонсор Монос фарм Эмийн үйлдвэр, CIT ХХК, дэмжигч байгууллагууд болох Амин эх, Гялс ХХК, Анунгоо фарм, Монгол Улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Монголфарм ХХК, Сетунари ХХК, Pharmavision ХХК компаниуд болон АШУҮИС-ийн хамт олонд талархал илэрхийлье. Ирэх хурал 2018 онд Улаанбаатар хотноо зохиогдоно.

Page 7: АШУҮИС МЭДЭЭ - herp.mnherp.mn/public/backend/f/mnums4.pdf · Эрдэм шинжилгээний хурал болон хурлын үеэр зохион ... Энэ хурал

7

МОНГОЛ ХҮНИЙ ТӨЛӨӨ АЯН-2016

АШУҮИС

Нүүр Ам Судлалын Сургуулийн Нүүр амны согог гажиг заслын тэнхим 2015 оноос “Монгол

Хүний Төлөө” уриатай аяныг эхлүүлэн хөдөө орон нутагт ажиллаж байгаа шүдний эмч нарт сургалт

явуулах, алслагдсан сумын иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо, эмчилгээг үзүүлэх зорилгоор

эхлүүлэн 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлээд байна. Бид бүхэн энэ жил Улаанбаатар хотоос 630 км

зайд орших Баянхонгор аймгийн эмч нартаа сургалт явуулж, аймгаас 87 км зайд орших Галуут сумын

иргэдэд Амны хөндийн цогц оношлогоо, эмчилгээг үзүүлээд ирлээ. Бидний энэ удаагийн аянд хүний

гавъяат эмч, АУ-ны доктор, профессор Н.Пүрэвжав, АУ-ны доктор, дэд профессор Д.Одончимэг, АУ-ны

доктор Б.Отгонбаяр, АУ-ны доктор Б.Сапаар, АУ-ны доктор Г.Ганжаргал, АУ-ны магистр Ш.Батсүх, АУ-

ны магистр М.Бат-Эрдэнэ, эмч А.Сандаг-Очир, эмч Ж.Ган-Эрдэнэ, эмч Б.Гэрэлмаа, эмч П.Золжаргал,

техникч Б.Баатархүү, сувилагч Алтанзул болон НАСГЗТэнхимийн резидент эмч нар зэрэг 30 хүний

бүрэлдэхүүнтэй баг 7 хоногийн хугацаанд Галуут суманд ажиллаж нийт 350 хүнд үйлчилжээ. Тэр

дундаа 84 хүнд нүүр амны согог заслын эмчилгээ, 125 хүнд нүүр амны мэс заслын эмчилгээ, 81 хүнд

шүдний эмчилгээ, цоорол зогсоох түрхлэг болон цоорлоос хамгаалах түрхлэг, 60 хүнд согог, гажиг

заслын зөвлөгөө, 100 хүнд амны хөндийн эрүүл ахуй сахих хэрэглэгдэхүүн тараан зөв хэвшил суулгах

сургалт, зөвлөгөөг хүргэсэн байна.

Page 8: АШУҮИС МЭДЭЭ - herp.mnherp.mn/public/backend/f/mnums4.pdf · Эрдэм шинжилгээний хурал болон хурлын үеэр зохион ... Энэ хурал

8

http://mnums.edu.mn/newsView.php?post=1685&lang=mn

Page 9: АШУҮИС МЭДЭЭ - herp.mnherp.mn/public/backend/f/mnums4.pdf · Эрдэм шинжилгээний хурал болон хурлын үеэр зохион ... Энэ хурал

9

“OPTIMIZING HEALTHCARE QUALITY: TEAMWORK IN EDUCATION, RE-SEARCH, AND PRACTICE” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ХУРАЛД ОРОЛЦЛОО

