Р.Өлзийхүү - edub.edu.mn · 10Уб. Эх дэх зохиогчийн ашигласан...

26
Р.Өлзийхүү Нийслэлийн Боловсролын газрын Нийгмийн ажил хүүхдийн хөгжил хариуцсан мэргэжилтэн Х АНГИЙН МОНГОЛ ХЭЛ, ҮНДЭСНИЙ БИЧГИЙН ХИЧЭЭЛИЙН ЦАГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ Тайлбар Боловсрол, Соѐл, Шинжлэх Ухааны сайдын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/453 дугаар тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сургалтын төлөвлөгөө” –өөр Х ангид монгол хэл, уран зохиол, үндэсний бичгийн хичээлийн цагийг тус тусад нь, тухайлбал монгол хэл 35, уран зохиол 35, үндэсний бичгийн хичээлийг 70 цаг заахаар баталсан болно. Энэ сургалтын төлөвлөгөөг 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн Х ангид мөрдөнө. Үүнтэй холбоотойгоор энэ хоѐр хичээлийн цагийг дараах байдлаар зохицуулан хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Сурагчдад үндэсний бичгээр уншиж ойлгох, өдөр тутмын амьдрал, сургалтад үндэсний бичгээ хэрэглэх хэрэгцээ шаардлага байгаа гэж үзсэн тул монгол бичгээр бичсэн төрөл бүрийн эхийг унших эхүүд шаардлагатай болно. Монгол хэлний сурах бичигт нэрт зохиолчдын бичсэн сонгодог хориод эсээ байгаа болно. Эдгээр эсээг үндэсний бичгээр уншиж ойлгосны дараа монгол хэлний хичээлээр бүтэц, агуулга, хэл найруулгад нь задлан шинжилгээ хийх замаар хоѐр хичээлийн аль алиных нь зорилгыг хангана гэж үзэж байна. Ийм учраас сурах бичиг дэх зарим эсээг монгол бичгээр бичин хавсарган хүргэж байна. Та бүхэн хувилж олшруулан шууд ашиглах боломжтой. Нэг. X ангийн монгол хэлний хичээлийн цагт сургалтын хөтөлбөр, сурах бичгийн агуулгыг яаж зохицуулан хэрэгжүүлэх вэ? Х ангийн сургалтын цөм хөтөлбөрийн агуулгад дараах суралцахуйн зорилтыг тодорхойлсон байна. Үүнд: Унших Бичих Ярих - сонсох а.Тайлбарласан эсээ, ажлын удирдамж, тайлан, хөрөг найруулал уншиж, сэдэв, агуулгын уялдаа холбоо, дарааллыг тайлбарлах б.Эхэд зохиогчийн ашигласан баримтад дүгнэлт гаргах в.Эхэд уран дүрслэл, хэлц, албаны үг хэллэг сонгосон зорилгыг тайлбарлах г.Зэрэгцүүлэх, угсруулах үүрэгтэй бүтээвэр, холбох үгийн найруулгын үүргийг тайлбарлах а. Олон ургалч үзэл бодлыг харьцуулж, асуудал дэвшүүлэн тайлбарлан бичих б. Загварт найруулгын бүтэц, онцлог, агуулгын уялдаа холбоог гаргаж тоочин бичих в. Дүрслэн бичихдээ мэдрэмж, сэтгэгдэл, үнэлэмжээ барим- тад тулгуурлан илэрхийлэх г. Эхийг хурааж, дэлгэрүүлж найруулан бичих а. Зорилго, нөхцөл байдал, харилцагчийн онцлогт тохируулан ярих б. Үзэл бодол, сэтгэгдэл, мэдрэмжээ жишээ баримт, эшлэл, уран дүрслэл, хэлц зэргийг ашиглан илэрхийлэх в. Зохиолыг уран сайхнаар унших Хэл зүй а. Өгүүлбэрийн гишүүдийн хэлбэржилт, утга, байрыг тодорхойлох, эхийн найруулгад гүйцэтгэж байгаа үүргийг тайлбарлах б. Зэрэгцүүлэн, угсруулан холбох бүтээвэр, үгийн утгыг ялган таних, тайлбарлах в. Ойролцоо, эсрэг утгатай бүтээвэр, үг, өгүүлбэрийн утгыг ойлгох, хэрэглэх Энэхүү хөтөлбөрийн агуулга нь товч тодорхой бөгөөд уншиж ойлгох үйлээр хэрэгжих 4, бичих үйлээр хэрэгжих 4, ярих , сонсох үйлээр хэрэгжих 3 зорилт байгаа ба унших бичих, ярих сонсохдоо хэл зүйн гурван багц ойлголт мэдлэгийг задлан шинжилж ухаарч ойлгох, хэрэглээг судлах, хэрэглэх чадвартай болох юм. Уншиж ойлгох, задлан шинжлэхдээ: Сэдэв, агуулгын уялдаа холбоо, дарааллыг тайлбарлах

Transcript of Р.Өлзийхүү - edub.edu.mn · 10Уб. Эх дэх зохиогчийн ашигласан...

Р.Өлзийхүү Нийслэлийн Боловсролын газрын Нийгмийн ажил

хүүхдийн хөгжил хариуцсан мэргэжилтэн

Х АНГИЙН МОНГОЛ ХЭЛ, ҮНДЭСНИЙ БИЧГИЙН ХИЧЭЭЛИЙН ЦАГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ

Тайлбар

Боловсрол, Соѐл, Шинжлэх Ухааны сайдын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/453

дугаар тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сургалтын төлөвлөгөө”

–өөр Х ангид монгол хэл, уран зохиол, үндэсний бичгийн хичээлийн цагийг тус тусад нь, тухайлбал

монгол хэл 35, уран зохиол 35, үндэсний бичгийн хичээлийг 70 цаг заахаар баталсан болно. Энэ

сургалтын төлөвлөгөөг 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн Х ангид мөрдөнө.

