Шинэ багшийн сургалтын материал · 2019-01-11 · Шинэ...

134

Transcript of Шинэ багшийн сургалтын материал · 2019-01-11 · Шинэ...

Шинэ багшийн сургалтын материал“Сайн мэдээг заах ба судлах нь” гарын авлагын багшийг хөгжүүлэх нэмэлтматериал

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмээсхэвлэн гаргав, Юта муж, Солт Лэйк Сити

Санал хүсэлт, залруулгыг талархан хүлээн авна. Та санал хүсэлт болон аливаа залруулгыг дараах хаягаарилгээнэ үү.

Seminaries and Institutes of Religion Training Services50 East North Temple Street, Floor 8

Salt Lake City, Utah 84150-0008USA

Э-мэйл: [email protected]Та бүтэн нэр, хаяг, тойрог, салбар, гадас, дүүргийнхээ нэрийг бичнэ үү. Та санал хүсэлтээ илгээхдээ гарын

авлагынхаа нэрийг бичихээ мартуузай.

Хувь хүмүүс энэ материалыг ашгийн бус зорилгоор хувийн хэрэгцээндээ ашиглаж болно (Есүс ХристийнХожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм дэх дуудлага, томилгоотой холбоотой зүйлд ашиглах гэх мэт). Өөр

ямар нэгэн арга замаар ашиглах бол permissions.lds.org хаягаар орж зөвшөөрөл авна уу.

© 2016, 2018 by Intellectual Reserve, Inc.Бүх эрх хамгаалагдсан.

Америкийн Нэгдсэн Улсад хэвлэвХувилбар 2, 3/18

Англи эхийн зөвшөөрөл: 10/17Орчуулгын зөвшөөрөл: 10/17

New-Teacher Training Resource: A Teacher-Improvement Companion to the Gospel Teaching and Learning Handbook-ынорчуулга.

Mongolian.PD60001128 363

123456789

10

11

121314

12345

ГарчигГэрээр суралцах туршлага . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 1

Аврагчийн арга барилаар амьдарч, заах нь . . . . . . . . . . . . . . . . . 3Шашны институт, семинарын зорилго . . . . . . . . . . . . . . . . . . . . 6Сүнсээр зааж, суралцах нь . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 8Хайр, хүндэтгэл, зорилго бүхий суралцах орчинг бүрдүүлэх нь . . . . 12Суралцах загварыг турших нь . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 17Хам сэдэв, агуулгыг ойлгох нь . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 22Сургаал, зарчмуудыг олж тогтоох нь . . . . . . . . . . . . . . . . . . . . 26Сургаал, зарчмуудыг ойлгож, мэдэрч, хэрэгжүүлэх нь . . . . . . . . . 34Хичээлээ бэлдэх нь: Юу заахаа шийдэх . . . . . . . . . . . . . . . . . . . 40Юу заахаа шийдэх нь: Судруудыг болон багшийн гарынавлагыг ашиглах . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 47Хэрхэн заахаа шийдэх нь: Суралцагчдад үүргээ биелүүлэхэднь туслах . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 51Хэрхэн заахаа шийдэх нь: Үр дүнтэй асуултууд тавих . . . . . . . . . . 55Хэрхэн заахаа шийдэх нь: Итгэлээ хөгжүүлэх . . . . . . . . . . . . . . . 64Төгс эзэмших сургаалын оршил . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 68

Дадлага хичээл . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 79Дадлага хичээлийн оршил . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 81

Бидний зорилго . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 83Үндсэн суралцах загвар . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 88Хичээлээ бэлдэх нь: Юу заахаа шийдэх . . . . . . . . . . . . . . . . . . . 94Хичээлээ бэлдэх нь: Хэрхэн заахаа шийдэх . . . . . . . . . . . . . . . . 101Төгс эзэмших сургаалын оршил . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 105

Тараах материал . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 115

Суралцах туршлага

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 1

Аврагчийн арга барилаарамьдарч, заах ньТоймЭнэ суралцах туршлага нь дараах ойлголтуудыг агуулдаг. Үүнд:

• Заах нь таны агуу үүрэг хариуцлага

• Есүс Христ бол Эзэн Багш

• Аврагчтай адил амьдарч, заах нь

Үндсэн ойлголтуудШашны институт, семинарт тавтай морилно уу . Дэлхий даяарх институт,семинарын хөтөлбөрүүдээр дамжуулан мянга мянган багш, удирдагч Сүмийнөсвөр үеийнхэнд болон залуучуудад Есүс Христийн сайн мэдээний сургаал,зарчмуудыг судалж, хэрэгжүүлэхэд тусалдаг. Бид та бүхнийг энэ чухал үүрэгтажлаар дамжуулан Их Эзэнд үйлчлэх хүсэлтэй байгаад талархаж байна.

Бурханы хүүхдүүдэд заах агуу үүрэг хариуцлагаАрванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд Бурханыхүүхдүүдэд заах үүрэг хариуцлагын талаар:

3

“Бид заадаг хүн бүрд маш их талархдаг. Бид та нарт хайртай бөгөөд үгээрилэрхийлэхийн аргагүй ихээр талархаж байна. Бид та нарт маш их итгэдэг.Үр дүнтэй зааж, амжилттай байгаагаа мэдрэх нь үнэндээ их хөдөлмөршаарддаг. Гэхдээ энэ ажил үнэ цэнтэй юм. Бид ‘үүнээс агуу дуудлага’ авччадах нь үгүй хэмээн заажээ [Teaching—No Greater Call (багшийг хөгжүүлэхматериал, 1978)]. …

“Бидний хувьд ‘Христэд ирэх’ [С ба Г 20:59], Түүний зарлигуудыг сахих, Эцэгтээ эргэночихын тулд Түүний үлгэр жишээг дагах нь хүмүүний оршихуйн хамгийн хүндтэй бөгөөдариун зорилго гэдэг нь эргэлзээгүй. Бусдад бас үүнийг хийхэд туслах нь—зааж, ухуулж,сануулж, гэтэлгэлийн замаар залбиран алхаж, тэднийг удирдах нь бидний амьдралын хоёрдахь чухал даалгавар байх ёстой. Энэ нь ерөнхийлөгч Дэвид О.Маккэйгийн нэгэн удаа‘Бурханы хүүхдүүдийн багш байхаас илүү ямар ч агуу үүрэг хариуцлага эрэгтэй [эсвэлэмэгтэй] хүнд өгөгдөж чадахгүй биз ээ’ хэмээн хэлсэн шалтгаан байж болох юм [ДэвидО.Маккэй, in Conference Report, Oct. 1916, 57]” (“A Teacher Come from God,” Ensign, 1998оны 5-р сар, 25).

Есүс Христ бол Эзэн БагшТа Бурханы хүүхдүүдийн багшийнхувьд өсөж, хөгжихийг эрэлхийлж,Аврагчийн арга замаар амьдарч мөнзаахыг хичээснээр тэнгэрлэг тусламжхүлээн авах болно.

LDS.org вэбсайт дээрх “TheMaster Teacher” (3:51) видео

бичлэгийг үзэх цаг гарга. Энэ видеобичлэг дээр Арванхоёр ТөлөөлөгчийнЧуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр(1924–2015) сайн мэдээг заах тодорхой хүчин зүйлсийг тайлбарласан.

Та видео бичлэг үзэж байхдаа, Аврагчийнхтай адил арга замаарамьдарч, заах ёстой чухал шалтгаануудыг олж сонсоорой. Өөрт

төрсөн бодол, сэтгэгдлийг судар судлах тэмдэглэлдээ эсвэл тэднийг харж байхөөр газарт бичиж, сургалтын удирдагчтайгаа эсвэл бүлгийнхэнтэйгээ хуваалц.

Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын үйл ажиллагааАрванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр багш нарын үлгэр дуурайлболдог Аврагчийн тухай:

“Бид үүнээс илүү сайн ямар үлгэр дуурайлыг олж чадах билээ?” Өөрсдийнсанаа, зорилго, арга барилыг Есүс Христийнхтэй харьцуулан дүгнэхээс илүүсайн судлах арга байдаг гэж үү?” хэмээн хэлжээ (Teach Ye Diligently, rev. ed.[1991], 22).

Аврагч бусдад хэрхэн зааж, нөлөөлөхөд мөн тэдэнд суралцаж, сүнслэгээр өсөжхөгжин, Өөрийнх нь сайн мэдээнд хөрвөгдөхөд хэрхэн тусалж байсан талаарх

ойлголтоо гүнзгийрүүлэхэд тань дараах үйл ажиллагаа туслах болно.

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 1

4

Сайн мэдээг заах ба судлах нь: Шашны институт, семинарын багш, удирдагчдад зориулсан гарын авлага (2012) -ын v–viiхуудсан дээрх удиртгал хэсгийг судал. Аврагчийн зааж, тохинуулж байсан өөр арга замуудыг дүрсэлж буй үйлдлүүдийгтодруул эсвэл доогуур нь зур.

Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын эдгээр хуудсыг судалсныхаа дараа, гарын авлагынхаа захад дараах асуултуудадхариулж бич. (Та дараагийн хичээлүүдийн тэмдэглэлийг гарын авлагынхаа захын зайд бичнэ үү.)

Дүгнэлт ба хэрэгжүүлэлтСанах зарчмууд• Бурханы хүүхдүүдийн багш байхаас илүү ямар ч агуу үүрэг хариуцлага

эрэгтэй [эсвэл эмэгтэй] хүнд өгөгдөж чадахгүй биз ээ.

• Христ бол Эзэн Багш юм. Бид Түүнтэй адил амьдарч, заахыг хичээх ёстой.

• Бид өөрсдийн мөн чанарыг заадаг. Энэ нь бидний шавь байх хийгээд занчанар, гэрчлэл, сайн мэдээнд бүхнээ зориулж буй байдал нь бидний үгстэйадил бусдад ихээр нөлөөлж чадна гэсэн үг юм.

“Заах бэлгийг олж авах ёстой бөгөөд үүнийг нэгэнтээ олж авсан болхадгалж үлдэхийн тулд арчилж, торддог байх ёстой” (Боид К.Пакэр, Teach YeDiligently, 345).

“Тэгээд, яах вэ?”Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр, Арванхоёрынчуулгатай хийдэг хурлынхаа төгсгөлд яригдсан сэдэв нь хүмүүсийн амьдралыгөөрчлөхөд хэрхэн тусалж болох талаар хэлэлцүүлэг өрнүүлэхдээ “Тэгээд, яахвэ?” гэж асуудгаараа танил болсон юм (Жэффри Р.Холланд, “Therefore, What?”[CES Conference on the New Testament, Aug. 8, 2000], si.lds.org-ыг үзнэ үү).Суралцах туршлага бүрийнхээ төгсгөлд “Тэгээд, яах вэ?” гэж өөрөөсөөасуугаад, ярилцсан сэдэв, зарчмуудыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх талаарбодож үз.

Энэ суралцах туршлагыг дүгнэхдээ, өнөөдөр сурсан зарчмууд дээрээ үндэслэн,хийх гэж байгаа зарим зүйлээ бичнэ үү.

• Та Аврагчийн амьдарч, зааж, удирдаж байсан арга замаас юуг анзаарч байна вэ?

• Тэрээр бусдад сурч, сүнслэгээр өсөж, Өөрийнх нь сайн мэдээнд хөрвөгдөхөд хэрхэн тусалсан бэ?

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 1

5

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 2

Шашны институт,семинарын зорилгоТоймЭнэ суралцах туршлага нь дараах ойлголтыг агуулдаг. Үүнд:

• Шашны институт, семинарын зорилгыг ойлгох

• Багшийн хувьд зорилгоо ойлгох

• Суралцагчдадаа жинхэнээсээ хөрвөгдөхөд туслах

Үндсэн ойлголтуудЗорилгоо ойлгох ньИ ба С-ын багш нарт Их Эзэний ажилд тусалж байхдаа хүч чармайлтаатөвлөрүүлэх нэг тодорхой зорилго өгөгддөг. Энэ зорилгыг Шашны институт,семинарын зорилго гэж нэрлэдэг. Та багшийн хувьд энэ зорилгын талаарболон энэ нь таны өдөр тутмын ажлыг хэрхэн удирдаж болох талаар гүнгүнзгий ойлгож авах нь чухал юм.

Бидний зорилго юу вэ?“Бидний зорилго бол өсвөр үеийнхэн болон залуучуудыг Есүс Христийнсургаал, Цагаатгалыг ойлгон, үүнд найдаж, ариун сүмийн адислалуудыг хүлээнавахад зохистой байж, өөрсдийгөө болон гэр бүлээ түүнчлэн бусдыг Тэнгэр дэхЭцэгтэйгээ хамт байх мөнх амьдралд бэлтгэхэд нь туслахад оршдог” (Сайнмэдээг заах ба судлах нь: Шашны институт ба семинарын багш, удирдагчдадзориулсан гарын авлага [2012], x).

LDS.org вэбсайт дээрх “Our Purpose” (1:32) видео бичлэгийг үзнэ үү.Энэ видео бичлэг дээр хэд хэдэн багш шашны институт, семинарын

зорилгыг хэлж байгаа нь гардаг.

Видео бичлэгийг үзсэнийхээ дараа өөрт төрсөн бодол, сэтгэгдлийгсудар судлах тэмдэглэлдээ эсвэл тэднийг харж байх өөр газарт бичиж,

сургалтын удирдагчтайгаа эсвэл бүлгийнхэнтэйгээ хуваалц.

Сайн мэдээг суралцагчдынхаа зүрх сэтгэлд хүргэх нь2012 онд болсон семинарын 100 жилийн ойн шууд нэвтрүүлгийн үеэр ТэргүүнЗөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг семинарын үүсэл гарал, зорилгынтухай сэтгэгдлээ хуваалцсан юм.

LDS.org вэбсайт дээрх ерөнхийлөгч Айрингийн хэлсэн үгээс эштатсан “A Foundation of Faith: 100 Years of Seminary” (7:36) видео

бичлэгийг үзнэ үү. Үзэж байхдаа семинар нь сайн мэдээг суралцагчдын зүрхсэтгэлд хүргэхэд хэрхэн тусалж байгаа талаарх нотолгоог олж мэд.

6

Видео бичлэгийг үзсэнийхээ дараа өөрт төрсөн бодол, сэтгэгдлийгсудар судлах тэмдэглэлдээ эсвэл тэднийг харж байх өөр газарт бичиж,

сургалтын удирдагчтайгаа эсвэл бүлгийнхэнтэйгээ хуваалц.

Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын үйл ажиллагааСайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын 1-2-р хуудсан дээрх 1.1 (“Бидний зорилго”)хэсгийг унш. Шашны институт, семинарын багшийн хувьд зорилгоо ойлгоход тань тусалжбайгаа үг, хэллэгийн доогуур зур.

Уншиж дууссаныхаа дараа өөрт төрсөн бодол, сэтгэгдлийг судар судлахтэмдэглэлдээ эсвэл тэднийг харж байх өөр газарт бичиж, сургалтын удирдагчтайгаа

эсвэл бүлгийнхэнтэйгээ хуваалц.

Дүгнэлт ба хэрэгжүүлэлтСанах зарчмууд• Шашны институт, семинарын зорилгыг тодорхой ойлгох нь багш нарын

хувьд биднийг өдөр тутмын ажилд удирдан чиглүүлэх болно.

• Үр дүнтэй заах нь сайн мэдээг суралцагчдын зүрх сэтгэлд гүн гүнзгийхүргэхэд тусалж чадна.

• Бидний зорилго бол сайн мэдээнд жинхэнээсээ хөрвөгдөхөд ньсуралцагчдадаа туслах явдал юм.

“Бид залуучуудад Аврагч Есүс Христийг хайрлахыг заах аваас, тэд ЕсүсБагшийн жинхэнэ дагалдагчид болох болно. Энэ үйл явц нь тэднийгмөнхийн гэр бүлийн удирдагчид болоход бэлтгэнэ. Ариун сүм тэднийамьдралын илүү бодит, чухал хэсэг нь байх болно. Дийтр Ф.Угдорф, “ATeacher of God’s Children” Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфтой хамт нэгэн үдэш,2011оны 1-р сарын 28, 5 si.lds.org)

“Тэгээд, яах вэ?”Энэ суралцах туршлагыг дүгнэхдээ өнөөдөр сурсан зарчмууд дээрээ үндэслэнхийх гэж байгаа зарим зүйлээ бичнэ үү.

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 2

7

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 3

Сүнсээр зааж, суралцах ньТоймЭнэ суралцах туршлага нь дараах ойлголтыг агуулдаг. Үүнд:

• Зааж, судлах үедээ Ариун Сүнсний гүйцэтгэх үүргийг ойлгох

• Суралцагчдын ил, далд хэрэгцээнд нийцүүлэх

• Ариун Сүнсний нөлөөг урих

Үндсэн ойлголтуудЗааж, судлахад Ариун Сүнсний гүйцэтгэх үүрэг“Сайн мэдээг зааж, судлах нь Ариун Сүнсний хүчээр хийгддэг. … ЗөвхөнСүнсээр зааж, судлах үед л суралцагчид Есүс Христийн Цагаатгалыг мөнхамьдралд тэнцэхүйц байхаар ойлгож, үүнд найдах болно (Сайн мэдээг заах басудлах нь: Шашны семинар ба институтийн багш, удирдагчдад зориулсан гарынавлага [2012], 10).

Яагаад Сүнсээр зааж, судлах ёстой вэ?Кристин Парк эгч Калифорнийн Рэддингт өдөр тутмын семинарзаагаад, таван жил болж байгаа бөгөөд одоо ч гэсэн суралцагчдынхаа

онцгой хэрэгцээ, нөхцөл байдлуудад нийцүүлэхийг хичээдэг. LDS.org вэбсайтдээрх “Students’ Needs” (1:35) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэг дээрПарк эгч Есүс Христийн сайн мэдээнд илүү гүн хөрвөгдөхөд нь суралцагчдадаатуслахыг хичээхдээ тэднээс хүлээдэг хүлээлт, санаа зовдог зүйлсийнхээ тухайхуваалцсан.

Парк эгчид олон хэрэгцээ шаардлага,бэрхшээл бүхий суралцагчид байдагшиг танд ч гэсэн байх болно. Дараахжишээнүүд нь суралцагчдадтохиолддог зарим нөхцөл байдлыгтөлөөлнө. Таны зааж буй хичээлийгСүнс хэрхэн удирдаж байгаадсуралцагчдын тань нөхцөл байдалхэрхэн нөлөөлж болох талаар бодожүз.

“Заримдаа сургуулийн ажил маш их байдаг. Надад бусад хичээл дээр хийхзүйл маш их байна.”

“Би өнөөдөр хичээл дээрээ төвлөрч чадна гэж найдаж байна. Би сайнуншдаггүй. Надад анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү байдаг.”

“Би олон хүнээр хүрээлүүлдэг ч ганцаардсаар л байна.”

“Би семинарын ангидаа байх дуртай. Би энд байхдаа л бусад хүн намайгхүлээн зөвшөөрдгийг мэдэрдэг.”

8

“Би өнөөдөр энд байх нь зөв эсэхийг мэдэхгүй байна. Би ичгүүртэй юмхийсэн.”

“Би гэр бүлийнхнээсээ ганцаараа гэрчлэлгүй нь юм шиг надад санагддаг.”

Хэрэв бид зөвхөн өөрийнхөө чадварт найдах юм бол суралцагчдынхаа бүхонцгой хэрэгцээг мэдэх боломжгүй. Гэвч бид бэлтгэлтэй байж, АриунСүнсний өдөөлтүүдийг дагавал, суралцагчдынхаа хөрвөлтийг гүнзгийрүүлж,тэдний ил, далд хэрэгцээнд нийцүүлэн туслахаар заахад удирдагдах болно.

LDS.org вэбсайт дээрх “Teaching by the Spirit” (1:39) видео бичлэгийгүзнэ үү. Энэ видео бичлэг дээр Парк эгч, зааж байхдаа өөрийгөө

Сүнсээр удирдуулахын ач холбогдлыг хуваалцсан.

Дараа нь LDS.org дээрх “The Lord Knows Every Need” (0:45) видеобичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэг дээр Арванхоёр Төлөөлөгчийн

Чуулгын ахлагч Ричард Г.Скотт (1928–2015) суралцагчдынхаа хэрэгцээшаардлагад нийцүүлэхэд Ариун Сүнс таныг хэрхэн удирдаж чадах талаартайлбарладаг.

Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын үйл ажиллагаа“Ариун Сүнс үүргээ гүйцэтгэж байхад буюу Сүнс багштай болон суралцагчтай эсвэлхоёулантай нь байх үед Сүнсээр заалгаж, суралцаж байна гэж ойлгож болох юм” (Сайнмэдээг заах ба судлах нь, 10).

Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлага нь багш, суралцагчид яагаад Ариун Сүнснийхүчээр зааж, судлах ёстой талаарх ойлголтыг илүү тодруулж, гүнзгийрүүлэхэд тусалдаг. 10-рхуудсан дээрх 2.1 (“Сүнсээр заах ба судлах нь”) хэсгээс 11-р хуудсан дээрх жагсаалтыгдуустал судал.

Танд дараах зүйлсийг хийхэд туслах чухал зарчим, дасгалуудыг гарын авлага дээрээтэмдэглэ. Үүнд:

Та Ариун Сүнсний гүйцэтгэх үүргийг ойлгож, үүнд итгэх нь хичээлээ бэлдэж, суралцагчдадаа заах арга замд тань хэрхэннөлөөлөх тухай хувийн тэмдэглэлдээ тайлбарлан бич.

Сүнсийг үүргээ гүйцэтгэхэд урих ньБид сайн мэдээг зааж, судлах үедээ Ариун Сүнсний гүйцэтгэдэг үүргийгойлговол, өөрсдийнхөө болон суралцагчдынхаа амьдралд Түүнийг үүргээгүйцэтгэхэд урихын тулд чадах бүхнээ хийх болно (Сайн мэдээг заах ба судлахнь, 2.1 [“Сүнсээр заах ба судлах нь”] хэсэг, 12-р хуудсыг үзнэ үү).

Багш нар Сүнсийг үүргээ гүйцэтгэхэд урихын тулд дараах зүйлсийг хийжболно. Үүнд:

• Хувийн зохистой байдлаа хадгалах

• “Итгэлийн залбирлаар” (С ба Г 42:14) залбирах

• Хичээл бүрд сайтар бэлтгэхийг хичээх

• Зөвхөн Ариун Сүнсний хүчээр сайн мэдээг зааж, судалдаг гэдгийг ойлго.

• Сайн мэдээг зааж, судлахад Ариун Сүнсний гүйцэтгэдэг үүрэг, үйл ажиллагааны талаарх ойлголтоо гүнзгийрүүл.

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 3

9

• Суралцагчдынхаа суралцах үйл явцад анхаарах

• Аливаа бусад зүйлд санаа зовохгүй, зүрх сэтгэлдээ тайван байхыг эрмэлзэх

• Эрэлхийлэх даруухан сүнстэй байх

• Суралцагчдыг суралцах явцдаа Ариун Сүнсийг урихад ньурамшуулан дэмжих

LDS.org вэбсайт дээрх “Inviting the Spirit: Teachers” (2:47) видеобичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэг дээр багш нар зүрх сэтгэлдээ

болон ангидаа Сүнсийг урихын тулд юу хийж чадах талаараа хуваалцсан. Энэвидео бичлэгийг үзсэнийхээ дараа Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагадээрээ санахыг хүсэж байгаа чухал дасгалуудынхаа тухай тэмдэглэ.

Багш, суралцагчид Сүнсийг үүргээ гүйцэтгэхэд урихын тулд дараах зүйлсийгхийж чадна. Үүнд:

• Судраас болон бошиглогчдын үгсээс уншиж, заах

• Аврагчийн жишээнд төвлөрч, Түүний тухай ярилцаж, гэрчлэлээ хуваалцах

• Сайн мэдээний сургаал, зарчмуудыг энгийн бөгөөд тодорхой аргазамаар заах

• Илэрхийлэлт хүлээн авахуйц чимээгүй агшинд тунгаан бодох цаг гаргах

• Тохирох зохистой туршлагуудаасаа хуваалцаж, сургаал, зарчмуудыг гэрчлэх

• Нэг нэгэндээ болон Их Эзэнд хайр, талархлаа илэрхийлэх

LDS.org вэбсайт дээрх “Inviting the Spirit: Teachers and Students” (2:23)видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэг дээр багш, суралцагчид

зүрх сэтгэлдээ болон ангидаа Сүнсийг урихын тулд юу хийж чадах талаараахуваалцдаг. Энэ видео бичлэгийг үзсэнийхээ дараа Сайн мэдээг заах ба судлахнь гарын авлага дээрээ санахыг хүсэж байгаа чухал дасгалуудынхаа тухайтэмдэглэ.

Та болон таны суралцагчид сайн мэдээг заах, судлах үүргээ гүйцэтгэхэд ньАриун Сүнсийг хэрхэн урьж болох талаар тунгаах үед бодогдсон цөөн зүйлийгхувийн тэмдэглэлдээ бич.

Сүнсийг үүргээ гүйцэтгэхэд багш суралцагчдын урьж болох аргазамуудыг жагсаасан “Сайн мэдээг заах ба судлахдаа Ариун Сүнсийг

үүргээ биелүүлэхэд урих нь” гарчигтай тараах материалыг үзье гэвэл, энэгарын авлагын хавсралтыг үзнэ үү.

Дүгнэлт ба хэрэгжүүлэлтСанах зарчмууд• “Ариун Сүнс үүргээ гүйцэтгэж байхад буюу Сүнс багштай болон

суралцагчтай эсвэл хоёулантай нь байх үед Сүнсээр заалгаж, суралцажбайна гэж ойлгож болох юм” (Сайн мэдээг заах ба судлах нь, 10).

• Та Сүнсний нам гүм өдөөлтүүдэд анхаарлаа хандуулснаар, суралцагчдынхааил, далд хэрэгцээнд нийцүүлэн туслахаар удирдагдах болно.

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 3

10

• Нэгэнт тэд сүнслэгээр суралцахад Ариун Сүнсний гүйцэтгэдэг чухалүүргийг ойлгосон бол эдгээр үүргийг бүрэн гүйцэлдүүлэхийн тулд багшнар Сүнсийг урих бүх зүйлийг хийх шаардлагатай.

“Мөнхийн сурах үйл явц нь тэнгэрээс ирэх Сүнсний хүчгүйгээр улирантохиох боломжгүй юм. … Ийм учраас та ‘үнэнийг заахаар урагшилгээгдсэн, бүр Тайтгаруулагч болох Сүнсээр’ сайн мэдээг заах үүрэгхүлээсэн билээ [С ба Г 50:14]” (Дийтр Ф.Угдорф, “A Teacher of God’sChildren” [Ерөнхийлөгч Угдорфтой хамт нэгэн үдэш, 2011 оны 1-р сарын28], 7, si.lds.org).

“Тэгээд, яах вэ?”Энэ суралцах туршлагыг дүгнэхдээ, өнөөдөр сурсан зарчмууд дээрээ үндэслэнхийх гэж байгаа зарим зүйлээ бичнэ үү.

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 3

11

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 4

Хайр, хүндэтгэл, зорилгобүхий суралцах орчингбүрдүүлэх ньТоймЭнэ суралцах туршлага нь дараах ойлголтыг агуулдаг. Үүнд:

• Христийнхтэй адил хайрын нөлөөг ойлгох

• Хайр, хүндэтгэл бүхий орчинг бүрдүүлэх

• Ангийг нэгдмэл зорилготой болгох

Үндсэн ойлголтууд

“Багш, суралцагчид Их Эзэнийг болон бие биенээ бас Бурханы үгийгхайрлаж, хүндэлснээр амжилттай суралцах болно. Нэгдмэл зорилго нь хүччармайлт, итгэл найдвар дээр төвлөрдөг бөгөөд ангийн суралцах үйл явцадудирдамж өгдөг (Сайн мэдээг заах ба судлах нь: Шашны институт басеминарын багш, удирдагчдад зориулсан гарын авлага [2012], 13).

Христийнхтэй адил хайр: Сайн сайханд нөлөөлөх нөлөөБидний амьдрал Христийнхтэй адил хувь хүмүүсийн нөлөөгөөр илүү баялаг,бүрэн дүүрэн болж байдаг. Бид амьдралаа тунгаан бодох үедээ өөрсдөд мааньсайнаар нөлөөлсөн, нинжин сэтгэлтэй хүмүүсийн сайн сайхан үйлдлүүдийгтодорхойлж чадна.

Христийнхтэй адил хайрыгүзүүлсэн, таны амьдралд

өөрчлөлт авчирсан багш,удирдагчийн тухай эсвэл өөр хэннэгний тухай бод. Тэр хүн танд ямармэдрэмж төрүүлсэн бэ, яагаад? Өөрттөрсөн бодол, сэтгэгдлийг сударсудлах тэмдэглэлдээ эсвэл тэднийгхарж байх өөр газарт бичиж,сургалтын удирдагчтайгаа эсвэлбүлгийнхэнтэйгээ хуваалц.

Таны бодсон хүн танд эерэг нөлөө үзүүлсэнтэй адил бид ч бас институт,семинарын багш нарын хувьд суралцагчдынхаа амьдралд өөрчлөлт авчирччадна. Бид ангидаа Христийнхтэй адил хайр, хүндэтгэлтэй орчингбүрдүүлснээр үүнийг хийдэг.

12

Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын үйл ажиллагааДоорх үйл ажиллагаа нь хайр, хүндэтгэлээр дүүрэн сургалтын орчинг бүрдүүлэх мөн энэорчинг хэрхэн бий болгох хэрэгтэйг илүү сайн ойлгоход туслах болно.

Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагынхаа 13-15-р хуудсан дээрх 2.2.1 (“Хайр бахүндлэл”) хэсгийг судал. Танд (1) ангийн орчин хайр, хүндэтгэлтэй байх нь яагаад чухал болох(2) энэ орчинг хэрхэн бүрдүүлэх талаар илүү сайн ойлгоход тань туслах үг хэллэгийндоогуур зур.

Хайр, хүндэтгэл бүхий орчинг яагаад мөн хэрхэн бүрдүүлэх хэрэгтэй вэ?Дараах видео бичлэгүүд Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын 2.2.1(“Хайр ба хүндлэл”) хэсэгт тодорхойлсон олон зарчим, дасгалыг тайлбарладаг.Эдгээр видео бичлэгийг үзээд, доорх видео бичлэгийн тайлбартай хамт байгааасуултуудын хариултыг тунгаан бод.

LDS.org вэбсайт дээрх “Teach with Charity” (1:44) видео бичлэгийг үзнэүү. Энэ видео бичлэг дээр Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч

Нийл Л.Андэрсэн багш нар Христийн цэвэр хайраар дүүргэгдэх нь нэн чухалхэмээн тунхагласан. Та үзэж байхдаа, Их Эзэн заадаг хүмүүстээ хайраа хэрхэнхаруулдаг байсныг олж мэд.

Энэ видео бичлэгийг үзэж дуусаад, дараах асуултуудад товч хариулан сударсудлах тэмдэглэл дээрээ бичнэ үү.

• Аврагч зааж буй хүмүүстээ хайраа хэрхэн харуулдаг байсан бэ?

• Би заадаг хүмүүстээ хэрхэн хайр, хүндэтгэлээ үзүүлэх вэ?

LDS.org вэбсайт дээрх “Sister Egan’s Class” (2:17) видео бичлэгийг үзнэүү. Энэ видео бичлэг дээр семинарын багшаар дуудагдсан Эган эгч

хайр, хүндэтгэл, зорилго бүхий орчинг хэрхэн үр дүнтэй бүрдүүлэх талаартайлбарладаг. Тэр болон түүний суралцагчид хэрхэн бие биедээ анхааралтавьж, ийм орчинг бүрдүүлдэг болохыг ажигла.

Энэ видео бичлэгийг үзэж дууссаныхаа дараа дараах асуултуудад товчхариулан, судар судлах тэмдэглэл дээрээ бичнэ үү:

• Эган эгч болон түүний суралцагчид хайр, хүндэтгэлтэй орчинг бийболгохын тулд юу хийсэн бэ?

• Би ангидаа хайр, хүндэтгэлээр дүүрэн сургалтын орчинг бий болгохын тулдюу хийж чадах вэ?

Бүх суралцагчдаа хүрч үйлчлэх ньАрванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд:

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 4

13

“Хэрэв [суралцагчид] өөрчлөгдөхгүй бол та тэдэнд зааж чадахгүй байжболох ч, тэднийг хайрлаж чадна. Хэрэв та өнөөдөр тэднийг хайрлах юм болмаргааш тэдэнд заах боломжтой болно” гэж заасан (“Teaching and Learningin the Church,” Ensign, 2007 оны 6-р сар, 102).

Суралцагчид гэр бүлийн дарамт шахалт, өвчин эмгэг, сурах чадваргүй байх,бие махбодын хөгжлийн бэрхшээл гэх мэт өөр өөр сорилт бэрхшээлтэй байжболох юм. Тэдний хувийн нөхцөл байдал, хэрэгцээнд мэдрэмтгий ханд. Бүхсуралцагч таны хайр, хүндэтгэл бүхий орчинг бүрдүүлэх хүчин чармайлтадтань шууд хариулахгүй байж болно. Дараах видео бичлэг нь багш нар ангидахь өөрчлөгдөхгүй байгаа мэт санагддаг суралцагчдадаа нөлөөлөхийн тулдхэрхэн хүрч үйлчилж байгааг харуулдаг.

LDS.org вэбсайт дээрх “Reaching the Individual” (1:28) видео бичлэгийгүзнэ үү. Энэ видео бичлэгийг үзэж байхдаа, багшийн Христийнхтэй

адил хайр ба нинжин сэтгэл нэг суралцагчийнх нь зүрх сэтгэлийг хэрхэнөөрчилж байгааг олж мэдээрэй.

Нэгдмэл зорилготой болгох нь

“Багш, суралцагчдын нэгдмэл зорилго нь итгэл нэмж, удирдамж өгч мөнангид сурсан зүйлсийг нь илүү ач холбогдолтой болгодог. Суралцагчидангид Тэнгэрлэг Эцэг ба Түүний Хүү Есүс Христийн тухай мэдэхээр, судраасболон бошиглогчдын үгсээс судлан, мөнх амьдралын төлөө өсөж хөгжихөөрирдэг гэдгээ ойлгох хэрэгтэй (Сайн мэдээг заах ба судлах нь, 15).

Багш нарын хувьд ангийг нэгдмэл зорилготой болгох нь хайр хүндэтгэл бүхийорчинг бүрдүүлэхтэй адил чухал зүйл юм.

Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын үйл ажиллагааДараах гарын авлагын үйл ажиллагаа нь ангийг нэгдмэл зорилготой болгох нь хэр чухалболохыг ойлгоход танд туслах болно.

Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын 15-р хуудсан дээрх 2.2.2 (“Зорилготой байх нь”)хэсгийг уншина уу. Гарын авлаган дээрээ дараах зүйлсийн тухай ойлголтыг тань гүнзгийрүүлжбуй үг, хэллэгийн доогуур зур.

• Нэгдмэл зорилготой байх нь таны болон суралцагчдын тань хувьд ямар утгатайболох тухай

• Та болон таны суралцагчид ангидаа энэ орчинг хэрхэн бүрдүүлж чадах тухай

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 4

14

Нэгдмэл зорилготой болгоход туслах дасгалуудLDS.org вэбсайт дээрх “A Sense of Purpose” (8:32) видео бичлэгийгүзнэ үү. Энэ видео бичлэг дээр хэсэг багш, суралцагч ангиа нэгдмэл

зорилготой болгоход тусалдаг дадлага ажлуудыг хуваалцсан. Энэ видеобичлэгийг үзэж байхдаа, ангиа нэгдмэл зорилготой болгох арга замуудыголж мэд.

Багшид хайр, хүндэтгэл, зорилго бүхий суралцах орчинг бүрдүүлэхэдтуслах асуултуудЗааж байхдаа дараах асуултуудыг үе үе тунгаан бодох нь хайр, хүндэтгэл,зорилго бүхий орчинг бүрдүүлэхэд танд туслах болно.

• Суралцагчид маань намайг тэдэнд хайртайг мэддэг үү?

• Би тэдэнд санаа тавих нь хэцүү байгааг мэдсэн үедээ Христийн цэвэр хайрболох энэрлээр дүүргэгдэхийн төлөө залбирдаг уу (Моронай 7:47–48-ыгүзнэ үү)?

• Аврагчийн сургаалууд болон үлгэр жишээ нь намайг суралцагчидтайгаахэрхэн харилцахад мөн тэднийг бие биетэйгээ хэрхэн харилцахад ямар аргазамаар нөлөөлдөг вэ?

• Би суралцагчдадаа тогтмол үйлчилж, тэднийг адисалж, тэдний төлөөзалбирахын тулд ямар энгийн үйлдлүүдийг хийж болох вэ?

• Манай ангийн зорилго бол шашны институт, семинарын зорилгыгбиелүүлэх буюу Есүс Христийн сургаал, Цагаатгалыг ойлгож, үүнд найдахадсуралцагчдадаа туслах явдал гэдгийг тэд ойлгодог уу?

• Миний сонгосон суралцах үйл ажиллагаанууд бидэнд зорилгодоо хүрэхэдтуслахыг сонгоход мөн шашны институт, семинарын зорилгодоо хүрэхэдсаад болдоггүй биз дээ?

• Би судрын хэсгийг судалж, ойлгохын тулд мөн Аврагч хэрхэн энэхичээлийн гол хэсэг нь байгааг ойлгохын тулд цаг гаргадаг уу?

• Би суралцагчдаа ангид ирснээс эхлээд явах хүртэл нь тэдэнд зохих ёсооранхаарал тавихын тулд өөрийгөө бэлтгэдэг үү?

• Би тогтмол ямар арга замаар суралцагчдаа сүнслэгээр суралцах үүргүүдээбиелүүлэхэд нь зааж мөн урьдаг вэ?

Дүгнэлт ба хэрэгжүүлэлтСанах зарчмууд• Багш, суралцагчид Их Эзэнийг

болон бие биеэ бас Бурханы үгийгхайрлаж, хүндэлснээр амжилттайсуралцах болно.

