> 10 Трампын цагаачлалын бодлогыг компаниуд...

2
Трампын цагаачлалын бодлогыг компаниуд эсэргүүцэв Нууц иргэншлийн булхай илэрчээ Жэми Смит PayPal-ийн нэг үүсгэн байгуулагчдын нэг Питер Тиел Трампын сурталчилгааг дэмжсэн болон Gawker хэмээх вебсайтыг унагасан шүүхийн зарга үүсгэснээр Цахиурын хөндийн либерал дээдсийн зэвүүцлийн төрүүлсэн хүн. Тэрбээр Шинэ Зеландад зохих журмыг баримтлалгүйгээр иргэншил авсан нь илэрч, шуугиан дэгдээв. Лхагва гарагт Веллингтонд ноён Тиел 2011 онд нууцаар иргэншил авсан тухай 145 хуудас баримт нийтийн хүртээл болсон байна. Эндээс үзэхэд ноу хаугийн бизнес эрхлэгч 49 настай энэ эрийн бизнесийн амжилт нь оршин суух эрх авах журмаас гадуур тусгай нөхцөлөөр Шинэ Зеландын Дотоод хэргийн яамнаас иргэншил олгох шалтгаан болсон аж. Лейбор намаас парламентад суугаа төлөөлөгч Лиз Галловей “Бүгдийг хаалганы цаана хийсэнд хүмүүс маш их гайхаж байна. Шинэ Зеландын иргэд мөнгөөр иргэншил олгохыг дэмжихгүй” хэмээв. Мөн баримтад дурдса- наар Тиел тус улсад бизнесийн чадвараа зориулах, хөрөнгийн сан байгуулах, газар хөдлөлтөд эвдэрсэн Христийн сүмийг сэр- гээн засварлахад нэг сая Шинэ Зеланд.доллар хандивласан гэнэ. Тэрбээр тухайн үед Шинэ Зеландын Дотоод хэргийн сайд байсан Натан Гайд ирүүлсэн захидалдаа “Шинэ Зеландын иргэн болсноо мэдрэхэд таатай байна. Энэ үндэстнийг болон эндэх өндөр технологийн бизнесийг дэмжиж болно” гэж бичжээ. Гэвч ноён Тиел Ванака нуурын эрэгт 193 га талбайтай үл хөдлөх хөрөнгийг 14.5 сая Шинэ Зеланд. долараар худалдан авсныг сэтгүүлчид нийтэд дэлгэснээр иргэншлийн нууц илэрчээ. Шинэ Зеландад газар худалдан авахад гаднын иргэн тусгай зөвшөөрөл авах шаардлагатай байдаг. Тиел Германд төрсөн агаад АНУ-ын иргэншилтэйн дээр Дональд Трампын сурталчилгаанд 1.25 сая ам.доллар хандивлаж, итгэлтэй хүний тоонд багтжээ. Шинэ Зеландын иргэн болохын тулд өргөдөл гаргагч таван жилийн туршид амьдралынхаа 70 хувийг энд өнгөрөөсөн байх ёстой. Үүний дараа ч тодорхой хугацаанд энд амьдрах үүрэг хүлээдэг. Шинэ Зеландын Дотоод хэр гийн яамнаас гаргасан мэдээлэлд гадаадын иргэн газар буюу байр худалдан авах нь үл хөдлөхийн үнийг өсгөж, хүрэлцээг багасгадаг гэж тэмдэглэжээ. Шинжээчдийн ярьснаар дээрх байдал түүнчлэн “ангигүй нийгэм” гэх иргэдийн бахархалд хор учруулсан байна. Кантебүри их сургуулийн улс төрийн тэнхимийн эрхлэгч Бронвин Хайвард “Шинэ зеланд- чууд нас харгалзалгүй эрх тэгш байдлыг эрхэмлэдэг ба баячуулд иргэншил олгох, ялангуяа тусгайд нь авч үзэхэд таатай ханддаггүй” гэж бичсэн байна. Тиел өөрөө юун учир Шинэ Зеландын иргэн болсноо тайлбарласангүй. Тэрбээр энэ улсын хэд хэдэн компанид хөрөнгө оруулсан бөгөөд үүнд Xero хэмээх нягтлан бодох бүртгэлийн программ хангамжийн компани багтдаг. Түүний нууц иргэншлийн талаар New Yorker сэтгүүлд нийтлэгдсэнээс баян америкчууд сүйрэлд бэлтгэж байна гэсэн яриа гарсан юм. Ванака дахь хөрөнгийг ноён Тиелд зуучилсан Оклендийн хуульч Грэм Волл үүнийг “Аюулгүй газар руу нисэх боломж. Соёл иргэншил сүйрсэн тохиолдолд гадаадын худалдан авагчид хоргодох байрнаас илүү аюулгүй газрыг сонгож байгаа” гэж ярьсан юм. Тэрбээр цааш нь “Бид Америк, Англи, Австралийн баян худалдан авагчдад үйлчилдэг. Тэд Шинэ Зеландыг сайн хууль зохицуулалттай, хөрөн- гө оруулахад тогтвортой газар гэж үздэг” гэжээ. Берлинийг онилсон АНУ-ын шүүмжлэл Европт цуурайтлаа 50 дугаар заалтыг хэрэгжүүлэх Мэйн ялалт Байгаа оносон Facebook-ийн сүйхээ Энэ эсэргүүцлийг улс орнууд дотооддоо өрнүүлээд ч энэ хэмжээнд анхаарал татаж чадаагүй юм. > 10 Жереми Корбин нарыг лоббидох замаар үндсэндээ консервативчуудыг өөрийн талд авчээ. > 10 Хөрөнгө оруулагчид борлуулалт саарна хэмээн эмээж байсан ч орлого нь 51 хувиар өслөө. > 10 Жон Гаппер Ерөнхийлөгч Трампын үзэл санаанд гол нөлөө үзүүлдэг стратегийн гол зөвлөгч Стив Баннон хэвлэл мэдээлэл шинэ засаг захиргааны бодлогыг маш муу төсөөлж байна хэмээн шүүмжилдэг. Ерөнхийлөгчийн тангараг өргөхөөс өмнөх захир- луудын санаа бодол, ялангуяа Уол Стритийн сэтгэгдлийг аавч үзвэл түүний үг үнэний хувьтай. Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр цөөн оролцогч Цагаан ордон татварыг бууруулж, зохицуулалтын цөөлнө хэмээн найдсаар байв. Гэтэл өнгөрсөн долоо хоногт цагаачлалыг хориглох гэнэтийн шийдвэр тэднийг газарт буулгаж орхилоо. АНУ-ын үндэстэн дамнасан корпорацууд шинэ Ерөнхийлөгч хоосон чанга яригч бус Apple, Goldman Sachs мэтийн компанийн үзэл суртлын жинхэнэ сөргөлдөгч болох нь харагдлаа. Сири болон бусад орнуудаас ирэх цагаачдыг хориглосон нь ноён Баннон болон Трампын томилсон Шүүх яманы сайд Сессионз нарын хандлагын дөнгэж эхлэл юм. Этиопын эрх баригчид 26 жилд хамгийн аюултай эсэргүүцлийг дарснаа тус улсын санхүүгийн аюулт байдал, эмх журмыг сэргээн тогтоолоо хэмээн зарлав. Харилцаа холбооны сайд Негери Ленчо манай сонинд хэлэхдээ өнгөрсөн аравдугаар сард онц байдал тогтоож, орон даяар өрнөсөн Засгийн газрын эсрэг хөдөлгөөнийг амжилттай дарлаа гэж тэмдэглэсэн юм. Тэрбээр “Аддис Абеба түргэн өсөж буй санхүүгийн зах зээлийг нураах буюу ард түмний амьдралыг өөд татах эрх баригчдын хүчин чармайлтыг тасалдуулах боломж олгохгүй” гэж мэдэгдэв. Гэтэл Засгийн газраас хэрэгжүүлж буй төр төвтэй хөгжлийн загварын уналт хэний ч нүдэнд ил харагдана. Ноён Ленчо ажилгүйдэл бослогын нэг шалтгаан болсныг хүлээн зөвшөөрсөн юм. Тэрбээр “Эрх баригчид залууст боловсрол олгосон боловч хангалттай ажлын байр байгаагүй. Иймээс хэт даврагчид тэднийг бослогод татан оруулсан” хэмээв. Засгийн газрын эсрэг хөдөлгөөний үеэр 500 гаруй хүн амь үрэгдэж, хэдэн арван мянган хүн баривчлагдсан байна. Гадаадын