Үүнтэй холбоотойгоор энэ хоѐр хичээлийн цагийг дараах байдлаар зохицуулан хэрэгжүүлэхийг

зөвлөж байна.

Сурагчдад үндэсний бичгээр уншиж ойлгох, өдөр тутмын амьдрал, сургалтад үндэсний бичгээ

хэрэглэх хэрэгцээ шаардлага байгаа гэж үзсэн тул монгол бичгээр бичсэн төрөл бүрийн эхийг унших

эхүүд шаардлагатай болно. Монгол хэлний сурах бичигт нэрт зохиолчдын бичсэн сонгодог хориод

эсээ байгаа болно. Эдгээр эсээг үндэсний бичгээр уншиж ойлгосны дараа монгол хэлний хичээлээр

бүтэц, агуулга, хэл найруулгад нь задлан шинжилгээ хийх замаар хоѐр хичээлийн аль алиных нь

зорилгыг хангана гэж үзэж байна. Ийм учраас сурах бичиг дэх зарим эсээг монгол бичгээр бичин

хавсарган хүргэж байна. Та бүхэн хувилж олшруулан шууд ашиглах боломжтой.

Нэг. X ангийн монгол хэлний хичээлийн цагт сургалтын хөтөлбөр, сурах бичгийн агуулгыг яаж зохицуулан хэрэгжүүлэх вэ?

Х ангийн сургалтын цөм хөтөлбөрийн агуулгад дараах суралцахуйн зорилтыг тодорхойлсон байна.

Үүнд:

Унших Бичих Ярих - сонсох

а.Тайлбарласан эсээ, ажлын удирдамж, тайлан, хөрөг найруулал уншиж, сэдэв, агуулгын уялдаа холбоо, дарааллыг тайлбарлах б.Эхэд зохиогчийн ашигласан баримтад дүгнэлт гаргах в.Эхэд уран дүрслэл, хэлц, албаны

үг хэллэг сонгосон зорилгыг тайлбарлах

г.Зэрэгцүүлэх, угсруулах үүрэгтэй бүтээвэр, холбох үгийн найруулгын үүргийг тайлбарлах

а. Олон ургалч үзэл бодлыг харьцуулж, асуудал дэвшүүлэн тайлбарлан бичих

б. Загварт найруулгын бүтэц, онцлог, агуулгын уялдаа холбоог гаргаж тоочин бичих

в. Дүрслэн бичихдээ мэдрэмж, сэтгэгдэл, үнэлэмжээ барим-тад тулгуурлан илэрхийлэх

г. Эхийг хурааж, дэлгэрүүлж найруулан бичих

а. Зорилго, нөхцөл байдал,

харилцагчийн онцлогт тохируулан ярих

б. Үзэл бодол, сэтгэгдэл, мэдрэмжээ жишээ баримт, эшлэл, уран дүрслэл, хэлц зэргийг ашиглан илэрхийлэх

в. Зохиолыг уран сайхнаар унших

Хэл зүй

а. Өгүүлбэрийн гишүүдийн хэлбэржилт, утга, байрыг тодорхойлох, эхийн найруулгад гүйцэтгэж

байгаа үүргийг тайлбарлах

б. Зэрэгцүүлэн, угсруулан холбох бүтээвэр, үгийн утгыг ялган таних, тайлбарлах

в. Ойролцоо, эсрэг утгатай бүтээвэр, үг, өгүүлбэрийн утгыг ойлгох, хэрэглэх

Энэхүү хөтөлбөрийн агуулга нь товч тодорхой бөгөөд уншиж ойлгох үйлээр хэрэгжих 4, бичих үйлээр хэрэгжих 4, ярих , сонсох үйлээр хэрэгжих 3 зорилт байгаа ба унших бичих, ярих сонсохдоо хэл зүйн гурван багц ойлголт мэдлэгийг задлан шинжилж ухаарч ойлгох, хэрэглээг судлах, хэрэглэх чадвартай болох юм. Уншиж ойлгох, задлан шинжлэхдээ:

Сэдэв, агуулгын уялдаа холбоо, дарааллыг тайлбарлах

Эхэд зохиогчийн ашигласан баримтад дүгнэлт гаргах

Эхэд уран дүрслэл, хэлц, албаны үг хэллэг сонгосон зорилгыг тайлбарлах

гэсэн суралцахуйн зорилтын хүрээнд эзэмших чадварыг олгохуйц даалгавруудыг сурах бичигт

оруулсан тул сурах бичгийн агуулгыг багш нар сайтар судлах хэрэгтэй юм.

Тухайлбал хөрөг найрууллыг судалснаар:

Асуудлыг тодорхойлох - тулгамдсан асуудлыг олох

Асуудлыг шийдвэрлэх арга замыг эрж хайх - асуудлыг шийдэх арга зам , туршлагыг олох

Асуудлын юуг чухалчилж авч үзэх- туршлагын юуг чухалчлах

Асуудлыг шийдэх арга туршлагыг уншигч - хэрэглэгчдэд яаж хүргэх (баримт ба уран сайхныг

хэрхэн хослуулах) гэсэн аргаар хөрөг найруулалд задлан шинжилгээ хийж улмаар энэ

аргачлалаар хөрөг найруулал бичиж сурах болно.