• Та бошиглогч Мормонызааварласны дагуу чин сэтгэлээсээзалбирч, энэрлийн бэлгийг эрэлхийлснээр суралцагчдаа үнэн зүрхнээсээхайрлах хайрыг хөгжүүлж чадна (Моронай 7:47–48-ыг үзнэ үү).

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 4

15

• Таны болон суралцагчдын тань нэгдмэл зорилго итгэл нэмж, удирдамж өгч,ангид сурсан зүйлсийг илүү ач холбогдолтой болгодог.

• Суралцагчид тань ангид Тэнгэрлэг Эцэг ба Түүний Хүү Есүс Христийнтухай мэдэхээр, судраас болон бошиглогчдын үгсээс судлан, мөнхамьдралын төлөө өсөж хөгжихөөр ирдэг гэдгээ ойлгосон үед нэгдмэлзорилготой болж чадна.

“Өөрийнхөө төсөөлж чадах хамгийн цэвэр, бүх талыг хамарсан хайрынтухай бодоод үз. Одоо энэхүү хайр дээр Өөрсдийгөө хайрладаг Бурханыхязгааргүй хайрыг нэмээд үз (Дийтр Ф.Угдорф, “Бурханы хайр,” Ensignэсвэл 2009 оны 11-р сарын Ерөнхий чуулган, 24).

“Тэгээд яах вэ?”Энэ суралцах туршлагыг дүгнэхдээ өнөөдөр сурсан зарчмууд дээрээ үндэслэнхийх гэж байгаа зарим зүйлээ бичнэ үү.

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 4

16

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 5

Суралцах загварыг туршихньТоймЭнэ суралцах туршлага нь дараах ойлголтыг агуулдаг. Үүнд:

• Суралцах туршлагыг танилцуулах

• Сайн мэдээг суралцагчдын зүрх сэтгэлд хүргэх

• Суралцах загварыг ойлгох

• Сайн мэдээг судлахад суралцах загварыг хэрэгжүүлэх

Үндсэн ойлголтуудХожмын үеийн бошиглогч, төлөөлөгчид шашны институт, семинарынсуралцагчдад зааж байгаа багш нарыг судрууд болон бошиглогчдын үгс дэхсайн мэдээний сургаал, зарчмуудыг олж тогтоон, ойлгож, амьдралдаахэрэгжүүлэхийг хүсдэг. Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Ж.Рүбэн Кларк(1871–1961) энэ үүргийн талаар:

“Та нар энэхүү сайн мэдээг Сүмийн жишиг бүтээлүүдээс мөн хожмын энэөдрүүдэд Түүний хүүхдүүдийг удирдахаар Бурханаар дуудагдсан хүмүүсийнүгсээс ашиглан заана” (The Charted Course of the Church in Education, rev. ed.[1994], 10) хэмээн заасан юм.

17

Суралцах загварыг танилцуулахСуралцагчид судраас болонбошиглогчдын үгсээс Есүс Христийнсайн мэдээг судалж байхдаа сайнмэдээний сургаал, зарчмуудыг зүрхсэтгэлдээ гүн гүнзгий суулгаж авах ньнэн чухал юм. Энэ үйл явцыг үрдүнтэй болгоход туслахын тулдшашны институт, семинар нь багш,суралцагчдад сайн мэдээний үнэнийгөөрсдийн амьдралд олж мэдэж,ойлгож, хэрэгжүүлэх боломжийголгодог суралцах үндсэн загварыгтодорхойлсон. Энэ загвар дараахүндсэн зарчмуудаас бүрддэг. Үүнд:

• Хам сэдэв ба агуулгыг ойлгох

• Сургаал, зарчмуудыг олж тогтоох

• Сургаал, зарчмуудыг ойлгох

• Сургаал, зарчмуудын үнэн ба ачхолбогдлыг мэдрэх

• Сургаал, зарчмуудыг хэрэгжүүлэх

Та сайн мэдээг судалж байхдаа эдгээр суурь зарчмыг ойлгож, ашигладагболохын хэрээр эдгээрийг хэрэгжүүлэхэд суралцагчдадаа туслах илүүболомжтой болох болно.

Энэхүү суралцах туршлагын зорилго нь суралцах загварын таван суурьзарчмыг тоймлон харуулах явдал юм. Суурь зарчим бүр суралцах туршлагын6-8 дээр илүү дэлгэрэнгүй байгаа.

LDS.org вэбсайт дээрх “The Parable of the Gems” (6:47) видеобичлэгийг үзнэ үү. Та видео бичлэгийг үзэж байхдаа “элсэн дундаас

эрдэнийн чулууг хайж, олох нь судраас судалж, суралцахтай хэр адил болох”-ыгөөрөөсөө асуугаарай.

Видео бичлэгийг үзсэнийхээ дараа өөрт төрсөн бодол, сэтгэгдлийгсудар судлах тэмдэглэлдээ эсвэл тэднийг харж байх өөр газарт бичиж,

сургалтын удирдагчтайгаа эсвэл бүлгийнхэнтэйгээ хуваалц.

Сургаалт зүйрлэлийг суралцах загвар дээр хэрэгжүүлЭрдэнийн чулууны сургаалт зүйрлэл нь суралцах загварын суурь зарчмуудыгойлгоход бидэнд тусалдаг. Суурь зарчим бүрийн тухай илүү ихийг мэдэжавахын тулд доорх тайлбарыг уншина уу.

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 5

18

Хам сэдэв ба агуулгыг ойлгох:Элснээс эрдэнийн чулуу хайж буй залуу эмэгтэй нь судрынболон бошиглогчдын үгсээс мөнхийн үнэнийг хайж буйсуралцагчийг төлөөлдөг. Элс нь судар эсвэл судруудынхэсгүүд—түүхэн үйл явдал, хүмүүс, газар, огноо гэх мэтзүйлсийг төлөөлдөг. Эрдэнийн чулуу хайж, элс шигшиж буйзалуу эмэгтэй сургаал, зарчим, бусад үндсэн үнэнүүдийгэрж хайн, судрын хэсгүүдийг шигшиж буй суралцагчтайадил юм. Энэ үйл явцыг хам сэдэв ба агуулгыг ойлгох гэжнэрлэдэг.

Сургаал, зарчмуудыг олж тогтоох:Элснээс эрдэнийн чулуу олж авч байгаа залуу эмэгтэйсудрын болон бошиглогчдын үгсээс сургаал, зарчмуудыголж тогтоож буй үйл явцыг төлөөлдөг. Зарим эрдэнийнчулуу гадаргуу хавьд байхад, зарим нь элсний гүнээс олддогшиг зарим мөнхийн үнэнийг судраас амархан олж тогтоожболдог байхад, заримыг нь олж мэдэхэд ихээхэн хүчинчармайлт шаарддаг.

Сургаал, зарчмуудыг ойлгох:Эрдэнийн чулуу бүрийг анхааралтай шалгаж буй залууэмэгтэй нь сургаал, зарчмуудыг илүү гүн гүнзгий ойлгохынтулд хичээнгүйлэн судалж буй суралцагчийг төлөөлдөг.

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 5

19

Сургаал, зарчмуудын үнэн ба ач холбогдлыг мэдрэх:Эрдэнийн чулуу бүрийн онцлог, ач холбогдолд талархалтайбайсан залуу эмэгтэйг судраас эсвэл бошиглогчийн үгсээсолсон сургаал, зарчмуудынхаа үнэн ба чухал ач холбогдлыгмэдэрч байгаа суралцагчтай адилтгаж болно.

Сургаал, зарчмуудыг хэрэгжүүлэх:Залуу эмэгтэй эрдэнийн чулуунуудаа ашиглах тодорхойаргыг эрэлхийлэн бодсон шиг суралцагчид ч бас Сүнстэдний оюун ухаан, зүрх сэтгэлд хувийн удирдамж өгөх үедсургаал, зарчмуудыг хэрхэн өөрийн болгож, амьдралдаахэрэгжүүлэх талаар бодож үзэж болно.

Сайн мэдээг судлахдаа суралцахзагварыг хэрэгжүүлэх ньДоорх мэдэгдлүүд нь жинхэнэсуралцагчдад сайн мэдээнийүнэнүүдийг олж мэдэж, ойлгож,амьдралдаа хэрэгжүүлэхээр судруудыгашиглахад энэхүү суралцах загвархэрхэн тусалж байгаа жишээнүүд юм.

“Би судруудыг илүү сайн ойлгож байгаа. Би хэрхэн асууж, хариулт авахаамэддэг болсон. Би одоо үнэнийг олж, хэрхэн үйлдэх хэрэгтэйгээ илүү сайнойлгохын тулд уншдаг болсон.”

“Би хэзээ ч ганцаараа сууж судар уншиж байгаагүй ч одоо орой бүр үүнийгхийх дадал хэвшилтэй болж байгаа. Танд хүрч мөн тэр даруй зүрх сэтгэл рүүнэвтрэх үнэнүүдийг олж мэдэж, ойлгоход үнэхээр агуу мэдрэмж төрдөг.

“Би судруудыг ойлгодоггүй байсан учраас тийм ч их уншдаггүй байсан.Харин одоо бол судрууд нь зарчмуудаар дүүрэн гэдгийг мөн би тэдгээрээс

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 5

20

хариултуудаа хайж болно гэдгийг мэддэг болсон. Энэ жил би үүнийг бүхийл амьдралынхаа турш хийж байснаасаа ч олон удаа хийж үзсэн.”

Надад юунаас ч илүүтэй семинарын тусалсан нэг зүйл бол судруудыгхайрлах, ойлгох минь өсөн нэмэгдсэн явдал юм. Би олон залбирлынхаахариултыг авсан. Би Аврагчтай харилцах харилцаагаа хүчирхэгжүүлсэнбөгөөд үүндээ маш их талархалтай байгаа. Би илүү юуг хүсэх билээ дээ?”

“Би судруудыг хэрхэн илүү сайн судалж болохыг үнэхээр мэдэж авсанбөгөөд судрууд надад уйтгартай санагдахаа больсон. Би үнэхээр тэдгээрийгсудалж, Тэнгэр дэх Эцэгтээ эргэн очихын тулд хэрхэн амьдрах ёстойгоотунгаан бодохыг хүсдэг.

“Заримдаа үүнийг уншихад хайр, халуун дулаан мэдрэмж мэдрээдзогсохгүй, хуудсууд ба хавтас нь бодитой хүчтэй мэдлэгийг олгож буй мэтсанагддаг.”

Дүгнэлт ба хэрэгжүүлэлтСанах зарчмууд• Та нар институт, семинарын багш нарын хувьд суралцагчдад сайн

мэдээний сургаал, зарчмуудыг судруудад болон бошиглогчдын хэлснээрашиглан заах үүрэгтэй.

• Багш, суралцагчид судрын хуудаснуудаас болон бошиглогчдын үгсээс сайнмэдээг зүрх сэтгэлдээ хэрхэн гүнзгий суулгахыг сурах ёстой.

• Шашны институт, семинар нь багш, суралцагчдыг сайн мэдээний үнэнийголж мэдэж, ойлгож, амьдралдаа хэрэгжүүлэхэд урьсан суралцах үндсэнзагварыг тодорхойлсон.

• Та сайн мэдээг судалж байхдаа эдгээр суурь зарчмыг ойлгож, ашигладагболохын хэрээр эдгээрийг хэрэгжүүлэхэд суралцагчдадаа туслах илүүболомжтой болох болно.

“Есүс Христийн сайн мэдээ биднийг ямар нэг зүйлийг мэддэг бол гэжзаадаг дэлхийн сургалтын байгууллагуудтай адилгүй нь биднийг ямар нэгзүйл бий болоход урьдаг явдал юм” (Даллин Х.Өүкс, “The Challenge toBecome,” Ensign, 2000 оны 11-р сар, 32).

“Тэгээд, яах вэ?”Энэ суралцах туршлагыг дүгнэхдээ, өнөөдөр сурсан зарчмууд дээрээ үндэслэн,хийх гэж байгаа зарим зүйлээ бичнэ үү.

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 5

21

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 6

Хам сэдэв, агуулгыгойлгох ньТоймЭнэ суралцах туршлага нь дараах ойлголтуудыг агуулдаг. Үүнд:

• Хам сэдэв, агуулгын утгыг ойлгох

• Хам сэдэв, агуулгын ач холбогдлыг ойлгох

• Судар дээрх хам сэдэв, агуулгыг гаргаж ирэх

Үндсэн ойлголтуудБид дараагийн хэдэн суралцах туршлагаар суралцах загварын бие даасанбүрэлдэхүүн хэсгүүдийг нэг нэгээр нь илүү дэлгэрэнгүй авч үзнэ. Суралцахзагвар нь сайн мэдээг бидний оюунд болон зүрх сэтгэлд суулгахад тусалдагсуурь тогтолцоогоор хангадаг. Бид энэ суралцах туршлагаар хам сэдэв,агуулгын тухай суралцах болно.

Энэ суралцах туршлагын зорилго нь энэхүү суралцах загварын хүчин зүйлсийгтовч танилцуулах явдал юм. Та институт, семинарын багшаар үйлчлэххугацаандаа эдгээр чадварын тухай мэдэж, дадлага хийх олон боломжтойбайх болно.

Судраас суралцах нь: Хам сэдэв, агуулгыг ойлгохЭрдэнийн чулууны сургаалт зүйрлэлд залуу эмэгтэй элснээсэрдэнийн чулуу хайж байна гэж зүүдэлдэг. Залуу эмэгтэйнэрэл хайгуул судраас мөнхийн үнэнүүдийг хайж буйсуралцагчийг төлөөлдөг. Элс нь хүмүүс, газар, үйл явдал,түүхэн явдал, сургаалууд гэх мэт сайн мэдээний үнэнүүдийголж болдог судрын хам сэдэв, агуулгыг төлөөлдөг.

Бид судруудаас мөнхийн үнэнүүдийг хайж байхдаа уншижбуй хэсгүүдийнхээ нөхцөл байдлыг болон үндсэн нарийнхэсгийг ойлгохоор хичээж эхлэх хэрэгтэй. Судрын хамсэдэв, агуулгыг ойлгохоор эрэлхийлэх нь бидэнд сайнмэдээний чухал үнэнүүдийг илүү сайн олж мэдэхболомжийг олгоно.

22

Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын үйл ажиллагааСайн мэдээг заах ба судлах нь гарын авлагынхаа 24–25-р хуудсан дээрх 2.4.1 (“Хам сэдэв”)ба 2.4.2 (“Агуулга”) хэсгүүдийг уншина уу. Эдгээр хэсэгт байгаа судрын хам сэдэв ба агуулгагэж юу гэсэн үг болохыг, эдгээр нь судар судлахад яагаад бидэнд хэрэгтэй байдгийг ойлгоходтусалж байгаа үг, хэллэгийг тодруул.

Хам сэдэв, агуулгыг ойлгохын ач холбогдлын талаар сайн мэдээг судлах үед төрсөнбодол, сэтгэгдлээ судар судлах тэмдэглэл дээрээ эсвэл тэдгээрийг харж байх өөр

газарт бичиж, сургалтын удирдагчтайгаа эсвэл бүлгийнхэнтэйгээ хуваалц.

Хам сэдэв, агуулгын утга учир ба ач холбогдолХам сэдэв, агуулгыг илүү сайн ойлгохын тулд дараах хүснэгтийг харна уу.Тухайлбал:

Хам сэдэв Агуулга

Хам сэдэв гэж юу вэ?

Хам сэдэв нь судрын аль нэг хэсэг, үйл явдалюм уу түүхийг тодорхойлж, үндэслэлийгхаруулж буй учир шалтгаануудаас бүрддэг.Хам сэдэв нь түүхийн болон соёлын мөнгазар зүйн байрлал, судрын үйл явдлуудыгсануулсан асуулт гэх мэт зүйлсийг багтаадаг.

Агуулга гэж юу вэ?

Агуулга гэдэг нь судрын бичвэрийг бүрдүүлдэгтүүх, хүмүүс, үйл явдал, ёслол, сүнслэгээрөдөөгдөн бичигдсэн тайлбар зэргийг агуулдаг.Агуулгыг олж мэднэ гэдэг нь хэцүү үг,хэллэгийн, түүнчлэн сургаалт зүйрлэлийнтайлбар, бэлгэдэл зэргийн утгыг сурч ойлгохыгбагтаадаг.

Хам сэдэв яагаад чухал вэ?

Хам сэдэв нь судрын бичвэр дээрх түүх,сургаал, зарчмын тухай ойлголтыг тодорхойболгож, гүнзгийрүүлдэг.

Агуулга яагаад чухал вэ?

Агуулга нь судрын хэсгүүд дэх сургаал,зарчмуудыг амьд бөгөөд бие биетэйгээхамааралтай болгодог.

Асуулт тавих ньСудрын хам сэдэв, агуулгыг ойлгохынтулд эхлээд судрын хэсгийнхээ үндсэнхэсгийг сайн мэддэг болж, дараа ньилүү сайн ойлгохын тулд эдгээрдэлгэрэнгүй хэсгийг судлахыгэрэлхийл. Та уншиж байгаа судрынхэсэг дээрээ гарч буй хүмүүс, газар,үйл явдал гэх мэт зүйлсийн тухайасууж сурснаар мөн тус болохуйц,найдвартай эх сурвалжийг ашиглан эдгээр асуултад хариулт эрэлхийлснээрүүнийг хийж чадна.

Дараахтай адил асуултууд нь судалж байгаа судрын хэсгүүдийн хам сэдэв,агуулгыг илүү сайн ойлгоход танд тусалж чадна:

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 6

23

• Энэ хэсгийн үндэслэл юу вэ?

• Түүх, соёлын болон газар зүйн байрлал нь юу вэ?

• Үүнийг хэн бичсэн бэ?

• Энэ хэсэг дээр ямар хүмүүс гарч байна вэ? Тэд юу хийж эсвэл хэлж байнавэ? Яагаад?

• Ямар үйл явдал болж байна вэ? Түүхийн үйл явдал нь юу вэ?

• Танил бус үг, хэллэг, илэрхийллүүд нь юу байсан бэ?

• Дүрслэгдсэн ёс заншил, дадал хэвшлүүд ямар ач холбогдолтой байсан бэ?

Хариултаа эрэлхийлэх ньДараах зүйлс нь асуултууддаа хариултолоход туслах, таны ашиглаж болоххамгийн найдвартай бөгөөд сайнзарим эх сурвалж юм:

• Бүлэг ба хэсгийн гарчиг хэсэг,зүүлт тайлбар, Bible Dictionary,Сэдэвчилсэн удирдамж,Судруудын удирдамж, Гурамсансудрын индекс, газрын зураг гэх мэт.

• Холбогдолтой судрын хэсгүүд

• Амьд бошиглогч, төлөөлөгчдийн үгс (эдгээрийг Ерөнхий чуулган дээрхэлсэн үгсээс олж авч болно)

• Институт, семинарын судрын сургалтын материал (багш, суралцагчийнгарын авлагууд гэх мэт)

• Толь бичгүүд

Та судруудын хам сэдэв, агуулгыг ойлгосноор, уншиж байгаа хүмүүс ба газар,үйл явдал, сургаалын ертөнцөд илүү бүрэн дүүрэн алхан орж, зохиогчийнтэдгээрийг харсантай адил арга замаар тэднийг олж харах боломжтой болно.Энэ нь сайн мэдээний чухал үнэнүүдийг олж мэдэх үүд хаалгыг нээхэдтуслах юм.

Сайн мэдээг заахдаа тэнгэрлэг тусламж хүлээн авах ньLDS.org вэбсайт дээрх “Understanding Context and Content” (7:39)видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэгт гурван багш хам сэдэв,

агуулгыг ойлгохыг хичээж, чармайсан тухай ярилцдаг.

Энэ видео бичлэгээс сурсан хоёр юм уу гурван санаагаа судар судлахтэмдэглэлдээ эсвэл тэдгээрийг харж байх өөр газарт бичиж,

сургалтын удирдагчтайгаа эсвэл бүлгийнхэнтэйгээ хуваалц.

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 6

24

Судрын үйл ажиллагааОдоо судрууд дээрх хам сэдэв, агуулгыг гаргах дасгал ажиллацгаая.

“Хам сэдэв, агуулгыг ойлгох нь” видео бичлэг дээр багш нарын хуваалцсан Лук 5:12–26 хэсгээс эхлэн унш. Танд эдгээршүлгийн хам сэдэв, агуулгыг илүү сайн ойлгоход тусалж болох хүмүүс, газар, үйл явдлууд, бусад хэсгийн тухай асуултуудынжагсаалт гарга. Дараа нь асуултуудынхаа хариултыг хайхад хэдэн минут зарцуул.

Энэ үйл ажиллагааг хийж дуусгаад, туршлагынхаа тухай ямар нэгэн дүгнэлтийг судар судлах тэмдэглэлдээ эсвэлтэдгээрийг харж байх өөр газарт бичиж, сургалтын удирдагчтайгаа эсвэл бүлгийнхэнтэйгээ хуваалц. Үүнд (1) судар

судлахад хам сэдэв, агуулгыг ойлгохын ач холбогдлын тухай сурсан зарим зүйлээ (2) Лук 5:12–26 дээр гардаг хүмүүс, газар,үйл явдлуудын тухай шинээр олж авсан зарим ойлголтоо багтаа.

Дүгнэлт ба хэрэгжүүлэлтСанах зарчмууд• Хам сэдэв нь судрын бичвэр дээрх түүх, сургаал, зарчмын тухай бидний

ойлголтыг тодорхой болгож, гүнзгийрүүлдэг.

• Агуулга нь судар дээрх сургаал, зарчмуудыг амьд бөгөөд бие биетэйгээхамааралтай болгодог.

• Судруудын хам сэдэв, агуулгыг ойлгох нь сайн мэдээний олон чухалүнэнийг олж мэдэхэд туслах болно.

• Бид судруудын хам сэдэв, агуулгыг ойлгохын тулд асуултууд тавьж, хариултавахдаа найдвартай эх сурвалжаас хайх ёстой.

“Судруудын заадаг сургамжуудыг сайн мэддэг бол. Эзэний сургаалт зүйрлэлба бошиглогчдын сэрэмжлүүлгүүд хаана, яагаад өгөгддөгийг судалж мэд.Тэдгээр нь танд хандан ярьж байгаа мэтээр суралц, чухамдаа бидэндхандсан байдаг шүү дээ” (Томас С.Монсон, “Чадахынхаа хэрээр сайн бай,”Ensign эсвэл 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 79).

“Тэгээд, яах вэ?”Энэ суралцах туршлагыг дүгнэхдээ, өнөөдөр сурсан зарчмууд дээрээ үндэслэн,хийх гэж байгаа зарим зүйлээ бичнэ үү.

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 6

25

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 7

Сургаал, зарчмуудыг олжтогтоох ньТоймЭнэ суралцах туршлага нь дараах ойлголтыг агуулдаг. Үүнд:

• Тодорхой сургаал, зарчмуудыг олж тогтоох

• Далд утга бүхий сургаал, зарчмуудыг олж тогтоох

• Зарчмын мэдэгдлүүдийг бичих

Үндсэн ойлголтуудСуралцах туршлага 5 дээр танилцуулсан суралцах загвар нь сайн мэдээгбидний оюун болоод зүрх сэтгэлд суулгахад тусалдаг суурь зарчмуудыг хангажөгдөг. Бид энэ суралцах зарчмаар сургаал, зарчмуудыг олж тогтоох талаар авчүзэх болно.

Энэ суралцах туршлагын зорилго нь энэхүү суралцах загварын хүчин зүйлсийгтовч танилцуулах явдал юм. Та институт, семинарын багшаар үйлчлэххугацаандаа эдгээр чадварын тухай мэдэж, дадлага хийх олон боломжтойбайх болно.

Сургаал, зарчмуудыг олж тогтоох ньЭрдэнийн чулууны сургаалт зүйрлэл дээр нэг залуу эмэгтэйагуу үнэ цэнтэй эрдэнийн чулууг олж байгаагаар зүүдэлдэг.

Үүнтэй адилаар бид судруудыг судалснаар амьдралыг мааньадисалж чадах судрын эрдэнийн чулууг олж чадна.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл А.Максвэлл (1926–2004):

“Ах эгч нар аа, судрууд бидэнд маш олон сургаалын очир эрдэнийнчулуунуудыг санал болгодог. Сүнсний гэрэл талстууд дээр гэрэлтэх үедэдгээр нь селестиел ойлголтуудыг гялалзуулж, бидний дагах ёстой тэрхүүзамыг гэрэлтүүлдэг” хэмээн заасан (“According to the Desires of [Our]Hearts,” Ensign, 1996 оны 11-р сар, 21).

26

Элсэн дээрх эрдэнийн чулуунууд нь судрын болон бошиглогчдын үгэндагуулагддаг үнэний чухал сургаал, зарчмуудыг төлөөлдөг.

Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын үйл ажиллагааСайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын 5-р хуудсан дээрх 1.3.1 (“Заах”) хэсгийн эхнийдөрвөн догол мөрийг болон 26-р хуудсан дээрх 2.5 (“Сайн мэдээний сургаал, зарчмуудынүнэн ба чухал ач холбогдлыг ойлгож, танин мэдэрч, амьдралдаа хэрэгжүүлэх”) хэсгийн эхнийдөрвөн догол мөрийг судал. Дараах асуултуудад хариулахад тань туслах үг хэллэгүүдийгтодруул. Үүнд:

Сургаал, зарчмууд нь судар судлахад яагаад чухал байдаг талаарх бодол, сэтгэгдлээсудар судлах тэмдэглэлдээ эсвэл тэдгээрийг харж байх өөр газарт бичиж, сургалтын

удирдагчтайгаа эсвэл бүлгийнхэнтэйгээ хуваалц.

Сургаал, зарчмууд: Тодорхой ба далд утгаЭрдэнийн чулууны сургаалт зүйрлэлд залуу эмэгтэй үнэ цэнтэй эрдэнийнчулуу олж авахаар эрэлхийлдэг. Тэр хайсныхаа эцэст заримыг нь элснийгадаргуугаас, заримыг нь элсний гүнээс олдог. Үүнтэй адил, та зарим сургаал,зарчим судар дээр шууд тодорхой бичигдсэн байдаг бөгөөд олоход амар хялбарбайдгийг мэдэх болно. Судруудад олон зарчмыг шууд тодорхой бичилгүй,битүү утгаар сануулсан байдаг. Эдгээрийг олж мэдэхэд ихээхэн хүчинчармайлт шаардагддаг.

Тодорхой сургаал, зарчмууд Далд утга бүхий сургаал, зарчмууд

Судрын бичвэр дээр шууд тодорхойбичигдсэн сургаал, зарчмууд

Судрын зохиогчдын шууд тодорхой бичилгүй, битүүутгаар сануулсан сургаал, зарчмууд

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт (1928–2015) сургаал,зарчмуудыг олж тогтоох талаар ярихдаа:

“Зарчмуудыг эрж хай. Зарчмуудын тухай тайлбарыг зарчмуудаас ньанхааралтай ялгаж салга” хэмээн заасан (“Acquiring Spiritual Knowledge,”Ensign, 1993 оны 11-р сар, 86).

Энэхүү суралцах туршлагын үлдсэн хэсэг нь таныг судлах явцдаа тодорхой бадалд утгатай сургаал, зарчмуудыг олж тогтоох чадвараа хөгжүүлэхэд туслахболно. (Сайн мэдээг заах ба судлах нь: Шашны институт ба семинарын багш,удирдагчдад зориулсан гарын авлага [2012], 27-г үзнэ үү.)

• Сургаал гэж юу вэ?

• Зарчим гэж юу вэ?

• Сургаал, зарчмууд яагаад чухал байдаг вэ?

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 7

27

Тодорхой сургаал, зарчмуудыг олж тогтоохТодорхой сургаал, зарчмууд нь судрын бичвэр дээр шууд, тодорхой бичигдсэнтэдгээр зүйл юм.

Тодорхой бичигдсэн сургаал, зарчмуудын жишээнүүдийг харуулах дараахсудруудыг уншина уу (тод хараар бичсэн). Үүнд:

• Иохан 15:10—“Би Эцэгийнхээ тушаалыг сахиж, Түүний хайр доторбайдгийн адил, та нар Миний тушаалыг сахивал Миний хайр доторбайх болно.”

• Эхлэл 1:27—“Тэгээд Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж,Бурханы дүр төрхөөр эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээв.”

• Сургаал ба Гэрээ 59:23—“Гэвч зөв шударгын үйлсүүдийг хийх тэрээршагналаа, бүр энэ дэлхийд амар амгаланг хийгээд ирэх дэлхийд мөнхамьдралыг хүлээн авах болно гэдгийг мэдэж авагтун.”

• Хиламан 3:27—“Зүрх сэтгэлийнхээ гүнээс, түүний ариун нэрийг дуудахбүгдэд Их Эзэн нигүүлсэнгүй байдгийг бид ийн үзэж болох ажгуу.”

• Иов 36:5—“Харагтун, Бурхан хүчирхэг боловч жигшдэггүй, ухаанычадавхаар хүчирхэг билээ.”

Судрын үйл ажиллагаа: Тодорхой сургаал, зарчмуудыг олж тогтоохДараах судрын хэсгүүдийг уншаад, судрууд дээрээ тодорхой сургаал, зарчим бүрийг тэмдэглэ.

Эдгээр шүлгэн дээр тэмдэглэсэн сургаал, зарчмын тухай өөрт төрсөн бодол, сэтгэгдлийг судар судлах тэмдэглэлдэээсвэл тэдгээрийг харж байх өөр газарт бичиж, сургалтын удирдагчтайгаа эсвэл бүлгийнхэнтэйгээ хуваалц.

Далд утга бүхий сургаал, зарчмуудыг олж тогтоохЭрдэнийн чулууны сургаалт зүйрлэл дээр залуу эмэгтэйзөвхөн элсний гадаргууд байсан эрдэнийн чулуунуудыголсондоо сэтгэл нь ханаагүй. Тэр элсийг илүү гүн ухаж,анхааралтай шигшсэнээр илүү агуу үнэ цэнтэй эрдэнийнчулуунуудыг олж авч чадна гэдгээ мэдсэн.

Үүнтэй адил та судруудыг судлах үедээ далд утга бүхийсургаал, зарчмуудыг олохын тулд судруудын хам сэдэв,агуулгаар нь “ухаж” мөн “шигших”-ийг сурч болно. Эдгээрнь таны судар судлах явцдаа хийж болох хамгийн эрхэм,чухал нээлтүүдийн зарим хэсэг юм. Далд утга бүхийсургаал, зарчмуудыг нээж илрүүлэхэд цаг хугацаанаас гаднаанхаарал төвлөрүүлж, бодох хэрэгтэй байдаг.

• Aмос 3:7

• 2 Нифай 9:20

• Moзая 2:17

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 7

28

Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын үйл ажиллагааСайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын 27-р хуудсан дээрх 2.5.1 (“Сургаал, зарчмуудыгтодорхойлох”) хэсгийн “Судрын зохиогчид олон зарчмыг шууд бичилгүй …” гэж эхэлсэн 8-рдогол мөрнөөс эхлээд 28-р хуудасны 2 дахь догол мөр хүртэл унш. Далд утга бүхий сургаал,зарчмуудыг болон судар судалж байхдаа тэдгээрийг хэрхэн олж тогтоох талаарх ойлголтыгтань гүнзгийрэхэд тусалсан үг, хэллэгүүдийн доогуур зур.

Доогуур нь зурсан үг, хэллэг дээрээ үндэслэн далд утга бүхий үнэнийг болонтэдгээрийг хэрхэн олж тогтоох талаар найздаа эсвэл гэр бүлийн гишүүндээ хэрхэн

тайлбарлахаа бичээрэй. Эдгээр бодол, сэтгэгдлээ судар судлах тэмдэглэлдээ эсвэл тэдгээрийгхарж байх өөр газарт бичиж, сургалтын удирдагчтайгаа эсвэл бүлгийнхэнтэйгээ хуваалц.

Далд утга бүхий сургаал, зарчмуудыг олж тогтооход санал болгох зүйлсСайн мэдээг заах ба судлах нь гарын авлага багш, суралцагчдад далд утга бүхийсургаал, зарчмуудыг олж тогтооход туслах дараах зөвлөмжүүдийг саналболгодог. Үүнд:

1. Шалтгаан ба үр дүнгийн харилцан хамаарлыг олох

“Сударт гардаг хувь хүн ба бүлэг хүмүүсийн үйлдэл, зан авир, харьцаанд дүншинжилгээ хийж, адислалуудыг буюу үр дагавруудыг ойлгож мэдсэнээр сайн мэдээнийзарчмуудыг илүү тодотгодог (Сайн мэдээг заах ба судлах нь 27).

“Би Матай 4:1–11-ийг уншиж байхдаа, Аврагчийн үйлдлүүд дээр болонТэр ‘Бурхантай хамт’ байхын тулд хэрхэн мацаг барьж, залбирч байсанданхаарлаа төвлөрүүлж эхэлсэн. Тэр Өөрт нь сорилт болж ирсэн уруутаталтуудыг эсэргүүцэхдээ хэрхэн судруудыг ашигласныг би дараа ньолж харсан. Түүний мацаг барьж, залбирч, судруудыг ашигласан нь(шалтгаан) уруу таталтыг даван туулахад хангалттай сүнслэг хүч чадлаархангасан юм (үр дүн). Би энэхүү нээлтийг хийх үедээ: Бид мацаг

барьж, залбирч, судруудыг ойлгосноор уруу таталтыг даван туулах илүү агуусүнслэг хүч чадлыг олж авч чадна” гэсэн энгийн зарчмыг тэмдэглэлийн дэвтэртээбичиж авсан.

“Би 1 Нифай 18:3 дээрээс нэг агуу далд утга бүхий зарчмыг олсон.Нифай ‘байн байн ууланд гарч, мөн би Их Эзэнд дахин дахинзалбирсан бөлгөө.’ Үр дүнд нь Их Эзэн түүнд агуу зүйлийг үзүүлэв. Биэнэ захиасыг тунгаан бодож байхдаа судрынхаа захад: Би Их Эзэнтэйхувийн залбирлаараа дамжуулан ярилцахыг эрэлхийлэх тусам Тэрнадад илүү агуу зүйлүүдийг илчлэх болно гэсэн зарчмыгбичсэн юм.”

2. Aсуулт тавих

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 7

29

Дараахтай адил асуултуудыг тавьж, далд утга бүхий зарчмуудыг олжтогтоож болно. Үүнд:

• Түүхийн сургамж эсвэл гол санаа нь юу вэ?

• Зохиогч яагаад эдгээр үйл явдал эсвэл хэсгүүдийг оруулсан юм бол?

• Зохиогч үүгээрээ бидэнд юу заахыг хүссэн бэ?

• Энэ хэсэгт ямар чухал үнэнийг заасан бэ?

“Би Мормоны Номыг орчуулах оролдлого нь бүтэлгүйтсэн ОливерКаудерид Их Эзэний өгсөн зөвлөгөөг агуулдаг Сургаал ба Гэрээ 9-ийгуншиж байхдаа ‘Энэ түүхийн сургамж эсвэл гол санаа нь юу байсан бэ?’гэж өөрөөсөө асуусан. Миний оюун ухаанд ирсэн далд утга бүхийзарчим нь илчлэлт хүлээн авч, үүнийг таньж мэдэхийн тулдөөрөөсөө шалтгаалах зүйлсийг хийх ёстой гэсэн үг байсан.”

“Би Алма 17-18-аас, ямар ч шагнал урамшуулал авах зорилгогүйгээрхаан Лемонайд үйлчилдэг байсан Аммоны тухай болон Аммоныитгэлтэй байдалд сэтгэл нь хөдөлсөн хаан Лемонайн тухай уншижбайлаа. Би ‘зохиогч яагаад эдгээр бүлэгт энэ хэсгүүдийг оруулсан юмбол?’ гэж гайхан бодов. Би энэ асуултад хариулан, Бид бусдадитгэлтэй үйлчилснээр тэдэнд сайн мэдээний үнэнүүдийг хүлээнавахад нь тусалж чадна гэсэн зарчмыг судар дээрээ бичсэн.”

3. Сургаал, зарчмуудыг тодорхой бөгөөд энгийнээр тодорхойлох

Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлага дээр “битүү сануулсан [сургаал,]зарчмуудыг тодорхойлоход судрын үйл явдалд дүрсэлсэн үнэнийг олжтаних, тэдгээрийг товч бөгөөд тодорхой тэмдэглэх зэрэг нь орно” хэмээнзаадаг (Сайн мэдээг заах ба судлах нь, 27). Сургаал, зарчмуудын тухайтодорхой, бүрэн мэдэгдлүүдийг бичих нь өөрсдийн бодлыг тодорхойлж, ИхЭзэний бидэнд өгөхийг хүсдэг судрын захиасыг олж авахад тусалдаг.

Далын ахлагч Б.Х.Робэртс (1857–1933):

“Үнэнийг мэдүүлэхийн тулд үүнийг тодорхой тайлбарлах ёстой бөгөөдингэснээр Ариун Сүнс хүмүүний бодгальд тухайн ажил үнэн гэдгийггэрчлэх боломжтой болдог” хэмээн заасан (New Witnesses for God, 3-рботь [1909], 2:vii, quoted in Жэймс Э.Фауст, “What I Want My Son to Knowbefore He Leaves on His Mission,” Ensign, 1996 оны 5-р сар, 41).

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт (1928–2015):

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 7

30

“Бид цуглуулсан үнэнээ энгийн зарчим болгож, нэгтгэн дүгнэх нь машчухал юм” хэмээн онцлон хэлсэн (“Acquiring Spiritual Knowledge,”Ensign, 1993 оны 11-р сар, 86).

“[Та] цуглуулсан үнэнээ энгийн зарчим болгож, нэгтгэн дүгнэ” хэмээн ахлагчСкоттын санал болгосныг хийснээр хамгийн тустай сургаалын эсвэл зарчмынмэдэгдлүүд дараах шинж чанаруудын заримыг хуваалцдаг гэдгийг мэдэж авахболно. Тухайлбал:

• Тэдгээр нь бүрэн мэдэгдэл юм.

• Эдгээр нь энгийн, тодорхой бөгөөд товч юм.