үйлдвэрүүдэд чиглэсэн хүчирхийллийн явцад олон бизнес өртөж сүйджээ. Үүний зэрэгцээ энэхүү бослого Этиопын санхүүгийн загвар гэгч нь аль хэр амьдрах чадвартай талаар асуудлыг сөхөв. Уг бодлогын үр дүнд дэлхийд хамгийн түргэн өсөлтийг авчирч, гаднаас хэдэн тэрбумын хөрөнгө оруулалт татсан билээ. Этиопын эрх баригч Ардын хувьсгалт ардчилсан фронт хэмээх Марксист, Ленинист эвсэл 1991 онд засгийн эрхийг авснаас хойш улс орныг хатуу гараар удирдаж байна. Төрийн бодлогоор дэд бүтэц, үйлдвэржилтийг хөгжүүлж, улмаар хувийн салбарын үүд хаалгыг нээсэн. Ийм загвар өсөлтийг түргэтгэ- сэн боловч эрх баригчдыг залхаан цээрлүүлэх арга хэрэглэж, хүний эрхийг зөрчлөө хэмээн буруутгах болжээ. Ноён Ленчо 2015 онд газрын маргааны улмаас эхэлсэн бослогод тусалсан хэргээр 20 мянган хүн баривчлагдсаныг мэдээлсэн юм. Тэрбээр зургаан сарын хугацаатай зарласан онц байдал дуусах эсэх талаар үг дуугарсангүй. Түүний хэлснээр олонх гадаад байдаг зэвсэгт бүлгүүд болон алан хядагч байгууллагууд засаглалыг солихоор улайрч байна гэсэн боловч чухам хаанахын ямар бүлэг болохыг тодотгосонгүй. Гэвч Ленчо хэд хэдэн зүйлийн санал тавьсан байна. Тухайлбал, улс төрийн байгууллагууд оролцсон зөвлөлдөх хороо байгуулах, бослого дэгдэхээс сэргийлэхийн тулд Засгийн газраас арга хэмжээ авах тухай ярив. Олонх нь үндэслэлтэй гомдол, бухимдлын дотор “Сайн засаглал, шударга ёс, өсөлтөөс тэгш хүртэх хүсэл” буй гэдгийг сайд хүлээн зөвшөөрсөн байна. Хүний эрхийн байгууллагууд болон өрнөдийн дипломатууд зөвлөлдөх хороо гэгчид сөрөг хүчнээс цөөхөн хүн орсон тул нэр төдий зүйл гэж үзэж байна. Засгийн газар шинэчлэл хийхээс татгалзаж байгаа нь асуудлын гол юм. Этиопын сөрөг хүчин нэлээд суларсан бөгөөд эрх баригч намын гишүүд парламентын олонхыг хянаж байна. Засгийн газар 2005 онд сонгуулийн дараах эсэргүүцлийг нухчин дарснаас хойш ардчилсан өөрчлөлтийг хааж боосоор ирсэн нь бослогын гол шалтгаан юм. 2015 онд нийслэл Аддис Абеба хотыг өргөтгөх төлөвлөгөөг эсэргүүцсэн томоохон жагсаал болж, улмаар хүчирхийлэл даамжирсаар урьд үзэгдээгүй ноцтой байдалд хүргэсэн билээ. Ерөнхий сайд Хайлемариам Десален бослогын үеэр 500 хүн алагдсаныг хүлээсэн боловч хүний эрхийн байгууллагууд үүнээс хавьгүй олон хүн үрэгдсэн гэж үзэж буй. Бөөнөөр нь баривчлах явдал газар авч, Ленчогийн хэлснээр түр зуурын туслагчид болон хэт даврагч гэмт хэрэгтнүүд гэсэн хоёр бүлэг хүмүүс үүнд хамрагдав. Эхэндээ 11 мянга орчим дэмжигчдийг баривчилсан аж. Дараа нь нэмж 12500 хүнийг хорьжээ. Нийт баривчлагдсан хүний тоо гараагүй боловч 50 мянгад хүрсэн гэсэн таамаг байна. Этиопын босогчдыг дарсан гэх амжилт Банноны хэлснээр “Сессионз үзэл суртал, мэдээллийг өөрчлөх суурийг тавьж буй агаад цаашдаа ажлын визийг ч хориглож магадгүй” аж. Goldman Sachs-ын захирал Ллойд Бланкфейн ажилагсаддаа хандаж, “Өөр өөр байна гэдэг бол зүгээр нэг үүрэг бус харин бид тийм байх ёстой” гэжээ. Үүнийг Баннон “Элитүүд дэлхий ертөнц яаж хөгжих ёстойг тулган шаардахаа боливол таарна”, Сессионзын “Цахиурын хөндий өндөр мэргэжилтэй цагаачдыг татаж байгаа нь заль мэх” гэж хэлсэнтэй харьцуулаад үзээрэй. Санхүүгийн олон шинэчлэлийг санаачилсан, үндэстэн дамнасан корпорациуд дээрх бодлогын улмаас оршихуйн хямралтай тулгарч болзошгүй. Бусад Ерөнхийлөгчөөс ялгаатай нь ноён Трамп эдгээр компа- нитай ажиллах буюу шинэчлэх шаарлагагүй. Тэрбээр тэднийг буулгаж авах ёстой. Трамп сурталчилгааныхаа үед даяарчлалаас татгалзаж, үндсэрхэг үзлийг дэмжихээ амласан. Үнэхээр ч тийм бололтой. Гэвч ноён Банноны Тэгвэл үндэсний явцуу үзэл тэдний олон улсын нэр хүндэд сөрөг нөлөөтэй. Өөрөөр хэлбэл компаниуд ажил хэргийн үзэл санааг хамгаалж буй нь өөрийгөө хамгаалж байгаа хэрэг юм. Uber- ийн захирал Трэвис Каланик АНУ-д ирэх хоригт хамрагдсан жолооч нарыг өмгөөлж, “Бид нэг бүлэг. Бид бие биедээ туслах ёстой” гэж твиттертээ бичсэн байна. Ийм тэмцэл яваандаа ялах ирээдүйтэй. Нью-Йорк, Лон- дон болон бусад хотод олон хүн үндэстэн дамнасан корпо- рациудыг шүүмжилж, сэжигтэй ханддаг боловч цагаачлалыг хориглосон шийдвэрийг эсэргүү- цэн жагсаал хийлээ. Энэ байдал цаашдаа бүр ч хурцдаж магадгүйг ноён Трампад харуулсан юм. Чөлөөт хил хязгаар, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн угсаа гарлыг үл харгалзан мэдлэг, мэргэшилд түших авьяаслаг ажиллах хүч бол явдал үндэстэн дамнасан корпорацийн гол шинч чанар. Иймээс ноён Банноны зарласан дайн байдлыг нэн даруй тодруулахыг шаардаж байна. үзэл сурталд уялдаа алга. Тэр- бээр АНУ-ыг дайны дараах санхүүгийн амжилтад хүргэсэн “Еврей-Христийн” капитализмыг өндөр үнэлдэг мөртөө Хятадын төрийн дэмжлэгтэй капитализм болон исламын суурь үзлийг нүд үзүүрлэж байна. Үүнээс ганцхан дүгнэлт гарна. Нэг хэсэгт нь үйлчлэхийн сацуу Америкийг эн тэргүүнд тавих “хатуу ширүүн, цуст тэмцэл” өрнөж магадгүй. Үндэстэн дамнасан корпорациуд тэдэн рүү чиглүүлсэн бууг тэгсгээд өнгөрөх биз хэмээн найдаж, анзаарахгүй байж болохгүй. Tesla компанийг үндэслэгч Элон Маск твиттертээ цагаачлалыг хориглох асуудлаар үндсэн хуульд тусгай нэмэлт оруулахыг шоглон санал болгожээ. Компаниуд Трампын хууль зөрчсөн тохиолдол бүрийг шүүхэд өгөхийг уриалсан байна. АНУ-д өмнөх бүх үеэс олон цагаач амьдардаг. 40 гаруй сая америкчууд гадаад орнуудад төрсөн бөгөөд 1995-2014 онд гадаадад төрсөн ажиллах хүчний тоо 11 хувиас 16-д хүрч өсчээ. Америкт ашигтай ажилладаг олонх компани, ялангуяа ноу хау бизнес эрхлэгчид эрчим хүч, олон үндэстний оролцоогоороо алдартай. Жишээ нь Microsoft болон Google-ийн гүйцэтгэх захирлууд Энэтхэгт төрсөн хүмүүс байгаа нь Америкийн нээлттэй байдлын илэрхийлэл.