Сувилахуйн Сургууль, АШУҮИС

Тайланд улсын Чан Май Их Сургууль дээр 6 сарын

22-24ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Optimizing

Healthcare Quality: Teamwork in Education, Research, and Prac-

tice” сэдэвт олон улсын хуралд Сувилахуйн Сургуулийн багш

Д.Байгалмаа, Г.Хулан нар амжилттай оролцжээ. Тус хуралд

Англи, Австрали, Америк, Канад зэрэг нийт 24 орны 700 гаруй

төлөөлөгчид оролцож, Анагаах ухаан, сувилахуйн боловсрол,

Эх хүүхдийн эрүүл мэнд, Сэтгэцийн эрүүл мэнд, Нийгмийн

эрүүл мэнд зэрэг 8 чиглэлээр нийт 187 аман илтгэл, 95

постер илтгэлүүд хэлэлцэгдсэн байна. Мөн хурлын хүрээнд 4

симфозиум, 13 Workshop зохион байгуулагджээ. Тус хуралд

багш Д.Байгалмаа “Baccalaureate Nursing Education Curricula

in Mongolia: Status, Issues, and Reforms” сэдэвт аман илтгэл

хэлэлцүүлсэн байна.

http://mnums.edu.mn/newsView.php?post=1683&lang=mn

IPE -2016 ОЛОН УЛСЫН СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

Сувилахуйн Сургууль, АШУҮИС

Япон улсын Гунма их сургууль дахь ДЭМБ-н IPE сургалтын төслийг хэрэгжүүлэгч сургалт судалгаа, хамтын ажиллагааны төв дээр 8 сарын 21-27ны хооронд зохион байгуулагдсан IPE -2016 олон улсын сургалтанд Сувилахуйн Сургуулийн багш Д.Байгалмаа, Эм Зүй Био Анагаахын Сургуулийн багш Ц.Батчимэг нар оролцлоо. Сургалтанд 5 орны 46 төлөөлөгчид оролцсон ба сургалтыг Gunma, Showa, Niigata, Sapporo-н их сургуулиудын профессорууд удирдан явуулсан байна. Сургалтын хугацаанд Гунма мужийн Нөхөн Сэргээх Эмнэлэг, Гунма их сургуулийн сургалтын эмнэлэгтэй танилцаж, эрүүл мэндийн мэргэжилтнүүд хэрхэн багаар хамтран ажиллаж буй үйл ажиллагаатай танилцсан бөгөөд SIPEC буюу оюутны IPE-н зөвлөл, олон мэргэжилтэний багийн тохиолдолд суурилсан сургалтын үйл ажиллагаатай танилцсан нь оролцогчдын анхаарлыг ихэд татаж байлаа. Багш Д.Байгалмаа нь “Current situation of IPE training in Mongolia” сэдэвт илтгэл хэлэлцүүлсэн ба сургалтанд оролцсон багш нар маань IPE-нсургалтын хөтөлбөрийн загвар дээр ажилласан байна.

http://mnums.edu.mn/newsView.php?post=1682&lang=mn

Page 10: АШУҮИС МЭДЭЭ - herp.mnherp.mn/public/backend/f/mnums4.pdf · Эрдэм шинжилгээний хурал болон хурлын үеэр зохион ... Энэ хурал

10

АНУ-ЫН ЛОС АНЖЕЛОС, КАЛИФОРНИ ХОТЫН “CITY OF HOPE”

ХЭМЭЭХ ХАВДАРЫН ҮНДЭСНИЙ ТӨВД СУРАЛЦЛАА

АШУҮИС

АШУҮИС, АУС-ийн Доторын 3-р тэнхим, Цус судлалын профессорын багийн ахлах багш, АУ-ны

доктор А.Отгонбат АНУ-ын Лос Анжелос, Калифорни хотын “City of Hope” хэмээх Хавдарын Үндэсний

Төвийн Цус судлал-Ясны чөмөг

шилжүүлэн суулгах төвд “Oлон

улсын CML сан“-гийн /iCMLf/

дэмжлэгтэйгээр 6 сарын 6-аас 7

сарын 2-ны өдрийг хүртэл 4 долоо

хоногийн хугацаатай “Архаг

миелолейкеми” өвчний оношлогоо

эмчилгээний чиглэлээр эмнэл зүйн

сургагч багшийн сургалтанд тус

төвийн профессор Давид

Снайдерын удирдлага дор

суралцаад иржээ.

http://mnums.edu.mn/newsView.php?post=1667&lang=mn

Page 11: АШУҮИС МЭДЭЭ - herp.mnherp.mn/public/backend/f/mnums4.pdf · Эрдэм шинжилгээний хурал болон хурлын үеэр зохион ... Энэ хурал

11

ЧИХ ХАМАР ХООЛОЙН ХУРАЛ БОЛЛОО

АШУҮИС

http://mnums.edu.mn/newsView.php?post=1668&lang=mn

2017 онд Парис хотноо болох дэлхийн чих хамар хоолойн нийгэмлэгийн / IFOS-17/ их хуралд

хэлэлцүүлэх монгол солонгос эмч нарын хамтарсан багийн Meatotympanoplasty мэс засал

эмчилгээний шинэ арга зүйг батлах техникийн 2 дахь удаагийн зөвлөгөөн 2016 оны 7 дугаар сарын 9, 10

ны өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо.