• Энэ үнэнүүд нь суурь зарчимтай, хувирч өөрчлөгддөггүй бөгөөд түүхийнтуршид байсан.

• Эдгээр нь заримдаа үйлдэл, үүнтэй холбоотой үр дагавруудыг саналболгодог.

• Эдгээр нь хувийн хамааралтай.

Та сургаал эсвэл зарчмын тухай дараах мэдэгдэл бүрд эдгээр шинж чанарыналийг нь харж чадах вэ?

• Би Их Эзэнтэй хувийн залбирлаараа дамжуулан ярилцахыг эрэлхийлэхтусам Тэр надад илүү агуу зүйлүүдийг илчлэх болно.

• Би мацаг барьж, залбирч, судруудыг ойлгосноор уруу таталтыг давантуулах илүү агуу сүнслэг хүч чадлыг олж авч чадна.

• Есүс Христ миний нүглүүдийн төлөө зовж шаналсан.

• Илчлэлт хүлээн авч, үүнийг таньж мэдэхийн тулд өөрөөсөө шалтгаалахзүйлсийг хийх ёстой.

• Би бусдад итгэлтэй үйлчилснээр сайн мэдээний үнэнүүдийг хүлээн авахаарбэлтгэхэд нь тэдэнд тусалж чадна.

LDS.org вэбсайт дээрх “Identifying Doctrine and Principles” (7:09) видеобичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэгт гурван багш тоймлон харуулсан

дээрх гурван зөвлөмжийг ашиглан Лук 5:1–11-ийн сургаал, зарчмуудыг олжтогтоохоор хичээн чармайж буй тухай хэлэлцдэг.

Энэ видео бичлэгээс танд чухал санагдсан хоёр юм уу гурван санаагсудар судлах тэмдэглэл дээрээ эсвэл тэдгээрийг харж байх өөр газарт

бичиж, сургалтын удирдагчтайгаа эсвэл бүлгийнхэнтэйгээ хуваалц.

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 7

31

Удирдамж болгосон судрын үйл ажиллагаа: Далд утга бүхий сургаал,зарчмуудДалд утга бүхий сургаал, зарчмуудыг олж тогтоох дадлага хийцгээе. Мөнхийн үнэ цэнтэй сургаал эсвэл зарчмуудыгэрэлхийлэн, Инос 1:1–8-ыг судал.

Сургаал, зарчмын мэдэгдлүүдийг судар судлах тэмдэглэлдээ эсвэл тэдгээрийг харж байх өөр газарт бичиж,сургалтын удирдагчтайгаа эсвэл бүлгийнхэнтэйгээ хуваалц.

Судрын үйл ажиллагаа: Далд утга бүхий сургаал, зарчмуудыголж тогтоохЭнэхүү суралцах туршлагаар, одоогийн байдлаар сураад байгаа чадварууд дээрээ дадлага хийгээрэй.

Лук 5:12–26-г уншаад, дараах зүйлийг хий. Үүнд:

Сургаал, зарчмын мэдэгдлүүдийг судар судлах тэмдэглэлдээ эсвэл тэдгээрийг харж байх өөр газарт бичиж,сургалтын удирдагчтайгаа эсвэл бүлгийнхэнтэйгээ хуваалц.

1. Хам сэдэв, агуулгыг ойлгох

Сургаал, зарчмыг хайхаасаа өмнө эхлээд тухайн хэсгийнхээ нөхцөл, агуулгыг ойлгохыг хичээ. Дараахтай адил асуултууднь үүнийг хийхэд тань тусалж болох юм. Үүнд:

• “Өөртэйгөө тэмцэлдэх” гэж юу вэ? (2-р шүлэг-ийг үзнэ үү.)

• Иносын зүрх сэтгэлд гүнзгий шингэсэн зүйл юу байсан бэ? (3-р шүлэг-ийг үзнэ үү.)

• Инос юуг, хэр удаан хийсэн бэ? (4-р шүлгийг үзнэ үү.)

• Гуйлт гэсэн үг ямар утгатай вэ? (4-р шүлгийг үзнэ үү.)

• Эдгээр шүлгэн дэх Их Эзэн, Инос хоёрын харилцан яриа ямар байсан бэ? (5–8-р шүлгийг үзнэ үү.)

2. Далд утга бүхий сургаал, зарчмыг олж тогтоох

Инос 1:1-8 дээрх сургаал, зарчмуудыг олж тогтоохоор эрэлхийлэх үедээ дараах асуултуудаас нэг эсвэл түүнээс дээшасуулт тавихыг бодоорой. Үүнд:

• Эдгээр шүлгэнд шалтгаан ба үр дүнгийн ямар харилцан хамаарал байна вэ?

• Түүхийн сургамж нь юу вэ?

• Зохиогч үүгээрээ бидэнд юу заахыг хүссэн бэ?

• Энэ хэсэгт ямар чухал үнэнийг заасан бэ?

3. Сайн мэдээний сургаал, зарчмуудыг энгийн бөгөөд тодорхой арга замаар гаргах

Та Инос 1:1-8 дээрх сургаал, зарчмуудыг олж тогтоохдоо, тэднийг тодорхой бөгөөд энгийн гаргахыг хичээ. Үүнийг хийхэдтанд тусламж хэрэгтэй бол дараах санаануудын нэгийг ашиглахыг хичээ. Тухайлбал:

• Хэрэв (шалтгаан)____________________тэгвэл, (үр дүн)____________________.

• Мөн бид тийн харав,____________________.

• Тухайн хэсгийнхээ хам сэдэв, агуулгыг хар.

• Эдгээр шүлгэнд заагдсан ямар нэгэн сургаал, зарчмуудыг олж тогтоо.

• Олж тогтоосон сургаал, зарчим бүрдээ энгийн бөгөөд тодорхой мэдэгдэл бич.

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 7

32

Сургаал, зарчмуудыг олж тогтоосны үр нөлөөLDS.org вэбсайт дээрх “Identifying Doctrine and Principles: Students’Testimonies” (2:39) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэгт

институт, семинарын суралцагчид сургаал, зарчмуудыг тодорхойлж сурах ньтэдэнд судар судлахад нөлөөлсөн тухай хуваалцдаг. Та үзэхдээ, энэ чадварангидаа судар судлах, заах, судлах үйл явцад тань хэрхэн нөлөөлснийгтунгаан бод.

Дүгнэлт ба хэрэгжүүлэлтСанах зарчмууд• Судруудын нэг гол зорилго бол Есүс Христийн сайн мэдээний сургаал,

зарчмуудыг заах явдал юм.

• Сургаал нь Есүс Христийн сайн мэдээний өөрчлөгдөшгүй үнэн болох суурьзарчмуудаас бүрддэг.

• Зарчим гэдэг нь мөнхийн үнэн буюу хувь хүмүүс шийдвэр гаргахдааашиглах журам юм.

• Зарим сургаал, зарчим сударт шууд тодорхой бичигдсэн байхад, зарим ньдалд утга бүхий байдаг.

• Далд утга бүхий сургаал, зарчмуудыг олж тогтоох нь тэднийг тодорхой,товч гаргахыг хэлдэг.

• Судрууд дахь сургаал, зарчмуудыг тодорхойлохыг хичээж зүтгэн, дадлагахийх хэрэгтэй.

“Хүн сайн мэдээний зарчмуудыг судлахгүйгээр судруудыг сайн судална гэжүгүй юм. Учир нь бидний тусын тулд зарчмуудыг судруудад бичсэн байдаг”(Марион Ж.Ромни, “The Message of the Old Testament” [Church EducationalSystem symposium on the Old Testament, 1979 оны 8-р сарын 17], 3, si.lds.org).

“Тэгээд, яах вэ?”Энэ суралцах туршлагыг дүгнэхдээ, өнөөдөр сурсан зарчмууд дээрээ үндэслэн,хийх гэж байгаа зарим зүйлээ бичнэ үү.

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 7

33

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 8

Сургаал, зарчмуудыгойлгож, таньж мэдэрч,амьдралдаахэрэгжүүлэх ньТоймЭнэ суралцах туршлага нь дараах ойлголтыг агуулдаг. Үүнд:

• Сайн мэдээг зүрх сэтгэлдээ оруулах

• Сургаал, зарчмуудыг ойлгох

• Сургаал, зарчмуудын үнэн ба ач холбогдлыг мэдрэх

• Сургаал, зарчмуудыг амьдралдаа хэрэгжүүлэх

Үндсэн ойлголтуудЭнэ суралцах загвар нь сайн мэдээг бидний оюун, зүрх сэтгэлд суулгахад туслахсуурь зарчмуудаар хангадаг. Бид энэхүү суралцах туршлагаар сургаал,зарчмуудын үнэн болоод чухал ач холбогдлыг ойлгож, танин мэдэрч, өөрийнамьдралд хэрэгжүүлэх болно.

Энэ суралцах туршлагын зорилго нь энэхүү суралцах загварын асуудлыг товчтанилцуулгаар хангах явдал юм. Та институт, семинарын багшаар үйлчлэхдээ,эдгээр чадварын тухай мэдэж авч, дадлага хийх олон боломжтой байх болно.

Сургаал, зарчмуудын үнэн болоод чухал ач холбогдлыг ойлгож, танинмэдэрч, өөрийн амьдралд хэрэгжүүлэх ньЭрдэнийн чулуунуудын сургаалт зүйрлэл нь судруудыг судлахтай холбоотойзүйрлэл юм. Дараах гурван хүчин зүйл нь сайн мэдээний чухал үнэнүүдийголж тогтоосны дараа, судар судлахдаа юу хийж болохоо ойлгоход бидэндтусалдаг.

1. Сургаал, зарчмуудыг ойлгох

Залуу эмэгтэй олсон эрдэнийн чулуу бүрийн хэлбэрдүрс, талстуудыг анхааралтай ажиглаж судалсан.

34

Бид сургаал, зарчмуудын хэлбэрээр үнэний эрдэнийнчулуунуудыг олох үедээ үүний утга учир, ач холбогдлыгилүү сайн ойлгохын тулд нэг бүрчлэн анхааралтайсудалж чадна.

2. Сургаал, зарчмуудын үнэн ба ач холбогдлыг мэдрэх

Залуу эмэгтэй эрдэнийн чулуу бүрд талархалтай байв.

Бид олсон үнэнүүдийн тухай илүү гүн гүнзгийойлголттой болсноор тэдний ач холбогдол, уялдаахолбоо, зайлшгүй шаардлагыг мэдэрдэг.

3. Сургаал, зарчмуудыг хэрэгжүүлэх

Залуу эмэгтэйн аав охиноосоо олсон эрдэнийнчулуугаараа юу хийж болох тухай бодож үзэхийг хүссэн.

Бид сургаал, зарчмын талаар гэрчлэл, талархалтайболсныхоо дараа, үүнийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлжболох тодорхой арга замуудыг авч үзэх ёстой.

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 8

35

Хожмын үеийн бошиглогч,төлөөлөгчид сайн мэдээг өөрсдийнзүрх сэтгэлд гүн гүнзгий суулгахын ачхолбогдлыг онцолсоор ирсэн. Сайнмэдээний чухал сургаал, зарчмуудыголж тогтоохын тулд судруудыннөхцөл, агуулгыг ойлгох нь сайнмэдээний үнэнүүдийн тухаймэдлэгтэй болох сайн эхлэл юм. Гэвчоюун ухаандаа мэддэг зүйлсийг зүрхсэтгэлдээ гүн гүнзгий хүргэхэдтуслахын тулд бид илүү олон зүйлхийх ёстой. Бид дараах зүйлсийгхийхээр эрэлхийлэх ёстой. Үүнд:

1. Олж тогтоосон сургаал,зарчмуудаа ойлгох

2. Тэдгээрийн үнэн хийгээд чухал ач холбогдлыг мэдрэх

3. Тэдгээрийг амьдралдаа хэрэгжүүлэх

Энэхүү суралцах загварын гурван хүчин зүйл нь сайн мэдээг зүрх сэтгэлдээоруулахад бидэнд туслах Ариун Сүнсийг урихын тулд хамтдаа ажилладаг.

Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын үйл ажиллагааСайн мэдээг заах ба судлах нь: Шашны институт ба семинарын багш, удирдагчдад зориулсангарын авлага нь (2012) энэхүү суралцах загварын эдгээр бүх хүчин зүйлийн тухай чухалмэдээллүүдийг агуулдаг. Энэ гарын авлагад заасан хэсгүүдийг уншиж, холбогдох асуултуудадхариулснаар гарын авлагын заадаг зүйлсийг олж мэд.

1. Сургаал, зарчмуудыг ойлгох

Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын 28–29-р хуудсан дээрх 2.5.2 (“Сургаал,зарчмуудыг ойлгох нь”) хэсгийг судал. Та судалж байхдаа дараах асуултуудын хариултыгол. Үүнд:

• “Сайн мэдээний сургаал эсвэл зарчмыг ойлгох” гэдэг нь ямар утгатай вэ?

• Би олж тогтоосон сайн мэдээний сургаал эсвэл зарчмын тухай ойлголтоо хэрхэн өсгөннэмэгдүүлж чадах вэ?

2. Сургаал, зарчмуудын үнэн ба ач холбогдлыг мэдрэх

Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын 29–30-р хуудасны 2.5.3 (“Сургаал, зарчмуудын үнэн ба чухал ачхолбогдлыг мэдрэх”) хэсгийг судална уу. Та судалж байхдаа дараах асуултуудын хариултыг ол. Үүнд:

• Олж тогтоосон сургаал, зарчмынхаа үнэн ба чухлыг мэдрэх нь надад яагаад чухал байдаг вэ?

• Суралцагчийн хувьд би олж тогтоосон зарчим, сургаалынхаа үнэн хийгээд чухлыг мэдрэхэд надад туслах Сүнснийнөлөөг урихын тулд юу хийж чадах вэ?

• Ариун Сүнс энэ үйл явцад ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

3. Сургаал, зарчмуудыг хэрэгжүүлэх

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 8

36

Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагаас сая судалсан бүх материалын гол гурван зөвлөгөөн дээр төвлөрцгөөе.Судруудаас сурсан үнэнүүдийнхээ үнэн ба чухлыг ойлгож мэдэрч, хэрэгжүүлэхээр эрэлхийлэх үед тань ашиглаж болохдараах жагсаалтад байгаа нэг үйл ажиллагаа хэсэг бүрд бий.

Суралцах загварыг хэрэгжүүлэхLDS.org вэбсайт дээрх “Understand, Feel, and Apply Principles” (7:12)видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэгт гурван багш Лук

5:1–11-ээс сургаал, зарчмуудын үнэн ба чухлыг ойлгож, мэдэрч,хэрэгжүүлэхээр хичээж, чармайсан талаараа хэлэлцдэг.

Энэ видео бичлэгийг үзэж байхдаа чухал санагдсан хоёр юм уу гурвансанааг судар судлах тэмдэглэлдээ эсвэл эдгээрийг харж байх өөр

газарт бичиж, сургалтын удирдагчтайгаа эсвэл бүлгийнхэнтэйгээ хуваалц.

Удирдуулсан дадлагын үйл ажиллагааБид Ефер 6:1–12-оос Их Эзэн жаредчуудын усан онгоцыг амлагдсан нутаг руу салхиарудирдсан гэж уншдаг. Бид энэ хэсгээс Бид Их Эзэнд итгэж, Түүний хүслийг гүйцэлдүүлэхүед Тэр бидний амьдралын замыг удирдан чиглүүлэх болно гэсэн зарчмыг олж тогтоожболно. Энэ зарчмын үнэн ба чухлыг ойлгож, мэдэрч, хэрэгжүүлэхдээ дараах алхмуудыг хий.Судрын эсвэл хувийн тэмдэглэлдээ өөрийнхөө хариулт, ойлголтыг бич.

Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагынхаа 30–31-р хуудсан дахь 2.5.4 (“Сургаал, зарчмуудыг хэрэгжүүлэх нь”)хэсгийг судална уу. Та судалж байхдаа дараах асуултуудын хариултыг ол. Үүнд:

• Би өөрийнхөө сурсан сайн мэдээний зарчмыг хэрэгжүүлж байгаагаа хэрхэн мэдэх вэ?

• Олж тогтоосон сургаал эсвэл зарчмаа амьдралд хэрэгжүүлэхээр эрэлхийлэх үед амьдралд маань юу тохиолдох вэ?

• Би сурч байгаа үнэнүүдээ амьдралд хэрэгжүүлэхэд илүү анхаарахын тулд хувиараа судлах үедээ юу хийж чадах вэ?

1. Сургаал, зарчмуудыг ойлгох

Асуултууд тавьж, хариултыг хайснаар сургаал, зарчмын утгад дүгнэлт хий.

2. Сургаал, зарчмуудын үнэн ба ач холбогдлыг мэдрэх

Энэ зарчим таны болон бусдын амьдралд хэрхэн нөлөөлснийг тунгаан бод.

3. Сургаал, зарчмуудыг хэрэгжүүлэх

Өөрийнхөө амьдралд сургаал, зарчмыг хэрэгжүүлэхийн тулд хийж болох нэг тодорхой үйлдлийг бодож үз.

1. Зарчмын тухай ойлголтоо хөгжүүл

Дараахтай адил асуултуудыг тавьж, хариулснаар уг зарчмын утгад дүн шинжилгээ хий. Тухайлбал:

• Итгэх гэдэг нь юу гэсэн үг вэ?

• Их Эзэнд итгэх гэдэг нь ямар утгатай вэ?

• Их Эзэн яагаад Өөрт нь итгэдэг хүмүүсийн амьдралыг удирдан чиглүүлэх боломжтой байдаг вэ?

• Их Эзэн хувь хүний амьдралын замналыг хэрхэн удирдан чиглүүлж чаддаг вэ?

2. Энэ зарчмын үнэн ба ач холбогдлыг мэдрэхийг эрэлхийл

Судар дээрх эсвэл Сүмийн түүхэн дэх хүмүүсийг оролцуулаад таны эсвэл бусдын амьдралд энэ зарчим хэрхэннөлөөлснийг тунгаан бод.

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 8

37

Бие даасан үйл ажиллагааСуралцах туршлага 7 дээрх Лук 5:12–26-аас судалж байхдаа олж тогтоосон нэг зарчмыг сонгоэсвэл Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын 42–46-р хуудсан дээрх 3.2 (“Лук 5:Жишээ”) хэсэгт олж тогтоосон нэг зарчмаа сонго. Дараа нь доорх зүйлсийг хий. Үүнд:

Энэ үйл ажиллагааны талаар төрсөн бодол, сэтгэгдлээ судар судлах тэмдэглэлдээ эсвэл эдгээрийг харж болох өөргазарт бичиж, сургалтын удирдагчтайгаа эсвэл бүлгийнхэнтэйгээ хуваалц.

Дүгнэлт ба хэрэгжүүлэлтСанах зарчмууд• Сайн мэдээнээс суралцах зорилго бол сайн мэдээний сургаал, зарчмууд

бидний оюун ухаанаас зүрх сэтгэл рүү урсан ороход Ариун Сүнсийгөөрсдөдөө туслуулахаар урих явдал юм.

• Сургаал эсвэл зарчмыг ойлгох гэдэг бол зөвхөн ямар утгатайг нь мэдээдзогсохгүй, амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхийг мэдэхийг хэлдэг.

• Сургаал, зарчмын талаарх тодорхой ойлголт нь суралцагчдыг эдгээрийнүнэн хийгээд чухал гэдгийг мэдрэхэд бэлддэг.

• Сургаал, зарчмын үнэнийг болоод чухлыг мэдрэх нь үүнийг амьдралдаахэрэгжүүлэх бидний хүслийг нэмэгдүүлдэг.

• Бид сурсан зарчмуудынхаа дагуу бодож, ярьж, амьдрах үед энэ нь биднийамьдралд хэрэгжиж буй хэрэг юм.

“Жинхэнэ багш сайн мэдээний үнэнийг заагаад, дараа нь … сүнслэггэрчлэл хүлээн авч, үйлдэл хийх тухай ойлголтыг тэдний зүрх сэтгэлдсуулгадаг” (Робэрт Д.Хэйлс, “Teaching by Faith” [Ахлагч Робэрт Д.Хэйлстэйхамт нэгэн үдэш, 2002 оны 2-р сарын 1], 5, si.lds.org).

• Таны амьдрал, гэрчлэлд энэ зарчим ямар арга замаар тусгалаа олдог вэ?

• Таны бодсон хүмүүсийн амьдрал, гэрчлэлд энэ зарчмын үнэн ямар арга замаар тусгалаа олсон бэ?

3. Зарчмыг амьдралдаа хэрэгжүүл

Өөрийнхөө амьдралд сургаал, зарчмыг хэрэгжүүлэхийн тулд хийж болох нэг тодорхой үйлдлийг бодож үз.

1. Зарчмын тухай ойлголтоо хөгжүүл.

Асуултууд тавьж, хариулт хайснаар сургаал, зарчмын утгад дүгнэлт хий.

2. Энэ зарчмын үнэн ба чухлыг мэдрэхийг эрэлхийл.

Энэ зарчим таны болон бусдын амьдралд хэрхэн нөлөөлснийг тунгаан бод.

3. Энэ зарчмыг амьдралдаа хэрэгжүүл.

Өөрийнхөө амьдралд сургаал, зарчмыг хэрэгжүүлэхийн тулд хийж болох нэг тодорхойүйлдлийг бодож үз.

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 8

38

Тэгээд, яах вэ?Энэ суралцах туршлагыг дүгнэхдээ, өнөөдөр сурсан зарчмууд дээрээ үндэслэнхийх гэж байгаа зарим зүйлээ бичнэ үү.

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 8

39

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 9

Хичээлээ бэлдэх нь: Юузаахаа шийдэх ньТоймТэмдэглэл: Дараах таван суралцах туршлага нь танд хичээлдээ бэлтгэж сурахадтуслах зориулалттай. Суралцах туршлага 9–10 нь юу заахаа шийдэхэд, харин11–13 нь хэрхэн заахаа шийдэхэд төвлөрсөн.

Энэхүү суралцах туршлагад дараах ойлголтуудыг авч үздэг. Үүнд:

• Судруудыг дэс дараалалтай заах

• Юу заах, хэрхэн заах хоёроо тэнцвэртэй байлгах

• Юу заахаа шийдэх

Үндсэн ойлголтуудШинээр дуудагдсан багш нарт ихэвчлэн дараах асуултуудтай төстэй асуултуудбайдаг. Үүнд:

• Семинарт заах нь Сайн мэдээний сургаалын анги, Халамжийн нийгэмлэг,ахлагчдын чуулга болон бусад ангид заахаас юугаараа өөр вэ?

• Би хичээлээ хэрхэн бэлтгэх вэ?

• Би юуг хэрхэн заахаа сонгохдоо ямар хугацаа зарцуулах ёстой вэ?

• Би юу заахаа хэрхэн шийдэх вэ?

Эдгээр суралцах туршлага нь энэ асуултуудын заримд хариулахад тусална.

Судруудыг дэс дараалалтай судалж, заахЖишиг ажлууд дээр төвлөрдөг семинар, институтийн ангиудад судрын ном,бүлгүүдийг судар дээр гардаг дарааллаар заадаг болно. Хичээлүүдийг сэдвээрбиш, харин судрын хэсгээр зохион байгуулсан байдаг. Судрын хэсэг бүрд таныонцолж болох олон бүлэг, зарчим, сэдэв орсон байна. Энэ арга барил ньсэдэвчлэн заадаг институтийн ангийн арга барилаас өөр юм.

LDS.org вэбсайт дээрх “Studying the Scriptures Sequentially” (0:46)видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэгт Арванхоёр Төлөөлөгчийн

Чуулгын ахлагч Дэвид A.Бэднар судраас дэс дараалан судлахын ач тусыгтайлбарладаг.

40

Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын үйл ажиллагааЯагаад жишиг ажлууд дээр төвлөрдөг семинар, институтийн ангиуд судрыг дэс дараалалтайавч үздэг болохыг ойлгох үүднээс Сайн мэдээг заах ба судлах нь: Шашны институт, семинарынбагш, удирдагчдад зориулсан гарын авлагын (2012) 38-39-р хуудсан дээрх 3-р хэсгийнудиртгал хэсгийг унш. Энэ хэсгийг уншиж байхдаа судрыг дэс дараалан судалж, таныг болонсуралцагчдыг тань адислах арга замыг гарын авлагадаа тэмдэглэ.

Та судрын хэсгийг дэс дараалан заахдаа нэг хичээлийн цагт хэд хэдэн зарчимзааж болно. Зарчим бүрийг өөр түвшинд онцлон авч үзэж болно.

LDS.org вэбсайт дээрх “Teaching the Scriptures Sequentially” (4:28)видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэг нь судрын хэсгийг дэс

дараалан заах төлөвлөгөөгөө гаргаж байхдаа анхаарах хэд хэдэн чухалойлголтыг харуулдаг.

Юуг мөн хэрхэн: Бэлтгэл ажлаа тэнцвэртэй байлгахХичээлд бэлтгэх явцдаа юуг, хэрхэн заах вэ гэдгээ шийдэхдээ хичээл зүтгэлээтэнцүү хуваарилах ёстой. Тухайлбал:

Тэнцвэртэй бус хийгдсэн бэлтгэл1. Юу

Багш юу заах дээр хэт их цагзарцуулан, илүү их хичээжзүтгэвэл суралцагчдаа хичээлдхэрхэн идэвхтэй оролцуулах вэгэдэгт анхаарал хандуулах цаггүйболж мэднэ. Үүний үр дүнд хичээлуйтгартай, багш дээр хэттөвлөрсөн болдог.

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 9

41

2. Хэрхэн

Харин багш хэрхэн заах дээр илүүих цаг зарцуулан, үүнд хичээлзүтгэл гаргавал хичээл ньзорилгогүй, сул болох хандлагатайбайдаг. Ийм нөхцөлд суралцагчидсүнслэгээр өдөөгдсөн судрынзахиасын оронд, заах аргабарилыг илүү санах магадлалтай.

Тэнцвэртэй хийгдсэн бэлтгэл“Хичээлд бэлтгэж байхдаа багш бүр‘Юу заах вэ?’ мөн ‘Хэрхэн заах вэ?’гэдгийг шийдэх ёстой” (Сайн мэдээгзаах ба судлах нь, 52). Та хичээлийнхээбэлтгэлийг хийж байхдаа юу заахааболон хэрхэн заахаа тэнцвэртэйбайлгахгүй бол үр дүн нь ямар байхыгсая олж мэдлээ. Одоо дарааххэсгүүдийг уншаад, юу заах, хэрхэнзаах хоёрыг тэнцвэртэй байлгасанбэлтгэл ажлын шинж чанаруудыг олжхарна уу.

1. Юу

Юу заахаа бэлтгэх нь дараах хэсгээс бүрдэнэ. Үүнд:

• Хам сэдвийг ойлгох (нөхцөл байдал, ёс заншил, орчин ахуй)

• Агуулгыг ойлгох ( түүх, хүмүүс, үйл явдал, номлол, сүнслэгээр өдөөгдөнбичигдсэн тайлбарууд)

• Чухал сургаал, зарчмуудыг олж тогтоох

2. Хэрхэн

Хэрхэн заахдаа бэлтгэх гэдэгт суралцагчдын судлахад туслах арга барил,хандлага, үйл ажиллагаанууд орно (ангийн хэлэлцүүлэг, асуулт, аудио,видео эх сурвалж, бичих дасгал, жижиг бүлгийн ажил гэх мэт).

Дэлгэрэнгүй мэдээллийг Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын 52-рхуудсан дээрх (“Юуг, хэрхэн заахаа шийдэх нь”) хэсгээс үзнэ үү.

Шинэ багшийн санааг зовоодог асуудлуудLDS.org вэбсайт дээрх “Obtain the Word” (8:54) видео бичлэгийг үзнэүү. Энэ видео бичлэг дээр завгүй эх Лиа Мөрри саяхан семинарын

багшаар дуудагдсан байв. Шинээр дуудагдсан олон багшийн адил хичээлдээбэлтгэж, өдөр бүр заахад цаг зав гаргах талаар санаа нь зовж байлаа. Тэрхаанаас эхлэхээ ч мэдэхгүй байв. Та видео бичлэгийг үзэж байхдаадуудлагынхаа талаар тусламж хэрэгтэй үед тэрээр хэнд хандаж байгааг олж

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 9

42

мэд. Түүнчлэн, хичээлийнхээ бэлтгэлийг эхлэх хамгийн чухал газрын талаартүүнд ямар зөвлөгөө өгсөн болохыг олж мэд.

Хэрхэн заахаа шийдэх нь: Дөрвөн үе шатТа хичээлээ бэлтгэж байхдаа юу заахаа шийдэхэд тань туслах дөрвөн үе шатыгдага. Эдгээр үе шатыг Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын 52–55-рхуудсан дээрх 4.3.3-р хэсэгт (“Юу заахаа шийдэх нь”) тайлбарласан болно.

1. Судрын хэсгүүдийн хам сэдэв, агуулгыг ойлгохын тулд сударт бүх анхаарлаатөвлөрүүл.

2. Судрын хэсэг дэх сургаал, зарчмуудыг тодорхойлж, ойлгохыг эрэлхийл.

3. Суралцагчдад тань чухам аль зарчим, сургаалыг сурч, хэрэгжүүлэх ньхамгийн чухал вэ гэдгийг шийд.

4. Судрын хэсэг дэх шүлгийн хэсэг бүрийг ямар хэмжээнд онцлон авчүзэхээ шийд.

Дараах үйл ажиллагаа нь юу заахаа шийдэхэд төвлөрнө. Үйл ажиллагааныхэсэг бүр дэх үе шат бүрийг хэрхэн гүйцээхийг харуулсан видео бичлэгийг үзнэүү. Дараа нь Мозая 27-г тоймлох үедээ сурсан зүйлээрээ дадлага хий.

Хичээлд бэлтгэх үйл ажиллагаа

1-р үе шат: Судрын хэсгийн хам сэдэв, агуулгыг ойлгохСайн мэдээг заах ба судлах нь гарын авлага судрын хэсгийн хам сэдэв, агуулгыг ойлгохыг хичээх үедээ бодож үзэх дөрвөнзүйлийг санал болгодог.

LDS.org вэбсайт дээрх Lesson Preparation: Verse Segments and Summary Statements” (5:08) видео бичлэгийг үзнэ үү.Энэ видео бичлэгт Вилсон эгч эдгээр үе шатыг үзүүлдэг.

Видео бичлэгт үзүүлсэнтэй адил хоосон баримт хий эсвэл энэ гарын авлагад буй “Юу заахаа шийдэх нь” нэртэйтараах материалыг ашигла. Дараа нь судрын хэсгийн хам сэдэв, агуулгыг олж тогтоохын тулд дараах зүйлийг

хий. Үүнд:

• Агуулгыг тодорхой, танил болтол судрын хэсэгт бүх анхаарлаа төвлөрүүл.

• Судрын хэсэг дэх сэдэв эсвэл үйл явдал өөрчлөгдөж байгаа заагийг олж хар.

• Судрын хэсгийг тухайн заагуудад нь үндэслэн жижиг хэсгүүдэд буюу бүлэг шүлгүүдэд хуваа. Тэмдэглэл: Хичээлийн үйлявцыг зохион байгуулан, судрын хэсэг дэх бүх агуулгад ямар нэгэн хэмжээгээр анхаарал хандуулахад эдгээр жижигхэсгийг ашиглана.

• Шүлгийн хэсэг бүрд ямар үйл явдал болж байгааг нэгтгэн дүгнэ.

1. Хам сэдэв, агуулгатай танилцахын тулд судрын хэсгийг судал (Мозая 27).

2. Сэдэв эсвэл үйл явдал өөрчлөгдөж буй заагийг олж хар.

3. Эдгээр заагт үндэслэн судрын хэсгийг шүлгийн жижиг бүлгүүдэд хуваа.

4. Баримтан дээрээ шүлгийн хэсэг бүрд болсон үйл явдлыг хураангуйлан бич.

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 9

43

2-р үе шат: Сургаал, зарчмуудыг олж тогтоон, ойлгохТа шүлгийн хэсгүүдийг хураангуйлсныхаа дараа, хэсэг бүрд орсон сургаал, зарчмуудыг олж тогтооно. Дараа нь олж тогтоосонсургаал, зарчмуудаа хураангуйлж, тодорхой бөгөөд энгийн мэдэгдэл бич.

LDS.org вэбсайт дээрх “Lesson Preparation: Identify Doctrine and Principles” (2:57) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видеобичлэг дээр Вилсон эгч сургаал, зарчмуудыг хэрхэн олж тогтоон, тэдгээрийг энгийн мэдэгдэл болгон хураангуйлж,

хичээлийнхээ тойм дээр бичдэг болохоо харуулдаг.

Мозая 27-г судлах хичээлийн тэмдэглэл рүү эргэн очоод, дараах зүйлийг хий. Үүнд:

3-р үе шат: Суралцагчдад ямар зарчим, сургаалуудыг сурч, хэрэгжүүлэх нь хамгийн чухал вэгэдгийг шийдэхСудрын хэсгүүдэд ангид авч хэлэлцэж болохоос илүү их материал багтсан байдаг. Аль сургаал, зарчмуудыг сурч, хэрэгжүүлэхнь суралцагчдад хамгийн чухал болохыг шийдэхдээ дараах зүйлсийг анхаар. Үүнд:

LDS.org вэбсайт дээрх “Lesson Preparation: Decide Which Principles to Emphasize” (5:07) видео бичлэгийг үзнэ үү. Энэвидео бичлэг дээр Вилсон эгч суралцагчдад аль сургаал, зарчмуудыг сурч, хэрэгжүүлэх нь чухал болохыг хэрхэн

шийддэгээ харуулдаг.

Мозая 27-г судлах хичээлийн тэмдэглэл рүү эргэн очиж, дараах зүйлийг хий.

1. Шүлгийн хэсэг бүрд байх сургаал, зарчмуудыг олж тогтоо.

2. Сургаал эсвэл зарчим бүрийг тодорхой бөгөөд энгийн мэдэгдэл болгон баримтан дээрээ бич.

• Ариун Сүнсний өдөөлт

• Сүнслэгээр өдөөгдөн бичсэн зохиогчийн зорилго

• Сургаал, зарчмуудын хөрвүүлэлт

• Суралцагчдын хэрэгцээ, чадвар

1. Суралцагчдад ямар зарчим, сургаалуудыг сурч, хэрэгжүүлэх нь хамгийн чухал вэ гэдгийг шийд. Ингэхдээ дараахзүйлсэд анхаар.

• Ариун Сүнсний өдөөлт

• Сүнслэгээр өдөөгдөн бичсэн зохиогчийн зорилго

• Сургаал, зарчмуудын хөрвүүлэлт

• Суралцагчдын хэрэгцээ, чадвар

2. Суралцагчдадаа сурч, хэрэгжүүлэхэд хамгийн чухал хэмээн шийдсэн сургаал, зарчмуудыг баримтан дээрээ дугуйлэсвэл чагтал.

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 9

44

4-р үе шат: Судрын хэсэгт буй шүлгийн хэсэг бүрийг ямар хэмжээнд онцлон авч үзэхээ шийдэхСуралцагчдад сурч, хэрэгжүүлэхэд хамгийн чухал хэмээн шийдсэн сургаал, зарчмуудыг олж тодорхойлсны дараах шат болхичээлийн үеэр судрын аль хэсгийг илүү онцлон авч үзэхээ шийдэх юм. Ерөнхийдөө таны олж тогтоосон хамгийн чухалүнэнүүд багтсан хэсгийг илүү онцлон авч үзнэ.

Та шүлгийн хэсэг бүрийг ямар хэмжээнд онцлон авч үзэхээ шийдэхдээ, суралцах загвартай нийцэх дараах асуултын заримыгөөртөө тавьж болно. Би шүлгийн энэ хэсэгт суралцагчдадаа дараах зүйлд туслахаар төлөвлөж байна. Тухайлбал:

LDS.org вэбсайт дээрх “Lesson Preparation: Determine the Emphasis Level of Each Verse Segment” (6:57) видеобичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэг дээр Вилсон эгч судрын хэсэг дэх шүлгийн хэсэг бүрийг ямар хэмжээнд онцлон

авч үзэхээ шийдэхдээ суралцах загварыг хэрхэн ашигладаг болохоо харуулдаг.

Мозая 27-ийн хичээлийн тэмдэглэлд эргэн очоод, дараах зүйлийг хий. Үүнд:

Дүгнэлт ба хэрэгжүүлэлтСанах зарчмууд• Жишиг ажлууд дээр төвлөрдөг институт, семинарын ангиудад сургаал,

зарчмуудыг судар дээр гардаг дарааллаар заах ёстой.

• Хичээлд бэлдэж байхдаа юуг, хэрхэн заахаа тэнцвэртэй байлгах нь илүүхүчтэй бөгөөд зорилготой суралцах туршлагыг бий болгодог.

• Юуг заахаа шийдэхдээ:

1. Судрын хэсгүүдийн хам сэдэв, агуулгыг ойлгохын тулд сударт бүханхаарлаа төвлөрүүл.

2. Судрын хэсэг дэх сургаал, зарчмуудыг тодорхойлж, ойлгохыг хичээ.

• Хам сэдэв, агуулгыг ойлгож байна уу?

• Чухал сургаал, зарчмуудыг олж тогтоож байна уу?

• Сургаал, зарчмуудыг ойлгож байна уу?

• Тэдгээр сургаал, зарчмын үнэн ба ач холбогдлыг мэдэрч байна уу?

• Үнэнүүдийг амьдралдаа хэрэгжүүлэх үү?

1. Баримтан дээрх шүлгийн хэсгүүдийг харж байхдаа суралцах загвараас авсан дараах асуултыг тавьж, хэсэг бүрийг ямархэмжээнд онцлон авч үзэхээ шийдэх талаар бодож үз. Би шүлгийн энэ хэсэгт суралцагчдадаа дараах зүйлд туслахаартөлөвлөж байна. Тухайлбал:

• Хам сэдэв, агуулгыг ойлгож байна уу?

• Чухал сургаал, зарчмуудыг олж тогтоож байна уу?

• Сургаал, зарчмуудыг ойлгож байна уу?