Transcript of > 10 Трампын цагаачлалын бодлогыг компаниуд...

Page 1: > 10 Трампын цагаачлалын бодлогыг компаниуд эсэргүүцэв · Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр цөөн

Трампын цагаачлалын бодлогыг компаниуд эсэргүүцэв

Нууц иргэншлийн булхай илэрчээЖэми Смит

PayPal-ийн нэг үүсгэн байгуу лагчдын нэг Питер Тиел Трампын сурталчилгааг дэмж сэн болон Gawker хэмээх вебсайтыг унагасан шүүхийн зарга үүсгэснээр Цахиурын хөндийн либерал дээдсийн зэвүүцлийн төрүүлсэн хүн. Тэрбээр Шинэ Зеландад зохих журмыг баримтлалгүйгээр иргэншил авсан нь илэрч, шуугиан дэгдээв. Лхагва гарагт Веллингтонд ноён Тиел 2011 онд нууцаар иргэншил авсан тухай 145 хуудас баримт нийтийн хүртээл болсон байна. Эндээс үзэхэд ноу хаугийн бизнес эрхлэгч 49 настай энэ эрийн бизнесийн амжилт нь оршин суух эрх авах журмаас гадуур тусгай нөхцөлөөр Шинэ Зеландын Дотоод хэргийн яамнаас иргэншил олгох шалтгаан болсон аж.

Лейбор намаас парламентад суугаа төлөөлөгч Лиз Галловей “Бүгдийг хаалганы цаана хийсэнд хүмүүс маш их гайхаж байна. Шинэ Зеландын иргэд мөнгөөр иргэншил олгохыг дэмжихгүй” хэмээв. Мөн баримтад дурдса-наар Тиел тус улсад бизнесийн чадвараа зориулах, хөрөнгийн сан байгуулах, газар хөдлөлтөд эвдэрсэн Христийн сүмийг сэр-гээн засварлахад нэг сая Шинэ Зеланд.доллар хандивласан гэнэ. Тэрбээр тухайн үед Шинэ

Зеландын Дотоод хэргийн сайд байсан Натан Гайд ирүүлсэн захидалдаа “Шинэ Зеландын иргэн болсноо мэдрэхэд таатай байна. Энэ үндэстнийг болон эндэх өндөр технологийн бизнесийг дэмжиж болно” гэж бичжээ.