Техникийн хяналтын профессороор IFOS-н ерөнхийлөгч Сөүлийн Үндэсний Их Сургуулийн доктор

профессор Chong Sun Kim ажилласан бөгөөд Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Soree эмнэлгийн

профессор Yong Myoung Chun болон монголын талаас АШУҮИС-ийн чих хамар хоолойн тэнхимийн

зөвлөх АШУ доктор профессор Б.Эрдэнэчулуун, АШУҮИС-ийн багш АУ-ны доктор дэд профессор

Э.Жаргалхүү, ЭХЭМҮТ-ийн отологич эмч нар, “ЭМЖЖ” чих хамар хоолой эмнэлгийн сонсгол судлалын

төвийн эмч АУ доктор дэд профессор М.Заяа нар оролцов.

Page 12: АШУҮИС МЭДЭЭ - herp.mnherp.mn/public/backend/f/mnums4.pdf · Эрдэм шинжилгээний хурал болон хурлын үеэр зохион ... Энэ хурал

12

“Suganami” тэтгэлэг гардуулах ёслолын арга хэмжээ боллоо

АШУҮИС

http://mnums.edu.mn/newsView.php?post=1655&lang=mn

НҮБ-н зөвлөх статустай “AMDA” – Азийн эмч нарын холбооноос жил бүр олгодог тэтгэлэг гардуулах

ёслолын үйл ажиллагааг “AMSA Mongolia” холбооны гишүүд уламжлал болгон зохион байгуулдаг ба 2016

оны 9 сарын 3нд амжилттай болж өндөрлөлөө.

AMDA International-н ерөнхийлөгч ноён Шигэрү Суганамигийн нэрэмжит энэ тэтгэлэг нь 2004 оноос

эхлэлтэй бөгөөд сурлага хөдөлмөрөөрөө тэргүүний, цаашид суралцахад санхүүгийн дэмжлэг

шаардлагатай, чадварлаг оюутнуудад 2-р дамжаанаас нь төгсөх хүртэл нь сургалтын төлбөрийн 50 буюу

түүнээс дээш мөнгөн дүнгийн тэтгэлгийг олгодог юм. Одоогийн байдлаар Филиппин, Индонез, Мянмар

болон Монгол гэсэн 4 оронд хэрэгжиж байгаа. Цаашид энэ тоог Азийн эмч нарын болон оюутнуудын

холбооны гишүүн 29 орон болгон өргөжүүлэхээр зорьж байгаа юм байна.

Уг ёслолын арга хэмжээнд АШУҮИС-ын тэргүүн дэд захирал профессор Н.Сүмбэрзул, Эрдмийн

болон мэргэжлийн сургалтын албаны дарга профессор Д.Амарсайхан, Оюутны албаны дарга

Ч.Баасандорж нар оролцож, ноён Шигэрү Суганами өөрийн биеэр АУС-ын 6-3-р курсын оюутнууд болох

Ж.Сугаржав, О.Чулуунбаатар, Ю.Сумьяасүрэн, Б.Энхжин нарт тэтгэлгийг гардуулж өглөө.

Тэтгэлэг гардан авсан оюутнууддаа цаашдын сурлагын хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!

