МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ... · 2019-09-19 ·...

16
БҮТЭДИЙН ДАГВАДОРЖ МОНГОЛ ОРНЫ БАРУУН БҮСЭД ӨНДӨР ТҮРЭЛТИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ (УЦС) БАЙГУУЛАХ СУДАЛГАА Техникийн ухаанаар докторын (Ph.D) зэрэг горилсон бүтээл УЛААНБААТАР ХОТ 2016 ОН МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ БАРИЛГА, АРХИТЕКТУРЫН СУРГУУЛЬ

Transcript of МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ... · 2019-09-19 ·...

Page 1: МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ... · 2019-09-19 · Нэгдүгээр бүлгийн дүгнэлт ... Судалгаанд ашигласан

БҮТЭДИЙН ДАГВАДОРЖ

МОНГОЛ ОРНЫ БАРУУН БҮСЭД ӨНДӨР

ТҮРЭЛТИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ (УЦС)

БАЙГУУЛАХ СУДАЛГАА

Техникийн ухаанаар докторын (Ph.D) зэрэг горилсон

бүтээл

УЛААНБААТАР ХОТ 2016 ОН

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН

ИХ СУРГУУЛЬ

БАРИЛГА, АРХИТЕКТУРЫН СУРГУУЛЬ

Page 2: МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ... · 2019-09-19 · Нэгдүгээр бүлгийн дүгнэлт ... Судалгаанд ашигласан

MOHTON Y'ICbIH 1IJHHTfiEX YXAAH TEXHONOTH14HHX CyPryynb

EAPNfl TA, APX]4TEKTYPbI H CYPTYYfl b

l-ap 6rvusnnftn spxraft

EYTSEHfrn EATBAHOP)K

MOHTOfi OPHbr EAPyyH EYCSE eHEePTYPsrrTniMyCAH qAXrnrAAH CTAHU UrlC)

EAldryynAx cyEAflrAA

Mopraxnnfrn anrrrar: F 580300 Ycnur 6apunra OafrryynaMx

Texuuxuilu yxaaHaap doxmopbtH (Ph.D) sepse eopuncoH6ymeen

floKToP (Ph.D) @c^**' *ffiHqHBEoPxEOKTOP (Ph.D), R3R nPOOEGC '&fr.EAPAHqvnvvH

Snexyy cyAaflraaHH a(nbrr EJurxnsx yxaaHbr axa4eruufru Faeapsyfr, l-eoexonornftnxypsofleH, lUYTklC-rafrH ycHbr canEapun opgoMrog, Seenex nnxenepufin Ycuur Spuuna XXK-ufr HHxeHep rexsurnfru a(unrHyy4brH oponqoorofiroop 1994-2015 ong xnfix ryfrqerrea.XeBnox, xyBbnax alt<abrr Seenex uuxenepnfin Ycxur Sp.lanlt XXK-ufin roHorflonoop ryfiqsrrex6aficax 6onao.

Spnau ulrHxr{nraenufi 6afi ryynara:tlIYTl4 C-yrti n Bapun ra, Apxurerrypbr H cypryyn b

Syreonmfir Eonoacpyyflax fiBqaA ynersil 3eBenreo erceH tlJYTt4C-mfiH xyHAsr npoQeccopfl.6onA, AoKrop (Sc.D) 6.Ypanaana, Aorrop (Ph.D), Aen npo*eccop M.,flyrapnnaa, Aorrop(Ph.D), npoSeccop fi.{e4ea, AoKrop (Ph.D) I-.Agrna6a4aM, aKaAeM!4r.{, Aorrop (Sc.D),n po$eccop fi.Iauxaull Hapr ranapxan nnepxn fr nee.

YNAAHEAATAP XOT 2016 OH

Xyitac 2

SPgem LIH HXHr|rSSHI4H AXJIbTH

EOKTOP (Ph.D), E3E nPOOECCOP

Page 3: МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ... · 2019-09-19 · Нэгдүгээр бүлгийн дүгнэлт ... Судалгаанд ашигласан

Хуудас 4

ГАРЧИГ

УДИРТГАЛ .............................................................................................................. 10

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ ................................................................................................... 17

Монгол орны Баруун бүсийн байгаль, ус, цаг уурын онцлог, ................................ 17

усны эрчим хүчний ашиглалт .................................................................................. 17

1. Байгаль, ус, цаг уурын онцлог, .......................................................................... 17

1.1 Судалгааны ажлын хүрээ хязгаар ................................................................... 17

1.2. Уур амьсгалын онцлог .................................................................................... 18

1.2.1. Агаарын температур .................................................................................... 18

1.2.2. Хур тунадас ............................................................................................... 18 1.3. Ус судлалын онцлог ........................................................................................ 20

1.3.1. Голуудын усны урсац ............................................................................... 20 1.3.2. Баруун бүсэд оршдог нуурууд ................................................................. 21 1.3.3. Баруун бүсийн мөнх цаст уулсын мөстөл ба түүний усны нөөц ........................................................................................... 22

1.4. Монгол орны гол мөрний Усны эрчим хүчний нөөц (потенциал) ................ 27

1.4.1. Баруун бүс нутгийн усны эрчим хүчний потенциал нөөц ...................... 30 1.5. Монгол орны усны эрчим хүч ашиглалт ........................................................ 31

1.5.1 Монгол оронд баригдсан УЦС .................................................................. 31 1.5.2.УЦС-ын цахилгаан үйлдвэрлэлт .............................................................. 33

1.6. Сэдвийн судлагдсан байдал .......................................................................... 34

1.6.1. Баруун бүс нутагт усны эрчим хүчний нөөцийг ашиглах талаар судалсан байдал………………………………………………………………………34

1.7. Өндөр түрэлтийн УЦС түүнийг байгуулж буй олон улсын туршлага ба Монгол орны анхны төслийн шийдэл…………………………………………………38

1.7.1. Дэлхийн усны эрчим хүчний ашиглалт, хандлага ...................................... 38

1.7.2. Гол дээрх боомт бүхий өндөр түрэлтийн УЦС ........................................ 38 1.7.3. Өндөр түрэлтийн УЦС байгуулсан олон улсын туршлагааас ................ 40 1.7.4. Майхантолгойн УЦС ба түүний эхний ээлжийн Майхан УЦС-ын төслийн шийдэл…………………………………………………………………………………..44

1.8. Нэгдүгээр бүлгийн дүгнэлт ............................................................................. 47

ХОЁРДУГААР БҮЛЭГ ................................................................................................ 49

Өндөр түрэлтийн УЦС байгуулах судалгааны арга зүйн үндэс .......................... 49