Гэвч ноён Тиел Ванака нуурын эрэгт 193 га талбайтай үл хөдлөх хөрөнгийг 14.5 сая Шинэ Зеланд.долараар худалдан авсныг сэтгүүлчид нийтэд дэлгэснээр иргэншлийн нууц илэрчээ. Шинэ Зеландад газар худалдан авахад гаднын иргэн тусгай зөвшөөрөл авах шаардлагатай байдаг. Тиел Германд төрсөн агаад АНУ-ын иргэншилтэйн дээр Дональд Трампын сурталчилгаанд 1.25 сая ам.доллар хандивлаж, итгэлтэй хүний тоонд багтжээ. Шинэ Зеландын иргэн болохын тулд өргөдөл гаргагч таван жилийн туршид амьдралынхаа 70 хувийг энд өнгөрөөсөн байх ёстой. Үүний дараа ч тодорхой хугацаанд энд амьдрах үүрэг хүлээдэг.

Шинэ Зеландын Дотоод хэр гийн яамнаас гаргасан мэдээлэлд гадаадын иргэн газар буюу байр худалдан авах нь үл хөдлөхийн үнийг өсгөж, хүрэлцээг багасгадаг гэж тэмдэглэжээ. Шинжээчдийн ярьснаар дээрх байдал түүнчлэн “ангигүй нийгэм” гэх иргэдийн

бахархалд хор учруулсан байна. Кантебүри их сургуулийн улс төрийн тэнхимийн эрхлэгч Бронвин Хайвард “Шинэ зеланд-чууд нас харгалзалгүй эрх тэгш байдлыг эрхэмлэдэг ба баячуулд иргэншил олгох, ялангуяа тусгайд нь авч үзэхэд таатай ханддаггүй” гэж бичсэн байна.

Тиел өөрөө юун учир Шинэ Зеландын иргэн болсноо тайлбар ласангүй. Тэрбээр энэ улсын хэд хэдэн компанид хөрөнгө оруулсан бөгөөд үүнд Xero хэмээх нягтлан бодох бүртгэлийн программ хангамжийн компани багтдаг. Түүний нууц иргэншлийн талаар New Yorker сэтгүүлд нийтлэгдсэнээс баян америкчууд сүйрэлд бэлтгэж байна гэсэн яриа гарсан юм. Ванака дахь хөрөнгийг ноён Тиелд зуучилсан Оклендийн хуульч Грэм Волл үүнийг “Аюулгүй газар руу нисэх боломж. Соёл иргэншил сүйрсэн тохиолдолд гадаадын худалдан авагчид хоргодох байрнаас илүү аюулгүй газрыг сонгож байгаа” гэж ярьсан юм. Тэрбээр цааш нь “Бид Америк, Англи, Австралийн баян худалдан авагчдад үйлчилдэг. Тэд Шинэ Зеландыг сайн хууль зохицуулалттай, хөрөн-гө оруулахад тогтвортой газар гэж үздэг” гэжээ.

Берлинийг онилсон АНУ­ын шүүмжлэл Европт цуурайтлаа

50 дугаар заалтыг хэрэгжүүлэх Мэйн ялалт

Байгаа оносон Facebook­ийн сүйхээ

Энэ эсэргүүцлийг улс орнууд дотооддоо өрнүүлээд ч энэ хэмжээнд анхаарал татаж чадаагүй юм. > 10

Жереми Корбин нарыг лоббидох замаар үндсэндээ консервативчуудыг өөрийн талд авчээ. > 10

Хөрөнгө оруулагчид борлуулалт саарна хэмээн эмээж байсан ч орлого нь 51 хувиар өслөө. > 10

Жон ГапперЕрөнхийлөгч Трампын үзэл

санаанд гол нөлөө үзүүлдэг стратегийн гол зөвлөгч Стив Баннон хэвлэл мэдээлэл шинэ засаг захиргааны бодлогыг маш муу төсөөлж байна хэмээн шүүмжилдэг. Ерөнхийлөгчийн тангараг өргөхөөс өмнөх захир-луудын санаа бодол, ялангуяа Уол Стритийн сэтгэгд лийг аавч үзвэл түүний үг үнэний хувьтай. Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр цөөн оролцогч Цагаан ор дон татварыг бууруулж, зохи цуулалтын цөөлнө хэмээн найдсаар байв.

Гэтэл өнгөрсөн долоо хоногт цагаачлалыг хориглох гэнэтийн шийдвэр тэднийг газарт буулгаж орхилоо. АНУ-ын үндэстэн дам насан корпорацууд шинэ Ерөнхийлөгч хоосон чанга яригч бус Apple, Goldman Sachs мэтийн компанийн үзэл суртлын жинхэнэ сөргөлдөгч болох нь харагдлаа. Сири болон бусад орнуудаас ирэх цагаачдыг хориглосон нь ноён Баннон болон Трампын томилсон Шүүх яманы сайд Сессионз нарын хандлагын дөнгэж эхлэл юм.

Этиопын эрх баригчид 26 жилд хамгийн аюултай эсэргүүцлийг дарснаа тус улсын санхүүгийн аюулт байдал, эмх журмыг сэргээн тогтоолоо хэмээн зарлав. Харилцаа холбооны сайд Негери Ленчо манай сонинд хэлэхдээ өнгөрсөн аравдугаар сард онц байдал тогтоож, орон даяар өрнөсөн Засгийн газрын эсрэг хөдөлгөөнийг амжилттай дарлаа гэж тэмдэглэсэн юм. Тэрбээр “Аддис Абеба түргэн өсөж буй санхүүгийн зах зээлийг нураах буюу ард түмний амьдралыг өөд татах эрх баригчдын хүчин чармайлтыг тасалдуулах боломж олгохгүй” гэж мэдэгдэв.

Гэтэл Засгийн газраас хэрэгжүүлж буй төр төвтэй хөгжлийн загварын уналт хэний ч нүдэнд ил харагдана. Ноён Ленчо ажилгүйдэл бослогын нэг шалтгаан болсныг хүлээн зөвшөөрсөн юм. Тэрбээр “Эрх баригчид залууст боловсрол олгосон боловч хангалттай ажлын байр байгаагүй. Иймээс хэт даврагчид тэднийг бослогод татан оруулсан” хэмээв. Засгийн газрын эсрэг хөдөлгөөний үеэр 500 гаруй хүн амь үрэгдэж, хэдэн арван мянган хүн баривчлагдсан байна. Гадаадын үйлдвэрүүдэд

чиглэсэн хүчирхийллийн явцад олон бизнес өртөж сүйджээ.