Page 13: АШУҮИС МЭДЭЭ - herp.mnherp.mn/public/backend/f/mnums4.pdf · Эрдэм шинжилгээний хурал болон хурлын үеэр зохион ... Энэ хурал

13

БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИЙН 60 ЖИЛИЙН ОЙН БАЯР

АШУҮИС

http://mnums.edu.mn/newsView.php?post=1693&lang=mn

Өвөр Монголын АУИС үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойн баяр 2016 оны 09 сарын 08- ны

өдөр болов. Баярын арга хэмжээнд АШУҮИС-ийн хөгжлийн бодлого, гадаад харилцаа эрхэлсэн дэд

захирал Б.Мөнхбат, МАУОУС-ийн захирал Д.Цэрэндагва, Хангамж үйлчилгээний газрын дарга

Ц.Батхуяг нар оролцлоо. Ойн нээлтийн ажиллагаа сургуулийн гадаа талбайд болж, хуралд

оролцогчид сургуулийн үйл ажиллагаа, музей, заслын сургалтын ур чадварын төвийн үйл

ажиллагаатай танилцаж, профессор Сүрэнжав багшийн хөшөөний шав тавих ёслолд оролцов. Мөн

сургуулийн удирдлагатай уулзах хүсэлт гаргаж Өвөр Монголын АУС-ийн эмнэлзүй эрхэлсэн дэд

захирал Liu Bin, гадаад харилцааны албаны дарга Sun Liming нартаа уулзаж хоёр сургуулийн хамтын

ажиллагааны чиглэлээр ярилцав. Уг уулзалт, ярилцлагын үр дүнд Өвөр Монголын АУС-тай хамтран

ажиллахаар тохиролцоод байсан зарим ажлын санхүүжилтыг шийдэж хамтын ажиллагааг харилцан

үр ашигтай үргэлжүүлэхийг онцлов. Профессор Liu Bin мэс заслын эмч ба монгол улсаас сурч байгаа

докторантурын жолоодогчоор ажилладаг тул би Монголын АШУҮИС-ийн багш шүү гэж хэлээд хамтын

ажиллагааг бүхий л талаар дэмжихээ илэрхийлэв. Монгол Анагаах Ухааны түүхэн сурвалж зохиолыг

цахим хэлбэрт оруулахад хамтран ажиллахаар болов.

Page 14: АШУҮИС МЭДЭЭ - herp.mnherp.mn/public/backend/f/mnums4.pdf · Эрдэм шинжилгээний хурал болон хурлын үеэр зохион ... Энэ хурал

14

АШУҮИС-ИЙН ЗОЧИН ПРОФЕССОР ЦОЛ ОЛГОВ

АШУҮИС

http://mnums.edu.mn/newsView.php?post=1694&lang=mn

АШУҮИС-ийн эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэрээр Өвөр Монголын АУС-ийн ахмад

багш профессор Ц.Мянганбаяр, профессор Бо.Төмөр нарт зочин профессор цол гардуулав.

Монгол улсад орчин цагийн уламжлалт анагаах ухааны эмч мэргэжилтэн бэлтгэх сургалтанд

1992-1993 оны хичээлийн жилд хүрэлцэн ирж профессор Ц.Мянганбаяр таван заслын

хичээл, профессор Бо.Төмөр эмийн жорын хичэээл зааж, ургамлын хээрийн дадлага

удирдаж байсан юм. Зочин профессор цолыг АШУҮИС-ийн дэд захирал Б.Мөнхбат Өвөр

Монголын АУС-ийн 60 жилийн ойн арга хэмжээнд оролцохдоо гардуулан өглөө. Зочин

профессор хүртсэн багш нар АШУҮИС-д талархалаа илэрхийлээд удахгүй Монгол улсад

зочилж анхны хичээл заасан шавь нартаа уулзана гэж сэтгэл догдлон илэрхийлэв.

Page 15: АШУҮИС МЭДЭЭ - herp.mnherp.mn/public/backend/f/mnums4.pdf · Эрдэм шинжилгээний хурал болон хурлын үеэр зохион ... Энэ хурал

15

БНХАУ, ӨМӨЗО-НЫ МОНГОЛ АНАГААХ УХААНЫ ОЛОН УЛСЫН ЭМНЭЛГИЙН ХОРООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

АШУҮИС

http://mnums.edu.mn/newsView.php?post=1695&lang=mn

Өвөр Монголын Олон улсын эмнэлгийн хороотой 2015 оноос эхлэн судалгааны чиглэлээр хамтран

ажиллаж байгаа ба энэ удаагийн айлчлалаар Монгол Анагаах ухааны эмч, эмнэлгийн мэргэжилтэнг урт,

богино хугацаанд мэргэжил дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болов. Уулзалтанд АШУҮИС-ийн