2.1. Судалгааны онцлог ......................................................................................... 49

2.2. Судалгааны арга, аргазүй............................................................................... 50

2.2.1. Судалгаанд ашигласан компьютерийн программ хангамж ................... 51 2.3. Харьцуулалтын аргаар илрүүлсэн УЦС-ын эрчим хүч үйлдвэрлэх чадвар, эдийн засгийн ач холбогдлыг тодорхойлох .......................................................... 51

2.4. Өндөр уулын нуурууд ба түүний цутгал голуудын урсац .......................... 52 2.5. Мөнх цаст уулсын мөстлөөс тэжээл бүхий голын урсацын модулийг тодорхойлох……………………………………………………………………………54_Toc465026466

2.6. Нууруудын усны эрчим хүчний потенциалыг тодорхойлох .......................... 61

2.6.1. Голуудын эрчим хүчний потенциалыг тодорхойлдог арга ..................... 61

Page 4: МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ... · 2019-09-19 · Нэгдүгээр бүлгийн дүгнэлт ... Судалгаанд ашигласан

Хуудас 5

2.6.2. Өндөр ууланд байрласан нууруудын усны эрчим хүчний нөөцийг /потенциал/ тодорхойлох тооцооны үндэслэл……………………………………62 2.6.3. Нуурын усны ууршлыг тодорхойлох аргачлал ....................................... 63 2.7. УЦС-ын үзүүлэлтийг сонгох ........................................................................ 65

2.8. УЦС-ын усны эрчим хүчний боломжит (потенциал) чадал .......................... 66

2.9. Хоёрдугаар бүлгийн дүгнэлт .......................................................................... 68

ГУРАВДУГААР БҮЛЭГ ............................................................................................... 70

Өндөр уулсын байгалийн нуурт ойролцоох голуудын усыг оруулж хуримтлуулан, өндөр түрэлтийн УЦС байгуулах байрлалыг илрүүлж, түүнд хийсэн шинжилгээ .................................................................................................. 70

3.1. Монгол орны Баруун бүсэд оршдог нуурууд тэдгээрийг УЦС-д ашиглах боломжийн шинжилгээ………………………………………………………………….70

3.2. Шинээр илрүүлсэн өндөр түрэлтийн УЦС-ын төслийн гидротехник, эрчим хүчний үзүүлэлтийн шинэчилсэн тооцоо, шинжилгээ .......................................... 71

3.2.1. Өндөр түрэлтийн УЦС-ын гидротехник, эрчим хүчний тодорхойлолт .. 71 3.2.2. Ховд голын савд илрүүлсэн өндөр түрэлтийн УЦС-ын төслийн гидротехник, эрчим хүчний судалгааны дүн ..................................................... 73 3.2.3. Булган, Дунд Цэнхэрийн голын савд илрүүлсэн өндөр түрэлтийн УЦС-ын төслийн гидротехник, эрчим хүчний судалгааны дүн ................................ 79 3.2.4. Хангайн нурууны баруун хэсэгт орших УЦС-ын төслийн гидротехник, эрчим хүчний судалгааны дүн ........................................................................... 83 3.2.5. Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн, Шишхэд голын эхэнд орших ............... 85 УЦС-ын төслийн гидротехник, эрчим хүчний судалгааны дүн ........................ 85

3.3. Илрүүлсэн УЦС-аас сонгосон 42 УЦС-ын төслийн гидротехник, эрчим хүчний харьцуулсан шинжилгээ ............................................................................ 87

3.3.1. УЦС-ын түрэлтийн шинжилгээ ................................................................. 87 3.3.2. УЦС-ын боломжит чадлын харьцуулсан шинжилгээ.............................. 89 3.3.3. Жилд үйлдвэрлэх цахилгаан эрчим хүчний харьцуулсан шинжилгээ .. 90 3.3.4. Илрүүсэн өндөр түрэлтийн УЦС-ын төслийн гидротехник, эрчим хүчний шинэлэг үзүүлэлтүүд .......................................................................................... 92

3.4. Гуравдугаар бүлгийн дүгнэлт ......................................................................... 93

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ.............................................................................................. 96

Байгалийн нуурт өндөр уулсын голуудын усыг оруулж хуримтлуулан, өндөр түрэлтийн УЦС байгуулах хөрөнгө оруулалт, түүний цахилгааны өртөг, үр ашгийн тооцоо, санал зөвлөмж ............................................................................... 96

4.1. УЦС-ын хөрөнгө оруулалт түүний цахилгааны өртөг, үр ашгийн үнэлгээ ... 96

4.1.1 Удиртгал ........................................................................................................ 96

4.1.2. УЦС-ын хөрөнгө оруулалтын үр ашгийг үнэлдэг аргууд ........................ 97 4.1.3. Хөрөнгө оруулалт ба цахилгааны борлуулалтын өртөгийн хамаарал………………………………………………………………………………..99

4.2. Илрүүлсэн өндөр түрэлтийн УЦС-ын барилгын ажлын бүрэлдэхүүн, хийц ба эзэлхүүн ........................................................................................................... 106

4.3. УЦС-ын барилгын нэгж эзэлхүүнд ногдох өртөг ба хөрөнгө оруулалтын тооцоо…………………………………………………………………………………….108

4.4. Илрүүлсэн өндөр түрэлтийн УЦС-ын төслийн гидротехник, эдийн засгийн харьцуулалт ба үр ашигтай хувилбарын сонголт .............................................. 109

4.5. УЦС-ын хөрөнгө оруулалт ба цахилгаан эрчим хүч

үйлдвэрлэх чадварын харьцуулалтын шинжилгээ ............................................ 114

Page 5: МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ... · 2019-09-19 · Нэгдүгээр бүлгийн дүгнэлт ... Судалгаанд ашигласан

Хуудас 6

4.6. Илрүүсэн өндөр түрэлтийн УЦС-ын төслийн нийгэм эдийн засгийн ач холбогдлын ангилал ............................................................................................ 117

4.7. Нийгэм эдийн засгийн онцгой ач холбогдолтой УЦС-ууд ........................... 120

4.8. Өндөр түрэлтийн УЦС-ын гол дээрх боомт бүхий УЦС-тай ...................... 122

байгаль орчинд нөлөөлөх байдлыг харьцуулсан шинжилгээ ........................... 122

4.9. Монгол орны усны эрчим хүчний потенциал нөөцийг Баруун бүсэд илрүүлсэн УЦС-ын төслийн боломжит чадал, эрчим хүч үйлдвэрлэх хэмжээгээр нэмэгдүүлэх .......................................................................................................... 126