Үүний зэрэгцээ энэхүү бослого Этиопын санхүүгийн загвар гэгч нь аль хэр амьдрах чадвартай талаар асуудлыг сөхөв. Уг бодлогын үр дүнд дэлхийд хамгийн түргэн өсөлтийг авчирч, гаднаас хэдэн тэрбумын хөрөнгө оруулалт татсан билээ. Этиопын эрх баригч Ардын хувьсгалт ардчилсан фронт хэмээх Марксист, Ленинист эвсэл 1991 онд засгийн эрхийг авснаас хойш улс орныг хатуу гараар удирдаж байна. Төрийн бодлогоор дэд бүтэц, үйлдвэржилтийг хөгжүүлж, улмаар хувийн салбарын үүд хаалгыг нээсэн.

Ийм загвар өсөлтийг түргэтгэ-сэн боловч эрх баригчдыг залхаан цээрлүүлэх арга хэрэглэж, хүний эрхийг зөрчлөө хэмээн буруутгах болжээ. Ноён Ленчо 2015 онд газрын маргааны улмаас эхэлсэн бослогод тусалсан хэргээр 20 мянган хүн баривчлагдсаныг мэдээлсэн юм. Тэрбээр зургаан сарын хугацаатай зарласан онц байдал дуусах эсэх талаар үг дуугарсангүй. Түүний хэлснээр олонх гадаад байдаг зэвсэгт бүлгүүд болон алан хядагч байгууллагууд засаглалыг

солихоор улайрч байна гэсэн боловч чухам хаанахын ямар бүлэг болохыг тодотгосонгүй.

Гэвч Ленчо хэд хэдэн зүйлийн санал тавьсан байна. Тухайлбал, улс төрийн байгууллагууд оролцсон зөвлөлдөх хороо байгуулах, бослого дэгдэхээс сэргийлэхийн тулд Засгийн газраас арга хэмжээ авах тухай ярив. Олонх нь үндэслэлтэй гомдол, бухимдлын дотор “Сайн засаглал, шударга ёс, өсөлтөөс тэгш хүртэх хүсэл” буй гэдгийг сайд хүлээн зөвшөөрсөн байна. Хүний эрхийн байгууллагууд болон өрнөдийн дипломатууд зөвлөлдөх хороо гэгчид сөрөг хүчнээс цөөхөн хүн орсон тул нэр төдий зүйл гэж үзэж байна. Засгийн газар шинэчлэл хийхээс татгалзаж байгаа нь асуудлын гол юм.

Этиопын сөрөг хүчин нэлээд суларсан бөгөөд эрх баригч намын гишүүд парламентын олонхыг хянаж байна. Засгийн газар 2005 онд сонгуулийн дараах эсэргүүцлийг нухчин дарснаас хойш ардчилсан өөрчлөлтийг хааж боосоор ирсэн нь бослогын гол шалтгаан юм. 2015 онд нийслэл Аддис Абеба хотыг өргөтгөх төлөвлөгөөг эсэргүүцсэн томоохон жагсаал болж, улмаар хүчирхийлэл даамжирсаар урьд үзэгдээгүй ноцтой байдалд хүргэсэн билээ. Ерөнхий сайд Хайлемариам Десален бослогын үеэр 500 хүн алагдсаныг хүлээсэн боловч хүний эрхийн байгууллагууд үүнээс хавьгүй олон хүн үрэгдсэн гэж үзэж буй. Бөөнөөр нь баривчлах явдал газар авч, Ленчогийн хэлснээр түр зуурын туслагчид болон хэт даврагч гэмт хэрэгтнүүд гэсэн хоёр бүлэг хүмүүс үүнд хамрагдав. Эхэндээ 11 мянга орчим дэмжигчдийг баривчилсан аж. Дараа нь нэмж 12500 хүнийг хорьжээ. Нийт баривчлагдсан хүний тоо гараагүй боловч 50 мянгад хүрсэн гэсэн таамаг байна.

Этиопын босогчдыг дарсан гэх амжилт

Банноны хэлснээр “Сессионз үзэл суртал, мэдээллийг өөрчлөх суурийг тавьж буй агаад цаашдаа ажлын визийг ч хориглож магадгүй” аж.

Goldman Sachs-ын захирал Ллойд Бланкфейн ажилагсаддаа хандаж, “Өөр өөр байна гэдэг бол зүгээр нэг үүрэг бус харин бид тийм байх ёстой” гэжээ. Үүнийг Баннон “Элитүүд дэл хий ертөнц яаж хөгжих ёстойг тулган шаардахаа боливол таар на”, Сессионзын “Цахиурын хөн дий өндөр мэргэжилтэй цагаачдыг татаж байгаа нь заль мэх” гэж хэлсэнтэй харьцуулаад үзээрэй.

Санхүүгийн олон шинэчлэлийг санаачилсан, үндэстэн дамнасан корпорациуд дээрх бодлогын улмаас оршихуйн хямралтай тулгарч болзошгүй. Бусад Ерөн хийлөгчөөс ялгаатай нь ноён Трамп эдгээр компа-нитай ажиллах буюу шинэч лэх шаарлагагүй. Тэрбээр тэднийг буулгаж авах ёстой. Трамп сурталчилгааныхаа үед даяарчлалаас татгалзаж, үндсэрхэг үзлийг дэмжихээ амласан. Үнэхээр ч тийм бололтой. Гэвч ноён Банноны

Тэгвэл үндэсний явцуу үзэл тэдний олон улсын нэр хүндэд сөрөг нөлөөтэй. Өөрөөр хэлбэл компаниуд ажил хэргийн үзэл санааг хамгаалж буй нь өөрийгөө хамгаалж байгаа хэрэг юм. Uber-ийн захирал Трэвис Каланик АНУ-д ирэх хоригт хамрагдсан жо лооч нарыг өмгөөлж, “Бид нэг бү лэг. Бид бие биедээ туслах ёс той” гэж твиттертээ бичсэн байна.

Ийм тэмцэл яваандаа ялах ирээ дүйтэй. Нью-Йорк, Лон-дон болон бусад хотод олон хүн үндэстэн дамнасан корпо-рациудыг шүүм жилж, сэжигтэй ханддаг бо ловч цагаачлалыг хориглосон шийд вэрийг эсэргүү-цэн жагсаал хийлээ. Энэ байдал цаашдаа бүр ч хурцдаж магадгүйг ноён Трампад харуул сан юм. Чөлөөт хил хязгаар, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн угсаа гарлыг үл харгалзан мэд лэг, мэргэшилд түших авьяаслаг ажиллах хүч бол явдал үндэстэн дамнасан корпорацийн гол шинч чанар. Иймээс ноён Бан но ны зарласан дайн байдлыг нэн даруй тодруулахыг шаардаж байна.