дэд захирал Б.Мөнхбат, МАУОУС-ийн захирал Д.Цэрэндагва, Хангамж үйлчилгээний газрын дарга

Ц.Батхуяг, ӨМӨЗО-ны Эрүүл мэндийн тэнхимийн дарга, МАУОУЭХ-ны дарга Улаан, гадаад харилцааны

албаны дарга, судалгааны газрын дарга зэрэг албаны хүмүүс оролцлоо. Мөн Монгол Анагаах Ухааны олон

улсын эмнэлэг байгуулахад бүхий л талаар дэмжиж туслана гэж Улаан дарга хэллээ. Хоёр талын хамтын

ажиллагааг өргөжүүлж эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх, оюутны зуны

үйлдвэрлэлийн дадлага хийх зэрэг асуудлаар 2016 оны 10 сарын 08-ны албан ёсны гэрээ байгуулахаар

болов.

Page 16: АШУҮИС МЭДЭЭ - herp.mnherp.mn/public/backend/f/mnums4.pdf · Эрдэм шинжилгээний хурал болон хурлын үеэр зохион ... Энэ хурал

16

АШУҮИС-ИЙН СУВИЛАХУЙН СУРГУУЛЬД ЯПОН УЛСЫН КАНСАЙ СУВИЛАХУЙ, ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГУУЛИЙН БАГШ НАР БОЛОН УГЭХАРА

ЭМНЭЛГИЙН СУВИЛАХУЙН АЛБАНЫ ДАРГА, СУВИЛАХУЙН МЭРГЭЖИЛТЭНҮҮД АЙЛЧЛАВ.

АШУҮИС

http://mnums.edu.mn/newsView.php?post=1697&lang=mn

АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн урилгаар Япон улсын Кансай Сувилахуй, Эрүүл мэндийн

сургуулийн Профессор Окүцү Аёоко, багш Сайкава Юкико, Угэхара эмнэлгийн Сувилахуйн албаны дарга

Кимико Шимасүэ, Япон дах гадаад иргэдийн асуудал хариуцсан байгууллагын захирал Дайсаку

Акуцу болон зарим эмнэлгийн сувилахуйн мэргэжилтэнүүд айлчлав. Энэхүү айлчлалын бүрэлдэхүүнийг

АШУҮИС-ийн Санхүүгийн асуудал эрхэлсэн дэд захирал Л.Содномцогт, АШУҮИС-ийн Гадаад харилцааны

албаны дарга В.Энхтуяа нар хүлээн авч уулзан тус сургуулийн хамтын ажиллагааны ажлын амжилт

хэтийн төлөвийг танилцуулав.

Түүнчлэн АШУҮИС-ийн талаас эмнэлгийн ажлын явц, түүнд ажиллах сувилагч мэргэжилтнийг

сургах, бэлтгэх тал дээр хамтран ажиллах санал тавьлаа.

Цаашид тус сургуулиуд гэрээний дагуу багш, оюутны солилцоо, хамтарсан судалгаа шинжилгээ,

МУ-ын сувилагч нарт мэргэжлийн чиглэлээр сургалт зохион байгуулан урт хугацаанд

хамтын ажиллагаагаа үргэлжүүлнэ. Айлчлалын хүрээнд Профессор Окүцү Аёоко, багш Сайкава Юкико,

Угэхара эмнэлгийн Сувилахуйн албаны дарга Кимико Шимасүэ , Япон улсын Хёого Их сургуулийн

Сувилахуйн докторант П.Буянжаргал нар болон Сувилахуйн сургуулийн багш нар хамтран багш, сувилагч,

оюутандад сургалт зохион байгуулах юм.

Зохион байгуулагч: АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль

Page 17: АШУҮИС МЭДЭЭ - herp.mnherp.mn/public/backend/f/mnums4.pdf · Эрдэм шинжилгээний хурал болон хурлын үеэр зохион ... Энэ хурал

17

ХӨНГӨВЧЛӨХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АШУҮИС

http://mnums.edu.mn/newsView.php?post=1664&lang=mn

2016 оны 8 сарын 27, 28-нд Агапе хоспис дээр хөнгөвчлөх тусламж үйлчилгээний талаар 2 өдрийн

сургалтыг АШУҮИС-ийн Эрхэс эмнэлгийн эмч Kwan Tae Park , Агапе хосписын хамт зохион