Яагаад ?

Бид сурах бичгийн агуулгыг хуваасан нэгж хичээл бүрийн мөн чанарыг буюу асуулт даалгавар бүрийг

яах гэж хийж байгаа, яаж ажиллаж гүйцэтгэх зэргийг ухаарах хэрэгтэй болно. Агуулгыг 35 цагт багтаан

хэрэгжүүлэхэд арга зүйн ийм шийдлийг ашиглах нь тохиромжтой.

Хөрөг найруулал, тайлбарласан эсээ, ажлын удирдамж, тайлан бичвэрүүдийг олон хувилбараар

уншиж судлах нь сурагчдын эзэмшсэн мэдлэг, чадвараас хамаарах тул анги, сэдэв хоорондын

агуулгын уялдаа холбоог тогтоох хэрэгтэй болно. Тухайлбал:

Боловсролын түвшин, анги хоорондын агуулгын залгамж холбоо

8У2. Эхээс ...баримтыг тайлбарлах, 9У2. Баримт ба мэдээлэл, баримт ба үзэл бодлыг ялгах,

10Уб. Эх дэх зохиогчийн ашигласан баримтад дүгнэлт хийх 12Уб. Зохиогчийн баримтыг задлан шинжлэх, 12Ув. Эхийн жишээ баримтыг тайлбарлах, дүгнэх, 7Б1. Баримт нотолгоо, жишээ оруулан тоочин дүрсэлж

Бичих, 8Б1. Холбогдох баримт мэдээлэл цуглуулан эмхлэн

цэгцлэх, 9Б2. Баримт мэдээллийг задлан шинжилж, учир

шалтгааныг тодруулах,

11Бв. Эшлэл ашиглан бичих,

12Ба. Баримт нотолгоог ашиглан бичих 10Яб. Жишээ баримт, эшлэл ашиглан илэрхийлэх, 12Яб. Жишээ баримт эшлэл ашиглан ярих,

10.Б.в Мэдрэмж, сэтгэгдэл, үнэлэмжээ баримтад тулгуурлан дүрслэн бичих

7У1....содон сонин дүрслэлийн арга хэрэглүүрийг илрүүлэх, 7У2. Өвөрмөц үг хэллэг, дүр дүрслэлийг олж тайлбарлах, 7У3....уран дүрслэлийг ажиглах, дүгнэлт гаргах, 10Ув. Эхэд уран дүрслэл сонгосон зорилго тайлбарлах, 11Ув. Эхэд уран дүрслэл хэрэглэсэн учрыг тайлбарлах, 12Ув. Эхийн уншигчид нөлөөлөх дүрслэлийг тайлбарлах, 7Б1....уран дүрслэл оруулан тоочин дүрсэлж бичих, 7Б2. Дүрслэн тоочиж бичиж сурах, 7Б3. Эхийн сэдэв, утгад тохирсон уран дүрслэлийг оновчтой

сонгож, зөв холбож, зөв байрлуулж найруулан бичих, 12Ба. Дүрслэл ашиглан ятган бичих,

11Яа. Хэрэг явдлыг дүрслэн мэдээлж ярих, 11Яб. Уран дүрслэл ашиглан ярих, 12Яа. Зохиолыг ярихдаа уран дүрслэл ашиглах,

Дүрслэн

бичих

Баримтад тулгуурлан бичих

12Уб. Зохиогчийн сэтгэгдэл мэдрэмжийг задлан шинжилж унших 6Б1. ...Мэдрэмж сэтгэгдлээ илэрхийлэн бичих 7Б1. Мэдрэмж сэтгэгдэл оруулан бичих чадвар эзэмших. 11Ба. Асуудлыг сэтгэгдэлтэй холбон бичих 8Я1. Төрсөн сэтгэгдлээ тодорхой илэрхийлж сурах. 10Яб. Мэдрэмж сэтгэгдлээ илэрхийлэх

Мэдрэмж сэтгэгдлээ бичих

Эхийг уншиж ойлгоно гэдэг нь тухайн эхээр дамжуулан ертөнцийг судлах үйл юм. Уншихгүйгээр

судлах, судлаагүйгээр ертөнцийг бүтээн бичих боломжгүй юм. Ийм учир сурах бичигт дараах

эсээнүүдийг уншиж задлан шинжлэхээр оруулсан. Нэгж хичээлийн хүрээнд судлах, задлан

шинжлэхдээ сургалтын төлөвлөгөөнд орсон өөрчлөлтийн дагуу долоо хоногт 2 цагаар бус 1

цагаар хөтөлбөрийн агуулгыг хэрэгжүүлэх юм

Ингэхдээ тодорхой эсээнүүдийг үндэсний бичгээр хөрвүүлсэн хэлбэрээс уншиж ойлгон задлан

шинжлэх замаар агуулгын багтаамжийг тэнцвэржүүлэх боломжтой хувилбарыг харуулъя.