үзэл сурталд уялдаа алга. Тэр-бээр АНУ-ыг дайны дараах сан хүүгийн амжилтад хүргэсэн “Еврей-Христийн” капитализмыг өндөр үнэлдэг мөртөө Хятадын төрийн дэмжлэгтэй капита лизм болон исламын суурь үзлийг нүд үзүүрлэж байна.

Үүнээс ганцхан дүгнэлт гарна. Нэг хэсэгт нь үйлчлэхийн сацуу Америкийг эн тэргүүнд тавих “хатуу ширүүн, цуст тэмцэл” өрнөж магадгүй. Үндэстэн

дамнасан корпорациуд тэдэн рүү чиглүүлсэн бууг тэгсгээд өнгөрөх биз хэмээн найдаж, анзаарахгүй байж болохгүй. Tesla компанийг үндэслэгч Элон Маск твиттертээ цагаачлалыг хориглох асуудлаар үндсэн хуульд тусгай нэмэлт оруулахыг шоглон санал болгожээ. Компаниуд Трампын хууль зөрчсөн тохиолдол бүрийг шүүхэд өгөхийг уриалсан байна.

АНУ-д өмнөх бүх үеэс олон цагаач амьдардаг. 40 гаруй сая

америкчууд гадаад орнуудад төрсөн бөгөөд 1995-2014 онд гадаадад төрсөн ажиллах хүчний тоо 11 хувиас 16-д хүрч өсчээ. Америкт ашигтай ажилладаг олонх компани, ялангуяа ноу хау бизнес эрхлэгчид эрчим хүч, олон үндэстний оролцоогоороо алдартай. Жишээ нь Microsoft болон Google-ийн гүйцэтгэх захирлууд Энэтхэгт төрсөн хүмүүс байгаа нь Америкийн нээлттэй байдлын илэрхийлэл.

Page 2: > 10 Трампын цагаачлалын бодлогыг компаниуд эсэргүүцэв · Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр цөөн

Хөрөнгө оруулагчид борлуулалт саарна хэмээн эмээж байсан ч орлого нь 51 хувиар өслөө

Байгаа оносон Facebook-ийн сүйхээХанна Кучлер

Facebook компанийн дөрөв-дүгээр улирлын борлуулалтын орлого, цэвэр ашиг цойлов. Тус компани Facebook-ийн тойм хуудаст байрлуулах сур тал-чилгааны дээд хязгаарыг тогтоож өгсөн нь компанийн орлого багасахад нөлөөлнө гэсэн айдаст хөрөнгө оруулагчид нь автаад байсан юм.

Нийгмийн сүлжээний аварга тус компанийн нэгж хувьцааны нягтлан бодохын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмын бус ашгийн хэмжилт (non-GAAP)-ээр 1.41 ам.долларын ашиг олов. Уг нь 1.31 ам.доллар байна гэж шинжээчид тооцож байсан юм. 2016 оны сүүлийн улирлын цэвэр орлого нь 3.5 тэрбум ам.доллар хүрч, өссөн дүнгээр 10.2 тэрбум ам.доллар болсон байна.

Facebook группийн борлуу-лалтын орлого өмнө тооцоолж байсан 8.5 тэрбумаас давж, 8.8 тэрбум ам.доллар болжээ. Үндсэндээ энэ онд орлого нь 51 хувиар өссөн нь энэ юм. Facebook болон охин сүлжээ болох Insta-gram-ийн аль аль нь бүх нийтийн баярыг угтсан борлуулалтын улиралд дийлэнх маркетрын хувьд хамгийн чухал талбар болж хувирчээ.

Facebook компани АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хөөсөн шүүлтүүр бий болгож, хуурамч мэдээлэл тараах боломжийг бүрдүүлсэн гэгдэж, ихээхэн шүүмжлэлд өртөөд буй. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Марк Закерберг Дональд Трампын цагаачлалын талаар явуулж буй бодлогыг шүүмжилж,

дуу хоолойгоо хүргэсэн.Тэрбээр лхагва гарагт “Дэл хийг

холбох бидний үүрэг өмнө хөөсөө ч илүү чухал боллоо. Бидний ажил 2016 онд сайн бай сан. Гэхдээ бусдад ч гэсэн энэхүү амжилтыг хүртээхийн тулд улам их манлайлж ажиллах ёстой” гэв.

Өнгөрсөн улиралд Face-book-ийн хөрөнгө оруулагчид борлуулалтандаа санаа зовох бодит нөхцөл үүсэж байсан. Санхүү хариуцсан захирал Дэвид Венер “2017 оны дунд үе гэхэд группийн зар сурталчилгааны орлого мэдэгдэхүйц буурна

технологийг хулгайлсан хэрэгт Facebook-ийг буруутган, зарга мэдүүлсэн билээ. Шүүхийн шийдвэрээр Oculus компанийг эл ёс бус худалдааны нууцлалд гэм буруугүй хэмээн үзжээ. Гэвч үүсгэн байгуулагч Палмер Лакиг нууцлалын гэрээний зүйл заалтыг зөрчсөн гэж мэдэгдсэн байна.

Компанийн санхүүгийн тухай мэдэгдлээс өмнөхөн ноён Закер-берг хөрөнгө оруу лагчдадаа хандан захидал бичиж буй гаа постолжээ. Тэрбээр энэ хүү захидлын анхны хувил барыг таван жилийн өмнө би чиж байсан түүхтэй. Тухайн үед Facebook олон нийтийн хувь-цаат компани болно гэдгээ хөрөнгө оруулагчдад мэдэгдэж байжээ. Тэрхүү захидалд “Зөвхөн компани байгаад зогсохгүй дэлхий ертөнц илүү нээлттэй, холбоотой байхад бидний үүрэг их” гэж байсан юм. Харин эл хувилбар дээр тэрбээр “Дэлхий ертөнц маш их өөрчлөгдсөн. Бид ч өөрчлөгдөх ёстой” хэмээжээ.

Баримталж буй улс төрийн байр суурь нь ихээхэн нөлөөтэй байгаа ноён Закерберг хамгийн сүүлд АНУ-ын ард түмний амьдралд глобалчлал, технологи хэрхэн нөлөөлж байгааг ойлгуулах гэсэн өмнөх Засгийн газрын бодлогыг дэмжин хөтөлбөр эхлүүлж буй. Түүний эл үйлдлийг Цагаан ордонд эзэн суух гэсэн төлөв-лөгөөнийх нь нэг хэсэг хэмээн үзэх хүмүүс бий ч өөрөө үгүйсгэж байна.