• Тэдгээр сургаал, зарчмын үнэн ба ач холбогдлыг мэдэрч байна уу?

• Үнэнүүдийг амьдралдаа хэрэгжүүлэх үү?

2. Хэсэг бүрийг ямар хэмжээнд онцлохоор шийдсэнээ хичээлийнхээ тэмдэглэл дээр бич.

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 9

45

3. Суралцагчдад тань ямар зарчим, сургаалуудыг сурч, хэрэгжүүлэх ньхамгийн чухал вэ гэдгийг шийд.

4. Судрын хэсэг дэх шүлгийн хэсэг бүрийг ямар хэмжээнд онцлон авчүзэхийг шийд.

“Юу хамгийн чухал вэ гэдгийг суралцагчдынхаа хэрэгцээ, чадварттохируулан шийд. Хэрэв үндсэн зарчмыг ойлгуулж, хэрэгжүүлэн,суралцагчдын амьдрал дахь удирдамжийн нэг хэсэг болгосон бол хамгийнчухал зорилго биелсэн гэсэн үг юм” (Ричард Ж.Скотт, “To Understand andLive Truth” [Ахлагч Ричард Ж.Скоттой хамт нэгэн үдэш, 2005 оны 2-р сарын4], 2–3, si.lds.org).

“Тиймээс, яах вэ?”Энэхүү суралцах туршлагын төгсгөлд өнөөдөр сурсан зарчмууд дээр үндэслэнхийхээр төлөвлөж байгаа зарим зүйлээ бичнэ үү.

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 9

46

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 10

Юу заахаа шийдэх нь:Судруудыг болон багшийнгарын авлагыг ашиглах ньТоймЭнэхүү суралцах туршлагад дараах ойлголтуудыг авч үзэх болно. Үүнд:

• Багшийн гарын авлагын танилцуулга

• Сургалтын хөтөлбөрийг хүлээн авч, тохируулах

• Хичээлээ бэлдэхдээ багшийн гарын авлага ба судруудыг ашиглах

Үндсэн ойлголтуудМөрри эгч сард хоёр удаатойргийнхоо Сайн мэдээнийсургаалын ангид зааж байсандаадуртай байлаа. Тэрээр семинарыншинэ багшаар дуудагдсандаа баярлажбайсан ч “Өдөр бүр хичээлд бэлдэж,заана гэдэг нь маш том үүрэг мэтсанагдсан. Надад ямар эх сурвалжууд туслах вэ?” хэмээн өдөр бүр үр дүнтэйхичээл заахад хэрхэн бэлтгэхээ мэдэхгүй байв.

Багшийн гарын авлагын танилцуулгаДолоо хоногийн ажлын өдөр бүр хичээлд бэлтгэнэ гэдэг нь нүсэр ажил бөгөөдцаг их шаардагдах мэт санагдаж болох юм.

LDS.org вэбсайт дээрх “Introduction to the Teacher Manual” (4:01) видеобичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэгээс та хичээлд амжилттай, үр

дүнтэй бэлтгэхийн тулд судруудыг болон багшийн гарын авлагыг хэрхэнашиглаж болох талаар суралцана.

Тэмдэглэл: Хэрэв танд багшийн гарын авлага байхгүй бол удирдагчтайгаахолбогд. Түүнчлэн та институтийн гарын авлагыг lds.org/manual/institute-ээс,харин семинарын гарын авлагыг lds.org/manual/seminary вэбсайтаас тус тусавч болно.

Багшийн гарын авлагын үйл ажиллагааТэмдэглэл: Институт, семинарын багшийн гарын авлага дээрх хичээл бүр танд хичээлээ үр дүнтэй бэлдэхэд туслахзориулалттай болно. Багшийн гарын авлагууд бүгд нэг загварын дагуу зохион байгуулагдсан эсвэл тэмдэглэгдсэн гэсэн үгбиш ч бүх гарын авлагад ижил төстэй материалууд орсон байдаг. Энэ сургалтын туршлага дахь үйл ажиллагаанууд хамгийнсүүлийн үеийн семинарын гарын авлагуудад үндэслэгдсэн болно.

47

Та багшийн гарын авлага дээрх аль нэг хичээлийг нээ эсвэл энэ гарын авлагын хавсралтад байх “Үзүүлэххичээл—3 Нифай 11:1–17” нэртэй тараах материалыг ашигла.

Хичээлийг уншаад, дараах хэсгүүдийг ол. Хэсэг бүрийг олж тогтоосныхоо дараа тэдгээрийг дараах жагсаалтан дээр чагтал.

Багшийн гарын авлага дээрх сайн мэдээг заах, судлах үндэсИнститут, семинарын багшийн гарын авлага нь танд хичээл бүрд бэлтгэж,заахдаа сайн мэдээг заах, судлах үндсийг тусгахад туслахаарзориулагдсан болно.

LDS.org вэбсайт дээрх “The Fundamentals in the Curriculum” (2:15)видео бичлэгийг үзнэ үү. Үзэж байхдаа багш нарт сайн мэдээг заах,

судлах үндсийг хичээл бүрд оруулан тусгахад институт, семинарын багшийнгарын авлага хэрхэн тусалдаг болохыг олж хар.

Сургалтын хөтөлбөрийг хүлээн авч, тохируулан өөрчлөхАрванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс багш нар институт,семинарын сургалтын хөтөлбөр дэх материалыг хэрхэн ашиглах талаар дараахзүйлийг заасан байдаг.

“Бид эхлээд хүлээн авч, дараа нь тохируулан өөрчилдөг. Хэрэв бид заах гэжбайгаа хичээлээ сайтар судалсан бол үүнийгээ тохируулан өөрчлөхдөөСүнсийг дагаж чадна” (“A Panel Discussion with Elder Dallin H. Oaks” [Шашнысеминар ба институтийн шууд нэвтрүүлэг, 2012 оны 8-р сарын 7], 6;si.lds.org).

Бид институт, семинарын багшийн хувьд багшийн гарын авлага дээрхсургалтын хөтөлбөрийг хүлээн авч, дараа нь суралцагчдынхаа хэрэгцээндтохируулан өөрчилдөг.

• Хичээлийн гарчиг

Хичээлийн гарчиг нь хичээл дээр авч үзэх судрын бүлгүүдийг тодорхойлно.

• Судрын хэсгийн оршил

Судрын хэсгийн оршил нь уг хэсгийн хам сэдэв, агуулгын талаарх тойм мэдээллийг өгнө.

• Шүлгийн хэсэг ба хам сэдвийн хураангуй мэдэгдлүүд

Шүлгийн хэсэг нь тодорхой сэдэв эсвэл үйл явдал дээр төвлөрсөн тодорхой бүлэг шүлгийг хэлнэ. Хам сэдвийн хураангуймэдэгдэл нь шүлгийн хэсэг доторх үйл явдал эсвэл сургаалыг хураангуйлан танилцуулдаг.

• Хичээлийн үндсэн хэсэг

• Сургаал эсвэл зарчмын тухай мэдэгдэл

Сургаал эсвэл зарчмын тухай мэдэгдэл нь судрын үнэний талаарх богино мэдэгдлүүд болно.

• Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл болон заах нэмэлт санаанууд (хичээл бүрд байхгүй байж болно)

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл нь түүхэн нөхцөл байдлын эсвэл судрын хэсгийн талаарх нэмэлт эшлэл,тайлбарыг өгдөг. Заах нэмэлт санаа нь хичээлийн гол хэсэгт тодорхойлогдох эсвэл онцлон тэмдэглэгдээгүй байж болохсургаал, зарчмуудыг заахад зориулсан зөвлөмж өгдөг. Түүнчлэн тэдгээр нь LDS.org вэбсайт дээрх видео бичлэг, DVDтанилцуулгуудыг ашиглах санааг өгсөн байж болно.

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 10

48

Хүлээн авах Тохируулан өөрчлөх

Сургалтын материалыг хүлээн авах гэдэг нь судруудыг болонбагшийн гарын авлага дээр өгөгдсөн хичээлийг уншин, түүндбүх анхаарлаа төвлөрүүлэхийг хэлнэ. Сургалтын хөтөлбөр ньтанд судруудыг болон сүнслэгээр өдөөгдсөн зохиогчийнсанааг ойлгож, зарчим, үндсэн сургаалуудыг хөрвүүлэхэдтуслах болно. Агуулгад итгэн, үүнийг ангидаа ашигла.

Сургалтын хөтөлбөрттохируулан өөрчлөх гэдэг ньсуралцагчдын хэрэгцээнднийцүүлэн, тэднийг амжилттайбайхад туслах зорилгоорхичээлийг Сүнснийудирдамжаар өөрчлөхийгхэлнэ.

Хичээлд бэлтгэхдээ судруудыг болон багшийн гарын авлагыг ашиглах ньТа багшийн гарын авлагыг үр дүнтэй ашиглаж чадвал, олон цагзарцуулалгүйгээр сүнслэг хичээл бэлдэх боломжтой.

LDS.org вэбсайт дээрх “Curriculum Overview” (4:45) видео бичлэгийгүзнэ үү. Энэ видео бичлэг судар ба багшийн гарын авлагыг хамт

ашиглах нь суралцагчдадаа зориулан үр дүнтэй хичээлүүдийг бэлтгэхэд тандхэрхэн тусалдаг талаар үзүүдэг.

LDS.org вэбсайт дээрх “Using the Scriptures and the Teacher Manual”(5:11) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэг дээр Вилсон эгч,

хичээлээ бэлдэж байхдаа судар, гарын авлагыг хамт ашиглах талаар чухалзөвлөгөөг хуваалцдаг. Үзэж байхдаа, хичээлээ бэлдэх үедээ санаж байх чухалсанаануудыг олж мэд.

Хичээлийн бэлтгэл үйл ажиллагааОдоо танд судруудыг болон багшийн гарын авлагыг ашиглан хичээлд бэлтгэх дадлага хийх ээлж ирлээ. Табагшийнхаа гарын авлаган дээрх аль нэгэн хичээлийг нээ эсвэл энэ гарын авлагын хавсралтад байх “Үзүүлэх

хичээл—3 Нифай 11:1–17” нэртэй тараах материалыг ашигла.

Дараах үе шатыг гүйцээхдээ бэлтгэл ажлынхаа тухайн хэсгийг хийж дуусгаснаа харуулахын тулд тэдгээрийг чагтал.

Энэ туршлагаа багш нарыг хариуцсан удирдагчтай эсвэл бүлгийнхэнтэйгээ хуваалцахад бэлд.

Дүгнэлт ба хэрэгжүүлэлтСанах зарчмуудСудрууд бол таны заах материалын эх үүсвэр, харин багшийн гарын авлага болхичээлдээ бэлтгэхэд тань зориулсан эх сурвалж болно.

• Хичээлийн гарчгийг уншин, судрын хэсгүүдийг үз.

• Судрын хэсгийн оршлыг унш.

• Сүнсний өдөөлт хүлээн авахын тулд уншиж, судалж, тунгаан бодож, залбирснаар судрын хэсэг бүрд анхаарлаа төвлөрүүл.

• Хичээлийн үндсэн хэсгийг судлахдаа сургаал, зарчмын мэдэгдлүүдэд анхаарлаа сайн хандуул.

• Суралцагчдынхаа хэрэгцээг бодож үзэн, тэдэнд ямар зарчим илүү хэрэгтэй болохыг шийд.

• Суралцагчдынхаа хэрэгцээнд тулгуурлан янз бүрийн зарчмыг ямар хэмжээнд онцлон авч үзэхийг шийд.

• Хичээлд өгөгдсөн аливаа нэмэлт материалыг уншаад, уг материалыг хичээлдээ хэрхэн ашиглах талаар бодож үз.

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 10

49

• Сургалтын хөтөлбөр нь хичээлээ амжилттай бөгөөд үр дүнтэй бэлтгэхэдтуслахаар зориулагдсан.

• Та сургалтын хөтөлбөрийг хүлээн авч, суралцагчдынхаа хэрэгцээндтохируулан өөрчилж болно.

• Сургалтын хөтөлбөрийг тохируулан өөрчилж байхдаа суралцагчдынхаахэрэгцээг бодож үзэн, Ариун Сүнсний өдөөлтөд анхаарлаа хандуул.

• Та сургалтын хөтөлбөрийг үр дүнтэй ашиглан хичээлдээ бэлтгэснээрсуралцагчдынхаа хэрэгцээнд нийцүүлж чадна.

“Сүмд заадаг сургаал үнэн зөв байгаа эсэхийг батлахаар бошиглогчдоордуудагдсан хүмүүс нь та нарын хүлээн авдаг сургалтын хөтөлбөрийн үгбүрийг мөн зураг, график бүрийг нягтлан үздэг. Бид зөвхөн Бурханаасөдөөгдсөн тэрхүү итгэлийн дагуу үйлдсэнээр сургалтын хөтөлбөрийн хүччадлыг нээж чаддаг юм. …

Бид сургалтын хөтөлбөрийн агуулга, дэс дарааллыг мөрдсөнөөрөө заахонцгой бэлгийн цоожийг нээх болно” (Хэнри Б.Айринг, “The Lord Will Multiply theHarvest”” [Ахлагч Хэнри Б.Айрингтай хамт нэгэн үдэш, 1998 оны 2-р сарын 6], 4, 5,si.lds.org).

“Тиймээс, яах вэ?Энэ суралцах туршлагын төгсгөлд өнөөдөр сурсан зарчмууд дээрээ үндэслэн,хийхээр төлөвлөж байгаа зарим зүйлээ бичнэ үү.

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 10

50

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 11

Хэрхэн заахаа шийдэх нь:Суралцагчдад үүргээбиелүүлэхэд туслах ньТоймЭнэхүү суралцах туршлагад дараах ойлголтуудыг авч үзнэ. Үүнд:

• Хэрхэн заахаа шийдэх

• Суралцах үйл явцад суралцагчдын гүйцэтгэдэг үүргийг ойлгох

• Суралцагчдад үүргээ биелүүлэхэд нь туслах

Үндсэн ойлголтуудТа хичээлдээ бэлдэж байхдаа юу заахболон хэрхэн заахаа шийдэхдээ альалиныг тэнцвэртэй байлгах нь чухал.

Суралцах туршлага 10-аас та судрынхэсгээс юу заахаа шийдэхдээсургалтын хөтөлбөрийг хэрхэнашиглахыг олж мэдсэн. Одоо тасуралцагчдадаа хэрхэн заахаашийдэхэд бэлэн болсон.

Суралцах үйл явцад суралцагчдын гүйцэтгэх үүрэгСуралцагчдыг сүнслэг байдлаар өсгөн хөгжүүлье гэвэл та суралцах үйл явцадтэдний гүйцэтгэдэг үүргийг ойлгон, тэдэнд үүргээ сайн биелүүлэхэд туслахсуралцах үйл ажиллагааг бэлдсэн байх ёстой.

Энэ туршлагын үеэр суралцах үйл явцад суралцагчдад үүргээ биелүүлэхэд ньтуслах сүнсний өдөөлт эсвэл санаагаа бичиж тэмдэглэ.

51

Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын үйл ажиллагааСайн мэдээг заах ба судлах нь: Шашны семинар, институтийн багш, удирдагчдад зориулсангарын авлага (2012)-ын 1.3.3-р хэсэг (6–7-р хуудас) болон 4.3.4-р хэсгийн (55-р хуудас) эхнийгурван догол мөрийг судал. Уншиж байхдаа дараах асуултын хариултыг ол. Үүнд:

Эдгээр асуултынхаа хариултыг судар судлах тэмдэглэлд эсвэл танд харагдах өөргазарт бичиж, сургалтын удирдагчтай эсвэл бүлгийнхэнтэйгээ хуваалц.

Суралцагчдын үүргийн талаарх бошиглолын зөвлөгөөОлон ерөнхий эрх мэдэлтэн суралцах үйл явцад гүйцэтгэх үүргээ биелүүлэхэднь суралцагчдад туслахын ач холбогдлыг онцлон дурсан байдаг.

LDS.org вэбсайт дээрх “Prophetic Teaching about the Student’s Role inLearning” (4:14) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэг дээр хэд

хэдэн Сүмийн удирдагч суралцах үйл явцад суралцагчдын гүйцэтгэх үүргийнач холбогдлын талаар гэрчилдэг.

Хувийн эргэцүүлэлАнгийн тань багш суралцах үйл явцад таныг оролцуулах үйл ажиллагаа бэлдэжирсэн тохиолдлын талаар бод. Одоо, багш ангийн гишүүдийг идэвхтэйоролцуулаагүй тохиолдлын талаар бод. Хоёр туршлагыг хооронд ньхарьцуулж үз.

• Таныг болон бусад суралцагчийг суралцах үйл явцад оролцоход урих үед юуөөрчлөгдсөн бэ?

• Багш тань суралцагчийн үүргээ биелүүлэхэд туслах ямар зүйлийгхийсэн бэ?

Эдгээр асуултынхаа хариултыг судар судлах тэмдэглэлдээ эсвэл тандхарагдах өөр газарт бичиж, сургалтын удирдагчтай эсвэл

бүлгийнхэнтэйгээ хуваалц.

Суралцагчдад үүргээ биелүүлэхэднь туслахТа суралцагчдадаа сайн мэдээнийсургаал, зарчмуудыг тайлбарлан,хуваалцаж, гэрчлэхэд уривал, тэд сайнмэдээнээс суралцах үүргээ биелүүлжчадна. Сайн мэдээний сургаал,зарчмыг тайлбарлан, хуваалцаж,гэрчлэх нь суралцагчдын ойлголтыгтодруулж, сайн мэдээг бусдад заах чадварыг сайжруулж, илэрхийлж буй

• Суралцах үйл явцад суралцагчид ямар үүрэгтэй вэ?

• Таны хувьд суралцагчдадаа үүргээ биелүүлэхэд нь туслахын тулд хийж чадах хамгийнчухал зүйл юу гэж бодож байна вэ?

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 11

52

зүйлийнх нь тухай гэрчлэлийг хүчирхэгжүүлдэг. (Сайн мэдээг заах ба судлах нь,2.6-р хэсэг [31–33-р хуудас]-ыг үзнэ үү.)

• Суралцагчид судрын хэсэг эсвэл зарчмыг өөрийн үгээр тайлбарлаж болно.Та суралцагчдыг хос хосоор, эсвэл жижиг бүлгүүдэд хуваарилагдан,ангийнхныхаа өмнө жүжигчлэн үзүүлэхэд эсвэл бичиж тайлбарлахадурьж болно.

• Суралцагчид судар юм уу зарчмын талаарх бодол санаа, туршлага эсвэлмэдрэмжээ хуваалцаж болно. Та суралцагчдыг сургаал эсвэл зарчимтайхолбоотой өөрсдөд нь төрж байсан мэдрэмж, тохиолдож байсантуршлагаасаа хуваалцахад урьж болно. Түүнчлэн тэд бусдын амьдралаасхарсан туршлагаа хуваалцах боломжтой. Үүнийг амаараа эсвэл бичгээрхийж болно.

• Суралцагчид үнэн гэдгийг мэдэх сургаал, зарчмуудынхаа талаар гэрчилжболно. Та тэднийг үнэн гэдгийг мэддэг зүйлээ мөн энэ нь хэрхэн тэднийамьдралыг өөрчилсөн талаар хуваалцахад урьж болно. Суралцагчид “Бигэрчлэлээ хуваалцах гэсэн юм” эсвэл “Би мэднэ” гэж эхлэх хэрэггүй. Итгэлүнэмшил эсвэл үнэний талаарх хувийн гэрчийн тухай ямар ч мэдэгдэлгэрчлэлд тооцогддог.

Оролцоо нь суралцах үйл явцыг сайжруулдагLDS.org вэбсайт дээрх ““Explain, Share and Testify: Students’Testimonies” (2:28) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэгт

суралцагчид семинарын үүрэг хариуцлагаа биелүүлэх талаар тайлбарлан,хуваалцаж, гэрчилдэг.

Суралцагч төвтэй ангиLDS.org вэбсайт дээрх A Student-Centered Classroom: An Example”(6:51) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэг дээр, Вэллэр эгч

судраас суралцах үйл явцад үүргээ биелүүлэхэд нь суралцагчдад тусалдаг. Тэрэнэ зорилгоо хэрхэн биелүүлж байгааг олж хар.

LDS.org вэбсайт дээрх “A Student-Centered Classroom: A Teacher’sReflections” (3:01) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэг дээр,

Вэллэр эгч судраас суралцах үйл явцад үүргээ биелүүлэхэд нь суралцагчдадтуслахын ач холбогдлын талаар ярьдаг.

Багшийн гарын авлагын үйл ажиллагааБагшийн гарын авлага дахь хичээл бүрд суралцагчдад судраас судалж байхдаа идэвхтэй оролцоход туслах асуулт,үйл ажиллагаа, арга барилууд орсон байна. Багшийн гарын авлага дахь аль нэгэн хичээлийг нээ эсвэл энэ гарын

авлагын хавсралтад байх “Үзүүлэх хичээл—3 Нифай 11:1–17” нэртэй тараах материалыг ашигла. Та суралцах үйл явцадгүйцэтгэх үүргээ биелүүлэхэд суралцагчдыг урихдаа ашиглаж болох асуулт, үйл ажиллагаа, арга барилуудыг олж мэд.

Олж мэдсэн асуулт, үйл ажиллагаа, арга барилуудаа судлах тэмдэглэлдээ бич эсвэл өөртөө харагдах газарт бичиж,сургалтын удирдагчтай эсвэл бүлгийнхэнтэйгээ хуваалц.

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 11

53

Суралцагчдад үүргийг нь заахСуралцагчид сайн мэдээнээс суралцахад гүйцэтгэх өөрсдийн үүргийг ойлгосонтохиолдолд хичээлдээ илүү идэвхтэй оролцоно. Ихэнх семинарын багшийнгарын авлагын эхний хичээлд суралцагчдад үүргийг нь заах тухай мэдээлэлбагтсан байдаг. Мормоны Номын семинарын багшийн гарын авлага дээрх 1-рхичээл буюу “Суралцагчийн үүрэг”-ийг хурдан уншиж танилцаад,суралцагчдад суралцах үйл явцад гүйцэтгэх үүргийнх нь талаар зааж байхдаахичээл дэх зарчмуудыг хэрхэн ашиглаж болох тухай бодож үз.

LDS.org вэбсайт дээрх “Teaching Students Their Role” (6:27) видеобичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэг дээр Хавэлл ах хичээлийн

жилийн эхэнд суралцагчдадаа тэдний үүргийн талаар заадаг.

Та хичээлийн жилийн эхнээс төгсөх хүртэл суралцагчдадаа тэднийүүргийн талаар заахдаа ашиглахыг хүсэж байгаа зарим нэгэн санаагаа

бичиж тэмдэглэ. Санаагаа судлах тэмдэглэлдээ эсвэл өөртөө харагдах өөргазарт бичиж, сургалтын удирдагчтай эсвэл бүлгийнхэнтэйгээ хуваалц.

Дүгнэлт ба хэрэгжүүлэлтСанах зарчмууд• Та суралцагчдадаа сайн мэдээг судлах үүргээ ойлгон, хүлээн авч,

биелүүлэхэд нь тусалж чадна.

• Та хичээлийн жилийн эхнээс төгсөх хүртэл тэдэнд сайн мэдээг судлахүүргийнх нь талаар заах нь чухал.

• Та суралцагчдыг сургаал, зарчмуудыг тайлбарлан, хуваалцаж, гэрчлэхэдурьснаар тэдэнд суралцах үйл явцад гүйцэтгэх үүргээ биелүүлэхэдтусалж чадна.

• Багшийн гарын авлага нь суралцагчдыг суралцах үйл явцад татаноролцуулах үйл ажиллагаанд бэлдэхэд тань тусална.

“[Суралцагчдын] хичээлд оролцох шийдвэр нь тэдний хувийн хэрэгцээтэйнийцсэн захиасыг хүргэхэд Ариун Сүнсэнд зөвшөөрөх чөлөөт сонголт юм.Идэвхтэй оролцох уур амьсгалыг бүрдүүлэх нь өөрийн чинь зааж чадахаасилүү чухал хичээлүүдийг Сүнс зааж өгөх магадлалыг нэмэгдүүлдэг.

“Уг оролцоо нь тэдний амьдралд Сүнсний удирдамжийг авчрах болно” (“ToLearn and to Teach More Effectively” [Боловсролын долоо хоногийн сүнслэг

хэсэг, 2007 оны 8-р сарын 21], 4–5, speeches.byu.edu).

“Тиймээс, яах вэ?”Энэ суралцах туршлагын төгсгөлд өнөөдөр сурсан зарчмууд дээрээ үндэслэнхийхээр төлөвлөж байгаа зарим зүйлээ бичнэ үү.

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 11

54

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 12

Хэрхэн заахаа шийдэх нь:Үр дүнтэй асуултуудтавих ньТоймЭнэ суралцах туршлага нь дараах ойлголтуудыг агуулдаг. Үүнд:

• Асуултын ач холбогдлыг ойлгох

• Тодорхой үр дүнд хүргэх асуулт зохиох

• Үр дүнтэй асуулт тавих

Үндсэн ойлголтуудАсуултын ач холбогдлыг ойлгохХэлэлцүүлэг, багшийн танилцуулга, бичих гэх мэт ангидаа ашиглаж болох үрдүнтэй заах олон арга барил байдаг. Эдгээр арга барил нь суралцах болон заахүйл явцыг сайжруулдаг ч эдний дунд бусдаасаа чухал нэг арга барил байдаг.Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг заахдаа:

“Асуулт тавин, хариулах нь судлах, заах үйл явцын амин чухал хэсэг юм”(“The Lord Will Multiply the Harvest” [Хэнри Б.Айрингтай хамт нэгэн үдэш,1998 оны 2-р сарын 6], 5–6, si.lds.org; тодотгол нэмэгдсэн).

Сайн асуултыг анхааралтай зохиож сурахын тулд хичээл зүтгэл гарган, дадлагахийх хэрэгтэй. Энэхүү суралцах туршлага нь суралцагчдын амьдралд гүнгүнзгий нөлөөлөх асуултуудыг тавьж сурахад танд тусална.

LDS.org вэбсайт дээрх “Asking Questions” (2:42) видео бичлэгийг үзнэүү. Видео бичлэгийг үзэж байхдаа үр дүнтэй асуулт тавихын ач

холбогдлын талаарх ойлголтыг хайж ол.

55

Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын үйл ажиллагааСайн мэдээг заах ба судлах нь: Шашны институт, семинарын багш, удирдагчдад зориулсангарын авлага (2012) -ын 58-р хуудсан дээрх 5.1-р хэсгийг (“Асуултууд”) судал. Үр дүнтэй асуулттавихын ач холбогдлыг ойлгоход тань туслах үг, хэллэгийн доогуур зур.

Ямар учраас асуулт тавьж, хариулах нь “судлах ба заахын үндэс байдаг” вэ? Өөрттөрсөн бодол, сэтгэгдлээ судар судлах тэмдэглэлдээ эсвэл өөртөө харагдах өөр

газарт бичиж, сургалтын удирдагчтай эсвэл бүлгийнхэнтэйгээ хуваалц.

Асуултыг зорилготой зохиохТаны асуулт суралцах загварынүндсэн хэсгийг амьдралдаахэрэгжүүлэхэд суралцагчдыг урьжбайх ёстой. Үндсэн хэсэг бүр өөр өөрүр дүнд хүргэх тул ямар асуулт тавихнь таны хүсэж буй үр дүнгээсшалтгаална.

Жишээ нь, таны хүсэж буй үр дүнсуралцагчдад судрын хам сэдэв, агуулгыг ойлгоход туслахаар байвал та хүмүүс,үйл явдал, ёс заншлын талаар асуулт тавина. Харин таны хүсэж буй үр дүнсуралцагчдад сургаал эсвэл зарчмыг амьдралдаа хэрэгжүүлэхэд туслахаарбайвал та сургаал эсвэл зарчмыг өөрийн амьдралд хэрэгжүүлэх арга замынталаар бодоход урамшуулсан асуулт тавина.

Суралцах үндэс ба нийтлэг асуултуудСуралцах үндэс бүртэй холбоотой, суралцагчдад тавьж болох асуултуудынжишээг доор үзүүлэв. Түвшин бүрийн асуулт нь хам сэдэв ба агуулгаас эхлэн,сургаал, зарчмуудыг хэрэгжүүлэх хүртэл хэрхэн нэг нэгэн дээрээ тулгуурласанбайгааг олж хар.

Хам сэдэв ба агуулгыг ойлгох

• Энэ түүхэнд ямар хүмүүс оролцсон байна вэ?

• Энэ хэсэг дээр юу болж байна вэ?

• Эдгээр үйл явдал хаана болж байна вэ?

Сургаал, зарчмуудыг олж тогтоох

• Та ямар сургаал, зарчмуудыг олж харсан бэ?

• Энэ түүхийн сургамж эсвэл гол санаа юу вэ?

• Зохиогч бидэнд юуг сургах зорилгоор бичсэн гэж та бодож байна вэ?

Сургаал, зарчмуудыг ойлгох

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 12

56

• Та энэ зарчмын талаар юу мэдэх вэ?

• Яагаад энэ зарчим өнөөдөр бидэнд хэрэгтэй гэж та бодож байна вэ?

• Та нар зарчмыг өөр хэн нэгэнд хэрхэн тайлбарлах вэ?

• Та энэ зарчмын дагуу амьдарч байгаа хүмүүсээс ямар ямар зан чанарыголж хардаг вэ?

Сургаал, зарчмуудын үнэн ба ач холбогдлыг мэдрэх

• Та энэ зарчим үнэн гэдгийг мэдэрч байсан уу?

• Энэ нь үнэн зарчим гэдгийг та хэрхэн мэдэх вэ?

• Та энэ зарчмыг дагаснаараа хэзээ адислагдсан бэ?

Сургаал, зарчмуудыг хэрэгжүүлэх

• Та өнөөдөр мэдэрсэн зүйл дээрээ үндэслэн юу хийх зорилготойбайна вэ?

• Та энэ зарчмыг амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд ямар өөрчлөлт хийжболох вэ?

Суралцагчдад хам сэдэв, агуулгыгойлгоход туслах асуултуудыг тавихСуралцагчдад судрын хэсгийн хамсэдэв, агуулгыг ойлгоход туслахынтулд уншиж байгаа зүйлийнхээ тухаймэдээллийг хайж олохыг сануулан,олж мэдсэн зүйлээ задлан шинжлэхэдтуслах асуултуудыг тэдэнд тавь.

Суралцагчдад мэдээлэл цуглуулахадтусалдаг асуултуудАнгийнхандаа судрын хэсгийн хам сэдэв, агуулгыг ойлгоход нь туслахын тулдтэднээс хүмүүс, үйл явдал, түүхэн нөхцөл байдал ба өөр бусад мэдээллийг хайжолоход урамшуулан дэмжсэн асуулт тавь. Эдгээр асуултын хариултыг ихэвчлэнсудраас эсвэл зүүлт тайлбар, Библийн толь бичиг (Bible Dictionary), Судрынудирдамж (Guide to the Scriptures) гэх мэт судрын лавлахаас эсвэл судраассудлах үедээ олох боломжтой. Эдгээр эх сурвалж нь суралцагчдад судрынхэсгийн тодорхой хэсгийг ойлгоход тусалдаг юм. Жишээ нь, та дараахтайадилхан асуултуудыг тавьж болно. Үүнд:

• 1 Нифай 3:1–4-т өгүүлснээр, хэн Нифайд Лебен рүү очиж, ялтсуудыг авахыгзарлигласан бэ?

• 1 Нифай 16:10-ыг үзнэ үү. Лиахона ямархуу харагдаж байсан бэ?

• Библийн толь бичиг эсвэл Судрын удирдамжаас “Төлөөлөгч” гэсэн үгийгхарна уу. Энэ үг ямар утгатай вэ? (Та суралцагчдад Лук 6:13-ыг уншсаныхаадараа энэ асуултыг тавьж болно.)

Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын 59–60-р хуудсан дээрх (5.1.1-рхэсгийг) унш. Уншиж байхдаа, суралцагчдыг мэдээлэл хайхад урамшуулан

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 12

57

дэмжсэн асуулт тавих нь хэрхэн тэдэнд судрын хэсгийн хам сэдэв, агуулгыг олжмэдэхэд тусалдаг болохыг ойлгоход тусалсан үг, хэллэгийн доогуур зур.

LDS.org вэбсайт дээрх “Asking Questions: Searching for Information”(1:36) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэг дээр семинарын

нэгэн багш Сургаал ба Гэрээ 1:1–4-ийн хам сэдэв, агуулгатай холбоотой чухалмэдээллийг хайж олоход суралцагчдад туслах асуултуудыг зохиож байгаагхаруулна.

Давтах үйл ажиллагааЛук 5:1–11-ийг судлаад, суралцагчдыг эдгээр шүлгийн хам сэдэв, агуулгыг ойлгоход туслах мэдээллийг хайж олоход урьсанхоёр асуултыг бич.

Суралцагчдад мэдээлэл хайж олоход нь туслах нийтлэг асуулт дараах үгээр эхэлнэ. Үүнд:

Хоёр асуултаа судлах тэмдэглэлдээ эсвэл өөртөө харагдах өөр газарт бичиж, сургалтын удирдагчтай эсвэлбүлгийнхэнтэйгээ хуваалц.

Суралцагчдад хам сэдэв, агуулгыг задлан шинжлэхэд тусалдаг асуултуудСуралцагчдыг судрын хэсгийн үндсэн мэдээлэлтэй танилцсаны дараа, татэднээс үйл явдал, хүмүүс, тэдний нөхцөл байдал, өөр бусад зүйлийн талаархдэлгэрэнгүй мэдээллийг задлан шинжлэхэд урьсан асуулт тавь.

Жишээ нь, суралцагчид Лук 5:1–11-ийг судалж байхдаа, Петр шөнөжинзагасчлаад юу ч бариагүй болохыг олж мэднэ. Суралцагчдад энэ хэсгийг илүүгүн гүнзгий задлан шинжлэхэд туслахын тулд та тэдэнд дараах асуултыг тавьжболно. Үүнд:

• Яагаад Петр дахин загасчлахдаа дуртай байсан гэж та бодож байна вэ?

• Яагаад Аврагч Петрээс үүнийг хийхийг хүссэн гэж та нар бодож байна вэ?

Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын 60-р хуудсан дээрх 5.1.2-р хэсгийн“Судрын хам сэдэв ба агуулгыг илүү сайн ойлгоход суралцагчдад туслах нь”нэртэй догол мөрүүдийг судал. Суралцагчдад хам сэдэв ба агуулгыг задланшинжлэхэд туслах асуултуудыг тавих нь судрын талаарх тэдний ойлголтыгхэрхэн гүнзгийрүүлж, баяжуулдаг болохыг ойлгоход танд тусалсан үг,хэллэгийн доогуур зур.

LDS.org вэбсайт дээрх “Asking Questions: Analyzing Context andContent” (1:45) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэг дээр

семинарын нэгэн багш суралцагчдад Сургаал ба Гэрээ 1:1–4-ийн хам сэдэв,агуулгыг задлан шинжлэхэд урамшуулан дэмжсэн асуулт тавьж байгаагхаруулдаг.

• Эдгээр шүлэгт өгүүлснээр, хэн ____________________бэ?

• Энэ шүлгээс харахад, юу ____________________бэ?

• Энэ шүлэгт хаана ____________________бэ?

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 12

58

Давтах үйл ажиллагааТа Лук 5:1–11-ээс цуглуулан авсан мэдээлэл дээрээ тулгуурлан суралцагчдыг хам сэдэв, агуулгыг задлан шинжлэхэд урьсанхоёр асуулт бич.

Суралцагчдад хам сэдэв, агуулгыг задлан шинжлэхэд тусалдаг түгээмэл асуулт нь ихэвчлэн дараах байдлаар эхэлнэ. Үүнд:

Хоёр асуултаа судлах тэмдэглэлдээ эсвэл өөртөө харагдах өөр газарт бичиж, сургалтын удирдагчтай эсвэлбүлгийнхэнтэйгээ хуваалц.

Суралцагчдаас сургаал,зарчмуудыг олж тогтооход туслахасуултуудыг тавихТа суралцагчдад сургаал, зарчмуудыголж тогтооход туслах асуултуудыгтавьснаараа тэднийг чухалүнэнүүдийг олж мэдэн, тодорхойилэрхийлэхэд урьж байна гэсэнүг юм.

Жишээлбэл, Нифайн гуулин ялтасавсан талаарх түүхийг судалсныхаа дараа, та тэднээс “Маш хэцүү байсан хэдийч гуулин ялтсуудыг олж авсан Нифайн амжилтаар ямар зарчмуудыг дүрслэнхаруулж байна вэ?” гэж асууж болно. Энэ нь суралцагчдыг “Би Их Эзэнийхий гэсэн зүйлийг хийснээрээ агуу их зүйлийг хийж чадна” гэх мэтөөрийн үгээр сургаал эсвэл зарчмыг олж тогтоон, илэрхийлэхэд урамшууландэмжинэ.

Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын 60–61-р хуудасны 2.5.3-р хэсгийг(“Суралцагчдад сайн мэдээний сургаал, зарчмуудыг таньж мэдэхэд туслах”)судална уу. Суралцагчдад сургаал, зарчмуудыг олж тогтооход урамшууландэмждэг асуултуудыг тавихын ач холбогдлыг тодруулахад тусалж буй үг,хэллэгүүдийн доогуур зур.

LDS.org вэбсайт дээрх “Aсуулт асуух нь: Сургаал, зарчмуудыг олжтогтоох нь” (0:42) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэг нь

Израилийн армийг тулаанд ялуулахын тулд Мосе гараа өргөх хэрэгтэй болсонтухай өгүүлсэн Египетээс гарсан нь 17-г нэгэн анги хэлэлцэж байгаагхаруулдаг. Энэ видео бичлэгийг үзэж байхдаа багш ангийнхнаас уг түүхийнзарчмыг тодорхойлохоор хэрхэн асууж байгааг олж мэд.

Давтах үйл ажиллагааЛук 5:1–11-ийг судлаад, суралцагчдыг сургаал эсвэл зарчмыг олж тогтооход урьсан асуултыг бич.