Хичээлийн сэдэв цаг Суралцахуйн зорилт ба агуулгыг товч

Залгамж холбоотой агуулгыг бататгах

3

(дэвшүүлсэн асуудал, үндэслэл, нотолгоо, шалтгаан үрийн холбоо)

Нэгж хичээл - I 4 цаг

Сэдэв:

Уран зохиолын бус эхийг судлах, бичих Суурилах эх

Суралцахуйн зорилт:

Баримт уран дүрслэл, хэлц сонгон хэрэглэх (асуудалд суурилан бичих, мэдрэмж сэтгэгдэл, үнэлэмжээ баримтад тулгуурлан бичих,үйл өгүүлэхүүн янз бүрээр илрэх, “гэ” язгуурт үйл үгийн хэрэглээг мэдэх)

“Мал жаргаах ухаан” “Хэнээт” эхэд суурилах

Нэгж хичээл – II 4 цаг

Сэдэв:

Тайлбарламж ба тайлбарласан эсээний онцлогийг харьцуулах

Суурилах эх

Суралцахуйн зорилт:

Тайлбарласан эсээний онцлог (4 хэв маягийн

хослол) ба тайлбарламжийн ялгааг ойлгох,

агуулгын уялдаа холбоо, дарааллыг тайлбарлах

(Тайлбарласан эсээнд найруулах ур маяг хэрэглэхийг ойлгох , нэг санааг баримтаар дэлгэрүүлэх нь тайлбарласан эсээний гол шинж болохыг мэдэх)

“Дулаарлын айдас”

эсээг үндэсний бичгээр бэлдсэнийг уншиж агуулгыг ойлгосон байх

Дээрх эсээнүүдийг үндэсний бичгээс уншиж агуулгыг ойлгосны үндсэн дээр, 43-45-р хуудсанд байгаа даалгаврыг гүйцэтгэх юм.

Нэгж хичээл III 5 цаг

Сэдэв:

Тайлбарласан эсээний бүтэц, агуулга Суурилах эх

Суралцахуйн зорилт:

Тайлбарласан эсээний онцлог, бүтэц, агуулгыг задлан шинжлэх сэдэв, агуулгын уялдаа холбоо, дарааллыг тайлбарлах

“Гүйдэл” “Хурд нэмэх жам“ эсээг үндэсний бичгээр бэлдсэнийг уншиж агуулгыг ойлгосон байх

Дээрх эсээнүүдийг үндэсний бичгээс уншиж агуулгыг ойлгосны үндсэн дээр 1-5-р даалгаврыг гүйцэтгэх юм. Харин “Хурд нэмэх жам” эсээг кириллээр уншиж ойлгон даалгавруудыг гүйцэтгэнэ. “Нэг л үр дүнд янз бүрийн аргаар хүрдэг” эсээг кириллээр уншиж ойлгон эсээний нэгэн өвөрмөц бүтэц, агуулгын онцлогийг мэдэж авна. “Хувь хүний засгийн газар” эсээг кириллээр уншиж ойлгон даалгавруудыг гүйцэтгэнэ. Энэ нэгж хичээлийн хувьд хэд хэдэн эсээг уншиж судлан, задлан шинжлэх нь тайлбарласан эсээний агуулга, бүтцийг илүү сайн ойлгох зорилготой холбоотой. 2 эсээг үндэсний бичгээр, 3 эсээг кирилл бичгээр уншиж ойлгох тул агуулгын хувьд тохирно. Иймд үндэсний бичгийн хичээлийн цагт дээрх 2 эсээг уншиж АГУУЛГЫГ л ойлгох асуулт даалгавруудыг боловсруулах, сурах бичиг дээрх даалгаврыг гүйцэтгэх зэргээр ажиллана.

Нэгж хичээл IY 5 цаг

Сэдэв: Эсээ - дэвшүүлсэн асуудал ба баримт жишээ Суурилах эх

Суралцахуйн зорилт:

Эхэд ашигласан баримтад дүгнэлт

гаргах,

(тайлбарлагдаж буй юм, тайлбарын

уялдаа холбоог олох, эсээ бичих,

өгүүлбэрийн гишүүдийн утга үүрэг, нэр томьѐо, хэл зүйн үндэс, нөхцөлийн утга үүрэг, зэрэгцсэн ба угсарсан нийлмэл үг)

“Газрын юм” “Номын садан”, эсээг үндэсний бичгээр бэлдсэнийг уншиж агуулгыг ойлгосон байх

“Газрын юм” “Номын садан”, эсээг үндэсний бичгээр уншиж агуулгыг маш сайн ойлгосны үндсэн дээр сурах бичигт байгаа 10 даалгаврыг гүйцэтгэнэ. Даалгаврууд нь баримт жишээ, хэлзүйн задлал, тайлбар ба тайлбарлагдаж буй юм зэргийг нэлээн нарийвчилсан давталттай даалгавруудаар судлах болно.

Нэгж хичээл Y 4 цаг

Сэдэв:

Олон ургальч үзэл, уран дүрслэл Суурилах эх

Суралцахуйн зорилт:

Эхэд уран дүрслэл, хэлц, сонгосон

зорилгыг тайлбарлах

Олон ургалч үзэл бодлыг харьцуулж, асуудал дэвшүүлэн тайлбарлан бичих

“Хас ба хос”, “Оюуны лус” эсээг үндэсний бичгээр бэлдсэнийг уншиж агуулгыг ойлгосон байх

“Эргүүлгийн тухай эргэцүүлэл” “Нууцын нууц” эсээнүүдийг сурах бичгээс буюу кириллээр уншиж даалгаврыг гүйцэтгэх бол “Хас ба хос”, “Оюуны лус” эсээнүүдийг үндэсний бичиг хичээлээр уншиж агуулгыг маш сайн ойлгосны үндсэн дээр даалгавруудыг гүйцэтгэнэ. “Эргүүлгийн тухай эргэцүүлэл” “Нууцын нууц” эсээнүүдийг судлах явцад эсээ бичих даалгавар бусад нэгж хичээлтэй харьцуулахад боломжийн хэмжээтэй байгаа тул энэ нэгж хичээлийн кириллээр унших эсээг бие даан гэрт уншсан байх шаардлагатай. Ингэж байж хичээлийн агуулга төлөвлөсөн цагтаа багтана.