Он гарсаар 16 хувиар өсөөд байгаа группийн хувьцааны үнэ Нью-Йоркийн бирж дээр 2.8 хувь өслөө.

хэмээн мэдэгдсэн юм. Үүний дараа компанийн нэгж хувьцааны үнэ найман хувиар унасан.

Facebook зар сурталчилгааны тоонд квот тогтоож өгснөөр хэрэглэгчдээ илүү дээдэлдэг гэдгээ харуулахыг хүсчээ. Эл шийдвэрийн дараа хэрэглэгч-дийн тус платформд идэвхтэй байх хугацаа төдийгүй, тоо нь нэмэгдсэн байна. Үүнийг даган харилцагчид нь ч зар сурталчилгаандаа мөнгө хаях нь ихэссэн амжилттай.

Товчхондоо, брэндүүд гар утасны болон интернэт дүрс

бичлэгийн сурталчилгаанд мөнгө хаях нь ихсэх хандлагатай байгаа нь өнгөрсөн долоо хоногт гарсан Alphabet-ийн ашгийн мэдээллээс хийсэн дүгнэлтэд тодорхой байна. Гар утсаар дам-жуулан түгээх сурталчилгаа нь Face book-ийн нийт орлогын 84 хувийг эзэлжээ. Энэ нь тус групп ди житал сурталчилгааны зах зээлд Alphаbet-ийн дараа буюу хоёр дугаарт явж буй үзүүлэлт юм.

Түүнчлэн Facebook группийн хэрэглэгчдийн тоо ч өнгөрсөн жил маш их өсөлттэй гарав.

Таван жилийн өмнөөс олон нийтэд түгж эхэлсэн уг платформын хэрэглэгчдийн тоо 2016 онд 18 хувиар нэмэгдэж, 1.2 тэрбум болов. Сарын идэвхтэй хэрэглэгчдийн тоо ч 17 хувиар өсөж, 1.86 тэрбум шүргэжээ.

Группийн орлогын талаарх мэдээлэл Техас мужийн Даллас хотын шүүхээс гаргасан Face-book-ийг ZeniMax Media-д 500 сая ам.доллар төлөх ёстой гэсэн шийдвэрийн дараахан олон нийтэд ил болж байна. ZeniMax Media өөрийн охин компани болох Oculus-ийн бүтээсэн VR

50 дугаар заалтыг хэрэгжүүлэх Мэйн ялалт

Берлинийг онилсон АНУ-ын шүүмжлэл Европт цуурайтлаа

Жорж Паркер, Жим ПикардИх Британийн Европын хол-

бооноос гарах явцыг эхлүүлэх хуулийн төслийг Нийтийн танхим лхагва гарагийн орой дэмжсэнээр Ерөнхий сайд Тереза Мей түүхэн ялалтдаа санасныг бодоход хялбархан хүрлээ. Brexit-ийн талаарх яриа хэлэлцээрийн ирээдүй бүүдгэр байсан нь эцэстээ дипломат “нударга зөрүүлэхэд” хүрэх вий гэсэн айдас дунд хатагтай Мэй байсан юм.

Нийтийн танхимын 498 ги-шүү ний олонхын буюу 384 хүний санал авснаар Те реза Мей ирэх сараас хоёр жил үргэлжлэх “Brexit”-ийг эх-лүү лэх боломж нээгдлээ. Уг хуу лийн төсөл дэмжигдсэнээр Ев ропын холбооны гишүүн орнууд гишүүнчлэлээс гарах эрхийг хангаж өгсөн Лиссабоны гэрээ ний 50 дугаар заалтыг Ерөн хий сайд хэрэгжүүлэх ажил албажихад ойртов.

Санал асуулгаас харахад хатагтай Мэй Хөдөлмөрчдийн намын лидер Жереми Корбин нарыг лоббидох замаар үнд сэн-дээ консервативчуудыг өөрийн талд авчээ. Жереми Корбин өн гөр сөн зун болж өнгөрсөн Ев ропын холбооноос гарах эсэх ард нийтийн санал асуулгыг хүн дэтгэж үзэхийг өөрийн талын гишүүддээ зааварчилж

бай сан нэгэн. Дээд шүүхээс хатагтай Мэйг Хааны гэр бүлийн зүгээс олгосон тусгай эрх нь 50 дугаар заалтыг хэрэгжүүлэхэд хангалтгүй гэж үзсэн учраас ийнхүү Парламентын дэмж-лэгийг авах шаардлагатай болсон билээ.

Гэхдээ Хөдөлмөрчдийн намын зүгээс Brexit-д учруулах саад тотгор үргэлжилж мэдэх нь. Европын Холбоонд үлдэхийг дэмжигч олон арван гишүүн уг хуулийн төслийг буцааж буй. Сүүдрийн засгийн газрын тэргүүнтэй дүйцэхүйц байр суурьтай Дон Батлер, мөн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн нарийн бичгийн дарга Рейчел Маскелл нар ноён Корбины тулгалтыг эсэргүүцэгчдийн тэргүүн шугамд зогсогчидтой нэгдсэн хамгийн сүүлчийн гишүүдээр тодроод байна.

Ерөнхий сайдын ялалтыг шагшиж болох ч Хөдөлмөрчдийн нам бужигнаж байна. Европын холбоонд Британийг төлөөлж байсан, Тереза Мэйн ойрын дээд тушаалтны нэг болох Иван Рожерсийн ч цаашид үргэлжлэх яриа хэлэлцээнд хашир таамаг өгөөд эхэлжээ.

Тэрбээр Ерөнхий сайдад Европын холбоонд үлдэхийг дэмжигч гишүүдтэй хийх яриа хэлэлцээ ямар нэг шийдэлд хүрэхээсээ өмнө бие биеэ

чичилсэн хүндхэн уур амьсгал үүсгэх магадлал өндөр байгааг анхааруулжээ. Тухайлбал, хамгийн эхний ийм “нударган тулаан” Брюссель Британиас 40-60 тэрбум евро нэхэмжлэх үеэр өрнөх магадлал өндөр гэнэ.