байгуулсан ба профессор Wha Sook Choe 2 өдрийн турш хөнгөвчлөх тусламж үйлчилгээ, таагүй

мэдээ хүргэх, шинж тэмдгийн менежмент, ухамсрын ба сүсэглэлийн шаналгааг хөнгөвчлөх талаар,

өвчтөн өөд болсны дараа хүнд гарз хохирол хэрхэн тайлах талаар сонирхолтой лекц уншсан. Агапе

хоспис нь хөнгөвчлөх тусламж үйлчилгээнээс гадна бөөрний дутагдалтай өвчтөнд диализыг хямд

хийдэг болсон. Kwan Tae Park эмч Агапе хосписын захирлаар ажиллаж байна.

Page 18: АШУҮИС МЭДЭЭ - herp.mnherp.mn/public/backend/f/mnums4.pdf · Эрдэм шинжилгээний хурал болон хурлын үеэр зохион ... Энэ хурал

18

МЕНТОР БА МЕНТИГИЙН ТУХАЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙВ

Харилцааны ур чадварын тэнхим, ЭЗБАС, АШУҮИС

http://mnums.edu.mn/newsView.php?post=1691&lang=mn

Mенторын сургалтанд суралцаж буй багш нар:Тус сургалтанд АШУҮИС-ийн АУС,

МОУАУС, ЭЗБАС, Сувилахуйн сургууль, НАСС, Гадаад хэлний төв, Монголын хуульчдын холбоо, ХСИС-иас багш

нарын төлөөлөл оролцож байна.

БСШУЯ-ны санаачлагаар Дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд хэрэгжиж буй “Суралцахуйн

увдис” төслийн Ментор бэлтгэх сургалтын 6-р хичээлийн хэлэлцүүлэг 2016 оны 8-р сарын 27 ны өдөр

Богд уулын оргил дээр болов. Тус сургалтын үеэр зуны амралтын хугацаанд хийсэн бүтээлч үйл

ажиллагаанаас хуваалцахаас гадна Ментор ба Менти гэж хэн бэ? Ментор болж буй багш нар ямар

чадамжинд суралцаж байгаа талаар хэлэлцүүллээ.

Бусдад байнга үлгэр дууриалал

үзүүлж, цаг ямагт урагшлан

тэмүүлж, өргөн цар хүрээтэй алсыг

харж чаддаг их сургуулийн

багшийг ментор гэх бөгөөд хийж

бүтээж буй зүйлийг нь үргэлжлүүлэн,

ажил, амьдралын туршлагаас нь цаг

алдалгүй суралцаж буй

хүнийг менти гэнэ. Төслийн хүрээнд

бэлтгэгдэж буй багш бүр өөрийг нь

хүндэтгэж, туршлагаас нь сэтгэл гарган

суралцах хүсэл тэмүүлэлтэй нэг, нэг

шавийг сонгох үүрэг даалгавар авлаа.

Page 19: АШУҮИС МЭДЭЭ - herp.mnherp.mn/public/backend/f/mnums4.pdf · Эрдэм шинжилгээний хурал болон хурлын үеэр зохион ... Энэ хурал

19

ДЭЛХИЙН ХӨДӨЛГӨӨН ЗАСЛЫН ӨДӨР

AШУҮИС

http://mnums.edu.mn/newsView.php?post=1692&lang=mn

Жил бүрийн 9-р сарын 8-ны өдрийг “Дэлхийн Хөдөлгөөн Заслын Өдөр” болгон тэмдэглэдэг.

АШУҮИС-Сувилахуйн сургуулийн Бие бялдар судлалын тэнхмийн багш нар Монголын Бие Бялдар

Хөдөлгөөн Заслын холбоотой хамтран дэлхийн хөдөлгөөн заслын баярын өдрийг 4 дэхь удаагаа ололт

амжилт дүүрэн тэмдэглэн өнгөрүүллээ. Бид тус өдрийг тохиолдуулан Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг,

Хан-Уул Дүүргийн Эрүүл Мэндийн Нэгдэл, ОБЕГХ Жаргалант Сэргээн Засах Сувилал, Оргил Рашаан

Сувилал, АШУҮИС-СС-ийн Үүдэн Эмнэлэг зэрэгт мэргэжил сурталчилах, хүзүү, нурууны өвдөлт болон