4.10. Дөрөвдүгээр бүлгийн дүгнэлт ..................................................................... 126

4.11. Дүгнэлт, зөвлөмж ........................................................................................ 128

Бүтээлийн товч танилцуулга ............................................................................... 132

Abstract of Doctoral Dissertation............................................................................ 133

Ашигласан ном, хэвлэлийн жагсаалт ................................................................. 135

Page 6: МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ... · 2019-09-19 · Нэгдүгээр бүлгийн дүгнэлт ... Судалгаанд ашигласан

Хуудас 10

УДИРТГАЛ

Судалгаа хийх хэрэгцээ шаардлага: Монгол орны томоохон голуудаас

бусад бүх голууд хүйтний улиралд ёроолдоо хүртэл хөлдөж урсацгүй болдогоос

тэдгээрийг усны эрчим хүчний зориулалтаар ашиглах боломж хязгаарлагдаж

байдаг. Голын урсацад тохируулга хийж, ус хадгалах боомт барьж, хүйтний

улиралд ашиглах усны нөөцийг урьдчилан хуримтлуулсан тохиолдолд аль ч гол

дээр жилийн дөрвөн улиралд ажиллах УЦС барьж, ашиглах боломжтой болдог.

Манай улсад голоос ус авч ажиллах жижиг, бага чадлын 11 УЦС

байгуулагдсан боловч зөвхөн дулааны улирлын хэдэн сар ажиллаад эрчим хүч

хамгийн их хэрэгцээтэй хүйтний улиралд голууд нь хөлддөгөөс ажиллах

боломжгүй болдог.

Харин Чонохарайх гол дээр боомт байгуулж томоохон усан бий болгон

Дөргөний УЦС, Завхан гол дээр 58 м өндөр бетон боомт бүхий Тайширын УЦС-ыг

барьсан нь жилийн туршид ажиллаж байна.

Гол дээрх боомт барих өртөг УЦС-ын хөрөнгө оруулалтын 60-иас дээш хувийг

эзэлдэг бөгөөд боомтын өндрийг ихэсгэх тутам эрчимтэй нэмэгддэг байна. Ховд

голын Эрдэнэбүрэнгийн хөндлүүр дээр 90-120 м өндөр боомт, Баяннуурт 70 м

өндөр боомт барьж томоохон талбайг эзэлсэн усан санг байгуулан цахилгаан

эрчим хүчээр хангах төслүүд хийгдсэн боловч хөрөнгө оруулалт ихтэй гэсэн

шалтгаанаар баригдалгүй өнөөг хүртэл хойшлогдсоор байна.

Өндөр уулсын байгалийн нуурт голуудын усыг татан оруулж улмаар усан сан

болгон ашиглаж УЦС байгуулсан туршлага зарим оронд байдаг боловч гагцхүү

байгалийн өвөрмөц тогтоцтой, ус зүйн хувьд боломжтой газрыг олж тогтоох, техник

технологийн шийдлийг гаргах нь нэн чухал байдаг. Ийм УЦС-ыг өндөр түрэлттэй

(100 м-ээс их), жилийн аль ч улиралд ажилдаг байхаар барих нь хамгийн үр

ашигтайд тооцогддог байна.

Гол дээр боомт барьж, усан сан байгуулах хөрөнгийг хэмнэн, өндөр уулсад

орших байгалийн нуурыг усан санд ашиглан түүнд голуудын усыг татан оруулж,

хуримтлуулсан усыг далд хонгил /туннел/, түрэлтийн хоолойгоор дамжуулан

харьцангуй бага хөрөнгө оруулалтаар өндөр түрэлтийн УЦС-ыг байгуулах

байрлалуудыг олж илрүүлэн, судалж, тогтооход энэхүү Сэргээгдэх эрчим хүчний

усны эрчмийн шинжлэх ухаан, технологийн судалгааны ажил чиглэгдсэн болно.

Page 7: МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ... · 2019-09-19 · Нэгдүгээр бүлгийн дүгнэлт ... Судалгаанд ашигласан

Хуудас 11

Судалгааны ажлын зорилго: Монгол орны Баруун бүсэд 1 км2-аас дээш

талбайтай 300 орчим нуур оршдогоос дийлэнх нь 2000-3000 м өндөрт байрласан

байдаг. Эдгээр өндөр уулын бүсэд орших нууруудаас УЦС-ын усан сан болгон,

түүнээс өндөр түрэлтийг үүсгэн эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах боломжийг

тогтоож, нотлоход:

1. Өндөр уулсын голуудын усыг байгалийн нуурт оруулж хуримтлуулах замаар

жилийн турш УЦС-ыг ажиллуулах усны нөөцийг бий болгох боломжтой, өвөрмөц

тогтоцтой газруудыг хайгуул судалгаагаар олж илрүүлэн, тэдгээрийн усзүйн болон

гидротехникийн байгууламжийн үзүүлэлтүүдийг тооцон гаргаж судлан, эрчим хүч

үйлдвэрлэх нөөц, чадварыг тогтоох

2. Өндөр уулын мөстөл бүхий бүсэд голуудын урсацад хийгдсэн хэмжилт

судалгаа, ус судлалын горимын баримт материалыг шинжлэн судалж, уулсын

өндөржилттэй уялдан урсацын модулийг /1 км2 талбайгаас бүрэлдэх урсац/ тооцох

хамаарлыг шинэчлэн тогтоож, усны нөөцийг тодорхойлох

3. Өндөр уулсад орших нуур, голуудын байрлалын дээд, доод түвшний онцлог,

усзүйн нөхцөл, өндөржилтийн зөрүүг судлан, гидротехникийн байгууламжаар

өндөр түрэлт /100 метрээс дээш/ үүсгэх оновчтой байрлалыг сонгон, гидравликийн

тооцоогоор усны эрчим хүчний түрэлт үүсгэх чадварыг тогтоох.

4. Шинээр илрүүлсэн өндөр түрэлтийн УЦС-ын гидротехникийн барилга

байгууламжийн бүрэлдэхүүн, усны эрчим хүчний боломжит /потенциал/ чадал,

үйлдвэрлэх цахилгаан эрчим хүчний хэмжээ, хөрөнгө оруулалтыг тодорхойлж,

техник эдийн засгийн харьцуулалтын аргаар тэдгээрийн үр ашгийн зэрэглэлийг

судлан тогтоож, ашиглах дэс дараалал, хэрэгжүүлэх суурь нөхцлийг боловсруулах

Судалгааны ажлын арга, аргазүй: Монгол орны Баруун бүсийн өндөр

уулсад байрлах нууруудад ойролцоох голуудын усыг оруулж хуримлуулан, өндөр

түрэлтээр эрчим хүч үйлдвэрлэх боломжийг олж илрүүлэхэд гидротехникийн

мэргэжлийн инженерийн идэвхитэй үйл ажиллагааны тандалт, ажиглалтын

империк болон эрэл, хайгуул судалгааны аргыг хэрэглэж түүний арга зүй,

тавигддаг шаардлага, түгээмэл зарчмуудыг мөрдлөг болгов.