Нэгж хичээл YI 4 цаг

Сэдэв: Эсээ- мэдээлэх, дүрслэх арга Суурилах эх

Суралцахуйн зорилт:

Эсээнд хэрэглэсэн мэдээлэх , дүрслэх

аргыг мэдэх, түүнийг ашиглан бичих,

Дүрслэн бичихдээ мэдрэмж, сэтгэгдэл,

үнэлэмжээ баримтад тулгуурлан

илэрхийлэх

“Мэргэний хөндийд дөрвөн цаг эгшиглэнэ.” эхийг эсээг үндэсний бичгээр бэлдсэнийг уншиж агуулгыг ойлгосон байх

“Үхэр хулгана харх” “Дэлгэцийн дээрэмчин” эсээнүүдийг кириллээр буюу сурах бичгээс уншиж даалгаврыг гүйцэтгэх бол “Мэргэний хөндийд дөрвөн цаг эгшиглэнэ” эхийг үндэсний бичгийн хичээлээр уншиж агуулгыг ойлгосны үндсэн дээр сурах бичиг дэх даалгавруудыг гүйцэтгэнэ.

Нэгж хичээл YII - 3 цаг

Сэдэв: Удирдамж ба тайлан

Суралцахуйн зорилт:

Албаны үг хэллэг сонгосон зорилгыг тайлбарлах

Загварт найруулгын бүтэц, онцлог, агуулгын уялдаа холбоог гаргаж тоочин бичих

Нэгж хичээлийн сэдэв Цаг Суралцахуйн зорилт ба агуулгыг товч

Агуулгаас сонгон бататгах

3

(нэгж хичээлийн үнэлгээ, сурагчдын мэдлэг чадварын оношилгоонд үндэслэн

агуулгаа тогтоно)

Дээрх төлөвлөлтийн жишиг загвар нь монгол хэлний хичээлийн 70 цагийг 35 болгон

өөрчилсөнтэй холбоотой бөгөөд сурах бичигт байгаа эсээ, тайлбарласан эхүүд нь агуулгын

хувьд их тул

1. Дулаарлын айдас

2. Гүйдэл

3. Хурд нэмэх жам

4. Хас ба хос 5. Мэргэний хөндийд дөрвөн цаг эгшиглэнэ 6. Газрын юм 7. Номын садан 8. Оюуны лус гэсэн эсээ ба тайлбарласан эхийг үндэсний бичгийн хичээлийн цагт үндэсний бичгээр уншиж ойлгох, агуулгыг асуултаар задлан ярилцах сурах бичигт байгаа даалгавруудаас сонгон гүйцэтгэх зэргээр ажиллах юм. Харин сурах бичгийн бусад агуулгыг Монгол хэлний хичээлийн 35 цагтаа судална.

Төлөвлөлтийн загвар

I улирал II улирал III улирал IY улирал

Сур

ал

цаху

йн

зо

ри

лт б

а а

гуу

лгы

н т

ов

ч

За

лга

мж

хо

лб

оо

той

а

гуул

гыг

б

ата

тга

х

эвш

үүл

сэн

асууда

л,

үндэсл

эл

,но

то

лгоо,

шал

тга

ан ү

рий

н х

ол

бо

о)

Баримт уран

дүрслэл, хэлц

сонгон хэрэглэх

(асуудалд

суурилан бичих,

мэдрэмж

сэтгэгдэл,

үнэлэмжээ

баримтад

тулгуурлан

бичих,үйл

өгүүлэхүүн янз

бүрээр илрэх, “гэ”

язгуурт ү.ү-ийн

хэрэглээг мэдэх)

. Тайлбарласан

эсээний онцлог (4

хэв маягийн хослол)

ба тайлбарламжийн

ялгааг ойлгох ,

агуулгын уялдаа

холбоо,

дарааллыг

тайлбарлах

(Тайлбарласан эсээнд

найруулах ур маяг

хэрэглэхийг ойлгох ,

нэг санааг баримтаар

дэлгэрүүлэх нь

тайлбарласан эсээний

гол шинж болохыг

мэдэх)

Тайлбарласан

эсээний онцлог,

бүтэц, агуулгыг

задлан

шинжлэх

сэдэв, агуулгын

уялдаа холбоо,

дарааллыг

тайлбарлах

Эхэд ашигласан

баримтад дүгнэлт

гаргах,

(тайлбарлагдаж

Буй юм,

тайлбарын

уялдаа холбоог

олох, эсээ бичих,

өгүүлбэрийн

гишүүдийн утга

үүрэг, нэр томьѐо,

хэл зүйн үндэс,

нөхцөлийн утга

үүрэг, зэрэгцсэн ба

угсарсан нийлмэл

үг)