Нийтийн танхимын төлөө-лөгчдийн дунд өрнөсөн маргааны үеэр Сангийн сайд асан Жорж Осборн хэлэлцээ “илүү гашуун” болох төлөвтэйг илэрхийлээд, Ерөнхий сайдад нэн тэргүүнд эдийн засгийн байр сууринаас хандахгүй байхыг зөвлөжөө. Харин үүний оронд дүрвэгч, цагаачлалын бодлогод анхаарах нь амжилт олоход дөхөмжтэй гэдгийг ухуулсан байна.

Түүнчлэн Берлин, Парисын дээд албан тушаалтнууд ноён Осборнд цаг барсан, нарийн түвэгтэй эрлийз гэрээ хэлэл-цээр сонирхохгүй гэдгээ ч илэрхийлсэн аж. Харин Брита-нитай хийх худалдааны ашигтай хэлэлцээрийг барьцаалах замаар Европын холбоог бүрэн бүтэн авч үлдэх сонирхолтой байгаа юм байна. “Гэвч үнэндээ хэлэл-цээр Британийг бэлэн мөнгө, худалдаа аль алины хувьд бүрэн тусгаарлахад чиглэнэ” гэж Brex-it-ийг дэмжих хуулийн төслийн хоёр дахь өдрийн хэлэлцүүлэг дээр ноён Осборн сануулсан байна.

Жим Брансден, Жэймс ПолитиГерманы мөнгөний бодлогын

эсрэг Европын холбооны удир-дагч нарын зүгээс урт хугацаанд өрнөсөн маргаан дээр АНУ тос нэмчихэв. Цагаан ордны худалдааны зөвлөх еврогийн ханш суларсан нь Германд худал даа давуу тал олж авахад олз буйг онцолжээ.

Ноён Трампын худалдааны зөв лөлийн тэргүүн Петер На-вар рогийн Германы мөлжлөг хэмээн нэрийдсэн эл мэдэгдлийн дараа евро бүсийн сангийн сайд нарын Евро группийн тэргүүн Йерун Дейсселблум ширүүн хариу барилаа. Голланд гаралтай тэрбээр FT-д ярихдаа “Наварро евро бүсийн талаар юу ч мэддэггүй нь тодорхой байна” гэв.

Ноён Дейсселблум “Европын төв банкны одоогийн мөнгөний бодлогод шүүмжлэлтэй хандаж буй Германы байр суурийг та гадарладаг бол Наваррагийн хэлсэн үг ямар ч утгагүй. Түүгээр ч үл барам түүний дүн шинжил-гээнд авчихаар зүйл үнэндээ алга” хэмээв.

Гэхдээ ноён Наваррагийн мэдэгдэл Берлин евро бүсийн сэргэлтийг сулруулж байгаа гэх бусад орны урт хугацаанд үргэлжилсэн гомдлыг цуурай-туулж өглөө. Энэ эсэргүүцлийг улс орнууд дотооддоо өрнүүлээд ч энэ хэмжээнд анхаарал татаж чадаагүй юм. Италийн төвч зүүний үзэлт, эрх баригч Ард-чилсан намын лидер, Ерөнхий сайд асан Маттео Ренци ч Германы эдийн засгийг ойр ойрхон шүүмжилдэг “зуршлаа” үүгээр далимдуулан улам бэх-жүүлээд авлаа.

Тэрбээр “Германы худалдааны ашиг ДНБ-ийхээ зургаан хувиас хэтрэхгүй гэсэн журам бий. Гэвч энэ журам зөрчигдөж, ху-далдааны ашгийн хувь хэмжээ нь ес болж өөрчлөгдлөө. Энэ бол Европыг бүхэлд нь хүнд байдалд оруулах үйлдэл. Ханш багатай еврог худалдах нь зөвхөн

Германы түншүүдэд л ашигтай. Бид энэ асуудлыг албан ёсны түвшинд гаргаж ирэх ёстой” гэж бичжээ.

Италийн сөрөг хүчнийхэн ч дуу хоолойгоо Маттео Ренцитэй нэгтгэв. Төвч барууны үзлийн Forza Italia намын нөлөө бүхий гишүүн “Дональд Трампын зөв. Германы эдийн засгийн ганцаарчилсан өсөлт Европыг бүрэлгэгч юм. Үүнийг нь хүн бүр мэдэж байна” хэмээв.

CEPS тинк танкийн Брюссель дэх гүйцэтгэх захирал Карел Ланнү “Наваррогийн эл үйлдэл еврогийн ханшид нөлөөлбөл буруу. Гэхдээ Германыг эсэргүү-цэх эл эрчим тус улсыг еврогоос ихээхэн хэмжээний ашиг олж буйгаа чимээгүй дарж байсныг баталж өгсөн гэж үзэв.

Өнгөрсөн жилийн төгсгөлд л гэхэд Германы нөлөө бүхий нэгэн сонины эдиторын буланд “Европын төв банк буруу бод-логоо тулгаж байна. Гэхдээ энэ бодлогоос хамгийн их ашиг олж буй улс нь Герман” гэж бичжээ.

Берлин дотоодын худалдан авалт, эрэлтээ дэмжих замаар евро бүсийн макро эдийн зас-гийн тэнцвэрийг сэргээхэд туслах учиртай гэсэн Европын

Комиссын уриалгыг Германы эрх баригчид үл тоох хандлагатай байдаг. Өнгөрсөн арваннэгдүгээр сард л гэхэд Европын комисс евро бүсийн төсвийг эерэг буюу ДНБ-ий 0.5 хувиас илүүгүйгээр тогтоохыг шаардсан билээ.

Харин гадаад худалдааны ашгийг нь бууруулах тухай маргаан бол тус улсыг амжилттай байсных нь төлөө шийтгэж буйтай агаар нэг үйлдэл хэмээн Германы Төв банк, бизнесийн

томчууд үзэж, комиссын шаардлагыг няцааж буй юм. 2014 онд Германы холбооны банкны тэргүүн Йенс Вайдман эх орноо хөлбөмбөгийн топ багтай харьцуулан, “Хөлбөмбөгийн эхний учраанд өрнөсөн тоглолт тоглогчдыг үүргэвчээ үүрээд явахыг шийддэггүй” гэв.

Германы гадаад худалдааны ашиг 2016 оны арваннэгдүгээр сарын байдлаар 22.6 тэрбум еврод хүрсэн гэсэн мэдээллийг тус улсын Засгийн газраас албан ёсоор танилцуулсан байна. Арваннэгдүгээр сард Герман нийт 63.2 тэрбум еврогийн барааг Европын холбооны бусад улсад нийлүүлж, хариуд нь 56.9 тэрбум еврогийн худалдан авалт хийжээ.

ВВМ©

ВВМ©

ВВМ©