Шатрын сургалтын технологи

17
Шатрын сургалтын технологи Технологийн үүсгэн санаачлагч, хэрэгжүүлэгч: 52-р сургуулийн багш И.Ганбаатар
  • Upload

    -
  • Category

    Documents

  • view

    1.881
  • download

    1

Transcript of Шатрын сургалтын технологи

Page 1: Шатрын сургалтын технологи

Шатрын сургалтын технологи

Технологийн үүсгэн санаачлагч, хэрэгжүүлэгч:

52-р сургуулийн багш И.Ганбаатар

Page 2: Шатрын сургалтын технологи

Технологийн үүсгэн санаачлагч шатрын багш И.Ганбаатар нь

• 1963 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн

• Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын дунд сургууль, Нийслэлийн 52 ба 1-р сургуульд суралцаж байв

• Москвагийн Геологи хайгуулын дээд сургууль• МУИС-ийг Эдийн засагч • МУИС-д Эдийн засгийн Ухааны магистр

Page 3: Шатрын сургалтын технологи

Технологийн үүсгэн санаачлагч шатрын багш И.Ганбаатар нь

• Монгол улсын анхны ОУ-ын их матер, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Хатанбаатарын дасгалжуулагч багш

• Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спротын сургалтын төвд 1991 – 1996 онд шатрын дасгалжуулагч багш

• 1997-2000 онд Монголын шатрын холбооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан

Page 4: Шатрын сургалтын технологи

Технологийн үүсгэн санаачлагч шатрын багш И.Ганбаатар нь

• 1977, 1979,1980 оны улсын идэрчүүдийн аварга 1988 онд насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж спортын мастер болсон.

• 2000 оноос Улаабаатар хотын 73, Орлёник, 17, 28, 41, 115, Орхон, 18, 31, Шинэ эрин, 1-р сургуулиудад шатрын багшаар ажиллаж байсан.

• 2006 оноос одоо 52-р сургуульд шатрын багшаар ажиллаж байна.

Page 5: Шатрын сургалтын технологи

Технологийн үүсгэн санаачлагч шатрын багш И.Ганбаатар нь

• 1980 онд 9-р ангид суралцаж байхдаа Москвагийн олимпиадад Дэлхийн аварга А.Каспаров, Г.Карпов, М.Ботвинник нарын тоглолтод оролцож Каспаровто хожигдож, М.Ботвинниктой тэнцэж, Карповыг хожсон

• 1998 онд Халимаг улсын Элстэй хотод болсон Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг шатарчдын ахлах дасгалжуулагчаар ажиллаж Монгол улсын баг өмнөх олимпиадад оролцон амжилтаараа 43 байраар урагш ахиулж далхийн 34-39 дэх орноор шалгарч байсан нь Монгол Улсын шатрын түүхэн дэх 2 тохиолдлын нэг нь болсон

Page 6: Шатрын сургалтын технологи

2. Технологийн зураглал

• Шатрын багш бэлтгэх сургалт 2 хэлбэрээр явагдана.

2.1 Улаанбаатар хотод 21 аймгаас тус бүр 1 багш, хотын ЕБС-иудаас төлөөлөн нэг багш сургалтанд хамрагдана.

2.2. Бүсчилсэн хэлбэрээр аймгуудад сургалт явуулна.

Page 7: Шатрын сургалтын технологи

Багш бэлтгэх сургалтын схем

Page 8: Шатрын сургалтын технологи

Багш бэлтгэх сургалт

• 2.3.Улсын хэмжээний сургалт жил бүр Улаанбаатар хотод зохион байгуулагдана. (сургалтын төсөв зардлын тооцоог хавсаргав.)

• 2.4 Бүсчилсэн сургалтанд бүх сумдын шатрын багш нарыг хамруулна.

• (Сумдын багш нарын хоол тээврийн зардлыг аймгийн боловсролын хэлтсийн төсөвт суулгах)

Page 9: Шатрын сургалтын технологи

3. Технологийг хэрэгжүүлэх үе шатууд

3.1. Эхлэн суралцагсдын сургалт 7 хүртэл ангийн сурагчдад заах арга зүй. – Нүүх , идэх, шаглах, мадлах шатрын дөрвөн үйлдэл.

3.2. Ахисан түвшний сургалт анхан шатны мэдэгдэхүүнтэй хүүхэд залуучууд насанд хүрэгчдийн дунд явуулах. – -Тоглолтын дүрэм– -Зөв нүүдлийг олох алгоритм– -Эгзэгтэй байрлалыг тодорхойлох– -Шатрын динамик ба статик– -Статик балансын арга– -Байрлалын статик үнэлгээний регрессийн шкал– -Бэрсний байрлал– -Ноёны байрлал– -Хүүний байрлал

Page 10: Шатрын сургалтын технологи

5. Хүүхэд хөгжүүлэх чиглэл, багшид гарах ахиц, дэвшил

Хүүхэд шатар тоглож сурснаар:• Харааны ой тогтоомж сайжирна.• Санах ой, түүний багтаамж хөгжинө. ( харахгүй тоглох чадвар

эзэмшинэ.)• Тоондоо сайн болно. ( шатрын зарим бодлого математикийн

бодлоготой тун төстэй.)• Аливаа үзэгдлийг олон талаас нь харж шинждэг, ухаарч ойлгодог

болно.• Номтой харьцаж сурна.• Судлаач, шинжээчийн байр сууринаас ханддаг болно. Учир нь шатар

тоглох үед нүүдэл бүр дээр ямар нэгэн хэмжээгээр хүний тархинд автоматаар анализ, синтез хийгдэж байдаг. Үүнийг тоглогч өөрөө ч мэддэггүй.

• Ерөнхийдөө хүүхдийн сэтгэх ур чадварыг хөгжүүлдэг.