Эхэд уран

дүрслэл,

хэлц,

сонгосон

зорилгыг

тайлбарлах

Олон ургалч

үзэл бодлыг

харьцуулж,

асуудал

дэвшүүлэн

тайлбарлан

бичих

Эсээнд

хэрэглэсэн

мэдээлэх ,

дүрслэх

аргыг

мэдэх,

түүнийг

ашиглан

бичих,

Дүрслэн

бичихдээ

мэдрэмж,

сэтгэгдэл,

үнэлэмжээ

баримтад

тулгуурлан

илэрхийлэх

Албаны үг

хэллэг

сонгосон

зорилгыг

тайлбарлах

Загварт

найруулгын

бүтэц, онцлог,

агуулгын

уялдаа

холбоог

гаргаж тоочин

бичих

Нэгж

сэдэв

Уран зохиолын

бус эхийг судлах,

бичих

Тайлбарламж ба

тайлбарласан эсээний

онцлогийг харьцуулах

Тайлбарласан

эсээний бүтэц,

агуулга

Эсээ- дэвшүүлсэн

асуудал ба баримт

жишээ

Олон ургалч

үзэл, уран

дүрслэл

Эсээ-

мэдээлэх,

дүрслэх арга

Удирдамж ба

тайлан

Агуулгаас

сонгон

бататгах

Нийт

цаг-35 3 4 4 5 5 4 4 3 3

Үндэсний бичгээр

уншиж судлан

агуулгыг ойлгох

Дулаарлын айдас-44

Гүйдэл-46, Хурд нэмэх жам-50,

Газрын юм-64,

Номын садан-71,

Оюуны лус-85,

Хас ба хос-95,

Мэргэний

хөндийд

дөрвөн цаг

эгшиглэнэ-119

Хоёр. X ангийн үндэсний бичгийн хичээлийг заах зөвлөмж

Хангийн сургалтын цөм хөтөлбөрийн агуулгад дараах суралцахуйн зорилтыг дэвшүүлсэн байна. Үүнд: Унших: а. Сонгодог бичгийн болон орчин үеийн зохиол бүтээлээс уншиж, утгыг тайлбарлах

б. Түүхэн, хуучин, шинэ үг хэллэгийг таних, бичлэг, утгыг тайлбарлах Бичих: а. Сонгодог бичгийн болон орчин үеийн зохиол бүтээлээс сонгож бичих

б. Түүхэн болон хуучин үг хэллэгийн тайлбар толь хөтлөх в. Идэвхтэй хэрэглээ бүхий үгсийн үндэс, залгаврыг зөв бичих

I улирал II улирал III улирал IY улирал

7 хоног 1 2 3 4 5 6 7 8 9 1 2 3 4 5 6 7 8 9 1 2 3 4 5 6 7 8 9 1 2 3 4 5 6 7 8

Бүл

эг

сэд

эв Сонгодог

бичгийн зохиол (Унших, бичих)

Орчин үеийн зохиол бүтээл (Унших, бичих)

Нэгж

сэд

эв Түүхэн, хуучин, шинэ

үг хэллэг

Идэвхтэй хэрэглээ бүхий үгсийг зөв бичих

Хуучин, шинэ үг хэллэг

Идэвхтэй хэрэглээ бүхий үгсийг зөв бичих нь

7 хоног 1 2 3 4 5 6 7 8 9 1 2 3 4 5 6 7 8 9 1 2 3 4 5 6 7 8 9 1 2 3 4 5 6 7 8

Суурил

ах х

эрэгл

эгд

эхүүн

Жангарын тууль Догшин шар

Гүргэ мангас хааныг Дуут Улаан Шовшуур доройтуулсан бүлэг

Жангарын бие нь түруүн төрөө авсан бүлэг

Шарайголын дайн

Тэмүжин Боорчийн нөхөрлөл

Тэмүжин Жамухын анд бололцсон нь

"Анд, андгай" үгсийн учир

Бүх улсын эндсэнийг богд эзнээс эрэх буюу

Биеийн бөхөөс сэтгэлийн бөх

Оюун тулхүүр сургаалаас

Чингисийн есөн өрлөгтэй өнчин хөвгүүний сэцэлсэн шастир

Эрдэнийн сан субашидын 25-р бадгийн тайлбар

Эрдэнийн сан субашидын 170-р бадгийн тайлбар

Данзанравжаа. Үлэмжийн чанар

Данзанравжаа. Сэтгэлийг амраагч

Данзанравжаа. Дөрвөн улирал

Хуульч Сандаг Хаврын хайлаад урсаж байгаа цасны хэлсэн нь

Дүү хүнийг сургахын дөрөвдүгээр бүлгээс

Агваанданэанням. “Саруул ухаантныг татах гох" хэмээгдэх сургаалаас

Сүмбэ Хамба Ишбалжир. "Хөхөөн яруу дуун" нэрт гүр дууллаас

Дулаарлын айдас

Гүйдэл

Хурд нэмэх жам

Газрын юм

Номын садан

Оюуны лус

Хас ба хос

Мэргэний хөндийд дөрвөн цаг эгшиглэнэ

Д.Нацагдорж. Алс газар сурахаар явагч

Д.Нацагдорж. Бидний сурагчид

Дөрвөн цаг

Б.Ринчен. Шүхэрч Буниа

Улсын минь далбаа

Ц.Дамдинсүрэн. Хоѐр цагаан юм

Бух Гомбо

С.Эрдэнэ. Өвлийн ойд

Ч.Лодойдамба. Солонго

Б.Явуухулан. Би хаана төрөө вэ?

Д.Пүрэвдорж. Тусгаар тогтнол

С.Эрдэнэ. Хүн чулууны шарх

Д.Маам.Тэмээний дууль

Ш.Дулмаа. Газар шороондоо би хайртай

Ж.Дашдондог. Таван сайхан

Т.Очирхүү. Чулууны магтаал

Б.Догмид. Ус уухын заяа

Ш.Дулмаа. Торгон хил

Р.Чойном. Үг

Ж.Лхагва. Халуун гурил

О.Дашбалбар. Залуус дүү нартаа хүргэх шүлэг

Д.Нямаа. Аав дайн хоѐр

Ц.Мухар. Намрын шар наран дор

А.Эрдэнэ-Очир. Нутаг ус

Нийт цаг-70

24 цаг 22 цаг 24 цаг

Тайлбар: Дээрх хүснэгтэд үзүүлсэнчлэн I, IV улиралд сурах бичгийн агуулгыг, II, III улиралд

“Монгол хэл - Х” сурах бичгээс хөрвүүлсэн дурдсан 9 хэрэглэгдэхүүнийг ашиглахыг санал

болгож байна.