амьдралын хэвшлээс шалтгаалах эмгэгээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөн заслын тусламжийн талаарх

сургалтуудыг амжилттай зохион байгууллаа. Хамтарч ажилласан нийт байгууллагууд, хөдөлгөөн

засалчиддаа баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

Page 20: АШУҮИС МЭДЭЭ - herp.mnherp.mn/public/backend/f/mnums4.pdf · Эрдэм шинжилгээний хурал болон хурлын үеэр зохион ... Энэ хурал

20

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬД МАГИСТРАНТ, ДОКТОРАНТ ЭЛСҮҮЛЭХ ЗАРЛАЛ

AШУҮИС

Элсэхийг хүсэгчдийн анхааралд:

Бүртгэл

Элсэхийг хүсэгчид 2016 оны 09 сарын 05-20-ны өдрүүдэд dma-hsum.blogspot.com блог хаягаар онлайнаар бүртгэнэ.

Жич: Бүрдүүлэх материалыг шалгалтанд тэнцсэний дараа бүрдүүлж өгөх ба бүртгэлийн хураамж төлсөн банкины баримтыг шалгалтанд ирэхдээ авчирна уу.

Шалгалтанд ирэхдээ зайлшгүй авч ирэх зүйлс:

­ Иргэний үнэмлэх

­ Бүртгэлийн хураамж төлсөн баримт

­ Балын харандаа

­ Баллуур

Англи хэл болон мэргэжлийн шалгалтыг тус тус тестээр авна. (Шаардлагатай тохиолдолд ярилцлага шалгалтын хуваарь гарч бүрэлдэхүүн сургууль дээр ярилцлаганд дуудна.)

Шалгалтын хуваарь:

Англи хэлний шалгалт

Мэргэжлийн шалгалт

№ Элсэлт авах чиглэл

Эмнэлзүйн чиглэл

1 Ерөнхий мэргэжлийн анагаах ухаан

2 Дотрын өвчин судлал

3 Хүүхдийн анагаах ухаан

4 Мэс засал

5 Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж

6 Арьсны өвчин судлал

7 Халдварт өвчин судлал

8

Эх барих эмэгтэйчүүдийн өвчин судлал

9 Хавдар судлал

10 Сэтгэцийн эмгэг судлал

11 Мэдрэлийн өвчин судлал

12 Нүдний эмгэг судлал

13 Чих, Хамар, Хоолойн эмгэг судлал

14

Гэмтэл согог судлал, гэмтлийн мэс засал

15 Нярайн судлал

16 Амь тэнссэн үеийн анагаах ухаан

17

Эмчилгээ ба нөхөн сэргээх анагаах ухаан

18 Эмнэлзүйн анагаах ухаан

Био-Анагаахын чиглэл

1 Патологи

2 Морфологи

3 Физиологи

4 Дархлаа

5 Удам зүй / хүний генетик/

6 Бичил амь судлал

7 Молекул биологи

8 Эс судлал

9 Шүүхийн анагаах ухаан

10 Лабораторийн оношлогоо

11 Био-Анагаах ухаан

Эм зүйн чиглэл

1 Эм зүй

Сувилахуйн чиглэл

1 Сувилахуй

Нүүр ам судлалын чиглэл

1 Нүүр ам судлал

2 Нүүр амны согог, гажиг засал

3 Эрүү нүүрний мэс засал

Анагаах ухааны боловсрол судлалын чиглэл

1 Анагаах ухааны боловсрол судлал

Нийгмийн эрүүл мэндийн чиглэл

1 Нийгмийн эрүүл мэнд

2 Орчин ба хөдөлмөрийн эрүүл мэнд

3 Эрүүл мэндийн бодлого, удирдлага

4 Тархвар судлал

Уламжлалт Анагаах Ухаан

1 Уламжлалт анагаах ухаан

2 Зүү төөнө засал

Шалгалт Хаана Огноо Цаг

Магистрантур АШУҮИС-ийн төв байрны , 140, 701, 702 тоот өрөөнд 2016.09.21 15:00

Докторантур АШУҮИС-ийн төв байрны , 701, 702 тоот өрөөнд 2016.09.22 15:00

Шалгалт Хаана Огноо Цаг НЭМ болон АУ-ны боловсрол судлалын чиглэлээр шалгалтанд орох хүмүүс Магистрантур АШУҮИС-ийн төв байрны 140,