• Та яагаад ____________________гэж бодож байна вэ?

• Яагаад энэ нь ____________________байдаг вэ?

• Хэрхэн энэ нь ____________________байна вэ?

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 12

59

Дараах асуулт нь суралцагчдад сургаал, зарчмуудыг олж тогтооход урамшуулан дэмждэг түгээмэл асуултын жишээ болно.Тухайлбал:

Асуултаа судлах тэмдэглэлдээ эсвэл өөртөө харагдах өөр газарт бичиж, сургалтын удирдагчтай эсвэлбүлгийнхэнтэйгээ хуваалц.

Суралцагчдад сургаал, зарчмуудыголж тогтооход туслахасуултуудыг тавихСуралцагчдыг сургаал эсвэл зарчмыголж тогтоосны дараа ангийнхнаас(1) сургаал эсвэл зарчим нь ямарутгатай болохыг, (2) сургаал эсвэлзарчим нь өнөө үед хэрхэн холбогдожболохыг ойлгоход туслах асуулт тавь.Жишээлбэл, ангийнхныг “Бурхандболомжгүй юм гэж нэг ч байхгүй”(Лук 1:37) гэсэн зарчмыг олж тодорхойлсны дараа та тэднээс “Боломжгүй гэсэнүг юу гэсэн утгатай вэ?” мөн “Яагаад өнөө үед бид энэ зарчмыг ойлгоххэрэгтэй вэ?” гэх мэт асууж болно.

Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын 61-р хуудасны “Сургаал,зарчмуудын тухай гүн гүнзгий ойлголттой болоход суралцагчдад туслах”нэртэй гарчгийн доор байх догол мөрүүдийг судал. Суралцагчдад сургаал,зарчмуудыг ойлгоход урамшуулан дэмждэг асуултууд тавихын ач холбогдлыгтодотгосон үг, хэллэгийн доогуур зур.

LDS.org вэбсайт дээрх “Aсуулт асуух нь: Сургаал, зарчмуудыг олжтогтоох нь” (0:41) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэг нь

институтийн нэгэн багш суралцагчдадаа зарчмыг танилцуулан, тэдэнд угзарчмын талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхэд туслах асуулт тавьж байгаагхаруулдаг.

Давтах үйл ажиллагааЛук 5:1–11-ийг судлаад, “Бид учрыг нь сайн ойлгохгүй байсан ч Их Эзэний хүссэн зүйлийг хийх аваас Тэрээр биднийхүлээж байснаас ч илүү их адислалыг бидэнд өгөх болно” гэсэн зарчмын талаарх суралцагчдын ойлголтыггүнзгийрүүлэхэд туслах хоёр асуулт бич.

Суралцагчдад сургаал, зарчмуудыг ойлгоход тусалдаг түгээмэл асуулт нь ихэвчлэн дараах байдлаар эхэлнэ. Үүнд:

• Энэ хэсэгт ямар зарчмыг харуулсан байна вэ?

• Энэ түүхийн сургамж эсвэл гол санаа юу вэ?

• Зохиогч бидэнд юуг сургах зорилгоор үүнийг бичсэн гэж та бодож байна вэ?

• Таны бодлоор ____________________-ээр юу гэж хэлэх гэсэн юм бол?

• Та яагаад ____________________гэж бодож байна вэ?

• Та ____________________гэдгийг хэрхэн тайлбарлах вэ?

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 12

60

Хоёр асуултаа судлах тэмдэглэлдээ эсвэл өөртөө харагдах өөр газарт бичиж, сургалтын удирдагчтай эсвэлбүлгийнхэнтэйгээ хуваалц.

Суралцагчдад сургаал, зарчмуудынүнэнийг ба ач холбогдлыгмэдрэхэд туслах асуулт тавихТа суралцагчдад туршлага, гэрчлэлээхуваалцахад урьсан асуултуудыгтавьснаараа зарчмын үнэн ба ачхолбогдлыг мэдрэхэд тэдэнд тусалжчадна. Түүнчлэн бусад суралцагч угзарчим тэдний амьдралд хэрхэн нөлөөлсөн талаар гэрчилснийхээ дараазарчмыг илүү амархан хүлээн авах болно.

Жишээлбэл, танай ангийнхныг “Бурханд боломжгүй юм гэж нэг чбайхгүй” (Лук 1:37) гэсэн зарчмын талаарх ойлголтоо гүнзгийрүүлсний дараата тэдэнд “Бурхан танд болон таны мэдэх хэн нэгэнд боломжгүй мэт зүйлийгхийхэд тусалж байсан үеийн талаар бод” гэсэн асуултыг тавьж болно. Тэртуршлага тань Бурханы хүчийн талаарх таны гэрчлэлийг хэрхэнхүчирхэгжүүлсэн бэ?

Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын 61–62-р хуудсан дээрх (5.1.3-рхэсгийг) судал. Суралцагчдад сургаал, зарчмуудын үнэнийг ба ач холбогдлыгмэдрэхэд туслах асуултуудыг тавих нь ямар чухал болохыг тодотгосон үг,хэллэгийн доогуур зур.

LDS.org вэбсайт дээрх “Asking Questions: Inviting Feelings andTestimony” (0:48) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэг нь

ангийнхан Алма 7 дээрх зарчмыг хэлэлцэж байгааг харуулдаг. Багш зарчмынүнэнийг ба ач холбогдлыг мэдрэхэд туслах асуултыг хэрхэн тавьж байгааголж хар.

Давтах үйл ажиллагааЛук 5:1–11-ийг судлаад, “Бид учрыг нь сайн ойлгохгүй байсан ч Их Эзэний хүссэн зүйлийг хийх аваас Тэрээр биднийхүлээж байснаас ч илүү их адислалыг бидэнд өгөх болно” гэсэн зарчмын үнэн ба ач холбогдлыг мэдрэхэд суралцагчдадтуслах хоёр асуулт бич.

Суралцагчдад сургаал, зарчмуудын үнэнийг ба ач холбогдлыг мэдрэхэд тусалдаг түгээмэл асуулт нь ихэвчлэн дараахбайдлаар эхэлнэ. Үүнд:

Хоёр асуултаа судлах тэмдэглэлдээ эсвэл өөртөө харагдах өөр газарт бичиж, сургалтын удирдагчтай эсвэлбүлгийнхэнтэйгээ хуваалц.

• Та хэзээ ____________________гэдгийг харж байсан бэ?

• Та хэзээ ____________________гэдгийг харж байсан бэ?

• Та хэрхэн ____________________гэдгийг олж мэдсэн бэ?

• Таны амьдрал ____________________ачаар хэрхэн өөрчлөгдсөн бэ?

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 12

61

Суралцагчдад сургаал, зарчмуудыгамьдралдаа хэрэгжүүлэхэдурамшуулан дэмждэг асуултуудыгтавихСуралцагчид зарчмын үнэн ба ачхолбогдлыг ойлгож, мэдэрсэн чүүнийг амьдралдаа хэрэгжүүлэхэсэхээ сонгох ёстой. Багшийн хувьд тасуралцагчдад сайн мэдээний зарчмыг одоогийн болон ирээдүйн нөхцөлбайдалд хэрхэн хэрэгжүүлэх талаар бодож үзэхэд туслах асуулт тавих үүрэгтэй.Ангийнхныг “Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй” (Лук 1:37) гэсэнзарчмын талаар авч хэлэлцсэний дараа, та тэднээс “Та боломжгүй мэт нөхцөлбайдалтай нүүр тулах үед хэрхэн Бурханд итгэн найдаж болох вэ?” хэмээнасууж болно.

Зарим суралцагчийн хариулт хэт хувийн эсвэл нууцлаг байж болох тул тасуралцагчдаас энэ төрлийн асуултынхаа хариултыг ангийнхантайгаахуваалцахын оронд суралцах тэмдэглэл дээрээ бичихийг хүсэж болно.

Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын 62-р хуудсан дээрх 5.1.4-р хэсгийгсудал. Асуулт тавихын ач холбогдлыг тодотгосон үг, хэллэгийн доогуур зураад,суралцагчдыг сургаал, зарчмуудыг амьдралдаа хэрэгжүүлэхэдурамшуулан дэмж.

LDS.org вэбсайт дээрх “Асуулт асуух нь: Хэрэгжүүлэхэд урамшууландэмжих нь” (0:50) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэг дээр

ангийнхан Лук 5:12–26 дээрх зарчмыг авч хэлэлцэж байгааг харуулдаг. Багшсуралцагчдаас сургаал, зарчмуудыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх талаарбодож үзэхэд туслах асуултуудыг хэрхэн тавьж байгааг олж хар.

Давтах үйл ажиллагааЛук 5:1–11-ийг судлаад, суралцагчдад “Бид учрыг нь сайн ойлгохгүй байсан ч Их Эзэний хүссэн зүйлийг хийх аваасТэрээр бидний хүлээж байснаас ч илүү их адислалыг бидэнд өгөх болно” гэсэн зарчмыг хэрхэн амьдралдаахэрэгжүүлж болох талаар бодож үзэхэд туслах асуултыг бич.

Суралцагчдад сургаал, зарчмуудыг ойлгоход тусалдаг түгээмэл асуултууд ихэвчлэн дараах байдлаар эхэлнэ. Тухайлбал:

Асуултаа судлах тэмдэглэлдээ эсвэл өөртөө харагдах өөр газарт бичиж, сургалтын удирдагчтай эсвэлбүлгийнхэнтэйгээ хуваалц.

Багшийн гарын авлага дээрх асуултуудыг ашиглахТаны гарын авлага бол үр дүнтэй асуултын хамгийн агуу эх сурвалжуудын нэгюм. Хичээл бүрд ашиглахаар санал болгосон асуултууд өгөгдсөн байдаг.Багшийн гарын авлага дээрх олон асуулт нь суралцагчдад суралцах загварынүндсэн хэсгүүдийг хэрэгжүүлэхэд тусалдаг.

• Та ____________________-ыг илүү сайн болгохын тулд юуг өөрчилж болох вэ?

• Та ____________________учраас юу хийх гэж байна вэ?

• Та ____________________-ийг хэрхэн хийж болох вэ?

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 12

62

Та асуулт бичих ур чадвараа сайжруулахыг эрэлхийлэхдээ, сайн зохиогдсонасуултын шинж чанарыг илүү сайн ойлгохын тулд багшийн гарын авлага дээрхасуултуудаа эргэн харах нь ашиг тустай болохыг олж мэдэх болно.

Дүгнэлт ба хэрэгжүүлэлтСанах зарчмууд• Асуулт тавьж, хариулах нь судлах, заахын үндэс юм.

• Үр дүнтэй асуулт тавих нь багш нарын хөгжүүлбэл зохих хамгийн чухал урчадварын нэг юм.

• Сайтар тунгаан бодож зохиосон асуултыг ашиглах нь танд болон танысуралцагчдад тодорхой, зорилтот үр дүнд хүрэхэд тусална.

• Сайн асуултыг анхаарал тавин, зохиож сурахад хичээл зүтгэл гаргаж,дадлага хийх хэрэгтэй.

“Бодлыг өдөөх сайтар тунгаан бодож найруулсан асуултуудыг тавь. Хариу ньтөгс биш байсан ч тэдний чухал сургамжуудыг олж мэдэх магадлалыг өсгөхболно” (Ричард Г.Скотт, “To Understand and Live Truth,” [ахлагч РичардГ.Скотттой хамт нэгэн үдэш, 2005 оны 2-р сарын 4], 3;si.lds.org).

“Тиймээс, яах вэ?”Энэ суралцах туршлагын төгсгөлд өнөөдөр сурсан зарчмууд дээрээ үндэслэнхийхээр төлөвлөж байгаа зарим зүйлээ бичнэ үү.

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 12

63

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 13

Хэрхэн заахаа шийдэх нь:Итгэлээ хөгжүүлэх ньТоймЭнэ суралцах туршлагад дараах ойлголтуудыг авч үзнэ. Үүнд:

• Бурханы үгийн хүч чадалд итгэх

• Их Эзэнд болон Сүнсэнд итгэх итгэлээ хөгжүүлэх

• Суралцагчдадаа итгэх

Үндсэн ойлголтуудГурван гол итгэлИнститут, семинарын зорилго дахь “заа” догол мөрөнд: “Бид суралцагчдадсайн мэдээний сургаал, зарчмуудыг судрууд, бошиглогчдын хэлснээр нь заахүүрэгтэй. Сайн мэдээний энэхүү сургаал, зарчмууд нь ойлголт, сэнхрүүлэлт рүүхөтлөх арга замаар заагддаг болно. Бид суралцагчдад суралцах явцдаа өөрсдийнүүргийг биелүүлэхэд нь тусалдаг ба сайн мэдээг бусдад заахад бэлтгэдэг” гэсэнбайдаг (Сайн мэдээг заах ба судлах нь: Шашны институт, семинарын багш,удирдагчдад зориулсан гарын авлага [2012], x).

Энэ догол мөр нь амжилттай багшийн үйлдэл гурван гол итгэл үнэмшлийгхаруулдаг болохыг өгүүлдэг. Тухайлбал:

1. Бид үгийн хүч чадалд итгэж чадна.

2. Бид Их Эзэнд болон Сүнсэнд итгэх итгэлээ хөгжүүлж чадна.

3. Бид суралцагчдадаа итгэж чадна.

Энэхүү суралцах туршлагад эдгээр гурван гол зүйлийн талаарх таны ойлголт,итгэл үнэмшлийг гүнзгийрүүлэх зорилготой чухал ойлголтуудыг авч үзнэ.

64

Гурван хөлтэй сандлын хөлнүүдтэйадил гурван гол итгэл үнэмшлийн нэгбүр нь амин чухал юм. Багш нарынарга барил энэ бүх гурван гол итгэлүнэмшилтэй нийцсэн байваламжилтад хүрэх нь гарцаагүй.

Зарим үед багш нарын арга барилтэдний сэтгэл зүрхэндээ итгэдэгитгэлтэй нийцдэггүй. Яг л гурванхөлтэй сандлын хөл нь хугарсан эсвэлалга болсон бол тэнцвэрээолохгүйтэй адил Сайн мэдээг заах басудлах нь гарын авлага дээрөгүүлсэнчлэн дараах зүйлийн аль нэгнь дутуу байгаа учраас багш нарамжилтад хүрэхгүй байгаа гэсэн үгюм. Тухайлбал:

1. Үгийн хүч чадалд итгэх итгэл

2. Их Эзэнд болон Сүнсэндитгэх итгэл

3. Суралцагчдадаа итгэх итгэл

LDS.org вэбсайт дээрх “ThreeCore Beliefs” (1:47) видео

бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэгдээр Шашны институт, семинарынудирдах ажилтан Чад Вэбб, түүнийзаах арга барил үндсэн итгэлүнэмшилтэй нь нийцэхгүй байна гэжмэдэрч байсан үеийнхээ талаар ярьдаг. Тэрээр энэ туршлагаас үндэслэн, юухийхээр шийдсэн болохыг олж хар.

Үгийн хүч чадалд итгэхСайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын 4.1.3-р хэсгийн “Үгийн хүч чадалдитгэх” дэд гарчиг доорх хоёр догол мөрийг (47-48-р хуудас) уншина уу. Дараань дараах судрын хэсгүүдийг унш.

• 2 Тимот 3:15–17

• 2 Нифай 25:23, 26

• Aлмa 31:5

• Хиламан 3:29–30

Гарын авлага ба судруудаас уншиж байхдаа дараах зүйлийг хий. Үүнд:

• Таны болон суралцагчдын тань амьдралд судруудын авчрах адислалуудыгтодорхойлон бичсэн үг эсвэл хэллэгүүдийг ол.

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 13

65

• Судрууд таны болон бусдын амьдралыг адисалж байсан тохиолдлуудынталаар тунгаан бод. Төрсөн бодол санаа, сэтгэгдлээ бичижтэмдэглэхэд анхаар.

Багш, суралцагчдыг үгийн хүч чадалд итгэх үед судрууд нь заах, судлахүйл явцад нэн чухал үүрэг гүйцэтгэдэг. LDS.org вэбсайт дээрх

“Scripture-Centered Teaching” (3:20) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэгдээр Вэбб ах энэ нь ангид ямар байдлаар харагддаг болох, мөн яагаад чухалболохыг тайлбарладаг. Үзэж байхдаа дараах асуултуудад анхаарлаахандуул. Үүнд:

• Судрууд заах, судлах үйл явцын төвд байдаг ангиас та юу олж харах вэ?

• Багш нар суралцагчдынхаа ангийн туршлагын төвд судруудыг байлгах ньяагаад чухал вэ?

Эдгээр асуултын хариултаа судлах тэмдэглэлдээ эсвэл өөртөө харагдахөөр газарт бичиж, сургалтын удирдагчтай эсвэл бүлгийнхэнтэйгээ

хуваалц.

Их Эзэнд болон Сүнсэнд итгэх итгэлСайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын 4.1.3-р хэсгийн “Их Эзэнд болонСүнсэнд итгэх итгэл” дэд гарчиг доорх хоёр догол мөрийг (48-р хуудас)уншина уу. Уншиж байхдаа Их Эзэнд болон Сүнсэнд итгэх итгэлээ хөгжүүлэхнь хэрхэн суралцагчдын тань амьдралыг өөрчлөхийг олж мэд.

Дараа нь LDS.org дээрх “The Lord Knows Every Need” (0:45) видеобичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэг нь Их Эзэнд болон Сүнсэнд итгэх

итгэлээ хөгжүүлэх нь таныг болон суралцагчдыг тань хэрхэн адисалдаг талаархтаны ойлголтыг гүнзгийрүүлэхэд тусална. Үзэж байхдаа дараах асуултуудаданхаарлаа хандуул. Үүнд:

• Багшийн хувьд та Их Эзэнд болон Сүнсэнд итгэх итгэлээ ямар арга замаархаруулж чадах вэ?

• Их Эзэнд болон Сүнсэнд итгэх таны итгэл суралцагчдад тань хэрхэнадислал болж чадах вэ?

Эдгээр асуултын хариултыг судлах тэмдэглэлдээ эсвэл өөртөө харагдахөөр газарт бичиж, сургалтын удирдагчтай эсвэл бүлгийнхэнтэйгээ

хуваалц.

Суралцагчдадаа итгэх итгэлСайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын 4.1.3-р хэсгийн “Суралцагчдадааитгэх итгэл” дэд гарчиг доорх эхний дөрвөн догол мөрийг (48-р хуудас)уншина уу. Уншиж байхдаа та суралцагчдынхаа сайн мэдээний сургаал,зарчмуудыг судалж, зааж, хэрэгжүүлэх чадварт яагаад итгэж болохыг харуулсанүг, хэллэгүүдийг ол.

LDS.org вэбсайт дээрх “Expecting More from Your Students” (2:21)видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэг нь нэгэн багшийн

суралцагчдадаа итгэх итгэл нь хэрхэн тэдэнд “Сүнсний хөвчийг мэдрэхэд”тусалж, тэдний хөрвөлтөд нөлөөлсөн болохыг харуулдаг (Бонни Л.Оскарсон,

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 13

66

“Greater Expectations” [Семинар ба институтийн хиймэл дагуулаар дамжууланнэвтрүүлсэн нэвтрүүлэг, 2014 оны 8-р сарын 5], lds.org/broadcasts). Үзэжбайхдаа, дараах асуултад анхаарлаа хандуул. Үүнд:

• Ангийнхаа суралцагчдын сайн мэдээг судалж, зааж, хэрэгжүүлэх чадвартитгэдэг багшийн анги нь суралцагчдадаа бага итгэдэг багшийн ангиасхэрхэн өөр байх вэ?

Төрсөн бодол санаагаа судлах тэмдэглэлдээ эсвэл өөртөө харагдах өөргазарт бичиж, сургалтын удирдагчтай эсвэл бүлгийнхэнтэйгээ

хуваалц.

Дүгнэлт ба хэрэгжүүлэлтСанах зарчмуудҮр дүнтэй заахын тулд таны заах арга барил дараах гурван гол итгэлүнэмшилтэй нийцсэн байх ёстой. Тухайлбал:

1. Бид Бурханы үгийн хүч чадалд итгэж чадна.

2. Бид Их Эзэнд болон Сүнсэнд итгэх итгэлээ хөгжүүлж чадна.

3. Бид суралцагчдадаа итгэж чадна.

Зарим үед анги дахь арга барил, үйлдэл тань эдгээр гол итгэл үнэмшлийгхэрхэн харуулж байгаа талаар өөрөөсөө асууж байх нь ашиг тустайбайж болно.

“Өөрийнхөө төлөө мөн суралцагчдынхаа төлөө тэднийг судруудаа[Мормоны Номыг] унших хүсэлтэй болно гэдэгт итгэлтэй байхыг би танаасгуйж байна. Та тэднийг судрууд руу хөтлөх бус, харин судрууд тэднийг татахёстой” (Хэнри Б.Айринг, “The Book of Mormon Will Change Your Life”[Мормоны Ном сэдэвтэй СБС-ийн симпозиум, 1990 оны 8-р сарын 17], 2,si.lds.org).

“Тиймээс, яах вэ?”Энэ суралцах туршлагыг дүгнэхдээ, өнөөдөр сурсан зарчмууд дээрээ үндэслэнхийх гэж байгаа зарим зүйлээ бичнэ үү.

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 13

67

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 14

Төгс эзэмшихсургаалын оршилТоймЭнэ суралцах туршлага нь дараах ойлголтыг агуулдаг. Үүнд:

• Төгс эзэмших сургаалын зорилго, хүссэн үр дүнг ойлгох

• Төгс эзэмших сургаал дахь сүнслэг мэдлэг олж авахад туслах тэнгэрлэгзарчмуудад суралцаж, амьдралдаа хэрэгжүүлэх

• Есүс Христийн сайн мэдээний сургаалыг сайтар судлах

• Төгс эзэмших сургаалыг ангид хэрэгжүүлэх

Анхаарах зүйлс: Энэхүү суралцах туршлага нь Төгс эзэмших сургаалын зарчим,дадлага ажлын тоймыг харуулдаг. Гүн гүнзгий үзэж судлахын тулд Төгс эзэмшихсургаалын үндсэн материал, “Төгс эзэмших сургаалын тойм” тараах материал,doctrinalmastery.lds.org-ийг үзнэ үү.

Үндсэн ойлголтуудЯагаад Төгс эзэмших сургаалыг судлах хэрэгтэй вэ?Шашны институт, семинарын багш нарын хувьд бид суралцагчдаа ЕсүсХристийн сургаалыг ойлгох, итгэх, үүний дагуу амьдрахад нь туслах аргазамаар Түүн дээр сууриа тавихад нь туслахыг эрэлхийлэх ёстой (Хиламан5:12-ыг үзнэ үү). Гэхдээ өнөөдөр багш, суралцагчдын аль аль нь Есүс Христэдитгэх итгэлтэй болохдоо асар их саад бэрхшээлтэй тулгарч байна. Та нарынболон суралцагчдын тань амьдралд тохиолддог саад бэрхшээлийн заримыгэргэцүүлэн бод. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллардбагш, суралцагчдад тулгардаг зарим саад бэрхшээлийг дүрслэн хэлсэн байдаг.

“Сүм рүү дайрагчдаас суралцагчдыг хамгаалдаг байсан цаг өнгөрчээ. …

… Таны бүх суралцагч өмнөө байгаа саад бэрхшээлтэй тулах итгэлтэй бишбайдаг. …

Суралцагчид Сүмийн талаарх боломжтой бүх өнцгөөс авч үзсэн, бараг бүхмэдээллийг шууд хүлээн авч болох энэ үед [бид амьдарч байна]. Өнөөдөртэдний зөөврийн хэрэгсэл дээрээ харж байгаа зүйл итгэлд нь хор хөнөөлтэй

байхын зэрэгцээ итгэлийг нь урамшуулан дэмжих ч зүйл байж болно. …

Иймэрхүү хүндрэл, бэрхшээлтэй тэмцэхийн тулд саяхан Сүмийн боловсролын зөвлөл Төгсэзэмших сургаал нэртэй цоо шинэ санаачилга гарган ажиллаж байна. … Энэ шинэсанаачилга суралцагчдын Есүс Христэд итгэх итгэлийг бий болгож, хүчирхэгжүүлж, сайнмэдээг амьдрал дээрээ даган, хэрэгжүүлэх ур чадварыг нь нэмэгдүүлэхэд төвлөрнө.

Энэ нь сүнслэгээр өдөөгдсөн, цагаа олсон санаачилга бөгөөд манай залуу хүмүүстгайхамшигтай нөлөө үзүүлэх болно (M. Russell Ballard, “The Opportunities and

68

Responsibilities of CES Teachers in the 21st Century” [address to Church Educational Systemreligious educators, Feb. 26, 2016]).

Төгс эзэмших сургаал гэж юу вэ?Төгс эзэмших сургаал хөтөлбөрийг илүү сайн ойлгохын тулд “Төгсэзэмших сургаал гэж юу вэ?” (3:53) видео бичлэгийг үзнэ үү. Энэ

видео бичлэгийг LDS.org вэбсайт дээрээс үзэж болно. Үзэж байхдаа дараахасуултуудад анхаарлаа хандуул. Үүнд:

• Төгс эзэмших сургаал хөтөлбөр нь яагаад өнөөгийн өсвөр үеийнхэндзориулан сүнслэгээр өдөөгдсөн, цагаа олсон санаачилга болж байна вэ?

• Төгс эзэмших сургаалын хүссэн үр дүн юу вэ?

Төгс эзэмших сургаалын хүссэн үр дүн

Төгс эзэмших сургаал нь дараах хоёр үр дүнд төвлөрдөг. Үүнд:

• Сүнслэг мэдлэг олж авахад туслах тэнгэрлэг зарчмуудад суралцаж,хэрэгжүүлэх

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 14

69

• Есүс Христийн сайн мэдээний сургаал, сургаалыг зааж буй судрын хэсгийгтөгс эзэмших

Эдгээр үр дүн нэг нэгэндээ хамаатай бөгөөд суралцагчдад Есүс Христ болонТүүний сургаал дээр сууриа тавихад туслах боломжтой. Суралцагчид эдгээр үрдүнд хүрснээр хөрвөлтөө гүнзгийрүүлж, бусдыг хөрвөгдөхөд нь туслахболомжтой болно.

Энэхүү суралцах туршлагаар бид “Төгс эзэмших сургаал”-ын үр дүн тус бүрийгдэлгэрэнгүй судалж шинжлэх бөгөөд анги танхимдаа хэр хэрэгжүүлж байгаагнь харах мөн суралцагчид хэрхэн Есүс Христ, Түүний сургаалаар бүрэнадислагдах боломжтой байхыг илүү ойлгох болно.

Сүнслэг мэдлэг олж авахХамгийн эхний үр дүн бол суралцагчдад сүнслэг мэдлэг олж авахтай холбоотойзарчмуудыг мэдэж авч, хэрэгжүүлэхэд туслах зорилготой. Бурхан бүхнийгмэддэг бөгөөд бүх үнэний эх сурвалж юм. Тэр биднийг хайрладаг учраасТүүний сургаалыг мэдэх, ойлгохыг хичээн зүтгэх үед мөн асуулт, асуудлынхаахариултыг олохоор эрэлхийлэх үед бидэнд үнэнийг олоход туслахыг хүсдэг.

Энэ хэсгийг дуусгах үедээ суралцагчдын тавьж болох “Энэ дэлхий дээр яагаадийм их зовлон шаналал байдаг вэ?” “Иосеф Смит олон эхнэртэй байх ёсыгхэрэгжүүлсэн үү?” “Бурхан надад хайртай юу?” гэх мэт зарим асуулт, санаазовоосон асуудлын талаар эргэцүүлэн бодоорой.

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 14

70

Сүнслэг мэдлэг олж авах дараах гурван зарчим нь багш, суралцагчдыг мөнхийнүнэнд суралцах, түүнийг ойлгох, асуулт, асуудлаа шийдэх, өдөр тутмынамьдралдаа шийдвэр гаргах үед аль алиныг нь хөтлөн удирдах болно.

• Итгэлээр үйлд

• Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судал

• Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү гүн ойлголттойболохыг эрэлхийл

Зарчим тус бүрийг дараагийн хэсэгт илүү тайлбарлан, харуулах болно.

Итгэлээр үйлдБид итгэлээр үйлдэх үедээ Бурханд найдан, Түүнд хандан чин сэтгэлээсээзалбирч, суралцан, дуулгавартай байдаг. Бид аль хэдийн мэддэг болсон үнэнгэсэн зүйл дээрээ төвлөрч, хариултуудыг үргэлжлүүлэн эрэлхийлдэг. Биднийасуулт, асуудал Их Эзэний цаг хугацаанд хариулагдан, шийдэгдэнэ гэдэгт бидитгэдэг.

LDS.org вэбсайт дээрх “Итгэлээр үйлд: Чулуучин” (4:58) видео бичлэгийг үзнэүү. Энэ видео бичлэгийг үзэж байхдаа бидний асуулт, асуудал итгэлээр

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 14

71

үргэлжлүүлэн үйлдэх үйлдлээр маань дамжуулан цаг хугацааны явцад хэрхэншийдэгдэж болохыг олж харахыг хичээ.

Утга санаа болон асуултыг мөнхийн талаас нь авч үзБид асуулт, асуудал, нийгмийн асуудал, түүхэн үйл явдал зэргийг авралынтөлөвлөгөө болон Аврагчийн сургаалуудын агуулгын хүрээнд авч үзсэнээртэдгээрийг Их Эзэний хардаг арга замаар харж эхлэхэд маань туслахад АриунСүнсийг урьдаг. Бид сайн мэдээний чухал хэсгүүдэд төвлөрдөг бөгөөд чухал бусзүйлээс болж сатаардаггүй.

LDS.org дээрх “Асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах нь”(2:56)видео бичлэгийг үз. Энэ видео бичлэгийг үзэж байхдаа бид дэлхийн

таамаглал, ойлголтыг хүлээн авахын оронд хэрхэн асуулт, асуудлыг дахинболовсруулж (өөр өнцгөөс харж), үзэл санааг Их Эзэний үнэний жишигттулгуурлан харж болохыг олж харахыг хичээ. Үзэж байхдаа, дараах асуултаданхаарлаа хандуул. Үүнд:

• Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөө, Түүний сургаалын талаархойлголт танай суралцагчдад асуулт, асуудлыг мөнхийн талаас шинжлэнсудлахад хэрхэн тусалж болох вэ?

Асуултын хариултыг судлах тэмдэглэлдээ эсвэл сургалтын удирдагчтайэсвэл бүлгийнхэнтэйгээ хуваалцахдаа харж болох өөр газарт бич.

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү ихийг ойлгож авахаарэрэлхийлБид тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү ихийг ойлгожавахаар эрэлхийлэх үедээ Ариун Сүнс, судар, бошиглогч, эцэг эх, Сүмийнудирдагч, бусад найдвартай эх сурвалжаар дамжуулан сүнслэг мэдлэг олжавдаг. Эдгээр эх сурвалжаас бид суралцахдаа үнэнийг худлаас ялган танихадсуралцдаг.

Та болон таны суралцагчдын илүү их ойлголт эрэлхийлэхдээ ашиглаж болохсудар, Ерөнхий чуулганы захиас зэрэг тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудынталаар бод. Мөн LDS.org дээрх “Gospel Topics, Essays, and Other Resources”зэрэг бусад найдвартай эх сурвалжийн талаар бодож үзээрэй.

Төгс эзэмших сургаалын үндсэн материал үйл ажиллагааТөгс эзэмших сургаалын үндсэн материалын “Сүнслэг мэдлэг олж авах нь” хэсгийг судлаад, сүнслэг мэдлэг олж авахзарчмуудтай илүү сайн танилц. Энэ хэсэгт тоймлосон сүнслэг мэдлэг олж авах гурван зарчмыг судлаад, сүнслэг мэдлэг олжавахын бусад чухал хэсгийн доогуур зур.

Сургаалыг сайтар ойлгож, эзэмшихТөгс эзэмших сургаалын хоёр дахь үр дүн бол Есүс Христийн сайн мэдээнийсургаалыг сайтар судалж ойлгох явдал юм. Суралцагчид сургаалыг сайтарсудалж ойлгосноор үнэнийг эрэлхийлэх эрэл хайгуулдаа сүнслэг мэдлэг олжавах зарчмуудыг ашиглахдаа чадварлаг болох боломжтой.

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 14

72

Сургаалыг сайтар судалж, ойлгоход дараах гурван чухал элемент байдаг. Үүнд:

• Сургаалын сэдэв, сургаалын талаарх үндсэн мэдэгдлүүдийг ойлгох

• Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдыг мэдэх

• Сургаалыг тайлбарлан, хэрэгжүүлэх

Сургаалын сэдэв, сургаалын талаарх үндсэн мэдэгдлүүдийг ойлгохСүнслэг мэдлэг олж авах зарчмуудаас гадна суралцагчид сургаалын есөнсэдвийг судлах болно. Сургаалын сэдэв нэг бүрд суралцагчдын хувьд ойлгож,итгэж, хэрэгжүүлэхэд чухал сургаалын мэдэгдлүүдийг оруулсан. Төгс эзэмшихсургаалын үндсэн материал дахь сургаалын эдгээр мэдэгдлийн заримыгсургаалын талаарх чухал мэдэгдлүүд гэж нэрлэдэг. Сургаалын эдгээр чухалмэдэгдэл нь холбогдох төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдтэй байдаг баэнэ нь тухайн мэдэгдлийн тодорхой хэсгийг заахад тусалдаг.

Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдыг мэдэхСудлах курс тус бүрд сургаалын 25 судрын хэсэг байгаа (нийт 100). Эдгээрсудрын хэсэг сургаалын сэдвүүд сургаалын сэдэв бүрдээ тохирсон чухалмэдэгдлүүдийг олон талаас нь заахад тусалдаг. Жишээлбэл: Дараах сургаалынчухал мэдэгдэл нь “Есүс Христийн Цагаатгал” сургаалын сэдвээс авсан төгсэзэмших сургаалын судрын хэсэгтэй тохирно. “[Есүс Христийн] золиослол

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 14

73

бидний хүн нэг бүрд хэрэгтэй бөгөөд Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн хүн нэгбүрийн хязгааргүй үнэ цэнийг харуулдаг (С ба Г 18:10–11-ийг үзнэ үү)” (Төгсэзэмших сургаалын үндсэн материал [2016], 6). Суралцагчдадаа эдгээр хэсгийгсанаж, олоход төдийгүй энэ хэсгүүд Аврагчийн сургаалыг хэрхэн заадгийгойлгоход туслах нь багш таны ажлын чухал хэсэг юм.

Сургаалыг тайлбарлан, хэрэгжүүлэхЕсүс Христийн сайн мэдээний сургаалыг сайтар ойлгож судлахын нэг чухалхэсэг бол сургаалын чухал мэдэгдэл бүрийг ойлгомжтой тайлбарлах, төгсэзэмших сургаалын хэсгүүд нь эдгээр чухал мэдэгдлийг заахад хэрхэн тусалжбайгааг ойлгох чадвартай байх явдал юм. Суралцагчид сургаалыг ойлгон,сургаалын хэсгүүдийг болон сургаалын холбогдох чухал мэдэгдлүүдийг хаанабайгааг мэдэж санах үедээ сургаалыг амьдралдаа илүү сайн хэрэгжүүлж,түүнийгээ бусдад тайлбарлах боломжтой болдог. Арван хоёр ТөлөөлөгчийнЧуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр (1924–2015) “Үнэн сургаалыг ойлговол энэнь зан төлөв, харьцаа хандлагыг өөрчилдөг” хэмээн заасан (“Little Children,”Ensign, 1986 оны 11-р сар, 17).

Төгс эзэмших сургаалын үндсэн материал үйл ажиллагааТөгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал дахь сургаалын есөн мэдэгдлийн ямар зохион байгуулалттайг харахын тулдтэдгээрийг гүйлгэж хар. “Есүс Христийн Цагаатгал” буюу сургаалын 3-р сэдвийн доторх эхний догол мөрийг судлан, төгсэзэмших сургаалын хэсгүүд сургаалын сэдвүүдтэй хэрхэн уялдаа холбоотой байгааг олж мэдээд, тэдгээрт хөтөлдөг сургаалынчухал мэдэгдлүүдийг заахад тусал. Энэхүү сургаал нь суралцагчдыг Есүс Христ дээр сууриа тавьж, босгоход нь болон “Бурханнамайг хайрладаг уу?” гэх мэт өөрсдийн асуулт, асуудлуудад хариулж эхлэхэд хэрхэн тусалж болох талаар бод.

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 14

74

Төгс эзэмших сургаалыг ангид хэрэгжүүлэх

Төгс эзэмших сургаалын үр дүнг болон тэдгээр нь суралцагчдад сууриа ЕсүсХрист дээр босгоход нь хэрхэн тусалж болохыг мэдсэн учраас бид тэдгээрийгангид хэрхэн ашиглаж, зааж болохыг шинжилж судална.

Төгс эзэмших сургаалын хөтөлбөр нь багш, суралцагчдад сүнслэг мэдлэг олжавахтай холбоотой зарчмуудыг болон есөн сургаалын сэдвийг судалж,хэрэгжүүлэхэд тусалдаг. Хөтөлбөрийн чухал хэсгүүдэд дараах зүйлс орно. Үүнд:

• Сургаалыг ойлгох: Суралцагчдад сургаалын сэдэв бүрийг болон сэдэв бүртэйхолбоотой сургаалын тодорхой чухал мэдэгдлүүдийг мөн төгс эзэмшихсургаалын холбогдох хэсгүүдийг илүү гүнзгий ойлгоход тусалдаг суралцахүйл ажиллагааны эсвэл хэсгүүдийн цуврал.

• Дадлагын дасгалууд: Суралцагчдад сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыгболон сургаалыг орчин үеийн нөхцөл байдал, холбогдох асуудлуудтайхолбон хэрэгжүүлэхэд тусалдаг жишээ тохиолдол, дүрд тоглох, төсөөлөлболон асуултуудаас бүрдсэн дасгалууд.

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 14

75

• Төгс эзэмших сургаалыг товч давтах: Суралцагчдад төгс эзэмших сургаалынхэсгүүд, тэдгээрийг заахад тусалдаг сургаалын чухал хэсгүүдийг олж, санах,төгс эзэмшихэд тусалдаг үйл ажиллагаанууд.