Судалгаанд хамрагдсан нуурууд, тэдгээрийн тэжээл, голуудын байршлыг

өндрийн ба солибцлолын нэгдсэн системд оруулан хэмжилт хийсэн бөгөөд байр

зүйн топо зураглалд ус дамжуулах далд хонгил, түрэлтийн хоолой, УЦС-ын

байршлыг оруулж, зураг схем, өндрийн харьцаагаар баяжуулж, 1:100000

хураангуйлалтай байр зүйн зурагт буулгасан болно.

Ус судлалын судалгаа, тооцоог мэргэжлийн усзүйчийн зөвлөмжийн дагуу

судалгааны объект бүр дээр гүйцэтгэж, байгаль-экологийн тэнцвэрт байдлыг

Page 8: МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ... · 2019-09-19 · Нэгдүгээр бүлгийн дүгнэлт ... Судалгаанд ашигласан

Хуудас 12

хангах ашиглалтын горимыг сонгосон. Ус судлалын судалгаанд ус, цаг уурын

өртөө харуулын олон жилийн ажиглалтын мэдээний цуваа, өмнө нь хийгдэж

байсан гадаргын усны хэмжилт, тооцоо, дүгнэлтийг өргөнөөр ашиглав.

Хайгуул судалгааны материал, төсөл, тооцоон дээр тулгуурлан УЦС-ыг барих

хөрөнгө оруулалт, боломжит чадал, үйлдвэрлэх цахилгаан эрчим хүч,

гидротехникийн үзүүлэлт, эдийн засгийн харьцуулалтын аргаар тэдгээрийн үр

ашгийн зэрэглэлийг эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөв байдалтай уялдуулан

тогтоов.

Судалгааны ажлын шинэлэг тал: Швейцари Улсад Алпийн өндөр уулсад

томоохон боомтоор усан сан-хиймэл нуур үүсгээд түүнд ойролцоох голуудын усыг

далд хонгилоор /туннелээр/ оруулж хуримтлуулан, 1596 м, 1845 м түрэлтийг

ашиглан ажилладаг 2 УЦС-ын цогцолборын байрлалын зураг, байгууламжийн

хийц, зохиомжийг тус бүтээлд оруулсан.

Энэ туршлага дээр үндэслэн Монгол орны Баруун бүс нутагт орших өндөр

уулсын байгалийн нууруудыг УЦС-ын усан санд ашиглах, түүнд ойролцоох

голуудын усыг оруулж хуримтлуулж, түүнээс өндөр түрэлтийг үүсгэх

гидротехникийн арга хэмжээг боловсруулан судалсны үр дүнд:

1. 1994 оноос эхлэн Баруун бүсийн нууруудын орчны байгалийн өвөрмөц тогтоц,

усзүйн нөхцлийг тандан судалж, эрчим хүчний зориулалтаар усыг хуримтлуулж

болох 50 гаруй байрлалыг олж илрүүлэн УЦС-ын гидротехникийн байгууламжийн

тойм төслийг боловсруулж, эрчим хүчний ба эдийн засгийн үзүүлэлтүүдийг

тодорхойлон судалсан. Энэхүү шинээр илрүүсэн сэргээгдэх эрчим хүчний усны

эрчмийн потенциал нөөцийн шинээр илрүүлсэн шинжлэх ухааны суурь

судалгааны үр дүнг эрчим хүчний хангамжид зориулан ашиглах нь өндөр үр

ашигтай болохыг нотолсон болно.

2. Өндөр уулсын байгалийн нуурт хуримтлуулсан усыг далд хонгил, түрэлтийн

хоолойгоор дамжуулан усны эрчим хүчний өндөр түрэлтийг /100 м-ээс дээш/

гидротехникийн байгууламжаар үүсгэж болох 50 гаруй байрлалыг Баруун бүсэд

анх удаа олж тогтоосны дотор 400-808 м их өндөр түрэлтээр ажиллах 13 УЦС

барих боломжтой байна. Эдгээр УЦС нь өндөр түрэлтийн хүчээр харьцангуй бага

усаар их цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, технологийн дэвшлийн ирээдүйтэй,

эдийн засгийн хувьд өндөр үр ашигтай усны эрчмийн эх үүсвэр болохыг тогтоосон.

3. Мөнх цаст өндөр уулын мөстөл бүхий бүсэд голуудын урсацад хийсэн

хэмжилт, шинжилгээ, баримт материалд математик статистикийн корреляцийн

аргаар харьцуулалт хийж, Монгол Алтайн нурууны хойт талын урсацын модулийн

өндрийн хамаарлын графикийг гарган, парабол хэлбэртэй муруйн тэгшитгэлээр

Page 9: МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ... · 2019-09-19 · Нэгдүгээр бүлгийн дүгнэлт ... Судалгаанд ашигласан

Хуудас 13

илэрхийлсэн нь цаашид түүнийг өндөр уулын бүсэд усны нөөцийг тодорхойлоход

ашиглах боломжтой болно.

4. УЦС-ын хөрөнгө оруулалтыг 8 жилд буцаан нөхөх нөхцөлд үндэслэн УЦС-ын

боломжит чадлын 1 кВт-д ногдох хөрөнгө оруулалтын хэмжээгээр түүний

үйлдвэрлэх цахилгааныг борлуулах өртөгийг тодорхойлох хамаарлын

илэрхийлэлийг /томъёог/ шинээр гарган, түүний графикийг байгуулж, түүн дээр

эдийн засгийн үр ашгийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг сонгон байрлуулсныг

үндэслэн УЦС-ын хөрөнгө оруулалтын эдийн засгийн үнэлгээнд ашиглах

боломжтойг нотолсон.

5. Өндөр түрэлтээр үүсэх чадлаар бүс нутгийн эрчим хүчний хэрэгцээг

хангахуйц их хэмжээний цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэх боломжтой УЦС-ын

үзүүлэлтийг харьцуулалтын аргаар дүрслэн харуулж, гол дээр боомт барихаар

төлөвлөсөн ойролцоо боломжит чадалтай УЦС-аас хөрөнгө оруулалт 2-5 дахин

бага, эрчим хүчний үйлдвэрлэлтээр илүү өндөр чадвартай болохыг тогтоосон.