701, 702 тоот өрөөнд 2016.09.21 16:30

Докторантур АШУҮИС-ийн төв байрны 701, 702 тоот өрөөнд 2016.09.22 16:30

Анагаах, Уламжлалт, Сувилахуй ухааны чиглэлээр шалгалтанд орох хүмүүс Магистрантур АШУҮИС-ийн төв байрны 140,

701, 702 тоот өрөөнд 2016.09.21 16:30

Докторантур АШУҮИС-ийн төв байрны 701, 702 тоот өрөөнд 2016.09.22 16:30

Био-Анагаах, Эм зүйн чиглэлээр шалгалтанд орох хүмүүс

Магистрантур АШУҮИС-ийн төв байрны 140, 701, 702 тоот өрөөнд 2016.09.21 16:30

Докторантур АШУҮИС-ийн төв байрны 701, 702 тоот өрөөнд 2016.09.22 16:30

Нүүр ам судлалын чиглэлээр шалгалтанд орох хүмүүс

Магистрантур АШУҮИС-ийн төв байрны 140, 701, 702 тоот өрөөнд 2016.09.21 16:30

Докторантур АШУҮИС-ийн төв байрны 701, 702 тоот өрөөнд 2016.09.22 16:30

Page 21: АШУҮИС МЭДЭЭ - herp.mnherp.mn/public/backend/f/mnums4.pdf · Эрдэм шинжилгээний хурал болон хурлын үеэр зохион ... Энэ хурал

21

Та өөрийн сургууль, алба, тэнхимийн мэдээ

мэдээлэл, зарлал, зохион байгуулах гэж буй үйл ажиллагааг:

АШУҮИС-ийн бүх багш ажилчдад

хүргэхийг хүсвэл

[email protected]

Төв байран дахь урсдаг самбарт зар

байршуулах, Вэбд мэдээ, мэдээлэл

байршуулахыг хүсвэл:

[email protected]

Вэбд өөрийн сургууль, алба,

тэнхимийн линкийг засварлахыг

хүсвэл:

[email protected]

Дугаарыг

Б.Баянмөнх

Г.Ууганзаяа

Мэдээлэл технологийн алба

Холбоо барих:

Монгол улс, Улаанбаатар хот,

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,

АШУҮИС-ийн төв байр, 231

тоот

Утас/Факс: (+976)-11-326500

И-мэйл:

[email protected]

Вэб сайт:

http://www.mnums.edu.mn

Элсэхийг хүсэгчдийн анхааралд:

Бүртгэл:

Боловсролын магистрт элсэхийг хүсэгчид 2016 оны 09

сарын 05-20-ны өдрүүдэд dma-hsum.blogspot.com блог хаягаар

онлайнаар бүртгэнэ.

2016 оны 09 сарын 21-27-ны өдрүүдэд 08.30-11.30-13.00-17.00 цагуудад ЭМСА-ны (АШУҮИС-ийн төв байрны 322 тоот)

Сургалтын төлбөр төлсөн баримт (Шар хэсгийг)

Сурлагын дэвтэр (багц цаг биелүүлсэн байх)

Төлбөр төлөх

Дансны дугаар: 5031813390

Банк: ХААН БАНК

Төлбөрийн зориулалт: АШУҮИСургууль ЭМСА-ны .....-р дамжааны

102 кодтой ............... овогтой ..................-ны (Регистрын дугаар,

утасны дугаарыг заавал бичнэ) сургалтын төлбөр.

2016-2017 оны хичээлийн жилийн намрын БОЛОВСРОЛЫН МАГИСТРЫН сургалтанд

элсэлт авах чиглэлүүд

АШУҮИС

http://mnums.edu.mn/newsView.php?post=1681&lang=mn

№ Элсэлт авах чиглэл

1 Эмнэлзүйн анагаах ухаан

2 Био-Анагаах ухаан

3 Нийгмийн эрүүл мэнд

4 Эрүүл мэндийн бодлого, удирдлага

5 Орчны эрүүл мэнд

6 АУ-ны боловсрол судлал

7 Уламжлалт анагаах ухаан

8 Эм зүй

9 Нүүр ам судлал