Төгс эзэмших сургаалыг заах багшийн гарын авлагын үйл ажиллагааТөгс эзэмших сургаалыг ангид хэрхэн заахаа мэдэхийн тулд төгс эзэмших сургаалыг заах багшийн гарын авлагынхаа “ЕсүсХристийн Цагаатгал” нэртэй хичээлийг нээ. Уг хичээлийн ангид хийх дараах дасгалуудыг шинжлэн судалж үз. Үүнд: (1)сургаалыг ойлгох нь, (2) дадлагын дасгалууд, (3) төгс эзэмших сургаалыг давтах гэсэн гурван хэсэг орно. Сургаалындасгалуудыг ойлгох хэсэгт сургаалын чухал мэдэгдлүүдийг тод хараар бичсэн байгаа бөгөөд тэдгээр нь суралцагчдадсургаалыг эзэмшихэд нь туслах төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдтэй холбоотой гэдгийг анхаараарай. Дадлагындасгалууд хэсэгт суралцагчдыг өөрсдийнхөө болон өрөөл бусдын амьдралд гарсан асуулт, асуудлуудыг тайлбарлаж,сургаалыг хэрэгжүүлэхэд урьдаг гэдгийг анхаараарай. Суралцагчид дадлагын дасгалд оролцох үед сүнслэг мэдлэг олж авахзарчмуудыг хэрэгжүүлэх нь чухал. Эцэст нь, Төгс эзэмших сургаалыг товч давтах хэсэг нь сургаалын чухал мэдэгдлүүдийгболон холбогдох төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг олж тогтоох, санах, төгс эзэмшихэд туслах зорилготой гэдгийганхаараарай.

Төгс эзэмших сургаалыг заах багшийн гарын авлагын үйл ажиллагааӨөрөө төгс эзэмших сургаалыг ангид хэрхэн ашиглах талаар туршлагатай болохын тулд төгс эзэмших сургаалыг заахбагшийн гарын авлагынхаа “Есүс Христийн Цагаатгал” нэртэй хичээлийг нээ. Дадлагын дасгалыг дуустал хий. Суралцагчидтань хичээлийн үеэр юу хийх, мэдрэх, сүнслэг мэдлэг олж авах, сургаалыг сайтар ойлгож судлах зарчмуудын талаар ойлгожмэдсэнээ хэрхэн ашиглахыг төсөөлөн бод. Дараах асуултуудыг тунгаан бод:

Эдгээр асуултын хариултыг судлах тэмдэглэлдээ эсвэл сургалтын удирдагчтай эсвэл бүлгийнхэнтэйгээ хуваалцахдаахарж болох өөр газарт бич.

Таны суралцагчид Төгс эзэмших сургаалын зарчим, дадлуудыг амьдралынхаатуршид хэрэгжүүлснээр адислагдах болно.

LDS.org вэбсайт дээрх “Сүнслэг мэдлэг олж авах: Мэдисоны түүх (8:36)видео бичлэгийг үзнэ үү. Энэхүү видео бичлэгт Мэдисон гэдэг нэгэн

залуу эмэгтэй асуултуудынхаа хариултыг олж авах, үнэнийг мэдэхэд нь бусдадтуслахын тулд сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашигладаг. Үзэж байхдаадараах асуултуудад анхаарлаа хандуул. Үүнд:

• Төгс эзэмших сургаал Есүс Христ болон Түүний сургаал дээр сууриа тавихаднь таны суралцагчдад хэрхэн тусалж болох вэ?

• Сүнслэг мэдлэг олж авах зарчмууд суралцагчдаа үнэний талаар суралцах,асуултуудынхаа хариултыг олж мэдэхэд хөтлөхөд тань хэрхэн тусалжболох вэ?

• Төгс эзэмших сургаалын зарчмууд суралцагчдыг бусдад сүнслэг мэдлэг олжавахад нь туслахад хэрхэн дэмжиж болох вэ?

• Төгс эзэмших сургаал суралцагчдад Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлж, Түүний сургаалыг ойлгоход хэрхэн тусалжболох вэ?

• Төгс эзэмших сургаал цаашдаа суралцагчдын асуулт, асуудлыг (энэ тохиолдолд, “Бурхан надад хайртай юу?”) хэрхэншийдвэрлэж болох вэ?

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 14

76

Төгс эзэмших сургаалын талаар анхаарвал зохих нэмэлт зүйлсДараах зүйлс Төгс эзэмших сургаалыг ангидаа хамгийн сайн ашиглахад таньтусална. Үүрэг даалгавраа гүйцэтгэхдээ болон суралцагчдадаа зориулан Төгсэзэмших сургаалыг хэрхэн хамгийн сайн ашиглахаа тодорхойлохын тулд ИхЭзэний тусламж, орон нутгийнхаа зохицуулагчийн удирдамжийг эрэлхийл.

• Төгс эзэмших сургаалын хэсэг бүрийг болон тэдгээр нь бусдыгаа хэрхэндэмжиж байгааг дахин үзэж, санахын тулд энэхүү гарын авлагын хавсралтхэсэгт байгаа “Төгс эзэмших сургаалын тойм” тараах материалыг ашигла.

• Төгс эзэмших сургаал ба судрыг дэс дарааллаар заах хоёр нь тусдаа,ялгаатай зүйлс хэдий ч хоёулаа суралцагчдын семинарын туршлагын чухалхэсгүүд юм. Дээрх хоёрыг хоёуланг амжилттай заахын тулд та нар саналболгосон боловсруулсан удирдамжийг хэрэгцээ шаардлагадаа зохицууланашиглаж, хичээлээ хянуур төлөвлөх хэрэгтэй болно.

• Гэхдээ Төгс эзэмших сургаалын ойлголт, зарчмуудыг хичээлийн жилийнтуршид дэс дарааллаар заах хичээл дээр болон бусад нөхцөл байдалд ангидасуулт, асуудал гарахын хэрээр хэрэгжүүлж болно. Судрыг дэс дарааллаарнь судлах явцад тулгарсан төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийгонцлон хэлэх нь суралцагчдад хэсэг бүрийн зааж байгаа үнэний ачхолбогдлыг тодруулахын зэрэгцээ судрын хэсэг бүрийн хам сэдэв, агуулгыгилүү сайн ойлгоход тусална.

• Төгс эзэмших сургаал нь төгс эзэмших судрын хөтөлбөрт үндэслэдэг бөгөөдүүнийг орлодог. Төгс эзэмших судрын агуулгыг хэвлэгдэхээс өмнө төгсэзэмших сургаалын үйл ажиллагаа, судрын хэсгүүдээс орлуулах хэрэгтэй.

• Илүү ойлголт, удирдамж хүлээн авахын тулд doctrinalmastery.lds.org руузочилно уу.

Дүгнэлт ба хэрэгжүүлэлтСанах зарчмууд• Төгс эзэмших сургаал нь суралцагчдыг өсөж хөгжин, асуудлуудтай тулгарах

үед тэднийг адислах сүнслэгээр өдөөгдсөн санаачилга юм.

• Төгс эзэмших сургаал хоёр үр дүн дээр төвлөрнө. Үүнд: (1) сүнслэг мэдлэголж авах тэнгэрээс өгөгдсөн зарчмуудад суралцаж, тэдгээрийг хэрэгжүүлэх(2) Есүс Христийн сайн мэдээний сургаалыг болон тэрхүү сургаалыг заажбуй судрын хэсгийг төгс эзэмших гэсэн үр дүн багтана.

• Суралцагчдаа Төгс эзэмших сургаалын үр дүнд хүрэхэд туслах нь тэднийгЕсүс Христийн сургаалыг ойлгох, итгэх, үүний дагуу амьдрах үедээ Түүндээр сууриа тавихад туслах болно.

“Төгс эзэмших сургаал бол гурван зорилготой семинарын хөтөлбөр юм.Үүнд: нэгдүгээрт, суралцагчдад сүнслэг мэдлэг олж авахаар суралцахад ньтуслах; хоёрдугаарт, суралцагчдад Аврагчийн сургаалыг мэдэж авч,ойлгоход туслах ба энэ нь үнэн сургаалыг оюун санаандаа мэдэхийнзэрэгцээ зүрх сэтгэлдээ ойлгох гэсэн утгатай бөгөөд бид тэднийг зүрх

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 14

77

сэтгэлдээ гүн гүнзгий байлгаасай хэмээн хүсдэг; гуравдугаарт, суралцагчдаа өөрсдөөсургаалын дагуу амьдрах, найз нөхдийнхөө асуултад хариулахад ашиглах, бусдад үнэнийгмэдэхэд нь туслах зэргээр сургаалыг амьдралдаа хэрхэн ашиглах талаар суралцахад ньтуслах явдал юм” (Kim B. Clark, “Doctrinal Mastery and Deep Learning” [address to ChurchEducational System religious educators, Feb. 17, 2017]).

Тэгэхээр яах вэ?Энэ суралцах туршлагыг дүгнэхдээ, өнөөдрийн ойлгож мэдсэн зарчмууд дээрээүндэслэн, хийх гэж байгаа зарим зүйлээ бичнэ үү.

СУРАЛЦАХ ТУРШЛАГА 14

78

Дэд хичээлүүд

Дадлага хичээлийн оршилШашны институт, семинар нь шинээр дуудагдсан институт, семинарын багшнарыг сургахдаа ашиглаж болох 90 минутын цуврал таван хичээлийг багшнарыг хариуцсан удирдагчдад зориулан боловсруулан гаргасан. Эдгээр хичээлнь сургалт хариуцсан удирдагчдад шинэ багш нарын гэрээр суралцах 14туршлагаас суралцаж байгаа чухал ойлголт, зарчмуудаар тэдэнтэй хамтдадлага хийх боломжийг олгоно. Боломжтой бол сургалт хариуцсанудирдагчид эдгээр таван дадлага хичээлийг шинэ багш нартай хичээлийн жилэхлэхээс өмнө үзэж дуусгах хэрэгтэй.

Дадлага хичээлийг заахын өмнөШинээр дуудагдсан багш нар 14 суралцах туршлагыг гэртээ хийж гүйцээсэнбайх ёстой. Гэрээр суралцах туршлага нь Сайн мэдээг заах ба судлах нь: Шашныинститут, семинарын багш, удирдагчдад зориулсан гарын авлага (2012) дээрээсолж болох чухал мэдээллийн талаарх багш нарын ойлголтыг гүнзгийрүүлэхэдтусална. Сургалтын удирдагчид ч мөн адил сургалтын материалтайтанилцахын тулд гэрээр суралцах туршлагыг хийж дуусгасан байх ёстой.

Арван дөрвөн гэрээр суралцах туршлагад ашигласан “хуваалцах”шигтгээ зураг нь багш нараас төрсөн бодол санаа, сэтгэгдлээ бичиж

тэмдэглэхийг хүсэн, тэдгээрийг сургалт хариуцсан удирдагчтайгаа хуваалцахадбэлэн байх ёстой цагийг харуулж байгаа болно. Сургалт хариуцсан удирдагчэдгээр тэмдэглэсэн бодол санаа, сэтгэгдлийг багш нараас хураан авч, дараа ньтэдгээрийг гэрээр суралцах туршлага дээрх мэдээллийг багш нар хэрхэнсуралцаж байгааг үнэлж дүгнэхэд ашиглах боломжтой. Удирдагч дадлагахичээлүүдийг багш нарын хэрэгцээнд тохируулан залбиран бэлдэх ёстой.Удирдагчид дараах дадлага хичээлүүдэд санал болгосон дадлага хийх үйлажиллагааг ашиглаж болно эсвэл өөрийн үйл ажиллагааг боловсруулангаргаж болно.

Тэмдэглэл: Эдгээр дадлага хичээлд эш татсан видео бичлэгүүд бүх хэлнээорчуулагдаагүй байгаа. Хэрэв тодорхой нэгэн видео бичлэг танай хэл дээрбайхгүй бол таны зааж байгаа зарчмыг харуулсан өөр видео эх сурвалжийгсонгож эсвэл уг зорилгод хүрэхэд тань туслах өөр үйл ажиллагааг боловсруулангаргаж болно.

Дадлага хичээлийн үеэрЭдгээр дадлага хичээлийн үндсэнзорилго нь багш нарт гэрээр суралцахтуршлагаасаа сурсан чадвараараададлага хийж, бататгахад туслах үйлажиллагааг удирдан явуулахболомжийг сургалт хариуцсанудирдагчдад олгоно. Шаардлагагарвал удирдагчид сургалтынматериалыг багш нарт сайтаройлгуулахын тулд гэрээр суралцах туршлагуудад танилцуулсан мэдээллийг

81

дахин авч үзэж болно. Гэхдээ ихэнх дадлага хичээлийн цагийг дадлага хийх үйлажиллагаанууд дээр зарцуулах ёстой.

Нийтлэг төлөвлөгөөДараах төлөвлөгөө нь 90 минутын дадлага хичээлд санал болгож буйтөлөвлөгөө юм. Та үүнийг ангийнхаа хэрэгцээ, нөхцөл байдалд тохирууланөөрчилж болно.

Оршил (10 минут)

• Богинохон сүнслэг хэсэг, залбирлаар хичээлийг эхлүүл.

• Багш нарт бие биенээ таньж мэдэхэд тусал.

• Өмнөх дадлага хичээлийн даалгавруудын гүйцэтгэлийг шалга.

Дадлага хийх (70 минут)

• Гэрээр суралцах туршлагын “Санаж байх зарчмууд” хэсгийг хувилантарааж өг. Эдгээр зарчмыг мөн суралцах туршлагаас судалж байхдаабичиж тэмдэглэсэн багш нарын туршлага, сэтгэгдлийг ярилц.Асуултуудад хариулж, тодруулга хий. Шаардлага гарвал, багш нарынсайн ойлгоогүй материалыг дахин заа эсвэл бататга.

• Гэрээр суралцах туршлага дээр танилцуулсан чадвар, зарчмыг бататгаххэлэлцүүлэг хийж, дадлага хийх үйл ажиллагааг удирдан явуул. Та угхичээл дээр санал болгосон үйл ажиллагааг хийж эсвэл өөрийн үйлажиллагааг боловсруулан гаргаж болно.

Төгсгөл (10 минут)

• Багш нарыг хичээлийн жилийн турш хичээлийг бэлдэн, ангид заажбайхдаа сурсан зүйлтэйгээ холбох арга замыг эрэлхийлэхэд урь.

• Дараагийн сургалтад зориулсан хүсэлт, даалгаврыг тодруулж өг. Багшнарыг шаардлагатай бүх материалаар хангаж, ямар ч даалгаврыг тавтухтай гүйцэтгэхэд анхаар.

• Залбирлаар өндөрлө.

82

ДЭД ХИЧЭЭЛ 1

Бидний зорилгоБагш нарт зориулсан санал болгох үйл ажиллагааЭнэ хичээлд гэрээр суралцах туршлага 1–4-өөс сурсан зарчмаар дадлага хийхболомжийг багш нарт олгох үйл ажиллагааны жагсаалт орсон. Шаардлагагарвал та ангийнхаа багш нарын хэрэгцээнд тохирох өөрийн дадлага хийх үйлажиллагааг боловсруулж болно.

Суралцах туршлага 1: Аврагчийн арга барилаарамьдарч, заахДадлага хийх үйл ажиллагаа 1: Христийнхтэй адил зан чанарыгхөгжүүлэхЗорилго: Багш нарт хувь хүнийхээ хувьд Христийнхтэй адил зан чанарыгхөгжүүлэх явцдаа өөрийгөө үнэлэхэд туслан, тэднийг Аврагчтай адил идэвхтэйамьдарч, заахад урамшуулан дэмжих

Үйл ажиллагаа: Багш нарт Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлдзориулсан удирдамж (2004) гарын авлагын 143-р хуудсан дээрх “Зан чанарынүйл ажиллагаа”-ны хувийг тарааж өг. Тэдэнд энэ үйл ажиллагааг хийж дуусгахцөөн минут гаргаж өг. Хийж дууссаных нь дараа сурч, мэдэрсэн зүйлийнх ньталаар богино ярилцлага удирдан явуул. Бид амьдралдаа болон зааж байхдааАврагчтай илүү адилхан болохын тулд хэр их хичээж зүтгэнэ, суралцагчдынхааамьдралд төдий чинээ үр дүнтэй нөлөөлж чадна.

Дадлага хийх үйл ажиллагаа 2: Аврагчийн үлгэр жишээг дагахЗорилго: Багш нарт Аврагчийн үлгэр жишээн дээр тулгуурлан нөхцөлбайдлыг олж харан, зохих арга замыг ялган таньж сурахад туслах

Үйл ажиллагаа: Багш нарыг гэрээр суралцах туршлага 1 дээрээ “Сайн мэдээгзаах ба судлах нь гарын авлагын үйл ажиллагаа”-наас олж тогтоосон үг,хэллэгээс хуваалцахад урь. Анги доторх нөхцөл байдлыг эсвэл өөрийн зохиосоннөхцөл байдлыг жүжигчлэн үзүүл. Дараа нь Аврагч нөхцөл байдал тус бүрийгхэрхэн шийдэх загварыг өгсөн талаар гарын авлагаас олж тогтооход багшнарыг урь. Багш нарыг ангиараа эсвэл хамтрагчтайгаа энэ нөхцөл байдлыгшийдвэрлэх дадлага хийхэд урь.

• Нэг суралцагч судруудаа ангид авчирдаггүй эсвэл хичээлийн үеэртэдгээрийг нээдэггүй.

• Нэг суралцагч ангидаа өдөр болгон ирдэг боловч ангийн үйл ажиллагаандогт оролцдоггүй.

• Суралцагчдын тал хувь нь өдөр бүрийн унших зорилгоо биелүүлдэггүй.

83

Суралцах туршлага 2: Шашны семинар,институтийн зорилгоДадлага хийх үйл ажиллагаа 3: Шашны семинар, институтийн зорилгыгзааж, хуваалцахЗорилго: Багш нарт шашны институт, семинарын зорилгын ач холбогдлыгсуралцагчдад заах дадлага хийхэд туслах

Үйл ажиллагаа: Ангийнхаа багш нартай шашны семинар, институтийнзорилгын ач холбогдлыг хэлэлц (“Сайн мэдээг заах ба судлах нь: Шашнысеминар ба институтийн багш, удирдагчдад зориулсан гарын авлага” [2012], 1.1-рхэсэг, 1–2-ыг үзнэ үү). Суралцагчид энэ зорилгыг ойлгох нь яагаад чухалболохыг мөн багш нар тэдэнд ийнхүү ойлгоход нь хэрхэн тусалж болох талаарярилц. Уг зорилгын ач холбогдлыг суралцагчдад зааж болох ярилцлага эсвэлзаах нөхцөл байдлыг жүжигчлэн үзүүлэхэд багш нарыг урь. Түүнээс гадна багшнар уг зорилгын талаар эцэг эх, санваарын удирдагчидтай ярилцаж байгаагааржүжигчлэн үзүүлж болно.

Дадлага хийх үйл ажиллагаа 4: Бүртгүүлээгүй суралцагчдыг семинар,институтэд ирж оролцоход урихЗорилго: Семинар, институтэд хамрагдах шинэ суралцагчдыг олж,бүртгүүлэхэд гүйцэтгэх үүргээ ойлгоход нь багш нарт туслах

Үйл ажиллагаа: Багш нараас өөрийн харьяа бүсийн боломжтой суралцагчдынжагсаалтыг сургалтанд авчрахыг хүс. Ангиараа шашны институт, семинарынзорилгын “Удирдах” догол мөрөн дээрх (Сайн мэдээг заах ба судлах нь х-г үзнэүү), мөн Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын 1.4.3-р хэсэг (хуудас 8)дээрх зарчим, үйл ажиллагааг судалж, ярилц. Багш нарыг боломжитсуралцагчдынхаа жагсаалтыг шалгаад, бүртгүүлэхгүй байх магадлалтай хүнийголж тодорхойлоход урь. Багш нарыг хоёр хоёроор нь хуваагаад, тэднээр дарааххарилцан яриаг жүжиглэн тоглуул.

• Боломжит суралцагчдын тухай мөн бүртгүүлээгүй суралцагчдыг ирж суухадурихын тулд хэрхэн хамтран ажиллах талаар бишоптой ярилцах

• Жагсаалтад буй нэг суралцагчтай холбогдож, түүнийг хичээлдээирэхэд урих

• Суралцагчийн эцэг эхтэй түүний хэрэгцээний талаар мөн түүнд институт,семинарт хамрагдсанаас ирдэг адислалаас хүртэхэд нь туслахын тулд хэрхэнхамтран ажиллаж болох тухай ярилцах

Суралцах туршлага 3: Сүнсээр заах бa суралцахДадлага хийх үйл ажиллагаа 5: Гэрчлэлийн ач холбогдолЗорилго: Багшийн гэрчлэл ангид болон суралцагчдын зүрх сэтгэлд Сүнсийгхэрхэн урин авчирдгийг үзүүлэх

Үйл ажиллагаа: Багш нараас Сайн мэдээг заах ба суралцах гарынавлагын (33-р хуудас) 2.6.3-р хэсгийг (“Гэрчлэх”) судлахыг хүс. Дараа

нь тэдэнд LDS.org дэх “A Man without Eloquence” (6:06) видео бичлэгийг үзүүл.Чин сэтгэлийн гэрчлэлийг сонсох нь хүний сэтгэл зүрхэнд хэрхэн нөлөөлж

ДЭД ХИЧЭЭЛ 1

84

байгааг олж харахад багш нарыг урь. (Энэ видео бичлэг бүх хэл дээрорчуулагдаагүй байгаа.)

Багш нар 2.6.3-р хэсгийг уншин, видео бичлэгийг үзэж дууссаны дараатэднийг ангийнхныхаа өмнө гарч ирэн, сайн мэдээний зарчмын талааргэрчилж байгаагаар төсөөлөн бодоход урь. Тэднээс хэлэх зүйлээ бичижтэмдэглэхийг хүс. Дараа нь багш, суралцагчдын аль аль нь энгийн гэрчлэлээхуваалцах нь Сүнсийг ангид авчрахад ямар ач холбогдолтой талаар ярилцахадтэднийг урь.

Дадлага хийх үйл ажиллагаа 6: Сүнсээр заах: Хийж болох, болохгүй зүйлЗорилго: Багш нарт Сүнсээр заахад туслах бодит санааг өгөх

Үйл ажиллагаа: Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагчНийл А.Максвэлл (1926–2004) сайн мэдээг зааж, судлахад Сүнсийг

урихтай холбоотой хийж болох, болохгүй зүйлийн тоймыг гаргаж өгсөн. Багшнарт энэ гарын авлагын хавсралт дахь “Сүнсээр заах нь: Хийж болох, болохгүйзүйл” нэртэй тараах материалыг хувилж өгөөд, тэдэнд анхааралтай унших цаггаргаж өг. Багш нарыг заах үедээ анхаарлаа хандуулахыг хүссэн нэг юмуу хоёрзөвлөгөөг ахлагч Максвэллийн зөвлөгөөнөөс тэмдэглэж авахад урь. Цөөнбагшаас бодол санаа, олж мэдсэн зүйлээ ангийнхантайгаа хуваалцахыг хүс.

Дадлага хийх үйл ажиллагаа 7: Сүнсийг урихын тулд сүнслэг цугларалтыгашиглахЗорилго: Багш нарт ангидаа Сүнсийг урин авчрахын тулд үр дүнтэй сүнслэгцугларалт хэрхэн явуулахыг суралцагчдадаа заахын ач холбогдлыгойлгоход туслах

Үйл ажиллагаа: Гэртээ суралцах туршлага 3 дээр тэд Сүнсийг хичээлдээ уриндуудахын тулд багш, суралцагчдын хийж чадах зүйлийг олж тогтоосон гэдгийгбагш нарт сануул. Тэднийг Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын “Үрдүнтэй сүнслэг цугларалт явуулж Сүнсийг урь” (16-17-р хуудас) хэсгийгуншихад урь. Багш нараас суралцагчдад ангийн сүнслэг цугларалтын зорилгыгойлгоход туслах мөн хэрхэн үр дүнтэй хөтлөн явуулахад туслах хичээлийнтоймыг бэлдэхийг хүс. Багш нарын бодол, санааг ярилцан, шаардлагатай болсаналаа хэл. Багш нарыг хичээлийн нэг хэсэгт ангийнхнаа танилцуулах дадлагахийхэд урь.

Суралцах туршлага 4: Хайр, хүндэтгэл, зорилго бүхийорчинг бүрдүүлэхДадлага хийх үйл ажиллагаа 8: Та суралцагчдынхаа талаарх юуг альхэдийн мэдсэн байгаа вэ?Зорилго: Багш нарт суралцагчдынхаа хэн болохыг таньж мэдсэнээр хайр,хүндэтгэл, зорилго бүхий орчинг бүрдүүлэхийн ач холбогдлыг ойлгоход туслахЭнэ үйл ажиллагаа нь суралцагчдынхаа нэр, сонирхол, асуудал, ур чадвар гэхмэт тэдний талаар олж мэдэхийн тулд гаргаж буй багш нарын хичээл зүтгэлдтус нэмэр болно.

ДЭД ХИЧЭЭЛ 1

85

Үйл ажиллагаа: Багш нарыг дараа жил заах суралцагчдынхаа нэрсийнжагсаалтыг хичээлдээ авчрахад урь. Тэднээс нэрийг нэг бүрчлэн судалж,тэдний сонирхол, асуудал, ур чадвар гэх мэт суралцагч бүрийн талаар олжмэдсэн зүйлээ бичиж тэмдэглэхийг хүс. Багш нарыг жижиг жижиг бүлгүүдэдхуваарилагдан, хичээлийн жил эхлэхийн өмнө мөн дараа нь суралцагч бүрийнталаар илүү ихийг олж мэдэхийн тулд юу хийж болох талаар ярилцахад урь.

Дадлага хийх үйл ажиллагаа 9: Нөхцөл байдал ба жүжиглэн тоглохЗорилго: Багш нарт ангид нэгдмэл зорилготой болгох дадлага хийхболомж олгох

Үйл ажиллагаа: Багш нартай Сайн мэдээг заах ба судлах нь 2.2.2-р хэсэг (15-рхуудас) дээрх ангийг нэгдмэл зорилготой болгох арга барилын жагсаалтыгтовчхон авч хэлэлц. Багш нарыг уг нөхцөл байдлыг жүжигчлэн үзүүлэх замаарэдгээр арга барилын заримаар дадлага хийхэд урь.

• Суралцагчдаас суралцагчийнхаа үүргийг биелүүлэхийг хүс. Оролцогчдоосинститут, семинарын ангийн багшийн дүрд тоглохыг хүс. Өнөөдрийнхичээл Алма 32 байх болно. Хичээл эхлэхэд багшийн дүрд тоглож байгаахүн нэлээн хэдэн суралцагч судраа авчраагүй бөгөөд сонирхохгүй байгааганзаарна. Багшийн дүрд тоглож байгаа хүнээс суралцагчдыг үүргээбиелүүлэхэд урамшуулан дэмжихийн тулд чадах бүхнээ хийхийг хүс.Дасгалыг хийж дууссаны дараа, багш бүх суралцагчаас хичээлд оролцохыгхүссэнээр ямар санаа өгсөн болохыг бүлгээрээ ярилц. Юу сайн болсон, юугөөрөөр хийж болох байсныг ярилц. Саналууд дээр үндэслэн, уг багшийгтухайн нөхцөл байдалд дахин дадлага хийхэд урь.

• Сударт болон сайн мэдээнд чин үнэнч, хүсэл эрмэлзэлтэй, эрч хүчтэй бай.Хоёр багшийг институт, семинарын хичээлийн эхэн үеийг дүрслэнүзүүлэхэд урь. Нэг багшаас баяртай, итгэлтэй, зорилготой харин нөгөөбагшаас эрч хүчгүй, идэвхгүй, анхаарлаа төвлөрүүлэхгүй заахыг хүс.Багшийн байгаа байдал суралцагчдад хэрхэн нөлөөлж болохыгоролцогчидтой ярилц.

• Цагаа дэмий үрэхээс зайлсхий. Дараах хувилбарыг жүжигчлэн үзүүлэхэдхоёр багш хэрэгтэй. Тухайлбал: А, Б багш. Энэ хоёр багш Сүмийн нэгбайранд, нэг цагт хичээлээ заадаг. А багш үргэлж хичээлээ 10 минутхоцорч эхлүүлэн, 10 минутын өмнө дуусгадаг. Харин Б багш хичээлийнминут бүр чухал, зайлшгүй хэрэгтэй гэдгийг мэддэг учраас яг цагтааэхлүүлж, дуусгана гэсэн үзэл бодолдоо үнэнч нэгэн байв. Нэгэн өглөөхичээлийн дараа А багш Б багшийн өрөө рүү ирлээ. Тэрээр сэтгэл нь багазэрэг зовсон бололтой ангийнх нь суралцагчид суралцаж байгаазүйлийнхээ ач холбогдлыг сайн мэдрэхгүй байна гэсэн мэдрэмж төрөөдбайгаагаа хэлжээ. Тэрээр Б багшид өөрт нь санал болгох ямар нэгэн зүйлбайгаа эсэхийг мэдэхээр ирсэн аж.

Хичээлээ цагтаа эхлүүлж, цагтаа дуусгаж байх нь суралцагчдын оюунухаанд зорилго, ухамсар суулгахад тусалдаг тухай А багштай ярилцахад Ббагшийг урь. Ярилцсаны дараа цагийг үр ашиггүй өнгөрүүлэх нь ангийнсурах зорилгыг хэрхэн үгүй болгодог талаар А багшид ойлгоход нь туслахнэмэлт санаа бодлоо хуваалцахад оролцогчдыг урь.

ДЭД ХИЧЭЭЛ 1

86

• Ангидаа хэвшил тогтоо. Оролцогчидтой Сайн мэдээг заах ба судлах ньгарын авлагын 16-р хуудсан дээрх сумаар тэмдэглэсэн “Ангидаа хэвшилтогтоо” хэсэгт буй ангид хэрэгжүүлж болох хэвшлийн жагсаалтыг авчхэлэлц. Багш, суралцагчдад хамгийн үр ашигтай болохыг олж мэдсэн заримхэвшлийг ойлгоход нь багш нарт тусал. Та анх удаа институт, семинарынсуралцагчдад ангийн хэвшлийн талаар хэрхэн заахыг үзүүл. Дараа нь нэгбагшийг ангийн өмнө гарч ирэн, өөр нэг хэвшлийг мөн адил заахад урь.

ДЭД ХИЧЭЭЛ 1

87

ДЭД ХИЧЭЭЛ 2

Үндсэн суралцах загварСанал болгох үйл ажиллагааЭнэ хичээлд гэрээр суралцах туршлага 5–8-аас сурсан зарчмуудаараа дадлагахийх боломжийг багш нарт олгох үйл ажиллагааны жагсаалт орсон.Шаардлага гарвал та ангийнхаа багш нарын хэрэгцээнд тохирох өөрийндадлага хийх үйл ажиллагааг боловсруулж болно.

Суралцах туршлага 6: Хам сэдэв, агуулгыг ойлгохБагш нарт хам сэдэв, агуулгыг ойлгох дадлага хийхэд нь тусалж байхдаа дараахур чадварыг хөгжүүлэхэд анхаарлаа хандуул.

• Хам сэдэв, агуулгын талаарх тэдний ойлголтыг гүнзгийрүүлэх асуулт тавих

• Тэдгээр асуултад зохих эх сурвалж дээр үндэслэн хариулах

Дадлага хийх үйл ажиллагаа 1: Хам сэдэв, агуулгыг ойлгохЗорилго: Багш нарт судрын хам сэдэв, агуулгыг ойлгохын ач холбогдлыг олжхарахад туслан, асуулт тавьж, хариултыг олох дадлага хийх боломжийг олгох

Үйл ажиллагаа: Багш нарт Сургаал ба Гэрээ 22-ын бүрэн бичвэрийг өгөхШүлгийн дугаар, бүлгийн гарчиг, уг судрын хэсгийн хам сэдвийн талаархбусад ямар ч мэдээллийг оруулж болохгүй. Багш нарыг бичвэрийг уншихадуриад, дараа нь уншсан зүйлийн хам сэдэв, агуулгын талаар ямар асуух зүйлбайгааг асуу. Тэдний асуултыг самбар дээр бич. Гэрээр суралцах туршлага 6дээрх “Асуулт тавих нь” хэсэгт орсон асуултуудыг тэдэнд сануулах нь тустайбайж магад (та тэдгээрийг самбар дээр бичиж болно).

• Энэ хэсгийн үндсэн мэдээлэл юу вэ?

• Түүх, соёл, газар зүйн нөхцөл байдал нь юу вэ?

• Зохиогч нь хэн бэ?

• Тухайн хэсэгт гарч байгаа хүмүүс хэн бэ? Тэд юу хийж эсвэл хэлж байнавэ? Яагаад?

• Ямар үйл явдал болж байна вэ? Түүхийн үйл явдал нь юу вэ?

• Танил бус үг, хэллэг, илэрхийллүүд ямар ямар утгатай вэ?

• Дүрслэгдсэн ёс заншил, дэг журам ямар ач холбогдолтой вэ?

Багш нарт уг судрын хэсгийг Сургаал ба Гэрээний хаанаас олж болохыг хэлээд,нээхэд урь. Багш нараас асуултынхаа хариултыг хайж байхдаа зохих эхсурвалжийг (хэсгийн гарчиг, зүүлт тайлбар, суралцагчийн гарын авлага гэхмэт) ашиглахыг хүс.

Судраас судлах үед хам сэдэв, агуулгын гүйцэтгэдэг үүргийн тухай энэ үйлажиллагаанаас олж мэдсэн зүйлээ ярилцахад урь.

88

Дадлага хийх үйл ажиллагаа 2: Хам сэдэв, агуулгын талаархсуралцагчдын мэдлэгийг нэмэгдүүлэх асуулт тавихЗорилго: Багш нарт хам сэдэв, агуулгын талаарх асуулт тавих дадлагахийхэд туслах

Үйл ажиллагаа: Багш нарыг дараах судрын хэсгүүдийн нэгийг бие даансудлахад урь.

• Хаадын Дээд 17:8–16 (Зарефатын бэлэвсэн эмэгтэй Елиаг хооллосон нь)

• Үйлс 3:1–8 (Петр, Иохан хоёр ариун сүмд хүн эдгээв)

• Иаков 7:1–5 (Шерим Иаковын итгэлийг гуйвуулахыг эрэлхийлэв)

Судрын хэсгүүдийн хам сэдэв, агуулгын талаарх суралцагчдын ойлголтыгнэмэгдүүлэхэд туслах асуултуудыг бичиж тэмдэглэхийг багш нараас хүс. Ямарасуулт тавьж болохыг багш нарт сануулахын тулд та тэдэнд Сайн мэдээг зааж,судлах нь: Шашны семинар ба институтийн багш, удирдагчдад зориулсан гарынавлага [2012]-ын 2.4.1-р хэсэг (24-р хуудас) дээр авч хэлэлцсэн нөхцөл байдлыгбүрдүүлдэг өөр хэсгүүдийг сануулж болно.

Багш нарыг асуултуудаа хамтрагчтайгаа хуваалцан, зарим асуултын хариултыгхамт хайж олоход урь. Багш нараас энэ үйл ажиллагааны үр дүнд мэдэж авсанзүйлээсээ хуваалцахыг хүс.

Суралцах туршлага 7: Сургаал, зарчмуудыголж тогтоохДадлага хийх үйл ажиллагаа 3: Тодорхой зарчмуудыг олж тогтоохЗорилго: Багш нарт тодорхой сургаал, зарчмуудыг олж таних дадлагахийхэд туслах

Үйл ажиллагаа: Дараах зургаан судрын эшлэлийг самбар дээр бич. 2 Нифай32:3; 3 Нифай 13:21; Сургаал ба гэрээ 19:4; Египетээс гарсан нь 19:5; Матай5:16; болон 1 Нифай 1:20 (Эхний дөрвөн эшлэлд тодорхой сургаал эсвэл зарчиморсон, харин сүүлчийн хоёрт ороогүй болно).

Багш нарыг Сайн мэдээг зааж, судлах нь (26-р хуудас) дээрх 2.5.1-р хэсгийн 4-рдогол мөрийг харахад урь. Багш нараас хоёр хоёроороо хуваагдан, самбар дээрбичсэн зургаан эшлэлийн алинд нь тодорхой сургаал, зарчим орсон болохыголж тогтоохыг хүс. Хосуудыг олсон зүйлээ тайлбарлан, ямар шалтгаанаарийнхүү үзэж байгаагаа ангийнхантайгаа хуваалцахад урь.

Дадлага хийх үйл ажиллагаа 4: Дөрвөн минутын судрын дасгалЗорилго: Багш нарт тодорхой сургаал, зарчмыг олж тогтоох дадлагахийхэд туслах

Үйл ажиллагаа: Багш нараас хоёр минутын дотор судраасаа аль болох олонтодорхой сургаал, зарчмыг хайж олохыг хүс. Дараа нь олсон тодорхой сургаал,зарчмуудаасаа аль болох олныг хоёр минутын дотор ангийнхантайгаахуваалцахад урь. Шаардлагатай бол багш нартай санал бодлоо хуваалц.

ДЭД ХИЧЭЭЛ 2

89

Дадлага хийх үйл ажиллагаа 5: Учир шалтгаан, үр нөлөө хоёрынхоорондын харилцааг хайхЗорилго: Багш нарт судрын хэсэг дотор байх учир шалтгаан, үр нөлөө хоёрынхоорондын харилцааг мөн далд зарчмуудыг олж тодорхойлоход туслах

Үйл ажиллагаа: Багш нарыг судраа нээж, тодорхой учир шалтгаан, үр нөлөөхоёрын хоорондын харилцааг харуулсан сайн мэдэх судрын түүхийг нээхэд урь.Жишээ нь, Давид ба Голиат (1 Самуел 17:1–51), Даниел арслангийн нүхэнд(Даниел 6:1–28), Нифай гуулин ялтсуудыг авсан нь (1 Нифай 3–4) зэрэгбайж болно.