Үндэсний бичгийн хичээлээр эзэмших мэдлэг, чадвараас хамгийн чухал нь унших, бичих үйл

бөгөөд эдгээрийг ахиулан хөгжүүлэх дадлага ажлыг голчлон гүйцэтгэх хэрэгтэй юм. Үүнд:

Унших чадварыг хөгжүүлэхдээ:

1. Уншиж ойлгох чадварыг хөгжүүлэх зорилгоор:

а. Эхийг уншихаас өмнө гарчгаас үзвэл, юуны тухай өгүүлсэн байж болох талаар

ярилцуулах, уншихад чиглүүлэг болохуйц асуултууд бэлтгэх

б. Эхийг уншаад асуултад оновчтой хариулж байгаа болон мөн асуулт зохион, түүндээ

оновчтой хариулж буйг анхаарах

в. Түлхүүр үгсийг олох, түлхүүр үг гэж сонгосон үндэслэлээ тайлбарлах, түлхүүр үгсийг

ашиглан эхийн утгыг тайлбарлах

2. Хурдан унших чадварыг хөгжүүлэхэд анхаарах. Х ангийн сурагч бол VI-IX ангид 4 жил

дараалан үндэсний бичгийн хичээл үзсэн тул хурдан унших чадварыг нь хөгжүүлэх

зорилгоор 7 хоногт тодорхой давтамжтайгаар, минутын уншлага хийж байх зүйтэй юм.

Ингэхдээ:

а. Эхний үед тодорхой сэдвүүдийг урьдчилан өгч бэлдүүлээд, тухайн өдрөө тэр

сэдвээсээ минутаар уншуулбал, богино хугацаанд үр дүн гарна. Мөн мөр бүрийн

төгсгөлд тухайн мөрөнд буй үгийн тоог бичиж өгсөн эхээс уншуулбал, багш сурагчийн

аль алинд нь хугацаа хэмнэх, хурд нэмэгдэж байгаагаа мэдэж авах зэрэг давуу талтай

байх болно.

б. Мөн тухайн сэдвийг (эсвэл тодорхой хэсгийг) хэдий хэр хугацаанд уншиж дуусаж

байгаад анхаарал хандуулан ажиллаж болно.

3. Эхийг уншуулахдаа харааны уншлага болон хамтран, тод чанга дуугаар унших

хэлбэрүүдийг ашиглах хэрэгтэй бөгөөд харааны уншлага нь өөртөө итгэх,

хариуцлагатай сурах, бодож тунгаах чадварыг хөгжүүлдэг бол хамтын уншлага нь

алдаагаа засах, хэл яриа, дуудлагаа зөв шударга болгох зэрэг ач холбогдолтой юм.

4. Эхийг уншуулсны дараа тайлбарлах, дахин нягтлан ярилцах шаардлагатай хэсгүүдийг

хугацаа хэмнэх үүднээс урьдчилан тодруулагч ашиглан ялган өгч болно.

5. Үгийн утга тайлбарлуулах. Дурдсан эхүүдийн заримд үгийн утгын тайлбарыг оруулсан

боловч нэмэлтээр зарим үгийн утгыг тайлбарлуулах дадлага хийлгэх хэрэгтэй. Үүнд:

а. Толь бичиг ашиглан тайлбарлах. Энэ тохиолдолд “Монгол хэлний дэлгэрэнгүй

тайлбар толь”, түүний цахим хувилбар болох www.mongoltoli.mn вэб хуудсыг

ашиглуулах хэрэгтэй бөгөөд энэ нь аливаа үгийн утгыг толь бичиг ашиглан тайлбарлах

соѐл, хэрэглээнд дадуулах ач холбогдолтой юм.

б. Хам сэдвийн хүрээнд тайлбарлах. Энэ нь өмнөх, хойдох үгтэй нь, цаашлаад тухайн

хам сэдэвтэй нь холбон тайлбарлуулах арга юм. Жишээ нь: “Хэдэр” гэсэн үгийн утгыг

тайлбарлуулахад “хэдэр хүн, хэдэр үг, хэдэр нохой, хэдэр догшин, хэдэр зан, хэдэр

харгис” гэх мэтээр холбоо үг бүтээн, дээрх үгийн утгыг тайлбарлуулж болно. Энэ бол

сурагчдын үгийн сангийн баялгийг нэмэгдүүлэх, сэтгэлгээг хөгжүүлэх чухал ач

холбогдолтой тул багш урьдаар дээр дурдсан толиос холбоо үгсийг түүвэрлэн авч,

хичээлээ бэлтгэвэл зохино.

в. Тухайн үгтэй ойролцоо утгатай үгсийг ашиглан утгыг нь тодруулж болно. Жишээ нь:

“Ашид” хэмээх үгийн утгыг тайлбарлуулахын тулд “Үргэлж, дандаа, цаг ямагт, хэзээд,

үүрд” гэх мэт үгстэй холбон ярилцаж болох юм.