Судалгааны ажлын ач холбогдол: Монгол орны баруун бүсэд урьд өмнө

огт судлагдаагүй байсан өндөр уулын голуудын усыг байгалийн нуурт оруулж

хуримтлуулан өндөр түрэлтийн УЦС байгуулах эрчим хүчний эх үүсвэрийг олж

тогтоосон нь харьцангуй бага хөрөнгө оруулалтаар барьж, ашиглаж болохоор

байна. Энэ нь Сэргээгдэх эрчим хүчний усны эрчмийн шинжлэх ухаан, технологийн

дэвшлийн ирээдүйтэй шинэ чиглэлийг тодорхойлон гаргаж өгсөн нь бүс нутгийн

нийгэм, эдийн засагт өндөр ач холбогдолтой байна. Үүнд:

1. Шинээр илрүүлсэн өндөр түрэлтийн УЦС нь усан санд байгалийн нуурыг

ашиглах тул хөрөнгө оруулалт нь гол дээр боомт барьж усан сан байгуулан

ашиглахаар төлөвлөсөн, боломжит чадлаар ойролцоо УЦС-аас 2-5 дахин бага

байх төлөвтэй байна. Энэ нь УЦС-ыг богино хугацаанд байгуулах, Баруун ба

Төвийн бүсийн баруун бүс нутгийг өөрийн, хямд цахилгаан эрчим хүчээр ханган,

хүн амын амьдрал, ахуйн нөхцлийг сайжруулж, үйлдвэрлэл хөгжих сайхан боломж

гарна.

2. Баруун бүс нутгийн эрчим хүч хэрэглэгчдийг өндөр түрэлтийн УЦС-аас хямд

цахилгаан эрчим хүчээр хангагдах боломжийг бүрдүүлснээр гадаадаас импортын

цахилгаан авахаа зогсоож, эрчим хүчний бие даасан үйл ажиллагаа явуулах

стратегийн ач холбогдолтой юм.

3. УЦС-ыг байгуулах хөрөнгө оруулалт ба УЦС-ын боломжит /потенциал/ чадлыг

үндэслэн түүний үйлдвэрлэх цахилгааны өртөгийг тодорхойлж, эдийн засгийн үр

ашгийг үнэлэх шалгуур үзүүлэлтээр үнэлгээ хийх шинэ аргачлалыг

боловсруулсан. Түүнийг ашиглан баригдсан, барихаар төлөвлөж буй болон

Page 10: МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ... · 2019-09-19 · Нэгдүгээр бүлгийн дүгнэлт ... Судалгаанд ашигласан

Хуудас 14

шинээр илрүүсэн УЦС-д эдийн засгийн үр ашгийн үнэлгээ хийх боломжтой болсон

нь олон улсын хэмжээнд ашиглах шинэлэг бүтээл гэж үзэж болно.

4. Өндөр түрэлтийн УЦС-аас хямд өртөг бүхий цахилгаан эрчим хүчээр

хангагдсанаар нүүрс, ой модны баялаг багатай Баруун аймгуудад өвлийн

дулаацуулгыг цахилгаанаар гүйцэтгэн, агаарын бохирдлыг бууруулж, хүн амын

эрүүл мэндийг сайжруулахад чухал хувь нэмэр болно. Мөн алс холоос тээвэрлэн

хангадаг нүүрс, мод зэрэг түлшний зардлыг хэмнэн, ашиглах хэмжээг багасгаснаар

ой модны болон бутлаг ургамлын талбайг нэмэгдүүлэн, байгаль орчинд эерэг

нөлөө үзүүлнэ.

5. Зарчмын шинэ шийдэл бүхий УЦС-д томоохон усан сан шинээр байгуулахгүй

байгалийн нуурыг усан санд ашиглана. Иймд усан сангийн талбайгаас төв суурин,

үйлдвэр, дэд бүтэц, өвөлжөө, хаваржаа, хүн амын байр, орон сууцыг нүүлгэн

шилжүүлэх ажиллагаа хийгдэхгүй юм. Мөн бэлчээр, ой мод, түүх, археологийн

дурсгалт зүйлс усан дор орохгүй, айл өрх, хүн ам, амьтад болон байгаль орчинд

нөлөөлөх байдал эрчим хүчний салбартаа хамгийн бага гэж тооцогдоно.

Үндэслэл ба баталгаа: Тус судалгаа нь Баруун бүсийн өндөр уулсын

байгалийн болон усзүйн өвөрмөц тогтоцийг судлан, түүний зүй тогтолд

тохируулан, эрчим хүч үйлдвэрлэх зориулалтаар гидротехникийн байгууламжийг

байгуулж, ашиглах технологийн шийдлийг тодорхойлон, усны эрчим хүчний шинэ

чиглэлийг хөгжүүлэх боломжийг олж илрүүлэхэд чиглэгдсэн.

Байгалийн нуурын усан толионы талбай, усны түвшин, орчны уулсын усыг

хаших чадамж, ойролцоох голуудын байрлал, ус хурах талбай, тэдгээрийн

өндөржилтийн зөрүүг тооцож харьцуулан ус хуримтлуулах чадвараар сонголт

хийсэн. Нуураас далд хонгилыг байрлуулах хамгийн богино, хамгийн их түрэлт

үүсгэх боломжийг уулсын өндөржилт, түрэлтийн хоолой байрлуулах богино налуу

гадаргуу, ус хүлээн авах голын усны түвшний өндөржилт зэргийг олон хувилбараар

харьцуулан тооцож сонгосон болно.

Судалгаанд хамрагдсан газруудаас Майхантолгойн УЦС-ын төслийн эхний

ээлж болох 12 МВт чадалтай Майхан УЦС-ын ТЭЗҮ нь ЭХЭБЯ-ны Түлш, Эрчим

хүчний салбарын Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлын 2012 оны №01-

5 тоот тэмдэглэгээгээр баталгаажин, барих зөвшөөрөл олгогдсон болно.

Майхан УЦС-ын усны эх үүсвэр болох Цэнгэлхайрханы нурууны баруун

талын 3812 м өндөржилттэй 12 км2 мөстлөг бүхий уулсаас эх авсан голууд дээр

1994-1995 он болон сүүлийн 10 жилийн туршид хийсэн хэмжилт ба газрын

өндөржилттэй уялдуулан урьд өмнө хийгдсэн ус судлалын судалгааны дүнг

Page 11: МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ... · 2019-09-19 · Нэгдүгээр бүлгийн дүгнэлт ... Судалгаанд ашигласан

Хуудас 15

үндэслэн голуудын урсацын модулийн хэмжээг тодорхойлон тэдгээрийн усны нөөц

болон УЦС-ын боломжит чадлыг тооцсон болно.