Багш нараас түүхийг хурдан гүйлгэж уншаад, хувь хүний эсвэл бүлэг хүнийүйлдэл, хандлага эсвэл биеэ авч явах байдлын талаар өгүүлсэн хэсгийг олжхараад, дараа нь үүний үр дүнд ирсэн адислал, үр дагаврыг олж тогтоохыг хүс.Багш нарыг олсон учир шалтгаан, үр нөлөө хоёрын хоорондын харилцааг мөнэдгээрийн илэрхийлж буй үнэний талаар хуваалцахад урь.

Тэмдэглэл: Энэ үйл ажиллагааг сургаал, зарчмыг гаргаж ирэхэд биш, харинучир шалтгаан, үр нөлөө хоёрын хоорондын харилцааг олж тодорхойлоходтөвлөрүүл. Багш нар өөр үйл ажиллагаагаар сургаал, зарчмыг гаргаж ирэхдадлага хийнэ.

Дадлага хийх үйл ажиллагаа 6: Далд утга бүхий сургаал, зарчмуудыг олжтогтоох асуулт тавихЗорилго: Багш нарт далд утга бүхий сургаал, зарчмуудыг олж тогтоох асуулттавьж сурахад нь туслах

Үйл ажиллагаа: Самбар дээр Сайн мэдээг зааж, судлах нь гарын авлагын (26-рхуудас) 2.5.1-р хэсэг дэх дараах асуултуудыг бич.

• Энэ түүхийн сургамж эсвэл гол санаа нь юу вэ?

• Яагаад зохиогч эдгээр үйл явдал эсвэл хэсгийг багтаасан гэж та бодожбайна вэ?

• Зохиогч үүгээрээ бидэнд юу заахыг хүссэн бэ?

• Энэ хэсэгт ямар чухал үнэнийг заасан бэ?

Ангиараа хоёр бүлэг шүлгийг унш (жишээлбэл, Египетээс гарсан нь 11:1–9болон Марк 12:41–44). Багш нараас шүлгүүд дэх далд утга бүхий сургаал,зарчмуудыг олж тогтоохдоо самбар дээрх асуултуудыг ашиглахыг хүс. Самбардээр багш нарын олж тогтоосон сургаал, зарчмуудыг бич.

Дараа нь багш нарыг нэг эсвэл хоёр бүлэг шүлгийг уншаад, шаардлага гарвалсамбар дээрх асуултуудыг ашиглан сургаал, зарчмуудыг бие даан олоход урь.(Та тэдний судлах бүлэг шүлгийг ирэх жилийн семинар, институтийнсургалтын материалаас сонговол тустай байж болно.) Дараа нь багш нараасолж тодорхойлсон үнэнээ ангийнхантайгаа хуваалцахыг хүс.

ДЭД ХИЧЭЭЛ 2

90

Дадлага хийх үйл ажиллагаа 7: Нэг өдрийн турш бошиглогчМормон байхЗорилго: Багш нарт сургаал, зарчмын тодорхой бөгөөд энгийн мэдэгдлийгбичиж сурахад туслах

Үйл ажиллагаа: LDS.org дэх Media Library-аас эсвэл Сайн мэдээний уранзургийн цуглуулга-аас (2009) сургаал, зарчмыг амархан олж тогтоохболомжтой, олны сайн мэдэх судрын түүхийг харуулсан хэдэн зургийг сонго(жишээлбэл, залуу дайчид, Аврагч таван мянган хүнийг хооллосон нь, ахлагчМоронай ба эрх чөлөөний туг гэх мэт). Мормоны Номын цэдгийгхураангуйлж байхдаа Мормон биднийг мэдээсэй хэмээн хүссэн сургамжааихэвчлэн энгийн зарчмын мэдэгдэл хэлбэрээр илэрхийлэн онцолсон гэдгийгтайлбарла. Ингэхдээ тэрээр, үнэний талаарх мэдэгдлийг “Мөн тийн … бидхарав” (Алма 30:60; Хиламан 12:3) хэмээн эхлүүлэн, төгсгөсөн байдаг. Тэд нэгөдрийн турш судрын түүхэнд орсон үнэнийг сургаал, зарчмын мэдэгдэл болгонхураангуйлах замаар Мормон болох боломжтой гэдгийг багш нарт хэл.

Сонгосон зураг бүрд дараах дасгалыг хий.

• Зургийг харуулж, уг түүхэн үйл явдлыг товчхон өгүүл.

• Багш нарыг уг түүхэн дэх далд утга бүхий зарчим эсвэл сургаалыг олжтогтоон, “Мөн тийн… бид харав” гэсэн үгийг оруулан, энгийн бөгөөдтодорхой байдлаар түүнийгээ хэлэхэд урь. Нэг эсвэл хоёр зургийн хувьдбагш нараас хоёр хоёроороо хамтарч ажиллан, өөрсдийн мэдэгдлийгангийнхантайгаа хуваалцахыг хүс.

Багш нарт Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын 28-р хуудсан дээрхахлагч Б.Х.Робэртсийн мэдэгдлийг сануул.

Дадлага хийх үйл ажиллагаа 8: Сургаал, зарчмын энгийн бөгөөдтодорхой мэдэгдэлЗорилго: Багш нарт сургаал, зарчмын энгийн бөгөөд тодорхой мэдэгдлийголж харах дадлага хийхэд туслах

Үйл ажиллагаа: Самбарын нэг талд сайн бичигдсэн сургаал эсвэл зарчмынмэдэгдлийн дараах шинж чанаруудыг бич (гэрээр суралцах туршлага 7-оос).

• Тэдгээр нь бүрэн мэдэгдэл байна.

• Тэдгээр нь энгийн, тодорхой, товч байна.

• Тэдгээрийн илэрхийлж буй үнэн нь чухал ач холбогдолтой, хувирчөөрчлөгддөггүй бөгөөд цагийн эрхэнд хуучирдаггүй.

• Тэдгээр нь ихэвчлэн үйлдэл, үүнтэй холбоотой үр дагаврыг саналболгодог.

• Тэд хувь хүнд хамааралтай байдаг.

ДЭД ХИЧЭЭЛ 2

91

Самбарын нөгөө талд сургаал, зарчмын тав юмуу зургаан мэдэгдэл бич. Энэдасгалын зорилгод нийцүүлэхийн тулд мэдэгдлүүд нь чанарын хувьд өөр өөрбайх ёстой. Жишээлбэл, та дараах мэдэгдлийг ашиглаж болно.

• “Итгэл ба дуулгавартай байдал” гэх мэт бүрэн бус мэдэгдэл

• Хэт урт эсвэл ярвигтай (хоёр буюу гурван өгүүлбэр) мэдэгдэл

• “Нифай дуулгавартай байсан бөгөөд Их Эзэн түүнийг адисалсан” (“Бидуулгавартай байснаараа их адислалыг өөрийн амьдралд урин авчирдаг”гэхийн оронд) гэх мэт цагийн эрхэнд хуучирдаггүй, хувь хүнд хамаатаймэдэгдэл

• Семинар, институтийн багшийн гарын авлага дээрх сайн бичигдсэнмэдэгдэл

Багш нараас сургаал, зарчмын мэдэгдэл бүр сайн бичигдсэн эсэхийг самбардээрх таван шинж тэмдэг дээр үндэслэн дүгнэхийг хүс. Сайжруулах хэрэгтэйнэг эсвэл хоёр мэдэгдлийг сонгоод, ангиараа хамтран ажиллаж, дахинөөрчлөн бич.

Дадлага хийх үйл ажиллагаа 9: Зарчмыг танилцуулахЗорилго: Багш нарт сургаал, зарчмын энгийн бөгөөд тодорхой мэдэгдлийгбичиж сурахад нь туслах

Үйл ажиллагаа: Судрын нэг эшлэл мөн эшлэлд заасан үнэнтэй холбоотой хэдхэдэн үг бичсэн цаасыг багш бүрд зориулан бэлд (жишээлбэл, “1 Нифай16:9–16, 28–29—итгэл, тууштай байдал” эсвэл “Сургаал ба Гэрээ27:15–18—Бурханы хуяг дуулга”).

Багш нарыг тойрог болон суухад урь. Дараа нь багш бүрд уг цаасыг тарааж өг.Багш бүрийг өөрийн цаасан дээрх судрын эшлэл, үгсийг уншаад, үгсэд нэгэсвэл хоёр өөрчлөлт хийж сургаал, зарчмын энгийн бөгөөд тодорхоймэдэгдлийг бий болгоход урь.

Хангалттай хугацаа өнгөрсний дараа багш нараас цаасаа баруун гар талдбайгаа хүнд шилжүүлэхийг хүс. Цаасыг авсан хүн судрын эшлэлийг уншаад,сургаал эсвэл зарчмын мэдэгдлийг хүчтэй болгохын тулд нэгээс хоёр өөрчлөлтхийнэ. Энэ үйл явцыг хэд хэдэн удаа давтан хий.

Ангийнхныг сургаал, зарчмын энгийн бөгөөд тодорхой мэдэгдэл бичих үйлявцын талаар санал бодлоо ярилцахад урь.

Суралцах туршлага 8: Сургаал, зарчмуудыг ойлгож,мэдэрч, амьдралдаа хэрэгжүүлэхДадлага хийх үйл ажиллагаа: Сургаал, зарчмуудыг ойлгохын тулд асуулттавихЗорилго: Багш нарт сургаал, зарчмын талаар асуулт тавьж, хариултыгэрэлхийлэн хайснаар судар дахь илүү гүн гүнзгий утга агуулгыг олоход туслах

Үйл ажиллагаа: Самбарын төвд семинар, институтийн багшийн гарынавлагаас авсан сургаал, зарчмын мэдэгдлийг бич. Ангийнхныг сургаал,

ДЭД ХИЧЭЭЛ 2

92

зарчмын талаарх тэдний ойлголтыг хүчирхэгжүүлэх аль болох олон асуулттавихад урь. Тэдний бүх асуултыг самбар дээр бич.

Багш нарыг хоёр хоёроороо хуваагдан, гурван минутын дотор судраас болонорчин үеийн бошиглогчдын үгээс аль болох олон асуултын хариулт олоходурь. Дараа нь энэ үйл ажиллагаа сургаал, зарчмын талаарх тэдний ойлголтыгхүчирхэгжүүлэхэд хэрхэн тусалсан талаар өөрсдийн бодол санаагангийнхантай хуваалцахыг хосуудаас хүс.

Дадлага хийх үйл ажиллагаа 11: Хувийн ажлын хүснэгтЗорилго: Багш нарт сургаал, зарчмыг ойлгон, мэдэрч, амьдралдаа хэрэгжүүлэхүйл явцыг туршихад туслах, бие даан хэрэглэх боломжтой сургалтынматериалаар хангах

Үйл ажиллагаа: Багш бүрд энэ гарын авлагын хавсралт дахь“Сургаал, зарчмыг ойлгож, мэдэрч, амьдралдаа хэрэгжүүлэх” нэртэй

тараах материалыг хувилж өг. Тараах материал нь тэдэнд сургаал, зарчмыгойлгон, мэдэрч, амьдралдаа хэрэгжүүлэхэд туслахын тулд ашиглаж болохсургалтын материал гэдгийг тайлбарла. Тараах материалын эхний гурванхэсгийг багш нартай ярилцаад, хэсэг бүрийн зорилго, хүсэж буй үр дүнгтайлбарла.

Багш нарыг бие даан суралцаж байхдаа сургаал, зарчмыг ойлгон, мэдэрч,амьдралдаа хэрэгжүүлэх чадвараа үргэлжлүүлэн хөгжүүлэхэдурамшуулан дэмж.

ДЭД ХИЧЭЭЛ 2

93

ДЭД ХИЧЭЭЛ 3

Хичээлдээ бэлдэх нь: Юузаахаа шийдэхСанал болгох үйл ажиллагааЭнэ хичээлд гэрээр суралцах туршлага 9–10-аас сурсан зарчмуудаар дадлагахийх боломжийг багш нарт олгох үйл ажиллагааны жагсаалт орсон.Шаардлага гарвал та ангийнхаа багш нарын хэрэгцээнд тохирох өөрийндадлага хийх үйл ажиллагааг боловсруулж болно.

Суралцах үйл ажиллагаа 9: Хичээлдээ бэлдэх нь: Юузаахаа шийдэхДараах үйл ажиллагаа нь судар болон багш нарт зориулсан гарын авлагыгашиглан, юу заахаа шийдэх чадвараа хөгжүүлэхэд багш нарт туслахадзориулагдсан. Энэ үйл явцыг дөрвөн үе шатанд хувааж болох бөгөөд гэрээрсуралцах туршлага 9 дэх “Хичээлд бэлдэх үйл ажиллагаа”–тай ижил төстэй.Үйл ажиллагаануудыг багш нарт юу заахаа шийдэх цогц үйл явцад удирдахаднэг нэгээр нь ашиглаж болно эсвэл үйл ажиллагаа бүрийг тодорхой нэгэн урчадварыг онцлоход тусад нь ашиглах боломжтой.

Дадлага хийх үйл ажиллагаа 1: Судрын хэсгийн хам сэдэв, агуулгыгойлгохЗорилго: Түүх, үйл явдалд гарсан бодит тохиолдол эсвэл өөрчлөлтийг олжхарснаар судрын хэсгийн үндсэн зарчмыг гаргах чадварт дадлагажихад багшнарт тусална.

Үйл ажиллагаа: Хэдийгээр семинар, институтийн багшийн гарын авлага ньсудрын хэсгүүдийг хэсэг шүлэг болгон хуваадаг ч багш нар түүх, үйл явдал дахьтохиолдлуудыг олж харж, үндсэн зарчмыг гаргах чадварт бие даан дадлагахийснээрээ судрын хэсгийн хам сэдэв, агуулгыг илүү сайн ойлгох боломжтой.Энэ үйл ажиллагаа багш нарт энэхүү чадварт дадлагажихад тусална.

Багш нарт LDS.org дахь “Teaching the Scriptures Sequentially” (4:28)видео бичлэгийг үзүүл. Юу заахаа шийдэх үйл явц нь видео бичлэг

дээр гарсантай төстэй загварыг дагадаг.

Багш нарыг 10–15 минутад судраа гүнзгий судлахад урь. Та судрынхэсгийг сургалтын үеэр оноож өгч болно эсвэл сургалтын өмнө

судрын нэг хэсгийг гэртээ судалж ирэхийг багш нараас хүсэж болно. Судалжбайхдаа түүхэн үйл явдал дахь тохиолдол, өөрчлөлт дээр үндэслэн агуулгыгшүлгүүдийн жижиг хэсгүүдэд хувааж, судрын хэсгийг тоймлоход багш нарыгурь. Тэд энэ гарын авлагын хавсралтад байх “Юу заахаа шийдэх нь” тараахматериалыг ашиглан эсвэл өөр арга замаар судрын хэсгийг тоймлож болно.

Хангалттай хугацаа өнгөрсний дараа багш нарыг хийсэн ажлаа бүлэгтэйгэээсвэл хоёр хоёроороо хуваагдан ярилцахад урь. Тэднийг судрынхаа хэсгүүдийгсеминар, институтийн багшийн гарын авлага дээрхтэй харьцуулахад урь.

94

Дараа нь тэмдэглэсэн зүйл, багшийн гарын авлагыг ашиглан багш нараар альсудрын хэсгийг жинхэнэ хичээл дээрээ ашиглаж болохыг шийдүүл. Багш нарыгажлаа дахин ярилцахад урь.

Дадлага хийх үйл ажиллагаа 2: Сургаал, зарчмыг олж тогтоохЗорилго: Багш нарт судрын хэсэг дэх сургаал, зарчмыг ойлгож, олж тогтоохчадварт үргэлжлүүлэн бэлтгэж, хөгжүүлэхэд туслах

Үйл ажиллагаа: Хэдийгээр багш нарын гарын авлагад судрын олон хэсгийнсургаал, зарчмын мэдэгдлүүд аль хэдийн орсон байгаа ч багш нар энэхүүчадварт үргэлжлүүлэн бэлтгэхийн хэрээр судраас суралцах явцаа сайжруулан,суралцагчдадаа сургаал, зарчмыг илүү сайн бие даан олж тогтооход нь тусална.

Багш нарыг эхний үйл ажиллагаагаар тоймлосон шүлгийн хэсгүүд дэхсургаал, зарчмыг олж тодорхойлоход урь. Дараа нь тэднийг “Юу

заахаа шийдэх нь” нэртэй тараах материал дээрээс эсвэл өөр арга замаар олжтодорхойлсон сургаал, зарчмаа бичиж тэмдэглэхэд урь.

Хангалттай хугацаа өнгөрсний дараа багш нарыг хийсэн ажлаа бүлгээрээ эсвэлхоёр хоёроороо хуваагдан ярилцахад урь. Багш нарыг олж тодорхойлсонсургаал, зарчмаа семинар, институтийн багшийн гарын авлага дахь тохирохсудрын хэсгүүдийн тодоор бичигдсэн сургаал, зарчимтай харьцуулахад урь.Тэднээс бичсэн мэдэгдлийг тодотгож өгөх үгийн засвар өөрчлөлтийг хийж,хийсэн ажлаа дахин бүлэгтэйгээ юм уу, хоёр хоёроороо хуваагданярилцахыг хүс.

Дадлага хийх үйл ажиллагаа 3: Суралцагчдад ямар зарчим, сургаалыгсурч, хэрэгжүүлэх нь хамгийн чухал болохыг шийдэхЗорилго: Дараах зүйлийг анхаарснаар, суралцагчдад ямар зарчим, сургаалыгсурч, хэрэгжүүлэх нь хамгийн чухал болохыг олж тодорхойлох чадварыгүргэлжлүүлэн хөгжүүлэхэд нь багш нарт туслах

• Ариун Сүнсний өдөөлт

• Сүнслэгээр өдөөгдсөн зохиогчийн зорилго

• Сургаал, зарчмыг хөрвүүлэх

• Суралцагчдын хэрэгцээ, чадвар

Үйл ажиллагаа: Суралцагчдад ямар зарчим, сургаалыг сурч, хэрэгжүүлэх ньхамгийн чухал болохыг багш нар шийдэх ёстой учраас энэ үйл ажиллагааныүеэр суралцагчдынхаа талаар бодох нь ашиг тустай байж болно. Тэднийгангийнхаа суралцагчдын нэрсийн жагсаалтыг авчрахад урь. Байхгүй болтэднээр ангид нь суух суралцагчдынхаа нэрийг бичихэд урь.

Дараа нь багш нараас хоёр дахь үйл ажиллагаанаас гаргасан тоймынхоозарчим, сургаалыг ашиглахыг хүс. Ангийнхан хоёр дахь үйл ажиллагаагаахийж дуусгаагүй бол самбар дээр багш нарын гарын авлага дээрх судрынхэсгүүдээс авсан сургаал, зарчмын гурав эсвэл дөрвөн мэдэгдлийг бич. Багшнарыг дараах асуултыг өөрсдөдөө тавьж, аль сургаал, зарчмыг сурч,хэрэгжүүлэх нь хамгийн чухал болохыг олж тогтооход урь.

Ариун Сүнсний өдөөлт

ДЭД ХИЧЭЭЛ 3

95

• Яагаад надад эдгээр сургаал, зарчмыг хичээл дээрээ онцолж үзэх ньчухал гэсэн мэдрэмж төрж байна вэ?

Сүнслэгээр өдөөгдсөн зохиогчийн зорилго

• Яагаад зохиогч энэ сургаал, зарчмыг цэдэгт оруулсан талаар сударт юугэж бичсэн байна вэ?

• Энэ сургаал, зарчим нь сүнслэгээр өдөөгдсөн зохиогчийн зорилготойнийцэж байна уу?

• Энэхүү сургаал, зарчим нь сүнслэгээр өдөөгдсөн зохиогчийнзорилготой хэрхэн холбогдож байгааг ойлгоход багшийн гарын авлагатусалж байна уу?

Сургаал, зарчмыг хөрвүүлэх

• Энэ сургаал, зарчим Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд илүү ойртоходсуралцагчдад маань хэрхэн тусалж байна вэ? Мөн энэ нь хэрхэн тэднийгаврал руу хөтлөхөд туслах вэ? Энэ сургаал, зарчмын талаарх гэрчлэл ньБурханы хүслийг дагахад тэдэнд хэрхэн туслах вэ?

• Энэхүү сургаал, зарчим нь суралцагчдад Есүс Христийн сургаалыг болонЦагаатгалыг ойлгож, тэдгээрт итгэж найдахад хэрхэн туслах вэ?

• Энэхүү сургаал, зарчим суралцагчдын хөрвөлтийг хэрхэн илүү гүнзгийболгодгийг ойлгоход багшийн гарын авлага надад тусалж байна уу?

Суралцагчдын хэрэгцээ, чадвар

• Би энэхүү сургаал, зарчмыг заах эсэхээ шийдэхдээ суралцагчдынхааямар хэрэгцээг анхаарч үзэх ёстой вэ?

• Ангидаа онцлон үзэж болох бусад сургаал, зарчимтай харьцуулахад,энэхүү сургаал эсвэл зарчим нь суралцагчдын маань амьдралд ямар ачхолбогдолтой вэ?

• Энэхүү сургаал, зарчмыг суралцагчдынхаа хэрэгцээнд тохируулахадтуслах зөвлөмж багшийн гарын авлагад байдаг уу?

Багш нарт эдгээр асуултыг тунгаан бодох хангалттай хугацаа гаргаж өгснийдараа суралцагчдад аль сургаал, зарчмыг сурч, хэрэгжүүлэх нь хамгийн чухалвэ гэдгийг олж тогтооход тусал. Хэрэв багш нар хоёр дахь үйл ажиллагааныхаатоймыг ашиглаж байгаа бол олж тодорхойлсон зарчим, сургаалынхаа хажуудчагт тэмдэг эсвэл од тавихад урь. Тэднийг бүлгээрээ эсвэл хосоороо сонгосонсургаал, зарчмаа хуваалцахад урь.

Тэмдэглэл: Эдгээр асуултыг Сайн мэдээг заах ба судлах нь: Шашны семинар,институтийн багш, удирдагчдад зориулсан гарын авлагын (2012) 4.3.3-р хэсэг(52–54-р хуудас)-ээс авсан болно. “Энэ бүхнийг шийдэхдээ [тэд] Сүнснээсбаталгаа эрэлхийлэх ёстой. Сүнс тэдэнд сүнслэгээр өдөөгдсөн судрынзохиогчдын санааг илүү сайн ойлгож, суралцагчдынхаа хэрэгцээг болон сайнмэдээний ямар үнэнүүд суралцагчдыг Тэнгэрлэг Эцэг ба Аврагч рууойртуулахад туслах вэ гэдгийг олж мэдэхэд нь тусалж чадна” (Сайн мэдээг заахба судлах нь, 54) гэдгийг багш нарт сануул.

ДЭД ХИЧЭЭЛ 3

96

Дадлага хийх үйл ажиллагаа 4: Судрын шүлгийн хэсэг бүрд ямар ачхолбогдол өгөхийг шийдэхЗорилго: Багш нарт судрын шүлгийн хэсэг бүрд хэр их ач холбогдол өгөхийгшийдэх чадварыг үргэлжлүүлэн хөгжүүлэхэд туслах

Үйл ажиллагаа: Багш нарыг нэг дэх үйл ажиллагааныхаа тоймыг эсвэлбагшийн гарын авлага дээрх судрын шүлгийн хэсгүүдээ харахад урь Суралцахзагвар дээр үндэслэн дараах асуултыг тавьж, хэсэг бүрд хэр их ач холбогдолөгөхөө шийдэх талаар бодож үзэхийг тэднээс хүс.

Би энэ шүлгийн хэсгийг зааж байхдаа суралцагчдаасаа дараах зүйлийгхүсэх болно.

• Хам сэдэв, агуулгыг ойлгож байна уу?

• Чухал сургаал, зарчмуудыг олж тогтоосон уу?

• Сургаал, зарчмуудыг ойлгож байна уу?

• Сургаал, зарчмуудын үнэн хийгээд ач холбогдлыг мэдэрсэн үү?

• Сургаал, зарчмуудыг амьдралдаа хэрэгжүүлсэн үү?

Багш нараас хичээлийн тэмдэглэл дээрээ шүлгийн хэсэг болгонд өгөх ачхолбогдлын түвшнээ бичиж, ямар шалтгаанаар ийнхүү шийдсэнээбүлгийнхэнтэйгээ эсвэл хоёр хоёроороо хуваагдан ярилцахыг хүс.

Суралцах туршлага 10: Юу заахаа шийдэх нь:Судруудыг болон багшийн гарын авлагыг ашиглахДадлага хийх үйл ажиллагаа 5: Сургалтын материалыг авч үзэхЗорилго: Сургалтын материал нь агуу зорилгын төлөө бичигдэн,суралцагчдын хөрвөлтийг гүнзгийрүүлэхэд туслах асуулт, арга барил, үйлажиллагаа үүнд орсон болохыг багш нарт ойлгоход нь туслах

Үйл ажиллагаа: LDS.org дээрх “Curriculum Overview” (4:45), видеобичлэгийг үзүүл.

Дараа нь багшийн гарын авлага дээрх аль нэгэн хичээлийг нээх эсвэл энэгарын авлагын хавсралтад байх “Үзүүлэх хичээл—3 Нифай 11:1–17” нэртэйтараах материалыг ашиглахад багш нарыг урь. Багш нараас сайн мэдээгсуралцагчдын зүрх сэтгэлд гүнзгий оруулахад туслах сургалтын материалынзорилгыг харуулах үйл ажиллагаа, сургаал эсвэл зарчмын мэдэгдэл, асуултэсвэл эшлэлүүдийг хайж олохыг хүс. Энэ үйл ажиллагааг хийж дууссаны дараабагш нарыг хамтрагчтайгаа олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.

Дадлага хийх үйл ажиллагаа 6: Сургалтын хөтөлбөрийн үндэс суурьЗорилго: Багшийн гарын авлага нь тэдэнд болон тэдний суралцагчдадхичээлдээ сайн мэдээг заах, судлах үндэс суурийг нэгтгэн оруулахад туслахзорилгоор бичигдсэн болохыг багш нарт ойлгуулахад туслах

Үйл ажиллагаа: LDS.org дээрх “The Fundamentals in the Curriculum”(2:15) видео бичлэгийг үз.

ДЭД ХИЧЭЭЛ 3

97

Дараа нь багш нарыг таван бүлэг болгон хуваа. Бүлэг бүрд суралцах загварыннэг хэсгийг оноож өг.

• Бүлэг 1: Хам сэдэв, агуулгыг ойлгох

• Бүлэг 2: Сургаал, зарчмыг олж тогтоох

• Бүлэг 3: Сургаал, зарчмын утга агуулгыг ойлгох

• Бүлэг 4: Сургаал, зарчмын үнэн ба ач холбогдлыг мэдрэх

• Бүлэг 5: Сургаал, зарчмыг амьдралдаа хэрэгжүүлэх

Сургалтын хөтөлбөрөөс тэдэнд болон тэдний суралцагчдад оноож өгсөн үндэссуурьтай нэгтгэхэд туслах асуулт, үйл ажиллагаа эсвэл арга барилыг хайжолохыг багш нараас хүс.

Бүлэг бүрийг төлөөлөх нэг хүнийг ангийнхныхаа өмнө гарч ирэн, бүлгийнхээолж, хэлэлцсэн зүйлийг танилцуулахыг хүс.

Дадлага хийх үйл ажиллагаа 7: Нийцүүлэн тохируулахЗорилго: Ариун Сүнсний удирдамжийг даган, сүнсээр өдөөгдсөн зохиогчийнзорилгыг зааж, сургаал, зарчмыг хөрвүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэн,суралцагчдынхаа хэрэгцээ, чадварыг авч үзсэнээр сургалтын хөтөлбөрийгтэдний хэрэгцээнд нийцүүлэн, тохируулахын ач холбогдлыг ойлгоход нь багшнарт туслах

Тэмдэглэл: Багш нар энэ үйл ажиллагааны үеэр суралцагчдынхаа талаар бодохнь тустай. Тэднийг ангийнхаа суралцагчдын нэрсийн жагсаалтыг авчрахад урь.Нэрсийн жагсаалт хараахан байхгүй бол тэднийг ангид нь суух хэдэнсуралцагчийн нэрийг бичихэд урь.

Үйл ажиллагаа: LDS.org дээрх “4.3.4 Хичээлийг заах бус,суралцагчдад заах нь (2:12) видео бичлэгийг үз. Энэ видео бичлэг дээр

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн суралцагчдынхаахэрэгцээнд нийцүүлэхийн тулд хичээлийнхээ төлөвлөгөөг тохируулсанбагшийн жишээг хуваалцдаг. (Энэ видео бичлэг бүх хэлнээ орчуулагдаагүйбайгаа.)

Та уг видео бичлэгийг үзсэнийхээ дараа дараах асуултуудын талаар ярилц.

• Тухайн өдөр суралцагчдынхаа хэрэгцээнд тааруулан, тэдний хөрвөлтийггүнзгийрүүлэхэд багшид юу тусалсан бэ?

• Нэг суралцагч нь ангийнхны анхаарлыг түүний төлөвлөсөн зүйлээс өөрзүйл рүү хандуулах санааг хэлэхэд багш юу хийсэн бэ?

• Суралцагчийнх нь хэлсэн зүйлээс түүний асуудлын талаар мэдсэн үедээбагш юу хийсэн бэ?

• Багш суралцагчдынхаа хэрэгцээнд тохируулах гэж хичээсэн учраас тэдэндхэрхэн нөлөөлсөн бэ?

Эдгээр асуултыг ярилцсаныхаа дараа дараах нөхцөл байдлыг танилцуулан,суралцагчийн хэрэгцээ, нөхцөл байдалд тохируулахын тулд хичээлийг хэрхэннийцүүлж болох талаар ярилцахыг багш нараас хүс.

ДЭД ХИЧЭЭЛ 3

98

Танай ангийнхан хүмүүс “тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулахад …бэл[эн]” (Мозая 18:9) байсан хэмээх Алмагийн мэдэгдлийг мөн “түүндүйлчилж, түүний зарлигуудыг дагана” (Мозая 18:10) хэмээн Их Эзэнтэйгэрээнд орох түүний урилгыг цэдэглэсэн Мозая 18-ыг судалж байна. Таангийнхнаасаа хэзээ тэд тайтгарал хэрэгтэй хүмүүсийг тайтгаруулсан талаарасуусны дараа нэгэн залуу эмэгтэй гараа өргөн, ангийнх нь нэг охин тэднийбайгаа газар саяхан нүүж ирсэн бөгөөд гэр бүл нь асуудалтай байгаа болохыгхуваалцав. Тэр баптисмынхаа гэрээг сахих хүсэлтэй байгаа ч ангийнхаа хүүхдэдяаж туслахаа мэдэхгүй байгаа аж.

Дадлага хийх үйл ажиллагаа 8: Сургалтын хөтөлбөрийг суралцагчдынхэрэгцээнд нийцүүлэхЗорилго: Багш нарт сургалтын хөтөлбөрийг суралцагчдынхаа хэрэгцээнднийцүүлж сурахад туслах

Үйл ажиллагаа: Ангийг бүлгүүдэд хуваагаад, дараах нөхцөл байдлуудыг бүлэгбүрд оноож өг. Онцлон тэмдэглэсэн хичээлүүдийг хувилан, бүлгүүдэд тараажөг. Бүлэг бүрийг оноож өгсөн нөхцөл байдлаа уншаад, хичээлээ суралцагчдынхэрэгцээнд хэрхэн тохируулж болох талаар ангийнхантайгаа хуваалцахаарбэлдэхэд урь.

• Танай анги Их Эзэнд үйлчилж байгаа хүмүүст байх ёстой чухал занчанаруудыг авч үзсэн Сургаал ба Гэрээ 4-ийг судалж байна. Ангийн таньзарим гишүүн номлолынхоо маягтыг бөглөж өгөхөөр бэлдэж байгаа.Гэхдээ зарим нь эрүүл мэндийн эсвэл өөр бусад нөхцөл байдлын улмаасалбан ёсны номлолд үйлчилж чадахгүй байж болно. Сургаал ба Гэрээ болонСүмийн түүхийн семинарын багшийн гарын авлага (2013) дээрх 13-рхичээлийг (43–45-р хуудас) хурдхан уншаад, уг хичээлд үзсэн сургаал,зарчмуудыг зааж байхдаа сургалтаа суралцагчдынхаа хэрэгцээнд хэрхэннийцүүлж болох талаар бодож үз.

• Танай анги гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээний нөхцөл, уг гэрээгдагасан хүмүүст өгөгдсөн амлалтын талаар өгүүлсэн Сургаал ба Гэрээ132:3–33-ыг судалж байгаа аж. Ангийн тань зарим суралцагчийн эцэг эхСүмийн гишүүн биш. Харин заримынх нь эцэг эх ариун сүмд лацданхолбуулаагүй Сүмийн гишүүд байв. Түүнчлэн танай нэг суралцагчийн эцэгэх салж байгаа. Сургаал ба Гэрээ болон Сүмийн түүхийн семинарын багшийнгарын авлага дээрх 139-р хичээлийг (474–476-р хуудас) хурдхан уншаад, угхичээлд авч хэлэлцсэн сургаал, зарчмыг зааж байхдаа сургалтаасуралцагчдынхаа хэрэгцээнд хэрхэн нийцүүлж болох талаар бодож үз.

Дээрх нөхцөл байдлыг авч хэлэлцсэний дараа багш нарыг дараах асуултуудыгтавьж, суралцагчдынхаа амьдралын нөхцөл байдлын талаар бодож үзэхэд урь.

• Зарим суралцагчийн маань амьдралын нөхцөл байдал ямар байгаа вэ?

• Зааж байхдаа суралцагч бүрийн хэрэгцээнд тохируулахад энэ мэдээлэлхэрхэн туслах вэ?

• Би суралцагчдынхаа нөхцөл байдалд үндэслэн, зааж байхдаа тэднийхэрэгцээнд тохируулахын тулд хэрхэн хичээлээ бэлдэж, удирдамжийг ньөөрчлөх вэ?

ДЭД ХИЧЭЭЛ 3

99

Багш нарыг сургалтын материалаа суралцагчдынхаа хэрэгцээнд хэрхэннийцүүлж, тохируулах талаар санал бодол, сэтгэгдлээ хуваалцахад урь.

ДЭД ХИЧЭЭЛ 3

100

ДЭД ХИЧЭЭЛ 4

Хичээлдээ бэлдэх нь:Хэрхэн заахаа шийдэхСанал болгох үйл ажиллагаануудЭнэ хичээлд гэрээр суралцах туршлага 11–13-аас сурсан зарчмуудаар дадлагахийх боломжийг багш нарт олгох үйл ажиллагааны жагсаалт орсон.Шаардлага гарвал та ангийнхаа багш нарын хэрэгцээнд нийцэх өөрийндадлага хийх үйл ажиллагааг боловсруулж болно.

Суралцах туршлага 11: Хэрхэн заахаа шийдэх нь:Суралцагчдад үүргээ биелүүлэхэд туслахДадлага хийх үйл ажиллагаа 1: Багшийн гарын авлага суралцагчдадүүргээ биелүүлэхэд нь хэрхэн туслах вэЗорилго: Багшийн гарын авлага дээрх асуулт, арга барил, суралцах үйлажиллагаа нь суралцагчдад сайн мэдээнээс суралцах үүргээ биелүүлэхийгурихад тусална гэдгийг багш нарт олж харахад туслах

Үйл ажиллагаа: Багш нарыг семинар, институтийн багшийн гарынавлага дээрх ямар ч хамаагүй хичээлийг нээж эсвэл энэ гарын авлагын

хавсралтад буй “Үзүүлэх хичээл—3 Нифай 11:1–17” тараах материалыгашиглахад урь. Суралцагчдад суралцаж байхдаа үүргээ биелүүлэхэд нь туслахасуулт, үйл ажиллагаа, заах арга барилыг хайж олохыг тэднээс хүс. Хангалттайхугацаа өнгөрсний дараа тэднээс олж мэдсэн зүйлээ бүлгийнхэнтэйгээхуваалцахад урь.

Дадлага хийх үйл ажиллагаа 2: Суралцагчдад суралцаж байхдаасуралцах үүргээ биелүүлэхийг заахЗорилго: Суралцагчдад хичээлийн жилээс эхлэн, жилийн турш суралцахүүргээ биелүүлэхийг заахад багш нарыг бэлтгэхэд нь туслах

Үйл ажиллагаа: Семинарын багшийн гарын авлага бүрд “Суралцагчийнүүрэг” нэртэй хичээл орсон байдаг бөгөөд энэ нь суралцагчдад сайн мэдээгзаах, судлахад гүйцэтгэх өөрсдийн үүргийг ойлгон, хүлээн зөвшөөрч,биелүүлэхэд нь туслах зорилгоор өгөгдсөн болно (жишээ нь, Мормоны Номынбагшийн гарын авлага [2012], хичээл 1-ийг үзнэ үү). Эдгээр хичээлийн нэгийгуншаад, суралцагчдад суралцах үүргээ биелүүлэхийг заахдаа ашиглаж болохзарчим, үйл ажиллагаа, заах арга барилыг хайж олохыг багш нараас хүс

Багш бүрийг “Суралцагчийн үүрэг” хичээлийн зарчим дээр үндэслэн товчхичээл бэлдэхэд урь. Хангалттай хугацаа өнгөрсний дараа багш нарыгбүлгүүдэд хуваагаад, бүлгийнхэндээ бэлдсэн хичээлээ заах дадлага хийхэд урь.(Бүлгүүд нь багш бүрд бэлдсэн зүйлээ хуваалцах боломжийг олгохуйцжижигхэн байх ёстой.) Багш нар хичээлээ танилцуулж дууссаны дараасуралцагчдад сайн мэдээнээс суралцах үүргээ хэрхэн биелүүлэхийг мөнхичээлийн жилийн турш хэрхэн үргэлжлүүлэн заах талаар ангиараа ярилц.