6. Эхэд буй хэлц үг, зүйр цэцэн үгийн утгыг тайлбарлуулахдаа ойролцоо утгатай хэлц,

зүйр цэцэн үгстэй харьцуулан тайлбарлуулбал, тухайн дадлага ажил илүү бүтээлч байх

болно.

Бичих чадварыг хөгжүүлэхдээ:

1. Монгол бичгээр хөрвүүлэн оруулсан эхүүдээс:

а. Зарим хэсгийг монгол бичгээр хуулуулан бичүүлэх ажлыг хийлгэж болно. Энэ бол үгийн

бичлэг, утгыг нүдлэн тогтоох, хичээнгүй сайхан бичих чадварыг хөгжүүлэхэд чухал нэмэртэй

юм. Олон дахин бичих тусам зөв бичих, сайхан бичих чадвар ахих болно.

б. Мөн “Монгол хэл - 10” сурах бичгээс (дээр дурдсан эхүүдээс) зарим эхийн хэсгийг толь

бичиг ашиглан монгол бичигт хөрвүүлэх даалгавар өгөөд, хариуг энэхүү зөвлөмжид буй

хөрвүүлэгтэй харьцуулан тулгаж засах ажил хийлгэх. Үүнд: Суралцагч өөрийн хөрвүүлгийг

тус хөрвүүлэгтэй тулгаж, чухам ямар алдаа гаргаснаа (мөн хэрхэн зөв бичсэнээ) харьцуулан

ухаарах замаар ажиллах нь үр дүнтэй байх болно. Сурагчид кирилл бичгийн бичлэг ба

ярианы дуудлагыг үндэсний бичигт тусган бичих алдаа түгээмэл байдаг нь хөрвүүлж бичих,

хөрвүүлгээ монгол бичгээрх зөв хариутай тулган нягталдаггүйгээс эхтэй юм.

в. Тодорхой эхийг гэртээ унших даалгавар өгөөд, түүнээс тодорхой хэсгийг, монгол бичгээр,

цээжээр бичүүлэх дадлага ажил хийлгэж болно. Энэ тохиолдолд хариуг мөн тулгуулж,

нягтлуулах нь үр дүнтэй.

г. Түлхүүр үг ашиглан (Уншуулахдаа сурагчдаар өөрсдөөр нь түлхүүр үгийг олуулсан байх),

эхийг хурааж бичих

д. Зарим хэсгийг кирилл үсгээр галиглуулах, галигаас монгол бичигт буулгах зэрэг ажлыг

хийлгэж болно.

2. Аливаа үгийг зөв бичүүлж сургахдаа язгуур (үндэс) ба залгавар (дагавар, нөхцөл),

тэдгээрийн нийлцийг зөв бичүүлэх гэсэн үндсэн хоѐр зүйлд анхаарах хэрэгтэй юм. Үүнд:

а. Кирилл бичигт илрэх хэлбэр, дуудлага нь ижил боловч монгол бичигт ялгаатай язгуур,

дагавар, нөхцөлүүдийг ялгуулах, хэлбэр, утга үүрэг, тохиолдох байрын ялгааг

тайлбарлуулах

б. Ойролцоо хэлбэр, дуудлагатай дагавруудыг ялгуулах, учрыг тайлбарлуулах

в. Загварт тохирох үг олох, загварын дагуу үг бүтээж, хувилгаж бичих

г. Утгат хэсгээр задлуулах, тайлбарлуулах, ижил бүтэцтэй үгсийг эхээс олж бичих,

тайлбарлуулах

д. Зүй тогтлыг ажиглуулах, кирилл бичгийн бичлэг, дүрмээс ямар ялгаатай байгааг

тайлбарлуулах, “Дүрмийн тодорхойлолт” гаргаж бичих гэх мэт хэлбэрүүд байж болно.

Эдгээр нь хэлийг системтэй эзэмших, зөв бичих чадварыг хөгжүүлэх ач холбогдолтой байх

болно.

Эцэст нь сурагчдын VI-IX ангийн үндэсний бичгийн хичээлээр олж авсан мэдлэгт нь

тулгуурлан, өөрсдөөр нь дээрх бүх хэл зүй, дүрмийн тайлбаруудыг тулгуур дохио, бүдүүвч

схем, хүснэгтэд оруулан нэгтгүүлэх ажил гүйцэтгүүлбэл илүү үр дүнтэй байх болно.

3. Үгийн сангийн баялгийг нэмэгдүүлэх зорилгоор:

а. Шинэ үг хэллэг, гадаад үгийн утгын тайлбараар толь бичиг хөтлүүлэх

б. Үгийн сангийн зүйлчилсэн толь бичиг хөтлүүлэх. Жишээ нь: “Бүргэд, ѐл, элээ, хэрээ,

шаазгай, тагтаа....” гэх мэт.

в. Дүрс ялган бичдэг үгсийг нүдлэн тогтоох, утгыг тайлбарлах, холбоо үг бүтээж хөрвүүлэх,

тухайн үгийг оруулан өгүүлбэр зохиож хөрвүүлэх дадлага хийлгэхийн зэрэгцээ мөн толь

бичиг хөтлүүлэх

г. Бичлэг ижил болон дуудлага ижил үгсийг ялгуулах, нүдлүүлэх, олуулах, харгалзуулах

дадлага ажил хийлгэх

д. Ойролцоо ба эсрэг утгатай үгсийг зохиолоос олох, нүдлэн тогтоолгох, бичүүлэх, хам

сэдвийн хүрээнд ойролцоо ба эсрэгцсэн утгатай үгсийг тайлбарлуулах, толь бичиг хөтлүүлэх

гэх мэт дадлага ажил хийлгэж болно.