Өндөр түрэлтийн хүчээр бага усаар их эрчим хүч үйлдвэрлэдэг жишээ нь:

Майхантолгойн УЦС-ын төслөөр 418 м түрэлт, 1.7 м3/с зарцуулга бүхий усаар 6

МВт, 3.5 м3/с усаар 12 МВт чадал гарган эрчим хүч үйлдвэрлэнэ. Харин Дөргөний

УЦС-д 13.5 м түрэлт, 37 м3/с усаар 4 МВт, 73 м3/с усаар 8 МВт чадал гарган

ажилдаг байна.

1 м3/с зарцуулгатай усаар Цүнхэлийн УЦС-ын төсөлд 808 м түрэлтээр 6800

кВт чадал (1 МВт-ыг 0.15 м3/с усаар), Бортын УЦС-ын төсөлд 635 м түрэлттээр

5300 кВт чадал гарган ажиллах боломжтой, өндөр чадвартайг нотолж байна.

Судалгааны ажлын хэлэлцүүлэг: Улаанбаатар хотод 2013 оны 5-р сарын

24-26-нд болсон Energy Mongolia-2013 олон улсын үзэсгэлэнд Усны Эрчим ХХК-

иас Монгол орны усны эрчим хүчийг хөгжүүлэх сэдвээр оролцож зохиогчийн эрх

авсан Байгалийн нуурт ойролцоох голуудын усыг оруулж хуримтлуулан, жилийн

турш ажиллах өндөр түрэлтийн УЦС байгуулах зураг, танилцуулга тавигдаж олны

хүртээл болгосон.

Монгол Улсад Усны барилгын инженер бэлтгэж эхэлсний 50 жилийн ойд

зориулан 2013 онд гаргасан Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их

сургуулийн Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхтгэл №12/146 -д "Өндөр уулсад

байрласан нууруудыг усны эрчим хүч гаргах зориулалтаар ашиглах боломж"

өгүүлэл хэвлэгдэн усны инженерийн мэргэжлээр ажилладаг хүмүүст тараагдсан.

Москва хотод 2015 оны 3-р сарын 3-5-нд POWER-GEN RUSSIA, HydroVision

Russia байгууллагуудаас зохион байгуулсан "Providing Energy Solutions &

Innovations" буюу "Эрчим хүчинд шинэ дэвшил, санааг нэвтрүүлэх" сэдвээр олон

улсын хурал, зөвлөлгөөн болсон. Түүний 3-р танхимд болсон усны эрчим хүчний

шинэ арга техникийн талаарх хэлэлцүүлэгт "Study a potential Sites of Accumlating

water in Natural Lakes for Winter Operation High Head Hydropower Plants, in Mon-

Presence Building Large Dams in the Western Mongolia" /Монгол орны Баруун бүсэд

томоохон боомт барихгүйгээр усны нөөцийг байгалийн нуурт хуримтлуулан, өндөр

түрэлтийн УЦС-ыг өвөл ажиллуулах боломжтой газруудын судалгаа/ илтгэлийг

миний бие Англи хэл дээр тавьж хэлэлцүүлсэн болно. Энэ олон улсын хурлыг

зохион байгуулагч байгууллагуудын Вэб хуудас дээр 2015 оны 4-р сарын 20 хүртэл

товч танилцуулга нь англи, орос хэл дээр тавигдсан болно.

Усны эрчим ба боомтын олон улсын төв хэвлэл "International Journal

Hydropower & Dams" сэтгүүлийн World Atlas & Industry Guide-2015 товхимолын

Page 12: МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ... · 2019-09-19 · Нэгдүгээр бүлгийн дүгнэлт ... Судалгаанд ашигласан

Хуудас 16

Asia-Mongolia буланд байгалийн нуурыг ашиглан өндөр түрэлтийн УЦС байгуулах

судалгааны ажлын дүнгийн талаар мэдээлэл гаргасан.

Бүтээлийн бүрэлдэхүүн: Тус бүтээл нь товч танилцуулга, тайлбар бичиг 4

бүлэг ба дүгнэлт, түүнд 26 хүснэгт, зураг 48 орсон ба ашигласан хэвлэлийн

жагсаалт (Монголын 54, Оросын 28, Англи хэл дээрх 40 хэвлэл) бүгд 141 хуудастай

болно.

Нийтлүүлсэн ба шинэ бүтээлийн жагсаалт

1. Dagvadorj B. "Study a potential Sites of Accumlating water in Natural Lakes for

Winter Operation High Head Hydropower Plants, in Mon-Presence Building Large

Dams in the Western Mongolia" Presentation paper on International Conference

“Providing Energy Solutions & Innovations" organized by POWER-GEN RUSSIA,

HydroVision Russia, Moscow, March 2015.

2. Dagvadorj B. Mongolia-Hydropower information. World Atlas & Industry Guide-

2015 of International Journal Hydropower & Dams, London, 2015.

3. . Dagvadorj B. Maikhan plant to be suspended. International Journal

Hydropower & Dams, Issue 3, London, 2001.

4. Дагвадорж Б. Өндөр уулсад байрласан нууруудыг усны эрчим хүч гаргах

зориулалтаар ашиглах боломж. Монгол Улсын ШУТИС, Эрдэм шинжилгээний

эмхтгэл №12/145, Улаабаатар, 2013 он.

5. Дагвадорж Б. Монгол Улсын Зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан Улсын

бүртгэлийн 0076/74, 224/95, 231/95, 232/95, 233/95, 234/95, 235/95, 292/95, 349/95,

350/95, 508/96, 509/96, 510/96, 511/96, 838/98, 839/98, 840/98, 1898/2004

дугаартай 18 нэр бүхий бүтээл.

6. Дагвадорж Б. Батбаяр Д. Нарантуяа Л. "Ус ба хэрэглээ" ЮНЕСКО, БСШУЯ-

ны хэвлэл, Улаанбаатар, 2001 он, х.х. 8.5 (A4).

7. Дагвадорж Б. Баруун аймгуудад усны эрчим хүчийг ашиглах боломжтой.

Хөдөлмөр сонин 1994-05-18 №31.

8. Дагвадорж Б. Усан цахилгаан станцыг сэтгэлийн хөөрлөөр байгуулдаггүй.

Монголын мэдээ сонин, 2004-5-22 №102.