101

Суралцах туршлага 12: Хэрхэн заахаа шийдэх нь: Үрдүнтэй асуултууд тавихДадлага хийх үйл ажиллагаа 3: Үр дүнтэй асуултын төрлийг олж тогтоохЗорилго: Суралцах загвартай холбоотой хүссэн үр дүнд хүргэх олон төрлийнасуултыг олж тогтоон, ойлгоход нь багш нарт туслах

Үйл ажиллагаа: Энэ гарын авлагын хавсралтад байх “Үр дүнтэйасуултуудыг олж тогтоох нь” тараах материалыг өг. Багш нарыг

тараах материал дээрээс олон төрлийн асуултыг олж тогтооход урь. Дараа ньолж мэдсэн зүйлээ ангиараа ярилц.

Дадлага хийх үйл ажиллагаа 4: Багшийн гарын авлагыг ашиглахЗорилго: Багшийн гарын авлага дээрх асуултыг олж тогтоохоос гадна угасуултууд нь суралцагчдыг суралцах загвар дээрх хүссэн үр дүнд хэрхэнхүргэхийг ойлгоход багш нарт туслах

Үйл ажиллагаа: Багш нарыг семинар, институтийн багшийн гарынавлага дээрх ямар ч хамаагүй хичээлийг нээж эсвэл энэ гарын авлагын

хавсралтад буй “Үзүүлэх хичээл—3 Нифай 11:1–17” тараах материалыгашиглахад урь. Тэднээс хичээл дээрх бүх асуултыг тодруулан тэмдэглэхийг хүс.Дараа нь аль асуулт суралцах загварын аль хэсэгтэй холбоотой болохыг олжтогтооход тэднийг урь. Ангиараа олж мэдсэн зүйлээ ярилц.

Дадлага хийх үйл ажиллагаа: Асуултыг өөрчлөн бичихЗорилго: Суралцах загвартай холбоо бүхий үр дүнтэй асуултыг зохиож бичихдадлага хийхэд нь багш нарт туслах

Үйл ажиллагаа: Энэ гарын авлагын хавсралтад буй “Асуултыгөөрчлөн бичих нь” тараах материалыг өг. Багш нарыг тараах

материал дээрх асуултуудыг суралцагчдыг сургалтын хүссэн үр дүнд хүргэхмагадлалыг нэмэгдүүлэх байдлаар өөрчлөн бичихэд урь. Багш нарыг хийждууссаныхаа дараа, өөрчлөн бичсэн асуултуудаа бүлгийнхэнтэйгээхуваалцахад урь.

Дадлага хийх үйл ажиллагаа 6: Загвар гарган, бичихЗорилго: Суралцагчдыг хэсэг шүлгийг суралцах загвараар сайн мэдээний хамсэдэв, агуулгыг ойлгохоос авахуулан зарчмыг амьдралдаа хэрэгжүүлэх хүртэлтэднийг хөтлөх боломжтой цуврал асуултуудыг бичих дадлага хийхэд нь багшнарт туслах

Үйл ажиллагаа: Энэ гарын авлагын хавсралтад буй “Загвар гарган,бичих нь” тараах материалыг өг. Шүлгийн хэсгийг судлах загвараар

суралцагчдыг хөтлөхөд туслах зорилгоор боловсруулсан ажлын хүснэгт дэхцуврал асуултыг судлахыг багш нараас хүс. Дараа нь багш нарыг судрын хүссэннэг эсвэл хоёр хэсгийг сонгон, энэ загвараар дээрхтэй адил цуврал асуултыгбичихэд урь.

ДЭД ХИЧЭЭЛ 4

102

Дадлага хийх үйл ажиллагаа 7: Заахад бэлдэхЗорилго: Багш нарт судар болон багшийн гарын авлагыг ашиглан богинохонхичээл бэлдэж, нэг нэгэндээ заах дадлага хийн, туршлага олж авахад туслах

Тэмдэглэл: Сургалтын энэ үед багш нар хичээлээ бэлдэж, заах дадлага хийхэдбэлэн болсон байх ёстой. Багшийн гарын авлагаас нэг бүтэн хичээлийг заахадбэлдэж, танилцуул гэж урихын оронд тэднийг зөвхөн нэг шүлгийн хэсгийгзаахаар бэлдэхэд урь. Энэ үйл ажиллагааг явуулахад бүтэн нэг хичээлийн цагөнгөрнө.

Үйл ажиллагаа: Юуг, хэрхэн заахаа олж тогтоох талаар суралцсан гол чухалзүйлсийг багш нартай товчхон ярилц. Дараа нь нэг товчхон хичээл бэлдэхдээашиглах судрын нэг хэсгийг багшийн гарын авлагаас сонгоход тэднийг урь.

Ямар ч багшийг хичээлийн бэлтгэлийн үед хоцроохгүйн тулд бүхбагшийг нэг үе шатанд, нэг цагт зэрэг ажиллахаар зохицуулах нь

зүйтэй. Хичээлээ төлөвлөхөд нь туслахын тулд тэдэнд энэ гарын авлагынхавсралтад байх “Асуултыг өөрчлөн бичих нь” тараах материалыг өг. Багшнарыг хичээлээ бэлдэж дууссаны дараа тэднээс нэг эсвэл хоёр хүнийгбүлгийнхэндээ хичээлээ заахад урь. Боломжтой бол хичээл бүрийн төгсгөлдөөрсдийн бодол, хэрэг болох санааг хуваалцахад багш нарыг урамшууландэмж. (Шаардлагатай бол багш нар энэ гарын авлагын хавсралтад буй “Үзүүлэххичээл—3 Нифай 11:1–17” тараах материалыг ашиглаж болно.

Суралцах туршлага 13: Хэрхэн заахаа шийдэх нь:Сүнсээр зааж мөн судлахДадлага хийх үйл ажиллагаа 8: Бидний гурван гол итгэлЗорилго: Бурханы үгийн хүчинд итгэж найдан, Их Эзэн ба Ариун Сүнсэнд мөнсуралцагчдадаа итгэх үед хичээл ямар байх талаар багш нарын ойлголтыггүнзгийрүүлэхэд туслах

Үйл ажиллагаа: Багш нарыг дараах гурван үндсэн хүчин зүйлийг цаасан дээрбичиж авахад урь (Сайн мэдээг заах ба судлах нь: Шашны институт, семинарынбагш, удирдагчдад зориулсан гарын авлага [2012], 47–48).

• Үгийн хүчинд итгэж найдах

• Их Эзэн ба Сүнсэнд итгэх итгэл

• Суралцагчдадаа итгэх

Багш нарт хичээлийн явцыг харуулсан видео бичлэгийг үзүүл. Тадараах видео бичлэгүүдийн нэгийг (LDS.org дээр байх) эсвэл өөр

видео бичлэг сонгож болно. (Эдгээр видео бичлэг бүх хэлнээ орчуулагдаагүйбайгаа.)

“2.7 Analyzing a Passage” (8:12)

“2.7 A Student-Centered Discussion” (10:47)

Видео бичлэгийг үзэж байхдаа багш нарыг Бурханы үгийн хүчинд итгэжнайдан, Их Эзэн ба Ариун Сүнсэнд мөн суралцагчдадаа итгэж байгааг

ДЭД ХИЧЭЭЛ 4

103

харуулсан жишээг хайж олоход урь. Дараа нь багш нараас бодол санаа,сэтгэгдлээ хуваалцахыг хүс.

Дадлага хийх үйл ажиллагаа 9: Суралцагчдадаа итгэхЗорилго: Суралцагчид нь хэн болох талаар мөн сайн мэдээнээс суралцахүүргээ биелүүлж, гүн гүнзгий хөрвөгдөх чадварт нь багш нар яагаад итгэжболох талаарх багш нарын ойлголтыг гүнзгийрүүлэхэд туслах

Үйл ажиллагаа: Багш нарыг энэ гарын авлагын хавсралтад буй“Суралцагчдадаа итгэх нь” тараах материалыг судлахад урь. Уншиж

байхдаа багшийн тусламж, урамшууллаар суралцагчид нь суралцах үүргээбиелүүлнэ гэдэгт итгэж найдахад туслах чухал үнэнүүдийг онцлон тэмдэглэхэдурь. Сэтгэгдлээ товчхон ярилц.

Багш нарт хичээл хэрхэн заахыг харуулсан видео бичлэгийг үзүүл. Тадараах видео бичлэгүүдийн нэгийг (LDS.org дээр байх) эсвэл өөр

видео бичлэг сонгож болно. (Эдгээр видео бичлэг бүх хэлнээ орчуулагдаагүйбайгаа.)

“2.7 Analyzing a Passage” (8:12)

“2.7 A Student-Centered Discussion” (10:47)

Багш нарыг тараах материал дээрээс онцлон тэмдэглэсэн зүйлийнхээ үнэнийнотолгоог хайж олоход уриад, дараа нь бодол санаа, сэтгэгдлээ хоёр хоёроорооярилцахад урь.

ДЭД ХИЧЭЭЛ 4

104

ДАДЛАГА ХИЧЭЭЛ 5

Төгс эзэмшихсургаалын оршилСанал болгох үйл ажиллагааЭнэ хичээлд гэрээр суралцах туршлага 14-өөс мэдэж авсан зарчмуудаардадлага хийх боломжийг багш нарт олгох үйл ажиллагааны жагсаалт орсон.Хэрэв та багш нарыг хэлсэн үгийг уншсан, видео бичлэгийг үзсэн эсвэлбагахан дадлага хичээлд оролцсон бэлтгэлтэй ирэхэд уривал зарим үйлажиллагаа илүү утга учиртай байх болно. Шаардлага гарвал, та ангийнхаабагш нарын хэрэгцээнд нийцүүлэн, өөрийн дадлага хийх үйл ажиллагаагболовсруулж болно.

Дадлага үйл ажиллагаа 1: Төгс эзэмших сургаалынталаарх бошиглолын зарчмуудЗорилго: Удирдагчдынхаа заасан зүйлийг “Төгс эзэмших сургаалын тойм”тараах материалтай харьцуулан, төгс эзэмших сургаалын суурь бүхийбошиглолын зарчмуудыг таньж мэдэх, илүү сайн ойлгоход нь багш нарт туслах

105

Үйл ажиллагаа: Багш нарыг дадлага хичээлээс өмнө дараах материалуудааснэгийг эсвэл түүнээс олон материал уншиж ирэхэд урь. Эдгээр материалdoctrinalmastery.lds.org дээрх “Төгс эзэмших сургаалын сургалтын материал”дээр байгаа. Мөн та сургалтын хэрэгцээ шаардлагад үндэслэн бусад материалсонгож болно.

• Kim B. Clark, “Doctrinal Mastery and Deep Learning” (address to ChurchEducational System religious educators, Feb. 17, 2017)

• Dallin H. Oaks, “As He Thinketh in His Heart” (evening with a GeneralAuthority, Feb. 8, 2013)

• M. Russell Ballard, “The Opportunities and Responsibilities of CES Teachers inthe 21st Century” (address to Church Educational System religious educators,Feb. 6, 2016)

• Chad H Webb, “Doctrinal Mastery” (address given at the Church EducationalSystem training broadcast, June 14, 2016)

Багш нарыг материалаа 10 минутад багтаан судалж байхдаа Төгс эзэмшихсургаалын чухал зарчим, дасгал ажлыг хайж олоход урь. Багш нарыг төрсөнсэтгэгдлээ жижиг бүлгүүддээ эсвэл дадлага хичээлийн бүхэл бүлэгтхуваалцахад урь.

ДАДЛАГА ХИЧЭЭЛ 5

106

Дадлага үйл ажиллагаа 2: Онлайн дээр тавигдсан Төгсэзэмших сургаалын материалуудЗорилго: Багш нарт Төгс эзэмших сургаалын зарчим, дасгал ажлыг ойлгоходтуслах материалуудтай танилцуулах

Үйл ажиллагаа: Багш нарыг doctrinalmastery.lds.org руу зочлоход урь. Багшболгоныг гүн гүнзгий судлах сонирхлыг нь төрүүлсэн хоёр юм уу гурван хэсэгсонгоход урь. Санал болгосон хэсгүүдэд дараах сэдвүүд орно. Үүнд:

• Төгс эзэмших сургаалын сургалтын материалууд (Төгс эзэмших сургаалдзориулсан бүх сургалтын материалын сан)

• Төгс эзэмших сургаал гэж юу вэ? (Хөтөлбөрийн тойм)

• Сүнслэг мэдлэг олж авахад туслах материалууд (сүнслэг мэдлэг олж авахадтуслах тэнгэрээс оноогдсон материалуудын жагсаалт)

• Сайн мэдээний сэдэв, нийтлэл, бусад эх сурвалж (сайн мэдээнээссуралцахаа сайжруулах бусад эх сурвалжийн жагсаалт)

• Бусдыг сүнслэг мэдлэгтэй болоход туслах (төвөгтэй асуултуудад хэрхэнитгэл, хайраар хариулах вэ)

Багш нар жилийн туршид энэ вэбсайтыг хэрхэн ашиглаж болох талаартовчхон ярилц.

Дадлага үйл ажиллагаа 3: Төгс эзэмших сургаалындараалалЗорилго: Багш нарыг Төгс эзэмших сургаалын хичээлүүдийг жилийн туршидхэрхэн заахаа илүү сайн ойлгох, төлөвлөхөд нь туслах

Үйл ажиллагаа: Багш нарыг тухайн жилийн судлах материалын багшийнгарын авлага, Төгс эзэмших сургаалын дарааллын талаарх санал зөвлөгөөг авчүзэхэд урь. Гарын авлага дээрх сургаалын сэдвүүдийг жилийн туршид хэрхэнзааж байгааг харуулсан жишээнүүдийг онцолж үзүүл. Сургаалын сэдвүүдийгдолоо хоногийн нэг өдөр бүтэн хичээлийн хугацаанд хэрхэн зааж байгаагхаруулсан бусад жишээг үзүүл.

Төгс эзэмших сургаал зааж байсан туршлагатай багш нарыг эдгээр хичээлээтөлөвлөх, дарааллыг боловсруулахад олж авсан туршлагаасаа хуваалцахад урь.Багш нарт дараа сарын хичээлээ үзэж судлах, хэзээ төгс эзэмших сургаалынхичээл заахаа төлөвлөх цаг олго.

Анхаарах зүйл: Дараах зүйлс дээр анхаарлаа хандуул. Үүнд:

• Төгс эзэмших сургаалыг заах багшийн гарын авлага нь шийдвэр гаргажболовсруулах үндсэн эх сурвалж болно.

• Төгс эзэмших сургаалын хичээлүүдийг судрын хэсэг дэх сургаал,зарчмуудаас тусад нь заах ёстой.

• Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг Төгс эзэмших сургаалын хичээлүүдийндадлага үйл ажиллагаанд ашиглах хэрэгтэй.

ДАДЛАГА ХИЧЭЭЛ 5

107

• Мөн сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг суралцагчдад асуулт, асуудалтулгарсан үед жилийн туршид олон нөхцөл байдалд ашиглаж болно.

Дадлага үйл ажиллагаа 4: Итгэлээр үйлд—ХанаЗорилго: Суралцагчдыг сүнслэг мэдлэг олж авахаар эрэлхийлэх үедээитгэлээсээ зууран барихад нь хэрхэн туслах талаарх ойлголтоогүнзгийрүүлэхэд нь багш нарт туслах

Үйл ажиллагаа: Багш нарыг Сүмийн талаар саяхан сонссон сургаал, түүх,нийгмийн холбогдолтой хэд хэдэн асуулт, асуудлын талаар эргэцүүлэн бодоходурь. Самбар дээр эдгээр асуулт, асуудлаас хоёрыг нь бич.

Нэг хүнийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландынхэлсэн дараах үгийг чанга уншихад урь.

“Айдаст автаж, эргэлзээнд идүүлж эсвэл хүнд хүчир цаг үетэй тулгарахдааолж авсан итгэлээ бүү алд. Тэр итгэл тань хэчнээн хязгаарлагдмал багабайсан ч хамаагүй. … Ийм зүйл тохиолдон, асуудал үүсэж, яажшийдвэрлэгдэх нь тодорхой бус байх үед олж авсан итгэлээсээ зууран, илүүих мэдлэг иртэл тэвчээртэй байцгаа. … Итгэл тань хэр бат бөх эсвэл мэдлэгтань хэр гүнзгий байна вэ гэдэг тийм чухал биш бөгөөд харин танд байгаа

итгэл, олж авсан үнэнээ хэрхэн ашиглаж байгаа тань л чухал юм.

… Огт итгэлгүй байж, итгэж байгаа дүр эсгэх хэрэггүй, харин зөвхөн өөрт чинь байгаа тэрл итгэлдээ найд гэж би хэлмээр байна. … Та нар асуулт, эргэлзээ байгаа гэдгээ нуухшаардлагагүй; амьдрал олон зүйлийн талаарх асуултаар дүүрэн байдаг. Харин та болонтанай гэр бүлийнхэн эдгэрэхийг хүсэж байвал тэдгээр асуулт тань итгэлийн гайхамшгийголж харахад бүү саад болог” (Жэффри Р.Холланд, “Эзэн минь, би итгэж байна,” Ensignэсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 108).

LDS.org вэбсайт дээрх “Итгэлээр үйлд: Чулуучин (04:58) видео бичлэгийг үзнэүү. Энэхүү видео бичлэгт чулуун хана босгож байсан хүн эхлээд ханандтохирохооргүй чулуу олдог. Тэр залуу уг чулууг хаялгүй, тохирох газар олоххүртлээ хүлээдэг. Багш нарыг видео бичлэгийг үзэж байхдаа асуултуудынхариулт тэр даруй ирэхгүй байгаа мэт санагдах үед ч итгэлээрүргэлжлүүлэхийг заасан ахлагч Холландын зөвлөмжийг харуулсан зарчим хайжолоход урь.

Видео бичлэгийг үзсэнийхээ дараа багш нарыг санал бодол, сэтгэгдлээхуваалцахад урь.

Самбар дээрх асуулт, асуудлуудаас нэгийг сонго. Асуулт, асуудлаа илэрхийлжбайгаа суралцагчийн дүрд тоглон, багш нарыг ахлагч Холландын зөвлөгөөболон видео бичлэг дээр гарсан зарчим зэргийг ашиглан, итгэлээр үйлдэхэдтань туслах дадлага хийхэд урьж, жүжигчилсэн дадлага хий.

Хэдэн минутын турш жүжигчилсэн дадлага хийснийхээ дараа багш нарыгжижиг бүлгүүдэд хуваарилаад, самбар дээрх нөгөө асуулт, асуудлуудын дагуудахин дадлага хийлгэ.

ДАДЛАГА ХИЧЭЭЛ 5

108

Дадлагын дараа багш нараас сэтгэгдлээ хуваалцахыг хүсээд, тэднийг дадлагаүйл ажиллагааны үеэр ойлгож мэдсэн зүйлээ хэрэгжүүлэхийн тулд хийх зүйлээтодорхойлоход урь.

Дадлага үйл ажиллагаа 5: Итгэлээр үйлд—ТавиурАнхаарах зүйлс: Дараах үйл ажиллагаа нь Дадлага үйл ажиллагаа 4-ийнхтэйадил зорилго, загвартай. Гэхдээ сүнслэг мэдлэг нэмж олж авахыг хүлээжбайхдаа итгэлээр үйлдэхийг харуулсан “Итгэлээр үйлд: Чулуучин” видеобичлэгийг үзэхийн оронд ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл (1895–1985)-ынэхнэр Камилла Кимбаллын тухай бичсэн дараах түүхийг ашигла. Кимбалл эгчсайн мэдээний талаар ойлгохгүй асуулттай тулгарах үедээ асуултаа бичин,тавиур дээр тавиад, дараагийн сүнслэг ойлголт иртэл итгэлээрурагшилдаг байжээ.

“Кимбалл эгч ‘Надад байнга л мэдэх сонирхол байдаг. Би юмсыг зүгээр л хүлээж аваадсэтгэл тайвширдаггүй. Цааш нь судлаад, учрыг нь олох дуртай. Би бага залуугаасаа лхариулж чадахгүй сайн мэдээний асуултуудаа хойш нь тавиад сурчихсан. Надад ойлгоогүйзүйлсээ тавьдаг тавиур байсан ч би нас нэмэх тусмаа асуудал бүрээ нэг нэгээр нь судалж,залбирч, тунгаан бодсоноор тэдгээрийг илүү сайн ойлгох боломжтой болсон’хэмээн ярьжээ.

Тэрээр ‘тэр тавиур дээр минь хэдэн асуулт байсаар л байгаа ч үлдсэн хариултуудаа хүлээжболно гэдгийг надад ойлгуулсан маш олон зүйлийг би амьдралдаа ухаарсан’ гэжинээмсэглэн хэлсэн юм.

Тэрээр нэг асуулт нь хэрхэн хариулагдсан тухай тохиолдсон явдлаа бишрэл хүндэтгэлтэйхуваалцаж билээ. Нэгэн удаа тэрээр Ариун сүмийн талбайн хөтчөөр үйлчилж байхдааномлогчийн үүрэг хариуцлагыг ихэд нухацтай хүлээн авчээ. Нэг өглөө хувцаслаад гарахгэж байх үед нь гэнэт ‘“Би Иосеф Смит Аврагч, Эцэг хоёрыг үнэхээр харсан гэдгийг яажмэддэг билээ? Би ийм зүйлийг яаж мэдэж болох вэ?” гэсэн асуултад цохиулах мэт болжээ.Ийм зүйл тохиолдсон гэж хэлэх итгэл надад яаж төрснийг мэдэхийг би хүссэн юм. Би маших санаа зовов. Би өвдөглөн суугаад, энэ талаар залбирсан ч тэрхүү асуултад санаа зовсооргэрээсээ гарав.

Урьд өмнө нь олон удаа ярьж байсан шигээ л тэр өдөр Иосеф Смитийн талаар ярихаарзогсох үед маань мэдрэгдсэн тэр мэдрэмжийг би одоо хүртэл мэдэрч байна. Гэнэт нададнэгэн баттай нотолгоо мэдрэгдэв. Хэрэв үнэхээр мэдэхийг хүсэн, эрэлхийлбэл энэ ньамлагдсан яг тэрхүү гэрчлэл мөн хэмээх цээжин дотор шатах мэт баттай нотолгоог биөөртөө ямар ч эргэлзээгүйгээр мэдэрсэн юм.

Гайхалтай нь би тэр асуултыг урьд нь хэзээ ч бодож байгаагүй байв. Миний гэрчлэл бол ягминий оршин байгаатай адил бодит байв. Тэгэхэд л асуулт, хариулт хоёр нэг л өдөр ирсэншүү! Би тэгэхэд жаахан хүүхэд биш байсан. Би гэрлээд олон жил болчихсон, төлөвшсөн хүнбайсан шүү дээ’” (Lavina Fielding, “Camilla Kimball: Lady of Constant Learning,” Ensign, Oct.1975, 62).

Дадлага үйл ажиллагаа 6: Авралын төлөвлөгөөгойлгосноос ирэх адислалуудЗорилго: Ангид авралын төлөвлөгөөг хянуур авч үзэх, танилцуулах ньсуралцагчдыг амьдралаа мөнхийн талаас нь харахад тусалдаг гэдгийг олжхарахад багш нарт туслах

ДАДЛАГА ХИЧЭЭЛ 5

109

Анхаарах зүйлс: Дадлага хичээлээс өмнө багш нарыг Арван хоёр ТөлөөлөгчийнЧуулгын ерөнхийлөгч Боид K.Пакэр (1924–2015)-ын хэлсэн дараах үгийгуншихад урь.

“‘Аз жаргалын төлөвлөгөө’-ний тоймыг …, хичээлийн жил бүрийн эхэндзаагаад, үе үе эргэн санаж байвал суралцагчдад маш их ач тустайбайх болно.

Та нарт өгөх даалгавар надад байна. Намайг даалгавар өгнө гэж бодожбайсан биз дээ? Аз жаргалын төлөвлөгөө болох авралын төлөвлөгөөнийтовч хураангуй буюу тоймыг бэлтгэх даалгаврыг би та нарт өгч байна. Таны

хуваалцах үнэнүүдийг суралцагчид тань зохион байгуулж болох үндсийг гарга.

Эхлээд та нар үүнийг энгийн даалгавар байна гэж бодож болно. Тийм биш гэдгийг би танарт сануулъя. Товч бөгөөд энгийн байна гэдэг тун амаргүй зорилт байдаг. Эхний үед танар үүндээ хэтэрхий их зүйл багтаахыг хүсэх байх. Уг төлөвлөгөө бүрнээрээ сайн мэдээнийбүх үнэнийг хамардаг. …

Энэ нь заах ажилдаа өсөж хөгжихөд тань тустай, магадгүй хамгийн хүнд боловч хамгийнүр өгөөжтэй ажил үүрэг байж болох юм.

Таны гаргах аз жаргалын төлөвлөгөөний тойм судрын үнэнүүдийн илчлэгдсэн хэсгүүдийнэнгийн товч тойм байх ёстой. Оюутнууд уг төлөвлөгөөн дээр төвлөрөн ажиллаж болно.

Залуу хүмүүс ‘яагаад’ зарим зүйлийг хийх, зарим зүйлийг хийхгүй байх зарлигууд байдагталаар гайхдаг. Авралын төлөвлөгөөний тухай мэдлэг, бүр тойм төдий байхдаа ч залуусыноюун санаанд ‘яагаад’ гэсэн асуултыг өгдөг. …

… Бүхэл бүтэн төлөвлөгөөний талаарх энгийн мэдрэмжээр, бүр цөөн хэдхэн нарийнмэдээллээр ханга. Энэ нь тэдэнд хавьгүй илүү туслах болно. Энэ нь юуны талаар болохыгмэдэх боломжийг тэдэнд олго. Тэгэхэд л тэд яагаад гэсэн асуулттай тулгарах болно.

Өнөө үед Сүмд тулгараад байгаа хамгийн хэцүү асуудлууд болох үр хөндөлтөөс эхлээдбусад бүх асуудал, хэн санваарыг атгаж, хэн атгахгүй байх талаарх бүх бэрхшээлийг биджагсааж болох бөгөөд эдгээр асуудалд авралын төлөвлөгөөний тухай тодорхоймэдлэггүйгээр хариулж чадахгүй.

Бурхан тэдэнд гэтэлгэлийн төлөвлөгөөг мэдүүлсний дараа тэдэнд зарлигуудыг өгсөн билээ’(Aлма 12:32; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн) хэмээх Алмагийн хэлсэн үгс миний бодлоорсүүлийн үед хамгийн дуртай судар минь болоод байгаа ч миний бодол дахин өөрчлөгдөжмагадгүй. Би дахин хэлье. ‘Бурхан тэдэнд гэтэлгэлийн төлөвлөгөөг мэдүүлсний дараатэдэнд зарлигуудыг өгсөн билээ.’ Одоо би ‘Бурхан тэдэнд гэтэлгэлийн төлөвлөгөөгмэдүүлсний ДАРАА тэдэнд зарлигуудыг өгсөн билээ’ гэдгийг дахин хэлье. …

Та сорилтын үед суралцагчидтайгаа эсвэл хүүхдүүдтэйгээ хамт байхгүй. Тэдгээр аюултаймөчид тэд өөрсдөдөө байгаа нөөц бололцоонд тулгуурлах ёстой. Хэрэв тэд сайн мэдээнийтөлөвлөгөөний хүрээн дотор өөрсдийгөө байршуулж чадвал гарцаагүй хүчирхэгжинэ.

Төлөвлөгөөг дахин дахин давтан үзэхүйц үнэ цэнтэй. Тэгээд энэ амьдралын зорилго,Гэтэлгэгчийн бодит байдал, зарлигууд байх ёстой шалтгаан зэрэг нь тэдэнтэй хамт үлдэнэ.Сайн мэдээг судалсан байдал, амьдралын туршлага зэрэг нь Христийн болон Цагаатгалынмөн сайн мэдээний сэргээлтийн талаарх өсөн нэмэгддэг гэрчлэл дээр нэмэгдэх болно.

Би та нарт зориулан дагах загвар болгон аз жаргалын төлөвлөгөөний товч тоймыгбэлтгэхийг маш их хүссэн. Тэгээд би үүний талаар илүү сайн бодсон. Та нар өөрсдөөтоймоо бэлтгэх хэрэгтэй. Тэр үед л та нар үүнийг итгэл үнэмшилтэй танилцуулах болно.Энэ нь амаргүй байх болно гэдгийг би дахин хэлье. Хэрэв зөв хийвэл хэдэн сар болохёстой гэж бодож байна. Үүнийг хийхийн тулд судлах, залбирах, ажиллах шаардлагатай.

ДАДЛАГА ХИЧЭЭЛ 5

110

Үүнийг хийх явцдаа та суралцагчдынхаа хэнээс нь ч илүү ихийг сурч, мэдэх болно гэдэг ньэргэлзээгүй. Үүнийг хийх нь л та нарын шагнал юм” (Boyd K. Packer, “The Great Plan ofHappiness” [address given at the Church Educational System Symposium, Aug. 10, 1993]; мөнTeaching Seminary: Preservice Readings (2004), 69–70-ыг үзнэ үү).

Багш нарыг ерөнхийлөгч Пакэрын зааварласнаар авралын төлөвлөгөөнийтоймыг гаргахад бэлдэж эхлээд, дадлага хичээлдээ авчрахад урь.

Үйл ажиллагаа: Багш нарыг бүлгүүдэд хуваарилаад, нэг нэгэнтэйгээ авралынтөлөвлөгөөний тоймоо хуваалцахад урь.

Хангалттай хугацаа өгсний дараа багш нараас туршлагаасаа санаа бодол,сэтгэгдлээ хуваалцахад урь. Та дараах асуултуудыг тавьж болно. Үүнд:

• Авралын төлөвлөгөөг анхааралтай судлах нь суралцагчдадаа заахадбэлдэхэд хэрхэн илүү сайн туслах вэ?

• Авралын төлөвлөгөөг илүү сайн ойлгох нь суралцагчдадаа төгс эзэмшихсургаалын зарчим хийгээд дасгал ажлыг заахад бэлтгэхэд хэрхэн илүү сайнтуслах вэ?

• Та суралцагчдадаа асуулт, асуудлыг мөнхийн талаас шинжлэн судлахдааавралын төлөвлөгөөг гол арга барилаа болгон ашиглахад нь хэрхэн тусалжболох вэ?

Тухайн жилийн судлах материалын багшийн гарын авлагад байгаа авралынтөлөвлөгөөг онцлон үзүүл. Багш нарыг энэ хичээлтэй танилцахад урь. Авралынтөлөвлөгөөний тоймыг бэлтгэх, түүнийг суралцагчдадаа танилцуулахерөнхийлөгч Пакэрын уриалгыг биелүүлэхэд туслахын ач холбогдлыгонцлон хэл.

Дадлага үйл ажиллагаа 7: Асуулт, санаа зовоосонасуудлыг мөнхийн талаас нь шинжлэн судлахЗорилго: Багш нарыг асуулт, санаа зовоосон асуудлыг мөнхийн талаас ньшинжлэн судлах ур чадварын дадлага хийхэд нь туслах

Үйл ажиллагаа: Хэн нэгнийг Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч ДаллинХ.Өүксийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.

“Бид Бурханы илчилсэн [авралын төлөвлөгөө], бусад үнэний талаархмэдлэгээсээ шалтгаалан өөрсөдтэйгөө адилхан мэдлэггүй хүмүүсийнхээсөөр таамаглал эсвэл итгэл үнэмшлийг дэвшүүлж эхэлдэг. Үүний үр дүнд бидбусад хүний зөвхөн мөнх бус амьдралын талаарх өөрсдийн үзэл бодлооршүүн үздэг олон чухал сэдвийн тухайд өөр өөр дүгнэлт гаргадаг. …

Хэрэв [манай залуу хүмүүс] тулгарч буй дэлхийн үзэл, таамаглалыгөөрсдийн бодол санаанд тодорхойлсныхоо дараа хожмын үеийн гэгээнтнүүдийн үзэлбодлыг удирддаг өөр ойлголт, арга замуудыг тодорхойлбол илүү дээр байх болно”(Даллин Х.Өүкс, “Тэрээр зүрх сэтгэлдээ тунгаахдаа” (evening with a General Authority,Feb. 8, 2013)

ДАДЛАГА ХИЧЭЭЛ 5

111

LDS.org дээрх “Асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлахнь”(02:56) видео бичлэгийг үзүүл. Багш нарыг видео бичлэг дээрх

залуу эмэгтэйн Бурханы талаарх найзынхаа асуултад нөлөөлсөн байж болохитгэл үнэмшил, таамаг төсөөллийн талаар хэрхэн бодож, асуултыг мөнхийнталаас нь шинжлэн судалж байгаад ахлагч Өүксийн зөвлөгөө хэрхэн нийцэжбайгааг олж мэдэхэд урь.

Видео бичлэгийг үзүүлсний дараа багш нараас асуу.

• Бурханы талаарх найзынхаа асуултад нөлөөлсөн байж болох итгэлүнэмшил, таамаг төсөөллийн талаар бодсон нь яагаад Лаурэнд тустайбайсан бэ?

• Лаурэнийг найзынхаа асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах үед юутохиолдсон бэ?

• Биднийг асуултыг өөрөөр харахад мөн мөнхийн үнэнд тулгуурласанхариултыг олоход туслах Тэнгэрлэг Эцэг, Түүний төлөвлөгөө, Аврагчийнсургаалын талаар бид юу мэддэг вэ?

• Яагаад асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах хэрэгтэй вэ?

Асуулт, санаа зовоосон асуудлыг мөнхийн талаас нь шинжлэн судлахад гурванчадвар шаардагддаг. Үүнд:

1. Асуулт, асуудлын талаарх хязгаарлагдмал эсвэл дэлхийн төсөөллийгтаньж мэдэх

2. Асуудлын суурин дээр мөнхийн талаас нь харсан таамаглал, сургаалыгтаньж мэдэн, задлан шинжлэх

3. Үнэн зөв дүгнэлтийг таньж мэдэх буюу ярилцсан мөнхийн үнэнийгтусгасан арга замаар асуултыг анхны байдлаар нь дахин дүгнэх.

Багш нарыг Сүмийн талаар саяхан сонссон сургаал, түүх, нийгмийнхолбогдолтой хэд хэдэн асуулт, асуудлын талаар эргэцүүлэн бодоход урь.Самбар дээр эдгээр асуулт, асуудлаас нэгийг бич.

• Энэ асуулт, асуудалтай холбоотой ямар хязгаарлагдмал эсвэл дэлхийнтөсөөлөл байна вэ?

• Авралын төлөвлөгөө, судар, орчин үеийн бошиглогчдын заасан зүйл, Төгсэзэмших сургаалын үндсэн материал зэргээс сайн мэдээний ямар үнэнэдгээр хязгаарлагдмал төсөөлөлд хариу өгч болох вэ?

• Мөнхийн талаас нь харсан таамаглалтай хязгаарлагдмал төсөөллийгхарьцуулан шинжилж судалсны дараа ямар үнэн дүгнэлт хийж болох вэ?Эсвэл сайн мэдээний эдгээр үнэнийг тусгахын тулд уг асуулт, асуудлыгхэрхэн дахин томъёолон хэлж болох вэ?

Дахин томъёолсон асуулт, асуудлаа самбарт бич.

Багш нарыг бүлгүүдэд хуваарилаад, итгэлээр үйлдэх, тэнгэрээс томилогдсон эхсурвалжаар дамжуулан илүү их ойлголт эрэлхийлэх нь асуулт, асуудлыгшийдэхэд хэрхэн шинэ санаа нэмдэг талаар ярилцахад урь.

ДАДЛАГА ХИЧЭЭЛ 5

112

Хангалттай хугацаа өгсний дараа багш нарыг дахин өөр бүлгүүдэд хуваарилан,туршлагаасаа санаа бодол, сэтгэгдлээ хуваалцахад урь. Тэднийг энэ дадлага үйлажиллагааны үеэр ойлгож мэдсэн зарчим, дасгал ажлаа хэрэгжүүлэхийн тулдюу хийхээ тодорхойлоход урь.

Өөр бусад асуулт, асуудал дээр гурван чадвар тус бүрийг дадлага болгондавтсанаар энэхүү үйл ажиллагааг дахин дахин хийж болно.

Дадлага үйл ажиллагаа 8: Тэнгэрээс томилогдсон эхсурвалж ашиглахЗорилго: Багш нарыг сайн мэдээний талаар асуулт, асуудалтай тулгарах үедээтэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү ойлголт эрэлхийлэхчадвараар дадлага хийх, тохирох эх сурвалжийг олж мэдэхэд нь туслах

Үйл ажиллагаа: Багш нарыг Сүмийн талаар саяхан сонссон сургаал, түүх,нийгмийн холбогдолтой хэд хэдэн асуулт, асуудлын талаар эргэцүүлэн бодоходурь. Самбар дээр хэд хэдэн асуулт, асуудал бич.

• Тэнгэрээс томилогдсон ямар эх сурвалж суралцагчдад эдгээр асуулт,асуудалтай үедээ илүү ойлголт олж авахад нь тусалж болох вэ?

Анхаарах зүйлс: Үнэнийг хайхдаа тэнгэрээс томилогдсон хамгийн чухал эхсурвалж болох залбирал, судар, Ерөнхий чуулган дээр хэлсэн бошиглогчдынүгс зэргийн үүргийг онцлон хэл.

Багш нарыг doctrinalmastery.lds.org дээрх “Gospel Topics, Essays, and OtherResources” рүү чиглүүл. Энэхүү эх сурвалж нь багш, суралцагчдыг нэмэлтойлголт эрэлхийлэх үедээ тохирох эх сурвалжийг олж авахад туслахзорилготой. Энэхүү вэб хуудсан дээрх жагсаан бичсэн эх сурвалжуудыг товчавч үзээд, цөөхнийг нь илүү дэлгэрэнгүй байдлаар тодруулахад хэдэн минутзарцуул.

• Эдгээр эх сурвалжаас аль нь самбар дээрх асуулт, асуудлуудад хамгийн сайнхариулт өгөх вэ?

Багш нарыг самбар дээрх асуулт, асуудлыг шийдэхдээ жагсаан бичсэн эхсурвалжуудаас ашиглахад урь.

ДАДЛАГА ХИЧЭЭЛ 5

113

Тараах материал