Page 11: Шатрын сургалтын технологи

5. Хүүхэд хөгжүүлэх чиглэл, багшид гарах ахиц, дэвшил

Тус сургалтанд ЕБС-ийн шатрын багш нар хамрагдсанаар:

• Сурагчдын насны онцлогт тохирсон сургалтын сэдэвчилсэн хичээлийн хөтөлбөртэй болно.

• Энэ хөтөлбөрийнхөө дагуу шатрын хичээл заах аргазүйд суралцана.

• Сургалтанд хамрагдсан багш нар шатрын онолын хамгийн сүүлийн үеийн мэдлэг болох байрлал үнэлэх алгоритм, түүний задаргаа тоглолтонд хэрэглэх арга барилуудыг эзэмшинэ.

Page 12: Шатрын сургалтын технологи

6. Онцлог давуу тал:

• Манай сургалтанд хамрагдсан сурагчид – Сар буюу 16 цагийн хичээлийн дараа шатар нүүж сурдаг.– 72 цагийн хичээлийн дараа нүүж, идэж, шаглаж, мадалж

сурна.– Шатрын ном сэтгүүлээс өөрт хэрэгтэй хувилбаруудыг

сонгон авч ашиглаж сурна.– Манай сургалтаас хүүхэд хөлөг харахгүй тоглож сурдаг.– Шатрын орчин үеийн онолоор бүрэн зэвсэглэсэн

түүнийгээ заах аргазүйг эзэмшсэн багш нар бэлтгэгдэн гарна.

Page 13: Шатрын сургалтын технологи

7. Үр дүн, амжилт

1. Хан-Уул дүүргийн боловсролын хэлтэстэй хамтран тус дүүргийн 17 сургууль, нэг цэцэрлэгийг сургалтанд хамруулж 2012 оны 11 сард сургалт зохион байгуулж 15 сургуулийн багш нэг цэцэрлэгийн багшид шатрын хичээл заах эрхийн үнэмлэх сертификат олгосон. Үр дүнд нь 115,18, 52,7, 10, 114, Орхон сургууль , Олуулаа цэцэрлэгт шатрын сургалт хөтөлбөрийн дагуу амжилттай явагдаж байна. Энэ сургуулиуд дээр биечлэн очиж хамтран сургалт зохион байгуулж ажиллаж байна. 18-р сургууль дээр долоо хоногт хоёр удаа 4 цагийн шатрын сургалт явуулж тус сургуулийн залуу багш нийгмийн ажилтан Ц.Пэрэнлэй, математикийн багш Д.Энхболд нарыг шатрын хичээл заах аргазүйд дадлагажуулан сургаж шатрын багшаар бэлтгэж байна.

Page 14: Шатрын сургалтын технологи

7. Үр дүн, амжилт

2. Хан-Уул дүүргийн Олуулаа цэцэрлэг дээр нийслэлийн хэмжээнд анхны цэцэрлэгийн насны хүүхдийн “Шаг дуг цод” тэмцээнийг 2013 оны 4 сард амжилттай зохион байгуулж явууллаа.

3. 52-р сургууль дээр “ирээдүйн мастерууд “ хүүхдийн улсын хэмжээний тэмцээнийг таван насны ангилалаар зохион байгууллаа. 2012 оны 7,8 сард Хөвсгөл аймгийн Мөрөн хотод хоёр удаа 40 сурагч хамрагдсан 14 хоногийн эрчимжүүлсэн сургалт явуулсны үр дүнд Хөвсгөл аймгийн сурагчид тус тэмцээнд багаараа хоёрдугаар байр эзэлсэн билээ.

Page 15: Шатрын сургалтын технологи

7. Үр дүн, амжилт

4. 2012 оны 11 сард Улаабаатар хотын захирагч Бат-Үүлийн нэрэмжит дүүргийн шатрын тэмцээнд 52 –р сургуулийн 20 сурагч баг болон оролцсоноос 19 сурагч алт , мөнгө, хүрэл медальь авч, нэг сурагч нь 4-р байр эзлэн дүүргийн аварга багаар шалгарсан.

5. Шатрын имастер сургалтанд суралцсан 18-р сургуулийн багш Ц.Пэрэнлэй, Д.Энхболд нар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо.

6. 2011 онд бүх аймаг нийслэлийн багш нарын шатрын сургалтыг БСШУЯ зохион байгуулж явуулсан бөгөөд тус сургалтанд ( ЕБС-иудад шатрын хичээл заах аргазүй ) сэдвээр лекц уншиж оролцсон.

Page 16: Шатрын сургалтын технологи

7. Үр дүн, амжилт

• Шатрын “Мастер” сургалтаас олон залуу мастер төрөн гарсан бөгөөд энэхүү сургалт нь Монгол улсад шатрын ухааныг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмрээ оруулсан юм. Тухайлбал тус сургалт Монголын анхны олон улсын их мастер, гавьяат тамирчин Б.Хатанбаатар, сонирхогчдын дэлхийн аварга С.Билгүүн тэргүүтэй олон шилдэг мастеруудыг бэлтгэсэн билээ. Одоо 6-р сарын 4 –нд Тайвань улсад болох хүүхдийн дэлхийн аваргын тэмцээнд тус клубын сурагч Б.Мөнхболд оролцохоор бэлтгэж байна.

Page 17: Шатрын сургалтын технологи

8. Цаашид технологийг түгээн дэлгэрүүлэх арга зам

Шатрын багш нар бэлтгэх сургалтын модуль

Зорилго• Монгол улсын хэмжээний шатрын

сургалтын систем бүрдүүлэхэд эхний алхам хийх шатрын мэргэжлийн багш дасгалжуулагч бэлтгэх зорилготой.