9. Дагвадорж Б. Адъяабадам Г. УЦС-ыг үр ашигтай ажиллуулах технологийн

горимын 2015 оны судалгааны нэгдсэн тайлан. 172 х. ЭХЯ, Шинжлэх ухаан

технологийн сан, Улаанбаатар, 2016 он.

10. Дагвадорж Б. Хадбаатар Л. Баатар П. Шагдарсүрэн Ж. Батхишиг А. Орхон

голын Бэрх, Улаанхунхын Усны эрчим хүчний цогцолбор. Оновчтой санал,

Улсын бүртгэлийн дугаар №22166 - 1992 он.

11 Дагвадорж Б. Баатар П. Шагдарсүрэн Ж. ТЭХС-ийн ачааллын хувьсах

хэсгийг Эгийн голын УЦС-аар тохируулах боломж. Оновчтой санал Улсын

бүртгэлийн дугаар №21817 - 1991 он.

Page 13: МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ... · 2019-09-19 · Нэгдүгээр бүлгийн дүгнэлт ... Судалгаанд ашигласан

Хуудас 128

төгрөг болж байна. Түүний хямд цахилгаан эрчим хүчнээс кВт-ц тутам 0.026

доллар хэмнэж, жилдээ 15 сая доллар буюу 30 тэрбум төгрөгийн ашигтай ажиллах

нь тус судалгааны ажлын нэг УЦС-ын үр дүн болно.

4.11. Дүгнэлт, зөвлөмж

Ерөнхий дүгнэлт

Монгол орны өндөр уулсын байгалийн болон ус зүйн өвөрмөц тогтоцийг

ашиглан гидротехникийн төслийн шийдлээр эдийн засгийн өндөр үр ашигтай байж

болох усны эрчим хүчний шинжлэх ухаан технологийн шинэ чиглэлийг хөгжүүлэх

боломжийг илрүүлэн, судлан шинжилсний үр дүнд:

1. Баруун бүсийн өндөр уулсын голууд, нууруудын орчны байгалийн өвөрмөц

тогтоц, усзүйн нөхцлийг тандан судалсны үр дүнд эрчим хүч үйлдвэрлэхэд

ашиглаж болох 50 гаруй байрлалыг олж илрүүлэн, УЦС-ын гидротехникийн

байгууламжийн тойм төслийг боловсруулж, эрчим хүчний ба эдийн засгийн

үзүүлэлтүүдийг тодорхойлон судалсан. Энэхүү сэргээгдэх эрчим хүчний усны

эрчмийн шинжлэх ухааны шинэ салбарыг хөгжүүлэх суурь бүтцийг гарган

судалсны үр дүнд түүний үр ашигтай эрчим хүчний эх үүсвэр болохыг нотолсон.

Тус бүтээлийн шатанд үр ашигтай байж болох 42 УЦС-ын байрлалыг сонгон, шинэ

аргачлалын дагуу УЦС-ын боломжит /потенциал/ чадал болон техник эдийн

засгийн үзүүлэлтүүдийг шинэчлэн тооцож гаргасан.

Шинээр илрүүлсэн өндөр түрэлтийн УЦС нь нийлбэр дүнгээрээ 456 МВт

боломжит /потенциал/ чадалтай, жилдээ 3.59 тэрбум кВт-ц цахилгаан эрчим хүч

үйлдвэрлэх боломжтойг тодорхойлон, техникийн баримтыг бүрдүүлсэн нь Монгол

Улсын Усны эрчим хүчний 1994 онд тогтоосон потенциал нөөцийг 6.4 хувиар

нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.

2. Өндөр уулсын байгалийн нуурт хуримтлуулсан усыг далд хонгил, түрэлтийн

хоолойгоор дамжуулан усны эрчим хүчний өндөр түрэлтийг гидротехникийн

байгууламжаар үүсгэж болох 50 гаруй байрлалыг Баруун бүсэд анх удаа олж

тоогтоосны дотор 400-808 м их өндөр түрэлтээр ажиллах 13 УЦС байна. Эдгээр

УЦС нь өндөр түрэлтийн хүчээр харьцангуй бага усаар их цахилгаан эрчим хүч

үйлдвэрлэх, технологийн дэвшлийн ирээдүйтэй, эдийн засгийн хувьд өндөр үр

ашигтай усны эрчмийн эх үүсвэр болно.

3. Мөнх цаст өндөр уулын мөстөл бүхий бүсэд голуудын урсацад урьд өмнө

хийсэн хэмжилт судалгаа, баримт материалд математик статистикийн

корреляцийн аргаар харьцуулалт хийж, Монгол Алтайн нурууны хойт талын

урсацын модулийн өндрийн хамаарлын график, парабол хэлбэртэй муруйн

Page 14: МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ... · 2019-09-19 · Нэгдүгээр бүлгийн дүгнэлт ... Судалгаанд ашигласан

Хуудас 129

тэгшитгэлийг гаргасан нь цаашид түүнийг өндөр уулын бүсэд усны нөөцийг

тодорхойоход ашиглах боломжтой болно.

4. УЦС-ын боломжит чадлын 1 кВт-д ногдох хөрөнгө оруулалтын хэмжээгээр

түүний үйлдвэрлэх цахилгааныг борлуулах өртөгийг тодорхойлох хамаарлын

илэрхийлэлийг /томъёог/ гарган, түүний графикийг байгуулан, эдийн засгийн үр

ашгийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг сонгон, УЦС-ын хөрөнгө оруулалтын

үнэлгээнд ашиглах шинэ боломжийг олж, тогтоосон болно.

Энэхүү аргачлалыг ашиглан баригдсан болон ТЭЗҮ зохиогдсон, шинээр

илрүүлсэн УЦС-ын боломжит чадлын нэгжид ногдох хөрөнгө оруулалт, үйлдвэрлэх

цахилгааны өртгөөр үр ашгийн үнэлгээ хийж, эдийн засгийн үр ашгийн зэрэглэлийг

тогтоосон бөгөөд түүнийг Монголын болон олон улсад УЦС-ын хөрөнгө

оруулалтын үр ашгийн шинжилгээнд ашиглах боломжтой болно.

5. Гол дээр боомт барьж усан сан байгуулан эрчим хүч гаргахаар ТЭЗҮ

хийгдсэн, ойролцоо боломжит чадалтай УЦС-тай харьцуулахад байгалийн нуурыг

усан санд ашиглан, гидротехникийн байгууламжаар өндөр түрэлтийг үүсгэн

ажиллах УЦС-ын хөрөнгө оруулалт нь 2-5 дахин бага, үйлдвэрлэх цахилгаан эрчим

хүчээр илүү, бүс нутгийн эрчим хүчний хэрэгцээг хангах чадвартай байна. Улсын

ба орон нутгийн чанартай эрчим хүчний шинэ эх үүсвэрийн УЦС-ын байрлалыг олж

илрүүлэн, тэдгээрийг ашиглах техник технологийг сонгон тогтоосон нь нийгэм

эдийн засгийн чухал ач холбогдолтой юм

Эдийн засаг, экологийн харьцуулалт

Ховд гол дээр Эрдэнэбүрэнгийн 94 МВт УЦС-д 120 м өндөр боомт барьж, 491

сая долларын хөрөнгө оруулж, 400 сая кВт-ц цахилгаан гаргах ТЭЗҮ-тэй бол Дунд

Цэнхэрийн голд Бортын 60-120 УЦС-ын төслөөр 98 сая долларын хөрөнгө оруулж

440 сая кВт-ц үйлдвэрлэхээр байгаа нь хөрөнгө оруулалтад 393 сая доллар

буюу 786 тэрбум төгрөгийн хэмнэлт гарах ба түүний хямд эрчмийн

борлуулалтаас жилд 12.3 сая доллар буюу 24.6 тэрбум төгрөгийн ашигтай

ажиллах нь тус судалгааны нэг УЦС-ын үр дүн юм.

Эрдэнэбүрэнгийн 94 МВт чадлаар байгуулах УЦС-ын ТЭЗҮ-д Ховд гол дээр 120

м өндөр боомтоос үүсэх усан сангийн 182 км2 талбайгаас (86) Баяннуур сумын

төвийн 1400 орчим хүн ам бүхий суурин, голын дагуух 300 гаруй айлын хүн ам,

өвөлжөө хаваржааг нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй. Усан сангийн усан толионы дор

мэрэгчин амьтад, үнэг туулай гээд олон амьтадын амьдрах орчин, бургас шугуй,

хадлан бэлчээр орно.

Харин түүнээс 40 сая кВт-ц цахилгаан эрчим хүч илүү үйлдвэрлэх

Мөнххайрхан сумын Бортын 60-120 МВт УЦС-ын төсөлд голоос ус авч байгаа

Page 15: МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ... · 2019-09-19 · Нэгдүгээр бүлгийн дүгнэлт ... Судалгаанд ашигласан

Хуудас 130

газраас доош Дунд Цэнхэрийн гол хүртэл16 км газарт урсах усны хэмжээ

багасахаас өөр байгаль орчинд нөлөөлөх зүйл бага байна.

Шинээр илрүүлсэн УЦС-ын экологид нөлөөлөх байдал, хохирол нь боомт

бүхий усан сантай УЦС-тай харьцуулахааргүй бага байгааг харуулж байна.

Байгалийн нуурыг УЦС-ын усан санд ашиглан, өндөр түрэлтээр цахилгаан

эрчим хүч үйлдвэрлэн бүс нутгийн эрчим хүчний хэрэгцээг хангах чадвартай УЦС

байгуулах байрлалыг олж илрүүлэх нь алт, нүүрсний томоохон ордыг нээж

илрүүлэхтэй адил өндөр ач холбогдолтой, түүнээс ялгагдах онцлог нь алт

нүүрсний ордын нөөц дуусдаг бол жил бүр сэргээгддэг усны нөөцөөр ажиллах УЦС

олон зуун жил эрчим хүч үйлдвэрлэсээр байх болно.

Судалгааны ажлын зөвлөмж:

1. Бүс нутгийг хангахаар их хэмжээний цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх

чадвартай, улсын чанартай УЦС байгуулах усзүйн ба байгалийн боломжтой нь

илэрсэн шинэ газруудад ус судлал, гидротехникийн болон бусад судалгааг тусгай

төлөвлөгөөний дагуу явуулж, ТЭЗҮ боловсруулах, байгуулах дэс дараалалыг

нарийвчлан тогтоох.

2. Мөнх цаст өндөр уулын мөстөл бүхий бүсэд орших голуудын урсацын талаарх

баримт материалд боловсруулалт хийж, Усны Эрчим ХХК-аас хийсэн судалгааг

оролцуулан гаргасан Монгол Алтайн нурууны хойт талын урсацын модулийн

өндрийн хамаарлын шинэ графикийг усны нөөцийг тодорхойлоход ашиглах.

3. УЦС-ын хөрөнгө оруулалт, түүний боломжит чадлын нэгжид ногдох

хэмжээгээр үйлдвэрлэх цахилгааны өртөгийг тодорхойлон эдийн засгийн үр

ашгийн үнэлгээ хийх шалгуур үзүүлэлтийг харуулсан аргачлалыг ашиглан шинээр

илрүүлсэн болон барихаар төлөвлөсөн, баригдсан УЦС-ын хөрөнгө оруулалтад

эдийн засгийн үр ашгийн үнэлгээ хийж байх.

4. Баруун бүсийн эрчим хүчний системийн импортын цахилгааныг багасган, бие

даасан ажиллагааг хангахын тулд Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумын

нутагт Майхантолгойн УЦС-ын эхний ээлжийн 12 МВт чадлын Майхан УЦС-ыг 2

жилийн хугацаанд байгуулан 45-57 сая кВт-ц цахилгаанаар хангах. Түүнийг

ашиглалтад орсны дараа нь Цэнгэлхайрханы нурууны баруун талын мөстлөөс эх

авсан 5-6 голыг Хар нуур-усан санд оруулж, УЦС-ыг 30 МВт болгон өргөтгөх

замаар жилд 193 сая кВт-ц цахилгаан гарган Баруун бүсийн эрчим хүчний

хэрэгцээг бүрэн хангахаар бодож төлөвлөлтийг хийх нь зүйтэй гэж үзэж байна.

5. Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутагт Бортын 60-120 МВт чадалтай

жилдээ 440 сая кВт-ц цахилгаан гаргах УЦС-ын усны эх үүсвэрүүд дээр усны

харуулыг байгуулан, барилга байгууламжийн топозураглал, инженер геологийн

Page 16: МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ... · 2019-09-19 · Нэгдүгээр бүлгийн дүгнэлт ... Судалгаанд ашигласан

Хуудас 131

судалгаа хийж, зураг төслийг боловсруулан дараагийн ээлжинд байгуулахаар

бодож төлөвлөх нь зүйтэй юм.

6. "Монгол орны эрчим хүчний нэгдсэн систем хөтөлбөр"-т Монгол орны

баруун хэсгийг өндөр уулын бүсэд байгуулах УЦС-аас эрчим хүчээр хангахаар

нэмэлт оруулж, эхний ээлжинд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Майхантолгойн

УЦС, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Бортын УЦС-ыг байгуулахаар тусгах.